ouez kursin ajil

23
Агуулга Оршил Танилцуулга Монгол улсын их хурлын тогтоол Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого - Нийтлэг үндэслэл дэлхийн хөгжлийн чиг хандлага - Монгол улсын хөгжлийн өнөөгийн байдал, орчны үнэлгээ - Монгол улсын хөгжлийн зарчим, алсын хараа, тэргүүлэх чиглэлүүд - Байгаль орчны бодлого - Mянганы Хөгжлийн Зорилтууд Мянганы хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтүүдийг тооцох аргачлал Дүгнэлт Хавсралт \хүснэгтээр\ Ном зүй www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 23-Oct-2014

813 views

Category:

Documents


8 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: OUEZ kursin ajil

Агуулга

Оршил

Танилцуулга

Монгол улсын их хурлын тогтоол

Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод

суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого

- Нийтлэг үндэслэл дэлхийн хөгжлийн чиг

хандлага

- Монгол улсын хөгжлийн өнөөгийн байдал,

орчны үнэлгээ

- Монгол улсын хөгжлийн зарчим, алсын хараа,

тэргүүлэх чиглэлүүд

- Байгаль орчны бодлого

- Mянганы Хөгжлийн Зорилтууд

Мянганы хөгжлийн зорилтуудын шалгуур

үзүүлэлтүүдийг тооцох аргачлал

Дүгнэлт

Хавсралт \хүснэгтээр\

Ном зүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: OUEZ kursin ajil

Оршил

“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц

бодлого” нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг

хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соѐл

иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг

дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлж байна.

2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц

бодлогын зорилт нь хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлт,

монгол хүний хөгжил, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, түүнчлэн шинжлэх

ухаан, технологи, байгальорчны тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож,

хүнийг оюунжуулж, чадваржуулах замаар Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг

хангах, өндөр технологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн

өсөлтөө хангадаг мэдлэгт суурилсан эдийн засагтай болох, иргэддээ үйлчилдэг,

хүний эрх, эрх чөлөөг хангадаг, авлига, хүнд суртлаас ангид ардчилсан төрийн

тогтолцоог төлөвшүүлэх замаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хамгаалан

бэхжүүлж, дундаж хөгжилтэй улс болгоход оршино.

3.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц

бодлогод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,тэргүүлэх чиглэлүүд,

тэдгээрийг хэрэгжүүлэх стратеги, хүрэх үр дүнг 2007-2015 онд Мянганы хөгжлийн

зорилтыг хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, 2016-2021 онд мэдлэгт

суурилсан эдийн засагт шилжих хоѐр үе шаттай хамтатган авч үзсэн болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: OUEZ kursin ajil

Танилцуулга

Дэлхийн 189 орны төр, засгийн 147 дээд удирдлагын (тэргүүнүүдийн)

оролцоотойгоор 2000 оны 9 дүгээр сард Нью-Йорк хотноо чуулсан НҮБ-ын

мянганы дээд хэмжээний уулзалтаар “Мянганы тунхаглал” хэмээх түүхэн баримт

бичиг батлагдан гарсан билээ. Уг баримт бичигт 2015 он хүртэлх хугацаанд

дэлхийн хэмжээнд нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих ядуурал, ажилгүйдэл, хүн

амын эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчны асуудалууд тэрчлэн хөгжлийн

төлөө дэлхий нийтийн түншлэлийг өрнүүлэх нийтийн анхаарлыг татсан тулгамдаж

буй асуудлуудыг багцлан 8 зорилго, 18 зорилт, 48 үзүүлэлт бүхий Мянганы

хөгжлийн зорилтыг анхлан дэвшүүлсэн болно. Гэсэн хэдий ч дэлхийн улс

орнуудын нийгэм, эдийн засгийн амьдралын нийтлэг болон өвөрмөц онцлогийг

улам бүр илүү тодорхой харгалзан үзэх шаардлагад нийцүүлэн мянганы хөгжлийн

дээрхи зорилтуудыг баяжуулан өргөжүүлж эдүгээ 8 зорилго, 21 зорилт, 58 шалгуур

үзүүлэлттэй байхааг шинэчлэн батлаад 2008.01.15-аас эхлэн нийтээрээ даган

мөрдөж, хөгжүүлэх болсон юм.

Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд төрийн тэргүүнийхээ оролцон батлалцсан

“Мянганы тунхаглал”-ын үзэл санааг удирдлага болгон Мянганы хөгжлийн

зорилтыг үндэсний онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх талаар ихээхэн чармайлт

тавьж ирсэн болно.

Монгол улсын хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллага-Улсын их хурал

“Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” зорилтыг

чухалчлан үзэж дээрх нийтлэг зорилго, зорилт дээр нэмж оруулан 2005 оны 25

дугаар тогтоолоор баталж мөрдүүлсөн төдийгүй, түүнийхээ хэрэгжилтийг 2 жил

тутамд дүгнэн гаргаж, Засгийн газар нь УИХ-д тайлагнаж байх журамд шилжээд

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: OUEZ kursin ajil

Монгол улсын их хурлын тогтоол

2005 оны 04 сарын 21 өдөр Дугаар 25 Улаанбаатар хот

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай

2000 онд болсон Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Мянганы дээд

хэмжээний чуулга уулзалтаас баталсан “Мянганы тунхаглал” баримт бичгийг

сайшаан мянганы хөгжлийн зорилтуулыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх

хэрэгжилтэнд нь хяналт тавих асуудлыг үндэсний хэмжээнд зохицуулан, зохион

байгуулах шаардлагад үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь:

1.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хавсралтаар баталсугай:

2.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжүүлэхтэй холбогдуулан

дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн Газар \Ц.Элбэгдорж\-т үүрэг

болгосугай:

I. Мянганы хөгжлийн зорилтуудыг аймаг, нийслэл, бүсийн хэмжээнд

тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг,

нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон цаашид батлан гаргах

хөгжлийн баримт бичгүүдэд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон

нутгийн төсөвт төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион

байгуулах;

II. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх үндэсний илтгэлийг 2

жил тутам гаргаж, Улсын их хурлын хаврын чуулганд танилцуулж байх.

III. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад

иргэний нийгмийн оролцоог хангах, төр, төрийн бус байгууллага, хувийн

хэвшлийн хооронд түншлэлийг бий болгож, тэдгээрийн үр ашигтай хамтын

ажиллагааг хөгжүүлэх.

IV. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ дотоодын нөөц бололцоог

ашиглахын зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгийг

авч, гадаад эх үүсвэрээр хангах боломжтой бүх арга хэмжээг авах талаар

санаачлагатай ажиллах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: OUEZ kursin ajil

3. Мянганы хөгжлийн зорилтуудын үзүүлэлт, арга зүйг боловсронгуй болгох,

хэрэгжилтийг үзүүлэлт бүрээр дүгнэх, хяналт тавих, төрөлжсөн болон тусгайлсан

санг улсын хэмжээнд, аймаг, нийслэлийн түвшинд холбогдох мэдээллээр

бүрдүүлж ажиллахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж /, Үндэсний статистикийн хороо

/П.Бямбацэрэн/, Авлигатай тэмцэх газар /Ч.Сангарагчаа/, Төрийн албаны зөвлөл

/Ж.Норовсамбуу/, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /Д.Солонго/-т тус

тус үүрэг болгосугай;

4. Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн байгуулалтын

байнгын хороо \С.Батболд\, Байгаль орчны байнгын хороо \Ч.Раднаа\, Эдийн

засгийн байнгын хороо \Ц.Дамдин\, Нийгмийн бодлогын байнгын хороо \С.Ламбаа\,

Төсвийн байнгын хороо \Р.Бадамдамдин\,-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ

ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: OUEZ kursin ajil

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Дэлхийн хөгжлийн чиг хандлага

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологийн хувьсгалд тулгуурлан аж

үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжиж, даяаршиж буй нийгэмд шилжиж байна.

Дэлхий дахины эдийн засаг, зах зээлийн харилцаанд мэдээлэл, хүн, барааны асар

өргөн шилжилт хөдөлгөөн, бүтээгдэхүүн, үйлчилгээний хил хязгааргүй урсгал

явагдаж, түүнд суурилсан даяаршилын цоо шинэ нөхцөл байдал бүрдэж

байгаагаас улс орнууд хүн, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийн хэтийн

бодлогоо даян дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн үйл явцтай нягт уялдуулан

тодорхойлох болов. Ийм нөхцөлд Монгол Улсын хөгжилд дэлхийн, ялангуяа Ази

тив, Төв болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжлийн хандлага, даяаршилын

эерэг болон сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийн аль алийг нь тооцож, хөгжлөө

эрчимтэй бөгөөд тогтвортой болгохын тулд урт, дунд, богино хугацааны хөгжлийн

бодлого, стратегиа тодорхойлох шаардлага тулгарч байна.

Даяаршилын нэг давуу тал болох шинэ технологи эзэмшиж, түүнийг нутагшуулж

чадсан улс орнууд хөгжлийн давуу байдлыг олж авч байна. Ирээдүйн технологийн

чиг хандлага зөвхөн зарим технологийн дэвшлийг хурдасгах төдийгүй, мэдээлэл,

био зэрэг технологийн хам нөлөөний үйлчлэлээр аж амьдралын бүхий л хүрээнд

хувьсгал хийх юм.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН

БАЙДАЛ, ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ

Монгол Улсын хөгжлийн өнөөгийн байдал

Монгол Улсын хөгжлийн хандлага.Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн

хөгжил эрчимжиж, Монгол Улсын гадаад эдийн засаг, худалдааны орчин нөхцөл

тааламжтай болж, манай улс бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэй хялбар

холбогдож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхий дахинд таниулах боломж нэмэгдэж

байна. Энэхүү тааламжтай нөхцөл нь Монгол Улсад Мянганы хөгжлийн зорилтыг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: OUEZ kursin ajil

хэрэгжүүлж, эрчимтэй хөгжлийн замд гарахсайхан бололцоо олгож байна.

Манай улсын хөгжлийн давуу болоод сул талыг дэлхий нийтэд доорхи байдлаар

үнэлж байна.

Үүнд:

Хөгжлийн давуу үзүүлэлтүүд:

1. Анхан шатны сургуульд хамрагдалт сайн, бичиг үсэг тайлагдалтын түвшин

өндөр;

2. Вакцинжуулалтын хамрагдалт сайн;

3. 1000 хүнд ногдох эмчийн тоо харьцангуй өндөр;

4. Хүн амын насны бүтэц зөв;

5. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа;

6. Орос, Хятадын томоохон зах зээлтэй ойр;

7. Ашигт малтмалын нөөц их;

8. Түүхийн баялаг сургамж, уламжлалтай;

9. Бараг бүхэлдээ онгон төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгалийн өвөрмөц

цогцолбор, ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл, баялаг бүхий өргөн

уудам газар нутаг, түүнд зохицсон нүүдлийн амьдралын өвөрмөц хэв

маягтай.

Хөгжлийн сул үзүүлэлтүүд:

Хүн амын өсөлт удаан, наслалт харьцангуй богино;

Нярай хүүхдийн болон эхийн эндэгдэл их;

Хүн амын тоо цөөн, тархай бутархай байршилтай, хөдөлмөрийн нөөц

хязгаарлагдмал, ялангуяа мэргэжлийн ур чадвар сайтай инженер техникийн

ажилтан, ажилчид, зах зээлийн мэдлэгтэй мэргэжилтний тоо цөөн;

Боловсролын чанар хангалтгүй, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн

түвшин доогуур, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар дэлхийн зах зээлд

өрсөлдөх чадвар сул;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: OUEZ kursin ajil

Уур амьсгал нь эрс тэс, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл цаг

уурын өөрчлөлтөөс хэт хамааралтай;

Ойт талбайн эзлэх хувь бага, цөлжилтийн явц хурдасч байгаа, экосистемийн

эмзэг орчинтой, байгалийн нөхөн сэргэх чадвар сул;

Эрчим хүчний хангамж бага, найдваргүй, дэд бүтэц сул хөгжсөн;

Тивийн болон бүс нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан,

далайд шууд гарах гарцгүй;

Орон сууцны хүрэлцээ тааруу;

Ажилгүйдэл, ядуурал их;

Эдийн засгийн бүтэц өрөөсгөл;

Засгийн газрын зарлагын хэмжээ хэт их;

Тусгай зөвшөөрөл олгох үйл явц удаан, хүнд суртал, авлига их, төрийн

албаны чадвар сул;

Гадаад худалдаа, түүний дотор экспортын бүтэц өрөөсгөл;

Дотоодын зах зээлийн багтаамж бага;

Хөрөнгө санхүү, валютын нөөц хязгаарлагдмал, эдийн засаг нь цөөн

бүтээгдэхүүнээс хамааралтай;

Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбаруудад зарцуулж буй

хөрөнгө бага, зарцуулалт нь оновчгүй;

Оюуны өмчийн эрхийн хамгаалалт муу зэрэг юм.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ЗАРЧИМ,

АЛСЫН ХАРАА, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

Монгол Улсын Үндэсний хөгжилд баримтлах зарчим

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц

бодлогод дор дурдсан зарчим баримтлана: ардчилсан ѐс, шударга ѐс, хүний эрх,

эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах; улс орны хөгжилд иргэн бүр

оролцох, хувь нэмрээ оруулах, манлайлах нөхцөлийг бүрдүүлэх;

хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх чадамж, бүтцийг бий болгох;

зах зээлийн эдийн засагт суурилсан хөгжил эрчимтэй, тогтвортой байх;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: OUEZ kursin ajil

хөрөнгө нөөцийг бодлогын тэргүүлэх чиглэл, эрэлт хэрэгцээнд суурилан

хуваарилах, түүнийг ил тод байлгах, зарцуулалтыг хянан гүйцэтгэлийн үр дүнг

үнэлж дахин төлөвлөх; бүх талын түншлэлд суурилах;

өөрчлөгдөмтгий нөхцөл байдалд уян хатан зохицох чадамжтай болох;

бүх шатанд хариуцлага хүлээх чадвартай болох, ил тод байх, хууль дээдлэх.

Аялал жуулчлалын хөгжлийн бодлого

Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг

болгоно. “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):

Стратегийн зорилт 1. Жуулчин тээвэрлэх болон жуулчин хүлээн авах хүчин

чадлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо,

эрчим хүчний хангамжийг сайжруулна:

Аялал жуулчлалын голлох зах зээлийн орнуудад хийх шууд нислэгийн тоог

нэмэгдүүлж, шинэ чиглэлүүд нээх;

Аялал жуулчлалын гол бүс нутгуудын зам, харилцаа холбоо, эрчим хүчний

хангамжийг сайжруулах ажлыг бусад салбарын хөгжлийн бодлого,

төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх.

Стратегийн зорилт 2. Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж

байгуулан, аялагч, жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүдийг бүс нутгаар

төрөлжүүлэн хөгжүүлнэ.

Улирлын хамаарлыг багасгаж, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг

олшруулах;

Салбарын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүтэц бий болгож

ажиллуулах;

Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: OUEZ kursin ajil

Хоёрдугаар үе шат (2016 – 2021 он):

Стратегийн зорилт 1. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж,

үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэж сайжруулна:

Бүх төрлийн үйлчилгээний стандартыг боловсронгуй болгож, хяналтыг

сайжруулах;

Ажилтнуудын боловсрол, сургалтын түвшинг олон улсын жишигт хүргэж,

салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;

Монголд ирэх жуулчдын тоог хүн амын тоотой тэнцэхүйц болгох.

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Монгол Улсын хөгжлийн 5 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

Агаар мандал, газар, түүний хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан, ургамлын олон янз

байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, уур

амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, гангийн нөлөөг бууруулах, химийн

хорт бодис, цацраг идэвхт хаягдлыг багасгах, хог хаягдлын менежментийг

сайжруулах зэрэг хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэгдсэн эдийн засаг,

нийгэм, экологийн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх бодлого баримтална.

Бүх үе шат (2007-2021он):

Стратегийн зорилт 1. Байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан зогсооно:

Байгаль орчинд учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан

нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх;

Улаанбаатар болон томоохон хот суурин газрын орчны бохирдлыг багасгах

эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг

хэрэгжүүлэх;

Улаанбаатар болон томоохон хотуудын агаарын бохирдлыг бууруулах

асуудлаар хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: OUEZ kursin ajil

Сэргээгдэх эрчим хүч ашиглах хувь хэмжээг нэмэгдүүлж, нар, салхи, усны

эрчим хүчний эх үүсвэрийн дан болон хоршсон хэрэглээг хөгжүүлэх;

Хот, суурин газрын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ялган

ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах, байгальд халгүй аргаар

устгахад шинэ технологи, менежментийн цогц бодлого хэрэгжүүлж, ажлын

байр шинээр бий болгох;

Киотогийн протоколын цэвэр хөгжлийн механизмын хүрээнд хүлэмжийн хийг

бууруулах хамтарсан төсөл хэрэгжүүлж, улмаар зах зээлийн үнээр

худалдах;

Байгаль орчныг хамгаалах хяналтын тогтолцоог дэлхийн нийтийн жишгийн

дагуу бүрдүүлэх.

Стратегийн зорилт 2. Газар, газрын хэвлийн баялагийг зохистой ашиглах нэгдсэн

бодлого хэрэгжүүлнэ:

Ашигт малтмал ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг

боловсронгуй болгож, хууль хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэрэгсэл,

хөшүүргийг нэвтрүүлж, өөрийгөө санхүүжүүлэх механизмыг бий болгох

замаар байгалийн нөөцийн менежментийг үндэсний болон орон нутгийн

хэмжээнд сайжруулж, салбар хоорондын зохицуулалтыг боловсронгуй

болгох;

Монгол үндэстний үеийн үед онцлон хайрлаж, онгон байдлаар нь хадгалан

үлдээх газар нутгийн үндэсний өвийн санг буй болгож, хамгаалалтанд авах,

тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийн бодлого,

менежментийг боловсронгуй болгох;

Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн түүний удирдлагын

тогтолцооны оновчтой бүтцийг бий болгож, орчин үеийн шаардлага

хангасан хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх.

Стратегийн зорилт 3. Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой

ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах нөхцөлийг

бүрдүүлнэ. “Ус” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: OUEZ kursin ajil

Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах харилцааг зохицуулах эрх зүйн

орчинг боловсронгуй болгож, ус хэмнэх усны нөөцийн менежмент, бүтэц,

зохион байгуулалтыг сайжруулах;

Гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулан арвижуулах

замаар хүн ам, үйлдвэрлэлийн усан хангамжийг шийдвэрлэх;

Хотуудыг болон уул уурхайн үйлдвэрлэлийг хэрэгцээт усаар хангах усны

нөөцийг нэмэгдүүлэх.

Стратегийн зорилт 4. Ойн нөөцийг тогтвортой ашиглаж, ой хамгаалах, нөхөн

сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах нөхцөлийг хангана:

Ойн санд сансрын мэдээ ашиглаж, зайнаас тандан судлах аргаар хайгуул,

судалгаа хийж, тархалт, бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоон ойн зураглал, ойн

тогтвортой менежментийн хөтөлбөр боловсруулж, газар зүйн мэдээллийн

тогтолцоонд суурилсан ойн мэдээллийн сан байгуулах;

Стратегийн дунд хугацааны зорилтын хүрээнд уур амьсгалыг зөөлрүүлж,

цөлжилт, хөрсний эвдрэл, түйрэн, элсний нүүдэлтэй тэмцэх зорилгоор ойг

нөхөн сэргээх, говь, хээрийн бүсэд мод тариалж ногоон зурвас байгуулах;

Ой хамгаалах ажилд дэвшилтэт менежментийн арга хэлбэрийг нэвтрүүлж,

ойн сангийн 20 хүртэлх хувийг нутгийн иргэд, нөхөрлөлд гэрээгээр

эзэмшүүлэн ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах хариуцлагын

тогтолцоо бүрдүүлэх.

Стратегийн зорилт 5. Амьтан, ургамлын аймгийн нөөцийн хомсдолыг хязгаарлаж,

тэдгээрийг байгалийн жамаар нөхөн сэргэх, тогтвортой ашиглах нөхцөлийг

бүрдүүлнэ:

Нэн ховор, ховор амьтны популяцийн тогтвортой байдал, хэвийн өсөлтийг

хангахтай холбогдсон зохион байгуулалтыг шинэчлэн, тэдгээрийг хамгаалах

эдийн засаг, эрх зүйн орчинг бүрдүүлж, зориудын аргаар үржүүлэх,

тэдгээрийн удмын санг бий болгож, генийн санг хамгаалахад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: OUEZ kursin ajil

биотехнологийн ололтыг ашиглаж, биологийн найдвартай нөөцтэй болох

арга замыг судлан боловсруулах;

Ан амьтны нөөц, байршил нутгийг тогтоон хамгаалахад зориулагдсан

дотоод, гадаадын хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхүйц олон улсын

байгууллага, хандивлагч орон, хувь хүний дэмжлэгтэй урт, богино хугацааны

төслийг үр ашигтай хэрэгжүүлэхийг дэмжих;

Ховор, нэн ховор ургамлын тархац нутаг, нөөцийн судалгаа хийх, удмын

санг хамгаалах, генийн сан байгуулах, бүртгэл, мэдээлэл-хяналт

шинжилгээний тогтолцоо бүрдүүлэх, ашиглалтыг зохицуулан төлөвлөх,

сэргээн ургуулах, тарималжуулах ажил зохион байгуулах.

Стратегийн зорилт 6. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд дасан зохицож, сөрөг

үр дагаврыг бууруулах чадавхийг бүрдүүлж хэрэгжүүлнэ:

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн төлөв байдлыг шинжлэх ухааны

үндэслэлтэй тогтоож, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн

бодлого хэрэгжүүлэх;

Байгаль, цаг уурын нөлөөллийн улмаас хуурайшин гандаж, доройтолд

өртсөн болон өртөх магадлал бүхий газар нутгийн төлөв байдлыг

тодорхойлж, тухайн бүс нутгийн онцлогт дасан зохицох чадавхийг

бэхжүүлэх;

Байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, тэсвэрлэх чадвар сайтай үр

тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлын төрлийг сонгон тариалах,

шинэ төрөл, сортыг бий болгох, газар тариалангийн дэвшилтэт арга,

технологи боловсруулж нэвтрүүлэх;

Бүс нутгийн бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгой, сүргийн бүтцийг

бүрдүүлэх талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

Байгаль, цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицсон, үр ашигтай, биологийн

чадамж сайтай бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан

хөгжүүлэх;

Уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилт, тэдгээрт дасан зохицох, даван

туулах арга зам, сөрөг үр дагаврыг бууруулах талаар олон нийтийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: OUEZ kursin ajil

оролцоог нэмэгдүүлж, мэдлэг олгох, мэдээлэл сурталчилгааны ажлыг

өргөжүүлэх.

2021 он гэхэд “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг бүрэн хэрэгжүүлнэ:

Энэ үе шатанд эдийн засаг жилд дунджаар 12-оос доошгүй хувиар өсч, нэг

хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12 мянгаас доошгүй ам. Долларт

хүрч, оюуны шингэц бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин, мэдлэгт

суурилсан эдийн засаг төлөвшин хөгжиж, Монгол Улс дэлхийн дундаж

орлоготой орнуудын эгнээнд орох;

Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ үр ашигтай, өрсөлдөх чадвартай болох;

Ашигт малтмалын олборлолтоос эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд

шилжих үйл явц эрчимжих;

Улсын хэмжээнд жилд дунджаар 15000-аас доошгүй айл өрх орон сууцны

нөхцөлөө сайжруулах;

Нийт хүн амын дундахь дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийн жин 60-д

хүрэх;

Бүх шатны сургуульд хамран сургалт 100 хувьд хүрэх;

Олон улсын стандартад нийцсэн хөтөлбөртэй ерөнхий боловсролын болон

их сургуулийн тоо нэмэгдэх;

Судалгаа боловсруулалтын санхүүжилтийн хэмжээг 2015 он гэхэд дотоодын

нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2021 он гэхэд 3 хувьд хүргэх, энэ зардлын 1/3-г

хувийн хэвшил санхүүжүүлдэг болох;

Орчин үеийн технологи нутагшуулан эзэмшсэн орон болох;

Аялал жуулчлалын салбар хөгжиж, жилд ирэх жуулчдын тоо хүн амын

тоотой тэнцэх;

фермерийн аж ахуй хөгжиж, хүн амын хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг

үндсэнд нь дотоодын экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж, хүнсний

бүтээгдэхүүний экспорт өсөх;

Нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах;

Ази тив, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай, орчин үеийн тээвэр холбоо,

эрчим хүчний дэд бүтэц бий болох, хатуу хучилттай авто замын урт 11000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: OUEZ kursin ajil

км-т хүрэх, хоѐр дахь төмөр замыг ашиглалтанд оруулах, баруун, говийн

болон зүүн бүсэд төмөр замын сүлжээ бий болох;

Монгол Улс цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх

үүсвэрээр найдвартай бүрэн хангаад зогсохгүй, цахилгаан эрчим хүчийг

дэлхийн зах зээлд нийлүүлдэг орон болох;

Бүсийн тулгуур төв хотуудыг хөгжүүлж, хүн ам нь тус бүр 100 мянгаас

доошгүй болж, орон нутагтаа тогтвор суурьшилтай аж төрөх таатай орчинг

бүрдүүлэх;

Хүн амын дундаж наслалт 72 болох;

Сум, аймгийн эмнэлэгүүдийн хэрэгцээ бүрэн хангагдах;

Хөдөөнөөс оношилгоо, эмчилгээнд хамрагдахаар ирэх зорчигчдын тоо 95

хувиар буурах;

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар 95 хувьд хүрэх;

Нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээ оновчтой болж, үр ашиг нь

дээшилсэн байх.

Mянганы Хөгжлийн Зорилтууд

Зорилго 1. Хэт ядуурал, өлсгөлөнг бууруулах

Зорилт 1: Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн

эзлэх хувь хэмжээг 1990-2015 онд 2 дахин бууруулах

Зорилт 2: Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоог 1990-2015 онд хоѐр дахин

бууруулах

Зорилго 2. Бүх нийтээр бага боловсрол эзэмших

Зорилт 3: 2015 он гэхэд бүх охид, хөвгүүдэд бага боловсрол олгох

Зорилго 3. Хүйсийн тэгш байдлыг дэмжин хөг¬жүүлж, эмэгтэйчүүдийн эрх

мэдлийг нэмэгдүүлэх

Зорилт 4: Хүйсийн ялгааг 2005 он гэхэд бага болон дунд боловсролд,

2015 он гэхэд бүх шатны боловсролд арилгах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: OUEZ kursin ajil

Зорилго 4. Хүүхдийн эндэгдлийг бууруулах

Зорилт 5: 1990-2015 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг

гуравны хоѐроор бууруулах

Зорилго 5. Эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах

Зорилт 6: Нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг

зохих насны хүн бүрт хүргэж, 1990-2015 онд эхийн эндэгдлийг дөрөвний гурваар

бууруулах

Зорилго 6. Хүний дархлалын халдварт вирус/Дархлалын олдмол

хам шинж (ХДХВ/ДОХ) болон бусад өвчинтэй тэмцэх

Зорилт 7: 2015 он гэхэд ХДХВ/ДОХ өвчний тархалтыг зогсоож, бууруулж эхлэх

Зорилт 8: 2015 он гэхэд сүрьеэ өвчний тархалтыг зогсоож, бууруулж эхлэх

Зорилго 7. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах

Зорилт 9: Тогвортой хөгжлийн зарчмуудыг улс орны бодлого, хөтөлбөрүүдэд

тусгаж, байгалийн нөөцийн хомсдлыг арилгах

Зорилт 10: 2015 он гэхэд баталгаат ундны ус хэрэглэж чадахгүй

хүмүүсийн хувь хэмжээг 2 дахин бууруулах

Зорилт 11: 2020 он гэхэд орон байрны нөхцөл муу хүмүүсийн аж байдлыг

мэдэгдэхүйц сайжруулах зорилтыг хангах

Зорилго 8. Хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг хөгжүүлэх

Зорилт 12: Нээлттэй, дүрэм журамд тулгуурласан, урьдчилан тооцож болохуйц,

үл ялгаварлан гадуурхах худалдааны болон санхүүгийн тогтолцоог цаашид

хөгжүүлэх

Зорилт 13: Далайд гарцгүй Монгол орны онцгой хэрэгцээ шаардлага

Зорилт 14: Гадаад өрийг урт хугацаанд тогтвортой болгох үүднээс үндэсний

болон олон улсын хэмжээнд арга хэмжээ авах замаар хөгжиж буй орнуудын өрийн

асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: OUEZ kursin ajil

Зорилт 15: Хөгжиж буй орнуудтай хамтран залуучуудад зориулсан аятай, бүтээмж

өндөртэй ажлын байр бий болгох стратеги боловсруулж, хэрэгжүүлэх

Мянганы хөгжлийн зорилтуудын шалгуур

үзүүлэлтүүдийг тооцох аргачлал

1. ЯДУУРЛЫН ТҮВШИН

Зорилго 1. Ядуурал, өлсгөлөнг бууруулах

Зорилт 1. Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь,

хэмжээг 1990 онтой харьцуулахад 2015 онд 2 дахин бууруулах.

Үзүүлэлтийн тодорхойлолт:

Нийт хүн амын дунд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын

эзлэх хувийг ядуурлын түвшин гэнэ. Ядуу хүнийг ядуу бус хүнээс ялгасан хамгийн

бага хэрэглээг хангах орлогын дүнг ядуурлын шугам гэнэ. Ядуурал ба түүнийг

сонгох арга зүй, Ревалион 1991 он.

Хэрэглэх үндэслэл:

Энэ үзүүлэлт нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй буюу ядуу хүн

амын тоог хянах боломжийг олгоно. Ядуурлын талаархи шинжилгээ, судалгаанд

өрхөд суурилсан судалгааны дүнгээр тодорхойлсон ядуурлын шугамыг харин Хүн

амын амьжиргааны доод түвшний тухай Монгол улсын хуулийн дагуу хүн амын

тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг тогтоож, зохицуулахад хүн амын амьжиргааны

доод түвшинг тус тус хэрэглэнэ.

2. ЯДУУРЛЫН ГҮНЗГИЙРЭЛТ

Зорилго 1. Ядуурал, өлсгөлөнг бууруулах

Зорилт 1. Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь

хэмжээг 1990 онтой харьцуулахад 2015 онд 2 дахин бууруулах.

Үзүүлэлтийн тодорхойлолт:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: OUEZ kursin ajil

Ядуучуудын хэрэглээний дундаж хэмжээ болон ядуурлын шугамын

хоорондын ялгааг ядуурлын гүнзгийрэлт гэнэ. Ядуурлын гүнзгийрэлтүүдийн

нийлбэрээр ядуучуудыг ядуурлаас гаргахад шаардагдах наад захын хөрөнгийн

хэмжээг тодорхойлно. Ядуурал ба түүнийг судлах арга зүй Ревалион 1991он.

Хэрэглэх үндэслэл:

Ядуу хүнийг ядуурлаас гаргах өөрөөр хэлбэл ядуурлын шугамаас дээгүүр

орлоготой болгоход шаардлагатай хөрөнгө, нөөцийг тодорхойлж, бодлого

боловсруулах, шинжилгээ, судалгаа, зэрэгцүүлэлт хийхэд хэрэглэнэ. Ядуурлын

гүнзгийрлэлт их байх нь ядуучуудын хэрэглээний дутагдал их байгааг харуулна.

3. АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ОРОЛЦООНЫ ТҮВШИН /ХУВЬ/

Зорилго 1. Ядуурал, өлсгөлөнг бууруулах

Зорилт 1. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлж, хөдөлмөрийн зах

зээлд шилжиж буй залуучуудын ажилгүйдлийн түвшинг бууруулах.

Үзүүлэлтийн тодорхойлолт:

Ажиллах хүчний оролцооны түвшин нь хөдөлмөрийн насны \15-59\ нас хүн амын

дунд ажиллах хүч буюу ажил эрхэлж байгаа болон ажил идэвхитэй хайж байгаа,

ажиллахад бэлэн ажилгүй хүн амын эзлэх хувь болно. Хөдөлмөрийн тухай хууль,

Статистикийн эмхэтгэл. Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд, ОУХБ

Женев хот 2002 он.

Хэрэглэх үндэслэл:

Энэхүү үзүүлэлт нь хөдөлмөрийн насны хүн амын ажил эрхлэлтийн байдал, эдийн

засагт хөдөлмөрийн насны хүн амыг ажлын байраар хангах зорилтын

хэрэгжилтийг хянах хэмжүүр болно.

4. 15-24 НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН

/ХУВЬ/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: OUEZ kursin ajil

Зорилго 1. Ядуурал, өлсгөлөнг бууруулах

Зорилт 1. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлж, хөдөлмөрийн зах

зээлд шилжиж буй залуучуудын ажилгүйдлийн түвшинг бууруулах.

Үзүүлэлтийн тодорхойлолт:

15-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин гэдэг нь 15-24 насны

ажилгүйчүүдийн тоог энэ насны эдийн засгийн идэвхитэй хүн амын тоонд

харьцуулсан харьцаа юм. Ажилгүйчүүд гэдэг нь ажиллах хүчинд хамаарагдах

тухайн хугацаанд ажил, хөдөлмөр эрхээгүй байгаа болон тухайн долоо хоногт

ажил эрхлээгүй боловч ажил эрхлэхэд бэлэн байсан, ажил хөдөлмөр идэвхитэй

хайсан өвчлөл, гэмтэл, амралт, чөлөө, цаг агаарын таагүй байдал, ажилд орох

өргөдлөө өгсөн болон ярилцлаганд орохоор хүлээж байгаа, ажил олдохгүй зэргээс

шалтгаалан ажил идэвхитэй хайхгүй хүнийг ажилгүйчүүд гэж тодорхойлно.

Хөдөлмөрийн тухай хууль, Статистикийн эмхэтгэл.

Хэрэглэх үндэслэл:

Энэ үзүүлэлт нь эдийн засагт залуучуудын ажиллах хүчийг хэрхэн ашиглаж

байгааг харуулах ба залуучуудад зориулсан ажлын байр бий болгох стратегийг

хэмжих хэмжүүр болно.

5. БАГА, ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БАЙГАА ОХИД,

ХӨВГҮҮДИЙН ТООНЫ ХАРЬЦАА

Зорилго 1. Жендýрийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж, шийдвэр гаргах түвшинд

эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх

Зорилт 1. 2009 он гэхэд бага болон дунд боловсрол эзэмшигчдийн дунд, 2015 он

гэхэд бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдын хүйсийн зохистой

харьцааг хангах

Үзүүлэлтийн тодорхойлолт:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: OUEZ kursin ajil

Бага, дунд, дээд боловсрол эзэмшиж байгаа охид, хөвгүүдийн тооны

харьцаа нь тухайн шатны (бага, дунд, дээд) боловсролын сургуульд элссэн

эмэгтэй хүүхдийн тоог эрэгтэй хүүхдийн тоонд харьцуулсан харьцаа юм. НҮБ,

МХЗ-ын үзүүлэлтүүдийн ойлголт, толорхойлолт, БСШУЯ.

Хэрэглэх үндэслэл:

Боловсрол нь хүний хөгжлийн нэг гол хүчин зүйл.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: OUEZ kursin ajil

Дүгнэлт

Шаардагдах хөрөнгө нөөц хангалттай байж, хүлээсэн амлалт үүргээ

биелүүлэхийн зэрэгцээ хамтын үйл ажиллагаагаа эрчимжүүлбэл бид МХЗ-уудад

хүрч чадна, тэгэх ч ѐстой гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Бидний урагшлах

зам амар хялбар байхгүй нь ойлгомжтой. Дэлхий ертөнц өнөөдөр өөр хоорондоо

шүтэлцсэн санхүү, эдийн засгийн, эрчим хүч, хүнсний хямрал, мөн уур амьсгалын

өөрчлөлтийн улмаас өсөн нэмэгдэж буй олон сорилтыг гэтлэн туулахыг оролдож

байна. Дээр дурдсан олон хямралын сөрөг үр дагавар өнөөдрийг хүртэл хүрсэн

хөгжлийн ололт амжилтыг ухраан, хөгжиж буй олон орны эмзэг, тэгш бус байдлыг

улам бүр нэмэгдүүлж байна. Эдгээр болон шинээр нэмэгдэж буй сорилтуудыг

даван туулахад хөгжлийн төлөөх дэлхийн үр ашигтай түншлэлийг бэхжүүлэх

шаардлагатай байна. Ийм түншлэл нь улс үндэстний өөртөө эзэн байх,

манлайлах эрхийг хүлээн зөвшөөрдөг, авсан амлалтуудаа, түүний дотор

Монтеррей, Дохагийн хурал дээр авсан амлалтаа биелүүлдэг, эмзэг буурай

хөгжилтэй, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ

шаардлага, тэдгээрийн өмнө тулгарч буй сорилтуудыг анхааран авч үздэг байх

ѐстой. Дээр нь, нэн ялангуяа олон төрлийн хямрал давхцсан энэ үед, олон улсын

санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх, олон талт худалдааны Дохагийн хэлэлцээг

иж бүрэн, хөгжлийн чиг баримжаа бүхий үр дүнд хүргэх явцыг түргэвчлэх, бүс

нутгийн интеграци, худалдааг өргөжүүлэх, хөгжиж буй орнуудын гадаад өрийн

дарамтыг үр дүнтэй шийдвэрлэх зэргээр Мянганы хөгжлийн 8 дахь зорилтын

хүрээнд гаргаж буй хамтын хүч чармайлтыг олон улсын түвшинд эрчимжүүлэх

хэрэгтэй байна. Зөвхөн эдийн засгийн тогтвортой өсөлт дангаараа хангалтгүй

гэдгийг МХЗ-уудыг хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 10 жил харуулж байна. Эдийн

засгийн тогтвортой өсөлт хүн бүр, ялангуяа ядуу хүмүүст эдийн засгийн боломж

бий болгоход гар бие оролцох, түүнээс ашиг хүртэх, ажлын байр бий болгоход

хүргэх ѐстой бөгөөд нийгмийн үр дүнтэй бодлогоор түүнийг дэмжих нь зүйтэй.

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэх үүднээс ийм бодлого

баримтлахыг зорьж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: OUEZ kursin ajil

Хавсралт

Шалгуур үзүүлэлт 1990 2000 2006 2015

ЗОРИЛГО 1. ЯДУУРАЛ, ӨЛСГӨЛӨНГ БУУРУУЛАХ

Зорилт 1: Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь

хэмжээг 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд 2 дахин бууруулах.

1 Ядуурлын түвшин /хувь/ 36.3

35.6

32.2

18.0

2 Ядуурлын гүнзгийрэлт/хувь/

10.9 11.0

10.1

6.0

3 Yндэсний нийт хэрэглээнд хамгийн бага хэрэглээтэй хүн

амын хэрэглээний эзлэх хувийн жин

- 7.5

- 11.0

4 Нэг хүнд ногдох дотоодын нийт

бүтээгдэхүүн /оны үнээр, мянган төгрөг/

5.1

426.2

1,440.7

6,800.0

Зорилт 2: Хоол, тэжээлийн дуталтай хүн амын тоог 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд 6 дахин бууруулах. 5 5 хүртэлх насны

тураалтай хүүхдийн эзлэх хувь

12.0

12.7

6.3

2.0

6

5 хүртэлх насны өсөлтийн хоцролттой хүүхдийн эзлэх хувь

- 25.0

21.0

13.0

7 5 хүртэлх насны туранхай хүүхдийн

эзлэх хувь

- 5.5

2.2

1.0

Зорилт 3: Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээлд шилжиж буй залуучуудын ажилгүйдлийн түвшинг бууруулах. 8 Ажиллах хүчний

оролцооны түвшин /хувь/

- 62.9

64.4

70.0

9 15-24 насны залуучуудын

ажилгүйдлийн түвшин /хувь/

- 4.4

3.2

2.5

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: OUEZ kursin ajil

Ном зүй

www.google.mn

www.nso.mn

Монгол улсын УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолын хавсралт.

НҮБ-ын Статистикийн газар www.unstad.org

www.zaluu.comwww.zaluu.com