shinjleh uhaan tehnologiin tusul

53
ТЕСТИЙН ПРОГРАМ ХАНГАМЖ БҮЛЭГ 1: УДИРТГАЛ 1.1 Оршил XXI зууны эхэнд амьдарч буй бид мэдээлэл, мэдээллийн технологийн эрин үед хөл зэрэгцэн амьдарч буй билээ. Шинэ технологиуд нэвтэрсээр хүн төрөлхтөн мэдээллийг маш хурдан шуурхай боловсруулж, тодорхой хугацаан дахь бүтээмжээ эрс дээшлүүлж байна. Энэ нь компьютер зөвхөн хүний хэрэгцээ болоод зогсохгүй зайлшгүй хэрэглээ болох нь эргэлзээгүй тодорхой болохыг илтгэж байна. Аль ч салбарт хүний үйл ажиллагааг аль болох амар хялбар, хурдан шуурхай байлгах явдалыг нэн тэргүүнд тавьж эхэллээ. Энэ нь мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх зорилтуудын нэг мөн. Уламжлалт бичиг цаасны ажлыг хялбарчлах, боловсруулалтын хугацааг багасгах зэргээр хүний үйл ажиллагааг хөнгөвчилж үр бүтээл дээшлүүлэх олон арга хэмжээнүүдийг энэ салбараар дамжуулан хэрэгжүүлж байна. Сургалтын хэлбэрүүд зайн хэлбэрээр явагдаж байгаатай холбоотой шалгалтын энэ хэлбэрийн хэрэгцээ ч гэсэн өссөөр байна. Электрон шалгалтыг сүлжээ болон компьютер ашиглан авдгаараа онцлог. Миний бие өөрийн төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд багш нарт зориулсан Тестийн програм хийхээр зорилоо. Энэхүү системийн гол зорилго нь тест боловсруулах механик ажиллагааг автоматжуулах хийгээд үр дүнг нэн даруй гарган авснаар багшийн ажиллагааг асар их хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэхэд оршино. www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 27-Oct-2014

444 views

Category:

Documents


11 download

TRANSCRIPT

Page 1: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

ТЕСТИЙН ПРОГРАМ

ХАНГАМЖ

БҮЛЭГ 1: УДИРТГАЛ

1.1 Оршил

XXI зууны эхэнд амьдарч буй бид мэдээлэл, мэдээллийн

технологийн эрин үед хөл зэрэгцэн амьдарч буй билээ. Шинэ технологиуд

нэвтэрсээр хүн төрөлхтөн мэдээллийг маш хурдан шуурхай боловсруулж,

тодорхой хугацаан дахь бүтээмжээ эрс дээшлүүлж байна. Энэ нь

компьютер зөвхөн хүний хэрэгцээ болоод зогсохгүй зайлшгүй хэрэглээ

болох нь эргэлзээгүй тодорхой болохыг илтгэж байна.

Аль ч салбарт хүний үйл ажиллагааг аль болох амар хялбар, хурдан

шуурхай байлгах явдалыг нэн тэргүүнд тавьж эхэллээ. Энэ нь мэдээллийн

технологийн салбарын тэргүүлэх зорилтуудын нэг мөн. Уламжлалт бичиг

цаасны ажлыг хялбарчлах, боловсруулалтын хугацааг багасгах зэргээр

хүний үйл ажиллагааг хөнгөвчилж үр бүтээл дээшлүүлэх олон арга

хэмжээнүүдийг энэ салбараар дамжуулан хэрэгжүүлж байна.

Сургалтын хэлбэрүүд зайн хэлбэрээр явагдаж байгаатай холбоотой

шалгалтын энэ хэлбэрийн хэрэгцээ ч гэсэн өссөөр байна. Электрон

шалгалтыг сүлжээ болон компьютер ашиглан авдгаараа онцлог.

Миний бие өөрийн төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд багш нарт

зориулсан Тестийн програм хийхээр зорилоо. Энэхүү системийн гол

зорилго нь тест боловсруулах механик ажиллагааг автоматжуулах хийгээд

үр дүнг нэн даруй гарган авснаар багшийн ажиллагааг асар их хөнгөвчилж,

цаг хугацааг хэмнэхэд оршино.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

БҮЛЭГ 2: СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Энэ бүлэгт тестийн программын талаарх ойлголт болон өмнө нь хийгдэж

байсан ижил, төстэй системүүдийн судалгаа мөн тестийн программ хийхэд

ашиглах технологи, арга хэрэгсэл, програмчлалын хэлний талаар судалсан

болно.

2.1 Тестийн шалгалтын тухай

Тестийн шалгалт нь тест өгөгчийн мэдлэг чадварыг хэмжихэд зориулагдсан

шалгалтын нэгэн төрөл юм. Шалгалт нь 3 хэлбэртэй. Эдгээр нь цаасаар

авах, компьютер ашиглан авах болон тодорхой хүрээнд хэд хэдэн ур

чадварыг гүйцэтгүүлэх маягаар авах зэрэг болно.

2.1.1 Тестийн шалгалтын төрөл

Стандартчилсан тест

Стандартчилсан тест гэдэг нь онооны нэгдсэн стандартын дагуу

авагдаж, үнэлэгддэг тодорхой хэсэг асуултуудаас бүрдсэн тестийг хэлдэг.

Нормативыг тогтоохын тулд ижил төрлийн төлөөллөөс уг тестийг авч

туршиж үзсэн байх шаардлагтай. Ихэнх стандартчилсан тестийг тест

боловсруулдаг компани (жишээ нь, Сургалтын тестийн үйлчилгээний алба,

Сэтгэл судлалын корпораци зэрэг), хэвлэл нийтлэлийн компани (жишээ нь,

Хоутон Миффлин, Макмиллан) зэрэг газраас хэвлэн, тараан түгээдэг ба

эдгээр газрууд нь гол төлөв өөрсдийн гаргасан сурах бичгийг дагалдуулан

унших болон тооны хичээлийн тестүүдийг боловсруулдаг. Заримдаа их

дээд сургуулиуд тодорхой чиглэлээр сурагчийн ахиц хөгжил болон IQ-г

шалгах тестүүдийг боловсруулан, баталгаажуулдаг. Стандартчилсан

тестийг сургуульд өргөн хэрэглэдэг. Стандартчилсан тестийг жиших

төлөөлөл дээр туршиж үздэг тул ийм төрлийн тест нь үндэслэл сайтай,

итгэлцүүрийн коэффициент өндөртэй байдаг. Баталгаагүй, үндэслэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

муутай асуултууд нь олон жилийн туршилтын явцад илрэн, хасагддаг

байна. Хувь сурагчийн тестэн дээр авсан оноог тайлбарлах, тест өгсөн

жиших бүлгийн хүмүүсийн оноог жагсаан байрлуулахад нормативын тухай

мэдээлэл хэрэг болдог. Тестийн дагалдаж ирдэг шарын авлага дотор

норматив үзүүлжлтүүдийг гаргаж авахад хэрэглэх процедуруудын маш

тодорхой тайлбарлаж өгсөн байх шаардлагатай. Стандартчилсан тестийн

агуулга нь тэр болгон тодорхой нэг сургууль, анги танхимд заагдаж байгаа

агуулгатай тохирдоггүй буюу өөрөөр хэлбэл, тухайн анги болон сургуулийн

хувьд үндэслэл муутай байдаг. энэ төрлийн тестийг боловсрол, мэргэжлийн

сертификат, сэтгэл судлал болон цэрэг армид ашигладаг.

Стандартчилагдаагүй тест

Стандартчилагдаагүй тест буюу ихэнхдээ багшийн өөрийн

боловсруулсан буюу анги танхимын тест хэмээн нэрлэдэг тест нь жиших

бүлэг дээр туршигдаагүй учраас норматив үзүүлэлт нь тогтоогүй байдаг.

энэ төрлийн тестүүд нь стандарттай харьцуулахад, эсвэл арай олон тооны

хүмүүсийн хүрээтэй харьцуулахад уг сурагч нь ямар байр эзэлж байгааг

хэлж өгч чадахгүй. Стандартчилсан тестийг жилдээ нэг юмуу хоѐр л удаа

авдаг бол багшийн боловсруулсан тест нь арай олон удаагийн үнэлгээг

гаргаж өгдөг. Багшийн боловсруулсан тест нь тухайн сургууль болон

багшийн зорилтууд, зааж буй агуулгатай уялдаа нь илүү байдаг. Ямар

агуулга заагдсан, түүнээс юуг нь чухалчилсан, тийм ч учраас шалгагдах

ѐстой гэдгийг багшаас илүү сайн мэдэх хүн хэн байгаа билээ? Сурагчийн

хэрэгцээ, сонирхол, давуу талуудыг багшаас илүү мэддэг хүн хэн байна?

Хэзээ, яаж сурагчдыг шалгах, тестийн үр дүнгээс харж байгаад хэзээ нь

дараагийн бүлэг сэдвийг эхлэх вэ гэдгийг багшаас илүү хэн мэдэх вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

2.1.2 Тестийн төрөл

Тестийн хэд хэдэн хэлбэр байдаг. Эдгээр нь written tests буюу бичгийн

тест, multiple choice буюу олон сонголттой, alternative response буюу үнэн

худал, matching type буюу харгалзуулах, completion type буюу хоосон зай

бөглөх, essay буюу богино хариулт болон mathematical question буюу

математикийн бодолт юм.

Written tests буюу бичгийн тест

Бичгийн тест гэдэг нь компьютер дээр эсвэл цаасан дээр бичиж өгдөг

тестүүд юм. Бичгийн тест өгч байгаа тест өгөгч өгөгдсөн зайд тухайн

зүйлийг бичгээр бичиж хариулах ѐстой.

Тест зохиогчийн тестийг боловсруулах явцдаа ямар стиль болон

формат ашиглах сонголт нь ихэвчлэн санаандгүй өгөгддөг. Энэ нь юу гэсэн

үг вэ гэхээр тогтмол стандарт байхгүй гэсэн үг юм.

Multiple choice буюу олон сонголттой

Энэ нь асуулт болгонд нэгэн бүлэг хариултууд байх ба тэдгээрийн

нэг эсвэл нилээд хэд нь зөв байх боломжтой төрөл юм. 2 төрлийн олон

сонголтой асуултууд байдаг. Эхнийх нь тест өгөгч нь тохиромжтой бүх

хариултыг сонгох. Хоѐр дох нь нэг тохирох хариулттай асуулт буюу энэ

тохиолдолд тест өгөгч нь хариултууд дундаас зөвхөн нэг зөв хариултыг

сонгодог.

Тестэнд олон сонголттой асуулт хэрэглэх хэд хэдэн шалтгаан

байдаг. Ийм асуулт нь тест өгөгчөөс хариулахад бага цаг шаарддаг, үнэлж

дүгнэхэд амархан ба өргөн хүрээний хундрэл бий болгодог.

Alternative response буюу үнэн/худал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Үнэн/худал асуултууд нь 2-тын сонголтоор дүрслэгддэг- нөхцөл нь

үнэн эсвэл худал. Энэ тохиолдолд 100% таалаа гэхэд үнэн байх магадлал

нь 50% юм.

Matching type буюу харгалзуулах

Юмсыг харгалзуулах нь тохирч байгаа шинж чанараар нь зөв

хэлбэрт харгалзуулан холбох юм.

Completion type буюу хоосон зай бөглөх

Үүнд 2 төрлийн хоосон зай бөглөх тест байдаг. Хамгийн амархан

хувилбар нь хоосон зайны тоотой тэнцүү үгсийн олонлогийг өгөөд

харгалзуулан тавих. Энэ тохиолдолд үгсийн олонлогт орсон үгсийг зөвхөн

нэг л удаа хэрэглэх. Хэрвээ багш дунд зэргийн хундрэл оруулахыг хүссэн

бол нэг үгийг олон хэрэглээд заримыг нь огт хэрэглэхгүйгээр оруулж өгч

болно. Хамгийн хэцүү хувилбар нь ямар ч үгсийн олонлогоор хангаж

өгөхгүйгээр асуулт тавих явдал юм. Энэ нь ихэнхдээ олон сонголттой

асуултыг бодвол илүү ихээр цээжилж тогтоосон байхыг шаарддаг.

Essay буюу богино хариулт

Essay буюу богино хариулт нь тест өгөгчөөс тухайн асуултын

шаардлагад нийцүүлэн хариулж бичихийг шаарддаг. Энэ төрлийн тестийг

зохион байгуулах хугацаа нь бага байдаг [16]. Энэ нь асуултанд

хариулахад ашиглагддаг процесс мэтийн цогц сургалтын бодит байдлыг

шалгадаг. Мөн илүү бодит ерөнхийлөн дүгнэж болох хэсгүүдэээр хангадаг.

Эдгээр нь эцсийн дүндээ тест өгөгчид тааж хариулахад хүндрэл бий

болгодог ба тест өгөгчөөс зөв үсэглэлт болон дүрэм мэтийн бичих

чадвараа нотлохыг шаарддаг.

Essay-ийн хүндрэлтэй зүйл нь түүнийг гүйцэтгэх. Үүнийг хариулахад

тест өгөгчөөс их хугацаа шаардана [16]. Тиймээс хариултууд нь ядмаг буюу

богино байх тал байдаг. Үүнээс үүдээд түүнийг дүгнэж засахад илүү

хугацаа зарцуулагдана. Энэ бүгдээс дүгнэж хэлэхэд essay төрлийн асуулт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

нь сэдвийн үндэслэлийг бүхэлд нь үнэлэхэд найдвар муутай байж болох

юм.

Mathematical question буюу математикийн бодолт

Ихэнх хими, физик болон эдийн засаг зэрэг хичээлийн

математийкийн асуултууд буюу тооцоолох асуултууд нь сэдвээс халихгүй

стиль ашигладаг. Англи Америкад математикийн мэдлэгийн шалгалт нь

олон сонголт ашигладаг. Гэхдээ ихэнх математикийн асуултууд нь түүнийг

шийдвэрлэхийг шаарддаг. Хэрвээ асуулт олон хэсэгтэй бол дараах хэсгүүд

нь өмнөх хэсгийнхээ хариултыг ашиглаж болно, гэхдээ өмнөх асуултын

буруу хариулт ашигласан хирнээ зөв аргачлал хэрэглэсэн тохиолдолд

дүгнэхдээ харгалзан үзэж болох юм.

Өндөр түвшний математикийн шалгалт нь үнэн/худал гэсэн

хувилбарыг оруулж өгч болно.

2.2 Тестийн програм болон электрон тестийн тухай

Тестийн програм нь 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эдгээр нь тестийг

зохион байгуулах хэсэг мөн тестийг гүйцэтгэх хэсэг. Тестийг зохион

байгуулах хэсгийг багшийн зүгээс биелүүлдэг бол гүйцэтгэх хэсгийг оюутны

зүгээс биелүүлдэг юм. Тест зохион байгуулах арга ажиллагааг хялбарчлах

хийгээд цаг хугацааг хэмнэдэг онцлогтой. Компьютер, мэдээлэл технологи

хурдацтай хөгжиж байгаа өнөө үед цаг хугацаа гэдэг хамгийн үнэт зүйл

байдаг. Тиймээс энэхүү программ нь багш сурагчдын хувьд тун ач

холбогдолтой программ билээ.

Электрон тест гэдгийг энгийн үгээр хэлбэл технологид суурилсан

тестийн шалгалт гэж хэлж болно. Электрон тест нь уламжлалт шалгалттай

адил сурацагчдын чадварыг үнэлэх шалгалтын нэг хэлбэр юм. Уламжлалт

шалгалтаас ялгаатай нь электрон тестийг компьютер болон сүлжээ

ашиглан авдаг. Сүүлийн үед электрон шалгалтыг өргөн ашиглаж эхлээд

байна. Электрон тестийн материалыг, бичгээр хариулах, сонсоод хариулах,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

уншаад хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв

хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох , хоосон

зайг бөглөх зэрэг олон төрлийн сонголттойгоор бэлтгэж болдог.

2.2.1 Тестийн програмын давуу тал

o Багшийн тест бэлтгэх ажиллагаанд зарцуулах хугацааг эрс

багасгана.

o Уламжлалт шалгалт авах аргаас илүү уян хатан

o Шалгалтыг зайнаас өгөх боломжтой.

o Шаардлагатай тохиолдолд шинэчлэн өөрчилнө.

o Дахин ашиглах боломжтой учраас цаг хугацаа хэмнэж, үр ашгийг

дээшлүүлнэ.

o Хүний нөөцийг компьютерийн нөөцөөр орлуулснаар нөөцийг

багасгана.

o Үр дүнг бүртгэн хадгална.

o Хадгалсан өгөгдлийг ашиглан статистикийн мэдээлэл боловсруулах

боломжтой.

o Шалгалтын ажлыг засахад зарцуулах хугацааг багасгана.

o Хэтийн зардлыг багасгана.

o Сурагчдад үр дүнг нь тэр даруй харуулдаг.

o Цаасаар тест өгөх үед сурагчдын бичиг гаргагдахгүй тохиолдол элбэг

байдаг. Харин компьютер ашиглан өгч байгаа тохиолдолд ийм

асуудал үүсдэггүй.

2.2.2 Тестийн програмын дутагдалтай тал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

o Тестийн програм нь бүтээл гэдэг утгаараа үнэ өртөгтэй. Өөрөөр

хэлбэл тестийн програм өртөг нь уламжлалт аргад ашигладаг цаас

болон принтерийн хорны өртгөөс илүү үнэтэй юм.

o Шалгалтын үед суралцагчаас Мэдээллийн Технологийн мэдлэг

шаардсан алдаа гарахаас зайлсхийх шаардлагатай.

2.3 Ижил төстэй програмын судалгаа

Даяарчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд зайн сургалт эрчимтэй хөгжиж

байгаа ба түүнийг дагаад онлайн тестийн шалгалтыг дэлхий даяар

ашиглаж эхлээд байна. Энэ нь манай улсын хувьд хараахан түгээмэл биш

байгаа ч мэдээлэл технологийн хөгжлөө дагаад эрчимтэй ашиглана гэдэгт

итгэлтэй байна. Хэд хэдэн тест боловсруулдаг програмуудыг авч үзлээ.

Үүнд:

Програм 1

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 2.1 Test editor

Тест үүсгэдэг програмын үндсэн хэлбэр нь асуулт болон хариултаа

програмдаа оруулах явдал. Энэхүү програмын хувьд Sample Tests болон

гэсэн нэртэй тест үүсгээд түүндээ асуултууд болон хариултаа оруулж

байна. Үүнд мөн асуултын төрөл болон оноог оруулах боломжтой. Мөн

тестийн үг өгүүлбэрийг хэлбэржүүлэх боломжтой өөр дээрээ текст editor-

той байгаа юм. Эдгээр нь тестийг зохион байгуулахад зайлшгүй байх зүйлс

яах аргагүй мөн.

Дутагдалтай тал: Дээрх програмын дутагдалтай тал нь зөвхөн нэг л

варианттай байгаа явдал юм.

Програм 2

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 2.2 Visual Test maker

Энэхүү тестийн програм нь тестийн 4 төрөлтэй ба төрөл бүрийг тус

бүрд нь оруулж өгдгөөрөө өмнөх программаас ялгаатай. Мөн хариулт

оруулах хэсэг нь асуулт оруулах хэсгээс тустай байрласан байна. Ийм

төрлийн тестийн програм нь ажиллагаа ихтэй, уян хаман чанар муутай

байдаг.

2.4 Ашигласан технологи, онолын судалгаа

2.4.1 Үйлдлийн систем

Windows 7

Windows 7 нь Microsoft Windows-ийн шинэ хувилбар болон Microdoft

цувралын нэг төрөл бөгөөд 2009 оны 7 сарын 22-д гарч тухайн оныхоо 10

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

сарын 22-нд олон нийтэд хүрсэн юм. Windows Vista-г бодвол олон шинэ

шинж яанаруудыг өөртөө агуулсан. Эдгээр нь мэдрэгчтэй дэлгэцтэй , гар

бичмэл танилт, vrtual hard disk дэмждэг ба олон үүрийн процессор дох

гүйцэтгэлийг нь сайжруулсан ба аюулгүй байдлын өндөр түвшинд

бүтээгдсэн үйлдлийн систем юм.

Датуу тал:

o Хэрэглэж ашиглахад амар

o Хэрэглэгчийн интэфейс сайтай

o Unicode дэмждэг

2.4.2 Програмчлалын хэл

C#

Windows –ийн орчны Microsoft Visual C#.NET 2008 програмчлалын хэл

Тус програмыг Visual Studio.NET програмчлалын хэрэгсэл ашиглан

боловсруулах бөгөөд тус систем Microsoft компаний хамгийн сүүлчийн

технологи болох CLR (Common Language Runtime)–д үндэслэгдсэн аль ч

хэлний хувьд MSIL гэсэн машинын хэл рүү хөрвүүлэгдэн ажилладаг

дэлхийд гараад байгаа сүүлчийн технологуудыг нэг юм. Тус технологийн

цэвэр объект хандалтад програмчлал болох C# технологи мөн хамгийн

сүүлд гарч ирсэн Java болон C++ дундын холимог шинэ програмчлалын хэл

юм. Тус хэл дээрхи хоѐр хэлнийхээ давуу талуудыг тусган авч Safe

programming-д үндэслэгдсэн технологитой програмчлалын хэл юм. Энэхүү

хэл дэлхий нийтэд одоогоор Java програмчлалын дараагаар хоѐрдугаар

байрт явж байна.

o Дээд түвшний 100% объект хандлагат програмчлалын хэл учир

програмын ажиллах зарчим , уялдаа холбоос сайн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

o Өгөгдлийн сан удирдах системүүдтэй хамтарч ажиллах боломж

өндөр

o MS-SQL server 2005-тэй маш сайн зохицож ажилладаг.

o Хэрэглэгчийн интерфейс маш ойлгомжтой , програмчлах бүрэн

боломжтой.

o Дэлгэцийн зохиомж буюу дизайн гаргахад хялбараас гадна дизайны

өргөн сонголттой.

Common Language Runtime – ын тухай

.Net FrameWork – нь Common Language Runtime -ийн үндсэн дээр

суурилсан гэж үзэж болох юм. Учир нь .NET кодыг ажиллуулах орчин болж

өгдөг. Зарим талаар JAVA Virtual Machine –тай харьцуулах боломжтой юм.

Ийм учраас .NET програм ажиллах машинд .Net Frame Work суулгасан

байх шаардлагатай бөгөөд үүнээс гадна CLR нэг том давуу тал нь олон

төрлийн програмчлалын хэлний боломжтой байдал юм. Үүний дүнд бүх хэл

IL (intermediate language ) гэдэг доод түвшиний хэл рүү хөрвүүлэгдэн

дуудагдаж ажилладаг байна. Энэ хэл нь програмчлалын хэлний кодыг

машины хэл рүү хөрвүүлэн ойлгуулдаг бөгөөд Microsoft компани нь .Net – д

компайл хийх боломжтой 4 хэлийг санал болгож байгаа үүнд:

1. C# нь өмнө C хэлэнд тулгуурласан .Net FrameWork –ийн шинэ хэл

юм.

2. Visual Basic .NET нь Visual Basic хэлийг .Net – д сайжруулсан

хувилбар тухайлбал бүрэн объект хандалтад , бүтэцлэгдсэх

алдааны заагч гэх зэрэг олон шинэ давуу талуудаар VB ялгаатай

болж чадсан.

3. JScript.NET Microsoft .NET зориулсан JavaScript –ийн сайжруулсан

хувилбар

4. J# нь голлон Visual J++ ийн .Net дэхь мөн сайжруулсан хувилбар

5. хүчирхэг C++ хуучин C++ . - г NET д маш том хэмжээгээр

өргөтгөсөн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

.NET –ийн давуу тал

.NET технологи нь бусад програмчлалын технологуудаас олон давуу шинж

чанар болон боломжуудыг агуулдаг ба Хэрэглээний болон интернэтийн

програмуудыг нэг дор боловсруулж болдгоороо онцлог юм. Зарим үндсэн

шинж чанар болон боломжуудаас дурдвал:

o Common Language Runtime (CLR) буюу хүчирхэг платформыг

хэрэглэх болсон. Ингэснээр аль ч программчлалын хэл, аль ч

хувилбарыг ашиглаж байгаа нь гол бус болж эцсийн дүнд Common

Language Runtime буюу машины хэл рүү хөрвөж байгаа юм.

o .NET Framework. Энэ нь програмчлалын өндөр түвшний загвар

технологи, өргөн хүрээний классуудын цогц бүрдэл, програмчлалын

дээд түвшний олон янзын хэлүүдыг агуулдаг юм. .NET Framework-

ийн бас нэг чанар нь интернэтийг бvтээмжтэй байхаар єєртєє

нэвтрvvлсэн явдал юм. Internet application, сvлжээний энгийн

программ хєгжvvлэхэд .NET Framework нь интернэтийг хэрэглэх

бvрэн боломж олгоно.

o .NET Framework нь 20 гаруй програмчлалын хэлээр хангагдсан.

o .NET–ийн ямар ч программчлалын хэлийг ашигласан эцсийн vр дvн

нь ижил байна.

o Бүрэн обьект хандалттай.

o .NET–ийн аль ч програмчлалын хэлэнд vvсгэсэн классыг бусад

программчлалын хэлнvvд удамшуулан ашиглах боломжтой.

o Windows Application ба Web-based Application бvтээх өндөр тvвшний

хэрэгсэлvvдээр бvрэн хангагдсан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

o Программчлалын хэлнvvд хоорондоо харилцах боломжоор

хангагдсан. Жишээ нь: C# буюу бусад хэл дээр vvсгэсэн application-

ийг Visual Basic дээр debug (алдаа шалгах) хийх боломжтой.

PHP

Php нь олон талт, динамик веб хуудас хийхэд зориулагдсан хүчтэй хэрэгсэл

юм.

Сонгох болсон шалтгаан:

PHP нь сервер талын платформ хамааралгүй хэл

Маш олон төрлийн функцуудээр хангагдсан (3000 орчим бэлэн

функцтэй)

Уян хатан, хурдан ажилладаг.

Олон програмчлалын хэлүүдтэй хамтран ажиллах боломжтой

РНР кодыг Unix, Windows NT, Macintosh болон бусад vйлдлийн

системтэй server дээр ажиллуулж болно

РНР кодыг HTML кодтой хослуулан хэрэглэж болно

Орчин үеийн шаардлага хангасан

Интернэтийн орчны програмчлалын хэл

Динамик веб сайт хийхэд тохиромжтой

Байнга шинэчлэгдэн шинэ хувилбар гардаг

Судлах материал элбэг, бичигдсэн жишээ програм, үнэгүй авч

ашиглах боломжтой классууд элбэг байдаг

AJAX

Web Application хөгжүүлэх асар их боломж бүхий, нууцлалт хамгаалалт

өндөр, сайтар хөгжүүлэгдсэн орчин. AJAX технологитой хослуулснаар үйл

ажиллагааг хурдан шуурхай болгож, өнгө үзэмжийг сайжруулна.

2.4.3 Өгөгдлийн сан

MS-SQL 2008

SQL Server ийн дараагийн хувилбар нь SQL Server 2008 юм. “Katmai”

код нэртэй бөгөөд 2008 оны 2 сарын 27 нд хөгжүүлэгдэж эхэлсэн .

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

2008 оны 3-р улиралд хөгжүүлэгдэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй

байна. Хамгийн сүүлийн мэдээ нь 2 сарын 19нд гарсан ба self -tuning

(өөрөө тохируулах) өгөгдлийн зохион байгуулах технологи, өөрөө

зохион байгуулах, SQL Server Always On технологийн хөгжүүлэлт

зэргийг хөгжүүлэх хугацаа дуусахаас өмнө боловсруулах зорилготой

ажиллаж байна. SQL Server 2008 нь зохион байгуулагдсан өгөгдөл,

хагас зохион байгуулагдсан өгөгдөл энэ дотроо зураг, аудио болон

видео файлууд гэх мэт мультимедиа файлыг дэмжиж ажилладаг

болно.Сонгох болсон шалтгаан:

o C# windows application болон web application 2-ийг нэг доор

хийж байгаа учраас SQL server нь хамгийн тохиромжтой.

o Өгөгдлийн сан үүсгэхэд хялбар ойлгомжтой.

o MS-SQL server 2008 нь өгөгдлийн сан зохион байгуулахад өндөр

боломж, чадвар бүхий олон давуу талтай систем юм. Тухайлбал:

o Ажиллаж байх явцдаа өөрийгөө автоматаар тохируулдаг.

o Өгөдлийн санд олон хэлбэрээр (ODBC, OLEDB) хандан ажиллах

боломжтой.

o Stored Procedure, Function, Trigger, View, Index гээд мэдээллийн

санг үүсгэх тэдгээрийг удирдах, програмчлах хэрэгслүүдээр бүрэн

хангагдсан. Өмнөх хувилбаруудаасаа олон зүйлээр давуу талтай.

o Өгөгдлийн сангийн хандалт болон боловсруулалт хурдан.

o Windows үйлдлийн систем дээр сайн зохицон ажилладаг. Мөн

системийг бүтээх Microsoft Visual Studio програмыг бүрэн дэмждэг.

C#.NET програмчлалын хэлтэй холбон програмчлахад хялбар.

o Unicode дэмжинэ.

o Суулгаж хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, суралцах ном, материал

элбэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

БҮЛЭГ 3: ТӨСЛИЙН ХЭСЭГ

3.1 Зорилго

Энэхүү програмын зорилго нь тест боловсруулах мөн тест өгөх гар

ажиллагааг автоматжуулах, тестийн үр дүнг түргэн боловсруулах болон

дүгнэх, оюутны шалгалт өгөх явцыг боловсронгуй болгох, багшийн

шалгалтанд бэлтгэх хийгээд засах хугацааг багасгаж үр ашгийг

дээшлүүлэхэд оршино.

3.2 Бодлогын даалгавар

Тестийн материалын асуултыг бэлтгэхдээ вариант бүрээр нь нэг

бүрчлэн хувааж ихэвчлэн MS Word ашиглан цаасан дээр буулгадаг. Харин

оюутнууд асуулт тус бүрийг шаблон дээр бөглөдөг. Энэ нь уламжлалт

аргын үед багшийн засах хамгийн дөхөм аргаар тест өгч байгаа нь. Харин

тестийн программ нь багшаас зөвхөн хичээлийн нэр, тестийн нэр, асуултын

сэдэв, асуултын түвшин, асуултын үнэлгээ, асуулт, хариулт болон түүний

төрлийг гараас программд оруулахыг шаардана. Харин оюутанд харилцан

адилгүй хувааж мөн засахыг программ шийднэ. Энэхүү программаар хэдэн

ч тест боловсруулж болох ба үр дүнг хадгалж байгаа тул тайлан гарган

авах боломжтой.

3.3 Хэрэглэгчийн шаардлага

Энэ системийн эцсийн хэрэглэгчид нь багш болон оюутан юм.

3.3.1 Хэрэглэгчийн тухай мэдээлэл

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хөгжлийн тойм

Монгол улс дотооддоо инженер, техникийн боловсон хvчин бэлтгэх

зорилгоор МУИС-ийн бvрэлдэхүүнд 1959-оноос Аж Vйлдвэрийн эдийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

засаг, Барилгын инженер, 1960 оноос Геологийн инженерийн мэргэжилтэн

бэлтгэж эхэлснээр тус сургуулийн суурь тавигдсан юм. 1969 онд МУИС-ийн

бvрэлдэхvvнд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг Барилга, Эрчим хvч,

Геологи-уул уурхай, Механик -инженер, Инженер -эдийн засгийн гэсэн

таван факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр байгуулжээ.

Политехникийн дээд сургуулийн хөгжил бэхжилтэнд Нэгдсэн үндэсний

байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн төсөлд бодитой хувь нэмэр оруулсан

юм.Энэ төслийн хүрээнд тус сургуудийн шинэ vеийн багшлах боловсон

хvчин, сургалтын материалаг баазын асуудал зохих тvвшинд

шийдвэрлэгдсэн юм. 1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл /хуучин

нэрээр/ -ийн шийдвэрээр ПДС-ийг МУИС-ийн бvрэлдэхvvнээс гарган, бие

даасан дээд сургууль болгон зохион байгуулсан байна.

ПДС-ийн хөгжлийн асуудалд төр, засгаас анхаарал тавьж 1988 онд тусгайд

авч хэлэлцэн " ПДС-ийн талаар авах арга хэмжээний тухай " гэсэн тогтоол

гаргаж байв. Сургуулийн материалаг баазын хөгжилд 1980 оны сvvлчээр

тэр vеийн vнэлгээгээр 15.6 төгрөгийн өртөг бvхий хичээлийн байрны шинэ

өргөтгөл ашиглалтанд орсон нь чухал тvлхэц болсон юм.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 154-р тус сургуулийг Монгол

Улсын Техникийн Их Сургууль болгон зохион байгуулсан юм.ПДС- нь их

сургууль болж зохион байгуулахын өмнө 9 факультет, мэргэжлийн ба

vйлчлэх 31 тэнхим, 374 профессор багш, 3600 гаруй оюутантай дээд

сургуулт байсан юм. Политехникийн дээд сургууль нь 1969-1990 онуудад

12322 инженер техник, инженер эдийн засгийн мэргэжилтэнг өдөр, орой,

эчнээ сургалтаар бэлтгэн гаргасан тvvхтэй.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хөгжлийн өнөөгийн дүр төрх

Зах зээлийн нөхцөлд Монголын дээд боловсролыг өөрчлөн

шинэчлэх бодлогыг хэрэгжүүлэх, сургалтын дэвшилтэт технологи

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

нэвтрүүлэх зорилго дэвшүүлсэн эргэлтийн үетэй ПДС-ийг ТИС болгон

өөрчилсөн цаг хугацаа давхцсан юм.

ТИС 1992 онд өөрийн бүтэцэд өөрчлөлт хийж, факультетийн зохион

байгуулалтаас сургууль, төвүүдийн зохион байгуулалтад шилжин, ТИС-ийн

дээд түвшний удирдлагын төвлрөлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж

эхэлсэн юм.

ШУТИС-ийн бүрэлдэхүүнд 8 сургууль, 2 төвтэй, мэргэжлийн ба

үйлчлэх 31 тэнхимтэй байсан бол 1998-2006 оны хичээлийн жилүүдийн

байдлаар 15 сургууль /үүнээс аймаг орон нутагт 3 салбар сургууль/, эрдэм

шинжилгээний хүрээлэн, 40 гаруй тэнхимтэй, 646 профессор багштай,

21000 гаруй оюутантай, 3 лицей сургуультай томоохон их сургууль болон

өргөжиж, улмаар шинжлэх ухаан сургалт-үйлдвэрлэлийн том цогцолбор

болон хөгжиж байна.

3.3.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог, систем хөгжүүлэх

үндэслэл

Хуучин системийн дутагдал

Маш их хэмжээний цаас болон принтер, каноны хор шаардлагатай

болно.

Багш нар шалгалтыг засахад их ажиллагаа, хугацаа шаарддаг.Үүний

улмаас шалгалтын дүн удаж гардаг.

Шалгалтыг засах явцад санамсаргүй алдаанууд их гардаг.

Багшийн үзэмж шалгалтын дүнд нөлөөлдөг.

Оюутан ямар асуултан дээрээ алдсанаа мэдэх боломжгүй.

Багшийн талаас

Тус системийг хөгжүүлснээр шалгалт авах үйл ажиллагааг ихээхэн

хөнгөвчилж, хялбарчилах бөгөөд электрон тестийг ашигласнаар уламжлалт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

аргаар буюу бичгэн хэлбэрээр шалгалт авахад зарцуулдаг байсан хөрөнгө

санхүүг хэмнэх болно. Мөн шалгалтын материалд засвар өөрчлөлт

оруулахад хялбар дөхөм байна. Түүнчлэн шалгалтын материалыг засах цаг

хугацааг ихэд хэмнэх буюу алдаа гарах магадлал эрс багасна. Энэхүү

системийн ямар ч их дээд сургуульд ашиглах боломжтой юм.

Оюутан талаас

Шалгалт өгөгч оюутан шалгалтын материалаа бөглөөд, шаблоноо

бөглөх явцад үр ашиггүй ихээхэн цаг үрдэг бөгөөд, электрон хэлбэрээр

шалгалт өгснөөр ийм байдал алга болно. Бас шаблон дээр андуурч

бөглөсөн бол дараа нь засах боломжгүй болдог. Электрон хэлбэрээр

шалгалт өгсөнөөр ийм байдал алга болно. Оюутан шалгалтын үр дүнг тэр

даруй мэднэ.

Систем талаас

Багшийн оруулсан асуултуудыг оруулсан тестийн горимын дагуу

оюутанд хуваарилж, оюутны хариулсан үр дүнг боловсруулна.

3.3.3 Системийн функциональ шаардлага

Систем дараах хэрэглэгчидтэй байна:

o Багш

o Оюутан

Багш нь оюутан болон хичээлийн бүртгэлүүдийг хөтлөх, тест үүсгэх,

хувийн мэдээллээ өөрчлөх эрхтэй байна. Мөн асуултын санг бэлтгэн

системд оруулах, зааж буй хичээлүүдээ харах, тухайн хичээлийг үзэж буй

оюутнуудаа харах болон тухайн хичээлийн тест өгсөн оюутнуудын дүнг

харах боломжтой байна. Мөн багш нь тест болон асуултаа засах, устгах

болон оюутнууд аль сэдвийг муу ойлгосон болон сайн ойлгосон зэргийг

тайлангаараа мэдэх боломжтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Оюутан нь тест өгөх ба өгсөн тестүүдийнхээ оноог харах боломжтой

байна.

3.3.4 Системийн функциональ бус шаардлага

o Шинэ хувилбар, алдаа дутагдлын сайжруулалтыг хийхэд хялбар

дөхөм, богино хугацаанд хийх боломжтой байх

o Оюутан тухайн агшинд ганц л хичээлийн тест өгөх боломжтой байх

o Юникод дэмждэг байх

3.4 Анализын хэсэг

Шинжилгээний моделчлалыг хийхэд ашиглах хэрэгслүүд:

o Систем ямар функцүүдийг гүйцэтгэхийг Use case болон activity

диаграммаар.

o Систем ямар мэдээлэлтэй ажиллахыг Өгөгдлийн урсгалын

диаграммаар

o Систем ямар объектууд дээр боловсруулалт хийхийг Class болон

collaboration диаграммаар.

o Систем ямар зарчмаар ажиллахыг Төлвийн болон дарааллын

диаграммаар харуулах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

3.4.1 Use case диаграм

Энэ диаграм нь систем яаж ашиглагдах, ямар функцуудыг гүйцэтгэх вэ

гэдгийг тодорхойлох зорилготой бөгөөд системийн шаардлагуудын үндсэн

шинжүүдийг тодорхойлох болон эдгээр шаардлагуудыг хэн ашиглахыг

тодорхойлох гэх мэт зүйлст хэрэглэгдэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 3.1 Use case diagram

Д/д Use case

нэр Тайлбар Урьдчилсан нөхцөл

1 Login

Багш программд

нууцлалын үүднээс

нэвтэрч орох

шаардлагатай.

- Нэвтрэхээс өмнө

бүртгүүлсэн байна.

- Нэвтрэх нэр нууц үгээ

оруулна.

- Буруу оруулсан

тохиолдолд нэр эсвэл

нууц үг буруу байна

гэсэн сануулга гарна.

2 Registry

Энэхүү программын

шинэ хэрэглэгч өөрийн

нэр нууц үгээрээ

бүртгүүлснээр

программаа аюулгүй

ашиглах боломжтой.

- Нэвтрэх нэр

давтагдахгүй.

- Нэрийн талбар хоосон

байж болохгүй.

- Нууц үгийг 2 удаа

бичих бөгөөд талбарт

бичигдсэн нууц үгнүүд

өөр байж болохгүй.

Өөр бичигдсэн

тохиолдолд “Нууц

үгнүүд ижил биш

байна” гэсэн сануулга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

өгнө.

3 Insert

student

Багш хичээл ордог

оюутнуудаа системдээ

бүртгэнэ.

- Оюутны код, нэр

бүртгэнэ.

4 Organize

test

Багш программд

хичээл болон тест

үүсгэн асуултаа

оруулна.

- Тест оруулахаас өмнө

хичээлээ оруулсан

байх ѐстой.

- Тухайн хичээлд

харгалзах тестийг

үүсгээд асуултуудаа

оруулна.

- Асуултууд нь (олон

зөв хариулттай, нэг

көв хариулттай,

харгалзуулах, хоосон

зай нөхөх, үнэн/худал

гэсэн) 5 төрлийн

хэлбэртэй ба тухайн

асуултын сэдвийг мөн

адил оруулна.

5 Result

Систем оюутны

хариулсан байдлыг

шалгасан үр дүнг

оюутан болон багшид

мэдээлнэ.

- Үр дүнг гарган авахын

тулд оюутан тест

өгсөн байна.

6 Appear test Систем тестийг

оюутанд харуулна.

- Оюутан өөрийн код,

нууц үгээр нэвтрэн

орсноор өөрийн үздэг

хичээлүүдээс сонгон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

тестээ харна.

- Тухайн тестэн дээр

дарахад эхлэх button

харагдах ба үүн дээр

дарснаар тестийн

хугацаа явж, оюутанд

асуултууд харагдана.

7 Answer

question

Оюутан тестийн

асуултанд хариулна.

- Хичээл болон тестээ

сонгосноор асуултанд

хариулах боломжтой.

8 Logout Оюутан системээс

гарна.

9 Change

password

Багш өөрийн нууц үгээ

солино.

10 Change

username

Багш өөрийн нэвтрэх

нэрээ солино.

11 Insert test

Багшийн тест буюу

асуултуудыг системд

оруулна.

- Багш асуулт оруулна.

12 Check

answer

Оюутны хариулсан

байдлыг шалгана.

- Оюутан шалгалтыг

дуусгасан байна.

- Оюутны хариулаагүй

асуултыг буруу

хариулсанд тооцно.

13 Manage

test

Систем багшийн

оруулсан

- Вариантын тоо

- Асуултын тоо

- Асуулт

- Багш тестийг

дуусгасан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

- Асуултын төрөл

Зэргийг харгалзан

тестийн материал

бэлдэнэ.

Хүснэгт 3.1 Use case тус бүрийн тайлбар

3.4.2 Activity диаграм

Activity диаграм нь нэг программыг бүрдүүлж буй үйл ажиллагаануудын

урсгал дээр анхаардаг. Эдгээр үйл ажиллагаанууд нэг нь нөгөөгөөсөө яаж

хамаарч буйг үзүүлдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 3.2 Багш системд нэвтрэх activity диаграм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 3.3 Сурагч шалгалт өгөх activity диаграм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 3.4 Багш тест боловсруулах activity диаграм.

3.4.3 Sequence диаграм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Sequence (дэс дарааллын) диаграм нь объектуудын хамтын

ажиллагааг харуулахаасаа илүүтэйгээр тэдгээрийн хооронд дамжигдах

мессежүүдийн дарааллыг чухалчилж харуулна. Дараалал нь дээрээс доош

чиглэлд зурагдана.

Зураг 3.5 Sequence диаграм

3.4.4 Data Flow диаграм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Өгөгдлийн урсгалын диаграм нь процесс хандалтат график дүрслэл юм.

Өөрөөр хэлбэл системд хадгалагдаж байгаа өгөгдөл мөн гадаад объектууд,

процессын хоорондох өгөгдлийн шилжилтийн зураглал гэсэн үг. Өгөгдлийн

урсгалын диаграмын үндсэн бүрэлдэхүүнүүд нь: функц, өгөгдлийн сан,

урсгал болон оролт/гаралт юм.

Функц: Дугуй болон бөмбөлөг хэлбэр ашиглан илэрхийлнэ.

Урсгал: Сумаар илэрхийлнэ.

Өгөгдлийн сан: Хоѐр параллель шулуунаар дүрсэлнэ.

Оролт/гаралт: Тэгш өнцөгтөөр илэрхийлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 3.6 Өгөгдлийн урсгалын диаграм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

3.4.5 Class диаграм

Класс диаграмын зорилго нь системд хэрэгтэй объектуудыг

тодорхойлох явдал юм. Класс диаграмд объектын шинж чанар төлөв,

байдлууд бүгд тодорхойлогдсон байх ѐстой.

Зураг 3.7 Class диаграм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

3.5 Дизайний хэсэг

Системийн шинжилгээг хийсний дараа системийн дизайн хийгдэнэ.

Дизайны зорилго:

Шинэ системийг “Хэрхэн яаж” байгуулахыг авч үзэн системийн логик

загваруудыг физик загвар болгон хувиргах.

3.5.2 Програм хангамжийн архитектур гаргах

Програм хангамжийн гадаад entity-нүүд тэдгээрийн хоорондын хамаарлыг

тодорхойлох, үүнд: тухайн системд ашиглагдах системүүд

o тухайн системийг ашиглах системүүд

o тухайн системтэй харилцан ашиглагдаж ашиглах

системүүд (Peer-to-peer хэлбэрээр )

o системийн хэрэглэгчид, төхөөрөмжүүд

Зураг 3.8 Ерөнхий диаграм (CAD)

Т е с т ү ү с г э х

Хи ч э э л ,т е с т

с о н г о х

Ас у у л т

о р у у л а х

Т е с т

о р у у л а х

Ас у у л т а н д

х а р и у л а х

Ү р д ү н г

б у ц а а х

Ү р д ү н г

б у ц а а х

Т е с

т -

и й н

п р о

г -

р а м

Б

А

Г

ш

О

Ю

У

Т

А

Н

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

3.5.2 Өгөгдлийн дизайн гаргах

Өгөгдлийн дизайны зорилго: Шинжилгээний загваруудын үед тодорхойлсон өгөгдлийн объектуудыг

software component-ын түвшинд өгөгдлийн бүтэц руу, application түвшинд database architecture руу

хөрвүүлэх.

Зураг.3.9

Системийн

өгөгдлийн

бааз

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

3.5.2.1 Өгөгдлийн толь

Хүснэгтийн нэр Teacher

Зориулалт Багшийн нэвтрэх нэр нууц үг хадгалах

Атрибут Анхдагч түлхүүр

Гадаад түлхүүр

Төрөл Урт Null утга зөвшөөрөх

Id + int

Username nvarchar 50

pass nvarchar 50

Хүснэгт 3.2 Багшийн хүснэгт

Хүснэгтийн нэр Student

Зориулалт Оюутны код, нэвтрэх нууц үг хадгалах

Атрибут Анхдагч түлхүүр

Гадаад түлхүүр

Төрөл Урт Null утга зөвшөөрөх

id + int

code nchar 10

pass nchar 255

Хүснэгт 3.3 Оюутны хүснэгт

Хүснэгтийн нэр Stu_Lesson

Зориулалт Оюутан ямар багшийн, ямар хичээлийн тест өгч байгааг хадгална.

Атрибут Анхдагч түлхүүр

Гадаад түлхүүр

Төрөл Урт Null утга зөвшөөрөх

Id + int

Teach_id + int

S_code + nvarchar 10

Les_id + int

Хүснэгт 3.4 Оюутны хичээлийн хүснэгт

Хүснэгтийн нэр Stu_Test

Зориулалт Оюутан ямар тестийг хэзээ ямар үнэлгээтэй өгснийг хадгална.

Атрибут Анхдагч түлхүүр

Гадаад түлхүүр

Төрөл Урт Null утга зөвшөөрөх

Id + int

S_code + nvarchar 10

Test_id + int

Done_date datetime

Total_score float

Хүснэгт 3.5 Оюутны тестийн хүснэгт

Хүснэгтийн нэр Stu_Answer

Зориулалт Оюутны асуултанд зөв буруу хариулсанг нь хадгална.

Атрибут Анхдагч Гадаад Төрөл Урт Null утга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

түлхүүр түлхүүр зөвшөөрөх

Id + int

S_code + nvarchar 10

Answer nvarchar 100

Ques_id + int

score float

Хүснэгт 3.6 Оюутны хариултын хүснэгт

Хүснэгтийн нэр Lesson

Зориулалт Хичээлийн нэр, код хадгална.

Атрибут Анхдагч түлхүүр

Гадаад түлхүүр

Төрөл Урт Null утга зөвшөөрөх

Id + int

name nvarchar 100

code nvarchar 7

Хүснэгт 3.7 Хичээлийн хүснэгт

Хүснэгтийн нэр Test

Зориулалт Тестийн тухай мэдээлэл хадгалах

Атрибут Анхдагч түлхүүр

Гадаад түлхүүр

Төрөл Урт Null утга зөвшөөрөх

Id + int

name nvarchar 200

Les_id + int

time int

End_date datetime

Start_date datetime

Hard_score float +

Med_score float +

Easy_score float +

Хүснэгт 3.8 Тестийн хүснэгт

Хүснэгтийн нэр Question

Зориулалт Тестийн асуултууд хадгалах

Атрибут Анхдагч түлхүүр

Гадаад түлхүүр

Төрөл Урт Null утга зөвшөөрөх

Id + int

name nvarchar 1000

type int

True_ans_id int

Sedew_id + int

difficulty int

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Хүснэгт 3.9 Асуултын хүснэгт

Хүснэгтийн нэр Test_Sedew

Зориулалт Тухайн тестэнд ямар ямар сэдвийн, хэдэг асуулт байхыг бүртгэнэ.

Атрибут Анхдагч түлхүүр

Гадаад түлхүүр

Төрөл Урт Null утга зөвшөөрөх

Id + int

Test_id + int

Sedew_id + int

Hard_Ques_tot int +

Med_ Ques_tot int +

Easy_ Ques_tot int +

Хүснэгт 3.10 Тест болон Сэдвийн хамаарлын хүснэгт

Хүснэгтийн нэр Answer

Зориулалт Асуултын бүх хариултыг хадгалах

Атрибут Анхдагч түлхүүр

Гадаад түлхүүр

Төрөл Урт Null утга зөвшөөрөх

Id + int

name nvarchar 500

Ques_id + int

tailbar nvarchar 500 +

Хүснэгт 3.11 Хариултын хүснэгт

Хүснэгтийн нэр Sedew

Зориулалт Асуултын сэдвүүдийг бүртгэнэ.

Атрибут Анхдагч түлхүүр

Гадаад түлхүүр

Төрөл Урт Null утга зөвшөөрөх

Id + int

name nvarchar 500

Lesson_id + int

Хүснэгт 3.12 Сэдвийн хүснэгт

3.5.3 Интерфейсийн дизайн гаргах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Интерфейсийн дизайны зорилго: Software нь харилцан ажиллах системүүд

болон end-user-үүдтэйгээ хэрхэн яаж харилцаж байгааг үзүүлэх.

Зураг 3.10 Нэвтрэх хэсэг

Зураг 3.11 Бүртгүүлэх хэсэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 3.12 Үндсэн нүүр

Зураг 3.13 Оруулсан тест харах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 3.14 Тест шинээр нэмэх

Зураг 3.15 Хичээл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 3.16 Сэдэв

Зураг 3.17 Оюутан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 3.18 Асуулт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 3.19 Тест өгөх эрхтэй оюутан сонгох

Зураг 3.20 Багш нууц үгээ солих

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

БҮЛЭГ 4: ДҮГНЭЛТ

4.1 Дүгнэлт

Миний бие энэ төгсөлтийн ажлын хүрээнд “Тестийн програм хангамжийг”-ыг

сонгон авч, хөгжүүлсэн бөгөөд энэхүү тестийн програмын гол зорилго нь багш ямар

сэдвийг оюутнууд ойлгосон хийгээд ямар сэдвийг муу ойлгосныг нь мэдэхэд

чиглэгдэж байгаа юм. Тестийн програмын хамгийн чухал хэсэг нь асуултын санг зөв

бүрдүүлэх явдал юм. Харин оюутны тест өгөх талаас хугацаа болон хуудаслалтыг

оновчтой зөв шийдэж өгсөн байх ѐстой гэдгийг мэдэж авлаа.

Энэхүү дипломын ажлын хүрээнд өөрийн сурсан зүйлээ өргөн хүрээнд харуулж,

мэдлэгийг минь дүгнэсэн болов уу гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд төслийн хүрээнд хөгжүүлсэн систем нь хэрэглэгчид хэрэглэж

болохуйц төвшинд хүрсэн ба хэрэглэгчийн нэн тэргүүний шаардлагуудыг бүрэн

хангасан гэж үзэж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

http://www.codeproject.com

http://www.slideshare.net/anaranar/ss-8159015

http://en.wikipedia.org/wiki/Test_(assessment)

http://www.w3schools.com/php/default.asp

http://php.az.mn/

http://math-edu.blogmn.net/86890/

http://php.net/manual/en/index.php

http://lamahashim.blogspot.com/2010/04/c-read-insert-update-delete-from-sql.html

http://www.daniweb.com/software-development/csharp/code/303280/sql-insertupdateselectdelete-

using-c

http://www.freeiconsweb.com/search-icons.asp?find=BOOK&PageIndex=9

Гарчиг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Гарчиг i

Зохиогчийн эрхийн хуудас iii

Мэдэгдэл iv

Хүснэгтийн жагсаалт v

Зургийн жагсаалт vi

Төсөл боловсруулах төлөвлөгө viii

БҮЛЭГ 1: УДИРТГАЛ 1

1.1 Оршил 1

БҮЛЭГ 2: СУДАЛГААНЫ ХЭСЭГ 2

2.1 Тестийн шалгалтын тухай 2

2.1.1 Тестийн шалгалтын төрөл 2

2.1.2 Тестийн төрөл 3

2.2 Тестийн програм болон электрон тестийн тухай 6

2.2.1 Тестийн програмын давуу тал 6

2.2.2 Тестийн програмын дутагдалтай тал 7

2.3 Ижил төстэй програмын судалгаа 7

2.4 Ашигласан технологи, онолын судалгаа 9

2.4.1 Үйлдлийн систем 9

2.4.2 Програмчлалын хэл` 10

2.4.3 Өгөгдлийн сан 13

БҮЛЭГ 3: ТӨСЛИЙН ХЭСЭГ 15

3.1 Зорилго 15

3.2 Бодлогын даалгавар 15

3.3 Хэрэглэгчийн шаардлага 15

3.3.1 Хэрэглэгчийн тухай мэдээлэл 15

3.3.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог, систем

хөгжүүлэх үндэслэл 17

3.3.3 Системийн функциональ шаардлага 18

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

3.3.4 Системийн функциональ бус шаардлага 18

3.4 Анализын хэсэг 19

3.4.1 Use case диаграм 20

3.4.2 Activity диаграм 24

3.4.3 Sequence диаграм 27

3.4.4 Data flow диаграм 28

3.4.5 Class диаграм 30

3.5 Дизайний хэсэг 31

3.5.1 Програм хангамжийн архитектур 31

3.5.2 Өгөгдлийн дизайн гаргах 32

3.5.3 Интерфейсийн дизайн гаргах 36

БҮЛЭГ 4: ДҮГНЭЛТ 42

4.1 Дүгнэлт 42

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ 43

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Ýíý äèïëîìûí òºñëèéí çîõèîã÷èéí ýðõ ØÓÒÈÑ ........ çîõèîã÷èéí

ýðõèéã õàìãààëàõ ... çààëòûí äàãóó õàìãààëàãäàõ áîëíî. Òºñëèéí ñàíàà,

àãóóëãûã ìºí òºñëèéí ìàòåðèàëûí àëü íýã õýñãèéã àâ÷ àøèãëàõûã

õîðèãëîíî.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

ÌÝÄÝÃÄÝË

Ýíý òºñëèéã áè ººðºº õèéñýí áà òºñëèéí àëü ÷ õýñýã ººð ÿìàð íýã èõ äýýä ñóðãóóëü, êîëëåæèä çýðýã õàìãààëàãäàõààð õàâñàðãàãäààã¿é, ìºí òºñºëä ºìíº õýâëýãäñýí ºã¿¿ëëýã, íîì ñóðàõ áè÷ãýýñ øóóä õóóëñàí ç¿éë áàéõã¿éã ìýäýãäýæ áàéíà.

_____________________________

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ

Хүснэгт 3.1: Use case тус бүрийн тайлбар 23

Хүснэгт 3.2: Багшийн хүснэгт 33

Хүснэгт 3.3: Оюутны хүснэгт 33

Хүснэгт 3.4: Оюутны хичээлийн хүснэгт 33

Хүснэгт3.5: Оюутны тестийн хүснэгт 33

Хүснэгт 3.6: Оюутны хариултын хүснэгт 34

Хүснэгт 3.7: Хичээлийн хүснэгт 34

Хүснэгт 3.8: Тестийн хүснэгт 34

Хүснэгт3.9: Асуултын хүснэгт 35

Хүснэгт 3.10: Тест болон Сэдвийн хамаарлын хүснэгт 35

Хүснэгт3.11: Хариултын хүснэгт 35

Хүснэгт 3.12: Сэдвийн хүснэгт 35

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Зураг 2.1: Программ 1 8

Зураг 2.2: Программ 2 9

Зураг 3.1: Use case диаграмм 20

Зураг 3.2: Activity диаграмм 1 24

Зураг 3.3: Activity диаграмм 2 25

Зураг 3.4: Activity диаграмм 3 26

Зураг 3.5: Sequence диаграмм 27

Зураг 3.6 Өгөгдлийн урсгалын диаграм 29

Зураг 3.7 Class диаграм 30

Зураг 3.8 Ерөнхий диаграм (CAD) 31

Зураг 3.9 Системийн өгөгдлийн бааз 32

Зураг 3.10 Нэвтрэх хэсэг 36

Зураг 3.11 Бүртгүүлэх хэсэг 36

Зураг 3.12 Үндсэн нүүр 37

Зураг 3.13 Оруулсан тест харах 37

Зураг 3.14 Тест шинээр нэмэх 38

Зураг 3.15 Хичээл 38

Зураг 3.16 Сэдэв 39

Зураг 3.17 Оюутан 49

Зураг 3.18 Асуулт 40

Зураг 3.19 Тест өгөх эрхтэй оюутан 41

Зураг 3.20 Багш нууц үгээ солих 41

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

Төсөл боловсруулах төлөвлөгөө

Д/д Төслийн бүлэг хэсгүүдийн нэр Эзлэх

хувь

Дуусах

хугацаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 53: Shinjleh Uhaan Tehnologiin Tusul

1 Судалгааны хэсэг

- Тестийн шалгалт гэж юу вэ?

- Тестийн програм гэж юу вэ?

o Тестийн програмын давуу тал

- Ижил төстэй програмын судалгаа

- Ашигласан технологи, онолын судалгаа

20% 2012.03.25

2 Төслийн хэсэг

- Зорилго даалгавар

- Хэрэглэгчийн шаардлага тодорхойлох

o Хэрэглэгчийн тухай мэдээлэл

o Хэрэглэгчийн үйл ажиллагааны

онцлог, систем хөгжүүлэх үндэслэл

o Системийн функциональ шаардлага

o Системийн функциональ бус

шаардлага

5% 2012.04.01

- Анализын хэсэг

o Use case болон activity диаграмм

o Өгөгдлийн урсгалын диаграмм

o Class болон Sequence диаграмм

15% 2012.04.10

- Дизайн хийх

o Системийн архитектур

o Программ хангамжийн архитектур

o Өгөгдлийн дизайн

o Өгөгдлийн толь

o Интерфейсийн дизайн

20% 2012.04.20

- Код бичих 30% 2012.05.20

- Тест хийх 10% 2012.05.26

Удирдагч…...................................../П.Цэрэнбат/

www.zaluu.comwww.zaluu.com