nairiin shireenii uuts

32
1 Д.Мягмар НАЙРЫН ШИРЭЭНИЙ УУЦ /зургаан үзэгдэлт инээдмийн жүжиг/ www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 22-Oct-2014

2.015 views

Category:

Documents


11 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: NAIRIIN SHIREENII UUTS

1

Д.Мягмар

НАЙРЫН ШИРЭЭНИЙ УУЦ /зургаан үзэгдэлт инээдмийн жүжиг/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: NAIRIIN SHIREENII UUTS

2

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Нийслэлийн нэгэн шинэ дүүрэг. Орон сууцны олон давхар барилга. Жүжгийн гол үйл

явдал гурван өрөө бүхий тохилог сайхан сууцанд болж байна. Зочдын өрөөнд арваад залуус

гадаадын хөнгөн хөгжим бүхий пянз тавьж, түүний аясаар бүжиглэж байна. Хөгжим зогсоно.

Галжав – Найзуудаа! Түр амарцгаа. Айраг ууцгаа. /гээд ваартай айрагнаас хуланд хийж

өгнө/

Саран – Паа, яасан гашуун юм бэ?

Баяр – Болиоч! Уруул чимчигнүүлсэн говийн таанатай айраг байна.

Галжав – Хөдөө өссөн гэсэндээ манай Баяр ч аргагүй л мэдэж байна. Ах маань сая

ирэхдээ авирсан юм.

Баяр – Ах чинь нөгөө л хөдөө явдаг ажилтай хэвээрээ юу? Эрдмийн зэргээ хамгаалаагүй

юу?

Галжав – Бүү мэд. Хөдөө тийшээ шогшсоноороо болдог бол өдийд дэд эрдэмтэн байтугай

доктор болох болчихлоо. Та нар манай ахыг харвал зүгээр хөдөөний бүдүүлэг хар хүн л гэж

хэлнэ. Царай зүсний хувьд аав ахаас толиотой харагддаг юм.

Цэцгээ – Танай ах юу хийдэг гэлээ?

Галжав – Зоотехникч гэдэг золигийн мэргэжил сонгож авсан хүн дээ. Хонины үүлдэр угсаа

сайжруулна. Би бол хэзээ ч тийм ажил хийхгүй. Тэртээ тэрэнгүй тарган мах идэж чадах биш.

Баяр – Ах чинь ч ард олонд ашигтай л ажил хийж яваа хүн байна даа.

Галжав – Ард түмэнд ашигтай ажлыг ах хийгээд, аавдаа ашигтай ажлыг би хийх санаатай.

Дэндэв – Манай Галжав ч хэрэгтэй л юм санаа

Галжав – Тэгвэл урьж цуглуулсны учрыг та нар таацгаа.

Саран – Удахгүй явах боллоо. Бөөнөөрөө нэг галт тэргэнд билет авах л гэж тэр биз.

Галжав – Саран хүүхний санаснаас ганцхан алдаар зөрчихлөө.

Саран - Чи өөрөө хэл л дээ.

Галжав – Явахынхаа өмнө аавынхаа 50 насны ойг тэмдэглэх гэсэн юм.

Одмаа – Ойдов гуай 50 хүрчихсэн гэж үү?

Галжав – Хүрэхээр барах уу ээжээс болоод таван насаа алдчихсан юм гэнэ билээ.

Түүнээс биш 55 хүрчихсэн хүн байхгүй юу.

Саран – Ээжээс болоод гэсэн чинь юу гэсэн үг вэ?

Галжав – Энэ бол гэр бүлийн нууц ... Гэвч та нараас юугий нь нуух вэ? Ээжтэй

танилцахдаа аав залуу болох гэж л насаа дарсан байхгүй юу.

Одмаа – Ээж чинь Ойдов гуайгаас тийм олон дүү юм уу?

Галжав – Таван насаар ... Дансан дээр бол ээж 45-тай. Жинхэнэ ѐсоороо бол 50 хүрч

байгаа хүн. Энэ бас гэр бүлийн нууц.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: NAIRIIN SHIREENII UUTS

3

Саран – Яах гэж таван насаа дарсан юм бэ?

Галжав – Ааваас л болж байхгүй юу.

Одмаа – Аав чинь ээжээс чинь болоод /пауз/ ээж чинь аваас чинь болоод ... нийлээд

арван насаа алдчихсан хэрэг үү?

Цэцгээ – Хайран арван нас. Тэтгэвэрт гарахад хэн хэн нь таван жилээр хойшилно гэдэг

чинь тоглоом биш шүү! Төрсний гэрчилгээ байхгүй юм уу?

Галжав – Бүдүүлэг байна гэдэг бол бүх юманд ингэж л нөлөөлдөг юм.

Цэцгээ - Ёо ѐо бушуухан тэтгэвэрт гарахсан. Тэтгэвэрт гарчихаад байгаа хүнийг хармагц л

орноос нь гарчихмаар санагдах юм.

Одмаа – Паах, ямар балай эд вээ. Ядахдаа сургуулиа төгсөж байж ийм юм яриач.

Галжав – Найзууд аа! Дансан дээрээ байгаагаар бол аавын 50 насны ой, дарсан насыг нь

нэмбэл ээжийн 50 насны ой. Тэгээд давхар тэмдэглье гэж бодлоо. Ямар вэ?

Одмаа – Манай Галжав ч ингээд л давхар ухаан гаргаад ирдэг юм.

Галжав – Ой хийх тухай ярихад амархан. Цаг дээрээ яггүй ажил байна. Ядахдаа буцах

хугацаа тулчихаад байдаг. Тэгээд та нөхдийг цуглуулах гэж урьсан юм.

Залуус – Бид чиний мэдэлд өнөөдрөөс эхлэн шилжлээ. Хий гэсэн бүгдийг биелүүлэхэд

бэлэн.

Галжав – Баярлалаа. Арван сар хэвлийдээ тээж ангир уургаа хөхүүлж өсгөсөн ээжийнхээ

нууц ой, арван хэдэн жил алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн аавынхаа ил ойг агуу өргөн ... нэн

дуулиантай бүр үлгэр жишээ хийхээр бодож байна.

Дэндэв – Зүйтэй. Нэгэнт хийвэл тэгж л хийх хэрэгтэй.

Зоригоо – Тогооч хийхэд бэлэн.

Одмаа – Дэлгүүр хоршоогоор явахад бэлэн байна.

Галжав – Зоригоо! Чи “Мэдээ” сонинд зарлал бич!

Зоригоо – Ямар зарлал?

Галжав – Гадаадын дээд сургуулийн англи хэлний оюутан Галжав аавынхаа 50 насны ойг

нийтэд мэдэгдэхүйц нижгэр тэмдэглэх гэж байна гэсэн утгатай бичээрэй. Аа ... Цэцгээ чи, аавыг

ой тэмдэглье гэж зөвшөөртөл нь ятгахад ээжид тусла.

Цэцгээ – Аав чинь ойгоо тэмдэглүүлэх дургүй байгаа юм уу?

Галжав – Айгаад байгаа юм уу, яагаад байгаа юм бэ? бүү мэд. Арав тавхан хүн

цуглуулаад цай уух төдийхнөөр болно гээд байгаа юм. Бусад найз нартаа өгөх үүрэг даалгаварыг

цөмийг нь биччихсэн байгаа. Би одоо аваад ирье. /гээд гарна/

Цэцгээ – Нөхдөө, Ойдов гуайг яаж ятгах вэ? Та нар надад сайхан санаа хэлээд өгөөч.

Дэндэв – Ядах юу байхав, таныг ийм харамч, мөнгөндөө нарийн хүн гэж ер бодсонгүй гээд

л хорыг нь буцалтал маажаад өгөхгүй юу даа.

Цэцгээ - Үе тэнгийн хүнээ бол ч болох л юм. Харин Ойдов гуайг арай ...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: NAIRIIN SHIREENII UUTS

4

Галжав – /хэдэн хуудас цаас барьсаар орж ирнэ/ За та нар хувиарт ажлаа сайн сонсож

бай.

Ханджав орж ирнэ

Галжав – Аав юу гэж байна? Ойгоо тэмдэглэнэ гэнэ үү?

Ханджав – Яах нь мэдэгдэхгүй ярвайгаад л сууж байна.

Галжав – Ямар шийдгүй хүн бэ? Одоо шийдэхгүй бол оройтох нь ээж ээ. Танд энэ охин

туслана, баргын хүний ам алдуулдаг, яггүй хүүхэн дээ. /пауз/ Ер нь бүгдээрээ тал талаас нь

ятгая. Ээжээ! Аавыг оруулаад ир.

Ханджав гарна

Цэцгээ – Ойдов гуайг ороод ирэхээр нь ганц надруу битгий түлхээд байгаарай. Тал талаас

нь ятгана шүү.

Зоригоо – Тэгэлгүй яах вэ?

Ойдов, Ханджав хоѐр орж ирнэ. Ойдов удаан хөшүүн хөдөлгөөнтэй нэн яравгар ажээ.

Залуус – Сайн байна уу, та /гэж мэндэлнэ/

Ойдов толгой дохиод сандал дээр ихэмсэгээр очиж сууна. Тэрээр амралтын хэлхгэр

зузаан халаат өмссөн ажээ.

Галжав – Аав аа гадаадад хамт сурдаг миний найз нар ... таны ойг хийх тухай зөвлөж

байна.

Ойдов – У ... уунь /гэж арай ядан дугарна/

1-р охин – Ямар аймаар сүртэй хүн бэ? Сургууль төгсөөд ийм хүнтэй захиргаанд очвол ч

ухаан алдчих юм байна аа. /гэж хажуугийн залуудаа шивнэнэ/

Цөм үг ярьж чадахгүй чив чимээгүй болно. Охидын зарим нь Цэцгээг нударна

Цэцгээ - /чичрэн байвч их л зоримгоор урагш гарч/ Ойдов гуай таныг би ... /түгдэрч/ Таныг

бид ийм нарий ... /гээд ээрэн зогсоно/

Ойдов – Уу, уунь! /гэж мөн л дуугарч ядна/

Ханджав - /Ойдовын дэргэд очиж/ Чи битгий ярвайгаад бай л даа! Хүүхдүүдийг айлгаж

орхилоо. /гэж чихэнд нь хэлнэ/

Галжав – Аав аа! Одоохон шийдэхгүй бол оройтох нь миний буцах хугацаа болчихлоо.

Ойдов – Уу, уунь /гэж хуучнаар дуугарах аядана/

Цэцгээ – Таныг би арай ийм хар ... /гээд мөн л түгдэрч зогсоно/

Ханджав – Наадах чинь хачин харамч амьтан байгаа юм. Нарийндаа хатаад ойгоо

тэмдэглэхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Төрсөн хүү чинь, чиний ойг тэмдэглэх гэж чармайж байна

шүү дээ.

Ойдов – Ой тэмдэглэнэ гэдэг хариуцлага. Бага ч гэсэн хариуцлага ...

Галжав – Сайд, таныг ойгоо битгий тэмдэглэ гэсэн юм уу?

Ойдов – Ой хийж олон хүний ажил үрэхээс эмээж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: NAIRIIN SHIREENII UUTS

5

Галжав – Аав минь, тэгвэл танай ажлын газрынханыг ажлын биш орой үдшийн цагаар

уръя л даа.

Ойдов – Яасан зангуу шиг зууралдсан амьтад вэ? За тэгвэл өөрсдөө мэдэцгээ! Ахдаа

заавал мэдэгдэнэ шүү.

Галжав – Ахад яаж дуулгадаг билээ? Цаг хугацаа давчуухан болоод байдаг.

Ойдов – Ахдаа дуулгахгүй бол миний ойг хийх хэрэггүй.

Ханджав – Дуулгаж ядах юж байна аа. Цахилгаан явуулчихъя. Эсвэл утсаар яръя.

Галжав – Ойн стол дээр тавих хонины мах, айраг хоѐр л хамгийн чухал зүйл болох нь дээ.

Ханджав – Ойн стол гэж битгий хэл. Найрын ширээ гэхгүй юу.

Галжав – Ээжээ! Ойн стол гэвэл англиар илүү гоѐ сонсогддог юм.

Ойдов – Битгий марга! Миний ойд англи хүмүүс ирэх гэж байгаа биш. Чи ер нь монгол үг

хэлээ дэндүү муу мэдэж байна шүү. Тарган хонины мах гэхийн оронд иргэний ууц гэвэл боллоо

шүү дээ.

Галжав – Иргэн гэж юу юм бэ? Тийм тусгай хонь байдаг юм уу?

Одмаа - Чи иймхэн юмыг мэдэхгүй ээ, иргэн гэдэг чинь гражданин гэсэн үг. Англиар бол ...

Ханджав – Бишээ, хүүхдүүд минь! Иргэ гэдэг чинь том сүүлтэй тарган хонийг хэлдэг юм.

Тийм хонины нурууг “ууц” гэдэг юм байхгүй юу.

Галжав – За бүү мэд! Би л ийм үг англи хэлэнд олж сонсоогүй юм байна.

Ханджав – Уул нь говийн танатай иргэний ууц тавивал зүгээрсэн.

Галжав – Таанатай хонины мах гэдэг чинь эртээдийн ахын авчирсан мах шиг үү? Тэр чинь

жигтэйхэн нялуун гашуун юм байх чинь билээ. Би нэг огтлоод идчихсэн зүрх дэлсээд, шөнөжин

нойргүй хоносон.

Ханджав - /Галжавыг хажуу тийш нь аваачаад аминчлан хэлэх нь/ Хүү минь, нэгд найрын

ширээнд тарган ууц тавьдаг ѐстой. Хоѐрт говийн таанатай тарган махыг хүн идэж чаддаггүй юм.

Тэгээд ѐс болгоод өнгөрөөчихгүй юу.

Зоригоо - /ширээн дээр тонгойн их л шамдангуй юм бичиж сууснаа/ Ойдов гуай! Таны

овгийг хэн гэдэг билээ?

Ойдов – Миний овогоор ях нь вэ? Ирэнтэй гэдэг юм.

Зоригоо - /баахан бодлого болж, цаасан дээр хэд хэдэн удаа бичснээ босож/ Ирэнтэй

гэдгийг яаж бичдэг байна аа. Эрэнтэй болчихоод, эсвэл Ёрөнтэй болчихоод байх юм.

Найз нар нь мэдэхгүй гэж мөрөө хавчина. Зоригоо арга тасарсан байдлаар “Ханджав гуай

Ирэнтэй гэж яаж бичдэг юм бэ” гэж асууна

Ханджав – Цаадахаас нь өөрөөс нь асуу. Эднийхэн удмаараа ийм хачин адармаатай улс

байгаа юм. Эцгий нь нэр нь хүртэл бүүр адармаатай.

Ойдов – Та нар чинь ингэхэд бичиг үсэг тайлагдсан улс уу?

1-р охин – Паах, биднийг бүр доромжлох нь шив. Бичиг мэдэхгүй хүн л гадаадын дээд

сургуульд англи хэлний ангид сурч байх уу даа. /гэж дуу алдана/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: NAIRIIN SHIREENII UUTS

6

Ойдов - Чи ер нь миний овогоор яах гээд байгаа хүн бэ? /гээд очиж үснээ “Энэ чинь юу вэ”

гэж дуу алдана/

Зоригоо – “Мэдээ” сонинд таны ойг хийх тухай зарлал бичиж байгаа юм.

Ойдов – Боль наадхыгаа. /гэж уурлан авч хумина/

Зоригоо - Ёох, айхтар аюулаас салж амарлаа. /гэж санаа алдан босож суниана/

Ханджав – Ахад чинь айраг, мах хоѐр захичихвал аваад ирж амжихгүй болов уу?

Галжав – Яаж амжих вэ. Ядахдаа би ирэх долоо хоногт явах гэж байдаг. Айрагны хувьд

бол санаа зовох хэрэг байгаа юм уу? Ахын авчирсан 40 литр айраг цаана чинь байна. Уухын

аргагүй гашуун юм. Түүн дээр 40 литр орчим крантны ус холиод бас элсэн чихэр хийгээд

хутгачихвал зөөлөн сайхан айраг болох юм биш үү?

Ханджав – Харин ээ?

Ойдов – Тэгж амьтны шившиг болж ой хийснээс хийгээгүй нь дээр. Та нар айраг мах олох

гэж ярихаа боль. Ой тэмдэглэх гэж байгаа бол аль нэг ресторан юм уу, гуанзтай яриад нэг оройг

өнгөрүүлчихье.

Ханджав - Чи ямар орох оронгүй гудамжны амьтан биш дээ. Гал голомт орон гэртээ

тэмдэглэдэг байгаа даа. Чи бид хоѐрын ѐс төр мэдэх ч энэ багачуудаас дээрдэх юм алгаа. /гэж

ширвэлзэнэ/

Ойдов – Бөөн ажил ... /пауз/ Хар ядаргаа.

Ханджав – Даанч ухаангүй толгой шүү! Энэ олон жил яамны хэлтсийн даргын ажлыг яаж

хийж ирсэн хүн байна аа. Ресторанд хийж баахан мөнгө дэмий үрэх нь... амьтан хүн бэлэг сэлт ч

аваачдаггүй юм гэх чинь билээ. Харин гэртээ хийвэл адгын хүн арван төгрөг.

Дэндэв – Хонь олж ирэхэд би явъя. Галаа хоѐулаа явъя.

Галжав – Ингээд л бүтлээ шүү дээ. Хоѐр настай үхэр шиг том хонь олж ирнэ шүү.

Ханджав – Бие томтой... хамгийн гол нь тарган, сүүл томтой.

Галжав – /ээжийнхээ хэлсэн бүгдийг тэмдэглийнхээ дэвтэрт бичиж байна/ Ээжээ! Сүүл нь

хэр зэргийн том байвал зүгээр вэ? Энүүнээс /гээд түшлэгтэй сандлыг дүгрэг суудлыг заана/

Ойдов – Хонины тарга хүчийг чи мэдэх ч дээ.

Ханджав – Яахаараа чи хүүхдийг ингэж басамжлан доромжлодог хүн бэ? Миний хүү

хонины тарган туранхайг ялгахгүй яах юм бэ? Ахынхаа номнуудаас уншссан ч яадаг юм бэ? Цаад

өрөөгөөр чинь дүүрэн хонины тухай ном байна.

Галжав – Арван таван жил ахын уншаад бараагүй номыг уу?

Ойдов – Залхуу гэдэг чинь ...

Галжав – Дэндээв! Мундаг том эвэртэй, үхэр шиг эвэртэй, эвэр дээрээ хээ угалзтай хонь л

олж ирэх юм шүү.

Ойдов – Тийм том эвэрээр юу хийх нь вэ?

Галжав – Эвэр толгой хоѐрыг нь аваад явна. Орныхоо арын хананд хадчихаад гайхуулж

суухгүй юу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: NAIRIIN SHIREENII UUTS

7

Ханджав – Хүү минь, өөрөө л мэд.

Галжав – Хониныхоо арьсыг авч явах юм шүү.

Ойдов – Арьсаар нь яах нь вэ?

Галжав – Нэг залуу захисан юм. Өвөл үсийг нь гадагш нь харуулчихаад нөмрөг хийх юм

гэнэ билээ. Моод! Ёстой чамин болно. Харин хонинд явах унаа хаанаас олох вэ?

Ханджав – Амьд хүн байна, аав чинь аргална биз.

Ойдов – Би хаанаас ухаа олох юм бэ?

Ханджав - Үнэн учраа сайд дарга нартаа хэлээд унаа гуйхгүй юу.

Ойдов – Би хэлсэн шүү! Ийм бөөн ажил болох юм бол больсон нь дээр гэж ...

Дэндэв – Унаа машинд санаа зоволтгүй. Аавын машиныг би гуйгаад аваад явъя.

Одмаа – Аавын чинь машин албаны юм уу, амины юм уу?

Дэндэв – Аминых. Би өөрөө жолоодно.

Галжав – Ямар маркийн машин бэ?

Дэндэв – Гадна тал нь 67, дотор тал нь 69. Би хоѐрыг замд суулгахгүй ээ.

Галжав – Муусайн москвич бол миний авч ирэх хонийг даах ч үгүй биз.

Цэцгээ – Арай ч дээ, ямар үхэр ачих гэж байгаа биш. Хонь даахгүй машин байдаг юм уу?

Галжав – Байдаг болоод л би хэлж байхгүй юу. Ээж ээ, Дэндэв явна гэдэг бүүр сайн хэрэг

боллоо. Ямар ч том иргэнийг нуга дарах чадалтай, манай сургуулийн боксын аварга. Хүүе чи

боксынхоо бээлийг авч явахаа мартав аа.

Дэндэв – Бээлийгээр яах юм бэ?

Галжав – Том иргэн тэлчлээд дийлдэхгүй бол, нагдавинд оруулчихгүй юу. Хоѐр гурван

удаа нагдавин хийхэд л хот ороод ирнэ.

Дэндэв - /ха ха хөхөрч/ Хоѐулаа хэзээ гарах вэ?

Галжав – Өнөө шөнө явъя.

Ойдов - /бодлогшрон сууснаа/ Чамаар нэг хүнд захиа явуулъя. Бид хоѐр дээр үед цэрэгт

байхдаа сайхан үерхэж байсан юм. Одоо Дундговь аймгийн Дэлгэрхангайд малчин. Тэр тусмаа

хонь хариулж байгаа гэж дуулсан. Чамд нэг боломжийн юм өгөх байх. /гээд явж өрөөндөө орно/

Галжав – За чи хариад унаа тэргээ янзлаж бай. Би оройхон очно. /залуууст хандаж/

Маргаашнаас манайхаар ирж ээжид туслаж байгаарай.

Залуус явцгаана. Ханджав тасалгаанд ганцаараа үлдэнэ. Тэрээр утас шүүрэн авч дугаар

эргүүлнэ.

Ханджав – Аа Дулмаа юу? /пауз/ Юмгүй дээ, бид өвгөнийхөө ойг хийх гээд бөөн хөл болж

байна. /пауз/ Тийм ээ, тийм. Ямар бэлэг сэлт авах гэсэндээ дуулгаж байгаа юм биш ээ. За яршиг

даа. Зүгээр л хүрээд ир. Өдрийг нь товлоод урилгаа явуулна аа. Санаандгүй Долгорт

дуулгачихсан чинь бас бөөн хөл болоод... тийм ээ, тэгээд болдоггүй. Тэр их үнэтэй цайтай эдээр

яах вэ дээ гээд байхад болохгүй юм. Тийм, тийм баяртай. /гээд утсаа тавина/ Амьтан хүнд эртхэн

дуулгаж байхгүй бол цагаа тулахаар олигтой бэлэг сэлт авчрахгүй байж мэднэ. Эд чинь нэг нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: NAIRIIN SHIREENII UUTS

8

нөгөөгийнхөө дор орохгүй гэсэндээ юу ч авахаас буцахгүй улс. Хооронд нь бүр өрсөлдүүлээд

хаячих юм шүү. /гээд инээд алдан дахин утсаа авч дугаар эргүүлнэ/

Хөшиг

ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ

Дов толгод бүхий говь газрын сэргэлэн сайхан бэлчээр нутаг алсад дуниартан

үргэлжилнэ. Тайзны голд отроор яваа айлын хогшил багатай гэр. Гэрийн дотор нас ахимаг хоѐр

эр. Нэлээд халамцуу ярилцан сууна.

Дорж – Аминыхаа хэдэн эм хониыг сүргээс нь ялгаж, хойноос чинь хөөцөлдөж, сүүдэр шиг

дагасны хэрэг ч бүтлээ. Чи ч нэгдлийн хэдэн хуцыг хээлтүүлэгт орохоос нь өмнө усны тунгалаг

өвсний соргогот оторлож ...

Самдан – Дорж минь! Хэн хэндээ балаг тарихаасаа өмнө цаад хэдэн хонио аваад нутаг

руугаа эртхэн буц! Нэгдлийн дарга бас нөгөө зоо чинь хэдэн хуцаа үзэх гээд хүрээд ирвэл яана.

Алтан медальт хуцаар нь амины хонь хээлтүүлж байгааг мэдвэл сүйд боллоо шүү.

Дорж - Чинийхээ үгийг би дагалгүй яах вэ. Чамд үнэн сэтгэлээсээ баярлаж байна. Аяганы

хариу өдөртөө, агатны хариу жилдээ ... чинийхээ ачыг би заавал хариулна.

Самдан – Энэ гэрээ надад орхиод явна гэсэн биз дээ?

Дорж – Хэдэн хонь нэгдлийн хуцаар хээлтүүлсний төлөө ...

Самдан – Чи эхлээд тэгж хэлээ биз дээ?

Дорж – За яахав, гэрээ чамд өгье. Харин нөгөөдөр болтол тэр хэдэн хуцаа байлгаж аль.

Самдан – Тэгээд л амьтан хүнд чалчаад явав. Чи ер нь наад алтан медальтныхаа төлнөөс

өөрийн гэсэн нэг хуцтай болмоор юм.

Дорж – Би дахин чихийг чинь халууцуулахгүй. Үнэнийг хэлэхэд нөгөөдөр өглөө л хуцыг

чинь буцааж өгье. Хээлтээгүй тав зургаан хонь үлдээд байгаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: NAIRIIN SHIREENII UUTS

9

Самдан – Нөгөөдрөөс хэтрүүлж яасан ч болохгүй шүү. Сайн харж хамгаалж байгаарай.

Гадаадаас авчирсан үнэтэй цайтай амьтан гэдгийг чи ямар мэдэхгүй биш. Эвэр туурайгий нь

гэмтээчихэв, энд тэнд нь шалбалчихвал ...

Дорж – Яалаа гэж тэгэх вэ! Шөнө би огт нүд чавчихгүй цаад хуцыг чинь ажиглаад хонодог

юм. Надад бүрэн найдаж болно.

Самдан – Алтан медальт хуцны тамир тэнхээ муудсан нь илт харагдаж байна шүү. Хоѐр

нүд нь цагираглаад, үе үе нулимс дуслаад ...

Дорж – Ижилдэж дассан амьтны нүднээс нулимс дусалгүй яах вэ? Чамайг аваад явахаар

бүүр сүйд болно доо хөөрхий.

Самдан – Тэгэхээр нийлүүлэгт орохоос өмнө хэд хоног ч болсон амрааж өнгө зүсийг нь

засахгүй бол болохгүй. Би ч явъя. Нөгөө хэдэн хуц маань талын нэг тарчихаад байж мэднэ. Муу

хүүгээ ганцаарангий нь орхичихоод ирсэн, явалгүй болохгүй нь.

Дорж – Нэг тогтоочих. /гээд дахин аягалаж өгнө. Энэ үед машины дуу сонсогдоно/

Самдан – Байз! Машин дуугарч байна уу даа! /хоѐул чих тавин чагнана/

Дорж – Тийм байна. Төв замаас зайдуу газар юун машин явдаг билээ?

Самдан – Энүүгээр машин явах ѐсгүй. Аягүй бол нөгөө зоо чинь хуцаа эргээд ирж

байгаагаас зайлахгүй дээ.

Дорж – Тэр яаж манайхыг мэдэх вэ?

Самдан – Манайх гэж андуураад танайд хүрээд ирж болно шүү дээ.

Дорж – Тэгвэл ч баларлаа. Нөгөө хуцаа яах вэ, гараад эсгийгээр бүтээчих үү?

Самдан - Юу ч болсон наадхыгаа далд хий. Тэгээд харзаная. /тэд архи хундага зэргийг

яаран далд хийнэ. Машины дуу улам ойртоно/

Дорж – Бүр ойртоод ирлээ. Би эсгийгээр бүтээчихээд ирье.

Самдан – Хэрэггүй. Хэрэв зоо хүрээд ирвэл алтан меадльт маань сүргээсээ тасарч эдний

хонь руу гүйгээд дийлдсэнгүй нийлчихлээ... тэгээд аваачих гэж явна л гэж хэлье. Харин нэгдлийн

хуц оторлож байгаа бэлчээр хонь аваачиж хариуллаа гэж чамайг би загана шүү. Чи буруу хэрэг

хийсэн хүн шиг л байгаарай.

Дорж – Тэгье, тэгье. Манай Самдан ч ингээд л ухаан нь ундраад ирэх нь мөн урамтай даа.

/гэж ярилцаж байтал гадаа машин ирж зогсоно. Галжав, Дэндэв хоѐр орж ирнэ. Тэд мэнд усаа

мэдэлцэнэ/

Галжав – Доржийнх гэдэг айл танайх мөн үү?

Дорж – Тийм ээ, намайг Дорж гэдэг.

Галжав – Таныг эрж бүтэн өдөржингөө явлаа. Авгай хүүхэд чинь оторт явчихсан гэхээр нь

ойр зуур байгаа юм байх гэж санасан чинь ...

Дорж – Дарга нар дээшээ суу! Би гэдэг хүн нэгдэл нийгмийнхээ малд тарга хүчи авахуулах

гэж /пауз/ өвсний соргогыг дагасаар энд ирж байна. Дарга нарт явдал чирэгдэл учруулсанд

хязгаагүй гэмшиж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: NAIRIIN SHIREENII UUTS

10

Галжав, Дэнгдэв хоѐр гайхан бие биенрүүгээ харна

Галжав – Таныг би ийм цөөхөн хоньтой байх юм гэж би бодсонгүй. Золтой л танай

дэргэдүүр давхиад өнгөрчих дөхлөө.

Самдан – /ярианд оролцож/ Манай Дорж нутагтаа нэртэй хоньчин. Тийм ч учраас тарга

хүч тааруу цөөн тооны хонио сүргээ нь тусгаарлаад оторлож, тургалуулж яваа нь энэ.

Дорж – Дарга нар ямар хэргээр явна даа!

Галжав – Та нэг л андуураад байх шиг байна. Битгий сэтгэл зов. Таны багын танилын чинь

хүү зочноор ирж байгаа минь энэ.

Дорж - /уртаар санаа алдаж/ Ингэж айх гэж байх уу даа. Үнхэлцэг зүрх амаар гарчих

шахлаа. Ингэхэд чи чинь хэний хүү байна даа.

Галжав – Манай аавыг Ойдов гэдэг. Дээр үед тантай хамт цэрэгт байсан гээд л өдөр

шөнөгүй дурсан ярьдаг юм. /Дорж хэсэг зуур бодлогоширч сууснаа сая санав бололтой/

Дорж – Ойдовын хүү юу? Бид ѐстой үй зайгүй үерхэж явсан улс. Уулзаагүй мөн ч олон жил

болж дээ. За тэгээд аавын чинь бие сайн. Ямар яаманд гэлээ хэлтсийн дарга болсон л гэж дээр

үед дуулсан. Одоо хэвээрээ юу?

Галжав – Аавын бие сайн. Танд энэ захидлыг... /гээд халааснаасаа захидал гаргаж өгнө/

Дорж – Алив хүүхдүүд цай уу? /гэж зочлонгоо захидлыг уншина/ Аав чинь яахаараа 50

хүрдэг билээ? Бид хоѐр нэг жилийн цэрэг. Тэгэхлээр 55-тай л баймаар санагдах юм.

Галжав - /сандарч/ Аавынх бишээ ээжийн маань 50 насны ой болох гэж байгаа юм.

Дорж – Энэ захидалд миний 50 насны ой гэж бичсэн байна шүү дээ.

Галжав – Миний “авгай” гэх гээд авгай гэдгээ мартчихсан байлгүй. Аав маань наснаасаа ч

юм уу, албан ажлаасаа ч болдог юм уу будилж самуурдаг. Бас тэгээд нүдний нь хараа ...

Самдан – За хэний нь ой байна, чи бид хоѐрт ямар хамаа байна аа.

Дорж – Би аавд чинь ямар ч байсан нэг тус болох ѐстой хүн.

Галжав – Баярлалаа. Бид хоѐр гараад ирье. /гээд гарна/

Самдан – За багийнхаа найзад юугаар тус болж гийгүүлэх нь вэ дээ?

Дорж – Найрын ширээнд тавих ууц хэрэгтэй гэнэ. Үнэ хайрлахгүй гэж ирээд л бүр баярхах

маягтай байх юм.

Самдан – Гадаа байгаа хэдэд чинь олигтой юм бий юү дээ.

Дорж – Хоѐр гурван эр төлөг байгаа. Нэгийг нь л аваад явна биз. Энэ хоѐрыг харваас

малын тарга хүч мэдэх нь тааруу амьтад байна даа.

Самдан – Тэгвэл чи хонь зааж өгөх хэрэггүй. Өөрсдөө мэдээд аваад яв л гэж хэл. Хожим

тааруу хонь өгж гэвэл би хоттойн хониноос шилээд ав гэж хэлсэн гэхэд нэрэнд цэвэр.

Дорж – Тэр ч бас боддог л санаа.

Галжав, Дэндэв хоѐр боодол савтай юм оруулж ирнэ

Галжав - Үүнийг ээж аав хоѐр танд өгөөрэй гэж хэлсэн. /гээд боодолтой чихэр, бас шил

архи гаргаж ирнэ/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: NAIRIIN SHIREENII UUTS

11

Дорж – За хүүхдүүд цай унд уугаад амар ч бай. Ах нь мах чанаж хоол хийе.

Галжав – Баярлалаа, Дорж гуай. Бид яарч явна. Эртхэн хөдлөхгүй бол горьгүй нь.

Дорж – Юунд яардаг юм бэ? /гээд шилтэй архийг ширээн дээр тавьж/ Самдаан! Миний

багын найзын бэлэгнээс амсчихаад морд л доо. /гээд архи хундагалаж барина/

Самдан – Морьтны хишиг явганад ... амсалгүй яах вэ. /гээд тухлан сууна/

Дорж – Багынхаа найзын хүүтэй танилцсаны төлөө /гээд ууна/

Галжав – Аав ээж хоѐр таныг хот орж ирвэл манайхаар заавал ирээрэй гээд урьж байна

лээ.

Дорж – Би очвол аавтай чинь хууч хөөрч нэг хононо оо. Харин хот газраас айл олно гэдэг

чинь ч хэцүү дээ.

Галжав – Манайхыг олж ядах юмгүй ээ. 25-р хороолол, 12-р байшин, 8-р подъез, 13

давхарын 35 номерын хаалга.

Дорж – Ах нь энэ насаараа маань мэгзэм шиг үглээд явсан ч тогтоохгүй юм байна. Алив

наадхыгаа ард нь тэмдэглээд аль. /захидлыг өгнө/ Хожим хэрэг болж мэднэ. /пауз/ Чи аавдаа

хэлээрэй! Зуныхаа амралтаар хөдөө гарч сүү цагаан идээн дээр хотын чийгнээс хэд хоног ч гэсэн

холдож бай гэж ...

Галжав – Тэгье Дорж гуай. Бид үнэдээ яараад байна. Оройтчихвол зам сайн мэдэхгүй. Та

надад томоохон биетэй тарган иргэн нэгийг өгөхгүй юу. Үнэ хайрлахгүй шүү.

Дорж – Хөнгөн тэрэгтэй улс энүүхэн хооронд юу байхав. Оройн сэрүүнд пүрхийгээд л

орчихно. Алив Самдаан наад хундагаа барь. Хүүхдүүд та нар ч гэсэн нэг тогтоочих. Идээ эзэнээ

таньдаггүй гэдэг юм.

Самдан – Манай энд хонь үнэтэй болчихоод байгаа золиг доо. Эр л юм бол 300 гэж

дуугардаг болоо шив.

Галжав - Үнэ өртөг хамаагүй ээ. 300 байтугай, 500 ч гэсэн авна. Ганцхан бие томтой

тарган хонь л бол ...

Дорж – Би тэгж үнэрхээд сүйд болохгүй ээ. Хүүхдүүд өөрсдөө мэдээд гаднах хониос аль

дуртайгаа шилээд ав. /гэж нэлээд согтсон байдлаар хэлнэ/

Самдан – Тэг тэг манай Дорж за гэвэл ѐогүй хүн шүү.

Галжав, Дэндэв хоѐр гарна. Тэр хоѐр хонь барьж авч байгаа чимээ сонсдоно. Самдан

Дорж хоѐр архи хундагалан ууна. Галжав орж ирнэ

Дорж – Олигтой юм олж чадав уу даа?

Галжав – Санаандаа таарсан л юм авлаа. /гээд түрийвчээ уудлан 300 төгрөг гаргаж өгнө/

Дорж – Хэрэггүй, хэрэггүй /гэж мөнгийг буцаана/

Галжав – Юу гэсэн үг вэ? /гээд мөнгийг ширээн дээр тавиад/ Баярлалаа, баяртай. Та хот

орвол заавал манайхаар ороорой гээд гарна.

Машин дуугарч тэд алслан холдож буй чимээ сонсдоно. Самдан Дорж хоѐр нэлээд

согтсон ажээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: NAIRIIN SHIREENII UUTS

12

Самдан – Чи ч мөн азтай байна аа. 300 төгрөгөөр нэг муу шүдлэн төлөг өгөөд

явуулчихдаг. Саяны хоѐр залуу ч аргагүй л хотын хүүхдүүд юм даа. /гээд инээнэ/

Дорж – Миний эр төлөг хангайн иргэнээс дутахгүй ээ. Бие том, хүч тэвээрэг сайн.

Самдан – За, за үг олдож үхэр холдох нь би явъя. Харин чи маргааш алтан медальт хуцыг

аваачиж өгөхөө мартав аа.

Дорж – Би нөгөөдөр эргүүлж өгье. Хэдэн хонь үлдээд байгаа юм.

Самдан – Чи бид хоѐрыг шал пал хийж байх хооронд ганц нэгийг ч гэсэн дагаа биз. Би ер

нь гарч алтан медальт хуцаа үзнээ хөө. /гээд тэр хоѐр гарна/

Самдан – Хүүе, алтан медальт алга байх чинь юу вэ? /гээд сандарна/

Дорж – Юу? /гэж уулга алдан гайхаж/ Хайчдаг байна аа?

Самдан – Арай хуцнуудруугаа гүйгээд явчихна гэж баймааргүй юмаа.

Дорж – Эм хониноос салаад хуцны сүрэг рүү гүйж явдаг тийм тэнэг хуц гэж хаана байсан

юм бэ? / Самдан, Дорж хоѐр ихэд сандарна/

Самдан – Арай саяны хоѐр залуу алтан медальтыг минь аваад явчихсан юм биш биз дээ?

Дорж – Хуц ялгахгйү хүн гэж баймааргүй юм. Юу ч гэсэн хонинуудаа сайн бүртгэе. /гээд

хонио бүртгэж буй дүр үзүүлнэ/ Тэгснээс зайлахгүй боллоо. Манай хэд бүрэн байна.

Самдан – Одоо яана аа. Гай газар дороос л гэгч боллоо доо. Нөгөө зоотехникч /пауз/ Би ч

амьдаараа алуулж, амаараа шороо үмхлээ.

Дорж- Хайран хуц! Ердөө тэгээд 300-хан төгрөгөөр шүү

Самдан – 300 төгрөг байтугай 3000 төгрөгөөр ч төлж дийлэхгүй үнэтэй.... гаднаас зориуд

захиалж авчирсан. Алтан медальтай хуц байхгүй юу. Чамаас л боллоо. Зүв зүгээр ижил сүрэгтэй

бэлчиж байсан амьтныг ... /пауз/ Чи л гуйж гувшиж аминыхаа хэдэн хонийг хээлтүүлье гэж байж

намайг хэрэг төвөгт оруулах нь энэ дээ.

Дорж - Чи мордоод хойноос нь давхиач!

Самдан – Аль хэдийнэ хөнгөн тэргээр арилаад өгсөн улсыг миний муу хашин хар яаж

гүйцдэг юм бэ?

Дорж – Тэгээд одоо яанаа?

Самдан – Яахыг чи л мэднэ дээ хө...

Дорж – Тэрэн дээрээ тулвал ч хариуцаж хариулж байснаараа чи түрүүлж хэрэг төвөгт

орох байх шүү.

Самдан – Ядахдаа утас шөрмөсөөр ярьчих сум нэгдлийн төвөөс хол, энэ эзгүй хээр бид

хоѐр одоо яах вэ?

Дорж – Яалт ч үгүй боллоо. Нэгдлийн дарга, зоотехникч хоѐр ирэхээр нь хэлэх өөр арга

бодохоос.

Самдан – Хайран хуц, хайран хуц. Маргааш гэхэд хэдийнэ эд бад хйигээд найзын чинь

найрын ширээн дээрхи ууц болчихоод хэвтэж байна гэж бодоход дотор харлаж байна. Одоо

тэгээд яанаа...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: NAIRIIN SHIREENII UUTS

13

Хөшиг

ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Нэгдүгээр үзэгдлийн тайз хэвээр байна. Гагцхүү шөнө болсон бөгөөд утасны тавиурын

дэргэд түшлэгтэй сандал дээр Ойдов зүүрмэглэн сууна. Утас дуугарахад давхийн цочиж шүүрч

авна.

Ойдов – Тийм ... мөн мөн! Ирээгүй байна. Тийм, юу? заавал энэ долоо хоногт багтаж яв

гээ юу? Харин ээ ... ямар ч гэсэн хамт авчих. Маргааш болтол нэг шийд гарах байгаа. /гээд утсаа

тавина/

Ханджав унтлагын хувцастай цаад өрөөнөөс яаран гарч ирнэ

Ханджав – Хэн бэ? Юу болов?

Ойдов – Галжавын найз хүү л утасдаж байна.

Ханджав - Чамтай ярьж байгаа нь эмэгтэй хүний дуу шиг л санагдсан даа.

Ойдов - Чамд тэгж дуулдаж л дээ.

Ханджав – Тэгсэн. Чи ер нь яах гэж шөнө дөл болтол унтахгүй утас сахиад суугаа билээ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: NAIRIIN SHIREENII UUTS

14

Ойдов – Хүү утасдаж мэднэ. Эндээс битгий холд гэж чи өөрөө хэлсэн шүү дээ.

Ханджав – Хүүгээ аль нэг газраас утасдаж байгаа юм байх гэж санаад, гэнэт босоод ирсэн

чинь толгой эргэж ... /гэж толгойгоо хоѐр гараараа барин ширээ түшин сууснаа/ Тэр хүү юу гэж

байна?

Ойдов – Галжавын сургуулийнханыг энэ долоо хоногт багтаж яв гэсэн гэнэ. Галжавын галт

тэргэний билетийг яах вэ гэж асууж байна.

Ханджав – Юу? Бүр энэ долоо хоногт уу?

Ойдов – Тийм гэнээ?

Ханджав - Чи тэгээд юу гээв?

Ойдов – Билетийг нь хамт авчих л гэлээ.

Ханджав – Солиоров юу? Хүүхэд юу болсон нь мэдэгдэхгүй байхад явах билетийг нь

захиж байдаг.

Ойдов – Маргааш гэхэд хүрээд ирэх байлгүй

Ханджав - Чиний ой мой тэгээд өнгөрөх нь тэр үү?

Ойдов – Долоо хоног гэдэг урт хугацаа аль аль нь амжих байлгүй

Ханджав – Хэн гэдэг хүүхэд утасдав?

Ойдов – Нэрийг нь асуусангүй

Ханджав – Нэрийг нь асуусангүй ээ. Тэгвэл хэдэн номерын утсаар ярив.

Ойдов – Бүү мэд. Бүү мэд.

Ханджав – Бэлдэж төхөөрсөн юм юу ч үгүй. Ядахдаа Дарханы дээлийг нь бүтээчих юмсан.

Ярьсан уу?

Ойдов – Хэд хоногоос дахин утасдаарай гэсэн

Ханджав – Ийм л хүн дээ. Маргааш яаман дээр нь оч! Хүүгээ хэд хоног хоцроогоод

явуулах талаар нь уулзаж ярилц

Ойдов – Бүх хүүхдийг явуулах тодорхой хуваарь дүрэм журамтай. /пауз/ Энэ чинь бас

хариуцлага

Ханджав – Дүрэм журам ямар хамаа байна. Ой тэмдэглэх гэж байгаагаа хэлэхгүй юу.

Ойдов – Хүүгээ нөхдөөс нь хоцроох гэж үү?

Ханджав – Сая тун муухай зүүд зүүдэллээ. Хүү маань ер нь юу л болчихов доо. /гээд

уйлна/

Ойдов – Яав аа? Юу зүүдлээв

Ханджав – Сэлмэн эвэртэй ямаа шиг урт сахалтай хонь барьж аваад муу хүү минь

дийлэхгүй ноцолдож байтал нөгөө хонь хүүг минь мөргөөд бэртээчихлээ. “Ээжээ” гэх дуунд нь

цочоод сэрчихлээ. Энэ сайн ѐр биш. Тэгэхлээр яаманд дээр очоод өвчтэй гээд явахыг нь хэд

хоног хойшлуул.

Ойдов – Муу ѐр байгаа даа. Хичээл номноос нь хоцроогоод ямар хэрэг байна.

Ханджав – Маргааш чи яаманд дээр очихгүй хүн үү?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: NAIRIIN SHIREENII UUTS

15

Ойдов – Очиж яах юм бэ?

Ханджав – Хүү минь эзгүй хээр элсэн цөлд машин тэрэг нь эвдрээд ангаж цангаж ч яваа

юм билүү? Ер нь чамаас л боллоо. Очиж очиж говь руу явуулдаг нь юу вэ? Яасан арилчихсан

дотортой хүн бэ? Унаа унш олоод хойноос нь ч болсон яваач! Одоо яам руугаа ярь!

Ойдов – Харанхуй шөнө хэнтэй ярих болж байна аа?

Ханджав – Яасан нүүрний буянгаа барсан амьтан бэ? Чамаас өөр хүн бол албаны

машинаар явчих байсан юм. Гэтэл хувийн муу ямбий тэргээр явуулчихаад сэтгэл зовохгүй сууж

байх гэж такси ч болсон аваад одоохон яв.

Ойдов – Таксигаар хойноос нь хаашаа явах юм бэ? Дундговь гэдэг чинь ямар манай

гурван өрөө байр биш. Зах хязгааргүй уудам дэлгэр нутаг.

Ханджав – Захиа өгүүлсэн айлаа сургалаад очихгүй юу? Эрх биш хэл дуулна байгаа даа.

Аягүй бол тэр айлыг нь эрсээр яваад хатаж үхэх гэж ч байгаа юм билүү?

Ойдов – Ханджав минь юу ч гэсэн харзаная.

Ханджав – Харзаная, харзаная! /пауз/ Тэр чинь нялх амьтан сүйд боллоо.

Ойдов - /уурлаж/ Хэн та нарыг ер нь яв гэсэн юм бэ? Ой мой бэлдэх хэрэггүй гэж хэлээд

байхад ...

Ханджав – Хэлж байсан. Чи бүр дургүйцэж ч байсан, түүний учрыг би сайн мэдэж байна.

Ойдов – Учирсах юу байсан юм бэ?

Ханджав – Нас хөгширснөө нуух гэж чи үргэлж оролдож байдаг шүү дээ. Ямар мэдэхгүй

биш. Тэгдэггүйсэн бол аль таван жилийн өмнө ойгоо тэмдэглээд өнгөрчихсөн, өдийд ийм хэрэг

төвөг ч болохгүй байсан. Чи ер нь 50 биш, 55 настайгаа мэддэг биз дээ? Дээр үед надтай

танилцахдаа намайг залилснаа мартаа юу? Өдийд чи насаа дараагүй бол аштай юу? Тавхан жил

болоод тэтгэвэрт гарлаа... Улс чамайг сул тэжээх гэж байна. Хайран ч таван жил ...

Ойдов – Тэтгэвэрт гарахаас таван жил хоцорч байгаа нь үнэхээр миний хариуцлага

алдсны гэрч. Би 55 хүрсэн нь үнээн. Тэгж яривал чи хэдтэй вэ? Надтай танилцахдаа чи 35-тай

байсныгаа чи 25-тай гэж залуурхснаа мартаж орхив уу? Яг үнэнээ хөөвөл миний биш чиний 50

насны ойг энэ жил тэмдэглэх ѐстой биш үү?

Ханджав – Яршиг байгаа даа. /хажуу тийшээ/ Ямар чамд залуу харагдах гэж таван насаа

дарсан биш. За яахав залуудаа насаа дарсныг чинь уучилъя гэж бодъѐ. Одоо тэгэхэд яаж байна.

Намайг мэдэггүй л гэж боддог байх. Өнгөрсөн намар гадаад яваад ирэхдээ яалаа.

Ойдов – Би яасан юм бэ, чи хэл л дээ?

Ханджав – Үсний хар будаг авчраад надаас нуугаад байснаа мартсан уу? Бодвол буурал

толгойгоо будаж бусдад залуу харагдах гэсэн юм байлгүй.

Ойдов – Зуугийн талыг насалчихсан байж ийм юм ярих ичгэвтэр биш үү? Тэр будгий чинь

манай ажлын газрын нэг охин захисан юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: NAIRIIN SHIREENII UUTS

16

Ханджав – Мөн дөө! Охидын захиасыг биелүүлэхээр гадаад явдаг болсон уу? Надад ганц

нүүрний тос авчраагүй байж /пауз/ Тэр будаг захисан охиныг чинь би мэднээ. Годгоносон, шал

тавьтаргүй үнэг шиг шар юм л гүйгээд байдаг. Тэр л биз.

Ойдов – За больж үз, чам шиг хүнтэй үг ярих ч арга алга.

Ханджав – Харин чамтай л үг ярихын аргагүй амьтан. Ийм дүүрчихсэн усан толгойтой,

хөлдүү мод шиг хүн гэж бас байдгаа. Ямар үйлийн үрээр би тоонот гэрт толгой холбож суув аа.

Амьдралын бул хар чулуу. /гэж ихэд бухимадана/

Энэ үед хаалга цохих чимээ гарна. Ханджав яаран очиж хаалгаа нээхэд, сүү айрагт

халтартсан үрчийж хорчийсон хувцастай Галжав орж ирнэ.

Ханджав – Иш, хүү минь яаж орхив оо? Унаа тэрэг чинь эвдрээ юу?

Галжав - Үгүй, үгүй явсаар байгаад л энэ болчихлоо.

Ханджав – Эвий минь бүр ядарч орхиж... тэгээд хонь малаа олж чадав уу?

Галжав – Олсоон, олсон. Ааваа! Таны захиаг нөгөө хүнд хүргэж өгөх л гэж баахан

будиллаа. Ёстой мундаг малчин юмаа. Отор нүүдэл хийгээд л нэг нутаг дээр долоо ч хонодог юм

уу үгүй юу.

Ойдов – Тэгж л таарна

Галжав - Үнэхээр сайн хүн. Надаас хонины үнэ авахгүй гээд /пауз/ санах юм биш

Ойдов - ... Уунь

Галжав – 300 төгрөг бараг хүчээр өглөө шүү.

Ханджав – Авахгүй гэсэн юм бол албаар өгөх хэрэг юу байна. Энд мөнгө төгрөгний

хэрэгцээ мөн ч их байна сан.

Ойдов - Үнэ өртөгийг нь өгөлгүй яахав.

Галжав – Та хоѐрыг ирэх зун хөдөө ирж амараарай гээд л урьж байна лээ.

Ханджав – За яршиг бөөн гарлаганы нэмэр

Ойдов - Чи ахтайгаа дайралдаагүй биз.

Галжав – Аймгийн төв ороогүй юм чинь. Та нар ахтай яриа биз дээ?

Ханджав – Шугам нь эвдэрчихсэн гээд ярьж болдоггүй. Арга тасрахдаа цахилгаан

явуулсан хүрдэг л байгаа даа.

Галжав – Түүнийг нь мэдсэн бол би дайраад ирдэг байж. Аймгийн төв ойрхон юм билээ.

Ханджав – Наад хувцасаа солиоч энэ чинь юу болчихоо вэ?

Галжав – Хонь айраг хоѐрыг хамт авч ирэх шиг яггүй ажил байдаггүй юм байна. Дөчийн

бетонтой айраг хэсэг явангуутаа их буугаар буудаж байгаа юм шиг писс хийтэл буудаад л,

түүний чимээнээр хэвтэж байсан хонь ухасхийж босон харайгаад л ...

Ойдов – Хол явах айрганд савх мод хөвүүлбэл буудах нь гайгүй байдаг юм.

Ханджав – Нялх амьтан яаж мэдэх юм бэ. Чи явахад нь хэлээд өгөхгүй яасан юм бэ?

Галжав – Айраг гэдэг чинь авч явахад халгаатай ундаа юмаа.

Ханджав – Миний хүү олигтой хонь олсон уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: NAIRIIN SHIREENII UUTS

17

Галжав - Ёстой мундаг хонь. Хоѐр настай үхэр шиг том... тийм том занага хонь би ер

үзээгүй.

Ханджав – Аргагүй шүү дээ. Тийм том хонь яаж үзэх вэ? Насаараа хөдөө яваагүй гэхэд

миний хүү харин ч овоо доо! Тэгээд авчирсан юмнуудаа яасан бэ?

Галжав – Цөмийг нь Дэндэвийнд буулгачихаад ирлээ. Нуруу чанах том тогоо ядахдаа

манайд байх биш.

Ойдов – Ууц гээч ...

Галжав – Бүх юмаа Дэндэвийнд ян тан болгочихоод ширээнд тавих болохоор нь л аваад

ирье.

Ханджав – Дэндэвийнх Яармагт хувийн хашаа байшинтай айл гээ биз. Тэнд бэлдэж авах

нь зөв. Говийн хонины мах, айраг хоѐр өдийд цул таана л байгаа даа.

Галжав – Говийн хонины махны амтыг ч ирсэн зочдод үзүүлээд өгнөө. Харин бусад

бэлтгэл юу болж байна.

Ханджав – Сэтгэл зоволтгүй найзууд чинь цөмийг нь бэлдээд өгсөн.

Галжав – Урилга хэвлүүлэх ...

Ханджав – Хэвлүүлээд ирсэн ... Бичсэн шүлэг нь бүр уярмаар сайхан /гээд нэг ширхэг

урилга авчирч өгнө/

Галжав - /авчирсан урилгыг унших нь/

Намайг төрүүлсэн аавынхаа

Насан хутаг өндөрлөсний ... энэ чиь юу вэ ээж ээ? Намайг төрүүлсэн /пауз/ Аав намайг

төрүүлээгүй та төрүүлсэн юм байгаа биз дээ? Бас насан хутаг өндөрлөсөн /пауз/ Ойлгогдох ганц

ч үг алга.

Ханджав – Үүнийг чинь нэртэй яруу найрагч бичсэн юм. Намбатай сайхан үг. Харин наад

онгорхой байгаа дээр нь өдөр цагийг нь бөглөөд л тараах ажилдаа оръѐ. Та нарыг энэ долоо

хоногт багтаад явуул гэсэн гэнэ.

Галжав – Өнөөдөр даваа гариг. Нөгөөдар л аавын ойг хийчихье. Амжинаа...

Хөшиг

ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Хөдөө хээрийн соргог сайхан бэлчээр. Хуц оторлож яваа Самдангийн майхан алсад

харагдаж байна. Зоотехникч Итгэлт, хоньчин Самдан нар ярилцаж байна.

Итгэлт – Хуцны үхсэн шалтгааныг надад ойлгогдохоор яриад өгөөч.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: NAIRIIN SHIREENII UUTS

18

Самдан – Өчигдөр хуцнуудаа бэлчээгээр хариулж явлаа. Гэтэл алтан медальт маань

дороо тонгочиж дэвхцэж гардаг юм байна. Тоглож байгаа юм байхдаа гэж бодоод тайван л

байлаа. Тэгтэл юу юугүй дөрвөн мөч нь татганаад үсрээд өглөө. Би сандрахын ихээр сандарч,

бахарадаж унатлаа гүйсээр хүрсэн чинь хэдий нь бурхан болчихсон байдаг байгаа.

Итгэлт – Хайран хуц. Бид өчнөөн олон жил яам тамгаар хөөцөлдөж байж гадаадаас

авчирсан ганц хуцаа ингэж алдах гэж /пауз/ даанч дээ.

Самдан - /эхэр татан уйлах зуураа/ Зоо минь ийм л харамсалтай явдал боллоо доо. Би

үнэндээ яаж ч чадсангүй. Үхэл гэдгийг аргалах аргагүй юмаа. Ядахдаа намайг очиход амьсгаатай

байсан бол оролдоод үзэх байлаа. Тэгсэн бол ядахдаа гомдолгүй байхсан /гээд нударгаагаа

нулимсаа арчина/

Итгэлт – Арай өөр хуцатай мөргөлдөөд бэртчихсэн юм биш биз?

Самдан – Алтан медальт руу би хуц байтугай эм хонь ч хавьтуулдаггүй юм. Өдөрт хэдэн

удаа тонголзож ямар өвс идэж байгааг нь хүртэл алдалгүй тоолж суудаг хүн байхгүй юу.

Итгэлт – Арай хортой өвс идчихсэн юм биш байгаа?

Самдан – Харин ээ /гэж эргэлзэж зогссоноо/ Үгүй, үгүй манай энд хортой өвс ургадаггүй,

хэрэв алтан медальт хортой өвс идээд үхсэн бол бусад нь яаж амьд үлдэх вэ?

Итгэлт – Эмч яаралтай дуудахгүй...

Самдан – Сумын төв рүү хэл хүргэх хүн алга.

Итгэлт – Та ямар ганцаараа яваа биш хүүтэйгээ хоѐулаа ...

Самдан – Тийм нь ч тийм. Гэхдээ улс нийгмийн энэ их үнэтэй цайтай мал хөрөнгийг

хуруун чинээ хүүхдэд найдаж орхичихоод өөрөө явалтай биш. Бороо шороо, чоно нохой гээд юу

ч болоо билээ? Одоо яая гэхэв дээ зоо минь малын эмчийг ирэхээр л акт авчихъя. Хайран хуц

минь, дахиад босоод ирэх биш дээ. /гэж уйлагнана/

Итгэлт – Үхсэн хуц одоо хаанаа байна?

Самдан – Булж орхисон /пауз/ бусаддаа халдварлах цахилгаан минингээ ч юм билүү гэж

бодоод булах булахдаа жигтэйхэн гүнзгийн нүх ухаад /пауз/ булах ч юу байхав дээ, дээд

хэмжээгээр оршуулж орхисон. Алтан медальтаа оршуулнсы дараа малгайгаа авч зогсоод хэсэг

уйллаа. Би бүх насаараа мал дагахдаа нэг ч удаа тэгж уйлж байгаагүй юм шүү.

Итгэлт – Та оршуулсан газраа зааг өгөхгүй юу?

Самдан – Болноо, бололгүй яахав. Та ч гэсэн хөөрхий амьтныг дурсаж эмгэнэл

илэрхийлэхэд юу нь илүүдэх вэ? Нийгэм олонд тустай нэр хүндтэй бол малыг ч гэсэн бид

хүндэтгэлтэйгээр оршуулах хэрэгтэй.

Итгэлт – Эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ, эмч авчирч ямар өвчнөөр үхсэн онош

тогтомоор байна.

Самдан – Юу? /цочин/ Нэгэнт зүйл дуусад оршуулчихсан амьтныг ухаж төнхөөд нүхнээс

нь гаргах гэж үү?

Итгэлт – Тэгэхээс өөр арга алга.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: NAIRIIN SHIREENII UUTS

19

Самдан - /илтэд сандран тэвдэж/ Зоо минь би л хувьдаа зөвшөөрөхгүй. Тэгвэл оршуулсан

газрыг нь ч танд зааж өгөхгүй шүү!

Энэ үед машин ирж зогсох нь сонсдоно. Нэгдлийн дарга Дамдин гарч ирнэ.

Дамдин – Сайн байцгаана уу? Та намайг хүлээхгүй яасан яаруу наашаа гараа вэ? /гэж

Итгэлтэд хандаж хэлнэ/

Итгэлт – Таныг сууриар явчихсан гэхээр шууд наашаа хүрээд ирсэн чинь ...

Дамдин – Алтан медальт хуцаа хэзээ аваачих вэ? Хээлтүүлэгийн хугацаа ч дөхлөө дөө.

Итгэлт – Аваачих хуцгүй болчихоод сууж байна аа.

Дамдин – Юу? /гэж дуу алдана/

Самдан – Ээ чааваас, тэр хуцны оронд би өөрөө үхсэн болосой. /гэж дахин уйлагнана/

Дарга минь би яаж ч чадсангүй үхүүлж орхилоо.

Дамдин - /Самданд хандаж/ Нөхөөр! Тэр алтан медальт хуцыг өөрийнхөө нүдний

цөцгийнөөс илүү хайрлаж хамгаалж бай гэж хэлээгүй билүү?

Самдан – Ээ чааваас, тэр хуцны оронд би өөрөө үхсэн болоосой. /гэж дахин уйлагнана/

Дамдин – Манай нэгдэл өндөр ашиг шим бүхий хонин суурьтай болох маань ингээд

өнгөрөх гэж үү?

Самдан – Одоо яая гэх вэ. Тийм болж таараа даа л арга минь!

Итгэлт – Миний эрдмийн зэрэг хамгаалах ажил ч ингээд алга урвуулахын төдийд нурж

баларлаа л даа.

Самдан – Одоо яая гэхэв дээ, зоо минь! Тийм л болж таарлаа. Энэ бүхэн цөм миний

буруу! Би л тэр хуцыг төлөхөөс биш яах вэ.

Дамдин - Чи тэр хуцыг төлдөг юм гэж бодъѐ. Нэгдэлд оруулах тэр хуцны бүх ашиг орлогыг

төлж чадах уу? Дээд зэргийн хэмжээний сүү, мах, үс ноос.

Самдан – Яаж тэр бүхнийг төлж чадах вэ дээ. /гээд уйлна/

Дамдин - Чи энэ хүний эрдмийн зэрэг цолны асуудлыг төлж чадах уу?

Самдан – Дарга минь намайг өршөөж хайрлаач! Би чинь нэгдүгээр ангийн ч боловсролгүй

хүн шүү дээ.

Итгэлт – Ядахдаа тэр хуцны үр төлийг үлдээж авсан бол аштай вэ!

Дамдин -Ёстой, ѐстой, энэ хариуцлагагүй нөхрөөс л боллоо.

Самдан – Дарга нар минь, талийгаач алтан медальт хуцны үр төл ч харин олдох байх шүү!

Дамдин – Юу? Чи яаж олох юм бэ? Гадаадаас худалдаж авах нь уу?

Самдан - Үгүй дарга минь нөгөө Доржийн хэдэн хонь ... /гээд дуугүй болно/

Дамдин – Юун Дорж, яасан Дорж ... чи бас худлаа хэлэх нь үү?

Самдан – Яагаав дээ хавчиг Доржийн хонинд манай алтан медальт талийгаач хуцны үр

төл байх гэж надад бодогдоод байгаа юм.

Итгэлт – Ярь, ярь яагаад тэгж бодогддог билээ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: NAIRIIN SHIREENII UUTS

20

Самдан – Би хэдэн хуцаа эртээд өвсний соргог усны тунгалаг хариулж явтал талийгаач

алтан меадльт маань ижлээсээ салж зугатаагаад Доржийн хэдэн хонинд нийлж өдөржин байгаад

ирэхдээ ... /гээд түгдэрнэ/

Дамдин – Тэгээд яасан бэ?

Самдан – Маргааш нь Дорж ярихдаа, манай нэгдлийнхээс түрүүлээд алтан медальтын үр

төлийг хүртэж авах нь ээ гэж байсан. Тэгэхээр үр төл нь үлдээгүй гэж яаж хэлж болох вэ дээ.

Дамдин – Доржийнх яагаад энд байдаг билээ?

Самдан – Мэдэхгүй ээ мэдэхгүй. Би яаж мэдэх вэ.

Дамдин – уухай, чи тийм хариуцлагагүй маллаж байсныг бодоход ямар нэг өвчин тусгаж

алсан байж таарах нь дээ!

Самдан - үгүй, үгүй би алаагүй.

Итгэлт – ямар ч байсан тэр хуцны үхсэн шалтгааныг тодруулна. Та хаана булснаа бидэнд

заагаад аль?

Дамдин – Итгэлт минь, би яриандаа болоод бүр мартах шахаж, танд нэг цахилгаан

ирснийг би аваад ирлээ. /гээд халааснаасаа гаргаж өгнө. Итгэлт цахилгааныг гүйлгэн уншина.

Гайхаж толгой сэгсэрнэ/

Дамдин – Яав? Юу болоов? Яамнаас яаралтай дуудаа юу?

Итгэлт – Аав маань 50 насныхаа ойг маргааш нөгөөдөргүй хийх гэнэ. Яаралтай ир гэсэн

байх юм.

Дамдин – Гайхах юу байна. Аавынхаа ойд уригдах шиг сайхан юм юу байхав.

Самдан - Ёстой ѐстой. Аавтай хүн гэдэг сайхан юмаа. Би чинь бүр хар нялахдаа өнчин

өрөөсөн хоцорсон хүн шүү дээ. Аав амьд байгаа цагт хуц үхсэн ч гайгүй байнаа.

Итгэлт – Хачин юм газар сайгүй болж байна. Хэдэн хоногийн өмнө намайг аймаг руу

явахад юу ч хэлээгүй. Аав тэгж гэнэт шийдмээргүй л хүнсэндээ. Яахаараа ойгоо хийх болчихдог

байнаа /гэж ихэд гайхна/

Дамдин – Юу ч болсон та аавынхаа ойд очно уу даа.

Итгэлт – Хуцны будлианыг нэг тийш болгохоос нааш би явахгүй ээ. Аль вэ, хуц булсан

газраа заагаад аль. /гэж дахин шаардана/

Самдан –Талийгаач хуцыг энэ уулын энгэрт /гээд түгдэрнэ/ Бишээ биш тэр уулын /гэж

заагаад самгардан түгдэрнэ/

Дамдин – Тэгээд аль уулын энгэрт булсан юм бэ? Олигтойхон заагаад аль! Явъя!

Самдан – Би өтлөж зөнөсөн хүн. Та нараас айгаад, бүр толгой эргэж орхилоо. Эндээс

зааж мэдэхгүй байна. Явбал олдох болов уу яах бол?

Итгэлт – Тэгвэл очоод олж бай. Бид хойноос чинь яваад очъѐ.

Самдан – Тэгье дээ, тгэье. /гээд урамгүйхэн явж одно/

Итгэлт, Дамдин хоѐр үлдэнэ

Итгэлт – Бидэнд зааж өгөхгүй булзааруулаад байхыг бодоход нэг л учир байна даа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: NAIRIIN SHIREENII UUTS

21

Дамдин – Харин ээ эр хонь бол алаад идчихэж гэхсэн. Хуцыг тэгээд яасан байж таарах

вэ?

Ойрхон хонь майлах чимээ сонсдоно. Энэ үед Самдангийн хүү шилбүүр барин гарч ирнэ.

Хүү - Сайн байцгаана уу?

Дамдин – Сайн. Чи өнөөдөр хуцаа хариулж яваа юм уу?

Хүү - Тийм ээ, аав хаашаа явж байгаа юм бэ?

Итгэлт – Аав чинь, алтан медальт хуцыг булсан газраа олдоггүй. Тэгээд эрэхээр сая

явсан.

Хүү - Юу? яах гэж булсан юм бэ?

Дамдин - Чи булахыг нь мэдээгүй юм уу?

Хүү - Үгүй, нэлээд хэдэн хоногийг өмнө Дорж гуай ирээд аваад явснаас хойш би ердөө

хараагүй.

Итгэлт – Дорж эргүүлээд аваад ирсэн юм биш үү?

Хүү - Үгүй, үгүй. Би өдөр болгон хуцаа хариулдаг юм чинь мэдэлгүй яах вэ?

Дамдин – Өчигдөр хэн хуц хариулсан бэ? аав чинь үү? Аль чи хариулсан уу?

Хүү - Би хариулсан.

Итгэлт – Аав чинь хаачсан юм бэ?

Хүү - Дорж гуайнд очно гээд л явсан. Тэгээд бүр шөнө болчихсон хойно согтуу ирсэн

Дамдин – Согтуу ирсэн

Хүү - Тэгсэн

Итгэлт – Миний дүү хуцныхаа хойноос яв. Салхи сөрөөд өгсчихлөө. Чамайг хонио

буцаагаад ирэхээр асуух юм бас байна.

Хүү явна.

Дамдин – Алтан медальт хуц үхсэн гэдэг худлаа л болж таарч байна даа.

Итгэлт – Доржийнхоос авчирч чадаагүй болоод бантахдаа худлаа хэлчихээгүй байгаа.

Дамдин – Хачин юм. Ямар ч гэсэн учрыг нь олно доо.

Хөшиг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: NAIRIIN SHIREENII UUTS

22

ТАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Хоѐрдугар үзэгдлийн тайз хэвээр байна. Доржийн гэрт нэгдлийн дарга Дамдин, зоотехникч

Итгэлт, хуц хариулагч Самдан, хоньчин Дорж нарын яриа үргэлжилж байна.

Дамдин – Тэр хуцны талаар та юу ч мэдээгүй юм биз дээ?

Дорж - Үзсэн харсан юм байвал хэлэлгүй яах вэ? Харин сонссон юм гэвэл байна. Манай

энүүгээр бэлтрэгээ дагуулсан чоно явдаг болсон гэж дуулсан. Тэр гайхал л зооголчихоо болов уу

гэж бодож байна.

Итгэлт – Яагаад тэгж бодох болов?

Дорж – Өчигдөр тарвага зурам эргүүлсэн машинтай хэдэн залуус манайхаар буугаад

мордлоо. Тэд замдаа чоно идсэн хонины сүг үзсэн гэж ярьж байна билээ.

Итгэлт – Энэ хавьд танайхаас өөр хоньтой айл байхгүй.

Дорж – Тэр манайх бишээ, тэгэхээр нөгөө хуц л болж таарч байна

Дамдин -/Самданд хандаж/ Та өөрөө булсан гээ биз дээ?

Самдан – Тэгсэн жигтэйхэн гүнзгий нүхэнд булсан.

Дамдин – Хуц булсан газраа олохгүй байхад ер нь чононд өгчихсөн байж таарах нь дээ.

Самдан – Яалаа гэж дээ, дарга минь. Би газрыг нь тэгшилчихсэн болоод л олохгүй

мунгинаж байна.

Итгэлт – Машинтай хүмүүсийн ярьсан тэр сэгийг та явбал олох уу? /гэж Доржид хандан

хэлнэ/

Дорж – Яаж олох вэ. Энгүй уудам талын аль нугацаанд нь ч байгаа юм билээ. Та нар

булсан булсан л гэж яриад байна. Өлссөн чоно гэдэг адтай бас аргатай амьтан шүү. Ухаад

гаргаад идчихдээ ер сийхгүй. Тэгсэн л байж таараа.

Итгэлт – Тэгдэг юмаа гэхэд булсан нүх нь онгорхой хэвтэж баймаар юмаа. Элс шороог нь

эргүүлээд тэгшилчихдэг чоно гэж байхгүй биз дээ?

Дамдин – Та яахаараа нэгдлийн хонин суурийг эхнэр хүүхэд хоѐртоо даатгаж орхичихоод,

аминыхаа хэдийг энд оторлож явж байгаа билээ?

Дорж – Оторлох гэнэ шүү! Эртээдийн ширүүн борооноор аминаа хэд маань сүргээсээ

тасарч алга болчихоод бөөн эрэл сурал болж арай хийн олж аваад буцах санаатай явж байгаа

маань энэ.

Дамдин – Гэрээ ачаад хонио эрдэг хэрэг үү?

Дорж – Энэ манай гэр биш. Самдангийн илүү гэрийг хэд хоног гуйж бариад байгаа юм.

Дамдин - /самданд хандаж/ Энэ таны гэр гэж үү?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: NAIRIIN SHIREENII UUTS

23

Самдан - /самгардан тэвдэж/ Биш /пауз/ Биш ч гэж дээ миний гэр л болох гээд байгаа юм.

Дамдин – Хуц алга болсон шалтгаан та хоѐртой холбоотой болох нь тодорхой боллоо.

Харин яаснаа эртхэн хэлчих.

Самдан – Ямар ч холбоо байхгүй. Бид хоѐр хэзээнээсээ хэл яриа нийлэхээсээ өмнө

хэрүүл зодоон болоод салдагийг нутгийнхан андахгүй.

Дамдин – Аминаа хонийг борооноор алдаад эндээс олсон гэдэг ч худлаа

Дорж - Үнэн үнэн. Наад Самдан чинь мэднэ. Та асуу л даа.

Дамдин – Алдсан хонио олсноос хойш өдий болтол буцахгүй, яагаад хуц хариулж байгаа

айлын дэргэд байгаад байдаг билээ?

Дорж – Наад Самдан чинь хэзээний аймхай золиг. Тэгээд хань бараатай байгаач гэж

гуйгаад байхаар нь л хэд хоночихсон юм. Маргаашнаас хэтрэхгүй буцлаа.

Итгэлт – Самдан гуай! Алтан медальт хуцна үр төл эдний хонинд бий гэж хэлсэн байхаа

Дорж – Юу? /гэж ихэд сандран тэвдэнэ/

Самдан – Тэгж хэлсэн тал бий.

Итгэлт – Яахаараа тийм байдаг билээ?

Самдан – Би танд түрүүн хэлсэн дээ. Манай алтан медальт ... /гэж түгдрэн зогсоход Дорж

бс үгий нь дайрч/

Дорж - Үр төл нь байгаа ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ. Тэр ширүүн бороонд алдагдсан

манай хонь эдний хуцнуудтай нийлчихсэн байхгүй юу. Тэр үед л ганц нэг эм хонь...

Итгэлт – Та хоѐрын яриа хоорондоо зөрөөд л байна даа.

Самдан – Хоорондоо ямар ч холбоогүй юм чинь бидний яриа зөрөлгүй яах вэ?

Дамдин – Та хоѐрын ярианы зөрүү шүүхэд очсон хойно л арилах нь шиг байна. Ингэж

дэмий цагаа үрээд яах вэ. Итгэлт минь эртхэн явъя. Та хоѐрыг маргааш нөгөөдрөөс хэтрэлгүй

хуулийн байгууллага дуудаж учрыг нь олоод өгөх байлгүй. /гээд тэд гарна. Дорж Самдан хоѐр

үлдэнэ/

Самдан - Чамаас л боллоо. /гэж Доржид уурлана/

Дорж – Нэгэнт ийм болчихсон юмыг одоо яая гэхэв дээ. Өвгөн минь битгий сандар,

тайвшир.

Самдан – Ер нь үнэнээ хэлэхээс дээр юм алга. Хамаг буруу нь л миний хар толгой дээр

буух нь.

Дорж – Найрын ширээн дээр нэгэнт ууц болоод заларчихсан юмыг одоо сэдэж сөхөөд яах

юм бэ? Чиний толгой дээр буух хэрэг улам л хүндэрнэ шүү дээ.

Самдан – Амжаад очвол амыг нь аварч юуны магад

Дорж – Одоо нэгэнт өнгөрсөн

Самдан – Хамаг бурууг би хүлээх гэж үү?

Дорж – Хариулж маллаж байсан болохоор хариуцлага алдсан бурууг чи л хүлээнэ. Харин

өр төлбөрийнх нь үед өвгөн чинь тусланаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: NAIRIIN SHIREENII UUTS

24

Самдан - Үнэндээ бол хамаг буруутан нь чи. Тэгэхээр хэрэг хүлээхгүй яах вэ?

Дорж – Тэр хуцыг улсын өмнө чи хариуцаж малласан уу? Аль би хариулж малласан уу?

Тэр ярихгүй.

Самдан – Аа тийм бий. /гээд Доржийг заамдан авна. Тэр хоѐр ноцолдож бөөн шуугиан

үүснэ/

Гаднаас Итгэлт, дамдин хоѐр орж ирнэ

Дамдин – Та хоѐр чинь яаж байгаа нь энэ вэ?

Самдан – Хамаг бурууг энэ нөхөр хийчихээд одоо болохоор цөмийг над руу чихэж байхгүй

юу?

Дорж – Бид хоѐр өнгөрсөн жил нэг муу морины наймаа хийсэн юм. Түүнийгээ нэхсэн чинь

өгөхгүй байхгүй. Тэгээд л ... /гэж дээл бүсээ засна/

Самдан – Аа тийм байх. Энэ дарга нар байгаа дээр эртхэн хэлээд ярилцъя. Тэр хуцыг үгүй

хийсэн хүн энэ байгаа юм.

Итгэлт – Юу?

Дамдин – Тэгж л таарна. Яасан хурдан ярь!

Самдан – Тэр хуц өвчин тусаж үхээгүй, чоно боохойд идүүлээгүй.

Итгэлт – Тэгээд яасан бэ?

Дорж – Худлаа, худлаа. Наадах чинь хуулийн байгууллагад очно гэхээр байж

балмагдахдаа сэтгэл мэдэрлийн өвчин тусах шиг бололтой. Уулын зориг зүрх муутай амьтан.

Харин эртхэн эмнэлэгт хүргэж эмчид үзүүлэхээс дээр юм алга.

Самдан – Бүх хэргээ над руу тохно гэж бодож байна уу? Холоо хэвтэнэ. Төр түмэн нүдтэй

байдаг юм. Чи тэр хуцыг 300 төгрөгөөр зарсан чинь худлаа юу?

Итгэлт – Таны хариулж байсан хуцыг яахаараа Дорж гуай 300 төгрөөр зардаг билээ?

Дамдин – Ээдрээтэй юм болж таарах нь ээ дээ.

Самдан – Аминыхаа хэдэн хонийг гурав хоногт хээлтүүлээд өгье гэж гуйгаад байхаар нь

би тэр хуцыг өгөөд явуулчихсан минь үнэн... гэтэл ...

Дорж - Чи надад энэ барьж байгаа гэрээ өгвөл, би хуцаа өгнө гэсэн шүү дээ.

Дамдин – Тэгээд цааш нь юу болсныг тодорхой ярь!

Самдан – Өчигдөрхөн хуцаа авах гээд иртэл хотоос хоѐр залуу эднийд ирэх нь тэр.

Дорж – Хотоос хоѐр залуу ирсэн нь үнэн. Тэр ер нь ямар хамаа байна аа.

Самдан – Тэр хоѐр залуу эцгийнхээ гэнэ үү, эхийнхээ гэнэ үү ойг хийх гэж эднийхээс

ууцны хонь авах гэж ирсэн юм

Дорж – Тэр үнэн. Манайхаас нэг хонь аваад л явсан. Би дээр үеийн танилаа ой мойгоо

хийх гэж байхад нь ганц хонь өгч болдог юм байгаа биз дээ. Ямар панз наймаа үсэргэсэн биш.

Худлаа гэвэл эцгий нь надад өгсөн захиа гэрч болно. Тэр захиаг үзвэл үзэцгээ.

Итгэлт – Тэгээд?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: NAIRIIN SHIREENII UUTS

25

Самдан – Мал мэдэхгүй мангуу хоѐр залуу л хуцыг маань аваад явчихсан юм. Өнөөдөр

амжаад очвол арай ч алаагүй болов уу гэж горьдоод байна.

Дамдин – Хуц танихгүй хүн гэж арай баймааргүй юмаа.

Дорж – Наадах чинь үнэхээр цагаан солио тусчихаж, хуц танихгүй монгол хүн гэж хаана

байх вэ?

Итгэлт – Тэр залууст хонио та зааж өгсөн юм байгаа биз дээ?

Самдан – Зааж өгөөгүй. Тэгээд л хамаг хэрэг үүссэн юм. Аль дуртайгаа аваад яв гэчихээд

авчирсан шил архийг нь хүзүүдээд суучихсан юм.

Дорж - Чи өөрөө тэр архинаас уугаагүй юу? Би зааж өгөөгүй нь үнэн. Гэхдээ тэр хоѐр

залуу манай хамгийн тарган бор нүдэн иргийг аваад явсан байна билээ.

Самдан – Битгий худлаа хэл. Танайд хэзээ тийм бор нүдэн хонь байлаа. Тэгээд тэр

хоѐрыг явсны дараа хуцаа үзэх гээд гарсан чинь хуц маань алга болчихсон байсан.

Дамдин – Тэр залуусыг ирэхээс өмнө алга болчихсон байсан юм биш биз?

Самдан – Яалаа гэж би эднийд ирэхдээ хоттой хонь руу нь хартал хөөрхий муу хуцны

минь хоѐр нүд нь гархилчихсан зогсож байсан юм. Тэр залуусыг явсны дараа Дорж хонио

бүртгээд манай хонь цөм бүрэн байна. Тэр залуус л нөгөө хуцыг аваад явчихлаа гэж хлэсэн.

Дамдин – Дорж гуай та битгий булзааруулаад байгаарай. Самдан гуайн хэлж байгаа үнэн

юм байгаа биз дээ!

Дорж – Тэр залуучуудыг аваад явчихсан юм уу гэж ярьсан явдал ч бий.

Дамдин – Та нар ер нь яасан хариуцлагагүй улс вэ? Тэгээд аваад явчихсан болж байна

уу?

Самдан – Арай ч алаагүй болов уу? Амжиж очоод азаа туршихаас өөр арга алга.

Итгэлт – Улаанбаатарын үй түмэн айлаас хэнийхийг гэж олох болж байна.

Самдан – Олж болноо. Овог нэр нь Доржид ирүүлсэн захидал дээр цөм байгаа

Итгэлт – Ижилхэн нэртэй хүн хотод хэдэн зуугаараа бий шүү дээ.

Самдан – Тэгвэл гэрийнхэн нь хаягийг хөөгөөд олчихгүй юу. Дорж хожим хот орохдоо

тэднийд очно гээд захианы ар дээр хаягыг нь тэмдэглүүлээд авсан юм.

Итгэлт – Тийм бол учиртай шүү!

Дамдин - /Доржид хандаж/ Аль вэ? Тэр хаягыг нь өгөөд орхи. /гэхэд Дорж түрийвчнийхээ

завсраар хаяг бүхий захидлыг гаргаж өгнө. Дамдин бичгийг эргүүлж тойруулж үзээд унших нь (25-

р хороолол, 12-р байшин, 8-р орц, 15 давхарыг 35-р хаалга) /пауз/ Уул нь тодорхой л хаяг байна

даа. Өдийд алтан медальт хуцыг минь эд бад хийчихсэн байдаг болов уу яадаг бол? /гээд санаа

алдана/

Итгэлт – Аль вэ, наад хаягаа. /гээд яаран авч гүйлгэн уншсанаа/ Нөхөд минь энэ чинь

манай гэрийг хаяг байна шүү дээ.

Цөм – Юу? /гэж дуу алдан гайхацгаана/

Итгэлт – /захидлыг дахин гүйлгэж уншсанаа/ Энэ чинь манай аавын бичиг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: NAIRIIN SHIREENII UUTS

26

Дамдин - Үгүй мөн хачин юм болж байна аа. Аав тань ойгоо хийнэ. Таныг яаралтай ир

гэсэн цахилгаан ирүүлснийг би танд авчирч өгсөн биз дээ.

Итгэлт – Би үнэндээ учрыг нь олохоо болилоо.

Дорж – Та нар цөм нэг л будилаад байх шиг байна. Манай багийн танил Ойдов таны аав л

мөн юм бол 50-тай биш, 55 хүрчихсэн байх ѐстой. Би мэдэлгүй яах вэ, хамт цэрэгт өвөр

түрийндээ орж явсан улс юм чинь...

Итгэлт – Ямар ч гэсэн манай л гэрийн хаяг мөн байна даа. Алтан медальт хуцаа амьд

байна гэж итгэх тал бас байна. Манай аав эрх биш хуц эр хонь хоѐрыг ялгах байлгүй.

Дамдин – Одоо аз мэдсэн хэрэг. Ямар ч байсан очоод л үзье. Харин цаг алдахгүй

хөөцөлдье.

Самдан – Хөөрхий муу хуц минь, өдийд гэдсээ татчихаад гуринхалчихсан амьтан

гудамжинд уяатай зогсож байгаа байх гэхээс өөрийн эрхгүй нүдний нулимс гараад ирэх юм. Би

хичнээн сайхан тарга тэвээрэг авахууллаа. /гээд уйлна/

Дорж – Гуринхалаад гудамжинд уяатай байвал ч дээд юм. Харин найрын ширээн дээр ...

Итгэлт – Нөхөд минь иртхэн хөдөлцгөөе.

Самдан – Муу хуцаа яаж байгаа бол гэж бодохоос би л хамгийн түрүүнд явмаар байна.

Гэтэл үлдэж байгаа хэдээ яаж орхих вэ. Үнэндээ би явж чадахгүй нь даргаа. Ер нь хуц аваад

явсан хүнийг сайн танидагаараа Дорж минь чи л яв!

Дорж – Би тэгээд хэдэн хонио яах вэ. Амины юм болохоор хамаагүй юу? Явж яасан ч

чадахгүй. Би ямар тэр хуцыг маллаж байсан биш. Хариуцсан эзэн нь л явбал таарна

Дамдин – Тэр хуцыг зарснаараа та л явах нь зөв. Одоохон бригад яваад таныг хонийг

авах хүн явуулъя. Тэр болтол Самдан гуайн хүү хариулж байг. Хэрэв тэр хуц амьд байдаг юм бол

миний тэргэнд ачаад буцаачихна биз. Юу болсон тухайгаа очингуутаа надтай яриарай. Би эндэх

ажлаа янзлаж байя. /гэж Итгэлтэд хандан хэлнэ/

Итгэлт – Дорж гуай! Эртхэн хөдөлье! /гээд гарах гэнэ/

Дорж – Би энэ чигээрээ хот орох гэж үү? Зүгээрч үгүй найзынхаа найранд яаж ийм

хувцастай очих вэ? Гэрээрээ дайраад хувцасаа солих юмсан.

Дамдин – Та ер нь ямар санаатай хүн бэ? Дуугүй гараад машинд суу. /гэж зандарна/

Хөшиг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: NAIRIIN SHIREENII UUTS

27

ЗУРГАДУГААР ҮЗЭГДЭЛ

Нэгдүгээр үзэгдлийн тайз буюу Ойдовын гэр. Зочдны өрөөг найрын байдлаар зассан ажээ.

Өрөөний голын ширээн дээр хонины маш том ууц тавьсан нь үзэгчдийн анхаарлыг татахуйц

харагдах ѐстой. Архи, айраг, идээ цагаа цөм өрөөстэй. Ойдов зэргэлдээ өрөөнөөс гарч ирнэ.

Тэрээр монгол дээл өмсөж, одон медалиа зүүсэн байна. Ширээн дээрх зүйлсийг зэрэвсхэн

харснаа цонхон дээр очин алсыг ширтэн зогсоно. Ханджав маш том хоосон чемодан барьсаар

ирэх бөгөөд ханын цаг руу харж зогсоно.

Ханджав – Өвгөөн! Зочид ирэх цаг ч дөхлөө шүү. Алив чи суудалдаа суугаад орхиоч би нэг

сайн хараатахъя /гээд ууц бүхий ширээний эхэнд тавьсан түшлэгтэй том сандал руу заана/

Ойдов – Суухаа болохоор л сууя. Одоо яах юм бэ.

Ханджав – Түр суугаад босоход чамаас юу хорогдох гээд байна. /гэнгээ Ойдовыг бараг

хүчээр суулгана. Тэгээд холдож ойртож сонжин харснаа/ Ёстой намбатай байна. Чи минь төр

ѐсоо алдав. Сайн л хичээж үзээрэй.

Ойдов – Ингэхэд хүү маань хөдөөнөөс ирж амжихгүй нь ээ. Явуулсан цахилгаан нь өдийд

хүрсэн баймаарсан.

Ханджав – Дандаа л ажил ажил гэдэг хүн амжихгүй л байгаа биз. Яахав найр эхэлсэн

хойно хүрээд ирнэ.

Ойдов – Хүүгээ байхгүйд ойгоо тэмдэглэх ч ... /пауз/

Ханджав – Бага хүү маань байна. Амьтан хүнд зар тараачихаад хойшлуулалтай нь биш.

Ойдов - /чемодан зааж/ Энэ том хар чемоданд юу хийх нь вэ?

Ханджав - Чи ер нь хэзээ ухаан орноо. Ойгоо тэмдэглэх гэж байгаа байж одоо болтол

ухаан суухгүй. Хүн амьтны өгсөн бэлгийг хийдэг байгаа даа.

Ойдов – Яасан ч том юм билээ?

Ханджав – Харин багадана уу гэхээс ихдэхгүй. /гэж ширэв татна/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: NAIRIIN SHIREENII UUTS

28

Энэ үед өөр өрөөнд дуулдаж байсан хөнгөн хөгжим бүхий пянз зогсож Галжав найз

нөхдийнхөө хамт орж ирнэ. Тэд нэгдүгээр үзэгдэлд байсан оюутан залуус ажээ.

Ханджав – Өвгөөн зочдыг иртэл тэр өрөөнд байж байя. /гээд ойдовыг сугадан явж одно/

Зоригоо – Ох, ямар мунадаг хонь олж ирээ вэ? /гэж ширээн дээрх ууцыг хараад дуу

алдана/

Одмаа – Паах! Сүүл нь ямар том юм бэ? Би ийм том сүүлтэй хонь ердөө үзээгүй. /гайхан

шагшиж очиж үзэж харна/

Галжав – Таана идсэн говийн хонь гэдэг энэ дээ. Амьд байхдаа ямар мунадаг амьтан

байсан гэж та нар санана. Тийчигнэхэд нь Дэндэв бид хоѐр өрөөсөн хөлийг нь ч дийлэхгүй

байсан, тийм ээ Дэндэв ээ?!

Цэцгээ – Паах, боксийн аварга өрөөсөн хөлийг нь дийлэхгүй байсан юм бол, бид мэт нь

явсан бол өвс шиг хийсэх байжээ.

Баяр – Говийн хонины махны амт хангайнхаас шал өөр байдаг юм. /гэж ихэл мэдэмхийрч

хэлнэ/

Галжав – Нээрэн шал өөр юмаа. Амт нь гашуун ч гэх юмуу, цаанаа л нэг хачин амтттай юм

билээ. Тиймээ Дэндээв?

Дэндэв – Яг тийм, цаанаа л нэг хачин амттай юм билээ.

Энэ үед Ойдов өөр өрөөнөөс гарч ирнэ. Түүний сэтгэл хөдөлсөн нь илт мөн л цонхон дээр

очин гадагш харна.

Галжав – Ааваа! та суугаач. Таны сэтгэл бүр хөдөлчихөө юу даа.

Ойдов – Сэтгэл хөөрөх юу байхав дээ. Итгэлийгээ л ирэх болов уу гэж харж байна.

Галжав – Ах хүрээд л ирнэ. Та битгий сэтгэл зов.

Энэ үед хаалгана хонх жингэнэн дуугарна. Ойдовыг хаалга тайлахаар алхахад өрөөнөөс

Ханджав яаран гарч ирнэ.

Ханждав - Чи суудалдаа очиж суугаач. Ойгоо тэмдэглэх гэж байгаа хүн ингэж хаалга үүд

рүү дэвхнэж гүйгээд байхдаа яах вэ! Ингээд л ѐс журмаа мэддэггүй хүн шүү! /гэж очиж хаалга

нээж өгнө/

Том цүнхтэй юм барьсан ахимаг насны эрэгтэй эмэгтэй хоѐр орж ирнэ. Тэд Ойдовтой

мэндлэн гар барина.

Ханджав – Зочдын маань түрүүч нь болсонд бид их баяртай байна. Манай өвгөний

яамныхан ингээд хошуучлаад хөдлөхөөрөө ч яггүй дээ. Алив тэр өрөөнд түр орж бай. /гээд

дагуулж явангаа эргэж/ Алив хүүхдүүдээ! Зочидод цай, айраг. /гээд явна. Ойдов мөн тэдэнтэй

хамт явж орно/

Цэцгээ – Нөгөөдрийн маргааш өдийд бид хаана явж байх бол?

Баяр – Алдарт Сибирийн их тайга дундуур л жирэлзүүлж явна биз?

Одмаа – Замдаа айраг авч явах юм шүү, та нар мартав.

Дэндэв – Хил дээр гаалийнхан хураачихна биз.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: NAIRIIN SHIREENII UUTS

29

Хаалга хонх дуугарна. Ойдов яаран гарч ирнэ. Араас нь Ханджав гарч ирнэ.

Ханждав - Чи яасан хүний хэл мэддэггүй юм бэ. Цаанаа ороод Хаймчиг, Цэрмаа хоѐрыг

саатуулах юм ярьж байгаач. Амьтан хүн намайг муу хэлнэ байгаа даа. /гэж ширэв татан хэлнэ/

Ойдов эргэж орно. Ханджав үүд тайлж өгөхөд том баадантай юм барьсан эрэгтэй эмэгтэй

хоѐр орж ирнэ

Ханджав - /дуу алдаж/ Өвгөний ажлын газрынхан аль хэдийнэ ирчихээд /пау/ Миний л

ажлын газрынхан ирэхгүй юм байх гэж бодлоо шүү. Алив наашаа түр орцгоож бай. /гээд дагуулж

өөр өрөөнд орно/

Ойдов яаран гарч ирээд тасалгаан дундуур хэд алхалснаа цонхон дээр очиж гадагш

ширтэн зогсоно.

Ойдов – Хүү маань хүрээд ирлээ! /гэж баярлан дуу алдахад залуучууд цөм цонхон дээр

очин гудамж руу харна/

Галжав – Ах хүрээд ирлээ. Би танд хэлээгүй юу, битгий сэтгэл зов гэж /пауз/ Ааваа! тэр

тэр ... Ахтай хамт машинаас бууж байгаа хүнийг та таних уу?

Ойдов – Аа бүү мэд. Бодвол ахтай чинь хамт ажил төрөл хөөцөлдөж яваа хүн байлгүй.

Галжав – Таны нөгөө багийн найз ... /пауз/ миний очиж хонь авдаг Дорж гуай л байна шүү

дээ.

Ойдов – Нээрэн ч төстэй юм шиг. Хүү минь /пауз/ бас багийн найз маань. /гэж баярлан

хэлснээ/ Хүүе Ханджаав /гэж дуудна/

Ханджав яаран гарч ирнэ. “Чи цонхоор хараач” гэхэд Ханджав очиж харна.

Ханджав – Итгэлт минь ч хүрээд ирлээ. Харин тэр хөдөөний өвгөн нь юу юм бол?

Ойдов – Яагаав нөгөө, надад хонь өгсөн миний багийн найз...

Ханджав – Аан ... /гэж дурамжхан хэлснээ/ миний хүү гарч ахынхаа авчирсан юмнаас

оруулаач. /гэж Галжавт хандаж хэлнэ/

Ойдов – Ханджав минь, чи хүлээж бай. Юу ч гэсэн тэд нар орж ирэг.

Энэ үед хаалганы хонх дуугарна. Ханджав очно. Хоѐр хүн орж ирнэ. Тэднийг мөн өөр

өрөөнд оруулна. Дахин хонх дуугарна. Ханджав сандран гарч ирнэ. Итгэлт, Дорж хоѐр хоѐр орж

ирэх бөгөөд тэр хоѐр ширээн дээрх ууцыг хараад хоѐул давхийн цочиж зогтусан гөлөрч зогсоно.

Ханждав – Аль вэ, миний хүү, юу болов. Бие чинь зүгээр биз? /гээд духан дээр нь үнсэнэ/

Ойдов - /Доржтой гар барьж/ Ханджаав! чи энэ хүнтэй танилц. Миний яриад байдаг нөгөө

Дорж маань шүү дээ.

Ханджав – Манай өвгөн таныг үргэлж ярьдаг юм. Тантай танилцсандаа их баяртай байна.

Итгэлт – Та нарын цахилгааныг дөнгөж авад л наашаа гарлаа.

Ойдов – Хүрээд л ирсэн хойно боллоо.

Ханджав – Миний хүү гар нүүрээ угааж хувцас хунараа соль. Зочдын түрүүч ирчихээд

байна.

Итгэлт – Одоохоон ээжээ! Одоохон ...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: NAIRIIN SHIREENII UUTS

30

Ханджав – Та тийшээ орооч. /гэж Доржид хандан хөндийвтөр хэлнэ/

Дорж – Зүгээр би энд жаахан сууя.

Хүмүүс нааш цааш холхино. Зочид нэмж ирсээр байна.

Дорж - / Итгэлтийн дэргэд очин ширээ рүү заан/ алтан медальт хуц маань ч өнгөрч дээ. Та

бид хоѐр хожимдож. Одоо яанаа, тэгээд?

Итгэлт – Хуцны махыг тэгээд энэ хүмүүс яаж иднээ! Аав уул нь мэдмээр юмаа. Асуудаг юм

билүү?

Ханджав гарч ирнэ

Ханждав - Чи юу хийгээд зогсоод байнаа.

Итгэлт өөр өрөөнд орно. Дорж эргэж суугаад ширээн дээрх ууцыг их л сонжин тал талаас

нь ажиглан харсаар байна. Ойдов ирж Доржийн дэргэд сууна.

Ойдов – Чи ч ануухнаараа байнаа. Уулзаж нэг сайн хууч хөөрөхсөн гэж бодовч ажлын зав

олдохгүй байсаар ...

Дорж – Би ч бас тэгж л боддог байлаа.

Ойдов - Чи надад их тус боллоо. Ууц тавих гэсэн олдохгүй их л сандарлаа шүү.

Дорж – Ойдов минь тэр яах вэ?

Ойдов – Юу яахав гэж ...

Дорж - Чи тэгээд энэ хонийг янзлахад нь байв уу? Амьд байхад нь үзсэн биз дээ?

Ойдов - Үгүй, үгүй. Хүүхдүүд айлын хашаанд янзлачихаад л сая ууцыг нь авчирч байгаа

юм.

Дорж – Энэ хонийг амьд байхад нь үзээгүй тун тоогүй юм болж дээ.

Ойдов - Чиний өгсөн хонийг би үзэж яах юм бэ?

Энэ үед Ханджав гарч ирнэ. Дорж ирээн дээрх ууцыг ширтсээр сууна.

Ханджав – Та тийшээ орж цай уу, ор, ор. /Дорж тун дурамжхан явж өрөөнд орно/ Чи цаад

хөдөөний өвгөнөө ажив уу? Ширээн дээрх ууцнаас нүд салгахгүй ширтээд /пауз/ Муухай гэдэг нь,

лав өлссөн амьтан байх. /гэж Ойдовт хэлнэ/

Ойдов – Арай ч үгүй байлгүй.

Ханджав – Өмссөн дээл хувцасны нь байж байгаа царайг. Ядахдаа бүтэн дээлгүй хүн юм

байхдаа. Цаад өвгөнийг чинь одоо яанаа, зочдын дунд суулгах хэцүү, байх хэцүү.

Ойдов – Зочдын дунд суулгахад юу нь болохгүй гэж, яахав сууж л байг.

Ханджав – Эд чинь юу ч авчраагүй улс болж таарах нь ээ дээ. Эрх биш, мах шөл, айраг

сүү, ааруул өрөм авчирсан л баймаар юм даа. Би ер нь хүүгээс асуугаад ирье. /гээж явж орно/

Хаалга дуугарч зочид нэмэгдэж ирсээр байна. Ханджав гарч ирнэ.

Ханджав - /Ойдовт/ Цаадах чинь юу ч авчраагүй гэнэ. Эцгийнхээ ойг ингэж л хийх хүн юм

байх даа.

Ойдов – За яах вэ. Чимээгүйхэн байхыг бод. Дараа учир нь олдоно биз. Яар ч сандраад л

тэр биз.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: NAIRIIN SHIREENII UUTS

31

Ханджав – Энэ өвгөн бас хамт ирдэг нь юув дээ. Хонины үнэ өгсөн гэсэн байх аа.

Ойдов – Ханджав минь амаа барь. Яах вэ, баярлахдаа л хүрээд ирээ байлгүй.

Ханджав - /цаг харж/ Одоо найраа эхэлнэ байгаа. Би хүмүүсээ оруулъя. чи суудалдаа суу.

Ойдов том зөөлөвчтэй сандалдаа сууна. Зочид ширээ тойрон суух бөгөөд ханджав яаран

очиж Ойдовын хажууд зэрэгцэн сууна. Зочдод цай айраг хийж өгөн залуус үйлчилнэ.

Ханждав - /босож/ Найраа эхэлье. Ингэхэд хэнээр эхлэж үг хэлүүлэх нь зүйтэй вэ нөхөөд!

Настай авгай – Тэр хөдөөний хүнийг Ойдовын маань багийн найз гэж би сая дууллаа.

Тэгэхээр алс холоос ирсэн найзаар нь үг хэлүүлж нээвэл яасан юм бэ? /гэхэд хүмүүс “зүйтэй” гэж

шуугилдана/

Дорж – Би яарч сандарснаас болоод хадаг самбайгаа ч авчирч чадсангүй. Гэлээ ч гэсэн

багийнхаа найзын авгай Ханджавын нас 50 зооглосны өлзийтэй сайхан өдрийг ... /гэтэл хүмүүс

шивэр авир шуугилдана/

Ханджав - /Доржийн үгийг таслан дайрч/ Та андуурч байна. Миний биш, миний нөхрийн 50

насны ой шүү дээ.

Дорж – Тийм гэж үү? Уул нь Ойдов бид хоѐр нэг жилийн цэрэг. Энэ жил 55 хүрч баймаар

санагдах юм. За тэр ч яахав. Би нэг ерөөл хэлбэл болох болов уу?

Хүмүүс “тэгэлгүй яах вэ” гэж шуугилдана.

Дорж - /хоолой засаж/

Нийгэм олондоо нэртэй

Найз нөхөддөө хүндтэй

Ах дүүдээ өмөг болсон

Анд найз Ойдовынхоо

Тавин нас зооглосны

Тавлаг сайхан найрыг үүсгэж

Буян хишиг нь арвижин

Бууралтгүй жаргаж

Бум түм наслахын

Ашдын сайхан ерөөлийг

Айлтган дэвшүүлье /гэхэд хүмүүс “Тэр ерөөл бат сайхан орших болтугай” гэнэ/

Дорж - /дахин хоолой засаж/ Найз Ойдовтоо бор нүдэн хонь нэгийг бэлэг болгон баръя.

Хүмүүс алга ташина

Ойдов – Өмнөх хундагаа тогтоогоорой.

Хүмүүс ууцгаана. Ойдов ууц таллаж хүмүүс өгнө. Дорж тасласан өөхийг болгоомжтой

үнэрлэж, дараа нь амандаа тун болгоомтой хүргэж бага багаар амтлаж үзснээ ганцаар толгой

сэгсэрч байна.

Дорж – Нөхөд минь намайг өршөөгөөрэй. Би зоотой нэг уулзаж ярих чухал хэрэг гарлаа.

Сиймхий хөшиг бууна. Итгэлт, Дорж хоѐр тэр хөшигний өмнө гарч ирнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: NAIRIIN SHIREENII UUTS

32

Дорж – Та сая анзаарав уу? Энэ ч хуцны мах биш байна даа

Итгэлт – Би ч бас тэгж бодлоо

Дорж – Алтан медальт хуц маань амьд мэнд байгаа юм шиг байна.

Итгэлт – Дорж гуай хоѐулаа Галжаваас асууна байгаа. /гээд өөр өрөөнд орно/

Сиймхий хөшигний цаана найр үргэлжилж хэн нэгэн хүн хундага өргөнө. Итгэлт, Дорж,

Галжав гурав хөшигний өмнө ярилцсаар инээд хөөр болон гарч ирнэ.

Дорж – Тэгээд яасан гэнэ ий?

Галжав – Машины маань ус буцлаад явдаггүй ээ. Тэгэхээр нь ойр байгаа нэг айлд очсон

чинь, хар сахалтай туранхай хүн “Хүүхдүүд минь найрын ширээнд ийм хонины ууц тавьдаггүй юм.

Хуц эр хонь ялгадаггүй яасан тархинууд вэ” гэж бид хоѐрыг зад загнаад, өөр хонь бид хоѐрт

өгөөд, нөгөө хуцыг маань аваад үлдчихсэн.

Итгэлт – За яамай, яамай.

Дорж – Эд ер нь Дэмбэрэлийн гадаа л очжээ дээ.

Галжав – Нээрэн Дэмбэрэл гэсэн байх шүү

Дорж – Тэр хүн чинь манай нэгдлийн аварга малчин байхгүй юу. Алтан медальт хуц

аваргын гарт орсон хойно алзана гэж байхгүй. Амынх нь сэтгэл амарлаа. Одоо ч хутга тавилгүй

мах идэж, хундага тавилгүй архи уунаа /гэж баярлан хэлнэ/

Хөшиг

www.zaluu.comwww.zaluu.com