num bachelor studies 07-08

19
1 Бакалаврын сургалтын албаны тайлан 2007-2008 оны хичээлийн жил Энэ хугацаанд Монгол улсын дээд боловсролын стандартын загварт БСШУ-ны сайдын шийдвэрээр нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан зарим ерөнхий эрдмийн хичээлийн статус, агуулга, багтаамжид өөрчлөлт орж, сургалтын төлөвлөгөө шинэчлэн боловсруулагдлаа. 2007-2008 оны хичээлийн жилд МУИС-ийн дүрэм, Удирдах зөвлөлийн дүрэм, болон Оюутан шилжүүлэн суралцуулах журамд нэмэлт, өөрчлөлт орлоо. Хичээлийн жилийн 2-р улиралд Улсын мэргэжлийн хяналтын албаны шалгалт хийгдэж, зарим бүрэлдэхүүний сургууль, факультетийн оюутны элсэлт, шилжилт хөдөлгөөн, орой, эчнээ сургалт зэргийг шалгаж, бакалаврын сургалтын талаар зохих дүгнэлт, зөвлөмж гаргаж өгсөн болно. Хичээлийн жилийн нээлтээр багш нарын бага хурлыг бүх шатны сургуульд зохион байгуулж уламжлал болгохоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас чиглэл өгсний дагуу (а) Шинээр багшийн ажилд орж байгаа хүмүүст сургалтын ажлын зарчим, зохион байгуулалт, багшийн хөдөлмөрийн онцлог, үүрэг хариуцлага, ёс зүйн хэмжээг (Сайдын 2006 оны 482 дугаар тушаал) танилцуулж, сургалт явуулах; (б) Монгол улсын боловсролыг 2066-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Шинжлэх ухаан технологийг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Багш нарын улсын зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар хичээлийн жилд төвих зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд; (в) Сургалт судалгааны ажлын зохион байгуулалттай холбогдсон үндсэн зохицуулалтад гарсан өөрчлөлт, тухайлбал, дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загвар (Сайдын 2006 оны 481 дүгээр тушаал), диплом олгох журам (Сайдын 2006 оны 480 дугаар тушаал), дээд боловсролын сургалтын байгууллагад тавих нийтлэг шаардлага (Сайдын 2007 оны 74 дүгээр тушаал), гадаадтай хамтарсан сургууль, хөтөлбөр нээх (Сайдын 2007 оны 88 дугаар тушаал), мэдээллийн технологийн ашиглалтыг сайжруулах (Сайдын 2007 оны 183 дугаар тушаал), магистр, докторын сургалтыг зохион байгуулахад баримтлах журам (Сайдын 2007 оны 187 дугаар тушаал) зэргийг танилцуулах; (г) Шинээр элссэн оюутан, суралцагчдад боловсролын хууль тогтоомж, сургуулийн дүрэм, онцлог, суралцагчийн эрх, үүрэг хариуцлага, сурлагын амжилт, авъяас чадвар, хичээл зүтгэлийг урамшуулан дэмжих хөтөлбөр, боломж, хот суурин газар, оюутны байранд амьдрах соёл, ерөнхий хэм хэмжээний талаар баримжаа зөвөлгөө өгөх, танилцуулах ажлыг тусгайлан зохион байгуулах; (д) Оюутан суралцагчидтай гэрээ байгуулах, сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, зээлд хамруулах ажлыг оюутны байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр ил тод шударга зохион байгуулах, зэрэг асуудлаар БСА болон бүрэлдэхүүний сургууль, факультетын сургалтын албад багш, оюутанд зориулсан сургалт зохион байгууллаа. 2.1.1. Сургалтын хөтөлбөрийг уян хатан болгох талаар Бүрэлдэхүүний сургууль, факультетийн сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт нь хичээлийн цагийг нягтруулах, залгамж холбоог сайжруулах, сонгон хичээлийн тоог нэмэгдүүлэх бөгөөд агуулгыг орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зэрэг зарчимд тулгуурласан. Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Мэргэжлийн боловсролын стандартын загварт нийцүүлэн сургуулийн хэмжээнд ерөнхий эрдмийн 11 хичээлийн шинэчлэн боловсруулсан тодорхойлолтыг мэргэжлийн тэнхим,

Upload: saihan

Post on 26-Mar-2015

118 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: NUM Bachelor Studies 07-08

1

Бакалаврын сургалтын албаны тайлан 2007-2008 оны хичээлийн жил

Энэ хугацаанд Монгол улсын дээд боловсролын стандартын загварт БСШУ-ны сайдын шийдвэрээр нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан зарим ерөнхий эрдмийн хичээлийн статус, агуулга, багтаамжид өөрчлөлт орж, сургалтын төлөвлөгөө шинэчлэн боловсруулагдлаа. 2007-2008 оны хичээлийн жилд МУИС-ийн дүрэм, Удирдах зөвлөлийн дүрэм, болон Оюутан шилжүүлэн суралцуулах журамд нэмэлт, өөрчлөлт орлоо. Хичээлийн жилийн 2-р улиралд Улсын мэргэжлийн хяналтын албаны шалгалт хийгдэж, зарим бүрэлдэхүүний сургууль, факультетийн оюутны элсэлт, шилжилт хөдөлгөөн, орой, эчнээ сургалт зэргийг шалгаж, бакалаврын сургалтын талаар зохих дүгнэлт, зөвлөмж гаргаж өгсөн болно. Хичээлийн жилийн нээлтээр багш нарын бага хурлыг бүх шатны сургуульд зохион байгуулж уламжлал болгохоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас чиглэл өгсний дагуу (а) Шинээр багшийн ажилд орж байгаа хүмүүст сургалтын ажлын зарчим, зохион байгуулалт, багшийн хөдөлмөрийн онцлог, үүрэг хариуцлага, ёс зүйн хэмжээг (Сайдын 2006 оны 482 дугаар тушаал) танилцуулж, сургалт явуулах; (б) Монгол улсын боловсролыг 2066-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Шинжлэх ухаан технологийг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Багш нарын улсын зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар хичээлийн жилд төвих зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд; (в) Сургалт судалгааны ажлын зохион байгуулалттай холбогдсон үндсэн зохицуулалтад гарсан өөрчлөлт, тухайлбал, дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загвар (Сайдын 2006 оны 481 дүгээр тушаал), диплом олгох журам (Сайдын 2006 оны 480 дугаар тушаал), дээд боловсролын сургалтын байгууллагад тавих нийтлэг шаардлага (Сайдын 2007 оны 74 дүгээр тушаал), гадаадтай хамтарсан сургууль, хөтөлбөр нээх (Сайдын 2007 оны 88 дугаар тушаал), мэдээллийн технологийн ашиглалтыг сайжруулах (Сайдын 2007 оны 183 дугаар тушаал), магистр, докторын сургалтыг зохион байгуулахад баримтлах журам (Сайдын 2007 оны 187 дугаар тушаал) зэргийг танилцуулах; (г) Шинээр элссэн оюутан, суралцагчдад боловсролын хууль тогтоомж, сургуулийн дүрэм, онцлог, суралцагчийн эрх, үүрэг хариуцлага, сурлагын амжилт, авъяас чадвар, хичээл зүтгэлийг урамшуулан дэмжих хөтөлбөр, боломж, хот суурин газар, оюутны байранд амьдрах соёл, ерөнхий хэм хэмжээний талаар баримжаа зөвөлгөө өгөх, танилцуулах ажлыг тусгайлан зохион байгуулах; (д) Оюутан суралцагчидтай гэрээ байгуулах, сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, зээлд хамруулах ажлыг оюутны байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр ил тод шударга зохион байгуулах, зэрэг асуудлаар БСА болон бүрэлдэхүүний сургууль, факультетын сургалтын албад багш, оюутанд зориулсан сургалт зохион байгууллаа. 2.1.1. Сургалтын хөтөлбөрийг уян хатан болгох талаар Бүрэлдэхүүний сургууль, факультетийн сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт нь хичээлийн цагийг нягтруулах, залгамж холбоог сайжруулах, сонгон хичээлийн тоог нэмэгдүүлэх бөгөөд агуулгыг орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зэрэг зарчимд тулгуурласан. Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Мэргэжлийн боловсролын стандартын загварт нийцүүлэн сургуулийн хэмжээнд ерөнхий эрдмийн 11 хичээлийн шинэчлэн боловсруулсан тодорхойлолтыг мэргэжлийн тэнхим,

Page 2: NUM Bachelor Studies 07-08

2

багш нар боловсруулж, сургуулийн http://undergraduate.num.edu.mn вэб хуудсанд байрлуулан оюутны хичээл сонголт хийлгэхэд бэлэн болгосон. Бүрэлдэхүүний сургуулиудын мэргэжлийн хамт олон БСА-аас гаргасан Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах зааврын дагуу өөрсдийн сургалтын төлөвлөгөөг бүрэн шинэчлэх ажил хийж гүйцэтгэлээ. MNS 1-1:2006 “Монгол Улсын Үндэсний стандартчиллын тогтолцоо 1-р хэсэг: Техникийн ажлын журам”-ын дагуу Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн холбогдох техникийн хорооны хурлаар доорхи хөтөлбөр батлагдсан байна: Äýýä áîëîâñðîëûí ñòàíäàðòààð áàòëàãäñàí õºòºëáºð

1 Íÿãòëàí áîäîõ á¿ðòãýë 2 Ýäèéí çàñãèéí îíîë 3 Îëîí óëñûí õóäàëäàà 4 Ñòàòèñòèê 5 Õ¿í àì ç¿é 6 Ò¿¿õ 7 Ôèëîñîôè 8 Ñîöèîëîãè 9 Óëñ òºð ñóäëàë

10 Ñýòãýë ñóäëàë 11 Øàøèí ñóäëàë 12 Ìàòåìàòèê 13 Õýðýãëýýíèé ìàòåìàòèê 14 Õýðýãëýýíèé ñòàòèñòèê 15 Ýäèéí çàñãèéí ìàòåìàòèê çàãâàð÷ëàë 16 Ýõ áè÷èã ñóäëàë 17 Óðëàã ñóäëàë 18 Óòãà çîõèîë ñóäëàë

Ñòàíäàðòààð áàòëóóëàõààð õ¿ðã¿¿ëñýí õºòºëáºð 1 Îëîí óëñûí õàðèëöàà 2 Îëîí óëñûí ýäèéí çàñãèéí õàðèëöàà 3 Õèìè 4 Áàéãàëèéí íýãäëèéí õèìè

Мэдээллийн технологийн сургуульд 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжих “Мультимедиа холбооны технологи”-ийн мэргэжлийн сургалт эрхлэх зөвшөөрөл авч, зохих бэлтгэл хангах талаар тус сургууль дээр ажил хийгдлээ. МТС нь мэргэжлийн суурь 17 хичээл, электроникийн тэнхмийн мэргэжлийн 51 хичээл, мэдээллийн технологийн тэнхмийн мэргэжлийн 69 хичээл, холбооны технологийн тэнхмийн 46 хичээл нийт 183 хичээлийн индекс шинэчлэж, хичээлийн англи хэл дээрх нэрийг тогтон сургуулийнхаа эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн баталсан. Тус сургууль нь өөрсдийн оюутны мэдээллийг SISI программд оруулж, шинэ хичээлийн жилээс уг программыг ажиллуулахаар болсон. Оюутны сурлагын байдалд хийсэн шинжилгээ БСА хичээлийн жилийн 1-р улирлын байдлаар сургуулийн хэмжээнд оюутны сурлага болоод оюутны мэдлэг чадварыг үнэлсэн багшийн дүнд боловсруулалт хийж, дүгнэлт гаргасан. Үүнд: голч дүн, харьцангуй болон үнэмлэхүй дүн, сурлагын амжилт, сурлагын дүнг тус тус голч дүнгээр, багшийн оюутанд өгсөн үнэлгээний тархалт буюу A, B, C, D, F үнэлгээний хуваарилалтыг бүрэлдэхүүний сургууль/факультет болон тэдгээрийн тэнхим тус бүрээр гаргаж судалсан.

Page 3: NUM Bachelor Studies 07-08

3

ÑÓÐËÀÃÛÍ ÕÀÐÜÖÀÍÃÓÉ Ä¯Í / Ãîë÷ ä¿íãýýð/ ( 2007-2008 îíû 1-ð óëèðàë )

A(4) B(3) C(2) D(1) F(0)

Àíãè

Øàë

ãàãä

àõ

Øàë

ãàãä

ààã¿

é

Øàë

ãàãä

ñàí

Òîî Õóâü Òîî Õóâü Òîî Õóâü Òîî Õóâü Òîî Õóâü

Àì

æè

ëò

Õàð

üö

àíãó

é

äóí

äàæ

1-ð àíãè 2753 56 2697 225 8.3 664 24.6 692 25.7 517 19.2 599 22.2 77.8 1.782-ð àíãè 2482 159 2323 153 6.6 598 25.7 584 25.1 410 17.6 578 24.9 75.1 1.723-ð àíãè 2328 103 2225 151 6.8 516 23.2 607 27.3 414 18.6 537 24.1 75.9 1.704-ð àíãè 2157 73 2089 294 14.1 781 37.4 537 25.7 270 12.9 207 9.9 90.1 2.33ÌÓÈÑ 9720 391 9334 823 8.8 2559 27.4 2420 25.9 1611 17.3 1921 20.6 79.4 1.87

МУИС-ийн 2007-2008 оны хичээлийн жилийн 1-р улирлын сурлагын амжилт 79.4% байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5 хувиар нэмэгдсэн байна. Сурлагын харьцангуй дүн нь голч оноогоор A, B, C, D, F үнэлэгдсэн суралцагчдын тоо, тэдгээрийн эзлэх хувь, сурлагын ерөнхий амжилтыг илэрхийлнэ.

A,B,C,D,F ä¿ãíýãäñýí ñóðàëöàã÷äûí ýçëýõ õóâü (êóðñýýð) A - ä¿í B - ä¿í

C - ä¿í D - ä¿í

F - ä¿í

ÌÓÈÑ-èéí ÃÎË× Ä¯Í

Page 4: NUM Bachelor Studies 07-08

4

Дээрх зурагаас харахад A, B үнэлгээг 4-р ангийн буюу төгсөх оюутан хамгийн их, C, D үнэлгээг 1, 3-р ангийн, F үнэлгээг 2-р ангийн оюутнууд хамгийн их авсан байна. Сургууль/факультетийн сурлагын амжилтыг сургуулийн дундажтай харьцуулбал: МТС болон МКС-ийн сурлагын амжилт хамгийн доогуур, МХСС, ЭЗС-ийн амжилт хамгийн дээгүүр байна.

Сурлагын үнэмлэхүй дүн нь суралцагчдын хичээл бүрээр авсан үнэлгээний тэмдэгт (A, B, C, D, F) тус бүрийн тоо, тэмдэгтийн тоо, нийт тэмдэгтийн тоонд A, B, C, D, F дүн бүрийн эзлэх хувь зэргийг илэрхийлнэ.

ÑÓÐËÀÃÛÍ ¯ÍÝÌËÝÕ¯É Ä¯Í /òýìäýãòýýð/ ( 2007-2008 îíû 1-ð óëèðàë )

A(4) B(3) C(2) D(1) F(0)

Àíãè

Øàë

ãàãä

ñàí

îþ

óòíû

òîî

Òà

âèãä

ñàí á

¿õ

òýì

äýã

ò

Òîî Õóâü Òîî Õóâü Òîî Õóâü Òîî Õóâü Òîî ÕóâüÀ

ìæ

èë

ò

Õàð

üö

àíãó

é

äóí

äàæ

1-ð

àíãè 2567 13755 3644 26.5 3323 24.2 2494 18.1 2142 15.6 2152 15.6 84.4 2.32-ð

àíãè 2201 13524 3166 23.4 3378 25.0 2603 19.2 2073 47.0 2304 17.0 83.0 2.23-ð

àíãè 2108 14241 3703 26.0 3635 25.5 2586 18.2 2122 14.9 2195 15.4 84.6 2.34-ð

àíãè 1965 11293 4148 36.7 3598 31.9 1840 16.3 1058 9.4 649 5.7 94.3 2.8ÌÓÈÑ 8841 52813 14661 27.8 13934 26.4 9523 18.0 7395 14.0 7300 13.8 86.2 2.4

Тэмдэгтүүд хоорондын харьцаа нь дунджаар шалгалтын дүрэм ёсоор A:B:C:D:F = (5-25):(15-30):(20-40):(10-30):(0-25) байвал зохих бөгөөд энэ нь энэ хичээлийн жилийн 1-р улирлын хувьд 28:26:18:14:14 байв. Эндээс харвал А тэмдэгтийн эзлэх хувь стандартаас их, С тэмдэгтийн хувь бага, бусад нь стандартын хэмжээнд байна.

Page 5: NUM Bachelor Studies 07-08

5

A,B,C,D,F ä¿íãèéí ýçëýõ õóâü (ñóðãóóëü á¿ðýýð)

Òýìäýãòèéí ýçëýõ õóâü Òýìäýãòèéí ýçëýõ õóâü

/ñóðãóóëü á¿ðýýð/ / ñòàíäàðòààð /

Òýìäýãò A B C D F A B C D F Äóíäàæ 15 22.5 30 20 12.5

ÌÓÈÑ 27.8 26.4 18 14 13.8 äîîä 5 15 20 10 0 ÌÊÑ 22.4 18.2 16.5 18.6 24.3 äýýä 25 30 40 30 25 ÔÝÑ 28.4 22.2 17.8 17.3 14.2 ÌÒÑ 16.1 17.8 20.4 24.7 21.1 ÕÔ 16.7 24.8 18.7 17.5 22.2

ÁÔ 29.4 27.9 17.4 12.2 13.1 ÃÃÔ 29.3 26.7 19.2 16.2 8.6

ÍØÓÑ 39.7 29.9 16.3 8.5 5.6 ÌÕÑÑ 35.7 30.9 17.3 11 5.2 ÃÕÑÑ 26 24.1 20 17 12.9 ÎÓÕÑ 28.6 28.5 16.2 9.8 17 ÝÇÑ 25.1 29 17.6 11.5 16.8 ÕÇÑ 18.6 33 23.4 12.3 12.7

Òýìäýãòèéí ãðàôèê (ÌÓÈÑ)

(2007-2008 îí)

Page 6: NUM Bachelor Studies 07-08

6

Íèéò òýìäýãòýä A,B,C,D,F òýìäýãòèéí ýçëýõ õóâèéã ãðàôèêààð ¿ç¿¿ëáýë:

A B C D F A B C D F ÌÒÑ A B C D F ÌÊÑ 22 18 16.5 18.6 24.3 ÔÝÑ 28.4 22.2 17.8 17 14.2 16 17.8 20.4 24.7 21.1

ÕÔ A B C D F ÁÔ A B C D F ÃÃÔ A B C D F 17 25 18.7 17.5 22.2 29.4 27.9 17.4 12 13.1 29 26.7 19.2 16.2 8.6

ÕÇÑ A B C D F ÝÇÑ A B C D F ÍØÓÑ A B C D F

19 33 23.4 12.3 12.7 25.1 29 17.6 12 16.8 40 29.9 16.3 8.5 5.6

ÃÕÑÑ A B C D F ÎÓÕÑ A B C D F ÌÕÑÑ A B C D F 26 24 20 17 12.9 28.6 28.5 16.2 9.8 17 36 30.9 17.3 11 5.2

Page 7: NUM Bachelor Studies 07-08

7

2.1.2. Оюутны бие даан суралцах чадварыг хөгжүүлэх Сургалтын албаны үйлчилгээг оюутны бие даан суралцах чадварыг хөгжүүлэхэд чиглүүлэх зорилгоор бүрэлдэхүүний сургууль, факультетууд вэб-д суурилсан үйлчилгээ үзүүлэх, оюутанд зөвлөх, оюутны гарын авлага гаргах, Оюутны бие даах төвийг ном, сурах бичгээр баяжуулах зэрэг ажил явуулж ирсэн. Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа ХЗС нь сургалтад интерактив арга зүй ашиглахыг дэмжиж, “Лекцтэй тэнцүү дасгал”, “Визуаль семинар” зэрэг сургалтын идэвхитэй аргуудын талаар багш нарын дунд сургалт явуулж, сургалтанд хэрэглэж ирсэн. МКС нь зарим хичээлийн багц материалыг МКСеийн дотоод сүлжээнд суурилуулж сургалтанд ашиглаж байна. МХСС-ийн Оюутны бие даан суралцах төвд (ОБДТ) 100 гаруй номоор, МТС - электрон хэлбэрт ном оруулах бөгөөд сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор монгол ном 46, англи ном 11, БНСУ-ын Улсан их сургуулиас хандивласан 29 бүгд 86 номоор тус тус өөрийн сургуулийн ОБДТ-ийг баяжуулсан байна. МКС энэ хичээлийн жилд оюутны бие даан суралцахад нь туслах зорилгоор Масачусетийн Их Сургуулийн хичээлүүдийн материалуудаас холбогдох хэсгүүдийг орчуулан бэлдэж, интернет ашиглан нээлттэй хэлэлцүүлэг (форум) нээн ажиллуулсан. Семинарын хичээлүүдийн зарим хэсгийг электрон хэлбэрт (mapple ашиглан) хэлбэрт оруулсан байна. МКС нь төгсөх ангийн оюутнуудынхаа идэвхтэй оролцоотойгоор ажлын байр сурталчлах “Job Fair” зохион байгуулж, энэ арга хэмжээнд MCS, Номин Холдинг, Голомт банк, Анод банк, Монгол Шуудан банк зэрэг 10 гаруй байгууллагын хүний нөөцийн албаныхан ирж, компанийхаа үйл ажиллагааны талаар танилцуулах ажил хийсэн байна. Дээрх арга хэмжээний хүрээнд програмчлал, мэдээллийн системийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулан Номин электроникс, Мобисом, Инженерсофт, USI зэрэг олон компаниуд өөрсдийн тухай танилцуулга, сурталчилгаа хийлээ. МХСС 13 багшийн бүрэлдэхүүнтэй заах аргын нэгдэл байгуулан багшлах дадлагад гарч буй оюутанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, удирдагч багш нарт зөвлөгөө өгөх зэргээр үйл ажиллагаа явуулжээ. ОУХС 130 гаруй ном, сурах бичиг шинээр авч, монгол орос хэл дээрх бүх номыг электрон каталогт оруулан зураасан код нэвтрүүлсэн. Энэ нь номын үйлчилгээг хурдан шуурхай болгох, номын сангийн фондыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, төсөв зохиох болон нэг оюутанд ноогдох мэргэжлийн ном сурах бичгийн хангалтыг дээшлүүлэхэд тус болсон. НШУС-ийн Түүхийн тэнхим “Ард түмний хүү (Д.Сүхбаатар)”, “Ууган гавъяатны өлгий нутаг” баримтат кинонуудыг хийж сургалтанд ашигласан байна. Бүрэлдэхүүний сургуулиуд хичээлийн жилд хангалтгүй үнэлэгдсэн оюутны судалгаа гаргаж, мэргэжлийн хичээлийг судлах хувийн төлөвлөгөө гаргуулан (ОУХС), оюутанд зөвлөгөө өгөх зааварлагч (БФ) ажиллуулсан нь үр дүнгээ өгсөн байна. МТС өөрийн оюутны бие даан суралцах, танхимд олж авсан мэдлэгээ практик амьдрал дээр туршиж үзэх чухал сургууль болох Робокон тэмцээнд амжилттай оролцууллаа. Тус сургууль нь зарим шалгалтын онолын хэсгийг амаар авсан бөгөөд оюутны ур чадвар шалгах бодлогын хэсэгт ноогдох үнэлгээг сурах бичиг, лекцийн тэмдэглэлээ оюутан нээлттэй (open book exam) хэрэглэж болох байдлаар авсан байна. МТС-ийн сургалтын

Page 8: NUM Bachelor Studies 07-08

8

алба улирлын шалгалтыг хуваарийн дагуу явуулах, шалгалтын хуудсыг өдөрт нь олгож буцааж авах, шалгалтын хуудас, дүнгийн дэвтрийг зөв бөглөх ажлыг хэвшүүлэх, дүнг бүхэл тоогоор тавиулах зэрэгт анхаарч ажиллаж иржээ. Шинэ элсэгчдэд зориулсан дээд боловсролын байгууллагуудын жил бүр явуулдаг “Боловсрол-2008” үзэсгэлэнд бүрэлдэхүүний сургууль, факультетийг оролцуулж, бүрэлдэхүүний сургууль, факультетийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл түгээлээ.

Багш нарын аттестатчилал 2007-2008 оны багш нарын аттестатчилалыг захирлын 2007.12.27-ны 734 тоот тушаалаар 11-р сарын 25-аас 5-р сарын 1 хүртэлхи хугацаанд зохион байгуулсан болно. Энэ хичээлийн жилд бүрэлдэхүүний 10 сургууль, факультет аттестатчилалд орох болж, орох хүмүүсийн нэрсийг захирлын тушаалаар баталсан. МТС, ОУХС нь энэ хичээлийн жилд аттестатчилалд хамруулах багш байгаагүй. Аттестатчилалд хамрагдсан байдлыг (хамрагдсан багш нарын нэрсийг хавсралтаар) дараах хүснэгтээр харууллаа:

Аттестатчилалд Тайлан Аттестатчилалд ороогүй Орох

ёстой Орсон Хамгаалах

ёстой Хамгаалсан

МКС 7 6 2 1 2 ФЭС 7 ? 4 ? ХФ 4 3 1 1 1 БФ 9 8 8 6 3 ГГФ 3 3 1 0 1 ЭЗС 14 14 1 1 - ХЗС 26 20 - - 6 НШУС 10 9 5 5 1 МХСС 4 1 3 3 3 ГХСС 13 12 17 14 4 МУИС 97 76 42 31 21 МУИС-ийн нийт 107 багш аттестатчилалд хамрагдснаас 31 нь тайлан хамгаалах хэлбэрээр оролцсон. Аттестатчилалд хамрагдсан 76 багшийг албан тушаалын зэрэглэлийн хувьд авч үзвэл профессор 7, дэд профессор – 17, ахлах багш – 24, багш – 28 байна.

Сургууль, факультет ХЗС МХСС МКС ХФ НШУС ГГФ ГХСС БФ ЭЗС

Бүгд, үүнээс: 20 1 5 4 9 3 12 8 14 профессор 1 2 3 1 дэд профессор 4 2 4 6 1 ахлах багш 12 2 1 4 5 багш 3 1 5 2 3 5 2 7 Ажилласан жилийн дундаж 12.25 4 4 8.25 10.11 3.33 9.5 11.75 8.5 Ерөнхий үнэлгээ 93 92.5 87.7 85.84 84.71 81.13 73.13 72.57 71.64

Page 9: NUM Bachelor Studies 07-08

9

2007-2008 îíû õè÷ýýëèéí æèëä àòòåñòàò÷èëàëä îðñîí

áàãø íàðûí àæëûí ¿íýëãýýний дундаж (сур/фак)

Д\д Сур, фак

Багшийн тоо

Сургалт, заах

арга зүй

Эрдэм шинжилгээ

Мэргэжлийн үйл

ажиллагаа

Сургууль о.н.-ийн үйлчилгээ

Нийт оноо

1 БФ 8 30.31 14.58 12.45 15.23 72.572 ГГФ 3 36.87 14.77 15.20 14.30 81.133 ГХСС 12 30.36 16.02 12.03 15.47 73.134 МКС 5 31.76 17.50 18.44 20.00 87.705 МХСС 1 37.10 17.20 18.60 19.60 92.506 НШУС 9 32.72 20.36 17.13 14.50 84.717 ХЗС 20 35.52 19.55 19.09 18.84 93.008 ХФ 4 33.16 18.23 17.50 16.95 85.849 ЭЗС 14 29.70 15.85 10.17 15.92 71.64

Дүн 76 33.06 17.12 15.62 16.76 82.47

Салбар сургуулиудын багш нарын Сургалт, заах арга зүйн оюутны үнэлгээ

Асуултын тоо Сур/ фак 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17МКС 2.61 2.27 2.33 2.25 2.15 1.77 1.49 1.18 1.48 1.25 1.88 1.88 2.08 2.06 1.96 2.16 2.34ФЭС 2.65 2.32 2.54 2.31 2.29 2.04 1.72 1.19 1.48 1.19 2.06 2.25 2.29 2.28 2.09 2.32 2.53ХФ 2.64 2.46 2.42 2.18 2.27 2.16 1.92 1.70 1.85 1.65 2.18 2.15 2.22 2.24 2.17 2.22 2.33БФ 2.69 2.31 2.41 2.18 2.15 1.97 1.67 1.37 1.66 1.48 2.07 2.12 2.22 2.25 1.99 2.09 2.24ГГФ 2.73 2.42 2.51 2.30 2.25 2.14 1.86 1.90 1.81 1.42 2.10 2.26 2.30 2.29 2.17 2.32 2.63ЭЗС 2.67 2.59 2.63 2.37 2.36 2.42 2.14 1.58 2.08 1.72 2.34 2.31 2.39 2.55 2.32 2.31 2.46ГХСС 2.69 2.31 2.50 2.30 2.38 2.09 1.79 1.48 1.82 1.29 2.03 2.07 2.12 2.16 2.10 2.19 2.42

Page 10: NUM Bachelor Studies 07-08

10

Аттестатчилалын явцад сургуулиудаас гаргасан санал: • тэтгэвэртээ гарсан, 50%-ийн ачаалалтай, уригдан ажиллаж байгаа багш нарыг

тайлан бичүүлэхгүй байх, хөдөлмөрий гэрээ дүгнэх, цагийн тооцоо хийхэд хангалттай,

• аттестатчилалын тайлан бичих дүрэм журмыг тодорхой бичиж, гаргах, үнэлэх аргачлалыг нарийн болгох шаардлагатай,

• аттестатчилалд орж байгаа багш нарын хичээлд сууж байх, • СА, деканы газартай нягт ажиллах, • оюутнаас авч буй санал асуулгыг мэргэжлийн онцлогтой болгох, • аттестатчилалын үзүүлэлт ялгавартай (залуу, ахмад багш гэж) болгох, • аттестатчилалын ажлыг боловсронгуй болгох (их цаг авсан, хөдөлмөр их шаардсан

ажил), хялбарчлах, • сургуулийн онцлог харгалзах (гадаад хэлний багш нар), • залуу багш нарын бүтээлийн үзэсгэлэн гаргаж байх, • орос хэлний мэргэжлийн бус ангид зааж байгаа багш нарыг нэгтгээд гадаад хэлний

төв байгуулах, • аттестатчилалд орж байгаа ахмад багш нарыг залуу багш нарт хичээл заалгаж,

дүгнүүлж байх, • багш нар сургууль, олон нийтийн ажилд оролцох, • багш нар ОУ-ын эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ түлхүү хэвлүүлж байх, • эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулах, • аттестатчилал явуулах арга хэлбэрийг боловсронгуй болгох.

Багш нарын сургалт

2007-2008 оны хичээлийн жилд залуу багш нарт зориулан Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхмээс зохион явуулдаг Заах арга, сурганы дамжаанд 6 бүрэлдэхүүний сургуулийн 24 багш явах хүсэлт илэрхийлсэн боловч ЭЗС, ГГФ, ОУХС, ХФ, НШУС-ийн 11 багшид үнэмлэх олгогдсон.

Ийнхүү дамжаагаар дээд сургуулийн сургалтыг зохион байгуулах арга, хэлбэр, технологийн талаарх онол практикийн мэдлэгийг манай сургуулийн 10 эрдэмтэн багш 150 цагийн сургалт зохион байгуулсан. Энэ жилээс эхлэн сургалтыг үндсэн 4 модулиар зааж сургалтад хамрагдагсад танхимд үзсэн хичээлээрээ бие даалтын ажил хийн судалгаа авч, өөрсдийн хичээлд үнэлэлт дүгнэлт авах байдлаар зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо. Цаашид дараах зүйлийг анхаарах хэрэгтэй байна: (a) сургалтанд хамрагдаж байгаа багш нарын хичээлийн цагийг нь зохицуулах; (б) тухайн сургуулийн сургалтын алба сургалтанд хамрагдаж буй өөрийн багш нарт хяналт тавьж ажиллах нь зүйтэй. Англи хэлний заах аргын зөвлөлийн хүрээнд Англи хэлний хичээл заадаг багш нарт зориулан (a) хэл, заах аргын; (б) багшийн; (в) сургагч багшийн гэсэн гурван ангиллалаар нэг жилийн сургалтыг тусгай төлөвлөгөөний дагуу энэ хичээлийн жилд 2 дахь удаагаа ГХСС-ийн ИБАС-ын тэнхмийн багш нартай хамтран зохион явуулсан. Ийнхүү сургалтанд МХСС, ГХСС, ХЗС, ГГФ, НШУС, МКС, ЭЗС зэрэг сургуулийн англи хэлний багш оролцсон. МУИС-ийн 35 хүртэлх насны 230 залуу багшийн судалгаа гаргаж, тэдэнд цаашид гадаадад сурах, мэргэжлээ ахиулахад нь туслах зорилгоор англи хэлний мэдлэгийн түвшин тогтоож, хэлний зохих сургалтад хамруулах болон өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудад сургахаар санал дэвшүүлэх зэрэг ажил зохион байгууллаа. Нийт багш нарын 26 нь TOEFL, IELTS, болон бусад гадаад хэлний түвшин тогтоох шалгалт өмнө нь өгсөн байсан бөгөөд 35 багш гадаадад одоо сурч байгаа болон бүтээлийн чөлөө авсан

Page 11: NUM Bachelor Studies 07-08

11

байна. Энэ удаагийн Англи хэлний түвшин тогтоох шалгалтад 12 сургуулийн 99 багш орж, I түвшинд – 41, II – 27, III – 31 хүн тус тус үнэлгээгдсэн байна. Түвшин тогтоолгосон багш нарт зориулан ГХХ-ээс TOEFL шалгалтад бэлтгэх курс зохион явууллаа. Монгол-Япон төв болон ЭЗС-ийн компьютерийн лаборатори ашиглан МУИС-ийн багш, ажилтны компьютерийн мэдлэг дээшлүүлэх зорилгоор PageMaker, PhotoShop хэрэглээний программын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 12 сургуулийн давхардсан тоогоор 110 багш, ажилтан хамрагдсан.

МУИС-ийн үндсэн багш нарын илүү цаг болон цагийн багш нарын судалгаа

А. 2007-2008 оны хичэлийн жилийн илүү цагийн нэгтгэл

2007-2008 оны хичээлийн жилд ажилласан нийт багш нарын цагийн гүйцэтгэлийн биелэлтийг нэгтгэж үзлээ. Бүрэлдэхүүний сургууль, факультетэд энэ хичээлийн жилд 688 багш хичээл заасан бөгөөд эдгээрийн 103 нь 50 хувийн ачаалалтай багш нар байна (25%-ийн багшийн тоо 11 байсан). Нийт хичээл заасан багш нараас 423 багш буюу 61.5 хувь нь илүү цаг хийсэн байна. Бүрэлдэхүүний сургууль, факультет тус бүрээр багш нарын хичээлийн ачааллаас давуулан гүйцэтгэсэн цагийн тооцоог гаргаж үзлээ. Нийт сургуулийн хэмжээнд гарсан илүү цаг өмнөх жилтэй харьцуулахад 55.8 багц цагаар нэмэгдэж өмнөх жилээс 3.6 хувиар өссөн байна.

2007-2008 оны хичээлийн жилийн илүү цаг (Бц)

Сургууль, ôàкультет

2007-2008 илүү цаг

2006-2007 илүү цаг

2 оны зөрүү

+,-

Илүү цаг хийсэн багшийн

%

Нийт илүү

цагт т/э-ийн %

Нийт багшийн

тоо

Нэг багшид ноогдох

1 ХФ 47.4 41.7 5.7 72.0 27.2 25 1.92 ОУХС 49.6 54.5 -4.94 45.7 10 35 1.43 ХЗС 142.1 57.3 84.83 59.3 17.97 54 2.64 МТС 23.1 85.2 -62.12 27.3 24.89 33 0.75 ФЭС 108.3 95.9 12.417 84.4 45 2.46 ГХСС 171.6 133.1 38.51 59.7 24.1 77 2.27 ГГФ 151.7 152.8 -1.1 65.7 18.03 35 4.38 БФ 69.1 163.9 -94.8 43.8 17.58 48 1.49 МКС 200.9 165.5 35.392 79.7 30.3 59 3.4

10 МХСС 122.3 174.1 -51.79 54.5 9.4 66 1.911 НШУС 257.1 229.7 27.43 56.6 15.79 99 2.612 ЭЗС 308.5 242.2 66.3 72.3 11.15 112 2.8 МУИС 1651.7 1595.9 55.8 61.5 688 2.4

Нэг багшид ноогдож байгаа илүү багц цагийн хэмжээгээр хамгийн бага үзүүлэлттэй сургууль нь МТС (багшийн тоо 2006-2007 онд 16 байсан) байна. БФ-ийн багш нарын илүү цаг энэ хичээлийн жилд мэдэгдэхуйц бага болсон: нэг багшид ноогдох илүү цаг 1.4 болсон (өмнө нь 3.4 байсан, багшийн тоо өөрчлөгдөөгүй - 48). Харин ХЗС-ийн багш нарт ноогдох илүү цаг өмнөх жилтэй харьцуулахад нэмэгдсэн байна: 2006-2007 онд нэг багшид 1 багц цаг ноогдож байсан бол 2007-2008 онд 2.6 цаг болж өссөн байна.

Page 12: NUM Bachelor Studies 07-08

12

Сургууль тус бүрээр авч үзвэл ФЭС, МКС, ХФ, ЭЗС-ийн багш нарын дийлэнхи нь (багш нарын 72 - 84.4 хувь) илүү цаг хийсэн байна. Сүүлийн 4 жилийн илүү цагийн нэгтгэл: 2007-2008 2006-2007 2005-2006 2004-2005ЭЗС 308.49 242.19 383.91 266.08НШУС 257.13 229.70 565.60 457.20МХСС 122.3 174.09 493.14 197.10МКС 200.9 165.51 267.40 261.70БФ 69.12 163.92 245.08 277.57ГГФ 151.7 152.75 249.96 188.48ГХСС 171.57 133.06 416.55 345.02ФЭС 108.27 95.85 166.21МТС 23.1 85.22 92.86 53.14ХЗС 142.11 57.28 115.24 134.37ОУХС 49.56 54.50 75.20 111.49ХФ 47.415 41.73 93.50 93.16МУИС 1651.665 1595.80 2998.44 2551.52

Б. 2006-2007 оны хичэлийн жилийн илүү цагийн нэгтгэл 2006-2007 оны хичээлийн жилийн сургалтын цагийн гүйцэтгэлээр сургуульд ажиллаж буй үндсэн багш нарын илүү цаг болон цагаар ажиллаж байгаа багш нарын сургалтын цагт зарим судалгаа хийж үзлээ. Нэг. Багш нарын илүү цаг 2006-2007 оны хичээлийн жилд Багшийн ажлын үнэлгээний журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан энэ хичээлийн жилийн турш багш нарын гүйцэтгэсэн илүү цагт судалгаа хийж, журмын заалт, түүний үндэслэл болоод хэрэгжилтийг дүгнэх зорилгоор судалгаа гаргалаа.

Сүүлийн 4 жилийн илүү цагийг харьцуулж үзвэл:

050

100150200250300350400450500550600

ЭЗС НШУС МХСС МКС БФ ГГФ ГХСС ФЭС МТС ХЗС ОУХС ХФ

Series1Series2Series3Series4

Page 13: NUM Bachelor Studies 07-08

13

2006-2007 оны хичээлийн жилийн илүү цаг (Бц)

ñóðгууль, ôàкультет

2006-2007 илүү цаг

2005-2006 илүү цаг

2 îíû çºð¿¿

+,-

Илүү цаг

хийсэн багшийн

%

Нийт илүү цагт

т/э-ийн %

Нийт багшийн

тоо

Нэг багшид ноогдох

1 ХФ 41.7 93.5 -51.8 57.1 10.30% 28 1.5 2 ОУХС 54.5 75.2 -20.7 33.3 - 27 2 3 ХЗС 57.3 176.9 -119.6 43.4 9.60% 53 1 4 МТС 85.2 92.9 -7.6 68.7 16.19% 16 5.3 5 ФЭС 95.9 166.3 -70.4 62.9 - 54 1.8 6 ГХСС 133.1 293.3 -160.2 66.2 23% 77 1.7 7 ГГФ 152.8 250.0 -97.2 61.9 - 42 3.6 8 БФ 164.5 196.0 -31.5 52.1 21.70% 48 3.4 9 МКС 165.5 267.4 -101.9 75.5 14.38% 53 3.1

10 МХСС 174.1 197.1 -23.1 70.3 16.19% 64 2.7 11 НШУС 229.7 565.6 -335.9 50.5 8.36% 101 2.3 12 ЭЗС 242.2 383.9 -141.7 62.9 8.34% 108 2.2

МУИС 1596.4 2757.9 -1161.6 59.5 671 2.3 Энэ хичээлийн жилд хийсэн илүү цагийг өмнөх хичээлийн жилийн тоотой харьцуулж үзвэл: бүх бүрэлдэхүүний сургуульд илүү цаг бага болсон. Тухайлбал, ХЗС дээр 3.1 дахин, НШУС, ХФ, ГХСС-иуд дээр 2.2 дахин бага болсон байна. Хичээлийн жилд гүйцэтгэсэн илүү цагийг бүрэлдэхүүний сургууль, факультет тус бүрээр гаргахдаа тэнхим, багшаар гаргаж үзсэн. Дээрх хүснэгтээр 2006-2007 онд илүү цагийг ХФ, ОУХС, ХЗС-иуд хамгийн бага, хамгийн ихийг ЭЗС, НШУС-ийн багш нар хийсэн байна. Сургуулийн нийт багш нарын 59.5 хувь нь илүү цаг ямар нэгэн хэмжээгээр хийж байна. Нэг багшид ноогдох илүү цагийн хэмжээгээр МТС-ийн нэг багшид 5.3 цаг, ГГФ, БФ, МКС-ийн нэг багшид ноогдох цагийн хэмжээ 3.6-3.1 байсан байна. МТС ГГФ БФ МКС МХСС НШУС ЭЗС ОУХС ФЭС ГХСС ХФ ХЗСНийт багшийн тоо 16 42 48 53 64 101 108 27 54 77 28 531 багшид 5.3 3.6 3.4 3.1 2.7 2.3 2.2 2 1.8 1.7 1.5 1 Нийт багш нарын биелүүлсэн илүү цаг дотор тухайн тэнхмийг ажлын байрны шинэчлэсэн тодорхойлолтын дагуу удирдаж, нэмэгдэл цалин авдаг багш-тэнхмийн эрхлэгч нарын хийсэн илүү цагийн эзлэх хувийн жинг тусгайлан гаргаж үзлээ. Өнгөрсөн хичээлийн жилд тэнхмийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын нэмэгдэл зэрэгт өөрчлөлт орсон тул тэнхмийн эрхлэгчийн хичээлийн ачаалал, ажил үүргийн биелэлтийн байдал зэрэгт дүгнэлт гаргахыг зорилоо.

Page 14: NUM Bachelor Studies 07-08

14

ЭЗС НШУС ХЗС ХФ МКС МТС МХСС БФ ГХСС Т/э-ийн хийсэн илүү цагийн эзлэх хувь

8.34%

8.36%

9.60%

10.30%

14.38%

16.19%

16.19%

21.70%

23%

ОУХС, ГГФ-ийн тэнхмийн эрхлэгчид илүү цаг хийгээгүй байна. (ФЭС мэдээлэл өгөөгүй). Хамгийн их илүү цагийг ГХСС (23%), БФ (21.7%)-ийн тэнхмийн эрхлэгчид хийсэн байна. Бүрэлдэхүүний сургуулийн тэнхмүүд дотроос хамгийн их хэмжээний илүү цаг хийсэн тэнхмүүдийг дараах хүснэгтээр харууллаа. 2006-2007 оны хичээлийн жилийн илүү цаг

Тэнхимийн нэр Багшийн тоо

Илүү цаг

хийсэн багш

Нийт илүү цаг

Санхүү (ЭЗС) 14 13 83.11 Геологи (ГГФ) 11 9 74.15 Амьтан судлал (БФ) 8 6 58.06 Мэдээллийн технологи (МТС) 7 6 47.77 Гадаад хэл (МХСС) 12 12 46.95 Нүүдлийн соёл иргэншил (МХСС) 8 6 45.25 Философи (НШУС) 12 9 44.3 Геоэкологи, газрын менежмент (ГГФ) 13 10 39.7 Орос хэлний тэнхим (ГХСС) 18 14 39.66 НГЗАЖ (ГГФ) 10 7 38.9 Сэтгүүл (НШУС) 7 5 38.8 Экологи (БФ) 6 3 38.32 Электроник (МТС) 13 5 37.45 Социологи (НШУС) 12 6 37.4 Менежмент (ЭЗС) 8 6 37.1 СССХУ (НШУС) 9 6 30.7 Биохими, био орг.хими (БФ) 7 7 30.43

2007-2008 оны хичээлийн жилд ажиллуулах шинэ багш авах зарлалд (Өдрийн сонин, № 211, 2007.09.05) дараах мэргэжлүүд зарлагдсан байна:

• Англи хэл • Дээд математик, магадлал, статистик, Алгебр, Програмчлал • Програмчлалын хэл, Үйлдлийн систем, Компьютерийн сүлжээ, Програм хангамж,

Системийн шинжилгээ • Ерөнхий хими, химийн дидактик • Байгалийн аялал жуулчлал • Ашигт малтмалын геологи, Структур геологи, Газрын кадастр, Экологи байгал

хамгалал, Газарзүйн мэдээллийн систем • Сэтгүүл зүй, Олон улсын харилцаа, төрийн захиргааны удирдлага • Практик сургалт (ХЗС)

Page 15: NUM Bachelor Studies 07-08

15

• Бүртгэл, аудит, бүртгэлийн мэдээллийн систем, Математик статистик, эконометрик, ХАА-н эдийн засаг, төрийн захиргааны удирдлага, менежментийн сэтгэл зүй, социологи.

Сонингоор зардагдсан мэргэжлийн жагсаалтыг илүү цаг хамгийн их хийсэн тэнхмийн жагсаалттай харьцуулахад санхүү (ЭЗС), орос хэл (ГХСС), сурган/сэтгэл судлал, философи (НШУС), амьтан судлал (БФ), нүүдлийн соёл иргэншил (МХСС), зэрэг чиглэлээр багш авах зарлал гаргаагүй байна. Илүү цаг хийх болсон шалтгааныг судлаж үзэхэд: (a) нарийн мэргэжлийн багш тухайн жилд хүрэлцэхгүй болох – гадаадад урт, богино хугацааны томилолтоор явах; (б) гадаад хэлний (ялангуяа англи хэлний) шаардлага хангасан багш олдохгүй байх; (в) оюутны тооны өсөлт (2003-2004 онд өдрийн оюутны тоо 7711 байсан бол 2006-2007 онд 9973 болсон), зэрэг асуудалтай холбоотой байж болох юм. Гадаад хэлний сургалтанд багш дутагдалтай байгааг дараах тоо илэрхийлж байна:

ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхим – 29.2 багц цаг, МХСС-ийн Гадаад хэлний тэнхим - 46.95 багц цаг тус тус илүү хийсэн байна.

Орос хэл

Орос хэлний тэнхим – 39.66 Бц Слав судлалын тэнхим - 21.4 Бц тус тус илүү хийсэн.

Дүгнэлт:

• Илүү цаг хийх нь сургалтын чанарт сөрөг нөлөөтэйгээс гадна, багш нарын мэргэжлийн өсөлт, хөгжил болон биеийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй.

• Хүний нөөцийн бодлого, залуу халаа багш нарын нөөц бэлтгэх зэрэг асуудалд бүрэлдэхүүний сургууль, тэнхмүүд анхаарах хэрэгтэй байна.

• Багшийн ажлын үнэлгээний журамд оруулсан өөрчлөлт тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч, илүү цагийн хэмжээ 2006-2007 онд багассан байна.

Цаашид анхаарах зүйл:

1. Багш нарын ажлын ачааллалыг жигд, оновчтой болгох зорилгоор бүрэлдэхүүний сургууль, факультетийн захиргаа тодорхой ажил зохион явуулах (багштай байгуулах хөдөлмөрийн гэрээгээр илүү цагийг зохицуулах боломж судлах; шинэ багш бэлтгэх; гаднаас багш авч ажиллуулах журамд өөрчлөлт оруулах; г.м.).

2. Хүний нөөцийн хөгжлийн бодлого боловсруулах

В. Цагийн багш

2006-2007 оны хичээлийн жилд бүрэлдэхүүний сургууль, факультетад цагийн багш авч ажиллуулсан тухай статистик гаргаж үзлээ.

Page 16: NUM Bachelor Studies 07-08

16

ÌÓÈÑ-èéí öàãèéí áàãøèéí ñóäàëãàà 2006-2007 îíы 1, 2 улирал (багшийн тоогоор)

Хичээлийн жилд ажилласан цагийн

багшийн тоо Áîëîâñðîëûí çýðýã Çààñàí

Сургууль,

факультет

1 улирал

2 улирал

áàêàëàâð ìàãèñòð äîêòîðõè÷ýý-ëèéíòîî

цàãèéí òîî

¯íäñýí áàãøèéí à÷ààëàëä øèëæ¿¿ëñ-

íýýð*

ХЗС 3 4 4 2 1 7 1593 2.8МТС 4 8 6 6 - 12 1456 2.6ОУХС 3 10 1 9 3 17 1804 3.2БФ 12 7 3 7 9 19 1178 2.1МХСС 11 12 6 11 6 27 2444 4.3НШУС 13 11 - 18 6 28 2212 3.9ЭЗС 14 10 1 17 6 25 2446 4.3ХФ 21 10 - 19 12 33 2576 4.5МКС 20 17 - 32 5 45 2496 4.4ГГФ 27 23 - 27 23 63 4020 7.1ГХСС 25 28 22 26 5 115 7342 12.9ФЭС 18 37 - 37 18 67 6696 11.7Бүгд 348 171 177 43 211 94 458 36263 63.6 *Òàéëáàð: ¯íäñýí áàãøèéí æèëä ã¿éöýòãýõ òýíõèìèéí öàãèéã äóíäàæààð 12 ÁÁÖ, 1 ÁÁÖ-ã 48 öàãààð òîîöîâ. /12*48=576/

2006-2007 оны хичээлийн жилд цагийн багшаар ажилласан хүмүүсийн 12.3 хувь нь бакалавр, 60.6 хувь нь магистр, 27 хувь нь докторын зэрэгтэй байсан байна. Дээд боловсролын тухай хууль (YII бүлэг, 13-р зүйл, 13.1), болон МУИС-д Профессор багш ажиллуулах журам (1.2-р заалт)-д “... үндсэн мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заана” гэж заасныг сургуулиуд удирдлага болгон ажиллаж ирсэн. Гэлээ гэвч бакалаврын зэрэгтэй хүмүүс тодорхой хэмжээний хичээл заасныг үзвэл 90 гаруй (39 хүн) хувь нь англи хэлний хичээл, бусад нь компьютер зэрэг мэргэжлийн суурь хичээл заасан байна. Хамгийн их цагийн багш (30-аас дээш) ажиллуулсан 5 сургуулийг авч үзхэд: ФЭС 59 нарийн мэргэжлийн, 8 англи хэл болон бусад ерөнхий эрдмийн хичээл; ГХСС 109 орос, англиас бусад гадаад хэл, 6 ерөнхий эрдмийн хичээл; ГГФ 48 нарийн мэргэжлийн, 15 гадаад хэл болон бусад ерөнхий эрдмийн хичээл; МКС 35 нарийн мэргэжлийн, 10 ерөнхий эрдмийн хичээл; ХФ 25 нарийн мэргэжлийн, 8 англи хэл болон бусад ерөнхий эрдмийн хичээл тус тус заасан байна. Цагийн багш авч байгаа шалтгаан:

• Англи хэлний багшийн хүрэлцээгүйгээс; • Нарийн мэргэжлийн хичээлийн багш дутагдалтай байгаагаас; • Нарийн мэргэжлийн хичээлийн аль нэгийг (хоёрыг) дангаар заах тохиолдолд

үндсэн багшийн жилийн цагийн ноогдолд хүрэхгүй байна.

Page 17: NUM Bachelor Studies 07-08

17

2007-2008 оны хичээлийн жилд төгсөгчдийн дүнгийн нэгтгэл

МУИС-ийг энэ хичээлийн жилд өдрийн сургалтын хэлбэрээр 86 мэргэжлээр 2069 оюутан төгссөн байна. МУИС-ийг төгсөгч нь дөрвөн жилийн хугацаанд дунджаар 50 хичээл буюу 131.7 багц цаг цуглуулж, 81.4 голч оноотой төгссөн байна. Манай оюутнууд суралцах хугацаандаа 6-аас доошгүй хичээл сонгон судалж, 2-3 удаа дадлага хийж, 3 курсийн ажил бичсэн байна. 2007 онд нийт 2537 (өдрийн ангиар) оюутан төгсөх ёстойгоос шалгалтын өртэйгээс болж 468 оюутан төгсөөгүй байна.

Сургууль, факультет

Төгсөх оюутны тоо

Төгссөн оюутны тоо

ЗөрүүСудалсан хичээлийн

тоо

Цуглуулсан кредит

Голч оноо

Голч дүн

1 МКС 211 185 -26 52 131.8 78.6 2.82 ФЭС 189 186 -3 42 129.1 79.5 2.93 МТС 122 81 -41 43 127.8 81 3.14 ХФ 103 79 -24 52 126.7 77.9 2.85 НШУС 272 269 -3 52 129.2 83.3 3.36 БФ 138 119 -19 44 127.2 80.2 37 ГГФ 238 215 -23 45 127.3 79.6 2.98 МХСС 206 165 -41 43 133.1 82.7 3.29 ЭЗС 545 314 -231 56 135 84.1 3.4

10 ГХСС 214 188 -26 58 128.9 81.4 3.111 ХЗС 157 143 -14 59 156 83.7 3.312 ОУХС 142 125 -17 58 128.5 85 3.2 МУИС 2537 2069 -468 50.0 131.7 81.4 3.1

Дөрвөн жилийн хугацаанд хамгийн их багц цагийг ЭЗС, МХСС, МКС цуглуулсан байна. Судалсан хичээлийн тоогоор бол ГХСС, ОУХС тэргүүлж байна нь нэг хичээлийн багц цагийн багтаамж сургуулиудад харилцан адилгүй байдлыг харуулж байна. Сурлагын үзүүлэлтээр ЭЗС хамгийн өндөр байгаа нь дүнгийн өртэйгөөс болж төгсөөгүй оюутны тоотой шууд холбоотой. Харьцуулахад, НШУС-ийн голч оноо өндөр байхад, сурлагын өртөйгөөс болж төгсөөгүй оюутны тоо ердөө 3 байна. ФЭС-д шалгалтын өртэй төгсөж чадахгүй оюутны тоо их байсан хэдий боловч, БСШУЯ-наас (2006.12.29-ний 481-р тушаал) мэргэжлийн боловсролын стандартад орсон заавал судлах ерөнхий эрдмийн хичээлийг сонгон болсон шийдвэрийг харгалзан дээрх оюутныг төгсгөсөн байсан. Төгсөгчдийн дөрвөн жилд цуглуулсан нийт багц цагийн байдлыг бүхэлдэхүүний сургууль, факультет тус бүрээр доорх хүснэгтэнд үзүүллээ.

Page 18: NUM Bachelor Studies 07-08

18

131.8129.1127.8126.7129.2127.2127.3133.1 135 128.9

156

128.5

78.6 79.5 81 77.9 83.3 80.2 79.6 82.7 84.1 81.4 83.7 85

020406080

100120140160180

ÌÊÑ

ÔÝÑÌ

ÒÑ ÕÔÍÓÔ ÁÔ

ÃÃÔ

ÌÕÑÑ

ÝÇÑÃÕ

ÑÑÕÇÑ

ÎÓÕÑ

Áàãö öàã Ãîë÷ îíîî

Дөрвөн жил суралцаад төгссөн оюутны голч дүнг бүрэлдэхүүний сургууль, факультетаар харууллаа.

Голч дүн

2.8 2.9 3.12.8

3.33 2.9

3.2 3.43.1 3.33.2

00.5

11.5

22.5

33.5

4

2007-2008 оны хичээлийн жилд төгсөж буй нийт оюутны шалгалтын өрийг хугацаандаа барагдуулсан байдлыг түүвэрлэн МХСС, НШУС, ГГФ, ГХСС, ЭЗС гэсэн таван сургууль дээр судлаж үзлээ. Энэ явцад дараах зөрчлүүд гарсан байна:

• Шалгалтын өртэй оюутан нь дахин шалгалт өгөх хугацаанд буюу тухайн хичээлийг нөхөн судлах байдлаар бусад оюутны шалгалт өгөх хугацаанд багтаан шалгалт өгч өрийг барагдуулах ёстой байдгийг зөрчсөн.

• Багш нар нөхөн шхлгхлт авсан тухайгаа сургалтын бичиг баримт хөтлөх явцад он сар, өдрийг бичихгүй байна.

• Дүнгийн хуудас засвартай байна. • Дүнгийн хуудас дээрх үсгэн тэмдэглэгээг буруу хийх буюу хийхгүй байна.

Page 19: NUM Bachelor Studies 07-08

19

• Дахин шалгалтын оноо ихэвчлэн 80-аас дээш байна. • Оюутан нь хуваарьт өдрөө шалгалтанд ордоггүй байдал харагдаж байна. Дахин

шалгалтыг хуваарийн бус өдөр ганцаарчлан өгөх нь оюутанд ашигтай мэт байна. • Ганцаарчилсан шалгалтын хуудсыг МХСС, ГГФ, НШУС –ийн оюутанд их өгсөн

байна. Шалгалтын хуудсыг хэн, хэзээ зөвшөөрч өгсөн нь мэдэгдэхгүй байна (тухайлбал, ганцаарчилсан шалгалтын хуудсаар нэг оюутан 25 хичээлийн дүнг 5-р сарын эхний 2-3 өдрийн дотор тавиулсан).