shvdnii emnelegiin system_new

34
Гарчиг Оршил.................................................................................................................................3 Онолын хэсэг 1. Зажлах эрхтний тогтолцооны эмгэг (ЗЭТЭ)........................................................4 Судалгааны хэсэг 1. Ижил төстэй системүүдийн харьцуулсан судалгаа ........................................... 18 Төслийн хэсэг Хэрэглэгчийн шаардлага 2. Системийн зорилго ................................................................................................ 21 3. Системийн үйл ажиллагааны онцлог ................................................................... 21 a. Хэрэглэгчийн тухай мэдээлэл ....................................................................21 b. Систем хөгжүүлэх үндэслэл ......................................................................23 c. Системийн хуучин орчин ........................................................................... 23 d. Системийн шинэ орчин .............................................................................. 23 4. Хэрэглэгчийн шаардлага ....................................................................................... 24 a. Хэрэглэгчийн функциональ шаардлага ................................................... 24 b. Хэрэглэгчийн функциональ бус шаардлага ............................................24 Архитектурын сонголт 1. Програм хангамжын үндэслэл............................................................................... 25 2. Техник хангамжын үндэслэл ..................................................................................26 Програм хангамжийн хөгжүүлэлт 1. Шинжилгээний хэсэг ............................................................................................. 27 a. Обьектын холбоосын диаграм .................................................................. 27 b. Өгөгдлийн ерөнхий схем............................................................................ 28 c. Обьектын холбоосын диаграм, түүний өргөтгөл ..................................... 28 www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 14-Oct-2014

1.315 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: Shvdnii Emnelegiin System_new

Гарчиг

Оршил .................................................................................................................................3

Онолын хэсэг

1. Зажлах эрхтний тогтолцооны эмгэг (ЗЭТЭ) ........................................................4

Судалгааны хэсэг

1. Ижил төстэй системүүдийн харьцуулсан судалгаа ........................................... 18

Төслийн хэсэг

Хэрэглэгчийн шаардлага

2. Системийн зорилго ................................................................................................ 21

3. Системийн үйл ажиллагааны онцлог ................................................................... 21

a. Хэрэглэгчийн тухай мэдээлэл ....................................................................21

b. Систем хөгжүүлэх үндэслэл ......................................................................23

c. Системийн хуучин орчин ........................................................................... 23

d. Системийн шинэ орчин .............................................................................. 23

4. Хэрэглэгчийн шаардлага ....................................................................................... 24

a. Хэрэглэгчийн функциональ шаардлага ................................................... 24

b. Хэрэглэгчийн функциональ бус шаардлага ............................................24

Архитектурын сонголт

1. Програм хангамжын үндэслэл ............................................................................... 25

2. Техник хангамжын үндэслэл ..................................................................................26

Програм хангамжийн хөгжүүлэлт

1. Шинжилгээний хэсэг ............................................................................................. 27

a. Обьектын холбоосын диаграм .................................................................. 27

b. Өгөгдлийн ерөнхий схем ............................................................................ 28

c. Обьектын холбоосын диаграм, түүний өргөтгөл ..................................... 28

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Shvdnii Emnelegiin System_new

d. Өгөгдлийн урсгалын диаграм, CAD .......................................................... 30

e. Өгөгдлийн толь ............................................................................................33 2. Зохиомжийн хэсэг .................................................................................................... 47

a. Бүтцийн схем ................................................................................................ 47 3. Дүгнэлт ..................................................................................................................... 51 4. Ашигласан материалын лавлах.................................................................................51 5. Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Shvdnii Emnelegiin System_new

ОРШИЛ

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн хэвшлийн байгууллага,

компаниуд олноор байгуулагдан, бизнесийн бүхий л салбарт үйл ажиллагаагаа явуулж

эхэлснээс хойш даруй 20 жил өнгөрчээ. Мэдээллийн технологи өндөр хурдтай хөгжиж

байгаа өнөө үед хувийн хэвшлийн ихэнх байгууллага, компаниуд үйл ажиллагаандаа

компьютер, мэдээллийн технологийн ололт амжилтыг өргөнөөр хэрэглэж түүний дотор

өөрийн байгууллагын онцлогт тохирсон дотоодын програм хангамжийг байгаа авч

ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь,

байгууллагын мэдээллийн багтаамж, урсгалыг удирдах, удирдлагын шийдвэр гаргах,

байгууллагын хөгжлийг тодорхойлох, бизнес төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл

солилцох гэх мэтчилэн байгууллагын бүхий үйл ажиллагааг аль болох түргэн шуурхай,

явдал чирэгдэлгүй, хүнд сурталгүй явуулах боломжийг эрэлхийлж байгаатай

холбоотой юм. Компьтерийн ертөнцөд асар богино хугацаанд хувьсал гарч хүн

төрөлхтөн урьд мөрөөдөж байгаагүй цоо шинэ төхөөрөмжүүдийг хэрэглэх болж,

мэдээлэл технологийн агуу том эргэлт, дэлхий дахины хөгжил, хүмүүсийн амьдралын

хэв маяг, нийгэм улс төр, эдийн засгийн харилцааг үндсээр нь өөрчилж байна.

Компьютерийг нийгэм эдийн засгийн бүх салбарт өргөн хэрэглэж байгаа бөгөөд цаг

хугацаа, зардал хэмнэсэн ашигтай зүйл юм. Сүүлийн жилүүдэд манай улсын хүн ам өсч, улмаар эмнэлэгт үзүүлэхэд багагүй

бэрхшээлтэй болсон. Жишээ нь: өвчтөн картаа алга болгох, үүний улмаас өвчний

түүх болон эмчилгээний жагсаалт устах, нэг өвчтөнд удаан үйлчилдэг учраас урт

дараалал үүсэх гэх мэт олон асуудал гардаг. Дээрх асуудлыг шийдвэрлэсэн эмнэлгийн үйл ажиллагааг удирдан, зөв зохион

байгуулах програм одоогоор манай орны програмын бүтээгдэхүүн болон хараахан

гараагүй байна. Үүнтэй холбогдуулан байгууллагын дотоод сүлжээн дээр

тулгуурлан үйл ажиллагааг автоматжуулан хөнгөвчлөх зорилгоор тус системийг,

судалгааны обьект болгож Монгол улсын эрүүл мэндийн байгууллагуудын нэгэн

чухал салбар болох шүдний эмчилгээ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг

эмнэлэгийн бүртгэлийн системийг сонгон авч хөгжүүлэхээр сонгосон юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Shvdnii Emnelegiin System_new

ОНОЛЫН ХЭСЭГ

Зажлах эрхтний тогтолцооны эмгэг (ЗЭТЭ)

ЗЭТЭ-д дараах эмгэгүүд хамаарагдана.

1. Шүдний цөгцний согог

2. Шүдгүйдэл

3. Шүдний эгнээний согог

4. Зуултын төрөл бүрийн эмгэгүүд

5. Тагнай ба хошууны согог, гэмтэл

6. Эрүүний согог ба гэмтлүүд

7. Эрүүний үений эмгэгүүд

8. Шүдний тулгуурын өвчнүүд

9. Шүдний эмгэг элэгдэл

10. Нүүрний согог ба гэмтэл эдгээр болно. Согог гэдэг нь тухайн эрхтэний тодорхой хэсэг нь алга болж сэв суухыг хэлнэ. Шүд

цоорох өвчний улмаас болон гэмтэл, шүд цоохортох эмгэг зэргээс шүдний цөгцөнд

согог үүсдэг. Хүний шүд 6 сартайгаас шүдлээд 3 настайд 20 шүд болон гүйцэж тогтонги байснаа 6

настайгаас эхлэн шүдлэсэн дарааллаараа унаж, шинээр солигдож 14-25 настайдаа

солигдож дуусна. Шүд солигдохоос бусад бүх шалтгаанаар (авахуулах, унах, ургахгүй

байх гэх мэт) байвал зохих хугацаандаа уг шүд үгүй болохыг шүдгүйдэл гэнэ.

Шүдгүйдэл нь шалтгааны хувьд удмын, төрөлхийн олдмол байж болохоос гадна

алдагдсан шүднийхээ тоогоор хэсгийн ба бүрэн (бүтэн) шүдгүйдэл гэж ангилагддаг. Шүдний эгнээнээс байвал зохих ямар нэг шүд алдагдвал тухайн шүдний эгнээнд согог

үүсч бүрэн бүтэн байдал нь алдагдана. Шүдний эгнээний согогыг бага, дунд их гэж

ангилдаг. 1-2 шүд алдагдсан бол бага; 3-5 шүдгүй байвал дунд 6-аас дээш бол их гэж

үзнэ. Согогын их багад тохируулж хиймэл шүдний хийцийг сонгодог учиртай. Зуултын хямралд эмгэг, гажиг зуултууд орно. Түүнээс гадна энэ хямралын хүрээнд

шүд, шүдний эгнээний гажигуудыг хамруулж болох юм. Өвдөж, өвчилсөн шүдтэй зуулт

бүрийг эмгэг гэнэ. Тодорхой шүд нь гажигтай байвал ажиг зуулт болно. Шүдний гажиг

нь тооний, хэлбэрийн, хэмжээний, байрлалын, өнгөний, бүтцийн гэж байдаг. Хүн

байнгын 32, сүүний 20 шүдтэй байвал тооний хувьд хэвийн гэнэ. Хэрэв байнгын шүд 33

болж түүүнээс дээш тоотой болбол шүд олшрох гажиг буюу илүү шүд гэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Shvdnii Emnelegiin System_new

Хэрэв 31-ээс доош болбол шүд цөөрөх гажиг гэнэ. Шүд бүр тогтсон хэлбэртэй,

хэмжээтэй, өнгөтэй байх учиртай. Хэрэв байвал зохих байдлаасаа өөрчлөгдвөл

тэдгээрийн гажиг үүснэ. Жишээ нь Монгол хүний шүд хаш цагаан өнгөтэй байдаг

бөгөөд үүнийг хэвийн гэж тооцно. Заримдаа шар, ягаан, хөх, улаан, ногоовтор, хар

шүд бишгүй тохиолддог. Эдгээрийг шүдний өнгөний гажигт тооцно. Шүд бүр шүдний

эгнээнд тодорхой байр эзлэн түүшин сэртэнгийн хярыг даган ургасан байвал хэвийн

гэнэ. Заримдаа шүд энэ байдлаа өөрчилж тагнайн хонхорт уруулд, завьжинд, хамарт

шүдлэх тал бий. Мөн орсгой, цөмөрхий, ташуу ургасан зэрэг нь бүгд шүдний байрлал

гажсаныг илтгэнэ. Шүдний эгнээний гажиг нь түүний нарийслаар илрэхээс гадна

түүний хэлбэр өөрчлөгдөх маягаар илэрдэг. Эгнээний нарийслыг I, II,III зэрэгт ангилах

ба 3 дугаар зэргийн нарийсал нь хамгийн хүндэд тооцогдоно. Хошуу-тагнайн согог, гэмтэл: Хошуу-тагнайн согогыг таралхийн ба олдмол гэж хуваана. Төрөлхийн согогын

тоонд тагнай, уруулын сэтэрхий орох ба сэтэрхийг бүтэн ба хагас гэж ялгадаг.

Бүтэн гэдэг нь уран тагнайнаас эхлээд зөөлөн тагнай хүртэл нэвт сэтэрхий

үүссэнийг хэлнэ. Хагас гэдэг нь хатуу ба зөөлөн тагнайн аль нэг нь бүрэн

үлдсэнийг хэлдэг. Хошуу ба тагнайн олдмол согог нь хүнд мэс засал, ясны

үрэвсэл, хүнд хугарал, бэртэлт, яр, сүрьеэ өвяний улмаас тогтдог. Эрүүний согог, гэмтлийг үүсгэгч хүчин зүйл нь хорт хавдар, ясны үрэвсэл, хугарал

бэртэлт байдаг бөгөөд энэхүү согогыг шүдтэй эрүүний, шүдгүй эрүүний, эрүүний эх

биеийн, салааны, углуургын гэх мэтээр ялгадаг. Харин хугарлыг нь зөрөөтэй,

зөрөөгүй, шугаман, ташуу, бяцарсан, бяцралтгүй гэж ангилдаг. Ингэж ангилж

ялгахын учир нь эмчилгээний арга сонгоход тухайлбал ямар хийцтэй зэмсэг

зохион бүтээхээ сонгоход хэрэгтэй юм. Эрүүний үений эмгэг (ЭҮЭ) ЭҮЭ-т энэ үений эмгэгшил, үрэвсэл, мултралтууд орно. Шүдгүйдэлтэй холбогдон

ЭҮ-ний эмгэгшил сүүлийн жилүүдэд элбэг тохиолдох болсон. ЭҮ-ний үрэвсэл

харьцангуй бага тохиолдоно. Мултралтыг хагас ба бүтэн гэж ангилдаг. Шүдний тулгуур эдийн (ШТЭ) хямрал: Энэ хямралын хүрээнд ШТЭ-ийн үрэвсэл, эмгэгшил, шүдний холбоосын болон

буйлын үрэвслүүд хамаарагдана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Shvdnii Emnelegiin System_new

Шүдний эмгэг элэгдэл (ШЭЭ) ШЭЭ нь олон шалтгаант эмгэг юм. Элэгдэл нь босоо, хэвтээ чиглэлээр явагддаг бөгөөд

өөрөөр хэлбэл нимгэрэх, нарийсах, тэгжийх маягаар явагдана. Шүдний паалан, тугалмай

давхарга хүртэл элэгдэх тал бий. Энэ үед шүдний зөөлц ясжиж, шүдний цөгцний хэсгийн

хөндий битүүрсэн байдаг. Элэгдлийг түгээмэл ба хэсгийн гэж ангилдаг. Нүүрний согог (НС) НС нь галт зэвсгийн гаралтай хүид гэмтэл, бэртэлт, хугаралт, хүнд мэс заслын

дараа ихэвчлэн тогтоно. Хэмжээний хувьд их, дунд, бага байж болох төдийгүй мөн

нүүрэнд орших бүх эрхтэнийг эсвэл тэдгээрийн йль нэгийг хамарсан байж болдог.

НҮҮР-АМНЫ ЭМГЭГИЙН ҮНДСЭН ШИНЖ, ТЭДГЭЭРИЙГ ШИНЖЛЭХ

ОНОШЛОХ АРГА Нүүр-амны хэсгийн эмгэг, өвчин, хямралын үед гарах ерөнхий болон онцлог шинжийг

амны хөндийд илрэх, нүүрэнд буюу амны гадна илрэх шинж гэж ангилдаг. Амны гадна

илрэх шинжид нүүрний доод хэсэг намсах, хамар, уруулын нугачаанууд гүнзгийрэх,

уруул унжих, хацар завьжинд нугалаа үүсэх зэрэг орно. Мөн элдэв төрлийн сэв, гортон

сууж, сорви шарх тогтсон байдал ажиглагддаг. Амны хөндийд илрэх шинжид шүд,

шүдний эгнээ, завьжний нугалаа, хэл, уруул, завьжны хөвчүүд өөрчлөгдөх, хэл, тагнай,

хүүхэн хэл, уруулын дотор талын төлөв байдалд өөрчлөлт орох, бүх салстын өнгө

хувирах зэргээр илэрдэг. Хэдэн төрлийн эмгэгийн хүрээнд ажиглагдах шинжийг

ерөнхий, зөвхөн тодорхой нэг эмгэгийн үед тохиолдох шинжийг онцлог гэж тус тус

нэрлэнэ. Жишээ нь: Нүүрний доод хэсгийн хэмжээ намсах шинж нь шүд унах, шүд

элэгдэх, эрүү хугарах зэрэгт ажиглагддаг тул ерөнхий шинж юм. Гэтэл хэлний хөвч

богиносох шинж зөвхөн уг эмгэгт л ажиглагддаг тул онцлогт тооцогдоно. Нүүр аманд тохиолдох бүх төрлийн эмгэгийг шинжлэх аргыг ерөнхий ба тусгай гэж

хоѐр ангилдаг. Ерөнхий аргад: чагнах тэмтрэх, тогших, ажиглах үзэх, сэтгүүрдэх

үйлдлүүд ордог бол тусгай аргад рентген зураг авах, загвар ажиглах ба хэмжих

аргууд, клиникийн үйлт сорилууд орно. Дээр дурьдсан шинжилгээний аргуудын

тусламжтайгаар аливаа эмгэгүүдийг оношлоно. Оношлох гэдэг нь танин мэдэхүйн

биеэ даасан нэгэн арга, хэлбэр юм. Оношлох явцад тухайн эмгэгийн ерөнхий шинжийг гарган тогтоосон дүгнэлтийг онош

гэнэ. Онош нь хураангуй, дэлгэрэнгүй, урьдчилсан гэж ялгагдахаас гадна үндсэн ба

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Shvdnii Emnelegiin System_new

дагалдах өвчний онош гэж байна. Нүүр-амны согогыг засдаг эмнэлэгт үндсэн онош

нь бүтцийн, үйлийн, гоо зүйн талуудыг тусгасан 3 хэсгээс бүтсэн байдаг.

НҮҮР АМНЫ СОГОГЫГ ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ Тухайн эмгэгийг оношлож, уг өвчин мөн болохыг тогтоосны дараа түүнийг эмчлэх

төлөвлөгөө боловсруулдаг. Нүүр-амны согогыг эмчлэх эмнэлэгт ихэвчлэн хиймэл

эрхтэн хийдэг тул тэр нь эээмммчлэх, сэргийлэхээс гадна нннөхөн сэргээх шинж

чанартай байна. Согог заслын эмчилгээний төрөлд:

1. Хиймэл шүд

2. Хиймэл хошуу, тагнай

3. Хиймэл эрүү

4. Хиймэл нүүр, чих, хамар

5. Хугарал, бэртэлтийг засах зэмсгүүд

6. Гажиг заслын аппаратууд

7. Үений эмгэгүүдийг эмчлэх зэмсэг

8. ЭТЭ-ийн өвчнийг эмчлэх зэмсэг

9. ШЭИ-г эмчлэх хиймэл шүд тус тус хамаарагдана. Хиймэл шүд нь алдагдсан шүдийг орлох эрхтэн, өвөрмөц эмчилгээний нэг төрөл,

эмчлэх, сэргийлэх давхар үүрэгтэй нэг төрлийн хиймэл эрхтэн юм. Хиймэл шүдийг

хийсэн материалаар нь хуванцар, шаазан, ган гэж ангилагдахаас гадна тогтоосон

байдлаар нь зүүдэг, наадаг шүд гэж ялгах төдийгүй хийсэн аргаар нь шахмал,

цутгамал мөн буйлтай, буйлгүй, тагнайтай, тагнаагүй гэж төрөлжүүлнэ. Хийцээр нь

дэгээтэй, дэгээгүй, цаан шүдтэй бүрэн шүдтэй, хагас, бүтэн гэх мэтээр тооцогдоно.

Наадаг хиймэл шүдэнд бүх төрлийн бүрээс, голонцортой шүд, шигтгэмэл шүд, нэг

ба хоѐр талдаа тулгууртай буйлгүй хиймэл шүднүүд тус тус хамаарагдана. Хиймэл хушуу, тагнайг ямар нэг хэмжээний согог, сэтэрхий, цоорхой үүссэн үед

хийдэг.Хийцийн хувьд наадаг, зүүдэг, хуванцар, ган янз бүр байхын хамт шүдтэй, шүдгүй,

том, жижиг байж болно. Заримдаа хөндий тохиолдолд цул хийгддэг. Хиймэл эрүүг зарим

мэс заслын дараа гэмтэл, өвчнөөс болсон согогыг нөхөх зорилгоор хийдэг. Хийцийн хувьд

хиймэл хошуу тагнайтай адил ангилагдана. Харин хөндий хийц байдаггүй. Хиймэл нүүр, чих, хамрыг маш хүнд мэс засал ба гэмтлийн (галт зэвсгийн) дараа тогтсон

тэдгээрийн согогыг нөхөн сэргээж эмчлэх зорилгоор хийнэ. Хийцийн хувьд хиймэл чих,

хамрыг тус тусад нь хийдэг ба заримдаа гурвуулан хослуулан хийдэг тохиолдол ч бий.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Shvdnii Emnelegiin System_new

Хийцийн бусад байдлаараа дээрх хиймэл эрхтэнийг хийх технологиос ялгагдах

зүйлгүй харин тусгай урлагч шаарддаг талтай. Хугарал, бэртэлтийн үед хэрэглэгдэх нүүр-амны согог заслын аппарат нь иж бүрэн

эмчилгээг бүрдүүлдэг нэг элемент нь юм. Өөрөөр хэлбэл түүнийг хэрэглэхгүйгээр

хугарал, бэртэлтийн эмчилгээг төгөлдөр боллоо гэж бодох аргагүй гэсэн үг. Энд

хэрэглэх аппаратыг анхны тусламж үзүүлэхэд ба стационарт (суурин нөхцөлд)

хэрэглэдэг гэж хоѐр ялгадаг. Мөн эвлүүлэх, хэлбэржүүлэх, орлох, засах, залах

үйлчилгээгээр нь ангилна. Гажиг засах зэмсэгүүдийг шүд, шүдний эгнээ, зуултын гажиг хөгжлийг урьдчилан

сэргийлэх, эмчлэх, дахихаас сэргийлэх зорилгоор зохион бүтээдэг. Гажиг заслын аппарат

бүр үндсэн ба туслах гэсэн хоѐр хэсгээс бүтнэ. Үндсэн гэдэг нь эмчилгээний нөлөө үзүүлэх

гол хэсэг юм. Туслах гэдэг нь үндсэн хэсгийнхээ үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж байгааг

хэлдэг. Үндсэн хэсгийн тоонд ган нум, пүрш, резинэн бөгж, налуу зэрэг хамаарагдах ба

туслах хэсгийн бүрэлдэхүүнд хуванцар ялтас, дэгээ зэрэг орно. Гажиг засалд энгийн,

суман, цэцгэн дэгээнүүд хэрэглэнэ. Ижил төстэй гажигуудыг засахад түгээмэл нийтлэг

зоирулалттай сонгомол аппаратыг хэрэглэж болох ба ихэнхи тохиолдолд тухайн гажигт

хувичлан тохирсон зэмсэг зохион бүтээх ( эмч, техник) болдог. Ер нь хүн бүрийн шүд, ам

адилгүй тул түүнд тохирсон аппарат хийнэ гэдэг бол нэг ѐсны оновчтой санал, бүтээлч

сэтгэлгээний үр дүн мөн. Гажиг заслын аппаратыг шууд ба дам, хавсарсан үйлчилгээтэй

гэж гурав хуваадаг. Мөн аманд зүүдэг, толгойд зүүдэг аппарат гэж ялгахаас гадна зүүж

тогтоодог, нааж бэхлэдэг гэж хувааж үзнэ. Дахихаас сэргийлдэг зэмсэгийг заримдаа

бөхжүүлэгч аппарат гэж нэрлэнэ. Эрүүний үений эмгэгийг засах эмчилгээний хэрэгслүүдэд мултралтаас сэргийлэх,

амны ангайлтыг хязгаарлагч, амны зуурааг гаргагч гэж ангилна. Ихэвчлэн нааж

тогтоодог аппаратыг хэрэглэдэг ч зарим тохиолдолд зүүдэг аппарат хийгддэг.

Үений эмгэгийн үед нугасан хөдөлгөөнтэй, ган бөгжтэй, хуванцар тагнайтай, чагтан

тогтоогууртай, зориулалтын ган утсаар хийгдсэн пүрш, нум зэрэг жижиг хэсгийг

агуулсан нийлмэл хийцтэй аппаратуудыг хэрэглэнэ. Шүдний тулгуур эдийн (ШТЭ) эмгэгүүдийг эмчлэх цогцолбор эмчилгээний зайлшгүй байх

нэг төрөл нь нүүр-амны согог заслын зэмсэг юм. ШТЭ-ийн эмгэгийг ихэвчлэн төрөл бүрийн

хийцтэй чигээр эмчилнэ. Энд хэрэглэгдэх чигүүдийн эмчилгээний үйлчлэл нь шүдийг

хөдөлгөөнгүй болгоход оршино. ШТЭ эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг чигүүдийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Shvdnii Emnelegiin System_new

түр ба байнгын гэж хоѐр ялгана. Түр чигийг эмийн ба мэс заслын эмчилгээг хийх

явцад тэдгээрийн үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор хэрэглэдэг байхад

байнгын чигийг дээрх хоѐр эмчилгээний үр дүнг бэхжүүлэх, уртасгах зорилгоор

хэрэглэдэг. ШТЭ-ийн чигүүд нь хийцийн хувьд цутгамал, давтмал, шахмал байж

болно. Мөн хуванцар, төмөр утсан (ган, хүрэл, хөнгөн цагаан) чигүүд байдгаас

гадна тусгай ба ерөнхий загвартай чиг хэрэглэгдэнэ. Шүдний эмгэг элэгдлийг (ШЭЭ) эмчлэх хиймэл шүд нь ихэвчлэн нааж тогтоох

зориулалттай хийгдэхийн гадна цутгамал, хэвлэмэл аргаар хийгдэх бөгөөд шахах

аргыг өргөн хэрэглэдэггүй. Хааяа хуванцар бүрээс хэлбэрийн шүд хйих гэвэл

шахмал хийцтэй хийдэг юм. ШЭЭ- ийн үед хийгдэх хиймэл шүдний эмчилгээний

үйлчлэл нь шүдний цөгцийг өндөрсгөснөөрөө нүүрний доод хэсгийн хэмжээг засч,

эрүүний үений хэвийн төлвийг сэргээхэд оршино.

ХИЙМЭЛ ШҮД, ЭРХТЭН, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗЭМСГИЙГ УРЛАХ ҮНДЭС Нүүр-амны согог заслын эмнэлэгт хэрэглэдэг дээрх хиймэл эрхтэнүүдийг хийх горимыг

ерөнхий ба тусгай гэж хоѐр ялгана. Энд ерөнхий горимын тухай дэс дараалалтай авч

үзэхийг гол болгосныг дурдахын ялдамд тусгай аргыг тодорхой зүйлийн шүд эрхтэнийг

хийх үед хэрэглэдэг тул нэлээд нарийн авч үзэх шаардлагатайг дурдалтай. Хиймэл

шүд, эрхтэн хийх горим нь эмч, техник хоѐрын аль нь эрхэлж (дагнаж) хийх вэ

гэдгээсээ хамаарч клиникийн ба урлангийн горим (дамжлага) гэж хуваагддаг. Үүнд: Хиймэл шүд хийх клиникийн ажилбарын дараалал (үе шат)

1. Хэв авах

2. Зуулт тодорхойлох

3. Шүдний урьдал хйицийг шалгах

4. Үндсэн хийцийг тохируулж зүүх, өвчтөнд зөвлөгөө өгөх

5. Хиймэл шүдний таарамжийг шалгажзасч өгөх

6. Өвчтөнийг хяналтад авч, ажиглалт тогтоох Гажиг заслын аппарат хийхклиникийн үндсэн үе шат

1. Хэв авах

2. Хийцийн зуулт тодорхойлох

3. Моделийн хэмжилт хийх, гажиг засах зэмсгийг хийх, загварыг тогтоох

4. Бэлэн болсон үндсэн хийцийг тааруулж, өвчтөний аманд нь зүүж юм уу

бэхлэж өгөх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Shvdnii Emnelegiin System_new

5. Таарамжийг шалгаж, засч өгөх

6. Өвчтөнг хяналтанд авч, аппаратын эмчилгээний нөлөө үзүүлэх тунг тохируулах

7. Гажиг засарсан тохиолдолд богино хугацааны ажиглалтыг урт хугацааны

хяналтаар солих Хиймэл эрүү хамар, чих, нүүр хийх клиникийн ажилбарын дараалал

1. Хэв авах

2. Маск гаргах (эерэг дүрс)

3. Тухайн эрхтэний эерэг дүрсэн дээр хийгдэх зургийг зурах

4. Урьдал хийцийг тааруулж, шалгах

5. Эцсийн хийцийг өвчтөнд зүүж (бэхлэж), тохируулж өгөх

6. Таарамжийг шалгаж, хяналтад авах

Нүүр амны бусад төрлийн эмгэгийн үед хэрэглэгдэх аппаратуудыг

хийх клиникийн ерөнхий ажилбаруудын дараалал

1. Хэв авах

2. Тухайн аппаратынхаа зохиомжийг сэтгэж, зураг загварыг гаргах

3. Урьдал хийцийг шалгах, засах, тохируулах

4. Эцсийн хийцийг зүүж, бэхлэж өгөх

5. Хяналтад авах, хасах асуудлыг шийдвэрлэх

6. Уг аппаратыг дараа дараагийн аппаратаар солих Клиникийн ажилбарын дараалал нь хиймэл эрхтэн хийлгэгчийн ирэлтийн тоотой

тохирно. Жишээ нь: Хэв авах гэдэг нь өвчтөний эхний ирэлттэй (анхны үзлэгээр)

тохирч байхад, хоѐрдахь ирэлттэй зуулт тодорхойлох үе тохирох ба гуравдахь

ирэлтээр шүдний урьдал хийцийг шалгах гэхчилэн өвчтөнийг хяналтад авч,

ажиглалт тогтоосноор тухайн шүд хийлгэгч эмнэлэгт 6 удаа ирж үзүүлж байж

хиймэл шүд хийх эмчилгээ төгсгөлийн шатандаа орж байгааг илтгэнэ. Хэв гэдэг нь тухайн эд эрхтэн системийн сөрөг (урвуу) дүрсийн хуулбар юм. Хэвэн

дээр уг эрхтэний хонхор хэсэг нь гүдгэр, гүдгэр хэсэг нь хонхор маягаар гардаг тул

эсрэг байдаг. Ямар төлөвтэй, аль хэсгээс, ямар зорилгоор юу хийх гэж байгаа гэдгээс

хамаарч хэвийг авах материалаа ( зөөлөн, хатуурдаг, талждаг, нийлэг) сонгоно. Зуулт тодорхойлох гэдэг нь тухайн хүний шүд алдагдахаас өмнөх үеийн, толгойн ба

эрүүний шүд, шүдний эгнээ нь өөр хоорондоо ямар харьцаатай байсныг олж тогтооно

гэсэн үг юм. Уг хүний шүд унахаас өмнө зуулт нь хэвийн, гажиг хоѐрын аль нэг төлвөөр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Shvdnii Emnelegiin System_new

оршиж байсан байх ѐстой. Хиймэл шүд, эрхтэн, эмчилгээний зэмсэгийн аль ч

төрлийг хийхэд зуултыг заавал тодорхойлдог учиртай.

Урьдал хийц гэдэг нь тухайн хиймэл шүдний (эрхтэн, эмчилгээний аппарат)

жинхэнэ загварыг дуурайлган засварын (түр хэрэглэдэг) материалаар хйисэн дүрс

юм. Энэхүү урьдал хийцийг өвчтөний аманд тохируулж, таарах эсэхийг өвчтөнтэй

хамтран зөвлөж шалгадаг. Болно гэж үзвэл түүнийг сольж (жинхэнэ материалаар)

эцсийнхээ хийцийг хийх ажлаа шүд урлагч эхэлдэг. Үндсэн хийц гэдэг нь уг хүний шүдний унаган дүр төрхийг нь хуулбарлан ( ургуулж бодох

замаар) хийсэн эрхтэн юм. Хиймэл эрхтэн нь хүний заяаны эрхтэний анатоми,физиологийг

оролдог, хүнд биеийн болон сэтгэлийн тэнхээ оруулдаг эмийн бус эмчилгээний нэг онцлог

хэлбэр юм. Хиймэл шүдийг зүүж өгч байгаа эхний өдөр хэрхэн арчлах, зуух, авах яаж

хэвшүүлэх талаар нарийн зөвлөгөө өгдөг. Өвчтөний хиймэл шүдээ зүүсний маргааш нь

хэрэв ажлын өдөр таарч байгаа бол заавал үзэж таарамжийг нь шалгадаг. Эс шалгавал

ямар нэг хүндрэл гарч өвчтөн шүдэндээ дургүйцэх, сэтгэл зүйн эсэргүүцэл бүрдүүлдэгийг

гоц анхаарвал зохино. Хэрэв уг өдөр үзэхэд хүндрэл өгөөгүй таарамжтай байвал 3 хоног

тутамд 1 удаа үзэж хяналтад 15 хоног (доод хугацаа) байлгах нь чухал. Энэ нь нэг ѐсондоо

эмчилгээ төгс байх гэдэг зарчмыг сахиж байна гэсэн үг юм. Өвчтөнийг хяналтад авах гэдэг

бол түгээмэл ойлголт юм. Нүүр амны согог заслын эмнэлэгт өвөрмөц байдлаар зохион

байгуулагдана. Хиймэл шүд эрхтэнийг зүүж ашиглах эмнэлгийн баталгаат хугацаа нь 5-15 жил байх ба

гажиг болон согог заслын аппаратыг тухайн эмгэгийн засрал авах шат бүрт болон

тухайн эрхтэний өсөлтийн үе шатыг харгалзан байнга солих шаардлагатай байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Shvdnii Emnelegiin System_new

Буйлгүй шүд хийх урлагийн үндсэн дамжлагууд

1. Гөлтгөнөөр модель загвар цутгах

2. Гөлтгөнө загвараас шүд ба эрхтэнээ багтаасан хэсгийг гаргах

3. Хэсэглэн авсан шүд, эрхтэнээ лавайгаар сэргээн засварлах

4. Лавайн загвараасаа гөлтгөнөн эх хэв хийх

5. Гөлтгөнөн эх хэвээс тугалган эрхэв (дүрс) цутгах

6. Тугалган эрхэвийн тусламжтайгаар тугалган (ган) эх хэв цутгах

7. Нэг загварын ган бортогоо сонгож, хэлбэх, тохируулах

8. Ган бортогоо улайсган зөөлрүүлж, хэлбэн ган хөндий шүд гаргаж авах

9. Ган хөндий шүдээ цонотол улайсгаж уяраах

10. Ган хөндий шүдээ эх ба эрхэвийн тусламжтайгаар хэвлэх

11. Хөндий ган шүдээ нүүрэвч талаас нь цонхлох

12. Стандартын цул ган арааг сонгож авах эсвэл уг шүдээ цутгаж хийх бол

лавайгаар загварлах

13. Загваржуулсан цул шүдээ гангаар цутгаж цул ган шүд гаргаж авах. Энэ шүдийг

цутгуурын лабораторид 20 шахам жижиг дамжлаганд дамжуулан хийдэг болно.

14. Цутгаж гаргасан шүдээ хөндий ган шүдтэйгээ гагнаж хобох

15. Хөндий ган шүднийхээ нүүрэн талыг (цонхолсон) лавайгаар засваржуулах

16. Уг шүднийхээ лавайгаар засварласан нүүрэвчээ хуванцараар солих

17. Ган, хуванцар, ган-хуванцарын хосломол шүднүүдээ зүлгэж нарийн өө

сэвийг дарах

18. Уг хийсэн шүдээ өнгөлөх

19. Тэдгээрийг ариутган зүүхэд бэлтгэн хадгалах Модель гэдэг нь хүний амнаас авсан хэвний тусламжтайгаар гөлтгөнөөр

(зориулалтын) цутгаж гаргасан эрхтэний эерэг дүрс юм. Модель дээр уг хэвий нь

авсан эрхтэн яг жинхэнэ дүрсээрээ буудаг.

Хэлбэх горимыг шүдний дөш алхны тусламжтайгаар тухайн хийх шүднийхээ

баримжаалсан дүрсийг сунгаж, давтах аргаар гаргаж авахад хэрэглэнэ. Хэвлэх гэдэг хиймэл шүдийг хийх хамгийн нарийн горим бөгөөд эх хэв, эрхэвний

тусламжтайгаар хийгдэх боломжтой. Эртнээс хиймэл шүд хйих гол арга нь тусгай шахах

төхөөрөмжийн тусламжаар хийгддэг энэхүү хэвлэх горим байв. Орчин үед энэ горимыг

цутгах технологоор сольжээ. Харин манай оронд зөвхөн хэвлэх аргаар шүд хийх нь ноѐлж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Shvdnii Emnelegiin System_new

байна. Ямар ч шүдийг хийхдээ эхлээд заавал урьдчилсан загвар хэлбэрээр бэлтгэх

бөгөөд үүнийг ихэвчлэн тусгай найрлагатай лавайн хольцоор загваржуулдаг. Шүд

хийхэд хэрэглэдэг лавай нь хатуу, зөөлөн, наалдамтгай чанартайгаас гадна хавтгай,

дөрвөлжин, гулууз хэлбэртэй, хөх, улаан, шар, ногоон зэрэг төрөл бүрийн өнгөтэй

байдаг. Хиймэл шүдэнд хэрэглэдэг лавайг зориулалтаар нь буйлтай ба буйлгүй

шүднийх гэж ангилна. Хиймэл шүдийг хийх хамгийн орчиг үеийн арга бол цутгах горим

юм. Цутгамал шүд нь хүний заяаны шүдэнд олон шинжээрээ ойртож очдог. Шахмал буйлтай шүдийг хийх лабораторийн үндсэн дамжлагуудыг авч үзье

1. Гөлтгөнөөр модель цутгах

2. Хазах дэрлэгтэй лавай суурь бэлтгэх

3. Хуванцар шүдээ сонгож, засах

4. Шүдээ өрөх

5. Тулан тогтоох хэсгүүдийг хийх

6. Хуванцараа найруулж , эсгэх

7. Хиймэл шүдний лавайн загварыг хуванцраар сольж тэвшлэх

8. Тэвшилсэн хуванцар шүд, буйлаа чанах

9. Чанаж бэлтгэсэн шүдээ тэвшнээс гаргаж, гөлтгөнөөс салгах

10. Гөлтгөнөөс салгасан шүднийхээ илүүдлийг өөлж, зүлгэх

11. Хиймэл шүдээ өнгөлөх, ариутган бэлэн болгох Хазах дэрлэгтэй лавайн суурийг тагнайн ба эрүүний шүдний эгнээг эвлүүлэн

хоршуулахад 1-2 цэгт шүд өөр хоорондоо хавирч байгаа тохиолдолд хийнэ. Лавай

суурийг хоѐр давхарлаж хийх ба хазах дэрлэг нь үүдэн шүдний орчим 1.5

сантиметр байснаа намссаар салслаг төвгөр хавьцаа 0.5-0.8 см байхаар хийнэ.

Хазах дэргэй, лавай суурийг төмөр утсаар бэхлэх нь чухал. Хиймэл шүд нь хуванцар, шаазан ган байдаг. Эрт үед (17 дугаар зуунд) шаазан вааран

шүд хэрэглэдэг байснаа химийн шинжлэх ухааны хөгжлийн аясыг даган орчин үед

хуванцар шүдийг их хэрэглэдэг болов. Манай улс Орос болон БНХАУ-аас нэг загварын

үйлдвэрийн аргаар боловсруулсан шүд авч байна. Хуванцар шүд нь дөрвөлжин,

дугуйвтар, зууван хэлбэртэй шар, цагаан хоѐр үндсэн өнгөтэй, 30 гаруй туяагаар хийгддэг,

хэмжээний хувьд ЗХУ-д үйлдвэрлэсэн хуванцар шүд нь үүдэн шүдний 14, арааны 5 янзын

дундаж хэмжээтэй 28 шүд бүхий таван зүйлийн шүдний эгнээнд тохирохуйц цомог болгон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Shvdnii Emnelegiin System_new

үйлдвэрлэсэн байх бөгөөд цомог бүр 3 янзын хэлбэрийн (дугуй, дөрвөлжин,

зууван) шүдний аль нэгээс бүрэлдсэн байдаг.

Хиймэл шүдний хийцийн нэг гол хэсэг нь дэгээ байдаг. Дэгээ нь матмал , цутгамал

давтмал байхаас гадна бөөрөнхий, хавтгай, туузан байж болно. Мөн төмөр утас,

хуванцраар хийсэн байдаг. Төмөр утсан дэгээ нь мөр, эх бие, сүүл гэсэн хэсгүүдээс

бүтнэ. Мөрнийх нь тоогоор нэг, хоѐр ба цуварсан мөртэй гэж ялгадаг. Мөрийг шүд

тогтоох үүргээр дэгээдэн тогтоох, тулан тогтоох гэж 2 ангилна. Тулан тогтоох дэгээ

нь мөр, эх бие, сүүлнээс гадна тулах сэртэнтэй байдаг. Тулан тогтоох дэгээг цутгах

аргаар хийдэг бол дэгээдэн тогтоох дэгээг матах аргаар хийдэг юм. Хиймэл шүд практикт хэрэглэдэг бүх хуванцрыг чанаж хатуурдаг, өөрөө хөтуурдаг

гэж 2 ангилна. Чанаж хатуурдаг хуванцрын төрөлд ЭТАКРИЛ-15, АКР-7

СУПРАКРИЛ зэрэг хуванцрууд байдаг бол өөрөө буюу түргэн хатуурдаг хуванцрын

төрөлд ПРОТАКРИЛ, КАРБОДЕНТ, РЕДОНТ, Чехословакийн ДУРАКРИЛ зэрэг

хуванцар ордог. Ер нь аливаа хуванцар нунтаг, шингэн хоѐроос бүрдэнэ. Нунтагийг

нь полимер, шингэнийг нь мономер гэдэг.

Цутгасан буйлтай шүдийг хийх лабораторийн үндсэн дамжлагууд

1. Моделийг хэвний дагуу цутгаж гаргах

2. Цутгах тагнай, буйлыг лавайгаар загваржуулах

3. Цутгамал буйлтай шүднийхээ дэгээний системийг загваржуулах

4. Лавай загварыг цутгахад бэлтгэх

5. Цутгуурын галд тэсвэрлэх бүрээсийг хийх

6. Бэлтгэсэн лавай загвараа цутгах бортогонд суулгах

7. Лавай хийцээ хайлуулах

8. Цутгах системийг ажилд бэлтгэх

9. Ган хайлах тогоонцрын тохируулга хийх

10. Гангаа хайлах

11. Цутгагдах хэвтэй бортогоо тогоонцрын аманд бэхлэх

12. Цутгах товчлуурыг дарж, цутгуураа бэлтгэх

13. Цутгасан шүдээ галд тэсвэртэй бүрхүүл, гөлтгөнө зэргээс салгах

14. Цутгасан изүйлээ таслан авах

15. Тасалж авсан шүднийхээ нарийн өөг авч өнгөлөх

16. Цутгасан сараалжиндаа (буйландаа) шүдээ өрөх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Shvdnii Emnelegiin System_new

17. Хуванцраа найруулж эсгэх

18. Буйлаа хуванцраар чанах

19. Чанаж болгосон шүдээ гаргаж, тэвшнээс салгах

20. Цутгамал буйлтай шүдээ өнгөлж, ариутгаж дуусах

Гажиг, хугарал, том согогыг эмчлэх аппарат, хиймэл хамар, чих хийх

лабораторийн дамжлага

1. Модель ба маск гаргаж авах

2. Тухайн аппарат болон хиймэл эрхтэн гол ба туслах жижиг хэсгийг хийж бэлтгэх

Суман дөрвөлжин дэгээнүүдийг матах

Давхар, дан, бүдүүн, нарийн пүршнүүдийг нугалж матах

Төмөр гогцоо, цагариг, цоожлох элемэнт, нугас зэргийг хйих

Хуванцар ба ган налуунуудыг бэлтгэх

Эргээ аппаратын эх биенд суулгах бэлтгэл хийх

Нарийсгах ба өргөсгөх, татах, шилжүүлэх үүрэгтэй ган нумуудыг матах

зэрэг болно.

3. Уг эрхтэн ба аппаратын урьдал хийцийг түр материалаар хийх

4. Урьдал хийцээ үндсэн хийцээр нь солих

5. Хуванцраар хийж байгаа бол түүнийг найруулж эсгэх, гангаар хийж байгаа

бол цутгахад бэлтгэх

6. Үндсэн хийцээ шахаж чанах эсвэл цутгах

7. Тэвш болон ган бортгоноос аппаратаа салгах

8. Салгасан аппаратаа цэвэрлэх, зүлгэх, өнгөлөх, ариутгах Суман дэгээг Щварцынх, дөрвөлжин дэгээг Адамынх гэж тус тус нэрлэх бөгөөд тусгай

зориулалтын бахиар матаж хийнэ. Хоѐуланг нь 0.6-0.7 мм диаметртэй эмнэлгийн

зориулалттай ган утсаар матдаг. Бүх төрлийн пүршийг сүүн шүд солигдол байнгын шүдний

үеүдтэй аль үед нь хэрэглэх гэж байна гэдгээс хамаарч 0.8-2.0 мм-ийн диаметртэй ган

утсыг сонгоно. Хэрэв 0.8-аас доош мм-ийн диаметртэй утас байвал давхарлаж болно.

Төмөр гогцоо, цагариг, бөгж, цоожлох хэсгүүд,нугас зэрэг хэдэн зүйл байх бөгөөд

үндсэндээ матах, хэвлэх,цутгах хоѐр горимоор л хийнэ. Эдгээрийг хийх нь зэмсэгийн

үндсэн хийцээс хамаарна. Тухайн аппаратын эмчлэх сэргийлэх нөлөөлөл нь булчингийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Shvdnii Emnelegiin System_new

ажиллагааны үрээр дам маягаар илэрдэг аппарат ихэвчлэн ган ба хуванцар

налуутай байна. Эдгээрийг хийхэд төвөг багатай. Нүүр-амны бүх төрлийг гажиг, согог, эмгэг, хуарлын үед хэрэглэдэг аппаратуудыг

бүтээхэд байнга шаардагдах нэг элемент нь эрэг юм. Одоо бидний мэдэхээр бол

хэдэн зуун төрлийн эрэг байдаг. Манай оронд арав орчим төрлийн эрэг хэрэглэж

байна. Мөн дээрх аппаратуудын нэг салшгүй хэсэг нь нум байдаг. Ган нум нь янз

бүрийн зориулалттай ихэвчлэн 0.6-1.2 мм- ийн диаметртэй ган утсаар хийнэ.

ШҮДНИЙ ЦӨГЦӨН ХЭСГИЙН НЭРШИЛ (ШЦХН) Нэршил гэдэг нь олон улсын түвшинд ба өөрийн орны нөхцөлд мэргэжлийн талаар

харилцан мэдээлэл солилцох, санал бодлоо бичгээр болон үгээр илэрхийлэхэд

хэрэглэгдэх оноосон нэрийг хэлдэг.

ШЦХН-ийг тогтоож хэрэглэхийг ач холбогдол

1. Нүүр амны салбарт төрөл бүрийн сургалтыг (оюутан сургах, дамжаа

хичээллүүлэх, мэргэжил олгох, дээшлүүлэх, зэрэг горилох г.м) зохион

байгуулахад нэг мөр болсон хөтөлбөр боловсруулахад

2. Мэргэжлийн талаар харилцан мэдээлэл солилцох, санал бодлоо илэрхийлэхэд

3. Олон улсын чанартай ном хэвлэлийг ашиглахад боловсруулахад

4. Гадаадад нэвтэрсэн орчин үеийн эмчилгээний аргыг эзэмшиж нэвтрүүлэхэд

5. Цутгамал ломбыг баталгаатай чанартай урлахад г.м ШЦХН Нэршилийг хэрэглэхэд баримтлах сонгомол зарчимууд:

1. Шүдний цөгцний эрүүл, эмгэгтэй түшилцэх цэг, харгалзѐан эрхтэн зэргийг

бодолцох зарчим.

2. Шүдний цөгцний гадаргуунуудыг босоо ба хөндлөн шугамаар баримжаалан

тал хэсгүүд болгон хувааж нэр оноон зарчим

3. Хэрэв уг цөгц нь цоорхой буюу согогтой, уг цоорхойг сонгомол ба тусгайлан

хэрэглэгдэх аргаар зассан тохиолдолд өнцөг шулуун нэг зэрэг өвөрмөц

хэллэгийг хэрэглэх зарчим ШНХНэршилийг ангилах нь:

1. Эрүүл цөгцний хэсгүүдийн нэршил (ЭЦХН) 128-160 хүртэл нэр байдаг.

2. Цөгцний цоорхой хэсгийн нэршил (ШЦХН) -140 орчим нэртэй.

3. Цөгцний зассан цоорхойн нэршил (ЦЗЦН)- 147 орчим нэр байна.

Нэршил зүйн үүднээс шүдний ЦЗЦН-г ангилах байдал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Shvdnii Emnelegiin System_new

1. 1-а.Бүх шүдний ховил хонхор болон араануудын зажлах гадаргуунд

байрласан цоорхойнууд энэ ангилалд хамаарагдана.

2. 1-л.Их бага арааны хорших (зажлах) гадаргууны гуравны хоѐрыг хүртэл хамарч хэл

ба хацар талын гадаргуунд байрласан цоорхойнууд энэ ангилалд хамаарагдана.

3. 1-в.Дээд үүдэн шүдний хэл талын гадаргуунд байрласан цоорхойнууд

4. II- Их бага арааны түшилцэх гадаргуунд байрласан цоорхойнууд

5. III-Үүдэн шүдний түшилцэх гадаргуунд байрласан цоорхойнууд

6. IV-Таслах буюу хазах ирмэг нь сэвтсэн үүдэн ба соѐон шүдний түшилцэх

гадаргуунд байрласан цоорхойнууд

7. V-Бүх шүдний хэл ба хацар талын буйл орчмын гадаргуунд байрласан

цоорхойнууд

8. VI-Үүдэн шүдний гүдгэр гадаргуу арааны товон дээр байрласан цоорхойнууд

Энэ хэсэгт зөвхөн засагдсан цоорхойг нэрлэхийг үзнэ. Цоор болсон шүдний цөгцний цоорхойг хаана, ямар шүдэнл байрласан, хир зэрэг

орон зай эзэлж, шүдний цөгцний хичнээн гадаргууг хамарсан байдлыг харгалзан

эрдэмтэн Блэк 5 ангилжээ. Энэ нь шүдний өвчний цоор өвчинд хамгийн өртөмтгий

хэсэгт байрласан байдалд илүү зохицсон ангилал гэж үздэг. Сүүлийн жилүүдэд шүд цоорох өвчин, шүдний цөгцний дархлалсайтай хэсэгт ч

үүсэх болсон тул өөрөөр ангилсан байна. Орчин үед нэршил зүйн үүднээс Блэкийн

ангиллын засагдсан цоорхойн хөндийг дотор нь 3 бүлэг болгоно.

1. Энэ ангилалд бүх ховил ба хонхлойд болон арааны хорших гадаргуунд

байрласан цоорхойнууд хамаарагдана.

2. Их арааны цөгцний хорших талын гуравны хоѐрыг хамарсан хэл ба хацар

талд байрласан цоорхой Үүдэн шүдний хэлэн талын гадаргуунд байрласан цоорхойнууд орно.

17

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Shvdnii Emnelegiin System_new

СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Smart Dentist програмийн онцлог Ухаалаг шүдний эмч програм нь орчин үеийн шүдний клиник эмнэлгүүд эмч нарийн

шаардалага хэрэгцээг бүрэн хангасан ахисан түвшний эмнэлгийн програм хангамж

юм. Уг програм нь 5 үндсэн модиултай. Модуль тус бүр нь цонхны зүүн талд байрлах

explorer bar дахь товчлуурын тусламжтайгаар хялбар хандагдах боломжтой.

Илүү хялбар хэрэглэгчийн харилцах хэсэгтэй

Өвчтөнүүдийг хялбар зохион байгуулах

Зураг оруулах нарийн функц (амны хөндийн зориулалтын камер болон

файлаас зураг оруулах )

Нэгдсэн оношлогооны модультай

Эмчилгээний зөвөлгөө болон эмчилгээний системтэй

Захиалга болон уулзалтын цаг хувиарлах цагийн хуваарьтай

Хүлээлгийн горим ба боловсронгуй хүлээн авах

Нарийвчилсан төлбөрийн систэмтэй бүртгэл тооцоо

Бүрэн тусгайлан өөрчлөлт хийх боломжтой ( компанийн лого , нэр , хаяг тавих)

Эмнэлгийн ажилтан, өвчтөн,эмчилгээ,оношлогоо,төлбөрийн талаархи

хадгалагдсан мэдээллийг хялбар хайдаг.

Өвчтөнүүд болон эмнэлгийн холбоотой бичиг баримтийг зохицуулах

удирдлагын систем

Тайлангйин бүрэн систем

3 үетэй хамгаалалт (Super Admin , Admin , User )

Өгөгдлийн бааз сэргээх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Shvdnii Emnelegiin System_new

Dental clinic software 4.0

Dental clinic програмийн ерөнхий онцлог

Нэмэлтээр сүлжээний орчинд ажиллах боложтой болсон

Эмчилгээний төлөвлөгөө нэмэх

Бусад өвчтөний файл оруулах ( скайнердсан бичиг баримт)

Хайсан мэдээллээ RTF, XML , HTML , EXCEL дээр экспортлох ба засаж принтлэх

Рэнтген зургийг bmp, jpg, gif, ico, emf, wmf форматаар оруулах

Рэнтген зургийг томруулж харах програмаас экспорт хийх

Хүүхдийн сүүн шүдийг харах

Эмчилгээний төлбөр болон тайлан хэвлэх

Төлбөр тооцоог эрүүл мэндийн даатгалаар шилжүүлэх

Төлбөр тооцоог тухайн өвчтөнд шилжүүлэх

Товлосон хугацаанд үзлэгийг хийх

Сонгосон хугацааны орлого харуулах

Тухайн компанийн даатгалын жагсаалт

Бусад системүүдтэй харьцуулсан үзүүлэлт

Smart Dentist Dental clinic software Dental 1.0

4.0

Оношилгооны + + +

бүртгэл

Эмчилгээний + + +

бүртгэл

Онош зургаар + + +

харуулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Shvdnii Emnelegiin System_new

Хуваарьт + + +

эмчилгээ

Рентген зураг +

+

оруулах

Захиалга авах + + +

Өвчтөний +

ангилал

Өвчтөний түүх + + +

Төлбөрийн бодож + + +

хэвлэх

Хөнгөлөлт бодох + + +

Тайлан гаргах + + +

Шаардлагатай + + +

мэдээлэл хэвлэх

ЭМЯ-ны

стандарт тайлан +

гаргах

Олон

хэрэглэгчийн + + +

горимд ажиллах

Статистик, +

график гаргах

Экспорт, импорт + + +

хийх

Хамгаалалт + + +

ТӨСЛИЙН ХЭСЭГ

Бүлэг 1. Хэрэглэгчийн шаардлага

1. Системийн зорилго

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Shvdnii Emnelegiin System_new

Энэ систем нь шүдний эмнэлэгийн

өвчтөнүүдийг бүртгэх, өчвтөний түүх,

өвчтөний эмчилгээний төлбөр тооцоог

бодох мөн хуваарьт эмчилгээг бүртгэнэ.

Түүнчлэн эмчийн тухайн сарын

эмчилгээний тайлан, сарын орлогын

тайлан, Эрүүл мэндийн яамны

шаардлагыг хангасан тайлан гаргана.

2. Системийн үйл ажиллагааны онцлог

1. Хэрэглэгчийн тухай мэдээлэл

"GermonDent" эмнэлэг 2002 оноос

тасралтгvй vйл ажиллагаа явуулж байна.

Байгуулагдсан цагаас эхлэн хиймэл шvд

хийх болон шvд эмчилгээнд энэ тєрлийн

тусламж хєгжсєн орнуудад хийгддэг 10

гаруй шилмэл технологийг нэвтрvvлэн,

эзэмшицгээсэн нарийн мэргэжлийн эмч,

техникчид ажилладаг. Эмнэлэг орчин vеийн эм, багаж материал,

тоног тєхєєрємжєєр бvрэн хангагдсан.

Шvдний багаж материал, тоног

тєхєєрємжийг европын тєрєлжиж,

мэргэжсэн vйлдвэрлэгчдээс нийлvvлж,

угсралт, засвар vйлчилгээ, сэлбэгээр

хангадаг. Нvvр амны эмч,техникчдийн мэргэжил

дээшлvvлэх, дадлагажуулах, семинар,

сургалт явуулдаг. Шилдэг фирмийн

чанартай материалаар харьцангуй хямд

үйлчилдэг. Эмчилгээ , үйлчилгээ

Амны хөндийн бүх төрлийн өвчнийг үзэж оношлох , зөвөлгөө өгөх

Шүдний бүх төрлийн цоорол, сувгийн өвчлөлийг эмчилж, ломбодох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Shvdnii Emnelegiin System_new

Шүдний толбыг арилгах,

эмийн болон олдмолоор

саарал, шар өнгөтэй болсон

шүдийг цайруулах

Шүдний ховил битүүлэх

Шүдний ѐзооронд голонцор суулгаж , шүд залгах

Хүүхдийн болон байнгын шүдний цоорол зогсоох эмчилгээ

Шүдний хэт мэдрэгшлийг эмчлэх

Шүдний өнгөр , чулууг цэвэрлэж, буйлны үрэвслийг эдгээх

Шүд авах

Хиймэл шүдэлбэрийг 1-2 хоногийн хугацаанд чанартай хийж өгдөг.

АНУ-ын дэлхийд тэргүүлэгч Ultradent фирмийн бүтээгдэхүүнээр

шүдийг цайруулдаг

“GermonDent” шүдний эмнэлгийн эмчилгээний тариф

Эмчилгээний төрөл Төлбөр

Зөвлөгөө өгөх 3000 ₮

Цоорлоос урьдчилан сэргийлэх фторт лак (1 1500 ₮

шүд )

Олон шүд 3000 ₮

Цоорлоос хамгаалах пломбо \ нэг шүд \ 6500 ₮

Хуучин пломбо авах 3500 ₮

Өнгөц цооролд пломбо тавих 10000 ₮

Дунд цооролд пломбо тавих 15000 ₮

Гүн цооролд пломбо тавих 18000 ₮

Цоорлын хүндрэлтэй шүд пломбо

тавих(пульпит)

1 ѐзоортой шүд 15000 ₮

Олон ѐзоортой шүд 18000 ₮

периодонтит

1 ѐзоортой шүд 20 000 ₮

Олон ѐзоортой шүд 23 000 ₮

Шүд пааландах 10000 ₮

Голонцортой шүд 20000 ₮

Чулуу түүх \ 1 шүд\ 1000 ₮

Бүх шүд 10000₮

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Shvdnii Emnelegiin System_new

Шүдний өнгөр арилгах \ кофе,тамхи 500 ₮

гм\ Нэг шүд

Сүүн шүдний эмчилгээ

Цоорлыг зогсоох сафоройд түрхэх \ нэг 1500 ₮

шүд\

Давтан түрхэлт 500 ₮

Сүүн шүдний дунд цоорол 6000 ₮

Сүүн шүдний єнгєц цоорол 4000₮

Сүүн шүдний гүн цоорол 8000 ₮

Сүүн шүдний пульпит 10000 ₮

Сүүн шүдний периодонтит 12 000 ₮

Жижиг мэс ажилбар

Хүүхдийн шүд авах 4000 ₮

Нэг ѐзоортой шүд авах 5500 ₮

Олон езоортой шүд авах 6500 ₮

Хүндрэлтэй шүд авах, зүслэг хийх 8000₮

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Shvdnii Emnelegiin System_new

2. Систем хөгжүүлэх үндэслэл

Уг байгууллага нь одоогоор үйл ажиллагаагаа гар аргаар гүйцэтгэж байгаа

ба үүнээс шалтгаалан доорхи асуудлууд тулгамдаад байна.

Сүүлийн үед үйлчлүүлэгчийн тоо эрс өсч байгаагаас шалтгаалан бичиг цаас,

баримтны тоо хэт олширсон ба тухайн баримтыг хайж олох нь төвөгтэй

Нэг үйлчлүүлэгч дээр хэт удаан саатсанаас ажлын ачаалалтай

үед үйлчлүүлэгчдийг удаан хүлээлгэж бухимдуулах

Үйлчилгээний төлбөрийг бодох нь төвөгтэй, алдаатай бодогдох магадлал өндөр

Тайлант хугацаанд тайлан гаргахад ажиллагаа ихтэй, цаг хугацаа их зарцуулдаг

Эдгээрээс үүдэж хэтдээ үйлчлүүлэгчийн тоо буурах хандлага ажиглагдаж

байгаа Зэрэг дутагдалтай талууд илрэх болсон. Иймээс энэ асуудлыг хурдан хугацаанд

шийдвэрлэх хэрэгтэй болоод байна. Үүнийг шийдвэрлэх хамгийн оновчтой арга

бол мэдээллийн нэгдсэн санг бүртгэж, боловсруулах, хадгалах автомат системийг

хэрэгжүүлэх юм.

3. Системийн хуучин орчин

Хуучин систем нь: Эмчлүүлэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэх

Өвчтөний өвчний түүхийг хөтлөх

Эмчилгээний тайлан гаргах

Эмчилгээний явцын мэдээллийг бүртгэх

Эмчилгээний хариуг хадгалах

Төлбөр тооцоог бодох гэх мэт тайлан бүртгэлийг эмч нар гараар хийдэг ба энэ нь үнэн зөв түргэн

хугацаанд гүйцэтгэхэд бэрхшээлтэй байдаг бөгөөд цаг хугацаа их алддаг.

4. Системийн шинэ орчин

Системийн шинэ орчин нь эмч нарын ажлыг хөнгөвчлөж дээрх үйл ажиллагааг

түргэн шуурхай, үнэн зөв гүйцэтгэхэд хялбар болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Shvdnii Emnelegiin System_new

Хэрэглэгчийн шаардлага

1. Хэрэглэгчийн функциональ шаардлага

Эмчлүүлэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэх

Өвчтөний эмчилгээ бүртгэх

Оношилгооны бүртгэл хийх

Оношилгооны мэдээлэл зургаар харуулан, тэмдэглэгээ хийх

Эмчилгээний явцын мэдээллийг бүртгэх

Өвчтөний эмчилгээний үр дүнг хадгалах

Эмч нарын дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэх

Захиалгын бүртгэл хийх

Эмчилгээний төлбөр тооцоог бодож хэвлэх

Өвчтөний өвчний түүхийг бүртгэх

Эмчилгээний тайлан гаргах

Эмч нарын нийт ажлын тайлан гаргах

Сарын орлогын тайлан гаргах

2. Хэрэглэгчийн функциональ бус шаардлага

Програм нь ашиглахад хялбар ойлгомжтой байх

Тухайн үйлдлийг хурдан гүйцэтгэдэг байх

Мэдээлэл(эмч, өвчтөн, эмчилгээ) оруулдаг байх

Оруулсан мэдээллийг устгах, засах, хайлт хийдэг байх

Хамгаалалтыг шийдсэн байх

Алдаагүй ажилладаг байх

Олон хэрэглэгч зэрэг ажилладаг байх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Shvdnii Emnelegiin System_new

Архитектурын сонголт

1. Програм хангамжын үндэслэл

1. Үйлдлийн систем

Энэ систем нь WINDOWS XP үйлдлийн систем суурилсан компьютерт

зориулсан. WINDOWS XP үйлдлийг сонгох болсон шалтгаан:

Олон бодлогын горимтой тул хэд хэдэн програм зэрэг

ажиллах боломжтой

Хэрэглэгчийн интерфэйс сайтай тул хэрэглэхэд хялбар ойлгомжтой

Unicode-ыг дэмждэг

Манай улсын хүн амын дийлэнх хувь нь хэрэглэж дадсан

Ашиглаж сурахад хялбар

Энэ төрлийн үйлдлийн системийг засах үйлчилгээний байгууллага их

3. Програмчлалын хэл

Microsoft Visual Studio VB.NET 2005 програмыг ашиглан системээ хөгжүүлэх

болно. Энэхүү програмыг сонгох болсон шалтгаан:

Дэлгэцийн зохиомж гаргахад хялбар

Үйлдлийн системтэй ажиллах уялдаа холбоо сайн учраас

алдаа гарах магадлал бага

Desktop application-ыг хөгжүүлэх олон хэрэгслүүдээр хангагдсан

Дээд түвшиний обьект хандлагат програмчлалын хэл учраас

програмын ажиллах зарчим, уялдаа холбоо сайн

Өгөгдлийн сан удирдах системтэй хамтарч ажиллах боломж их

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Shvdnii Emnelegiin System_new

3. Өгөгдлийн сан удирдах систем

MSSQL 2005 өгөгдлийн сан удирдах системийг ашиглан өгөгдлийн санг зохион

байгуулах ба програмын модулуудыг ихэнх тохиолдолд сервер дээр боловсруулалт

хийхээр зохион байгуулах учир програм өндөр хурдтай ажиллах болно.

2. Техник хангамжын үндэслэл

Их хэмжээний өгөгдлийн сантай ажиллах, үйлдэлийг хурдан биелүүлэх,

боловсруулалт хийхэд техникийн талаас ямарваа нэгэн асуудал гаргахгүйн тулд

доорх техник хангамжын үзүүлэлтүүдийг сонголоо:

Intel, Pentium, Celeron, AMD гээд ямар ч CPU байсан хурд нь 2.0 GHz-с

дээш байх

1GB ба түүнээс дээш хэмжээтэй санах ойтой байх(олон

програм зэрэг ачааллана)

40GB ба түүнээс дээш хэмжээтэй hard дисктэй байх(олон програм

зэрэг ачааллана мөн их хэмжээний өгөгдөл хадгална.)

(Дээрх үзүүлэлт нь сервер компьютер болон хэрэглэгчийн

хэрэглэх компьютерийн хувьд)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Shvdnii Emnelegiin System_new

Програм хангамжын хөгжүүлэлт

1. Шинжилгээний хэсэг

1. Обьектын холбоосын диаграм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Shvdnii Emnelegiin System_new

2. Обьектын холбоосын диаграм, түүний өргөтгөл

Атрибутын нэр

Анхдагч Альтернатив Гадаад

Тэг утга Төрөл Урт

түлхүүр түлхүүр түлхүүр

Өвчтний код* * alpha 4

Регистерийн *

alpha 10

дугаар

Өвчтний нэр * alpha 25

Өвчтөн

Өвчтний овог alpha 25

Хүйс alpha 2

Утас * integer

Бүртгүүлсэн date

огноо

Үзлэгийн *

integer

дугаар*

Эмчийн код * alpha 4

Үзлэг

Эмчилгээний код * alpha 4

Өвчний код * alpha 4

Өвчтний код * alpha 4

Огноо date

Эмчийн код* * alpha 4

Эмчийн нэр * alpha 25

Эмчийн овог alpha 25

Регистерийн *

alpha 10

дугаар

Эмч

Зэргийн код * alpha 1

Ажилласан жил integer

Утас * integer

Гэрийн хаяг alpha 60

Ажилд орсон date

огноо

Эмчилгээ Эмчилгээний * alpha 4

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Shvdnii Emnelegiin System_new

код*

Эмчилгээний нэр * alpha 30

Төрөл alpha 25

Тодорхойлолт * alpha

Үнэ money

Өвчний код* * alpha 4

Өвчний нэр * integer

Өвчин

Төрөл date

Тодорхойлолт * alpha

Зэрэглэл alpha

Эмчийн код * alpha 4

Хуваарьт

Өвчтний код * alpha 4

эмчилгээ

Хуваарьт цаг time

Огноо date

Өвчний Өвчний код alpha 4

шаардлаг

Эмчилгээний код alpha 4

а

Эмчийн Эмчийн код alpha 4

мэргэжли

йн Эмчилгээний код alpha 4

лавлагаа

Эмчийн Зэргийн код * alpha 1

зэргийн

Зэргийн нэр * alpha

лавлах

Төрөл alpha

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Shvdnii Emnelegiin System_new

3. Өгөгдлийн урсгалын диаграм - CAD (Context analysis diagram)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Shvdnii Emnelegiin System_new

DFD (Data Flow Diagram)

Диаграм 0 Түвшин 1 – Шүдний эмнэлэгийн бүртгэлийн систем

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Shvdnii Emnelegiin System_new

Диаграм 1 Түвшин 2 – Өвчтөн бүртгэх

Диаграм 2 Түвшин 2 – Карт нээх

Диаграм 3 Түвшин 2 – Өвчтний эмчилгээ бүртгэх

Диаграм 4 Түвшин 2 – Хуваарьт эмчилгээ бүртгэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Shvdnii Emnelegiin System_new

www.zaluu.comwww.zaluu.com