ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМupdi.ub.gov.mn/wp-content/uploads/durem/30...

21
НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ /Шинэчилсэн найруулга-ТӨСӨЛ/ 2018 ОН

Upload: others

Post on 02-Sep-2019

26 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД

ЖУРАМ

/Шинэчилсэн найруулга-ТӨСӨЛ/

2018 ОН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

2

“ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ”-ЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

БОЛОВСРУУЛСАН: ХЯНАСАН: БАТАЛСАН:

Албан тушаал:

Овог нэр:

Гарын үсэг:

Огноо:

“ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ”-ЫН ЖУРАМД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН БҮРТГЭЛ

Энэхүү журамд оруулсан өөрчлөлтийг доорх хүснэгтээр хөтөлнө. Өөрчлөлтийн тэмдэглэлийг

байгууллагын хуулийн зөвлөх өөрчлөлт орсон тухай бүрт хийнэ.

Өөрчлөлт

оруулсан

бүлэг

Өөрчлөлтийн утга

Өөрчлөлт

оруулсан бүлэг

заалтын дугаар

Өөрчлөлт

оруулсан

огноо

Танилцах

ажилтнууд

Нийт хуудас

Бүхэлд нь Шинэчлэн найруулав Бүхэлд нь

Нийт

ажилтнууд

21

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

3

АГУУЛГА

1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ ..................................................................................................................... 4

2. БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ................ 4

3. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА ..................................................................... 5

4. ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТ ............................................................... 6

5. НУУЦЛАЛ ............................................................................................................................................ 7

6. АЖИЛД АВАХ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙГ СУНГАХ .................. 7

7. АЖИЛ, АЛБАН ТУШААЛЫГ ХЭВЭЭР ХАДГАЛАХ ................................................................. 8

8. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ ................................................................... 9

9. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ .............................................................................................. 11

10. АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ ................................................................................................................ 12

11. АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ГОРИМ ..................................................................................... 14

12. ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЖИРЭМСНИЙН БОЛОН ХҮҮХЭД АСРАХ ЧӨЛӨӨ .............................. 15

13. ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ ....................................................................................................... 15

14. ЦАЛИН , НЭМЭГДЭЛ ХӨЛС, ОЛГОВОР ................................................................................... 15

15. АЖИЛТАНД ҮЗҮҮЛЭХ НИЙГЭМ АХУЙН ХӨНГӨЛӨЛТ .................................................... 16

16. ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА, ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГА ........................................ 16

17. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ........................................................................... 17

18. БУСАД ................................................................................................................................................. 17

Хавсралт №1 “АЖИЛ ХАВСРАН, ХОСЛОН БОЛОН ОРЛОН АЖИЛЛАХ ДААЛГАВАРЫН МАЯГТ” ........... 18

Хавсралт №2 “АЖИЛТНУУДАД ОЛГОХ ШАГНАЛ, ТУСЛАМЖ, ТЭТГЭМЖ” ........................................... 19

Хавсралт №3 “АЖИЛ ХҮЛЭЭЛЦЭХ АКТ” ............................................................................................. 20

Хавсралт №4 “ТОЙРОХ ХУУДАС” ........................................................................................................ 21

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

4

1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү Хөдөлмөрийн дотоод журам (цаашид “Журам” гэх) нь “Нийслэлийн зураг

төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ (цаашид “Байгууллага” гэх)–ийн үйл ажиллагааны

эрхэм зорилго, зорилтын хүрээнд дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгон баримтлан

ажиллах, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой болгох, нийт ажилтнууд дагаж мөрдөх

үүрэгтэй Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль, Компанийн тухай

хууль, холбогдох хууль,тогтоомжид үндэслэсэн Хөдөлмөрийн харилцааны гол баримт

бичиг мөн.

1.2. Журмын зорилго нь Хөдөлмөрийн Гэрээ, Контракт байгуулсны үндсэн дээр хөдөлмөрийн

харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тогтоох, нийт ажилтны хөдөлмөрлөх

үйл ажиллагааг нэгтгэн, Ажилтны ажил үүргийг оновчтой хуваарилах, зохион байгуулах,

сахилга батыг бэхжүүлэх, тэдгээрийн ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын

гүйцэтгэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэхэд оршино.

1.3. Журам нь Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль

тогтоомжийн акт болон Байгууллагын холбогдох бусад дүрэм, журмаас бүрдэнэ.

1.4. Журам нь Байгууллагын Хөдөлмөрийн Гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд

оролцогчдын хувьд заавал дагаж мөрдөх хэм хэмжээний акт байна.

2. БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА,

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1 Байгууллагын эрх барих дээд байгууллага нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал

байх бөгөөд Байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох эрх, үүргийг Байгууллагын

дүрмээр зохицуулах ба Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг Нийслэлийн засаг

дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн томилсон Захирал удирдаж Нийслэлийн

засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон Удирдах зөвлөлийн өмнө

Байгууллагын үйл ажиллагааг бүрэн хариуцна.

2.2 Байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үе шатаар зохион

байгуулагдсан үндсэн бүтэц нь газар, нэгжээр тодорхойлогдоно.

2.3 Байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд үндсэн нэгж нь хэлтэс

байх бөгөөд тэдгээр нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажлын гүйцэтгэл, үйл

ажиллагааны үр дүнг Хүрээлэнгийн Захирлын өмнө бүрэн хариуцаж ажиллана.

2.4 Байгууллага нь Захирлын шууд удирдлаганд ажиллах ба үндсэн хэлтсүүдийн тодорхой

чиглэлийн үйл ажиллагааны асуудлыг эрхлэн явуулах хэлтсийн даргатай байна.

2.5 Байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол, Байгууллагын дүрэм, журам болон бусад

хууль тогтоомж мөрдөгдөж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, ажлын чанарыг

сайжруулж, бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэн дээшлүүлэх, хөдөлмөрийн

аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааны нөхцөлийг хангах, Захирлын тодорхой

чиглэлийн шийдвэр гаргалтанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилго, чиг үүрэг бүхий

Захирал, хэлтсийн дарга нараас бүрдсэн Захиргааны зөвлөл (цаашид “Захиргааны

зөвлөл” гэх)-тэй байна.

2.6 Захиргааны зөвлөлийн зохион байгуулалт, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй холбоотой харилцааг

Захиргааны зөвлөлийн журмаар нарийвчлан зохицуулна.

2.7 Байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогтой холбогдуулан орон тооны бус

Тендерийн хороо (цаашид “Тендерийн Хороо” гэх)-той байна.

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

5

2.8 Тендерийн Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжүүлэх чиг үүргийг

Тендер шалгаруулалт, Тендерийн Хорооны үйл ажиллагааны журмаар зохицуулна.

3. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1 Байгууллагын захирал нь дүрмээр олгосон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын

Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн Байгууллагын өдөр

тутмын болон дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал (цаашид

“Тушаал” гэх) гаргана.

3.2 Байгууллагын захирлын эзгүйд түүнийг орлон ажиллах хүнийг тухай бүрт нь Захирал

тушаал гаргаж, тушаалд ямар бүрэн эрх эдэлж ажиллах хүрээ хязгаарыг тодорхой заасан

байна.

3.3 Тушаал нь Байгууллагын болон Ажилтны хувьд эцсийн шийдвэр бөгөөд заавал биелэгдэх

шинжтэй байна.

3.4 Журамд нийцүүлэн Байгууллагын үндсэн нэгж газар нь дотоод болон бизнесийн үйл

ажиллагаатай холбоотойгоор боловсруулагдан гарах аливаа дүрэм, журмын төслийг

холбогдох газар боловсруулан, Хуульчаар хянуулсны дараа Захиргааны зөвлөлийн

Хурлаар хэлэлцүүлж, Тушаалаар баталж мөрдөнө.

3.5 Аливаа Шийдвэр, Тушаал, албан бичиг, гэрээний төслийг хариуцсан ажилтан

боловсруулан Хуульчаар хянуулж, тухайн асуудлын харъяалагдах хэлтсийн дарга болон

захиралд танилцуулан гарын үсэг зуруулсаны үндсэн дээр албажуулна.

3.6 Аливаа Шийдвэр, Тушаалын хэрэгжилтэд картаар хяналт тавьж, шийдвэр, Тушаалын

хэрэгжилт, биелэлтийг Захиралд танилцуулж байна.

3.7 Байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг төлөвлөлт, хөтлөлт, тамга тэмдэг,

хэвлэмэл хуудас хэрэглэх, бүрдүүлэх, хадгалалт ашиглалттай холбогдсон харилцааг

Архив, Албан хэрэг хөтлөлт, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах

журмаар зохицуулна.

3.8 Байгууллагын тамгыг Захирал, санхүүгийн тэмдгийг Ерөнхий нягтлан бодогч, Кассын

тэмдгийг Кассын нярав тус тус хариуцан барьж, зориулалтын дагуу хэрэглэх, хадгалах,

хамгаалах үүрэг хүлээнэ.

3.9 Нийт Ажилтны хурлыг улирал тутам Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө болон

бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаарх ерөнхий

мэдээлэл солилцох байдлаар бэлтгэн ажилтнуудын бодол, саналыг чөлөөтэй сонсох

хэлбэрээр хийж, тэдгээрийн санал шүүмжлэлийн дагуу хэрэгжүүлсэн ажлын дүнг

дараагийн хуралд танилцуулах гэсэн зарчмаар явуулна.

3.10 Байгууллагын шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх үүднээс Ажилтнуудын гүйцэтгэж буй

ажлын явцтай танилцах, түүнд учирч буй саад бэрхшээл, хүндрэлийг тодорхойлох,

удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, явцын талаар холбогдох Ажилтны

мэдээллийг сонсож, цаашид гүйцэтгэх ажлын талаар холбогдох үйл ажиллагаа,

шаардагдах арга хэмжээг авах зорилготойгоор шуурхай хурлыг аль нэг Захиргааны

зөвлөлийн гишүүний санаачлагаар зарлан хуралдуулж болно.

3.11 Байгууллагын нийт Ажилтнуудыг хамарсан баяр ёслолын үйл ажиллагаа, танин мэдэхүйн,

соёл урлаг, спортын уралдаан тэмцээн, арга хэмжээний төлөвлөгөөг хамт олны саналыг

харгалзан Тамгын хэлтсээс жилийн төлөвлөгөөнд тусган нээлттэйгээр хэрэгжүүлнэ.

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

6

4. ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТ

4.1 Байгууллагын хэмжээнд дараах төлөвлөгөөнүүдийг уг хугацаагаар боловсруулан

мөрдүүлж ажиллана. Үүнд:

4.1.1 Стратеги төлөвлөгөө /3-5 жил/;

4.1.2 Бизнес төлөвлөгөө /1 жил/;

4.1.3 Үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв /жил, улирал/;

4.1.4 Ажилтны ажлын төлөвлөгөө, тайлан /улирал, сар, долоо хоног/;

4.2 Стратеги төлөвлөгөөг дараах байдлаар боловсруулан батлуулж, дүгнэнэ:

4.2.1 Байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлыг 3 жил тутамд Захирлаар

ахлуулсан ажлын хэсэг хариуцан зохион байгуулж гүйцэтгэнэ;

4.2.2 Стратеги төлөвлөгөөг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын

захирагчид танилцуулан, түүний Шийдвэрээр батлуулна;

4.2.3 Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтэнд Захиргааны зөвлөл хяналт тавьж

ажиллах ба жил бүрийн 2 дугаар сарын эхний 7 хоногт хурал хийж тухай бүр

хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэнэ.

4.3 Бизнес төлөвлөгөөг дараах байдлаар боловсруулан батлуулж, дүгнэнэ:

4.3.1 Байгууллагынстратеги төлөвлөгөөнд тулгуурлан Бизнес телөвлөгөөг жил бүр

боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Тушаалаар томилуулах ба шаардлагатай

гэж үзвэл хөндлөнгийн шинжээч, зөвлөх авч ажиллуулна;

4.3.2 Тухайн жилийн Бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийг жил бүрийн 12 дугаар сарын

20-ны өдрийн дотор, ирэх жилийн Бизнес төлөвлөгөө боловсруулалтыг 2 дугаар

сарын 25-ны өдрийн дотор тус тус Захиргааны зөвлөлийн Хурлаар хэлэлцүүлж

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид танилцуулан,

түүний Шийдвэрээр батлуулна;

4.4 Үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг дараах байдлаар боловсруулан батлуулж, дүгнэнэ:

4.4.1 Байгууллагын нь үйл ажиллагаагаа жил, улирлаар төлөвлөн явуулах ба газар

нэгжүүд үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, түүний биелэлтийг улирлаар гаргаж

Захиргааны зөвлөлийн Хуралд тайлагнана;

4.4.2 Хэлтэс, нэгжүүд нь Байгууллагын бизнес төлөвлөгөөнд нийцсэн, тухайн жилийн

зорилго, зорилтыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг жил

бүрийн 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гарган Захирлаар батлуулна.

4.4.3 Үйл ажиллагааны зардлын төсвийг тухайн хэлтсийн дарга сар, улирлаар тооцон

гаргаж жил бүрийн 1 дүгээр сарын 30-ны дотор боловсруулан Тамгийн хэлтэст

хүргүүлнэ.

4.4.4 Хэлтэс, нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл биелэлт, зардлын

төсвийн хэтрэлт, хэмнэлтийг Тамгын хэлтэс cap, улирлаар тооцон гаргана.

4.4.5 Байгууллагын зардлын төсвийн гүйцэтгэлийг санхүү бүртгэлийн мэдээлэлд

үндэслэн тооцох бөгөөд газар, нэгж бүр өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай

төсвийг дараа жилийн санхүүгийн төлөвлөгөөг батлуулахаас өмнө Тамгийн

хэлтэст хүргүүлнэ.

4.5 Ажилтны ажлын төлөвлөгөө, тайланг дараах байдлаар боловсруулан дүгнэнэ:

4.5.1 Ажилтан бүр өөрийн гүйцэтгэх үүрэгт ажлаа жил, улирал, сар, долоо хоногоор

төлөвлөх ба шууд харьяалах удирдлага нь түүнийг батлан, биелэлтийг хангуулна.

4.5.2 Ажилтны ажлын төлөвлөгөөний биелэлт нь тухайн Ажилтны ажлын гүйцэтгэлийг

үнэлэх, цалин хөлс олгох, нэмэгдэл урамшуулал, шагнал олгох эсэхийг

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

7

шийдвэрлэх үндсэн үзүүлэлт болох бөгөөд Байгууллагын нийт ажилтнуудыг

ажлын Гүйцэтгэлийн үнэлгээ болон хувь хүний Ур чадварын үнэлгээ гэсэн 2

хэсгээр “Ажлын гүйцэтгэл, Ур чадварын Үнэлгээний журам”-ын дагуу

дүгнэнэ.

4.6 Байгууллагын бизнес төлөвлөгөөнд Байгууллагын өөрийн эрхлэн явуулах үйл

ажиллагааны цар хүрээ, хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, макро эдийн засгийн өөрчлөлт,

төлөв байдлын өөрчлөлт зэргээс хамааруулан жилд нэг удаа тодотгол хийж болно.

5. НУУЦЛАЛ

5.1 Хөдөлмөрийн гэрээнд заагдсаны дагуу Хүрээлэнгийн нийт ажилтнууд ажил үүргээ

гүйцэтгэх явцад олж мэдсэн байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээ

мэдээлэл, үйлдвэрлэлийн арга техник, тооцоо, зураг зураглал, загвар, програм, аргачлал,

технологи, баримталж буй бодлого, санхүүгийн тайлан баланс, түүнтэй холбоотой бичиг

баримтууд, үйл ажиллагаатай холбоотой нууц мэдээлэл, санамж бичиг, протокол

тэмдэглэл, бүртгэл, ноу-хаугийн нууцлалыг чандлан хадгалах бөгөөд ажиллаж байх

хугацаандаа болон ажлаас гарсны дараа ч ямар нэгэн хэлбэрээр задруулахгүй байх

үүрэгтэй.

5.2 Ажилтны өөрийнх нь бэлтгэсэн эсвэл ажил үүргээ гүйцэтгэхдээ холбогдуулан ашиглуулж

буй бүх баримт бичиг, мэдээлэл нь Хүрээлэнгийн өмч байна.

5.3 Ажилтан Байгууллагын болон хувь хүний нууцлалыг санаатай болон санамсаргүйгээр

задруулсанаас үүдэн гарах хохирлын хэмжээнээс хамаарч ажилтанд холбогдох хууль

тогтоомж, дүрэм журам, хөдөлмөрийн гэрээний дагуу арга хэмжээ авна.

6. АЖИЛД АВАХ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ,

ТҮҮНИЙГ СУНГАХ

6.1 Байгууллагын сул байгаа ажлын орон тоонд хүний нөөцийг бүрдүүлэх, бий болгох

зорилгоор ажил горилогчийг сонгон шалгаруулж ажилд авах ажлыг Байгууллагын

Тамгийн хэлтэс зохион байгуулна.

6.2 Байгууллага нь ажил горилогчийг ажилд сонгон шалгаруулан авахдаа тухайн ажлын

байрны шаардлагад тулгуурлан сонгон шалгаруулах бөгөөд үндэс, угсаа, арьсны өнгө,

нийгмийн гарал, үүсэл, эрэгтэй, эмэгтэй, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, улс төрийн үзэл

бодлоор сонирхлоор ялгаварласан, хязгаарлахгүй тэгш хандах зарчмыг баримтална.

6.3 Ажилд горилогчийг ажилд авах, хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх, туршилтын

хугацаагаар ажиллуулах, жинхлэн томилох явцыг Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

шалгаруулалтын журмаар нарийвчлан зохицуулна.

6.4 Анх ажилд орж байгаа Ажилтанг 3 хүртэлх сарын туршилтын хугацаанд ажиллуулахаар

авах ба туршилтын хугацааны цалин хөлсийг тухайн албан тушаалын үндсэн цалингийн

80%-иар тооцон олгоно.

6.5 Туршилтын хугацаагаар ажиллах Ажилтан тухайн хариуцуулан өгсөн үүрэгт ажлыг

хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзвэл Ажил Олгогчоос энэ тухай албан ёсоор сануулах бөгөөд

туршилтын хугацаанд Ажилтан үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа, ажлыг

гүйцэтгэх ур чадвар, мэдлэг боловсролын хувьд шаардлага хангахгүй нь тогтоогдвол

удирдлагаас мэдэгдэх хуудсыг урьдчилан өгч Хөдөлмөрийн Гэрээг дуусгавар болгох ба

ноцтой зөрчил эсхүл, шаардлага хангахгүй гэж үзвэл Хөдөлмөрийн Гэрээг хугацаанаас нь

өмнө цуцална.

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

8

6.6 Ажилтан туршилтын хугацаанд Хөдөлмөрийн Гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн

гүйцэтгэж, цаашид Байгууллагад үр бүтээлтэй ажиллаж чадахуйц, ур чадвар, мэдлэг

боловсролтой гэж шууд удирдлагаас үнэлсэн тохиолдолд туршилтын хугацаа дуусахаас

өмнө үндсэн Ажилтнаар томилон ажилуулж болно.

6.7 Хөдөлмөрийн Гэрээнд албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлс,

хөдөлмөрийн нөхцөл, талуудын хүлээх эрх үүрэг, эд хөрөнгийн талаар хүлээх хариуцлага,

Хөдөлмөрийн Гэрээ дуусгавар болох болон цуцлах үндэслэл зэргийг зайлшгүй тусгах ба

эрхлэх ажил үүрэг буюу Ажилтны онцлогт нийцүүлэн бусад зүйл /эмэгтэй хүний

хөдөлмөр, тахир дутуу, одой хүний болон ахмад настны хөдөлмөр/-ийг тусгаж болно.

6.8 Ажилтныг Байгууллагын удирдлагын шийдвэрээр томилсноос бусдаар өөр байгууллага,

аж ахуйн нэгжид давхар ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.

6.9 Байгууллагад нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс бие биедээ хяналт тавих

болон шууд захирах, захирагдах ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.

6.10 Ажил Олгогч нь Хөдөлмөрийн хууль болон энэхүү Журамд зааснаас бусад тохиолдолд

Ажилтнаас Хөдөлмөрийн Гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардах эрхгүй бөгөөд

Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн байгалийн гамшиг,

үйлдвэрлэлийн осол зэрэг урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон

тохиолдолд Хөдөлмөрийн Гэрээнд тусгаагүй өөр ажил, тусгай төсөлд түр томилон

ажиллуулж болно.

6.11 Ажилтан Тамгийн хэлтэс болон шууд удирдах албан тушаалтнаас санал болгосны дагуу

мөн Ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлын цагтаа багтаан өөр ажил

хослон гүйцэтгэх, эзгүй Ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэж болно.

6.12 Хөдөлмөрийн Гэрээний хугацаанд Ажилтанг удирдлагын шийдвэрээр, Ажилтантай

харилцан тохиролцсоны үндсэн дээр өөр албан тушаалд хөдөлмөрийн нөхцөл болон

хөдөлмөрийн хөлсийг бууруулахгүйгээр шилжүүлэн ажиллуулж болно. Энэ тохиолдолд

Ажилтантай Хөдөлмөрийн Гэрээг шинээр байгуулна.

6.13 Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн Гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг

дуусгавар болгохоор санал гаргаагүй тохиолдолд Хөдөлмөрийн гэрээнд заасан

хугацаагаар Хөдөлмөрийн гэрээг дахин сунгагдсанд тооцно.

6.14 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид

заасан үндэслэл, Журам, Хөдөлмөрийн Гэрээнд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө.

7. АЖИЛ, АЛБАН ТУШААЛЫГ ХЭВЭЭР ХАДГАЛАХ

7.1 Дор дурдсан тохиолдолд Ажил Олгогч нь Ажилтны ажил, албан тушаалыг тухайн

тохиолдол үргэлжлэх хугацаагаар хадгална. Үүнд:

7.1.1 Ээлжийн амралттай байгаа;

7.1.2 Эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар

болон захиргааны чөлөөтэй байгаа;

7.1.3 Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;

7.1.4 Цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан

тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал;

7.1.5 Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд

хамрагдсан;

7.1.6 Ажил олгогчийн шийдвэрээр гадаад, дотоод сургалтанд хамрагдсан;

7.1.7 Ажил Олгогч, Ажилтан харилцан тохиролцож зөвшөөрсөн тохиолдол, Журам

болон Хөдөлмөрийн Гэрээнд заасан бусад тохиолдол.

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

9

8. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛОХ, ЦУЦЛАХ

8.1 Хөдөлмөрийн Гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно. Үүнд:

8.1.1 Хөдөлмөрийн Гэрээний талууд харилцан тохиролцсон;

8.1.2 Ажил Олгогч иргэн, Ажилтан нас барсан;

8.1.3 Хөдөлмөрийн Гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон;

8.1.4 Ажлаас халагдсан Ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь Хөдөлмөрийн

маргаан таслах комисс болон шүүхээс эргүүлэн авахыг тогтоосон;

8.1.5 Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан;

8.1.6 Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх

боломжгүй болсон буюу шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр

болсон;

8.1.7 Хөдөлмөрийн Гэрээг Ажилтны буюу Ажил Олгогчийн санаачилгаар цуцалсан.

8.2 Ажилтан нь Хөдөлмөрийн Гэрээ болон Журмыг зөрчсөн тохиолдолд Ажил Олгогч

Хөдөлмөрийн тухай хууль, Журмын заалтыг үндэслэн Хөдөлмөрийн Гэрээг цуцална.

Хөдөлмөрийн Гэрээг дараах тохиолдолд Ажил Олгогчийн санаачилгаар хугацаанаас нь

өмнө цуцалж болно.

8.2.1 Аж ахуйн нэгж болон түүний салбар нэгж татан буугдсан, бүтцийн өөрчлөлт

хийсэн, орон тоо хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн

8.2.2 Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан

тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон;

8.2.3 Ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;

8.2.4 Томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;

8.2.5 Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн

харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн Гэрээ болон энэхүү журамд тухайлан

заасан ноцтой зөрчил гаргасан. Үүнд:

8.2.5.1 Байгууллагын Бизнесийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж Байгууллагын нэр

хүндийг унагах буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь нотлогдсон;

8.2.5.2 Байгууллагыннууцад хамаарах нууц баримт материал болон хуулиар

хамгаалагдсан нууцад хамаарах мэдээ, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олж

авсан, бусдад задруулсан, хувийн ашиг сонирхолд ашигласан болох нь

нотлогдсон;

8.2.5.3 Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хүндэтгэн үзэх

шалтгаангүйгээр цаг тухайд нь гүйцэтгээгүй эсхүл чанаргүй гүйцэтгэсэн

бөгөөд энэ талаар удаа дараа гомдол гарсан, Ажил Олгогчийн шалгалтаар

тэрхүү үйлдэл нь нотлогдсон;

8.2.5.4 Удирдлагын зөвшөөрөлгүйгээр Байгууллагын бодлого, үйл ажиллагаатай

холбогдсон асуудлаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага, мэдээлэл

хийсэн нь Байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан;

8.2.5.5 Ажилтан өөрийн хууль бус үйлдэл (гэмт хэрэг, захиргаа болон иргэний

зөрчил гаргасан гэх мэт)-ийн улмаас Байгууллагын их хэмжээний хохирол

учруулсан;

8.2.5.6 Ажилд орохдоо Ажил Олгогчийн зүгээс шаардсан хувийн мэдээлэл, биеийн

байдал болон бусад чухал хүчин зүйлсийг хуурамчаар үйлдсэн, мэдүүлсэн;

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

10

8.2.5.7 Байгууллагын эд хөрөнгө болон бусад ажилтнуудын эд зүйлсийг хулгай

хийсэн, хулгайлахаар завдсан, Байгууллагын эд хөрөнгийг зохих

зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдад дамжуулсан, ашиглуулсан болон

санаатайгаар дутаасан;

8.2.5.8 Бусад Ажилтнууд болон удирдлагад зүй бус дарамт шахалт үзүүлэх,

доромжлох, гүтгэх зэргээр хүний нэр төр, алдар хүнд, эрх чөлөөнд халдсан;

8.2.5.9 Ажил үүргээ биелүүлсний төлөө харилцагч байгууллага, иргэнээс мөнгөн

шагнал, шан харамж шаардах, авилга авсан;

8.2.5.10 Ажилтан нь ажлын байран дээр согтуу ирсэн, ажлын цагаар ажлын байранд

согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэн, согтуурсан, мансуурсан

нь тогтоогдсон;

8.2.5.11 Ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав ба түүнээс дээш өдрийн

ажил тасалсан;

8.2.5.12 Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан хариуцаж байгаа эд хөрөнгөө

гэмтээсэн, дутаасан нь тооллого, хяналт шалгалтаар илэрсэн тохиолдолд

санхүүгийн баримт, бусад баримт материал болон акт, протокол үйлдэн

буруутай ажилтан, тооллого, шалгалт хийсэн ажилтнаар тус тус гарын үсэг

зуруулан баталгаажуулсан байна. Ийнхүү ажилтны буруутай үйл

ажиллагаанаас болж Байгууллагад материаллаг болон материаллаг бус

хохирол учирч энэ нь шалгалтаар батлагдсан Ажил Олгогчийн итгэлийг

алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

8.2.5.13 Ажлын гүйцэтгэл, ур чадварын үнэлгээний журамд заасан үндэслэл бий

болсон,

8.2.5.14 Хөдөлмөрийн Гэрээ, Контрактад заасан бусад үндэслэл;

8.2.5.15 Хууль тогтоомжоор болон компанид мөрдөгдөж буй бусад дүрэм журмаар

хориглосон бусад үйлдэл эс үйлдэхүй, гаргасан зөрчил

8.3 Эрхийн хязгаарлагдмал чадамжтай болон бүрэн чадамжгүй этгээдтэй Хөдөлмөрийн Гэрээ

байгуулсан болох нь илэрмэгц уг ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн Гэрээг нэн даруй

цуцална.

8.4 Хөдөлмөрийн Гэрээг дуусгавар болгох болон цуцлах тухай мэдэгдлийг хуанлийн 30-аас

доошгүй хоногийн өмнө Ажил олгогч нь Ажилтанд бичгээр мэдэгдэнэ.

8.5 Ажилтан өөрийн санаачлагаар Хөдөлмөрийн Гэрээг дуусгавар болгох тохиолдолд энэ

тухайгаа хуанлийн 30-аас доошгүй хоногийн өмнө харъяалагдах шууд удирдлагадаа

бичгээр мэдэгдэнэ.

8.6 Хөдөлмөрийн Гэрээг дуусгавар болгох эсхүл цуцлахад Тушаал үйлдэх бөгөөд Тушаалд

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох эсхүл цуцлах болсон шалтгаан, хууль зүйн

үндэслэл болон ажил хүлээлгэн өгөх хугацаа, хариуцаж байсан ажил үүргийг хүлээн авах

этгээдийн нэр, албан тушаал, болон сүүлчийн ажлын жилийн ажилласан хугацаанд

ногдох ээлжийн амралтын олговрыг олгох тухай зааж өгнө. Тушаалын нэг хувийг

Ажилтанд тушаал гарсан өдөр гардуулж, Ажилтан танилцсан тухайгаа баталгаажуулж

гарын үсэг зурна.

8.7 Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлахтай холбоотой аливаа үйл ажиллагааг

заавал бичгээр баримтжуулан баталгаажуулах бөгөөд тухай бүр холбогдох удирдлага

болон ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна.

8.8 Ажилтны болон Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон аль ч

тохиолдолд дараах үйл ажиллагааг нийтлэг дагаж мөрдөн хэрэгжүүлнэ.

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

11

8.9 Ажил хүлээлцэхдээ шаардлагагүй болсон, цаг хугацаа нь дууссан ч байгууллагын нууцтай

холбоотой хадгалах шаардлагатай материал байгаа бол архив руу шилжүүлэх, устгах

шаардлагатай материалыг бүгд байлцаж устгах үйл ажиллагаа хийгдэнэ.

8.10 Ажил хүлээлцэхдээ Ажил хүлээлцэх акт ХАВСРАЛТ №3-ыг хоёр хувь үйлдэж хүлээн

авсан, хүлээлгэн өгсөн ажилтанд тус тус нэг хувь үлдэж, хүлээн авсан хувийг ажилтны

хувийн хэрэгт хавсаргана.

8.11 Ажил хүлээлцэх актанд ажлын байран дээрх ажилтанд заавал байх ёстой албан баримт

бичиг, хавтасны жагсаалт (цаасан/компьютерийн мэдээлэл) болон бусад мэдээлэл багтана.

8.12 Тодорхой эд хөрөнгө хариуцан ажиллаж байсан ажилтнуудтай ажил хүлээлцэхэд

холбогдох нягтлан бодогч заавал оролцоно.

8.13 Ажил хүлээлцэж дууссаны дараагаар тойрох хуудас ХАВСРАЛТ №4-ыг олгож бусад

газар, нэгжтэй тооцоо байгаа эсэхийг тодруулна.

8.14 Байгууллагын нягтлан бодогч ажилтантай тойрох хуудсаар тооцоо хийхдээ

дараах зүйлсийг анхаарна.

8.14.1 Цалингийн тооцоо

8.14.2 Ээлжийн амралтын тооцоо

8.14.3 Өр авлагын тооцоо

8.14.4 Холбогдох бусад тооцоо

8.15 Ажилтан тойрох хуудсыг тогтоосон хугацаанд багтаан холбогдох хүмүүсээр гарын үсэг

зурж баталгаажуулан холбогдох Хүний нөөцийн ажилтанд хүлээлгэн өгнө.

8.16 Харъяалагдах хэлтсийн дарга нь тухайн тойрох хуудас дээрхи гарын үсгийг баталгаатай

эсэхийг дахин хянаж ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтантай холбоотой ямар нэг зөрчил

байхгүй бол санхүүд мэдэгдсэнээр цалин хөлсийг бодож олгон, эрүүл мэндийн даатгалын

дэвтэр ба нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийн хааж ажилтанд хүлээлгэн өгнө.

8.17 Шаардлагатай тохиолдолд тухайн ажилтны албан тушаал, цалин, ажилласан хугацааны

талаар тодорхойлолтыг гаргаж өгнө.

8.18 Зөвхөн ажилтан нас барсан тохиолдолд дээрх үйл ажиллагаа явагдахгүй бөгөөд энэ

тохиолдолд энэхүү Журмын дагуу компаниас олгох буцалтгүй тусламж болон ажилласан

хугацаанд ногдох цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг олгох тухай тушаалд тусгана.

9. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

9.1 Ажил Олгогч нь дараах эрхтэй байна. Үүнд:

9.1.1 Ажилтнаар Байгууллагын дүрэм, журам зааврыг чанд мөрдүүлэх, Хөдөлмөрийн

Гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг

биечлэн гүйцэтгэхийг шаардах, гүйцэтгэж буй ажилтай нь холбоотой тайлан

гаргуулах, хянах, үнэлэх;

9.1.2 Ажлын шаардлагын дагуу болон хуульд заасан үндэслэлээр Ажилтныг илүү

цагаар ажиллуулах;

9.1.3 Сахилгын зөрчил гаргасан ажилтнуудад Монгол улсын Хөдөлмөрийн тухай

хуульд заасан сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн

хариуцлагыг хууль тогтоомж болон Журамд заасны дагуу ногдуулах,

шаардлагатай тохиолдолд өөр ажилд томилох, сэлгэх, шилжүүлэн ажиллуулах;

9.1.4 Ажилтны мэргэжил, боловсролоо дээшлүүлэх, дадлага туршлагыг нэмэгдүүлэх,

мэргэшүүлэх сургалтанд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж дэмжлэг

үзүүлэх;

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

12

9.1.5 Гадаад дотоодын сургалтанд Байгууллагын зардлаар суралцах Ажилтнуудтай

сургалтын гэрээ байгуулах;

9.1.6 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад заасан нөхцөл

байдал үүсвэл Хөдөлмөрийн Гэрээг өөрийн санаачлагаар цуцлах,

9.1.7 Хууль тогтоомжид заасан бусад эрх.

9.2 Ажил Олгогч нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

9.2.1 Ажилтнуудын хөдөлмөрийн үр дүнд тохирсон албан тушаал, цалингийн сүлжээг

тогтоож, ажлын үр дүнгээр шагнаж урамшуулах тогтолцоог бий болгох;

9.2.2 Ажилтны цалинг тогтоосон хугацаанд олгох;

9.2.3 Ажилчдын зүгээс албан ёсоор тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч түргэн

шуурхай хариу өгөх, ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны талаар ажилтнуудад

түргэн шуурхай мэдээлэл хүргэх тогтолцоог бүрдүүлэх;

9.2.4 Ажилтны хүсэлтээр ажил мэргэжил, мэргэшил, албан тушаал, хөдөлмөрийн

хөлсний тухай тодорхойлолт гаргаж өгөх;

9.2.5 Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж тэдний мэргэжил, боловсрол,

ажлын дадлага туршлага, ур чадварыг харгалзан тодорхой албан тушаалд

ажиллуулан хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлийг хангаж, ажлын байрыг

албан хэрэгцээний техник, тоног төхөөрөмж, бичиг хэргийн материалаар хангах;

9.2.6 Хөдөлмөрийн тухай хууль болон , хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн

дүрмийг чанд мөрдүүлэх аюулгүй байдалд ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх,

ажлын нөхцөлд тохирсон ажлын тусгай хувцас хэрэгслээр хангах;

9.2.7 Ажилтныг идэвхижүүлэх урам зоригийг сэргээх үүднээс урлаг, спорт, аялал

зугаалга, сургалтын арга хэмжээг зохион байгуулах;

9.2.8 Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцааг хүйсийн байдлаар

ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байрны нөхцөл түүнд чиглэсэн

аливаа үйл ажиллагааг төлөвлөгөө, хөтөлбөрийн үндсэн дээр хэрэгжүүлж,

хэрэгжилтийн явц, үр дүнг харгалзан чанарыг байнга дээшлүүлэх;

9.2.9 Хөдөлмөрийн харилцаанд хүйсийн аль нэгэнд давуу эрх олгох, хязгаарлалт

тогтоох, мөн жирэмсэн, хүүхэд асарсан болон гэр бүлийн байдлын шалтгаанаар

Ажилтныг ажлаас халахыг хориглоно.

9.2.10 Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

10. АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ

10.1 Ажилтан нь дараах эрхтэй байна. Үүнд:

10.1.1 Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх, хариуцсан

ажил үүрэгтэйгээ холбоотой асуудлаар үзэл бодол, санал хүсэлтээ удирдлагад

чөлөөтэй илэрхийлэх;

10.1.2 Хүйсээр ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамтын талаар ойлголт, мэдээлэл авах,

сургалтад хамрагдах, бэлгийн дарамтад өртсөн тухай өөрөө буюу хохирогчийн

өмнөөс гомдол гаргах, тайлбар өгөх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан

хориглосон үйлдэл гарсан тохиолдолд уг зөрчлийн талаар Ажил Олгогчид

мэдэгдэж, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, хохирлыг арилгах арга

хэмжээ авахыг шаардах;

10.1.3 Байгууллагын зохион байгуулж буй уралдаан тэмцээн олон нийтийг хамарсан арга

хэмжээнд оролцох;

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

13

10.1.4 Хөдөлмөрийн тухай хууль, Журам, Тушаалаар батлагдсан журмын дагуу эрх,

хөнгөлөлт, хангамж эдлэх;

10.1.5 Өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд тэнцэх цалин хөлс авах;

10.1.6 Жилд нэг удаа ээлжийн амралтаа биеэр эдлэх;

10.1.7 Байгууллагын ажилтан гэж тодорхойлсон ажлын үнэмлэх, өрөөний түлхүүр,

нэрийн хуудас, албан цахим шуудангийн хаягтай байх;

10.1.8 Ажилтны ажлыг зохих ёсоор үнэлээгүй гэж үзвэл энэ талаар гомдлоо Тамгийн

хэлтэст бичгээр гаргах;

10.1.9 Хууль тогтоомжинд заасан бусад эрх.

10.2 Ажилтан нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

10.2.1 Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн, эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагатай

хандаж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын чанар, хөдөлмөрийн

бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах;

10.2.2 Ажлын байрны тодорхойлолт, ажил үүрэгтэй шууд хамааралтай хууль тогтоомж,

дүрэм журам, заавар, тушаал шийдвэр, үндэсний болон олон улсын

стандартуудтай ажилд орсон өдрөөс эхлэн танилцах;

10.2.3 Байгууллагын соёлыг эрхэмлэн дээдлэж, бодлого үйл ажиллагааны зарчимд үнэнч

байж, Хөдөлмөрийн Гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг

даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх;

10.2.4 Ажил Олгогчийн санаачлагаар үндсэн ажлынхаа зэрэгцээ шаардлагатай

тохиолдолд эзгүй байгаа Ажилтны ажил үүргийг түр орлох, давхар гүйцэтгэх,

хийж гүйцэтгэсэн ажлыг бүрэн хариуцаж, үр дүнг тайлагнах;

10.2.5 Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардсанаар мэдээлэл өгөх, олон

нийтэд мэдээлэл хийх бол өөрт нь даалгасны дагуу удирдлагынхаа зөвшөөрлөөр

хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонирхогч гуравдагч этгээдэд мэдээлэл өгөх;

10.2.6 Ажил үүргээ гүйцэтгэх явцад Байгууллагын нууцад үл хамаарах материалыг албан

ажилд ашиглахаар бусад Ажилтан хүсэлт гаргахад түүнд саадгүй өгнө. Энэ

үүргийг биелүүлээгүйгээс Хүрээлэнд болон Ажилтанд хохирол учруулсан

тохиолдолд илүү цагаар ажиллах учирсан бусад хохирлыг өөрөө хариуцан

арилгах;

10.2.7 Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгслийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах,

бүрэн бүтэн байлгах, хэрэглээнд тохирсон хязгаарлалт /телефон, гар утас,

дуудлагын унаа зэрэгт тогтоосон/-ыг хэтрүүлэхгүй байх,

10.2.8 Ёс зүйн дүрмийн дагуу ажил үүргийн шаардлагад нийцүүлэн хувцаслах, хөдөлмөр

хамгааллын хувцас хэрэгслийг шаардлагын дагуу бүрэн хэрэглэх;

10.2.9 Хуульд заасан үндэслэлээр ажлаас түр чөлөөлөгдөх Ажилтан хариуцсан ажил

үүрэг, баримт материал, эд хогшлоо зохих албан тушаалтанд хариуцуулж

хүлээлгэн өгөх;

10.2.10 Байгууллагын зардлаар мэргэжлийн өндөр түвшний сургалтанд хамрагдсан

Ажилтан сургалтын тайлангаа Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулах, бусад

Ажилтнуудад тэр чиглэлээр сургалт зохион байгуулж, мэдээлэл өгөх;

10.2.11 Өөрийн ажлын үнэмлэхийг тогтмол биедээ авч явах бөгөөд бусдад дамжуулахгүй

байх;

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

14

10.2.12 Өөрийн ажлын байрыг орхихдоо ажлын байран дахь өөрийн хариуцаж буй

техник, тоног төхөөрөмжийг унтрааж байх бөгөөд ажлын байрыг сүүлд орхин гарч

буй Ажилтан цахилгаан, салхивчийг шалгаж, өрөөний үүдийг цоожилж гарах;

10.2.13 Байгууллагын баримт бичгийг хувилах, олшруулахдаа хэрэгцээтэй хувиар хувилах

бөгөөд буруу хэвлэсэн эсхүл шаардлага хангахгүй хувийг дор бүр нь устгах,

ажлын явцад гарсан ноорог цаасыг бүрэн устгаж хүчингүй болгох;

10.2.14 Баяр ёслол, онцгой байдлын үед Тушаалаар хариуцлагатай жижүүрт томилогдсон

тохиолдолд уг үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэх;

10.2.15 Ажлын байранд болон Байгууллагаас зохион байгуулж буй бүх төрлийн арга

хэмжээн дээр садар самууныг сурталчлах, ийм төрлийн үг хэллэг хэрэглэхгүй

байх, бусад Ажилтныг ажлын байрны бэлгийн дарамтанд оруулах, харилцагч

үйлчлүүлэгчид бэлгийн дарамт үзүүлэх, хэт задгай хувцас өмсөх, биеэ зохисгүй

авч явах зэрэг үйлдэл гаргахгүй байх;

10.2.16 Ажилтан өөрийн мэргэжлийн боловсрол, гадаад хэл, хууль, эрх зүйн, техник,

тоног төхөөрөмж ашиглалтын мэдлэг чадвараа байнга дээшлүүлж байх;

10.2.17 Хамтран ажиллагсад, харилцагч, үйлчлүүлэгчидтэй харилцааны өндөр соёлтой,

эелдэг боловсон харьцах, ёс зүйн хувьд биеэ зөв авч явах

10.2.18 Албан ажлаа гүйцэтгэх явцад олж авсан Ажил Олгогчийн болон харилцагчийн

талаарх мэдээлэл, үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн баримт бичиг, гар

ноорог түүнчлэн Байгууллагын нууцад хамаарах баримт материал, ажлын заавар,

журмын нууцлалыг чанд хадгалах, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад

задруулахгүй байх, түүний хамгаалалт, сонор сэрэмжийг өндөр байлгаж, ажил

завсарлах, тарахад албаны бичиг баримтаа сейф, шүүгээнд хийж лацдан өрөө

тасалгааг цоожилж байх тэдгээрийг өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг

сонирхлын төлөө ашиглахгүй байх;

10.2.19 Өөрийн хариуцсан ажилтай холбоотой бичиг хэргийг албан хэрэг хөтлөлтийн

заавар, журмын дагуу эмх цэгцтэй, цэвэр нямбай хөтөлж, тогтоосон хугацаа

журмын дагуу архивт шилжүүлж байх;

10.2.20 Албан томилолт, амралт, өвчтэй буюу чөлөө авсан ажилтан энэ хугацаандаа

өөрийн гүйцэтгэх ажил үүргийг хавсрах буюу орлох Ажилтандаа хүлээлгэн өгч

дээрх хугацаанд хийж гүйцэтгэх ажил, тооцоо судалгаа, шаардлагатай материалын

талаар бүрэн ойлголттой болгож, түүний гүйцэтгэлийг тооцон хүлээлцдэг байх;

10.2.21 Ажилтан нь Хөдөлмөрийн харилцаан дахь бүхий л дүрэм, журам, заавар, Монгол

улсын хууль тогтоомж, энэхүү Журамд заасан бусад хэм хэмжээг сахин

биелүүлэх;

10.2.22 Хууль тогтоомж болон компанид мөрдөгдөж буй дүрэм, журамд заасан бусад

үүрэг.

11. АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ГОРИМ

11.1 Ердийн ажлын цаг өглөө 08:30 цагт эхлэж 15:30 цагт дуусах ба өдрийн завсарлага 12:30–

13:30 цагийн хооронд байна. Ажилтан нь ажил эхлэхээс 10 минутын өмнө ажлын

байрандаа ирж, хувийн бэлтгэлээ хангасан байна.

11.2 Компанийн нийт ажилтнуудын долоо хоногийн нийт ажлын цаг нь 40 цаг байна. Ажлын

өдрийн ердийн үргэлжлэх хугацаа нь 8 цаг байна.

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

15

12. ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЖИРЭМСНИЙН БОЛОН

ХҮҮХЭД АСРАХ ЧӨЛӨӨ

12.1 Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 120 хоногийн жирэмсний болон

амаржсаны амралт эдэлнэ.

12.2 Амаржсаны болон ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх,

мөн эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно.Үүнд:

12.2.1 6 сар хүртэлх насны хүүхэдтэй эсвэл 1 хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд 2

цагийн

12.2.2 6 сараас 1 хүртэлх насны хүүхэдтэй, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн

дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардах хүүхэдтэй эхэд 1 цагийн завсарлага олгоно.

13. ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ

13.1 Ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний санал болон шууд удирдлагатай нь

харилцан тохиролцсоны үндсэн дээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг

алдагдуулахгүйгээр зохицуулж, амралтын хуваарийг тухайн жилийн 1 дүгээр сарын 15-ны

дотор гарган Тамгийн хэлтэст хүргүүлэн нэгтгүүлж Захирлын тушаалаар батлуулах ба

баталсан хуваарийн дагуу ээлжийн амралт олгоно.

13.2 Ажилтны ээлжийн амралтыг ажилласан жилээр нь тооцон олгоно. Ээлжийн амралт олгох

үндсэн хугацаа нь ажлын 15 хоног байх ба үндсэн амралт дээр ажилласан хугацааг

харгалзан нэмэгдэл хугацааг нэмж олгоно.

13.3 Байгууллагад шинээр ажилд орсон ажилтан, 6 сараас дээш хугацаагаар чөлөөтэй байсан

ажилтан тасралтгүй 11 сар ажиллаад ээлжийн амралтыг эдлэх эрхтэй. Дараагийн жилийн

ээлжийн амралтыг өмнөх амралтаа эдэлснээс хойш 6 сар болсны дараа эдлэх эрхтэй

бөгөөд энэ тохиолдолд тухайн жилийн хувьд нэг удаа амрах эрхээр ойлгогдоно.

13.4 Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж

болно. Хэсэгчлэн амрах хүсэлтээ Харъяалагдах хэлтсийн удирдлага, Тамгийн хэлтэст

гарган шийдвэрлүүлэх ба энэ тохиолдолд ээлжийн амралтын олговрыг эхний удаагийн

амралт эдлэхэд тооцож олгоно.

13.5 Ажлын цаг ашиглалт, чөлөө олголт, ээлжийн амралт, жирэмсний амралт болон түүнтэй

холбоотой үүсэх харилцааг Ажлын цаг ашиглалт, амралт чөлөө олголтын журамаар

нарийвчлан зохицуулна.

14. ЦАЛИН , НЭМЭГДЭЛ ХӨЛС, ОЛГОВОР

14.1 Ажилтны албан тушаал, цалингийн түвшин, зэрэглэл, бусад хангамж олговорын хэмжээг

Харъяа хэлтсийн удирдлагаас санал оруулсны дагуу Захиргааны зөвлөл, Удирдах

зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын

даргын захирамжаар батална.

14.2 Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэн цалингийн зэрэглэл, албан тушаалын түвшин

ахиулах, бууруулах зэрэг харилцааг Ажлын гүйцэтгэл, ур чадварын үнэлгээний

журмаар нарийвчлан зохицуулна.

14.3 Цалин хөлснөөс хийх суутгалын хэмжээ нь цалингийн 20 хувиас хэтрэхгүй бөгөөд хэд

хэдэн суутгалыг нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлэхгүй байна.

Харин Ажилтан Байгууллагад ноцтой бус хохирол учруулсан тохиолдолд уг хохирлын

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

16

хэмжээ нь нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрхээргүй байвал Ажил Олгогч Тушаал

гарган хохирлыг нөхөн төлүүлж болно.

14.4 Ажилтан өөрийн үндсэн ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ ажил, албан тушаал хавсран буюу

эзгүй байгаа Ажилтны ажил үүргийг Гүйцэтгэх захирлын тушаалаар орлон гүйцэтгэх

тохиолдолд тухайн ажлын байрны сарын үндсэн цалингийн 40 хүртэлх хувьтай тэнцэх

хэмжээний нэмэгдэл хөлсийг хослон буюу орлосон хугацаанд олгоно. Ажил хослон буюу

орлон гүйцэтгэхдээ Ажил хавсран, хослон болон орлон ажиллах хуудас ХАВСРАЛТ №1-г

заавал хөтөлсөн байх ба энэхүү хуудас нь нэмэгдэл цалин олгох үндэслэл болно.

14.5 Ажил Олгогч ажилтанд ажил үүрэгээ гүйцэтгэгхэд шаардлгатай нийтлэг хангамжийг

/шатахууны төлбөр, гар утасны ярианы төлбөр г.м/ Ажилтны албан тушаалын зэрэглэл,

түвшинд хамааруулан сар бүр олгож болно. Нийтлэг хангамжийн хэмжээг Захирлын

тушаалаар баталгаажуулан мөрдөнө.

14.6 Ажилтны ажлын байрны тодорхойлолт болон бусад хууль тогтоомжийг үндэслэн

мэргэшлийн зэргийн нэмэгдэл, хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийг олгож болно.

15. АЖИЛТАНД ҮЗҮҮЛЭХ НИЙГЭМ АХУЙН ХӨНГӨЛӨЛТ

15.1 Тамгийн хэлтэс нь Ажилтнуудын нэг удаагийн буцалтгүй тэтгэмж хүссэн өргөдлийг

хүлээн авч, холбогдох бичиг баримтыг үндэслэн Захиралд танилцуулан Тушаал гаргуулж

шийдвэрлүүлнэ.

15.2 Ажлын гүйцэтгэл, хүлээлтийг давсан үр дүн, байгууллагын зорилтыг биелүүлэхэд

оруулсан үнэтэй хувь нэмэр, гаргасан, Байгууллагын үйл ажиллагаа, ашиг орлого онцгой

хувь нэмэр оруулсан, Байгууллагын хувьд тухайн Ажилтантай урт хугацааны турш

ажиллах, өсөх ирээдүйтэй ажилтан, хамт олныг үнэлэн мөнгөн болон мөнгөн бус

хэлбэрээр сайшаан шагнаж болно.

15.3 Төрийн болон салбарын шагналаар шагнуулсан ажилтанд Байгууллагын мөнгөн шагнал

олгож болно.

15.4 Ажиллагсадыг идэвхижүүлэх, урт хугацаанд тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллах

нөхцлийг хангах, нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор олгох олговор, мөнгөн дүн

болон мөнгөн бус дүнг хөнгөлөлт, тэтгэмж гэнэ.

15.5 Ажилтаны ар гэрт болон өөрт тохиолдсон гачигдалын үед компаниас олгож буй

тусламжийг буцалтгүй тусламж гэнэ.

15.6 Шагнал, бэлэг дурсгал, Тэтгэмж, Буцалтгүй тусламжийг ХАВСРАЛТ №2-д заасны дагуу

олгоно. Тусламжийг Захиралын тушаал болон зөвшөөрлөөр олгоно.

16. ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА, ЭД ХӨРӨНГИЙН

ХАРИУЦЛАГА

16.1 Ажилтан сахилгын зөрчил гаргасан (Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, энэхүү журам

болон Хөдөлмөрийн Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн албан тушаалын бүрэн

эрхээ хэтрүүлсэн, урвуулсан гэх мэт) тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх

буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан Тушаалаар дор дурдсан сахилгын шийтгэлийн аль

нэгийг ногдуулна. Үүнд:

16.1 Сануулах;

16.1 Цалин хөлсийг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах;

16.1 Ажлаас халах.

16.2 Ажил Олгогч сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан

ногдуулж болохгүй.

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

17

16.3 Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримт

үндэслэлийг зөрчил гаргасан Ажилтанд урьдчилан танилцуулсан байна.

16.4 Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг Ажилтны хувийн хэрэгт хавсаргаж,

шаардлагатай гэж үзвэл бусад Ажилтанд мэдээллэнэ.

16.5 Ажил Олгогч нь Ажилтныг сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс

хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

16.6 Сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд Журамд заасан шагнал, урамшуулал,

олгохгүй.

16.7 Ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн буруугаас Байгууллагад эд хөрөнгийн хохирол

учруулсан Ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг

харгалзахгүйгээр хуульд заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

16.8 Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай

хуулийн 12-р бүлэгт заасны дагуу зохицуулна.

16.9 Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтыг Захирлын

тушаалаар баталж мөрдөнө.

16.10 Ажилтны нэг сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн эд хөрөнгийн хохирлыг төлүүлэхдээ

шүүх, хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

17. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

17.1 Ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах эрүүл, аюулгүй орчинг

бүрдүүлэхэд чиглэсэн харилцааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмаар

зохицуулна.

18. БУСАД

18.1 Байгууллагын дотоодод мөрдөгдөх бусад дүрэм, журмыг энэхүү Журамтай уялдуулан

батална.

18.2 Хөдөлмөрийн дотоод журмын биелэлт хэрэгжилтэнд Тамгийн хэлтэс бүхэлд нь Хэлтсийн

дарга нар албан тушаалын чиглэл эрх мэдлийн хүрээнд хяналт тавина.

18.3 Байгууллагын нийт Ажилтнуудад болон шинээр ажилд горилогсдод Журмын холбогдох

заалт, тэдгээрийн утга, ач холбогдол, уялдаа, хариуцлага, үр дагаварыг нэг бүрчлэн,

биечлэн танилцуулж, ойлгуулах сургалтын ажлыг Тамгийн хэлтэс хийж гүйцэтгэнэ.

18.4 Журмыг мөрдүүлэх, хэрэгжүүлэхэд удирдлага, Ажилтан бүр хяналт тавьж ажиллах ба

журамтай холбоотой санал, хүсэлт, анхааруулга, мэдээллийг Тамгийн хэлтэст гаргах

үүрэгтэй.

18.5 Ажил Олгогч болон Ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг Монгол Улсын

хуулийн дагуу шийдвэрлэнэ.

18.6 Энэхүү Журмыг Шийдвэрээр батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд батлагдсан

өдрөөс хойш Байгууллагын хэмжээнд ажлын 3 өдөрт багтаан нийт Ажилтнуудад

танилцуулна.

18.7 Энэхүү Журамд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт, Шийдвэрээр баталгаажуулан бичгээр

үйлдэж, Журмын хавсралт болгон мөрдөх ба хавсралт бүр эх хувийн нэгэн адил хүчинтэй

байна.

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

18

ХАВСРАЛТ №1

“АЖИЛ ХАВСРАН, ХОСЛОН БОЛОН ОРЛОН АЖИЛЛАХ ДААЛГАВАРЫН МАЯГТ”

АЖИЛ ХОСЛОН БУЮУ ОРЛОН АЖИЛЛАХ ДААЛГАВАРЫН МАЯГТ

1. ................................................ албан тушаалтай .............................................. ыг ................................. албан тушаалтай

............................................... овогтой .............................................. би 20... оны . . . сарын . . . өдрөөс 20... оны . . . сарын . .

. өдрийг хүртэл . . . хоног хослон, түр орлон /доогуур нь зурах/ ажиллахаар тохиролцож ажил хүлээлцсэн актыг

хавсаргав.

Хүлээлгэн өгсөн:__________________

Хүлээн авсан: ____________________

2. ШУУД УДИРДЛАГЫН АЖИЛ ХАРИУЦАГЧИЙН ТАЛААРХ ҮНЭЛЭЛТ

Цалин олгох санал /%/: _________________

Гарын үсэг: ___________________________

3. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 50.2, НЭМЭГДЭЛ ХӨЛС, ЖУРМЫН 14.4 -Д

ЗААСНЫ ДАГУУ . . . . ХУВЬ ОЛГОНО.

Хуульч: ______________________

4. АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭР:

................................................ нь ажил хослон, түр орлон /доогуур нь зурах/ ажиллах хугацаанд гэрээг биелүүлсэн,

биелүүлээгүй /доогуур нь зурах/ учир .................................. цалингийн ............................. хувиар цалинжуулахаар шийдвэрлэв.

ЗӨВШӨӨРСӨН: Тамгийн хэлтсийн дарга / /

ТАНИЛЦСАН: Захирал / /

АЖИЛ ХОСЛОН БУЮУ ОРЛОН АЖИЛЛАХ АЖИЛТНЫ АЖИЛ ХҮЛЭЭЛЦСЭН АКТ

Д.д Хэрэгжүүлэх ажил Хугацаа Биелэлт

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

19

ХАВСРАЛТ № 2

“АЖИЛТНУУДАД ОЛГОХ ШАГНАЛ, ТУСЛАМЖ, ТЭТГЭМЖ”

№ Тэтгэмжийн нэр төрөл Олгох

давтамж Тоо / хэмжээ

Шагнал, бэлэг дурсгал

1 Ажилтан төрийн одон медалиар

шагнагдсан тохиолдолд Нэг удаа 100,000₮ хүртэл

2 Ажилтан хүүхэдтэй болсон тохиолдолд Нэг удаа 100,000₮ хүртэл

3 Эх үрсийн, шинэ жилийн баярыг

тохиолдуулан Жил бүр

16 хүртэлх насны хүүхдэд мэндчилгээ

бэлэг хүргүүлнэ

4 Сар шинийн баяр, ахмадын өдөр Жил бүр

Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн

/эмэгтэй 55, эрэгтэй 60 нас/ ажилтанд

хүндэтгэл үзүүлнэ.

Тэтгэмж

1 Ажилтан өндөр насны тэтгэвэрт гарч

байгаа тохиолдолд Нэг удаа

Сүүлийн хагас жилийн дундаж цалин

хөлсний 3 сарын цалин хөлстэй тэнцэх

хэмжээний нэг удаагийн буцалтгүй

тэтгэмж олгоно

2 Ажилтан шинээр гэр бүл болж байгаа

тохиолдолд Нэг удаа

3

Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад

гэнэтийн аваар, үйлдвэрлэлийн ослоор

Хөдөлмөрийн чадвар алдсан болон нас

барсан тохиолдолд

Тухай бүрт Хөдөлмөрийн хуулийн 97.1-р зүйлд

заасны дагуу тэтгэмж олгоно.

Тусламж

1 Байгууллагын ажилтан нас барсан

тохиолдолд Нэг удаа 1,000,000₮

2

Ажилтны төрсөн эцэг эх, эхнэр нөхөр

хүүхэд, өвөө эмээ нь нас барсан

тохиолдолд

Нэг удаа 500,000₮

3 Ажилтны төрсөн ах, эгч, дүү хадам эцэг

эх нь нас барсан тохиолдолд Нэг удаа 100.000₮

4

Тус байгууллагад ажиллаж байгаад

өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтан

нас барсан тохиолдолд

Нэг удаа 100.000₮

5

Байгууллагын ажилтан, өндөр настан

нийгмийн асдлаар хандаж хүсэлт

гаргасан тохиолдолд

Нэг удаа 500,000₮ хүртэл

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

20

ХАВСРАЛТ №3

АЖИЛ ХYЛЭЭЛЦЭХ АКТ

№ Хүлээлгэн өгсөн эд зүйлсийн нэр Тоо хэмжээ Бүрэн эсэх/ эвдрэл

гэмтэлтэй эсэх

Төлбөр тооцоо,

тайлбар

1

2

3

4

5

Хүлээн авсан: _________________________ / /

Хүлээлгэн өгсөн: _______________________ / /

№ Цахим файлын нэр Файлын тоо Файлын хэмжээ Тайлбар

1

2

3

4

5

Хүлээн авсан: _________________________ / /

Хүлээлгэн өгсөн: _______________________ / /

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

21

ХАВСРАЛТ №4

ТОЙРОХ ХУУДАС

Байгууллагын нэт: “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТУҮГ

Ажилтны овог, нэр: __________________________ Албан тушаал: ______________________________

Гэрийн хаяг: _________________________________________________________________________________

Холбоо барих утас: (гэр) ___________________ (гар утас)_________________

Ажилд орсон огноо: (yyyy/mm/dd) _________________

Ажлаас гарсан шалтгаан:

[ ] Өөрийн санаачлагаар [ ] Тэтгэвэрт

[ ] Өөр ажилд шилжсэн [ ] Бусад

[ ] Компанийн санаачлагаар

ТООЦОО:

Шууд удирдлага /Хэлтсийн ажилтан: ___________________ / Нэр: /

[ ] Хийгдэж буй, хийгдсэн ажлуудын жагсаалт, файл / Компьютерын файл

[ ] Харилцагч байгууллагуудын утас, хаяг

[ ] Яаралтай хийх болон дуусаагүй ажил, үүргийн жагсаалт

[ ] Бусад

Тамгийн хэлтсийн дарга: ___________________ / Нэр: /

[ ] Public хаах, тусгай программын ID, Password хаах, и-мэйл хаяг хаах

[ ] Компьютер форматлах

[ ] Хөдөлмөрийн гэрээ, тушаал

[ ] Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ

[ ] Нийгмийн даатгалын бичилт хийх

[ ] Өрөөний түлхүүр, ажлын үнэмлэх, нэрийн хуудсыг хураах

Ерөнхий нягтлан бодогч: ___________________ / Нэр: /

Нярав: ___________________ / Нэр: /

[ ] Эд хогшил /сандал, ширээ, тумбочик г.м/

[ ] Компьютер /бичгийн хэрэгсэл/

[ ] Албаны машин

[ ] Утасны төлбөр тооцоо

[ ] Бусад

Ажил хүлээлгэн өгөх эцсийн хугацаа: ____________

ЗӨВШӨӨРСӨН: Ажилтан _________________

ХЯНАСАН: Ерөнхий нягтлан бодогч________________

АЖИЛТАНД НДД, ЭМД ГЭРЧИЛГЭЭ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ТЭМДЭГЛЭЛ

Хүлээлгэн өгсөн ________________________ ажилтай _________________________. Огноо: _________________

Хүлээн авсан ___________________________. Огноо: _________________