МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ en 13803_1_2016 1.pdfгоримын туршилт...

83
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 45.080 Төмөр замын хэрэглээ - Зам - Замын чиглэлийн төслийн үзүүлэлт- 1435 мм ба түүнээс өргөн замын цариг -1-р бүлэг: Энгийн шугам MNS EN 13803-1 : 2016 Railway applications - Track - Track alignment design parameters - Track gauges 1435 mm and wider - Part 1: Plain line Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2016 оны .. дугаар сарын .. -ны өдрийн .. дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрөөс эхлэн хүчинтэй. “Төмөр замын хэрэглээ. Зам - Замын чиглэлийн зураг төслийн үзүүлэлт - 1435 мм ба түүнээс өргөн замын цариг MNS MNS EN 13803 стандарт нь дараах 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1-р хэсэг: Энгийн шугам 2-р хэсэг: Огцом өөрчлөлттэй муруйлт бүхий чиглэлийг төслөх үеийн харьцуулалтын нөхцөл, суман шилжүүлэг ба огтлолцол 1. Хамрах хүрээ Энэхүү стандарт нь тухайн өгөгдсөн замын чиглэлийн хувьд зөвшөөрөгдөх хурдыг тодорхойлоход шаардагдах дүрэм болон хязгаарыг тодорхойлно. Өөр нэгэн жишээ нь тогтоосон зөвшөөрөгдөх хурдны нөхцөлд энэхүү стандартаар замын чиглэлийн төслийн үзүүлэлтэд хамаарах хязгаарыг тодорхойлно. Өндөр хурдны TSI суурь бүтцийн болон Төмөр замын нийтлэг TSI суурь бүтцийн илүү хязгаарлагдмал нөхцөл шаардлага болох бусад (үндэсний, байгууллагын г .м ) дүрмийг хэрэглэх болно. Энэхүү стандартыг 1435 мм болон түүнээс өргөн замын царигтай бөгөөд 80 км/ц болон 300 км/ц хоорондын зөвшөөрөгдөх хурдтай гол замд хэрэглэнэ. С (мэдээллийн) хавсралтад 1435 мм –ээс өргөн царигтай замд хэрэглэх шилжүүлэх дүрмийг тодорхойлов. Норматив D хавсралтыг 1435 мм –ээс өргөн замын царигтай үед хэрэглэнэ. Гэхдээ энэхүү хурдны хязгаарт хамаарах тоон утга болон нөхцөлийг 80 км/ц -аас бага зөвшөөрөгдөх хурдтай замд мөн хэрэглэж болох боловч, энэ нөхцөлд, илүү олон эсвэл цөөн хязгаарлагдмал утгыг хэрэглэх шаардлагатай байж болох бөгөөд үүнийг хэлэлцээрээр тодорхойлох ёстой. Энэхүү стандартыг хотын тодорхой замд болон хот дүүргийн замд хэрэглэх шаардлагагүй. Энэхүү стандартад илүү, дутуу өндөрлөлттэй байх үед зөвшөөрөгдөх хөдлөх бүрэлдэхүүнийг мөн харгалзаж үзэв.

Upload: others

Post on 15-Feb-2020

23 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 45.080

Төмөр замын хэрэглээ - Зам - Замын чиглэлийн төслийн үзүүлэлт- 1435 мм ба түүнээс өргөн замын цариг -1-р бүлэг: Энгийн шугам

MNS EN 13803-1 : 2016 Railway applications - Track - Track alignment design parameters - Track gauges 1435 mm and wider - Part 1: Plain line

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2016 оны .. дугаар сарын .. -ны өдрийн .. дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрөөс эхлэн хүчинтэй. “Төмөр замын хэрэглээ. Зам - Замын чиглэлийн зураг төслийн үзүүлэлт - 1435 мм ба түүнээс өргөн замын цариг” MNS MNS EN 13803 стандарт нь дараах 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1-р хэсэг: Энгийн шугам 2-р хэсэг: Огцом өөрчлөлттэй муруйлт бүхий чиглэлийг төслөх үеийн харьцуулалтын нөхцөл, суман шилжүүлэг ба огтлолцол 1. Хамрах хүрээ Энэхүү стандарт нь тухайн өгөгдсөн замын чиглэлийн хувьд зөвшөөрөгдөх хурдыг тодорхойлоход шаардагдах дүрэм болон хязгаарыг тодорхойлно. Өөр нэгэн жишээ нь тогтоосон зөвшөөрөгдөх хурдны нөхцөлд энэхүү стандартаар замын чиглэлийн төслийн үзүүлэлтэд хамаарах хязгаарыг тодорхойлно. Өндөр хурдны TSI суурь бүтцийн болон Төмөр замын нийтлэг TSI суурь бүтцийн илүү хязгаарлагдмал нөхцөл шаардлага болох бусад (үндэсний, байгууллагын г.м) дүрмийг хэрэглэх болно. Энэхүү стандартыг 1435 мм болон түүнээс өргөн замын царигтай бөгөөд 80 км/ц болон 300 км/ц хоорондын зөвшөөрөгдөх хурдтай гол замд хэрэглэнэ. С (мэдээллийн) хавсралтад 1435 мм –ээс өргөн царигтай замд хэрэглэх шилжүүлэх дүрмийг тодорхойлов. Норматив D хавсралтыг 1435 мм –ээс өргөн замын царигтай үед хэрэглэнэ. Гэхдээ энэхүү хурдны хязгаарт хамаарах тоон утга болон нөхцөлийг 80 км/ц-аас бага зөвшөөрөгдөх хурдтай замд мөн хэрэглэж болох боловч, энэ нөхцөлд, илүү олон эсвэл цөөн хязгаарлагдмал утгыг хэрэглэх шаардлагатай байж болох бөгөөд үүнийг хэлэлцээрээр тодорхойлох ёстой. Энэхүү стандартыг хотын тодорхой замд болон хот дүүргийн замд хэрэглэх шаардлагагүй. Энэхүү стандартад илүү, дутуу өндөрлөлттэй байх үед зөвшөөрөгдөх хөдлөх бүрэлдэхүүнийг мөн харгалзаж үзэв.

MNS EN 13803-1 : 2016

2

Энэхүү стандартад хазайлгагчтай галт тэрэгний ажиллагаанд шаардагдах тусгайлсан шаардлагыг тодорхойлсон. 2. Норматив ишлэл Дараах ишлэлийн баримт бичиг нь энэхүү баримт бичгийн хэрэглээний салшгүй хэсэг нь байна. Огноотой ишлэлд зөвхөн ишлэл болгосон өөрчлөлтийг хэрэглэнэ. Огноогүй ишлэлд ишлэл болгосон баримт бичгийн сүүлчийн өөрчлөлтийг (аливаа өөрчлөлтийг оруулснаар) хэрэглэнэ. MNS EN 13803-2, Төмөр замын хэрэглээ — Зам — Замын чиглэлийн төслийн үзүүлэлт— 1435 мм ба түүнээс өргөн замын цариг- 2-р бүлэг: Огцом өөрчлөлттэй муруйлт бүхий чиглэлийн төслийн харьцуулалтын нөхцөл, суман шилжүүлэг ба огтлолцол EN 14363, Төмөр замын хэрэглээ- Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний гүйлтийн үзүүлэлтийн хүлээн авах үеийн туршилт – Гүйлтийн үеийн ажиллагааны горимын туршилт болон суурин үеийн туршилт EN 15686, Төмөр замын хэрэглээ- Дутуу өндөрлөлтийн харьцуулалтын системтэй төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон/ эсвэл EN 14363:2005, G хавсралтад заасантай харьцуулахад илүү, дутуу өндөрлөлттэй ажиллах хөдлөх бүрэлдэхүүний гүйлтийн үзүүлэлтийг хүлээн авах үеийн туршилт EN 15687, Төмөр замын хэрэглээ – Статик дугуйн гол 225 кН –аас илүү бөгөөд 250 кН хүртэлх байх ачаатай хөдлөх бүрэлдэхүүний гүйлтийн үзүүлэлтийг хүлээн авах үеийн туршилт ISO 80000-3, Тоо хэмжээ болон хэмжих нэгж — 3-р бүлэг: Орон зай болон цаг хугацаа 3. Нэр томьёо ба тодорхойлолт Энэхүү баримт бичгийн зориулалтаар дараах нэр томьёо болон тодорхойлолтыг хэрэглэнэ. 3.1 чиглэлийн элемент босоо чиглэл, хэвтээ чиглэлийн аль алинд нь хамаарах замын хэсэг эсвэл дагуу уртын зайн функц болох ерөнхий математик тодорхойлолтоор илэрхийлэгдэх өндөрлөлт ТАЙЛБАР: Хэрэв өөрөөр заагаагүй бол, замын чиглэлийн төслийн холбогдох үзүүлэлтийг замын тэнхлэгийн шугамын хувьд тодорхойлох бөгөөд замын тэнхлэгийн шугамын уртын дагуу зайг хэвтээ хавтгай дахь тусгалаар тодорхойлно.

3.2 тойрох тахир тогтмол радиусын чиглэлийн элемент 3.3 шилжих тахир хувьсах радиусын чиглэлийн элемент

1-Р ТАЙЛБАР: Шилжилтийн муруйг (клотойд) (зарим тохиолдолд 3-р зэргийн олон гишүүнтэд харгалзана, “куб парабол”) муруйн шугаман өөрчлөлтийг өгөх шилжих тахирын үед ихэвчлэн хэрэглэнэ. Зарим тохиолдолд муруй нь шилжилтийн төгсгөлд тэгшлэгдэнэ.

MNS EN 13803-1 : 2016

3

2-Р ТАЙЛБАР: Муруйн шугаман бус өөрчлөлтийг харуулах шилжих тахирын бусад хэлбэрийг ашиглах боломжтой. Мэдээллийн А хавсралтад замын чиглэлийг төслөхөд хэрэглэж болох шилжилтийн бусад тодорхой төрлийн дэлгэрэнгүй тооцоог тусгав. 3-Р ТАЙЛБАР: Шилжих тахирыг босоо чиглэлд байнга хэрэглэхгүй.

3.4 нийлмэл тахир ижил чиглэл дэх хоёр эсвэл түүнээс их тойрох тахирыг багтаасан тахирласан чиглэлийн элементийн дараалал

ТАЙЛБАР: Нийлмэл тахир нь тойрох тахир хоорондын ба / эсвэл тойрох тахир болон шулуун зам хоорондын шилжих тахирыг агуулж болно.

3.5 Эсрэг тахир эсрэг чиглэлийн тахирын аль ч элементийг агуулсан ба муруйлт бүхий чиглэлийн элементийн дараалал ТАЙЛБАР: муруйлт бүхий чиглэлийн элементийн дараалал нь нийлмэл тахир болон эсрэг тахирын аль аль нь байж болно.

3.6 Өндөрлөлт Нэг жирээний зам төмөр нь нөгөө жирээний зам төмрөөс дээш өргөгдсөн нийт хэмжээ ТАЙЛБАР: Өндөрлөлт нь тахир зам дээрх гадна талын зам төмөр нь дотор талын зам төмрөөс дээш өргөгдсөн үед эерэг утгатай байх бөгөөд тахиртай зам дээрх дотор талын зам төмөр нь гадна талын зам төмрөөс дээш өргөгдсөн үед сөрөг утгатай байна. Өндөрлөлттэй гол зам дээрх суман шилжүүлэг ба огтлолцол болон гол замын тахирийн чиглэлийн эсрэг эргэлттэй суман шилжүүлэгтэй үед эсрэг өндөрлөлтийг хэрэглэх зарим тохиолдолд зэрэгцээ ба дараалсан суман шилжүүлэгтэй ердийн зам дээр хэрэглэгдэнэ.

3.7 Тэнцвэртэй өндөрлөлт Тогтоосон тусгай хурдтай үед хөдлөх бүрэлдэхүүний ачааллын тэнцүүлэгч хүч, төвөөс зугтах хүч ажлын хавтгайд перпендикуляр байх үеийн өндөрлөлт 3.8 Илүү өндөрлөлт Тэнцвэртэй өндөрлөлтийн хамгийн доод түвшин ба бодит өндөрлөлтийг хооронд нь харьцуулсан зөрүү 1-Р ТАЙЛБАР: Өндөрлөлт нь хэтрэлттэй байх үед ажлын хавтгайд тэнцвэргүй хажуугийн хүч үйлчлэх болно. Тэнцүү үйлчлэлийн хүч нь тахирын дотор талын зам төмөр рүү чиглэн шилжих болно. 2-Р ТАЙЛБАР: Шулуун зам дээрх өндөрлөлт нь нам талын зам төмөр рүү чиглэсэн хажуугийн хүчний үйлчлэлээр илүү өндөрлөлт үүснэ.

3.9 Дутуу өндөрлөлт Тэнцвэртэй өндөрлөлтийн хамгийн дээд түвшин ба бодит өндөрлөлтийг хооронд нь харьцуулсан зөрүү ТАЙЛБАР: Дутуу өндөрлөлттэй үед, ажлын хавтгайд тэнцвэргүй хажуугийн хүч үйлчлэх болно. Тэнцүү үйлчлэлийн хүч нь тахирын гадна талын зам төмөр рүү чиглэн шилжих болно.

MNS EN 13803-1 : 2016

4

3.10 Өндөрлөлтийн шилжилт гаднах зам төмрийн өндөрлөлт нь тууш чиглэлийн зайнаас хамаарч өөрчлөгдөх үеийн чиглэлийн элемент

1-Р ТАЙЛБАР: Ихэвчлэн, өндөрлөлтийн шилжилт нь шилжих тахиртай тохирох ёстой. 2-Р ТАЙЛБАР: Өндөрлөлтийн шугаман өөрчлөлт явагдах өндөрлөлтийн шилжилтийг ихэвчлэн ашиглана. Зарим тохиолдолд өндөрлөлт нь шилжилтийн төгсгөлд тэгшлэгдэнэ. 3-Р ТАЙЛБАР: Өндөрлөлтийн шугаман бус өөрчлөлтийг харуулах өндөрлөлтийн шилжилтийн бусад хэлбэрийг ашиглах боломжтой. Мэдээллийн А хавсралтад замын чиглэлийн тооцоонд хэрэглэж болох шилжилтийн тодорхой бусад төрлийн дэлгэрэнгүй тооцоог тусгав.

3.11 Өндөрлөлтийн налуу өндөрлөлтийн үүсмэл (дагуу уртын зайтай харьцуулсан) туйлын утга 3.12 Өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ өндөрлөлтийн хугацаанаас үүсэх туйлын утга 3.13 дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ дутуу өндөрлөлтийн (ба/ эсвэл илүү өндөрлөлтийн) хугацаанаас үүсэх туйлын утга 3.14 зөвшөөрөгдөх хамгийн дээд хурд энэхүү стандартад заасан замын чиглэлийн хязгаарын хэрэглээнээс үүсэх хамгийн дээд хурд 3.15 хэвийн хязгаар хэвийн хэмжээнээс үл хэтрэх хязгаар ТАЙЛБАР: Шинэ зам шугамын бодит төслийн утга нь ихэвчлэн хэвийн хязгаараас илүү нөөц утгатай байна. Эдгээр утга нь замын тогтвортой байдал муу хангагдсан байж болох тогтоосон нөхцөлөөс бусад үед зорчигчийн тав тухыг алдагдуулахгүйгээр замын засвар үйлчилгээний зардал зохистой түвшинд байх баталгааг хангана. Ашиглалтад буй зам шугамын гүйцэтгэлийг оновчтой болгохын тулд хэвийн хязгаараас хэтэрсэн байх нь үр дүнтэй байна.

3.16 онцгой хязгаар хэтэрч үл болох хэт туйлын хязгаар ТАЙЛБАР: Онцгой хязгаар нь хэт туйлын хязгаар болох тул тэдгээрийн хэрэглээ нь аль болох цөөн байх бөгөөд цаашид авч үзэх асуудал болох тул ач холбогдолтой. Мэдээллийн H хавсралтад онцгой хязгаарыг хэрэглэхтэй холбоотой хязгаарлалт болон эрсдэлийг тодорхойлов.

4 Тэмдэгт ба товчлол

MNS EN 13803-1 : 2016

5

No. Тэмдэгт Зориулалт Хэмжих

нэгж

1 замын түвшинд боловч хөдлөх бүрэлдэхүүний

тавцантай зэрэгцээ байх хагас-статик хажуугийн

хурдатгал

м/с2

2

ажлын хавтгай дахь тэнцвэрт бус хажуугийн

хурдатгал

м/с2

3 тэнцвэртэй өндөрлөлтийн тооцооллын

илтгэлцүүр

мм·м·ц2/км2

4 замын түвшинд боловч хөдлөх бүрэлдэхүүний

шалтай зэрэгцээ байх хагас-статик хажуугийн

хурдатгалын өөрчлөлтийн хэмжээ

м/с3

5 тэнцвэрт бус хажуугийн хурдатгалын

өөрчлөлтийн хэмжээ

м/с3

6 өндөрлөлтийн налуу мм/м

7 өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ мм/с

8 дутуу ба илүү өндөрлөлтийн өөрчлөлтийн

хэмжээ

мм/с

9 өндөрлөлт мм

10 Тэнцвэртэй өндөрлөлт мм

11 хос дугуйн хоёр контактан даруулгын нэрлэсэн

тэнхлэгийн цэг хоорондын зай (жишээ нь 1435

мм замын царигтай үед 1500 мм орчим байх)

мм

12 Илүү өндөрлөлт мм

13 хүндийн хүчээр үүсэх хурдатгал: 9,81 м/с2 м/с2

14 хүндийн хүчний төвийн өндөр мм

15 дутуу өндөрлөлт мм

16 өндөрлөлтийн шилжилтийн урт м

17 шилжих тахирын урт м

18 хоёр шилжих тахир хоорондын чиглэлийн

элементийн (тойрох тахир болон шулуун) урт

м

19 Хязгаар (индекс) -

20 max Хамгийн их утга (индекс) -

21 min Хамгийн бага утга (индекс) -

22

өндөрлөлтийн шилжилтийн уртын тооцооллын

үзүүлэлт

м·ц/(км·мм)

23

шилжих тахирын уртын тооцооллын үзүүлэлт

м·ц/(км·мм)

24

өндөрлөлтийн шилжилтийн уртын тооцооллын

эсвэл өндөрлөлт болон муруйн тогтмол бус

налуутай шилжих тахирт харгалзах үзүүлэлт

-

25 босоо радиусын тооцооллын үзүүлэлт м·ц2/км2

26 хөдлөх бүрэлдэхүүний хэмжих нэгж шилжүүлэх км·с/(ц·м)

MNS EN 13803-1 : 2016

6

илтгэлцүүр: 3,6 км·с/(ц·м)

27 хэвтээ тахирын радиус м

28 босоо тахирын радиус м

29 s тууш чиглэлийн зай м

30 EN 15273-1 –д заасан уян чанарын

илтгэлцүүртэй тэнцүү эргэлтийн уян чанарын

илтгэлцүүр

-

31 хазайлгагч системийн хазайлгах хүчин зүйл,

үзүүлэлт

-

32 хугацаа с

33 хурд км/ц

34

хурдны галт тэрэгний хамгийн их хурд

км/ц

35 хурд багатай галт тэрэгний хамгийн бага хурд км/ц

36

Тэнцвэрт бус хажуугийн хурдатгалын нийт

өөрчлөлт

м/с2

37 өндөрлөлтийн шилжилтийн дагуух

өндөрлөлтийн нийт өөрчлөлт

мм

38 илүү ба дутуу өндөрлөлтийн нийт өөрчлөлт мм

5. Хэмжилт хийх нөхцөл 5.1 Үндсэн өгөгдөл

5.1.1 Ерөнхий зүйл Дараах техникийн норматив дүрэм нь хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээн авах, замын байгууламж болон техникийн засвар үйлчилгээнд тавигдах стандарт бүрэн хангагдаж буйг баталгаажуулна. Галт тэрэгний динамик үзүүлэлтийн хэрэгжилт, хөдлөх бүрэлдэхүүний болон замын техникийн засвар үйлчилгээ болон байгууламжийн зардал хоорондын зохистой хэмжээг тодорхойлох болно. Энэхүү стандартад зааснаас илүү хязгаарлагдмал хязгаарыг хэлэлцээрээр тодорхойлж болно. Энэхүү стандартад тодорхойлсон хэт туйлын хязгаарын шаардлагагүй хэрэглээнээс зайлсхийх нь зүйтэй. Тэдгээрт шаардлагатай нөөц утгыг хэвийн хязгаарыг хангах замаар эсвэл зөвшөөрөгдөх хурданд хамаарах нөөцийг хэрэглэх замаар хангах ёстой.

Цаашид дэлгэрэнгүйг мэдээллийн G хавсралтаас үзнэ үү.

5.1.2 Замын чиглэлийн төслийн үзүүлэлт

Дараах үзүүлэлтийг 5.2-д тодорхойлов: ­ хэвтээ тахирын радиус (м) (*С);

­ өндөрлөлт (мм) (*С);

­ дутуу өндөрлөлт (мм) (*С);

MNS EN 13803-1 : 2016

7

­ илүү өндөрлөлт (мм);

­ өндөрлөлтийн налуу (мм/м) (*С);

­ өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ (мм/с);

­ дутуу ба илүү өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ (мм/с);

­ өндөрлөлтийн шилжилтийн урт (м) (*С);

­ хэвтээ хавтгай дахь шилжих тахирын урт (м);

­ хоёр шилжих тахир хоорондын чиглэлийн элементийн (тойрох тахир болон

шулуун) урт (м);

­ босоо тахирын радиус (м);

­ хурд (км/ц) (*С).

(*С) тэмдэгтийн өмнөх үзүүлэлтийн тайлбар нь аюулгүй байдалтай холбоотой үзүүлэлт болохыг илэрхийлнэ. 5.1.3 Тоон үзүүлэлт

Ихэнх үзүүлэлтийг хязгаарын хоёр ялгаатай төрлөөр тодорхойлно: -хэвийн хязгаар ; -хоёр ялгаатай утгатай байж болох онцгой хязгаар:

a) Аюулгүй байдалтай холбоотой үзүүлэлтийн хувьд, энэхүү үзүүлэлтийн

туйлын хамгийн их хязгаар байх ёстой; энэхүү хамгийн их хязгаар нь

замын бодит механик болон геометр төлөв байдлаас хамаарч болно.

1-Р ТАЙЛБАР: Онцгой хязгаар нь аюулгүй байдалтай холбоотой байх бөгөөд (ихэнх

үзүүлэлтийн хувьд) тав тухтай байдлын түвшин буурах байдалд хүргэж болзошгүй.

Эдгээр хязгаарыг хэт туйлын гэж үзэх бөгөөд зөвхөн тусгай нөхцөл байдалд эсвэл

аюулгүй байдлын баталгаажуулалтын тусгай дүн шинжилгээ хийгдсэний дараа хэрэглэх

ёстой.

2-Р ТАЙЛБАР: Хязгаарыг үйлчилгээний хэвийн ажиллагааны үед тодорхойлно. Хэрэв

явалтын туршилт хийгдэх үед, жишээ нь хөдлөх бүрэлдэхүүний динамик ажиллагааны

горимыг тогтоохын тулд (хөдлөх бүрэлдэхүүний хариу үйлдлийг тогтмол хянах замаар),

хязгаарын хэтрэлт нь (тухайлбал дутуу өндөрлөлтийн нөхцөлөөс хамаарч) зөвшөөрөгдөх

ёстой бөгөөд суурь бүтэц эзэмшигч аливаа зохистой зохицуулалтын шийдвэрийг хийж

шийдвэрлэхээс шалтгаална. Энэ агуулгаар аюулгүй байдлын хязгаарыг ихэвчлэн

чигжээсний бэхжүүлэлт, замын геометр төлөв байдлын чанарын хяналт г.м нэмэлт арга

хэмжээг авч хэрэгжүүлэх замаар хангана.

b) Аюулгүй байдалтай холбоотой бус үзүүлэлтийн хувьд, хязгаарыг түүнээс

хэтэрсэн хязгаар нь зорчигчийн тав тухтай байдалд нөлөөлж болох

бөгөөд замын техникийн засвар үйлчилгээний шаардлагыг нэмэгдүүлнэ

гэж үзэх бөгөөд гэхдээ тусгай нөхцөл байдалд нийцүүлэн, хязгаарын

хэтрэлтийн утгыг хэрэглэж болох боловч тэдгээр нь аюулгүй байдлын

аливаа хязгаарыг хэтрэх ёсгүй.

Онцгой хязгаарыг хэрэглэхээс ялангуяа замын дагуу ижил байрлалд хэд хэдэн үзүүлэлтийн онцгой хязгаарыг хэрэглэхээс зайлсхийх ёстой.

MNS EN 13803-1 : 2016

8

Дутуу өндөрлөлтийн үед бүх хөдлөх бүрэлдэхүүнд хэвийн эсвэл онцгой хязгаарыг зөвшөөрөхгүй. Эдгээр хөдлөх бүрэлдэхүүнд ашиглалтын хязгаар нь зөвшөөрөгдөх хамгийн их дутуу өндөрлөлтөд нийцсэн байх ёстой.

5.2 Замын чиглэлийн төслийн үзүүлэлтийн хэвийн хязгаар болон онцгой хязгаар

5.2.1 Хэвтээ тахирын радиус R

Замын төслийн хязгаарын зөвшөөрөгдөх хамгийн их тахир радиус болон шилжилтийг боломжтой нөхцөлд ашиглах ёстой. Радиусын хэвийн хязгаар нь 190 м байх бөгөөд онцгой хязгаар нь 150 м байна. Эдгээр бага радиус нь 80 км/ц –аас бага зөвшөөрөгдөх хурданд хүргэх болохыг тэмдэглэх нь зүйтэй. Иймд радиусын хэвийн болон онцгой хязгаарыг мөн дараах нөхцөл шаардлагаас хамааруулан авч үзнэ. Тахирын хамгийн бага радиусыг тодорхойлоход дараах үзүүлэлтийг тооцож үзэх ёстой: - хамгийн их болон хамгийн бага хурд;

- бодит өндөрлөлт ;

- дутуу болон илүү өндөрлөлтийн хязгаар.

Хамгийн их хурд болон хамгийн их дутуу өндөрлөлтийн хослол тус бүрд зөвшөөрөгдөх тахирын хамгийн бага радиусыг дараах тэгшитгэлийг ашиглан тооцоолох ёстой:

Энд,

Энд D> , хамгийн бага хурдтай байх үеийн зөвшөөрөгдөх тахирын хамгийн их радиусыг дараах тэгшитгэлийг ашиглан тооцоолох ёстой:

Энд , бөгөөд D>

1-Р ТАЙЛБАР: Зорчигчийн тавцантай замын радиус нь 500 м-ээс бага байх ёсгүй гэж

үзнэ. Үүгээр зорчигч хөдлөх бүрэлдэхүүнд аюулгүй нэвтрэх болон гарах нөхцөлийг

хангахаар тавцан болон хөдлөх бүрэлдэхүүн хоорондын зайг хязгаарлана.

2-Р ТАЙЛБАР: Бага радиустай тахирт хөдлөх бүрэлдэхүүний муруйлтийг сайжруулахын

тулд царигийн өргөсөлт шаардлагатай байж болох юм.

5.2.2 Өндөрлөлт D

MNS EN 13803-1 : 2016

9

Гаднах зам төмрийн өндөрлөлтийг дараах хүчин зүйлтэй уялдуулан тодорхойлох ёстой: - Бага радиустай тахир дахь дээд өндөрлөлт нь бага хурдтай ачааны галт тэрэг

замаас гарах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Эдгээр нөхцөлд, гадна талын зам төмөрт

үйлчлэх дугуйн босоо үйлчлэл нь ялангуяа замын далиу суулт нь (EN 13848-1-

д тодорхойлсноор) нэмэлт бууралтыг үүсгэх үед ихээр багасна;

- 160 мм-ээс хэтрэх гаднах зам төмрийн өндөрлөлт нь галт тэрэг зогсолт хийх

эсвэл бага хурдтай (илүү өндөрлөлтийн их утга) явах үед зорчигчийн тв тухыг

алдагдуулах болон ачааны ачааллын шилжилтийг үүсгэхэд хүргэж болзошгүй.

Хүндийн хүчний дээд төвөөс тусгай ачаалалт өгөгдөх үед болон хөдлөх

бүрэлдэхүүний ажиллагаанд тогтворгүй байдал үүсэж болзошгүй ;

- Дээд өндөрлөлт нь өндөр хурдны галт тэрэгний хурд болон бага хурдтай галт

тэрэгний хурдны хоорондын зөрүү их байх үед тахир дээр илүү өндөрлөлтийн

утгыг нэмэгдүүлнэ.

Өндөрлөлтийн хэвийн хязгаар нь 160 мм байна.

ТАЙЛБАР: Зорчигчийн тавцантай зэргэлдээ орших замын хувьд өндөрлөлтийг 110 мм

хүртэл хязгаарлах ёстой болохыг зөвлөмж болгодог. Орон нутгийн тодорхой нөхцөлд

гарам, гүүр болон хонгил зэрэг замын зарим бусад онцлогоос хамаарч өндөрлөлтийн

хязгаарлалтыг хийнэ.

Өндөрлөлтийн онцгой хязгаар нь 180 мм байна.

Бага радиустай тахир дээр (R < 320 м), мушгих болон хөших хүчний үйлчлэлээр хүнд жингийн ачааны вагон замаас гарах эрсдэлээс зайлсхийхийн тулд өндөрлөлтийг дараах хязгаараар хязгаарлах ёстой:

Энэ хязгаарын хэрэглээ нь ялангуяа далиу суулттай холбоотой замын техникийн засвар үйлчилгээний нарийвчилсан стандартыг агуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг мэдээллийн Н хавсралтаас үзнэ үү.

5.2.3 Дутуу өндөрлөлт

Тухайн радиус болон өндөрлөлтийн өгөгдсөн утгад дутуу өндөрлөлтөөр дараах бүтэн тахираар өнгөрөх үеийн зөвшөөрөгдөх хамгийн их хурдыг тодорхойлно.

MNS EN 13803-1 : 2016

10

Энд

1-Р ТАЙЛБАР: -ыг аар солих нөхцөлд:

Дутуу өндөрлөлтийн хэвийн болон онцгой хязгаарыг 1-р хүснэгтэд үзүүлэв. Эдгээр хязгаар нь зам дээр ажиллаж буй бүх галт тэргэнд хамаарна. Хөдлөх бүрэлдэхүүн тус бүр нь EN 14363, EN 15686 –д заасан ба /эсвэл дутуу өндөрлөлтийн ашиглалтын хязгаарыг хамрах нөхцөлд EN 15687-д заасан журмын дагуу туршигдаж бөгөөд зөвшөөрөгдсөн байна.

1–р хүснэгт. Дутуу өндөрлөлт

Хэвийн

хязгаар

Онцгой

хязгаар

Хазайлгагчгүй галт тэрэг

80 км/ц < V ≤ 200 км/ц 130 мм 183 мм

200 км/ц < V ≤ 230 км/ц 130 мм 168 ммab

230 км/ц < V ≤ 250 км/ц 130 мм 153 ммab

250 км/ц < V ≤ 300 км/ц 100 мм 130 ммabc

Хазайлгагчтай галт тэрэг

80 км/ц ≤ V ≤ 260 км/цd 275 ммb 306 ммb

a Хазайлгагч системээс бусад дутуу өндөрлөлтийг

нөхөх системээр тоноглогдсон тохиолдолд дутуу

өндөрлөлтийн утга нь их байхыг Суурь бүтэц

эзэмшигчээс тогтоож, EN 14363 стандартад

нийцсэн галт тэргийг явуулж болно. b Суурь бүтэц эзэмшигчээс эдгээр болон дутуу

өндөрлөлтийн хамгийн их утгын үед галт тэргийг

явуулахад шаардагдах замын чанарын болон

бусад нөхцөлийг харгалзан тооцсон замын хэсгийн

ангиллыг шаардаж болно. c Хязгаар нь чигжээсгүй замын хувьд 153 мм хүртэл

нэмэгдэж болно. d Одоогийн байдлаар 260 км/ц ба түүнээс их

хурдтай хазайлгагчтай галт тэрэг явуулдаг төмөр

зам ашиглагдаагүй мөн төлөвлөөгүй байна.

1-Р ТАЙЛБАР: Европын дохиоллын систем ERTMS нь 92 мм, 100 мм, 115 мм, 122 мм, 130 мм, 153

мм, 168 мм, 183 мм, 245 мм, 275 мм болон 306 мм –ийн дутуу өндөрлөлт бүхий хөдлөх

MNS EN 13803-1 : 2016

11

бүрэлдэхүүнийг агуулна. Эдгээр утга нь Европ дахь галт тэрэгний олон төрлийн ангиллын

ажиллагааны өнөөгийн бодит жишээг илэрхийлж байна.

2-Р ТАЙЛБАР: Ачааны вагон нь ихэвчлэн 92 мм-ээс 130 мм хүртэлх дутуу өндөрлөлтийн үед

зөвшөөрөгдөнө.

3-Р ТАЙЛБАР: Хазайлгагчгүй зорчигчийн вагон нь ихэвчлэн 130 мм-ээс 168 мм хүртэлх дутуу

өндөрлөлтийн үед зөвшөөрөгдөнө.

4-Р ТАЙЛБАР: Тахир дахь тухайн суман шилжүүлэг болон огтлолцол, шулуун чиглэлийн

чигжээсгүй замын гүүр, зам төмрийн уулзвартай зам, маш хүчтэй хөндлөн салхинд өртөж

болзошгүй замын тодорхой хэсэг зэрэг замын тодорхой онцлог үзүүлэлтээс хамаарч зөвшөөрөгдөх

дутуу өндөрлөлтийг зайлшгүй хязгаарлаж болно. Эдгээр хязгаарлалттай холбоотой журмыг

урьдчилан томьёолох боломжгүй бөгөөд тэдгээр нь тусгай онцлог тооцоог шаардана; энэхүү

хяналтын хүрээг тодорхойлох асуудлыг Суурь бүтэц эзэмшигчийн бүрэн эрхэд хамааруулах

боломжтой.

5-Р ТАЙЛБАР: Дутуу өндөрлөлт их утгатай байх үеийн ажиллагаанд шаардагдах хөдлөх

бүрэлдэхүүнийг цаашид авч үзэхдээ хажуугийн хурдатгалтай холбогдуулан зорчигчийн тав тухтай

байдалд дараах байдлаар дүн шинжилгээ хийж болно:

- Хязгаарлагчгүй галт тэргний аi нь аq буюу замын хавтгайн хажуугийн үл нөхөгдөх

хурдатгалаас их байна:

;

- Хязгаарлагчтай галт тэргийг ойролцоогоор илэрхийбэл:

;

- Вагоны тэвшний дагуу эргэлтийн тэнхлэг нам доор байхын адил (дүүжингийн хавтангийн орой

орчимд) эргэлтийн уян чанарын илтгэлцүүр нь налуу бус хөдлөх бүрэлдэхүүний хувьд эерэг

утгатай байх тул дутуу өндөрлөлтөөс үүсэх зорчигчид мэдрэгдэх хажуугийн хурдатгал нь

ажлын хавтгайд хэрэглэх утгаас их утгатай байна. Энэхүү илтгэлцүүрийг зориулалтын

дүүжингийн системийг сонгох замаар багасгаж болно;

- Хязайлт техник аргачлалын нөхцөлд, ажлын хавтгай дахь тэнцвэржээгүй хурдатгалын

үед зорчигчид мэдрэгдэх хажуугийн хурдатгалыг багасгаж болно;

- Зорчигчийн тав тухтай байдалд хажуугийн хурдатгалын үзүүлэх нөлөөллийг EN 12299

стандартад үзүүлсэн.

6-Р ТАЙЛБАР: Хазайлгагчтай галт тэрэгний ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг F хавсралтаас үзнэ үү.

5.2.4 Илүү өндөрлөлт

Илүү өндөрлөлт нь дараах илэрхийлэл эерэг утгатай байх үед

байна:

=D- [мм]

Энд

Илүү өндөрлөлтийн хэвийн хязгаар нь 110 мм байна.

MNS EN 13803-1 : 2016

12

Энэхүү утга нь хагас-статик босоо дугуй / дотор талын зам төмрийн үйлчлэл ихсэх тул хурд багатай галт тэргэнд үүсэх дотор талын зам төмрийн хүчдэлд нөлөөлнө.

5.2.5 Гаднах зам төмрийн өндөрлөлтийн налуу Дараах хязгаарыг өндөрлөлт өөрчлөгдөж буй замын дагуу хаана ч хэрэглэнэ:

[мм/м]

Хэвийн хязгаар:

Онцгой хязгаар:

ТАЙЛБАР: 80 км/ц-аас бага зөвшөөрөгдөх хурдтай үед, өндөрлөлтийн дээд налууг

аюулгүй байдлын баталгаажуулалтын дүн шинжилгээний дараа ашиглаж болох бөгөөд Н

хавсралтаас үзнэ үү.

Өндөрлөлтийн тогтмол налуутай өндөрлөлтийн шилжилтын үед,

хязгаарыг

өндөрлөлтийн нийт өөрчлөлтөөс болон уртаас хамааруулан тооцох

боломжтой:

Хязаалгагчтай галт тэргэнд цаашид тусгай хязгаарыг авч үзэхгүй.

5.2.6 Өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ

5.2.6.1 Хязайлгагчгүй галт тэргэнд зориулсэн өндөрлөлтийн өөрчлөлтийн

хэмжээ

Өндөрлөлтийн шилжилт нь ихэвчлэн шилжих тахирт байна. Гэхдээ энэ нь тойрох тахир болон шулуун хэсэгт өндөрлөлтийн шилжилтийг хангахад шаардагдаж болно. Өндөрлөлтийн тогтмол налуутай өндөрлөлтийн шилжилтийн үед, өндөрлөлтийн

өөрчлөлт бүхий дараах хамаарлыг ашиглана:

MNS EN 13803-1 : 2016

13

энд, –өндөрлөлтийн шилжилтийн урт, метрээр илэрхийлэв.

–хөдлөх бүрэлдэхүүний хурд км /ц –аар болон

Өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээний хэвийн болон онцгой хязгаарыг 2-р

хүснэгтэд үзүүлэв.

2–р хүснэгт. Өндөрлөлтийн тогтмол налуутай байх үеийн

өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ

Хэвийн

хязгаар

Онцгой

хязгаар

Хазайлгагчгүй галт тэрэг V<200 км/ц

I<168 мм 50 мм/с 70 мм/сa

168<I<183 мм 50 мм/с 50 мм/с

Хазайлгагчгүй галт тэрэг 200 км/ц<V<300 км/ц

50 мм/с 60 мм/с

a I ≤ 153 мм болон мм/с байх үед, –ын

онцгой хязгаар нь 85 мм/с хүртэл нэмэгдэж болно.

Өндөрлөлтийн хувьсах налуутай өндөрлөлтийн шилжилтийн үед, утга нь тогтмол бус байна.

Хэвийн хязгаар:

Онцгой хязгаар:

MNS EN 13803-1 : 2016

14

1-Р ТАЙЛБАР: Чиглүүлэх зориулалттай. Эдгээрийг хугацаанаас хамаарах өндөрлөлтийн хоёрдугаар зэргийн уламжлалын хязгаараар орлуулж болох бөгөөд (Хувьсах налуутай шилжилт бүхий хязгаарлагдмал туршлагаас шалтгаалан өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээний хязгаар нь байна.) А.3-аас үзнэ үү.

2-Р ТАЙЛБАР: Мэдээллийн А хавсралтад өндөрлөлтийн шугаман шилжилт болон

өндөрлөлтийн шилжилтийн бусад төрлийн талаарх нэмэлт мэдээллийг тусгав.

5.2.6.2 Хазайлгагчтай галт тэрэгний өндөрлөлтийн өөрчлөлтийн

хэмжээ

Идэвхтэй болон идэвхгүй хазайлгагч хоёр системд тахир радиустай харьцуулсан хазайлгах өнцгийг тохируулахад тодорхой цаг хугацаа шаардагдах бөгөөд энэ шалтгааны улмаас тахирт хангалттай уртын шилжих хэсгийг багтаах ёстой. Шилжих тахир нь өндөрлөлтийн шилжилттэй нийцэх ёстой. Хэрэв эдгээр нь нийцэхгүй нөхцөлд, дутуу өндөрлөлтийг хамгийн ихээр ямар хэмжээнд багасгах шаардлагатай болохыг тодорхойлохын тулд ажлын тусгай туршилтыг зөвлөмж болгодог. Шилжилтийн муруй клотойдыг ихэвчлэн муруйн шугаман өөрчлөлт өгөгдөх шилжих тахирын үед ашиглана. Тогтмол бус налуутай шилжих тахирыг ашиглах үед, хазайлгагч системийн функцийг хөдлөх бүрэлдэхүүн болон зам хоорондын нарийн төвөгтэй харилцан үйлчлэлийн дүн шинжилгээ хийхэд харгалзаж үзэх ёстой. Хэвийн хязгаар:

Онцгой хязгаар:

5.2.7 Дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ Муруйн өөрчлөлттэй болон/ эсвэл өндөрлөлтийн өөрчлөлттэй замын элементийн хувьд дараах хамаарлыг хангах ёстой.

1-Р ТАЙЛБАР: Ажлын хавтгай дахь тэнцвэрт бус хажуугийн хурдатгалын өөрчлөлтийг

дараах байдлаар илэрхийлж болно.

MNS EN 13803-1 : 2016

15

2-Р ТАЙЛБАР: Хөдлөх бүрэлдэхүүн дотор зорчигчид мэдрэгдэх хурдатгалын өөрчлөлтийн

хэмжээний хэмжүүр болох замын түвшинд боловч хөдлөх бүрэлдэхүүний шалтай

, зэрэгцээ орших хагас-статик хажуугийн хурдатгалын өөрчлөлтийн хэмжээ нь

замын хавтгай дахь тэнцвэрт бус хурдатгалын өөрчлөлтийн хэмжээнээс

их утгатай байна.

3-Р ТАЙЛБАР: Зорчигчийн тав тухтай байдлыг хангасан хажуугийн хурдатгалын

өөрчлөлтийн хэмжээний үзүүлэх нөлөөллийг EN 12299-д тусгав.

Дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээний хэвийн болон онцгой хязгаарыг 3-р хүснэгтэд үзүүлэв.

3-р хүснэгт — Дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ

Хэвийн

хязгаар

Онцгой

хязгаар

Хазайлгагчгүй галт тэрэг V<200 км/ц

I<168 мм 55 мм/с 100 мм/с

168<I<183 мм 55 мм/с 90 мм/с

Хазайлгагчгүй галт тэрэг 200 км/ц<V<300 км/ц

55 мм/с 75 мм/с

Өгөгдсөн чиглэлд хазайлгагчтай галт тэргийг ашиглах нөхцөлд

утга нь их байна. Хазайлгагчийн хяналтын систем нь илүү түлхэлтийг бий болгох тахир руу орох үеийн шилжилтийн төлөв байдлыг үүсгэнэ. Идэвхтэй болон идэвхгүй хазайлгагч хоёр системд тахир радиустай харьцуулсан налуу өнцгийг тохируулахад тодорхой цаг хугацаа шаардагдах бөгөөд энэ шалтгааны улмаас тахирт хангалттай уртын шилжих хэсгийг багтаах ёстой. Хэвийн хязгаар:

Тахирын тогтмол налуутай шилжилт болон бүтэн шилжилтийн дагуу дутуу өндөрлөлтийн нийт өөрчлөлт бүхий өндөрлөлтийн хувьд:

Энд

MNS EN 13803-1 : 2016

16

шилжилтийн урт метрээр,

–хөдлөх бүрэлдэхүүний хурд, км/цаг бөгөөд =3,6 км ;

4-Р ТАЙЛБАР: Муруйн тогтмол налуутай шилжилт болон бүрэн шилжилтийн дагуу нийт тэнцвэрт бус хажуугийн хурдатгалын нийт өөрчлөлт бүхий өндөрлөлтийн хувьд:

Муруйн шугаман бус өөрчлөлт бүхий шилжилт болон өндөрлөлтийн шугаман бус хэрэглээний шилжилтийн хувьд болон утга нь тогтмол бус байх

бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг мэдээллийн А-р хавсралтаас үзнэ үү.

5.2.8 Хэвтээ хавтгай дахь шилжих тахирын урт Муруйн тогтмол налуу болон өндөрлөлт бүхий өндөрлөлтийн шилжилттэй давхцах

шилжих тахирын үед, хамгийн бага уртыг дараах нөхцөлд 5.2.5, 5.2.6 болон 5.2.7-р заалтын үзүүлэлтийг ашиглан тодорхойлох ёстой:

- өндөрлөлтийн налуу

;

- өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ:

;

- дутуу өндөрлөлтийн хэмжээ

;

бөгөөд дараах томьёогоор тооцно:

MNS EN 13803-1 : 2016

17

1-Р ТАЙЛБАР: Тухайн тодорхой нөхцөлд хамаарах тодорхой стандартад

[м],

хэлбэрээр утгад харгалзах нөхцөл шаардлагыг үзүүлэв.

Энд утгын хязгаарыг

] томьёогоор тодорхойлно.

2-Р ТАЙЛБАР: Тухайн тодорхой нөхцөлд хамаарах тодорхой стандартад

[м],

хэлбэрээр утгад харгалзах нөхцөл шаардлагыг үзүүлэв.

Энд утгын хязгаарыг

] томьёогоор тодорхойлно.

Өндөрлөлтийн шилжилттэй давхцах , тохойрлын тогтмол бус налуутай бөгөөд өндөрлөлтэй давхцах шилжих тахирын хувьд, хамгийн бага уртыг дараах нөхцөлд 5.2.5, 5.2.6 болон 5.2.7-р заалтын үзүүлэлтийг ашиглан тодорхойлох ёстой: Муруйн тогтмол бус налуу болон өндөрлөлт бүхий өндөрлөлтийн шилжилттэй

давхцах шилжих тахирын үед, хамгийн бага уртыг дараах нөхцөлд 5.2.5, 5.2.6 болон 5.2.7-р заалтын үзүүлэлтийг ашиглан тодорхойлох ёстой:

3-Р ТАЙЛБАР: Тухайн тодорхой нөхцөлд хамаарах тодорхой стандартад

[м] хэлбэрээр утгад харгалзах нөхцөл шаардлагыг үзүүлэв.

Энд утгын хязгаарыг

] томьёогоор тодорхойлно.

4-Р ТАЙЛБАР: Тухайн тодорхой нөхцөлд хамаарах тодорхой стандартад

[м], хэлбэрээр утгад харгалзах нөхцөл шаардлагыг үзүүлэв.

Энд утгын хязгаарыг

] томьёогоор

тодорхойлно. Муруйн тогтмол бус налуу болон өндөрлөлт бүхий шилжилтийн хэд хэдэн төрлийн

хувьд, илтгэлцүүрийн утгыг 4-р хүснэгтэд үзүүлэв.

4-р хүснэгт. Муруйн тогтмол бус налуутай болон

өндөрлөлт бүхий шилжилтийн илтгэлцүүр

MNS EN 13803-1 : 2016

18

Блосс Косинус Хелмерт

(Шрамм)

Синус

(Клайн)

1,5 π/2 2 2

Шилжих тахирын урт нь эдгээр бүх гурван илтгэлцүүрийг хангах ёстой. Энэ нь

хамгийн багадаа

болон

сонгосон утгын хувьд дээрх

томьёогоор гаргасан хамгийн их утга байна.

5-Р ТАЙЛБАР: Өндөрлөлт нь чиглүүлэх зориулалттай. Хэрэв үүнийг хугацаанаас хамаарах (d2D/dt2) өндөрлөлтийн хоёрдугаар зэргийн уламжлалын хязгаараар орлуулах үед (Хувьсах өндөрлөлтийн налуу бүхий шилжилтийн хязгаарлагдмал туршлагаас хамаарч буй өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээний хязгаарлалтыг энэ аргаар үзүүлэв) шилжилтийн хамгийн бага уртын хувьд бусад томьёог ашиглах ёстой тул А.3-аас үзнэ үү.

Шилжих тахиргүй эсвэл (dI/dt) шалгуур үзүүлэлтэд харгалзах хангалттай урт байхгүй үед MNS EN 13803-2 стандартад тодорхойлсноор дутуу өндөрлөлтийн огцом өөрчлөлтийн хязгаарыг хангах ёстой.

5.2.9 Тойрох тахирын урт болон хоёр шилжих тахир хоорондын шулуун Хоёр шилжих тахир хооронд байрлах шулуун шугамын болон тойрох тахирын уртын ердийн хязгаар нь 20 м байна.

ТАЙЛБАР: Шулуун шугамын эсвэл тойрох тахирын богино уртын нэгэн хувилбарт энэхүү

чиглэлийн элементийг тооцохгүй байж болох бөгөөд хоёр шилжих тахир нь өөр

хоорондоо шууд холбогдоно.

Хамгийн бага уртыг тодорхойлох хувилбар аргыг мэдээллийн В хавсралтаас үзнэ үү. 5.2.10 Босоо тахир Босоо тахир нь хамгийн багадаа 20 м урттай байх ёстой бөгөөд босоо шилжих тахиргүй байхаар зураг төсөлд тусгаж болно.

ТАЙЛБАР: Босоо тахирыг ихэвчлэн парабол (олон гишүүнтийн 2-р зэрэг) эсвэл тойрох

тахираар зураг төсөлд тусгана.

Босоо тахир нь зэргэлдээ налуу хоорондын хэвгийн ялгаа нь дараах утгаас их байх үед байх ёстой:

-230 км/ц хүртэлх зөвшөөрөгдөх хурдны хувьд 2 мм/м;

-230 км/ц –аас хэтрэх зөвшөөрөгдөх

хурдны хувьд 1 мм/м ;

Босоо радиусын хязгаарыг 5.2.11-р зүйлд тодорхойлов.

MNS EN 13803-1 : 2016

19

5.2.11 Босоо тахирын радиус

Босоо тахирын радиусын нэрлэсэн хязгаар нь [м] байна. Энд

2000 м босоо радиусаас үл хэтрэх байна.

ТАЙЛБАР: 1 Зорчигчийн галт тэрэгний зогсолттой зам шугамын хувьд, утгыг

утгаас их байх ёстой гэж зөвлөдөг.

Босоо тахирын радиусын онцгой хязгаар нь [м] байх ба, хотгор

хөндийд , довын оройд байна.

Босоо тахирт суурилуулсан суман шилжүүлэг болон огтлолцлын хөндлөн огтлолын хувьд MNS EN 13803-2-д тодорхойлсон хязгаарыг хангах ёстой.

ТӨГСӨВ.

MNS EN 13803-1 : 2016

20

A хавсралт

(Мэдээллийн)

Чиглэлийн элементийн хэлбэр болон уртад хамаарах замын чиглэлийн төслийн нэмэлт мэдээлэл

A.1 Ерөнхий зүйл

Замын чиглэлийн төслийн бусад онцлогийн дагуу хөдлөх бүрэлдэхүүний замын аясын хажуугийн хавтгайд хамаарах бүх өөрчлөлт нь Аяллын үеийн тав тухтай байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Энэ нөхцөлд, хөдлөх бүрэлдэхүүн нь өндөрлөлтийн огцом өөрчлөлтөд орж болон муруйн налуу (хоёрдугаар зэргийн уламжлалаар) үүснэ. Эдгээр онцлог төрөлд үзүүлэх динамик хариу үйлдэл нь дүүжингийн тооцооноос хамаарна. Гэвч энэхүү хариу үйлдэл нь чиглэлийн элементийн (тойрох тахир эсвэл шулуун) дараах үйлчлэлийн өмнөх хэдэн секундийн туршид үргэлжлэх байдал нь нийтлэг онцлог болно. Энэхүү хавсралтад шилжих тахир болон замын чиглэлийн элементийн тооцоонд хамаарах дүн шинжилгээний дэлгэрэнгүй аргыг үзүүлэв. А.2-р дэд бүлэгт зарим тохиолдолд “куб парабол” олон гишүүнтийн гуравдугаар

зэргийн уламжлал гэж үздэг ердийн шилжилтийн муруй болох клотоидтай

харьцуулсан дараах шилжилтийн тахирын онцлогийг нэгтгэн хүснэгтэд үзүүлэв.

-Блосс тахир

-Косинус тахир

-Шрамм тахир гэж нэрлэх Хелмерт тахир ;

-Клайн тахир гэж нэрлэх Cинус тахир.

“Шилжилтийн тахирын тооцоонд болон төслийн аргын прогресс системийн үед тооцох нэмэлт үзүүлэлт” гэх гарчиг бүхий А.3 –р дэд бүлэгт хувьсах муруй бүхий хэсэг эсвэл / ба эргэх хөдөлгөөнөөс хамаарах өндөрлөлт бүхий тахирын хүндрэлтэй нөхцөлд хөдлөх бүрэлдэхүүний ажиллагааны горимын болон замын чиглэлийн үнэлгээний үр дагаварт илүү олон талт дүн шинжилгээ хийх аргыг тусгав.

A.2 Олон төрлийн шилжих тахирын шинж чанарын товч тайлбар

Стандартын үндсэн бүлэгт ашиглах тэмдэгтээс гадна, олон янзын шилжих тахирын хэлбэрийн шинж чанар болон 1435 мм царигтай замын холбогдох үзүүлэлтийн хамгийн их утгыг дараах Хүснэгтэд нэгтгэн үзүүлэв. K хэвтээ муруй (м)

MNS EN 13803-1 : 2016

21

V замын хурд (м/с) 1:n өндөрлөлтийн налуу

жигд хэвгийн эхлэл болон төгсгөл дэх гадна талын зам төмрийн тэгш босоо

радиус (м) av шилжих тахирын хүрээнд замын тэнхлэгийн шугамын босоо

хурдатгал (мм/с2)

шилжилт(м)

Европын стандартад үндэслэсэн бөгөөд 1435 мм царигтай замын холбогдох үзүүүлэлтийн хамгийн их утга бүхий нийтлэг клотоид -шилжилтийн муруйтай харьцуулсан шилжих тахирын олон янзын шинж чанарыг А.1-р хүснэгтэд нэгтгэн үзүүлэв. А.1-р хүснэгт – Шилжих тахир болон 1435 мм царигтай замын холбогдох үзүүлэлтийн хамгийн их утга (Уртын нэгж: м; хугацааны нэгж: с, хурд м/с -ээр)

MNS EN 13803-1 : 2016

22

A.1-р хүснэгт. Шилжих тахир болон 1435 мм царигтай замын харгалзах үзүүлэлтийн хамгийн их утга

ТАЙЛБАР: (Уртын нэгж: м; хугацааны нэгж: с; хурд v м/с-ээр )

Клотойд

шилжилтийн

муруй

Блосс Косинус Хелерт (Шрамм) Синус (Клайн)

Хэвтээ муруй K;

Замын хавтгай дахь

тэнцвэрт бус хажуугийн

хурдатгал

Өндөрлөлт ;

хамгийн их утгад

харгалзах

уртын

функц болох

өндөрлөлтийн

өөрчлөлтийн хамгийн

их хэмжээ

тэнцвэрт бус хажуугийн

хурдатгалын

өөрчлөлтийн

хэмжээ; өндөрлөлтийн

өөрчлөлтийн хэмжээ

;

босоо хурд ;

хамгийн их хажуугийн

MNS EN 13803-1 : 2016

23

түлхэлт ;

–ийн хамгийн

их утга

Хажуугийн түлхэлтийн

өөрчлөлтийн хэмжээ ;

босоо хурдатгал ;

хамгийн их

утга ; хамгийн их

утга ;

Босоо хурдатгалын

d

өөрчлөлтийн хэмжээ ;

хамгийн их босоо

түлхэлт ;

Шилжилт

Шилжилтийн

эквивалент урт

fCloth b

MNS EN 13803-1 : 2016

24

Хэвтээ түлхэлтийн

утгын хэмжээ

Cloth b

1,0 1,162 1,184 1,414 1,252

Босоо хурдатгалын

өөрчлөлтийн хэмжээ

1,0 0,37 0,29 0,21 0,25

ᵃ Хэрэв муруйн дотор талын зам төмрийн түвшин хадгалах бөгөөд зөвхөн гадна талын зам төмөр өргөгдсөн үед хэлбэр болон

хамгийн их утгыг зөвхөн хэрэглэнэ

ᵇ Шилжилтийн утгыг тоймлож үзнэ. Тооцоонд тодорхой утгыг ашиглах ёстой.

MNS EN 13803-1 : 2016

25

А.3 Замын чигийн тахирын тооцоо болон төслийн аргын прогресс системд харгалзаж үзэх үзүүлэлт А.3.1. Тэмдэгт ба товчлол А.2-р хүснэгтэд мэдээллийн дэд бүлэгт хэрэглэх нэмэлт тэмдэгтийг үзүүлэв.

А.2-р хүснэгт. Тэмдэгт ба товчлолын жагсаалт

№ Тэмдэгт

Зориулалт Хэмжих нэгж

39 0 энэхүү стандартад ихэвчлэн хамаарах хязгаарын индекс

-

40 1 тусгай утгын индекс -

41 C Тогтмол утгын индекс (тойрох тахирт) -

42 h өндөр дэх тэнцвэрт бус хажуугийн хурдатгал

43 босоо хурдатгал

44 h өндөр дэх тэнцвэрт бус хажуугийн түлхэлтийн хязгаар

45 босоо түлхэлтийн хязгаар

46 эргэлтийн тэнхлэг орчмын өнцөгт хурдатгал

47 эргэлтийн тэнхлэг орчмын өнцөгт түлхэлтийн хязгаар

48 b;B тэнхлэгийн дугуйн мөөр хоорондын зай (1435 мм царигтай зам дээр: B=1500 мм; 1668 мм царигтай зам дээр B=1733 мм ; 1524 мм царигтай зам дээр B=1585 мм)

урт; мм

49 тэнцвэрт бус хажуугийн хурдатгалын өнцөг рад

50 босоо хурдатгалын харьцаа 1

51 тэнцвэрт бус хажуугийн түлхэлтийн өнцгийн хязгаар рад/ хугацаа

52 босоо түлхэлтийн харьцааны хязгаар 1/ хугацаа

53

-; м·ц/(км·с)

54 хурдатгалд ашиглах хөдлөх бүрэлдэхүүний хурдны

хэмжих нэгжийн хувиргалтад тооцох үзүүлэлт

55 түлхэлтэнд ашиглах хөдлөх бүрэлдэхүүний хурдны хэмжих нэгжийн хувиргалтад тооцох үзүүлэлт

56 эргэлтийн тэнхлэг орчмын өнцөгт хурдатгалын хэмжих нэгжийн хувиргалтад тооцох үзүүлэлт

57 эргэлтийн тэнхлэг орчмын өнцөгт хурдатгалын хэмжих нэгжийн хувиргалтад тооцох үзүүлэлт

MNS EN 13803-1 : 2016

26

58 хэвтээ хавтгай дахь муруйгаас үүсэх дутуу өндөрлөлтийн нэгж хувиргалтад тооцох үзүүлэлт

59 эргэлтийн хөдөлгөөнөөр үүсэх чиг таталтаас хамаарах дутуу өндөрлөлтийн нэгж хувиргалтад тооцох үзүүлэлт

60 хэвтээ хавтгай дахь муруйгаас үүсэх дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээний нэгж хувиргалтад тооцох үзүүлэлт

61 эргэлтийн хөдөлгөөнөөр үүсэх чиг таталтаас хамаарах дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээний нэгж хувиргалтад тооцох үзүүлэлт

62 дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээнд болон хажуугийн түлхэлтийн нэгж хувиргалтад тооцох үзүүлэлт

63 Газрын төвшины өндөртэй муруйгаас үүсэх босоо чиглэлийн түлхэлтийн нэгж хувиргалтад тооцох үзүүлэлт

64 Газрын төвшины өндөртэй муруйгаас үүсэх босоо чиглэлийн түлхэлтийн нэгж хувиргалтад тооцох үзүүлэлт

65 d ялгаатай тоо хэмжээ -

66 d;D өндөрлөлт урт;мм

67 g ISO 80000-3-ын дагуу хүндийн хүчний хурдатгал

68 өндөрлөлтийн налуу өнцөг (замын эргэлт) рад/ урт

69 h хөдлөх бүрэлдэхүүний хүндийн хүчний тэнхлэгийн дундаж өндөр

урт

70 i;I тэнцүүлэгдээгүй өндөрлөлтөөс хамаарах дутуу өндөрлөлт

урт;мм

71 ; дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээний хязгаар Урт /хугацаа; мм/с

72 хэвтээ хавтгай дахь замын тэнхлэгийн шугамын тусгалын муруй

1/ урт

73 Газрын төвшины өндөртэй дахь зам төмрийн муруй 1/ урт

74 Газрын төвшины өндөртэй дахь замын тэнхлэгийн шугамын муруй

1/ урт

75 шилжих тахирын урт болон өндөрлөлтийн налуу Урт ;м

76 ω эргэлтийн тэнхлэг орчмын өнцөгт хурд рад /хугацаа

77 хэвтээ хавтгай дахь чиглэлийн өнцөг рад

78 ψ өндөрлөлтийн өнцөг рад

79 хэвтээ хавтгай дахь замын тэнхлэгийн шугамын тухайн нөхцөл дэх радиус

урт;м

80 Газрын төвшины өндөртэй зам төмрийн тухайн нөхцөл дэх радиус

Урт

81 Газрын төвшины өндөртэй замын тэнхлэгийн шугамын тухайн нөхцөл дэх радиус

урт;м

82 s;S замын тэнхлэгийн шугамын дагуу замналын урт урт;м

83 t;T хугацаа хугацаа;с

84 θ Газрын төвшины өндөртэй замын тэнхлэгийн Рад

MNS EN 13803-1 : 2016

27

шугамын хазайлтын өнцөг

85 Хурд урт/ хугацаа;км/ц

ТАЙЛБАР: “Урт” ба “Хугацаа”-аас бүрдэх хэмжээ бүхий хувьсагчийн хувьд хэмжих нэгжийн аливаа тохирох системийг ашиглаж болно.

MNS EN 13803-1 : 2016

28

A.3.2 Объект

Замын энгийн чиглэлийн үед тойрох тахирын төслийн нөхцөлийг тодорхойлж үзнэ. Шилжилтийн тахирын хувьд, илүү өргөн хэрэглэх арга замыг бүтэн шилжилтийн нийлмэл нөхцөлд нийцүүлэн сонгоно.Илүү бодитой байлгах үүднээс замын дагуу бүх хязгаарлалтыг ашиглана.

A.3.3 Замын чиглэлийн прогресс төслийн арга A.3.3.1 Ерөнхий зүйл

Олон янзын геометр аргын үед замын чиглэлийн эхлэлийн цэгийн гурван координатаар, хоёр өнцгийн зэргээр, хэвтээ хавтгай дахь чиглэлийн өнцгөөр газрын төвшины өндөр бүхий хазайлтын өнцгөөр , зам төмрийн дээд

ирмэгийн хавтгай дахь замын тэнхлэгийн шугамд хамаарах бүх өнцгөөр тус тус тодорхойлно. Эцэст нь гуравдагч өнцөг, өндөрлөлтийн өнцөг нь замын тэнхлэгийн шугамд перпендикуляр байх хэвтээ тэнхлэгийг замын хавтгай руу шилжүүлэхээр түүнийг тойрон эргэх өнцөг байна. Оврыг замын тэнхлэгийн шугамд перпендикуляр байх энэхүү эргэх тэнхлэгийн дагуу хэмжих бөгөөд эдгээр хоёрын аль алинаар нь замын хавтгайг тодорхойлно. Эдгээр гурван өнцгийг орон зайн эргэлтийн матрицын үед ашиглаж болно. Энэхүү дэд бүлэгт өндөрлөлтийн өнцгийг эргэлтийн гуравдагч өнцгийн тойрог нь замын тэнхлэгийн шугам дахь түүний тэнхлэгтэй огтлолцох нумын уртыг радиуст харьцуулж тодорхойлно.

Гаднах зам төмрийн өндөрлөлт нь голын дугуйн мөөр b хоорондын зайтай тэнцүү радиустай тойргийн нумын урт байна. Өндөрлөлтийг ашигласнаар зүүн болон баруун зам төмрийн далайн түвшнээс дээшх ялгаатай өндрийг үүсгэнэ. Энэхүү гаднах зам төмрийн өндөрлөлтийг замын тэнхлэгийн шугамын хэвтээ тусгалд перпендикуляр байх босоо хавтгайд авч үзэх бөгөөд жишиг хэмжилтийг хийх боломжтой.

Замын дагуу замын тэнхлэгийн шугамын тахир абсцисс S дагуу бүх тоо хэмжээ

өөрчлөгдөх бөгөөд тэдгээрийн тодорхойлолтын дагуу байрлуулсан тэмдэглэгээний дагуу бөгөөд түүнчлэн туйлын утгыг хязгаарын утгатай харьцуулах үед авч үзнэ. Замын аль ч цэгт хэвтээ хавтгайн муруй нь чиглэлийн өнцгийн тухайн нөхцөл дэх

эхний хазайлттай тэнцүү байх

бөгөөд үүнийг урьдчилан

тооцсон утгаар хязгаарлах болно. Хэвтээ хавтгай дахь радиус нь

муруйн өөр нэгэн тал нь юм. (5.2.1-р заалтыг үзэх).

Газрын төвшины өндөртэй хазайлтын өнцгийг тогтоосон утгаар

хязгаарлах бөгөөд мөн ижил аргаар

босоо муруйг

–тай уялдуулан 5.2.11-р заалтаас гаргах утгаар

хязгаарлана.Статик шалтгаанаас хамаарч, гаднах зам төмрийн өндөрлөлтийн

MNS EN 13803-1 : 2016

29

өнцгийг хаана ч ялангуяа тойрох тахирт

хязгаарлана. 1435

мм царигтай замд, –ны хувьд хязгаарыг 5.2.2-.р заалтаас гаргах

–аар тооцно.

Өндөрлөлтийн өнцгийн хувьд мөн адил тооцно

.

1435 мм царигтай замын хувьд ердийн болон онцгой хязгаарыг 5.2.5-р заалтаас

гаргаж тооцно:

,

.

Ийнхүү геометр хэмжилтийг тодорхойлж болох бөгөөд статик шалгуур үзүүлэлтийг гурван өнцгөөр болон тэдгээрийн тус бүрийн хазайлтаар томьёолох тул ямар ч царигтай үед болон мөн дүүжин замын тээвэрт ба соронзон өргөлттэй галт тэрэг зэрэг тогтоосон цариггүй системийн хувьд нийцэх болно. Хурдатгалыг үүсгэх болон суман шилжүүлэг тус бүрд замын чиглэлээр үүсэх түлхэлтийг бий болгоход мөн шилжих тахирт болон хувьсах муруйн бусад хэсэг эсвэл /ба хөдөлгөөнгүй хөдлөх бүрэлдэхүүний хөндлөн огтлолын тодорхой физик загвар болох гаднах зам төмрийн өндөрлөлтийг ашиглах бөгөөд кинематик хувьсагчаар илэрхийлнэ. Шугаман хувиргалтаар замын чиглэлийн геометр үзүүлэлт болон хурдатгал ба хязгаарлах шаардлагатай түлхэлт хоорондын хамаарлыг авч үзнэ. Энэхүү Шугаман хувиргалт нь хэвтээ хавтгай дахь тусгалын урт гэж үзэх замын налуу дахь хэвгийн урт хоорондын ялгаанд хүргэнэ. Энэхүү дэд бүлэгт, мөн эргэлтийн хөдөлгөөнөөс хамаарах тэнцвэрт бус хажуугийн хурдатгал болон түлхэлтийн үйлчлэлийг авч үзсэн тул А.1-р зургаас үзнэ үү. Өмнөх аргатай харьцуулахад энэ сайжруулалтыг замын тэнхлэгийн шугамын дагуу шилжих цул цэгт үндэслэв. Бодит байдалд хөдлөх бүрэлдэхүүний хүндийн төв, зорчигч болон ачааны галт тэрэг нь замын хавтгайгаас дээш тодорхой өндөрт байнга байрлах тул энэхүү стандартын зорилгын хүрээнд (хүндийн хүчний төвд

хамаарах замын чиглэл) h дундаж өндөр гэж үзнэ.

Тойрох тахирт энэхүү стандартын агуулга болон нийтлэг аргын үед байх нөхцөлд өндрийн хувиргалтыг агуулах хоёр шалгуур үзүүлэлтийг хамаарах бүх геометр шууд хязгаарлалт нь өөрчлөлтгүй хэвээр байна. A.3.3.2 Тэнцвэрт бус хажуугийн хурдатгал

Замын хавтгайд перпендикуляр тэнхлэг болон бүх замын удирдлагын системд тодорхойлсон Froude (Фроуд) тоо болох хязгааргүй бага хэмжигдэхүүний үед тэргэнцэр дэх нийт тэнцвэрт-бус хурдатгал хооронд үүсэх өнцгийн дараах тэгшитгэл нь замын дагуу ямар ч үед биелэх ёстой:

MNS EN 13803-1 : 2016

30

Дараах тооны тэгшитгэлийг тооцохдоо:

энд 1435 мм царигтай замын тогтмол утгатай болон хүндийн хүчний тэнхлэгийн дундаж өндөр байх үед

болон

байна .

хязгаарыг 5.2.3-р заалтаас авч тооцно. Өндөрлөлт болон хэвтээ муруй хоорондын харьцааг замын чиглэлийн нийтлэг тооцоогоор хангах болно.

Энэхүү тооцоогоор муруй эсвэл өндөрлөлтийн аль нэгийг гаргах дараах тэгшитгэлийн гаргалгаа хийх боломжтой:

(A.4)

Тойрох тахирын хувьд, энэхүү стандартын үндсэн хэсэг дэх томьёогоор өндөрлөлтийг арилгах хазайлт болон байх нөхцөлийг

бууруулна.

MNS EN 13803-1 : 2016

31

Хэрэв тогтмол утга нь шилжих тахиртай зэргэлдээ байх тойрох тахирын утга байх нөхцөлд, хажуугийн хурдатгалын тэнцвэрт бус өнцгийг (А.4) тэгшитгэлийг

дахин бичихэд ашиглаж болно:

A.3.3.3 Тэнцвэрт бус хажуугийн түлхэлт

Тэнцвэрт бус хажуугийн түлхэлтийн үед, эргэлтийн хөдөлгөөнөөс үүсэх түлхэлтийг тооцоонд авч үзнэ. Дээрх нөхцөлтэй адил үед, дараах тэгшитгэлийг бүх оврын хувьд тохирох хэмжих нэгжтэй байхаар хувиргана:

Харгалзах тооны тэгшитгэлийг гаргаж болно:

энд, 1435 мм царигтай замын тогтмол утгатай байх ба жингийн төвийн дундаж

өндөр нь

ба

байна.

нөхцөлийн дагуу байх үед 5.2.7-р зүйлээс гаргах

хязгаар нь

байна.

MNS EN 13803-1 : 2016

32

Өмнө дурдсан өндөрлөлт болон хэвтээ муруй хоорондын харьцаагаар өндөрлөлтийг эсвэл муруйг арилгах боломжтой бөгөөд тэнцвэрт бус хажуугийн түлхэлтийн тэгшитгэлийг тойрох тахирын утгын хувьд дахин томьёолох боломжтой юм.

A.3.3.4 Эргэлтийн тэнхлэг орчмын өнцөгт хурдатгал

Өнцөгт хурдны

адил Euler тэгшитгэлийн үед физик шинж чанар талаас тогтмол бус өндөрлөлтийн налуугийн шалгуур үзүүлэлтийг түүнд үндэслэн тогтоох ёсгүй.

Өндөрлөлтийн өнцгийн хоёрдугаар зэргийн уламжлалтай тэнцүү байх эргэлтийн

өнцөгт хурдатгал нь замын чиглэлийн төслийн зохистой үзүүлэлт нь байна.

Тоон утгын хувьд:

1435 мм царигтай замын тогтмол утгын үед: ; Энэ нөхцөлд хэвтээ муруй болон гаднах зам төмрийн өндөрлөлт хоорондын харьцаанаас хамаарах өндөрлөлтийн тухайн нөхцөл дэх нэгдүгээр зэргийн уламжлалын бууралтыг эсвэл муруйн тухайн нөхцөл дэх нэгдүгээр зэргийн

уламжлалын аль алиныг нь зөвшөөрөхгүй.

хязгаарыг сонгох

боломжтой. Хязгаарлагдмал тэнцвэрт бус хажуугийн болон босоо хурдатгалын хамт ийнхүү хөдлөх бүрэлдэхүүний дотор хаана ч хурдатгалын хэсгийг хязгаарлана.

A.3.3.5 Эргэлтийн тэнхлэг орчмын өнцөгт түлхэлт

Гаднах зам төмрийн өндөрлөлтийн гуравдугаар зэргийн уламжлалтай тэнцүү байх өнцөгт эргэлтийг тодорхойлох болон хязгаарлаж болно:

MNS EN 13803-1 : 2016

33

Тоон утгын хувьд:

1435 мм царигтай замын тогтмол утгын үед: ;

Энэ нөхцөлд хэвтээ муруй болон өндөрлөлт хоорондын харьцаанаас хамаарах өндөрлөлтийн тухайн нөхцөл дэх хоёрдугаар зэргийн уламжлалын бууралтыг эсвэл муруйн тухайн нөхцөл дэх хоёрдугаар зэргийн уламжлалын аль алиныг нь зөвшөөрөхгүй.

байх үед хязгаарыг хангах боломжтой. A.3.3.6 Босоо хурдатгал

Хэвтээ хавтгайд перпендикуляр тухайн нөхцөл дэх босоо хурдатгалыг босоо хурдатгалын харьцаагаар илэрхийлэх бөгөөд дараах хязгаартай байна:

Тоон утгын хувьд:

байх

Хязгаарыг 5.2.11-р зүйлийн үзүүлэлтээс хувиргаж болно.

MNS EN 13803-1 : 2016

34

Энэ нь энэхүү Стандартын норматив бүлэгтэй ижил төстэй зөвхөн кинематик

шалгуур үзүүлэлт болно. Босоо хурдатгалын 6,052 % хүртэлх харьцааны бага

хязгаараас хамаарч босоо чиглэлийн тооцоог замын хэвтээ чиглэлийн геометр

тооцооноос тусад нь шалгана.

A.3.3.7 Босоо түлхэлт

Тав тухыг сайжруулахын тулд, ялангуяа хэрэв босоо чиглэлийн их хурдатгал тодорхой нөхцөлд зөвшөөрөгдөх үед босоо түлхэлтийг хэвтээ хавтгайд харьцуулсан харьцаагаар тодорхойлон хязгаарлах боломжтой .

Тоон утгын хувьд: байх үед

байна.

Энэ нөхцөл нь босоо чиглэлийн муруйд түлхэлтийг зөвшөөрөхгүй. Хязгаарын

адил, –ыг хангах боломжтой. Хэрэв ашигласан үед, босоо шилжих тахирыг авч үзнэ. Ийнхүү түлхэлтийг хөдлөх бүрэлдэхүүний хаана ч хязгаарлана. A.3.4 Хэрэглээ A.3.4.1 Ерөнхий зүйл

Замын чиглэлийн төслийн нийтлэг аргатай харьцуулахад эргэлтийн тэнхлэгийн

дагуу өнцөгт түлхэлт

болон өнцөгт хурдатгалын үзүүлэлтийг агуулах тул

эргэлтийн тэнхлэгийн

дагуу өнцөгт хурдны үзүүлэлтийг авч үзэхгүй.

Тэнцвэрт бус хажуугийн хурдатгал болон түлхэлтийг мөн шилжих тахирын зөв үр дүнд хүрэхийн тулд тодорхойлно. Тойрох тахирт ямар ч өөрчлөлтгүй байх болно.

Энэ хавсралтад ашиглах шалгуур үзүүлэлтээр аливаа боломжит геометр хэмжигдэхүүнийг шууд тооцох ба энэхүү стандартын норматив бүлэгт заасан утгын тусламжтайгаар оврыг болон зарим нэмэлт хязгаарыг тооцож болно.

Хэвтээ муруй , гаднах зам төмрийн өндөрлөлтийн өнцөг болон босоо муруйн замын геометрийн онцлог функцийн туйлын утгыг тооцоолох бөгөөд тэдгээрийн хязгаартай харьцуулна.

MNS EN 13803-1 : 2016

35

Үүнийг нийтлэг шилжилт болон олон төрлийн спираль хэлбэрийн замын чиглэлийн зэргийн ямар ч төрөлд, “эргэлтийн –гаднах” шилжих тахирын адил хүндийн хүчний төвд хамаарах замын чиглэлийн төслийн аль алинд нь хийх боломжтой.

A.3.4.2 Өнөөгийн хэрэглэж буй эсвэл өгөгдсөн геометр хэмжигдэхүүн

Олон янзын нийтлэг шилжилтийн геометр хэмжигдэхүүний хувьд дараах текстэн

агуулгаар 5.2.1-р дэд бүлэгт байх шулуун шугамаас тойрох тахирт шилжих тооцоог болон 5.2.2-р дэд бүлгийн хязгаараас доош байх 1435 мм

царигтай замд хамаарах өндөрлөлтийн өнцгийг

үзүүлэв.

Мөн 1435 мм царигтай замын нөхцөлд тэнцвэрт бус хажуугийн хурдатгалын өнцөг

нь энд 5.2.3-р зүйлд заасан хязгаараас бага байх ёстой. 1435 мм

царигтай замын хувьд 5.2.5-р зүйлээс үзэх гаднах зам төмрийн өндөрлөлтийн налуу өнцгийн статик шалгуур үзүүлэлт

нь шилжилтийг өнгөрөх нөхцөлийг хангаж байх ёстой.

А.3-р хүснэгтэд олон төрийн элемент болон геометр хэмжигдэхүүний хамгийн их утгыг үзүүлэв. Үүгээр ямар нөхцөлийг хангаж чадах эсвэл хангаж чадахгүй байгааг шалгах боломжтой юм. Эргэлтийн өнцөгт хурдны тэнхлэгийг 5.2.6-р зүйлд заасан

томьёогоор өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээг тооцоход ашиглах

боломжтой. Тодорхой бус эргэлтийн өнцөгт хурдатгалын болон түүний хамт төгс шилжилт болох өндөрлөлтийн тогтмол налуутай нийтлэг шилжилтийн муруй болох клотойд (А.2-р зураг) тодорхойгүй тэнцвэрт бус хажуугийн хурдатгалын нь шулуун болон тахирласан чиглэлийн дэд хэсэгтэй ижил төстэй байх учраас динамик бүх нөхцөлийг хангаж чадахгүй юм. Хелмерт (Шрамм) (А.3-р зураг), Блосс (А.4-р зураг) болон Косинус (А.5-р зураг) нийтлэг шилжилтийн үед, бүх хурдатгалыг хязгаарлах боломжтой боловч эхлэл болон төгсгөлд тодорхой бус байх түлхэлт нь голд нь байрлах хоёр квадрат параболын хувьд боломжгүй юм. Зөвхөн Синус (Клайн) шилжилтийн үед (А.6-р зураг) эргэлтийн өнцөгт түлхэлт болон тэнцвэрт бус хажуугийн түлхэлтийг хязгаарлаж болох боловч тэдгээр нь үргэлжилсэн бус байна. А.7-р зураг болон А.8-р зурагт нэгдүгээр болон хоёрдугаар зэргийн уламжлалын харьцуулалтыг үзүүлэв.

Өндөрлөлтийг үүсгэхийн тулд дотор талын зам төмрөөс дээшх зөвхөн гадна талын зам төмрийг харьцуулах үеийн олон янзын элемент болон геометрийн үзүүлэлт болох оврыг агуулах зарим нэмэлт хамгийн их утгын илэрхийллийг А.4-р хүснэгтэд үзүүлэв.

MNS EN 13803-1 : 2016

36

Нийт зам шугамын хазайлт болон замын тэнхлэгийн шугамын муруй , босоо хурдатгал ба босоо түлхэлтийг газрын гадаргын түвшин замын чиглэл төслөхдөө хүснэгтээс зөв тэмдэгт бүхий илэрхийллйг нэмэх замаар тусгана.

Үүнд эдгээр утгын нийлбэр нь зөвшөөрөгдөх хүрээнд байгаа эсэхийг шалгах ёстой; босоо хурдатгал болон босоо түлхэлтийн үед үүнийг (А.14)-р тэгшитгэл болон (А.16)-р тэгшитгэлд үзүүлсэн тэнцэтгэл биштэй нийцэж буйг шалгана.

A.3–р хүснэгт. Шилжих тахирын функц болон олон төрлийн кинематик

үзүүлэлтийн туйлын илэрхийлэл ба байрлал болон өндөрлөлтийн налуу

Элемент

Зүйл

Өнд

өрл

өл

тийн т

огт

мо

л

на

луута

й к

ло

тойд

ши

лж

ил

тийн м

уруй

Хе

лм

ерт

(Шр

ам

м)

Бл

осс

Ко

синус

Синус (

кла

йн)

Бүсчлэл: Функц

Шугаман хэсгийн хаана ч:

;

тэнцвэрт бус хажуугийн хурдатгалын

өнцөг

0:

1:

MNS EN 13803-1 : 2016

37

Тэнцвэрт бус хажуугийн түлхэлтийн өнцгийн өөрчлөлт

0,1:

Дунд нь

Эргэлтийн өнцөгт хурд

Хаана ч:

Эргэлтийн өнцөгт хурдатгал

0,1:

Хаана ч:

Эргэлтийн өнцөгт түлхэлт

0,1:

0,1:

0,1:

Өндөрлөлтийн хамгийн их налуу

Хаана ч:

A.4 -р хүснэгт —Шилжих тахир: Тодорхой статик болон үлдсэн бусад кинематик

үзүүлэлтийн зарим үнэмлэхүй туйлын утгын илэрхийлэл; зөвхөн гаднах зам төмөр өргөгдсөн нөхцөлд

Элемент

Зүйл

Тогтмол

өндөрлөлти

йн налуутай

колотойд

Хелмерт

(Шрамм) Блосс Косинус

Синус

(Клайн)

Замын

тэнхлэги

йн

шугамын

налуу

Шугаман

хэсгийн хаана

ч:

MNS EN 13803-1 : 2016

38

Замын

тэнхлэги

йн

шугамы

н босоо

муруй

0,1:

хооронд:

0

Хаана ч:

Босоо

хурдатгалы

н харьцаа

0,1:

Хаана ч:

Босоо

түлхэлтийн

харьцаа

0,1:

0,1:

0,1:

Хэрэв гадна талын зам төмөр нь өргөгдсөн бөгөөд дотор талын зам төмөр нь доошилсон үед, замын тэнхлэгийн шугамын өндөрт зөвхөн далайн түвшнээс дээшх зураглалын зөвхөн замын чиглэлийн тооцоо нь нөлөөлнө. А.4-р хүснэгт дэх илэрхийлэл нь тэг утгатай байх болно. Шулуун болон тахир зам эсвэл хоёр тахир хоорондын тогтмол налуутай гадна талын зам төмрийн өндөрлөлтийн үеийн хүндрэлийг арилгахын тулд, гадна талын зам төмрийг эсвэл хоёр зам төмрийг нугалаанаас зайлсхийж

босоо радиусаар тэгшилнэ. Эдгээр хоёр эргэх тойргийн хэсэгт муруй болон

өндөрлөлт нь пропорционал бус байна. Хэрэв гадна талын зам төмрийг тэгшлэх үед, дотор талын зам төмрийн муруй тэг утгатай байна; хэрэв дотор талын зам төмрийг мөн тэгшлэх үед, энэ нь эсрэг чиглэлд байх бөгөөд тэмдэг өөрчлөгдсөн муруй нь ижил утгатай байна. Дараах тэгшитгэл нь зам төмрийн муруй бүхий өндөрлөлтийн өнцгийн хоёрдугаар зэргийн уламжлалын геометр утгыг агуулна:

Зөвхөн нэг зам төмрийг тэгшлэх үед:

Хоёр зам төмрийг тэгшлэх үед:

MNS EN 13803-1 : 2016

39

Илэрхийлэл нь тэг утгаас дээрх тэгшитгэлийн утга руу өөрчлөгдөх эргэх хэсэг тус бүрийн хоёр талд хамгийн багадаа нэг зам төмрийн босоо муруйн шилжилт байна.

Иймд статик болон динамик бүх шалгуур үзүүлэлтийг шилжилтийг тодорхойлох үед хэрэглэх ёстой.

Шулуунаас тойрох шугамд шилжих үед, хажуугийн хурдатгалын тэнцвэрт бус эхний өнцгийн хамгийн их утгад эхний эргэх хэсгийн төгсгөлд, хоёр дахь эргэх хэсгийн төгсгөлд хүрнэ. Хажуугийн хурдатгалын тэнцвэрт бус хоёр дахь утга нь тойрох тахирт байх нөхцөлөөс үргэлж бага байх ба зөвхөн эхний утгыг А.3.2.2-д заасны дагуу шалгана.

Зөвхөн гадна талын зам төмрийг тэгшлэх үед:

Хоёр зам төмрийг тэгшлэх үед:

Эргэх хэсэг тус бүрийн эхлэл болон төгсгөлд тэнцвэрт бус хажуугийн хурдатгал нь өөр утгад шилжих ба тэнцвэрт бус хажуугийн түлхэлт

нь энэ үед хязгааргүй утгатай байна.

Эргэлтийн хөдөлгөөний кинематик утга нь зөвхөн зам төмрийн босоо муруйгаас хамаарах бөгөөд гаднах зам төмрийн өндөрлөлтийн налуугаас шууд хамаарахгүй.

MNS EN 13803-1 : 2016

40

Зам төмрийг тэгшилсэн шилжилтийн хоёр талбайд, эргэлтийн өнцөгт хурдатгалын дараах үр дүн гарах бөгөөд А.3.3.4-д заасны дагуу хязгаарлах болно.

Зөвхөн нэг зам төмрийг тэгшлэх үед:

Хоёр зам төмрийг тэгшлэх үед:

Эргэх хэсэг тус бүрийн хоёр талд эргэлтийн өнцгийн хурдатгалын шилжилтээс

хамаарч, эргэлтийн өнцгийн түлхэлт

болон тэнцвэрт бус хажуугийн түлхэлт

нь тодорхой бус байна.

Хэрэв зөвхөн гаднах зам төмөр тохойрсон үед, эдгээр хэсэг талбайд А.4-р хүснэгтийг ашиглахгүй бөгөөд бөгөөд дараах тэгшитгэлийн илэрхийллийг ашиглах болно.

Замын тэнхлэгийн шугамын хамгийн их налуу :

(А.24)

Замын тэнхлэгийн шугамын босоо муруй :

(А.25)

Босоо хурдатгалын харьцаа

MNS EN 13803-1 : 2016

41

(А.26)

Үүнээс гадна энэ шилжилтийн үед замын тэнхлэгийн шугамын нийт налуу болон муруй ба босоо хурдатгалыг дээрх тэгшитгэлийн илэрхийллийг рельефний зураглалд замын чиг таталтыг гаргахад нэмэх замаар гаргана. Эдгээр нийлбэр нь зөвшөөрөгдөх хязгаарын хүрээнд байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Гэвч гаднах зам төмрийн шугаман өндөрлөлттэй шилжилт нь тогтмол налуу болон зэргэлдээ чиглэлийн элемент хооронд шулуун бус хэсэгтэй байна.

Өндөрлөлтийн налууг тэгшилсэн зам төмрийн муруйгаар тодорхойлно. ТАЙЛБАР: Муруйлтын онолын дагуу муруйн шилжилт нь дэрийн уян дамнуурын хувьд үүсэх боломжгүй. Бодит байдалд олон янзын муруйтэй сегментийг тогтмол бус муруй бүхий урт алслалтаар тусгаарлана. Иймд Хелмерт (Шрамм), Блосс, косинус тэгшлэлтэй зам төмөр бүхий өндөрлөлт болох шилжилтийн хязгаарт эсвэл зааг дахь муруйн шилжилт бүхий бүх гаднах зам төмрийн өндөрлөлтийн налуу нь төгс геометрийг илэрхийлэх ба энэ геометр нь бодит байдалд нийцэх эсэхийг баталгаажуулах боломжгүй.

Тухайлбал тогтмол хэвгийтэй өндөрлөлтийн налуугийн хувьд шугаман өндөрлөлттэй хэсэг нь чухал бусад бүхэл бүтэн шилжилтийн нэгэн хэсэг нь байна. Иймд, бүх өндөрлөлтийн шилжилт нь зарим талаар ижил төстэй байх ба хувьсах хэвгийтэй өндөр зэргийн өндөрлөлтийн налуутай байна.

А.3.4.3. Төлөвлөгдсөн геометр

Шилжилтийн шаардлагатай уртыг тооцоолохын тулд, шилжих тахир болон өндөрлөлтийн налууг тооцоход А.3.3-д заасан шалгуур үзүүлэлтийг А.3-р хүснэгт дэх хувьсагчийг ашиглана. Туйлын утгын илэрхийллийг А.5-р хүснэгт дэх уртын хамгийн бага утгад тохируулан өөрчилнө. Харьцуулах уртыг хамгийн их уртын утгаар тооцно.

A.5-р хүснэгт. Олон төрлийн шалгуур үзүүлэлтэд хамаарах хамгийн бага урт

болон хязгаараас хамаарах шилжих тахир

Элемент Шилжилтийн хамгийн бага урт

Тогтмол

өндөрлөлтийн

налуутай

болон

тэгшилсэн

зам төмөр

бүхий

колотойд

(нэг зам төмөр тэгшилсэн)

(хоёр зам төмөр тэгшилсэн )

MNS EN 13803-1 : 2016

42

(шугаман хэсэггүй )

(зөвхөн гадна талын зам төмөр тэгшилсэн)

(гадна талын болон дотор талын зам төмөр тэгшилсэн)

Хелмерт

(Шрамм)

A.5-р хүснэгт (үргэлжлэл)

Элемент Шилжилтийн хамгийн бага урт

Блосс

Косинус

MNS EN 13803-1 : 2016

43

Синус

(Клайн)

Синус (Клайн)

(түлхэлтийн

нөхцөлд)

Хэрэв зөвхөн нэг талын жирээ тэгшилсэн үед, мөн А.4-р хүснэгтийн бүх хязгаарын илэрхийллээр тооцох болон шалгах үед болон хэрэв нөхцөлийг хангаагүй үед, шилжих тахирыг ихэсгэх эсвэл эргэх хэсгийн муруйг багасгана.

Өндөрлөлт болон хэвтээ муруй хоорондын тэнцвэрт чанар бүхий онцлог шилжих

тахирын хувьд, өгөгдсөн хязгаарт болон тухайлбал (А.5) тэгшитгэл

болох хязгаарын хүрээнд зэргэлдээ тойрох тахирын хувьд, тэгшитгэлийн зөвхөн багасгасан тоо нь тэдгээрийн зарим хоорондын тэнцвэрт чанараас хамаарч туйлын нөхцөл үүснэ. Иймд энэ багцыг хангасан үед бусад тэгшитгэл нь автоматаар биелнэ. Хэрэв Хелмерт (Шрамм), Блосс, косинус болон синус (Клайн) шилжилтийг

(А.27)

нөхцөлөөр шалгасан үед (А.10) тэгшитгэлээр эргэлтийн тэнхлэг орчмын өнцөгт хурдатгалыг шалгах шаардлагагүй; өөрөөр хэлбэл үүнийг хийгдсэн гэж үзнэ; Тэнцвэрт бус хажуугийн хурдатгал нь (А.6) тэгшитгэлээр эдгээр шилжилтийн хувьд ихэвчлэн хязгаарын хүрээндээ байна.

Хэрэв синус (Клайн) шилжилтийг

MNS EN 13803-1 : 2016

44

(А.28)

нөхцөлөөр шалгах үед (А.12) тэгшитгэлээр эргэлтийн тэнхлэг орчмын өнцөгт түлхэлтийг шалгах шаардлагагүй.

Хэрэв

(А.29)

нөхцөлийг шалгах үед, (А.9) тэгшитгэлээр тэнцвэрт бус хажуугийн түлхэлтийг шалгах шаардлагагүй. Хэрэв аль ч нөхцөл нь биелэхгүй үед, эргэлтийн түлхэлт болон хажуугийн түлхэлтийн нөхцөлийг шалгах ёстой.

Хэрэв зөвхөн гадна талын жирээг тэгшилсэн үед дээр өгүүлсэнтэй адил

хамаарлыг босоо хурдатгалын харьцаанд болон босоо түлхэлтийн харьцаанд

мөн хэрэглэнэ. Замын геометрийн нийтлэг нөхцөлд , эргэлтийн тэнхлэг

орчмын өнцөгт хурдатгал болон тэнцвэрт бус хажуугийн түлхэлт хооронд энэхүү хамаарал мөн байна. 1435 мм царигтай замын хязгаарын хувьд шалгуур үзүүлэлтийг бууруулах тоон жишээ: ; ;

байх ба хэрэв зөвхөн гадна талын зам төмөр дээш өргөгдсөн үед, Блосс шилжилтийг тооцно:

Өнцөгт хурдатгалын шалгуур үзүүлэлтийг хангаснаар тэнцвэрт бус хажуугийн болон босоо хурдатгалын нөхцөлийг эдгээр хязгаарын хувьд автоматаар хангана.

Иймд замын чиглэлийн төслийн прогресс аргын хэрэглээнд уламжлалт аргын хэрэглээтэй харьцуулахад аливаа онцлог хязгаарыг нэмэгдээгүй болно.

MNS EN 13803-1 : 2016

45

A.1–р зураг. Баруун гарын эргэлтийн замын болон хөдлөх бүрэлдэхүүний хөндлөн

огтлол (s –замын тэнхлэгийн шугам)

Тайлбар:

1 Налуу ба тохойролт 2 Анхдагч үүсмэл 3 Хоёр дахь үүсмэл (хязгааргүй)

MNS EN 13803-1 : 2016

46

A.2-р зураг. Налуугийн шугаман шилжилттэй муруй – Хэвтээ хавтгай дахь хэвийн

болгосон налуу ба муруй, хэвийн болгосон үүсмэл

Тайлбар:

1 Налуу ба тохойролт 2 Анхдагч үүсмэл 3 Хоёр дахь үүсмэл 4 Гуравдагч үүсмэл (хязгааргүй)

А.3-р зураг. Хелмерт (Шрамм)-ийн шилжилт – Хэвтээ хавтгай дахь хэвийн

болгосон налуу ба муруй, хэвийн болгосон үүсмэл

Тайлбар:

1 хэвгий ба муруй 2 анхдагч үүсмэл 3 хоёрдогч үүсмэл 4 гуравдагч үүсмэл (хязгааргүй)

А.4-р зураг. Блосс шилжилт – Хэвтээ хавтгай дахь хэвийн болгосон

налуу ба муруй, хэвийн болгосон үүсмэл

MNS EN 13803-1 : 2016

47

Энд

1 хэвгий ба тохойролт

2 анхдагч үүсмэл

3 хоёрдогч үүсмэл

4 гуравдагч үүсмэл (хязгааргүй)

А.5-р зураг — Косинус шилжилт – Хэвтээ хавтгай дахь хэвийн болгосон

налуу ба муруй, хэвийн болгосон үүсмэл

Энд

1 хэвгий ба тохойролт

2 анхдагч үүсмэл

3 хоёрдогч үүсмэл

4 гуравдагч үүсмэл

5 дөрөвдөгч үүсмэл (хязгааргүй)

А.6-р зураг — Синус (жижиг) шилжилт – Хэвтээ хавтгай дахь хэвийн

болгосон налуу ба муруй, хэвийн болгосон үүсмэл

MNS EN 13803-1 : 2016

48

Энд

1 шугаман шилжилттэй налуугийн муруй

2 Хелмерт (Шрамм) шилжилт

3 Блосс шилжилт

4 Косинус шилжилт

5 синус (жижиг) шилжилт

А.7-р зураг — Хэмжээгүй анхдагч үүсмэл

Энд

1 шугаман шилжилттэй налуугийн муруй (хязгааргүй)

2 Хелмерт (Шрамм) шилжилт

3 Блосс шилжилт

4 Косинус шилжилт

MNS EN 13803-1 : 2016

49

5 Синус (жижиг) шилжилт

А.8-р зураг — Хэмжээгүй хоёрдогч үүсмэл

MNS EN 13803-1 : 2016

50

В хавсралт

(Мэдээллийн)

Li шилжилтийн хоёр тахир хоорондын чиглүүлэгч элементийн урт

(тойрох тахир ба шулуун)

Энэ хэрэглээнд, дурын чиглүүлэгч элементийн (шилжилтийн тахираас бусад)

бодит урт нь В.1-р хүснэгтэд өгсөн норм хэмжээтэй тэнцүү эсвэл илүү байх ба

хажуу талын чиглүүлэгч элементийн (өндөрлөлт, дутуу өндөрлөлт ба түүний

өөрчлөлт) чиглүүлэх зураг төслийн бодит үзүүлэлтийг тооцно; илүү урт

элементийг энэ үзүүлэлтийн хамгийн дээд утгад ашиглана.

Хоёр шилжих тахир хооронд шулуун шугаман элемент байрлуулахын оронд

үргэлжилсэн шилжилтийн тахираар хоёр эсрэг тойрох тахирыг холбох нь илүү

байдаг. Тиймээс энэ тохиолдолд шулуун элементийн урт нь тэгтэй тэнцүү юм.

В.1-р хүснэгт. Li чиглэлийн элементийн хамгийн бага урт

(тойрох тахир ба шулуун)

Зөвшөөрөх хурдны хүрээ

[км/ц]

80 ≤ V ≤ 200

200 < V ≤ 300

Ердийн хязгаара [м]

Онцгой хязгаара [м]

a 20 м-ээс доош ороогүй үед.

Өндөр хурдны замд шулуун болон тахир хэсэг нь хурдан өөрчлөгдөх нь

зорчигчдын тав тухтай байдлыг бууруулах ба ялангуяа чиглэлийн тусдаа

элементийн уртаас өөрчлөлттэй хурдатгал нь хөдлөх бүрэлдэхүүний өөрийнх нь

давтамжтай давхацсан үед зорчигч нь нөлөөнд автдаг.

Хазайлгагчтай галт тэрэгний хувьд тодорхой хязгаар байхгүй.

MNS EN 13803-1 : 2016

51

С хавсралт

(Мэдээллийн)

1435 мм-ээс өргөн царигтай үед ашиглах үзүүлэлтийн

утгыг хөрвүүлэх дүрэм

C.1 Х

Энэ хавсралтад (Мэдээллийн) 1435 мм-ээс өргөн царигтай стандартад ашиглах

норм хэмжээ ба утгыг хөрвүүлэх дүрмийг тайлбарлаж бичсэн.

D хавсралт (норматив) нь доорх дүрэм дээр үндэслэн 1524 мм ба 1668 мм

царигтай замд ашиглах замын чиг татах үзүүлэлтийн норм хэмжээг тогтооно.

C.2 Тэмдэгт ба товчлол

Өөрөөр заагаагүй бол С.1-р хүснэгт дэх тэмдэгт ба товчилсон үгийг С хавсралтад

хэрэглэнэ.

С.1-р хүснэгт — Тэмдэгт ба товчилсон үг

No. Тэмдэгт Зориулалт Нэгж

86 ai, ai1 Хагас-статик хажуугийн хурдатгал, хөдлөх

бүрэлдэхүүний шалтай зэрэгцээ замын төвшинд

м/с2

87 aq, aq1 Ажлын гадаргуу дахь хуримтлаагүй хажуугийн

хурдатгал

м/с2

88 B, B1 Тэнхлэг дээрх пүрштэй дүүжингийн тэмдэглэгээ

хоорондын зай

м

89 C, C1 Налуугийн Хазайлгагчийг тооцоолох хүчин зүйл мм·м·ц2/км2

90 dai/dt,

dai1/dt

Хагас-статик хажуугийн хурдатгалын өөрчлөлтийн

зэрэг, хөдлөх бүрэлдэхүүний тавцантай зэрэгцээ

замын төвшинд

м/с3

91 dD/ds,

dD1/ds

өндөрлөлтийн өнцөг мм/м

92 dD/dt,

dD1/dt

өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ мм/с

93 dI/dt, dI1/dt дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ мм/с

94 D, D1 Өндөрлөлт

мм

95 e, e1 Хос дугуйн дотор тал хэвийн төв цэг хооронд авсан хэмжээ (1435 мм тэй царигтай замд 1500 мм)

мм

96 E, E1 илүү өндөрлөлт мм

97 Hs Тэнхлэгийн замд үзүүлэх хагас-статик хажуугийн хүч Н

98 I, I1 дутуу өндөрлөлт мм

99 K, K1 Дүүжингийн хөшүүн чанарын коэффициент Н/м

100 Хөдлөх бүрэлдэхүүний дугуйны тэнхлэгийн суурь м

101 QN Номинал босоо дугуй/зам төмрийн хүч Н

102 r Харьцаа e1/e (e1/1500 мм) -

MNS EN 13803-1 : 2016

52

103 ∆D, ∆D1 Өндөрлөлтийн шилжилтийн дагуу замын өндөрлөлтийн

нийтлэг өөрчлөлт

мм

104 ∆I, ∆I1 Дутуу ба хэтэрсэн өндөрлөлтийн нийт хэлбэлзэл мм

105 ∆Q, ∆Q1 Хагас-статик босоо дугуй/зам төмрийн хүчний

нэмэгдэл

Н

106 µ Дүүжингийн системээр чиглүүлэгдсэн тэнхлэг

хоорондын хөндлөн түвшний өөрчлөлт

м

Доорх нэг гэсэн тэмдэгтэй үзүүлэлт нь 1435 мм царигаас өргөн замд хамаарах хөрвүүлсэн утга бөгөөд 1435 мм-дт хамаарах утга нь индексгүй байна. C.3 Үндсэн таамаглал ба адилтгах дүрэм

Нөхцөл нь дараах ойлголтын ижил шалгуур дээр үндэслэсэн: - замын хүч ба аюулгүй байдал;

- зам засварын эдийн засгийн асуудал;

- аяллын тав тухтай байдал ба эргэлтийн уян чанарын илтгэлцүүр

Эдгээр нь доорх утгыг агуулна:

- замын систем ба замын чанар нь өргөн царигт ч гэсэн ижил байна.

- Хөдлөх бүрэлдэхүүний бүрэлдэхүүн, түүний дугуйны бүтэц ижил, жин, хүндийн

жингийн байрлал, хатуу болон уян чанар нь адил, замаас гарахад хэрэглэх

аюулгүй байдлын хязгаар нь адил байна.

-

; мөн тахир болон тэнхлэг рүү чиглүүлэх хүчний хурдны өөрчлөлтөд бас

адил дүрэм ашиглана.

- HS –д зориулсан ижил төвшинг ашиглан замын хөөлтийн хязгаарын хувьд

аюулгүй байдлын ижил төвшинг олох ба замаас гарах болон онхолдох

тохиолдолд, дугуйнд үзүүлэх бууруулсан ачааллын ижил ∆Q, утгыг ашиглана

(замаас гарах үед чиглүүлэх дугуйнд);

- HS, Q утгыг хадгалж байвал замын насжилтын ижил зэргийг

олж болно;

- ai ба

утгыг өөрчлөлтгүй хадгалсан бол аяллын чанар нь

адил төстэй байна.

Үндсэн томьёо:

Дутуу өндөрлөлттэй тохиолдолд I утгыг E утгаар солино. (5.2.4-ийг хар).

B [м]: хэвийн хөдлөх бүрэлдэхүүнтэй үед

MNS EN 13803-1 : 2016

53

ai = (1+ sr )⋅aq

Үндсэн өгөгдөл:

Сүлжээний систем бүр e1 ба B1 утгыг тооцоонд авч үзэх ёстой. Хэрвээ боломжгүй

бол, e1 утгыг цариг дээр 65 мм-ийг нэмэх замаар олж авах ба

–ийг гэж үзнэ.

1435 мм-ээс өргөн царигийн үзүүлэлтийн утгыг индекс 1-ээр тэмдэглэнэ, ө.х:

Хэрэв e1 > e, тэгвэл B1 > B ба 1 < r < r2.

C.4 Дэлгэрэнгүй хувиргалтын дүрэм

Дараах дэд бүлэгт замын чиг татах зураг төслийн үзүүлэлт бүрд хамаарах хувиргах зарчмыг тодорхойлно. C.4.1 Босоо тахирын R1 радиус (5.2.1) Муруйн босоо радиус нь өндөрлөлт D ба дутуу өндөрлөлтийн I утгаас дараах хамаарлын дагуу үүсдэг.

V хурдны нэгжид км/ц ашиглах үед бууруулах хүчин зүйл болох qv=3,6 км·с/(ц·м)

утгыг м/с-ээр илэрхийлсэн (квадрат зэрэгт дэвшүүлсэн үед 12,96) ба дугуйн

суурийн хоёр холбох даруулгын нэрлэсэн төвийн тэнхлэг хоорондын зай e –г мм-

ээр авна. Өндөрлөлт D ба дутуу өндөрлөлт I, тогтмол утга

, түүний утга С = 11,8 мм·м·ц2/км2, нь

, болох ба g–нь таталцлын тогтмол бөгөөд (9,81 м/с2)-

тай тэнцүү байна.

Тиймээс, C1 = C·r; энэ тогтмолыг өөрчлөгдсөн утга болох D1 ба I1 –ийн хамт

өндөрлөлт ба дутуу өндөрлөлтийн харгалзах утгын оронд хэрэглэх хэрэгтэй. (доор

үзнэ үү).

C.4.2 D1 өндөрлөлт (5.2.2)

Аюулгүй байдал:

- замын хөөлтийн хязгаар: хамаарахгүй.

MNS EN 13803-1 : 2016

54

- замаас гарах ба онхолдох: бага хурдтай аялж байгаа эсвэл зогссон галт тэрэгний

хувьд (өндөр зам төмөр дээрх бууруулсан ачаалал)

хэрэв ∆Q = ∆Q1, тэгвэл:

D1 = D·r2

Огцом радиустай тахир дээрх ачаатай вагоны мушгиралт ба хөшилтийн норм

хэмжээ:

Замын элэгдлийн шалгуур:

- тахирын дотор зам төмөр дээрх нэмэлт ачаалал (бага хурд):

хажуугийн хүч (зам дээрх) (бага хурд):

Тиймээс:

D1 =

D·r

Аяллын чанарын шалгуур:

Энэ шалгуурт хурд бага нь гол утгыг агуулдаг:

Хэрэв sr = sr1,бол:

D1 = D·r

Утгыг хөрвүүлэх дүрэм:

Өндөрлөлтийн хязгаарыг r.утгаар үржүүлэх ёстой. Тэгвэл, огцом радиустай

тахир дээрх ачаатай вагоны мушгиралт ба хөшилтийн норм хэмжээ нь

-той тэнцэнэ.

MNS EN 13803-1 : 2016

55

Зорчигчийн тавцангийн дагуу явах замын хувьд, зөвлөмж болгох

өндөрлөлтийн хязгаарлалт нь

энэ нь: 110·r мм-тэй тэнцүү болно

Хавсралт H.3 (Хавсралт H)-д, зөвшөөрсөн D1 ба D2 норм хэмжээг

утгаар үржүүлэх ёстой.

C.4.3 Дутуу өндөрлөлт I1 (5.2.3)

Стандарт дахь томьёо нь:

энд C1 = C·r

Аюулгүй байдал:

- замын хөөлтийн шалгуур:

- Дутуу өндөрлөлтөд ашигласан утга нь шийдвэрлэх утга биш юм. Хэрвээ Hs

утга хэвээр байвал:

I1 = I ⋅r

- замаас гарах ба онхолдох үед:

Энэ утга нь дээрх замын хөөлтийн шалгуур утгаар хязгаарлагдана.

Замын элэгдлийн шалгуур:

Элэгдлийн ижил зэргийг Hs, ижил утгад ашиглах тул хамгийн их хязгаарласан

утга нь Hs утгатай дүйх ба үр дүн нь доорх томьёотой тэнцүү байна.

I1 = I ⋅r

Аяллын чанарын шалгуур:

Аяллын чанар (геометр-ижил чанартай замын хувьд) нь ai.-тэй утгын хувьд ижил

байна.

Тиймээс доорх утгатай тэнцүү болно:

MNS EN 13803-1 : 2016

56

хэрэв sr1 = sr тэгвэл:

I1 = I ⋅r

Утгыг хөрвүүлэх дүрэм:

1-р хүснэгтэд үзүүлсэн түүн дотроо зүүлт тайлбараар зохицуулах утгыг

хамруулсан норм хэмжээг r утгаар үржүүлнэ.

C.4.4 Илүү өндөрлөлт E1 (5.2.4)

Томьёо нь

болно.

Энэ үзүүлэлт нь ихэнхдээ замын элэгдэлд нөлөөлөх ба ялангуяа доод зам төмөрт

үзүүлэх ачааллыг ихэсгэнэ. Тиймээс 110 мм –ийн хэвийн хязгаар нь 110·r2 мм-тэй

тэнцүү болно. Гэхдээ, илүү өндөрлөлтийн утга нь дутуу өндөрлөлтийн утгаас их

байж болохгүй ба хамаарах норм хэмжээ нь 110·r мм байна (C.4.3-г харна уу).

C.4.5 Өндөрлөлтийн хэвгий dD1/ds (5.2.5)

Энэ үзүүлэлтийн хязгаарын хувьд уулын хяр луу авирсны үр дүнд удаан аялах

галт тэрэгний ослын үүднээс авч үзэх аюулгүй байдалтай холбоотой байна. Осолд

хамаарах аюулгүй байдлын ижил зэргийн утгыг чиглүүлэх дугуйнд үзүүлэх

ачааллын ижил хязгаарлалтаас олж болно.

мм/м хөдлөх бүрэлдэхүүний урттай нийцэх дундаж өөрчлөлтийг илэрхийлнэ.

Дугуй зам төмөр рүү чиглэсэн босоо хүчний хязгаарлалт нь

мм,

энд

- хөдлөх бүрэлдэхүүний дугуйн суурийн урт ба

Дугуйн суурь болох утгыг хоёр голтой вагоны гол хоорондын зайтай тэнцүү авах

ба тусдаа тэргэнцрийн тэнхлэг хоорондын зай ба тэргэнцэртэй хөдлөх

бүрэлдэхүүний тэргэнцрийн тулгуур хоорондын зай маягаар авч болно.

Иймд,

; энд ∆Q = ∆Q1

MNS EN 13803-1 : 2016

57

Тиймээс:

Хязгаарыг хөрвүүлэх дүрэм:

Хэвийн хязгаар:

Онцгой хязгаар:

ТАЙЛБАР: ∆l урт хэмжээсний суурь ба ∆D замын тохойн утга нь, H хавсралтын

хязгаарлагч g1 ба хязгаарлагч g2 (H.3), g+ ба g* (H.4)-г

утгаар үржүүлнэ.

C.4.6 Өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ dD1/dt (стандартын 5.2.6)

Энэ үзүүлэлтийг хязгаарлах гол шалтгаан нь дүүжингээс үүссэн аяллын тав тухтай холбоотой юм. (хөдлөх бүрэлдэхүүний тэвшний хазайлт ба голын хэлбэлзлийн өдөөлтөөс болж хоцорсон эсвэл хойшлуулсан). Өндөрлөлтөөс болж налуу хурдыг хязгаарладаг. Өндөрлөлтөөс болсон налуугийн утга нь:

эсвэл

ба Хөдлөх бүрэлдэхүүн дотор хүлээж авах утга нь

тиймээс:

Ө.х:

Хэрвээ sr1 = sr

Утгыг хөрвүүлэх дүрэм нь:

MNS EN 13803-1 : 2016

58

5.2.6-д байгаа хязгаарыг r утгаар үржүүлэх ёстой.

C.4.7 Дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ dI1/dt (5.2.7)

Энэ параметрийн хязгаарыг Аяллын тав тухтай байдалтай холбож үздэг.

Хэрвээ:

:

тэгшитгэл

Хэрвээ sr1 = sr, бол

болно.

Утгыг хөрвүүлэх дүрэм:

5.2.7-д байгаа хязгаарыг r утгаар үржүүлэх ёстой.

C.4.8 Хэвтээ хавтгай дахь шилжилтийн тахирын урт LK (5.2.8)

(зөвхөн шугаман шилжих тахирт хамаарна, мөн өндөрлөлтийн шилжилттэй давхцах шилжилтийн тахиртай үед, LK = LD,)

Хэвтээ хавтгай дахь шилжилтийн тахирын урт нь өндөрлөлтийн хэвгий ба

өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ, дутуу өндөрлөлт зэргээс хамаарах ба дараах

томьёогоор илэрхийлнэ.

Шилжилтийн тахирын урт нь дээр дурдсан бүх шалгуурыг хангах ёстой.

MNS EN 13803-1 : 2016

59

Хэрвээ шилжилтийн тахир байхгүй эсвэл dI/dt шаардлагыг хангах хангалттай урт

байхгүй үед, дутуу өндөрлөлтийн огцом өөрчлөлтийн хязгаар нь MNS EN 13803-2

стандартад тодорхойлсон шаардлагыг хангах ёстой.

C.4.9 Бусад үзүүлэлт (5.2.9, 5.2.10 ба 5.2.11)

Энэ үзүүлэлт нь царигаас хамаарахгүй. Энэхүү стандартын гол бүлэгт үзүүлсэн

хязгаарыг (5.2.9, 5.2.10 ба 5.2.11 бүлгийг үзнэ үү.) 1435 мм-ээс өргөн царигтай үед

хэрэглэх боломжтой.

MNS EN 13803-1 : 2016

60

D хавсралт

(норматив)

1435 мм-ээс өргөн царигтай замын чиглэлийн

төслийн үзүүлэлтийн хязгаар

D.1 Хамрах хүрээ

Энэ хавсралт нь 1435 мм-ээс өргөн царигтай замын чиглэлийн төслийн

үзүүлэлтийн холбогдох хязгаарыг тодорхойлно.

Дараах хязгаарыг С хавсралтад тайлбарласан шилжүүлэх дүрмийг ашиглан

стандартын гол бүлгийг хамарсан үзүүлэлтийн хувьд тодорхойлсон болно.

D.2 1668 мм царигтай үед тавих шаардлага

D.2.1 Ерөнхий зүйл

D.2.2-оос D.2.10 хүртэлх хязгаарыг 1688 мм өргөн царигтай замтай Португал ба

Испанийн төмөр замд ашиглана.

Үндсэн утга нь: e1 = 1733 мм; B1 = 2,233 м.

D.2.2 D1 өндөрлөлт

Хэвийн хязгаар нь 185 мм.

ТАЙЛБАР: Зорчигчийн тавцантай зэрэгцэх замын өндөрлөлтийг 125 мм хүртэл хязгаарлахыг

зөвлөж байна. Зарим бусад зам, гарам, гүүр, нүхэн гарц зэрэг орон нутгийн нөхцөлөөс хамаарч,

өндөрлөлт оногдуулж болох юм.

Онцгой хязгаар нь 205 мм.

(R < 320 м) тахирын бага радиустай замд мушгиралт ба хөшилт бүхий ачааны

вагоныг замаас гарах эрсдэлээс сэргийлж, өндөрлөлтийг дараах хязгаараар

хязгаарлаж болно.

D1lim = (R −50м)⋅0,9 мм/м [мм]

Бусад мэдээллийн хувьд мэдээллийн H хавсралтыг үзнэ үү.

Зарим орон нутгийн нөхцөлөөс хамаарч бусад зам, гарам, гүүр, нүхэн гарц зэрэгт

өндөрлөлтийг тогтоож юм.

MNS EN 13803-1 : 2016

61

D.2.3 Дутуу өндөрлөлт I1

Дутуу өндөрлөлтийн хэвийн болон онцгой хязгаарыг D.1-р хүснэгтэд үзүүлэв. Энэ

хязгаарыг зам шугамд явж байгаа бүх галт тэрэгт ашиглана. EN 14363, EN 15686

ба/эсвэл EN 15687 стандартын дагуу бүх Хөдлөх бүрэлдэхүүн нь өөрийн дутуу

өндөрлөлтийн үйл ажиллагааны хязгаар дотор туршилт хийж дэмжлэг авсан байх

ёстой.

D.1 –р хүснэгт. Ilim дутуу өндөрлөлт

Хэвийн

хязгаар

Онцгой

хязгаар

Хазайлгагчгүй галт тэрэг

80 км/ц < V ≤ 200 км/ц 150 мм 211 мм

200 км/ц < V ≤ 230 км/ц 150 мм 194 ммab

230 км/ц < V ≤ 250 км/ц 150 мм 177 мм ab

250 км/ц < V ≤ 300 км/ц 115 мм 150 мм abc

Хазайлгагчтай галт тэрэг

80 км/ц ≤ V ≤ 260 км/цd 318 ммb 354 мм b

a Хазайлгагч системээс бусад дутуу өндөрлөлтийг нөхөх

системээр тоноглогдсон тохиолдолд дутуу

өндөрлөлтийн утга нь их байхыг Суурь бүтэц

эзэмшигчээс тогтоож, EN 14363 стандартад нийцсэн

галт тэргийг явуулж болно. b Суурь бүтэц эзэмшигчээс эдгээр болон дутуу

өндөрлөлтийн хамгийн их утгын үед галт тэргийг

явуулахад шаардагдах замын чанарын болон бусад

нөхцөлийг харгалзан тооцсон замын хэсгийн ангиллыг

шаардаж болно.

c Хязгаар нь чигжээсгүй замын хувьд 153 мм хүртэл

нэмэгдэж болно. d Одоогийн байдлаар 260 км/ц ба түүнээс их хурдтай

хазайлгагчтай галт тэрэг явуулдаг төмөр зам

ашиглагдаагүй мөн төлөвлөөгүй байна.

1-Р ТАЙЛБАР: Европын дохиоллын ЕRTMS систем нь 0,60 м/с

2, 0,65 м/с

2, 0,75 м/с

2, 0,80 м/с

2, 0,85

м/с2, 1,00 м/с

2, 1,10 м/с

2, 1,20 м/с

2, 1,60 м/с

2, 1,80 м/с

2 ба 2,00 м/с

2 ажлын гадаргуу дээр явах хөдлөх

бүрэлдэхүүний нөхөгдөхгүй хажуугийн хурдатгалын хязгаарыг агуулдаг. Эдгээр утга нь Европт

ашиглаж байгаа галт тэрэгний төрөл бүрийн категорийн одоогийн парктикийг тусгасан юм.

2-Р ТАЙЛБАР: Ачааны хөдлөх бүрэлдэхүүн нь ихэвчлэн 106 мм –ээс 150 мм хоорондын дутуу

өндөрлөлтийн үед ажиллах боломжтой.

3 -Р ТАЙЛБАР: Хазайлгагчгүй зорчигчийн галт тэрэг нь ихэвчлэн 150 мм –ээс 194 мм хоорондын

дутуу өндөрлөлтийн үед ажиллах боломжтой.

4-Р ТАЙЛБАР: Замын тусгай зориулалтын шинж чанараас хамааран, тахир дээрх суман шилжүүлэг

болон огтлолцол, шулуун байрлалтай чигжээсгүй замтай гүүр, тусгаарлах уулзвартай зам

төмөртэй зам, маш хүчтэй хөндлөнгийн салхи бүхий салаа зам зэрэгт зөвшөөрөх дутуу

өндөрлөлтийг хязгаарыг тодорхойлох нь чухал юм. Хязгаарлалтын ийм дүрэм нь урьдчилан

MNS EN 13803-1 : 2016

62

тодорхойлогдох боломжгүй, эдгээр нь тусгай зориулалтын зураг төслөөр шийдэгдэх бөгөөд, энэ

тодорхойлолтыг хяналтын журмаар дэд бүтцийн удирдлагын санаачилснаар хийгдсэн байж болно.

D.2.4 E1 илүү өндөрлөлт

Илүү өндөрлөлтийн хэвийн хязгаар нь E1lim 125 мм байна.

D.2.5 dD1/ds өндөрлөлтийн өнцөг

Хэвийн хязгаар нь 2,4 мм/м.

Онцгой хязгаар нь 2,7 мм/м байна.

ТАЙЛБАР: 80 км/ц-аас бага зөвшөөрсөн хурдтай үед хамгийн дээд өндөрлөлтийн өнцгийг аюулгүй

байдлын дүн шинжилгээ хийсний дараа ашиглаж болно. H хавсралтыг үзнэ үү.

D.2.6 dD1/dt

Хазайлгагчгүй галт тэрэгний өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээний хэвийн ба

онцгой хязгаарыг D.2-р хүснэгтэд үзүүлэв.

D.2-р хүснэгт —Тогтмол өндөрлөлтийн өнцөгтэй үеийн dD/dtlim

өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ

Хэвийн

хязгаар

Онцгой

хязгаар

Хазайлгагчгүй галт тэрэг V<200 км/ц

I<194 мм 55 мм/с 80 мм/сa

194 мм<I<211 мм 55 мм/с 55 мм/с

Хазайлгагчгүй галт тэрэг 200 км/ц<V<300 км/ц

55 мм/с 70 мм/с

a I<177 мм ба dI/dt<80 мм/с бол, dD/dt –ийн онцгой

хязгаарыг 95 мм/с хүртэл нэмж болно.

Хазайлгагчтай галт тэрэгний хэвийн хязгаар:

,

Онцгой хязгаар

D.2.7 Дутуу өндөрлөлтийн dI1/dt өндөрлөлтийн өөрчлөлтийн хувь

D.3-р хүснэгтэд үзүүлсэн хязгаар нь бүх шилжих тахирт хамаарна.

MNS EN 13803-1 : 2016

63

D.3-р хүснэгт. Дутуу өндөрлөлтийн dI/dtlim өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ

Хэвийн

хязгаар

Онцгой

хязгаар

Хазайлгагчгүй галт тэрэг V<200 км/ц

I<194 мм 60 мм/с 115 мм/с

194 мм<I<211 мм 60 мм/с 105 мм/с

Хазайлгагчгүй галт тэрэг 200 kм/h<V<300 km/h

60 мм/с 85 мм/с

Хазайлгагчтай галт тэрэг ашиглах үед dI/dt утга нь өндөр байна. Хазайлгагчийг

хянах систем нь тахир руу орох үед шилжилтийн байдал үүсгэх ба энэ нь бүр ч

илүү хүчтэй түлхэлт үүсгэж болно. Хазайлгагчийн идэвхтэй ба идэвхгүй систем нь

хоёулаа тахирын радиусаас налалтын өнцөгт дасан зохиох хугацаа шаарддаг тул

энэ шалтгаанаар тахир нь шилжилтийн хэсэг ба хангалттай урттай байх ёстой

байдаг.

Хэвийн хязгаар

D.2.8 Хоёр шилжих тахирын дундах шулуун ба тойргийн муруйн урт Li1

Чиглүүлэх элементийн уртын хязгаар нь Li1 овроос хамаарахгүй болно. Хоёр

тахирын хооронд байрласан шулуун эсвэл тойргийн муруйн уртын хэвийн хязгаар нь 20 м, Li1 ≥ 20 м байна.

ТАЙЛБАР: Богино урттай шулуун эсвэл тойгийн муруйтай үед хувилбар болгож энэ чиглүүлэгч

элементийг тооцохгүй ба хоёр шилжих тахирыг бие биетэй нь шууд холбож болно. Хамгийн бага

уртыг тодорхойлох хувилбар аргыг мэдээллийн B хавсралтаас үзнэ үү.

D.2.9 Босоо тахир

Босоо тахирын хязгаар нь овроос үл хамаарна. (5.2.10 ба 5.2.11-г үзнэ үү). Босоо

тахир нь 20 м урт байх ёстой ба босоо шилжилтийн тахиргүйгээр зураг төсөл хийж

болно.

ТАЙЛБАР: Босоо тахирыг парабол маягаар эсвэл тойргийн муруй маягаар төсөлж болно.

Босоо тахирыг зэргэлдээ тахирын налуугийн зөрүү нь доорх тохиолдлоос илүү үед

ашиглана:

- 230 км/ц хүртэл хурдтай үед 2 м/м;

- 230 км/ц-аас дээш хурдтай үед 1

м/м.

MNS EN 13803-1 : 2016

64

Босоо радиусын хязгаарыг D.2.10-т тодорхойлсон болно.

D.2.10 Босоо тахирын радиус

Босоо тахирын радиусын хэвийн хязгаар нь Rv,lim = qR,lim ⋅V 2 [м],энд qR,lim = 0,35

м·ц2/км2, 2000 м босоо радиусаас доош орохгүйгээр байна.

1-Р ТАЙЛБАР: Ихэнхдээ зорчигчийн галт тэрэг явдаг шугамд, qR ньs 0,77 м·ц2/км

2-ээс их байх

ёстой.

Босоо тахирын радиусын онцгой хязгаар нь Rv,lim = qR,lim ⋅V 2 [м], энд qR,lim = 0,13

м·ц2/км2 хонхор хэсэгт, qR = 0,16 м·ц2/км2 – оргил хэсэгт байна.

2-Р ТАЙЛБАР: Босоо тахирт байрлах суман шилжүүлэг болон огтлолцлын хязгаарыг MNS EN

13803-2 –стандартад тодорхойлсон хязгаарыг хангах ёстой.

D.3 1524 мм царигт тавих шаардлага

D.3.1 Ерөнхий зүйл

D.3.2-оос D.3.10 хүртэлх хязгаарыг 1524 мм өргөн царигтай замтай Финлянд

улсын төмөр замд ашиглана.

Үндсэн утга нь: e1 = 1585 мм; B1 = 2,085 м.

D.3.2 D1 өндөрлөлт

Хэвийн хязгаар нь 170 мм.

ТАЙЛБАР: Зорчигчийн тавцантай зэрэгцэх замын өндөрлөлтыг 115 мм хүртэл хязгаарлахыг

зөвлөж байна. Зарим бусад зам, гарам, гүүр, нүхэн гарц зэрэг орон нутгийн нөхцөлөөс хамаарч,

өндөрлөлт оногдуулж болох юм.

Онцгой хязгаар нь 190 мм.

(R < 320 м) тахирын бага радиустай замд мушгиралт ба хөшилт бүхий ачааны

вагоныг замаас гарах эрсдэлээс сэргийлж, өндөрлөлтийг дараах хязгаараар

хязгаарлаж болно.

D1lim = (R −50м)⋅0,7 мм/м [мм]

Бусад мэдээллийн хувьд мэдээллийн H хавсралтыг үзнэ үү.

Зарим орон нутгийн нөхцөлөөс хамаарч бусад зам, гарам, гүүр, нүхэн гарц зэрэгт

өндөрлөлтийг тогтоож болох юм.

MNS EN 13803-1 : 2016

65

D.3.3 Дутуу өндөрлөлт I1

Дутуу өндөрлөлтийн хэвийн болон онцгой хязгаарыг D.4-р хүснэгтэд үзүүлэв. Энэ

хязгаарыг зам шугамд явж байгаа бүх галт тэрэгт ашиглана. EN 14363, EN 15686

ба/эсвэл EN 15687 стандартын дагуу бүх Хөдлөх бүрэлдэхүүн нь өөрийн дутуу

өндөрлөлтийн үйл ажиллагааны хязгаар дотор туршилт хийж дэмжлэг авсан байх

ёстой. D.4-р хүснэгт. Ilim дутуу өндөрлөлт

Хэвийн

хязгаар

Онцгой

хязгаар

Хазайлгагчгүй галт тэрэг

80 км/ц < V ≤ 200 км/ц 140 мм 193 мм

200 км/ц < V ≤ 230 км/ц 140 мм 178 ммab

230 км/ц < V ≤ 250 км/ц 140 мм 162 ммab

250 км/ц < V ≤ 300 км/ц 105 мм 140 ммabc

Хазайлгагчтай галт тэрэг

80 км/ц ≤ V ≤ 260 км/цd 290 мм b 323 мм b

a Хазайлгагч системээс бусад дутуу өндөрлөлтийг нөхөх

системээр тоноглогдсон тохиолдолд дутуу

өндөрлөлтийн утга нь их байхыг Суурь бүтэц

эзэмшигчээс тогтоож, EN 14363 стандартад нийцсэн

галт тэргийг явуулж болно. b Суурь бүтэц эзэмшигчээс эдгээр болон дутуу

өндөрлөлтийн хамгийн их утгын үед галт тэргийг

явуулахад шаардагдах замын чанарын болон бусад

нөхцөлийг харгалзан тооцсон замын хэсгийн ангиллыг

шаардаж болно.

c Хязгаар нь чигжээсгүй замын хувьд 153 мм хүртэл

нэмэгдэж болно. d Одоогийн байдлаар 260 км/ц ба түүнээс их хурдтай

хазайлгагчтай галт тэрэг явуулдаг төмөр зам

ашиглагдаагүй мөн төлөвлөөгүй байна.

1-Р ТАЙЛБАР: Европын дохиоллын ЕRTMS систем нь 0,60 м/с

2, 0,65 м/с

2, 0,75 м/с

2, 0,80 м/с

2, 0,85

м/с2, 1,00 м/с

2, 1,10 м/с

2, 1,20 м/с

2, 1,60 м/с

2, 1,80 м/с

2 ба 2,00 м/с

2 ажлын гадаргуу дээр явах хөдлөх

бүрэлдэхүүний нөхөгдөхгүй хажуугийн хурдатгалын хязгаарыг агуулдаг. Эдгээр утга нь Европт

ашиглаж байгаа галт тэрэгний төрөл бүрийн категорийн одоогийн практикийг тусгасан юм.

2-Р ТАЙЛБАР: Ачааны галт тэрэг нь ихэвчлэн 97 мм –ээс 140 мм хоорондын дутуу өндөрлөлтийн

үед ажиллах боломжтой.

3 -Р ТАЙЛБАР: Хазайлгагчгүй зорчигчийн галт тэрэг нь ихэвчлэн 140 мм –ээс 178 мм хоорондын

дутуу өндөрлөлтийн үед ажиллах боломжтой.

MNS EN 13803-1 : 2016

66

4-Р ТАЙЛБАР: Замын тусгай зориулалтын шинж чанараас хамааран, тахир дээрх суман шилжүүлэг

болон огтлолцол, шулуун байрлалтай чигжээсгүй замтай гүүр, тусгаарлах уулзвартай зам

төмөртэй зам, маш хүчтэй хөндлөнгийн салхи бүхий салаа зам зэрэгт зөвшөөрөх дутуу

өндөрлөлтийг хязгаарыг тодорхойлох нь чухал юм. Хязгаарлалтын ийм дүрэм нь урьдчилан

тодорхойлогдох боломжгүй, эдгээр нь тусгай зориулалтын зураг төслөөр шийдэгдэх бөгөөд, энэ

тодорхойлолтыг хяналтын журмаар дэд бүтцийн удирдлагын санаачилснаар хийгдсэн байж болно.

D.3.4 E1 Илүү өндөрлөлт

Хэвийн хязгаар E1lim нь 115 мм байна.

D.3.5 Өндөрлөлтийн өнцөг dD1/ds

Хэвийн хязгаар нь 2,3 мм/м байна.

Онцгой хязгаар нь 2,6 мм/м байна.

ТАЙЛБАР: 80 км/ц-аас бага зөвшөөрсөн хурдтай үед аюулгүй байдлын дүн шинжилгээг хийсний

дараа гадна өндөрлөлтийн хэвгийн хамгийн их утгыг ашиглаж болно. H хавсралтыг үзнэ үү.

D.3.6 Өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ dD1/dt

Хазайлгагчгүй галт тэрэгний өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээний хэвийн ба

онцгой хязгаарыг D.5. –р хүснэгтэд үзүүлэв.

D.5 –р хүснэгт. Өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ dD/dtlim

тогтмол өөрчлөлтийн хувьд

Хэвийн

хязгаар

Онцгой

хязгаар

Хазайлгагчгүй галт тэрэг V<200 км/ц

I<178 мм 50 мм/с 75 мм/сa

178<I<193 мм 50 мм/с 50 мм/с

Хазайлгагчгүй галт тэрэг 200 км/ц<V<300 км/ц

50 мм/с 65 мм/с

a энд I<162 мм ба dI/dt<75 мм/с, dD/dt –ийн онцгой

хязгаар нь 90 мм/с хүртэл өсч болно.

Хазайлгагчтай галт тэрэгний хэвийн хязгаар

Онцгой хязгаар нь

D.3.7 Дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ dI1/dt

MNS EN 13803-1 : 2016

67

D.6- р хүснэгтэд байгаа хязгаарыг бүх төрлийн шилжих тахирт ашиглана.

D.6 –р хүснэгт. Дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн хэмжээ dI/dtlim

Хэвийн

хязгаар

Онцгой

хязгаар

Хазайлгагчгүй галт тэрэг V<200 км/ц

I<178 мм 60 мм/с 105 мм/с

178 мм<I<193 мм 60 мм/с 95 мм/с

Хазайлгагчгүй галт тэрэг 200 км/ц<V<300 км/ц

60 мм/с 80 мм/с

Өгөгдсөн шугамд хазайлгагчтай галт тэрэг ашиглахад dI/dt–ын утга илүү их

байдаг. Өндөрлөлтийг хянах систем нь тахир руу орох үед шилжилтийн байдал

үүсгэх нь улам их өндөрлөлтийг бий болгох боломжтой. Идэвхтэй болон идэвхгүй

хазайлтын системийн өндөрлөлтийн өнцөг нь тахирын радиуст дасан зохицоход

тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Энэ шалтгаанаар тахир нь хангалттай урттай

шилжих хэсгийг агуулах ёстой.

Хэвийн хязгаар:

D.3.8 Хоёр шилжих тахирын хоорондох шулуун эсвэл тойргийн муруй Li1

Тэгшитгэх элементийн уртын хязгаар нь Li1 царигаас хамаарахгүй.

Шулуун замын уртын хэмжээний хэвийн хязгаар эсвэл хоёр шилжилтийн тахирын хооронд байрласан тойргийн муруй нь 20 м, Li1 ≥ 20 м байна.

ТАЙЛБАР: Бага урттай шулуун хэсэг эсвэл тойргийн тахирын хувилбар маягаар энэ тэгшитгэх

элементийг ашиглахгүй байж болох ба хоёр шилжилтийн тахирыг хооронд нь шууд холбож болох

юм.

Хамгийн бага уртыг тодорхойлох хувилбар аргын хувьд В хавсралтыг үзнэ үү.

D.3.9 Босоо тахир

Босоо тахирын хязгаар нь царигаас хамаарахгүй (5.2.10 ба 5.2.11-г харна уу).

Босоо тахир нь дор хаяж 20 м урт байх ба босоо шилжих тахиргүйгээр төсөлж

болно.

ТАЙЛБАР: Босоо тахир нь парабол маягаар (олон гишүүнтийн 2-гч зэрэг) эсвэл тойргийн тахир

маягаар төслөгдөнө.

Босоо тахирыг зэрэгцээ байрлах налуугийн ялгаа нь доорх утгаас их үед

байрлуулна:

- 230 км/ц хүртэл зөвшөөрсөн хурдтай үед 2мм/м;

- 230 км/ц-аас дээш зөвшөөрсөн хурдтай үед 1 мм/м.

Босоо радиусын хязгаарыг D.3.10-д бүлэгт тодорхойлсон.

MNS EN 13803-1 : 2016

68

D.3.10 Босоо тахирын радиус

Босоо тахир дахь радиусын хэвийн хязгаар нь Rv,lim = qR,lim ⋅V 2 [м], энд qR,lim = 0,35

м·ц2/км2, 2000 м босоо радиусаас доош явахгүйгээр.

1-Р ТАЙЛБАР: Ихэнхдээ зорчигчийн галт тэрэг явдаг шугамд, qR нь s 0,77 м·ц2/ км

2-ээс их байх

ёстой.

Босоо тахирын радиусын онцгой хязгаар нь Rv,lim = qR,lim ⋅V 2 [м], энд qR,lim = 0,13

м·ц2/км2 хонхор хэсэгт, qR = 0,16 м·ц2/км2 – оргил хэсэгт байна.

2-Р ТАЙЛБАР: Босоо тахирт байрлах суман шилжүүлэг болон огтлолцлын хязгаарыг MNS EN

13803-2 –стандартад тодорхойлсон хязгаарыг хангах ёстой.

MNS EN 13803-1 : 2016

69

Е хавсралт

(Мэдээллийн)

Хөдлөх бүрэлдэхүүний үүсгэж байгаа хажуугийн

хүчний замын эсэргүүцэл

E.1 Хамрах хүрээ

Ямар ч төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний үйл ажиллагааны аюулгүй байдал нь

зам болон дугуй хоорондын холболт байх хүртэл даатгуулсан байна. (EN 14363,

EN 15686, EN 15687, UIC 518, UIC 518-1 ба UIC 518-2-г үзнэ үү).

Алдааны гурван гол шалтгаан байдаг:

- дугуй зам төмөр гарснаас үүсэх хөдлөх бүрэлдэхүүн замаас гарах шалгуур

үзүүлэлтийг хангаагүй үед: галт тэрэг замаас гарах нь гадна чиглүүлэгч тахир

дээр байрласан дугуй нь зам төмрийн толгойн ховилоос гарч зам төмөр дээр

давж гарснаас үүсдэг.

Дугуй зам төмөр хооронд үрэлтийн хүч үйлчилж байгаа үед замаас гарах горим

нь практик дээр

харьцаагаар тодорхойлогддог. Y –хажуугийн дугуй зам

төмрийн хүч, Q– чиглүүлэгч дугуйнд үйлчлэх босоо дугуй/рельсийн хүч.

- Ачаалалд орсон замын хажуугийн эсэргүүцлийн хязгаарыг давах:(Prud'homme

limit), чигжээстэй замын аажмаар бөгөөд цаашид муудах үйл явцыг эхлүүлсэн

голын замд үзүүлэх хүчний хязгаар юм.

- Хөдлөх бүрэлдэхүүн онхолдох үед: хэрвээ замын хажуугийн эсэргүүцэл

хангалттай үед хөдлөх бүрэлдэхүүний тэвшний хажуугийн хурдатгал нь өндөр

хурдтай явах үед гадна дугуй бодит байдалд замаас гараагүй байхад тахир

дээр хөдлөх бүрэлдэхүүнийг онхолдох шалтгаан байж болно. Энэ эрсдэлийг

тодорхойлох шалгуур үзүүлэлт нь тахирын дотор зам төмөрт үзүүлэх дугуйны

байнгын ачаалал юм.

E.2 Хөдлөх бүрэлдэхүүнээс үүсэх хажуугийн хүчний зураг төслийн

үзүүлэлтийн тэгшитгэлийн нөлөө

E.2.1 Дутуу өндөрлөлт (гадна зам төмрийн өндөрлөлтийн дутуу)

Замд үзүүлэх хөдлөх бүрэлдэхүүний үүсгэсэн хажуугийн хүч нь дутуу

өндөрлөлтөөс хамаарах ба хоёр иж бүрдэлд хуваагдана:

- тахирын муруйн хагас-статик хүч, төвшин нь тэнхлэгийн ачаа ба дутуу

өндөрлөлттэй шууд пропорционал;

- динамик хүч, хөдлөх бүрэлдэхүүн тэгш бус болон тэгш зам руу орох үед үзүүлэх

хариу үйлдэл бөгөөд үндсэндээ дараах зүйлээс хамаардаг:

- хөдлөх бүрэлдэхүүний гүйцэтгэлийн шинж (хөдлөх бүрэлдэхүүний тодорхой

тогтвортой байдал);

- гарам болон замын чиглэлийн чанар;

- хурд.

MNS EN 13803-1 : 2016

70

Нэмж хэлэхэд дутуу өндөрлөлтийг ихэсгэх нь хөдлөх бүрэлдэхүүн болон замын

геометр согог хоорондын холболтын хүчийг ихэсгэдэг. (дугуй нь чиглүүлэгчийн

согогийг дагана).

Иймээс тодорхой механик шинж чанартай хөдлөх бүрэлдэхүүн (бага тэнхлэгийн

даралт, бага эргэлтийн илтгэлцүүр, буурсан пүршгүй жин) нь эквивалент

ачааллын төвшин доор уламжлалт хөдлөх бүрэлдэхүүнийг бодвол хамгийн дээд

дутуу өндөрлөлтийн үед ч гэсэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч болно.

E.2.2 Дутуу өндөрлөлт

Зорчигчийн хурдны галт тэрэгний дутуу өндөрлөлтийг багасгах үүднээс замын

чиглэлийг төслөх үедээ тодорхой хэмжээгээр замын өндөрлөлтийн төвшинг

нэмэгдүүлж болно.

Гэвч өндөрлөлтийг нэмэх нь удаан галт тэрэгний илүү өндөрлөлтийн ихээс болох

тул дотор талын зам төмөрт үзүүлэх хагас –статик босоо хүч нь их байна. Тахир

дотор талын зам төмрийн хажуугийн хүч нь босоо ачаалалтай пропорционал

байдаг шиг босоо голд үзүүлэх тахирын хүч нь өндөр байж болно. Тиймээс зам

төмрийн элэгдэл нэмэгдэж магадгүй ба мөн замын бэхэлгээний системд үзүүлэх

ачаалал бас өндөр байж болно.

Өндөрлөлт болон дутуу өндөрлөлтийн хувьд төслөхдөө замналыг ашиглан замын

хөдөлгөөний төрөл болон даацад тохирох хамгийн сайн шийдвэрийг сонгох нь

чухал юм. Төслөгч нь хоёр зам төмрийн хоорондын ачааллыг тэнцвэржүүлэхийг

зорих ёстой.

E.2.3 Ачаалалд орсон замын хажуугийн эсэргүүцлийн хязгаар (Prud'homme

хязгаар)

Тав тухын хязгаараас гадна өөр хязгаар бас байдаг: тахирын хурд ихсэх үед

замын талбайд үзүүлэх холболтын хүч нь замын хажуугийн шилжилт ба/эсвэл

замын хавтгайн өөрчлөлт үүсэх хүртэл нэмэгдэж болно. Энэ шилжилт нь замын

геометр согосийг үүсгэх шалтгаан болдог ба согог нь аажмаар тэнхлэгт үзүүлэх

ачааллыг дараалан өргөжүүлдэг. Энэ үйл явц нь хөдлөх бүрэлдэхүүнийг замаас

гаргахад хүргэж болно. Замын хажуугийн эсэргүүцлийн энэ хязгаар нь Prud'homme

хязгаарын хэлбэрээр илэрхийлэгдэх ба төрөл бүрийн замын туршилтын доод

хязгаарт тохирдог. Prud'homme хязгаар нь шинээр дагтаршуулсан замд хамаатай

тул түр зуурын хурдны хязгаарыг замын хатуурлын үед мөн хэрэглэж болно.

E.2.4 Замын хажуугийн шилжилтийн тэсвэрт нөлөөлөх хүчин зүйлс

Замын иж бүрдэл (зам төмрийн хэлбэр, дэр модны төрөл, бэхэлгээний төрөл,

чигжээсний шинж чанар) ба бусад хүчин зүйлс замыг тогтворжуулсны дараах

нягтрал, зам төмрийн дулааны ачаалал, хоёр тэнхлэгийн ойртолт, дугуй/зам

төмрийн динамик босоо хүч зэрэг нь замын хажуугийн шилжилтийн тэсвэртэй

байдалд нөлөөлдөг.

Эдгээр хэсгийг Хорооны ORE C 138 –ийн DT 66, DT 150, RP4, RP5 ба RP7 зүйлд

тодорхойлсон болно.

MNS EN 13803-1 : 2016

71

F хавсралт

(Мэдээллийн)

Хазайлгагчтай галт тэрэгний тэвштэй системээс үүссэн замын эсэргүүцэл,

стресс ба ядралын үр дагавар

F.1 Ерөнхий зүйл

Хазайлгагчтай тэвш гэдэг нь хөдлөх бүрэлдэхүүний хийцийн арга бөгөөд төмөр замын зорчигчийн вагоны тэвшийг тууш тэнхлэгийг тойрон савлах боломж олгох ба ингэснээр зорчигчдод үйлчлэх хөдлөх бүрэлдэхүүний хажуугийн хурдатгалыг хязгаарладаг. Хазайлгагч тэвшний арга техник нь зорчигчийн тав тухыг бодолцохгүйгээр, аюулгүй байдлын хязгаар дотор хурд ихтэй энгийн болон хазайлгагчгүй хөдлөх бүрэлдэхүүнтэй харьцуулахад тахирыг үгүйсгэж, боломж олгодог. Тахир дээрх хазайх байдал нь шилжилтийн тахирын урт хангалттай байгаагаас шалтгаалдаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Богино урттай шилжих тахир эсвэл огцом өөрчлөгдөх муруй тахир дээр (MNS EN 13803-2 стандартыг үзнэ үү), хазайлгагчтай тэвшний системийг бүрэн шилжих тахиртай энгийн шугамын /эсвэл хөдөлгөөн бага/ тахирт үр ашигтай ашиглах боломж байдаггүй. Хүрдний удирдлагын системийн боломжит гэмтлээс болж хазайлгагч тэвшний байрлал худал байсан үед ч гэсэн хөдлөх бүрэлдэхүүний оворт дэд бүтцээс баталгаа өгөх нь чухал.

F.2 Хазайлгагчтай тэвшний аргад ашиглах үндсэн зарчим

Уламжлалт төмөр замын системтэй адил замаар хазайлгагч тэвштэй хөдлөх

бүрэлдэхүүнийг нэвтрүүлэх үед дараах тусгайлсан тодорхойлолт дээр үндэслэнэ:

- аюулгүй байдлын шаардлага;

- тав тухтай байдлын шаардлага; өнхрөлтийн шинж;

- системийн эдийн засгийн үнэлгээ (тээврийн хэрэгслийн болон дэд бүтцийн

шаардлага).

Хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтийг EN 14363, EN 15686, UIC 518 ба UIC 518-1

стандартад тодорхойлсон. Эдгээр баримт бичигт хамгийн доод радиусын

хэлбэлзлийг 150 м ≤ Rmin < 250 м сорилын хувьд тодорхойлоогүй гэдгийг

тэмдэглэх нь зүйтэй. Улс болгон өөрийн сүлжээний онцлог шинж чанараас

шалтгаалан заасан хамгийн доод радиусын хэлбэлзэлд аюулгүй байдлын

шаардлагыг хангасныг нотлох нэмэлт сорил хийх шаардлагатай эсэхээ шийдэх

хариуцлагыг хүлээх ёстой. Налуу тэвшинд тавигдах дэд бүтцийн одоо ашиглаж

байгаа шаардлагыг UIC 705 баримт бичигт дэлгэрэнгүй тайлбарласан болно.

Замын чиглүүлэгч үзүүлэлтийн хязгаарыг энэхүү стандартын гол хэсэгт дүрсэлсэн

болно.

MNS EN 13803-1 : 2016

72

F.3 Аюулгүй байдлын шаардлага

F.3.1 Хажуугийн тэнхлэгийн хүч ба замын хажуугийн эсэргүүцэл (замын

хажуугийн шилжилт)

Хазайлгагч тэвштэй хөдлөх бүрэлдэхүүн нь замд үзүүлэх хажуугийн тэнхлэгийн

ачаалалд ашигладаг аюулгүй байдлын хязгаарыг адил хангах ёстой. Prud'homme

хязгаар нэрээр танигдсан энэ хязгаар нь хөдлөх бүрэлдэхүүний босоо тэнхлэгийн

ачаалал болон замын системийн төрлөөс хамааран хажуугийн ачаалалд

ачаалагдсан замын хажуугийн эсэргүүцлийг илэрхийлнэ. (Е хавсралтыг үзнэ үү).

Аюулгүй байдлын хязгаар нь уламжлалт хазайлгагчгүй хөдлөх бүрэлдэхүүний

хувьд EN 14363 стандарт ба одоогийн UIC 518 ба UIC 518-1-д тодорхойлогдсон

болно. Дээр дурдсан баримт бичигт тодорхойлсноор Prud'homme хязгаар нь

модон дэртэй 46 кг/м жинтэй зам төмөртэй хяналтын чигжээстэй замын системд

хамаарах ба илүү бат бэх замын системийн төрөл нь ачаалагдсан замд илүү их

эсэргүүцэл үзүүлнэ гэдгийг санах нь чухал. (Е хавсралтыг үзнэ үү).

Хөдлөх бүрэлдэхүүн замд нөлөө үзүүлэх хажуугийн хүч нь ихэвчлэн дараах хүчин

зүйлээс хамаарна.

- хөдлөх бүрэлдэхүүний хийц өөрийн дүүжингийн ачааллыг оролцуулсан (мөн

зарим өргөжүүлэлт, дүүжинт бус) жин (тэнхлэгийн ачаалал), дүүжингийн болон

бууруулах шинж чанар;

- хурд;

- замын тоноглол, сум болон сумын шилжүүлэг;

- дугуй/зам төмрийн холболтын хэсэг;

- замын тэгш хэсэг;

- замын жигд бус байдал, ялангуяа тэгш хэсгийн нөхцөлд, тохой болон

өндөрлөлтийн согог.

Өгөгдсөн шугам дээрх хазайлгагчтай хөдлөх бүрэлдэхүүн гэдэг нь галт тэрэгний хамгийн их хурдыг нэмэх явдал тул зарим тохиолдолд замын жигд бус байдалд тавигдах шаардлага өөрчлөгддөг. Туршилтын явц нь замын геометр чанар, хурд болон дутуу өндөрлөлтийн туршилтын утга ба багц үзүүлэлтийг хамрах ёстой. Энэ явц нь засвар үйлчилгээний явцад тохиолдож болох хамгийн их дутуу өндөрлөлтийг тооцох ёстой. Бусад үзүүлэлт буюу тахирын хамгийн бага радиус, төрөл бүрийн шилжилтийн тахир болон урт нь мөн адил чухал бөгөөд туршилтын явцад заавал хамруулах ёстой, ялангуяа дутуу өндөрлөлтийн хамгийн их утгатай хосолсон үед. Хосолсон ийм үзүүлэлт нь налуу систем ба дүүжингийн бүтэцтэй нийлэн хөдлөх бүрэлдэхүүний хүлээж авах ба хариу үйлдэлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Хазайлгагчтай хөдлөх бүрэлдэхүүний хүлээн зөвшөөрөх шаардлага нь EN 15686 ба UIC 518-1-д тодорхойлогдсон болно.

F.3.2 Хөдлөх бүрэлдэхүүн онхолдох

Онхолдох нөхцөл нь тахир дээрх хөдлөх бүрэлдэхүүн нь тахирын хажуугийн өндөр

хурдатгалын дор (ихэвчлэн ажлын талбай дахь их дутуу өндөрлөлтийн үр дүнд)

өндөр зам төмрийн дагуу эргэлдсэнээс эхэлдэг. Энэ нөхцөл байдал нь хөдлөх

бүрэлдэхүүн замаас гарах болон онхолдох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ийм маягийн

үйл явдал нь энгийн хөдлөх бүрэлдэхүүний хувьд бага тохиолддог учир нь замын

MNS EN 13803-1 : 2016

73

хажуугийн хөөлтийн эсэргүүцлийн хязгаарын хэмжээ нь онхолдох утгатай

харьцуулахад хамгийн бага дутуу өндөрлөлтийн утгатай үед хүрдэг.

Гэвч хазайлгагчтай галт тэрэгний хөдөлгөөнд хажуугийн хүчний инерц болон

хөдлөх бүрэлдэхүүний тэвшний даралтын төвд үйлчлэх хөндлөн салхинаас үүсэх

ачааллын хослол нь дотор талын дугуйны босоо хүчийг тэг болгож болох юм. Энэ

нь дутуу өндөрлөлтийн утгаас үүсэж болох юм. Дутуу өндөрлөлтийн утга нь налуу

биш хөдлөх бүрэлдэхүүнээс илүү Хазайлгагчтай хөдлөх бүрэлдэхүүнд харьцангуй

ойр зөвшөөрөгдөх үйлчилгээний утга юм. Тэдгээр дутуу өндөрлөлтийг 450 мм ба

500 мм заагт байрлах онхолдолтонд нөлөөлж чадна гэж үзвэл салхины ачааллын

нөлөөнөөс хамаарах ба уламжлалт хазайлгагчгүй болон хазайлгагчтай хөдлөх

бүрэлдэхүүнд ижил төстэй байдаг.

Тэдгээр утга нь хазайлгагчгүй хөдлөх бүрэлдэхүүнд хамгийн дээд дутуу

өндөрлөлтийн хязгаарыг 3 удаа илэрхийлэх боловч хазайлгагчтай хөдлөх

бүрэлдэхүүний (түүний тодорхой динамик шинжээс хамаарч; зарим Хөдлөх

бүрэлдэхүүн нь өндөр өнхрөлтийн хязгаартай байж болно) хязгаарын хувьд

хамгийн бага буюу 1,5 удаа байна. Ердийн 400 м радиустай тахир нь 160 мм

өндөрлөлттэй бол 300 мм дутуу өндөрлөлтийг 125 км/ц-ийн хурдтай үед, 450 мм

дутуу өндөрлөлтийг 144 км/ц-ийн хурдтай үед хүрэх тул тусгай хурдны хяналтын

систем шаардаж болох юм.

Хэрвээ дотор талын зам төмөр дээр байгаа хөдлөх бүрэлдэхүүний тэргэнцэрийн

дугуйны ачаалал нь зөвшөөрсөн хамгийн дээд дутуу өндөрлөлтийн үед үргэлж

хамгийн багаас илүү байвал онхолдох эрсдэл хамгийн бага байна. EN 15686

стандарт болон UIC 518-1-д “Онхолдох шалгуур үзүүлэлт” гэж нэрлэсэн

тодорхойлолтод шаардлагатай үйл явц болон хязгаарыг тайлбарласан болно. Энэ

шалгуур үзүүлэлт нь дутуу өндөрлөлтийн утга I ≤ 1,5·Iadm -нээс бага үед дотор

талын дугуй нь тахир дээр хагас-статик хүч байхгүй тогтвортой бус, эрсдэлтэй үед

хүрч чадахгүй гэсэн сорил хийхийг шаарддаг.

Эсрэг салхины нөлөөний тодорхойлолтыг EN 14067-6 ба дэд бүтцийн TSI HST

техник ийн тодорхойлолтын нийцэлд, тахирын салхины шинж чанарыг өндөр

хурдны хөдлөх бүрэлдэхүүний TSI техникийн тодорхойлолтын нийцэлд тус тус

тайлбарласан.

F.3.3 Тав тухын шаардлага

Тав тухын үнэлгээнд хэд хэдэн стандарт ашигласан:

- Жигнэсэн хурдатгалын үнэлгээнд суурилсан ISO 2631; энэ аргачлалыг

чичиргээний босоо, хажуугийн болон дагуу чиглэл бүрд тус тусад нь хэрэглэж

болох ба хурдатгалын rms утгыг хүлээн зөвшөөрсөн чичиргээний цаг хугацааны

индексээр илэрхийлэхийн тулд хөрвүүлж болно;

- тав тухын үнэлгээний CEN аргачлал нь (EN 12299) мөн жигнэсэн хурдатгалын

түвшингийн үнэлгээнд суурилсан (гэвч энэ нь хуучин ISO-г бодвол өөр өөр

жингийн функц ашигладаг, чичиргээний бага давтамжийн хүрээнд гол

анхаарлаа төвлөрүүлдэг). CEN аргачлал нь бүх гурван чичиргээний чиглэлийг

(ө.х. хажуу, босоо болон дагуу) нэгтгэсэн Аяллын индекс, тахирын шилжилтийн

тав тух (хажуугийн хурдатгал их үеийн тавгүй байдал, шилжилтийн тахир дээрх

өнхрөх хурд болон хажуугийн хурдатгалын өөрчлөлтийн харьцаа) ба салангид

үйл явдлын тав тух (тэгш бус зам дээрх хөдлөх бүрэлдэхүүний хажуугийн

MNS EN 13803-1 : 2016

74

динамик шинжийн тавгүй байдал) зэргээр дамжуулан дундаж тав тухын

төвшинг үнэлдэг.

Тав тухыг хүлээж авах мэдрэмжийн хувьд чухал асуудал ба/эсвэл дугуй/зам

төмрийн хүчний төвшин нь замын чиглүүлэгч элемент дээр хазайлгагч системийн

өөрчлөлтийн хариу үйлдэл үзүүлэх хугацаа юм. Нэгдүгээрт, шилжилтийн тахир

луу орох болон гарах нь маш мэдрэмтгий учир нь ийм өөрчлөлтөд хариу үйлдэл

үзүүлэх хазайлгагч механизм нь ялангуяа эхний хөдлөх бүрэлдэхүүний хувьд

хоцорч болох юм. Тушаалын удирдлагын системээс хамаарсан хоцорсон хариу

үйлдлийн үр дагавар нь тав тухтай байдлыг хүлээж авах явдлын саатал юм.

Шилжих тахир хангалттай урт байх нь бас нэг чухал хүчин зүйл юм. Энгийн үед

шулуун шилжилтийн тахир эсвэл муруйг хэрэглэх хэрэгтэй. Клотойд хэлбэрийн

шилжилтийн тахираар явах хөдлөх бүрэлдэхүүний өнхрөлтийн хурд тогтмол

байна. Хэрвээ шилжих тахир нь өөрчлөгдөж болох налууг зайлшгүй эсвэл

ашиглаж байгаа үед хөдлөх бүрэлдэхүүний тэвшний эргэлтийн хурдыг өгөгдсөн

налуугийн өөрчлөлттэй тохирохоор тааруулах ёстой. Ийм тохиолдолд хөдлөх

бүрэлдэхүүний төвийн үзүүлэлтийн дамжуулалт нь тухайн орчны байршил дээр

үндэслэх ба хөдлөх бүрэлдэхүүний бүхээгт байрлуулсан мэдрэгчийг

ашигладаггүй.

Тодорхой зарим нөхцөлд хазайлгагчтай галт тэрэг нь тахирын шаардсан тал руу

биш нөгөө тал руу хазайх (эсвэл хазайхгүй) явдал байдаг. Энэ сөрөг нөлөө нь

ялангуяа эсрэг тахирын багцад болон шилжих тахиргүйгээр тахирын радиусыг

огцом өөрчлөх үед зарим тэгшитгэх хийцээс болж улам ихэсдэг. Ийм тохиолдолд

огцом өөрчлөлттэй муруй дээрх суман шилжүүлэг болон огтлолцолтой салаалсан

замд хөдлөх бүрэлдэхүүний шалны хазайх хөдөлгөөнийг арилгах ёстой. (MNS EN

13803-2 стандартыг үзнэ үү).

Тиймээс тахиргүй эсвэл хэт богино шилжих тахир дээрх хазайлгагчтай галт

тэрэгний хамгийн их хурд нь энгийн хөдлөх бүрэлдэхүүний хамгийн их хурдаас их

байж болохгүй.

MNS EN 13803-1 : 2016

75

G хавсралт

(Мэдээллийн)

Онцгой хязгаарыг ашиглахтай холбогдсон

эрсдэл ба бэрхшээл

Онцгой хязгаарыг ашигласны үр дүнд нь зорчигчдын ая тух нь багасгасан

түвшинд очих ба ялангуяа хүсээгүй замын геометр ба төхөөрөмжийн чанартай

холбоотой замын засвар үйлчилгээний өндөр зардалд хүргэх болно. Тиймээс

төсөл зохиогч энэхүү стандартад заасан хэвийн хурд болон бүхий түвшинг

ашиглан заасан хурдыг мөрдөж, зөвшөөрөгдөх хурдны онцгой хязгаарыг

шаардлагагүй хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Хамгийн их хүссэн хурдад хүрэх хэвийн хязгаарыг хэрэглэх нь хүлээн зөвшөөрөх

боломжгүй зардалд хүргэх бол энэхүү стандартад заасан онцгой хязгаарыг

ашиглахыг зөвшөөрөх юм. Гэсэн хэдий ч, хүчин чармайлт бүр хязгаарт хүртэл их

хэмжээний нөөцтэй баримжаалан боловсруулалт хийх ёстой.

Дээрх бодлого нь одоо байгаа шугамыг шинэчлэн өндөр хурдны болгох зардал

болон хэвийн хязгаарыг сахих нь хүлээн авах боломжгүй зардалд хүргэхтэй адил

хүчинтэй байна.

Онцгой хязгаарлалтыг зорчигчийн хөдлөх бүрэлдэхүүний тодорхой загварт л

зөвхөн хүлээн авах боломжтой, тэр ч байтугай, дараа нь энэ нь бараг мэдээж

засвар үйлчилгээний их зардал ба зорчигчийн бага тав тухтай түвшинд хүргэх

болно.

Онцгой хязгаарыг ашиглахдаа хөдлөх бүрэлдэхүүний тогтвортой байдал, замын

хажуугийн хүчний шалгуурыг хангасан эсэхийг зохих байгууллага хүлээн

зөвшөөрсөн байх ёстой.

Засвар үйлчилгээний гэрээ нь заасан хязгаарлалтын хүрээнд байх ёстой ба

замын нэмэлт хяналт шаардлагатай байж болно.

Төсөл зохиогчийн ашиглах утга нь хэвийн хязгаартай харьцуулахад тодорхой

төслийн хүрээнд хэвийн тохиолдолд бага (өндөр) зэрэг боломжит байх ёстой.

MNS EN 13803-1 : 2016

76

Н хавсралт

(Мэдээллийн)

ORE B 55 Хорооны гүйцэтгэсэн ажлын нэгтгэл

хамгийн их зөвшөөрөгдөх өндөрлөлт

H.1 Хамрах хүрээ

ORE B 55 Хорооны ажил нь дараах гурван сэдвийг агуулсан:

- бага хурдаар явах үед ослын эсрэг аюулгүй байдлыг хангах шалгуурын

тодорхойлолт

- өндөрлөлтийн норм хэмжээний дүрмийн үр дүн ба замд зөвшөөрөгдөх эргэлтийн

утгын тодорхойлолт;

- зураг төсөлд ашиглах дүрмийн тодорхойлолт ба шинэ хөдлөх бүрэлдэхүүний өөр

өөр замын эргэлтийн утгыг даван туулах чадварын шалгалт.

H.2 Зам төмрийн толгой дээр гарсан дугуйнаас болж бага хурдтай үед галт

тэрэг замаас гарахаас сэргийлсэн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт

Өндөр хурдны үйл ажиллагаа нь ихэвчлэн динамик нөлөө ба тав тухаас

шалтгаалдаг. Эсрэгээр бага хурдтай үед чиглүүлэх нөхцөл байдал нь илүү чухал

үүрэг гүйцэтгэдэг. Бага хурдтай үед тахир нь дутуу өндөрлөлтийн улмаас

ашигтайгаар үгүйсгэгдэх ба тэргүүлэгч дугуй нь (эхний хос дугуйны гадна талын

дугуй) ачаалал аваагүй нөхцөлд тахирын төгсгөл рүү хүрэх үедээ шилжилтийн үе

дэх далиу суулт ба дутуу өндөрлөлтөөс болж Y хүчийг тахирын хамгийн том

радиус руу чиглүүлдэг.

Зам төмрийн удирдлагын зарчим нь бага хурдаар замаас гарахын эсрэг аюулгүй

байдлын шалгуур үзүүлэлт шиг нарийн төвөгтэй зүйл боловч

энэ харьцаа нь

чиглүүлэгч дугуйны хувьд 1,2-оос (хагас-статик нөхцөл) бага байж болохгүй. Тэргүүлэгч дугуйд хэрэглэх Y хүч нь 4 хүчний алгебр нийлбэр юм:

- Y1 тахирын хүч, эсрэг дугуйны ачаалал, хөдлөх бүрэлдэхүүний үзүүлэлт,

тахирын радиусаас хамаардаг;

- Y2 хүч, замын гадаргуугийн нөхөгдөшгүй төвөөс зугтаах хүчний элементээс

үүссэн хүч;

- Y3 хүч, тэргэнцэр хоорондын эргэлтийн үеэс үүссэн, тэргэнцэртэй вагоны хувьд

тэвш хоорондын эргэлтийн үеэс үүссэн;

- Y4 хүч, Хөдлөх бүрэлдэхүүн болон зам хоорондын динамик харилцан

үйлчлэлээс үүссэн хүч

Q ачаа нь таван хүчний алгебр нийлбэрээс тогтоно:

- Хэвийн тогтмол ачаа – QN – өгсөн хөдлөх бүрэлдэхүүний хувьд;

- Эхний зөрүү – ∆Q0 – ихэвчлэн хийн шахуургын хуурай үрэлт болон навчин

пүршний гестерезисын улмаас;

- ∆Q1 – дутуу болон илүү өндөрлөлтийн зөрүүнээс;

- ∆Q2 замын далиу суултын өөрчлөлтийн улмаас, хөдлөх бүрэлдэхүүний дугуйн

суурьтай холбоотой, мөн хөдлөх бүрэлдэхүүний мушгиралт болон хөшилтөөс

мөн хамаарна;

MNS EN 13803-1 : 2016

77

- ∆Q3 Хөдлөх бүрэлдэхүүн болон зам хоорондын динамик харилцан үйлчлэлийн

өөрчлөлтийн улмаас

Бага хурд ашиглах үед (Y4 ба ∆Q3) динамик хүч нь чухал биш. Тэргүүлэгч дугуй

ачаалаагүй үед өнхрөх нөхцөл нь:

байна.

Энэ хамаарал нь бага хурд зонхилсон 150 м радиустай өндөрлөлтгүй зам дээгүүр

өнхрөх нөхцөлийн хувьд хийсэн болно.

H.3 Замын далиу суултын хязгаар

Замын далиу суултын "2·a" хэмжээний зайтай замын хоёр хэсэг хоорондын

өндөрлөлтийн зөрүү гэж тодорхойлох ба дагуу хэмжилтийн суурьтай гэж нэрлэнэ.

Далиу суултыг ихэвчлэн 3 м урт хэмжилтийн сууриар илэрхийлнэ.

ORE B 55 Хороо нь олон төмөр замаас цуглуулсан өгөгдөл болон статистик

судалгаан дээр үндэслэн дараах зөвлөмжийг замын зураг төсөл болон замын

арчилгаа үйлчилгээний үр дагаврын хувьд хүргүүлсэн болно. Тэд зөвлөхдөө:

- Бодит урт нь 2 м дээр үндэслэн хэвийн арчилгаа үйлчилгээний нөхцөлийн

хувьд замын далиу суултын (g1) –ийн хязгаарыг ашиглах:

- Ижил нөхцлийг хэрэглэн, зам дээрх өндөрлөлтийн (D1) хязгаарын тооцоонд

дараах дүрмийг ашиглахыг зөвшөөрсөн:

- Бууруулсан замын далиу суултын (g2) хязгаарыг ашиглах, өндөрлөлтийн их утга

ба бага тахирын радиусын утгыг хэрэглэн тодорхойлсон дараах хамаарлын

дагуу:

- Замд ашиглах (D2) өндөрлөлтийн хязгаарыг дараах хамаарлаас олж болно:

Дээр өгсөн далиу суултын хязгаар нь хөндлөн төвшний алдаа ба төлөвлөсөн.

өндөрлөлтийн хэвгийн хосолмол гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Огцом радиустай тахир дээрх бууруулсан хурднаас онцгой утга нь дээр дурдсан

утгыг хэтрэх үед тахирын гадна талын зам төмөр дээрх тослох материалыг

MNS EN 13803-1 : 2016

78

байрлуулах зэргээр нэмэлт аюулгүй байдлын арга хэмжээг авсан тохиолдолд

зайлсхийж болно.

H.4 Замын далиу суултыг даван туулах чадварын талаар шинэ хөдлөх

бүрэлдэхүүн дээр хийгдэх зураг төсөл ба хяналт, шалгалтын үед ашиглах

дүрэм

Шинэ хөдлөх бүрэлдэхүүн нь дараах далиу суултыг шингээх нөхцөлийг (g+ ба g*)

шалгах зорилгоор хангасан байна:

2⋅a+ < 4,5 м-тэй хамт, 2⋅a+ - тэргэнцрийн дугуйн суурь;

4,5 м ≤ 2⋅a* ≤ 20 М, 2⋅a* -хоёр тэргэнцэртэй вагоны дугуйн суурь эсвэл

тэргэнцэртэй –вагоны тэнхлэг хоорондын зай.

H.5 ORE B 55 Хорооноос хэвлүүлсэн нийтлэлийн жагсаалт

- RP 1 (1964 оны 10 дугаар сар) хоёр тэнхлэгтэй ачааны вагоны сорилд ашиглах

дугуйн ачааллын хэмжилт

- RP 2 (1965 оны 6 дугаар сар) Зөвшөөрсөн замын далиу суултад хамаарах

статистик өгөгдөл

- RP 3 (1966 оны 10 дугаар сар) хоёр тэнхлэгтэй ачааны вагоны зөвшөөрсөн

дугуйны ачааллын өөрчлөлт

- RP 4 (1970 оны 10 дугаар сар) автомат холболтын хажуугийн хүчний

бүрэлдэхүүн болон замын далиу суултын хүчдэлд нэг зэрэг хамрагдах хоёр

тэнхлэгтэй вагон; замын далиу суултын динамик нөлөө

- RP 5 (1973 оны 10 дугаар сар) 1,80 м to 19,80 м урттай суурийн замын далиу

суултын хуваарилалтын өгөгдөл

- RP 6 (1975 оны 4 дүгээр сар) Замын далиу суултад нөлөөллийн нөхцөл: Онцгой

хөдлөх бүрэлдэхүүний үзүүлэлт ба тооцоолол

- RP 7 (1978 оны 4 дүгээр сар) Хамгийн бага радиус ба хамгийн их өндөрлөлттэй

тахир дээр замаас гарах

- RP 8 (Төгсгөлийн тайлан – 1983 оны 4 дүгээр сар) замын далиу суултыг үгүйсгэх

нөхцөл:

- замын далиу суулт болон өндөрлөлтийн зөвшөөрсөн утга;

-хамаарах хөдлөх бүрэлдэхүүний үзүүлэлтийн тооцоолол ба хэмжилт;

- хөдлөх бүрэлдэхүүний сорилт.

MNS EN 13803-1 : 2016

79

I хавсралт

(Мэдээллийн)

A-хазайлт Швейцарын Холбооны улс

“Замын чиглэлийн төслийн үзүүлэлтийн хэвийн хязгаар болон онцгой хязгаар”

MNS EN 13803-1 стандартын 5.2-р дэд бүлгийн заалтын хазайлт, Швейцар улсын

Швейцарын төмөр замын дүрэм, журам, зохицуулалт, тогтоол (SR 742.141.11 /

http://www.admin.ch/ ch/d/sr /c742_141_11.html)-ыг нэмэлтээр заавал биелүүлэх

ёстой.

Эдгээр дүрэм нь 16N ба 17N өгүүлэлд тодорхойлсон хязгаарыг бүх замын

тэгшитгэгчид биелүүлэх ёстой гэж заасан.

MNS EN 13803-1 : 2016

80

ZA хавсралт (Мэдээллийн)

Европын Холбооны 2008/57/EC Удирдамжийн үндсэн

Шаардлага, Хамтын нийгэмлэгийн хүрээнд төмөр замын системийн харилцан нийцэл, уялдааны талаар 2008 оны зургадугаар сарын 17-нд

гаргасан зөвлөмж ба энэхүү стандарт хоорондын нийцэл

2008/57/EC шинэ удирдамжийн үндсэн шаардлагад нийцсэн аргачлалыг

боловсруулж мөрдөхийн тулд энэхүү стандарт нь Европын стандартын хороо,

Европын чөлөөт худалдааны холбооноос CEN/CENELEC/ETSI-д өгсөн мандатад

нийцүүлэн боловсруулагдсан болно.

Энэхүү стандартын ZA.1-р хүснэгтийн “Өндөр хурдны замын дэд бүтэц”, ZA.2-р хүснэгт “Энгийн төмөр замын дэд бүтэц”-д заагдсан энэхүү стандартын нормативын хүрээнд Удирдамж болон EFTA –ийн холбогдох дүрэмд заагдсан үндсэн шаардлагад харгалзах таамаглал болгон Европын Холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа наад зах нь нэг гишүүн улсад үндэсний стандарт болж хэрэгжинэ.

MNS EN 13803-1 : 2016

81

ZA.1-р хүснэгт — 2008/57/EC Удирдамж болон Албан ёсны сэтгүүлд 2008 оны 3-

р сарын 19-нд хэвлэгдсэн Өндөр хурдны замын хөдлөх бүрэлдэхүүний харилцан

хамаарлын техникийн шаардлага болон энэ стандарт хоорондын нийцэл

Стандартын бүлэг/дэд бүлэг

TSI Харилцан хамаарлын техникийн

шаардлагын бүлэг/§/дэд бүлэг болон хавсралт

2008/57/EC Удирдамжийн зохих бүлэг/§/ хавсралтын

бичвэр

Тэмдэглэл

5.2.1-р дэд бүлэг хэвтээ тахирын радиус

5.2.2-р дэд бүлэг

Өндөрлөлт

5.2.3-р дэд бүлэг

Дутуу өндөрлөлт

3.4 Ерөнхий шаардлага –Дэд бүтцийн домэйн элементэд тохирох ерөнхий шаардлага

4.2. Дэд бүтцийн домэйний тайлбар– Домэйний техникийн болон функционал тодорхойлолт 4.2.6. Муруйн хамгийн бага радиус 4.2.7. Замын

өндөрлөлт

4.2.8.1 Дутуу өндөрлөлт – энгийн зам дээр ба суман шилжүүлэг болон огтлолцол дээрх дээрх дутуу өндөрлөлт

4.8 Дэд бүтцийн

бүртгэл

B хавсралт 1 – дэд бүтцийн дэд системийн үнэлгээ– B 1-р хүснэгт

III хавсралт Ерөнхий шаардлага.

1. Ерөнхий шаардлага 1.1. Аюулгүй байдал

Бүлэг 1.1.1

1.5. Техникийн

нийцэл

Дараах замын чиглэлийн төслийн үзүүлэлт нь 2008/57/ЕС Удирдамжийн ерөнхий шаардлагыг хангана: - хэвтээ тахирын радиус

- өндөрлөлт

- дутуу өндөрлөлт

MNS EN 13803-1: 2010

стандартаар

боловсруулсан замын

чиглэлийн төслийн

үзүүлэлт, HS TSI INF –д

боловсруулаагүй:

- илүү өндөрлөлт

-өндөрлөлтийн өөрчлөлтийн зэрэг -өндөрлөлтийн хэвгий -дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн зэрэг - өндөрлөлтийн шилжилтийн урт - хэвтээ талбайн шилжих тахирын урт -хоёр шилжих тахирын чиглүүлэгч элементийн урт - босоо тахирын радиус

HS TSI INF-ийн § 4.2.5 зүйл

төрөл бүрийн шугамын

категорийн хамгийн их

өсөх болон буурах хэвгийг

тогтоосон.

АНХААРУУЛГА: Бусад шаардлага болон бусад Европын Холбооны зөвлөмжийг

энэхүү стандартын хамрах хүрээнд орсон бүтээгдэхүүнд хэрэглэж болно.

MNS EN 13803-1 : 2016

82

ZA.2-р хүснэгт — Энэхүү стандарт болон “Энгийн төмөр замын дэд бүтэц”

(Эцсийн хувилбар 3.0 нь 2008 оны 12-р сарын 12-нд баталсан) ба 2008/57/EC

Удирдамж хоорондын нийцэл Энэ Стандартын

бүлэг/дэд бүлэг

TSI Харилцан хамаарлын

техникийн шаардлагын

бүлэг/§/дэд бүлэг болон

хавсралт

2008/57/EC

Удирдамжийн

зохих бүлэг/§/

хавсралтын бичвэр

Тэмдэглэл

5.2.1-р дэд бүлэг хэвтээ тахирын радиус

5.2.2-р дэд

бүлэг

Өндөрлөлт

5.2.3-р дэд

бүлэг

Дутуу

өндөрлөлт

5.2.11 бүлэг-

Босоо тахирын

радиус

3. Ерөнхий шаардлага – 1-р хүснэгт.

2.4. Дэд бүтцийн дэд системийн тайлбар– Дэд системийн техникийн болон функционал тодорхойлолт – байршлын шугам 4.2.4.4.– Хэвтээ тахирын хамгийн бага радиус 4.2.4.5. Босоо тахирын хамгийн бага радиус

4.2.5.Замын үзүүлэлт

4.2.5.2. Өндөрлөлт

4.2.5.3. Өндөрлөлтийн

өөрчлөлтийн хүрээ

(хугацаан дахь функц)

4.2.5.4.1 Дутуу өндөрлөлт-энгийн зам дээр ба суман шилжүүлэг болон огтлолцол дээрх дутуу өндөрлөлт

4.8 Дэд бүтцийн бүртгэл

B хавсралт 1 – дэд бүтцийн дэд системийн үнэлгээ– 21-р хүснэгт

III хавсралт Ерөнхий шаардлага.

2. Ерөнхий шаардлага 1.1. Аюулгүй байдал

Бүлэг 1.1.1

1.5. Техникийн

нийцэл

Дараах замын тэгшитгэгчийн зураг төслийн үзүүлэлт нь 2008/57/ЕС Удирдамжийн ерөнхий шаардлагыг хангана: - хэвтээ тахирын радиус

- өндөрлөлт

- дутуу өндөрлөлт

MNS EN 13803-1: 2010

стандартаар

боловсруулсан замын

тэгшитгэгчийн зураг

төслийн үзүүлэлт, HS TSI

INF –д боловсруулаагүй:

- илүү өндөрлөлт

-өндөрлөлтийн өөрчлөлтийн зэрэг -өндөрлөлтийн хэвгий -дутуу өндөрлөлтийн өөрчлөлтийн зэрэг - өндөрлөлтийн шилжилтийн урт - хэвтээ талбайн шилжих тахирын урт -хоёр шилжих тахирын чиглүүлэгч элементийн урт - босоо тахирын радиус

HS TSI INF-ийн § 4.2.5

зүйлд төрөл бүрийн

шугамын категорийн

хамгийн их өсөх болон

буурах хэвгийг

тогтоосон.

АНХААРУУЛГА: Бусад шаардлага болон бусад Европын Холбооны зөвлөмжийг

энэхүү стандартын хамрах хүрээнд орсон бүтээгдэхүүнд хэрэглэж болно.

MNS EN 13803-1 : 2016

83

Ном зүй

[1] EN 14067-6 Railway applications — Aerodynamics — Part 6: Requirements and

test procedures for cross wind assessment

[2] ORE B 55, Prevention of derailment of goods wagons on distorted tracks:

RP 1 (October 1964) Wheel load measurements as a means for testing two-axle

goods wagons

RP 2 (June 1965) Statistical enquiry relating to the permissible track twist

RP 3 (October 1966) Permissible wheel-load variations on two-axle goods

wagons

RP 4 (October 1970) Two-axle wagons subjected to simultaneous stresses due

to track twist and to lateral components of the forces of the automatic coupler;

dynamic effects of track twists

RP 5 (October 1973), Enquiry on the distribution of track twists for base lengths

of 1,80 to 19,80 m

RP 6 (April 1975) Conditions for negotiating track twist: calculation and

measurement of important vehicle parameters

RP 7 (April 1978) Derailment on curves with high cant and small radius

RP 8 (April 1983), Conditions for negotiating track twists – Recommended values

for the track twist and cant – Calculation and measurement of the relevant

vehicle parameters

[3] Technical Specification for the interoperability relating to the infrastructure

subsystem for the trans-European high-speed rail system

[4] UIC 518:2003, Testing and approval of railway vehicles from the point of view of

their dynamic behaviour – Safety – Track fatigue – Ride quality

[5] UIC 518-1:2004, Supplement to UIC leaflet 518: Application to vehicles

equipped with a cant deficiency compensation system and/or to vehicles intended

tooperate with a higher cant deficiency than stated for categories I to III

[6] UIC 518-2:2004, Supplement to UIC leaflet 518: Application to wagons with

axleloads more than 22,4 t and up to 25 t.

[7] EN 12299, Railway applications — Ride comfort for passengers —

Measurement and evaluation

[8] EN 13848-1, Railway applications — Track — Track geometry quality — Part 1:

Characterisation of track geometry

[9] EN 15273-1, Railway applications — Gauges — Part 1: General — Common

rules for infrastructure and rolling stock