tsahim business mongold

14
1 ЦАХИМ БИЗНЕС МОНГОЛД ЦАХИМ ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ЦААШДЫН ХАНДЛАГА Э-бизнес, э-худалдааг өөрийн бизнестэй хэрэглэх нөхцөл боломж бүрдсэн эсэх Интернет , түүний хэрэглээ: - Монгол улсад интернетийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй 26 ISP компани байна. 2 жилийн өмнө энэ тоо 12 байсан. - Одоогийн байдлаар 21 аймгийн төв, 88 суманд харилцаа холбооны шинэ технологи болох шилэн кабелийн сүлжээ хүрээд байна. 2008 ондоо багтаж 150 сумыг холбосон 11мянган км урт шилэн кабелийн сүлжээтэй болох мэдээлэл байна. - Улаанбаатар хотын хувьд аж ахуйн нэгж, айл өрхүүд маш бага зардлаар харьцангуй өндөр хурдтай интернетэд холбогдож байна. Мөн шинээр ашиглалтанд орж байгаа байшин барилга , орон сууцнууд бүгд шилэн кабелийн холболттой болж байна. Жишээ нь : Айл өрхийн хувьд сардаа 5-20 мянган төгрөг төлөөд л 128 kbps-ийн хурдтайгаар интернетэд, мөн сардаа 20-60 мянган төгрөг төлөөд өндөр хурдны хөдөлгөөнт интернеттэй болох боломжтой. Та УБ хотдоо эсвэл гар утасны сүлжээ барьж байгаа хот, суурин газруудаас зөөврийн комьпютераасаа интернетэд холбогдоно гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд мөн л адил сард маш бага зардлаар өндөр хурдны интернэтэд холбогдох боломж нь маш өргөн сонголттой болсон. Энэ зардал нь тухайн байгууллагын нэг ажилтаны гар утасны нэг сарын төлбөрөөс ч бага байж болох хэмжээнд хүрсэн. Интернет хэрэглээнд гарч буй өөрчлөлтүүд: Интернетийн хурд нэмэгдэж, үнэ буурч интернэтэд хандах хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр интернэтийн хэрэглээнд нилээд өөрчлөлтүүд гарч байна. Жишээлбэл: - ААН-ийн тайлан тооцоог онлайнаар авдаг болсон. - Э-банк хэрэглээнд ихээхэн нэвтэрч байгаа. - Хэрэглэгчид онлайнаар худалдан авалт хийж байгаа тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй нэмэгдэж байгаа хандлага ажиглагдаж байна. - Интернэтийн хэрэглээнд шууд утгаараа гарч байгаа өөрчлөлт биш боловч түүнд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол төлбөрийн карт эзэмшигчдийн тоо. Энэ нь өнгөрсөн оны /2007он/ мөн үед 350 мянга орчим байсан бол одоо 470 мянгад хүрээд байна.

Upload: jugi

Post on 29-Nov-2014

520 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Tsahim Business Mongold

1

ЦАХИМ БИЗНЕС МОНГОЛД

ЦАХИМ ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ЦААШДЫН ХАНДЛАГА

Э-бизнес, э-худалдааг өөрийн бизнестэй хэрэглэх нөхцөл боломж бүрдсэн эсэх

Интернет , түүний хэрэглээ:

- Монгол улсад интернетийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй 26 ISP компани байна. 2

жилийн өмнө энэ тоо 12 байсан.

- Одоогийн байдлаар 21 аймгийн төв, 88 суманд харилцаа холбооны шинэ технологи болох

шилэн кабелийн сүлжээ хүрээд байна. 2008 ондоо багтаж 150 сумыг холбосон 11мянган км

урт шилэн кабелийн сүлжээтэй болох мэдээлэл байна.

- Улаанбаатар хотын хувьд аж ахуйн нэгж, айл өрхүүд маш бага зардлаар харьцангуй өндөр

хурдтай интернетэд холбогдож байна. Мөн шинээр ашиглалтанд орж байгаа байшин барилга

, орон сууцнууд бүгд шилэн кабелийн холболттой болж байна. Жишээ нь :

Айл өрхийн хувьд сардаа 5-20 мянган төгрөг төлөөд л 128 kbps-ийн хурдтайгаар интернетэд, мөн

сардаа 20-60 мянган төгрөг төлөөд өндөр хурдны хөдөлгөөнт интернеттэй болох боломжтой. Та УБ

хотдоо эсвэл гар утасны сүлжээ барьж байгаа хот, суурин газруудаас зөөврийн комьпютераасаа

интернетэд холбогдоно гэсэн үг.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд мөн л адил сард маш бага зардлаар өндөр хурдны интернэтэд

холбогдох боломж нь маш өргөн сонголттой болсон. Энэ зардал нь тухайн байгууллагын нэг

ажилтаны гар утасны нэг сарын төлбөрөөс ч бага байж болох хэмжээнд хүрсэн.

Интернет хэрэглээнд гарч буй өөрчлөлтүүд:

Интернетийн хурд нэмэгдэж, үнэ буурч интернэтэд хандах хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр

интернэтийн хэрэглээнд нилээд өөрчлөлтүүд гарч байна. Жишээлбэл:

- ААН-ийн тайлан тооцоог онлайнаар авдаг болсон.

- Э-банк хэрэглээнд ихээхэн нэвтэрч байгаа.

- Хэрэглэгчид онлайнаар худалдан авалт хийж байгаа тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад

харьцангуй нэмэгдэж байгаа хандлага ажиглагдаж байна.

- Интернэтийн хэрэглээнд шууд утгаараа гарч байгаа өөрчлөлт биш боловч түүнд нөлөөлж

байгаа нэг хүчин зүйл бол төлбөрийн карт эзэмшигчдийн тоо. Энэ нь өнгөрсөн оны /2007он/

мөн үед 350 мянга орчим байсан бол одоо 470 мянгад хүрээд байна.

Page 2: Tsahim Business Mongold

2

Э-БИЗНЕС, Э-ХУДАЛДАА ГЭЖ ЮУ ВЭ?

Э-бизнес гэдэг нь интернет болон интернетийн технологийн тусламжтайгаар бизнесийн бүхий лүйл

ажиллагааг /боложтой бүгдийг/ онлайн орчинд явуулахыг хэлнэ. Харин Э-худалдаа гэдэг нь э-

бизнесийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд интернет технологийн тусламжтайгаар биет болон биет

бус бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаална гэсэн үг юм. Жишээлбэл, цахим худалдаа нь бизнесийн

дарааллын (дүрэм журмын) үе шатыг агуулдаг үйлдвэрлэгч ба хэрэглэгчийн харилцааг энгийн хялбараар

гүйцэлдүүлж шинээр бараа ба үйлчилгээг нийлүүлэх, зардлыг бууруулах, худалдан авагчдын сэтгэл

ханамжийг өсгөх мөн аж ахуйн нэгжийг дахин бий болгох, эрх мэдлийг хуваарилан хийсвэр аж ахуйн

нэгжийг бий болгох зэрэг үүрэг дагалдаж байдаг.

Э-бизнесийн бас нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь э-маркетинг юм. “Э-маркетинг“-ийн

тусламжтайгаар маш бага зардлаар зорилтот зах зээлдээ хүрэх боломжтой.

Э-БИЗНЕС, Э-ХУДАЛДААНЫ АЧ ХОЛБОГДОЛ

Интернетгүй орчинг офлайн орчин гээд , интернеттэй орчинг онлайн орчин гэж авч үзье. Тэгвэл

онлайн орчинд бизнес эрхлэх нь офлайн орчинд бизнес эрхлэхээс хэд хэдэн давуу талуудтай.

• Орон зай цаг хугацаанаас үл хамааралтай

• Шинэ зах зээлд гарах боломжтой /гадаад зах зээл/

• Хэвлэл мэдээлэлийн үүрэг гүйцэтгэдэг /сонин сэтгүүл, телевиз радио шиг байх боломжтой./

• Бизнес эрхлэгчдийн ажлын байр нь болдог

• Худалдаа үйлчилгээний талбар болдог

• Зардлыг багасгадаг

• Ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэх мэт.

Э-БИЗНЕСИЙН ТӨРЛҮҮД

Дараах үндсэн 5 төрөлд хувааж үздэг.

Бизнесээс Бизнест (B2B)

Нэг Бизнес нөгөөдөө бараа, үйлчилгээ борлуулах

Бизнесээс Хэрэглэгчдэд (B2C)

Бизнес нь Хэрэглэгчдэдээ бараа, үйлчилгээгээ борлуулах

Хэрэглэгчээс Хэрэглэгчид (C2C)

Нэг Хэрэглэгч нөгөөдөө бараа, үйлчилгээ борлуулах

Page 3: Tsahim Business Mongold

3

Бизнесээс Засгийн газарт (B2G)

Засгийн газар нь Бизнес эсвэл Иргэдээс бараа, үйлчилгээ худалдан авах эсвэл тэдэнд өөрийн

бараа, үйлчилгээ борлуулах

Бизнесээс Ажилчдад (B2E)

Ажилчиддаа онлайнаар мэдээлэл, үйлчилгээ хүргэх

Хөдөлгөөнд арилжаа (m-commerce)

Утасгүй холбоогоор цахим арилжаа хийх

Үйл ажиллагааны онцлогоос хамааран нилээд олон төрлийн бизнест цахим худалдааг хэрэгжүүлэх

боломжтой байдаг бөгөөд эдгээрийн заримаас дурьдвал:

Биет бараа, бүтээгдэхүүний худалдаа (retailer)

Бэлэн хувцас

Гэр ахуйн бараа

Хүнсний бараа гэх мэт

Биет бус бараа, бүтээгдэхүүний худалдаа

MP3 дуу

Цахим ном (E-book)

Төрөл бүрийн видео бичлэгүүд

Онлайн телевизийн нэвтрүүлэг

Үйлчилгээний худалдаа

Ресторан кафений захиалга

Үзвэр үйлчилгээний билет

Онгоцний тийз гэх мэт

Онлайн сургалт

Э-БИЗНЕС БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА АШИГЛАЖ ЭХЛЭХЭД

АНХААРАХ ЗҮЙЛС

Э-бизнесийг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглахад хамгийн гол нь цаг хугацааг хэмнэх, зардлыг

багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх зарим тохиолдолд боломжгүй зүйлийг биелүүлэхэд оршиж

байгаа юм. Э-бизнесийг зөвхөн э-худалдаагаар төсөөлж болохгүй. Э-бизнес нь э-худалдаа, э-

маркетинг зэргийг өөртөө багтаасан өргөн хэмжээний ойлголт юм.

Э-бизнесийг маш энгийнээс эхлэж болно. Жишээлбэл:

Page 4: Tsahim Business Mongold

4

Вэб сайтаа бизнестээ ашигтайгаар хэрэглэх

Блог хөтлөх

Эхний ээлжинд төлбөргүйгээр вэб лавлах, онлайн бизнес лавлахад бүртгүүлэх

Онлайнаар зар өгч байх

Сургалт семинараа онлайнаар явуулах гэх мэт.

“ЦАХИМ МОНГОЛ ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЦАХИМ БИЗНЕСИЙН

ТАЛААРХ ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газраас 2005.10.05-нд засгийн газрын хуралдаанаар

“Цахим монгол” үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд 16 зорилт , 23 арга

хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.

“ЦАХИМ МОНГОЛ ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

“Цахим монгол” хөтөлбөрийн 7.5-д зааснаар МХХТ-ийг ашиглан улс орны эдийн засгийн өсөлтийг

хангах гэсэн заалтуудын хүрээнд үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан.

МХХТ-ийг ашиглан эдийн засгийн өсөлтийн хангах заалтын хүрээнд:

Page 5: Tsahim Business Mongold

5

1. Эдийн засгийн салбарт МХТ-ийн хөрөнгө оруулалт болон хэрэглээг хурдасгах, дэмжих;

• Эдийн засгийн бололцоотой салбаруудын МХТ-ийн хөрөнгө оруулалтын бодлогыг

хөгжүүлэх

• Төвлөрсөн болон төрөлжсөн мэдээллийн сан, мэдээллийн систем болон цахим зах

зээлийг салбар бүрээр байгуулах, өргөтгөх

• Хувийн хэвшлийн мэдээллийн хэрэгцээ, шаардлагыг судалж, загвар байгууллагын

жишгийг тогтоох

2. Жижиг дунд үйлдвэр (ЖДҮ) болон аж ахуйн нэгжүүдэд МХТ-ийн хэрэглээг нэмэгдүүлэх,

дэмжих;

• Эдийн засгийн салбар тус бүрт МХТ-ийг нэвтрүүлсэн ЖДҮ-ийн жишиг загварыг бий

болгож түүний давуу тал, ач холбогдлыг сурталчлах

• Дотоодын програм хангамжийн зах зээлийг судалж ЖДҮ-т өргөнөөр хэрэглэх

• ЖДҮ-д зориулсан багц програм хангамжийн зах зээлийг хөгжүүлэх

3. Дотоодын МХТ-ийн зах зээлийг хөгжүүлэх;

• Эрх зүйн таатай орчин бүрдүүлэх /НӨАТ, орлогын албан татварт өөрчлөлт оруулах/

• МХХТ-ийн зөвлөгөө өгөх бүтцийг бий болгох

• Оюунлаг үйлдвэрлэлийн (Smart Factory) хөгжлийг дэмжих

• Цахим зах зээлийн орон зайг МХХТ-ийн компаниудад зориулан бүрдүүлэх

• Цахим аялал жуулчлал, цахим тээвэр зэрэг төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх

4. Дотоодын МХТ-ийн компаниудын экспортын бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэх;

• Дотоодын МХХТ-ийн компаниудын өрсөлдөх чадвар, гадаад зах зээлийн хэрэгцээг

судлах

• Зах зээлийн урьдчилсан судалгаа гаргах (зорилтот зах зээлүүд Япон, Америк, Европ

г.м)

• Бизнес стратегийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх

• Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүд бэлтгэх (урт болон богино хугацааны

сургалт)

• Програм хангамжийн хөгжлийн үйл ажиллагааг сайжруулах (CMM/ISO сургалт,

CMM/ISO хэрэгжилт)

• Мэдээллийн технологийн паркийн үйл ажиллагааг боловсронгуй болгох

• Програм хангамжийн үзэсгэлэн худалдаа, семинарыг тогтмол зохион байгуулах

Page 6: Tsahim Business Mongold

6

• Гадаадын зорилтот зах зээлд төлөөлөгчийн газар бий болгох

• Нээлттэй код бүхий программ хангамжийг хөгжүүлж, түүнийг хөрвүүлэх үйл

ажиллагааг эрчимжүүлэх

• Нээлттэй код бүхий программ

хангамжийн стандартыг боловсруулж хэрэглээг бий болгох гэж тус тус тусгасан.

Цахим бизнесийн хууль эрх зүйн орчин

Хууль эрх зүйн орчин

МХТ салбарт мөрдөгдөж буй хуулиуд:

1. Харилцаа холбооны тухай хууль /2002 он/

2. Радио долгионы тухай хууль /1999 он/

3. Шуудангийн тухай хууль /2003 он/

Бусад холбогдох хуулиуд:

1. Патентын тухай хууль

2. Шударга бус өрсөлдөөний тухай хууль /2000/

3. Зохиогчийн эрхийн тухай хууль

4. Оюуны өмчийг хадгалах тухай хууль

5. Компанийн тухай хууль /1999/

6. Технологи дамжуулах тухай хууль /1998/

7. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль /1998/

8. Мэдээлэл, харилцаа холбооны тухай багц хуулийн төсөл /2007 он/

Төсөл, хөтөлбөрүүд

Цахим Монгол 2004

Цахим засгийн мастер төлөвлөгөө 2005

Цахим гааль 2006

Аутсорсингийг хөгжүүлэх хөтөлбөр 2007

Цахим татвар 2007

Цахим бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр 2007

Гадаад худалдааг хөнгөвчлөх нэг цонхны үйлчилгээ 2007

Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо 2008

Төлбөр тооцооны олон хэрэгслийг ашиглах тухай журам, стандартууд 2008

Цахим худалдан авалт 2009

Page 7: Tsahim Business Mongold

7

ИНТЕРНЕТЭД СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Төлбөрийн карт интернет төлбөр тооцоонд, өнөөгийн нөхцөл байдал

Өнөөдөр Монголд төлбөрийн карт интернет төлбөр тооцоонд дараах урсгалууд байна.

- Гадагшаа гүйлгээний урсгал

- Гаднаас дотогшоо урсгал

- Дотоод дах урсгал

- Голомт банк, ХХБ

- Гадны оролцогчид – PayPal .

Голомт банкны оролцоо:

• 1999 МастерКарт

• 2000 Виза карт

• Гадагшаа урсгал – Олон улсын карт

• 2002 Монгол шуудан ХХК

• 2006 Гаднаас дотогш, дотоод урсгал

• Paymex 3D MPI - Maлaйз

• 70 орчим И-КҮБ

И-КҮБ

Аялал, жуулчлал

Худалдаа

- Үүрэн телефон

- Дуу хөгжим, кино, програм хангамж

- Бараа, бүтээгдэхүүн хүргэж өгөх, илгээх

Үйлчилгээ - Бүртгэл, шалгалт өгөх

- Хандив өгөх

- Зар тавих

Билет захиалга

Зочид буудал,

B2B

E-Billing

Page 8: Tsahim Business Mongold

8

Мөнгөн шилжүүлэг

Сул тал, анхаарах зүйлс

- Эрсдэл өндөртэй

- Шинэ үйлчилгээ, туршлагагүй

- Эрсдлээс хамгаалах мэдлэг дутмаг

- Вэб сайтаа хамгаалах менежмент

- T&C-г сайжруулах

- Хэрэглэгчийн талаар аль болох дэлгэрэнгүй мэдээлэл авдаг байх

Боломжууд

- Э-худалдаа

- Интернэт лангуу

- Зардал бага

- Цаг хугацаа, орон зай

Интернет банк

Өнөөдөр дэлхийд банк санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь сонгодог хэлбэрээсээ илүү техник

технологийн хөгжлийн түвшинтэйгээ уялдан харилцагчдадаа хүргэх боломж нь хялбар, тэдний

бизнесийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад болохгүй байх болжээ. Үүний нэг жишээ нь Интернет

банкны үйлчилгээ юм. Интернэт банкны үйлчилгээ (ebanking) гэдэг нь харилцагч банкин дээр биеэр

ирэлгүйгээр, тусгай хамгаалалт бүхий вэб хуудсаар дамжуулан банкны төрөл бүрийн үйлчилгээг

хүлээн авахыг хэлнэ.

Интернэт банкны үйлчилгээнд тавигдах хамгийн гол шалгуур нь мэдээллийн аюулгүй байдал,

нууцлал хамгаалалт бөгөөд American Bank, Stonebridge Bank, Bank of America, HSBC ING, Deutsche Bank

зэрэг дэлхийн томоохон банкуудын интернэт банкны үйлчилгээндээ ашиглаж буй харилцагчийг таних 2

шатлалт хамгаалалтын аргыг Монголын зах зээлд хамгийн анх Худалдаа Хөгжлийн Банк

нэвтрүүлсэн юм.

Интернэт банк ашигласнаар харилцагч нь:

Page 9: Tsahim Business Mongold

9

• Цаг хугацаанаас үл хамааран амралт, баярын өдөр, банкны үйлчилгээний цагийн хуваариас

үл хамааран хүссэн үедээ жилийн 365 хоног, 24 цаг, 7 хоногийн аль ч өдөр банкны

үйлчилгээнүүдээр чөлөөтэй үйлчлүүлж болно.

• Орон зайнаас үл хамааран Интернэтэд холбогдсон компьютер байхад л ажлын байрнаасаа,

гэрээсээ, машинаасаа, зөөврийн компьютерээсээ, интернэт кафенээс, орон нутагт

эсвэл гадаадад аялж явахдаа гээд хаа ч явсан бэлэн валют авахаас бусад банкны үйлчилгээг

бүрэн авах боломжтой.

• Банк руу ирэх шаардлагагүй тул замын бөглөрөөнд түгжигдэх, банкин дээр ирээд урт

дараалалд зогсох зэргээр бухимдахгүй, үнэт цагаа хэрэгтэй зүйлд нь үр ашигтай зарцуулж

чадна.

• Банк руу явах зардлаа хэмнэнэ гэх мэт олон боломж, давуу талтай.

Худалдаа Хөгжлийн Банкны Интернэт банкны үйлчилгээ нь харилцагчдын бодит хэрэгцээ

шаардлага, бусад банкуудаас санал болгож байгаа интернэт банкны бүтээгдэхүүний үйлдлийн

боломж, дутагдалтай талуудыг дотоод, гадаадын программ хангамжийн компаниудтай хамтран

сайтар судлаж үзсэний үндсэн дээр харилцагчдын хүсэл шаардлагад нийцсэн, хамгаалалт аюулгүй

байдлын өндөр түвшинд хийгдсэн цогц шийдэл бүхий үйлчилгээ юм.

Үйлчилгээний талаар товч дурьдвал:

• Интернетэд холбогдсон дотоодын аймаг, сум болон гадаадын ямар ч улс орноос ч гүйлгээ

хийх боломжтой;

• Бүх төрлийн хөрвүүлгийн гүйлгээ;

• Гүйлгээний загвар үүсгэх;

• Хугацаатай хадгаламжийн хугацаа сунгах;

• Захиалгат төлбөр хийх;

• Нууцлалын нэмэлт төхөөрөмж Vasco GO3;

• Банк руу захидал илгээх болон банкнаас захидал, мэдээлэл хүлээн авах;

• 1 ба 2-р гарын үсгийг орлох нууц үгс;

• Интернэтээр хийсэн гүйлгээний тань мэдээлэл тэр даруй танд электрон шуудангаар очно;

Мобайл банк

Page 10: Tsahim Business Mongold

10

Хөдөлгөөнт цахим худалдаа нь утасгүй сүлжээгээр дамжуулан хөдөлгөөнт холбооны орчинд бараа

бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах цахим худалдааг хэлдэг. Хөдөлгөөнт цахим худалдааны

давуу тал нь 4Х-ийн зарчим буюу “хаана ч, хэн ч, хэзээ ч, хүссэнээ” /Anything, Anyone, Anytime,

Anywhere/ гэсэн Цахим худалдааны арилжааны шинж чанарыг илүү тодотгож өгч байгаагаараа

онцлог юм.

Дэлхий нийтийн хандлагааар 2007 оны сүүлээр гар утсаар дамжуулан 2 тэрбум долларын гүйлгээ

хийгдсэн ба 2011 он гэхэд 204 сая хэрэглэгч 587 тэрбум долларын гүйлгээг гар утсаараа хийх

таамаглал дэвшүүлээд байна.

Монголд мобайл зах зээл:

• 250 гаруй хот суурин газарт байрласан хамгийн өргөн сүлжээ,

• 87 улс орны 232 оператортай холбогдох олон улсын роуминг үйлчилгээ

• 2008 оны 7 сар гэхэд Монгол орны бүх суурин газруудад сүлжээ нэвтэрнэ

�����, ���� �����

������� ������

������ �������

���

�������� ������ ID

Page 11: Tsahim Business Mongold

11

М-төлбөр тооцоо:

Мессежээр дамжуулан банкин дахь дансны мэдээллийг авах SMS банкны үйлчилгээг Хаан, ХХБ,

Голомт, Анод, Хас, Улаанбаатар зэрэг банкууд; гар утсаараа бүх төрлийн төлбөрийн төлбөр тооцоо

хийх үйлчилгээг Хаан, Анод банк тус тус явуулж эхэлсэн.

* Банкны бүх төрлийн үйлчилгээг гар утас ашиглан авах боломж

Давуу талууд:

• Мобикомын бүх хэрэглэгч Мобайл данс эзэмших

• Орон зай, цаг хугацаанаас үл хамааран үйлчлүүлэх

• Дансан дахь мөнгөний хөрвөх чадвар сайжрах

• Төлбөр тооцоог түргэн шуурхай хийх

Үүрэн телефон хэрэглэгчийн тоо

-

200 000

400 000

600 000

800 000

1 000 000

1 200 000

2 001

2 002

2 003

2004

2005

2006

2007

��������� ���� ����

���� ������

��������,������� ������ �����

�����

Page 12: Tsahim Business Mongold

12

• Хэрэглэхэд хялбар, энгийн ба өндөр нууцлалтай

• Үйлчилгээний хөнгөлөлт урамшуулал бүртгэх боломжтой

• Бэлэн мөнгө алдах эрсдэл буурна

Аюулгүй байдал

Хэрэглэгчийн аюулгүй байдал:

• Данс идэвхжүүлэх код (тоо, үсэг)

• Нууц код

• Утасны дугаар

Гүйлгээний эрсдэлээс хамгаалах:

• Дансны дугаар нууцлагдсан

• Хэрэглэгчийн зүгээс гарч болох гүйлгээний эрсдэлээс хамгаалах

• Гар утасны цэсийг хамгаалах.

Э-дэлгүүр

Интернет дэлгүүр нээхийн тулд та мэдээллээ оруулсан вэб хуудсууд зохиох ёстой. Танд дөрвөн

хувилбар байна:

1.Хувийн вэб хуудсаа анхнаас нь эхлэж бүтээх.

2.Дэлгүүр байгуулах програм хангамж хэрэглэх.

3.Олон улсын холболт болон Интернет дээр шууд байгуулах.

4. Өөртөө дэлгүүртэй хэн нэгэнд бараагаа тавьж заруул

Э-дэлгүүрийн боломж:

• Э-дэлгүүр бол таны бизнесийн дэлхий рүү харах цонхтой адил юм. Энэ нь мэргэжлийн байх

ёстой.

• Интернет бол идэвхжүүлэлтийн болон судалгааны гайхамшигтай хэрэгсэл ба үйлчлүүлэгч,

худалдан авагчтай холбогдон харьцах суваг юм. Интернет борлуулалт нь бизнесийн зардлыг

бууруулж, харилцагчийн хувьд таатай байдлыг нэмэгдүүлж, таны бүтээгдэхүүн үйлчилгээнд

дэлхийн зах зээлийн үүд хаалгыг нээж өгдөг. Э-дэлгүүрт бараагаа байрлуулсанаар үнэгүй

каталогитой болно.

• Интернетэд аюулгүй байдлын асуудал бол ач холбогдолтой асуудал бөгөөд худалдан авагч

нарын төлбөр төлөлтийг хялбар болгох нь амжилтийн үндэс юм. Зээлийн ба төлбөрийн

Page 13: Tsahim Business Mongold

13

картууд бол хамгийн энгийн шийдэл. Гэвч банкны шимтгэл төлөх, банкны системтэй

холбогдох гэх мэт асуудал бий. Үнийг зарим э-дэлгүүр таны өмнөөс шийдэж өгдөг.

www.eShop.nomin.mn

Э-каталоги

Электрон каталог нь интернет юмуу CDROM-ыг ашиглаад бүтээгдэхүүний өгөгдлийн сан, хавтас, бас хайлт хийх бололцоотой, бүтээгдэхүүний шинж чанарыг нэг бүрчилсэн байдлаар илэрхийлнэ. Ихэнх тохиолдолд цахим худалдааны вебүүдэд backbone-ийг хэрэглэх нь илүү тохиромжтой. Электрон каталог ба хэвлэмэл каталогын ялгаа: Ангилал Давуу тал Сул тал

Хэвлэмэл каталог

Зохион бүтээхэд хялбар, компьютер байхгүй ч байж болно, биедээ авч явахад хялбар

Өөрчлөгдсөн бүтээгдэхүүний мэдээллийг нэмэхэд хэцүү, тодорхой тооны бүтээгдэхүүн л нийлүүлэгдсэн байдаг. Мөн тодорхой мэдээлэл л байдаг.

Электрон каталог

Бүтээгдэхүүний мэдээллийг шинэчлэхэд хялбар, худалдан авах процесстэй нэгтгэхэд илүү хялбархан, хайх, харцуулах боломжтой, тархалт өргөн, хөдөлгөөнтэй харж болно, мөн төлбөр тооцоо хийх процесстэй холбогдоход амархан гэх мэт олон давуу талтай.

Каталогыг зохион бүтэээхэд хэцүү, мөн түүнийг ашиглахын тулд компьютер ашигладаг нь хэцүү.

Онлайн төлбөр тооцооны систем, нууцлалын асуудал

Онлайн төлбөрийн систем нь электрон худалдааны чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Энэ нь үндсэн

2 хэсгээс тогтож байна.

• Нэгдүгээрт: Онлайнаар худалдан авалтын захиалга үүсгэж захиалга, төлбөрийн мэдээлийг

дамжуулах систем. Энэ систем нь онлайн худалдаа хийгдэж байгаа тухайн вэб сайт дээр

суурилагдсан байдаг бөгөөд төлбөр хүлээн авах системтэй цохицон ажилладаг.

• Хоёрдугаарт: Онлайн захиалгын системээс хүлээн авсан мэдээлэлийн дагуу төлбөрийг

хүлээн авах систем. Үүнд:

- Худалдаа Хөгжлийн банкны онлайн төлбөр тооцооны систем

- Голомт банкны онлайн төлбөр тооцооны систем

- Paypal – Олон улсын онлайн төлбөр тооцооны систем

- 2checkout

- Banjig.Онлайн данс

Page 14: Tsahim Business Mongold

14

Онлайнаар худалдан авалт хийхэд үндсэндээ 2 төрлийн нууцлалын асуудал яригдана.

• Хувь хүн өөрөө картын мэдээлэлээ нууцлах

• Онлайнаар картын мэдээлэл дамжих үеийн нууцлал