new УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний...

92

Upload: others

Post on 16-Oct-2020

13 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн
Page 2: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

Захиалагч: Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газар Гүйцэтгэгч: “Ногоон Хөгжлийн Хөтөч” ТББ

Гэрээний дугаар. EIDH/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн төлөөх акт- Монгол Улсын Улсад суурилсан дэмжлэгийн бүдүүвч дээр үндэслэн санхүүжсэн

Хууль ёсны эзэмшигчЭнэхүү баримт бичгийг захиалагч талд болон гагцхүү дээр дурдсан төсөлтэй холбогдох тодорхой зорилгоор олгоно. Энэхүү тайланг гуравдагч талд хамааруулах, өөр бусад зорилгоор ашиглахыг хориглоно.Зохиогчид эсвэл захиалагч нь энэхүү баримт бичиг гуравдагч талд хамаарах, бусад зорилгоор ашиглах, гуравдагч талаас бидэнд олгогдсон мэдээлэл дэх алдаатай, ташаа мэдээллээс үүдэн энэхүү баримт бичигт алдаатай, ташаа мэдээлэл агуулагдсанаас үүдсэн тохиолдолд хариуцлага хүлээхгүй.Энэхүү баримт бичиг нь нууцлагдсан мэдээлэлтэй бөгөөд өмчлөгчийн оюуны өмч болно. Зохиогчид болон захиалагч талын зөвшөөрөлгүйгээр энэхүү баримт бичгийг гуравдагч талд танилцуулахыг хориглоно.

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НѲХЦѲЛ, БОЛОМЖ

YНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“УУЛ УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТӨНД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ

НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР МОНГОЛ ОРНЫ АРД ИРГЭД, МАЛ СҮРГИЙН ЭРҮҮЛ АМЬДРАХ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ

БА БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ НЬ” ТӨСӨЛ

Page 3: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

2

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

АГУУЛГАУдиртгал 4Товчилсон үгсийн жагсаалт 6Монгол нэр томъёо 8Тодорхойлолт 8Талархал 11Төслийн баг 11Зорилго, зорилт 12Арга зүй 13

1. Танилцуулга 15

2. Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил 17

3. Олон Улсын нөлөө ба жишиг үзүүлэлт 20

4. Олон улсын стандартыг Монголд хэрэгжүүлэх нь 23

5. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) -ний үйл явц дахь олон нийтийн оролцооны тулгараад буй сорилтууд 25

а) Уул уурхайн төслүүдэд олон нийтийн оролцооны муу туршлага. 26

б) Уул уурхайн төслүүдэд нийгмийн бүлгийн оролцоог хангах сайн туршлагууд: 29

6. Улс төрийн ба эрх зүйн орчин 33a) Уул уурхайн Монгол Улсын бодлого, хуулиуд 33b) Байгаль орчны тухай Монгол Улсын бодлого, хууль

тогтоомж. 35

7. Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл. 38

8. Монгол Улсын Уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн зохицуулалт. 42

Ашигт малтмалын хайгуул ба ашиглалтын үйл ажиллагаа.

9. Монгол дахь уул уурхайн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага. 45

Page 4: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

3

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

10. Төслийн зорилтот бүс нутгийн талаарх мэдээлэл 49а. Хэнтий аймаг 50

I. Хэнтий аймгийн уул уурхай 50II. Уул уурхайд хандах Хэнтийн нийгмийн бүлгийн хандлага 50

б. Увс аймаг 52I. Увс аймаг дахь уул уурхай 52II. Орон нутгийн иргэдийн уул уурхайд хандах хандлага 55

11. Судалгааны дүн 56а. БОННҮ-ний үйл явцад иргэдийн оролцоо 56 Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумд 56 Увс аймгийн Бөхмөрөн сум 57b. Хамтын ажиллагааны гэрээнд нутгийн захиргааны

байгууллага болон олон нийтийн оролцоо 58 Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум 58 Увс аймгийн Бөхмөрөн сум 59c. Нөхөн олговор нүүлгэн шилжүүлэлт 60d. Орон нутаг дахь мэдээллийн ил тод байдал 60e. Уурхайн хаалт ба нөхөн сэргээлт 63

12. Хууль тогтоомжинд хийсэн үнэлгээ 64I. Байгаль орчнинд нөлөөлөх байдлын үнэлгээ 66II. Хамтын ажиллагааны гэрээ 71III. Нөхөн олговор 72IV. Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт 74V. Мэдээллийн ил тод, нээлттэй байдал 75

13. Санал, дүгнэлт 77

14. Ашигласан материалын жагсаалт 80Гадаад хэл дээрх эх сурвалж: 80Ашигласан материалын жагсаалт 83

15. Хавсралт 84Хавсралт 1. Зөвлөлдсөн талууд 84Хавсралт 2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нөхөн

сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлт 88

Хавсралт 3. Фото агшинууд 89

Page 5: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

4

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

УДИРТГАЛХэрвээ уул уурхайн салбарын байгалийн баялагийн ашиглалт хариуцлагатай явагдсан нөхцөлд Монгол Улсын ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангахад үлэмж хувь нэмэр оруулах боломжтой юм. Харин энэхүү үйл ажиллагаа нь хариуцлагагүй байдлаар явагдвал авилга, зөрчил, иргэдийн үймээн самуун, байгаль орчны доройтолд хүргэнэ. Нэгэнт өмнө тодорхойлон тавьсан зорилтуудыг биелүүлэхэд шаардагдах тогтолцоо, стандартыг боловсруулан бүрдүүлэх нь хамгийн гол сорилт байдаг. Эдгээр тогтолцооны хүрээнд ашигт малтмалын баялагын олборлолтыг явуулахдаа нэвтрүүлэх боломжтой хамгийн шилдэг байгаль орчны болон нийгмийн хамгаалалыг нэвтрүүлэхийн сацуу аливаа эрх хамгаалагдаж, хуримтлагдсан ашгийн тэгш хуваарилалтыг хангах хэрэгтэй.

Монгол Улс гэх мэт байгалийн баялагаар баян орнууд улсынхаа бүх ард түмний сайн сайхны төлөө байгалийн баялагаа ашиглах сайхан боломжтой байдаг билээ. Уул уурхайн эсрэг хүчтэй лобби явагдаж байсан ч ийм боломжоос ямар ч Засгийн газар татгалзалаггүй.

Дэлхийн байгаль хамгаалах сан нь ихэнхдээ уул уурхайн салбартай зөрчилддөг мэт харагддаг ч байгаль хамгаалдаг байгууллагын хувьд сайн засаглал бүхий хариуцлагатай уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих нь зохимжгүй үйлдэл биш юм. Уул уурхайн үйл ажиллагааны зохицуулалт сул байгаа нөхцөлд байгаль хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд зорилгодоо хүрэх боломжгүй юм.

Эрдэс баялагийн салбарын амжилттай удирдлагын үр дүнд уул уурхайн ашиг нь зардлаасаа илүү гардаг билээ. Засгийн газрууд уул уурхайн үйл ажиллагаа гагцхүү хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлд явагдах асуудлыг хариуцдаг. Засгийн газар нь экологи, соёлын хувьд хэт мэдрэг эсвэл иргэдийн амар амгалан байдал, экологийн цогц нэгдмэл чанарт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөг тааварлах боломжгүй тул зохицуулах боломжгүй байгаа газарт энэ төрлийн үйл ажиллагааг явуулахгүй байх асуудлыг хариуцдаг. Зарим тохиолдолд уул уурхайн төсөл нь бусад боломжит салбартай харьцуулагдан цуцлагддаг.

Уул уурхайн ашиглалтын талаарх иймэрхүү шийдвэрийг нийгмийн цөөнх бүлэг гаргаж болохгүй. Бүх хүн энэ төрлийн шийдвэр гаргалтад оролцох эрхтэй. Энэхүү тайлангийн сэдэв нь энэ асуудал юм. Үүний зорилго нь уул уурхайн шийдвэрийг ил тод, өргөн хүрээг хамарсан байдлаар гаргахыг дэмжихэд оршино.

Энэхүү тайлан газар зүйн хувьд Хэнтий, Увс хоёр аймгийг хамарсан бөгөөд эдгээр аймгууд нь мал аж ахуй давамгайлсан, бүхэлдээ эмзэг болон зах хязгаарын ард иргэдтэй.

Тайланд уул уурхайн салбарын үзүүлэлтийг нэмэгдүүлж, тус салбарын шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулсан

Page 6: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

5

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

олон улсын олон тооны санаачилгуудыг багтаасан. Энэ нь Монгол орны өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах жишиг үзүүлэлт болох юм. Эдгээр санаачилгуудын ихэнхийн хүрээнд тэдгээрт холбогдох журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсыг тулгуур жишиг болгон ашигласан бөгөөд Монгол Улс эдгээр санаачилгуудын заримыг нь олон улсын тавцанд анхдагч хэрэгжүүлэгч болоод байна.

Монгол Улс хэдийгээр 2017 онд уул уурхайн салбарын хууль тогтоомжоо өргөн хүрээнд эргэн хянаж буйг харгалзан үзсэн ч Монгол Улс дахь уул уурхайн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл авах үе шат, холбогдох журмын талаар тайланд тусгалаа.

Олон улсын өнцгөөс харвал Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний горим, энэхүү үйл ажиллагааны хүрээнд олон нийтийн оролцоотой холбогдох хамгийн түгээмэл ажиглагдсан сорилтуудын заримын талаар энэ тайланд онцгойлон цохон дурьдлаа.

Уул уурхайн шийдвэр гаргалтад оролцогч талуудын оролцох эрх, хариуцлага болон тэдний хүлээх үүргийг тайлбарласан. Орон нутгийн засаг захиргаа, иргэд, ОНБ, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн оролцооны асуудлыг ч мөн хамарсан.

Тайланд хууль, тогтоомжийн хоорондын зөрчил болон өнөөгийн байдлаар хуулиар зохиуцуулагдаагүй асуудлуудыг илрүүлэн тодорхойлсон. Гэвч ихэнхи байгалийн баялаг ихтэй орнуудад хуулиа хангалттай биелүүлэхэд дутагдал үүсдэгийг харгалзан энэхүү тайланд Монгол Улсын нөхцөл байдлыг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ (БОННҮ), хамтын ажиллагааны хэлэлцээрүүд, нөхөн сэргээлт, албадан нүүлгэн шилжүүлэлт, мэдээллийн хангамж, ил тод байдал зэрэг дээр суурилан дүн шинжилгээ хийж, үнэлэхийг зорилоо. Зарим зөвлөмжүүд нь орон нутгийн ард иргэд, орон нутгийн захиргаа болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн.

Судалгааны тогтоосон газруудын уурхайнууд болох Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын уурхай, Хэнтий аймгийн Батширээт сумын Гутайн даваан уурхайд онцгой анхаарал хандуулсан.

АРХУСЫН КОНВЕНЦИ“Эрүүл орчинд амьдрах эрх хийгээд одоо үе болон ирээдүй үеийн төлөө түүнийг хамгаалах үүрэг нь “иргэд заавал мэдээлэл авах, улмаар шийдвэр гаргалтад оролцох эрхээр хангагдах болон байгаль орчны эрх зүйн асуудалд оролцох”-ыг шаардаж байна” (www.unece.org/pp/documents)

Page 7: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

6

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

ADB/АХБ Азийн Хөгжлийн БанкASM/БЖО Гар аргын болон бичил олборлолт (Монгол Улсад мөн “нинжа”

олборлолт гэж нэршсэн)CAO/ХЗО Үйлчлүүлэгчийн зөвлөхүүд Омбудсмэн (ОУСК-ийн ХЗО-ий

алба)CAP/НБҮТ Нийгмийн бүлгийн үйл ажиллагаа/зөвшилцөл төлөвлөгөөCOMMDEV/НБХС ОУСК-ийн Нийгмийн бүлгийн хөгжлийн санаачилгаCRH/ИТХ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (Монгол Улс)CSO/ИНБ/ОНБ Иргэний нийгмийн байгууллага/Олон нийтийн байгууллагаCSR/КНХ Компанийн нийгмийн хариуцлагаDEIA/БОННҮ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (Монгол

Улс)EB/ЭК Экваторын банкуудEBRD/ ЕСБХБ Европын сэргээн босголт, хөгжлийн банкEHS/ОЭА Дэлхийн Банк Группын орчин, эрүүл мэнд, аюулгүй байдлын

зааварчилгааEIA/ БОННҮ Байгаль орчны нөлөөллийн үнэлгээEMP/ БОУТ Байгаль орчны удирдлагын төлөвлөгөөEIR/БОНТ Байгаль орчны нөлөөллийн тайлан (зарим тохиолдол мэдэгдэл

гэх)ESIA/БОННҮ Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (өөрөөр БОННҮ)EITI/ОҮИТС Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгаESS/ БОНХБ Байгаль орчин, нийгэм хамгааллын бодлогоETA/БОАЖГ Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын газарFDI/ГШХО Гадаадын шууд хөрөнгө оруулалтGEIA/БОНЕҮ Монгол Улсын Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ. GoM/МУЗГ Монгол Улсын Засгийн газарHSE/ЭАО Эрүүл мэнд, аюулгүй байдал ба байгаль орчинIAIA/ОУНҮХ Олон улсын нөлөөллийн үнэлгээний холбоо

ТОВЧИЛСОН YГСИЙН ЖАГСААЛТ

Page 8: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

7

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

ICMM/ОУУУТЗ Олон Улсын Уул уурхай, төмөрлөгийн зөвлөлIAPs/СӨТ-ууд Сонирхогч болон нөлөөлөлд өртөгч талуудIFC/ОУСК Олон Улсын санхүүгийн корпораци (Дэлхийн банкны хувийн

салбар хариуцсан хэсэг)IFIs/ОУСБ-ууд Олон Улсын санхүүгийн байгууллагууд IGF/ЗГХФ Уул уурхай, эрдэс баялаг, төмөрлөг, тогтвортой хөгжлийн

Засгийн газар хоорондын форумLEP/БОХТХ Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль MET/БОАЖЯ Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамMEITI/МОҮС Олборлох үйлдвэрлэлийн санаачилга (Монгол Улс)MLM/АМТХ Ашигт малтмалын тухай хуульMoM/МУУЯ Монгол Улсын Уул уурхайн яамMRAM/АМГ Монгол Улсын Ашигт Малтмалын хэрэг эрхлэх газарMRPAM/АМГТГ Монгол Улсын Ашигт Малтмал, Газрын тосны газар MSISTAP/УУСИБТТТ Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн

туслалцааны төсөл (Монгол Улс)NRGI/ББЗС Байгалийн баялагийн засаглалын санаачилгаPPP/ТБХ Төлөвлөгөө, бодлого, хөтөлбөрPS/ҮС Хэрэгжилтийн үзүүлэлтийн стандартSEA/СОҮ Стратегийн орчны үнэлгээSESA/СОНҮ Стратегийн орчин, нийгмийн үнэлгээ (СОҮ-ний дэлхийн банкы

нэр томъёо)SIA/ННҮ Нийгмийн нөлөөллийн үнэлгээUNESCAP/НҮБАНДЭЗНК НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комисс UNECE/НҮБЕЭЗК НҮБ-ын Европ дахь эдийн засгийн комиссWB/ДБ Дэлхийн БанкWWF/ДБХС Дэлхийн байгаль хамгаалах сан

Page 9: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

8

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Аймаг - Төрийн засаг захиргаа, орон нутгийн хамгийн том дэд нэгж (мужтай дүйцэхүйц)

Баг - Хамгийн жижиг засаг захиргааны нэгж (тосгон эсвэл сууринтай дүйцэхүйц)

Сум - Засаг захиргааны аймгийн дэд хуваагдал (Дүүрэгтэй дүйцэхүйц)

Хурал - Иргэдийн төлөөлөх бүлэг. Албан ёсны уулзалт эсвэл парламент бөгөөд засаг захиргааны бүхий л нэгж хуралтай байж, түүгээрээ аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Иргэдийн дундаас сонгогдсон бүтэц (аймаг, сумдын түвшинд)

Хэнтий - Монгол Улсын зүүн хойд хэсэгт байрлах төслийн судалгаанд хамрагдсан аймаг

Увс - Монгол Улсын баруун хойд хэсэгт байрлах төслийн судалгаанд хамрагдсан аймаг

МОНГОЛ НЭР ТОМЪЁО

ТОДОРХОЙЛОЛТ Гар аргын болон бичил олборлолт (ASM) - Автоматжуулалт, технологийн

хэрэглээ багатай, биеийн хүчний ажлыг эрчимтэй ашигладаг, үйлдвэрийн олборлолтоос бага хэмжээгээр явагддаг, аж төрөх эх үүсвэр болж, ихэнхдээ албан бусаар явагддаг олборлолт;

Нийгмийн бүлгийн хөгжил - Нийгмийн бүлгийн бат бэх, үр нөлөөтэй байдлыг нэмэгдүүлэх, ард түмний амьдралын чанарыг нэмэгдүүлэх, ард түмний урт хугацааны амьдралыг сайжруулах зорилгоор тэдэнд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжийг олгох үйл явц (ОУУУТЗ);

Нийгмийн бүлгийн зөвшилцөл - Компаниуд болон олон нийтийн хооронд нийгмийн хөгжлийг хангаж, эерэг үр дүнд хүрэх зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдсан зөвшилцөл;

Дөрвөд - Монголын хүн амын хоёр дахь том дэд бүлэг. 15-18-р зууны үед Дөрвөн Ойрадын холбооны улсын үед тус улсын томоохон овгуудын нэг байсан. Дөрвөдүүд нь Монгол Улсын баруун аймгуудаар тархан суурьшсаны зэрэгцээ, бага хэсэг нь Хятадын Хар мөрөн мужид оршин суудаг. Орчин цагийн Монгол Улсад дөрвөдүүд ихэвчлэн Увс аймагт амьдарч байна.

Page 10: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

9

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Санхүүгийн батлан даалт/баталгаа - Тодорхой зорилгоор цаашид санхүүжүүлэх чадварыг батлах санхүүгийн хэрэгсэл;

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ / Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ - Төлөвлөгдсөн томоохон хөгжлийн төслүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг таамаглах зорилготой үйл явц. Зарим БОННҮ нь юуны өмнө байгаль орчны асуудалд төвлөрдөг тул нийгмийн нөлөөллийн үнэлгээ хэмээх ойлтолт бий болж, тус үнэлгээний гарчигт “нийгэм” (БОННҮ) хэмээх тодорхой үг хэллэг орсон юм. Гэвч БОННҮ-нд нийгмийн нөлөөлөл төдийгүй байгаль орчны нөлөөллийг ч харгалзан үзэж, “байгаль орчин”-ы нэгдмэл тодорхойлолтыг ашиглах нь зүйтэй юм.

Байгаль орчны удирдлагын төлөвлөгөө - Хэрэгжих хугацаандаа хөгжлийн төслийн нөлөөллийг зохицуулах зорилгоор боловсруулсан төлөвлөгөө. Энэхүү нөлөөлөл нь БОННҮ-ний тайланд тодорхойлогддог.

Экваторын банкууд - 37 орны 90 санхүүгийн байгууллагууд хамтран төслийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, зохицуулах зорилго бүхий эрсдэлийн удирдлагын үндэслэл болох Экваторын зарчмуудыг баталсан байдаг. Экваторын зарчим нь нэн түрүүнд эрсдэлийн эсрэг хариуцлагатай шийдвэр гаргалтыг дэмжих хамгийн доод стандартын шаардлагаар хангахыг зорьдог.

Чөлөөтэй, урьдчилан мэдээлсэн зөвшөөрөл (FPIC) - Тодорхой бүлэг (уугуул иргэд гэх мэт) өөрсдийн эрх, шаардлага дээр тулгуурлан тэдэнд нөлөөлж болохуйц төсөлд зөвшөөрөл өгөх, өгөхөөс татгалзах эрхтэй байх зарчим. Олон нийтийн уул уурхайн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт бүрт зөвшөөрөл олгох эсвэл зөвхөн чөлөөтэй зарчмаар хязгаарлагдах эсэх дээр маргаан үүсдэг. Уугуул иргэдийн хувьд ЧУМЗ олгох нь олон улсын эрх зүйгээр олгогдсон эрх юм.

Хийдлийн үнэлгээ - Энэ нь өнөөгийн нөхцөл байдлаас хүссэн ирээдүйн нөхцөл байдалд хүрэхэд ямар алхам хийх хэрэгтэй тодорхойлох техник аргачлал юм. Өөрөөр хэрэгцээний үнэлгээ, дүн шинжилгээ гэж нэрлэдэг.

Санал гомдлыг шийдвэрлэх тогтолцоо - Ард түмэн, бүлэглэлүүд гомдол гаргаж маргааныг шийдвэрлэж, урьдчилан сэргийлэх албан ёсны, шүүхийн бус үйл явцыг хэлнэ.

Сонирхогч болон өртөгч талууд - Төслөөс үүдэн шууд болон шууд бус замаар эерэг болон сөрөг нөлөө амсдаг оролцогч ба төсөлд ашиг сонирхолтой боловч төслийн үйл ажиллагаанаас аливаа нөлөөлөлд ороогүй талууд;

Уурхайн талбай - Хайгуул эсвэл олборлолт явагдаж буй тодорхой эрдсийн уурхайд холбогдох бүхий л газар, дэд бүтцийн хөрөнгө болон уул уурхайн үйл ажиллагааны эзэмшиж буй газар;

Page 11: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

10

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Бууруулах - Нөлөөллийг бууруулж эсвэл хор хөнөөл багатай болгох;

Бууруулах шатлал - Сөрөг нөлөөллийг эрэмблэх, зайлсхийх, багасгах, засварлах зэрэг арга замаар сөрөг нөлөөллийг бууруулах арга зам

Үйл ажиллагаа явуулж буй компани - Тухайн уурхайн талбайд уул уурхайн үйл ажиллагааг хариуцан явуулж буй компани;

Уурхай хаасны дараа - Уул уурхайн үйл ажиллагааг зогсоож, дэд бүтцийг ашиглахаа больж, газрыг нөхөн сэргээсний дараах, уурхайн талбайн удирдлага байгаль орчин, орон нутгийн нийгмийн бүлэгт үзүүлэх үлдэгдэл нөлөөг хянах хэмжээнд ихээхэн хязгаарлагддаг уурхайн ашиглалтын үе шат;

Нийгмийн тусгай зөвшөөрөл - Хөгжлийн төсөл нь орон нутгийн олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үед бий болно гэж ихэнхдээ үздэг.

Стратегийн орчны үнэлгээ - Төслөөс гадна хийгдэх бодлогын төлөвлөгөө, хөтөлбөрийн байгаль орчин, нийгмийн үнэлгээ;

Оролцогч талуудын оролцоо - Бүхий л сонирхогч талууд (хэрэгжүүлэгч, Засгийн газрын төлөөлөл, нийгмийн бүлэг гэх мэт)-ын хооронд талууд тус тус тусдаа ажилласнаас илүү чанартай, илүү хүлээн зөвшөөрөгдсөн шийдвэр гаргахад нөлөөлөх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүргэх хоёр талт мэдээлэл солилцож, яриа хэлэлцээ хийх үйл явц;

Овоолго - Уул уурхайн үйлдвэрлэлийн явцад бий болох зах зээлд борлогдох боломжгүй газрын чулуу. Хаягдлын химийн найрлага нь төмөрлөгийн найрлага, байгалийн баялагийг гарган авах үйл явцаас шууд хамааралтай;

Хаягдлын далан - Уурхайн боловсруулах үйлдвэрээс гарсан шингэн тхаягдлыг хадгалж зохицуулах бүтэц. Хаягдлын далан нь ерөнхийдөө уламжлалт далангийн загвараар баригддаг;

Гурван салбар хоорондын түншлэл - Олон нийтийг амжилттай хөгжилд хүргэхэд чиглэсэн бизнес, Засгийн газар, иргэний нийгэм хоорондын сайн дурын түншлэл;

Page 12: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

11

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

ТАЛАРХАЛТөслийн багийн зүгээс Монголын ДБХС-д энэхүү тайланг боловсруулах, танилцуулах явцад мэдээлэл, зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлье. Түүнчлэн сонгогдсон хоёр бүсийн (Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумд, Увс аймгийн Бөхмөрөн сум) орон нутгийн засаг захиргааны албаныхан дэмжиж байсанд нь талархлаа илэрхийлэхийн сацуу энэхүү тайланг боловсруулах явцад туршлага, дүгнэлтээ нээлттэй хуваалцаж, ашиглах материалын дэмжлэг үзүүлж байсан байгууллага, хувь хүмүүст ч талархлаа илэрхийлье.

Катерин Арнолд (ИБ-аас Монгол Улсад суух элчин сайд), Маркус Радди, Стефание Ланг (ДБХС-Герман), Росс Хамилтон (Лондон дахь Олон Улсын уул уурхай, төмөрлөгийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга), Пүрэвийн Оюунбилэг (ASI Австрали-Монголын олборлолтын хөтөлбөрийн төслийн менежер), Патиенсе Синго (Монгол дахь Тогтвортой гар аргын олборлолтын төсөл), Вэйжү Лү (ДБХС-Хятад), Нара Газарян, Роберт Карреау (Армений Лидиан Интернешнл), Лиззи Парсон (Дэлхийн гэрч олон улсын байгууллагын Хятад дахь хөтөлбөрийн тэргүүн), Патрик Маллон (Нийгмийн бүлгийн бизнес байгууллагын талбайн захирал), Ээро Иржо-Коскинен (Финландын Тогтвортой уул уурхайн сүлжээний дэд дарга), Брюс Харви (Австралийн Тогтоол-Нийгмийн Тусгай зөвшөөрөлийн шийдэл байгууллагын захирал бөгөөд Оюу Толгойн нийгмийн бүлгийн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх), Шарын Цолмон (Монголын олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албаны зохицуулагч), Отгонбаярын Батболд (Тогтвортой хөгжлийн ахлах зөвлөх/ Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилгын дэд захирал), Доктор Маргарет Ваченфелд (Лондон дахь Хүний эрх, Хүн Бизнесийн харилцааны хүрээлэнгийн ахлах судлаач, хууль зүйн асуудал эрхэлсэн захирал), Жилл Шанклеман (ОУСК-ийн Омбудсмений албыг төлөөлөн Оюу Толгой төсөлд ажиллаж байсан БОННҮ/олон нийтийн оролцооны мэргэжилтэн), Лук Зандүлтейт (Нийгмийн бүлгийн хөгжлийн мэргэжилтэн), Аскар Бакеэй (Дандигийн их сургуулийн төгсөлтийн дараах сургуулийн эрх зүйн оюутан), Сефтон Дарби (Монгол Улс дахь ОҮИТС-ийн төсөлд ажилладаг бөгөөд тэдэнд зориулж, Хэнтий аймагт судалгаа явуулж байсан.) нарт ч мөн тусалж дэмжиж байсанд нь талархлаа илэрхийлэх нь зүйтэй билээ.

ТѲСЛИЙН БАГ

Төслийн зөвлөх багаар “Ногоон хөгжлийн хөтөч” ТББ ажилласан бөгөөд Монгол Улсын зөвлөхүүд нь Доржсүрэнгийн Эрдэнэ, Алимаагийн Нямдорж, Цэрэндоржийн Одгэрэл, Бүрэнбаярын Цэцэнбилэг, Догмидсангийн Ариунболд нарын таван зөвлөх мэргэжилтэн, Санжмятавын Мөнгөнчимэг (ДБХС-Монголын төслийн зохицуулагч) болон бие даасан олон улсын зөвлөх Жонатан Хоббс нараас бүрдэнэ.

Page 13: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

12

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

ЗОРИЛГО, ЗОРИЛТМонгол Улс нь ихэнх хүн ам нь орон нутагт мал маллан, заримдаа нүүдэллэн амьдардаг хүн амын нягтаршил багатай орон билээ. Тэдний аж амьдрал нь байгалийн баялагаас хараат тул тэд уул уурхайн төслүүд, тэр дундаа муу төлөвлөгдөж, зохицуулагдсан төслүүдийн эрсдэл, сөрөг нөлөөнд ихээхэн мэдрэг ханддаг байна.

Европын холбооны ардчилал хүний эрхийн баримт бичгийн Улс дээр суурилсан дэмжлэгийн бүдүүвчийн хүрээнд энэхүү судалгааг “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төсөлд зориулан хийсэн болно. Төсөл 2016 оны 9 дүгээр сард хэрэгжиж эхэлсэн.

Хоёр жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү төслийн зорилго нь:

1. Монгол Улсын иргэдийн шийдвэр гаргах түвшний оролцоог эрүүл, үр ашигтай орчинд амьдрах эрхээ хамгаалах хүрээнд нэмэгдүүлэх

2. Монголчуудын уул уурхайтай холбогдох шийдвэр гаргалтын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх эрхийнхээ талаар ойлголтыг нэмэгдүүлэхийг дэмжих болон

3. Монгол Улсын байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэхэд туслахад оршино.

Энэхүү судалгааны голлох судлагдахуун нь уул уурхайтай шийдвэр гаргалтанд оролцоог нэмэгдүүлэх үндсэн хэрэгсэл болох Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) юм. Гэвч олон нийтийн оролцоог зөвлхөн БОННҮ-нд тусгасан төслийн үнэлгээний үе шатаар хязгаарлан үзэж болохгүйг тэмдэглэх нь зүйтэй. Оролцоо нь бодлого боловсруулах үеэс эхлэх ёстой юм. Үүнийг Монгол Улсын өнөөгийн хууль, тогтоомжид тусгасан байдаг. Монгол Улсын БОННҮ-ний тухай хамгийн сүүлийн хуульд Стратегийн орчны үнэлгээ-(СОҮ)-нд талуудын оролцоог хангах шаардлагыг тусгасан.

БОННҮ гарсны дараа (төсөл төлөвлөх гэх мэт) ч буюу уул уурхайн төсөл эхлэхээс хаагдах хүртэл бүх үе шатанд иргэдийн оролцоо байсаар байх хэрэгтэй.

Энэхүү төслийн цаашдын зорилго нь судалгааны бүсүүдэд нийгмийн бүлгийн тогтмол оролцоог дэмжих зорилгоор “яриа хэлэлцээний талбар”-ыг хөгжүүлж, хэрэгжүүлэхэд оршино. Энэ нь Монгол Улсын БОННҮ (ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор адил төстэй хамтын ажиллагааны тогтолцоог бий болгож буй)-ний хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй ажлууд болон Монгол Улсын оролцож буй Нийгмийн бүлгийн хөгжлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй ажил дээр тулгуурласан. Монгол Улсын Засгийн газар саяхан энэхүү гурван талт яриа хэлэлцээний үндсэн чиглэлийг боловсруулсан.

Page 14: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

13

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

АРГА ЗYЙУвс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор орчмын уурхайнууд, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын Гутайн Давааны ойролцоох бүсийг энэхүү төслийн судалгааны бүс болгон сонгосон.

Энэхүү судалгааны бүсүүдэд холбогдох сонирхогч болон өртөгч талуудыг (малчдын нийгмийн бүлэг, ТББ-ууд, орон нутгийн болон үндэсний засгийн газар болон уул уурхайн компаниудын төлөөллийг оролцуулсан) хамарсан зөвлөлгөөн, чадавхыг нэмэгдүүлэх семинар зохион байгуулсан. Мөн БОННҮ, байгаль орчны хяналт, шинжилгээ, иргэний нийгмийн оролцоог хангахад хүлээн зөвшөөрөгдсөн бүхий зөвлөхүүдтэй ярилцлага хийсэн.

Үүнтэй нэгэн зэрэг олон улсын санаачилгуудыг үнэлж дүгнэн, тэдгээрийн болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулалт, хөгжлийн агентлаг, компаниудын төлөөлөлтэй ярилцлага хийсэн. Монгол Улсын уул уурхайн төслүүдэд оролцож буй олон улсын шинжээчидтэй ч ярилцлага хийсэн. Ингэснээр олон улсын түвшинд уул уурхайн бодлого, төслүүдийн шийдвэр гаргалтад илүү үр дүнтэй оролцоог хангах чиглэлээр сүүлийн үед гарсан хөгжил болон Монгол Улс болон бусад газрын зарим туршлагыг тодруулахад нэмэр болсон юм.

Одоо хэрэгжиж буй болон хөгжиж уул уурхайн төслүүдэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх олон улсын сайн туршлагын олон улсын нөхцөл, жишиг үзүүлэлтүүд нь Монголын нөхцөл байдалд хуулийн цоорхойд шинжилгээ хийх хэмжигдэхүүнээр хангасан юм. Энэ зорилгоор “Уул уурхайн хөрөнгө оруулалтад нийгмийн бүлгийн оролцоо, хөгжилийн олон улсын туршлага, үүсэж буй сайн туршлага” (Гоббс, 2017 оны 3 сар) сэдэвт тайланг бэлтгэсэн. Энэ нь энэхүү нэгдсэн тайлан болон, үүний зөвлөмжийг боловсруулахад нэмэр болсон.

Төслийн баг Увс аймгийн Бөхмөрөн сум болон Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдад 2017 оны 1 дүгээр сарын 20-24-нд, 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-нд болон 2 дугаар сарын 13-16-нд ажилласан. Ингэснээр орон нутгийн нөхцөл байдал, холбогдох олон нийтийнийн ач холбогдолтой танилцсан юм.

Мөрдөгдөж буй эрх зүйн нөхцөл байдлыг үнэлэхийн тулд Төслийн баг уул уурхайн шийдвэр гаргалтад оролцогч бүх талын эрх, хариуцлагыг тодорхойлж, тэднийг идэвхтэй оролцоход нь саад болж хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон.

Хуультай байх нь хэрэгжинэ гэсэн баталгаа биш юм. Иймээс Зөвлөх баг нь «хууль эрх зүйн үнэлгээний тайлан»-г боловсруулахдаа уул уурхайн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийн талаар ялангуяа тэдгээрт тулгарч буй хүндрэлүүдийг тодорхойлж, хууль эрх зүйн талаас нь дүн шинжилгээ хийж хуулийн зохицуулалтгүй мөн зохицуулагдсан хэдий ч хэрэгжилт нь тодорхой шалтгааны улмаас хангалтгүй байдаг асуудлуудыг тодорхойлохыг зорьж ажиллалаа.

Page 15: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

14

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Урьдчилсан шинжилгээ

Холбогдох бүхий л хууль, тогтоомж, горимтой танилцах ;Холбогдох БОННҮ, БОУТ, хамтын ажиллагааны гэрээнүүдтэй танилцаж, дүн шинжилгээ хийх ;Монгол Улсын тайлан, бодлого, хөтөлбөрийг үнэлж дүгнэх. Уул уурхайн хөрөнгө оруулалтад олон нийтийн хэлхээ холбоог илүү үр дүнтэй болгоход чиглэсэн олон улсын санаачилгуудыг үнэлж дүгнэх.

Нөхцөл байдлын судалгаа:Талбайд ажиллах

Уул уурхайн үйл ажиллагааны тайлбайд ажиллахУул уурхайд өртсөн газрууд дахь нөхөн сэргээлтийг үнэлэхУул уурхайн нөлөөллийн бүс дэх орон нутгийн газруудыг үнэлэхМалчдын аж ахуй, газар ашиглаг туршлагыг үнэлэх

Нөхцөл байдлын судалгаа:

Нийгмийн бүлэгт суурилсан уулзалт

Орон нутгийн удирдлага, орон нутгийн холбогдох мэргэжилтнүүд болон ИТХ-ийн төлөөлөгчидтэй уулзаж, мэдээлэл солилцох;Уул уурхайн төслийн (Хэрэгжих магадлалтай болон хэрэгжиж буй) байгаль орчин, нийгмийн нөлөөтэй холбогдох тодорхой асуудлаар санаа бодлыг нь сонсох, хандлага, ойлголт, мэдээлэл авах байдал, уул уурхгайн төсөлд нөлөөлөх чадавхийг тандах зорилгоор малчдыг оролцуулан орон нутгийн олон нийттэй хийх уулзалт;Нийгмийн бүлгийн оролцооны талаар санаа бодол, туршлагыг нь сонсох зорилгоор уурхайн удирдлага, ажилчидтай хийх уулзалт;Монгол Улс дахь олон нийтийн оролцоо зэрэг уул уурхайн хөрөнгө оруулалтын сайн засаглалын асуудалд анхаарлаа хандуулж буй олон улсын уул уурхайн санаачилгуудын удирдлагуудтай Улаанбаатар хотод хийх уулзалт

Нөхцөл байдлын судалгаа.Шинжээчидтэй хийсэн уулзалт(Улаанбаатарт болон олон улсад)

ДБХС (Монгол)Монгол Улсын Үндэсний Уул уурхайн ассоциацийн удирдлагаАйвүүнтэс ХХК-ий удирдах багГерманы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн баг“Онон Улз Голын” хөдөлгөөний удирдагчГерманы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгБайгалийн баялагийн засаглалын институтМонголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгаИБ-ны элчин сайдын яамЛондон дахь Олон Улсын уул уурхай, төмөрлөгийн зөвлөлЛондон дахь Хүний эрхийн хүрээлэнМонгол Улс дахь холбогдох төслүүдэд оролцсон мэргэжилтнүүдтэй хийсэн олон удаагийн утасны яриа

Увс аймгийн уулзалтууд

Аймгийн Засаг захиргааны алба хаагчидАймгийн газар хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд Бөхмөрөн сумын удирдах албаныхан болон мэргэжилтнүүдБөхмөрөн сумын ИТХ-ын төлөөлөгчидХотгор ХХК-ийн удирдах албан тушаалтнуудБөхмөрөн сумын Хар алт багийн малчидБөхмөрөн сумын иргэд болон ОНБ-ууд(56 хүн оролцсон)

Хэнтий аймгийн уулзалтууд

Аймгийн засаг захиргааны алба хаагчидАймгийн холбогдох мэргэжилтнүүдБатширээт сумын удирдах албаныхан болон мэргэжилтнүүдБатширээт, Биндэр сумуудын ИТХ-ын төлөөлөгчидБатширээт сумын Онон багийн малчид(87 хүн оролцсон).

Page 16: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

15

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Уул уурхайн салбар нь үндэсний, бүсийн болон орон нутгийн түвшинд эдийн засаг, нийгэм, байгаль орчны тодорхой нөлөө үзүүлдэг билээ. Энэ нь эерэг, сөрөг аль аль нөлөөг үзүүлэх боломжтой. Уул уурхайн зорилго нь үндэсний эдийн засаг, өсөлт, хөгжилд хүн амын аж ахуй, байгаль орчинд аль альд нь бодит нэмэр болохуйцаар хувь нэмрээ оруулахад чиглэх ёстой билээ. Сөрөг нөлөөллөөс сэргийлж, доод түвшинд хүргэх, эерэг үр дүнг нэмэгдүүлэн дээд хязгээрт хүргэх замаар энэхүү зорилгод хүрэх юм.

Өнгөрсөн жилүүдэд ААН-үүд болон Засгийн газрууд нь амьдарч буй нутаг дээр нь уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй нутгийн иргэдэд тухайн уул уурхайгаас цэвэр үр ашигтай үлдээх асуудлаар хүндхэн сорилттой тулгараад байна. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн төслүүдийн тогтвортой хөгжилд нэмэр болохоос илүү нэрмээс болсоор ирсэн билээ.

Уул уурхайн ямар ч үйлдвэрийн амжилт нь үйл ажиллагаа явуулж буй газрын олон нийтийн дундах нэр хүндээс нь бүрэн хамаардаг билээ. Улиг болтол яригддаг ч олон улсын стандартаар шинээр байгуулагдаж буй уурхайн төсөл нь хэрэгжихээсээ өмнө олон нийтээс “үйл ажиллагаа явуулах нийгмийн зөвшөөрөл” авах нь зүйтэй билээ.Уурхайн үйл ажиллагаа явагдаж буй газрын оршин суугч иргэд тухайн уул уурхайн хөрөнгө оруулалтын талаар өөрсдийн зөшөөрлийг урьдчилан өгөх эрхтэй эсэх талаарх асуудал нь маргааны гол үндэс болоод байна. Харин нутгийн иргэдтэй ийм төрлийн хөрөнгө оруулалтын талаар зөвлөлдөх ёстой гэдэг нь маргаангүй асуудал юм.

Орчин цагийн уул уурхай нь олон нийтийн хэрэгцээ, зорилттой уялдан ажиллах ёстой. Уурхайн ажиллах хугацаанд нээлттэй, зөвлөлдөх үйл явцыг бий болгох “Хамтын ажиллагааны гэрээ”-г боловсруулах асуудалд томоохон ахиц гарч буй бөгөөд Монгол улс нь загвар гэрээг боловсруулан нэвтрүүлж буй анхдагч улсуудын нэг болоод байна. Уул уурхай нь шууд болон шууд бус замаар ажил олгох, ур чадвар солилцох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, дэд бүтэц, харилцаа холбоог нэмэгдүүлэх, шинэ бизнес хөгжих боломжийг бий болгодог.

Иргэдийн соёл, уламжлал, аж амьдрал ба байгалийн баялагийн талаар мэдээлэлтэй байж, мэдрэг хандах нь хойшлуулашгүй асуудал бөгөөд “нөөцийн хариуцлагатай хуваарилалт” нь уул уурхай дахь хамгийн сайн туршлага болоод байна.

Сайн туршлагууд байгаатай нэгэн адил муу туршлага ч байна. Уул уурхай эрхлэгчид болон олон нийтийн хоорондын зөрчил нь уул уурхайн гэрээнд саад болж, хойшлуулж бүр цуцлахад хүргэж байсны зэрэгцээ уурхайн салбарын ажилчдын аюулгүй байдалд

ТАНИЛЦУУЛГА1

Page 17: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

16

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

заналхийлж байсан юм. Үр дүнд нь зарим компаниуд болон тэдгээрийн хувьцаа эзэмшигчид санхүүгийн болон нэр төрийн хувьд хохирч байсан билээ.

Эдгээр зөрчлүүдийн суурь шалтгаан нь уул уурхайн компаниуд болон Засгийн газруудын зүгээс орон нутгийн олон нийттэй уул уурхайн хөгжлийн талаар болон иргэдийн хөгжилд компанийн оруулах хувь нэмрийн талаар тогтмол мэдээлэл өгч нягт харилцах байнгын амьд холбоог хадгалах чиглэлээр дутмаг ажилласантай холбоотой. Энэ байдал нь ташаа мэдээлэл, цаг хугацаа алдалт, үл ойлголцол, үл итгэлцэл, цөхрөл, байнгын зөрчил уруу түлхэн оруулж байна.

Эдгээр шалтгаанаас үүдэн уул уурхайн хөрөнгө оруулалтаас нутгийн иргэдэд үүсэх нөлөөлөл ба эрсдэл нь уул уурхайн команиуд, хөгжлийн агентлагууд,ТББ-ууд болон Засгийн газруудын анхаарлын төвд ороод байна. Олон улсын олон байгууллагууд уул уурхайн шийдвэр гаргахад олон нийттэй хэрхэн илүү үр дүнтэй хамтран ажиллах талаар судалгаа явуулж, туршлага солилцож, сайн туршлагуудын зааварчилгаа боловсруулж, жишиг нөхцөл байдалд судалгаа хийсэн байдаг.

Page 18: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

17

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХѲГЖИЛ 2

Монгол Улсад олон зууны турш эрдэс баялагийн олборлолт явагдсаар байна. Гэвч томоохон төслүүд нь 20-р зуунд эхэлсэн харьцангуй шинэ юм. Монгол Улсад байгалийн баялаг хайх, ашиглахыг зохицуулсан анхны хууль тогтоомж 1913 онд гарсан байдаг. 1904-1920 онд Орос, Герман, Францын хөрөнгө оруулагчид тус уурхайнуудаас бараг 10 тонн алт олборложээ.

Ардын хувьсгалын дараагаар 1924 онд Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдаж, газар, түүний ашигт малтмалын баялаг нь төрийн өмч болохыг тусгасан уул уурхайн талаарх анхны тогтоомж гарсан.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинэ Үндсэн хууль (1960)-иар энэхүү зарчмыг дахин баталжээ. 1988 оны Газрын хэвлийн тухай хуулийн үр дүнд Монгол Улс нь олон улсын уул уурхайн стандартад илүү ойртсон билээ.

Арьдчилсан хувьсгалын 1990 он гэхэд Монгол орны 85 хувь нь геологийн зураглалд хамрагдсан байлаа. 1994, 1997 онуудын Ашигт малтмалын тухай хууль нь Монгол Улсад гадны аж ахуй нэгж байгалийн баялаг ашиглах эрх зүйн үндсийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн.

Монгол орон социалист улсаас олон намын тогтолцоо бүхий, зах зээлийн эдийн засагтай орон болон өөрчлөгдсөнөөр уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн чухал салбаруудын нэг болж хурдацтай хөгжин ЗСБНХУ (Тухайн үеийн Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 90 хувь) задран унахад Монгол Улсыг нөмөрсөн бүтцийн өөрчлөлт, ажилгүйдлийн өндөр түвшин, инфляц, ядуурлыг даван туулахад дэмжлэг үзүүлсэн билээ.

Сүүлийн 20 жилийн турш Монгол Улсын байгалийн баялаг нь эдийн засгийн огцом өсөлтөд хүргэсэн билээ. Нэгэн цаг үед Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт бусад салбартай харьцуулахад онцгой нэмэгдсэнээр (Сүүлийн 20 гаруй жилд ГШХО орж ирэх урсгал бараг 19 дахин өссөн ), Монгол Улс дэлхийд хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй орон болсон билээ. Сүүлийн жилүүдэд (2011) тус салбар Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 30%, төрийн орлогын 30 %(Хоган Лоуеллс, 2012)-ийг бүрдүүлж байлаа. Эрнст ба Яангийн үзсэнээр (2012) 1990-2010 оны хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалтын бараг 70 хувь нь газрын тос, байгалийн хий болон уул уурхайн олборлолт, хөгжлийн салбарт оржээ.

Иймэрхүү хурдацтай эдийн засгийн өсөлт нь байгаль орчин, нийгмийн тодорхой сорилтуудыг дагуулсан. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль орчны үүргийг ч хангалттай зохицуулаагүй, мөн уг хууль хангалтгүй хэрэгждэг гэж үздэг. Засгийн газар усны үнийг нэмэх, 2009 оны урт нэртэй хуулийг батлах, уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд “байгаль орчны нөхөн

Page 19: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

18

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

сэргээх санд” төлбөр төлөх үүрэг хүлээлгэх зэргээр эдгээр асуудлыг шийдвэрлэхийг удаа дараа оролдож байлаа.

2012 онд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Байгаль орчны тухай 18 хуулийг 8 хууль болгон нэгтгэж, нэмж 2 шинэ хуулийг баталсан. Тус шинэчлэлээр давхардлыг арилгах, хууль тогтоомжийн чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчны аудитад олон улсын стандарт болон “бохирдуулагч нь төлөх” зарчмыг нэвтрүүлэх, болон энэ судалгааны чухал хэсэг болох шийдвэр гаргалтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон билээ.

Монгол Улсын уул уурхайн салбарын огцом өсөлт нь бүх нийтийн дэмжлэгийг хүлээгээгүй юм. Авилга, ашгийн тэгш бус хуваарилалтын талаарх эргэлзээ, уул уурхайгаас үүдэлтэй нийгэм, байгаль орчны сөрөг нөлөөлөл, уламжлалт аж ахуй эрхлэх нөхцөл хумигдаж буй нь сэтгэл дундуур байдлыг бий болгосон. Монгол Улсын ашигт малтмалын салбарт гадны хөрөнгө оруулагчдын нөлөө нэмэгдэх болсныг аюул хэмээн харж өөрийн дотоодын үндэсний эзэмшлийн зарчим баримтлах болсон нь ч ажиглагдах болсон юм. Уул уурхайн хөрөнгө оруулалт их хэмжээгээр орсон бүсүүдэд ялангуяа усны асуудлаас үүдэлтэй зөрчил гарах болоод байна. Онцлог нь байгалийн баялагаас хамааралтай газруудын хувьд хөгжил, цэцэглэлийн үе нь зөвхөн дурсамж болон үлдээд байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт нь мэдэгдэхүйц буурлаа. 2014 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт нь хурдацтай буурч буй бөгөөд 2011 онд 4.7 тэрбум доллар байснаа 2015 онд 232 сая доллар болж 95 хувиар бууржээ. Ингэснээр дотоодын компаниуд олонхи болж гадны компаниуд үнэ хямдруулан хурдан худалдах бодлого барьсан бөгөөд жишээ нь нэгэн цагт Орос-Монголын хамтарсан байсан Эрдэнэтийн Зэс/молебдины үйлдвэр бүхэлдээ Монгол Улсын ААН-ийн мэдэлд шилжээд байна.

Засгийн газар эдийн засгийн өсөлтийг сэргээхийн сацуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт гэх мэт үндэсний болон олон улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг уялдуулах эрмэлзлэлтэй ажиллаж байна.

Олон улс оронд тохиолдсон шиг энэхүү эдийн засгийн уналт нь зарим талаар БНХАУ-ын эдийн засгийн уналт, түүхий эдийн үнийн бууралттай холбоотой юм. Монгол Улсын БНХАУ -аас худалдааны хувьд хараат байдал нь тус улсыг БНХАУ-ын эдийн засгийн орчноос хэт мэдрэг болгодог. Монгол Улсын экспорт, импортын 90 хувь нь БНХАУ-тай хийгддэг бөгөөд экспортын голлох бүтээгдэхүүн нь зэс, нүүрс юм.

Буурай хөгжсөн дэд бүтэц болон Монгол Улсын ЗГ-ын гадны хөрөнгө оруулагчидтай тогтоосон “хайрлах-үзэн ядах” харилцаа нь ч энэхүү эдийн засгийн бууралтад нөлөөлсөн. Засгийн газар, Рио Тинтогийн хооронд өрнөж буй Оюу Толгойн алт, зэсийн уурхайн ашиг хуваах нөхцөл, эзэмшлийн бүтэц зэргээс үүдсэн маргаан нь нөхцөл байдлыг улам муутгаж, Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломжит хөрөнгө оруулагчдыг улам болгоомжтой хандахад хүргэсэн. Гэвч уул уурхай нь угаас тогтвортой бус хувьсах мөчлөг бүхий шинж чанартай бөгөөд эдийн засгийн өсөлтийг олон зүйлээр сэргээж болно. 2017 оны 7 дугаар сард зэсийн үнэ сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ. Энэ нь дэлхийн зарим томоохон уурхайнуудын (BHP-ийн Чили дэхь Эскондида уурхай мөн Freeport McMo-Ran’s -ийн Индонезийн Грасбергийн үйл ажиллагаа) ханган нийлүүлэлтэнд хүндрэл

Page 20: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

19

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

үүссэнтэй холбоотой юм. БНХАУ-ын Хойд Солонгост хориг тавьснаар нүүрсний эх үүсвэрийн өөр хувилбар хайх шаардлагатай болсон нь Монгол Улсад ашигтайгаар нөлөөлж эхлээд байна. БНХАУ-ын оройлсон “Бүс ба Зам” мега төсөл ч Монгол Улсын уул уурхайн салбарыг зарим талаар сэргээхэд түлхэц үзүүлэх хандлага харагдаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтын хэлснээс үзэхэд Монгол Улсад байгалийн баялагийн хайгуулыг сэргээх оролдлогын үр дүнд 41.4 сая га газарт буюу Монгол Улсын газар нутгийн 26.4%-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна. 31.2 сая га газрын зөвшөөрлийг өргөдлөөр олгох бол 10.2 сая га газрын зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох ажээ. (Mongolia Mining Weekly, 2017 оны 6 дугаар сарын 25-н)

Ашиг сонирхол бүхий гол нөөц нь нүүрс, зэс, алт байна. Гол зах зээл болох БНХАУ-ын боомтуудтай ойрхон байгаа нь өмнөд хэсгийн ордууд геополитикийн хувьд ашигтай болж байгаа юм. Өмнөговь дахь Оюу Толгой уурхай нь хилээс хэдхэн зуун км-ийн зайтай бол Таван Толгой, Овоот Толгойн ордууд нь бүр ч ойрхон юм. Гэвч хойд хэсэг дэх уурхайнууд ч Хятад, Орос руу чиглэсэн гарах замтай юм. Жишээ нь Бороо, Гацууртын алтны уурхайнууд мөн Нүүрст Хотгорын нүүрсний уурхай (Ази болон дэлхийн хамгийн том нүүрсний нөөцүүдийн нэг) нь Увсын Улаангом хотоос баруун тийш 120 километрт ил уурхай байрлаж байгаа бөгөөд энэ нь төслийн судалгаа явагдсан аймгуудад томоохон ашигт малтмалын нөөцийг дахин нэмж илрүүлэхэд саад бэрхшээл үүсгэхгүй юм.

85% Export Copper concentrate, iron ore, coal raw petroleum and others

64% Used for Mining extraction, concentration, heavy industry

71% Industrial products sourced from mining sector

20% GDP consists of mining products

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, 2017

Зураг 1,2: Монгол Улсын экспортод гаргадаг зэс (Эрдэнэтийн уул уурхайн корпораци), (Гэрэл зургийг Пүрэвийн Оюунбилэг)

Page 21: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

20

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

INTERNATIONAL INFLUENCES AND BENCHMARKS3Дэлхийн түвшинд уул уурхайн салбар нь байгаль орчин, нийгэм хамгаалах чиглэлээр хангалттай ажиллаагүйгээс шалтгаалан түүхэн муу нэртэй байсаар ирсэн. Сүүлийн 20 жилд энэ нөхцөл байдлыг сайжруулах олон санаачилга гарсан юм. Эдгээр олон улсын санаачилгууд бараг бүгдээрээ шийдвэр гаргалтад олон нийтийн оролцохын ач холбогдолыг тусгасан байдаг. Зарим нь үүнийг хүний үндсэн эрх хэмээн цохон тэмдэглэдэг билээ.

“Уул уурхайн хөрөнгө оруулалтад нутгийн иргэдийн оролцоо, хөгжилийн олон улсын туршлага, үүсэж буй сайн туршлага: Монгол Улсын сургамж” (2017 оны 3 сар) сэдэвт цогц судалгааны ажил нь энэхүү нэгдсэн тайлангийн суурь ашиглах материал болсон билээ. Энэхүү судалгаа нь олон оролцогч талуудын яриа хэлэлцээ, мэргэжлийн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил зэргээс гаргасан стандартуудыг авч үзсэн.

Иргэдийн хувьд орчин үеийн уул уурхайн туршлагууд өмнөх үеийнхээс хэр их өөрчлөгдсөн болохыг ухамсарлахад хэцүү юм. Дэлхий даяараа биш ч орчин үеийн уул уурхай нь байгаль орчин, нийгмийн стандартыг чанд мөрдөн ажилладаг болоод байна.

Орчин цагийн уул уурхайн стандартад гурван үндсэн хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд:

Үндэсний бодлого, хууль тогтоомжоор тогтоосон доод стандарт: Төрөөс баталсан илүү сайн үндэсний хууль тогтоомж, улсын байгалийн баялагийн сахин хамгаалагчид нь уул уурхайн хөрөнгө оруулагч зайлшгүй мөрдөх “нөөцийн ашигтай байх хязгаарыг” тогтоодог бөгөөд энэхүү хязгаар нь төслийн төлөвлөлтийн суурь болдог. Ингэснээр төр таатай хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ уул уурхайн компаниуд нь иргэдийн эрх, эдийн засгийн бусад салбарын бүтээмж, бүсүүдийн нэгдмэл байдал, эко-системийг хамгаалах шаардлагатай тулгардаг.

Байгаль орчин, нийгмийн үзүүлэлтийн цогц стандарт нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас (Монголын нөхцөлд нэн түрүүнд Олон улсын санхүүгийн корпораци болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банк) болон Экваторын Банкууд гэх мэт бусад хувийн хөрөнгө оруулагчдаас зээлдэгчдэд хүлээлгэсэн стандарт юм.

Эдгээр байгууллагууд нь хөрөнгө оруулж буй компанидаа хамгийн сайн нийцэх сайн туршлага бүхий стандартыг тогтоодог. Эдгээр стандарт нь байгаль орчин, нийгмийн үзүүлэлтийн хувьд хамгийн сайн туршлага байхын зэрэгцээ талуудын оролцоог хангах

Page 22: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

21

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

шаардлагыг мөн багтаасан байдаг. Ихэнх тохиолдолд нь эдгээр нь дотоодын хуулиар тогтоосон шаардлагаас илүү хатуу чанга байдаг. Хэрэгжүүлэгч компаниуд тогтоосон стандартыг дагаж мөрдсөнөөр санхүүжилт авах болон тухайн төсөл хэрэгжихэд олон нийтийн дэмжлэг авах боломжтой болдог. (Англо Американ 2010, 2012 болон тэдний Нийгэм-эдийн засгийн үнэлгээний хэрэгсэл (SEAT)-ийг үзнэ үү)

Олон улсын олон агентлагуудаас боловсруулсан алсыг харсан стандартууд Олон улсын хамгийн сайн туршлагуудын стандарт нь маш олон зааварчилгаанд туссан байдаг (ДБХС-ийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд 150-ыг тодорхойлжээ). Эдгээрийн дийлэнхийг олон улсын хөгжлийн агентлагууд, олон оролцогч тал бүхий судалгааны байгууллагууд, мэргэжлийн байгууллага, уул уурхайн компаниудын нэгдэл боловсруулсан байх бөгөөд өнгөрсөн хугацаан дахь энэ салбарын муу нэр хүнд, үүнээс үүдэлтэйгээр шинэ уурхайнуудад тулгарч буй саад бэрхшээл улам нэмэгдэж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзсэн байдаг.

Эдгээр нь олон улсын санаачилгууд нь одоогоор ирээдүйд тэмүүлсэн үйлдэл юм. Гэвч цаг хугацааг даган тэд үндэсний засгийн газар, компаниуд, олон улсын санхүүгийн байгууллагуудад нөлөөлж, аажмаар сайн дурын шаардлагаас эрх зүйн хэм хэмжээ болон хувирах болно.

Нэгтгэн үзвэл эдгээр нөлөөнүүд нь стандартыг уул уурхайн компаниуд, тэдний хүлээн авагч засгийн газруудын авч чадах арга хэмжээний эсрэг чиглүүлж байна.

Уул уурхайн зарим компаниуд хуулийг хэрэгжүүлэхээс гадна тэргүүлэгч үндэстэн дамнасан компаниуд хуулиас давсан шаардлагыг тогтоохыг эрмэлздэг. Эцэст нь энэ нь дотоодын компаниудын стандартад нөлөөлж байна. Гадны уул уурхайн томоохон хөрөнгө оруулалт нь бусаддаа дагаж мөрдөх байгаль орчин, нийгмийн шалгуурын шинэ стандартыг тогтоодог. Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч буй нөхцөлд энэ төрлийн нөлөө буурч байгаа нь тодорхой юм.

Нөгөө талаас одоогийн хөрөнгө оруулалтын удаашралтын үеийг нэг талаар “боломжийн цонх” гэж үзэж болох юм. Байгаль орчин, нийгмийн зохистой стандарт, олон нийтийн оролцооны механизмыг баталгаажуулах нь эдийн засгаа эргэн сэргээх, тэр үед нь уул уурхайн үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал сорилт болж байна.

Page 23: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

22

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Жишиг судалгаа: Армений Амулсарын Алтны уурхайАрмени дахь Амулсарын алтны уурхайг Канадын Лидиан Интернешнл компани хөгжүүлж байна. Уурхайн зөвшөөрөл олгох явцад шинэ мэдээлэл ирсэн эсвэл уурхайн бүтэц загварын өөрчлөлтөөс шалтгаалан БОННҮ-ний төслийг 10 удаа давтан шинэчлэн боловсруулсан. Эндээс үзэхэд БОННҮ-ийн үйл явц олон удаа давтан шинэчлэгдэх шаардлагатай юм. Одоогоор бараг 35 тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөөг Лидиан БОННҮ-нд тодорхойлсон асуудлыг зохицуулахаар хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээний ихэнхийг компани уурхайд хөрөнгө оруулсан санхүүгийн байгууллагуудын шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн. Засгийн газар болон төсөлд хөрөнгө оруулагч нарт зориулан эдгээр төлөвлөгөөнүүдэд аудит тогтмол хийгдсээр байгаа юм. Түүнчлэн уурхайн хөгжлийн бүхий л асуудлаар хяналт тавьж, зөвлөх, олон нийт, Засгийн газар болон компанид хамгийн сайн туршлагууд хэрэгжиж буй гэсэн баталгаа өгөх зорилгоор бие даасан олон улсын зөвлөх хороог байгуулаад байна. Үүнээс гадна уурхай нь тухайн хөрш орон нутгийн олон нийтийн болон нийслэл Ереван хотод албан байрууд нээгээд байна. Эдгээр нь 7 хоногийн бүх өдөр 24 цагаар ажиллах бөгөөд хөгжлийн талаар уурхайн ажилчдаас мэдээлэл авах, гомдол гаргах, үзэл бодлоо илэрхийлэх хэн бүхэнд нээлттэй юм. Энэ төрлийн ахиц дэвшил нь орчин цагийн уул уурхайн өнгө төрхийг өөрчилсөн.

Page 24: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

23

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ МОНГОЛД ХЭРЭГЖYYЛЭХ НЬ4

Сүүлийн 5 жилийн хугацаанд олон улсын томоохон санаачлагууд нь зөвхөн холбогдох удирдамж, заавар боловсруулах шатнаас ахин урагшилж тэдгээрийг бодит байдалд хэрэгжүүлэхэд шаардлагатай хөтөлбөр, аргачлалыг бий болгоход чиглэж иржээ. Монгол Улс эдгээр стандартуудыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцдог. Тухайлбал Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг (ОҮИТБС), Байгалийн нөөцийн засаглалын институци (БНЗИ) нь голлох жишээ юм.

ОҮИТБС 2014 оноос эхлэн ОҮИТБС-ыг олон нийтийн хүртээл болгох хөтөлбөр хэрэгжүүлэх замаар оролцож ирсэн бөгөөд үүнд 21 аймаг (14 сум) орон нутгийн ОҮИТБС-уудын Зөвлөлийг байгуулан ажиллуулж байна.

“Байгалийн нөөцийн дүрмийн жишиг тогтоох судалгаа” гэсэн Олон улсын санаачилга дээр үндэслэн БНЗИ нь Нээлттэй нийгмийн хүрээлэнтэй хамтран иргэний нийгмийн чадавхийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Бусад олон байгууллагууд төрийн албан хаагчдад зориулсан сургалт, зөвлөгөөнийг Монгол улсад болон гадаадад зохион байгуулж өгдөг. Энэ нь засгийн газар, нийгэм, мэргэлжийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага зэргийн чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болж байна.

Монгол Улсын Засгийн газар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд ашигт малтмалын бодлого, хууль тогтоомжид үнэлгээг хийх, хуулийн хийдлийг тодорхойлох, хууль тогтоомжид олон улсын тэргүүн туршлага тусгах зорилгоор Уул уурхай, ашигт малтмал, метал, ба тогтвортой хөгжлийн Засгийн газар хоорондын форум (ЗГХФ)-ыг 2016 онд зохион байгуулжээ, ЗГХФ-аар Монгол Улсын хэрэгжүүлэх боломж чадавхийг үнэлж дүгнэхийн хамт, чадавхийг бэхжүүлэх семинарыг болжээ.

ЗГХФ «Уул уурхайн бодлогын үндэс» (УУБҮ)-ийг боловсруулж, энэ нь уул уурхайн бодлогоо боловсруулж байгаа 50 гаруй улс (нэг нь Монгол Улс) -ыг чиглүүлэхэд туслах юм. (ЗГХФ, 2013). 2017 онд ЗГХФ нь УУБҮ-тэй харьцуулан хийсэн Монгол Улсын бодлогын орчинд дүн шинжилгээний тоймыг гаргажээ. Тоймд олон тооны гажуудал, үл нийцэл, дүрэм журмыг хэрэгжилт хангалтгүй гэж дурджээ. 2017 оны 6-р сарын ЗГХФ-ын тайланд уурхайг хаах болон санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг тайланд тусгагдсан чухал асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэгдсэн байна.

Уг тайланд Монголын уул уурхайн салбарын хэд хэдэн гол давуу талыг тодорхойлсан үнэлгээ оржээ. Тайланд саяхан батлагдсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний загварыг онцлон сайшааж, аймаг, сумдад уул уурхайн үр ашгийг нэгтгэн хүртээх талаарх тэргүүн туршлагыг жишээ болгон авч үзсэн. (IGF 2017).

Page 25: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

24

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Рио Тинтогийн “Оюу Толгой” уурхай нь уул уурхайн компаниуд болон нийгмийн хоорондын харилцааг албан ёсоор хөгжүүлэхэд Монгол Улс анхдагч болж ирсэн. Уул уурхайн компаниуд, орон нутгийн засаг захиргаа болон иргэд хоорондох “Хамтын ажиллагааны гэрээ” нь одоо Монгол улсад хууль зүйн шаардлага болжээ. 2018 оноос “Хамтын ажиллагааны гэрээ” хүчин төгөлдөр болсон тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөл олгогдоно. “Хамтын ажиллагааны гэрээ”-г мэдээллийн санг байгуулж, тэдгээрийн явцыг хянадаг болжээ.

Оролцогч талуудтай хийсэн яриа хэлэлцээний дагуу ЗГХФ таатай хөгжлийг хангахын тулд аймгийн болон сумын түвшинд олон талт оролцогч талуудын зөвлөлийг илүүтэй ашиглах болжээ. Эдгээр зөвлөлүүд нь нийгмийн хөгжлийн гэрээтэй адил уул уурхайн хөгжилтэй холбоотой асуудлыг хэлэлцэх, удирдах механизм юм.

ОҮИТБС-ыг хэрэгжүүлсэн туршлагын арван жилийн үр дүн нь татварын болон нөөц ашигласны төлбөр, гэрээ, Тусгай зөвшөөрөлийг талаарх өгөгдлийг улам бүр нээлттэй, ил тод байдлын түвшин улам нэмэгдүүлсэн нь чухал үр дүнд хүргэсэн байна.

ЗГХФ-ын судалгаагаар гарсан дутагдалтай тал нь:

Том хэмжээний болон өндөр эрсдэлтэй уурхайн хог хаягдлын менежмент дутмаг, үүнд усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл;

Татварын үр өгөөжийг хянах, хэлцлээр шилжүүлж байгаа тохиолдолд үнэлгээ тогтоох, үндсэн өмчлөгч (beneficial ownership) -зэрэгтэй холбоотой асуудал болон бусад асуудлыг шийдвэрлэхэд засгийн газрын чадавхи дутагдаж байна.

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд» гэж ангилж байгаа шалгуур тодорхой бус;

Аймаг, сумын түвшинд төсвийн орлогыг хэрхэн хуваарилах, ашиглах байдал тодорхойгүй, ил тод байдал дутагдаж байна. (IGF 2017)

Монгол Улсын ашигт малтмалын баялагийн менежментийг сайжруулахад тэргүүлэх ач холбогдол бүхий үйл ажиллагааг дараах байдлаар тодорхойлсон:

Уул уурхайн төслүүдийг үнэлэх, хянах, удирдах эрх зүйн зохицуулалтыг тогтолцоог сайжруулах;

Уул уурхайн төслүүдийг үр дүнтэй үнэлэх, хянах, удирдах чадавхийг бэхжүүлэх Уул уурхайн компаниудын хүрээнд компанийн засаглал, байгаль орчны болон

нийгмийн менежментийн системийг сайжруулах; Уул уурхайн үйл ажиллагааны үнэлгээ, мониторинг, менежмент зэрэг үйл

явцад орон нутгийн болон иргэний нийгмийн зөвлөхүүдийн оролцоо, мэдлэгийг дээшлүүлэх. (IGF June, 2017) тус тус болно.

Page 26: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

25

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

БАЙГАЛЬ ОРЧНЫ НѲЛѲѲЛЛИЙН YНЭЛГЭЭ (БОНY)-НИЙ YЙЛ ЯВЦ ДАХЬ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТУЛГАРААД БУЙ СОРИЛТУУД

5Дэлхий дахинд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг олон нийтийн зөвшилцөл, оролцоо багатайгаар төлөвлөж, ажиллуулж байна. Уул уурхайн төслүүдийг “үндэсний болон стратегийн ач холбогдол»-оос шалтгаалан ард иргэдэд шууд тулгаж байна. Иргэд мэдээллээс тусгаарлагдаж нийгмийн хөгжилд хувь нэмэр бага оруулж байна. Аливаа олон нийтийн ашиг тус нь нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаанаас илүүтэйгээр тохиолдлын шинжтэй байв. Үүний улмаас орон нутгийн иргэд уурхайнуудын сөрөг нөлөөг амсаж, улмаар хөгжлийн боломжоо алддаг байна.

Уурхайн менежментийн хүрээнд байгаль орчны болон нийгмийн зардлыг илүүтэй нийгэмд зориулсан гадаад зардал хэмээн тооцож уул уурхай үйл ажиллагааны дотоодын төсөвт тусгадаггүй байсан. Уурхайн төлөвлөлт, үйл ажиллагаа нь уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доройтол, нөхөн сэргээлтгүй иргэдийн амьжиргааг доройтуулсан хаягдмал газар зэрэг нийгмийн зөрчилтэй дахин дахин тулгарч байв.

Эрдэс баялгийн нөөц баялгийг ашиглуулж буй улс, бүс нутаг, ард иргэдийн хүсэн хүлээсэн эдийн засгийн хөгжлийн оронд харин ч эсрэгээрээ авлига, зөрчил, ядуурал, ханшийн өсөлт, иргэдийн амьжиргааны доройтол, иргэдийн эрх зөрчигдөх, албадан нүүлгэн шилжүүлэлт, өөр үнэт зүйлтэй мөн харь зан заншил бүхий бусад газраас ирсэн ажилчдын давалгаа, байгаль орчны доройтол нэмэгддэг байна.

Монгол Улс энэ байдлаас мөн зайлсхийж чадаагүй нь өнөөгийн ард олны уул уурхайд хандах байдлаар илэрхийлэгдэж байна. Гэхдээ ядаж олон улсын уул уурхайн компаниудын стандартууд нь нилээд өөрчлөгдсөн юм. Үүнийг нь аймгуудад ялангуяа уул уурхайн үйл ажиллагааны урт түүхтэй Увс аймагт хийсэн судалгаа харууллаа.

Иргэдийг өөрийн нутаг дахь уул уурхайн хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэх боломжоор хангах, хохирол учруулахгүй байх нь тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг юм. Уул уурхайн салбараас орон нутгийн иргэдийн хүртэх үр өгөөж хамгийн ихээр тогтвортой байж, харин сөрөг үр дагавраас аль болох бага эсвэл ангид байх ёстой.

Олон улсын санхүүгийн корпорацийн үзэж байгаагаар, “оролцогч талуудын оролцоо нь (уул уурхайн) төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийг амжилттай удирдахад зайлшгүй шаардлагатай хүчтэй, бүтээлч, хариуцлагатай харилцааг бий болгох үндэс юм.” Орон нутгийн иргэдийн амьдрал, амьжиргаанд нөлөөх санал гаргахад ухаалгаар оролцох нь хүний үндсэн эрх юм.

Page 27: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

26

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

БОННҮ нь орон нутгийн иргэд уурхайн төслийн төлөвлөлтөд оролцдог хамгийн түгээмэл хэлбэр юм. Гэсэн хэдий ч амьдрал дээр БОННҮ-ний журам нь олон нийт өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, уул уурхайн шийдвэр гаргахад нөлөөлөхүйц индэр болж бүрэн чадахгүй байна.

А) УУЛ УУРХАЙН ТѲСЛYYДЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНЫ МУУ ТУРШЛАГА

Монгол Улсад уул уурхайн шийдвэр гаргахад үр дүнтэй төлөвлөлт хийх хэрэгцээ тулгарсан үед дэлхийн бусад улс оронд тохиолдсон зарим алдаа дутагдлыг судлах нь чухал юм. Үүнд:

Нутгийн иргэдийг тодорхойлох: Төслийн төлөвлөлт, хэрэгжилтэнд олон нийтийг бүрэн танин мэдэж оролцуулахын тулд төслийн нөлөөлөлд өртөж буй тэдний харилцан адилгүй ялгаатай санаа бодол, ашиг сонирхол, тэргүүлэн тавих ач холбогдлын талаар бүрэн гүнзгий ухан ойлгож байж “олон нийт” гэдэг нарийн түвэгтэй нэр томьёогоор хэнийг илэрхийлж байгааг сая ойлгох болно. Олон нийт буюу ард иргэд нь бүгд адилхан бүтэц биш юм.

Хангалтгүй оролцоо: БОННҮ нь холбогдох бүх хүмүүстэй яриа хэлэлцээ хийж, ялангуяа нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг татан оролцуулж чаддаггүй. Зарим БОННҮ-ний үйл явцыг олон нийтийн ашиг сонирхол хамгаалагч хэмээн өөрийгөө томилсон хамгаалагчид (ТББ-ууд) -ийн үзэл бодлыг хэт их анхаардаг гэдэг шүүмжлэлийг хүлээж, энэ нь орон нутгийн иргэдийн хүсч буй зүйлтэй харшилдаг.

Шийдвэр гаргах үйл явцын үе шат: Олон нийтийн оролцоо нь төслийг батлах үе шат хүртэл (БОННҮ-ий явц) орхигддог. Гэсэн хэдий ч энэ үед БОННҮ хийгдэх үед ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж, стратегийн гол шийдвэрүүд нэгэнт гарсан байдаг. Тиймээс БОННҮ-ний явцад буюу дараа нь иргэд олон нийт нөлөөлж төслийн саналыг зөвшөөрөх эсвэл үл зөвшөөрөх боломж хязгаарлагддаг учир нь энэ шатанд төслийг яагаад ч зогсоох боломжгүй болсон байдаг.

Жишиг судалгаа: Папуа Шинэ Гвинейд орон нутгийн зөрчилдөөнөөс уурхайг хаасан ажиллагаа Шинэ Гвиней (PNG), Боуганвилла дахь Пангунагийн зэсийн уурхай дахь хэрэг явдал хамгийн их иш татсан жишээ нь болсон ба энэ уурхайг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор байгаль орчныг хамгаалах үндэслэлээр уурхайн тусгай зөвшөөрлийг амжилттай хүчингүй болгож чадсан билээ. Энэхүү зөрчилдөөн нь иргэний дайнд (энэ уурхайн зарим хэсгийг Папуа Шинэ Гвинейн Засгийн газар эзэмшдэг байсан бөгөөд үүнийг зогсоохыг шаардсан) хүргэсэн юм. Орон нутгийн удирдагчид энэ арлын байгаль орчинд уурхайн зүгээс үлэмж их хор хөнөөл учруулна нөлөө үзүүлнэ (зэсийн уурхай нь Жаха голыг бохирдуулж, арлын сарьсан багваахайн төрөл зүйл (Pteropus vampyrus) устах аюултай.) гэж үзжээ.

Page 28: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

27

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Зөвшөөрөл авахад оролцооны хязгаарлагдмал байдал: Маш чухал хэдий ч БОННҮ-ний (төслийн зөвшөөрөл) шатанд олон нийтийн оролцоог тэгш хангадаггүй. Байгаль орчны тайланг (буюу мэдэгдэл) бэлтгэх нь оролцох боломжийн төгсгөл гэж үзэж болно. Энэ үе шатанд олон нийтийн оролцоо эрчимтэй байх тул зөвшөөрөл авах боломжтой болно. Гэхдээ олон нийтийн оролцоо нь нэг удаагийн үйл ажиллагаа биш, энэ нь төслийн мөчлөгийн турш үргэлжилсэн, дахин давтагдах үйл явцын нэг хэсэг байх ёстой юм. БОННҮ нь төсөлд цаашдын мониторинг, хэрэгжилтийн явцад шаардлагатай зохицуулалт хийх үндэс суурийг тавьдаг бөгөөд энэ нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх замаар олон нийтийн зүгээс түүнийг оролцоог хангахад чухал ач холбогдолтой юм.

Институтын хомсдол: Засгийн газрууд, компаниуд, тэдгээрийг төлөөлсөн орон нутгийн зөвлөхүүд нь БОННҮ-ний (үүнд олон нийтийн оролцоог дэмжих) журмуудыг хэрэгжүүлэх хангалттай чадавхгүй байна.

Зөвшөөрлийн явцад тодорхойлсон дүрэм журам, нөхцлүүдийн биелэлт нь ихэнхдээ үр дүнгүй, дүрэм журмыг биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээ нь уул уурхайн компанийн хувьд энэ хариуцлагагүй зуршилд сөргөөр нөлөөлдөггүй. Төсөл хэрэгжүүлэгчдэд хугацаа алдах нь өртөг өндөртэй байдаг тул заримдаа зөвшөөрөл авахаас өмнө (хууль бусаар) үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Шинэ оролцогч: Бараа түүхий эдийн үнэ өндөр үед олон нийтийн оролцоог ойлгодоггүй шинэ оролцогч талууд уул уурхайн салбарт орж ирдэг бөгөөд эдгээр компаниуд ОУСБ-уудын санхүүжилт олгодог нөхцлийг хангасан байдаг. Үүний эсрэгээр, түүхий эдийн үнийн бууралт нь тэргүүлэх уул уурхайн компаниуд (байгаль орчны өндөр стандарттай)-ын сонирхолыг бууруулж, зах зээл нь үйл ажиллагааны дүйцэхүйц стандартгүй бусдад эзлэгддэг байна.

Авлига: Ихэнх тогтолцооны үйл ажиллагаа зөвшөөрөл шаарддагийн нэгэн адил БОННҮ-ний үйл ажиллагааний явц нь авлигад ихээхэн өртөмтгий байдаг. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой гэрээний талаарх мэдээлэл бүрхэг байдагаас олон нийтийн дунд үл итгэлцлийг бий болгоход хүргэдэг байна.

Төвийг сахин, бие даасан байдлаа алдах: Ихэнх тохиолдолд төслийг хэрэгжүүлэгч нь БОННҮ-ний үйл явцад оролцох зөвлөхүүдийг томилон ажиллуулах үүрэгтэй. Үүнээс гарах эрсдэл нь зарим саналыг дэмжиж, эерэг, сөрөг үр дагаварт тэнцвэртэй хандаж, шударга дүн шинжилгээ хийхгүй байх явдал юм.

Мэдээллийн тэгш бус байдал: Төслийн хэрэгжүүлэгч нь тухайн орон нутгийн мэдлэг туршлага (хууль эрх зүйн мэдлэгийг оруулаад) давсан мэдээллийг өгдөг. Ялангуяа цаа бугын малчид суудаг алслагдмал орон нутаг суугаа олон нийт төслийн талаархи мэдээлэл, түүний болзошгүй үр дагавруудын мэдээлэл хомсдолтой байна. Уул уурхайн салбарт том хэмжээний шинэ

Page 29: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

28

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

хөрөнгө оруулалтад оролцдог засгийн газар, хөрөнгө оруулагчид болон бусад сонирхогч талуудаас шаардаж болох зүйлсийн талаар олон нийтийн мэдээлэл бага байдаг. Энэ нь гол оролцогчдыг тогтоох барих чадваргүй болгодог.

Нэгдсэн арга барил байхгүй: БОННҮ-ний хийх үйл явцад байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг тэнцвэртэй авч үзэх ёстой. Гэсэн хэдий ч БОННҮ-г байгаль орчинд хэт анхаарлаа хандуулдаг гэж шүүмжилдэг. Энэ нь нийгмийн үр дагаварыг ил тод илэрхийлэх, олон нийтийн хэлэлцүүлгийн илүү үр дүнтэй болгох шаардлагтайг харуулдаг. Тогтвортой байдлыг тусад нь авч үзэх эрсдэл нь энэ салбарт (байгаль орчин) үр дүн сайтай байж болох ч бусад салбар (нийгэм, эдийн засгийн)-т асуудлуудыг ирээдүйд үүсгэж болзошгүй юм.

Нөлөөллийн мөн чанарыг үнэлэх боломжгүй: Нөлөөлөл нь олон талт байж болно. БОННҮ-ний үйл явц нь олон нийт, түүний орчин тойронд нөлөөлөх шууд, сөрөг нөлөөлөлд анхаарлаа төвлөрүүлдэг. Энэ нь сөрөг үр дагавраас зайлсхийх, сөрөг үр дагаврыг бууруулах, “хор хөнөөл учруулахгүй” гэсэн менежментийн хөтөлбөрүүдэд хүргэдэг. Тогтвортой байдал, илүү тэнцвэртэй, нэгдмэл хандлага бий болгохын тулд “сайныг хийх» хөрөнгө оруулалт шаардлагатай. БОННҮ нь уурхайгаас хүрээлэн буй орчноос гадна хүмүүст учирч буй аюул занал, шууд бус, хуримтлагдах нөлөөллийг тодорхойлох боломжгүй байдаг (жишээлбэл, усны урсгалаар). Нөхөн сэргээх боломжтой эсхүл үл болох нөлөөллийг тайлбарлах шаардлагатай.

Ухаалаг оролцооны дутагдал: Олон улсын хэд хэдэн санаачлага нь олон нийтийн оролцооны хэв шинжийг чухалчилдаг. (Арнштэйн, 1969). Энэ нь дүр эсгэх, үнэнч юм шиг царайгаар ханддаг оролцооноос татгалзаж, ийнхүү оролцох нь шийдвэр гаргахад бодит нөлөө үзүүлэхгүй гэдгийг тодорхойлсон байна. «Мэдээлэх” болон “нэг талын харилцаа” нь жинхэнэ оролцоо биш юм.

Аж ахуйн нэгж нийгмийн хариуцлага (ААННХ)-ын тайлбар хязгаарлагдмал/ Нийгмийн хөрөнгө оруулалт: Компанийн нийгмийн хариуцлагын хөтөлбөр нь (төслийн сөрөг үр дагаврыг дүйцүүлэн хамгаалал хэлбэрээр нөхөн бууруулах санал тавьсан) нь ихэвчлэн буяны болон өглөгийг шинжтэй гарын авлага гэх мэт зүйлсээр хязгаарлагддаг. Тэд олон нийтийн нэн тэргүүний асуудлуудын талаар бага анхаардаг. Компаниуд энэ үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг нь (ингэснээр нутгийн иргэд нөхцөл боломжоо эзэмшин байдлыг хянах боломжоо алдана.) энэ үл бүтэх байдал үүсэх шалтгаануудын нэг болдог. Үүнээс үүдэн нутгийн олон нийт уул уурхайн компаниас улам хамаарах болж, уурхай хаагдсны дараа шаардлагатай хэрхэн бие даан өөрөө өөрийгөө ханган амьдрах чадавхын талаар бодохоо больдог. Эдгээр нь орон нутгийн иргэдийн оролцоо багатай үед гадны хүмүүсийн ур чадвараас хамааралтай бөгөөд орон нутгийн иргэдийн технологи, нөөц, мэдлэгийн дутмаг байдлаас хамааралтай байж болзошгүй.

Нөөц хувилбаруудыг бодитойгоор харгалзан үзээгүй: Аливаа боловсруулагч нь тухайн төслийн тодорхой чиглэлийг сонгосон шалтгааныг

Page 30: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

29

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

тодорхойлж, хувилбаруудын тоймыг гаргах ёстой. Ихэнх тохиолдолд хөрөнгө оруулагчид байгаль орчинд ээлтэй хувилбаруудыг илүү сайн анхаарч үзэх, үнэлэх боломж муутай, эрх баригчид үнэлгээний нөөц хувилбарыг шаардаж чаддаггүй гэж төслийн эсэргүүцэгчид үздэг.

Б) УУЛ УУРХАЙН ТѲСЛYYДЭД НИЙГМИЙН БYЛГИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ САЙН ТУРШЛАГУУД:

Монгол Улсад уул уурхайн шийдвэр гаргах үйл явцад үр дүнтэй талуудын оролцоог хангах хэрэгцээ шаардлагад анхаарал хандуулахын тул дэлхийн бусад орны амжилтанд хүрсэн эерэг үзүүлэлтүүдийн заримыг тэмдэглэх нь чухал юм.

Орон нутгийн ард иргэдийн хэрэгцээ, зорилгод нь сөрөг нөлөө үзүүлэхээс илүүтэйгээр уул уурхайн хөрөнгө оруулалтыг үр өгөөжийг хангахын тулд дараахи олон улсын санаачлагуудын тодорхойлсон «сайн туршлагын» дурьдаж болох юм. Үүнд:

Эрт оролцох: Үр дүнтэй, мэдээлэл сайтай олон нийтийн оролцоо нь гол шийдвэрүүд гарахаас өмнө аль болох эрт байх ёстой. Ингэхдээ бодлого боловсруулах, төслийн (бодлого нь практикт хэрэгжих болно) явцад санаачлан эхлүүлэх ёстой. Төслийн өртгийн үнэлгээ (жишээ нь, БОННҮ) хийхээс өмнө тухайлбал, ашигт малтмалын хайгуулын талбайг нээх эсэх асуудлыг засгийн газар шийдвэрлэж байх үед оролцоог санаачлан эхлүүлэх хэрэгтэй. Хэрэв оролцоо хэтэрхий оройтсон бол “уул уурхайг эхүүлэхгүй” гэдэг сонголт нь багасдаг. Энэхүү нөхцөл байдлыг Монгол Улс БОННҮ-ний хуульд Байгаль орчны стратегийн үнэлгээний шаардлагыг нэвтрүүлэх замаар шийдсэн байна.

Гэрээний ил тод байдал: Иргэд нь Засгийн газрууд болон компаниудын хооронд байгалийн нөөцийн ашиглалтын талаар хийсэн гэрээний нөхцлийг мэдэх эрхтэй. Эдгээр нөхцөл нь тусгай зөвшөөрөл, гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, хууль тогтоомж, дүрэм журамд тусгажээ. Сүүлчийн хоёр нь ихэвчлэн олон нийтийн хяналтанд нээлттэй байдаг бол гэрээ нээлттэй биш байна. Гэрээний зарим нөхцөл нь зах зээлийн хувьд нээлттэй байхад эрсдэлтэй байж болох ч гэрээний болон тусгай зөвшөөрлийн мэдээлэл дэлгэрэнгүй авах асуудлыг хэм хэмжээг ил болгох байдал маш хурдан түгээмэл үзэгдэл болоод байна. Олборлох салбарын ил тод байдлын санаачилга (ОСИЛТБС)-ыг хэрэгжүүлэгч орнуудын талаас илүү хувь нь гэрээг ил болгох талаар ажиллаж байна. Монголын ОСИЛТБС нь олборлох үйлдвэрлэлийн талаарх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, 2009 онд Оюу толгойн зэс алтны төслийн хүрээнд Рио Тинто компанитай байгуулсан тулгуур гэрээг хэвлэн нийтэлжээ. 1800 гаруй компани Монгол оронд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг боловч өнөөдрийг хүртэл зөвхөн 12 гэрээ олон нийтэд нээлттэй байна. Байгалийн баялгийн засаглалын институт (NRGI), Нээлттэй нийгэм форум нь Монгол дахь иргэний олон нийтийнхэнд зориулсан сургалтыг зохион байгуулж, олон тооны олборлох гэрээг нарийвчлан судалж, хянахад тусалдаг. Зарим сургалтад оролцогчид орон нутагтаа уул уурхайн тодорхой төслүүдийг аль хэдийн хянадаг болсон байна.

Page 31: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

30

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Хамрах байдал: Нийгмийн бүлгийн харилцаа ялгаатай байдаг тул оролцогч талуудад дүн шинжилгээ хэрэгтэй. Нийгмийн олон бүлэглэл өөр өөрийн үнэт зүйл, эрх хэмжээтэй. Үр ашигтай оролцоо нь нийгмийн бүх салбарыг хамарсан, тэдний хүлээлтийг багтаасан өргөн хүрээний хувь хүмүүс багтана. Нийгмийн бүлгийн зөрчилдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх, багасгахын тулд нийгмийн динамикийг ойлгох шаардлагатай. Хамтран ажиллах, нэгдмэл байдал, зөвшилцлийг дэмжих шаардлагатай. Оролцогч талуудын шинжилгээ нь оролцогч талуудыг оролцуулах төлөвлөгөө боловсруулахад чиглэнэ. Энэ нь нийгмийн эмзэг болон ядуу бүлгийг хамруулах, нийгмийн үзэл бодол болон ашиг сонирхлын төлөөлөгчид ил тод, итгэлтэй байж, бусадтай үр дүнтэй харилцах болно гэдгээ харуулах ёстой.

Үр дүнтэй оролцоо нь аливаа байгууллагын зүгээс оролцогч талуудтайгаа эргэх харилцаатай байж, тэдэнд хариуцлагатай хандах явдал юм. Энэ нь итгэлцлийн үндсэн дээр нөхөрлөлөөр дамжин хэрэгждэг. Хоёр талын харилцан бий болох хандлагаас хамаарах бөгөөд эргэх холбоог тогмол ашиглах, нийгмийн бүлгийн ашиг сонирхол, ашиг сонирхлыг харгалзан үзэх явдлыг баталгаажуулах механизмыг багтаасан байх ёстой. Энэ нь тэд шийдвэр гаргахад өндөр ач холбогдол бүхий нөлөө үзүүлсэн гэдэг итгэлийг бий болгоно.

Бүрэн тодруулга ба түгээлт: Нийгмийн бүлгийн үр дүнтэй оролцоо нь тэдэнд шууд нөлөөлж буй асуудлаар мэдээлэл өгөх, зөвлөлдөөнийг бүрэн, ил тод байлгахыг шаарддаг. (IFC, 2012). Төсөл хэрэгжүүлэгчийн үндсэн шаардлага материаллаг асуудлаар нөлөөлөлд өртсөн нийгмийн бүлгийн үр дүнтэй оролцоог хангаж, арга замыг хөгжүүлэх, байгаль орчин, нийгмийн холбогдох мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй, ойлгомжтойгоор, тохирсон байдлаар түгээхэд оршино. Энэ нь мэдээллийн тэнцвэргүй байдлыг арилгахад тусална.

Зөвшилцөл ба зөвлөгөөн: Энэ маргаантай сэдэв, «Урьдчилж мэдээлсэн нээлттэй зөвшөөрөл» (FPIC) өнөөгийн байдлаар (олон улсын эрх зүйн дагуу) уугуул ард түмэнд хязгаарлагдмал байна. Энэ баримт бичигт нь бүх үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө уул уурхайн төслийг батлах буюу татгалзах боломжийг уугуул иргэдэд олгох ёстой гэж заасан. Орон нутгийн иргэд (эсвэл доторх элементүүд) нь үндэсний ач холбогдолтой байж болох төслүүдэд хориг тавих эрхтэй эсэх талаархи санал зөрөлдөөн байдаг. Гэсэн хэдий ч сайн туршлагын оролцооны байдал нь нийгмийн зүгээс зөвлөлдөх, зөвшөөрөх эрхтэй байх явдал юм. Ийм сонголт хийх практик шалтгаан нь бодлогод зөвшилцлийг тусгах нь хялбар байдал, зарчимд хэрэгжүүлэх дэлгэрэнгүй зөвлөмж дутагдаж байдагт оршино. Зарим компаниуд уугуул бус иргэдтэй зөвшилцөх (Анкоо алт, Камбож Улс) үүрэг хариуцлагыг өөртөө хүлээдэг ч, энэ зарчмыг практик дээр туршиж үзэх хэрэгтэй. (Oxfam 2015).

Нийгмийн оролцооноос хөгжилд: Нийгмийн оролцоо нь байнгын, системтэй, давтагдах үйл явц байх ёстой. Оролцоо нь уурхайн төлөвлөлт (дээр дурдсаныг үзнэ үү)-өөс өмнө эхэлж, уурхайн олборлолт, ашиглалт, эрх зүйн үйл ажиллагааны туршид тогтвортой үйл явц байх ёстой. Энэ нь орон нутгийн хөгжилд нийгмийн оролцоог тооцох ач холбогдлыг анхаарсан

Page 32: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

31

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

олон улсын зарим санаачилгуудад төрөхөд хүргэжээ. (тухайлбал: ICMM/IFC’s“‘Community Development Toolkit” up-dated 2012,‘Enduring Value’, Australia 2006 г.м). Олон нийтийн хөгжил бол оролцоогоо бодвол илүү гүнзгий үйл явц юм. Энэхүү үйл явц нь харилцан яриа, шийдвэр гаргах нийгмийн чадавхийг нэмэгдүүлэх, нийгмийн амьдрал, амьжиргааны илүү үр дүнтэй хяналтыг бий болгох зорилготой юм. Энэ нь уурхайн нийгэм, эдийн засгийн хувь нэмрийг нийгэмд хүргэх урт хугацааны, олон талт түншлэлийг бий болгохыг уриалж байна. Нийгмийн оролцоо ба хөгжил нь ялгаатай боловч давхацсан үйл явц юм. Хөгжлийн төлөө хүлээсэн үүрэг амлалтыг оруулахгүйгээр оролцоо байж болно (жишээ нь БОННҮ-ний явцад). Уул уурхайн салбар дахь гурвалсан түншлэл (орон нутгийн ард иргэд олон нийт, засгийн газар ба уурхайн эрхлэгч)-ийг хэрхэн хөгжүүлэх талаарх олон удирдамж байдаг.

Олон нийтийн хөгжлийн шаардлага:Харилцан яриаХамтын ажиллагааБайгууллагын болон хувь хүний чадавхийг бэхжүүлэхТүншлэл

Олон нийтийн хөгжлийн үр дүнтэй гэрээний шаардлагууд:Нийтлэг зорилго;Нийтлэг ажлын төлөвлөгөө;Санхүүжилтийн зохицуулалт;Шийдвэр гаргах зарчмууд;Маргааныг шийдвэрлэх заргын механизм;Түншүүдтэй харилцах журам;Түншлэлийн үр өгөөжийг хянах, мониторинг хийх журам;Түншүүдийн чадавхийг бэхжүүлэх;Хүний нөөцийн халагдах, солигдох мөн ажлын залгамж байдлыг хангах стратеги;Дуусгах гарах стратеги.

Олон нийтийн хамтын ажиллагаа/хөгжлийн гэрээ: Олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх шаардлагыг Монгол Улсын хуулиар тавьж, илүү ач холбогдол өгч байгаа тул уул уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмшигчид орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёстой. Гэрээ нь (тухайлбал, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжил/дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх г.м.) үүргийн төрлийг багтаадаг. Энэхүү гэрээнд олон нийт хяналт тавих сонирхолтой байдаг. Монгол Улсын Засгийн газар “Хамтын ажиллагааны гэрээ”-ний загварыг баталсан боловч орон нутгийн засаг захиргаа эдгээр хэлэлцээрүүдийг хэлэлцэн хэрэгжүүлэх чадамж хязгаарлагдмал байна. (Эх сурвалж: “Байгалийн засаглалын хөтөлбөр” -ийн менежер Дорждарийн Намхайжанцан)

Маргаан шийдвэрлэх арга зам: Уул уурхайн компанитай холбоотой байгаль орчин, нийгмийн асуудлын талаарх маргаан, гомдлыг шууд шийдвэрлэх арга замыг бий болгох шаардлагатай. Энэ үйл явц нь урт хугацааны маргаанаас

Page 33: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

32

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

зайлсхийхэд тусална. Гомдол барагдуулах механизмын хамгийн сайн жишээнүүдийн нэг бол Финляндад 2012 онд байгуулагдсан «Тогтвортой хөгжлийн сүлжээ» (Kaivosvastuu) юм.

“Нөөцийн хариуцлага”: үүнд нөөц (жишээлбэл: ус, химийн бодис, эрчим хүч гэх мэт)-ийг үр дүнтэй ашиглах үйл ажиллагааны хөтөлбөрийг оруулдаг, хөтөлбөр нь тухайн нутаг дэвсгэр дэх нөөцийн бусад хэрэглэгчдэд үзүүлж болзошгүй нөлөө, үр дагаврыг ойлгох, тэдгээрийн үр дагаврыг авч үздэг. Энэ нь уурхайн болон хөршүүдээсээ хамааралтай нөөцийнх нь үр шимийг хүртэх боломжийг олгоно. Уурхайг эрхлэгч олон нийтийн хөрөнгийг түр “хамгаалагч” бөгөөд түр хугацаагаар уурхайг ашиглаж, хаасны дараа тэдгээрийн эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх үүрэгтэй. Уул уурхайн үйл ажиллагааны явцад илүү их менежмент хийхэд илүү анхаарлаа хандуулдаг. Жишээлбэл: «Усны хариуцлага» гэдэг нь уурхайн эрсдлийн менежмент ба энэ нь хөрш ашиглагчид нь усны хомсдол, хэт их бохирдол, бохирдолттой нүүр тулахаас урьдчилан сэргийлж, усны нөөцийг тогтвортой зохицуулахын тулд авах арга хэмжээ юм. Усны хэрэглээний хувьд үр ашигаас “Хариуцлага” нь илүү өндөр байдаг. Энэ нь цэвэр усны нийтлэг нөөцийг хамгаалахын тулд бүх оролцогч талуудтай хамтран ажиллах тухай асуудал юм.

Хувь нийлүүлсэн нийгмийн хариуцлага: Нийгмийн оролцоо нь орон нутгийн хөрөнгө оруулагчдад туслах орон нутгийн хөгжлийн боломжуудыг тодорхойлох, хэрэгжуулэхэд оршино. Энэ нь орон нутгийн худалдан авалтыг нэмэгдүүлж, эсвэл уул уурхайн компанийн дэд бүтэц зэргийн нийтлэг хэрэглээг олон дахин нэмэгдүүлэх болно. Боломжууд нь олон нийтийн зорилготой нийцэх ёстой бөгөөд эдгээр нь нийгмийн бүтэц зохион байгуулалтыг орлохоос илүүтэйгээр одоо байгаа олон нийтийн бүтцэд тулгуурладаг. Хүлээн авч байгаа олон нийт, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд оруулах компаний хувь нэмэр нь урт хугацааны, нийгмийн бүлгийн тэргүүлэх чиглэл, институцийн засаглал, чадавхид анхаарал хандуулж, харилцан хүндэтгэл, харилцан ойлголцлын түншлэлд хүрэх ёстой.

Амжилтын шалгуур үзүүлэлт: Амжилтыг хэмжих нь үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг үнэлэх (жишээлбэл, тайланг гаргахад) үндэслэхгүй, гэхдээ энэ нь үйл ажиллагааны үр дүнг хэмжинэ.

Уул уурхайн компаниуд өөрийн үйл ажиллагааг сайжруулах, эрсдлийг тогтоох түүний менежментийг сайжруулах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаанд нь хувь нэмрээ оруулдаг талуудтай урт хугацааны харилцааг бий болгох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Идэвх санаачлагатай, хариуцлагатай, ил тод, ухаалаг оролцоо нь нийгмийн бүлгийн болон уул уурхайн компаниудын аль алины хувьд оновчтой үр дүнд хүргэх магадлал илүүтэй байдаг.

Уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалт урт хугацаанд уул уурхайгаас тусдаа хөгжих боломжийг олон нийтэд олгодог. Уурхайн ашиглалтын хугацаа нь хэдэн арван жил үргэлжилнэ. Уурхайн төлөвлөлт, үйл ажиллагааны жилүүдэд орон нутгийн иргэдийн амьжиргааны тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд идэвхтэй арга хэмжээ авах шаардлагатай.

Page 34: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

33

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

УЛС ТѲРИЙН БА ЭРХ ЗYЙН ОРЧИН6

Алслагдсан бүс нутаг дахь уул уурхайн төслүүд тухайн улсын бодлогоор төлөвшин бүрддэг. Судалгаанд хамрагдсан бүс нутгийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээ нь хууль эрх зүйн зохицуулалтыг ойлгоход маш чухал нөлөө үзүүлсэн.

A) УУЛ УУРХАЙН МОНГОЛ УЛСЫН БОДЛОГО, ХУУЛИУД

Монгол Улсын Олборлох/Ашигт малтмалын салбарыг үндсэн 10 хууль• Ашигт малтмалын тухай хууль (2006)• Цөмийн энергийн тухай хууль (2009)• Газрын тосны тухай хууль (2014)• Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль (2005)• Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,

ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай (2009)• Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай (2014)• Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль• Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,

ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

• Газрын хэвлийн тухай хууль (1988)• Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай

хууль (2013)

Монгол Улсын УИХ-аас 2014 онд уул уурхайн тухай хууль болон ашигт малтмалтай холбоотой батлагдсан хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тухай үндэслэлийг тогтоосон Ашигт малтмалын салбарын бодлогыг баталсан. 2014-2025 оны Төрийн ашигт малтмалын бодлого нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд үндэсний төлөвлөгөөний хэрэгжүүлэхээс гадна хариуцлагатай уул уулрхай хөгжүүлэх замаар уул уурхайн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг тодорхойлон уул уурхайн салбарын алсын харааг тусгажээ. Гэхдээ энэ бодлого нь улс орны тогтвортой хөгжилд уул уурхайн салбарын ирээдүйн үүргийг тодорхойлдог олон улсын баримт бичигтэй хангалттай нийцэхгүй байна.

Page 35: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

34

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Жишиг судалгаа: Африкийн уул уурхайн алсын харааАфрикийн уул уурхайн алсын хараа (АУУАХ) нь Африкийн Холбооноос 2009 онд батлагдсан бодлогын хүрээнд Африкийн ашигт малтмалын нөөцийг стратегийн хувьд өргөн хүрээнд, бүхэл талуудад хүртээмжтэй хөгжилд зориулж ашиглах боломжийг хангахад оршино. «АУУАХ нь «уурхайн хайрцаг»-аас гадна сэтгэхийг уриалдаг”. Энд уул уурхайн татварын орлогыг оновчтой болгож, орлогыг сайн зарцуулж байгаа эсэхийг баталгаажуулах зөвхөн замаар уул уурхайн дэглэмийг сайжруулах нь чухал асуудал боловч зөвхөн энэ тухай биш юм. Харин уул уурхайг орон нутаг, үндэсний болон бүс нутгийн хөгжлийн бодлогод илүү сайн нийцүүлэн нэгтгэх асуудлыг нь дээр дурдсан «уурхайн хайрцаг»-аас гадна сэтгэх хүрээнд авч үзэх ёстой юм. Энэ нь ажилчид болон нутгийн олон нийт томоохон хэмжээний уул уурхайн үйлдвэрлэлийн үр шимийг ухан ойлгох мөн байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй хамгаалагдах замаар орон нутгийн хөгжилд хэрхэн дорвитой хувь нэмэр оруулах талаар оюун бодлоо хурцлах тухай асуудал юм. Түүнчлэн энэ нь улс орнуудын түвшинд уул уурхайн үндэстэн дамнасан компаниудтай олборлох байгалийн баялагаа шударга хуваан түрээслэх, олборлолтын үйл ажиллагааны явцад орон нутагт хувь хандив оруулах талаар зөвшилцөн хэлэлцэж гэрээ байгуулах боломж, чадвартай байх бол бүс нутгийн хэмжээнд уул уурхайг үйлдвэрлэлийн болон худалдааны бодлогод уялдуулан нэгтгэнэ гэсэн утгатай.

Африк тивийн уул уурхайн хаалттай статусыг нээж, хямд түүхий эдийн экспортлогч гэсэн түүхэн статусаа үйлдвэрлэгч, мэдлэгт тулгуурласан үйлчилгээ үзүүлдэг ханган нийлүүлэгч гэсэн түвшинд шилжихэд гол асуудал оршино.

Африк дахь НҮБ-ын эдийн засгийн комисс (UNECA) олон талын оролцоотойгоор олон жилийн турш боловсруулж, мэргэжилтнүүд санааг тусгасан АУУАХ-ыг Африк дахь уул уурхайн тогтвортой хөгжилд чиглэсэн үндсэн чиглэл болж, одоо улс орнуудын уул уурхайн алсын хараа болгон хөрвүүлж байна.

Монгол дахь Дэлхийн банкны ивээн тэтгэсэн Монгол орны Уул уурхайн салбарын стратегийн байгаль орчны болон нийгмийн үнэлгээг нь Монгол Улс уул уурхайн салбарын алсын хараа, хэтийн зорилгын үндэслэл гэж үзэж болох талтай. (Дэлхийн банк 2014). Гэсэн хэдий ч энэ нь Монгол Улсын уул уурхайн ирээдүйн хэтийн төлөвийг тодорхойлоход ямар хэмжээний нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна.

Монголын уул уурхайн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хуулиудад зөрчилтэй байдал, тодорхойгүй зохицуулалт байсаар байна. Тиймээс 2017 оны 3-р сард Уул уурхайн яам, Хүнд үйлдвэрлэлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран уул Монгол Улсын Уул уурхайн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтийн хэлэлцүүлэгт зориулан хэвлүүлжээ.

Одоогийн хууль нь тусгай зөвшөөрлийн асуудлыг зохицуулахад чиглэгдсэн байгаа боловч барилгын, олборлолт, ашиглалт, нөхөн сэргээлт, уурхайг хаахад хангалттай зохицуулалт байхгүй байгаа юм. Шинэ хуулийн төслийг зорилго нь уурхайн ашиглалтын хугацааны туршид үйл ажиллагааны зохицуулалт, улмаар нарийн төвөгтэй, хүнд суртал

Page 36: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

35

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

бүхий тогтолцооны асуудлыг шийдвэрлэх, бодлогын уялдаа холбоог тодорхой болгож эрх зүйн орчныг боловсонгуй болгоход оршиж байгаа юм. Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал ба уул уурхайг хаахтай холбоотой асуудлуудыг Ашигт малтмалын тухай хууль болон БОННҮ-ний тухай хуульд өөрөөр тусгасан байдаг.

Уул уурхайн шинэ тогтолцоонд ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх нь олон улсын жишигтэй нийцэж, олон нийтийн ойлголт, итгэл найдварыг дээшлүүлж, байгаль орчныг хамгаалах, олон нийт, хөрөнгө оруулагчдын хоорондын харилцаа холбоог сайжруулна гэж засгийн газар үздэг. Хүсэн хүлээж буй тогтолцоо нь уул уурхайн салбарын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, олон улсын тэргүүн туршлагад нэг түвшинд хүрнэ. «Байгаль орчныг хамгаалах нийгмийн бүлэг оролцоог хангах нь ... төр, хөрөнгө оруулагчид, орон нутгийн иргэдийн дунд итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх болно. Шинэ ашигт малтмалын хаалтын бүтэц санхүүгийн баталгааны механизмтай холбогдсноор уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй аливаа газар нөхөн сэргээхдэхгүйгээр үлдэх эрсдлийг бууруулна” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар хэлжээ.

2013 онд хуулийг шинэчилж, боловсронгуй болгох оролдлого хийсэн ч ялгаатай үзэл бодлоос хамааран бэрхшээлтэй байсан. Гэвч 2014 оны Ашигт малтмалын салбарын бодлого нь уул уурхайн салбарт зориулсан анхны цогц бодлого болж өргөжсөн юм. Хуулийн төсөлд саналаа өгөх боломж 2018 оны 3-р сар хүртэл нээлттэй байна. Энэхүү бодлогын хэлэлцүүлэгт хөдөөгийн малчдын бүлэг гэх мэт нийгмийн бүлгийг оролцохыг уриалж байгаа юм. Ихэндээ олон нийтийн оролцоо нь уул уурхайн бодлогыг боловсруулж, төсөл нь эхлэх шатандаа орсон үед гарч ирдэг.

Олон улсын туршлагаас үзэхэд төслийн оролцоо нь бодлого, үе шатанд бус харин уул уурхайн талаархи стратегийн сонголтод, ялангуяа олон нийтийн зүгээс уурхайг татгалзсан тохиолдолд нөлөөлөх боломжийг багасгадаг. Компани нь хайгуул, уурхайн төлөвлөлт, байгаль орчны үнэлгээ гэх мэт ихээхэн хөрөнгө оруулалт нэгэнт хийсэн үед уурхайн үйл ажиллагааг зогсоох магадлал нь төслийн энэ үе шатанд үлэмж багасна. Хэрвээ төсөл хэрэгжиж эхэлсний дараа «уурхай үгүй» сонголт хийхийг хүсвэл иргэд, засгийн захиргаа, уул уурхайн компаниудын хоорондын зөрчилд зайлшгүй нь хүргэнэ.

B) БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖ

Монгол Улсын уул уурхайн бодлого, хууль тогтоомжийг шинэчилэх явцад байгаль орчны холбогдолтой бүх хууль тогтоомжид зөрчил, хийдэл, давхардлыг арилгахын зорилгоор хянан үзэж байна. Судалгаа хийх байгаль орчны хуулиудын жагсаалтыг одоогоор хэлэлцэж байна.

Өмнө дурдсанчлан, Монгол Улсын Байгаль орчны тухай хуулийг 2012 онд ижил төстэй үйл ажиллагаагаар оновчтой болгох замаар нь 30 хууль тогтоомжийг 18 болгожээ. «Энэ нь тодорхой, системтэйгээр боловсруулсан сайн багц хууль болсон.” (“Монголын уул уурхайн сэтгүүл” -ийн редакторын тайлбар, 2017 оны 7-р сар).

Page 37: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

36

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Хянах үзэхдээ «бохирдлыг төлөх зарчим»-ыг нэвтрүүлэх, уул уурхайн компаниудын байгаль орчны хохирлыг нөхөн төлөх эрсдэл, хариуцлагыг нэмэгдүүлсэн байна. Нөхөн “бодит үнэ цэнэ-”ийн хэмжээ нь хязгаарлагдмал нөөцөөс хамаарна. Энэхүү үзэл баримтлал нь үндсэн хөрөнгийн үнэлгээ болон «эко системийн үйлчилгээний төлбөрийн систем» -ийн анхан шатны суурь юм.

Бодит үнэлгээний тооцоо нь бүс нутгуудад ялгаатайгаар тооцогдоно. Жишээ нь говийн усны нөөц нь ус ихтэй аймагтай харьцуулахад илүү өндөр үнэлгээтэй байдаг. Нөхөн төлбөрийн түвшинг бие даасан үнэлгээний мэргэжилтэн тооцох хэрэгтэй.

Байгаль орчны аудитын шинэ заалтаас гадна БОНБҮ-ний хуулийг хянан шинэчилсэн. Хуулиар уурхайг эзэмшигч нь байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулахын зорилготой байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ), уурхайг бодитоор хаагдахаас 3 жилийн өмнө нөхөн сэргээлтийн болон хаалтын менежментийн төлөвлөгөөг орон нутгийн иргэд болон бусад оролцогч талуудад мэдээлэх үүрэгтэй

Уул уурхайн талбайнуудыг нөхөн сэргээх, нэмэлт уул уурхайд үйл ажиллагаа явуулах тухай зарим төсөлд асуудал байгаа талаар Төслийн баг илэрхийлсэн.

Улаанбаатар хотод явуулсан ярилцлагад хамрагдсан хүмүүс байгаль орчны тухай хуулийн нэр томьео нь тодорхойгүй (жишээлбэл, “бодит үнэлгээ” гэх мэт ойлголтуудын субьектив үзэл бодлыг харгалзан үздэг), Сүүлийн үеийн байгаль орчны мэргэжлийн үйл ажиллагаанд байгаль орчинд нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны аудит хийх, хохирлын тооцоо, мониторинг, хяналт шалгалт хийхэд шаардагдах техникийн чадавх дутагдалтай байдаг гэж онцолсон байна. «Байгаль орчны бонд» гэх мэт шинэлэг санаа нь онолын хувьд оновчтой ч гэж үзсэн боловч амьдралд хэрэгжих эсэх нь асуудал юм.

2017 оны 5-р сард НҮБ-ын Европ дахь Эдийн засгийн хороо (UNECE) НҮБ-ын Ази Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP) -тай хамтран Монгол Улсын Байгаль орчны үйл ажиллагааны тайлан (БОҮАТ)-г гаргахаар санаачлав. БОҮАТ агаарын бохирдлыг бууруулах, усны менежментийг сайжруулах, хог хаягдлыг багасгах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх гэсэн манай улсын хүчин чармайлтыг үнэлнэ. Монгол Улсын уул уурхайн салбараас гадна эдийн засаг, ялангуяа ойн болон эрүүл мэндийн салбарын “ногоонжуулалт” -ын хөгжилд төвлөрөх болно. Үүнээс гадна байгаль орчны боловсролын ахиц дэвшил ба технологийн аюул заналын эрсдлийн удирдлагыг авч үзэх болно. Энэхүү үнэлгээний үр дүн нь чадавхийн хэрэгцээг тодорхойлоход тусална.

Page 38: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

37

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Жишиг судалгаа: Сентерра Гоулд Гацууртын алтны уурхайСентерра Гоулд нь Гацууртын гол болон ой модтой ойрхон байрладаг Гацууртын алтны шороон ордыг ил уурхайн аргаар ашиглах боломжгүй байсан. 2015 онд Монгол Улсын Засгийн газар Гацууртыг ордыг стратегийн ордын тоонд оруулжээ. Энэ нь төрийн эзэмшлийг шаардаж, зарим хязгаарлалтаас чөлөөлөгдөх эрхтэй болно. Гэвч төрийн өмчийн газрууд эдгээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг үл харгалзан нь Усны нөөц ба ойг хамгаалах тухай хууль (Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх,ашиглахыг хориглох тухай)-д заасан хязгаарлалтын хүрээнд ижил нөхцөл ноогдуулах болно

Гацууртын ордын хайгуул, олборлолтыг 2010 онд зогсоосон боловч Сентерра Гоулд 2016 оны 2-р сарын эхээр төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах зөвшөөрлийг хүлээн авав. Сул зогсолтын үед Монгол иргэд (гар аргаар ашигт малтмал олборлогчид) тус уурхайн хориотой бүсд хууль бусаар нэвтрэн орж, олборлолт хийсэн.

Гацууртын олборлолтыг тойрсон хурцадмал байдал нь эртний булшнуудын болзошгүй эвдрэл сүйрэл, усны нөөцийн бохирдол, орон нутагт хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй байх, Монголын ард түмэн уурхайгаас ашиг хүртэхгүй байх гэсэн түгшүүртэй бодлоос үүдэлтэй. Канад, Монголын бүлгүүд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын “Олон улсын аж ахуйн нэгжийн заавар” -ын гол заалтуудыг Сентерра Гоулд зөрчсөн гэж үзэж, ЭЗХАХБ-ын Канадын Үндэсний холбогч байгууллагыг анхаарлаа хандуулахыг хүсчээ. 2015 онд “Босоо хөх монголчууд”, “Ноён Уул уулыг хамгаалах хөдөлгөөн”-ийхэн эсэргүүцлийн жагсаал, өлсгөлөн зохион байгуулжээ. Энэ нь уул уурхайн олборлолт, хайгуулын гэрээний стандартын дагуу уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа дууссаны дараа газрыг нөхөн сэргээх, дахиж дүүргэх үүрэгтэй гэсэн «Урт нэртэй хууль» (2009) зэрэг байгаль орчны хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаас урьдчилан сэргийлэх зорилготой байв. Уурхай өөрийн үйл ажиллагаагаа сэргээвэл иргэний ТББ-ууд, Монголын “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” бүлгийн үйл ажиллагаагаа дахин сэргээж, дарамт шахалтаа дахин эхлүүлэх магадлалтай.

Эсэргүүцэгчдын нөлөөг бууруулахын тулд гэрээний хэсэг болсон “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу малчдад үзүүлэх хайгуулын үр нөлөөг багасгахын тулд Засгийн газар орон нутгийн болон олон нийтийн удирдагчидтай хамтран ажиллах хэрэгтэй гэж зөвлөж байна.

Эх сурвалж: Жон Спрингер, Монголын Улсын хууль эрх зүйн төгсгөлгүй хувирамтгай байдал, 2015 оны FEB, Forbes.

Page 39: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

38

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийн чухал ач холбогдолтой салбар болж хөгжиж, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн газрын доройтол, усны бохирдлоос улбаалан орон нутгийн ард иргэдийн амьжиргааны эх үүсвэр уул уурхайн үйл ажиллагааны сөрөг үр дагаварт өртөмтгий болж байна. Зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг хамгаалах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад амин чухал байгаль орчинтой холбоотой шийдвэр гаргахад төрийн байгууллагууд, иргэдийн үр дүнтэй оролцоо чухал юм.

Монгол Улсын уул уурхайн түүхийг үнэлэх нь уул уурхайн салбарын өнөөгийн хандлагыг ойлгоход чухал ач холбогдолтой юм. Уул уурхайн стандартуудын тухай ялангуяа хөдөө орон нутаг дахь олон түмний ойлголт өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өнгөрсөн туршлага, зэлүүд орхигдсон газар болон экосистемийн доройтлоос бүрддэг.

ЗХУ, БНХАУ-ын байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартууд, сүүлийн 10 жилийн хугацаанд орон нутгийн чанартай уул уурхайн төслүүдээс харахад орчин үеийн уул уурхай гэсэн төсөөллөөс хол доогуур байна. Уул уурхайн төслүүдийн төлөвлөгөөний талаар шийдвэр гаргахад иргэд оролцох боломж байхгүй биш гэхэд хязгаарлагдмал байна.

1990-ээд оноос хойш үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагч нар Монголын улсын уул уурхайн салбарт олноор хөрөнгө оруулсан. Эд бүгдээрээ байгаль орчин, нийгмийн стандартад нийцсэн үйл ажиллагаа эрхлэгч байсангүй. Гэсэн хэдий ч уул уурхайн томоохон санаа зовоосон асуудлуудын ихэнх нь хөрөнгө оруулагчдын тулгасан нөхцлөөс шалтгаалан хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг сонголтгүй болгодог. Хөдөө орон нутагт бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй давамгайлж, ийм хэд хэдэн газруудад аюул нүүрлэж байна гэж үздэг. Хөрсний элэгдэл, голын бохирдол, тоосжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлууд нь уул уурхайн шинэ хөгжил, түүнчлэн өнгөрсөн үетэй холбоотой юм. Нөөцийн төлөөх өрсөлдөөн болон хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн нь зарим газарт анхаарал татсан асуудал болж байна. Бүтцийн өөрчлөлт шинэчлэлээс улбаатай ажилгүйдэл нэмэгдэж, уул уурхай ашиглах нь ядуурлыг бууруулах арга зам үзэж байсан нь гар аргаар олборлогчдын тоо өсөх нөхцлийг бий болгосон.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар улс даяар тархсан ийм олон тооны уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой тулгарсан шинэ сорилтуудыг амжилттай удирдах чадавхгүй байлаа. Байгаль орчны яам болон мэргэжлийн хяналтын зэрэг төрийн байгууллагууд байгаль орчны хяналт шинжилгээ хийх, хууль сахиулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй юм.

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМД YЗYYЛЭХ НѲЛѲѲЛѲЛ7

Page 40: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

39

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Жишиг судалгаа: Монгол дахь Азийн санУул уурхайн үйл ажиллагааны нөлөөллийг бууруулахад олон нийттэй ажиллах.2006 оноос эхлэн Азийн сан нь “байгаль орчны тогтвортой байдлыг хангах эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэх, уул уурхайн зарчмыг хариуцлагатай хэрэгжүүлэх, усны эх үүсвэрийг хамгаалах, орон нутгийн иргэдийг чадавхжуулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих” сорилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх байгаль орчны хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Тус сангийн байгаль орчны ажлын гол хэсэг нь орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах ерөнхий зорилтондоо хүрэхийн тулд үр дүнтэй яриа хэлэлцээ хийхэд төрөл бүрийн ашиг сонирхол бүхий олон талуудыг татан оролцуулахын тулд олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн хоорондын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих явдал байлаа.

Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалах талуудын оролцоо” (БОХТО) төсөл 2010 онд эхэлсэн бөгөөд төсөл уул уурхайн хор хөнөөлтэй нөлөөллөөс Монгол Улсын байгалийн баялаг болон нийгмийн бүлгийг хамгаалахад тулгарч буй гол сорилтуудад анхаарлаа хандуулж байна.

БОХТО төслийн зорилго нь иргэд, орон нутгийн засаг захиргаа, уул уурхайн компаниудын хамтын урт хугацааны, үйл ажиллагааг дэмждэг яриа хэлэлцээрийн замаар ус, хөрсний нөөцийг зохистой ашиглах хариуцлагыг тогтоох явдал юм. БОХТО төсөл олон талт оролцооны зөвлөл, нөөцийг ашиглах болон Засгийн газрын эрх бүхий байгууллагын дунд үр дүнтэй холбоо хэлхээг нэмэгдүүлэх механизмыг бий болгоход дэмжлэг үзүүлдэг.

БОХТО төслийг 2010-2013 онд 15 аймгийн 50 суманд хэрэгжүүлжээ.

Амжилтын талаар дурдвал:1 Орон нутгийн байгаль орчны мониторингийн бүлгийг 39 суманд байгуулж,

байгаль орчныг хамгаалахад иргэд идэвхтэй оролцдог болсон.2 Усны чанар ба хөрсний байгаль орчныг хамгаалах ажиллагаа сайжирсан3 Орон нутгийн олон талт оролцогчдын зөвлөлөөр дамжуулан хурцадмал

байдал, зөрчилдөөнийг багасгах ба 31 суманд орон нутгийн засаг захиргаа, иргэд, уул уурхайн компаниуд хоорондын яриа хэлэлцээрийн замаар асуудлыг шийдвэрлэх тогтолцоо бий болсон

4 Хариуцлагатай уул уурхайн, талуудын оролцоо, нөөцийн тогтвортой ашиглалтын талаархи ойлголтыг нэмэгдүүлэх 16 гарын авлага, зааврыг боловсруулах замаар мэдлэгт суурилсан мэдлэгийн суурийг бий болгосон.

5 Өвөрхангай аймгийн Уянга сум дахь гар аргын болон бичил оврын олборлолт (ASM)-ын хаягдсан хоёр га бичил уурхайн нөхөн сэргээлийн жишиг тайлайг бий болгосон. Орон нутгийн байгаль орчны ТББ-тай хамтран орон нутгийн гар аргаар олборлолт эрхэлдэг иргэд, сумын захиргаатай дээрх ажлыг хамтран хийв.

Page 41: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

40

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

6 Сургалтад хамрагдсан орон нутгийн төрийн албан хаагчид (байгаль орчны байцаагч, усны хамгаалагч, усны инженер), сумдын дунд сургуулийн багш нарыг бага зардлаар хялбаршуулсан энгийн аргаар мониторинг хийхэд сургасан.

БОХТО-1-ийн амжилтанд тулгуурлан гар аргын болон бичил оврын олборлолтын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг (ESEC II) 2013 онд эхлүүлсэн.

Эх сурвалж:www.asiafoundation.org

Өмнөд говь шиг хагас хуурай бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаанд зориулан байгуулсан муу төлөвлөлтэй шороон замаас үүссэн тоос нь орон нутгийн иргэд төдийгүй адуу, ямаа, хонь, сарлаг, тэмээний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хөрш Хятад руу ашигт малтмалыг зөөхөөр байгуулсан эдгээр зам олон тооны мал бэлчээрлэдэг газраар дайран өнгөрч, бэлчээрийг ихээр доройтуулж байна.

Эх сурвалж: Рейчел Стерн, Дойче Велле, 2014

Жишиг судалгаа: ОУСК-ийн ГЗО дахь Оюу толгой ба малчдын гомдол ОУСК-ийн төслүүдийн нөлөөнд өртсөн хүмүүсийн гомдлыг барагдуулах бие даасан арга механизм болон Гомдлын хянан шийдвэрлэх байгууллага (ГХШБ)-д орон нутгийн малчид гомдол 2012 оны 10-р сард гаргажээ. (“Оюу Толгойн Манаа” үндэсний ТББ, “Говийн Хөрс” Ханбогд сумын ТББ) Тэд Өмнөговьд Оюу Толгойн зэс/алтны төслийн нөлөөнд өртсөн гэж мэдэгдэж байсан. Тэд энэ төсөл газар, усыг ашиглаж байгаа асуудалд санаа зовж, нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв маяг сүйдэж, малчдын уугуул соёл, амьжиргаанд аюул учирч байна гэж үзсэн. Гомдол гаргагчид нөхөн төлбөр хийгдээгүй эсвэл зөв зохистой нүүлгэн шилжүүлэн суурьшаагүй гэж маргаж, энэ хуурай газарт усны тогтвортой ашиглалтын асуудалд төсөл зохих ёсоор анхаараагүй гэж үзэж байлаа.

Төслийн талбайд ойр орчимд амьдардаг нүүдэлчин малчид, олон нийтийн бүлгийн гишүүдээс 2013 оны 2-р сард гомдол гаргасан. Гомдол гаргагчдын гол санаа зовоосон асуудал нь Ундай голын гольдролыг өөрчлөх төслийн бүрэлдэхүүн хэсэг байсан юм. Голын голдрил өөрчлөгдөх нь тэдний уламжлалт нүүдэлчдийн амьдралын хэв маяг, амьжиргаанд хохирол учруулж болзошгүй гэж тэд үзсэн. Гольдролыг өөрчлөх нь хэд хэдэн усны систем хатаж, бэлчээрийн доройтол үүсч, говийн өвөрмөц хайлаасын усан хангамж буурч, энэ голыг ариун гол гэсэн уламлжлалт шүтлэгтэй тул соёлын сөрөг нөлөөлөл үүснэ гэж санаа зовниж байсан.

Орон нутгийн малчид Оюу Толгой ба ГХШБ -тай хийж байгаа маргааныг шийдвэрлэх үйл явцад тэднийг төлөөлөх багийг сонгов. Гомдол гаргагчид болон Оюу Толгой нь хамтрах аргыг ашиглан гомдол шийдвэрлэх асуудлаар ГХШБ хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ нь малчид, уурхай, орон нутгийн засаг захиргаа (сум) -ны төлөөллөөс бүрдсэн «Гурван талт» зөвлөл (ГТЗ) -ийг байгуулахад хүргэсэн.

Page 42: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

41

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Мэдээллийг олж авах, малчид уурхайн талбайд үзлэг, шалгалт хийх, Оюу Толгой төслийн талбай дахь бэлчээрийн газрыг ашиглах, төслийн зарим нөлөөний үнэн мөнийг хамтран чиглэлээр түр хугацааны олон хэлэлцээрүүд хийсэн байна.

Ханбогд сумын малчдын ГЗО-д гаргасан гомдол маргааныг шийдвэрлэхэд чиглэсэн судалгааг 2016 онд явуулсан. Судалгааны зорилго нь Ханбогд сумын малчин өрхүүдийн амьжиргаа, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдалд сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтийн талаар бие даасан, бодитойгоор зураглалыг олон янзын эх сурвалжаас авсан мэдээлэл дээр үндэслэн Оюу Толгойн уурхайн үйл ажиллагаанаас хамаатай, үгүй болох эсэхийг тогтооход оршино.

Үүнээс гадна Оюутолгойн нөхөн олговрын хөтөлбөрийн зохистой байдал, Ундай, Халив, Дугатын голын гольдролыг өөрчилснөөс үүсэх орон нутгийн ус, бэлчээрт үзүүлэх хуримтлагдах нөлөөлөл, Оюу Толгой төслийн хаягдал хадгалах байгууламжаас болзошгүй аливаа шүүрэлтээс үзүүлэх нөлөөллийг үнэлэх зорилготой. Олон талт сахилга батын баг болон бие даасан шинжээчдийн ажлын хэсэг эцсийн тайланг Ханбогд сумын ГТЗ-д 2017 оны 1-р сард хүргүүлсэн.

“JSL consulting” удирдсан энэ судалгаа дараах асуудлыг авч үзжээ. Үүнд: бэлчээр, устай холбоотой асуудлууд; уламжлалт мал маллагааны өөрчлөлт, тогтвортой байдал; Оюу Толгойн малчдад олгох нөхөн олговрын зохистой байдал; Ундай, Халив Дугатын голуудын нөлөө ба малчдын үр дагавар; Тулив Дугатын голын урсацын нөлөө ба хаягдлын байгууламжуудын бүрэн бүтэн байдал, гамшигт үзэгдлийн нөлөөлөл зэрэг болно.

“Ерөнхийдөө судалгаанаас харахад өмнө нь бүрэн ойлгоогүй малчдад үзүүлсэн Оюу Толгойн зарим нөлөөлөл байсныг тогтоогоогүй улмаар нөхөн төлбөр бүрэн хийгдээгүй байна. ОТ-той төдийлөн хамааралтай бус Ханбогд сумын нутаг дахь бэлчээрт хэд хэдэн өөрчлөлт орсноос шалтгаалан мал сүргийн чухал асуудлууд, ялангуяа мал сүргийн усны нөлөөнөөс хамааралтай зарим асуудлыг бүрэн сайн шийдвэрлэж чаддахгүй гэж үзсэн. Мониторинг, харилцаа холбоог сайжруулах, хэрэв үүнийг хэрэгжүүлсэн тохиолдолд цаг хугацааны дараа Оюу Толгой болон малчдын хоорондох итгэлцлийг сайжирах болно гэж үзсэн. Сум уул уурхай ба мал аж ахуйн хооронд амжилттай зэрэгцэн орших эрмэлзэн ажиллах, бэлчээрт олон тооны дарамт шахалт, малын тоо толгой нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан сумын түвшинд бэлчээр, усыг зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн ашиглаагүй бэлчээр нутгуудад нэмэлт худаг гаргахыг ивээн тэтгэх, өөрийн үйл ажиллагаа нь малчдын усны нөөцийг сүйтгэхгүй байгааг нотлон харуулахыг Оюутолгойд санал болгож байна.” Бие даасан хяналтын комисс. Жилл Шанклеман, Трой Стернберг. 2017

Case study: Oyu Tolgoi’s role in the genesis of Community Development Agreements.(Source JSL (2017) Consulting, Oxford, UK)

Page 43: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

42

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Энэ бүлэгт уул уурхайн тухай Монгол Улсын хууль, тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Үүнд тусгай зөвшөөрөл олгох журам, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагууд, түүнчлэн энэхүү үйл явцад оролцогч талуудыг оролцуулах боломжуудыг багтаасан болно.

Өмнө дурьдсанчлан уул уурхайн тухай Монгол Улсын хуулиар одоогоор томоохон хэлэлцүүлэг явагдаж байгаа бөгөөд зөвлөлдөх үйл ажиллагаа явагдаж байна. Энэхүү судалгаа нь зөвхөн өнөөгийн нөхцөл байдлыг тусгасан болно.

Ашигт малтмалын хайгуул ба ашиглалтын үйл ажиллагаа

Хайгуулын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт: Ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, дуусгавар болгох үйл ажиллагааг ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг.

Үүнээс гадна, Уул уурхайн сайдын 2015 оны 10-р сарын 10-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-аар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах харилцааг нарийвчлан зохицуулж байна.

Ашигт малтмалын хайгуул

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр 2017 оны байдлаар Монгол Улсад хайгуулын 2046 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь үндэсний, гадаадын болон хамтарсан компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хуваарилалтыг харуулж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 1,662 буюу 81% нь үндэсний хөрөнгө оруулагчид байна.

Ашигт малтмал хайх гэдэг нь эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгодог.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг эхний удаа 3 жилээр олгох бөгөөд 3 жилээр 3 удаа сунгуулах эрхтэй.

Хайгуул хийх талбай нь тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, хэлбэрийн

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН ТУСГАЙ ЗѲВШѲѲРѲЛ ОЛГОХ ЭРХ ЗYЙН ЗОХИЦУУЛАЛТ8

Page 44: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

43

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

хувьд дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байдаг.

Харин нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байна.

Ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа: Ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг1 ойлгодог.

Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй бөгөөд хэрэв хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан хэдий ч уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно .

Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэдэг.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг ашигт малтмалын нөөцийн хэмжээнээс хамааран 20, 20 жилээр сунгуулах эрхтэй байдаг.

Ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайн хэмжээний хувьд тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах зохицуулалт

Тусгай зөвшөөрөл гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг ойлгодог.

Хайгуулын үр дүнд эдийн засгийн хувьд ашигтай байх ашигт малтмал, төмөрлөг, барилгын материал олж илрүүлсэн тохиолдолд аж ахуй нэгж нь ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулахын тулд ашиглалтын тусгай зөвшөөрлийг авах шаардлагатай.

Өргөдөл гаргах - Хуулийн этгээд, ААН-үүд ашигт малтмал ашиглахыг хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу Ашигт малтмалын газарт гаргана.

1 Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7

Page 45: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

44

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Өргөдөлд доорх зүйлсийг хавсаргана Талбай нь тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг өргөргийн дагуух

чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй байна. Үйл ажиллагаа явуулах талбайн орших аймаг, сум, хот болон дүүргийн нэрийг бичсэн газрын зураг.

Өргөдөл гаргагчийн нэр, хаяг, утас, электрон шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт. Өргөдөл гаргагч нь татвар төлөгч хуулийн этгээд мөн эсэхийг нотлох баримт.

АМТХ-ийн дагуу хийгдсэн талбайн зураг ба зураг дээр байрлах аймаг, сум, дүүргийн нэрс.

Үйлчилгээний хөлс төлсөн баримтууд. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын шийдвэр. Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу

хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ.

Өргөдлийг хянаж үзэх АМГТГ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авсны дараа өргөдөл болон хавсралт бичиг баримтуудыг бүртгэх, мөн тэдгээр бичиг баримтууд хуулинд заагдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, тухайн талбай уурхайн зориулалтаар ашиглах боломжтой эсэх, хайгуул хийж болох талбайн тогтоосон хязгаар дотор байгаа эсэхийг нягтлах ба зарим шаардлагатай тодруулгуудыг хийдэг.

Эцсийн шийдвэр АМГТГ нь өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан зохих шийдвэр гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Хэрэв зөвшөөрөл олгохоос татгалзсан бол шалтгаан, хуулийн үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ .

Тусгай зөвшөөрөл хүлээн авагч төлбөр төлөхТусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүлээн авсан этгээд мэдэгдэл авсан өдрөөс хойш 10 өдрийн дотор тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлнө. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 21750 төгрөг байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд гектар тутамд 7250 төгрөг байна.

Тусгай зөвшөөрөл олгохӨргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг хуулийн дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.

Мэдэгдэл АМГТГ ашиглалтын тусгай зөвшөөрөл болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 7 өдөрт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд энэ тухай тус тус мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтлэхээр хуульчилсан байдаг.

Page 46: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

45

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Нийгмийн бүлэг, засаг захиргаа, олон нийт хоорондын зөрчилдөөнийг үүсгэдэг хүчин зүйлс:

Орон нутгийн иргэд, төрийн албан хаагчид уул уурхайн үйл ажиллагааны талаархи мэдлэг муутай;

Түүхээс харахад уул уурхай нь байгаль орчны доройтлыг бий болгосон. Уул уурхайд үл итгэх байдал: Зарим улс төрийн шалгаанаар олон нийтийн

дэмжлэг олж авахын тулд хүн амын төөрөгдлийг бий болгож байгаа хэмээн буруутгаж байна.

Зарим уурхайг улсын мэдэлд авснаар авлига нэмэгдэж, байгаль орчны хамгаалах стандартыг багасгана;

Хөрөнгө оруулагчдад зориулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох, болосронгуй болгох нь ховор байдаг.

Зарим уул уурхайн компаниуд хангалтгүй хамтран ажиллаж, олон нийтийн оролцоог бүрэн хангаж чадахгүй байна.

Орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо

Ашигт малтмалын хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд АМГТГ нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ. Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаарх мэдэгдлийг хүлээн авмагц холбогдох шатны иргэдийн төлөөлөгчийн хурлаас саналыг нь авна.

Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор АМГТГ-т хариу өгөх бөгөөд 30 хоногийн дотор хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөн гэж үзээд тухайн тусгай зөвшөөрлийг олгоно.

Иргэд эрхийнхээ дагуу 30 хоногийн дотор Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа дамжуулан өөрсдийн санал бодлоо илэрхийлж, төлөвлөгдсөн уул уурхайн үйл ажиллагаа нь орон нутгийн Байгаль хамгаалах төлөвлөгөөтэй хэрхэн хамааралтай байгаа талаар санал асуулга явуулах, асуух санал бодлоо хуваалцаж болно.

Аймаг, Нийслэлийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно . Ашигт малтмалын тухай хуулийн 6-р бүлгийн 38-р зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч БОМТ-г боловсруулах ёстой гэж заасан байдаг. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь БОМТ-г хайгуулын зөвшөөрөл олгохоос өмнө боловсруулсан байхыг эрх бүхий төрийн байгууллага шаардах ёстой.

МОНГОЛ ДАХЬ УУЛ УУРХАЙН YЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЭРХ, YYРЭГ, ХАРИУЦЛАГА9

Page 47: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

46

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Иргэдийн оролцоо

ААН нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хавсаргасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газарт өргөдөл гаргахаасаа өмнө Байгаль орчны нөлөөлөл байдлын үнэлгээг тусгай зөвшөөрөл хүсэгч ААН хийлгэсэн байх ёстой юм.

Байгаль орчны үнэлгээ хийх явцад орон нутгийн иргэдийг оролцуулахыг хуулиар шаарддаг тул иргэд ААН-ийн байгаль орчны үнэлгээ хийх явцад оролцох ёстой гэдгээ мэддэг байх нь нэн чухал юм.

Нөлөөллийн үнэлгээ нь үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.- байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;- байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ1

Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийгдэнэ2.

Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.3 Хэрэв БОНЕҮ-нд нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд нарийвчилсан үнэлгээ хийнэ.

БОННҮ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй.4 Иймээс иргэд нөлөөллийн үнэлгээ хийлгэхэд өөрийн санал бодлоо илэрхийлэн тусгуулах боломжтой байна.

Доорх бүдүүвчинд зааснаар АМГТГ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос өмнө орон нутгаас санал авах бөгөөд тухайн орон нутаг хуульд заасан үндэслэлээр татгалзвал тухайн ААН-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно.

1 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.12 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.23 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.44 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4

Page 48: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

47

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл

хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал

авч, хэлэлцүүлэг зохион байгуулна.

ЭХЛЭХХүчин төгөлдөр хайгуулын тусгай

зөвшөөрөлтэй, эдийн засгийн хувьд ашигтай байх ашигт

малтмал төмөрлөгийн нөөц олж илрүүлсэн аж ахуйн нэгж.

АМГТГ нь ирүүлсэн өргөдлийг зөв, гүйцэд бичигдсэн эсэх, хайгуулын

үед байгаль орчныг хамгаалах талаарх үүргээ биелүүлсэн

эсэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ холбогдох төрийн

захиргааны төв байгууллагаар батлагдсан зэргийг хянаж үзнэ.

Хэрэв байгаль орчныг хамгаалах үүргээ хуульд

заасны дагуу биелүүлээгүй гэж үзсэн тохиолдолд ашиглалтын

тусгай зөвшөөрөл олгохгүй байх үндэслэл болно.

Аж ахуйн нэгж нь 10 хоногийн дотор эхний нэг жилийн төлбөрөө төлөх

бөгөөд АМГТГ нь 30 жилийн хугацаатайгаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно.

АМГТГ нь ажлын 20 өдөрт багтаан шийдвэр

гаргана.

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж нь Байгаль орчинд нөлөөлөх

байдлын үнэлгээ хийнэ.

Аж ахуйн нэгж нь АМГТГ-т ашиглалтын тусгай зөвшөөрөл

хүссэн өргөдлөө гаргана.

Зөвшөөрөх

Татгалзах

Сонирхож буй болон нөлөөлөлд өртсөн талуудын оролцоо

Олон улсын жишгээр сонирхогё болон нөлөөлөл өртсөн этгээдүүдийг ялгаж авч үздэг.Үүнийг тодорхойлохдоо тухай иргэдийг шууд болон шууд бус нөлөөлөлт байгаа эсэхээр тодорхойлдог бөгөөд үүгээр тухайн этгээдүүдийн саналыг чухал эсэхийг ялгаж үздэг. Ийнхүү ялгаж салгах болсны үндсэн шалгаан нь “сонирхогч тал” (ихэвчилэн ТББ-ууд хамаардаг) нь шийдвэр гаргалтад нөлөөлөх гэж оролддог бөгөөд тэд өөрсдийнхөө дураар шууд нөлөөлөлд өртсөн иргэдийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг. Нөлөөлөлд шууд өртөж байгаа иргэд болон ийнхүү гаднаас сайн дураараа орж ирж нөлөөлөх оролдлого хийдэг этгээдүүдийн хооронд зөрчил бий болсон маш олон тохиолдолд байдаг.

Жишиг судалгаа: КампожиОквау Майну нь БОННҮ-нд оролцогч талуудыг дараах байдлаар ангилан авч үзсэн байдаг.

- Шууд нөлөөлөлд байгаа бүлэг: /ШНББ/ энэхүү бүлэгт төсөл хэрэгжих уурхайн талбайн ой орчимд амьдардаг /зарим нь яг тухайн хэсэгт байрладаггүй байж болно./ иргэдийн төлөөллийг хамруулдаг.

- Голын урсгалын дээр байрлах нөлөөлөлд дөртөх бүлэг: /ГУДэБНӨБ/ Энэхүү бүлэгт голын урсгалын дээр амьдардаг иргэдийг хамааруулдаг.

- Голын урсгалын дагуу байрлах нөлөөлөлд өртөх бүлэг: /ГУДБНӨБ/ үүнд голын сав газарт амьдардаг бүлгийг хамруулдаг.

- Нутгийн захиргаа болон албан хаагч: Орон нутгийн / /дүүрэг, болон нутгийн захиргааны нэгжийн/ болон үндэсний хэмжээний түүнчилэн төрийн бус байгууллага хамаарч болно.

- Байгаль орчны болон нийгмийн үнэлгээний Оквау Майне тайлангийн санал: Камбожи 2017

Page 49: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

48

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Монгол Улсын Байгаль орчны хууль тогтоомжид БОННҮ-ний үйл ажиллагааны явц дахь ТББ-ын оролцоог хуульчилж өгсөн. Гэсэн хэдий ч Байгаль хамгаалах хуульд эрх үүргийн хувьд иргэдийн эрх үүргээс ялгаатайгаар зохицуулсан байдаг. ТББ нь өөрсдийн хяналт, мониторингийн үйл ажиллагаагаар хууль бус үйлдлийг илрүүлэх боломжтой юм. Гэвч энэ эрх мэдлийн зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуульд тусгаагүй байна. Энэхүү зөрчил нь хуулийн хэрэгжилтэнд саад болдог. Байгаль хамгаалахад чиглэгдсэн шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд дахь ТББ-ийн оролцоо нь хуулийн дээр онцгойлон цохон тэмдэглэсэн зөрчилтэй байдлаар хязгаарлагдаж байна. Энэ нь Цөмийн энергийн тухай хууль болон Ойн тухай хууль зэрэгт ТББ-ийн байгалийн нөөцийн зохистой ашиглалт, хамгаалалтын талаарх оролцоог тодорхой болгож хуулийн зөрчлийг ариглах замаар сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. Байгаль хамгаалах болон Ойн тухай хуулийн дагуу иргэд нөөцийг зохистой ашиглах хамгаалах чиг үүрэг бүхий нөхөрлөлүүүдийг байгуулж ажиллаж байна.

Зураг: ОҮИТБС хэлбэрийн рргэдийн оролцоо! (www.eiti.mn)

Байгаль орны нөлөөллийн үнэлгээнд бодитой оролцогч талуудыг тодорхойлохын тулд оролцогч талуудын үнэлгээ, дүн шинжилгээ хийхийг олон улсын сайн туршлага албаддаг. Ялангуяа эмзэг болоод зах хязгаарын гадуурхагдсан талуудыг зорилтот бүлгийн хүрээнд оруулахыг хөрөнгө оруулагчдаас шаарддаг билээ. Энэхүү үнлэгээ, дүн шинжилгээний хүрээнд төслийн бүсэд буй уламжлалт нийгмийн бүтэц, нийгмийн байгууллагууд, үнэт зүйлс, олон нийтийн соёл зэргийг нягтлан судлах ёстой. Төсөл хэрэгжих явцад оролцогч талуудыг хэрхэн үйл ажиллагандаа татан оролцуулах төлөвлөгөөг Байгаль орны нөлөөллийн үнэлгээнд тусгах хэрэгтэй.

Page 50: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

49

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Товч танилцуулга

Энэхүү төсөл нь Увс, Хэнтий аймгуудын сумдын судалгаанд чиглэгдэж байна. Эдгээр нь Монгол улсын хувьд уул уурхайн том төсөл биш юм. Гэсэн хэдий ч, уул уурхайн үйл ажиллагаа, уул уурхайн зарим төслүүдийн хөгжил нь бүс нутгийн ашигт малтмалын баялагтай холбоотой болохыг харуулж байна.

Эдгээр бүс нутгуудад хийсэн хайгуулын тусгай талбай нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын нүүрсний уурхай, Батширээт сумын Гутайн Даваа дахь алтны уурхайнууд юм.

Тусгай зөвшөөрөл олгосон байдал

Монгол Улсын ОҮИТБС-ын мэдээгээр Хэнтий аймагт 287 тусгай зөвшөөрлийг 223 компани (аймгийн нийт нутгийн 7.49% тусгай зөвшөөрөлтэй), Увс аймагт 228 тусгай зөвшөөрөлийг 162 компани (аймгийн нийт нутгийн 10.23% тусгай зөвшөөрөлтэй) эзэмшиж байна. Гэсэн хэдий ч Хэнтий аймагтаа Батширээт 7, Биндэр сум 6, Батширээт сумын 1-ээс бага хувь, Биндэр сумын 2.24 хувийг, Увс аймгийн Бөхмөрөн сумад 14 тусгай зөвшөөрөл, 8 тусгай зөвшөөрөл эзэмшигчид (нүүрсний олборлолтоор давамгайлдаг) (нийт газар нутгийн 10,23%). Эдгээрийн ихэнх нь хайгуулынх болно. (Эх сурвалж: Компьютержсэн уул уурхайн кадастрын систем, ОҮИТБС-ын 2017 оны 1-р сард шинэчилсэн).

Малчдын бүлэг нь судалгааны бүсэд давамгайлж байгаа бөгөөд ашигт малтмалын хайгуул, төлөвлөлтийн үйл ажиллагаанд үр дүнтэй оролцох чадвартай байх нь чухал юм. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт Дэлхийн байгаль сан (WWF) - байгаль хамгааллын үнэт зүйл болох цоохор ирвэс, түүний идэш тэжээл бологч аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт зэрэг амьтад тархан байршдаг нь энэ төслийн загвар газраар сонгогдох гол шалтгаан болсон юм. Нөгөө талаар энэ орд газарт 1966 оноос хойш ажиллаж байгаа нүүрсний уурхай байгаль орчны менежментийг харьцангуй хожуу буюу 2000 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн нь төслийг тус газарт хэрэгжүүлэх үндэслэл болсон. Мөн байгаль хамгааллын үнэт зүйлийн нэг болох цэнгэг усны чухал нөөц, Дэлхийд ямар нэгэн хаалт далангүй чөлөөтэй урсаж байгаа 5 том мөрний нэг Амарын эх болох Онон гол бөгөөд энэ голын эхэнд байрлах Гутайн алтны орд нь тус төслийн 2 дахь загвар газраар сонгогдсон

ТѲСЛИЙН ЗОРИЛТОТ БYС НУТГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ10

Page 51: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

50

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

а. Хэнтий аймаг

Хэнтий аймаг Монгол Улсын зүүн ийн хойд хэсэгт оршино. Хэнтий аймаг нь Хэнтийн нурууны нэрээр нэрлэгдсэн. Чингис хааны төрсөн газар гэж үздэг учраас соёлын өвөрмөц ач холбогдолтой юм. Бурхан Халдун уул нь Хан Хэнтийн дархан цаазат газарт оршдог бөгөөд уул уурхайн хөгжилд онцгой ач холбогдол өгдөг.

Онон гол нь Хэнтийн нуруунаас эх авдаг бөгөөд Шилка-Амурын мөрнийг ус тэжээгддэг. Энэ нь дэлхийн хамгийн урт 10 голын нэг, урт нь 2,874 км. Судалгаанд хамрагдаж байгаа Батширээт, Биндэр сумд ойн нөөц ихтэй, иргэд нь байгалийн нөөц ашиглалтаас шууд хамаарсан амьжиргаатай.

Батширээт сум: Газар нутгийн хэмжээ 7,018 хавтгай дөрвөлжин км, Хэнтий аймгийн хэмжээнд 2 дугаарт ордог 2010 онд 2,086 хүн амтай байсан, 1994 оны түвшинээс ойролцоогоор 500-аар буурсан үзүүлэлттэй байна. 2016 онд сумын нийт 766 өрх, 2,312 хүн амтай байсан. Хэнтий аймгийн бүх сумдад хүн амын тоо буурах, зогсонги байдалд орсон, ерөнхийдөө зөвхөн Өмнөдэлгэр суманд хүн ам 1000-аар өссөн байна.

Биндэр сум: нь ойт хээрийн бүсэд оршдог. 1994 онд 4,184 хүн амтай байсан бол буурч 2016 онд өрх, 4,004 хүн амтай.

I. Хэнтий аймгийн уул уурхай

Хэнтий уул уурхай: Судалгаанд Гутайн алтны уурхай нь Батширээт, Биндэр сумын нутагт Онон голын эхэнд оршдог. Шороон ордны уурхайн үйлдвэрлэл нь Батширээт сумын нутагт үйл ажиллагаа явагдаж байгаа бол Гутайн давааны оройд байрлах үндсэн ордны тодорхой хувь нь Биндэр сумын нутагт харьяалагдаж байна.

II. Уул уурхайд хандах Хэнтийн нийгмийн бүлгийн хандлага

Батширээт сумын засаг захиргаанаас өгсөн мэдээллээр тус сумын нутаг дэвсгэрт нийт 3 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд хоёр нь «шороон”, нэг нь “Үндсэн” орд юм.

Гутайн даваанд уул уурхайн хайгуул хийх зөвшөөрлийг Канадын хөрөнгө оруулалттай Монголын уул уурхайн компанид 2015 онд олгосон. Тус компани нь 2003 оноос хойш хайгуулын ажил хийх тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд Гутайн ордыг 3,174 тонн алтны нөөцтэй гэж Ашигт малтмалын мэргэжлийн зөвлөлд бүртгүүлсэн байна. Батширээт сумын Онон баг, Биндэр сумын Баянгол багийн иргэд Гутайн Давааны 20 км-ийн тойрогт амьдардаг. 2012 онд «Урт нэрт хууль» (Усны нөөц, тусгай хамгаалалттай газар нутаг, ойд ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хууль) нь ойн нөөцөд хамааралтай учраас уул уурхайн үйл ажиллагаа, ашигт малтмалын орд газрыг ашиглах боломжгүй болгосон.

Гэсэн хэдий ч 2015 онд «Урт нэрт хууль»-ийн хэрэгжүүлэх арга хэмжээнд өөрчлөлт орсны үр дүнд нөхцөл байдал өөрчлөгдөж, газар нутгийг тусгай хамгаалалттай газар

Page 52: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

51

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

гэж тооцохгүй болсон. Тиймээс тусгай зөвшөөрлийг Уул уурхайн сайд Р.Жигжид хууль ёсоор олгосон гэж үздэг. Үүний дагуу компани нь 5 жилийн хугацаанд 1.3 тонн алт олборлож, 205 ажлын байрыг бий болгож, 22.5 тэрбум төгрөгийн татвар төлж, 30 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. БОННҮ-г хийх шийдвэр гарсны дараа Жигжид сайд уг үнэлгээг компанийн зүгээс явуулна гэж зарласан. Тэрбээр үнэлгээний үр дүнд уурхайн үйл ажиллагаа нь экосистемд хохирол учруулж болзошгүй гэж үзвэл тусгай зөвшөөрлийг цуцална гэж зарласан юм. “Эдгээр шалтгааны улмаас Гутайн даваанд олгосон уул уурхайн зөвшөөрөл нь хууль бусаар олгоогүй” гэж Р.Жигжид хэллээ. (Эх сурвалж: Montsame 2015)

Бүс нутгийн уул уурхайн сөрөг хүчин буюу «Дэлхийн Монгол Ногоон Холбоо» ТББ Хэнтий аймгийн Батширээт, Биндэр суманд улс төрийн суултыг зохион байгуулж, УИХ уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосныг эсэргүүцэн жагсаал хийсэн. (Эх сурвалж: БиДиСек хамтарсан компаний сонин, «Долоо хоног тутмын зах зээлийн шинэчлэл», Улаанбаатар хот 2015)

Батширээт болон Биндэр сумууд нь ойн сан ихтэй ба иргэд нь байгалийн нөөцийг ихээр ашиглаж ирсэн уламжлалтай. Батширээт сум 7017.9 км2 нутаг дэвсгэртэй, 2016 оны байдлаар 766 өрх, 2312 хүн амтай. Биндэр сум 5366.0 км2 нутаг дэвсгэртэй 2016 оны байдлаар 1269 өрх, 4004 хүн амтай юм.

Гутайн давааны ойр орчимд гурван алтны ашиглалтын эрхтэй ААН-үүд байдаг ба тэдгээрээс хоёр нь шороон ордных, нэг нь үндсэн чулуун ордных байна. Гутайн даваа нь Батширээт болон Биндэр сумын хилийн зааг дээр байдаг онцлогтой.

Гутайн давааны уурхай нь Онон голоос 10-15 км-ийн зайтай ба шороон ордны уурхайн үйлдвэрлэл нь Батширээт сумын нутагт үйл ажиллагаа явагдаж байгаа бол Гутаан давааны оройд байрлах үндсэн ордны тодорхой хувь нь Биндэр сумын нутагт харьяалагдаж байгаа тул хоёр сумын иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна.

Батширээт сумын удирдлагууд уул уурхайн үйл ажиллагааг хуулийн хүрээнд, хариуцлагатай уурхайн хэлбэрээр явуулахыг дэмжиж байгаа бол Биндэр сумын удирдлагууд, иргэд болон ОНБ-ууд нь уул уурхайн үйл ажиллагааг эрс эсэргүүцдэг.

Онон гол нь Биндэр сумын нутгаар урсаж өнгөрдөг бөгөөд уурхайн үйл ажиллагаанаас хамааралтайгаар Онон гол болон салбар голууд бохирдох эрсдэлтэй гэж нутгийн иргэд болгоомжилдог.

Гутайн давааг тойрсон 20 км-ын тойрогт Батширээт сумын Онон, Биндэр сумын Баянгол багийн малчид шууд нөлөөллийн бүсэд амьдарч байна.

Иргэд хууль бусаар гар аргаар алт олборлох сонирхол ихтэй учир Гутайн давааны орд уруу хууль бус хувь хүмүүс нэвтэрч алт ухаж байгаль орчинг сүйтгэх эрсдэл өндөр юм. Онон гол дагуу байгаа бусад сумдууд мөн адил эсэргүүцдэг, нөлөөлөлд өртөх магадлалтай.

Page 53: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

52

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Хүснэг 4.2: Батширээт, Биндэр сумын иргэдийн амьжиргаагаа залгуулж буй эх үүсвэр

Ой мод Байгалийн нөөц болон байгалийн дагалдах баялаг Мал аж ахуй Газар тариалан

- Палк, банз хийх- Мод, модон

бүтээгдэхүүн хийх- Ойн цэвэрлэгээ- Түлээ бэлтгэх

- Самар түүх- Жимс түүх- Эмийн ургамал түүх - Гогод, мангир түүх- Хадлан хадах - Загас

- Мал мах- Арьс шир, ноос

ноолуур- Сүү, аарц,

цөцгий сүүн бүтээгдэхүүний борлуулалт

- Үр тариа - Төмс - Хүнсний ногоо

Тусгай зөвшөөрөл эзэмшлийн байдал

Хүснэгт 4.1: Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн ашиглаж буй талбайн хэмжээ

ТЗ-ийн дугаар Сум\баг ТЗ-ийн

төрөлТЗ-ийн

эзэмшигчТалбайн

нэрТалбайн хэмжээ

(га)Ашигт

малтмалОлгосон

огнооДуусах огноо

MV-002247

Батширээт А Айвуунтэс ХХК

Гутай 286.32 Алт 2000. 04.28

2030.04.28

MV-002810

Батширээт, Биндэр

А Ю энд БиХХК

Гутайн даваа

341.79 Алт 2000.12.15

2030.12.15

MV-006505

Батширээт, Өмнөдэлгэр

А Алтайхангай бүрдХХК

Сайхан гол

473.05 Алт 2003. 10.31

2033.10.31

б. Увс аймаг

Увс аймаг нь Монгол Улсын баруун хэсэгт, Улаанбаатар хотоос 1,336 километрийн зайд байрлааг. Тус аймгийг Монгол Улсын хамгийн том нуур Увс нуурын нэрээр нэрлэсэн. 2003 онд тус аймгийн тал нутгийн хэсэг болох Увс нууруудын хотгор нь Дэлхийн соёлын өвийн хамгаалалт бүхий газар болсон билээ. Энд дэлхийн хамгийн хойд цөл нутаг, дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хамгийн өмнө талын тундрын бүстэй залгадаг юм.

Бөхмөрөн сум нь Ачит нуурын хотгорт байрладаг. Сумын өмнөд хэсэгт, Үүрэгийн голын баруун өмнө зүгт Хархираа-Түргэний уулс байрладаг. Бөхмөрөн сумын хүн амын тоо 2003-2014 онуудад 200 орчмоор хорогдож, 2,093 хүрээд байгаа.

I. Увс аймаг дахь уул уурхай

Хэнтий аймгийн судалгаанд хамрагдсан сумуудтай харьцуулахад Бөхмөрөн суманд уул уурхайн тодорхой үйл ажиллагаа явагдаж байсан. Нүүрст Хотгорын коксжих нүүрсийн уурхай нь Бөхмөрөн сумын зүүн хэсэгт байрладаг. Тус уурхай нь 1963 онд нээгдсэн бөгөөд Увс аймгийн төв Улаангомоос баруун тийш 80 км, Үүрэгийн голоос өмнө тийш 25 км зайд байрладаг.

Page 54: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

53

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Тус уурхай нь 109 сая тонн коксжих нүүрсийн нөөцтэй бөгөөд энэ нь Азид болон дэлхийн хамгийн том нүүрсний нөөцийн нэг юм. Тус уурхай нь жилд дунджаар 1 сая тонн нүүрс олборлодог. Тус уурхай нь төрийн өмчийнх байснаа 2001 онд хувьчлагджээ. 2010 онд Солонгосын Нүүрсний корпораци тус уурхайн 51%-ийг авсан.

Бөхмөрөн сум нь цасны ирвэс , янгир), аргаль, бөхөн гөрөөсийн нутагладаг бүс нутагт газарт багтдаг тул тус сумыг судалгааны байршил болгон сонгосон. 2000 оныг хүртэл нүүрсний уурхайн байгаль орчны удирдлага маш хязгаарлагдмал байсан. Тус сум нь мөн байгалийн өвөрмөц тогтоц, соёлын дурсгалт газар бүхий байгалийн үзэсгэлэнт газар юм. Орон нутгийн байгаль орчны нийгмийн бүлгүүд идэвхтэй ажиллах болсон нь зэрлэг тоо толгой нэмэгдэхэд эерэгээр нөлөөлсөн. Тус нутагт төлбөртэй ан хийгдсээр байгаа нь орон нутгийн орлогыг нэмэгдүүлдэг.

Тус сумын хоёрдугаар баг (Хар алтат)-ийн нутаг дэвсгэрты нүүрсний уурхайн гурван компани ажиллаж байна. “Хотгор” ХХК 1963 оноос үйл ажиллагаа явуулж буй бол Эрчим ХХК 2009 онд байгуулагдаж, “Хотгор Шанага” ХХК 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Page 55: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

54

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Газрын зураг: Бөхмөрөн сум

Page 56: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

55

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

II. Орон нутгийн иргэдийн уул уурхайд хандах хандлага

Увс аймагт сүүлийн арваад жилд уул уурхайн эсрэг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөсөөр байсан бөгөөд үүнд үндэстэн, ястаны үзэл нөлөөлж ирсэн. 2011/2012 онуудад сайтар зохион байгуулагдсан ашигт малтмалын хайгуулын эсрэг гол хөдөлгөөний зарим нь энд болж байсан.

Үүний нэг шалтгааныг Бөхмөрөн сумын иргэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд дахь Дөрвөдүүдтэй (эрх мэдэл, нэр төртэй) холбоотой байсантай холбон авч үздэг. Монголын алдартай дуучин Жавхлан босогчдыг дэмжихээр Бөхмөрөн суманд очиж байсан. Хөх Монгол (тухайн үед идэвхтэй байсан нийгмийн хөдөлгөөн) бүлгэм ч түүнтэй хамт оролцсон (Тус хөдөлгөөний удирдагчид нь бүгд биш гэхэд ихэнх нь Дөрвөдүүд).(эх сурвалж- Лаурен Бонилла)

Нийгмийн бүлэг- уул уурхайн компани хоорондын зөрчлийн өөр нэгэн тод жишээ нь олон нийтийн эсэргүүцлээс үүдэн тус аймаг дахь Канадын газрын тос хайгуулын компаний (Калгари Канадагийн мэдлийн Монголиа Минералс Корпораци) үйл ажиллагааг зогсоосон явдал юм(компани хайгуулын ажлаа зогсооход газрын тосны үнэ унасан нь ч мөн нөлөөлсөн).(Монголиан Майнинг Журнал 2017 оны 5 дугаар сар 31-р тал) Тун саяхан Увс аймгийн сумдууд дахь зарим малчдын бүлгүүд уул уурхайн компаниудтай тогтоох харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг үнэлж тодорхойлох болоод байна. Энэ нь Рио Тинто (Нийгмийн бүлгийн хөгжлийн хэлэлцээрийг баримтлагч компани)-ийн Өмнөговь аймгийн олон нийттэй тогтоосон гурван салбар хоорондын харилцаан дээр суурилан хөгжиж байна.

Өмнө нь дурдсанчлан 2018 он гэхэд Увсад ч Хэнтийд ч Нийгмийн бүлгийн хэлэлцээрийг хуулиар шаардаж эхлэх болно. 2017 оны 5 дугаар сард Увс аймгийн орон нутгийн засаг захиргаа ГОУХАБ-ын Байгалийн баялагийн нөөцийн санаачилга төслийн дэмжлэгтэйгээр уул уурхайн асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгэм, гар аргаар олборлогчдын нийгмийн бүлэг, уул уурхайн компани, нийлүүлэгчдийг төлөөлж 150 орчим хүн оролцсон.

Орон нутгийн засаг дарга 2017 оны тус уулзалтын үеэр орон нутгийн олон нийт, уул уурхайн компаниудын хооронд нийтлэг, харилцан ойлголцол тогтоогүй цагт Увс аймагт цаашид уул уурхайн ажил явагдах боломжгүйг хэлсэн гэх мэдээлэл байна. Энэ нь цаашид нээлттэй, урьдчилан мэдээлсэн зөвшөөрлийн тогтолцоонд шилжихэд чухал алхам юм.

Аймгийн эдийн засгийг уул уурхайгаас бусад газар тариалан, тэр дундаа чацаргана үйлдвэрлэл гэх мэт салбарт чиглүүлэн солонгоруулах ашиг сонирхол байсаар байгаа.

Page 57: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

56

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

А. БОННҮ-НИЙ ҮЙЛ ЯВЦАД ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Монгол Улсын хууль тогтоомжид тодорхойлолт давхардсан санаатай байдаг нь Монгол Улсын хуулийн зорилго үр дүнтэй хэрэгжихэд онцгой саад бэрхшээл болж байна. “Оролцоо” гэх мэт нэр томъёо олон утга санааг агуулж байна. Оролцоог хэлбэр төдийгөөр биш үр дүнтэй, утга учиртай байдлаар хангагдах боломжийг хангах зорилготой Олон улсын зааварчилгаа байдаг билээ. Нийгмийн бүлгүүд дан ганц төслийн нарийвчилсан мэдээллээр хангагдаад зогсохгүй шийдвэрт нөлөөлөх боломжтой байх ёстой. Монгол Улсын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын эрс тэс байдал нь оролцооны талаар эрс тэс ойлголтыг бий болгоно (тийм ч байсан) гэж үзээд байна. Судалгааны бүсүүдэд олон улсын санхүүгийн байгууллагуудын (уул уурхайн компаниудын оролцооны стандартад хатуу шаардлага тавьдаг) нөлөө сул байхгүй байгаа нь үр дүнтэй оролцоо хязгаарлагдахад хүргэж байна.

Төслийн баг аль аль төслийн бүсүүд дэх БОННҮ-н тайлангийн төслийг хянан хэлэлцсэн. Энэхүү тайланд орон нутгийн багийн уулзалтын үеэр зөвшөөрөгдсөн тогтоолууд тусгагдсан бололтой. Гэвч эдгээр тогтоолуудад гагцхүү зөвлөмжүүдийг багийн хурлаар зөвшөөрсөн эсэхийг л тусгажээ. Харин оршин суугчдын сэтгэгдэл, БОННҮ-ний төсөлд сэтгэл дундуур байгаа шалтгаан зэргийг тусгаагүй ажээ.

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумд

Орон нутгийн удирдлагуудын өгсөн мэдээллээр одоогоор тус сумын нутаг дэвсгэрт явагдаж буй уул уурхайн үйл ажиллагаа байхгүй бөгөөд учир нь гүйцэтгэлийн судалгаа, БОННҮ-ийн журамтай холбоотой асуудлаар асуудал үүсээд байгаа ажээ. Тухайн газар оронд ажиллах үеэр хагас хаагдсан, олон нийт нэвтрэх хориотой уурхай байгааг илрүүлсэн.

Сумын засаг захиргааныхан сум болон аймгийн хооронд уул уурхайн чиглэлийн уялдаа холбоо, зөвшилцөл дутагдаж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Уул уурхайн компаниудтай хэлэлцэн үйл ажиллагаа нь уялдаж байх нь чухал юм.

Газар нутаг дээр нь уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүхий л нийгмийн бүлгийн нийтлэг тал нь ялагч тал, ялагдагч тал ч зөрөөтэй санаа ч байсаар байна. Сумын оршин суугчид болон малчид ерөнхийдөө уул уурхайн эсрэг хандлагатай байгаа бөгөөд үүнийг нэг талаас нь тэдэнд мэдээлэл дутмаг байгаа, уул уурхайн компаний орчин үеийн стандартын талаар ойлголт нь буруу байгаа зэргээр

СУДАЛГААНЫ ДYН11

Page 58: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

57

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

тайлбарлаж болох юм. Тэд энэхүү хандлагаа өмнө хийгдэж байсан уул уурхайн үйл ажиллагааны үеэрх байгаль орчны сүйрэл, нийгмийн нөлөөллөөс шалтгаалсан хэмээн тайлбарладаг. Эсрэгээрээ ААН-үүд уул уурхайн ажиллагаа байгаль орчин, нийгмийн стандартад нийцэж байвал орон нутгийн хөгжил дэвшилд үр шимээ өгөх боломжтой гэж үзэж байна. Үзэл бодол нь бодит байдал дээр суурилж байх шаарлагатай юм.

Олон нийт нь уурхайн зүгээс санаачилсан, тэдний хувьд ач холбогдолтой байж болохуйц үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Судалгаанд хамрагдсан сумдад уул уурхайн компаниуд БОННҮ-г боловсруулахдаа маш хязгаарлагдмал мэдээлэл өгч, зөвшөөрлөө авахаар шахдаг болох нь харагдсан. Батширээт сумын Онон багийн иргэд БОННҮ-н үйл ажиллагаан дахь оролцоондоо сэтгэл дундуур байдаг ажээ. Одоогоор уул уурхайн компаниуд нийгмийн бүлгүүдийн санал, сэтгэгдэл БОННҮ-ний тайлан хэрхэн туссан талаар мэдээлэл өгөөгүй байна. Эндээс харахад уул уурхайн компаниудыг төлөөлөн БОННҮ боловсруулж буй хүмүүсийн мэргэжлийн шинж чанар дутмаг байгаа нь харагдаж байна.

Увс аймгийн Бөхмөрөн сум

БОННҮ -г хийх явцад ААН нь нутгийн иргэдийн оролцоог хязгаарлагдмал хангаж байна. Нутгийн иргэд нөлөөллийн үнэлгээний талаар мэдлэг мэдээлэл хомс байна. Иргэдийн мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох судалгаагаар иргэд БОННҮ-ийн талаар мэдээлэлгүй гэж 96.9%, уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нутгийн иргэдийн оролцоотой тогтоох хэлэлцүүлэг ярилцлагад оролцож саналаа илэрхийлсэн байдал 2.2% -тай байна1. Түүнчлэн ААН нь нөлөөллийн бүсийн айл өрхүүдтэй уулзахдаа иргэдээс санал авч зөвшилцөх биш нөлөөллийн үнэлгээ-г зөвшөөрүүлэх зорилгоор ажиллаж байна2.

Бүхий л оролцогч талуудын зүгээс хэлж буй хамгийн тодорхой санаа нь орон нутгийн удирдлагууд, иргэд, уул уурхайн компанийг төлөөлөн ажиллаж буй зөвлөхүүд зэрэг бүхий л оролцогч талуудын боловсрол нэн чухал байна. Тэр дундаа иргэд уул уурхайн үйлдвэрлэл, боломжит сөрөг үр дагавар болон хүртэх үр ашигийн талаар маш бага мэдээлэлтэй байна.

Орчин цагийн аж үйлдвэрийн уул уурхайн талаар үндсэн мэдээлэл болон уул уурхайн төслийн ашиглалтын хугацаа (хөрөнгө оруулалт буурах, орж ирэх үйл явц, барилгын үйл ажиллагаа, ажил олголт, ашиг (хаалтын төлөвлөгөө)-ны талаар гүнзгий ойлголт Увс аймгийн (Хэнтий ч мөн адил) малчдаас эхлээд аймгийн төвд оршин суудаг иргэний нийгэм, орон нутгийн төрийн удирдлагууд, шинжээчид, аймгийн удирдлагууд, БОННҮ-д оролцож буй зөвлөхүүдэд хүртэл бүхий л түвшинд хэрэгтэй байна.

Иргэний нийгмийн төлөөллүүдээс санал болгосон энэ төрлийн мэдлэг, сургалтыг түгээх оновчтой арга нь бичмэл материалууд дээр суурилсан, багш нар тайлбарлаж

1 Төслийн мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох судалгаа 2017 он 2 Багийн уулзалт, сургалтын үеэрх чанарын мэдээлэл

Page 59: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

58

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

өгөх маягаар явагдах биечилсэн сургалт юм. Мөн залуучууд руу нийгмийн сүлжээгээр дамжин хандах боломж ч байна.

Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж буй компаниудын ашиг сонирхол нь өөрсдийн төлөвлөгөөгөө иргэдээр хүлээн зөвшөөрүүлэхэд оршиж байна. Орон нутгийн нийгмийн бүлгүүд өөрсдийнх нь сэтгэгдэл, санаа зовниж буй зүйлс БОНҮ-ний баримт бичигт орсон эсэхэд эргэлздэг. Тиймээс энэ нь орон нутгийн нийгмийн бүлгүүдтэй саналын талаар хийсэн уулзалтын тэмдэглэлийг төслийн санаачлагч заавал оруулах ёстой гэж заасан БОННҮ-ний тухай хуультай зөрчилдөж байна. БОННҮ-ний тухай хуульд зааснаас тус хуулийн заалтуудыг зөрчвөл хатуу арга хэмжээ авахаар заасны нэг нь БОННҮ-ний үйл ажиллагаа буруу явагдвал үйл ажиллагааг цуцлах заалт юм. Энэ хүрээнд тухайн өдрийг хүртэл тухайн төрлийн үйл ажиллагаанаас олсон орлогыг хураах арга хэмжээ ч багтаж байгаа юм. Түүнчлэн үүнд БОМТ-г хэрэгжүүлээгүй эсвэл хэрэгжилтийн тайлангаа өгөөгүй тохиолдолд уул уурхайн лицензийг цуцлах асуудал ч багтсан.

Судалгааны багын зохион байгуулсан бүлгийн хэлэлцүүлгийн үеэр нийгмийн бүлгүүд Хамтын ажиллагааны хэлэлцээр, БОМТ болон орон нитгийн засаг захиргааны удирдлагууд, уул уурхайн компаниуд, орон нутгийн нийгмийн бүлгүүдийн хооронд гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой шинэ механизмыг тогтоох талаар семинар зохион байгуулах хүсэлт тавьсан.

B. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОН ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум

Эдгээр сумдад үйл ажиллагаа явуулж буй болон явуулахаар төлөвлөж буй уул уурхайн компаниуд ямар нэгэн Хамтын ажиллагааны гэрээг байгуулаагүй байна. Цаашлаад, орон нутгийн удирдлагууд Хамтын ажиллагааны хэлэлцээрийн үйл явцын талаар зохих мэдээлэл, мэдлэггүйн дээр засгийн газраас боловсруулсан загварын талаар сонсоогүй байна.

Page 60: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

59

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Увс аймгийн Бөхмөрөн сум

Засгийн газрын тогтоолоор баталсан Хамтын ажиллагааны загвар гэрээний дагуу «Хотгор» ХХК нь орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан саналыг тусгасан байна.

Гэвч энэхүү гэрээг байгуулах, хянах, дүгнэх үйл ажиллагаанд нутгийн иргэдийн төлөөллийг сонгож оролцуулах арга зам нь тодорхой бус мөн тухайн гэрээ байгуулсан хороо нь тогтвортой ажиллахгүй зөвхөн гэрээ байгууллахад оролцох хэмжээгээр хязгаарлагдаж байна.

Сумын байгуулж буй хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан нөхцөлүүд нь аймгийн барьж буй хөгжлийн бодлого, хөтөлбөртэй төдийлөн сайн уялдаж нийцэхгүй байна. Түүнчлэн ААН-тэй байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-

Page 61: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

60

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

нд байгаль орчныг хамгаалах дэд бүтэц хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар төвлөрч чадахгүй байна.

ААН болон орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд уурхайтай холбоотой тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс олон салаа зам үүсч бэлчээр талхалж, тоосжилт ихээр үүсгэдэг байсныг 2015 онд орон нутгаас уурхайнуудтай хамтран ажиллаж «Нэг зам» төслийг хэрэгжүүлснээр олон салаа замыг нэгтгэж чадсан.

Бөхмөрөн сумын нэн тэргүүний хэрэгцээ нь ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай байгаа хэдий ч Хотгорын уурхай нь нийт 53 ажилчидтай ба бүгд Баян-Өлгий аймгийн 7-р багийн иргэд байна.

C. НӨХӨН ОЛГОВОР НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ

Төсөл хэрэгжихээр сонгогдсон газруудад нөхөн олговор өгсөн, нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагаа явуулсан тодорхой жишээ алга байна. Мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох судалгаагаар иргэд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын тухай мэдэхгүй байгаа нь 98,9%-тай байна. Орон нутгийн иргэдийн мэдлэг хангалтгүй байгаа нь уул уурхайгаас үүдэлтэй иргэдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд иргэд эрхээ хамгаалах боломжийг хязгаарлаж байна.

Харин Увс аймгийн Бөхмөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй «Хотгор» ХХК нь сумын нэг өрх айлд жил тутам 2 тн нүүрс үнэ төлбөргүй өгдөг, нөлөөллийн бүсэд байгаа айл өрхийн оюутны замын зардлыг төлөх зэрэг арга хэмжээ авч байна. Энэ нь нөхөн олговрын нэг хэлбэрт тооцогдож болно.

D. ОРОН НУТАГ ДАХЬ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

Төсөл хэрэгжихээр сонгогдсон бүс нутгуудад мэдээллийн ил тод, нээлттэй байдал болон мэдээлэл үнэн зөв түгээх нөхцөл байдал хязгаарлагдмал байна. Орон нутагт иргэдэд мэдээлэл хүрдэг гол мэдээллийн суваг нь хурал цуглаан байдаг гэвч хурлын тов иргэдэд хангалттай урьдчилж хүрдэггүй учир иргэд тэр бүр уул уурхайн талаар мэдээлэл сайн авч чаддаггүй. Уул уурхайн үйл ажиллагааны талаар захиргааны ажилтнууд тодорхой мэдээлэлтэй байдаг бол иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Иргэдэд мэдээлэл дутмаг байгаа нь уул уурхайн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хязгаарлаж байгаа нэг гол хүчин зүйл болж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журмын 2.11-д ”Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний батлагдсан тайланг олон нийтэд нээлттэй байлгах үүргийг төсөл хэрэгжүүлэгч, сум дүүргийн Засаг дарга, баг, хорооны Иргэдийн нийтийн хурал болон аймаг нийслэлийн байгаль орчны газар хариуцна.” гэж заасан байдаг. Гэвч сум орон нутгийн удирдлагууд болон иргэд энэхүү зохицуулалтын талаар хангалттай мдээлгүйн улмаас уг заалт хэрэгжихгүй байна.

Page 62: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

61

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Сум орон нутгийн удирдлагууд болон иргэдэд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн болон холбогдох мэдлэг мэдээллийг цогц, системтэй хүргэснээр уул уурхайн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоо нэмэгдэж, хамтын ажиллагаа сайжрах бүрэн боломж байна.

График 4.1: Орон нутагт үйл ажиллагаа явуулж

буй уул уурхайн талаарх иргэдийн мэдээлэлтэй

байдал (N=454)

Бараг мэдээлэлгүй

48%

77.1% - NO INFORMATION

29.1% 22.2% 2.6%Хангалтгүй

мэдээлэлтэйЕрөнхий

мэдээлэлтэйХангалттай сайн

мэдээлэлтэй

Иргэдийн 77.1% нь орон нутагт нь үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн талаар хангалтгүй мэдээлэлтэй байна.

Орон нутагт уул уурхайн талаар иргэдэд хүрч буй мэдээлэл нээлттэй, ил тод биш, хүртээмжгүй байгаа нь харагдаж байна. Мөн орон нутгийн удирдлагууд болон ААН нь иргэдийг мэдээллээр хангах үүргээ хангалттай биелүүлэхгүй байна.

График 4.2: Орон нутагт үйл ажиллагаа явуулж

буй уул уурхайн талаарх орон нутгийн удирдлага,

мэргэжилтнүүдийн мэдээлэлтэй байдал (N=71)

Ерөнхий мэдээлэлтэй

19.7% 15.5%Бараг

мэдээлэлгүйХангалттай сайн

мэдээлэлтэйХангалтгүй

мэдээлэлтэй

9.9%

54.9%

Орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдээс авсан судалгааны дүнгээр 54.9% нь уул уурхайн талаар ерөнхий мэдээлэлтэй, 15.9% нь хангалттай сайн мэдээлэлтэй гэж хариулсан нь иргэд болон орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн мэдээлэл харилцан адилгүй, тэнцвэргүй байна. Цаашид орон нутгийн удирдлага мэргэжилтнүүд иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах үүргээ биелүүлж нягт хамтран ажиллах шаардлагатай.

Page 63: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

62

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Маш идэвхтэй оролцоно

Ер нь оролцоно Зав гарвал оролцоно

Завгүй учраас оролцохгүй

Мэдэхгүй

41.0%29.3%

19.7%7.5% 2.7%

График 4.3: Уул уурхайн шийдвэр гаргалтад

иргэдийн оролцоог хангах төсөл хэрэгжихэд иргэдийн

оролцох сонирхол (N=454)

Орон нутгийн иргэдийг мэдээллээр хангасан тохиолдолд уул уурхайн шийдвэр гаргалтад иргэдийн оролцох сонирхол өндөр байгаа нь судалгаанд оролцогчдын 70,3% нь идэвхитэй оролцоно гэж хариулснаас харагдаж байна.

Сум орон нутгийн иргэдийн мэдээлэл солилцдог гол цэгүүд нь дараах байдалтай байна. Үүнд:

- Дунд насныхан - Тамгын газар, Иргэний танхим, Өндөр настны байр, Дэлгүүр, гудамжны мэдээллийн самбарууд

- Залуучууд - Биеийн тамирын талбай, сургуулийн заал, дэлгүүр, замын самбар, соёлын төв тус тус болно.

Хүснэгт 4.3: Уул уурхайгаас иргэд, малчидтай хамтран ажилладаг хэлбэр (Иргэдийн хариултаар, N=454)

№ Сонгосон үзүүлэлт Хувь1 Хуралд урьж оролцуулдаг 16.5 2 Айл өрхөөр зочилж мэдээлэл түгээдэг 4.6 3 Бичгээр санал авдаг 3.7 4 Үйл ажиллагаандаа байнга оролцуулдаг 0.2 5 Нөлөөллийн үнэлгээ, нөхөн сэргээлтийн талаар мэдээлдэг 1.0 6 Шийдвэр гаргалтад иргэдтэй зөвлөлддөг, санал харгалздаг 4.07 Иргэдийн оролцоог хангадаггүй 70.0

Нийт 100.0

Иргэдийн өгсөн мэдээллээр ААН-үүдийн иргэдийг оролцуулсан хамтын ажиллагаа хангалтгүй түвшинд байгаа нь 70%-тай байна. Уул уурхайн ААН-ийн зүгээс иргэдийг хуралд урьж оролцуулах, өрхөөр мэдээлэл түгээх, бичгээр санал авах, иргэдтэй зөвлөлдөж саналыг нь харгалзах хэлбэрээр иргэдийн оролцуулдаг цөөн тохиолдол байна.

Сумдад хамгийн ойрхон мэдээлэл үнэн зөв түгээх боломж нь багийн нийтийн хурал юм. Увс аймгийн Бөхмөрөн сумын багийн иргэдийн нийтийн хурал жилд 2-3 удаа болдог. Нэг удаагийн хуралд 60-80 хүн оролцдог ба хурлын зар тов 3-7 хоногийн өмнө багийн өрхүүдээр утсаар түгээдэг байна. Харин Хэнтий аймгийн Батширээт суманд сар бүр багийн нийтийн хурал болдог тогтолцоо байна. Иймд сум орон нутагт байгааг тогтолцоог зөв ашиглаж, иргэдэд хүртээмжтэй мэдээллийг хүргэх нь чухал байна.

Page 64: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

63

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

E. УУРХАЙН ХААЛТ БА НӨХӨН СЭРГЭЭЛТ

“Бас нэгэн онцгой санаа нь уурхайг нь хаах нь албаныхан төдийгүй түүний эсрэг тэмцдэг оршин суугчдын хувьд маш хүнд сэдэв юм. Оршин суугчдын ихэнх нь амжилттай нөхөн сэргээлт ямар байдаг талаар мэдэхгүйн дээр үүнийг болгомжтой болгох санхүүгийн хэрэгсэл ч тодорхойгүй байдаг. Тэгэхдээ уурхайг хаах асуудал нь олон хөгжлийн хөтөлбөрт тэр дундаа Увс аймаг дахь зарим хөтөлбөрт туссан. Иргэний нийгмийн зүгээс тавьсан маш сонирхолтой нэг санал нь малчдыг нөхөн сэргээх төсөлд оролцуулах санал байлаа.”

Эх сурвалж: Жулиан Диеркес, Бритиш Коломбын их сургууль, 2015 блог

Page 65: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

64

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Төслийн багийн зүгээс хууль тогтоомжинд хийгдсэн үнэлгээ дараах дөрвөн үе шатны дагуу хийгдсэн болно.

Судалгаанд хамрагдах харилцааг

тодорхойлох

Тухайн харилцааг зохицуулсан

хууль тогтоомжийг тодорхойлох

хууль тогтоомжтоийг судлан холбогдох

заалтыг тодорхойлох

зөрчлийг тодорхойлох

Судалгааны дөрвөн үе шат

1 дүгээр үе шат: холбогох харилцааг тодорхойлохСудалгааны баг нь дараах талуудыг судалгаанд хамруул” холбогдох харилцааг тодорхойлсон болно.

- Орон нутгийн иргэд, сум аймгийн төрийн холбогдох албан хаагчид- ОНБ (Малчдын бүлэг, ойн нөхөрлөл, ТББ)- Уул уурхайн компани

Судалгааны арга:Бүлгийн ярилцлага, ганцаарчилсан ярилцлага, асуумжТөсөл хэрэгжих орон нутгуудад 30 хоногийн хугацаанд 454 иргэдийг судалгаанд хамруулсан. Энэхүү судалгааны дүнд судалгаанд хамрагдах харилцааг тодорхойлсон болно. Энэхүү хэсэгт уул уурхайн компани болон бусад оролцогчдын харилцааг голчилон авч үзсэн болно.

Хамтын ажиллагааны боломж:Уул уурхайн сөрөг нөлөөлөлөөс хүний эрхийг хамгаалах боломжБОННҮ боловсруулах үйл ажиллагаа болон Хамтын ажиллагааны гэрээ хийх үе шатууд нь хамтын ажиллагааг хангах гол боломжит үе шатууд болохыг холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтаар тодорхойлсон байна.Хууль тогтоомижд хийсэн үнэлгээгээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөж болох дараах үндсэн харилцааны хүрээнд судалгаа хийсэн болно: Үүнд: 1) Нөхөн олговор, 2) Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт, 3) Мэдээллийн ил тод байдал,

ХУУЛЬ ТОГТООМЖИНД ХИЙСЭН YНЭЛГЭЭ12

Page 66: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

65

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

2 дугаар үе шат: Дараах хууль тогтоомжийг хамруулан судалгаа хийгдсэн болно.Үүнд:

- Монгол улсын хууль тогтоомжууд - Ашигт малтмалын тухай хууль- Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль- Байгаль орчныг хамгаалах тухай хууль- Газрын тосны тухай хууль- Газрын хэвлийн тухай хууль- Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль- Монгол Улсын Үндсэн хууль- Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль- Нийтийн сонсголын тухай хууль- Байгууллагын нууцын тухай хууль- Ойн тухай хууль- Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль- Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль- Цөмийн энергийн тухай хууль

Журмууд:- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах

тухай журам- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам- БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ-Хэнтий аймаг, Батширээт

сум “Баруун гутай” алтны шороон орд-(Нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэсэн “АШИД АНАНД” ХХК- 2015 он)

БОНБҮ-ний тайлан, төлөвлөгөөнүүд- БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН-

Хэнтий аймаг, Батширээт сум “Баруун гутай” алтны шороон орд-(Нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэсэн “Ашид Ананд” ХХК-2015 он)

- “ХОТГОР” ХХК-ИЙН УВС АЙМГИЙН БӨХМӨРӨН СУМЫН НУТАГТ ОРШИХ “НҮҮРСТ ХОТГОР”-ЫН ОРДЫГ ИЛ АРГААР АШИГЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ НЭМЭЛТ ТОДОТГОЛЫН ТАЙЛАН-(Байгаль орчны асуудлаар зөвлөх, нарийвчилсан үнэлгээний “ЭКОТОН” ХХК-УБ-2014 он)

Эдгээр хуулиас шууд зохицуулалт бүхий дараах хууль тогтоомжийг тухайлан судалсан болно.

- Ашигт малтмалын тухай хууль - Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль- Байгаль орчныг хамгаалах тухай хууль- Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

Page 67: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

66

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

- Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль- Нийтийн сонсголын тухай хууль- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль- Байгууллагын нууцын тухай хууль

Гуравдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан хууль тогтоомжоос шууд хамаарал бүхий зүйл заалтыг сонгож судалсан болно.

Дөрөвдүгээр үе шат: Сонгогдсон зүйл заалтуудас зөрчил болон хийдлийг тодорхойлсон болно.

I. Байгаль орчнинд нөлөөлөх байдлын үнэлгээ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар үнэлгээг ерөнхий ба нарийвчилсан1 гэж хуваадаг. Нарийвчилсан үнэлгээг ерөнхий үнэлгээний дүгнэлтэд заасан зорилго, чиглэлийн дагуу заасан хугацаанд БОАЖЯ-аас тусгайлан эрх авсан аж ахуй нэгж хийж гүйцэтгэдэг бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь үнэлгээ хийлгүүлэх ААН-ийг өөрөө сонгож, үнэлгээний зардлыг хариуцан төлнө.

Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээг эхлэхийн өмнө тухайн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэн түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг тодорхойлох нь тухайн төслийг хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх, хүмүүсийн байгаль орчны эрх зөрчигдөхөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах арга хэмжээг БОННҮ -ээр тогтоодог.

БОННҮ-ний тайлан: Нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн ААН нь БОНЕҮ-ний үр дүнгээр тайлан бэлтгэж, тус тайланг хээрийн судалгааны анхдагч материал, үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар тус бүр 4 хувь бэлтгэж, БОАЖЯ, төсөл хэрэгжүүлэгч болон төсөл хэрэгжих сум, дүүргийн ЗДТГ-т тус бүр нэг хувийг өгч, нэг хувийг өөртөө үлдээнэ.

БОННҮ-ний тайланд дараах зүйлсийг тусгана.2 Үүнд: Төсөл хэрэгжих газар нутгийн байгаль орчны төлөв байдал; Төслийн болзошгүй сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эрчим, тархалт, үр дагаврыг

тогтоосон тооцоо, судалгааны үр дүн; Төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга

хэмжээний зөвлөмж; Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж болзошгүй

бохирдлыг бууруулахад боломжит арга технологи, байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашиглах зөвлөмж;

БОНЕҮ-нд эрсдэлийн үнэлгээ хийхээр заасан бол төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ;

Газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг

1 Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн 7.1-р зүйл2 Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4-р зүйл;

Page 68: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

67

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ;

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд;

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл;

Төсөл хэрэгжих газрын түүх соёлын үнэт зүйлс, төслийн онцлогтой уялдсан бусад асуудал.

Үнэлгээ: № Хууль тогтоомж, журам Заалт1 “Байгаль орчинд нөлөөлөх

байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”

2.5.3 “Иргэдтэй уулзалт хийх, оролцооны аргаар үнэлэх аргачлалыг ашиглан иргэдийн саналыг бүрэн авах”

Саналыг үнэлгээний шатанд хэрхэн тусгах, санал ямар хүрээнд авсан тохиолдолд бүрэн авсан гэж үзэх зэрэг нөхцөл байдлууд тодорхойгүйгээс иргэдийн санал БОННҮ-нд хэрхэн тусах нь тодорхойгүй байгаа юм.

НҮБ-ын Эдийн засгийн хорооны (1998) Аархусын конвенцид тулгуурласан Рио-гийн тунхаглалын «Байгаль орчны асуудлаар шийдвэр гаргах, мэдээлэл авах, олон нийтийн оролцоонд олон нийтийн оролцоог хангах « гэсэн 10-р зарчим чухал ач холбогдолтой дараах 3 нөхцлийг тодорхойлсон: мэдээлэл авах, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж, эрх бүхий байгууллага болон шүүхийн үйл ажиллагаанд үр дүнтэй оролцох.

Батширээт сумын онон багийн засаг дарга байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй компани багийн хуралд ирж БОНБҮ-ний тухай танилцуулсан талаар мэдэээлэл өгсөн юм. Түүний өгсөн мэдээллээр багийн хуралд оролцсон иргэд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг дэмжиж байгаа эсэх талаар саналаа хэлсэн. Үүний үр дүнд БОНБҮ-г зөвшөөрсөн олонхийн шийдвэр гарсан. Гэвч тайланд багийн хуралд оролцогсдын бүх санал тусгагдаагүй мөн хуралд хангалттай тооны төлөөлөгчид оролцоогүй байна. Хуралд оролцсон төлөөлөгчид хурлын зорилго нь БОНБҮ-г зөвхөн тухайн үнэлгээг батлах зорилготой байсан гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна.

БОНБҮ-д орон нутгийн иргэдийн үзэл бодлыг хэрхэн тусгаж, хэрхэн үнэлэх талаар иргэдийн саналыг хэрхэн авч үзэх талаар тодорхой тусгаагүй байна.

Сайн туршлага:Олон улсын туршлагаас үзэхэд энэхүү оролцоо нь гишүүдийг тайлбар өгөх боломжоор хангасан ба иргэдийн оролцоог хангасан байх ёстой. Ялангуяа олон нийтийн эмзэг бүлгийн гишүүд үүнд багтах ёстой. Бүх уулзалт, цуглаанууд нь бүхнийг хамарсан байх ёстой бөгөөд агшин бүр нь тэмдэглэгдсэн байх ёстой ба энэ нь шудрага шийдвэр гаргасан эсэхийг илэрхийлдэг.

Page 69: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

68

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

2 “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”

2.5.4 “зөвлөлгөөн, хэлэлцүүлэг, санал асуулга явуулах замаар төслийн шууд болон шууд бус нөлөөллийг үнэлж, иргэдийн амьжиргаа, нийгмийн асуудлыг тусгахад анхаарах.”

Дээрх заалтад нөлөөллийг хэрхэн үнэлэх, нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдийн амьжиргааны асуудалд тухай төсөл хэрэгжүүлэгч ямар арга хэмжээ авснаар анхаарсан гэж үзэх зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байгаа юм. Нөлөөллийн үнэлгээг хийж, хийлгэж байгаа ААН-үүдийн хоорондын санхүүгийн шууд харилцаанаас шалтгаалан үнэлгээний тайлангийн чанарт сөргөөр нөлөөлдөг. ААН-ийн хэрэгжүүлэх төслийн зардлыг тодорхой хувийг төвлөрүүдэг бие даасан сан байгуулах хэрэгтэй ба тус сан үнэлгээний ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах замаар тухайн төслийн үнэлгээг хийх ААН-ийг сонгодог байх хэрэгтэй. Ингэснээр үнэлгээ хийж буй ААН нь харьцангуй бие даасан хараат бус үнэлгээг хийх боломжтой болно. Олон тооны БОННҮ тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталдаг тул энэ зөвлөл ачаалал ихтэй ажилладаг. Тиймээс ялангуяа нийгмийн салбарын мэргэжилтэн нарыг оролцуулан дэд зөвлөлүүдийг нэмж байгуулан ачааллыг бууруулах боломжтой. Энэхүү тогтолцоог байгуулснаар үнэлгээний тайланг хянан батлах ажлын чанар сайжирна.

Хууль ёсны сонирхогч талууд эсвэл олон нийтийн шууд болон шууд бус нөлөөллийг тодорхойлсон ямар ч зөвлөмж, заавар байхгүй байна. Нөлөөллийн бүсийг өөрсдийн дураар тогтоодог ба энэ нь энэхүү журмыг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг. Оролцогч талуудыг тодорхойлох судалгаа нь олон улсын практикт чухал салшгүй хэсэг байдаг. Энэ нь сонирхогч болон нөлөөлөлд өртсөн талууд хэн болохыг тодорхойлоход тусалдаг. Уул уурхайн хөгжилтэй холбоотой судалгааны бүсэд оролцогч талуудын судалгаа, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, өрхийн амьжиргааг сайжруулах үнэлгээ явагдсан тухай нотолгоо бага байна. Үнэн хэрэгтээ судалгааны бүсэд хэсэгчилсэн хэлэлцүүлэг явуулах нь нийгмийн нэгдмэл байдлыг алдагдуулж буйн нэг илрэл юм.

Уул уурхайн компаниуд зөвхөн Батширээд сумын оршин суугчдаас санал авдаг. Уурхай байгуулах газар Батширээд сумын нутаг дэвсгэрт байдаг боловч бохирдох эрсдэлтэй гол нь манай сумыг дайран өнгөрдөг. Манай сумын мал сүрэг, ард иргэд уурхайгаас бохирдсон голоос хохирох өндөр эрсдэлтэй байна. “Хэнтий аймгийн Биндэр сумын малчинтай хийсэн ярилцлагаас”

Орон нутгийн иргэд болон засаг захиргааны байгууллагууд өрхийн амьжиргаа болон нийгмийн асуудалд уурхай шууд болон шууд бусаар нөлөөлөх тухай заалтын талаар хангалттай мэдлэггүй байна. Мөн “анхаарал хандуулах” гэдгийг хэрхэн ойлгох нь тодорхойгүй байна. Хэрвээ уул уурхайн компани уурхайн шууд ба шууд бус нөлөөлөлд өртсөн иргэдийн асуудал, амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхгүй бол ямар нэгэн хариуцлага хүлээх үр дагавар байхгүй байна

Page 70: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

69

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

3 “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”

2.6 “Төсөл хэрэгжүүлэгч төслийн талаарх ойлголт, эерэг, сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах арга хэмжээний талаар нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, иргэд, олон нийтийн оролцоог хангахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгч болно.”

Энэхүү заалтад иргэд, олон нийтийн оролцоог хангахад шаардагдах баримт бичиг гэж ямар баримт бичгийг ойлгох талаар тодорхой тусгаагүй бөгөөд энэхүү заалт нь төсөл хэрэгжүүлэгчид үүрэг болгосон заалт бус баримт бичгийг бүрдүүлж өгч болох, эсвэл энэ арга хэмжээг авахгүй байж болох эрх олгосон заалт байгаа юм.

Бид БОНБҮ-д олон санал өгдөг боловч аль нь ч шийдэгддэггүй. Бид ямар ч хариу авдаггүй ( Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар ямаат багийн оршин суугч)

Уул уурхайн компани, орон нутгийн засаг захиргаа олон нийтийн оролцоог хангахын тулд ямар баримт бичиг бүрдүүлэх талаар зохицуулалт байхгүй учир энэ заалт тодорхойгүй, эргэлзээтэй байна.

Нөлөөллийн үнэлгээ хийхээс өмнө компанид танилцуулах шаардлагатай сэдвүүдийн талаар олон улсын жишиг аргачилал байдаг. Үүнд:

Уурхайн шинж чанар (ил уурхай гэх мэт), байршил, ашиглах арга, химийн бодис боловсруулах, олборлосон түүхий эдийн шинж чанар (жишээ нь хүчил үүсгэх боломжтой эсэх), хог хаягдлын менежментийн санал, нөхөн сэргээлтийн санал, нүүлгэн суурьшуулах хэрэгцээ, дэд бүтэц гэх мэт. Хамгийн гол нь төслийн танилцуулгад зөвшөөрөх эсэх тухай боломжит хувилбаруудыг тусгасан жагсаалтыг ( мөн байгаль орчинд хоргүй сонголтыг сонгоогүй бол яагаад сонгоогүй тухай...) оруулах ёстой

4 “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”

2.7 “Үнэлгээний эрх бүхий ААН нь төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж дууссаны дараа үнэлгээний тайлан, олон нийтийн саналын нэгдсэн дүнг ажлын 15 өдрийн хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна.”

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

23.2 “Баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна.”

23.3 “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно.”

Page 71: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

70

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Хурлын төлөөлөгчдийн гуравны хоёрын саналыг авахад хүндрэлтэй учраас 15 хоногийн дотор шийдвэр гаргах нь хэцүү юм. Мөн багийн нийтийн хурлаар ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхгүй ба зөвхөн санал өгөх бөгөөд уг саналыг хэрхэн тусгах, нийтийн хурлаар хэлэлцсэн тохиолдолд л санал авсан гэж үзэх эсэх, эсхүл ямар нэгэн шийдвэр гаргах эсэх талаарх нөхцөл байдал зохицуулагдаагүй байна. Олон улсын туршлагаас харахад хүмүүсийн оролцох боломжит хугацааг тодорхойлох ёстой байдаг. Энэ талаар тодорхой заасан дүрэм байдаггүй боловч Европын хуулинд 30-аас доошгүй хоногийн хугацаатай байхаар заасан байдаг. Хол зайтай, олон нийтийг хамарсан, вэб дээр тулгуурласан харилцаа холбоо түгээмэл биш монгол оронд 15 хоног хангалтгүй юм. Уул уурхайн төслүүдийн хувьд шийдвэр гаргах үүрэг хариуцлага ихэнх тохиолдолд бүс нутгийн болон үндэсний эрх мэдэлтнүүдэд байдаг. Учир нь ашигт малтмалын баялаг нь үндэсний хөрөнгө мөн үндэсний стратегийн чухал ач холбогдолтой гэж үздэг.

5 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль

8.6 “ БОННҮ-ний зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна”

Нөлөөллийн үнэлгээг хийж, хийлгэж байгаа ААН-үүдийн хоорондын санхүүгийн шууд харилцаанаас шалтгаалан үнэлгээний тайлангийн чанарт сөргөөр нөлөөлдөг. ААН-ийн хэрэгжүүлэх төслийн зардлыг тодорхой хувийг төвлөрүүдэг бие даасан сан байгуулах хэрэгтэй ба тус сан үнэлгээний ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах замаар тухайн төслийн үнэлгээг хийх ААН-ийг сонгодог байх хэрэгтэй. Ингэснээр үнэлгээ хийж буй ААН нь харьцангуй бие даасан хараат бус үнэлгээг хийх боломжтой болно. Олон тооны БОННҮ тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталдаг тул энэ зөвлөл ачаалал ихтэй ажилладаг. Тиймээс ялангуяа нийгмийн салбарын мэргэжилтэн нарыг оролцуулан дэд зөвлөлүүдийг нэмж байгуулан ачааллыг бууруулах боломжтой. Энэхүү тогтолцоог байгуулснаар үнэлгээний тайланг хянан батлах ажлын чанар сайжирна. Олон улсын хэмжээнд “институцын хомсдол” гэгддэг үзэгдэл нь ялангуяа хөгжиж буй орнуудад түгээмэл тохиолддог. Энэ нь төрийн албан хаагчдын хянан шалгах чадавхийг илүү хөгжүүлэх шаардлагатай байна гэсэн үг юм.

Шийдэл БОНБҮ-д олон нийтийн оролцоог хангах журамд олон нийтийн үр дүнтэй оролцоог хангах механизм, оролцогч талуудын санал бодлыг үнэлэх механизм, саналаас татгалзах тохиолдолд авах арга хэмжээний талаар хангалттай зохицууллат байхгүй. «Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж үнэлгээг буруу хйисэн бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор БОНБҮтХ-д заажээ. Гэхдээ тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь иргэдийн бүх саналыг цуглуулж, бүртгээгүй, энэ талаар БОНБҮ-ний баримт бичиг / тайланд тусгаагүй бол дээрх зүйлд заасан зөрчил илрэхгүй. Иймээс иргэний хуулийг боловсронгуй болгож энэхүүү заалтыг тодруулах хэрэгтэй байна. Олон улс оронд мэдээлэл ашиглан хууран мэхлэх замаар хууль зөрчсөн зөвлөхүүдийг жагсаалтаас хасахаар зохицуулсан байдаг.

Page 72: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

71

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

II. Хамтын ажиллагааны гэрээ

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана.

Ийнхүү гэрээ байгуулахдаа Засгийн газраас баталсан гэрээний маягтын дагуу байгуулна. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана.” гэж заасан заалт нь энэхүү гэрээг байгуулах хууль зүйн үндэслэл болдог.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.10-д энэхүү гэрээний загварыг батлах эрхийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээний загвараар гэрээ байгуулагдаж байна.

Үнэлгээ:№ Хууль тогтоомж, журам Заалт 1 Ашигт малтмалын тухай

хууль42.2 “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 42.1-д заасан асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон нийтийн хэлэлцүүлэг явуулж болно.”

Энэхүү заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээ байгуулахдаа олон нийтийн хэлэлцүүлэг хийхийг шууд үүрэг болгосон заалт биш тул тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү заалтын дагуу хэлэлцүүлэг хангалттай зохион байгуулахгүй байгаа нь төслийн багийн судалгааны явцад Увс аймагт Бөхмөрөн сум болон Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдад иргэд болон орон нутгийн удирдлагуудтай хийсэн ярилцлагаас харагдаж байгаа ба энэ нь уул уурхайн төсөл хэрэгжиж буй газар нутагт гардаг нийтлэг дутагдал юм. Монгол Улсад Хамтын ажиллагааны гэрээний хувьд Рио Тинто тэргүүлж байна. Оюу Толгой дахь Рио Тинто компаний туршлага эдгээр механизмуудын сонирхлыг нэмэгдүүлж байна. Рио Тинто хэд хэдэн улс оронд үзэл баримтлалаараа манлайлсан ба Оюу толгойд туршлага суулгасан.

2 Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээний загвар

2.1.3 “засаг дарга энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, аймаг (сум, дүүрэг)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ тухай иргэдэд мэдээлэх”

Гэрээний загварын энэхүү заалт нь талуудын сонгосон төсөл, арга хэмжээг ямар баримт бичгээр давхар баталгаажуулах талаар зохицуулаагүй байх тул ийнхүү сонгосон хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр гэрээнд орохгүй байгаа нь судалгааны явцад ажиглагдаж байсан. Ямар төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, талууд гэрээний хавсралтаар батлах боломжтой эсэх, ийнхүү гэрээний загварт хавсралт хийснээр уг загварыг баталсан Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэж үзэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Гэрээний хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болдгын хувьд загвар гэрээнд ямар нэгэн хавсралт байхаар зохицуулаагүй нь энэхүү зөрчлийг бий болгож байна.

Page 73: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

72

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Мөн аливаа гэрээний эрх, үүрэг гэрээ байгуулагч талуудад үүсдэг бөгөөд Засаг даргын дээр дурьдсан загвар гэрээний 2.1.3-д заасан “...гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж...” гэсэн эрх, үүрэг гэрээний үндсэн дээр үүсэж байх тул Засаг дарга энэ эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд, гэрээний нөгөө тал болох тусгай зөвшөөрөл эзэмшигч шаардлага гаргахгүй бол энэ заалт хэрэгжихгүй байх боломжтой юм.

Шийдэл Тусгай зөвшөөрөл эзэмшигч, орон нутгийн засаг захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн хамтран ажиллах гэрээний төсөл хөтөлбөрийг боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилго бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулах. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа, гэрээний хэрэгжилтийн талаар мэдээллэх тусгай журам боловсруулж дагаж мөрдөх.Хамтын ажллагааны гэрээнд зориулан олон улсын хөгжлийн зөвлөлөөс гаргасан харилцааны зааварчилгаа, төлөвлөлтийн зааварчилгаа, үнэлгээний зааварчилгаа, удирдлагын зааварчилгаа, хяналтын зааварчилгаа гэх мэт зааврууд олон улсын удирдамж бичигт байдаг.

III. Нөхөн олговор

Нөхөн олговор гэдэг нь янз бүрийн тохиолдолд хэрэглэгддэг ерөнхий ойлголт юм. Судалгааны хүрээнд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэж байхад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бусдын эд хөрөнгө болон түүх соёлын үнэт зүйлд хохирол учруулсан тохиолдолд олгох нөхөн олговрын талаар авч үзэх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах болон гэрээний үүрэг зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг арилгах талаарх нөхцөл байдлыг хамруулаагүй болно.

Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцахаар Ашигт малтмалын тухай хуулинд зохицуулсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 41.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцана.” гэж тус хуулинд заасан байдаг. Энэхүү заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулж байх үед бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хууль зүйн үндэслэл болдог.

Page 74: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

73

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Үнэлгээ: № Хууль тогтоомж, журам Заалт 1 “Ашигт малтмалын тухай хууль” “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон

ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцана.”

Дээрх заалтад тодорхойлсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байхдаа бусдад гэм хор учруулсан бол хохирлыг нөхөн төлөх зохицуулалт байна. Энэхүү зохицуулалтаас анхаарах гол зүйл өөрөөр хэлбэл нөхөн төлөх гол нөхцөл нь гэм хор учруулсаны дараа нөхөн төлөх зохицуулалт юм.

Мөн энэхүү зохицуулалтын бас нэгэн анхаарах асуудал бол “...хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид...” төлөх талаарх зохицуулалт юм.

Өөрөөр хэлвэл тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эсхүл эзэмшигч гэдгийг эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоох үр дагавар бий болно.

Өвөлжөө, хаваржаад хохирол учруулсан бол тухайн өвөлжөө хаваржааны газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй этгээд хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн үг юм.Энэхүү хуулийн заалтад “худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлс” гэж заасан бөгөөд уламжлалт нүүдлийн мал аж ахуйн эрхлэдэг малчдын хувьд гол хохирол нь тэдний эрүүл мэнд, бэлчээрийн хомсдол, тоосжилт зэргээс үүдэн бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд хүндрэл үүсч байна. Эдгээр нөлөөллийг тооцох арга аргачлал тодорхой биш тул тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэдийн хооронд зөрчил гарсаар байна. “Манай багт амьсгалын замын өвчний тохиолдол өндөр байдаг. Бид үүнийг уурхайн тоосноос үүдэлтэй гэж үздэг. Үүнийг нотлох боломжгүйн улмаас энэ талаар нөхөн олговор авахад хэцүү “гэжээ. (Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар Ямаат багийн эмч)

Шийдэл Нөхөн олговрын үр нөлөөг тодорхойлох, нөлөөллийн бүсийг тодруулах, нөхөн олговрын хэмжээ, нөхөн олговрын төлбөрийн мэханизмуудын талаарх хуулийн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Эдгээр тодруулга нь иргэд болон лиценз эзэмшигчийн хоорондын зөрчлийг багасгахад тусална. Орон нутгийн засаг захиргаа болон лиценз эзэмшигчид уурхайн үйл ажиллагааны “нөлөөллийн бүс” байгуулахад хамтран ажиллах, онцгой анхаарах шаардлагатай байна. Уурхай хоорондох нөхцөл байдлын ялгаатай байдлаас шалтгаалан тодорхой заавар байхгүй байна. Одоогийн байдлаар “нөлөөллийн бүс” байгуулах, бүсийн иргэдэд нөхөн олговор олгох талаар зохицуулсан хууль тогтоомж байхгүй байна. Иймд засаг дарга орон нутгийн иргэдтэй хамтран БОННҮ-нд эдгээр асуудлуудыг хэрхэн илүү сайн тусгах талаар судлах хэрэгтэй.

Page 75: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

74

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

IV. Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт

Газар чөлөөлөх, нүүлгэх нь зөвхөн хот суурин газарт л хамааралтай мэт ойлголт түгээмэл боловч газрын асуудал хөдөө орон нутагт мөн гарсаар байна. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй газарт шинэ харилцаа бий болохын хэрээр харилцан ашигтай зохицуулах хувилбарыг шинээр бий болгох, хуулинд тусгах шаардлага тулгарч байна.

Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ойлголт нь тухайн иргэний эзэмшлийн, эсхүл өмчлөлийн газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах, ийнхүү явуулж байгаа үйл ажиллагааны улмаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдлыг алдагдуулсан тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн харилцан тохиролцож өөр газар нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой харилцаа гэж ойлгож болно.

Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Иргэний хууль зэргээр тухайн харилцааг шууд зохицуулахгүй ч эдгээр хуулиудын үндсэн дээр газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэх харилцаа зохицуулагдаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан «Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солих журам» хэрэгжиж байна.

Өнөөдрийн байдлаар Иргэний хуулийн хүрээнд тухайн иргэнтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах замаар нүүлгэн шилжлүүлэлт, нөхөн олговрын асуудал шийдвэрлэгдэж байна

Үнэлгээ:№ Хууль тогтоомж 1 Нөхөн олговор олгох, нүүлгэн шилжүүлэх талаар хууль эрх зүйн нарийн зохицуулалт

байхгүй байна.

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан иргэн, айл өрхүүдийн хувьд нэн тэргүүнд анхаарах асуудал нь тухайн газрын хууль ёсны өмчлөгч, эсхүл эзэмшигч байх шаардлага юм.

Өнөөдөр малчид өвөлжөөгөө 60 хүртэлх жилээр эзэмших эрхтэй. Түүнийгээ дахин 40 жилээр сунгуулж болно. Гэхдээ бэлчээрийг эзэмших эрхгүй, харин ашиглаж болно.Нүүлгэн шилжүүлсэн иргэдэд нөхөн олговор олгож байгаа хэлбэр янз бүр байна. Амьжиргаа, өрхийн орлогын эх үүсвэр болсон мал аж ахуйд үзүүлж байгаа нөлөөллийг тооцохгүйгээр малчдын нөхөн олговрыг зөвхөн өвөлжөө барьсан материалын үнэлгээгээр /мод, хадаас, төмөр утас...гэх мэт/ тооцох нь учир дутагдалтай юм.

Шийдэл

Page 76: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

75

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Нөхөн олговор олгох, нүүлгэн шилжүүлэх талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа учир гэрээ нь харилцан тохиролцоог баталгаажуулах, маргаан гарсан тохиолдолд шаардах эрхийг бий болгох чухал баримт тул дараах асуудлуудад анхаарлаа хандуулах шаардлагатай. Үүнд:

- Нүүлгэн шилжүүлж шинээр суурьших газрыг өөрөө сонгох боломжтой эсэх,- Шинээр суурьших газрыг одоогийн нөхцөл байдалтай харьцуулах,- Хэрэв нөхцөл байдал дордсон тохиолдолд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлснээр

тухайн нөхцөл байдлыг дээрдүүлэх боломжтой эсэх (худаг гаргах, зөрүүг мөнгөн хэлбэрээр тооцох,...,гэх мэт)

- Нөхөн олговрын хэмжээ болон хугацааг сайтар анхаарах(Судалгаанаас харахад нөхөн олговрыг жил бүр тодорхой хэмжээний төлбөр авах, худаг гаргуулах, хашаа саравч бариулах, ажлын байраар хангах гэх мэт олон хэлбэрээр хийж байгаа тул аль ашигтай хувилбарыг сонгохыг санал болгож байна.)

- Хэрэв ААН үүргээ биелүүлэхгүй бол ямар хариуцлага ногдуулахаар гэрээнд заасныг анхаарах,

- Гэрээг зайлшгүй бичгээр байгуулах- Гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн талаас хэн төлөөлж гарын үсэг зурж

байгааг анхаарах(ААН-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал бөгөөд харин бусад этгээд гарын үсэг зурж байгаа бол гэрээнд гарын үсэг зурах эрхийг ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаас авах шаардлагатай.)

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас нүүлгэн шилжүүлэх шаардлагатай бол орон нутгийн засаг захиргаа нөхөн олговрын талаархи бодлогоо танилцуулах хэрэгтэй ба ингэснээр саналаа өгөх боломжтой болно. Орон нутгийн иргэд, орон нутгийн засаг захиргааны төлөөлөл газрын сулралт, нүүлгэн шилжүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг хянах хэрэгтэй. Гэсэн хэдий ч газар чөлөөлөх, нүүлгэн суурьшуулах асуудлыг хуульчлан зохицуулах шаардлагатай байна.

V. Мэдээллийн ил тод, нээлттэй байдал

Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) -ийг хэрэгжүүлэх замаар ил тод байдлын арга хэмжээнд томоохон ахиц дэвшил гаргасан.Нэг талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бодит мэдээллийг иргэдэд өгөх үүрэгтэй, нөгөө талаас иргэд ямар мэдээллийг хаанаас хуулийн дагуу олж авах боломжтой, үүнд нутгийн удирдлагын зүгээс ямар эрх, үүрэгтэй оролцох талаарх ойлголтыг хамруулан энэхүү тайланд нээлттэй ил тод байдлын талаарх харилцааг тодорхойлсон болно.

Үнэлгээ: № Хууль тогтооомж,

журам Заалт

1 Ашигт малтмалын тухай хууль

57.4 “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй химийн хорт болон бусад бодисын хэрэглээний талаархи мэдээллийг байгаль орчны болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтэд нээлттэй болгож, тухайн мэдээллийг цахим хэлбэрээр түгээнэ.”

Page 77: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

76

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

57.2. “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, уурхайн ашиглалтын мэдээ, техник, эдийн засгийн үндэслэлийг түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нууцад хамааруулах бөгөөд мэдээ, тайланг хүлээлгэн өгөхдөө нууц хадгалах талаар гэрээ байгуулж болно.”57.3 “Энэ хуулийн 57.2-т заасны дагуу нууцад хамааруулсан мэдээллийг Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно.”

Байгууллагын нууцын тухай хууль

6.1 “тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл”

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам

2.11 ”Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний батлагдсан тайланг олон нийтэд нээлттэй байлгах үүргийг төсөл хэрэгжүүлэгч, сум дүүргийн Засаг дарга, баг, хорооны Иргэдийн нийтийн хурал болон аймаг нийслэлийн байгаль орчны газар хариуцна.”

БОННҮ нь олон нийтийн оролцоог дэмжихэд ил тод байх хэрэгтэй. Гэсэн хэдий ч ихэвчлэн нууц мэдээллүүд байдаг. Хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн техник эдийн засгийн үндэслэл нууц баримт бичигт хамаардаг. Тиймээс БОННҮ нууц баримт бичиг болдог ба тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглодог.

Дээрх зохицуулалтуудаар иргэд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэгжүүлж байгаа төслийн БОННҮ-тэй танилцах боломжтой байгаа юм. Гэвч энэхүү БОННҮ нь нээлттэй байх шаардлага төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа нь судалгааны явцад хийсэн нутгийн иргэд болон нутгийн захиргааны албан тушаалтнуудтай хийсэн ярилцлагуудаас харагдаж байна. Энэ нь түгээмэл үзэгдэл юм.

Нэг талаас байгаль орчинд нөлөөлөх асуудлыг БОННҮ-гээр тодорхойлж, түүнийг ил тод байлгах шаардлага байгаа ч техник эдийн засгийн үндэслэлд ямар техник технологи ашиглах, хэрхэн тээвэрлэх, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэсэн маш олон талын судалгаа, шинжилгээ хийсэн баримт бичиг болохын хувьд энэхүү баримт бичгийг бүхэлд нууцалж байгаа нь Байгууллагын нууцын тухай хуультай зөрчилдөхөд хүргэж байгаа юм.

Шийдэл Байгууллагад байгалийн нөөцийг эзэмших, ашиглах зөвшөөрөл олгохоос өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, БОМТ, байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр зэргийг багтаасан зарим баримт бичгийг ил тод, нээлттэй болгох журмыг боловсруулах эрх зүйн боломж байна. Ингэснээр олон улсын шалгуурт нийцнэ. Байгууллагын нууцын тухай хуультай нууцлалд хамаарах заалтууд нь зөрчилдөж байгаа учир энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. БОННҮ-ний мэдээллийг нууц мэдээлэлд хамааруулж, хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй үйл ажиллагааны талаарх мэдээллийг ил тод нээлттэй мэдээлэлд хамааруулах нь боломжит шийдлүүдийн нэг юм. Гэвч энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нууцах шаардлагатай мэдээллээ нуух боломж олгож улмаар нууцад хамаарах зүйлд үл итгэх шалтгаан болдог.

Page 78: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

77

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журамд оролцоог хангах механизм, саналыг хэрхэн тусгах, санал тусгагдаагүй тохиолдолд авах арга хэмжээний талаарх зохицуулалтууд хангалттай бус байна.

Иймээс орон нутгийн удирдлага нь нөлөөллийн үнэлгээг боловсруулах асуудалд олон нийтийн оролцоог хангах асуудлаар тодорхой бодлого баримталж, энэхүү бодлогын хүрээнд орон нутгийн иргэдийн оролцоог журамлах хууль зүйн боломж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд “нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь нотлогдвол ААН-ийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг хүчингүй болгож, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”1гэжээ. Гэвч иргэдээс санал аваагүй, санал авах журмыг зөрчсөн, авсан саналаа тусгаагүй бол энэ заалтад хамааран үнэлгээ буруу хийгдсэн гэсэн нотолгоо болж чадахгүй тул илүү тодорхой болгох нь иргэдийн эрх ашгийг хамгаалах талаарх хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг сайжруулах боломжийг бий болгох юм.

Хамтын ажиллагааны гэрээнд тусгагдах хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулах, тус гэрээний биелэлтийг дүгнэх зорилготой иргэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч, нутгийн удирдлагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж ажиллах,

Гэрээний биелэлт болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх тусгайлсан журам боловсруулж орон нутгийн хэмжээнд дагаж мөрдөх боломж байна.

Нөлөөллийн бүс тогтоох, нөхөн олговор тооцох, олгох хууль эрх зүйг орчинг нэн яаралтай бий болгох шаардлага байна. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нөлөөлөлд байгаа иргэд хоорондын зөрчлийг арилгах шийдэл юм.

Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэхэд нөлөөллийн бүсийг хэрхэн тогтоосон талаарх асуудалд анхаарал хандуулан, нөлөөллийн бүс тогтоох асуудалд орон нутгийн удирдлагын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэх,

Нөлөөллийн бүс тогтоох, нөлөөллийн бүсэд хамрагдах иргэдэд нөхөн олговор олгохтой холбоотой асуудал хууль, тогтоомжид зохицуулагдаагүй. Иймд Засаг дарга нь БОННҮ-нд тухайн асуудлыг хэрхэн тусгасан талаарх мэдээллийг иргэдэд танилцуулах ажлыг зохион байгуулах боломжтой. :

Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх хууль эрх зүйг орчныг нэн яаралтай бий болгох шаардлага байна.

Хэрэв уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд орон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан тохиолдолд орон нутгийн удирдлагын зүгээс иргэдэд

1 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх хэсэг

САНАЛ, ДYГНЭЛТ13

Page 79: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

78

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

олгох нөхөн олговрын асуудал дээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн баримталж байгаа бодлого, төлөвлөгөөтэй танилцах санал өгөх арга зам байж болно.

Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад нөлөөлөлд өртөж байгаа иргэд, орон нутаг засаг, захиргааны төлөөлөл оролцож хэрэгжилтэнд хамтын хяналт тавина.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон орон нутгийн иргэдийн төлөөлөл, ОНБ, нутгийн захиргааны төлөөллийг оролцуулсан уул уурхайн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг эсхүл зөвлөл байгуулах нь зүйтэй юм.

Энэхүү зөвлөлөөр дамжуулан тодорхой маргаантай асуудлуудыг шийдвэрлэх, тогтмол мэдээлэл харилцан солилцох, талуудад тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх боломжтой бөгөөд зөвлөлийн ажиллах журам, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах асуудлыг зөвлөлөөс баталсан дүрмээр зохицуулах болно. Мөн энэ зөвлөл нь уул уурхайтай холбогдох сургалт, сурталчилгаа, туршлага судлах зэрэг үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх боломжтой. Эсхүл хамтарсан төрийн бус байгууллага байгуулах боломжтой.

Иргэдийн санал авах эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ ААН-үүд нь БОННҮ-г ямар нэгэн арга замаар нөлөөлөлд буй иргэдээр зөвхөн зөвшөөрүүлэхэд анхаарал хандуулдаг боловч БОННҮ-нд иргэдийн саналыг бодитой тусгаж шийдвэрлэх талаар арга хэмжээг төлөвлөхгүй орхигдуулж байна. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам»-д заасан “иргэдтэй уулзалт хийх, оролцооны аргаар үнэлэх аргачлалыг ашиглан иргэдийн саналыг бүрэн авах” гэснийг хэрхэн ойлгох, саналыг үнэлгээний шатанд хэрхэн тусгах, санал ямар хүрээнд авсан тохиолдолд бүрэн авсан гэж үзэх зэрэг нөхцөл байдлууд тодорхойгүйгээс иргэдийн БОННҮ-тэй холбогдох саналыг тусгаж нь шийдвэрлэх арга замыг тодорхойлох талаар зохицуулалт хийх,

Өнөөгийн хүчин төгөлдөр хууль, тогтоомжийн дагуу төсөл хэрэгжүүлэгч ААН нь нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэх тусгай эрх бүхий ААН-ийг шууд сонгон гэрээлж ажилладаг тул энэхүү захиалагч болон гүйцэтгэгч хоорондын санхүүгийн шууд харилцаанаас шалтгаалан үнэлгээний ажил бие даасан, үнэн зөв, төвийг сахисан байдал тодорхой хэмжээнд алдагдан улмаар тайлангийн чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ААН-ийн хэрэгжүүлэх төслийн зардлыг тодорхой хувийг төвлөрүүлдэг бие даасан сан байгуулах нэн шаардлагатай ба тус сан үнэлгээний ажлыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хянан, хүлээн авах замаар тухайн төслийн үнэлгээг хийх ААН-ийг сонгодог байх нь зүйтэй. Ингэснээр үнэлгээний хийж буй ААН харьцангуй бие даасан хараат бус үнэлгээг хийх боломжтой болно.

Багийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахад 15 хоногийн хугацаанд багтаж шийдвэрлэхэд хүндрэлтэй байдлыг бий болгож байгаа тул энэхүү хугацааг сунгах талаар хуулийн өөрчлөлт оруулах,

Батлагдсан Хамтын ажиллагааны гэрээний загварт талуудын сонгосон төсөл, арга хэмжээг гэрээнд хэрхэн тусгах нь тодорхойгүй байдаг тул хавсралтаар оруулах хууль зүйн боломжийг бий болгож загвар гэрээнд өөрчлөлт оруулах ба Хамтын ажиллагааны гэрээг байгуулах, хянах, дүгнэх хорооны ажиллах журам тодорхойгүй тул холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлэх,

Уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөл тогтоох болон холбогдох газар чөлөөлөх аргачлал нэг мөр болж батлагдан зохицуулалт хийгдээгүй тул нөлөөлөлд өртөж

Page 80: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

79

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

болзошгүй иргэд, байгаль орчинд учирч болох хор, нөлөөг бодитой тогтоох болон газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт хийхдээ иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах боломжгүй байгаа учир эрх зүйн орчныг боловсронгуй болгох,

Байгууллагын нууцын тухай болон Ашигт малтмалын тухай хуулиудын байгууллагын нууцлалтай зохицуулалтууд зөрчилдөж байгаа тул эдгээр хуулийн заалтуудыг нэг мөр болгох,

Орон нутгийн иргэдийн уул уурхайтай холбоотой мэдлэг, мэдээлэл дутмаг тул оролцох боломжоо алдан, оролцсон тохиолдолд холбогдох шийдвэр гаргалтанд үр дүнтэй, бодитой нөлөөлөх боломжоо алдаж байна. Тиймээс ард иргэдэд хандсан сургалт, сурталчилгааны хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Мэдээллийн тэгш бус байдлаас шалтгаалан төслийн талаарх нарийн мэдээллийг ард иргэд тэр болгон олж авч чаддаггүй тул үл итгэлцлийг улам даамжруулж ард иргэд хэмээх гол оролцогч тал оролцооны гадна үлддэг.

Зарим нөлөөллийн үнэлгээний явцад ард иргэдийг төлөөлж байгаа хэмээн өөрөө өөрийгөө томилсон талуудын саналыг хэт анхаардаг ба эдгээр сайн дурын ард түмний хамгаалагч нарын үзэл бодол тэр болгон ард иргэдийн бодит санал эрмэлзэлтэй нийцдэггүй харин ч эсрэг байх тохиолдол их байдаг. Тийм учраас ард түмний бодит санал үнэлгээнд тусдаггүй.

Институт буюу бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн дутагдлаас болон Засгийн газрууд нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэх ажлыг ялангуяа оролцоог хангах үйл явцыг сайн зохион байгуулж чаддаггүй. Хууль хэрэгжүүлэх явц сул, удаан, хариуцлага тооцох тогтолцоо муу байдгаас шалтгаалан үл ойлголцлыг ард иргэдийн дунд бий болгодог.

Page 81: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

80

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

ГАДААД ХЭЛ ДЭЭРХ ЭХ СУРВАЛЖ

AccountAbility (2008) “AA1000 Accountability Standards 2008” London, United Kingdom AngloAmerican (2012): “Socio-Economic Assessment Toolbox” (version 3) London,

United KingdomAngloAmerican (2010): “Mineracao Catalao SEAT report”, London, United Kingdom

Arnstein, Sherry (1969) “A Ladder of Citizen Participation,” JAIP, Vol. 35, No. 4, July 1969, pp. 216-224.

Business Partners for Development (2002): (Natural Resources Cluster) “Partnerships for Managing Social Issues in the Oil, gas and Mining Industries”. London, UK

Business Partners for Development (2002): “Sarshatali Coal Mining Project, India “- Update - A case-study. London, UK

Commonwealth of Australia (Environment Protection Agency): (1995); “Overview of Best Practice Environmental Management in Mining - Environmental Impact Assessment”, Canberra, Australia

Commonwealth of Australia (Environmental Protection Agency): (1995) “Best Practice in Environmental Management in Mining -Community Consultation and Involvement” Canberra, Australia.

Commonwealth of Australia, (Dept of Resources, Energy and Tourism) (2008) “Leading Practice Sustainable Development Programme for the Mining Industry - Cyanide Management” Canberra, Australia

Commonwealth of Australia (2009) (Dept of Resources, Energy and Tourism) “Community Engagement and Development) Canberra, Australia.

Environmental Resources Management. (2001).“Environmental and Social Assessment of the Sustainable Livelihoods Project”. London, UK.

European Bank for Reconstruction and Development: (2014) Environmental and Social Policy London, UK

Government of Mongolia (Ministry of Mining)/World Bank (prep by Sustainability East Asia) (2014): “Strategic Environmental and Social Assessment: of the Mining Sector in Mongolia”. World Bank, Washington DC. USA

Hobbs, Jonathan (2017) “International Experiences and Emerging Good Practice in Community Engagement and Development in Mining Investments - Lessons for Mongolia” (Unpublished report, 2017)

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ14

Page 82: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

81

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Hogan Lovells (Aldrich, Michael and Melville, Chris) (2012) “Revision of Environmental Laws in Mongolia and its Impact on the MiningSector”. Ulaan Baatar, Mongolia.

Hogan Lovells (2015) “Analytical Report - Mongolia Model Mine Investment Agreement: Model Community Development Agreement “Ulaan Baatar, Mongolia

International Association for Impact Assessment (André, P., B. Enserink, D. Connor and P. Croal) (2006): “Public Participation - Best Practice Principles”. Special Publication Series No. 4. Fargo, USA:

International Association of Public Participation (2006) “IAP2 Spectrum of Participation”

International Council on Mining and Metals (2012); “Community Development Toolkit -Mining and Community Development”, London, United Kingdom

International Council on Mining and Metals (2011): “Mining Partnerships for Development Toolkit” London, United Kingdom

International Council on Mining and Metals (2017): “Shared Water, Shared Responsibility, Shared Approach: Water in the Mining Sector” London, United Kingdom

International Finance Corporation (2012): “Environmental and Social Performance Standards” Washington DC. USA

International Finance Corporation (2007): “Stakeholder Engagement: A Good Practice Handbook for Companies Doing Business in Emerging Markets” Washington DC, USA

Inter-Governmental Forum on Mining, Minerals and Metals and Sustainable Development (2013): Mining Policy Framework. Geneva:

Inter-Governmental Forum on Mining, Minerals and Sustainable Development (2017): “IGF Mining Policy Framework Assessment”, Mongolia. Geneva, Switzerland

JSL Consulting (2017); Multi Disciplinary Team and Independent Expert Panel; Joint Fact-Finding Summary of their Experts Reports”JSL. Oxford, UK

Julian Dierkes (University of British Colombia): Learning about Development Policy in Uvs Aimag. Blog Posted on December 15, 2017

Mongolia Extractive Industries Transparency Initiative (KPMG) (2015)“Mongolia’s Ninth EITI Reconciliation Report. 2014.”

Natural Resources Canada (2003): “The Social Dimension of Sustainable Development and the Mining Industry” Ottawa, Canada

Natural Resources Governance Institute (D. Namkhaiiantsan A. Shafaiw) (2015) “Contract Transparency a Critical Component of Civil Society Oversight in Mongolia”

Natural Resources Governance Institute (D. Hubert and R. Pitman) (2017); “Past the Tipping Point? Contract Disclosure within EITI” Washington DC, USA

Oxfam America, (E. Greenspan et al) (2012) “Community Consent Index - Oil, Gas and Mining Company Public Positions on Free, Prior, and Informed Consent (FPIC)” Research Backgrounder series. USA

Page 83: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

82

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Oxfam (2015). “Community Consent index 2015” Oxfam International. Oxford, UK

Responsible Mining Foundation. (2017) “Responsible Mining Index” (Draft for Public Comment), Netherlands.

Rio Tinto (2016): “Why Agreements Matter: A Resource Guide for Integrating Agreements into Communities and Social Performance work at Rio Tinto”. London, United Kingdom/ Melbourne, Australia

Sanchez, Luis and Croal. Peter (2012): “Environmental Impact Assessment, From Rio-92 to Rio +20 and Beyond” in Ambiente & Sociedade, São Paulo, Brazil v. XV, n. 3.

Synergy: (2008): Newmont Mining Corporation “Global Community Relations Review: Site based assessment of Ahafo Mine, Ghana” Oxford. United Kingdom.

United Nations Economic Commission for Europe (1998): “The Convention on Access to Information, Public Participation in Decision making and access to Justice in Environmental Matters”. Signed in Aarhus, Denmark

United Nations Economic Commission for Africa. (2005) “Improving Public Participation in the Sustainable Development of Mineral Resources in Africa” Addis Ababa, Ethiopia,

United Nations Commission on Human Rights (2011) “Guiding Principles on Business and Human Rights” New York, USA

World Bank (J. Aguilar G. Caspary, V. Seiler) (2011) “Implementing EITI at the Subnational Level - Emerging Experience and Operational Framework” Washington DC USA

World Bank (Environment and Social Development Department East Asia and Pacific Region) (2006); “Environmental Impact Assessment Regulations and Strategic Environmental Assessment Requirements - Lessons Learned in East and Southeast Asia” Washington DC. USA

World Bank (Environment and Social Development Department East Asia and Pacific Region) (2006): Mongolia _ A Review of Environmental and Social Impacts in the Mining Sector - Discussion Paper.”

World Bank (Sustainability Ltd) (2014) Strategic Environmental and Social Assessment of the Mining Sector in Mongolia” World Bank Washington DC.

World Business Council for Sustainable Development (2004). “Stakeholder Dialogue”. Geneva, Switzerland.

WWF Norway: (2005): Integration of environmental concerns and civil society engagement in petroleum-related Norwegian development cooperation and the development of petroleum resources in developing countries. (Unpublished report) Oslo. Norway

WWF International (2015): Water Stewardship. Gland, Switzerlan

Page 84: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

83

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Монгол улсын хууль тогтоомжууд 1. Ашигт малтмалын тухай хууль2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль4. Байгаль орчныг хамгаалах тухай хууль5. Газрын тосны тухай хууль6. Газрын хэвлийн тухай хууль7. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль8. Монгол Улсын Үндсэн хууль9. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль10. Нийтийн сонсголын тухай хууль11. Ойн тухай хууль12. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль13. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль14. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль15. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль16. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль17. Цөмийн энергийн тухай хууль

Журмууд18. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах

тухай журам19. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам20. БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ-Хэнтий аймаг,

Батширээт сум “Баруун гутай” алтны шороон орд-(Нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэсэн “АШИД АНАНД” ХХК- 2015 он)

БОНБҮ-ний тайлан, төлөвлөгөөнүүд21. БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН-

Хэнтий аймаг, Батширээт сум “Баруун гутай” алтны шороон орд-(Нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэсэн “Ашид Ананд” ХХК-2015 он)

22. “ХОТГОР” ХХК-ИЙН УВС АЙМГИЙН БӨХМӨРӨН СУМЫН НУТАГТ ОРШИХ “НҮҮРСТ ХОТГОР”-ЫН ОРДЫГ ИЛ АРГААР АШИГЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ НЭМЭЛТ ТОДОТГОЛЫН ТАЙЛАН-(Байгаль орчны асуудлаар зөвлөх, нарийвчилсан үнэлгээний “ЭКОТОН” ХХК-УБ-2014 он)

Page 85: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

84

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

ХАВСРАЛТ 1. ЗѲВЛѲЛДСѲН ТАЛУУД

Увс аймгийн хуралд оролцогчдын бүртгэл (1-р сарын 20-24)№ Овог нэр Ажил эрхлэлт И-мэйл хаяг1. Ашим Нурхадал Жолооч 2-р баг2. Дүгэржав Мөнхжаргал Малчин 2-р баг3. Саяхат Бедергүл 2-р багийн бага эмч 2-р баг4. Ядам Наранцэцэг Малчин 2-р баг5. Оюунчимэг Малчин 2-р баг6. Дөлгөөн Малчин 2-р баг7. Бат-Оюун Малчин 2-р баг8. Маньбазар Малчин 2-р баг9. Г.Дэлгээ Малчин 2-р баг

10. Х.Ганбаяр Малчин 2-р баг11. Баясгалан Малчин 2-р баг12. Бямбасүрэн Малчин 2-р баг13. Энхээ Малчин 2-р баг14. Энхтайван Малчин Хар Алтат баг15. П.Баярсайхан Сумын ИТХ-ын дарга [email protected]

16. Н.Батбаяр Сумын засаг даргын орлогч [email protected]

17. Х.Отгонбаяр Сургуулийн сургалтын менежер [email protected]

18. С.Лхагвасайн Статистик- ЭМТөв [email protected]. Т.Өнөржаргал ТС Мэргэжилтэн [email protected]. Б.Баяндүүрэн ЗДТГазрын дарга21. Ц.Буянжаргал БОХУБайцаагч [email protected]. Ц.Мөнхзаяа Газрын даамал [email protected]. С.Болор Хурлын төлөөлөгч [email protected]. Б.Болормаа Хурлын тэргүүлэгч25. Э.Баярбаатар Байгаль хамгаалагч26. Р.Мандах Байгаль хамгаалагч

ХАВСРАЛТ15

Page 86: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

85

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

27. Абей Шаймурат Дэд захирал28. Хапай Еркейтай ХАБЭА-н ажилтан

29. Мектепхан Аманкелди Ажиглалтын инженер [email protected]

30. Самей Асатау Аж ахуйн менежер31. Г.Самбуу Мөрөн ойн ХХК захирал

32. Э.Болд БОАЖГ-Байгаль хамгаалагч

33. Б.Сүхтулга Багийн засаг дарга Suhee.Suhtulga34. Дугуйцагаан Хувиараа бизнес35. З.Оюунбилэг Ажилгүй36. Ж.Уламбаяр Шууданч37. Ч.Цэцэнхүү Нөхөрлөлийн гишүүн38. Б.Анхбаяр Нөхөрлөлийн ахлагч39. Ц.Болдбаатар БЗД-240. С.Болор Ажилгүй41. Алтантуяа Малчин42. Ж.Оюунжаргал Нөхөрлөлийн гишүүн43. Л.Баатархүү Ажилгүй44. Ч.Эрдэнэ-Очир Малчин45. Отгой БЗД46. Х.Анхбаяр Ажилгүй

47. Б.МөнхдоржГазрын доройтол,дүйцүүлэн хамгаалал төслийн ОНЗ

[email protected]

48. Ч.Билгүүн БОАЖГ мэргэжилтэн [email protected]

49. Ц.Бат-Эрдэнэ УНТГ сав газрын захиргаа мэргэжилтэн [email protected]

50. Ц.Баттулга МХГ-н Геологи, уул уурхайн хяналт сан [email protected]

51. Э.Жавзансүрэн УНАСУТХГН ХЗ мэргэжилтэн [email protected]

52. Н.Лхамсүрэн УНАСУТХГН ХЗ мэргэжилтэн [email protected]

53. Р.Жамсран УНАСУТХГН ХЗ мэргэжилтэн [email protected]

54. Ч.Энхээ УНАСУТХГН ХЗ мэргэжилтэн [email protected]

55. З.ГанболдАймгийн ЗДТГын ХОХБТХ-н ахлах мэргэжилтэн

[email protected]

56. Б.Энхтуяа ХОХБТХ-н БО-ы асуудал хариуцсан мэргэжилтэн [email protected]

Page 87: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

86

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Батширээт сумын хуралд оролцогчдын бүртгэл2017.02.14

№ Овог нэр Ажил эрхлэлт, албан тушаал И-мэйл хаяг1. Магван Болд Сумын засаг дарга Bold.khentii.gmail.com2. Дугаржав Гансүрэн Сумын ИТХ-ын дарга [email protected]. Батсүх Мөнх-Очир Сумын БОХ-ын улсын байцаагч [email protected]. Хэрлэнчимэг Ажилгүй5. Ням Ажилгүй6. Ренчинханд Тэтгэвэрт7. У.Намдаг Хувиараа8. Д.Лхагвасүрэн Ажилгүй

9. Д.Өлзийнаран Ажилгүй [email protected]

10. Н.Ганболд Байгаль хамгаалагч11. Б.Очирпүрэв Байгаль хамгаалагч12. А.Амархүү Байгаль хамгаалагч13. Л.Цэрэнчимэг Хувиараа [email protected]. Д.Доржмаа Хувиараа15. Б.Болд Багийн засаг дарга-Норовлин16. Д.Хонгорзул Багийн засаг дарга-Онон17. Б.Цэвээндорж Өндөр настан18. Я.Золжаргал Ажилгүй19. Туяа Малчин-Онон баг20. Туяацэцэг Малчин-Онон баг21. Мэндсайхан Малчин-Онон баг22. Б.Алтанзул Малчин-Онон баг23. Ц.Мөнхдэлгэр Малчин-Онон баг24. Бат-Өлзий Онон баг25. Ж.Оюунханд Онон баг Нөхөрлөлийн дарга26. Бадамханд Онон баг27. Санжаа Онон баг28. Жигжид Ганбаатар Засаг даргын Тамгын газрын дарга [email protected]. Д.Гансүрэн Батширээт сум, ИТХ-ын дарга [email protected]. Лхам Батсайхан Хэнтий аймгийн ИТХ-ын дарга [email protected]

Page 88: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

87

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Биндэр сумын хуралд оролцогчдын бүртгэл2017.02.15№ Овог нэр Ажил эрхлэлт, албан тушаал И-мэйл хаяг1. Солонго Эрхэмбаяр Засаг дарга [email protected]. Раднаа Бадрах ЗДТГ-ын дарга [email protected]

3. Ган-Эрдэнэ Бат-Эрдэнэ

Төсөв төрийн сангийн мэргэжилтэн [email protected]

4. Ганзориг Өнөболд МЭҮТ-ийн дарга Unuku01gmail.com

5. Бумбаа Нямдэлгэр Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн

[email protected]

6. Агваанпунцаг Батбаяр Багийн засаг дарга

7. Жаргалсайхан Отгонбаяр Багийн засаг дарга [email protected]

8. Гомбобазар Цэдэвсүрэн БОХ-ын улсын байцаагч [email protected]

9. Зоригт Ононбаяр Багийн засаг дарга [email protected]. Цэдэн-Иш Батхуяг “Ургах нар” нөхөрлөл

11. Гомбосүрэн Эрдэнэбат ЗДТГ-Жолооч [email protected]

12. Батзориг Энх-Амгалан Газрын даамал [email protected]

13. Ганзориг Ганбаяр Байгаль хамгаалагч [email protected]

14. Саамка Мөнхтуяа “Сэрүүн баялаг” нөхөрлөл 15. З.Болортуяа “Сэрүүн баялаг” нөхөрлөл [email protected]. С.Бадамгарав ЗДТГ-ын ИБМ [email protected],17. Б.Батбаяр Байгаль хамгаалагч

18. Амгалан Лхагвасүрэн Ус, цаг уурын өртөөний дарга [email protected]

19. Болд Гэрэлттуяа Төрийн банк [email protected]. Н.Түмэнбаяр Багийн засаг дарга [email protected]. Б.Болормаа “Биндэр-Ой” СДОА- Техникч [email protected]. А.Гэрэлмаа “Биндэр-Ой” СДОА- Инженер [email protected]

23. Б.Нууцхантуяа Биндэр СДЭ НЭМ-ийн ажилтан [email protected]

24. С.Батсайхан “Досанар” ХХК- Захирал25. О.Сүхбат 1-р баг засаг дарга26. Б.Дулам Иргэний танхимын ажилтан27. Э.Мөнх-Очир ИТХ-ын дарга

Page 89: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

88

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

ХАВСРАЛТ 2. БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТѲЛѲВЛѲГѲѲ, НѲХѲН СЭРГЭЭЛТИЙН ГYЙЦЭТГЭЛИЙГ ХYЛЭЭН АВСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДYГНЭЛТ

Огноо ....

Аймаг, сумын засаг даргын ...........дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу ...... сумын ...... багийн нутагт ........ тоот тусгай зөвшөөрөлтэй ...................орд төслийг эзэмшигч .................... ХХК-ний ....................... оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь үзэж, дараах дүгнэлтийг гаргав.

.......................................УУРХАЙН ..................... ОНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ ХУУДАС

№ Бүрэлдэхүүн хэсгүүд Биелэлтийн хувь Тайлбар, үндэслэл1. Сөрөг нөлөөллийг бууруулах арга

хэмжээний биелэлт2. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний

биелэлт3. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний

төлөвлөгөөний биелэлт4. Нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох

арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт5. Түүх, соёлын өвийг хамгаалах арга

хэмжээний төлөвлөгөөний биелэлт6. Химийн бодисын эрсдлийн

менежментийн төлөвлөгөөний биелэлт7. Хог хаягдлын менежментийн

төлөвлөгөөний биелэлт8. Удирдлага зохион байгуулалтын

төлөвлөгөөний биелэлт9. Олон нийтэд тайлагнах хуваарь,

төлөвлөгөөний биелэлт10. Орчны хяналт шинжилгээний

хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн Дүн (Арифметик) дундаж

Page 90: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

89

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

ХАВСРАЛТ 3. ФОТО АГШИНУУД

Зураг 1. Бөхмөрөн сумын төвд хийсэн уулзалт

Зураг 2. Хэнтий аймгийн Чингис хотод хийсэн уулзалт

Page 91: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн

90

УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД ТАЛУУД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ

Зураг 3. Хотгорын уурхай

Зураг 4. Увс аймгийн төвд хийсэн уулзалт

Page 92: New УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАНД · 2020. 5. 29. · Гэрээний дугаар. eidh/2015-369-258. Европын Ардчилал, хүний эрхийн