Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал...

49
Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал эмнэлэг Ховд 2019 ХОВД АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЧМЭЛ БОЛОН ТООН ТАЙЛАНГИЙН ТАЛААРХ МЭДЭГДЭЛ: ТАЙЛАНГИЙН ХАМРАХ ХУГАЦАА: 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр. ТАЙЛАН НИЙЛҮҮЛЭГЧ: Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга .................................Д.БАТЦЭНГЭЛ Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга ...................................Б.МӨНХБААТАР Захиргаа санхүүгийн албаны дарга ...............................................Ц.БЯМБАЦОГТ ТАЙЛАН ХҮЛЭЭН АВАГЧ: Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын дарга .........................................................................................................Б.АЛТАНСҮХ ТАНИЛЦСАН: Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга................................Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Upload: others

Post on 15-Oct-2020

25 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

ХОВД АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЧМЭЛ БОЛОН ТООН ТАЙЛАНГИЙН

ТАЛААРХ МЭДЭГДЭЛ:

ТАЙЛАНГИЙН ХАМРАХ ХУГАЦАА:

2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр.

ТАЙЛАН НИЙЛҮҮЛЭГЧ:

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга .................................Д.БАТЦЭНГЭЛ

Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга ...................................Б.МӨНХБААТАР

Захиргаа санхүүгийн албаны дарга ...............................................Ц.БЯМБАЦОГТ

ТАЙЛАН ХҮЛЭЭН АВАГЧ:

Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын дарга

.........................................................................................................Б.АЛТАНСҮХ

ТАНИЛЦСАН:

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга................................Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Page 2: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

АГУУЛГА

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

1.1. Ерөнхий мэдээлэл

1.2. Бүтэц зохион байгуулалт, боловсон хүчин, хүний нөөцийн талаар

ХОЁР. ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ҮР ДҮН:

2.1. Удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын ажлын талаар

2.2. Зөвлөгөөн, сургалт, семинар зохион байгуулсан талаар

2.3. Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын талаар

ГУРАВ. ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН

АЖИЛЛАГАА:

3.1. Төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажилласан талаар

3.2. Төрийн байгууллагууд, гадаад хамтын ажиллагааны талаар

ДӨРӨВ. МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

4.1. Төлөвлөлт, зохион байгуулалтын ажлын талаар

4.2. Мал амьтны халдварт өвчний гаралт, тархвар зүйн чиглэлээр хэрэгжүүлсэн

ажил

4.3. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний талаар

4.4. Мал амьтны шимэгч, халдваргүй өвчний гаралт, тархвар зүйн чиглэлээр

хэрэгжүүлсэн ажил

4.5. Шимэгч, халдваргүй өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний талаар

4.6. Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар хийгдсэн ажил

4.7. Мал эмнэлгийн хяналт, шалгалтаар хийгдсэн ажлын дүн

4.8. Мал, амьтны өвчний дуудлага үйлчилгээний талаар

ТАВ. ЗАХИРГАА САНХҮҮГИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

5.1 Зохион байгуулалт, хэрэгжүүлсэн ажлын талаар

5.2. Төсөв санхүүгийн гүйцэтгэл, үр дүнгийн талаар:

5.3. Эд хөрөнгө, эм бэлдмэлийн бүртгэл, зарцуулалт, үр дүнгийн талаар

5.4. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар хийгдсэн ажлын дүн

ЗУРГАА. МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОНШИЛГОО,

ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭ:

6.1.Төлөвлөлт, зохион байгуулсан ажлын гүйцэтгэл үр дүнгийн талаар

6.2. Нян судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

Page 3: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

6.3. Ийлдэс судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

6.4. Шимэгч судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

6.5 Мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

ДОЛОО. СУМДЫН МАЛ ЭМНЭЛГИЙНТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

7.1. Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаа, тархвар зүйн чиглэлээр хийгдсэн

ажлын үр дүн

7.2. Мал эмнэлгийн хяналт, шалгалтаар хийгдсэн ажлын үр дүн

НАЙМ. 2019 ОНЫ АЖИЛД ӨГСӨН ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ:

8.1. Байгууллагын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ, дүгнэлт

8.2. Хяналт, шалгалтын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ, дүгнэлт

ЕС. ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН САНАЛ:

9.1. ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газарт тавих санал

9.2. Аймгийн нутгийн захиргааны байгууллагад тавих санал.

АРАВ. МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ /ХАВСРАЛТААР/

10.1. Мал амьтны эрүүл мэндийн алба, Захиргаа санхүүгийн алба, Мал

эмнэлгийн лабораторийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт

АРВАН НЭГ. МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ТООН МЭДЭЭ ТАЙЛАН :

/ХАВСРАЛТААР/

11.1. Мал амьтны халдварт өвчний 2019 оны 11 дүгээр сарын мэдээ

11.2. Мал амьтны халдварт өвчний 2019 оны 4 улирлын мэдээ

11.3. Мал амьтны халдварт өвчний 2019 оны жилийн эцсийн мэдээ

11.4. Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээний 2019 оны 11 дүгээр сарын

мэдээ

11.5. Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээний 2019 оны жилийн эцсийн

мэдээ

11.6. Мал амьтны шимэгчтэх өвчний жилийн эцсийн мэдээ

11.7. Шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээний 2019 оны жилийн эцсийн

мэдээ

11.8. Мал амьтны халдваргүй өвчний 2019 оны жилийн эцсийн мэдээ

11.9 Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн жилийн эцсийн мэдээ

11.10. Мал амьтны түүхий эд бүтээгдэхүүн,малын тэжээлийн үзлэг,

шинжилгээний 2019 оны 4 улирлын мэдээ

Page 4: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

11.11. Мал амьтны түүхий эд бүтээгдэхүүн,малын тэжээлийн үзлэг,

шинжилгээний 2019 оны жилийн эцсийн мэдээ

11.12. Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний 2019 оны жилийн эцсийн

мэдээ

11.13. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 2019 оны жилийн эцсийн мэдээ

11.15. Мал эмнэлгийн эмчлэн сэргийлэх арга хэмжээний эм, тарилгын

зарцуулалт, үлдэгдэлийн жилийн эцсийн тайлан .

11.16. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний эм, тарилгын

зарцуулалт, үлдэгдэлийн 2019 оны жилийн эцсийн тайлан

АРВАН ХОЁР. ТОГТООЛ ШИЙДВЭР, ХӨТӨЛБӨР, АЛБАН ДААЛГАВРЫН

БИЕЛЭЛТ: /ХАВСРАЛТААР/

12.1. Монгол мал үндэсний хөтөлбөрийн биелэлт

12.2. Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн биелэлт

12.3. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, малын ерөнхий эмчийн 01 тоот

албан даалгаврын биелэлт

12.4. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, малын ерөнхий эмчийн 613 тоот

албан даалгаврын биелэлт

Page 5: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

1.1. Ерөнхий мэдээлэл

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ Иргэн төвтэй төрийн үйлчилгээний

жил” болгосонтой холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газраас “Малчинд ойрхон

Мал эмнэлэг” зорилтыг дэвшүүлэн ажилласан билээ.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн

газрын 267 дугаар тогтоолоор улс, аймаг, суманд бүх шатны мал эмнэлгийн

байгууллага байгуулагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс тус аймгийн Мал

эмнэлгийн газар батлагдсан орон тоогоор бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа

явуулж, 2019 онд хийсэн 1 жилийн ажлын тайлангаа та бүхэнд толилуулж байна.

Ховд аймгийн Мал эмнэлгийн газар нь Монгол Улсын Их Хурлаас баталсан

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого“, “Төрөөс малчдын талаар

баримтлах бодлого”, “Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”, “Монгол мал”

үндэсний хөтөлбөр, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”,

АУТТГБУХНЧХЦХШТ хууль, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд, Засгийн

газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны

хөтөлбөрүүдийг бодлогын баримт бичиг, үндсэн үйл ажиллагаандаа мөрдөж, төр

засгийн бодлого, зорилтын хүрээнд удирдах дээд байгууллагаас гарсан тогтоол

шийдвэрийг хэрэгжүүлж, шинэ тутам байгуулагдсан аймаг, сум орон нутгийн мал

эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, бэхжүүлэн

хөгжүүлэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, ард иргэдийг эрүүл хүнсээр

хангах зорилтыг тэргүүлэх чиглэл болгон ажиллалаа.

Аймгийн ИТХ, Засаг даргаас “ Авилга хүнд сурталгүй, хариуцлагатай,

тунгалаг төр” гэсэн уриалгыг гаргаж, бүх шатны төрийн байгууллагууд мөрдөн

ажиллав.

Шинээр байгуулагдсан Мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа албан хаагч

нарыг шинэ хууль эрх зүйн орчинд ажил үүргээ явуулах нөхцөлийг хангах, малчид,

иргэдэд шинэ бүтэц тогтолцоо, хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлийг сурталчлан

таниулах, мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, батлагдан гарсан дүрэм,

журмыг мөрдөх, төв орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын

хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах, орон нутгийн эмч

Page 6: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хувийн мал эмнэлгийн

нэгжүүдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг бодлогын чанартай

олон асуудлуудад анхаарч ажиллалаа.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 01, 613 тоот, ХХААХҮЯ сайдын 01

тоот албан даалгавруудын хүрээнд ажлын төлөвлөгөө гарган 32 ажлыг зохион

байгуулж, биелэлт үр дүнг хугацаанд тайлагнан ажилласан болно.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, нийт 84

ажил үйлчилгээ хийхээр үйл ажилгааны төлөвлөгөө батлуулж, 10 зорилтыг тавин

алба, тасгуудын хийгдсэн ажлыг нарийвчлан боловсруулан шат дараатайгаар

төлөвлөн зохион байгуулж, 84 ажлыг бүрэн гүйцэтгэж 98,6 хувийн гүйцэтгэлтэй, мал,

амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд 412,9

мянган толгой мал хамруулахаас 1299,6 мал хамрагдаж 92 хувийн гүйцэтгэлтэй

байна.

Алба тасгуудын ажлыг сар, улирлаар дүгнэж хийгдсэн ажлуудыг олон нийтэд

хэвлэл мэдээллээр сурталчлах, байгууллагын бүтэц тогтолцоог бүрэн

бүрэлдэхүүнээр нь ажиллуулах, шинэлэг ажлуудыг санаачлах, мал, амьтныг

эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах

малчдад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, нийгмийн шинж чанартай

асуудлуудад онцгой анхаарч, 2019 онд тавьсан зорилго зорилтоо бүрэн биелүүлж

ажиллалаа.

1.2. Бүтэц зохион байгуулалт, боловсон хүчин, хүний нөөцийн талаар:

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд Монгол улсын Засгийн

газрын 267 дугаар тогтоол, ХХААХҮЯ-ны сайдын А/174 дүгээр тушаалаар Ховд

аймгийн Мал эмнэлгийн газар байгуулагдан тус аймгийн 17 суманд мал эмнэлгийн

тасгийг байгуулан ажиллалаа.

Мал эмнэлгийн газар нь Захиргаа санхүүгийн алба, Мал амьтны эрүүл

мэндийн алба, Мал эмнэлгийн лаборатори болон харьяа 17 сумын мал эмнэлгийн

тасаг, хувийн хэвшлийн 50 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэйгээр аймгийн мал

эмнэлгийн салбарын ажил, үйлчилгээг орон нутгийн түвшинд зохион байгуулан

малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт, шимэгчтэх, халдваргүй өвчнөөс

урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн шинэ хууль эрх зүйн

Page 7: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

хүрээнд сумдын мал эмнэлгийн тасаг, нэгжүүдийг мэргэжил арга зүйн нэгдсэн

удирдлагаар ханган ажиллав.

Ховд аймгийн мал эмнэлгийн газарт нийт 52 албан хаагч ажиллахаас 49

албан хаагч томилогдон энэ оны ажлыг нэг баг болж хамтран гүйцэтгэлээ.

Нийт албан хаагчдын 40 нь төрийн захиргааны албан хаагч, 9 нь төрийн

үйлчилгээний албан хаагч, үүнээс малын их эмч 44, нягтлан бодогч 1, эрх зүйч 1,

бичиг хэрэг, жолооч, үйлчлэгч зэрэг туслах ажилтан 3, хувийн мал эмнэлгийн

үйлчилгээний 50 нэгжид малын их эмч 27, бага эмч 26 ажиллаж байна.

Тус аймгийн 17 суманд мал эмнэлгийн тасгийн дарга, тархвар зүйчийг бүрэн

томилж, Дуут сумаас бусад 16 суманд улсын байцаагч нарыг тус тус томилон

ажиллууллаа.

ХОЁР. ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ҮР ДҮН:

2.1. Удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын ажлын талаар

Мал эмнэлгийн газар нь МАА-н салбарт төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлж,

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн ХХААЯ-ны сайд, Мал

эмнэлгийн ерөнхий газрын даргын баталсан журам дүрэм, заавар, стандарт, норм

нормативийг орон нутагт сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, “Монгол мал

үндэсний хөтөлбөр“, Малын эрүүл мэнд үндэсний болон аймгийн дэд хөтөлбөр, Мал

эмнэлгийн ерөнхий газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны

төлөвлөгөөг хэрэгжүүлж, байгууллага, тасгийн үйл ажиллагааг тогтмолжуулж, албан

хаагчдын мэргэжил мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэн, мал, амьтны эрүүл мэндийг

хамгаалах ажлыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлагаар хангахад бодлого

зорилт, үйл ажиллагаагаа чиглүүлэн дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Үүнд:

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор баталсан 8 журам, 3 жагсаалт,

ХХААХҮ-ийн Сайд, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын баталсан 11 журам 2

дүрэм, 1 стандарт, 1 норм норматив, 88 зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг

болгон ажиллаж байна.

Үүний зэрэгцээ орон нутагтаа аймгийн Засаг даргын захирамж 6, газрын

даргын тушаал 89, албан даалгавар 1, үйл ажиллагааны журам 6-г боловсруулан

гаргаж, сумын Засаг дарга, мал эмнэлгийн тасаг, нэгжүүдтэй гурвалсан гэрээ

байгуулан, мал эмнэлгийн газрын албадын үйл ажиллагааны төлөвлөгөө, мал

Page 8: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

эмнэлгийн тасгийн жилийн ажлын төлөвлөгөөг тус тус батлан сар улиралаар дүгнэн

ажиллалаа.

Аймгийн ИТХ-аар баталсан 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний

зардалд Малын эрүүл мэнд аймгийн дэд хөтөлбөрт 30 сая, халдварт өвчнөөс

урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 10,7 сая, дархлаажуулалтын үр дүнг үнэлэх

серомониторинг шинжилгээнд 8,8 сая төгрөг, Хөшөөт хөгжлийн сангаас 11.5 сая

төгрөгийг тус тус батлуулж, нийт 60.1 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс

шийдвэрлүүлж Засаг даргын захирамжаар хөрөнгө оруулалтын эрх шилжүүлэн авч,

зорилтот ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

Байгууллагын дотоод журам боловсруулан хамт олны хурлаар хэлэлцүүлэн

батлуулж, Засгийн газрын 33 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны болон

үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмээр сургалт хийж, ёс зүйн зөвлөл

байгуулан, газрын даргын зөвлөлийн ажиллах журам, байгууллагын ёс зүйн зөвлөл

ажиллах журам, хамтын хуримтлалын сангийн журмуудыг шинээр боловсруулан

батлаж, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллаж байна.

2.2 . Зөвлөгөөн, сургалт, семинар зохион байгуулсан талаар

Мал эмнэлгийн газраас оролцсон зөвлөгөөн, сургалт семинарын

талаар:

Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны улсын нэгдсэн зөвлөгөөнд газар

албадын дарга нар оролцож, зөвлөгөөнөөс гарсан шийдвэр, МЭЕГ-ын даргын 01,

613 тоот албан даалгавруудын хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.

Монгол улсын ерөнхий сайдын ивээл

дор зохион байгуулсан “Малын эмч

нарын анхдугаар их хурал”-д Ховд

аймгаас 33 төлөөлөгч оролцож, Монгол

улсын мал эмнэлгийн салбарын бодлого,

цаашдын зорилтыг хэлэлцэн

батлалцлаа.

Ховд аймагт зохион байгуулсан “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”,

“Шинэ ховд Хөрөнгө оруулагчдын 2 дугаар чуулганд оролцож, илтгэл мэдээлэл

хийж, салбарын оролцоог хангаж ажиллалаа.

Page 9: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга

С.Бямбацогтын санаачлагаар Ховд

аймгийн ЗДТГ-тай хамтран Манхан,

Буянт, Мөст, Алтай, Үенч

сумдад зохион байгуулсан “Өвлийг

өнтэй давъя” малчдын зөвлөгөөнд Мал

эмнэлгийн газрын дарга, МАЭМА-ны

дарга нар оролцож, малчдад мал эмнэлгийн салбарын бодлого зорилт, хууль эрх

зүйн шинэчлэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, малчдын санал бодлыг

сонсон үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.

Мерси Кор ОУБ, МЭЕГ-ын хамтарсан Оролцооны эпидемиологийн арга зүй

эзэмшүүлэх 10 хоногийн сургалтанд аймгийн МЭГ-ын ЗХӨТАХ мэргэжилтэн,

Булган, Үенч, Чандмань сумын тархвар зүйч нийт 5 албан хаагч мэргэжилтнүүдийг

хамруулав.

Мерси Кор ОУБ, ГХБХБГ-тай хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг

бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь LTS-2” төслийн

хүрээнд “Бэлчээрийн газрын чадавх болон даацын зураглал хийх ARCGIS

программ”-ын сургалтанд ӨМТЦБХШҮ хариуцсан мэргэжилтэнг оролцуулж мэдлэг

чадварыг дээшлүүлэв.

“Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсгэгддэг

өвчний тархалтын судалгаа, оношлогооны арга боловсруулах” сэдэвт сургалтанд

лабораторийн ийлдэс судлалын шинжээч, шимэгч судлал молекул биологийн

шинжээч эмч нарыг явуулж суралцуулав.

Page 10: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

“Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий

шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартын сургалтанд лабораторийн

эрхлэгч, ийлдэс судлалын шинжээч эмч, шимэгч судлал молекул биологийн

шинжээч эмч нарыг Увс аймаг болон Улаанбаатар хотод сургалтанд оролцуулж

итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлыг хангуулав.

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө

Засах Орны Хөдөө аж ахуйн их сургуульд

зохион байгуулсан “Монгол улсын мал,

амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх

мэргэжлийн 1 сарын сургалтанд

лабораторийн эрхлэгч эмчийг оролцуулж,

тэдний туршлага судлуулав.

“Ховд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгийн эрсдлийн тойм судалгаа”

семинарт ариун цэврийн магадлан шинжээч эмч оролцлоо.

Япон улсын Саппоро хотод болсон “ДМАЭМБ-ын Ази номхон далайн орнуудын

шувууны аж ахуйн өвчний талаар бүсийн мэргэжилтнүүдийн уулзалт”-нд ЗХӨТАХ

мэргэжилтэн, УМЭАЦТЛ-д зохион байгуулсан “Нянгийн тэсвэржитээс сэргийлье”

зөвлөгөөн, семинарт ШХӨТАХ мэргэжилтэн нарыг оролцууллаа.

Төрийн албаны аймгийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан 2 удаагийн

сургалтанд төрийн захиргааны албан хаагч нарыг хамруулж, төрийн албаны шинэ

хууль эрх зүйн орчны мэдлэгийг дээшлүүллээ.

Мал эмнэлгийн газраас зохион байгуулсан зөвлөгөөн, сургалт,

семинарын талаар:

Аймгийн мал эмнэлгийн салбарын ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2-р

улиралд МЭЕГ-тай хамтран зохион байгуулж, салбарын нийт ажилтнуудад шинэ

байгууллагын бодлого үйл ажиллагааг танилцуулж, сумдын Мал эмнэлгийн тасаг,

МЭҮН-ийн 100 гаруй эмч нарыг оролцуулав. Зөвлөгөөнөөр МАЭМТ хуулийн

Page 11: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

хүрээнд баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтууд мал эмнэлгийн салбарт

хэрэгжүүлэх болон тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж, аймгийн Мал эмнэлгийн

газрын даргын албан даалгаврыг баталж, сумын Мал эмнэлгийн тасаг, Засаг дарга,

МЭҮН-ийн захирлуудын хооронд гурвалсан гэрээг байгуулан ажиллалаа.

Гэрээний хавсралтаар 2019 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга

хэмжээ, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээ, лабораторийн

шинжилгээнд хамрагдах малын тоо, халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөг тус тус

баталж тасаг нэгжүүдэд хүргүүлж хамтран ажиллалаа.

Сумын 17 мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт, семинарыг 2-

р сард зохион байгуулж 2019 онд хийгдэх ажлыг төлөвлөгөөг гаргаж батлан

биелэлтийг тооцон ажиллав.

Энэ үеэр сумдын мал эмнэлгийн тасгийн ажлын байрны хаягийг хийлгэж

албан ёсоор гардуулж өглөө.

Баруун бүсийн 10 аймгийн тархвар зүйч мэргэжилтнүүдэд зориулсан газар

зүйн мэдээллийн системийн ARC GIS программын богино хугацааны сургалтыг

Ховд аймагт амжилттай зохион байгуулж, тархвар зүйн зураглалыг хийх чадамжийг

дээшлүүлэв.

Page 12: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WSC)-ийн Монгол дахь

төлөөлөгчийн газартай хамтран “Шинжлэх ухаанд суурилсан байгаль орчин ба

хүний харилцаа (SNAPP) төслийн хүрээнд “Зэрлэг амьтад ба малд бог малын

мялзан өвчнийг хянах” олон улсын уулзалт сургалтыг Ховд аймагт зохион байгуулж,

уг сургалтанд нийт 10 малын эмч, мэргэжилтнийг хамруулж, сертификат олгон

гадаад дотоодын эмч мэргэжилтэнүүдээс туршлага су длан хамтарч ажиллав.

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран “Багш шавийн уулзалт” арга

хэмжээг тус аймгийн “Нэвт”-ийн рашаан амралтанд энэ оны 8 дугаар сард зохион

байгуулж, Мал эмнэлгийн сургуулийн захирал доктор, профессор А.Гомбожав

тэргүүтэй 12 эрдэмтэн багш нар ирж 2 өдрийн сургалт хэлэлцүүлэг хийв. Энэхүү

багш шавийн уулзалтанд МЭЕГ-ын МЭЭАБГ-ын дарга Б.Батсүх, Японы Жайка

байгууллагын төслийн багийнхан, аймгийн Мал эмнэлгийн газрын бүх мэргэжилтэн

албан хаагчид, сумдын мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, МЭҮН-ийн эмч нар

нийт 90 гаруй хүн оролцлоо.

Уулзалтаар МЭС-ийн эрдэмтэн багш нар шавь нартаа Мал эмнэлгийн

сургуулийн үйл ажиллагаа, сургалтын бодлого хөтөлбөрийг танилцуулсны зэрэгцээ

хүнсний эрүүл ахуй аюулгүй байдал, малын зарим халдварт, халдваргүй өвчний

талаар мэдээлэл хийж, МЭЕГ-ын МЭЭАБГ-ын дарга Б.Батсүх мал, малын түүхий эд

Page 13: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

бүтээгдэхүүний баталгаажуулалтын цахим систем, Жайка байгууллагын төслийн

зохицууулагч Мал эмнэлгийн сургуульд хэрэгжүүлж байгаа төслийн үйл

ажиллагааны талаар тус тус танилцууллаа.

Энэхүү арга хэмжээний төгсгөлд аймгийн Мал эмнэлгийн газар Мал эмнэлгийн

сургуультай хамтран ажиллах “Санамж” бичигт гарын үсэг зурж, гар бөмбөг, олс

таталтын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.

МЭЕГ-тай хамтран “Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн систем”-ийн сургалтыг

аймагтаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтанд МЭЕГ-ын МЭХЭҮГ-ын

мэргэжилтэн Д.Батболд, Л.Нямхүү, Дижитал медик компаны сургагч багш нар ирж,

МЭГ, сумдын мал эмнэлгийн тасаг, МЭҮН-ийн эмч нийт 60 гаруй хүнд гэрчилгээний

цахим систем нэвтрүүлэх программ эзэмшүүлэх дадлаг сургалт хийлээ. Энэ оны 11

сараас эхлэн тус аймагт мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн

баталгаажуулалт ийнхүү цахим системээр явагдаж эхлээд байна.

Мерси Кор ОУБ-тай хамтран Оролцооны эпидемиологийн уулзалт

семинарыг Ховд аймагт зохион байгуулж, өмнөх сургалтанд хамрагдсан аймгийн 5

мэргэжилтнээс гадна зарим сумдын тасгийн тархвар зүйчид, аймгийн мал

эмнэлгийн газрын мэргэжилтнүүдийг оролцууллаа.

Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нарын үнэмлэх тэмдэгийг олгож,

байцаагчийн эрх үүргийн талаар сургалт зохион байгуулав.

2.3 Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын талаар

Аймгийн мал эмнэлгийн газрын веб сайт, page хуудас нээж, гол онцлох үйл

явдлын 44 мэдээлэл тавьж, МЭЕГ-ын хэвлэл мэдээллийн албанд тухай бүр

холбогдох мэдээллийг өгч, аймгийн ЗДТГ-н вэб сайтад шаардлагатай мэдээллийг

байршуулж олны хүртээл болгож ажиллалаа.

Page 14: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Ховдын толь сонины 2 дугаарт мал эмнэлгийн салбарын бодлого зорилт, үйл

ажиллагааны чиглэлээр багц мэдээлэл нийтлүүлж, нийт 700 ш сонин, МАЭМТХууль,

мал эмнэлгийн чиглэлээр 5 төрлийн 3600 ш боршур, гарын авлага бэлтгэж ард

иргэдэд хүргэлээ.

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 4 телевиз, 2 сонины газартай гэрээ

байгуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилан таниулах ажлыг зохион

байгуулж байна.

Khovd.vet.gov.mn email хаяг, Vet.khovd.gov.mn веб сайт, сумдын мал

эмнэлгийн тасгийн дундын цахим хаягаар мал эмнэлгийн үйл ажиллагааны өдөр

тутмын мэдээллийг солилцож, сумдын Мал эмнэлгийн тасгуудтай Spark, Zoom

программыг ашиглан 5 удаа цахим хурал хийж, МЭЕГ-аас аймгуудтай хийсэн 6

удаагийн цахим хуралд оролцож, мэдээлэл солилцон үүрэг даалгавар өгч, авч

ажилласан байна.

Телевизийн нэвтрүүлэг, сонин хэвлэлд 340000 төгрөг , ОУБ-c 250000

төгрөг, малчин монгол сэтгүүлийн үнэнд 700000 төгрөг, Веб сайт нээлгэхэд -1500000

төгрөг, SPARK программ 360000 төгрөг, онлайн хурал хийх техник тоног

төхөөрөмжийн үнэ 1198900 төгрөг нийт хэвлэл мэдээллийн зардалд 4348400 төгрөг

зарцуулсан байна.

ГУРАВ. ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН

АЖИЛЛАГАА:

3.1. Төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажилласан талаар

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Мерси кор ОУБ, НҮБ-ын хөдөлмөр

эрхлэлтийг дэмжих төсөл, ШХА-ийн Ногоон алт Малын эрүүл мэнд төсөл, АХБ,

БЗАХН, Бодлого судлалын төв зэрэг төсөл хөтөлбөрийн байгуулагуудтай хамтран

ажиллалаа.

Ногоон алт малын эрүүл мэнд төслөөс тус аймгийн Мөнххайрхан, Дуут,

Чандмань сумуудад малын маханд эмийн үлдэгдлийг тодорхойлох, МАА-н

бүтээгдэхүүний гарал үүслийн мөшгих тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр

хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хамтран ажиллалаа. Энэ төслийн хүрээнд 10 дугаар

сараас эхлэн мөшгих тогтолцоо буюу мал эмнэлгийн гэрчилгээний системийг Ховд

аймгийн бүх суманд нэвтрүүлж эхлээд байна.

Page 15: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Энэ үйл ажиллагаанд Ногоон алт-

Малын эрүүл мэнд төслөөс 51 хувь буюу

84,6 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 49

хувь буюу 81,4 сая төгрөгийг

санхүүжүүлж, Мал эмнэлгийн

гэрчилгээний системийг нэвтрүүлэхэд

шаардлагатай компьютер, техник тоног

төхөөрөмжийг Дижитал медик компани

нийлүүлж, энэхүү ажил тус аймагт

амжилттай хэрэгжиж эхэллээ.

Мерси кор ОУБ-ын хатын ажиллагааны хүрээнд Булган, Үенч, Чандмань, Ховд

сумын тархвар зүйчид, Мал эмнэлгийн газрын ЗХӨТАХ мэргэжилтэн нийт 5

мэргэжилтнийг Улаанбаатар хотод

сургалтанд хамруулснаас гадна, аймагт

мөн энэ чиглэлийн уулзалт хийж, МЭЕГ,

УМЭАЦТЛ, МЭХ-ээс бэлтгэгдсэн

эпидемиологич н.Түвшинбаяр,

н.Наранбаатар, н.Энхтуяа, н.Шүрэнчимэг

нартай хамтран тус аймгийн Мянгад,

Буянт, Ховд, Чандмань сумдын малчдыг

оролцуулсан оролцооны эпидемиологийн судалгаа хийж, дээрх сумдад гардаг

халдварт, халдваргүй, шимэгчтэх өвчний тархвар зүйн нөхцөл байдал, цаашид

хэрэгжүүлэх арга хэмжээг хамтран тогтоож, тайланг Мерси Кор ОУБ, АХБ-ны

төслийн багт тус тус хүргүүллээ.

Мерси Кор ОУБ –ын санхүүжилтээр

тус аймгийн 8 сумын Мал эмнэлгийн

тасагт тус бүр нь 4,4 сая, нийт 35,2

төгрөгийн үнэ бүхий мал эмнэлгийн

үйлчилгээний зөөврийн хашаа олгож,

Page 16: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

хүлээлгэн өглөө. Ингэснээр бүх сум зөөврийн хашаатай болж, мал эмнэлгийн

үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулах таатай нөхцөлийг бүрдүүлсэн маш чухал

ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Байгаль, зэрлэг амьтан

хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь

төлөөлөгчийн газар “Шинжлэх ухаанд

суурилсан байгаль орчин ба хүний

харилцаа” (SNAPP) төсөлтэй хамтран

зэрлэг амьтан ялангуяа дэлхийд

ховордсон Монгол бөхөнг бог малын

мялзан өвчнөөс хамгаалах чиглэлээр

сургалт зохион байгуулж, цаашид БММ өвчний эрсдлийн үнэлгээ хийн зураглал

гаргах, бүх шатны байгууллагуудад зөвлөмж өгөх талаар хамтарч ажиллаж байна.

“Мал эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрдэл” бичил төсөл боловсруулан

Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар

хүргүүлснээр МАЭМАлба, мал эмнэлгийн лабораторид 4,5 сая төгрөгийн яаралтай

тусламжийн иж бүрдлийг олгож, томоохон дэмжлэг үзүүллээ.

Ховд аймагт МАА-г хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны

санхүүжилтээр Агропарк байгуулах төслийг эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд

Баруун бүсийн эрдэм шинжилгээ, судалгааны төв байгуулж, мал эмнэлгийн

лабораторийн чадавхийг сайжруулах ТЭЗҮ-ийг боловсруулан хэд хэдэн удаагийн

уулзалт хийгээд байна.

3.2. Төрийн байгууллагууд , гадаад хамтын ажиллагааны талаар

Аймгийн ИТХ, ЗДТГ, ХӨХБТХ, МХГ, БОАЖГ, ОБГ, ХХААГ, ХНХГСГ, сумдын

ЗДТГ зэрэг төрийн байгууллагуудтай салбарын чиглэлээр хамтарч ажиллан аймаг

орон нутагт зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагчдын 2 дугаар чуулган”, аймгийн

“Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан”, “Удирдах ажилтны зөвлөгөөн”, “Нээлттэй

Page 17: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

хаалганы өдөрлөг”, сумдын “Малчдын зөвлөгөөн” зэрэг томоохон арга хэмжээнд

тогтмол оролцож хамтран ажиллалаа.

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын эксперт доктор Надов

Галон, доктор Сузан Мунстерман болон МЭЕГ-ын төлөөлөгчид Ховд аймагт

ажиллаж Мал эмнэлгийн газар, Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаатай

танилцаж, үнэлгээ хийлээ. Түүнчлэн Дарви сумын мал эмнэлгийн тасаг, эм ханган

нийлүүлэлтийн “Арнай хоршоо”-ны эмийн сан, “Жаргалант шанд” мах боловсруулах

үйлдвэр, “Политехник коллежийн” үйл ажиллагаатай тус тус танилцуулж үнэлгээнд

тус аймаг амжилттай шалгагдлаа.

Казакстан улсын Мал эмнэлгийн байгууллагын төлөөлөгч Турсын

Кабдулданов, К.Таскын нар Ховд аймагт зочилж, МЭЕГ-ын МЭЭАБГ-ын дарга

Б.Батсүх, БНКУ-ын элчин сайдын зөвлөх н.Амарболд нарын хамт аймгийн Мал

эмнэлгийн газар, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл

солилцон цаашид хамтран ажиллахаар боллоо.

Хөрш зэргэлдээ БНХАУ, ОХУ-ын Мал эмнэлгийн салбарын байгууллагуудтай

хамтын ажиллагаа тогтоох, гэрээ хэлэлцээр хийх эхлэлийг тавин ажиллаж байна.

Тухайлбал: БНХАУ-ын Цонж аймаг, ОХУ-ын Барнаул хоттой хамтран ажиллахаар

боллоо.

Сумын Засаг дарга нартай Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг

эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх талаар байнга хамтарч, гурвалсан гэрээ байгуулж,

биелэлт гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллалаа.

Page 18: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

МЭЕГ-ын дарга, Хил хамгаалах ерөнхий газар хооронд хийгдсэн гэрээний

дагуу Хилийн цэргийн 0130 дугаар ангитай хамтран ажиллах гэрээ байгуулж

хамтын ажиллагаа тогтоов.

Ховд аймагт Мал нядалгаа, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа

явуулж байгаа ЛЮ ДИ ДА ХХК, Жаргалант Шанд ХХК, Баруун Монгол интернэшнл

ХХК, Иов ХХК -тай хамтран ажиллах гэрээ байгуулж, мах бэлтгэлийн явцад хяналт

тавин мал эмнэлгийн гэгчилгээний систем нэвтрүүлэн ажиллаж байна.

ДӨРӨВ. МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

4.1. Төлөвлөлт, зохион байгуулалтын ажлын талаар

Мал амьтны эрүүл мэндийн алба нь 5 орон тоотой ажиллаж, газрын даргатай үр

дүнгийн гэрээ байгуулж, 2019 оны ажлын төлөвлөгөөг батлуулан гүйцэтгэл

биелэлтийг сар улирлаар тооцон ажиллалаа.

Мал эмнэлгийн газраас зохион байгуулсан салбарын ажилтнуудын нэгдсэн

зөвлөгөөн, сургалт семинарт албаны албан хаагчдыг бүрэн хамруулж 2019 онд мал

эмнэлгийн салбарт хэрэгжүүлэх бодлого зорилтонд тулгуурлан мал амьтны эрүүл

мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг технологит

хугацаанд нь зохион байгуулан ажиллалаа.

Сумдын мал эмнэлгийн тасгийн 2019 онд хийх ажлын төлөвлөгөө

боловсруулан батлуулж, Мал эмнэлгийн газрын даргын тушаалаар 3 дугаар сарын

25-аас эхлэн мал эмнэлгийн хаврын урьдчилан сэргийлэх дархлаажуулалт, мал

эмнэлгийн үйлчилгээг эхлүүлэн ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллав.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн

актуудыг иргэд олон нийтэд сурталчлах, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн

үйлчилгээний нэгжүүдийн ажилд зөвлөн туслах, мэргэжил арга зүйн удирдлагаар

хангах, ажилд нь хяналт үнэлгээ хийх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар

томилогдсон ажлын хэсэг болон газрын даргын удирдамж, МЭЕГ-ын даргын нэгдсэн

удирдамжийн хүрээнд энэ онд 3 удаа бүх сумдаар явж ажиллалаа. Үүнд:

Page 19: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

1.Аймгийн ИТХ, ЗДТГ-аас бүх суманд зохион байгуулсан “Нээлттэй хаалганы

өдөрлөг” арга хэмжээнд салбарын хууль журам сурталчлан, мал эмнэлгийн тасгийн

үйл ажиллагааг газар дээр нь үзэж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж хамтарч

ажиллалаа. МАЭМТ хууль болон мал эмнэлгийн салбарын бодлого зорилт, үйл

ажиллагааг сурталчлах зорилгоор 5 төрлийн 3600 ш нугалбар гарын авлага хийж,

17 сумын малчид иргэдэд хүргэлээ.

2. МЭЕГ-ын даргын 01 тоот нэгдсэн удирдамжын хүрээнд аймгийн Мал

эмнэлгийн газрын даргын тушаалаар ажлын 2 хэсэг гарч, мал эмнэлгийн урьдчилан

сэргийлэх арга хэмжээнд гүйцэтгэлийн хяналт хийх, МЭТ-ийн ажилд үнэлэлт,

дүгнэлт зөвлөмж өгөх, МЭҮН-үүдийн ажлыг нэгдсэн удирдамжын шалгах хуудсаар

шалган түвшинг тогтоох ажлаар ажиллаж, дүн тайланг газрын даргын зөвлөлийн

хурлаар хэлэлцэн МЭЕГ-т хүргүүллээ.

3. Мал эмнэлгийн газрын даргын тушаалаар удирдамж батлуулан сумдын

мал эмнэлгийн тасгийн 2019 оны ажилд дотоод хяналт үнэлгээ хийх ажлаар ажлын

3 хэсэг гаргаж ажиллуулан бүх тасгийн ажлыг газар дээр нь үзэж, шалган зөвлөн

тусалж, жилийн ажилд үнэлгээ дүгнэлт өгч, газрын зөвлөлөөр хэлэлцэн цаашид

анхаарах асуудлуудыг тодорхойллоо.

Мал амьтны эрүүл мэндийн албанаас энэ онд дараах нэр төрлийн баримт бичиг

боловсруулж, батлуулан хэрэгжилтийг хангаж ажилласан байна. Үүнд:

Page 20: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

1. Аймгийн Засаг даргын “Малын шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай” захирамж

гаргаж, бүх аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нар, сумдын Засаг дарга , Мал

эмнэлгийн тасгуудад албан тоотоор хүргэлээ.

2. “Мал эмнэлэг ариун цэвэр, ариутгал халваргүйжүүлэлтийн сарын аян зохион

байгуулах тухай”, “Орчны цэвэрлэгээ ариутгал халдваргүйжүүлэлт хийх тухай”

аймгийн Засаг даргын 2 удаагийн захирамж гаргуулж хэрэгжилтийг хангуулж

ажиллав.

3. Малын эрүүл мэнд аймгийн дэд хөтөлбөрт тусгагдсан орон нутгийн төсвөөс

баталсан хөрөнгийн төсөв, төлөвлөгөөг боловсруулан Засаг даргын “Хөрөнгө

оруулалтын эрх шилжүүлэх тухай” 2 удаагийн захирамж гаргуулж үйл

ажиллагааг зохион байгуулав.

4. Мал эмнэлгийн арга хэмжээг зохион байгуулах тухай газрын даргын 11 тоот

тушаал гаргаж хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.

5. Шинээр үүсэн байгууулагдсан Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх 2 аж ахуйн

нэгжид газрын даргын тушаал гаргуулж, Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх эрх

олгон ажиллуулж байна.

6. Сумдын мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор газрын

дарга, улсын ахлах байцаагчийн албан даалгавар, МЭУСАХ-ний гүйцэтгэлд

хяналт хийх, сүргийн эрүүл мэндийн үзлэг хийх багуудад ажиллах удирдамж

болон ажил эрчимжүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах тухай албан тоотыг

гаргаж, биелэлтийг тооцон ажиллалаа.

7. Мал эмнэлгийн дуудлага үйлчилгээнд мөрдөх журам, мал эмнэлгийн яаралтай

тусламжийн иж бүрдэл, дуудлага үйлчилгээний бүртгэлийн журнал, Ховд

аймгийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх ашиглах нийтлэг журам, Мал

эмнэлгийн газрын хамтын хуримтлалын сангийн журмуудыг боловсруулан

батлууллаа.

8. Гахайн африкийн мялзан өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга

хэмжээ авах ажлын хэсэг гаргаж, урьдчилан сэргийлэх тэмцэх ажлыг зохион

байгуулав.

9. Сумдын Мал эмнэлгийн тасгийн 2019 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг

тооцон дүгнэж, МЭЕГ-ын даргын 01, 613 дугаар албан даалгавруудыг

хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, мэргэжилтнүүдийн гүйцэтгэлийн төлөвлөгөө,

дотоод хяналтын төлөвлөгөөнүүдийг гаргаж үр дүн, биелэлтийг тооцон

ажиллалаа.

Page 21: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

10. Мал эмнэлгийн газар, албаны танилцуулга боловсруулан хэвлүүлж, албаны

мэдээллийн самбар гаргаж байгууллагын үйл ажиллагааг сурталчилах ажлыг

зохион байгуулав.

11. “Мал эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрдэл” бичил төслийг боловсруулан

сумдын Мал эмнэлгийн тасгийг бэхжүүлэх зорилгоор аймгийн НҮБ-ийн хөдөлмөр

эрхлэлтийг дэмжих төсөл, БЗАХН-т хандаж албан тоотоор хүргүүлсний үр дүнд

БЗАХН-ээс МАЭМА болон лабораторид 4,5 сая төгрөгийн 2 иж бүрдлийг олгож

хөрөнгө оруулалт хийлээ.

12. Албаны мэргэжилтнүүдийн албан тушаалын тодорхойлолт - 5, Сумын мал

эмнэлгийн тасгийн тархвар зүйч, улсын байцаагч нарын АТТ-2-ыг тус тус

боловсруулж МЭЕГ-т хүргүүлэв.

13. Мал амьтны гоц халдварт, халдварт өвчний судалгаа, Мал амьтны шимэгч,

халдваргүй өвчний судалгаа, МЭЕГ-ын 01 тоот нэгдсэн удирдамжын судалгаа-6,

Хүний нөөцийн судалгаа, Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүдийн сургалтанд

хамрагдсан судалгаа, Ховд аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн

судалгаа, Хил дамжин халдварлах өвчний судалгаа, зарцуулсан хөрөнгө,

ХӨУСАХ-нд зарцуулсан хөрөнгийн судалгаа, Махны экспортын судалгаа зэрэг

судалгаануудыг гаргаж МЭЕГ-т хүргүүлэх ажлыг зохион байгуулав.

14. Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудлыг орон нутагт сурталчилан

таниулах зорилгоор Вэб сайт, Page хуудасны цахим мэдээлэлд нийт 10 удаа

мэдээлэл орууллаа.

15. УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Малын эрүүл мэнд үндэсний болон

аймгийн дэд хөтөлбөр, аймгийн ИТХ, Засаг даргын тогтоол, захирамж, үйл

ажиллагааны хөтөлбөр, бусад холбогдох бодлогын баримт бичгүүдийн биелэлт,

шалгуур үзүүлэлтийг тооцон аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллага, албан

тушаалтанд хүргүүлэн ажиллав.

16. “Мал амьтны эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах”

журмыг хэрэгжүүлж, сумын мал эмнэлгийн тасгаас сар бүр мэдээг авч, хянан

нэгтгэж сар, улирал, хагас жилээр батлагдсан 8 төрлийн маягтаар 144 удаа

графикт хугацаанд нь цаасаар болон цахим хэлбэрээр Мал эмнэлгийн ерөнхий

газарт мэдээллээ.

Бүртгэлийн вет мэдээ программд халдварт өвчний мэдээг сар бүр шивж

орууллаа.

Page 22: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

4.2. Мал амьтны халдварт өвчний гаралт, тархвар зүйн чиглэлээр

хэрэгжүүлсэн ажил

Энэ онд тус аймгийн мал сүрэгт мал амьтны гоц халдварт өвчин илрээгүй тайван

байлаа. Бусад халдварт өвчний тухайд тус аймгийн 14 сумын 32 багт 9 төрлийн

халдварт өвчний 51 голомтод 296 толгой мал өвчилж, 47 толгой мал хорогдож, 222

толгой мал эдгэрч, 28 толгой малыг устгасан байна.

Өвчлөлийг өвчин тус бүрээр авч үзвэл:

Галзуу өвчнөөр: Булган, Буянт Чандмань, Мөст, Мөнххайрхан, Ховд,

Эрдэнэбүрэн сумдын 10 багийн 14 голомтонд 33 толгой мал амьтан /үхэр,

хонь, ямаа, нохой/ өвчилж 6 мал, амьтан үхэж, 27 толгой малыг устгасан.

Шөвөг яр: Цэцэг, Үенч, Чандмань, Булган, Эрдэнэбүрэн сумдын 7 багт 13

голомтонд 149 ишиг өвчилж 1 ишиг хорогдож, 148 ишиг эдгэрсэн.

Цусан халдвар: Манхан сумын Баянгол багт 1 голомтонд 8 толгой мал

өвчилж 4 мал хорогдож 4 мал эдгэрсэн.

Сахуу өвчин: Цэцэг, Манхан сумын 3 багт 5 голомтонд 13 адуу өвчилж, 2 адуу

үхэж,11 адуу эдгэрсэн.

Колибактериоз: Жаргалант, Дөргөн, Ховд, Чандмань сумын 5 багийн 5

голомтонд 54 толгой мал өвчилж, 27 толгой мал хорогдож 27 мал эдгэрсэн.

Хорт салст халуурал: Булган сумын Байтаг багт 1 үхэр өвчилж устгасан.

Сальмонеллёз: Дөргөн, Булган суманд 6 мал өвчилж, 6 мал хорогдсон.

Цахлай: Үенч, Дуут суманд 26 мал өвчилж, 26 мал эмчилж эдгэрсэн байна.

.

20%

8%

4%

28%

16%

4%8%

8% 4%

Халдварт өвчний гаралт

Шөвөг яр

Сахуу

Сохор догол

Галзуу

Колибактериоз

Цусан халдвар

Сальмонеллёз

Цахлай

Хорт саластах халуурал

Page 23: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Үүнээс үзэхэд нийт халдварт өвчний дийлэнх буюу 28 хувийг байгалийн

голомтот вирусын гаралтай галзуу өвчин эзэлж байна. Булган, Буянт Чандмань,

Мөст, Мөнххайрхан, Ховд, Эрдэнэбүрэн сумуудад гарсан байгалийн голомтот

зооноз галзуу өвчний эсрэг хариу арга хэмжээг тухай бүрд нь авч, сумдын Засаг

даргын захирамж гаргуулан, хязгаарлалтын дэглэм тогтоож, дархлаажуулах,

халдваргүйжүүлэх, өвчилсөн мал амьтдыг устгах арга хэмжээг авч, халдварын

тархалтыг таслан зогсоолоо.

Мал амьтнаас хүнд халдварлах зооноз өвчнөөс сэргийлэх, хүн амын аюулгүй

байдлыг хангах зорилгоор аймгийн төв Жаргалант сумын нохой, муурыг бүртгэн

эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, бүртгэн гэрчилгээжүүлж, вакцинжуулах, туулгах,

золбин нохой, муур устгах, эр нохойг хөнгөлөх, эм нохойн өндгөвч авах, ажлыг орон

нутгийн төсвөөс 10 сая төгрөг батлуулан аймгийн ХӨХБТХ-тэй гэрээ байгуулан

зохион байгуулж эхлээд байна.

4.3. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний

талаар

2019 онд Монгол улсын Засгийн газрын 225 дугаар тогтоолын дагуу халдварт

өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд улсын төсвийн зардлаар боом, галзуу

өвчний дархлаажуулалтанд 131,9 мянган толгой мал, орон нутгийн төсвийн

зардлаар Дуут хавдар, ДХХ, цусан халдвар, колибактериоз, томуу өвчний

дархлаажуулалтанд 483,2 мянган толгой мал, иргэн, хуулийн этгээдээс санхүүжих

зардлаар Шөвөг яр, сохор догол, сахуу өвчний дархлаажуулалтанд 797,8 мянган

толгой мал нийт 1412,9 мянган толгой мал хамрагдахаас 1299,6 мянган мал

хамруулж 92 хувьтай төлөвлөгөөт дархлаажуулалт хийгдлээ.

Биокомбинат УТҮГ-тай гэрээ байгуулж, нийлүүлэх бүх вакциныг бүрэн хүлээн

авч сумын мал эмнэлгийн тасгуудад олгож, төлөвлөгөөт дархлаажуулалтын ажлыг

мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлж байгаа 52 нэгжээр гүйцэтгүүллээ.

Үүнд: Шөвөг яр 374.6 мянган тун, ДХХ 1805.0, Колибактериоз 172.8, Дуут

хавдар 147,5, Галзуу 71.3 Боом 38.4, Цусан халдварт 873.0, Сахуу 519, Томуу 41,5,

Сохор догол 1938 л нийт 5209.4 литр шингэн, 435.6 мянган тун хатаасан 121,4 сая

Page 24: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

төгрөгийн өртөг бүхий вакциныг хүлээн авч хуваарилан олгож, гүйцэтгэлд хяналт

тавин ажиллалаа.

Энэ онд шинэ хуулийн дагуу малчид иргэдээс санхүүжүүлэх Сохор догол,

шөвөг яр өвчний вакцины дархлаажуулалт өвөлжилт, хаваржилт хүндэрч ихэнх

сумуудад төл бойжилт муу, хээл хаялт ихтэй байсан мөн малчид вакцины үнэ,

үйлчилгээний хөлс төлөх шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор 86-88 хувьтай

хийгдсэн болно.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлах төлөвлөгөөт

дархлаажуулалтын гүйцэтгэл:

№ Тарилгын нэр Малын

төрөл Төлөвлөгөө Гүйцэтгэл Хувь

1 Боом Бод, бог 60600 62352 103.0

2 Галзуу Бод, бог 71300 62913 88.0

3 ДХХ Бог 361100 361063 100.0

4 Дуут хавдар Бод 29400 29095 99.0

5 Цусан халдвар Бод,бог 62800 60244 96.0

6 Томуу Бод 8300 7081 85.0

7 Колибактериоз Бог 21600 20594 95.0

8 Сохор догол Бог 388600 343350 88.0

9 Шөвөг яр Бог 374600 320355 86.0

10 Сахуу Бод 34600 32552 94.0

Дүн 1412900 1299599 92.0

МАЭМТ хууль, Засгийн газрын 225 дугаар тогтоолын дагуу орон нутгийн

төсвөөс санхүүжүүлэх вакцины нийт үнэ 96,74 сая төгрөгийг Биокомбинат УТҮГ-т

хугацаанд нь бүрэн төлж дуусгасан.

Иргэд, хуулийн этгээдээс санхүүжүүлэх шөвөг яр, сохор догол, сахуу өвчний

вакцины үнэ 81,554 сая төгрөгийг 2019 онд МЭУСАХ-нд төсөвт батлагдсан зардлаас

төлөхөөр аймгийн Төрийн сангийн хэлтсээс зөвшөөрүүлж, сумдын Засаг дарга нарт

албан тоот хүргүүлэн төрийн санд татан төвлөрүүлж, Биокомбинат УТҮГ-т

шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Page 25: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай”, Монгол улсын Засгийн газрын 225

дугаар тогтоолийн дагуу 2020 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга

хэмжээнд хамрагдах малын тоо, шаардагдах вакцин, үйлчилгээний хөлс, вакцины

үнийг шинэчлэн боловсруулж 611803.78 сая төгрөгийн зардал бүхий захиалгыг

хүргүүлэв.

д/д

Хамрагдах малын тоо Вакцины үнэ

/ сая.төг/

Үйлчилгээ

ний хөлс/

сая.төг/

Нийт

зардал Бод Бог Бүгд

Улсын төсвөөс санхүүжих зардал

1 46.0 67.5 113.5 5608.705 19325 24514.38

Орон нутгийн төсвөөс санхүүжих зардал

2 79.7 437.8 517.5 104271.4 214970 319241.4

Иргэн, хуулийн этгээдээс санхүүжих зардал

3 22.9 515.0 537.9 50675.3 217450 268048

Бүгд 146.6 1020.3 1168.9 160555.41 451745 611803.78

Монгол мал” хөтөлбөр, бруцеллёзтой тэмцэх үндэсний стратегийн хүрээнд

мал сүргийг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг аймгийн

Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн А/33 тоот

тушаалаар 17 сумын 91 багийн 47,8 мянган тугал, 680,7 мянган бог малын төл, нийт

728,6 мянган малд хийхээр төлөвлөн зохион байгуулж, 4069 өрхийн 44,0 мянган

тугал, 297,6 мянган хурга, 340,2 мянган ишиг, нийт 682,0 мянган толгой төл мал

хамрагдаж 93,6 хувийн гүйцэтгэлтэй хийгдлээ.

Төлөвлөгөөт 10 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх

дархлаажуулалт болон бруцеллёзын дархлаажуулалтын гүйцэтгэлийг сумдаас авч,

хянан баталгаажуулж, улсын төсвөөс санхүүжүүлэх боом галзуу, бруцеллёзын

вакцинжуулалтын акт цуваа, баримт материалыг хугацаанд нь МЭЕГ-т хүргүүлж

ажиллалаа.

4.4. Мал амьтны шимэгч, халдваргүй өвчний гаралт, тархвар зүйн

чиглэлээр хэрэгжүүлсэн ажил

2019 онд тус аймагт шимэгчтэх өвчнөөр 46599 толгой мал өвчилж 99 мал

хорогдож, 46500 мал эдгэрсэн байна. Үүнийг өвчин тус бүрээр гаргавал:

Хөх ширхтэх - 30989 мал өвчилж, 45 мал хорогдож, 30944 мал эдгэрсэн.

Page 26: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Шар ширхтэх - 6809 мал өвчилж, 27 мал хорогдож 6782 мал эдгэрсэн

Хачигтах- 8112 мал өвчилж, 3 мал хорогдож, 8109 мал эдгэрсэн

Хүрдтэх – 224 мал өвчилж эдгэрсэн

Эргүү – 59 мал өвчилж, 24 мал хорогдож, 35 мал эдгэрсэн

Мониезиоз – 340 мал, Бабезиоз -17 мал, Гууртах – 33 мал, Параскаридоз – 1,

Хамуу 7 мал, парамфистоматоз – 2, Волфартиоз -6 мал өвчилж тус тус

эдгэрсэн байна.

Нийт шимэгчтэх өвчний 66,5 хувийг хөх ширтэх, 14,6 хувийг шар ширхтэх, 17,4

хувийг хачигтах өвчин буюу гадна шимэгчээр үүсэх өвчин эзэлж байна.

Халдваргүй өвчнөөр 3912 толгой мал өвчилж 629 толгой мал хорогдож 3283 мал

эдгэрсэн дүнтэй байна. Халдваргүй өвчний дийлэнх хувийг бодис солилцоо, элдэв

хордлого, бэртэл гэмтлийн гаралтай өвчнүүд эзэлж байна.

2019 оны хавар тус аймгийн Чандмань, Дарви сумдын нутагт бодис солилцооны

хямралаас үүдэлтэй хээлтэй хонины кетоз өвчин илэрч, 405 хонь хорогдож, сумын

мал эмнэлгийн тасаг, нэгж, малчид иргэдэд уг өвчний шалтгаан, эмчилгээ

сувилгааны талаар албанаас дүгнэлт гаргаж хүргүүлэн, эмчлэн сэргийлэх арга

хэмжээ авснаар өвчлөл хорогдол зогссон болно.

4.5. Шимэгч, халдваргүй өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний талаар

Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 2721800 мал хамрагдахаас

нийт 2765070 мал хамрагдаж 102 хувиар гүйцэтгэлээ. Үүнээс угаалганд 1661280

мал, туулгалтанд 657922 мал, боловсруулалтын арга хэмжээнд 445868 толгой мал

тус тус хамрагдлаа.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан даалгаврын дагуу мал угаалгын

ажлыг эхлүүлж, эрчимжүүлэх газрын даргын албан тоот, удирдамжын хамт гаргаж,

мал эмнэлгийн тасгуудад хүргүүлэн мал угаалгын ажлын мэдээг өдөр бүр авч

нэгтгэн МЭЕГ-т мэдээлж ажиллалаа.

Мал угаалгын бодисын захиалгыг сумдын МЭҮН-ээс авч нэтгэн Малчин

Монгол ХХК-аас 630 л циприн 7,5 угаалгын бэлдмэлийг гэрээгээр авч, сумдын мал

эмнэлгийн нэгжүүдэд хүргэн ажиллалаа.

Мал амьтны гадна шимэгчээс эмчлэн сэргийлэх намрын боловсруулалт хийх

зорилгоор 360 л ивермектин бэлдмэлийг сумын МЭТ, нэгжүүдэд хуваарилан олгож,

энэхүү ажил явагдаж байна.

Page 27: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

4.6. Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар хийгдсэн

ажил

“Мал эмнэлгийн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын аян зохион

байгуулах тухай”, “Орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг шуурхай

зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын А/235, А/432 тоот захирамж

гаргуулан өвөл хаврын улиралд үхсэн малын сэг зэм устгах, малын хашаа хороо,

өтөг бууцыг халдваргүйжүүлж, халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг 2 удаа зохион

байгууллаа.

Энэ ажлын хүрээнд аймгийн дүнгээр түүхий эд хадгалах газар 49228 м2,

малын хашаа 2324 ширхэг буюу 390096 м2, худаг уст цэг 116 ш буюу 5527 м2

халдваргүйжүүлсэн бүс цэг 116184 м2, бэлчээрийн талбай 103301 м2, нийт 664336

мянган м/кв талбайд халдваргүйжүүлэлт хийгдэж, 14950 мал амьтны сэг зэм

устгалаа.

Гахайн Африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор МЭГ, МХГ-

ын дарга нарын хамтарсан удирдамж гаргаж, 12 гахайн аж ахуй эрхлэгч

байгууллагад хяналт, ариутгал халдваргүйжүүлэлт хийв.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутаг Хар ус нууранд 2019

оны 05 дугаар сард болсон хүчтэй шуурганы улмаас үхсэн олон тооны малын сэг

зэмийг нуураас гаргаж устгах, халдваргүйжүүлэх ажлыг аймгийн онцгой комиссын

шийдвэрээр мэргэжлийн анги байгууллагуудын хамтаар хийж хэрэгжүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд Буянт сумын 14 өрхийн үхэр 77, адуу 7, хонь 27, ямаа

42, нийт 153 толгой үхсэн малын хүүр сэгийг нуураас гаргаж нүх ухаж булан заавар

журмын дагуу нийт 500 м2 талбайг шүршиж халдваргүйжүүллээ.

4.7. Мал эмнэлгийн хяналт, шалгалтаар хийгдсэн ажлын дүн

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль,түүнийг дагалдан гарсан журам,

заавар, стандартын хэрэгжилтийг хангах, Монгол улсын засгийн газрын 43 дугаар

тогтоол, МХЕГ,МЭЕГ-ын мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах

гэрээ, МЭЕГ-ын даргын Мал эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын 01

тоот нэгдсэн удирдамжаар өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу мал эмнэлгийн хяналтын

улсын байцаагч нар нь мал амьтны шилжилт хөдөлгөөн, малын гаралтай түүхий эд

бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хянан баталгаажуулах, мал эмнэлгийн

Page 28: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэлийг хангуулах, малын эм

бэлдмэлийн хэрэглээ, МЭҮН-ийн стандартыг шалгах, хуулийг сурталчилан

таниулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

1. Гэрээт мал эмнэлгийн нэгжүүдийн дархлаажуулалт, вакцины гүйцэтгэл угаалга

халдваргүйтгэлийн хяналтаар сумын мал эмнэлгийн тасгууд 3 удаа, аймгийн

мал эмнэлгийн газраас 2 удаа орон нутагт ажиллалаа.

2. Малчин өрхийн эрүүл мэндийн дэвтрийг шинээр 8250 өрхөд олгож өрхийн

эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтөнд мал эмнэлгийн тасгийн хяналтын

байцаагч, тасгийн дарга тархвар зүйч нар гүйцэтгэлийн хяналт хийн

баталгаажуулан ажиллав.

3. Мал амьтны шилжилт хөдөлгөөний хяналтын ажлын хүрээнд өөрийн аймаг

суманд 79743 малд, гадагшаа өөр аймаг сумын нутагт отор нүүдэл хийсэн

45147 малд сүргийн эрүүл мэндийн үзлэг хийж, бүртгэн хяналт тавьж

ажилласан байна.

4. Байгалийн гамшигт нэрвэгдэн хорогдсон 2 сумын 12 иргэний 332 толгой малын

сэг зэмэнд устгалын акт үйлдлээ.

5. Адуу 491, үхэр 1333, хонь 509, ямаа 84 толгой амьд мал, адууны 5975кг мах,

үхрийн 33098 кг мах, тэмээний 8050 кг мах, хонины 11496 кг мах, ямааны 15325

кг мах, 150 толгой гахай, 1533 кг дайвар бүтээгдэхүүн, 8640 ширхэг арьс

ширэнд тус тус гэрчилгээ олгон баталгаажуулалтыг хийн хяналт тавьж олгосон

байна.

6. Мал амьтны халдварт өвчин, байгалийн голомтот халдварт өвчнөөс урьчилан

сэргиилэх ажлын хүрээнд нийт 14950 малын сэг зэмийг устгуулан 204196м2

талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн акт үйлдлээ.

7. Гахайн африкийн мялзан өвчнөөс урьчилан сэргийлэх зорилгоор тус аймагт

тэжээн үржүүлж ашиглаж байгаа гахайн тооллого хяналтыг явуулж, гахайны

аж ахуй эрхэлж буй 8 иргэн, 3 албан байгууллагын нийт 128 толгой гахайнд

эрүүл мэндийн үзлэг хийж, уг өвчнөөс урьчилан сэргийлэх сэрэмжүүлэг,

зөвлөмжийг 12 байгууллага ААН , хүнсний 4 зах,130 иргэнд хүргэж, гахайн

байранд халдваргүйжүүлэлт хийв.

8. Аймгийн төвд мал эмнэлгийн эмийн худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа 4-н

аж ахуйн нэгжийн эмийн санд хяналт хийж, мал эмнэлгийн эмийн сангийн бүтэц

үйл ажиллагаа стандартын шаардлагыг үзэж шалган, зөрчлийг илрүүлж,

хуулийн хүрээнд албан шаардлага өглөө. Эдгээр эмийн сангуудад эмийн улсын

Page 29: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

бүртгэлд бүртгэгдсэн зөвшөөрөл бүхий нийт 134 нэр төрлийн эм бэлдмэл, 9

нэр төрлийн тэжээлийн нэмэлтийг худалдан борлуулж байна. Зөвшөөрөлгүй

БНХАУ-ын малын эм худалдаалж байсан 4 иргэний 10 литр керолин 4 ширхэг

ивомек бэлдмэлийг хураан хуулийн байгууллагад шилжүүлсэн.

9. Овъёос, хорголжин улаан хивэг, нунтаг улаан хивэг , шар буурцаг зэрэг 4-н

төрлийн тэжээлийг ОХУ-аас импортоор хувь хүн албан ёсны гэрээгүй, дагалдах

бичиг, гарал үүслийн гэрчилгээгүй, тэжээлийн чанарын шинжилгээний бичиг

байхгүй тэжээлийг худалдан борлуулж байгаа зөрчил илэрлээ.

10. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 онд Мал эмнэлгийн үйл

ажиллагаанд хяналт тавих нэгдсэн удирдамжын дагуу бүх сумдын МЭҮН-үүдэд

шалгах хуудсаар шалгалт хийхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх арга

хэмжээний гүйцэтгэлд хяналт үнэлгээ хийв. Шалгалтаар хамрагдвал зохих 51

МЭҮН-с 31,8 хувь нь А үнэлгээ, 37,6 хувь нь нь В үнэлгээ үлдэх 30,6 хувь нь С

үнэлгээ буюу стандартын шаардлага хангаагүй дүн үзүүлээд байна.

11. Малын шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор Засгийн газрын 43 дугаар

тогтоолын дагуу 12 суманд 43 хяналтын түр цэгүүдийг тогтоон тухайн сумдын

Засаг даргын захирамжаар баталгаажуулан тэмдэгжүүлэх ажлыг зохион

байгуулав.

12. Сумын Мал эмнэлгийн тасгийн байцаагчдын үнэмлэх, тэмдгийг гардуулан өгч,

холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд хариуцлагатай ажиллах үүрэг чиглэл

өгч, 50 МЭҮН-үүдэд мал эмнэлгийн баталгааны тэмдгийг журмын дагуу

хийлгэж, гэрчилгээний хамт олголоо.

Мал эмнэлгийн ерөнхий газар,‘’Ногоон-Алт-Малын эрүүл мэнд’’ төсөлтэй

хамтран Ховд аймагт зохион байгуулсан мал эмнэлгийн гэрчилгээний системийг

нэвтрүүлэх сургалтанд тасгийн хяналтын байцаагч эмч нарыг оролцуулан тоног

төхөөрөмж сургалтын материал гарын авлагаар ханган ажиллалаа.

Монгол улсын Засгийн газрын 285 дугаар тогтоол ХХААХҮ-сайдын өгсөн

үүрэг чиглэл, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийн дагуу мал

эмнэлгийн баталгаатай, гарал үүсэл тодорхой, эрүүл махыг нийтийн хүнсний

хэрэгцээнд нийлүүлэх нөөц бүрдүүлэх ажлыг малчин өрх махны үйлдвэртэй

хамтран зохион байгуулж, 797 толгой хонь, 417 толгой ямаа буюу 25 тонн мах

бэлтгэж мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар мал эмнэлгийн гэрчилгээний

Page 30: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

нэгдсэн системд оруулж, баталгаажуулан нийслэлийн хүн амын нийтийн хэрэгцээнд

нийлүүлэн мөшгөх тогтолцоо гарал үүслийн системйиг хэрэгжүүлэн ажиллалаа.

Мал эмнэлгийн гэрчилгээний систем нэвтрүүлснээс хойш 1 сарын хугацаанд

794 мал, амьтанд гэрчилгээ олгож, баталгаажуулалтыг цахим программаар хийсэн

байна.

Хууль журам сурталчлах, зөвлөн туслах үйлчилгээг 6038 хүнд хүргэж

ажиллажээ.

4.8. Мал, амьтны өвчний дуудлага үйлчилгээний талаар

Ховд аймгийн Дөргөн сумын Агваш баг, Манхан сумын Баянгол багт зэрлэг гахай,

Ховд сумын Буянбулаг багийн нутаг “Хөх сэрхийн салаа” гэдэг газарт аргаль хонь

үхсэн, Чандмань сумын Жаргалант багт хээлтэй хонь олноороо үхсэн, Буянт сумын

Норжинхайрхан багийн иргэн боом өвчний сэжигтэй өвчилсөн, Манхан сумын

Ботгон багт ямаа олноор өвчилсөн дуудлаганд МАЭМА, лабораторийн эмч,

мэргэжлтнүүд явж, үзлэг шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Чандмань сумын хээлтэй хонь бодис солилцооны хямрал кетоз өвчнөөр, Манхан

сумын ботгон багийн малчны ямаа шөвөг яр өвчнөөр өвчилсөн болохыг тус тус

оношлож, хариу арга хэмжээг авч ажиллалаа.

ТАВ. ЗАХИРГАА САНХҮҮГИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

5.1 Зохион байгуулалт, хэрэгжүүлсэн ажлын талаар

Мал эмнэлгийн газраас 2019 онд 2 зорилт бүхий 24 ажлын төлөвлөгөөг

батлуулан улирал хагас бүтэн жилээр биелэлтийг нь тооцон ажиллаж хагас жилийн

байдлаар төлөвлөсөн ажлын биелэлт 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан

МЭЕГ-ын хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлт болон Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ,

Засгийн газраас гаргасан Мал эмнэлгийн газартай холбоотой заалтуудын жагсаалт

гаргаж төлөвлөн биелэлтийг тооцон ажиллаж байна.

Албан тушаалтны хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын

мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргаж 17 албан хаагчдын хөрөнгө орлогын

мэдүүлэгийг Авлигатай тэмцэх газар хүргүүлж хуулийн хугацаанд хянуулж томилгоо

хийгдсэн байна.

Page 31: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Төрийн албаны зөвлөлийн 03 тоот тогтоолын дагуу албан тушаалын

тодорхойлолт болвсруулах мэдээлэл цуглуулах ажлын хэсэг байгуулан ажилласан.

Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд болон нэгжүүдэд ажиллаж байгаа эмч

нарын шагналын судалгааг гаргаж Төрийн дээд болон салбар, аймаг орон нутгийн

шагналд тодорхойлолтыг үе шаттайгаар хүргүүлж байна.

Салбарын тэргүүний ажилтнаар нэг, Аймгийн хүндэт тэмдгээр хоёр, Аймгийн

засаг даргын жуух бичиг 2, Мал эмнэлгийн газрын шагналаар 3 эмчийг тус тус

шагнаад байна.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль , Төрийн албаны тухай хууль

тэдгээрийг дагалдаж гарсан ЗГ-ын тогтоол, ЗГ-ын 2019 оны 1дүгээр сарын

хуралдааны тэмдэглэл болон дагаж мөрдөх дүрэм, журам, шийдвэрийг хэрэгжүүлэх

төлөвлөгөө гарган биелэлтийг тооцон ажиллаж байна.

Сумдын тасгуудаас 7 хоног бүр 8 төрлийн мэдээ авч МЭЕГ-т хугацаанд

хүргүүлж тасгуудаас гарсан санал хүсэлтийг холбогдох албан тушаалтанд нь

танилцуулж шийдвэрлэж ажиллсан байна.

Төрийн албаны зөвлөл, аймгийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан 2

удаагийн сургалтанд хамрагдаж батлагдсан журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Байгууллагын гадна талын хашааг засан 6 м хайсан хашаа барьж, 100 ширхэг

мод тарьж мөн гадна 42м2 авто машины зогсоол, явган хүний зам хийж тохижууллаа.

5.2. Төсөв санхүүгийн гүйцэтгэл, үр дүнгийн талаар

2019 онд тус байгууллагад 521.9 сая төгрөгийн төсөв батлагдсанаас Мал

эмнэлгийн үйлчилгээнд 331.4 сая төгрөг, байгууллагын үндсэн үйл ажиллагааны

зардалд 189.5 сая төгрөг тусгагдсан. Энэхүү батлагдсан төсөв нь мал эмнэлгийн

үйл ажиллагааг хэвийн явуулахад хүрэлцэхгүй байсан тул Мал эмнэлгийн ерөнхий

газарт сар бүр дутагдаж буй зардлаа уламжилж 294.5 сая төгрөгийг тодотголоор

нэмэгдүүлж, өр авлагагүй, 2019 онд нийт 816,2 сая төгрөгийн төсвийн гүйцэтгэл 11

сарын байдлаар 89,7%-тай байна.

Цалин хөлс сарын 33.4 сая төгрөг батлагдсан бөгөөд байгууллагын сарын

цалингийн хэмжээ 38.5 сая төгрөг НДШ 4.7 сая төгрөг буюу сарын дүнгээр нийт 9,8

сая төгрөгөөр дутагдаж эхний хагас жилийн байдлаар 16.5 сая төгрөгийн НДШ-ийн

Page 32: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

өр үүссэнийг МЭЕГ-т удаа дараа хүсэлт уламжилсанаар цалингийн зардлын

хэмжээг нэмэгдүүлж НДШ, татварын өргүй боллоо. Мөн сумдын МЭТ-ийн тархвар

зүйчидийн цалингийн шатлалыг 7 сараас эхлэн ТЗ-5 болгон нэмэгдүүлж, цалин

хөлсөнд 9.0 сая төгрөг олгосон.

Тээвэр шатахууны зардал сумдад жилийн дүнгээр 15.2 төгрөг батлагдсан нь

мал эмнэлгийн газрын үйл ажиллагаанд дутагдалтай тул МЭЕГ-т хүсэлт уламжлан

нийт шатахууны хэмжээг 26.3 сая төгрөг болгон нэмэгдүүлж шатахууны өр

төлбөргүй ажиллалаа.

Сумдын ЗДТГ-аас сумын мал эмнэлгийн тасагт шилжин ирэх хөрөнгийн

шийдвэрийг сумын ИТХ-ын тогтоол, сумын өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийн

хамт фото зурагжуулан нэгтгэж нийт 411.9 сая төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгийг

аймгийн Өмчийн албанд хүргүүлэн аймгийн ИТХ-ын тогтоол гаргуулж шилжүүлэн

авах шийдвэр гаргууллаа.

Мал эмнэлгийн лабораторит шаардлагатай 10.8 сая төгрөгийн үнэ бүхий Мах

сүүнд антибиотикийн үлдэгдэл тодорхойлох багаж, 4.4 сая төгрөгийн үнэ бүхий

Сүүний анализатор, рН индикатор, центрифуг, вортексийг Аймгийн ИТХ-ын

тогтоолоор Хөшөөт хөгжил сангийн хөрөнгөөр худалдан авч лабораторийн

шинжилгээнд ашиглаж байна.

Малын эрүүл мэндийн гэрчилгээний системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд

Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр нийт 38 сая төгрөгийн үнэ

бүхий 19 ш зөөврийн компьютер, 20 ш хэвлэгч машиныг 17 сумын МЭТ-ийн улсын

байцаагч нарт болон МЭГ-т олголоо.

Аймгийн ИТХ-ын 8/04 тоот тогтоолоор баталсан Халдварт өвчнөөс

урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал 10.7 сая төгрөг, лабораторийн

шинжилгээний 4.3 сая төгрөг, вакцинжуулалтын мониторинг үнэлгээний 4.5 сая

төгрөг, Малын эрүүл мэнд дэд хөтөлбөрийн 30.0 сая төгрөгийг тус тус зарцуулах

эрхийг аймгийн Засаг даргын А/354 тоот захирамжаар Мал эмнэлгийн газрын

нэмэлт дансанд шилжүүлэн авч зориулалтын дагуу зарцуулан ажиллаж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас урсгал засварын зардалд олгосон 50.0 сая

төгрөгөөр байгууллагын 41 цонхыг шинэчилж, нягтлан бодогч, няравын өрөө,

Page 33: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

лабораторийн барилгын дээвэр, агуулах, амьтны байрын дээврийн урсгал засвар

хийлээ.

Хүнсний захын лабораторийн байр, Мянгад, Буянт, Булган сумдын мал

эмнэлгийн тасгийн байранд нийт 5.5 сая төгрөгийн үнэтэй 4 ширхэг “Гэр халаагуур”-

ын төхөөрөмж худалдан авч олгон халаалтын асуудлыг шийдвэрлэлээ.

Сумдын МЭТ-уудтай онлайн хурал хийх зорилгоор 0.5 сая төгрөгийн камер

болон төхөөрөмж, 1.1 сая төгрөгийн телевизийг худалдан авч суурлуулан цахим

хурал хийх нөхцөлийг бүрдүүллээ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас 5.5 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн нэхий

хувцас, 18.9 сая төгрөгийн үнэтэй ариутгалын бодис, 32.5 сая төгрөгийн

лабораторийн эм урвалж, оношлуур нийт 56.9 сая төгрөгийн материалыг хүлээн авч

үйл ажиллагаанд ашиглаж байна.

5.3. Эд хөрөнгө, эм бэлдмэлийн бүртгэл, зарцуулалт, үр дүнгийн талаар

Мал эмнэлгийн газар байгуулагдсантай холбогдуулан ХХААГ-аас 232.9 сая

төгрөгийн барилга, байгууламж, 536.1 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 7.9 сая

төгрөгийн тавилга, аж ахуйн эд хогшил, 265.1 сая төгрөгийн машин тоног төхөөрөмж,

компьютер, 138.0 сая төгрөгийн бусад үндсэн хөрөнгө, 36.0 сая төгрөгийн эм ороох

боох материал, 0.1 сая төгрөгийн бичиг хэргийн материал, 9.7 сая төгрөгийн аж

ахуйн материал, 0.02 сая төгрөгийн сэлбэг хэрэгсэл, 137.0 сая төгрөгийн бусад

хангамжийн материалыг хүлээн авсан.

Хуучин мал эмнэлгийн албаны дансанд байсан хөрөнгөөс актлах эд

хөрөнгийг жагсаалтаар гарган ХХААГ-т үлдээж, бусад эд хөрөнгийг хүлээн авч

бүртгэн, өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээг хийж, тайлан тооцоог гарган

ажиллаж байна. Ховд аймгийн ХХАА-ын газарт бүртгэлтэй Мал эмнэлгийн газрын

үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болсон, ашиглалт, элэгдлийн хугацаа дууссан

эм урвалж, эд хогшил, тавилга, тоног төхөөрөмж болох 7 төрлийн 357 нэр бүхий

25,242,006,27 төгрөгийн үнэ бүхий актлах хөрөнгийг ХХААГ-т хүлээлгэн өглөө.

17 сумын Мал эмнэлгийн тасгуудад Силвер стэндс ХХК-тай гэрээ байгуулан

гэр интернэт олгож, аймгийн мал эмнэлгийн газарт Юнивишн ХХК-тай гэрээ

байгуулан өндөр хурдны интернет суурилууллаа.

Page 34: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

МЭЕГ-т байгууллагын дутагдаж буй тавилга эд хогшил, багаж техник

хэрэгслийн судалгаа гарган хүргүүлсэний үр дүнд 11 ком ширээ сандал, номын

шүүгээ 3, хувцасны шкаф 2, төмөр сэйф 2, сандал 8, нийт 10.0 сая төгрөгийн тавилга

эд хогшил, суурин компьютер 1, нөөтбүүк 4, 3 үйлдэлт принтер 5 нийт 10.0 сая

төгрөгийн компьютер техник хэрэгсэл худалдан авч, ажилтан албан хаагчдын

ажиллах нөхцөлийг сайжрууллаа.

МЭЕГ-аас зохион байгуулсан МЭГ-уудын нягтлан бодогч нарын сургалтанд

хамрагдаж, ГҮҮК СОФТ ХХК-тай гэрээ байгуулан санхүүгийн шинэчилсэн

программыг 0.88 сая төгрөгөөр худалдан авч ашиглаж байна.

Аймгийн малын эмч нарын нэгдсэн зөвлөгөөндий зардлыг Мегсу кор ОУБ,

Ногоон Алт- Малын эрүүл мэнд төсөл, Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

төслүүдэд хандан тус бүр 1 сая төгрөг гаргуулж хамтарч ажиллалаа.

Санхүү нягтлан бодох бүртгэлийн сарын мэдээ, улиралын тайланг хугацаанд

нь гаргаж МЭЕГ-т хүргүүлж ажиллалаа.

Сумдын ЗДТГ-аас МЭТ-т шилжин ирэх хөрөнгийн шийдвэрийг сумын ИТХ-ын

тогтоол, сумын өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийн хамт фото зургаар

баримжуулан аймгийн Өмчийн албанд хүргүүлж ИТХ-ын тогтоол гаргууллаа.

Мөн байгууллагын лого, туг, хаяг самбар, хаягийг захиалгаар стандартын

дагуу хийлгэлээ.

Мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 10 төрлийн нийт 170.3

сая төгрөгийн вакциныг Био комбинат УТҮГ-аас 4 удаагийн нийлүүлэлтээр хүлээн

авч сумдын МЭТ-уудад захиалгын дагуу зарлагын баримтаар бүрэн олгож,

зарцуулалтын тайланг гаргалаа.

ХХААГ-аас ариутгалын бодис 1550 кг хүлээж авч, ариутгал

халдваргүйжүүлэлтийн сарын аяны арга хэмжээнд зарцуулсан ба 2019 онд хөрөнгө

оруулалтаар 1 тн хлорын шохой хүлээж авч 200 кг-г зарцуулж 800 кг үлдэгдэлтэй,

Hi cop хагас жилээр 193 кг үлдэгдэлтэй байсанаас 64 кг зарцуулж, энэ онд 280 кг-г

хөрөнгө оруулалтаар авч, нийт үлдэгдэл 390 кг , superkill хагас жилээр 552 кг

үлдэгдэлтэй байснаас 152 кг-г зарцуулж, хөрөнгө оруулалтаар 400 кг-г авч нийт 800

кг нөөцөд байна.

Page 35: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх 25.2 сая төгрөгийн 360 л ивермектин

бэлдмэл, 20.0 сая төгрөгийн 2 тн загасны тосыг сумдын Мал эмнэлгийн тасагт

хуваарилж орон нутгийн МЭУСАХ-ний зардлаас үнийг төлөхөөр ЗДТГ-ын

СТСХэлтэстэй хамтран ажиллаж байна.

Бог малын мялзан өвчний вакцин 403 мянган тун, бруцеллёз өвчний вакцин

190,3 мянган тун шингэлэгчийн хамт хадгалагдаж байна. Эдгээр вакциныг хэрхэн

шийдвэрлэх талаар МЭЕГ-т албан тоот хүргүүлсэн болно.

5.4. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар хийгдсэн ажлын үр дүн

2019 оны жилин эцсийн байдлаар Мал эмнэлгийн ерөнхий газарт 34, сумдын

мал эмнэлгийн тасаг 35, бусад ААН, байгууллага иргэнд 140, нийт 209 албан

бичгийг илгээж, хугацаатай албан бичгийн хариуг хугацаанд нь явуулж хугацаа

хоцроосон албан бичиг байхгүй байна.

Иргэн, ААН, байгууллага болон газрын ажилтнуудаас хандсан өргөдөл,

гомдол нийт 64-ыг хүлээж авч шийдвэрлэсэн. Өөрийн байгууллагын албан

хаагчдаас 58 өргөдөл хүсэлт, үүнээс чөлөө хүссэн 5, тэтгэвэрт гарах хүсэлтээр 1,

ажилд орох хүсэлтээр 49, ээлжийн амралттай холбоотой асуудлаар 1, ажлын байр

солих асуудлаар 3 ажилд орох хүсэлтээр 49 албан хаагч хандсан байна. Бусад

ААН, иргэдээс хандсан 6 хүсэлтээс ажилд орох тухай 5, бусад асуудлаар 1 хүсэлт

ирсэнийг цаг хугацаанд нь хариуг өгч шийдвэрлэсэн байна.

Газрын даргын нийт 39 А тушаал гарснаас ажлын хэсэг байгуулах тухай 7,

хариуцлага тооцох тухай 2, ажил хариуцуулах тухай 1, бусад цаг үеийн асуудлаар

29 тушаал гарсан байна.

Газрын даргын Б тушаал 50 гарснаас ажил хавсаран гүйцэтгэх тухай 1, үүнээс

цалинтай, цалингүй чөлөө олгох, ажлаас чөлөөлөх, ажилд авах, шилжүүлэн

ажиллуулах тушаал 49 гарсан байна. Газрын даргын гаргасан тушаалыг тухай бүрд

нь холбогдох албан тушаалтанд танилцуулж, шаардлагатай зарим тушаалуудыг

МЭЕГ-т сүлжээгээр мэдээлж байлаа.

Энэ онд Мал эмнэлгийн ерөнхий газраас гарсан 30 тушаал, ХХААЯ-аас гарсан

10 тушаал, Засгийн газрын 4 тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газар болон бусад

байгууллагаас ирсэн хугацаатай 50, хугацаагүй 158, нийт 208 албан бичгийг хүлээн

авч тухай бүрд нь холбогдох албан тушаалтанд танилцуулж, хугацаатай албан

бичгийн хариуг хугацаанд нь явуулж ажиллалаа.

Page 36: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Газрын албан хаагчдын шуурхай хурал 22 удаа, даргын зөвлөлийн хурал 11

удаа хийж, хурлын тэмдэглэл хөтлөн холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл

өгч, гүйцэтгэлийг тооцон ажиллав.

Байгууллагын ажилчдын цагийг бүртгэлийг хөтөлж, цагийн тооцоо гаргаж

нэгтгэн газрын даргаар баталгаажуулж, цалин хөлсийг тооцож байлаа.

Мал эмнэлгийн ерөнхий газар, ХХААЯ, бусад газраас ирсэн 51 албан

бичгийг цахимаар хүлээн авч, legal info цахим сайтаас заавар 33, хавсралт 88, дүрэм

2, журам 11, жагсаалт 2-ийг татан авч сумдад төрийн цахим шуудангийн хаягаар

хүргүүллээ.

ЗУРГАА. МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОНШИЛГОО,

ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭ:

6.1. Төлөвлөлт, зохион байгуулсан ажлын гүйцэтгэл үр дүнгийн талаар

Мал эмнэлгийн лаборатори нь мал, амьтдын бүх төрлийн өвчнийг оношлох

шинжилгээ хийх, тархалт, халдварлалтын түвшинг тогтоох, тэмцэх арга хэмжээний

үр дүнд үнэлэлт өгөх, малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаа

гаргах,олон улсын болон үндэсний стандартын шаардлагад нийцсэн баруун бүсийн

төв лаборатори болж өргөжин хөгжих зорилго тавин ажиллаж байна.

Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих

ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу итгэмжлэлд

хамрагдахаар бэлтгэл ажлыг хангаж, энэ оны 10 дугаар сард Стандартчилал

хэмжил зүйн газрын үнэлгээнд орж амжилттай дүн үзүүлэн 2 жилийн хугацаатай

итгэмжлэгдсэн лабораторийн эрх авлаа.

Тус лаборатори нь мал, амьтны халдварт боом, цусан халдвар, дотрын

халдварт хордлого, иж балнад, колибактериоз, энтеробактериоз, дуут хавдар,

некробактериоз, коккийн халдварууд, листериоз, зэрэг бактерийн гаралтай

халдварт өвчин оношлож, нян өсгөвөрлөх, дурандах, нянгийн антибиотикийн мэдрэг

чанарыг тодорхойлох мөн вирус судлалын шинжилгээнд эсрэгтөрөгчийг илрүүлэх

иммунохромотграфын аргаар шувууны томуу, галзуу өвчнийг оношлож

иммунофлуоресценцын шинжилгээ мал амьтны халдварт, гоц халдварт өвчнүүдээс

мал сүргийг хамгаалах, халдварын хүрээг тогтоох, эрүүл баталгаажуулах тандалт,

шинжилгээ, дархлаажуулалтын үр дүнг үнэлэх мониторинг шинжилгээ, мал амьтны

мах, сүү, түүхий эд бүтээгдхүүний ариун цэврийн чанарын шинжилгээ , эмийн

Page 37: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

бодисын үлдэгдлийн шинжилгээ, малын гадна, дотно шимэгч, цусны паразит, эгэл

биетнээр үүсэх өвчин, молекул биологийн шинжилгээнүүдийг тус тус хийж байна.

Бруцеллёзын шинжилгээг аймгийн хэмжээнд 15,0 мянган хээлтүүлэгч малд,

ям сүрьеэ өвчний шинжилгээнд 6,0 мянган малд, сүүний цагирган урвалын

шинжилгээнд 2,0 мянган малд , бруцеллёзын вакцинжуулалтын дараах мониторинг,

шүлхий, БММ өвчний халдвар илрүүлэх ийлдэс судлалын тандах шинжилгээг

бруцеллёз өвчний вакцины дараах мониторинг шинжилгээг тус тус аймгийн

хэмжээнд сум, багийн түвшинд зохион байгуулж ажиллалаа.

Лабораторийн шинжилгээний улирал, хагас жилийн тайлан мэдээг гарган

нэгтгэж МЭЕГ-т хүргүүлж, баталгаажуулах шинжилгээнд илгээсэн сорилтын

дээжний шинжилгээний үр дүнг УМЭАЦТЛ-ийн цахим сүлжээгээр цаг тухайд нь авч

ажиллалаа.

2019 оны лабораторийн шинжилгээнд хэрэглэгдэх оношлуур, урвалж,

хэрэглэгдхүүний захиалга, 2018 оны лабораторийн эм урвалж, оношлуурын

зарцуулалтын тайланг гарган УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. Мал эмнэлгийн хүрээлэнгээс

ирүүлсэн ур чадварын сорилтонд нян судлал, ийлдэс судлал, паразит судлалын

тасгууд хангалттай сайн дүгнүүлсэн.

Аймгийн ИТХ-аас мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг дэмжиж мал,

амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд антибиотикийн үлдэгдэлийг үзэх 15,2 сая

төгрөгийн үнэ бүхий “ReadSensor”, “Premi Test” багаж, оношлуурыг “Монбиофарм”

ХХК-иас гэрээ байгуулан авч ариун цэврийн шинжилгээнд ашиглаж байна

Page 38: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Энэ жил тус лаборатори нь нийт 14247 дээжинд лабораторийн шинжилгээ

хийхэд 11973 дээж сөрөг, 2274 дээж эерэг дүн үзүүлж 3 дээжийг УМЭАЦТЛ-д

хүргүүлж оношлох, оношийг баталгаажуулах шинжилгээ хийлгэсэн байна.

Манхан, Дөргөн сумын зэрлэг Гахайн хүүр 4ш , Эрдэнэбүрэн сумын 2 тооны

Аргалын толгой, Цагдаагийн газраас ирүүлсэн нэг тооны Хойлог шувуунд үзлэг

шинжилгээ хийж шинжилгээний дүгнэлтийг тус тус холбогдох газарт хүргүүлэн

ажилласан.

6.2. Нян судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

Он гарсаар халдварт өвчний онош тогтоох нян, вирус судлалын шинжилгээнд нийт

47 мал амьтны эмгэгт эдийн дээжинд 13 дээж сөрөг, 31 дээж эерэг, 3 дээж

шинжилгээнд тэнцээгүй байна.

Байгалийн голомтот галзуу өвчин тус аймгийн Булган, Буянт, Мөнххайрхан,

Мөст, Эрдэнэбүрэн, Чандмань, Ховд сумын 14 мал амьтанд галзуу өвчин

оношлогдож, хариу арга хэмжээг авсан. Нян судлалын тасагт Сальмонеллёз, цусан

халдвар, дотрын халдварт хордлого, стафилококк, колибактериоз өвчин тус тус

оношлогдсон.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид дараах 3 дээжийг

баталгаажуулах шинжилгээнд хүргүүлсэн. Шинжилгээний дүнгээр Чандмань

Page 39: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

сумынмалд колибактериоз, Булган сумын Байтаг багийн тугалын эмгэгт эдийн

дээжнээс хорт салст халуурал өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг илэрсэн

байна.

6.3.Ийлдэс судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

Ховд аймгийн төл малд таригдсан бог малын мялзан өвчний

вакцинжуулалтын ажлын үр дүн, дархлааны түвшинг тогтоох зорилтот тандалт

шинжилгээг, УМЭАЦТЛ-той 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ,

УМЭАЦТЛ-ийн захирлын баталсан удирдамж, аймгийн мал эмнэлгийн газрын

даргын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/25 дугаар тушаалаар баталсан

удирдамжийн дагуу тус аймгийн Алтай, Чандмань, Зэрэг сумдаар ажлын 3 хэсэг

гаргаж 3 сумын 6 багийн 30 өрхийн 150 төлөг, 150 борлон нийт 300 малаас цусны

дээж авч шинжилгээг Францын ID.vet компанид үйлдвэрлэсэн ID Screen PPR NSP

Competition ELISA оношлуурыг ашиглан арга зүйн дагуу хийж гүйцэтгэв.

Шинжилгээний дүнгээс үзэхэд вакцинд хамрагдалт дархлааны түвшин

аймгийн дүнгээр 57%-тай байна.

Ховд аймгийн мал сүрэгт шүлхий өвчний байгалийн халдвар буй эсэхийг

тандан илрүүлэх, шүлхий өвчнөөр тайван, түүний халдваргүй болохыг нотлох

зорилтот тандах шинжилгээг дээрх сонгогдсон 3 сумын 6 багийн 45 өрхийн 225

бяруу, 225 төлөг, 225 борлон бүгд 675 малаас цусны дээж авч шинжилгээг 552

дээжинд хийв. Шинжилгээг УМЭАЦТЛ-аас ирүүлсэн Францын ID.vet компанид улсад

үйлдвэрлэсэн ID Screen FMD NSP Competition ELISA оношлуурыг арга зүйн дагуу

хийж гүйцэтгэсэн.

1 Алтай 100 48 52 52%

2 Зэрэг 100 50 50 50%

3 Чандмань 100 30 70 70%

57%НИЙТ

№ Сумын нэр Дээжний тооШинжилгээний дүн

ХувьЭрүүл Өвчтэй

Page 40: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Шинжилгээний дүнгээр 2 сумын нийт 3 мал эерэг урвал үзүүлж,

баталгаажуулах шинжилгээг УМЭАЦТЛ-д хүргүүлсэн болно.

Бруцеллёзтой тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Бруцеллёзын тандалт

шинжилгээ- 2019” ажлыг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори Ховд

аймгийн мал эмнэлгийн газартай 2019 оны 07 дугаар сарын 04 –ний өдөр

байгуулсан гэрээ, Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01 –ний

өдөр баталсан удирдамжийн дагуу нийт сумдын 4327 хуц, 4818 ухна, 213 бух, 12

буур бүгд 9370 хээлтүүлэгч малыг хамруулан зохион байгуулав.

Дээж цуглуулахад ажлын 2 хэсэг гарч бруцеллёзын эсрэг бие илрүүлэх РБУ-

ын шинжилгээг хийв. Шинжилгээний дүнгээр 5 сумын 7 хуц, 2 ухна, нийт 9

хээлтүүлэгч эерэг урвал үзүүлсэн бол шинжилсэн малын 0,09 хувь, хуцны 0,16 % ,

ухны 0,04% тус тус эзэлж байна.

Page 41: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Ховд аймгийн төл малд таригдсан бруцеллёз өвчний вакцинжуулалтын

дараах түвшин тогтоох тандалт шинжилгээг 2019 оны 11 дүгээр сард зохион

байгуулж 17 сумын 67 багийн 335 өрхийн 693 тугал, 1538 хурга, 1619 ишиг нийт 3850

мал хамрагдлаа.

Шинжилгээний дүнгээр нийт хамрагдсан малын вакцинжуулалтын дараах

дархлааны түшин аймгийн дунджаар 53% -тай байна.

Бруцеллёз өвчний вакцинжуулалтын үр дүн, дархлааны түвшинг тогтоох

мониторинг шинжилгээгээр Булган сум 78% буюу хамгийн өндөр, Дарви сум 18%

буюу хамгийн бага хангалтгүй дүнтэй гарлаа.

Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр авч үзвэл Булган сумын “Дашваанжил

сүрэг” МЭҮН 90% буюу хамгийн өндө, Дарви сумын “Малын ашиг” 0% буюу

бруцеллёзын вакцин тариагүй байна.

Лабораторийн шинжилгээний үр дүнгийн хяналтын энэхүү дүнгээр

вакцинжуулалтын үйлчилгээний хөлсийг олгох нь зүйтэй гэсэн саналыг уламжилж

байна.

6.4 Шимэгч судлалын шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

Page 42: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Шимэгч судлалын шинжилгээнд 17 дээж ирснээс 11 дээж эерэг, 6 дээж сөрөг

гарсан байна. Сүүлийн жилд янгир ямаа эргүү өвчнөөр өвчилж, ган зуд, бэлчээрийн

хомсдлоос болж, өндөр уулын зэрлэг амьтан доошоо бууж, малын бэлчээрт орсны

улмаас эргүү өвчнөөр хүртэл өвчлөж байна. Янгир ямаа ценуроз өвчнөөр өвчилсөн

болохыг тогтоож мэс засал хийсэн. Янгир ямаа ценуроз өвчнөөр өвчилсөн болохыг

оношлож, аймгийн БОАЖГ-т мэдээлэв. Ховд аймаг дахь Зооноз өвчин судлалын

төвөөс 8 Хөхвүр тагтааны хүүрийг ирүүлсэн. Тухайн тагтаанаас argas persicus

зүйлийн хачиг илэрсэн.

6.5. Ариун цэврийн магадлан шинжилгээгээр хийгдсэн ажлын талаар

Аймгийн дүнгээр 234,9 тн мах, 52,3 тн сүү, сүүн бүтээгдэхүүн, 14,0 мянган ш

арьс шир, 74,3 кг ноос, 16,0 мянган кг өвс, 11,7 мянган тн тэжээл 13,9 мянган гогцоо

өлөн гэдсэнд үзлэг, шинжилгээ, 62,3 мянган толгой малд эрүүл мэндийн үзлэг хийж

гарал үүслийг баталгаажуулан, мах махан бүтээгдэхүүний 3273 дээж, сүү сүүн

бүтээгдэхүүний 846 дээж, арьс ширний 336, ноосны 63, өлөнгийн 60, өвс тэжээлийн

63 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулж, 460 кг мах махан бүтээгдэхүүн

шинжилгээгээр хүнсний стандарт шаардлага хангаагүйг тогтоож, худалдан

борлуулахыг хориглож устгал хийлээ.

Боом өвчин илрүүлэх асколын MNS4370-96 стандартын дагуу 161 дээжинд

шинжилгээ хийхэд сөрөг дүн үзүүлсэн байна.

ДОЛОО. СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙНТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

7.1. Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаа, тархвар зүйн чиглэлээр хийгдсэн

ажлын үр дүн

Тус аймгийн 17 сумын мал эмнэлгийн тасагт тасгийн дарга тархвар зүйч

мэргэжилтэн 17, дуут сумаас бусад 16 суманд улсын байцаагч 16, нийт 33 малын их

эмч, мэргэжилтэн томилогдон ажиллалаа.

Page 43: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Мал эмнэлгийн тасгуудаас 14 тасаг сумын ЗДТГ-ын байранд, 3 сумын тасаг

Ногоон алт төслийн байранд орж ажил үүргээ гүйцэтгэж байна.

“Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль, Засгийн газрын тогтоол, МЭЕГ-н

даргын албан даалгаварууд, МЭЕГ-ын 01 тоот нэгдсэн удирдамж, холбогдох дүрэм

заавар, журам, аймаг, сумдын Засаг даргын захирамж, МЭГаас гаргасан

удирдамж,тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дараах арга

хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

Шинээр гаргасан тархвар зүйн судалгаанд үндэслэн халдварт өвчнөөс

урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт,

хэрэгжилтийг хангуулан төлөвлөгөөт дарлаажуулалтыг хугацаанд хэрэгжүүлж,

хяналт тавин ажиллалаа.

Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын гүйцэтгэл 92 хувьтай хийгдлээ.

Өнгөрсөн өвлийн өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой ямаа хээл хаяснаас шөвөг яр,

сохор догол өвчний вакцинжуулалтын хувь доогуур, галзуу өвчний вакциныг энэ

өвөл хаврын өвчнийгаралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хэмжээнд

нөөцөд үлдээсэнтэй холбоотойгоо ийнхүү жилийн эцсийн дүн гарсан болно.

Халдварт өвчний тархвар зүйн судалгаа, малчдын захиалгад үндэслэн

Засгийн газрын 225-р тогтоолын ангилалын дагуу 2020 оны халдварт өвчнөөс

урьдчилан сэргийлэх арга хэмжээний захиалгыг сумдаас авч нэгтгэн МЭГ-ын

даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, өөрчлөн бодит байдалд нийцүүлж, аймгийн

Засаг даргаар баталгаажуулан МЭЕГ-т хүргүүлсэн.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль, Засгийн газрын 225-р тогтоол, мал

эмнэлгийн бүтэц тогтолцоо, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга

хэмжээний тухай аймаг, сумдад зохион байгуулсан хэлэлцүүлэг, малчдын

зөвлөгөөн, бусад арга хэмжээнд төлөөлөгч оролцуулж мэдээлэл хийн сурталчилан

ажиллалаа.

Дээрх арга хэмжээнүүдийн үеэр болон мал эмнэлгийн арга хэмжээний тухай

сурталчилгааны материал 1200 ш-ийг хэвлүүлэн иргэдэд хүргэлээ.

Сумдын тархвар зүйч нар сум, багтаа зохион байгуулагдаж байгаа зөвлөгөөн,

уулзалт, багийн хурлуудад оролцож гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан

сэргийлэх 6800 гаруй боршур бэлтгэн малчид, иргэдэд хүргүүлэн ажиллалаа.

МЭЕГ-н 01 тоот удирдамж, МЭЕГ-ын даргын албан даалгаварын хүрээнд бүх

малд сүргийн эрүүл мэндийн үзлэгийг явуулах ажлыг, бруцеллёзын

Page 44: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

дархлаажуулалттай хамтатган хийхээр төлөвлөж, газрын даргын тушаал,

удирдамж, сумдын Засаг дарга нарын захирамж, удирдамж гаргуулан зохион

байгууллаа.

Сүргийн эрүүл мэндийн үзлэгийн мэдээ, мал угаалын ажлын мэдээ,

халдваргүйжүүлэлтийн ажлын мэдээг МЭЕГ-аас ирүүлсэн мэдээний хүснэгтээр 8

дугаар сарын 25-аас эхлэн өдөр бүр сумдаас авч нэгтгэн МЭЕГ-т мэдээлж ажиллав.

Сүргийн эрүүл мэндийн үзлэгт 91 багийн 136849 үхэр, 957138 хонь, 1186371

ямаа,11105 тэмээ, 74663 адуу нийт 2366126 мал хамрагдлаа.

Гоц халдварт шүлхий, бог малын мялзан, африкийн гахайн мялзан, зоонозын

халдварт боом, бруцеллёз, галзуу зэрэг өвчний үзүүлэн тараах материал бэлтгэн

голомтын бүс нутгийн малчин, иргэдэд давхардсан тоогоор 820 иргэнд хүргэж,

Буянт, Жаргалант сумдын боомын голомтын бүсэд хяналт шалгалт хийж,

анхааруулах тэмдэг байрлуулан малчин, мал бүхий иргэдийг буулгахгүй байх

талаар аймаг, сумдын Засаг даргын захирамж гаргуулан 150 гаруй мэдэгдэх хуудас

хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллалаа. Мөн боомын голомтын болон сэжигтэй

бүсийн мал сүргийг 6-р сард багтаан 100 хувь дархлаажуулалтын арга хэмжээнд

хамруулснаар энэ онд боом өвчний илрээгүй болно.

Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх мал угаалгын ажлыг өргөн далайцтай

зохион байгуулах үүрэг чиглэлийг сум орон нутгийн удирдлага, малчид ард иргэдэд

хүргэж, орон нутгийн хөгжлийн сангийн 118 сая төгрөгийн хөрөнгөөр 5 суманд мал

угаалгын суурин ванн, барьж хүлээн авлаа.

Мал угаалгын бодисын захиалгыг сумдаас авч нэтгэн Малчин Монгол ХХК-

аас 630 л циприн 7,5 угаалгын бэлдмэлийг гэрээгээр авч, сумдын мал эмнэлгийн

нэгжүүдэд хүргэн ажиллалаа.

7.2. Мал эмнэлгийн хяналт, шалгалтаар хийгдсэн ажлын үр дүн

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль,түүнийг дагалдан гарсан журам,

заавар, стандартын хэрэгжилтийг хангах, МЭЕГ-ын даргын Мал эмнэлгийн үйл

ажиллагаанд хяналт тавих ажлын 01 тоот нэгдсэн удирдамжаар өгөгдсөн үүрэг

чиглэлийн дагуу мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар нь мал амьтны

шилжилт хөдөлгөөн, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний эрүүл аюулгүй

байдлыг хянан баталгаажуулах, мал эмнэлгийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх

арга хэмжээний гүйцэтгэлийг хангуулах, малын эм бэлдмэлийн хэрэглээ, МЭҮН-ийн

Page 45: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

стандартыг шалгах, хуулийг сурталчилан таниулах чиглэлээр дараах ажлуудыг

хийж гүйцэтгэлээ.

1. Гэрээт мал эмнэлгийн нэгжүүдийн дархлаажуулалт вакцины гүйцэтгэл угаалга

халдваргүйтгэлийн хяналтыг сумын мал эмнэлгийн тасгууд 3 удаа, аймгийн

мал эмнэлгийн газраас 2 удаа гүйцэтгэн ажиллалаа. Малчин өрхийн эрүүл

эрүүл мэндийн дэвтрийг шинээр 8250 өрхөд олгож, 2800 ш мал эмнэлгийн

гэрчилгээг МЭҮН-үүдэд хуваарилан олгоод байна.

2. Мал амьтны шилжилт хөдөлгөөний хяналт, бүртгэл судалгааг өөрийн аймаг

суманд 79743 малд, гадагшаа өөр аймаг сумын нутагт отор нүүдэл хийсэн

45147 малд сүргийн эрүүл мэндийн үзлэг хийж, бүртгэн хяналт тавьж

ажилласан байна.

3. Байгалийн гамшигт нэрвэгдэн хорогдсон 2 сумын12 иргэний 332 толгой малын

сэг зэмэнд устгалын акт бичиж ажиллаа.

4. Адуу 14, үхэр 58, хонь 22, ямаа 84 толгой амьд мал, адууны 5975кг мах, үхрйин

мах 33098 кг, тэмээний мах 8050 кг, хонины мах 11496 кг, ямааны мах 15325

кг, гахай 150 толгой, дайвар бүтээгдэхүүн 1533 кг-д тус тус гэрчилгээний

баталгаажуулалтыг хийн хяналт тавьж олгосон байна.

5. Мал амьтны халдварт өвчин, байгалийн голомтот халдварт өвчнөөс урьчилан

сэргиилэх ажлын хүрээнд нийт 14950 малын сэг зэмийг устгуулан 83555м2

талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн хяналт хийж, акт үйлдлээ.

6. Мөн 8525 ширхэг арьс ширэнд гарал үүслийн гэрчилгээний баталгаажуулалт

хийжээ.

7. Хууль журам сурталчлах, зөвлөн туслах үйлчилгээг 1638 хүнд хүргэж

ажилласан байна.

НАЙМ. 2019 ОНЫ АЖИЛД ӨГСӨН ҮНЭЛГЭЭ, ДҮГНЭЛТ:

8.1. Байгууллагын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ, дүгнэлт

Аймгийн Мал эмнэлгийн газар нь 2019 онд Мал эмнэлгийн салбарын хууль

эрх зүйн шинэчлэлийн хүрээнд орон нутгийн түвшинд МЭЕГ-н даргатай байгуулсан

үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан болон зорилтот

ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргатай 4 ангийн 84 ажил үйлчилгээ зохион

байгуулахаар гэрээ байгуулж, 2019 оны төлөвлөсөн 84 ажлыг гүйцэтгэж, үйл

ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 98,6 хувь хэрэгжсэн гэж дүгнэв.

Page 46: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Энэ онд Ховд аймгийн Мал эмнэлгийн газар нь МЭЕГ-аас тавьсан “Малчинд

ойрхон Мал эмнэлэг” зорилтыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж,

мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, мал, амьтны

өвчингүй тайван байдал, бүтээгдэхүүнийг ариун цэвэр аюулгүй байдлыг хангах,

өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг технологит хугацаанд үр дүнтэй

гүйцэтгэх, хяналтыг тогтмолжуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мал, малчинд

чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, 2019 оны ажлыг амжилттай явуулж

өндөрлөлөө.

МАЭМХТ хууль хэрэгжиж байгаатйа холбогдуулан сум баг, орон нутгийн

түвшинд уг хуулийг хэрэгжүүлэх, шинээр гарсан дүрэм, журам, заавруудыг үйл

ажилгаандаа хэвшүүлэх, сумын Мал эмнэлгийн тасгуудыг бэхжүүлэх, тасгийн

мэргэжилтнүүд, нэгжийн эмч нарыг чадавхижуулах, мэдлэг боловсролыг

дээшлүүлэх нь нэн чухал шаардлагатай тулгамдсан асуудал гэж үзлээ.

Мал эмнэлгийн байгууллага нь төрийн захиргааны байгууллага болсонтой

холбогдуулсан төрийн албаны шинэ хууль эрх зүйн орчинд захирагдаж, төрийн

жинхэнэ албан хаагчын шалгуурыг хангаж ажиллах зүй ёсны шаардлага тулгарч

байна.

Сум дахь Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг цогц байдлаар авч үзэж

ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, тэдгээрийн ажил үүргийг эрчимжүүлж,

нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай байгаа нь энэхүү тайлант хугацаанд

хийгдсэн ажлын үр дүнгээс харагдаж байна.

Иймд сумын Мал эмнэлгийг маш богино хугацаанд чадваржуулах ажлыг

яаралтай бүх шатанд онцгойлон анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна

гэж дүгнэлээ.

Аймгийн Мал эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг цаашид шинэчлэн

боловсронгуй болгон зарим төрлийн албан тушаалуудыг нэмэгдүүлэх, өөрөөр

хэлбэл нярав, бичиг хэрэг салгах, халдваргүй шимэгчтэх өвчин, эмийн асуудал

хариуцсан мэргэжилтнүүдийг салгах, дотоод сүлжээ хариуцсан ажилтантай болох,

лабораторийн шинжилгээний хүрээг өргөжүүлж, шинжээч эмчийн орон тоог нэмэх

зэрэг ажил үүргийн хувиаруудыг зөв оновчтой болгох нь энэ 1 жилийн хугацаанд

Page 47: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

хийгдсэн ажлын үр дүнгээс харагдаж байгаа тул яаралтай бүтцийн өөрчлөлт хийх

шаардлагатай байна.

8.2. Хяналт, шалгалтын ажилд өгсөн үнэлгээ дүгнэлт

МХЕГазар, МЭЕГ-ын даргын мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэхэд

хамтран, ажиллах гэрээ МХЕГ-ын даргын 2019 оны 5 дугаар сарын 01 ны өдрийн

А/69 тушаалын дагуу мал эмнэлгийн улсын байцаагчийн эрхийг 2019 оны 05 дугаар

сарын 17 ны өдөр томилогдон ажиллаж байгаа аймаг, сумын 18 байцаагчид олгож,

үнэмлэх тэмдгийг гардуулснаар хуулийн хүрээнд байцаагчийн эрх үүргийг

хэрэгжүүлэн ажиллах боломжтой болсон.

Энэ онд зүүн болон төвйин бүсийн аймгуудаас малын шилжилт хөдөлгөөн

хийхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамж 1, ариутгал халдваргүйтгэл

хийх сэг зэм устгах сарын аян зохион байгуулах аймгийн Засаг даргын захирамж 2,

шилжилт хөдөлгөөний хяналтын цэг тогтоох сумын Засаг даргын захирамж 12,

суманд ариутгал хадваргүйтгэл сэг зэм устгах ажлыг зохион байгууллах ажлын

хэсгийн захирамж 17-г тус тус гарган гүйцэтгэлд нь хяналт тавин үнэлэлт дүгнэлт

өгч ажиллалаа.

Төлөвлөгөөт вакцины гүйцэтгэлд мал эмнэлгийн тасгийн хяналтын байцаагч

нар болон мал эмнэлгийн газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт

тандалтыг 2 удаа, лабораторийн үр дүнгийн мониторинг хяналтыг 1удаа хийлээ.

Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хугацаатай албан шаардлага

9, мал эмнэлгийн устгалын акт 1, байцаагчийн дүгнэлт 34, сэрэмжлүүлэг 4, мал

эмнэлгийн ажил үйлчилгээтэй холбоотой сумын Засаг даргын захирамж шийдвэр

47-г гаргаж ажилласан байна.

Мал эмнэлгийн газар,мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан

удирдамж баталуулан хяналтын ажлыг 2 удаа махны үйлдвэр, малын зах, МАА-н

чиглэлээр худалдаа эрхлэж байгаа болон мал эмнэлгийн зориулалтаар үйлдвэр

үйлчилгээ явуулж байгаа 12 байгууллага 42 иргэн дээр хяналт шалгалтын ажлыг

явуулж, эмийн худалдаа зөвшөөрөлгүй явуулж байсан 4 иргэний 2 төрлийн эмийн

бодис, мах худалдан авч байсан 8 иргэний 24 бодын/сарлаг/ 2160кг гулууз махыг

илэрүүлж, холбогдох хуулийн дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэн

устгал хийж ажиллалаа.

Page 48: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

Цаашид Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нарын эрх үүргээ

хэрэгжүүлэх гол хэрэглүүр болсон Зөрчлийн тухай хуулинд МАЭМТ хууль, журам

зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд оногдуулах хариуцлагын асуудлыг яаралтай тусган

нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах нь нэн тулгамдсан асуудал болж байна.

ЕС. ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН САНАЛ:

9.1. ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газарт тавих санал

Цаашид салбарын бодлого зорилтыг оновчтой хэрэгжүүлэх, орон нутгийн мал

эмнэлгийн бүх шатны байгууллагыг бэхжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж байгаа

дараах асуудлуудыг шийдвэрлэх саналуудыг уламжилж байна. Үүнд:

1. Ховд аймгийн мал эмнэлгийн газар нь энэ 1 жилийн хугацаанд Мал эмнэлгийн

лабораторид байрлаж албан ажлаа явууллаа. Албан хаагчдын ажлын байр

хүрэлцээгүй, хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тул

газрын оффисийн барилга барих нэн тэргүүний шаардлага байна.

2. Мал эмнэлгийн лабораторийн барилга 1969 онд ашиглалтанд орсон 50 жил

ашиглаж байгаа, энэ хугацаанд их засварт ороогүй, халаалт, бохирын шугам

элэгдэж, барилгын ерөнхий чанар муудсан, цаашид баруун бүсийн төв

лаборатори болгон өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байгаа тул их засвар

хийх зайлшгүй шаардлагатай байна.

3. Мал амьтны гоц халдварт болон хил дамжин халдварлах өвчнөөс урьдчилан

сэргийлэх зорилгоор Булган сумын Ярантын хилийн боомтод мал эмнэлгийн

хорио цээрийн орон тооны байгууламж бий болгож ажиллуулах.

4. Суманд ажиллаж байгаа төрийн мал эмнэлгийн тасаг, хувийн Мал эмнэлгийн

үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, сайжруулах

төрийн бодлого зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байна. Хувийн мал эмнэлгийн

нэгжүүдийн эмч нар насжилт өндөр болж, эдийн засгийн чадамжгүй, стандарт

хангаж ажиллах боломжгүй болж байна.

5. Бүх шатанд ажиллаж байгаа малын эмч мэргэжилтнүүдийг үе шаттай давтан

сургаж чадавхижуулах шаардлагатай байна.

6. Сумдын мал эмнэлгийн тасгийг бэхжүүлэх, албан ажлаа хэвийн явуулах,

тавилга эд хөрөнгө, техник хэрэгслээр хангах.

7. Мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн үнэ тарифийг шинэчлэн тогтоож

батлах.

9.2. Аймгийн нутгийн захиргааны баййгууллагад тавих санал.

Page 49: Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон Мал эмнэлэгvet.khovd.gov.mn/wp-content/uploads/2020/04/buten_jil-1.pdfМал эмнэлгийн ерөнхий

Мал эмнэлгийн газар Малчинд ойрхон - Мал

эмнэлэг

Ховд 2019

1. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг Мал

эмнэлгийн байгууллагаар дамжуулан олгох асуудлыг шийдвэрлэх.

2. Ногоон алт Малын эрүүл мэнд төсөлтөй хамтран ажиллах гэрээ

байгуулсантай холбогдуулан Мал эмнэлгийн гэрчилгээний системийг

нэвтрүүлэх ажлын хүрээнд орон нутгаас гарах зардлын 49 хувийг

шийдвэрлэх.

-------o0o--------