torol

19

Upload: altanaa

Post on 07-Jul-2015

905 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Хүмүүсийн эрэлт хэрэгцээ ихсэхийн хирээр

ном хэвлэлийн нэр төрөл олширч, тэдгээрийг

хадгалж хамгаалдаг байгууллагууд олноор бий

болж байна.

Өнөө үед мэдээллийн байгууллага болох

номын санг үйлчилгээний хүрээ, уншигчдын

бүтэц, номын сангийн зорилго, ном хэвлэлийн

агуулга, төрлөөр нь дараах төрөлд авч үзэж

байна.

Ни

йти

йн

Сур

гуул

ий

н

Их д

ээд

с

ур

гуул

ий

н

Эр

дэм

ш

ин

жи

лгэ

эн

ий

Засги

йн

га

зр

ын

Тус

гай

Ном хэвлэлийн

агуулгаар нь

Анагаах ухааны

Түүхийн

Хуулийн

Ном хэвлэлийн төрлөөр нь

Дижитал номын сан

Зурган номын сан

Үзүүлж сонсгох материалын номын сан

гэх мэт

Нийтийн номын сан нь арьс, өнгө, үндэстэн ястан,

нас, хүйс, шашин шүтлэг, хөдөлмөрийн чадвар,

эдийн засгийн байдал, ажил, боловсролын

түвшинг харгалзахгүйгээр байгаа нөөц, албадыг

ашиглах замаар нийгмийн бүх гишүүдэд мэдлэг,

мэдээлэл, уран сайхны бүтээлүүдийг хүртээх

явдлыг хангадаг. Өөрөөр хэлбэл 8 настай

балчраас эхлээд 80 настай азай буурал хүртэлх

бүхий л насны янз бүрийн мэргэжлийн хүмүүст

үйлчилдгээрээ онцлогтой

Нийтийн номын сангуудын зорилго нь уншигчдын

мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд туслах, бие

дааж боловсрох, мэдлэг олж авахад уншлагыг зөв

зохион байгуулах явдал байдаг.

Ийм ч учраас нийтийн номын сангууд нь янз

бүрийн насны төрөл бүрийн мэргэжлийн

хүмүүсийн олон талтай эрэлт, хүсэлтийг хангаж

байдаг. Нийтийн номын сангуудын фондонд янз

бүрийн агуулгатай шинжлэх ухааны төрөл бүрийн

ном зохиол байх шаардлагатай боловч хэвлэгдэн

гарч байгаа хэвлэлийн бүтээгдэхүүн бүрийг авах

шаардлагагүй.

Нийтийн номын сан нь хэрэглэгчдийн

хэрэгцээг бүрэн дүүрэн хангах үүднээс янз

бүрийн үйлчилгээг тэдэнд санал болгодог. Өөрөөр

хэлбэл бүх хүмүүст, тэр бүү хэл номыг уншихад

хүндрэлтэй тулгардаг хүмүүст үйлчилгээг

чөлөөтэй хүргэх боломжоор хангах ѐстой. Үүнээс

гадна техникийн янз бүрийн аргыг ашиглаж

хэрэглэгчдэд боломжит бүх үйлчилгээ болон

төрөл бүрийн материалыг янз бүрийн хэлбэрээр

санал болгох ѐстой.

Насанд хүрэгчдийн

ХүүхдийнЗалуучуудын

гэх мэтээр төрөлжсөн байдаг.

Сургуулийн номын сан нь сургалт болон заахарга зүйн үйл ажиллагаа явуулах үндэс суурь ньболдог. Сургуулийн номын сангаар үйлчлүүлэхсурагчдын хувьд номын сан нь гэрийн даалгавараа хийх болон хичээлээ давтахад шаардагдахматериалыг үзэх боломжийг олгодог. Сургуулийнсургалтын чанар нь том цар хүрээтэй сайтарбүрдүүлсэн фондтой номын сангаас хамардаг. Сургуулийн номын сангийн фондын ихэнх хэсгийгсурах бичиг болон хичээлээс гадуур унших номзохиолууд эзэлдэг. Эдгээрээс гадна сургуулийн номынсангийн фондонд газрын зураг, аудио болон видеоматериалууд, тогтмол хэвлэл зэрэг багтдаг. Сургуулийн номын сангаар үйлчлүүлэгчид ньсурагчид, багш нар, албан хаагчид, зарим тохиолдолдэцэг эхчүүд байдаг.

Орчин үеийн боловсролын байгууллагын нэг

чухал асуудал бол номын сан юм. Их дээд

сургуулийн номын сангаар үйлчлүүлэгчид нь

багш, ажилчид, оюутан залуус байдаг. Их дээд

сургуулийн номын сан нь фондоо бүрдүүлэхдээ

өөрийн сургуулийн сургалтын чиглэлийг

харгалзан бүрдүүлнэ.

Эрдэм шинжилгээний ажилчдад үйлчлэх

зорилгоор эрдэмтэд, болон өндөр түвшний

судлаачдад үйлчилдэг номын сан юм. Эрдэм

шинжилгээний номын сан нь бие даасан

байдалтай байхаас гадна их дээд сургуулийн

номын сангийн нэг хэсэг нь болж байдаг.

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд номын

сан байгуулж өөрсдийн ажилчид, албан хаагчдад

үйлчилдэг номын сан юм. Энд засгийн газрын

агентлагууд, үйлдвэр, ах ахуйн гэх мэт олон

төрлийн байгууллагууд орно.

Энэ төрлийн номын санд засгийн газрын

хэлтэс, тасгийн номын сангууд багатах бөгөөд энэ

номын сан нь зарим тохиолдолд нийтэд

үйлчилдэг.