paper title (use style: paper title) · web viewСудалгаанд Монгол улсаас 161...

4
БНХАУ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН СОШИАЛ МЕДИАД ХАНДАХ ХАНДЛАГА Илтгэгч Э.Ганбаяр Олон улсын бизнесийн менежментийн Бизнесийн Ахисан Түвшний Сургууль Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Утас:88823399 [email protected] Удирдагч багш: док., дэд проф. Х.Ариунаа [email protected] [email protected] Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль ХураангуйОнлайн нийгэм нь хүмүүсийг интернетээр дамжуулан нийгэмшүүлэх, ижил санаа бодолтой хүмүүстэй танилцах, бие биетэйгээ холбогдох , шинэ эрин дэх хамгийн түгээмэл нийгмийн арга зам юм. Өнөөгийн мэдээллийн эрин үед сурагчид оюутнууд интернет сүлжээний гол хэрэглэгч болж байгаа бөгөөд гар утас, компьютерыг ашиглан хичээлд суралцах, нийгэмтэй холбогдох гол хэрэгсэл болсон. Энэхүү судалгаагаар өсвөр насны хүүхэд залуучуудын сошиал медиад зарцуулдаг цаг хугацаа, олон улсад эдгээр асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар оруулсан . Түлхүүр үгс— цаг хугацаа, хувийн мэдээлэл, хяналт, ухаалаг утас I. УДИРТГАЛ Судалгааны үндэслэл: Интернет нь анх АНУ-д дайны тагнуулын зориулалтаар 1969 онд бий болсон ARPANET 1 сүлжээ юм. 1990 оны үед дайны уур амьсгал намжсантай холбогдуулан АНУ интернетийг мэдээллийн сүлжээ болгон ашиглах шийдвэр гаргасан. Монгол улс 1992 онд цахилгаан холбоонд технологийн шинэчлэлт хийж шилэн кабелын сүлжээтэй болсон. Үүнээс хойш 1996 онд Монгол улсад интернетийн хөгжлийн суурь тавигдсан. 2 Харин БНХАУ 1987 онд интернетийг албан ёсоор ашиглаж эхэлсэн. 1 ARPANET-Дотоод сүлжээ нь албан байгууллага сургуулийн барилга, компьютерийн танхим, орон сууц гэх мэт явцуу зайг хамрах компьютерийн сүлжээ юм. 2 江江.江江江江 1997 Интернет анх үүссэн цагаасаа хурдацтай хөгжиж байна. Одоогийн байдлаар Интернет хэрэглэгчдийн дийлэнх хувийг 14-25 насны хүүхэд залуучууд эзэлж байгаа бөгөөд интернетийн цагийн зохисгүй хэрэглээнээс болж хичээл сургууль, сурч боловсрох цаг хугацаанд муу нөлөө үзүүлж мөн үүнээс болж цахим гэмт хэрэг олширож байна. Судалгааны зорилго: БНХАУ болон Монгол улсад өсвөр насны хүүхэд залуучууд сошиал медиад зарцуулж байгаа цаг хугацаа, ямар хэрэгсэл ашигладаг, улс орнууд хэрхэн эдгээр асуудлуудыг шийдэж байгааг судлах. Судалгааны арга зүй: Судалгаандаа ажиглалт, асуулга, дүн шинжилгээний аргуудаас нэгтгэн ашигласан. II. СУДАЛГААНЫ ҮР ДҮН Зураг 1. Судалгаанд оролцогчид Судалгаанд Монгол улсаас 161 өсвөр насны хүүхдүүд оролцсон бол 17-18 насны хүүхдүүд 57.8% эзэлж байна. Харин БНХАУ-ийн судалгаанд нийт 208

Upload: others

Post on 02-Feb-2020

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Paper Title (use style: paper title) · Web viewСудалгаанд Монгол улсаас 161 өсвөр насны хүүхдүүд оролцсон бол 17-18 насны

БНХАУ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН СОШИАЛ МЕДИАД ХАНДАХ ХАНДЛАГА

Илтгэгч Э.Ганбаяр Олон улсын бизнесийн менежментийн Бизнесийн Ахисан Түвшний Сургууль

Шинжлэх Ухаан Технологийн Их СургуульУтас:88823399

[email protected]

Удирдагч багш: док., дэд проф. Х.Ариунаа

[email protected]@must.edu.mn

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Хураангуй— Онлайн нийгэм нь хүмүүсийг интернетээр дамжуулан нийгэмшүүлэх, ижил санаа бодолтой хүмүүстэй танилцах, бие биетэйгээ холбогдох , шинэ эрин дэх хамгийн түгээмэл нийгмийн арга зам юм. Өнөөгийн мэдээллийн эрин үед сурагчид оюутнууд интернет сүлжээний гол хэрэглэгч болж байгаа бөгөөд гар утас, компьютерыг ашиглан хичээлд суралцах, нийгэмтэй холбогдох гол хэрэгсэл болсон. Энэхүү судалгаагаар өсвөр насны хүүхэд залуучуудын сошиал медиад зарцуулдаг цаг хугацаа, олон улсад эдгээр асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар оруулсан .

Түлхүүр үгс— цаг хугацаа, хувийн мэдээлэл, хяналт, ухаалаг утас

I. УДИРТГАЛСудалгааны үндэслэл:Интернет нь анх АНУ-д дайны тагнуулын зориулалтаар 1969 онд бий болсон ARPANET 1сүлжээ юм. 1990 оны үед дайны уур амьсгал намжсантай холбогдуулан АНУ интернетийг мэдээллийн сүлжээ болгон ашиглах шийдвэр гаргасан.

Монгол улс 1992 онд цахилгаан холбоонд технологийн шинэчлэлт хийж шилэн кабелын сүлжээтэй болсон. Үүнээс хойш 1996 онд Монгол улсад интернетийн хөгжлийн суурь тавигдсан.2 Харин БНХАУ 1987 онд интернетийг албан ёсоор ашиглаж эхэлсэн.

Интернет анх үүссэн цагаасаа хурдацтай хөгжиж байна. Одоогийн байдлаар Интернет хэрэглэгчдийн дийлэнх хувийг 14-25 насны хүүхэд залуучууд эзэлж байгаа бөгөөд интернетийн цагийн зохисгүй хэрэглээнээс болж хичээл сургууль, сурч боловсрох цаг хугацаанд муу нөлөө үзүүлж мөн үүнээс болж цахим гэмт хэрэг олширож байна.

Судалгааны зорилго:БНХАУ болон Монгол улсад өсвөр насны хүүхэд залуучууд сошиал медиад зарцуулж байгаа цаг хугацаа, ямар хэрэгсэл ашигладаг, улс орнууд хэрхэн эдгээр асуудлуудыг шийдэж байгааг судлах.

Судалгааны арга зүй:

Судалгаандаа ажиглалт, асуулга, дүн шинжилгээний аргуудаас нэгтгэн ашигласан.

II. СУДАЛГААНЫ ҮР ДҮНЗураг 1. Судалгаанд оролцогчид

Судалгаанд Монгол улсаас 161 өсвөр насны хүүхдүүд оролцсон бол 17-18 насны хүүхдүүд 57.8% эзэлж байна. Харин БНХАУ-ийн судалгаанд нийт 208 өсвөр насны хүүхдүүд оролцсоноос 15 насны хүүхдүүд 48% эзэлж байна. Судалгаагаар интернет ашиглаж эхлээд хоёр жил болсон нь 36.89%, гурван жил болсон нь 22.33%, дөрвөн жил болж байгаа нь 7.77%, үлдсэн 33.01% хувь нь жил хүрэхгүй хугацаа болж байна. Үүнээс харвал 90% нь интернет ашиглаад жилээс дээш хугацаа болж байна (зураг 1).

Зураг2. Сошиал медиа хэрэгсэл

Монгол улсад өсвөр насны хүүхэд залуучууд сошиал медиад Facebook, Instagram-ийг гол төлөв ашигладаг бол БНХАУ улсад QQ болон WeChat-ийг ашиглаж байна (зураг 2).

1 ARPANET-Дотоод сүлжээ нь албан байгууллага сургуулийн барилга, компьютерийн танхим, орон сууц гэх мэт явцуу зайг хамрах компьютерийн сүлжээ юм.2 江波.网络鼻祖 1997

Page 2: Paper Title (use style: paper title) · Web viewСудалгаанд Монгол улсаас 161 өсвөр насны хүүхдүүд оролцсон бол 17-18 насны

Зураг 3. Сошиал медиад зарцуулах хугацаа

Өсвөр насны хүүхэд залуучууд сошиал медиад нэг удаа ороход Монгол улсаас авсан судалгаанд өдөрт 3 – 4 удаа ордог бөгөөд нэг орохдоо 1 – 2 цаг ордог. Харин БНХАУ-ийн судалгаанд нэг өдөрт олон удаа 0 – 1 цагийн хооронд ордог байна (зураг 3).

Зураг 4. Хувийн нууцыг унших нь ёс зүйгүй үйлдэл

Эцэг эхчүүд хүүхдийнхээ тэмдэглэлд хүрэх эсвэл үзэх нь тохиромжгүй гэж үзсэн бол өсвөр үеийнхэн эцэг эхдээ ухаалаг утсаа үзүүлэх, шалгуулах, уншуулах, хяналт тавихад зохисгүй гэж үздэг (зураг 4).

Зураг 5. Өсвөр насны хүүхдүүдээс авсан асуултууд

Зураг 6. Эцэг эхээс авсан асуултууд

Монгол улсад өсвөр насны хүүхдүүддээ сошиал медиад авдаг арга хэмжээ

1. Монгол улсын засгийн газрын тогтоол дугаар 276-д зааснаар сургалтын орчинд авах арга хэмжээний тухай хуулийн дагуу сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хязгаарлана. Ингэснээр өсвөр насны хүүхдийг сошиал орчинд илүү цаг зарцуулахын оронд хичээл номдоо зориулах цаг ихсэх юм.3

2. Цахим орчинд Unfriend хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна. Цахим орчин дахь хуурамч хаяг гэмт хэрэгт өдөөн турхирах гол хэрэгсэл болж байна. 7 хүүхэд тутмын нэг нь садар самуунд уруу татсан зурвасыг нийгмийн сүлжээгээр дамжуулан авдаг тул уг хөдөлгөөнөөр өөрийн Facebook-ийн танихгүй найзуудаа устгах юм. 4

Зураг 7. Unfriend хөдөлгөөн

3 legalinfo.mn монгол улсын засгийн газрын тогтоол4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөл

Page 3: Paper Title (use style: paper title) · Web viewСудалгаанд Монгол улсаас 161 өсвөр насны хүүхдүүд оролцсон бол 17-18 насны

Хятад улсад өсвөр насны хүүхдүүддээ сошиал ертөнцөд авдаг арга хэмжээ

Хүүхдийнхээ компьютер дээр програм суулгаснаар таны хүүхдүүдийн орсон веб сайт, мэдээллүүдийг хадгалдаг (зураг 8). Ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ онлайн мэдээллийг ажиглаж, тэднийг сошиал медиа хэрэглэх цаг хугацааг хянаж, цахим гэмт хэргээс сэргийлэх боломжтой. Хүүхдүүдийнхээ интернетэд нэвтрэх цагийг хязгаарласнаар хүүхдийн хараа, эрүүл мэндэд хортой урт хугацааны компьютер-ийн цацраг туяанаас хамгаалж чадна.5

Насанд хүрээгүй өсвөр насны хүүхдүүд онлайн тоглоомуудад донтох нь эцэг эх хүүхдийн хооронд зөрчилдөөн үүсгэж болзошгүй , сургуулиас завсардах, гарах зэрэг ноцтой асуудал ч гардаг. Иймэрхүү байдлыг хориглохын тулд тусгай програм хангамжийг ашиглаж болно. Та тодорхой цаг хугацааг тогтоож болно, хэрэв та байхгүй бол таны хүүхэд тус програмыг нээх боломжгүй. Үүгээр ч барахгүй QQ, MSN чатыг ч мөн хориглож хязгаарлалт тавьж болно.

Зураг 8. Lou yue-хяналтын програм

Ёс бус агуулгатай веб сайтуудыг хүүхдүүдээсээ хол байлгахын тулд онлайн шүүлтүүрийн програмыг ашиглаж болно. Ингэснээр ёс бус агуулгатай веб сайтуудыг шүүж гаргаж авах юм.

III. ДҮГНЭЛТ

Судалгааны үр дүнгээс харвал өсвөр насны хүүхэд залуучуудын 90% нь интернет ашиглаж эхлээд жилээс дээш хугацаа болсон байна. Үүнээс харвал аль аль улсын өсвөр насныхан интернетийн гол хэрэглэгчид болсныг харж болно. Санал асуулгын үр

дүнд сошиал медиад зарцуулдаг цаг хугацааны хувьд Монгол улсад өсвөр насны хүүхэд залуучууд өдөрт 3-4 удаа 1-2 цаг ордог бол БНХАУ-ийн өсвөр насныхан өдөрт 5-аас дээш удаа 0-1 цаг ордог байна. Хоёр улсын өсвөр насны хүүхэд залуучуудын сошиал медиад зарцуулдаг цаг их байгаа тул хичээл сургууль, сурч боловсроход муугаар нөлөөлөхөөс сэргийлж Unfriend хөдөлгөөн, Lou yu програм, сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хязгаарлах гэх мэт зүйлүүдийг хийж байна.

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

1. Гадаад хэл дээрх ном зүй

[1]吕津津. 大学生网络社交关系与行为研究[D].河北师范大学,2016.

[2]邹易羲. 大学生使用网络社交平台的情况[D].财政金融学院,2015.

[3]郭剑飞. 共青团网络动员影响机理研究[D].昆明理工大学,2017.

[4]张靓雯. 网络社交对大学生人际交往的影响及其对策研究[D].辽宁中医药大学,2016.

[5]胡爱琴. 网络社交平台对大学生人际关系的影响[D].杭州电子科技大学,2013.

[6]江波.网络鼻祖:ARPANET[J].科学世界,1997,11:48-51.

2. Монгол хэл дээрх ном зүй

[1] Б.Алтанцэцэг “Өсвөр насны хүүхдүүдийн сошиалд хандах хандлагын судалгаа” УБ. 2018

[2] Хууль зүйн үндэсний хүрээлэн “ Цахим орчин дахь хамгаалалт ” УБ. 2016

[3] Г.Одонтуяа “Бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд зар сурталчилгаа нөлөөлөх нь” УБ. 2017

[4] Ч.Уянга “Өсвөр үеийнхний цахим ертөнцийн хэрэглээ, түүний хяналт” УБ 2014

5 吕津津. 大学生网络社交关系与行为研究