near news vol.49 (mng)

20
NEAR Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2013 онь 1-2 сар 49 дөх дугаар Vol. 49 News Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments Тусгай нийтлэл Шинэ оны мэндчилгээ Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ Сэдэвт нийтлэл ОХУ-ын Магадан муж - Магадан муж ба Зүүн хойд Ази Гишүүн байгууллагатай танилцахуй БНСУ-ын Сэжун хот БНСУ-ын Сэжун хотын төв нууран дахь шинэ оныг угтах ёслолын салют буудлага

Upload: neargov

Post on 27-Jul-2016

239 views

Category:

Documents


5 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: NEAR news vol.49 (MNG)

NEARЗүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2013 онь 1-2 сар 49 дөх дугаар

Vol. 49

News

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Тусгай нийтлэл Шинэ оны мэндчилгээ

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

Сэдэвт нийтлэл ОХУ-ын Магадан муж - Магадан муж ба Зүүн хойд Ази

Гишүүн байгууллагатай танилцахуй БНСУ-ын Сэжун хот

БНСУ-ын Сэжун хотын төв нууран дахь шинэ оныг угтах ёслолын салют буудлага

Page 2: NEAR news vol.49 (MNG)

“NEAR News” сэтгүүл нь Гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулж,харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR-ын үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын мэдээ, олон улсын байдал, төрөл бүрийн өгүүлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг бөгөөд гишүүн болон холбогдох байгууллагуудад үнэгүй тараагддаг юм. Мөн NEAR-ын вэб сайтад нийтлэгдэж байна.

NEAR News

Vol. 49

Оросын үнэн алдартны шашинтнуудын өвөл голын усанд орж, санваартнуудаас баптизм хүртэх ёслол

9 16 19

Page 3: NEAR news vol.49 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын Холбоог1996 оны есдүгээр сард Зүүн хойд Азийн Солонгос, Орос, Хятад, Япон 4 улсын 29 орон нутгийн захиргаад БНСУ-ны Кёнжү хотноо чуулж байгуулсан.Тус холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялагийн нөөц боловсруулалт, зохицуулалт, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээний аж үйлдвэр, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна.Мөн Монгол улс, БНАСАУ-ын орон нутгийн захиргаад болон өөр улсын орон нутгийн захиргаад шинээр гишүүнээр элсч, одоо 6 улсын 71 орон нутгийн байгууллагыг эгнээндээ нэтгэсэн Зүүн хойд Азийн төлөөлөх орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгдэл болоод байна.

NEAR Холбоо(ЗХАБНЗЗХ)-ны үүд хаалга ямагт нээлттэй байх болно.Зүүн хойд азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.49 (MNG)

Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ оны мэндчилгээТусгай нийтлэл

Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ оны мэндчилгээ

Бид бүхэн өнгөрсөн жил 2 том өөрчлөлтийг туулж шинэ онтой золголоо. Өнгөрсөн 2012 оныг

“Дэлхийн сонгуулийн жил” гэхэд хэтрүүлэг бус болов уу. Учир нь өнгөрсөн жил Орос, Франц,

Египет, Энэтхэг, Мексик, Америк, Хятад, Япон, Солонгос зэрэг дэлхийн томоохон улсуудын

төрийн тэргүүнүүд ээлж дараалан солигдсон. Мэдээж Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг

захиргаадын холбооны гишүүн улс орнууд ч үүнээс хол байсангүй. Хойд Солонгос, Орос,

Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчид ч ялгаагүй солигдсон бөгөөд Монголд орон

нутгийн удирдлагууд солигдлоо. Үүнийг дагаад 2013 оноос улс төрийн байдалд өөрчлөлт орох

болов уу. Мөн дэлхийн эдийн засаг ч өөрчлөгдөх шинжтэй байна. 2013 оны 1 сарын 26-ны өдөр

дэлхийн улс орнуудын 2500 удирдагч оролцсон “Давосын форум”-ын хаалтын ажиллагааны

үеийн уур амьсгал нээлтийн ажиллагааны үеэр онцолж байсан “эрсдэл багаслаа” гэсэн үг

“эрсдэл ариллаа” гэсэн үгээр өөрчлөгдөх хэмжээнд очиж бүх зүйл өөдрөг нааштай болж байна

гэж мэдээлж байсан. Дагалдах эрсдэл гэгч гарч болох магадлал хэдий бага боловч гарсан

тохиолдолд даяаршлын эдийн засагт томоохон цочрол өгч болохуйц аюултай хүчин зүйл

гэгддэг. Тухайлбал, евро бүсийн уналт, Америкийн эдийн засгийн дахин уналт, Хятадын эдийн

засгийн уналт мэтийн аюултай хүчин зүйлийг хэлдэг.

Өнгөрсөн 2008 оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямралаас хойш анх удаа дэлхийн эдийн

засаг тохиолдож болох хамгийн хэцүү эрсдэлт байдлаас гарсан гэж үзэж байна. Гэхдээ шинэ

оноос японы төв банкнаас эдийн засгийг дэмжих зорилгоор бодлогын хүүгээ бууруулах иений

бодлогын алхам хийсэн нь бусад харилцагч улсуубдын валютын үнэ цэнэд шууд нөлөөлөн

голлох валют хооронд “валютын дайн” гэгч үг гарах хэмжээнд шинэ хувьсал гарч байна.

Нөгөөтэйгүүр, Зүүн хойд Азийн бүсийн Өмнөд Солонгос, Хятад, Япон улс хооронд өнгөрсөн

2012 оны 11 сарын 20-ны өдөр 3 улсын чөлөөт худалдааны хэлэлцээр хийж эхэлсэн. Хэлэлцээр

байгууллаа гэхэд 1.5 тэрбум хүн амтай, ДНБ 15 триллион доллар бүхий эдийн засгийн хүчирхэг

бүс үүсэх хүртэл цаг хугацаа шаардагдах ч бүсийн том хувьсал болох төдийгүй дэлхийн эдийн

засагт ч ихээр нөлөөлөх юм. Өнгөрсөн жилээс гүнзгийрсэн Хятад, Солонгос, Японы газар

нутгийн маргаантай асуудал ба түүхэн ойлголтын ялгаа нь Холбооны үйл ажиллагаанд шууд

нөлөөлсөн ч алсдаа чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулан эдийн засгийг интеграцичлах

нь улс төрөөс илүү үйл хэрэг болно гэдэгт найдаж байна. Эдгээр эерэг хүчин зүйлүүд нь Зүүн

хойд Азийн бүсийн улс төр, эдийн засагт нөлөөлөх үр дүн нь их байх ба бүсийн орон нутаг

хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөлөх тул үүнийг идэвхтэй ашиглах

хэрэгтэй.

Цаашлаад дэлхий нийтийн асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах,

хүнсний аюулгүй байдал, усны нөөц, эрчим хүч, залуучуудын ажилгүйдлийг бууруулах зэрэгт

Холбооны зүгээс хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг хүсээд, нийгмийн хариуцлагатай

компаниуд Холбооны хүрээнд шинэ салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бий болгохыг

хүсэхийн ялдамд 2020 он хүртэлх Холбооны урт хугацааны зорилтыг шинээр гаргах нэгэн жил

болохыг хүсье.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю

Шинэ оны мэндчилгээ

NEAR NEWS Vol. 484

Page 5: NEAR news vol.49 (MNG)

Тусгай нийтлэл Ниншя Хуйн ӨЗО-ны даргын шинэ оны мэндчилгээ

Ниншя Хуйн ӨЗО-ны шинэ оны мэндчилгээ

Элбэг дэлбэгийн бэлгэдэл могой жил гарлаа. Шинэ гарч буй 2013 оны болон Хятадын

үндэсний хамгийн том “Хаврын баяр”-ын мэндийг Ниншя Хуйн ӨЗО-ноос нийт гишүүн

байгууллагуудад дэвшүүлье.

Өнгөрсөн 2012 оны 7 сард ЗХАБНЗЗ Холбооны гишүүн байгууллагуудын дэмжлэгээр

Холбооны 9-р Бүгд хурлыг тус орны Инчүан хотноо амжилттай зохион байгуулсан билээ. Энэ

завшааныг ашиглан та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Ниншя Хуйн ӨЗО нь Холбооны 71 гишүүн орон нутгийн нэг бөгөөд Зүүн хойд Азийн бүсийн

харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчилдаг. Газарзүйн хувьд ойр дөт орших Зүүн

хойд азийн бүсийн улсууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна бүсийг

интеграцичлах хандлага илт ажиглагдаж байна. Азид эдийн засгийн хамгийн идэвхтэй бүс

болох Зүүн хойд Ази нь ашигт малтмалын арвин их нөөц, асар том зах зээлтэй юм. Хэдийгээр

улс бүр нийгмийн тогтолцоо, эдийн засгийн хөгжлийн харилцан адилгүй ялгаатай боловч

бүсийн хэмжээнд эдийн засгийн хөгжилд анхаарч онол судалгаа голчилсон харилцаанаас

бодитой тодорхой хамтын ажиллагаа руу шилжиж байна. Энэ үед бид Зүүн хойд азийн бүсэд

урт хугацааны хөгжил, хурдацтай тогтвортой хөгжлийн төлөө хичээх хэрэгтэй байна.

Бүсийн интеграцичлалыг эрчимжүүлэх шинэлэг механизм шаардлагатай. Орон нутгийн

захиргаад илүү үр ашигтай харилцаа, хамтын ажиллагааны механизмыг эрэлхийлэн бодлого

хэрэгжүүлэх, эдийн засаг, соёлын харилцааг олон талаар гүнзгийрүүлэх хэрэгтэй. Мөн бусад

салбарын харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж эдийн засгийн интеграцийг тогтвортой явуулж

зүүн хойд азийн бүсийг дэлхийд эдийн засаг хамгийн хурдан хөгжсөн бүс болгохыг хүсье.

Орон нутгийн захиргаа хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг баяжуулж шинэлэг

хэлбэрээр худалдаа, эрдэм шинжилгээ, соёл зэрэг төрөл бүрийн салбарт олон баялаг арга

хэмжээг зохиохын зэрэгцээ өргөн цар хүрээтэй ард иргэдийн харилцаа хамтын ажиллагааг

дэмжих хэрэгтэй. Ниншя Хуйн ӨЗО нь хятадын баруун бүсийн нутгуудаас хөгжлөөр

харьцангуй сул нутаг боловч өвөрмөц онцлог бүхий давуу талуудтай. Ялангуяа соёл, аялал

жуулчлал, эрчим хүч, газар тариалан зэрэг гол салбарт бусад орон нутгуудтай идэвхтэй хамтран

ажиллахыг хүсч байна. “Бие биенээ сайн мэдэж байхад хичнээн хол байсан ч хөрш болдог”

гэсэн хятад ардын үг байдаг. Гарч буй шинэ ондоо гишүүн орон нутгууд хамтдаа бүтээсэн бүс

нутгийн эдийн засгийн хөгжил, энхтайван сайн сайхны төлөө улам их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт

найдаж байна. Ниншя нутгаас та бүхэнд эрүүл энх аз жаргал амжилт бүтээлийг хүсээд шинэ

оны мэндээ үүгээр өндөрлье.

Ниншя Хуйн ӨЗО-ны дарга Вуан Жон Вэй

The Association of North East Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.49 (MNG)

Өвөрхангай аймгийн Засаг даргын шинэ оны мэндчилгээТусгай нийтлэл

Өвөрхангай аймгийн Засаг даргын шинэ оны мэндчилгээ

Монгол улсын төв хэсэгт орших мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын бүс нутаг

бөгөөд дэд бүтэц түлхүү хөгжсөн, түүх соёлын өлгий нутаг билээ.

Миний бие Өвөрхангай аймгийн Засаг даргаар улиран сонгогдож орон нутгийн хөгжлийн

төлөө өөрийн туршлага, ур чадвараа дайчлан ажиллаж байна.

Энэ удаагийн улсын болон орон нутгийн сонгуулийн үр дүнд сөрөг хүчин бүхий улс төрийн

засаглал, төрийн албаны шинэчлэл, эдийн засаг бие даасан шинэ тогтолцоо хэрэгжиж буйгаараа

онцлогтой бөгөөд цаашид улам боловсронгуй болно гэдэгт итгэл төгс байна.

Зүүн өмнөд азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо нь азийн хэмжээнд идэвхтэй үйл

ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага юм. Цаашид харилцах цар хүрээгээ өргөжүүлэн

улс, хот, муж хооронд бодит хамтын үйл ажиллагааг дэмжин, шууд харилцаа тогтоох, салбарын

төлөөлөгчдийг харилцан удаан хугацаагаар туршлага судлуулах, хөрөнгө оруулалт, эдийн

засгийн харилцааг дэмжихэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллана.

Танай байгууллагын хэрэг эрхлэх газрын хамт олон болон зүүн хойд азийн харилцаанд

идэвхтэй оролцогч байгууллага, хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д Тогтохсүрэн

Магадан мужийн захирагчийн шинэ оны мэндчилгээ

ОХУ-ын Алс дорнодын хөгжлийн хэтийн төлөв нь Зүүн хойд Азийн улс орнуудыг түшиглэн

гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой юм. Ийм ч учраас 2012 оны

9 дүгээр сард Владивосток хотноо АПЕК-ийн төрийн тэргүүнүүдийн уулзалт болсон. Уулзалтад

оролцогчид тус бүс нутгийн эдийн засгийн интеграцичлалыг гүнзгийрүүлэх хэтийн төлөвийн

талаар ярилцсан юм.

Ази Номхон далайн бүсийн эрчтэй хөгжсөн улсуудтай хамтран ажиллах нь Алс Дорнодын

бүсийн бодлогын гол чиглэлийн нэг бөгөөд Оросын Европ ба Оросын Азийн бүс хоорондын

эдийн засгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгахад чиглэж байна.

ОХУ-ын Алс Дорнодын бүсийн гадаад худалдааны сүүлийн 5 жилийн дүнг харахад бараа

эргэлтийн 82-91%-ийг АПЕК-ийн оролцогч улсууд эзэлж байна. Тодруулбал, 2011 онд Өмнөд

Солонгос(29%), Япон(25%), Хятад(15%) улсууд бараа эргэлтийн ихэнх хувийг эзэлж байна.

2011 онд Алс Дорнодын бүсийн гадаад хөрөнгө оруулалтын дүн Ази Номхон далайн бүсийн

улс 12%(Япон) эзэлж байна. Шинжээчид иймэрхүү үр дүнтэй эдийн засгийн хамтын ажиллагаа

нь одоохондоо хөгжлийн эхэн үедээ байгаа гэж дүгнэж байгаа юм.

Магадан муж Зүүн хойд Азийн бүсийн интеграцичлах шаардлагатай гэж үзэж байна.

Тус муж NEAR Холбоо/2008 оноос/, Солонгос-Оросын Алс Дорнод болон Сибирийн эдийн

засаг, шинжлэх ухаан технологиийн хамтарсан хороо, Хойд Солонгос-Оросын худалдаа эдийн

Магадан мужийн захирагч Дудов

NEAR NEWS Vol. 486

Page 7: NEAR news vol.49 (MNG)

Тусгай нийтлэл Магадан мужийн захирагчийн шинэ оны мэндчилгээ

засаг, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны хороо, Америк-Орос, Ази Номхон далайн түншийн конвенц) зэрэг олон улсын 4

байгууллагад гишүүнээр элссэн.

Мөн Магадан муж Алс Дорнодын бүс, Оросын Зүүн Сибирь, Хойд Солонгос, Зүүн хойд бүс хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийг

боловсруулан хэрэгжүүлж байна.

2009 оноос гадаад харилцаа, эдийн засгийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд “Магадан мужийн гадаад харилцаа, худалдааг хөгжүүлэх

болон экспортын далд боломж 2009-2013” хэмээх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Магадан муж сүүлийн 4 жилд дараах олон

улсын хэмжээтэй томхон арга хэмжээнд оролцсон байна. Үүнд:

- Харбиний олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэн / Хятадад болсон

- Ази-Номхон далйн бүсийн олон улсын уурхайн салбарын үзэсгэлэн / Сидней 2011 он

- Гоёл чимэглэлийн үзэсгэлэн, “Жунвекс Петрбург 2011” ОУ-ын форум / Санкт Петрбург

- “Авто -Шанхай 2011” Авто машиний дэлхийн үзэсгэлэн

- “Жунвекс Москва 2011”

- “Жунвекс Петрбург 2012”

- “Сүүн бүтээгдэхүүн, махны үйлдвэрлэл 2012” ОУ-ын үзэсгэлэн

2011 онд ОХУ-ын гадаад явдлын яамнаас зохион байгуулсан Магадан мужийн өдрүүд арга хэмжээний үеэр Хятад, Энэтхэг, Филиппин, Бразил,

Парагвай, Сингапур зэрэг 74 орны төлөөлөгчид Магадан мужид айлчилж мужийн соёл, хөгжлийн байдалтай танилцсан юм.

Дэлхийн зах зээлд Магадан мужийн имиджийг бүрдүүлэх, таниулан сурталчлах нь мужийн бодлогын гол зорилтын нэг юм. Үүний тулд хамтын

ажиллагаатай хөрөнгө оруулалтын боломжтой Ази Номхон далайн бүсийн улсуудаас хөрөнгө оруулагч татахын тулд 2010 онд Бээжин, Токиод,

2012 онд Сөүл хотноо Магадан мужийн нөөц баялагийн хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулга хийсэн. Цаашид Вьетнам, Малайз,

Сингапурт очиж танилцуулах төлөвлөгөөтэй байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг зүйл бол тус мужийн ашигт малтмалын нөөцөт бүс юм. Магадан мужийн нийт

экспортийн бүтээгдэхүүний 51%-ийг загас, загасан бүтээгдэхүүн эзэлнэ. Хөрш зэргэлдээ улсаас хавч, минтай, май загас, атлантикийн сагамхай

загас голчлон импортолдог. Тус мужийн Охотын тэнгис ОХУ-ын нийт агнуурын загасны 1/5 нь байдгийн хувьд сам хорхой, нялаахай, наймаалж

зэрэг 300-гаад төрлийн загас, далайн биетийн нөөцтэй.

Сүүлийн 5 жилд гадаад эдийн засгийн идэвхтэй бодлого явуулсны үр дүнд хөрөнгө оруулалтын дүн 19 дахин нэмэгдсэн ба үүнээс Ази Номхон

далайн улсаас хийх хөрөнгө оруулалт 37%-аар нэмэгдэхийн зэрэгцээ гадаад худалдааны хэмжээ 23% нэмэгдсэн.

2013 онд Магнадан муж байгуулагдсаны 60 жилийн ой болно. Ирээдүйн бүс нутгийн хөгжлийн төлөө аж үйлдвэрийн салбарын бодлого

төдийгүй, Зүүн хойд Азийн улсуудтай үр ашигтай харилцаа, хамгын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжил зэрэг төрөл бүрийн

салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Миний хувьд ОХУ-ын засгийн газраас сонгосон Зүүн хойд Азийн улсуудыг эдийн

засгийн хувьд интеграцичлах явц зөв сонголт бөгөөд Ази Номхон далайн бүсэд болон интеграцичлалын үйлсэд оролцсон улс орнуудад баттай

хөгжлийг авчирна гэж бодож байна.

The Association of North East Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.49 (MNG)

Хёго мужийн захирагчийн шинэ оны мэндчилгээТусгай нийтлэл

Хёго мужийн мэндчилгээБүс нутгийн нийтлэг асуудлыг хамтдаа шийдвэрлэхийн төлөө байгуулагдсан Зүүн хойд Азийн

бүс нутгийн засаг захиргаадын Холбоо байгуулагдаад 18 жилийн нүүрийг үзэж байна.

Анх 4 улсын 29 орон нутаг гишүүн нь байсан бол одоо 6 улсын 71 гишүүн орон нутагтай,

холбооны харьяа салбар 5 хорооны тоо 13 болтол нэмэгдсэн зэрэг амжилттайгаар үйл

ажиллагаагаа явуулж байна.

Нөгөөтэйгүүр олон улсын байдлын зэрэгцээ байгаль орчин, эрчим хүч, хүнс тэжээлийн

асуудал хурцдаж улмаар улс орон нутгийн хирээс хэтэрсэн ажил болоод байна.

Гамшгаас сэргийлэх мөн түүнийг бууруулах ажил нь түүний нэг юм. Сүүлийн 10 жилд

тохиолдож байгаа байгалийн гамшиг болон дүрвэгдсийн тоо 70-аад онтой харьцуулахад 3 дахин

нэмэгдсэн байна. Тэр тусмаа Азид буюу 2008 онд Хятадын Сычуан мужид, 2011 онд Японы

зүүн нутагт хүчтэй газар хөдлөлт болсон.

Хёго муж 1995 онд болсон хүчтэй газар хөдлөлтөөр 6400 гаруй хүнээ алдаж, 60 мянга гаруй

сууц сүйтгэгдэх зэргээр асар их хохирол амссан. Дотоод гадаадын халуун дэмжлэг,

шаардлагатай хүчин чармайлтын үр дүнд бүтээлчээр дахин сэргээн босгож чадсан. Тийм ч

учраас өнгөрсөн хугацаанд олж хуримтлуулсан мэдлэг туршлага, сургамжийг цааш нь түгээж

гарч болзошгүй гамшигаас урьдчилан сэргийлэх, сэргээн босголтод ашиглах нь бидний

хариуцлага гэж бодон ажиллаж ирсэн билээ. Одоо ч японы зүүн нутгийн газар хөдлөлтөөр

хохиролд өртсөн газарт бүсийн эдийн засгийг идэвхжүүлэх, сэргээн босголт, бүтээн байгуулалт,

сэтгэлзүйн эмчилгээ зэрэг ажлуудыг өрнүүлж байна.

Олон улсын тусламж дэмжлэгээр “хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн төв” голчилсон, НҮБ-

ын олон улсын гамшгаас сэргийлэх стратегийн Хёго дахь салбар, НҮБ-ын хүмүүнлэгийн

асуудлыг зохицуулах Кобэ дахь салбар, Азийн гамшгаас сэргийлэх төв, Олон улсын гамшгаас

сэргийлэх сэргээн босгох хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн

байгууллагын Кобэ дахь салбар, Жайка Кагсай зэрэг олон улсын байгууллагуудтай

уялдаатайгаар гамшгаас сэргийлэх болон сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлж байна. Мөн энэ

бодлогыг олон улсын нийгмийн хүчин чармайлтаар 2005 оны НҮБ-ын гамшгаас сэргийлэх

хурлаар гаргасан Хёгогийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт үндэслэн хэрэгжүүлж байна.

Байгалийн гамшгийг зогсоох аргагүй ч урьдчилан сэргийлж чадсанаар хохирлыг багасгаж

чадна. Тиймээс ч туршлага, мэдлэгээс хуваалцах нь юунаас ч илүү чухал юм. Хёго муж цаашид

Холбооны гамшгаас сэргийлэх хороогоор дамжуулан та бүхэнтэй мэдлэг туршлагаасаа

хуваалцаж, гамшгийн аюулыг багасгахад хамтдаа хичээн ажиллах болно. Мөн хамтын хүчээр

“аюулгүй, сэтгэл амар оршин тогтнох Зүүн хойд Азийн бүсийг бий болгох” зорилт тавих

хэрэгтэй болов уу.

Хёго мужийн захирагч Ито Тошизу

NEAR NEWS Vol. 488

Page 9: NEAR news vol.49 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа

1 сарын 22-ны өдөр Холбооны гишүүн орон нутгийн нэг Монгол улсын Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Холбооны Хэрэг эрхлэх газраар айлчилж ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа. Айлчлалын хүрээнд гишүүн орон нутгуудтай бодит ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замын талаар ерөнхий нарийн бичгийн даргатай санал бодил солилцож, мөн Төв аймгийн өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар танилцуулахын ялдамд хөрөнгө оруулалтын саналыг гишүүн байгууллагуудад уламжилж өгөхийг хүсэв. Нөгөөтэйгүүр ерөнхий нарийн бичгийн дарга Холбооны ээлжит бүгд хурлыг Монгол улсад зохиох боломжийн талаар Төв аймаг болон бусад аймгийн удирдлагууд зөвлөлдөж хариу өгөхийг хүсэв. Уулзалтын дараагаар төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Гёнсан хот дахь Мэйл компаний сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад Сөүлийг зорив.

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат тэргүүтэй төлөөлөгчид Холбооны Хэрэг эрхлэх газраар айлчлав.

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Холбооны хэрэг эрхлэх газраар айлчилсны дараа/зүүн гар талаас 2 дахь/

No Арга хэмжээний нэр Хугацаа Хаана Харилцах хаяг

1 Гамшгаас сэргийлэх хорооны 11-р хурал 3.11~14 Япон улсын Хёго мужийн Кобэ хот Хёго мужийн төлөвлөлтийн хэлтэс

T. +81-78-362-9870 F. +81-78-362-9914

2 Эдийн засаг, худалдааны хорооны 10-р хурал 4.4~6 Хятадын Шааньси мужийн Шиан хот

Кёнсанбүг мужийн эдийн засаг худалдааны хорооны ажилтан Гвон Тэ НамT. +82-53-950-2278 F. +82-53-950-2979 E-mail: [email protected]

3Холбооны гишүүн орон нутгийн

гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал

5 сард Солонгос улсын Кёнсанбүг муж, Пухан хот

NEAR Холбооны хэрэг эрхлэх газарT. +82-54-223-2318(англи) +82-54-223-2320(хятад)

+82-54-223-2317(япон) +82-54-223-2384(монгол) +82-54-223-2219(орос)

4 Био эмчилгээний хорооны хурал 5 сард Солонгос улсын Чүнчонбүг мужЭдийн засаг худалдааны хэлтэсКим Ён ҮгT. +82-43-220-3485 F. +82-43-220-3259

5 Хүүхэд эмэгтэйчүүдийн хорооны хурал 7 сард Дорнод аймаг Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл

T. +976-98993571 + 976-98209428

6 Боловсрол, соёлын хорооны хурал 8 сард Япон улсын Шиманэ мужидШиманэ мужийн байгаль орчин амьдралын газар соёл харилцааны хэлтэсT. +81-852-22-6464 F. +81-852-22-6412

7 Ажлын хорооны хурал 10 сард Солонгос улсын Жолланам муж

Олон улс хамтын ажиллагааны хэлтэс, олон улсын харилцааны тасагПак ХуT. +82-61-286-2431 F. +82-61-286-4763

8 ‘NEAR 2013’ олон улсын форум олон улсын форум 10.31~11.1 Солонгос улсын Сөүл хот

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарT. +82-54-223-2318(англи) +82-54-223-2320(хятад)

+82-54-223-2317(япон) +82-54-223-2384(монгол) +82-54-223-2219(орос)

9 Байгаль орчны хорооны хурал 10 сард Япон улсын Тояама муж Японы тэнгисийн эрэг хавийн хамтын ажиллагааны төвT. +81-76-445-1571 F. +81-76-445-1581

10 Газар тариалангийн хорооны хурал 10 сард Солонгос улсын Жолланам муж Олон улс хамтын ажиллагааны хэлтэс T. +82-61-286-2431 F. +82-61-286-4763

11 Аялал жуулчлалын хорооны хурал тодорхойгүй Хятад улсын Хэнан муж Хэнан мужийн гадаад хэргийн хэлтэсT. +86-371-69068090 F.+86-371-65688841

12 Далай загасны аж үйлдвэрийн хорооны хурал тодорхойгүй Хятад улсын Шаньдун муж Шаньдун мужийн гадаад хэргийн хэлтэс

T. +86-531-86137806 F.+86-531-86040243

NEAR Холбооны үйл ажиллагаа

2013 онд зохиогдох NEAR Холбооны арга хэмжээ

The Association of North East Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.49 (MNG)

эрчим хүчний бодлогын арга зам гэсэн хэсэгчилсэн сэдвээр хуваагдан зохиогджээ. Урилгаар оролцсон ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Зүүн хойд Азийн бүсийн уур амьсгалын өөрчлөлтийн байдал ба сэргээгдэх шинэ эрчим хүчний бодлогоос танилцууллаа. Түүнчлэн тус холбоотой түншлэлийн харилцаа тогтоогоод буй R20 байгууллагатай энэ жил Зүүн хойд Азийн бүсэд хамтарсан олон улсын форум зохиох талаар санал бодол солилцжээ.

Хэрэг эрхлэх газрын мэдээЭнэ сарын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга хурлын 5-р хэсэгт илтгэл тавьж хэлэлцүүлэгт оролцож буй нь

Ерөнхий нарийн бичгийн дарга Сөүл дэх Япон клубын ерөнхийлөгч /зүүн гар талаас/, Солонгос дахь Хятадын худалдаа аж үйлдвэрийн танхимийн тэргүүлэгч/баруун гар талаас/-тэй уулзаж буй нь

Хурлын 5-р хэсэгт оролцогчидтой дурсгалын зураг авахуулав.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга 1 сарын 17-ны өдөр Сөүл Плаза зочид буудалд зохиогдсон Хятад, Солонгос, Японы компаний удирдлагуудын шинэ оны уулзалтад оролцов. Энэхүү уулзалтыг Хятад, Солонгос, Японы хамтын ажиллагааны газраас хамтран Солонгосын худалдааны нийгэмлэг, Солонгос дахь Хятад улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Сөүл дахь Япон клубийн дэмжлэгтэйгээр “Хятад, Өмнөд Солонгос, Японы чөлөөт худалдааны хэлэлцээр” биелэснийг албан ёсоор зарласныг тэмдэглэхээс гадна солонгост үйл ажиллагаа явуулж буй хятад, солонгос, япон компаниудийн харилцааг идэвхжүүлэх зорилготойгоор зохиожээ. 200 гаруй хүн оролцсон уг арга хэмжээнд Солонгосын гадаад харилцаа, худалдааны яамны худалдааны төв газрын дарга Пак Тэ Ху арга хэмжээг нээж илтгэл тавьж, солонгосын парламентийн гадаад харилцаа, худалдаа, нэгдлийн хорооны дарга Ан Хун Жүн, Солонгос дахь Хятадын худалдаа, аж үйлдвэрийн танхимийн ерөнхийлөгч Хуан Дэ, Сөүл дахь Япон клубийн ерөнхийлөгч Кобаяши Тадаши мэндчилгээ дэвшүүлэв. Нөгөөтэйгүүр ерөнхий нарийн бичгийн дарга Япон клубын ерөнхийлөгч Кобаяши Тадашитай санал бодол солилцож, NEAR Холбоотой хамтран ажиллахыг хүсэв.

Өнгөрсөн 1 сарын 31-ний өдрөөс 2 сарын 1-ний өдрийг хүртэл Австрийн Вена хотноо зохиогдсон ‘R20 Вена бага хурал”-д Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю урилгаар оролцлоо. Дэлхийн орон нутгийн захиргаадаас бүрдсэн “Уур амьсгалын өөрчлөлтийн байгууллага(R20 : Regions of Climate Change)-аас зохион байгуулсан уг бага хуралд тус байгууллагын тэргүүлэгч Арнольд Щварцнеггер, Европын Холобооны гүйцэтгэх хорооны дарга Мануэл Барросо, Австрийн ерөнхий сайд Вернер Фэйман, Румын улсын ерөнхий сайд Виктор Понта, НҮБ-ын ЮНИДО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Кандэ Юмкелла зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбогдох орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллага, компани, институтийн 600 гаруй төлөөлөгч оролцжээ. Тогтвортой эрчим хүчний ирээдүй хэмээх сэдвээр зохиогдсон энэ удаагийн бага хурал ирээдүйн эрчим хүчний бодлого, сэргээгдэх шинэ эрчим хүчний бодлогыг орон нутгийн захиргаадад шилжүүлэх, шинэчлэлийн санхүүгийн дэмжлэгийн бодлого, технологи шилжүүлэх, эдийн засгийн шинээр хөгжиж буй орон нутгийн бодит жишээ, тогтвортой

Ерөнхий нарийн бичгийн дарга Хятад, Солонгос, Японы компаний удирдлагуудын шинэ оны уулзалтад оролцлоо.

Vienna R20 арга хэмжээнд оролцов.

R20 нь уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн захиргаадаас бүрдэх олон улсын байгууллага юм. 2010 онд Калифорни мужийн захирагч асан Арнольд Щварцнеггерийн санаачлагатайгаар байгуулагдсан бөгөөд дэлхийн орон нутгийн захиргаад, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төрийн бус байгууллага, компани институтийнг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг санхүүгийн байгууллага, NEAR, AER гэхчлэн орон нутгийн хамтын ажиллагааны байгууллага гишүүнээр элссэн НҮБ-тай ч нягт харилцаатай байгууллага юм.

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR NEWS Vol. 4810

Page 11: NEAR news vol.49 (MNG)

Энэ сарын мэдээ Хэрэг эрхлэх газрын мэдээ

Өнгөрсөн 1 сарын 14-15-ны өдрүүдэд Солонгос улсад ажиллаж буй Хятадын төрийн албан хаагчдад зориулсан Жоллабүг мужийн Гүнсан хотыг сурталчлан таниулах арга хэмжээнд Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтан, хятад улсаас ирсэн төрийн албан хаагч Жан Бу Ян оролцов. Гүнсан хот 1994 онд Хятадын Ентай хоттой ах дүүгийн харилцаа тогтоож эхэлснээс хойш одоо хятадын 9 хоттой ах дүүгийн харилцаатайн хувьд олон талаар идэвхтэй харилцаа өрнүүлж байна. Энэ удаагийн арга хэмжээг тус хотын гадаад харилцааг идэвхжүүлэх, хятад дахь харилцааны сүлжээг бүрэлдүүлэх үүднээс зохиожээ.

14-ний өдөр Гүнсан хотыг танилцуулах илтгэл тавьсан хотын захирагч Мүн Дун Шин Хятадад тус хотыг цааш нь сурталчлан таниулахыг арга хэмжээнд оролцсон хятадын төрийн албан хаагчдад хандан хүсэв. Оролцогчид Гүнсан хотын захиргаатай танилцаж, Сэмангэм бүс, нүүдлийн шувуудийг ажиглах оргил, орчин үеийн түүхийн музей зэргээр аялажээ.

Ирэх 4 сарын 4-7-ны өдрүүдэд Хятадын Шааньси мужийн Шиан хотноо Холбооны эдийн засаг, худалдааны хорооны зохицуулагч болох Кёнсанбүг мужаас хорооны 10-р хурлыг зохион байгуулна. Уг арга хэмжээнд гишүүн эдийн засаг, худалдааны холбогдох мэргэжилтэн, дарга нар оролцож эдийн засаг худалдааны харилцаа, хамтын ажиллагааны тэргүүн туршлагаас илтгэх юм.

Мөн Кёнсанбүг мужаас явуулж буй “Солонгосын торгоны зам” төсөлтэй уялдуулан зохиох болсны хувьд тэрхүү төслийн нэг болох “Кёнсанбүг муж-Шааньси мужийн олон улсын харилцаа ба Хятад, Солонгосын торгоны зам” арга хэмжээнд оролцох юм. Энэ удаагийн хурал хороог зохицуулагч орон нутагт бус гуравдагч орон нутагт анх удаа болж буйгаар онцлогтой.

NEAR Холбоо байгуулагдснаас хойш гишүүн орон нутгийн тоог нэмэгдүүлэх, салбар хороодын үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлснээс гадна 4 жил тутамд гишүүн орон нутгуудад ээлжлэн ажиллуулдаг байсан холбооны төвийг 2004 оноос нэг газарт байнгын үйл ажиллагаатай болгох шийдвэр гарснаар

2005 онд байгуулсан вэбсайтыг сүүлийн үеийн технологитой, бие даасан сервертэй болгож гишүүн орон нутаг болон хувь хүмүүс ашиглахад хялбар дөхөм байхуйц шинэчлэн засварлаж 2 сарын 12-ны өдөр ажиллуулж эхлэхээр төлөвлөөд байна.

Вэбсайтын бүтэц нь холбооны танилцуулга, гишүүн байгууллага, салбар хороо, хэвлэл, мэдээ мэдээлэл, мэдээллийн сан, үйл явдал гэсэн 7 үндсэн цэс, 200 гаруй зүйлтэйгээр монгол, орос, хятад, солонгос, япон, англи 6 хэлээр байхаас гадна гар утаснаас шууд орж болох вэб хуудас, мэйл сервер, зайн хурал, нэгдсэн хайлтын систем зэрэг үйлдэл үйлчилгээ багтсан болно. Мөн гишүүний мэдээлэл, самбар, сэтгүүл, санал асуулга, дүрс бичлэг гэхчлэн цогц удирдан хянах системтэй ба арга хэмжээнд оролцох бүртгэл, тайлан зэрэг бүхий л үйл ажиллагааны дата бааз бүрдүүлж фэйсбүүк, юүтүүбээс ч холбогдох боломжтой болгосон. Иймд гишүүн бйгууллагууд шинэчлэн засварласан Холбооны вэбсайтыг мэдээлэл солилцох, хамтын үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглана гэдэгт найдаж байна.

Гүнсан хотыг сурталчлан таниулцуулах арга хэмжээнд оролцов.

Холбооны эдийн засаг, худалдааны хорооны 10-р хурал Шааньси мужид зохиогдоно.

NEAR 2012 оны тайлан гарав.

Холбооны вэбсайтыг шинэчлэв.

Гүнсан хотын захиргаагаар айлчилсны дараа

The Association of North East Asia Regional

Governments

2012 оноос Солонгос улсын Кёнсанбүг мужид удаан хугацаайгаар ажилуулах болсон билээ. Үүний дараа Холбооны цаашдын үйл ажиллагааны чиг хандлагыг гаргах судалгаа хийж, вэбсайтын серверийг бие даан удирдах, бүтцийг нь шинэчлэх, NEAR NEWS сэтгүүлийг 2000 хувь хэвлэх болсон. Мөн Европын орон нутгийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, R20 байгууллагатай түншлэлийн харилцаа тогтоох зэргээр олон улсын байгууллагуудтай харилцаагаа бэхжүүлсэн. Энэ мэт гол үйл ажиллагааг бүхэлд нь нэгтгэсэн NEAR 2012 оны тайланг англи, солонгос хэлээр гарган гишүүн орон нутгууд болон Европын байгуулагуудад тараах болно.

■ Вэбсайтын хаяг : www.neargov.org■ Facebook хаяг : www.facebook.com/neargov

The Association of North East Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.49 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ

Харбин-Олон улсын цас мөсний 14-р наадам, “Мөсөн хааны ордон” бүтээл

“Үндэс угсаагаа мэдэх аялал” өвлийн хөтөлбөрт оролцогчид

“Үндэс угсаагаа мэдэх аялал” өвлийн хөтөлбөрт оролцогчид дурсгалын зураг авахуулж буй нь

Гишүүн байгууллагуудын мэдээ

Хэйлонжан муж-Хятад улс

Хёго муж-Япон улс

Хубэй муж-Хятад улс

Харбин-Олон улсын цас мөсний 14-р наадмын нээлт 1 сарын 5-ны өдөр болов. Энэхүү наадмын сэдэв нь “мөсөн гэрэл-гайхамшигтай мөсөн үлгэрийн орон” хэмээх ерөнхий сэдвээр мөсөн ордон, домог, хятадын нэртэй амьдчилсан /анимаци/ кино “Нялаахайн ертөнц”, мөстлөгийн ертөнц зэрэг 9 тусгай сэдвээр үзэсгэлэн гарчээ. Нийт 60,000м² талбай эзлэх уг арга хэмжээ олон төрлийн хөтөлбөрөөр баялаг байв. Өндөр технологи бүхий “мөсөн карнавал” нь хятадын хойд нутгийн онцлогыг тодоор харуулж байв. Мөн европ маягийн мөсөн шоу, мөсөн дээрх циркийн үзүүлбэр нь үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ.

2012 оны 10 сарын 31-ний өдөр Хёго мужийн боловсролын газрын дэд захираал Мацэда, Хёго мужийн цагаан өрөвтасны хүрээлэнгийн захирал Ямагаши нар Хабаровск хязгаарт айлчилж, тус мужийн 4 цагаан өрөвтасыг бэлэг болгон хүлээлгэж өгөв. Япон улсын тусгай хамгаалалттай цагаан өрөвтас тус улсад эртнээс суурьшсан ч 1971 оноос хойш Хёго мужийн цагаан өрөвтас устаж үгүй болсон. Иймээс тус мужаас цагаан өрөвтас шувууг амьдрах нөхцөлийг бүрэлдүүлэхэд хүчин чармайлт гаргахын зэрэгцээ 1985 оноос найрамдалт харилцаатай Хабаровск хязгаараас цагаан өрөвтасыг авч үржүүлж, зэрлэгээр нь дахин суурьшуулсан. Тухайн өдөр бэлэглэсэн 2 цагаан өрөвтасын 2 нь Хабаровск хязгаараас авч байсан өрөвтасын зулзага байв. Өрөвтасыг бэлэглэсний дараа Хабаровск хязгаарын хамтын ажиллагаанд талархал илэрхийлээд өрөвтас тэжээх үржүүлэх талаар санал бодол солилцсноор айлчлал өндөрлөв.

Харбин-Олон улсын цас мөсний 14-р наадам болов.

Хабаровск хязгаарт өрөвтас бэлэглэв.

“Үндэс угсаагаа мэдэх аялал” Вүхан хотноо зохиогдлоо

Хубэй мужийн гадаад хэргийн газраас гадаадад амьдрагч хятад үндэстэн хүүхэд залуучуудад зориулан зохион байгуулсан “Үндэс угсаагаа мэдэх аялал”-ын өвлийн хөтөлбөр амжилттай болж өнгөрлөө.

“Хятад хэл соёлтой танилцаж, үндэс угсаагаа мэдэх нь” хэмээх сэдвээр зохиогдсон уг хөтөлбөрт Индонези, Австрали, Шинэ Зеланд, Сингапур зэрэг 4 улсаас 220 багш, сурагч оролцжээ. 13 өдөр үргэлжилсэн энэ аялалын хөтөлбөрт Хятадын эртний Чу улсын соёлын тухай лекц сонсох, хятад хэл, уран бичлэг, цэцгээр чимэглэл хийх, цаасан урлал, тулааны урлаг, бүжиг, цай уух ёсон, үндэсний дуурь, хятад хоол хийх зэрэг багтжээ. Мөн Хубэй мужийн музей, шар цамхагт барилга, Шинхайгийн хувьсгалын музей, 3 улсын үед дайн байлдааны гол цэг байсан улаан хавцал зэрэг түүхэн холбогдолтой газруудаар аяласан байна. Түүний зэрэгцээ үе тэнгийн насны хятад хүүхдийн гэрт байрлаж, жирийн нэг айлын амьдралтай танилцахаас гадна хятад үндэсний баярыг хамт өнгөрүүлжээ. Аялалын төгсгөлд буюу 1 сарын 4-ний өдөр оролцогч хүүхдүүд энэхүү аялал нь Вүхан хотын Хятадын түүхэнд эзлэх байр суурь, нэгэн цагт хүчирхэг байсан

Чу улсын түүх соёлоос мэдэж авсан тухай сэтгэгдлээ ярьжээ. Түүнээс гадна айлаар байрласан нь хамгийн сэтгэлд үлдэх хөтөлбөр байсан хийгээд хятад үндэстэнтэй өнгөрүүлсэн цаг мөч насан туршид мартахгүй эрхэм дурсамж байх болно гэжээ.

Энэ сарын мэдээ

NEAR NEWS Vol. 4812

Page 13: NEAR news vol.49 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

Тоттори мужийн Кайкэй далайн эргээс Дэйсэнсан уулын оргил хүртэл 33 км зайтай. 1709 метр зайд завиар аялах боломжтой

Хёго мужаас Хабаровск язгаарт бэлэглэсэн өрөвтас

Тоттори муж-Япон улс

Гуанжү хот-Солонгос улс

Тоттори муж дотоод гадаадын жуулчдыг татах зорилгоор хүн байгалын зохилдолыг чухалчилдаг эко аялалыг хөгжүүлэхэд хүчин чармайж байна. Дайсэн уулын оройд дугуй, кабель машинаар мөн явганаар гарах аялал, дэлхийн геологийн парк гэгдэх Саниний далайн эргийн аялал, Санин буюу одоогийн Тоттори, Шиманэ мужийн 8 үзүүштэй газрын нэг болох Тоугу нуураарх аялал зэрэг мужийн байгаль, түүх соёлтой танилцах хөтөлбөр нь жуулчдын сонирхлыг их татаж байна.

Мөн ирэх аравдугаар сард эко аялал зохион байгуулагч тал болон энэ чиглэлийн судалгааны мэргэжилтнүүд оролцох “Тоттори 2013-Олон улсын эко аялалын бага хурал” Тоттори мужид зохиогдоно. Энэ үеэр байгаль, түүхтэй танилцах аялалын хөтөлбөр явуулж, үүгээр дамжуулан Тоттори мужийг өргөн танилцуулах юм.

“Эко аялал”-ын нутаг Тоттори

Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ойн тоглолт болов.

Солонгос улсын Гуанжү хот ба Япон улсын Мияаги мужийн Сэндай хот хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ойд зориулсан Солонгосын үндэсний урлагийн тоглолт 2012 оны 12 сарын 8-ны өдөр Сэндай хотноо боллоо. Гуанжү хотын үндэсний дуу бүжгийн чуулгийн 15 уран сайханчийн 5 хэсгээс бүрдэх бүжиг, үндэсний хөгжим, ардын дуу зэрэг тоглолтыг 120 гаруй хүн үзэж сонирхжээ. Мөн Гуанжү хотын ахлах сургуультай харилцаатай Мэйсэй ахлах сургуулиас Сэндай нутгийн байцаагаар кимчи хийх тусгай бүхээг ажилуулжээ. Сэндай хот, Сэндай хот дахь Солонгос улсын ерөнхий консулын газраас зохион байгуулсан арга хэмжэний нээлтийн ажиллагаанд Сэндай хотын дарга Окаяама Эмико “эдийн засгийн чиглэлээр ч нягт харилцаа тогтоохыг хүсч байна” гэхэд ерөнхий консул “2 хот дэлхийд танигдах хот болтол хөгжинө” гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Гуанжү хотын захирагчийн орлогч И Дун Сог “Үндэсний чуулгийн тоглолт нь газар хөдлөлтийн дараах сэргээн босголт хийгдэж буй Сэндай хотын иргэдэд сэтгэлийн дэм өгнө гэдэгт найдаж байна” гэдгээ илэрхийлэв.

Кёнсаннам муж-Солонгос улсКёнсаннам мужийн захирагч Хун Жүн Пю Японд айлчлав.

Тус мужийн захирагч Хун Жүн Пю Японы Осака хотод ажиллаж амьдардаг Кёнсаннам мужийн иргэдийн шинэ оныг угтах ёслолд

Кёнсаннам мужийн захирагч Хун Жин Пю/дунд нь/Японд ажиллаж амьдарч буй нутгийн ард иргэдтэйгээ уулзсаны дараа

The Association of North East Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.49 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ

Пёнчан-өвлийн тусгай 10 дахь удаагийн олимпийн бамбар залах ёслол

Энэ сарын мэдээ

Канвон муж-Солонгос улсОюуны ухааны сааталтай иргэдийн өвлийн тусгай олимпийн нээлт болов.

Красноярск хязгаар-ОХУ

Тус хязгаараас жил бүр зохион явуулдаг, ОХУ-д бизнесийн 3 том үйл ажиллагааны нэг болох “Красноярск-Эдийн засгийн форум” 2 сарын 14-16-ны өдрүүдэд Красноярск хотноо зохиогдлоо.

ОХУ-ын засгийн газырн дэмжлэгтэйгээр зохиосон энэ удаагийн форумын зохион байгуулах хороог дэд сайд Дборкович даргалжээ. “Орос : Өөрчлөлтийн дүр зураг” хэмээх уриан дор эхэлсэн форумын эхний өдөр залуучуудын арга хэмжээгээр эхэлсэн бол 15-ны өдөр үндсэн хуралд дотоод гадаадын эрдэмтэд 2018 он хүртэлх ОХУ-ын эдийн засаг, нийгмийн салбарын хөгжлийн гол чиг хандлага”-ын талаар илтгэж, нийгмийн тогтолцоог шинэчлэх, амьжиргааг сайжруулахын тулд эдийн засгийн хөгжлийн шинэ загваруудыг санал болгов.

Хэлэлцүүлгийн гол хэсэг нь улсын эдийн засгийг орчин үеийн түвшинд болгохын тулд бүс орон нутгийн оруулж буй хувь нэмрийн анализ, Сибирь ба Алс Дорнодын хөгжлийн хэтийн төлөв, “Дижитал эдийн засаг” хэмээх эдийн засагийн даяаршлийн гинжин холбоонд Оросыг оруулах боломжийг судлах зэрэг асуудлууд байлаа.

Эдийн засгийн аравдугаар форум зохиогдлоо.

Оюун ухааны сааталтай иргэдийн өвлийн наадам болох Пёнчан-өвлийн тусгай 10 дахь удаагийн олимп өнгөрсөн 1 сарын 29-ний өдөр 2018 оны өвлийн олимпийг зохиох эрхийг авсан Канвон мужийн Пёнчан хотод нээлт нь болов. “Мөрөөдлийн найрал” хэмээх сэдвээр 8 өдөр үргэлжилсэн уг олимпод түүхэнд хамгийн ихээр буюу 106 орны 3000 гаруй тамирчин оролцжээ.

Олимпийн нээлтийн ажиллагаанд дотоод гадаадын тамирчидаас Солонгос улсын ерөнхийлөгч асан Ли Мён Баг, Миянма улсын ардчиллын удирдагч Аунсан Сүчи, Малавигийн ерөнхийлөгч Жойс Банда, Канвон мужийн захирагч Чэ Мүн Сүн зэрэг хүмүүс оролцжээ. Пёнчаны өвлийн тусгай олимп 1 сарын 30-ны өдрөөс туршилт тэмцээнийг нэг төрлөөр эхлүүлснээр нийт 8 төрлөөр явагдаж, 2 сарын 5-ны өдөр солонгосын уран гулгалтын хатан хаан Ким Ёнагийн мөсөн дээрх тоглолтоор өндөрлөв.

Мөн энэ удаагийн олимпийн тэмцээнээс гадна дэлхийн төрийн тэргүүнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих асуудлыг хэлэлцэх “даяаршсан хөгжлийн хурал”, “дэлхийн залуучуудын уулзалт”, дэлхийн хэмжээний одууд ба оюун ухааны сааталтай иргэд хамтдаа оролцсон “Юнипайд хөтөлбөр” болов.

The Association of North East Asia Regional

Governments

оролцохын зэрэгцээ Кёнсаннам мужтай найрамдалт харилцаатай Ямагагүчи муж болон Окаяама мужаар айлчлав. 27-ны өдөр тэрээр солонгос иргэдийн шинэ оныг угтах арга хэмжээнд урилгаар оролцож, нутгийн иргэдтэйгээ цагийг өнгөрөөв. Кёнсаннам мужийн төлөөлөгчид 1999 онд Токио, Киотод амьдардаг мужийнхаа ард иргэдийн шинэ оныг утгах арга хэмжээнд анх оролцсноос хойш жил бүр эдгээр хотуудад ээлжлэн оролцож ирсэн билээ. 28-ны өдөр Окаяама, 29-ний өдөр төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Ямагүчи мужид амьдардаг нутгийн ард иргэдтэйгээ уулзаж, Кёнсаннам мужийн бодлогын чиг хандлагыг танилцуулахын зэрэгцээ ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсож тэдэнд урмын үг хайрлав.

Түүнээс гадна тус мужтай ах дүүгийн харилцаатай Ямагүчи муж, найрамдалт харилцаатай Окаяама мужаар айлчилж харилцааг өргөжүүлэх талаар санал бодол солилцов.

NEAR NEWS Vol. 4814

Page 15: NEAR news vol.49 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

Орон нутгийн нэр No Арга хэмжээний нэр хугацаа хаана Харилцах хаяг

Жоллабүг муж 115 дахь удаагийн дэлхийн бизнес

удирдагчдийн чуулган болон экспорт, импортийн уулзалт

4. 16~4. 19 Бүангүн Жоллабүг мужийн аялал жуулчлал, амралтын хэлтэс(T)+82-63-280-2704

Гуанжү хот 2 Олон улсын буддын соёлын үзэсгэлэн 3.1~3

Ким Дэ Жүний нэрэмжит арга хэмжээний төв

Гуанжү хотын олон улс, хамтын ажиллагааны хэлтэсT. +82-62-613-3923F. +82-62-613-3919

Гуанжү хот 3 Дэлхийн макро молекулийн форум 3.11~15Ким Дэ Жүний нэрэмжит арга хэмжээний төв

Гуанжү хотын олон улс, хамтын ажиллагааны хэлтэсT. +82-62-613-3923F. +82-62-613-3919

Гуанжү хот 4 Салхи, эрчим хүчний үзэсгэлэн(SWEET) 3.13~15

Ким Дэ Жүний нэрэмжит арга хэмжээний төв

Гуанжү хотын олон улс, хамтын ажиллагааны хэлтэсT. +82-62-613-3923F. +82-62-613-3919

Хэнан муж 5 Эзэн хааны нутаг 2013 их тахилга 4.12 Шинжон хотХэнан мужийн гадаад хэргийн хэлтэсT. +86-371-69068090F. +86-371-65688841

Рүян хот 6 Цээнэ цэцгийн 31-р фестиваль 4.1~5.10 Рүян хотХэнан мужийн гадаад хэргийн хэлтэсT. +86-371-69068090F. +86-371-65688841

Шюгуан хот 7 Олон улсын ногооны технологийн 14-р үзэсгэлэн 4.20~5.30 Шюгуан хот Үзэсгэлэн зохион байгуулах хороо

Ниншя Хуйн ӨЗО 8 Олон улсын шувууны фестиваль 4.1~5.31 Шизүйшан хот Ниншя Хуйн ӨЗО-ны аялал жуулчлалын газарT. +86952-6684025

Хөвсгөл аймаг 9 Мөсний баяр 3.2~3.3Хатгал тосгон,

Хөвсгөл нуурын орчимд

Хөвсгөл аймгийн хөгжлийн бодлогын хэлтэсT. +976-7038-8184F. +976-7038-3283

Хабаровск хот 10 <Шинэ үеийн шинэлэг санаа> Олон улсын онол практикийн бага хурал 3 сард Хабаровск хот

T. +7-4212-35-83-16F. +7-4212-72-06-84E-mail: [email protected]:// www.khstu.ruАзи Номхон далайн их сургууль

NEAR This Month

The Association of North East Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.49 (MNG)

Колыма гэж ч нэрлэгддэг Магадан мужийн эдийн засгийн салбарын олон улсын харилцаа ерээд оноос эхтэй билээ. Тэрхүү цаг үед далайн нөөц олборлолт, боловсруулалт, алтны орд илрүүлэх, хүнс хэрэглээний эд зүйлийг ханган нийлүүлэх хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд бий болсон юм. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулагчид их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байлаа. Одоо Магадан хот АНУ, Хятад, Латви, Болгари улсын хотуудтай ах дүүгийн харилцаатай бөгөөд Япон, Солонгос улсын хот мужтай түншийн харилцаатай байна.

Магадан хот одоо мужаас дэмжлэг авахгүй хэмжээнд бие даасан хөгжлийн нэг шатанд ирсэн бөгөөд 2020 он хүртэлх стратегийн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймээс бид алт олборлолтыг жилд 100 тонн хүртэл нэмэгдүүлж, зэс, тугалга, цайр, молибден, төмрийн хүдрийн олборлолт хийж эхлэхээр төлөвлөөд байна. Цемент үйлдвэрлэлийн хувьд дор хаяж 100 жилийн нөөцтэй Встреченское ордод цементийн үйлдвэр барихаар төлөвлөсөн. Мөн Магаданы далайн эргийн хавьд 5 тэрбум тонны нөөцтэй гэгдэх их хэмжээний нүүрсустөрөгч, 1.5 тэрбум тонны нөөцтэй гэж тооцоологддог хүрэн нүүрсний ордыг ч ашиглахад их найдвар тавьж байна. Бид дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд улсаас мөн хувь хүний хөрөнгө оруулалт хийх нь хангалтгүй юм. Гадаадын хөрөнгө оруулагчдийг ихээр татах хэрэгтэй. Юуны түрүүнд орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна. Үүний тулд бид хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг бүрэлдүүлэхийг хичээж байна.

Нэг жишээ хэлэхэд арваас дээш жилээр эдийн засгийн тусгай бүсэд татварын хөнгөлөлт олгож Магадан мужийн захирагчийн харьяа “Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл”-өөс идэвхтэй үйл ажиллагаагаар хангана.

Магадан муж ба Хятадын хамтын ажиллагаа нь эртний түүхтэй билээ. Сүүлийн жилүүдийн импортын бүтцийг авч үзвэл 3/1 хувийг бульдозер, дараагаар нь ачааны машин эзэлж байна. Магадан мужаас хятад руу голчлон далайн бүтээгдэхүүн экспортолдог.

Одоо Магадан мужийн компаниудаас олон компани Хятадтай хамтарсан үйл ажиллагаа явуулж буй бөгөөд алт олборлолтын салбарт “Геоцентр”, “Денецкийн камен”, “Тайга плюс” зэрэг компаниудийг дурдаж болох юм. 2008 онд Геоцентр компани нүүрсний үйлдвэр нээсэн. Колымагийн гаалын албаны мэдээллээр 2011 онд худалдааны хэмжээ 37,7 сая долларт хүрч 2010 оныхоос 8% нэмэгдсэн. Геологийн судалгаа хийгдсэн 3 газарт төсөл хэрэгжүүлэхийн тулд 2011 онд Магадан муж Хятадын уул уурхайн компанитай гэрээ хийсэн.

1

Магадан муж ба Зүүн хойд АзиNEAR Холбоонд төлөөлөгчөөр ажиллаж буй ОХУ-ын төрийн албан хаагч Иван Пономаренко

ОХУ-ын Магадан муж

Алт зөөвөрлөгч төхөөрөмж

ОХУ-ын Магадан муж-Магадан муж ба Зүүн хойд АзиСэдэвт нийтлэл

NEAR NEWS Vol. 4816

Page 17: NEAR news vol.49 (MNG)

Антимон, алт олборлолтын хөрөнгө оруулалтын дүн 300 тэрбум 40 сая рубльд хүрсэн. Оросын Алс Дорнод, Забайкаль хязгаар ба Хятадын зүүн хойд нутаг хоорондын хамтын ажиллагааны төслийн нэг болох Хятадын түнш Магадан мужтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажилыг хийж байна. Уг төслийн гол агуулга нь хүрэн нүүрс боловсруулах үйлдвэр барих, түүхий эд бэлтгэх, эм үйлдвэрлэх, гоо сайхны бүтээгдэхүүн, мах, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл багтсан “далайн агнуурын байгууллага” бий. Мөн Магадан мужийн Среднеканский нутгийн модны аж үйлдвэрийн цогцолборын төсөл ч багтсан болно. Монгол улстай ч түншийн харилцаатай. 2008 онд Магаданы тоног төхөөрөмжийн үйлдвэр Монголын “Флинк Монголиа” компанид алт угааж цэвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлсэн. Эдийн засагчид цаашид Монгол улстай уул уурхай, худадаа эдийн засгийн салбарт түншлэх боломж их гэж үзэж байна.

Монгол улс ба Магадан муж ашигт малтмалын нөөцтэйн хувьд олборлолт боловсруулалтын технологи, туршлага солилцох боломжтой. Мөн Монгол улсаас арьс шир, кашиемир, ноос экспортлох боломжтой.

Солонгос улс Магадан мужийн компаниудийн эртний итгэлтэй түнш бөгөөд жил ирэх тусам гадаад худалдааны харилцаа өргөжиж байна. 2011 оны Магадан мужийн экспортийн 44.7 хувийг солонгос улс эзлэх ба энэ нь 88 сая 100 мянган доллар болох юм. Солонгост далайн бүтээгдэхүүн ихээр экспортлодог. Хамтын ажиллагааны чиглэлд Магадан мужийн загас үржүүлгийн байгууламжийг шинэчлэх боломжтой. Мөн эрдэс баялаг олборлолт, нефть хий боловсруулах, эмчилгээний чиглэлийн хамтын ажиллагаа, технологи, шинжлэх ухаан, соёл, газар тариалангийн мэдээлэл солилцох зэрэг төрөл бүрийн салбарт хамтын ажиллагаа явуулах боломжтой.

2012 онд тус мужийн Дудов захирагчаар ахлуулсан төлөлөөгчид Солонгос улсын Сөүл хотноо хөрөнгө оруулалтын уулзалт хийхийн тулд Солонгосын худалдааны нийгэмлэгийг зорьсон билээ. Тус нийгэмлэгээр дамжуулж зохион байгуулсан хөрөнгө оруулалтын уулзалтад Солонгосын 100 гаруй компани оролцсон.

Магадан мужийн захирагч Дудов Солонгосоос Магадан мужид хөрөнгө оруулалт хийх боломж бололцоо байгааг онцлоод алт олборлолт нүүрс олборлолт боловсруулалт, загасны аж үйлдвэр ба үржүүлэг, аялал жуулчлал зам тээврийн дэд бүтэц зэргийг мөн дурдсан.

Хөрөнгө оруулалтын уулзалтаар санал болгосон төслийн нэг болох 11 сая тонны зэс, 16500 тонны мөнгө, 550000 тонны тугалга, 700,000 тонны цайрын нөөцтэй гэж тогтоогдсон Ороёкт олборлолт хайгуул хийх төсөл байсан бөгөөд ирэх жил тэдгээрээс дуудлага худалдаанд орно. Уг төслийн төсөв нь олборлолтоор зогсохгүй зэсийн баяжуулах, эрдэс боловсруулах үйл ажиллагаа багтсан 5 тэрбум долларын хөрөнгө мөнгө шаардагдана.

Мөн өөр нэг төсөл бол тус мужийн Среднеканский дахь Рассошинский алдны уурхайд олборлолт хийхээр төлөвлөсөн. Среднеканскийн бүсийн Ольчанскийн хүдэрийн талбайд 8,9 тонны алт, 21 тонн м өнгөний нөөцтэй. Урьдчилсан тооцооллоор тэр газарт 20 тонны алт, 195 тонны мөнгөтэй. Подгорнинскийн бүсэд 60 тонн алт, 300 тонны мөнгөний нөөцтэй гэж тооцоологдсон.

Хөрөнгө оруулалтын уулзалтаар Магадан муж Солонгосын “Гэкдун Жэёон” компанитай хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Хойд нутгийн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирох машиний тусгай шингэн зэргийг үйлдвэрлэхээр тохиролцсон.

Мөн Солонгосын талаас Магадан мужид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих санал тавьсан ба “Жэк Лондон” нуур орчимд олон улсын аялал жуулчлалын төв барихаар бэлтгэж байна. Магадан мужийн захирагч “Магадан муж ба Солонгос улс газарзүйн хувьд ойр дөт орших ба удаан хугацааны турш Магадан мужийн далайн аж үйлдвэрийн салбарын компани, Солонгосын компани хооронд харилцан ашигтай тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоог хүртэл голчлон далайн бүтээгдэхүүн нийлүүлэлт ба усан онгоц засвар, худалдаа байсан бол цаашид уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргүүлнэ гэдэгт найдаж байна” гэж онцолсон билээ.

2

3

4

5

1.Магадан хотын дүр төрх2.Матросовын уурхай3.Колымагийн баяжуулах үйлдвэр4.Алт олборлогч төхөөрөмж5. Магаданы мөс бутлагч усан онгоц

Сэдэвт нийтлэл ОХУ-ын Магадан муж-Магадан муж ба Зүүн хойд Ази

The Association of North East Asia Regional Governments 17

Page 18: NEAR news vol.49 (MNG)

Ерөнхий зүйлСэжун хот нь том хотод хүн амын хэт их төвлөрлөөс

үүдэн гарах сөрөг үр дагаварыг багасгах, орон нутаг руу хандсанг хөгжлийг голчлох, улсын тэнцвэртэй хөгжил, өрсөлдөх хүчийг бэхжүүлэх зорилгоор 2012 оны 7 сарын 1-ний өдөр Солонгос улсын 17 Дахь бие даасан орон нутаг болсон. Нийслэл Сөүлээс 120 км зайд орших ба Сөүл хотын газар нутгийн дөрөвний нэгийг эзлэх буюу 465.23км² газар нутагтай Чүнчоннам мужийн Ёнги сум, Гунжү хотын хэсэг газар, Чүнчонбүг мужийн Чонвон сумын хэсэг газар нутгийг багтаасан ба 1 гацаа, 9 баг, 1 хороотой. Одоогийн байдлаар 115000 хүн амтай, 2015 он гэхэд 150000, 2020 он гэхэд 300000, 2030 онд 500000 хүн амтай болох зорилт тавиад байна.

Сэжун хот-Солонгос улсын удирдлагын байгуулагууд төвлөрсөн шинэ хот

БНСУ-ын Сэжун хот

Сэжун хот-Солонгос улсын удирдлагын байгуулагууд төвлөрсөн шинэ хот

Гол онцлог■ Удирдлага төвлөрсөн хот

Сэжун хот 9 яам, 2 газар, 2 ерөнхий газар бүхий нийт 36 төрийн захиргааны төв байгууллага(10452 төрийн албан хаагчтай)-ыг 2014 он хүртэл нийслэл Сөүлээс үе шаттайгаар нүүлгэн байршуулах юм. 2012 оны 9 сард улсын ерөнхий сайдын албанаас авахуулаад төлөвлөлт, санхүүгийн яам, улсын газар нутаг, далай тэнгисийн яам, байгаль орчны яам, газар тариалан, далайн бүтээгдэхүүн, хүнсний яам, шударга өрсөлдөөний хороо зэрэг нийт 55000 албан хаагчтай 6 газрыг эхний ээлжинд байршуулаад байна.

Энэ онд 2-р шатанд боловсрол, шинжлэх ухааны яам, мэдлэг, эдийн засгийн яам, эрүүл мэнд хамгааллын яам, хөдөлмөрийн яам, соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яам зэрэг төрийн захиргааны 6 төв байгууллага, 12 харьяа байгууллага шилжин байрших ба ирэх жилд 3-р шатанд хуулийн байгууллага, иргэдийн эрх ашгийг хамгаалах хороо, татварын газар, галын аюулаас сэргийлэх газар зэрэг төрийн захиргааны 4 төв байгууллага, 2 харьяа байгууллагыг тус хотод шилжүүлэн

Гишүүн байгууллагатай танилцахуй

NEAR NEWS Vol. 4818

Page 19: NEAR news vol.49 (MNG)

Аялал жуулчлалын нэртэй газрууд

Одоогоор ашиглалтад орсон байгууламж➊ М илмарү алсыг харах оргил(Сэжун хотын Ожиндун)

- 42 метрийн өндөртэй/далайн түвшнээс дээш 98 метрт/ Сэжун хотыг бүхэлд нь харж болно.

➋ Бэтри парк(Сэжун хотын Жондунмён Сунсонни 8-5)- 23,8 га газарт Азийн хар баавгайгаар сэдэвчилсэн жилийн дөрвөн

улиралд ажиллах баавгайн парк, нэн ховордсон загаснаас гадна 1000-аад төрлийн 400000 гаруй мод цэцэгтэй.

➌ Губуг нүүран парк(Сэжун хотын Ёнсомён Юнамни 205)- 1949км² зүүнээс баруун тийш 2.2км , өмнөдөөс хойд зүгт 0.7км

интоорын цэцэг ба сийлбэрийн парк, ил бассейн зэрэг төрөл бүрийн байгууламжтай гэр бүл, хосууд их ирдэг.

➍ Диүнбаг гуэл(Сэжун хотын Жондунмён Чонсунни 3)- Үндэсний хоолны музей бөгөөд ногоо тариалах, үйлдвэрлэх зэрэг үйл

ажиллагаатай биечлэн танилцаж болно.

➋ ➌ ➍ ➎

➏ ➐ ➑ ➒

Гишүүн байгууллагатай танилцахуй Сэжун хот-Солонгос улсын удирдлагын байгуулагууд төвлөрсөн шинэ хот

байршуулах болно. Сэжун хотод байгуулагдах засгийн газрын ордон гүүр, байшингийн дээрх цэцэрлэгээр холбогдох ба нуман хэлбэрээр хоорондоо холбогдох 18 салаа барилгатай нийт урт нь 3.5км болно. Мөн олон талт зайн хурлын систем зэрэг төрийн захиргааны байгууллагуудын салангид байдлаас үүдэлтэй ажил хийдүүлэлтээс сэргийлэх зохион байгуулалттай.

■ Боловсролын орчинЗасгийн газар байрлах дүүрэгт байх бүх сургууль дижитал сурах

бичиг зэрэг дэвшилтэт мэдээллийн төхөөрөмжид суурилсан сургалт явуулж байна. Өнгөрсөн жил Чамсаг баг сургууль, Хансуль дунд сургууль, Хансуль ахлах сургуулийг дижитал боловсролын жишиг сургууль болгон тогтоож 2013 оны 3 сарын 9-ний өдөр хичээлийн нээлт эхлэх ба ингэснээр нийт 7 сургууль дижитал системд нэвтрэх юм.

■ Байгальд ээлтэй хотХотын газар нутгийн 50-иас дээш хувийг цэцэрлэг, ногоон

байгууламж болгон ашиглаж 2030 он хүртэл нүүрстөрөгчийн гаралтыг 1990 оныхтой харьцуулахад 70 хувь бууруулах зорилт тавиад байна. Тэр тусмаа дэлхийд гайхагдах ногоон хотыг байгуулахын тулд Сэжун, Дэжон хотуудыг холбох авто зам, усны чанарыг сайжруулах төв, хог хаягдал булах газарт нарны гэрлэн эрчим хүчний байгууламж барихийн зэрэгцээ эрчим хүчинд хэмнэлттэй ионон гэрэл, гудамжны гэрэлтүүлэг зэрэгт эрчим хүчийг дээд зэргээр хэмнэнэ.Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд байгалийн хий болон тогоор ажилладаг автобусыг явуулах ба ингэснээр иргэд өөрийн унааг ашиглах шаардлагагүй хаа байгаа газраасаа 20 минутын дотор зорьсон газраа хүрэх боломжтой зам тээврийн тогтолцоог байгуулахаар төлөвлөж байна.

■ Интернет технологийн хотӨргөн хэмжэний цогц сүлжээг нийтийн тээвэр ба гол замуудын

дагуу суурилуулж цахим шошго, хаа сайгүй мэдрэгч технологи, газарзүйн мэдээлэл, зам тээврийн дэвшилтэт систем, утасгүй интернет сүлжээ зэргийг хотод суурилуулж хот доторх бүхйи л мэдээллийг цуглуулах, задлан шинжлэх, ашиглаж болох хотын цогц мэдээллийн төвийг байгуулж 119 , онцгой байдал , нууц камераар хянах, хотын кибер алба, байгууламж зэргийг цогцоор нь хянах системийг байгуулах төлөвлөгөөтэй байна.

Бусад : Хабган дахь машинтай аялалын газар, Биам хийд, Ёнпён хийд зэргийг дурдаж болно.

Цаашид баригдах байгууламж➎ Нууран парк

- 32000м² 2013 оны 3 сард баригдаж дуусна.

➏ Сэжуний нэрэмжит үндэсний номын сан- 20000м², 2013 оны сүүлээр ашиглалтад орно.

➐ Ерөнхийлөгчийн нэрэмжит музей- 30000 м², 2015 оны эхээр ашиглалтад орно.

➑ Урлагийн төв- 44000 м² талбай эзлэх ба 2015 онд ашиглалтад орно.

➒ Ботаникийн хүрээлэн- 65000 м² талбай эзлэх ба 2016 онд баригдаж дуусна.

The Association of North East Asia Regional Governments 19

Page 20: NEAR news vol.49 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2311~20 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of North East Asia Regional Governments