optional protocol to the convention against torture and mongolia

11
“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”-ийн НЭМЭЛТ ПРОТОКОЛ Optional Protocol to the Convention against Torture (OPCAT) 2015.04.24 Шүүхийн судалгаа, мэдээлэл, судалгааны хүрээлэн Судлаач, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах (LL.D), Судлаач, олон улсын эрх зүйч Л.Галбаатар

Upload: galbaatar-lkhagvasuren

Post on 19-Jul-2015

28 views

Category:

Law


3 download

TRANSCRIPT

“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг

бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж,

шийтгэхийн эсрэг конвенц”-ийн

НЭМЭЛТ ПРОТОКОЛ

Optional Protocol to the Convention against Torture (OPCAT)

2015.04.24

Шүүхийн судалгаа, мэдээлэл, судалгааны хүрээлэн

Судлаач, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах (LL.D),

Судлаач, олон улсын эрх зүйч Л.Галбаатар

Гарчиг

- Нэмэлт протоколын тухай

- Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд

хорооны тухай

- Нэмэлт протоколд Монгол Улс нэгдсэн

орсон нь

- Үндэсний урьдчилан сэргийлэх хараат бус

байгууллага

Нэмэлт протоколын оролцогч улсууд /2015.03.30-ны өдрийн байдлаар/

Оролцогч улс: 77; Гарын үсэг зурсан улс: 18; Оролцогч бус улс: 102

Нэмэлт протоколын тухай

- 2002.12.18-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 57 дугаар чуулган “A/RES/57/199” тогтоолоор

батласан. 2006.06.22-нд хүчин төгөлдөр болсон.

- 7 бүлэг, 37 зүйлтэй.

- Олон улсын болон үндэсний хараат бус байгууллагаас эрх чөлөөгөө хасуулсан хүмүүстэй

саатуулагдаж байгаа байранд нь тогтмол уулзаж байх тогтолцоог бий болгоход оршино. /1-р зүйл/

- Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хороо болон нэмэлт протоколын оролцогч улс тус

нэмэлт протоколыг хэрэгжүүлэх асуудлаар хамтран ажиллана. /1-р зүйлийн 1.3/

- Оролцогч улс тус бүр үндэсний түвшинд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг

бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор

хорих байгууллагад тогтмол очиж байх нэг буюу хэд хэдэн байгууллага байгуулах, томилох, эсхүл

ийм байгууллагад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ. /3-р зүйл/

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд

хорооны тухай

- Дэд хорооны үйл ажиллагаа 2007 оны 2-р сараас эхэлсэн. Дэд хороо 25 гишүүнтэй

бөгөөд гишүүд нь 4 жилийн хугацаатай сонгогддог. Нэг удаа улиран сонгогдож болно /9-

р зүйл/. Дэд хорооны гишүүд өндөр ёс суртахуунтай, шүүн таслах ажиллагааны

туршлагатай, хорих болон цагдаагийн байгууллагын, эсхүл хоригдож байгаа хүмүүстэй

харьцдаг салбарт мэргэшсэн хүмүүс байна. /5-р зүйлийн 5.2/

- Дэд хороо нь үндсэн 2 чиг үүрэгтэй. /11-р зүйл/

1. Оролцогч улсуудын хорих газруудад нэвтрэх, эрх чөлөөгөө хасуулсан этгээдтэй уулзах,

оролцогч улсад зөвлөмж өгөх

2. Оролцогч улсуудад үндэсний хараат бус байгуулллага байгуулах асуудлаар зөвлөмж

өгөх, туслалцаа үзүүлэх; үндэсний хараат бус байгууллагатай шууд болон

нууцлалтайгаар харилцах, түүний чадавхийг сайжруулах зорилгоор сургалт явуулах,

техникийн туслалцаа үзүүлэх; үйл ажиллагааг нь бэхжүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх,

туслалцаа үзүүлэх; үндэсний хараат бус байгууллагыг бэхжүүлэх асуудлаар оролцогч

улсад зөвлөмж өгөх буюу ажиглах; үйл ажиллагааны нэг чиглэлтэй олон улсын, бүс

нутгийн болон үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд

хорооны тухай

- Дэд хороо нь үйл ажилллагааны жилийн нээлттэй тайланг Эрүүдэн шүүхээс

урьдчилан сэргийлэх конвенцийн Хороо болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейд

танилцуулдаг. 2008.03.14-нд анхны тайлангаа танилцуулсан бөгөөд 2014.03.19-

нд 7 дахь тайлангаа танилцуулсан байна.

• Тайлангуудтай танилцах хаяг

http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/TBSearch.aspx?Lang=en&T

reatyID=12&DocTypeID=27

Нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орсон нь

- НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хорооны Тусгай илтгэгч 2005 онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа дүнд

Монгол Улсад эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар харьцаж хүний нэр төрийг

доромжлох явдал цагдан хорих, түр саатуулах, эрүүлжүүлэх явцад цагдаа болон тагнуулын ажилтан, хорих

ангийн ажилтны зүгээс гэрч болон сэжигтэн, яллагдагч нартай зүй бусаар харьцах явдал байна гэж дүгнэн

Нэмэлт Протоколыг соёрхон баталж, хараат бус хяналт шинжилгээний механизмыг бүрдүүлэхийг зөвлөсөн.

- ХЗДХС-ын 2008 оны 92 дугаар тушаалаар Нэмэлт Протоколыг судалж, нэгдэн орох асуудлаар санал

боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан асуудлыг судалж үзсэний үндсэн дээр тус нэмэлт Протоколд нэгдэн

орох нь зүйтэй гэж үзэн, түүнд заасан урьдчилсан сэргийлэх үндэсний байгууллагын чиг үүргийг Хүний эрхийн

Үндэсний Комисст хариуцуулахаар тогтсон.

- УИХ 2014.12.11-ний өдөр “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг

доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт протокол”-ыг

Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан.

- 2015.02.12-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч Нэмэлт протоколыг соёрхон

баталсан тухай Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг НҮБ-ын Хууль эрх зүйн албанд гардуулж өгсөн. НҮБ энэ

өдөр Монгол Улсын батламж жуух бичгийг албан ёсоор бүртгэж авснаар манай улс нэмэлт

протоколын 77 дахь оролцогч улс боллоо.

Үндэсний урьдчилан сэргийлэх

хараат бус байгууллага

National preventive mechanisms /4-р бүлэг, 17-23 дугаар зүйл/

- Энэхүү протоколыг соёрхон баталсанаас, эсхүл түүнд нэгдэж орсноос 1 жилээс илүүгүй хугацаанд

оролцогч улс тус бүр үндэсний түвшинд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэг болон түүнээс илүү

тооны байгууллагад дэмжлэг үзүүлж, томилж, байгуулж болно. /17 дугаар зүйл/

- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг түшиглэн Эрүү шүүлтээс урьдчилан

сэргийлэх Үндэсний тогтолцоог байгуулах бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор баривчлах болон

цагдан хорих байр, хорих ангиудад ямар ч үед саадгүй нэвтэрч, тогтмол хяналт тавих, шүүхийн

болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзаж, ярилцах

нөхцөл бүрдэх юм.

- Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар олон улсын гэрээ нь Монгол Улсын хууль

тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэх тул нэмэлт протоколоор хүлээсэн үүргийн дагуу

эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг нэн даруй байгуулах асуудлыг УИХ-ын

2015 оны хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх саналыг Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-

д Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлээр хүргүүлсэн.

Үндэсний урьдчилан сэргийлэх

хараат бус байгууллага

Үндэсний урьдчилан сэргийлэх хараат бус байгууллагын бүрэн эрх /19-р зүйл/:

- эрх чөлөөгөө хасуулсан этгээдтэй харьцаж байгаа байдлыг түүнийг эрүүдэн

шүүх, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжлон харьцахаас хамгаалах

зорилгоор тогтмол хянах, шалгах

- эрх чөлөөгөө хасуулсан этгээдтэй харьцах, түүний байгаа нөхцлийг

сайжруулах болон эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь

доромжлон харьцах явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор НҮБ-ын зохих

хэм хэмжээг харгалзан холбогдох байгууллагад зөвлөмж явуулах

- хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж болон хуулийн төслийг хянаж,

саналаа өгөх

Үндэсний урьдчилан сэргийлэх

хараат бус байгууллага

Үндэсний урьдчилан сэргийлэх хараат бус байгууллагаас өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх явдлыг хангах үүднээс

оролцогч улс түүнийг дараах баталгаагаар хангана /20-р зүйл/:

- эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн тоо, хоригдсон газрын тоо, тэдгээрийн байршлын талаар ямар ч мэдээлэл авах

- тэдгээр хүмүүстэй харьцаж байгаа байдлын талаар болон тэдгээрийн хоригдож байгаа нөхцлийн талаар ямар ч

хязгаарлалтгүйгээр мэдээлэл авах

- хоригдож байгаа бүх газар, барилга, байшинд хязгаарлалтгүйгээр нэвтрэх

- гэрчгүйгээр хувиараа, эсхүл орчуулагчийн тусламжтайгаар эрх чөлөөгөө хасуулсан этгээдтэй, эсхүл Үндэсний

урьдчилан сэргийлэх хараат бус байгууллагын үзэж байгаагаар холбогдох мэдээлэл өгч болох аливаа этгээдтэй

уулзах

- очих газар, уулзах хүнээ чөлөөтэй сонгох

- Урьдчилан сэргийлэх дэд хороотой харилцах, түүнд мэдээлэл илгээх, дэд хорооны төлөөлөгчтэй уулзах эрхтэй

байх.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА