news -2013.07

8
Агуулга Ÿ Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх ахисан шатны сургалт ........................1 Ÿ Байгаль орчны эко тэмдэглэгээ ба мэдэгдэл /ISO14021, ISO14024, ISO14051/ Олон улсын зайны сургалт................................................. 2 олон улсын сургалтанд амжилттай оролцоод ирлээ ........... Ÿ АББ-ын төслүүд ................................ 3 Ÿ “ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО - ISO9001” нээлттэй сургалт /2013.10.22/ .......................... 4 Ÿ Фото мэдээлэл ................................... 5 Ÿ Өөрчлөлтийг өөрөөсөө ..................... 5 Ÿ Англи хэл сурцгаая!........................... 6 Ÿ “Үйлчилгээний салбар дахь ЖДҮ- үүдийн чанарын нэгдсэн удирдлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа..................................... 7 Ÿ Бидний хүсч буй ирээдүй.................. 7 Ÿ Шинэ номын танилцуулга................. 8 Ÿ Бүтээмж ба инновацийн тодорхойлолтууд................................. 8 Ÿ “Workshop on Effects of Advances in ICT Total Factor Productivity: Analyzing Productivity Gains and Future Trends” ......................................... 3 Ÿ Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг 6 Asian Productivity Organization Website: www.apo-tokyo.org MPO СОНИН № 08/13 эдээ Ес, аравдугаар сар 2013 М онголын Бүтээмжийн Төв (МБТ) 1998 оноос жил бүр бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулж өнөөдрийг хүртэл 550 гаруй бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэгдээд өөр өөрсдийн байгууллагууд дээр амжилттай ажиллаж байна. Бүтээмжийн мэргэжилтэнгүүдийн үүрэг нь ажилтнуудынхаа бүтээмжийн ухамсрыг дээшлүүлэхийн тулд бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр, арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэн байгууллагынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал юм. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд бэлтгэгдсэн бүтээмжийн мэргэжилтнүүд бүтээмж дээшлүүлэх анхан шатны Ажлын соёл- 5С, Кайзен саналын систем, Чанарын дугуйлан зэрэг үндсэн арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэн бодит үр нөлөө, үр дүнг гаргаж хангалттай туршлага хуримтлуулаад байна. Манай төв аж ахуйн нэгж, байгууллагуудынхаа өрсөлдөх чадварыг илүү өндөр түвшинд хүргэхийн тулд бүтээмжийн мэргэжилтэн нарт бүтээмжийн бодлого стратеги тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ахисан түвшний арга хэрэгслүүдэд сургах шаардлага хэрэгцээ бий болоод байна гэж үзэж уг сургалтыг Азийн бүтээмжийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2013 оны 9 дүгээр сарын 16 – 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулаа. Уг сургалтыг нээж Монголын Бүтээмжийн Төвийн Гүйцэтгэх захирал Д.Амарсайхан хэлсэн үгэндээ “Манай төв өөрийн экспертүүдэд түшиглэн дотоодын компани, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад бүтээмжийн чиглэлийн сургалтуудыг явуулж, Азийн Бүтээмжийн Байгууллагын туршлагатай экспертүүдийг урьж сургалт, зөвөлгөө өгдөг билээ. Бидний үйл ажиллагаа цаашид улам хөгжин дээшилж, олон олон байгууллагын бүтээмж чанарын хөдөлгөөнд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч бид хэтийн зорилгоо шинэчлэн томъёолж 2020 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн бүтээмжийн тогтолцоог бий болгосон үндэсний хэмжээний гол хөтөч байгууллага болохоор зорилт тавин ажиллаж байна. Үүний гараа нь бүтээмжийн чанарын шагналын тогтолцоог шинээр бий болгох, байгууллагынхаа чадварыг эрс нэмэгдүүлэх ажлаас эхлэх болсныг энэ завшаанд хэлэхэд таатай байна. Хэтийн зорилго амжилттай хэрэгжих нь харилцагч байгууллага, хувь хүн байгууллагуудын бүтээмжийн мэргэжилтнүүдийн нөлөө маш чухал гэдгийг та бүхэн сайн ойлгож бид бүхэнтэй хамтран ажиллаж байна гэдэгт бид итгэж байна” гэж дурдсан юм. Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх ахисан шатны сургалт М БҮТЭЭМЖИЙН МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН ТӨВ

Upload: danaa-bayantsetseg

Post on 29-Nov-2015

150 views

Category:

Documents


9 download

TRANSCRIPT

Page 1: News -2013.07

АгуулгаŸ Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх

ахисан шатны сургалт ........................1Ÿ Байгаль орчны эко тэмдэглэгээ ба

мэдэгдэл /ISO14021, ISO14024, ISO14051/ Олон улсын зайны сургалт................................................. 2

олон улсын сургалтанд амжилттай оролцоод ирлээ ...........

Ÿ АББ-ын төслүүд ................................ 3 Ÿ “ЧАНАРЫН УДИРДЛАГЫН

ТОГТОЛЦОО - ISO9001” нээлттэй сургалт /2013.10.22/ .......................... 4

Ÿ Фото мэдээлэл ................................... 5Ÿ Өөрчлөлтийг өөрөөсөө ..................... 5

Ÿ Англи хэл сурцгаая!........................... 6Ÿ “Үйлчилгээний салбар дахь ЖДҮ-

үүдийн чанарын нэгдсэн удирдлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа..................................... 7

Ÿ Бидний хүсч буй ирээдүй.................. 7Ÿ Шинэ номын танилцуулга................. 8Ÿ Бүтээмж ба инновацийн

тодорхойлолтууд................................. 8

Ÿ “Workshop on Effects of Advances in ICT Total Factor Productivity: Analyzing Productivity Gains and Future Trends”

......................................... 3

Ÿ Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг 6

Asian Productivity OrganizationWebsite: www.apo-tokyo.org

MPO

СОНИН № 08/13эдээ Ес, аравдугаар сар 2013

Монголын Бүтээмжийн Төв (МБТ) 1998 оноос жил бүр бүтээмжийн мэргэжилтэн

бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулж өнөөдрийг хүртэл 550 гаруй бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэгдээд өөр өөрсдийн байгууллагууд дээр амжилттай ажиллаж байна.

Бүтээмжийн мэргэжилтэнгүүдийн үүрэг нь ажилтнуудынхаа бүтээмжийн ухамсрыг дээшлүүлэхийн тулд бүтээмж д э э ш л ү ү л э х х ө т ө л б ө р , а р г а х э р э г с л ү ү д и й г х э р э г ж ү ү л э н байгууллагынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал юм.

Өнгөрсөн арваад жилийн хугацаанд б э л т г э г д с э н б ү т э э м ж и й н мэргэжилтнүүд бүтээмж дээшлүүлэх анхан шатны Ажлын соёл- 5С, Кайзен саналын систем, Чанарын дугуйлан зэрэг үндсэн арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэн бодит үр нөлөө, үр дүнг г а р г а ж х а н г а л т т а й т у р ш л а г а хуримтлуулаад байна.

Манай төв аж ахуйн нэгж, байгууллагуудынхаа өрсөлдөх чадварыг илүү өндөр түвшинд хүргэхийн тулд бүт ээмжийн м эргэжилт эн нарт б ү т э э м ж и й н б од л о го с т р ат е г и тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ахисан түвшний арга хэрэгслүүдэд сургах шаардлага хэрэгцээ бий болоод байна гэж үзэж уг сургалтыг Азийн б ү т э э м ж и й н б а й г у у л л а г ы н

дэмжлэгтэйгээр 2013 оны 9 дүгээр сарын 16 – 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулаа.

Уг сургалтыг нээж Монголын Бүтээмжийн Төвийн Гүйцэтгэх захирал Д.Амарсайхан хэлсэн үгэндээ “Манай төв өөрийн экспертүүдэд түшиглэн дотоодын компани, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад бүтээмжийн чиглэлийн сургалтуудыг явуулж, Азийн Бүтээмжийн Байгууллагын туршлагатай экспертүүдийг урьж сургалт, зөвөлгөө өгдөг билээ. Бидний үйл ажиллагаа цаашид улам хөгжин дээшилж, олон олон байгууллагын бүтээмж чанарын хөдөлгөөнд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч бид хэтийн зорилгоо шинэчлэн томъёолж 2020 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн бүтээмжийн тогтолцоог бий болгосон үндэсний хэмжээний гол хөтөч байгууллага болохоор зорилт тавин ажиллаж байна. Үүний гараа нь бүтээмжийн чанарын шагналын тогтолцоог шинээр бий болгох, байгууллагынхаа чадварыг эрс нэмэгдүүлэх ажлаас эхлэх болсныг энэ завшаанд хэлэхэд таатай байна.

Хэтийн зорилго амжилтт ай хэрэгжих нь харилцагч байгууллага, хувь хүн байгууллагуудын бүтээмжийн мэргэжилтнүүдийн нөлөө маш чухал гэдгийг та бүхэн сайн ойлгож бид бүхэнтэй хамтран ажиллаж байна гэдэгт бид итгэж байна” гэж дурдсан юм.

Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх ахисан шатны сургалт

МБҮТЭЭМЖИЙН

МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН ТӨВ

Page 2: News -2013.07

Мэд ээлэл 2

Уг сургалтыг АББ-ын экспертүүд Mr.Kabir , Dr. Roy, Mr. George нар удирдан явуулсан ба МБТ-ийн зөвлөх эксперт Б.Уранчимэг орчуулгийг хийсэн.

Сургалтаар бүтээмж ба өрсөлдөх чадвар ойлголт, нийт хүчин зүйлийн бүтээмж, шугаман үйлдвэрлэлийн систем, бүтээмжийн хэмжилт, чанарын нэгдсэн удирдлагын тухай ойлголт, алдагдалд дүн шинжилгээ хийх нь /МУДА, чанар, бүтээмж сайжруулах тухай ойлголт, Зургаан сигма &DMAIC аргачлал, гүйцэтгэлийн удирдлага, б и з н е с и й н п р о ц е с с ы н д а х и н инженерчлэл / Процессын зураглал зэрэг ахисан түвшний арга хэрэгслүүдийн талаарх ойлголтыг хэрхэн хэрэгжүүлэх, багийн ажиллагаа, илтгэл тавих, кейс, д а с г а л а ж и л л а х з э р г э э р м а ш сонирхолтойгоор удирдан явуулсан.

Уг сургалтанд “Шунхлай” ХХК, “Скайтел” ХХК, “Эрдэнэт үйлдвэр”ХХК, Моbicom group, “Мөнхийн үсэг” ХХК, Өмнөговь аймгийн хөдөлмөрийн газар, “Interactive B I” ХХК, “ЦДҮС” ТӨХК, “УБЦДҮС” ТӨХК, Голомт банк, Монголын Хөдөө аж ахуйн их сургууль, Цаст контракшин, мөн Монголын бүтээмжийн төв зэрэг байгууллагын 27 оролцогч хамрагдлаа.

Уг сургалтын 6 дахь өдөр буюу 2013 оны 9 дүгээр сарын 21–ны өдөр 10:00- 12:00 цагийн хооронд “Шунхлай” ХХК–ны бүтээмжийн хөдөлгөөнтэй

танилцах “Туршлага судлах аялал” зохион байгуулсан.

Тус байгууллагын хамт олон б и д н и й г н а й р с а г а а р у г т а н а вч “Бүтээмжийн хөдөлгөөн ба чанарын удирдлагын тогтолцоо” талаарх өөрсдийн туршлагаасаа хуваалцсан 700 гаруй ажиллагсадтай бүтээмжийн хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байгаа тус байгууллагад зочилсондоо бид бүхэн баяртай байлаа.

Мөн тус компаний Гүйцэтгэх захирал П.Батхишиг сургалтанд оролцогчдод стратеги төлөвлөгөө, байгууллагын цаашдын чиг хандлага, одоо хэрэгжүүлж байгаа “Чанарын удирдлагын тогтолцоо” буюу ISO9001 хэрхэн амжилттай хэрэгжүүлэж байгаа талаарх мэдээллүүдийг оролцогчидтой хуваалцлаа.

Сургалтын төгсгөлд мэдлэг бататгах шалтгалт авсан ба оролцогч өөрийн олж авсан мэдлэгээ ашиглан байгууллага дээрээ 6 сарын хугацаанд юу хийх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө хийж оролцогчдоо танилцуулсан.

Энэ сургалт нь бүтээмжийн мэргэжилтэн нар бүтээмж дээшлүүлэх анхан шатны арга хэрэгсэлүүдийг хэрэгжүүлэн бодит үр нөлөө, үр дүнг г а р г а ж х а н г а л т т а й т у р ш л а г а хуримтлуулсан бөгөөд цаашид энэ туршлагаа улам дээшлүүлж, бүтээмжийн бодлого стратеги тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд тусалсан өндөр ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.

Байгаль орчны эко тэмдэглэгээ ба мэдэгдэл /ISO14021, ISO14024, ISO14051/ олон улсын зайны сургалт

Техник технологи хурдацтай хөгжих тусам улс орон бүр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ зах зээлд гарах түүн дотор байгаль орчинд ээлтэй бодлого, зарчим үйл ажиллагаа явуулж байгааг хэр эглэгчидд ээ баталгаажуулахад “Байгаль орчинд ээлтэй”, “Дахин боловсруулсан”, “Байгалийн”, “Эко бүтээгдэхүүн” гэх мэт тэмдэглэгээг хэрэглэх шаардлага гарч байна.

Үүний үндсэн дээр олон улсын ISO14021 стандартын шалгуурт тулгуурлан АББ нь Эко-бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж, ном гаргадаг юм.

Энэхүү сургалтаар АББ-ын гишүүн о р н у уд а д д э э р х с т а н д а рту уд ы г танилцуулах, үндэсний хэмжээний эко тэмдэглэгээний тогтолцоог бий болгоход туслах, таниулах зорилготой юм. Манай т ө в н ь А з и й н Б ү т э э м ж и й н Байгууллагатай хамтран “Байгаль орчны эко тэмдэглэгээ ба мэдэгдэл”/ISO14021, ISO14024, ISO14051/ олон улсын зайны сургалтыг Дэлхийн Банкны байранд /GDLN сүлжээ ашиглан/ 10 дугаар сарын 8-10-нд зохион байгууллаа. Сургалтыг Я п о н у л с а а с М а л а й з , Я п о н ы туршлагатай мэргэжилтнүүд удирдан явуулж Камбодж, Непал, Бангладеш, Пакистан зэрэг улс орнууд нэгэн зэрэг холбогдон оролцлоо.

Ту с с у р г а л т а н д “ Мо н го л ы н Үндэсний Их Сургууль”, “Монгол” дээд сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, “Монголын Үндэсний Худалдаа Аж Ү й л д в э р и й н Та н х и м ” , “ О б с е р в Консалтинг” ХХК, “Стандарчлал, Хэмжил Зүйн газар”, “Эко-Ази байгаль орчин менежментийн их сургууль”,

“ А П У ” Х К , “ Х А А И С - Э кол о г и , технологи хөгжлийн сургууль”, “Монголын бүтээмжийн төв” зэрэг байгууллагын төлөөлөл 17 хүн оролцсон.

Уг сургалтаар байгаль орчны эко-тэмдэглэгээ ба мэдэгдлийн схемийн үдсэн ойлголт, философи, зарчмууд, ISO14021, ISO14024, ISO14051-ын үндсэн шаардлага, ялгаа, АББ-ын Ногоон бүтээмжийн ойлголт ба АББ-ын Э ко - б ү т э э гд эх ү ү н и й л а вл а х б а мэдээллийн сантай танилцах, гишүүн орнуудад нэвт рүүлэх гэх зэр эг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, мэдлэг олголоо.

Эко-тэмдэглэгээ нь дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдлыг багасгах, “Ногоон эдийн засаг”-т шилжих дэлхий нийтийн санаачлагад нэгдэн үйл ажиллагаандаа эрчим хүч, ус, байгалийн нөөцийг арвилан хэмнэх, хог хаягдлыг ангилан дахин боловсруулж б у й б а й г а л ь о р ч и н д э э л т э й менежментийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж байгууллагад өгдөг тэмдэг юм.

Сургалтыг нээж Д.Амарсайхан захирал үг хэллээ.

Сургалтын үеэр багийн ажиллагаа

“Шунхлай” ХХК дээр бүтээмжийн чиглэлээр туршлага судлах аялал зохион байгууллаа.

Page 3: News -2013.07

1. Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та АББ-ын шугамаар Монгол Улсыг төлөөлж БНСУ улсад “Workshop on Effects of Advances in ICT Total Factor Productivity: Analyzing Productivity Gains and Future Trends” сэдэвт олон улсын с у р г а л т а н д о р о л ц о од и р с э н , сэтгэгдлээсээ хуваалцана уу.- Юуны өмнө энэхүү сургалтанд оролцох бололцоог ханган дэмжиж ажилласан Монголын Бүтээмжийн Төв болон Азийн Бүтээмжийн Байгууллагад талархсанаа илэрхийлмээр байна.

Энэ семинарт Азийн 18 орны төрийн байгууллагын төлөөлөгч нар ирсэн байсан. Би ганцаараа хувийн хэвшлээс төлөөлж оролцсон. Энэ нь ч тэдний хувьд сонирхолтой байсан гэсэн. Семинарын нэг гол хөтөлбөр болох орон бүр өөрсдийн орны мэдээллийн т ех н ол о г и й н х ө г ж л и й н т а л а а р танилцуулга бэлтгэж илтгэл тавьсан нь их сонирхолтой, өөрийн оронтой жишиж харьцуулах боломж олгож байсан.2. АББ-ын олон улсын сургалтанд о р о л ц о х б о л о м ж и й н т а л а а р хуваалцана уу?

Жилийн эхэнд АББ-аас тухайн жилд болох сургалт, семинаруудын талаар хөтөлбөр гарсан байдаг. Гол нь АББ-ын сургалтанд хамрагдахын тулд эхлээд ө ө р и й н о р н ы бу ю у Мо н гол ы н Бүтээмжийн Төвтэй холбогдох хэрэгтэй. Тэгээд сонирхсон сургалтынхаа дагуу хүсэлтийг АББ-т явуулах ба таны туршлага хийж байсан ажлуудыг чинь харгалзаад шийдвэр гаргадаг.3. Та анх удаа АББ-ын сургалтанд хамрагдсан гэсэн. Таны хүлээж байснаас сургалт хэр амжилттай болсон гэж үзэж байна вэ?

БНСУ-д “Workshop on Effects of Advances in I C T To t a l F a c t o r Productivity: Analyzing Productivity Gains and Future Trends”сэдэвт олон улсын сургалтанд Монгол улсыг төлөөлж “Мобиком Корпораци” Х Х К м э р г эж и л т э н С.Тэнгис амжилттай суралцаад ирлээ. Түүнээс я в с а н г а з р ы н х н ь сониноос эрхэм уншигч тантай хуваалцъя.

АББ-ын төслүүд 2013 оны

11 - 12 дугаар сар

Training of Trainers and Consultants in Green ProductivityMalaysia11 Nov-06 Dec 2013

Training Course on Development of Productivity Practitioners: Advanced Program (DPP: Advanced)Malaysia18 Nov-06 Dec 2013

Top Management ForumROK17-19 Dec 2013

Advanced Training Course for Green Productivity PractitionersJapan09-13 Dec 2013

Multicountry Observational Study Mission on Resilient SME Networks in the Asian PacificROC16 - 20 Dec 2013

Training of trainers in material flow cost accounting ROC30 Sep-04 Oct 2013

Workshop on Risk Management of Foodborne PathogensPakistan 20-24 Jan 2014

Амжилттай болсон. Нэг чухал зүйл нь улс орны мэдээллийн технологийн хөгжлийг хэрхэн тооцдог, хэмждэг талаар мэдэж авсан. Би явахаасаа өмнө он оны статистикийн эмхтгэлүүд, МШХХГ-ын цагаан номуудыг уншиж байсан ч түүнд энэ талаар байгаагүй, Монголд хэрэгжүүлэх шаардлагатай үзүүлэлтүүд байсан.4. Уг сургалтыг удирдан зохион байгуулсан багш нарынхаа талаар товчхон мэдээлэл өгөөч.

Сургалтыг ерөнхийд нь АББ-ын багш K.D. Bhardwaj удирдаж явуулсан.Илтгэл тавьсан багш нарын тухайдDr. Arup Mitra, IndiaDr. Jong-Rong Chen, Taiwan-ROCProf. Dr. Tobias Kretschmer, Germany5. Сургалтын хөтөлбөр хэр байсан бэ? Ямар нэгэн бэрхшээл гарч байсан уу?

Хөтөлбөр маш сонирхолтой байсан. А з и й н о р н у уд ы н м эд э э л л и й н технологийн хөгжлийн талаар, улс орны хөгжилд мэдээллийн технологийн үзүүлж буй нөлөө, түүнчлэн Германаас багш ирж Европын орнуудын хувьд эдгээр ойлголтуудыг ярьснаар Ази, Европыг харьцуулах боломжийг оролцогчдод олго сон . Бас нэг сонирхолтой арга хэмжээ нь БНСУ-ын тэргүүлэх корпорацуудын нэг LG корпорациар зочилж танилцсан. Тэнд өнгөрсөн 2 цаг бол миний хувьд 20 мин болсон шиг л хурдан өнгөрсөн.

Сургалтын нээлтийн ажиллагаа

Гадаад сургалт 3

“Workshop on Effects of Advances in ICT Total Factor Productivity: Analyzing Productivity Gains and Future Trends” олон улсын сургалтанд амжилттай оролцоод ирлээ

Сургалтын үеээр

Page 4: News -2013.07

2013 оны 10 сард Малайз, Сингапур, Шри Ланк улсуудын Бүтээмжийн чиглэлээр туршлага судлах

аялалыг зохион байгууллаа.

Фото мэдээлэл

Мэд ээлэл 4

2013 оны 10 дугаар сарын 13 - 18 -ны өдрүүдэд Вьетнам улсад Бүтээмжийн чиглэлээр туршлага

судлах аялал зохион байгууллаа.

“ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО - ISO9001” НЭЭЛТТЭЙ СУРГАЛТ /2013.10.22/

2013 оны 10 дугаар сарын 02 -нд “Эрин интернэшнл” ХХК -ны “Амжилтыг алхам

алхмаар” аяны хүрээнд Дартсын тэмцээн зохион байгууллаа.

6. TFP гэж юу вэ? Хэрхэн хэрэгжүүлэх вэ? Энэ талаар та уншигч олондоо товчхон мэдээлэл өгнө үү?

TFP гэдэг нь Total Factor Productivity буюу монголоор бол Үндсэн хүчин зүйлийн бүтээмж юм. Физикийн хэллэгээр бол хурдатгал гэх юм уу даа. Хүний нэг цагт хийж чадах бүтээмжийг цагаар үржүүлэх юм бол тухайн хүний тухайн цагт хийсэн ажил гарна. Гэтэл технологийн дэвшлээс хамааран бүтээмж маань өөрөө өөрчлөгдөж байдаг. Үүнийг илэрхийлэх нэг хувьсагч хэрэгтэй болсон нь TFP юм. Монгол Улсын TFP –ыг жил бүр гаргадаг статистикийн товхимлуудаас үзэж болно

Өнөөгийн асар их өрсөлдөөний орчинд дэлхий дахинд аж ахуйн нэгж, байгууллагын өрсөлдөх чадварыг илэрхийлэх нэг хүчин зүйлийг бүтээмжийн өсөлтийн үзүүлэлтээр хэмжиж байна. Цаашлаад

бүтээмжийн өсөлт нь улс орны хөгжлийг хангах чухал эх сурвалж гол хүчин зүйл юм. Япон, Солонгос, Сингапур зэрэг улс орнуудын шилдэг компаниудын менежментийн гол мөн чанар нь хүний нөөцийн хөгжлийг хангах, бүтээмжийн өсөлтийг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажилласанд байдаг.

Манай улсын аж ахуйн нэгж, байгууллагууд орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд бүтээмжийн арга хэрэгсэлүүдийг нэвтрүүлэх хандлага ихээр нэмэгдэж байна.

Иймээс чанарын удирдлагын тогтолцоо гэж юу вэ?, яагаад чанараа дээшлүүлэх шаардлагатай, хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэсэн сэдвийн хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд 28 байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 40 гаруй хүн хамрагдсан.

Сургалтыг МБТ-ийн зөвлөх эксперт Б.Уранчимэг удирдан явуулсан бөгөөд сургалтын хөтөлбөрийг олон улсын бүтээмжийн сургалтын хөтөлбөр стандартын дагуу бэлтгэж, оролцогчдод мэдээлэл өглөө.

7 . Су р г а л т ы н д а р а а ө ө р и й н байгууллага дээр хэрхэн хэрэгжүүлэх нь сургалтын үр дүнг харуулах байх. Энэ тал дээр одоо та ямар ажил хийж байгаа вэ?

Байгууллага гэхээсээ илүүтэйгээр Улс орны хөгжилд үзүүлэх ICT нөлөөний талаар уг семинарт ярилцсан. Гэхдээ байгууллага бүр бүтээмжийн төрөл бүрийн арга хэрэгслүүдийг хэрэгжүүлээд бүтээмж сайжраад байвал улс орны ч бүтээмж тэр хэмжээгээр нэмэгдэж байна гэсэн үг. Манайх бол мэдээллийн технологийн компани учраас бүтээмжийг сайжруулахын тулд мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололтуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна даа.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Ажлын өндөр амжилт хүсье.

Page 5: News -2013.07

Мэд лэгт 5

Өөрчлөлтийг өөрөөсөө

1. Бүү эсэргүүц.Аливаа өөрчлөлтийг үгүйсгэх, эсэргүүцэх нь

бүтээмж багатай. Хамгийн гол нь өөрчлөлтийг хүлээн авахад суралц. Хэдий чинээ хурдан хүлээн авна, төдий чинээ амар.

2. Эерэг зүйлийг олж харХэтэрхий хүнд хэцүү өөрчлөлт ч эерэг үр дагаврыг

авч ирдэг. Өөртөө төсөөлөгдөөгүй зүйл дээр цагаа бүү дэмий үр. Тухайн өөрчлөлт ямар ашиг, шинэ боломжуудыг авч ирэх талаас нь анхаар.

3. Жагсаалт гаргаХэрэв та үйл ажиллагаа болон үр дүнгийн

нарийвчилсан жагсаалт гаргавал өөрчлөлтийн талаар илүү, сайн мэдрэх болно. Өөрчлөлтийг хийх ажлын жагсаалт гаргавал та өөрчлөлт хийхэд илүү сайн бэлтгэгдэнэ.

4. Хурдан танилцАль ч өөрчлөлтэй хурдан танилц. Тахайлбал, шинэ

ажил хийх, шинэ өрөөнд орох, шинэ багт ажиллах гэх мэт өөрчлөлт явагдахад аль болох хурдан шинэ хөтөлбөртэй танилцах, шинээр хамтран ажиллагсдад өөрийгөө танилцуулах хэрэгтэй. Та хэдий чинээ хурдан шинэ орчинд дасна төдий чинээ хурдан танд танил дасал болно.

5. Бусдыг харгалзӨөрчлөлт бол ганц нэг гэхээс илүү маш олон хүнд

нөлөөлдөг. Өөрчлөлт заримдаа хэсэг бүлэг хүмүүс бие биеэ дэмжих, эсвэл сөрөг бүлэг болгож ч болно.Иймд ямар бүлэгт багтахаа сайн харгалзан үзэж үг хэл, үйл ажлаараа нэгд.

6. Тухайн агшинд зөвхөн нэг өөрчлөлтөд анхаарХүн өөрчлөлтийг хүлээн авах, түүнд менежмент

хийхэд суралцах явцдаа тухайн цаг хугацааны агшинд асар олон өөрчлөлт хийх шаардлагатай болдог. Энэ нь хүмүүст дарамт болох талтай учраас зөвхөн нэг зүйлийн өөрчлөлтийг тухайн агшинд хийвэл сайн.

Тухайлбал хэрэв та ажил дээрээ өөрчлөлт хийж байгаа бол гэр орондоо байрны засвар хийх нь зохимжтой биш. 7. Тэвчээртэй байх

Том өөрчлөлтийг нэг дор хийх боломжгүй. Энэ нь цаг хугацаа шаардана. Өөртөө амрах цаг зав өгч сур. Богино хугацаанд бүгдийг амжуулна гэж өөртөө дарамт бүү учруул. Тэвчээртэй, хүлээцтэй байх нь чухал.

8. Бүтээлч асуулт тавихӨөрөөсөө эерэг ялгаа гаргах асуулт асууц сурах.

Жишээ нь: Шинэ професст дасахын тулд би өдрийн ажлын төлөвлөгөөгөө яаж зохицуулбал зүгээр вэ? гэх мэт “Яагаад” гэдэг асуултаас зайлсхийх

9. Өөрийгөө удирдАливаа өөрчлөлт хүнд нилээд стресс учруулж

болох талтай. Иймд стресст оролгүйгээр “Би үүнийг яаж зохицуулах вэ?” гэдэгт анхаарах нь чухал

10. Хэтэрхий их тав тухыг бүү хангаХэтэрхий их тав тухтай нөхцөл байдал үүссэн тохиолдолд

дахин өөрчлөлт хийх шаардлагагүй гэсэн бодол төрөх талтай. Иймд ямарваа зүйл мөнхийн биш гэсэн хандлагаар хандаж байвал дахин өөрчлөлт хийнэ гэсэн бодол хадгалагдаж байдаг. Дээрх зүйлээс үзэхэд аливаа өөрчлөлтийг хийх бүрэн боломжтой.

“Өөрчлөлт” гэдэг нь хэлэхэд ганц үг боловч олон хүний зүрх сэтгэлд хүчтэй сөрөг цохилт болдог. Хүний амьдрал тэр чигээрээ өөрчлөлтөөр дүүрэн, ялангуяа бизнесийн ертөнц бүр ч баян. Өөрчлөлтөнд басан зохицож, түүнд зөв менежмент хийж сурах нь чухал. Тиймээс та дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулаарай.

Page 6: News -2013.07

Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг ЯЛАГДЛАА ЯЛАЛТ БОЛГОН ХУВИРГА

1 .Амжилт ад хүр эхийн тулд алдаагаа судал. Ялагдал бүрээс сургамж ав. Сурах ёстойгоо сур. Дараа нь ялагдалдаа инээмсэглэ. Сургамж олж авсан үед л ялагдал ялалт болж хувирдаг.

2.Өөрийгөө шүүмжлэх нь бүтээлч сэтгэлгээ юм. Алдаа, сул талаа хүлээн зөвшөөрөхөөс бүү ай.

3.Хувь заяагаа муулахаа боль. Энэ нь хэнийг ч юунд ч хүргэхгүй. Заавал арга нь олдоно гэдэгт итгэ.

4.Бүгдийг орхиод дахиад шинээр сэргэгээр эхэл.Сайн сайхныг олж хар. ӨСЧ ХӨГЖИХ ЗОРИЛГОДОО АЛХАМ АЛХМААР ОЙРТ

Эхлэхээсээ өмнө юу хүсч байгаагаа тодорхойл. Хүсэл эрмэлзлэлээ ажилдаа ашиглавал хүч чадал болж хувирдаг. Өөр хувилбаруудтай бай. Шинэ санаа бий болоход хөрөнгө оруул. Өдөр бүр, мөн 1 жилийнхээ төлөвлөгөөг гарга.\

ХОШУУЧЛАЛЫН СЭТГЭЛГЭЭНД СУРАЛЦ

1.Хүмүүст хүрэхийг хүсвэл тэдний ойлгох хэлээр ярь.

2. Энэ асуудлыг авч үзэх илүү хүнлэг арга бий юу гэж боддог бай.

3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ. Урагшил.

4. Өөртэйгөө зөвлөх цаг гарга.

ЗӨВӨӨР ХАНДҮхээнц биш амьд байх хандлагыг

хэвшүүл. Өөрийгөө зоригжуул. Тухайн сэдвийг аль болох сайн судал. Дандаа цог золбоотой бай. Сайн мэдээнүүд сайн үр дүнд хүргэдэг.

Бусдыг үнэлж хүндлэх, та бол чухал” гэсэн хандлагыг хэвшүүл. Эхлээд өөрөө үйлчилдэг байх хандлагыг хэвшүүл.Үр дүн урам зоригоос шууд шалтшаалдаг.

Бусдын нэрийг зөв дуудаж, бич. Ажилтнууд болон гэр бүлийнхэндээ урам зориг өгч, сэтгэл санааг нь дэмж. Өөрийг тань дэмжих орчныг бий болго.

Гэр бүлдээ эерэг уур амьсгалыг бий болго.Ямар ч үед тэдэндээ анхаарал тавь. Мөнгө олмоор байгаа бол эхлээд өөрөө үйлчил.

БУСДЫН ТУХАЙД ЗӨВ БОДОЛ, САНААГ АГУУЛ

1 . Б у с д ы н д э м ж л э г и й г о л . Хүмүүсийг хайрлаж сур. Тэдний хайртай хүн нь болохыг хичээ.

2.Хэнийг ч төгс гэж бүү бод. Бусдад ч ялгаатай байх эрх бий. 3.Нөхөрлөл бий болгох анхны алхмыг та өөрөө хий.

4. Эерэг сайн бодлын нэмэх сувгийг л сонс. Хүмүүсийн сайн талыг л олж хар.

5. Бусдыг сонс.6. Эелдэг бай.7.Ялагдал хүлээсэн үедээ бусдыг

бүү буруутга.

ӨӨРИЙГӨӨ ДАЙЧЛАХ ЗУРШЛЫГ БИЙ БОЛГО

1.Бүтээлч сэтгэлгээтэй бай. 2.Асуудал бэрхшээл тулгарахыг

мэддэг бай, тулгарсан үед нь даван туул. 3. Санаа дангаараа амжилт олохгүй,

бодитой хэрэгжсэн үедээ л үнэ цэнэтэй байдаг.

4. Айдсаа даван туулж, өөртөө итгэхийн тулд идэвхтэй бай.

5. Оюунаа дайчил. Шууд эхэл, үргэлжлүүл.

6. Эргэн тойрноо өнөөдрийн нүдээр хар. Би шууд одоо эхэлж байна гэж бай.

7.Санаачилгатай бай. Авьяас, хичээл зүтгэлээ нээ.

Өнөө үед бүгд англи хэл сурах гэж зорих боллоо. Шалтгаан нь тодорхой. Гэхдээ англи хэлийг амжилттай сурна гэдэг бэрх. Хэлний курст, дунд сургуульд үзээд ч нэг л явцгүй байх нь түгээмэл. Та бүгдэд бага ч гэсэн хэрэг болох болов уу гээд өөрийн туршлагаас хуваалцъя. Түрүүч нь №6-т бий

Англи хэл сурцгаая!!!

43.Хэмжээ хязгаар тавилгүйгээр унших бөгөөд чанга дуугаар, тод дуудаарай. Үг үсэг авиа нэг бүр дээр тогт. Гарсан шинэ үгийн утга нэг бүрийг харах биш тухайн өгүүлбэрт ямар утгаар орсныг ойлгох хэрэгтэй. Олон дахин давтан уншсанаар чадвар чинь аяндаа сайжрах болно.

44. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгүй хөдөлгөн, өөрт хэрэгтэй бүхнийг хэлэх. Амны булчингуудаа өвдтөл нь дахин давтах.

45. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна.

46. Өдөрт 1-2 өгүүлбэрийг Англи – Монгол, Монгол – Англи гэх мэтээр хөрвүүл.

47. Хэдийгээр үгийн сан бага, ерөөсөө орчуулж чадахгүй байсан ч тасралтгүй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг, үсэг танил болно.

48. Тооны тухайд тасралтгүйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй.

49. Өөртөө хэрэгтэй хэсэг бүлэг хэллэг, өгүүлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож төлөвлө.

50. Шинэ үгийг зөв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг үг тогтооход тусална.

51. Үгийг дангаар нь цээжилснээс аль болох олон өгүүлбэр цээжил. Өгүүлбэрийг цээжлэхийн тулд өгүүлбэрийн бүтцийг нь сайн ажиглан тогтоо. Ерөөс англи хэлний гол нууц өгүүлбэрийн бүтцэд байдаг.

52. Шинэ үг гарч ирэхэд яаран толь шүүрэн авах хэрэггүй. Магадгүй тэр үгийг урьд өмнө нь чи мэддэг байсан байж болно. Мөн чиний мэддэг үгнүүдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Үнэхээр мэдэхгүй гэсэн үедээ толь ашигла.

Мэд лэгт 6

Page 7: News -2013.07

ЧНУ-ыг үйлдвэрлэгч компаниудын тэргүүн туршилагаас харж болох ба одоо үйлчилгээний салбарт хурдан зохицож нэвтрэн орж байна.

“ Ү й л ч и л г э э н и й салбар дахь ЖДҮ-ийн ЧНУ” сэдэвт сургалтыг А з и й н б ү т э э м ж и й н байгууллага /АББ/ болон Бангладешийн үндэсний бүтээмжийн байгууллага /БҮББ/ хамтран 2-р сарын 24-28-ны хооронд зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд АББ-ын гишүүн 13 орны 22 оролцогч хамрагдсан ба сүргалтаар үйлчилгээний салбарын ЧНУ-ын ойлголт, арга хэрэгсэл, практикийг олгосон.

АББ-ын 3 илтгэгч мэдлэг олгосноос гадна Бангладешийн илтгэгч туршлагаа солилцсон.

Түүнчлэн Малайзын Бүтээмжийн байгууллагын ерөнхий захирал Абдул Рахим ЧНУ-ын үндэс,

Мэд лэгт 7

т о й м ы г т а н и л ц у ул с а н б ө г ө ө д хэрэглэгчидийг дотоод болон гадаад гэж тодорхойлсон.

Дотоодын хэрэглэгчдийг дараагийн процесын эзэд гэж тодорхойлов. Байгууллагын бүх гишүүд бүх процесын чанарыг хянах шаарлагатай. Нэг ёсондоо ЧНУ-ын “Нэгдсэн” гэсэн үзэл санаа юм хэмээв.

Мөн Сингапурын үйлчилгээний чанарын тэргүүн туршлагыг “Хоклинк систем ба үйлчилгээ” компанийн захирал Жорж Вонг толилуулсан. Үүндээ Сингапурын үйлчилгээний салбар дахь ЖДҮ-үүдийн бизнесийн төгөлдөршлийн талаар дурдав.

Танилцах аяллыг Бангладешийн Төрийн захиргааны сургалтын төвд /БТЗСТ/ хийсэн. БТЗСТ нь “ЧНУ-аар олон нийтийн үйлчилгээг сайжруулах нь” хэмээх төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Түүнчлэн энэхүү сургалтанд оролцогчид үйлчилгээний салбарын ЧНУ-аар өөрсдийнхөө хувилбарыг б э л т г э н ү й л а ж и л л а г а а н ы х а а төлөвлөгөөг толилуулсан юм.

О л о н у л с ы н ө р с ө л д ө ө н , шаардлага нь өндөржиж байгаа хэр эглэгчдийн нөлөөгөөр

байгууллагууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа сорилтуудтай нүүр тулж байна.

Т и й м э э с б а й г у у л л а г у у д бүтээгдэхүүн болон үйлчилгээнийхээ ч а н а р ы г с а й ж ру ул а х хэ р э г ц э э шаардлагын улмаас ЧНУ-ыг мөрдөн хэрэгжүүлж байна.

ЧНУ нь зохион байгуулалтын удирдлагын өргөн хүрээтэй/тодорхой/, бүтэц зохион байгуулалтын арга замыг авч үзнэ.

Бага хурлын үр дүнгээс (Өмнөх дугаарын үргэжлэл)

21 Нийгмийн эрүүл мэндийн асуудлууд, тухайлбал халдварт өвчин зэрэг өвчнүүд нь газар сайгүй аюул заналхийлэл учруулж байгаа бөгөөд өнөөдөр дэлхий дээр таван хүн тутмын нэг нь буюу нэг тэрбум гаруй хүмүүс нэн ядуу нөхцөлд, долоон хүн тутмын нэг нь буюу 14% нь өлсгөлөнд нэрвэгдэж байгаад бид бүхэн санаа ихээр зовниж байна. Түүнчлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей дээр хэлэлцэгдэж буй хүний аюулгүй байдлын асуудлыг бид онцлон тэмдэглэж байна. 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 9 тэрбумаас давж, нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газар амьдарна гэсэн т ө с ө ө л л и й г ха р г а л з а н ү з эж , тогтвортой хөгжлийг хангах, ялангуяа ядуурал, өлсгөлөн болон урьдчилан сэргийлэх боломжтой

Бидний хүсч буй ирээдүй

өвчнийг бууруулахын тулд бүхий л х ү ч ч а р м а й л т а а д а й ч л а х шаардлагатай байгааг бид хүлээн зөвшөөрч байна.

22.Бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд тогтвортой х ө г ж л и й г х а н г а х а д х ү р с э н ололтуудын жишээг бид онцлон тэмдэглэн сайшааж байна. Бүс нутаг, үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тогтвортой хөгжлийг хангах талаар гаргасан хүч чармайлт, мөн Хөтөлбөр 21-ийг батлагдсанаас хойш Засгийн г а з р у у д х у у л ь , т о г т о о м ж , байгууллагуудынхаа үйл ажиллагаанд болон олон улс, бүс нутгийн болон дэд бүс нутгийн хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээр, үүрэг амлалтуудыг б о л о в с р у ул ж , х э р э г ж ү ү л эх эд тогтвортой хөгжлийг хангах үүрэг амлалтаа бэхжүүлэх талаар тусгаж ирснийг бид тэмдэглэж байна.

23.Хөгжиж буй орнуудын хувьд олон у л с ы н т ү в ш и н д х ү л э э н з ө в ш ө ө р ө г д с ө н х ө г ж л и й н зорилтууд, тухайлбал, Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд ядуурлыг арилгах, шийдвэр гаргах т ү в ш и н д я д у у б ол о н э м з э г д а в х а р г ы н х ү м ү ү с и й г ч а д а в х и ж у ул а х , ү ү н и й тул д боломжид хүрэх саад тотгорыг арилгах, бүтээмжийн чадавхийг нэмэгдүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, үр бүтээлтэй бүрэн хэмжээний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүх нийтэд зохих ажлын байрыг бий болгож, нийгмийн хамгааллын доод хязгаарыг тогтоох замаар үр дүнт эй нийгмийн бодлогуудыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг чухлыг бид нотолж байна.

Үргэлжлэл дараагийн дугаарт

“Үйлчилгээний салбар дахь ЖДҮ-үүдийн Чанарын нэгдсэн удирдлага (ЧНУ)” сэдэвт сургалт зохион байгууллагдлаа

Page 8: News -2013.07

Бүтээмж ба инновацийн тодорхойлтууд

“I was trying to figure out what to do next, I'd been accumulating ideas for productivity tools - software people could use every day, particularly to help organize their lives.”

-Mitch Kapor

“In an industrial society which confuses work and productivity, the necessity of producing has always been an enemy of the desire to create”.

- Raoul Vaneigem

“He who would make serious use of his life must always act as though he had a long time to live and must schedule his time as though he were about to die”.

- Emile Littre

2013 оны АББ-ын Бүтээмжийн лавлах

2013 оны АББ-ын Бүтээмжийн лавлах нь 6 дахь удаагаа хэвлэгдэж байна.

2013 оны лавлах нь бүтээмж болон эдийн засгийн өсөлтийг харьцуулсан

мэдээлэл дээр дүн шинжилгээ хийсэн тайлан юм. Энэ тайлан нь найдвартай

эх сурвалжаас авсан бөгөөд тухайн цаг үеийн мэдээлэлтэй.

2013 оны Бүтээмжийн лавлах нь мэдээлэл дээр ерөнхий дүр зураг болон

ирээдүйн хөгжлийн дүр зургийн төсөөлөл олгоход тусалдаг.

Азийн орнууд нь ерөнхийдөө тогтвортой эдийн засагтай бөгөөд маш олон

орнууд эдийн засгийн уналтаас маш хурдан хямралаас гарч чадсаныг энэ

лавлахаас харж болно.

Шинэ номын танилцуулга

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Энхтайвны өргөн чөлөө “Эрин Интернэшнл” ХХК-ийн байр, 205, 206 тоотУтас: 680298, 99048387, 99118770Э-шуудан: [email protected]

www.mpo-org.mn

Төвийн хаяг

Мэдлэгийн менежментАзийн Бүтээмжийн Байгууллага 10 жилийн ойгоороо мэдлэгийн менежементийг дэмжин 2010 оноос эхлэн улсын үйлдвэрүүдийг голлон шинэчлэх болсон билээ.

Улсын үйлдвэрийн байгууллагууд хязгаарлагдмал нөөцтэй ч гэсэн илүү

чанартай үйлчилгээ үзүүлэхийг хичээж байгаа ба АББ-ын гишүүн үндэсний

бүтээмжийн байгууллагууд улсын үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх

санаачилгыг дэмжин ажиллаж байна.

Уг номонд Япон, БНСАУ, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд зэрэг

АББ-ын гишүүн орнуудын улсын үйлдвэрийн байгууллагуудын мэдлэгийн

менежментийн мэргэжилтнүүдийн уулзалтын дүгнэлт болон судалгааны

дэлгэрэнгүй дүнг нийтэлсэн байна.