mongoliin shildeg oguulleg

420
Монголын шилдэг єг vvллэг ЖАРГАЛЫНДУУЛАЛЖАРАНБОТЬ Жаран жилийг нэг эрин гэж монголчууд тоолдог байлаа . Тийм заншил тогтсоноос хойш арван зургаан жаран єнгєрсєн юм . Тэр хооронд арван зургаан улиран одоход манай ард т vмэн аз жаргал гэгчийг vзсэнг , харин т vvнийг зєвхєн мєрєєдсєєр , т vvний тєлєє тэмцсээр л байлаа . Гэтэл арван зургадугаар жарны євлийн улирал хавраар солигдох 1921 оны єлзийт сайхан цагт Монголын ард т vмний олон зуун жилийн шаргуу тэмцлийн д оргилдоо х vрч эрх чєлєєний наран гийсэн билээ . Тийнх vv манай эх орон эрх чєлєє , аз жаргалт т vvхийнхээ шинэ тооллыг эхэлснээс хойш анхдугаар жаран жилийнхээ ойтой золгож байна . Ардын хувьсгалын анхдугаар жаран . Тvvхэн тэмдэглэлтэй энэ ойд монголын ард т vмэн амжилт ололтынхоо дээжийг єргєн барьж жаран жилийн жаргал эдэлснээ бахдан дуулж , хувьсгалт тєрийн их найрын дэвжээнд ерєєл б vхнийхээ цэцнийг , дуу б vхнийхээ уянгалгийг єргєн цууриатуулж байна . Хувьсгалынхаа с х , уриа дуудлага , д зураг , эрчим чадал , ирээд хэтийг шvлэг зохиолдоо мєнхжvvлж ирсэн монголын зохиолчид Ардын хувьсгалынхаа 60 жилийн баярт зохиол б vтээлийнхээ дээжийг нэр тєртэй єргєн барьж байна . Ардын хувьсгалын анхдугаар жаран жилд б vтээсэн шилдэг сайн б vхнээ «Жаргалын дуулал жаран боть » гэж vзэх юм бол жар дахь дэвтэр нь уншигч таны мутарт дэлгэгдэж байна гэж vзээд мэргэн оюундаа болгоон соёрхохыг х vсэн уламжлахын ялдамд єг vvлэх нь : Октябрийн социалист их хувьсгалын тєрсєн д vv нь болж Ази их тивийн зулай дээр мандсан монгол ардын хувьсгал манай єргєн тал нутагт бадран цэцэглэхдээ «хуучин байдлыг цємйг халж гагцх vv нарыг хэвээр vлдээлээ ». Эртний тал нутагт з царайгаа шинэчлэн єєрчилж , таних аргаг болтлоо цэцэглэн хєгжєєд цєл байсан газар тариалангийн талбай алаглаж , эзг байсан хєндийд хашцагаан орд харшс vндэрлэж , усан дээг vvр г vvр , уулан дундуур зам зурайж , огторгуйд онгоц нисч , талд трактор х vжигнэж , чулууг зэс болгон хайлж , шороог алт болгон тунгааж байгааг жаран жилийн тэртээх х vнд эргэн харуулбал тэрний амнаас “Туульсад иймэрх vv юм гардагсан” гэсэн сонсох нь лавтай . Тиймээ ! Туульсад , монгол ардын баатарлаг туульсад иймэрх vv мєрєєдєл гардаг байлаа . Гэвч бид єнєєдєр хувьсгалт монголын шинэ

Upload: api-3748373

Post on 11-Apr-2015

7.860 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Mongoliin shildeg oguulleg

Монголын шилдэг єгvvллэгЖАРГАЛЫН ДУУЛАЛ ЖАРАН БОТЬ

Жаран жилийг нэг эрин гэж монголчууд тоолдог байлаа. Тийм заншил тогтсоноос хойш арван зургаан жаран єнгєрсєн юм. Тэр хооронд арван зургаан vе улиран одоход манай ард тvмэн аз жаргал гэгчийг vзсэнгvй, харин тvvнийг зєвхєн мєрєєдсєєр, тvvний тєлєє тэмцсээр л байлаа. Гэтэл арван зургадугаар жарны євлийн улирал хавраар солигдох 1921 оны єлзийт сайхан цагт Монголын ард тvмний олон зуун жилийн шаргуу тэмцлийн vр дvн оргилдоо хvрч эрх чєлєєний наран гийсэн билээ. Тийнхvv манай эх орон эрх чєлєє, аз жаргалт тvvхийнхээ шинэ тооллыг эхэлснээс хойш анхдугаар жаран жилийнхээ ойтой золгож байна. Ардын хувьсгалын анхдугаар жаран. Тvvхэн тэмдэглэлтэй энэ ойд монголын ард тvмэн амжилт ололтынхоо дээжийг єргєн барьж жаран жилийн жаргал эдэлснээ бахдан дуулж, хувьсгалт тєрийн их найрын дэвжээнд ерєєл бvхнийхээ цэцнийг, дуу бvхнийхээ уянгалгийг єргєн цууриатуулж байна. Хувьсгалынхаа сvр хvч, уриа дуудлага, дvр зураг, эрчим чадал, ирээдvй хэтийг шvлэг зохиолдоо мєнхжvvлж ирсэн монголын зохиолчид Ардын хувьсгалынхаа 60 жилийн баярт зохиол бvтээлийнхээ дээжийг нэр тєртэй єргєн барьж байна. Ардын хувьсгалын анхдугаар жаран жилд бvтээсэн шилдэг сайн бvхнээ «Жаргалын дуулал жаран боть» гэж vзэх юм бол жар дахь дэвтэр нь уншигч таны мутарт дэлгэгдэж байна гэж vзээд мэргэн оюундаа болгоон соёрхохыг хvсэн уламжлахын ялдамд єгvvлэх нь: Октябрийн социалист их хувьсгалын тєрсєн дvv нь болж Ази их тивийн зулай дээр мандсан монгол ардын хувьсгал манай єргєн тал нутагт бадран цэцэглэхдээ «хуучин байдлыг цємйг халж гагцхvv нарыг хэвээр vлдээлээ». Эртний тал нутагт зvс царайгаа шинэчлэн єєрчилж, таних аргагvй болтлоо цэцэглэн хєгжєєд цєл байсан газар тариалангийн талбай алаглаж, эзгvй байсан хєндийд хаш цагаан орд харш сvндэрлэж, усан дээгvvр гvvр, уулан дундуур зам зурайж, огторгуйд онгоц нисч, талд трактор хvжигнэж, чулууг зэс болгон хайлж, шороог алт болгон тунгааж байгааг жаран жилийн тэртээх хvнд эргэн харуулбал тэрний амнаас “Туульсад иймэрхvv юм гардагсан” гэсэн vг сонсох нь лавтай. Тиймээ! Туульсад, монгол ардын баатарлаг туульсад иймэрхvv мєрєєдєл гардаг байлаа. Гэвч бид єнєєдєр хувьсгалт монголын шинэ

Page 2: Mongoliin shildeg oguulleg

туульсыг бvтээж байна. Эртний туульсын баатар мєрєєдлєєрєє “vзvvртэй модноос дээгvvр, vvлтэй тэнгэрээс доогуур” жигvvрт мориороо нисдэг байлаа. Манай хувьсгалт шинэ туульсын баатар vзvvртэй модноос дээгvvр биш харин “Хязгааргvй огторгуйн гvнд зугаалагч” Марс одонд хvрэх тухай мєрєєдєж нойрноос сэрсэн юм. Энэ мєрєєдлийг хорь гаруйхан настай Нацагдорж уран шvлэг болгон бичиж, аз жаргалын маань дууллын жаран ботийг сєхєж анхдугаар дэвтрийн анхны хуудсуудыг алтан vсгээр бичсэн билээ. Одоо бид жаргалын жаран боть дууллынхаа энэ жар дахь дэвтэрт монголын анхны сансрын нисэгчийн тухай бичиж байна. Жаран жилийн ємнє монголчуудыг мєхєж яваа vндэстэн гэж дэлхий дахинд зар тарж байлаа. Гэтэл ардын хувьсгал монгол хvнийг мєхлєєс аварч дахин залуужуулаад зогссонгvй тvvнд хан гарьдийн жигvvр ургуулж, сансарт хvргэж єглєє. Газраас сансарт хvрч, бойтог анжиснаас трактор комбайнд, модон ээрvvлээс суурь машинд шилжихдээ манай ард тvмэн намынхаа мэргэн удирдлагаар тэмцэл хєгжлийн яруу алдарт замыг туулж, хvний нийгмийн бvхэл бvтэн vе шатыг алгасан зуун жилийг арав болгон товчилж нийгмийн идэвхжлийн ховор жишээг vзvvлж чадлаа. “Монголын гайхамшиг” гэж зvй ёсоор vvсэн гарсан нэр томъёо ч vvнтэй холбоотой юм. Хvн нийгмийн тvvхэнд гарсан энэхvv ховор мєртєє гайхамшигтай гавъяат vйлсийн уран сайхны он дарааллын бичгийг бvтээх эрхэм vvргийг манай зохиолчид хvлээсэн билээ. Тэр ариун дээд vvргээ яаж биелvvлснийгээ уран бvтээлээрээ нам, ард тvмэндээ тайлагнадаг сайхан уламжлал ёсоор ардын хувьсгалын 60 жилийн ойд зохиолчид бидний єргєн барих тайланг уншигт та гардан авч байна. Энэ ботид манай vргэлжилсэн vгийн 80-аад зохиолч аль л олигтой сайн гэгдсэн єгvvллэгvvдээ шилж оруулсан юм. Гэхдээ ардын хувьсгалын 50 жилийн ойд єргєн барьсан шилдэг бvтээлийнхээ эмхтгэлээс хойших арван жилд бvтээж туурвисан зvйл дотроосоо шилж оруулахыг эрмэлзлээ. Аливаа уран зохиолд vеийн vед улиран хадгалагдах нандин эрдэнэ гэж бас байдаг. Тийм цагийг эзэлсэн эрдэнээсээ ч нэлээдийг энэ ботид орууллаа. Манай аз жаргалын дууллын анхны алтан мєрийг бvтээлцсэн Дашдоржийн Нацагдоржийн єнгє алдахгvй шижир шиг бvтээлээр энэ боть эхэлж байна. Монголын шинэ vеийн уран зохиолын шилдэг дээжийг арав арван жилээр ботилох юм бол жаран сайхан дэвтэр болох бєгєєд боть бvрд євєрмєц нэр єгч, боть бvрээс євєрмєц дуу хєгжим сонсож болно. Дашдоржийн Нацагдоржоор эхэлсэн анхдугаар ботиос бид нойроос

Page 3: Mongoliin shildeg oguulleg

сэрсэн тал нутгийн хєвгvvд аз жаргалын шинэ дуугаа аялан: “Улаан тугийг мандуулаад, улсын сvрийг бадруулъя” гэж нижигнэтэл дуулж, шинэ амьдралын алтан босгоор алхаж байгааг уншиж мэдэх юм. Хєдєєгийн уул талаар соёлыг тvгээж, анхны сургууль, анхны эмнэлэг, анхны улаан булан байгуулж, шарын шашны болон хуучин нийгмийн бурангуй болгонтой тэмцэж яваа шинэ монгол хvний дvрийг дараах ботиос нь бид олж vзнэ. Энэчлэнгээр оюун ухаан, идэвх зvтгэл, ажилсаг гараараа хуучин монголыг єєрчлєн халж социалист шинэ монголыг тvvхийн асар богино хугацаанд цогцлон байгуулж байгаа цоо шинэ хvний дvр зураг, сэтгэл санааны баян ертєнцийг манай орчин vеийн уран зохиолын жаран ботиос тов тодорхой харж болно. Монголын ард тvмэн харанхуй бvдvvлэг байдлаасаа чєлєєлєгдєж дэлхийн хєгжлийн єнєєгийн єндєрлєгт хvрэхдээ ертєнцийг vзэх марксист, ленинист онол сургаалиар зэвсэглэсэн Монгол Ардын Хувьсгалт Намын мэргэн удирдлага, дэлхийд социализм, коммунизмын гэгээн бамбарыг анх асаан бадрааж дэлхийн vгээгvй тvмний хєгжлийн замыг гэрэлтvvлж єгсєн аугаа их Зєвлєлтийн ард тvмний єгєємєр тусламжинд тvшиглэсэн нь тvvний бvхийлэн ололт амжилтын гол нууц юм. Энэ нууцыг монголын шинэ уран зохиол єєрийн хуудас болгонд нээн vзvvлсээр ирлээ. Монголын шинэ уран зохиолын гол баатар нь эх орондоо социалист нийгмийг шавхагдашгvй авъяасаараа, ариун цагаан хєдєлмєрєєрєє цогцлон байгуулах цэх шулуун зорилготой, улс тvмний найрамдал нєхєрлєл, энхийн vйлсийг эрхэмлэн vздэг эх оронч, интернационалч шинэ хvн юм. Энэхvv шинэ хvний дууриалтай дvр тєрхийг тал бvрээс нь тод томруун vнэн зєвєєр зурж vзvvлэхийн тєлєє манай зохиолчид vеэс vе дамжин хєдєлмєрлєж байна. “Хуучин хvv шинэ хvv боллоо!” гэж монголын шинэ уран зохиол хорь, гучаад оны vед тунхагласан шигээ “Хуучин хvv социалист хvv боллоо” гэж тавь жараад оны vед уран vгээрээ зарлан алдаршуулсан билээ. “Социалист хvv коммунист хvv боллоо” гэж яруу сайхнаар уухайлах тэр ариун vйлсэд манай уран зохиол алба хааж байна. Монгол шинэ уран зохиолын дуу хоолой єдрєєс єдєрт яруу тунгалаг болж єєрийн орны уншигчдын хvрээнээс хальж социалист ах дvv орнууд, дэлхий нийтийн уншлагын их танхимд нэвтрэн орсоор байна. Манай зохиолчдын бvтээл одоо дэлхийн ихэнх оронд орчуулагдан гараад байна. Зєвлєлт Холбоот Улсад монгол уран зохиолын олон боть цуврал гарч эхэллээ. Социалист реализмын уран зохиолын vvсгэл суурь тавигчдын нэг Максим Горький монголын шинэ уран зохиолын анхны ботийг бvтээж байх vед манай зохиолчдод “идэвхтэй зарчмыг” номлогтvн гэж

Page 4: Mongoliin shildeg oguulleg

сургасан билээ. Тэр цагаас єнєєг хvртэл хагас зуун илvv жилийн туршид манай зохиолчид уран бvтээлээрээ идэвхтэй зарчмыг сурталчилсаар байна. Шинэ нийгмийг идэвхтэй байгуулагч шинэ хvнийг бахархан алдаршуулах манай дуулалд тєгсгєл хязгаар байхгvй. Жаргалын дуулал жаран боть номынхоо дээжийг ардын хувьсгалын анхдугаар жаран жилийн єлзийт ойгоор уншигч тvмэндээ єргєн барихдаа энэ дэвтэрт байгаа сайн сайхан бvхнийг зохиолын маань гол сэдэв, гол баатар болсон уншигч танаасаа нээж олсон юм гэдгийг монголын зохиолчид талархан тэмдэглэхийг хvсч байна.

Л.Тvдэв

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ /1906-1937/

Монголын орчин vеийн утга зохиолын vндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Тvшээт хан аймгийн Дарханчин вангийн хошуу, эдvvгээгийн Тєв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гvн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бvлд тєржээ. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс тєрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зvтгэж байв.Д.Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, єрнєдийн соёлын шилдэг єв сантай гvнзгий танилцжээ. Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж “Уушандар”, “Сандо амбаны харгис явдал” жvжиг “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг”, “Од”, “Октябрь” зэрэг олон арван шvлэг, “Хуучин хvv”, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад” зэрэг єгvvллэгvvдээрээ алдаршжээ. Д.Нацагдорж оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний “Гилберийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс орчуулжээ. Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна тvvвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

ХУУЧИН ХYY

Хєдєєгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дєрвєн зvг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лvгхийм

Page 5: Mongoliin shildeg oguulleg

халуун эсгий гэрийг шарж, малчин хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар vхрийн баас vргэлжилжээ. Yvгээр тvvгээр хэдэн тугал оодогнон давхина. Хєлд орохоос аваад, vс цайхыг хvртэл нэг голыг єгсєн уруудан нvvж, нэг худгийг эргэн тойрон нутагласаар, энэхvv ертєнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж, бурхан ном гэж буруу зєв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал vнэн ярихыг сонссоор єдєр сарыг улируулна. Тэртээ уулыг єнгєрвєл айлгvй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр, тvмэн хэргээс хоцорж, дэлхийн боловсролоос гээгдэнэ.Гагцхvv єглєє бурханд залбирч, vдэж тэнгэрт мєргєсєєр нэг нас барна. Хуучин хvv хул морин дээрээ хєндлєн сууж хатируулсаар хvрч ирэв. Цагаан даавуу алчуураар толгойгоо ороожээ. Ширэлдсэн хар гэзгийн сэрвийсэн хэдэн vс шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохой гаргажээ. Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нvvрнийхээ хєлсийг арчиж, нусаа хvр хийтэл нийгээд гэрт оров. “Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байгаа. Дамба морь эрэхээр явсан. Гомбо Хангай ороод ирсэн” гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болгон ярьж, гавж гуай гэж доогуур харан, зайсан гуай гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хvvхдээс аяга тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч, баян Балжирын унага татаж єгч айраг олж уугаад, нэг vдийг єнгєрvvлнэ. Дэндэв тайжийнд хонь гаргаж єгч, гэдэс олж идэн нэг vдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, зvvн хушууны захад хvрсэнгvй, баруун мєрний тэртээ гарсангvй, зєвхєн гурав дєрвєн єртєє эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг vзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч vгээгvй ядуу, єнчин балчир тул нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Євлийн хvйтнийг адуу манаж єнгєрvvлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бєгєєд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нєхцvvлнэ. Єтгєс, хуучид энэ хоёрын vгнээс бус vнэн юмгvй, євєлжєє, зуслан, хаваржаа, намаржаа энэ дєрвєєс єєр явах газаргvй гэж санаж, хємєрсєн тогооны доторхтой адил хєдєєгийн бvдvvлэг байдалд хvмvvжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд

Page 6: Mongoliin shildeg oguulleg

шинэ ертєнцийг vзэхийг vл хvснэ. Хvмvvжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хvv єєрєє бас яахан мэднэ. Хуучин феодал ба лам нарын гайг мєн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улсын ихэнх хуучин хvvгийн адил нvдээ аньж, чихээ бєглєн, ертєнц гэгч чухам юу болохыг vзэлгvй, мэдэлгvй хєндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хайран, хєєрхий, хєєрхий, Гэтэл хуучин хvvгийн нэг нєхєр нь хувьсгалын бууг тавьсан єдрєєс эхлэн, хємєрсєн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертєнц дээр хамт явах замыг нээв. Хєх монгол улаан монгол болов Хуучин хvv шинж хvv болов Юутай завшаан, юутай баяр, 1930 он

ХЄДЄЄ ТАЛЫН YЗЭСГЭЛЭН

Хєдєє талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн єндєр юм сvvмэлзэн vзэгдэх нь харь газрын аяны хvний нvдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний ємнєєс намрын салхи хvчтэй vлээхэд хоёр нvдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Євгєн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дєрвєн хvрд чєлєє завгvй эргэлдэнэ. Бvртэлзэн харагдагч бараа нэг vе далд орж, нэг vе ил гарна. Удалгvй бvртэлзэн цухуйж, алтан ганжрууд нь єглєєний нарны гэрэлд vзэсгэлэнтэй гялалзана. Тэрхvv хийдийн суврагын тэнд гайхамшигтай манжлага цамхагт єлгєсєн хонхны дуу хангинан жингэнэнэ. Бvрээ, бишгvvрийн дуу vргэлжлэн дvнгэнэнэ. Цам, жахар бvжиглэж байгаа юм байжээ. Хєдєєгийн хvмvvс хэд хэдэн зуугаар хуралдаад, эрээн мярааныг ємсєж, ийш тийш зєрєлдєнє. Сvлжилдэн давхилдах хєдєєгийн хvмvvсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Сан бэйсийн морины сайхан нь миний дурыг хєвєлзvvлэн хєдєлгєнє. Монгол газар минь уужим юмаа. Маш сайхан морьтой юмаа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ. Ийшээ ширтэж, тийшээ гєлрєн, vvнийг гайхаж, тvvнийг бодсоор явтал, олон морьтой хvмvvсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмvvлэн ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон vзэгдэхэд хэдийн

Page 7: Mongoliin shildeg oguulleg

миний хоёр нvд гэрэлтэн тусав. Нэг залуу хvvхэн жолоог дугтран зvтгvvлсээр гарч ирэх нь зэрлэг бугын адил єнгєтэй ба цог заль гэрэлтэй, жавхлантай нь тvмэн баатар эрсийн боловч зvрхийг чичрvvлэн догдлуулж, тєв эрдэмтэн оюутны боловч хvслийг холбилзуулан татна. Цагаан саарал морины нуруун дээр ногоон гєлємтэй боржгин янзын эмээлийг тохсон нь холхи газрын хvлгийн єнгє ялгаран, vзэсгэлэн бvрдээд, тvvний дээр залуу охин хормойг цэмцийтэл, гуяыг мєлчийлгєн ороогоод, хєндлєн суужээ. Yзвэл нас арван найм, ес, шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон, єрєєсєн нvдний дээд тал дээр хэлтгий зангилан vзvvрийг унжуулсан нь залуу бvсгvйн дэгжин байдлыг vзvvлжээ. Цайвар єнгєтэй зєєлєн царай нь зуны наранд борлоод хоёр хацарт нь улаан туяа тусчээ. Харах нvдний хар цагаан нь хослоод хотын залуу хvний дээр эелдгээр хєдлєх тутам миний нvд эрхгvй дагалдан давхина. Энгэр нударгыг хар торгоор эмжиж, нарийхан хошмог тавьсан хvрэн ягаан чисчvv дээлийг ємссєн, зvvн ханцуй дотроос нарийхан хурууг цухуйлган, жолоо цулбуурыг хугас барин атгаад баруун ханцуйгаа сул тавин, тvvний дотор гараа нуун ташаагаа тулж, буулгасан том нударгыг далбайлган бvрхvvлсэн нь шинэ цагийн хээнцэр байдлыг гайхуулжээ. Хоолойн товчийг задгай тавьсны дотуур бас хар торгоор бєєрєнхийлєн эмжсэн цайвар шар дурдан цамцны зах цухуйж, тvvний дотор нимгэн цагаан хєрстэй гуа хvзvv vзэгдэхэд хазаад авмаар. Шар бажгар дурдан бvсийг шавхийтэл ороогоод, угалзтай шонтгор гутлыг дєрєєний дунд тасхийтэл жийсэн нь талын идэр махбодийг бахархуулжээ. Залуу хvн тvvний замыг хєндлєн саатуулж, хэдэн vг асуун хэлэлцэхэд тал газрын бага охин жолоог татаж, дуртайгаар тvдгэлзэн хариулан єчиж, бас энэ тэрийг лавлан сонирхоно. Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дєрвєн хєлєєрєє ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийм тийш сэжих нь агаарт дэгдэж, vvлэнд умбан алдах боловч дээр нь унасан vзэсгэлэнт охин ажиггvй сууж vгvvлэлдэх бєгєєд vг хэлэлцэн хичээнгvйлэн аашлах нь бага хvvхэд мэт хєнгємсєг эевэрvv, хасын єнгєтэй дєрвєлжин цагаан шvдээ яралзуулан vе vе инээмсэглэн мишээхэд нь vнсэж шимбэл ханашгvй биз ээ. Хээр талын дунд хєндлєн гулд давхиж, хєдєєгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэг vзэсгэлэнт охинтой учраад, хэрхэн сэтгэл хєдлєхгvй байж болох ажээ. Чинээгээр хичээнгvйлэн хэлэлцэж, сонирхолыг тавина. Єндєр хааны єврєєр нутагладаг гэнэ. Єнєєдєр тэнд

Page 8: Mongoliin shildeg oguulleg

буусан гэж ємнє хєндийгєєр угалзалсан эрээн майхан бvрэг бараг vзэгдэхийг заагаад, даруй морио ташуурдан харайлгаж, исгэрэн хатируулсаар одов. Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо. 1931 он

YЗЭГДЭЭГYЙ Ю М

Хангайн сайхан нуруунаас гарсан Идэрийн сайхан гол єндєр уулнаас буусан тул урсгал тvргэн тvргэн, бас л хєгжим шиг шуугина. Хажууд нь суун чагнахад vнэхээр тааламжтай. Хvний єнгєрvvлэх зам ямар болохыг юунд урьдаас тайлбарлаж vл єгнє. Энэ тунгалаг ариун мєрєн хичнээн мянган жил хэв хэвээр урссаар байтал, эрэг дагуу оршсон ёс гэтэл хvн амьтны тvvх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний vр байжээ. Орчин тойрон зэрэглэсэн уулс бэрх єндєр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сvр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана. Хавцал хаднаас асгах хархираа хvрхрээ цємєєр Идэрийн голд цутгах бєгєєд тvvний цэнхэр уснаас уухад дотор сэнгэнэн сэргэнэ. Хараахан тvмэн бодис дэлгэрэхийн vес, зуны тэрvvн сарын шинэдээр дорнод уулын сэрвээ дээгvvр vvрийн шар туяа гэгээрэн тусмагц, энэтээ уулын орой дээр хєхєє шувуу яруухан донгодоход адуу манасан хvн тvvний дууг сонсон баясаж, бас баясан сонсоно. Єглєєний нар оргин гарч ирэхэд голын эхэндэх саруул хєндий гэрэлтэж, ариун агаар татан, vнэхээр зуны амьсгал анхилах бєгєєд дэргэдэх цэцэг євсєнд нимгэн цагаан хяруу гялтганаад, тэртээ ойд ногооны униар залгалдах нь даруй нvvдэлчин малчин хvний сэтгэлийг хєдєлгєнє. Ийм нэгэн сайхан єглєє, Идэр голын ємнє этгээд нэг сэргэлэн дэнжийн дээр хэдэн цагаан гэр цэмцийн vзэгдэж, айл бvрийн тоононоос хєх утаа савсан, таван хошуу мал хаяагаар нь vргэлжилнэ. Удалгvй хотон дотроос нь дєрєв, таван зуун хонь гарч билчин бушуу бушуу алхалж, баруун зvг зvтгэнэ. Гэтэл нэг залуу хvv баруун ємнєд гэрийн хаяанд сойсон нэг vрээгээр мордон, хонины хойноос давхиж ирээд, vvгээр тvvгээр нь хашгирч зална. Yзвэл, нас хорин гурав дєрєв хир, нvvрэндээ цогтой, нvдэндээ галтай, шавхийсэн хархvv байлаа. Хєх даалимбан дээлийг ємсєж, шар ногоон дурдан бvсийг ороосон бєгєєд гэзэггvй, орос эсгий малгайг хэлтгий тавьжээ. Бяцхан хар vрээ нь омголон тул тогтож ядан годгононо. Болд хvv тас тас гуядан, жолоог дугтран, хєндлєн сууж хонины хойноос алхуулна. Тvvнээс баруун ухаа дээр гарвал, хоньд нь тогтож, сая цухуйж байгаа

Page 9: Mongoliin shildeg oguulleg

ногоонд шунаж сонирхон, толгойгоо газраас vл салгана. Хажуугийн энгэрт Болд, бууж, халтар vрээгээ тушиж тавиад, хадан дээр сандайлж, ийм тийш харж, эргэх цагийн улирлыг гайхна. Тэргvvнээ дээш хандвал, дєрвєн зvг тунгалгаар цэлмээд, тэнгэрийн хязгаар асар єв тэгш болжээ. Дєрвєн зvйлийн малууд энд тэнд сvрэглээд, євсний соргог, усны тунгалгийг даган билчинэ. Дєрвєн улирлын гайхамшиг, найртай сайхан зуны цаг ирэхэд vнэхээр хvн тєрєлхтєн, тvмэн бодисын толгой сэргэнэ. Yvнд Болдын сэтгэл бас л тэнийж, цээж дvvрэн ариун агаарыг амьсгалан, газрын байдлыг, уул ус жигдэлснийг ширтэж, хээр талын цэнгэлийн гайхамшигтай сайхныг сайшаан, аяа уудам сайхан хєдєєний газар гэгч нvvдэлчин малчин монгол хvний сэтгэлийг булаана гэж харан байхын хажууд ємнє хоолой руу байн байн ажиглана. Юун гэвэл, Болд гадаадын сургуульд явж хэдэн жил болоод нийслэл хотоор дамжин гэртээ ирсэн бєгєєд удалгvй Улаанбаатарт буцаж албан хаах учир, єєрийн хуучин нєхєр Балгармаатай энэ єдрийн хонины хишгийг тохиолдуулан хээр тавиун газар тавтай уулзаж, сэтгэл зvрхний vгсийг солилцож, шийдвэрийг хэлэлцэх болзоо тавьсан тул мєрєєдєн хvлээж байгаа нь энэ байжээ. Тэгж, Болд нэг зэрэг уул усны сайхны гайхаж, нэг зэрэг Балгармаагийн ирэхийг санаж баярлан, бас л Балгармааг аваад хот газар явна гэж бодох тутам бахдаж, тэсч ядан суутал, ємнє зvгээс нэг морьтой хvн хатирч чиглэн ирж яваа нь vзэгдэнэ. Нарийвчилбал, морин дээр суусан нь цэмцгэр бєгєєд зайлшгvй Балгармаа мєн. Болдын магнай тэнийж, олон хоньд нь нам гvм болоход тvvнийг тосъё гэж яаран ташуурыг тулан босмогц ар талаас гэнэт буун дуу тасхийж дараагаар хоёр удаа дуугарахад сочин гэдрэг харвал, гурван морьтой хvн хойд толгой дээрээс бууж ирэв. Болд “Хулгайч юмуу, дээрэмчин юмуу, эсвэл гєрєєчин юмуу?” гэж гайхан юу ч болов мордоё гэж тушаатай морь руугаа явж хvрэхийн зуур єнєєх гурван хvн шогшин ирж хєндєлдєєд: “Зогс, гараа єрєг!” гэж зэрэг зэргээр галзуу мэт хашгирна. Болд хирдхийсэн боловч айсан байдал гаргалгvй ”Та нар юун хvн бэ? Юунд буу тавив. Надаар яах гэсэн юм бэ?” гэж асууж, тэднийг нэгд нэгнээр сайтар ажиглавал, нэг хєх царайтай хижээл хvн шар торгон дээлтэй байтлаа, хvvхэн хvний хоргой хамжаарыг ємссєн нь ший янгуунд гарагчид шиг хvзvvндээ єнгє бvрийн хив хадгийг уясан нь хэрж тэнэгч бадарчин шавираачин шиг, хvн рvv харах нь єлссєн чоно шиг бєгєєд хажуудаа нэг улаан хуйтай тахир сэлэм зvvж, бас л нэг буу мєрєвчилсєн нь хэрхэвч ерийн хvн биш. Бас нэг хєх чисчvv дээлтэй хар хvн бємбєгєр оройтой малгай ємсєж, улаан жинс зvvсэн нь зайлшгvй хуучны тvшмэд бєгєєд нэг винтов буу

Page 10: Mongoliin shildeg oguulleg

эгэлдэргэлж, энгэр дээрээ тvвд vсэг бичсэн цагаа бvс хадсаныг vзвэл, vнэхээр сэжиглэлтэй бєгєєд гайхалтай. Нєгєє нэг хvн нас залуу, толгойг цагаан алчуураар ороожээ. Шинэхэн тав тавьсан нэг замаг буу мєрєвчилж, том ташуур барьсан нь лав шилийн хулгайч хvний шинжтэй, ийм гурван хvн бєгєєд унасан морьд нэлээд хєлєрчээ. Болдын зvг бvгдээр муухай харж лам шиг нь: “Чи маныг байцаана уу! Бид чамайг байцаана уу! Нэр чинь хэн бэ? Гэр чинь хаана вэ?” гэж зандарна. Жинстэй нь: “Аль вэ наадах малгайгаа ав, толгойг чинь харъя, халимаг vстэй юу. Юуны гишvvн бэ? хэл” гэж давшилна. Гуравдугаар нь: “Чи одоо болтол гэзэг тавихгvй яасан юм бэ. Маньд морь хvнс бэлтгэж байхгvй яасан юм бэ?” гэж загнана. Yvнд Болд ихэд гайхан ширвэн харж: “Та нарын ємссєн зvvснийг vзвэл, єнєд vзэгдээгvй эдлэл байна. Yг хэлий чинь сонсвол євчтэй галзуу амьтан шиг, ер нь яаж яваа юун хvмvvс вэ?” гэсэнд тэр гурав даруй буу тулган: “барина, хvлнэ, ална, тална” гэж завдалцан, хvчин хавсарч Болдыг цулбуурын сураар чанга хvлэхэд, залуу хvний царай хєхєрч зvрх догдлон хэрхэхийг нь шvд зуун хvлээнэ. Тvvнээс тэр гурав: “Адуу чинь хаана байна? Гэр чинь хаана вэ? Ойр хавь хоршоо байна уу?” гэж хvлгийг чангаруулан байцаахад, Болд тэд хэн болохыг байдлыг нэгэнт мэдсэн бєгєєд залуу хvн зvрхтэй тул нэгийг ч зааж эс єгсєнд тэд морин дээр нь мордуулж, яаманд аваачина гэж хєтєлж, хvнс хийнэ гэж хонин дотроос нэгийг шилэн бєгтрєєд, баруун зvг явах vест хажуунаас Балгармаа хvрч ирж хєндєлдєн зогсож, Болд руу ирэхэд Болд дув дуугvй тvvнийг ширтэнэ. Єнєєх, гурав, хvvхний нэр усыг асууж, мєн л ийм тиймийг сураглахад хvvхэн айсан тул: “Мэдэхгvй, мэдэхгvй” гэхээс єєр хариу vл гаргана. Yvнд тэд нэг зэрэг зандран тvрэмгийлсэн боловч дараагаар бяцхан номхорч мантай яв, жанжны хатан бол гэх vг эхлэн, ёсон бусчлах байдал гаргахад Балгармаа жолоог чангаа барьж холхон зогсоно. Энэ vед Болд сэмхнээр нvд дохисонд Балгармаа даруй учрыг мэдэж морио гуядаж зугтаан одсонд, Болдыг хєтєлж явсан нэг хvнээс бусад хоёр нь хойноос нь хєєсєн боловч Балгармаагийн морь сая барьж унасан тул, цахилгаан мэт гялалзан далд оров. Yд нэгэнт хэлбийж єглєєний цэлмэг тэнгэрт бараан vvл тал талаас хуралдаад бороо орох тєлєвтэй болж, жихvvн салхи сэр сэр салхилна. Болд тэр гурвын дунд хєтлєгдєн явах бєгєєд хvлгийн сур нь маханд шигдэж, зvс царай нь улам улам шарлан энэлнэ. Хаана аваачих, юу болохыг мэдэхгvй галиран, хааяа хааяа тэднийг муухай харна. Харилцан ярилцахыг сонсвол, энэ жанжин, тэр жанжин, тийм хувилгаан, ийм дарь эх гэлцэх бєгєєд бас л ингэж албал бахтай, тэгж албал таатай гэж єгvvлэлдэх нь чихэнд сонсогдоход аягvй.

Page 11: Mongoliin shildeg oguulleg

Нар баруунтаа хэлбийх vест нэг уулын савыг єгсєн явсаар, удалгvй тэдний vvрлэсэн газар хvрэв. Нэг бяцхан хийдийн дуган сvмийн алтан ганжир, оройн нарны гэрэлд vзэсгэлэнтэйгээр гялалзаж, мєргєлчин ардууд сэтгэлийг нэвт цацрах боловч тvvний дэргэдээс амьтан хvнийг алах бузар яргачин гарна гэж хэн хэрхэн санана. Тэр хийдийн хажууд vvдэн дээр нь шvхэр тус ба хийморь зэргийг хийсгэсэн хэдэн гэрийн хооронд эр эм, лам хар хэдэн зуун хvн ийш тийш бужигналдах ба энд тэнд хэсэг хэсгээр бvлэглэнэ. Зvvн гэрийн хажуугаар єнгєрєхєд гав гинж хангинаж, хvн гаслах дуу гаран, бас шаахай тас нясхийж хvний ёолох холоос сонсдоно. Болд хvн болсоор ийм юм vзсэнгvй тул vнэхээр нvд халтирч сэтгэл сэржигэн, зvvд зэрэглээ, vлгэр домог мэт болж гайхна. Єнєєх гурван хvн хамгийн баруун талын гэрийн дэргэд хvрч очсонд ємнєєс нь хоёр гурван хvн угтан морьдыг авав. Болдыг буулгаж урагш хєтлєн нэлээд хол аваачиж хvлээтэй хєгшин залуу арав гаруй хvмvvстэй нийлvvлэн хєлд нь тємєр тушаа торгон орхив. Болд урьд таниагvй, хэн болохыг мэдээгvй боловч єєрийн шинэ нєхєд болох тэдэнтэй мэндлэн ямар юманд орсон болох учрыг асуувал, олонхи нь дуу гарч чадахгvй, нэг хоёр хvний дорой дуугаар vгvvлэх нь vхэхийг хvлээж байгаа бєгєєд бага тамлуулж алуулбал заяа тэр гэлцэнэ. Болд сочин цааш нарийвчлан асуувал, дєч гаруй настай нэг хар хvн энэ болбол, Бачирбатын яам гэгч юм гэнэ. Yзвэл, Очир там гэж ярилцдаг мєн шиг байна. Миний хvv хотод алба хаадаг тул баригдаж ирэн байцаалгасаар дєрєв хонов. Эд болбол, саяхан хэд хоногийн дотор гараад ойр хавийн хvн малыг сvйтгэн байна. Их тєлєв лам хувраг хvмvvс, алах талахаас єєр юм мэдэхгvй зэрлэг араатан шиг загнах ийм аюултай юмыг ер vзсэнгvй гэнэ. Бас нэг хорин долоо найман насны залууд, эдний жанжин гэгч нэг шийдэм адислан єгч, цэрэгт нь яв гэснийг эс хvлээсэн учир, маргааш шєрмєсий нь сугалж ална гэсэн гэнэ. Зvvн талын хацрын шарх бvхнийг асуудал, єчигдєр ная шаахайдуулсан гэж олон vг хэлэлцэж чадахгvй. Болд эдгээр байдлыг vзэж сонсох тутам мєн хvмvvсийг хайрлан энэрч нийгvvлсэхийн хамт тэдний харгис догшинг гайхаж ядах бєгєєд хоосоор сэтгэл эвдрэн байх vес баруун гэрээс єнєєх гурван хvн бас гурав дєрвєн хvний хамт гарч ирээд, нvдээ бvлтийлгэн, шvдээ ярзайлган, тэдгээр хvлэгтэй хvмvvсийг би vvнийг ингэж ална. Чи тvvнийг тэгж ал гэж заан хэлэлцэх нь vнэхээр махчин мангас гэгч шиг. Гэтэл нэг ногоон дээлтэй хив хадаг барьсан хvvхэн тэдний дунд салбаганан явах бєгєєд хооронд дуугарахы нь сонсвол дарь эх гэнэ.

Page 12: Mongoliin shildeg oguulleg

Алцаганан Болдын дэргэд ирж би vvнийг маргааш ална гэж маузер буугаар чичих нь инээдтэй ийм єлєгчин бас явалцана. Єнєє єглєє гарсан Болд мєн vдэш санамсаргvй буугийн аманд тохиолдоод байгааг хэн олж мэднэ. Yдийн хонь ирсэнгvй, бас vгvй болоход Болдын гэрийн хvмvvс гайхан ядаж, морио алдав уу, юу болов гэж дэмий эргэцvvлнэ. Гэтэл нар шингэх vед Балгармаа хvрч ирээд, Болд буцаж ирсэн эсэхийг асуухад тэд ихэд сочин, эдvvгээ хvртэл ирээгvй гэх бєгєєд ямар учир болсны тєлєвийг Балгармаагаас сонсоод Болдын эцэг эгч хоёр морь эмээллэн даруй эрэхээр явав. Тэдгээр хvмvvсийг дээрэмчин буюу зандалчин гэж хэлэлцэн хvvрнэж байхад зvvн айлын Гонгор тайж суулцаж байсан билээ. Энэ хvн бол хуучин цагийн нэг феодал, ноднин євєл ба мєн хавар Тариатын хvрээ хэд орохдоо ихээхэн лам нартай удаа бvр учирт эсэргvv гаргахын vнэрийг бага мэдсэн боловч баахан айж дув дуугvй чагнаж суусан хvн тул, энэ мэтийг сонсоод тархинд нь гэрэл тусч, хєл дэгдэн тэсэхгvйдээ арга гаргаж, Болдын тул лам нараас тєлєг vзvvлж ирье гэж шалтгаалж, хуучин янзын дээлээ ємсєн, жинсээ сэмхнээр євєртлєн яаран мордож Хvрээний зvг явав. Гонгор явах зам нэгэнт харанхуй болж, бvдэг бараг одны сvvмэлзэх гэрэлд бодож санаж явах нь хуучин засаг болбол, дээдсийг бялдуучлан, доодсыг дарлана гэж зvрх нь дэлдэх бєгєєд айл аймаг суугаа Болдыг туслах бус, харин тэр vрэгдвэл гэрийн хєгшид бvсгvйчvvдийг мэхэлж дарлаж, хєрєнгєнєєс нь завшина гэж шvлс цувруулж цээж нь урагш тэмvvлэн, бєгцийн шогшино. Гэтэл Болдын гэрт хоцрогсод алмайран байх vес гадна хvн “Нохой хорь!” гэхэд Болдын эх яаран гарвал, Балдан гэгч хvн мориноосоо бууж байна. Тvvнийг морь их хєлєрч амьсгаа нь зогсохгvй. Балдан: “Авгай сайн уу!” гэж гэрт орж, мэнд амрын дараа нэг аяга цай уухын зуур хойд хоршоог эсэргvvчvvд ирэн дээрэмдэн тvймэрдэв. Эрхлэгч байсан нэг хvн баригдав. Би арай зугтан гарав. Барьсан хvнийг бараг алдаг гэнэ. Алахдаа айхтар тамладаг гэнэ. Баруун хойд сумдаар ийм явдал гараад одоо нэлээд хоног болж байна гэхэд хєгшин залуу бvгдээр дуу алдан сандрах бєгєєд Болдын эх: “Хvv минь!” гэж хашгиран муужран унав. Балгармаа галын хажууд уйлан цухалдана. Болдын євєг эцэг одоо дvрвэж нvvх буюу хэрхэхийг Балдантай ярилцах ба хvvгийн хойноос бачимдана. Гэрийн дотор уйлаан майлаан, vймээн сандраан болон учраа олж чадахгvй байхад Балдан єгvvлэх нь: “Уйлж сандраад ямар тус ажээ. Харин хотоос ардын цэрэг ирж байгаа тул эртхэн тvvнд хэл болон газарчилбал, гагцхvv аврагдах магадгvй. Миний морь эцсэн, нvд бас муу, та ийм настай,

Page 13: Mongoliin shildeg oguulleg

хvvхэд багачуул байхгvй юу? Танай айлын Гонгор яасан бэ?” гэж Болдын євєг эцэгтэй хэлэлцэхийн хамт галын хажууд уйлан суух Балгармаа “Би явъя!” гэж даруй босоход тэд зэрэг зэргээр шєнє орой болох гэж байхад газар мэдэхгvй ганц хvvхэд чи яаж чадна гэж хоригловч, Балгармаа vvнд “Би эс явбал, хэн явах вэ” гэж шууд марган гарч явав. Балгармаа гэрээс гарахад нэгэнт бvрий барай болжээ. Хаяа тойроход замхарч бvхий цагаан гэгээний дунд тvvний саарал морины хоёр чих соотгонон хєдєлж байх бєгєєд тушааг тайлан мордоход газар цавчлан явахыг тэмvvлэх нь Балгармаагийн хотоос гармагц даруй хатируулан зvvн ємнє зvг явав. Хєєрхий бяцхан охин гvн шєнє юуны тул хэрхэх, явахыг болзоход бэрх. Хємсєг шиг шинэ саран агшин зуураа далд оров. Эсрэг этгээдээс шєнийн салхи сэр сэр хийхэд Балгармаагийн дотор жихvvцнэ. Сэтгэлийн дотор нь уягдаж байсан Болд vе vе vзэгдэж, vе vе vгvй болно. Аяа, учирч уулзахын заяа нэн явцуу болжээ. Єндєр давааг єгсєн гvн ойн дотор ороход хав харанхуйн дунд энхэл тонхол vргэлж тохиолдож, энд тэнд тас няс чимээ гаран, морь байн байн зог тусах бєгєєд тvvнээс зам алдаж шивэр модны дотор дєрвєн зvгийг ялгахгvй, хvн олонд тусыг хvргэнэ гэсэн нь харин эзгvй хээр газар чоно араатны зууш болоход бэлтгэгдэж, цухалдан айх цочих vргэлжлэн байтал гэнэт модон дотроос буун дуу гарч тvvний сум толгой дээгvvр сvнгэнэн єнгєрєхєд морь нь бусган тогтож ядан байхын зуур хажуугаас нь хоёр цэргийн хvн тулж ирэн буу сумлан Балгармааг юун хvн вэ? гэж зандрахад Балгармаа, Ардын цэрэг болохыг таниж, нэгэн зэрэг баярлаж бас сvрээс нь айн хирдхийж учир байдлыг тоочин хэлсэнд харуулын цэрэг байлдааны дvрмээр тvvнийг барьж штабын газар хvргэв. Балгармаа тэр шєнє байцаалган хянуулж, vнэн байдлаа мэдэлцсэн хойно маргааш vvрээр цэргийн хамт явах замд сэтгэл яаран, Болдын царай харагдан, амь алдсан болов уу? гэж ямагт бодогдох бєгєєд оронд одохыг орхиж мэдэх газар усны нэрийг цэргийн дарга нарт хэлж єгєн даруй айх эмээхийг мартан байлдааны газар буун дууг сонсохыг хvсэн явна. Ирээдvйн хэргийг яахан болзоно. Юу болохыг хэн мэднэ. Арван хэдэн хvлээтэй хvн цєм энэхvv дэлхий дээр эцсийн шєнийг гаслантайгаар унтах хатуу зоригийг нэгэнт барьцгаасан бєгєєд гагцхvv хойно бэлбэсрэн єнчирч хоцрох хvvхэд ба эцэг эхийн энэлэхийн тул зовнин урт урт шvvрс алдалцсаар байтлаа єглєєний тунгалаг наран гарч ирээд бас л тэдний дээр гэрлээ тусгана.

Page 14: Mongoliin shildeg oguulleg

Єнєєх жанжин манжин гэгчид нь зуурдын дэвсгэртээ цадтал унтаад єлссєн чоно шиг босож ирэн, нэг хvнийг авчран хоёр гурваараа бєєгнєрєн хонь алах гэж байгаатай адил хутга гаргаж євчvvг хадахад мэсийн ирэнд мєгєєрс нь ширчигнэж, муухай дуугаран хавьчих бєгєєд зvрхийг сугалан авахад нэг чанга дуун алдан эцэслэв. Yvнийг хvн тєрєлхтєн нvдээрээ vзэж чадашгvй байтугай сэтгэлд бодон тvвдэшгvй, хэний ээлж одоо болох бол гэж нvдээ анина. Тэр зэрлэг араатан шиг хєлхєлдєн тэдний хажууд ирж хvнийг шилэхэд Болд олныг нvдээр vзэж гасалснаас одоо тарчилж vхвэл дээр гэж намайг аваач гэсэнд чиний дураар болдог юмуу гэж єєр нэг хvнийг хєтлєн явахад тэрхvv хvн нvдээ бvлтэлзvvлэн чичрэн дагжин шууд буудан алахыг гуйх бєгєєд vнэхээр тємєр чулуу шиг зvрхтэн боловч, тэсэшгvй байтал, тэгвэл аа бvр тарчлааж ална гэж хоёр гурван хvн дарж арьсы нь яран судас шєрмєсий нь нэг нэгээр сугалсаар гурав дєрвєн цаг гаслуулан бархируулан байж бас хагас амьтайгаар хаясандаа ханаж, энэ єдрийн зугаа энэ хоёроор бага тайтгарчээ. Аяа зэрлэг тамын орон гэж vгvvлдэг байдаггvй юм, харин энд гардаг байжээ. Эх болсон зургаан зvйлийн амьтны тусын тулд гэсэн лам нараас ийм тиймийг харин єгvvлдэг байжээ. Хэдэн хvлээтэй хvн хэдий тус тусын амыг хорлон vхэхийг эрмэлзэвч хєдєлж чадахгvй тул шєнийн харанхуйд єдрийн аюултай тамлал нvдэнд харагдан, сэтгэлээс нь гарахгvй бас нэг шєнє тарчилна. Хэрхэн энэлэвч хvн тул аргагvй vvр шєнийн vеэр єчvvхэн нойрт дарагдаж, агшин зуур амгалан болж байтал гэнэт их буун дуу хэдэнтээ дуугарахад бvгдээр сэрж чагнавал, тэртээ уулын хажуугаас ардын цэрийн тавих их буун дуу яруу сайхнаар дvнгэнэх нь чихэнд яруу сайхан бєгєєд бас л сэтгэл сэргэнэ. Тэдгээр хvлээстэй хvмvvс тус тус баярлан, зориг тєрж, бид алагдавч яах вэ. Энэ муусайн зандалчингуудын даруй сєнєх цаг ирлээ гэж ярилцана. Жанжин манжин нь босч сандран гvйлдэв. Жагсаалын цэргээ бэлтгэх юм болв. Чавганц хєгшид, лам мам нар нийлж навсайж савсайлцан эрэмдэг зэрэмдэг буу сэлэм, эвэг хулсан нум сум, бялуу шийдэм хvртэл барилан, атга шороо тариндуулан євєртєлсєєр ардын хуягт цэргийг эсэргvvцнэ гэж хэд хэдэн зуун хvмvvс болон хэдэн буутайдаа туулган одох нь инээдэмтэй. Агаарын онгоц нисэж ирэв. Айж сандравч тархан унана. Хуягт тэрэг хvрээд ирэв. Хуйлран гvйлдэж энд тэнд vхнэ. Хоромхон зуурын дотор єєр ертєнц болов. Хойд даваан дээгvvр улаан туг хийсэн vзэгдэхэд хvлээстэй хvмvvсийн нар гарч, ардын цэргийн ура гэж хашгирахад авилгаач харгисуудын сvнс зайлан, ард тvмний сvлд хєгжинє.

Page 15: Mongoliin shildeg oguulleg

Балгармаа хувьсгалт цэргийг дагалдан давхиж, бахдан баярлах боловч Болд яасныг мэдэхгvйдээ бачимдан нvд тавьж, алагдсан хvний хvvр тохиолдвол ажиглаж vзэн явсаар хэдэн цэргийн хамт єнєєх хvлээстэй хvмvvсийн дэргэд ирж хоёр нvднээс нулимсыг гарган, Болдыг тэврэн унав. Цэргvvд тэдний хvлээсийг тайлж, сувилахад, Балгармаа Болдын хvлгийг тайлж сувилна. Нэг єглєє, vдшийн гайхамшиг ийнхvv єнгєрч, ардын улаан цэрэг олны дайсныг дарав. Болд, Балгармаа хоёр vзээгvй юмыг vзээд, буцах замдаа тарсан, хоньдыг цуглуулан тууж, баясан ярилцсаар харав. Энэ vе Идэрийн гол мєн хэвээр урссаар. 1933 он

ЧУЛУУНЫ АЛГАА

Зохиолч Ч.Алгаа 1929 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт малчны гэрт тєржээ. Бага, дунд, багшийн сургууль 1956-1960 онд Улсын их сургууль тєгсжээ. 1955 оноос уран бvтээлээ эхэлж “Ээжий єєр болчихжээ”, “Хєтєлгєє морьтой хvvхэн”, “Хилэн хар морьт”, “Хотгойдын хээр”, “Хєєрхєн халиун”, “Хулгар хээрийн дууль” зэрэг єгvvллэгvvдийн тvvвэр хэвлvvлжээ.

ХУЛГАР ХЭЭРИЙН ДУУЛЬ

Баяр гуай та сумын наадамд хулгар хээрийнхээ тvрvvлж шуугиан тарьсан намтрыг яриач! гэхэд Баярын нvд гялалзан, хийморь сэргэж хоолой засаад, - За байз. Тэр чинь туулай жилийн зунсан билvv дээ. Тэр наадмын дараагаар би баярласан гомдсон хоёртоо болж гурван єдєр шєнє тувт архидаж балрах дєхсєн юм шvv. Хvний амьдралд баярлах гомдох юм алийг тэр гэх вэ! Тэр л миний баярлах гомдох хоёрын туйл болсон болов уу. Наадам яагаа ч vгvй байсан. Би vvрээр босож хулгар хээрээ унаж Нємрєг Сумын тєв ороод буцаад хамж явав. Тэгтэл нэг хvн урдуур зам хєндєлсєн давхиж ирсэн нь Нянгаа байв. Бид ямар мэнд мэдэлцэн бууж тамхилах завсар Нянгаа, миний унаж яваа хулгар хээрийг vл тоосон шинжтэй, ширэв татан тамшааж: - За би ч энэ жилийн наадмаар “хурдан зээрдийнхээ” тоосыг нэг харна дээ хє. Аав ээж ачит тєрийн буян тvшиж гvv морь унаж, гvзээ мах идэж

Page 16: Mongoliin shildeg oguulleg

явсангvй дээ гэж ирээд л гайхуулах нь тэр. Миний хор буцлав. Ам руу нь таглачихмаар санагдлаа. Тэгэвч биеэ барьсан юм. Тэгээд: _ Сайн гvv соёотой байдаг. Сайхан авгай сахалтай байдаг. Гvv биенээс хєлєг тєрдєг. Эрийг дагуулахгvй ухаалаг чадалтай хvvхнvvд алийг тэр гэх вэ? Миний энэ хээр ч юун хурдан зээрд битгий хэл, vлгэрт гардаг салхин зээрдээс ч хурдан амьтан даа хєєрхий. Сугандаа гуурстай адгуус л тийм байдаг байх. Би єглєє vvрээр Хустын мухраас мордож давхиад Нємрєгийн тєв ороод одоо буцаж яваа минь энэ. Нэг талдаа гурван єртєє газар шvv дээ гэв. Нянгаа муу пийсуу гансаараа оролдон, _ Сайн гvv соёотой ч хурдны цол дуудуулахгvй. Сайхан хvvхэн сахалтай ч эрийн гурван наадамд барилдахгvй дээ ха ха гэж хєхрєв. Тэгээд: - Чиний энэ муу бєгтєр хээр ч цуутай л унага даа. Одоо ч харьж яваа биз гэж байна, муу нохой чинь. Сархад балгасан явсан бол ч хvзvvн дундуур нь дэлсэхсэн л байх. Даан ч эрvvл явсны тул дотроо хємхий зууж байв. Тэгээд хулгар хээрийгээ наадмын ємнє яг хоёр хоног сойж хагсаан уралдуулчихсан чинь хол саахалтын дайтай тvрvvлж тийм хэрэг болсон юм. Ямар ч гэсэн, тэр зуны наадмаар ягаан Нянгаагийн зээрд тvрvvлж чадаагvй нь vнэн. Миний хулгар ч яахав. Хvмvvс цоллоно, цоллохгvй гэж хоёр талцан мэтгэлцсэн боловч аргагvй л цоллуулаагvй. Зєвхєн л Нянгааг чадаж санасандаа хvрсэн хvн дээ би. Тэгэхэд муу хулгар хээрээ мєн ч их єрєвдєж билээ. Эвлэлийн vvрийн дарга тэр хvvг тvмний эхийн тvрvvлсэн пайзтай хєтлєж явахыг хараад миний хоёр нvдний нулимс асгаад тэсч сууж чадалгvй босож барианыхаа тушаа Нянгаагийн дараа очсон юмаа гэж Баяр євгєн бахархан ярив.

- Yгvй ээ хараач! Энэ чинь юу вэ? Бараан зvсний морь шиг байх юм. Миний зээрдийн урд ингэж хол тvрvvлэх бараан зvстэй хэний, юу байдагсан билээ. Миний энэ муу хоёр ногоон нvд юм танихаа байчихаа юу! гэж Нянгаа єндєлзєн байна. - Алив, ах аа! Наад дурангаа єгєєч гэж дvv Осор нь хэсэг дурандсанаа: - Нээрээ тийм байна. Хээр морь байна. Унасан хvvхэд нь ягаан цамцтай юм. - Ямар хачин юм бэ! гэж царай нь муухай болсон Нянгаа миний зээрдийн ємнє орох дєрвєн хєлтэй адгуус чинь хэнийх байх билээ гэснээ дурангаа шvvрч аваад сайтар харснаа дараачийнх нь миний зээрд байна.

Page 17: Mongoliin shildeg oguulleg

- Та минь ээ, тэр хvvхэд зvvн талынхаа жолоог сул тавиасай гэж адгаж, vгээ залгуулан: - Хол саахалтын дайтай цахилан тvрvvлж яваа тэр хээр чинь арай Доржжvгдэрийн хээр биш биз! гэхэд дvv нь арай ч vгvй байлгvй. Тэр хээр цулбуурдуулбал хэр нь тэр. - За дєхлєє шvv. Бушуу мордоорой! Барианыхан тэр хєдєллєє гэж хэлээд Нянгаа яаран сандран мордмогц ухасхийв. Єєрєє уралдаад ирсэн юм шиг хєлс нь цувсан Нянгаа, нvд нь орой дээрээ гарч, - Хvvш та минь ээ! Харав уу? Муу луйварчинг хараач! Тэгэх байхаа чи, єнєєх Баяраагийн хулгар хээр байна. За чамайг даа! Чи бас тэгж олон тvмэн наадамчныг мэхлэх vv. Тэгж маллуулахгvй хє гэж ташуураа гозолзуулан давхиж, - Зогсоорой, зогсоорой! Залуу чи чинь яаж байна. Мал мэддэггvй ямар газрын цагаачин бэ? Чи чинь наадахыгаа хараач! Тvрvvлсэн морь биш шvv гэж дуу тавин хурдан морины шvvгч, эвлэлийн vvрийн дарга залуугийн урдаас давхин очиж цулбуурдан авав. - Яаж байнаа, Нянгаа гуай Ташуурдах нь уу. Танай зээрд хоёрт орсныг тэр Сэнгээ гуай авч явна шvv дээ. - Элэнцэгний чинь хоёрт орох наадах чинь морь биш Алдарханы эрмэг хулгар гэдэг гvv байна. Баяраа муу луйварчинг хар! Гvv уралдуулж тєрийн наадам vймvvлж олон ардыг доромжилж байна. Тєр, наадмын ёс! Гvv уралдуулах цээртэй гэж шvлс vсэргэн: - Бvсгvй хvн бєхийн дэвжээнд барилдаж бєгтєр хээр барианд орж цоллуулах болоо юу. Яасан задарсан улс вэ! Та нар хар! Алдарханыхан хаа байна. Яасан ичгvvргvй улс вэ? хэмээн барьсан залууг эмээлээс нь хуу татах алдан давшлав. - Нянгаа гуай! Та уураа тат! Наадмын комисст очиж учры нь олъё. Тvмэн олон наадамчны нvдэн дээр ганцаараа хол тvрvvлж ирэхээр нь би барилаа. Магадгvй. Таны морь ч нэгд орох юм билvv. Та намайг тавь хэмээн эвлэлийн vvрийн дарга залуу учирлав. Баяр давхин очиж: - За цол дуудсан дуудаагvй нь яамай. Би vvнийхээ хурдан ид шидийг vзvvлэх гэсэн юм. Yvнээс илvv яахав гээд буун харайж хулгар хээрийнхээ хошууг илж цулбуураас нь адис авав. Тєдєлгvй хулгар хээрийн дэргэд наадамчид хуран шавж ирэв. Зарим нь эвий хєєрхий яасан хурдан хєлєг вэ? Хєлсий нь бушуу хусаач! Салхины нь амыг тавиад єгєєч. Хєх мах нь чичрэхийг vзэж байна уу гэхэд нєгєє хэсэг нь - хvлэг морио хат! Гvv л байна шvv дээ, энэ чинь. Одоо байтугай, эзэрхэг засгийн vед ч монгол хvн гvv уралдуулж байгаагvй юм гэлцэнэ. Тэгтэл энэ чинь гарцаагvй хурдан шандаст амьтан байна. Монгол гvvний унага. Хурдан л болсон хойно морь гvv ялгаа юу

Page 18: Mongoliin shildeg oguulleg

байсан юм бэ. Цоллох нь зєв! гэхэд зарим нь: - Ээ бvv vзэгд, муу ёр байгаа даа. Эрийн гурван наадам гэдэг чинь эр хvн зодоглож, агт морины шандас шалгаж, мэргэн эрчvvл харвана гэсэн vг биз дээ, та минь! Баяр зальтай этгээд мєн гэлцэнэ. Ийнхvv дургvйцэх бахархах vгс сумын наадмын гол яриа болов.

Хєлс нь дусалж арьс нь гилтгэнэсэн бєєрєнхий хавиргатай аман хvзvv бvдvvн, бєгтєрдvv хээр морь цулбуураа чирэн, эзнийхээ араас дагаж хэд алхсанаа гайхашран vvрсэв. Дєч эргэм насны зузаан уруултай тагтгар хєх хvн тэнтэр тунтар гишгэлэн єлийн овооны дэргэд очив. Єврєєсєє лонхтой архи гаргаж овоонд нь цавдан цацав. Дараа нь ямар нэг юм амандаа бувтнан тал тал тийш цавдсанаа шvлсээ хvдхийтэл залгин, суун тусав. Архинаасаа ус залгилах адил нэгэн хэсэг залгилаад ханцуйгаараа амаа хайнгадуу шувтрав. Тэгснээ унасан морио харж: - Эвий хурдан хєлєг минь! Ямар ч гэсэн ягаан Нянгаагаас хариугаа авлаа даа, чи бид хоёр гэж инээх уйлах хоёрын хооронд ярвайснаа гэнэт санаа авав бололтой босов. - Хан хурмаст тэнгэр минь, даанч яав. Хулгар хээрийн мань хvйсийг ингэж эндvvрэх гэж дээ. Гvv гvv гэнэ. Хэзээ унагалсан юм бэ? Хэрэв морь байсан бол, миний энэ хээрийг саяын наадамд алтан жолоог нь єргєж цолыг нь дуудах байв. Бvгд найрамдах бvх монгол ард улсын Завхан аймгийн Алдархан сумын ард Баярын аргамаг хєлєг хэмээн морины цол дуудах мэт сунжруулан vглэсэндээ Баяр итгэн уярч уйлав. - Ээ чааваас! Чи бид хоёрт цолоо дуудуулах заяа дутжээ. Тvрvvлсэн мєртєє шvv! гэж хэлээд мэнэрсэн согтуу нvдээр хулгар хээрийгээ нэгэн хэсэг гєлрєн ширтэв. Тэгснээ єлийн овоонд хоёр чулуу нэмж шидээд, хан тэнгэр эцэг минь! Хатан дэлхий ээж минь! Эрмэг хээгчээс минь эр унага гараасай! хэмээн хэдэнтээ шивнээд согтсон баярласан, гомдсондоо алжаасан бололтой, эмээлээ авч, тохмоо vлдээгээд эрмэг хээгчээ сул тавин хэвтмэгц нам унтав. Эрмэг хээгч эзнээ орхин явж чадахгvй, шаасан гадас шиг дєрвєн хєл дээрээ босоогоороо байж агшин зуур зvvрмэглэснээ хангинатал янцгаан эзнээ сэрээжээ.

ЧИМИДИЙН АЛАГСАЙ

Зохиолч Ч.Алагсай 1933 онд Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Бага, дунд, багшийн сургууль, Москва хотноо Ломоносовын нэрэмжит

Page 19: Mongoliin shildeg oguulleg

Улсын их сургууль тєгсч, 1979 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. 1950-иад оноос уран зохиол сонирхон оролдож “Ирвэст уул”, “Тахийн ус”, “Суман зээрд”, “Цал мєнгєн алтай”, “Говийн хун” зэрэг тууж, єгvvллэгийн ном бичжээ.

АРГАЛИЙН ДУУЛЬ

I

Єглєєний нарнаар хєх єндрийн царамд сvрэг аргаль идээшлэн гарч ирэв. Уулын жалга, сархиаг, салаа дэвсэг vхэр улаан хадны vе зайвар, нураг дунхад тэд сvрэглэн єглєє оройн сэрvvнд идээшлэн, хадны ус шимж, vдийн наранд хорж, заримдаа харуул харан зогсох нь энэ орчны гоо чимэг байдаг. Энэ сvрэг хэдэн жилийн ємнє хаанаас ч юм бэ, энэ нутагт дайжин ирсэн хоёр хургатай тєлгєн аргалиас єсєж vржин єдий олон болжээ. Тэр сvрэг тод хvрэн бєєртэй, хонго єехий нь дун цагаан, хошуу буурал, бие томтой байдаг нь эхээ тун дуурайжээ. Бас эндхийн газрын єнгє том том хvрэн асга, уул усны сайхнаас ч тийм єнгєтэй биерхvv байдаг болов уу гэлтэй. Уул усандаа нутагшин дассан болохоор эндээс холдох тун дургvй, vргэж цочсон ч дунх царам зайж хэсэг харайснаа дорхноо номхорч євс идэж эхэлнэ. Тєлгєн аргалийн удам энэ сvрэг том жижиг эвэртэй, эвэргvйгээрээ л ялгагдахаас биш хоорондоо тун адилхан. Андашгvй тvvн доторхи даргай хєхєл эвэртэй тод, хvрэн бєєртэй, хамгийн том хижээл аргалийг цєм тэд дуурайжээ. Хvрэн бєєрт, ижил дотроо тун толиотой. Нас гvйцсэн шаазгай алаг, хяруутаас ч єнгєлєг биежvv. Тэгээд бас жил болгон тєл єгнє. Одоо ч гэсэн мєн л хоёр хєєрхєн халтар хурга дагуулан явна. Нар халахын хирд хєх єндрийг арлан тогтож байсан єнєєх сvрэг ногоонд цадаж сурсан заншлаараа нургийн дундах мараан дээрээ ирэв. Хаанаас салхитай байгааг мэдэх гэж хэсэг vнэртсэнээ юмнаас сэргийлдэг заншлаараа тал бvр тийшээ харж хэвтэн хурга тєлгvvд нь мєргєлдєн тоглож эхэллээ. Нураг дунхын ногоо хєхрєн сэрvv татаж, асган доогуур шургасан горхийн хvйтэн ус vе vе хоржигнон тэрхvv сонорч амьтдын чихийг дэлдэнэ. Хэдий тэд сэргэг сэрэмжтэй ч vvрийн цагаан гэгээнээр бараагvй нь харж мєшгєн дагасан уулын анчин дэргэдээ ирэхийг анзаарсангvй. Хэрэв аль нэгэн зvгээс салхитай байсан бол ингэхгvй байсан болов уу? Ийм эрт сvрэг тургийн дэргэд ирсэндээ анчин баярлаж “аль нь хэзээ

Page 20: Mongoliin shildeg oguulleg

унах бол” гэхээс єєр юм vл бодно. Анчин хэд дахин буудах гэснээ элэгдэн мєлхсєєр хадны сэнжээр буугаа мєрлєн мярааж хартал хvрэн бєєрт хэзээний босчихсон хамраа сартайлган салхилж байв. Тийм том тургийг ийм ойрхноос тэр хэзээ ч ингэж харж байсангvй. Яарахдаа тэр их биеий нь тал хуваасхийн хараалж гохоо дарав. Уулын цуурайнд хад болгоноос буу дуугарах шиг боллоо. Анчныг босоход гєрєєс байсан нурган дээр цагаан тоос эргэлдэн манарч тэртээ хажуугийн асга хэд шажигнаснаа чимээ алдрав. - Ээ цус! Хайран жулч! гэж анчин амаа барьж буугаа vvрсээр гэлдрэв.

II

Хоёр уул давж том хvрэн аргаль сульдаж эхэллээ. Энэ сvрэг анх удаа ингэж Хєх єндрєєс ийм хол vргэн холджээ. Том хvрнийг сульдах тусам бусад нь тvvний аяыг дагана. Хvрэн бєєртийн vр удам хэдэн шvдлэн угалз ааг омгондоо бусган огло харайж урд нь гарах гэснээ бас тvvнээс цойлж тvрvvлсэнгvй. Ємнє нь гарч цэгцэлж ч дагуулсангvй. Єдий болтол том хvрний урд нэг нь ч гарч vзээгvй. Цєм л тvvний араас дагасаар єсч торнижээ. Гэвч том хvрэн аргалийн хажуу бєєрнєєс хєєс татсан єтгєн хvрэн цус хадан дээр дуслахыг ижил сvрэг нь андсангvй, vнэрийг нь авч зvг бvр тийшээ бутран дvvллээ. Сvргийн цэгцэнд явдаг том хvрэн анх удаа ижлээсээ сvvлдэж ноднингийнхоо хєхvvл хэнз тєлгєє бараадан дагаж хэд харайсан боловч гvйцэгдсэнгvй бараа тасарчээ. Хамгийнхаа сvvлчийн хvчийг гаргаад ч барааг нь харж чадсангvй, дєрвєн мєч нь суларч шогшсоор сvvлдээ ганц нэг сажлан газар vнэрлэснээ хад ёроолдон хэвтлээ. Ногоо vнэрлэх гэтэл євдгєнд наалдсан цусаа харж vнэрийг нь аван огло харайв. Гэвч vргэн давхих тэнхэл байсангvй. Сvргээсээ ганцаардаж vзээгvй том хvрэн бєєрт, тугал хар нvдээ зvг бvр тийш мэлтэлзvvлэн ижлээ харна. Нэг нь ч ирсэнгvй. Нар хэвийн уулын сvvдэр буужээ. Гэнэт хажууд нь чимээ гарч нэг юм ойртон иржээ. Далгай том эврээ дааж ядан арайхийж эргэж хартал эхэр хоёр хурга нь цувралдан ирж явлаа. Эхээ эргэн харахад хурганууд зог тусан сєєнгє туниа муутай дуугаар майлав. Хурганыхаа дууг сонсон эх нь босох гэтэл хєл нь хєшжээ. Дахин зvтгэсээр бостол тэнцэж чадалгvй унав. Хоёр хурга эхдээ дєхєж ирснээ хэвтсэн газар нь тунан бєшсєн цуснаас жигшин vргэж хэд харайснаа эхдээ хоргодон эргэн зогсов. Єглєєнєєс орой болтол хоёр хурга эхээ мєн олон хєхдєг билээ. Одоо тэр хэм нь болж, эхийн халуун сvvгээ vргэлж бодох боллоо. Тэр хооронд шинэ ногоо ганц нэгийг тасдан, хvйтэн уснаас шимэвч, эхийн сvvг

Page 21: Mongoliin shildeg oguulleg

орлож чадсангvй. Єлсєхийн эрхэнд эхээ хєхєхєєр очсоноо дарь vнэртсэн сумны шарх, шинэ сэвс, халуун цусны хурц vнэрээс бvлтэлзэн айж бусган хулжина. Хурам хурмаар хоёр хурга эхдээ дасч бараадан хэвтсээр хушууг нь vнэрлэн, хєлєєрєє маажлана. Тэгэхдээ эх нь чадлаа шавхан толгойгоо хєдєлгєж нvдээ анивчихад хурга байн байн майлах ажээ. Нар жаргахад нялх амьтас бvр ч єлсєн эхийнхээ дэлэнг нудравч хєхєж эс чадна. Шєнє болж, торойх бvхнээс айхдаа хєєрхий хоёр хурга ээжийнхээ гэдсэнд наалдан нам унтаад єгчээ. Хорт суманд єртсєн эх нь шархандаа шаналан нялх хурганыхаа халуун vнэрийг хааяа нэг мэдрэхээс цаашгvй. Гэнэт хvрэн бєєрт, сvр сархийн хэд тийчилснээ хєлєє тэнийлгэн толгойдоо дийлдсээр хажуулдлаа. Хоёр хурга цочин ухасхийснээ эхийнхээ хєхийг булаацалдан vлгэв. Хєрсєн сvvг нь хэд залгилтал дорхноо татарч жилэм ч vгvй боллоо. Ам дvvрэн байдаг хєх нь ч оромын тєдий хоосон арьс болжээ. Yvр гэгээрэхийн vес эх нь халуун хэвтрээсээ босч хургаа хєхvvлдэг тэр хэм нь болж, хурганууд нэг эхээ vлгэж, нэг ногоо vнэрлэн, хэвтэж босон, хааяа нялх зєєлєн туруугаараа газар малтаж, эхээ сахин торолзоно.

III

Єглєєний нарнаар хєх єндрийн царам ногоорон дуниартана. Яг єдийд тэнд сvрэг аргаль налайн хєх дунхын гол дахь мараан дээрээ нарлан, тєлєг хургууд нь тоос татуулан тоглодогсон. Жалга сархиаг, салаа дэвсэг, дэл улаан хадны vе зайвар, нураг дунхад сvрэглэн усны тунгалаг, євсний шим хєєн яваа тэр амьтдыг харж ханадаггvйсэн. Гэвч уулын анчин Хєх єндрийн царманд ирж сvргийн нэгнийг шархдуулан, vр тєл нь эхийнхээ цусыг vзэж, vнэрийг нь авснаас хойш тэд энэ ууланд эргэж ирсэнгvй, жигшин зайлжээ. Одоо тэнд нам гvм, оргиж, асган доогуур шургасан уулын горхины чимээ л тодхон дуулдана. Тєлгєн аргалийн тэр удам одоо хаа явааг бvv мэд! Харин хєх єндрийн царамнаас хоёр уулын цаана хvрэн бєєртийн далгай шаргал эвэр, хоёр хурганы нь мєгєєрсєн эврийн булдруу нэг нэгнээ дэрлэн хэвтдэг юм.

ЛУВСАНДАШИЙН БАДАРЧ /1919-1960/

Зохиолч яруу найрагч агсан Лувсандашийн Бадарч Тєв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 1919 онд малчны гэр бvлд тєржээ.

Page 22: Mongoliin shildeg oguulleg

1937 оноос уран бvтээлээ эхэлж “Октябрийн туяа”, “Баатарлаг явдал”, “Авхайн морь”, “Унага” зэрэг олон єгvvллэг, ёгт vлгэр, шvлэг найраглал бичжээ. 1956 онд анхны нь тvvвэр хэвлэгдсэнээс гадна “Хvжийн гал” зохиол нь тусгай ном болон нийтлэгджээ. Зохиолчийн шилмэл зохиолын тvvвэр 1963 онд хэвлэгдсэн байна.

ЧУЛУУН АРСЛАНГИЙН ХЭРЭГ

Урчуудын эвлэлийн... аймгийн салбарт нэг чулуун арслангийн хоншоорыг “эмчилж” байлаа. Хорь гаруй жилийн ємнє нэг “Зоригт” эр, арслангийн хоншоорыг хуга цохиж “номхтгосон” юм байжээ. Тэр зоригтон”арслангийн’’ хоншоорыг тvлээний сvхээр ганцхан далайлтаар хэмх цохисон байхад, одоо тvvнийг сэлбэх гэж хоёр сайн барималч хорь хоног оролдож байж хоншоортой болголоо. Олон зуун нас насалж, олон юм vзэж, хорин хэдэн жил хоншооргvй байхдаа турж vхээгvй тэр арслан одоо ч бvр алзахаа байж, орчлон дээр мєнхжих нь тэр билээ. Ард тvмэн тvvх соёлынхоо дурсгалт зvйлийг ингэж нандигнаж байдаг. Гэтэл хориод жилийн ємнє тvvх дурсгалын зvйлийг сvйтгэж байсан хvмvvс бий. Тэд чухам ямар хvмvvс байсныг єєрийн олж мэдсэний хирээр тодорхойлон бичих гэж оролдъё. Єєрсдийгєє юм юмны захаас гадарладаг гэж vздэг хоёрын зэрэг хvнийг би мэдэх юм. Энэ хоёр одоо амьд мэнд яваа л байх. Мань хоёр тэр vед 35-45 насны хvмvvс байсан юм. Тэр хоёр орчин цагийн ном ярьсан ч, бурхан багшийн ном ярьсан ч ярьж л байдаг. хулгай ч ярьдаг, машин ч мэддэг, мал ч мэддэг. Юу ч бол юуг чалчиж чаддаг байжээ. Чалчихдаа, магтаж ч чаддаг байлаа. Мэдэмгий чадамгай гэгчид маань тоолж болшгvй олон юм гадарладаг боловч тодорхойхон мэддэг нэг ч юмгvй ажээ. Тэр хоёр ам хэлээрээ бол гал ус хоёр шиг нийцдэггvй байсан боловч vнэндээ гал ус хоёр биш хоёул “бохир ус” байсан юм. Тэр хоёрын угийн нэр Тунсаг, Пунцаг боловч нутаг усныхан пийсvv Тунсаг, Пийдаал Пунцаг гэдэг байжээ. Мань хоёрын аль аль нь бичиг уншдаг ч vгvй байж. Юм юм гадарладаг хvнд тэр илvv зан гэж боддог биз дээ. Бас тэд яриа таниулгад оролцдоггvй, бvхнийг тєсєєлдєг хvнд ухуулга таниулга сонсох хэрэг алга гэж санадаг байгаа биз дээ. Пийсvv-Тунсаг чалчихдаа нэг бол “авай гэгээн” эсхvл “эвий хєєрхий” гэж эхэлдэг зантай. Авай гэгээн гэж эхлэхдээ нvд нь сээтийж, нvvр нь малийж, баярласан муур цээж нь хэрчигнэж байгаа юм шиг талимаарна. Эвий хєєрхий гэж эхлэхдээ нvд нь жартайж нvvр нь vрчийж єлссєн

Page 23: Mongoliin shildeg oguulleg

муур шиг гонгинон, сvvрс алдана. Тэр “авай гэгээ! Урьдын цаг мєн ч сайхан байсан юм” гээд муу юмыг сайн болгож, муухай юмыг сайхан болгож, хар нохойг ч цагаанаар будах гэж хамаг хvчээ шавхдаг байв. Авай гэгээн! Наад захаас нь хэлбэл: “гангар шаазан, гавжийн дугуй, баранзад хадаг, бажгар дурдан, даргар чисчvv, даацай торго, пvvсvv пийсvvгий чинь эдэлж явлаа” гээд тvрийнээсээ пийсvv соруултай гаансаа суга татан авч тамхи нэрдэг байсан тул пийсvv Тунсаг нэрийг олсон юм байж. Пийсvv Тунсаг єєрийгєє хvндлvvлэх дуртай хvн байсан бєгєєд “цагийн сайнд” юм vзэж нvд тайлан урьд цагт торгон дээр хєрвєєж, тосон дээр умбаж, хутга тавилгvй мах идэж, хундага тавилгvй архи зооглож явсан мундаг эр болох гэж хуучны юм бvхнийг магтдаг байсан ажээ. Чалчсаар байгаад эрvv нь эцэж хэл нь хатаад аргагvй болж пийсvv Тунсагийг мордоход Пунцаг пижигнэтэл давхиж ирээд, -Ємхий “пийдаал” єгєр толгой, танайд чалчиж байгаад мордов уу? Єнєєх “пийдаалийн” чинь нэг тэр мєн. Дорж гуай та “пийдаалтай” нєхєрлєєд пийдаал болох нь уу? За ер нь тэгээд та болохтой болбол хэдэн мал гээд гадаа гандаж хєдєє хєхрєєд байгаа биз. Мал хєрєнгє бол “пийдаалын” vлдэгдэл. Та тоононоосоо зvvсэн хадгийг устга! Энэ чинь балрын суртал “Пийдаалын” vлдэгдэл ... гэдэг байжээ. Пунцаг эрvv євдєг нийлсэн эцэг эх хоёрыгоо мал ахуйгаа янзалж бид хоёроо єргєж тээх хэрэгтэй гэж vглэхэд нь - Та хоёр “пийдаалын” суртал битгий гарга! Ер нь та хоёр “пийдаалын” vлдэгдэл ... Би, ардын хvvхэд, ангийн хvvхэн байна. Та нарт дарлагдаж мєлжигдєхгvй! Мал хэрэггvй, машин мотор хэрэгтэй. Хазаар ногт барихгvй харандаа цаас барина. Хєх бууц “пийдаалынх”, хєдсєн дээл ч “пийдаалынх” гэж загнадаг байжээ. Хувьсгалаас ємнєх vеийн юм бvхнийг феодалын юм гэж хэлдэг Пунцагийг нутгийнхан нь “пийдаал” Пунцаг гэж нэрлэсэн учир тэр ажээ. Хєдєє нутагт жил ирэх тутам єсєж байгаа шинэ хvмvvсийг “пийдаал” Пунцаг огт тоохгvй тэдний хийж байгаа ажлыг сонирхдоггvй, хvмvvжлийн ажилд оролцдоггvй, би мэднэ чадна гэж давхиад “пийдаалын” vлдэгдэл гэж юм бvхнийг чичсээр яваад хамгийн хоцорсон хvн болсноо єєрєє ухаарсангvй. Тэр, цогтой хувьсгалч хvн дэвшиж дарга болдог. Яаж байж цогтой хувьсгалч болж, том тушаалтай дарга болдог билээ гэж бодохдоо “Аа тийм! Цогтой хувьсгалч бол “пийдаалтай” зад тэмцэгч байх ёстой. Тэгэхээр би “пийдаалтай” зад тэмцье ... Халаг гэм! Манай хушуу ноён байсан Шажинбадрах амьд байсан болоосой, тэгсэн бол би тvvний

Page 24: Mongoliin shildeg oguulleg

толгойг хага цохих юмсан. Тэгвэл намайг цогтой хувьсгалч гэхгvй яах вэ” гэж боддог байжээ. “Пийдаал”-Пунцагийн гар загатнаж нэг далим гарлаа. Нутгийн хуучин тvшмэд Сундуй хурц гэгч нас барахад тvvний гурван мухлаг тэргэнд хадгалж явдаг монгол манж, олон номыг “Пийдаал”-Пунцаг олж vзээд Сундуйн бэлбэсэн эхнэр, ах лам хоёрын нь “Пийдаалын” юм хадгалж байна. Эсэргvv дайсан, ємхий “Пийдаал” гэж хараан зvхэж тэр номуудыг шатааж устгах гэжээ. Тэгэхэд нь сумын захиргаанаас хvн ирж болиулснаар барахгvй сумын дарга, “Пийдаал”-Пунцагийг дуудан аваачиж, учир явдлыг ухуулан, нугалаа завхрал дахиж гаргаж болохгvй гэж хатуу сануулав. Гэвч тэр сумын даргыг бас нэг “Пийдаал” гарах нь гэж хараан, тэр уурандаа нутгийн жижиг хийд дээр давхин очиж дуган сvмд нь ороод бурхан тахилыг нь хэмхчие гэж бодсоноо арай зvрх хvрсэнгvй тул сvмийн vvдэнд байдаг чулуун арсланг сvхээр балбаж хоншоорыг нь хага цохижээ. Сумын намын vvрийн нарийн бичгийн даргаас аваад нэлээд гишvvд “Пийдаал”-Пунцагтай уулзаж, хийж байгаа ажлын нь хор холбогдол, жинхэнэ хувьсгалч тэмцэгч хvн ямар байх тухай зvйл бvрээр ухуулан таниулсан боловч Пунцаг сэнхэрсэн юм огт vгvй бєгєєд “эд намайг єєрсдєєсєє илvv хувьсгалч гарах гэж айж дарж байх гэж оролдож байна” гэж буруу ухаарчээ. Улс орон тvргэн хєгжиж байлаа. Тэр хєгжил юм бvхэн дээр мэдэгдэж байв. Ясны цагаачин, тарвагачин “заяаны буянгvй амьтан” гэж Пийсvv-Тунсагийн доромжлон хараадаг байсан хєх Гэндэнгийнх дvнхэр цагаан гэр барьж, vр хvvхдээр єнєр, vрээ даагаар баян тохитой айл болжээ. Тvvнийг vзээд пийсvv-Тунсаг гашуунаар инээмсэглэж, ажил унхиа муутайгаасаа яйжийлгаж жажийлгасан янхир хар гэрээ, буурлын буян гэж бузгайрхаж бардахаас биш арчилж торддоггvйгээс цєєрсєн хэдэн малаа бодож гол нь горойдог байж. Хєх Гэндэн, хар торгоор гурав эмжсэн сайхан буурал даавуу дээл ємсєж, сайн малчны тэмдэг зvvгээд цог хийморио бадруулан явахыг пийсvv-Тунсаг хараад жєтєєрхєх хор нь буцлахдаа, дал мєрнєєс нь аваад даг хир болсон ганц чисчvv дээл, тамхины бохинд тагжичрсан пийсvv соруулаа бодож, буурлын буян ингээд дуусдаг байжээ гэж санаа алджээ. Тунсагийг тоодог амьтан ч vгvй, буурлын буян ч vгvй, мэддэг юм юмгvй, чаддаг ч зvйлгvй, vгvйгээр дvvрч гvйцжээ. За ингэхлээр чинь яадаг хэрэг вэ гэхдээ есєн зоос гvйлгэж чаддагаа санаад хvйтэн хєх инээд нь хvрч гэнэ. “Пийдаал”-Пунцаг ардын хvvхэд, ангийн хvv гэж ханхалзаж, аягvйхэн

Page 25: Mongoliin shildeg oguulleg

харсан юмаа пээ-пvv “Пийдаалийн” vлдэгдэл гэж чичээд “мал гэхээр манас гэж, мах гэхээр ухас гэж”, эцэг эх хоёроо зараад эгээ л нэг феодал ёсоор амьдарч байжээ. Тэгж хэдэн жил болоход насан болсон эцэг эх хоёр нь эсгий гэрээ орхиж энгэр гэртээ харьцгаав. Эцэг эхийн хэт хайранд мансуурч єсєхєєсєє єтєлтлєє аж тєрєхийг мэдэхгvй тонгочиж явсан Пунцаг, эцэг эхээсээ хойш элдвийг vзэж эхэллээ. Мал маллая чаддаггvй, машин жолоодъё мэддэггvй. Алба хаая амждаггvй: “ардын хvvхэд, ангийн хvv ... пээ пvv “пийдаалийн” vлдэгдэл” гэж хэлж сурсан хэдэн vгнээс єєр мэдэц боловсролгvй, ёстой л “ганц чорт /чєтгєр/ алинд ч хvрдэггvй ээ!” За тэгээд мань эр эцэг эхийн vлдээсэн хэдэн мал хєрєнгєєр наймаа панз нэлээн vсэргэж, найр хурим баахан хийж, мєрийтэй тоглоом эргvvлж ч vзэж, муу хvнтэй нєхєрлєж ч vзжээ. Ингэж ингэж эцсийн бvлэгт янгиа хар эмээл, яндан цагаан морьтой ягдаж хоцров. Одоо яаж амьдаръя гэж олон арга бодовч, амьтан хvнээс нэрэлхээд асууж зєвлєн vзсэнгvй. Зайлуул яахав. Ингээд амьдар гээд зааж єгсєн хvнд за яршиг хатуу ажил, хар ажил хийхгvй гэж амар хєнгєн ажил олох гэж арга бааш бясалгаж vзлээ. Зvйл зvйлийн мэх олдсонгvй. Ингэж цєхєхдєє элдэв юм боджээ. Бага залуу байхдаа баруун хvрээнд шавилан сууж бурхны ном заалгаж, бузгай сайн уншигч болж, манз цав зооглож малилзаж явснаа дурсаж, гvзээт дооромбыг дагаж гvрмийн хэнгэрэг балбаж барьц тавьц болж баяжих шахсанаа санажээ.

Чанцал чавганцын зvvд зєн муу гэнэ. Жил нь ороод бие нь бvр базаахгvй гэнэ. Мэрэгч тєлєгчєєр vзvvлэлгvй горьгvй, гvрэм засал уншуулалгvй болдоггvй гэнэ. Сэвжид чавганц сэмхэн шивнэж тєлєгч гvрэмч хоёрыг тєдхєн олжээ. Єнжиж хvлээсэн єдєр болоход єнєєх Чанцал чавганцынх руу мэрэгч, гvрэмч хоёр мэгдэн яаран алхацгаажээ. Гvрэмч тvрvv ирээд гvзээгээ баахан дvvргээд арц, рашаан бэлдэж айхтар дvвчигнэж суутал, тєдєж удсан ч vгvй тєлєгч орж ирлээ. Гvрэмч дvвчнийг vзээд тєлєгч мэргэн давхийв. Мэргэч тєлєгчийг хараад мэхтэй гvрэмч єндєсхийв. Хэн билээ энэ чинь гэж хэн хэнээ таньсан чинь нэг нь Пийсvv Тунсаг байж гэнэ. Нєгєє нь “Пийдаал”-Пунцаг мєн гэнэ. За тэгээд, Чанцал чавганцын ємгєр бор гэрт “гал”, “ус” хоёр ингэж золгожээ. Мартсан чулуун арслангийн тухай хэлэхэд, малчин ардууд мань хоёрыг шvvмжилж, зvгээр суугаад идэж болдоггvйг зvрхэнд нь ортол сэнхрvvлжээ. Тэгээд мань хоёр урчуудын эвлэлийн аймгийн салбарын хуучин тvvх соёлын дурсгалт зvйл сэлбэж байгаа хэсэг урчуудад хар

Page 26: Mongoliin shildeg oguulleg

бор ажил хийх болсон байжээ. Тэгэхдээ мань Пунцаг хоншооргvй болгосон чулуун арслангаа сэлбэн засахад чадах хирээрээ туслалцаж “нvглээ наминчилсан” гэнэ билээ.

БАЛДАН ГАЛДАН ХОЁР

Балдан, Галдан гэдэг адилхан хоёр залуу бий. Гэвч ажил тєрлєєрєє адилгvй юмсанжээ. Балдан нь малч, ажилч, бас хичээл дугуйланд идэвхтэй. Ном сонин их уншдаг. Тэгээд нєхєрсєг тусч тул нутгийнхан нь тvvнийг магтдаг. Залуу хvvхнvvд ч Балданг л сэмхэн сэмхэн ширтэцгээдэг ажээ. Галдан нь Балдандаа атаархдаг байжээ. Балдантай уулзсан бvхэн нь тvvнийг магтаж, халуун сайхан vг хэлдэг байхад Галдантай уулзахдаа: - Чи цаг vргэлж айл хэсэж, архи дарс эргvvлж шалмаглаж явахаа боль. Эцэг эх чинь єтєлж, хэдэн малаа хvчрэхгvй болж шvv. Чи тэдэндээ тусалж, малаа єсгєхийг бод гэж л vглэдэг байв. Нэг єдєр Галдан архи айраг эргvvлж “тємєр тэргээ єгєєч тvлээ зєєгєєд єгье” гэж дуулаад давхиж явжээ. Гэтэл тvvний зам дээр євсєє хадаж байгаа Балдан тохиолдов. Галдан дотроо бодов. Энэ Балдан ажилд сайн гэхээр онгирч, улам ажилч хvн болох гэж дэндэж байна. Бас тэгээд надад хvртэл євс хадахын ашиг тус гэж лекц унших санаатай байна билээ шvv ... Залуу хvн чинь над шиг ингэж, тарган морио унаад торгон дээлээ ємсєєд айраг архи сэнгэнvvлж хэнхдэгээ яраад давхиж явдаг юм биш шvv гэж боджээ. Тэгээд тэр нэг сайн гайхуулна гэж шийдэж мориныхоо гvйхээр Балдангийн дэргэдvvр єнгєрєхдєє: - Балдаан! Залуу хvн чинь ингэж явдаг юм шvv гэж хашгирав. Гэтэл морь нь хадсан євснєєс бусгахад Галдан олгойтой ус шиг улхайн ойчив. Балдан хадуураа тавьж, - Мєн дєє ... залуу хvн чинь ингэж явдаг юм байж дээ гээд инээд алдав. Галдан ойчихдоо євдсєн боловч ичихдээ ёо гэж хэлсэнгvй. Балдангийн шоолж инээхэд хор нь хєдєлж, євдсєнєє хайхрахгvй босон харайв. Тэгээд тvй мондийн хар євс! гээд Балдангийн хадсан євс рvv нулимав. Балдан анхандаа уурламаар завдсан боловч уужирч, -Толгой чинь эргэж, нvд чинь харанхуйлж байна уу? Хар биш ногоон євс байна шvv гэв - Чи юунд дандаа ингэж байдаг юм бэ. Євлийн бэрхэд хэдэн малын аминд ордог юмны чинь нэг энэ шvv. - Yхсэн хойноо! Манай мал, хадсан євсийг идэх байтугай vргэдэг юм чинь дээ. Чи харахгvй юу. Миний морь євснєєс vргээд намайг хаячихлаа шvv дээ.

Page 27: Mongoliin shildeg oguulleg

- За чи битгий дэмий юм ярь л даа. Энэ чинь адуу шvv дээ. Ер нь ингэж, дэмий тэнэж байхаа болиоч дээ. Жаал євс хадаж авахыг бод. Хоёул хамжъя, чамд зааж єгье. Над илvv хадуур хэрэглэл зєндєє гэхэд нь Галдан нь хайхарсан ч vгvй ташуураа шvvрч аваад: “Жаахан Дулмаа хаачсан бэ ...” гэж дуулаад, vргэж давхисан мориныхоо хойноос гэлдрэв. Балдан: - Гайгvй мєд ... мєдхєн болно доо ... гэж хэлээд хадуураа шvvрч авав.

Євєл болов. Балдан, Галдан хоёрынх ойролцоо євєлжив. Тэдний адуу оторт гарахад Галдан ганц хайртай морио нvдэндээ харж байя гэж vлдээгээд бусад адуугаа оторт явуулав. Цас байн байн орж билчээр зузаан хадсан их євс ногоон гvвээ шиг харагдав. Балдангийнхан тэнгэрийг царайчлан харахгvй тайван. Мал нь тавтай хивнэ. Балдан нэг єдєр сумынхаа тєв дээр очиж, сvvлчийн сонин сэтгvvлvvдийг аваад харихаар давхиж явав. Тvvний зээрд морь нь тарган, омголон. Давхихад нь туурайгаар нь цасан манан бужигнана. Гэтэл судгийн хажуугаар єнгєрєхдєє, Балдангийн зээрд морь огло харайн бусгав. Балдан мориныхоо амыг татаж, судаг руу vзвэл, Галдан хєлдєх шахтлаа бээцийгээд цас малтаж євс зулгааж байв. Тvvний бараг “эхнэр шигээ” хайрладаг бор морь нь эвхийчхээд Галдангийн дэргэд зогсож байв. Балдан сандарч, - Yгvй чи чинь яаж байгаа юм бэ? гэхэд Галдангийн эрvv хавшиж бор морь минь! Харж байна уу, турж vхэх нь гэж арай чарай дуугарав. - Тэгээд бусад нь ... гэж Балданг яаран асуухад, - Чи тэгээд манай євснєєс авахгvй яагаав? Манайханд хэлсэн vv? гэж Балданг асуухад Галдан, - Yгvй ... хэлээгvй гэв. - Яагаав хэлэхээ ичээ юу? гэхэд нь Галдан доошоо харж дуугарахгvй зогсов. - За явъя. Одоо очоод манай євснєєс ав! Орой хоёул явж євєлжєєндєє зєєж авчирна шvv гэж Балданг хэлэхэд: Галдан, - За ... гээд, дахин юу ч хэлж чадсангvй, Балданг дагаж одов. Балдан гэртээ ирж буугаад мориндоо євс тавьж єгєхєд Галдангийн бор морь, євс рvv нь дайран оров. - За харж байна уу Галдан! Чиний морь євснєєс vргэдэг биш билvv гэж инээмсэглэхэд Галдан улам ичиж, - За та боль л доо гэж Балдангийн мєрийг алгадаад: Би гэмээ мэдлээ. Одоо чамайг дууриаж ажиллана. Чи намайг дагуул гэж хэлэв.

Page 28: Mongoliin shildeg oguulleg

Тvvнээс хойш Балдан Галдан хоёр дотно vерхэж ажил тєрєл, элдэв нэгээрээ ав адилхан єсєж хєгжиж явдаг боллоо.

БЄХИЙН БААСТ

Зохиолч Б.Бааст 1921 онд Ховд аймаг /одоогийн Баян-Єлгий/ Алтанцєгц сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Бага, дунд сургууль, Марксизм-Ленинизмийн оройн Их сургууль, Москвад утга зохиолын дээд курс тус тус тєгсжээ. 1936 оноос уран бvтээлээ эхэлж “Алтайн жимээр”, “Алтайн цэцэг”, “Алтайн салхи”, “Алтайн хоёр єнгє”, “Алтайн их дєнєн”, “Хєвчийн Бор”, “Намрын уянга”, “Хаврын салхи” зэрэг єгvvллэгийн туужийн олон ном бичжээ. Б.Бааст 1976 онд шилдэг бvтээлvvдээрээ Нацагдоржийн нэрэмжит шагнал хvртжээ.

ХАШ АЯГА

Дотны найз Гонгорын Хайдавтаа Баруун уулын даваа нь Бартаа ихтэй даваа даа хєє Баруун айлын Гавалмаа бvсгvй нь Баахан зvрхний тольт уу даа хєє ... Ардын дуунаас

Оройн саалийн цаг болов. Ууланд хариулганд байсан vхэр жингийн тэмээ шиг жирийгээд гэр лvvгээ цувчихлаа. Ээлжгvй vхэрчин євгєн Тэрбиш vхрийнхээ сvvлчийг харан гэлдэрсээр гэрийнхээ гадаа ирэн иртэл нь хэн ч тvvнийг дуудаж “Манайд орж цай уу” гэсэнгvй. Уг нь фермийн саальчид Тэрбишийг орой бvр ээлжээр гэртээ урьж цайлдаг заншилтай болчихсон юмсанжээ. Тэрбиш гаднаа бууж номхон хул мориныхоо эмээл хазаарыг аваад хондлой дээр нь алгадахад хул морь ухарч цаашлахчаа аядсанаа дороо євс зулгааж эхлэв. “Намайг бодвол єдєржингєє л эрvv ам нь хєдлєх юм. Тэгсэн хир нь юу ч амсуулаагvй юм шиг мал хvн туйрандсан цулгуй газрын хатаж шарласан євсийг ум хумгvй зулгаах юм. Яасан ч шинжгvй юм бэ” гэсэн шvv юм бодов. Тэрбиш, гэрийнхээ хаалга тvшvvлсэн савааг авч бvсэнд хавчуулав. Саваагаар хаалга тvшvvлэх нь “Энэ айл эзэнгvй” гэсэн тэмдэг болно. Гэртээ оров. Газар дээр ганцаар хvний гэр хэдий намрын хайлган сайхан цагаар ч гэсэн єдєржин эзгvй байх юм чинь яаж царайтай байх

Page 29: Mongoliin shildeg oguulleg

вэ! Євгєн хазганасаар намхан орныхоо ємнє очиж адсаган дээр дєнгєж суугаад байтал хэдэн бор жаал гvйлдэн ирэв. Тэдний араас бараг єєрєєсєє том модон домботой халуун цай, тавагтай идээ барьсан хvрэн хацартай охин орж ирэв. Тэрбиш идээ цайг аваад бяцхан хар шургуулгынхаа нvд татан охинд хоёр ширхэг цаастай чихэр авч єгєєд, - За, єндєєр болоорой гэвэл охин, - За-аа гээд чихрийг хоёр гардан авлаа. Охины ийнхvv “шагнуулахыг” харсан хэдэн жаал, - Амаа, тєвийн урлагийн бригад одоо манай хажуугийн тохойд ирж буугаад оройдоо тоглох гэнэ ... -Та концерт гарахыг vзэх бол танд суудал авч байх уу! гэсэнд, - Євгєн ах нь яаж ч мэднэ гээд тэдэнд нэг нэг чихэр авч єгсєнд дорноо пижигнээд алга болов. Тэрбиш шургуулга руугаа гар оруулж нэгэн хаш аяга гаргав. Тэр аяга хоёр бєєрєндєє бариултай юм. Бариулыг нь сайн ажвал дэрээ нэг нь дээшээгээ, нєгєє нь доошоогоо гvйсэн хоёр ижилхэн оготнын сийлбэртэй юм. Тэрбиш, аягаа эргvvлэн тойруулан харж байснаа гvнээр сvvрс алдаад шургуулга дээрээ тавив. Шаазан гаргаж цай аягалав. Цайндаа єрєм хийв. Тавтай цайлаад орон дээрээ хажуулан хэвтэв. Дуг хийгээд сэрвэл гэрт харанхуй. Гадаа гарвал саальчид тугалаа уяж байна. Урлагийн бригад ирээд майхнаа босгоод гаднаа цахилгаан гэрэл тавьж тоглох байраа засаж байна. Баян хуур, шанз хєгжим тоглон хvмvvс дуулах сонсогдоно. Эргэн тойрныг чагнавал, энэ хєндийн бvх айлын хvмvvс морьтой явган, хоёроор гурваар, гагцхvv урлагийн бригад тийш ярин хєєрєн цувж байна. Тэрбиш гэрийнхээ гадаа баахан зогсов. “Урлагийнхны тоглолтыг vзэх vv, байх уу? Хvсэн хvлээдэг хvн маань ирээ бол уу, vгvй бол уу! Нэрийг нь мэддэг, дуулах нь аль язгуурын зvрхэнд танил болон харагдсан тэр нэгэн хvн яагаад манай vvгээр ганц удаа ч гэсэн vл ирнэ вэ! Би чамайг ирнэ байх гэж хол ойрын хичнээн урлагийнхны, хичнээн тоглолтыг vзэв дээ! Гэтэл чи нэг ч удаа ирсэнгvй. Єнєє орой ч бас л ирээгvй бизээ. Ээ дээ чи бид хоёрт уулзахын ерєєл ч оршоогvй дэг ээ” гэхдээ бас нэг удаа гvнээр шvvрс алдав. Тэрбиш гэртээ ороод гэрэл гэгээ ч гаргасангvй. Шууд ор дэрээ засан хэвтэхээр зэхэв. Хэвтэхийнхээ ємнє бас нэг аяга зэхрvvн цай уучих санаатай шургуулга руугаа тэмтэртэл гарт нь хаш аяга нь тааралдах мєртєє амсар нь тисхийн дуугардаг байна. Аяганы амсар сэт vсрэх мэт тисхийхийг анх удаа дуулсан тул Тэрбиш хирдхийн цочив. Гэрэл гарган аяганыхаа амсрыг vзэв. Ер ан цав гарсан юм алга. Алган дээрээ тавиад аяганыхаа амсрыг тог тог хийтэл няслаад vзэхэд диг диг хийдэг урьдын царгиу дуу сонсогдов. Аяга бvтэнд сэтгэл амрав. Урьд нь ингэж тисхийж

Page 30: Mongoliin shildeg oguulleg

дуугардаг байсныг огт анзаардаггvй байжээ гэж єєрийгєє зэмлэв. Анчин хvний буу дуугарвал ан гєрєєнд олзтой омогтой явдаг гэдэг. Аяганыхаа тисхийн дуугарахыг анх удаа сонсов. Хvсэн хvлээдэг, нэг бодлын танил, нєгєє бодлын vл таних тэр хvн маань ирээ юм бол уу гэж бас бодов. Тэрбиш єнгийн хангайн юм бодон хэвтсэнээ нам унтжээ.

Євгєн Тэрбиш давхийн сэрэв. Юунаас цочив оо! Юу ч цочоосонгvй, гагцхvv зvрх сэтгэл нь тvvнийг дуудан сэрээжээ. Зvрх сэтгэл харуул манаанд гардаг гэдэг vнэн байна. Тэгээд зvрх сэтгэл минь юуны учир намайг дуудан сэрээв ээ?! - Ээ тэнгэр минь !!! Чихэнд минь юу сонсогдоно вэ! Хэн хаана дуулж байна вэ! Юу билээ энэ чинь! Манай энд урлагийн бригад ирсэн билvv? Тэгээд чи минь ирээ юу! Ашгvй нэг ирээ юу! Ингэж ирдэг байжээ. Хаш аяга минь учиргvй ч тисхийн дуугарсангvй шvv! Ээ аяга минь! Тэрбиш аягаа авч алган дотроо барин чагнав. ... Баруун уулын даваа нь Бартаа ихтэй даваа даа хєє Баруун айлын Гавалмаа бvсгvй нь Баахан зvрхний толь уу даа хєє

- Яг чи минь биеэрээ дуулж байна. Аргагvй чи минь хvрээд иржээ. Ингэж чи бид хоёрт уулзахын ерєєл оршсон байна. Зvvн уулын даваа нь Зvгээр ч vгvй даваа юу хє Зvvн айлын Гавалмаа бvсгvй нь Зvрх сэтгэлийн минь тольт уу даа хє Тэрбиш євгєн хаш аягаа хоёр гараараа яг хавсран бариад мэлмэрvvлэн уйлсаар суув. ... Хад байгаад нурсанд орвол Хайрга болоод шуурсан нь дээр vv дээ хє Ханилж суугаад хагацсанд орвол Харийн танихгvй нь дээр vv дээ хє Дуучинг ийнхvv дуулан тєгссєнєєс хойш Тэрбиш хичнээн уйлсан, хичнээн суусныг хэн мэдэж. Тvvнийг гаднаа гарахад єнєєх уудам хєндий дvvрэн, инээн шуугин, морьтой явган ирж байсан vзэгчид эргээд нэг ч vгvй болон таран оджээ. Чагнавал хаа нэгтэй бvсгvй хvний цангинатал дуулах, энд тэнд нохой хуцах, бух урамдах сонсогдоно. Зогссоор байтал урд уулын зоон дээгvvр намар оройн саран мэлтийн гарч ирэв. Сарны гэрэлд уудам хєндий нэлдээ цайран ирэв.

Page 31: Mongoliin shildeg oguulleg

Урлагийнхны хоёр майханд гэрэл гэгээ ч алга, анир чимээ ч алга. “Эвий чи минь энэ хоёр майхны алинд нь сэтгэл амранхан унтаж байна даа. Энэ газрын мухарт, зvvдэнд чинь ч vл орох тийм нэгэн хєх євгєнтэй чи хэзээ нэгэн цагт хvн санамгvй хачин учраатай гэж боддог уу? Яаж ч бодоо аж дээ. Хvний хувь заяа, учрал тохиол гэдэг их хачин шvv...” гэж бодохдоо Тэрбиш мєн гvнээр сvvрс алдав.

Бяцхан бор гэрт гэрэл гэгээ алга. Гэрэл гэгээгvй тусмаа нэг нь дvнгэр ярьж, нєгєє нь юу ч дуугарахгvй гагцхvv хичээнгvйлэн сонсож буй хоёр хvнд аятай байгаа бололтой. ... Тэр минь Цэ-занги гэгддэг байсан нэртэй баян хvний тєрсєн ганцохин байсан юм. Аав нь овоо голдоо сvвтэй хvн байсан учир ганц охиндоо бичигтэй хvн олж гэрээрээ ном заалгаж зав чєлєєнд нь охиноо єєрєєр нь уйгагvй оролдуулсаар бичгийн эрдэмд нєр сайн сургасан байгаа юм. Миний мэдэхийнх, тэр цагт тэр бид хоёрын vеийнхэн дотор тэрvvн шиг бичиг vсгийн чадалтай хvн бардах нь биш vнэндээ байгаагvй юм. Хоног цаг єнгєрч євгєн бие минь єгрєн доройтохуй тусам би тvvгээрээ бахархан баясаж, буурал толгойгоо дээр єргєж усарсан хєх нvдээрээ алсыг харж явах бардам сэтгэл тєрдєг юм. Би тэдний vхэрчин байв. Би бvх насаараа vхэр хариулах учиртай хvн байж. Мэдээ орсон цагаасаа хойш тэдний vхрийг хариулж байлаа. Сvvлд бид хоёрын хувь заяаг тэнгэр ниргэчихээр нь єєр айлын vхэр хариулж байгаад нутагт маань нэгдэл байгуулагдахад тvрvvчийн гишvvн нь болоод анхны дундын хєрєнгє-бяруу тугал, бух шар, сувай саадаг нийлсэн хорин долоон vхэртэй болохоор тvvний нь хариулж эхэлснээс хойш одоо бас яг хорин долоон жилийн нvvр vзэж байна. Би тэдний vхэрчин юм хойно бид хоёрт нэгнийхээ хараа барааг харахгvй юмуу, ярьж хєєрєхгvй цаг гэж ер байсангvй. Би єсєж эрийн цээнд хvрлээ. Тэр маань ч ногоо шиг суга урган єссєєр надаас гурван дvv хир нь уулын арын цэх єндєр хар мод шиг голшиг шулуун хонгор шархан хvvхэн боллоо. Энэ чинь гучаад оны vеийн хэрэг шvv дээ. Нэг мэдэхэд тvvнийг минь энэ тэр эр хvйстэй юмнууд эргvvлж тойруулаад амар заяа ч vзvvлэхээ байжээ. Нэртэй нvvртэй баян хvний єнчин сонгино шиг атлаа єнгєтэй царайтай охинд санаархахгvй эр гэж хаа байх вэ. Тvvний минь єєрийнх нь хэлж байснаар бол эцэг нь Данхар гэдэг єєртэй нь адил баяны бас нэг эр ганц хvvтэй суулгах бодолтой байж. Бодолтойсох юу байх вэ. Бараг далдуур зєвшилдєж орхисон байж. Гэтэл тэр минь тэдний далдуур хуйвалдсан санаа ил гараад ирэхийн цагт эцэгтээ уурсаж “Та намайг заяасан гэрт минь амар тайван байлгахгvй хажир адгуус шиг гадуурхахад хvрвэл надад хоёр алд сур,

Page 32: Mongoliin shildeg oguulleg

хойт голын хэдэн улиасны нэг олдоно” гэснээс хойш энэ хэрэг ингээд ор тас унтарчээ. Тэгж байтал хэдэн жилийн ємнє Улаанбаатар луу яваад сураг нь тасарсан Лутаа гэдэг нэг гайхал эр бурхан минь тостой гараар барьшгvй гоё ганган дарга болчихсон гарч ирэв. Толгойдоо эрдэмтэй, ташаандаа буутай, морин сургууль vзvvлсэн нэг айхтар гайхал болчихсон ирдэг байна. Тэр Лутаа тэднийхээр бууж мордоод байх боллоо. Манайхан ч яах вэ Цэ зангийн охин, цэргийн дарга Лутаа хоёр ч ёстой vvрийн цолмон, vдшийн гялаан хоёр шиг хоёр амьтан нийлэх нь тэр гэлцэв. Удсангvй тэр хоёрын хурим намар болох юм гэнэ гэлцэв. Би яах вэ дээ, яамай тэр хоёрын хэрэг бvтэг, хєєрхий л гэж бодож байна. ... Байж байтал дарга Лутаа маань хvнд тархиа хага цохиулчихаж гэж дуулдав. Тэр мєртєє тvvний тархийг хага цохисон хvний хэрэг илэрч яригдахгvй харин дарагдан баларчихав. Сvvлд дуулсан чинь тэр минь цохичихжээ. Яасан бэ? гэвэл Жирэмний хєндий гэдэг битvv улиас, бургаас, хустай хєндий гэтэлж тэр айлд очоод шєнє буцаж явахад нь нєгєє Лутаа гайхал сvvдэр шиг дагаж байгаад харанхуй шєнєєр их модон дотор барьж хvслээ хангах гэсэн байхгvй юу. Тэр минь угаасаа их эрдvvн зоримог хvн юмсан. Тийм болоод ч самбаачлаад Лутаагаас урьтаж орхихгvй юу. Тэгж байтал соёлын довтолгооны ажил хєдєє нутагт эхлэх нь тэр. Бичиг vсэгтэй хvн манай нутагт тэр vед нэг хvний хоёр гарын арван хуруу хvрэлцэхээр цєєн байв. Тэдний дотор эмэгтэй хvн гэвэл ганцхан тэр минь байв. Тэр минь тvр сургуульд багш хийх, бас бичиг сурах дуртай боловч тvр сургуульд суух боломжгvй хvнд хол энэ тэр гэхгvй гэр оронд нь очиж ном заах ажилтай болов. Хvнийг ном сургах тэр ажилдаа тvvний дуртайг яана. Удсангvй нутгийнхан нь тvvнийг єндєр чилгэр сайхан бvсгvй болохоор нь “манай намхан шар багш” гэж энхрийлэн нэрлэв. Тэгж байтал сумын тєвд улаан гэр байгуулах ажил vvслээ. Тэр улаан гэрт элдэв уриа лоозон бичиж хадах, зураг vзvvлэнд тайлбар сэлт хавсаргах гоё сайхан бичигтэй хvн хэрэгтэй болсонд бас тэр минь явлаа. Удсангvй тэрнийг минь улаан гэрийн эрхлэгч бєгєєд сумын тєв дэх бичиг vсгийн багш болголоо. Дєрвєн жилийн ємнє Улаанбаатарт очиж бичиг vсгийн сургуульд суугаад ном эрдэмтэй болж буцаж ирээд нутгийн олондоо ном сургана гэж явсан нэг гайхал бас хvрч ирэв. Тэгсэн тэр золиг ном ч сурч базаасангvй, хотод жаахан завхарч яваад хvрч иржээ. Ирээд тvvнийг минь жаахан оролдож vзээд хэргээ бvтэхгvй олохоор, харин лам болоод хонх дамар барин лvйжин тавьж зод манаж дvвчигнэх нь тэр. Yгvй энэ аавын олон хєвгvvд дотор мєн ч янз бvрийн гайхал байдаг байлаа шvv. Удсангvй тэр минь надад ном заах юм боллоо. Миний ном сургасан охидоос нэг нь намайг

Page 33: Mongoliin shildeg oguulleg

уриалж энэ зун намрын зургаан сард тус бvр тав таван хvнийг тvр сургууль, бичиг vсгийн бvлгэмээс гадуур номд сургая гэлээ. Тэгэхээр нь би за гэлээ. Ямар таван хvнд ном сургах вэ гэж бодоод байсан чинь чамд ном заах нь зєв санагдлаа. Чи надаар ном заалгах уу? гэхэд нь би vгvй гэлээ. Тэгвэл чи намайг голж байна уу? гэж тэр минь асуулаа. Энэ нь ухаандаа чи надад хайргvй юм уу? гэсэн далд санаатай vг болон хувираад ирэхээр нь би тvvндээ, чамаар ном заалгая гэлээ. Тэр минь их баярлаж байна. Ном дуртай нь аргагvй заалаа. Би ч хичээгээд овоо сураад ирлээ. Тэр минь улам их баярлаж заримдаа надад хvнээр элдэв зурвас ирvvлдэг болов. Тэр зурвас дотор урт сайхан гол гаталгасан, єндєр их уул давуулсан єчнєєн гоё ганган vгс байдаг байв. Яршиг даа нэг голын хоёр талд байж, юун их маягтай юм бэ? гэж заримдаа боддог байв. Гэтлээ vгvй энэ чинь их учиртай хэрэг. Миний л бичиг vсгийн чадлыг сайжруулах гэхдээ мэрийж байгаа нь энэ гэж боддог болов. Энэ захиаг єчнєєн дахин хуулан бич гэж захиж бичсэн байхад нь заавал хуулж тавьдаг байв. Тэр нь одоогийн сурагчдын гэрийн даалгавар гэсэн vг юм даа. Сvvлд ирж, хуулан бич гэсний нь тоогоор хуулсан байхад ихэд баярладаг байв. Заримдаа хvнээр ирvvлсэн захиагаа єєрєє дугтуй хийж жонхуугаар нямбай нааж нvvрэн дээр нь захиа зуун ниссэн шувуу зурсан байдаг боллоо. Тэр нь бас нис нис! гэсэн бичигтэй байхыг яана. Зарим захиандаа давхиулсан морин туурай ч зурсан байна. Харилцан захиа бичилцсээр элдэв юм бичих боллоо. Тэр минь надад нэг л сэтгэлтэй юм шиг санагдаад болохоо байв. Нэг удаа хариу захиа бичихдээ єєрийнхєє сэтгэл зvрхэнд санасныг цємийг нь бичээд явуулчихав. Тэгэхдээ чи надад хайртай аваас хариу ирvvлэх буй заа. Хайргvй бєгєєс дахин захиа ирvvлэх хэрэггvй гэсэн санаатай юм бичээд явуулчихав. Тvvнээс хойш тэр минь гэрээрээ хэд дахин ирэв. Надтай огт урьдынх шигээ уулзаж, баярлаж хєєрсєнгvй. Байдлыг нь харвал нэг бодоход надад гомдсон мэт. Нєгєє бодлын надад бас хайр сэтгэлтэй ч юм шиг. Тэгээд захиаг минь аваад баярлаж хєгжихдєє тэр хайр сэтгэлээ нэг мєсєн илэрхийлж чадахгvй ч байгаа юм шиг халгаж ядсаар байгаад буцаад явлаа. Буцаад явчихаар нь за энэ бид хоёрын хорвоо єнгєрлєє гэж би бодов. Сар шахуу хугацаа єнгєрєєд байтал тvvнээс минь нэг томоо дугтуйтай захиа ирэв. Гэнэт захиа ирэхээр гайхаж хоцров. Дугтуйг нь онгойлгоход гар минь чичирч байв. Сэтгэл зvрх минь ч хачин болчихов. Тэр минь учиргvй уран гоё урт гэгчийн тав зургаан захиаг нэг дугтуйд хийжээ. Бичсэн єдрийг нь харвал дєрєв таван хоногийн зайтай бичээд байжээ. Хамгийн сvvлийн захиандаа, бид хоёр нэгэндээ сэтгэлгvй байж чадахгvй. Намайг хvн гэж тоосонд чинь сэтгэл санаа минь сайхан боллоо. Захиаг чинь єдєр бvр л уншиж сууна.

Page 34: Mongoliin shildeg oguulleg

Бичгийн чинь хэв улам сайн болж, бичсэн vсэг бvрээс чинь чиний царай зvс, ааш зан харагдаж байна ... гэх мэтээр бичсэн байхыг уншаад магнай хагартлаа баярлав. Ганц бие минь хоёр болов. Тал бие минь бvтэн болов. Удсангvй бид хоёрыг нэг нэгэндээ сайн болжээ гэдгийг тэднийхэн, манайхан цєм мэдэв. Бид хоёрын хувийн нууцыг би алдсангvй. Тэр минь зориуд миний нэг захиаг алдсан болж хvнд єгєєд тэр хvн нь аав эжийд минь дуудаж єгчээ. Тэр минь єнєєх, том захиан дотроо манай улаан гэрт Улаанбаатараас Цэрэндулам гэдэг бvсгvй ирж хэдэн дуу зааж єгєв. Тэр дуунаас энэ дуу л надад хамгийн сайхан санагдлаа гээд Гавалмаа бvсгvй гэдэг дууны vгийг бас бичиж хийсэн байв. Сvvлд тэр минь холын багуудаар явж бичиг vсэг заалгагчдыг шалгах боллоо. Заримдаа бvр хол явахдаа намайг дагуулж явдаг боллоо. Тvvнтэйгээ хамт хол явах надад хичнээн жаргалтай байв. Бид хоёр ёстой нэг ярьж хєєрч ном хаялцахыг vзvvлдэг байв.

... Хад байгаад нурсанд орвол Хайрга болоод шуурсан нь дээр vv дээ хє Ханилж суугаад хагацсанд орвол Харийн танихгvй нь дээр vv дээ хє

гэж ирээд л Гавалмаа бvсгvйг тэр минь байсхийн дуулна. Тvvний минь хоолой эрдvvн єнгєтэй, дуулах аяс нь єєрийн чинь дуулдагтай яг адилыг яана. Yгээ эхлэх, єнгєє єргєх, нугалах, солих шилжvvлэх, тєгсгєхдєє яг л чи шvv дээ ... Нэг удаа тэр минь єєр тийш бичиг vсгийн шалгалтаар явлаа. Ер нь тvvний минь ажил гэж барагдахаа болив. Бид хоёр зуны сvvл, намрын эхээр ханилан суухаар тогтов. Тэгж явахдаа бас намайг дагуулж явах гэсэн юм. Гэтэл тэдний хэдэн сайхан амбан шарыг хулгай хєєгєєд явчихжээ. Би тvvнтэй хєєцєлдєх хэрэгтэй боллоо. Намайг дагуулж явж чадаагvйдээ тvvний минь сэтгэл нэг л хорогдонгуй, байдал нь тун хачин байв. Би тvvнийгээ нэлээн хол хvртэл гаргаж єгєв. Тэр минь наддаа єнєєх л Гавалмаа бvсгvйг дуулж єгєх мєртєє сvvлийн бадгийг нь олон дахин дуулж єгєв. Морин дээр зэрэгцэж яваад намайг єєр лvvгээ татаж духтай минь духаа нийлvvлээд тэгээд дээш нь дvрлийн харж под подхийтэл инээж, за сайн сууж байгаарай! Би хэд хонож ч мэднэ. Заримдаа муухан сурч байгаануудад нь хэд хоног давтан хичээллэх ажил хий гэсэн. Хvнд тус хvргэвэл олигтойхон шуу тусалбал дээр шvv дээ. Чи ч vхрээ сайн л хариулахыг боддог биз дээ. Yхэр сайхан мал шvv дээ. Чи ч vхрээ сайн л хариулахыг боддог биз дээ. Yхэр сайхан мал шvv.

Page 35: Mongoliin shildeg oguulleg

Yхрийг сайхан хариулаад байхад ямар ч сайн нэр дуулж болох юм гэж тэр минь яг хэлсэн юм. Ном vзсээр тэр минь их ухаалаг, цовоо, хичнээн сайхан ааш зантай болсон гэж санана даа. За миний vхэрчин нєхєр минь буц даа. Хэдэн шараа олохыг бодоорой! Энэ хvртэл дєхvvлж єгсєнд чинь гялайлаа ... Тэгээд дахин сайн сууж байгаарай! гээд дахин духаа нийлvvлээд нэг удаа уртаар санаа алдах мєртєє мориндоо гэнэтхэн ташуур єгєєд давхин одсон юм. Их бороо орох янзтай арзайсан ам шvдтэй юм шиг хар vvлс тvvний минь давхин одсон зvг хєндєлсєн нvvж байв. Би элдэв юм бодсонгvй, буцлаа. Хэдэн шарын хойноос гурав дєрєв хоног яваад олсонгvй буцаж ирэв. Осолдохгvй л буцаж ирснээ мэдэх юм. Ирээд юу болсноо тээр сvvлд мэдэв. Яасан бэ? гэвэл хонгор тvvнийг минь тэр єдрийн хар vvл залгижээ. Цахилгаантай бороо ороод нимгэн хувцастай, муухан цувтай болохоороо айлын бараа харах санаатай гэнэн хонгортоод давхиулж явтал аянга цохижээ ... Ёстой л гэнэн хонгор зан гаргажээ. Ингээд л бид хоёрын энэ хорвоогийн жаргал дууссан юм даа ...

Гэрийн дотор бvр харанхуй. Нэг нь ийнхvv ярьж, нєгєє нь тийнхvv сонсож байсан хоёр эр хvн таг чимээгvй болов. Нэг хэсэг энэ гэрт угаасаа хvнгvй юм шиг тийм чимээгvй байлаа. Чvдэнз шархийн асаж гэрт гэрэл гарав. Тэрбиш євгєн нvдээ гэрэлд анивчуулан байж бяцхан шургуулгынхаа нvдийг татаж хаш аягаа гаргаж ирэв. - Энэ хаш аягыг тэр минь надад єгсєн юм. Тvvнээс минь надад vлдсэн юм энэ. Тэрнийгээ vрэгдсэнээс хойш энэ аяга бид хоёр єдий хvртэл байж л байгаа нь энэ. Би тvvнийхээ хэлснээр vхэр малласаар ёстой сайн нэрнээс салсангvй. Би нэгдлийн дархан аварга vхэрчин, аймгийн есєн удаагийн аварга vхэрчин, улсын нэг удаагийн аварга vхэрчин боллоо. Харин би тvvнээсээ хагацсанаас хойш эрдэм номтой болох гэж нэг их тэмvvлээгvй юм. Яагаад вэ гэвэл тvvний минь мэтгэн зvтгэн єчvvхэн хувь нэмэр болж явсан vйлс бvтэж бvгдээрээ ном соёлтой болчихоор миний хийж чадах ажил vхэр маллах юм шиг санагдсан юм. Сэтгэл зvрхнээс тэр минь мартагдаагvй боловч Гавалмаа бvсгvй гэдэг дууг тэрэн шиг минь аяс єнгєтэй дуулдаг хvн ер сонсогддоггvй байтал гэнэтхэн чи минь дуулаад гараад ирэх нь тэр. Єнгєрснийг улирааж, мартсаныг сэргээгээд чи минь энэ дууг дуулах бvрд нэг талаар миний єр зvрх холгогдож хоёр талаар би дандаа тvvнийгээ санан дурсаж баярлан бахархдаг болов. Тэгээд энэ дууг дуулдаг хvнтэй уулзахсан, ядахдаа хараа барааг нь харахсан гэж дотроо хvсэж мєрєєдєн хичнээн ч концерт vзэв дээ. Хичнээн ч, сураглав даа. Тэгэхэд нэг ч удаа ирэхгvй

Page 36: Mongoliin shildeg oguulleg

байж байж єчигдєр энэ бригадынхантай хаанаас л ирээ аж гээд унтаад єгсєн чинь харин хvрээд ирчихсэн байдаг байгаа. За ингээд євгєн ахын чинь чамтай уулзах гэсэн хvсэл гvйцлээ. Чиний дуулахыг сонсох бvрдээ би тvvнийгээ дурсан санаж єр зvрх минь баясдаг юм. Ах нь єндєр настай боллоо. Тvvний минь надад єгсєн энэ хаш аягыг л чамдаа єгч хадгалуулах, тэгээд чамайгаа нэг харъя. гэж боддог байсан минь ч гvйцлээ. Миний хамаг хvсэл гvйцлээ. Чамдаа урт насалж улам сайхан дуулж явахыг ерєєе гээд Тэрбиш євгєн хаш аягандаа шинэ сайхан єрєм хийгээд дуучинд барихад дуучийн сэтгэл хєдєлж нvд нь гэрэлд гялалзан харагджээ. Тэр хоёрыг гадаа гарч ирэхэд тэнгэр цэлмэг, орчин тойрон нам гvм сайхан байв. Урлагийн бригадын хоёр майхан ч гэрэл гэгээгvй аж. Намар оройн саран дахин урд уулын зоон дээгvvр гарч ирэв. Уужим хєндий тэр аяараа мэлтийн цайрав Тэрбиш євгєн, дуучийн хоёр хацрыг илэн духан дээр нь духаа хvргээд: - За хvv минь баяртай, сайн яваарай гэв.

АЛТАЙН ХЄХ ДЄНЄН

Цасан цагаан онгоц маань мєнх цаст домогт Цамбагаравын зvvн сугад хэдэнтээ сvрхий дайвалзав. Тєрсєн єссєн нутгийн минь сэтгэлд дулаан, зvрхэнд зєєлєн газар нутаг нvдэн ємнє жирэлзэн єнгєрч эхлэв. Цагаан тvнгэ /vнэндээ цагаан дэрст гэсэн vг/ гэдэг нэгэн сум ард олон хэдэн мянган малтайгаа єлхєн намаржиж, євєлжиж, хаварждагаар барахгvй хавар нь зєндєє газар тариа тарьдаг, намар нь хаа л бол хадлан авдаг хишигт нутаг минь шаргалтан харагдахаар бие сэтгэл минь нэг л хачин боллоо. Цагаан тvнгэ нутаг маань бол Ховд голын нэгэн уужим цvлхгэр, тохой юм л даа. Би нутгийнхаа халиун намрын ид сайхан цагаар нисэж явжээ. Тєдхєн цагаан тvнгийн наахантай, олоон жилийн тэртээ хайрт ээжийг минь нутаглуулсан Читгай гэдэг газар онгоцны цонхоор зэрвэсхийн vзэгдээд далд оров. Ээж минь чухам ямаршуухан хvн байсныг би тодорхой мэдэхгvй ээ. Ээжийгээ нас барахаас нь хэдхэн хоногийн ємнє би нэг удаа хальтхан харсны л єчvvхэн бvдэг бvгээн дvр тєрх миний нvдэнд хоногшин vлдсэнээр л би ээжийгээ тиймэрхvv хvн байсан гэж мэддэг. Харин ээжий минь нас барахаас нь ємнєхєн “Энэ муу хvv чинь жаал жуул ном эрдэмтэй явах хувьтай байж мэдэш юм. Юм нvдлэх цээжлэхдээ сайн юм. Yvнийгээ харж яваарай даа ...” гэж аавд минь захисныг, хожим аав минь мєн хvнд євчтэй байхдаа надад хэлсэн нь энэ vед миний санаанд

Page 37: Mongoliin shildeg oguulleg

харван орж ирлээ. Бас би багадаа нэгэн гайхалтай сайхан зvvд зvvдэлсний дотор vvлэн хєх мориороо араас нэхэн хєєсєн олон дайснаас зугадан очиход ээжий минь “Хурдлаарай миний хvv, миний хvv, миний хvv ...” гэж тосон гvйж байсныг дурсан санав. Бас “Алтайн хєх дєнєн” гэдэг домгийг Гэцэлжав ах миний багад ярьж єгєхдєє “Эрдэм номтой хvн хvрэхгvй газар, vзэхгvй юм, унахгvй унаа гэж байхгvй болох юм байгаа” гэж хэлсэн нь юутай сайхан холч ухаантай зєн билэгтэй vг байсныг би санав. Би нисэх онгоцоор тун олон удаа аялжээ. Онгоцонд суух бvрдээ би тэрхvv онгоцоо, багадаа хєлєглєн нисэж явж зvvдэлсэн “Алтайн хєх дєнєнгийн” тухай нэгэн домог дуртгал хавсармал єгvvллэг ярьж єгье гэж бодлоо.

Би багадаа их л дvрсгvй хvvхэд гэгдэж байв. Гэхдээ хvн олонд осолтой халгаатай юм нэг ч удаа vйлдээгvй билээ. Yнэндээ ч хvн айлгаж хvрээ бужигнуулсан юм vvсгэх ухаан санаа, тийм том зvрх, тэр цагийн хvvхдэд яаж ч байх ажээ. Би ах дvv олуулан байж. Одоо ч бид олуулаа л байна. Харин бид багадаа их азгvй ах дvv нар байж. Яагаад вэ? гэвэл бид хайрт ээжээсээ даанч эрт хагацжээ. Би бол ээжийнхээ дvр тєрхийг тун муу тєсєєлж байгаа юм. Ээжийгээ маш хvнд ёстой л хvний гарт орчихсон vеийнх нь хэдхэн минутын дотор ээжийгээ харсан нэгэн дvр зураг л миний нvдэнд vлджээ. Нэг єдєр би ах дvv нартайгаа тvлээнд яваад ирлээ. Бид тэгэхэд манай гэрийн гадаа барьсан илvv гэрт байдаг байсан юм. Ээж минь гэртээ, хажуунаас нь бараг ганц аяга халуун цай аажуухан уучихаад ирэхээр гарах ч эрхгvй болсон ааваар минь тvшvvлэн суудаг байсан цаг юм. Би тvлээнээс ирээд, яагаад ч юм бэ, ээж дээрээ орох заяа таарч дээ. Тэгээд гэрт ороход зvvн талд намхан модон орон дээр царай гэдэг нь цас шиг цагаан болсон, vс гэзэг нь ширэлдсэн ээжийн минь хоёр хурц нvд гялалзан намайг харлаа. Ээж минь жигтэйхэн их амьсгаатай байлаа. Аав минь ээжийг тvших гэж бараг тэврэн сууна. Ээж минь намайг єрєвдєн хайрласан харцаар хараад нэг юм єгvvлэв. Ээжийгээ хараад “Хєєрхий ээж минь ийм ч болох гэж дээ” гэж бодохдоо би ухаан гартал айсан байх аа. Тэгээд ээжийнхээ юу хэлснийг лав дуулаагvй байх. Ээжийнхээ хэлсэн vгийг дуулаагvйдээ, би єєрєє гомдсон уу, ээжийгээ гомдоохгvй, уурлуулахгvй гэж бодсон уу, бvv мэд. Ганц хоёр гишгээд дахин ээж рvvгээ хартал “Ээж нь нааш ир гэж байна” гэж аав єгvvлэв. Хайрт ээжийнхээ дэргэд ноорхой царайлаад очсон чинь “Алив хар хvv, ... гээ ...” гээд цааш нь юм хэлж чадсангvй байдал нь хачин болов. “Ээж нь хvvгээ vнсье гэж байна” гэж аав єгvvлэв. Ээж рvvгээ тонгойж духаа єгєв. Ээж vнслээ. Уруул нь цэв хvйтэн боловч бие нь гал цог шиг халуун байв. Тонгойгоод vнсvvлэх

Page 38: Mongoliin shildeg oguulleg

хооронд л ээж минь тэр чигээрээ халуун нурам болчихсон юм шиг санагдлаа. Харин ээжийн амьсгаа гэдэг ёстой хачин тvргэн байгааг би аль тvрvvн нь мэдсэн юм. Ээж намайг дахин дvрлийн ширтээд “Муусайн хvvхдvvд минь яана даа” гэж бодсон байх даа. Тэгээд уйлсан боловч нvднээс нь нулимс гараагvй юм. Хєєрхий ээж минь тэгэхэд лав зvрх сэтгэлээрээ уйлсан байх даа. Ээж сvvлд аавыг тонгойлгоод чихэнд нь хэдэн vг хэлэв. Аав, ээжийн vгийг их л хичээнгvй сонссоноо ээж рvv хараад “”За за” гэх аятай толгой дохиж байв. Би бодохдоо, ээж минь миний тухай л аавд юм хэллээ гэж санасан юм. Аав “Тэр данхыг хєгшин ээжийдээ хvргэж єг. Ээжид нь аяга халуун хярам авчраг” гэв. Би тэр данхыг авч гарахдаа ээжийнхээ царайг, зvрх євдєж, нvд хальтраад дахин олигтой харж чадалгvй газар шагайн гарсан юм. Гэтэл тэр уулзалт ээж бид хоёрын амьд уулзсан сvvлчийн мєч байсан юмсанжээ ... Тvvнээс хойш хєєрхий ээж минь нэг ч их удаагvй нас барсан юм даа... ингээд бид ээжгvй боллоо. Yvнээс хойш хэдхэн жил єнгєрєєд нэгэн намар аав минь намайг сундалж Танхим гэгчид аваачиж орхиод гэрээрээ Цэнгэл сум руу нvvгээд явчихлаа. Эсэргэн жилийн хавар гэр минь буцаад нvvж ирэв. Танхим завсарлаад гэртээ гvйж харьсан чинь манай гэрт нэг муу морин хуур байлаа. Ер нь тэр vед манай нутгийн айл бvрд муу сайн ч гэсэн ямар нэгэн хуур-хєгжим байдаг байв. Нэг єдєр хуурыг дэмий хєрєєдєєд сууж байтал Гэцэлжав ах орж ирэв. Нутгийн таних мэдэх ах дvv нар намайг урьд нь хаа ч байдаг нусгай борцуулын нэг гэж мэддэг байснаа, танхимд суугаад ирснээс хойш намайг ном эрдэмтэй хvн гэж хачирхаад байдаг болов. Миний хєрєєдєж байсан хуурыг Гэцэлжав ах аваад хєглєж нэгэн морины явдал дарав. Тэр морины явдал надад сайхан ч юм шиг гунигтай ч юм шиг санагдлаа. Тvvнээс хойш Гэцэлжав ахыг би ер бусын ид шидтэй хvн гэж бодох болов. Гэцэлжав ах л ирвэл би хуураа vг дуу ч vгvй авч єгдєг болов. Гэцэлжав ах ч миний хичнээн сонсовч уйддаггvй морины явдлыг дарж єгдєг болов. Аав ч бас заримдаа хуур дардаг байв. Гэвч аавын дардаг морины явдал надад тєдий л сайхан санагддаггvй байв. Харин миний аав их л ёс горимтой хvн байсныг би бас мэднэ. Аав минь хуур дарахдаа євдєглєн суугаад хормой дэвсэж хуураа тавиад дардаг байж билээ. Тэгээд: - Би яаж хуур сурах вэ, Гэцэлжав ахаа? гэвэл, - Хуур сурахад амаргvй ээ хvv минь гэлээ. - Та надад зааж єгєхгvй юу? гэвэл, - Чи надаар заалгаад олигтой хуурчин болохгvй. Ёстой хуурчин

Page 39: Mongoliin shildeg oguulleg

болохыг хvсэж байвал, чи урьдаар сайхан хууртай бол. Тэгээд газар сайн мэддэг хvнээр заалгаж хvн амьтны хєл гvйдэл ихтэй дєрвєн замын бэлчир газар ол! Хасын харанхуй шєнє тэрхvv эл хуль болсон дєрвєн замын бэлчир дээр очиж хуураа бариад суу. Тэгтэл чинь тэр шєнє, дєрвєн замын аль ч талаас нь ямар ч амьтан ирж мэднэ. Ирсэн амьтнаас огтхон ч айж болохгvй. Хуураа хєрєєдєєд л суугаад байх хэрэгтэй. Харанхуй шєнийн амьтад чамд гай тvйтгэр тарихгvй. Тэд гvйдэг замаараа гvйгээд л байна. Тэгж байтал нэг мэдэхэд чиний дэргэд тэнгэрийн дагина ч юм уу лусын охин ч юм уу, уртын урт цагаан сахлаа чирсэн уулын євгєн ирж ч мэднэ. Тэдний аль тэгж ирсэн нь чамаас элдэв шалдав юм асууж шалахгvй, шууд гарыг чинь барьж хуурын эрдэмд сургана. Єглєє эртээр хуурт сургасан хvн явна. Чи тэгээд л хуурчин болчихсон харьж ирнэ гэж ярилаа. Би энэ vгэнд итгэлээ. Ёстой хуурчин болъё гэж бодлоо. Гэтэл эзгvй хээрт, эрхийн чинээн бие гав ганцаараа харанхуй шєнє хуур бариад сууна гэхэд хамгийн тvрvvнд айх эмээх зvйл л сэтгэл санаанд орж байна. Чоно хvрч ирээд идчихвэл яанаа гэж бодогдлоо. Чєтгєр шулам ирээд аваад явчихвал яанаа гэж ч бодогдож байна. Ер нь айхгvй байх аргагvй санагдлаа. Гэтэл айхгvй байх хамгийн чухал гэж байгаа. Тэр ч байтугай хууранд сургадаг зарим ид шидтэн маань тэнгэрийн дагина, лусын охин байдаггvй, морины хувхай толгой унасан алмас эмгэн байдаг гэх нь тэр. Хэрэв тийм алмас эмгэн нь хvрч ирвэл би айхгvй байх нь бvv хэл ухаантай ч байж чадахгvй шvv дээ. Бас тэр морины хувхай толгойг унаж ирсэн эзэнтэй нь сундалдаж суугаад хуурдвал хуурыг улам ч сайхан сурдаг юм. Хуур гар хоёр чинь єєрєє эвлээд сайхан сайхан ая эгшиг єєрєє л урсаад ирэхийн цагт морины чинь толгойд амь орж хєдлєн хєдєлсєєр нэг мэдэхэд тэр толгой цаст єндєр уулын цалгиа цагаан арслан шиг газар шvvрсэн дэлтэй, ган дєрвєн туурайтай, галгиа халгиа явдалтай гайхамшигт эрдэнийн хєлєг чинь болно. Тэгээд чамайг vзvvртэй модны дээгvvр vvлтэй тэнгэрийн доогуур унуулан давхиад, заяаны чинь ханьтай учрааж ч мэднэ, замба тивээр хэсvvлж ч мэднэ, аль эсвэл аав ээжийн гэрт хvргээд ирж ч мэднэ гэж ярьсныг яах вэ. Гэцэлжав ахын энэ vг, нэг талаар сайхны нь яана, нєгєє талаар аймшигтайг нь яана. Ингээд эцсийн эцэст миний хуурчин болох гэсэн хvсэл бvтэхгvйд хvрэх нь тодорхой боллоо. Гэвч Гэцэлжав ахын энэ vг надад нэг л сайхан санагдаад байдаг байлаа. Байсаар зун болов. Нутгийн ард олон, уршигт хорт шумуул гарах нь гээд л зуслан єєдєє яаран сандран нvvж эхлэв. Манайхан ч тэмээтэй унаатай айлуудыг хамжин нvvлгэлцэж байж унаа морь, ачлагын тэмээг нь гуйж нvvдгээрээ нvvж Олон-нуур хэмээх дэлгэр сайхан зусланд

Page 40: Mongoliin shildeg oguulleg

гарлаа. Зусланд гарахаар ядуу бидний жаргал эхэлж байгаа юм. Хилэн шиг ногоон зvлгэн дээр зунжин хєл нvцгэн наадаж тоглоно. Дуртай цагтаа усанд орно. Тараг хоормогт бvр ходоод маань єнгєршинє. Хvрээний банди нартай нийлж голын жараахайг тагш дvvрэн барьж хийгээд устай нь уралдан ууна... Энэ мэтээр хийдэг адил тун их болно. Шєнє болбол бид гэрт огтхон ч унтахгvй. Муусайн дээл, ширдгээ чирч гараад хотны захад унтана. Шєнє бидэнд айх зvйл бас бий. Бух шар дайрчих гэнэ. Єєдєє сєєргєє давхилдсан согтуу хєлчvv улсуудад гишгvvлчих шахна. Бид орондоо ормогц ярих зvйл бас ихтэй. Тэнгэрийн од, сарны тухай бидэнд ярихгvй зvйл гэж ер байхгvй. Од мичидийг ємчилнє. Нэг нэгэндээ “худалдана”. Заримдаа vлгэр ярина. Найр надам унадаг хурдан мориныхоо тухай ярина. Морио vлгэр домгийн ийм ч морь шиг, тийм ч морь шиг гэж магтана. Бидний багад яасан ч олон vлгэрч туульчин байсан юм бэ? газар сайгvй л vлгэр ярьдаг, євлийн уртад тууль хайлдаг хvн байж дээ. Бид уван цуван унтана. Нэгэн шєнє би сайхан зvvд зvvдэллээ. ... Манай нутагт л бололтой их олон адуутай таньдаг ч юм шиг танихгvй ч юм шиг баян хvн байх юм. Би тэр баяны адуучин шиг л байх юм. Тэр баян олон адуутай ч надад сайн морь vл унуулна. Гэтэл манай нутагт дайн ч болоод байх шиг, Алтайгаас олон арван сайн эрчvvд ирээд ч байх шиг. Газар дэлхийгээр дvvрэн буун дуу, утаа униар болж єнєєх баяны маань их адууг хєєж туугаад ч байх шиг, хєлгvй их усруу шахаж хиар сvйтгээд ч байх шиг ухаан санаанд багтахгvй хачин юм болж байна. Их адуугаа сvйтгvvлсэн єнєєх баяныг харсан чинь ганцхан муу хамуутай татанхай хєх даага хvзvvдэн тэвэрчихээд л уйлж байх юм. Тэгснээ баян: “Чи энэ даагыг унаад тэрхvv Алтайн сайн эрчvvлийн араас явж адууг минь салгаад ир! ” гэх юм. Би баяны хэлснээр тvvний татанхай хєх даагыг унаад явах болсонд аав минь “Миний хvv хєх даагаа татанхай гэлгvй гуядаад, хєглєгєр Алтайн замыг хэцvv гэлгvй тэмцээд яваарай! Алтайн сайн эрчvvд алдартай боловч, аян замдаа гурван хоног тєєрєх эргvv хар мананг, ахуй нутгийн чинь шидтэнгvvд аргагvй л татууллаа...” гэж хэлсэнд би нум сум ч агсаад буу чум ч vvрээд гарлаа. Татанхай хєх даага минь татаад тавьсан сум шиг шулуун явдаг юм байна. Ус гол, уул даваанд ер vл саатна. Явсаар сайхан vvлэн цэнхэр морь болон хувилчихлаа. Yvлэн цэнхэр морь болсноо хєрст ногоон дэлхий дээгvvр биш хєх мєнгєн тэнгэр єєд л хєвєн хєєрєн оддог юм байна. Єндєр тэнгэр єєд єгсvvр шатаар явах мэт явсаар байтал єнгийн сайхан солонго татсан vvлэн дунд ороод иржээ. Тэр vvлэн дотор уул ч байна, ой мод ч байна, нуур нуга, шувуу жигvvртэн цєм байна. Гэтэл

Page 41: Mongoliin shildeg oguulleg

газрын хаанаас эгшиглэн хангинах нь vл мэдэгдэн гагцхvv сэтгэл баясан зvрх уяраасан єнгийн сайхан хєгжим эгшиглээд тэрхvv хєгжмийн эгшгэнд эргэн тойрны бvх байгаль ертєнц тэр аяараа дуулан бvжин агснаа тєдхєн шингэх дєхєж буй нарны туяанд толин цэнхэр нуурхан мэлтэлзээд тэр нуурын дунд алтан шаргал шагшуурга намс намс ганхаж байснаа бадамлянхуан цэцэг дэлбээгээ дэлгэх мэт алтан шаргал шагшуурга хэдэнтээ гадагш налахад дундаас нь олноос олон цасан цагаан хун шувууд хєвєн хєгжин гарч ирэхийг харвал хун шувуу бvрийн нуруун дээр лусын охид эрдэнийн дэвvvр дэлгэн энхрий хонгор дуугаар дуулан явах ажээ. Ёстой л vзээгvй юмаа vзэж, vлгэрийн ертєнц гэгчид ингээд очдог юм байна. Цасан цагаан хун шувуудыг хєлєглєсєн цэцэг дундаас тєрсєн юм шиг цэвэрхэн охид vvлэн цэнхэр морийг минь эргэн тойрон бvжин дуулахад толгой эргэж нvд эрээлжлэв. Охидын хувцас солонгын долоон єнгєтэй. Дэвvvрvvд эрдэнийн олон чулууны гэрэлтэй. Нуур нь толь шиг. Оройн наран, огторгуйн єнгє, хаанаас хангинаад байгаа нь мэдэгдэхгvй эгшиг хєгжим, охидын уянгын уярам дуу, тэр дуу хєгжмийнхєє дагуу яралзан мяралзаж, намилзан намирч байгаа энэ суу жавхлан нэг бодлын ерєєсєє байж боломгvй ч юм шиг санагдана. Нєгєє бодлын яагаад ч ийм сайхан юм энд байдаг байнаа гэж санагдана. Нэг мэдсэн чинь єнєєх олон цасан цагаан хун шувуудыг хєлєглєсєн лусын охид заавал намайг хєх хєлгєєс минь толин цэнхэр нууран дунд буулгах гэж дайрцгаадаг юм байна. Хун шувууд хєх хєлєг рvv минь ойртох тутмаа єргєн цагаан далавчаа зэрэг зэрэг дэлгэн толин цэнхэр нуураа тас няс алгадаад, лусын охидын дуу ч гэсэн, их хачин єнгє аятай болсонд хєх хєлєг минь гэв гэнэтхэн нуураас тасран хєєрєх нь тэр. Хєх хєлєг минь ёстой л жийхээрээ жийж гарлаа. Эргээд харсан чинь єнєєх олон цагаан хунгууд цагаан сум шиг амьтад болчихсон лусын дагинууд нь vлгэрийн баатрууд болчихсон хєєж айсуй явдаг юм байна. Урагшаа тонгойж хєх хєлгийнхєє чихэнд хойноос нь хєєж айсуй амьтдын байдлыг хэлбэл “За чи намайг хавчихаараа хавч би ч сунахаараа сунана. Тэгж байтал учир нь олдох байгаа” гэж хєх хєлєг минь хvний хэлээр хэлдэг юм байна. Тэгээд л хєх хєлєг минь єндєр хєх тэнгэрээс єргєн ногоон дэлхий рvvгээ бууж байгаа аятай л тувт доошоо жирийгээд байх шиг л боллоо. Би ч тэртэй тэргvй юмны учир олохоо байсан хойно, ганцхан хєлгєєсєє л салахгvйг хичээн дэлээс нь зууран явлаа. Явсаар байгаад нэг харсан чинь номин ногоон дэлхий минь, нутгийн сvрлэг уулс маань бололтой газар орон харагдаж эхэлснээ єндєр шовх оройд нь vvлэн сvрэг хурсан, єргєн цагаан цээжинд нь алтан наран

Page 42: Mongoliin shildeg oguulleg

ээсэн нэгэн сайхан цаст цагаан уул харагддаг юм байна. Тэр уулын барааг харангуут хєх хєлєг минь ч чангарав, хєєрхий би ч онгиров. Араас хєєгсєд дєхєєд байна, аюултай сум нь чихний хажуугаар часхийгээд, хацарт ойрхон халуу оргиод л єнгєрєєд байна. Цаст цагаан уул хариугvй ойртлоо. Уулсын мєнгєн цагаан цастай толигор энгэрт тулаад ирснээ “Одоо хаачих байнаа?” гэж бодтол тэрхvv толигор энгэр ямар нэгэн их хvчтэй анир чимээ гарган нижигнэж шижигнэн хага vсрэн ярагдаад хайрт ээжийн минь царай нvдэн ємнє гараад ирэв. Ээжийн минь царай єнєєх хvнд євчтэй байхад нь миний ороход ямар байлаа, яг тэр янзаараа харагдаж байна. Тэгэхдээ хажууд нь тvшсэн аав ч харагдахгvй ээж минь аахилж амьсгалах ч vгvй, харин ч нэг харахад намайг айсуй баярласан мэт, дахин харахад хvv минь хєєж яваанууддаа гvйцэгдэх ч юм уу, шуугин буй суманд нь оногдчих бий гэж байсан зовсон шинжтэй харагдана. “Хурдлаарай миний хvv, миний хvv, миний хайртай хvv” гэж ээжий даллан хашгирсаар наашаа гvйж явна. Би ч ээж ээ ээж ээ, ээж ээ хэмээн морьтойгоо ч юм шиг, явган ч юм шиг тосон гvйж байтал гэнэтхэн уул доргиож, ус цалгиасан сvртэй буун дуун тасхийхэд хєєрхий хєх хєлєг минь ганцхан муухай унгалдаад ойчлоо. Би ч ээжээ хэмээн орилоод сарвалзан ойчлоо. Цочин сэрлээ. Сайхан зvvд минь халин оджээ. Хєх хєлєг ч алга, хєєсєн дайсан ч алга. Хєєрхий ээж минь бvр ч алга. Хєх хєлєгтэйгєє зугтаж явахад хєєсєн дайсны сум араас онох ёстой атал урдаас ч оноод байх шиг. Тэр мєртєє духан дээр онон, цус урсаад ч байх шиг санагдаад байсан юм. Тэгээд энэ бvхэн маань юу байваа? Духан дээр сум онож хvйтэн цус урсаад байна гэсэн нь бороо орох гэж ганц нэг ширхэг дусал бидний нvvрэн дээр дусаж эхэлсэн нь ажээ. Уул доргиож ус цалгиасан сvртэй буун дуу нь тэнгэрийн дуу байжээ. Yнэндээ газар тэнгэр нийлvvлсэн гал цахилгаан цахиж тэнгэрт гэзэг даран нижигнэж байв. Шаагин шуугиж айсуй салхитай бороог харвал амьтай голтой юм тэсэж тогтохын эрхгvй юм шиг санагдаж байв. Бид босож дээл хувцас, дэвсгэр хучлагаа чирээд гэр лvvгээ гvйлдэв. Айл гэрийн хvмvvс цув юvдэн болон аргал тvлээ, мал хар руугаа гvйлдэв. Хэдхэн хормын хооронд салхи, зvсэрсэн ширvvн бороо, дуу цахилгаан бvгд нэг мєсєн шахам пижигнээд єнгєрєв. Энэ бvхнийг би тєдий л тоосон ч vгvй, айсан ч vгvй. Бага балчир наснаасаа зун бvр л vзэж єнгєрvvлдэг зуршил болсон зvйл болоод л тэр байх даа. Би харин єнєєх сайхан зvvдэндээ гашуудаж хэвтэв. Тэр олон лусын охид, цасан цагаан хун, толин цэнхэр нуур, алтарсан шагшуурга, хорвоо ертєнцийг бvхэл бvтэнд нь уяраан хайлаасан дуу эгшиг ямар учиртай зvvдэнд орвоо? Бодсоор байгаад туульч Бага ахын єнгєрсєн євєл хайлсан нэгэн

Page 43: Mongoliin shildeg oguulleg

гайхамшигт туульд гардаг хэсэг, Гэцэлжав ахын хэлдэг хуур сурахаар дєрвєн замын бэлчирт суухад заримдаа ирдэг гэдэг тэнгэрийн дагина, лусын охидыг хольж хутгал зvvдэлсэн хэрэг байна гэж мэдэв. Yvлтэй тэнгэрийн доогуур, vзvvртэй модны дээгvvр нисээд байсан хєх хєлєг минь ямар учиртай зvvдэнд ороо юм бэ? гэвэл Гэцэлжав ахын єгvvлдэг нэг vлгэрт гардаг эрдэнийн хєх халзан хєлєг ажээ. Хєх хєлєгтэйгєє зугтсаар ээждээ хvрэхийн даван дээр хєєж явсан дайсан хєх хєлгийг минь буудлаа гэсэн нь гал цахилгаан цахиж тэнгэр ниргэсэн хэрэг байжээ. Эцэст хайртай ээжий чинь яагаад зvvдэнд орсон бэ? гэвэл би нэг ахтайгаа цуг, гол руу тариа услахаар явах улсуудыг дагаж явъя. Тэгэхдээ ээжийгээ нутаглуулсан газар дээр очъё. Би тэр газрыг мэдэхгvй болохоор ах минь мэддэгээрээ надад зааж єгнє гэж хэлсэн юм. Ээжийнхээ газар дээр очно гэсэн нь яагаад ч юм бэ дээ, надад ээжтэйгээ уулзаж учрах юм шиг л сайхан санагдсанаас би ээжийгээ хvсэн хvссээр, эцэст зvvдээрээ хайрт ээжтэйгээ бас дахин нэг удаа хальт учирсан хэрэг байх нь ээ. Би ээжийнхээ гэгээн дvр тєрхийг тун бvдэг бадаг мэдэх атал энэ удаа яагаад ийнхvv зvvдэнд ээжийн минь царай зvс тийм содон сайхан харагдсан бэ? гэвэл би сvvлийн vед яагаад ч юм бэ, ээжийгээ нэг л их санаад байх болсноос ийм явдал болсон бололтой. Зуны хvмvvс гэдэг нойрондоо мєн ч харам юм даа. Тэнгэрийн дуу, цахилгаан, тvр зуурын ширvvн борооноос “Тvргэн жагсаал” авсан хvмvvс тєдхєн ор орондоо хурхираад дугжраад єгєхєд гагцхvv миний нойр ер хvрэхгvй, юу ч бодохгvй унтах гэхэд л хєєрхий ээжийн минь дvр тєрх нvдэнд vзэгдэж сэтгэлд урган босож ирээд ер болж єгдєггvй. Маргааш бушуу болоосой, ахтайгаа бушуухан очиж ээжтэйгээ уулзах юм шиг санагдаад тун ч болдоггvй. Амьдралдаа анх удаа ээжийгээ нэг л их санаж, мєн анх удаа нойтон дэртэй хоносон минь тэр шєнє байж билээ. Ээ дээ, энэ дэлхий дээр хvн, юу ч vгvй байж болох боловч ээжгvй байх гэдэг яагаад ч юм бэ ер байж боломгvй зvйл шиг санагдаад тун ч болдоггvй шvv. Маргааш нь ах бид хоёр гол орж тариа услах хvмvvс дагаад явлаа. “Могой цохиход модны нэмэргvй” гэгчээр очиж очиж тариа услах хvмvvс дагаж энэ хар халуунд vvний явдаг хэрэг нь юу вэ? Очоод бидэнд юугаараа нэмэр болох хvн бэ? энэ бид хоёр ямар элэнцгийнхээ нэмэр болоо билээ. Нэрмээс л болно... Наран харанхуйлтал язганасан хар шумуулд соруулах гэж бєгс нь умалзаа биз гэж тариа услахаар явж буй хvмvvс, замд, надаар зугаа хийж, дамшиглаж явлаа. Ах минь намайг дагуулж гарсан цаад санаагаа хvмvvст хэлсэнгvй. Харин “Та нар муу дvvгээр минь битгий тоглоом тохуу хий. Та нар

Page 44: Mongoliin shildeg oguulleg

уулын оройд унаа морьдоо орхиод, шєнє тариа услахаар явахад дvv бид хоёр л утаа май тавьж унаа морьдоо ялаа шумуулаас хамгаална. Єдєр та нар унтаж амарна. Бид хоёр аргал тvvнэ цай чанана хоол хийнэ. Шєнє тавьдгаас бvр ч их утаа май тавина. Бид хоёрын тусыг та нар тэгж юман чинээн бодохгvй байж болохгvй даг шvv...” гэж ах хэлэв. Тэр єдрийнхєє орой бид Цагаан тунгийн голын наад талын нэгэн намхан уулын орой дээр ирлээ. Ховд гол, Цагаан тунгийн нутаг ёстой л хар ногоорон харагдаж байна. Цагаан тvнгэ гэдэг намар, євєл, хавар цагийн бидний эх орон, яг одоо гэвэл тариа чацарганы эх орон маань тэр аяараа л хєєрхий ээжийн минь дvр тєрх шиг харагдахад нvд дvvрэн нулимс бvрхээд ирдэг юм байна. Уулын оройд голын хорт шумуулын зах сэжvvр бас байна. Гэхдээ арай ч унасан морьдыг маань бариад идчихээр биш байлаа. Бид яаран утаа май тавилаа. Наран шингэх vед хээрийн цай уулаа. Дараа нь жаахан шар будаатай хоол хийж идлээ. Хvмvvс дєнгєж нvдээ ил гарган толгой тархиа зузаан алчуураар боогоод хvрзээ бариад гол руу орлоо. Ах бид хоёр бас нэг хvнтэй гурвуулаа утаа май тавьж ёстой л ойр зуурын шал дэмий юм хєєрєн суулаа. Шєнє орой болсон хойно салхи vлээв. Салхины vлээлтээр шумуулын хал татрав. Бид ч утаа май уугиулах ажлаас тvр суларч тэрvvхэнд байдаг шанд руу явж ус авч ирэв. Тариа услахаар явагсаддаа цай чанаж тавив. Морьдоо бєхлєєд хэвтэв. “Ээжий дээрээ хэзээ очих вэ” гэж ахаас сэмхэн асуувал “Ээжийгээ нутаглуулсан газар дээр гээч миний дvv...” гэх ах залруулан єгvvлснээ “Маргааш хоёулаа мориор очно. Саяын ус авч ирдгээс жаахан цаашаа яваад л хvрчихнэ” гэлээ. Би бас жаахан хэвтсэнээ “ах аа ээжий дээрээ очоод ирвэл болохгvй юу?” гэвэл “Одоо юу ч мэдэгдэхгvй. Бушуухан унт миний дvv...” гэлээ. Дахиад би ахдаа юм хэлсэнгvй. Тэгээд энэ эзгvй хээрт ээжийг минь нутаглуулаад орхичихсон гэдэг ер байж боломгvй юм шиг санагдаад унтаж чадахгvй хэвтээд л байв. Элдэв юм бодон, шєнийн болжморын жиргээ, ууль шувууны гуугачаа, голд тєєрч хоцроод ялаа шумуулд vйлээ vзэж яваа нохойн улих тэргvvтнийг чагнан хэвтсээр л байв. Маргааш болов. Тариа услахаар явсан хvмvvс vvрээр голоос гарч иржээ. Тэдний цємийн нvvр нvд булуу болтлоо хавдаж тархи толгой нь хэвийнхээсээ том болчихсон юм шиг харагдаж байв. Тэд хорт шумуулд хазуулж хавдсан нvvр нvдэндээ гэрээсээ авч гарсан айргийн єнгєр, шимийн архины охь тvрхэнэ. Морьдын маань ч нvд, омруу цээж, цавь, салтаа тэргvvтэн нь хавдах шинж орж зарим газраар нь цус шvvс нэвчин харагдана.

Page 45: Mongoliin shildeg oguulleg

Єдєр ах намайг дагуулан усанд явав. Ус авдаг дэрстэй шанд маань аймшигтай шумуултай байсан учир хоёулаа хэдэн ширэн хєхvvрт усаа хам хум дvvргэж аваад шандын баруун хойт намхан хадан мєрєг дээр гарч урт уужим амьсгаа авав. Гэвч тэнд шумуул бас л байв. Yдийн наран яг сайхан голлож тусдаг хоёр мєргийн хоорондох жалгархуу атлаа єтєг хондтой газар намайг ах дагуулан ирэв. “Муу ээжийг маань нутаглуулсан газар энэ дээ” гэж ах єгvvлэв. Хоёулаа мориноосоо буув. Хэлэх ч юм олдсонгvй, асуух ч юм санаанд орсонгvй. Нэгэн дєв дєрвєлжин хєх чулуу харагдана. “Яг л энд юм даа...” гээд ах тэр чулуун дээр шилтэй сvvнээсээ дусаагаад тэгээд єтєг хонд дээгvvр цацав. Бас тэр чулуун дээр хонхортой жижиг чулуу олж тавин аргал тvлж цог гаргаад арц унгасгав. Мєсєн чихрийн халтар хэлтэрхий бор хиртэй алчуурт нандигнан ороосноо гаргаж тавив. Ааруул хуруудны жоохон хэсэг тавив. “За ингээд ээжийгээ эргэчихэж байгаа юм шvv дээ. Ээж нь миний хоёр хvv овоо л доо гэж бодно шvv дээ. Миний дvv энэ газрыг сайн харж мэдэж ав. Хааяа ингээд ирчих сайхан байдаг юм шvv дээ. Одоо хоёулаа явъя. Морьд маань сvйд болох нь...” гэлээ. Хэлэх ч юм олдохгvй, яах ч учраа мэдэхгvй, дэмий л тэр газар байгаад баймаар санагдав. Ингээд л байгаад байвал эжий минь ахиад саяхны зvvдэнд vзэгддэг шиг нvдэнд нэг харагдах ч бол уу л гэж би горьдсон юм. Гэвч миний горь огтын гэнэн гэгэлгэр горь байжээ. Хичнээн суувч ээж vзэгдэхгvй нь vнэн учир арга буюу ахыгаа даган мордов. Энэхvv хоёр дахь єдєр, тариа услахаар ирсэн хvмvvс дотор над шиг тийм уруу дорой царайтай, ялаа шумуулд ч vхтлээ хазуулж, хаван хавдар болж эхэлсэн хvн бараг алга болов. Ээжтэйгээ уулзах юм шиг бодож ирчихээд ийнхvv гол горойсон учир ялаа шумуулд идvvлэхийг даанч юман чинээнд бодсонгvй санжээ. Орой тийшээ ах маань бас урвайсан харагдана. Бодвол намайг хараад сэтгэл нь євдєж эхлэв бололтой. Ах бас миний тухай тариа усалж яваа хvмvvст хэлсэн бололтой. Тэд намайг аргадаж, аль зєв vг хэлж, зєєлєн сэтгэлээр хандаж идэж уу, энэ тэр гээд л сvйд... Энэ орой бидний араас Гэцэлжав ах зэрэг хэдэн хvн хvрч ирэв. Тэд бас тариа услах гэнэ. Гэцэлжав ахын ирсэн нь миний сэтгэлийг сэргээв. Гэцэлжав ахын оронд ах маань шєнє тарианы ус тавилцахаар явлаа. Би Гэцэлжав ахын дэргэд хэвтээд саяхан зvvдэлсэн зvvдээ хольж хутган єгvvлсэнд, миний ярихыг их л таашаан сонсож хэвтэв. Бодвол тариа услахаар явсан хvмvvс, миний сэтгэлийг сэргээсэн сайхан юм ярьж єгєхийг Гэцэлжав ахад “даалгасан” бололтой. Миний хэлэх юм дууслаа. Би тэгээд уртаар санаа алдав. Ээжийг яг нутаглуулсан газар бидний байгаа бяцхан уулын оройгоос арай

Page 46: Mongoliin shildeg oguulleg

харагдахгvй боловч намхан хадан мєрєг нь гэрэл гэгээтэй бол харагдах тул одоо ингээд санаа алдаад хэвтэж байхдаа би тэр зvг харанхуй ч гэсэн харж л байв. “Миний дvvгийн зvvд их бэлэгтэй сонин сайхан зvvд байна. Чи одоо танхимд сууж ном vзэж байгаа... Ирэх намар дахиад сууна. Чи яваандаа эрдэм номын хvн болох биз. Эрдэм номтой хvн vvнээс хойш энэ улс олонд их хэрэгтэй, их ч хvндтэй хvн болох биз. Эрдэм номтой хvнд хvрэхгvй ч газаргvй vзэхгvй ч юмгvй, унахгvй ч хєлєг морь гэж байхгvй болох биз...” гээд vгээ их л зєєлєн зєєж, сайхан єнгєтэй ярьж байлаа. ...Унахгvй ч хєлєг морь гэж байхгvй болох бизээ гэсэн тэр нэгэн vг нь “Гэцэлжав ахаа, таны надад хуурдаж єгдєг морины явдал ямар учиртай юм бэ?” гэж асуух бодол тєрvvллээ. Энэ морины явдлын учрыг мэдэхсэн гэж би дандаа бодох болсон юм. Гэтэл асуух гэхээр нэг ч олигтой аян шалтаг гарч єгдєггvй байв. Заримдаа бас “За за ийм жаахан эрхийн чинээн нусгай хvvхэд ах зах хvнээсээ тийм юм асууж болдоггvй юм” гэх болов уу гэж санагддаг байв. Сvvлийн vед Гэцэлжав ах манайхаар ирэхээ больсон юм. Одоо ингээд тариа услах ажлын vед тааралдсанд миний баярласныг яана. Би бас эрхбиш эрдэм номын захад хvрсэн болохоор хvнээс юм асууж болох байх гэж заримдаа санагдаад байх болсон юм. Би бодсоор тэсэхгvй тэрхvv мориныхоо тухай ярьж єгєхгvй юу гээд гуйчихав. Ингэж гуйчихсан хойноо бас, арай болохгvй бvтэхгvй юм асуучихсан юм биш байгаа гэж хулмалзтал Гэцэлжав ах “Харин ах нь чамд тэр мориныхоо тухай яг ярьж єгєх гэж байлаа шvv дээ” гэдэг юм байна. Ингэж хэлэхээр нь би ёстой магнай хагартлаа баярлав. Хоёулаа явж аргамжаатай морьдынхоо дєрєв биш найман талд нь тавьсан утаа майгаа сэргээлээ. Гал дээрээ буцаж ирлээ. Зєєгширсєн хар цайнаас уулаа. “Ах нь vлгэрээ ярьж єгєєд цай чанав. Би унтана шvv дээ” гэлээ. “...Урьд манай Алтайд Жанибек гэж єнчин ядуу нэг хvvхэд байжээ. Тэр хvv ядуу хоосон ч гэлээ ухаантай, их зориг зvрхтэй хvv байж гэнээ...” гээд Гэцэлжав ах яриагаа эхлэв. Ер нь энэ хvvгийн тухай тvvх сударт ч их бичсэн бололтой байдаг юм билээ. Ард олны дунд тvгсэн яриа ч их байдаг юм. Тvvнээс би чамд хоёр л юм ярьж єгье дєє. Нэгд хvvгийн зоригтойн тухай, хоёрт, тэр хvvгийн хайртай нэгэн морины тухай гэлээ.

“...За тэгээд Жанибек хvv чам шиг бага байхдаа нэгэн намар цаг, анчид дагаж гахайн гєрєєнд явж гэнэ. Анчид гєрєєлєх газраа хvрээд халууцаж, цєм хувцас хунараа тайлаад энд тэнд шалдан цээж гарган, их євсєн дунд хэвтэцгээж гэнэ. Нэг харсан чинь Жанибекийн хєлийн ул єєд єгсєн хуруун дээгvvр нь нэгэн могойн толгой єндийн даваад хєл єєд нь

Page 47: Mongoliin shildeg oguulleg

гонжийгоод л єгсєж байхыг хvмvvс харжээ. Их ч том, мєн урт гэдэг нь ч аймаар эрээн могой ажээ. Айж сандарсан хvмvvс яаж ч чадахгvй дэмий л бvлх залгичихсан юм шиг гєлийлдєн байтал нєгєє могой Жанибекийн нvцгэн цээж єєд л єгсєж харагдаж гэнэ. Жанибек биен дээгvvрээ могой хvйт оргилуун єгсєж явааг мэдсэн боловч огтхон ч чацав татав гэлгvй, тайван гэгч нь амаа ангайчхаад л хэвтээд байх юм гэнэ. Айсан хvмvvс гайхаад л байж. Жанибек амаа ангайчхаад л хэвтээд байж. Могой єгссєєр хоолойнд нь хvрчээ. Цаашаа эрvv єєд нь єгсєєд Жанибекийн ангайсан ам руу гулсан ортол нь Жанибек ганц хавхийсэн чинь могойн толгойг тас хазан нулимчихаад босоод ирсэнд айхын эрхэнд анир чимээгvй атиралдан хэвтсэн хvмvvс, цєм санаа амарсан янзтай аль л сайн сайхан vгээ хэлэн босоод ирж гэнэ. Эр хvн зоригтой бол чоно яана гэдэг билээ? Миний дvv тийм vг мэдэх ч vгvй биз ээ. Эр хvн зоригтой явах гэдэг энэ Жанибек хvv шиг явахыг л хэлнэ шvv дээ гэлээ. Гэцэлжав ах энэ домгийг ярихдаа, яг л одоо єєр єєд нь єгсєн ирсэн могойн толгойг тас хазаж байгаа юм шиг ярьсан болохоор би ч бvр жигтэйхэн айж хар хєлс минь чийхарчихсан байлаа. Ингээд Гэцэлжав ах яриагаа завсарлаж утаа майгаа засав. “Энэ хvv мєн ч зоригтойёо доо?” гэхэд нь би “Ёстой аймаар байна” гэв. Гэцэлжав ах дахин ирж, миний хажууд хэвтэв. Жанибек хvv мєн чам шиг байхдаа нэгэн баян хvнээс морь гуйжээ. Тэр баян “Мянган адуу цаана чинь бэлчиж байна. Морины сайн мууг мэддэг л бол шилж байгаад нэгийг нь барьж ав” гэжээ. Жанибек их адуун дотор ороод энэ ч унага даага, тэр ч агт морийг хараад шинжээд яваад л байж гэнэ. За бараг баяны мянган адууны эр хvйстэй бvгдийн шандас шєрмєсийг барьж vзэх шиг болж гэнэ. Тийнхvv явж явж, шар vсэндээ хатсан нэг муу хєх даагыг хєтлєн ирээд “Yvнийг чинь авъя” гэж гэнэ. Тэгэхэд нь баян, “За яах вэ, юу сайхан бэ, дур сайхан, ав ав. Чи нэг бол наадахаа сайн морь болохыг нь мэдээд авсан байх. Yгvй бол шал усан тэнэгтээ авч байгаа хэрэг байх” гэж єгvvлжээ. Жанибек усан тэнэг хvv байсангvй. Хєх даага єссєєр vнэхээр гайхамшигтай сайхан морь болжээ. Олон удаагийн дайн тулалдаанд Жанибек хєх морио унан орж гэнэ. Орох бvрд дайснаа дарж, дархан цолоо мандуулж явжээ. Жанибек сайхан хєх морьтойгоо цуг єсєж Алтай даяар алдар цуутай эр болж гэнэ. Сvvлд хєх морь єгсєн хєгшин баяны орь ганц охинд хайр сэтгэлтэй болж гэнэ. Баян, ядуу хvнд яалаа гэж арилгасан сонгино шиг цэвэрхэн ганц охиноо єгєх билээ. Тэгэхээр баян охиныг босгуулж авахаар шийджээ. Хугацаа болзоо тогтоож хурдан хєх морио уяж сойж байгаад нэгэн шєнє, хонгор бvсгvйгээ аваад зугтсан чинь баяныхан мэдэж, нэхэн хєєгєєд хурдан хєх морийг нь буудан алж охиноо салган авчээ. Жанибек єєрєє Алтайн

Page 48: Mongoliin shildeg oguulleg

ууланд амь тэмцэн гарчээ. Жанибек удалгvй хурдан хєх мориныхоо толгойг хулгайгаар авч Алтайн нэгэн уулын оройд залж гэнэ. Ийн хєх морийг буудсан хvн бол баяны ганц охиныг олон зуун гvvгээр худалдаж авахаар хэлэлцэж тогтсон бас нэг баяны омог дээрэнгvй хvv байсан юм байжээ. Баяны охин тэрхvv омог бардам эрд богтлогдон одсон боловч тєдхєн амиа хорлож хорвоогоос хальсан юм гэнэ. Харин Жанибек хvvгийн амьдрал яаж тєгссєнийг нэг ч хvн мэддэггvй юм .Ихэнх хvмvvс тэр хvvг vхдэггvй мєнх хорин таван настай рашааныг Алтайгаас олж хvртсэн учраас одоо ч бий гэдэг юм .Ард олны тэгж ярьсан юм худлаа байдаггvй юм . Жанибек ард олныхоо дотор яваа бий ...» гэж єгvvллээ . «Тэгвэл таны хууранд дардаг тэр морины явдал Жанибекийн хєх морины тухай юм уу?» гэж асуусанд «Тийм ээ ,тэгэхдээ Жанибекийн хєх морины тухай гэдэггvй, «Алтайн хєх дєнєн ...» гэж нэрлэдэг юм гэж Гэцэлжав ах єгvvллээ.«Алтайн хєх дєнєн ...» ямар сайхан нэр вэ! Тэр орой тэр нэрийг би аман дотроо лав зуу дахин єгvvлсэн байх .Мартчих байх гэхдээ юу ,хайр хvрсэндээ юу ,юу ч болтугай дахин дахин «Алтайн хєх дєнєн » гэж єгvvлэхvй бvрд тэр нэр миний хайрыг улмаар булаав . Гэцэлжав ах тарианы ус тавиад ирэх хvмvvст цай чанах ажилдаа оров . Алтайн хєх дєнєнгийн ,хорон санаантанд алагдсан байдал ,миний зvvдэнд орсон vvлэн хєх морьтой адилаар барахгvй , хоёулангийнх нь хувь заяа буудуулж vхэж тєгсдєг нь бvр ч адил байхаар нь би тэрхvv зvvдийнхээ тухай Гэцэлжав ахад дахин єгvvлсэнд: «Миний дvv бэлэгтэй сайхан зvvд зvvдэлжээ » гэж би тvрvvн хэлсэн шvv дээ. Тэгэхээр миний дvv том болохоор Алтайн хєх дєнєн шиг

САМБУУГИЙН БАДРАА

Зохиолч С. Бадраа 1923 онд Булган аймгийн нутагт малчны гэрт тєржээ. 1950 оноос уран бvтээлээ эхэлж «Амьдрал», «Нисгэгч», « Хєрст алтан дэлхий» зэрэг єгvvллэг, туужийн ном бичжээ. Мєн Горький, Фурманов, Шолохов, Айматов зэрэг зєвлєлт зохиолчдын олон шилдэг бvтээлийг орчуулжээ.

Ш ОНХРЫН МАГТААЛ

Би Намсрайтай уулзав . Энэ хvн бол нисэх онгоцны газар он удсан хашир догь нисэгч юм. Би тvvнийг нэлээн дээр vеэс таних болно . Энэ хvн идэр залуудаа нарийхан гулжгар биетэй атал цул шандас шєрмєсєєр бvрдсэн мэт

Page 49: Mongoliin shildeg oguulleg

жавхалзсан чийрэг залуу байв. Харин одоо насжиж таргалаад эв хавгvй бvдvvн эр болсон мэт санагдана . Дєчин хэдэн оны vед байлдааны сєнєєгч онгоцыг онц чадамгай эзэмшсэн хvн гэж ихэд нэрд гарч байсныг би мэдэх юм . Хожим иргэний агаарын тээвэр бий болсноос хойш анхандаа «Царцаа ногоон » дараа « ИЛ 14 » онгоц барьж монгол нутгийнхаа ямагт мишилзэн байдаг хєх огторгуйгаар хєндлєн гулд хичнээн ч нисэв дээ,бvv мэд ! Зан байдал гэвэл vргэлж инээмсэглэн явдаг сайхан зантай хvн атал инээхээс цаашгvй дуу цєєтєй , бvрэг ичимтгий юм шиг хачин залуу билээ . Хvнтэй тєдийлєн vг ярих нь vгvй . Нєхєд нь бєєгнєж олон таван vг дэлгэвэл манай хvн бусдаас дайжиж онцгойхон суугаад ямар нэг юм бичиж тэмдэглэн байна . Тvvнийгээ єєр бусдад vзvvлэх нь vгvй . Энэ байдлыг олонтаа харсан нєхєд нь « Мань эр хэлээ хєштєл дуугай сууж уйдахдаа янаг амрагийн нялуун vгт захиа юмуу , шvлэг бичиж суудаг биз » гэж тааварлан ярилцдаг билээ . Энэ бол єнийн хэрэг. Тvvнээс хойш бид олон жил уулзсангvй . Хааяа уулзавч « Сайн байна уу ? » Сайн Сонин юу байна ? юмгvй » гэхчлэн хэдэн хуурай vг зєрvvлэхээс цаашгvй байв . Гэтэл сая би Намсрайтай уулзав . Уулзахаар барахгvй , гэрт нь « уригдаж » очив . Яагаад очих болсон бэ ? гэвэл би тvvнтэй уулзаад : ---Нисэхийн 50 жилийн ойд нэг бяцхан єгvvллэг бичих гэсэн юмсан . Чи нисэхэд олон жил болсон хvн . Надад єєрийн буюу єрєєл бусдын амьдралаас ямар нэг сонин явдал тvvх ярьж єгєхгvй юу? гэж би гуйсан юм . Миний гуйсны учир бол нэгд Намсрай дєчин хэдэн оноос хойш нисэхээс огт ховхроогvй тул тэндхийн аж байдлыг сайн мэдэхийн дээр хоёрт хvний зан тєрх vргэлж нэг янзаар байхгvй, ондоо болж хувирдаг ёсон бий болохоор энэ хvн насжаад яриа хєєрєєтэй ч болсон байж юуны магад гэж горьдсоных юм . Намсрай идэр залуугийнх шигээ яралзтал инээмсэглэж : --- Намайг дуу цєєтэй хvн гэж чи мэднэ . Би юугаа ярих вэ ? Гэвч чи манайд оч л доо . Хэрэг байна гэв . « Юун хэрэг байх билээ ? Миний горьдлого , бодвол хоосон єнгєрєхгvй нь болов уу » гэж би дотроо баярлав ... Намсрай нисэгчийнх хотын нэгэн шинэ микрорайонд гурван тасалгаатай том саруул байранд суудаг юм байна . Гэрийн дотор тавьц юмс цєм шинэ, vнэтэй эд хогшил дvvрэн их сайхан айл байв . « Энэ хvн монголын хєх мєнгєн тэнгэрт хэдэн мянган цаг нисч хэдэн сая километр урт агаарын чухал тээвэр хийсэн хvн , олз омогтой ч байлгvй яахав , энэ зэрэгтэй ч суулгvй ч яахав » гэж би дотроо ємєгшин суув .

Page 50: Mongoliin shildeg oguulleg

Учрыг мэдвэл тэр маань намайг гэртээ урьж юм ярих гэсэн биш , харин юм vзvvлэх гэсэн байлаа . Бага шиг хvрэн шvvгээг тvлхvvрээр нээж дотроос гурван зузаан дэвтэр гаргаж ирээд : ---- Энэ миний тэмдэглэл . Гучин жилийн тэмдэглэл дээ ! Дєчин таван оноос хойш зав гарсан цагтаа єєрийн тухай , чиний хэлснээр єрєєл бусдад тохиолдсон сонин явдлыг тэмдэглэн бичсээр байтал єдий болов . Yvнийг ном болгож болдог юм уу ? гэж чамаас асуух гэсэн юм гэв. ---Уухай! Мань эр Жуков жанжин шиг том зузаан дурсгал бичиг гаргах нь уу ? Мєн дєє! гэж би санамсаргvй хэлжээ . Намсрай ихэд ичингvйрэн царайгаа улайлгаад , ---- Тэгсэн ч юмгvй ... гэж бvдэг тасархай дуу гарав . Би ч санаа зовчлоо ... Yvнийг vл vгvvлэн єгvvлэх нь : Би Намсрай нисэгчийн «Єдрийн тэмдэглэлийг » vзэв. Бvгд гурван зузаан дэвтэр байв . Эхний хоёр нь гадаад байдлаараа vзэмжгvй , ердєє шугамгvй парвагар цаас дамбийтал vджээ . Харин гурав дахь нь « Международная книга » гэсэн онц гоёмсог зузаан дэвтэр байв . Дэвтэр бvрийн хавтсан дээр уран тууз зураад « Єдрийн тэмдэглэл » гэж дармалджээ. Уг дэвтрийн хуудсыг санамсаргvй эргvvлж vзээд би ихэд гайхав . Осолгvй гараар бичсэн атал ердєє л нэг хэвлэмэл ном! Мєр бvрийн адгийг жигд тасалж , дєрвєн захад нь ив ижил цагаан зах vлджээ . Хуучин монголоор бичсэн нь гаргацтайгий нь яана ! Би эхний хуудсыг сєхєж : « ...Аргын нэгэн мянга есєн зуун дєчин дєрвєн он. Арван хоёр сарын гучин нэгэн . Бємбєрцєг даяар олны сэтгэл тvгшvvлсэн дєчин дєрвєн оны эцэс болж , эергэн жил дуусах орой би цэргийн нисэх анги дээрбайвай . Энэ vеэс хvн бvрд нижгээд нас нэмэгдэж, ертєнц дахины амьдралыг тус бvр нэгэн шат дэвшин харах баясгалангийн сайхан бvхэн эхлэх гэж байхад юм бvхэн хэвээр vлдсэн юм шиг санагдана . Энэ нутагт урьд хоёр жил нутагласны хувьд сайн мэдэх болсон « Доод хадан хошуу » хэмээх Туул голын ариун урсгалыг баруун хойш нугалсан эгц хадан ирмэгийн чанадад оройн наран жаргаж , тvvнийг дагалдан , ганц нэг од тvгж эхлэхэд vдшийн жавар хацар шvvрэм салхилж байв . Тавхан цагийн дараа тєгсгєл нь болох энэ жилийг би чєлєєт амьдралын дэлгэр хvрээнд бvрэн багтаж єнгрєєсєн явдал бол надад дуусгаваргvй сэтгэгдэл vлдээв .

Yvнээс ємнє єдрийн тэмдэглэл хэмээн бичсэн зvйлгvй учраас сvvлийн vед болж єнгєрсєн явдлыг цухас дурдвал : Yvнээс хоёрхон жилийн ємнє Булган аймгийн шинэ цэргvvдийг дайчлах цугларалтын газар очсоноо санана . Энэ єдрийг би єєрийн

Page 51: Mongoliin shildeg oguulleg

амьдралын гадаад хvрээг бvрмєсєн єєрчилсєн єдєр гэж vзэх ёстой юм . Тэр цаг тун саяхан мэт санагдана . Гэвч энэ саяхан мэт санагдах удаан хугацааны дотор нэлээд явдал болж , ихэд юм vзэх хол ойр сууж бусад улсад ч очиж vзэв. Тэр цагаас эхлэн эдvгээ хvртэл хугацаанд болж єнгєрсєн явдлуудын тєлєв нь цэргийн байдалтай бєгєєд хоосон ба зугаат амьдрал холилдсон байв . Би дєчин хоёр оны зун цэргийн албанаа татагдаж , Улаанбаатар хотноо хvрэлцэн ирээд нисэх ангид цэргээр очиж , улмаар Зєвлєлт Холбоот Улсад одож , нисэх онгоцны мэргэжлийн дунд дарга нарыг бэлтгэх сургуульд єєрийн сайн дураар явав . Хvн тєрєлхтний тайван байдал арилж, дайн байлдааны хvнд шуурганд дайрагдсан энэ vед Зєвлєлт улсын Воронеж мужийн харьяа Борисглебск хэмээх хотноо єєрийн ирээдvйн хувь заяа лугаа гvнээ уялдсан цэргийн эрдэмд суралцаж, агаарын онгоц жолоодох сургууль vйлдвэй. Хvчирхэг орны хана болсон улаан армийн цохилт дайсны хар сvнсийг хайргvй тонилгож байсан дєчин хэдэн онуудыг санахад аймшигтай боловч их гvрний нvсэр ажиллагаа жигдэрч фронтын ар талд тайван цагийн хєгжилт байдал хэвээр vргэлжилж байсан явдал бол аварга хєгжилт нийгэм журмын орны хvчирхэг байдал ямар болохыг чухам мэдэж болно . Ялагч гvрний армийн журмаар хоёр жил хvмvvжсэн бидний монгол нисэгчид дєчин дєрвєн оны адгаар єєрийн орон нутагтаа хvрэлцэн ирэв. Шинэ vеийн хамгийн боловсон техник болох агаарын хєлгийг хєх огторгуйд дураар эргэлдvvлэх чадварыг олсон миний бие хувьсгалт цэргийн дунд тушаалын дарга болж , дэслэгч цол хvртвэй. Ийнхvv цэргийн хvний зугаат амьдралд дасаж ядан, эх орныг хамгаалах vvргээ дутагдалгvй гvйцэтгэн явсаар энэ шинэ жилтэй золгодог байжээ ...» гэж унштал миний дотор нэг жигтэй итгэл бадрав. Цаашид уншсаар байтал уг тэмдэглэлийн дэвтэр миний хамаг сонирхлыг соронзон тємєр адил єєрийн эрхгvй татав . Унших тусам улам амт шимт орно. Заримдаа би хэн нэгний єдрийн тэмдэглэлийг уншиж байгаа биш ямар нэг уран зохиол уншиж байсан шиг санагдав. Гурван дэвтрийг дуусан дуустал уншжээ . Миний ингэж шvлтэн уншсаны учир бол энэхvv нисэгчийн тэмдэглэлийн дэвтрийн дотроос нэг гоц сонин зvйл олж уншигч та нартаа хvргэх гэж улайрсных юм. Гэтэл мянган хонин дотроос алж идэх хонь эс олддог гэдэг vнэн байна . Тэрхvv єдрийн тэмдэглэл дотор бичигдсэн бvхэн сайхан санагдаж байв. Сvvлдээ алийг шилэхээ мэдэхийг болив. Уншиж уншиж хамгийн сонирхолтой бєгєєд сайшаалтай санагдсан нэг бяцхан vйл явдлыг шилж авснаа уншигч та нартаа толилуулья . Тэр хэсэгт бичсэн нь : « 1945 оны 7 дугаар сарын 28 Одоо бид гурвуул

Page 52: Mongoliin shildeg oguulleg

сууж байна . Нэг маань манай хэсгийн дарга, нєгєє нь ахлах нисгэгч , би бол бага нисгэгч болно. Бид гурав нийлээд нэг эскадрилийн хэсэг болох бєгєєд энэ єдєр Улаанбаатар хотыг агаараас сэргийлэн хамгаалах байлдааны тушаал аваад жижvvрийн vvрэг гvйцэтгэж байваа. Бид онгоцонд суухдаа сандайлдаг шvхрээ биеэс тайлж дэргэдээ тавиад нэгнийхээ онгоцны хажууд сууцгааж байв . Єглєє хэдий эрт боловч дорноос ургасан улаан наран хєєрєх тусам илч чангарч жигтэй халуун єдєр болох шинж илэрнэ . Тийм єдєр, цагийг нєхцєєх гэдэг хэцvv! Бид хэдий ээлжээр боловч ингэж жижvvрлэн суусан тул ярих юмаа баржээ . Надад бол vнэндээ ярья гэвэл vг олдохгvй болсон байлаа. Байлдааны шинэ онгоцоор сургууль хийх гэж Єндєрхаан явсан нєхдєє бараг нэр дараалан ярилцаж vгээ барж залхуу хvрээд хэсэг дуугуй сууж байтал манай хэсгийн дарга болох жигтэй том гэдэстэй бєєрєнхий гуятай, ахмад цолтой навтгар нуруутай буриад хvн : --- Чус ! Бvтэн сайн єдєр ямар чєтгєр ирэв гэж ! Би жаахан амрах минь! Намайг дуудаарай гээд онгоцныхоо далавчин доогуур багтан ядан шургав. Хэсгийн дарга ахмад Очирбат бол их гудиггvй эр болохыг бид мэднэ. Миний адил дуу цєєтэй авч нэг дуугарвал их ємхий гашуун vг хэлдгээс ондоо илvv зангvй шударга хvн амуй . Бас биднийг бодвол байлдаан гэж юу байдгийг биеэр vзсэн догь эр . --- Байлдах айхтар уу ? гэхэд --- Гайгvй дээ . Ер нь ирээгvй байгаа аюул , бэрх хоёрыг урьдаас таах хэрэггvй . Гагцхvv ирсэн цагт нь шалдан хvvхэн юм уу гахайн торой шиг хоосон чарлалдахгvй эр хvн шиг байх ёстой гэж бидэнд ямагт сурган ярьдаг нь дэмий vг бус гэж би боддог билээ . Харин манай хэсгийн ахлах нисэгч Дорж бол тийм биш, их яриа наргиа залуу юм . Тэр бол хvн инээлгэхийг бодохоос цаашгvй хєнгєн хvн билээ . Гэвч би энэ цэргийн даргын хувцастай, гурван настай хvvхдийн ааштай гоолиг залуутай нэг хэсэгт багтсандаа баясан явдгийн учир нь Дорж бол хэзээ нэгэн цагт хvнд тус болж чадах хvн гэж миний итгэн явдгийнх юм . Бид хоёр vлдээд шатар тавьж нэлээд суусны сvvлд энгvvн ярилцсаар байтал Дорж улайсан нvvрний хєлсийг арчаад --- Дайн байлдаан гэдэг утгагvй юм. Ер нь юунд байлддаг вэ ? Залуу хvvхнvvдийн хєлийг тайрах гэж vv? Шал балай юм гэж гэнэт яриад , тоос татсан халуун тэнгэр єєд ширтэж , ---Чи хойно байхдаа харсан биз дээ ? Хичнээн сайхан залуу , ёстой цэцэг шиг хvvхнvvд хоёр хєлгvй болсон байгаа биз дээ ? Хєєрхий зайлуул ! гэж амандаа гаслав . Yргэлж цог шиг гэрэлтэн явдаг энэ залуу наргиа хvний амнаас тийм

Page 53: Mongoliin shildeg oguulleg

єрєвдєнгvй дуу гарахад би ч єрєвдєж байв. «Энvvний маань санаанд гэнэт яагаад мина оров ? Яагаад заавал хvvхнvvд гэж ярив? Газар булсан мина дэлбэрэх болбол хvvхэн эргvй сvйтгэнэ .Ер нь дайны зэвсэг бvхэн муухай! » Би Доржийн саналыг дотроо зєвшєєрч байв. Гэвч энэ саналаа би ил гаргаж хэлсэнгvй . Энэхэн vес дарга нарын байрны урдуур нэг хvvхэн банзлаа намируулаад тогос адил алхан явахыг Дорж хэдийн харж , ---Хэн бэ ? гэж надаас асуув . Би нэрийг заасанд , ---Эндхийн хvvхнvvд нэг л сайхан харагдахгvй юм гэв . --- Хаанахынх сайхан харагддаг вэ ? ---Иш! Манай нутгийн хvvхнvvд согоо, уулын согоо гэсэн vг ! --- Чи аль нутгийнх вэ ? --- « Тэсийн голын унага , Тэрхийн голын хvvхэн » гэж дуулсан уу ? --- Дуулах ч дуулсан . Гэхдээ чи алиных нь юм? Хvлэг сайн морьтой газрынх нь юм уу ? --- Тэрхийн цагаан нуурынх байлгvй яахав . Манай тэндхийн хvvхнvvдийг санахаас... гэж нэг гараа атгаж нєгєє гараар тасхийтэл алгадахад би инээд алджээ . Гэнэт буу тасхийв . Агаарт ногоон пуужин харваж байна. Бид ч ухасхийн босч , шvхрээ эгэлдрэглээд онгоцондоо vсрэн сууж агшин зуур асаав. Энэхэн vес нэг жигтэй том ногоон онгоц уулын дээгvvр жирэлзэн харагдав . Хэсгийн дарга маань хэдийн рулидэж *Онгоцыг газраар явуулах гэсэн vг* улаан шугамнаас шууд зvvн урагшаа жирийлгэж гарав . Тэр чигээрээ тасрах нь бололтой. Бид хоёр ч хойноос нь жагсаалын эрэмбэ алдалгvй жирийлгэв. Газраас тасармагц харвал сайхь том ногоон онгоц хойт уулын дээгvvр баруун тийш шуухайтал дарж явна . Ердєє vзээгvй, жигтэй хурдан онгоц бололтой . Биднийг дєнгєж єндєр аваад гvнзгий эргэхэд нєгєє онгоц тэртээ баруун уулын дээгvvр эргэж байв. Тэр янзаараа бол гvйцэгдэх шинж алга. Манай хэсгийн дарга бол зоригтой ч хvн, хэнэггvй ч хvн. Далавчаа нэгэнтээ хєдєлгєж бидэнд дохио єгєєд маш гvнзгий эргэж эгц урдаас нь тосон янзтай чиг авав . Би гайхаж хоцров . Тийм vл мэдэгдэх онгоцны єєдєєс тосч болдог юм уу? Энэ бол агаарын байлдааны хамгийн хориотой зvйл . Энэхэн vес мєнєєхєн том онгоц манай аэродромын зvvнээс бултан орж гулгаж эхлэв. Бид ч хойноос нь «туусаар» байв. Биднийг мєн бууж ирэхэд том онгоцныхон онгоцноос бууцгааж байв. Лав долоо найман хvн бууж харагдана. Бид онгоцоо тавиад хvрч очив. Тэд биднийг тосоод зогсоно . Жигтэй єндєр нуруутай , овор том биетэй , зєвлєлтийн нисэхийн таних тэмдэг бvхий

Page 54: Mongoliin shildeg oguulleg

хурандаа цолтой хvн ємнє нь зогсож байв. Биднийг ёслоход тэр хурандаа бидэнтэй гар барьж , --- Та нар биднийг хєєсєн vv? гэв --- Тиймээ . Нєхєр хурандаа ! --- Хэрэв дайсны онгоц байсан бол яахав ? --- Яахав , тулалдах байсан даа ! --- « И--- 15 » -аар уу ? Бид нарыг харсан. Гурван хайрцаг чvдэнз шиг харагдсан. Хэрэв дайсны онгоц байсан бол асааж орхиход амархан байсан даа ... --- Та нарын энэ онгоцыг бид харсан. Том торхтой дарь шиг санагдсан . Нєхєр хурандаа, vнэнийг хэлбэл дарийг чvдэнзээр дэлбэлдэг шvv ! Бидний яриаг чагнан зогсож байсан орос цэргийн дарга нар vзтэл шивэр авир ярилцан , --- «Молодцы!» гэж сайшаах дуун сонсогдов. Зєвлєлтийн хурандаа инээмсэглэн , --- Энэ чинь «Бостон » гэдэг онгоц ! Харахгvй юу ? Урагшаа хойшоо , дээшээ доошоо харсан арван хэдэн буутай байлдааны том онгоц шvv дээ . Та нар тэгэхэд ... --- Хорин хэдэн буутай ч байсан ялгаагvй , нєхєр хурандаа. Бидэнд байлдааны тушаал єгєхдєє олон буутай онгоцны єєдєєс битгий нисээрэй гээгvй . Эх орны тушаал бол тушаал ! Мєнєєхєн «Молодцы» гэсэн vг дахин сонсогдов . Зєвлєлтийн хурандаа дахин инээж, бидний дал мєрийг алгадаж , --- Зєв ! Ёстой шонхрууд байна ! Та нар шиг хатан зоригтой эрс одоо цагт их хэрэгтэй байгаа юм . Цэрэг эрийн хатан зориг ялалтыг авчирдаг. Та нар ёстой шонхрууд мєн байна ! гэж vнэн сэтгэлийн угаас хэлэв . Энэ єдєр бид ингэж « шонхор » цол авсан билээ гэжээ . Нисэгчийн «єдрийн тэмдэглэлээс» энэ єчvvхэн явдлыг уншаад би бодлоо . Цэргийн эрчvvл гэдэг ёстой юунаас ч буцдаггvй эрс шулуун улс юм ! Энэ удаа энэхvv тэмдэглэл хєтлєгч зоригт нисэгчийн хувьд мартагдашгvй сонин учрал тохиолдсон байна. Ялангуяа шонхор нь шонхрыгоо магтсан нь сайхан санагдана. Тэгэхдээ бvр бvргэд шонхор нь начин шонхрыгоо магтаж буй хэрэг шvv !

НАМСРАЙН БАНЗРАГЧ

Зохиолч Н. Банзрагч 1925 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт малчны гэр бvлд тєржээ . Бага дунд сургууль , Улсын их сургуулийн дэргэдэх утга зохиолын оройн дээд сургууль, Москва хот дахь

Page 55: Mongoliin shildeg oguulleg

М . Горькийн нэрэмжит утга зохиолын институтийн дэргэдэх дээд курсийг тус тус тєгсжээ . 1940 оноос уран зохиол сонирхон оролдож « Жирийн хvvхнvvд », « Тал нутгийн хавар », « Мєнх зул », « Аадрын дараа » ,«Цэрэг эрийн дууль », « Замбага ягаан цэцэг », «Єглєє », « Нэг голынхон » ,«Намрын хонгор салхи» ,«Шинэ жилийн ємнєх vдэш » єгvvллэг ,туужууд «Зам » , « Хошуу цагаан нутаг » роман бичжээ . Зохиолчийн « Зам » роман ЗХУ –д орос , белорус хэлнээ хэвлэгджээ .

ЭНГЭРИЙН ГУРВАН ХАЙЛААС

Уужимхан урт хєндийн эхэн тушаа , хадтай єндєр толгойн энгэрт гурван євгєн хайлаас холоос сvр бараатай харагдана. Хайлаасны ногоон навчис нь дєрвєн зvгтээ шvхэрлэн тэлж зэлvvд хээрийн салхины аясаар сэржигнэн шуугих нь улирч одсон он жилvvдээ тоолж, болж єнгєрсєнvйл явдлаа хvvрнэн єгvvлэх мэт . Хав ойр ой модгvй тал хєндийд гурван лvглэгэр хайлаас хэдийд ургасныг хэн ч vл мэдэх бєгєєд олон жилийн турш ширvvн бороо цасан шуурганд савчин ганхаж урт vндсээ газрын гvн руу бат шигтгэн улам улам бvдvvрэн ургаж єдий хvрчээ. Нутгийнхан дээр vеэс гурван хайлаасыг лус савдагтай онгон догшин гэж шvтэж , навч нахианд нь ч гар vл хvрэх учир ганц ширхэг навч хvний гараар тасран салсангvй . Намар намарт алтан шаргал навчаа гєвєх учир орчны газар нь шаргал єнгєтэй хєвсгєр болжээ. Хайлаасны мєчир болгонд талын болжмор vй олноор цуглаж цаг ямагт шулганан жиргэнэ . Гурван хайлаасны яг єлмий доороос нь маш тунгалаг устай гурван булаг ундран гарч саахалт хиртэй урсаад гурвуулаа нийлж зэгсэн элбэг устай горхи болон жирэлзэн урссаар хєндийн адагт буй элсэнд шурган шингэнэ. Урсгал ус ой модгvй говь талд хvний хvслээр бий болсон юм шиг vзэсгэлэн тєгєлдєр хайлаас цэнгэг устай булгийг байгаль заяажээ . Хvйтэн тунгалаг ус нь жирийн ч биш гэдэс дотрын євчнийг анагаах чадалтай рашаан болохыг мєн л олон жилийн тэртээгээс мэдэж хавь ойрынхон нь шидэт рашаанаас хvртэж євчин эмгэгээ анагаасаар ирсэн бєлгєє . Хєндий дундуур жирэлзэн урсах горхи ямар ч гантай жил хатаж ширгэж байсангvй. Газрын хєрс нь шимтэй ус чийгтэй болохоор євс ногоо ч єтгєн сахлаг ургана. Зун намрын дэлгэр цагт Гурванбулагийн хєндий гэж нэршсэн энэ сайхан нутаг ёстой л хvн малын жаргалын орон болдог байв .Горхины хоёр хєвєєгєєр ойр ойрхон олон хот айл бууж хєндий дvvрэн мал багширна . Нутгийн айлууд булгийн эхээс нэлээд доогуур зусна. Тэд булгийн эхийг догшин гэхээс гадна тvvний ундаргыг бохирдуулалгvй цэвэр байлгах , тал нутгийн

Page 56: Mongoliin shildeg oguulleg

чимэг болсон гурван хайлаасаа гэмтээхгvй гэсэн сайхан сэтгэл євєрлєн олон vеийг єнгєрєєжээ . Намрын хонгор салхи сэв сэв vлээж газар дэлхий шаргалтан гандах vес хайлаасны навчис алтан шаргал болж улам ч сvртэй сайхан болно .

Энгэрийн гурван хайлаас Эрдэнээс илvv гялалзана Энгийн хvн байтлаа Ээжээс илvv санагдана . гэж энэ нутгийнхан дуулах дуртай . Магадгvй нутгийн авьяас билэгт ард тvмэн эрдэнийн єнгєєр алтран гялалзах хайлаасаа магтаж энэ дууг зохиосон бизээ. Хєндийхєн євсний сєл тасарч анхны хяруу унахад говийн дулаан євєлжєє єєдєє нvvцгээдэг бєгєєд хавар ногоо цухуйхтай зэрэг л мєн аянчин шувууд шиг буцан нvvж ирнэ. Єнгєрсєн зун намар идэж бараагvй сахлаг борог дотроос нялх ногоо алаглан цухуйх vес хєндийд ирсэн мал сvрэг тодхон тэвээрч дэлгэр зунтай золгоно . Энэ хєндийд нэгдлийн хонины гол сууриуд зусах бєгєєд євєл эзэнгvй болно. Цас ихтэй хатуухан євєл болбол нэгдлийн адуун сvрэг оторлон ирдэг юм. Сvvлийн хоёр гурван жил хєндийн эх орчмоос хадлан хадах болжээ. Ноднингоос энэ хєндийд малын тэжээлийн ургамал тарьж хадлангийн талбай болгоно. Айл амьтан нутаглуулахгvй хамгаалж тордоно гэсэн яриа гарсан боловч чимээгvй болжээ. Харин булгийн эхний хадан хясааг нурааж зам засах гэнэ гэсэн цуу vг гарсан нь нутгийнхныг зэгсэн тvгшээжээ. Гурван хайлаасны архан талаар хадан хясааны ёроолоор эртний балархан жим байжээ. Арав гаруй жилийн тэртээ хєндийн зvvн урд биед сум нэгдлийн тєв суурьшсанаас хойш тэрхvv балархай жим нь аймаг сумын тєвийг холбосон гол зам болжээ. Гэвч хясааны энгэрээр том том vхэр чулуутай хадан хясаа тvрж орсон тул машин явахад нэн бэрхтэй. Хааяа нэг нутгийн сайн жолооч л vхэр чулуун дундуур сvлжиж булгийн эхний эрэг рvv уначих дєхєн явдаг байлаа. Толгойн араар шинэ зам гарсан боловч гуу жалга олонтой євєл бол цас боож зун шавар шалбааг ихтэйн гадна уг зам нь хєндийн баруун биеэр дугуйран тойрч хєндийн адагт очоод зvvн хойшоо эргэх тул сумын тєвєєс лав хоёр гурван єртєє хол тойруу болгоно. Хєндий дундуур огтлон гарья гэхэд намаг шавар их , гvvр байхгvй тул жолооч нар зvрхлэдэггvй ажээ. Хадагт толгойн зvvн биеэр бол овон товон хад чулуу арвин, бартаатай болохоор машин зvглэх арга байхгvй . Хамгийн ойр дєт зам бол урагшаа тvрж орсон хадан хясааг нурааж зам засах нь ашигтай болохыг аймаг сумын удирдлага мэдэж байсан боловч зам засахаар хєрєнгє

Page 57: Mongoliin shildeg oguulleg

гаргаж зvрхлээгvй л байв. Тэгтэл сумын тєвийн ойролцоо чулуун нvvрсний уурхай нээгдэж ашиглаж эхэлсэн тул тойруу замаар єдєр, шєнє, євє,л зунгvй машин дvнгэнэн явах болжээ . Ингээд vржил шимтэй энэ хєндий нэг бол хадлан тариалан тарьж айл амьтан нутаглахгvй болох, vгvй бол хясааг нурааж зам засах их ажил эхлэх болж хєндийд идээшиж дассан олон айл баахан тvгшиж байлаа .

Хєндий дvvрэн ногооны хєєнгє суунаглан цэнхэртсэн хаврын сvvл сарын нэгэн дулаахан сайхан єдєр алс говьд євєлжсєн айлуудын тvрvvч хєндийд зусахаар ирлээ . Євгєн Дамбий олон жилийн турш зуссан тунгалаг горхины зvvн хєвєєнд гэрээ барих зуур ийш тийш харвал тэднийхээс єєр айл нvvж ирээгvй юм шиг байв . « Энэ жил манайх хамгийн тvрvvн ирээ шив дээ . Энд бууж болохгvй гэж нэгдлээс хэл сураг ирээгvй болохоор энэ жилдээ л лав тариа ногоо тарихгvй нь шиг байна » гэж бодлоо. Гэрээ барьж цай чанаж уучихаад хонио Гурванбулагийн эх єєд аажуухан туув. Хєндийн євс урьдын адил єтгєн сахлаг бєгєєд борог дундаас энд тэндгvй шинэ ногоо цухуйсан vзэгдэнэ. Дамбий хонио туусаар гурван хайлаасанд нэлээд дєхлєє. Хєндийн эх єєд євс нь бvр ч єндєр сахлаг байдгийг малчин євгєн сайн мэдэх тул бусад айл нvvж ирэхээс хэд хоногийн ємнє ч гэсэн євлийн тарчиг цагт зvдэн ядан онд орсон хоньдоо цатгах гэж ийнхvv євсний соргог усны тунгалгийг сонгон яваа ажээ. Хонь ч борог євс шинэ ногоо холилдсон нэгэн нугад ороод сайхан тогтлоо. Дамбий мориноос бууж юуны ємнє гурван хайлаас єєд дурандлаа. Хайлаас ид навчилж байгаа бололтой мєчир гишvv нь хар ногоон єнгєтэй болжээ. Хайлаасны ард машин тэрэг, хvмvvс нааш цааш явж байгаа харагдахаар аян замын улс юм болов уу гэж бодоод хараад байсан чинь машинаас юм буулгаж тєдєлгvй том хєх майхан босгож эхлэхээр нь зам засахаар ирсэн хvмvvс байх нь гэж гэнэт бодоод зvрх нь лvг лvг цохилон мориндоо мордон тийшээ шогшуулав. Хашин морио давчин шогшсоор булгийн тархиар тойрон гарч очвол хоёр гурван машин, бас трактор ч харагдав . Нэлээд олон хvн ачаа бараагаа буулгаж зарим нь бас нэг майхан босгох гэж байв. Нутгийнхны хэн нь ч хавьтдаггvй булгийн эхний ундаргаас хоёр хvн том саванд ус хийж байгааг хараад « Хай дамшгууд булгийн эх рvv бохир сав дvрж бузар оруулчихлаа» гэж амандаа vглэн ус авч байгаа хоёр хvний дэргэд очоод амар мэндээ ч асуулцсангvй .

--- Та нар чинь яаж байгаа нь энэ вэ ? Бохир саваа булгийн эх рvv дvрээд гэж чангахан хэлбэл тонгойгоод ус утгаж байсан залуу эргэж

Page 58: Mongoliin shildeg oguulleg

харснаа --- Юу гэнээ євгєн гуай гэв . --- Эндээс ус авч болохгvй . --- Яагаад ? --- Наадах чинь рашаан булгийн эх ундарга . Манай нутгийнхан тээр дор харагдаж байгаа чулуун овооны тэндээс ус авдаг юм гэж євгєн гараараа заав . Хоёр залуу ер тоосон шинжгvй . --- Бид хаанаас ус авахаа мэднээ гэвэл Дамбийн зэвvv хvрч : --- Монголоо алдсан дамшгууд . Булгийн эхэнд бохир юм оруулж болохгvй гэж дуулаагvй юу ? гэвэл --- Бидний энэ шанага хєдєєний та нарын халтар шанагатай адилгvй цэвэрхэн юм. Харин та бvхэн сав суулгаа сайн угааж байж энэ рашаанаас авч байгаарай . Хэд хоноод энэ хадан хясааг нураахаар рашаан чинь улам цэвэр тунгалаг болно доо гэж єндєр залуу тавлах мэт хэлэхэд Дамбийн бие зарсхийж дэмий л шогшров . Хоёр залуу саваа дvvргэж аваад майхан єєдєє дамжлан явахад нь Дамбий даган явж байснаа --- Та нар энд зам засахаар ирээ юу ? гэлээ . --- Тиймээ зам засна. Явах замын саад, улсын хєгжлийн тээг болсон энэ хадан хясааг агаарт хийсгэж зайлуулна гэлээ. Євгєн гарцаагvй болсон энэ явдалд балмагдан дахин ч юм асуусангvй. Замынхан євгєнийг сонирхсон янзтай харна. Тэгтэл хэдэн хvн газар ухаж эхлэв. Дамбий тэсэж чадсангvй --- Бид олон vеийн турш энэ хавийн газар орныг хєндєж vзээгvй єдий хvрсэн юмсан. Та нар ч шийдсэн улс юмаа гэвэл махлаг залуу , хvнд тємєр царил далайн газар тас хийтэл цохиод --- Євгєн гуай лус савдагтай газар уу ? гэв . --- Лус савдаг ч юу байх вэ . Элэнц хуланцаасаа л хайрлан шvтэж ирсэн газар орон шvv дээ гэж євгєн хэлбэл --- Газар оронд сохроор биширч шvтэж байдаг шашны л хор гай шvv дээ. Энэ шашин ард тvмний тархинд мєн ч гvнзгий шингэсэн юм шvv. Одоо болтол бурхан шашиндаа хайртай хvн байгаа нь мєн тоогvй хэрэг гэж тарган залуу хэлбэл Дамбий сэртхийж бурхан шашин шvтдэг гэж ороогдох бий гэж айгаад дэмий л санаа алдав . --- Та айж сандрах хэрэггvй . Тэр догшин сvрхий газрыг бид номхтгоод єгнєє гэж бас нэг залуу хэлээд газар тун тан хийтэл нvдэхэд хайлаасанд vvрлэж байсан олон шувууд сандралдан нислээ. Євгєн тэр шувуудыг харж « Хєєрхий энэ амьтад олон жилийн турш ажин тvжин амьдрахдаа ийм тvгшvvр ер vзээгvй юмсан »гэж бодлоо .

Page 59: Mongoliin shildeg oguulleg

Дамбий євгєн маргааш єглєє нь зам засахаар ирсэн хvмvvсийн даргатай нь уулзаж єєр газраар зам засаж болдоггvй юм болов уу гэж бодож санаж явдгаа хэлэх санаатай ирлээ. Єчигдєр нvх ухаж байсан хvмvvс газар ухаж хийсэн зуухандаа гал тvлж хоол цайгаа хийж байгаа бололтой байв . Хэдэн хvн булгийн эхэнд хувцас хунараа угааж байгаа харагдахаар євгєний дотор харанхуйлан зvрх нь пал хийж, єєрийн мэдэлгvй морио ороолгон тэдэн дээр давхин ирж --- Эрээ цээрээ алдсан зулбасгууд эндээс зайлцгаа гэж байдаг тэнхээгээрээ хашгирав . Юм угааж байсан хvмvvс толгой єндийн гайхан харлаа . --- Наадах чинь рашаан гэж та нарт хэлээгvй билvv? Та нар даанч яав ? Ариун булаг минь бузартаж одоохон ширгэж алга болно гэж євгєн мєн л хашхирав . --- Та эндэхийн лус савдаг нь арай биш биз дээ гэж нэг залуу євгєнєєр даапаалав. Дамбий тэр доогтой залууг ташуураар ороолгож --- Яана гэнээ. Настай хvнээр тоглож байхдаа ичихгvй байна уу? Чи над шиг эцэгтэй байх гээд дахин ороолгох гэтэл єнєє залуу навтасхийн зайлж бусад нь vймэн шуугилдав . --- Юу болоод байнаа ? гэх захирангуй дуу гарахаар Дамбий эргэн харвал гозгор цагаан залуу гайхсан янзтай харж байв . --- Инженерээ энэ євгєн єчигдрєєс хойш биднийг омогдож байгаа юм . Сая намайг ташуурдаж байхгvй юу гэж хальт цохиулсан залуу гомдол мэдvvлэв. Инженер залуу инээмсэглэн ойртож ирснээ --- Дамбий гуай та амархан сайн байна уу? гэж мэндлэв . Дамбий нгдээ арчин дахин дахин харснаа --- Yгvй энэ чинь ... Балдангийн хvv юv дээ гэснээ мориноосоо шалавхан бууж инженер залууд ойртоход vймж байсан улс гайхан харцгаалаа. Дамбий инженер залуутай золгож хацрыг нь vнэрлэн vнсээд --- За Чулуун хvv хэзээ ирээ вэ ? гэлээ . --- Би єчигдєр орой ирсэн. Танайх хєндийд нvvж ирээ юу? --- Тиймээ хvvхээ --- Манайх хаана байгаа вэ ? --- Єнєє маргаашгvй л нvvж ирнэ . --- Таны бие тэнхээ сайн биз дээ Танайхан бvгд сайн уу ? --- Сайн сайн . Хvv минь чи Гурванбулагийнхаа хясааг нурааж зам засах гэж ирээ юу ? --- Тиймээ , Дамбий гуай . Дамбий нутаг усны нэг дорын хvvтэй уулзсандаа нэг талаар баярлаж нєгєє талаар гомдож байлаа. Чулууны эцэг Балдан, Дамбий хоёр нэг

Page 60: Mongoliin shildeg oguulleg

хонхорт тєрж хар багаас vерхэн єссєн бєгєєд дандаа айл саахалт явдаг байлаа. Балдангийн дунд хvv хотод дээд сургуульд суралцаад инженер болсон юм гэсэн яриа хоёр жилийн ємнєєс дуулдаж байжээ. Чулуун дээд сургуульд байхдаа жил бvр зуныхаа амралтаар ирдэг байсан, харин сургуулиа тєгсєєд ажил алба нь болж єгєлгvй хоёр жил гэртээ ирээгvйг Дамбий сайн мэдэж байв. Дамбий нэг дорын хvvхэдтэй уулзаад баярласны учир бол vvнийг зад загнаж байгаад єєр газар зам засуулна гэж бодсоных. Хэрэв тэр нь бvтэхгvй бол гомдох байлаа. Тэгээд санаж бодсоноо хvн амьтнаас далдлан ярих нь зvй гэж бодоод --- Хvvхээ хоёулаа уулзья гэв . Чулуун инженер євгєнийг дагуулан нєхдєєсєє холдлоо. Тэр хоёр , гурван хайлаасны баруунтай очиж суув. Дамбий тvрийнээсээ богинохон цагаан соруултай гаанс гаргаж тамхи нэрж асааснаа --- Хvv минь чи тєрсєн газар орноо эвдэж нураах гэж ирээ юу? гэвэл Чулуун инээмсэглэн --- Эвдэх ч юу байх вэ . Зам засах гэж байна гэлээ . --- Энэ хясааг нурааж болохгvй л юмсан. Бид євєг дээдсийн vеэс энэ сайхан булаг шанд , хайлаас , хадан хясааг шvтэн биширч єдий хvрэхдээ ширхэг чулууг нь ч хєндєж vзээгvй юм шvv гэж гомдонгуй єгvvлэв. Чулуун ч гэсэн мэдээ орсон цагаасаа эхлэн тал нутгийнхаа гоо vзэсгэлэн болсон булгийн хєвєєнд бишгvйдээ л тоглож явахдаа аав ээжийнхээ vгэнд орж хайлаасанд vvрлэсэн олон шувуудыг ч vргээж байсангvй , навч нахиаг нь ч тасалж vзээгvй юм .Энэ нутгийнхан булгийн эх гурван хайлаасыг догшин онгон гээд хавьтахгvй бєгєєд хэрэв чулуу шороог нь хєндєж цэцэг навчий нь тасалбал лусын хорлол болно . Бас рашаан булаг нь хатаж ширгэнэ гэж дээр vеэс сvсэглэн ирсэн билээ. Тийм vзэл бодол хатуу баримтлах нутгийн нэр хvндтэй настай хvнийг гомдоохгvйг хичээн аль болох эвтэйхнээр аргалахыг бодсон инженер залуу юу гэж хэлье хэмээн бодож байгаад --- Дамбий гуай ... Улс орны хєгжлийн шаардлагын дагуу газар орноо єєрчлєн сайжруулж ашиглах нь ... гээд учирлах гэтэл євгєн vгийг нь таслан --- Тэр ч тэгэлгvй яах вэ. Гэхдээ заавал хясааг нурааж зам засахын оронд єєр газраар засаж болохгvй гэж vv дээ. Алтан дэлхий алгын чинээн биш гэв . --- Аймаг сумын хооронд vvнээс єєр дєт зам байхгvйг та мэднэ. Хєндийн баруун талаар явдаг зам чинь ... гээд тайлбарлах гэтэл Дамбий бас vгийг нь таслан --- Хясааны зvvн сугаар хєндийн зvvн биеэр зам засаж болохгvй гэж vv? гэв.

Page 61: Mongoliin shildeg oguulleg

---Тvvнийг чинь бодож vзсэн юмаа. Тvvгээр зам засна гэхэд бартаа ихтэй . --- Бартаа саадаас айх гэж vv? Ийм мундаг машин трактортой улс чинь тэр том том vхэр чулуу, сондуул довонг дор нь хамж тvрээд зайлуулдаг юм биш vv? ---Нарийн учир бий. Тэнд зам засахад наад зах нь хагас єртєє хирийн газрыг янзлах болохоор хєрєнгє мєнгє их орно. Харин хясааг бол жараадхан метр газар нураачихвал болох нь тэр. ---Хясааг нураатал энэ рашаан маань хатаж ширгэнэ шvv дээ. ---Хаанаас даа. Та дэмий юманд санаа зовж байх юм. Євгєн дуугарсангvй бодол болон тамхиа баагиулж сууснаа гаансаа чулуун дээр тогшиж vнсийг нь унагааж тvрийлээд ---Бид мэтийн мунхаг євгєчvvл бол орчлон дэлхийг бурхан бvтээсэн, тvvнийг хэн ч єєрчилж болохгvй гэж боддог. Харин эрдэм номтой та нар бол байгаль єєрєє бvтээсэн гэдэг шvv дээ. За бурхан ч бvтээсэн бай, байгаль нь ч бvтээсэн ялгаа алга. Нэгэнт л бvрэлдэж тогтсон газар орныг эвдэж сvйтгэж орхиод дахин бvтээж чадахгvй. Чи богино бодолтой байна. Энэ булгийг хайлаасны ёроолоос ундарч байна гэж санадаг бизээ.Тэр тийм биш . Жинхэнэ ундарга нь хадан хясааны дор байгаа юм . Газрын зєєлнийг дагаж хайлаасны хєлєєр ил гарч байгаа юм. Ерєєс тєрсєн нутаг усаа хайрлаж хамгаалж байдаг манай ардын заншил бол ганцхан уул усны лус савдгаас айж болгоомжилсон юм биш шvv. Чи хар л даа. Тэр зvггvй хvvхдvvд булгийн эхэнд хиртэй хувцсаа угааж байна. Дуртай дуртай газар бие засаж бохирлож байна .Энэ хєндийгєєр дvvрэн хvн мал олон жилийн турш амьдарч ирснийг чи мэднэ . Тэд одоо та нарын хир зунгаг шингэсэн усыг уух болж байна шvv дээ. Монгол хvн булаг шандын усыг цэвэр тунгалаг байлгах гэж хэзээнээс эрхэмлэж ирсэн тvvхтэй юм. Урсгал усгvй энэ нутагт ус гэдэг чандмань эрдэнээс ч vнэтэй. Энэ булаг горхи ширгэж орхивол бид яах болж байна ? Хатаж vхэх хэрэг vv? Энэ хайлаас , энэ булаг шанд чинь амьтай эд. Та нар амьд байгаль гэдэг биз дээ . Амийг нь тасалбал vхнэ биз дээ . Хvv минь чи эрдэм номтой хvн сайн тунгааж бодоорой гэжээ. Чулуун тvvний ярихыг чих тавин чагнаж суухдаа хєдєєний жирийн нэгэн малчин євгєнєєс ийм ухаантай vг сонсоно гэж vнэндээ бодоогvй байсан юм . Дамбий євгєн аав шиг нь хэзээний малын хойноос хєєцєлдсєн бичиг vсэг ч тааруухан мэддэг, vг яриа ч цєєн томоотой тєлєв хvн болохыг Чулуун мэдэх боловч амьдралын нарийн ухаан, бодож цэгнэх талаар хэнийг ч дагуулахгvй хэрсvv гvнзгий бодолтой болохыг сая л мэдэв . Тэгээд хариулан хэлэх ч vг олдсонгvй . Тэр хоёр хэсэг зуур бие биеэ

Page 62: Mongoliin shildeg oguulleg

харан дуугуй сууцгаав . --- Чи тэгээд яая гэж бодож байна гэж євгєн асуув . Чулуун євгєнийгзvрхшингvй харснаа --- Дамбий гуай минь би ингэж шийдсэн юм биш шvv дээ . Энэ зvгийн мэргэжлийн улс газар орныг нь шинжилж зураг тєслийг нь гаргасан юм. Тvvнийг єєрчлєх эрх мэдэл надад алга даа гэвэл Дамбий санаа алдаж --- Тийм нь ч тийм л дээ . Чи ганцаар хаанаас шийдэв гэж. Гэхдээ тэр зураг тєслийг нь зохиохдоо миний тvрvvний хэлсэн зvvн талаар зам засна гэж зvтгэсэн бол ч учир байх байсан даа гэлээ . --- Тэр тухай яриад дийлээгvй юмаа . Тvvгээр зам тавихад хясааг нурааснаас арав дахин их зардал орно гээд зєвшєєрєєгvй юм гэж Чулуун хэлэв. Дамбий дуугарсангvй , сvvмийсэн нvдээр харж байснаа аажуухан босож мориндоо мордоод --- За тийм байдаг байжээ . Хvv минь тєрсєн vvрээ нурааж эвддэг ангаахай хэзээ ч байгаагvй юм шvv гэчхээд морио давиран бєг бєг шогшлоо. « Тєрсєн vvрээ нурааж эвддэг ангаахай хэзээ ч байдаггvй юм гэнэ vv? Энэ чинь юу гэсэн vг вэ? Нээрэн би чинь энэ нутагт тєрсєн єчvvхэн муу ангаахай нь шvv дээ. Ангаахай vvрээ орхиод нисдэг болохоос биш тvvнийгээ эвддэггvй билээ. Би тєрж бойжсон vvрээ эвдэх гэж vv? » гэхээс тvvний зvрх гэнэт хvчтэй дэлсэж чимчигнэн євдєх шиг боллоо .

Гvн шєнє болов. Нєхєд нь унтаж чимээ шуугиан намдлаа. Чулууны нойр мєд хvрэх шинжгvй сэрвэлзэн дэмий л нааш цааш хєрвєєнє . Тvvний санаанд «Тєрсєн vvрээ эвддэг ангаахай» гэсэн зэвvvн vг байн байн орж шаналгана . «Манай нутгийнхан Балдангийн онгироо хvv л тєрсєн vvрээ эвдэж нутаг усаа бузарлав гэнэ дээ. Дамбий гуай яасан ухаантай хvн бэ ? Хєдєєний євгєд чинь гаднаас нь харахад юу ч мэдэхгvй, бvдvvлэг хачин юм шиг байдаг нь зєвхєн гаднах єнгє байх нь . Манай нутгийн буурлууд их ухаантай , амьдралын агуу их туршлагатай юм байна . Тэд нутаг усандаа хайртай болоод л тvvнд гар хvрдэггvй байжээ. Харин vvнийг нь шашин овжин ашиглаж лус савдагтай гэж айлган сvрдvvлж мунхруулж байсан хэрэг . Одоо дэлхий дахинаараа байгаль хамгаалах гэж бєєн шуугиан болж байна . Манай нутаг харин тєдий л хvний гар хvрээгvй юм шvv. Булгийн ундарга нь vнэхээр хясаан дор байдаг бол хясааг нураахад ундарга нь дарагдаж ширгэнэ . Тэгвэл ч энэ сайхан уужим хєндий амьдралгvй болно гэсэн vг. Манай суманд vvн шиг задгай устай сахлаг євстэй газар байхгvй. Зєвхєн манай сумаар ч барахгvй зэргэлдээ хэдэн суманд ч байхгvй л дээ. Рашаанаас уух гэж бvр алс хол нутгаас ч ирдэг шvv дээ. Булаг

Page 63: Mongoliin shildeg oguulleg

ширгэхгvй юмаа гэхэд рашааны чанар нь єєрчлєгдвєл яана. Би яах ёстой вэ ? ... Дээд сургууль тєгсєж зам гvvрийн инженер болчихоод тєрсєн vvрээ л эвдэх болж дээ ... Улсынхаа тєлєє гэсэн чин санааг минь манай нутгийнхан ойлгох бизээ . Би ямар дураараа хийж байгаа биш . Аймгийн тєв цаашилбал улсын хэрэгцээг хангах уурхайн vр ашгийг єндєр байлгахад энэ зам маш чухал vvрэгтэй. Дамбий гуайн хэлдэгээр хясаанаас зvvн талаар зам засахад ч болно л доо. Даанч их зардал гарч олон хоногийн ажил болно. Яавч тvvнийг зєвшєєрєхгvй . Юутай ч гэсэн маргааш тэр хавийн газрыг нарийвчлан vзье . Yнэндээ би энэ замын зураг тєсєл хийхэд хєндлєнгийн хvн шиг байсан минь тоогvй юм боллоо. Хясааны зvvн талаар зам засья гэж нэг удаа санал гаргахад хэн ч дэмжээгvй. Тэгээд л єнгєрсєн. Хэрэв яагаад тvvгээр зам засах шаардлагатай байна вэ гээд л зvтгэсэн бол арга байсан ч байж мэднэ . Одоо газар дээр нь нягтлан vзэж тооцоо гаргаад хєєцєлдвєл дэмжиж ч мэднэ. Хvрээлэн байгаа орчин , байгалиа хамгаалах тухай хууль ч гарсан. Миний саналыг хар муйхраар дайрч няцаахгvй бизээ» ийн бодоод тvvний санаа тvр ч гэсэн амрав . Эргэн тойрон нам гvм гагцхvv хээрийн чєлєєтэй салхи л vл мэдэгхэн сэвэлзэн vлээнэ. Чулуун баахан хэвтэж байгаад нойр нь бvр хулжсан тул сэмхэн босож майхнаасаа гарлаа. Дамбий євгєний зэмлэсэнд сэтгэл зовнин майхнаа булгийн эхээс нэлээд доогуур авчран барьж булагт хамаагvй юм угааж бохирдуулж болохгvй гэж нєхєддєє захижээ. Нялх ногооны содон vнэр ханхалж ойролцоохон луглийн харлах хайлаасанд олон шувууд шулганан жиргэсээр л байв. Чулуун шувуудын жиргээнийг сэтгэл догдлон чагнаж байснаа горхи єєд явлаа. Оройтож гарсан сар яг л гурван хайлаасны цаанаас гэрэл гэгээ цацруулна. Горхины хєвєєнд ирвэл сарны гэрэл усанд тусаж мєнгєн утас мэт цайран жирэлзэнэ. Чулуун горхины хєвєєнд сууж жирвэгнэн мяралзах усыг сонирхон харав. Ус хол хол хийн бургилж тал саран урсгал саран давхих мэт мэлтэгнэнэ . Чулуун багадаа энэ горхины хєвєєнд хурга хариулж явснаа дурсан санав. Бас сарны саруулд саах нийлvvлэх гээд богинохон шилбvvр барьж айлынхаа хvvхдvvдтэй хургаа туугаад инээж шуугиж явсан нь, хурдны морь, унаад хєндийн зvvн биеэр уралдаж байсан нь саяхан мэт санагдана . Yvр цайх дєхсєн бололтой хайлаасны тэндэх шувууд жиргэх нь улам олшров. « Би гэмгvй энэ олон шувуудын vvрийг эвдэх нь дээ. Хясааг нураахаар л бvгдээр vргэж алга болно бизээ » гэж бодохоос их л гэм хийж буй мэт бодогдов . Сумын бага сургууль тєгсєєд аймгийн дунд сургуульд ааваараа хvргvvлэн энэ хясааны ємнvvр явахад мєн л олон шувууд жиргэж байсан билээ. Аав нь

Page 64: Mongoliin shildeg oguulleg

шувуудын жиргээнийг чагнаж явснаа --- Буянтай сайхан нутаг шvv. Манай энэ тал нутагт vvн шиг сайхан газар хаана ч байхгvй . Миний хvv эрдэм ном их сураад тєрсєн нутагтаа буцаж ирэхэд хамгийн тvрvvн л энэ шувуудын жиргээ тосно шvv дээ гэж хэлсэн юм. Тvvнээс хойш Чулуун хvv аймгийн дунд сургуульд цаашаа нийслэл Улаанбаатар хотод дээд сургуульд суралцаж байхдаа намар нь эдгээр шувуудын жиргээнээр vдvvлж хаварт нь угтуулан олон жилийг ардаа орхисон билээ. Єчигдєр орой энд ирэхдээ хамгийн тvрvvн танил шувуудынхаа хєгжилдєн жиргэхийг сонсож сэтгэл нь ихэд догдлон хєдєлж байсан юм . Тєрсєн нутгийн нь цэнгэг сайхан агаарт бие сэтгэл нь хєнгєрєн унтаж хэвтэхийг хvссэнгvй, дорно тэнгэрийн хаяа цайвартаж сарны гэрэл бvдгэрэн байгааг Чулуун инженер сая л анзаараад майхан єєдєє аажимхан алхахдаа Дамбий євгєний vг vе vе санаанд нь орж зовоосоор байлаа.

Зам засах хvмvvс ирээд хориод хонов. Гэсэн ч хясааг нурааж эхэлсэнгvйд Гурванбулагийн хєндийд нvvж ирсэн малчид эргэлзэн гайхаж байлаа. Олон vеийн турш малчны сэтгэл тэнэгэр, малын зоо тарган байдаг хєндийхєн энэ зуныг сэтгэл тvгшvvртэй угтсан билээ. Гурванбулагийн хадан хясааг нурааж зам засахаар хотоос хvмvvс ирсэн тухай мэдээ хоромхон зуур тарж айлууд яаран сандран нvvж ирцгээсэн юм. Тэд нvvж ирсэн даруйдаа зам засахаар ирсэн хvмvvсийн байраар ганц хоёроороо хэд гурваараа vзэгдэх болж Чулуун инженерийн сэтгэлийг улам ч зовоох болжээ. Чулуун нутгийнхаа ах дvv танил хvмvvстэй єдєр бvр уулзаж зам засах тухай учирлан ярьж заримаас нь хатуу ширvvн vг ч бишгvй сонсов. Тэгээд ямар ч гэсэн хясааны зvvн талаар зам засаж болох эсэхийг мэдэх гэж хэдэн єдєр газар орны байдлыг нарийн судалж нягт сайн тооцоо судалгаа гаргаж шинэ тєсєл зохиогоод, тvvнтэйгээ хамт нутгийн ард олны хvсэлтийг хавсарган явуулжээ. Чулуун шинэ тєлийг нь хvээж авах эсэхийг мэдэхгvй боловч ямар ч гэсэн хариу иртэл ажилдаа орсонгvй. Замынхан хийх ажилгv тул ихэнх нь хєдийн айлаар хэсэх болов . Энэ хооронд Чулууны гэр говиос нvvж ирсэн тул єдєр бvр гэртээ очно . Харин эцэг нь огт зэмлэсэнгvй . « Улсын чухал болохоос биш миний хvv ямар дураараа загнаж байгаа биш . Олон санаа санаж эргэлзэж байхаар ажилдаа орсон нь дээр» гэж эцэг нь хэлсэн юм. Айл саахалтын амьтан ах дvv нар нь тvvний хvvг зэмлэж тєрж єссєн нутаг орноо эвдэн нурааж рашаан булгыг бузарлах гэж байна хэмээн ил далд шуугиад байхаар Балдан євгєний сэтгэл хэнээс ч илvv зовж шаналж байлаа. Гэлээ ч гэсэн нэгэнт зам засахаар

Page 65: Mongoliin shildeg oguulleg

дээд газар шийдэж хєрєнгє мєнгє зарж хvн хvч ирvvлсэн болохоор яавч тvvнийг єєрчилж болохгvй гэдгийг Чулууны эцэг сайн мэдэж байв. Тийм учраас хvvдээ хатуу ширvvн vг хэлээгvй юм. Хэрэв нутгийнхны адил эвгvй vг хэлбэл зам засах ажилд саад учруулж мэднэ гэж санаж байжээ. Балдан євгєн угаас бурхан шашин шvтэж яваагvй тул хvvгээ хадан хясааг нураахад лусын хорлол энэ тэр болно гэж айсангvй, гагцхvv Дамбийн хэлсэнчлэн ариун булгийн ундарга дарагдаж хатаж ширгэх бий гэхээс л сэтгэл зовнино . Чулуун тєвєєс ирэх хариуг хvлээж єдєр шєнийг зовиуртай єнгєрєєж байлаа . Хааяа арын замаар єнгєрєх машины дуунаар дэмий горьдон гарч хардаг байсан ч тєвєєс хариу шийд ирэхгvй л байв . Чулуун майхандаа хэвтэж байтал ойролцоохон машин дуугарав. Замын машинд олон удаа хууртсан болохоор гарч харсан ч vгvй хэвтэж байтал машины дуу ойртон ойртсоор гадаа нь хvрээд ирэх шиг болохоор ухасхийн гарвал суудлын тэрэг тоос хадаан айсуй . Чулуун сэтгэл догдлон харж байтал машин хурдлан явсаар хvрч ирлээ . Хэн ирээ бол гэж сонирхон харав . Машин майхны дэргэд ирээд зогсоход зам гvvрийн туршлагатай инженер Дvвжир машинаас гараад ирэв. Дvвжир бол Чулууныг бодоход насаар нилээд ах, олон ч зам гvvр удирдан барьсан дадлага туршлага их шилдэг инженерийн нэг ажээ. Дvвжир замын тоосоо гvвж --- За дvv хvv сайн уу? Ажлаа эхлэхгvй юугаа хvлээж байгаа юм бэ гэв . Чулуун юм ч хэлсэнгvй тvvний гарыг чанга атган мэндлээд майхандаа дагуулан орлоо . Дvвжир цуваа тайлж орны толгойд тохоод явган сандалд сууж --- Яасан халуун єдєр вэ гээд хєлсєє арчив . Чулуун тvvнийг ангаж цангаж ирснийг мэдээд данхтай цайнаас том шаазанд хийж єгвєл Дvвжир авч зєєг цайг гvд гvд залгиснаа --- Чиний тєсєлтэй танилцсан гэлээ . --- Тэгээд ? гэж Чулуун яаран асуув . --- Чи дэмий юм санаж байх юм . Мэдээжийн хэрэг хэн ч зєвшєєрєхгvй шvv дээ . --- Миний шинэ тєслийг яагаад батлаагvй юм бол ? Би учир шалтгааныг тодорхой бичсэн шvv дээ . --- Залуу минь бид нэг шийдсэн зvйлээ хэн хvний vгээр єєрчилж байвал ажил яаж бvтэх юм бэ? Хэрэв чиний тєслєєр зам засах юм бол хоёр зуун мянган тєгрєг нэмж зарцуулах нь байна . Болж бvтэх юмыг єєрчлєєд хоёр зуун мянган тєгрєгийг агаарт цацах хэрэг vv? --- Тvvнээс ч илvv vргvй зардал гаргадгийг аль тэр гэх вэ ?

Page 66: Mongoliin shildeg oguulleg

--- Тvvнийг л мэдсэн юм бол дэмий vргvй зардал гаргахын хэрэггvй биз дээ. Чиний тєсєл ёстой vргvй зардал . --- Та нарийн учрыг нь мэдэхгvй байна. Ард тvмний бахархал болсон энэ сайхан байгаль орчныг vнсэн товрог болгохыг би хvсэхгvй байна . Дvвжир ийм vг сонсоод гайхахдаа нvд нь том болж гараа алдлан єндєлзсєнєє --- Тэр vнэтэй сайхан байгаль, ард тvмний бахархал чинь аль вэ? євгєрч унах дєхсєн гурван євгєн хайлаас уу ? єчvvхэн жижиг булаг шанд уу? Манай оронд vvнээс ч илvv vзэсгэлэнтэй сайхан газар бишгvйдээ бий. Хэрэгцээ шаардлага байхад энэ байтугай vvнээс ч сайхан байгалийг устгаж хувиргадаг юм гэж ширvvлэв . Чулууны ч дургvй хvрч --- Хэрэгцээ шаардлагаар тvрээ барьж болохгvй . Одоо дэлхийн олон улс гvрэн учир мэдэхгvй мунхаг vйлээсээ болж эвдэлж сvйтгэсэн газар орон, бохирлож бузарласан гол мєрнєє дахин буй болгох гэж махаа идэж байна. Нэгэнт сvйтгэсэн байгалийг ёстой буян амлаж бурхан бvтээсэн ч дахин уг байснаар нь бий болгож чадахгvй. Одоо хоёр зуун мянган тєгрєгийг зарахдаа харамлаж байж хожим хойно хоёр сая тєгрєгєєр ч тал нутгийн чимэг болсон энэ сайхан газрыг бий болгоно гэж vv гэхэд Дvвжир ширvvхэн vзэлцэхээр шийдсэн бололтой дєхєн сууж --- Битгий номчирхоод бай. Хvн тєрєлхтєн байгалийг єєрийн эрхшээл єєрийн амьдралын сайн сайхны тєлєє ашигласаар ирсэн юм. Байгаль орчныг бохирдуулж сvйтгэнэ гэдэг чинь vvн шиг юм биш . Ихээ том зvйл гэж тайлбарлав . --- Энэ хадан хясааг нураах нь хэдий жижиг зvйл ч гэсэн ийм сайхан мод рашаан устай газар хавийн хэдэн суманд л байхгvй. Энд нэгдлийн олон суурийн хэдэн мянган мал хэдэн зуун хvн амьдран аж тєрж байна . Говьд ус гэдэг чандмань эрдэнэ гэж Чулуун бас тайлбарлав . Дvвжир дэмий маргахыг хvссэнгvй бололтой босоод --- Тэр хэдэн мянган мал , хэдэн зуун хvнээ бодох уу гэдгийг улс мэдэж байгаа юм . Олон таван vггvй ажилдаа ор гэлээ . --- Аль алийг нь бодоод шинэ тєсєл зохиосон юм гэж Чулуун хэлээд бас бослоо . --- Тэгвэл улс орноо илvvд бодох нь бидний зорилго гээд Дvвжир майхнаас гарлаа. Чулуун ч хоцорсонгvй даган гарч ирэв . Дvвжир ийш тийш харснаа --- Ажилчид чинь хайчсан бэ ? гэв .--- Ойрын айлуудаар орсон гэвэл --- Чи ер нь энд амарч зугаалах гэж ирсэн юм уу ? vгvй бол ... гээд Дvвжирийн дуу єндєрсєхєд

Page 67: Mongoliin shildeg oguulleg

--- Та сэтгэл зоволтгvй одоохон цуглана гэж Чулуун хэлэв . --- Би та нарыг ажилд нь оруулаад буцна . маргааш єглєєнєєс хясааг нурааж эхлэх хэрэгтэй гэж Дvвжир тушаав . --- Би тэр хясааг нураахгvй шvv гэж Чулуун эрс хэлэхэд Дvвжирийн нvд мєн том болж --- Яагаад ? гэлээ . Тvрvvн хэлсэн шvv дээ гэж Чулуун хариулбал --- А чи чинь энэ нутгийнх гэлvv? Хоцрогдсон бvдvvлэг хєгшид л энэ хайлаас булгийн эхийг лус савдагтай гэдэг юм . Чи тэдний vгэнд ороод айж хулчийж байх шивдээ. Ийм ч сэхээтэн байх гэж? Наашаа гарахаасаа ємнє Гандан хийдэд очиж амь насаа даатгах нь яасан юм бэ ? гээд Дvвжир тачигнатал инээхэд Чулууны хилэн гэнэт бадарчтvvнийг заамдан аваад алгадах гэтэл Дvвжир гарыг нь чанга атгаж --- Зодох нь уу гэлээ . Чулуун ганц ч vг хэлсэнгvй тvvнийг аяархан тvлхчихээд горхи руу гvйчихэв .

Зуны тунгалаг наран мэлтэсхийн мандлаа. Замын ажилчид єглєєнийхєє цайг уучхаад хясааг нураахаар явцгаав . Чулуун Дvвжир хоёр хэд дахин ширvvн маргалдсан боловч тусыг олсонгvй. Yнэндээ Дvвжир, Чулууны саналаар шинэ зам засах эрх мэдэл ч байгаагvй билээ . Чулуун Дvвжир хоёр хясааг дэлбэлэх бодис vvрсэн хэдэн хvний хойноос хурдан хурдан алхаж явахдаа юм ч ярилцсангvй. Чулуун их л баргар царайлан явж буйг Дvвжир нvдний булангаар харснаа --- Улсынхаа хєгжлийн тєлєє ямар ч гарз хохирлоос айлгvй ажиллах ёстой. Сэтгэл санаагаа vймvvлж болохгvй гэлээ. Чулуун дуугарсангvй газар шагайн алхана. Хайлаасны хойно ирснээ Чулуун зог тусаж --- Би хясааг нурааж чадахгvй гэчихэв . Дvвжир мєн л нvдээ том болгож --- За за битгий тунирхаад бай гэвэл --- Чадахгvй гэдгээ танд олон дахин хэлсэн шvv гээд Чулуун хайлаасны сvvдэрт суучихав . Дvвжир анхандаа тvvнийг тоглож байна гэж санасан боловч царай нь баргар нvд нь ууртай гялалзаж байхаар нь --- Чи ямар эцэгтээ туньж байгаа биш . Yvрэгт ажлаа хийнэ vv? байна уу, єєрєє мэд гэлээ. Чулуун дуугарсангvй. Хясаа тэслэх бодис авч явсан ажилчид очих газраа оччихоод инженерээ хvлээсэн бололтой холхиж харагдана. --- Нєхєр минь бос. Ажилчид хvлээж байна гэж Дvвжир ширvvн хэлбэл Чулуун хяламхийж --- Би танд хэлдгээ хэлсэн шvv дээ гэв. Дvвжирийн зэвvv туйлгvй хvрсэн боловч биеэ барьсхийж

Page 68: Mongoliin shildeg oguulleg

---Чи намайг тэсэлж чадахгvй гэж арай бодсон юм биш биз . Чиний амиа тавиад байгаа энэ єгєр хайлаасыг унагааж шалбааг чинь булаад єгье гайгvй гэчихээд хясаа єєд бараг гvйх шахам явлаа. Нар дээш хєєрлєє. Хясааны ёроолд хэлэн хvн Дvвжирийн заавраар тэсрэх бодисоо булж байгаа бололтой тонголзоно. Хясаа тэслэхийг сонирхсон ажилчид нэлээд холхноос харж байв. Дvвжир ажлаа дууссан бололтой хvмvvсээ дагуулаад буцлаа. Дvвжир тэсрэх бодистой холбосон утсаа хєврvvлэн барьж эргэн эргэн харсаар хайлаасны хойно ирээд утасныхаа vзvvрийг тавьж чvдэнз зураад асаав. Утаа манасхийн єчvvхэн хєх гал улалзав. Дvвжир ойролцоо байсан хvмvvсээ зугтаа гэж гараараа зангачихаад Чулууны хажуугаар гvйж єнгєрєхдєє --- Нєхєєр ! Аминдаа хайртай бол холд гэж хашгирав . Чулуун хорондоо суугаад баймаар санагдсан боловч мунхаг явдлаас болж амиа гээхийг хvссэнгvй тvvний хойноос харайлгав. Дvвжир ч эргэн хараад гvйнэ . Чулуун ч эргэн эргэн харж хол хол харайв. Гэнэт нижигнэсэн сvрт дуу гарч газар доргив . Чулуун эргэж харвал бєєн утаа тоос манарч бараг дэргэд нь том жижиг олон чулуу пижигнэн уналаа . Тэр чулуутай хамт амгалан байсан олон шувууд vргэн нисэж толгой дээгvvр нь нар халхлан єнгєрєв . Дараагийн тэсрэлт боллоо . Чулуун амьсгаадан гvйх зуур амандаа тэсрэлтийг тоолов. Эхний ээлжинд таван удаа тэслэлт хийхээр тєлєвлєсєн юм. Тав дахин тэсрэлт болж дуусахад Чулуун зугтаахаа больж эргэн харвал шороо тоосонд хясаа ч харагдсангvй , хайлаас нь ч vзэгдсэнгvй . Дvвжир амьсгаадан гvйж ирээд --- Тэсэлгээ амжилттай боллоо шvv гэв. Чулуун тvvний хєлєрч мэнчийсэн хvрэн нvvрийг хараад «Энэ хvн надад ямар гэм хийлээ. Бид хоёр адилхан л мэргэжлийн улс. Нэгэнт л дээд газар зєвшєєрєхгvй болохоор бидний хэн нь ч гэсэн тvvнийг єєрчилж зєрчиж болохгvй шvv дээ » гэж бодлоо . Чулуун vл мэдэгхэн санаа алдсанаа --- Таван газар л тэсрэх бодисоо булаа биз дээ . Хир нураасан бол очиж vзье . Дахин тэслэх шаардлага байна уу vгvй юу гэж хэлэхэд Дvвжир ч юм хэлсэнгvй, тvvнтэй зэрэгцэн явлаа . Толгой дээгvvр нь бєєн шороо хуйларна . Тэр хоёр явсаар хайлаасны дэргэд ирэхэд мєчир гишvv нь энд тэндгvй хєглєрєн унасан байв . Булгийн эх рvv том жижиг чулуу зєндєєн унаж булингартай улаан ус уурласан юм шиг тэдгээр чулууны завсраар сад тавьж байлаа . Чулуун хайлаас єєд нvдний булангаар сэм харвал салхины аясаар намиран байдаг ногоон мєчир нь хуга хуга vсрэн холтос нь ч ховхрон унасныг хараад дэмий л шогшров .

Зуны адаг сар гарангуут Гурванбулагийн хєндийхєн єєр тийшээ амь тэмцэн нvvцгээв. Хясааг дэлбэлж зам зассаны дараахан булгийн ус

Page 69: Mongoliin shildeg oguulleg

багадсаар ойрмогхон бvр ширгэжээ. Айлууд нvvсээр зєвхєн Дамбий Балдан хоёрынх vлдэв . Хоёр євгєн горхины эрэг буланд тасарч vлдсэн балга усаар хэд хоног аргацааж бас нэг худаг ухсан авч тэр нь ширгэсэн тул нэгэн зэрэг ачаалав . Дамбий ачаалчихаад булгийн эх єєд явлаа . Энэ жил хєндийд олигтой ч євс ургасангvй . Аль хавраас олон малд идvvлсээр бvр улаан шалдан газар болжээ .Ямар ч гантай жил Хєндий ийм євс ногоогvй байхыг Дамбий далан хэдэн жил амьдрахдаа vзээгvй билээ. Тэр бєг бєг шогшсоор булгийн эхэнд ирж мориноосоо бууж харав. Ариун тунгалаг рашаан булаг мэлтэлзэн ундарч байдаг газар нь нvдийг нь ухаад хаясан аварга том амьтны ухархай шиг харлан хvнхийх нь нэн аймшигтай. Зам засаж байхдаа Чулуун инженер булгийн эхийг дарсан зєндєєн их чулууг зєєлгєж цэвэрлэсэн боловч нэмэр болоогvй юм . Ундарга хавьд усны дусал ч vзэгдсэнгvй, зєвхєн хуурай хар шороо л єчvvхэн тєдий хєдлєх салхинд бужигнана. Гурван хайлаас нь мєчир шилмvvсээ тэсрэлтэд тас тайруулсан учир бараа сvр нь ч алга болж мэнд vлдсэн цєєн мєчир нь хатаж хvрэн єнгєтэй болжээ . Дамбий цєхрєнгєє барж булгийн ундаргын шороог гараараа аяархан малтав . --- Дамбий минь наадхаараа оролдоод ер нэмэргvй гэх дуу гарахаар ихэд цочин эргэж харвал Балдан євгєн зогсож байв . Балдан мориноосоо буусан ч vгvй --- Явья даа . Ачаа холдчихлоо гэв . Хадан хясааг нурааж зассан дардан замаар ачааны машин тоос хадаан давхиж єнгєрлєє. Дамбий тvvний хойноос харснаа --- Сайхан зам болжээ гээд мориндоо мордлоо . --- Гэсэн ч энэ сайхан єгєємєр нутаг минь эзгvйрч орхигдлоо доо . Миний л хvvгийн хийсэн нvгэл дээ гэж Балдан гvнзгий санаа алдан єгvvлэв . Дамбий морио давирч --- Хаанаас даа Балдан минь . Чулуун хvv ч зvvн талаар зам засах гэж их мэрийсэн. Улсын ажил чухал болохоор энэ хэсэг газар єгєрч гандах нь юу ч биш гэлээ . --- Ирэх зун хаана зусна даа гэж Балдан асуувал Дамбий дуугvй явж байснаа --- Харин ээ хєє. Хєшєєтийн худгийг л бараадахаас єєр замгvй боллоо гэв . Хоёр євгєн хайлаасны дэрэгдvvр єнгєрєхдєє зvрх євдєн харав . --- Хайлаас минь євгєрчээ. Одоо ус чийггvй болохоор мєдхєн хатаж унана бизээ гэж Балдан хэлэв . --- Тэгж л таарна . Єдийд цэл ногооноороо байдаг навч нахиа нь хvрэн болж хатаж байна . Ирэх жил ч лав цэцэглэхгvй бизээ гэж Дамбий маш

Page 70: Mongoliin shildeg oguulleg

гунигтай єгvvлэв . Тэр хоёр нvvдлийнхээ хойноос шогшуулав. Хєлєєр хєглєрч байдаг євс ногоотой хєндийд морьдын туурайгаар улбар тоос босно . Хатаж ширгэсэн горхины сайр хєндий уруудан цайран харагдах нь нvдэнд хvйтэн ажээ . Хоёр євгєн явсаар нэгэн хєтєл дээр гарч ирээд эргэн харвал эрдэнийн єнгєєр гялалзан байдаг гурван хайлаас нь сvр сvлдгvй харлан ёрдойж , ногоорон хєхєрч байдаг уужимхан хєндий нь цайвар цагаан болж єнгє алдаад улаан шороо тоос бужигнан хийсэж байсанд хоёр євгєн гvнзгий санаа алдан цааш гэлдрэв.

ЦЭДЭВДОРЖИЙН БАЗАРРАГЧАА

Зохиолч Ц. Базаррагчаа 1937 онд Ар-хангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Бага дунд сургууль, 1962 онд Улсын их сургууль тєгсжээ.1960 оноос уран зохиол оролдож «Цаст уулын цас», «Тамирын чулуун», «Галын илч», «Цэцэгт нуурын цэцэг» зэрэг єгvvллэг туужийн тvvвэр хэвлvvлжээ.

УЛААН ХАДНЫ ЄВЄЛЖЄЄ

Хургандаа цадтал хєхєєгvй бол Тєлгєндєє майлдаг (Хоньчдын хууч яриа)

Эл єгvvллэгт уул нь «Хамхуул халзан» ч юм уу, «Тєлгєн суурь» гэж нэр єгч болох байлаа. Чингэтэл, Хєх чулуут хэмээх хаа холоос бараа нь дvнхийсэн, майхан хэлбэртэй аварга цагаан уулын нэгэн ам болох Улаан хадны євєлжєєг vзсэнээс хойш , мал дагасан хvн ийм уулын нємрийг тvших нь тvмэн зєв єє гэх бодол эзэмдэх болж билээ. Зэлvvдширсэн тэр нутаг ус одоо ч гэсэн буйд хэвээрээн л байна шvv дээ, гэхдээ тэр нутаг усны нэрээр єгvvллэгээ нэрлэв. Хоньчин Сандагийг ямар ч юмны сvvлийг л мушгихаас биш , авсаар хvнээс урьдаж хєдєлнє гэж байхгvй, дотуур ухаантай амьтан хэмээлцэх нь бий. Гэтэл халуун намраараа шахам байхад тэднийх сєл хєєн , нутгийн зах гарч буйд нутгийн бэлчээр уснаа хvрсэн байлаа . Тийн оторлон одох тухайгаа Сандаг эхнэр хvvхэддээ л дуулгасан уу

Page 71: Mongoliin shildeg oguulleg

гэхээс биш ,хэнтэй ч зєвшин хэлэлцсэн нь vгvй . Энэ нь аанайхан тvvний дотуур ухаан ч байж болно. Намрын хуучаар тэнгэр хангай ч олон хоног бургаж бударч Сандагийн сэтгэл ч олон хоног дэнсэлжээ . Эргэх дєрвєн улиралд мєнх бургилж байдаг асан булаг, шанд болгоны ус, намар зуны заагаар газрынхаа гvн рvv хаван шургаж , намар эрт гэгч нь хэд хэд дахин цас дарж, хvйтний эрч чангарчээ. Єглєє оройд хээр гадаа явахад нь усны шувууд дуу нь дуулдахаас биш, бие харагдахааргvй дээгvvр нисэн буцаж буйг ажихад хvртэл нэг л биш. Эл бvхнийг анзаарах бvр Сандагийн сэтгэл дэнсэлнэ . --- Энэ тэнгэрийн байж байгааг ээ ! Нэг л бишдэнэ дээ! Тэгтэл би гэдэг хvн нийгэмийн энэ олон зуун тєлєг толгойгоороо хариуцаад авчихсан байдаг хэмээн ганцаар шогшрон , бударч бурганан буй уулсын зулай ширтэн зогсдог байлаа . Чингээд нэг л єглєє суурь тєлгєє туун , хоёр нохойгоо дагуулан євсний сєл , усны тунгалгийг зорин одсон хэрэг . Ар талаараа шивэр их ой хєвч vргэлжилсэн Хєх чулуут хэмээх дагшин уул наран ээвэр талдаа олон ам сугатай . Хєх чулуутын ам суга бvхнийг дамжин явсаар зул сарын эхээр Улаан хадны євєлжєє хэмээх гэр хадны нємєрдєх хуучин євєлжєєнд суурьшжээ. Нэгэн vдэш, хониныхоо захад хэвтэж байсан хоёр нохой нь бууцны хєл рvv чимээрхэн хуцсанаа шур шурхийн алга болов. Удаж тєдєлгvй ноход боргоосоор , бараан морьтой хvн айсуй . Уржигдархан ирээд явсан малын бага эмч байлаа . Бага эмч мориноосоо буунгуутаа : --- Танай энэ « Асар » « Усар » хоёр чинь ер нь амьдаар минь идэх нь ээ ! гэснээ : --- Би энэ нэгдлийн « тахар » юм болсон хойно , таньд л хэл залгуулах гэж газрын мухарт хvрч явна . --- Ээ халаг гэж ! Ямар ч хол газар вэ ? Танай энэ єєд ч ёстой « бурхны » орон юм аа . Бэл рvvгээ цас ямар их гээ ! Уулынхаа эх єєд єгсєх бvр цас нь нимгэрсээр энд ирэхэд бараан шахуу юм гээч ! Хар цаснаас мултруут морины хєл хvртэл хєнгєрєєд явчих юм , энэ ээ тэрээ ээ гэж ярьсаар бага эмч , отрын шовгорын ємнє ирээд , хоёр євдгєн дээрээ хоёр гараараа тулан , шовгорын vvдээр мєлхєх шахам ороход , хуурай гишvvний оч чад пад дуугаран халуу дvvгнэ. Гэр хадны нємєр дэх талын чинээн хашааны vvгээр тvvгээр бие биенээ vнэрлэн шєргєєцєлдєж, хоорондоо мєргєлдєж байсан тєлєгнvvд хvн ирснийг сониучирхах мэт эмчийн хvvрэг хєлс болсон морины зvг хошуурна . Хєх чулуутын оройн шивэр их ой хєвч, зул сарын оройн жаварт салхинаа хvvгэн шуугисаар байхад , Улаан хадны євєлжєєнєє бараг нь

Page 72: Mongoliin shildeg oguulleg

оготоны сахал хєдєлгєх салхигvй агаад , хагд євс, шар навчис, хонины шар бууцны шивэр шивтэр ханхална . --- Тєвєєс яваа хvн гэв vv дээ ! Мартчихаад байна . --- Уухай ! Очиж очиж надаар яах нь юм бол оо ! --- Хэн мэдэхэв , дарга нар л таны нэрийг хэлээ биз . --- Арай ч дээ . --- Чухал хvн гэсэн шvv. Тэр хvнд таныг єєрийнхєє ажил бодол хоёрыг нэгд нэгэнгvй ярьж єгєєрэй гэж хэлvvлж байна билээ . --- Уухай , Буруу хойшоо ! Би юугаа ярих болж байна даа ? --- Юугаа ярихаа єєрєє л мэдэхээс биш ! Би л хэл гэсний нь хэлэв ээ барж. Отрын шовгорт ийн ярилцаж байгаад , бага эмчийг мордохоор босоход , Сандаг ч нохойгоо хорихоор гарав . Тэр хоёрыг гадагш гарахад отрын шовгор дахь бєєр нь час улаан болсон зуухны хоёр этгээдэд сая халуун цай уугаад тавьсан аяганаас уур савсан хоцров . Сандаг эмчийг мордсоноос хойхно , хонио хотлуулж явахдаа : --- Заа байз , тэр ирэх хvнд чинь юу ярьдаг билээ ! Надаас ер юу асуудаг юм бол ? Арай л нэгдэлд хэзээ орсон бэ ? гэж асуухгvй байгаа даа ? Тэгвэл нэгдэлд болбол орохгvй юмсан гэж нутаг гулсан нvvж явснаа ярих болно шvv дээ . За арай ч тийм юм асуухгvй байлгvй. Зvгээр л отор хийдэг тухайгаа л ярих юм байгаа биз . Уул нь би чинь , энэ хангай нутагтаа отор хийнэ гэдэг vгийг дуулаад дургvйцэж байлаа шvv дээ. Хvн ер нь ямар ч юмыг биеэрээн vзэж байж л ухаарах юм . Хангай ч бай , говь ч бай , нэгэнт л малыг олон зуугаар нь суурилдаг болоод байгаа хойно , оторлохгvй л юм бол байдгий нь барна гэсэн vг гэдгийг би єнгєрдєг жил л мэдлээ гээд л эхлэх vv! Тэр нь л зєв байх! Нэн ялангуяа энэ бага малыг олон зуугаар нь суурилсан газар уу? Заавал л отор хийж таарна . Оторлохыг оторлов , нутаг усаа олж чадвал л vр нь гарна . Манай энэ Хєх чулуутын єврийн ам сугууд аргагvй л малтай хvний нутаг шvv . Хар л даа . Энэ уулын нємєр нєєлєг , ус бэлчээрийг! Энэ уулын нємєр манай хэдэн тєлийг битгий хэл , нэгдлийн суурь малыг цас жавраас хаахдаа л хаана гэж ярих уу ? Ингэж ч болох юм шvv . Манай энэ хангайхан дэндvv улс л даа . Гурван єртє хvрэхгvй шахам газар , ийм єгєємєр нутаг байхад , энэ рvv оторлоод ирэхгvй л байгаа юм . Зарим нь оторлоно гэдгийг бууц арилжих тєдийхнєєр ам хаагаад єнгєрдєг бололтой . Уул нь оторлоно гэдэг чинь малд бол яалтгvй сайн юм. Харин эзэн хvний тухайд бол тийм ч амархан ажил биш дэг ээ . Хєхєє євлийн хvйтэн, хар цасны жаварт эзгvй хээр тав тохь муутай бол зутарч гvйцэх бололтой юм гэж ирээд л яривал єєрийгєє дєвийлгєсєн

Page 73: Mongoliin shildeg oguulleg

болох болов уу? Сандаг ингэж бодсоор хонион хотлуулж, орой тєлєгнvvд нь баралгvй vлдээсэн шvvг хамж бєєгнvvлэв. Чингээд аяга хоол идэхээр шовгортоо ортол , хотонд нь нэгэн тєлєг хурган дуугаар цангинан майлав . Yдшээр хvн ирж , бас ч бага зэрэг сатаараад авснаа сая санав. Тэрхvv хурган дуугаар цангинагч бол « хамхуул » халзан мєнийг дуугаар нь танив . Хамхуул халзан оройнхоо vмхvvшийг ацаг алдалгvй нэхэж байгаа нь тэр . Хургандаа, єргєхєд хамхуул шиг хєнгєн байсан тэр халзан тєлєг , орой хотлох, єглєє бэлчээрлэхийнхээ vес хадны атга хєеє , тарваганы зvсэм ходоод идэж сурчээ . Сандаг гадагш гарч , жаал тэжээл хормойлон хотруугаа алхлав . Хамхуул халзанд єглєє оройных нь vмхvvшийг єгєхєд , орилоо хар хvзvvт , гувшаа хундан гээд хажуугаас нь шомбодож сурсан хэд хэдэн ч амьтан бий . Тэдэнд бас хувийг нь авчээ . Тєлєг гэдэг хvvхэд шиг горьдомтгой , бас тунирхуу амьтан болохыг Сандаг хэдийн сайн мэдэх ажээ . Хамхуул халзанд vмхvvшийг нь єгєхдєє єнєєх хишиг хvртэж сурсан хэдэд хувь хvртээхгvй бол , бэлчээрт гарсан хойноо, єдєржин майлан гvйж мэднэ . Ер нь нялх амьтан болгоны хvнээс юм горьдохын агаар нэг гэдгийг Сандаг, тєлгєн суурь авснаасаа хойш бvр ч сайн ухаарах болсон хэрэг. Тvvнийг тєлєгнvvддээ тэжээлийг нь єгєєд эргэхэд vдшийн жавар тас няс хайрч ,дээд тэнгэрт євлийн шєнийн одод жирэв журавхийн байлаа . Хоттой хонь нь зєєлєн яраглаж , Хєх чулуутын орой хvvгэн шуугихаас єєр чимээ имээгvйхэн байтал , хойт шил хадны чигтэй , vнэг гаагалах мэт дуугаруут хоёр нохой нь яаж дуугvй байхав гэсэн шиг дурамжхан хєв хєв хуцав . Нэг муу анчин гавар vдэш бvхэн тийн дуугардгийг хоёр нохой нь бас эзэн шигээ сайн мэдэх болсон ажээ . Сандаг єдрийнхєє утаж алсан ганц мануулыг эд бад хийх, энээ тэрээ гэсээр мичид марал дээр хєєрсєн хойно хэвтсэн авч , нойр нь сэрвэлзэн , дэг дуг гэсээр нэлээн уджээ . --- Очиж очиж надаар яах нь вэ ? --- Бурхангvй газар бумба галзуурна гэгчийн vлгэр болж байна уу ? --- Тийм л болж байна . --- Зовмоор юм . --- Одоо яая гэхэв . Нутгийнхаа нэрийг бодохоос биш . --- Зун ч бай, євєл ч бай . Нэгэнт л малыг олноор нь суурилдаг болсноос хойш , отор хийхгvй юм бол нэг л цагт муугаа vзэж таарна . Би энэ л бодлын учир энд ингэж явна шvv дээ . Тэр ирэх хvнд єєрийнхєє энэ бодлыг гайгvй сайн яриад орхих уу ? Энэчлэнгээр эргэцvvлсээр хэвтсэнээ , ашгvй нэг мэдэхэд , овоо дуг хийгээд авсан байв .

Page 74: Mongoliin shildeg oguulleg

Галын захад орхисон хувинтай ус час часхийн хага хєлдєж буй чимээ тов тодхон дуулдах нь vvрийн жавар чангарч буйн тэмдэг гэдгийг хоньчин сайн мэднэ . Тєдєлгvй бууцны хєл рvv vхэр оготно дуу дуугаа авалцан шивших мэт дуугарч эхлэх нь ч мєнєєхєн vvр тэмдгэрч байгаагийн дохио болой .Сандаг азарган нэхий дээл нємрєн гадаа гарч , од сар , тэнгэр хангайн байц ажиглан сэм сэм алхлан явсаар « морь хараад » эргэхдээ хэд ахин хий хий ханиалгав . Чингэхэд нь євсний хашаан дахь морь нь аяархан шилгээж , морины нь хєлд хєлдvv хомоол тор тор торжигнож дуулдав . Ємнє тэнгэрийн хаяа гал улаанаар хярхаглаж , шєнийнхєє дvнд анир чимээгvйхэн болсон Хєх чулуутын оройн мод хvvгэн шуугиж эхлэх нь єєрийн жавар салхин , их хєвчийг нойрноос нь сэргээв бололтой . Бага vдийн алдад , бэлчээрт хєнгєн тэрэг давхин ирэв . Орлогч дарга нь , зураг авдаг юм энгэртээ санжгануулсан , шарангуй залуу эрийн хамт явна . Залуу эр , Сандагаас : --- Хэдийд оторт гарсан , хэд нvvгээд байна . Хэдэн хоньтой вэ ? Хэдэн тонн євс тэжээлтэй вэ ? гэж баахан тоо тэмдэглэж аваад , харандаа цаасаа далд хийнгээ , цаг руугаа хараад : --- За , Та одоо морин дээрээ морддоо . Зургийг чинь дарна . Сонинд тавина гэж богино богино єгvvлбэртэй vгийг хойно хойноос давхцуулав . Сандагийг мордон , хониныхоо цаад захаар орж явахад, залуу эр , хониных нь нєгєє талаар чєрєг чєрєг шогшин , байн байн явган сууж , vе vе урагшаа хойшоо эрэгцэн , зогтусам явснаа , Сандагийг хvрээд ир ! гэж даллав . Сандагийг дэргэдээ очтол : --- Ахаа таны наад уурга яасан сvргvй юм бэ ? Иш-ш , хангай газар байна даа ! хэмээн илт голонгуй аясаар vглээд , мєрєє хавчгасхийлгэхэд , Сандаг : --- Энэ шилбvvр vv? гэж амандаа сулхан гvнгэнэхэд , залуу эр: --- Тийм ээ ! Уртхан шиг...! гэж хэлээд, мєнєєхєн хоёр гараа сарвагасхийлгэн , дал мєрєє хавчгасхийлгэхэд , мєнєєх зураг авдаг юм нь тархийн , энгэрийнх нь товчийг хавиран санжигнахад , Сандагийн хонины хээрийн чих хулмагасхийн биеэ хураан vргэхчээ аядав. Сандаг морио хєтлєн явсаар, нэгэн сахлаг довны євєрхєнд очин., морио амгайвчлан тавиад, бараа нь улам улам жижгэрсээр буй хєнгєн тэрэгний хойноос ширтэн : --- Уул нь. Ах аа ! Ах аа- гэж гvйж ниссэн хєєрхєн ааштай хvv юмсанж. Харсаар байтал царай нь хєєхєр оргин цонхийгоод лав орон суурин газар єсч єндийсєн байж таарна хэмээн болгоож суув . Тийн суутал , дэлхэн идээшилж байсан сvргийн нь тэндээс хурган дуу цангинан,

Page 75: Mongoliin shildeg oguulleg

бодлыг нь таслав. Тэр бол єнєєх хургандаа цадтал хєхєєгvй хамхуул халзан мєн болохыг хоньчин дуугаар нь андахгvй танина.

ЗО -БАЙ- ЖИНГИЙН БАТТУЛГА

Зохиолч З. Баттулга 1919 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт тєржээ. 1965 - 1967 онд Москвад утга зохиолын дээд дурс тєгсжээ. 1950 иад оноос уран бvтээлээ эхэлж «Тєвшин тєгс», «Ерєєлт учрал», «Шийнэн дуулж байна», «Уяхан замбуутив», « 785 дээр» єгvvллэг, туужийн ном «Хєх тэнгэр» роман бичжээ.

СОРГОГ ХYМYYС

7-р сарын сvvлчээр юмсанжээ. Yдшийн орсон ширvvн бороо зvсэрч , гудамжинд хvний хєл татарчээ . Цагдаа Тvмэн бvтэн гурван цагийн турш хувиарт газраа эргээд Ерєєгийн 1-р гудамжны зvvн vзvvрийн сvvдэртсэн догол дахь нэг хашааны vvдэнд амсхийхээр ахархан жижиг сандал дээр суулаа . « Ерєєгийн 9 тоотыг анхааралдаа ав !» гэсэн нэмэлт vvргээ бодож суугаа цагдаа Тvмэн єврєєсєє тамхи гаргаж нуусхийж асаагаад галыг нь ханцуйдаа далдлан хаа нэг сорж , эргэн тойрноо ажин анир чагнав . Зvсэрсэн борооны усан дуслууд хэлхээ татан бууж, хурын дусал тунаруулсан газар л мэлгэр хєх усан дvрс дээгvvрээ атриа мяралзуулах нь балар харанхуй шєнийг арай ядан гийгvvлсэн чийдэнгийн сvvмгэр гэрэлд тунаран харагдаад Тvмэнд балчир багынх нь явдлыг єєрийн эрхгvй санагдуулжээ . Тэр жил би сургуулийнхаа зуны амралтаар хєдєє гэртээ хариад нэгдлийн адуучин эцэгтэйгээ яг ийм шєнийн зvсэрсэн бороонд шавшуулж Дэрстийн хєндийд адуу маналцаж билээ . Аав бид хоёр тэр дvнсгэр шєнийн гvн харанхуй дундуур адуугаа зогсоо зайгvй эрэгсээр vvр гэгээрмэгц би адуугаа зvvн жигvvрээс нь хумьж эхлэв . Хатирт борлог минь ёстой л дємєлзтєл хатирдагсандаа. Идэр залуу наснаасаа євгєн буурал болтлоо малын дэргэд байсан аав минь адуугаа баруун талаас нь исгэрэнхэн эргvvлэхэд аавы минь тэр исгэрэлттэй ижил дасал болсон адуун сvрэг маань эзнийхээ санасан бодсоны нь мэдсэн юм шиг vvрсэн янцгааж хариулах нь ээрэм талын гvн харанхуй шєнийг чухам л амьдруулах шиг санагддагсан гэж Тvмэн хєдєєх газар єнгєрvvлсэн балчир багынхаа амьдралыг янз янзаар дурсан бодож

Page 76: Mongoliin shildeg oguulleg

суулаа . Гудамжны баруун vзvvрээс мотоциклийн гэрэл сvvмэлзэн ойртсоор тvvний хурц цайвар гэрэл нь нэгэн юм эрэх хайх шиг Тvмэнгийн дэргэдvvр чичигнэн тэнvvчилж эхэллээ . Тvмэн цувныхаа юvдэнг духруугаа дарж малгайныхаа саравчийг далдлаад мотоцикльтэй хvний хажуугаар єнгєрєх маягтай жирийн хvний байдлаар алхлав . Шєнийн 1 цаг хагасын яндан дуугарч , гvн харанхуй шєнє, шуугисан цасан шуурга, шаагисан ширvvн бороо, исгэрсэн догшин салхинд ч тордоггvй энэ хvнгэнэсэн цовоо дууг сонсоод сэтгэл нь хєдєлдєггvй тийм хvн ч байдаггvй биз ! Яндангийн цээлхэн дуудлагаар сэтгэл нь хєдєлсєн Тvмэнд юм бvхэн шєнийн харанхуй дундаас цэлсхийн харагдах шиг болжээ . Нєгєє хvн Тvмэнгийн єєдєєс ирж явснаа мотоциклио хvд... хvд ... хийлгэн эвгvйхэн дуугаргаад хашааны сvvдэрт зогсчихов . --- Аа золиг доо чамайг , бас л унтарчихлаа гэж нєгєє хvний хараах нь Тvмэнд сонсогдлоо . Хожим хэрэг болж юу магад , зєрєнгvvт номерыг нь хараад єнгєрье байз гэж санаад нэлээд ойрттол нєгєє хvн багажныхаа хайрцагнаас даавуун ууттай тvлхvvрvvдээ гаргаж урд номер дээгvvрээ бєгтрєєд мотор руугаа тонголзож Тvмэнг зэрэгцэж ирмэгц , --- Уучлаарай хvн гуай ! Та шvдэнзтэй бол єгєєч , би энэ рvv нэг юм хараад орхиё гэхэд Тvмэн аргагvй л дэргэд нь ирж , --- Чvдэнз бий л юмсан гээд євєр дэх чvдэнзээ эрэнгvvт мотоциклийн номерыг сэм ажиглалаа . Урд номер дээгvvрээ багажныхаа уутыг тохож , арынх нь номер шавар будагдсан учраас чухам хэдэн номертой мотоцикль вэ ? гэдэг нь Тvмэнд мэдэгдсэнгvй . Аа ... « М --- 72 » байна шvv! Тэгээд хажуугийнхаа суудлыг авчихаад явж байгаа хэрэг vv. Тэгнээ даанч дуу нь нэг л зєєлєн байсан юм гэж бодсон Тvмэн , --- Яаж орхио вэ ? гэж дэмий л асуугаад нvдэндээ салхины том гэгчийн шил зvvсэн тэр хvнийг ажиглалаа . Бороотой бvрхэг шєнийн чийдэнгийн бvдэг гэрэлд тэр нь ямар шvv царайтай хvн болох нь Тvмэнд бас л танигдсангvй . --- « Гамтай эдэлбэл зvгээр болохоос ондоон , уг нь гамгvй эдэлчихсэн юм чинь байсхийгээд л таг болчих юм . « Та чvдэнзээ зураад гэрлийг нь энэ рvv тусгаад єгнє vv!» гээд нєгєє хvн мотор руугаа заагаад байз уу! надад чинь зvлгvvр ... гээд энгэрийнхээ жижиг савыг уудлав . Тvмэн чvдэнзээ зурлаа . Мотоциклийн арынх нь суудлын дугуй

Page 77: Mongoliin shildeg oguulleg

бариулыг хагас ороосон гялтганасан хєх єнгєтэй эд нvдэнд гялс хийж харагдаад тэр нь нэг vзvvрээсээ салбайн урагдсан юм шиг харагджээ . Нєгєє vл танигч хvн чvдэнзний гэнэт бадарсан гялбам хурц гэрлийг завдан ашиглаж Тvмэнгийн нvvр єєд гэнэдvvлэн цохилоо . Тvмэнгийн нvднээс гал бутрах шиг болж , хєл дээрээ арайхийж тэнцтэл нєгєє хvн хутгаа гялс хийтэл далайлаа . Тvмэн хутгатай гарын тохой руу алгадлаа , хутга нь тор ... гээд газарт унажээ . Нєгєє хvн хутгаа алдмагц Тvмэнг шууд зууран барьж хvчээр гэдрэг нь тvрлээ. Ямар нэг мєлгєр бєєрєнхий юм гутлынх нь єсгийд тээглэж тэнцvvрээ алдмагц Тvмэн дотроо сэхээ авч гэдэргээ унангуутаа дайснаа єєр рvvгээ хvчтэй дугтран эргэж дороо хийлээ . Гэвч хvчээр давуу нєгєє хvн Тvмэнгийн зvvн мєр рvv нь ёврон эргvvлээд дороо хийж багалзуудаж авлаа .

... Мотоцикль ... Мотоцикль ... бариарай , тэр арынх нь бариулыг гялгар хєх эдээр бvрчихсэн мотоцикльтэй хvнийг ... Аа ! цус ... тэр суудлаа авчихсан М--72 - той хvнийг ... Тvмэн халуундаа дэврээд урд шєнийхєє болсон явдлыг ярьж байгаа бололтой гэж євєр дээрээ бичгийн хавтас тавиад Тvмэнгийн дэргэд суугаа сэргийлэхийн ахмад Гарьд Тvмэнгийн тас аньсан нvд , чинэрсэн нvvр рvv нь ширтжээ . Сувилагч Жаргал хараагаа Гарьд єєд аажимхан шилжvvлж , тийм байна , Шархныхаа халуунд дэмийрч байна . Эгэмний нь дор сvрхий гvн хутгалсан юм билээ гээд Тvмэнгийн суганаас халууны хэмжvvр авлаа . --- Аль вэ ? халуун нь ... --- 40 байна , тvрvvнд 41 байсан юм . Тарианууд хийлгээд халуун нь буурч байх шив гэж сувилагч Жаргал хэлэв . Євчтєнvvд дэмий л бие бие рvvгээ харан Тvмэнгийн огцом хvнд амьсгалыг чагнан дув дуугvй хэвтэцгээж , зарим хєнгєн євчтєн нь орон дээрээ босоод суужээ .Тvмэн амь тэмцэн зууралдаж байсан илий балай бодлооосоо хагацаж ядсаар бараг хориод минут боллоо . Сувилагч хvvхэн Тvмэнгийн хєлийнх нь уланд тавьсан халуун жинг заслаа. --- Цус их алдсан , халуун ихтэй байна . Гэвч гайгvй удахгvй тэнхэрнэ гэж эмч Гэпэлмаа хэлж байна билээ гэв. Гарьд толгой дохиод єєр vг хэлсэнгvй , гараа элгэндээ зєрvvлж суудлаа засасхийж суугаад Тvмэнгийн vе vе ємєлзєж байгаа уруулы нь , байн байн татвалзан

Page 78: Mongoliin shildeg oguulleg

хєдєлж байгаа єтгєн хар хємсгий нь ширтлээ . Хvмvvс Тvмэнг ширтсээр , тасалгаанд удтал нам гvм байв . Тvмэн хоолойгоо хэржигнvvлэн их л зовиуртайгаар санаа алдаад гар нь чичигэнэн хєдєлж уруулаараа ямар нэгэн юмны амтыг vзэж байгаа юм шиг тамшаална . --- Одоо халуун нь улам саарч байх шиг байна . Удахгvй ухаан орно гээд Жаргал, барьж байсан халбагаараа жимсний шvvс хутган ам руу нь цутгав . --- Уг нь золбоотой л хvнсэн , харин урд шєнє л сvрхий гэнэджээ гээд ахмад санаа алдав . Тvмэн, эдний яриаг там тум сонсож эхлэв. Нvдээ нээх гэж оролдлоо. Дээрээс нь ямар нэг бєєн цагаан юм дараад байгаа ч юм шиг , тэр нь давчдан манарсан бодлоос нь нэг л салж єгєхгvй , харин уруулы нь ямар нэгэн хvйтэн юмаар жигнэн , хоолой руу нь сэрvv татаж , дотор нь нилээд уужрах шиг болж , ам руу маань уух юм орж байна даа гэж мэдлээ . Тvмэн нvдээ vл мэдэг нээмэглэснээ дахин анилаа . --- Та намайг харж байна уу ? гэж Жаргал асуув . Тvмэн дахин харах гэж оролдоод чадсангvй , харин Жаргалын зєєлєн хонгор дууг сонсож , миний дэргэд ээжийн минь дуу л сонсдож байна уу даа гэж бодно . Тvмэн хєдлєх гэж vзлээ . Чадсангvй , би чинь хаа байна даа ! эрvvл байна уу ? vгvй юу ? гэж бодлоо . --- Одоохон сэргэнэ гэсэн тvрvvчийн зєєлєн элбэрхvv дуу Тvмэнд дахин сонсдож нvдээ тогтуухан нээлээ . Жаргал Гарьд хоёр єєд єєдєєсєє харж , хоёулангийн нь нvvрэнд баярласны шинж тодорлоо . Євчтєнvvд ч бие бие єєдєє харж шивэр авир ярилцав . Хилэн шиг зєєлєн хар vсээ цагаан алчуураар эвтэйхэн даруулж зангидсан усгал намуухан харцтай Жаргал єєд Тvмэн хэсэг гєлєрч байснаа , --- Би чинь ... хаа ... байна ... даа гэж чичигэнэсэн тасалдангуй дуугаар шивнэх шахам асуув . Жаргал халбагаар жимснийхээ шvvснээс дахин єгєєд , --- Та эмнэлэгт хэвтэж байна! Бие чинь ямар байна гэв . Тvмэн хараагаа Гарьд дээр арайхийн шилжvvлээд --- Ахмад аа ! гээд єндийх гэж оролдов . --- Хvvе болохгvй ! гэж Жаргал тэвдэнгvй хэлээд хучлагаар нь дарлаа . --- Битгий хєдєл , тvргэн шиг эдгэрээд гарахыг бод ! гэж Гарьд хэлэв . Тvмэн эмнэлэгт хэвтэж байна гэдгийгээ мэдэж, зvvд зэрэглээ шиг бvvр тvvр байсан єнгєрсєн шєнийн нь явдал дээр дээрээсээ замбараагvй

Page 79: Mongoliin shildeg oguulleg

давхцан санагдаж , --- Танд илтгэх зvйл гээд дахин єндийхєд ахмад Гарьд , --- Битгий хєдєл ! Тогтуухан ярина уу ! Гэвч бие чинь ... --- Ярьж чадна , бvvр сайн ярина гээд Тvмэн амьсгалаа уртаар авлаа .

--- Гэмт этгээд мотоциклийнхоо хажуугийн суудлыг хийлгvй унаж , урд хойт номероо Тvмэнгээс нууж амжжээ . Харин « Гамтай эдэлбэл зvгээр болохоос ондоон уг нь гамгvй эдэлчихсэн юм чинь байсхийгээд л таг болчих юм » гэж Тvмэнд ярьсны нь нээрээ ч Євєрхангайн хvн болох нь гээд ахмад Гарьд Тvмэнгийн тодорхойлолтыг уншуулангуутаа єврєєсєє чvдэнз гаргаж таамгаар зураад аман дахь тамхиа их л дадамгай асаалаа . --- Ахмад Гарьдын илтгэлийг сонсож , тэмдэглэл хийж суугаа хошууч Сvх , --- Анхаарууштай ноцтой сэжиглэлvvд байна даа , тэгээд ... --- Тэгээд Тvмэн гэмт этгээдийн мотоциклийн арын суудлын дугуй бариулыг зєєллєж , гялтганасан хєх єнгийн эдээр ороосны нь чvдэнзнийхээ анхны гэрэлд харж амжжээ. Тэгэхдээ тэр ороосон эд нь нэг vзvvрээсээ салбарлан урагдсан юм шиг санагдсан гэж Тvмэн ярилаа гэж Гарьдыг vргэлжлvvлэн ярихад Сvх , --- Тvмэн , гэмт этгээдэд гэнэдэж цохиулсан ч гэсэн vнэн хэрэг дээрээ хэргийн талаар бараг хvрэлцэхvйц баримттай хоцорч алдсан алдаагаа нєхжээ. Тэгэхээр хэрэг нэхэмжлэгч Дорлигийн vлэмжхэн эд хєрєнгийг хулгайлсан хэргийн сэжиг Оргийнхоос илэрч болох юм гэж бидний тааварлаж байгаа сэжиглэл , Тvмэнгийн тодорхойлолтоор дахин батлагдлаа . Учир нь « М 72 » -ын тодорхой биш мєр ... гээд хошууч шvvгээнээсээ хавтастай хэрэг гарган , --- Эзэн нь энэ дээ гээд хавтсаа нээв . ---Эршvvд шийдмэг зантай хошууч Сvхийн давхраагvй уужим нvд , гонзгойвтор хєх нvvр рvv нь ширсэн суусан ахмад Гарьд , --- Yгvй энэ чинь юун бvч вэ ? гээд ногоон даалимбийг их л нямбай тасамдан имхэрдсэн бvчийг ажив . --- Энэ бvч угзарсан ч гэсэн тасарчихамгvй сонин баримт шvv, бид таныг Тvмэнтэй цуг явуулчихаад уг хэргийг vvдсэн газар дээрээс нь олсон юм гээд хошууч инээмсэглээд манай анхааралд байгаа Оргийн суудаг гудамжинд энэ хэрэг vvджээ . Шєнийн ээлжинд явсан Оргийн ажлаасаа буусан цаг , уул хэргийн vйлдсэн цагтай нэлээд ойролцоо байгаа нь бvvр ч сэжигтэй хэрэг . Энэ бvх сэжиглэлvvдийг баталж єгєх гол баримт маань энэ бvч дээ гэж vргэлжлэн ярив .

Page 80: Mongoliin shildeg oguulleg

--- Тэгээд ч гэмт этгээд Тvмэнд єєрийнхєє байрыг сэжиглvvлэхгvйн тулд шийдсэн аргаа хийжээ. Ингээд Орги 2 дахь удаагийнхаа хэргийг vvсгэжээ . Гэвч Орги мотоцикльтой гэдэг нь мэдэгдсэн хэрэг болохоор ... гэхэд хошууч ахмадын vгийг тасалж , --- Мотоцикльгvй ч гэсэн Орги єнгєрсєн шєнє мотоцикльтой явсан байж болох юм . Харин Оргийн мотоцикль унаж чаддаг эсэхийг нь шалгана . Ер нь Орги энэ хэрэгт шууд холбогдохгvй ч гэсэн шууд бусаар эрх биш хамаарагдах нь зайлшгvй . Учир нь манайд авагдсан мэдээгээр Оргийнд мотоцикльтой хvмvvс орж гардаг боллоо гэснийг санах хэрэгтэй . Тэгээд Оргийн эхнэрийг ажилдаа очих замд нь тосч сэм авчруулахаарнарийн бичгийнхээ даргыг жолоочтойгоо явуулчихсан. Энэ зєв vv? гээд хошууч Сvх , тєв даруу зантай ахмад Гарьдын нvд дvvрэн дугуй цагаан нvvр єєд нь эгцлэн харахад ахмад Гарьд : --- Зvйтэй та тэр хvvхний зургийг єгч явуулан биз дээ гэв . --- єгсєн , єгсєн . --- Хаалга тогшлоо . Нарийн бичгийн дарга эмэгтэй , Оргийн эхнэрийг оруулж ирээд гарав . Ахмад Гарьд Жаргалд сандал тавьж єгєєд , --- Нэр чинь хэн билээ , хаа ажилтай вэ ? гэж асуулаа . --- Миний нэр Жаргал, Тєв больницад сувилагчийн ажилтай гээд нvдээ бvлтэгнvvлэн ахмад Гарьд руу ширтэв. Жаргал бусдад хутгалуулж хэвтсэн цагдаа Тvмэнтэй очиж уулзсан ахмад маань байна гэж Гарьдыг харуут таньжээ . Хошууч Сvх суудлаа засасхийж суугаад Жаргал єєд хараагаа намуухан тусгаж , --- Би танаас єєрийн чинь мэддэг хамгийн ойрын зvйлvvдийг лавлаж мэдье гэсэн юм. Тэгээд ч таны нєхєр Оргийг сайн таньдгийн хувьд найдварлаж , таныг манай ажилд эрхбиш тус хvргэх болов уу ? гэж санасан юм гэж хошуучийг хэлэхэд Жаргал , --- Бололгvй яахав харин ажлынхаа газарт ... --- Зvгээр, зvгээр зовох хэрэггvй, даргад чинь албан ёсоор жич мэдэгдэнэ гэж ахмадыг хэлэхэд Жаргал , --- За тэгвэл яахав гэлээ . Сувилагч Жаргалын vргэлж инээмсэглэж байгаа юм шиг шармагдуу нvvр , давхраагvй бvлцэн нvд рvv нь ширтэж суусан Сvх , --- За тэгээд Оргийн бие нь сайн , ажил нь амжилттай биз дээ ! гэж асуулаа . --- сайн сайн гээд «хамгийн ойрын мэддэг зvйлээс чинь гэнэ шvv» юуны тухай юм болдоо гэж Жаргал гайхан бодож суув .

Page 81: Mongoliin shildeg oguulleg

--- Орги маань шєнийн ээлжинд явж байгаа юу ? аль єдєр vv? --- Шєнийн ээлжинд . --- Би Євєрхангайд ажлаар явах замдаа Оргитой тээр жил танилцсан юм . Аль сумынх гэлээ байз ! --- Єндєр - Єнц сумынх --- Нээрэн тийм л дээ . За тэр ч яахав . Орги уржигдар надтай энvvхэн урд дайралдсан юм , ажлын ногоон хувцастай л явж байна билээ гээд хошууч унтарсан тамхиа дахин асаав . Эд чинь Оргийг ямар нэг хэрэгт хардаж байгаа юм биш биз гэсэн сэжигтэй сэтгэгдэл Жаргалын санаанд аяндаа орж , за байз ... уржигдар Орги гэрээсээ гараагvй шєнєжин архидаад, єдєржин унтаж єнжсєн шvv дээ . Тэгээд ажлын ногоон хувцастай ч гэх шиг гэж бодсон Жаргал , --- Орги уржигдар гадагшаа гараагvй , та андуурч байна . Ер нь Оргид тийм хувцас байхгvй гэж уцаарлан хэлэв . --- Та битгий уцаарла яах ч аргагvй ногоон хувцастай л явсан даа гэж хошуучийг мэтгэнгvй хэлэхэд Жаргал царайгаа улайлган , --- Хашаанаасаа ч гараагvй хvн тантай дайралддаг нь сонин юм даа гэж хэлэв . --- Тэгж яривал бас гэрч баримттай шvv. Оргийг мотоцикльтой хvний ард суугаад явж байсан байвал та яах вэ ? --- Тэгвэл тэр чинь уржигдрын хэрэг биш , хэдийд ч юм бэ ? Гомбо Цоодол хоёрын нэгтэй явж байсны нь уржигдрынх болгож та андуурч байгаа байлгvй . --- Андуурсан ч байж болно . Би уржигдар л дайралдсан шиг санаж байна . Тэгээд Орги яах ч аргагvй ногоон хувцастай явсан юм . Тэгвэл Гомбо Цоодол хоёр мотоцикльтой юм шив дээ . --- Тиймээ . --- Тэгээд танай нєхєр , тэр хоёртой ижилхэн ногоон хувцастай юм гэж vv? гэж Гарьдыг асуухад : --- Тийм ижилхэн , надаар оёулсан юм чинь тэрнийгээ даанч мэддэг байгаа даа гээд Жаргал ахмад Гарьдыг зэрэвсхэн хараад ширэв татлаа . --- Гомбо , Цоодол хоёр хаа ажилтай юм бэ ? гэж ахмадыг асуухад Жаргал , Цоодол нь лав Хотын худалдаанд ажилладаг юм . Харин Гомбыг нь сайн танихгvй , их л боловсон , зан ааш сайтай хvн харагддаг юм гэв . Хошууч Сvх ахмад Гарьд руу нуусхийн нvдээ ирмээд Оргид холбогдсон хэргийн хавтсыг ємнєє тавиад , --- Бодвол та Цоодол Гомбо хоёрын ажлын хувцсыг хийхдээ ижилхэн єнгийн утсаар оёсон юм байгаа биз дээ ? --- Би санахгvй байна . Ер нь юу болоод намайг хоргоогоод байна даа

Page 82: Mongoliin shildeg oguulleg

ойлгохгvй байна . --- Гэрчлэх, тодорхойлох эрхтэйн чинь хувьд таны мэдэж байгаа асуудлыг тодруулах гэсэн юм , хэрэгтэй бол та єєрийгєє ємгєєлж ч болно шvv дээ . --- Гомбо Цоодол хоёрын хэн нь билээ мотоциклийнхоо бариулыг цувны хєх эдээр ороосон чинь ? --- Аа мэдэхгvй ажиглаагvй . --- Энэ удаа асуултаа завсарлая гээд Гарьд , Жаргалын тодорхойлолтын хойно ямар нэгэн юм нэмэн бичиж эхлэв . Эхлээд л Оргийн тухай асуугаад сvvлд нь Гомбо Цоодол хоёрын талаар ... vгvй энэ чинь юу болох нь энэ вэ ? Би тэдэнд хуцас оёод єгчихсєн маань хуульд ямар буруу vvсгэдэг билээ . Энэ ахмад чинь , хvнд хутгалуулж шархадсан Тvмэнг эргэж очсон , тэгэхэд Тvмэн гялгар хєх эдээр бариулыг нь бvрсэн ч гэх шиг ... их л юм яриад байсан. Би Тvмэнг халуундаа бас л дэмийрч байна даа гэж бодсон маань асуудал шал єєрєєр эргэчих шивдээ. Гэсэн ч би муу юм хийгээгvй. Тvмэн хэнд ч хутгалуулсан юм , би яаж мэдэхэв дээ гэж Жаргал гайхан боджээ . --- Танд асуулт байна уу ? гэж хошуучийг шийдэмгий хэлэхэд Жаргал нэлээд бодож байснаа , --- Алга шив дээ гэв . --- Харин та манайд тодорхойлолт єгснєє хэнд ч мэдэгдэж болохгvй. Наадхаа сайн уншаарай гээд єєрийнх нь тодорхойлолтыг єгєв . Жаргал уншиж vзээд гарын vсэг зурлаа . --- Баярлалаа бvсгvй минь гэж хошууч , Жаргалд тал єгєєд Жаргалыг нарийн бичгийнхээ даргын єрєє хvртэл vдэж, энэ бvсгvйг ажил дээр нь хvргэж єг гэж жолоочид хэл гэв .

Оргийнх єглєєнєєс хойш их л наргиан шуугиантай гэвч хєл vймээн багатай байлаа. Гэрийн хоймор , жижигхэн явган ширээний гурван талд Орги , Цоодол , Гомбо гурав тухлан суугаад жvнзтэй архиа их амтархан шимцгээж , ямар нэг шалиг дууны аяар эвгvйхэн гиншицгээнэ . Жаргал жижvvрээсээ бууж ирээд гал зуухныхаа ажилтай зууралдаж єдєржин архичдад хоол цай чанаж аягалсаар ядарсандаа нvд нь нуухтан, зуухныхаа аман тушаа суужээ . --- Ай Гомбоо манай эхнэр муу найзыг чинь дvvгvvрдчих гээд байгаа шvv дээ. Єчигдєр ... гээд Оргийг зогисуулахад Гомбо , Цоодол хоёр, --- За тэгээд , тэгээд гэцгээв . --- Цагдан сэргийлэхэд дуудагдаж vл ойлгогдох зvйлvvдэд асуугдахдаа харсан, далдын ид шидээр бий болсон юм шиг ер бусаар гарч ирсэн тэр

Page 83: Mongoliin shildeg oguulleg

бvчний тухай, Орги, Цоодол, Гомбо нарын талаар олныг бодож суусан Жаргал Орги руу харж , надад дєвгvvрдvvлэхээсээ саар нєхдийнхєє далдын мэхэнд автагдаад амьдралдаа дєвгvvрдvvлэв дээ гэж хэлэх гэснээ , --- Битгий дэмийрээд байгаарай гэж хvйтнээр хэлэв . --- Аа тийм vv? Єчигдєр vдэд шинэхэн ногоон портод суучихаад хажуугаар минь сvнгэнэдэг чинь та мєн биз гэж Орги уурсангуй хэлэв . --- Чи єєрийгєє л хичээ ! наадхи гашуун уснаасаа ангижрахгvй бол чамтай амьдарна гэхэд бэрх л байна гээд Жаргал, хошууч Сvхийн тэргээр хvргvvлж явсны минь , мань хvн харжээ . Намайг хэнд ч хэлж болохгvй гэж хэлсэн , за байз яаж аргалья даа гэж боджээ . --- За тэр ! ингэж ярьдаг хvн дээ . Yгvй тэгээд очиж очиж тостой хар жолооч шvv тэр нь , болсон зохисон амьтантай нєхєрлєж дээ . --- тэгээд чи Оргиос салах нь уу ? Аль яах нь вэ ? Энэ хvvхнvvд ийм л илvv харж , билvv долоох улс шvv гэж Гомбо єлгєн авч хэлэв . --- Оргио оо ! чи андуураагvй биз ! Жаргал ч тийм ч хvн биш дээ гэж Цоодолыг хэлэхэд Орги , --- Очиж очиж эхнэрээ андуурав гэж дээ . За яамай єєрєє л мэддэг гэв . --- Аа мэдэхгvй залуу бvсгvй багынхаа авьяасыг сэргээгээ биз гэж агсрах єє эрсэн Гомбо шvлсээ vсчvvлэн хэллээ . ... Орги минь аяга тагш юм уухаараа ингэж илvv vг ярьдаг аа больж vз . Бас тэгээд хvн гєрддєг нь юу вэ гэж Жаргалыг хэлэхэд Орги , --- Гєрдєє ч vгvй хє ! Харин чи л намайгаа сэгсэрчих нь дутаад байгаа байх гэв . --- За битгий дэмийр ! Чи архинаас болж аашаа эвдэж байгаагаа мэдэж байна уу ? нийлсэн нєхєд чинь энэ . Ээ дээ чиний ингэж байдаг чинь эз vv? аз уу ? --- Наадх илvv vг, илvvрэн хушуугаа тат , эрчvvд олсноо идэж ууж байна . Бидний энэ чамд ер хvртээлгvй « эрийн муу нь цагдаа , эмийн муу нь сувилагч » гэгчээр чи зvгээр Оргийн олсныг идчихээд л хєнжлийнхєє хирээр хєлєє жийж хэвт гэж Гомбо хєндлєнгєєс нь хамар амаа татвалзуулан агсрав . --- За яршиг Гомбо минь эр эмийн хооронд чи бид хоёр шиг нь жороолдоггvй юм . Ам хэлээ тат гэж Цоодолыг хэлэхэд --- За чи нэг их саваагvй хvvхнийг ємєєрч... гээд Гомбо хэхэрч тvvнээсээ болж зогьсуулав . « Эрийн муу нь цагдаа , эмийн муу нь сувилагч » гэж зарим хvмvvс юунд хєдєлмєрийг ингэж хар цагаан гэж ялгадаг юм бол! гэж бодож суусан Жаргал --- Гомбоо! чамайг ухаан алдталаа архи уугаад гудамжинд хєндлєн

Page 84: Mongoliin shildeg oguulleg

хэвтэж байхад чинь хэн чамайг машины замаас зайлуулж амийг чинь хамгаалдаг билээ . Чамайг ингэж ногоортлоо уугаад хээр уначихаад хєл гараа хєлдєєчихвєл чинь хэн чамайг сувилах билээ. Энэ ч наад захын хэрэг шvv гэж цухалдан хэлэхэд Гомбо , --- Цагдаа та хоёроор энхрийлvvлтэл хаа ч юм бэ ? зай ч бий , лай ч бий гэв . -- Муу хvнд vг бvv хэл ! Мухар vхэрт худаг бvv vзvvл ! гэгч л болох нь ээ гээд Жаргал зуухандаа тvлээ нэмэв . --- Эхнэр минь , Гомбо минь маргалдахаа больцгоо , эхнээр! энд суу! ганц хундага юм балгачих гээд Орги , хундагатай архиа цалгиулан Жаргал єєд сарвайхад , --- Чи л єєрєє эвдэрч байгаа аашаа архиар хужирлаж суу ! гэж Жаргал тачаадан хэлэв . --- Yгvй ер , мэргэн тvргэн , цэцэн чамин vгтэй хонгор минь ! Дахиад хэлээд орхи , за хэл гээд Гомбо шvдээ хяхнуулан хавирч хємхийгєє зуув . Жаргал , Гомбод дахин vг хэлсэнгvй гарч тvлээ хормойлж суухдаа мотоцикль дээрээ бєгтєрсєн Цоодолын тос болчихсон ажлын хувцсыг харж , аа тийм Цоодолынхыг ижил єнгийн утсаар , Гомбынхыг хар утсаар оёсон юм. Хэргийн баримт болж олдсон хошуучийн хавтсан доторхи тэр бvчийн учир утга ... цагдаа сувилагч хоёрыг vзэн яддаг Гомбын маань далдалсан хэргийн гогцоо гараад ирэх шив гэж бодоод Жаргал, тvлээгээ хормойлоод мотоциклиудын дэргэд очлоо . Цувны хальслаг хєх эдээр бvрсэн Гомбын мотоциклийн арынх нь дугуй бариул нvдэнд нь туслаа . Цагдаа Тvмэнтэй холбогдсон хэргийн этгээд Жаргалд бvр ч тодорхой боллоо . Урагдаж тасарсан vзvvрий нь эвтэйхэн даруулж бєхєлсєн энэ хєх эд ... « Сайхан дээл ємсєєд савласан эрдэмгvй бол зураг шиг »гэгчээр Гомбо Єдрийн ганган, шєнийн дээрэмчин байжээ . Ээ дээ хуурмаг бялдууч зан , ховдог зальхай сэтгэлийг бий болгогч єнгє, мєнгє хоёрын ерийн єнгєцхєн байдалд гэнэхэн хууртагдах бий гэдгийг хvн vргэлж санаж явууштай юм гэж бодсоор Жаргал гэртээ оронгуут хормойлсон модоо хайрцагт хийгээд , ширээнийхээ цагийг сэм гvйлгэж 5 цаг хагас болгоод хувцаслаж эхлэв . --- За энэ чинь хаачих гээд хувцаслаж гарав даа гэж Оргийг асуухад Гомбо , --- За хонгор минь тогтож хайрла ! Энэ айлаас, Оргий минь орхиод явчих гэж байгаа юм биш биз гэж хєндлєнгєєс нь дооглонгуй асуув .

Page 85: Mongoliin shildeg oguulleg

--- Хvvхдээ цэцэрлэгээс нь авчирдаг байгаа даа . --- Уучлаарай хатагтай минь гээд Гомбо шvднийхээ зайгаар шvлсээ год хийтэл хаялаа . Орги ширээнийхээ цаг руу харснаа : Баларч хоцор гэж дээ єнєє ажлын цаг аль хэдийн єнгєрєєд орхижээ , за байз яадаг билээ . Яах вэ эхнээр ! --- Эрээлжилсэн нvд , ємхий ам хоёроороо гайхуулах гээгvй бол чи ажилдаа очоод юу бvтээх вэ ? гэж Жаргал Оргийг зэмлэв . --- За дvvрсэн хэрэг , ганц єдрийн ажил таслахаас биш , чи минь хvv рvvгээ явж vз , харин замдаа ганц хоёр шил юм аваад ирээрэй гэж Оргийг хэлэхэд Цоодол , Гомбо хоёр , --- Уугаад байя гэцгээв , --- Та нар ууж байснаас дэвтэж байсан нь дээр ! наадхи лонхтой архин дотроо орчих гээд , Жаргал гарч одов .

--- Цагдаа Тvмэнгийн тодорхойлолт ингэж батлагдлаа гэж ахмад Гарьдыг хэлэхэд хошууч Сvх : --- Гомбын мотоциклийн арын дугуй бариулын бvрээс бас Євєрхангайн хvн болох нь батлагджээ . За тэгээд цааш нь гэв . --- Гомбо жил тойрон ажилгvй байж , сvvлийн нэг жилд ер бусаар хєрєнгєжжээ гэдэг нь тvvний хэргийн далдалсан гогцоог тайлж єглєє гэж Гарьдыг хэлэхэд . --- Нєхєр ахмад та vvргээ сайн биелvvлжээ. Харин хошууч хавтаснаасаа нэг бичиг гарган инээмсэглэж , --- Хєєцєлдсєн хэргийн маань гэмтэн бараг тогтоогджээ . Тэгээд та энийг сонирхооч гээд ахмадад нєгєє бичгээ єглєє. --- « Гэмт хэрэг vvсгэсэн тэр шєнє Гомбо , хотын худалдааны ажилтан Цоодол , тvvний гэр бvлийнхэнтэй хамт кино vзээд 24 цагт киноноос тарж , Цоодлынхныг хvргэлцэхээр хєдлєхдєє би танайхаас Оргийнд очно. Харин чи маргааш эртхэн очоорой» гэжээ гэсэн мэдээг ахмад уншаад , асуудал улам тодорхой болжээ. Тэгэхээр Гомбо , Оргийнд очих замдаа Тvмэнтэй гудамжинд тулгарч уг хэргийг vvсгэжээ гэв . --- Тиймээ! Гэвч хамгийн гол нь бvчний эзэн Гомбо мєн vv, биш vv гэдэг л ... --- Орох уу дарга нараа ! гээд Жаргал хаалгаар шагайв . Ахмад , Жаргалыг таньж ор ор гээд мэндлэнгvvт тvvнд сандал тавьж єглєє. --- Та бvхэнд бvчний учрыг хэлэх гэж ирлээ гээд Жаргал амьсгал дарж ядан шавдангуй хэлэв . --- Битгий сандар, тогтуухан яриач гэж хошуучийг хэлэхэд ахмад цаас

Page 86: Mongoliin shildeg oguulleg

авч бичихэд бэлтгэв . --- Гомбо, одоо манайд бий ! Тэд архи ууцгааж байгаа ! Гомбын ажлын хувцсыг би хар єнгийн утсаар оёсноо єнєєдєр бодож оллоо. Та бvхний vзvvлсэн бvчний эзэн нь Гомбо юм. Тэгээд та бvгдийн асуугаад байсан нєгєє мотоциклийн арын дугуй бариул яг тохирлоо гэв . --- Эрхэм бvсгvй минь та , манай ажилд их тус хvргэж, манай цагдаа Тvмэн, ер нь євчтєнийг чин сэтгэлээсээ хичээнгvйлэн сувилдагт чинь , тэгээд Тvмэн та хоёрын эгэл сайхан ажил vйлсээс чинь тєрж гарсан соргог сонор , хурц сэрэмжинд чинь баярлалаа. Энэ талархалыг минь та Тvмэнд уламжлаарай гэж хошуучийг хэлэхэд Жаргал : --- Баярлалаа та бvхэнд! Ажилд чинь ингэж тус хvргээд нинжин сэтгэлгvй гэмтнvvдийн нєлєєнєєс нєхрєє балрахын нь даваан дээр татаж авсандаа баярлаж байна гэжээ .

ДАРМААГИЙН БАТБАЯР

Залуу зохиолч Дармаагийн Батбаяр 1941 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт тєржээ. 1966 онд Монгол улсын их сургууль , 1979 онд ЗХУ ын М . Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курсийг тус тус тєгсжээ. Д.Батбаяр нь бага наснаасаа уран зохиол оролдсон бєгєєд « Гар » « Жаргалын найман морь » Єгvvллэгийн тvvвэр», « Дєшин жирэмийнхэн», « Шувуу бvхэн жаргалтай », « Нэг Ваанжил , нєгєє Ваанжил » , « Цєєрєм » жvжгvvд бичжээ.

МЭЛМИЙ

Хаалга онгойн гаднаас хvvхэд гvйн орж ирэх хєлийн чимээнээр євгєн Нэрэн : --- Єє миний хvv юv ? Гадаа халуун байна уу ? --- Yгvй ээ , Нээнээ та гадаа гараагvй юу ? --- Єглєгvvртээ мєн нэг жаахан гарч суусан . Халуун єдєр болох аятай байна лээ.. Миний хvv хvйтэн юм залгичихаад дээшээ гvйж гараад Ваанчиг билvv, нєгєє рашаан шинжээч залуу чинь, тэднийд очоод « євєє танд рашаан захисан юмсан, Авчраа болов уу »гэж асуугаад ир гэхэд жаал хvv Жавхлан « За » гээд годхийн гарав . Жавхлан хvv шатаар нисэх мэт гvйн хоромхон зуур дээд давхрынхаа айлын vvдэнд очин, єлмий дээрээ єндийн байж цахилгаан хонхны нь товчийг нэгэнтээ vргэлжлvvлэн дараад хаалга руу цэхлэн зогсов. Хаалга онгойсонгvй . Жавхлан хvv

Page 87: Mongoliin shildeg oguulleg

хором тээнэгэлзсэн янзтай зогссоноо хаалга нь мєн байгаа гэсэн мэт єлийн харахдаа хvлээн авагчийн чийдэн шиг юм хаалганд байхыг ажин , лав хаалга онгойхоор ногоон гэрэл асдаг юм байх гэж бодон хонхыг дахин дарав. Тєдхєн хаалганы цаана цоож тvлхvvр тожигнон хаалга аажимхан онгойсон боловч ямар ч гэрэл ассангvй. Харин Ваанчигийн эхнэр болох туранхай хєх хvvхэн vvдээ таглан зогсоод: --Юув ? --Нээнээ Ваанчиг гуайгаас рашаан авчирсан болов уу гэж асуугаад ир гэж байна гэхэд нь «Хэний хvvхэд билээ энэ чинь »гэсэн шиг Жавхлан руу лавлан харснаа: --За би асуугаатхая гээд цаашаа єрєє рvvгээ орон: --Доод айлын муу жаал л байна. Нєгєє сохор євгєн чинь бас л рашаан авчирсан уу гэж асуулгаж гэх нь Жавхланд утсаар сонсогдох хvний яриа мэт алс бєглvvд дуулдав. «Нээнээ ямар сохор юм уу, Нээнээгийн нvд нь гартаа байдаг юм чинь гэж Жавхлан хvv бодлоо. Онгорхой цонхоор орж ирэх нэвт салхи битvv хаалттай хаалганы завсраар сэнгэнэх нь намрын хvйтэн салхи эднийд л хорогдож байдаг юм уу гэлтэй. Ваанчигийн эхнэр ирэн : --Жаахан рашаан авчирсаан. Одоохондоо завгvй байна.Азнаж байгаад ирж аваарай» гэж хэл гээд хаалгаа хаахад Жавхлан хvvгийн єєдєєс сэнгэнэж байсан салхи хаалганд цохигдон тасарсан дээс мэт эрчлэн ирж , нvvр руу нь цохих шиг болжээ . Ваанчигийн эхнэр юу ч болоогvй юм шиг хаалгаа тvгжээд эргэж ирэхдээ : --Манай байшингийн хэдэн хvvхдийн дэггvй гэдэг vv. Жигтэйхэн заримдаа чинь хаалганы хонхыг учир зvггvй орилуулаад л байх нь тэр. Юу болов , наана цаана гэж бодоод онгойлгоход юу ч байхгvй шvv. За тэгээд шуугина гэж ... Бид хоёр єсєхєєсєє аваад чимээ шуугиангvй газар дасчихсан болоод хvvхэд нажигнахаар л амь тэмцэх шиг болох юм гэхэд Ваанчиг : --- Хаалганы хонхыг ч ... нэг л ... хvvхэд дарчихаад зугтаачихаад ... байгаа юм ... Гайгvй ээ . Чамайг нэг ... дуранджээ ... байгаад ... бариад авнаа ... гэж vг нэг бvрээ аман дотроо эвлvvлэн, хэлээрээ нэг нэгээр нь тэмтэрч vзсэний хойно сая гаргах мэтээр удаанаар тасалдуулан хэлээд, хvж адил уугих янжуурынхаа vлдэгдлийг ширээн дээрх гуулин бойпорт бясаа алах мэт эрхий хуруугаараа няцлан унтраав. Тvvний єєдєєс харж суусан дэлдэн шар залуу : --- Хэний яанаагvй хаалгандаа ийм нэг дуран олж хийе байз . Энийг чинь юу гэдэг юм дээ ? --- Оросоор « глазок » гэдэг юм . Монголоороо одоо « нvдхэн » гэлтэй

Page 88: Mongoliin shildeg oguulleg

биш дээ . Шагайвар гэдэг юм уу даа гадна талаасаа дотогшоо юу ч харагдахгvй хирнээ дотроосоо бол ч дураан дуран. Yvдэн дээр зогсож байгаа хvнийг амьсгаа хvрэм ойрхноос хараад байхад чинь ер ажиг ч vгvй ангайгаад л зогсож байгаа нь ёстой, овоо хараанд орчихоод зогсож байгаа согоо гээд хажуудах хvндээ харагдах тєдий болохоос сонсогдохооргvй инээх нь єєрєє єєрийнхєє нvvрэнд тодорсон инээдээ гадагш нь цацраалгvй буцаан биедээ хураан авч байх шиг харагдана . --- Би ч тvрvvн ёстой ангайгаад зогсож байсан байх даа гэж дэлдэн шар залуу инээн: --- Чи найздаа нэгийг олоод єгєхийг бодоорой . Ваанчиг царайгаа тєв болгон тvvн рvv нээрэн vv гэсэн мэт хэсэг ширтсэнээ : --- Нандин юмтай хvнд олдож цєхєх юу байхав, дороо. Аятайхан хийцтэй зурмал ч юмуу , шуумал ч юм уу нэг юм олоод ир л дээ .Би чамд олоод єгємц . Харин чи нєгєє ахтайгаа танилцуулаатахна гэсэн чинь яасан бэ ? Даруйхан шиг танилцвал над мєн их хэрэг байна санж . Би нэг сайн монгол цоожныхоо єргєсийг гээчихсэн юм . Тvvндээ л нэг єргєс хийлгэх гэсэн юм . Уг нь их сайн цоож . Энэ нэг олон тvлхvvртэй далд цоожнууд уу , монгол цоож шиг манайх эзгvй гэсэн шиг данхайтал харагдахгvй нь бараг цємєєрєє хоорондоо таарах нь холгvй юм гээд цонх тvшvvлэн тавьсан ширээн дээрээс баруун гараа могой мэт чимээгvй гулгуулан авч халаасандаа хийгээд саяны хэлсэн vгээ амтлах мэт тамшаалав . --- Нэрэн гуайгаар хийлгэхгvй юу . Залуудаа их сайн дархан байсан юм гэх чинь билээ . Би хэлсэн л дэг . Ойрын жил цоож тvлхvvр хийсэнгvй . Тєсєєрчихєє болов уу даа , гэсэн ч яахав хэмжээ дамжаагий нь єгвєл болох байлгvй яав гэж л байна л ээ шvv дээ гэж ноосон цамц нэхэж суусан эхнэр тосон авч хэлэхэд : --- Хн ! Тийм хvнээр цоожны єргєс хийлгэх гэж ... Дэмий юм ярьж байдаг юм гэхэд эхнэр нь дуугуй болон юмаа хурдан хурдан нэхэж эхлэв . Дэлдэн шар залуу : --- Тэр бололгvй яахав . Хэзээ л бол хэзээ , єнєєдєр ч гэсэн болно . --- Хаана юм дээ . --- Долоон буудлын тэрээд шv. --- Хн ! vгvй мєн холоо . Тэгээд хоёулаа хэзээ тийшээ явах вэ ? --- Би нєгєєдрєєс хєдєє явчих байх . Завтай бол маргааш єглєє явья л даа . --- За байз маргааш єглєє ... болох юмаа . Чи єглєє дайраад ирнэ vv.--- Тэгье л дээ . --- За ашгvй тэгвэл гээд Ваанчигийг суудлаасаа босоход , дэлдэн шар

Page 89: Mongoliin shildeg oguulleg

залуу « яв » гэсэн мэт даган босч vvд рvv зvглэхэд , Ваанчигийн эхнэр : --- Хvvе хоол идээд яваач . --- Зvгээр зvгээр . Би бас ажлын далимаар нутгаар орох санаатай . Мэр сэр юм тєхєєрмєєр байдаг. Хоёр нvдний дуран ч олддоггvй байх даа гэхэд Ваанчиг : --- Тэр чинь ёстой нэг хєдєє явах хvний гарын бэл гэнэ лээ шvv. Дор хаяад л нас гvйцсэн шар ... --- Миний нэг нагац ах байдаг юм. Тэр маань хэрээстэй дуран гэж vглээд байдаг юм . Олоод очвол зvгээрсэн . --- Тэр ч ховор эд байх шvv гэв . Дэлдэн шар залуу єрєєсєн нvдээ анин , хаалганы шагайвчаар гадагш харснаа : --- Догь эдээ бас . Энэний чинь оронд зvгээр шил хийчихвэл гаднаас хvн шагайгаад байх нь байна шvv. --- Хаалганд байх ч бас хvн vзчихээд дэмий байгаа юм . За баяртай . --- Баяртай . Ваанчиг хаалгаа тvгжин vvднийхээ єрєєнд орж ирэхэд ширээн дээрх аяга , тавагтай чихэр сэлтээ хурааж байсан эхнэр нь : --- Чи ус цасанд ороод амарч бай . Би дэлгvvрт очоод идэх уух юм цуглуулаад ирье. Тавгийн чихэр ч дуусч байх шиг байна . Ямар чихэр авах вэ євгєєн ! --- Таваганд тавих юм бол ямар ч чихэр яадаг юм . --- Арвын чихэр авах уу . --- За, хэн мэддэг юм. єєрєє л мэдэхгvй ю . Одоо байтлаасаа таваганд ямар чихэр тавихаа хvртэл асуух нь шив дээ . --- Асуухгvй яадаг юм . Мэдээд авчихаар чи сvvлд нь ийм тийм гээд салдаггvй шvv дээ . --- За ... За ... больж vз, зvгээр , гэрийн босго алхахаар л хэрvvл . --- Хэлэхгvй яадаг юм . Тэгж яривал ч чамаас л дандаа хэрvvл гарч байдаг шvv гээд галынхаа єрєєнд орон хувин сав , аяга тавгаа хангинуулах нь тэндээс харааж загнасаар л байх мэт Ваанчигт санагджээ . Гэвч хэдэн хормын дараа эхнэр нь галын єрєєнєєс хоолны том цvнх барин гарч ирэхдээ : --- Чи маргааш ажилдаа очих уу ? гэж аргадсан янзтай асуув . --- Маргааш очиж чадахгvй байхаа. Єглєє єнєє дархны руу явна барина гэсээр байтал єдєр єнгєрчихнє биз дээ. Одоо хvн олдсон дээр хийлгэхгvй бол ингэсээр байтал хvн олдохоо больчихно гэхэд эхнэр нь юу ч хэлсэнгvй гараад явчихав . Ваанчиг ядарсан янзтай хоёр гараараа нvvрээ илснээ хувцсаа солихоор унтлагынхаа єрєєнд орж , тасалгаан доторхийг бvртгэх мэт нvд гvйлгэн харав . Босоо хvний дайтай том толь, зэрэгцvvлж тавьсан хоёр шvvгээ , модон

Page 90: Mongoliin shildeg oguulleg

ор нь хэдхэн хоног хєдєє яваад ирэх хооронд нь цоо шинэ болчихсон юм шиг харагджээ . Тэр шvvгээ уудлан хар даавуунд нандигнан босон юм гаргаж ирэн задлав. Єргєсгvй цоож , тvлхvvр хоёр байлаа . Yvнийг анх говийн нэг айлын хvvхдийн тоглоомон дээрээс олсон ажээ . « єргєсгvй цоож гэдэг замаггvй буу шиг хэрэгцээгvй золиг байдаг юм шив дээ » , гэж бодон зогстол хаалганы хонх дуугарлаа . Ваанчиг цоож тvлхvvрээ боон шvvгэндээ хийж хаагаад , муур мэт чимээгvй гэтэн очиж , хаалганыхаа шагайвраар харав . Доод давхарын нь айлын жаал хvv яг єєдєєс нь ширтэн зогсож байлаа. Ваанчиг хаалгаа онгойлгон : --- Аа чи юv . За ор , саваа авчирсан уу гэхэд Жавхлан хvv ардаа барьж байсан жижиг бидоноо гаргаж єгєхєд : --- Єє хєє! Энийг чинь дvvргэх юм байхгvй шvv. За яахав наанаа хvлээж бай гэж хэлээд галынхаа єрєє рvv орчихов.Тэрбээр хэсэг чимээ тасарснаа архины шилтэй юм барин хvрч ирээд : --- Єглєє орой хоёр нvдээ арчвал сайн юм гэнэ лээ . Уугаад ч хэрэггvй биз дээ гэж хэлээрэй гээд жаал хvvг гаргав . Жавхлан хvv шилтэй рашаан бидон хоёроо элгэндээ тэврэн нэг ч шат алгасалгvй аяархан бууж гэртээ орж ирэв . Жавхлан анх удаа шат алгасалгvй явсан нь энэ ажээ . --- Нээнээ! Єглєє орой хоёр нvдээ арчвал зvгээр байх . Уугаад хэрэггvй биз гэж байна гээд авдран доор ургасан ногоо шиг цонхигор цагаан гарт нь бариулахад євгєн шилтэй рашааныг авч євєр дээрээ тавиад тэмтэрч vзсэнээ . --- Ээ тєрийн минь сvлд гэж! Яасан сайхан хvйтэн рашаан бэ. Тэр газраас намайг гэж бодоод явдаг ямар ачтай хvvхэд вэ , зуу насал гэж хєєрхий минь хэмээн дуу алдахад галын єрєєнд хоол хийж байсан бэр нь хvрч ирэн : --- Нээнээ минь ингэж хоёрын хооронд юм болгоод яахав . Найман сард бид хоёр амралтаа аваатахая. Тэгээд цємєєрєє майхан зайхантай тухтайхан явцгаая . --- Би явна даа. Би явна даа . --- Иш ! хvvхдvvд минь юу юуны туханд хvрээгvй байж нэг их сvр бадруулаад яахав . Нээнээ нь хэд хоног нvдээ арчиж vзье . Тэгээд юу болох нь вэ ? Байдлыг нь харья. Улсын ярих нь єчнєєн тєчнєєн халуун хvйтэн рашаан хэсээд хараа ороогvй хvн хараа орж гэлцэх юм. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод Нээнээгий нь итгэл тасрахгvй юм даа . Нээнээ нь уг нь мунгинасаар байгаад чадаагvй юм . Тvvнээс биш манай сумын эмч хот руу явж эмчлvvл гэж бичиг хvртэл vйлдvvлж хийж єгч

Page 91: Mongoliin shildeg oguulleg

билээ . Гээд яах вэ яахав . Гэгээн тєрийн буянд харанхуй ч гэхнээн нvдтэй юм шиг жаргаж л байна . Заримдаа ингэж зvгээр сууж тэтгэвэр авч байгаадаа дотор цухалдах юм . Уг нь хадан гэртээ харихаас ємнє бондгор бандиа харах юмсан гэж санах юмдаа . Миний хvv ч хєєрхєн хvv байгаа бий вий . --- Миний тvнжгэр хvv шиг хєєрхєн хvv хаа байна . --- Одоогийн багачууд сайхан юм даа . Хар багаасаа сургууль номын мєр хєєдєг болоод ухаан нь эрт задарч томоо суух юм . Намайг чинь vvдээр гарав уу , vгvй юv. Нээнээ та гадаа суух гэж байгаа юм уу . Би шатаар буулгаад єгье гээд л шавчих нь тэр. Арай л єргєєд явчихгvй юмаа . За тэгээд л гадаа сууж байхад чинь энд ийм юм явж байна . Тэнд тийм юм байна гээд л шулганалдаад байх нь тэр дээ . --- Танаас бор ааруул , чихэр авч амташчихаад Нээнээ гадаа гарах нь уу гээд л vvдэн дээр шуугилдацгааж байдаг юм . --- Ерєє ер . Эдэнд чихэр жимс єгч муу зан сургачихаад Нээнээ нь тавгийн чихэр байлгахгvй нь ээ дээ . Улс амьтан орж ирэхэд тавгийн чихэргvй болгочихоод хvvхдийнхээ нvvрийг тvлчих гээд байх юм даа . --- Яах вэ яахав . Нээнээ минь , байвал єгч л бай . Бид байгаа юм байх гээд заримдаа авахаа мартчихаад байх юм ... Нээнээ та наад рашаанаа ингэж барьж суугаад асгачихав даа . ---Ерєє хэлээд яахав гээд шилтэй рашааныхаа бєглєєг авч vнэрлэн : --- Элдвийн vнэр танаргvй сайхан рашаан байна, хєєрхий . Нээнээ нь хоолоо идчихээд нvдээ арчья . Алив миний хvv энийг нэг шилэнд юvлчихээд шилийг нь аваачаад єг гэхэд Жавхлан хvv: --- Ам нь эмтэрхий ийм шилийг чинь дэлгvvр авдаггvй юм . Тиймээ ээжээ ! --- Дэлгvvр авдаг авдаггvй нь хамаа байхав , єг хvv минь над шиг олон амьтанд рашаан тараадаг байлгvй дээ ... миний хvv савыг нь хоосон битгий буцаагаарай. Рашаан гэгч ус єнгєгvй ч чандмань эрдэнэ юм хойно будаа ч болохноо хийгээрэй гээд яриандаа болоод єдий болтол барьж сууснаас хурууны єндгийг нь чим чим хайран байгаа шилтэй рашаанаа жаал хvvгийн гарт бариулав . --- Эхнэр нь нэг цоожны єргєс хийлгэх юмсан гээд байсан юмсан . Одоо юу болж байдаг юм бол доо . Уг нь ч тvлхvvрийг нь єгвєл болох л ажил хуна даа . --- Хаалгандаа монгол цоож хийх гэж байгаа юм байх даа . --- Yгvй дэгээ . Хаалгандаа хvлээн авагчийн чийдэн шиг юм хийчихсэн байна . Онгойхоороо ногоон гэрэл асдаг юм байх гэсэн чинь ассангvй гэж манай банди л хєєрч ирсэн шvv дээ . Бодвол нєгєє цахилгаан цоож

Page 92: Mongoliin shildeg oguulleg

моож нь юм байлгvй . --- Намайг хэн бэ гэж асуулгvй vvдээ тайлаад єгсєн . --- Аа шагайвартай болж л дээ. Yvдэн дээр ирсэн хvнээ дотроос нь харж байгаад vvдээ тайлж єгдєг жижигхэн дуран шиг юм байдаг юм билээ . Тэр байх л даа . Эхнэр нь орой vдэш айгаад байх юм гээд байдаг юм . Тэгээд тийм юм хийлгэж л дээ ... --- Тийм байж л дээ . Хvvг гайхан шагшиж ирэхээр нь цоож л юм байх гэж бодоод л доо ... Одоогийн улс цоож хэрэглэхээ болиод сайхан болж дээ . Урьд цоож , хийж єгєєч гэсэн улс амар заяа vзvvлдэггvй сэн . --- Нээнээ таныг цоожиндоо єргєс хийлгэвэл хийлгэ гэж байна гэх vv. --- Одоохондоо юу хийхэв дээ . Хожим аажуу уужуу болно биз . Цоожинд улс ямар яарах биш дээ . Миний хvv зvгээр л савыг нь аваачаад єгчихєєд ир гэхэд Жавхлан хvv гvйн гарч одов . --- Май Нээнээ ! Шєл . Хоолоо идчихээд эртхэн хажуулаа аав минь гээд бэр нь халуун шєл гарт нь бариулав . Удсан ч vгvй жаал хvv « vvдээ тайлж єгєхгєй юмаа » Хонхыг нь зєндєє дарлаа гэсээр орж ирлээ . --- Эзгvй юм байж л дээ. Цєєхєн дарахгvй дээ миний хvv эзгvй айлын хонх орилуулаад гэж Нэрэн євгєн хэлээд хєлсєє арчин сууснаа нєгєє шилтэй рашаанаа авчруулан алган дээрээ хэд дусаан ширгэсэн булаг шиг хоёр нvдээ ээлжлэн шавшаад дээш харан хэвтлээ . Нэрэн євгєнийг ингэж хэвтэхэд хvv нь ажлаасаа ирж эхнэр хvvхэдтэйгээ шуугилдан, єнєєдрийн рашааны тухай ярилцацгаах нь мухрын єрєєнд там тум сонсогдоно .Євгєний нойр хулжжээ. Хоёр нvдий нь нулимс бvрхэн юм харж болохгvй арган зовоож байсан гангийн тэр халуун зун эргэн бодогдож хорвоогийн хамаг юмс нулимсанд живчих шиг болсон тэр єдрийг эргэн санав. Тємєр толгой гэж нэрлэдэг нэгэн бор толгой дээр очиж хэсэг тємрийн хvдэр цуглуулаад газар ухаж хийсэн бухан зуухандаа хайлж байтал нь мэлтэлзэн хайлсан улаан тємєр хоёр нvдийг нь тэсэхvйеэ бэрх хорсгон нулимс асгаруулж байсан тэр мєч . Тэр гал улаан тємєр дурсагдав . Нэрэн євгєн энэ шєнє нойргvй хононо гэдгээ лавтай мэдэж байлаа. Тэр ямар нэгэн шинэ эмчилгээ хийж эхэлсэн шєнєє унтдаггvй ажээ. Хэвтсэн даруйдаа нэг хэсэг урьд ємнє єнгєрсєн амьдралаа дурсана . Дараа нь гэнэт таг харанхуй болсон шигээ гэв гэнэтхэн хараа орох юм шиг бодон, тэр мєчийг унтаж байгаа зvvд шиг алдчихуузай гэсэн мэт єєрийгєє чагнана . Бас гэнэт хараа орчихвол єглєє хамгийн тvрvvн хэн харагдах бол гэж бодно . Ингэж тэгсээр шєнєжин нойргvй хєрвєєж єглєєгvvр єєрийн эрхгvй нvдний хор гаргах тєдий дуг хийгээд сэрнэ .

Page 93: Mongoliin shildeg oguulleg

Сэрэнгvvтээ мєн л бахь байдаг таг харанхуй хэвээрээ байхаар нь зvvрмэглэсэн тэр мєчид л хараа ороод тvvнээ мэдэлгvй , нvд аниатай байж байгаад алдчихсан юм шиг унтчихсандаа гутардаг байлаа . Энэ шєнє ч гэсэн мєн л хуучнаараа шєнєжин нойр хулжин, сэрвэгнэж байгаад єглєєгvvр хором зуур дугхийжээ . Євгєнийг сэрэхэд , --- Аав та цайгаа авчруулах уу гэж хvv нь асуув . --- Yгvй ээ хvv минь хэвтэрт орчихсон биш аав нь босч байгаад єєрєє аваад уучихья . Та нар ажилдаа л явцгаахыг бод . Хождов хvv минь --- Хождохгvй ээ. Таны нvд яаж хонов доо. Юм мэдэгдэж байна уу? --- Яаж ганц єдєр мэдэгдэх вэ дээ, хvv минь. Хэд хоногоос тар нь танигдах байхаа. --- Ааваа, гал дээр халуун хоол бий шvv. --- Яах нь вэ. Хар єглєєгvvр ажил удаж хоол хийгээд. --- Яах вэ яахав. Та хамаагvй гам алдаж болохгvй. Жавхлан сvvнд явсан гээд хvv нь ажилдаа явлаа. Нэрэн євгєн цайгаа ууж, рашаанаасаа хєвєнд шингээн нvдэндээ дусаав. Савтай рашаан нь халуун байшинд бvлээссэн хэрнээ нvдний аяга руу нь сэрvv татан дотор нь онгойжээ. Євгєн ач хvvгээ хvлээлгvй гадаа гарав. Хvvхдvvд євгєнийг тосон «Нээнээ таны нvд хараа орсон уу» гэж шалгаан євгєнийг хєтлєн вандан сандал дээр суулгав. Энэ vес байшингийн хаалгаар цагаан цамц ємсєж, тольтой шил зvvсэн Ваанчиг дэлдэн шар залуугийн хамт гарч ирэн Нэрэн євгєнийг хармагц «ус, рашаан хоёрыг ялгахгvй байж, яаж цоожны єргєс хийх юм бол доо» гэж бодож явахад нь тvvний тольтой шилэнд туссан нар дальдрах мэт ойв.

ЖИГЖИДИЙН БЯМБАА

Зохиолч Ж. Бямбаа 1934 онд Завхан аймгийн Ургамал сумын нутагт тєржээ. 1956 оноос уран бvтээлээ эхэлж, «Талын цэцэг», «Хvний хvvгийн хvслэн», «Улаалзай», « Бvлээн чулуу», «Ийм нэгэн хайр», « Хєлсний vнэ» зэрэг тууж, єгvvллэгийн ном «Хорвоогийн єнгє», «Их аяныхан», « Энэрэлгvй хорвоо» роман бичжээ.

ГАЗАР ЭХ

Писхийсэн чимээ гараад тэрэг зогслоо. — Ойн цагдаагийнх тэр дээ гээд жолооч голын захын мєнгєлєг цагаан хусан дундуур цухуйж байгаа гэрийг заахад тvvнтэй хамт яваа

Page 94: Mongoliin shildeg oguulleg

нvдэндээ шилтэй эцэнгэр залуу. — Та намайг хvргээд єгєхгvй юу. Би том хайрцагтай яваа юмсан гэв. — Эндээс очих зам байхгvй. Замгvй газраар давхиад хvрвэл Данхар євгєн тархи хага цохино... Хангай дэлхий хавчсан юм шиг алга дарам газрыг ч бэрд шиг харамлаж байдаг тэр яхир євгєнтэй мар мар хийж байх гэж хар яршиг. Нэг ам мурийвал амар салдаг хvн биш гэж жолооч тун ч тvвэгшээнгvй хэлээд тvлхvvрээ хариулж гэдийн суугаад тамхи ороов. Тvvний царайд хєдлєх янз огтхон ч vгvйг ажсан залуу тэрэгнээс дуугvйхэн гарч ачаан дээр бєхєлсєн хоёр том хайрцгаа буулгав. Тэгээд ёсыг бодон жолоочид тал єгєєд ойн цагдаа-гийнх руу хоёр хайрцгаа єргєн гэлдрэв. Тvvнийг байн байн амарсаар гэрт дєхєж очих vеэс нохой хєв хєв хуцав. Гэрээс нэгэн бvсгvй гарч ирээд харан зогссоноо тvvний хайрцгандаа тvvртэн арайхийн явааг ажсан бололтой тосон хvрч ирлээ. Залуу мэндийн хариу єчєєд бvсгvйг ширтсэнээ гэнэт санаа зовон харцаа доошлуулж: - Танайх ойн цагдаа Данхар гуайнх мєн vv? гэж асуулаа. — Мєн мєн... Та манайд ирэх гэж яваа хvн vv гэж хэлэхэд тvvний дуу жигтэйхэн уянгалаг сонсдов. — Тиймээ гээд залуу хоёр хайрцгаа єргєтєл бvсгvй: -- Би нэгийг нь хvргээд єгье гээд vг хэлэхийн завдалгvй шvvрч авлаа. Тэгээд бvсгvй тvvртсэн янзгvй ємнє нь орж алхлаа. «Ийм сайхан амьтан энэ аглаг ойн мухарт юугаа хийж сууна вэ?» гэж залуу бодон хариу эрж, тvvний наранд борлосон нарийхан шилбийг нь ширтэн хойноос нь дагав. Тэр хоёрыг гэрт ороход vсээ хусуулсан, мєлжсєн тойг шиг жижигхэн толгойтой намхан євгєн нохой шиг хэлбэртэй vндэс янзлан хойморт сууна. Том толгойтой болохоор нь Данхар гэсэн юм байхдаа гэж залуугийн санаж байснаас тэс ємнєє хvн байлаа. Євгєн залууг хааяа нэг ажин, нєгєє л vндсээ оролдон байснаа: — Залуугийн нэр хэн билээ? гээд — Уртнасан гэсэнд: — Ямар хэргээр хаа хvрэх гэж явна даа? гэж асуув. — Танай энэ хавьд эрдэм шинжилгээний ажил хийх санаатай ирлээ. євгєн vндсээ тавьж: -- Заавал манай энд vv? гэж лавлах дуунд нь дурамжхан єнгє илрэв. — Тиймээ... Энэ хавийн ууланд гэж хэлээд залуу жолоочийн хэлснийг санаж яхир євгєн гээд байсан нь vнэн байх нь гэж бодлоо. — Уухай... гэхдээ євгєний нvvр vрчисхийгээд явчихав. «Эрдэм шинжилгээний ажил гэнэ vv? Нєгєє гайхлын єрєєсєн дугуй байх нь. Энд нэг мунгинасан євгєн бий гэж зааж єгч нааш нь явуулж дээ. Мануухай шиг хааш нь ч харуулж тавьсан болно гэж хэлсэн байх даа»

Page 95: Mongoliin shildeg oguulleg

гэж санахаас євгєн хий бухимдаж эхлэв. — Эрдэм шинжилгээний ажил ий?... Шинжлэх ухаанд хэрэгтэй юм хийх гэж яваа юм биз дээ? гэж євгєн тохуурхсан янзтай хэлэхэд нvvрэнд нь ёжтойхон инээмсэглэл тодров. Уртнасан євгєний даажин тохуутай vгэнд битvvхэндээ дургvй байлаа ч гэсэн хариу юу ч хэлсэнгvй халааснаасаа албан бичгээ гаргаж єгсєнд євгєн авч тамгыг нь нэг харснаа унших дургvйдээ ч тэрvv: -- Ийм юм авчирдаг л юм гэж тоомжиргvй дуугараад эгvvлэн єгєхєд бvсгvй замаас нь авч vзэх гэсэнд: -- За чамд ямар хэрэгтэй юм! гэж євгєн зандрав. Эмгэн євгєнєє шинэ гийчиндээ юунд ёозгvй зан гаргана вэ гэсэн бодолтой хємсєг зангидан муухай харснаа залууд: Хvv минь, холоос ядарч ирсэн байлгvй. Цай уу, єрєм ид. Алив, миний охин гэр дээрх дэлгэцнээс шинэ ааруул авчирч тавь гэж хэлэв. — Та нарыг би мэднээ, мэднэ гэж євгєн дуугарахад Уртнасан чухам хэнийг хэлж байгаа, яагаад ингэж байгааг ойлгохгvй гайхахдаа євгєний царай. руу харлаа. -- За тэгээд чи чинь эрдэмтэн л болох гэж яваа хvн vv дээ гэж євгєн асуув. Эвий нь олж аятайхан ярихгvй бол євгєний гэдэн нь хєдлєєд ажилд саад болж магадгvй гэж Уртнасан болгоомжлон аяыг нь дагуулсан нь дээр гэж бодоод: -- Одоохондоо судалгааны юм нэлээд хийнэ. Болж єгвєл алсдаа ч цол хамгаалах санаа бий л юмсан гэв. — Тэгж л таарна. Цалингаа нэмэх гэсэн хvний нэг юм биз дээ гэж євгєн хэлэхдээ нvд нь сєрвєлзєж нэг л ууртай шиг байхаар нь Уртнасан гайхахын ихээр гайхжээ. — Євгєн, та чинь хvнтэй тєрхтэйхэн ярьж чадахгvй зєнєж байгаа чинь энэ vv? гэж эмгэнээ тэссэнгvй хэлсэнд: — Хн... гэж євгєн эмгэнийхээ vгийг тоосон шинжгvй хамраа дуу гаргаад: — Хичнээн буга, аргаль, янгир алах вэ? Шилvvс ирвэсний арьс бас л хэрэгтэй биз дээ? ...Танай эрдэмийн ажлын гол юм энэ л байдаг даа. Манай энд ч энэ элбэг... гэв. Бvсгvй, эцгийнхээ vгэнд баахан санаа зовсон бололтой эцэг, эх, залуу гурвыг ингэж ингэж юу л болдог бол гэсэн эмээнгvй харцаар ээлжлэн харна. -- Надад тийм ан хэрэггvй. Би эмийн ургамал судалдаг хvн гэж Уртнасан тvс тас хэлээд ан амьтандаа хайртайдаа л тэгж эртнээс дэмий муу зангаа гаргаж байсан бол одоо санаа нь амрах биз гэж бодлоо. — Цэцэг ногоо гэхээр яаж ч байсан хамаагvй юм шиг бодож ч болохгvй

Page 96: Mongoliin shildeg oguulleg

дээ... Мэдээжээр вансэмбэрvv авч таарна гэж євгєн нухацтай дуугараад тийм vv гэсзн харцаар ширтэхэд нь залуу. — Миний! сонирхож байгаа гол эмийн ургамлын нэг дээ гэсэнд євгєннй нvд илэрхий томроод ирлээ. — Хот газар вансэмбэрvv их vнэ хvрдэг гэсэн байх аа? гэж євгєн хvйтэн гєлгєр харцаар ширтэн асуусанд Уртнасангийн уур нь дvрсхийж царай нь улайв. Євгєн ч залуугийн царай хувьсхийгээд явчихыг ажсан бололтой дахин юм дуугарсангvй. Тэр дєрєв бие биеэ хулгай нvдээр харан нэлээд дуугvй суув. Уртнасан хот суурин газар нvдний гэм болсон сарлагийн даргар єрєм хєвvvлсэн цай амтархан ууж, эцэг, охин, эх гурвыг ажина. Эмгэн євгєн єєдєє хялам хийх атал Уртнасан дээр зан сайт хvний урьхан харцаа тусгаж ид, уу гэж уриалгахан гэгч нь шална. Бvсгvй санаа зовонгуй, хийх юмаа олж ядсан байртай харагдана. Євгєн хvрлийчихээд дуугаа хураажээ. «Энэ бас хачин євгєн юм даа. Жолооч яах аргагvй vнэн хэлжээ. Нэг насаар амьтан хvний бараа харахгvй уулын мухар сахисаар зожиг болчихсон юм болов уу? Ийм зан муутай хvн дээр ирж таарах гэж. Эмийн ургамал элбэг гэхээр нь наашаа зvтгэчихсэн минь гай болов байна. Одоо яана?... Yгvй тэгээд энэ євгєний vгэнд эрдэм шинжилгээний хvнд дургvй янз цухалзаад байх шиг. Энд ємнє нь ямар нэгэн хvн ирж байсан юм бол» гэж Уртнасан бодоод асуух гэснээ євгєний эгдvvг хvргэвэл дуугvй сууснаас дор болох биз гэж гэнэт санав. Уртнасан цай ууж ханаад тэдний хэн нэгийг дуугарах болов уу гэж жаахан хvлээзнээд бvтэхгvй болохоор нь хайрцгаа нээж янз янзын чихэр, нэг лонх архины хамт эмгэнд хоёр гардан барьж — Хотын боов идэцгээ гэвэл эмгэн баяртай тосон авч: — Буян чинь дэлгэрч яваг хvv минь гэж ерєєлєє. Эмгэн чихэр тарааж архинаас галд єргєєд євгєндєє жижигхэн мєнгєн хундганд хийж єглєє. Євгєн архийг уугаад эмгэнээ дахин хийж єгєх гэхэд нь: — Балагтай хар усаар яах юм гэж ундууцав. Гашуун л юм vзвэл сайхан загнаад нааш нь гэж байдаг євгєнийхээ амнаас ийм хачин vг гарахад чихэндээ vл итгэсэн эмгэн: — Євгєн минь, чи чинь уухгvй гэв vv, vгvй юу?... Эсвэл би буруу дуулав уу? гэж асуусанд. -- Хэд хэлvvлэх гэсэн юм гэж євгєн уцаарлав. -- Yнэхээр тийм бол ч нар ургах зvг солигдож дээ гээд эмгэн жуумалзан архиа хойш тавилаа. Эмгэний vгнээс євгєний архинд дуртайг гадарласан Уртнасан энэ євгєний санаанд нийцvvлэх арга ухаанаа олохгvй мухардахдаа гэрээс гарлаа. Уртнасан ойн цагдаагийнд ирснээс хойш хэд хоног єнгєрєв. Євгєний

Page 97: Mongoliin shildeg oguulleg

орчны нутгийн Эмийн ургамлын тархалт, нєєцийг судлах гэж мэрийжээ. Тэр залуу єглєє эртлэн босоод дасгал хийж буй бололтой жаахан сарвалзаж байгаад цай уусны дараа ургамал хавчдаг том хавтас vvрээд уул руу одно. Эмгэн, охин хоёр тvvнд идэх єрєм, ааруул, боож, ширэн дашмагт цийдмэг хийж єгнє. Энэ хэд хоногт тэдний ойр орчны уулсыг бараг гvйцээв. Ажилдаа улайрахдаа хаа хvрснээ ядарснаа ч мэддэггvй бололтой. Зарим єдєр Уртнасан хэдэн уул давж бvр шєнє болсон хойнохоёр хєлєє арай ядан солбиулсаар ирнэ. Тэгэхэд Данхар євгєн, тvvнийг хаврын ногоо хєєсєн мал шиг ингэж шургаж унатлаа тэнэж яана даа гэж бодоод дуугvйхэн байхад эмгэн нь: -- Хvv минь, битгий ингэж оройтож бай. Манай энэ хавь чинь зэрлэг амьтан ихтэй зэлvvд газар шvv дээ. Осолтой шvv, хvv минь хvнддэнэ гэхгvй бол євгєний буу vvрээд явж байгаач гэж vглэнэ. Дуугvй мєртєє нэг яривал их яриа байрын энэ тєлєвхєн залууг хэзээ, хаанаас гараад ирэх бол гэж бvсгvй битvvхэндээ харуулдана. Хvн цєєн vзэгддэг болохоор хань ижил эрсэндээ ч бус, Уртнасан бvсгvйд цаанаа л дотно санагдаад байх болжээ. Тvvний хvслээр болдогсон бол Уртнасан юманд явахгvй гэрт л байж байвал тун таатай санагдана. Гэтэл Уртнасан гэрийн бараа харалгvй эзгvй хээрт тэнэсээр єдрийг барна. Бvсгvй тvvнтэй ганц ч атугай явахсан гэж санавч эцгээсээ айх учир хэлж vл зvрхэлнэ.

Бvсгvйн аз болоход Уртнасан нэг єдєр гэрт єнжлєє. Хайрцагнаасаа янз бvрийн шилтэй шингэн бодис гарган ирж, хуруун шилэнд цэцэг, vндэснээс хийж спиртэн дэн дээр буцалган єєр шингэн бодистой холих мэтээр vзнэ. Зарим цэцэг, навчийг єсгєдєг шилээр харна. Энэ бvхэн гэрийнхэнд их сонин байлаа. Уртнасан єсгєдєг шилээ эмгэн, охин хоёрт єгч харуулахад єєрсдийнх нь мэдэх цэцэг энгийн нvдээр харснаас хичнээн ондоо байдгийг vзлээ. Хэнэггvй царайлж залуугийн юу хийж байгааг эс тоосон янзтай суусан євгєн ч эмгэн, охин хоёрынхоо шагшин яриад байхаар нь тэссэнгvй очиж харлаа. Євгєн нэг насаар vзээгvй юмаа vзэх нь тэр. -- Yгvй ерєє, мєн санаанд оромгvй юм хийж суудаг хvнээ чи! гэж євгєн гайхан дуугарчээ. Уртнасан тийнхvv гэрт єнжсєнд бvсгvй яагаад ч юм их баяртай байлаа. Дуу аялан орж гарна. Залууг юу ч эс анзааран єнєєх цэцэг навчаа оролдон суухад нь бvсгvй тэлмэгэр хар нvдээрээ баясан харж vе vе мишээнэ. Тэгээд залууг єчvvхэн хєдєлмєгц харцаа буруулна. Євгєн залууг цэцэг тvvдэг хvн гэдгээс єєрєєр бодсонгvй. Учрыг мэдэхийг ч хvссэнгvй. Гэтэл залуу энэ єдєр тvvний хэрэгт дурлах овыг нь хєдєлгєж орхив. Залуугийн юу хийж байгааг vдийн хугас дуугvй

Page 98: Mongoliin shildeg oguulleg

харж суусан євгєн тэсгэлгvй. -- Энэ цэцэг навчаар чи юу хийдэг хvн байна даа. Энэ том хавтсанд хатаагаад байгааг хичээл дээр хvvхдэд vзvvлэх гэж байгаа юм уу?... Ингэхэд чи ер нь ургамал ногоо заадаг багш хvн болж таарав аа? гэж асуулаа. Уртнасан хийж байгаа юмаа тvр орхин ийм сэжvvр гарсан дээр нь тухтайхан ярьж євгєний санааг мэдэж авъя гэж бодоод тvvн рvv эгцлэн харж суулаа. --Миний энэ тvvгээд байгаа чинь дандаа эмийн ургамал. Би эм хийдэг vйлдвэрт ажилладаг хvн. -- Пээ, ямар буянтай vйл бvтээдэг хvv вэ гэж эмгэн дуу алдав. -- Бид чинь тэгвэл уудаг эмэн дээгvvрээ л туучиж байдаг улс байх нь ээ гэж євгєн толгойгоо тvнжигнvvлэн халаглан шогшроход Уртнасан: -- Хараахан тэр чигээрээ ч эм биш л дээ. Нарийн аргаар боловсруулж байж сая хvн хэрэглэх эм болдог юм гэв. Сєєм газрыг ч хайрлаж, vvгээр тvvгээр давхисан жолоочийг тархидаж байдаг нь энэ євгєний яхир муу зангаас бус, байгалиа хамгаалах гэсэн сайхан сэтгэлийн vр болохыг Уртнасан гадарлах болсон учир євгєнтэй ний нуугvй ярих хvсэл тєрлєє. -- Данхар гуай, газар дэлхий гэдэг чинь хvний тєрж єссєн єлгий нь. Эрт цагаас эх мэт ивээлээрээ хvнийг хооллож, хувцаслаж иржээ. Євчин эмгэг хvрвэл анагаах эмээ ч ургуулаад єгч байна. Газар шороо баймааж ус ургамал байна. Ус ургамал баймааж амьтан байна. Амьтан баймааж хvн идэх хоол, ємсєх хувцастай байна. Хvн баймааж дэлхий маань улам єгєємєр баян болж, дэгжин цэцэглэж байна. Энэ дєрєв амин судасны холбоотой юм даа. Тэгэхээр байгаль маань хvний тєрсєн эх юм. Хvн байгалиас тєрєєд байгальдаа шингэж байгаа юм гэж Уртнасан яриад баахан номчирхчихов уу даа гэж санаа зовсхийв. Гэтэл євгєн харин ч шаггvй ухаарсан бололтой. -- Нээрээ л vнэн дээ, хvv минь. Бид чинь эргээд л хєрс шороо болж байгаа юм чинь гэж хэлэв. -- Тэгэхээр хvн эхийгээ яаж хайрладаг вэ, тvvн шигээ нинжин сэтгэлээр газар эхээ хайрлах учиртай юм даа. -- Хэлээд яах вэ хvv минь гэж євгєн уриалган хэлээд: «Энэ чинь их ухаантай хvv юм. Хэд хоног дvлий годил шиг сууж байхаар ийм хvvхэдтэй ярьж хєєрч байх минь яалаа! Намайг муухай ааштай євгєн гэж бодсон байх даа. Яалаа ч єнгєрсєн хэрэг. Тэнэг євгєнд гомдоогvй бололтой. Одоо ингээд надтай цаанаа юм санасан шинжгvй ярихыг бодоход сэтгэл цайлган, санаа сайтай хvvхэд байх гэж єєрийгєє ихэд зэмлэжээ. Бvсгvй, эцэг, залуу хоёрынхоо ийнхvv санаа нийлэн

Page 99: Mongoliin shildeg oguulleg

ярилцахыг vзээд илтэд баясан тэр хоёрыг мишээнгvй харна. Тэдний хамаг санаа бодол єєр дээр нь тусаж, ихэд сонирхож байгааг Уртнасан мэдээд нэгэнт эхэлснийх жаахан ярихад ч яах вэ гэж боджээ. -- Хvн ухаант амьтан мєртєє эрт цагаас юм бvхэн тєгс бvрдмэл газар эхдээ даанч халамжгvй хvйтэн сэтгэл гаргасны уршгаар маш олон тєрлийн амьтан ургамал vгvйрч алга болж дээ. Европ тивд байсан vхрийн євєг эцэг тvvр гэдэг зэрлэг vхрийн сvvлчийг гурван зуун тавин жилийн ємнє устгаснаар удам нь тасарсан байна. Яриад байвал ийм жишээ олон л доо. Байгаль дээр байгаа бvх юм хоорондоо шvтэлцээтэй байдаг. Энэ муу ялаа хэрэггvй гэж болохгvй. Америкийн Калифорни гэдэг мужийн нэг vзэсгэлэнтэй сайхан нуурын дэлэнчийг устгасан чинь загас нь vгvйрч дуусаад шувуу нь нvvж алга болжээ. Яагаад гэвэл, тэр загас, шувуу дэлэнчээр хооллодог байж л дээ. Шоргоолжийг vгvй хийчихвэл модгvй болох жишээтэй юм. Тэгэхэд манай євєг дээдэс хорхой шавьжийг битгий ал, шувууны єндгєн дээр сvvдрээ тусгавал эх нь голчихдог юм гэж сургасаар ирсэн маань их нарийн учиртай юм байна шvv дээ гэж Уртнасанг ярихад, -- Тэгэлгvй яах вэ гэж євгєн єгvvлэв. «Энэ бас сайхан ярьдаг хvv юм даа. Бид гурвыг голохгvй байна шvv. Гэтэл нєгєє нэг эрдэмтэн...? Ямар учиртай юм хийгээд байгаа залуу вэ гэж асуухаар энэ тун нарийн ухааны ажил даа. Цэвэр эрдмийн ажил гэдэг энэ. Яриад яриад та учрыг нь олохгvй байх даа гэхэд нь, дvv минь тэгээд миний хялбархан ухаж мэдэхээр бол юунд тус болох юм хийж байгаа хэрэг вэ гэж шалгаахад, шинжлэх ухаанд л чухал хэрэгтэй юм гэж хэлж билээ. Мангуу толгой би ч тvvнд итгэчхээд єєрт хэрэггvй ч , шинжлэх ухаанд хэрэгтэй юм гэж бодчихоод тус болох гэж хєлєє хугалах шахтлаа харайсны нь яана! Хар моньд чинь миний гараар хvртэл могой бариулсан шvv. Гашуун усанд дуртайдаа л тэгж хvний зууш болсон юм» гэж Данхар бодоод «Бузар золиг» гэж амандаа хараав. Ийн бодол болж суухдаа євгєний хацар байн байн vрчилзэж байлаа. -- Манай монголчууд олон зуун жилийн тэртээгээс байгалиа хамгаалж ирсэн тvvхтэй улс. Богд хан уул, Отгонтэнгэр, Хан хэнтий чинь єнє эртний дархалсан уулууд. Монгол улс таван зуугаад жилийн ємнє гарсан «Халх журам» гэдэг хуулиндаа байгаль хамгаалах тухай нарийвчлан заасан байдаг билээ. -- Мєн ч єнийн юм даа. Хичнээн ч vе улираа вэ дээ. — Манай ард тvмэн усанд бохир юм угааж, асгах нь байтугай сvvний савыг зайлдаггvй, нvvхдээ бууриа заавал цэвэрлэдэг, онцын хэрэггvй бол мод огтлох, газар ухаж сэндийлэхийг цээрлэдэг нь эртний сайхан уламжлал юм. Би энэ ойн цагдаагийн ажлыг олон жил хийсэндэз ч тэр

Page 100: Mongoliin shildeg oguulleg

vv, ан гєрєєс, мод ургамал гээд л нvдэнд vзэгдсэн бvхнээ харамлахыг яана. Заримтай нь ч галд хийх ганц мод огтолсноос болж тангараг тасрах шахсан удаа бий гээд євгєн эрvvгээ тулан ширдэг рvv гєлрєх нь энэ насандаа сайдаж муудалцаж явснаа нэхэн санаж байна уу гэлтэй. Бvсгvй эцгээ энэ залуутай ийм элгэмсvv ярилцаж байгаад туйлаас баярлана. — Сайн юмны тєлєє сайдаж муудалцах ч бага хэрэг. Юмаа хамгаалах нь тvмэн зєв. Хойч vедээ л элбэг дэлбэг, байсан юмыг байснаар нь vлдээх гэсэндээ л энэ шvvдээ. Манайхны зарим нь арай дэндvv байгаа юм гэж Уртнасанг хэлэхэд євгєн сэргэж: -- ёСТОЙ тийм. Чи бvр нэг голоор нь хэллээ. Ан амьтныг чинь зарим нь зугаа гаргаж байх ёстой амьд бай шиг л санадаг бололтой. Эр охин, том жижиг vр тєл гэж бодох юмгvй vзэгдсэнээ л буудахыг нь яана! Даанч дэндvv. Гэгээн цагаан єдрєєр амьтан хулгайгаар алчихаад хvний бараанаар ум хумгvй зугтаад алга болно гээч. Энэ насанд есєн жорын амьтантай учирч аль хєглєж явсныг тэр гэх вэ. Хvv минь! гээд Данхар залууд гэртээ ирснээс хойш анх удаагаа нvvр єєд нь харж инээв. Энэ євгєнийг ерєєс инээдэггvй, баргар царайлчихаад л явдаг юм байх гэж санаж байсан Уртнасан ч инээмсэглэжээ. єВГєН єдрийн од шиг зуудаг гаансаа гарган тамхи нэрж завилан тухлав. --Би нэг эрдэмтэнтэй ах дvv шиг байваа, чи минь. Тэр хvн манай энд эрдэм шинжилгээний ажил хийж ирсэн юм. Ан амьтан л судалдаг гэж ярьсан даа. Манай энд хоёр удаа ирсэн. Улаанбаатараас захиа занаа бичиж ийм ч арьс, тийм ч эвэр явуулаач гэнэ. Би ч хvний итгэл, ажлын чухлыг бодоод явуулдаг байв аа, чи минь. Цол хамгааллаа л гэж дуулдсан. Тэгээд сураг тасрах нь тэр. Гурван жилийн дараа ч байна уу, би нэг хот орчихоод явж байтал єнєєх эрдэмтэнтэйгээ гудамжинд дайралддаг юм байна. Таргалсан гэж ч жигтэйхэн. Нvдэндээ шил зvvчихэж. Томоо гэгчийн цvнх барьчихсан. Лувсан маань яах аргагvй мєєн. Маиайд заавал оч гээд салдаг юм биш. Гял цал болсон байшин руу ороод л явчихдаг юм байна. Тэгсэн чинь хvvе, эндээс ч бугын эвэр нvд сохолчих гээд тэндээс ч янгирын эвэр сvлбэчих гээд гишгэх газар олддог юм биш. Айлд орлоо гэсэн чинь нэг л бєєн эврэн дунд орчих нь тэр. Арай гэж нэг газар сууж аваад ажсан чинь єнєєх сэрийж сарайсан эвэрvvд чинь дандаа манай эндээс л эрдмийн ажилд хэрэгтэй гээд бодийг нь хєтєлж авч байсан эвэр дvрээрээ байдаг байгаа даа. Гэтэл бас энэгvй л бол миний ажил бvтэхгvй сvйд болно гэж гувшиж, гувшиж байгаад цааш нь харуулсан ирвэс, шилvvсний арьсыг дєрвєн мєчий нь тэлээд ханандаа хадаж орхиж. Цємєєрєє л миний гараар орсон юм чинь. Би танилгvй яах вэ. Шинжлэх ухаанд хэрэгтэй юм хийх гэж байгаа

Page 101: Mongoliin shildeg oguulleg

хvнд тус хvргэх гэсэн сайхан сэтгэл минь ийм болох гэж дээ, тэнэг толгой яасан муухай гэнэдэж хууртав даа гэж санахаас дотор харанхуйлаад явчихлаа. Тэглээ гээд яах вэ, айлд ирсэн хvн чинь дуугvй л суухаас. Эхнэр нь гэж чиний энэ бичээд байгаа хєх бэх шиг юмаар нvдэз тойруулаад будчихсан, зовхи сормос нь хvн хvнийхээс ондоо босож сэрвийсэн жигтэй янзын, гэхдээ харин аюулгvй хєєрхєн ааштай хvvхэн байсан шvv. Эрдэмтэн эхнэр хоёр ч намайг байдгаараа дайллаа. Yзээгvй сонин шилтэй архи ч гаргалаа. Би ч сvрхий халлаа шvv. — За тэгээд эрдэмтэн боллоо гэсэн, юу бvтээ вэ дээ гэж асуусан чинь эрдэмтэн маань. — Миний цол хамгаалсан ажил энэ дээ гээд машиндсан тэвхэгэр цаас vзvvлж байна. Тэр нь надад яагаад ч юм бэ нэг л чамлалттай санагдсанд -- Ердєє л энэ vv? гэсэнд -- Yvнийг бичнэ гэдэг амар биш. Хуудасных нь тоогоор євгєний минь толгойд цагаан vс гарсан байх гээд эхнэр нь алиалан инээж байна. -- Эрдэмтэн болохын ашиг юу байна даа? гэж асуусан чинь бас л эхнэр нь урьтаж. -- Євгєн маань цол хамгаалаад цалин нь овоо нэмэгдсэн гэлээ. Миний дургvй хvрч, -- Цол хамгаална гэдэг чинь цалин л нэмvvлэхийн нэр юм шив гэж хэллээ. Яалаа гэж тэгж хэлж болох вэ, Данхар гуай минь. Шинжлэх ухаанд их нэмэр хандив оруулж байгаа юм гэж эрдэмтэн маань надад дандаа хэлдэг нєгєє vгээ хэлээд, -- Таны хувь нэмэр ч бас оролцсон. Би танд баярлаж, vргэлж дурсаж явдаг юм гэж ярилаа. Би ч шинжлэх ухаанд нэмэр болохоосоо єєртєє гомдож -- Эрдэмтэн болсноосоо хойш их юм бvтээгээ биздээ гэвэл, Эрдэмтэн: --Баахан ном уншлаа. Энэ хэдийг сонин сэтгvvлд бичлээ гээд босож хавтсанд vдсэн дєрєв таван хайчилбар vзvvллээ. Аа! гэдгээс єєр би юу хэлэх билээ. Миний дурамжхан байгааг гадарласан бололтой, -- Аргагvй ээ, аргагvй. Данхар гуай эрдэм шинжилгээний нарийн тvвэгтэй ажлыг яаж ойлгох вэ гээд эрдэмтэн маань надад уурлах бус, харин ч сэтгэл тайван инээж байлаа. Нєгєє агнаж цуглуулсан юмаараа гэртээ музей байгуулаа шив дээ, эрдэмтэн маань олны тєлєє биш амиа л бодож явдаг байх нь ээ гэж санаад баахан урам хугарч билээ. Тэр бvхнийг айлын гэрт биш, эрдмийнхээ кабинетад л байх юм гэж бодсон хэрэг шvv дээ. -- Тvvнээс хойш л элдэв сайхан нэрээр бичиг сачиг євєртєлж ирдэг хvнд яснаасаа дургvй хvрдэг болчихсон юм даа. Чиний шинжилгээ

Page 102: Mongoliin shildeg oguulleg

судалгаа хийнэ гэж хэлэхийг чинь сонсуут л єнєєх эрдэмтэн санаанд буугаад явчихсан хэрэг. Тэгээд л уурлаж хохилзаж байгаа нь тэр. Ийм л учиртай юм даа, хvv минь гээд євгєн мушилзаж, залуугийн єєдєєс хvлцэл єчсєн харцаар харлаа. Тvvний яриаг сонсоход vнэндээ ч євгєн буруутай биш байлаа. Газар дэлхийнхээ юм юманд хайртай хvн харамлаж халаглахдаа тэгж бодох ч аргагvй ээ. Цол авсан эрдэмгvй хvн жинхэнэ эрдэмтэн хоёрын хооронд алганы ар євєр хоёр шиг зєрєє байдгийг мэдэхгvй ийм настай хvнийг зэмлээд ч яах билээ. -- Эрдэмтэн бvрийг тэр хvн шиг бодож яаж болох вэ. Тэгэхдээ олон дотор ганц нэг тийм хvн байгаа л даа... Улс орныхоо тархи нь болсон лут лут эрдэмтэн зєндєє бий гэж Уртнасанг хэлэхэд євгєн: -- Би ямар эрдэмтэн мэргэдтэй уулзаж явсан биш. Сохор vзсэнээ мутар атгаснаа гэгчээр єєрийнхєє учирсан ганцаар л жишиж байгаа нь тэр... Тэнэг ч амьтан бол доо гээд єєрийгєє голонгуй инээмсэглэв. Оройн хоолны дараа євгєн, Уртнасан хоёр бас хєгжєєнтэй юм ярилцаж суутал бvсгvй шvд шvд гэж ярвайн хацраа дарлаа. — Єнєє шvд чинь євдєєд унав уу гэж эхийнхээ асуухад бvсгvй тунирхуу янзтай толгой дохиод орон дээр очиж хэвтэв. — Одоо яана аа. Євгєєн? гэж эмгэнийхээ хэлэхэд би яах вэ дээ гэсэн харцаар євгєн хариулав. -- Хавирганы бураа халааж жигнэх юм бил vv гээд эмгэн мах гаргасан тvмпэн дотроос хавирганы яс авлаа. Уртнасан хоромхон зуур хайрцгаа нээж цаасан хvvдийнээс нэг (жижигхэн бор эм авч бvсгvйн дэргэд очоод биед нь хvрэх шалтаг олдсонд дотроо олзуурхан, шvд євдсєн талын хацарт нь алгаа нааж: Аль шvд чинь вэ? гэж асуув. Бvсгvй «Аа» гэж аяархан дуугараад єєдєєс нь харахад сайхан дvрлэгэр нvдэнд нь шаналангуй байдал илэрхийг Уртнасан ажаад «євдєх сургаар л ингэж байдаг юун ч янгууч юм билээ дээ. Хоёр хєгшиндєє эрхэлсээр энэ байх даа» гэж бодоод цоорхой араан дээр нь эмээ тавиад: — Хєдєлгєлгvй зуугаарай гээд гар хvрч амжсаных гэсэн шиг булбарай харцыг нь энхрийхнээр нэг илбэжээ. Гэтэл хэдэн минутын дараа бvсгvй инээд алдсаар босоод ирлээ. — Зvгээр болчихов уу охин минь? гэж эмгэн энхрий зєєлєн дуугарав. -- Євдєхєє больчихлоо гээд бvсгvй чи ийм ачтай хvн байсан юм уу гэсэн харц, баясгалантай мишээл хоёроор залууг зэрэг шагнав. -- Сайн эм юм даа... Одооны залууст шvд шvд гэж арзайхгvй амьтан бараг байх биш. Хичнээн хvнийг амрааж байгаа бол доо. Тvмний тусыг бодсон нэг буянтан нь л гаргаа байх даа, хєєрхий гэж эмгэн vнэн санаанаасаа сvжиглэнгvй хэлэхэд Уртнасан дуугvйхэн инээмсэглэв.

Page 103: Mongoliin shildeg oguulleg

Урьд нь євгєний дvнсгэр царайнаас эмээж дуугаа хурааж суудаг байсан Уртнасан оройжингоо сонин юм ярьж тэр гурвыг баясгав. Євгєн нэгэн насаар ой сахиж суухдаа учирсан хvнтэй паянгаасаа хааяа ярьж инээлгэнэ. Євгєнийг ийм яриа хєєрєєтэй, сайхан зантай гэж зvvдлээ ч vгvй байсан залуу тvvний инээж хєхрєхийг харахдаа сэтгэл тэнvvн баяртай байлаа. Данхар, тvvний анхлан бодсон шиг тийм яхир євгєн биш байжээ. Хэн хэндээ муу санах юмгvй сэтгэл цэлмэсэн хvмvvс vе vе нир хийтэл инээлдэн бие биенээ урьхан харцаар харж хєгжєєнтэй байлаа. Хvн хvнээ ойлгоно гэдэг ийнхvv хvн хvндээ инээд баяр хайрладаг ажээ. Нарлаг сайхан єдєр. Ойн цагдаагийн гадаа бэрзээнтэн дээгvvр єнгє єнгийн цэцэг дэлгэн хатаажээ. Уртнасан цээжээ нvцэглээд наранд шарангаа цэцгээ эргvvлж тойруулна. Сэржмядаг бvсгvй энэ тэр цэцгийг шохоорхон vзэнгээ хатсан цэцгээ савлахад нь тусална. Залуу тун ч нямбай хvн ажээ. Цэцгээ багц болгон боож хvvдийд хийж оёод, цэцгийн нэр, хаанаас хэзээ тvvсэн цэцгийг нэгд нэггvй бичсэн пайз зvvнэ. Бvсгvй багцалсан цэцэгнээс авахдаа vvнд чинь энэ хvний гар хvрсэн юм шvv дээ гэж бодно. Тийн бодох тусам vнэр ялдам энэ сайхан цэцгэнд залуугийн vнэр бас шингэсэн юм шиг санагдаж сэтгэл уярна. Тэгээд залууг дєлгєєхєн харцаар сэмхэн харж санааширна. Бvсгvй ягаавтар єнгийн цэцэг багсайтал атган єргєж: -- Та энэ цэцгийн домгийг мэдэх vv? гэж асуув. -- Согоо суман уу?... vгvй шvv, дулаагvй юм байна. -- Эрт л цагт юм байх. Нэг анчин согоо буудаад шархтуулчихаж гэнэ ээ. Тэгсэн чинь хаанаас ч юм янзага нь гvйгээд очиж дээ. Анчин ихэд гэмшин буцжээ. Тэгэвч санаа нь зовж єнєє газраа єдєрт заавал ч vгvй нэг эргэж очдог байж. Шархтай согоо энэ цэцгийг л идэж харагдах юм гэнэ. Хэд хоносны дараа согоо эдгэрээд янзагаа дагуулаад явчихжээ. Тэгээд согоо суман гэж нэршсэн гэж ярьдаг юм билээ гээд бvсгvй яриандаа єєрєє уярч залууг мэлмэрсэн тогтуун нvдээр харав. Хайр гэрэлтсэн тэр сайхан нvд, та надад ямар их янаг дотно харагдана вэ гэж хэлэх байлаа, Залуугийн харц бvсгvйн хайр хvссэн харцтай тулгарав. Бvсгvйг тийм бодолтой байдгийг Уртнасан гадарлаагvй учир далдуур шаналж явжээ. Данхар євгєнийд ирээд сар шахам болохдоо сvvлийн арваад хоногт эмийн ургамал бодсон сэтгэлийг нь энхрий хонгор бvсгvй эзэлж єдрийн бодол шєнийн зvvд болж байгаа билээ. Гэтэл єнєєдєр бvсгvйнхээ нvднээс бодлыг нь олж харсандаа хязгааргvй баярлахдаа чи минь бас над шиг байсан юм уу гээд ухасхийн тэвэрч авмаар бодогдоод иржээ. Тэглээ ч уулын зэрлэг согоог ухаангvй нэгэн хєдєлгєєн vргээхийн адил болуужин гээд сэтгэлийнхээ хєвчийг чандлан барьж алсад дvнхийх цаст цагаан уулсын толгой харан санаа алдав.

Page 104: Mongoliin shildeg oguulleg

Тэгээд жаахан сэхээ орон бvсгvйн, тэрхvv уулсын цагаан тэргvvн гантиг ариухан сэтгэл дээр нэгээхэн ширхэг ч хєє унагаахгvйг хичээхийн учир: — Чи цэцэг ногоо сvрхий таних юмаа гэж тэс ємнєє юм хэллээ. Залуугийн харцтай мєргєлдмєгц яах ч учраа олохгvй байсан бvсгvйн дотор овоо уужирч: — Тэгэлгvй яах вэ. Ойн цагдаагийн охин ойгоо сонирхолгvй яах вэ. Тиймдээ ч би ойн сургуульд орсон. Танаас ургамал цэцгийн тухай хичээл дээр сонсоогvй сонин сайхан юм их дуулж авлаа гэж єгvvлэв. -- Аав шигээ ойн эзэн болох юм биз дээ. --Эндэхийн зарим хvмvvс аавын хэлдгээр ойн бэрд ч бас болох байх гэвэл бvсгvй нvдээ эрвэлзvvлэн инээлээ. Залууд энэ инээд урьд ємнє огтхон ч сонсогдоогvй тийм л уярсан хайлам уран эгшигтэй сонсоджээ. Тэр хоёрыг ийн суухад євгєн эмгэн хоёр мєн л хvvгийн тухай ярилцаж байлаа. -- Энэ эрдэмтэн залуу юмаа. Таван салааны шvvс гэнэ vv, нэг хvрэн эм єгснєєс хойш миний элгэн дээр данхайж хоолны шингэц муу байдаг чинь гайгvй болчихлоо. Yгvй тэгээд охин бид хоёрт єгсєн эмийг єєрєє хийсэн юм гэнэ vv дээ. Охинд ярьсан байна. --Энэ тийм амар хvн биш. Эрдэмтэн болоогvй байхдаа ингэж байгаа хvн чинь болохоороо аягvй бол vрэгдсэнийг сэхээх бэрх хvн гарах ч юм билvv яаж мэдэх вэ. -- Манай євгєн ч юмыг нэг магтахаараа тэнгэрт тулгаад л нэг муулахаараа газарт булаад л гээд эмгэн vvдэн шvд нь онгойсон улаан буйлаа гарган инээв. -- Ишш, эмгэн минь, чиний наад ам чинь ч хvний єєдєєс харж мєн инээмээр байна даа гэж євгєн тохуурхав. — Євгєєн, энэ хvv вансэмбэрvv л гэж хааяа дурсаад байх юм. Уушгинд сайн эм хийх санаатай юм байх. Чи бэрдлэлгvй зааж єгєєрэй. — Тэгнэ ээ, тэгнэ. Ашиг хонжоо эрэгч биш, олонд тусгай юм хийе гэж нэгэн vзvvрт сэтгэл барьсан хvн юм. Харваас андашгvй. Ургамал цэцэг авахдаа ч vрэлгэн сэтгэлээр хvрэхгvй. Би єєрєє газарчилж явна. -- Овоо доо, євгєн минь... Уртнасан наранд байсаар нэлээд халууцсан бололтой хєлсєє арчсаар орж ирэхэд эмгэн аяга дєхvvлж: — Хvv минь, халуун цай уувал энэ шар данханд байна. Хvйтэн юм залгилбал тэр домбонд хярам бий гэв. — Хvv минь, чи хуучин монгол бичиг, тєвд ном мэдэх vv? гэж євгєнийг гэнэт асуухад Уртнасан ухаангvй залгилж байсан ундаагаа амнаасаа салгаж гайхасхийн харснаа:

Page 105: Mongoliin shildeg oguulleg

— Аль алий нь бага зэрэг гадарлана аа гэж аяархан хэлэв. Євгєн дуу шуу ч vгvй хоймрынхоо авдрыг уудалж ёроолоос нь хуучирсан хvрэн баринтагтай хэдэн ном гаргаж ирлээ. Тэгээд залууд: — Манай эмгэний эх эм барьдаг оточ хvн байсан юм. Зєндєє л ном байлаа. Он жилийн уртад увуу цувуу vрэгдсээр энэ хэд vлдсэн юм. Чи vз дээ. Чиний мэдэх юм байна уу, vгvй юу? гэв. Уртнасан номнуудыг нэг нэгээр нь євдєг дэрээ тавин баринтагий нь нямбайлан задалж уруул хєдєлгєн vзэж байхад євгєн нvд салгалгvй ширтэж байснаа. - Ямар ямар ном байна? гэж асуугаад: -- «Эрдэнийн увидас гарахын орон», «Хиргvй болор толь>, «Эндvvрэлгvй танигч», «Эмийн дєрвєн vндэс» гэхчилэн зарим нь тєвд хэлээр, зарим нь хуучин монгол vсгээр бичсэн эм зvйн талын ном байна даа гэвэл: -- Ийм хуучин ном чамд хэрэг болох уу? гэхэд нь: — Манай хуучин эм судлалыг одооныхтой харшуулан vзэхэд хэрэгтэй байлгvй яах вэ. Энэ чинь чухаг ховор ном шvv дээ гэж залуу учирлав. — Эд эзнээ хvлээж байдаг гэж vнэн юм даа... Хvvдээ єгєлгvй яахав гээд євгєн єнєє номнуудаа давхарлан барихад Уртнасан хичээнгvйлэн авч: -Гялайлаа. Эх орныхоо эмийн ургамлыг хичээн судалж ариглан хайрлаж, хvн арддаа тус болох сэтгэлийг vvрд євєрлєж явъя аа гэв. Сар дээр хєєрчээ. Тэргэн дээр зэрэгцэн суусан Уртнасан, Сэржмядаг хоёрын царай сарны тунамал гэрэлд бодлогошронгуй харагдана. Ойр саахалтын дайтай урсаж байгаа уулын голын чимээг чагнасан юм шиг хоёул дув дуугvйхэн. Уртнасан бvсгvйн мєрєн дээр гараа аяархан тавьж: — Сэржмядаг минь, эмийн vнэрээс хол, балын амтанд ойрхон байсан хэд хоног єнгєрч, буцах маань хаяанд ирж дээ гээд шvvрс алдахад бvсгvй: — Та тэгээд хотоо санаад бушуухан харихсан гэж яараад л байна уу? гэж хэлэхдээ хоолой нь чичигэнэв. — Болдогсон бол... гээд залуу хєгжмийн утас гэнэт тасарсан мэт таг дуугvй боллоо. Сарны сvvн цагаан гэрэлд улиаснууд мєнгєєр цутгачихсан юм шиг цайрна. Салхины хєдлєхєд улиасны навчис сэрчигнэх нь ЖИНГЭНЭСЭН чимээ л гарахгvй байгаагаас биш, мєнгєн зоос хэлхээд зvvчихсэн юм шиг гялалзана. — Эндээс буцахад ганцхан л юманд сэтгэл хоргодоод байна даа гэж залуу зvрхшээсээр хэлэхэд бvсгvй ойлгоогvйдээ ч тэр vv, зориуд дvйвvvлэх гэсэндээ ч тэр vv, — Вансэмбэрvv юу?.., Маргааш очоод авахын хооронд санаа зовоод

Page 106: Mongoliin shildeg oguulleg

яах вэ дээ гэв. — Вансэмбэрvv ч биш л дээ. — Тэгээд юу юм бол доо гэж бvсгvй хайнгадуу хэлээд залуугийн єєдєєс дvрлийтэл харлаа. -- Сэржмядаг цэцэг... гэж хэлэхдээ залуугийн харц бvсгvйн харцтай эсрэг ширтэлцэв. Бvсгvй тvvний vг цэцэгний тухай бус гэдгийг юу эс андах вэ. — Та чинь євс ногооноос єєр юм боддог хvн байсан юм уу? — Бодолгvй яах вэ дээ. Сэржмядаг минь гээд залуу бvсгvйн бэлхvvсээр тэвэрсэнд: — Би таныг боддоггvй юм байх л гэж санасан, гэж бvсгvй гэрийн хаяагаар урсаж байгаа бяцхан горхины шивнээ шиг дуулдах тєдийхєн хэлээд тэрэгнээс vсрэн бууж гэр рvvгээ алхав. — Сэржмядаг гэсэн энэ сайхан нэр шигээ аглаг ойд ургасан анхилуун цэцэг шиг танхилхан хонгор юм даа, чи минь гэж Уртнасан бодон тvvний араас харна... Дєнгєж vvр хаяарч байхад Данхар євгєн Уртнасан, охин хоёртойгоо хєдєллєє. Сэржмядаг хамт явж газар vзнэ гэсэн учир тvvнийг хорьсонгvй. Тvvнтэй холын замд дєрєє нийлvvлж явах нь хэзээ хэзээгvй буцах болсон Уртнасанд олдошгvй завшаан байлаа. Уртнасан ингэж яваадаа хязгааргvй баярлаж бvсгvйг байн байн уриханаар ширтэхэд Сэржмядаг баяр хєєр нь багтаж ядан байгаа хирнээ ичингvйрэн эмээлийнхээ бvvргийг гєлєрнє. Олон уул, олон гол єнгєрєв. Их уулсын биед дєхєх тусам ургамал ногоо сийрэгшин хад асга элбэгшин, наран холдоод байгаа мэт сэрvv татна. Уул эгц цавчим болж, хад асга ааглаад морьд явж чадахгvй боллоо. Зарим газар морио хєтлєєд ч явж vзэв. Морьд усан хулгана болтол хєлєрч амьсгаагаа багтааж ядан гаргах мэт хамар нь сарталзана. Тэд мацуулсаар байж євгєний заасан онь дээр гарлаа. Уулын цаана уул дvнхийнэ. Уулын дээгvvр онгоцны хошуу шиг шомбогор цагаан орой цухуйх нь Отгонтэнгэр уул . -- Хvvхдvvд минь, энэ хоёр таширласан уулыг давахад Отгон тэнгэрийнхээ наахан, бага Отгоныхоо ар тушаа нэг уул бий. Тэнд л вансэмбэрvv байгаа даа... Тун мэдээтэй яваарай. Асга нурж сvйд болов гэж євгєн захилаа.

Тэр хоёр хєтєлцєн уруу буулаа. Эхний уулны дээр гарахад євгєн гурван морьдоо бариад суусан чигтээ харагдана. Салхи сэнгэнэж бєєн бєєн vvл уулсын толгой шvргэх шахам нvvнэ. Уртнасан зvрх сэтгэлийнхээ нууцхан дэнлvv болон гэрэлтэж байгаа энхрий бvсгvйн жижигхэн

Page 107: Mongoliin shildeg oguulleg

булбарай гараас хєтлєн уулнаас уул дамжин яваагаа нэгэн насныхаа аз жаргалыг эдэлж байгаа мэт санана. Тэр хоёрын явсан газар бvхэнд ус жvржигнэн урсах сонсдоно. Энэ гол хаана байна гээд ийш тийш харахад ус vл vзэгдэнэ. Тэгээд хэвтэн чагнавал, яг доогуур ус шуугин урсах нь усан дээр яваа юм шиг санагдана. Анхны хайрын жолоо алдан тэмvvлж байгаа залуугаа дагаж хvний хєл ховорхон хvрсэн байгалийн сvр жавхланг бишрэн бахдаж яваа бvсгvй хvний хєхєж хєєрсєн сэтгэл далай мэт долгилж энэ чигтээ ертєнцийн хязгаар хvрэхээс эс буцна. Тэгэвч сэтгэлийнхээ угт «Энэ хvн вансэмбэрvvгээ аваад хот руугаа буцахаар єчvvхэн намайг мартчих байх даа» гэсэн бодол зурсхийж зvрх нь эмзэглэнэ. Хорвоод єнєєдєр шиг жаргалтай єдєр vзээгvй юм шиг санаж яваа бvсгvйн баяр хєєр бялхсан сэтгэлд муу бодол орогнох зайгvй болохоор тvvнээ дорхноо мартаж дандаа цэнгэлийн сайхныг мєрєєдєнє. — Сэржмядагаа чи айж байна уу? — Бороо зогсохгvй шєнє болчихвол яана! — Эндээ л унтахгvй юу. — Аав минь санаа зовж сvйд болно доо. Морьдоо орхиод тэсэхгvй бид хоёрын хойноос явна шvv. — Нээрээ л тэгнэ дээ... Тэгсэн чинь би охины нь хулгайлаад явчихсан байвал яах бол? гээд тонгойхдоо Уртнасангийн уруул бvсгvйн хацарт хvрчихсэнд Сэржмядаг цочин навтгасхийж: -- Арай ч дээ гэв. Тэр хоёрыг уул єєд хvч шавхан авирч алхам алхамаар ахиж байхад vvл нvvдэллэн ирж замыг нь байн байн харанхуйлна. Тэр хоёр vvлний нvvдэл харан амран суутал нэгэн хэсэг vvл бєєгнєрєхєд авирч байгаа уулынх нь оройд наран туслаа. Тэнд гурав дєрвєн настай бvсгvй хvvхэд зогсож байна уу даа гэмээр сагсайсан бєндгєр толгойтой юмнууд харагдахад Уртнасан: — Вансэмбэрvv! гэж дуу алдлаа. — Ер гээч! Тэр!... гээд бvсгvй ч олж харснаа баярлан босон харайлаа. Тэгээд мацсаар вансэмбэрvvнд хvрэв. Хос хосоороо ургасан тэрхvv ховор нандин ургамлыг сонирхон vзэж хайрлахдаа гараа хvргэж ядна. -- Бид хоёр шиг хослон ургадаг юмаа гэж Уртнасанг хэлэхэд бvсгvй ялдамхан инээмсэглэв. Залуу вансэмбэрvvний толгойг зєєлєн илбэхэд тvvний хєвсгєр цагаан сэвлэг нь бvсгvйн намирсан хар vс шиг уян налархай санагдсан учир «Хvний гараас даажих гэж ийнхvv хэн ч хvрэмгvй аглаг дайд уулын тагтад ургасан юм байх даа» гэж, бодлоо. Тэгээд сэтгэл ихэд хєдєлсєндєє: - Хангайн сvрлэг уулсын дундаас хvний бяцхан vр Сэржмядаг,

Page 108: Mongoliin shildeg oguulleg

vлэмжийн сайхан вансэмбэрvv хоёрыг ингэж л олох учиртай бодож дээ гэж хэлээд бvсгvйг цээжиндээ наан тэврэхэд Сэржмядаг талимаарсан дvрлэгэр нvдээр єєдєєс нь харлаа. Тvvний тэлмэгэр хархан нvднээс янагийн халуун оч бадарна. — Тэр хоёрын зvvн ємнє Отгонтэнгэрийн зvрхэн цагаан оргил 'гялалзаж, хэсэг хэсэг vvлс тvvнийг тойрон салхин хєгжмийн аясаар бvжин наадна. Орчны их их уулсын орой цайран vзэгдэх нь бишрэм сvрлэг агаад гайхам vзэсгэлэнтэй ажээ. — Вансэмбэрvv... vv! -- Сэржмядагааг... ааг! гэж Уртнасан хашгирахад уулын цууриа давтан тvгээнэ. «Вансэмбэрvv» гэхэд «vv, vv» гэж, «Сэржмядаг» гэ-хэд «Аа, аа» гэж цуурианы тєгсгєлд удтал хvнгэнэнэ. Уулнаас уулсад дамжин холын холд жингэнэн одож байгаа цууриаг дахин сонсоход сонин байхаар нь Уртнасан хоёр нэрээ давтан хашгирч улам улам цууриатуулна. Газар эх энэчлэнгээр хvний сэтгэлийг хєвсєлзvvлэх тvмэн гайхамшгийн увидас тєгєлдєр буюу.

МЄНГЄНИЙ БИЗЪЯА

Зохиолч М. Бизьяа 1907 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт малчны гэрт тєржээ. 1942 оноос уран бvтээлээ эхэлж, «Бэлэг», « Yнэн домог», «Ганц гархи» зэрэг єгvvллэг, найрууллын ном хэвлvvлжээ.

ЖУРМЫН НЄХЄД

Єглєєгvvр нэг залуу Улаанбаатарын тєв цэцэрлэгт дээгvvр харан дэмий холхиж байв. Цэцэрлэгийн баруун хаалгаар бачимдсан байдалтай нэг залуу орж ирэв. Хоёр залуу мєргєлдєх шахам тулгаран зогслоо. Тvрvvчийн залуу шазруун дээрэнгvй зангаар Та хvн vv гэхэд нєгєє залуу, — Нvд чинь зvгээр vv. Би Далантай. Чи Наянтай биш vv гээд хирдхийсэн янзтай алхам ухрав. — Тийм байна. vнэнч нєхєр Далантай огт хувирсангvй гээд Наянтай инээмсэглэх тєдий болж гар сунган ердєє ёс тєдий сулхан атгав. Гайхуулж болмоор хоёр залуу цэцэрлэг дундуур сэлгvvцэнхэн хэн алиндаа єчиг алдахгvй ам зєрєн ярилцана. Тvшлэгт сандал налан сууцгаав. Наянтай ам нээж, --Миний атаархдаг галбир хэлбэр, дvрс «сvгээ» нандигнан авч яваад чинь бахархмаар. Бие царай чинь эв эрvvл, сав саруулыг илтгэнэ. Аргагvй шvv. Сайн эхнэртэй хvн ийм байдаг. Сайн нєхєртэй эхнэр

Page 109: Mongoliin shildeg oguulleg

ялгаагvй. Харин миний биширдэг ялдам эелдэг, бат буурьтай зан чанарт чинь согог суусан бололтой. Тэгсэн бол тэвчээр хатуужил алдан бэртэгчин «аялгуугаар» дуулахад хvрдэг. Галбир хэлбэр гаднах vзэгдэл, хvнлэг чанар дотоод чухам чухаг ухагдахуун шvv. Эрээ цээргvй хэлэхэд нандин чухал юмнаасаа хэмхчин хэсэглэн гээж байгаад чинь харамсана. Далантай тvшлэгээс нуруу хєндийрvvлэн Наянтайн нvvр єєд єрємдєх мэт ширтээд, --Хянуур мэдэмхий дvр гарган хэлбэрддэг заншил эрхэмлэдэг оппортунист авьяас нэрвэгдэж хєрєнгєтний дипломат шиг битvv бvрхэг, vгээр егєєтэй, ихэмсэг ярих гэж зvдэрдэг болчихоогvй бол ойлгомжгvй ярихаа орхиж vз гэхэд Наянтай илэрхий сайхан мишил зэн бодолхийлэв. Тоолбол нас, тєєлбєл нуруу чацуу энэ хоёр залуу єєр нэг итгэлт нєхрийн хамт наймаас арван найм насалтал нэгэн сургуульд нэг эгнээ сандалд сууж, адил сайн дvнтэй аравдугаар анги тєгсєєд дотоод гадаадын сургуульд давшин суралцжээ. Далантай улсын их сургууль дєнгєж тєгсєєд байгаа, Наянтай анагаах ухааны талаар Москвад дээд боловсрол олж, єчигдєр ирээд найзаа утсаар дуудан цэцэрлэгт хvн цєєн байдаг єглєєний цагийг ашиглан ийнхvv ярилцаж байгаа ажээ. Наянтай бодож байснаа танайд гэнэтхэн очъё гэж тvргэн алхалж явлаа.Санамсаргvй Єнєртэй уулзсан. Тэгээд чамтай урьдчилан ярьж гомдлоо баръя гэсэн юм гэв. Энэ чинь эхнэртэй минь уулзаж эхнэр зарга мэдvvлсэн байж таарах шvv гэхээс зvрх эмзэглэсэн боловч Далантай уужуухан эр хойно, --Найзаа чухам хэнд юуны учир тэгтэл гомдож орхив. Єнєр бид хоёрт гомдсон юм бол тайтгарч тайвшир! Хэдэн vг хэлэлцэе. Ингэхэд урьд адил цааш гарахаа товлосон цахилгаан илгээхгvй яа-гаа вэ? Наянтай малгайгаа хажуугийн зайд тавиад хичээлийн цагт баригдахаа больсон болохоор Москвад номын сав барилгvй хэд хонохыг хvссэнсэн. Гэтэл тvргэн тусламж аятай нааш гарч єчигдєр 14 цагт онгоцны буудлаас шууд тєв больницод очоод хорин цаг хvртэл ажилласан. Yvрэг гvйцэтгэж, vг захичихаад гэртээ ороод ирсэн чинь санаандгvй байсан Баяр минь барс баавгай довтолсон юм шиг цочин «юу болж байна» гэж хашгирав. Харин «муу зулзага» Оргил минь «ааваа» гээд гvйж ирснийг яана. Ингэхлээр цахилгаан илгээх цаг олдох уу. Давхар асуултыг чинь хариулахад ганц чамд гомдсон. Єнєр нvvр нvдээ таглан боосон учрыг тодорхой хэлсэнгvй. Эмчийн нvдэнд Єнєрийн нvvрийг бяртай эр хvчтэй дэлссэн шинж харагдсан. Ингээд андын минь

Page 110: Mongoliin shildeg oguulleg

араншин эвдэрч байгаа юм болов уу гэхээс тэсэн ядан чамайг хvлээж байлаа. Ингэхэд эхнэрээ яагаад зодсон юм бэ? Далантай цуурайтуулан инээгээд, -- Энэ тєдийд гомдсон гэж vv -- Энэхэн гэнэ vv! Хэрцгий балмад хvний vг... ' -- Єнєр дэмий ааш адгvй мєртлєє тэнэг зан гаргахад нэг «буулгасан» юм. Єнєрийн тэнэг, миний тэвчээр алдсан тухай одоохондоо нууц байг гэж Далантай хатуухан хэлэв. Хоёулаа бодлогошров. Єнєр єглєє явахдаа, битгий зов. Санамсаргvй юм мєргєсєн гэнэ биз. Энэ бол бид хоёрт анхны, бас сvvлийн ганц тохиолдол гэж би vзнэ. Єєрийгєє шvvмжлээд Ерэнтэйг єєд татах хvний нэг байтал хувиа хичээгчийн авир гаргасныгаа гэмшиж байна гэсэнсэн. Єнєр хэлсэндээ хvрч зохиомол vгээр намайг хаацайлж яваа юм байна. Алин боловч анддаа vнэнийг тоочих ёстой гэж Далантай бодов. Наянтай юу бодож бэ гэвэл, нууц байг гэсэн. Тэгэг. Эмч нар сэхэхгvй євчтєнийг тэсэхгvй гэж; хэнд ч хэлдэггvйн адил нууц байг. Тайлагдашгvй уяа, танигдашгvй євчин ховордсон орчин vед найзуудын нууц мєдхєн тайлагдах бий гэж боджээ. Тэнгэр цэлмэг, агаар ариун, цэцэрлэгт сэлvvхэн байлаа. Далантай цочмоор чанга «чи» гэж хашгираад Наянтай эргэж харахтай зэрэг нам дуугаар, — Ерэнтэйг мартаагvй биз. — Юу гэнээ яалаа гэж мартах вэ. Тvvний тухай бушуухан дуулгаач. — Тэгвэл хvн шиг сонс. Ерэнтэйг vл бvтэх vхээнц дорой амьтан гэх иш vндэс надад олддоггvй юм... -- Миний тэвдvvг мэдэхгvй биш юунд ийм тийм:... — Хуучин ємд цамц, арай хазгай гишгээгvй нэг шаахай цэвэрлэж арчихад, Єнєр сайн, тун сайн гэж байлаа. — Наянтай зvггvй хvvхэд шиг тавтир алдан гэр зуурын юмыг хойш тавьж Ерэнтэйн тухай хэлээд єг. — Давтаад хэлчихье. Тэвчээртэй сонс. Цэвэрлэсэн хувцсыг цаасанд ороогоод, ширээн дээр байсан мєнгєнєєс 25-тын ганц дэвсгэр авч Ерэнтэйдээ очилгvй горьгvй гэхэд Єнєр тэнэгтэж «Аль болгон архичин тэжээх юм бэ» гээд гараас зууран мєнгє, хуучин хувцсыг булаацалдав. Уур бадарсан боловч гар далайсангvй тохойгоор хvчтэй нударсан юм. Гай дайрч єрєєсєн нvдийг оночихсон юм билээ гэж Далантай нууцаа дэлгэв. Уяа тайлагдаж уур номхорсон боловч Наянтай учраа ололцож болох амархан хэрэг байж шvv гэв. Хоёр залуу дахин сандал налж суугаад Ерэнтэйн тухай яриа

Page 111: Mongoliin shildeg oguulleg

vvсгэжээ.Ингэхэд цаадах чинь ямар амьтан» байна даа гэж Наянтай асуугаад чих тавин чагнав. Яггvй зєрчил гаргаснаасаа бантаж дєрєвдvгээр ангид дэвшилгvй сургуулиа орхисныг чи сонссон. Тэгээд архичин болсон гэх vv дээ. Ер нь замарчихсан юм. Энvvхэндээ хэлэхэд бид хоёр соёлч хєдєлмєрч, эцэг эхийн гал голомт євлєн vлдэж, галын хайч, гарын алчуур гаднаас авалгvй дээд боловсрол оллоо. Ерэнтэй маань багадаа эцгээс єнчрєєд эхийн хvчинд ядуу дутууг хайхралгvй суралцаж байсан боловч сэтгэл дундуур байсан байлгvй. Яахав, vvн дээр ийм гай нэмэрлээд бvр гутарчихсан хэрэг. Ерэнтэйг яавал таарах вэ? гэхэд Єнєр Баяр хоёр «Архинаас гаргах эмчилгээ хийлгэнэ биз» гэдэг. Хишиг хэлэхдээ: «Засардаггvй хvн, залагддаггvй яргай байх уу! Хань нєхдийи vлгэр жишээ, хамжаа дэмжлэгээр аргалах тал байвал сайнсан» гэдэг. Ингээд чамайг хvлээсэн хэрэг. Наянтай дуу тавин, -- Нєхєр минь би Хишигийг шинэ нєхєртэй болж жаргалд умбаж байгаагаар муу санаж явсансан. Хулчганадаггvй, хувирдаггvй сайн хvvхэн байж билээ... -- Хишиг яг хэвээрээ байгаа. Ерэнтэйг засарна гэж итгэдэг ганц хvн Хишиг. Наад захыг хэлэхэд бvтэн гурван жилийн ням гариг бараг алгасалгvй очиж Єлзий гуайнд тав арван тєгрєг хайр гамгvй єгдєг юм билээ гэж Далантай хэлэв. Наянтай гvн шvvрс алдан - Хvний чанар... Би Ерэнтэйтэй гурван жил гаруй уулзаагvй, сvvлийн хоёр жил амралтаар ирэхдээ Баяртай цуг олон очсон. Гиюvрч ганьхарсан Єлзий ээжтэй уулзаад гардаг байв. Ерэнтэй зугтаад байсан байх. Одоо даруйхан уулзаж биеийн эрvvл мэнд ямар байгаа vзэл санааны зєрчил бий эсэхийг ажиж арга саам эрнэ. Дундаас дээш боловсролтой таван хvн ганц найзаа шавар балчгаас суга татан гаргаж болох байлгvй гэв. Далантай vгээс vг єлгєж, -- Ерэнтэйг vзэл санал огт хувираагvй. Биеэ гэмтэн гэдэг ганц гай бий гэжээ. Хоёр залуу хурамхан хугацаанд зєвлєєд, энэ орой Далантайнд цуглах, Єлзий ээж Ерэнтэй Хишиг нарыг заавал байлгах, Ерэнтэйг давын ємнє бvрэн хувцаслаж эгнээндээ эгvvлэн авах эхлэлт хийхээр таг яг шийдэв. Єлзий ээж Ерэнтэй хоёрыг урьж ирэхээр Далантай явж очлоо. Ерэнтэй ємгєр бор гэрийнхээ шал элэгдэн хэвтэнэ. Хажууд нь аяга шєлнєєс уур савсана. Хvvгийн vнгэлэгдэж єрвийсєн vсийг илбэн суусан Єлзий гуай Далантайг танимагц, -- Энэ тєрийн минь сvлд. Одоо яана аа гэж яаран босоод доголон нулимсаа арчиж Далантайг тэврэн vнсэв. -- Ээж ээ! Наянтай сургуулиа тєгсєєд Москвагаас єчигдєр ирсэн. Єнєєдєр манайд бvгд уулзаж цай уух гэсэн юм. Тэгээд та хоёрыг залж аваачихаар ирлээ гэж Далантай хэллээ.

Page 112: Mongoliin shildeg oguulleg

Єлзий гуай уулга алдан, Ээ! Тєрийн минь сvлд... Ерэнтэй огцомхон єндийгєєд, Далантайтай тулгарсан харцаа vл шилжvvлэн зовууртайхан инээмсэглэж, та нар намайг эгнээнээсээ хасаад огт мартацгаа. єєрийгєє vрж байгаа намайг алийн болгон энэрэх билээ. Мартаж vзэцгээ. Харин Хишигийг минь... тун сайн хvvхэн шvv гэжээ. Ерэнтэйн шанааг ширvvн юм шvргэсэн бололтой. Гэвч тоос тортоглож нэгэнтэй эвэрсэн шалбархай Ерэнтэйг ичээхээр биш ажээ. Цовоолог эрвэлздэг нvдийг ажихад ялигvй бvлцийсэн аньсгаа vгvйсгэсэн гэрэл бадрангуй цєцгий гялалзана.Далантай эх vр хоёрт хардаа ээлжлэн хандуулж, бид хэдийн сэтгэлийг бодоцгоо. Ерэнтэй чи босоорой. Хєлсний унаа одоохон ирнэ. Хvлээлгэж юу хийх вэ гэж тэвдvvлэв. Гадаа хєнгєн машин ирж зогслоо. Хvлээгсэд, хvрэлцэн ирэгсдийг vvдэнд угтан, Єнєр Баяр нар Єлзий гуайг єргєн баахан сугадаж шатаар єгсєв. Гурван жил гаруй уулзаагvй Наянтай, Ерэнтэй хоёр хараа хальтралгvй халз ширтэлцэн тэврэлдэхэд чийрэг эрсийн vе мєч нужигнах ажээ. Найз хоёр залуу Ерэнтэйг угаалгын єрєє рvv шууд аваачив. Тэр гурвын инээлдэн хєгжих дуу бvдэг бєглvv дуулдаж байв. Хагас цагийн дараа цоо шинэ євч бvрэн хувцас ємссєн, єтгєн хар vсээ гялалзтал тослоод сайтар самнасан Ерэнтэйг ээжий нь хараад зvvд байлгvй гэж нойрноос сэрэхийг хvсэн залуугаараа байгаа vvдэн шvдээр хэлээ євдтєл хазаж vзэв. Зvvд биш бололтой. Уулын цэвэрч Єлзий гуай єврєєсєє цав цагаан алчуур гарган хєлсєє биш нулимсаа арчив. Айраг амсаж, цай уун, энэ тэрхнийг ярилцах зуур хvн бvрийн ємнє аяга тавагтай хоол, архи дарстай хундага бэлэн болов. Єлзий ээжий, охид минь эндvvрээгvй биз. Нэг илvv хувь байх чинь... Єнєр Баяр хоёр ам єрсєлдєн, эзэн нь ирнэ гэлээ. Ерэнтэйг орхиж чаддаггvй Хишиг хvvхнийг Єнєр Баяр нар эгзэгтэй ийм vед ямархан овжин аргаар яаж даллан дуудсаныг Єлзий гуай юунаа мэдэх вэ. Хундага єргєж Далантай vг хэлэхийн даваан дээр хонх жингэнэв. Хаалга нээгдэж хавь ойрынхонд монгол бvсгvйн хичээнгvй цэмцгэр дvр, авьяаслаг ажилч чанар, сонин сайхан тєрхєєрєє гайхагддаг Хишиг хvvхэн босго алхангуут алмайран зогсчихов. Ухарч гараад зугтчих янзтай харагдана. Хишиг тийм хvvхэн биш, шууд урагшилж ирээд нэгэнт єргєсєн хундагыг дэвшvvлсний дараа мэнд усаа асуулцъя гэж Баяр бодсон бололтой дvvрэн хундага авч єргєв. Далантай даваатай эр учраас давчидсангvй. Хоймор суугаа Єлзий ээжий, хол ойроос уулзаж байгаа найз нарын сайн сайхны тєлєє гэхэд хундага харшиж хавиралдах чимээ сонсдов. Хишиг Наянтайд хандаж, энэ аальгvй хvvхнvvдийн худалч хуурамчийг

Page 113: Mongoliin shildeg oguulleg

эрчvvл та нар тэвчиж тэсвэрлэдэг гэм биз. Сайн ирэв vv? Хэзээ ирэв гээд мэндлэх гэтэл Хишигийн сунгасан гарыг Наянтай хумин барьж духан дээр нь шовхийтэл vнсэв. Хишигээс єєр хvvхэн бол «ямар ичдэггvй эр вэ, пэ па» гэх байсан. Хишиг тийм хvvхэн биш. Харин ч хариу болгон Наянтайн хоёр хацрыг ээлжлэн vнсэв. Энэ хэдийн бат нягт ханилгааг «бурхан, чєтгєр» хэмээгчээс илvv мэдэх Єлзий ээжий тэрхэн хоромд арай эвгvй юм. Баяр Ерэнтэй бусад хэн боловч муу юм санаж болох биш vv гэж бодтол, залуус нэн баясгалантай хєхрєлдєн, алга ташиж дэвхцэв. Єлзий ээжий хайран хvvхэд минь «бузардах» бий. Хар муу санаагаа хаана «булах» билээ гэж бодов. Тэгснээ ийм учрал байж болохгvй. Энэ чинь зvvд. Нойрноос сэрэмгvй сайхан зvvд... Хvн бvр vг хэлж хундага дэвшvvлсээр хоёр лонх архи чилээв. Элдэв юм бодож суусан Ерэнтэй хундага єргєхдєє, -- Тэвчээр хатуужил гэх мэт vгсийг би хэлдэг боловч єєртєє тусган хэрэглэж чаддаггvй юм байна. Одоо надаас «айх»-аа больцгоо. За юу гэв. Yvний дараа бага наснаас vерхсэн энэ хэдийн хооронд хєгжєєнтэй яриа удтал vргэлжлээ. Наянтай гэдэг сайхан нэрээ! Би Далантай болъё гэж Ядамсvрэнг хэлэхэд тийм шvv Єнєр, Баяр, Хишиг гэдэг монгол vгээр єгсєн нэр мєн ч аятайхнаа гэж Чойжилсvрэн хэлээд би Ерэнтэй болъё гэжээ. Хоёр найзтайгаа ижилдvv монгол. нэртэй болохын тєлєє эцэг эхийн эргэлзсэн татгалзсаныг ил далд зєрчсєєр 16 нас хvрч иргэний паспорт авахдаа шинэ нэрээ бичvvлж «Ялалт» хийсэн тухай ярив. Нэг сургуулийн анд гурав, зэргэлдээ сургуулийн найз гурван охин анхандаа хичээл давтах, цана тэшvvрээр гулгаж зугаалахад хамтран нэгдэж харилцан туслалцдаг байснаа сvvлд ижил дасал, янаг амраг болсон тухай инээдэмтэй хууч ярьж амжина. Хундагуудыг коньякаар дvvргэв. Дуулж наргицгаах боловч архийг цєм амсах тєдий болж байв. Халуун цай уусны дараа, Хишиг, уяралтай зєєлєн дуугаар: -- Ерэнтэй минь, би чамайг орхих цэвдэг санааг хаанаас олох вэ. Намайг март, орхи, залуу нас, ирээдvйгээ бод, чамд залуус захаас аван дурлана. Сайн ханьтай болж vз. Єєрийгєє гаргуунд гаргасан намайгаа мартаж чад гэдгээ чи одоо орхивол таарна. Ээжийн ємнє, энэ нєхдийн ємнє хуучнаа сэргээнэ гэж хоёул амлая. Чамайг гурав дахь жилдээ одоо хvртэл эдгэршгvй євчтэй, засаршгvй зантай хvн гэсэн санаа надад тєрєєгvй юм. Хvсэл дурлал, хайр сэтгэл хvмvvст хичнээн их vнэ цэнэтэй байдгийг би ойлгосон. Хvн хийгээд биет ямар нэг зvйлээр чамайг орлуулж чадахгvйгээ дахин хэлье. Зvvдэндээ чамтай жаргаж байгаад сэрэхэд ямар их гашуун гаслантай, ямар сvрхий аюул заналтай мэт санагддагийг чи мэдэж байгаа. Чамд бас ийм явдал тохиолдож байдаг байхаа. Чиний хэлдгээр цэвэр, гуалиг, соёл боловсролтой залуус

Page 114: Mongoliin shildeg oguulleg

намайг хараандаа хадгалж халдаж яддаг юм. Тэдний аль нэгээр чамайг орлуулж чадах чулуун зvрх надад бий болохгvй байна. Yvнээс болоод энэ ертєнцийн хvvхнvvд дундаас гав ганцаар «усан тэнэг» гэж хэлэгдэхээс намайгаа зовно гэж битгий сана. Учир юу вэ гэвэл: «Чи намайг чин vнэн хайрын сэтгэлээр шинэ ханьтай болж жаргалтай амьдраг гэж бодсоноос биш vзэн ядаж зайлуулахын мєн болоогvйг би «залуу нас, зандан цогцос» оороо мэдэрч байдаг. Ийм гvн хайртай чамайгаа хаяж мартвал намайг хvмvvс юутай зvйрлэх вэ гэдгийг ухаантай амраг минь бодохгvй байгаа гэж vv! Намайг адгийн муу амьтан аалз могой мэттэй адилтгасан vг дуулбал чи алалдах хvн. Ингэтэл намайг хайрладаг чамайгаа хоёр бие амьд ахуй цагтаа хаях чадал над бий болохгvй. Хэвлийд хvvхэд оршсоныг євчин гэж бодоод чамаас айдаг байсан. Ээж, хаанаас даа бэр минь гээд анхаарал тавьдаг байсан. Амьд хуулбар чинь одоо баацганаад гvйж байгааг чи бид хоёрын ээж чамд бишгvй дуулгасан байхгvй яав гэж, Чи саяхан хундага єргєєд юу хэлэв ээ. Би дахин сонсох юмсан гээд тэргvvнээ єргєхєд нєхєд нь уярч олонхийн нvдэнд нулимс гvйлгэнэж байхыг хармагц Хишиг огло харайн тагт дээр гарав. Цэлийсэн гудамжны цахилгаан гэрэл, цэлмэг шєнийн тэргэл сар бvдэг бvрхэг мэт санагдахад нvдээ тас анин хайс тvшиж зогсов. Гэнэт араас хvн тэврээд Хишгээ гэхэд Ерэнтэй минь мєн. Єєр хэн байх вэ хэмээн ханхар эрийн тэвэр дунд шалмаг эргэх агшинд хамаг бие халуу оргих шиг болсныг Хишиг мэдрэв. Ерэнтэй Хишиг хоёр орж ирэхэд Наянтай ам нээж бvгдээр Ерэнтэйд ажил эрнэ. Улмаар сургуулиа тєгсєх арга зам нээнэ. Анагаах ухааны нэг чухал номыг орос хэлнээс орчуулах хvн эрж байгаа. Тvvнийг гурвуул орчуулна. Хvvхнvvд давын ємнє оройн сургууль буюу биеэ даах дээд боловсрол эгээрнэ. Ерэнтэй хэсэг хугацаанд монгол vнээний сvv ууна, Согтууруулах ундааны хордлого байж магадгvй учраас тэр шvv! Сvv юунд ч гэсэн сайныг бид мэдэхгvй биш гэв. Салхивч тас няс хааж, шороо манарган єнгєрсєн ширvvн салхины залгалдаа намираа бороо шиврэн орж эхэллээ. Далантай Єнєр хоёр хоноцуудад ор засаж эхлэв.Ерэнтэй, Хишигийг тас тэврэн, бид хоёр зvт чиггvй арилаад єгнє. Та нар мартаж vзэцгээ гэж сэтгэл хєдєлснєє битvv илтгэхэд залуус хєгжиж нvдэнд бvv vзэгдцэгээ гэв. Єлзий гуай нэлээд хєлчvvрсэн учир тас тас инээв. Харин Хишиг бараг анх удаа нvvр улайн, нvд халиран ичингvйрэв. Єлзий ээж уртаар шvvр-с алдан, журмын нєхдийн vнэн сэтгэл vйл хэрэг vнэхээр сайхнаа.Журмын нєхєд гэдэг сайхан vг. Зоригт хvмvvсийн мэргэн уриа. Хамт олон гэдэгтэй харьцангуй утгатай, анд найз гэдэгтэй

Page 115: Mongoliin shildeg oguulleg

адил санаатай гэж Далантай Єлзий гуайг дэмжин хошигнов.Ерэнтэй ингэж амархан саруул замдаа эргэж орлоо гэж vv, vгvй шvv! Зуун єдрийн нєр их хєдєлмєр тvvний бузар булай хандлага бvхнийг мартуулсан юм байжээ. Залуус анхандаа ямар нэг чухал ажил нэрлэж Ерэнтэйг таван тийш татлан зав зай єгєхгvй байв. Сvvлдээ Далантай, Наянтай хоёр албан ажил их, шинэ ажилд дадаж дамшаагvй гэдэг шалтгаанаар орчуулж байгаа номын vлдсэн хэсгийг Ерэнтэйд албан мэт шахан шилжvvлэв. Ерэнтэй хэлний шинжилгээ судалгаа монгол, орос хэлний зvйд маш шуналтай, vр шим нь уулын булаг шиг ундарч байлаа. Хос залуус наймдугаар сарын 2 дахь бямба гаригт Хишигийнх гэхээ болиод Ерэнтэйнх гэдэг болсон айлд цуглаж эхлэв. Гурван хvvхэн єндєр нам дуугаар ярилцаж байснаа инээлдэхэд Єлзий ээж, тєрийн минь сvлд гээд хамт хєгжинє. Гал тогооны єрєєнєєс хvvхнvvд ээ! Тун сайхан цувдай дайралдаж шvv! Та нарын бэлтгэсэн тахиа, гахайн «тааруухан» зуушийг таван цулын шєлєєр даруулна гэж Ерэнтэй даажигнаж Тулга цууриа шиг давтах сацуу баярласан байдалтай єрсєлдєн ярьсаар шат єгсєн айсуй Наянтай Далантай нарын дууг таницгаав. Тэр хоёр, та нар баярлаж магадгvй мэдээ бий гэснээ угаалгын єрєє рvv уралдан оров.Удаж тєдєлгvй ширээ тойрон суумагц, -- Євгєн эрдэмтэн номыг хянан засаад сайдад барьжээ. Яг долоо хоноод сайд євгєн докторт баяр хvргэж уг номыг хэвлэлд шилжvvлсэн. Орчуулагчид дам баяр хvргээрэй гэсэн гэнэ гэж Наянтай хэлэхэд бvгд хєгжилдєв. Би анагаах ухааны дээд сургуулийн захирлын єрєєнд орлоо. Захирал хичээлийн эрхлэгчтэй зєвлєж суув. Нvvр vзсэн сайхан зантай ахмад хvмvvс байлаа. Хулчийсан маягтайгаар Ерэнтэй гэдэг залууг эрхэм багш нар таних болов уу гэсэн чинь бараг нэг амаар хэлэх шиг танилгvй яахав. Сайн хvv, сурлагатай оюутан байсан гэцгээв. Ахмадтай яриа дvйж Ерэнтэйг зохих ангидаа дэвшин суралцахыг тэд зєвшєєрєв. Далимд хэлэхэд тэнд нэг жижvvр тvр хэрэгтэй гэнэ. Ерэнтэй голно биз гэнэ. Ажил намайг голно. Ажлыг би голохгvй гэж Ерэнтэй эрсхэн хэлээд сэтгэл хєдєлснийгєє нуух далим гаргаж єнєє таван цулын шєл гэх шиг дуугараад гал тогооны єрєє рvv гvйхэд, Тулга аавынхаа vгийг дууриах мэт давтан гvйв. Ерэнтэй, Хишиг хоёр янаг амрагийн vйлсэд хєвж байсан тэр дээр цагт хvvхэдтэй болохоо зєгнєн анхных нь хvv бол Тулга, охин бол Хана гэдэг нэр єгнє гэлцдэг байсан юмсанжээ. Тулга одоо аавынхаа ааш зан аялгуу дууг дууриан дагаж яваа хэрэг.Хоолоо идэцгээж байтал Хишиг, тэр нэг оройных шиг огло харайн угаалгын єрєє рvv оров. Тvvний огиж байхыг тvгшvvртэй

Page 116: Mongoliin shildeg oguulleg

сонсож суусан залуусад зориулж Єлзий ээж тєрийн минь сvлд битгий зовцгоо. Бэр жирэмсэн юм шvv! Охин заяасан байх аа! Тулга, бvсгvй дvvтэй болно гэдэг тун сайхнаа. Хана гэж нэрлэх юм гэдэг шvv гэв. Долоон жил єнгєрєх зуур Ерэнтэйн зориг хатуужил, ухаан бодол ерєєж, журмын нєхдийн сэтгэл зvйн ур, оюун ухааны чадал, хайр халамжийн илч хамаг бvхнийг журам горимын дагуу нийцтэй сайхан болголоо гэсэн vгийг салхи биш, шаазгай биш. санаа бодол шивнэлээ.

ХИЛСДЭХГYЙ

Залуу эмч Пvрэвдорж гэрлээд удаагvй байжээ. Пvрэвдоржийн хvvхэн Мишгээ бас залуу, нєхєртєє тун хайртайгаас гадна нэлээн эмзэг юмсанжээ. Ялангуяа сvvлийн энэ сард хоол унданд дургvй болсноос хойш нєхєртєє бага зэрэг тунирхуу байх болжээ. Намрын улцгар шар нартай Ням гаригийн амралтын єдєр 12 цагийн vед Пvрэвдорж Мишгээ хоёр сугадалцан хєл нийлvvлж Сvхбаатарын талбайг жншvv огтлон яаруу алхахын учрыг тааж мэдэхэд амархан байлаа. Тэр хоёр гартаа нэг нэг жижиг чемодан барьсан нь халуун усанд орохоор зорьсон нь тодорхой. Яаруу яваагийн шалтгаан нь Мишигээ усанд орж ирээд гэртээ бага сага ажил амжуулах, ядаж цонхоо элбээд наагаад авах, орой Элдэв-очир кино театрт «Ардын эмч» гэдэг киног нєхєртэйгээ хамт vзээд авахаар дотроо тєлєвлєсєн юмсанжээ. Пvрэвдорж єнєєдєр усанд орох гарцаагvй шаардлагатай болсон боловч амралтын єдєр усны газар хvн ихтэй байгаа даа гэж бэрхшээх бодол тvvний зоригийг байн байн мохооно. Гэвч Мишгээгийн зоримог алхаа Пvрэвдоржийн эргэлзээг арчин устгах боловч бэрхшээх бодол дахин дахин тєрсєєр байгаад єєрийн эрхгvй ам нээж: — Уг нь такси аваад Амгаланбаатар юм уу, єєр нэг зайдуухан газрын халуун ус руу явсан бол оочер багатай, сийрэг байгаа даа гэхэд Мишгээ мєн тvvний саналыг дэмжиж: — Уг нь тэгдэг л байж, би аравхан тєгрєгтэй гарсан маань бурууджээ гээд талбай дvvрэн хангинах радиогоор нэвтрvvлж байгаа цовоо хєгжмийн эгшигтэй сэтгэл нийлvvлэн алхалсаар халуун усны газар хvрчээ. Халуун усны хvлээх танхимд Пvрэвдоржийн тааж бодсоноос vнэхээр илvv олон улстай байжээ. Пvрэвдорж vзvvр нь мэдэгдэхгvй єлзий утас шиг тахирлан, сvлжилдсэн олон улсын цувааг хараад дэмий л Мишгээ єєд арга нь барагдсан царай гаргаж харав. Мишгээ vvдэн хавийн хvмvvст хандаж: -- Сvvлийн хvн хэн бэ? гэж зєєлєн дуугаар асуухад, зузаан гэгчийн ном

Page 117: Mongoliin shildeg oguulleg

руу хоёр нvдээ хамартайгаа шаачихсан нvдний шилтэй туранхай хєх залуу, би гэж хэлээд дахин ном руугаа шигдэв. Тэр хоёр зэрэгцэн» сууж, хvлээгчдийг тойруулан ажиглатал энд тэнд ганц хоёр зvс таних хvн байхыг хараад холоос толгой дохин мэндэлцгээв. Хvлээгчдийн дунд уйдаж арга нь барагдсан хvмvvс ихэнх нь байвч ашигтайгаар хvлээж ном сонин уншиж байгаа хvмvvс ч мэр сэр харагдана. Тэр хоёрын эгц урдаас харж суугаа бvдvvн ягаан авгай ногоон ноосон утсаар жижиг хvvхдийн оймс нэхэж харагдана. Тэр авгайгаас зайтайхан хуучин хар савхин дээлтэй, хууз хар хvн яндан шуумагтай саарал ємдтэй хоёр урт хєлєє зєрvvлэн ачиж сунган жийгээд сандлын налуурган дээр толгойгоо гэдрэг хаян унтаж хурхирна. Зарим хvмvvс байн байн енгэнэтэл эвшээж нулимсаа арчина. Энэ хоёр унших ном ч vгvй, нэхэх юм ч vгvй ирсэн учир чухам цагийг яаж єнгєрvvлэх билээ гэсэн байдалтай дэмий л байшингийн хана, дээврийг гєлрєн суухад байшингийн хананд хадаастай, яарах «сэтгэл» нь элэгдчихсэн тэвчээртэй шар модон цаг 1 цагт 12 минут дутуу тvг таг, тvг таг гэлдэрсээр байна. Энэ vед гаднаас орж ирээд сvрдэн зогсож байгаа хэсэг хvмvvсийн дунд Пvрэвдоржийн ажлын газрын жижvvрийн жолооч Лхагва хvлээгчдийг нэг нэгээр нь шvvрдэн харж, хуруундаа нарийн сэнжтэй тvлхvvр эргvvлж нvд нь тэр хоёрын дээгvvр єнгєрєн давхина. Пvрэвдорж Лхагвааг машинтай явж байна гэж мэдээд сийрэг чєлєєтэй халуун усны газар бодогдож: — Лхагваа! гэж дуудав. Лхагваа Пvрэвдоржийг харж олзуурхан ирээд сандруу ярьсан нь: — Дарга таныг олоод ир гээд би танайхаар орж энд байгаа гэж дуулаад ирлээ. За явъя, за явъя гэж шаардангуй хэлэхэд Пvрэвдорж Мишгээ рvv нvдээ шилжvvлэн! Хараад: -- Юу болоо юм бол. Дарга хаа байна? гэв. Лхагва гарахыг завдан эргэж: -- Контортоо, контортоо гээд улсын дундуур займран зvтгэв. Пvрэвдорж Мишгээг шинжсэн нvдээр харж:~ Одоо яадаг билээ гэхэд Мишгээ огт дургvйцсэн шинжгvй уриалгахнаар: -- Чи яваад ир л дээ. Энд лав их удах байх, би байраа хадгалаад байж байя гээд юм суудал урагшаа ахив. Лхагва Пvрэвдорж эмч хоёр давхисаар vvдэнд хvрвэл дарга нь тэднийг гадаа шатан дээр хvлээн зогсож байгаад угтан ирж: — Май энэ утас нь, энэ онгоцны ирэх-очихын билет нь, за шалавхан яваарай. Булганы онгоцны буудал дээр машин хvлээж байгаа гэтэл Лхагва асаастай байсан тэргээ дор нь хєдєлгєж ОНГОЦНЫ буудлыг

Page 118: Mongoliin shildeg oguulleg

чиглэн давхив. Машин Туулын гvvрээр гарах vед нэг цагаас 15 минут єнгєрч байжээ. Пvрэвдорж газраас 2000 гаруй єндєрт хєвєрч онгоцны цонхоор доошоо элдвийг ажиглан явтал нугачин тахирлан урсах Орхон гол харагдаж халуун усны газрыг хvлээгчдийн цувааг санагдуулж цагаа харахад 2 цагт 15 минут дутуу байжээ. Удалгvй онгоц алгуурхан доошилж Булган аймгийн тєв ярайн харагдаж гурилын тээрмийн єндєр барилга, олон хонины дунд ганц цагаан тэмээ зогсох мэт ноёрхуу харагдан єнгєрч, онгоцны дуу зєєлрєн шуугисаар хоёр гурав дэгдэж газардаж гvйсээр буудал дээр ирж зогслоо. Пvрэвдорж бууж аймгийн эмнэлгийн ГАЗ-- 69 машиныг чиглэн гvйх шахаж явтал араас нь «Залуу! Залуу та ачаагаа аваач, ачаагаа аваач!» гэж дуудахыг сонсоод эргэж харвал Пvрэвдоржийн дотуур хувцас, алчуур, саван хийсэн жижиг чемоданыг нэг хvн барьж харуулна. Буцаж гvйн чемоданаа авч машинд хvртэл урьд их сургуульд хамт байсан танил залуу эмч угтаж машинд суулган яаруу дуудлагын учрыг ярьж давхисаар аймгийн больниц дээр ирж мэс засал хийхээр бэлтгэж хувцаслан бугуйныхаа цагийг тайлж байх vед 2 цаг 15 минут єнгєрч байжээ. Мэс засал хийхээр урьдаас бэлтгэсэн тул аймгийн эмч нартай товч бєгєєд тодорхой тvргэн ярилцаад, євдєн шаналж байгаа хvний амийг vхэлтэй булаацалдах хариуцлагатай шаргуу тэмцэлд оржээ. Уг мэс заслын ажиллагаа бага боловч осолтой нарийн эрхтэн болох учраас яаруу бєгєєд маш нямбай тєвлєрсєн анхаарлыг шаардсан билээ. Дуудлагаар ирсэн vvргээ амжилттай дууссан эмч Пvрэвдорж сэтгэл нь тайвшран уужирч, гараа угааж бугуйндаа цагаа зvvж байхад 3 цагт 15 минут дутуу байхыг хараад манай улсын маань хєгжил ч сайхан болж дээ. Би яг хоёр цагийн ємнє хvvхэнтэйгээ халуун усны газар хvлээн суусан хvн, тэгэхэд одоо 370-аад километрийн хол газар чулуудагдчихаад єдий тєдий газар ус vзээд, нэг хvний амь аварчихаад байж байдаг гэж бодохоос бараг єєрєє ч итгэмээргvй юм шиг санагдав. Харин манай Мишгээ халуун усны кассанд ойртож байгаа болуу гэж бодоод хажуудаа байгаа сувилагчаас: — Онгоц хэдийд буцах билээ? гэж асуухад, хонин шар нvдтэй хавтгай улаан бvсгvй инээмсэглэн хятад ёотонгийн чинээ дєрвєн том цагаан шvд гаргаж: — Болоогvй ээ, 3 цаг 50 минутанд хєдєлдєг юм гээд годгор салаа гэзэгнийхээ vзvvрийг сvлжин цэнхэр туузаар бєхлєєд мєрєн дээгvvрээ чулуудан: — Эмч гуай таны чемодан vvдний жижvvр дээр бий шvv гэхтэй зэрэг Пvрэвдоржид санаа тєрж: Танай эндхийн халуун ус ойр уу гэж асуув. сувилагч:

Page 119: Mongoliin shildeg oguulleg

— Ойрхон, ойрхон энэ харагдаж байна гээд єрєєний урд цагаан даавуу хєшгийг ярж: — Тэр єндєр яндантай цагаан байшин гэж заасныг хараад бараг цаг шахуу зай байгаа тул тvргэхэн усанд орохоор зориглон гарчээ.Пvрэвдорж 30 минут хиртэй тавтай сайхан биеэ угааж аваад больниц дээр ирж машинд сууж нєгєє танил залуу эмчтэйгээ ярилцан захих, хэдэн юмаа ярьсны дараа тэр эмч: --Энд ирчихээд манайхаар оролгvй буцах гэж дээ, халуун ус руу явчихсан байх юм гэхэд, манай хотод халуун усны газар тийм ийм ч гэж хэлэлтэй биш дээ, дэмий л нэрэлхэж би ажлынхаа дараа тэгдэг дасгалтай болчихсон юм гэжээ. Онгоцны буудал дээр ирэхэд онгоц дєнгєж Хєвсгєлєєс ирээд бууж байлаа. Энд ирээд бvртгvvлэх гэж бараг нэг хуудас шахуу биеийнбайцаалт, овог нэр, нас, албан ажил, яваа ажил хэргээс эхлvvлээд бичvvлж жижиг чемоданаа жигнvvлэх хvртэл бvх ёсыг нь гvйцэтгээд онгоцоор явдаг улс гараа барилцаж, даллах бvх ёс номоор нь журамлаж газраас тасран хєєрч нисээд Улаанбаатарын буудал дээр буухад Пvрэвдоржид гомдмоор юм нэг байдаг билээ. Эдний дарга явуулахыгаа мэдэхээс биш хэрэг нь бvтсэн бол буцааж авахаа мартчихдаг заншилтай юмсанжээ. Пvрэвдорж онгоцноос бууж сайн єдєр ХЭНТЭЙГЭЭ утсаар ярих билээ, ядаж євєрт нь улаан МЄНГЄ Ч байхгvй дэмий л гайхаж онгоцны буудлын хойт засмал зам дээр очоод цагаа харж зогсоход 4 цагаас 30 минут єнгєрч байжээ. Ашгvй танилтай хvн талын чинээ гэгчээр засмал замаар баруун талаасаа «ЯВА» маркийн улаан мотоцикльтэй загасны уурга гозолзуулсан залуу давхиж ирээд таньж зогслоо. Тэр найзынхаа араар суун <Булган орсон тухайгаа ярьж, тэр найз нь тохойноос том загас барьсан ба алдсан тухайгаа ярьсаар нисэх мэт давхисаар 5 цагт Пvрэвдорж гэртээ ирээд хоол ундаа идэж уун чемоданаа нээж нойтон алчуураа хатаахаар тээж, хуучин дотуур хувцсаа гаргаж, тавтай сайхан хэвтэж радио чагнаж байтал хаалга дуугарч Мишгээ орж иржээ, Мишгээ усанд орж амжсан байдалтай нэлээн хvрэн ягаан болжээ. Гэвч арай илvv хvрэн болсон нь Пvрэвдоржийг ирээгvй тэр чигээрээ алга болсонд уур нь хvрч нэмэгдсэн биз эз. Орж ирээд vг дуу ч vгvй чемоданаа уудлан нойтон алчуурыг харж мєн хуучин дотуур хувцсаа сольсон болохыг мэдээд энэ хvн ингэж надаас зугтааж амиа борлуулж явдаг вий. Даанч унаа машин олоод хvн цєєтэй халуун усанд оръё гээд байсан юм гэх мэтчилэнгийн, элдэв хартай баримтууд бєєгнєрєн бодогдож энэ гэнэн хонгор бvсгvйн хоёр нvднээс нь нулимс єєрийн эрхгvй цайлан, хоёр чих, хvзvv нь хvртэл час улаан болон хувирч шууд

Page 120: Mongoliin shildeg oguulleg

Пvрэвдорж орж ирээд эхэр татан уйлж: --За Пvрэвдорж минь намайг ингэж дарлаад яахав. Би чам шиг хєлдvv мєс шиг сэтгэлтэй хvнтэй амьдрах гэж бодсон алдаагаа эртхэн засч авъя гээд нvvрээрээ зузаан єдєн дэр рvv шааж орон дээрээ очив. Пvрэвдорж энэ бvх учрыг ойлгон тайлбарлан тайтгаруулах санаатай єндийж Мишгээг аргадан: — Мишгээ чи ойлгооч, би чухал яаруу ажилтай яваад ирлээ шvv дээ гэхэд МИШГЭЭ бvр ч чанга дvvгарч: — Юуны чинь ажил! Надаас зугтааж єєр усанд орсон чинь чухал байна уу ! гээд урьдаас нь тvлхэв. Пvрэвдорж тэсгэлгvй инээд алдан: — Yгvй ээ, би Булган аймгийн тєв дээр усанд орчоод ирсэн юм мэдээ vv гэж чухалчлан vнэмшvvлэхийг оролдсон боловч Улаанбаатарт орж дээд сургуульд сураад, дєрвєн жил эм найруулагчийн ажил хотод хийж зvvн тал Налайх, баруун тал нь Сонгинын амралт, хойд тал нь Сэлбийн амралт урьд тал нь наадам, яармагийн байр хvрснээс хэтрээгvй энэ бvсгvй яаж ч vнэмших билээ. Харин улам уурлаж: — Чи намайг доромжлох доромжлохдоо дэндvv тэнэг мунхагт vзэж байгаа юм биш vv. Ядаж хvн vнэмшмээр юм олж хэлж болсонгvй юу гэж уйлахыг нєгєє єрєєнєєс сонссон Пvрэвдоржийн эх Мажиг гуай орж ирээд: — Хvvхдvvд минь та хоёр яаж байна? Усанд орохоор цуг яваад цуварч ирээд хэрэлдээд унах чинь больцгоо, больцгоо ямар шившгийн юм бэ гээд гарах гэтэл Мишгээ єндийж: - Ижий, энэ чинь нэг жолоочтой нийлээд намайг халуун усны газар орхичоод єєрєє амиа бодоод, надаас зугтаад... гэж vргэлжлvvлэхийг Пvрэвдорж таслан: — Yгvй ээ, ээжээ! Би Булган аймаг нисэх онгоцоор ороод тэнд халуун усанд орсон юм байхгvй юу гэхэд Мажиг авгай уурлаж: — Хvv минь чи бага шиг л солиороорой! Энэ чинь согтож л дээ. Чи одоо бvр архи уудаг болсон бий. Онгоцоор явж халуун усанд орлоо гэж юугаа донгосч байгаа амьтан бэ? Чи энэ муу бэрийг минь бит-гий зовоо! Би маргааш танай байгууллагын даргад очиж ярина вий гайгvй гээд хаалга шилбvvрдэн гарав. Сандарсандаа тулгамдаж нэг инээд нь хvрч, нэг уур нь хvрэх шиг болоод ээрч зогссон Пvрэвдорж юу ч нотолж чадсангvй хоцорчээ. Гэнэт онгоцныхоо билетийг vзvvлж нотлох юм байна гэж санаанд нь орж нэг ухасхийгээд бас л дэмий оролдлого болно гэж бодоод таг чимээгvй болжээ. Залуу эмч орон дээрээ бодод болон хэвтэж єнгєрсєн єдрийн явдлыг

Page 121: Mongoliin shildeg oguulleg

эргэцvvлэн бодоод хотод нэг хvн усанд ороод гарах завсар єєр нэг газар бас нэг хvн хичнээн их юм амжуулж болдог байна вэ гэж баярлан бас харамсаад инээд нь хvрэх боловч Мишгээгийн уурыг улам шатаахаасаа болгоомжлон инээдээ барин тэвчиж хэвтсээр vргэлжлvvлэн бодвол ер нь тvргэн шиг, сайхан усанд оръё гэвэл Булган, Архангай, Євєрхангай орчихвол амар юм даа, даанч vнэ ихтэй л болох юм гэж бодоод бас инээд нь хvрч хэлээ хазав. Мишгээ Пvрэвдорж хоёрын маргаан ч яахав, маргааш нь тайлагдаж эв намдаа орох юм. Харин зарим талаараа манай хєгжил vнэмшигдэх аргагvй шуурхай давшиж байхад зарим талаараа тэр халуун усны газар шиг байх нь урамгvй юм гэж бодсоор залуу эмч зvvрмэглэжээ.

Ш АГЖИЙН ВАНЧААРАЙ

Зохиолч Ш. Ванчаарай 1932 онд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчны гэрт тєржээ. Бага, дунд сургууль, УИСургуулийн анагаах ухааны ангийг 1959 онд тєгсєж хvний их эмчийн мэргэжилтэй болжээ. Ш. Ванчаарай 1957 оноос уран бvтээлээ эхэлж «Хун», «Амьдрал», «Гал улаан цэцэг», «Яруугийн хавар», «Буурал хангайн даваа», «Сэтгэлд гийсэн гэгээ» зэрэг тууж, єгvvллэгийн ном бичжээ.

НУТГИЙН МИНЬ ХУН НУУРАНДАА БИЙ

Долдугаар сарын нэгэн цэлмэг сайхан єдєр бид хоёр зуслангийнхаа дэргэдэх ой руу явлаа. Шинэ орсон шиврээ борооны чийг ханхлан, газраас бvлээн уур савсаж, нарсан ойн шулуухан модод улам ч урт гоолигхон болчихсон харагдана. Нар хєєрєх тутам ойн доторх гялалзсан сахдаг ногооны єнгє бvдгэрч моддын завсар зангаар хєх суунаг татна. Удаж єжсєн хєвд євсний vнэрийг нялх ногооны сэнгэнэсэн vнэр, цэцэгсийн хурц анхилам vнэр даран ханхална. Бид хоёр ойн чєлєєнд гарч, бvлээхэн чийглэг ногоон дээр суулаа. Ойн тунгалаг агаарт шувуудын шулганан жиргэх нь сэтгэлд жигтэй зохицох бєгєєд алс тэнгэрийн хана хувиршгvй бvдэгхэн саарал єнгєтэй болжээ. Зулзаган нарс-ны vл мэдэгдэм хєдлєх торгон vзvvрийн дээгvvр хєх тэнгэр мэлтийж, vдийн нар бид хоёрын чанх орой дээр гарчээ, -- Тэгэхэд би хорин дєрєвтэй байлаа гээд Буян аль эртннйхээ нэг явдлаа ярьж эхэллээ. Зун амралтаа аваад нутагтаа очивоо. Тэгэхэд би татлаа тvтлээ огт байхгvй, нэг vгээр хэлбэл дэгжин цэцэглэж явсан vе маань байжээ.

Page 122: Mongoliin shildeg oguulleg

Хорвоо дэлхий шиг мянга мянган хавар хvнд заяа vгvйг мэдэхгvй явжээ. Гэхдээ холын бодолтой байх гэж єєрийгєє зовоодог байжээ. Харин эмэгтэй хvнийг сонжин мэдэх гэдэг тун адтай сvрхий дон шvгэлсэн байсан. Манайх тэгэхэд Бага нуурын хєвєєнд Банди гуайнхтай зусаж байв. . ...Гэртээ очсон шєнєє би жигтэйхэн бєх унтаж хоносон байв. Бие хєнгєрч, сэтгэл уужирсан гэдэг ч жигтэйхэн, ханатал нойрсоод аяндаа сэрсэн хvvхэд адил цовоо сэргэлэн болчихжээ. Нар ханын элэгрvv бууж, зуухан дээр ээжийн буцалган буй ээзгийнээс хар бага наснаас минь ижил дасал болсон халуун сvvний гайхам vнэр ханхалж, гэрт жигтэйхэн талбиун чєлєєтэй юм шиг. Гадаа чимээ анир огтгvй. Харин хаяанд буй Бага нуурын усанд нисэн буун байгаа шувуудын ганганалдан шуугилдах нь урьд ємнє огт сонсоогvй хэдэн мянган хєгжмийн эгшиг алс холын уулсын чанадаас уянгалах мэт сонсогдоно. Зуны нимгэн ємд цамцтай чигээрээ гадаа гарвал ээж vхрийн зэлнээс тугалаа аажуухан гэлж байх бєгєєд алсын уул нурууд дуниартан, хєлийи дор зулсан ноос мэт зєєлхєн ногоо чийг дааж, хот суурин агаарын урьд хождын ялигvй бухимдуу бодлууд vгvй болсон байв. Тээр доор цэлмэг тэнгэрийн доорх Бага нуурын мандал єглєєний 'Наран дор" мяралзан гялалзаж, энvvхэн дээхэн нvvгэлтэн ногоорох шинэс модон ой униартан байв. Бага нуурын жижигхэн Агбушанд хуран цугласан галуу, нугас, цахлай тэргvvтэн нисэн буун ганганан шуугилдах бєгєєд тэдгээрийн олон янзын жигvvр даль єнгє єнгєєр солонгорон харагдах нь зvйрлэшгvй vзэсгэлэн тєгєлдєр байхын сацуу хонь шиг хоёр том цагаан хун нуурын усыг зvсэн нарийхан цагаан зам гарган аажуухан хєвєх нь vлгэрийн юм шиг байв. Би баруун монголын жирийн нэгэн ийм эрхvv тансаг байгалийн дунд єсєж єндийн єдий хvрсэн атал орчлон дэлхийн энэхvv гайхалтай сайхныг ингэтлээ сvрхий мэдэрч, сvйд майд болж байсан удаа урьд ємнє vгvй байсан мэт санагдлаа. Гэвч миний нvд болон сэтгэл сайхан юманд хэтэрхий дасчихсаных байсан биз. Би хєл нvцгэн чигээрээ тэрvvхэн баруунтаах горхи руу явав. Уулын чулуудын завсар чєлєєгєєр ойж буун урсах горхины ус нь Тэр vе жигтэй харигаатан цуурайтаж байснаа гэнэт нам жим болж ахиад чагнавал сулхнаа пол пол хийн байв. Огторгуй гvйлгэнэн толигноод, агаарт тогтуухан хєх суунаг татжээ. Хаашаа ч харсан нэн тавиун амгалан болчихсон ч юм шиг... хамраараа шуугитал цэнгэг агаар амьсгалан зогсоод ч баймаар... Би тэрхэн зуур чийг даасан зєєлєн ширгэн дээр толгойгоороо хэд годройтон биеийн чилээ гаргаад горхи уу гvйн очвол Банди гуайн Байгалмаа ингэн гуулин шанагаар ус хутган савхтай зэс хавчигт хийж байв. Тэр єнгєлєг бvдvvн ширхэгтэй

Page 123: Mongoliin shildeg oguulleg

шингэвтэр vсээ задгай тавин ямар нэгэн юмаар угаар нь чанга боосон тул єглєєний нарны гэрэлд vзэсгэлэнтэй толигор магнай нь онц гэрэлтэн байлаа. Байгалмаа vнэ хямд цоохор даавуун богинохон даашинзныхаа хормойгоор харах боловч тэрvvхэндээ зовхио анисхийн vгээр илэрхийлэх хэлэх аргагvй элэгсэг дотно болоод — Та хєл нvцгэн явж байгаа юмуу хэмээн ихэд шохоорхон асуу-хад нь би шоглонгуй аяс оруулахыг хичээн — Бага насаа бодоод... гэж хэлбэл Байгалмаа хємсгєє єргєн, хар нvдээ хєгжилтэй анивчин инээмсэглэснээ хоромхон ичгvvрэн урт сормуусаа буулган нvvрээ буруулаад хувинтай усаа аван явав. Сугсалз-сан ногоон дундуур цэлмэг тэнгэрийн доор нарийхан шулуун хєлєє яльгvй гадагш тавин, эрдvvхэн алхалж яваа тэр юутай бишрэм харагдаж байсан гээч. Би нvvр гар, цээжээ горхины хvйтэн усаар булхан угааж, цэнгэг анхилам агаар шуналтан амьсгалан, мєнєєх хивс мэт ногоон дээгvvр явж байхдаа цаглашгvй их юм хvсэн хvлээсэн хvний хангалуун таатай сэтгэлд бvрнээ умбасан байв. Чухам юундаа ингэж байгаагаа би хэлж мэдэхгvй байв. Тэр агаар, ус, байгалийн тансаг сайхандуу? эсвэл...? Тэгсэн атлаа би юу ч хvсэхгvй, юу ч бодохгvй байлаа. Би юу болчихлоо гэж ингээд байнаа гэж єєрєє єєрєєсєє асуугаад ч vvний хариуг тэрхэн vедээ оноон хэлэх аргагvй болжээ. Гэртээ ирээд гутал, хувцсаа ємсєн байтал тугалаа бэлчээрт гарган ирсэн ээж намайг харангуутаа нvvр царай нь улам бvр ялдамхан зєєлєн болж: — Ээж нь хvvдээ... хэмээн vгсэн гал єрдєж, тогоотой ээзгийг шалмаг тvргэн хэд хутгаад аавын том шаазанд хэдэн хусуур хутган хийж, дээрээс нь зєєхий нь унжилдсан зєєлхєн цагаан єрєм овоолон хоёр гардан барьж: — Миний хvv! Нухаш ид! Хот, суурин газрын улсад ээзгийний ханд сайн юм гэдэг шvv! хэмээн хэлэхэд нь єргєн тавиун санчигт нь буурал орж буй ээжийгээ хараад єрєвдєх шиг ч, хайрлах шиг ч... нэгэн хачин сэрэл зvрх рvv харван ирсэн тул би ээжийн єгсєн аягатайг тvргэн авч идэх гэсэн боловч цатгалдаад болсонгvй. Гэтэл аав, Банди гуай хоёр энэ тэрхнийг ярьсаар орж ирэв. Овор бие том, гvдэсхэн шулуунзантай Банди гуайгаас хэзээний цэрвэн эмээж явдаг би одоо харин тvvнийг ихэд хvндлэн дээдэлж, vг яриагий нь сонсмоор, эс бєгєєс амьдрал ахуйг нь сонирхмоор. Тэр орж ирээд vvдний хавьцаа зогсосхийн азнахад би ээжээс урьтаж: — Та єєдєє сууна уу? хэмээн явган жижигхэн сандал авч єгєхєд Банди гуай тvvнийг хажуудаа сул тавиад сурсан зангаараа зvvн євдгєє нугалан суунгаа хуучирч илсэн булигаарин ууттай тамхиа єврєєсєє гарган

Page 124: Mongoliin shildeg oguulleg

богинохон суман модтой урт цагаан гаансаа тvрvvнээсээ сугалан тамхи нэрж, надад тамхиллаа. Аав ч бас жижигхэн улаан шvрэн толгойтой, халтар хавчиг манан хєєргєєрєє тамхилав. Банди гуай нас 60 гарсан гэхэд тун тэнхлvvн ануухан байв. Аав дєнгєж 50 хvрч яваа гэхэд онц ялгарах юмгvй. Банди гуай тамхиа шуналтайхан сорж миний нvvр єєд харан: — Муу хєгшнийг минь дуулаа биз дээ. Уржнан намар єєд боллоо. Цаг улирал нь харин сайхан байсан шvv! Байгалмаа бид хоёр яахав болж байнаа. Охин маань ноднин наймаа тєгсгєєд мал дээрээ саналаараа гараад ирсэн. Нэгдлийнхээ хэдэн vнээнд vнэндээ шаагдахгvй байна. Уг нь онц сурдаг шvv байсан юм. Одоо бас номноос салдаггvй хэвээрээ, Зан ааш нь хvртэл маньтай адилгvй юм даа! гээд дуугvй болоход нь ээж ярианд оролцон — Тэгэлгvй яахав Банди гуай минь! Цагаа дагаж одооны багачууд аргагvй шvv дээ гэлээ. Гадаа Байгалмаа гитар цохин, тvvний «Нуураа чи хєлдєх гээд байна уу даа хє хє хє хє Нугас гэдэг амьтан чинь хєєрхий боллоо доо хє Ай хєєрхий амьтандаа хє хє» гэж эвлэгхэнээр дуулах дуулдана. Банди гуай бодлогошрон дуугvй сууна. Би ам нээж: — Байгалмаа чинь аятайхан дуулдаг юм байна шvv гэхэд Банди гуай дуртай нь аргагvй — Тиймээ! Ер нь маньд байхгvй нэг чухаг юм та нарт байх юм. Yvнийг бол бид мэдэхээс цаашгvй юм даа. Харин дориухан мэдэлтэйхэн, дээгvvр зиндааны улс нь vvнийг ойлгодог биз дээ! Одооны залуучуудын хэн нь ч гэсэн аливаа юмыг ухаарахдаа сvрхий, ажилд ч гэсэн муугvй болцгоожээ. Харин нэг гэдийлэгчихвэл горигvй улс шvv гээд гаансныхаа толгойгоор модон хашилт тог тог цохин надруу ну-хацтайхан тайван харж байгаа нь егєєтэй сvртэй хєгшдийн нэг аргагvй мєндєє! Тэгтэл аав: — Аав морийг чинь эмээлчихсэн. Миний хvv энvvхэн хойт ойгоор явахгvй юу! Энэ жил орой зун болсон ч одоо цэцэг, жимс жигдрээд аа бас сайхан болжээ. Даа ялангуяа цаашихнаа явбал ч базарваань хэлэлцэх аргагvй гоё, гоё! Ан амьтан ч дайралдаж магадгvй, аавынхаа муу оготор шар (карвин бууг хэлжээ)-ыг vvрээд яв! Гэхэд Банди гуай илт ундууцан: — Єдийд ямар элэнцгийн ан байдаг юм гэхэд аав оочин сахлаа оролдон: -- Одоо тураг ан ч сайхан болж байна шvv Банди гуай! Энvvхэн энгэрт хэдэн аргал угалз уяатай юм шиг зуслаа гээд тооноор тэнгэр єєд харан

Page 125: Mongoliin shildeg oguulleg

шvvрс алдахад нь утас ээрэн суусан ээж: --Чи юунд ингэж єчигнєж байдаг юм гэлээ. Гэтэл Байгалмаа «аргал угалз нуурт орж байна хараач» хэмээн хашгиран гvйн орж ирэв. Аав «за, тэршvv» хэмээн ухасхийн гарав. Ээж «хангайн амьтан тэгж л байг л дээ» гэлээ. Банди гуай ийм л хvн шvv дээ гэж хэлэх лугаа адилхан Байгалмаа руу хяламхийн харж «тэгээд яагаав» хэмээн зандрах завдан хэлээд босов. Би гэрэл зургийн хуучин муу аппаратаа шvvрэн авч гарав. Хорь, гучаад хирийн аргаль угалзын сvрэг манайхны vхрээс зvvнтэйгvvр нуурын уснаас ууцгаан, сvрлэг vззсгэлэнтэй толгойгоо єргєн сvvхэлзэн алсыг харах нь тун сvр жавхлантай байв. Тэгснээ усны шувуудын сvvдрээс vргэв бололтой толгойлогч данхар эвэртэй жавхлантай нэгэн угалз сvргээс цойлон одоход бусад нь тvvний хойноос жооргонон гvйлээ. Тэдний ууц нуруу усны мандал шиг мяралзан цайлалзсаар толгодын цаагуур далд оров. Тэгээд би аавын эмээллэж зэхсэн борлог морийг унан ойрхон саахалтын газар буй ой руу явав. Нар єглєєнийхтэйгєє адил амгалан тайвнаар хєєрсєєр... тэнгэрт зурвас зурвасхан цагаан судал гарч, лvгхийм халуун єдєр болох шинжтэй. Ойруу дєхєх тутам чийг татам давирхай vнэртэж, хаа нэгтээ тоншуул мод тонших нь дамар цохих мэт цуурайтан дуулдана. Ойн дотор ямар нэгэн амьтан часхийн дуугарснаа цааш гvйх нь цэнгэг тогтуухан агаараар дамжин надад бvдэг бадагхан мэдэгдэв. Тэгтэл хар модны шилмvvс, давирхайн vнэр жигтэй гаргууд хадаж, бие хєтлєн хєнгєрєн, сэтгэл гайхалтай энгvvн чєлєєтэй болов. Иймэрхvv vед юм бvхний єнгє аяс зєєлєрч, тун жавхаатай сайхан харагдахыг хэлэх юун. Ойн захруу ороход ємнєєс сэрvv татаад бал бурмын vнэр ханхалж, шилмvvс, давирхайн vнэр дарагдан, нойрмоглон хєглийх сvрлэг моддын урт урт сvvдэр, мєлхєх мэт улам бvр богиносож байв. Моддын дээгvvр мэлтэгнэн цэлийх тэнгэрт ганц нэг элээ эргэлдэн, тэр алс дээгvvр хос ангир нутаглан дуугарсаар нуур тийш нисэн єнгєрєв. Би мориноос буун сахлаг ногоон дундуур туучин морио хєтлєн чанагш дєтєлбєєс vхрийн нvдний vнэр хамар цоргин, нар гийсэн ойн цоорхойд тvvний багсайсан бут гялалзан гялтаганан харагдав. Би морио тушиж бєхлєєд очвол тэнгэр тольдсон тунгалаг хvрэн vхрийн нvд, хэлхсэн сувд мэт бєнжийлцэн, урт залаа нь газар шvргэн алдан байлаа. Тvvнээс таслан авч баахныг идээд хєх тэнгэр ширтэн ая тааваараа хэвтэх аваас бие, сэтгэл урьд ємнєхєєс нэг л ондоо болсон байв. Ой доторх агаар vнэнхvv цэнгэг тул шувуудын шулганан жиргэх нь хvртэл тод агаад сэтгэлийг ер бус тайтгаруулан аргадах мэт. Моддын мєчир аяархан хєдєлж, тvvний бvдэгхэн халуун сvvдэр миний нvvрэн дээгvvр нааш цааш хєдєлнє. Би гэдэргээ харж хэвтээд алсын

Page 126: Mongoliin shildeg oguulleg

цэнхэр тэнгэрийн наагуур vймцэн хєдлєх нарийхан ногоон шилмvvсний намилзан хєдлєхийг ширтэн байлаа. Ойн дунд дээш харан ингэж хэвтэх юутай сайхан бэ! Тээр дээр цэлийн байх ёроолгvй гvн далайгаас тонгойх модод долгилох мэт агаад модны мєчир бага vдийн нарны гэрэл дээр ногоон сувд шиг нэг харагдаад агшнаа тогтнуухан балар ногоон єнгєєр гялалзан байв. Хєгшин шинэсний торгон vзvvрийн нарийхан мєчрийн зvv шиг шилмvvс хєх тэнгэрийн, наагуур усанд хєвєх мэт гvйлгэнэн байхад тvvний наадах мєчир тунгалаг усны ёроолд хєвєх загас мэт ганцаар хєдєлнє. Тэнгэрийн мандалд хєвєлзєх хурган цагаан vvлс алгуур алгуурхан хєвєх бєгєєд нэг харахад хєлгийн дарвуул мэт цайран байснаа ахиад харахад ачаатай тэмээ шиг болно. Энэхэн vес vгээр илэрхийлж хэлэх аргагvй баяр баясгалан миний сэтгэлд хуран тунарчээ. Тэгээд миний уруулд сэтгэл ханаж баяссан хvний инээмсэглэл хоромхноо тодрон байгаа бололтой. Тэгснээ тэнгэрт ганцаар хєвєлзєх цагаан vvлсийг даган бие минь бас хєєрєн хєвєх шиг ч... Би ингэж хэсэг амраад морио хєтлєн ойгоос бууж явтал Байгалмаа хувин дvvрэн жимс тvvчихсэн, зvггvйрхэн найгасаар надруу дєхєж ирэв. Тvvний байдлыг єдрєєр зvйрлэн хэлэх аваас хаврын нарлаг тэнvvн єдрийн єглєє шиг намуун ээлтэй, бас жавхаатай байв. Єглєєнийхєєцоохор даавуун даашинзтайгаа явна. Тэр ичгvvрэн, урт сормосоо буулган миний дэргэд ирэн даруухан суув. Тvvний vсэнд наалдсан ногоон навчнаас vхрийн нvдний vнэр, бас єєр юу ч юм бэ эрvvл саруул сайхан vнэр сэнгэнэн нvvр царай нь туяаран, нvд нь vнэнхvv жавартай цоглог байна. Гагцхvv тvvнд л байж чадах золбоолог сэргэлэн, хээ шаагvй байдал нь олон жил хот газар сууж, эрдэм номын мєр хєєсєєр vлбэгэр дорой мэт харагдах миний байдалтай огт нийцэхгvй байгаа бололтой. Тэгтэл Байгалмаа зvггvй ч гэмээр, доог тохуутай ч юм шиг бяцхан маяг гарган инээмсэглэж: --Та ингэж их удчихаад жимс тvvдэггvй! гэж vгvvлээд хариу хэлэх завдалгvй --Манай эндхийн байгаль сайхан шvv! танд ямар санагдаж байна? хэмээн тэнгэр єєд харан санаа алдав. — Сайхнаар барахуудаа... миний бие бvр нялхарчихаад байна хэмээн хэлвээс Байгалмаа ой цуурайттал хєхєрч — Нялх болно гэнээ! хэмээн зvггvйтэн хэлээд — Нээрээ сайхан-шvv! гээд эргэн тойрноо харан -- Єглєє эртхэн Бага нуурын эрэг дээр очвол... зогсоод баймаар ч байдаг юм гэснээ, — Та жимс идэх vv? гээд тємєр хувинтай жимсээ надруу дєхvvлэн

Page 127: Mongoliin shildeg oguulleg

тавиад — Манайхан дотор танай аав л жимсэнд их дуртай. Бусад нь хэтээсээ идэж чаддаггvй юм гээд єєрєє хэдийг авч амруугаа хийгээд газар ширтэн инээвхийлэн байснаа хоромхноо амгалан дєлгєєн» болж Бага нуурын зvг ширтэн — Миний хоёр цагаан алга! гэлээ. Би энэхэн зуур бvгчим халуунд нозоорсондоо чухам юуны тухай хэлснийг vл ухааран байтал Байгалмаа ахиад энэ vгээ давтан хэлэхэд нь би — Yхэр vv? хэмээн асуухад Байгалмаа тас тас хєхрєн: — Yгvй ч биш. Манайхны vхэр энэ харагдаж байна. Манайханд ерєєсєє цагаан vхэр байхгvй шvv дээ гээд надруу доогтойхон; харж: -- Багануурын хунг би хэлсэн юм. Тэр хоёр хун vхэр малаас хvртэл vргэдэггvй юм. Надаас бол бvр ч айхгvй. Халуун єдєр ойруу нисээд явчихдаг юм гээд дуугvй болсноо ялигvй гуниглангуй аястай -- Би тэр хоёр хунг харахаараа уйтгарладаг! хэмээн vнэнэз хэлээд -Та уран зохиолын ном их уншдаг уу? гэж надаас зvгээр энгvvн сонирхон асуугаад — Пушкины Евгений Онегинаас уншиж єгєхгvй юу? гэхэд нь би сvvлийн vес уран зохиолын ном уншихаа бараг больсондоо бантаж орхиод: — Евгений Онегиныг би оюутан байхдаа орос дээр нь жаахан харж байсан. Одоо мартчихжээ хэмээн эв дvйгvй хэлчихээд ингэж хэлэхдээ нvvр улайн, нvд маналзаж аминдаа их л тэвдэж байтал ашгvй зvй-тэй нэгэн бодол сэтгэлд зурсхийн орж ирсэн тул: — Чи надад харин уншиж єгєєч! Би сонсъё гэлээ. Байгалмаа тоосрон хєхрєх тэртээ хєтєл тийш харан байснаа ийнхvv уншив.

<Татьяана юугаараа буруутан юм? Залуу халуун гэнэндээ Зартай тэр хvvхнvvд шиг Залилж vймvvлж чадахгvй Бодол хvсэлдээ хєтлєгдєн Болгоомжгvй яваа нь буруу юу! Гал халуун сэтгэлийг Гялалзуур тvргэн ухааныг Зоримог шулуухан зантай нь Зориуд бурхан заяажээ Илvv дутуу ямар ч юмгvй Ингэж дурласан тэр охины

Page 128: Mongoliin shildeg oguulleg

Учир начиртай уянгатай сайхныг нь Уучилж болохгvй гэж vv!»

Тvvний цэвэрхэн цохолттой тод vгс тунгалаг агаарт цацагдан миний сэтгэлд бууж байв. Тэгээд Байгалмаа бугуйн дахь жижигхэн цагаа харж: — Yнээ саах цаг болох нь... хэмээн vгvvлээд хувинтай жимсээ барин босов. Тэгтэл хунгийн аргил намуухан дуу алсаас дуулдлаа. Байгалмаа амьсгаа даран чагнаад: -- Эр нь дуугарч байна гэж хэлэнгvvтээ ийш тийш харан байснаа -- Тэр гараад ирлээ! хэмээн дуу алдан гараараа заав. Тэр зvг харвал ногоорон буй ойн дээгvvр хоёр хун хойно урьдаа орон, алгуурхан нисэх бєгєєд цас шиг цагаан єехийтэй томхон биетэй нь арай чанга дуугарч байв. Бие багатай орог саарал цээжтэй нь хойноос нь гvйцэн ирж хэдэнтээ зєєлхєн дуугараад далавчаа хумисхийн ойртоход нєгєєх нь огцомхон эргэн баруун тийш ниссэнээ ахиад л тvvнийхээ ємнє орон уянгалаг зєєлєн ганганаж байлаа. Хоёр хун энэ мэт хойно урьдаа, дээр дороо орон ниссээр нуурын уснаа алгуурхан буув. Байгалмаа ихэд хєхєн баясаж: --Миний тvрvvний яриад байсан хун даа! ямар байна хэмээн нvдээрээ инээмсэглэн vгvvлээд -- Хvн далавчтай бол ямар байх бол! гэснээ —-- Та бид хоёр далавчтай бол яаж нисэх бол! Хєх тэнгэрт алга болчихоод л... гэж хэлэхдээ Байгалмаа хачин уян намуун болов. — Хvнд ерєєсєє жигvvр ургадаг шvv дээ гэж намайг хэлэхэд — Яагаад! хэмээн инээв. — Чи яваандаа мэдэх болно. Чамд нэг л мэдэхэд жигvvр ургана даа. Евгений Онегины Татьяанагийн байсан газрыг ч очиж vзнэ мэдэв vv? гэхэд тэр ихэд хєхєн баясаж хувинтай жимсээ барин явав. Би морио услахаар нуур луу очив. Халуун бєгчим агаарт нуурын ус хачин жигтэй тогтуухан болсон байв. Усны мандал дээгvvр vе vехэн жижиг жижигхэн атираа vvсэн: тэр дорхноо алга болж байх бєгєєд усны шувууд жижигхэн Агбушнаа цугларан шуугилдан ганганалдаж «Байгалмаагийн хоёр хун» мєн Агбушны сахлаг ногоотой эрэгт гарчихсан vзэсгэлэнт гоолиг хvзvvгээ сунган бие биенийхээ єд сєдєєр оролдон наадаж байв. Тэгснээ арай бага шиг нь хєлд орсон хvvхэд шиг явгалан гvйхэд нєгєєх нь суналзсан vзэсгэлэнтэй далавчаа дэлгэн хойноос нь дэгдэн хєєсєєр нуурын Апбушны шаргал зэгс рvv орон харагдахгvй болов. Би морио ханатал услаад гэртээ ирвэл аав, Банди гуай хоёр

Page 129: Mongoliin shildeg oguulleg

манай гадаа ногоон дээр ая тааваараа сууцгаан нуурын хойтох хєх уулын энгэр рvv дурандан байв. Байгалмаа горхины цаатах нугаас тугалаа ойртуулж явна. Ээж vхрээ хураахаар морджээ. Эрж хайж явсан чухаг юмаа арайхийж олсон хvн шиг аав дурангаасаа нvдээ vл салгана. Банди гуай угийн тайван хvлээцтэй зангаараа таг дуугvй дурандаж байв. Аав «ганц нvдний» дурангаа надад єгч -- Єнєєх хэдэн гєрєєс чинь тэр энгэрт идээшилж байна. Манийг бvр тоохоо больсон шиг байна шvv, цусаар урс, хvн амьтнаас зайдуухан бол нэгийг унагаад авах юмсан. Одоо ч цул єєх байгаа хэмээн vглэж байна. Би аавын єгсєн дурангаар харвал дєрвєлжин улаан цохионы хажуугийн ногоорон буй нугад хорь гучаад аргаль угалз хэвтэх нь хэвтэж, идээшлэх нь идээшлэн их л тогтуун байв. Харин сvргийн толгойлогч бололтой нэгэн vзэсгэлэнтэй том угалз цохионы дээдэх vхэр чулуун дээр данхайтал зогсон ийш тийш сортогонон харах бєгєєд явдал дундаа ногоо ганц хоёр зулгаан єєдєхнєє очин алсын харуултай ногоон товгор дээр гаран, жавхлантай мєнгєлє хушуугаа агаарт сэлэх мэт ийш тийш хєдєлгєн анирдан байв. Энэ бvхнийг дурандан суусан Банди гуай: — Сэргэлэн, цогтой амьтан шvv! євсний сэргэг, усны тунгалгийг шилж явах амьтад хойно сайхан байлгvй яахав. Ер нь хангай шиг баян юм ч гэж хаа байхав дээ гэж бахдан vгvvлэхэд — Естой доо! хэмээн би зєвшєєрєв — Аав юунд ч юм бэ бухимдан хараал тавьж, гэрт орж гаран байхдаа — Ээж чинь номхон морь унаад явчаагvй бол цаадуулыг чинь одоо л нэг оролдоод vзэх юмсан гэхэд Банди гуай надад ойртосхийн — Цаадах чинь эднээс хороох дон шvгэлчихжээ. Ногооны цагаар юу хийхэв гэж аавдаа хэл! гэж арга мухардан шивэгнэв. Би урьд хожид ер тэгж байгаагvйгээр дур гутан, аавын хойноос гэрт гvйн орж: -- Та яах гээд байгаа юм. Танд угалз алахыг хэн зєвшєєрсєн юм бэ! ийм сайхан амьтдыг бас... гэж хэлээд сэтгэл арайхийж амарч билээ. Yvнээс хойш аав угалз буудаж эврийн нь хvvдээ єгнє гэж ер ярихаа байсныг бодвол СЭТГЭЛ бухимдсан залуу хvний хурц vзvvртэй vг хєгшдийг их айлгадаг бололтой. Чухамдаа аав, Банди гуай хоёр тэс ондоо улс юм. Банди гуай бол хvмvvстэй ихэд ойр дотно байх тєдийгvй. АЛИВААГ ШVVН ТУНГААЖ байж хєдєлдєг сортоотой хянуур хvн юм. Аав бол уул ус мод чулуу, ургамал євсєнд ойр дєт, тvvнийг єєрийн тулд ашиглахыг бодохоос цаашгvй. Манайх хэзээний таргийн vнээ, шєлний хэдэн богоос цааш хэтрээгvй айл. Тэгвэл Банди гуайнх угийн мал хєрєнгєтэй, одоо ч бас бийлэгжvv тохь тавтай хэвээрээ байв. Гагцхvv нийлсэн тонгорог шиг хурц зантай, гар сул, бvдvvн шар авгай

Page 130: Mongoliin shildeg oguulleg

нь хэн хvнд vгvйлэгдэж байлаа. Харин багадаа Байгалмаа шиг гал цогтой, номхон доройг vл тэвчих годгоносон охин явсан ч юм билvv хэн мэдэх вэ! Би яваандаа Байгалмаагийн хєдєлж барих, нvдний харц аяг ааш зэргээр нь юу бодон, яах гэж байгааг нь хvртэл тааж мэддэг болов. Энэхvv бяцхан охины юу нь л зєєлєн уян атлаа ил цагаан занд би ухаангvй татагдсан байв. Харин тvvний гоолиг сайхан биед гар хvрч зvрхэлсэнгvй. Тэр миний дэргэд санаашрангуй ирээд зvрх тvгшин ойрхон ойрхон амьсгалан, ямар нэгэн юмыг гєлрєн ширтэж байх нь хvртэл vл мартагдах бєгєєд задгай тавьсан гялалзсан хар vс, нvдэнд дулаахан улаа бутарсан ялдамхан бор царай, vргэлж инээв хийлэн байдаг жирэвгэр хархан нvд нь миний сэтгэлээс ер гардаггvй юм. Ямар ч байсан би тэр зун шиг жаргалтай байгаагvй. Энэ бол хvний амьдралд тун ховор тохиолдох зурсгээд єнгєрдєг чухаг учрал байсан биз. Тэг тэгсээр миний амралтын хугацаа дуусаж буцах дєхєж байлаа. Би юунд ч юм бэ энд хоргодож байв. Єглєє vдшийн vнэгчлэн сэвэлзэх салхи нэгэн хэмээр пол полхийн урсах хажуугийн горхины чимээ, хагдран буй євс ногооны єнгє зэрэгт хамрын аяс барин тавин мэдэгдэж, сэтгэл аяндаа гэгэлзэн байх боллоо. Харин Байгалмаа чухам энэ бvхнийг анзаарахгvй байсан биз. Тvvннй жаргалтай цоглог байдал насан туршийн юм шиг хэв янзаараа! Нэг єдєр Байгалмаатай уулзмаар болоод болдоггvй. Тэгээд тэдний гэрлvv явж байхдаа «Би Байгалмаад дурлачихлаа гэжvv» гэж єєрєєсєє асуумаар боллоо. Тээр доор шувууд нь яваад эзгvйрсэн Бага нуур цайран харагдана. Харин Байгалмаагийн хоёр цагаан хун усны мандалд тун тайвнаар хєвж байв. Намайг ороход Байгалмаа ном уншиж сууснаа царай нь уласхийгээд явчихлаа. Ус шиг цэнхэр, одтой торгон тэрлэг ємсжээ. Харин нvvр царай нь шинэ дээлтэйгээ тохироогvй мэт гунигтай байлаа. -- Банди гуай хаачсан бэ гэж намайг асуухад -- Сумын тєв рvv явсан гэж товчхон хариулаад яаралгvйхэн гэзгээ гvйцээн сvлжиж цаашаа эргэн надад vзvvлээд: — Надад зохиж байна уу? гэхэд нь гол шиг сайхан биед нь дvйсэн нарийхан урт гэзгий нь гєлрєн ширтэж — Зvгээр шvv! зохиж байна хэмээн дуу алдахаас наагуурхан хэлэв. Байгалмаа арай хєгжилтэй болж: — Надад элдвийн юм бодогдох юм. Би бvр бага... ээжтэйгээ байгаа юм шиг болчихжээ... гэснээ гитараа аван тун тvвэггvй тvргэн хєглєєд хvсэл мєрєєдлийн нэгэн дууг намуухан тэгэхдээ бvр жигтэйхэн цэвэрхэн дарлаа. Энэ дууны vг, нь миний сэтгэлд бvр хоногшчихсон байв. Байгалмаа гитараа дарах завсар чєлєєгєєрєє над руу байн байн

Page 131: Mongoliin shildeg oguulleg

ШИРТЭЖ: — Танд энэ дуу сайхан санагдахгvй байх шиг байна гээд хєгжмєє орныхоо толгойд єлгєєд — Би эмэгтэй хvн мєртєє заримдаа хачин юм бодох юм. Аавыгаа дагуулаад ч юмуу хаашаа ч хамаагvй явчихмаар... нээрээ vнэн шvv! ном их унших тусгvй гэж vнэн vv? гэхэд нь — Yнэний хувь бас бий. Харин сонгож унших хэрэгтэй гэхэд — Би ямар ном унших вэ? та хэлж єгєєч! гэж vнэнээсээ асуув. — Сонирхол... сонгож авах... хааяа завсарлах... гэхэд Байгалмаа -- Та надтай ярилцах дургvй байна уу? гэв. —-- Яалаа гэж дээ гэхэд тэр над руу ширтэн: — Та намайг хєнгєн хийсгэлэн хvн гэж битгий бодоорой! Харин та жаахан муу санаатай байхаа! гэхэд нь миний инээд хvрэв. — Та дандаа инээх юм гээд дуугvй болсноо — Та намайг далавчтай болж ниснэ гэсэн. Би Улаанбаатарт очвол тантай заавал уулзана. Аа бас Пушкины Евгений Онегин дуурь vзнэ гэхэд нь — Чиний ємнє зам бvхэн нээлттэй гэж би хэлэв. Байгалмаа тэгээд бас надруу гєлрєн ширтэж байв. Тэгтэл гадаа буун дуу тасхийв. Байгалмаа пондгосхийн цочоод, ухасхийн гарлаа. Би ч хойноос нь гарчээ. Нуурын захад суудлын ногоон «69» машин байх бєгєєд буу барьсан олийсон єндєр хvн- машинаасаа гаран! зvvн тийш гvйж харагдав. Байгалмаа — Шувуу буудаж байна. Болиоч! хэмээн хашгираад Морь байхгvй яанаа! гэснээ манай гэрийн хаяанд байгаа миний унаж байгаа борлог морь руу гvйн очиж, тушааг тайлан мордон давхив. Тэр мориныхоо дэлд наалдан, бєхийж, салхи мэт хийсгэн машин руу дєхєн очив. Тэгтэл тэр хvн буудсан- хунгаа газраас шvvрэн авч машиндаа хийгээд тоос босгон хурдлав. Yлдсэн нєгєєх хун нь машин даган цахилан эргэлдэж зvрх шимшрэм орилж байв. Тэгээд Байгалмаа борлог морьтойгоо машинтай зэрэгцэн давхисаар бараа тасрав. Сэтгэл машид зовиурлан, хойноос нь яаравчлан явах гэсэн боловч надад унаа олдсонгvй. Сумын тєв рvv ноосны мєнгє авч, хоршоо худалдаагаар орох гээд манайхан цєм явсан тул vнэндээ хєл дvvжлэх юм надад яахин олдох билээ. Оройн vнээ саахаас ємнєхєн манайхан ирцгээлээ. Байгалмаа тэдэнтэй хамт ирэв. Тэр гунигтай байх авч хотоос яваа ангийн хууль зєрчсєн улсыг сум нэгдлийн захиргаанд хvргэж єгсєн тухайгаа их л сэргэлэн цогтойгоор ярьж байлаа. Тэдний буу, анг хурааж, 100 тєгрєгєєр торгосон нь Байгалмаагийн хувьд их л багадсан арга хэмжээ болжээ. Тэр тэднийг хvний vнэргvй амьтад хэмээн нэрлэн дахин дахин ярьж, санаа алдан байв.

Page 132: Mongoliin shildeg oguulleg

Yvнээс хойш нууранд ганцхан хун байдаг болов. Бага шиг биетэй эм хун нь vлджээ. Тэр хун тэрvvхэндээ сулхан ганганан нуурын хуйлрах долгионыг сєрєн ганцаар хєвсєєр байдаг болов. Нэг єдєр тvvнийг харан нуурын захад зогсож байгаа Байгалмаагийн дэргэд би очив. Тэр толгой дээрээ том эрээн алчуур тавьж, айсан шувуу шиг бээвийн зогсол нь єрєвдмєєр байв. Намайг ойртон очиход нууранд ганцаар хєвєх хунг дуу шуугvй ширтсээр байлаа. -- Байгалмаа! Чи юу хийж байгаа юм бэ? гэхэд надруу дурамжхан хараад цаашихнаа ганц нэг алхав. Би очиж гарыг нь баривал цэл хvйтэн байлаа. -- Усны шувууд явчихаад байхад энэ маань ганцаараа... гээд тvvний жижигхэн уруул нь арай ядан хєдлєн хэлэв. Тvvний сэтгэлийг би засах санаатай — Ганцаараа явж чадахгvй байгаа юм болов уу даа! гэхэд — Тийм байх! гээд толгой дохилоо. Хойно хойноосоо эрчлэх долгионд нааш цааш шидэгдэн, хєвєх ганц хунг харваас нэг л уйтгартай. — Байгалмаа! гэж намайг ахин дуудахад тэр итгэж ядан хvсэж хvлээсэн харцаар надруу тогтуухан гэгч харлаа. Тэгснээ тэр баруун гараараа миний гарыг атган, амьсгаа нь дээр, огцомхон болж намрын навч шиг ч чичрэн буй зvvн гараа мєрєн дээр минь тавилаа. Би нvvрлvv нь харвал тvvний хоёр нvд цог орчихсон мэт хурц болсон байх бєгєєд гоолигхон бие нь аандаа намуухан зєєлєн аястай балж хамар нь хавчийн vс нь нойтон юм шиг ар тийшээ налаад намайг тvшихэд алчуур нь мєрнєєс нь мултран газар унав. Тэгээд Байгалмаа ямар нэгэн юмнаас айсан юм шиг надруу шуугатнан зvтгэж, суганд наалдахад нар салхины vнэр шингэсэн тvvний гялалзсан vсэнд миний уруул аяндаа хvрлээ. Байгалмаа: — Та намайг... гэж сонсогдох тєдий шивэгнэхэд нь --Юу хэлэх гэсэн юм бэ! хэл л дээ! гэхэд — Та хэзээ явах вэ? гэж асуулаа — Маргааш! гэхэд -- Аа тийм vv! гээд надаас хєндийрєхєд нь -- Хоёулаа ийшхэнээ очиж євсєн дээр жаахан сууж юм ярья! гэж би гуйлаа. Байгалмаа нуурын мандалд цайран харагдах ганц хунг ширтэн байснаа -- Яах юм бэ! Би харилаа! гээд гэрийн зvг гvйн одов. Эзгvй хээр гэнэт мориноосоо салсан хvн шиг сэтгэл хачин эвгvй оргиод би ганцаар vлдлээ. Тэгтэл хээр морио унасан Банди гуай надруу ирж явна. Би саяын явдлаа нуух гэж бодсондоо додигорхон алхлан урьдаас нь тосон очвол

Page 133: Mongoliin shildeg oguulleg

мориноосоо буун, цулбуурыг надад єгєєд: — Мииий хvv! морь услаад ир! гээд єєрєє тамхиа нэрэн дороо суув. Морийг нь услаад ирвэл Бандк гуай шєрєвгєр хэдэн буурал хємсгєє хєдєлгєн -- Миний хvv зовох юм байхгvй. Манай Байгалмаа надад бас vнэнээ ярьсан. Ээжээсээ хойш намайг бvр ч зовоох болсон юм. Цаадах чинь хар модны хуурай шилмvvсний асаж байгаа гал гэсэн vг. Харин одоо болтол тэгээгvйгээс биш, хvнд нэг сайн болчихвол хэцvv юм болно байх шvv. Ах нь заримдаа яахаа ч мэдэхгvй болчихдог юм гэлээ. Ингэж ичгэвтэр бєгєєд аймшигтай юм болов. Банди гуай тамхины vнстэй гаансныхаа соруулаас амаа vл салган, нуурын дунд ганцаар цайран харагдах хунг єндийн харж: -- Энэ хун ч энэ жилдээ Бага нуурын энvvхэн урьдах харзанд євєлжих байлгvй. Тээр жил манай нутгийн онгироо хар бас нэг хун буудчихсан юм. Нєгєєдєх нь эндээ євєлжчихсєн шvv! гээд алс дээгvvр харж: -- Миний хvv зовоод байхын хэрэггvй. Ажил ахуйдаа буцалгvй яахав! Бид алзахгvй ээ! гээд бослоо. Маргааш нь би явав. Єглєє эртлэн босож, юм хумаа жин тан болгоод, Байгалмааг орж ирэхийг хvлээв. Гэтэл тэр ой руу ганцаараа явчихсан байлаа. Ээж тэрvvхэндээ сандран арга нь барагдан дуу шуугvй болжээ. Банди гуай яах ч учраа олохгvй гаднаа тайван энгvvн байхыг хичээж байв. Аав «євчтэй юм, тэрvvнтэй уулзсан уулзаагvй яадаг юм бэ» хэмээн vглэн бухимдаж байлаа. Би аавд битvvхэндээ уур хvрч байсан хэдий боловч дуугарсангvй. Тэгээд арга буюу аймгийн онгоц буухаас урьдаж сумын тєврvv аав бид хоёр мордлоо гээд Буян яриагаа тєгсгєн халсан газар тас гэдэргээ харан хэвтэж, гоолиг нарсны оройн гялтганах мєчрийг нvд онийн харж: -- Ингээд бас єнгєрєєгvй шvv! Улаанбаатарт ирээд ажилдаа дєн-гєж орж байтал анхны захиа нь шуугиж ирвээ гээд Буян Байгалмаагийн захиануудыг уншив.

Нэгдvгээр захидал

Ховорхон тохиолдох танд хэлэх гээд хэлж чадаагvй vг минь дэлбэрэн гадагшаа гарахад би ямар янзтай болдгийг та тєсєєлєн бодохгvй яваа биз. Надад ямар ч юм тохиолдлоо гэсэн амьд явахын бахдал, тvvний баяр баясгаланг амсахын тєлєє тэмцэх ёстой биз дээ. Би гагцхvv єнгєрсєн зун таны дэргэд байхдаа хvнд заяаж болох бvх жаргал баясгаланг эдэлсэн. Усны шувууд хуран цугладаг Бага нуур минь, анхилам vнэрт хар модон ой минь таны сэтгэлийг хэрхэн хєдєлгєж

Page 134: Mongoliin shildeg oguulleg

байсныг эргэн санана уу! Тээр тэнд та бид хоёрын жимс тvvсэн ой харагдаж' байна. Тэр ойн цаадах хєхрєх уулын орой дээр гараад эргэн тойрноо харвал юутай сайхан байх бол. Єнєєдєр Бага нуур маань шуугин долгилж байна. Захад нь очихоос ч айдас хvрэм эвгvй байна. Миний сэтгэлийн ганц зугаа болсон хун минь vзэгдэхгvй байна. Бодвол халуун орон луугаа явсан биз. 9-р с а р ы н 15.

Xоёр дугаар захидал

Єнєєдєр хун маань нуурандаа эргэж ирсэн шvv. Тvvний тасралтгvй орилох нь харин гайгvй болжээ. Гэхдээ хєєрхий минь хєлдєх гэж байгаа нуурын хvйтэн усанд ганцаархнаа хєвсєєр л байна. Бага нуур маань хунгийн зовлонг мэдэж байгаа юм шиг долиглон шуугихгvй байна. Би гунигтай бєгєєд баяртай байна. Ойн гvнээс эх авсан горхины маань зуны нєгєєх омголон шуугиан нь намдан, ус нь татран, євс нь хагдарчээ. Гэсэн ч дахин хавар болж, мод нахиалан, цэцэг, жимс цэцэглэнэ. Тэгээд зун болоо. Харин та амралтаараа нутагтаа ирэх vv? Би их тэнэг шvv! Та надад битгий уурлаарай! Нуурын захад таны суганд толгойгоо наалдуулан, нvvр лvv чинь харж байсан тэр, газар очих дуртай болчихжээ. Энэ тухай бvхэл бvтэн найраглал бичсэн ч болмоор байна. Магадгvй шvv! Харин танай аав эндхийнхээ хэдэн аргал угалзыг оролдохоо бvр байсан. Энэ бол таны авсан чухал арга хэмжээний ач юм. Хангайн энэ vзэсгэлэнтэй онгон догшин амьтад vргээж цочоохгvй бол хvнд амархан дасдаг юм байна. Тэд манайхны vхэр мал шиг хаяанд байдаг болсон. Би бvр дэргэдээс нь харж, баясаж байна. Би ёстой л хvvхэд юм даа! .9-р с а р ы н 3 0.

Гуравдугаар захидал

Захидал бичилгvй удсаныг минь уучлаарай! Таны явуулсан захидлыг олон дахин уншлаа. Та зун нутагтаа ирэхгvй юм шив дээ. «Яаж ч мэднэ гэсэн таны vгний утгыг арав хорь дахин уншиж байж миний тэнэг толгой арайхийж ойлголоо. Харин та єнгєрснийг хэзээ ч битгий мартаарай! Єчигдєр би, та бид хоёрыг уулзсан хэдэн дэрсний тvvгээр явахад надад хичнээн сайхан байсан гэж санана. Та бид хоёрын анх уулзсан горхины тэнд би бас очлоо. Миний хун харзандаа тавтай євєлжиж байгаа шvv. Би таныг бодохоороо гитартаа хэдэн дуу дардаг. Дахин уулзталаа баяртай. Шєнийн нэг цаг болж байна. Сайхан нойрсоорой! Баяртай! Буян минь баяртай. Чамайгаа би vvрд мартахгvй. 12-р сарын 31. Б...

Page 135: Mongoliin shildeg oguulleg

Энэ бvхнийг сонсож хэвтсэн би — Тэгээд... нутгийн чинь хун одоо ямар янзтай байгаа вэ? гэж тоглоом шоглоомын аяс оруулан асуувал Буян тохойн дээрээ єндийн ийн vгvvлэв. — Чамд vнэнээ хэлэхэд би хэд хэдэн хvvхэнтэй танилцаа биз дээ. Гагцхvv Байгалмаа миний сэтгэлд vлджээ. Харин би тvvнд олон дахин захиа бичээгvй. Тvvнтэй суусан бол балрах ч байсан байж магадгvй. Тэр ер нь гоц сэтгэлийн хєдєлгєєнтэй, онцгой хvvхэн байсан байдаг шvv. Тvvний энэ захиануудыг хадгалж баймаар санагдаад байдаг юм. Биед наалдан, нvvрлvv харж байсныг нь хvртэл мартах арга байхгvй. Сэтгэл гижигдсэн урьхан инээмсэглэл, хvvхдэрхvv яриа, цовоо сэргэлэн хєдєлгєєн, гитар хєгжмєє цохиж байгаа нь хvртэл хэлэхийн арга байхгvй ээ. Тэр зуны vнэр танар, ой мод, жимс ногоо, усны шувуудын ганганаан, хунгийн дуу сvр жавхлантай аргаль угалзын сvрэг цєм л дотор зураад, толгойд яг л биччихсэн юм шиг л байна. Байгалийн энэ бvхэн хvний зовлон, жаргалыг хуваалцан мєнх байх зvйлс бололтой. Харин би тvvнээс хойш чухам ямар болсон билээ гээд бодо-хоор... Байгалмаагийн сэтгэл хєдлєм тэр сайхан юмнаас чухам юу нь vлдсэн бол. Тэр маань чухам хаахна яваа бол! Хатуухан хорвоогийн хууль хааш нь аваачсан бол гээд Буян босож, явахаар завдав. Би ч бослоо. Бни хоёрыг буцахад нар баруунаа ташин, сэвэлзэх салхин, vд дундын жин халууныг элдэн хєєж сэрvv татан байв.

ГАГНААС

Ажилд анх орсон залуу мэргэжилтэнд амьдрал, дээр аль хачин юм тааралдахыг тэр гэх вэ. Сургууль сая тєгсгєсєн залуу инженер Ойдов Хvнvй голын баруун эрэг дээр суурилсан хангай нутгийн нэгэн нэгдэлд орлогч даргаар томилогджээ. Дарга инженер хоёр бие биеэ их л єєрєєр тєсєєлєн бодож байжээ. Дарга нь инженерээ нийслэл хотын эрдэм сурлагатай залуугийн нэг гэж дуулаад дэгжин илгэн хvрэм юм уу нийлэг эдээр хийсэн пальто ємссєн, сахлаа юм уу vс хуузаа ургуулсан, єндєр цагаан залуу санаанд нь бууж байжээ. Гэтэл тvvний оронд техникумын ямар ч ангийн охин огт хачирхалгvй «найзаа» гэж vерхэм насны нялдгар царайтай, усгал харцтай шувтан мєртэй намхан бор залуу монгол дээлтэй хvрээд иржээ. Ажиглавал энэ залуу морин дэл дээгvvр дарцаглан давхиж єсєєд аймгийн арван жилийн хайсан хашаа дvнзэн

Page 136: Mongoliin shildeg oguulleg

байшин дотор эрдэм боловсролын навч нахиагаа дэлгэсэн хєдєєний залуу сэхээтнээс гойд ялгарах юмгvй шиг. Харин оюутан нєхдийнхєє дунд «мэдлэг Ойдов» гэдэг содон хочтой байсныг нь даргын нvд хичнээн гярхай ч гэсэн энэ даруухан бор залуугаас яахин олж харах билээ. Инженер бус энэ нэгдлийн даргыг «Бvхэл бvтэн шинжлэх ухаантай тэнцэх их дадлага туршлагатай сvрхий овжин хvн бий» гэж аймгийн намын хороон дээр хэлэлцэхийг дуулаад даргыгаа тухтай удаан хєдєлгєєнтэй, хvнгэнэсэн дуутай, догь бvдvvн эр угтах биз гэж тєсєєлж байжээ. Тэгтэл тєсєєлєн бодсон хvний нь оронд дэгдэгнvvр хурдан хєдєлгєєнтэй, арын ширэнгэнд ургасан чилгэр улиас шиг єндєр хар хvн ширээний ард сууж байжээ. Тэр дарга инженерийн дипломын хавсралтыг сонирхон vзвэл цєєхєн дундтай, сайн онц голдуу дvнтэй суралцсан залуу болохыг сая мэдэж: -- Чи чинь тэгэхлээр сургуульдаа дан онц дvнтэй суралцаж амжаагvй хvн юмаа? Чамайг чинь сvрхий сурлагатай хvн гэж танилцуулж байсан шиг санагдах юм гээд «Энэ маань миний захисан хvн мєн vv биш vv?» гэж эргэлзэн тэн;сэх мэт орлогчоор томилогдож ирсэн хvнээ сvрхий ажиглажээ. Энэ алдартай даргын амнаас санаандгvй байтал тємєрлєг єнгийн жингэнэсэн дуу гарна гэж огт бодоогvй байсан Ойдов баахан ичингvйрхэх мэт инээмсэглээд: -- ТИЙМ ЭЭ, би алаг булаг л дvнтэй сурч байсан даа гэж аяархан дуугарвал дарга нь: - За тэр ч яахав. Танилцъя! Намайг Ядамжав гэдэг гээд тэмээлзгэний хєл шиг урт нарийхан хуруутай гараа сарвайхад Ойдов нэрээ хэлж хvvхдийн гар шиг vе болгонд нь хонхор гардаг богинохон могдгор хуруутай гараа хариу сунгажээ. Дарга, — Би энэ нэгдлийг толгойлж суугаа хvн. Гэтэл толгой минь мэддэг юмаар дульхан. Тэр дундаас техник механизмын талаар бол бvр ч паг суучихаад сvрхий доголдож талдаж байлаа. Ашгvй чи мэдлэг мэргэжилтэй хvн хvрээд ирлээ. Одоо би мэдэхгvй чадахгvй бvхэндээ чамайгаа л тvшнэ дээ. Би єєрєє бол vнэндээ хєдєє хєхєрч гадаа гандаж практикаар л тэмтэрч зvтгэж яваа хvн гэж хэлэхэд нэрмэлийн аарцны хурууд шиг чилдэн хєх царай «хєдєє хєхєрсєн» гэдгийг нь батлах мэт санагдвал инженер золтой л инээд алдсангvй. — За тэгэхлээр миний мэдэхгvй мухарддаг юман дээр чи сурсан эрдмээрээ тусална. Чиний тулгамдсан зvйл дээр би хар практикаасаа хавьтах юм байвал нэмэхийг бодно. Ингээд хоёулаа энэ айлын ажилд зvтгэнэ дээ! гэж аминчлан захиж аргадах мэт хэлжээ.

Page 137: Mongoliin shildeg oguulleg

Ингэж танилцаад ХЭЛЭЛЦСЭН ёсоор ажиллаж байтал зул сарын хуучдаар ийм нэгэн явдал болов. Ядамжав дарга унтаж байгаад шєнє гэнэт сэржээ. Бєєр нь цухуйсан бєєрєнхий босоо пийшингийн ачаар vргэлж дулаахан байдаг єрєє тасалгаа нь мєлvvхэн хvйтэн болсон байна. Дарга даараад сэрсэн бололтой. Хурган дотортой дээлээр давхар тумлайдан хучлаа. Угийн хєнгєн нойр нь vргэж дэрхийсэн ятуу шиг гэнэт сэрж замхарсан тул хэсэг зуур эргэж хєрвєж хэвттэл голын зvгээс тас няс хийх бvдэгхэн чимээ гараад байх шиг. «Юу вэ? Мєс vv? Гол хадаалж, гадаа ер нь тачигнан хvйтэн хонолоо доо. Очиж очиж єнєє шєнє ингэж хvйтрэх гэж! Єглєє модонд гарна гэж байдаг. Yгvй ээ мєн хясаантайяа!» гэж сэтгэл зовнин боджээ. Тэд єглєє эрт хvн амьтан ажилдаа цуглах гэж яарч байхад Ядамжав дарга харин албан тасалгаанаас гадагшаа гарахаар яарч адгуу гараар ширээ шургуулгаа тvгжиж цоожилж байжээ. «Еэ дээ, гайтай хvйтэн хонолоо доо. Гадуур юу болоо бол?» гэсэн тvгшvvрт асуулт єгзєгнєєс нь шивээд авсан мэт ухасхийн бостон инженер орж ирэв. Тvvний араас уур цан маналзан орж ирэхийг vзвэл орлогч даргын хойноос бєєн гай vvд хаалгаар шургалах мэт тавгvй харагджээ. Орлогчийн нь гялтгар бор царайд урам хугарч, гайхаш тасарсан шинж ил байв. — За тавтай юу? Цаагуур чинь юу болж байна! Одоо ингээд гарахад бэлхэн биз? гэж давхцуулан асуусны цаад утга нь «Юу болоо вэ?» гэсэн тvгшvvрт ганцхан асуулт байжээ. — Дарга минь балраад байнаа. Модонд гардаг єнгєрлєє гэж эхэлтэл, — Yгvй ээ одоо тэр чинь яаж байгаа нь тэр вэ? гэж дарга адган гайхсанд: — Яах юу байх вэ? Тракторын маань мотоор хага хєлдєж орхижээ гэсэнд даргын онигор нvд моторын тэр хагархайг инженерийн магнай дээрээс олж vзэх гэсэн мэт бvлтийн ширтээд: — Yгvй ээ тэр чинь одоо яахлаараа тэгдэг байна? гэхэд — Баларсан Дамбаас л болоод тэр! Маргааш модонд гарахаар бэлтгэж янзал гэсэн чинь маанаг гайхал чинь устай нь хонуулаад зад хєлдєєчихєж... гэж учирлавал... — Yгvй ээ мєн золиг оо! Тэр зузаан ширэм чинь тэгээд хагарчихдаг хэрэг байжээ. Яаж хагарах вэ? Арай тас няс гэж дуугарахгvй биз? гэж дарга нь сонирхсон ажээ. Энэ тэнэг ч юм шиг хачин асуулт залуу инженерт доромжлолт даажин, хорсолтой тавлалт санагдан эгдvvг хvргэсэнд: -- Яаж, ямар дуу гарч хагарсныг нь би мэдэхгvй. Хагарах нь яах аргагvй л хагарчихсан байна лээ. Та vнэмшихгvй байгаа бол єєрєє очоод

Page 138: Mongoliin shildeg oguulleg

шалгаад vз л дээ! гэж хэгжvvрхсэнд тэр хэгжvvн нь даргад бас халдсан мэт — Yгvй ээ чи юу яриад байна. Мотор хагарчихжээ гэдгийг чинь итгэхийн цаагуур итгээд байна. Урьд шєнє гадаа даанч тас няс хийгээд байсан юм. Би мєс хадаалж байна гэж бодож байсан юм. Тэгэхнээ нь мотор чинь хагарч байсан юм байж л дээ гэж дооглож шоглож байгааг ч бvv мэд, vнэн голоосоо хэлж байгааг ч бvv мэд, янзтай хачин юм хэлжээ. Ядамжав дарга дараа нь буруу гарын долоовор хуруугаа тохийн чичилж: — За тэр ч яахав. Нэгэнт хагарчихсан хойно одоо яая гэх вэ! Тєлєвлєсєн ажлаа нураалтай биш, чи инженер хvн байна, тэднийгээ нэг аргалаад ууланд аваад гарч vз дээ! гэж тулгасанд залуу орлогч талийгаачийг босгож тулалдаанд оруулах тушаал авсан эмч мэт гайхаж: — Дарга минь хагарчихсан моторыг чинь би одоо яаж аргалах болж байна? гэж эргvvлж асуун татгалзсанд инженерийн аргагvйдсан байдлыг дарга нь бас гайхсан янзтай: — Чи тэгээд арга чарга нээрээ мэдэхгvй юу? Сургуульд чинь заадаггvй юм уу? Гvй ээ мєн хачинаа? Тэгвэл одоо яах вэ, цусаар гагнаад л vз дээ гэж зєвлєсєнд залуу инженер «дарга маань солиорчив уу?» гэсэн янзтай хэдэн хором дуугvй ширтэн байснаа гэнэт: «Мэдлэг чадварыг минь басаж их доромжлох нь шив дээ?» гэж уур нь хvрсэн бололтой царай нь хувьсхийж: — Дарга аа, та одоо юу ярьж байна? Хага хєлдчихсєн тракторын моторыг цусаар гагнана гэдэг чинь юу гэсэн vг вэ? гэж илтэд эгдvvцсэн аялгаар асуужээ. — Yгvй ээ чи чинь одоо цусаар гагнахыг мэддэггvй юм уу? Ном дэвтэрт чинь юм байдаггvй юм уу? Yгvй ээ мєн хачинаа? гэж vнэн голоосоо гайхан сонирхсон бололтой хэлжээ. Yvнд ннженерийн єтгєн зэгсэн дотроос мэлтэлзэх харз адил сормууслаг хар нvдэнд уур уцаар туналзан: — За мэдэхгvй юм даа! Би хувьдаа хагарсан ширмийг цусаар гагнаж болдог гэдгий чинь дуулаа ч vгvй, заалгаач ч vгvй, олж уншаа ч vгvй юм байна гэсэнд Дарга, — Yгvй ээ бас хачин юм даа. Мэдмээр л юм даа! За за маргаад яах вэ. Ажил болохоо байлаа! Одоо гарцгаая! гээд год харайн яаран гарахад инженер хойноос нь урамгvйхэн» дагалдав. Гадаа явган шуурга маналзан тэнгэр цэлмэж, балчир есийн vзэгдээгvй хvйтэн тачигнаж байлаа. Адгаж гvйн гарсан даргатай конторын vvдэнд бичээч хvvхэн, золтой л халз мєргєлдсєнгvй, дуу алдан зог тусжээ.

Page 139: Mongoliin shildeg oguulleg

Тvvний араас ерєнхий нягтлан бодох тэргvvтэй ууланд гарч мод хийлцэх хvмvvс цугларч айсуй харагдана. Хар даавуу дээлтэй єндєр хєх дарга тэгш мєртэй, хаалганы гуя хийхээр харуулдаж зассан банз шиг хавтгай цээжээ цэх болгож: — Yгvй ээ та минь, єнєєх модонд гарах тракторын маань мотор хага хєлдчихсєн гэнэ. Yгvй мєн золиг оо! Одоо яая гэх вэ цусаар гагнаж vзэхээс... гэж цугларсан хvмvvст хэлээд бичээч тийш эргэж: -- Аль вэ Хандаа чи гvйгээч! Айлаас ч юм уу гэрээсээ ч юм уу хэдэн яс олоод ир! Шатаах юм чинь ямар ч яс хамаа байжуу! Мэдэв vv? гэж урт долоовор хуруугаар занган хэлэв. Дараа нь єнєєх хуруугаараа орлогчийн зvг дохиж: -- За инженер ээ! Чи яваад малын бvлээн цус нэг жаахан олоод ир! гэсэнд — Даргаа би энэ хvйтэн єдєр тэр бvлээн цусыг чинь хаанаас олох вэ гэсэнд - Хаанаас ч хамаа байж уу! Цаад айл амьтнаар сураглахгvй юу? Малаас шприцээр соруулсан ч болно. Ганцхан бушуулж vз гэж дарга шаардлаа. Цvдгэр их харвинтай, майга хєлтэй, намхан бvдvvн ерєнхий нягтлан бодох хажуунаас нь: —-- Инженер ээ чи нярвынхаар ор. Эхнэр нь сая хєнгєрсєн юм. Урд шєнє байна уу шєлний юм гарсан даа. Тvvхий цус vлдсэн байх ч магадгvй гэж зєвлєв. Инженер илбийн юм олох даалгавар авсан жаал хvv шиг яаран нярвынх руу гvйлээ. Тэр зуур: «Зугаатай юм болох нь. Намайг доромжилжээ гэхэд эднийг арай ингэмгvй юм даа... Тракторын моторыг цусаар гагнана гэнэ? Моторын тэр их халуун... бас даралт... мєн завхарчихсан юм боддог євчтэй эр юм даа. Бас тэгээд энэ хар хvйтнээр халуун цус ол гэнэ шvv! Хярамцагны хєлдvv цус л олдож магадгvй» гэж сэтгэл дотроо даргатайгаа марган бодоход инээд ч хvрмээр юм шиг, нэг бодоход уур ч хvрмээр юм шиг хачин санагдаж байлаа. Ерєнхий нягтлан бодохын инженерт vг зєвлєхийг сонсоод дарга «ашгvй чи энд байна уу» гэсэн шиг тvvн тийш эргэж илбийн очроор дохих мэт аанай л долоовор хуруугаа гозойлгон зангаж: —-- Гэлэг ээ, чи яваад хэдэн хагадас залтас олоод ирж vз! Цаагуур чинь аж ахуйн хашаагаар хагалсан юм байна уу? vгvй юу? хуурайхан шиг л юм бодож vзээрэй! гэж даалгасанд нягтлан бодох «За!» гэж яаран зєвшєєрсєн боловч хєл нь хэл шигээ шалмаг хєдєлж єгєхгvй байгаа бололтой зараа шиг хайвга хайвга хийсээр тvлээний хашаа руу алгуурхан бємбєрєв. Инженерийн аз болоход нярвын авгай нярайлахад гаргасан хонины

Page 140: Mongoliin shildeg oguulleg

цуснаас жаахан тvvхий цус саванд vлдсэн байв. Тvvнийг сэнжтэй тємєр аяганд хийн авч ирвэл гараашийн дэргэд хэдийн тvvдэг гал єрдєж бичээчийн авчирсан ясыг шатааж байжээ. Хэргийн эзэн Дамба тракторч ч ирчихсэн байв. Энэ хонин шар нvдтэй, унжуу хамартай урвагар залуу азарган нєхий дээл, том хар эсгий гутал, vнэгэн лоовуузтай лvглийн зогсох нь тракторын гэм зэмтэй жолооч даргадаа зэмлvvлж байгаа биш, харин саяхан ойгоос баригдаж ирсэн зэрлэг баавгай єндєр хєх шонгоос уяатай зогсож байгаа мэт харагдаж байжээ. Ядамжав илбэт долоовроороо чичлэн: — Гvй ээ Дамбаа чи чинь одоо яахлаараа тракторынхоо моторыг хага хєлдєєчихдєг билээ? гэсэнд -- Єглєє бэлхэн байлгана гэхлээр нь устай нь хонуулчихсан чинь хага хєлдчихєдєг новш байж л дээ гэж тэр тракторчин ер юм болоогvй юм шиг гудиггvй хэлжээ. -- Yгvй мєн хариуцлагагvй хvнээ! Яг эгзэгтэй ажил дээр ингэж хяссанд орвол чи миний толгойг хага цохисон бол шулуун байсан юм. Даанч яачихсан хvн бэ чи гэхчлэн зэмлэхэд цаадах нь даргын нvvр єєд мэлрээ шар нvдээр дув дуугvй ширтэх нь «Даргын энэ цомбон толгой нээрэн мотороос бєх болов уу?» гэж гайхан бясалгах мэт. Ядамжав дарга нь нярвын тємєр уурыг авчруулж шатаасан ясаа нунтаг болгон нvдvvлж бор саарал єнгєтэй гурил шиг юм болгов. Тvvнийг инженерийн олж ирсэн цусаар зууруулж моторын хагархайг шавуулж ан цавыг чигжvvлжээ. Тэгснээ гэнэт мартсан юмаа санаж, -- Пээ та минь! Гагнуур бий билvv? гэж сэтгэл тvгшин дуу алдсанд тракторчин Дамба гэмээ наминчилж унжуу хамраараа газар онгилох гэсэн мэт дуугvй хоёр гурав дохисхийгээд гагнуур олж ирэв. Ямар азаар тvvнд энэ багаж байнаа гэж дор бvрнээ гайхан ярилцав. Тэгээд мєнєєхєн цус ясны чигжээс шаваасаа халуун гагнуураар сайтар шарж ширээн хиншvv ханхлуулав. Ингэж цусаар гагнасан мотортой трактороо асаагаад vзвэл дажгvй хvрчигнэж байхыг vзэж гайхан шагшсаар модонд гарцгаажээ. Ганцхан Ойдов инженер л итгэж ядан «Одоо эс гэхэд хэдэн цагийн дараа, єнєє эс гэхэд маргааш энэ гагнаас магад ханзарна даа» гэж санаж энэ хvйтэнєдєр ууланд яаж хєглєх бол гэж битvvдээ их л санаа зовж байжээ. Тэгтэл сайн бороолсон бэртэнгэ шиг цус ясны зуурмагаар шавж гагнасан тэр трактор дажгvй хєдєлсєєр єдєр сар улирааж байхыг нvдээр vзэж инженер гайхаж барахгvй байжээ. Тэгээд «єнєєх бvхэл бvтэн шинжлэх ухаантай тэнцvv дадлага туршлага гэгчийн нь нэг энэ байж дээ» гэж даргыгаа ойшоон хvндэтгэх болсон ажээ. Энэ гайхалтай гагнаасны учрыг шинжлэх ухааны vvднээс сонирхож нэг удаа

Page 141: Mongoliin shildeg oguulleg

даргаасаа асууруун: — Даргаа та цус ясны зуурмагаар ган ширэм гагнаж болно гэж хаанаас яаж мэдээ вэ? гэсэнд цаадах нь — Гvй ээ тэрний чинь би мэдсэн юм биш. Ардууд мэддэг юм. Ер нь тэгээд чи бид нар ардуудтайгаа мах цусны холбоотой байвал олон юм мэдэж авч, их юм бvтээж чадна шvv гэжээ. Тvvнээс хойш Ядамжав даргын чилдэн хєх царай залуу инженерийн сэтгэлд хєдєлмєр тэмцэлд хатаагдсан эрхэм коммунист хvний гянт болдоор бvтээсэн хєрєг дvр шиг санагдах болж билээ. Ойдов инженер энэ олби оготно шиг овжин даргынхаа сэдэж гаргасан санааг эрдэм номоороо зураг тєсєл болгож, хоёул хэд хэдэн механик тєхєєрмжийн зvйл хаягдал тємрєєр амжилттай хийж босгоод ажилдаа хэрэглэсэн ажээ. Дарга нь инженерээ бас алаг булаг дvнтэй ч аргагvй толгойтой аавын хvv» гэж магтах болсон ажээ. Ийнхvv дарга орлогч хоёр гар нийлэн зvтгэдэг байсныг сонсвол єнєєх цус ясны гайхамшигт гагнаас олныг vзсэн овжин даргын их дадлага туршлага, залуу инженерийн эрдэм мэдлэг хоёрыг бат гагнаж туурвин бvтээх их хvч болгосон мэт сэтгэгднэм билээ.

ЖИНГЭЛЭЙН ДАМДИНДОРЖ

Зохиолч Ж.Дамдиндорж 1928 онд Тєв аймгийн Баянзvрх сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Намын дээд сургууль, Москвад Ломоносовын нэрэмжит их сургуулийг тус тус тєгсчээ. 1950-иад оноос уран зохиол сонирхон оролдож “Ёстой сайн хvн”, “Хаминдаагийн авгай”, “Нэгэн амьдралын мартагдашгvй єдрvvд”, “Дууриалт vйлстэн” зэрэг найруулал, єгvvллэгийн ном, “Хотоос ирсэн бvсгvй”, “Суварганы нууц”, “Мартагдашгvй баясгалант єдрvvд” зэрэг тууж бичжээ.

ХАЛАГДСАН ЦЭРЭГ

Дамба, Норжмоо хоёр наадам тарсан єдєр сумын тєвєєс нар шингэхийн ємнєхєн гарлаа. Тэд єндєр уулын сvvдэр буусан тал дундуур шинэхэн улаан “Ява”-гаар тийрэлтэт онгоц шиг цэнхэр утаан зам vлдээн дээд зэргийн хурдтай давхилаа. Норжмоогийн улаан алчуур салхинд дэрвэлзэн хийсэж, дотроо ялимгvй зvрхшин айсан тул Дамбын бэлхvvсээр чанга тэвэрч, махлаг зєєлєн хацраа тvvний даланд наалдуулан халуу дvvгvvлж сэтгэлийн дотор хэмжээгvй баяр жаргалд

Page 142: Mongoliin shildeg oguulleg

автагдан явжээ. Зарим хотгор, жижигхэн судаг газар мотоцикль нисэх мэт дvvлэхэд тэр хоёр нvдээ тас анина. Нэлээд давхисны дараа Дамбыг эрvvгээрээ аяархан ёворсонд цаадах нь мотоциклынхоо хурдыг хасан бараг зогсох дєхєєд: - Юу гээв? хэмээн асуулаа. - Яасан хамаагvй давхих юм бэ. Миний толгой эргэж, дотор муухай болж байна гэж Норжмоо худал хэлж аяар явуулахыг оролдсонд Дамба тийнхvv хурдан давхихыг больж зєєлєн явах зуур: - Энэ чинь барагдахгvй арвин тал байгаа юм. Би цэрэгт явахдаа аавын хонины хээр мориор єглєєнєєс орой хvртэл шогшуулсан юм даа ... гэж хууч хєєрч эхлэв. Энэ явдал гурван жилийн ємнє болжээ. Хоньчин Лхагвын ганц хvv цэргийн албанд мордоход сумын тєв орох унааны тухай гэрийн дотор бєєн маргаан дэгдэв. Эх Долгор: - Хvvгээ хєнгєн хєлтэй мориор сум руу явуулна. Урьд хатуу хэцvv ажлы нь хийж, хойно урьд нь гvйдэг байсны хэрэг юу билээ. Халтарынх сум орох хєнгєн хєлтэй унаа єгєлгvй яахав гэж зvтгэхэд - Ямар хvнээс юм гуйхын дон шvглэсэн биш, тэгж царай алддаг цаг єнгєрсєн. Чи Халтарын занг мартаа юу, тэр чинь хясаж л байвал ганц болдог хvн гэж Лхагва эсэргvvцжээ. Эцэг эх хоёрыг маргалдахад Дамба хємсєг буулган дуугvй суулаа. - Нvvрэндээ илэг наасан юм шиг хvнтэй уулзахаас айдаг жигтэйхэн хvн шvv. Халтарынд очоод унаа гуйхад юунд нь хойш сууна даа. Амнаас нь ам уначих юм биш. Єгвєл єгнє л биз, єгєхгvй бол байна л биз. Ямар гарзтай юм уу...гэж Долгорын яншихад Лхагва ундууцаж тvvн рvv муухай харснаа Дамбад хандан: - Миний хvv аавынхаа хээр морийг унаад яв. Муу ч гэсэн єєрт байгаа юмыг хvнээс гуйгаад яах вэ. Аавын нь хээр морь хаа ч хvрчихнэ гэж итгэлтэй єгvvлжээ. Лхагвын зєрvvд зан хєдлєхєєр юу ч хэлээд нэмэргvй тул Долгор тvvний чихнээс хонох уяхыг болив. Харин vгэнд нь оролгvй єєрийнхєєрєє зvтгэсэнд хяхуурхан аашилж загнах єє сэвийг сайн олж байв. Хэрэв Дамба “Хээр мориороо явна” гэж зvтгээгvй бол бас л Долгор санасандаа хvрэхээс нааш санаа амрахгvй байж билээ. Маргааш нь єглєє эрт Дамбыг хээр мориндоо мордоход эх Долгор дєрєєн дээр нь суу дусааж баруун хацры нь vнсэхдээ нулимсаа барьж ядан хоолой нь зангиран биеэ хайрлаж явахыг захин эх адаггvй юм урсгахад: - Залуу насандаа юм л сурахыг бодоорой. Хvний хойгуур сууж юм сурахаас хоцорвол хожим єєрєє гэмшихэд хvрнэ. Хvнтэй л адилхан хvн юм чинь хvнээс хоцрох хэрэггvй хэмээн эцэг Лхагва єгvvлжээ.

Page 143: Mongoliin shildeg oguulleg

Дамба аавынхаа хонины хээр морийг унаж, айл амьтнаас холуур дєлж дєрвєн мєчєєрєє зай завсаргvй далавчлан балбавч яг, яг шогшихоос vл хэтэрнэ. Намрын халуун єдєр ингэж явах нь яршигтай санагдавч бас ухаа толгой даван явсандаа тайвширч, заримдаа хашин хээр мориныхоо тааваар сажлуулж байв. Намайг ингэж явахад нутгийн залуус л битгий тааралдаасай гэж Дамбыг бодоход хоёр чих нь улайн духнаас нь хєлс чийхарав. Аз болоход тэр єдєр Дамбатай замд хэн уулзалдсангvй. Тэгэхэд харамч хочтой Халтарын охин Норжмоо ишигний сvvл шиг годгор хоёр салаа гэзэгтэй, залуу эрийн анхаарал татмааргvй байсан. Халтарын ялимгvй юм харамлаж боож vхэх дєхєн бачимдахыг Дамба дотроо жигших тул болж л єгвєл Халтарынхаас холхон явахыг хичээнэ. Харин Халтар бол “Хар Лхагва заяа муутай учраас манай хаяа тvшихгvй, тошсон бух шиг ганц гэр явна” гэж боддог байв. Эцгийн хашин хээр мориор сумын тєв орж, оройдоо тvvнийг таних хvнд хєтлvvлэн буцаасны дараа Дамбын санаа амарчээ. Тэр цэрэгт ирээд барилгын ангид орж ажилласан нь єнгєрсєн гурван жилд барилгын олон тєрлийн ажил хийж чаддаг болсноор барахгvй хаана ч толгой, євдєхгvй єрлєгчин болжээ. Норжмоо тvvнийг дахин эрvvгээрээ зєєлєн ёвров. Дамба мотоциклоо алгуурхан зогсоолоо. Талд холбоо нуур, хужир марз дундуур урссан нарийхан гол гайхалтай сайхнаар шингэх нарны эцсийн туяанд гялалзан єдрийн халууныг давж оройн сэрvvнийг угтан буй хот айл vнэхээр жаргалтай харагдаж байлаа. Дамба, Норжмоо хоёрын зогссон ухааг бараан сvvдэр бvрхжээ. Гэвч єдрийн наранд улайсах мэт халсан газрын хєрс хєрч амжаагvй ажээ. - Дамба нэгдлийн дарга та хоёрын яриа юу болж тарсан бэ? гэж Норжмоо анх суман дээрээс хєдлєхєєс эхэлж сэтгэлийн нь зовоосон нєгєє зvйлээ асуулаа. - Хэд хоногоос сумын тєвд ирж, барилга дээр ажил хий л гэж байна. Яадаг шvv юм байгаа юм бэ, мэдэхгvй. Нэгэнт мэргэжлий нь эзэмшсэн болохоор очиж ажилладаг л хэрэг байх даа хэмээн тээнэгэлзсэн байртай ярьсанд Норжмоо тvvний яриаг тасалж, - Очсон нь дээр. Хєдєє байхлаар хайран сайхан мэргэжил нэг л мэдэхэд зэврээд хэнд ч хэрэггvй болчихно шvv дээ гээд: - Чи суман дээр суух дуртай байна уу? гэхэд: - Мэдэхгvй гэж хэлээд баясангуй инээжээ. Тугалын зэлний хажууд нойтон аргалаар май тавиад, vнээ саалгах хvн юусан билээ хэмээн гэрийн vvдэнд нvцгэн хvрэн хэнхдэгээ ил гарган ємд цамцтай зогсож байсан Халтар хажуухнаар нь шурдхийн єнгєрсєн мотоциклоос цочин ухасхийхдээ тотго мєргєж аман дотроо хараал

Page 144: Mongoliin shildeg oguulleg

тавив. Гэвч Норжмоог тvргэн ирсэнд баярлан: - Ашгvй та хоёр хvрээд ирэв vv? Би ч єнєєдєр амжиж ирэхгvй, хэдэн vнээгээ хэнээр саалгадаг юм билээ гэж л бодож байлаа шvv хэмээн албаар инээмэр болжээ. Тэгээд тулганы хажуу дахь мєнгєн бvслvvртэй зэс домбо тийш зааж: - Хvйтэн юм залгилцгаа. Мєн ч халуун єдєр байлаа шvv гээд, - Замд ам цангах зав ч болсонгvй. Бид суман дээрээс тун саяхан гарсан гэж Норжмоогийн хэлэхэд Халтар зовхи нь унжсан ногоон нvдээ бvлтийлгэн: - Их хурдан явжээ. Энэ “мулцагсэлээдий” гэдэг чинь хєдєєний хvнд л ганц тохирох сайхан унаа юм даа. Ийм хурдан юм чинь дээр нь явахад халуун єдєр салхи татуулаад мєн сайхан байдаг бий гэж гайхав. - Сум орох ажил гарвал та надтай хамт яваарай гэж Дамбын єгvvлэхэд Халтар их олзуурхан: - Тэгье байз. Сум орох ажил байлгvй яахав гэж хэлэхдээ “ойр зуурын юманд бэлэн сайхан унаатай боллоо. За байз энэ унаагаар чинь л єнєє хэдэн морины хойноос эрэлд явдаг хэрэг. Хар Лхагвын хvv манайхаар эргэлддэг чинь тийм ч муугvй юм болох бий. Хvнээсээ унаа нь илvv хэрэг болно” гэж бодож байв. Дамбыг явсны дараа Халтарын жєтєєрхєл гэнэт хєдєлж хэлэх муу vг олж ядахдаа хамар дороо доогтой дуугарч: - Юм гэдэг хачин байх юм. Бvх л амьдралдаа хєнгєн хєлтэй морины нуруун дээр гарч vзээгvй хар Лхагва гэнэт далавчит унаатай болчих гэж. Дамба ч хvн харахад нурмайсан томоотой юм шиг хир нь дотуур тамиртай муу санаатай золиг байгаа юм гэхэд Норжмоогийн дотор сэрдхийн: - Аав та юунд дандаа хvнийг элдвээр муу хэлж байдаг юм бэ. Тэд биднийг яагаа ч vгvй шvv гэж хэлээд: - Чи тэднийг надаас ємєєрч хамгаалахдаа юу болдог юм бэ. Ээ чааваас, таарсан ч амьтан бол доо. Цаадуул чинь тэгж хvний хайр, халамж эдлэх заяатай улс биш гэхэд: - Хvн шиг л хvмvvс гэж Норжмоо шийдэмгий хэлжээ. Эцэг, охин хоёр нэлээд маргалдсан боловч єєр єєрийнхєєрєє зvтгэжээ. Халтар яаран Дамбыг vргээчихгvй, хурдан унаагий нь элдэв юманд хэрэглэхийг нэг талаар хичээх тул охиноо тайвшруулж: - Аав нь Лхавгынхныг муу хэлэх гэсэн юм биш. Зvгээр санаснаа л хэлж орхилоо. Yvнийг цааш нь хvнд ярих хэрэггvй шvv хэмээн ятгав. Энэ vед Лхагвын бор гэрт бєєн баяр болж хvvгээ гэрийн босго алхмагц эцэг нь гоц халуунаар угтаж: - Хvv минь наадамд тvрvvлээд ирэв vv? Хийморьтой сайхан хэрэг

Page 145: Mongoliin shildeg oguulleg

байна. Аав нь чамайг наадамд тvрvvлсэн гэж дуулаад арай л хєгшин хээр мориороо сум руу шогшуулалгvй сууж байна гээд: - Аав та хэнээс дуулаа вэ? гэхэд нь: - Дуулалгvй яахав. Нударга Дэндэв хєєрхий гэмгvй байдаг юм гэж хаа байгаа газраас ирж хэл хvргээд саяхан явлаа. Баярласан гэж жигтэйхэн явна билээ гэлээ. Лхагва тvрvvлсэн бєхийн байг эцэгтээ, сумын хоршооноос худалдаж авсан боов чихрээ ээждээ єгсєнд хоёр хєгшин баярласандаа арай л уйлсангvй, нэн их догдолсон сэтгэлийн эрхээр дуу алдан баярлав. Сумын тєвийн сонин ярьж нэгдлийн дарга тvvнийг яаралтай ирж барилга дээр ажиллахыг тушаасан тухай Дамбын єгvvлэхэд Лхагва шулуухан л: - Очиж амжилгvй яахав хvv минь. Ямар унаагаар хvний царай харах биш, дуртай цагтаа л давхиад ирэх газар хойно гэж хэлэв. Долгор шулуухан дургvйцэж Лхагва тийш эгдvvцэнгvй харж. - Хvvхэд шиг юман тvрvvнд л долдгонож байх юм. Цэргээс халагдаж ирсэн хvн ганц зун гэр орондоо байж хэдэн хониныхоо сvvгээр гэдсээ цайлгахад яадаг юм бэ. Дамбыг vзээд л нэгдлийн барилга болохгvй болчихоо юу. тэр ч харин яршиг байна даа, гайгvй гэж омогдов. Лхагва юмны учир ойлгож мэдэхийн оронд єєрийнхєєрєє зvтгэх дуртай эхнэрийнхээ баруун солгойгvй яншихаас тvвэгшээж таг дуугvй болов. Дамба эцгээ єрєвдєх, эхийгээ хайрлах сэтгэлд автагдан сууснаа эд хоёулаа л миний тєлєє санаа тавьж байгаа нь энэ гэж бодлоо. - Ээж минь аав их зєв хэлж байна. Би цэрэгт зєвхєн л мотоцикль авах мєнгєтэй болох гэж барилга дээр ажилласан юм биш. Гол нь барилгынмэргэжилтэй болж нэгдэл, бригадаа тохижуулах л гэсэн юм. Би єєрєє барилга дээр ажиллая гэж бодож явсан, гэтэл єнєєдєр нэгдлийн дарга тушаал єглєє. - Дамба минь ээж нь юу мэдэх вэ дээ. Чи єєрєє тэгж бодож байгаа бол над хэлэх юм алга. Хэд хоногийн дараа Дамба сумын барилга дээр ажиллахаар явах боллоо. Явахынхаа ємнєхєн Норжмоотой уулзаж: - Чи яая гэж бодож байна вэ? гэхэд хvvхний нvvр улайснаа тэр дорхноо больж: - Намар хойноос чинь очно. Харин чи ажлаа сайн хийж бай гэжээ. - Аав чинь надад дурамжхан юмаа? - Тийм ч байж мэднэ. Тэгээд юу гэж? - Ул нь бие биедээ сайн байвал улам л сайхан байх шvv дээ. - Аав над хайртай, би чамд ... Ингээд болох биш vv. Дамба мотоцикльдоо мордож тал дундуур салхи татуулан давхилаа. Бас

Page 146: Mongoliin shildeg oguulleg

сэтгэлийн их баяр хєєрєєс ундарсан уртын дуу аялах сонсодно. Тэр дууны аяыг Норжмоо гэрийн vvдэнд уяран чагнасаар л байв.

АЮ УРЗАНЫН ДАНДИЙЯДАМ

Зохиолч А.Дандийядам 1928 онд Ховд аймгийн Манхан сумын нутагт тєржээ. Бага дунд сургуульд суралцаж багшийн дээд сургууль тєгсчээ. 1958 оноос уран зохиол сонирхон оролдож “Эрхэм зам”, “Хилийн чулуу”, “Учиртай авдар”, “Хангайн сайхан Долгор”, “Ган хєлгийн намтар” зэрэг тууж, єгvvллэг найрууллын ном хэвлvvлжээ.

ХОРИН ЕСЄН ХОНГОР

Ган тулганаа дvрэлзэн асах аргалын гал дээр ширмэн тогоо дvvрэн, сvvтэй цай даргилна. Бадамханд гуай цайгаа самран уудлах зуур уншиж буй захидлыг чих тавин чагнана. “...Хэдэн цагийн турш газар доргиулан нижигнэж байсан их бууны дуу намдмагц бид морин атакт оров. Бидэнд удаан цагаар бvслэгдэж ар талаасаа таслагдсан Германы цэргvvд хирдээ яггvй эсэргvvцэв. Гэвч манай морин анги фашистын зандалчдыг ёстой л vvрэнд нь бут цохисон! Тэр тулалдаанд би Германы хоёр зандалчинг устгаад “СС-ийн бололтой нэгэн офицерийг дайран чавчих гэтэл тэр маш зальтайгаар бултан миний морийг...” гээд таг болоход Чимэдийн царай хувисхийв. Гэтэл нєгєє хуудаснаас эхлэн “энд цас ихтэй хvйтэн байгаа боловч монгол морьдоо унаад давхихаар тэр дорхноо дулаацдаг... Дохио! За баяртай” гэж уншихад Чимэд ихэд гайхан: - Yгvй хvv минь тэгээд морь нь яасан хэрэг вэ? гэхэд эхнэр Бадамханд тэндээс: - Харин ээ! Тэр нэг л олигтой юм болоогvй дог! хэмээн санаа алдав. Захидал уншиж байсан залуу бас л гайхшран хоёр жижиг хуудсыг эргvvлж тойруулж харснаа:- Нэг, гурав. Арай дундах хуудас нь орхигдох гэж баймааргvйсэн гэхэд Чимэд гуай: - Тэр муу нохой хvvгийн минь морийг яачихаа бол доо гэснээ гаансныхаа унтарсан галыг гутлынхаа хошуун дээр цохив. Нєгєє залуу: - Дундах нэг хуудас нь л алга байх юм! гэхэд Чимэд нэгэн санаа авсан бололтой: - Yгvй яаж мэдэхэв дээ! Ямар бидэнтэй адил аргал, хонины хойноос

Page 147: Mongoliin shildeg oguulleg

хєєцєлдєж яваа биш, амь єрссєн ширvvн дайнд яваа хvнд самгардах тал тохиолддог ч байж мэднэ! гэтэл Бадамханд гуай: - Иш хєєрхийс минь дайтаж яваа улсад тийм юм байлгvй яахав. Харин хэдий завандаа захиа бичиж амждаг байна гээд толгой сэгсрэв. - Би урьд хятадын хар цэрэгтэй байлдаж явахад ялимгvй юманд самгардаж Хатанбаатар багшид сvрхий зэмлvvлж билээ! гэхэд Бадамханд гуай “Чимэд минь бид хоёрын vг олдож, vхэр холдох нь! Энэ тэнгэрийн гийхэн дээр адуугаа эртхэн цуглуулчихаад суурин дээрхи байшинд байгаа хэдэн элдсэн нэхий ганзгалаад ир. Би орой vдшийн заваараа хэдэн сайн дулаан дэгтий хийж тэр хvvхдvvдэд явуулах минь гэхэд: - Хєгшин минь тэр зєв шvv. Би хурдхан шиг яваад ирэхийг бодъё гээд Чимэд євгєн хойморийн авдар дээрээс том vнэгэн лоовууз шvvрэн авав. Гадаа тэнгэр, цэлмэг, шинэхэн цасны ємнє нvд гялбуулна. Чимэд цас нимгэн євс сахлаг, хулангийн зоо мэт шаргалтан буй дvгнэгэр ухаагийн ар царам єгсєн давхиж явав. Унасан морь хазаар даран духалзаж хусан уурганы vзvvр, хуйв атираан туялзах нь адуучин эрийн сэтгэлийг хєдєлгєнє. Тэртээ зvvн энгэрт идээшлэн буй адуун сvргийн урд хэсэгт цавидар хонгор азарганы адуу байгааг ажив. Чимэд адуугаа бєєгнvvлэн цуглуулангаа сэлгэн буух нутаг, євсний сэрмvvн, цасны нимгэнийг ажиглан явтал шинэ цасан дээр саявтархан явсан чонын мєр байхыг хараад: - Yгvй ер хээрийн боохой адууны бэлчээрт ирнэ гэдэг ч муу хэрэг дээ гэж шивнэн алсыг ширтсэнээ энэ боохойн мєр тэр зvvн хойт Єлгийн сархианаас хэтрээгvй хэвтсэн байлтай санж. Тэгвэл ч хонгор морь бид хоёроос мултрахгvй дээ гэж бодон мєрийг дагаж хатируулав. Хашир эрийн таамаглал зєв онож зальт саарал бартаа бараадан харайхыг vзээд чанга хашгиран ташуур далайтал хонгор морь ч ухасхийв. Хєлгийн туурай тачигнан хурдлах тутам чонын тэнхэл барагдаж хоёр хажуугаараа эргэн эргэн харна. Шvдээ ярзайн ахирах чонын сарьсан хоншооры нь уурганы бєгсєєр цохиж амжив. Дєрвєн мєч нь татганан vхэж буй чонын дэргэд тамхи татан суух зуур хонгор морь, Иван Петровский хоёрын тухай мєн л бодов. Зєвхєн малын дайсан чоно л ийм санаа агуулж бйагаа юм чинь хvний дайсан, тэгээд бvр аюултай яргачин болохоор тэр герман, Петровский хvvгийн минь моринд муу юм хийхээс буцахгvй. Тэгээд л тvvний нь бичсэнгvй. Эр хvн унасан мориноосоо хагацна гэдэг vv! Дайны талбарт эмээлт хvлэг, барьсан зэвсгээсээ салахад мєсний ангалд унасан лугаа адил гэж судар бичигт гардаг сан! гэж бодоход зvс царайг нь vзээгvй ч Петровский хэмээх тэрхvv орос цэргийг єрєвдєн хайрлах сэтгэл тєрнє. Одоогийн энэ дайн

Page 148: Mongoliin shildeg oguulleg

миний Хатанбаатарын цэрэгт байхдаа хятадын хар цэрэгтэй дайтаж явсантай адилгvй. Тэгэхэд бидний хамгийн сvрхий зэвсэг усан ваамлий, хурдан цэнэгтэй цахиур буу, сэлэм байлаа. Одоо бол их буу, нисэх онгоц, хуягт танк...vгvй ер нь тэр олон бууны амнаас гарсан єчнєєн мянган суманд яаж єртєхгvй гардаг юм бол доо! гэх мэт элдвийг бодон чоноо євчиж дуусав. Эмээлийн хойгуур бєгтєрсєн чонын арьснаас жигшиж vргэсэн хонгор морь хамар дуугарган ухасхийхэд Чимэд дєрєєн дээрээ ялимгvй єндийж суугаад тэртээд бэлчээрлэн байгаа адууны зvг давхин одов. Нар баруунаа тонгойж уулын сvvдэр харлан буугаад хацар хайран vлээх оройн жаварт сахал цантан нvvр нь хvрэн єнгєєр туяарч сэтгэлий нь эзэмдэх нь нєгєє бодол vргэлжлэх бvр хорин есєн хонгор морины туурай тачигнаж тvvнийг унасан хорин есєн орос эрийн уухайн дуу хангинаж хорин есєн сэлэм наранд гялалзаж байх шиг санагдана. Дайн! Дайн гэдэг тун ч аюултай хар гамшиг. Yг хэл vсний єнгє ялгаатай ч миний хорин есєн хvv тэр дайнд яваа. Энэ хорин есєєр зогсохгvй бас олон хvvхэд минь тулалдаж байгаа. Тэд нартаа хєлд нь дэгтий, гарт нь дулаан бээлий бушуу хийж явуулах нь зєв. Би хорин есєн хурдан хонгороо бэлэглэсэн нь зєв болсон юм...

Ирмэглэсэн хадтай толгодын дундуур баруунаас зvvн тийш орсон нарийн булгийн урд дэнж дээр асар майхан босч олсон хээтэй хар модон уяа олныг зоожээ. Єглєєний наран ургахаас эхлэн vдшийн бvрэнхий болтол тал бvхнээс хангал морьд хєтєлсєн хvмvvс хуран цугларах ажээ. Энэ бол улаан армид агт бэлэглэх ажиллагааг олон багийн нутаг дундажлан задгай устай энэхvv булаг дээр явуулахаар товлосон тєв нь байв. Таанын толгой цавцайж байгаа талиун дэнж дээр хураасан олон адууг тойрон урт уурга суналзуулсан эрчvvд нэгнээсээ урьтаж уургалахыг хичээн байхад агт уясан уяаны энд тэнд бєєгнєрєн суусан хvмvvс дайн дажны гамшиг, алдагдсан малын эрэл сурал зэрэг элдвийг хvvрнэнэ. Хэсэгхнээр сууж байгаа хvмvvс дээр чєрчгєр туранхай биетэй нэгэн эр ирснээ гутлын тvрийнээс гаансаа гаргаж бєєгнєрvvлэн хурааж байгаа адууг харснаа: - Энэ Чимэд ер нь онгиргон золиг шvv. Адуугаа цємий нь хєєж ирчихээд байгааг нь харав уу? гэхэд бас нэг нь: - Харин тиймээ! Тэгээд бvvр хонгор азарганыхаа адуунаас шилж байж гучаад морь, хэн ч гэнэв нэг орос даргад бэлэглэх гэнэ гэснээр Чимэдийн тухай яриа vvсэв. Чимэд дэлий нь зассан хонгор морин дээр хєндєлсхийн сууж уургачин эрчvvдэд барих морьдыг зааж єгнє. Тєдєлгvй ижил зvсмийн хонгор морь эгнvvлж уясан уяаны дэргэд хvмvvс цугларан их наадамд сойсон

Page 149: Mongoliin shildeg oguulleg

хvлгvvдийг шинжих мэт морь бvрийн сонин содон шинжийг гайхацгаан: - Энэ хорин есєн хонгор ч Чимэдийн адууны туг сор нь шvv! - Аргагvй шvv дээ. Хатирт хулын удам юм чинь гэхэд Баян Нэмэх том нударгатай ханцуй хаялан олны дэргэдvvр явж хорин есєн хонгорыг атаархан сонжсон харцаар ширтэснээ: - Муу онгиргон золигоос энэ хонгорыг даага байхад нь уях санаатай, “хоёр мянга” амлахад єгєєгvй юм шvv хэмээн хондлой дээгvvрээ ховилтой хонгор морийг заахад хvмvvс “эд нар тэр нь энэ нь гэх юмгvй хурдан бол бvгд л хурдан, мєнгєєр бодоход жараад мянган тєгрєг. Бидний наймааны ханшаар бол гурван азарга адуу гэсэн vг. Манай Чимэд ч энэ Боргиогийн дэнж дээр ханхалзаж байх шив” гэлцэнэ. Гэтэл албаны бололтой, том ширэн цvнх зvvсэн хижээлдvv насны хvн “Нєхєєд! Наашаа цуглараарай” гэж зарласнаар бvх хvн тэрхvv уяаны дэргэд цугларав. Чимэд хvрэн тэрмэн дээл дээр шар бажгар дурдам єргєн ороож эсгий оройвч хэвгийдvv тавиад сэтгэл нь хєдєлсєн бололтой зогсоно. Нєгєє хvн олонд хандаж “Нєхєєд! Германы фашистуудыг бут ниргэх Зєвлєлтийн улаан армийн ялалтыг тvргэтгэхийн тулд манай сумын ард тvмнээс бэлтгэн буй агтны ажил амжилттай явагдаж дуусах дєхєж байна. Одоо манай сумын гуравдугаар багийн ард Должингийн Чимэд баатарлаг улаан армид бэлэглэх зvйлээ гардуулна гэв. Чимэд нударгаа эргvvлэн том мєнгєн аяганд дvvрэн сvv хийж алд цэнхэр хадаг дэлгэн суран ноттой хонгор морь хєтлєн ирж агт хvлээн авах комиссын дарга зєєлєн шаргал vстэй єндєр нуруутай нэгэн орос хvний ємнє барьснаа - За хvv минь! Ах чинь эзэрхэг засгийн vед vхэхээс бусад зовлонг эдэлж явсан хvн. Эрх чєлєє сайн сайхны тєлєє харийн дайсантай тулалдаж ч явлаа. Одоо эрхт гэгээн засгийнхаа ач ивээлээр амар жаргал эдэлж явна. Жуков жанжны цэрэгт єєрийн адуун сvргийн манлай хорин есєн хонгор морио сайны дээж цагаан сvv, цэнхэр хадгийн хамт баръя гэв. Орос дарга баярын мишээлтээр сvv хадгийг хvлээн авснаа хариу баяр хvргэхэд хvмvvс алга нижигнvvлэн ташив. Чимэд сэтгэл хєдлєн тал бvр тийшээ харав. Баруунаа тонгойсон нарны туяанд мєнгєн тууз мэт мушгиран гялалзах зєєлєн урсгалт булгийн ус, барсгар хадан цохио бvхий ирмэглэсэн сvрлэг хар толгод, таана найган сугсалзах талбиун тал тэр аяараа баяр хєєрєєр бялхаж байх шиг санагдав. Чингэснээ Чимэд уяаны дэргэд тамхиа татаж суух зуур єнгєрсєн одоог эрэгцvvлэн “хvний амьдрал гэгч мєн ч сонин байх юм. Би энэ дэнж дээр муу нэртэй, хvний адаг болж хэвтсэн удаа бий. Тэгэхэд одоо...” гэж бодтол гэнэт “хvн зовлонг дааж чадвал жаргалыг заавал vздэг учиртай

Page 150: Mongoliin shildeg oguulleg

юм гэнэ билээ. Ах минь тэсч vзээрэй. Би чадлаараа туслахыг бодъё” гэж дvvгийн нь хэлж байсан vг сэтгэлд нь буув. Тэр vгийг би яг л энэ дэнж дээр сонсож байсан. Гэтэл vнэхээрийн жаргал хєєр баяр єнєєдєр миний цээжнээс халин энэ дэнжийг бvхэлд нь бялхааж байна гэж бодов. Учир нь агт авч байгаа энэхvv дэнжийн зvvн урд хонхорт нурсан байшингийн овгор догшин, ухагдсан нvхний балархай сорви, сайн эрийн цус маханд хатаагдаж гvйцсэн наян жингийн суунаг зэврэн хэвтэнэ. Энэ бол дvрвэд далай хааны хошуу тамгын шоронгийн ул буурь нь билээ. Чимэд хорин нэгэн насандаа Цээбумба гэгчийн азарга адуу хулгайлсан хэрэгт хилс гvтгэгдэн Цэвэгням захирагчаар хэргээ шvvлгэн олон сар хоригджээ. Тэр жилийн євєл нь зуд, зун нь ган болсны улмаас хотол хошуугаараа нутаг сэлгэн нvvдэл хийхэд гар хєл нь гавтай Чимэдийг энэхvv дэнж дээр орхижээ. Гангийн наранд шатталаа шарагдан хатуу шvvлтэнд нурууны нь яс гарч мах нь идээлж єтєєд тэсхvйеэ бэрх байсан ажээ. Шээсэн дээр ургасан хємvvл зулгааж идэн арай гэж амьтай голтой байтал дvv Жамъян нь нvvдлээс эргэн амьтан хvнээс нуугдаж ирээд гав дєнгий нь салгаж унаа хоол залгуулахдаа дээрхи vгийг хэлсэн нь тэр байжээ. Ийнхvv хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж нэг хэсэг зовсноо Хатанбаатарын удирдлаганд хятадын хар цэрэгтэй тулалдан эх орноосоо урвасан Мэ ноёныг барилцаж гарамгай vйл бvтээсний учир хєх шилэн жинс, залан зэргээр шагнагдсан Чимэд баатар хэмээн дуудагдах сайн нэртэй нутагтаа иржээ. Гэвч аятай амрах тух болсонгvй, дайсан нутаг орны нь тvйвээн сvйтгэж байсан учир хошууны нэг мянган цэргийн даамлаар томилогдон “бунхант” хэмээх газар цэргийн сургууль хийлгэв. Гэтэл Хатанбаатарын цэрэг нэгэн жасын дэргэд хуарагнан буугаад Чимэдийг дуудуулжээ. Чимэд ёсыг барин баатарт бараалхвал: - За залан баатар минь сайн уу, гэж эелдгээр мэндлээд чамайг энд байгааг мэдсэн бол би єєр тийшээ урагшилдаг байжээ! гэснээ - за яахав ардын журамт цэрэгт хєєгдсєн дайснууд єс євєрлєхдєє дайралдсан айл амьтныг тvйвээж гай тарьж явна. Yvнийг хvчин хамтран дарах болно доо гэв. Тэгээд Наран Зоногийн євєрт нутаглаж байсан Тvдэв, Дармаа нарын арав гаруй хот айлуудыг сvйтгэж олон хvний амь хороосон хэсэг цагаантныг мєрдєн “Ганжуурын хярд” гvйцэн устгаж “хvйтэн булгийн” єртєєгєєр дамжин тэр хавьд хоргодож уналга хєсгєє сэлбэх гэж байсан гамингуудыг хєєн устгалцжээ. Чимэд гуай дагуулж явсан нєхдєє зоригжуулан єєрєє заавал тvрvvлэн уухайлж ордог болохоор Чимэд баатрыг бууны сум даадаггvй юм гэсэн яриа ч дэлгэрсэн ажээ. Ийнхvv зориглон тулалдаж явсан Чимэд гэгээн

Page 151: Mongoliin shildeg oguulleg

тєрийнхєє наран доор бие сэтгэлийн зовлонгvй жарган яваа нь энэ бєлгєє... Агт бэлэглэл дууссанаас хойших хэдэн сарын дараа Увс аймаг Хяргас сумын гуравдугаар багийн ард Должин овогтой Чимэдэд гэсэн захидал иржээ. Тvvнд Чимэдийн бэлэглэсэн хорин есєн хурдан хонгор морийг хvлээн авсан тухайгаа дурьдаад тэдгээр морьдын чадлыг бахдан магтсан нэгэн ангийн хамт олны талархал бичигджээ. Тэр захидлыг авсан Чимэдийн сэтгэлд хорин есєн хонгор морьтой хорин есєн цэрэг эрийн дvр тодордог болжээ.

Чимэд vдшийн бvрэнхий болж мал хотолсон хойно гэртээ ирэв. Гэрийн гадаа бууцанд хєлс нь цантаж бууралтсан хvрэн морь тушаатай байв. Чонын арьсаа бараан дээрээ тавиад элдсэн нэхийнvvдээ тэвэрсээр ортол сумын нарийн бичгийн дарга залуу баяртайгаар инээмсэглэн мэндлээд: - За Чимэд гуай таны орос хvvхдvvдээс чинь бас л захиа иржээ. Тvvнийг чинь хvргэж ирэх гэж яараад... гэхэд Чимэд - Яасан сайн юм бэ? аль вэ хvv минь орос хэл мэддэгээрээ уншаадах! Хєгшин! галаасаа олигтойхон тvл! гэв. “Хайрт монгол аав ээж нар минь ээ! Та нарын тєрvvлж єсгєсєн хvvхдvvдээс чинь єєрцгvй Антанов, Смирнов, Черпов, Алексей, Петровский нар чинь фронтоос мэндчилж байна! гээд єєрсдийнхєє ялалтын мэдээг бичиж мєн л монгол морьдын тухай магтжээ. Харин эцэст нь та нар минь уучлаарай. Би vvний тvрvvн бичсэн захидлынхаа нэгэн хуудсыг дайралтад орохын дохио єгмєгц яарсандаа дутуу орхижээ гээд “2” гэсэн дугаартай хуудас хавчуулсныг vзээд Чимэд тэсгэлгvй дуу алдан: - Тэгнээ тэр! Аль вэ хvv минь одоохон уншаадах гэв “...Гар буугаараа буудах гэтэл би урьтаж амжлаа” гэснийг сонсоод сэтгэл нь хєдєлж: - Зєв. Муу золигийг гэж чанга хэлснээ єнєєдєр нэг л совин татаад байсан юм гээд инээмсэглэв. Yхрийн хєх аргалын гал дvрэлзэн асаж тvvний гэрэлд Чимэд гуай эхнэр Бадамханд хоёр элдсэн нэхийгээр дэгтий, хурганы арьсаар бээлий эсгэж эхлэв. Одод тvгсэн шєнийн тэнгэр доор гэрийн тооноор тулган дахь галын туяа цойлох нь сайхан сэтгэлийн илч хvчийг тэртээ хол, тvмэн бээрийн цаана байлдаж буй улаан армийн дайчдад хvргэх гэж гэрэлтэн байгаа мэт.

ЛУВСАНДАМБЫН ДАШ НЯМ

Page 152: Mongoliin shildeg oguulleg

Зохиолч Л. Дашням 1943 онд Архангай аймгийн Тєвшрvvлэх сумын нутагт тєржээ. 1967 онд Москва хотноо олон улсын харилцааны дээд сургуулийг тєгсчээ. 1970 оноос уран бvтээл сонирхон оролдож “Нялх ногоо”, “Бурхантын цэцэг”, “Хайрын нууц” єгvvллэг шvлгийн номууд хэвлvvлжээ.

ТАЙГЫН БОЛЗОО

Тарвагат уулын оройгоор хэсэг цаа бэлчээрлэн явна. Яргуй хєєн сvрэг тэргvvлж явсан шар халиун мянджаг уулын сэрвээнд гарч ирэнгvvт дvрлэгэр хар нvдээ тормолзуулан, хэсэг зуур ийш тийшээ ажиглан зогсов. Гэтэл тавьтаргvй тасбан хажуугаар нь гvйлдэн єнгєрч, Тарвагат уулын хилэн хивнэг гэлтэй vй зайгvй ургасан шар яргуйн дунд ийш тийш баярлан хєлхєлдєх боловч шvдгvй тул амандаа цэцэг, ногоо тасдан хийх нь тєдий л vгvй нь ажиглахуйяа єрєвдєм хєєрхєн бvлгээ. Чулуунжий жаарайжаг хэмээх єндєр цагаан зариа унасаар сvргийнхээ баруун захаас шоволзон гарч ирэв. Зарь нь єгсvvр газар амьсгаадан, амаа аль байдгаараа ангайж, хэлээ унжуулаад, могцгор сvvлээ єргєн нуруу гонойжээ. Ганц нэг донгор, аальгvй дунгуй сvргээс тасран гvйчих гээд болохгvй, цуглуулж араас нь хєєцєлдсєєр дєнгєж сая уулан дээр гарч ирсэндээ Чулуунжий дотроо ялимгvй харамсан явна. Юу гэвэл “Рэгсэлийг Мєнхшилийн vзvvр ороон далд орон ортол араас нь ширтэх юмсан” хэмээн тэсгэлгvй яарч явсан юмсанжээ. Тэртээ урд Их, Бага Тайжийн нуур мэлтийн, тэнгэр лvгээ єнгє булаалдаад, мяралзах зэрэглээн чанад Гунын эх Арсганадагийн даваа vл мэдэг сvvмэлзэн харагдана. Рэгсэл, Чулуунжийн гарч ирэхийг хvлээсэн мэт Мєнхшилийн vзvvрт буучихсан, хєсгєє амрааж буй бололтой сууж байлаа. Тvvнийг Чулуунжийн сэргэлэн хар нvд дор нь олж vзжээ. “Эй гялай минь ! Рэгсэл тэнд сууж байна...” хэмээн хvvхдийн ааль хєєрхєн сэтгэлээр хєєрєн баярлав. Тvvний царайг ажвал нар салхинд онгосон хєрслєг бор нvvр, аглаг тайгын ороо зэрлэг байдлыг илтгэх ширvvн догшин хєдєлгєєн, омголон хар нvд, хvvхэмсvv энхрий байдлын vлгэр-жигд цагаан шvд, нарийн саран хємсєг... ер Рэгсэлд таалагддаг, сэтгэлий нь дуудан далладаг бvхэн хамгийн сайхан болсон харагдана. Учир нь Рэгсэл тийнхvv єєрий нь хvлээсэн мэт сууж байсанд Чулуунжий туйлгvй баярлан, сэтгэл зvрхний нь хамаг нандин бvхнийг чандлан хадгалагч нууц оньс нээгдэх шиг болжээ.

Page 153: Mongoliin shildeg oguulleg

Чулуунжий, Рэгсэлд тийм их хайртай байснаа ч мэдсэнгvй. Багаас урцын хооронд тоглон гvйлдэж, “Хамгийн олон цаатай болно, хамгийн єндєр ууланд гарна” гэж мєрєєсєн ярилцаж суухдаа, хоёул цаагаа хариулан, нvцгэн сарьдаг, балар тайгын уулс хэдрэн, аюулт чоно, адат шилvvснээс хирдхийн, хангинуур сvхээр урц босгох мод тасар цавчин, анхны ан олзоо билэгтэйд бодон, уйгар омгийн буянт єтгєс Аг-оол євєєдєє барьж байхдаа, хожим нь сургуульд орж, Улаан-уулын хvрэн дvнзэн байшингууд, сургуулийн шилэн цонх, дэлгvvрийн голио чихэр тэргvvтэн, энэ тэрийг сонирхон, нvд хужирлаж, сургуулиасаа оргон, Эмгэний даваанд хєлдєж vхэх шахан, модны хонгилд хоноглож явахдаа Рэгсэлийн хойноос ийн сэтгэл догдлон, єгєємєр тэнvvн бодол євєрлєж, санаашран зогсох юм гэж єчvvхэн ч бодсонгvй. Гэтэл амьдрал жамаараа єнгєрєн, урсах одох он жилийн аварга далин дор “Хайр” хэмээх анхилуун содон цэцэг дэлбээлэн ургасан байв. Чулуунжий тvvнийг сэтгэлийнхээ билэгт увидсаар танин мэдээд тангад ойртон ирсэн наран адил мишээн баярлажээ. Рэгсэл цаандаа мордон, намаг шалбааг, хад чулуу тойрон яаралгvй гэлдэрсээр Мєнхшилийн vзvvр ороон далд оров. Ногоон уулс, тогтуун мэлтийх Тайжийн хос нуур, vл мэдэг жирвэлзэх зэрэглээн дор vлгэрийн орон мэт хvсэл дуудан, тийш жаарайжагийн хурдан хєлєєр дvvлэн очмоор санагдана. Юу гэвэл: тэр зvг Чулуунжийн сэтгэлтэй хvн явж, тэндээс амьдрал єєрчлєх єгєємєр халуун бодол, итгэл євєрлєн эргэн ирэх байлаа. Хэдэн цаа тэртээ баруун хажуу руу тасран алга болжээ. Сахилгагvй бидэг-донгор, адат хавагтаг. Алагчих хэмээх их сvvт хар, халиун мянджаг цєм тийш явсан бололтой. Чулуунжий зариныхаа эвэр рvv савааны vзvvрээр аяархан доргион цохиж, тасарсан сvргийн хойноос гэлдрэв. Рэгсэлийн тухай бодол, тvvний яриа санаанаас нь vл гарна. Рэгсэл тайгын хvний чийрэг сайхан цээжиндээ Чулуунжийг тэврэн vнсэж, тvvнийг урьд хожид хэзээ ч vзээгvй энхрий зєєлнєєр таалан янаглахад аглаг тайгын онгон салхин хvртэл саатан гайхшрах шиг болжээ. Чулуунжий хvнд vнсvvлж vзсэнгvй, бас хот газрын эгдvvтэй юм шиг мєртлєє дасвал саламгvй сайхан байм сонин vнэр, хvнд хэлж болдог гэж бодомгvй ухаалаг дотно vг, аль алиныг биеэр эдэлж, сэтгэлээр хvртэж vзсэнгvй. Тэгэх тусмаан тэр бvхнийг багын найз Рэгсэлээсээ танин ойлгох юм ч гэж санасангvй. Чулуунжийг сургуулиасаа гарч, тайгадаа ирэхэд Рэгсэл эрдэм номын мєр хєєн хот газар оджээ. Тэгээд арван жил vзэгдсэнгvй. Чулуунжий ямар ч тохиолдлоор юм бэ, айл аймаг олон жил ханьсан

Page 154: Mongoliin shildeg oguulleg

явсан багын нєхрєє сэтгэлдээ дурсан, бєглvv тайгадаа амьдралын аяс даган, хол ирээдvй, хожим хойнын тухай єчvvхэн ч бодолгvй хэдэн жил од vдэж, тєдєн жил нар угтжээ. Саяхнаас сургууль соёлын багачууд “Эвлэлийн илгээлт” євєрлєн ирж, тайгын амьдралд єєр аяс, єєр єнгє нэмэв. Чулуунжий ч бас тэр гавшгай охид хєвгvvдтэй “Ажлаараа уралдъюу” гэж цаагаа хол бэлчээж, урцаа єндєрт хатгах болжээ. Тэглээ ч сэтгэлд нь нэг л юм дутуу амьдрал гэгч юунд ч юм бэ дэмий л хар хєлсєє урсгахыг хэлдэггvй, ямар нэгэн зорилго, чиг зvгтэй бєгєєд тийш тэмvvлэн тэмvvлэвч хvсэл ханамгvй мэт. Гэтэл бас тэр бvхнийг ухааран ойлгож сэтгэлчлэн бvтээхэд хэн нэгэн хvний єгєємєр гар, тууш сайхан бодол vгvйлэгдээд ч байх шиг санагддаг байлаа. Гэтэл тэр бvхэн Рэгсэлийг хvлээсэн нууц сэтгэл, тvvний дагуулж ирсэн хаврын урь, бvтэшгvй юм шиг санагдах зоригт vгэнд нь нуугдан байснаа гэв гэнэтхэн нvдэнд vл харагдагч далд хєрснєєсєє соёолон ургах шиг болов. Тайгын наран хvртэл урьд байгаагvй ээвэр дулаан, уулсын євєр нvнжигт хvрэн хєрсєє дэлгэн, “Май охин минь! Шинэ амьдралаа энэ л хєрсєндєє цэцэглvvл!” гэх шиг дотно сайхан. Нутаг орноо олон жил хаяж явсан Рэгсэл нэгэн єглєє мягмансанжийн шvvдэр адил нvд булаан буцаж ирэхдээ хамаг л юмыг сэтгэл гомдом vгvйсгэсэн, єєлсєн хатуу “ташуур” барьж иржээ. Тvvнд утаат урц нь ч таалагдсангvй, уух идэх юм, унтах газар нь ч таарсангvй. - Хуучин амьдралаа гагцхvv бид л єєрчлєх ёстой юм. Хvн тєрєлхтєн єнєє єєр гариг ертєнцєд хvрсэн байхад та нар бєглvv зэрлэг амьдралдаа хоргодож, хорвоод юу болж буйг vл мэдэн, нvдэн балай чихэн дvлий єдєр шєнє єнгєрєєн, насыг барж байна. Хvнийг хэдийгээр Байгаль-эх тєрvvлсэн ч бид ухаантай учир эх-байгалиа, ахуй амьдралаа єєрчлєх ёстой. Рэгсэлийн энэ vгнээс “Амьдралаа гагцхvv бид л єєрчлєх ёстой” гэдгээс бусад нь Чулуунжийд харь хэлээр ярьсан юм шиг ойлгомжгvй байв. “Тиймээ єєрчлєх ёстой. Бид отор нvvдэл хийн, уул нуруу хэсэж, алс бєглvv суугаа ч тохилог сууж яагаад болдоггvй юм бэ? Гэвч... гэвч євєг дээдэс минь хvнээс дутсан юм гэж vv? Хvнтэй л адилхан болоод, амьдраад ирсэн шvv дээ. Нvvдлийн улсад ер нь илvv ажлын хэрэг байна уу даа? Рэгсэл биднийгээ мартсан даа л тэр. Нvvдлийн амьдралаа умартан, хот газрын хvн болсон доо л тэр” хэмээн бодсоноо Чулуунжий єєрийн эрхгvй Рэгсэлийн яван зvг мєрєєсєнгvй зєєлєн харцаар ширтэв. Нvдэнд нь Рэгсэлийн цэвэр, vзэсгэлэнт царай, дахиад л нєгєє... нєгєє хот газрын анхилуун сайхан vнэр, болохгvй бvхэн рvv зvтгэх

Page 155: Mongoliin shildeg oguulleg

тавилантай тєрсєн юм шиг зєрvvддvv шийдэмгий тєрх, янзаганы нvд шиг цогтой, ухаалаг нvд... нэгд нэгэнгvй харагдах шиг болов. - Бид хєгшдийнхєє сэтгэлийг эвдэх хэрэггvй ээ. Тэгэхдээ амьдрал байдлаа заавал єєд татах ёстой. Соёлт хvн яаж л амьдарч байна, тэгж л амьдрал хэрэгтэй. “Нvvхэд бэрхтэй авдар саваар яахав. Нvvдлийн улсад орон байшингаар яахав, тайгын эрvvл нєхцєлд гар нvvрээ угаасны ч хэрэггvй, хашаа, бэлчээрийн хуваарь ч хэрэггvй” гэж та нар маргаж байна. Цєм хэрэгтэй! Yvнийг чинь бид бий болгох ёстой юм. Байгаагvй, санаагvй бvхнийг бид л чухам vvдэн байгуулах учиртай! гэж Рэгсэл бараг уурлан, чанга чанга ярьж байсан нь бодогдоно. Гэхдээ Рэгсэл энэ vгээ ойлгоно, єєртэй нь гар нийлvvлэн ажиллаж, шинэ амьдрал буй болгоно гэж итгэн, санаа бодлоо гагцхvv єєрт нь хэлсэнд Чулуунжий тэсгэлгvй баярлаж явав. “Тиймээ! Чиний хэлснээр мод огтлон, нvvдлийн зам засаж болно, зассан замаараа цастай євєл чаргаар явж болно. Гол гол бэлчээртээ байшин бариад, нvvдэллэх бvр тvvндээ суурьшаад, тэндээсээ ойрын оторт явж ч болно. Гэрэл тавьж шєнийн цагаар ном уншиж ч болно. Сайхан дуу сонсон, улс орныхоо хєгжлийг мэдэж болно. Чи ер нь хичнээн сайхан юм ярьсан юм бэ? Бодохоос сайхан байна. Харин чи минь сайхан юм ярьж сэтгэл хєєргєчихєєд, урьдынх шигээ ор сураггvй алга болчихов доо! Сэтгэл чинь vнэнч байсан шигээ хэлсэн vгэндээ vнэнч байж vзээрэй!”. Чулуунжий бодсон бодолдоо сэтгэл таацан, заринаасаа буун, даалимбан дээлийнхээ хормойг ялигvй єєдлvvлэн, бvсээ чангалаад, Рэгсэлийн авчирч єгсєн торгон алчуурыг тайлж vзэв. “Ийм гоё алчуураар ч би яахав дээ! Тайгын хvн надад vvнд орвол цоохор даавуу дээр...Ингэхэд би ер нь тэгээд гоё юм эдлэх, гоё гоё vзэх эрхгvй болж байна уу? Yгvй ээ! Рэгсэл ёстой vнэн хэлсэн. Би ч гэсэн ялгаа байхгvй хvн шvv дээ. Юу гэлээ? Аа тийм социализм байгуулж байгаа хvн! гээ биз дээ... - Би одоо Улаанбаатар руу эргэж очоод, ажлаа єгнє. Тэгээд илгээлтээр буцаад ирье. Хоёул нутгийнхандаа сайхан амьдрал vлгэрлэн vзvvлнэ. Ердєє удахгvй, сайндаа л сар болоод ирнэ гэж Рэгсэл аяархан, бодолтой єгvvлж билээ. Тэгэхэд нь Чулуунжий, - Чи худлаа хэлээд алга болчихгvй бол яахав... гэж арайхийж нэг юм ам нээжээ. Чулуунжий цаагаа цуглуулаад, сvрэг уруу татагч Алагчих хэмээх єндєр мянджаг, Мэнгэт гэдэг данхар хєх халиун этэр хоёрыг нэг нэг сайн шавхуурдав. Ємнє нь нэгэн хэсэг сайхан хєх цэцэг, єндєр ишт шаргал улаан цэцэг,

Page 156: Mongoliin shildeg oguulleg

навч нь салбарлан, мєчир шиг vелэн єндєрссєн сонин ягаан цэцэг, зvйл бvрийн цэцэг ногоо ургасан тэгш євєр тааралдсанд єєрийн эрхгvй нvд баясан, хєх шар яргуйнаас єєр цэцгийн нэр мэддэггvйдээ харамсав. “Рэгсэл бол магадгvй цэцгийн нэр хvртэл мэдэх биз. Намайг ядаж єдєр бvр хариулдаг цаагаа ямар євсєнд илvv дуртайг, хэдийд ямар бэлчээрт хэр удаан байвал дээр байдгийг нарийн мэдсэнгvй” гэж зэмлэсэн. Тэр ч бас vнэн шvv. Ингэхэд Рэгсэл минь ирээд арав гаруйхан хонохдоо намайг л загнаж, зэмлэж байгаад буцсан юм уу даа? Бас ч vгvй шvv! Надад хот газрын тухай vлгэр шиг сонин юм ярьсан. “Зоригт анчин бvсгvй” гэдэг сонин баатарлаг номноос ярьсан. Рийтхvv билvv Рэтхvv гэлvv нэг хvний бидний адил цаатан улс мєртлєє атаархмаар сайхан амьдарч байгаа, нэг нь нєгєєдєє сэтгэлээ єгч хайрлаж байгаа гоё ном уншиж єгсєн. Хоног гэдэг ингээд бодохоор ямар урт юм бэ? их юм vзнэ гэдэг сайхан юм даа. Би бол ярих юмаа хагас єдєр ярьчихаад, тэгээд л таг суух байлгvй”. Энэ єдєр Чулуунжий урьд бодоогvй явсан бvхнээ бодов. Ийм юм бодож чадах байсан гэж итгэхэд бэрх санагдана. Ирээдvйн юм бодон, Рэгсэлтэйгээ хоёулаа эвлэлийн илгээлтээр ирсэн залуусыг дагуулан сайхан амьдрал, цоо шинэ зvйл vvдэн цогцлооно. Явж нийслэл хотоо vзнэ. Ажил хєдєлмєр бялхсан, шинийг бvтээн буй газар нутаг, хvн ардтай нvvр учирна, бас Рэгсэл шиг хєєрхєн хvvтэй болно гэж бодоход хачин урамтай, єєрийн эрхгvй “Рэгсэл минь, чи арай эртхэн ирэхэд яав даа!” гэж харамсан санааширахад хvрэв. Тийм бодол тєрж суухад, євлийн жин хvйтэнд элгэнээс ил гал тєєнєн байтал нуруунаас хага жинддэг хаяа онгорхой урц хэмээх муу утаат оромж, дvvжлээстэй байдаг том хар даавуун уут, цай давсны ширэн сав, vvд хойморгvй дэвссэн vст адсага, хаяанд овоолсон пєєнєгєр дээл, ер нvдэнд харагдсан бvхнээ цємий нь урж тасдан, ийш тийш нь зайлуулж хаямаар санагдав. “Орой харихад нєгєє л хуучин амьдрал, хуучин ахуй минь угтан, ээж хэдэн халтар аягандаа хvрэн цайгаа аягалж, олсоор боож дvvжилсэн хэдэн хурууднаас эмтлэн єгнє дєє” гэж бодохоос гомдмоор. Анхилуун сайхан vнэрт цэцэг євєртєє тэр чиг нь байлган хономоор санагдана. Гэвч “Рэгсэл одоохон буцаад ирнэ. Удахгvй хоёулаа Шармайн даваа, Шар уул, Уданжул, Тасрай, Барлангийн ам, газар сайгvй шинэ зам, шинэ амьдрал vvсгэнэ“ гэж бодохоос сэтгэл єегшинэ. Тайжийн хоёр нуур ертєнцийн мэлмий адил мэлтийн, ташин буй наран дор Рэгсэлийн ирэх зам тов тодхон харагдах нь Чулуунжийд дєнгєж сая нvд нээн, єєрєє, гагцхvv єєрийн биеэр хорвоогийн жаргал амсаж буй мэт зvйрлэшгvй нандин бvлгээ. 1974-1-13

Page 157: Mongoliin shildeg oguulleg

ДОЖООГИЙН ДОРЖ

Зохиолч Дожоодорж 1930 онд Сvхбаатар аймгийн Мєнххаан сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Бага, дунд сургууль, мєн Дотоод явдлын яамны цэргийн нэгдсэн тєв сургуулийг 1951 онд, Москвагийн Бvх Холбоотын киноны дээд сургуулийн зохиолчийн ангийг 1961 онд тус тус тєгсчээ. 1949 оноос уран зохиол сонирхон оролдож “Ямаан дах нємєрсєн хvн”, “Замын хvзvv урт”, “Шинэ vеийн баатрууд”, “Зvvний сvвэгч” зэрэг тууж єгvvллэгийн ном, “Yvрээр”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Амар хуур”, “Амьдралын цуурай”, зохиолч С.Удвалтай хамтарч “Yер”, “Балга ус”, “Хvргэн хvv” зэрэг уран сайхны кино зохиолууд бичсэнээс гадна “Хєрш”, “Ёроолгvй авдар”, “Нэг ширээний хоёр”, “Хаанахын хvн бэ” зэрэг жvжгийн зохиолууд бичжээ.

ХАЧИН ХYН

Нэг

- Тунсаа минь єнєєдєр яасан халуун єдєр гэгч вэ? - Намрын шар нар гэдэг чинь энэ дээ. Чи костюмаа тайлаад сэрvvцэж vз. Наваан минь. - Баярлалаа хє. Аймгийн гудамжаар хэд алхсан чинь халуунд шатаад жихтэйхэн, гол дээр очиж усанд орчихоод эргээд ирлээ. Танай энд чинь ийм эрт намар болдоггvй юм байгаа биз дээ? - Царцаахай дуугараад намрын шинж орж байна. Наваан манай аймгийн тєв ямар шvv санагдаж байна? - Энд, тэндгvй шинэ хороолол, шинэ гуанз, ресторан баригдсан сайхан хот байна. Нэг онцлог нь гудамж талбай, эргэн тойронгvй ой модоор бvрхсэн аргагvй сайхан хангай газар юмаа. - Тэгэхдээ манай Улаанбаатарыг яаж гvйцэх вэ дээ? - Хэмжээгээрээ бага ч гэсэн орчин vеийн томоохон хотын шинжтэй болсон газар байна. Тунсаг аа танайхаас энэ зvvн тийшээ айл амьтан байна уу, vгvй юу? - Байхгvй. Манай байшингийн энэ vзvvрээс эхлээд цаашаа туж ой. Зvvн тийшээ нэг километр хиртэй явахаар “Баавгайтын хар нуур” гэдэг том нуур бий. Тэнд очвол ямар сайхан гэж санана? Тэр нуур луу Бургастын гол, Хайлаастын гол цутгадаг, бас Хvрэмтийн гол гэдэг чинь эндээс эх авдаг юм. Наваан чи загас барьдаг уу? - Yгvй, загас барихаар єрєвдєєд байдаг юм.

Page 158: Mongoliin shildeg oguulleg

- Чи их єрєвчхєн сэтгэлтэй хvн байх нээ? ... - Би багаасаа тарвага, зурам, нохой шувуу алах дургvй хvн. - Тийм улс тааралддаг юм, Баавгайтын хар нуур гэдэг чинь загасаараа алдартай нуур даа. Эргэн дээр нь очихоор загас гэж шоргоолж шиг язганаж байдаг юм. - Сэрээнэн та нар эргэн тойрон хуш, нарсан ой дотор нуурынхаа дэргэд, голынхоо эргэн дээр мєн ч жаргалтай суудаг улс юм аа. - Зvгээр шvv. Мартсанаас чи яагаад Хоролжаваасаа салсан юм бэ? - Нэг л мэдэхэд єєр хvнтэй болсон байсан. Тэр надаас болоогvй байх аа. - Аа тийм vv?... Тэгээд чи л хайр халамжгvй байсан хэрэг. - Хvvхнvvдийн ухааныг дотор нь орсон биш гадарлахгvй юм даа. “Чамтай тохирохоо болилоо, одоо саллаа” л гэсэн, - Та хоёроос хvvхэд гараагvй юу? - Гараагvй, тvvнээсээ ч болсон юм уу, сvvлийн vед дургvй л болсон дог... Мэдэхгvй юм аа... - Эмэгтэй хvн дургvй болноо гэдэг чинь эр нєхєр нь хайрлаж, энхрийлэхээ больсны тэмдэг байж мэдэх юм шvv. За тэр тийм байдаг байж. Наваан минь захиалсан умбарсан улаан шаргал цайгий чинь чаналаа. Уугаарай. - Их баярлалаа найз минь. - Наадах єрєм ааруулаасаа ид, энэ бяслаг байна. Аягандаа боорцог хийлгэнэ vv? - Одоо хэрэггvй, дараа авъя. - Наваан чи амралтаа дуусаад буцах уу? - Буцахгvй ч байж мэднэ, сайн шийдээгvй... - Хотынхоо тэр сайхан байр байшинг орхичихоод энэ бєглvv хєдєє газар сууна гэж vv? - Танай энд хотоос ялгаа юу байх вэ? нэг л гэм нь хотоос хол юм. Бодон байж болно доо. - Чи байраа эхнэртээ єгєєгvй биз дээ? - Yгvй, Хоролжав шинэ хар хvнтэйгээ Толгойтын хороололд орсон гэнэлээ. Манай нэг дvv хvvхнийх хоёр єрєєнд нь би нэг том єрєєндєє сууж байгаа ухаантай. - Та нар тэгээд нэлээн хэдийн салсан болж байна уу? - Єнгєрсєн жилийн намар. Тунсаг чинь цай чанахын мастер хvvхэн юм аа. - Нэг зvйл ч гэсэн санаанд чинь тохирсон нь яамай даа. Цай хийлгэ хийлгэ, ахиж хоёр гурван литр уусан ч байна. - Зvгээр, зvгээр байзнаж байгаад нэг аяга уумз. Чи тэр жилээс хойш хот ороогvй биз?

Page 159: Mongoliin shildeg oguulleg

- Yгvй, нийслэлийн бараа хараагvй болсоор 12 жил єнгєрлєє. Айдаа цаг хугацаа гэдэг чинь мєн ч амархан юм даа. Тэгэхэд ч би Сэрээнэнтэй дєнгєж суугаад залуухан байжээ. - Одоо ч гэсэн залуугаараа л байна шvv дээ. - Нээрээ би хєгширсєн байгаа биз? - Яалаа гэж, хорин хэдэт шиг л гялалзаж байна... - Тэр ч арай юу юм бэ? харин танай хуучин эхнэр чинь л царай зvс, нуруу туруу сайтай хот газрын хээнцэр хvvхэн харагдана лээ. Гучин хоёр, гурваас хэтрээгvй биз? - Энэ жил гучин гуравтай - Тэгж таарнаа, надаас ганц хоёр дvv байх учиртай. - Сэрээнэн ирэх болоогvй юм бол уу? - Цаадах чинь бас нэг ажлын хэнхэгтэй амьтан аягvй бол долоо наймаас ємнє ч ирэхгvй байж мэднэ. - Тэр баавгайтын нуурыг чинь очиж vзэх юмсан. - Чи одоо явъя гэж vv? - Харин нь... - Олохгvй байж мэднэ, би газарчилж єгье. - Сэрээнэн ирнэ, чи хоолоо хийж байна биз. - Ээ дээ мэдэхгvй, цаадах чинь юу гэж бодох юм билээ? - Сэрээнэн чамтай яваа болохоор элдэв єнгийн юм санахгvй. - Айлчилж ирж нэг хоноод эхнэрий нь дагуулаад хvн амьтангvй шивэр ой дотуур зугаална гэдэг чинь нєгєє талаар нь бодсон хvн эвгvй сэтгэгдэл тєрvvлж мэдэх юм шvv. - Наваан минь битгий зов, харин тийшээ жимстэй байдаг юм. Жижиг цагаан сав аваад явъя. - Эмэгтэй хvн зориглоод байхад эр хvн хулчийгаад ч яахав. За хє Тунсаг минь хєдлєе дєє. - Yнэн vг, шар тос - Наадах цагаан савыг чинь би барья, - Тэг тэг баярлалаа.

Хоёр

- За Наваан минь барь, барь - Одоо нэг юмны тєлєє ууя, яаж хоосон уух вэ? - Тэр vнэн vг шvv. Бид чинь юу юуны тєлєє уулаа? - Их л олон юмны тєлєє уусан юмсан. Тунсагийнхаа тєлєє хундага єргєєгvй байхаа. - Мартаж орхиж, хєєш Тунсаг аа? Чиний тєлєє уух гээд байна, нааш ир?

Page 160: Mongoliin shildeg oguulleg

- Юу гэнээ? - Нааш ир, Наваан чиний тєлєє хундага єргєх гээд байна, энэ хундагыг барьж vз. - Миний тєлєє бараг эхлээд шахуу бас нэг хундага єргєсєн шvv дээ. - Зvгээр, зvгээр. Эмэгтэй хvний тєлєє хэдэн удаа ч єргєж болно. За Тунсаг минь чиний эрvvл мэндийн тєлєє. - Их баярлалаа. Наваан. - Эхнэрийнхээ тєлєє хоёр дахь хундагаа єргєе. - Их баярлалаа. - Наваан чамд нэг сонин зураг vзvvлье... Чи энэ зургийг санаж байна уу? Хонгор минь. - Аль вэ хє... Энэ чинь бид дєрвийн амралт дээр хамт авахуулсан зураг байх чинь вэ, ёстой тvvхийн баримт гэгч мєн байна даа. - Мєн аягvй залуухан байгаа хэрэг шvv... Сэрээнэн бид хоёр суугаад дєнгєж жил болж байсан, Хоролжав та нар нийлээд удаагvй байсан байх. - Тийм ээ, удаагvй байсан цаг... - Уучлаарай, би явж хэдэн буузаа чимхэе, - Бид туслалцаж єгєх vv? - Хэрэггvй, хэрэггvй сууж л бай. - Наваан чи чинь одоо Хоролжавыг хаясан юм уу, хаягдсан юм уу. Яагаад салсан хэрэг вэ? - Хаяад залуу хар хvнтэй суусан... - Чамайг яалаа гэж голж байгаа юм бэ? - Манай Хоролжав чинь гуч хvрээд л маяг орчихсон хvvхэн дээ. Тvvнээс ємнє зvгээр л байсан юм... - Євгєєн энэ хvvхнvvд чинь гуч дєхєєд ирэхээрээ л явдалтай болдог гэж ортой шvv... Тэр vед нь л чангахан шиг атгаж байхгvй бол тавиад туучиж мэдэх юм шvv дээ. - Магадгvй л юм... - Чи амгалан амьтан болохоороо тэр vед нь Хоролжавыг сулхан барьж байгаад сураггvй алдчихсан хэрэг... - Нэгэнт сэтгэлгvй болсон хvнийг албадаж суугаад ч яахав дээ, тэгээд л явуулчихсан. - Мартсанаас єнєєдєр би трестийн даргатай чиний талаар ярьсан. - Юу гэж байна? - Чамайг мэргэжлийн чинь дагуу vйлдвэрийн хэлтсийн даргаар авах саналаа би ярьсан, дарга маргааш уулзъя гэж байдаг шvv, надтай хамт очоорой. - Yгvй, vгvй би угаасаа барилгачин хvн, тоосгочин юмуу, шаварчин,

Page 161: Mongoliin shildeg oguulleg

будагчин л хийнэ. - Yгvй чи чинь хотод мєн энэ мэргэжлээр vйлдвэр, санхvvгийн хэлтсийн дарга, тєлєвлєгєєний хэлтсийн даргаар удсан дээд мэргэжилтэй эдийн засагч хvн шvv дээ. - Арав гаруй жил бичиг цаасны ажил хийлээ, одоо биеийн хєдєлмєр хийнэ, ер нь танай эндэх шиг хангай газар барилга дээр ажиллах юмбол бvр сайхан. - Чи тэгээд ажилчин болъё гэж vv? - Ажилчнаас илvv алдар хvндтэй хvн хаана байна? Би багаасаа хар ажилд дуртай. - Ээ дээ мэдэхгvй хар ажилчин болно гэдэг чинь бvх талаараа хvндхэн шvv дээ Наваан минь? - Зvгээр, алийн болгон зєєлєн, хєнгєн ажил хийх вэ? Хvндхэн тусмаа сайн. - Чи одоо эхнэр хvvхэдгvй ганцаараа, бас ажилчин болно... Амь зуухад хялбаргvй дээ. - Єє санаа зоволтгvй, би зургаан жил барилгачин байсан болоод байдаг юм зvгээр.

Гурав

- Орж болох уу? - Наваан орооч дээ. Надтай уулзах гэж явна уу? - Тийм ээ, уулзах хэрэг байна. - Суугаад ярь л даа, юун тухай тэр вэ? - Єєрєє єчигдрийн хурал дээд мастер Батсуурийн талаар нэлээд хатуу ярьсан шvv дээ, тэр чинь... - Хатуу ярих байтугай халах ёстой байсан юм... - Сэрээнэн минь тийм бишээ, єнгєрсєн сар ажлын зохион байгуулалт, удирдаж байсан Батсуурийн муугаас тєлєвлєгєє тасалсан гэж чи шvvмжилсэн. Тэр чинь vнэнээ хэлэхэд зуурмагийн материалаар тасраад бvтэн долоо хоног ажилгvй сууцгаасан, Батсуурийн буруу биш, харин трестийн удирдлага тухайлбал чиний ажлын хариуцлагагvйгээс болсон хэрэг шvv дээ. - Трестийн хэмжээгээр тасарсан юм чинь... - Тэгээд Батсуурийн буруу байдаг юм уу, хамгийн гол нь Трестийн vйлдвэр санхvv, материал хангамжийг хариуцаж байгаагийн хувьд чиний л буруу. Би иймэрхvv ажлыг удирдаж явсан болохоор хаана доголдол, алдагдал байна гэдгийг сайн мэдэж байна. - Чи намайг шvvмжлэх гэж орж ирээ юу?

Page 162: Mongoliin shildeg oguulleg

- Шvvмжлэх ч юу байх вэ? ер нь трестийн ажилчид єєрийн чинь трестийн дарга, ерєнхий инженертэйгээ адил хvндэлдэггvй л юм шиг байна. Энэ талаар бодох хэрэгтэй. Бид олон жил бие биенээ сайн мэдэх, хамт суралцаж байсны хувьд хэлмээр санагдсан юм. - Над тал муутай улс ч бий. Шаардлага тавихаар хэл ам гаргадаг, угаасаа салан задгай байдалд дассан улс манайд нэлээн бий. Тэд нартай би олон жил тэмцэл хийж байгаа хvн, чи шинэ ирсэн болоод сайн мэдэхгvй байна. - Тийм ч байж магадгvй. Гэхдээ шаардлага, улсын эрх ашгийн vvднээс л байх ёстой. - Тэр зvйтэй. - Сэрээнэн минь удирдах ажил хийж байгаа та нар ажилчдыг хайрлаж ахуй амьдралы нь харж хандаж байх хэрэгтэй юм шvv. Жишээлбэл манай бригадын Жамбалсvрэн, Доной, Намшир гээд л хэд хэдэн ажилчид нvvрс, тvлээгvй, гэрийн давхарлага муутай юм ярьж байна лээ. - Нvvрс тvлээний гэрээ албан газартай хийсэн, харин єнєєдєр санасан дэрээ ярилцая байз уу? - Эвгvй юм хэлсэн байвал уучлаарай. - Зvгээр зvгээр.

Дєрєв

- Сэрээнэн чи мах хєшиглєх vv, гурил зуурах уу? - Би аль алийг нь хийж амжихгvй, гvйцэтгэх захиргаан дээр хуралтай одоо явлаа. - Тэгвэл би хоолоо бэлтгэж байя. - Тунсаг удахгvй ирнэ, эхнэрvvдийн хийдэг гал тогооны ажилд эр улс хутгалдаад ямар хэрэг байна! Єнєєдєр чамтай дарга уулзав уу? - Дуудлаа гэсэн, очсон чинь алга байна лээ. - Маргааш заавал уулзаарай, чухал асуудалтай. - Ямар асуудал? - Чиний талаар би саналаа хэлсэн, дарга бvрэн дvvрэн дэмжиж байгаа... - Батсуурийн аманд итгэх юм биш, тэр чинь нэг суурин дээр хэд дахин эргэж хургадаг ихээхэн зальтай эр байхгvй юу? Тэгэхээр Наваан минь дотночилж ярих зvйл байна, чи наашаа суугаад тамхиа тат. Ашгvй эхнэрийг ирээгvй дээр ярьж авъя. - Тийм нууц яриа юм уу? - Нууц ч юу байх вэ? гэхдээ чи бид нарын хувийн хоорондын чухал яриа... Чиний ажиллаж байсан албан газрын ажлын тодорхойлолтыг манай дарга, аймгийн намын хороонд танилцуулсан байна лээ. Тэгээд

Page 163: Mongoliin shildeg oguulleg

ер нь дарга бид хоёр єєрий чинь одоогоор vйлдвэрийн хэлтсийн даргаар тавина гэж шийдсэн. Дарга маань ирэх намар намын дээд сургуульд явахаар болж байгаа... - Тэгээд? - Тэгээд дарга, намайг орондоо тавиад чамайг миний ширээн дээр залах тєлєвлєгєєтэй байна. Чамаас нуух юм алга, чи бид хоёр хамт нэг ангид оюутан байлаа, тvvнээс хойш хийгvй сайхан нєхєрлєж дотно танилцлаа. Зан, зангаа сайн мэдэхийн хувьд хоёулаа энэ трестийг гартаа авъя. - Yйлдвэрийн хэлтсийн дарга Лувсандэндэвийг ямар ажилд єгєх гэж байгаа юм бэ? - Ажил унагаасан учир тушаал бууруулж, мастер болгохоор тохиролцсон. - Батсуурийн оронд уу? - Тиймээ, Батсуурийн оронд, Батсуурийг хvсэлтээр нь хална. - Нєхєр минь энэ чинь буруу асуудал. - Яагаад буруу гэж? - Батсуурь шиг тийм сайн ажиллагаатай, шударга мэргэжлийн ажилчныг халаад оронд нь намайг дэвшvvлнэ гэдэг чинь таарахгvй, дэмий ажил... - Чамайг Батсуурийн оронд тавих гээгvй байна шvv дээ. - Шууд тvvний оронд биш ч гэсэн, намайг хэлтсийн дарга болгохын далимаар Батсуурийг зайлуулж байгаа хэрэг... - Ээ дээ Наваан минь, Наваан минь зургаа, долоохон сар ажиллачихаад манай трестийнхний нарийн явдлыг гадарлах болоогvй байна. Ажилчдын дотор удирдлагын нэр хvндийг бууруулахыг оролддог, хэл ам гаргадаг, хоосон шvvмжилж сvржигнэдэг мастер Батсуурь барилгын техник Жамбалжамц нараар толгойлуулсан бvлэг байгаа юм. Хэрвээ чи бид нар шиг санаа нийлсэн улс хамтын удирдлагатайгаар ажиллавал бусдыг уруу татагч тэр бvлгийг тас цохиход тєлєєгvй амархан. - Тэр хамтын удирдлага гэдэгт чинь би орж чадахгvй. - Хvн учры нь хэлээд байхад чи ямар хачин хvн бэ? - Хачин юу байх вэ? Энэ баримталж байгаа шугам чинь буруу байна... - Жишээлбэл: юу нь буруу байна гэж? - Тэр Батсуурь, Жамбалжамц нарын хэсэг ажилчид єнгєрсєн жилийн тайлангийн хурал дээр, бас vйлдвэрчний хорооны хурал дээр ч гэсэн трестийн хэмжээгээр оршиж байгаа дутагдлыг хэлээд чамайг зохион байгуулж чадахгvй байна, биеийн жаргалыг бодохоос биш ажил хийхгvй байна гээд л шvvмжилсэн. Ажлын эрх ашгийн тєлєє зєв шvvмжилсэн хvмvvсээ халаад “бvлэг” гэж тас цохиод байвал эцэстээ юу болох вэ?

Page 164: Mongoliin shildeg oguulleg

- Чи ийм хандлагатай байгаа бол над хэлэх юм алга... - Сэрээнэн минь бухимдсаны хэрэггvй. Yнэн байдал ийм л байна. - За за болъё, явах цаг ч болчихлоо. - Их бага удирдах ажил хийж байгаа улс, хvнийг гомдоож л болдоггvй юм. Би ч бас энэ гашуун туршлагыг биеэрээ vзсэн хvн... - Нэг vгээр хэлбэл чи миний саналыг дэмжихгvй л байгаа биз дээ. - Би бол ажилчин хvн, єєрийнхєє саналыг л хэлж байна. Магадгvй манай трестийн бvх ажилчид ч ийм бодолтой байж мэднэ. Чи сая vйлдвэрийн хэлтсийн дарга Лувсандэндэвийг тушаал бууруулна гэж байна. Тэр чинь бvх талаараа ажилчдын дотор их нэр хvндтэй дарга шvv. - Ямар ч болсон маргааш даргатай уулзаарай. - Уулзаад ч нэмэргvй байх аа даа... - Тунсаг ч ирлээ. Би явъя. - Цай чинь халлаа, уухгvй юм уу? - Уухгvй, уухгvй...- За манай Наваанаар сонин юу байна? - Юмгvй хє. Чи хоршоогоор ороо юу? - Тарган мах байна, гурван кило авлаа. Сэрээнэн ууртай гарч явах чинь, та хоёр тvнжин хагараагvй биз? - Яалаа гэж. Олон жилийн найз нар гэдэг чинь ам зєрнє гэж байдаггvй юм шvv дээ. Би гурил зуурах уу? - Тэг тэг чи хоол хийхдээ надаас дээр юм гээч. - Дээр нь ч юу юм бэ, ойр зуурын юм хийгээд л байдаг юм. Найз минь цайнаасаа уу, халуун байгаа. Дараа нь би махаа хєшиглєж орхиё. - Гэртээ єєрєє хоолоо хийдэг биз? - Бараг л тийм, заримдаа Хоролжав ч хийдэг л байсан. - Чи Хоролжавыг их эрхлvvлж байж толгой дээрээ гаргачихсан хvн юм аа даа. - Яаж байна? - Хоол, унд гэр орныхоо бvх ажлыг єєрєє хийсээр байгаад дэндvv эрхлvvлчихсэн байх... Эхнэртээ их бууж єгвєл эцэстээ ганцаараа vлдэнэ гэгч энэ дээ Наваан минь. - Yнэний хувь бий дэг шvv... Танай Сэрээнэн гэрийн ажилд хир вэ? - Зуун хувь нооль. Чи нэг удаа хоол хийж байхы нь харсан уу? - Хараагvй. - Манай Сэрээнэн ч ажил тєрєл байхгvй, ааш зан сайнгvй ер нь тиймхэн л хvн. Нэгэнтээ ханилчихсан юм, одоо болсон хойно салалтай биш... Хєєш Наваан чамаас нэг зvйл асууя байз, болох уу? - Асуу, юу асуух гээв?

Page 165: Mongoliin shildeg oguulleg

- Чи ер нь яах гэж манай энд ирсэн хvн бэ? - Аж тєрєх гэж... -Худлаа, чамайг нэг л юм сэтгэлийг чинь зовоогоод байх шиг байна. Єєр хvvхэнд хайртай болсон юм уу? Нэг л шалтгаан байна... - Чи хаанаас мэдээ вэ, Тунсаг аа? - Чамайг энэ хугацаанд ажиглаад л байгаа юм... Муу Тунсаа чинь тийм ч их мулгуу хvvхэн биш шvv... Чи хэлээч дээ... - Тэр их нарийн учиртай, чи мэдэхгvй... - Нарийн учры нь гадарлаад байна, найздаа хэлчих... - Манай ажлын газар Цэвээнсvрэн гэдэг нэг хvvхэн байдаг юм, бид олон жил хамт ажилласан улс. - Хар хvнтэй юм уу? - Гэр бvлтэй, нэг охинтой. - Насаар залуухан хvvхэн vv? - Энэ жил 29 настай. - Тэгээд та нар суухаар ян тан тохиролцсон хэрэг vv? Цаадах чинь хар хvнээсээ салж байгаа юм уу? - Yгvй, vгvй би салгах гэж байгаа юм биш, харин намайг хотод байвал Цэвээнсvрэн хар хvнээсээ салчиж магадгvй болоод байгаа юм... Тэгээд би бусдын гэр бvлийг vймvvлснийхээ оронд єєрєє холдож байгаа минь энэ. - Худлаа, худлаа. Чамайг байхгvй хойгуур цаадах хvvхэн чинь салдаг, жилийн дараа ч юм уу чи эргэж очоод суудаг, ийм л хэлэлцээртэй нууц янагууд байна. - Чин vнэнээсээ ярихад ийм учиртай юм, чи итгэвэл итгэ байвал бай, бусдын гэр бvл vймvvлэх шиг эвгvй юм байхгvй. - Ээ дээ мэдэхгvй, нууц янаг гэдэг чинь их л хvчтэй байдаг юм гэнэ лээ дээ...

Тав

- Наваан минь чи явахаар шийдээд байна уу? - Явна. Танайд чинь бvтэн найман сар суулаа, над их тус боллоо, та хоёртоо их баярлалаа. - Манайхаас гараад хаана суух болж байна, байр олсон уу? - Барилгын ажилчдын байранд нэг єрєє єгсєн. - Сэрээнэн та нарын хооронд юм болоогvй биз, Цаанаа нэг л биш... - Найз улсын хооронд юу болов гэж...За миний чемодан бэлэн болчихлоо. - Чамайг ийм тvргэн явна гэж санасангvй. Наваан минь чамд би

Page 166: Mongoliin shildeg oguulleg

дасчихжээ... Єнєєх Цэвээнсvрэнгээс чинь сурагтай юу? - Сураггvй, би хаашаа явахаа хэлээгvй юм чинь яаж сураг гарах вэ дээ. - Энэ хооронд захиа бичээгvй юм уу? - Хоёрын хооронд бичиж сэтгэлий нь vймvvлэх ямар ашиг байна. - Та хоёр хоорондоо их сайн байхаа. Тийм vv? - Нэг дор хамт ажиллаж бие биендээ дассан л улс... - Наваан чи ер нь жинхэнэ дурлаж vзсэн vv? - Хэлэхэд хэцvv л байна. Хоролжавт бол дурлаж л байсан... Тунсаг минь хайр дурлалгvйгээр хvн гэдэг чинь амьдарч болох ч vгvй чадах ч vгvй. - Би ч бас тэгж л санадаг. Миний сэтгэлийг чи даанч ойлгохгvй байна. Сэрээнэн ирж байх шиг байна. - Сэрээнэн хуралтай байсан юм болов уу? Юун их удах юм. - Тийм ээ, хуралтай байсан юм. Дараа нь дарга нар ажилтай гэнэ лээ. Тарсан юм байж л дээ. За баяртай Тунсаг минь. - Наваан минь ингээд яваад єглєє гэж vv? - Танай ам єрхєнд багтаагvй болохоор явахаас биш яахав. - Сэрээнэнтэй уулзаж яв, би яриад єгье... Єє Сэрээнэн ч ороод ирлээ. Чи яагаад оройтоо вэ? - Ажилтай. - Наваан маань явах гэнэ. - За бvгдээрээ баяртай. Их баярлалаа. Би эртхэн дєхье. - Баяртай. - Сэрээнэн! Чи чинь Навааныг яасан царай єгєлгvй гаргаж орхив оо? Ядаж нэг манж vг ч гэсэн хэлдэг байгаа даа. - Ямар ч vг хэлэлтгvй єєрєє сайн мэднэ...- Хувцас хунар, царай зvс чинь яачихаа вэ? Бие чинь євдєє юу? - Єнєєдєр ажлаасаа авахуулчихлаа... - Юу? Орлогч даргаасаа авахуулчихлаа гэж vv? - Тийм ээ, бvтэн найман жил хийгээд єнєєдєр халагдлаа. Тунсагаа цаадах хундаганаас аваад ирээч хє. - Архи ууж явах нь вэ? - Дуугvй л аваад ир. Єнєєдєр мєн их цухалдаж уур хvрлээ гэм... - Юунд цухалдаа вэ? Хэн чамайг халаа вэ? - Манай дээр ардын хяналт шалгалтынхан хэд хоног ажиллаж байгаад єнєєдєр хуралдуулсан юм. Олон хvн шvvмжилсэн хамгийн голы нь Наваан л хийчихлээ. - Наваан уу даа? Хvнд гэм хиймгvй л хvнсэн дээ. - Ёстой найзгvй эр юм, нэг сайхан дєнгvvллээ. - Наваан ер нь зєв л vг хэлдэг хvн, чиний л буруу байгаа байх.

Page 167: Mongoliin shildeg oguulleg

- Чи ханилсан нєхрєє уначихаад байхад юунд шар Навааныг ємєєрч сvйд болоод байгаа юм бэ? - Ємєєрсєн юм алга, санаснаа л ярьж байна. Наадах чинь ус биш архи шvv дээ, битгий залгилж орхи. - Зvгээр, сэтгэлээ засч байна. - Чиний оронд ямар хvн томилогдсон бэ? - Уг нь Навааныг томилох гэсэн нь єєрєє татгалзсан юм билээ. Тэгэхээр нь vйлдвэрийн хэлтсийн Лувсандэндэв гэдэг дvйнгэ толгойтой нэг юмыг тавихаар болсон. Тэр бид хоёр ч таваглахгvй ажил байхаа. - Чи ямар ажил хийхээр болов оо? - Бvv мэд... Нэг ажил шvv юм єгнє л биз. - Танайхан тэгвэл Навааныг vнэлж байгаа юм биз дээ. - Наваан vнэд орж би сохор зоосны єртєггvй болж байгаа юм байхаа. Чи ер нь юу гэж Навааныг магтаад байгаа юм бэ? - Хэн магтсан юм бэ? Чи єєрєє л Навааныг дэвшvvлэх гэсэн татгалзаа гээ биз дээ. - Єєрєє дэвшихгvй мєртлєє єрєєл бусдыгаа ингэдэг мєн хачин хvн шvv... - Хачин биш ээ. Харин ухаантай хvн байна. Миний євгєн нєхдєдєє битгий муу юм сана. Цаадах чинь чамайг сайн яваасай гэсэндээ л шvvмжилсэн байх. - Хоол хийвэл идлээ, хийхгvй бол унтлаа. - Євгєн минь согтож орхиж. Тvр амарч бай. Хоол болохоор сэрээе. - Тунсагаа! - Юу вэ? - Чи одоо надаас сална биз дээ? - Яалаа гэж салдаг юм бэ. Дуугvй унтаж vз. - Ажил ч vгvй, цалин ч vгvй ядарсан амьтантай суугаад яахав. Чамайг зовоохын нэмэр. Явбал явж болно... - Сэрээнэн минь, євгєн минь чамайг хичнээн ядрах тусам муу Тунсаа чинь салах байтугай улам хайртай болно. - Ай даа ийм сайн эхнэртэй байсан цагт би юунаас ч айх вэ дээ. - Yнэн vг шар тос. - Хайр сэтгэлтэй л бол хамаг хэрэг бvтнэ. - Залуу халуун насандаа ханилсан улс чинь хайртай байлгvй яахав дээ. Миний євгєн сэтгэлээ тайвширч vз!

ЦЭНДИЙН ДОРЖСYРЭН

Зохиолч Ц.Доржготов 1940 онд Архангай аймгийн Хашаат сумын нутагт тєржээ.

Page 168: Mongoliin shildeg oguulleg

Бага, дунд сургууль, 1969 онд Москва хотноо хэвлэлийн дээд сургууль тєгсжээ. 1970 оноос уран зохиол сонирхон оролдож “Дусал инээд”, “Мєнхийн ус”, “Бор морь” зэрэг хошин шог зохиолын ном бичжээ.

ГАЛЫН БУРХНЫ ХАЙЛСАН YГ

Галаа тvлvvлж хоолоо хийлгэдэг болохоор нєхєр маань намайг галын бурхан гэж дээдэлсэн юм. Эрхэм хvvхнvvд ээ!... Хэрэв нєхєр тань гаднаас орж ирээд угаасан шалан дээгvvр шороотой гутлаараа туучдаг бол, орон дээрээ гадуур хувцастайгаа хэвтдэг бол, тамхиныхаа vнсийг дуртай газраа хаядаг бол, гоожуурын ус хэрэглээд хаалгvй орхидог бол, мартын найманд бєх vздэг бол, єєр юм бодоод авгайнхаа яриаг тоож анхаардаггvй хирнээ дахин давтан эцтэл нь яриулдаг бол энэ єгvvллэгийг уншаарай!. Сургаж болдоггvй хvн гэж байхгvй гэдэг. Гэхдээ єрхийн тэргvvлэгчдийг гэр орны яль бусын дэг журам сахиулахад тийм ч амаргvйг миний мэт галын бурхад сайн мэдэх учиртай. Нєхрийгєє гэр орны дэг журам дагахгvй зєрчихєд би, vvний буруу миний нєхєрт биш гагцхvv энэ гайны дэг журам л сулдаж хэмээгээд улам чангалдаг байлаа. Урьд манай нєхєр нэг хvvхэнд сээмэгнэсэн удаатай. Сээмэгнээгvй ч байж болно. Ямар ч атугай надад тэгж санагдсан хойно сээмэгнэсэн л болж таарна. Би энэ талаар хуулиа чангалахаар шийдэж нєхєртєє “Хэрэв чи дахиад эмс рvv зєвхєн нvд ирмэвээс би vг дуугvй сална. Энэ бол манай гэрийн заавал биелvvлэх дотоод хууль” гэж тунхаглав. Хэд хоногийн дараа бид хоёр дэлгvvрт орлоо. Тэгтэл нєхєр маань махны худалдагч шомбогор цагаан хvvхэнд талоноо єгєхдєє нvд ирмээд надад баригдлаа. Би нєхєртєє “Энэ талаар манайх ямар хуультайг чи мэдэх vv?” гэвэл тэр арга буюу толгой дохиод ямар нэг тайлбар тавих гэж байна. “Хуулиа л мэдэж байсан бол ямар ч тайлбарыг авч хэлэлцэхгvй” гээд би гэртээ оруут єєрийн гэсэн хамаг юмаа ялгаж богц саванд ян тан болгож аваад, толгой салаавчлан орон дээрээ гадуур хувцастайгаа хэвтсэн нєхрийнхєє дэргэд /зvрхээр нь хатгуулахаар/ зориуд авчирч тавилаа. “Би чинь ийм хєєрхєн хvvхэнтэй байсан юм уу?” гэсэн харамсалдаа тvvнийг багтарч vхвэл vхэг! гэж бодоод дэргэдvvр нь хойш урагшаа хувцасны маяг vзvvлэх мэт холхиж гарав. Уг нь надад шууд гарах л vлдсэн юм. Гэвч нєхрийгєє ямар нэг vг дуугарах магадгvй гэж сэтгэл минь хоргодно. Хєєрхий, эмэгтэй хvний сэтгэл болсон хойно ямар нэг юманд горьдоод байна. Юунд горьдоо вэ?... Мэдэхгvй. Бухимдсандаа би царсан шалан дээгvvр гутлынхаа

Page 169: Mongoliin shildeg oguulleg

єсгийгєєр тас тас товшлон гулалзав. Энэ нь нєхєрт маань бол, царсан шалан дээр єндєр єсгийгєєр товших биш, харин єєрийн нь халзарч яваа зулай дээр тємєр гадсаар тогшиж буй мэт євдєж байгаа вий. Гэвч яая гэх вэ єєрийн хийсэн хэрэг гэж би бодоод “гомдолгvй биз?” гэж амыг нь асуулаа. Тэр дээш харж хэвтсэн чигтээ - Одоо яах вэ дээ. Манайх нэгэнт тийм хуультай хойно гээд миний зvрхийг чичигнэтэл санаа алдав. - Би хэсэг чимээгvй зогсож салах ёс гvйцэтгээд амьсгаагаа урт авч “За баяртай” гэж жvжигчний намба аясаар хоолой чичрvvлээд, нєхрийнхєє дэргэд /зvрхийг нь шархлуулахаар/ аль тvрvvн тавьсан богц саваа авч хаалга руу явах гэтэл хоёр хєл зvvдэнд мэт хєдєлсєнгvй. Сэтгэл нэг юманд горьдсондоо нvд юу ч харахгvй боллоо. “За одоо мань эр тэсэхгvй,.. ухасхийн шалан дээр сєхрєн суугаад хєлнєєс минь тэврэн, айл аймгийн хvмvvсийн дотрыг сэрхийтэл орилно” гэж бодуут хvчтэй тєсєєлєлдєє толгой эргэж хєл дайвалзав. Гэвч тэр хєлд сєхрєх байтугай, нvд анилдуулж байна. Би арчаагvй байдал гаргаснаа хар авахуулахгvйг хичээн хаалга руу алхлаа. Тэгэхдээ тvvнийг араас гэнэт тэврэн орилоход нь цочихгvй гэж хамаг биеэ тvvнд бэлдэн сугаа хавчин явсаар нэг мэдэхнээ хаалганд хамраараа тулав. Тvлхvvрээ зориуд шажигнуулан эргvvллээ. Хаалга дуугарсан ч vгvй “явсугай” хэмээн єєрєє онгойв. Хэсэг зогслоо. Чимээ ч алга, намайг явуулахын мєрєєс болжээ гэж бодоод шар хєдлєв. Босго алхуут зэвvv хvргэсэн хаалгыг чадлаараа хаялаа. Тэгтэл эхнэргvй эрийн харанхуй орцонд аймаар ганцаардаж байна. Хаасан хаалгаа нуруугаараа налж хэсэг уужрахдаа “бvх болсон ба болох” явдлаа тєсєєлєн бодож vзлээ. “Энэ муугаас салахад би харамсаж байна гэж vv?... Ёстой гайгvй байлгvй” гэж бодогдмогц доош шатаар гvйв. “Энэ зэргийн хар юмнаас салахдаа харамсвал ёстой гутамшиг”. Шатны хашлага сандайлан суугаад багын зангаар гулгамаар санагдав. Гулгалаа. Болж байна... “Надаас хорж холторсон юм ердєє ч алга. Би одоо эхнэр биш бvсгvй”. Бие хєнгєрєєднэг л “сул” хvн мэт санагдлаа. “Байз, ингээд харьчихад нэг л юм дутаад байна. Юу дутаа вэ?... Аа тийм. Тvvнийг ядаж ганц сайн чадахсан. Яасан гэж тvvнийг чадах гэж байгаа билээ?... Шалиг зан гаргаж махны худалдагч бvсгvйд нvд ирмэсэн гэж vv? Yгvй ээ! Одоо бол нvд ирмэсэнд гомдох юм єчvvхэн ч алга. Ичгvvргvй харчуудыг шалиглахад би ч гэсэн хааяа зєвхєн гадна талдаа тас намжирдаж байсан. Миний гомдол єєр зvйлд байна. Тэр намайг vvрд явахад яагаад хорьсонгvй вэ? Би тvvнд ийм хямдхан амьтан байжээ. Хамаг гомдол минь vvнд л байна. Ерєєсєє буцаж оръё”. ... Намайг ороход тэр ухасхийн босож инээмсэглээд гараас богц сав

Page 170: Mongoliin shildeg oguulleg

авах гэлээ. - Yгvй шvv! хэмээн би гар дахь юмаа угз татан авч - Та буруу ойлгож байх шиг байна. Би танаар хvргvvлэх гэж буцаж ирлээ. Та намайг анх авчирсан болохоор хvргэж єгєх байлгvй гэлээ. Тэр хємсєг зангидан нэлээд бодсоноо - Миний буруу! Намайгаа уучил гэж байна. Шууд буулт хийх нь арай ичгэвтэр тул би - Тэр ярихгvй ээ. Хууль бол хууль! Аль вэ, одоохон хар гэрт минь хvргэж єг гэв. Тvvний царай vерийн vvл адил баралзсанаа - За... хvргэж єгье дєє гэж сулхан дуугараад хувцаслав. Хvн бууж єгєх гэж байхад мэдэхгvй, тэнэг амьтан гэж би дотроо тvvнийг хараагаад гаднаа их л ууртайгаар “Чи намайг зайлахгvй байх гэж айсандаа гэрт аваачиж єгєх нь vv? Би ганцаараа далд орж чадна” гээд гарлаа. ... Эхлээд шууд харихаар автобусанд суув. Тэгтэл таньдаг хvн таарах вий гэсэн айдас намайг эзлэв. Нєхрєєсєє салсныг яваандаа бvгд мэдэх атал ийм айдас тєрсєн нь хачирхалтай санагдаж, нэгэнт шийдсэндээ хvрэхийн тулд єєрийн оюун мэдрэлд ямар л эрэг шураг байна бvгдийг чангаллаа. “Эртхэн мэдэж авцгааг! Нуугаад хэрэггvй” гэж єєртєє зарлиг буулгав. Гэвч таньдаг хvн таарах вий гэхээс бэргэж жийрхээд нэг л болдоггvй ээ.

Тогшуут хаалга аяндаа онгойж эвгvй чихрав. Би хувцсаа єлгєєд галын єрєєнд орлоо. Тэр нойрмоглосоор орж ирээд хажуу дахь сандал дээр лагхийн сууснаа - Чи сая ирэв vv?... Би таг унтчихаж гээд эвшээлгэв. Би тvvний нvvр єєд харж чадсангvй, дэмий л - Чи чинь хаалгаа тvгжихгvй унтчихсан хvн vv гэх зуураа “гэр орон хулгайч ухчихвал яах юм бэ?” гэсэн ихээхэн єєриймсєг харц шидвэл мань эр - Чи єєрєє тvгж гэж хэлээгvй явчихсан хойно би яаж мэдэх вэ гэж уцаарлав. Нєхрийн маань юу ч болоогvй мэт хэнэггvй, тэр ч байтугай увайгvй тунирхуу энэ байдал миний ичиж нэрэлхсэн бvх л зовлонг нимгэлж, баярласандаа би тvvндээ хариу тунимаар санагдав. Гэвч биеэ барилаа. Барихаа ч алд. Саяхан би нєхрийнхєє тухай бодохдоо, тэр авгайгаа явуулчихаад хоолоо хийх гэж циркийн баавгай зvv сvвлэх гэж буй мэт овойж суугаа даа гэж хор шарын инээдэмдээ ялимгvй баясаж, аминдаа хариугаа авч явлаа. Гэтэл тэр намайг ичvvртэйеэ буцаж ирэхэд юу ч

Page 171: Mongoliin shildeg oguulleg

болоогvй мэт хоолоо хvлээж, гэдсээ илэн сууж байсанд, надад ч гэсэн тэр дороо юу ч болоогvй мэт болж нэг мэдэхнээ ханцуй шамлан тогоо тулга золгуулан гялбалзаж байх юм. Yvгээр ч vл барам таг дуугvй суух нь энэ айлыг хємєрсєн тогоо лvгээ адил болгоод сэтгэл давчдан нєхрийнхєє амыг чагнана. Нєхєр маань эвшээлгэх зуураа харвингаа шохоорхон баахан илснээ - Би сая хонжворт сугалаагаар эмэгтэй хvний нэхий дээл хожлоо гэж зvvдэллээ. Хэмжээ нь яг дєчин зургаа, урт нь гурав байдаг шvv гэнэ. Эхлээд миний ой гутах шиг болов. Дараа нь “Еэ зайлуул даа, аргадах ухаан нь энэ!” гэж бодоод хоолой зангирлаа. Эцэст нь “Мєн мэргэн юм бодож олов оо” гэж бодмогц хоолой дээрх тээглээ зєєлрєн инээд болж хувирах дєхлєє. Гэхдээ манай нєхєр тэнэг хvн биш ээ. Тэр хvнтэй ярихдаа маш ухаалаг. Ухаалаг байдгийн нууц нь анхаарлаа дайчилсных л даа. Харин тэр надтай ярихдаа оюун ухааны єчvvхэн ч зардал гаргадаггvй учир ийм тэнэг байдалд байн байн ордог юм. Энэ нь надад итгэсэндээ ч тэр vv, дээрэлхсэндээ ч тэр vv, бvv мэд! Хамгийн гол нь миний сэтгэл тvvнийг vг хэлэхэд хариу дуугарахгvй байж ерєєс тэвчдэггvй юм. Тэр зvvдээ ярьсан хойно гэргий хvн би хариу дуугарах ёстой. Тэгээд - Орчин vеийн маягаар бол би рост дєрвийг ємсдєг болсон шvv гэж хэллээ. Тэр мангардуухан инээгээд - Мэдэхгvй мэдэхгvй золиг! Тэгвэл рост дєрєв байсан байх ээ. Их л тод зvvдэлсэн юмдаг гэв. Бид дахин таг дуугvй болов. Энэ ёозгvй аниргvй байдал бид хоёрын сэтгэлд оройны эвгvй явдлыг авчрах тул би сэтгэлээ дvйвээлэх санаатай учир утга мєхєс, тэнэгдvv яриандаа эргэн орохоор шийдэж - Цэвэрлэгээнээс чиний хувцсыг аваад замдаа vсээ янзлуулах юм билvv гэсэн нь хvн зєндєєн байна. Яараад чадсангvй гэж гvвтнэв. Тэр дахин “ах-ах-ай” хэмээн эрvvнийхээ углуургыг нуд нудхийтэл эвшээлгээд хайрцагтай янжуур авч vзсэнээ - Чи тамхи авчраагvй биз. Тамхи дуусчихаж гэнэ. Тvvний татах дуртай янжуурыг замдаа авахаа мартаагvйдээ єєрийгєє би овоо хvvхэн шvv гэж бодлоо. Хvvхнvvд минь нєхрийнхєє арганд би ингэж орсон хvн дээ. Энэ явдлаас хойш би гэр орондоо хичнээн дэг тогтоож, хууль гаргаад нєхєр маань биелvvлэхээ цэглэлээ. Мунгинасаар байтал нэг мэдэхнээ манайх олон хvvхэдтэй єнєр єтгєн айл боллоо. Аавыгаа дагалдаад хvvхдvvд маань миний шаардлагыг дагахгvй янзтай. Ээ дээ хvvхнvvд минь, орон гэр єєдрєг байх нь єрхийн тэргvvлэгчийн хvмvvжлээс шалтгаална шvv. Яагаад гэвэл тэдний занг vр хvvхэд нь дууриадаг

Page 172: Mongoliin shildeg oguulleg

байна. Нєхрийгєє гэр бvлийн аливаад сургахад ёс журам сулдахгvй ээ. Гагцхvv тэр ёс журмыг биелvvлж байна уу гэдгийг мєрдєх л сулдана. Биелvvлэхгvй бол дэг журам хичнээн чанга байгаад ашиггvй. Одоо би эвдэрсэн нєхрєє засаж авахын тулд єєрийнхєє шаардлагыг зєєлрvvлж, харин биелэлтийг нь чангаруулж байна. Жишээ нь: “Тамхины vнсийг бэлтгэсэн саванд хийж бай” гэж байсан бол одоо тамхиныхаа vнсийг ойчихыг дєхvvлээд авгайгаа дуудаж авахуулж байх ёстой гэж зєєлрvvлсэн юм. Гэхдээ энэ журмыг заавал биелvvлэхийг хатуу шаардсаны дvнд нєхєр маань байн байн “Хvvе! Янжуурын vнс уналаа” гэж хашгирах буюу эсвэл “Уналаа уналаа, гvйгээрэй гvйгээрэй” гэж сандаргана. Би ч vнсний сав барин тvvний янжуурын vзvvрийг ээрvvлдэн амар заяаг нь vзvvлэхгvй нvдний нь ємнє бvртэлзэн гvйдэг боллоо. Тэр ч байтугай мань хvн заримдаа надаас тvвэгшээгээд гарынхаа дор байгаа vнсний саванд янжуураа тоншдог явдал ч сvvлийн vед харагдлаа. Бас “гар нvvрээ угаагаад гоожуураа хааж бай” гэхийн оронд “гар нvvрээ угаагаад намайг дуудаж гоожуураа хаалгаж бай” гэсэн зvйл оруулсан юм. Ер нь єрхийн тэргvvлэгчид “энийг ингээч, тэрийг тэгээч” гэж эхнэрээ захирахдаа онцгой дуртай хvмvvс. Манай нєхєр гоожуурын ус хэрэглэчихээд явахдаа “Хєєе чи, тэр гоожуураа хаахаа мартаж улсын байр сvйд хийчих вэ. ус ч гэсэн алт гэдгийг чи мэдэх vv” гэж надад сургахаа ерєєс мартдаггvй юм. Эрчvvлийн иймэрхvv “зааварлах” авъяасыг нь дагуулан хєєргєєд єгвєл цаадуул чинь уг нь ханилж болох хvмvvс шvv. Тэдний дуг нойрон дундаа хурхирахаас бусад дутагдлыг засаж болно гэдэгт эрхэм хvvхнvvд минь итгээрэй. 1978 он

ДУГАРЫН ДОРЖ

Зохиолч Д.Дорж 1931 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Бага дунд сургууль, 1956 онд Улсын их сургууль тєгсжээ. 1953 оноос уран зохиол сонирхон оролдож “Барилдаж явсан минь”, “Мандах нарнаар”, “Ялимгvй будлиан”,”Давааны цаана даваа”, “Нууц хурим” шvлэг єгvvллэг туужийн ном хэвлvvлжээ.

МЯЛААЛГА

- Шинэ байрны мялаалганд урья гэсэн бичигтэй хуруу дарам хуудас аваад гайхшран сууж байтал, нягтлан бодогч Тємєрхvv, бас нэг тийм хуудас барьсаар орж ирэв.

Page 173: Mongoliin shildeg oguulleg

- Чогдог тун чамбай эр шvv. Юм бvгд дээр нямбай загнана. Энэнийг хараач гэж Тємєрхvv, урилгын хуудсыг эргvvлж тойруулан vзэж байна. Чогдог гэдэг маань манай аж ахуйн дарга билээ. - Тиймээ, vнэхээр чамбай гэдгээ баталж байна. Ганцхан хуруу дарам цаасан дээр л бvхэл бvтэн урилгыг багтаасан байна. Мєн ч хичээнгvй, тун ч жижигхэн бичсэн байна шvv. - Мань эр цаас хэмнэхийн хажуугаар бас бэхээ арвилахыг бодолцсон байна шvv. - Тэр ч мэдээжийн хэрэг. Газар хэвтэж байгаа ширхэг хадаасыг хvртэл тvvж борлуулан хєлжиж байгаа хvн шvv дээ. Тэр ч байтугай ... гэтэл утас дуугарч яриа саатуулав. - Олдох ярьж байнаа гэсэн манай даргын дуу утсанд хvнгэнэж байна. - Би Мандах байнаа. Сайн байна уу даргаа? Мэндийн хариуд дарга маань: - Бvх хvмvvсийг над дээр таван минутын дотор оруул гэж зандрав. Тавин долоон хvнийг ийм богино хугацаанд цуглуулж хараахан амжмааргvй мэт санагдавч болчимгvй vг дуугарахаас би болгоомжлон уруулаа жимийв. Манай дарга ч бас чамбай хvн шvv дээ. Yvрэг даалгавры нь биелvvлэхгvй єєдєєс нь цор-цор гэсэн хvнийг араандаа зууна. Удахгvй болох хурал дээр муугийн жишээнд орвол муухай шvv дээ таминь. Би тэр дороо гvйн гарч - Цааш цааш нь дамжуулаарай, та минь. Даргын єрєєнд ... гэж хашгиран багтарч унатлаа харайлгав. Ярианаас хожимдож орсон хvнийг нэг нvдээрээ vздэггvй, цагийн секунд бvрийг тооцдог даргынхаа занг анддаггvй, манайхан ч сvр сархийн гvйлдэж байв. Дарга маань цагаа харж мушилзаад - За нєхєд минь, нэг чухал ажил гарлаа гээд ялдамхан мишээж байна. Бvрхэг єдрийн тэнгэр шиг дvнсгэрхэн байдаг даргын маань энэ эвлэгхэн ааш, тvнэр харанхуйд, тэргэл саран мандах мэт биднийг баясгав. - Нєхєр Чогдогийн шинэ байрны мялаалганд хvн бvгд заавал оролцох хэрэгтэй. Тэгэхдээ гуч гучин тєгрєг нийлvvлж, зурагт радио авч очно. Мєнгє илvv гарвал таван хошуутаас хэдийг нэмнэ гэж яриад дарга маань уруулаа шилэмдэж тамшаалж байна. Цугларагсад даргын яриаг дуугvй чагнаж, дор бvрнээ нэгийг бясалган бодол болов. - За нєхєд минь яриа дууслаа гээд дарга маань хємсєг зангидав. Тэгээд манайхны дунд, мєнгє цуглуулах, дэлгvvрээр явах энэ тэр гээд хэдэн єдєр ажил ундрав. Урьсан єдєр, найрын гол ширээнд манай дарга сууж, шинэ байрны мялаалгын ёслол яг цагтаа эхлэв. Єрхийн тэргvvлэгч Чогдог єєрєє

Page 174: Mongoliin shildeg oguulleg

найрын сєн тvшиж, сархадын савыг хоосортол юvлж байлаа. Хоосортол юvлнэ гэдэг тун учиртай ажээ. Энэ тухай єгvvлэх нь: Чогдог єєрєє хоёр дугарааны дараа халамцаж эхлэв. Тэгээд бараг илбэ гэмээр хачин юм vзvvлж, биднийг хєгжєєх гэж оролдов. - Би нэг юм хэлье. Уул ухаандаа энэ маань аливаа зvйлийг арвилан хэмнэх тухай юм гээд Чогдог, нэг шил архи авахад гар нь салгалж байлаа. - За та нар харж бай гээд архийг хундагалж эхлэв. Та нар сайн тоолоорой, нэг хоёр...гэсээр гучин гурав дахь жvнзийг дvvргээд шилнийхээ ёроолыг харуулав. - За энэ шил хоосорч уу? - Шавхруу ч vгvй болсон байна. - Аа тийм vv? Тэгвэл дараачийнхыг гээд тvрvvчийн vйлдлээ давтан vзvvлэв. Тэгээд эхний суларсан шилийг жаран долоо дахь жvнз рvv тонгойлгоход хэдэн дусал, дараачийнхаас нь бас хэдэн дусал, хоёуланг ээлжлэн арваад минут сэгсэрсний эцэст нэг хундага дvvрэв. - За ийм л байна дээ. Ингэж юмыг дусал, ширхэгээр нь хямгадах хэрэгтэй гээд Чогдог пар пар инээв. Энэ “vзэгдлийн” дараа хvмvvсийн дунд “орон нутгийн” яриа vvсэв. Миний хажууд суусан хэдэн хvн, энvvхэндээ аминчхан яриа эхлэв. Энэ хvмvvсийг, аагтай цайнаас хатуу ундаан хэрэглэдэггvйг манайхан мэднэ. Эд нар маань нэг дусал ч хороож зvрхлэхгvй, анхны тулгасан нь мэлтэлзэж байна. Хэдийгээр аминчхан ярилцавч vг бvхэн нь тодхон сонсогдоно. - Манай Чогдог ийм л чамбай даа. Ямар нямбайгvй байтлаа халимгаа самнаад, мєрєн дээгvvрээ унасан vсээ тvvж хадгалж байх вэ дээ. Тэгж цуглуулсан vсээ нийлvvлж томон тvлхvvрийн оосор хийгээд зээл дээр барьж явахы нь би vзсэн. Харин тийм ээ. Дэлгvvрээс авсан барааныхаа боодлын цаасыг хvртэл индvvдээд зvсэж байхы нь би харсан. Тэгээд илvv гарсан єєдсий нь гэртээ авч ирж гэл асаадаг гэсэн... гээд тэрvvхэндээ шивнэлдэж байна. Ширээний нєгєє буланд бас, сэтгэл нийлсэн хэдэн хvн сууж байна. Тэд дєрєє чангалахдаа ганзага нийлдгийг манайхан цємєєрєє мэднэ. Тэдний дунд, Тємєрхvv хамраа гудчин, хоолойгоо засаж сууна. Хашир хандгайнууд, дэргэдэх бvсгvйчvvдийнхээ хувийг сэмхэн хvртээд царайгаа улайлган хєгжилдєцгєєнє. Тэд уухаасаа сонсоод хэл нь ороолддогийг бид бас мэднэ. Тэр дундаас Тємєрхvv сонсохоосоо ємнє архины тухай сануутаа нvд нь талимаарч эхэлдэг билээ. Тэд нар, тvс тvс ярьж тас тас хєхрєлдєж байна. Энэ vес мань Чогдог vг хэлэхээр босов.

Page 175: Mongoliin shildeg oguulleg

- Ай юутай сайхан бэ. Би ийм хамт олны дунд ажиллаж байгаадаа туйлын их баярлаж явдаг. Та бvхнийхээ дэмжлэгийн хvчинд л би энэ зэрэгтэй сайн явж байна шvv дээ гэж Чогдогийн яриа ид дундаа єрнєж байтал - Ёстой vнэн дээ. Бидний хvчинд л шинэ байртай... гэж Тємєрхvv тvсхийтэл дуугарч vгий нь таслав. Чогдогийн царай баралзаж, урдаа байсан том аягыг шvvрэн авуут, таван хошуут хvрэн архинаас мэлтэлзvvлэн хийгээд Тємєрхvvд хоёр гардаг єгєв. Тємєрхvv аягатай сархад руу уруулаа цорвойлгож, нvдээ жаатайлган хэсэг зуур ажсанаа, толгойгоо далжийлган зогсоод - Зээ - Сайн нєхєр Чогдогийгоо - Сайхан байртай болголоо бид - Сайхан энэ байр бол...гэж урсгаж эхэлтэл, Чогдогийн царай бvр хувхай цайж - Yгvй ээ, vгvй ээ ерєєл хэрэггvй. Наадахаа зvгээр тогтоочих. Чамайг шагнаж байгаа юм гэж уруулаа ємєлзvvлэн хэлэв. Тємєрхvvгийн урам хугарав бололтой, шалавхан суугаад, аягатайгаа амсалгvй тавив. -Тємєрхvv минь наадахаа тогтоочих. Чамайг шагнаж байгаа юм гэсэн шvv дээ. Шагналаа хvртчих гэж нэг нь чанга хэлэв. - Yхсэний чинь шагнал. Сохор улаан зоос тєлєлгvй бусдын хvчээр шил, тоосго хамаг юмаа олчихоод, - Тємєрхvv минь жаахан тавьтартайхан шиг байж vзээрэй гэж манай дарга зандран хуруугаа чичлэв. - Тавьтаргvйдээ яагаав. Таван єрєє, vнэгvй байшинтай болсон хvн. - Тємєрхvv минь єєр сайхан юм ярья гэж Чогдог аргадан хэлээд, аадрын ус шиг асгарч байгаа духныхаа хєлсийг шувтрав. - Муухай юм ярихдаа би яагаа вэ. Манаачийг цай уух хоорондуур барилгын талбайгаас банз,дvнз ачуулж байсныг чинь би ярих гээгvй. Сайхан байшинтай болсон гэж л магтах гэсэн юм. Энэ vгийг сонсоод хvмvvс харилцан нудралцаж, нэгэн зэрэг босоцгоов.

ШАРАВЖАМЦЫН ДОЛГОРЛХАМ

Зохиолч Ш.Долгорлхам 1938 онд Сvхбаатар аймгийн Асгат сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Бага дунд сургууль, БНАСАУ-ын Урлагийн дээд сургуулийн дуулаачийн ангийг 1962 онд тєгсжээ. 1962 оноос уран зохиол сонирхон оролдож “Хос мєр” гэдэг єгvvллэгийн тvvвэр хэвлvvлжээ.

Page 176: Mongoliin shildeg oguulleg

НYYДЛИЙН Ш УВУУ

Эх орныхоо ирээдvйн хєгжил цэцэглэлд хандивлах гэж харийн орноос эрдэм євєрлєн ирж яваа хайрт ханьтайгаа маргааш учирна гэхээс сэтгэл байж ядан догдолно. Ийнхvv сэтгэлийн хєдлєлєєсєє болж гэртээ тогтож чадалгvй гадаа гарч сайн сайхны хязгааргvй бодолд умбан оюун сэтгэлээрээ баяр жаргалыг амсан сайхан хотынхоо саруул гудамжаар алхаж явлаа. Гэтэл нvvдлийн шувуудын уянгат ганганаа миний бодлыг сарниахад тэр зvг харвал нэгэнт харанхуй болсныг би саруул гэрэлд бодолд автан явсан тул анзаарсангvй. Харин тэр харанхуй тэнгэрт од мичид анивалзан гялалзахаас єєр юу ч харагдсангvй. Тийнхvv харанхуйн дунд нvvдлийн шувууд байн байн ганганалдах нь тэр одод дуу хоолойтой болчихоод холын тэр орчноос хvний орчлонгийн зvг тэмvvлэн дуулалдаж байх шиг санагдав. Тэгтэл тєд л удалгvй шувууд маань “зэрэгц” команд авсан цэргийн жагсаал шиг ярайсан гэрлийн цараанд зэллэн орж ирлээ. Тэгээд дуу нь ганганан холдон холдсоор гvн цэнхэр нуурандаа ороод шингэчихэв vv гэлтэй алга болсноо дахин толгой дээр минь ганганалдан “Хунгийн нуур” бvжгэн жvжгийн хунгуудын бvжгийг санагдуулж дэвж харагдсанд Дархан хотын минь гэрлийг нуураа гэж эндvvрээд эргэлдэн байна уу даа гэж бодогдлоо. Тэгснээ бас л дуу нь холдсоор шєнийн тэнгэрт шингэн уусав уу гэлтэй vгvй болоход одод миний дээгvvр зэл татан ганганалдаж байснаа хєх тэнгэртээ очоод хадагдчихсан ирмэж байх шиг саяхан дэргэд минь элдвийг бодогдуулан дэвж байсан шувууд маань хаа холын тэнгэрт очоод од болон шигтгэгдчихсэн юм шиг санагдана. Ингэж агаарт явсан бодол маань газарт бууж их хотынхоо гэрлийг ажиглаж ахуй сар санагдахад хэдэн арван мєнх сар гэж бахдах сэтгэл тєрж сарыг байтугай нарыг ч хажуудаа байрлуулж чадах хvний оюун ухаанд бишрэн амьдарч байгаа эриндээ єєрийн эрхгvй баясан бахархаж байлаа. ...Єглєє босон харвал нєгєє чийдэнгvvд маань бас л элч гэрэл тvгээн эгнээ эгнээгээрээ ийш тийшээ салаалан ярайж хараа сунгавч гvйцэхээргvй даваа даван хєврєх нь эрин vеийн минь сvр хvчийг сэтгэлд бахдуулна. Одоогоос арваадхан жилийн тэртээ шvv дээ. Тэгэхэд би єнєєдрийн шигээ эрийн цээнд хvрсэн ажилчин биш айлын ууган хvv гэж аавдаа тус хvргэх гэж адуу малаа нааш цааш нь болгодог хvvхэд байлаа. Тэгж явахдаа шєнийн харанхуйд мэлрэх талдаа хавирган сарыг хvртэл ханьд бодож эрт орой гарах сарыг хvсэж явсан билээ. Гэтэл єдєр шєнийн ээлжинд явж байхдаа сvvмгэр сарыг байтугай сvv шиг цагааран гийгvvлэх чийдэнгийн гэрлийг хvртэл онц анзааралгvй явсан байж ээ.

Page 177: Mongoliin shildeg oguulleg

Тэгээд бас хавар намрын цагт хєгжим мэт уянгалах дуунд нь уяран бараагvй болтол нь харцаараа vддэг байсан ирэх буцах шувуудын ганганааг ч сонсолгvй удсан нь их хотын шуугианы буруу биш цогцлон байгаа орчин ахуйдаа дорхноо дасал болсон миний буруу биз ! Тэр ч бvv хэл хавирган сарын тєдийхєн байсан хvсэлд минь ханийн заяат бvсгvй алс ирээдvй, алаг vртэйгээ, айл гэрийн амжирлагатайгаа хvртэл багтаж ухаан бодол минь тэлэгдсэн байлаа. Тэгээд хань минь миний зvрхэнд Эрдэнэтуяа хэмээх нэр шигээ “эрдэнийн” туяа цацлахад над єєр гэрлийн хэрэггvй болсон байжээ. Ай даа! Юм гэдэг vнэхээр сонин! Хєгжил гэдэг гайхмаар сайхан! Тэр vед тоотойхон бэлчих малын хєлд эмзэглэн, дурайсан зам татдаг байсан, Бурхантын хєндий єнєєдєр хvнд vйлдвэр, хvчит моторын хvнгэнэсэн дуунд баясан сэргэж vлгэрийн ордыг євчvvн дээрээ сvндэрлvvлэн хол ойрын айлчин гийчдийн сэтгэлийн соронзон, хvчит эрсийн чадлыг сорьсон, хєєрхєн охидын мэлмийг булаасан “Дагина” болчихоод тэр олон хvн, машины хєлд хотойх байтугай хvчит бєхийн цээж шиг тэвхийн байнам... Бас тэгээд єдєр шєнєгvй сvндэрлэн тэлэгдэж байгаа нь харчуулын хайрыг булаах тавилантай тєрсєн гоо vзэсгэлэнтэй бvсгvйчvvд улам хєєрхєн харагдах гэж оо энгэсэг тавьж, vс гэзгээ янзлах лугаа адил билээ. Энхийн хавар эргээд ирэхэд их хот минь улам єргєжин тэлэгдэж хєгжин цэцэглэсэн байна. Тэр хєгжлийнх нь хурдад Эрдэнэтуяагийн минь эрдэм нэмэрлэсэн байна шvv дээ гэж бодож зогстол алсад галт тэрэгний дохио нvvдлийн шувуудын дуу шиг уянгалан сонсогдоход нvдэнд тусах, сэтгэлд харагдах бvхнээс зол жаргал гийж байв.

ГОНДИЙН ДYЙНХЭРЖАВ

Зохиолч Г.Дvйнхэржав 1930 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Бага, дунд сургууль, Улсын их сургуулийг 1956 онд тєгсжээ. 1965 оноос уран зохиол сонирхон оролдож нэлээд єгvvллэг, найруулал “Арилшгvй мєр” зэрэг тууж бичжээ.

ФРОНТЫН ТАНИЛ

Огторгуйн уудамд анивалзах тvм буман оддын дунд саран авхай их хотын хєл хєдєлгєєнийг сонирхон ажих мэт мэлтийнэ. Уужимхан тасалгаанд сvvмгэр хєх гэрэл тусч, цэнхэр дэлгэцнээ цэг тєдий сvvмэлзэх дvрс тодрон тодорсоор нисэх онгоц гялсхийн єнгєрєхєд

Page 178: Mongoliin shildeg oguulleg

бємбєг тэсрэн, байшин барилга нурж, агаарын их буу таг таг хийн дуугарч утаа манас манас гэхэд дайн тулааны гамшиг зовлонг биеэрээ туулсан настангууд шvvрс алдаж, юмыг сайнаар бодох балчир vрс хvн хvндээ юунд ингэж аюул тарина вэ гэж гайхан бvлтэгнэнэ. Дайсны онгоц хар утаа суунаглуулан дvvгvvрийн чулуу шиг унахад настайвтар нэг нь “Болж хуна” гэж єєрийн мэдэлгvй амандаа vглэхэд хvvхдvvд ура хашгиран алга ташиж єндєлзєнє. Жижигхэн биетэй, шалмаг тvргэн хєдєлгєєнтэй мєнгєн буурал тэргvvнтэй Даш гуай амралтын хувцсаа ємсч диван дээрээ тухлан суугаад сайн муу vггvй цэнхэр дэлгэц ширтэнэ. Санаа сэтгэл нь єрєєнєєсєє хэдийн хальж орчлон ертєнцийн хязгааргvй орон зайд хvрсэн байлаа. Хомхой сэтгэлдээ дийлдсэн энэ хєрєнгєтнvvд vv! Дандаа л дайн дажин дэгдээж, энгийн номхон ардын цус нулимсыг урсгаж явдаг яасан єлзий бусын амьтад вэ. Ёстой л буруу номтон гэдэг ийм байдаг байх даа. Бидний амьдарч байгаа газар дэлхийд сайн санаа газар авч хорон муу санаатанд хоргодох газар улам бvр ховордож байгаа нь сайхан ч эднийг гаргуунд нь орхиж болохгvй. Уугуул ус, суугуул нутгаа хамгаалан дайтаж буй Вьетнам тvмэнд туслах ажил єнєєдєрхєн явагдсан. Олны олон таван цэн гэхлээр болоод л явчихна. Монгол тvмэн та нарыг дэмжиж байна гэдэг сэтгэл санааг шингээсэнд л хамаг учир байгаа юм шvv дээ. Бємбєгний тэсрэлтэнд хот суурин бєєн бєєнєєрєє нурж єрвєлзсєн улаан гал тvvнийг хоромхноо улаан хэлээрээ ороон залгиж vнсэн товрог болгон жирийн єтгєс хєгшид, хvvхэд эмэгтэйчvvд vхэтхийн ойчиж байгааг харахад Дашийн бvх бие зарсхийж толгойны vс босох шиг болов. Духны нь vрчлээ улам гvн болж 1939 онд болсон Халхын голын дайны хар сvvдэр биеийг нь жихvvцvvлж, vхэл хагацлаар алхам бvрт заналхийлж байсан аймшигт єдрvvдийн тухай гvн бодолд автжээ.

Зургадугаар сарын аагим халуун нар дээрээс тєєнєж, улайссан элс элгэн дороос єрєвдєх шинжгvй хайрахад хєлс дааварлан тэсэхvйеэ бэрх болсон ч цэрэг эрс тvvнийг юман чинээн бодолгvй хориглолтын байрандаа хориглосоор. Дайсны хєдєлгєєнийг нvд цавчилгvй ширтэн хэвтэж, сэрвийх торойх бvхнийг ажиглан сум гарздахгvйг хичээн бууддаг байж билээ. Тэгэхэд би жирийн цэрэг. Дайны олон єдрийг єнгєрєєсєн мэргэн буудагч, хашир туршлагатай хvн болсон байлаа. Газрын хєрсийг нэвт дэвтээсэн хур буугаасай гэж хvсэмжлэн гангийн улаан нар шарсан униарт талыг ширтэвч нэмэргvй ээ. Тэр нэг єдєр хоромхон зуур санаанд оромгvй ширvvн байлдаан болж билээ. Энэ

Page 179: Mongoliin shildeg oguulleg

єдрийн тулалдаан миний санаанаас ер гардаггvй. Дандаа л нvдэнд vзэгдэж сэтгэлд дурсагдаж явдаг юм. Зvvдэнд ором ёнгиносон муухай дуутай олон саарал онгоц бидний ар тал, нуувчны ойролцоо бємбєгдєж газрын хєрсийг урвуулах сар том зуухны амаар vнс утаа тургин байх шиг сvртэй юм болж билээ. Манай зоригт шонхрууд тvvний эсрэг элэн халин дайрч, дээр дороо орж бие биен дээрээ суман мєндєр буулган онгоцнуудын зарим нь утаа суунаглуулан газар унаж, зарим нь сvvл хавчин мєр буруулан зугтаж хааяа нэг шvхэрчид буух нь харагдана. Агаарын байлдаан арай дуусаагvй байтал их бууны сум газар сайгvй дэлбэрэн, газрын хєрсийг онгилон шидэлж чих дvлийрvvллээ. Энэ ч нэлээд юм болох бололтой гэж бодоод утаа, шороон манан дундуур нvдээ нухлан, хахаж цацан байж харвал дайсны танкууд элсэн дунд цатгалан могой шиг мєлхєж араас нь зэвхий хувцастай япон цэргvvд даган давшиж харагдав. Манайхны винтов пулемёт, бємбєг буудагч, миномет, их буунууд тэдний эсрэг зэрэг зэрэг гал нээлээ. Газар тэнгэр нийлэх шиг болж чих дvлийрэн утаа шороон манан тунгалаг хєх тэнгэрийн єнгийг бvvдийлгэн гутааж дарийн эхvvн vнэр дотор муухайрам ханхалж байсансан. Бууны сум шив шув тусч шороо пор пор хийлгэнэ. Манайхны хэн нэг нь нэгийг албал солио, хоёрыг албал хожоо гэж хэлтэл: - Тийм биш нєхдєє! Бид vхэхийн тєлєє байлдаж байгаа юм биш. Амьд байж тєрєлх эх орноо хамгаалан, харийн хар санаатан дайсныг єлгий нутгаасаа зайлуулахаар байлдаж байгаа болохоор хийморьтой vзэлцэж дандаа хожих ёстой гэсэн салаан даргынх нь баргил бvдvvн хоолой чихэнд нь сонсогдох шиг болоход бид хожихыг бодон бууддагсан. Бидний хамт хориглож байсан зєвлєлтийн туслан хамгаалах ангийн цэргvvд мєн л цог золбоотой гялалзаж ялахын тєлєє мэрийн буудаж байгаа нь илхэн харагддагсан. Миний хажуухан талд хэвтээд буудаж байсан сэргэлэн цэнхэр нvдтэй орос цэрэг “Сайн бууд” гэж байгаа бололтой дохиод сэтгэл хангалуун инээмсэглэхэд улам ч зориг орох шиг болж билээ. Дайсан давшихаа болиод хориглолтонд орлоо. Бидний зорилго зєвхєн хориглоход биш дайсны эзэлсэн газрыг булаан авахад байсан юм. Манай их буунууд зэрэг зэрэг галлаж “Давшаад” гэсэн командаар монгол, орос цэргvvд нуувчнаасаа vсрэн гарч ура хашгиран дайрч билээ. Дайсан байдаг чадлаараа галлаж биднийг урагш ахиулахгvйг хичээнэ. Миний дэргэд байсан тасгийн дарга: - Онц буудагч Даш хоёрдугаар тэмдэгтээс баруун тийш хоёр хуруу зайтай байгаа дайсны хєнгєн пулемётын галын точкийг сєнєє гэлээ. - Би тушаал ёсоор гvйцэтгэе! гээд овоо хараагаа нийлvvлэн гохоо

Page 180: Mongoliin shildeg oguulleg

дарлаа. Пулемёт ч чимээгvй боллоо. - Нєхєр тvрvvчид, тушаал ёсоор дайсны хєнгєн пулемётын галыг устгалаа. - Сайн байна. Манайхан дайсны эсрэг ёстой л суман мєндєр буулгаж дахиад дайрлаа. Би ч хамт дайрлаа. Тэгтэл миний хажуу талаас дайсны хєнгєн пулемёт дахин тачигналаа. Би хэвтэнгvvт тvvн рvv давшилтын гранатаа шидлээ. Гранатын дэлбэрэлтэнд пулемёнт онхолдож газрын хєрс онгилогдон юутай хvvтэйгээ дээш шидэгдлээ. Тэгээд л гардан тулалдаан эхэлж чухам хаана юу болж байгааг ажихын эрхгvй юм боллоо. Хvний бvдэгхэн орилох, гар бууны тас пясхийх дуун чих дєжрvvлэв. Би дайралдсан винтовоороо баруун дээд, зvvн доод хамгаалалтууд хийж ёстой л “цохихыг нь цохиж, жадлахыг нь жадалж” галаа. Миний баруухан талд намхан нуруутай, зєвлєлтийн цэргийн нэг хvн цvvцгэр єндєр японтой хоёул барилдан авмагц, япон яах ийхийн завгvй дороо хийгээд авлаа шvv. Би ч vсэрч очоод винтовныхоо бєгсєєр японы дагзан дундуур дэлслээ. Тэгтэл миний араас нэг хvн тэврээд авах нь тэр. Тонгорч орхисон чинь миний ємнє ойчлоо. Би ч буугаа алдлаа. Манай хvн бодийг нь хєтєллєє. Намайг буугаа аваад эргэтэл хажуунаас дахиад нэг япон дайрлаа. Нєхєр маань єрсєж тvvнийг тонилголоо. Гэтэл араас буу тасхийн орос нєхєр минь цээжээ даран салгалаад явчихлаа. Эргээд хартал японы офицерийн буу дахин тасхийж мєр рvv минь хvчтэйхэн цохиод авах шиг болов. Би ч тvvнийг жадаллаа. Манай морин цэрэг дайсны хажуу талаас ура хашгиран дайрлаа. Япончуудын зарим нь тарган тарвага шиг паацганан зугтахад vлдсэн хэсэг нь зэвсгээ хаяад гантай жилийн тааруухан ургасан заг шиг ёрдойлцон гараа єргєлєє. Би, нєхєр дээрээ гvйж очоод шархыг нь тvргэхэн боох гэтэл баруун гар минь ясандаа янгиналаа. Аз болоход орос нєхєр минь хєндий цээжээрээ шархадсан байлаа. Бvх чадлаа шавхан байж нєхрийнхєє шархыг боогоод хєлсєє арчтал зvvн гар нь улаан харагдлаа. Санаснаас хєнгєн шарх байсан юм. Тvvнийг боолоо. Тэгтэл миний зvvн хєл нойтон оргиод явчихлаа. Нєхєр минь нэг юм хэлээд над руу дєхлєє. Би гутлаа тайллаа. Єнгєцхєн шархаджээ. Тvvнийгээ боолоо. Мєрєє яаж ч чадсангvй. Миний аманд тvй гэх шvлсгvй, хуруу хєдєлгєх ч тэнхэлгvй болсноо сая мэдлээ. Хамгийн тvрvvн ус уух хэрэгтэй байв. Нєхрєє харахад тэр надаас илvv цангасан нь илт. Зvvдэг савтай усаа авч vзтэл хоёр нvх онгойж харагдлаа. Тэгтэл улаан хэрээс тэмдэгтэй орос хvvхэн ирээд миний шархыг боож нєхрийн минь боолтыг заслаа. Бид хоёрт зvvдэг савтай усаа хувааж уулгалаа. Бид хоёр ингээд зєвлєлтийн цэргийн хээрийн эмнэлэгт хvргэгдлээ.

Page 181: Mongoliin shildeg oguulleg

Тэнд хоёул танилцаж нєхєрлєсєн билээ. Тvvний нэрийн Саша гэдэгсэн. Дайн эхлэхээс аваад Саша бид хоёр мєр зэрэгцэн тулалдсан мєртєє бие биеэ таньдаггvй байжээ. Биднийг эмнэлгээс гарахад “тєлгєн хуц элгэн хад мєргєв” гэгч япончуудад болж дайн дууссан байж билээ. Сэтгэлд танил дотно энэ бvхнийг дурсан суусан Даш гуай хvндээр шvvрс алдав. Тэгтэл ач хvv нь: - Євєє! Та юу бодоо вэ? Аа яа, яа! Саяын ниссэн пуужин дайсны онгоцыг ёстой мундаг онолоо шvv хэмээн шулганав. Вьетнамын ард тvмнээс харийн тvрэмгийлэгчидтэй хийж байгаа дайны тухай баримтат кино дууслаа. - Євєє нь авдранд байдаг цоорхой савны тvvх, фронтын танил хоёроо бодож сууна. - Євєє та яагаад дандаа тvvнийг боддог юм бэ? - Євєєд нь дайн байлдаантай кино vзэхээр эх орныг минь аварсан зєвлєлтийн улаан арми, миний амийг аварсан фронтын танил хоёр vргэлж бодогддог юм гэлээ. Даш хананд єлгєєтэй байгаа зєвлєлтийн цэргийн дvрэмт хувцастай залуутай тэврэлдэн байж авахуулсан зургаа сая л анх харж байгаа юм шиг нvд тогтоон байж удаан харлаа. Бид хоёр мєн ч залуу байж дээ гэж бодоход тvvний нvдэнд золбоолог оч туяарч байлаа.

МУХАМАДИЙН ЕЛЕУСИЗ

Зохиолч М.Елеусиз 1938 онд Баян-Єлгий аймгийн Баяннуур сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. 1957 оноос уран зохиол сонирхон оролдож “Єрєг нуур” тууж, єгvvллэгийн ном “Ховдын энгэр дээр” роман /казак хэлээр хэвлэгдсэн/ бичжээ.

ТЭМЭЭН НYYДЭЛ

Тайван хэвтэж байгаа ширээ бєхтэй шар ат шиг нvдний vзvvрт харагдах шаргал уулсын тэртээгээс vvрийн туяа шєнийн харанхуйг аажмаар vлдэн хєєж эхлэв. Малчны хот айлын амар тайвныг сэрээмээргvй санагдсан мэт хот дvvрэн тэмээд алтан vрэл лугаа адил тархан хэвтэнэ. Зуны турш гилж шимтэн бэлчээрт хариулж, євсний сор, усны тунгалагт идээшин ширээ бєх болж таргалсан атан тэмээнvvд бvгчимдэх мэт амьсгаадан vе, vе унжсан уруулаа сэгсрэлдэх ажээ.Хасаг охидын нvдний адилтгал болсон тунгалаг хархан нvд, тvvнийг

Page 182: Mongoliin shildeg oguulleg

нємрєн сэрвэлзэх урт сормуусаа цавчлан хєдєлгєсєн ботго торомнууд унтаа сэрvvн хоёрын хооронд мансууран байна. Олон зууны тэртээгээс тэмээн сvргийг улам єтгєн болгож vр тєлєє хайрласан ингэн тэмээнvvд тайван агаад ихэмсэг байдлаар орчноо ажиж, намуухан хивнэ. Гэнэт амар тайвныг цочоосон нэгэн айхтар дуу сонсогдож vvрийн туяанд гялбан гялбасаар єнгє нь бvдгэрсэн хоёр гэрэл ойртон ирлээ. Эртэлж ирсэн машин гэрийн гадаа ирж зогсоход гадуур хувцсаа мєрєндєє эгэлдэргэлсэн Картенбай гадаа гарав. Машины кабинд суугчид аажуу уужуу бууж ирээд тайраг тайраг давхин vргэсэн тэмээдийг харж, - Ай хєєрхий хоцрогдлоо гэж ийм байх юм даа. Яаж мэлхийнээс єєрцгvй энэхvv тэмээ гэдэг амьтнаар тэр нэгэн эрт дээр vед нvvж явсан болдоо гэж бригадын дарга, жолооч хоёртоо малын эмч Шегенбай хэлэв. Жолооч залуу - Амьдрах гэж ядсаных биз дээ эмч минь! гээд машинаа унтрааж, хаалгаа нээв. Бусад нь Картенбайтай мэндлээд ажил vйлсийн тухай ярьсаар нэлээд удлаа. Энэ vед тэмээчин євгєний авгай ч босож гал тvлэв. Картенбай гэртээ орж хоймортоо завилан тухалсны дараа бас л Шегенбай ам нээж Картенбайд - Євгєєн! Би цай уухгvй. Тэмээний айраг ууя гэв. Гэрийн эзэн бригадын дарга руу харж - Та нар ч гэсэн... гэхэд - Ганцаараа уухыг хvссэн эмч маань цадахгvй байлгvй. Бидэнд цай ч болно гэж Шегенбай “бид” гэхгvй “би” гэж хэлсэнд дургvй нь хvрч адран хэлэв. Гэрийн эзний авгай дастархан дэлгэнгээ - Бvгдээрээ ууцгаагтун, хvрнэ хvvхдvvд минь гэлээ. Сайхан исгэж, ханатал нь бvлсэн айраг аягаллаа. Эхний хэдийг бараг амьсгаа авалгvй залгилсан Шегенбай тєдєлгvй ухарч суув. Картенбай - Yvгээр болоо юу гэхэд - Yхэн хатан уудаг гvvний айраг биш дээ гэж эмч дургvйлхэв. Удаахан сууж элдвийг хvvрнэн уусан бригадын дарга, Картенбай хоёрын урдхоёр дахь тvмпэн айраг ирэхэд эмч тэвчсэнгvй: - Дарга минь больж vзнэ байгаа. Ажилгvйдээ ингэж яваа биш. Нvvлгэх айлууд гэрээ буулгачихсан байгаа. Тэгээд бас сумын дарга энэ машиныг долоохон хоногийн хугацаатай єгсєн. Бригадын айлуудыг хурдан нvvлгэцгээ. Аймгаас бараа татуулахаар явуулна гэсэн юм. Тиймээс ч бид шєнє дєлєєр гарч танайд очсон юм биш vv! Та харин тэмээчин євгєнийд очно гэж єєрєє дагаж зvтгэсээр ирсэн. Ингэхэд нэг хоёр гэр лавтай ачиж буулгах цаг ч єнгєрлєє гэж єєрєє айлуудыг нvvлгэхээр сумаас машин авч ирснээ болон бригадын даргын “муу

Page 183: Mongoliin shildeg oguulleg

муухайг” илэн далангvй ярилаа. Хэзээнээс дуу цєєтэй “дуугvй” хочтой бригадын дарга айраг хийсэн аягаа дастарханы хажууд тавиад уртаар хэхрэн айрагны сайхан амтыг ахин нэг мэдэрсэн мэт болсноо Картенбай євгєнд єєрєє огт мэддэггvй хvний байдалтай, - Одоогоор бэлэн байгаа тэмээнийхээ тоог хэлээч, том нь, номхон нь хэд вэ? гэлээ - Ботго, тайлгийг нэмэхэд нэлээд хэд юм бий. Гэхдээ ачааны номхон тэмээ цєєхєвтєр. Бага залуугийн ихэнх нь эмнэг догшин. Бvгдийг эдэлгээнд сургахад хоёр гуравхан тэмээчний хvч хvрэлцэхгvй юм даа. Айлууд буурь сэлгэхийн хооронд машин техник хэрэглэж тэмээг эдлэхээ больж шvv дээ гэв. - Єє хєєрхий, энэ євгєний зєнєснийг хар. Шинжлэх ухаан техник хєгжсєн хорьдугаар зуунд сууж байж, тэмээг унаа болгоно гэнэ! гэж Шегенбай хэлэв. Бригадын дарга эмч рvv биш, тэмээчин рvv хандаж, - Таны хэлдэг vнэн шvv. Бид тэмээ морийг уналганд хэрэглэх явдал багадаж байна. Энэ бол буруу юм. Гэрийн аар саархан ажилд машин, машин гэхийн хэрэг юу байна вэ? - Дарга минь vнэн хэлж байна. Нас чинь бага боловч ажлаараа ах шvv дээ. “Чи” гэж хэлсэнд минь битгий гомдоорой. Харин тэмээг машинаас дутууд vнэлж болохгvй. Харин манай энэ нутгийнханд чи тэмээгээр нvvхийг дадал болгож єгєєч! Газар нутаг нь чинь ч гэсэн тvvнд тохиромжтой. “Тэмээг бvрэн цуглуулж байгаарай” гэж чи єчигдєр хэлvvлсэн байна билээ. Бvгдийг нь хураагаад ирсэн. Ганц хоёр догшин эмнэгээс бусад нь бvгд бий гэв. Шегенбай эмч тэгтэл - Ай хєєрхий арилаагvй бvдvvлэг ёсоо гэж дуу алдсанаа ахин, - Yгvй нєхєд минь одоо та нарын хоцрогдсон феодализм чинь биш, социалист нийгэм байгааг харж байгаа биз дээ. Феодализмын шавхруу шавхагдаагvй байхад энэ чинь эргэж нэмж байгаа хэрэг vv? гэв. “Дуугvй” хочит бригадын дарга нэг уурлавал муугvй агаад цэгцтэй юм хэлдэг хvн. Одоо тэр хэмжээндээ хvсэн бололтой. - Шегенбай минь, социализм байтугай коммунизмд ч тэмээ хоргvй амьтан. Хэдийд ч ашиг тусаа єгнє, хvн арддаа. Та нар ер нь хуучин нийгмийн vлдэгдэл гэдгийг єєрсдєє мэдэхгvй байж, сагсуурахыг хэдийд болих юм бэ? Чи хэрвээ мэддэг юм бол хуучны vлдэгдэл тэмээ биш, харин та нар дотор байна. Нэгдэл нийгэмдээ тус хvргэхийн оронд єчvvхэн ажилд машин авч давхидаг. Энэ хvvхэд хэлэг л дээ? гэж жолооч хvvхдийг харав. Энэ vед айраг уухаа больж, аяга таваг хураасан байв. Бригадын дарга гэрийн авгайд

Page 184: Mongoliin shildeg oguulleg

- Намаржаанд буусны дараа айраг ихээхэн исгэж, бригадын айлуудад худалдана. Хєхvvр болон бусад сав суулга бэлдvvлсэн гэхэд авгай, - Хvv минь эрvvл саруул байвал би, биеэ гамнахгvй. Энэ ариун ундаа олны таалалд нийцвэл залхуурахгvй гэлээ. Уурлаж бухимдсан Шегенбай Картенбай руу зэрвэсхэн харж - Єгєрсєн толгойноос vмх мах олно гэж явсаар ботго тором vхvvлэхийг зєвшєєрєхгvй гэж хэлэв. Бригадын дарга тvvний vгийг сонссон боловч сонсоогvй байдал vзvvлж - Намаржаанд буусны дараа бригадын залуучуудыг цуглуулж эмнэг тэмээнvvдийг сургана. Та одоохон мордоод айлуудад очиж «машинаар нvvлгэхгvй, тэмээ авцгаа гэж хэлээд хvмvvсийг дагуулж ир. Тэгээд унаа хєсгийг єгч хамры нь сэтэлж нуруу туруугий нь авуузай» гэж анхааруулаарай гэснээ дєнгєж сэрсэн жолоочид - Чи Шегенбайн гэрийг ачаалж буулгаад сум руугаа буцаарай гэв. Халаасаа нэгжиж, тvлхvvрээ эрж эхэлсэн жолооч - Танайхыг нvvлгэхгvй юм уу? гэв. - Yгvй, энэ Картенбай євгєн бид хоёр коммунизмд тэмээгээр хvрнэ! гэж хэлээд босов. Yvнээс цагийн дараа уудам талын амьсгалыг бачимдуулан давхисан «Зил 130» машин малын эмч Шегенбайн гэрийг чиглэв. Харин тэмээ унаж хэдэн тэмээ хєтєлсєн бригадын дарга єєрийнхєє хот айл руу чиглэн «Эх газрын завийн» нэгэн хэмийн vргэлжлэх аясаар хєврєн гэлдэрч явав. Ш. Жамлийхаа орчуулав.

ХОРОЛИЙН ЗАНДРААБАЙДИЙ

Зохиолч Х. Зандраабайдий 1934 онд Дундговь аймгийн Цагаан Овоо сумын нутагт малчны гэрт төржээ. Бага дунд сургууль, 1973 онд Улсын их сургуулийн хэл утга зохиолын ангийг төгсжээ. 1960 оноос уран зохиол сонирхон оролдож «Хонхон дуу», «Төрийн нууц», «Их айлын эзэгтэй» зэрэг өгүүллэг, найруулал туужийн ном, «Хонины найр», «Хөх ногооны униар», «Газрын жигүүр», «Гул Аранжин» зэрэг кино зохиол, «Аранга», «Задын чулуу» зэрэг жүжиг бичжээ.

СУМАН ХҮРЭН

Page 185: Mongoliin shildeg oguulleg

Энэ үйлдвэрийн их хаалгаар зөвшөөрөлгүй орж гарч байдаг дархан эрхтэй амьтан нэг л байдаг. Тэр бол хүн биш адгуус учраас аргагүй гэж бодож болох юм. Тэгтэл хашаан доторх сахлаг өвсөнд шунаж хуурай шиг ширүүн хэлээ долоолон ирдэг үхэр бярууг бол тас шавхуурдаад хөөчихдөг. Арьс ширний халим өөх цөвдөл шинжилсан муусайн нохой бол бүр ч горьгүй. Хичнээн аятайхан юмны үнэр танар хамар цохив ч зөвхөн шүлсээ залгиад шалавхан холдохгүй бол дүүгүүрийн чулуунд хавиргаа цөм цохиулах аюул бий. Харин энэ хоол горьдогсдын хор шарыг хөдөлгөдөг нэг амьтан энд байдаг нь сахлаг үстэй өтгөн ширэлдсэн дэл сүүлтэй намхан зузаан биетэй сайн ажигласан хүнд яльгүй шухарган цээжтэй хар хүрэн морь билээ. Энэ амьтанд адил адгуус нь байтугай хүн атаархах нь бий. Зарим нэг салан хүн нэвтрэх үнэмлэхээ орхиж, үүдний манаачид ээрэгдэж зогсож байхдаа, үйлдвэрийн хаалгаар хэнэг ч үгүй алхан орж байгаа хүрэн морийг хараад «Хн энэ муу морь бас санаа амар орж байнаа» гэсэн удаатай. Хүрэн морь хэзээ ч би энэ айлын эзэн гэсэн шиг өглөө ажилчидтай хамт бараг уралдан их хаалгаар орж ирэв. Тэр шууд яваад ердийн хөсөг, тэрэг тоног байдаг буланд нөмөрдөн зогсоод яаран сандран гүйж яваа ажилчин олныг нулимс гүйлгэнэсэн том хар нүдээрээ ажин ажин зогсоно. Түүний ийнхүү зогсож байгааг хэн ч анзаарахгүй. Сайндаа л зарим нэг өвгөн ажилчин «Гэлэгравдангийн муу хүрэн байна» гэж танимгайрхана. Хүрэн морь хүний хэл мэддэгсэн бол энэ үгэнд мундахгүй л урамшихсандаа. Хүний хэл гэдэг этгээд хэцүү юмыг адгуус сурах хувьгүйгээс хойш яая гэхэв, сайн ч хэлсэн, муу ч хэлсэн шавхуурдан хөөгөөгүй нь яамай гэсэн шиг үүрэглэн зогсоно. Явган хүний замаар хижээл насны хоёр ажилчин ярилцсаар гарч ирлээ. Мөр нь гандсан хар савхин дээлтэй өндөр туранхай эр гар дохин зангаж, ханилж яваа ажлын хувцастай буурал өвгөнд ямар нэг юм ойлгуулж ядан явна. Тэр хоёрыг хараад хүрэн морь чихээ сортойлгон толгой өргөж, суниаснаа хоёр алхам дөхөж сүүл шарваад үүрсэв. Савхин дээлт түүнийг хараад гар өргөн дохив. Хажуугийн нь хүн «чи чинь адуунд гараа өргөж ёслоод яаж байгаа юм» гэж асуув. Миний суман хүрэн гэдэг морио. Бид хоёр залуу насаа энэ үйлдвэрт барж, зан зангаа авсан хоёроо. Энэ маань магтах муулахыг анддаггүй юмдаа. --Ухаантай адгуус байх нь хөөе. --Ямар ухаангүй амьтан тэрэг чирэхээ байгаад хүнээр юм бол тэтгэвэрт гарчихсан хэр нь өдөр болгон хүрч ирээд байх вэ. Илжиг модон хударгандаа гэж тэр биз. Хүрэн морь, хүмүүсийн ингэж ярилцахыг мэдэхгүй атлаа яагаад ч юм

Page 186: Mongoliin shildeg oguulleg

сэтгэл нь амарсан бололтой, хүзүүгээ гүлдийлгэн нэг сайхан суниагаад дахин үүрэглэж эхлэв. Төдөлгүй бүр тонгойн толгойгоо унжуулав. Адуу хүн шиг зүүдэлдэг бол хүрэн морь идэр залуу цагийнхаа сонин дуртгалын нэг хэсгийг зүүдэндээ үзэж байж ч магадгүй юм. Барааг арван таван жилийн өмнөүйлдвэрийн ердийн хөсөгт хэрэглэх хэдэн морь улсын бэлтгэлийн адуунаас авахад Гэлэгравдан гэдэг адуунд эртэй залуу ажилчин олноос хамгийн түрүүнд эмнэг хүрэн морийг барьж авсан юм байжээ. Арьс хөрс сайтай, бяр чадалтай бахим чийрэг хүрэн үрээ, тэргэнд орж өгөхгүй мөн их зовоосон ажээ. Адгуус юм тулд л хүн түүнийг аргагүй эрхэндээ оруулж, арван хэд хоног ноцолдож байж арай гэж тэргэнд сургажээ. Тэр үеэс хойш Гэлэгравдан хүрэн мориноос тэрэг тоног салгалгүй, арьс шир, ноос үс, гутал хувцас, морин тэргээр зөөж болох бүгдийг тээжээ. Хүрэн морь ч өвөл зуны дөрвөн цагийн эргэлтэнд цас бороо, халуун хүйтнээс халшралгүй дааж ядсан ачаатай, хар хөлсөө савируулан зүтгэсээр арван таван жил болжээ. Өглөөнөөс аваад нар шингэтэл явсны эцэст тэрэг тоногноосоо салж сулран үйлдвэрийн хаалгаар гарч бэлчээрт одно. Тэрэгний морьдыг Туулын гүүрээр гаргаж, богд хан уулын аманд хүргээд орхино.Өглөө эрт авчирна.Өвлийн цагт хашаанд байлгаж тэжээнэ. Энүүнийг хүрэн морь төдий л таашаадаггүй юм. Усны тунгалгийг ууж, өвсний соргогийг идэж, эрх дураар явах нь жаргалан учраас хөдсөн өвс хамж, хайлсан цасны ус уух түүнд гутамшиг байжээ. Хан уулсын аманд хэд хоног таавар байна гэдэг амьдын жаргал боловч хяслантай нь түүнийг тэгж дураар байлгадаггүй ажээ. Энэ нь түүнд хэвшил болж өглөөболмогц хот руу дөхөж, орой ажил тармагц гүүрээр гарч бэлчээртээ очдог болжээ. Тэр сайн өдрөөс бусад өдөр амарна гэж үгүй. Харин эзэн нь бол цэцэг жимс дэлгэрсэн зуны сайхан цагаар олон хоног алга болно. Эргэж ирэхдээ лухайсан хүрэн царайтай болсон байна. Гэхдээ Гэлэгравдан морио хэзээ ч мартдаггүй. Амралтаар явахдаа орныхоо хүнд морио, ус хоолыг тохируулан гамтай эдлэхийг захиж орхино. Цөөн хоног боловч шинэ эзэнтэй байхдаа хүрэн морь дургүй, гол нь ачаагаа дааж ядан байхад нь хатуу сураар шавхуурдахад яснаасаа дургүй хүрнэ. Тэгээд эсэргүүцэл илэрхийлж дэмий л чихээ хулмалзуулж, хазах дүр үзүүлнэ. Үүнээс болж хүрэн морины зан жаахан эвдэрч ааш муутай болсон ажээ. Тэгэвч өөрийн эзэнд ихэд дасаж, бас ч хайртай болсны учир түүнийг хармагц зан нь засарч, ойртож ирэхэд нь үүрсэн үнэрлэн тэргэндээ суухад нь сэвэлзтэл алхалдаг ажээ. Үнэндээ эзэн нь түүнд төдий л олон уурлаж, харааж зүхэж зодож занчдаггүй учир хүрэн морь ихэд дасжээ. Арван таван жилийн туршид унаж эдэлсэн мориндоо эзэн бас хайртай сайн

Page 187: Mongoliin shildeg oguulleg

байдгийг морь гадарладаг ажээ. Тэгээд ч барагтай нэг ташуурдах юм уу, ус хоолгүй өнжөөчихөд гомддоггүй явжээ. Тэр ч байтугай эзнээ ирэхгүй удвал ирээсэй гэж мөрөөдөж, хүрээд ирэхэд нь баярлан үүрсэж сүйд болдог байжээ. Нэг эзэнд хэтэрхий дассан нь түүнийг муу занд сургаж, бусдыг хазаж хайрах гэж сүрдүүлдэг болсон байна. Зангий нь мэдэх өвөгцүүл «хишшүү» гэчихээд шал тоохгүй өнгөрнө. Энэ нь айлгаж сүрдүүлчих гэж их бодсоны хувьд урамгүй санагдавч хүмүүс бас л хүрэн моринд дассаны шинж гэдэг нь ойлгомжтой. Нэг өвөл болсон явдал хүрэн морины санаанаас огт гардаггүй.

Цас хайлан мөс дагтаршсан замаар дүүрэн ачаатай морин тэрэг гэлдэрнэ. Хүйтэн жавар тас няс хайрна. Морины хөлс гоожин цантаж, мөсөн молцог унжина. Хоёр хамрын нь самсаа сарталзан их л хүч гаргаж байх боловч газар арвитай дөхөхгүй, тэрэгний эзэн даарч, яарч байгаа ажээ. Ташуурын сур тасхийж, чүү чүү гэж хашгиран шавдуулна. Морь бас энэ ачаанаас л шалавхан салбал өнөөдрийн явдал дуусна гэж мэдээд хүчээ шавхан чармайж, хасаа хөлөргөн зүтгэж байгаа билээ. Явах тусам ачаа хүндэрч, замын хальтаргаа бэрхдэж, замын хальтаргаа бэрхдэж, эзний шавхрах дэндэж байлаа. Хазгай гишгэвэл л хальтарч муугаа үзнэ гэдгийг арван таван жил тэрэг чирсэн хөгшин морь юун эс андах вэ. Гэтэл болдоггүй юм болдоггүй байжээ. Хичээгээд хичээгээд болсонгүй барагшин замын голд хальтран савж унав. Хоёр өвдөг, хэдэн хавирганы өвдөж байгаа гэдэг тоймгүй. Нүднээс нь гал бутрах гэдэг үгээ дахин дахин урсгаж байв. Ар талд машины дохио хангинана. --Гэлэгравдан чи наад ширээ зайлуулаач. --Энэ адсага чинь босдоггүй... муу хог... Энэ үгнүүдээс хүрэн морь гурвыг сайн мэдэж байлаа. Харин өдий жил болоход ингэж муугаа үзэж байгаагүй болохоор «зайлуулах, босохгүй, хог» гэдэг үгийг мэдэхгүй учир чухам юу хэлснийг нь мэдэх авьяасгүйдээ харамсаж хэвтлээ. --Гэлэгравдан бушуулаач, ачаагий нь буулга. -- Наадхи чинь үхлээ, чи өрөвдөөч. --Ээ зайлуул муу хүрэн морь больжээ. --Хэр дээ, энэнээс өөр юм бол үхэх болсон. --Суман хүрэн нэрнээс цаашгүй болжээ. --Тун ястай адгуус шүү...--Хэлээд яахав, ёстой морины хүү...Ингэж хүмүүс магтаал муушаал давхцуулан ярихыг сонсовч, сонсохоос цаашгүй учир тийчилж чадлаа барахын хэрэггүй гэж бодоод хөдлөлгүй нүдээ анин хэвтэв.

Page 188: Mongoliin shildeg oguulleg

Тэрэгний ачааг буулгаж хүрэн морийг босгов. Хамаг бие нь буларч яс нь янгинан, үсний уг хүртэл өвдөвч гишгэж хөдөлж үзвэл хугарч хэмхрээгүй нь баярлалтай ажээ. Хүрэн морь дахин унахаас болгоомжилж дөрвөн хөл дээрээ эмзэглэн зогсоод шилгээв. Энэ бид хоёр хоёулаа хөгшрөөд алба хэтрүүлж дөнгөхөө байлаа. Яадаг ч юм билээ. Тэтгэвэрт л гарцгаадаг байхдаа... --Морь чинь амрах болжээ харин чи юу гэсэн үг вэ. --Муу хүрнийгээ яадаг юм билээ. --Тэжээлийн хашаанд өгчихгүй юу. Тэнд муусайн хөгшин морь байгаа. Энэ өвөлдөө тэжээж жаал таргалуулаад шилжүүлнэ биз. Хүрэн морь эзнээ нэг хүнтэй ийнхүү ярьж байхыг хараад чихээ сортолзуулан үүрсэнэ. Эзэн нь сайхь эрээс салж хүрч ирээд тэрэг тоногийг нь мулталж тавьж туув. Хүрэн морь «яагаад ийм эрт тавив» гэсэн шиг алмайран замын хажуугийн өвснөөс зулгааж байтал эзэн нь хормойгоо сэгсэрч үргээн хөөв. Энэ өдрөөс эхлэн хүрэн морь чөлөөнд гарч өөр зүйлд бэлтгэгдэж байгааг огтхон ч санаандгүй бэлчээртээ одов. Маргааш өглөө нь хүрэн морь үйлдвэрт ирдэг хэмдээ Туулын гүүрээр гараад сажилж явтал морьтой хүн эргүүлэн хөөж морь мал тэжээдэг хашаанд хөөж аваачив. Энэ бол гайхалтай биш, өвлийн хүйтэн болж цас их орохоор тэрэгний морьдыг алсын бэлчээрт гаргалгүй, энэ хашаанд байлгаж тэжээдэг учир хүрэн морь олон удаа энд ирсэн юм. Өнөөдөр үл ялиг гайхах нь юу вэ гэвэл цас бага, их хүйтрээгүй байхад тэжээлд ирж байгаа нь юм. Хүрэн морь хашаанаас гаралгүй хэд хонов. Тэрэг чирч хүнд ачаанд зүтгэхгүй, бэлэн өвс хамж байх нь амар байв. Эзний бараа харагдахыг болив. Ер нь түүнийг хэн ч хайхрахыг байв. Бусад морьдыг бараг өдөр болгон барьж тэргэнд хөллөж бас унаж явах нь атаархмаар ажээ. Өдөр шөнөгүй хашааны хаалгыг дангинатал түгжинэ. Даваад дайраад гарах янз огтгүй, тийм чадал ч хүрэн моринд байсангүй. Хүрэн морь сүүлдээ уйтгарлаж эхэллээ. Харин бие нь сулдайж, олон уулзахаар шархирч дүүрэн ачаатай тэрэг чирэхийг хүсэх болов. Олон хоног хашаанд хоригдож, дайран гарахыг оролдсон боловч чадсангүй. Яах ч аргаа олохгүй уйтгарлаж байтал санаандгүй хашааны хаалга онгорхой харагдав. Хүрэн морь сэмхнээр гарч одов. Харанхуй шөнө дэлхийг бүрхэн омруун доорх юм үл үзэгдэнэ. Баримжаагаар үйлдвэр чиглэн явав. Ил задгай газар гарч элэгдсэн муу шүдээрээ өвс зулгаах аядан чөлөөт салхиар амьсгалах нь таатай ажээ. Өвс хазлан хазлан дөхсөөр, өглөө очдог хэмдээ үйлдвэрийн хашаанд хүрч очив. Төмөр хаалга хаалттай ажээ. Хүрэн морь цэлийтэл нээгдэнэ гэж бодож байлаа. Үүдэнд хоёр хүн зогсоод ярьж байна. Хэсэг зуур хүрэн морийг харахгүй байснаа гэнэт нэг нь:

Page 189: Mongoliin shildeg oguulleg

--Өө энэ чинь Гэлэгравдангийн муу хүрэн шив дээ. --Суман хүрэн, сүрхий хөгширчээ. --Аргагүй шүү дээ, Миний мэдэх л ийм морь байсан. Би үйлдвэрт ороод хориод жил болж байна. --Энэ чинь наашаа нэг их хараад байна. Хэл мэддэг юм биш биз дээ. --Тэр ч арай үгүй байлгүй, үзье л дээ. --Хөөе морио чи юу хийж яваа юм бэ? Морь гайхан ширтсээр л байна. --Энэ яасан сайхан тунгалаг хар нүдтэй юм. Өнөөх уурт хар яаж нүдийг нь сох цохичихоогүй юм бэ. --Хэн? --Яагаав, Гэлэгравдан... залуудаа мөн ууртайсан. --Энэ морь уурыг нь хүргэж байгаагүй байхаа. Хүрэн морь эзнийхээ нэрийг сонсоод сортосхийв. --Хараач, Гэлэгравдан гэхтэй зэрэг нь чих нь сортолзож байна. Адууг ухаантай адгуус гэдэг юм. Аягүй бол түүнийг эрж яваа шүү. Оруулчих зайлуул. Үйлдвэрийн хаалга цэлийтэл нээгдэв. Хүрэн морь тахлуулсаар байгаад бацарч далбайсан элэгдсэн муу тахны ортой том туурайтай бороолсон хүнд хөлөө зөөн зөөсөөр хаалгаар оров. --Хөөрхий амьтан больж дээ. --Хаалга нээгдэхтэй зэрэг дайраад л ордогсон. --Тиймээ би л эзэн гэсэн ааштай байдаггүй юу. --Дайрах байтугай одооч дөрвөн хөлөө даахтай мантай... Хүрэн морь явсаар тэрэг тоног байдаг тэр газраа хүрч очив. Ижил морьд тэрэг тоног нэг ч үгүй эл хуль болжээ. Оронд нь машины тос ис, араатай төмөр, урагдсан урагдаагүй дугуй мэт байх болжээ. Харин ямагт нар ээж байдаг хуучин хашааны булан улам дулаан болсон юм шиг санагдав. Суман хүрэн шөнөжин гадаа явсандаа даарч жихүүрхэж яваад гэнэт дулаацсаных юм уу төдхөн үүрэглэж, зантгар том толгойгоо унжуулав. Хүмүүс өдөржин хажуугаар нь хойш урагш цувлаа. Ойртон ирэх хөлийн чимээгээр сэрэн харах тоолон үл таних хүмүүс гүйж явна. Хааяа нэг хэн гэж дууддагийг мэдэхгүй их л олон харсан хүн явна. Тэр морийг зэрвэсхэн харчихаад амаа хөдөлгөж үг дуугарах ч үгүй явчихна. Орой ажил тарахын алдад хүрэн морины нойр сэргэж эзнээ харуулдсаар байлаа. Ажилчид ирсээр явсаар бүр үдшийн бүрий болов. Эзэн нь байдаггүй. Заримдаа морио тавьж явуулалгүй байлгасаар бүр од түгсэн хойно гарч ирээд давс шорвог үнэртсэн баахан нойтон шүүстэй юм ачаад явдаг байсан өнө холын юмыг санаж эзнээ гараад ирэх байх гэж хүлээсээр...

Page 190: Mongoliin shildeg oguulleg

Шөнө гэнэт салхи хөдөлж шуурч эхлэв. Цасан шуурга нүүр нүдгүй бургиж, хүйтэн жавар үлээж, хөлдүү газар тахтай хөлийг нь хайрч эхлэв. Идэр залуудаа энэ хэрийн хүйтнийг тоодоггүй байсан нь санагдаж, өтөлж хөгшрөөд бээрэг даараг болсон биш, дулаан газар удаан байсных гэж бодов. Төдөлгүй даарсанд нэрмээс болж гэдэс нь өлсөв. Тийн учир нуруулдсан өвстэй дулаан хашаандаа очихоор шийдээд явах гэтэл хөл нь газарт зоогдсон мэт хөдөлж болсонгүй. Хөлөө зөөх гэж арайтай ойчсонгүй, бяцхан шургачаад тогтов. Түүнээс хойш явах гэж оролдсонгүй. Оролдоод ч нэмэргүйг ойлгов. Хөл нь янгинан хөрч байснаа мэдээ алдан чинэрч байгаад халуу оргиж эхлэв. Алхах гэж үзсэнд хөдөлсөнгүй, их хүчилснээс болж толгой нь дүйрч эргэн чамархайны нь судас лугшив. Уул талыг доргион хангинатал ганц сайхан янцгаая гэсэн хоолой нь боогдоод дуу нь гарсангүй. Унгалдан давхимаар санагдавч сүүлээ өргөж чадсангүй. Хоёр чих нь шуугиад ямар нэг хүн цас чихруулан алхалсаар дэргэд нь хүрч ирэх шиг болов. Эзнээ ирлээ гэж бодоод харах гэсэн зовхи нь нээгдсэнгүй. Ямар нэг юмыг сонордсоны тэмдэг болгож үүрсэх гэсэн бас болсонгүй. Хамаг хүслэн нь ийнхүү бүтээгүй учир хэвтмээр санагдав. Гэвч үхэр шиг налчийтал хэвтэж байх нь хүлэг моринд гутамшиг мэт санагдаж бараг хорин жил газар дэлхийг тамгалсан хурц дөрвөн туурайгаа жийхийн хирээр жийж хаашаа ч хөдлөхгүйгээр хатуу шийдэв. Өвлийн шөнийн жавар хайрч алс өндөрт одод анивчин гялалзаж байлаа. Үүр шөнө хагацах тэр агшинд дулаан байрандаа бөхөөр нойрсон байсан үүдний манаачийг цочиж, огло үсрэн босохтой пид хийх чимээ гарав. Цочсондоо манаач зүрхээ дарж хэсэг зуур чимээ анир гаргалгүй суув. Шөнийн нам гүмд манаачийн айсан зүрхний түг түг хийх л сонсогдож байлаа. Манаач сэтгэл түгшүүрлэн гарч чимээ чагнан, орчныг ажиглав. Ойрхон ямар нэг юмны амьсгал уртаар татах шиг болоход хирдхийн харвал, тэрэгний муу хөгшин морь тэрийн хэвтэж байлаа. Хүрч очвол хариугүй амьсгаагаа хурааж, эхэр татаж байлаа. Өглөөхөн зүв зүгээр сажлаад ирж байсан юм шүү дээ. Амьтны үхэл ирэхээр мөн амарханаадаа гэж бодоод манаач энэ хашаанд л шороо нь пурхийх учиртай байж дээ хөөрхий юун чанга ойчиж намайгаа цочоовдоо гэж үглэсээр манааны байрандаа орж санаа амрав. Өглөө ажил цугларах болж түрүүчийн хүн ирэх үед гадаа гарч харвал суман хүрэн явган хүний замын хашлага дээгүүр толгойгоо унжуулаад үхсэн байлаа. Шив шинэхэн цас орж цагаан даавуугаар бүтээсэн юм шиг түүнийг өнгөлөн хучжээ. Ажилдаа яарсан хүмүүс үйлдвэрийн хаалгаар хахан цацан орж ирлээ. Хүмүүс зам таглан үхсэн морийг тойрон гарах боловч залхуурсан буюу яарсан нэг нь толгой дээгүүр нь

Page 191: Mongoliin shildeg oguulleg

харайж, зарим нь нэг нь бүр гишгэн гарч байв. Тэдний ард тайван алхалж явсан өндөр нуруутай өвгөжөөр хүн гэнэт зог тусан, --Юу вэ таминь, энэ чинь миний муу хүрэн морь байна шүү дээ. Суман хүрэн минь хэдийд үхчих вээ, хөөрхий зайлуул гэж харамсан өгүүлээд учиргүй гасалж, толгой дээрх цасыг нь ханцуйгаараа арчиж цэвэрлээд, дэлнээс нь чангааж хүмүүсийн замаас толгойгий нь зайлуулав. Энэ үед нэг залуу хүн ирж, --Гэлэгравдан гуай, таны муу хөгшин морь үхчихэж. Цаадуулдаа хэлж холдуулаарай. Үйлдвэрийн хашаанд үхсэн мал байлгаж болохгүй шүүдээ гэж албархуу царай гарган хоолойгоо зориуд шахаж ёсорхуу хэлэв. Гэлэгравдан яая даа гэсэн царайтай ийш тийш харснаа халаасаа суйлж модон иштэй том тонгорог гарган морины хүзүүний ширийг ярж бараг нүд ирмэх зуур аман хүзүүг нугалан толгойг нь огтолж салгаад, --За би авдгаа авлаа. Үүнээс илүүг даах ч үгүй. Энэ амьтан байдаг чадлаараа адгуусныхаа хэрээс хэтэртэл манай үйлдвэрийн төлөөзүтгэсэн «Тэр ачийг нь бодож та нар үүнийг эндээс зайлуулчихна биз дээ» гээд суман хүрэнгийнхээ толгойг сугавчлан, гүн бодолд дарагдан алхаллаа.

ЦЭВЭЭНИЙ ЗАНДРАА

Зохиолч Ц. Зандраа 1919 онд Сэлэнгэ аймгийн нутагт тєржээ. Бага дунд сургууль, багшийн их сургууль, ЗХУлсад киноны дээд сургууль тєгсжээ. Уран бvтээлээ 1936 оноос эхэлж «Гэм нь урдаа», «Манай аялгуу», «Шинэ жил» зэрэг уран сайхны кино болон «Эртний нутгийн солонго», «Миний Монгол» зэрэг олон тооны баримтат кино бvтээжээ.

ХЄЛСНИЙ ДУСАЛ

Зочид буудлын зоогийн танхимд хєл хєдєлгєєн багассан байв. Гэвч танхимын гол хэсэгт эгнvvлэн тавьсан хэдэн ширээнд хєдєє нутгаас ирсэн бололтой одон медалиудаа гялалзуулсан хижээл насны хvмvvс сууцгаана. Зоог баригчид уван цуван босоцгоож байв. Зарим ширээ хоосорч аяга тавгийн дэргэд талхны vлдэгдэл vлдсэн харагдана. Хажуугийн ширээнд євгєн Жигмэд хоёр нєхєртэйгєє юм ярилцан сууна. Жигмэд ярианы завсраар тэр хавьдаа vйрсэн талхны бутархайг нямбай цуглуулж хажуудаа байсан ам цаасан дээр овоолон сууна. Нэгдvгээр хvн: Тэгээд манай нэгдэл энэ хавар тєлєвлєгєєгєє нэлээд

Page 192: Mongoliin shildeg oguulleg

хэдэн тєлєєр давуулах бололцоотой болоод байгаа шvv. Хоёрдугаар хvн: Манайд тэжээл л мэднэ дээ. Жигмэд: За ингээд явах уу даа гээд босов. Энэ vед vйлчлэгч бололтой залуувтар хvvхэн дэргэдэх ширээн дээрх тамхины шилбэ, ам цаасны хог, талхны vлдэгдэл зvсэмvvдийг шалан дээр унагаан шvvрдэж эхлэв. Жигмэд тvvнийг зэвvvрхэн харснаа, --Yгvй хvv минь чи яаж байна? vйлчлэгч эмэгтэй гайхасхийн ойролцоо байсан нєгєє vйлчлэгч рvv харж мишилзээд: --Хог цэвэрлэж байна гэж инээвхийлэв. Жигмэд: Наад талх чинь хог биш гэж талхны зvсмийг заав. Yйлчлэгч: Энийг хэн идэх юм гэж хэгжvvрхэн хэлэв. Жигмэд: Талх хэзээ ч хог болж байгаагvй тусад нь ялгаад хурааж болдоггvй юм уу гэж ширvvн хэлэв. Yйлчлэгч: - (зэвvvцэн) Холихгvй гээд ямар би идэлтэй биш. Илvv vгтэй хєгшин бэ. Хэн болоод та хэнийг загнаж байна гэж шилбэлзсэнээ шалан дээрх ам хvрээгvй єдий тєдий зvсэм талхнуудыг шvvрдсээр хогийн хувин руу тар тар хийж байв. Жигмэдийн царай хачин болж уур зэвvvцлээ эс барьж чадав бололтой vйлчлэгч эмэгтэйн мєрєн дээрээс татан хацрыг нь алгадаж орхив. Гэтэл vйлчлэгч дуу алдан гал тогооны єрєє рvv гvйв.Тэндээс нэг залуу vсрэн гарч ирээд євгєнийг заамдан авав. Хvмvvс шуугилдан зарим нь залууг зарим нь євгєнийг барьж авав. Євгєн Жигмэд овойтол шvvрдсэн хогон дотроос талхны зvсэмvvдийг сагсайтал утган аваад: --Харж байна уу? Ямар байна дээ, энэ чинь тэр хэвээрээ алт шvv дээ гэж vзvvлээд, Энэ талхыг хvн хєлс, хvчээ шингээн явж буй болгосон юм гэж хэлэв. Удалгvй сэргийлэгч ирэв. Цагдаа: -Чимээгvй нєхєдєє. За та намайг дагаад ийшээ явна даа гэж Жигмэдэд тушаасан байртай хэлэв. Зочид буудлын сэргийлэх хэсгийн єрєєнд залуу дэслэгчийн ширээний ємнє Жигжид сууна. -Та томоотой хvн байж ийм буудлын газар зєрчил гаргаж ажлаа хийж яваа эмэгтэй хvний эрх чєлєєнд халдсан байна. -Тэр миний буруу. - Танай энэ хэрэг бага ч гэсэн та хэдий улсад олон жил ажилласан гавьяатай ч гэсэн бид хууль ёсоор л авч vзнэ дээ, Жигмэд: - - Гэхдээ талх гэдгийг ойлгооч. Тэр хогтой хамт шvvрдэж байгаа нь дан талх шvv дээ. Цагдаа: -Хvн идээд vлдээсэн юмыг яахыгаа тэд мэднэ шvv дээ. Манай буудлын

Page 193: Mongoliin shildeg oguulleg

vйлчлэгчид сайн ажилтай улс. Та тэдний дотоод хэрэгт оролцох хэрэг ердєє ч байхгvй. Жигмэд: -Эндхийн дутагдлыг хэлж болохгvй юу. Цагдаа: -Танаар хэлvvлж болно. Гэхдээ vздэг, хянадаг газартай удирдлагатай юм. Жигмэд: -Сэргийлэхийн цагдаа хvн ийм ойлголттой байхаар яах ч юм билээ дээ. Цагдаа (уурлан) -Та битгий хvн доромжлоод бай. Ингэж хандах юм бол бид бас єєрєєр ярина шvv. Таны vйлдсэн хэрэг эрvvгийн хуулийн зохих зvйл ангитай холбогдож байгааг ойлгож байна уу? Жигмэд: -Шийтгэлээс айх юм алгаа. Гадаа байгаа хогийн савны дэргэдvvр хєглєрсєн талх бас энэ рестораны хог биз? Цагдаа бичингvvт: -та vнэмлэхээ vзvvлж байгаад манай ажлыг шалгаарай. Жигмэд: - Мєн дєє. Та нар ганцхан vнэмлэх л гэж юмны учрыг олохын оронд ам тагладаг вий. Би чамаас хамаагvй залуу байхаасаа эхлээд талхны зовлонг vзсэн хvн гэв. Энэ vед гаднаас хижээл насны хурандаа орж ирэв. Цагдаа vсрэн босч ёслоод хэрэг явдлыг тоочин танилцуулж рапорт єгєв. Дэд хурандаа холбогдох хvмvvсийг цємийг нь дууд гэв. Цагдаа ёслоод гарч одов. Дэд хурандаа: -Жигмэд гуай та аль аймаг вэ? Жигмэд: Хэнтий аймаг. Дэд хурандаа: - Аан та Чандаганы аж ахуйгаас ирэв vv? Жигмид: Тэглээ. Дэд хурандаа: Нэгдvгээр бригадын Далантайн Жигмэд, агрономич. 1978 оны хєдєлмєрийн аварга та мєн биз дээ? гэж инээв. Жигмэд: -Нэг их агрономчсоод байх юу байхав, тариачин хvн л дээ. Бvх насаараа хєрсний шим єнгє дагаж газар vнэрлэж явсан хvн дээ. Миний аав Далантай гэдэг янхигар хєх євгєн тохмын чинээ газар дээрээ модон анжсаа vvрч ирээд, хайнагийн шар хєллєн газар хагалж тариа тарьж чармай нvцгэн цэлдэн хєх арван нэгэн хvvхдээ тэжээж хєлийг нь дєрєєнд гарыг нь ганзаганд хvргэсэн юм. Би тэгэхэд шилбvvр барин хайнагийн шарын хойноос дагаж явсаар энэ талх хаанаас яаж ургадгийг биеэр амсаж, vнэ цэнийг нь мэддэг болсон юм. Аав бид хоёр ажлаа зогсоож чилээгээ гаргах, хайрсан гамбираа идэх гэж єнчин хайлаасны сvvдэрт суухдаа аав минь нарийны голын хужаанууд шуудууны маань усыг боочихгvй бол миний хэдэн хvvхдvvд ирэх євєл хоолтой гэдэгсэн. Гэтэл удсан ч vгvй тариан талбайн хажуугаар урссан нарийхан шуудууны ус татарсаар бvр хуурай болоход хvрэв. Аав минь тvvнийг хараад нvvрний гvн vрчлээсний завсраар нvдний нь нулимс татарч байгаа шуудууны урсгал шиг салаалан бємбєрч, далай данжаадын

Page 194: Mongoliin shildeg oguulleg

хужаа нар усаа харамлаж байна. Одоо яана даа, тэр хоёр талбайг услахгvй бол оройтно гэв. Тэгснээ аавын нvд гялалзаж хvрзээ бариад бослоо. Би учрыг дорхноо ойлгож аавыгаа хориглож гарав. -Ааваа боль, тэдэнтэй зодолдоод дэмий шvv дээ, тэд чинь олуулаа гэв. Аав миний энэ vгийг сонсох янзгvй шуудуу боож байгаа тариачин хужаануудын зvг шууд явлаа. Би ээждээ хэлэх гэж гэр лvvгээ харайлаа. Буцаж ирэхэд аав шуудууны захад хоёр гурван хужаатай хvрзээрээ зодолдож байв. Би яахав нvvрээ халтар болтол уйлчихсан нэг муу жаал юу хийж чадах билээ. Дэмий л «Ааваа, ааваа» гэж орилохоос цаашгvй. Гэтэл нэг нь аавын хvрзийг гараас нь алдуулаад цавчих гээд далайхаар нь би байдаг тэнхээгээрээ чанга орилоход хужаа намайг хараад гараа татан зогсоход аав: -Чи намайг алах ч яахав. Хэдэн хvvхдийг минь яая гэх бодож байна. Бас хєнєєх санаа байна уу, хаашдаа єлбєрч байгаа юм гэв. Хужаа алмайран гайхаж зогсоно. Хужаа: -За больё. Чи бид хоёр адилхан єлбєрч байж хэн хэнийгээ алах билээ гэж этгээд хазгай аялгаар хэлээд: -За наад усаа орой болтол ав, харин єєрєє энд зогсоно шvv. Далайн данжаад vзэгдвэл єєрийнхєє шуудууг бушуухан хаагаарай гээд хvрзээ vvрэн явцгаав. Аав намайг тэвэрч, vртэй хvн сайхан юм гээд vнсэж билээ. Иймэрхvv зодоон нvдээн ч зєндєє л байдаг билээ. Тэр vедээ энэ бол ердийн явдал байсан юм даа. Арай гэж ургуулснаа гараараа хадаж сарлагаар гишгvvлэн цайруулж хэдэн хvvхдээ тэжээх гэсэн жаахан будаагий маань долоон тамгын тогоогоор хэмжээд аваад явчих нь даанч хэцvv даанч харамсалтай байж билээ. Ингэж тариа будаатай ноцолддог хvн тэр vед хуруу даран тоолохоор цєєхєн байлаа... гэж ярьж байтал залуу цагдаа єндєлзєн босож: -Даргаа би хотын сэргийлэх рvv явах уу даа, єнєєх асуудал? гэж нам дуугаар хэлэв. Дэд хурандаа: -Хvлээж бай энэ хvний яриаг сонс, чамд хэрэгтэй шvv. Жигмэд яриагаа vргэлжлvvлэн: -Атрыг эзэмшихэд бид бас зvгээр очоод эзэмшээгvй юм шvv, мянган бэрхшээл тvмэн саадыг давж явж эзэмшсэн юм. Атар гэдэг чинь эзгvй хоосон тал газар шvv дээ. Yvнийг эзэмшинэ гэдэг энэ сайхан хялгана євсєєр халиурсан хивс, шиг талыг хага зvснэ гэсэн vг. Энд сургууль, клуб, улаан булан, хоршоо байгуулж хvний хэрэгцээтэй юм болгоныг буй болгоно. Дєрвєн зvг найман зовхисоос олон аавын хєвгvvд охид цугларна. Тэд энд шинэ амьдралаа зохиосон юм. Манайд Бавуужав гэж ажил амьдралын халуун чулуу долоосон сайн дарга байж билээ. Тэр

Page 195: Mongoliin shildeg oguulleg

маань хэлдэгсэн: -Манай тариачид дан залуучууд. Залуу хvн нойр ихтэй байдаг. Шєнийн ээлжинд нойрмоглож явж элдэв явдалд гарчих вий, зохион байгуулалтаа сайн хийх хэрэгтэй. Yргэлж эргэж тойрч байх хэрэгтэй гэдэгсэн. Нээрэн ч тийм явдал гардаг л байлаа. Манайд Содном гэж залуу тракторч байлаа. Шєнє явж байгаад нойрмоглоод урдаа явсан тракторын хойноос очиж анжсан дээр нь трактораа мордуулаад хамаг юмаа эвдэж билээ. Иймэрхvv явдал гараад байхад нь зохион байгуулалтаа єєрчилж тракторчдыг мєр даруулан явуулдгийг болиулж зайтай, зайтай зэрэгцvvлэн явуулдаг боллоо.

Тэгсэн нэг ийм явдал боллоо. Тэр жил Эмгэнтийн хєндий тэр аяараа нижигнэж байлаа. Би тракторуудаа эргэн, шогшуулж явтал талбайн захад нэг трактор зогсоод байдаг. Хvрээд очсон чинь нэгдvгээр бригадын Бужгар Очир гэдэг залуу мотор дороосоо хар тарлан нvvрээ гаргаж цав цагаан шvдээ яралзуулан инээгээд: --Онцын юм болоогvй зvгээр Жигмэд гуай. Зоволтгvй би зvгээр карбюратораа цэвэрлэсэн юм аа гэв. Гэтэл Очирын бужгар vс нь цантаж бууралтан дэрийтэл хєлджээ. Би дэвтрээ гаргаж тэмдэглэлээ харсан чинь сvvлийн долоо хоногийн норм нь хэдийн биелсэн байлаа. Жигмэд: -Ажлын бvтээл дээгvvр байна шvv дээ, чи одоо явж амраач, биеэ дэндvvлж болохгvй шvv гэлээ. Очир: Зvгээр, одоо хєдєллєє. Энvvхэн хэсэг газрыг дуусгаадхая гээд тэр дороо трактораа асааж хєдєлсєн юм. Би ч єєр талбай руу шогшуулахдаа залуу насаа гэж юм бvхнийг давж гарна гэж бодох нь сайхан юм даа гэж залуу нєхрєє хайрлаж билээ. Тэгээд талбайнуудаа эргэж тойрсоор яваад орой буцаж ирсэн чинь гэр майхнуудын дэргэдvvр амьтан хvн бужигналдаад нэг л єєр болчихсон байв. Холоос бараа хараад сэтгэл тvгшиж мориндоо ташуур єгч шалавхан ирсэн чинь уйлаан майлаантай, зарим нь инээдтэй байцгаалаа. Бужгар Очир дунд нь хувхай царайлаад зогсож байв. Тэгсэн чинь ийм юм болжээ. Оройхон хоол болж газар зуухны дэргэд хvмvvс цугларан хоол цай болж жижvvрийн тогооч хvvхнvvд тогоо шанагаа хангинуулан хоол цай аягалж байж. Гэтэл алсаас тракторын дуу гарч нэг трактор айсуй гэнэ шvv. Зарим нь -Бужгар ах маань ч ирлээ дээ, манай Долгорсvрэнгийн харц єєр болоод ирэх нь тэр гэж тоглоом тохуу хийж, Долгорсvрэн ичсэн нvvрээ хийх газраа олж ядан байж гэнэ. Гэтэл трактор ойртон ойртсоор байлаа. Хvмvvс мань Бужгар Долгорсvрэнтэйгээ золгох гэж сvр далайлгаж явна

Page 196: Mongoliin shildeg oguulleg

гэлцэнэ. Тэгсэн харин Очирын трактор гал тогоо, зуух, тогоотой хоол, 40 литрийн бидон цємийг нь дайраад єнгєрч гэнэ. Харин тэнд байсан хvмvvс тракторын араас хєєж урт модоор кабины нь балбаж байж сая нэг нойрноос нь сэрээн зогсоож гэнэ. Тэгсэн Бужгар маань мотороо ухаж байж даараад дараа нь трактораа чиглvvлэн тавьчихаад явж байтал халуун мотороосоо дулаацаад унтаж орхихгvй юу. Удирдаж байгаа, удирдуулж байгаа аль нь ч туршлага vгvйлэгдэж байсан биз. Иймэрхvv явдал болдог байлаа. Атар биднийг мєн ч их юманд сургасан даа. Одоо энэ танай хогтой холиод байгаа цагаан талхны гурилыг тариа будаанаас ялгаж авдаг юм. Тэгэхээр нэг зvсэм талханд хичнээн олон цагийн хєдєлмєр зарцуулсан нь мэдээж шvv дээ. Тариа будааны зовлонг мэддэг хvн талхны хэрчим єдий тєдийгєєр vрэгдэж байгааг харахад сэтгэл хачин болох юм байна шvv дээ гэхэд дэд хурандаа: -Жигмэд гуай та, манай рестораны нийт хvмvvст энийгээ ярьж єгєхгvй юу, маш хэрэгтэй байна гэв. Жигмэд: -Єє тэр бололгvй яахав. Цаг минутаа л тохиръё. Би тариа будааныхаа л амьдралыг ярина шvv дээ. Єєр мэдэх юм байхгvй. Дэд хурандаа: --Тэгэлгvй яахав. За Цэрэнлхам аа. Чи чи ахмад хvнтэй хэг ёг буруу харьцсан байна. Юу гэж бодож байна. Алгадуулсандаа гомдолтой юу. Цэрэнлхам: -Тийм ээ, миний буруу. Одоо бодоход эцэгтээ л алгадуулсан юм шиг сайхан санагдаж байна. Юуны гомдол байх вэ гээд ичсэндээ доошоо харж харин би Жигмэд гуайгаас уучлал гуйя гэхэд Жигмэд баярлахдаа сандран: -Чи ууртай хєгшин ахыгаа бас уучлаарай! Гэв.

ЧАДРААВАЛЫН ЛОДОЙДАМБА

Нэрт зохиолч Ч. Лодойдамба 1917 онд ГовьАлтай аймгийн Тvмэн сумын нутагт малчны гэрт тєржээ. Бага наснаасаа сургууль соёлын мєр хєєж, 1954 онд МУИС тєгсєж улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Уран бvтээлээ 1940 оноос эхэлж «Алтай», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг єгvvллэг бичсэний гадна «Гарын таван хуруу», «Єєрийн замаар», «Итгэж болно» драмын жvжиг, «Энэ хvvхнvvд vv» кино зохиол бичжээ. Зохиолчийн «Тунгалаг тамир» «Алтайд» роман Орос, Чех, Румын, Болгар, Вьетнам, Япон зэрэг хэлнээ хэвлэгджээ. Ч. Лодойдамба БНМАУлсын тєрийн шагналыг хоёр удаа хvртжээ.

Page 197: Mongoliin shildeg oguulleg

ГЭРЭЭСЛЭЛ

Єнгєрсєн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мєр хєєж гарснаас хойш цагаачлан иржээ. Хvvхдvvд нь тус бvр айл болоод єєр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв. Ханд гуай шиг єндєр настай эмгэд олон vгтэй, ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь тєгсгєлгvй болдог шvv дээ. Харин Ханд гуай бол тийм биш ажээ. Амарч байхдаа ганц єгvvллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангvй. Энэ тухайгаа Юндэн гуайд гомдон хэлэхэд «Манай ээж урьдах явдлаа ярих тун дургvй. Би хvv нь гэхэд уг нутаг гарал vvслийг нь мэдэхгvй. Эцэг минь ямар хvн байсныг ч ярьж єгєєгvй. Тэгээд би чинь Хандын Юндэн гэж эхээрээ овоглодог хvн шvv дээ гэжээ. Ханд гуайгаас юм сонсох хvсэл надад их байлаа. Энэ эмгэний тvмэн vрчлээс болсон гонзгой бор нvvр, илч гал нь бараг алга болсон цийлэм нvдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой. Энэ том цоожтой хаалганы цаана мєн ч их юм буй даа. Гэвч нээх арга нь даанч олдохгvй болохоор яая гэх билээ дээ. Амралт минь дуусч явахаар бэлтгэж байтал Ханд авгай орж ирээд бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугvй сууснаа: -- Хvv минь чамайг юм бичдэг гэлцэх юм. Yнэн vv? Гэж асуув. -Тийм ээ. Би зохиолч хvн бас сонины газар ажилтай гээд л єєрийнхєє тухай товч ярьж єглєє. Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох vлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггvй. Доош харан цай ууж дууссан шаазангийнхаа хээг vзэж байлаа. Энэ vед тvvний нvvр харагдсангvй. Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг би мэдэж байв. Учир нь дотоод сэтгэлийн гvн бодолд дарагдаад сууж байгаа хvний нvvр нvд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зvйлийг илтгэх ёс бий. Ханд гуайн судас нь гvрвэлзэн, чичирч, хааяа хааяа дотроо гvн санаа алдаж байлаа. Тэгээд над руу vлэмж зєєлєн нvдээр харснаа «Хvv минь манайд ор. Эмээ нь цай чанасан юмсан» гээд босов. Би тvргэн босож гэрт нь орлоо. Бvр олбог засжээ. Суумагц аагтай давстай, тос даасан шаргал цай єгч, хуруу зузаан єрєм, бэлцийсэн цагаан ааруул ємнє минь тавив. Идэж ууж байтал эмээ над руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч нь санаа алдаад

Page 198: Mongoliin shildeg oguulleg

«Эмээ нь хvvдээ нэг юм яривал чи олон хvнд хэлж єгч чадах уу? Yнэн зєвєєр нь бичээд л сониндоо хэвлvvлж болохсон болов уу гэж байгаа юм шvv дээ» гэлээ. -Чадалгvй яахав, эмээ минь. Энэ чинь миний хийдэг ажил. -Эмээ нь нас єндєр болж удахгvй энэ хорвоогоос салан, эсгий гэрээс гарч хээрийн гэртээ очих цаг ойртлоо. Залуу хvмvvст хэлмээр юм байна. Би арван найман настай байхдаа сэтгэлдээ хvнд шарх олсон юм. Тэр шарх эдгэрээгvй. Эдгэрэх ч vгvй гээд дуу нь тасарч доош харахад хэд хэдэн том нулимс тасран унав. Би гайхан харсаар л Ханд гуай алгуураар толгойгоо єргєж намайг эргэж харлаа. Усан хєшиг татсан нvд нь чичирч байгаа уруулд мухардсан гэмшил дvvрэн. Дотно хайрт хvнээ нас барахад нь очиж чадаагvй хvн «Амьсгал нь тасрахад байж чадсангvй ээ. Халаг» гээд толгойгоо нvдэх гэж байгаа хvнийг харсан бол Ханд гуай яг л тийм байлаа. Хаанд гуай гарынхаа араар нулимсаа арчиж сэтгэл нь шулуудсан бололтой займчин суудлаа зассанаа зэвхий бєгєєд шийдэмгий дуугаар «Би залуудаа нутаг хошуундаа гайхагдсан сайхан хvн байсан юмсан. Чи ч vнэмшихгvй байх даа. Гэвч тийм л байсан» гээд арга нь барагдсан нvдээр намайг харлаа. Yнэндээ ч ємнє минь сууж байгаа эмгэн олонд гайхагдсан сайхан хvvхэн байсан гэхэд vнэмших юм тун ховор бєгєєд гагцхvv жар гаруй жилийн ємнєхєє ярьж байгаа шvv дээ гэж ухаан санаандаа бодож сэтгэлээ хvчлэн vнэмшvvлэхийг хичээж байлаа. Эмээгийн нvдэнд сэтгэлийн гvний баярын оч гялсхийж єчvvхэн мишээл жавьжинд нь тодрох мэт «Манайх vргэлж л Жамбал гэдэг айлтай хамт байдаг байлаа. Тэдний ганц хvv Юндэн бол надаас гурав ах. Бид хоёр хар бага наснаасаа хамт тоглож єсєєд намайг арван зургаан нас хvрэхэд Юндэнгийн зан нэг л биш болоод хувирав. Тэр яавал л надад сайн юм хийх хvсэлтэй. Миний юу л хэлснээс зєрдєггvй болов. Хvн єнгєрсєн юмыг эргэцvvлэн бодоход тэр vед огт ажиглагдаагvй юм тодрон учир нь олдоогvй юмын учир олддог шvv дээ. Ялангуяа сэтгэлд гvн vлдсэн юмыг эргэцvvлэн бодоход харамсах, баясах зvйл мєн ч их гардаг ажээ. Юндэнгийн зан мєн ч єєр болж билээ. Юндэнгийн алхам бvр, хєдлєх бvрээс над хязгааргvй сэтгэлтэй нь илэрхий байж л дээ. Заяагvй хvний хєлд нь ембvv тавихад дээгvvр нь сохор хvн болж нvдээ аниад гарсан гэдэг. Би Юндэнгийн тэр сайхан сэтгэлийг олж харахгvй байлаа. Тvvнийг багаасаа тоглож єссєн сайн нєхєр минь гэж бодохоос тvvнд хайр сэтгэл надад байсангvй. Намайг хvсэж мєрєєдсєн улс ёстой л захаас аваад байдаг байв даа. Гаднаас харвал Юндэнд гойд юмгvй. Ялангуяа олон хvний нvд булаасан залуугийн цагт бол шохоорхож хармаар юм тvvнд байгаагvй. Жижигхэн биетэй, хонин бор нvдтэй гонзгой царайтай. Эцэг нь багад

Page 199: Mongoliin shildeg oguulleg

нь миний єєдєс гэж єхєєрдєн нэрлэснээс аав ээж нь Єєдєс гэж дуудна. Харин сvvлдээ Юндэн уцаарлаж байгаад болиулсан юмсан. Миний дэргэд Єєдєс гэж хэлvvлэх тун дургvй сэн. Гэвч дотор нь уу, ёстой л хvн байсан юм сан. Хvний сайхан дотроо нууц байдаг болохоор олж харахад тун хэцvv. Амьдралын эгзэг таниагvй залуугийн цагт бол бvр ч хэцvv.

Хvvхэнтэй айлд хvн цугладаг. Хvрдтэй айлд буян цуглардаг гэгчээр нутгийн харцуул манайд цугларна. Би тэдний дунд барьцгvй хєвнє. Тэдэнтэй цэц булаалдаж vг хаялцаж байхыг хараад Юндэн бухимдаж ууртай болдог байсан. Гэвч би тvvнд нь огт юм бодохгvй. Харин ч инээд хvрдэг байсан билээ гээд эмгэний хоолой зангирахад дуу нь тасрав. Эмээ хэсэг дуугvй байснаа урт гэгч санаа алдаад толгойгоо хэдэн удаа сэжилснээ Нэг єдєр Юндэн хамт хот арилгаж байгаад «Хоёулаа сууж хамт амьдаръя. Ханд минь чамдаа би хязгааргvй дасжээ» гэж палхийтэл шууд хэлдэг байна шvv гээд эмгэн инээмсэглэх мэт болсноо, ер нь Юндэн бvрэг мэт боловч бодсоноо эв хавгvй цєл цал гэтэл цємийг хэлдэг хvн байсан юмсан. Нэг єдєр манай vнээ тугал нийлж орхиод намайг ээж минь загнаж байхад Юндэн дув дуугvй зогсож байснаа «Дулмаа гуай минь. (Дулмаа гэдэг чинь манай ээжийн нэр) Тугал эхтэйгээ нийлээ л биз. Цайны сvvгvй бол манайхаас ав. Хандыг хичнээн аашлаад тэр хєхсєн сvvг та олж авахгvй гэж билээ» гээд Ханд гуай vгээ таслав. Ханд гуайн нvд нь сэргэж тод инээмсэглэл нvvрэнд тодров. Чухам энэ vед «Yнэхээр залуудаа сайхан хvvхэн байсан болов уу?» гэдэг зурвас бодол маний сэтгэлд орж ирлээ. «Би Юндэнгийн vгийг юмны чинээ ч бодолгvй тоглоом болгож єнгєрvvлэв» гэж хэлэхэд Ханд гуайн нvvрэнд тодорсон баясгалан хусагдан алга болов. Нэгэн хэсэг чимээгvй болов. Би чингээд гэж ярианы vргэлжлэлийг хvсмээр байсан авч «Арай ингээд зогсохгvй байх» гэж горьдоод тэсэв. Yнэхээр Ханд гуай бvдэг дуугаар «Тэр vед би нутгийн Гончиг гэдэг залуутай сэтгэлтэй болоод нууц уулздаг байсан. Намрын vдэш юмсан. Хонь хотолж байгаад Юндэн урьдахаа давтаж хэлэхэд нь би тэр яриаг займруулах гэж «Чи ганцаараа гучин тэмээгээр Хvрээ жин тээж чадах уу» гэлээ. -Чингэвэл чи баярлах уу гэж асуув. -Эр чадалтай ажилч хvнийг хараад хэн ч баярлана шvv дээ гэв. Ингэж ярьснаас хойш удалгvй Юндэн айлын гучин тэмээг хєлсєлж аваад ганцаараа хvрээн жинд явчихлаа. Би юу хэлснээ ор сураггvй мартчихаад «Энэ хvйтэнд гучин тэмээгээр ганцаараа явдаг бас онгиргон амьтан юм даа.

Page 200: Mongoliin shildeg oguulleg

Нvд улаан,мєнгє цагаан л гэдэг болж байна.Амиа алдах гэж байгаа юм» гэж Гончигийн шоолон инээхэд хамт инээж байж билээ гээд эмгэний хоолойноос хачин авай гарсанаа зангираад тагжрав.Эмгэн тулганы захын vнсийг мойног болсон бор хуруугаараа оролдож газар ширтэн дорой дуугаар Намайг арваад айлынх хvvдээн гуйхад аав ээж єгєхгvй байлаа.Гэтэл хошуу ноёны хvvд гуйхад ухаан жолоогvй баярлан зєвшєєрєв. Би очихгvй гэж уйлан хайлан гуйсан. Огт тус болсонгvй.Энэ бvхнээ Гончигт хэлж даруй тvргэн оргож зайлая гэлээ. -Бид хоёр оргоод хаа зайлъя вэ? -Оргохгvй бол єнгєрлєє.Чи ойлгож байна уу? -Орон гэр мал хєрєнгєє хаяад хvний нутаг,гvний газар яаж амьдрах юм бэ? -Хайр сэтгэл залуу нас байна. Яагаад ч болсон амьдарна. Эндээс зайлъя. Гончиг эхлээд оргохыг зєвшєєрєхгvй байлаа.Гэвч би уйлж уурлан эцэст нь боож vхнэ гэж баймаажин оргох болоод єдєр цаг болзоод яг явах дээрээ дургvйд хvчгvй гэгчээр баригдаж Гончиг хvний хvvхнийг эцэг эхийн зєвшєєрєлгvй оргуулах гэсэн хэрэгт орж хошууны хар гэрт хоригдов. Би ч чанд хараанд орж гэрээс дагалтгvй гарахаа болив. Мордуулах хоног ойртсоор л байлаа. Нэг єдєр Юндэн жинтэйгээ ирээд гэртээ ч орсонгvй хотны хажууд зогсож байсан надтай уулзан шууд л єврєєсєє бор цаасанд боосон мєсєн чихэр гаргаж єгєв. Харвал хоёр хацар хамрын vзvvр нь хєлдєж барзайн шархалсан байлаа. -За би гучин тэмээгээр ганцаараа жин тээвэрлээд ирлээ. Чи баярлаж байна уу? гэж нvдэнд нь гал гялалзан бахдаж ядсан баяртай хэлэв. -Иш Юндэн минь би гэдэг хvн тvмэн зовлонд учраад байна гээд бvх болсон юмаа ярилаа. Юндэнгийн баяр бахдал бялхан гэрэлтэж байсан царай нь барайн, гялалзан байсан нvд нь бvдэг мохоо болсон юмдаг. -Хандаа «чи Гончигоос єєр хvнд сэтгэлгvй юv?» гэж намуу дорой дуугаар асуув. -Yгvй. Гончигоос бусад хvн над огт хэрэггvй. Би яасан заяагvй амьтан бэ? Гээд уйлав. Юндэн арга нь барагдан хэсэг зогссоноо «Хандаа. Уйлаад яах вэ. Би» гээд vгээ тасалж над руу удтал ширтэв. Хойно бодоход тэр нvдэнд мєн ч их юм байж билээ гээд эмгэн над єєд арчаагvй нvдээр харснаа vргэлжлvvлэн-- Энэ vед эх нь бидний дэргэд ирж «Та хоёр сvvлд ярь даа. Миний хvv халуун цай уу, Иш энэ хацар, хамар нь» гээд Юндэнг аваад явлаа. Хэд хоног Юндэн надтай уулзсангvй. Зайлаад л байлаа. Жинд явж олсон мєнгєєрєє хоёр сайн морь худалдаж авлаа. Нєгєєдєр намайг мордуулна гэж юм бэлтгэж байв. Нэг орой тугал уяж байхад Юндэн дэргэд минь ирж «Чи Гончиг vгvй бол vхнэ гэдэг чинь vнэн

Page 201: Mongoliin shildeg oguulleg

vv?» гэж шивнэн асуув. -Єєр би яахав дээ гээд уйлав. -Чи надтай оргохгvй юv. Би чамд мєн ч сэтгэлтэй дээ. -Гончиггvй бол би хаашаа ч явахгvй. Мордуулах болбол энэ хойт хадан дээрээс vсэрч vхнэ гэлээ. Юндэн гарыг минь чанга гэгч барьж урт бєгєєд тасалдуулан санаа алдаад «Маргааш орой сэрэмжтэй байгаарай» гээд шууд эргэв. Юу болохыг мэдсэнгvй. Маргааш нь орой болов. Юу ч болсонгvй унтахаар хэвтэв. Гэвч нойр хvрсэнгvй. Чимээ чагнан сэтгэлд минь ямар нэгэн горьдлогын зул асаж хэвтэн байтал гэрийн ард нэг л ер бусын чимээ гарлаа. Би хэвтээгээрээ шахам хувцаслаж гарах гэтэл хvмvvс сэрэв. Би ч vсрэн гарлаа. Хvмvvс ч босоцгоов. Гэрийн хойно очвол эмээлтэй хоёр бараан морьтой хvн зогсож байлаа. -За бушуухан морд. Баригдвал баларна шvv. Хойноос буутай хуягууд нэхэж байгаа гэсэн Гончигийн дууг таниад шууд мордлоо. Гэрээс хvмvvс шуугилдан гарахад бид хоёр морины хурдаар давхиж байлаа. Тэр морьдын хурдан гэдэг нь. Гончиг тvрvvлэн, би дагаад юм ярих чєлєє завгvй довтолгов. Хойноос чимээ гарсангvй. Yvр цайхад мэдэхгvй газар ирсэн байлаа. Арав гаруй хоног явж хошуу алгасаад харь нутагт очиж айлын мал хариулан амьдрав гээд эмээ дуугаа хурааж хэсэг болсноо уйлж тасалдсан дуугаар Гончигийг хар гэрээс оргуулж хуягийн буудсан суманд єртєгдєн амь нь гарахдаа «Хандад би оломгvй сэтгэлтэй юмсан. Миний хоёр морь та хоёрыг жаргалд хvргэг. Бушуухан яв» гэж Юндэн хэлээд амьсгал хураасан гэдэг гээд Ханд гуай дуугvй болов. Бvх бие нь салганан шанааны нь арьс татвалзана. Нэлээд удсаны дараа нам бєгєєд сэтгэлийн гvн тослог дуугаар «Хvv минь би сайхан сэтгэлийн их хайрыг амсаж эдэлж чадах хvн байсан юмсан. Гэвч тvvнийг харж чадаагvй хажуугаар нь єнгєрсєн. Тэр их сэтгэлээс vлдсэн юм гэвэл шаналж харамссан бухимдал Юндэнгийн нэрийг єгсєн хvv хоёр л байна гээд дуугаа таслахад эмгэний нvднээс бєєн бєєн нулимс тасран хацрынх нь vрчлээг дагаж урсахад жавьжаараа шимэн залгиж байлаа. Би Гончигийн тухай асуумаар байсан авч нэг л асуух зvрх хvрсэнгvй. Бас л Ханд гуайн сэтгэлийн гаслан над аяндаа дамжиж дотор минь нэг л эвгvй болов. Гэтэл Ханд гуай шийдэмгий зэвхий дуугаар «Жил болоод хэвлийд минь хvvхэд буй болов. Гэтэл Гончигийн зан хувирч малыг нь хариулж байсан айлын буцмал хvvхэнтэй сэтгэлтэй болоод удалгvй тэднийд хvргэн орлоо» гэхэд «Ямар муухай хvн бэ»гэж єєрийн эрхгvй дуу алдав. -Иш хvv минь муухай юу байхав дээ. Юндэнгийн сэтгэлийг тvvнээс болгосон шvv дээ. Бvхэл насандаа гэмшиж Юндэнг бодож, Юндэнг

Page 202: Mongoliin shildeg oguulleg

харж зvvдэндээ тvvнтэй ярьж явлаа. Сайхан хайр байдаг юм шvv. Олбол гагцхvv алдаж л болохгvй. Хvний сайхан дотроо нууц байдаг юм даа. Хvv минь чи миний энэ ярьсныг заавал сонинд бичээрэй. Амьдралын замд гарч яваа залуу хvмvvст хэрэг болж магад Энэ бол миний хvнд хэлж єгєх гэсэн амьдралаас vлдсэн ганц зvйл байгаа юм гээд шавхийтэл босож шууд гарсан юм.Тэр орой Ханд гуайн бие муудаж хvv нь эмчид явж бид тэдний гэрт цугларав. Ханд гуайн царайнд хєнгєн мишээл тодроод vг хэлэх гэснээ хоёр дахин эвгvй зогисоод «Юндэн минь» гээд талийгаач болсон билээ. Би Ханд гуайн ярьсныг нэмээгvй бас хасаагvй. Yнэхээр ч амьдралын замд гарч яваа залуу хvмvvст «Сайхан хайр байдаг юм шvv. Олбол алдаж болохгvй» гэсэн Ханд гуайн vг чухлаас чухал зvйл биз ээ.

ШАРГАЧИН

Хаврын хурц нар нэлээд дээр мандаад ойр орчмыг хєхємдєг манан бvрхэж єргєн талд байгаа юмс цєм зэрэглэн жирвэлзэж байлаа. Цайдам хєндийн зvvн зах нь болсон хэсэг дэрс рvv эхээс гараад хэдхэн хоносон цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ. Янзага нь тонгочин тоглож орчин тойронд єєрєєс нь єєр юмгvй мэт бvхнийг матран явахад нь эх нь тал бvр сэрвэлзэн єчvvхэн чимээг ч сэрэмжлэн чагнаж нvдэнд нь торсон бvхнийг «Юу вэ. Яах гэж байна» гэсэн бололтой нарийвчлан ажиглаж явлаа. Уураг нь дуусаагvй єег сvvндээ гэдэс нь цадсанаас ч юм уу нялх бие нь тоглоомдоо ядарснаас ч юм уу? Аль зуу зуун жилээр vргэлжилсэн хатуу амьдралын сургаал ч юм уу? Бvv мэд. Юу ч гэсэн дэрсэнд орсны дараа удалгvй янзага нь нуугдан унтав. Ер нь шаргачин єдрийн цагт нялх янзагаа бут буюу дэрсэнд хяруулж нуугаад єєрєє шинэхэн ургасан ногоо чимхлэн иддэг. Энэ vед ямар нэгэн аюул ирвэл хурдан хєлийн хvчээр дагуулан зугтаж тєєрvvлээд эргэж ирхэд, унтаж хоцорсон vрдээ аюулыг зайлуулсан баярт уулзалтаар цэцэглэсэн амьдралаар амтлагдсан сvvгээ єгдєг. Янзагаа нуусны дараа шаргачин зvг бvр гоо чихээ соотгонуулан дээр дээр vсрэн тоглодог. Энэ vед нь тvvнийг бvжигчин хvн харвал уран хєдєлгєєний хуримтлал болсон гоёмсог хєдлєлийг тусган авах нь дамжиггvй билээ. Нєгєє шаргачин цовхрон харайлан дэгдэж хэсэг тоглоод хурц vнэр нь хамар руу цоргисон соёолж байгаа нялх тааныг амтархан идэв. Гэтэл шаргачны хажуугаар гарсан замаар жолоочоос гадна гурван зугаалагч суусан машин тоос манаруулан давхиж ирлээ. Хурдлан яваа машин дотор архины эхvvн vнэр, тамхины гашуун утаатай холилдон ханхалж,

Page 203: Mongoliin shildeg oguulleg

жолоочийн ар талд суусан хvнээс бусад нь нэлээд согтсон тул нvд нь чиглэсэн юмгvй гєлєлзєн эргэлзэж толгой нь моторын жигд ажиллагаатай цохилт нийлvvлэх гэсэн юм шиг хаялан ганхаж явлаа. Хэрэв жолоочийн хажууд суугч тамхиа ноцоох хэрэг гараагvй бол шаргачин эх vр хоёр гашуун зовлонд учралгvй єнгєрч болох байсан билээ. Гэтэл тамхиа ноцоолгох гэж жолооч руу эгцлэн харсан нvдний нь vзvvрт талд идэж байгаа ганц шаргачин харагдав. -Зээр гэж хашгирахад яг хойно нь суугч ухасхийн -Хаана? гэж хариу хашгираад нойрмог нvдээр тал бvхэн рvvгээ харлаа. -Янзагатай шаргачин бололтой. Тэгээд єдийд цаазалсан шvv дээ гэж жолоочийн ард суугч хэлэв. -Зугаалж яваа бидэнд ямар хамаатай юм бэ. Буудаж л байвал барав. За бэлтгээрэй гэж жолооч нь хэлээд машинаа эргvvлж чимээнээс цочин сэрэмжилсэн шаргачны зvг хурдлан давхилаа. -Хууль биелvvлэхийн тулд гарсан хуулийг харин биелvvлэхгvй бол хариуцлага байдаг шvv дээ гэж жолоочийн ард суугч хэлсэнд -За энэ чинь хууль хамгаалагч гарав бололтой гэж жолоочийн хажууд суугч хэлээд их хєгжилтэй инээснээ. -За хєєгєєд гэж хэлэв. Уул талд нь янзага нь унтаж байгаа тул ирж байгаа аюулыг холдуулан зайлуулах гэж шаргачин єргєн цагаан тал руу дэгдэн vсэрч гоо чихээ босгон солбиж цойлон давхив. Цонхоор нь буунууд шоролзон гарсан машин, зээрийн хойноос байдаг хурдаар довтлон ирлээ. Хурдан хєлдєє гvн итгэсэн шаргачин дvvлж дєрвєн хєл нь газар хvрч байгаа эсэх нь vл мэдэгдэн хурдлав. Гэвч энэ удаа тvvний хойноос эцэстээ эцдэг булчин шєрмєстэй амьтан хєєж байгаа биш эцэх цуцахыг vл мэдэх хурдан хєлєг унаж будаан сумаар зэвсэглээд гvйцэгдэхгvй зовоон зугтаж байгаа зээрийг юу болсон ч алах ангийн шунал оргилсон дайсан мєрдєж яваа тул хэдий хvч тавин хурдлавч холдож хоцрохгvй харин улам ойртов. Буу зогсолтгvй шахам нижигнэж машины дохио чимээ vргэлжлэн дуугарч шаргачны vсрэн цойлох нь ховордон цэлмэг нvд нь бvлтэгнэн манантаж босоо чих нь алгуураар хойшоо бууж байлаа. Машин дотроос «хар барам чинь оногдохгvй нь. ёо ёо ямар их донсолдог юм бэ. Толгой хагалчих нь, аль вэ сум аваад аль. Ємнє нь барьж байгаад мулталж орхи. Аа мондиос болж гараа шалбалж орхилоо. Чамайг уу даа» гэх зэрэг дуу сонсогдож байлаа. Гагцхvv жолоочийн ард хєдлєлгvй суугаад хємхийгєє зуун салхинд бага зэрэг гандсан нvvрээ барайлган, барьж ядсан заналхийлэл нvдэнд нь туяарсан нэг хvн дуугаралгvй «Толгойгоо цохих гараа шалбалах чинь юу ч биш. Харин гэмгvй амьтны амьдралаар хууль зєрчиж тоглон

Page 204: Mongoliin shildeg oguulleg

эрхлэх чинь л дэндэж байна» гэж сэтгэлдээ дахин дахин шивэгнэн явжээ. Yнэндээ хєєгчдєд энэ явдал богино хугацааны хєгжилтэй тохиол байсан бол шаргачинд хоёр амийн тєлєє хийж байгаа ширvvн тэмцэл байжээ. Шаргачин уулруу зугтсан бол єдийд мєрдєгчєєсєє салж, хєшсєн булчингаа амруулаад хярсан vр рvvгээ гэлдрэн явж болохсон билээ. Гэтэл шаргачин хєєх тусам зах хязгаар нь vл мэдэгдэх єргєн талын гvн рvv тэмvvлж байв. Хичнээн километр хєєснийг хэн ч хэмжсэнгvй. Хэд дахин буудсаныг хэн ч тоолсонгvй. Эцэстээ шаргачин хоёр чихээ шилэндээ нааж амаа ангайн богинохон сvvлээ хавчин давлан урсах жигд хєдєлгєєнєє алдаж, єндєгнєн цогих буюу заримдаа бvр шогшдог болов. Будаан сум цайран эхэлж байгаа бєгсийг нь сийчин оноод ухаа ягаан цус хонгыг нь дагаж урсан эхлэв. Гэвч шаргачин сvvлчийнхээ хvчийг дайчлан харайсаар байв. Амьдралдаа хэд хэдэн янзагыг бойжуулан торниулж тvмэн бэрхшээл мянган саадыг давж гарсан энэ шаргачин хєєсєн дайсныг хурдан хєлийнхєє хvчээр зайлуулаад унтсан vрдээ эргэн очиж байсан удаа олонтоо нь эргэлзээгvй. Учир нь зээр ямар ч амьтанд єчvvхэн ч хор хvргэдэггvй боловч, тvvний дайсан мундах биш даа. -Сум байна уу? Гэж хашгирах дуу машин дотроос хэд дахин сонсогдсоноо хэсэг чимээгvй болоод цонхоор арзайн гарсан буунуудаа татаж аваад хєл рvvгээ хаялцгаав. -За одоо яадаг билээ гэж нєгєє жолоочийн дэргэд суугч хоосон буугаа хажуу тийшээ хаях зуур хэлэв. -Муу золигийг дайруулж орхиё гэж жолооч хэлээд хурдаа нэмлээ. Амьд гарч янзагатаа эргэн очоод язарч чинэрсэн дэлэнгээ хєхvvлжучралаар гэрэлтсэн хайраар янзагынхаа годгонон тоглож байгаа жижигхэн сvvлийг vнэрлэх хvсэл их боловч хєшиж зангирсан хєл нь урагшаа хєдлєхгvй болоод бvх бие нь салганан амьсгал нь цээжиндээ багтахгvй оволзон саяхан vзэсгэлэн болон сэрвэлзэж байсан хоёр чих нь дараа болон дэлдэгнээд эцсийн эцэст єєрийн эрхгvй сєгдєн шургачиж хэвтлээ. Машин зогсож хэдхэн цаг зугтаж зовоосон зєрvvд муу шаргачин амьдаараа гарч орох болсонд баярласан хоёр инээлдэн гарч ирлээ. Хэрэв сувай шаргачин буюу ооно байсан бол хєшиж нугараад мод болсон хєлєє хvчлэн тэнийлгэж босоод зугтаж чадахгvй байсан бизээ. Гэвч энэ шаргачин тийм биш болохоор ухасхийн босоод манаран хєхєрч байгаа нvдээ бvлтэгнvvлэн шогшив. Тэд явгалан хєєсєн боловч барьж чадсангvй. Гvйцэгдэхгvй байгаад нь уурлан бухимдаж том том чулуугаар шидсэн боловч оносонгvй. Тэгээд тэд хараал тавин буцаж машиндаа суугаад дахин хєєв. Шаргачин дахин шурган сєгдєн хэвтэв. Машин тvvний дээгvvр єнгєрєхдєє єрєєсєн дугуйгаараа дайрлаа.

Page 205: Mongoliin shildeg oguulleg

Машин эргэж зогсоход тvvнээс анчид гvйцэгддэггvй шаргачинг босох чадалгvй болгосондоо баярлан инээлдэж хєгжил болон гарч ирлээ. Тэрийн хэвтсэн бєгєєд бvх бие нь vхлийн ємнєх чичрэлтээр татагнаж байгаа шаргачин эцсийн хvчээ дайчлан янзагаа нуусан зvг рvv амьдралын оч орхин хаяж байгаа нvдээр харлаа. -Гvйцэгдэхгvй оногдохгvй байх чинь яав? Гэж нэг нь хэлээд нєгєє нэг нь шаргачны дэргэд ташаагаа тулж ханхалзан зогсоход шаргачин дахин єндийж янзага нь амгалан сайхан унтаж байгаа зvг рvv дахин харах гэтэл хvнд тємєр манивил толгой руу нь тас хийтэл бууж, эцсийнамьсгал нь тасрав. Жолооч нvд рvv нь манивилын vзvvрээр хатгаж vзсэнээ, - Талийгаач болжээ гээд єврєєсєє хиам гаргаж зулгаан идлээ. Шаргачны чинэрсэн дэлэнгийн хоёр хєх нь зугтахын ємнє сэрвэлзэн соотгонож байсан хоёр чих шиг нь босож сэрийгээд тvvнээс шахагдан гарч байгаа цагаан шаргал сvv нь элсэрхэг хєрсєнд шингэн орж борлуулан байлаа. Жолоочийн дэргэд суугч хєдлєлгvй хэвтэж байгаа шаргачинг єшиглєн хєрвvvлснээ, -За явъя. Туранхай хєхvvл шаргачнаар юу хийх юм. Тарган сан бол оноо засаг нь чанаж, єєх vмхэх юмсан. Чамд юм vлдсэн vv гэхэд нь нєгєє нь -Хагас шил юм vлдсэн гээд ягаан цус шvvрч байгаа шаргачин рvv ажиглан харснаа мєн догь буудаж шvv гээд бардам гэгч нь инээмсэглэв. Тэгээд тэд машиндаа сууж явахдаа жолоочийн хажууд суугч - Ярих сонинтой боллоо гэж хэлэхэд, Хууль зєрчсєн та нартай ярих юм над бvр ч их бий гэж жолоочийн ар талд суугч боджээ. Машин тоос татуулан хурдалж далд орлоо. Дээр мандсан нарны гэрэл шаргачны дээрээс жигнэн ямар ч анир чимээгvй єргєн тал мэлтийн тэнгэрийн хаяанаас том гэгчийн хар тас алгуур дэвсээр улам тодрон гарч ирлээ.

СОНОМЫН ЛОЧИН

Зохиолч С. Лочин ГовьАлтай аймгийн Дарви сумын нутагт малчны гэрт тєржээ. Бага дунд сургууль, Улсын их сургууль тєгсжээ. 1965 оноос уран бvтээлээ эхэлж «Сэтгэлийн єнгє», «Yргэлжлэлтэйдолоон єдєр», «Сvйрэл» зэрэг роман олон єгvvллэг, тууж бичжээ. Зохиогчийн « Сэтгэлийн єнгє» роман Орос, Вьетнам хэлнээ орчуулагджээ.

Page 206: Mongoliin shildeg oguulleg

БИ

Єєрийнхєє тухай илэн далангvй єгvvлнэ гэдэг vнэхээр шударга хvний явдал буйзаа. Хэрвээ тийм бус бєгєєд би яахин ийнхvv зориглохов. Би нэгэн хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хvн. Миний нэрийг .... за даа. Танд нэр минь тєдий л сонирхолтой бус байх. Ердийн л нэгэн нэр. Ємссєн хувцас, царай зvс минь ч бусдаас ялгараад байх юмгvй учир олныг нуршихыг vл зориглов. Єгvvлж буй зvйлд минь учир олныг нуршихыг vл зориглов. Єгvvлж буй зvйлд минь учир шалтгааны холбогдол vгvй учир байгалийн зураглал, цаг агаарын байдал зэргийг тоочих буюу зураглан зай эзлvvлэхгvй. Харин єєрийнхєє талаар єгvvлэх минь л та нарт лав сонирхогдоно. Эрдэм шинжилгээний ажилтан гэдгээ дээр хэлсэн. Нас хорин найм. Тийм ч явчихсан нас биш. Мэдээж эхнэр хvvхэдтэй. Том нь энэ жил сургуульд орсон. Отгон нь хоёр жилийн дараа ардын сургуулийн алтан босгыг алхана. Охиноо би «Отгон нь» гэж vнэхээр отгон хvvхэд минь гэдгийг мэдэж байгаа учраас бат итгэлтэй хэлж байна. Зарим хvмvvс Отгон, Отгонбаяр гэхчилэн нэр єгєєд дахиад хvvхэдтэй болохгvй хэмээн санаархавч нэг л мэдэхэд дахиад хvvхэдтэй болчихсон, тэгээд хэн гэж нэр єгєхєє мэдэхгvй амаа ангайн, гараа алдан зогсож байдаг. Би бол тийм хvн бишээ. Эхнэр минь дээд мэргэжилтэй. Гэвч нэг их удахгvй, эрдэмтдийн тоог нэгээр нэмэгдvvлэх хvний эхнэр дээд мэргэжилтэй байх нь мэдээж болохоор илvv л юм хэлчив бололтой. Энэ жил боловсон орон сууцанд орсон. Аз болоход гурван єрєєтэй байр. Гагцхvv сэтгэл дундуур байгаа зvйл минь гэвэл байр маань яг хотын тєвд биш, гэхдээ Толгойт мэтийн хол газар байр аваагvйдээ сэтгэл єег байна. Єнгєрсєн юм бvрий амархан, одоо бодоход толгой євдєн, нvд эрээлжлэх шиг санагдах юм. Ай яа, мєн ч олон даваа давсан шvv. Би ч угаас алсын хараатай хvн болохлоор их сургуулийн дєрєвдvгээр ангид байх vеэсээ л байх шууд олох vгvйдээ л гэхэд хамгийн цаад зах нь гурван жилийн дотор байр єгєх тийм газар очих арга мэх сvвэгчлэн эхэлсэн хvн дээ. Чингэтэл бvтэн таван жил тиймээ сунасан таван жил хєєцєлдєж байж байртай болсноо бодохул ёо ёо зvрхээр хатгуулах шиг болном. Би vнэнийг нуухгvй єгvvлнэ гэсэндээ хvрэн хэлэхэд vнэндээ бол би єдийд байргvй л хэвээрээ байж байх ёстойдог. Хэдий тийм авч яагаад байртай болсноо дэс дараагаар нь єгvvлсvгэй. Би олны дунд єєрєєр хэлбэл зоогийн газар юм уу, сайн таньж мэдэхгvй, ааш занг нь гадарлахгvй хvмvvстэй архи уухыг эрс цээрлэдэг хvн авч, байрны тєлєє дvvрсэн хэрэг гэж сэтгэлдээ тушаагаад олон ч шил архи, шар айраг тэргvvтнийг танихгvй шахам хvмvvстэй хамтран цааш харуулсандаа.

Page 207: Mongoliin shildeg oguulleg

Ажлынхаа газраас байр авах гэж яаж тулалдсан гээч. Эндvvрээгvй, vнэхээр тулалдсан юм шvv. Тэгээд нэг удаа байр авах тун дєхсєн. Чингэтэл сайн юманд саад мундахгvй гэгчээр яг авдгийн даваан дээр урьд нь олон жил нэгэн сургуульд хэдийн багшилж байгаад манай хvрээлэнд ирсэн нэг хvнд єгєх болж, намайг хойшлуулсан. Манайд олон жил ажиллаагvй гэж над хэлсэн. Чингэхэд манай талынхан эрс шийдвэртэй давшилтанд орж, шинэ залуу боловсон хvчнийг дэмжих хэрэгтэй... ер нь найдвар тєрvvлж буй, хойшдоо шинжлэх ухаанд бат тогтвортой, vр бvтээлтэй ажиллах хvн. Тэр гуай ч адилхан хvрээлэнд ирээд удаагvй байгаа хvн ялгаагvй гээд л ярьж батлахад нєгєєх багшийн талынхан, нийт дvнгээрээ улсад олон жил ажилласан, найман хvvхэдтэй энэ хvнд олгоно гэсэн нь л хуралд оролцогсдыг талдаа татах тvлхvvр болсон. Хvн гэгч амьтан шинжлэх ухаан техникийн vсрэнгvй дэвшлийн єнєє vед юм бvхэн нарийн тооцоонд шилжсэн цагт найм.... хэлэхээс аманд багтахгvй байна. Юу сайхан дур сайхан гэдэг болохлоор би єєрийгєє л хичээж бусдын дотоод хэрэгт оролцохыг больё. Ер нь найм байтугай арван хэдтэй байх нь ч зvйтэй байх. Хvн шиг vнэт капитал байхгvй. Єєрийн минь хувьд бол ч хоёр байгаа нь хангалттай. Бас нэг зvйл гэвэл сургууль тєгсєєд єєрийн хийсэн судалгааны дагуу, гурван жилийн дотор гарцаагvй байр єгєх нэг газар хуваарилагдаж чадсан боловч, жил гаруйхан тэнд ажиллаад хасагдсан. Тэгээд хvрээлэнд ирсэн минь дээд заяа болсон. Ай мєн ч балрах дєхсєн шvv. «Чиний тарыг танилаа» гэж тэр нэг хvний хэлснийг мартахаргагvй. Одоо ч эргэн бодохоос хvйтэн хєлс гардаг. Ийнхvv тулалдаанд ялагдчихаад нэг хэсэгтээ би гэдэг хvн сэтгэл санаагаар унаж царай зvс алдаад байж байтал хадам аавд минь vйлдвэрийн газар нь байр єгсєн сураг дуулдваа. Эхнэр маань энэ vгийг хэлсээр орж ирэхэд орон дээрээ хэвтэж байсан би босон харайж, гараас нь барьж авлаа. -Єє чи баярлаж маасайх хэрэггvй, яарч байна. Манайхыг тэртэй тэргvй байр єчнєєн жил хєєцєлдлєє. Одоо эрхбиш авах биз. Харин муу хvvгийнхнийгээ л оруулъя. Олон хvvхэдтэй юм гэж ээж ярьж байна гэв. Олон хvvхэд, олон хvvхэд гэсэн энэ vг зvрх рvv шивсэн зvv шиг байв. Юу гэсэн vг вэ? Хvvхэд л байранд орох ёстой юм бол би ч хоёр хvvхэдтэй. Тэд минь ч бусдын хvvхдийн адилаар байранд орох эрхтэй. Уурласандаа биш, гомдсондоо нулимс гарах шахав. Хадам ээжийн царай нvдэнд хvйтэн байдлаар харагдана. Yнэхээр ч зэвvv хvрмээр ажээ. Намайг байр сууцгvй зовж буйг минь мэдмээр дээ. Yгvйдээ гэхэд тєрсєн охиноо боддог байгаадаа. Чингээд би авгайдаа уурлаж нэг vзээд, аргадаж нэг vзээд, эцэст нь эхтэйгээ хэлэлцээр хийх заавар боловсруулж цээжлvvлж єгєєд явуулчихав.

Page 208: Mongoliin shildeg oguulleg

Хадам аав минь олон жил vйлдвэрт ажил хийж буй хvн. Гэр орны бvх хэрэг явдлыг хадам ээж л мэднэ. Харин аав зєвхєн л ажлаа хийнэ. Бусад явдалд ерєєс оролцохгvй. Иймээс эхнэр минь ээжтэйгээ хэлэлцээр хийхээр явсны учир ийм юм. Би сэтгэл тvгшин хvлээлээ. Энэ хvлээлт минь найдлага биелvvлж би байртай болсон гэдгийг єчсvгэй. Ийм даваа давсан болохлоор одоо байртай болсон замаа эргэн санахад яахан сэтгэл хангалуун байх билээ. Та бvхэн намайг ойлгож бодлыг минь хуваалцаж байгаа гэдэгт найднам. Одоо би єєрийнхєє талаархи бусад зvйлийг єгvvлье. Эрдмийн зэрэг хамгаалж нэг сайхан єдєр эрдэмтэн болох минь гарцаагvй байх. Мэдээжээр олон даваа давах хэрэгтэй ч эцсийн эцэст эрдэм шинжилгээний ажилтан би дэд эрдэмтэн болно. Тvvний дараа дахиад нэг vсрэлт хийж доктор болно. Єє тэр цагт сэтгэл амарч болно. Дэд болсныхоо дараа улам шургуу зvтгэнэ. Ер нь эрдэм шинжилгээний ажлынхаа талаар сvvл хэсэгт арай дэлгэрэнгvй єгvvлнэ. Одоо би єєрийн сонирхон оролцдог, тэгээд тийм ч муугvй амжилттай байгаа бас нэг зvйлийнхээ талаар ярья. Би залуу зохиолч гэдэг бас нэгэн нэртэй хvн. Зарим нэгэн сонин сэтгvvлд хэд гурван шvлэг, єгvvллэг гэдэг зvйлийг нийтлvvлж байж л ийм нэгэн нэр олж авсан. Жинхэнэ зохиолч биш залуу зохиолч гэдэгнэртэй байгаа минь учир мэдэхгvй хvмvvст хоёр янзаар ойлгогддог. Нэгд гэвэл, уран бvтээлээ эхэлж цэцэглэх замдаа орж яваа хамгийн найдвартай залуус гэж vзнэ. Гэтэл єєр нэг хэсэг цєєнх нь болохлоор, дєчин насны босгоо тvшиж санчгийн vсэндээ буурал орсон хойноо залуу зохиолч хэмээгдэн, жилдээ нэг юмуу, заримдаа хоёр гурван жилд ч нэг удаа ганц нэг шvлэг, єгvvллэг юм уу, сурвалжлага, тэмдэглэл мэтхэнийг хэвлvvлэн байдаг зарим нэгэн хvн санаанд нь ордог юм байлгvй. «Амьд» залуу зохиолч гэдгийг vзэхлээрээ ёжтойгоор мушилздаг. Залуу зохиолч байна гэдэг олон vvрэгтэй. Юун тvрvvн багш хэрэгтэй. Нэртэй том зохиолчдоос хэн нэгийг нь багш болгон авдаг. Ингэхлээр би гэдэг хvн уран зохиолын нэг багштай болсон. Гэтэл бас эрдэм шинжилгээний минь ажлын удирдагч буюу багш гэж нэг хvн бий. Ингээд л дор хаяхад хоёр багштай болсон доо. Атаархагч зарим нь муу билvvний баас их муу хvний багш олон гэж ярьдаг гэсэн. Одоогоор над багш хэрэгтэй байгаа тул иймэрхvv яриаг би огтоос тоодоггvй. Залуу гэдэг тодотголыг хасаж ерєєсєє л зохиолч хэмээх чихнээ чимэгтэй нэртэй болоход зам маань дардан шулуун биш байгааг шударгаар хvлээх хэрэгтэй. Хамгийн наад зах нь «хавтас нийлvvлж» анхны номтой болох нь хойшлуулшгvй чухал. Тvvнийхээ дараа номондоо нааштай шvvмжийг нэртэй шvvмжлэгчээр бичvvлж чадвал зорилт минь урагш нэлээд ахина. Номоо гарахлаар «Эрхэм хvндэт...

Page 209: Mongoliin shildeg oguulleg

багш тандаа єргєн барив», «журмын нєхєр... юvгээн хvндэтгэн єргєн барив» гээд л гарын vсгээ зурж дурсгана. Номын дэлгvvрvvд дээр уншигч, зохиолчдын уулзалт болж, номын дэлгvvрийг тєлєвлєгєєгєє биелvvлэхэд нь туслах «кампанит ажлын» vеэр бол номыг минь худалдан авсан хvмvvст гадна єнгєндєє даруу ч цаанаа ихэмсэг, зохиолч гэсэн хvслэнт эрхэм нэрээ хамгаалсан байдлаар илvv дутуу vг бичилгvй зєвхєн л нэрээ таталсхийн бичнэ. Тиймээ зохиолч гэдэг ийм л байдаг учраас сайхан. Ийнхvv эрдэмтэн болчихоод бас зохиолч гэдэг дээрээ залуу мэтийн тодотголгvй ч хэний хvv хэн бугайн ємнє ч дvvрэн хэлэх болсон vедээ би эрдэмтэн зохиолч болно. Тэгээд ч зогсохгvй би єгvvлэлт зохиол, шvлэглэлт зохиол бичдэг учир эрдэмтэн зохиолч яруу найрагч гэж бичихэд ч болно. Хожим 50, 60, 70 насны ойгоо хийх vедээ залуу зандан цагийнхаа гэрэл зураг бvхий (аз болж 100 насны ойгоо єєрийн биеэр тэмдэглэх юм биш биздээ) тусгай хєтєлбєр хэвлvvлнэ. Тvvнд минь товч намтар, зохиол, эрдэм шинжилгээний бvтээлийн жагсаалт зэргээ жагсаан бичнэ. Ай мєн ч сайхнаа. Би vнэхээр романтик мєрєєдємтгий сэтгэлтэй, аргагvй л яс махнаасаа зохиолч байх одон дор тєрсєн хvн байх. Хэрвээ тийм бус аваас сэтгэлд минь ийм амтлаг, сайхан зvvд адил бодол яахин тєрєх билээ. Энэ бvхнээ гvйцэлдvvлж амьд ахуй цагтаа vр шимийг нь хvртэхийн тулд бие гамнаж байх ёстой. Yдийн цайны цагаар гуанзны мєнгєє хэмнэн контортоо шатар тоглох мэтээр цаг иддэгээ болих хэрэгтэй юм. Нэлээд хvмvvс намайг боловсролтой залуу хэмээн ярилцдагийг сонсоход хичнээн аятай байдгийг єгvvлээд яахав. Ийм нэр олж авахад дээд сургууль тєгсєєд олж авсан жинхэнэ боловсролоос минь гадна єєрийн нарийн ажиллагаа хэрэгтэй байдаг. Би энэхvv шинжлэх ухааныг бvрэн эзэмшсэн хэмээх зориг алга. Харин хаалгыг нь татан орж хэрэг явдлын зах зухаас гадарлахтай болсон гэж ам дvvрэн хэлж чадна. Энд vнэхээр нарийн ухаан хэрэгтэй. Сэтгэлийн гvн дэх бодлоо ханилаад суусан эхнэртээ ч гаргаж хэлдэггvй тийм бодлоо нэгэнт л дэлгэж буй болохлоор нуух юм алга юу гэвэл, хамгийн тvрvvнд хvнтэй ярилцаж буй vедээ яриан дундаа хавчуулаад час хийсэн амт оруулчих цэцэд мэргэдийн хэлсэн vгнээс нэлээд олныг цээжлэх хэрэгтэй. Зарим vед бага сага засвар оруулаад ярихад чи буруу хэлчихлээ гэж маргах нь тун ховордоо. Зохиолчид гvн ухаантан зэрэг хvмvvсийн vгс vнэхээр оновчтой, ухаалаг байдгийг хэн маргахав. Гагцхvv тэр эрдмийн санг чадварлаг ашиглах хэрэгтэй. Бичсэн шvлэг зохиолдоо зvvлт, дагавар хийн тэр vгсээс, эх хэлээр нь авч хэрэглэх нь уг зохиолыг эх хэлээр нь уншдаг болж харагдахын хєдєлшгvй гэрч болой. Бас яриан дундаа гадаад vгийг

Page 210: Mongoliin shildeg oguulleg

ганц нэг оруулна. Чингэхдээ харин тунгий нь хэтрvvлж болохгvй. Чингэвэл хvмvvс муу хэлнэ. Єєр нэг чухал vзvvлэлт бол энд тэнд болж буй дэлхийн спортын элдэв тэмцээн, тоглолт зэргийн зах зухаас хийгээд, алдар цуутай тамирчдын талаар бага сага ойлголттой бай. Энэ бvхнийг заавал унших шаардлагагvй. Спортын хорхойтон гэгддэг алив бvхнийг мэдэж байдаг нэг хоёр хvнийг таньдаг бол гvйцээ. Цаадуул чинь уулзахтайгаа зэрэг чамайг гуйгаагvй байхад л тэнд тийм тэмцээн болж тэр бєгєєд сайн тоглож, энэ улсын шvvгч тэгж буруу шvvгээд гэх юм уу тєчнєєн удаагийн аварга тийм тамирчин тvvнтэй гэр бvл болсон гэнэ ... гээд л урсгаж гардаг юм. Зохиолч болох хvний хувьд урьд vеийн зарим нэгэн эмгэнэлт амьдрал туулсан энд тэндэхийн зохиолчдын намраас гадарладаг, тvvнийгээ уран зохиолын тvvх судраас холхон байдаг хvмvvсийн дунд их л итгэлтэйгээр ярихад чамайг нэг л мэдэхэд боловсролтой залуу гээд дая дээгvvр шуугичихсан байна. Хуучин цагийн зэрэг дэв, мартагдаж хаягдахыг шахсан хуучирсан vг, хэллэг цєєн хэдэн ном судрын урт сунжуу нэр, цээжилэхэд хялбар тэр vеийн нэг хоёр бадаг шvлэг мэддэг бол боловсролтой залуу гэдэг нэр чинь хєдєлшгvй. Ерєєсєє <боловсролтой хvн>гэдэг маань єєрийн толгойг ажиллуулж, алив vзэгдэл юмст єєрийн дvгнэлт єгч чаддаг байх нэг ёс бий. Тиймээс ялангуяа ахмад бєгєєд залуу зохиолчдын бvтээлийг хvн магтаж байвал сєрєєд муулж чаддаг байх хэрэгтэй. Атаархагчид миний энэ бvх арга мэхийг гадарлачихаад муу хэлж байдгийг нь би анхаарч сонсдоггvй «идvvлсэн бут цэцэглэдэг» гэсэн vг бийг санаад л, дотроо шvдээ зуун явдаг. Хожмын єдєр тооцоо хийж болох байлгvй. Эрдэм шинжилгээний минь ажлын хувьд гэвэл <дадлагажигчаас>эхлээд тогтоосон шат бvрийг давж явна. Огтоос тєлєвлєєгvй явдал л саад болчихгvй бол гурван жилийн дараа гэхэд <дэд> хамгаалчихаад номын хурим хийх ажил толгой дээр унаж ирэн байх. Хамгаалах сэдвийнхээ талаар одоо дэлгэрvvлж яриад яахав. Гэхдээ бид одоохондоо чанд нууцлан байх ёстой тийм нээлт хийж байгаа биш шvv. Ерєєсєє л ёстой юм ёсоороо яваад оргилдоо хvрдэг. Тэр цагт бvгд мэдэж болно. Зарим нэгэн хvн сэдвийн минь шинжлэх ухааны vнэ цэнийн талаар vг дуугарах, эргэлзээд оруулах хандлага гаргаж байсныг ч нуух юмгvй дурдсу. Би ийм янзтай явж байна. Аминдаа аргатай явна гэдэг амьдарч чадахын нэр. Энэ талаар танд философийн гvн сэтгэлгээ ч тєрж мэднэ. Ер нь тийм шvv дээ. Эр хvн сvvхээтэй явахаас алдах юм байхгvй. Би єєрийнхєє талаар урьд ємнє хэзээ ч хэнд ч ийнхvv илэн далангvй єгvvлж байгаагvйгээ танд сануулья. Эрхэм хvндэт Та минь эл нууцыг задруулсан байвал тооцоотой шvv. Хувийн нууцыг хуулиар хамгаалдгийг эрхээ биш мэднэ биз дээ. Танд би найдахгvй бол єєр

Page 211: Mongoliin shildeg oguulleg

хэндээ, энэ хорвоод найдах билээ. єє, та найдвартай, над єчнєєн жил vнэнч байсан шvv дээ. Эргэлзлийн хорт хєх гал сvvмэлзэн ноцох дєхсєнийг минь Та уучлаарай. Уучлаарай. Та бид хоёрыг салгах хvчин байхгvй болохлоор би илэн далангvй байсан юм. Тvvнээс биш яалаа гэж дээ.. Хэдэн жилийн ємнє зуурдаар талийгаач болсон танихгvй нэг хvний бичиг цаасыг онгичих шаардлага над тохоогдож, тэгээд яах ч аргагvй болж, даалгаврыг гvйцэтгэж байгаад энэхvv «Зєвхєн л єєрєє єєртєє бичсэн захидал» гэгч зvйлийг олсон билээ. С.Л

ТYYНИЙГ УУЧЛАХЫН УЧИР

Баярын ємнєхєн vе гэхэд санасныг бодвол vсчний газар хvн цєєвтєр байлаа. Гэвч чамлахааргvй хvлээх нь гарцаагvй боллоо. Тав зургаан хvн дараалан суужээ. Нэг бvдvvн эр хана налан, нvдээ аньсан нь энэ хорвоогийн амьдралыг vvрд орхин одсон мэт харагдана. Нэгэн пагдгар эр пиджакныхаа энгэрийн гадна халааснаас сам гарган хананы том толины ємнє очоод vсээ хоёр шанааруугаа ч самнаж vзнэ.Духруугаа ч самнаж vзнэ. Яаж самнавал єєрт илvv зохихоо мэдэхгvй л байгаа бололтой. Хажуу халимаг чамайг оворжуу болгоод духруугаа самнахлаар хvvхэд шиг харагдуулаад байна. Хойш нь самнаач тэгвэл чи гараад єгнє дєє гэж хэлмээр санагдавч би мэдээжээр юу ч хэлсэнгvй. Миний ємнє сууж буй улаан хамартай цоохор нvvртэй эр бугуй дахь цагаа байсхийгээд л харна. Тийн харахдаа хvнтэй л маргаж ч буй юм шиг, инээж наргиж ч байгаа юм шиг морин шар шvдээ ярзайлгах агаад, тун ч их яарч буй хvний байдал илт. Тэр тогтож байж ядан, эгээл сандалд суухлаар дороос нь єргєс хатгаад байгаа мэт. Харин єєрийг нь тєлєєлєн сандал дээр тvvний барьж яваа, элэгдэж халцарсан том шар цvнх л данхайна. Би тvvний цvнхийг мэлрэн харна. Ийм цvнхийг зарим хvн профессор цvнх ч гэдэг. Яагаад ингэж нэрлэдэг нь бол ойлгомжтой. Гэтэл нэг хэсэг хvн ийм цvнхийг Захын шар ч гэх нь бас байдаг. Тиймээ зарахгvй, солих гэхдээ хот даяар биш юмаа гэхнээ ямар ч л гэсэн зах дээр ижил нь барагтайд байдаггvй тийм ховор солих бараагаар дvvрэн байх нь тохиолддогоос ийнхvv нэрлэх болсон тал бий биз. Бас нэг хэсэг хvн ийм цvнхийг Пивоны шар ч гэж л байдаг. Дотор нь ном дэвтэр биш пиво, пивоний шил дvvрэн явах нь тохиолддогоос ийм нэртэй болсон цvнхний буруу юу байхав. Харин эдээ ийм нэртэй болсон эзэд нь л улаан хамартыг би дээрх гурван ангиллын алинд багтахыг хэлж зvрхэлсэнгvй. Нэг харахад профессор биш юм аа гэхэд дор хаяад дээд сургуулийн туслах багш ч байж мэдмээр. Учир юун

Page 212: Mongoliin shildeg oguulleg

гэвэл «Нутгийн нэг хvvхэдтэй уулзахаар дээд сургууль дээр очоод мунгинаж яваад оюутны эрдэм шинжилгээний хурал гэгч болж байсан хvнээр дvvрэн нэг том єрєєнд орчихсон чинь яг л ийм хvн, индэр дээр гарчихаад нэг оюутны илтгэлийг бємбєгдєж »байсан нь миний сэтгэлд мартагдахааргvйгээр vлдсэн билээ. Ахиулан харахад улаан хамар нь нvднээ унаж, Пивоний шарын эзнээс хаашаа зайлах вэ дээ гэсэн бат итгэл тєрєвч хэдэн сарын ємнє зах дээрээс хvvхдийн євлийн гутлыг гурав бєгтєрсєн єндєр vнээр яг ийм шар цvнх барьсан, яг ийм улаан хамартай хvнээс гуйж царай алдаж байж худалдан авсан ч шиг санагдана. Ийнхvv элдэв дээдийн юм бодон суусаар бас чиг хєєрхєн хvлээснээ золоор анзаарсангvй. Ємнє минь улаан хамарт л (алдарыг нь мэдэхгvй болохоороо л тvvнийг сэтгэлдээ ийн нэрлэж байгаадаа єршєєл эрнэм) vлдсэн байв. Дотор єрєєнєєс 82 гэсэн цариун дуун хадахад улаан хамарт надруу эргэж харин тvрvvхэн тогтож ядан байснаа мартчихсан бололтой их л тайвуу дуугаар, --Та орвол ордоо гэж хvнгэнvvлдэг байна. Энэ нь надад ёстой л цэлмэг єдєр аянга бууна гэгч шиг л санагдлаа. Би ийм vг сонсоно гэж бодоогvй байв. Харин ч урагш зvтгэн оочер дайрахаас буцахгvй эр байна даа хэмээн нvгэлт бодол тvрvvхэн тєрж байснаа санан єєрєєсєє єєрєє ичиж, ийм найрсаг хvн профессор шарын л эзэн байлгvй яах вэ? Гэж бодлоо. Ингээд би олон юм ч цааш нь бодож амжсангvй, --Танд их баярлалаа гэж єєрєє ч мэдэлгvй бодсон ч юмгvй автоматаар улаан хамартад хэлчихээд, ухасхийн орлоо. Зєєлєвчтэй гамбагар улаан сандал дээр суувал овоо нуруулаг горзойсон єндєр ч гэлээ царай нь хvvхдээрээ охины нvд тормолзон байх нь цэлгэр тунгалаг толиноо тусна. 82(vсчин охин) хайчаа дуугарган vснээс минь шууд л тайрч эхлэхэд нь, --Миний дvv ахынхаа vсийг хагас битvv засна шvv гэж хэлэхэд --Уртаас нь хэр зэрэг авах вэ? --Заа даа, саяныхаа тайрдгийн хэмжээнд л бол дажгvй. Ингээд л бид хоёр дуугvй болж охин vсийг минь засч би толин дундаас єєрийнхєє дvрсийг харан сууна. Гэтэл удсан ч vгvй Улаан хамарт орж ирэн миний чанх харалдаа сандалд суух нь мєн л ертєнцийг тольдогч том толиноо тусав. Yсчин охины нимгэн цагаан царай яасан ч юм бvv мэд нэг мэдсэн шvр шиг улайчихсан байв. Охины царай яагаад юунаас vvдэн улайв? Yснээс минь биш байгаа гэж бодсоноос болоод миний єєрийн царай бас л яах ийхийн завдалгvй улайчихлаа. Ийнхvv царай улайн мэгдэж байснаа

Page 213: Mongoliin shildeg oguulleg

гэнэтхэн тайвшран эл бvх явдалтай холбоогvй ч гэсэн єєр нэгэн газар урьд ємнє болсон єєр нэгэн явдлын тухай єєрийн эрхгvй бодоход хvрэв. Би уурхайчин хvн. Налайхын уурхайд ажилладаг. Уг удмаа хєєвєл баруун нэг аймгийнх ч гэлээ Налайхыг єєрийн тєрсєн газар унаган нутаг гэж боддог болсон олон хvний нэг. Гэхдээ Налайхад ирж уурхайчин болоод зургаа дахь жилийнхээ нvvр л vзэж байна. Одоо хорин долоотой гээд бодоход уул нь нас бие гvйцсэн хойноо усны урсгалын єєд урууг ялгахтай болсон тєдийгvй єрх гэр толгойлоод явах насандаа налайхад ирсэн минь тодорхой. Хэдий тийм ч Налайхыг єєрийн унаган нутаг гэж боддогийн учир нь олон шалтгаантай хамгийн гол нь уурхайтай минь бас намайг уурхайчин болгосон багштай минь холбоотой бvлгээ. Би олныг нуршихгvйг хичээн нэг л удаагийн явдлыг єгvvлсvгэй. Жав багшийн шавь болсон тэр єдєр миний сэтгэлээс хэрхэн гарах билээ. Намайг уурхайчин гэхлээр нvvрс малтаж хvрздэж, дvнз мод єргєн бэхэлгээ хийдэг хvн гэж бодуузай. Би хєдєєнєєс ирэхдээ уурхайчид гэдэг цєм л нvvрс малтаж гаргадаг хvнийг л хэлдэг хэмээн боддог нэгэн байсан. Гэвч тийм бус байв. Би уурхайд ирээд цахилгаан тэрэгний туслах машинчаар ажиллах болсон билээ. Алсын алсыг зорьсон аяны их цагаан зам адил газрын хєрснєєс зуу гаруй метрийн гvнээ зурайх ган замаар утаа ч vгvй, уур савлуулдагч vгvй, ердєє цахилгаан гvйдлийн хvчээр ажилладаг цахилгаан тэрэг, хурдан давхиж явдгийг мэдэхгvй хvн бvрийг буруутгаж яахин болох. Жав багш минь намайг их л няхуураар ширтэн, --За хvv минь уурхайд аюул осолгvй ажил гэж байдаггvй юм. Гэвч энэ бол газар сайгvй л дандаа аюул осол гарч байдаг гэсэн vг биш. Ер нь ганц уурхайд ч биш, аливаа ажил дээр ямар нэгэн хэмжээний аюул осол гарах учир байдаг шvv дээ. Ямар ч аюул тохиолдохгvй тийм ажил хаана байхав дээ. Би чамд энэ бvхнийг юу гэж ингэж нуршин єгvvлнэ вэ? Гэвэл нэг талаас уурхай гэдэг єглєє гэрээсээ гарсан хvн орой эргэж ирэх эсэхээ мэддэггvй юм гэсэн сул яриа зарим талаар газар авсан байдаг нь лав чиний чихэнд хvрсэн байлгvй. Тиймээс тэр ор vндэсгvй хий сvржигнэсэн яриаг март гэх гэсэн юм. Нєгєє талаас уурхай гэдэг ийм л айх юм байдаггvйгээс хойш яаж ч байсан дажгvй гээд энд дураараа дургин бодсоноороо аашлаад байж болдоггvй юм гэдгийг л ойлгуулах гээд буй санаа минь энэ гэхчлэнгээр ярьсан юм даа. Зургаан жилийн ємнє болсон энэхvv яриа тэр vедээ анх сонсож байхад нэг их номчирхсон, тэгсэн атлаа юу хэлэх гээд буй нь ойлгомжгvй санагдаж байсан. Гэтэл энэ зуур зургаан жилийн хугацаа урсан єнгєрч би ч уурхайн амьдралын зах зухаас нь бас чиг чамлахааргvй зvйл

Page 214: Mongoliin shildeg oguulleg

амссаны дараа, багш анх над хэлж байсан дээрхи vг чухам ямар учиртайг, багш минь над юу хэлж байсныг ойлгохтой болжээ. Уурхайд ажиллахаар анх удаа ирж буй залууст би одоо багшийнхаа энэ л vгийг давтан хэлдэг. Би хэдий моншин мунгинуу амьтан ч гэлээ багш минь сайн хvн байсан болохоор хэсэг хугацаа єнгєрєхєд ажилдаа овоо зvгширч олон хайрцаг нvvрстэй тэргэнцэр чирэн, уурхайн хонгилын ган замаар цахилгаан тэрэг жолоодон давхихтай болсон. Хонгилын таазнаа татсан их хvчтэй цахилгаан гvйдэл гvйж буй, хуруу шиг бvдvvн утсыг харахад хааяа бие зарсхийн хачин болох авч ємнєє зурайн ган зам арын гэгээвчний шилээр харагдах цуварсан олон тэргэнцэр дотор гялалзсан хар нvvрс сэтгэлд баясал, бахархал авчрах нь сайхан. Замын зєрлєг дээр очис гялсхийн бутрах нь ч бас л ёслолын буудлагын галт сум адил харагдаж сэтгэлийг гийгvvлнэ. Эл єгvvлэх явдал болсон тэр єдрийн ажил урьд єдрvvдийнхээс ер ялгагдах юмгvй хэвийн байдлаа эхэлж билээ. Шєнийн гуравдугаар ээлжинд ажилд гараад байв. Уурхайн гvнд орсон хойно єдєр ч байна уу, шєнє ч байна уу ялгагдах нь vгvй ч ажилд ороод удаагvй байсан болохоор шєнийн ээлжинд ажилд гарахлаар шєнє дундаас хойхно нэг хэсэгтээ нойр харанхуйлан нvд аргаж хачин болдог нь шинээр уурхайчин болж буй ихэнх хvнд тохиолддог гэж би боддог. Ажил эхлэхэд Жав багш бид хоёр баруун хээрийн цооногт жаран хоёр тэргэнцэр аваачиж тавилаа. Нvvрсний мєрєгцєгт ажил урагштай байгаа бололтой удаж тvдсэн ч vгvй цооногт нvvрс ирж эхэллээ. Ийнхvv байж байтал Жав багшийн цооногийн дэргэдэх утсаар дуудлаа. Онхолдуулагч дээр багшийн хэрэг гарсан байв. Багш явахдаа, За хvv минь тойруулга болоод зєрлєгvvдээр єнгєрєхдєє тун анхааралтай яваарай гэж над захилаа. Би толгой дохин vлдэхдээ багш маань «хаяагаа манаж» байгаа юм шиг юун ч илvv vг хэлнэ вэ. «Намайг хєдєєнєєс ирсэн чигээрээ толгойны эргvv нь гараагvй амьтан гэж бодсоор байгаа юм уу даа» гэсэн бодол гэнэтээр гялсхийн тєрсєн авч дорхноо замхарч билээ. Дєрвєн цаг єнгєрч байхад жаран хоёр тэргэнцэртэй нvvрс чирээд цахилгаан тэрэгнийхээ бvхээгт суун хєдєллєє. Малгайдаа чийдэн гялалзуулж, ажлын багаж зэвсгээ барьсан уурхайчид, уурхайн агаарын найрлагыг шалгадаг, гартаа тусгай дэнлvv барьсан агааржуулахынхан хааяа хааяа замын хажуугаар єнгєрєх нь харцнаа тусна. Би цахилгаан тэргээ жолоодон амандаа дуу аялан жирийлгэж явлаа. Намайг ингээд явж буйг нутгийнхан маань vзвэл яасан ихээр сvйд майд болцгоох бол? Амьд явбал алтан аяганаас ус ууна гэгчээр ийм техник жолоодоод газрын гvнд орчихсон давхиж явна гэж хэн зvvдлэх билээ? Гээд л

Page 215: Mongoliin shildeg oguulleg

шуугицгаана даа гэсэн нэг ёсноо бяцхан бардамнасан бодол цээж тvрэн би гэдэг данагар эр сэтгэлээрээ жигvvрлэн дvнгэнvvлж яваад яах ийхийн завдалгvй нэг мэдсэн замаасаа гарчихав. Хамгийн анхны тойруулга дээр л маданд орчихсон байж билээ хєєрхий. Yсчин охин зvvн чихний мин омогны дээрх vсийг сэтийтэл нь єм цєм авчихсан учир єєрийгєє том толин дотроос харахад тун ч инээдэмтэй болсон байлаа. Профессорын найрсаг зангийн учир vvнд байжээ гэсэн бодол тєрнє. Охин ямар ч л атугай vсийг чинь тайрч гvйцэхэд нь би гамбагар улаан сандлаас босч, --Их баярлалаа гэвэл охины уруул хєдлєх тєдий болоод буруу харав. Хувцсаа ємсєж байтал Улаан хамарт ч гарч ирлээ. Тэр солгой гараа дээж даялуулан єргєж бугуйн цагаа сєлийн харснаа, цагтаа амжсанд ч юм уу, эсвэл vсээ сайхан засуулсандаа ч юм уу, vгvйбээс намайг араар тавьсандаа ч бахархсан юм уу, vгvй бол єлгvvрийн vйлчлэгч бvсгvй аятай харагдсанаас ч тэр vv ер нь л vл мэдэгхэн байдлаар мушилзан инээмсэглэнэ. Хувцасны єлгvvрийн хажуугийн хананд хадсан том тольруу харан тэндээс єєрийгєє олж харах зориг хvрэхгvй нvд дальдарч байвч би бас л сэтгэл хангалуун байдлаар инээмсэглэлээ. Ийнхvv инээмсэглэсний минь учир гэвэл тааралдаж байсан ч гэлээ танихгvй чамайг ясанд чинь хvртэл таньдаг боллоо гэж Улаанхамартын тухай бодсоноос, vс гэдэг нас байсан цагт ургадаг юм хэмээн сэтгэлээ тайтгаруулснаас, аливаа анхны алхам хийхэд бvдрэх нь байдаг юм хэмээн єєрт тохиолдож єєрийн эндэж бvдэрч байсан явдлуудын хаа нэгийг дурсан санаснаас vvнээс vvдээс vсчин охиныг уучлах учиртай юм гэж бодсоноос билээ.

ЖАМСРАНГИЙН ЛОДОЙ

Зохиолч Ж. Лодой 1918 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт малчны гэрт тєржээ. 1950 онд Намын дээд сургууль тєгсжээ. Уран бvтээлээ 1946 оноос эхэлж «Хавтгай цагаан Улз», «Бvрхэг шєнє»,«Намын хvний vг» зэрэг шvлэг, єгvvллэгийн ном, «Хурим», «Хувьсгал», «Ариун сэтгэл» зэрэг олон тооны жvжиг бичжээ.

КОМСОМОЛ ХАНДАМ

Нэг

Мянга есєн зуун хориод онд монголын зvvн хойд хязгаараар цагаан Бароны цэрэг орж нутгийн элдэв буруу санаатнуудтай эвсэлдэн ард

Page 216: Mongoliin shildeg oguulleg

олныг vймvvлэн бусниулж байтал хойд газраас Оросын большевикууд ирж ард зон адуу мал аль бvхнийг авран хамгаалж байсан vймээний євєл билээ. Ар єврийн олонд Монголын Хєх Уул гэж алдаршсан єргєн дэлгэр тахилга бvхий єндєр цэнхэр уул євч бvрхсэн цан хvvргээ євлийн шєнийн цагаан шаргал сарны дор гялтгануулан дvнхийнэ. Уулын ар хормойгоор тогтсон Орос, Монголын хилийн дагуу зvvнээ урсагч Ималх голын єтгєн шугуй бараантан Хєх уулаас хойш буусан гvн хар жалга энэхvv шугуйн ємнє талаас золгожээ. Орос буриад хєвгvvдээр бvрдсэн большевик цэргийн нэг салаа уул жалгын модонд тvр байрлаад, энэ хавийн газрыг андахгvй нэг залууг дэргэдээ авсан салааны дага Виктор гэрийн дайтай том чулуун овоог налан орчны анир чимээг чагнана. Удалгvй vvр цайж хараа цуцаам нэлэнхvй цагаан тал дээгvvр нарны цацрал цухуйлаа. Алсаас ажихад єндєр биш юм шиг хэрнээ холын барааг ажихад харууц сайтай уул юмаа гэж даргынхаа лавлахад энэ ууланд олон удаа гарч овооны наадамд хэд дахин барилдсан нутгийн хєвгvvн Дугар,--Бас л єндєр уул юм. Орос монгол хятад гурван улсын хилийн уулзвар орчмын газрууд ил байна. Жишээлбэл хойшоо гэхэд хаа гол байгаа Алхана уулаас авахуулаад Хангилын шил, Харганаачийн тал, Цэрэг нарс цєм ил шvv. Зvvн ба зvvн урагшаа Холбоо хоёр Тарь нуур, алган дээрхээс ялгаагvй харагдахаас гадна сайн дурангаар тунгалаг єдєр Манжуурын станцыг ч харж болно гэлцдэг юм. Баруун урагшаа бол хангай, талын зааг болсон Хєгнийн шил, Угтам уул, Улзын голыг vзэж болно гэлээ. --Тун ашигтай байх юм даа. Хандам охин ирэх шєнє аль чигээс холбоо барих вэ? Гэж даргынхаа асуухад залуу, --Тэндээс хэмээн баруун урагшаа зааснаа, Дєчийн голын чигээс гэж давтан тодруулаад амсар талыг нь улаан эрээн хоргойгоор эмжсэн хєх чисчvv уутнаас хятад шар тамхи чимхэж ягаан гадартай эсгэмэл цаасанд чадмаг гэгч ороов. Нутгийн малчин эмэгтэй гэхэд эрэмгий зоригтой моринд сvрхий сэргэлэн охин шvv гэж Хандамын тухай бодож суусан Викторын, --Танай монголын харуул, хошууны зааг газар эндээс хол уу? Гэхээр, --Гайгvй ээ, Улз голын хойд энгэрээр «Заагийн овоонууд» гэж байдаг, тэр овооноос хойших нь харуул, урагших нь хошуу нутгийн газар. --Ойлголоо гээд орос дарга ойр холыг хянамгайлан дурандав.

Хоёр

Page 217: Mongoliin shildeg oguulleg

Дєчийн голын баруун бие дэх єнчин хvрэн толгойн энгэрт Дорлиг харуулынхны єргєл мєргєлийн тєв «Дорлиг дуган» хэмээх ганц модон байшин тойрсон хэдэн бор гэрvvдийн нэгэнд зулын бvдэг гэрэл сvvмэлзэж, лам хар нийлсэн дєрвєн хvн аминчлан зєвлєлдєхийг нь чагнавал, --Буриад оросын буруу номтнуудтай ороолдсон бузар єлєгчин тэр эмийг барьж мєрдєх нь зєв гэж зvvн хоймрын олбог эзэлсэн пяглагар шар ламын шанаагаа оволзуулан шvд зуухад дєл нь замхарсан галтай тємєр тулганы баруун биед завилсан ширvvн хар сахалтай хижээл эр тосч авангуут: --Ай даа, энэ тань л оносон vг биз.Тvvнээс биш тэрний цаадах большевикууд гэдэгтэй та бид тулалдаж мєргєлдєєд юу шалих вэ. «Комсомол Хандам гээч шулмас хаанаас гэнэтхэн хараад ирэвээ» гэхэд тvрvvний лам: --Чєтгєр бvv мэд. Хєх уулын хvчит эзэн шар цоохор хєлєгтнєєс сахиусаар уламжлан суръя байз гэв. Тэгтэл мухар толгойтой мєртлєє хєх даалимбан дээлтэй харимаг насны хvн євєр дээрээ тавьсан vйсэн бариулт том хутгаа базлан байж ламын зvvн гар талаас: --Комсолмол гээшимнай ер нь юу гэсэн vг юм бэ? гэсэн асуулт тухайлсан эзэнгvй тавихад нь --Тэр vv? Тэрнийг ч мэдэж ядах юу байж билээ. Хоноц муутай эм гэсэн утгатай vг гээд лагс биетэй лам зулын ардах зурмал Балдан Лхамыг ширтэн єрєєсєн гараараа євчvvндээ наминчлав. Хар сахалт хамниганы хажууд хорь гаруй насны залуу Зодов гэгч чих тавин чимээгvй суух зуураа «Хандам ч уг нь уян налархай, vг цєєнтэй хvн. Ийм хатуу ширvvн явдалтай арай ч холбогдмооргvй юм даа. Харин аавыг нь Агын дvмд хэлмэрч байснаа германы фронтод явж ирсэн, архи хєзрийн эзэн элдэвтэй хvн л гэлцдэг байх. Эд нар тэрнийг бариад ч яах юм ширvvн сахалтыг чинь тун чанга ясны хvн гэж дуулсан юм байна. Хамниган хасаг цэрэгт явах vедээ орос японы дайнд оролцож болон хvний тархиар хvзvvний зvvлт хэлхэх шахсан гэдэг юм билээ. Ламтан гуайн хувьд ч яахав. Эр банди, иргэний мах, єргєл барьц vхэл зовлон дєрєв байвал болох нь тэр» хэмээн бодож байтал хажуунаас нь хар сахалт гэнэтхэн, --Зээ Зодов хєвгvvн чамайг л гэж сонголоо бид. Туг барьдаг тугчхан vзэж хянадаг vзээнгvvд, гvнд нь явдаг гvнийхэн гэж дуулаасан гvvш? Чи одоохон яваад Комсомол Хандамыг хєтєлж авчир. Хєлс шанд нь хурим тєрийг чинь бид бэлтгэж хийлгэж єгнє шvv. Хайран сайхан тэр амьтнаа харь оросын хар салтаанд хавчуулж алах гээгvй бол хамгаалж салгаж авахыг бод. Ойлгов уу чи гэж тулгадаг юм байна. Хоймрын лам

Page 218: Mongoliin shildeg oguulleg

хvvгийн хариуг ч хvлээсэнгvй, --Хандам та хоёрын хайр сэтгэл, хувь тавиланг ч мэднэ. Харин эцэг эх нь хорьж боодог юм гэнэ билээ. Тэднийг ч болиулж болно гэлээ. Тулганы зvvн биеийнх толгой дохихоос єєр vг нэмэрлэх эрхээр ч тааруухан бололтой. «Гэрээс гараад хэд хоносон тэрнийг би одоо хаанаас ч олох юм билээ? Оллоо авчирлаа ч гэсэн бид хоёрыг та нарын гэрлvvлэх ч ёстой гонжийн жоо голионы сvvл байгаа даа. Бас «Бузар єлєгчнийг барьж мєрдєх нь зєв» гэлцэж байгаа мєртєє юv. Амьтны vрийг тэгж тамлуулахаа ч больё доо. Аа харин энэ далимаар хаагуур яаж яваагий нь сайн заалгаж аваад тэр орос морсоос нь салгаж зайлуулахыг бодохоос биш. Тэгье гэхэд тэр миний vгэнд орно уу даа vгvй юv бvv мэд. Хэрэв таарч тохиолдвол тэр хэвээрээ л зайлж холдох нь зєв байх. Аль эсвэл энд авчраад vздэг юм уу. Ээ дэмий байхаа, Хандам надад хайр дургvй ч хvн биш л дээ. Харин хааяа Баян айлын бардам хєвгvvнтэй би яаж тэнцэх вэ? гэдэг л юм. Одоо манайхаас ч илvv баян ноён оросын урхинд орсон байлгvй. Олж аваад vг хэлээр болохгvйд хvрвэл єєрийн ч биш, хvнийх ч биш болгоод хаячихана даа муу цусыг» гэхчлэнгээр Зодовын сэтгэж суутал хар сахалт хамниган: --Чихтэй амьтай юмаас чи дуугараач. Чамайг явуулдагийн учир болбол хєєрхий тэр хvvхдийн амь биеийг л анхаарсан хэрэг. Хэрвээ хvчээр авья булаана гэвээс хурдан буутай, хурц зоригтой хєвгvvдийг хорь гучаар нь ч морьдуулж болох байна гэж сvрдvvлэхэд Зодов: --За би явья даа. Харин хаанаас хэзээ яаж болохоо хараахан хэлж чадахгvй нь гээд алгаа хавсран бєхєлзєхєд: --Чадах л хэрэгтэй болно доо. Очих тосох газар цагийг би зааж чамд буу зэвсэг ч бариулна. Харин хоёр хоногийн дотор багтааж авчрахгvй бол хожим єєрєє эвгvй явдалтай учирч магадгvй гэж мэдээрэй. Хар дээлтэй шар лам чи хамт явалцана ууч хэмээн ширvvн сахалтын нvдээ vзvvлэхэд тулганы зvvнтэйх мухар толгойт: --Ээ ноён ахай минь, хайрлаж vз. Тvрvvний тань зарлигийг л ёсоор болгон гvйцэтгэе гээд тонголзох vедээ «Тавхайн Дугарт очоод большевикийн эсрэг буудалдаанд тавин хєвгvvд туслаач. Би Баяндалайн сууринд буу зэвсэг бэлтгээд хvлээж байя» гэж vvний ємнєхєн єгсєн тушаалыг нь сэтгэлдээ шивэгнэжээ.

Гурав

Большевикууд хэл мэдээ хvргэхээс нь ємнє очих замд нь єрсєж бариад авчир. Биед нь бичиг цаас байвал vгvй хийж болохгvй гэсэн тулгалт Дорлиг дуганд vvрлэгчдээс авч мордсон Зодов авар тавар модны ёроол

Page 219: Mongoliin shildeg oguulleg

дахь сарны сvvдрээр морио хєтлєн явснаа євдєг нугалан ийш тийшээ хараачилна. Нєгєє талд комсомол Хандам явган бургастай нарийхан хєндийг єгсєхєєр ширvvхэн гарч ирснээ мориныхоо амыг татан тvр саатах зуураа улаан мяндсан залаатай цагаан хурган малгайныхаа бvчийг тайлж ойр хавийн анир чимээг чагнавал алс холгvй бололтой чонын улих сонсогдов. Хэд хичнээнийг бvv мэд, бvдvvн нарийн єнгєєр баахан л амьтад улилдана. Чихээ хайчлан сэрвэлзсэн омголон мориныхоо байж ядан эргэлдэхэд суудал засан бvчээ бvчилсэн охин чонодын улисан чигт шулуухан цогиуллаа. Хvрэн хээр ч хазаар даран тэмvvлж, хар туурай хэтрэм зєєлєн цас ч сарны саруулхан туяанд цагаан тоос шиг манарна. Тэгтэл уул хєндийн эх хавьцаа угтаж тоссон Зодов єрсєн харангуутаа «За тэр мєн шvv» гээд хэсэг хус руу нуугдав. Тэгвэл Хандам уул хєндийг єгсєлгvй хажуу хярыг дагаад Зодовоос нэлээд зайдуу єнгєрєхєєр давхилаа. Ямар ч болсон амдаж уулзахаар ухасхийсэн залуу хар хушууны ар ёроолоор хєндлєнгєєс нь ойртоод «Хандамаа. Хєєш Хандамаа» хэмээн бачимдуу аргагvй дуудтал эгшин зуур зогтусан ажигласан охин чиг буруулан давхиж Зодов ч морины хурдаар хєєлєє. Чонодын улилт ч мартагдаж санаж зорих ганц зvйл Хандамын хувьд Хєх уулын большевикууд. Зодовт бол Хандамыг л гvйцэж барих явдал байв. Алсаас єргєгдсєн намжаа уулын єргєн хормойн єгсvvрийг ч хэлэх vv. Зодовын халиун эхлээд овоо ойртож очсон авч яваа яваандаа хаягдахад vvрч явсан бирданаа шvvрч аван хоёр ч удаа буудсан сураг алга. Юу ч бол унаанаас нь салгаад авах юмсан гэж Зодов vглэн мориныхоо гvйдэл дунд vсэрч буунгуутаа гуравдахиа буудтал Хандамын хээр эгц єєдєє нэг цоройж боссоноо цас манаруулан онхолдлоо. Зодов тэр дорхноо давхиж хvрэв. --Аа чи юу? гэсэн Хандамын хорсол заналын оч бутарсан нvд хєлєг мориныхоо савлаж байгаа толгойг илэн байж мєнгєн хазаарыг нь мултлах зуур тvvн дээр тусав. --Хандам минь Хандам минь. Би чинь чамайгаа танилгvй, золтой л юу яачихсангvй. Ээ халаг, хайран морь гэсээр Зодов бууж ирэхэд: --Танилгvй гэнээ? Танихгvй байж нэрээр минь дуудаа юу чи? --Явъя Хандамаа. Цаана чинь цагаантнууд айсуй. Сундлаад ч болсон холдъё. --Хаашаа? --Зvvн урагшаа. Манжуурын чигт манайхан нvvсэн. --Єєрєє тонил, одоохон арил эндээс. --Яалаа гэж дээ, хайрт минь. Чинийхээ амийг би аврахгvй бол vзэж харах єєр хvн хаа ч алга болсон шvv дээ. Чи аль хvрч яах гэж яваа чинь

Page 220: Mongoliin shildeg oguulleg

энэ вэ? --Ималхын гол, євєг аавындаа очъё. --За тэгвэл хамт явья, алив морд. Тэгэхдээ харин Тарь нуурын баруун биеэр тойрч очихгvй бол хєх уулын хавь хєл vймээнээр дvvрч тэнд байсан улаантнууд цємєєрєє сvйрсэн. --Юу? Нээрэн vv? Хэзээ тэр вэ? --Єнгєрєгч орой. Ёстой ёрын муухай явдал болсон доо. Хэл авалцахаар чамайг ирнэ гэж хэн чєтгєр нь цагаантанд хов хvргэсэн юм бэ, хэсэг морьтон уулыг бvслээд єєрийг чинь барихаар тосч байна. Тэднээс єрсєж чамайгаа аврахаар миний угтаж яваа царай энэ. Аврахаа ч алд даа. Yйлтэй хар толгой энэ хээр газар унаанаас нь салгадаг байна шvv. За яахав амьд гарч байвал арга бий. Тиймээ Хандамаа? --Яасан азгvй явдал вэ? Хайран морь хайран хvлэг минь гээд Хандам морио тэвэрч эхэр татан уйлав. --Аргагvй ээ. Хайрт минь. Одоо яая гэхэв. Арван адуугаар ч хамаагvй би л тєлж єгєх ёстой боллоо. За тайвширч vз. Эндээс одоохон зайлж буцахгvй бол бvгдээрээ баригдаж бvрмєсєн сvйрнэ гэсэн vг. Алив явья, бушуул бушуул. --Би явахгvй ээ. Эндээ л єнгєрье. --Уухай. Алтан дэлхийд ганц удаа заяасан аминдаа хайргvй тэнэг толгой. Чиний мэддэг ч одоо єнгєрсєн байхаа гээд Хандамыг авч єєрийнхєє морины эмээл дээр суулгах гэтэл морь нь vргэлж Зодов золтой л цулбуураа алдсангvй.

Дєрєв

Зодов эмээл дээрээ, ард нь Хандам сундлаад алхуулж явах vедээ эмээлийн хойд олом жирмийг сэмхэн гэгч суллаж амжлаа. Хойно нь яваа хvнд урьдах олом тайлна гэдэг vнэхээр холдож байв. Сэжиг авахуулж болохгvй нь мэдээж. За байз яая даа? Одоо ховх тvлхчихлээр эмээлээ дороо авсан морь учраа алдаж бид хоёр цуг ойчоод бvр аль ч vгvй болдог бол уу? Ÿдаж буутай юм. Манай большевик ах нар заавал угтаж ирэх учиртай. Ингээд яваад байхлаар очих газар улам л холдоно. Уул хавийн улаантан цємєєрєє сvйрсэн гэж хэлэх vг энvvний аманд яаж багтана вэ? Юу ч болсон сумнаас нь салгая гэж шийдсэн Хандам Зодовыг тэврэн шогшуулах завсраа бvсэлж явсан дайзтай сумыг нь тайлж аваад харанхуй хар ширэнгэ рvv чулуудав. Хандам чи хайр сэтгэл гээчийг мэддэг л гэдэг. Ханилж суухаа ч бид хоёр бишгvй ярилцсан. Гэтэл чи сvvлийн vед яахаараа чигээ хувиргаж зvгээ буруулах болсон билээ байз?

Page 221: Mongoliin shildeg oguulleg

Юу гэнээ? Иймэрхvv vгийг хэн маань хэнээсээ асуумаар юм бэ дээ? Унаган ганц хvлгээ чамаар алуулж эзгvй хээр явгарчихаад очих гэсэн аавындаа очилгvй эцэс сvvлд нь чиний хэлсэн зvг чамтай тэврэлдэж яваа минь хайр сэтгэл биш хар санаа болж байна уу Зодов оо? За за нээрэн ч тийм дээ. Больё больё гээд гэдрэг эргэж худлаа инээснээ Зодов “Энэ учирлын тухайд эрхээ алдаж миний гарт орсноо ингэж бас эргvvлдэг байх нь ээ. Овжин чєтгєр шvv. Эсхvл vнэхээр итгэж хууртсан ч байж мэднэ. Аль нь ч байв. Єєрийн аманд орсон шар тосыг єрєєлийн алган дээр тавихгvйгээ аавын хєвгvvн бас мэднээ. Тэр учраас ч Дорлиг дуганы долоон хотнуудад vvнийг аваачиж vйлий нь vзэхээ ч больё. Тэгснээс холын нvvдэл бараадаж цагийн эрхийг дагавал дээр вий” гэж бодно. Ёо ёо дороос нухаад яасан ч зовлонтой юм бэ дээ. Тэр тэгнээ. Чи урьд нь уна л даа. Алив буу буу. Тэгдэг юм уу. Чинийх ч гэсэн шалбарчихна даа. За яахав ойр ойрхон ээлжилж яваад очихыг бодьё гэсээр буусан Хандам: Ээ харла. Хойд олом маань алдуурчихаж. Єє золиг. Эмээл даанч урагш болоод байсан юм. Yгvй мєн єєрєє мултардаг олом жирмийг єнєє шєнє л vздэг юм байна. Юу гээчийн муу ёс вэ. Аль эсвэл чи суллачихсан юм уу? Энvvнийг тайлахаасаа єєрийнхийгєє шувталбал болоо биз. .. тийм vv комсомольская Хандамашка? Гээд хvзvvдэхээр нь Хандам: --Дэмийрэлгvй наадхаа бушуу янзалаа. Энэ хар хvйтнээр тэр маань ч яамай- Ёстой зєв шvv. Халуун гэртээ очоод ханахаа vзнэ дээ хонгор минь. За морд морд, євгєн нь араас чинь жаал жигнээд єгье.- Даарч яваа намайгаа дулаацуулж тусалбал сайн л байна гээд жолоо цулбуурыг нь авч мордсон Хандам Хєх уулын зvг харвасан сум шиг давхилаа. Шагайгаараа татсан цасан дунд явган хоцорсон Зодов сандрахын эрхээр хэдэнтээ муухай хашгираад буугаа шvvрэн буудах гэтэл сум алга. Буунд ч алга, бvсэнд ч алга. Зодов хараал тависаар, Хандам хурдлан давхисаар нэгэн хєтєл дээр гартал большевик дарга, буриад хєвгvvн хоёр єєдєєс нь тосон давхиулсаар уулзах нь тэр.- Яав Хандам аа? Юун буу хаа дуугарав? Гэж даргыг асуухад- Тэнд гэж охин заасан газра нєхєдєє дагуулан ирээд- Энэ миний морь. Алсан эзэн нь тэнд яваа гэхэд Виктор дарга наганаа сугалан атгаж Дугар хєвvvн vvрсэн буугаа гарлан давхисаар бургасан дундах хунгарт бvдчин зугатаж яваа Зодовыг бvслэв.- Уухай. Зайсан баавайн ховууч хєвvvн Зодов гуай морилж явах шив гээд орос даргын туслах залуу винтовоороо Зодовын малгайг хуу татах

Page 222: Mongoliin shildeg oguulleg

vед Хандам найман салаа гэзэгнийхээ угаас нарийхан хуйлсан цаас даргад барихдаа- Манайхны єгсєн мэдээ, гээд ялдамхан мишээлээ.- Баярлалаа, дvv минь. Маш сайн байна. Таны энэ эрэлхэг шударга vйл хэрэг манай хувьсгал хийгээд та бидний ах дvv ёсны хань холбооны тvvхэнд vеийн vед мєнхжин дурсагдах болно. Та бол жинхэнэ комсомол мєн, гээд орос дарга уяран хайлсан нvдээр инээмсэглэн талархах ажээ. Сумгvй буутай, толгой нvцгэн Зодовыг цаст євлийн ширvvн шуурга єєд даргын туслах Дугар тууж, комсомол Хандам, большевик дарга хоёр хортонд алагдсан хvрэн хээрийн нуруунаас шунхан улаан будагт эмээл салгаж аваад Зодовын халиунд тохож байгаа харагдана. Сар дээр хєєрч, тэнгэр хойноосоо цэлмэж одод гялалзана.

ПЭРЭНЛЭЙН ЛУВСАНЦЭРЭН

Авъяаслаг зохиолч агсан П.Лувсанцэрэн 1933 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт тєржээ. 1944 оноос бага, дунд сургуульд суралцаж 1967 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тєгсжээ. Уран бvтээлээ 1962 оноос эхэлж «Нар шингээгvй», «Ус шиг цэнхэр», «Хаврын шувуу», «Мєнгєн аяга», «Сарны сонат», «Нvvдэл» зэрэг олон єгvvллэг «Хєдєєгийн дуун» тууж бичсэн нь «Нар шингээгvй», «Оддын дор», «Хаврын шувуу», «Усны эргvvлэг буюу Борзооны явдал» зэрэг ном болон хэвлэгджээ.

УУРЛАХАД УЧИР БИЙ

Би ширээн дээр тохойлдож шанаагаа тулаад юм ч хэлэлгvй хєдлєх ч vгvй хэсэг суулаа. Юм хэлбэл буруудна. Эхнэрийнхээ уурыг нэг хvргэсэн хvн уурыг нь гартал єєрийгєє зєвтгєх гэж хичнээн ч ухаантай оролдоод дэмий байхаа. Уг нь ийм яльгvй юмнаас намайг ингэж зэмлэх хэрэггvй байсан юм л даа. Дєчхєн тєгрєгнєєс шvv. Яахав, олоо л биз, уугаа л биз. Намайг иймхэн юмнаас ингэтэл байцааж толгойг нь гудайтал загнаад яах нь вэ? Амьдрал чинь ямар дээсэн дєрєєн дээр яваа биш. - Тєгрєг нь яахав. Архи уусанд чинь ингэж байна гэж байна. Энэ зєв єє. Яриангvй. Гэхдээ би vргэлж ууж согтуураад яваа биш шvv дээ. Биеэ ємгєєлєх гэж байна гэж бодов. Юманд бас учир бий. Би єнєєдєр цалингаа авлаа. Бас хамт сурч байсан нєхєдтэйгєє уулзлаа.

Page 223: Mongoliin shildeg oguulleg

- За уулзсаных хэдvvлээ нэг хоол идэх юм бишvv гэхээр нь би “Дэмий байхаа, эхнэр уурлана” гэж хэлж чадсангvй. “Тэгье, тэгье” л гэчихсэн юм. Уг нь ч дотроо дурамжхан л байсан юмаа. Гэсэн ч нэгэнт “За” гэснээс хойш хоцроод яахав, нєхдийнхєє тvрvvнд орчихоод “эндхийн хоол муу, тэндхийн хоол сайн” гэж идээ зоогийн газруудаар vргэлж явдаг, андахгvй мэддэг царай гаргаж худлаа ярьж яваад “Залуучууд гуанзанд” орчихсон юм. Нєхєд маань хєдєєнєєс ирсэн би бол аймгийнхаа тєвд суурин суудаг хvн болохоор тэдэндээ бас хоторхох санаа байлаа. Баянхонгор маань хэдийгээр тєвхнєж тохижиж гvйцээгvй ч гэсэн гаднаас орж ирсэн хvнд бол аргагvй л шинэ цагийн боловсон сайхан хот юм шvv дээ. Олны vзвэр vйлчилгээ тохьтой, дэвсгэр газар, орон барилга, хvмvvсийн тєрх галбир юм бvхэн цоо шинэ. Энvvгээр гоц содон, нєхєддєє бахархаад vзvvлж явууштай санагддаг юм. Энэ бодлоо ойлгуулах санаатай би: - Чи юмны учрыг ойлго л доо. Yзмээ минь нєхдєє хvн хэзээ ч хvндэлж явах хэрэгтэй. Тэднийг хайхрахгvй байж болохгvй байна шvv дээ гэж эхнэртээ хvлцэнгvй дуугаар хэллээ. Миний энэ vгэнд Yзмээгийн уур нь улам ч хvрч байгаа бололтой. - Хн, Архичингуудад шалтаг хаана мундах билээ дээ. Уух л бол шалтаг бэлэн байдаг юм чинь гээд тэр над руу ширэв татав. Архичин гэнэ шvv, бурхан минь. Би хэрэлдэхгvй ээ. Эмэгтэй хvн ямаан омогтой ч гvйхэн бодол гэнэхэн сэтгэл нь уучлууштай байдаг юм. Юмны учир таниагvй балчир явах цагт амьдрал гэдгийг мєн ч тунгалаг сайхнаар санаж явдаг байж дээ. Адгийн наад зах нь ийм яльгvй юмнаас болоод хэрvvл маргаанд хvрч, хэрэг тєвєг гаргачихсан юм шиг бодолд автаж сууна гэдгийг онож санаагvй явсан юм. Хvний амьдрал нэгэн бодлын маш урт мэт санагдавч нєгєє талаар бодоход бас ч тийм хязгааргvй зvйл биш шvv дээ. Сэтгэлд нийцсэн ханиа олох, анхныхаа хvvхдийг тєрvvлэх, баатарлаг гавьяа байгуулах зэрэг сэтгэл догдлом vе хvний амьдралд єдєр болгон тохиолдоод байдаг биш. Дор бvрдээ эрхэлсэн ажлаа хийж аар саархан гэмээр юмтай хєєцєлдєж “Хоног сар гэдэг мєн ч тvргэн єнгєрєх юм даа” гэж vглэж гайхсаар яваад нэг мэдэхэд хvний амьдралын ихэнх цаг єнгєрчихсєн байдаг. Нэгэнт амьдрал тийм болохоор тєдийд єдийд жаргал ирнэ гэж хааяа гялсхийн єнгєрєх азтай одтой мєчийг хvлээж сэтгэлээ хуураад яанаа? Амьдралд vнэхээр дуртай хvн бол єдєр тутмынхаа амьдралд байгаа сайхныг танин харж сэтгэлээ хєгжєєж цаг зуурын єчvvхэн юмнаас болж амьдралынхаа ганц ч болов мєчийг хиртээхгvйсэн, амьдралын єгєємєр сайхнаас аль болохоор ихийг олж vзэхсэн гэж хичээж явууштай байна шvv дээ. Yзмээ, ийм яльгvй юмнаас ингэж уруу царайлж суугаад яахав дээ.

Page 224: Mongoliin shildeg oguulleg

Аятай сайхан амьдрахаа бодохоос єєр юу бидэнд хэрэгтэй юм бэ? гэж би эхнэртээ их аятай зєєлнєєр хэллээ. - Архи ууж явахыг сайхан амьдрал гэдэг юмуу? - Чи юмны учрыг бас ойлго л доо. Ямар хvvхэд биш - Ойлгож ядаад байх юу байгаа юм? Ингээд бид хоёр яриа таардаггvй. Хvvхэн хvн нэг уурлахаараа юм эргэцvvлж боддоггvй, амандаа л орсон гашуун хорон vг бvхнийг дуустал нь хэлж байж нэг амардаг шиг байна даа. Яая гэхэв. Байгалиас ч тэгж заяагдсан юм билvv. Эмэгтэй хvнийг ингээд нэг уурлахаар ч шуурга намдтал тvр зугтаахаас дээр арга байдаггvй бололтой. Эсхvл “Миний буруу, энэнээс хойш л больё” гэж євдєг сєгдвєл санаа нь нэг амарч уужирдаг байх. Би тэгж чадахгvй. Эр хvний бардам зан гэж нэг юм бас надад байна. Хэрэв л би тэгж буруугаа ил хvлээх юм бол єнєєх Yзмээ чинь нэг найздаа очоод л “Ганц сайн буулгаж авлаа даа, хєєрхий” гэж ид хав болгоод л бурж гарна. Тэр нь ам дамжсаар таньдаг хvн бvрт хvрч хvvхэн чавганцын доог болоход хvрдгээ. Ингэж явснаас аятайхан шалтаг олж хэлээд гараад явчихвал дээр шиг байна. Yзмээ орон дээрээ сандайлчихсан над руу vе vе муухай хараад л сууна. Би уртаар санаа алдаж дотроо ямар нэгэн чухал асуудал шийдчихсэн байдал гаргаад: - За энэ ч яахав мах дууссан. Би урд дэлгvvрт очоод ирье гэж хэлээд сэмхэн босож гадуур хувцас руугаа мяраалаа. Yзмээ юм ч хэлсэнгvй орон дээрээ суусаар л хоцорлоо. Би босго давмагц эргэж vvдний завсраар сэмхэн шагайж хараад санаа уужирч гудамжинд гарлаа. Сайн єдєр болсныг хэлэх vv, хавар болж байгааг хэлэх vv, эв сайтай эр эм хоёр бол ёстой алхаа нийлvvлээд энэ тэрийг ажиглан гvвэр гvвэр ярьж явууштай налгар єдєр байв. Хамтраад гадагш гарсан бол Yзмээд єєрт нь аштай байх уу даа. Тэгэхэд одоо тэр орныхоо ирмэг дээр жондойтол суучихсан, чамайг яая даа, гэж муу юм бодоод нэг том хvйтэн юм бvхлээр нь залгичихсан юм шиг сэтгэл нь зєгийж суугаа, энэний нь бодохоор бас ч єрєвдмєєр. Надад хайртай дуртай санаа сэтгэл нь хэвээрээ, одоогийнхоо амьдралд сэтгэл гонсойсон юм байхгvй, єнєєх урьдын Yзмээ, миний эхнэр гэж бахархаж явдаг тайранхай хар vстэй Yзмээ хэвээрээ л байгаа юм шvv дээ, уг нь. Би ч гэсэн хувирсан юм алга. Гэхдээ л бид хоёрын сэтгэлийг тун яльгvй бараг цаас шиг нимгэхэн гэмээр юм л тvр ч атугай холдуулж хєргєж чадаад байх юм даа. Єєрсдєє бий болгосон тэр нимгэн юмыг гар нийлvvлж цуу татаж хаячихаад халуун сэтгэлээр нvvр нvvрээ харан инээлдэж яагаад болдоггvй юм бэ?

Page 225: Mongoliin shildeg oguulleg

Ер нь бид єргєс шиг єчvvхэн юмнаас сэтгэлээ зовоож явах, нэг бодлын дэндvv ч янгууч улс юм даа. Хvн юуны тєлєє хэлтэй билээ, больё эвлэрцгээе гэж цаг алдалгvй тvс тас ярилцаад эвлэж яагаад болохгvй байхав. Би энэ бvхнийг бодож хажуугаараа зєрж єнгєрєх хvмvvсийн царай єєд ч харалгvй гэлдэрсээр дэлгvvрийн vvдэнд хvрч ирлээ. Yзмээ намайг гарахад уурандаа барьж авч саад хийсэнгvй гэж гэрээсээ гарахад олзуурхан баясаж явсан маань дэлгvvрийн vvдэнд ирээд бодтол бас биш боллоо. Мань эр хийсэн хэргээ цагаатгаж, намайг аргадах гэж дэлгvvр рvv гvйлээ гэж Yзмээ намайг тохуурхан бодож суугаа байх. Аягvй бол миний хойноос цонхоор хараад бах нь ханасан царайгаар дооглоод инээж байсан ч юм билvv. Ингэж бодохоор би vнэхээр зэмлvvлж гэмшвэл зохих хэрэг хийчихээд гэмшсэндээ Yзмээд тал засах арга ядаад ч яваа юм шиг. Би ямар хэрэг хийсэн юм бэ? Єєрт минь огт буруугvй санагдах ийм жаахан юман дээр би тvvний ємнє уучлал гуйсан шинж vзvvлбэл хоёрдох гуравдахь удаагаа vvнээс ч єчvvхэн юман дээр буулгаж сєгтгєх гэж загнадаг. Эмэгтэй хvн бол хаданд авирч яваа ямаа шиг яваад л байж болбол ахиад л байх санаатай гэж миний нэг найз хэлсэн. Ямар боловч би буруугаа хvлээж аль нэг хэлбэрээр уучлал гуйсан шинж vзvvлэлгvй байж, амьдралаа холбосон хоёр хvн бие биедээ хянуур ялдам сэтгэлтэй байх хэрэгтэй, зохих vед бие биеэ уучилдаг байх хэрэгтэй гэдгийг Yзмээгээр єєрєєр нь ойлгуулж, уурыг нь гаргуулбал зохино гэж шийдээд гудамжаар цаг хиртэй зугаалж мах ч авсангvй буцаж ирлээ. Энэ маань Yзмээгийн уурыг улам хvргэх шалтаг болсноос биш ямар ч тус болсонгvй. Ингэсээр 40 тєгрєгєє vрж, нєхєдтэйгєє наргисан архины хор шар ямар ч vлдэгдэлгvй гарчихаад байхад бид хоёрын уурлалцаж муудалцсаны жавар гэр дvvрэн хvйт оргиулсаар маргааш орой нь боллоо. Би ажлаасаа тараад хорт утааны баг барьсаар гэртээ орж ирэв. Энэ орой нєхдийн яриа шуугианаас ч болсон юмуу, сэтгэл нэг л тvгшvvртэй хvйтэн байснаа, гар нvvрээ угаагаад зогсож байгаа Yзмээгийн араас хараад дотор минь уужрах шиг боллоо. Yзмээтэй нэг л аятайхан урт яриа яримаар бодогдоно. Гэтэл Yзмээгийн сэтгэл минийхээс огт єєр байгаа бололтой. Намайг орж ирэхэд гараа савандсаар над руу зэрэвхэн харснаа “Аа єнєєх л байна” гэсэн янзтай цаашаа хараад нvvрээ угааж эхлэв. Тэр тоомсоргvй харц, савантай усаар цэвцийн цайтал угаасан урт цагаан хуруутай гар, ихэмсэг тэгш мєрийг нь харахад цєм л “Эвлэрэхгvй” гэж надад хэлээд байх шиг санагдана. Энэ бvхэн сэтгэл сайхан байгаа цагт надад цєм чимэг болж харагддаг байсан юмаа. Би

Page 226: Mongoliin shildeg oguulleg

барьж ирсэн багаа байшингийн буланд тавьчихаад гадуур хувцсаа тайлж хоолойгоо заслаа. Єдий хvртэл Yзмээгийн уур нь гараагvй дуу цєєтэй байгаад гомдох шиг ч санагдаад, тvvнийг толины ємнє гар нvvрээ арчиж байх зуурт нь: - Бидний амгалан сайхан амьдарч явсан цаг гэнэт ингээд дуусчихвал яана? гэж би асуусан харамссан хоёрын оронд хэлээд Yзмээгийн царай єєд хартал тэр миний єєдєєс хараад - Юу ... юу гэж сунжруулан асуув - Юу гэнээ? гэж Yзмээ лавлан асуугаад над руу ойртов. Яг ингэж асуухдаа царай нь хувьсаж дуу нь зєєлрєєд ирлээ. - Би нэг юманд явах боллоо. Yзмээ минь. Энэ бол алсын нэг их аюулын амьсгаа юм даа. Бид хэдэн хоног сараар юмуу, vvрд ч уулзахгvй болчих тийм аюул гэнэт гарч болох цаг л ... Харин энэ удаа урт тvрийтэй гутал, хєдєє ємсдєг хувцаснуудыг минь гаргаад аль, гэв. Yзмээ гайхсан янзтай над руу ширтээд байхаар нь би цагаа хараад “Алив тvргэлээч, амжмаар бол нэг хоол ч хийгээд єгвєл зvгээр байна” гэлээ. -Чи ... Сандагаа чи хайчих гээд байнаа гэж Yзмээ асуугаад байшингийн буланд байгаа хорт утааны баг руу гэнэт эргэж харав. -За би чамд орой яримз. Хоол л шалавхан хийгээд єгєєч гэж би гуйсан маань бараг шаардсан юм шиг болчихлоо. -Чи алс хол газар юманд явах гэж байгаа юм биш биз? чи надад vнэнээ хэл л дээ. Хичнээн ч нууц юм байсан би хадгалаад явж чадна шvv гэж Yзмээ зєєлєн дулаан дуугаар хэллээ. - Хаанаас даа! гэж би тайван инээмсэглэв - Чи орой лав ирнэ биз гэж лав гэдэг vгийг гоцлон асуув. - Лав, лав гэж намайг батлан хэлэхэд тэр, тэв тов алхалсаар гал тогооны єрєє рvv ханцуй шамлан орлоо. Намайг нvvр гараа угааж хувцсаа сольж ємсєєд гал тогооны єрєєнд ороход хоол маань буцалж эхлээд байв. Yзмээ гараа элгэндээ зєрvvлж толгойгоо тонгойсхийгээд тогоотой хоол руугаа мэлэртэл ширтчихсэн зогсож байв. Нvд рvv нь харахад нулимс ч гарсан шиг - Яаваа чи? Царай чинь хачин болчихсон байх чинь, гэж мєрєн дээр нь гараа тавьж асуугаад - - Чи битгий ингэж яльгvй юмнаас уурлаж тvгшиж єєрийгєє зовооч байгаач. Туулай биш дээ гэж би инээмсэглэв. - Чи хаашаа явахаа хэл, тэгвэл гэж тэр над руу нойтон алаг нvдээрээ харж доройхон инээмсэглэв. Би тvvнийг єрєвдєн чухам хаашаа явах гэж байгаагаа хэлчихдэг юм билvv гэж нэг бодсоноо сэтгэл нь жаал тvгшиж юм бодог, бидний

Page 227: Mongoliin shildeg oguulleg

амьдралд ер нь юу ч тохиолдохыг яаж мэдэхэв гэж санагдаад, -Чи зоволтгvй гэрээ байж бай. Би орой хvрээд ирнэ гэж хэлээд гэрээсээ гарлаа. Yдэш нь vдэш ч гэж дээ бараг шєнє болж байхад би буцаж ирээдиргэний хамгаалалтын хээрийн сургууль хийснээ Yзмээд ярьтал, -Yгvй тэгээд юун ч сvртэй юм бэ дээ? Євчтэй юм шиг, хvн айлгачих юм. Нээрэн муу юм бодлоо байна. Явлаа барилаа ч гэх шиг, холын аюул ч гэх шиг. Шал євчтэй юм. Yзмээ ингэж уурлаад хувцсаа тvргэхэн тайлж уурандаа ширvvн ширvvн шидлэв. Эмэгтэй хvн гэдэг хаашаа ч сэтгэлтэй байдаг юм бэ дээ. Хэдийгээр шєнє, орой болсон ч хэзээ ч гvйгээд гарахад бэлэн хувцастайгаа сууж байсан байх юм. Юу бодож суугаа бол? Хуурчихлаа гэж надад ч их л уурлаж байх шиг бололтой. Гэсэн ч энэ уур бол єнєєх дєчин тєгрєгийн уурыг бодвол дараа нь амархан эвлэрч болох арай «єєр найрлагатай» гэмээр уур байсан юм даа.

ЖАГДАЛЫН ЛХАГВАА

Зохиолч Ж.Лхагваа 1942 онд Дорноговь аймгийн Хєвсгєл сумын нутагт тєржээ. 1966 онд ЗХУ-д Киев хотын политехникийн дээд сургуулийг тєгсчээ. 1968 оноос уран бvтээл сонирхон оролдож “Саарал даага”, “Хулангийн тоос”, “Сарны шороо”, “Толгодын цаана ингэ буйлна” ном хэвлvvлж, “Анхны хайрын дууль”, “Тойрох хуудас” кино зохиол бичсэн нь дэлгэцнээ гарч vзэгчдийн хvртээл болжээ.

САРНЫ Ш ОРОО

“Сайншанд – Улаанбаатар” гэсэн галт тэрэг буудалд ирж зогсов. Угтах хvнээ хэддvгээр вагонд ирснийг мэдэхгvй би бээр арваад вагоны хаалгаар гарч ирэх болгоныг харах гэсэн ер болдог юм биш. Тэгэхээр нь єєрєє vзэгдэхvйц газар зогсох нь зєв юм байна гэж бодоод хvний сийргийг харсаар буудлын байшингийн чанх ард очиж хvлээлээ. Хvмvvс гарч дуусахад миний тоссон хvн vгvй тул дэмий л гайхаж, буудлын давцан дээгvvр нааш цааш холхин тамхи татаж явлаа. Гэтэл нэг настай євєє, жаал хvv хоёр вагоноос буух гэж хирэндээ тэвдэж байгааг хараад туслахаар очив. Сэгсvvргэн дээлтэй, чихэвч малгайтай

Page 228: Mongoliin shildeg oguulleg

улаан хацартай арван гурав, дєрвєн насны жаал хvv, vзvvрсгэн дээлтэй, лоовууз малгайтай ясархаг байрны бєгтєр євгєнийг сугадан ирж шатан дээр гишгvvлэхэд євгєн дороо сууж, суугаагаараа гулгах гэсэнд би яаран тvшиж буулгав. Євгєн миний мєр толгойг эв хавгvй тэмтэрч нэг vзсэнээ: - Хэний багачуул вэ? гэж єєд харан чагнаж зогсов. Хараа муутай хvн бололтой. - Та танихгvй байхаа. Би Санжмятав гэдэг хvний хvvхэд гэвэл євгєн жаахан бодлогоширч байснаа: - Ямар Санжмятав? ... Хар эрvv юу? - Yгvй ээ, Би Хєвсгєл сумын хvн шvv дээ. Та аль нутгийн хvн байнаа? - Аа тэгвэл танихгvй ээ, Би Далан Жаргалангийн унага. Гэхдээ эцэг чинь цэрэгт хэдэн онд байсан юм болдоо. Би ч “Цагаан энгэрийн” застав, “Ханги”-ийн застав гээд л танай нутгийн цаахнуур алба хааж явсан л хvндээ... гээд євгєн сvрхий сэргэж ирлээ. Би тэр урманд нь: - Аа. Та “Ханги”-ийн заставт байсан хvн бий. Хангийн булаг мєн сайхан газар шvv гэвэл євгєн: -Хай, тэгэлгvй яахав. Чулууны нь сайхныг яана даа. Барилгын бэлэн материал шvv дээ... Дандаа засчихсан юм шиг гээд санаа алдав. Євгєний сvvлийн vг их л танил мэт санагдахад нь би нvvр царайг нь сайтар ажиглаж харлаа. Нулимс гоожсон улаан нvд, монхордуу хамар, оочны жаахан сахал, том мєнгєн товчтой хvрэн хилэн хантааз, тєє хиртэй нударган дороос цухуйх байлдааны хvрз шиг том гар сэлтийг нь нэгэнтээ гvйлгэж хараад дэмий л: - Та нар аймгаас суув уу? гэвэл євгєн: - Yгvй дээ, Далангаас... - Ингэхэд таны алдар хэн билээ? - Намайг Дvгэр гэдэг Дvгэр... Дvгэр ... энэ нэрийг сонсонгуут байлдааны хvрз шиг гарыг нь дахиад нэг ажив. Яг мєн дєє. Одоогоос арваад жилийн ємнє Даланжаргаланд сурвалжлагаар явж байгаад уулзсан Дvгэр... Чулууны Дvгэр байх нь гэсэн бодол тархинд харван орж -Чулууны Дvгэр гуай мєн vv гэвэл євгєн ихэд сэргэн дээш олилзож: - За бас чадалтай vед тэгж л байсан юм гээд єврєєсєє даалин гаргаж тамхилав. Улаан цацтай гартаам хєєргийг нь ч би танилаа.

Даланжаргалангийн намжаа толгод, цагаан дэрст хєндий євлийн цасанд дvмбийн хаана нь єндєр, хаана нь хонхор газар байгаа нь дасаагvй нvдэнд тєдий л сайн ялгарч vзэгдэхгvй бєгєєд сайн ажвал цасны сvvдэр цэнхэр єнгєтэй тул хонхор газар ягаан цэнхэр єнгєєр гэрлэн ший

Page 229: Mongoliin shildeg oguulleg

тоглож нvд илбэднэ. Хаа нэгтээ євєлжєєний бууц харлан энэ их талын амь амьсгаа болох бєгєєд яраглан хэвтэх олон хониноос єглєєн жаварт уур савсан байх нь жигнvvртэй бууз шиг холоос vзэгдэв. Хєрзєнгєєр дулаалан доторлосон тохилог чулуун хашааг харах бvрий нvдэнд vзэгдэх чулуугvй энэ ухаа гvвээ, дэрст хєндийн хаанаас нь ийм их чулуу гараад ирэв гэсэн бодол байн байн тєрсєєр хамт яваа хvмvvсээс асуувал надтай цуг явсан нутгийн хоёр хvн: - “Дvгэрийн чулуу”, “Дvгэрийн чулуу” хэмээн ам булаалдан хариуллаа. “Их газрын чулуу”, “Бага газрын чулуу”, “Сvнтэй Бударын чулуу”, “Оцол Сансарын чулуу” зэрэг алдартай чулууны нутгийг багагvй дуулсан боловч Дvгэрийн чулуу гэж дуулаагvй тул энэ нутагт тийм нэгэн газар байдаг байжээ хэмээн бодож: -Эндээс хол уу гэж асуув Хамт явсан хоёр хvн єєд єєдєєсєє нэг харснаа над руу гайхан эргэж - Та юу асуугаад байна? ... - Яагаа вэ “Дvгэрийн чулуу” гэдэг чинь - Аа...? гэснээ мань хоёр дахиад л бие бие рvvгээ харж, юу гэж хэлэхээ мэдэхгvй юм шиг чимээгvйхэн явах нь мэдэх гэсэн миний хvслийг улам гижигдэж , би: - Дvгэрийн чулуу чинь хаа байгаа юм бэ? гэж бараг зандрах шахам асуудаг байгаа. Ийм янзын асуулт асууна гэж огт бодоогvй явсан малын эмч залуу хий л тулгамдан чимээгvй явсан бєгєєд надаас хэд ах бололтой сумын орлогч миний огцом ширvvн дуунд дургvйцэв уу яав: - Дvгэрийн чулуу юу? ... Хашааныхаа ёроолд байдаг юмаа гээд жуумалзав. Гэтэл малын эмч залуу санаа зовов бололтой, барилгачин хvн хана єрєхдєє хоёр чулууны ам даруулах эвтэйхэн хавтгай чулуу эрж байгаа юм шиг vгээ цэгнэн бодолхийлж: - Дvгэрийн чулуу л гэж бид яриад сурчихсан юм... гадны хvнд учрыг нь гаргаж хэлэхгvй бол яаж ойлгох вэ дээ... Манай энд Дvгэр гэж нэг євгєн бий. Энэ хавийн бvх хашааны чулууг тэр л євгєн бэлтгэсэн, тэгээд ч Дvгэр гуайн гаргасан чулуу бусад хvний гаргасныг бодвол барилгад илvv тохиромжтой байдаг болохоор нь “Дvгэрийн чулуу” гэж ер нь сайн чулуугаа л хэлэх юм шив дээ. Єєрийг нь бас Чулууны Дvгэр гэдэг юм. - Мєєн, мєн одоо тэр Дvгэр гуай хаана байгаа вэ? - Уг нь сумын тєв дээр, туслах бригадад чулуу хийдэг юм. Одоо тэндээ хийх ажилсаад байх юмгvй. Євгєн ямар зvгээр сууж чадах биш. Аягvй

Page 230: Mongoliin shildeg oguulleg

бол бидний очих суурь дээр ч байж мэднэ. - Тэнд юу хийж байх вэ? - Хойд тэжээлийн цэгийн ахлагч нэг євгєн дvv нь юм, тэднийхээ ажилд туслахаар ирсэн байж ч мэднэ. - Дvгэр гуай чинь хэдий настай хvн байна даа. - Энэ жил далан тавтай - Тэтгэвэрт гардаггvй ээ? - Тэр ярихгvй ээ, тэтгэвэрт гарна гэдгийг санадаг ч vгvй хvн байх шvv. Ийн ярилцсаар тэжээлийн цэг дээр хvрэлцэн очвол хэд хэдэн хvн гэрээс гарч биднийг угтлаа. Гэрээс урагш хєрзєн хороо сэлбэж байсан нэгэн том євгєн эргэж хараад биднийг чиглэн алхах нь манай нутагт байдаг Мєнхийн хvрэн цохио амь орчихоод надтай золгохоор айсуй мэт санагдав. Энэ лав Дvгэр гуай мєн гэж сэтгэлд шивнэсэн миний зєн хуурсангvй. - За Дvгэр гуай сайн уу? хэмээн малын эмчийг мэндлэхэд би ч бас хэзээ язааны танил юм шиг нэр алдрыг нь дуудан золголоо. Дvгэр гуай байлдааны хvрз шиг том алгаа дэлгэн мэндэлж баруун хацар дээр минь vнссэнээ: “Ингэхэд ер нь хэний багачуул байнаа? гэсэн янзтай сvрхий харж улаан цацтай гартаам хєєрєг гарган тамхилаад хvн танихаа болио юу даа хэмээн єєрийгєє зэмлэх мэт чимээгvйхэн дагалдаж явав. Биднийг хашаа пvнз эргэн vзэж байх хооронд Дvгэр гуай нєгєє л хороон дээрээ буцаж очоод аяганы ширээн шиг дєрвєлжин дєрвєлжин хєрзєн тэврэн єргєж ажлаа vргэлжлvvлэв. Би тэжээлийн цэгийн ажилтай танилцаж дуусаад Дvгэр гуайтай очиж ярилцлаа. Ажилдаа халууцаж, хєлс дааварласан буянтай хvрэн царай нь ундрам адил гялтганах агаад цагийн саалтанд номхроо нь vгvй бор нvд, монхор хамар, цахлайн даль шиг цагаан сахал тэнхлvvн биеийн сvр хvчийг илтгэнэ. - Хєрзєн бол хvрздээд авчих амар эд юм даа. Энд ч чулуу олно гэдэг амаргvй биз хэмээн намайг vл єдєхєд Дvгэр гуай. - Газар дэлхийн хишиг хаа мундах вэ? Хvv минь - Гэхдээ л ... ухаан нь энд гэхэд нохой чулуудах чулуу алга шvv дээ... Шороо байсан газар чулуу байдаг юмаа. - Бидний саяын vздэг хашааны чулууг та хаанаас гаргав? - Ойрхноосоо, хvv минь. Тэрvvхэн урдаас ухсан юм гэж гар нь завгvй тул эрvvгээрээ заав. - Усны шинжээчид худаг гаргах газар олдог шиг, чулуу гарах газрыг бас шинжиж олно биз. -Тэгэлгvй яахав. Тэгэхдээ зvгээр нэг чулуу ихтэй газрыг эрж олох биш,

Page 231: Mongoliin shildeg oguulleg

гаргаж болох чулуу хаа байна гэдгийг мэдэх хэрэгтэй. - Гарах чулуу, гарахгvй чулуу гэдгийг яаж мэдэх вэ? - Ярьж л мэднэ дээ. Чулуунд чинь бас єєрийн хэл гэж байдаг юм. - Та чулууны хэл сайн мэдэх vv? - Яах вэ, ойлголцоод л байдаг юм. - Та чулуутай юу ярилцдаг вэ? - Алив ажилд арга эв олохыг чулуунаас сурсан гэж би боддог. Чулуу гэмээ нь зодож нvдэхэд дургvй, эв ширхэгийг нь олбол хэдэр хvнээс ч амархан. Чадал тэнхээ сайтай, залуу зандан vед багаж зэвсгийн сайнаар чулуу гаргаж байлаа. Томхон царил даахааргvй болсон энэ насанд багаж шилэхээ больж, тамхиа татаж байгаад л єдрийн арван гvvб хийчихдэг юмдаа. Yvнийг би чулуутай хэл ам авалцдаг болсных гэж санадаг шvv. - Тамхи татах бас чулуу хийхэд хэрэг болноо?- Хvн залуудаа ажлыг чадлаар хийнэ, насжаад ирэхлээрээ бодлоор (ухаанаар ч гэх юм уу даа) хийнэ. Залуу хvн суугаад босохдоо чадал сэлбэдэг бол настай хvн тамхиа татах бvр ухаан сэлбэнэ. Єєрєєр хэлбэл “Яаж хийх вэ?” гэж бодох бvр тамхиа асаадаг юм шvv дээ. Євєгцvvлийг хараад л байгаарай. - Дийлэхгvй чулуу гэж байх уу. Дvгэр гуай? - Хvн бодно. Чулуу бодохгvй. Гучаад жил чулуу хийхдээ би авъя гэсэн чулуугаа авч л явлаа. Харин ноднин Дэлгэрцогтын шовх гэдэг газар гэрийн буйрны дайтай нэг чулуу авах гээд болохгvй болохоор нь хорондоо дэндийлж байгаад дороос нь ухчихсан. Мєн ч олон тэрэг чулуу авсан даа. Тэр чулуугаа яаж авахыг бодож євєлжин тамхи татлаа. Одооноос л нэг санаанд багтаж байна. Ирэх зун авна даа. Тэгээд ч би л чулуучин хvн билээ гэж газар газар онгичоод шарх сорви шиг юм vлдээж явах дургvй. Уул бvхэн, дов бvхэн єєрийн нvvр царайтай, би ер нь насандаа ганц ч толгойн нvvрэнд сорви vлдээгээгvй гэж боддог... Худаг дээр ажил гараад Дvгэр гуай явах болсон тул бидний яриа ийнхvv тасарч билээ. Хад цохио шиг энэ тэнхлvvн євгєн лужир том биендээ огт тvvртсэн юмгvй алхсаар худгийн зvг одоход би хойноос нь харан харсаар зогсохдоо: “Говийн толгод эрдэнийн чулуугаар дvvрэн, орон газар vнэ хаялцан наймаалцдаг мана, гартаамаар хvvхэд тоглож нохой чулуудаж байхыг алийг тэр гэхэв. Газрын єнгєт чулуу нvд булаах нь vгvй боловч эх дэлхийн сvр хvчийг хадгалах тул энгийн бєгєєд аугаа их, ямар ч зориулалтанд бэлэн байдаг. Дvгэр гуай мєн тийм нэгэн хvн юм даа” хэмээн бодож билээ.

Page 232: Mongoliin shildeg oguulleg

Ийнхvv бид хэзээний танил хvмvvс байлаа. Нvд нь хараагvй болж сvрхий турснаас биш янзаараа ажээ. Тvрvvнээс хойш бидний хажууд чимээгvйхэн зогссоор байсан бvлтгэр улаан хvvг сая л анхаарч: - Дvгэр гуай, энэ танай хvv юv? - Єє тийм. Манай ач ухаантай юм. Нvд болж л яваа юм даа чухам гээд тэмтрэн олж толгойг нь илэв. Галт тэргээр ирсэн хvмvvс тус тусын унаанд суугаад буудлын талбай дээр бид гурав л vлдсэн байлаа. Угтах гэсэн хvн мань ирээгvй ч гэсэн авчирсан унаагаараа євгєнийг хvргэе гэж шийдээд: - Аль орцгоох вэ? би хvргээд єгье гэвэл євгєн хvvгийнхээ ханцуйнаас чангааж “ чи л хэл” гэх мэт урдаа гаргаад: - Юу билээ, хvv минь гэхэд хvv - Yзэсгэлэн гэж товчхон хариулаад над руу харлаа. - Ямар vзэсгэлэн гэж намайг гайхахад євгєн - Нєгєє... сарны шороо vзvvлж байгаа газрыг чинь одоо юу гэдэг вэХvv хажуугаас нь - Зєвлєлтийн шинжлэх ухаан, техникийн vзэсгэлэн гэж надаас урьтан хариулав. Бид гурав тэргэнд орж суугаад vзэсгэлэнгийн зvг хєдєллєє. Машин хєдлєнгvvт би ам нээж: - Дvгэр гуай хотод удах уу? - Удахгvй ээ, энэ хvvхэд хичээлтэй, би ч гэсэн хэвтэрт байгаа хvн шvv дээ. Амжвал єдєртєє буцах санаатай. - Та хоёр чинь тэгээд тэр газраас зєвхєн л vзэсгэлэн vзэх гэж ирсэн улс уу? ...

Дvгэр гуай хараа муудсанаас хойш алив юманд тvvртэн уцаарлах болж, ажил хийж чадахгvйдээ бухимдан шаналж, сvvлийн жил ихэд туржээ. Хvvхдvvд нь он гаргаад аавынхаа наян тавны найрыг хийе гэж гэнэт шийдээд єєрт нь дуулгаж гэж єдєр халж ядан байснаа єнєєдєр дуулгавал євгєн: -Юуны чинь найр... урдах ажлаа барахгvй байж юун найрсаг юм бэ? би ер нь хар багаасаа элдэв найр хийж, халамцуу хvнээс худлаа магтаал сонсож байх дургvй. Би чадахаасаа чадахгvйгээ хvртэл барилгын чулуу хийсээр энэ боллоо. Газар дэлхийдээ би их єртэй хvн. Одоо миний чадах юм гэвэл ганц гvvб чулууны зай бєглєж газар шороондоо нойрсох л vлдэж. Би чулуугаар овоглож, чулуунд нэрээ єгсєн хvн. Чулуу шиг энгийн чигтээ дуусаж, газар шороондоо чулуу шиг орших болно. Харин та нар намайг хєдєєлvvлэхийн цагт элдэв авс, даавуу шувуунд боож новшруулав. Чулуу газартаа ямар байдаг вэ тэр л янзаар ... чармай

Page 233: Mongoliin shildeg oguulleg

нvцгэн булчихаарай хэмээн омогдоод оройжин дуу гарсангvй. Хvvхдvvд нь элдвээр аргадаж, амьдралынх нь инээдтэй хєгтэй явдлаас ярьж инээлгэх гээд чадсангvй. Басхvv «нэгдлийн дарга заавал найрыг нь хий» гэсэн гэж зохиож яриад ч бvтсэнгvй. Дvгэр гуай энэ vгийг дуулаад: «Нэгтгэлийн дарга ажлаа хийлгэхээ л мэддэг юм байгаа биз. Найраа хийх vгvйгээ би єєрєє мэдье» гээд буруу харан хэвтжээ. Маргааш єглєє нь хvvхдvvд босоход Дvгэр гуай аль хэдийн хувцаслачихсан тамхи татаж суулаа. - Аав яасан эрт босоов? Гэж охиноо асуухад - Та нар яасан орой босдог юм бэ? хэмээн аг яг хийгээд - Шалав явж шар ат барьж ир, тэгээд нэг нь намайг суман дээр хvргэж єг гэлээ. - Аав та сум орж яах нь вэ? гэж цаадуулаа гайхахад: - Хот явна гэж ганцхан vг хэлээд эргэнэг тvшин босоод гарч одов.Хvvхдvvд нь гайхан шуугилдаж, яах гэж гэнэт хот орох болсныг нь таах гэж оролдоод єєрєєс нь асуувал: - Араажуу сонсдоггvй юмуу, цаана чинь хотод сарны шороо vзvvлж байна гэнэ шvv дээ. Очиж vзнэ гэжээ.

Yзэсгэлэнгийн их шилэн ордны vvдэнд буугаад євгєнийг хєтлєєд явахад тэр бээр таягаа сугандаа хавчуулж хєлєє дээр дээр єргєн чагнаж, євєєдєє зогсох гэж буй хvvхэд шиг ч гэмээр юм уу, тvмэн алтан бурхны дунд орсон мєргєлчин л ийм байдаг болов уу гэмээр бишрэн хvндэлсэн, сэтгэл догдолсон байдалтай ажээ. Yvдний гонхонд орж “Гурван билет авъя” гэсэн миний vгийг Дvгэр гуай сонсоод их л сандарсан байдалтай. - Хэрэггvй хvv минь, би єєрєє авна гээд баринтагтай ном шиг юм єврєєсєє гаргаж ирлээ. - Яахав, яахав Дvгэр гуай, би авчихая, надад ойрхон задгай цаас байнагэж намайг хэлэхэд, Дvгэр гуай ханцуйнаас минь чангааж - Хэрэггvй хvv минь євєєд нь нэг ухаан байна гээд нєгєє «баринтаг»- аа задлан том хар тvрийвч гаргаж - Алив Боржин, миний хvv, эндээс ажаадаа зуун цаас аваад аль! гэв Жаал хvv зуун тєгрєг сугалан гарт нь бариулбал євгєн єєрєє цонхны зvг тэмтчин явж: - Алив, хаа байна... Билет... гэхэд би хєтлєн аваачиж цонхны ирмэгээс бариулав. Дvгэр гуай цонхны зvг чихээ далжийлган, зуун тєгрєгєє сарвайж - Билет авъя нэг гэлээ Кассын худалдагч буржгар vстэй тарган цагаан хvvхэн мєнгийг авч,

Page 234: Mongoliin shildeg oguulleg

цонхруу ч харалгvй - Задгай байхгvй юм уу. би наадахыг тань задлахаар хариулт нь гэж хачин бутархай юм очих нь байна шvv дээ гэхэд євгєн: - Яахав яахав, би хариулт авахгvй. Хvvхэн алиалж байна гэж бодов бололтой нэг муу инээмсэглэснээ, баруун гарынхаа эрхий долоовор хоёр хурууны vзvvр лvv хальт нулимаад нэгт, гуравтын дэвсгэрт голдуу хуучин цаас тоолж гарав. Дvгэр гуай тэр битvv шажигнах чимээг чагнан нилээд зогссоноо: - Нєгєє билет маань бvтэв vv хvv минь? - Байз л даа, би таныг харсаар байтал зvгээр байгаагvй шvv, хариултыг чинь тоолж байна. - Би чамаас хариулт авахгvй гэж хэлээд байна шvv. Алив тэр билет шалавхан єгєєдєх! Хvvхэн кассынхаа цонхруу ухасхийн хараад хєдєєний байртай сохор євгєн байхыг vзэв бололтой: - Тэгээд зуун билет авах юм уу? - Гурван билет авна. Хvvхэн тоолж байсан тєгрєгийнхєє тоог мартчихав бололтой ширээн дээрээ чулуудчихаад: - Нэг билет нэг тєгрєгийн vнэтэй ... ойлгож байна уу? - За яахав тийм л байж. Гэхдээ би зуун цаас єгчихье л дєє. - Та ер нь ямар санаатай vйлчилгээнд чирэгдэл учруулаад байна вэ? энэ євєєтэй хамт яваа хvмvvс байна уу? гэж хvvхнийг хангинахад би очлоо. Кассны хvvхэн намайг хяламхийж хараад: - Наад євгєн чинь яах гээд байгаа юм бэ? учрыг нь хэлээд єгєєч Би Дvгэр гуай руу эргэж: - Та тэгээд хариулт авахгvй гээд байгаа юм уу? Дvгэр гуай нилээд гомдонгуй дуугарч: - Хvvхдийн vс авч байгаа айлд ороход хvртэл арван янчаан тавьдаг байхад тэртээ сар наранд очиж ирээд олз омог vзvvлж байгаа улсын vзэсгэлэнд би ганц зуун цаас єгєхєд ер нь яадаг юм бэ? битгий хариулж аваарай гэв. Би жаахан бодож байснаа кассны хvvхэнд: - Энэ хvн Дорноговь аймгаас зєвхєн энэ vзэсгэлэнг vзэх гэж ирсэн юм байна. Одоо ингэсхийгээд 11 цагийн галт тэргээр буцна. Ийм сайхан vзэсгэлэн байгуулсанд нь талархаж хувийн бэлэг єгч байна. Аятайхан, таарсан бэлэг аваад энэ хvний нэрнээс vзэсгэлэнгийн захиргаанд бэлэглэчихээрэй гээд цаасан дээр “Дорноговь, Даланжаргалан. Чулууны Дvгэр” хэмээн бичиж єгєв. Yзэсгэлэнд ороход балт зєгий vvр шиг олны шуугиан дундаас “Миний

Page 235: Mongoliin shildeg oguulleg

тєрсєн уудам нутаг, ногоон мод усаар элбэг” хэмээн дууны уянгалаг санаашрангуй эгшиг сонсдож, энд тэнд тайлбарлагчийн цовоо дуу сонсогдоно. Дvгэр гуай: - Хаа байна нєгєєх чинь... гэж босго алхангуут хэлсэн тул би шууд хєтлєн явсаар шилэн хоргонд тавиастай дээжийн дэргэд авчрав. Дvгэр гуай гучин жил чулуу ухаж, баргийн чулуунаас зєєлєнгvй болсон гарынхаа аварга том алгаар бємбєгєр шилэн хоргыг хэдэндээ илээд: Ээ элээ. Битvv юмаа даа гэж их цєхрєнгvй єгvvлэхэд нь би єрєвдєж: - Би танд шинж байдлыг нь хэлж єгєх vv? Гэлээ. Євгєн адар ширтэн олилзож - За даа, шороог чинь барьж л vзэхгvй бол vзсэн болохгvй л дээ. Тэгэхдээ ямар шvv янзын юм байна? - Хар саарал єнгєтэй... бvдvvвтэр ширхэгтэй.. - Аа тэгвэл орос дарьлхуу байх нь ээ? - Орос дарьнаас арай нарийн ширхэгтэй, шимэлдэгний шаар шиг ч гэх юмуу, нунтаглачихсан кокс шиг л юм байна шvv дээ. -Аа мєн мєн, тэгвэл “Хєтєл усны хар” шиг газар байх нь гэснээ ачийнхаа толгойг илэх адил нєгєє бємбєгєр шилийг дэмий л оролдон зогслоо. Миний тайлбар тус болсонгvй ээ. Би жаал гайхалзан байснаа євгєн, хvv хоёрыг хvлээж бай гэж хэлээд vзэсгэлэнгийн тайлбарлагчтай очиж уулзав. Дvгэр гуайн явдлыг бvгдийг нь хэлж, сохор євгєний санааг амраах арга чарга байна уу гэж намайг хvсэхэд хонгор шар vстэй, украйн аялгуутай єндєр хvvхэн их л анхааралтай сонсож аваад: - Одоохон гэсээр гvйж одов. Тєдєлгvй лагс биетэй, сайхан зантай хижээл насны хар хvн дагуулсаар гарч ирээд: Yзэсгэлэнгийн захирал гэж тэр хvнийг танилцууллаа. Захирал мэнд мэдэлцсэний дараа Дvгэр гуай, хvv бид гурвыг єрєєндєє урин оруулаад євгєний нутаг ус, аж байдлын тухай лавлаж, сарны дээж vзэх гэж тэгтлээ зvтгэсний учир байдлыг сонирхоход би хэлмэрчилж єглєє. Євгєн хєєргєє гаргаж тамхилаад: - Миний хийж чаддаг ганц юм бол шороо ухаж, чулуу гаргах л байлаа. Нvд юм vзэхгvй ч гэсэн шороог би имэрч vзээд таньдаг ухаантай юм. Энэ сарыг би наян хэдэн жил харж явахдаа хvн дээр нь очиж болно гэж ухаан санаанд багтахгvй байлаа. Тэр мєртлєє хэлтэрхий, хэсгийг нь авч ирээд би єєрєє гар хуруугаа хvргэж, мэдэрч болно гэж зvvдэлсэнгvй... Yзэсгэлэнгийн захирал энэ vгийг их л анхааралтай сонсож байснаа,

Page 236: Mongoliin shildeg oguulleg

тємєр авдар онгойлгон жижиг шилэн хайрцаг бvхний сарны дээш гаргаж ирээд Алив юмсын учир утгыг танин мэдэх гэсэн хvний хvсэлд орон зай, он жилvvд саад болж чадахгvй. Хvн тєрєлхтєн мэдэхийн хvсэлд автан дэлхийгээс сар хvртлэх замыг туулсан юм. Зєвхєн манай vзэсгэлэнг vзэхийн тулд таны туулж ирсэн зам ч дэлхий сар хоёрын хоорондох зайнаас богиногvй юм гэж vзэсгэлэнгийн захиргаа vзэж байна гэж хэлээд сарны дээж, дурсгалын тэмдэгний хамт Дvгэр гуайд гардуулав. Дvгэр гуай дээжийг хоёр гардан аваад духандаа нэг хvргэж - Алив, Боржин миний хvv тагийг нь онгойлгооч гэлээ. Боржин тагийг нь нямбайлан авч: - Онгойлголоо. Ажаа! Дvгэр гуай нударгаа хойшлуулан жижиг шилэн хайрцагны ирмэгийг тойруулж нэг vзсэнээ чичрэнгvй хуруугаар хайрцагны дотрыг тэмтчин хэдэн vртэс сарны дээжид гар хvрлээ. Тэр бээр удтал имрэн vзэж алсын чимээ чагнах мэт гилжийн зогсох бєгєєд нvvр нь vзтэл гэрэлтэн гийж, нялх хvvхэд шиг баярлан хєхив. Дvгэр гуай, сарны дээжийг ач Боржинд гардуулж: - Алив нєгєє орос хvv хаа байна хэмээн vзэсгэлэнгийн захирлыг барьж духан дээр нь vнсээд - За хvv минь євєєгийнхєє насыг аваарай. Євєє нь он гараад наян тавныхаа найрыг хийнэ. Наян таван нас чинь учир утгагvй ч юм биш байна. Би чинь зvгээр нэг “Чулууны Дvгэр” биш, сарны шороо барьж vзсэн Дvгэр шvv хэмээн тэнхлvvн цовоо дуугарч инээх аядахад нь битvv байгаад мохоо хутгаараа огтолж гаргасан юм шиг улаан нvднээс сvvтэй цайны ганц дусал шиг цэхэр нулимс бємбєрєн унав.

ДЭНДЭВЖАНЦАНГИЙН ЛХААСАМБУУ

Зохиолч Д.Лхаасамбуу 1944 онд Архангай аймгийн Баян Улаан суманд малчны гэр бvлд тєржээ. Бага наснаас сургууль соёлын мєр хєєж Зоотехникийн мэргэжил эзэмшжээ. 1963 оноос уран зохиол сонирхон оролдож “Миний таамаглал буруутжээ”, “Магсар эмч”, “Тавуулаа таных” зэрэг драмын жvжиг, “Мєнгєн ембvv” тууж єгvvллэгийн ном бичжээ.

ХОЁРДОХЫН ШУУДАН

Page 237: Mongoliin shildeg oguulleg

Элс цас хошууран шуурч хотгор гvдгэрийг тэгшлээд зєвхєн бутны толгой сєєвийж харагдана. Дандгаа жолооч дан дугуйтай ГАЗ-63машинаа эргэж шаравтал мушгиж тэвшин дээрх хэдэн богцтой хэвлэл ойж бууж яваа нь кабин дахь хvнд дуулдана. Єндєр тэвшийг холбосон тємєр гинж шаржигнан хоёр талын банзан суудал чахарна. Энэ єглєє цорын ганц хvнтэй гарсан шуудангийн жолооч сэтгэл тун дундуур бvрсгэр царайлж хажуудах хvн рvvгээ ч хяламхийсэнгvй єчнєєн газар давхижээ. Тvvний хажуу дахь нь гэвэл пєєдийсєн зувцаа дээлтэй эрvv амаа том ороолтоор боож жолооч савхин малгай духдуулсан ийм нэгэн хvн бєгєєд жолооч тээр хойно тvvний хоёр нvдийг нэгэн удаа хальт харжээ. Эрэгтэй эмэгтэй нь ч мэдэгдсэнгvй. Мэдэхийг ч хvссэнгvй. Дандгаа жолооч хєгжилтэй самбаатайгаараа хэдэн суманд алдаршиж ах дvv болохоос арай наахнуур танилцсан улс бишгvйдээ. Авгай, хvvхнээ болгочих дєхсєн залуу бvсгvй ч зарим суманд бий гэлцэнэ. Гэвч хєєрхий Дандгаа энэ удаа юу болсныг бvv мэд, дуугаа хурааж хємсєг зангиджээ. «Жаргал» нэгдлийн тєв харагдахад, хажуугийн vл дуугарагч хvн гэнэт шингэн дуугаар, - Ахаа хvрээд ирэх нь энэ vv? гэхэд Дандгаа цочиж, тооромзоо нэг нэг гишгэснээ - Аа, аа тиймээ. хэмээн тасалданги дуугаар хариулаад жолоогоо мушгитал машин донсолж, хvчтэй сугсаралтад кабины оройг хоёул мєргєв. Мєргєєд эргэж суудалдаа буух vед нєгєє хvний духдуулж тавьсан малгай нь ойчиж Дандгаан хєл доогуур єнхрєв. Дандгаа солгой гараараа авч эзэн єєд сарвайгаад гайхаж бантахдаа, - Yгvй ердєє гэчихэв. Хашир, энэ удаа тун гэнэджээ. Царайлаг нь аргагvй, залуухан охин нvдээрээ доогтойхон инээмсэглэж байв. Холбооны салбарын vvдэнд торойлдон зогсож буй хэдэн хvн жолоочийг тэрхvv охинтой цааш нь юм ярих бололцоогvй болгов. Жолооч дэмий л - Ингэхэд дvv охин хэдийд буцах билээ.... гээд буруу харав. - Хоёрдохоор Хэдэн богцоо бушуу султгаарай, явах минь гэж агдчин байгаа Дандгааг, холбооны хvvхэн шоолж - За юу болчих нь энэ вэ, Тогтож хайрла, тоолж авна гайгvй... - Юуны чинь тоолох, би тэрvvгээр яах юм бэ. битгий гайхуулаад бай гээд дуугаа єндєр болгохоор нь сандарч тэвдсэний нь vнэмшив. Дандгааг гарч явтал эвлэлийн vvргийн дарга Рэгзэн тааралдаж, хуучин танилын хувьд амар мэндээс эхлээд хэдэн vг солих гэтэл бас ч яарч гараас нь хєтлєн алхав.

Page 238: Mongoliin shildeg oguulleg

- За найзуухай. Би танайд нэг хєєрхєн амьтан авчирсан. Хєєрхєєн, хєєрхєн - Юу вэ, тэр чинь усан гахай юмуу, туулай юмуу мал эмнэлгээс єгvvлээ юу? - Огт таасангvй. Бас л овсгоогvй амьтан юм. Чи vзээд гайхна даа, хо хо гэж инээгээд хаалга онгойлготол юу ч байсангvй. Рэгзэн гайхаж - Суудлын чинь араар орчихсон юм биш биз? гэсэн чинь - Больж доромжил, та нар намайг дэндvvлдэг шvv гээд уурлалаа. - Юу вэ? Чи зvгээр ярь л даа, яагаад байгаа юм бэ? гэхэд Дандгаа - Хvргээд єгье гэж байхад чинь... царайлаг хvvхнvvд зальтай шvv, яав л гэж дээ хэмээн гунисан дуугаар амандаа гvвтнэхэд Рэгзэн сая учрыг ойлгоод найзыгаа явж тайтгаруулах арга олсонгvй. Дандгаа ч ухасхийж машин дээрээ гарч ууттай сонинг пид пад хийтэл чулуудаж байв. Рэгзэн контор єєдєє алхав. Энэ vед аймгаас ирсэн Тулга хvvхэн сумын зочид буудлын нэгэн єрєєнд замын тоосоо гvвж, vйлчлэгч Хажид дуу алдан, - Пээ энэ хvйтэнд яаж явнаа? Охин минь оройн хоол юу захиалах вэ? жаал дулаац, нааш ир, энд суу гэж нєгєє єрєєнєєс хашгиран ярьж, нэр хэн билээ? гээд мєн зав чєлєєнд нь шинэ танилыгаа бvхнээс тvрvvн мэдэж авахыг хичээнэ. - Гантулга уу? зvгээр Тулга уу? гэж бvр илvv vгэнд дурлан эргvvлж асуухад цаадах нь тvсхийтэл инээд алдав. За тэгээд хэний суурьт хэд хонох гэнээ? манай энд чинь эмэгтэй хvн, миний мэдэх л сvvлийн арваад жил ирээгvй. Ерєєсєє эмэгтэй хvнийг энэ хол газар явуулдаг юмуу гэж гайхах баярлах нь vл мэдэгдэнэ. Орилоо тэмээний дуу дуулдаагvй бол Хажид авгай нэг єрєєнєєс нєгєє єрєєнд дуулдтал чанга ярьсаар л байх байлаа. Гаднаас орж ирсэн хvний бараагаар Тулга дуу алдан сvйд майд болоход Хажид зуурсан гурилаа салгалгvй гvйн гарч ирээд - Хэдvйдээ та чинь, энэ охинтой танилцаатхав. Энэ хэний vр сад вэ? одооны хvvхэд, тєрлєє таних биш гэж асуухад Тулга, євгєнєєс єрсєж: - Би эдний хvvхдээс нь ялгалгvй... - Ахай мєєн - Танай зэргэлдээ суманд ноднин хаваржсан - Yгvй ердєє бас, єдий багаасаа ингэж хэвлvv тєрх суучих гэж хэмээн шогшров. Тулгыг хоол идээд байх зуур Хажид чухам єєрийнхєє хvссэн болгоноо ирсэн євгєнєєс сэтгэл дvvрэн мэдэж авлаа. Маргааш нь vvрээр шахуу сумын тєвийн хэдэн байшингаас цэнхэр утаа олгойдон орой босдог зарим нэг айл яндангаа тон тон хєєлж байхад Хажид єглєєний жаварт

Page 239: Mongoliin shildeg oguulleg

хацраа хайруулан хайруулан цан хvvрэг татуулсаар Рэгзэнгийнд хvрч очив. - Эвлэлийн vvргийн даргаа, надад нэг ийм санал тєрлєє. Тулга гэдэг хєєрхєн бvсгvй ирсээн хэмээн дуу алдсанаа авгай руу нь хяламхийж хєєрхєн ч гэж яахав дээ залуухан л хvvхэн. Тэр охин арван хуруу тэгш тєрсєн хvн гэнэ... Мал эмчилдэг, vйл оёдог, дуу дуулдаг, хоол хийдэг, vгvй ядахдаа дээс томчихдаг юм гэнэ. Бас усан будгаар зураг зурж чаддаг гэнэ. Номын мєр хєєсєн улс чинь номоо дэлгэвэл уншчихдаг болохоос тийм, аар саар гэр зуурын чимхлvvр ажлыг ер хийдэггvй юм билээ. Би олоон хvнийг мэднэ чухам гэж бардам яриад энэ тєвийн залуу хvvхэн харчуудыг цуглуулж vлгэр дууриал авахуулмаар байна. Аргал тvvдэг нь номоо мэдэхгvй, ном уншдаг нь аргалаа танихгvй ийм л болчих гээд байхад, ийм бага атлаа чамбай, хэрсvv ухаантай хvмvvстэй уулзаж учирч байвал юу мэдэж сонсохсон билээ гэвэл. - За мэдлээ. Хажид гуай гэж Рэгзэнг сая нэг ам нээхэд Хажид санаа нь амраад гарч одов. Тэндээс бага сургууль руу чиглэн алхаж єєрєєсєє зайтай явсан хvнийг Цэдэн захирлаа гэж дуудан даллаж зогсоогоод хємсєг сормосоо цанттал ярьж зогсов.

- Эгчээ - Єєв - Танай нутгийнхан чинь шооч юм уу даа? - Yгvй чиш, хэн тэгж байгаа юм бэ? - Би - Хаанаас даа охин минь, зах зайдуу газарт тэр болгон чам шиг хvн зорьж ирэхгvй юмаа. Ирдэг нэг нь сандруу яаруу цай амсаад хэд гурван vг солиод єнгєрчих юм... манайх чинь чамайг байгаа шиг, ийм гэр дvvрч байсан нь тун ховор оо, малын бэлчээр дагаад хоёулхнаа л нvvнэ. Хєгшин хvнтэй чинь ер нь юу ярих вэ дээ. - Би бол хамгийн их дуртай - За тэгээд нутгийн багачуул чинь цагаан сараар л нэг гар зєрvvлнэ. Хєєрхий минь єєрснєє ч завгvй юм. Манайд ямар бvсгvй хvvхэд байхыг vзсэн ч юм шиг. Шохоорхож байгаа гэдэг чинь жигтэйхэн гээд инээмсэглэв. Тулгын нvvр улайж - Хvн рvv дэндvv их гєлрєєд, эвшээлгэн эвшээлгэн суухыг нь яана гээ. Малгайгаа авахаа ч мэддэггvй юм уу даа, хєлсєє ханцуйгаар шударч уур савссан халуун цайг хамрынхаа vзvvрийг ширтэж байгаад оочихыг нь яана гэж нэрийг нь гаргахгvйгээр нэг залуугийн тухай ярив. - Хэлээд єгєх хvн байх биш. Охин минь чи бусдад нь сонирхож дурласны нь зааж єгчихєєд, тэр хvvг л гадуурхаж гэнэ.

Page 240: Mongoliin shildeg oguulleg

- Ирсэн улс цємєєрєє яваад єгєхєд, тэр ганцаараа тамхи татан vлддэг шvv дээ. Yг ярихыг огт дуулдаггvй юм шиг гєлийгєєд гутлынхаа тvрийг байн байн илээд, хаашаа янзын зуршилтай юм бэ дээ. - Цэрэгт яваагvй юм чинь хир шvv дээ. Энэ хоёрдохын шуудангаар аймаг орж малчны сургуульд суух юм гэнэ лээ. Тэгвэл ядаж хvнтэй ярьж зvгширнэ бий хєєрхий. Хэзээ ч чиний дайтай цагааширна даа, нас бас гуч дєхсєн дєє гэхэд Тулга хн гээд битvvхэн санаа алдав. Энэ айлд Тулгыг ирнээс хойш чамин тавилаг нэмэгдсэн байлаа. Бєєрєнхий зууван янз бvрийн хэлбэртэй шил сав, гялтгар єнгєтэй, буузны жигнvvр шиг мєртєє дээрээ сэнжтэй сав, хєєрхєн жижиг тун туухайнууд элдэв vнэртэй эм танг нэг харахад сумын эмнэлэг шиг санагдана. Тулга ер зvгээр суухгvй. Хоёр хєгшний сэтгэлийг зовоож - Та нар минь л намайг байхад амраад ав л даа гэж хэлдэг ажээ. Гэр нь зай орчихсон ч юм шиг. Зэлvvд газар, цомхон сурчихсан энэ хєгшчvvлийн сурсан занг эвдэж, єдєрт тоотой дуугардаг хаалга vvд нь хvртэл олон хєл босго давуулж байлаа. Тулгын эднийд ирсэн сураг, цууг сумын буудлын Хажид авгай сайн тарааж амжжээ. Анх нутгийн харчуул ганц нэгээр цувран ирж шохоорхож хараад буцна. Тэгснээ хvvхэн харчуул цуварч ирээд, яах гэж яваа зорилгоо єєрсдєє эс мэдэж, дэмий Тулгыг гарвал гараад, орвол ороод байхад нь айлын авгай ам нээж нутгийн залуучуудыг нэг ёсны багштай болгож єгчээ. Тулга хэмээх хаа хол аймгийн нэг бvсгvй энэ айлыг ингэж цєєхєн хоногийн дотор тєвхнvvлэв. ...Шуудан ирлээ багшаа гэж хэдэн хvvхэд бие биенээсээ єрсєж хэлэх гэж сандарч байхад Цэдэн захирал, Рэгзэн дарга руу нь хэл єгvvлэв. Аанайхан нєгєє Дандгаа жолоочийг давхин ирэхэд холбооны салбарын vvдэнд баахан багачуул хvvхэд зогсож байхын бараанаас баярлав. Энд Дандгаагаас хvндтэй хvн байсангvй. -Ай хєє Дандгаа - Дандгаа хампаанаа - Дандгаа ахаа хэмээн авгайлан дуудуулж, та єнжєєд явна биз дээ гэцгээв. Энэ vг ихэмсэг зангий нь хєдєлгєж, - Шуудан саатаж болохгvй ээ гээд хаалга тав хийтэл хаагаад нуруу vvрэн маадгар алхав. Цугласан хvмvvсийн дотор - Яагаад ирдэггvй юм бэ? - Єнєєдєр л буцна гэж дуулсан даа гэлцэн битvv vг хэлэлцэнэ. Дандгаа яаралгvйгээр шуудангаа тушаачихаад хvмvvс дундуур зvсэн гарч, єєрийг нь vдэх гэж байгаа юм шигээр сэтгэж, кабиндаа орсон хойно гараараа даллана хэмээн санаад хаалгаа онгойлготол манарсан утаан дунд нэг булиа эр сууж байв. Тэр жолоочийн эвгvйд бузгай загнаснаа

Page 241: Mongoliin shildeg oguulleg

юм чинээ бодохгvй гэдгэр байгаад нь Дандгааны дургvй хvрч, - Чамайг хэн суу гэсэн юм бэ хє хэмээн ширvvхэн дуугарваас нєгєє этгээд огло vсрэн сандарч, - Сумын захиргаа гээд єврєєс том тvрийвч гаргаж ирэв. Шуудангийн машин аажим хєдєллєє. Тойрсон хvмvvс хамт хєдєлцгєєж, - За ашгvй энvvгээр л лав явсангvй. Одоо бvтэн долоо хоног гэцгээн гэр гэрийнхээ зvг баяр хєєртэй алхацгаав.

ДYГЭРЖАВЫН МААМ

Зохиогч Д.Маам 1935 онд Сvхбаатар аймгийн Тvвшинширээ сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Багшийн сургууль, багшийн дээд сургууль, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг тєгсєж 1979 онд тvvхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. 1954 оноос уран бvтээлээ эхэлж “Сvvлчийн захидал”, “Хєгшинтэнvvлч”, “Мандах зул”, “Тэмээний дууль” тууж, єгvvллэгийн ном, “Газар шороо”, “Гишгэх газаргvй хєл” роман бичжээ.

ЄНДЄР СYХЭЭ ГУАЙ

Гурван жилийн ємнє барилгын ТМС тєгссєн, Эрдэнэ Ус нэгдлийн туслах бригадын дарга миний бие єчигдєрхєн улсын комисст “Онцсайн” дvнтэй тушаасан зуун хvvхдийн дотуур байрын vvдэнд ёстой л данагар данагар алхалсаар хvрч ирэв. Анх удаа би энд аль нэгэн дутуу ажлыг гvйцээлгэх гэж биш, эсвэл бvр эхлээгvй ажлыг дэглэх гэж биш, зvгээр л єєрийн тааваар гэх юм уу, ер нь л огт єєр зорилготой ирж байгаа минь энэ юм. Бvтэн хоёр жил сэтгэлээ єгч, бvтэхгvй хийгээд эндэх осолдохын зовлон, бvтэх болон олох, олохын тул эрэхийн жаргалыг амсаж vргэлж буцалж даргилж явсан энэ газар яг одоо гэвэл намайг хэн ч шахамдуулан угтах ёсгvй байлаа. «Онцсайн дvнтэй шvv» гэж бодоод нэгэнт дууссан, нvдэнд дулаан тэр байшинг харахад сэтгэл аяндаа гэрэлтэнэ. Огт єргvй, хийхээ хийсэн, хийлцэхээ хийлцсэн хvнд л тэр торгон агшинд надад тєрж буй шиг сэтгэгдэл тєрдєг бизээ. «Маргааш єглєє шинэ байшингийн суурь нvх ухуулна. Дугуй булантай цай хадганд ороож тавих юм шvv» гэж би бахтай бодов. Алхаа маань улам идэрмэг болж явлаа. Говь нутгийн найман сарын салхин гэнэт бvлээнээр амилан, шил дарсан халимаг vсгийг хєвсєлзvvлэн vлээхэд би

Page 242: Mongoliin shildeg oguulleg

уртаар амьсгаа татна. Цээж уужирч байв. Залуу насны хєєрч дэвэрсэн сэтгэл улам бадран оргилж «Арслангийн зулзага нь жигvvргэндээ хvчтэй яа хєє» гэсэн аялгуут vг, хvнийг биш ч гэсэн, хvний дархалсан дууг мєнхєлдєг хорвоогийн альхан нэгэн булангаас уужирсан цээжинд шуургалан орж ирэхvй дэлхий дээр би л ганцаар байх шиг санагдана. Би азтай хvн явлаа. Цаг хараахан болоогvй байсан учир сургуулийн захирал Мажидсvрэн алга байгаад байрын довжооны хадан цагаан шигтгэж чимсэн цээмэнтэн хашлага дээр сандайлдан саатав. Сvхээ гуайн саналаар ингэж хадан цагаан шигтгэсэн юм даа, тун аятайхан болж шvv гэж бодтол нэгдлийн захиргааны байшингийн зvvн буланг тойроод нэг хvн гарч ирсэн нь єндєр Сvхээ гуай байлаа. Дєнгєж хоёрхон жилийн ємнє ашиглалтанд орсон зvрхэн сvмбэр оройтой хоёр давхар тэр байшин Сvхээ гуайн дэргэд тун залуухан, Сvхээ гуай тэр байшингийн дэргэд их хєгшин харагдав... Сумын тєвдєє бол хаш цагаан ордонхон гэж хэлэгдэхээр тэр байшинг Сvхээ євгєн дангаар биш ч гэсэн Сvхээ євгєн голлож бvтээсэн юм. Байшингийн суурийг тавих ёслол дээр амлалт авч байсны нь санав. Ийм ч хєгшин байгаагvйсэн. “Сvхээ гуай шиг ажлын тєлєє тєрсєн хvмvvс идэр наснаас нь vлдсэн цог золбоо, хур хvчээ, vл шавхагддагаараа хосгvй єгєєж сайн сэтгэлийнхээ хамт, тэнгэр нь газартаа хур хайрладаг шиг хєдєлмєртєє соёрхож, хорвоод залуу, залуу бvтээл туурвилаа соёолуулан орхиод, єєрсдєє хєгшрєн оддог ажээ” гэсэн бололтой тамхиа хувааж нэрэх зуур пир пир алхалсаар над руу дєхєж яваа Сvхээ гуайгаас би нvдээ салгахгvй суулаа. Манай бригадын мужаан энэ эцэнхий єндєр шар євгєн Сvхээ нэрэндээ тун зохисон хvн. Yе тэнгийнхэн нь тvvнийг “Єндєр” Сvхээ гэхээс гадна “Сvх” Сvхээ, Хангинуур Сvхээ гэж хочилдгийг би ажигласан юм. Тэгж шогчлон дуудахад лавтайяа хорин жил мод цайруулж, хадаасны толгой шигтгэж яваа урт иштэй муу хангинуур нь нvдэнд vзэгдэнэ... Харин хангинуур нь хаа нэгэнтэй хэвтэж байвал Сvхээ гуай хаачсан юм болдоо гэж vгvйлэгдэнэ... Яах аргагvй сэргэлэн хангайн шилээс сорлож авчирсан идэр цагаан хусны мєчрийг долоон улирлын нар салхинд эвшээж шаантагласан боловч тvvний муу сvхний иш нэгэнт ажилд нэвтэрч олон жилийн балбалтанд энд тэндээ цуурч зад аваад, бас ухааны хушуу болтлоо хэлтийж тун ч нэг эг маггvй хєгширсєнтэй адил зуугийн хагасыг их хэтэрсэн євєє насны энэ эрхэм бас л єнгєрєх ёозыг олжээ. Хээр хонож, хэц дэрлэсэн нь єдрєєр биш, сараар ч биш, бvр жилээр тооцогдох ёстой болсон тул тэр сайхан хvний уг нь цагаан шаргал царай итгэгдэхэд бэрхээр хар болсон аж. Цагаа ирэхлээр хоёр пvvгийн дєш хvртэл олгойтой ус мэт шальчийдаг, тємрийн хаан хуурай

Page 243: Mongoliin shildeg oguulleg

ч дарханд тоогдохыг нэгэнт болиод, хурууны хээ мэт vрчлээс тєдий ортой гєлчгєрхєн тємєр болж єєрчлєгддєг, мєнх биш хувирамтгай хирнээ мєнхvv мєнхийн байж чаддаг энэхvv орчлонг ер юу ч гэх билээ дээ. - За сайн байна уу? Сvхээ гуай - Сайн байнаа, дарга та сайн байна уу? Захирлыг намын дарга дуудсан гэнэ. Таныг хvлээсний хэрэггvй гэлээ. - Єє тийм vv, за тэгвэл явъя даа. Ингэхэд та чинь илvv цагаа нєхєж амрах ёстой бишсэн бил vv? Юунд энд яваа юм бэ. - Хоёр давхрын мухрын єрєєний хаалганд яльгvй нойтон банз орчихсон юм. Одоо л эвэрч эгшсэн байх учиртай, шахья уу даа, гэж ирлээ.

Хоёр жил ноцолдож єчигдєрхєн тушаасан энэ байшин бага ч болов дутуу байна гэдгийг хvлээх болсон минь надад эвгvй сэтгэгдэл тєрvvлэв. Саяхан хєєрч оргилж байсан дэврvvн бодол уурших мэт замхран одож билээ. Нєгєєх урт иштэй хангинуураасаа дутуугvй хайрладаг ногоон илгэн уутаа Сvхээ гуай барьчихсан явааг би одоо л ажиглалаа. Уутаа миний хєлийн дэргэд тавихад ам нь доош шальчийн сууж, дотор нь хийсэн тємєр иштэй орос алх, нарийн гарын харуул, бас жижиг лаазтай цагаан будаг, багц vзэгдэв. Харин хангинуур нь хэзээний солгой тэр євгєний зvvн гарт онгио хvртэл цайвалзан, урт халтар ишиндээ ёнхойж харагдах нь vнэнийг хэлэхэд миний эгдvvцсэн сэтгэлийг яггvй хатгав. - Та чинь одоо нэгэнт хvлээлгээд єгчихсєн єгєх єгєхдєє Онцсайн дvнтэй єгсєн байшинг задалж ажил удах гэж яваа хvн vv? Харуул хєрєєний засвар хийхээр ирээ юу даа? гэж би нэг мэдэхнээ ёозгvйхэн дуугарчихсан байлаа. Миний харц євгєний нvvрэн дээр нэг тусч, гялталзан цайвалзах сvхний онгин дээр нэг тусч байв. Миний эгдvv уцаар Сvхээ гуайгаас сvхэнд нь илvv тєрж байсан юм. Yvнийг мэдрэхдээ би гайхаагvй билээ. Сvхээ гуайг єєд татдаг юм тэр сvх байсаны дээр Сvхээ гуайг хааяа хэвтэрт ортол нь ажиллуулж уруу татдаг юм бас л тэр сvх байсан болой.. “Нээрээ тоглоом биш нэгэнт єндєрлєсєн ажлыг дахин задалж хангинуурын дуу хадаах нь дэмий хэрэг” гэж би бат нот бодно. Бас будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр юунд л ингэж явдаг юм бол доо” , “Долоон хєл зовлогоо ч амраадаг болоосой” гэж євгєнийг єрєвдєнє. Гэвч би хайраа дотроо хадгалж, мань эрийг зэмлэнгvй ширтсээр довжооны хашлаган дээрээс яаралгvйхэн бослоо. Тэгээд - Алив наад сvхийг чинь vзээд орхиё гэж огцом хэлээд гараа эрмэг тосвол євгєн:

Page 244: Mongoliin shildeg oguulleg

- Та, та... яах нь вэ? гэж хоолойгоо зангируулан хэлээд хангинуураа ардаа барив. - Яахав, зvгээр л барьж vзье - Таны харц сvртэй байна... Энэ бид хоёр одоо алив идэр орчлонгийн гарын аяыг даахыг больжээ. Чулуудаж орхивол онги нь бут явна шvv дээ. Тємрийг ямар боож баглаж болох биш. Би ядарсан мужаан хvн, гарнаас минь дутахгvй гар болсон сvхнээсээ салчихвал яана. Єр минь нимгэрэх шиг болж би євгєнд баярлан инээмсэглэв. Муу санаа санаж сvхийг нь vнэхээр аваад чулуудчихья гэж бодсон хvн ч бас инээмсэглэх байсан буйзаа. Сvхээ гуай “Енхороо” ємнєє гаргаж ирлээ. Намайг vл итгэх харцаар ширтсэн хэвээр хангинуураа хоёр гараар зуурч, элгэндээ аваачиж тэврэв. Тэгээд: - Дарга минь vгvй дээ, тийм сvйдтэй засвар хийх гэж байгаа юм биш. Yртэс зоргодос бараг гарахгvй. Бага зэрэг гарна, би єєрєє цэвэрлэчихнээ. Сэтгэл нэг л дундуур болоод хvрээд ирлээ. - Таны сэтгэлийг би ойлгож байна. Тэгэхдээ хvлээлгээд єгчихсєн байшин шvv дээ, зарчмын хувьд ердєє ч таарахгvй. Илжиг, модон хударгандаа гэж vг бий. Та ингэж явж байж ядарчихна. Хоёр хоног амар гэсээр байтал... гээд би vгээ таслав. Гэнэт шєнє унахын адил євгєний хар царайд сvvдэр татаад, шар єєх хурсан хєгшин хєвхєр нvдэнд нь vзэгдэж эхэлсэн сэтгэл тэнvvн байдал алга болоход би ухуулгаа аргагvй зогссон нь тэр. - Та намайг илжиг гэж. Таны ч миний ч хайртай барилгынхаа ажлыг модон хударга гэж байгаа биш байх л даа... - Yгvй, vгvй яалаа гэж, яалаа гэж, би таныг амраасай гэсэндээ л будлиж, эвгvй зvйрлэж орхив. Ер таныг гомдоох гэсэнгvй билээ. - Би єтлєєд гомдомтхой, бас чихэрт дуртай болсон маань vнэн ч, танд огт гоморхсонгvй, харин ч илжигтэй нэг зиндаанд тавиулна гэдэг аз гэж бодож байна Євгєнийг харвал тvvний vрчлээс батга хоёрт баригдсан ойн хар хєрс мэт тослог хар нvvрэнд тоглож тохуурхсан буюу намайг тавлаж цаашлуулсан янз алга байв. Зєгий, шоргоолж, илжиг гурав хорвоогийн ховор тэсвэртэн, ховор хєдєлмєрч амьтад шvv гэж євгєн хэллээ. Тvvний vг єєртэй нь адилхан энгийн vнэн, гvдэс цагаан байв. Би дуугарсангvй, бодлогошрон зогслоо. Тэд єєр єєрдсийнхєє тєрєлд хосгvй хvчтэнvvд боловч хосгvй энхч, бvтээлч, юу гэмээр юм бэ дээ, дайнч хийрхvv биш гэмээр амьтан юмаа. Тийм байгаль тєрх бол нандин чанар шvv, хvv минь... Сvхээ гуай намайг хvv минь гэсэндээ баахан эвгvй болж мушилзав. Дараахь хурамд тvvний урт буурал хємсєг босчихсон эрвэгнэн хєдєлж

Page 245: Mongoliin shildeg oguulleg

байна уу даа гэхээр сvртэй харагдаж байлаа. - Та vнэн юм ярьж байна, энэ чинь гvн ухаан байна - Yгvй л дээ, дарга минь энэ бол гvн ухаан биш байх, энэ бол зvгээр л хар борог амьдралын захын бяцхан vнэн болов уу? Би илжигний тухай яриаг орхих санаатай: - За хєєрхий, тийм байдаг байж, илжгээ гэж сонин амьтан шvv. Єєр юутайв, Сvхээ гуай, та тэгээд засвараа хийвэл хий л дээ. - Сонин амьтан шvv гэнээ? гэж яриан дундуур орж ирсэн нь євгєн миний vгний сvvлийг огт сонсоогvйн тэмдэг байлаа. Цааш хvvрнэх нь: - Илжиг яагаад ч юм бэ, муу нэртэй боловч би тvvнийг хайрладаг. Урт чихтэй тєрсєн нь тэр адгуусны буруу биш л дээ. Yvрсэж янцгааж чаддаггvйн учир тvvнд гэм оноож бас болохгvй. Адгуус болгон хvлэг байсан бол модон хударганд юу дєрєєвчлvvлэх вэ. юун нь ачуулж тэгнvvлэх вэ? одоо ч яахав, техникийн зуун. Илжигний зуун гэж байгаагvй байх л даа, гэхдээ л илжигний vе гэж байсан байж таарна. Энэ бол их тархсан амьтан, би ганцхан монгол нутгийнхаа хэмжээнд яриагvй байна... - Тийм ээ, бага Ази, Ойр болон Дундат Дорнод, Кавказ, Энэтхэг, Хятад ер нь газар болгонд байдаг байхаа... Сvхээ гуай уучлаарай. Таны амьдралд энэ адгуус нэг л сайн vйл гvйцэтгэсэн учиртай юмаа даа? гэвэл Сvхээ гуай надруу ухаантай хийгээд гунигтай дєлгєєн бор нvдээ єргєв. Тэгээд удаан харав. Тэгснээ хадан цагаан шигтгэсэн довжоон дээр сууж, ёнхор хангинуураа євєр дээрээ тавиад, хар халтар иший нь хvvхдийн зулай мэт аяархан илбэв. Энэ бол урт ярианы эхэн байж билээ. - Монгол морины холын садан байж ч болох энэ амьтан намайг эх оронд минь хvргэж авчирсан юм даа - Yгvй ээ, яалаа гэнээ? Та єєр газар оронд явсан юмуу? - Тийм ээ, тэгсэн юм. Би Манжуурын толгод, Хиросимын гудамж энээ тэрээ гээд холын нутаг хэрсэн хvн шvv...Миний нvд орой дээрээ гарсныг vзэж: - Та гайхаж байна уу? завтай бол би хуучилъя л даа гэв. Би: - Завтай, гэв Сvхээ гуай єгvvлэх нь:

Би нэгэн мянган есєн зуун арван таван оны тєл, одоо жаран тав хvрлээ... гучин хоёр оны эсэргvvний жил говийн хойт зоогоор нутаглаж байсан манайхны хэсэг айл муу хvмvvсийн хоморгонд автаж, єсєхєєс заяасан нутаг усаа орхин Дотоод Монгол руу зулбан очиж суурьшсан юм. Аав минь башир vгэнд залигуулж чадагдсанаа удалгvй ухаарч, тєрсєн газар

Page 246: Mongoliin shildeg oguulleg

шороогоо гансран мєрєєддєг болов. Ээжид нэг удаа: - Долгороо, урьд шєнє би галбын шаргал говийнхоо зэрэглээнд умбаж тоглож, тэгээд уусаж алга болж байна гэж зvvдэллээ гэж ярьж билээ - Яадаг билээ юуны дохио юм бол гэж эх дуу алдав - Харин тийм, сайхан хэрнээ сонин зvvд юм. Би бодохноо энэ бол тєрєлх Монгол орондоо дариу нvv гэсэн тэмдэг байх гэж бодно. Унасан газар шороондоо шингэж ширгэх шиг жаргал хаана гэж аав хариулав. - Чиний минь таалал мэдэж дээ гэж ээж дуугарч суув. Тэгээд л шєнє дунд нvvгээд хєдєлчихнє тэр. Нvvх юу байхав хамгийн хэрэгтэй гэснийгээ л ганц муу єндєр шар атандаа ачаалсандаа. Аав морьтой, эх бид хоёр явган. Yvрийн гозон гэгээтэй уралдаж хилийн дээс алхана гэсэн маань байдаггvй, тєєрчихдєг байна. Хийвэл битгий ай, айвал битгий хий гэгч болжээ. Шєнє хvлээх арга алга. Буцах замд бууны гохон дээр дайсны хуруу тавиастай учир ухрах газаргvй бидэнд эх орноо тэмцэн шамдах ганцхан зам vлдэв. Нэлээд ч дєхчихлєє. Зуны нар тэнгэрийн зулайд цойлсон vе, гэнэт битvv нvргэлсэн их чимээ гарсан нь халуунаа багтааж ядаж байсан нар дэлбэрэх шиг санагдаж билээ. Ээж хэлэв: - Очир чи яв. Монгол нутгийнхаа гvн рvv орж vз. Чиний морь сайн, зугтаа. Харж байна уу, гурван морьтой хvн шуургалан орж ирж байна. Очиж эх орноосоо уучлалт эрвэл бид хоёрыг ч гэсэн буцааж авна, говь шигээ сэтгэл нь уужим эх орон минь. Очиж соёмбот тугандаа мєргє гэлээ. Би хэзээ ч ээжийг ийм vг хэлнэ гэж санаагvй юмсан. Чи урт vстэй ч урт ухаантай хvн шvv. Хvv бид хоёр азтай улс юмаа гэж нэгэнтээ аавын ээжид хэлсэн нь миний санаанд орж байв. - Харинээ Долгор минь. Yхэвч сэхэвч гурвуулаа хамт нь дээргvй юу? Уг нь нутаг минь саахалтын газар л гэж хэлтэл нь аавын минь vгийг гvйцээхгvй гэсэн шиг дахин буун дуу тасхийв. Эцэг эмээлийнхээ бvvргэнээс хальт шvvрэн атгаад хонгор мориныхоо дэлэнд эвгvй бєхийсєн нь шархадсан хэрэг байлаа. - Амьсгалахад нь хvнд байна. Нvд юу ч харахгvй болов. Амьдрал тєгслєє... Морийг минь ташуурдаад єгєєч. Нутгийнхаа шороог vзэж... гэж арай ядан хэлээд бvvргээ алдвал арханд пижигнэх туурайн чимээнээс цочиж, халиун нь огло vрсэн давхилаа. Нvдний vзvvр тусах эс тусах газар очоод аав морь хоёр салав. Морь нь баруун хойш гэлдрэн одоход тэнгэр газрын савслаганаас зэрэглээн тэнгисийн бєєн долгион хvрч ирээд аавыг хаман авч одох лагуу адил алга болговой. Галбын шаргал говийнхоо зэрэглээнд аав минь умбан тоглож, уусан шингэж байгаа нь энэ vv дээ, мєн ч хатуу хорвоо еэ гэж би тєлжиж гvйцээгvй дэгдээхэй ухаандаа бодлоо. Морин дээрээсээ халин тєрєл элсэндээ

Page 247: Mongoliin shildeg oguulleg

шингэж арилсан аав, хилийн гадна дайсанд бvслэгдсэн явган хvv наддаа азтай хvн санагдана. Эх орон аав хоёрыгоо нэгэн зэрэг бvрмєсєн алдаж байна уу даа гэж би дотроо харлуулан зогсоно. Муурч унасан эх цагийн дараа сэргэхэд хилийн гурван цэрэг биднийг буцааж туулаа. Ингэсхийгээд суурьшсан болж, шар хоног бор єдрийг єнгєрєєж байгаад тєрєлх говийн мэлмий нааш харсан єдрийг олж хєдєлбєр нутагтаа харьчихна даа гэж эх ярьдаг байж билээ. Дvрэвсэн айлуудын ихэнх нь буцаж амжсан. Надад эрийн ухаан дутаж, чамд эрэмгий бяр дутаж бид хоёрыг бєгсєє даахгvй суутал хил бvрмєсєн хаачих вий гэж ээж vглэдэг байв. Yнэндээ гэвэл юм юмны тохироо нэг л бvрдэхгvйгээс гол нь бид хvмvvсийн хараанд орчихсоноос хєдлєх аргагvй байлаа. Ээжийн тухайд гэвэл тэр минь миний нvдэн дээр улам улам л єєр хорвоо болж байсан юм. Зарим тємєр голд ороод шавар болж бутардаг байхад, зарим тємєр ган болж хатуурдаг гэдэг, эх минь ган болж хатах тємєр байжээ. Харамсал болоход эхийн болгоомжилсон нь онож Монгол руу оргох гэсэн євєрлєгчийн хэдэн гэрийн хамт гоминданы тvшмэлийн шийдвэрээр гурван сарын дараа манайх гэдэг айлыг Манжуурын толгод руу нvvлгэх болвоо. Тэр нvvдлийн аянг тэр чигээрээ зовлонгийн далай байсан гэвэл хилсдэхгvй. Гэхдээ л бид туулах л ёстойгоос хойш туулсан даа. Биднийг заагдсан газраа зорьж нvvж явахад япон цэрэг бас тэр газрыг зорьж нvvж явжээ. Бид ч Манжуурын толгодод хvрсэн, Манжуурын толгод ч Японд эзлэгдсэндээ. Мэдээжийн энэ бол бид ч эзлэгдлээ гэсэн vг. Нуур амаргvйгээс хойш нугас юунд амар байх билээ. Яргуй мишээж, харгvй борлонтож, таван сарын явган зэрэглээ татсан єдєр юмсан. Салхин зєєлєн зєєлєн vлээнэ. Говийн минь баян бvрдийн ус шиг тэр салхин бас бидрэнтэж байх шиг санагдана. Ийм єдєр бид нэг аятайхан гэсэн дов олж буугаад, би муу овоохойгоо босгосон шиг байв. Ээж минь бор цайгаа єндгєн тогоондоо чанаж дуусаа юм биз. - Хvv хvрч ир. Хоёул гадаа цайлая гэж дуудахад нь би хvрч ирэв. Хоёр хоёр аяга цай ууж амжсан маань л их юм болж билээ. Сургаа та нарт олонт сонсгосон, одоо зvсээ харуулна гэсэн шиг япон цэргvvд шуургалаад ирэх нь тэр. Нар салхи эзэгнэсэн хvлгийн тоост монгол хvний нvдэнд яах аргагvй зэвхий цагаан царайтай, ижилхэн ногоон даавуун ємд цамц ємссєн, хятад алхаандаа шалмаг явдалтай тийм хvмvvс байлаа, япон гэдэг. Тэд мєн ч олон хятад, манжийн амиар наадаж олон тосгоны нь хяравсалсандаа. Бид хоёрт тvйвэх сэтгэл байснаас, тvйвээлгэх хєрєнгє байсан биш. Харин Эх орноос минь vлдсэн ганцыг мэдсэн хэрэг байлгvй, єндєр шар атыгминь авсан юм. Миний нvдэнд нулимс мэлмэрэн гарч ирэхийг атныхаа араас харж

Page 248: Mongoliin shildeg oguulleg

зогссон эх ажиглаж: - Унхиатай байж vз. Хєгшин эм надаас дор уу чи. Ямар Монгол эх орноо гэсэн санаагий чинь эд авчихсан биш. Авчихаж чадах ч биш гэж хэлээд дээлий минь арыг гайгvй хєєргєж байсан юмсан. Эр хvн хэтэрхий элгээ дарж бvслэх нь хvvхэн ёоз, унхиагvйн тэмдэг гэж эх боддог байжээ. - Хvv чи эр болох гэж яарч, яарсныхаа хирээр ч эр хvн болж байна. Гэхдээ ч чиний ясны араншинд байдаг юмуу, охин намба vзvvлэх чинь их юм. За за, яншихаа больё. Япон биднээс юу авна гэж эргэж ирэх вэ? Нэг самуурай аавын чинь баруун гар явсан хангинуурыг авснаа, тээршаасан хэрэг биз зvvн тийшээ чулуудаж орхино билээ. Тоос манараад ойчихыг нь би харсан, явж авчир гэж ээж тушаав. Би ч бас, харсан байлаа. Би бас хэлvvлэлгvй очоод л авчих байлаа. Харин хангинуур аавын баруун гар явсныг эх зориуд буюу тохиолдлоор сануулсан нь миний хувьд ухаан нь геологчид Эрдэнэтийг нээсэн шиг л хэрэг болж билээ. Хороогдсон мужаан ааваа орлож би гэдэг хvн чухам мужаан л болох учиртай юм байна гэж тэгэхэд л эргэж буцах замгvйгээр ойлгосон юм. Аавын баруун гар явсан сvх миний баруун гар болно гэж бодоход юу гэмээр юм бэ дээ... сайхан л байсандаа. Адаглаж ертєнцийн мужааны тоо ааваар хорогдохыг болих ёстой байв. Энэ бодол ч намайг баярлууллаа. Тоос хадаан гvйсээр аавынхаа сvхэн дээр очсон юмсан. Сэвтсэн ч vгvй, эмтэрсэн ч vгvй байгаад нь сэтгэл хєєрч онгин дээр нь vнсэхдээ ээж харчихсан байх вий гэж дотроо их л хулчийж билээ. Харин тэгж тємєр vнссэнийгээ одоо ч охин араншин гэж боддоггvй юм. Сvхээ аваад эргэхдээ газраас ургасан тэнгэрээс унасан алин болохыг бvv мэд хажууханд минь нэг муу илжиг бэхцийн зогсохыг vзэв. Ээжид ирээд хэлбэл: - Саяын муусайн самуурайнууд орхичихож л дээ. Дээрэмчин цэрэг ядуу хvний алх сvхийг данслахаас наагуур хурааж байхад, дээрэмдvvлсэн бид тэр цэргийн бvхэл бvтэн адгуусыг хардаггvй байна шvv. Энэ лав дайны ухаан гэдэг нь байлгvй дээ, очиж vзье гэлээ. Бид очиж vзэхээр явав. - Хєєрхий энэ амьтны тураал нь гvйцэж ясан хэдрэг нуруу, янгирцаг сvvж хоёр л vлдэж дээ. Шороо нь энд овосхийгээ юм биз... Yгvй ээ, энэ чинь юун их унжсан гэдэс билээ? гэснээ эх тэмтэрч vзээд: - Хээл нь тулсан хєєрхий байна шvv дээ. Ийм зовлогонд давхар бие ачаад энэ амьтан яаж vхэр буу даахав. Хариугvй унагалах нь гэж бодлогошрон хэлэв. Тэгээд толгойгоо дээш єргєж зоримгоор. - Тєл хvлээж авахад бэлдэе гэлээ. Энэ vед манай гаднаас хєдєлсєн японууд хамгийн ойрмогхон байсан

Page 249: Mongoliin shildeg oguulleg

манж нарын суурин руу очиж хярваслах ажлаа хийж эхлэв. Цагаан суурин хvрэн улаан гал болж хувирах нь цусандаа хутгалдан амь тавьж байх шиг санагдана. Удалгvй хар нурам боллоо. Амь тавьсан нь тэрээ. Yvнийг хараад би бодов. “Эд японууд эвдлэн сvйтгэж байхад, эднээс дутуугvй бvтээн босгогчид бас байх ёстой. Заавал байх ёстой. Тэгэхгvй бол юу болох вэ? миний мужаан болох учрын тэн хагас нь энд байна. Ингэж би тvрvvчийнхээ олсон бодлыг гvйцээсэн юмсан. Гэвч мужаан болоход мужаан болох хvсэл, хангинуур сvх, нялх биетэй илжиг гурав их дутаж байлаа. Тэгэхдээ эцсийн эцэст л энэ гурвынхаа хvчинд мэргэжилдээ хvрсэн. Хvртлээ хагас жил болсоон. Энэ хооронд, энэ хооронд гэдэг маань японы эзлэн тvрэмгийллийн уур дарагдтал гэсэн vг, амь зуухын тулд зvглээгvй зvг, зvхvvлээгvй хараал, хийгээгvй хар ажил vгvй, удалгvй японууд хvнд байшин сав хэрэгтэй гэдгийг ойлгож оромж овойлгохыг зєвшєєрєх болсон юм. Ээж илжиг хоёр шавар зєєнє, сvх бид хоёр модон дээр ажиллана. Хэрээс нь хэтэрсэн ажил єгєєд єєрєє хэрдээ таарсан ажил авахад надаас сvvлд ядардагт нь би илжгэндээ баярладаг байна. Нарнаас нар хvртэл ажиллаад буцахдаа ээжийг би дагаад, илжиг намайг дагаад илжигийг унага нь дагаад явдагсан. Сvvлдээ цувааны тэргvvнд би гардаг болсон юм. Цэргийн хэлээр бол парад командлагч нь гэхvvдээ. Бид дайнд сvйтгvvлсэн мєн ч олон байшингийн сэгийг зайлуулж, мєн ч олон суурин сэргээн босголцсондоо. Ажил маань амьдралын маань хэрэгцээ байснаа бусдын амьдрахын хэрэгцээ болж хувирч байна гэдгийг би ойлгож билээ. Нутгийн манж нар биднийг “энхийн жагсаал” гэж хочилдогсон. Биднийг гэдэг маань ээж бид хоёр тэгээд хоёр илжиг шvv дээ. Бас “барилгачдын бригад” гэдэг ч нэр зvvвдээ. Жилийн дараа ганц єрєє байшинтай болж би ч эрийн цээнд хvрч, илжигний унага ч илжиг болж єслєє. Энэ бол эрдэнэт нутгийнхаа босгыг дотогш алхахын тул нэг vзээд алдаж болно гэсэн vг. Гэвч даяар олноор цаг тєр vймж Халхын голын дараа хоёрдугаар дайн шатаад зvvн зvгт ч байдал хурцадсан нь зуд боосон шиг л болж, бидний оргох зулбах санааг бэрхээр хашив. Тэснэ тэснэ гэхэд хэмжээ байдаг юм билээ. Ээж хоёул ярилцаж 44 оны 12-р сарын 22-нийг товлон авлаа. Хамгийн урт шєнийг сонгосон нь тэр. Бэлтгэлийг ч мєн ч олон хоног нарийн чамбай хийсэндээ. Газрын зураграхуу юм хvртэл зэхсэн юмсан. Шєнє, дунд хагаслан мордохоор болоод ээжий хєгшин илжгэндээ хєл хєндийлж, би залуугий нь дєрєєвчилнє гэж тохиролцоод хэвтэв. - Хvv минь чи хангинуураа бэлдсэн биз гэж ээж гэнэт асуулаа - Ямар мужаан хийх гэж яваа биш, аваагvй ээ гэж би шогчлон хариулав. Яг энэ vед хаалга нvддэг байна шvv. Хичнээн чанга балбасан гэж

Page 250: Mongoliin shildeg oguulleg

санана. Би ч давхийлээ, ээж ч давхийлээ. Дараахь хурманд хоёулаа зэрэг орон дээрээ шомбойтол суучихсан байв. Япончууд орж ирэв. Хятад лааны гэрэлд vvдэнд зогсох тэдний царай тєдий л сайн ялгарсангvй. Харин ээж бид хоёр биенээ тун сайн харж байна билээ. Ингээд л баригджээ гэж бодсон би ээжийг сэжиглэн харвал, ээж намайг илvv хортой, хорсолтойгоор сэжиглэн харж байв. Хоёулахнаа хуйвалдчихаад, хоёулханаа оргохын босгон дээр баригдах болдог. Надад ээж минь Эрдэнэ -ус баян бvрдээсээ олон дахин хямдхан санагдаж билээ. Тэгтэл японуудын нэг нь дэмий нэг юм ам нээж нvглийн хvлээс тайлагдах нь тэр. - Шєнє дунд тав алдуулж яваадаа уучлалт эрье. Ноён Сvхээ таныг Японы Хиросим хотод гурван жилийн хугацаатай нарийн мэргэжлийн сургуульд илгээхээр шийдсэн. Муухан мужаан Та лав л дунд зэргийн болж ирнэ гэсэн vг. Жил болгон амралтаар чинь ирvvлнэ. Их наран улсын эзэн хааны ємєгт єлмийд ойрхон очих єндєр завшаандаа Та баярлаж байна уу гэнэ. Би ээж рvv харвал ээж толгой дохиж суугаа. Би: - Би баярлаж байна гэсэн юмсан. Єглєє нь эх намайг мордуулахдаа: - Буутай гурван цэрэгт чи бид хоёр єєр ямар vг хэлэх билээ дээ гэсэн юм. Аавыг нас барснаас хойш надад нулимсаа бараг vзvvлээгvй ээж гаргаж єгєхдєє уйлсан. Урьд шєнє нь хvйтэн харц зєрvvлснээ санаад ч тэгж уйлсан байж болох юм. Yнэхээр єнгєрсєн шєнийн тэр нэгэн агшин ємнє хvлээж байгаа Хиросимын гурван жилээс ч хар байлаа. Би эхийн толгойг илж: - Эх Та намайг хvлээж байгаарай. Эх орон минь бид хоёрыг хvлээж байгаа гэж хэлсэн. Анх тvрvv тєрсєн ээждээ том vг хэлж байгаа маань тэр. Хиросимд 45 оны 1 сарын 15-нд очсон санагдана. Ээжтэйгээ ярилцаж тохиролцсон ёсоор улсынхаа элчин сайдын яамыг сэм сураглахаар Токио хот орвоо. Бvтэн хоног тэнээд ямар ч vр дvнгvй. Тэгээд арга барахдаа тєв цагдаагийн газар нь очиж баривчлагдахаас наагуур юм болж билээ. Гозгор цагаан дарга намайг доромж нvдээр шог хараад: - Одоохондоо Хятад манай хоёрын дундын ємч байгаа, мєд удахгvй Хятадтайгаа хамт Их наран улсынх болох ганцхан Монголын би мэднэ. Єєр Монголыг би мэдэхгvй гэж агсрахад нь би сvv долоосон гєлєг шиг л гарч одсон. Харин дотроо: “Та нар Халхын голд хэнд муугаа vзэгдсэнээ, яаж муугаа vзэгдсэнээ мартаагvй баймаарсан” гэж хорсон зvхэж явлаа. Гэхдээ л энэ бол жадны vзvvрт зvрхээрээ тулж очсонтой адил гэнэн хийсэн том алдаа байсан юм... Би єєрийгєє зэмлэсээр Хиросимд буцаж

Page 251: Mongoliin shildeg oguulleg

ирэв. Байрын хаалгаар орвол тогооч авгай гудманд зогсож угтлаа. Тvvний уриалгахан инээмсэглэл миний сэтгэлийг засах гэсэн юм шиг санагдана. Нутгийн орос тэр эмэгтэй намайг юу гэж явсныг мэдэхгvй байж, хэрэг зориг хэрхэн бvтсэнийг асуусанд би тvvнд урамгvйхэн хариу тавив. - Би удалгvй Хабаровск бvр мєсєн явна. Надад урилга ирчихсэн. Чи Монгол руу захиа илгээх бол надаар явуулчих. Москва дамжаад л хvрнэ гэж мэдээрэй гэв. Би тэгэхэд нь: - Харин ээ, гэж хариулав. Yнэндээ хэнд ч захиа явуулах байлаа даа. тэгээд vсэг бичгээ ч мэдэхгvй хvн шvv дээ би чинь. - Чи юунд харин ээ гэж байгаа юм бэ? нэг бол за, нэг бол vгvй л гээч. Би бол эх орондоо явлаа гээд л явж байгаа юм. Би шууд ам єгєхєєс бултах санаатай Галя гуайн цэнхэр нvдийг зєєлєн харж: - За, vгvй хоёрын хооронд бvхэл ертєнц багтдаг гэсэн байхаа гэж займруулбал: - Тэгэлгvй яахав, энэ хоёр vг, vнэн худал хоёр шиг, vхэл амьдрал хоёр шиг vгсийн хоёр туйл юм чинь. Эдний хооронд чиний эргэлзэж байгаа чинь багтана. Чи єєрєє ч багтана... Яамай даа тоглосон юм. Ингэхэд чи оросоор за, vгvй гэдэг хоёр vгийг мэдэх vv? - Би оросоор ганц ч vг мэдэхгvй - Бvх vг энэ л хоёрын завсар багтах учир энэ хоёроос эхлээд хоёр захаас нь хамаад сурчихгvй юу. Адаглаж надтай танилцсаны дурсгал болог доо. - За тэгье, заагаад єг. - За гэхийг “да” гэдэг юм. Yгvй гэхийн “нет” гэдэг юм - Да нет, да нет, да нет.. За сурлаа гэвэл Галя гуай тас тас инээж: - Одоо монголоор надад хэлж аль. Чамтай танилцсаны дурсгал болог гэв. Би дуртайяа хэлж єглєє. Токио ороод миний хєрсєн сэтгэл одоо дулаацаж байгааг би мэдрэв. Галяг гуайлахгvй “чи” гэж дуудаж байна гэж шийдлээ. Ингэх нь миний тvvнд дотносон сэтгэлийг илэрхийлэх ёстой байв. Найман сар гарах дєхлєє. Би уг нь ээжийгээ, эх нутгаа жаал жаахан санаад л байсан юм. Гэтэл нэг шєнє зvvдэлдэг байна. Ямар зvvд байсан гэж санана. Манан хvдэн ч биш, май утаа ч биш ер нь юу нь vл мэдэгдэх нvглийн их бие ертєнцийг ороосон байх юм. Гэтэл гэнэт гал мєндєр хоёр зэрэг буудаг байна. Галдаа тэр, усыг шатаадаг гал байлаа. Мєндєрдєє тэр усан дээр унаад гал болдог мєндєр байлаа. Бvх газар орон энэ галав юvлэхийн угтал ч байж мэдэх аюулд нэрвэгдээ юу гэж бодтол миний эрэг дээр нь унасан галбын говийн Эрдэнэ- ус баян бvрд

Page 252: Mongoliin shildeg oguulleg

нvдэнд дурайн vзэгдэв. Эрэгт нь нэг хvн зогсож байх юм. Сайн харвал ээж минь. Ээж баруун мээмээрээ намайг даллаж байв. Yг хэлэхгvй юм байхдаа гэтэл vг хэллээ. Сайн чагнавал: Хангинуураа битгий мартаарай. гэж байна. “Хvv нь яаж очих билээ?” гээд хашгираадахсан чиньдуунаасаа цочоод сэрчихсэн юм. Дєнгєж нэг цаг болж байв. Тэр шєнє унтсангvй. Ингээд л гэртээ харих єдрийн бодол шєнийн зовлон эхлэх нь тэр. Євчин олохыг дєхлєє. Яаж ийж байгаад чєлєє авахаар болов. Гэтэл мєнгє байдаггvй ээ. Галяг сураглатал нутаг буцчихсан байлаа. Оройн цагаар очиж хар бор ажил хийж ганц нэгэн зоос олдог байсан нэг баяныд гуядаж хvрэвээ. Учраа хэлсэнд: - Чи барьцаанд нь юу єгєх юм бэ? гэлээ - Барьцаанд єгєх юмтай бол юунд ингэж явах вэ гэж хэлчихээд “Яхирладаг буруу болов” гэж дотроо гэмшиж суутал: - Зардлын мєнгє зvгээр олох гэсэн бол заавал над руу ирдэг чинь юу вэ ноён Сvхээ? Чи намайг болоод єєрийгєє тийм гэнэнд тооцоогvй биз? - Би зээлэх л гэсэн юм - Зээлэх гэдэг vг япон хэлнээс хасагдаж байгаа шvv дээ, хонгор минь, Чиний гэрт чинь ямар хєрєнгє бийв? - Хєгшин залуу хоёр илжиг, гайгvй сайн ганц єрєє байшин бий - Чи хэдvvл билээ? - Ижийтэйгээ хоёул суудаг Тэгвэл ганц єрєє байшин, хоёр илжигний vнэний тэн хагасаар дэнчин тавьж тvр зээлдэхийг би зєвшєєрч байна. Тєрєлх нутгаа санаж vзсэн миний мэт хvн чамтай дайралдсан нь аз болжээ. Хорвоо дээр итгэх ганц зvйл vлдсэн юм. Энэ бол чамд байгаль дvрээрээ байгаа гэнэн хонгор зан билээ. Хvмvvс чамайг дорой ядуу болгосон ч эвдэж чадсангvй... за хоёр хувьд єргєдєл гарга. Зургаа наагаад гарынхаа vсгийг зурчих гэдэг байна. Би баярлахдаа євдєг дээрээ суучихсан юм. Тvvний нэмэн хэлэх нь: - Капитализм гэдэг цар хvрээ єргєн, чигжрvv vйлчилгээтэй нохой шvv. Тэр тутмаа японы капитализм бvр нэг чамбайхан гэж мэдээрэй. Чамайг сар руу зугтаасан ч цаад гайхал чинь олоод л бидний єрийг цайруулчихна. Би толгой мэхийв ...Намайг гэртээ хvрч очиход ээж мэгшин уйлж тосов. Yс нь бараг цагаан болсон байлаа. Тэгээд надаас айж байгаа юм шиг ухарч зогсоод, ер галзуурчихсан байна уу гэтэл том том харж хонгор эх минь. - Чи минь мєн vv, чи минь. Эсвэл эсвэл бурхан надаар тоглож байна уу? гээд нэг хэсэг зогсоод байсан шvv. - Би чинь мєн байнаа, ээж минь. Сvхээ чинь, хvv чинь байна. Аавын

Page 253: Mongoliin shildeg oguulleg

баруун гар явсан хангинуураа аваад ирсэн, Та хараа гээд єєр рvv нь хоёр алхтал сая надруу тулж, хоёр хацар дээр минь vнсэж билээ. Тэгээд юу юугvй энгэр заамыг минь тайчиж гарав. - Миний чамд хайрласан нэг онгон мэнгэ байх ёстой. Байх л ёстой. Аан энэ байна, мєн байна. Чи минь ч мєн байна гээд ээж минь тэр мєнгийг лав тоо алдартал vнсэж билээ. Тэгээд нэлээд тайвширч - Тийм байна, яах аргагvй чи минь. Нар тэр байна. Энэ бол шєнє биш, би зvvдлээгvй гэсэн vг, гэхэд нь би хариуд нь: - Би атомын бємбєгєнд vхээгvй ээ хvv нь яваад ирсэн. Эх орон та хоёр минь намайг зvгээр нэг хvлээж суугаагvй, намайг vхэлд єгєлгvй даллаад аваад ирсэн шvv дээ гэж хариулав. Эх миний vгийг сонсохгvй байлаа. Тvvний бодож байснаа хэлэх нь: - Миний толгойтой vс юун хамаа, цагаан л болоо биз дээ, хоёр хоногт vс цайчихсан... Yvгээр чєлєєлєлтийн орос монгол цэрэг явсаан. Би очоогvй. Ямар ч гэмгvй хvvгийнх нь заяаг тvшиж чадалгvй атомын бємбєгєнд сvйтгvvлчихээд ямар нvvрээрээ улсынхаа тэр зэвсгийн элчид бараалхах билээ гэж бодсон. Тэгээд очоогvй ээ гэж ээж ярив. Єглєє нь бид хоёр муу илжгээ дєрєєвчилєєд баруун зvг мордлоо. Нар бидний араас гарч байв. Би эхийгээ тєдийгvй, нарыг дагуулаад эрдэнэ болсон эх орон, монгол тvмэндээ очих гэж байгаа юм шиг аугаа сайхан байж билээ. Долоон гvвээ даваад бид хоёр амрахаар саатсан юм. Эхийг асганы сvvдэрт тvр суулгачихаад єєрєє хомоол аргал этрvvлэхээр баахан зайлж одов. Гэтэл хаанаас гараад ирснийг бvv мэд над дээр хоёр орос цэрэг хvрч ирдэг байна. Их л сэжигтэй нvдээр харахад нь би солиотой юм шиг инээмсэглэн ширтэж байлаа. Нєгєєдvvл чинь хоорондоо баахан шулганалдсанаа єндєр бvдvvн нь намайг нэгжиж эхэлдэг байна шvv. Тэгснээ миний япон саарал цамцны наангинаас нєгєєх баян хvнд бичсэн єргєдлийн нэг хувийг гаргаад ирвээ. Дэлгэж харснаа намайг бууны бєгсєєр тvлхэж: - Японский солдат... гээд баахан хилэгнэсэн нь оргосон япон цэрэг л гэж андуурч байгаа бололтой. Би дотроо учир нь олдох байлгvй, би ч харин даанч нэг япон биш дээ. Хэл мэдэхгvй хvн гєлийж л байхаас даа гэж бодож зогсов. Тэгтэл нєгєєтєх чинь гэдрэг болоод автоматаа мєрнєєсєє шvvрэх нь тэр. Над руу юу юугvй галлах нь ээ. Хурам л алдвал би хорвоогоо алдах байлаа. Ээжийгээ дагуулаад эх орондоо очиж яваа хvн vхэж болох уу даа. Би нэг л мэдэхнээ баахан юм хашгирч байсан шvv. Юу гэж санана, орос хэлээр шvv. - Би нет японский. Би да монгольский. Москва, Орос, Ситалин да. Токио, Берлин, Гитлер нет. Улаанбаатар, Чойбалсан да. Ром нет гэж орилж байлаа. Орос цэргийн нvдэндэх хилэнгийн оч номхорсон боловч,

Page 254: Mongoliin shildeg oguulleg

тэр зэвсгээ хураахгvй л зогсоно. Бvхэл биенд нь тээнэгэлзсэний шинж илэрхий. “Дэлхийг, нарыг тахлаас чєлєєлсєн орос, цэргээр нvгэл хийлгэх хэрэг vv” гэж би бодов. Тэр бодол намайг дахин галзууруулжээ. -Галя да, самуурай нет. Илжиг да, танк нет. Сvх да, атомын бємбєг нет.... Орос цэрэг инээмсэглэн автоматаа мєрєвчлєхєд би сая л нэг юм єєрийн ухаан орлоо. Цэргийн уруулд Галягийн инээмсэглэл байхыг таньж, єєрєє хангинуур сvхээ тэвэрчихсэн зогсож байгаагаа мэдсэн юм. Бас ээж минь хажууд орь дуу тавьчихсан ирж явааг харлаа. Хоёр оросын нэг нь: - Это есть настоящая монгольская мать – (Энэ ёстой нэг монгол эх байна даа?) гэж хэлээд эхийг очиж сугадвал нєгєєх нь миний гараас хангинуурыг авч: Старик ты прав (Євгєн минь чи зєв хэллээ) Топор да. Атомная бомба нет гэхэд нар сар, газар дэлхий, ээж хоёр илжиг минь хvртэл цємєєр тэр vгийг давтах шиг санагдаж байв шvv.

Яриагаа єндєрлєсний тэмдэг болгож Сvхээ гуай инээмсэглэв. Харин би яагаад ч юм бэ, уйлмаар байлаа. Май, гэхэд нь нvд єргєвєл тэр над руу хангинуураа сарвайж харагдана. - Мєн vv? гэсэнд - Мєн гэв. Энэ сvхнээс хэзээ нэгэн цагт адис авна даа гэж би бодлоо. Намрын салхин миний урт vсний хєвсєлзvvлэн хийсгэж байв.

ДЭМБЭЭГИЙН МЯГМАР

Зохиолч Д.Мягмар 1933 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Улсын их сургууль, Москва утга зохиолын дээд курс тєгсжээ. 1950 оноос уран бvтээлээ эхэлж “Нэг байшингийн тууж”, “Тээрэмчин”, “Газар бид хоёр”, “Цоморлигоо нээсэн цэцэг” зэрэг тууж, єгvvллэгийн ном, “Нандин эрдэнэ”, “Би яагаад...” драмын жvжиг бичжээ. Зохиогчийн тууж, єгvvллэг орос, украин, литв хэлнээ тусгай ном болон хэвлэгджээ.

БУУРШ ГYЙ СЭТГЭЛИЙН ИЛЧ

Page 255: Mongoliin shildeg oguulleg

Бусад олноо хууран мэхэлбэл Бvхэл насаар сэтгэлээ тамлах «Сургаал vг»

Тvвдэн євгєн жаран насныхаа ойг хийсэн сvvлийн хэдэн шєнє ер унтсангvй. Унтъя гэвч нойр нь vл хvрнэ. Євгєний сэтгэлд баяр хєєр, уур уцаар багтаж ядан, vерлэхдээ эргээ халин улаан хоормогоор гvвэлзэн урсдаг их мєрний ус шиг болжээ. Сэтгэлийнхээ тэр хуйлран оволзож байгаа vерийг єєрєє сайн мэдэж байв. Тvвдэн, хvн болж тєрєєд єнєєдрийг хvртэл ингэж айхавтар сэтгэл нь буцлан булгилж байсан нь бараг vгvй. Харин тээр жил баазын шилдэг ажилчин гэгдэж ёстой л шижигнэж явсан ид залуу насандаа нэгэн зvйлд шаналж яг одоогийнх шиг хэдэн шєнє нойргvй хоносон нь бий. Тэр тухай хожим єгvvлсvгэй. Харин албан газар нь баазынхаа тулгын чулууг тавилцсан ахмад ажилчныхаа ойг vнэхээр хєлтэй тэмдэглэжээ. Тvvний гэрч гэсэн шиг бvтэн тав хоног vргэлжилсэн найр наадам бас л шувтрах болоогvй. Зуны шєнє. Хєвчит уулын амаар зэрэгцэн буусан зуслангийнхны мєєг шиг цагаан гэрvvд зvvрмэглэсэн сvрэг хун мэт анир чимээгvй нам гvм байгаа нь шєнє орой болсныг гэрчилнэ. Уулын амны нєєлєг даган хvй хvй vлээх vелзvvр салхинд моддын орой vе vе сэрчигнэх, хад чулуун дундуур харгиатан урсах бяцхан горхины шуугих эд бvхнийг шуулттай хаяагаараа Тvвдэн чагнан чагнан хэвтэж байв. Єдєр олон хvний vймээн бужигнаанд ханхалж байсан архи тамхины эхvvн хурц vнэр цєм шєнийн сийрэг агаарт цэвэршээд одоо зєвхєн айрагны исгэлэн vнэр л сэнгэнэсэн хэвээр ажээ. Єдрийн ажилд сульдсан хvvхдvvд болон зуны халуунд гол тогоотой зууралдаж ядарсан хєгшин нь нам тайван унтаж байлаа. Гагцхvv Тvвдэн євгєний нойр яавч эс хvрнэ. Тэрээр огт ядраагvй хvн vv гэвэл ерєєс тийм биш. Ойгоо тэмдэглэж найр наадам хийж байгаа хvн бусадтай адил сул чєлєєтэй байна гэж яавч vгvй. Ямар зочин хэзээ ирэхийг хэрхэн мэдэх билээ. Хvн хvрээд ирэхэд гай болоод байхгvй байвал урьсан зочноо хvндэтгээгvй хэрэг болно. Тэгэхээр яая гэх вэ, идээ будаа зассан ширээний ард бvтэн тав хоног ёстой амьд бурхан шиг суужээ. Эвдэрч хэмхэрсэн, элдэв гэмтэл согог суусан мотортой єдєр шєнєгvй ноцолдож он жил єнгєрєхийг анзааралгvй сурчихсан ажилсаг євгєнд ингэж єнгєрvvлсэн тав хоног нь vнэндээ таван жил шиг урт санагдана. Тэгээд энэ хэд хоногоор бvх зvйл тєгсдєг бол ч бас яах вэ. гэтэл энэ маань ажилгvй суухын тєгсгєл биш, харин эх нь болж байдаг гэж санахаар уур нь аяндаа хvрч сэтгэлд нь аймшиг тєрнє. Єрхийг нь хагас тэгшилсэн тооноор туссан сарны гэрлийг дэмий л ширтэн хэвттэл юу юугvй гэрийн тооно далбилзан хєдлєх шиг

Page 256: Mongoliin shildeg oguulleg

санагдав. “Толгой эргэж байнаа даа” гэж санаад нvдээ анилаа. Yнэхээр толгой нь эргэжээ. Оройтож ирсэн зочинтой тулгаад уучихсан хэдэн хундага архи, vймэрч байгаа сэтгэлтэй нь нийлээд євгєнийг согтоож байв. Тэгээд аажмаар нvдээ нээлээ. Тооноор шагайх сарны зэвхий цагаан туяа, ягуухан зvvншилсээр нvvр дээр нь тусав. Сарны туяа тусвал саа дайрдаг гэж хууччуулын ярьдгийг санаад хєнжлєє толгой дээгvvрээ мухлайдан нємрєв. Гэтэл толгойд нь єдрийн олон амьтны тамхины халуун утаа, архины эхvvн vнэр шиг элдэв бодол манаран буцалсаар байв. “...Тэр vнэн гэж vv? Тийм бол ч зvгээр єнгєрєєхгvй дээ. Шууд л сайдад єргєдєл гомдлоо бичнэ. Хэрэв хvлээж авахгvй бол бvvр дээш нь мэдvvлнэ. Би хєгширсєн болохоос биш, хєдєлмєрийн чадвараа алдсан биш. Би тэдний ажилд ямар саад болоо вэ? Хэрэв саад болсон юм бол миний дутагдлыг улаан нvvрэн дээр минь хэлээд шууд л хєєчих хэрэгтэй шvv дээ. Ингэж ажил чирэгдэл учруулж, ой мой хийх ямар хэрэг байна. Уран аргаар хєєж байгаа нь энэ vv? Єєдгvй заль мэх. Дутагдлыг минь хэлээд хєєчихсєн бол би ингэж сэтгэлээр шаналахгvй амар тайван байхсан. Гэтэл тэгсэнгvй. Тэгсэнгvйгээр барахгvй нийт ажилчдыг цуглуулж, хурал цуглаан хийж намайг хоосон магтаж, цаасан малгай ємсгєж маяглаж байхад нь би яагаад ухаарсангvй вэ. Тэнэг амьтан. Бvvр хvvхэд шиг vнэмшчихээд индэр дээрээс Даш даргыг илтгэж байхад нь “Би ингэж хvндлvvлэхээр юу бvтээчихсэн хvн билээ?” гэж санахаас нvдний нулимс аяндаа гарч байсан шvv. Тэр бол баярын нулимс байлаа. Гэтэл єнєєдєр.... Дэрэн дээр нь дусал нулимс байлаа. Энэ тэгээд vнэн гэж vv? Ээ мэдэхгvй. Хэрэв vнэн бол юунаас болов? Даш хэдий дарга болсон ч гэсэн миний сэтгэлийг мэдэх л ёстой. Ер нь маргааш орж учраа дуулбал яасан юм бэ? ...Ээ дэмий байхаа, нэгэнт шийдчихсэн юмыг чинь. Яагаад миний жаран насны ойг хуурамчаар хийж намайг ажлаас халах болов. Уржигдар орой зочдын хєл татарсан хойно, олон жил хамт ажилласан Лувсан ганцаар vлдээд... магадгvй, надад тvvнийг хэлэх гэж зориуд vлдсэн юм билvv? Энэ тэрийг ярих зуур гэнэт харамссан мэт уртаар санаа алдан “Намайг ч гэсэн бас л хэдэн жилийн дараа чам шиг ажлаас халах байх даа” гэхэд нь “Юу?” гэж би гайхан асуувал “Чамайг сайндаа ч биш, ажлаас халах арга эрж ойг чинь хийж байгаа юм гэнэ” гэж амьтны ярихыг сонсоод зориуд дуулгая гэж бодсон юм. Гэтэл тvлхvvр багажаа залууст гардуулж байхдаа чиний нvднээс нулимс бємбєрч байхыг хараад би хичнээн их єрєвдєв єє” гэж хэлсэн тэр vг яав ч худал байх ёсгvй. Тэгэхээр чухам ямар учраас намайг ингэх болов? гэж эргэцvvлэн байтал эгзэгтэй зvйл сэтгэлд зурсхийн орж ирэв. Ноднин

Page 257: Mongoliin shildeg oguulleg

жил баазын хэмжээгээр тєлєвлєгєєгєє зуун тавин хувь давуулан биелvvлэх vvрэг авах талаар яриа гаргахад нь “бvтэхгvй” гэж зєрснєє гэнэт санав. Яагаад... Яагаад би эсэргvvцсэн юм бэ? тэд ер нь юу амлах нь над шиг болсон амьтанд ямар хамаа байна? ...Yгvй ээ, хамаатай болоод л зєрсєн байж таарна. Yйлдвэр болон ажилчдынхаа цаад нєхцєл бололцоог харахгvй, хий хоосон амлалт авахын хэрэг гэж чухам юу байнаа? Хэрэв ажил тєрєлдєє гаршсан арваад залуус маань цэрэгт явчихаагvйсэн бол... бас шилдэг таван залуу маань гадаадад курс сургуульд явчихаагvй бол учир байсан. Байснаас барахгvй уужуухан биелvvлэх юм чинь. Гэтэл эд бvхнээ бодолцохгvй дєнгєж сургууль комбинат тєгсєєд ирсэн хэдэн хvvхэдтэйгээр тэгж худлаа амлалт авч яаж болох вэ? Энэ бол vнэндээ єєрєє єєрийгєє хуурч байгаа хэрэг. Тэр булай явдал... Yнэнийг хэлэхэд ажилчдын хvчийг єнгєрсєн жил луйвардсан шvv. Бvх ажилчдыг улаан буланд цуглуулж байгаад норм тєлєвлєгєє биелэхгvй байна гэж баахан унжруу сунжруу юм ярьж, эцэст нь “Илvv цагаар ажиллахыг эсэргvvцэж байгаа хvн та нарын дотор байвал гараа єргє” гэсэн. Тэр олон амьтны дунд “Би ажиллах дургvй байна” гэж мэдээжээр хэн гар єргєх вэ дээ. Цєм биенээ харж алмайран гайхаж байх зуур нь Даш дарга амжуулаад л тэгвэл цєм зєвшєєрч байх шив дээ гээд л гvйцэх нь тэр. Тэгээд эцэст илvv цагаар єдєр шєнєгvй ажиллуулж байж биелvvлэхчээн болсон. Энэ чинь болдог хэрэг vv? Зvй нь “илvv цагаар хэн ажиллах хvсэлтэй байна? гэх ёстой биш vv? гэтэл тэгээгvй юм. Єнгєрсєн жил тэгээд хичнээн их гомдол гарав. Эцсийн эцэст тєлєвлєгєє норм тооны хувьд л биелж байвал чанар чансаа ч бvр хамаагаа алдсан. Эд шалгагчид ч, дарга нар ч тvvний тоохоо байсан. Ингэж болдог юмуу та минь. Энэ чинь наанадаж єєрсдийгєє, цаанадаж улс эх орноо хуурч мэхэлж байгаа хэрэг. Yvнд ажилчид ямар буруу байна. Ямар ч буруу байхгvй. Тэгээд хэн буруутай болж таарах вэ? Yнэнийг хэлэхэд дарга л энэ суудлаа алдахгvй байвал бусад нь яах вэ гэж хар амиа бодсон хэрэг. Би vvнийг л хэлсэн. Гэтэл энэ vг миний жаран насны ойг єргєн тэмдэглэх болгочихлоо гэж vv? Хачин юм даа. Харин энэ жил бол тєлєвлєгєєгєє зуун тавин хувиар, хагас сарын ємнє биелvvлнэ гэж vvрэг авахад ёстой болох жил. Яагаад гэвэл гадаадад явсан залуус мэргэжлээ улам ахиулаад ирсэн. Єнгєрсєн жил vйлдвэрийн босго дєнгєж алхаж байсан хvvхдvvд ч зохих туршлагатай боллоо. Тэр жил цэрэгт явсан залуус мань бас эргээд ирсэн. Гэтэл єнгєрсєн жилийнхээ єєдгvй явдлаас дэмий айчихаад амлалт vvрэг авъя гэхээр дургvйцээд байгаа юм. Нийт ажилчид дэмжээд байхад яагаад болохгvй байх вэ. Энэ тухай ярилаа гэж л намайг эвтэйхэн халах арга олсон нь энэ байжээ. Тийм байхаа

Page 258: Mongoliin shildeg oguulleg

даанч, уржигдар єглєє Дашийг ирэхэд «Ойгоо хийсний дараа тэр захиалгатай арваад моторыг шалавхан боогоод гаргачихъя. Хоёроос бусдыг нь ээлжийн бус бvлvvр солиод л орхивол шинэ боллоо гэсэн vг» гэхэд. - «Энэ талаар санаа зовох явдалгvй. Бид цємийг ярилцсан. Ер нь єнєєдрєєс эхлээд та ажил тєрєл гэж сэтгэл тvгшихгvй байж болно. Сул цалинд гарах таны бvх юм бэлэн болсон. Эрхийн дэвтрийг маргааш авчирч єгнє байх. Цалинг чинь харин дээгvvр тогтоосон шvv» гэхэд нь зvрх минь палхийгээд явчихав. «Та нар энэ талаар яагаад надтай ярьсангvй вэ?» гэхэд «Таныг харин ч баяртай зєвшєєрєн байх гэж бид итгэсэн юм”, “Хэрэв би тэтгэвэрт гарахгvй гэвэл яах вэ”, “Яаж болдог юм бэ Тvвдэн гуай. Нэгэнт шийдчихсэн юмыг та тэртэй тэргvй манай хvн шvv дээ” гэж хэлсэн vг євгєний чихэнд гантай тємрийг иргvй хуурайгаар vрэх мэт чихран сонсогдсоор байв. Тэгээд євгєн “Заргалданаа, сайдад єргєдєл гомдлоо бичнэ” гэж амандаа дахин vглэв. Сарны туяа орны толгойноос хэдий нь холдон хоймрын эрээн авдарнаа туссан байв. Гэтэл авдран дээр тавьсан улаан хавтастай тэтгэврийн дэвтэр сарны цонхигор цагаан туяанд бvvдийн харагдав. Євгєний дотор улам бачимдаж гэрт халууцаад ч байх шиг болохоор нь дээлээ нємрєн, гутлаа холхиндог углаад гадагш гарлаа. Тvвдэн євгєний бачимдан бухимдсан сэтгэлийг орчин ертєнц байтугай гэрт амар тайван унтаж байгаа vр хvvхэд нь ч ажиг сэжиг аваагvй юм чинь. Харин зуны шєнийн цэнгэг агаар тvvний сэтгэлийг тvр боловч тайтгаруулав. Айхтар ширvvн аадар бороо орох янзтай, тэнгэрийн хаяанд бєєгнєрєн нvvдэллэх асга хад мэт давхарласан хар vvлсийн зах сэжvvрт халхлагдсан дvгрэг сар тvvнээс зугтах мэт єнхрєн зvтгэсэн ажээ. Тvвдэн гаансныхаа галыг унтраангаа “Аль эсвэл би єєрєє улс орныхоо ширvvхэн алхаанаас амьсгаадан хоцорчихоод єєрийнхєє алхаатай бусдыгаа хєл нийлvvлэх гэж мунгинан зvтгээд, ажил тєрєлд нь vнэхээр саад болж байна уу? Зориг зvрх байлаа ч, хvч тэнхээгvй болчихоо юу? Нарийн ширийн хувиар тоог харалгvй алдаа хийчих вий гэж л сэтгэл зовох юм. Би vvнийг єєрєє мэдэлгvй бусдыгаа зовоож байгаа юм биш байгаа. Тэгээд надад хэлэх нь эвгvй болохоор... намайг гомдоочих байх гэж санахдаа ингэж ой мой тэмдэглэж хєл хєєрцєг болсон юм биш байгаа. Хэрэв тэгсэн бол дээш нь заргалдахын хэрэг байна уу? За яах вэ vнэхээр би хоцрогдсон бол vнэний минь хэлээд л єгнє биз. Харин єргєдєл гомдлоо хэнээр бичvvлдэг юм билээ байз. Хvvхдvvдээрээ бичvvлэх vv? Болохгvй ээ. “Аавыг маань ажилдаа тэнцэхгvй болохоор ингэсэн юм байж” гэж ойлговол яана. Тийм булай юмыг vр хvvхдvvд минь бvv сонсог.

Page 259: Mongoliin shildeg oguulleg

Харин ажлынхаа газрын залуусаар бичvvлж болох юм. Гэвч бол тийм ч сайн зvйл биш. Тэгэхээр хэнээр бичvvлэх вэ? тэгээд ч сайд дарга нарт ойлгогдтол бичих ёстой гэж бодов. Тэнгэрийн дор хаяанаас шаргал гэгээ татаж эхлэв. Харанхуй ертєнц vvрийн гэгээг сvлэгдэн цайхын сацуу євгєний бухимдсан сэтгэлд нэгэн бодол гэрэл гэгээ мэт зурсхийн орж ирэв. “Зєв, тэр зєв шvv. Ноднин жил миний тухай бичнэ гэж надтай уулзсан нєгєє хvvг олох хэрэгтэй. Нэр нь хэн сэн билээ? Аа тийм, Бадрах. Хvнд ойлгогдохоор юмыг, тэр хvv биччихэж дєнгєнє бий вий. Євлийн тухайн тун адтай бичсэн байсан шvv. Нvдэнд харагдмаар... Ер нь єнєєдєр хот орж тэр сурвалжлагчтай уулзъя гэж хатуу шийдэв. Тэгээд vvр цайж буй тэнгэрийн хаяа ширтэн хэсэг сууснаа “Айл амьтан босох vед ганцаараа гадаа сууж байх ямар олиг байв вэ? амьтан хvн ч юу гэж хэлэх юм билээ” гэж бодоод гэртээ орлоо. Удалгvй хєвч ойд хєхєє донгодон зуслангийн гадуур галуу тахиа хашгичин хvvхэд багачуудын дуу, машин тэрэгний чимээ нvргэлэн хєл хєдєлгєєн ихэслээ. Тvвдэн гуай тэр єдрєє сурвалжлагч Бадрахтай уулзахаар яаран хот орж сонины газраас сураглаад хєдєє ажлаар явсан, маргааш нєгєєдрєєс хэтрэхгvй ирнэ гэж жижvvр нь хэлжээ. “Бадрахыг ирэхээр єгєєрэй” гэж нэгэн зурвас бичиж бас гэрийнхээ хаягийг vлдээгээд зуслан руугаа эргэх гэснээ “Надад хойшоо яарах ажил ямар бий биш, эрт буцаж юу хийнэ. Хот орж ирснийх ажлынхаа газраар ороод гаръя” гэж бодоод бааз руугаа яаран алхаллаа. Тэгээд хашааны vvдэнд ирэнгээ гэнэт зогтусав. “Ингэж явдаг маань мєн vv, ер нь тэтгэвэрт гарчихаад долоо хонолгvй эргэж буцаж гvйгээд яасан тавьтаргvй євгєн бэ? Ажлын хэнээ тусаж зєнєчихсєн амьтан юм гэх байх. Больё зvгээр” гэж бодоод зуслан руугаа яаран буцав. Сурвалжлагч Бадрах хєдєєнєєс ирснийхээ маргааш нь жижиглэн vлдээсэн бичгийг олж vзэв. “Хараач хєєе, нєгєє Тvвдэн гуай маань тэтгэвэрт гарчихаж, тэгээд надтай уулзах ямар хэрэг болоо юм бол? Уулзах ч яах вэ, Харин нэг л эвгvй юм болох нээ дээ. Ноднин жил найруулал бичнэ гэж амлаж амлачихаад тэр маань гологдоод сонинд нийтлэгдээгvй єнгєрсєн л харамсалтай байна. Хvний нvvр халуун. Одоо уулзахаараа юу гэж хэлнээ. Хэрэв дурсвал vнэнээ л хэлэхээс биш. Есдvгээр сарын арван гуравны тэр нэгэн єдєр намайг эрхлэгч дуудаж билээ. Єрєєнд нь ортол сонинд нийтлэх зvйлсийн тєлєвлєгєєг гаргаж: - Дараачийн дугаарт ажилчны тухай найруулал бич гэж vvрэг єгєхєд нь би хичнээн их баярласан гэж санана. Энэ жил бол хар багаасаа мєрєєдсєн мєрєєдлийн минь биелэлийн он билээ. Яагаад гэвэл сэтгvvлчийн мэргэжил эзэмшихсэн гэж зvтгэсээр сургуулиа тєгсчихєєд байгаа минь энэ. Энэ сар бол хєдєлмєр гэгч аугаа их vйлсэд миний

Page 260: Mongoliin shildeg oguulleg

зvтгэх анхны сар. Энэ єдєр бол сурвалжлагад гарч байгаа миний баярын єдєр гэж бодохоос сэтгэл хєрсєєр анхынхаа найрууллын баатартай уузлахаар... дугаар баазын чиглэн алхаллаа. Тэгээд уриалгахан зантай, ахимаг насны даргатай уулзаж сурвалжлахаар яваагаа хэлсэнд: - Юун сайхан хэрэг вэ. Тэргvvний хvн манайд зєндєє бий. Чухам ямар л бол ямар. Залуу ажилчин уу? Хєгжин настай нь хэрэгтэй юу? гэдэг байгаа. Би самгардахдаа “Аль нь ч яах вэ?” гэж хэлдгийн даваан дээр “Настай нь амьдралын туршлага элбэгтэй болохоор арай илvv сайн юм ярих байх” гэж бодонгоо: - Уул нь настай хvн байвал зvгээрсэн гэхэд - Тэр болноо. Манай баазын ууган ажилчин, олон залуусыг моторчин болгосон Тvвдэн гэж нэг євгєн бий. Тvvнтэй уулз гэв. - Тэр євгєн хаана... гэтэл Моторын цехэд гэж хэлж дуусаагvй байтал утас хангинан дуугарч бидний яриаг таслав. Тэгээд би моторын цехийг эрж явтал дээр vеийн зvс таних Даш гуайтай санамсаргvй тааралдав. Тэрээр намайг бага байхад манай аймгийн баазад vйлдвэрчний хороон дээр байж билээ. Бид энэ тэрийг ярилцан, би ч зорьж яваа хэргээ хэлж Тvвдэн євгєний хаа байдгийг сурагласанд Даш гуайн нvд нь орой дээрээ гарчих шахан, vргэсэн тором шиг болсноо намайг сугадан байшингийн буланд аваачаад их л аминчлан: - За хvv минь, чи очиж очиж Тvвдэн євгєнг сурвалжилдаг нь юу вэ? тэр чинь амьтан уруу татсан хачин нєхєр байгаа юм. Бас дураараагий нь яана. Ер нь тийм этгээдийг мандуулж бичээд байх юм бол... гэхэд нь: - Танай дарга л бич гэсэн шvv дээ гэв. - Дарга хэлэх яах вэ? Yйлдвэрийн дотоод ажлыг ямар нарийн мэдэх биш, харин би бол эндхийн боловсон хvчний хувьд хvн бvрийг нарийн мэдэж байна. Та тэгвэл даргадаа хэл л дээ. Хоёулаа очъё гэсэнд Даш гуай зальтайгаар инээмсэглэн - За больё, чамайг хожим нь хэл аманд орооцолдчих вий л гэсэндээ сануулсан юм. Надад ямар хамаа байх вэ, би тэртэй тэргvй хэдэн сарын дараа гадаадад сургууль курсэд явах гэж байгаа юм гэснээ: - Моторын цех цаанаасаа гурав дахь хаалга гэчихээд яваад єглєє. Энэ яриа миний бодлыг бvрэн vймрvvлж орхилоо. Тэгээд гайхаш тасарч хэсэг зогслоо. “Ер нь больдог юм уу? Болохгvй ээ, сонины материал тасарна. Ямар ч байсан заавал уулзах хэрэгтэй” гэж шийдэн моторын цех гэсэн єрєєнд яаран орлоо. Чулуун царс модон шал шиг гялалзтал зvлгэжээ. Оронгуут тоос, бензины содон vнэр хамар цоргив.

Page 261: Mongoliin shildeg oguulleg

Хана даган байрлуулсан шvvгээний нvд том жижиг тvлхvvр багаж, хэмжих нарийн хэрэгсэл цєм бvрэн бєгєєд єрєєний голын урт бандан дээр нь тав зургаан мотор зэрэгцvvлэн тавьсан харагдана. Мотор бvрийн дэргэд хэдэн хєвгvvд охид толгой єєд таталгvй ажиллаж байлаа. Зарим нь эрэг боолт чангалж, зарим нь бvслvvр бvлvvрийг нарийвчлан хэмжинэ. Би vvдэнд тээнэгэлзэн зогсов. Тэдний хэн нь ч намайг анзаарсангvй. Тэртээ булангийн ширээн дээр суугаад нэг охинд юуг ч юм ой тойнд нь ортол тайлбарлаж суугаа, нvдэндээ зузаан гэгчийн шил зvvсэн, янхир том биетэй, халимаггvй мухар толгойтой, шанааны яс ёрдойсон туранхай гэгчийн євгєнийг лав Тvвдэн гэгч мєн биз гэж бодоод мэнд усаа мэдэлцэн, ирсэн хэргээ шууд л хэлж орхив. Євгєн над єєд сvрхий гэгч нь харснаа: Ер нь тоосон шинжгvй нєгєє юмаа тайлбарлаж гарав. Сурвалжлуулах гэж байгаа хєгшин, залуу хэн ч болов нvд нь сэргээд, цаанаа л баярлаад явчихдаг байх гэж миний бодсон талаар болов. Магадгvй, энэ євгєн сайшаагдлаа гээд баярлаж муушаагдлаа гээд гомдох нь єнгєрчихсєн ч толгой юмуу? Эсвэл мань мэтийн амьтанд шалгагдсаар байгаад тогтмол хэлдэг, тоотойхон хэдэн vгтэй ч болчихсон хvн юм билvv, хэн мэдэх вэ гэж бодтол сэрэвгэр буурал хємсгєє нэгэнтээ єргєн: - За тэгээд яах хэрэг болж байна? гэлээ - Танай цех надад урьд ємнє бодоогvй сонин санаа тєрvvлсэн. Эмнэлгээр бол хvний зvрхэнд мэс засал хийдэг л єрєє гэсэн. Тэгэхээр техникийн зvрхэнд мэс засал хийдэг газар гэж нэртэй болсон биз гэсэнд: - Бололгvй яах вэ, ёстой vнэн гээд урамшсан нь илт мушийтал инээж байв. - Та ажил тєрлєє надад сайхан яриад єгєєрэй гэтэл: - Калапаны зозоор харах нvдгvй, харанштээний боолт чангалах тэнхэлгvй болчихсон хvн чинь юугаа ярьдаг билээ гэдэг байна. Яггvй яхир євгєн байх нь ээ гэж би бодлоо. Тэгээд хэн хэн маань дуугаа хурааж хэсэг зогсоцгоолоо. Дуугvй байх гэгч энэ аюулаас мултрахын тулд vг єдєж: - Та норм тєлєвлєгєєгєє яаж биелvvлдэг вэ, тvvнээсээ ч ярьж болно шvv дээ гээд тавьчихсан чинь тэр євгєн лав сvvлийн дєчин жил ингэж инээж vзээгvй болов уу гэмээр... - Норм тєлєвлєгєє чухал байлгvй яах вэ. Гэхдээ та сая манай цехийг зvрхний мэс заслын єрєє гэж тун уранаар олж хэлсэн шvv. Гэтэл зvрхэнд мэс засал хийдэг эмч нар норм тєлєвлєгєє хєєж орхивол мєн сvйд болноо. Би ч залуудаа норм тєлєвлєгєєний хойноос унтах нойр,

Page 262: Mongoliin shildeg oguulleg

идэх хоолоо мартан єдєр шєнєгvй зvтгэж гялалзаж явсан удаа ч бий. Ер нь энэ орчлон гэдэг юмыг яахлаараа тэгж зєрvvлж зохиож чадна вэ? Хvн гэдэг амьтан дєнгєж ухаан сууж эхлэхээр хvч тэнхээгvй болчихдог. Хvчтэй чадалтай гялалзаж явахад нєгєє ухаан санаа нь хов хоосон байдаг. Энэ хоёр хэзээ нэг тохирдог байнаа... гээд л овоо юм ярих нь уу гэтэл таг чиг болж орхилоо. Ингэсээр байтал ажил тарах хэдий нь болж нєгєє залуус тvлхvvр багажаа шvvгээ савандаа хийгээд нvvр гараа угааж, дээл хувцсаа сольж ємсєєд гарахдаа: - Багшаа, тvлхvvрээ ширээн дээр орхилоо баяртай гэцгээгээд яваад єглєє. Бид хоёр хоёулахнаа vлдэв. Би бvvр гайхаш тасарч: - Та юу ярихаа єнєє шєнє сайн бодно уу даа. Би маргааш ирье гэхэд - Хvv минь, єнєє маргааш хоёрын ялгаа юу байна. Ах нь арван жил бодсон ч юм эвлvvлж ярьж сурахгvй хvн гэв. “Ярьж чаддаг хvн хийж чаддаггvй, ярьж чаддаггvй хvн хийж чаддаг” гэж vнэн байх шvv. Одоо би яана аа. Хvv минь, би чамд яаж тусалъя даа. Уул нь бичих гэж байгаа зvйл чинь чанар чансаатай юм болчихвол аштай юу? гээд яг л над шиг уртаар санаа алдав. - Та л олигтойхон яриад єгвєл тvvнээс илvv тусламж хаа байх вэ. тэр чанар чансаа ч яамай болж гэхэд минь над єєд анх харсан шигээ хємсгєє сэрвийлгэн єргєж - Тэгээд наадах чинь хэзээ хэрэгтэй юм бэ? гэдэг байна - Нєгєєдєр єглєє бэлэн болгочихсон байх ёстой. Гэтэл би бичих материалаа олоогvй явж байдаг, мєн хэцvvеэ. - Хм, яасан ч богинохон хугацаа вэ. Хаа газар адилхан юм даа. Манайд ч бас л ялгаагvй. Єнєєдєр засварт єгсєн моторыг маргааш бэлэн болго гэж заримдаа шаардахыг нь яана. Шаардаж ч болно. Бэлэн болгож ч болно л доо. Гэхдээ учир их бий... за энэ ч яах вэ, би маргааш єєрийг чинь аваачиж, нэг баазын моторчин залууг харуулна гэхэд нь: - Тvвдэн гуай та юу ярина вэ? Єєр хvний тухай биш, таны тухай найруулал бичих ёстой. Ер нь танай даргатай ярьж тохиролцсон юм шvv гэхэд - За тэгвэл яах вэ, бичих зvйлд чинь л тус болох болов уу гэсэндээ хэлсэн юм. Тvvнээс биш єєрєєсєє булзааруулж байгаа хэрэг биш. Тvvнийг харахаар залуу насаа би єєрийн эрхгvй санадаг юм. Тэгээд л ярьж чадахгvй болохоороо залуу насаа тєлєєлєєд харуулая гэж байгаа нь тэр гэж нэлээд гомдсон байртай хэлэв. - Тvвдэн гуай. Таны хэлдэг тун зєв. Тэр залууг харахад л таны залуу насыг харсан шиг болно гэдэг хичнээн сайхан бэ? Гэтэл тийм зав надад

Page 263: Mongoliin shildeg oguulleg

даанч алга. Ганцхан маргааш л vлдлээ гэж учирлан гуйсанд: - Хм. Та нар дандаа л нэг яаруу тэвдvv.. Тvvхий нойтон... гээд л толгой сэгсэрснээ, хувцсаа сольж ємсєєд тvлхvvрээ авангаа: - Надад єєрєєс чинь нэг хvсмээр юм байна гэлээ - Юу вэ. Чадах л юм бол дуртай зєвшєєрнє гэхэд гайхсан мэт хэсэг зогссоноо: - Ухаан нь, эргэн тойрон амьтан хvнгvй уудам талд євлийн жин хvйтэнд осгож vхэх аюулд орсон жолооч хvний тухай нvдэнд харагдаж, сэтгэлд буутал бичээд єгєхгvй юу? Надад маш их хэрэг байна. Ухаан нь маргааш ирэхдээ юмуу гэхэд нь: - Тvvний чинь зохиолч хvн л бичихээс биш, над шиг нь яаж чадах вэ гэж цааргаллаа. - Юу гэсэн vг вэ. хvн хvндээ тус болохоос илvv сайхан юм гэж ер байдаггvй. Чи надад тэгж л тус болж vз. Аягvй бол чамд... Чиний энэбичих юманд чинь ч хэрэг болж мэднэ гэдэг байна. Надад юун хэрэг болох билээ. Байсаар бvvр хvvхэд шиг хуурах нь шив гэж бодсон авч яая гэх вэ “Тэгье” гэж ам алдчихлаа. Тvвдэн євгєн маш их баярлаж: - Маргааш хvv минь хэдэн цагт ирэх вэ. Би єглєєгvvр эрт ирдэг хvн шvv гэхчлэн хєєр болсоор гэрийн зvг явлаа. Би тэр орой давж давшгvй єрєнд орсон хvн шиг сэтгэл гонсгор байлаа. Сурвалжлагч болоод анхны маань бичих гэж байгаа найруулал ийм бvтэл муутай байхад яаж урамтай байх билээ. Тэр ч байтугай, найрууллын маань баатар надаас зохиол шиг юм нэхээд, бvvр эх адаггvй тоглоом шиг явдал боллоо. Гэлээ гээд яах вэ, нэгэнт л ам алдсанаас хойш... євгєний захиалгат зvйлийг бичихээр цаас харандаа авч ширээнийхээ ард суулаа. ...Зах хязгааргvй цаст цагаан тал нvдний vзvvрт цийлэлзэн, исгэрэн шуугих цасан шуурга чихний vзvvрт шунгинаж, огторгуйд тvгсэн vй тvмэн одод бие жихvvцэм гялалзаад, будант тэнгэрт дураар хєвєх дvгрэг саран, яхир зант эмгэний нvд шиг давхарласан цагираг хvрээ татуулаад, замын хажуугийн утасны модод яс янгинам хонгиноод ... Бvх юмс нvдэнд харагдавч цаасан дээр бууж єгєхгvй сэтгэл тамлана. Хэд дахин хуулж бичлээ. Ер болж єгдєггvй. Гэтэл хээрийн замд хэмхэрсэн, дvvрэн ачаатай машин нvдэнд минь дахин харагдаад, тэр ч байтугай жолооч нь машинаасаа нэг гарч нэг орно. Машиндаа ороод сууя гэвч ар єврєєс нь бvхээгний хvйтэн тємєр жиндvvлэн хайрч, бvvр эцэст нь дулаацах санаатай цас дагтаршин мєс болон хєлдсєн зам дээр дэвхцэн цовхчиж байгаа нь хvртэл сэтгэлд нэвт харваж, дулаан тасалгаанд суугаа бие минь зарсхийх шиг болно. Нар уулын цаагуур шингэх vед тэр машин, оройн хvйтэн жавраар амьсгалсан талын явган

Page 264: Mongoliin shildeg oguulleg

шуурган дунд бvртийн торойсоор.. Эд бvхэн сэтгэлд бичигдэхээс биш цаасан дээр буудаггvй. Харин сvvлдээ би єєрийнхєє хий бодолд орооцолдов. Тэгээд хєєрхий тэр жолоочийг одоо яах вэ? гэдэг хvнд асуулт намайг давхар зовоож эхлэв. Yнэхээр эргэн тойрон хvн амьтан алга агаад амьд хvнтэй дайралдахгvй бол тэр жолооч яах вэ? Ээ бvv мэд. Эд бvхнийг эргэцvvлэн бодож хуулан бичсээр суутал хэдий шєнє дунд єнгєрсєн байлаа. Толгой дээш татан саяны бодлоос арай ядан ангижиртал хамаг бие зарсхийн халуурч, толгой лаг шавар шиг хvндэрчээ. Тэгээд гэрлээ унтрааж хэвтэв. Гэвч нойр хvрдэг юм биш. Зvvн чихнээ “Чи яагаад сонины материал таслав” гэсэн эрхлэгчийн дуу, баруун чихнээ єдєр vзсэн засварын газрын суурь машины тємєр зорох чихарсан чимээ сонсдоод, хав харанхуй атал тасалгааны маань хана цаст тал болж хувирахад ёстой л элс цасаар биш, vймсэн бодлоор дvvрсэн сэтгэлийн ширvvн шуурга ухаан бодолд маналзаад, толгой гэдэг халчихаад бут vсрэх гэж байгаа мянган лааны чийдэн шиг... Арга тасрахдаа гэрлээ асааж нєгєє бааз руугаа очлоо. Тvвдэн гуай аль хэдий нь ирчихсэн байв. Тэгээд надаас шууд л : - За хvv минь, миний хvссэнийг юу болгов гэлээ - Нэг юм бичих нь ч бичсэн гэж хэлээд - Та сонсоно уу? гээд халааснаасаа гаргаж ирсэнд - Энд хэрэггvй. Хоёулаа манайд очъё гэв. - Нээрээ зєв шvv. Гэр орондоо ямаршуу амьдралтай байдгийг нь vзье. Тэндээс ч миний найруулал эхлэх юм билvv, хэн мэдэх вэ? - Тvвдэн гуай. Танд баярын бичиг олон бий юу? гэсэнд - Байлгvй яах вэ, чамд нэг амьд бичиг vзvvлнэ. Тэр бол насан туршид минь зэмлэж донгодсон нэг ёсны шийтгэл байгаа юм гэв.

Yнэхээр хачин євгєн. Би найруулал бичих гэж сайшаалын vнэмлэх сураглаж байдаг. Гэтэл зэмлэл донгодлогын бичиг vзvvлнэ гэж байх. Бид хоёр явсаар єндєр єндєр барилга бvхий шинэхэн хороололд ирлээ. Тэгээд цахилгаан шатаар єгсєж есєн давхарт гараад нэг хаалганы хонх дарав. Урдаас минь сайхан зантай тарган шар авгай угтав. Тэр бол Тvвдэн гуайн хєгшин ажээ. Цаад єрєєнд нь дєч эргэм насны хєдєєний байрын хvн сууж байлаа. Тэр хvнийг манай худ гэж танилцууллаа. Бид Тvвдэн гуайн сайшаалын vнэмлэхvvдийг vзэх гэж сэтгэл яаран байтал -За хvv минь, нєгєє юмаа одоо уншина. Ямар болсныг энэ хvн хэлээд єгнє гэж худ руугаа заалаа. Би онц гайхсан ч vгvй, урьд шєнєжин нойргvй сууж бичсэн зvйлээ уншиж гарлаа. Тэгээд уншиж дуусмагц - За ямар болж вэ? гэж Тvвдэн гуайг асуухад

Page 265: Mongoliin shildeg oguulleg

- Яггvй бичсэн байна гэж нєгєє хvн хэлэв. Тvвдэн гуай над руу харснаа Чиний наад жолооч энэ хvн шvv дээ гэв. Би тэр хvнийг сайтар ажиглан хартал хоёр суга таягтай ажээ. Дотор палхийгээд явчихав. Гэтэл тэрээр ярианд оролцон - Яг л єєрийн чинь бичсэн шиг эзгvй хээр талд, євлийн жин хvйтэнд машин маань эвдэрч би хоёр хєлєє хєлдєєсєн юм. Тэгээд шинэхэн, засвараас гарсан тэрэгний юу нь эвдэрснийг шалган vзэхэд засвар хайнга хийснээс болжээ гэсэн дvгнэлт гарсан гэхэд нь Тvвдэн гуай єлгєн авч: - Тиймээ, тэр машиныг нь би зассан хvн гэв. Би бvvр гайхаж орхив. Тэгээд: -Та нар чинь ураг тєрлийн холбоотой улс байж... гэхэд минь Yvнд ураг тєрєл ямар хамаа байх вэ. Уул нь ийм явдал болсон юм. Чамд би залуу насныхаа тухай ярьж байсан байхаа. Нэг єглєє мастер маань миний засаж байсан моторыг хойш тавиулаад “Yvнийг маргааш єглєє гэхэд бэлэн болго. Хєдєє явах машины дотор” гэж vvрэг єглєє. Тэгэхэд миний дагалдангаар Даш гэдэг хvн ажиллаж байсан юм. Даш гэж одоо манайд боловсон хvчин хийж байгаа хvн бий. Бид хоёр єдєржин ноцолдоод арай чvv дуусаж билээ. Тэгэхэд Даш шатахууны гайхны нэг дєр дутуу хийснийг би засах гэж байснаа мартаад мотороо боочихсон байхгvй юу. Тэгэхэд наадах чинь гэж суга таягт хvнийг заагаад: - Ёстой машин барьж давхих хорхой нєхцсєн насан дээрээ явсан байх. Мєнгє шиг цагаан моторыг машиндаа тавьж угсарч дуусаад гарахдаа “Одооч ёстой жийгvvлээд байдаг хэрэг ээ” гэж хэлэхэд нь л нєгєє юмыг засаагvй мартсанаа гэнэт санаад “Одоо яанаа” гэж бачимдан Дашид хэлэхэд” “Яах вэ, хэмхэрдэг юм бол хэмхэрнэ л биз. Хэрэв vнэнээ хэлбэл чи бид хоёр дахин засахад хvрнэ. Бас хариуцлагагvй хийсэн гэж донго авна. Тэгээд чиний нєгєє бусдыг манлайлдаг норм тєлєвлєгєє чинь хоцроход хvрнэ шvv дээ” гэхэд нь би нэр сvрээ бодоод дув дуугvй єнгєрч билээ. Тэгсэн хирнээ сэтгэл зовоод зvvн чих хангинаад болдоггvй. Ер нь хvнд совин гэж байдаг нь vнэн дэг шvv. Євлийн хvйтэнд мотор нь хэмхрээд хээр суучих вий гэж бодохоос хэдэн шєнє нойргvй хонож, сэтгэлийн там эдэлж билээ. Харин Даш маань юу бодож байсныг бvv мэд, нэг мэдэхнээ vйлдвэрчний хороон дарга болоод л яваад єгсєн юм даг. Ээ дээ сэтгэл сэвтэй юм хийж бусдыг хуурна гэдэг vv гэхэд нь: - Тэр vед та нар чинь бие биенээ таньдаггvй байсан хэрэг vv?гэсэнд: Яалаа гэж таних вэ. Харин саяхан миний ач хvv эдний охинтой нийлж гэр бvл болсноос хойш л бид чинь энэ бvхнээ мэдэлцсэн улс байхгvй

Page 266: Mongoliin shildeg oguulleg

юу. Тэгэхээр байна шvv, чи миний тухай бичихдээ тэнгэрт тултал битгий магтаарай. Магтаал чинь дотор сагуулахаас биш, юм бодуулдаггvй юм билээ. Харин уншсан хvнд юм бодуулахаар ...Ухаан нь саяны явдлыг бичиж болно шvv дээ. Энэ чинь хэрэгтэй юм. Одоо ч гэсэн тооны хойноос хэт хєєцєлдєєд чанаргvй юм хийх явдал зєндєє л байна гэж билээ. Тэгээд би дээрх явдлаар найруулал бичээд очсон чинь сонинд гологдсон юм даа гэж бодоод Тvвдэн євгєний vлдээсэн зурвасыг Бадрах дахин гvйлгэж уншихдаа “Яргайтын амны бvvр эхэнд... Замын баруун талд” гэж давтан хэлээд гадагш гарав.

YНЭГЭН ДЭЭЛ

Говийн нэгэн аймгийн тєвийн дунд сургуульд тоо физикийн багш Дарам, хэлбичиг утга зохиолын багш Дэрэм хоёр гэгч хоёул єнгєрсєн жил хотоос иржээ. Тэдний алхаа гишгээ, яриа хєєрєє, бие бялдар цєм єєр...Зvйрлэвэл, хичээл номыг тэр дор нь ойлгодоггvй авч нэг ухаарч авбал ер мартдаггvй лагс ухаантай хvvхэд хааяа байдаг даа. Дарам бол яг тийм тєрхийн хvн. Гэтэл юмыг тэр дор нь гялсхийтэл тогтоогоод авчихдаг мєртєє маргааш нь болоход мартчихдаг нэн сэргэлэн атлаа овилгогvй ухаантай хvvхэд бас байдаг. Дэрэм бол яг л тийм тєрхийн хvн. Бие бялдар нь хvртэл ухаан бодолтойгоо зохицсон мэт. Дэрэм бол яс хєнгєнтэй, мах мяраа муутай байхад Дарам бол боргил зузаан, хvдэр чийрэг ажээ. Тэд хоорондоо ийм эрс єєр байх ч бас яах вэ. Харин заадаг хичээл нь тэр хоёрыг дууриасан мэт бас єєрийг яана. Дунд сургуульд хамгийн хэцvv хичээл бол тоо, хэлбичиг байдаг. Тооны хичээлд овоо хvvхэд хэлбичигт тааруу. Хэлбичигт сvрхий хvvхэд тоо муу байх нь элбэг. Yvнээс болоод эхний жил улирлын дvн гарах бvр Дарам, Дэрэм хоёрын хооронд маргах, зvтгэлцэх, тэр ч байтугай хэрэлдэх явдал ч vе vе гардаг байв. Одоо бол тэгж эг маг хийлцэхийн оронд тоо, хэлбичгийн хичээлд хvvхдийг яаж адилхан сайн болгох вэ гэж уйгагvй махран зvтгэцгээх болжээ. Дэрэм бол бvтсэн бvтээгvй хамаагvй аль дайралдсан амьтанд тус болохыг хичээнэ. Дарам бол тийм хєнгєн хєдлєх нь vгvй. Хэрэв нэг заа гэвэл ёстой ёогvй хvн. Гэтэл тэр хоёрт бас тєсєєтэй юм бий. Тэр нь юу гэвэл хоёул гэр бvлгvй залуус. Тийм ч учраас єєд єєдєєсєє харсан ганц ганц єрєєнд амьдран сууна. Шинэ жил болох дєхєж аймгийнхны хєл хєдєлгєєн хэдий нь ихэссэний хажуугаар хоёрдугаар улирлын дvн гарах гэж багш сурагчид бvр хєлтэй байлаа. Гэтэл сvvлийн хэд хоногт Дарам ямар нэгэн зvйлд сэтгэл зовсон нь илт, толгой гудайн гvн бодолд дарагдан, vе vе уртаар шvvрс алдан сэтгэл

Page 267: Mongoliin shildeg oguulleg

бодол нь vерлэсэн голын ус лугаа адил улаан хоормогоор эргэлдэж байхыг Дэрэм аль хэдий нь ажигласан боловч сэтгэл санааг нь юуг урвуулж хєрвvvлснийг надад аяндаа хэлнэ биз гэж єєр шигээ бодно. Нээрээ єєрєє бол сэтгэлдээ юуг ч хадгалж чаддаггvй, хэнд ч хамаагvй хэлээд тавьчихдаг хvн. Гэтэл Дарам тийм бишээр барахгvй, миний бодол санааг хэн ч мэдээгvй гэж баттаж итгэж явжээ. Нэгэн єдєр Дэрэм тэднийд зориуд орж шалгалтын дvнгийн тухай ярилцан, бас маргаашаас эхлэн арван хэд хоног явж амрах вэ гэхчлэн ярианы сэжvvр гаргаж байгаад, сэтгэлээр нэг л дундуур явах болсныг нь асууж орхив. Дарам эхлээд “ Яагаа ч vгvй, зvгээр байдгаараа л байна” гэж булзааруулахыг оролдсон боловч Дэрэмийн хэл амны хэцvvд автав уу, аль эсвэл тэртэй тэргvй мухардсан хэрэг болохоор vнэнээ хэлье. Бас ч тус болж юуны магад гэж горьдов уу? Ямар боловч хэлье гэж шийдээд: - Дэрэм минь, чамаас би юугаа нуух вэ? Оюутан байх vедээ нэг бvсгvйд сэтгэлтэй болж хэдэн жил хєєцєлдсєн авч “За ч гэдэггvй, vгvй ч гэдэггvй. Хайр сэтгэл гэдэг чинь санааны зоргоор шийдчихдэг юм биш” гэчихээд явсаар байгаад єдий хvрчихсэн юм. Би энэ зун арга тасраад “Чимгээ минь болж бvтэхгvй гэж бодож байгаа бол тvvнийгээ зvгээр хэл, хэн хэн маань замаа бодъё” гэж хvртэл vзлээ. Гэтэл урдаас “Чи тэгж байгаа бол яах вэ. Харин би эхэлж ийм vг хэлээгvй шvv” гэхээр нь бас горьдлого тасралгvй байсаар наашаа ирээд хичнээн ч захиа явуулав даа. Тэгсэн чинь хэд хоногийн ємнє нэг захиа иржээ” гээд инээмээр болсноо хий дэмий мурчилзав. - За тэгээд юу гэж бичиж вэ дээ гэж Дэрэмийг асуухад Дарам: Хайр сэтгэлийн талаар бол ч яах вэ. Нєгєє хэлдгээ бараг хэлсэн байна билээ. Харин нэг яггvй юм надаас хvссэн байх юм. Тэр нь тийм амархан биелэх зvйл биш ээ. Би хэд хоног бодоод бодоод бодын шийр дєрєв гэгчийн vлгэрээр ороод байнаа гэж цєхєрсєн нь илт уртаар санаа алдав. - Yгvй ээ, тэгээд чамаас юу хvсээ вэ? Чи хэл л дээ. Дєнгєх юм байвал євгєн чинь бас туслахыг бодъё. - Дэрэм минь, тэгвэл сайн л байна. Арван дєрвєн хоногийн дотор гучин ширхэг vнэгний арьс олж яаралтай явуулаач гэсэн байх юм. Гэтэл тэр хугацаанаас нь ганцхан долоо хоног одоо vлдээд байна. - Тэр олон vнэгний арьсаар юу хийдэг хvvхэн байх нь вэ. тэгээд vлгэрт гардаг шиг хоног хугацаа заадаг нь ч юу билээ дээ. Одоо долоо хоногийн дотор гучин vнэг алах хэрэг болж байна уу? гээд толгой сэгсрэн Дэрэмийг инээхэд нь Дарамын зэвvv хvрсэн боловч бас инээх дур vзvvлэн:

Page 268: Mongoliin shildeg oguulleg

- Тэгэх л болж байна. Уул нь vнэндээ ч их л хэрэгтэй юм байна л даа. Чимгээ удалгvй гадаадад явах болсон юм байх. Тэгээд vсийг нь гадагш харуулсан vнэгэн дээл хийлгэж ємсєх гэж яарч сандарч байгаа бололтой гээд Дарам толгой бєхийн суув. - Тэгвэл одоо яанаа найзаа? Ядахдаа жилийн хугацаатай юм бол ч бас учир байхсан. Ингэхэд чи ан гєрєє хийдэг билvv? гэж Дарамаас асуув. - Євгєн чинь ан гєрєєний хувьд ёстой “А” ч vгvй амьтан даа. Уул нь хугацаа уртсан бол vнэ хайрлахгvй худалдаж аваад л єгчихмєєр байна. Тэгэхээр ийм юмыг ер яавал дээр вэ? гэж Дэрэмээс асуув - Ёстой бvv мэд ээ. Yнэндээ ухаан санаанд багтамгvй юм байна. Ер нь аваагvй байхдаа авгай сайхан, алаагvй байхад vнэг сайхан гэдгийн vлгэрээр л орох бололтой доо гэж хэлэхэд нь: - Уул нь анхны нь хvсэлтийг яаж ийж байгаад биелvvлчих юмсан. Гэтэл санаа байвч сачий хvрэхгvй гэдэг л болоод байна даа гэж цєхєрсєн нь илт хэлэв. Дэрэм нєхрийнхєє сэтгэлээр унасныг хараад єрєвдєж:- Найз минь, аргыг нь олохыг бодъё л доо. Эр хvний дотор эмээлтэй морь багтдаг гэж эртний vг байдаг болохоор арга ухаан сvвэгчилье. Хvчээ зарахаар ухаанаа зар гэж ер нь vнэн vг шvv. Бид аргыг нь олж чадахгvй байгаагаас биш, арга нь олдохгvй юм амьдралд ер байдаггvй гэдэг. Тэгэхээр урдаар бодъё. Маргааш болтол сайн бодъё гэж нєхрийнхєє сэтгэлийг тvр боловч тайтгаруулаад Дэрэм тэднийхээс гарч гэртээ оров. Євлийн єдєр яах ийхийн зуургvй дуусаж орой болсон байлаа. Дэрэм нєхєртєє яаж тус болъё доо гэж элдвийг эрэгцvvлэн бодов. Гэтэл тэр Чимгээ гэдэг ямаршуу янзын хvvхэн бол? Бодвол цав цагаан царайтай, єндєр туранхай хvvхэн байгаа байх. Аягvй бол vнэг шиг зальтай амьтан ч байж мэднэ. Ямар ч гэсэн аашилж ч чаддаг, аргадаж ч чаддаг амьтан байх гэж бодсоноо ганцаар тvсхийтэл инээд алдаад “За тэр хvvхэн ямар байх нь надад юуны хамаа байна. Гагцхvv нєхєртєє тус болох арга чарга юу байдаг билээ?” гээд анчин гєрєєчидтэй уулзан учирч энэ тэр элдвийг яриулан байсан бvхнээ эргэцvvлэн бодовч, анчдын адил явдлаас авахаар юм ер бодогдсонгvй. Гэтэл яагаад ч юм бэ, єнгєрсєн зун Тэрэлжийн амралтанд амарсан нь гэнэт санагдав. Бодвол тэнд нэг сvрхий загасч залуу байсныг санангуут ч тэр бvхэн сэтгэлд нь урган ирсэн байж мэднэ. Энэ бvхнийг лавшруулан бодоход Туулын ус тууз мэт цэнхэртэн урсаад, vvний хєвєєгєєр нарлан хэвтэж байгаа хvvхнvvдийн булбарай цагаан бие цогцос харагдах шиг болж, зуны хурц нар зулай дээрээс ээх шиг болох нь бvр ч сэтгэлд тааламжтай агаад цааш гvнзгийрvvлэн бодох хvслийг улам оргилуулав. Амралтанд очсон эрэгтэй хvн бvхний ганц дуртай ажил гэвэл загас

Page 269: Mongoliin shildeg oguulleg

жараахай єдєржин эргvvлнэ. Хэдэн євгєдєєс бусад нь єглєєнєєс орой болтол голын хєвєє єгсєж уруудаж тэнэнэ. Зарим євгєчvvл хийх ажилгvй уйдаад эхлэхээрээ єєрсдєє барьж чадахгvй ч гэсэн бусдын барих аргыг сонирхон явах нь бий . Амрагчдын дунд загас барихдаа гоц нэгэн залуу байв. Голын хоёр захаар эгнэн зогсчихоод зэрэг л дэгээ, гувчуураа чулуудаж эхлэхэд бусдынхад нь ганц ч тээглээгvй байхад нєгєє залуугийнхад заавал орсон байна. Тэрбээр уснаас дэгээгээ хоосон гаргана гэж заяа нь vгvй. Єдєрт арав хорь хvргэнэ. Атаархсан зарим нь тvvнийг загасны эрлэг гэнэ. Бахадсан нэг нь тvvнийг загасны бурхан, эвсэл загасны тэнгэртэй хvн гэнэ. Голын хєвєєний хайрга элсэн дээр хаягдсан загас хурц нарнаас зайлж бургасны сvvдэрт орохыг хvсэх мэт холбирон хєлбєрч, нойтон сvvлээрээ газар цохилон, ангалзан эргэж хєрвєсєєр тэнхээ нь алдарч хурц цагаан єехийгээ дээш харуулан хєдєлгєєнгvй хэвтэх яг тэр vед нь усанд эргvvлж хийнэ. Харин барьсан загасаа ална гэж ер vгvй. Тэгээд яах гэж барьдаг юм бэ? гэхэд “Яах вэ, сонин байдаг юм. Энэ чинь нэг ёсны биеийн тамир шvv дээ” гэнэ. Цаанаа бол яаж загас барьдгаа бусдад гайхуулах гэж тэгж хэлдэг биз ээ. Тэр ч байтугай “Энэ загасыг би єглєєхєн бариад тавьчихсан юм. Дахиад орчихож” гэж бардамнах дуртай билээ. Єглєє орсон загасыг ялгаж таних гэдэг тийм ч амаргvй баймаар... гэтэл тэр залуу андахгvй таньдаг нь бас сонин “Ойр хэвийн загас жараахайг хашрааж орхиод бvvр баригдахаа болилоо” гэж ангийн хорхойтой хvмvvс илт дургvйцнэ. Нэрээ л тэдгээр хvмvvсээс зугтдаг атлаа нєгєє залууд баригдаад байдгийн нууцыг олох санаатай хэдэн єдєр би зориуд дагаж, голын хєвєєний битvv бургасан дотор суугаад сэм ажигладаг болов. Ус шил толь шиг тунгалагхан болохоор гvнд нь ийш тийш хошууран хєвєх загас жараахай ив илхэн. Тэр залуугийн бусдаас онцлог нь гэвэл шидсэн дэгээгээ татаж авах нь нэн уран. Халбага тємєр нь эрчлэн мушгир эргэн хєврєх нь загасны байтлаа хvний боловч сониуч занг хєдєлгємєєр... хараад байхад загас жараахайнууд дэгээний араас єрсєн дайрна. Нээрээ л саяхан баригдаад хаа нэг газраа сэт татуулсан загас ч хvртэл эдний дунд явж байгаа болов уу? гэж бодогдмоор. Загас гэдэг vнэхээр сониуч амьтан. Халбага тємрийн єнгийг солиод шидэхэд бvvр улайран хєєцєлдєхийг нь яана. Тэр залуугийн цамц ємдєнд нь гялалзаж гялтганасан чимэг зvvлт дvvрэн болохоор тэр нарны гэрэлд туяаран усны vелзэх урсгалд тусаад загасны хорхой хєдєлгєдєг онцлогтой ч байсан юм билvv, хэн мэдэх билээ. Ямар ч гэсэн тvvн шиг мэргэжсэн хvн ховор биз ээ. Хэрэв vнэгийг тэгж амархан агнадаг хvн байвал ч гучин арьс гэдэг юухан байх вэ гэж шал дэмий юм бодож хэвтэв. Тэгээд ухаан санаанд нэгэнт юм орохгvй болохоор одоо яая гэх вэ,

Page 270: Mongoliin shildeg oguulleg

эртхэн унтаж амраад єглєє сэргэлэн толгойгоор бодвол эв арга нь олдож юуны магад гэж бодоод гэрлээ унтрааж орондоо оров. Тий, тий яасан хvйтэн юм бэ... Татаад бай. Усны гvехнийг дагуулаад тат. Сєргєєж татвал дэгээний утас тасарчих нь шvv... Зvйтэй гаргаад голын эрэг дээр хаячих. Наадах чинь яасан гоё vстэй vнэг вэ? говийн халтар vнэг гэдэг ёстой мєн дєє. Аль вэ, Дарам аа, дээшээ яваад тэр цvнхээл рvv дэгээгээ нэг шийдээд орхи. Аяархан.. нэг том vнэг ч наад цvнхээлд чинь байна даа. Даанч хашир юм. Дэгээндээ загасны сvvл хийгээд хаяад орхи. Зєв, зєв. Урсгалыг нь дагуулаад тат. Yсний сор ч гэж ёстой алт аа алт. Чи бид хоёр санасныг бодвол овоо шvv. Yдээс ємнє энэ голоос таван vнэг барьчихлаа. Одоо ус нь булингартаад юу ч харагдахаа болилоо. Yдээс хойш цаад нуурнаас чинь баринаа гэж хашгиран хэлтэл дуунаас нь цочсон юм шиг нєгєє хэдэн vнэг тал тал тийшээ год vсрэн цас манаруулан харайлгаж одоход “Хvvе яадаг билээ” гэж муухай хашгираад зvvд нойрноос Дэрэм арайхийн сэрэв. Тэгээд саяны зvvдээ эргэцvvлэн хэсэг хэвтэв. Гэтэл нэгэн сонин бодол сэтгэлд нь зурсхийн орж ирэх нь тэр. “Нээрээ болох юм биш vv? Загасны хараа нь сайн байдаг бол vнэгний хамар нь сайн...Ер нь дэгээндээ мах хєлдєєгєєд оосрыг нь бєхєєхєн тємєр утсаар хийгээд мэдэгдэлгvйгээр цасанд булж орхивол л болох юм бишvv. Yнэг шарх даахдаа муу гэдэг. За тэгээд vнэгэнд бол хичнээн ч дэгээ хэрэглэж болно. Yнэг элбэгтэй газар бол гучин vнэгийг барьж ядах юухан байх вэ гэж бодоод ганцаар инээмсэглэв. Зvvд нойрноосоо ургуулан ийм сонин арга ухаан олсондоо баярлаж гэрлээ асаав. Тэгээд “Ер нь энэ аргаа одоохон Дарамд хэлье” гэж бодоод яаран босож хувцаслав. Маргааш єглєє нь Дарам, Дэрэм хоёр євлийнхєє арван хэд хоногийн амралтыг ан гєрєє хийж хєдєє єнгєрєєхєєр тохиролцоод дэлгvvрээс том жижиг янз бvрийн зуун ширхэг дэгээ худалдан авав. Энэ дэгээ нь сайн, тэр нь муу гэж голж шилж маргалдахыг нь харсан танил худалдагч хvvхэн “Загас барьдаг улсыг харахад дэгээг халбага тємєртэй нь л хамт авдаг юм байсан. Та хоёр чинь хєхєє євлийн хvйтэнд халбага тємєргvй дэгээгээр, тэгээд бас говь нутгаас ямар гэгч загас барих нь вэ дээ” гэж тоглоом тохуу хийн тас тас хєхрєхийг ч тэр хоёр юман чинээ саналгvй яаран гэртээ харив. Тэгээд Дарам дулаан хувцас хунар, хоол хvнс бэлдэхээр болж, Дэрэм сургуулийн манаач євгєнийхєєс хоёр номхон морь гуйж ирэх бас калибр буу сум олохоор яаран явав. Yд єнгєрч байхад тэр хоёр анд явахад хэрэглэгдэх юмсаа жин тан болгоод хамгийн ойрын сум нэгдэл рvv маргааш єглєє эрт хєдлєхєєр тохиролцов. Тэгээд маргааш нь сумын тєв ч орсонгvй, шууд л суурь бригадын айлуудаар бууж, vнэ хярс

Page 271: Mongoliin shildeg oguulleg

элбэгтэй нутгийг хєгшчvvлээр заалган гуу жалга, уул хадны нємєр нєєлєг, хаваржаа намаржааны ойр хавиар, хаана гvйдэл мєр элбэгтэй газраар мах хєлдєєсєн дэгээнvvдийг нууцлан тавиад єдєржин явж тvvнийгээ эргэх ажилтай болов. Эхний єдєр дєрвєн vнэг, нэг хярс барив. Загасны дэгээгээр ингэж амархан барих арга олсноо Дэрэм бусдад сайрхан ярихыг хvссэн авч Дарам тvvнийг эрс хориглож, цємийг буудаж алсан юм гэж худал хэлэв. Тэгээд єдєрт гурав дєрвєєс доошгvй антай ирдэг болсон тул нутгийн хvмvvс “Тєвєєс ирсэн хоёр багш єдєрт арваас доошгvй vнэ алах юм. Тэдний буудахын цэцнийг яана. Yнэг, хярс нvдэнд нь єртвєл амьд гарах номгvй” гэсэн цуу vг дэгдэж, тэр хоёрыг бараг хорвоод ховорхон анчид гэж ярилцах болов. Тэгээд долоо хонотол нээрээ ч vнэг хярс урьдынх шиг vзэгдэх нь ховордсон тул зэрэгцээ орших єєр нэг сум нэгдлийн нутагт очин дахин долоо хоног гєрєєлєв. Тэгтэл євлийн амралт дуусаж, мань хоёр ч гучин vнэг, арван нэгэн хярстай аймгийн тєвд буцаж ирэв. Нэг єдєр Дарамыг долдугаар ангид хичээл зааж байхад нь хvн ирээд уулзъя гэж байна гэв. Тvvнийг яаран гарч очиход нэгэн залуу тосч уулзан єєрийгєє жолооч хvн гэж танилцуулаад Чимгээгийн нэрийг дурдаж “Танаас vнэгний арьс аваад ирээрэй” гэсэн юм. Дарам тэр жолооч залуутай хэдэн vг яаран солиод “Та хичээл завсарлатал тvр хvлээнэ vv? Тэгээд манайд очъё, цай хоол хийе” гэсэнд нєгєє жолооч “Би тун яарч явна. Та тэр юмаа л єгєєд орхи” гэхэд нь яагаад ч юм бэ Дарамын сэтгэл дорхноо хєрєєд явчихав. Тэгээд хоёр шуудай тэвхийтэл чихсэн vнэг хярсны арьсыг тэр жолоочоор єгvvлж нэг ёсны сэтгэл амрав. Тvvнээс хойш хэдэн удаа захиа явуулсан боловч хариу ирсэнгvй. Бодвол єдийд гадаадад явчихсан биз гэж санаад захиа бичихээ болив. Єдєр хоног ээлжлэн єнгєрсєєр нэг мэдэхнээ хавар болж, дараа нь удсан ч vгvй сургуулийн зуны амралт эхлэв. Энэ жил Дарам хот орж амрахаар явлаа. Тvvний яаран явдгийн учир нь нийтэд тодорхой юм чинь. Харин Дэрэм нутгийнхаа нэгэн нэгдлийн амралтад амрах болов. Энэ зуны хувьд тэрбээр маш их ажилтай байлаа. Сургууль тарсны дараа хагас сар шахуу сургуулийн байшин барилгын засвартай баахан ноцолдов. Дараа нь сумдын бага сургуулийн хэлбичгийн багш нарын семинарт хичээл зааж бvvр наймдугаар сар єнгєрсєн хойно амралтад явав. Барагшин замаас дутахгvй тэгшхэн, говь нутгийн хайргархаг замаар машин тоос татуулан давхина. Энэ бол “Урагшаа” нэгдлийн амралтад амрахаар яваа хvмvvс билээ. Тэд нэгэн євгєнєєс энэ тэрийг шалгаан асууна. Амралтад очиж байгаа хvмvvст асуух юм юу эс мундах вэ. машины кабин налж суусан нэг эр “Та энэ нэгдэлд удаж байна уу? гэж

Page 272: Mongoliin shildeg oguulleg

асууснаар уул яриа эхэлсэн билээ. Тиймэрхvv албаны маягийн яриа маань яван явсаар “Танай амралтын хоол унд хир вэ?”, “Ойр уул толгод бий юу?”, “Гар бємбєг тоглодог уу?” гэхчлэн хvн бvхэн єєр єєрсдийн сонирхож байгаа зvйлийг асууж гарав. Дэрэм яаж дуугvй байгаад байх вэ гэж бодоод: - Євгєн гуай. Танай амралтын айраг хир вэ дээ? гэж асууж орхив. Нярав євгєн єтгєн хар хємсгєє нэгэнтээ єргєснєє: - Айраг зvгээр. Гэхдээ ер нь сааль сvvний хувьд урьд жилvvдийг гvйцэхгvй байгаа гэв. - Яагаад тэр билээ? Энэ жил хур бороо элбэгтэй, сайхан жил биш vv? гэцгээхэд - Тийм нь ч тийм. Гэхдээ бэлчээр тааруу.. Yлийн цагаан огтоно элбэгшээд бэлчээр нутаг сvйтгээд хаячихсан - Яахлаараа тэгж оготно гэнэт элбэгшээд байнаа? гэж хvмvvс дахин шуугилдав. - Яах юу байх вэ. Yнэг хярсыг хядаад дуусчихаар аргагvй шvv дээ. Єнгєрсєн євєл аймгийн тєвєєс айхтар хоёр анчин багш ирээд єдєрт л арав хориор нь алаад байна гэж дуулдсан. Тэрний л гай гарч байхгvй юу. Энэ євєл ч манай нэгдлийнхэн єєр тийш отор нvvдэл хийхгvй бол барахгvй байхаа гэж хэлээд дуугvй болов. Говь нутгийн халуун салхи ємнєєс сэвэлзэн vлээнэ. Машин улам хурдлан урагшлан давхина. Амрагчдын хэн нэг нь дуу эхэлмэгц бусад нь цєм хєгжилтэйгєєр тvрэн авч дуулцгаав. Гагцхvv Дэрэм л машины хашлага налан суугаад єнгєрсєн євєл vvгээр vнэг хярс хєєж явснаа, бас нєгєє Дарамыг ... дараа нь Чимгээг эргэцvvлэн бодож, алсад мяралзах зэрэглээг гєлрєн ширтэж явлаа.

СУЛТАНЫ МАГАУЯА

Зохиолч С.Магауяа 1925 оны Баян-Єлгий аймгийн нутагт малчны гэр бvлд тєржээ. Улаанбаатарт намын дээд сургууль тєгсжээ. 1955 оноос уран зохиол сонирхон оролцож “Мамык” тууж, “Намын батлах”, “Чонон бор”, “Бєєн баяр” зэрэг єгvvллэг найруулал бичжээ.

САЛ СЕРИК, САЛИХА ОХИН ХОЁР

Page 273: Mongoliin shildeg oguulleg

Айлууд нvvж зусланд гарсан vе. Хэзээнээс малаар амьдарч ирсэн хасаг айлууд буян хишгийг нь хvртэж, бєєн бєєнєєр буун зэл татаж гvv уяцгаалаа. Айраг иссэний дараа залуус, ноёд ихсийг даган айлчилж, хажуулдвал дэр нь, баярлавал инээд нь, уурлавал vг нь, уйдвал дуу нь болж явав. Янз бvрийн бэл чадалтай айлуудаас гаралтай ийм хэсэг хvмvvс хэн нэгнийд vдэлж, дараагийханд хонон єнжин єєрсдийнхєє ая тааваар явсаар, арав хэд хоног орон гэртээ арайхийн эргэнэ. Ийм хvмvvсийн явсан газар бvхэн наадам цэнгээ байдаг билээ. Тэд харилцан дуугаар тэмцэлдэж, доомбороор ая тоглоно. Ноёд тайж нарын зугаа цэнгэл мэт боловч, учир начиртай єєрийн гэсэн нууцтай бєлгєє. ... Ийм нэгэн хэсэг хvмvvс хойно урдаа орон шуугилдаж Балекений хот айлаас мордон явтал хясааны доорхи тунгалаг булгийн тэнчээгээс нэгэн уянгалаг агаад гунигдуу дуу сонсдлоо. Залуучууд чих тавин гэнэт зогсоход нєгєє дуу эд нартай зориуд єрсєлдєн байгаа юм шиг улам цуурайлав. Удам тусам гайхаш тєрvvлж сэтгэл уяраах намуухан уян, туйлын нэгэн гайхамшигт аялгуугаар дуурслаа. - Yгvй энэ чинь хаанаас гараад ирсэн тэнэмэл вэ? - Айхтар дуулж байна гээч - Бас доомбортой юм - Зориуд биднийг єдєж байгаа юм байлгvй - Тvvнд ер нь очицгооё л доо Зугаа цэнгэл хєєсєн залуучууд дуу цуурайтсан тэр зvгт дvрхийн хєдлєв. Очтол Хєхбулагийн хєвєєнд зуугаад хонь ямаа бэлчиж харагдана. Хvн амьтан харагдсангvй. Тэд хашгирч гуугалсан боловч, дуу чимээ эс сонсдов. - Yгvй энэ чинь чєтгєр vv? Зvvд vv? - Чєтгєр ч биш, зvvд ч биш, дуучин хvvхэд л байна - Туулай зvрхтэй тэнэмэл амьтан хадны ангал завсраар нуугдаж орхио биз - Тvvнтэй уулзах юм сан - Ямархуу царайтай амьтан байгаа бол - Хэний хэн гэдэг юм бол гэж залуучууд шуугилдав. Тэд арагшаа эргэж харах ч vгvй цааш одоход нєгєє дуу ахин сонсдож уул талаар долгилон цуурайтсаар байлаа. Балекен тайж єєрєє айтыс хэмээх харилцаа дуугаар тэмцэлдэхэд гэхээс биш, ер нь дуунд тийм дуртай биш байв. Тvvний гурав дахь хvv Залел харин дуу хууранд туйлын дуртай. Тэрбээр эрх мэдэл тєдийлєн хєєцєлдєхгvй ихэнхдээ зугаа цэнгээ хєєсєн залуучуудын дунд явдаг байв. Тиймээс Залел дуучин хvvхдийн тухай сонсоход тvрvvлж эцгээ

Page 274: Mongoliin shildeg oguulleg

дагаад явчихсандаа гасаллаа. Залуучууд тvvнийг “хvvхэд тайж” гэдэг. Учир нь эцэг нь хоёр том хvvгээсээ Залелийг илvv vнэлж, тvvнийг єєрийгєє орлох хvн хэмээн ихэнхдээ дэргэдээ дагуулж явдаг юм. Залел дуучин хvvхдийн тухай сонссоны дараа эцгийнхээ явуулахгvйг мэдэж, орой хvртэл ямар нэгэн газар ажилтай хэмээн зєвшєєрєл авлаа. Тэгээд vе тэнгийн дуучин залуу Билал, доомборчин Сvгирийг дагуулж, хот айлаас холдсон дараа нєгєє дуучин хvvхдийг олж уулзах, хэрвээ санаанд таарвал тvvнээс хойш vргэлж дагуулж явна гэлээ. Хvvхэд тайжийн хэлсэн vгийг vгvй гэдэггvй тэд за хэмээн алгаа хавсран зєвшєєрєв. Дуучин хvvхдийн дуулсан газрыг мэддэг доомборчин Сvгир нєхдєє дагуулан хvрч ирвэл, тэнд юу ч байсангvй. Тэд хэсэг гайхан зогссоноо, хажуу талын усгvй хуурай сайраар єгсєж, хvн амьтан тааралдвал асуухаар шийдэв. Yгvй тэгэхэд айлууд зусланд гарчихсан байхад ийм газар, эзгvй жалганд хэн биднийг хvлээгээд сууж байдаг билээ гэж Билел гайхан хэллээ. - Байлгvй яахав дээ. тvрvvний хэдэн малаа зуслангаас намаржаанд тууж ирлээ гэж бодоо юу? Зусланд гарч чадахгvй бол чадал муутай зарим айлууд замаас зайдуухан бууж, ус зєєж уудаг юм гэж Сvгир хэлэв. Гурвуулаа нарийхан хавцлыг єгсєж явтал урьдаас нь эмэгтэй хvний дуулах нь сонсдох нь тэр. Тvvний дуулсан дуу ч гэсэн зvрх сэтгэлийг дорхноо эзэгнэн уяраалаа. Билал хошигнож: - Бид єєрсдийгєє дуучин гэж сагаж явахад жинхэнэ дуучид энэ хавьд байдаг юм биш vv гэв - Жинхэнэ дуучин гэж тvрvvний баньдийг хэл. Тvvний дуу бас л иймэрхvv аятай. Гэхдээ єєр. Сонсвол яана. Шууран цуурайлаад, цаанаа л нэг тэнгэр тулах мэт болно. Бас доомбор дардагийг нь гайхмаар гэж Сvгир шагширлаа. Залел, эмэгтэй хvний хайлан дуулах дууг сонсон хэсэг зогссоноо: - Энэ эмэгтэй тvvний ээж нь юм уу, эгч нь байж бидний бодсон юм ёсчлон бvтэж магадгvй гэв. Гурвуулаа жалгыг єгсєн явтал эхэнд нь ноорхой бор гэр харагдлаа. Тэрхэн зуур ганц тугалаа горхины уснаас услахаар ирж яваа цагаан нємрєгтэй авгай гэнэт гарч ирсэн хvмvvсээс айж, басхvv дуулж явсандаа эвгvйрхэн гэнэт зогсов. Залуучууд єргєн шанаатай шар авгайг цоо ширтэцгээлээ. Хувцас хунар нь тааруухан гэхээс vзэсгэлэн гоо нь буураагvй нарийхан хємсєг нь зурайж, хар нvд нь мэлмэрэн байлаа.

Page 275: Mongoliin shildeg oguulleg

“Хvvхэд тайж” хамгийн тvрvvнд ам нээж, - Амархан сайн уу гэлээ - Бурханы авралаар мэнд сайн явж байна Залел яриаг улам єдєж, - Эгч минь таньсангvй. Уг нь бид Балел тайжийн хот айлын хvvхдvvд гэв Балекен гэдэг хvн энэ хавийн отогийн удирдагч тайж. Тэр хvнийг мэддэггvй хvн энэ хавьд vгvй билээ. - Бид тариачид. Нєхєр маань тарианд яваа. Ганц хvv маань хэдэн малаа хариулдаг гээд єнєє эмэгтэй ахин тvгдэрлээ. Галтай нvд доомборчин Билалд тусахад тvvнийг ямар нэгэн халуун амьсгаа ширвэх шиг болов. Нvдээ анивчилаа. “Хvvхэд тайж” дахин, - Нєхрийн тань нэр хэн гэдэг вэ?гэв - Аман - Хvvхдийн чинь нэр? - Серик - Эгч минь Серик одоо хаана байна гэж Сvгир ярианд оролцов. “Тvvгээр яах гэсэн юм бол” гэж мєнєєх эмэгтэй айдас хvрэх шиг боллоо. Эмэгтэй хариу хэлж амжаагvй байтал Билал vvнийг ойлгож: - Эмэгтэй минь таны нэр хэн бэ? хэмээн наргиа болгов. Одоо л дасаж эхэлсэн авгай зориг орж: - Эхлээд энэ хатгамал алчууртай эрхэмийн асуултыг хариулъя гэж Сvгирийг заалаа. Хvv минь малаа хариулж явна гэж хэлсээр атал “тэр хаана байна” гэж асуумааргvй юм. Одоо энэ эрхэмд миний нэр хэрэгтэй бол хариулъя. Миний нэр Томпи. Сvгир цэцэрхэх гэсэн боловч vгэнд дийлдсэнээ мэдэж дуугарсангvй. Билал мєнєєх эмэгтэйн нэр эвгvй санагдсан юмуу? - Томпи..... гэж дуу алдан чангахан хэлж орхилоо. Тvvний юу ч vзээгvй юм шиг гайхсан нь эмэгтэйн дургvйг хvргэв. - Тиймээ, миний нэр Томпи. Харин гарал минь Жадик овогийнх бусдыг євєг дээдсийн сvнсээс асуугаарай гэлээ. Энэ нь “Томпи” гэдэг нэрийг эцэг маань надад хайрласан юм шvv гэж, егєєдсєн vг ажээ. Мэдсэн хvнд Билал бас л vгэнд дийлджээ. Одоо яриаг “Хvvхэд тайж” эхлэв. - Эгч минь элдэв буруу юм хэлсэн бол уучлаарай. Маргаан эрж давхилдан, дайсан эрж сvржигнэн яваа улс бишээ. Дуу хуур, наадам найр эрж явна. Та тvрvvчийнхээ дууг ахиад нэг дуулж єгєєч. Томпи яльгvй ичингvйрхэх шиг болсноо дорхноо бие барьж, - Yнэндээ дуу ч гэсэн vе тэнгийхэнтэйгээ цуг байдаг юм. Yнэхээр дуу сонсохыг хvсвэл овоохойд минь орж, юм амсацгаа. Єтгєн айраг, єнгийн

Page 276: Mongoliin shildeg oguulleg

хивс vгvй боловч алаг ширдэг, ааруул хоормог бий. Єдрийн зоогонд гаргаж єгєх ирэг vгvй ч гэлээ, зусаг бий гэв. Гурвуулаа vгэнд дийлдсэнээ мэдэж “Хvvхэд тайж” халааснаасаа хатгамал алчуур шанд нь гаргаж єгєнгєє: - Бид дийлдлээ, дийлдлээ, одоо та биднийг хєтєл гэлээ Залел энэ єдрєєс эхлээд Серикийг дэргэдээсээ холдуулдаггvй болов. Талийгаач эцэг нь амьд сэрvvн дэрээ эрх мэдлээ Залелд єгч, - Залел минь намайг дуурайсан юм. Хазсан газраа шvд нь, барьсан газраа гар нь vлддэг эр боллоо. Хэнээс ч дутахгvй зоригтой, vгэнд дийлдэггvй ухаантай боллоо... - Одоо энэ багахан овгийн хувь заяа чиний гарт байна. Хатуу бай, халширдаггvй бай. Дуу хуурыг больж энэхvv Серик мэтийн дорд гаралтнаас тойрч яв гэсэн юм. Гэвч дуунд дуртай тєрсєн Залел эцэгтээ л харагдан Серикийг сvvдэр мэт дагуул болгов. Серик ч гэсэн Залел таалбал таалахаар сасери сайхан залуу хvч тэнхээтэй эр болж єслєє. Тvvний хоолойноос хvчтэй цуурайлах дуу, гараас нь хvнгэнэсэн ая эгшиг урсаад зогссонгvй. Арван хуруу нь авъяасаар тэв тэгшхэн байлаа. Серикийн олс дээл томж, vзэмж бvрэн гутал оёж, нэхмэл нэхэж, алтыг давтаж, мєнгийг шарж хийхгvй юм vгvй. Хvч чадал нь бас тийм. Сэгсрэн татахад сэхэшгvй болгодог, тулж дарахад дороос єндийлгєхгvй болгодог хvчтэй. Суран аргамжийг огцом татахад тас тас хийн тасардаг байлаа. Серик бас ухаантай хvvхэд байв. Харин одоо эрэлхvv, болоо юу бvv мэд. Насны дундад тэр болгоны vгэнд орохгvй дур мэдэн явдаг болжээ. Залел тийм ч гэсэн дуугарсангvй дэргэдээсээ холдуулахгvйг бодож ганц эмэгтэй дvv Айгултай суулгав. «Сал серик» нэрлvvлж ємсєх хувцас, унах морь, эмээл хазаарыг нь хvртэл тєхєєрч єглєє. Бvхий л хэрэглэлийг алталж, мєнгєлсєн эмээл хазаартай, хос хилэн хар морь єглєє. Тэрхvv хилэн хар жороо морьдын хєлєнд нь хийсэн алтан бєгжнvvд ямар vзэсгэлэнтэй гэж санана. Нvд гvйцэм газраас гялалздаг ажээ. Сал Серикт оёулж єгсєн хувцас нь бvvрч гайхам. Толгойд нь салаа оройтой халиун тоорцог, биенд нь хээ хатгасан хамба хилэн дээл, хєл нь єндєр єсгийтэй хээ суулгасан кебис маси ємсгєлєє. Энгийн цагт болон хол явахад ємсдєг хоёр ээлжийн хувцас хунар эмээл хазаар морь уналгатай болгов.

Таргалахыг хониноос бусад нь даадаггvй гэдгийн vлгэрээр Сал Серик энэ хайр хишгийг даасангvй. Эр хvн болж, ухаан суух тусам хэдэн залуу дагуулж хол ойрлуу тэнэж оддог болжээ. Энэ хорвоо єєрєєс нь

Page 277: Mongoliin shildeg oguulleg

хvчтэй, єєрєєс нь уран, єєрєєс нь дууч хvнгvй юм шиг бодож, єдєр шєнєгvй хээнцэр амьдрал хєєсєєр явлаа. Тvvний гоолиг сайхан бие улам улам хэнхийн ханхайж, нарийхан гэдэс нь бvдvvрч мєнгєн хонх мэт байдаг нарийхан хоолой нь сєєнгєтєж эрvvний арьс унжиж эхлэв. Цаг агаар ойрдоо эвдэрч тэнгэрийн єнгє булингартай. Сал Серик толгойлсон хээнцэр ганган залуучууд нэг удаа бас л нутаг хэсэн явах. Тэдний очсон айл болгонд ямагт найр наадам, айтыс болж заримдаа энэ нь хэдэн хоног vргэлжилдэг. Тэр байтугай урьдаас нь айраг ундаа тэгнэн мал алж єдрийн газраас угтдаг явдал ч жирийн хэрэг байв. Тэрхvv “салууд ирж явна” гэдэг мэдээ сонсвол малтай баян айлууд тавьсан гvvгээ ахин уяж, зарим нэгэн алдар хєєцєлдєгчид улам ихээхэн гvv уяж “Сал Серик нар хэдийд ирэх вэ?” гэж сураглан суудаг байлаа. Зарим нь: - Нэг нэгэндээ хэл чимээ єгье - Урьдаас нь угтаж авахгvй бол эвгvй юм болов - Хичнээн хvн юм бэ? - Сал серvvд ирэхгvй явбал шившигтэй хэрэг болно гэж хий дэмий далбаганан давхицгаана. Зарим харамч баячууд салуудад дэвсэх зузаан хивс, хоол хийх том тvмпэн аяга таваг эрж бужигнана.Зарим баярхуу хvмvvс салуудад ямар мал гаргах, ямар бэлэг сэлт єгч баярлуулахаа мэдэхгvй зовно. Авгай хvvхдvvд “салуудыг” vзнэ гэж шуугилдан, ядуу зvдvvхэн нэг нь “нэг удаа цадах байх” бушуухан салууд ирээсэй гэж битvvхэн хvлээцгээнэ. “Бэл буулгана гэдэг буулгахаасаа сонин” гэж ярьдагчлан сарын турш мєрєєдсєн салууд тэгж тэгж нэг ирдэг байгаа. Тэд хамгийн тvрvvнд буусныг бэлэгшээж Конекбайн хот айл гайгvй сайн найр хийлээ. Айтаст ялсан дуучин, тvрvvлсэн морь, бєхєд бусдыг гайхуулмаар шан єгєхєєр боллоо. Айтыст Сал Серик ялав. Тvvний санаа сэтгэлээс урсан гарсан уран шvлэг, сайхан аялгуу хvмvvсийг vнэхээр баярлуулав. Хасагийн барилаанд Сал Серик бас урдаа хvн оруулсангvй. Yзэгчид: - Ая дууны аварга юм - Арслан барсын хvчтэй юм - Салуудын сайн нь гэсэн хvмvvс л ийм л байдаг байх гэж шуугилдана Баяр наадмын эзэн яг энэ єдєр гараа атгасан харамч хэвээрээ vлдсэнгvй, бусаддаа атаархсан дотроо тооцоотой ч байсан юм. Нvдээ анин “за яахав” гэж шийдсэнээрээ шийдэж, хос хvрэн жороо морио бай шанд нь єгєхєєр сvргээс бариулан авч ирлээ. Єчvvхэн юманд хууртдаг цайлган хvмvvсийн найр наадамд олз омог олж сурсан салууд уралдуулах хурдан морьдоо ч авч явдаг байв. Айлууд бэлэглэсэн мал тууж явдаг

Page 278: Mongoliin shildeg oguulleg

цовоо сэргэлэн залуучуудыг ч дагуулан очжээ. Маргааш нь салуудад зориулан хурдан морь уралдууллаа. Гэвч тэдний уясан дєрвєн хурдан хvлгээс нэг нь ч жолоо єргvvлсэнгvй. Айраг ууж халамцуу суусан салууд тvvнийг бие биеэсээ боллоо хэмээн бухимдацгаав. Yгнээс vг сєрж, гурав дахь удаагийн уралдаанд горьдлого тасраагvй Сал Серик єєрийн хурдан хєх морийг нь уяж явсан уяачинд ухасхийхэд Серик рvv уяач залуугийн ах Кvртик ташуур далайн наадмын тєгсгєл зодоон болж хувирлаа. Гэнэт тасхийн буусан ташуурын ор Серикийн цохонд зурайж vлдэв. Уурлан ухасхийсэн Сал Серик ганц тавихад Кvртик цусандаа холилдон vvдэн шvд нь цаашаагаа хэмх орсон байлаа. Олон хvн салуудын зодооныг арайхийн зогсоов. Эсвэл нэг нэгээ алахаас буцахааргvй болжээ. Кvртик Залелийн єєртєє ойр дотно авч явдаг ач дvv нь байв. Тэрбээр бусдад vл дийлдэн мордоход салуудын ихэнх нь тvvнийг даган одлоо. Энэ гэнэтийн зодоон нутгийн ардуудын дотор агшин зуур тархаж, янз бvрээр ярьцгаав. Зарим нэг нь “галзуу салууд” гэвэл, зарим нь “зєрvvд салууд” гэж шоглоно. Зарим нэг морь уралдуулсан толгодыг “салууд зодолдсон толгод” гэлцэнэ. Кенекбай євгєн дэгдэх шахам явж Серик толгойлсон арав гаруй залууг арайхийн авч vлдээд vvр цайтал найрлуулав. Маргааш нь єєрийнхєє их гэрт аваачин зочиллоо. Ах дvvтэйгээ зєвлєлдєж Серикт торгон дээл бусдад нь дээлийн бєс даавуу єгч замд нь vдлээ. Салууд ахин сэргэж дуугаа дуулан тоглоом наргиан болсоор, айлууд хvндэтгэл хvлээлгэсэнд сэтгэл гаргаж баярласаар тэндээс мордоцгоолоо.

Сал Серик нар єнєєдєр бvvрч баяртай. Хос хvрэн жороогийн явдлыг ээлжлэн шагширч сэтгэл нь цадаад, Кенекбай баяны эр хvн болохыг гайхаж, бусдад єгсєн бэлэг сэлтийг нэг хэсэг яриа болголоо. Эргэн нэг ирвэл энэ євгєнд ер бусын хvндлэл vзvvлэн, бэлэг барих тухай ч мєрєєдєн ярьцгаав. Гэнэт тэдний нvдний vзvvрт нэгэн хот айл харагдлаа. Yд хэвийсэн vе байв. Тэнд очиж морьдоо амраахаар болов. Сал Серикийн унаж яваа хилэн хар жороо “чvv” хэмээн давирахад мєнгєн ус шиг гялалзан, тув тунгалаг нуурын долгио шиг туналзан жороолов. Урьд хоёр хєлєнд нь хийсэн єргєнєєрєє дєрвєн хуруун чинээ алтан бэлзэг туяаран гялалзана. Эмээл хазаарын алт мєнгєн цутгамал товруунууд наранд гялбан, гєрмєл ногтын мєнгєн чимэгнvvд нь жингэнэнэ. Сал Серик ч гэсэн сая нэг сэтгэл амарсан юм шиг догдлоод дєрєєгєє жийн эмээл дээрээ яльгvй хазгай суугаад, миний сал болохыг энэ олон тvмэн улам улмаар мэдрэг гэсэн шиг шар шувууны єд намируулан

Page 279: Mongoliin shildeg oguulleg

уясан шар алаг ташуураа барьсан баруун гараа vе vе єргєн, зvvн гараа барьсан жолоогоо хааяа нэг долгилуулан хєдєлгєнє. Халиун малгайны хос алтан оройд багц багцаар нь хатгасан єд жороо морины явдлын хэмээр сэвс сэвс намирна. Нєгєє гэрт ойртох тусам угтаж хэн ч гарахгvй болохоор Сал Серик морин дээр удчихвал эвгvй юм болно гэж серvvдийн хамгийн залуухан нэг нь тvрvvлэн айлын гадна шахам давхин хvрэв. Янзыг нь vзсэн юм шиг том цагаан гэрээс хэн ч цухуйсангvй. Сал Серик гэрийн гадаа ирж зогсоход бусад нь тvvнийг тvшиж буулгаж, vvд сєхєн гэрт орууллаа. Гэр дотор солoнго татсан мэт vзэсгэлэнтэй ажээ. Алаг эрээн модон ор, заваг тултал хураасан єнгийн хивс, угалзалсан эсгий гудас, сvлжмэл хивсэн том том тэнгvvд, гэрийн дотор нэлд нь битvv шинэ ширдгvvд, хивс дэвсжээ. Гал тогооны тэрvvгээр хоёр хєхvvр харагдана. Эхнийх нь алталсан бvлvvртэй агаад чандмалсан vзvvрт нь єд хатгажээ. Гэрт хоёрхон хvн байлаа. Зvvн талын орны доохнуур гэрийн ахайтан бvдvvн шар авгай сууна. Тvvний ємссєн хувцас гаднаас орж ирсэн салуудынхаас ялгаагvй ажээ. Баруун талын орны тушаа хивсэн дээр нэхмэл нэхэж нэгэн охин харагдана. Алт, мєнгєн торгон утсаар урласан орны аравч нvд хужирлах ажгуу. Энэ охин ч гэсэн салуудыг гайхуулах гэсэн мэт нvдээ гартал гоёжээ. Яльгvй биерхэг гэхээс биш энгэр заамаас нь наран ургаж байгаа мэт гэмээр. Хархан vсээ салаалан сvлжиж vзvvрт нь мєнгєн дугай цагаан мєнгє уяжээ. Ногоон торгон хантаазаа улаан саагаар эмжиж, тvvнийг дагуулж бас ар нурууг нь хvртэл цагаан товч хольсон сувд хатгасан байв. Ємссєн цагаан торгон койлектээ гурван давхар хормой гаргаж, хормой бvрт нь улаан торгон утсаар шувуун хушуу хатгажээ. Салууд орж ирэхэд аажуухан боссон охин гадаа гарах гэтэл ээж нь: - Салиха охин минь, энэ хvмvvст айраг хий гэлээ. Нутаг хошууныхан бvгд замын дундаас тосон авч, бvр vгvй гэхэд гэрийнхээ гадна угтан ямагт “салууд” гэдэгсэн. Тvvний аль нэгнийг ч давтсангvй. Тvvгээр ч барахгvй “салууд” ч гэсэнгvй “энэ хvмvvст” гэж ярьж байгааг нь хараач. Гэрийн ахайтан “Энэ хvмvvст айраг хий” гэхэд салууд бие биеэ аяархан нударлаа. Сал Серик ганц хоёр юм ярьсан боловч гэрийн ахайтан олигтой хариу ч хэлсэнгvй. Ямар ч байсан охины нэр Салиха болохыг л мэдлээ. Энэ чинь бас нэгэн дагина юмаа гэсэн салууд бие бие харцгаана. Салхиа охин эргэж єдєт бvлvvртэй хєхvvрийн дээд талын томхон борвитой айргийг жижигхэн мєнгєн бvлvvрээр нь хэдэнтээ бvлж, тvмпэнд айраг юvллээ. Хvмvvсийн урдуур шар цацаг нь намирсан цагаан торгон дастархан дэлгэж том модон халбагаар, алаг хулуудад

Page 280: Mongoliin shildeg oguulleg

айраг хийгээд дээжийг ээждээ єглєє. Хvмvvс єтгєн шаргал айргийг шавхтал нь ууж, аяга тавгаа хураасны дараа охин гадаа гарч ирснээ ээждээ шивэгнэж: - Ээжээ энэ хvмvvс нєгєє салууд биш биз гэв - Салууд байлаа л гэсэн яахав дээ, эхлээд гэм буруугаа ойлгож, татвар торгуулийг єгнє биз гэж ахайтан дуугаа улам єндєр болгож хэлэв. Сал серvvд гайхан хоцров. Нэг нэгээ харлаа. Учрыг нь мэдсэн нэг нь явъя гэж дохив. Yнэндээ эд нар буруутай байсан юм. Кенекбайн хот айлд болсон барилдаанд Сал Серик, Салиха охины ах Саментай “нохой мордож” шуугиан дэгдсэн юм. Yнэндээ Самен унагаасан байлаа. Дахин барилдаанд Самен унаж онгироо сагсvv Серин толгой дээгvvр нь алхчихсан билээ. Ингэж доромжилсон нь ахайтан хийгээд Салиха нэрт бvсгvй уур хилэнг бадраасан билээ. Тvvнээс хойш Самен ч гэртээ ирсэнгvй. Гэхдээ эд нар зодооч салууд буцаад явсан биз ээ гэж боджээ. Тэрхvv зєрvvд гєжvvд сал нар гэнэт хvрээд ирснийг мэдсэн учир домогт Ахи хэмээх бєхийн авгайн vс, зараа шиг арзайсан нь энэ билээ. Нэр хvндэд нь толбо суулгасныг ойлгосон Салиха охины уур нь ч буцлав. Ихэмсэг давилуун ирсэн салууд одоо унжуу улцан царайлан гарахаас єєр аргагvй боллоо. Ахайтан хийгээд Салхиа охин ч тэдэнд хєл хєєрцєг болсонгvй. Салиха охин ирсэн гийчид гарахаар vvд чиглэхэд ээж рvvгээ эргэж нэг харахад хонин бор нvднээс нь хилэнгийн оч цацрах шиг боллоо. Энэ vед Сал Серик Салиха бvсгvйн хажуугаар гадаа гарахаар єнгєрч явлаа. Алдар нэрээр хамгаалах гэж шатаж байсан Салхиа хvчит гараараа Сал Серикийн хормойноос нь агшин зуур хавсран барьж уур омгондоо гэнэт угзран татсанаа єєрєє ч анзаарсангvй. Сал Серин гуйван толгойгоо унинд цохив. Гэвч мэдэхгvйг хичээн гарч одлоо. Салууд явахыг завдаж мордож эхлэхэд Салиха охин ээждээ: - Зvггvй салуудыг зогсоогооч ээж минь. Одоо би барилдъя. Унавал боол нь больё, унагаавал шан байд нь юу єгєхийг vзье гэлээ. Бvvр занаж зvхэж, шvд хавирч суусан ээж нь гэнэт зоригжин шийдэд хvмvvсийн хойноос гарч, - Ай салууд минь. Гэрт суугаа хєгшин хєвєє улсууд хvндтэй салуудыг хэрхэн таних билээ. Оодорч ороод, цуварч гараад vл тоомсорлон явцгааж байгаа хэрэг vv эсвэл айгаад явж байгаа юм уу хvлээцгээ. Бид ч гэсэн найр наадамд дуртай улс, хоноод явцгаа. Гэрийн эзэн байхгvй боловч хvv нь бий. Хvv нь одоогоор байхгvй ч гэсэн охин нь бий. Тэр охин нь хоноод явагтун гэж ярьж байна. Хvсэлтийг хvлээж авна биз ээ хэмээв. Энэ нь «барилдана» гэснийг арай ондоогоор хэлснийх билээ.

Page 281: Mongoliin shildeg oguulleg

Салууд ончий нь олж хэлсэн vгийн зєрч чадсангvй хонохоор шийдлээ. Гэхдээ энэ vг ямар нэг учиртай ойлгож гэрт орцгоов. Ороход нь vзэсгэлэнт Салиха охин зовсон ч vгvй босож хvндэтгэл ч vзvvлсэнгvй, буруу харж юм нэхсэн хэвээр суусаар ажээ. Хоймор суусан салуудын нэг нь - Хvvхний хvслээр ахин орж ирэх шив дээ - За юу хvснэ вэ? - Дуу юу, эсвэл єєр юм уу? гэж єдєж ярьцгаав. Гэхдээ Салиха яльгvй инээмсэглэн дуулдах тєдий «єєр юм» гэлээ. Гайхсан нэгэн сал, - Єєрєє гэж чанга давтлаа - Тиймээ єєр Тэд гайхахын ихээр гайхав. Хэсэг нам жим болтол гэрийн эзэн авгай гадаа хэн нэгэн хvнд, Энэ хоноцуудад мал гарга. Мал гаргахдаа суувай гvvний даага гарга гэх нь дуулдав. Тэгээд гэрт найгалзсаар орж ирээд минжийн арьс тойруулан суулгасан ширдэгэн дээрээ тухалсны дараа намуухнаар ярьж эхэллээ. - Хvндэт салууд минь мэдээгvй байтал орж ирцгээлээ. Єнєєдєр эрт боловч хоноод явцгаа. Авъяасаа vзvvлцгээ... Миний яриа гэдэг чинь уулын цуурай гэсэн vг. Бvv юманд бодоцгоо. Салуудыг хvндэлж гэрийн эзнийг орлох хvн энэ охин. Нэр нь Салиха гэдэг юм. Талийгаач эцгээ дууриаж тєрсєн хvvхэд. Охин минь морин дээрээс эр хонийг шvvрч авдагсан. Бєх салууд ирлээ гэхээр сэтгэл нь хєєрч суугаа бололтой.

Энэ vгийг сонсоход бvрэгдvvхэн, тvтгэлзэж, тээнэгэлзэн суусан залуучууд шуугилдаж эхэллээ. Нэг нь доомбороо тоглож, нєгєє нь хоолойгоо засах зэргээр дорхноо хєгжєєд явчихав. Залирхуу зарим нь инээд наргиа болгож Салихад vг хаяж ч vзлээ. Гэтэл ахайтан єєрєє босч єєр нэгэн боривноос томоо саванд айраг хийж авч ирлээ. Тvрvvчийнх бvгд модон хулууд байсан бол одоогийнх бvгд мєнгєлсєн аяганууд ажээ. Тэгтэл Сал Серик - Эгч минь айргийг одоо гадаа ууя гэв. Уг нь тэр гадаа хивс дэвсvvлж айраг уунгаа хvч сорилцоё гэж бодсон хэрэг. Гvvн зэлний дэргэдэх ногоон зvлгэн дээр дорхноо ширдгvvд дэвсч дээр нь хоёр том хивс дэвсvvллээ. Залуучууд єтгєн шаргал айраг хэд хэд татаад барилдаж эхлэв. Нєгєє бvсгvйн хvсэлт бий шvv дээ. Энд ирж сууг. Магадгvй

Page 282: Mongoliin shildeg oguulleg

залуучуудтай барилдана гэнэ биз гэхэд айраг самарч суусан авгай, - Ганц охин аалгvйтэж аль тааралдсан залуучуудтай барилдалтай биш дээ. ахлах хvнтэй нь хvчээ сорилцог гэлээ. Сал Серик доороо ямар нэг юм болохыг ойлгосон мэт, - Зvйтэй, зvйтэй эгч минь. За залуучуудаа аль ахлах чадалтай чинь барилдах нь байна шvv дээ гэв. Тэгтэл мєнєєх хот айлын нэг залуу: - Тэгвэл тантай барилдах нь байна шvv дээ гэлээ - Тэгэлгvй яахав гэж єєр нэг нь дэмжлээ Салууд ч гэсэн: - Тэгнэ - Тэгнэ гэж хєєрєн шуугилдав. Охины ээж нь хvртэл «зvйтэй» гэж дуу алдсанаа дараа нь мэдлээ Энэ vед нэгэнт шийдэж, ер бусаар хувцаслан, vсээ боож, бvсээ чанга бvсэлсэн гоо сайхан охин Салиха гарч ирлээ. Сал Серик ч барилдах vеийнхээ хувцсыг ємсєв. Тэгтэл, - Мєрий! - Мєрий!, мєрий! - Мєрий хэрэгтэй гэж хот айлын хvмvvс шуугилдав. Гэрийн эзэн авгай толгой дохиж,- Тиймээ мєрий хэрэгтэй. Хэрвээ охин минь унавал, тэр унагаасан залуу хvргэн минь болог!. Хэрэв охин маань унагаавал залуучууд эмээл хазаартайгаа хорин жороо морь єгєг гэв. - Мєрий бол мєрий! - Их л бодож бvгд явган буцна биз - Шийдлээ!, гэлцэж хєєрvv салууд ч шуугилдав. Энэ vед аяга тавгийг хурааж, том хивсэн дээр сал залуу хийгээд, сайхан хvvхэн хоёрын барилдаан эхэллээ. Нэр тєрийнхєє тєлєє яахаас ч буцахааргvй болсон хvvхэн шув шулуухан ирж, олноос онцгой, тvмнээс сондгой сал залуутай хав дєрвєлжин барилдаад авлаа. Yvнийг харсан салууд уруулаа зууж, дуу алдацгаав. Зєвхєн гэрийн эзэн ахайтан алмайрч орхисон мэт гараа эрвэгнvvлэн охин нь хєдєлсєн зvгрvv ганхана. Удалгvй салууд ч ахайтныг дууриан ганхах мэт хєдєлж хазайсаар байлаа. Хот айлын хvмvvс “хавтгайдаа” гэнэт нирхийн шуугилдав.

Ш. Жамлийхаа орчуулав.

ХУЛБАКИЙН МАХФУЗ

Page 283: Mongoliin shildeg oguulleg

Зохилч Х.Махфуз 1924 онд Баян-Єлгий аймгийн Єлгий сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Санхvvгийн техникум, намын дээд сургууль тєгсжээ. 1960 оноос уран зохиол сонирхон оролдож “Улаан хус”, “Нурбала”, зэрэг тууж єгvvллэгийн ном, “Хэн нь буруутай вэ” жvжиг бичжээ.

АЙЛАГУЛИЙН АРГА

Ажлаас дєнгєж тараад харьж явсан Арганбек шар тос авч харихаар дэлгvvрт орлоо. Оронгуут худалдагч Айлагvлд - Нэг хийл шар тос авъя гэж мєнгєє єгтєл хємсгєє тас зангидсан худалдагч - Тос байхгvй дуусчихсан гэж сочмог хэлээд эргэв. Айлагvлийн хамгаалагч шиг дэргэд нь хєдєлгєєнгvй цэх зогсож дадлага хийж байгаа охины нvд нь бvлтэлзэж Айлагvл, Арганбек хоёрыг ээлжлэн харна. Арганбек тэднийхэнтэй айл ажээ. Энэ охин хєршийндєє ганц хийл тос мєнгєєр нь єгч чадаагvйдээ эгдvv хvрэн бухимдаж, торх дvvрэн тос байтал, байгааг vгvй гэсэн Айлагvлийн явдалд уурсан шvд зуув. “Саяхан гурван зуун хийл тос буулАа гэсэн биз дээ. Нvд ирмэх зуур хэрхэн дуусч орхидог байна. Худалдаанд гарсан зvйлийн тэн хагасыг єндєг шиг єр дороо дарж авдаг эд нарт ямар чєтгєр нь шvглэсэн юм бол” гэж дотроо гомдсон Арганбек дэлгvvрийн нєгєє тал руу эргэлээ. Дадлагын охин ээждээ гомдсон хvvхэд шиг уруулаа цорвойлгон: - Эгч минь тэр хvнд ганц хийл тос єгчихгvй яавдаа гэлээ - Тос єгєхєєр тэр чиний юу юм бэ? - Манай хєрш - Хаана ажилладаг вэ? - Барилгын трестэд мужаан - Хэн гэдэг юм бэ? - Арганбек Айлагvл нэгэн зvйлийг гэнэт санасан бололтой алгаараа амаа таглан, нvдээ эргэлдvvлэн хэсэг бодолхийлэн зогслоо. Тэднийх дєрвєн єрєє байшин барьж байгаа юм. Айлагvлийн нєхєр Долбай “Барилгын трестэд Арганбек гэдэг модыг олс шиг зангиддаг уран хvн бий. Бас манай овгийнх. Тvvгээр байшингийнхаа хаалга цонхыг нь хийлгэж авахаар боллоо” гэдэг байсан. Айлагvл тэрхvv Арганбек энэ залуу хоёрыг ойлгож тос єгєєгvйдээ амаа барин, аманд орсон юмыг хэлээрээ

Page 284: Mongoliin shildeg oguulleg

тvлхлээ гэж бодов. Тэгээд дадлагын охин Батимаагаар Арганбекийн дуудуулан - Дvv минь хvнийг гомдоож голыг нь харлуулах гэж би боддоггvй хvн. Энэ хvмvvс гэдэг чинь хэцvv. Yгvйг ол гэдэг. Єгєхгvй бол гомддог. Худалдагч хvнд ч хоол хэрэгтэй шvv дээ. Бид єєрсдєє худалдаа хийж байсан атлаа, гар хоосон харьдаг єдєр бишгvй олоон. Энэ єєртєє авсан ганц хийл тос. Чиний сэтгэлийг бодоод єєрийн эрхгvй єгч байна гээд дээлний хормойн чинээ дэрийсэн зузаан бор цаасаар жингийн тавгийг нємєрсєнєє, дээр нь нэг хэсэг тосыг хаяж, туухай нь тэнцэв vv, vгvй юу шvvрч аван дугтуйлан битvvлж Арганбекийн гарт атгуулж орхив. - Эгч минь єєртєє авсан юм бол бvv зовоорой. Бусад дэлгvvрvvдэд байгаа байх гэж Арганбек лангуун дээгvvр єєрлvv нь гулгуулав. - Єє, гєєгий дvv минь чиний авсан чинь, миний авснаас юуны ялгаатай. Тэгж болохгvй, муу ах чинь чиний нэрийг амнаасаа бурхны уншлага шиг салганаа гэж байхгvй. Арганбек байхад гэр оронд хэрэгтэй модон эдлэлийг хэнээс ч гуйхгvй гэдэг. Yvнээс хойш, хэрэгтэй зvйлээ захиж дуртай цагтаа авч байгаарай гэж Айлагvл нєгєє тосыг Арганбекийн гарт хvчээр бариулав. Зузаан цаасанд ороосон атган чинээ тосыг авч дэлгvvрээс гарсан Арганбек, Айлагvл эхлээд байхгvй гэж эцэст гуйх шахам єгсний учрыг одоо л оллоо. Айлагvлийн нєхєр нэлээд томхон байгууллагын дарга. Тэр Арганбекийг ойр тєрлийн хvн хэмээн “дvv минь энэ барьж байгаа суут ухаантай юмны хаалга цонхны мод чиний хар толгойд гэдгийг мэдэж аваарай. Ийм vед туслахгvй бол, хэдийд туслах юм бэ?” гэж тоглоом шоглоом болгон хэлдэг байлаа. Арганбек ч “бололгvйдээ” гэж ам єгсєн удаатай. Урьд таньдаггvй болохоор Айлагvл анх анзааралгvй єнгєрчээ. “Тэгэхээр нийгмийн хєрєнгийг єєрийн ємч шиг амин хувийн хэрэгт ашиглаж буй нь аргагvй гэмт хэрэг бус уу?” гэж Арганбек бодлоо. Арганбек, Айлагvлийн тос боож єгсєн цаас том тэгээд бас зузаан байгаагийн учрыг ч ойлголоо. Цаас нь эвхэхэд эв хавгvй адууны адсага адил билээ. Наандаад тавин граммын жинтэй. Тэгэхээр зуун хийл тос зарвал таван хийл тосыг хувьдаа завшина. Тэр нь жаран тєгрєг болно. Тэгэхээр тvнтийтлээ тэр таргалахгvй, хэн таргалах билээ. За бас Айлагvлийн жингийн хоёр тал тэнцэв vv, vгvй юу тавьсан юмаа шvvрэн авдаг євчин бас бий. Тvvнээс хичнээн ашиг ордогийг гагцхvv “эзэн тэнгэр” мэдэхгvй бол хvн хараа цавчих зуур хэрхэн мэдэх билээ. Арганбек дэлгvvрээс гарсан тэр мєчид ханхалзсан єргєн цээжтэй, хайнагийнх шиг хамрын нvхтэй, євдгєє хvртэл унжсан гэдэстэй нэг эр орж ирээд,

Page 285: Mongoliin shildeg oguulleg

- Айлаш минь арилжаа наймаа єєдрєг болтугай гэсээр инээд алдлаа - Ерєєл орштугай Зээ минь. Нєгєє захисан юмаа авахаар ирээ юу? гэж Айлагvл тогтож ядав - Хvний доторхийг хэлэлтгvй ойлгодог эгч минь, чам шиг буянтай хvн, хvний хорвоод єєр байдаг болов уу гэж бvдvvн гэдэстэй булиа эр маг маг инээлээ. Айлагvл: - Зээ минь хичнээн хийл хэрэгтэй юм бэ? гэж жингийн тавганд шар тос тавьж эхлэв. Тэр, энэ удаа зузаан бор цааснаасаа дэвссэнгvй. Нєгєє эр: - За, тавыг гэлээ - Хайртай зээ минь, vмхийрч байгаа тос энд алга. Ийм байгаа дээр нь аривхан шиг авч авдрандаа цоожлохгvй юу гэж Айлагvл ихэд дотносон хэллээ. - Ай сайхан ааштай, саруул ухаантай эгч минь тvvнийг би мэдэлгvй яахав, нєгєє тоолдог юм нь дутаад байна шvv дээ гэж халаасаа гєвж vзvvлэв. Айлагvл арван хийл тосыг боож эвтэйхэн гарт нь бариулаад: - Єчvvхэн юманд єєдсєн чинээ болж зовох гэж. Таван хийл тос зээл єгч чадахгvй бол зээ гэж чамайг дуудах хэрэг юун. Тийм тєрєл тєрєгсєд гэж байдаггvй юм гэлээ. Тэгээд бас, Нагац ах чинь аж ахуйн юманд арга дvйгvйг мэднэ шvv дээ. Зээ минь. Байшин барина, байшин барина гэдэг. Тvvнд юу хэрэгтэй огт мэдэхгvй. Будаг шунх, хадаас, энээ тэрээ юмнаас єєр сурах байхгvй. Бурхан минь энэ бvгд чиний гарт байгаа нь бидний заяа л гэсэн vг. Нагац ах чинь чамд л итгэдэг юм шvv дээ гэж хэлье гэсэн vгнийхээ зах зухаас нь хэлж амжив. Эгч минь тэр талаар битгий зов. Хэрэгтэй цагт нь ирж аваарай. Миний ухаан ходоодондоо байдгийг та мэднэ шvv дээ. Амттай хоол, єєхтэй мах байвал боллоо гэж бvдvvн гэдэст бас л тоглосон болж єєрийнхєє бодлогыг хэлж орхилоо. Дадлагын охин Айлагvлийн дэргэд байсан хоёр гурван сарын дотор ийм юмыг єчнєєн тєчнєєн удаа vзэж сонсчээ. Тэр анхандаа Айлагvлийн нууж худалддагийг мэдэлгvй, нууж тавьсан юмыг нь худалдан авагчдад “байна” гэж хэлж орхиод Айлагvлээс олон удаа сануулга авч, заавар зєвлєлгєєнийг сонссон удаатай. Тэгэхэд Айлагvлийн ярьдаг юм нь гэвэл: - Худалдагч хvн овсгоогvй явбал vхсэнээс ялгаагvй. Манай казахт “Тогоо цутгадаг хvн чихийг нь хаанаас нь гаргана гэвэл єєрийн дур” гэж vг байдаг. Тvvний нэгэн адил гартаа орж ирсэн эд барааг яаж худалдсан ч худалдагчийн єєрийн эрх.. худалдаа гэдэг маань

Page 286: Mongoliin shildeg oguulleg

шавхагдашгvй газрын баялаг адил, саагаад байвал, ивлээд байдаг юм. Эвийг нь олж, атга чимх гэхгvй аргалж єєрийнхєє олз омгийг ч бодох хэрэгтэй. Зєвхєн аргыг нь олж чаддаг байх нь чухал. Хvрч ирсэн хvмvvсийн тєрх байдал хэн болохын, юу хийдгийг таван хуруу шигээ мэдэж бай. Юмны илvv дутууг мэддэггvй vлбэгэр ноомой амьтан орж ирэхэд авна гэсэн юмны нь тэн хагасыг хийгээд єгсєн ч мэддэггvй. Тийм vед барьж ирсэн сав хvvдийтэй нь хийлэлчих. Жингийн хоёр таван тэнцэхийг хvлээж зогссоны хэрэггvй. Нэг тал нь хєдлєв vv, гvй юу шvvрч аваад савруу нь хємєрчихвєл боллоо гэсэн vг. Хvмvvсийн ихэнх нь тав арван мєнгийг тооцоолоод байдаггvй юм. Єєрєє гуйхгvй юм бол “vvнийгээ ав” гэж бvv шарвалз. Шинээр ирсэн барааг хамаагvй дуустал нь бvv худалдаж бай. Хагасыг нь авч vлд. Тvvнийг єєрт чинь тус хvргэдэг хvмvvстэй улам найрсан, ойр дотно байхад ашиглаж сур дvv минь. Гарт нь эд хєрєнгє, ховор нандин зvйл байдаг нярав, машин унадаг жолооч, тушаал цолтой дарга даамалтай холбоотой байна. Тэднээс байдаг л юм бол бvv харамла. “Єгвєл авдаг” гэдэг шvv дээ. нярав байвал гуйсныг чинь єгнє. Жолооч байвал тvлээ тvлш, элдэв зvйлийг чинь ойртуулж єгнє. Дарга даамал бол гэм бурууг чинь дарж єчvvхэн алдрыг чинь тэнгэрт тултал єсгєнє. Нєгєє нэг шvлс нь гоожин, хєл нь гуйвж, нvд нь гєлийж толгойгоо ганзгалж явдаг архичингуудыг мэднэ шvv дээ. Тэд тийм vедээ ганц шил архины тєлєє ємсєж яваа хувцас, зvvж яваа цагаа тайлж єгєхєєс буцахгvй. Шил архи аваад єгвєл халаасандаа хичнээн юм байна, бvгдийг нь єгєєд уухай тас алга болно. Зарим нь зээл єгєєч гэж vхэн хатан гуйдаг. Тийм vед баахан цааргалж байгаад ганцханыг єгєєд хоёрыг бичих. Бас сурвалжлагч мурвалжлагч гэж зvрхэнд хvрмээр гашуун нясуун vгтэй айхтар хvмvvс байдаг. Тэднээс хамгийн их болгоомжил. Товчин чинээ юмыг тэмээн чинээ болгож бичдэг улс шvv. Єдєр бvр олсон тав арван мєнгєє сайтар тооцож халаасандаа хийгээд бай. Тооллого болохын ємнє хэн ирэх нь вэ? гэдгийг урьдчилан мэдээд гэртээ урь. Хоолойд нь тултал хоол, ухаан алдтал нь архи єг. Ийм vгэнд нь залхаж гvйцсэн Батиймаа нэг єдєр: - Эгч минь, би таниас ард тvмэнд хэрхэн хєнгєн шуурхай vйлчлэхийн арга ухаан, бvртгэл тооцоог хэрхэн эмх цэгцтэй хєтєлдєг, эд барааг яаж хамгаалдаг арга ухаан сурахаар ирсэн юм. Элдэв булай муухай аргаар хэрхэн ашиг хонжоо олохыг сурах гэж ирээгvй. Би эвлэлийн гишvvн хvн. Тийм замаар орж чадахгvй. Энэ мєчєєс эхлээд таны дэргэдээс явлаа хэмээн бусгах мэт гарч одлоо. Чив чимээгvй, хий гэснийг нь хийгээд явдал ноомой охины энэ явдал

Page 287: Mongoliin shildeg oguulleg

Айлагvлийг ихэд тэвдvvллээ. Тvvний нvдний ємнє хийсэн юм нь нэг нэггvй дэс дараалан харагдаж эхлэв.

ДОНРОВЫН НАМДАГ

Зохиолч Д.Намдаг 1911 онд Євєрхангай аймгийн Тарагт сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. 1934 оноос уран бvтээлээ эхэлж “Сvрэг чоно”, “Шарай голын гурван хан”, “Тэмцэл”, “Шинэ байшин”, “Оролмаа”, “Хярааны хонхор”, зэрэг драмын жvжиг, “Эрхэм зураг”, “Тогос хээр” зэрэг єгvvллэг, шvлгийн ном хэвлvvлснээс гадна “Цаг тєрийн vймээн” роман туурвижээ. Зохиогчийн “Цаг тєрийн vймээн” роман орос, казак хэлнээ орчуулагджээ. Д.Намдаг БНМАУ-ын тєрийн шагнал, БНМАУ-ын урлагийн гавъяат зvтгэлтэн цол хvртжээ.

НЭГЭН ЭКИПАЖИД БОЛСОН ЯВДАЛ

Ховдоос Улаанбаатарт эргэх онгоц тэнгэрийн муухайд бvтэн хоёр єдєр саатаж, гурав дахь шєнєє єнгєрvvллээ. Энэ бол єдєр тутам хэдэн мянган километр нисэх vvрэгтэй бєгєєд тvvнгvйгээр дэмий цаг нєхцєєж чадахаа больсон экипажийнханд бєєн уйтгар. Иймд тэд цаг тутамд тэнгэрийн байдлыг ширтэх зуураа эргэх замын буудал бvрээс агаарын байдал ямар байгааг радио холбоогоороо асуун лавлаж байлаа. Yvнд хойт зам Завхан аймгийн тєв базаалтай биш байх боловч буух бололцоотой. Урд замын Говь-Алтайн тєв хэрхэвч буух боломжгvй, Хойд замын Архангайн тєвд тэнгэр тунгалаг агаар тогтуун байхад урьд замын Баянхонгорын тєв базаахгvй боловч буух боломжтой. Гэтэл Улаанбаатар гэвэл урин дуудах мэт бvрэн сайхан. Ер нь урд єдрvvдэд ийм байсан бєгєєд одоо ч ийм л аж. Харин санаснаас гуравдахь єдрийн єглєє эрхбиш засрах нь уу гэмээр болж ирэв. Гэвч Улаанбаатараас цаг уурын мэдээ зарлахдаа Ховд аймгийн нутагт єєрчлєлтгvй гэсэн нь хэн бvхний сэтгэлд зовуур тєрvvлсээр аж. Иймд экипажийнхан тvр зуурын сэгийсэн дээр нь эндээс сугаран авъя гэж хэлцэн тохиролцов. Гэтэл авч явах хvмvvс хаана вэ? тvрvvчийн хоёр єдєр онгоцны буудлын бяцхан байшинд багтаж ядан чихцэлдээд орох гарах бvрд: “Одоо явах болоогvй юу?” гэж ам амандаа шуугилдаж, чихэнд чийр болж байсан бол одоо хэн нь ч алга. Yнэндээ тэд цєхєрсєн байв. Экипажийнхан ч

Page 288: Mongoliin shildeg oguulleg

цєхрєнгєє барсны хувьд, нєхєд минь битгий бухимд. Бид тэнгэрийн байдал засармагц гайгvй та нарт зарлая гэж амлан тараачихсан байв. Иймд одоо яаран зарлах хэрэгтэй болжээ. Аймгийн тєвийн радио холбоо, утас шєрмєс єєр бусад хэлдэг хєдєлдєг бvхнийг хєдєлгєлєє. Энэ нь бараг бvтэн цэг vргэлжилсэн тул тэнгэрийн байдалд тvр зуурын єєрчлєлт орсныг ашиглах гэсэн экипажийнханд маш их хугацаа шиг байлаа. Гэвч хvмvvсийн цугларсан нь нэгэн зэрэг. Тэр мєртєє онгоцонд орохдоо дараалал баримтлахыг мартан ухаан жолоогvй зvтгэн цаг алдуулах нь бас ч хэцvv. Эцсийн хvн гэвэл нэг залуухан эмэгтэй, давхар биетэн. Энэ хvvхэн хаана ямар ажилтайг хэн мэдлээ. Ер нь эр нєхрєє дагаж ирсэн гэрийн сахиул ч байж мэднэ. Юу ч атугай тєрєхєє ойртоход Улаанбаатарт байдаг аав ээж дээрээ очих гэж яваа юм байж. Харин энэ дашрамд тэмдэглvvштэй нь хvvхнийг хvргэж ирсэн хоёр залуу онгоцны хаалган дээрээс буцахын оронд заавал оруулж суудал олгож єгнє гэж vйлчлэгч хvvхэн Ганьдмаатай зєрєлдєн хэг ёг vг хаяснаас нь vзэхэд дvрэм журмыг баримтлагчид биш болох нь илэрхий. Зорчигсод суудлаа эзэлж онгоцны хаалга нэг мєсєн хаагдмагц хоёр мотор ээлж дараагаараа асаж сэнс нь эргэлдэн, хvнгэнэх дуу нь vргэлжлэв. Ихэд хєрсєн моторыг зохих хэмжээнд нь хvртэл халаахад бас хэдэн минутын хугацаа шаардагдана. Энэхэн зуур тэнгэрийн аягvйцэл ширvvсч цас шороо хоёрыг манаруулахад хvрсэн нь экипажийнханд мєн л тvгшvvр. Гэвч Ганьдмаа зорчигсдод тэнгэрийн муухайг сануулан хvн бvр суудлын даруулга бvсийг сайтар бэхэлж авахыг сануулмагц онгоц хєдлєн улмаар хурдаллаа. Ганьдмаа зорчигчдын ємнє ирж, бие чангалан зогсож “Эрхэм хvндэт зорчигчдоо, энэ удаа та бvхэн АН-24 онгоцоор нисэж байна. Онгоцны экипажийн бvрэлдэхvvнд ахлах нисэгч Шаравжамц, хоёрдугаар нисгэгч Даваажав, механикч Батсvх, мєн холбоочин Дэмбэрэл, vйлчлэгч нь би. Миний нэр Ганьдмаа. Бид одоо Завхан, Архангайг дайрах хойт замаар явж байна. Урд зам гэвэл Алтай, Баянхонгор, Євєрхангайг дайрна. Энэ бидний зам хэдэн зуун километрээр ойр байдаг. Нислэгийн хугацаа 4 цаг. Та бvхэнд тавтай нисч, зорьсон хэргээ гvйцэтгэхийг экипажийнхаа ємнєєс хvсэн ерєєе” гэв. Энэ дашрамд Ганьдмаад эгцлэн харсан хvмvvсийн дундаас онцлон харагдсан нь давхар биетэй хvvхэн. Тэрбээр нуруу гэдийлгэн, сандлын ар тvшлэгт наалдуулан амьсгаадан сууна. Дараа нь нэг толигор тунгалаг царайтай ахимаг настай авгай. Тvvний хагас ангайсан амны нь баруун талын соёо алт. Ємссєн дээл зузаан сэгсvvргэн дотортой алтан саа эмжээртэй хvрэн торго. Тэрбээр хараа дээгvvр, хир баргийн хvнийг тоомгvй шинжтэй бєгєєд одоогоор тvvнд хажуудаа тэвэрсэн хоёр литрийн багтаамжтай халуун савтай юмыг л

Page 289: Mongoliin shildeg oguulleg

энхрийлж байгаагаас єєр юм алга. Дараа нь нэг залуухан хvvхэн. Царайгаар базаахгvй боловч засаж чимэглэсэн нь сvрхий. Дархан хотын нэхий дээлийн vйлдвэрийн тэргvvн хийцтэй нэхий дээл ємссєн. Толгойдоо цагаан шаргал сорт булган малгайг чихэндээ тулган дарсан нь уг царайг нь ихэд дээш татжээ. Гутал нь зузаан ултай урт тvрийтэй , хvрэн єнгийн сайхан савхи. Гэвч тэр Ганьдмаагийн хэн бvхэнд анхааруулахыг ихэд хичээнгvйлэн ярьсныг сонсохын оронд гоё цvнхнээсээ бяцхан толь гарган бараг хамрынхаа vзvvрт тулган бариад уруулынхаа будгийг сэлбэн сэргээж байсанд Ганьдмаа сэтгэл гонсойн гомдоход хvрч байлаа. Тэгээд хажууд нь ямар хvн сууж буйг сонирхоход хvрсэн бєгєєд тэр нь оюутан болов уу гэлтэй хуучирсан хар пальтотой нэг залуу. Хvvхэн тvvнд ер царай єгєхгvй байгаагаас Ганьдмаа энэ хоёрын хооронд хайр дурлалын харьцаа яавч байхгvй гэж бодов. Бусад хvмvvс цєм жирийн. Албан хаагч, ажилчин, малчин хувийн хэргээр яваа энгийнхэн болох тул Ганьдмаад нэгэн жигд харагдсанаас єєр юм алга. Ганьдмаа тэндээсээ нисэгчдийн кабинд орлоо. Энд хvмvvс царай дvнсгэр бодол болсон тєдийгvй хоор зуураа зєрєлдсєн бол уу гэлтэй vзэгдэнэ. Урьд ємнє энэ экипаж иймэрхvv явсан удаагvй. Цаг ямагт баяр баясгалан, ялангуяа ахлагч Шаравжамц 12 жил агаарт нисэхдээ хємсєг зангидаж байсан удаагvйгээрээ нэрд гарсан хvн байлаа. Ганьдмаа гайхан юу болсныг асуухад холбоочин Дэмбэрэл: - Сая Улаанбаатарт Ховдоос гарч амжсанаа мэдэгдэхэд харин биднийг Говь-Алтайгаар дайрахыг шаардав гэж бухимдуухан хэлэв. Yvнд Ганьдмаа Ховдоос гарсаар 100 гаруй километр явснаа харуусав - Юунд тэр вэ гэж лавлан асуухад - Говь-Алтайд Их хурлын депутат гэнэ vv. Улсын баатар малчин євчтэй байгаа юм байж. Тэгээд тvvнийг заавал авчир гэж шаардав гэж Дэмбэрэл хариулав. Энэ тухайд Ганьдмаа наад цаадыг бодохын оронд шууд хvнд євчтєнийг эрхэмлэн: - Тэгвэл одоо урагш эргэхэд л болоо бишvv? гэхэд - Хонгор минь Говь-Алтайд буух боломжгvй байна - Яагаад тэр вэ? - Яагаад гэнэ шvv! Энэ тэнгэр! Хєндлєнгийн салхины хvч 20-21-д хvрч байгаа энэ гэж Дэмбэрэл уцаарлан хариулав. Yнэндээ онгоц буухад хєндлєнгийн салхины хvч, секундэд 18 метрээс дээш байвал, онгоцыг хажуу тийш шидэхэд хvрдгийг Ганьдмаа олонтой сонсжээ. Yvнээс цааш бас хараа 100метрээс дотогш байвал буух газар онгоц хvлээн авдаггvйг мэдэх тул - Хараа хэд байгаа бол? гэж асуувал мэдээжээр Говь-Алтай хоёр хvн

Page 290: Mongoliin shildeg oguulleg

хоорондоо тєєрєхєєр л байгаа биз гэв. Ахлагч Шаравжамц vг дуугvй явснаа: - Тэр хараа ч яахав олонтой буусан газрын баримжаа мэдэгддэг хэмээн амандаа єгvvлснээ, алив чи Говь-Алтайтай ахин ярилц гэлээ. Дэмбэрэл чагнуураа чихэндээ суулгаж, радио долгионы залгууруудыг хєдєлгєн: “Байна уу, байна уу, Говь-Алтай” гэж vргэлжлvvлэн дуудав. Харилцан ярилцах нь тэр дорхноо бvтсэн бєгєєд Говь-Алтайн салхины хvч арай зєєлєрч байгаагаас гадна, аймгийн удирдах хvмvvс євчтєн хvний тухай сандран тэнгэр ширтэх, онгоц нэхэх хоёроос єєр юу ч vгvй байгааг мэдэгдэв. Энэ даруй Шаравжамц: - За, дvvрсэн хэрэг гэж шийдэмгий єгvvлэв. Энэ шийдвэрийг эсэргvvцэх хvн алга. Тус бvрийн сэтгэлд салхи. Салхи ер юу болгох бол гэсний цаана євчтєн сандарч буй хvний амь, єєрийн газрын алдар нэр, амин хувийн vvрэг хариуцлага энэ бvхэн нэгэн зэрэг бодогдоно. Онгоцны хvч хоёр мотор боловч энэ тухай бодолцох мэт дуу нь чангарч хєндлєнгийн салхинд дайвалзав. Ганьдмаа энэ удаад ард суусан зорчигсдод анхаарал тавин, дотор аягvйцвэл хэрэглэдэг цаасан дугтуйнуудыг тарааж єгєхєєр орлоо. Энэ зуур онгоц хямарсан vvлс ба vелзvvр салхинд хэдэргэт замаар машин явж байгаа мэт сэгсчин донсолж хvмvvсийн царай шарланги, санаа сэтгэл шаналалтай яваа нь нvдэнд илхэн. Тэр дундаас тvрvvчийн толь барин уруулаа будагч ганган хvvхэн хажуугийн залууг тvшин унаж тэврvvлээд, єгсєн дугтуйг авах чадалгvй хажуугийн залуугаар авахуулж байгааг vзэхэд бvр ч унаад єгсєн байв. Харин санаснаас тунгалаг царайт гоё авгай ер давгvй халуун савтай цайнаасаа аягалан ууж байх бєгєєд дугтуй єгєхєд авахаас татгалзан толгой сэгсэрч байх нь бахдал ч юм шиг бодогдов. Энэ дашрамд Говь-Алтай дайрах чухал хэрэг болсныг дурдахад хvмvvс эсэргvvцэл тавихын оронд тус бvрнээ санал алдан толгой сэгсрэв. 5000 метрийн єндрєєс онгоц доошлов. Доош харахад уул толгодын орой vелзэн буй хvчит цасан шуурганд хохилзон харагдана. Доошлох тусам газрын бараа тодрохын оронд бvдгэрэх нь аймшиг. Гэвч Шаравжамц хуучин олонтой буусан газарт баримжаа байдаг гэсэн ёсоороо буусан бєгєєд эсэн мэнд. Улаан хэрээс тэмдэгтэй эмнэлгийн битvv машин, суудлын машины хамт манарсан шуурган дундуур хvрч ирэхэд онгоцны хаалганд шат тавигдлаа. Эмнэлгийн машинаас дамнуурган орон дээр битvv хучаастай хvнд євчтєнийг хоёр хvн дамнан гарч шат єєд авирахад Ганьдмаа хаалгаа нээв. Энэ даруй хєндлєнгийн шуурга хvч тvрэн онгоцонд орж хvн бvхний нvvр єєд хvйтэн ус цацах мэт болжээ. Суудлын машинаас аймгийн удирдах хvмvvс буугаад онгоцонд орж буй євчтєнд эрvvл мэнд болон эргэж

Page 291: Mongoliin shildeg oguulleg

ирэхийг ерєєх дашрамдаа дамнагч хоёр хvнд Улаанбаатарт хvргэж єгєєд эмнэлэгт хэвтvvлэн єдєр бvр эргэж, аймаг руу мэдэгдэж байхыг даалгав. Гэтэл уг євчтєн хариу vг хэлэхийн оронд шvд зуун янцаглахаас цаашгvй байгааг vзэхэд vнэхээр сэтгэл зовом хvнд байгаа нь илэрхий. Эдгээрээс гадна онгоцонд дєрвєн хvн нэмэгдэн суув.

Энэ удаа юм бvхэн маш яаруу. Зорчигчид ч яаран явахын мєрєєдєс. Экипажийнхан ч яаран сугаран гарахын мєрєєдєс. Тэр дундаа Ганьдмаа хvнд євчтєнийг хурдан хvргэхсэн гэхдээ хаалга vvдээ яаран тvгжиж авав. Гэтэл санаснаас энэхэн зуурт нvvр нvдгvй шуурч байсан шуурга намдаж хvч нь нэлээд буурч байжээ. Онгоц аймшиггvйгээр хєдлєн хурдалж газраас тасран дээш хєрлєє. Газарт гарч болох аюул даруй тэнгэрт гарсан мэт 4000 метрийн єндєрт гарч тэргvvн зэргийн хурдаар явж байтал онгоц гэнэт уул мєргєх мэт дугтарснаа доош уналаа. Энэ бол агаарын цємрєл. Энэ тухайд цочоогvй, сандраагvй, дуу алдаагvй хvн нэг ч vгvй. Ганьдмаа зоригчдыг vзэхээр ирэв. Хамгийн тvрvvн Их хурлын депутат баатар малчны тєлєє сэтгэл зовох аж. Дэргэд нь очиход чимээ алга. Єнгєрчихєєгvй байгаа даа гэж бодон айдас хvрч: - Энэ хvн яаж байн? гэхэд дэргэдэх хvн нь - Мэдэхгvй. Саяын ширvvн донсолгооноос хойш чимээгvй л болсон гэв. Yvнд Ганьдмаагийн сэтгэл палхийж хучлагыг нь сэм сєхєж vзвэл ашгvй амьд. Нvvрэнд нь халуун хєлс дааварлаж нам тайван унтаж байв. Дараа нь давхар биетэй хvvхэнд анхаарал тавихад амьсгаа дээр, нvvр минчгэр ихэд тамирдаж яваа нь илэрхий. Гэвч хажууд суусан ахимаг настай нэг малчин байрын хvн тvшиг тулгуур болж яваад нь сэтгэл тайвшран амрав. Дараа нь ганган хvvхнийг ажихад дэргэдэх залуугийнхаа євєр дэр тэгнэн унасан тєдийгvй нэг гараар нь тэврvvлж, нєгєє гарт нь дугтуй дvvртэл огиулсан бохирдлоо бариулсан байх тул Ганьдмаа тvvний нь авч шинэ дугтуй єгєв. Энэ зуураа Ганьдмаа энэ хоёрыг єєрийн эрхгvй хувь заяа нь ингэж холбож байгаа байхнээ гэж бодон нэг талаар инээд хvрч, нєгєє талаар баяр хvргvvштэй бодогдов. Гэтэл гоё авгай ер ажиггvй. Алтан бєгжтэй сайхан хуруугаа эргvvлж тойруулан хуруу хумсаа цэвэрлэж байв. Бусад хvмvvс зvс царай мэдэгдэхvйц єєрчлєгдсєн байх боловч цєм хєгжилтэй. Тvрvvчийн донсолгоонд айсан, сандарсан цочсоноо инээдэм болтол хэлэлцэх тул єєрийн эрхгvй даган баясалцахад хvрэв. Ганьдмаа урьд кабинд орж зорчигсдынхоо амар мэнд явааг мэдэгдэв. Гэлээ ч Шаравжамц хvнд євчтєнийг Улаанбаатарт яаран хvргэхийг эрхэмлэн Баянхонгор, Євєрхангай хоёрт буухгvйгээ мэдэгдлээ. Ингээд зvvн тийш

Page 292: Mongoliin shildeg oguulleg

явах тусам салхины эрч эрс бууран, vvл шингэрч хурц нар тусах болсон нь юутай сайхан. Гэтэл бас ахин сандрал. Зорчигчдын нэг “Хvvе та минь хvvхэд, хvvхэд” гэж сандран орж ирлээ. - Юун хvvхэд гэж гайхан асуухад - Энд хvн тєрєх гэж байна гэх нь тэр. Yvнд цєм сандарлаа. Улаанбаатар хvртэл хоёр цагийн зай байна. Тэр болтол тэсвэрлээд байж болдоггvй юм болов уу гэж Даваажав хэлэв. Юуны чинь тэсвэрлэх. Тэсвэрлэж болохгvй юм тєрєхєд л байдаг байх. Алив Ганьдмаа цаад хvмvvс дотор чинь эрх биш эх барьж чадах хvн байж мэднэ гэж Шаравжамц хэлэв. Ганьдмаа зорчигсод дээр ирлээ. Хєєрхий давхар биетэй хоёр хvнээр тvшvvлснийхээ дунд дуу тавин ёолж байлаа. - Хvvе та минь гарах хvvхдийг эх барьж авч чадах хvн байна уу гэж дахин давтан асуухад хvмvvс бие биеэ харахаас єєр ямар ч хариу алга. Ганьдмаагийн сэтгэлд єнєєх ахимаг настай гоёмсог авгай орж тvvнийг л яавч чадах биз гэж бодогдов. Тэгээд тvvнийг эгцлэн харахад авгай тэр юухан байхав гэх мэт дээгvvр харан инээмсэглэж байгаад бvvр ч итгэн: - Алив авгай минь та л нэг чадах байж мэднэ гэж тулан очив. Гэтэл авгай дээгvvр харсан инээмсэглэлээ орхин буруу харлаа. Ганьдмаагийн сэтгэл гутарсан нь жигтэйхэн. Арга буюу гэдрэг эргэж кабинд орж чадах хvн алга байгааг хэлэхэд: - Тэгвэл чи єєрєє гэж тушаав - Бурхан минь, би чадах байтугай vзээ ч vгvй - Тэр юуны хамаа гээд Шаравжамц Дэмбэрэлд хандан - Алив чи Улаанбаатартай ярь. Дэмбэрэл гайхан - Юу гэж ярих вэ? гэхэд Шаравжамц p Хvvхэд яаж эх барьж авдгийг асуу. Ганьдмаа чи сайн тогтоож ав гэлээ. Энэ бол тун бэрхтэй хэрэг. Гэвч хvн єєрийн эрхгvй юманд тулгарахдаа мєн єєрийн эрхгvй хєдєлдєг аж. Улаанбаатарын иргэний нисэх онгоцны радио холбооны газар эх нялхас барих талаар vнэхээр тасархай тул тэнд бас бєєн будлиан. “Байна, байна Улаанбаатар гэж хариу єгснєє-Аан, юу гэнэ ээ?... Хvн тєрєх єє? Хvvхэн юмуу?.. Одоо яана аа... Yгvй тэгээд яа гэж.. Эх барих аа. Тvргэн тусламж дууд гэж vv? Дуулж байна, дуулж байна. Бvv мэд. Энд мэдэх хvн алга... мэдэхгvй, мэдэхгvй миний санаанд ч чадах хvн алга... Аан, за? Юу гэнээ?... Хэнээсээ? Хошууч Онцол гуайн эх, зєв. Тэр зааварлаж чадна ... одоохон, би хvн явуулъя машинаар... байна уу, байна уу. Хvн явсан. Ирэхтэй нь зэрэг би эндээсээ залган ярилцуулъя” гээд холбоо тасарлаа. Иймд одоо хvлээх л хэрэгтэй болов. Гэвч хvн бvрийн сэтгэл хошууч Онцолынд машин очих,

Page 293: Mongoliin shildeg oguulleg

очсон хойноо эхэд нь учирлах, учир мэдvvлсэн хойноо радио холбоон дээр авч ирэх, ирсэн хойноо холбоо залган ярих энэ бvхнийг санахад бvхэл бvтэн жилийн хугацаа байх шиг санагдана. Гэлээ ч хvлээх гэснээрээ хvлээхээс єєр ямар ч аргагvй болох нь илэрхий. Гэтэл баатар малчныг хvргэж яваа хvний нэг нь: - Хvvе та минь та нар яачихваа. Тэр хvvхэн чинь юу юугvй тєрєх дээрээ туллаа гэсээр кабинд орж ирлээ. - Yгvй бид Улаанбаатараас эх барих заавар авах гэж хvлээж байна гэхэд - Тэр хэрэггvй ээ, энд хvн бэлэн байна - Хэн бэ? - Манай депутат утас шєрмєс, хайч хєвєн, марль олж ир гэж байна. Энэ ч бас хачирхалтай. Тун саяхан vг хэлэх тэнхэлгvй байсан хvнд євчтєн гэнэт эх барих дээр хvрснийг хэн ч итгэхэд бэрх. Гэвч экипажийханд энэ тухайг бодох завдал байсангvй. Ганьдмаа онгоцонд хэзээ ямагт бэлэн байдаг аптекаа шvvрэн авч зорчигсдын кабинд vсрэн орлоо. Депутат баатар малчин хєл дээрээ зогсож байхаар барахгvй хvvхний дээлийг нємгєлvvлэн, сандлын єнцєг тэврvvлэн суулгаж ханцуйгаа шамлаж байлаа. Ганьдмаа аптекаа єгєх зуураа эмнэлгийн хvнээс сонссоноо санан: - Баатар гуай, суулгасанаас хэвтvvлбэл дээр биш vv гэхэд - Зvгээр, суугаа нь дээр байдаг юм гэж баатар маань шийдэмгий єгvvлээд, єлгийдєх юм одоохон олж ир гэж тушаав. Ганьдмаа эргэн vсэрлээ. Санаанд нь цонхны хєшиг єєрийн нь єрєєнд байнга байдаг хєнжил дэвсгэр, цагаан даавуу, дэр тэр бvхнийг хуулан хумиж авчрав. Ингэснээр сэтгэл амсхийж хvмvvсийг ажихад нийтдээ энэ тєрєлт юу болох бол гэж сэтгэл догдлон хамрынхаа vзvvрийг ширтэхээс цаашгvй байхад гоёмсог авгай ханцуйгаараа амаа таглан нvд буруулан цонхруу ширтэж байгаа нь vнэргvй байгаа юмыг vнэрлэн ой нь гутаад ариун биенд минь бузар бохир vсрэх вий гэж байж ядаж байгаа нь илэрхий. Ганган хvvхэн єнєєх залуугаа тэврэн цээжий нь дэрлэн нvд анисныг харахад дэргэдээ юу болж буйг мэдэх сєгєєгvй байгаа нь илэрхий. Гэтэл хєнгєрєх гэж буй хvvхэн аль болохоор аяар дуугарахыг хичнээн шvд зуун ёолж байснаа тэсвэрлэшгvйд хvрэн дуу алдаж бvх тэнхээгээрээ ёолж гарлаа. Эцэст нь гэнэт хvvхдийн дуу. Эхээс гаруут агаарт цохигдон анхныхаа амьсгалыг авч байгаа нь тэр байж. Эх барих баатар ч спиртээр гараа цэвэрлэн амаа марлиар боож байснаа утаж хайч хоёрыг шvvрэн авч доош бєхийв. Тэгээд дэмий сонирхохын vvднээс єнгийснийг vзэн ядах байдлаар зандран хориглов. Харин Ганьдмаа боож авах гэж байгаа тул эх барихыг бvрэн чєлєєтэй харж байлаа.

Page 294: Mongoliin shildeg oguulleg

Гэхдээ сэтгэлд нь юмыг яаж мэдэх вэ. хэрэв онгоцонд ахин ийм явдал гарвал... гэсэн нэг бодол эргэлдээд эцэст нь болох л юм байна гэж сэтгэл ханан баярлалаа. Баатар малчин “гvйцлээ, бvх юм зvй ёсоор болсон” гэж дээш єндийсєн нь хэн бvхэнд бахархал. Ялангуяа энэ онгоцны экипажийханд. Бусдын ємнє “манай онгоцонд хvн тєрсєн” гээд дараа нь энэ тухайд эхлээд хичнээн сандарсан... Гэтэл хvнд євчтэй явсан Их хурлын депутат гэнэт босож эх барьсан энэ бvхнийг ярихад бас бодоход ч єєрцгvй ямагт баяр бахархал болж байхыг санан санан баярлах аж. Ер нь энд хvн тєрсєн тухайд баярлахгvй байгаа нь гоёмсог авгай, ханцуйгаараа амаа таглан аль тvрvvн цонх руу ширтсэн чигээрээ суусаар байгаа нь баясахын оронд vзэн ядсаар байгаагийнх. Хоёрдахь нь ганган хvvхэн єдий болтол дэргэдээ юу болж байгааг олж анхаарах чадалгvй яваа нь тvvнд харамсалтай ч байж мэднэ. Онгоц Улаанбаатарт ойртож алгуур доошилж эхлэв. Эргэн тойронд vvлгvй. Доор газар тов тод. Уул толгодын бараан єнгє тvvний оройн барзгар сарзгар хад чулуу алган дээр байгаа мэт ялгаран харагдана. Yvнд хvмvvсийн сэтгэл тэнэгэр. Юм бvхэн амгалан тайван болсны хувьд хvнд євчтєн баатрыг анхаарах цаг болсон аж. Тvvнийг эв эрvvл хvний ёсоор сандал дээр суухад хvргэж яваа хоёр хvн “Хvvе та хэвтэж vз” гэж нэгэн зэрэг сугадан авлаа. Зvгээр би суузная гэж баатар хэлэв. Ганьдмаа дэргэд нь нялх хvvхдийг энхрийлэн тэвэрч байснаа: - Нээрэн та хэвт. Одоо Улаанбаатар орсоор эмнэлэгт хэвтэх хvн гэвэл баатар нээрэн тийм дээ хэмээн босож биеэ чагнаснаа: - Yгvй миний бие зvгээр хэмээн доош суух гэтэл нєгєє хоёр нь “Бид итгэхгvй байна” хэмээн эмнэлгийн дамнуургыг ємнє нь тавилаа. - Би ч бас итгэхгvй л байна гээд баатар маань дамнуур дээр хэвтэж євчтєн хvний маягаар хучуулав. Буух цаг болоход хvмvvсийн бие хєнгєрєн нvд сэргэсэн бєгєєд ганган хvvхэн ч дээш єндийн зууралдсан залуугаас биеэ салгаж авлаа. Дотор нь тун базаахгvй байгаа нь илт мэдэгдэм байвч vс зvсээ яаран янзалж, уруулынхаа будгийг сэлбэн сэргээхэд хvрэв. Онгоц зєєлнєєр газардан зогсоход тvргэн тусламжийн хоёр машин яаралтай нь аргагvй ирж явлаа. Гэлээ ч онгоцон дахь хvмvvс тус тусынхаа гар тээшийг барин гарах гэж чихцэлдэх тул тvргэн тусламжийнхан євчтєнєє хvмvvс гарч гvйцсэний дараа авууштай болжээ. Хvмvvс гарахдаа Ганьдмаад баяртай “зам зуурт сайн явж ирснийг нєхєддєє мэдэгдэж баяр хvргээрэй” гэж гар сунган барьж байхад янтгар авгай “Баларсан хар юманд сууж чухам арай гэж ирэв байна” гэж амандаа vглэсэн бєгєєд vvнд нь Ганьдмаа дуугарсангvй.

Page 295: Mongoliin shildeg oguulleg

Ер нь Ганьдмаа тvvнийг хvний vнэргvй хар амиа бодогч гэж vзэж байсныхаа хувьд дуугарахгvй гаргах юм шvv гэж бодож байсан аж. Хvмvvсийн эцэст хvvхнийг чадах ядахаараа арчилж явсан залуу чемоданы нь барин би чамайг хvргэж єгнє шvv гэсэн байдлаар сэтгэл хангалуун зогсож байв. Гэтэл хvvхэн “Алив чи миний чемоданыг” хэмээн гараас нь шvvрэн аваад тvрvvлэн гарав. Араас нь залуу vг дуугvй дагалаа. Хvvхнийг онгоцны хашаанаас гармагц такси машинаас єндєр залуу эр угтан авав. Хvvхэн тvvнд чемоданаа єгєн биеэ тэврvvлээд машинд суухдаа єнєєх залууг эргэж харсан ч vгvй. Эцэст нь єнєєх залуу “одоо миний явах автобус хаана вэ?” гэсэн мэт ийш тийш харан эргэлдэв. Yvнийг ч Ганьдмаа мєн олж харсныхаа хувьд замын хань, зам зуураа хvнийг ашиглах ба хvнд ашиглагдах гэж ингэхийг хэлэх вий гэж бодох. Хvмvvсийн шувтарганд эх нялхсын эмч, сувилагчийн хамт онгоцонд орж ирлээ. Тэгээд тэд онгоцонд эсэн мэнд хvн тєрснийг нvдээр vзэнгvvтээ хичнээн их сонирхон бахархсаныг энд єгvvлэх юун. Єгvvлvvштэй нь эмчээс “энэ хvvхдийг эх барьсан нь хэн бэ?” гэхэд баатар малчин “Би” гэж хучлагаа хуулан босож “Та нар сэтгэл зоволтгvй. Бvх юм зvй ёсоор болсон. Харин эх нь тун тамирдуу байгаа байх. Та нар очингуутаа шєл л єгч vз. Хонины єєхгvй, давс султай шєл байдаг юм шvv” гэж зааварлав. Баатарын энэ vг бол монгол хvний vг. Монгол хvн монгол биендээ хэдэн мянган жилийн турш хэрэглэсээр ирсэн арга. Ер нь одоо vзвэл баатар малчин бие бадриун, царай хvдэр, гар хуруу нь лужир. Ийм хvн эх барьсан байх гэж vv гэмээр. Гэвч малчин хvний санаа сэтгэл хvн мал хоёрын тєлєє. Иймээрээ ч малчин баатар Ардын Их Хурлын депутат, ахлагч Шаравжамц, туслах Даваажав, механик Батсvх, холбоочин Дэмбэрэл нар тєрсєн хvvхэд, тєрvvлсэн эх хоёрт баяр хvргэн vдэж гаргахаар ирлээ. Этгээд тус тус тусынхаа санаа сэтгэлийг хэрхэн илчилснийг энд дурдах юун. Дурдууштай нь vр тєрvvлсэн эх гэнэт ам нээн “Эрхэм хvндэт ах нар, vеийн эмэгтэй Ганьдмаа та бvхэн надад санаанд багташгvй сайхан тусламж vзvvлсэн, би чин сэтгэлээсээ баярлаж байна. Ер нь би хvн хvнээ хvндэтгэн харилцан бие биеэ тvшилцэхэд л хvн байдаг гэж боддог байсныхаа vнэн зєвийг та бvхнээс олж харлаа. Иймд миний энэ хvvхэд энэ онгоцонд ингэж тєрснєє хэзээ мэдэх болсон цагаасаа эхлэн хvн, ёстой та нар шиг хvн болж явна гэдэгт би бат итгэж байна” гэж бэлэн зэлэн єгvvлсэн нь гайхалтай, юунд гэвэл энэ хvvхэн урд ємнє ёолохоос єєр ганц ч vг дуугаараагvйн хувьд хэн боловч vvнийг бvрхэг бvдvvлэг эрх чєлєє эдлэхийн оронд очиж зовиурлахад дарагдсан амьтан гэж vзэж vл тоомсорлууштай байсан бол дээрх vгийг хэлснээрээ тийм биш vе тэнгийхнийхээ дунд

Page 296: Mongoliin shildeg oguulleg

дур мэдэн ангалзах, ах зах хvмvvсийн дэргэд бие тоон бардамнах зэргээс гадуур байдаг жинхэнэ монгол эмэгтэйн тєв дарууг баримтлагч болох нь илэрсэн бєгєєд vvнд нь ч хамаг гоо сайхан нь нуугдаж байжээ. Єєрєєр хэлбэл єнгє vзэмжийн гоо сайхнаас далдын гоо сайхан бол мєнхийн гоо сайхан байдгийг энд онцлон тэмдэглэе. Эх нялхсын тvргэн тусламж эх хvvхэд хоёрыг авч одмогч дараачийн тvргэн тусламжийн хvмvvс залган авч орж ирлээ. Тэд vнэхээр хvнд євчтєнийг авах гэж яваадаа маш яаруу. Эмч нь орж ирэнгvvтээ:”Єнєєх хvнд євчтєн хаана вэ?” гэж ийш тийш харан эрэлхийлэв. Хариуд нь хэнэггvйхэн зогсож буй баатар малчныг “Би байна” гэж биеэ заахад эмч: - Та юу гэж ихээр гайхан харлаа - Тиймээ. Би уг нь анх аймгаас гарахад тун базаахгvй байсан. Гэтэл зам зуур яагаадыг мэдэхгvй гэнэт зvгээр болчихов гэж баатар гуай єєрєє гайхан хэлэв. Эмч vл vнэмшин хм гэж толгой сэгсрэн баатрын царайг эгцлэн харж ажсанаа “За тийм байдаг байж” гэж нэг vе бодсоноо “Юу ч атугай одоо эмнэлэгт очиж vзvvлсэн нь дээр шvv дээ”гэв. Баатар гуай ч “Єє тэгэлгvй яахав” гэж уриалгахнаар хэлэв.Ингээд хойшид чухам юу болсныг товчхон дурдахад Улаанбаатарын ..дугаар эмнэлгийн эмч нар баатар малчны биеийг сайтар судлан шинжлээд бєєрєнд бий болсон чулуу уг байрнаасаа хєдлєн бєєрний ажиллагааг гэнэт зогсоосноос ширvvн євчлєєд дараа нь сууж явсан онгоц нь агаарын цємрєлтєнд орсноос хvчтэй дугтрал гарахад єнєєх чулуу хуучин байрандаа ороход бие нь зvгээр болж гэсэн онош тогтоожээ.

ДАШДОРЖИЙН НАВААНСYРЭН

Зохиолч Д.Наваансvрэн 1922 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Улаанбаатарт намын дээд сургууль, Москвад утга зохиолын дээд курс тєгсжээ. 1950-иад оноос уран бvтээлээ эхэлж “Нєхдийн ач”, “Ууланд болсон явдал” “Анхны хундага” зэрэг єгvvллэг, туужийн тvvвэр “Минжийн хангай” роман бичжээ.

ТYМЭННАСТ ГУАЙ

Page 297: Mongoliin shildeg oguulleg

Мотор нь халсан машин аагчин мацсаар хадаг яндар, єнгийн даавууны єєдєс намирсан модтой чулуун овооны дэргэд ирж зогсов. Наранбулагийн даваан дээр гарч байгаа нь энэ. Єртєє гаран єгсvvлдэг энэ давааны адаг уужим цэлгэр бєгєєд тэнд зах нь vл vзэгдэх тариан тэнгис долгиолно. Ам єгсєх тутам нарийсаж хяраа хvрэхэд машин зєрєх зайгvй болно. Давааны ар євєр шигээ нvцгэн биш битvv ой модоор хучигджээ. Энд замын хажуугаас эхлэн хангай нутгийн мод бут, євс ургамлын сорыг дээжлэн цуглуулсан мэт. Єндєр єтгєн, элбэг баян харагдана. Машин хєрєх чєлєєнд анх хєл тавьж байгаа энэ газар нутгийн гоо vзэсгэлэнг сонирхон нvд хужирлахаар буув. Мєнх ногоон нарс, гацуур, цагийн аясаар тvмэн навчаа шаргалтуулан байгаа хус, улиас, vр жимс нь улайран навч мєчир нь хvрээ сор татан байгаа монос, нохойн хушуу, єрєл, долоолгоно, тэхийн шээг намрын тунгалаг єдрийн нарны хурц гэрэлд єнгє хослон атар нутгийн анхилам, цэнгэг агаар, євс ногоо, жимсний vнэр гойд содон сэнгэнэнэ. Замаас гаран хэд алхтал анис жимс ширдэг шиг улайран арын шар тємсний хонх зайгvй vзэгдэнэ. Ой модоор хэрэг болгон бvтэн єдєр эрхэд ганц нэгээс илvv олддоггvй шар тємс энд ингэж зайгvй ургасан байх гэж.. Энэ бvхнийг сонирхон гар сарвайхад л бэлэн жимснээс нэг хоёрыг тvvж амтлан явтал хажуухан талд євєє гэсэн эмэгтэй хvvхдийн цангинасан дуу гарав. Мод бутны чєлєєгєєр тэр зvг харвал арваад насны охин сєхєрч суугаад нэг юм оролдож байгаа євгєн дээр гvйж очоод миний зvг заан юм хэлж байна. Бодвол хvн явж байна гэж байгаа бололтой. Євгєн мєн зvг єлийн харснаа ажлаа хийв. Жимс ид боловсорч байгаа цаг болохоор жимс тvvж яваа улс байна гэж бодон тэдэн дээр явж очив. Шингэн цагаан сахалтай гав шавхийсэн євгєн даавуун дээр дэлгэсэн буурцаг мэт атлаа зvрхэн хэлбэртэй жижиг хvрэн юмыг том жижгээр нь их л нямбай ялгаж сууна. Охин яг л тийм юм атга атгаар тvvж ирээд ялгаагvй хэсэг дээр хийж байна. Амар мэндээ мэдэн хажууд нь суухад євгєн хариу мэндэлсэн болоод юмаараа оролдоно. Тэр нэг л уцаар, бас зожиг юм шиг... - За боль, боль гэж охиныг зандраад дэлгэж тавьсан юмаа хааш яайш боож ийш тийш нь шидэлж эхлэв. Євгєн яагаад ингэж муухай аашилж байгааг хэрхэн мэдэх билээ. Охин ч учрыг эс олон гайхан зогсоно. Бид хоёрын яриа нэг л эвт орж хєгжиж єгєхгvй нэлээд болов. Тэрээр нvдний булангаар намайг ажин бушуу далд ороосой гэх мэт байхад нь би бvр тухлан сууж хамт яваа нєхдєє дуудан машинаас савтай айраг, замын хvнсээ авчруулав. Євгєн байж ядаж байна. - Эр хvн эрээгvй нь дээр, айраг уу, юм ид євгєн гуай гээд айраг аягалж єгєхєд євгєн дурамжхан авч амсаад тавив.

Page 298: Mongoliin shildeg oguulleg

- Яасан сайхан vзэсгэлэнт нутаг вэ. Энэ шар тємсний ургасныг хачин юм. Би хангайн хvн гэхдээ шар тємс ингэж нэг газар бєєнєєрєє ургасныг огт vзээгvй юм байна. Бас энэ аньс, нохойн хушуу, мойлыг хараа. Наран цэцэг шиг энэ чинь ямар гээч ургамал вэ? Ер урд vзээгvй ургамал байна. Зун цэцэглэхийг нь харах юмсан, ямар єнгийн сайхан цэцэг гардаг бол. Ёстой гайхаж баршгvй, vзэж ханашгvй сонин сайхан газар байна даа. Даруй дархалж хамгаалууштай газрын нэг байна гэхэд євгєн энэ ер нь юу хэлэв гэх мэт нухацтай харснаа: - Хэлдэг л vг гэж мушилзаад боож баглаж байсан юмаа хойш тавьснаар євгєн бидний яриа хєгжиж эхлэв. - Байгаль дэлхийг хар нvдний цєцгий шиг хайрлаж тvvний тєлєє vг сонсвол сэтгэл нь сэргэж магнай нь тэнийдэг хvн ажээ. Євгєний дvнсгэр царай бvрхэг тэнгэр цэлмэх мэт болж далан vрчлээст нvvрэнд нь мишээлт тодрон яриа нь нэмэгдэв. Євгєнийг Тvмэннаст гэнэ. Тvмэннаст гуайнх энэ нутгийн унаган айл ажээ. Эднийх зунд давааны тулах эхэн дэх Наранбулаг хэмээх тунгалаг булгийн дэнжид зусаж амны дунд хирд орших Хvvш хэмээх намхан уулын бэлд намаржин одоо тариан талбайн зах болсон Нємрєг гэдэг жижиг толгойн євєрт євєлжсєєр єнєєг хvрчээ. Хvvш уулын бэлд чандмалсан гурван цагаан гэр байсан нь эднийхэн байжээ. Тvмэннаст гуай єнєє єглєє нарнаар ач охиноо дагуулан явган гарч хагас єртєє газар аялан энд ирж ажилдаа дєнгєж орж байсан юм байна. - Та энэ сайхан газар нутаг, тvvний гоо vзэсгэлэн, намтар домгоос ярьж єгнє vv гэхэд євгєн юунаас эхлэх билээ гэсэн мэт хэсэг дуугvй байснаа ийн єгvvлрvvн: - Энэ газрын Наранбулаг гэдэг. Даваа, ар євєр нь мєн тийм нэртэй. Урд бол хойш урагш давах морин замтай байсан юм. Одоо ард нь атрын сангийн аж ахуй байгуулж их замын газар болжээ. Онцгой намтар домог гээд байх юм байхгvй, єнтэй єгєєжтэй сайхан нутаг. Та нарт єєрийн мэдэх нэг л зvйлийг цухас ярьж єгье. Би тэр vед энэ охин шиг л байсан байх. Манай євєє наян тавныхаа найр хийсэн намар л юмсан. Аавыг нэг удаа анд явахад єдєр шєнєгvй харуулдан чих тавьж байгаад ирэхэд нь хvvхэд шиг гvйж очиж мориноос буугаагvй байхад нь чи єнєєхийг олж ирэв vv гэж яаран асуув. Аав гайхсанаа бvснийхээvзvvрийг тайлан vрэл шиг хэдэн хvрэн юм гаргаж энэ мєн vv гэхэд євєє тэр юмыг алган дээрээ тавин ажин харснаа мєн мєн, гялайлаа хvv минь. Зуу наслаарай гээд хадагт боож авсан юм. Тэгээд маргааш єглєє нь унтаагаар Тvмэннастаа босоорой. Євєєтэйгєє юманд явна гэв. Хаана хvрч юу хийхий нь мэдсэнгvй дагаад л явлаа. Явсаар байгаад яг энэ ард ирлээ. Тэгснээ газар шинжиж яваа бололтой энд бол яах бол гэж vглэн

Page 299: Mongoliin shildeg oguulleg

явсаар тэр горхины цаад эрэгт арваад, дээхнэ талд наана нь арваад энэ дээд хонгорт хэд, давааны єврийн ширэнгэний захад бас хэдийг суулгаад буцлаа. Хавар цас ханзармагц нааш байн байн ирнэ. Нэг єдєр бид хоёр цуг ирж намар vр суулгасан газраа очвол судгийн баруун эргийнх соёолж байв. Євєє, ургах нь ургаж байна. Хангай дэлхий минь гэж бєєн юм болов. Орой болтол євєє маань тvvнийг ажиглан явж єгєхгvй, арай гэж авч буцав.

Тэр зуны єврийнхєєс бусад газар тарьсан нь цєм ургасан. Нэг ирэхэд сайхан ягаан цэцэг гарсан байсан. Ингэж л манай энд цээнийн ягаан цэцэг анх ургасан юм даа. Євєє бид хоёрыг vvр цvvрээр Наранбулагийн даваа єєд шогшиход айл саахалтынхан гайхаж зєнєг, тэнэг хоёр юу хийж гийгvvлэв гэж аав тоодоггvй байв. Ингээд анхны намраас євєє надад цээнийн цэцгийн vрийг хэдийд авч яаж суулгадгийг зааж єгсєн. Дараа нь шар тємсний vр, ер нь ховор ургамлын vрийг тvvж шинээр суулгаж ургуулах гэж намар нь хавар бид хоёр их л хєл болдогсон. Євєєгєє дагаж явсаар байгаад байгаль дэлхийгээсээ холдож чадахаа байсан юм. Тэгээд євєєгєє эсэн мэнд байхад, єєд болсноос нь хойш жил бvр намрын намарт зав гарсан хонуут єнжvvт энд ирж ховор євс ургамлын vрийг тvvж арилган, нэмэн суулгасаар нэг мэдэхэд Наранбулагийн ар маань цээнийн цэцэг, шар тємс, мойл энэ тэрээр элбэг газрын нэг болсон юм даа гээд Тvмэннаст гуай айраг залгилав. - Yр нь унаад єєрєє аяндаа бас ургана биз дээ Тvмэннаст гуай? - Ургах нь ч ургана. Гэхдээ удаан, арваас нэг л болов уу даа. Бас тэгээд оготно хулгана, жирх, хэрэм, шаазгай гээд энэ vрийг хєрсєн дор орохоос урьтаж гоочилдог амьтад мундахгvй гэв. - Цээнийн цэцэг чинь ховор ургамлын нэг гэдэг байхаа. Эмчилгээнд хэрэглэдэг гэлцдэг гэхэд євгєн тосон авч: - Юу ч л гэсэн байгалийн дээд зэргийн чимэг дээ. Газар бvр ургах нь ургадаггvй байхаа. Гэлээ гээд баян хангайг ямар нэгжиж vзсэн биш. Манай энд л гэхэд тэр харагдаж байгаа хєх уул, эндээс сунгуу гурван єртєє гаруй зайтай уул даа. Олон уул, даваа, гол гатлаж байж хvрдэг хир баргийн хvн очдоггvй аглаг уул. Тэр уулнаас єєр ууланд байхгvй. Тэр Хєшєєт уулнаас далаад жилийн тэртээ євєєгийн минь захиасаар аавын авчирсан хэдэн vрнээс манай Наранбулагт ургасан юм. - Эм танд ордог гэдэг нь гэдэг байх. Тvvний нь ах нь сайн мэдэхгvй. Ер нь ний нуугvй хэлэхэд ярих баахан дургvй дээ. Дургvй ч юу байхав сvйд хийчинэ гэж айхдаа амаа тас жимийсэн л байдаг юм. Манайхан чинь нэг л юм дуулбал дуу дуугаа авалцан шууран дайрдаг улс болж шvv дээ. Тийм хvмvvс хэцvv. Авдаг цаг хугацаа, хэрэглэх ёс журмыг

Page 300: Mongoliin shildeg oguulleg

мэдэж нарийн учрыг олохоосоо ємнє vр vндэсгvй болж устаж vгvй болохыг юмын чинээнд бодохгvй. Ганц тун хэрэгтэй бол ачааны машинаар ч авч байхаас сийхгvй хvн бий. Тэд vржvvлж тєлжvvлэх,хайрлаж гамнахыг даанч юман чинээнд санадаггvй юм. Юмыг яаж мэдэх вэ, хамар дор хагархай юм заяасных гэж бурж байтал нэг мэдэх маань энэ хэдийг минь баллачих бий гэж зvрх шимшрэхдээ амаа тас жимийж явдаг юм. Манай эндхийнхэн бол єєрєє хэн ч дураараа ирж авахгvй шvv. Хэрэг болсон нэг нь над дээр ирж учир явдлаа хэлж би єєрєє авдаг єдєр нь ёс журмаар нь авч єгдєг юм. Та нарт хэрэг болбол ахдаа хэл єгvvлээрэй. Сэтгэл зовохгvй цаг гэж нэг ч алга. Энэ даваа мань их хєлийн газар болжээ. Улс хєгжиж эх орны єнцєг булан бvрт олон сайхан vйлдвэр, аж ахуй бий болоход баярлахгvй хvн хаана байх вэ. Гэлээ ч сэтгэл зовоож уур хvргэх хvн гарах л юм. Энэ даваа ар євєр аль аль талаасаа єртєє гаран єгсvvлдэг сvрхий єндєр болохоор машин заавал юм шиг халж орой дээр нь зогсоно. Тэгээд хэдэн хvн л сууж явна тэд цєм л хавар зун бол онцын хэрэггvй мєртєє цаанаа ховор живэр, vнэтэй цэнэтэйг эс анхааран дайралдсан цэцгийг багц багцаар таслан авч хаяна. Сайндаа гэр орондоо аваачиж усанд суулгаж vр жимс нь гарахгvй болж нэг мэдэхэд энэ газарт уг ургамал vгvй болно шvv дээ. Намар бол жимсний нь авч байгаа нь энэ дараа жилээ бодохгvй хамаа намаагvй мєчир гишvvг хугачина. Даанч хайран шvv. Та нарыг ирэхэд бас л тэгж сvйтгэдгийн єрєєсєн дугуй гэж уур хvрч байсан юм гээд євгєн хангайн энэ ууланд жимс, цэцэг, мод бут тарьж тєлжvvлэн байгаагаа бидэнд нэг нэгэнгvй зааж мод бут бvрийн дэргэд намтар тvvхийг нь ярьж хагас єдєр болов. Хэсэг тэрэлжийн дэргэд зогсоод хавар намрын тvрvvнд цэцэглэж энэ ойг чимж, агаар нь цэвэршvvлдэг бут даа. Энэ бут бас vгvй єєрийн тvvхтэй эдээ. Тэрэлж гэдэг юм. - Далийн цэцэгний ...? - Тиймээ. Уг нь манай ард ургадаггvй байсан юм. Тээр жилдээ, тэрэлжийн амралт анх нээгдэж байсан цаг юмсан. Би нэг намар тэнд хэд хоног амарсан юм. Тэгээд энэ бутын учир начирыг хvнээс дуулж баахан vр тvvж ирээд суулгасан юм. Тєлєєгvй ургасан хєєрхий. Хаврын хаварт таван сарын хорьдоос зургаан сарын эх хvртэл ид цэцэглэхэд ирж жаал суудаг юм. Манай нутгийнхан ч амралтаа хvртэл аваад л ирж суудаг болсон. Зарим сvржин нэг нь их даваадуулж євчин бvрийг анагаадаг юм шиг ярьдаг юм байна билээ. Тэр нь ч юу юм бэ, ямар ч гэсэн зэгсэн амралт л болдог юм гээд цааш нарсан ой дундуур дагуулж явав. Энэ ой єндрєєсєє намсан намссаар тохой, сєєм болон шувтрав. - Зориуд жил бvр vелэн тарьсан юм шиг ямар сонин ургасан нарс вэ? арай та бас тарьдаг юм биш биз дээ гэхэд Тvмэннаст гуай баярлан

Page 301: Mongoliin shildeg oguulleg

инээмсэглэж магнайныхаа хєлсийг алгаараа шувтраад .... - Тарьдаг юм. Хориод жилийн ємнєєс эхэлсэн юм. Анх тарьсан маань тэр одоо тав зургаа зарим нь арван метр ч дєхєж байна. Жилд нэг эгнээ болгон зуун vр суулгадаг юм. Ноднингийнх энэ гэж сєєм тєдийн сєєсийж байгаа бяцхан нарсны дэргэд явган суугаад булбарай шилмvvсийг нь энхрийлэх мэт илэв. - Энэ гацуурыг мєн тарьсан уу гэвэл: - Гацуурыг тариагvй. Манай энд хаа очиж гацуур єєрєє сайн ургадаг юм. Хориод жилийн ємнє мєн жаахан монос тарьсан. Тэр байна гэж судаг даган ургасан моносыг заав. Ус, чийг, нар л байвал єєрєє тєлєєгvй ургадаг юм. Харин вансэмбэрvvг л ургуулах гээд дийлэхгvй байна. Нутаг газар л зохидоггvй юм байх. Хvр орхоодойг ч санаа байлаа. Даанч ховор юм. Тэр Хєшєєтийн нуруунд уг нь байдаг л гэдэг юм. Залуу тэнхээтэй байхдаа хоёр намар сар тэнээд хайрханыг олоогvй юм. Энэний маань хийх ажил болох байх гээд ач охиныхоо хонгор vсийг илж инээмсэглэв. Євєєгийнхєє захиа даалгаврыг хойт vедээ vлдээхээр ач охиндоо зааж, зурж, хэлж vзvvлж яваа минь энэ ухаантай юм. Миний ач овоо, одоо мэдэхгvй ургамал, тvvний vр жимс, хэдийд гvйцдэг, хэдийд яаж авч хаана яаж тарьдаг, ер нь юм юмны нь гадарлах болсон байна. Миний хvv бас ч vгvй ургамал нэг бvрийг нарийн бvртгэлтэй болгож байгаа хvн. Энэ бид хоёр ер нь хавар зун, намар ихэнх цагаа энд л бардаг юм. Хэн хэнд маань зэгсэн амралт ч болдог. Тvмэннаст гуай нь ная гараад гэлдэрч байна. Эмгэг євчин гэх юм байхгvй. Энэ ой мод, цэцэг, жимс, агаар улирал л євєєг нь ингэж наслуулж, жаргуулж байгаа юм даа. Энэ газар нутаг бидний ач vрс vеийн vед аж тєрєх єлгий болохоор хайрлах ч юмны нэг дээ. Цэцэг навч, євс ургамал, мод бутыг ганц гэлгvй хайрлаж хямгадаж, vржvvлж тєлжvvлж байхыг хичээ хvvхэд минь. Эзэн хичээвэл заяа хичээнэ шvv. Эзэн хичээ гэдэг чинь хий, бvтээ, торд хямгад, сэтгэл зvрхээрээ хандаж, бие хайргvй зvтгэ л гэсэн vг шvv. Хvvхэд минь байгаль дэлхий ид сэргэн цэцэглэх зун цагт нэг ирээрэй. Сэтгэл сэргэнэ шvv гэж Тvмэннаст гуай єгvvлэв. Эх орны аглаг нэг хэсгийг зvрх сэтгэлээрээ хайрлан ариун цагаан хєдєлмєрєє тэнд шингээж vржvvлэн тордож цэцэглvvлэн байгаа буянт буурлаас салмааргvй, тvvний дусал хєлсєє шингээсэн бут ургамал, мод бvрийг нь vзэж бахдаж сургамжит яриа, дууриалалт ажлаас нь нэгээхний ч гэсэн сурч мэдэж авахсан гэж бодогдон аяны замыг хєєхдєє Тvмэннаст гуай тvvнийг залгамжлан авч байгаа ач охин

Page 302: Mongoliin shildeg oguulleg

Байгалмаа хоёрт сайн сайхныг хvсэн дахин баяртай уулзахын ерєєл дэвшvvлэв.

НАНЗАДЫН НАДМИД

Зохиолч Н. Надмид 1925 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Марксизм- ленинизмийн оройн дээд сургууль, МУИС-ийн дэргэдэх утга зохиолын оройн дээд сургууль тус тус тєгсжээ. 1950-иад оноос уран бvтээлээ эхэлж “Залуу жуулчид”, “Дvv нартаа”, “Эцгийн нэрээр”, “Сvхбаатар”, “Учраагvй танил”, “Болзоо” зэрэг єгvvллэг, туужийн ном “Хvлээс алдарсан нь” роман бичжээ. Зохиолчийн “Сvхбаатарын тухайн єгvvллэгvvд” ном ЗХУ-д орос, тажик, молдав хэлээр хэвлэгджээ.

ХЄВЧИЙН ЗОЧИН

Маам нэг гартаа хvv Идэрийгээ хєтєлж, нєгєє талдаа хоточ халтарыгаа дагуулж, хашир малчны заншлаар унтахын ємнє хотоо эргэж явав. Тэртээ зvvнээ дvнхийх, урагшаа хошуурсан барзгар уулын дээгvvр зуны дунд сарын арван тавны тєгрєг сар цэлмэг тэнгэрт мэлтийнэ. Налайн хэвтээ олон хонины дэргэд том цагаан гэр бємбийн цайрах нь цэнгэг нуурын захад ганц хун нугдайн суугаа мэт ажээ. Орчин тойрон жигтэй нам гvн агаад, ойрхон аргамжаатай морь хаяа тургиж, сахлаг ногоо шир шир зулгаах, хотны энд тэнд хоньд яраглах сонсдоно. Хэрэв мал маллаж, хээр хєдєє байж vзээгvй хvнсэн бол энэ зэлvvд газар аймаар эль хуль байлаа. - За хоёул харьж унтъя даа гээд Маам, гэрийн зvг гэлдрэв. Нохой нь эх хvv хоёрыг дєхvvлж єгч буй мэт vvдээ хvртэл даган оччихоод буцаж гvйж хотын цаадах хэвтэр дээрээ очиж, оцойн суугаад чимээ анир чагнан ийш тийш харав. Идэр ороо засаж хэвтэх vедээ: - Аав одоо хэзээ ирэх вэ? гэв - Иш миний хvv, аавыгаа санаад байна уу, эсгvvл эзгvйд нь айгаад байна уу? - Би аавыг эзгvйд ч гэсэн айгаагvй л дээ - Малчин хvн малынхаа дэргэд байхад хэзээ айж байлаа - Тэгээд аав чухам хичнээн хоноод ирэх вэ?

Page 303: Mongoliin shildeg oguulleg

- Болоогvй, яваад дєнгєж хоёр долоо хонож байхад. За тэгвэл аав чинь єчнєєн хоноод ирнэ гэж ээж нь босом унинд улаан даавуу уяад гэрийн униа бараг бvгдийг тоолоод нэг унинд цэнхэр даавуу уяв. Энэ улаан даавууг єдєр бvр нэг унь ахиулан уяж байгаарай. Улаан даавуу цэнхэр даавуунд хvрсэн цагт л аав чинь ирэх болно гэв. Шєнє дунд єнгєрсєн хойно олон морьтой хvн давхилдан ирэх чимээ сонсдон нохой нь угтан боорлох, хонь нирхийн vргэх, майлалдах чимээгээр Маам сэрж, дээлээ эгэлдрэглэн яаран гарав. Гэтэл морьтой улс ирсэн зvгтээ буцаад явчихав бололтой, тєвєргєєн нь сонсдож, нохой нь тэднийг хєєж яваа бололтой тээр тэнд хуцаж байв. Маам vргэсэн хонио хураан хэвтvvлээд гэртээ оров. Идэр хvv саяын чимээ нvргээнийг огт мэдээгvй бололтой тайван нойрсож байлаа. Юун улс ирдэг билээ. Дуу шуу ч гаралгvй, нохойд хєєгдєєд явчихлаа гэж vv? Хачин юмаа гэж тэр бодов. Удалгvй нохой нь vvдэндээ гvйн ирж эзэндээ ямар нэгэн юм илтгэн хэлэх мэт хэд хуцчихаад хэвтэр рvvгээ очив бололтой. Єглєє нь эх хvv хоёр хонио бэлчээж зvvнтээх намхан гvвээн дээр гарав. Зэлvvд отрын бэлчээрт байгаа болохоор хvн малын бараа харагдана гэдэг нvдний гэм билээ. Гэтэл Гэзэгт хайрханы баруун урьд бэл дэх нарийн горхины эхэнд адуу юмуу, vхэр юмуу хоёр бод малын бараа харагдав. Алсад харагдах тэрхvv хоёр амьтны барааг эх хvv хоёр таньж ядан харсаар суулаа. Тэр хоёрын дээгvvр хоёр хэрээ гуагалан эргэлдэж байв. Хоёул саарал зvстэй агаад нэг нь хэвтэж, нєгєє нь зогсоод л байх аж. Босоо нь хєндєлдєн зогсохыг харвал адуу биш, буга болохыг тэд сая танив. Хоточ халтар хойд хоёр хєл дээрээ оцойн сууж тэр зvг харан “бич очиж vзээд ирье” гэсэн мэт хэд хуцчихаад тийшээ давхин явчихав. - Ээжээ юун буга манай энд ирэх нь энэ вэ? гэж Идэр хэлэв. - Єнгєрсєн євєл хойд хєвч рvv цас их унасан учраас буганууд цас зуднаас дайжиж, тал руу уруудаж ирж байна гэж улс ярьж байсан. Их хєвчєєс тасдаж аваад тавьчихсан юм шиг талын дунд ганцаараа дvнхийх урагшаа хошуурсан, баруун урьд хажуугаараа асга хадтай ар дээрээ хvний гэзэг шиг тєгєл модтой уулыг Гэзэгт хайрхан гэдэг. Энэ хайрханд ч хэдэн буга ирсэн байна гэж дуулсан. Тэдний зарим нь энд ирсэн юм байх даа гэж Маам бодоод: - Уруудаж ирсэн буга байх нь л дээ гэхэд Идэр: - Хоёрхон юмаа гэж Идэр хэлэхэд нээрэн “Єнєє хэдэн буга чиньцєєрсєєр гуравхан vлджээ. Хаврын тачирт турж vхээд байна уу, эсвэл сvvлтэй сvvлгvй чононууд хороогоод байна уу” гэж хэдийн Мандах ярьж байсан. Хєєрхий єнєє vлдсэн гурвын хоёр нь байх нь ээ. Бас нэг нь яачихсан юм бол доо гэж Маам бодов.

Page 304: Mongoliin shildeg oguulleg

Нохой нь дєхєж очиж, шинжин харж зогссоноо, урагшаа хэд алхаад, оцойн сууж, биеэ танилцуулж байгаа мэт алгуур дєхсєєр бvр ойртож очив. Босоо байсан согоо нь vргэж цааш хэд харайгаад эргэн харж зогсоход нєгєє нь хэвтээд хоцров. Халтар нохой хэвтээ бугад тулж очсонгvй, тvvнийг хэд тойрч vнэрлээд “эзэд минь ээ энд ийм хоёр зvс vзээгvй амьтан ирсэн байна. Хонь иддэггvй євс иддэг амьтан байна” гэсэн мэт тайвнаар хуцаж байв. - Ээжээ, хоёул тэр бугануудыг очиж vзье гэж Идэр шаардав. Маам талын бvсэд тєрж хангайд бэр болж ирсэн хvн тул, эх хvv хоёр буга гэдэг амьтныг тулж vзээгvй ажээ. Тэд хонио алгуур дєхvvлсээр хоёр бугад дєхєн очив. Хоньд нь чихээ дэлдийлгэн, хvзvvгээ єлийлгєн vнэрлэсээр хошууран ойртоход хэвтээ буга даргар эврээ дэрэлзvvлэн толгойгоо шилгээхэд хоньд нь хуйлран vргэж буцаж давхилдав. Маам, хvvгээ мориндоо сундлан бугад ойртон очив. Гэтэл морь нь хамраа дуугарган vргэж давхиад хавьтаж єгсєнгvй. Буга гэдэг чинь хvн рvv дайрдаг, єшиглєж чавчдаг, ялангуяа эмэгтэй хvнийг их тохуурхдаг юм гэнэ билээ гэж дуулсан. Маам тулж vзье гэж хичээсэнгvй. Yд болсон тул тэд хонио хэвтvvлж, єєрсдєє ундаа уухаар гэрийн зvг дєхєв.

Дараа шєнє нь хоточ халтар байн байн зvvн гvвээн дээр гарч хуцан чимээ єгч, буцан ирж хотоо сахиж, буга хонь хоёроо манах гэж их л зав муутай хонов бололтой. Хоёр буга тэр шєнє гэр лvv нэлээн дєхєж, зvvн гvвээний зvvхэн хажууд ирж хоножээ. Нєгєє буга нь мєн л хэвтсээр єнжихєд хэрээнvvд ээлжгvй манаач шиг хоёр талд нь сахин сууж єдрийг барав. Нєгєєдєр нь Маам єглєє босож харвал єнєє буга зvvн гvвээн дээр нь гарч ирээд яг гэрийн зvг ширтэн хэвтэж, даргар том эвэр нь ургаж байгаа нартай таширлан асар том алтан бємбєрцгийг дороос нь тулсан хоёр тулгууртай олон салаа багана ч юм шиг, нарыг хоёр мутар дээрээ єргєн барьсан хvний ч гар шиг харагдав. Хэрээнvvд улам олхн болж, дээгvvр нь эргэлдэн бужигналдаж байв. Нохой нь тvvний ємнє бараг хошуугаа нийлvvлэн хэвтээд сvvлээ шарван эрхэлж байв. Маам ихэд гайхаж: - Єнєє хоёр амьтан чинь бvр манай гадаа яваад ирж. Яах гэж манайх руу дєхєєд байгаа юм бол? Боохойг хэрээ дагадаг, бадарчинг балаг дагадаг гэдэг. Гэтэл манайхыг буга дагаад байдаг нь юу вэ? хоёр буга манайд дасах гэж байна уу, дайсагнах гэж байна уу гэхэд хvv нь - Манай мал болох гэсэн юм бол уу, ээжээ очиж vзье гэв. Маам бол жирийн нэг шавилхан хархvvтэй ноцолдож гэхэд, тvvнийг бєх шиг мэх хийгээд унагахгvй л бол єєрєє тэнгэр харж унахгvй биеэр мєчирхєг чацархаг, гар нь бяралхаг бvлэрхэг, биеийн тамирч баймаар боловч

Page 305: Mongoliin shildeg oguulleg

ёстой л малчин байгууштай хvvхэн билээ. Тvvндээ эрэмшсэн ч юм уу, буга эмэгтэй хvнийг тохуурхдаг гэсэн домгоос эмээсэнгvй, юу ч гэсэн тулж vзье гэж боджээ. Бvдvvн ташуур барин хvvгээ дагуулан тийшээ явав. Єнєє буга тэдний ирж явааг хараад босож, єєдєєс нь эгцлэн ширтэж зогсов. Халтар нохой эзнээ харчихаад тосон ирээд ємнє нь хєрвєн эрхэлж, буцан давхиж бугын ємнє очин шарвагнан тоглож, хvн адгуус хоёрын хооронд жуулчилж байгаа мэт ааш vзvvлж байлаа. Тэднийг дєхєн очиход согоо нь айж сэрэмжилсэн янзтай эргэн эргэн харсаар цааш явахад буга нь хєдлєх ч vгvй ширээ шиг зогсон хоцров. Идэр хvv ээжийнхээ баруун гараас хєтлєн , айх гайхах бахдах шохоорхох хослон харж зогсоход зvvн гар талд нь халтар нохой нь оцойн сууж сvvлээ тvргэн тvргэн шарваж эзэн болон бугыг ээлжлэн харж хэлээ унжуулан аахилан сууна. Гэтэл нєгєє буга тэдний єєдєєс хэд алхаад зогсож, дєхєн дєхсєєр хэдэн алхамын зайтай ирж зогсоод эх хvv хоёроос аврал эрэх мэт саваа мэт урт нарийн хєлєє сєхрєн, гуалиг сайхан хvзvvгээ сунган хэвтээд єгєв. Тvvний єндєр сайхан цээж євчvv, омрууны тус газар ямар нэг ирт мэс буюу хурц шvдээр сэнжлэн сэт татжээ. Тэрхvv гарх нь сэдрэн єтєж цус шvvс шvvрч байлаа. Эх хvv хоёр тvvнийг єрєвдєн vзэсгэлэн сайхан арван хоёр салаа эвэр, єнгєлєг буурал сортой урт сайхан хvзvv єргєн тэгш зоог илэхэд зовлонт тэр амьтан бишvvрхэж эмээх байтугай аврал эрэх мэт тэдний гарыг дагуулан харж байв. - Энэ хєєрхий амьтныг ямар дайсан ингэж урчих нь энэ вэ? гэж Идэр хvvг єрєвдєж хайрласан дуугаар хэлэхэд ээж нь: - Чоно урчихаж. Эртээр шєнє энэ хоёрыг олон чоно хашиж хєєсєн бололтой. Энэ буга ижил нєхрєє хамгаалж, чонотой тэмцэлдэн цавчилдаж байгаад ингэж шархдсан байна. За хоёул энэ хєєрхий амьтныг эмнэж эдгээе гэв. Эх хvv хоёр гэртээ ирж, мал эмнэлгийн хэрэгсэл саваа хувин устай аваад буцаж ирэв. Гэтэл єнєє буга тарайн хэвтэж, нохой нь тvvний цээжний шархыг долоон цэвэрлэж цаадах нь тун таатай хvзvvгээ єлийн хэвтэж байв. Эх хvv хоёр бугын шархыг марганцын уусмалаар угааж, эм цацав. Буга шархандаа ихэд шаналж, халуурч байгаа бололтой бие нь чичирч хамар ам нь хатангиртан омголтжээ. Маам хувинтай усаа толгойд нь ойртуулахад буга усны vнэр авмагц толгойгоо єндийлгєн хувин руу шааж, ус залгилж эхлэв. Тэгэхэд Маам санаа авч халууны ба євчин намжаах эм усанд нь хийж орхив. Тэр буга хэд хоног хэвтэрээсээ боссонгvй. Согоо нь хот тойрон бэлчиж, шєнє нь ижлийнхээ дэргэд ирж хэвтэнэ. Эх хvv хоёр аль сайн амттай vнэртэй євс тvvж єгєх боловч буга бага багаар зажлан хаяна. Харин хужир шvvг бvхлээр нь vмхэн хэмлэнэ. Эх хvv хоёр єдєр бvр

Page 306: Mongoliin shildeg oguulleg

усалж, шархыг нь угаан цэвэрлэж эм тvрхэх ба нохой нь хэзээний л цээжин дор нь оцойн сууж шархыг нь долоож харагдана. Тvvний шарх нь хунигдан эдгэрч буга босож явах болов. Тэр хоёр гэрээс холдон бэлчээрлээд vдэш нь гадаа ирж хонины захад хонох ба зарим халуун єдєр гэрийн сvvдэрт хэвтэн єнжинє. Буга нь эх хvv, нохой гуравт дасаж заримдаа гэрт орох гэж хаалгаар толгойгоо оруулчихаад даргар эвэр нь босгонд тээглэн гэрий нь яйжигнуулан єндєлзvvлдэг байв. Согоо нь хvнээс айхаа больсон ч хvн гар хvрэхэд vргэн зайлна. Идэр тvvнд бvр хайртай болж хошуу ам, цээж сэрвээг илж, маажихад буга дуртай янзтай ажиггvй зогсоно. Идэр нэг удаа. - Ээжээ энэ бугын юугий нь оосорлон унадаг бол? гэхэд, ээж нь - Мэдэхгvй хvv минь, цаатан гэж цаа буга унадаг хvмvvс байдаг юм. Ээж нь багадаа нэг кино vзэхдээ харсан. Гэхдээ юуг нь яаж оосорлосон байсныг би санахгvй байна гэв. - Ээжээ энэ бугануудаа оргоод явчих болов уу, эсвэл алдчих бол уу гэж айх юм. Аавыг иртэл яаж тогтоож байх вэ? Ер нь энэ хоёрыг аргамжаад юм уу чєдєрлєж байя гэхэд, ээж нь - Ой хєвчид дураараа єссєн амьтдыг хvлж баглаад яахав дээ хєєрхий. Нэгэнтээ бидэнтэй дассан болохоор холдохгvй биз гэв. Ээж хvv хоёр нэг єдєр хонио хариулж явтал, хоёр буга замдаа нэг ч удаа хушуугаа газар хvргэлгvй явсаар Гэзэгт хайрхны арын мод руу ороод явчихыг харсан Идэр: - Ээжээ, ээжээ єнєє хоёр буга чинь тэр мод руу ороод явчихлаа. Одоо буцаж ирэхгvй, яана. Би хэлээгvй юу? Аргамждаг л байсан юм. - Миний хvv гэрээсээ олон хоног хол явбал гэрээ санана шvv дээ. Хєєрхий ойн амьтан ой модоо санаж л дээ. Буцаж ирэх байлгvй дээ гэв. Ээж хvv хоёр орой хонио хотлуулж ирэхэд буга согоо хоёр нь бараа ч vгvй байв. Тэр орой Идэр ихэд урамгvй, дуу шуу ч vгvй байв. Тэрээр зvvн гvвээн дээр гарч гэгээ тасартал харуулдсан боловч бараа харагдсангvй. Идэр чимээ анир чагнан удтал унталгvй хэвтэв. Нохой нь ч чимээрхэж хуцсангvй. Идэр єглєє эрт сэрж гарч харвал хоёр буга нь хотны захад хэзээний гэрийн амьтан шиг тавтай хэвтэж байгааг хараад Идэр тэсгэлгvй баярлаж: - Ээжээ, єнєє хоёр чинь нээрэн хvрээд ирж. Одоо энэ хоёр бvрмєсєн манай мал болжээ гэж хашгирсаар орж ирэв. Тэр єдєр хоёр буга бэлчээрт гарсангvй, гэрийн сvvдэрт ирж хэвтэв. Идэр «даргай» гэж нэрлэдэг бугаа эрхлvvлж, илж маажиж байснаа, тvvнийг унаж vзэхсэн гэсэн хvсэлдээ хєтлєгдєн санаандгvй мордож орхив. Тэгтэл буга босон харайгаад тэр чигтээ аваад давхичихав. Буга ар тийшээ хумгар олон

Page 307: Mongoliin shildeg oguulleg

салаа эврээрээ Идрийн хоёр євдгийг цээжин дээрээ хавсран дарж, ойчих байтугай хэлтийх ч аргагvй болжээ. Нохой нь эрхэлж тоглож байгаа нь юмуу, нэхэл дагал болж байгаа юмуу, хажуугаар нь хуцаж давхилаа. Буга гэрийн гаднаас босон харайх vед Идэр арай гэж “Ээжээ” гэж хашгирчээ. Тvvний дууг сонсоод Маам гэрээс гарч, хvvгээ багын нуруун дээр шоохойтол суучихаад дэнж дээгvvр тоос манарган давж явахыг хараад, - Идээр, гэж хэд хашгираад алдаж орхив. Маам хашин хээртээ мордож баруун солгойгvй гуядан давхисаар зvvн гvвээн дээр гартал буга согоо хоёр Гэзэгт хайрханы хажуу єєд чавхдаж явав. Маамыг уулын бэлд ч хvрээгvй явтал буга согоо хоёр Гэзэгт хайрханы хажуугийн хад цохион дундуур дvvлэн харайлгасаар даваад явчихав. Халтар нохой нь ч тэднийг гvйцсэнгvй. Хол хаягдаад эзнээ тосон гvйж ирэв. Маам, хашин хээр, халтар нохой гурав Гэзэгт хайрханы эгц энгэр єєд єгсєж, тэднийг гvйцэх нэгэнт єнгєрчээ. Хvvгийнхээ тоос манарган давсан чиг рvv Маам нулимсаа дуслуулан харж зогсоод гvн бодол болов. Хvvгээ орхих уу, хонио орхих уу гэж бодсоноо гэрийн зvг буцах нь зєв мэт санагдав. Тvvнийг эргэн явахад нохой нь хойноос нь даган шогшиж явснаа эргэн харж оцойн сууж байгаад эзэндээ ямар нэг юм хэлэх мэт хэд хуцчихаад Идэрийн явсан мєрийг шиншлэн уул єєд шогшин одов.

Маам, Мандах хоёр хэн хэн нь хэдэн жилийн ємнє сумын сургууль тєгсєєд нэгдэлдээ ирж ажилласан залуу малчид билээ. Тэд сvvлийн хэдэн жил нэгдлийнхээ сувай хонь хариулах болсон агаад хонио тарга тэвээр авахуулахын тулд отрын байдлаар хариулж заншжээ. Энэ жил ч мєн л тэр заншлаараа энэ зэлvvд хєндийд саяхан нvvж ирээд байгаа ажээ. Гэтэл ойрмог нэгдлийн захиргаанаас аймгийн тєвд нэгдсэн суурийн ахлагч нарын тvр сургуульд Мандахыг гурван сарын хугацаагаар явуулжээ. Идэр хvv єдєр бvр унинд уясан улаан даавууг нь нэг унь ахиулан уясаар нэлээд уджээ. Нэг єдєр, Идэр улаан даавуугаа, цэнхэр даавуунд тулгаж уячихаад: - Ээжээ, ээжээ аав маргааш ирэх болж гэж баяртай хашгирав. Маам унинд уясан даавуугаа хараад инээд алдаж, - Хаа байсан юм. Дахиад бараг сар дутуу байхад чи алгасч ахиулаад байж vv дээ гээд улаан даавууг нь дахиад vлдсэн хоногийн тоогоор ухрааж уяж єгєв. Мань эр заримдаа мартчихаад нэг єдєр хоёр унь ч ахиулчидаг байсан юмуу хэн мэднэ. Ямар ч гэсэн аав нь ирээгvй л байлаа. Хоёр буга єдєр нь холын бэлчээрт гараад, шєнє нь хаяанд нь ирж хоносоор, тэр хэд улам л ижил дасал болсоор байв. Нэгдлийн

Page 308: Mongoliin shildeg oguulleg

захиргаа бригадаас нь Мандахын нутаг бэлчээр, малын эрvvл мэнд тарга тэвээршлийг vзэхээр хvмvvс зєндєє л ирнэ. Нэг удаа малын эмч ирээд: - Чи хє эртээр бугаар хєлєглєєд давхиж байлаа гэж vv? гэхэд Идэр, - Тэгсэн, их хурдан гээч. Нисэх онгоц шиг уулан дээгvvр хамаагvй давхих юм билээ гэв. - Чи хє унах ч яахав. Аавыгаа иртэл сайн хариулж байгаарай. Битгий алдчихаарай гэв. Тэр єдєр Маам, хамгийн ойр нутаглаж байгаа айлд хэл хvргээд гэртээ ирэхэд орой болж байв. Тэрхvv хэл єгсєн айлынхан цаашаа суурь бриагдынханд хэл єгч хvмvvс цуглуулж, эрэлд мордохоор тохиролцсон аж. Маам хонио эрт хотлуулаад, хvvгээ ирж явна уу гэж Гэзэгт хайрханы зvг нэг харж, бригадын зvгээс хvмvvс ирж явна уу гэж харуулдан хvлээж, гэртээ орон гаран байлаа. Yдэш харуй бvрий болохын хирд нохой нь их л холоос давхисан бололтой хэлээ унжуулан аахилсаар гvйн ирж, эзнийхээ євєр єєд цоройлсноо газар хєврєн эрхлэв. Маам нохойдоо цийдэм хийж єгєєд: - Халтар. Идэр яасан, Идэр хаана байна гэсэнд нохой нь сvvлээ шарван гийнан гасалснаа зvvн хойш харан хуцав. Тэгтэл удсангvй зvvн хойдох гvвээн дээгvvр єндєр нам хоёр хар юм бєртєлзєн гарч ирж яваа харагдав. - Ээжээ гэх Идэрийн сэргэлэн дуу сонсдоход Маам тэссэнгvй тосон гvйв. Буга тайван алхан ирж явснаа Маамд ойртон ирмэгц “энэ томоогvй хvvхдээ ав, намайг энэ хvнд ачаанаас салгаад єгєєч” гэсэн мэт хэвтээд єгєв. Миний хvv яаж томоогvйтэж байгаа нь энэ вэ? гэж Маам бугын эврийг єргєн єндийлгєж хvvгээ буулган авав. Тэднийг дєнгєж гэртээ ортол ємнєєс хэдэн морьтой хvн давхилдан ирэв. Тэд гэрийн vvдэнд ирж, мориноосоо буулгvй, мэнд ус ч асуулгvй, - За юу болсон бэ? Хаашаа явах вэ? бушуулъя гэлцэв - Би хvрээд ирсэн л дээ гэж Идэр гэрээс хашгирав. Тэд мориноосоо бууж гэрт орон настайхан нь: - Томоогvй тархи, ажил удаж, ээжийгээ зовоогоод гэж зэмлэхэд зарим нь - Сэргэлэн эр бугын нуруун дээр суух байтугай, Восток хєлєг дээр суудаг цагаа зєв гэж єєгшvvлж - За тэгээд чи хаагуур давхиж давхиж ирэв? гэцгээв Манай даргай саарал намайг унуулаад Гэзэгт хайрханы дээгvvр нисэж нисэж ар руу нь буугаад модны хаяанд очоод хэвтээд єгсєн. Би буух гэсэн. Намайг гэрээ олохгvй тєєрєх байх гэсэн юмуу, тvрvvлээд явган

Page 309: Mongoliin shildeg oguulleg

харьчих байх гэсэн юмуу намайг эврээрээ дараад буулгасангvй. Тэгээд буга газар хэвтээд би тvvний дээр суугаад л байлаа. Тэгтэл манай халтар намайг эргэж очсон. Халтар маань бид хоёрын тойрч нэг нэг vнэрлэчихээд бугатай хошуугаа нийлvvлэн хэвтээд л байсан. Орой болохын хирд халтар маань гэрийн зvг явснаа эргэж хараад дороо сууж “харьцгаая” гэсэн мэт хау хау гэж хуцсанаа биднийг явахгvй болохоор буцаж ирж тойрон хуцаад дахин нэгийн зvг гvйж, биднийг хvлээн эргэн харж зогсоод байсан. Тэгснээ даргай саарал маань гэнэт босоод нааш явсан. Ирэхдээ ч газар дээгvvр явж ирсээн. Ай мєн ч хурдан амьтан юмаа. Сансрын хєлєг л тэгж хурдалдаг байх аа гэв. Нэг єдєр бригадын даргаас танайх удахгvй нvvж, намаржаа руу дєхєж бууна шvv, бэлтгэлтэй байгаарай гэж хэл иржээ. Энэ мэдээ Идэрийн сэтгэлийг ихэд тvгшээсэн боловч, нvvх болтол аав ирнэ биз. Улаан цэнхэр хоёр даавуу нийлэхэд хоёр гуравхан унь vлдээд байна гэж бодон тайвширчээ. Одоо намар боллоо. Аав л бушуу ирээсэй. Буга ямар євс иддэг бол? Аав бид хоёр бугандаа дуртай євсийг нь тусгайлан хадаж бэлтгэнэ. Євєлжєєнийхєє хашааны дэргэд тусгай пин барина. Хойтон хавар согоо нь хєєрхєн тугал гаргана. Сvvг нь сааж ууна. Хєєвєр зогдрыг нь авч хоршоонд тушаана. Мєн ч их ажил байна даа гэж Идэр бодно. Гэтэл нэг єглєє хоёр чиргvvл чирсэн белорусь трактор пажигнан ирэв. Суурийн ахлагч, жолооч хоёр ээжтэй нь хамжин гэрээ буулган яах ийхийн зуурдгvй ачаалав. Хоёр буга нь трактороос vргэн зvvн дэнж дээр гаран, эд яах гэж байгаа юм бол гэсэн мэт тэдний зvг харан зогсоно. Ээж нь ачаа хєсєгтэйгээ явж, Идэр халтар нохой хоёр хонио туух болжээ. Идэр хоёр бугаа хоньтойгоо цуг туух гэж хєєцєлдсєн боловч угаас тууж сураагvй амьтан болохоор явж єгсєнгvй. Идэр хонио хариулгаар нь туух зуур эргэж харсаар явав. Хоёр буга нь замдаа эргэж ч харсангvй євсєн толгой ч шvvрэлгvй шууд явсаар Гэзэгт хайрханыг даваад явчихав. Тэдний хойноос нvдээ чилтэл харуулдан явсан Идэр гvн санаа алдан манайх бvхэл нvvдлийн газар, бараг хагас єртєє газар нvvж бууна. Тэгэхээр эд манайхыг олж очихгvй. Яг аавыг ирэх болохоор хоёр бугаа орхичихдог мєн хайрнаа гэж харамсан явав. Идэрийг очиход ээж нь шинэ нутаг дээр гэрээ барин тєвхнєчихсєн байлаа. Идэрт цай унд уух ч хvсэл байсангvй. - Хоёр буга маань манайхыг олж ирэхгvй. Одоо яанаа гэхэд ээж нь: - Бидний мєрєєр хєєгєєд ирэх байлгvй дээ гэж хvvгээ тайвшруулахыг оролдов. Идэр хотныхоо хойдох гvдгэр дээр гарч баруун амнаас тоос татуулан ирэх унаа, машин, зvvн хойдох урт хєндий уруудан ирэх хоёр бугаа

Page 310: Mongoliin shildeg oguulleg

харуулдан зогссоор харанхуй болгов. Шєнє нь аль нэг нь ирж магадгvй тэгвэл нохой маань заавал биднээс урьдаар мэдэж чимээрхэн хуцна гэж чагнан хэвтсэн болов ч нохой нь ганц ч ган гэсэнгvй. Ашгvй хєвчийн зочин єнєє хоёр нь толгойн архан шил дээр хэзээний гэрийн мал шиг тайван хэвтэж байв. Идэр баярлахдаа: - Ээжээ, єнєє хоёр буга чинь олоод ирсэн байна гэж хашгирсаар гэрийн зvг гvйв. Гэртээ орж ирээд хvv нь - Одоо аав л ирэх хэрэгтэй байна. Аав яагаад ирэхгvй байна. Та юу гэж бодож байна? гэв. Ирэх хугацаанаасаа дєрєв тавь хоног єнгєрєєд байгаад гайхаж байсан Маам: - Харин л дээ. хєвч хэцэд тєрж идээшсэн адгуус хvнд дасаж айл хvн бараадаж байхад, ханат гэрт тєрсєн хvн, хань, ижил vр хvvхдээ мєрєєдєн ирэхгvй яах билээ гэж сэтгэлээ тайвшруулан - Ирнээ ирнэ гэв. Хvv дахиад л гадаа гарч тэртээ хєндийд ногоон торгон дээгvvрх шар утсан хаваас шиг єл халзан зам руу ширтэн зогсов. Гэвч тэр зvгт бvдvvхэн шувуу ч нисэж яваа vзэгдэхгvй байлаа.

САМБУУГИЙН НАДМИД

Зохиолч С.Надмид 1934 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Бага сургууль, 1958 онд Улсын их сургуулийн биологийн салбар, 1964 онд утга зохиолын оройн дээд сургууль тєгсжээ. Уран бvтээлийн ажлаа 1951 оноос эхэлж, “Сvvдэр хvv”, “Нарны охид”, “Бордоотой бороо”, “Улаан дээвэртэй байшин”, “Дааганы уралдаан”, “Тоодой цоохондой” зэрэг тууж, єгvvллэгийн ном хэвлvvлжээ.

ТYМЭН ЦАГААН ХОНЬ

Говьд зуны урт єдрийн том улаан наран аажуухан жаргалаа. Энэ нутгийн харуй бvрий Хангай газрын vдшийн хар чийг шиг эцэс тєгсгєлгvй хээр талын элгэн биенээ алгуур зєєлєн унахуй, умраас зурвас зурвас салхин vлээв. Салхи ид шидийн хvчээр ирж байна уу гэмээр бєгєєд сэтгэл сэргэм энэхvv сайхан салхийг хаа тэртээ орших хєглєгєр их хєвч тайга, умрын сvрлэг уулс зєвхєн аяны холд алжаан ядарсан нєхрєє сэвэн сэрvvцvvлье хэмээн урт нарийхан хоолойгоор зам тосуулан vлээж байх шиг таатайхан санагдана.

Page 311: Mongoliin shildeg oguulleg

Бид салхин єєд ташаа тулан зогсож, бяцхан амсхийгээд цааш хєдєллєє. Єдєржин ус нь буцлаад халгай идсэн хєгшин ат шиг урагш ахихгvй байсан нэгдлийн ГАЗ-69 ч хvйтэн булаг уусан тайлаг таврах мэт дэрс сондуул дээгvvр дэгдэн дэгдэн давхих болов. Энэ сацуу Начиндагва даргын нозоорсон нойрмог нvд агшнаа сэргэж, “Нєгєєхєє цааш нь ярих уу даа” гэсэн харцаар над руу эргэн харлаа. Чингээд “тэгээч” гэхийн хооронд дарга хаалга руу нуруугаа харуулан хажуулдасхийн суудал засаад ийн єгvvлсэн нь: - Тэр чавганц чинь ганц бие хvн байсан юм. Мєндєр шиг олон сайхан цагаан хоньтой. Хvмvvс Янжин гуайнх гэхээсээ “Олон хоньт ганц чавганцынх” гэцгээдэгсэн. Эрэгтэй хvн шиг єргєн мєртэй, єндєр янхир эмгэн байж билээ. Єргєн мєрєндєє тааруулсан гэмээр хэн хvнийхээс том арга vvрээд, аргал тvvж хонио хариулна. Учиргvй бvдvvн иштэй, том савар барьдаг асан. Аргал голно гэж жигтэйхэн. Дандаа vхрийн хатсан хєх аргал тvvж тvлнэ. Тvvний аргаа vvрээд аргал тvvж, энэ Хєшєєтийн талд хонио хариулж яваа нь одоо ч харагдах шиг болж байна. Янжин гуай мєн ч сайхан амттай ааруул тавьж, тос хольдогсон. Ер тэднийхээс илvv их тос авдаг айл тэр vед байгаагvй байх. Харамсалтай нь нутгийн хvмvvс, бидний хvvхэд шуухад євєл хаврын тарчиг цагаар цагаан бvгээн юм амсах гэж л Янжин гуайнхаар ордог байснаас биш, хєєрхий зайлуул ганц бие юм, туслая гэж шагаадаггvй байжээ. Тэгээд ч тэр юмсан уу, айл амьтантай ойр байх дургvй. Хєшєєт уг нь говьтой, хээртэй сайхан нутаг. Хєшєєтийн худаг ундаргатай, тагнай ташим хvйтэн устай. Нутгийхан энэ л хавийг тvvнд ємчлєєд єгчихсєн юм шиг ойртож ч буудаггvйсэн. Эмгэний ганцаардмал зожигдуу байсныг манай нутгийнхан этгээд гэмээр яхир зантай нь холбоотой гэцгээдэг байв. Одоо бодохноо этгээд яхир нь юу байх вэ, єєрийн гэсэн бодолтой, баахан хатуу хvтvv яриа хєєрєєтэй л хvн байж. Энэ зан чанар нь нийтээр нэгдэлжих vед улам тодорхой болсон гэдэг юм. Би ч бас зах зухаас нь мэднээ. Тэр vед би чинь энэ “Говийн нар” нэгдлийн хvний бага эмч нэртэй, айл амьтнаар орж хvн бvртэй уулзаж явдаг, хонхортоо л албаны сvрхий амьтан байв шvv дээ. Сумын захиргааны даалгавраар, нэгдэлд элсэх, эсэх тухай саналыг нь авахаар Янжин гуайнд очсоноо санаж байна. Янжин гуай намайг морио тушаад гэрт орон ортол харж зогссоноо: - Гомбын дунд хvv юу дээ гэж билээ. Хvvхдийг байтугай, єєрєєсєє дvv хvнийг нэрээр нь дууддаггvй, тэдний тэр, эдний энэ гэж ярьдаг хvн байсан. - Тиймээ. Дунд хvv нь байна гэж хэлээд би амар мэндийг нь мэдэн

Page 312: Mongoliin shildeg oguulleg

ирсэн учраа шулуухан хэлэхээр шийдэн: - Таныг нэгдэлд орох болов уу?Юу бодож байгааг тань мэдэхсэн л гэж явна даа гэв. Янжин гуай нэгдэлд элсэхийн ач тусыг ер надаас доргvй мэдэж байх шиг байлаа. Тэгээд ч тэр юмсан уу - Элсэлгvй яахав хvv минь гэж уриалгахан хэлэв. Би их баярлалаа. Хичнээн айлыг нэгдэлд элсvvлснээр сумын тєлєєлєгч ажлаа дvгнvvлдэг байсан юм. Янжин гуайг хvмvvс “яхир янхир” гэцгээдэг. Зvгээр л хvн шvv дээ гэж бодоход сэтгэл сайхан байв. Тэгтэл байна шvv, юу гээч болсон гэж бодно. - Орсон дээр байлгvй яахав. Ганц бие єндєр настай хvнд аятай байх уу. энэ олон хонийг та ганцаараа яаж маллах билээ. Яаж унгас vс, сvv саалийг нь авах билээ. Нэгдэлд элссэн даруй чинь таны малыг єєр айлд єгнє. Зєвхєн єєрт vлдээхээ л авч хоцорно. Ёстой хєнгєрєєд явчихна даа гэсэн чинь эмгэний нvд гурвалжилж, туранхай шанааны нь арьс хэдэнтээ татваганах мэт болоод: -Хvv минь чи юу хэлэв. Тэгвэл би тэр нэгдэл мэгдэлд чинь заяа нь элсэхгvй. Амьд мэнд сажилж яваа цагт буянт сvргээ хvний гар дээр єгєхгvй гэж шууд хэлдэг байна. Дотор палхийгээд явчихлаа. Янжин гуай ярьсаар байв -Энэ хэдэн хонийг чинь би нэг настай нялх vстэйгээсээ малласаар байгаа юм. Унгас ноос, сvv саалийг нь авсаар байгаа юм. Хvний царай харах болоогvй байна. Яахав, эмээгээ нvд анимагц бvгдийг нь туугаад яваарай. Нэгдэлд элсэхгvй... vгvй шvv хvv минь... Би юу ч хэлж чадсангvй. Тэр оройгоо давхин ирж захиргаанд бvгдийг тайлагнав. Сvvлчийн vг л илvvдэх шиг боллоо. Тvvнийг юунд хэлэв хэмээн бодсоноо хvртэл тоочлоо. Тэгтэл намын vvрийн дарга: “зvгээр ээ, зvгээр хvv минь. Зовох хэрэггvй” гэсэн шиг тайван хараад - Зєв шvv дээ. Yнэнийг л ярих хэрэгтэй. Хэнийг боловч vгээр хуурч болохгvй. Яахав дээ. Янжин гуай явж л байг. Харж байя. Харин нэгдэлд элссэн элсээгvй тvvнд тусална шvv гэж билээ. Начиндагва ийнхvv яриад газрын баримжаа авч буй бололтой гадагш тонголзон харав. Орчин тойрныг тvнэр харанхуй нємєрчээ. Машин урт хос гэрлээрээ энэхvv тvнэр харанхуйн дор нойрсох ихэр юм шиг намхан дов толгодыг тэмтчин, зvг чигээ олж хурдалсаар явна. Дугуй дор жижигхэн хайрга чулуу шажигнан vсчихээс єєр чимээгvй. - Бид нэг хэсэгтээ Янжин гуайнд очсонгvй. Битvvхэн л харж байсан хэрэг. Эмгэн ч яахав, хонио хэнээс дутуугvй сайхан малласаар байв. Євєл нь хатуухан, хавар нь ширvvхэн єнгєрсєн боловч тэднийх нэг ч эх, тєл хороогоогvй юмсан. Мал ид тєллєх vеэр би тэднийхээр очсон

Page 313: Mongoliin shildeg oguulleg

- За Янжин гуай минь євлийг яаж шvv єнгєрєєв дєє. Ядрав уу гэж суув. Тэгэхэд Янжин гуай - Ядрахгvй яаж мал маллах билээ гэж хэгжvvхэн хариулаад “тавлаж байна уу хє” гэсэн янзтай, єєдєєс нvд дальдартал харсан нь санаанаас ер гардаггvй. Ээ, мєн сvрхий хєгшин шvv. Хавийн хvмvvсийн ярилцахыг сонсвол Янжин гуай тэр євєл харсаар байтал гурван том гvзээ тосоо хониндоо хуваагаад єгчихжээ. Малчид: - Бидэнд шагайн чинээг ч амсуулаагvй. Муухай амьтан гэцгээж байв. Янжин гуайн малд vнэн голоосоо хайртайг мэдсэн юм. Нэгдлийн ерєнхий хороо, намын vvрийн даргын даалгавраар бидний хэсэг залуус Янжин гуайд туслах, хонины нь уртын ноосыг авч єгєхєєр очлоо. Залуучууд болсон хойно, яахав дээ ширvvн гараар vзээ биз. Тэгсэн чинь эмгэн: - Хайран сайхан амьтдын маань бєєр зvрхийг унагачих дєхлєє. Яасан ч их vргээж цочоодог, яасан ч ширvvн унагадаг vхээрvvд вэ? зєєлєн барь, аятайхан холбо, хvзvv толгойг нь таслачихлаа гэхчлэн хангинаж гарав. Чингэтэл бvр хэрэг бишдэж, манайхны нэг нь нэг тєлний нимгэн цавьны дээхэн талд эсгэчихжээ. Янжин гуай тvvнийг vзvvт жигтэй муухайгаар зvхэв - Алив хєє, ємдєє тайлж бай. Би чиний цавийг хайчлаад орхиё! хэмээн сайхь залууг бахим том гараараа барьж авлаа. Хичнээн их сандаргасан гэж санана. Бид гараа цэврvvттэл хонь хяргав. Ядарч, єлсєж байгаа ч гэж хачин. Нєгєє цавиа хайчлуулах дєхдєг залуугийн дургvй их хvрч байгаа бололтой хvзvv сэрвээгээ хєдєлгєн: - Хєєе, Янжин гуай гэж дуудаад - Та чинь ийм олон сайхан хоньтой байж, ганц охин тєлєг ч гаргадаггvй хvн vv? ёстой ємд маань єєрєє шувтарлаа гэж хэлэв. Бас л буруудсанаас зайлсангvй. Эмгэн хємсєг єргєн, нvд босгож: - Юу гэнээ, амьтны амь хорооё гэв vv? Эмээ чинь єдий болтол халуун зунаар сэвс гаргаж vзсэнгvй. Чи чинь ингэхэд хэний хvvхэд гээчив. Манай энэ хонхорт ийм жудаггvй муухай амтай, талхгvй хvvхэд баймааргvйсэн билээ гэхчлэн vнэн голоос хилэгнэн уурсав. Тэгээд Янжин гуай том саахуу дvvрэн тараг, тvvхий сvvний бяслаг, хатаасан даргар шар єрєм, базмал ааруул тэргvvтнийг авчирч єгєх зуураа: - Халуун зун улаан мах хэрэггvй, хvvхдvvд минь. Євєл, зунгvй мах идвэл хэрхэх вэ? Ёстой амьдаараа ємхийрч, тээрч vхэх байгаа даа. Тэгээд ч эмээ чинь энэ сайхан амьтдыг єсгєж єдий хvргэснээс биш, хорооё гэж яваагvй юм шvv гэснээ биднийг басхvv эх хvний єрєвч сэтгэлээр энхрийлэх мэт хараад - Тараг, ааруул ид. Yvн шиг сайхан хоол хаана байна хэмээн буцааж

Page 314: Mongoliin shildeg oguulleg

гаргатал шахаж билээ. Хоёр жил єнгєрлєє. Хавийнхан бvгд нэгдэлд элсэхэд Янжин гуай л ганцаараа хоцров. Малчид дургvй байлаа. Бид ч гэсэн “яхир янхир хєгшин сум орны нэрийг гутаах нь. Малчид зуун хувь нэгдэлд элслээ гэсэн мэдээ vvнээс л болоод сонинд гарахгvй байна. Яая даа, энэ зєнєг тєгцєг чавганцыг” хэмээн бухимдах болов. Зарим нь бvр илэрхийгээр: - Хувийн ємчийн шалбаагт шигдсэн энэ муу чавганцаар нэгдэл дутахгvй. Ганц араг аргалын нэмэргvй ийм амьтад нvд аниж хєгжлийн маань замыг цэвэрлэж байвал таарна. Янжингаас улсад хонь нь хэрэгтэй. Тэр сайхан цагаан хонь хэзээ нийгэм олныхоо их сvрэгт нийлэх бол хэмээн ярилцдаг боллоо.

Чингэтэл энэ мэт ойворгон яриа намын байгууллагын сонорт хvрсэн бололтой. Намар оройхон намын vvрийн дарга баахан хариуцлагатныг цуглуулаад: - За, та нар Янжин эмгэнийд оч. Цаадах чинь хєлдєж vхэх дєхєж байгаа. Нэгдлээс хоёр хонины мах, нэг бор эсгий, хэдэн сав ёотон, шуудай гурил, бас нэг ногоон цай аваачиж єг. Гэрийг нь Хєшєєтийн баруун євєлжєєнд буулгаад бор эсгийгээрээ дулаалаарай гэж хэлэв. Энэ vгийг сонсод нягтлан бодогч хvvхэн, ихэд дургvйлхсэн янзтай: - Тэр чинь нэгдлийн гишvvн биш шvv дээ. юу боллоо гэж Янжин чавганцыг нэгдэл тэтгэж, тэжээх билээ гэв. Дарга муухан инээвхийлэх шиг болсноо: - Та бид чинь Янжин гуайн хонины бvх ноосыг мултаж аваа биз дээ. Нягтлан та харин тvvний хєлсийг одоо болтол юунд бодож, єгєєгvй байна вэ? нэгдэл бол луйврын газар биш шvv хєє гэж сvртэй хэлэв. Yзтэл даргын зєв байсан боловч бид баахан маргаж билээ. Маргах ч юу байх вэ саналаа хэлцгээв. - Ерєєсєє Янжин гуайг нэгдлийн гишvvнээр бvртгээд авчихъя. Тvvний саналтай, саналгvй ямар пад байна. Тэртэй тэргvй нэгдэл хонины нь vс ноосыг нь авч, хєлс хvчийг нь єгч байна шvv дээ гэж шуугилдсанд дарга тайвнаар: - Yгvй ээ, болохгvй. Хэдий єндєр настай ч цаадах чинь хvн шvv дээ. Янжин гуайд буруу байхгvй. Yнэндээ цаадах чинь хувийн ємчийн vзэлд автаж, хоцрогдсондоо ч биш, малдаа чинхvv хайртай монгол хvний зангаар хониноосоо салж зvрхлэхгvй байгаа юм. Хонь бvхэн нь тvvнд хар нялхаас нь єгсєж єндийлгєсєн vр хvvхэд шиг санагдаж байгаа. Хvvхдээ хэн хvнд єргvvлчихдэг хvн ховор биз дээ. Та бvхэн Янжин хєгшинд элдэв муу юм ярьж огт болохгvй. Сонсвол “хоцрогдсон чавганц” гэдэг бололтой. Тvvнийг нэгдэлд элсээгvйгээр манай улсын

Page 315: Mongoliin shildeg oguulleg

хєгжил хойш болохгvй. Харин та нарын балай яриа хожим засч болохгvй муу юм болж мэднэ шvv гэж хатуухан сануулав. Манай намын vvрийн дарга Насанжаргал гуай мєн ч уужим дэлгэр ухаантай хvн байсан юм даа. Надаас єєдтэйхэн хvн бол их юм сурах байсан байх... Машин хурдалсаар байлаа. Нэг харахнаа говийн хилэн хар тэнгэрт тоо тоймгvй олон тvмэн од тvгж, сулавтар цагаан туяагаараа мєнєєхєн хав хар тэнгэрийг ягуухан сvлэн байх ажээ. Тэгээд цааш нь.. хэмээн яриандаа халсан анчин шиг намайг єндєлзєхєд дарга: Янжин гуайн нэгдэлд орсон, ороогvй хамаа алга, хонь нь нийгмийн ємч гэдгийг бид мэдэж, тал талаас нь харуулдаж байсан юм. Гол нь чоно нохойд идvvлчих вий гэж их айж байсан. Хєєрхий хєгшин насны эрхээр хvч тэнхээ муудсан байв. Тэр зун айхавтар бороосог, vе vе ширvvн аадар асгадаг байж. Нэг удаагийн хvйтэн бороонд Янжин гуайн хонь уруудаж, бараг тал нь тасарч нэлээн хол айлын хонинд нийлжээ. Эмгэн хагас єртєє шахам газар дагаж, vлдсэнийг нь гэртээ тууж авчирчээ. за, яг энэ явдлаас бид нэг муухай хэрэг хийсэн юм даа. Yгvй, муухай ч гэж болохгvй юмаа. Бид айлын сvрэгт нийлсэн нєгєє хонийг Янжин гуайгаас нуухаар шийдэв. Тэнгэр хайрхан Янжин чавганцын хониноос хоёр зуун далан тавыг нэгдлийн сvрэгт нийлvvлжээ. Дахиад хахир хатуу эмгэний гарт тvvнийг хийхээ больё. Энэ чинь тэртээ, тэргvй нийгмийн ємч байгаа юм гэж ярилцаад єєрт нь болохоор... - Хонийг чинь бид эрж байгаа, тэр хаа холдох вэ? Хавьд чоно нохой идсэн юм дуулдахгvй байна. Нэг л мэдэхэд манайхан туугаад ирнэ дээ хэмээн ам нэгдэн ярьж байлаа. Эмгэн “нээрээ хэлж байгаа биз хєє” гэсэн байртай хvнд зовхио єргєн, их л сэжигтэй харна. Сураг сонсвол нутгийн мэрэгч євгєдєєр зоос гvйлгэн, дал тавиулж байсан билээ. Мэрэгч євгєд гэдэг маань манайхан болохоор яалаа гэж vг алдах вэ? Хонь чинь эндээс хол, буянтай хvний хотонд байна. Ганцын ч гарз алга. Эрэлчид тєєрєєд байгаа юм байна гэхчлэн залдаг байжээ. Эмгэний санаа сая амарч - За тэгвэл яамай. Yхэж хорогдоогvй бол болох нь тэр. Тєрийн минь сvлд єршєє гээд мєндєр шиг цагаан хоньдоо толгой дараалан зvслэн харж байх янзтай элгээ дарж эвийлж, санаа алддаг байжээ. Чухам хонио алдаж, сэтгэл тавгvйдсэнээс болсон юмуу. Янжин гуайн бие гэнэт муудлаа. Эмчийн хуваарь би байн байн очно. Онцын

Page 316: Mongoliin shildeg oguulleg

євчингvй атал бие нь улам доройтсоор байв. Гэхдээ “би яана” гэж ер хэлэхгvй, ийм тийм борлон шvдлэн бий. Тэр маань ямар байна. Хvv минь сайн хараад ирээч гэж гуйна. Тэгснээ “нєгєє хэдэн мєндєр минь хаана байгаа бол?” гэж vглэснээ Хєєрхийг тєрийн минь сvлд єршєєг гэж залбирна. Тєр засагтаа хайртай, тvвшин сайхан, малч эмээ байсан юм шvv гээд дарга хєнгєн бvрх малгайгаа авч єргєн магнайгаа илбээд: Ээ дээ, ухаангvй явдал утгагvй vг бvхэн балай байдаг. Намынхаа даргыг хэлж сануулаагvй бол бид “хувийн ємчийн мунхаг vзэлтэн, хоцрогдсон зєнєг чавганц” гэсэн хатуу хvтvv vгийг тvvний чихэнд дуулгаж, гомдоох байсан биз гэж бодохоос одоо айдаг юм. Хэрэв тийм vг хэлчихсэн бол хєєрхий хєгшинтэй хамт энэ vг одоо ч Хєшєєтийн хонхорт хэвтэж байх учиртай. Yг vхдэггvй юм. Янжин гуайг нэгдэл Хєшєєтєд оршуулсан юм байхгvй юу дээ... Начиндагва ийнхvv єгvvлээд санаа алдаж байна уу гэлтэй болж, оворлог биеэ эгцлэн суув. Би машины цонхоор огторгуйн хаяаны олон одыг харлаа. Одод Янжин хэмээх буянтай буурал эмгэний улс нийгэмдээ vлдээсэн олон цагаан хонь талаар дэлхэн бэлчиж яваа мэт санагдана. Энэ сацуу Янжинтай тєсєєтэй єєр нэг эмгэний тухай Ємнєговьд явж байхдаа сонин баримт олсныг нэгдлийн даргад яримаар санагдаж билээ. Замд, тэр тусмаа шєнийн замд ярьж явах vнэхээр сайхан. Би ямар азаар vнэн зvрхний яриа хєєрєєтэй ийм хvнтэй нvvр учрав? Начиндагва гэгч энэ хvн том нэгдлийн дарга. Мэдээж энэ хvнд эх захгvй их ажил байгаа боловч сурвалжлагчийн зовлон, сурвалжуулахын хариуцлагыг мэддэг ухаантай хvний зангаар намайг єєрєє дагуулан, малчдын бригад, сууриар єдєржин давхиж эцэст тєв орохоор буцаж яваа нь энэ билээ. Єєрийнхєє тухай хэр зэрэг сонирхолтой хуучилдаг бол? Хvний бага эмч байгаад намын дээд сургуульд сурч тєгсгєн тєрєлх нутагтаа ирж нэгдлийн дарга болсон энэ товчхон намтрын цаана их юм бий дээ. Юутай ч малчин тvмэндээ машид хайртай хvн юм гэхчлэн бодоод аль болохоор яриа єдєєхийг хичээн: - Би бас нэг сонин эмгэний тухай мэднэ гэвэл дарга “Уухайс, vгний ээлж байдагсан даа” гэсэн шиг биеэ огцом эргvvлэн хажуулдасхийв.- Тэр эмгэн тэмээчин болохоос биш, Янжин гуайтай маш адилхан гэмээр юм. Олон сайхан хvрэн тэмээтэй хvн байж. Хvмvvсийн ам тvvнд бас л сайнгvй. Тагш шиг жижигхэн бор гэртэй. Гэртээ ганц хар авдартай. Задгай гал тvлдэг болохоор хамаг юм нь хєє тортог. Єєрєєр ч гэсэн хvрэн хар царайтай, атийсан бор эмгэн байж л дээ. Хvмvvс: Хувьт чавганцын юм бvхэн хар. Гэр шигээ дотор сэтгэл нь хvртэл хар.

Page 317: Mongoliin shildeg oguulleg

Хэнтэй, юу ч хэлэлцэхгvй, муу санаатай гэцгээдэг байжээ. Тэр ч байтугай аав, ээж нь vр хvvхэддээ: - Хувьтынхаас хол яваарай. Хар гэрээс нь амьтны морь vргэж, эзнээ vнсэн дээр нь бухаж хаяад хулчин одсон юм гэнэ лээ шvv гэж захидаг байв гэнээ хэмээсэнд дарга - Би бас дуулсан юм байна. Мєн л нэгдэлжих хєдєлгєєний vеэр гээ биз дээ гэв. -Тийм ээ, Янжин гуай шиг ганцаараа нэгдэлд элсэлгvй vлдсэн хvн юм байж. Гэвч нэгдэл тvvнд баярламаар сайхан тусалсан гэдэг юм. Бєєн бєєнєєрєє очиж, бvх тэмээний нь ноосыг авна. Эмнэг догшин тором, тайлгийг эдэлгээнд сургана. Зєвхєн Хувьт гуайн тэмээний буйлийг зорж, бурантгийг томох бригад гаргаж байсан юм гэдэг. Тэр эмгэний тэмээндээ хайртай байсан баримт бий. Хангай нутгийн нэг жолооч тарган тэмээний махтай буцах гэж тэднийхээр зориуд очжээ. - Нэгдэлд элсээгvй хувьдаа олон тэмээтэй ганц айл. Хувьд чавганцынд л оч гэж хэн нэг нь хэлсэн юм байх. Жолооч эмгэнээс нэг байтугай хэдэн ат салгана гэж бодож байснаас зайлахгvй. Гэтэл халгаасангvй. - Таны гутал муу байна. Сайхан эсгий гутал хэдийг л бол єгье. Тохош хийхээр хивс єгье. Yгvй бол монгол гутал єгье. Муу хар гэрийг чинь бvрэх эсгий єгье гээд ч бvтсэнгvй. - Юуны чинь алах идэх. Тийм нvгэлтэй юм бvv хэл гээд халгаагаагvй байжээ. Хувьд гуайн нэгдэлд элссэн гол шалтгаан нь бол дээрх мэт идэш эрсэн жолооч нараас болсон юм гэдэг. Нvд анихдаа хєгшин: - Миний тэмээгээр жин тээгээрэй. Харин хангайн жолооч нарт л єгч болохгvй шvv гэсэн юм гэнэ лээ. Хєєрхий эмгэнийг єєд болсноос хойш нэгдлийнхэн “Хєє шиг хар хvн биш, харин ч цав цагаан дотортой хvн байжээ” гэж ярилцдаг болсон байна. Янжин гуай яг ийм хvн байжээ гэсэнд дарга Тэр цагаас хойш хорин жил єнгєрчээ гээд нэг чухал юм санав бололтой - Маргааш таныг Янжингийн сууриар оруулна гэв. Тэгснээ: Янжингийнх гэнэ шvv. Уучлаарай. Улсын хошой аварга малчин Доржийн сууриар оруулна. Манайхан тэдний шилмэл хонины суурийг Янжин эмгэний суурь гэцгээдэг юм. Тэр ч байтугай Хєшєєтийн хуучин худгийг Янжингийн худаг гэх болжээ гэв. Тэгэхээр тэр Доржийн шилмэл суурь гэдэг чинь угтаа Янжин эмгэний хониноос vvсэлтэй байх нь уу? - Тэгэлгvй яахав. Бид эмгэнийг єєд болсон даруй бvх хонийг нь Дорж гэгч сайн малчинд тушаасан юм. Ажаад байхад арай л єєр хонь байж билээ. Хvйтэнд гайхалтай тэсвэртэй, мах, ноос, сvv элбэг. Сураглаад

Page 318: Mongoliin shildeg oguulleg

байвал Янжин гуайн талийгаач нєхєр бvр дээр vед аймаг алгасан явж єєр омгийн хурган хуц олж ирсэн байлаа. Сайн хоньтой болох гэж л тэр. Одоо бодоход амьтнаас зожиг байсны учир нь хонио элдэв юмтай эвцэлдvvлэхгvй гэж бодсоных байсан юм билvv дээ. Хожим бид тєвєєс мэргэжлийн хvмvvс урьж, шинжилгээ хийлгээд vзсэн чинь “Ардын авъяасаар шалгарал олсон шинэ омгийн сvрэг байна. Энэ хонийг тусад нь єсгєх хэрэгтэй” гэсэн юм. Эдvгээ нэгдлийн хонин сvргээс авдаг бvх ашгийн хорь илvv хувийг энэ хониноос олж байгааг бод л доо. Янжин гуайн цагаан хонь одоо нэг тvмд хvрээд байна. Хєгшнийг бие бармагц хонийг нь айл, айлд тараагаад єгчихсєн бол эдvгээ энэ хонь устсан байх асан биз... Машин ялимгvй єгсєх шиг болсноо огцом тонгойход тэнгэрийн заадал мэт сунасан нэгдлийн тєвийн гэрэл ємнєєс гялалзан угтлаа. Тийнхvv бидний энэ vдшийн яриа арга буюу засварласан бєгєєд маргааш єглєє нь Начиндагва дарга намайг тvмэн цагаан хонины суурь руу авч явсан юм. Замдаа миний хичээн гуйснаар Хєшєєтийн энгэрээр дайрав. Бєртийх ч vvлгvй цэлмэг цэнхэр энэ єдрийн тэнгэр шиг налгар сайхан энгэрийг Хєшєєт гэдэг ажээ. Дарга замчилсаар нэгэн хєшєє чулуун дээр ирэв. Тvрэгийн vеийн булш бололтой. Аян дайны замд нєхєцсєн баатар эр буюу, хэн нэгэн хэргэмтэн язгууртны шарил тvvн дор байгаа нь лавтай. Гэвч хєшєє чулуунаа vлдсэн бичиг сэлт vгvй, байсан нь ил боловч, он цагийн урсгалд оргvй арилжээ. Дарга хєшєє чулууг харж бодлогошрон зогссоноо:- Yvгээр явах бvрт энэ том оцон шувуу аргаа vvрээд аргалаа тvvгээд явж байгаа Янжин эмгэн шиг харагддаг юм.. Янжин гуай энээхэн хавьд зогсоод савраа єргєн тээр энгэрт гарсан сониныхоо хойноос эршvvд сайхан хоолойгоор “Чаа ийг” хэмээн уянгалуулан хашгирдагсан. Тэгэхэд хоньд нь хушууран нааш эргэнэ. Хачин шvv, тэр цагаас хойш хорин жил єнгєрсєн гэхэд бvх юм ил тод байдаг гэж хэлээд “За хєдлєх vv дээ” гэсэн харцаар над руу харлаа. Доржийн суурь эндээс холгvй ажээ. 1979 он

ШАГДАРЖАВЫН НАЦАГДОРЖ

Зохиолч Ш.Нацагдорж 1918 онд тэр vеийн Амгаланбаатар хотноо тєржээ. Бага, дунд сургууль, Улсын их сургууль тєгсєж ЗХУ-д эрдмийн зэрэг хамгаалжээ. 1940-єєд оноос уран бvтээлээ эхэлж “Сорилт”, “Сувд эрдэнэ хоёр”,”Сугаавадийн орон”, “Мандхай цэцэн хатан” зэрэг єгvvллэг,

Page 319: Mongoliin shildeg oguulleg

туужийн ном, “Залуу vе”, “Ичээнд нь” жvжиг, киноны зохиол бичжээ. Ш.Нацагдорж БНМАУ-ын тєрийн шагналтан, академич хvн юм.

YYЛЭН ЧЄЛЄЄНИЙ НАР

Эмч намайг босож єрєєн дотор явахыг зєвшєєрсєн тэр єдєр би хаврын нарны бvлээн элч ээсэн ємнє талын цонхонд ойртон очиж, эмнэлгийн хашааны доторхийг харвал илаарь болж байсан євчтєн гадна наранд ээж, хvvрнэн сууцгааж байна. Цагаан нємрєг ємссєн нэг єндєр залуу хvн том баадантай юм ачааны тэргэн дээр ачиж байхыг хараад, єєрийн эрхгvй юу билээ? гэсэн шиг бодогдов. Арай биш байдаг байгаа. Тэр хэрэв энд байвал нар баруун хойноос гарна гэдэг болох бий гэж нvдээ арчин дахин нарийвчлан харвал яахын аргагvй мєн. Би сонин юм байна даа гэж гайхан бодов. Тэгээд маргааш єглєє нь мєн л цонхон дээр очиж сонирхон бодов. Тэгээд маргааш єглєє нь мєн л цонхон дээр очиж сонирхон харж байтал єнєєх маань бас л цагаан нємрєгтэйгєє эмнэлгийн хашаан дотор ажил хийж явна. Бидэнд эм єгєхєєр орж ирсэн сувилагч Цэцэгмаагаас «Хvv минь хурдан нааш ирж цонхоор хараарай» гэв. Цэцэгмаа гайхан юу болов? гэсээр цонхон дээр гvйн ирэхэд би хуруугаар зааж «Хvv минь чи тэр цагаан нємрєгтэй єндєр залууг харж байна уу? энд ажил хийдэг юмуу? гэж асуухад Цэцэгмаа: Гонжоо юу? Тийм, тийм манай нярав сувилагч. Та таних юмуу? Би толгой дохиж «танихгvй яахав. Таних танихдаа хачин сайн танина шvv?» гэв. Цэцэгмаа цаадах чинь таныг энд хэвтэж байгааг мэдэхгvй байх. Би аяар тааралдахдаа хэлэмз гэв. Баахан байж байтал єнєєх маань гаднаас ороод ирэв. «За Молом гуай сайн байна уу? олгойгоо авахуулсан гэлvv, Yгvй ер. Таныг энд хэвтэж байхыг огт зvvдэлсэнгvй. Мэдсэн бол шєл цай авчирч єгєхгvй юу», шєл цай ч яамай. Чамайг манай тvvгээр vзэгдэхгvй болохоор бид гайхаж байсан юм. Харин энд байгаа юм бий. Гонжоо инээж ,«Би энд ажилд ороод жил илvv болж байна. За Молом гуай би одоо тун их ажилтай байна. Энэ орой энд би жижvvртэй. Тан дээр орж ирнэ.Яриа ч их бий» гээд гарч одлоо. Тэгээд єнєєх маань орой нээрэн халуун савтай цай, бяцхан боодолтой боов шоов барьсаар орж ирлээ шvv. Yгvй ер тэгээд цай нь сайхан гэдэг нь. Нэг аяга уугаад авгайнхаа цай уусан юм шиг санагдаж, дотроо «Яахав даа хєєрхий, хvний санаа, зуны ялаа гэсэн шиг» бодож байв. Би цай уух зуур: Хvv минь чи ашгvй энд ажилладаг болсон юм уу? гэж асуухад Гонжоо инээн «Молом гуай би эндхийн vндсэн ажилчин

Page 320: Mongoliin shildeg oguulleg

болсон шvv» гэв. Би нєгєєдєхєє хамт хэвтэж байгаа улсаас ичиж зовох байх гэж бодоод нvдээ сэм ирмэж дуугаа нам болгон «За даа, сайн байна. Хvv минь. Ах чинь чиний орноос баярлаж байна»гэв. Гэтэл Гонжоо ер нуух далдлах гэсэн царайгvй манай єрєєний євчтєн рvv хандаж: « Энэ Молом гуай Тєв Засангийн харгалзагч байгаа юм. Намайг ч олон удаа цоожлоо биз дээ. Хэзээний л хулгай хийчихээд хvрээд ирнэ. Молом гуай л хєєрхий чинь намайг сайхан хvлээж аваад цоожилж орхино шvv гэхэд би орноос нь зовж, «За, за хvv минь єнгєрсєн юмыг яриад яахав. Харин чи яаж ашгvй ингэж зєв замд орчихоов» гэхэд Гонжоо «Тэр єдєр би засангаас суллагдаж гараад, найз нартайгаа уулзаж мєн тэр єдєр зусланд гарсан айлыг ухахаар хэлэлцсэн юм. Гэдэс євдєж эмнэлэгт хэвтээгvйсэн бол дахиад л тан дээр хvрээд очих байсан» гэв. Би гайхаж юу гэнээ? хvvхээ гэдэс євдсєн гэнээ? гэхэд Гонжоо хоолойгоо засаж «За тэгвэл та нар сайхан дуулж бай. Би яаж хєглєснєє ярья» гэв. Тэгээд тvvний ярьсан нь: Тэр vдэш бид гурав айл амьтан хойно дєчин мянгат руу очив. Тэнгэр бvрхэж бороо шивэр шивэр орж байхад ашгvй гэж баярлаж байв. Єдрийн тэмдэглэсэн байшингийн дэргэд хvрч ирэв. Хамгийн наад талын хаалгаар сэмхэн орж гурван давхарт гараад том гэгчийн монгол цоожоор цоожилсон хаалгын цоожийг эвдээд орж дотроос нь тvгжив. Гэрлийг ноцоож vзвэл биднийг ав гэсэн юм шиг хамаг юм нь ил задгай байна. Бичгийн ширээн дээр байсан нэг гоё тамхины гялгар асаагуурыг би яаран авч євєртлєв. Би хэдийнээ тийм нэг юмтай болох гэж санаж байсан билээ. За тэгээд бид гурав яргуйд орсон ямаа гэгчээр айлын юмнаас бие биеэс уралдан авч гарлаа.Тэгж байтал миний гэдэс гэнэт сvрхий базалж эхэлдэг юм байна. Намжих байх гэж баахан хvлээсэн чинь харин улам ширvvсэв. Сандал дээр суугаад ёолж байв. Нэг харсан нєгєє хоёр маань бараан єнгєтэй пиджакийн хоёр ханцуйнаас нь зуурч би авна, би авна гэж булаацалдаж муудалцаж байв. Би ч юу авах сєгєєтэй юм. Хурдхан тэндээс холдохын мєрєєс болж байлаа. Тэгээд нєгєє хоёр маань орны даавуу хуу татаж аваад юмаа янгинатал боолоо. Миний авах гэж цуглуулсан юмыг ч хамт боосон шиг байна. Тэр хоёр юм авах гэж улайгаад миний ёолон суухыг мэдээгvй бололтой. Харин гарч явахын vед сая мэдэж, чи юу болоод байна гэж сэм асуув. Би арай гэж гурван давхраас шатны хайсыг тvшиж єндєр дуугаар ёолж гарав. Нєгєє хоёр маань надаас холдохын мєн болж: «Чи явж чадахгvй бол эндээ суугаад тvр хvлээ. Бид хоёр энэ юмаа нэг газар тавиад, тvргэн ирье» гэж шивнэн хэлээд даруй явлаа. Би хангинатал ёолж vлдэв. Нэлээд удав.

Page 321: Mongoliin shildeg oguulleg

Yгvй ер vхэх нь ээ. Хааяа ухаан ч балартаж байх шиг. Гэтэл хоёр хvн тэндээс дvнгэр дангар ярьсаар ирлээ. Би нєгєє хоёрыг гэж санаад улам чанга ёолоход тэр хоёр хvн цочиж зогтусан нэг нь миний дэргэд ирж: Юун хvн бэ? гэж асуув. Би гэдэс,гэдэс гэж ёолж байв. Yнэндээ олон vг дуугарахын ч сэхээ байсангvй.

Тэр хоёр хvн тvргэн тусламж дуудахаар юм болж нэг нь яваад удалгvй ирж: «одоохон тvргэн тусламж ирнэ. Тvр хvлээ» гэв. Тэгсэн тєдхєн тvргэн тусламжийн машин довтлон ирж хоёр цагаан нємрєгтэй хvvхэн намайг тvшиж, машинд оруулан суулгаж эмнэлэг дээр авч ирэв. Хvлээн авах єрєєнд намайг дамжлан оруулж хэвтvvлэв. Санчигийн vс нь бууралтсан, нvдний шилтэй нэгэн хижээл эмч орж ирж намайг нэлээд чагнаж тогшиж vзээд, дэргэдэх сувилагчдаа: «Ажилбар бэлтгэ» гэв. Би дотор палхийж эмчээс: «ямар євчин бэ? та нар намайг одоо хагалах гэж байна уу?» гэж асуухад эмч инээмсэглэн: «Ер айх зvйл байхгvй. Гэдэс зангираа болов уу. Та харин азтай хvрч иржээ. Жаахан хожимдсон бол хэрэг биш болно» гэв. Тэгээд хармаанаасаа тамхи гаргаж татах гэтэл шvдэнз байсангvй. Бvх хармаагаа гараар тэмтчиж намайг оруулж ирсэн хоёр сувилагчаас «гал байна уу? » гэж асуухад тэр хоёр бие биеэ харж жуумалзан инээж vгvй гэв. Эмч тамхи татах гэж тун хvсэж байгаа бололтой. Дахиад л хоёр гараараа хамаг хармаагаа тэмтчиж эхлэв. Би єврєєсєє єнєєх асаагуураа гаргаж тvvнд єгєв. Эмч миний єгсєн асаагуураар тамхиа асаагаад хачин их сонирхсон байдалтай харж: «таны энэ чинь яасан таатай эд вэ? хаанаас авсан юм бэ? » гэхэд «би хойноос хvн авчирч єгсєн юм» гэв. Эмч дахин нэг эргvvлж тойруулж vзээд надад єгєхєд би эмчид «та одоохондоо галгvй бол хэрэглэж байгаад над сvvлд єгєєрэй» гэв. Ухаан нь дотроо эмчид ая тал засаж байгаа хэрэг юм даа. За тэгээд намайг тvрдэг тэргэн дээр хэвтvvлж нэг гэрэл гэгээ болсон том гэгчийн єрєєнд оруулж ирлээ. Єдий тєдий цагаан нємрєгтэй хvvхнvvд байв. Эмч євчvvнээсээ нэгэн бор хулдаас дvvжилж хоёр гартаа резин бээлий хийгээд амаа марлиар битvvлэн уясан байна. Yгvй ер сvртэй ч юм шиг аймаар ч юм шиг. Тэгээд намайг том толин доор єндєр ширээн дээр хэвтvvлээд нэг сувилагч vvнийг vнэрт гэж нэг юм хамарт ойртуулахад сайн гэдэг нь vнэртээд авлаа. Тэгээд юу ч болсныг мэдсэнгvй. Сэрсэн чинь эмч резин бээлийгээ тайлж байна. Нvvр дvvрэн хєлс бурзайжээ. Тамхи гаргаж миний єгсєн асаагуураар сурамгай гэдэг нь асаагаад хармаандаа хийж байна. За тэгээд намайг нэг єрєєнд оруулж хэвтvvлэв. Хоёр хvн хэвтэж байна. Намайг оруулж байхад нэг нь сэрж хєдлєн ханиаж байна. Євгєжєєр хvн бололтой. Надад євдєх,

Page 322: Mongoliin shildeg oguulleg

хавдах юмгvй. Бие хачин сайхан амарсан байна. Тэгээд таг унтжээ. Нэг мэдэхэд єглєє болсон ажээ. Манай єрєєний хоёрын настайвтар нь аль хэдийн босчихсон нvvр гараа жалмайтал угаачихсан байна. Нєгєє нь унтсаар, настайвтар хvн: «миний биеийг ямар байна? » гэж халамжтай гэгч асууж байна.Євгєн бэтэг авахуулаад удахгvй гарах гэж байгаа гэнэ. Унтаж байгаа залуу руу дохиж vvнийг Бат гэдэг юм. Барилгын хvн, хэд хоногийн ємнє барилга дээрээс унаад гараа гэмтээгээд хэвтэж байгаа юм гэв. Сувилагч халуун vзэхээр орж ирэв. Бидний ярилцахад сэрсэн Бат: «Манай Цэцэгмаа ашгvй хvрээд ирсэн vv? Зvvн єрєєний Самдан Цэцэгмаа ирэхгvй нь санаад vхэх нь гэж сvйд болоод байна билээ. Чи орсон уу?» гэв. Цэцэгмаа: vгvй ер намайг санадаг хvн олон гарах нь шив дээ гэснээ євгєн рvv харж «Насанцогт гуай манай Болд эмч сvйд болсон шvv. Урьд шєнє жижvvр хийж байхад нь хулгай ороод хамаг юмыг нь тоноод явчихаж гэнэ. Авгай нь амралтанд явсан юм гэнэ».....гэхэд миний дотор сэртхийж «За биш боллоо. Єчигдрийн бидний ордог айл байх нь. Би эмчийн гэрийг ухаж, эмч миний гэдсийг уудалсан хэрэг болж байх шив дээ» гэж бодож, за дvvрчээ гэж сэтгэл шулуудаад хэвтэж байтал гэнэт энэ саяны Цэцэгмаа гэдэг чинь яасан согоо шиг хєєрхєн амьтан бэ? дахиад ороод ирэх болов уу? тэр Самдан санаад vхэх гээд байдаг нь аргагvй зєв байх. Би ганцхан харчихаад хэцvv болж байна гэж санав. Тэгж байтал цай орж ирэв. Би ямар юм идэж болох биш. Нєгєє хоёр маань ууж идэв. Бат: «Насанцогт гуай танай хуулийнхан энэ муусайн хулгайч нартай яагаад олигтой тэмцэж чаддаггvй юм бэ? яагаад тэднийг сайн залхааж болдоггvй юм бэ? миний санахад манай хуулийн бодлого дэндvv зєєлєн байх шиг. Энэрэнгvй ч байх л ёстой юм биз дээ. Тэгэхдээ хулгайчийг энэрч болох уу? тэд чинь энэрэх тусам элэг єшиглєх улс байгаа юм. Ер нь хулгай нарыг хvмvvжvvлэх гээд яадаг юм. Хэзээ ч засрахгvй улс. Эсвэл яс цоожилж vгvй бол ердєє л цааш харуулаад байвал таарна» Насанцогт сvv болсон цайг тааламжтай оочилж ширвээ хар сахлаа имэрч суухдаа «манай хуулийн бодлого бол хvнийг засаж хvмvvжvvлэхийг урьдал болгосон юм. Хулгайчтай хатуу тэмцэх хэрэгтэй гэдэг чинь зєв. Харин хулгайч засрахгvй гэдэг чинь буруу. Хvн эхээс тєрєхдєє хулгайч тєрдєггvй. Хулгайн зан бол тэр хvний сvvлд олж авсан муу дадал заншил байгаа юм. Хулгайч байгаад сvvлдээ ариун цагаан хєдєлмєрєєр амьдрах болсон хvн алийг тэр гэхэв» гэв. Бат том гэгчийн талхан дээр тос зузаан гэгч нь тvрхээд цахиур цагаан шvдээрээ ёотон тас хазаж, талхнаасаа vмхэлж суухдаа толгойгоо сэгсэрч: ээ дээ Насанцогт гуай хулгайч хvн засрах гэдэг ёстой єдрийн од шиг цєєхєн байдаг байх. Тэр жил манай нутгийн нэг сvрхий хулгайч арав шахам жил шоронд

Page 323: Mongoliin shildeg oguulleg

суугаад улсын баяраар єршєєл vзэж суллагдаад мєн тэр єдрєє хулгай хийгээд шорондоо буцаж очсон гэнэ билээ. Єчигдєр Болд гуайн гэрийг ухдаг тэр хулгайч аягvй бол шинэ хулгай биш. Харин хэд дахин хулгайн хэргээр шоронд орсон єєдєлшгvй амьтан дєнгєж гараад гар нь загатнаж дахин хулгайгаа хийсэн байж магадгvй л байх бий. Би Батын хэлэхийг сонсоод, гайгvйдээ чамайг сvvлд нэг дайралдвал гэж дотроо занаж байв. Гэтэл Болд эмч орж ирэв. Миний дотор палхийж: За одоо яадаг билээ гэж бодов. Эмч миний дэргэд ирж суугаад халууны тэмдэглэлийг харж: сайн байна, халуун алга. Бие чинь хєнгєн байгаа биз дээ. Євдєх юм байна уу? гэхэд Би толгойгоо дохиж, «зvгээр, сайхан байна» гэв. Эмч инээмсэглэн хармаанаасаа асаалтуур гаргаж: танай энэ тун аятайхан эд байна. Надад яг vvний нэг адил байсан юм. За их баярлалаа. Май асаалтуураа ав гээд єгєхєд би яаран: «vгvй, vгvй та наадахаа бvр ав. Надад хэрэггvй» гэв. Болд намайг нэг сvрхий хараад юу ч хэлсэнгvй толгойгоо дохиж инээмсэглэн Насанцогт Бат хоёртой ярьж байгаад гарав. Бат гадуур явж байгаад ирж хэлэх нь «Єнєєх уржигдрын Болд гуайн гэрийг ухсан хулгайчийн хоёр нь тэр дороо баригдсан гэнэ. Юм нь ч зvсээрээ байна гэнэ. Харин гуравдахь хулгайчийг олоогvй юм байх» гэхэд би дотроо «гуравдахь нь энд байна даа. за дvvрсэн хэрэг баривал барьдаг юм байгаа биз. Баригдаж vзээгvй толгой биш. Биеий минь зvгээр болгож байгаад аваад явдаг юм байгаа биз» гэж бодож байв. За тэгээд 2-3хонов. Насанцогт, Бат хоёр ч намайг ямар хvн болохыг ер зvvдлээгvй бололтой. Болд эмчийн ааш зан ч хуучин янзаараа, эмнэлгийн улс ч ер мэдсэн шинжгvй. Цэцэгмаа хvvхэнтэй би сvрхий тоглоом наадам хийж байдаг боллоо. Тэгээд тоглоом наадмаар ч ер зогсохгvй харин нэлээд учиртай яриа ярих боллоо. Би нэг єдєр доод давхарт явж байлаа. Эргэлтийн єдєр юмсан. Халуун сав барьсан миний vеийн нэг залуу намайг ээждээ цай оруулж єгєєд биеийг нь асуугаад ир гэж гуйв. Тэр єдєр Цэцэгмаа жижvvртэй байсан юм. Эргэлтийн хvн учиргvй олон. Цэцэгмаа ганцаараа гvйгээд гvйгээд бардаггvй. Би Цэцэгмаад тус болох гэж тэр залуугийн цайг авч дээд давхарт гарч 5-р тасагт оруулж єгєв. Цонхны хажуу дахь орон дээр зовиурлан хэвтэж байсан авгайд «танай хvv гадна ирээд биеийг чинь асууж байна» гэж хэлэв vv vгvй юу нvvр дvvрэн баяр баясгалан тодрон: «миний хvv ирээ юу? Хаана байна? » гэж дуу алдан єндийхийг vзээд гэнэт ээж минь сэрхийтэл цээжинд ороод ирэх нь тэр. Би ээжтэйгээ уулзаагvй олон сар болж байгаа юмсан. Ээж минь намайг засанд байхад долоо хоног бvр эргэж, очих болгондоо еэвэн авчирч єгдєгсєн. Би еэвэнд учиргvй дуртай. Нэг амиар 2-3 ыг идчихдэг билээ.

Page 324: Mongoliin shildeg oguulleg

Гэвч сvvлдээ ээжийн эргэж ирэх тоолонд еэвэнгийн тоо хорогдсоор харин нэг ирэхдээ ганц ч еэвэнгvй, хэдэн чихэр боож ирэхэд би уурлан «ээж та ядаж надад ганц еэвэн авчрахгvй яав даа. Еэвэн байхаа болио юу?» гэхэд ээж минь буруу хэрэг хийсэн юм шиг инээмсэглэн «ээжид нь тун мєнгє байсангvй. Дараа ирэхдээ заавал хvvдээ авчирна» гэж байсан нь санагдаад би ээжээ бодож єрєвдєн єєрийн эрхгvй хамар шархиран халуун нулимс хацар дээр бємбєрч байв. Айлын хvvхдийг харж, арав таван тєгрєг олдог гэж ярьж байсан юмсан. Одоо яаж байгаа бол. Єнєє айлдаа хэвээр болов уу гэж бодов.

Насанцогт, Бат хоёр нэг єдєр эмнэлгээс гарах болов. Тэр хоёр гэдэг чинь хєл нь газар хvрэхгvй дэгдэж, гэр орондоо харина. Ажилдаа бушуухан орно гэж хєєрч байв. Би дотроо энэ хоёр ч яахав ажил ажилдаа ордог юм байж. Надад ямар ажил ч байх биш дээ гэж санаснаа ер нь би эмнэлгээс гараад юу хийх болж байна гэж єєрєєсєє асуудаг юм байна. Бас л хулгайгаа хийх vv, гэж бодтол vгvй больё. Одоо нэг хvн дvрстэй явъя. Муу ээжээ ч зовоохоо больё гэж санав. Тэгээд хаана ямар ажил хийх вэ? Ер нь над шиг хvнийг тоож авах газар байх болов уу? эмнэлгээс холдмооргvй санагдаад болдоггvй шvv. Эмнэлэг гэж худал яриад ч яахав. Ердєє л Цэцэгмаагаас л холдох дургvй байсан байхгvй юу. Эмнэлэг гэж бодоод Цэцэгмаа, Цэцэгмаа гэж бодохоос эмнэлэг санагдаад болж єгєхєє болилоо. Болд гуай ч гэр ухсан гурван хулгайчийн нэг нь гэж намайг сайн мэдэж байгаа ш дээ. Харин яагаад намайг ил гаргаж хэлсэнгvй вэ? Лав асаагуурыг нь єгєхєєр яахав дээ ер нь юу гэдэг бол? Цэцэгмаа намайг хулгайч муу хvн гэж мэдсэн бол надад царай єгєх байтугай хvн ч гэж тоож харахгvй биз гэж бодов. Би ер нь хvн болсоор тийм их бодлого болж байгаагvй билээ. Тэгээд хэд хоногийн дараа эмнэлгээс гарах болов. Гарах єдрєє би Болд гуайн єрєєнд оров. Болд «За чи гарах гэж байна уу?» гэж асуухад би тvгдрэн байж «эмчээ би танай эндээс явах дургvй байна» гэв. Болд гуай намайг гайхан харж «Чиний бие бvр зvгээр болсон шvv дээ. Эмнэлгээс гарахад ямар ч саадгvй» гэж хэлснээ, баахан бодоод, «Аа мєн чи тэр шєнийн явдлаас зовж байна уу? Чамайг одоо яах ч vгvй. Би гомдолгvй гэж хэлсэн. Харин чи залуу хvн байна. Энэ явдлаа эртхэн засаж ариун цагаан хєдєлмєрєєр оролдох хэрэгтэй» гэв. Би «таны дэргэд л ажиллах хvсэлтэй байна. Та намайг юугаар ч хамаагvй vлдээж ажиллуулаач. Би таны нэрийг хєєдєхгvй шvv, хичээе» гэж гуйв. Болд гуай инээж «vгvй ер би чамайг хаанаа авах билээ. ажил юу мундах вэ?» «Би ганцхан таны дэргэд ажиллах хvсэлтэй. Та намайг vхлээс аварсан. Одоо та надаар хvн

Page 325: Mongoliin shildeg oguulleg

хийж ав» гэж vхэн хатан гуйв. Болд арга барагдаж юу ч болсон би дарга нартайгаа яръя. Чи тvр сууж бай гээд гарав. Нэлээд удав. Над шиг хулгайч муу хvнийг яалаа гэж авах вэ. Орон тоогvй гээд л гаргах бий гэж бодож суув. Гэтэл эмч маань орж ирэв. Чи яаран бостол «дарга нартай ярилаа. Ашгvй чиний азаар нярав сувилагчийн ор мєд гарах гэж байна» гэв. Yгvй ер миний баярласныг яриад яахав. За тэгээд эмнэлгээс гарав. Юуны тvрvvнд ээжтэйгээ уулзъя гэж єнєєх байдаг айлд нь очлоо. Тэгсэн чинь тэр айл нь нvvгээд явчихжээ. Хажуугийн айлаас нь эдний хvvхдийг харж байсан хєгшин байсан юмсан хаана байгаа бол, гэсэн мэдэх хvн ер алга. Одоо яаж ээжээ олдог билээ. Арай vхчихээгvй байгаа гэж дотор бачимдан ээжээ та хаана байна вэ гэж хашгирмаар санагдлаа. Замаар явсан настай авгай бvгд ээжтэй минь адил харагдаад хvрээд очиход хаанаас мєн байх билээ. Орох ч газар олдохгvй гудамжаар дэмий л явж байтал нэг хvн «хvvе Гонжоо» гэж дуудав. Харсан чинь ойр хавь хvнгvй. Тэгтэл дахиад л дуудлаа. Хаанаас дуудаад байна гэж гайхан зvг зvг тийш харж байтал тэртээ баруун талд барьж байгаа єндєр барилга дээрээс хєх комбинзонтой, салхины шил зvvсэн хvн Гонжоо гэж намайг даллан дуудаж байна. Ойртоод очоод харсан чинь эмнэлэгт хэвтэж байсан єнєєх Бат байна. Бат «за чи хэзээ эмнэлгээс гарав? Бие сайн уу? Юу хийж явна» гэхэд би дєнгєж єнєєдєр гарлаа. Харьсан чинь манайхан эзгvй. Тэгээд дэмий л явж байна гэв. Бат, чи намайг наанаа хvлээж бай. Удахгvй ажил дуусна. Хоёулаа манай гэрээр очьё гэв. Миний баярласныг хэлээд яахав. За тэгээд Батынд очив. Барилгын ажилчдын байр гэж мундаг сайхан байр юм. Батынх гурван давхарт байдаг юм байна. Бат хаалганы хонхны цахилгаан товчийг дармагц мантайсан цагаан хvvтэвэрсэн залуухан хvvхэн vvдээ тайлж єглєє. Бат орсоор «Yзмээ, энэ Гонжоо бид хоёр эмнэлэгт хамт хэвтэж байсан юм» гэж намайг танилцуулав. Yзмээ инээж «таньж байна, таньж байна. Таны тухай Бат надад ярьж байсан» гэв. Юу гэж холиогоо бол доо гэхээс дотор аягvй болж байв. Тэгээд намайг том єрєєнд суулгав. Бат нvvр гараа угааж байхдаа Yзмээгээс чи яасан эрт ирээв? Эмээ хайчсан бэ? хоол хийсэн vv? гэж асууж байна. Би дотроо Батын сууж байгааг, миний явж байгааг гэж єєртєє гомдох шиг болов. Тэгж байтал vvдний хонх дуугарав. Yзмээ босож тайлж байх нь єнєє эмээ нь бололтой. Хоолны дараа бид хоёр тамхи татаж элдвийг ярьж суутал бие нэг л сул хєлс чийхраад ядраад байх шиг байна. Бат ч байдлыг мэдсэн бололтой. Царай чинь базаахгvй байна. Дєнгєж єнєєдєр эмнэлгээс гараад баахан явж ядарсан байлгvй. Наадах диван дээрээ хажуулж амар. Yзмээ бид

Page 326: Mongoliin shildeg oguulleg

хоёр ингээд явлаа. Оройн сургуультай гэв. Би зvгээр гэсэн боловч диваан дээр нь хажуулдан хэвтэж байгаад vхширтлээ унтчихжээ. Тэгээд бас зvvдэлжээ. Ээж минь нэг нялх хvvхэд тэвэрсэн байх юм. Би, Цэцэгмаа байх юм. Бид хэд нэг харахад яг Батынх шиг сайхан байранд байгаа юм шиг, нэг харахад нэг их цэцэг навч болсон уудам талд байгаа юм шиг, тэгж байтал тэнгэр харанхуйлж учиргvй vер цутгав. Цочин сэрээд єндийтєл ээж минь миний дэргэд толгойг минь илээд уйлан сууж байна. Би эхлээд итгэхгvй зvvдэлсээр байна уу? гэж нvдээ нухлан лавлан харахад аргагvй ээж минь мєн. Харин vс нь улам буурал болж шаналсан царайд нь атираа нэмж хачин их єтєлжээ. Би ээжээ гэж ухаангvй хашгираад хvзvvдэн учир зvггvй уйлж гарав. Ээж мєн намайг тэвэрч хvv минь, vр минь гэж уйлж байхдаа тиймээ. Єнєєдєр даанч баярын совин татав, хvv минь гарчихаагvй байгаа даа гэж бодож байсан юм. Тэгэхдээ єнєєдєр энд чамтайгаа тааралдана гэж яаж зvvдлэх билээ. Сэтгэл догдолж нэг л хачин болоод байхаар нь салхинд гараад ирсэн чинь нэг хvн гаднаас ирсэн бололтой. Эдний танил нь биз гээд ер санаад орсонгvй. Харин инээх ярих нь миний муу хvvтэй яасан адилхан юм бэ гэж бодогдож байсан юм. Тэгээд єнєєх хоёрыг явсны дараа наадахь єрєєний чинь юм хумыг єєд татьяа гэж ортол харин чи унтаж байна. Гайхсан баярласныг хэлээд яахав. Ухасхийгээд дэргэд чинь очтол царай чинь хачин цонхигор, тун ядарсан, ухаангvй унтаж байна. Хvv минь жаал унтаж амраг. Цочоож сэрээгээд яахав гэж бодоод хажууд чинь сууж байсан юм. Нулимсаа дусаагаад хvvгээ сэрээчихлээ гээд ээж минь дахиад л намайг тэвэрч ээ миний нар минь, миний vvлэн чєлєєний нар минь чи хэзээ намайгаа орхиод бас явах гэж байна, гэж уйлахад би мєн уйлан ээжийнхээ буурал vстэй толгойг илж, ээж минь би одоо vvлэн чєлєєний нар шиг vзэгдээд алга болохгvй. Yргэлжид ээж таныхаа дэргэд байна. Бvтэлгvй муусайн юмнуудад уруу татагдаж хайран сургуулиа хаяж аль байдаг муу муухайг ажлыг хийж ачит эх таныгаа их л зовоолоо. Их ч гомдоолоо. Хvv чинь одоо хvн шиг явъя. Би таныг дахиад яасан ч зовоохгvй гэв. Ээж минь баясан хэлсэн нь: «Мянган єдєр гасалсан эхийн сэтгэл vрийнхээ ганцхан vгэнд баясдаг юм шvv. Хvv минь ээж чинь чамайг явдал замаа засна гэхээр баярлаад хэлэх vг ч олдохгvй байна. Юу ч гэж чамдаа зvйрлэж хэлэх билээ. Ээж чинь чамайгаа тєрvvлэх гэж хичнээн их зовсон гэж санана. Тєрєхийн зовлон ямар байдгийг чи эр хvн яаж мэдэхэв дээ. Хамаг биений бvх яс vе vеэр салж, судас шєрмєс тэр аяараа тасарч байгаа юм шиг байдаг юм. Тэгээд яахав дээ. Ёстой юм ёсоороо гэгчээр чи ч гардаг, єнєє євдєж байсан чинь єргєс авсан юм шиг дороо зvгээр болчих нь тэр. Yхэж дууслаа гэж байсан хvн чинь одоо мєнхєрлєє гэж бодож байсан юм.

Page 327: Mongoliin shildeg oguulleg

Чамайг боогоод єгєхєд нь хичнээн євдєж vйл тамаа эдэлж байсан минь ер єчvvхэн тєдий ч бодогдохгvй, харин би бас сайхнаа. Би хvvтэй хvн, би vртэй хvн гэж хэнхдэг цээж тэр аяараа баяр баясгалан бялхан дvvрэн байж билээ. Хvvгийн минь саяны хэлдэг vг яг чи тєрєєд би чамайг элгэндээ тэвэрч би vртэй хvн, би хvvтэй хvн гэж бахархан баярлах сэтгэл тєрж байсантай адилхан тийм сайхан цээж дотрыг минь баясган амраалаа». Би ээжийн эдгээр vгийг сонсоод юу ч хэлж чадахгvй мэгшин уйлж суух зуур дотроо би бас эхээ хачин их зовоосон хvн юмаа гэж єєрийгєє зvхэн харааж байлаа. Би ээжийнхээ сэтгэлийг засан таны зовлонгийн тооєнєєдрєєс эхлэн дуусна. Одоо таны жаргах цаг ирнэ. Хоёулаа яг энэ Батынх шиг сууна гэв. Ээж минь: «Юу хэлэхэв, юу хэлэхэв хvv минь ариун шударга л хvн бол тэгвэл гvйцлээ. Ээж чинь ходоод хоосон хоновч сэтгэл цатгалан унтана» гэв. Би ээждээ засангаас гарсан, эмнэлэгт хэвтсэнээ цємийг яриад Батынхтай яаж танилцсаныг нь асуувал ээжийн тvрvvний хvvхэд харж байсан айл нь хєдєє суухаар явахдаа Батынхтай танилцуулж єгсєн байжээ. Ээж минь «ээдээ хvv минь чи энэ Батаас л vлгэр ав. Бат Yзмээ хоёр чинь ажил эрдэм хосолсон, томоотой тохитой тэгээд бас хєгшин хvнд хачин сайн улс шvv гэв. Тэгээд ээж бид хоёр зовлон жаргалаа ярьж суутал Бат Yзмээ хоёр ч ирлээ. Бид хоёр ч тэдэнд хамаг юмаа эрээ бараагvй ярилаа. Бат надад Гонжоо минь чи Насанцогт гуай бид хоёрын маргаж байсныг санаж байна уу? Євгєн маань аргагvй хашир хvн гэж зєв хэлсэн байжээ. Би хvн сайн бол сайнаар дуусдаг, муу бол муугаар дуусдаг гэж их буруу бодож явжээ. Гэтэл хvнд єгсєх уруудах янз бvрийн явдал тохиолддог юм байна. Тэгэхдээ хvн уруудахыг боддоггvй харин дагнан єгсєж єєдлєхийг боддог юм байна. За Гонжоо минь би чиний орноос их баярлаж байна. Одоо ажил л хийдэг хэрэг. Чи хаана ажиллах гэж бодож байна гэв. Би Болд гуайн дэргэд ажиллах болсноо хэлэв. Бат баахан бодоод, vгvй яахав дээ ажил хийвэл хаана ч яахав. Уул нь манайд орсон бол зvгээр байсан юм. За тэгээд хэд хоногийн дараа би энд ажиллах болов. Ээж бид хоёр Батаагийнд тvр байгаад нэг байранд орж суув. Бат Yvзээ хоёр хvvгээ манайд авчирч єгнє. Ээж ч тэр хvvхдэд хачин хайртай юм. Цэцэгмаа бид хоёроос хvv гарвал ээж маань нэгийг биш хоёрыг хvvхлэх байхдаа. За тэгсэн чинь бас хєгтэй, манай Болд гуай хэзээний л асаагуураа мартчихдаг хvн гэнэ. Эмнэлгийхэн дунд энэ талаар олон инээдтэй яриа явдаг юмсанж. Тэр шєнє мєн л мартчихсаныг би аваад євєртєлчихсєн байжээ. За тэгээд намайг ажилд орсоор єнєєхийг маань нэг ухасхийгээд аваад ирэхгvй юу гэнэ. Би ч єнєєх гэдэг нь асаагуурыг

Page 328: Mongoliin shildeg oguulleg

хэлж байна гэж мэдээд юу билээ ч гэж асуулгvй шууд гэрт нь очоод авчраад єгнє дєє. Болд гуай намайг манай энэ хvv мартсан асаагуур гэрээс минь авчирч тус болдог юм гэж хvнд хэлж л суудаг юм. Тэр нь миний анх хулгай хийснийг хэлж байгаа юмуу? Сvvлийн авчирсаныг хэлж байгаа юм болов уу бvv мэд. За ийм л сонинтой байна даа. Молом гуай минь гэв. Гонжооны яриаг сонсож суусан манай тасгийнхны дотроос євгєн Бэрх «хуучин vгэнд тэнгэрийн муухай арилна. Хvний муухай арилдаггvй гэсэн байдаг билээ. Yvгээр бол хуучин vгэнд хуудуу их байна» гэв. 1964 он

ЧИМИДДОРЖИЙН НАЦАГДОРЖ

Зохиолч Ч.Нацагдорж 1935 онд Булган аймгийн Сэлэнгэбvрэн сумын «одоогийн Хангал» нутагт малчны гэр бvлд тєржээ. 1960 оноос уран зохиол сонирхон оролдож “Нэргvй нэгэн цэцэг”, “Эр зоригийн дууль”, “Тэмдэглэлийн есєн хуудас” зэрэг тууж, єгvvллэгийн ном, “Шарилжин дундах цэцэг” либретто, “Миний чин зоригт бяцхан найз” жvжиг бичжээ.

ХАРИУ ХYСЭЭГYЙ ЗАХИДАЛ

Би энэ захидлын хариуг ирээсэй гэж хvсэхгvй байна. Тэгэх тусмаа ажлын тухай чамайг дахин бvv дурсаасай гэж гуйя. Магадгvй чи энэ захиаг хvлээж аваад надаас уучлал гуйхаар санагдах ч юм билvv. Магадгvй чамд би ухаантай, эсхvл бvр тэнэг ч юм шиг бодогдож болно. Ямар ч байлаа гэсэн чиний амнаас тэр тухай дахин сонсохыг л би хvсэхгvй байна. Чамд энэ бvхэн минь тун арчаагvй бєгєєд бvсгvй хvний аргаа барсан гуйлт юмуу, эсхvл єєрийгєє эрхэмлэн ємгєєлєх гэсэн арга саам шиг л санагдаж болно. Ямраар ч санагдлаа гэсэн намайг уучлах хэрэггvй. Бvсгvй хvн гэхэд миний энэ бичиж байгаа бvхэн хатуу хариг болж таашаал энхрийллийн vнэр амт алдсан байж болно. Эрхэм нєхєр минь vvнийхээ тєлєє чамаас биш гэргийгээс чинь уучлал гуйхад би бэлэн байхсан. «Нэг vйлдвэрийн ерєнхий инженер болно гэдэг чиний амьдралд яагаад муугаар нєлєєлєх юм бэ. Чамд сайн сайхан амьдаръя, ажиллая гэсэн хvсэл тэмvvлэл, авьяас чадал бvх юм бий. Гэтэл чи тэр зорилгоос мэдсээр байж ухрах гэж vv». Чамаас би ийм vг дуулна гэж даанч санасангvй. Намайг мєн ч их єрєвдєж дээ. Чамайг би єрєвч зєєлєн сэтгэлтэйг мэдэх боловч ажил

Page 329: Mongoliin shildeg oguulleg

тєрлийн хувьд ийм ялдам бодол санаатай болсныг чинь мэдээгvй явжээ. Мэдсэнсэн бол энэ тухай юу гэж дурсах вэ. Чиний бичсэнийг єєр хvн vзлээ гэхэд намайг, vгний єє эрсэн юун ч их номчирхуу амьтан бэ л гэнэ. Энэ ч аргагvй. Аль нэг савтай юмыг тэмтэрч vзчихээд тааж хэлэх амаргvй л байдаг сан. «Дэлгэрмаа, чи яагаад энэ ажилаас татгалзсаныхаа учрыг над тодорхой бєгєєд яаралтай бичээрэй. Би ойлгоогvй байж ч болох юм». Хэрэв чамайг ингэж бичээгvйсэн бол би энэ захиаг бичихгvй байсан. «Яаралтай» гэж онцлон бичсэн чинь надад тийм ч аятайхан сонсдохгvй байна. Миний тєлєє ингэтлээ донсолсон сэтгэл чинь тийм ч их халуун дотно санагдсангvй. Нэгэнт би тэр ажлаас татгалзсан болохоор чиний энэ шаналал чинь талаар болж л vлдэх нь дээ. Одоо яая гэх вэ. Харин чи «тодорхой» гэсэн ганц vгэнд чинь л хариу бичиж байгааг минь чи ойлгоорой. Ерєнхий инженер мєдхєн солигдоно. Энэ хvн хэний ємнє ч худлаа ярьж, хэнийг хууран мэхлэхээс буцахаа байжээ. Чи, тvрvvчийн захианаас энэ мєрийг минь уншаад ийм хvнийг тийм удирдах єндєр тушаалд ажиллуулж байдаг яачихсан дарга нар вэ гэж бараг тэр єдєржингєє бухимдан зовсон байж ч магадгvй. Нэг єдєр чамайгаа тэгж зовоход чинь бvтэн жил зовсон гэдгээ би нуухгvй. Yvнийг уншаад чи vхээнц дорой арчаагvй амьтан гэж одоо намайг хэлбэл чинь би маргахгvй ээ. Хvн амиа бодоод ирэхийн vед хєєрхийлєлтэй болдогийг биеэрээ, бvр зvрх сэтгэлээрээ гашуунаар мэдэрсэн минь нэг хvнд хэрэг болж мэднэ. Би залхууралгvй, гэмшиж ухаарсныхаа хvчээр энэ тухай бичиж, чиний сэтгэлийг бага ч гэсэн тайтгаруулах гэсэн юм. Би дээд сургууль дєнгєж тєгсvvтээ энэ vйлдвэрт ирсэн гэдгийг чи андахгvй. Юу хийж эхэллээ, цахилгааны засварчин. Чи vvнийг сайн мэднэ. Гайхаж ч байсан, дээд сургууль тєгссєн инженерийн мэргэжилтэй, тэгээд бvсгvй хvнийг энэ vйлдвэр ингэж ч хатуухан гараар хvлээж авах гэж дээ гэж чи халаглаж байсан удаа бий. Над ч гэсэн заримдаа тэгж санагддаг байлаа. Хэрэв ганцхан намайг ингэж хvлээж авсан бол чи бидний зєв байхсан. Харин Адъяа л цахилгааны инженерээр шууд томилогдсон нь миний хувьд ичгvvртэй мэт байлаа. Хамт сургууль тєгсєєд, хамт нэг vйлдвэрийн нэг цехэд хуваарилагдсан хэрнээ тvvний захирамжинд ийнхvv гэнэт орсондоо хэд хоног сэтгэл тавгvй байлаа. Эхний vед ажиллаж болмооргvй шиг санагдаад єєр vйлдвэрт цэвэрлэгч ч хийсэн яахав гэж бодож байв. Тэр vед би, энэ тухайгаа чамд ер яриагvй. Ярих ч аргагvй байлаа. Одоо ч гэсэн хэлэхэд ухаангvй хэрэг мэт боловч бага ч гэсэн юмны учрыг олохын тулд vнэнийг ярилцахаас єєр зам алга гэдгийг чи хvлээн зєвшєєрнє бизээ.

Page 330: Mongoliin shildeg oguulleg

Адъяа дээд сургуулиа хутганы ирэн дээр тєгссєнийг би мэднэ. Диплом хамгаалах vедээ цахилгааны задгай хэлхээний зураг дээр гvйдлийг буруу зааж байсан хvн єнєєдєр vйлдвэрийн цахилгааны инженер, тэгээд бvр удирдах хvн болчихсонд л би гайхширч байлаа. Магадгvй тэвдэж сандарсандаа тэгж байсан байж болно. Гэлээ ч… Хэрэв чиний бие муудсаныг олж сонсоогvйсэн бол миний диплом хvмvvсийн хvсдэг тэр єнгєтэй байж ч болох юм. Гэвч би сайн тєгссєн. Ганц удаа намайг уучлахыг хvсэж байна. Чи ингэж бичсэнийг минь энэ удаа уужим сайн сэтгэлээр цагаатган бодож vзээрэй дээ. Энэ бол хувь заяаныхаа эндлийг єєрєєсєє зайлуулах гэсэн хэрэг огт бишээ. Харин ч би тэр нэг шалгалтанд тааруу дvн єгчихсєнийгєє чамд улам ихээр ойртож байгаагаар мэдэрч, сэтгэлдээ чамайг хичнээн ихээр vгvйлж байснаа одоо нэхэн бодоход амьдралын минь хамгийн сайхан vеийн нэг шиг санагдаж байна. Чамайг энэ тухай сонсохыг хvсвэл дараа чамд ярьж єгєхєєсєє ч татгалзахгvй. Харин одоо Адъяа бид хоёр юу болсон нь чамд сонин байлгvй дээ.Автомат тохируулагч бvхий олон машинтай энэ vйлдвэрт Адъяа шиг мэдлэгтэй хvн амьдрахад бэрх болохыг би сайн мэдэж байлаа. Тэгэх тусмаа над ч гэсэн энд ажиллахад тvvнээс хvнд болохыг би битvvдээ ойлгож байлаа. Yнэнийг хэлэхэд ад би атаархсангvй, засварчинболсондоо л гутраагvй юм. Цахилгааны засварчин арваад хvн байлаа. Тэдний хамгийн ахмад нь Балдан гэж жар гасан нэг євгєн. Хамгийн залуу нь надаас гурав дvv нэг намхан хархvv, бусад нь хижээл насны хvмvvс. Тэд шинэ инженертэй болсондоо баярлаж байгаа гэж жигтэйхэн. За охин минь, чи инженер болчих нь энэ vv. Аль нутгийнх вэ дээ гэж Балдан гуай анх удаа надтай ам нээсэн юм. Чухам «охин минь» гэсэн энэ хvний єег дотноор єгvvлсэн vгэнд л би баригдаж хэд хоноогvй бол єєр vйлдвэрт саналаа єгєєд явчих байв. Зарим нь ажилдаа дарагдсан шинжтэй тэвдэж бухимдсан, заримдаа алгуур наазгай мэт эвшээлгэж суниасан, эсхvл vг ч солих завгvй засвартаа улайрсан энэ хvмvvсийн дунд нэг мэдэхэд гурван сар болчихжээ. Санасан бvхэн єєрєєр эргэсний учрыг олоход бэрх юм. Бид хоёр ч энэ хvмvvсийн дунд нэр нvvрээ барж хєгєє тарина гэж бодоод тvргэн шиг єєр тийшээ шилжих нь зєв гэж бодож байв. Мэдээж хэрэг, элдвээр буруу шаардлага тавьж дургvйг минь хvргэнэ. Ингээд л маргаан гарч, мэдэх мэдэхгvйдээ хvрэхийн vед бид гэдэг ажилчдын дунд ямар хvн болж таарах вэ. Гурав хонохын ч арга алга гэж бодсон чинь даанч богинджээ. Адъяагийн нэг удаа л эвгvй vг хэлснийг тооцохгvй бол бидний дунд чанга ярилцах ч хэрэг гарсангvй. Адъяа засварчдаас зайдуухан явж тєвєгтэйхэн гэмтэл гарвал

Page 331: Mongoliin shildeg oguulleg

намайг vзэхийг гуйна. Би ч дуртай vзнэ. Тэгээд нэг єдєр Адъяа засварчдын дунд ирээд: Манай Дэлгэрмаа ч цахилгааныхаа хувьд надаас хавьгvй дээр. Би яахав ганц хоёр томьёо л илvv бодож мэднэ гэж шуудхан хэлчихэв. «Томьёо илvv мэднэ гэнэ ээ» гэж бодогдсон боловч мэргэжлийн хувьд vнэнээ хэлсэнд нь баярлахдаа Надад Адъяагаас илvv юм байхгvй шvv. Тэр ч байтугай над Балдан гуайгаас асуух юм гарч байна гэж яаран хэллээ. Бидний яриа засварчдад дотно санагджээ. Ийм инженерvvдтэй улс чинь зvтгээд байхаас єєр яах билээ гэж тэдний нэг нь хэлэхэд Адъяа «баярлалаа» гээд толгой дохион мэхэсхийв.

Энэ ярианаас хойш тєдий ч удсангvй. Адъяа гэж хэн болох нь над мэдэгдлээ. Механик цехийнхэн улирлын ажлын гvйцэтгэлийг дvгнэсэн товч vг хэллээ. Олон vг нуршаагvй боловч хэлсэн бvхэн нь худал гээч.Юу болох нь энэ вэ. Yvнийг тэр vед надаас єєр хэн ч мэдээгvй дээ. Хэн нэг нь намайг сайн ажигласан бол миний улайсан нvvрийг хараад улан цайм хэнэггvй ярьж буй Адъяагийн vгэнд эргэлзэх л байсан. Хєєрхий, хэн ч тvvнийг анзаарсангvй. Yгэнд нь итгэж битvvдээ талархсан хvмvvсийг л би харж суулаа. Энэ vед би гэгч хэн гэдгээ vзvvлж тvvнийг суумагц л босож ний нуугvй хэлмээр санагдана. Гэвч чадсангvй. Ай нєхєр минь, хvн гэдэг нэр тєрд ямар их дуртай амьтан бэ. Тооцоогоор vзэхэд цахилгаан хэмнэлттэй нь тодорхой байвч vнэндээ хэмнээгvй учрыг хэлчихэд тун амархан. Цехvvдийн доторхи хvч ихтэй хэд хэдэн сэнсний хєдєлгvvр дараа дараагаар эвдрэхэд бид засварын цехэд аваачиж єгсєн юм. Гэтэл засах сэлбэг байгаагvй учир арга тасрахдаа бэлэн байгаа жижиг хєдєлгvvрvvдийг оронд нь авчирч тавиад туршиж vзсэн хэрэг л дээ. Хєдєлгvvрvvд хvч багатай ч гэсэн сэнснvvд хэвийн ажиллагаанд орж тэгээд л цахилгаан бага хэрэглэсэн нь тэр. Гэтэл Адъяа энэ сорилтыг, хэмнэхийн тулд шинэ санаачилга гаргасан гээд машинуудын цахилгаан багтаамжийн зайн хуваарийг шинэчилсэн гэж ярьсан юм. Нэгэнт ийнхvv хэлчихсэн болохоор хэргийг задалж орхивол засварчдын урам нь хугарч ажлаа vнэлж vзсэнгvйд тооцож бас ч намайг атаархсандаа нэгнийхээ мууг vзлээ гэж санах ч хvн гарч магадгvй байв. Ингээд л би амиа бодоод vлдчих нь тэр дээ. Адъяа ч шинэ санаачилга гаргаж, ажилд шуурхай хандсан нэр олоод сар ч хvрээгvй байтал єєр цехийн дарга болж удсан ч vгvй vйлдвэрийн ерєнхий инженер болчихсон юм даа. Бидний гол нэг дутагдал маань хэн ч гэсэн хийх ёстойгоо хийлгvй заншчихсанд л байна шvv. Сандал уначихсан хэвтэж байхад босгоод тавьчихсан хvн шинэ санаа сэдэж, ажил хийсэн нэр авч

Page 332: Mongoliin shildeg oguulleg

байна. Бид ч тэр, ажилчид ч тэр ялгаа алга. Найз минь, харамсах юм гэвэл энэ л болоод байна. Намайг чи бvсгvй хvн болохоор одоо л хамаг юмаа дэлгэж бие биенийхээ нvгэл хилэнцээ уудлах нь гэж битгий бодоорой. Чамайг санаж мєрєєдєж, сэтгэлдээ хий хоосон хvсэн хvлээж, тvvгээрээ єєрийнхєє зvрхийг тэжээн баярлаж, єєртєє гомдож, бас дахин сэтгэл тэнийж явснаа би нуухыг хvсэхгvй. Одоо чамд vvнийгээ хэлэх эрхтэй гэж би бодож байна. Тэгээд яалаа. Аа тийм. Адъяа бид хоёр зэрэг шахуу дэвшиж дээ. Би тvvний оронд цахилгааны инженер болчихлоо. Ажил их. Хаанаасаа гараад байгаа эх нь vл мэдэгдэнэ. Бухимдах, ширvvн vг хэлэх бишгvй гарна. Адъяа яагаад тэгж эв дvйгий нь олоод байсан юм бол. Нэг єдєр гvйцэтгэх цехийн дарга над дээр ирлээ. - Дамжлага бvрэн биш байдаг, яавал дээр вэ Дэлгэрмаа, уг нь та нартай холбоотой нэг ажил ч дарагдаад бараг хагас жил болж байна гэж миний янзыг vзэх гэсэн мэт тэр хvн vгээ зєєн байж хэлэв. - Та Адъяаг байхад хэлсэн vv? - Хэлсээн - Яаралгvй баттай сайн бодож vзье. Одоохондоо би нэг зvйл vйлдвэртээ нэвтрvvлэх санаатай оролдоод... гэсэн. Yнэндээ тэр Адъяад оролдсон юм огт байгаагvй л дээ. Бид зогссон дамжлагыг шалгаж vзвэл гадаадаас сэлбэгээ авдаг машин байлаа. Машины дулаан тохируулагч нь шатжээ. Сэлбэг нь Англиас ирсэн боловч хvчдэл нь тохирохгvй байж. Тэгээд л уг тохируулагч агуулахын буланд хэдэн сар тоосонд булаастай хэвтчихсэн байв. Yзвэл хvчдэлийг нь тохируулж болох байлаа. Хийц нь нарийн боловч бидний мэдэх жирийн л юм. Энэ тохируулагчаас болж би тэр удаа vхтлээ ичиж билээ. Чухамдаа vvнээс хойш Адъяагаас болж шvv. Хvчдэл бууруулах трансформатор хийх гэж бvтэн долоо хоног боллоо. Шатсан трансформаторын гол олж ороомгийг тооцоолон ороогоод хэд хэд шалгасны дараа тохируулагч ч хэвэндээ ажиллаж эхэллээ. Гэтэл нэг єдєр ерєнхий инженер биднийг цуглуулж цехнийнхний ємнє намайг магтаж гарлаа. Бараг техникийн шинэ нээлт хийсэн юм шиг ярихад нь би нvvр хийх газраа олж ядахдаа: - Нєхєдєє. Адъяа намайг сайн таньдаг болохоор надаар зvгээр л тоглож байна. Энэ трансформаторы чинь Балдан гуай бид хоёр хийсэн юм шvv. Yнэндээ Балдан гуай л хийсэн юм гэж хэлэхэд: - Тэгж ярихгvй. Бид шинэ санаачилгын комисст илтгэнэ. Чи ч єргєдлєє бич. Шагналы нь олгоно уу гэж бичихээ мартав гэж албархуугаар хэлээд гараад явчихдаг байна.

Page 333: Mongoliin shildeg oguulleg

Миний уур хvрсэн гэж. Даанч, хvнээр ингэж тоглох гэж байх уу. Инженерийн хувьд хийх ёстой юмаа хийж байхад ингэж зориуд дэвэргэсэн нь намайг доромжилсон хэрэг байлаа. Гэвч тvvний ийнхvv сvр бадруулан ярьсан нь єєрийнхєє урдах гэмийг булах гэсэн арга байсныг би хожим нь мэдсэн юм. Адъяаг харахад нуруу чацархаг, зvс царай тэгш, инээх нь аялангуй, ер тvvнээс єєлєх юм vгvй, хэн ч харсан нvдэнд дулаахан залуу. Гэвч тvvний алхах гишгэх бvр нь илбэдэх мэт хуурмаг байгааг мэдэх тусам ажил хийх сонирхол минь улам багасгах шиг болно. Ийм хvнийг дэвшvvлж байдаг дарга нарыг бодохоос л тэд бvгдээрээ Адъяатай адил хvмvvс шиг бодогдож юунд ч энд ирлээ дээ гэж санагдах vе ч гарна. Хэрэв манай Балдан гуай шагнуулаагvй бол, гvйцэтгэх цехийн нэг машин эвдрээгvй бол би энэ vйлдвэрээс явчихсан байж мэдэх юм. Намайг амралтаар яваад иртэл єнгєрсєн сарын vйлдвэрийн тєлєвлєгєє 10 шахам хувиар давсан сайхан мэдээ vvдэнд хадаастай харагдаж, манай цехийнхэн ч сайшаал магтаалын vг сонсож зарим нь ч бvр шагнал авсан байлаа. Цахилгаанчдаас Балдан гуай маань шагнал хvртсэн дуулдлаа. Би энэ хvнийг хайрлаж «а» vсэг ч уншиж мэдэхгvй мєртлєє цахилгаанчны энэ мэргэжлийг гайхамшигтай эзэмшсэний нь учрыг олох гээд чадаагvй юм даа. Гэмтлийг зургаар хараад ер мэдэхгvй. Зvгээр л тээстрээ «цахилгаан хэмжигч бага» бариад гарахаараа надаас тvргэн олчихно. Яарч сандарсан vед Балдан гуай л аминд орно. Тэвдэхээрээ хамрын нь хєлс бурзайна. Тэр vед нь юу ч асуугаад нэмэргvй дуулах ч vгvй, дууллаа гэхэд хариу хэлэхгvй. Нєгєє гэмтлээ олох гээд олсон бол засах гээд хэдэн цагаар ч сууж мэднэ. Гэм нь жаахан гєжvvд. Санаандаа таараагvй юманд хуруугаа ч хєдєлгєх дургvй. Харин энэ удаа нэг л хачин юм болжээ. Балдан гуайг шагнуулсныг мэдээд баяр хvргэх гэж зориуд уулзсан минь санаандгvй юмтай тулгарчихлаа. - Балдан гуай, танд баяр хvргэе. Та л манайхаас шагнуулсан байна гээд гар барих гэтэл - Yгvй хvvхээ.. Дэлгэрмаа... Аан би ч шагнуулсандаа.. гэснээ гараа дуртай дургvй єглєє. Би эхлээд гайхсанаа тэр дороо л хєгшний нь биеийг асуучихлаа. Балдан гуай ч - Манай хєгшин сайн шvv. Харин уржигдар орой халуун саваа хагалчихсан. Тэгээд... гээд тvгдэрсхийснээ... хvvхээ чамтай би нэг уулзъя гэв. Балдан гуай хувцасны шvvгээнээсээ цаасанд боодолтой зvйл аваад єрєєнд минь орж ирээд хоёулханаа байсанд их л аминчлан - За инженер минь би ч буруу юм хийгээд л шагнуулчих шиг боллоо

Page 334: Mongoliin shildeg oguulleg

доо гээд боодолтойгоо задлахад халуун сав, нэг зурагт номын хамт байв. Би гайхсандаа - Юу ... гэснээ яамай даа халуун саваар шагнаа юу. Та хагалчихсан гээ биз. Одоо vvнийгээ аваачаад єгчих гэв. - Харин дээ хvvхээ. Би єчигдєр аваачих гээд л бас л болж єгєхгvй оргиод - Яагаад - Ерєнхий инженер маань хоёр машины автомат салгуулаад цахилгааны нь машинтай шууд холбуулчихсан шvv дээ. Одоо ч хєєрхий дvнгэнээд л байна. Энэ зєв юм бол ч муу Балдан гуай нь энэ халуун саваа гэртээ аваачнаа. Хvvхээ, Чи л хэлж єг, би чамайг хvлээгээд л сууж байна. Эндээ гэхэд нэг л буруу юм шиг санагдах юм. - Та тэр холбосны тєлєє шагналаа гэж бодоод байгаа юм бол, таныг би тvvний бурууг мэдсэний чинь тєлєє энэ зvйлээр чинь шагначихаж болно биз дээ. Энэ ярианы дараа би шууд ерєнхий инженерийн єрєє рvv гvйхээрээ очлоо. Орох гэтэл яг ємнєєс минь Адъяа гарч ирснээ намайг хараад сонирхсон шинжтэй vг ч дуугарахгvй зогсчихов. - Та чинь яаж байнаа - Аа, яаж байна? Таныг харахад би зогсож байгаа биз - Тийм байна. Тvр зогсчихоод, тогтонги ус шиг ялзарч.. - Хн.. єрєєнд ор л доо , та - Та хэд хэдэн машины автомат.. - Аа тэр vv. Тэр яах вэ. автоматын зарим нарийн сэлбэг алга. Тvvний чинь хvлээвэл тєлєвлєгєє.. - Мэдэж байна. Энэ сард техникийн бvрэн ашиглалтаас тєлєвлєгєє биеллээ гэж та яриа биз дээ. - Би таныг бvсгvй хvний чинь хувьд хvндэлж vзээд энэ ялыг чи єєртєє авъя. - Машин эвдэрвэл та єєрєє машин болох уу? - Би толгойгоороо хариуцна - Танд хариуцлаганд дэнчин тавих юм бий гэж vv? Ингэж хэлчихээд цехийн машинуудыг шалган vзээд шууд холболтыг тасалж зогсоогоод хэзээ ч сэлбэг ирсэн цагт машиныг ёсоор нь ажиллуулмаар санагдав. Гэвч би тасалж чадсангvй. Шууд холболтыг тасдахад утас биш єєрийгєє л энэ машинаас, энэ vйлдвэрээс, энэ хvмvvсээс тастан хаячих гэж байгаа юм шиг бодогдоод, хэрэв тастлаа гэхэд энэ ажилчин, энэ хvмvvсийн бодол санааг мєн л тастаж, ажиллаж хєдєлж тvvндээ хvсэл бодлоо єгсєн хvмvvсийн эсрэг ганцаараа зогсож, тэднийг хvндэтгэн vзээгvй юм шиг санагдаад ирэхийн vед єєрийгєє хий

Page 335: Mongoliin shildeg oguulleg

зэмлээд, эрх нь байдагсан бол бvх удирдлагыг солиод Балдан гуайгаар дарга тавьчихмаар ч бодол санаа урган ирнэ. Жаахан юм балгад халамцаад ирэхийн vедээ: Инженерээ, би чинь хорь шахам жил энэ vйлдвэрийн судсыг барилаав шvv. Энэ vйлдвэр ч минийхийг барилаа. Хэн хэндээ єлзийгєє єгєєд бид хоёр чинь нэг судастай болчихлоо шvv дээ, хvvхээ гэж Балдан гуай vе vе ярина. «Нэг судастай» гэдэг энэ vгийг одоо л би эргэцvvлэн бодож сууна. Ажилчин хvн машин техниктэйгээ нэг судастай болохгvй бол ажлын тухай яриад ч хэрэггvй юмаа. Ийм суутал засварын цехийн нэг ажилчин орж ирvvтээ: - Та нэг машин vзээч. Ерєнхий инженерийг явж байхаар нь vзvvлтэл би цахилгааных биш автотехникийн инженер гээд хавьтуулсангvй, хачин юм даа гэж хэлчихээд гараад явчихлаа. Адъяа яагаад ийм vг хэлдэг байна. Мэдэхгvйдээ бантаад амь нь тэнцэхдээ ийм vг хэлсэн нь миний хувьд ил байсан юм. Гэхдээ энэ чинь намайг, энэ vйлдвэрийн бvх ажилчдыг шууд басамжлан тохуурхсан хэрэг юм. Цахилгаангvйгээр автотехникийн тухай ярина гэдэг инээдэмтэй, тэгээд ч бvр ичгvvр сонжуураа алдаж улаан цаймдаа гарсных. Ийм ч ерєнхий инженер байх гэж. Энэ чинь vсгээ мэдэхгvй байж уншина гэсэн хэрэг. Эсхvл ус уусаар байгаад цангаж vхлээ л гэсэн vг юм. Энэ хэрэг над гэнэт нэгэн бодол тєрvvлсэн учир би хэнтэй ч зєвлєлгvй шууд vйлдвэрийн дарга дээр орж Адъяагийн тухай мэддэг бvхнээ урсгаж гарлаа. «Адъяа ямар ч буруу байхгvй, бид бvр онцолбол би гэдэг хvн энэ хvний хамаг алдааг мэдсээр байсан хэрнээ хэлж засалгvй байсаар ийм байдалд хvргэчихлээ. Тvvнд буруугий нь хэлээгvй маань амьдралаа, vйлдвэрээ ажилчдаа хууран мэхлэхэд хvргэж байна. Би буруу бодож байжээ. Би алджээ. Над л хамаг буруу байна». Маргааш нь vйлдвэрчний хорооны дарга намайг дуудлаа. Тэр тун залуу, гэлээ ч ажилсаг чамбай хvн дээ.

Адъяагийн тухай дууллаа. Чи асуудлыг тун зоригтой шударга тавьсан байна гэж намайг талархан хэлэхэд над нэгэн бодол зурсхийн орж ирлээ. Yнэн юмыг vнэнээр нь хэлэхэд зоригтой хvн болчихдог нь аймшигтай байлаа. Сэтгэлд нэгэн яруу найрагчийн шvлэг эргэлдэж, vнэнээ ярихын тулд ихээхэн зориг зvрх гаргаж байсан ямар ч янзын хvмvvс байж вэ дээ гэж хойч vе маань гайхах байх даа гэсэн санаа нь бууж ирлээ. Би vvнийг хэлмээр байтал тэр хvн єєрєє ч тэр зуураа бодоод олчих шиг санагдсан учир олон юм ярьсангvй.

Page 336: Mongoliin shildeg oguulleg

Хожим хэдэн сарын дараа намайг дуудсан хvн намын vvрийн дарга байлаа. Жирийн юм ярьж эхэллээ. Гэр орон, ах дvv, таньдаг нєхєд. Тэгж байснаа: - Єєрийг чинь бид ерєнхий инженерээр ажиллуулах бодолтой байгаа юм. Yvнийг юу гэж vзэж байна гэлээ. Би тулгамдсандаа шууд хариулж амжилгvй, амьсгаа аваад: - Би их баярлаж байна. Намайг хариуцлагатай ажилд итгэж ажиллуулах гэсэнд. Гэхдээ энэ итгэл зєвхєн ганц таных ч байсан би энэ ажлыг хийж дийлэхгvй гэв. Бид бие биеэ vе vе харж хэсэг зуур дуугvй суутал: - Тиймээ, итгэл... Зарим хvмvvс олны энэ итгэлийг ганцхан єєртєє л зориулах гэж оролддог юм. Бид залуус та нарт итгэдэг. Итгэхгvй бол энэ vйлдвэр, улс орон маань ч дэвжиж дээшлэхгvй. Та бид хоёр ч энэ тухай энэ єрєєнд ингээд яриад сууж байхгvй шvv дээ. Адъяа бол та бидний итгэлийг тvрийвчиндээ хийчихсэн байна. Тvvний хэлсэн бvхэнд бид итгэж байсаан. Энд хяналт шалгалт суларсан тал бий боловч бас учир бий. Ийм хvмvvс байдгийг бид бас мэднэ. Гэхдээ би итгэсээр л байх болно гэж намын vvрийн дарга хэлээд «єєртэй чинь дахин уулзана» гэлээ. Итгэл. Энэ vг огцом богино сонсдоод зvрхний минь цохилттой хэм нэг бол сэтгэлийн гvнд аянга мэт нижигнэн байгааг одоо би мэдэрч байна. Би чамайг хvсэн хvлээдэг байсан боловч итгэдэггvй байж дээ. Чи ч бас над итгэсэнгvй. Чамд би «хайртай» гэж хэзээд ч хэлээгvй. Чи тэр vгийг хэлээд байсныг би мэднэ. Гэвч чи над итгэсэн бол ганц л харцнаас минь энэ vгийг олж болох байсан. Магадгvй би энэ vгийг хэлж чадаагvй байж ч болох юм. Эрхэм найз минь. Чамд энэ захидлыг яаралтай явуулах гэтэл бидэнд хvнд зовлон тохиолдож саатсан болохыг хэлмээр байна. Балдан гуай маань бараг гэнэт л биднийг орхин одлоо. - Дэлгэрмаа, хvvхээ чи.. ерєнхий инженер болчихвол муу Балдан гуайгаа мартчих байх даа гэж гомдонгуй атлаа єрєвдєм сулханаар єгvvлэв. Яриандаа болоод тамирдаж байгаагий нь би мэдээд: - Би ерєнхий инженер болохгvй. Тэгэхээр таныг мартахгvй дээ. Тэгээд ч хvн мартчихдаг хvнийг дэвшvvлж болдог юмуу гэснээ орны нь урдуур унжсан хєгжлийн vзvvрийг єргєж засуутаа. Та хэвтвэл зvгээргvй юу гэлээ. Балдан гуай ядарсан нь илт байлаа. Духанд нь хєлс чийгтэй дааварлаж, бие барьснаас зvvн гарын хуруунууд нь vлмэдэг чичирхийлж, санчигны судас нь хvчтэй тvргэнээр лугшин гvрвэлзэж байгааг харахад ямар нэг амьтан амь нь тэмцэн цовхчиж байх мэт. Євгєн чичирхийлж байгаа зvvн гараа барьж базлан:

Page 337: Mongoliin shildeg oguulleg

- Би ч бvр зєнєчихєє юv дээ. Яалаа гэж чи намайг мартах вэ, тэр vнэн шvv гэснээ хоолойгоо засаад ямар даргатай байхаа бид чинь мэднэ шvv хvvхээ. Муу Балдан гай нь дор хаяад л ерєнхий инженерээр ямар хvнийг тохоон томилохоо мэдэх л хvн дээ гээд яльгvй инээвхийлэх тєдий болов. Гэрт нь ярилцсан энэ яриа бидний хамгийн сvvлчийнх байсан юм. Гэхдээ энэ хvн намайг тохоон томилсныг би сайн мэдэж байна. Намын vvрийн даргатай дахин уулзахдаа би vvнийг дурсан ярилаа. - Тиймээ, бид бvгдийн санал бодол байгаа юм гэж тэр хvн хэлж билээ. Тэгэхэд нь - Хэрэв миний саналыг асуувал би их засварын мастер Пэрэнлэй гуайг л энэ ажилд томилно доо гээд харин Адъяа маань хаана ажиллах юм бол гэж асуучихлаа - Эндээ - Дургvйцэх болов уу? - Дуртай дургvй ч заавал энд ажиллуулна. Зангий нь мэдэхээрээ бид тэр хvнийг харж байна. Єєр газар оччихвол бас л.. - Тийм дээ.. Хэд хоногийн дараа ерєнхий инженерээр тvр томилогдсон хvн нь Пэрэнлэй гуай байлаа. Энэ хvн дээд сургуулийн диплом, тэмдэгтэй боловч амьдралын их сургууль тєгссєн бидний багш хvн юмаа. Миний саналыг дагаагvй нь мэдээж боловч хамт олныхоо бодолт ойртон очсондоо би дотроо баярлаж байна. Ингээд би ерєнхий инженер болоогvй юм даа. Захидлынхаа тєгсгєлд чиний хvсэж хvлээж байсан тэр vгийг одоо л би чамд хэлж чадах байна. «Чамд би хайртай тиймээ, хайртай». Энэ бичсэнийг минь хань ижилдээ уншиж єгєєрэй. Тэр хvн намайг танихгvй ч гэсэн энэ vг эмэгтэй хvн, найз нєхрєє хvндэтгэн хайрласан жирийн сайхан сэтгэлийн ариун vг гэдгийг ойлгоно биз ээ. Хариу захиа хvсэхгvй байгаа минь энэ захидлын хариу болж байгааг чи битгий мартаарай.

Дэлгэрмаа 1974 он

БАТЫН НЯМАА

Зохиолч Б.Нямаа 1928 онд Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт тєржээ. 1942 оноос уран зохиол сонирхон оролдож “Гомпил”, “Хамаатан садан”, “Анхны жил” тууж, “Араараа модтой Биндэрьяа” “Бид гурав”,

Page 338: Mongoliin shildeg oguulleg

“Арандалынхан” роман, “Тєєрсєєр тєрєлдєє” кино, “Нэр тєр”, “Нvд” зэрэг драмыг жvжиг бичжээ. Б. Нямаа шилдэг бvтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хvртжээ.

ТЄРИЙН ХУУЛЬ

Євгєн Балбар хашин зээрдээ эмээллэж хуучин гар борцоо ганзгалаад «Ай хєєрхий. Данхар толгойт, далай нєхєєст нэр минь бид гурав ч хєг нь єнгєрч дээ гэж толгой сэгсрэн єгvvлэв. Эмгэн нь дайзтай сум авчирч єгєхдєє: - Яасан ч хэрээ мэддэггvй євгєн бэ дээ чи. Хар гєрєєс намнана гэж ганцаараа хєвч зvглэснээс Ононгийн эргээр муу дэгээгээ чирээд гэлдэрч явбал аштай юу гэжээ. Євгєн нь: - Тvй харалмар. Эр хvний явдалд битгий оролц гэж эс хэллvv чамд. Хєвчид баавгай олширч, хандгай буга идэж байгааг сонсоод би зvгээр суух хэрэг vv - Дал хvрсэн чи л хар гєрєєс цєєрvvлдэг нь болоо юм биздээ. Гай болж мориноосоо ойчвол ч яах юм билээ. Ємх яс чинь хуурай мєчирєєс амархан хугарна шvv дээ - Ан гєрєєнд мордох гэж байхад билэггvй юм бvv донгос. Хєвчєєр тэнэх завтай хvн надаас єєр хэн байгаа юм бэ. Тvй харалмар. Гэрийн мухар сахиж, цай гvзээлсээр байгаад хамаг бие минь улцгар хєх зовлого болж гvйцлээ. Анч Балбар єтєллєє ч гэсэн vхсэн мах бишээ. Хээр гарч хийморио сэргээх ёстой гэв. Євгєн чухам мордох vедээ муу хєгшнєє арай ч дэндvvлэв vv дээ гэж бодоод сэтгэлийг нь засан зєєлєн vг хэлэхээр шийдэв. Гэсэн ч тийм vг ололгvй гайхаш тасран зогссоноо: - Хєгшєєн хvрэгч vнээний чинь дэлэн хавдсан гэлvv. Би чамдаа Баавгайн савар авчирууж. Чи маажиж домноорой гэж аль болохоор аятай зєєлєн хэлжээ. Балбар гуай залуугийн цагт буу vvрээд гарахдаа «хєгшєєн чи тогоогоо тавьж байгаарай. Би нэг гур vvрч ирэх минь» гэдэгсэн. Балбар шиг ингэж хэлсэндээ хvрдэг бол ч бардам ам илvvдэхгvй шvv гэж манай нутгийнхан ярьцгаадаг байлаа. Аглаг зэлvvд газар хvрч ирэхдээ євгєний хийморь vнэхээр сэргэжээ. Ай хєєрхий, мєнх ногоон хангай, мєнгєн цагаан сарьдгууд минь гэж

Page 339: Mongoliin shildeg oguulleg

залуудаа сонсож байсан бєєгийн дуудлагаас шивгэнээд чиний хээр євєр суган дор ядаж арван жил гєрєєлєх юмсан гэв.

Гэрээсээ дагуулж гарсан хэрмэн цоотгор гэдэг нохой нь чандага хєєгєєд явчихсан vед євгєн, овгор хар бутан дээр ихэмсэг хэвтэж байгаа том гэгчийн баавгай олж vзэв. Мєн ч лут эд юм. Жинхэнэ шар маахай гэдэг чинь энэ дээ. Тэгээд хорин дєрєвдєх минь болно шvv. Тиймээ, хорин дєрєвдєх гэж єгvvлэн морио бургасны мєчирєєс уяж, бойтог гутлаа тайлж хаяад сvлжмэл ноосон оймстой хєлєє зєєлєн гэгч зєєж тависаар дєхєв. Буун дуугаар шар маахай ухасхийн босож, газар доргитол хашгирснаа хар эрчээрээ дайрч ирэв. Буу, хоёр дахин тасхийсэн боловч баавгай ойчсонгvй. Харин агшин зуур євгєнийг vслэг том савраараа дарав. Балбар гуай, амьсгал давчидах зуур соёо нь ярзайсан аймшигт том амнаас эвгvй муухай vнэр ханхалж байхыг мэдэрчээ. Энэ хvнд мєчид цуут анчны ухаан самбааг vзvvлж, хутгаа сугалахыг оролдтол баавгай огцом хvчтэй чарлаад євгєнийг орхиж эргэв. Балбар гуай, єндийж харвал хэрмэн цоотгор нь хvчирхэг араатны ууцан дээр хачиг мэт наалдчихаад чадлын хирээр хазаж, шархтсан баавгай, тоос манаруулан эргэлдэж байлаа. Энэ vеэр vнхэлцэг нь хагарах шахсан зээрд морь, бургасны мєчрєєс цулбуураа суга татаад хар борцоо далбагануулан давхиж одов. Євгєн , буу руугаа ухасхийх гэсэн чинь хєл нь хєндvvрлээд хєдєлж болсонгvй. Хэрмэн цоотгор, баавгайн нуруунаас vсэрч буунгуутаа буруулан зугадаж, эзэндээ тулгарсан аюулыг холдуулж чадлаа.

Анчин євгєн хэрмэн цоотгороо хєтлєєд таяг тулж ой тайгаар хэдэн єдєр мацлаа. Хvйтэн булгийн уснаас гэдсээ цvдийтэл залгилаад, тvр амсхийх зуураа «Би ер нь бvх насандаа ингэж єлссєн бол уу» гэж бодов. Аа тийм. Архангелийн татлаганд очоод иймэрхvvгээр єлссєн юм байна. Yvнээс єєр огт vгvй гэж шивэгнэнэ. Хэрмэн цоотгор, ямар нэгэн ан айсуйг ажигласан бололтой чихээ хєдєлгєж єндєлзєв. Балбар гуай, цоотгорын толгойг хормойгоороо хучаад буугаа бэлтгэтэл унанги мєчир хуга гишгэсээр нэгэн гайхамшигт амьтан ємнє нь хvрч ирлээ. Сайхан хангал буга, ногоон нvдээ гялалзуулан суниагаад сєєг бургас гам хайргvй мєргєж эхлэв. Цусан эвэр чинь загатнаж байгаа биз дээ. Гэнэхэн хонгор минь долоовор хуруугаа хєдєлгєх тєдийгєєр дор чинь хэвтvvлээд, тастан огтчин идчих тийм хvчтэний ємнє байгаагаа мэдэж байна уу. Чиний оронд муу улаандай, ядаж ємхий хvрэн ч байсан бол гэж єгvvлтэл

Page 340: Mongoliin shildeg oguulleg

хэрмэн цоотгор нь хуцан архираад цочсон буга, хажуугийн тєгєл рvv цойлов харайв.

Хоёр гєрєєчид гунхан ганхан сажилсаар эртний нэгэн марааны дэргэд хvрч ирлээ. Балбар євгєн, дагуулынхаа толгойг хормойгоор хучаад мараа сахиж шєнєжин суужээ. Адтай муу єлсгєлєн, Архангелийнхаас лав хоёр дахин илvv болж дээ гэж бодов. Yvрээс ємнєхєн ямар нэгэн амьтны бараа тормолзоход нуухтай нvдээ арчиж ажигласаар буугаа шагайв. Гар нь чичирч бууны нь ам жингийн годил шиг савлаж буйг мэдээд дэргэдээ ирvvлж байж туршихаар шийдэв. Архайж дархайсан хоёр хандгай, бараг эгц дээрээс нь єнгийн зогссонд євгєн шvлсээ гvд хийтэл залгиснаа уур цухал нь гэнэт дvрсхийж: - Yхлээ эрсэн гайхлуудаа нvднээс далд ор гэж хашгирав.

Тамир нь барагдсан євгєн, сvvлчийн ганц сумаа гунигтайгаар ширтэнэ. Хичнээн ч шувуу, бор гєрєєсєнд тургив даа. Тэгээд шалбалж ч чадаагvй шvv. Доройтол гэдэг мєн ч бэрх юмаа гэж хоолой чичрvvлэн vглэв. Цог шиг улайсан нvдээ эргэлдvvлэн, омголтож хатсан уруулаа хєдєлгєж vхье vv, амьдрая уу гэж бодсоноо амьдрах ёстой. Яалаа гэж vхэх билээ, гээд хашгиран босох гэсэн нь сохор номингийн шороо vмхээд ойчжээ. Тамиргvй гараараа газар тулж дахин єндийгєєд хєєрхий нохойгоо улангассан нvдээр ширтэж хирчигнэн єгvvлрvvн: Би сэтгэлт хvн учраас амьд vлдэх ёстой. Аврагч минь чи, дахиад авар. Мэдэвvv. Дахиад намайг авар. Тэгэхдээ амь насаараа авар гэлээ. Хєєрхий цоотгор эзнээ эгц ширтээд алжаангуйгаар эвшээв. Энэ євгєнд vнэн зvрхнээсээ зєвшєєрч «За» гэх шиг санагджээ. Би чинь сэтгэлт, жаргалт хvн учраас л ингэх ёстой. За чи минь цаашаа хараач дээ. Над руу бvv ширтээч, ухаалаг нvд чинь хичнээн єрєвдєлтэй байгааг ойлгооч гэж бувтнаад нохойгоо дахин ширттэл ємнє нь гурван цоотгор бvртэлзэж, газар дэлхий ногоон єнгєєр туяарав. Анчин, эцсийн хvчээ гаргаж, ширэнгэт гацаа руу заагаад «туу, туу» гэж шивгэнэлээ. Ядарч туйлдсан цоотгорын анч авьяас сэргэж, эзнийхээ заасан зvг рvv эргэж хуцтал буу тасхийжээ.

Амьсгаадан уухилсан моридын хамар, толгой дээр нь паржигнаж хvчирхэг хэдэн гар євгєнийг хийд єргєн авав. Балбар гуай нvдээ алгуур нээж, толгой сэгсрэн: - Та нар ялимгvй хожимдож дээ. Даанч ялимгvй гэхэд нь Морь чинь сая очсон шvv дээ. Тэгээд л бид хожимдчихлоо. Гэсэн ч таныгаа амьд мэндэд чинь олсондоо бид баяртай байна. Хэрэв буун дуу

Page 341: Mongoliin shildeg oguulleg

сонсоогvй бол олохгvй єнгєрч ч мэдэх байсан гэж цаадуул нь хариулав. Балбар євгєн арваад хоног хэвтээд тэнхэрч билээ. Турж vхэхийн туйлд хvрчихээд байж хажуудаа ирсэн хандгай буцаана гэдэг чинь мєн ч гайхалтай хэрэг. Yхэх нь байна шvv дээ. Сэвсэн дээр чинь уйлах vр ачгvйсэн бол бас ч яая гэхэв гэж эмгэн нь хатуу зэмлэжээ. Євгєн, нударга шиг том модон гаансаараа дохиж занган сvрдvvлээд: - Тvй харалмар. Тєрийн хууль гэдэг чинь Балбарын амьтай чацуу юмуу. Би єлсвєл зєрцєнє гэж тэр хуулийг чинь батлаагvй. Дахиад ингэж бvv дуугар гэжээ.

ЧОЙЖАМЦЫН ОЙДОВ /1917-1963/

Жvжгийн нэрт зохиолч агсан Чойжамцын Ойдов Євєрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт малчны гэрт тєржээ. 1939 оноос уран бvтээлээ эхэлж “Долоодой хvv”, “Тєрсєн нутгийн баяр”, “Зам”, “Жаргалыг хvссэн Мєнхєє” драмын жvжгvvд “Их жанжин Сvхбаатар танаа”, “Баясгалан” кино зохиол “Эв зvй”, Чєтгєртэй бууц” зэрэг олон єгvvллэг найруулал бичжээ. Ч.Ойдов БНМАУ-ын тєрийн шагналыг 1947 онд хvртжээ.

ДАВХАР МАЙХАНД

Євєл цаг билээ. Тэнгэр бvрхэг, хачин сvvмгэр єдєр би... сумын тєвєєс 8 дугаар баг хvрэхээр єртєєний тэмээгээр мордов. 8 дугаар баг бол тус сумын хамгийн ойрхон бєгєєд саадгvй явбал нартай байхад хvрчих газар юм. Онд тарган орж байгаа сайхан улаан тайлаг, зогсолтгvй зогдор хєдєлгєж байв. Ширээ хоёр бєхний нь хооронд би ч тавтай гэгч нь сууж, даарсан нvvр хацраа сахлаг ноостой бєхєнд нь хааяа хааяа хvргэн жигнэхэд сайхан гэдэг нь аргагvй байлаа. Миний хvрэх газар, цэлмэг єдєр ойрхон харагддаг олон жижигхэн хєх уулс, єнєєдєр бараа туруу нь ч алга. Ганцхан тэр чигт чий гэж тааварлан хоёр их нурууг тусгаарласан єргєн хєндийг туулж явлаа. Єтгєн цас хаялж эхлээд салхины хvч ихдэв. Нэгэн жигд зєєлєн аятай тэшиж яваа тэмээн дээр анхандаа аятайхан санагдаж явсан маань замын уртад сэтгэл нэг л уйтгарлаад ирлээ. Тэгээд урьд хэзээ хаа ч тэгж дуулж vзээгvйээ vзье гэсэн мэт хоолойныхоо бvх чадлаар, сєрєх салхины сэнгэнэхтэй уралдан дуулж явав. Миний хоолой тийм ч муу биш шиг санагдаад, улам гарган дуулья гэтэл гэнэт паг гэтэл зогсоход, эзгvй хээр

Page 342: Mongoliin shildeg oguulleg

ганцаараа инээд алдаж билээ. Миний явдал инээд биш ханиад болоод байжээ. Єргєн хєндийг туулсны дараа дайралдвал зохих хуурай саарийг яасан хол болчоов гэж бодож явсан юм. Гэтэл хуурай саарь биш тvvний эх болох, vерийн усанд идэгдсэн єндєр эрэгтэй ганга дайралдахад хазайж буруу тийшээ явчихсанаа мэдэв. Би барагцаалбал чиг замаасаа 15км хазайжээ. Нар нэлээд орой болж байв. Салхи улам ширvvсээд шуурга тавьж эхлэв. Та бvхэн говь нутгийг мэднэ шvv дээ. Ийм єдєр явуулын хvн байтугай, нутгийн хvн ч тєєрдєг. Ингэхээр над 8 дугаар баг хvрэх тєлєвлєгєєгєє шууд орхиод хаа толгой хоргодож хонох билээ гэдгийг бодож олох амин чухал явдал тохиолдов. Говь нутагт айл эрэх бас л хэцvv, vргэлжилсэн сархиа уулсын аль аманд нь бий гэж мэдэх вэ. Нутгийн хvмvvс бол малын мєр хаанаасаа хаашаа одсон, хэнийх хэдийд хаа нутагладаг зэргийн сайн мэддэгээс гадна утааны vнэр, нохойн дууг анддаггvй, сонор соргогоороо олдог юм билээ. Над тийм дадлага байсангvй тул айл олно гэдэг итгэл ч бага байв. Гэвч яваад байлаа. Хичнээн явсныг бvv мэд, Бvр шєнє болчихоод, унаж яваа тэмээний толгой харагдахгvй болов. Сайхан улаан тайлаг маань хамгийг бvрхсэн харанхуйг хагалах мэт миний залсан зvгт л яваад байлаа. Гэтэл хамрын сонорт нэг юм vнэртэх шиг болов. Танил сайхан ч vнэр шиг, утааны vнэр ийм байдаг болов уу гээд тэмээгээ зогсоогоод, дахин дахин vнэртэхэд сvvлдээ тэр vнэр огт байхгvй болчих шиг болов. Газрын баримжааг би хэдийнээ алджээ. Хаашаа ч явсан хамаагvй мэт санагдаад юу боловч салхины єєд жаахан яваад vзэх юм биш vv гэсэн бодол тєрж тийш нь тэмээгээ зvглvvлбэл дуртай гэгч нь эргэв. Тэгэхээр нь над нэг сохор горьдол тєрж билээ. Анхандаа газрын єєд яваад байх шиг байв. Цас нvvр нvдгvй лавшин шавах тул аргагvйн эрхээр анивалзан онилзон явлаа. Ер нь єнєє шєнийн харанхуйд харж явсан, аньж явсан хоёр адилхан байсан юм. Нэг хэсэг явсны дараа салхины хvч эрс багадаад тогтуун болоход нvдний vзvvрт галын гэрэл сvvмэлзэх шиг болов. Баярлах, vл итгэх хоёр зэрэгцэн дахин сайтар харвал vнэхээр гал дvрэлзэн ноцож байх нь тvvдэг гал шиг санагдаж билээ. Ойртон очоод харвал тvvдэг гал биш, майхны амаар улалзсан тулгыг галыг би тэгж харжээ. Урдуур хойгуур боргон хуцах нохойг олж харахыг хичээвч огт харагдахгvй, шидтэй албин мэт аль хазайсан зvгээс хоргоож, тэмээг минь vргээлээ. Майхны задгай амаар нь тvгсэн гэрэл, орчин тойрныг дэнгийн гэрэл мэт сулхан улаан гэрлээр сvvмэлзvvлж байлаа. Майхны vvдэнд хэдэн тэмээг ачаанаас нь уяж хэвтvvлсэн нь хэзээхэрэгцээт цагтаа бэлэн хэрэглэдэг бэлтгэлээсээ єл хоол залгуулан,

Page 343: Mongoliin shildeg oguulleg

тайван хивж байв. Би нохойны хоргоон хуцахыг vл хайхран, тэмээгээ хэвтvvлээд бууж байхад майхны том амыг халхлан гарч ирж байгаа лут эрийг ажиглаад яагаад ч юм бэ айх сэтгэл тєрж байв.

Тэр хvн, хойлоог, хойлоог гэж хvнгэнэсэн бvдvvн дуугаар нохойгоо дуудан хориод, майхныхаа vvдэнд зогсож байгаа нь ямар нэг хvчит баатар эрийн тєсийг санагдуулав. Би тэр хvний царай зvсийг сэтгэлдээ таамаглан, майхны зvг явж байхад єтгєн хар хємсєгтэй, ширvvн дориун нvдтэй, vг дуу цєєтэй, аймаар муухай эр санагдаж байв. Энд салхины хvч ердєє алга. Харин хад уулын дээгvvр хvнгэнэн шуугиж байгаа нь нэг их хилэгнэсэн хvний амандаа битvvхэн занан зvхэх дуу шиг ажээ. Тэр хvн намайг угтан ирж: Сайн явж байна уу гэж мэндлээд та ор гэсэн байдалтай гараараа дохиж майхандаа урив. Би тvрvvлэн орлоо. Хоймор талд нь 14-15 насны хvv хєлєє хонин хєнжлєєр хучиж, нvvрээ гал руу хандуулан цамцтай цээжээ ил гарган унтаж байв. Сайхан унтаж байгаа энэ хvvхэд атаархмаар санагдав. Жижигхэн майхан дотор богц сав, дах, дэгтий, хувин сав тэргvvтнийг энд тэнд тавьсан нь эргэх чєлєєгvй мэт байвч би зайчлан сууж байтал нєгєє хvн орж ирэв. Миний таамаглаж байснаас шал ондоо нас нь 50-60 орчим болов уу гэмээр vрчгэр болсон нvvртэй, нэг их таньдаг хvн ороод ирэв. Хэн гэдэг билээ энэ чинь гэтэл нэр нь санаанд алга, аргагvй босон харайж: - Тєєрсєєр тєєрсєєр тєрєл дээрээ гэж харин таньдаг хvн дээрээ яваад ирдэг байна шvv гэтэл тэр хvн хаа vзсэнийгээ гайхан бодож байснаа - Хvv минь чи яаж олж ирэв дээ? Гадаа ч хэцvv л юм болж байх шиг байна. Би ч давхар майхантай болохоор айх юм алга гэж миний ярьснаас огт єєр юм ярихад нь нэрэлхэхдээ: - Утааны vнэхээр л олж ирлээ, ашгvй салхи тогтов уу даа гэхэд - Залуу хvн ч мєн сонор соргог байх юм даа. Ийм цагт утааны vнэрийг олж мэднэ гээг их л хэцvv байдагсан. Манай энд ч яахав газар нь даанч давчуу болохоос биш гай нь бага гэж алдаршсан газар байгаа юм. Ямар сайндаа майхан гэж нэрлэх вэ дээ гээд сайхан амттай хээрийн хар цайгаар зочлохын хамт тогоондоо дахин ус хийж таваг дvvрэн махыг халаахаар vйгээд - Бид байгалийн байгуулсан нємєрхєн майхан дотор майхнаа бариад сууж байна даа. Юу алзах вэ гээд олон vрчлээ болсон нvvрэндээ хєгжилтэй гэрэлтэж байгаа нvдээр намайг харах нь яах аргагvй сайн таньдаг хvн байв. Гэтэл тэр хvн намайг таньсан шинж огтгvй ингэж ярьж байгаа нь хачин санагдаж билээ - Та бид яах аргvй хуучин танилууд шиг санагдах юм. Чухам хаа

Page 344: Mongoliin shildeg oguulleg

танилцлаа. Нэр чинь хэн билээ гэдгийг олохгvй байна гэхэд - Магадгvй ээ, би ч мартамхай гэдэг нь яг л нялх хvvхэд шиг амьтан шvv дээ гээд тогооноосоо мах гарган намайг дайлав. Заг модны илчит улаан цог майхан дvvрэн дулаан илчээр тєєнєж тун аятайхан байв. Євгєн сониуч нvдээрээ намайг ажиглан харж байв. Би таана амтагдсан зээрийн мах идэж суухдаа энэ євгєнтэй чухам хаа танилцсаныгаа бодож єєрийн амьдралын явсан суусан бvхнийг эргэцvvлэн бодлоо. - Хvv минь чи чинь аль сумын хэний хэн гэдэг билээ дээ гэж євгєн асуув - Энэ аймаг бишээ. Би хангайн хvн, энд тvр ажлаар ирээд байгаа. Намайг Батын Єлзийбаяр гэдэг гэхэд, - Батын Єлзийбаяр гэж амандаа урт удаан хэлtэд дуулаагvй ч vгvй юм шиг байна гэж бас уртаар аялгуулан хэлээ. Чухам хаа хэдийд танилцсанаа бодож олох гэж бvр цєхрєв. Нэг болохkд энэ хvнтэй Улаанбаатарт танилцсан шиг санагдана. Тэгээд - Та хотод хэдийд очиж байсан бэ? Гэж асуув - Би баатар хотоор бишгvй л орж байсан. Аян жингээр л голдуу явж байсан даа. Нэг удаа хуралд очсон гэхээр нь би - Аа мєн, мєн. Сайн малчдын хуралд биз дээ. Бид тэнд танилцаж дээ, хэд дvгээрт нь та очсон бэ? - Гуравдугаарт нь гэж хариулав. Би гуравдугаар хурлын vед хєдєє байсан тул тэнд танилцах аргагvй байлаа. Эсвэл цэрэгт байхдаа танилцсан юм болов уу гэж бодоод - Та ер нь зvvн хязгаараар явж байсан уу? гэхэд - Явж байлгvй яахав. Тамсагт манай нэг хvv цэрэгт алба хааж байсан юм. Тvvнийг эргэж хоёр ч очсон. Бас Чоно голд нэг хvv маань байсан.Тvvнийгээ эргэхээр очдог байсан юм гэв - Аа мєн мєн. Чоно голд танилцаж, танай хvvгийн нэр хэн билээ? - Бадрах гэдэг юм. Хилийн цэрэгт заставын дарга байсан юм гэж огт дуулдаагvй хvний нэр хэллээ - Хэдэн оноос хэдэн он хvртэл хаанахын заставын дарга байсан юм бэ? гэж намайг асуухад: - 1937 оноос 1940 он хvртэл цагаан уулын заставын дарга байгаад баруун хязгаарт шилжиж очсон юм даа гэж миний мэдэхгvй vеийг зааж хэллээ. - Тэнд бас биш боллоо. За байз таныг чухам хаа vзлээ гэхэд - Yгvй ээ хvv минь чи арай буруу таниад байгаа биш биз дээ. Би л таныг vзсэнээ огт санахгvй юм байна гэв. Тэгээд гайхаш барагдаж байснаа єдий болтол алдар нэрийг нь асуугаагvйдээ гомдож, - Таны алдар хэн гэдэг билээ гэвэл

Page 345: Mongoliin shildeg oguulleg

- Хичээнгvй гэж, миний таниад байгааг аргагvй итгvvлсэн энvvхэнд ойрхон байгаа одоохон бодоод олчихоор нэг зvйлийг сануулах мэт болов. - Тэрдээ тэр. Таны царайг таниад байгаагаар барахгvй нэрийг чинь сонсоод бvр таньж байна гэж баярлан хэлэхэд євгєн миний инээсэн царай руу сайтар ажиглаж харснаа - Тоглоомгvй хvv минь. Би чамайг огт vзээгvй юм байна гэж зэвvvцсэн царай гарган хэлээд майхны зvvн талаас гудас дэвсэж - Тэр дахаар хучаад унт. гэж эвгvй хэлэв. Ингэж євгєний дургvйг хvргэсэндээ би гэмшсэнгvй, танилцсан тvvхээ заавал бодож олоод харин ч нvvрийг нь улайлгана даа гэж бодохтой зэрэг бид хоёрын танилцалт нэг л хєгийн явдалтай шиг бодогдов. Євгєн дахин vг дуугарсангvй, намайг солиотой амьтан гэж бодсон бололтой. Тэгээд бид хоёр хэвтэв. Заг модны задгай галын цог их улаан байдаг тул майхан дотор гэрэлтэй байв. Миний нойр хулжаад, ганцхан, євгєнтэй хаа яаж танилцлаа гэдгийг бодож байв. Євгєний нойр ч хулжсан бололтой байн байн хий ханиалган, орон дотроо эргэж хєрвєєж байгаа бололтой. Би бодож болох гэсэн зvйлээ олсон ч vгvй нам унтчихжээ. Єглєє нь оч тас няс хийн гал дvрэлзэж байхад сэрэв. Євгєн алга байв. Бяцхан хvv дvрэлгэр том нvдээрээ намайг гайхан харж байв. Би тvргэхэн босоод гадна гарч ямар шvv газар ирчсэнийгээ сонирхон харвал, сархиа их хадан уулсын энэ хэсгийн тогтсон байдал их сонин харагдлаа. Хойт талаас дээврийг нь хагас нємрєгсєн овоохойн доторхи зай шиг бяцхан талбай байв. Хойт уулын ёроолоос эхлэн догшин хальж хєлдсєн мєснєєс євгєн хагалж байгаа харагдав. Гялалзсан хvйтэн єглєє салхи тогтоогvй боловч тэнгэр цэлмэх шинжтэй болоод салбарч урагдсан эсгий шиг болчихоод сиймхий цагаан vvлсийг ємнє зvг тийш сарниулан хєєж байлаа. Євгєн бид хоёр майханд бараг зэрэг оров. Цай чанах зуур євгєний энд ирсэн учрыг асуувал, Майхан гэдэг энэ газрын хавьд нутаг бэлчээрийн тохиромж муугаас айл нутагладаггvй бєгєєд хааш хаашаа тэмээний хоёр гурван бэлчээр газар айлгvй гэнээ. Энэ давчуу бяцхан аманд ийш тийшээ зорчин явагчид буудаллахад тун тохиромжтой нь євлийн цагт дулаан нємєртэй байдаг, бас задгай устай тул цагийн ямар ч улиралд аянчин жинчингээр тасардаггvй ажээ. Хааш хаашаа 2-3хан зуугаад метр талбайд нь ногоо сайхан ургадаг юм гэнэ. Тэгээд Хичээнгvй гуай єнгєрсєн хавар Майхны талбайн ашиглаж болохоор га илvv газарт эрдэнэ шиш тарих гэж багийнхаа хэдэн хvнтэй хэлэлцэж тохироод тарьсан нь 3м илvv єндєр ургаж санаснаасаа их ургац аваад эндээ

Page 346: Mongoliin shildeg oguulleg

даршилсан юм гэж ярихаар нь би євгєнийг сая таниад тэсгэлгvй дуу алдаж билээ. - Таныг таниад байсан маань нvvр учирч танилцаагvй юм байна шvv дээ. Таныг эрдэнэ шиш амжилттай тарьсныг сайшааж хэвлэлд зурагтай чинь гаргасан єгvvллээс таньдаг болсон юм байна гэхэд євгєн vл мэдэг инээж - Би таныг таньдаг гэж яриад байхаар анхандаа vнэмшиж байсан юм. Сvvлдээ мунгинаж байгаа юмуу, эсвэл тоглож марзганаж байна гэжбодоод уур хvрэх шиг болсон шvv гэж ярилаа. Євгєн бид хоёр улам танилцлаа. Хичээнгvй гуай олон vр хvvхэдтэй хvн байв. Дагуулж яваа жаал ач хvv нь юм байна. Сумын сургуулийн дєрєвдvгээр ангид онц сурдаг гэнэ. Євлийнхєє амралтаар євєг эцэг дээрээ очоод буцаж яваа юм байжээ. Хичээнгvй гуай сумын тєвд бусад ач нартайгаа сууж байгаа эмгэндээ саалийн vнээнд нь дарш аваачиж єгєхєєр замаасаа хазайж энд иржээ. - Хvv минь эрдэнэ шишийн дарш гэдэг мєн ч эрдэнэ шvv ашигтай юм даа. Манай эмгэн олигтой сvvтэй ганц vнээгээ аваад дєрвєн ачтайгаа сумын тєвд сууж байгаа юм. Энэ даршны ачаар vнээ нь бараг л зуныхаа саалийг єгєєд тэд тараг бvрж байгаа даг шvv гэж ярилаа. Тэгээд євгєн тэмээнvvдээ ачаалж эхлэв. Бяцхан хvv нь ажилд эвлэг дvйтэй гэдэг нь надаас илvv юм. Би «Давхар майханд» ингэж мунгинаж хоносон юм. Yvнд миний сэтгэл алгасангуй буруу байвч, бvтээлт ажлаараа товойн алдаршсан улс даяар танигдсан сайчуудын тоо єдрєєс єдєрт олширч байхад энэ мэтийн тєєрєгдєл хэнд ч тохиолдож болох юм.

ЭРДЭНЭБАТЫН ОЮУН

Зохиолч Э.Оюун 1918 онд хуучин Нийслэл хvрээ одоогийн Улаанбаатарт тєржээ. 1927 оноос бага, дунд сургуульд суралцаж, 1957 онд Улсын их сургууль тєгсєж, 1960 онд ЗХУ-д урлаг судлалын ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Э.Оюун 1939 оноос уран бvтээлээ эхэлж “Хот айл”, “Нєхдийн уулзалт”, “Ах дvv нар”, “Амарсанаа” зэрэг жvжгvvд, “Улаан дээлт хvvхэн хэн бэ?”, “Хурандаа шинель”, “Шуудан хvргэгч Цэрмаа” зэрэг олон єгvvллэг бичжээ. Э.Оюун манай урлагийн ахмад зvтгэлтэн ардын жvжигчин юм. Гоголь, Лопеде-вега, Симонов, Корнейчук, Шекспир, Софокл зэрэг орос -зєвлєлтийн болон дэлхийн сонгодог зохиолчдын 40 гаруй жvжиг орчуулжээ. Э.Оюун 1946 онд БНМАУ-ын тєрийн шагнал хvртжээ.

Page 347: Mongoliin shildeg oguulleg

УУЛЗАЛТ

Москвад энэ євєл цас ихтэй, дулаан гэдэг нь жигтэйхэн байлаа. Нэг єдєр цас учиргvй орж, унасан дороо хайлан байсан учир хvн бvр метро руу орохыг яарч байсан байх. Би ч «Хувьсгалын талбайн» буудал орохоор яарч явсан юм. Энэ буудал дотроо маш гоё. Хувьсгал хийхэд амь бие хайргvй тэмцсэн хувьсгалын анхны vеийн ажилчин, тариачин, далайн цэрэг эмэгтэй хувьсгалч, дайз бvсэлсэн явган цэрэг, чулуу сандайлсан, дайсныг анхаарч харан, юм тvшээд амарч суусан цэргvvдийг дvрсийг амьд юм шиг ган тємрєєр цутган хийж «Хувьсгалын талбай» нэртэй метрогийн энэ буудлыг туршид нь чимэглэжээ. Зорчигчид тоо томшгvй, цахилгаан шатаар бууж л явна, Зогссон хоёр талын вагоноос гарсан хvмvvс дээш явж л байна. Нэг хоногт Москвагийн энэ метрогоос таван сая хvн зорчдог гэсэн тоо байдаг юм билээ. Ингээд вагонд ороод явж байтал євлийн саарал пальтотой, хиймэл vсэн хvрэн малгайтай, ємдєє хуучивтар хар гутал дээгvvрээ тавьсан, цаасаар нандигнан бvрхсэн томоохон нэг юм барьсан хvн тvvний зvvн гараас сугадан яваа галт шил шиг нvдний тийм их томруулдаг шилтэй, гартаа том цvнх барьсан жар шахам настай бол уу гэмээр хоёр хvн тэртээ сандал дээр зэрэгцэн сууж нэг юманд их яарч, баярлан догдолсон байдалтай байгаа нь анхаарал татмаар байв. Цаасаар бvрсэн юм барьсан хvн нь цаасан доторхи юмаа байн байн vнэрлэж байгаа юмуу, шагайж харж байгаа алин болох нь мэдэгдэхгvй юм. Гэвч маш нандин юм дотор нь байгаа нь ойлгогдож байлаа. Тэр хоёр хvн бас яг Москвагийнх биш єєр хотоос ирсэн бол уу гэмээр. Хоёулаа байн байн инээмсэглэж, хvvрнэн ярьж байгаа нь тун их догдлонгуй. Юунд их баярлаж яараа юм бол оо? гэж бодтол цаасан бvрхvvл дорогш мултартал дотроос нь хоёр том улаан намуу цэцгийн тvрvv цухуйхад тэр хvн барвайсан гараараа мултарсан цаасыг нь дээш болгож цэцгийн тvрvvд, хvрэхдээ хичнээн энхрий, нандин хvрэв ээ. Сэтгэл сайхан, ертєнцийн ариун бvхэнд дуртай хvн л цэцгэнд ингэж нялх булбарай хvvхдэд хандаж байгаагаас илvv эеврvv ханддаг байхдаа гэж бодогдон тэнд явсан нэлээд хэдэн хvн vvнийг бас онцлон харах шиг боллоо. Гэтэл метроны «Комсомолын» буудалд ирж тэр хоёр буусанд юманд дуртай хvн гэж хэцvv, би ч бас бууж тэр хоёрыг дагав. Тэр хоёр ер нь нэлээд яаруу явсаар яг метроны аман дахь чєлєєнд зогсож ийш тийш харан энд уулзахаар болзсон хvн нь байхгvй байгаад тэвдэв бололтой.

Page 348: Mongoliin shildeg oguulleg

Би бас хvн хvлээгч болон зогсож байх зуур нvд муутай нь - Цаадах чинь алга уу? Яачихаа вэ? Галт тэрэгний буудал дээр очих уу? гэсэнд цэцэг барьсан єндєр нь - Ирнэ вий. Галт тэрэгний буудал дээр очвол вагоны дугаар нь мэдэхгvй, тэгээд ч тэр олны дунд яаж бие биенээ олох юм бэ? Одоо чи бид хоёр шал єєр, тэр маань ч бас л жигтэйхэн єєр болоо биз? гэлээ. Тэгтэл хєх пальтотой махлагдуу буурал санчиг нь тарваган малгай дороос нь цухуйсан монголжуу царайтай хvн орж ирэв. Нєгєє хоёрын єндєр нь орж ирсэн хvний дэргэд очсоноо, биш юм байх гээд буцав бололтой. Монголжуу нь Сергей Петрович Кудрявцев? Это вы? гэхэд цэцэг нандигнан барьсан єндєр хvн огцом эргэн харж, нєгєє нvд муутай дээрээ очин гараасаа хєтлvvлэн - Тиймээ би байна. Балдан чи яасан ондоо болоов? Гоолигхон, тас хар vстэй, туранхай цагаан царайтай шаг хийсэн залуу байж билээ гэсээр энэ гурав хоёр орос, нэг монгол єєд єєдєєсєє инээмсэглэн баярлаж уулзах нь ямар ч ах дvv, тєрєл садан уулзаж байгаагаас ялгаа алга. Нvд муутай нь Аль вэ, Балдан чи ойртооч, би чамайгаа нэг сайн харъя. Чи чинь тийм бvдvvн тарган, буурал болчихсон гэж vv? Намайг тэр халуун элсэн дунд шархадчихаад хэвтэж байхад хорь шахам километр газар vvрч, хээрийн эмнэлэгт хvргэж єгсєн юм чинь бадируун чийрэг эр байсан биз. Чиний чадалтай нуруу намайг єдий болтол амьд явуулж байгаа юм. Алив, нааш ир Балдаан, би энэ томруулдаг шилийнхээ цаанаас чинийхээ царайг нэг сайн харъя. Балдан гэгдэгч хачин болж, гайхаш тасарсан маягтай нvд муутын дэргэд очиж, - Иван Дмитриевич Антонов та юу? Би таныг танилаа гэсэн нь Антоновын сэтгэлийг тайвшруулах гэсэн байх. Yнэндээ бол цагаан шар vстэй Иван Антонов, зориг ч гэдэг нь ган, золбоо гэдэг нь гал гэлээ гэв гэх шиг сайхан ч эр, сайн ч хvн байжээ. Хvнд шархтай, хєдєлж чадахгvй элсэн дунд хэвтэж байх тэр мєчид Балдан, Антоновыг харангуутаа хэний хvv, хаана ирчихээд ингэж байгаа юм билээ дээ, яасан ч цэвэрхэн орос вэ гээд vvрч тэвэрч, гудачсаар яваад монголын хээрийн эмнэлэгт хvргэж авчирч тушаачихаад цааш явсан юм.

Монголын явган цэргийн нэг ангийн урагшлах давшилтыг боож байсан Жээ - хээ хэвийн нурсан тосгоны нэг муу байшингаас пулемётын дуу тасалдахгvй шахам байж босч давшилтанд орох гэсэн оролдлого хийх бvрд, боссон хvн бvрийг алдахгvй хяргаж байгааг хараад холбоо залгах даалгавар авч тvvнийгээ биелvvлчихээд эргэх замдаа явж байсан

Page 349: Mongoliin shildeg oguulleg

Антонов, энэ муу байшин руу сэм очиж гранат хаяж дайсны тэр пулемётыг дуугvй болгосонд манайхан, хэн гранат шидсэн юу болсныг мэл гайхан байтал Антонов бvр аюулгvй болсон эсэхийг шалгах гэж єндийж, байшин тийш явах гэтэл дайсны амьд vлдсэн нэг цэрэгт цээжээрээ буудуулж ойчсон боловч монголын явган цэргийн тэр ангид давшилтын зам нээж єгсєн билээ. Тэр ангийн дарга Антоновыг буудсан дайсны цэргийг баривчлуулж, Балдан, Антоновыг авч явсан нь тэр юмсанж. Тvvнээс хойш энэ хоёр уулзаж дайралдаа ч vгvй, харин Антонов хээрийн эмнэлгээс тєвийн эмнэлэгт очихоосоо урд овоо болсон хойноо «сестра Жавзангаас намайг тэр холоос vvрч авчирсан хvн хэн гэдэг хаанахын хvн бэ чи хэлээд єг» гэхэд нь Жавзан туж инээсээр байгаад юу ч хэлдэггvй зєвхєн л Балдан гэдэг юм даа, Балдан гэдэг юм гээд л инээдэг. Яагаад ингэж инээгээд байсан юм бэ гэвэл Жавзан, Балдан хоёр Дорнодод дєнгєж танилцаад, хайр сэтгэлийнхээ тухай бараг юу ч яриагvй байтал Балдан фронтод явчихсан. Жавзан сестра болоод явсан, Салснаасаа хойш дєрєв, гурав хоногийн дараа уулзаж байгаа нь тэр байж. Санамсаргvй ажлаа хийж байтал гэнэт санитар хийж байсан Жанцан: - Чамайг тэнд хvн уулзья гэж байна. Ёстой нэг лужир биетэй орос эрийг авчирч дээ, би тэр оросыг нь нэгдvгээр асарт хэвтvvлчихсэн, Самбуу эмч намайг тариа хий гэж байна билээ гэхэд нь Жавзан дорхноо хийж байсан юмаа дуусгаад гарсан чинь шороо тоосонд дарагдсан нэг хар амьтан халуун тогооны дэргэдэх ганц хоёр заг байсныг дэрлээд унтаж орхиж, - Хvvш чи юун хvн бэ? босооч гэж дэргэд нь очиж дугтартал Балдан сэргэж эргэн харвал Жавзан дуу алдаж, - Балдан минь чи юv? Юу болоов? Шархдаа юу? гэхэд - Юуны чинь шархдах. Зvв зvгээр. Харин би нэг цэнхэр нvдтэй сайхан ах vvрч авчирлаа. Одоо бодож байхад ер нь яаж ашгvй энд хvргэж дєнгєв єє. Лут том эр ээ. Жавзан сестраг дууд гэхээр нь чамайг энд байгаа юм биш байгаа даа гэж тэр цэргээр дуудуулсан юм. Яамай. Сайн. Жавзан аа, би явлаа биеэ мэдээрэй. Мєд уулзамз гээд анги руу нь ойртож очих машинд суугаад явсан. Жавзан араас нь: - Балдан минь ээ. Сайн яваарай гээд удаан зогсож араас минь хараа ч vгvй цааш явсныг бодвол єнєє авчирсан зєвлєлтийн цэргийг асрах хэрэгтэй болсон байх гэж Балдан бодож байснаа гэнэт одоо тов тодхон саналаа. Тэгээд дайнаас хойш Жавзантайгаа суучихсан хойноо Антоновыг хэн намайг авчирсан бэ гэхэд нь намайг амьд мэнд явааг харсандаа, бас ийм эрийг vvрч ирэх тэнхээ яаж хvрээ юм бол гэж баярлан бодохдоо инээд

Page 350: Mongoliin shildeg oguulleg

нь хvрээд Балдан гэдэг юм. Балдан гэхээс єєр юу ч хэлж чадаагvй гэсэн нь ч чихэнд дуулдах шиг болоод Антоновыг дахин сайн харж тэр шарх нь хvнд байсан, мэдрэлийн судсыг нь гэмтээсэн байсан, тэгээд дороо Москва руугаа явсныг нь дуулсан байлаа. Тvvнээс хойш юу болсныг vнэхээр асуугаа ч vгvй, мэдээ ч vгvй байтал харин хорооныхоо сургагч байсан Кудрявцевыг Москвагийн ойролцоо машины vйлдвэр дээр ажиллаж байгаа гэж эмнэлэгт хамт хэвтэж байсан нэг хvнээс дуулж хаягийг нь аваад явахынхаа урдын урд єдєр ил захидлын хуудас явуулаад мєн л бол уулзъя биш бол ондоо хvнтэй уулзана биз гээд хvлээж уулзсан нь энэ байжээ. Нvд муут Антонов, Балданг шилнийхээ цаанаас сайн харна. Чанга тэврэнэ. Yнсэнэ. Энэ vеэр Кудрявцев - Нуруу яах вэ, сэтгэл гээч. Тал нутгийн монгол хvний уужим хvнч сэтгэл намайг аварсан юм. Тухайлбал чиний ємнє зогсож байгаа Балдангийн сэтгэл шvv дээ. Антонов байн байн Балданг тэвэрч vнсэн, - Миний монголын хvv. Би одоо хvртэл монгол нутгийг санадаг. 1945 оны тэр дайн амар биш байсан. Танай нутгийн зvvн хязгаар, хэцvv газраа бид унд усгvй, элсэн шуурганд зvдэрч явж байсан ч бид хамтаар ялалтаа байгуулсан. Тэгээд одоо хvртэл би монголоо санадаг. Хээрийн эмнэлгийн Жанцанг, сестра Жавзанг, эмч Самбуу бvгдийг нь би мартаагvй, миний бодол зураг шиг торойж байдаг. Тэнхээт монгол энэ хvнд Балдан чамд тэврvvлж vvрvvлж би энэ сайхан ертєнцєд хоёрдохоо мэндэлсэн юм даа гэхэд нь Кудрявцев - Тэнхээ хамаагvй гэж хэлээд байхад сайхан сэтгэл Балданд байгаагvй бол чамайг vvрэх тэнхээ ч гарахгvй байсан юм шvv дээ гэж ярихаар нь Балдан эвгvйцэж: - Би та нараар ингэж хий хоосон магтуулах гэж уулзъя гээгvй. Антоновыг тантай хамт байна гэж би санаагvй. Yvрсэн дvvрсэн гээд байх юм. Антоновын оронд би шархдаад хэвтэж байсан бол та хоёрын нэг нь тохиолдоод бас л vvрэх байсан шvv дээ. Энэ гавьяа биш. Гэтэл нvд муут Антонов цав цагаан алчуураа гаргаж, нvд шил хоёроо ээлжлэн арчиж, - Одоо санахнаа нь сестра Жавзангаас намайг авчирсан хvний нэр усыг хэлээдэх гэхэд Балдан гэдэг юм. Тэр хvн vvргээ л биелvvлсэн. Зєвлєлтийн цэрэг ч монголоо, монгол нь ч Зєвлєлтийнхнийг vvрч авчирч байдаг алийг тэр гэхэв. Дайны хvнд цагийн жирийн л явдал гэж билээ. Єчигдєр энэ Кудрявцев манайд орж ирж «чиний дулаалгат цэцэрлэгээс хамгийн сайхан хоёр цэцгий нь авна» гэхээр нь би «сангийн юм шvv» гэсэн чинь «сангийн гэдэг чинь Зєвлєлт улсын юм», эвдэрч тасаршгvй, амин голоороо найрамдсан монголын нэг найздаа

Page 351: Mongoliin shildeg oguulleg

Зєвлєлтийн энэ цэцэг єгєх юу ч биш. Гэвч би дэлбээт цэцэг vзээгvй учир vнэхээр гайхан баярласандаа Кудрявцевийг чанга тэврэв. Хажуугаар явсан хvмvvс, эрэгтэйчvvд бие биедээ цэцэг барьж тэврэлдэн байхыг хараад гайхан єнгєрч, зарим нь тэдний дэргэд очиж учрыг нь мэдэхтэйгээ зэрэг тэр хvмvvсийн зарим нь би монголд байсан сайхан ч нутаг, сайн ч хvмvvстэй шvv. Сайншандын цэргийн ангийн Цоодол, Євєрхангайн нисэх буудлын Занаа, Хєвсгєлийн онгоцны Цэгмэд, Дорнодын махкомбинатын Дожоо гэх зэрэг олон хvнийг асууж, Балданг мэдэхгvй юмаа гэхээр «аргагvй ээ, аргагvй, тэр уудам нутгийн тэр олон хvний алийг нь энэ хvн таних вэ. Найрамдалт монгол оронд мэнд хvргээрэй, бид vvрд ах дvvс шvv» гэх зэрэг vгнvvд дуулдсаар удахгvй цуглаан ч болох нь уу гэмээр болов. Тэгээд ч метрон дотор олон хvний замын газар тээг болон зогсох нь эвгvй болохоор тэр гурав Зєвлєлтийн олон хvний сайн санааны vгс сонссоор гадагш гаран шууд галт тэрэгний зогсоол тийш явав. Хvмvvс зарим нь «баяртай», «сайн байна уу?», «Жамбалу привет», «Увс нурскому агроному Дэжид привет передавайте» гэж олон vг хэлсээр зvг зvгтээ явцгаав. Мань гурав, гурвуулхнаа vлдэж мєн нэлээд ярьмаар юм байвч Балдангийн явах цаг тун ойртсон байлаа. Кудрявцев Чамайг бид хоёр гэртээ аваачиж хэд хонуулаад явуулна. Бид билетийг чинь авч єгнє гэхэд, - Яаж болох вэ? бид энд эмчлvvлээд сайн болж бас нэмж олон найзтай болоод явж байна. Аннад мэнд хvргээд vvнийг єгєєрэй. Антонов танд энэ. Би тантай уулзана гэж vнэхээр санасангvй, Гэвч Жавзан их ярьдаг юм. Та авгайдаа vvнийг єгєєрэй гэж тус тусад нь нэг, нэг тэмээний ноосон гоё бээлий бэлэглэв. Балдангийн хоёр найз, яах нь вэ, юv гэсэн vг вэ? гэхэд Балдан, - Би та нарыг байнга дvvрэн амьдралтай байг гэж дээш харсан амтай бээлий єглєє шvv дээ. Жавзан єєрєє нэхсэн юм гэлээ. Антонов, - Миний Балдан мєн бол Жавзангийн дуртай цэцгийг єгч явуулна гэж би vvнийг авч гарсан юм. Намайг єгч байна гэж єгєєрэй. Намайг мартаагvй байгаа? Би нvд юм харахгvй шахам болсонд vхмээр бодогдсон єдєр олон байсан боловч Жавзангийн євгєн аав, хараа муутай ч гэсэн хэрэгтэй юм хийсээр явааг санаад цэцэг ургуулдаг хvн болсон. Миний энэ цэцэг сайхан байна уу. Балдан аа, гэхэд Балдан, - Ёстой дээд сайхан цэцэг. Харуутаа би бvр гайхсан шvv дээ. Энийгээ яасхийж аятай авч явж Жавзандаа аваачина даа гэж бодож байна гэсэнд Антонов, - Одоо вагондоо оронгуут шилтэй усанд хий. Жавзанд энэ цэцэг хvрвэл маш сайнсан. Ариун сэтгэлээ шингээсэн хєдєлмєрєєр минь ургасан

Page 352: Mongoliin shildeg oguulleg

цэцэг гэх зэрэг энэ гурав хичнээн ч яривал ярих, дурсаж бие биедээ хэлэх зvйл тун их байсан ч юм бvхэн эхлэл, тєгсгєлтэй, цаг гэдэг хэмжээтэй болохоор яах ийхийн завдалгvй хонх цохиж Балдан вагондоо орохоос єєр аргагvй боллоо. Гэтэл Балдан гэнэт Кудрявцев дээр гvйн ирж, - Чиний хvv монголд бий гэж дуулсан. Хаа байдгийг нь би мэдье гэсэн юм шvv дээ. Бvр мартчихаж гэхэд Антонов тэсч ядан баярлаж, - За тэр шvv. Бидний нєхєрлєл, найрамдал хэзээ ч тасаршгvй хэлхээтэй юмаа. Ёстой гоё байгаа биз дээ гэж уйлан инээнэ. Кудрявцев, - Нээрэн чи очиж уулзвал сайхан л санагдана наадхад чинь, нисгэгч хvн шvv дээ. Эхнэр, охин гурвуулаа танай тэнд бий. Гэнэт уулзсандаа тэвдэж мартаад байна. Балдан Кудрявцевийг дахин тэвэрч мєр рvv нь алгадаад, - Тийм юм мартаж яаж болдог юм бэ?- Хvvг минь тэнд байгааг чи бас хэнээс олоод мэдчихэв? - Ертєнц дэлхий яриа сургаар дvvрэг байдаг гэж танайхан хэлдэг биз дээ? Эмнэлэгт хамт байсан хvн хэлсэн юм. - Тэр хvн чинь хэн гэдэг юм бэ? - Осипов, Яков Семенович чамайг.. гэхэд Кудрявцев: - Тийм тийм мэднээ, мэднэ. Тэрvvнтэй би уулзаж чадна. За чи Далхаа, Цэвээн, Сvрэнжав энэ тэрд цємд нь мэнд хvргэж хаягийг минь єгч єєрєє ч захиа бичнэ шvv гэв. Кудрявцевийн дэргэд зогссон Антонов, - Балдан аа, чи хvvхдээ бас энэ Кудрявцевийн дэргэд зогссон Антонов, - Балдан аа, чи хvvхдээ бас энэ Кудрявцевийн хvvхэдтэй танилцуулаарай. Ай хєєрхий, дайн тулаанд ч хамт явж, энх цагт ч хамт амьдарч, ажиллаж улам сайхан цагийг ойртуулахын тєлєє зvтгэцгээж явна даа бид, - Тэгэхгvй яах вэ. надтай хамт хэвтэж байсан хvний хvv нь манай Дорнодын махкомбинатын барилга дээр ажиллаж дуусгаад одоо дулааны цахилгаан станцын барилга дээр ажиллаж байгаа юм байна. Найрамдал гэдэг vг жирийн сонсогдох мєртлєє хvчтэй vг юм, энэ vгээр жигvvр хийсэн хvмvvс дандаа ариун мєртэй гэж Балданг хэлэхэд Кудрявцев найз нєхрєє харж ханахгvй байгаа юм шиг баяртай ширтэн зогссоноо, - Балдан чи минь найрамдлын цуглаан дээр vг хэлж байгаа юм шиг байх чинь вэ? гэхэд Балдан явах цаг нь болсондоо тэвдэн хоёр сайн хvн энэ найз нартаа чухам ямар сайхан vг хэлэх билээ гэхэд хэлэх vг олдохгvй байв. Кудрявцев халааснаасаа тэмдэглэлийн дэвтэр гаргаж цаас урж аван, Монголд ажиллаж байгаа хvvгийнхээ хаягийг бичиж єгєхєд Балдан

Page 353: Mongoliin shildeg oguulleg

сэтгэлдээ vнэн голоосоо баярлаж Кудрявцевийн хvvтэй, ачтай нь бэртэй нь очиж уулзаад Кудрявцев бичнэ гэж баярлан галт тэрэг тун явчих гээд болохгvй тул хоёр нєхрєє сайн тэвэрч vнсээд вагон руугаа орж цонхон дээр очсон боловч, залуу цагийн найз нартайгаа тvр ч гэсэн уулзаж, залуугийнхаа хэцvv бэрх мєртлєє цог золбоотой амьдралаа эх орныхоо тєлєє тэмцэж, ажиллаж байсан цагаа бvгдийг нь ил тод санаж баярын нулимс нvдийг нь бvрхсэн учир цаадуулыгаа харж ч чадсангvй гараа далласаар явав. Их найрамдлаар ахан дvvс болсон хvмvvс хэзээ ч бие биеэ мартдаггvй юм байна. Амьдрал, хєдєлмєр, тэмцэл гэдэг л хvмvvсийг танилцуулж мєнхийн нєхєд болгодог юм байна гэж Балдан ч бодсон, Москвагийн тємєр замын буудал дээр vлдэж хоцорсон Кудрявцев, Антонов хоёр ч бас бодсон юм.

ЖАМБЫН ПYРЭВ

Зохиолч Ж.Пvрэв 1921 онд Євєрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. 1952 онд Улсын их сургуулийн тvvхийн анги, 1961-1963 онд Москвад утга зохиолын дээд курс тєгсжээ. 1940-єєд оноос уран зохиол сонирхон оролдож, энэ засвар олон тооны єгvvллэг, тэмдэглэл, найруулал бичсэний гадна «Нэр хvнд» тууж «Хєгжмийн эгшиг»,«Ундрах инженер», «Аадар бороо», «Мянган захидал» роман зэрэг томоохон бvтээлvvд туурвижээ. Зохиолчийн «Нэр хvнд» тууж «Гурван зангилаа» роман нь Москвад орос хэлээр хэвлэгджээ.

СЭТГЭЛД ХОНОГШСОН НАМАР

Алимын цэцэрлэгт

Кавказын хормойгоор бидний хийж яваа аялал хэнд ч хэзээ ч мартагдахын аргагvй хєгжилтэй байлаа. Уртын замыг туулах ялдамдаа бид тэнгэр чичсэн шовх хvрэн уулс, ногоон ойгоор бvрхмэл ухаа толгод, нvд алдам хєндий дvvрэн халиуран найгаж байгаа тариа будаа байн байн дайралддаг ганган цэмцгэр хот суурин, vйлдвэрийн утаа, бургилсан єндєр яндангуудыг харж, байж байгаа хэвээрээ яруу найраг, болсон тэр vзэсгэлэн гоо бvхнийг ширтэн нvдээ баясгаж, сэтгэлээ догдлуулан явсан билээ. Энэ бол тун саяхны хэрэг. Бидний сууж явсан ГАЗ-24 машин дотор Антонина Викторовна

Page 354: Mongoliin shildeg oguulleg

Ломакина /зєвлєлтийн зохиолчдын хорооны ажилтан/, Багиров Рафик /Баку хотын ажилтан/, манай залуу яруу найрагч Шагдарсvрэн жолооч М.Г.Каграманов энэ таван хvн бvтэн єдєржингєє хєгжилдєн ярилцаж нэгийгээ Кавказын савдаг, нєгєєгєє Ногоон Дар-Эх болгон єргємжлєх зэргээр наргиж явлаа. Бид vзсэн, сонссоноо бvхнээ ярьж байснаас гадна замд тохиолдсон хот тосгоноос угтан баяр хvргэж байгаа хvмvvстэй уулзан саатаж, алим нимбэг, жvржээр дайлуулан, Азербайжан нутгийн ганган охидын урт цагаан гараа дэлгэн хvндэтгэн барьж єгсєн тансаг ундаанд дотор халж бvр ч их хєгжилтэй болсон байв. Тvр саатсан ногоон талбай дээр бид бас нэгээр /бємбєр/, тар /хуучир/, тvтак /бишгvvр/, журна /vхэр бvрээ/ хєгжмийн аялгуунд бvжиг хийж баланбика /лимбийн/ уянгат эгшиг сонсон таалж, ер бусын их баясгалангаар цэнгэж байлаа. Хvн бvрийн vг яриа vзэмж уран цэцнээр баяжин, сэтгэл оюун нь хєєр баясгалангаар дvvрч, Шагдарсvрэнд маань онгод орон «Кавказын хормойд» гэдэг шvлгээ машин дотор сэдэвлэн зохиож эхэллээ. Бид энэ єдєр Гусарийн хорооны Лейб-гвардийн бага дарга Михаил Юрьевич Лермонтовын хєшєєнд хvндэтгэлийн цэцэг єргєн тvvний яриа дуулалт зохиолыг бадагчлан уншиж, ёслолд оролцон хєгжил дээр хєгжєєн нэмлээ. Цааш аяллаа vргэлжлvvлэхэд машин дотор ярьдаг яриа маань яруу найраг болон хувирч: Эх орныхоо тєлєє бид Энэ толгойгоо vл хайрлана Бородинод болсон тулалдаанд Yхэхээс ч бид буцахгvй гэсэн, Yнэхээр тангарагтаа эзэн болов гэж Михаил Лермонтовын бичсэн «Бородино» гэдэг алдарт шvлгээс нэг маань уншив. Энэ бvх хєгжилтэй яриа, тулалдааны тухай Оросын их зохиолчийн яруу найраг нь єдєржин таг дуугvй замаа ширтэн явсан жолооч Михаил Георгиевич Каграманов гуайн сэтгэлийг хєгжєєн, дайн тулалдаанд биеэрээ оролцож явсан намтар тvvхээ бидэнд ярихад хvргэсэн нь гарцаагvй боллоо. Каграманов гуай бол угаас дуу цєєнтэй, vлэмж тайван сайхан ноён нуруутай, жар эргэм насны бєгєєд жирийн тогтуухан амгалан харцтай, махлан бvдvvн биедээ тохирсон зузаан хацартай, лvхийсэн эрээ. Харваас тvvний дєлгєєн харцанд амьдралын олон vйл явдал шингэсэн нь илэрхий. - Дайн тулалдаан гэдэг бол vнэхээр vхэхээс буцахгvй явж ялалт хийдэг vйл хэрэг дээ гэж Лермонтовын шvлэглэснийг Каграманов батлаад Би нэг мянга есєн зуун гучин есєн онд танай Халх голд японы цэрэгтэй

Page 355: Mongoliin shildeg oguulleg

байлдаж явлаа. Тэр vеийн vйл явдал танай нутагт танилцсан хvмvvс одоо миний сэтгэлд тун тод санагдаж байна. Би анх монгол хvнтэй их сонин учралаар танилцсан юм гэж уртын яриагаа эхлэв. Бид хамаг анхаарлаа Каграмановын зvг хандуулан яриа чагнасаар, єєгvй цардсан урт замаар хурдалсаар байгаад нэг мэдсэн Губа нутгийн алимын цэцэрлэгт ирчихсэн байлаа. Бид тэрэгнээсээ гаралгvйгээр Каграманов гуайн яриаг чагнаад л баймаар байв. Цэнгэг агаар цээж дvvрч, эгнvvлэн тарьж ургуулсан модтой тэр цэцэрлэгийн цаад хязгаар нь нvдэнд харагдахгvй хол байна. Баян тоглоомоор чимэглэсэн шинэ жилийн наадмын сvлд мод адил тэр цэцэрлэгийн мод бvрт улаан шаргал алим дvvрэн ярайж харагдлаа. Миний байлдаж явсан тэр Халх голд энэ цэцэрлэг адил алим ярайж байгаа гэнэ билээ. Би тэнд очоод ирсэн хvнээс саяхан сонссон юм. Хачин их хурдан єєрчлєгддєг байна шvv гэж Каграманов хэлээд, эргэн тойронд битvv ярайж байгаа жимсний моддыг шохоорхон харж уртаар амьсгаалав.

Борцтой шєл

Наймдугаар сарын аагим халуун єдєр байлаа. Дорнодын нvд алдам талыг зvссэн дардан зам улайстлаа халсан мэт. Замын хажуугаар ургасан сахлаг ногоон тэр уудам талыг хамба хилэнгээр битvv хучсан мэт халиуран харагдаж байв. Атар онгон нутгийн ногооны анхилам vнэр юутай тансаг вэ. Каграманов тэрэгнийхээ салхивч шилийг нээн, бvхээгнийхээ ирмэг дээр тохойлдоод, жолоогоо чанга барин хацар илэх зєєлєн салхи сєрж, хаазаа гишгэн «шидэж» байлаа. Тэрээр монгол нутагт очсон дороо Хэрлэнгийн тvр зогсоолоос Халх голд хvргэх галт хэрэгсэл ачаад, ачааны хэдэн тэрэгний дунд цуваагаар явж байгаа нь энэ ажээ. ~Ачаа саатуулж болохгvй. Тэнд байлдаж яваа цэргvvд сумаар дутаж магадгvй. Замдаа аюулаас болгоомжилж яв. Дайсны онгоцны дайралттай тохиолдвол тэрэгнvvд салж таран, цаашлах замдаа цуваандаа нийлэх хэрэгтэй гэсэн тушаал авснаа тэрээр санаж явлаа. Хvчээ авсан ЗИС тэрэгний моторын хvнгэнэх дуун жолооч цэргийн давхих урмыг сэргээх нь бас зугаатай ажээ. Каграманов хажуудаа суулгасан хvнгvй, урдаа яваа тэрэгний тоос шорооноос зайлсхийн зайгаа алсхан аваад жигдхэн хурдалж байв. Холын замд ийнхvv ганцаараа яваа хvний сэтгэлд бодогдох юм юутай олон байх вэ. Тэрээр цэрэгт татагдан мордохоос хэдхэн сарын ємнє хайр сэтгэлээ илэрхийлсэн захидлаар харилцан, амьдралаа нэгтгэхээр тохиролцсон хонгор бvсгvйгээ юу юунаас тvрvvн санаж:

Page 356: Mongoliin shildeg oguulleg

~Чи минь нээлттэй цонхоороо миний явсан зvгийг ширтээд зогсож байгаа болов уу. Эндээс зургаан цагийн зєрєєтэй болохоор манай тэнд ч оройн сэрvvн ороод, охид хєвгvvд нимгэн хєнгєн хувцсаа дэрвvvлэн цэцэрлэг дунд зугаацан яваа бий. Тэд хєгжилтэй байгаа даа хэмээн ганцаараа шивэгнэн ярьж, алтан шаргал vстэй, цэнхэр нvдэн бvсгvй юугаа мєрєєдєн санаж явлаа. Бас хар, хор ч бодогдолгvй яахав. Тэдний цэцэрлэгийн хашаа руу тэрэгчний хvv Сергей очих дуртай байсан даа» гэх шиг юм санаанд нь vе vе харван орж ирж байлаа. Каграмонов нээлттэй салхивчаараа цээжээ гарган дуу аялж, исгэрэн явав. Нар баруунаа гудайн тэрэгний сvvдэр vлэмж томорч ирэв. Тал нутгийн захад хvрэх ягаа ч vгvй мэт, тэнгэрийн хаяа тэртээ алсад цэлийн харагдана. Цувааны даргын шийдвэрээр бvх тэрэг ногоон тал дээр бєєгнєрєн зогсож амраад, шатахуунаа сэлбэн саваа дvvргэж аваад хєдлєв. Харамсалтай нь гал тогооны хэрэгсэлгvйд хавчигдан энд бєєнєєрєє байж хооллох боломж гарсангvй. За нєхєд минь бид саадгvй давхиад байвал єглєєний нартай уралдаад анги дээрээ хvрч очно. Тэнд сайхан амттай хоол бий. Битгий хоцроорой. Тэрэг шєнє саатвал гэрлээ гурав дахин асааж, унтраан дохио єгєх хэрэгтэй. За бушуу хєдлєе гэж цувааны дарга хэлээд машиндаа суулаа. Анаа л хязгааргvй цэлийх ногоон тал дундуур хvнгэнэн давхиж эхэллээ. Нар тэртээ тэнгэрийн баруун хаяанд дєхєж очсон харагдав. Тэрэг саадгvй хvнгэнсээр урагш зогсолтгvй довтолгож байлаа. Гэнэт урд яваа тэрэгний жолооч улаан дарцаг єргєн хойш дамжуулж тvгшvvр зарлаад «бушуу таралт хий» гэсэн дохио єглєє. Каграманов яаран бас дарцаг єргєж уг дохиог хойш нь дамжуулангаа байдлыг ажиглавал зvvн урдаас дайсны гурван онгоц агаар зvсэн гарч ирж vзэгдсэн дороо юу юун тухандгvй дээр нь тулаад орж ирэв. Цэрэг жолооч хамаг хvчээр жолоогоо баруун гар руугаа залаад замаа орхиж дайсны онгоцыг сєрєн хурдаллаа. Олныг бодох зав чєлєє тvvнд байсангvй. Урд нь явсан тэрэгний тус газар бємбєг дэлбэрч сонсогдов. Хаа юу ч болж, цувааны хэдэн тэрэгнээс аль нь дайсны бємбєгєнд єртєн сvйрч байгааг Каграманов ажиж мэдэх сєхєєгvй л зам буруулан давхисаар байв. Агаарт ноёлж байгаа Японы дугуй наран тэмдэгтэй онгоцны нэг нь тvvнийг дагаж хєєн, урд нь тvрvvлж гараа замд нь бємбєг хаяж байгааг тэрээр харсан дороо бас жолоогоо эргvvлэн залж зайлсхийн довтолголоо. Дэлбэрсэн бємбєгийн хар утаа тэрэгний хажуу хоншоор дор харанхуйлан манарч, жигтэй их нvргэлсэн дуу чихийг нь дvлийртvvлэв. Барьж яваа тэрэг нь хааз гишгэсэн хvчээр хурдалж байгааг тэрээр мэдэрч байлаа. Онгоц хойно, урд нь гарч ярдаг хэдгэнэ адил ээрэн дагаад дээрээс нь буудаж эхлэв бололтой байн байн тас няс

Page 357: Mongoliin shildeg oguulleg

хийн сум исгэрэх нь бас сонсогдов. Каграманов жолоогоо баруун, зvvн гар руугаа огцом эргvvлэн дарж зам муруйлган дайсны сумнаас зайлж давхив. Онгоц дээгvvр нь ээрч ёрын муухай дуугаран дагаж буудсаар билээ. Цэрэг жолоочид «Би vхэх байгаа. Яадаг билээ?» гэж бодох завгvй, тал тал тийшээ займчин сэлж давхихдаа «Дээр ачаатай яваа сум, гранат дэлбэрвэл галын шугаман дээр байгаа єєрийн цэрэгт аваачиж єгєх юмгvй болно. Яаж ийж байгаад ачаагаа дэлбэлvvлж орхихгvй юмсан» гэдэг ганц бодол хамаг оюун санааг нь юутай ч хуваалцалгvйгээр эзэгнэсэн байлаа. Онгоц ээрэн дагаж буудсаар, бvр хажуу хавирганд нь шороо манасхийлгэн тас няс буулгасаар билээ. Каграманов хаашаа яаж єєрєє явж байгаа, нєхєд нь юу болж байгааг ажиж мэдэх сэхээ авч чадахгvй, мурилзуулан эргэж, ташиж сэлэн давхисаар явав. Yлэмж хол зайд дайсны сумнаас бултан давхижээ тэр. Замд ганга жалга, эрэг гуу тохиолдохгvй, засаж тэгшилсэн мэт тал хєндийд давхиж байгаа нь тvvнийг сvйрлээс аварч байсан нь мэдээж. Каграманов онгоцны дуу намжихаар сэхээ аваад байдлыг ажвал нэгэнт vдэш болж орчинд бараан сvvдэр сvvмийн тулж ирээд алсын бараа тасарсан байлаа. Тэрээр тэрэгнийхээ хурдыг жаахан хасан огторгуйг шинжвэл японы ногоон саарал онгоц тэнгэрт хар цэг адил тєдий бараатай болж гонгинон улисаар єєрєєс нь салж цааш агаарын уудамд алга болж замхарлаа. Жолооч хvv сая цээж дvvрэн амьсгалаад тормос гишгэн тэргээ зогсоон дороо яаран бууж ачаагаа тойрч гvйн ажив. Хаягдан гээгдсэн зvйлгvй, харин татлага нь нэлээн суларч, зарим хайрцагтай юмны булан задарч сум сул асгарсан байлаа. Тэрэгний нь єрєєсєн шаврын хаалт цообуудуулан, гэрлийн нэг том шил хагарчээ. Нам гvн чимээгvйн дотор тэр бvхнээ янзалж засах ажилд Каграманов ороод биеэ ажвал хамаг хувцас нь хєлсєндєє нэвтрэн зvсэр бороонд цохиулсан адил болжээ. Тэрээр татлагаа чангалаад тамхи асаан гvн сорж сэтгэлээ жаахан амраагаад сэхээ авч хєдлєх болов. Сандран давхисандаа болоод зvгээ алдаж, хаашаа чиглэн явахаа тєсєєлж мэдэх аргагvй болжээ. Тэрэгнийхээ тоолборыг харвал єдєр амарч зогссоноосоо хойш нэг зуу гаруй км явсан байна.

Шєнийн нэвсгэр харанхуй нємрєн орж ирээд алсын бараа харагдахаар бvр байлаа. Нєхдєє хаа явааг мэдэх баримжаа алга. Гэрэл асааж дохио єгье гэхэд дайсанд ойр очсон бол аюулд орох болно. Тэнгэрийн одыг хараад тэрээр баруун, зvvнээ олж мэдлээ. Гэлээ ч чухам хаашаа явж замаа олохыг мэдэх баримжаа даанч алга.

Page 358: Mongoliin shildeg oguulleg

Каграманов уулархаг нутагт тєрж єссєн болохоороо мэлийсэн талд орж ирээд баахан давхиж орхисон, бас шєнийн харанхуйг хэлэх vv, урьд нь огт явж vзээгvй нутагт хаашаа явна гэх вэ. Шийдэж хєдлєхєд тун ч хэцvv боллоо. Тэрээр тэрэгнийхээ хажууд зогсоод дэмий тал тал тийшээ харж гайхан баахан ажлаа. Зvг бvхнээс аюумшигт харанхуйд хучигдсан хавтгай тал нутаг сvvмийж харагдахаас єєр торойх юм даанч алгаа. Шумуул хєгжимдєхєєс єєр ямар ч чимээ анир сонсогдохгvй байв. Гайхахдаа тэрээр тэрэгнийхээ гэрлийг гурав асаан унтрааж, дvvрсэн хэрэг гэсэн шиг хий хашгирснаа: ~ Энэ ч болдоггvй хэрэг дээ. Нєгєє самуурай нь гэнэт нємрєєд орж ирвэл би ганцаараа явж ч чадахгvй, сайндаа хоёр гурван япон сvлбэж алаад л баригдах хэрэг болох байгаа. Тийм дээр хvрвэл ч vзэлцэх лболно доо гэж Каграманов ганцаараа ярьж тэрэгний бvхээгт байгаа винтовоо авч сумлан, дайнд бэлэн болгоод хажуудаа тавьсан дороо, машинаа асаагаад барагцаалан бодож байгаа зvг рvvгээ хєдєлєє. Нvдэнд торох юм даанч алгаа. Ямар их уудам хачин нутаг вэ, энэ. Энд хот суурин тарианы газар огт алга. Хамаг хvн амьтан нь дайн дажны хєлєєс зугтаагаад нvvж орхисон юмуу? Тэгсэн бол хоосон ч гэсэн орон байр, буурь суурь нь баймаар юм даа хэмээн тэрээр бас ганцаараа ярьж явав. Тэрээр нэлээн зайтай газар ганцаараа давхижээ. Сахлаг ногоо ургасан тун ч єєгvй тэгш газар урд нь харагдан дээгvvр нь цардмал замаар бємбєрч байгаа адил дvнгэнvvлсээр байлаа. Каграманов ногоогоор битvv хучигдсан тэр газрын хєрсєн дээр юу байгааг нарийн ажиж явах боломжгvй байв. Тэрэгнийхээ хурдыг жаал нэмэн, хотоос маягийн хонхордуу газраар давхиж явтал гэнэт тэрэгний нь дугуйг хvчтэй чангаан ус шал палхийн дуугарч, урдах шилэн дээр нь шавар vсэрчээ. Мань эр тоормосоо гишгэсэн ч vгvй урагшаа жаахан дєхтєл тэрэг нь шаварт шигдэн суулаа. Эргэн гарах санаатай хэд холхиултал дугуй дороо хий эргэн ус шавар цацалж пижигнэн тэрэгний гол далд ортол шигдэх нь тэрээ. Яах ч арга алга. Каграманов тэрэгнээсээ буун харайгаад євдгєєр хатсан шалбааг дунд vсрэн буунгуутаа сая сахлаг ногоогоор хучигдсан намагт орж шигдсэнээ мэдэв. Тэрээр баахан ноцолдсоноо тэрэгний дугуй дор хийх мод, чулуу эрж нааш цаашаа гvйлээ. Нvдэнд торж, гарт нь баригдах юм огт дайралдсангvй. Адаглаад хад чулуу нь хvртэл дайжаад алга болдоггvй баймаар гэж жолооч гасалснаа эргэж тэргээ тойрон ажихад ганц хvн яаж ч ноцолдоод тvvнийг шавраас гаргах нєхцєл алгаа. ~ За байз яах вэ? Єглєєний нарнаас ємнє намагнаас гарахгvй бол нєгєє японы онгоц ирж салам бємбєгдєєд хавтгайлж орхих байгаа. Тэгээд би яах вэ? гэж тэрээр

Page 359: Mongoliin shildeg oguulleg

єєрєєсєє асуувал дотор нь хий цухалдан, аймшигтай олон юм бодогдож эхэллээ. Хоргодож гарсан сарны сvvн цагаан гэгээ сая ертєнцийг гийгvvлж, ойрын юмны бараа харагдахтай болов. Гэвч нvдэнд нь торойх хvн амьтан, мал юмны бараа даанч алга. Каграманов євдєг тулсан шавар дундуур таваргаж тэргэндээ ороод винтов буугаа, дайзтай сумтайгаа хамт аваад: ~ Зvгээр зогсоод ч яахав дээ, юм эрье гэж амандаа гvвнэн шалбааг усны эх єєд сєрєх маягаар баруун гараа бариад алхаллаа. Чимээ аниргvй, нvдэнд торойх ч юмгvй хэвээр. Эргээд харахад тэрэгний нь бараа харагдахаа байлаа. Зэгсэн хол явжээ. Урд нь ухаа толгой маягийн газар дайралдав. Тvvн єєд авирсаар яваад дээр нь гарав бололтой. Тvр саатаж тамхи асаан ~ Хайчдаг юм билээ? Эргээд явбал тэргээ олохоо больдог хэрэг арай болохгvй байгаа? гэсэн юм бодогдож байв. Каграманов гайхаш барагдахдаа єндєр дуугаар хэд хашгираад хариу чимээ чагнав. Тэртээ баруун гарт нь нохой хуцах шиг боллоо. Байз, санаа дагав уу? Yнэхээр нохой хуцав уу? гэж тэрээр ганцаараа яриад нєгєє чимээ гарсан зvг єєд яаран алхаллаа. Нэг готос гатлан бас нэг гvвээн дээр гараад мань эр дахин хоёр хашгирч чимээ єглєє. Yнэхээр нохой хуцаж хариу сонсогдов. Тэр зvг рvv яаран алхах замдаа «За байз? Би юун дээр яваад очиж орхих гэж байгаа бол? Дайсан энд арай ч байхгvй байхаа. Дарга маань єдєр ярихдаа нэг зуун наяад км яваад фронтын шугамд ойртож очно гэж байв. Тvvнээс хойш би зуун км-ээс илvv хол яваагvй» хэмээн жолооч эр бодон ямар ч болсон цэргийн хvн бэлэн байх ёстойг санаж буугаа сумлаж бариуд урагшаа зоримгоор алхлаа. Нохой хуцах чимээ ч ойртон цаана нь мэдэхгvй хэлээр хvн ярилцаж сонсогдов. За нэг учир ургалаа. Япон л лав биш байх. Дайсан байгаа бол ингэж ярьж байхынхаа оронд намайг бvсэлж аваад барих гэж оролдох ёстой гэж тэрээр амандаа ярисаар дєхєж очвол урдаас нь гурван нохой боорлон харваж орж ирлээ. Араас нь монгол хvн нохойгоо дуудан хорихоор бас угтав. Сарны цагаан гэрэлд тэд бие биеэ харж хэн болохоо танилцав бололтой. Каграманов шавар шавхайтай хутгалдаад хvн аймаар хачин юм болсон байлаа. Гэвч угтаж учирсан монгол хvн тvvнээс айж сэжиглэсэн янзгvй байв. Тэрээр монгол улсын хилийг анх давж орж ирэхдээ нєхдєєрєє заалгасан «Сайн байна уу?, Улаан цэрэг» гэдэг хоёрхон vг монголоор хэлж мэдэх билээ. Гэлээ ч гэсэн нэгэнт хань ижлээ таньсан хойно яагаад ч ярьж болно гэж мань эр бодож байв. - Сайн байна уу? я /би/ улаан цэрэг - Єє, СССР гэж Каграманов анхны уулзсан монгол хvнтэйгээ ярилцаж учрав. Дээл ємссєн євгєжєєр насны монгол эр цэрэг жолоочийг

Page 360: Mongoliin shildeg oguulleg

эелдэглэн угтаад гэртээ орууллаа. Энд гурван гэр айл маргааш нvvхээр юмаа бэлтгэн цєєвтєр vхэр, хонио хотондоо хураасан байжээ. Мэдээжийн тэд дайны хєл vймээнээс зайлан ар тийшээ нvvж яваа нь илт. Бас сэргэмжтэй, шєнє орой болсон ч гэсэн унтаагvй байжээ. Каграманов гэрт оронгуутаа бас л: - Сайн байна уу? Я улаан цэрэг гэж бєхийн мэндлээд яаран шанага авчхувинтай уснаас хутгаад уух гэтэл гэрийн эзэгтэй авгай ухасхийн шанагыг шvvрэн авч: - Хар усаар яах нь вэ? муу ёс гэж хэлээд монголчууд хоорондоо хэдэн vг ярилцсанаа галлаж цай чанаж эхэллээ. Тэдний юу ярьж байгааг улаан цэрэг юугаа мэдэх билээ. Гэхдээ «Надад эд нар муу санаалж байгаагvй нь лавтай» хэмээн бодож байв. Хот айлынхаа энэ гэрт бєєгнєрєн Каграмановыг сонирхож хоорондоо ярилцан: - Энэ ганцаараа яаж яваа хvн юм бол? Нєхдєєсєє тєєрсєн юм уу? Оргодол л лав бишээ янз нь. Манайхаар хааяа ирдэг СССР цэргийн ижил л байна. - Ам нь л их анаж цангасан бололтой. Гутал хувцас нь шавар шавхай болсныг харахад их яарч, намайг шалбааг дундуур хамаагvй гvйсэн эр юм. - Хєєрхий дээ, аль газрын хvний vр ингэж манийгаа ємгєєлєн аврах гэж шавар шавхайтай хутгалдан харанхуй шєнєєр ганцаараа гvйж яваа бол хэмээн орж ирсэн эмгэд хєгшдийн ярьж байгааг Каграманов огт ойлгохгvй, хэсэг зуур ангайж амьтны ам харж сууснаа машин шаварт суусан, япон бємбєгдєж хєєсєн гэдгээ монголчуудад ойлгуулах гэж амаараа дvнгэнэн онгоц, машин болж гараараа элдэвлэн заагаад дохиогоор ярьж эхэллээ. Хvмvvс тvvнийг гайхан харж янз янзаар тааварлаж ярьж эхлэв. Цай боллоо. Єрєм хєвvvлсэн сайхан шар цай том мєнгєн аяганд хийгээд зочиндоо барив. - Юутай сайхан амттай вэ? гэр дэх хvмvvс улаан цэргийн яриаг ойлгож ядан: - Машины жолооч хvн гэж энэ тань єєрийгєє заагаад байна. Тэрэг нь эвдэрсэн юм уу, шавар усанд сууж орхисноос зайлахгvй гэсэн яриа гэрт болж байлаа. Каграманов цай ууж тэнхээ ороод, гэрийн эзнийг надтай хамт явж тэргээ гаргалцаж єгєєч гэж гуйгаад, винтов буугаа авч явахыг заавал эзэгтэй суу гэж ярьж саатуулан, удаж тєдєлгvй аяга овоолон будаатай халуун шєл хийж єглєє. Ямар сайхан амттай яасан сонин vнэртэй хоол вэ. Улаан цэрэг маань єнгєрсєн шєнєєс хойш хоол идээгvй болохоор тэр борцтой шєл орчлон дээр нэн ховор тохиолдох хамгийн сайхан амттай зоог байлаа.

Page 361: Mongoliin shildeg oguulleg

Яасан сайхан хоол вэ, энэ юуны мах вэ? гэж улаан цэргийг асуухад ойлгож хариу єгєх хvн алга. Гэрийн эзэн сайн гэж л толгой дохин эрхий хуруугаа гозойлгоно. Тэр борцтой шєлийг Каграманов ууж, будаа идээд хамаг бие нь тавигдан амарч, усанд орсон адил хєлсєндєє нэвтрэн цээжээ яран сэвэхдээ «Энэ яасан сонин хоол вэ? хуурай махаар ийм лут амттай чанарлаг хоол хийдэг газар монголоос єєр орон байдаггvй байхаа. Яаж энэ сайхан хоолыг ийм хурдан хийж чаддаг юм бол? » хэмээн гайхшран боджээ. Улаан цэрэг гэрийн эзэгтэйд хандаж баярласнаа илэрхийлэн мэхийн ёслоод, явахыг яаран гэрээс гарангуут айлын гадаа байгаа vхэр рvv зааж хоёр хуруугаа гозойлгоод, дээс авч цээжиндээ углан, чирч урагшаа зvтгэх байдал vзvvлж, амаараа тэрэг болж дуугарав. Хvмvvс гайхан: - Юу гээд байгаа юм бол? гэж хоорондоо баахан ярилцаж байснаа улаан цэргийн дохионы vгийг сая ойлгон: - Та минь. Наад хvv тань машин тэргээ тэртээх Бєєрєлжvvтийн шаварт суулгаж орхиод vхрээр татаж єгєєч гээд байх шиг байна - За, за ойлголоо. Нээрээ тийм байна шvv. Цэргийн хэрэгсэл ачсан тэрэг байх даа. Хоёр шараар татвал дийлдэг болов уу? эрэгтэйчvvд хамт явахаас биш горьгvй гэсэн яриа хот айлын хvмvvсийн дотор болоход Каграманов тэр бvх нарийн явдлыг ойлгоогvй боловч «Эд надад туслахаар шийдэв бололтой» хэмээн таамаглаад vлэмж баясан: - Да, да, Хорошо, гэж хариу єгvvлэн, баясгалантайгаар инээв.

Чигээ олсон нь Yvрийн гэгээнээр vхэр хєтєлж олс татлага, шилэвч, буулгавч барьсан хэдэн хvн шаварт налчийтлаа суусан, дvvрэн ачаатай тэргэн дээр ирлээ. - Тэгнээ тэр. Лав ингэж ядарсан амьтан аргаа бараад явж байгаа хэрэг байн - Энэ нєхєр ганцаараа яах гэж vvгээр давхиа юм бол - Газар мэдэхгvй тєєрєє байлгvй дээ - Энэ ачаатай, ногоон модон хайрцагтай юм нь юу байгаа бол? Дайнд хэрэглэх л зvйл бизээ. - Тэр хараач, хараач. Ханзарсан хайрцагны булангаар бууны сум гоожсон байна. - Аргагvй чухаг зvйл авч яваа эр юмаа. За бушуулж л vзье - Муусайн япон цэргийн толгой руу буулгах полиосон мєндєр авч яваа нєхєр байна шvv, энэ тань - Энэ муу галзуурсан дээрэмчин самуурай нарын ховдог хомхой хоншоорыг тас цохин, нарим буулгаад єгєх цаг одоо холгvй болоо бий.

Page 362: Mongoliin shildeg oguulleg

Энэ дайчин ах нар хvрээд ирчихсэн болохоор «Их наран улсын» цэрэг оодроод юу шалив гэж дээ гэсэн яриа монголчуудын дунд болж байв. Каграманов хvрз барин шавар ухаж, монголчууд чулуу хормойлон гvйж тэргээ дээш гаргах ажилд оржээ. Манан бvрхсэн тэнгэрийн хаяанаас єглєєний том улаан нар урган гарч ирэх нь тал нутагт ойрхон харагддаг учир яг дэргэдээс нь гараад ирэх шиг Каграмановт санагдан гоц сонин байлаа. - Танай нутаг нартай айл байдаг юмаа? гэж тэрээр хошигноод тэргэндээ орж суугаад асаалаа. - Хєж, гэж монголчууд хашгиран, тэрэг татахаар хєллєсєн vхрээ гуядав. Ачаатай машин хамаг нийлсэн хvчинд татагдан сэвсхийн намгаас гарч ирээд дvнгэнэтэл ассаар байлаа. Цэрэг жолооч баярласандаа тэрэгнээсээ буун харайж ирээд дэргэдээ байгаа монгол нєхдєє тэврэн авч талархал илэрхийлэн: - Одоо би хаашаа явбал замд нийлэх бэ? гэж гараараа умард, ємнєд, дорныг заан асуув. Монголчууд тvvний асуусан зvйлийг ойлгож ядан гайхшрахад Каграманов толгойгоо хуруугаараа зааж гараа дугуйлан хий эргvvлэнгээ: - Наад хvн чинь тєєрсєн юм байна. Замаа асуугаад байгаа бололтой гэж хэдэн монгол эр хоорондоо ярьж байснаа нэг євгєжєєр насны эр нь эелдэгхэн инээгээд: - Би тантай хамт явж замчлахгvй бол улаан цэрэг их хол байгаа. Та намайг дараа нь гэрт хvргэж єгнє шvv гэж хоёр биеэ зааж дохиогоор ярилаа. Каграманов «Би хамт явж зам зааж єгье» гэдэг vгийг таамаглан ойлгож: - Очень хорошо гэж хэлээд хоёул бvхээгтээ орж суухдаа vлдсэн хvмvvст талархал илэрхийлээд зvvн зvгийг барин дvнгэнvvлж эхлэв. Каграмановт олон сонин зvйл бодогдож байлаа. «Би яасан сонин учралаар монгол хvнтэй анх удаагаа уулзав аа. Яасан их тусч, ямар их сонин цагаан сэтгэлтэй, хvнд итгэмтгий ард тvмэн бэ. Монгол хvн яг л энэ хязгааргvй тал нутаг шигээ уудам саруул сэтгэлтэй юм байна. Харанхуй шєнє намайг хэн гэж бодон сvvтэй цай чанаж, хоол хийж єгєв єє. Хоол нь яасан сайхан амттай вэ. хонины хатаасан мах юутай ч зvйрлэмгvй сайхан юм. Тэр цай хоол намайг лут их тэнхрvvллээ шvv. Энэ миний дэргэд сууж яваа євгєн маань бас л тэр их тусч сайхан санаат анд нєхдийн нэг тєлєєлєгч байна. Би одоо энэ хvнийг хээр явгалан орхиж болохгvй. Яасан ч болохгvй» гэхчлэн зvйлийг цэрэг жолооч бодон давхиж байлаа. Євгєн хааяа инээмсэглэсэн нvдээр улаан цэргийн нvvр єєд хараад, гараараа чиг заан эелдэглэж элдвийг ярихыг хичээнэ. Тэр хоёрт ярих

Page 363: Mongoliin shildeg oguulleg

зvйл мєн их байсан боловч даанч хэл мэдэлцэхгvй нь хясаж байв. Гэлээ ч ам дуугvй явсангvй. Энэ євгєний байдал Каграмановт аавын нь тєрхийг санагдуулж байв. - Самурай японы халдаад ирсэн цэрийг тvргэн устгах ёстой. Бусдын нутагт усанд шунаж ирсэн тэдний дээрмийн vйл хэрэг сєнєх тавилантай гэж євгєнийг хэлэхэд жолооч эр энэ хvн японы эзлэгчдийг занаж байна хэмээн ойлгон: - Монгол цэрэг, улаан цэрэг хоёр нийлээд японы довтлон орж ирсэн дайчдыг устгана хэмээн гар зангидан зангаж, омог сvрээ бадраах мэт явах нь євгєний сэтгэлд Зєвлєлт улаан цэрэг ч vнэхээр ялагдашгvй хvчтэй дээ. Японы далайн усаар явдаг цэрэг ч манай энэ хуурай, тал нутагт ирээд сайнаа vзэхгvй нь лав биз. Харин хэр зэрэг удаан хугацаанд тvйвэргэдэг юм бол? Улаан цэрэг ингэж бууныхаа сум хэрэгслийг нааш нь татаж байгааг бодоход мєд удахгvй тэр самурайн толгойн дээр мєндєр буулгаж хаях нь гарцаагvй болоо бий. Болж, муусайн новшнуудыг бушуухан л тонилгон амьтныг амар заяагий нь vзvvлээсэй билээ. Тэр барамнууд хаваржин, зунжин элдэв муухай явдал дэгдээж тvйвэргээд нутаг ус ч шилvvлэн явуулахаа байлаа. Саваагvй, шунахайдаа зvгээр байж чаддаггvй барамнуудыг дахиад наашаа санаархах ухаангvй болтол нь нармийлгаад буцаагаасай билээ» гэсэн бодол тєрvvлж билээ. Тэд єдєржин хоёулаа давхилаа. Каграманов бємбєгдvvлээд, зам буруулан давхихдаа явж байсан замаасаа бараг буцаж зvvн урагшаа чиглэн довтолгосоор мэдэхгvй хvн яаж ч яваад олохгvйгээр холдсон байжээ. Замч євгєн цэрэг жолоочийн энэ бvх байдлыг дохио ярианы эцэст бvрэн ойлгож авлаа. Оройн нар хэлбийх vед тал нутгийн зvсэн дорныг зорьсон дардан замд тэд оров. Нааш цааш холхилдон давхиж яваа машин, их буу, цэрэг ачсан тэрэгний цуваа ч тэр замаар тоос манарган vргэлжлэн давхисаар байна. Бvх хvн, машин, хамаг юмны толгой зvvн зvг рvv чиглэжээ. Тэр бvхнийг ширтэн харж яваа газарч євгєн маань гайхшран толгой сэгсрээд: - Пээ, яасан олон цэрэг, машин буу явж байна вэ. энэ бvгд цємєєрєє японтой байлдах гээд давхиж яваа хэрэг бий. Манай муу довтолж ирсэн дайсан ч энэ их хvчний єєдєєс яаж ч байлдах юм билээ. Юу ч vлдэхгvй болтлоо хиар цохиулах нь гарцаагvй болоо шив хэмээн амандаа vглэн ярьж явлаа. Замын хажууд гараад эгнэн зогсож байгаа ачааны арваад машиныг Каграманов харсан дороо инээд алдан, нvдээ том болгоод: - Энэ манайхан байна хэмээн дуу алдан, тэрэгнийхээ жолоог тэр зvг рvv залав. Каграманов сайн малчны тусламжтайгаар цуваагаа гvйцэж иржээ.

Page 364: Mongoliin shildeg oguulleg

Жолооч байлдагч цувааны даргад орчиж ёслон эсэн мэнд ирснээ илтгэж, бусад нєхєд нь тvvнийг найрсагаар угтан тэврэн авч хєгжилдєж байхыг замч євгєн тэрэгний бvхээг дотроос хараад «Эд нар хоорондоо нэг аавын хvvхэд шиг ямар их элэгсэг дотно юм бэ. Энэ жолооч хvvг нєхєд нь vгvйлээд сvрхий санаж мєрєєдєж байж шvv» хэмээн бодож байв. Каграманов гvйж ирээд тэргэндээ орж суунгуутаа цувааны хамт аяллаа цааш vргэлжлvvлэн, замчин нєхєртєє хандаж: - Та ёстой сайн нєхєр байна. Одоохон бид цэргийн анги дээр очиж ачаагаа буулгаж єгєєд би тантай хамт буцаж таныг гэрт нь хvргээд, єєрєє бас ачаа зєєнє. Єчигдєр японы онгоцны бємбєгдєлтєнд манайхаас нэг машин дайрагдан жолооч цэрэг нь шархдаж дээ. Бусад нь зvгээр гэж ярихад євгєн «Энэ нєхєр маань надад муу юм яасан ч хэлэхгvй нь лавтай» хэмээн бодон, дэргэдэх нєхрийнхєє яриаг бvрэн ойлгож байгаа янзаар инээгээд: - Зvйтэй сайн байна гэв. Тэгтэл урд нь яваа тэрэг улаан дарцаг єргєн, тvгшvvр зарлаж бас цуваанд таралт хийх тэмдэг єглєє. Каграманов энэ удаад огтхон сандарсангvй, замаас зайлсхийн тэрэгнийхээ хурдыг нэмлээ. Байдлыг ажиглавал аанай л «зvгийн муу» зvvн урдаас нь японы тэмдэгтэй гурван онгоц агаар цалгилуулан гарч ирж байгаа харагдав. Урд хойно нь яваа улаан цэргийн бусад цуваанаа ангиудаас дайсны онгоцыг угтан гал нээж пулемёт нажигнан, том буу ч пин хийн сонсогдлоо. Японы онгоц цувааны дээр арай ирж завдалгvй байтал тэр зэвхий онгоцны нэгнээс хар утаа манаран зам татуулсаар муухай дуугаран унаж эхэллээ. Нєгєє хоёр нь энд тэнд бємбєг мултлан хаяж, дэлбэрэлтийн дуу нvргэлэн бєєн бєєн хар утаа баагиулаад эргэн зугтаж харагдав. Каграманов тэргээ тооромсоглон зогсоогоод: Тэр, тэр хараач! Єчигдєр биднийг элэг бариад гайхуулж байсан чєтгєрийн муу заяатангууд єнєєдєр сєнєх чинь энэ дээ. Мєд та нар бvгдээрээ єехийгєє наранд ээх бий гээд, тун тайван байдлаар инээн, газарт унан тэртээд дэлбэрэн шатаж байгаа японы онгоцыг харж байв. Замч євгєн бас сэтгэл тайван янзаар агаар ширтэн: Хувхай сvvлээ хавчаад зугтаж байгаа чоно шиг самурайн энэ онгоц нэг морьтой хvн давхиж явсан ч хєєж буудаад байдаг муухай золиг гэнэ билээ. Та нараас ч ухаангvй айн зугтаж байх шив. Улаан цэрэг мундаг байна шvv гэж хэлээд Каграмановынхаа гарыг шvvрэн авч чанга атгажээ. Бид Губагийн ногоон цэцэрлэг дундуур удаан явж зугаалахдаа Каграманов гуайн яриаг чагнан Халх голын тулалдааны талбарт байгаа

Page 365: Mongoliin shildeg oguulleg

юм шиг сэтгэл хєдєлсєн байв. Би замчин євгєнийгєє гэрт нь хvргэж єгєх далимаар Хэрлэнгээс дахиж нэг ачаа аваад, дараа нь фронтын шугаман дотор ангиудын хооронд юм зєєдєг боллоо. Єдєрт хэд хэдэн удаа японы онгоцны дайралттай учирдаг болохоор сvvлдээ агаарын довтолгооноос огтхон ч эмээхээ байж, харин тэдний урьдаас манай онгоц хєєрч тэнгэрт тулалдахыг л шохоорхон харах дуртай болов. Даан их удсан ч vгvй монгол улсын газар нутаг дээр цємрєн орж ирсэн японы цэргийн тэр бvхэл бvтэн арми дээр манайхан ёстой л аянга буулгаж орхисон доо. Бид японыг алагдсан цэргийнхээ илжирсэн хvрийн халуун нарнаар элсэн дотроос малтаж аваад цааш нь зєєж хєгєє тарьж явахыг удахгvй харсан. Тэр бол тун зэвvvн, гутамшигтай хэрэг билээ гэж Каграманов яриад баахан бодолхийлж явснаа: ~ Тэр цагаас хойш гуч гаруй жил єнгєрлєє. Халх голд єнгєрvvлсэн намар миний сэтгэлд хоногшсон юм. Нэн их зочломтгой сайхан сэтгэлд нєгєє монгол айлд айлчин ёсоор очих гэж би боддог. Одоо удахгvй тэтгэвэртээ гараад завтай болно. Миний хvртэж байх сул цалинг хоёр удаа дайнд оролцсоныг харгалзан их дээгvvр тогтоогдсон. Би тэр мєнгийг барьж идэхгvй, хvvхдvvд минь бvгдээрээ биеэ даасан зэгсэн амьдралтай болсон. Би хєгшнєє дагуулаад Халх голд очиж шинэ алимны амт vзнээ. Миний нэг найзын шарил тэнд бий. Би тvvнд бас цэцэг єргєнє гэж євгєн жолооч маань хэлээд яриагаа тєгсгєв. Азербайжин нутгийн єтгєн хар хємсєгтэй, цэцэрлэгч бvсгvйчvvд замд тохиолдон, гарт багтамгvй шахам том ягаан алим бидэнд авч ирж єгєєд: - Зоогло! Зоогло! Бид энэ жил улсад тушаах усан vзмийн тєлєвлєгєєгєє хорин мянган тонноор, алимаа тvvнээс хол давуу хэмжээгээр илvv гарган тушааж байна гэж бахархал болгон ярьж, хєгжєєнт дуугаараа ая цэнгэцгээж байлаа. Эд бvхэн жинхэнэ ах дvv хvмvvсийн чин сэтгэлийн угаас ундран гарсанхvсэл тэмvvллийн vр дvнд болсон vйл хэргvvд байлаа.

САНЖИЙН ПYРЭВ

Зохиолч С.Пvрэв Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт 1941 онд малчин ардын гэр бvлд тєржээ. 1976 онд УБДС, 1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг тус тус тєгсжээ. Уран зохиолын ажлыг 1963 оноос эхэлж «Уулын цууриа», «Уулын намар», «Оноо илvvдэхгvй» зэрэг туужийн ном, «Эх газрын чулуу»

Page 366: Mongoliin shildeg oguulleg

роман бичиж хэвлvvлсний дээр «Суварган цэнхэр уулс» кино зохиол бичжээ.

АЗЫН ЦЭНХЭР УУЛ

Єглєєний сэрvvнд газар хороохоор их говиос vvр цvvрээр хєдєлсєн нvvдэл єдєр дунд уулын хормой тvшив. Нvvдлийн тvрvvн зам даан цуварсан хэсэг vхэр явдалд залхан эврээ сэжлэн хvзvv шєргєєж, говь гатлан уул давж vзээгvй тугалууд нь эхийн сvvдэрт нойтон хамраа хаа нэг шургуулан шєрєн шєрєн алхална. Тvvний араас энэ хоёр айлын хоньд нарийн хvрэн тоос будруулан тааваараа урагшилна. Гэрэлмаа эмээлийн бvvрэгнээс зvvсэн жижигхэн хvлээн авагчийнхаа дууг сонсон олныг бодож явлаа. Цогтбаяр энэ жил арван найм шvргэж аминдаа эр танаглаж яваа ч Гэрэлмаагаас баахан нvд хальтрамтгай. Залуу нас гэгч тvvнд эр бяр амтагдуулан, бардан сайхан хvслэн хайрлавч айж ичих, нууж шаналах юм гэгч бас бий. Цогтбаярын ээж хэмээх бvдvvн ташаатай, харваас тамирлаг байрын зузаан бор авгай урьд эртийн журмаараа нvvдлийн хєтєч болж нvдэнд нь усан хvрээ татсан ахимаг цагаан атныхаа бурантагнаас vе vе чангаан, биед тvшигтэй хэмээн єчигдєрхєн сvргээс барьсан номхон хээр мориныхоо эмээл дээр хазгайдуухан суужээ. Цагаан атны нуруунд тэгнэсэн хоёр арагт Цогтбаярын ихэр хоёр дvv нэг нэгээр сууж, єєдєєс сэвэлзэх намираа салхинд нvд нухлан, гар хуруугаараа наадаж алжаалаа мартана. Ачааны хажуугаар хойтонгийн нvvдлийн ач даахгvй шахам болсон ноолгор халтар нохой чулуунд бvдчих авч бус сєєг шиншлэн шогшино. Тэр бас сэрvvн сайхан уулынхаа нэгэн зуныг vзэх гэж амь тэмцэн яваа бvлгээ. Бие биенээс нь чєрхєлсєн тэмээд хvзvv сунгасхийн, хамар сарталзуулж газрын єгсvvр єєд зvтгvvхэн явна. Ачааны дунд хирд Цогтбаяр, Гэрэлмаа хоёрын аав морины хєнгєн явдалд бие бvvвэйлэн хол ойрыг ярилцсаар гарч ирэв. Сvvлчийн тэмээн ачааны араас, идэр залуугийн сайхан нь тэр л чигээрээ vлдсэн духандаа ов тов сэвхтэй, бие нуруу гоолиг тавиун харц, єрєвч сэтгэлтэй Чулуун явна. Тэр хvн энэ ганц охин тєрvvлсэн нь Гэрэлмаа билээ. Чулуун, жилийн жилд нvvдлийн араас гэлдрvvлэн аль тэмээний ачаа суларч алиных нь хазайсныг харж засаж явдаг билээ. Дарвийн нурууны давчуухан хєндийн зам мєшгєх vес цэнгэг усны чийг амьсгал зєєллєн, голын хойт талын дэвсэгт буй хэдэн гэрийн гаднаас хоёр хар нохой ярдаг чанга дуугаараа хад хавцал алгадан нvvдлийн зvг

Page 367: Mongoliin shildeg oguulleg

сум шиг орж ирэв. Тэр чимээнээр гэрээс улсууд гарч, эхнэр хvvхдvvд домботой цай, тавагтай идээгээ барьсаар нvvдэл тослоо. Цогтбаярын ээж Ханд морины жолоог татан зогсвоос, бvх хєсєг хєл амраан сая л уул гэгчийг vзэж буйн адил нvдэн дээр тулж ирсэн бараан уулсын орой дээгvvр тэнгэр харан, зарим нь ботигорсон шаргал шээс савируулж тэр нь замаа уруудан яах ийхийн зуургvй жирэлзэн урсах нь энд хур бороотой, газар дэлхий усанд ханасныг бэлхнээ хэлэх ажээ. Гэрэлмаа Цогтбаяр хоёр хол замд ам цанган уруул хатаж явсан болохоор цай уухаар ачаан дээрээ ирлээ. Нvvдлийнхэн чухамдаа насандаа мартамгvй шаргал цайнаас хєлс савируулан ууцгааж эрдэнэ, хаш соруулт урт гаансандаа дvнс нэрэн: - Танайхыг удахгvй хярд гарна гэж мэдэж байлаа л даа. Євгєн бvр хvлээж цєхрєєд нvvдэг ч юмуу гээд єглєє ачлагтаа явсан. Одоо энд бvгчимдээд сууж болохоо байлаа хэмээн нэгэн хэмийн vргэлжилсэн намхан дуугаар ярив. Хvv нь эхийнхээ хормойноос зууран хажуу талаар нь хавтгай шар нvvр гялайлган хvн хvнийг гайхсан харцаар нvд цавчилгvй ажина. Хvvгийн ээж Цогтбаярыг гvймэг хараад: - Энэ ингэтлээ том болох гэж. Хоёр дvv шигээ арганд сууж ачаанд тэгнvvлээд хяр давж байсан нь саяхан даа гэж тэртээ олон жилийн цаадтайхыг гvймэг дурссанаа, Цогтбаярын хоёр дvvгийн зулай дээр vнэрлэв. Алив хvvгээ нээрэн ч том болсон юм уу гэсэн байртай олзуурхан харснаа: - Овоо л болж байгаа юм. Гэхдээ яаж арван тэмээ ачаалах вэ. цэрэгтээ яваад ирэхээр бяд ухаан хоёр сууна гэсээр тавагтай идээ дээр байсан том єрємнєєс тасдан аягатай цайндаа хийлээ. - Манайхыг хvлээгээд л зусландаа гарч чадалгvй суугаад байв уу? хэмээн Гэрэлмаагийн аав нь асуулаа - Хvлээлгvй яахав энэ чинь. Говь гаталж ирж байгаа улсад аяга цай залгуулаагvй амиа бодоод нvvлээ гэж амьтан ах дvvс муулах байгаа. Чухам нутагт гараагvй юм хийнэ гэсэн vг гэж хэлээд мєнєєх авгай дахин цай аягалав. - Танайхан хаагуур зусах гэж байна? - Майхны эхэнд буух байхаа, євгєн тийм юм хэлж байсан - Ашгvй дээ! Ганц зун ч бол айл аймаг зусаж шуугиж явъя. Нvvдэл хєдєллєє. Авир морины олмоо чангалах зуураа: - Хvvхдvvдээ! Yхрээ тэгээд орхичих, аяндаа цаадуул чинь хойно урдаа орж гэлдэрсээр байгаад даваа давчихна. Харин та хоёр хонио туу! Ямаа цоролзуур мал шvv. Хойт урьд хоёр уулын асганд авирчихвал цаашаа л явна уу гэхээс наашаа толгой эргvvлэхгvй гэлээ. Гэрэлмаагийн цэнхэр дурдан алчуур, ханцуй нь сэмэрсэн ногоон

Page 368: Mongoliin shildeg oguulleg

тэрлэгийн мєр малын хєлийн тоосонд дарагдан бууралтжээ. Халуун цай уусан болохоор хошуу нь тэрvvхэндээ тойрон улайж нєгєє л дунд сургуулийн наймдугаар ангид байсан шигээ даруухан сvлжсэн тийм ч єтгєн бус хоёр салаа гэзэг нь эмээлийн ганзаганы vзvvр шvргэж алдан сугсалзана. Гэзгэндээ зvvдэг тууз нь л алга байлаа. Бусад юм бvгд хэвээрээ, харин бие тєрх єсєн харц булаах нь даанч хэцvv. Цогтбаяр тэр хоёр дєрєє харшуулан явсаар хонио гvйцсэн хойноо морины жолоог татан эргэж нэг харлаа. Тэртээ доод руу ХYйсийн говь усан зэрэглээгээрээ наадан цэлэлзэж, газар тэнгэр хоёрыг ялгах нь аргагvй намилзана. Сайн ажвал ногооны униар тэнгэрийн хаяа шvргэж алдан гvн цэнхэртэж, тvvнээс дээш сийрvv саруулхан ажээ. Тэнд Гэрэлмаа тєржээ. - Хоёулаа хониныхоо хоёр талаар явах уу? хэмээн Гэрэлмаа асуув. Цогтбаяр эмээлийн бvvрэгнээс базлан дорогш тонгойсоор - Хамт л явж байя гэж уруул хєдєлгєх тєдий дуугарав - Ичиж байна - Хэнээс? Би наад радиог чинь сонсож явмаар байна шvv дээ - Тэгвэл май! гэсээр Гэрэлмаа ширэн хайрцагт жижиг хvлээн авагчаа эмээлийн бvvрэгнээс мултлан дууг нь хангинуулсаар Цогтбаяр руу сарвайхдаа сvрхий шоглосон янзтай инээв. Цогтбаяр энэ хир эр хvн гэсэндээ дотор дvрсхийн: - Наадахаар чинь яах юм гэв. - Тэгээд? эгчээрээ оролдох санаа байна уу? Аав ард явааг мартаагvй биз? хэмээн єгvvлээд Гэрэлмаа нvvр буруулаад хоёр мєр нь тэрvvхэндээ хєдєлж байв. Тvvнийг доог тохуу хийн инээсэнд нь Цогтбаярын эгдvv хєдєлж: - Ядахдаа зургаан сарын тvрvvн тєрсєн бол ийм vг хэлж болно доо гэхдээ энэ vгийг аав ээж сонсох юм шиг хулгасхийн эргэж харахад нvvдэл тэртээ дор бvрэн баран байсанд дотор уужран Гэрэлмаагийн морины жолоог шvvрч - Хєтлєєд давхичихна шvv гэв - Буугаад vлдчихнэ гэж сайхан юм бий - Чиний санаа чинь гvйцэгдэхээ єнгєрчээ Тэр хоёр гэнэт тvсхийн инээд алдаж бvр элгээ доргитол хєхрєлдєн юу ярьж хэлэлцсэнээ мартан байтал Гэрэлмаа урд уул руу гар сунган: ~Тэр харав уу? хэмээв. Чавга гэдэг нэрийг хэдий нь билээ хvртсэн хув улаан ямаа бvх сvргийг удирдан урьд арын асган єєд дvvлж байлаа. Ямаа асга дамжсан цагт хуурай модны ёроолоос гал тавьчихсан лvгээ адил алга болж єгдєг болохоор Цогтбаяр морины жолоог тийш эргvvлж ард нь Гэрэлмаа:

Page 369: Mongoliin shildeg oguulleg

~Хvvе Цогтоо! Энэ хоргодоод байсан хvлээн авагчаа авахгvй юм уу?гэх доогтой дуу хадаан хоцров. За гайгvй ээ, чи тэгж л бай! гэж Цогтбаяр єєртєє шивнэсэн авч єдєржин гэгэлзсэн сэтгэл нь тогтож, арай дэндvvлчээгvй байгаа би хэмээн бодож эмээлийн гєлмєє дарчигнуулан давхисаар шогшуулав. Гэрэлмаа тvvний араас харц vл салган сургуульд байхдаа толгойг нь аваад явсан ч хєдлєхєєргvй амьтан байсан, хvн бас ийм юм ярьдаг аа. Хачин хvvхэд шvv хэмээн бодно. Тэр хоёр хар нялхаас нэг голын шороог ухан тоглож, усыг амтлан єссєн боловч дунд сургуульд орсон цагаасаа эхлэн бие биеэс баахан хєндийрч Гэрэлмаа нь Цогтбаярыг, намайг харж хандахгvй байна гэсэн бяцхан гомдлыг сэтгэлийн мухарт єнєє хvртэл хадгалан яваа билээ. Тэглээ гээд хошуу мурийсангvй хоёр гэрийнхээ хонийг ээлжлэн хариулж, инээхдээ инээн, ичихдээ ичсээр Алтайнхаа нар салхинд бие сэтгэл бойжсоор яваа нь энэ. Цогтбаяр урд ар єєд єссєн хонио намд буулгаад Гэрэлмаа дээр ирлээ. Тэд хэсэг зуур жолоо сул тавин гэлдрvvлснээ олон жил айл нутаглаагvйгээс эзгvйрч халгай шарилж сэгсийтэл ургасан бууцын хажуугаар гарахдаа нурж сэтийсэн чулуун хашааг харан Цогтбаяр - Энд шинэ хашаа барих уу? хэмээн Гэрэлмаагаас асуулаа - Барь барь! - Чи зvгээр ярь л даа - Зvгээр л ярьж байна шvv дээ. Дахиад л цаад улаан ямаа чинь уул єєдєє шоролзлоо. - За яахав тэгээд жаахан явж байг. Би чамтай ярих юм байна. Чи сонсох уу? - Би дуу сонсож байнаа. Тэр нь чамд ч дээр биз дээ? гэж Гэрэлмаа эгдvvтэй хэлээд инээмсэглэв. Тvvний инээмсэглэл, эртхэн бодол харцанд нь наадсан гал хоёр нvд, огтоос дуу сонсоогvй харин ч сэтгэл нь нууцхан дэвэрснийг бэлхнээ хэлэх ажээ. - Наадахаа унтраачих, зай нь дуусчихлаа - Дууссан ч яах вэ. Дуугарч байсан нь дээр юм. Тэд ийн ярилцсаар хєндий єгсєн, сэрvvн тэнгэрийн хэвлий єєд ойртсоор байлаа. Нvvдлийн тvрvvч мєнєєх бууцны хажуугийн замаар гарч ирэх vес Цогтбаярын эцэг эхнэрээ гvйцэн ирж: - За Ханд минь алжааж явна уу? хэмээн тоомжиргvйхэн лавлав. Тэр хоёрыг хєндлєнгєєс харахад ханилж суусан хориод жилийн амьдралдаа ярих юмаа бvгдийг шавхчихсан гэлтэй гэр орондоо ч хээр гадаа ч vг цєєн солино. Ханд нєхрєє гайхан харснаа: - Чи чинь єнєєдєр юу болчоо вэ? гэв - Яачихсан байна? Ингэхэд чи санаж байна уу? Хандаа? Танайх тэр зvvн буурин дээр, манайх баруун буурин дээр нь байлаа шvv дээ.

Page 370: Mongoliin shildeg oguulleg

сайхан байжээ бид хоёр. Ханд бvдvvн ташаагаа хєдєлгєн эмээл дээрээ суудал засаж, нєхрєє бас ч гэж сэтгэл хєдлєн хайрын нvдээр харсан хирнээ: - Энд чи надаар анх наадсан чинь санагдав уу? гэж егєєдєв. Тэгсэн мєртлєє дотроо, манай Авир залуудаа ч сайхан амьтан байсан юм даа. Яаж ч болохгvй сэтгэл булаасан хvн хэмээн хайрлаж нєгєє єл ялдамхан харцаараа хvрлэгэр царайг нь илэв. - Наадах ч гэж дээ хє, ертєнцийн жам хойно яахав. Тэглээ гээд бид дордсон юм алга. Гурван сайхан vртэй болж л явна шvv дээ. Юм гэдэг ингээд цагаа дагаад єнгєрєх аж. Энд манайх буулгvй хичнээн ч жил болов. Хашаа маань нурчихаж. Халгай шарилж ургасаар байгаад хот маань гэрийн буурь шиг л умгар хар юм vлдэж дээ. - Чи ухаантай эр хvн мєнсєн бол намайг сахиж суухаар нутгаа засаж явах учиртай. Манайх буудаггvй юмаа гэхэд єєр нэг нь нутаглана. Муу эр гэр амьтай гэдэг сvрхий vг шvv гэсээр нєхрєє энэ яаж нь вэ? гэсэн байртай харав. Бууцын хєлний халгайн дотроос хэдэн болжмор дэргэн нисч, нурсан хашаан дээр суун єд сєдєє гєвєэ. Ханд, бид хоёр дэндvv сайн байдаг болохоор бие биенээ гомдоно чинээ саналгvй vгээр шєргєєцєлдєх юм даа. Энэ чинь миний хань,гурван сайхан vрийн минь эцэг, нэг биеий минь дєрєв хувааж, дєрвєн халуун амьсгал болгосон эр хvн шvv. Би амаа татаж явахад гэмгvй хэмээн єєрийгєє зэмлэж vзэв. - Хойтон ирж буунаа. Хєєрхий муу талийгчаас хойш, сэтгэлээ зовоож явалгvй мартахсан гэж санаад буухаа байсан юм. Хvvхдvvд маань ч бид хоёрыг энд хана дугуйлж тооно єргєснийг мэдэж аваг. Авир ийн єгvvлснээ эхнэрээсээ vг сонсох санаатай хєлс дааварласан нvvрий нь ажив. Ханд тvvнийг харсан ч vгvй

- Yхэхдээ vгээ хэлнэ гэж хадгалж явсаар байгаад vр хvvхэддээ юу ч сургахгvй єнгєрєхєєр, хэлэх юм байвал ухаан саруулдаа хэлж, сургаж байвал дээр дээ. Аав минь надад зєндєє л юм ярьдаг байсан. Чамд єгєхийнхєє урьд єдєр хvртэл цаадах чинь архинд дуртай хvн шvv, сайн хэлж бай! Хvний vрийг болно бvтнэ гэж санаж яваа бол vгээ битгий харамла! гэсэн намайг vг хэлэхэд чи нохой хуцсаны чинээд бодох биш гэсээр том алчуур єврєєсєє гарган магнайнаас эхлэн эрvvгээ шувтарсаар хєлсєє арчив. - Чи намайг дандаа хэтрvvлж байх юм. Чиний vгэнд зєндєє л орлоо. Одоо ч орж явна гэсээр Авир дєрєєн дээрээ єндийн эхнэрийнхээ бэлхvvсээр тэврэн биедээ ойртуулав. Ханд тийм ч дургvй биш байлаа - Хар халуунд хvн ноолоод. Уйдахгvй юмуу? - Сайхан л байна даа. Сайхан гэж Авир хэлэв

Page 371: Mongoliin shildeg oguulleg

- Цаашаа бай! Чулуун, Эрдэнэ хоёр юу гэх юм билээ. морин дээрээ ноцолдоод юу болчив гэвэл... хэмээн Хандыг сануулахад Авир эхнэрийнхээ бэлхvvсээр таалан тэвэрсэн гараа авч - Yе vе сэтгэл хєдлєх юм даа гэж санаашран дуугарав. Ханд эр нєхрийнхєє vгийг сул гээдэггvй зангаараа: - Би ч чамд vргэлж сайхан харагдах биш дээ. Гурван хvvхдээ чирээд зайлах газаргvй болохоор голомтны чинь vнсийг зєєж явах юм. Би чамайг єрєвдсєндєє єврєє нээсэн юм. Чи намайг эдлэхээ мэдсэнээс биш эрхлvvлэхээ мэдээгvй. Эмэгтэй хvн нэг ч бол дураараа эрхэлж жаргах юм шиг байдаггvйг чи насаараа мэдэхгvй явсаар одоо боллоо гэхдээ тэгтлээ ч цєхєрсєн янзгvй, харин ч жуумалзан инээмхийлэв. Нээрэн ч тийм шvv золиг! Энэний vглэдэг ч аргагvй л байхаа даа гэж Авир эхнэрээ єрєвдлєє. Тэд анх л айл гэрийн vvдийг нээж єрх татсан, энэ орчлонд мартаж болохгvй бууцныхаа хажуугийн замаар тэмээн тавхай ярс ярс хийлгэн єнгєрлєє. Тэд ид залуу нас, бие биедээ хуурай тунирхавч сэтгэлдээ жаргалын шvтээн болгон хайрлаж явдаг анхны учралаа нэхэн санаж vг дуугvй гэлдрvvлэв. Авир насны даваанаас залуу цагаа эргэж харсан гундуухан бодлоор зvрхээ булгиулан сайхан ч байж дээ. Ахиад нэг залуу болдогсон бол тэр цагийн алдаа нvгэл бvхнийг гэсгээн ухаантайгаас ухаантай амьдрахсан ч гэж бодно. - Ханд аа! Дахиад нэг залуурахсан гэж нєхрєє єгvvлбээс Ханд: - Яах нь вэ! єєр авгай авах нь уу? хэмээн цаашлуулав - Yгvй дээ, одоогоосоо ухаантай явахгvй юу - Харуусах хэрэггvй ээ. Чиний залуу нас чинь аль тvрvvн хєндийн єгсєєд хэдэн хонио хєєгєєд алга боллоо. Даваан дээр гараад уулзаарай. Тvvнийгээ л нэг хvн шиг болгож vз хэмээн эхнэр нь бардам хэлэв. Нээрэн ч тийм юм даа. Миний хvv эр болж явна шvv. Хvнд тvшигтэй л хvн болоосой билээ. Бидний багыг бодоход одоогийн эд сургууль соёлын мєр хєєж vзсэн нь бага байлаа гэхэд дуулсан нь их болжээ. Тэгээд ч манай Цогтбаяр хашир хvvдээ хэмээн хvvгээрээ бардаж нэг бодов. Эхнэр нь, хичнээн ч жил би vvндээ тунирхах вэ. одоо амаа татаж явъя. Энэ байхгvй бол би єдий зэрэгтэй байх уу? Хєєрхий минь хvний урманд намайг мєр улайлгаж, гэдэс єлсгєсєнгvй хэмээн санаж улаан нvvрэн дээр тулж ирсэн хад асгат бараан уулсын оргил єєд ширтлээ. Уулсын харц шовх оройд хєнгєн будан сэмэрч, тув тунгалаг тэнгэр алга дарамхан газар цэнхэртэнэ. Тэр шовх бараан оргилын цаана гарч, тэнгэр цэнхэртсэн зусландаа буухад амьсгал уужрах билээ. Эрдэнэ ачааны тvрvvчийг гvйцэн ирж Авиртай зэрэгцэн: - Хоёр банди унтчихаж хє гэв. Авирын ихэр хоёр хvvхдэд Чулуун, Эрдэнэ хоёр амь мэт хайртай

Page 372: Mongoliin shildeg oguulleg

бєгєєд бид хоёрт хvvгийн заяа дутсан гэж ярих дуртай. Хvvхдvvд тэмээний явдалд бvvвэйлэгдэн нэг нь урагшаагаа нугдайж, нєгєє нь арагны ирмэг халхалсан дээл дээгvvр можигор гар унжуулан унтаж байв. Єгсєх тусам газар огцомхон сэрvv татаж, аги гангын vнэр анхилан, алтан хараацай унасан морины омруун доогуур сvвлэн нисэж эхлэв. Сэрvvн сайхан Алтай гэгч зундаа амьд бvхнээ оргилдоо дууддаг бvлгээ. Шувууд хvртэл цэцэг жимс, нар салхиа дагах юм даа гэж Авир ус нутгаа бахдан энэ азын цэнхэр ууланд амьтан бvхэн бий. Жаргая гэсэн хvн энд тєрдєг юм. Миний хvv азтай хvv шvv дээ. Тэрийн болгон хvн ийм сайхан газар, ийм эрээн алаг цэцгэн дээр хєл тавьдаг юм биш. Уул шигээ тvшигтэй, тал шигээ сэтгэлтэй хvн яваарай хэмээн захисан эцгийн сургаалийг чимээгvйхэн санаж явлаа. Зуны эхэн сарын гал шаргал наран Сутай уулын баруун мєрєн дээр алтарч байхад нvvдэл даваан дээр гарч ирлээ. Нvvдлийн тvрvvнд даваа давсан хонь vхэр нь бэлчээр дvvрэн налайж, хvv охин хоёр нь оройд ёрдойх хоёр гурван зэвхий модноос уясан элдэв даавууны тасархай зєєлєн салхинд vе vехэн дэрвэнэ. Нvvдлийнхэн овооны дэргэд ачаагаа зогсоон овоонд чулуу нэмэрлээд, Авир тvрvvчийн тэмээг сєглєн хэвтvvлж нойрондоо дарагдсан хоёр хvvгээ сэрээн арганаас буулгаж газар гишгvvллээ. Нойрмог хvvхдvvд єтгєн євсєнд хєл орооцолдуулан хоёр гурав бvдэрснээ тэнцэж газар дэлхийг гайхан байв. - Айдаа бас сайхан зуншлагатай байна даа гэж Эрдэнэ єврєєсєє дуран гарган хавь ойрыг дурандахдаа хэрэг болгон Гvний овоо хэмээх уулын орой руу харав. Хоёр бараан морь бие биенийхээ сvvдэрт толгой хоргодон сvvлээ шарваж зогсоно. Чингэтэл охин нь морьдын цаад талаас, Цогтбаяр араас нь гарч ирэхийг хараад дурангийн хараагаа бушуухан эргvvлж - Ай даа бас сайхан зун болж байна даа гэдэг vгээ давтав. Авир тvvний нь ажин эхнэр рvvгээ нvд ирмэснээ, манай тэр гайхал ер нь юу л хийгээд яваа хvн бол? гэж санав Чулуун ногоон дээр жижигхэн ширмэл ширдэг дэвсэж идээ цагаа засан аяга шаазан тавиад: ~ За цай ууцгаа! Гэхдээ ёс тєрийг бодож Алтайдаа цайны дээж єргєхдєє аав ээж маань ч сайхан заншилтай улс байж дээ. Нутгаа хайрласнаас л ийм заншил гарсан байхдаа гэж санан тvvхий сvvний тос даасан бяслаг,зvсэм єрєм, хэдэн ааруул овоон дээр тавилаа. Yvнийг Алтай зооглохгvй, Алтайн минь нэг амьд амьтан, vнэг туулай ч юмуу, жигvvртэн vгvйдээ чоно ч бол аваад идчихэг гэж бодов. Чингэснээ ачаа даган туйлдаж нvд цийлсэн нохойдоо зэхий хярам долоолгон голыг нь норгов. - Хvvхдvvд ирж цайгаа уугаасай билээ. Эд ч тэгээд цайсах биш дээ. ус ч

Page 373: Mongoliin shildeg oguulleg

бол унд болж явдаг нас гэж Ханд хэлэв. - Ачаагаа хараад ирцгээх байлгvй гэж Эрдэнэ эхнэрээ нvднийхээ булангаар ажин єгvvлээд гаанс тамхи гаргав. Ханд халуун хvзvvнд нь хадаг уясан ваартай архиа гарган дєрвєнтээ домчлоод сєхєрч суун тvшиж аягалав - Май хє Эрдэнээ? Чулуун алив чи наашаа суу гэсээр хундагатай нэрмэл барив. - Намайг мартчихаж байгаа юм биш биз дээ? хэмээн Авир хvд хvд хєхрєн завилж тухлав. - Хаанаас даа. Муу євгєнєє мартчихвал гомдоно байгаа гэж Ханд хэллээ. Бид дєрєв даанч сайхан vерхсээр, тvvнийхээ хvчинд єдий хvрчээ. Ханд Авир хоёр шиг тvшигтэй улсыг бидэн хаанаас олдохов гэж Чулуун дотроо бодож суулаа. Гvvний овоо хэмээх эрт цагийн тахилгат уулын орой дээр хоёр морь сvvл шарван зогссоор л байлаа. ~Ачаа даваан дээр ирчихсэн байна шvv дээ! Хэмээн Гэрэлмаа, Цогтбаярт анхааруулсан хиртээ тэртээ дорогш шовх орой нь тvмэн жадны vзvvр шиг шивээлсэн сvр бараат их уулсыг харсаар суулаа. Тэр уулсын тэхийн биенээс арай дээхнvvр торгон будан мушгирч, нарны туяа туссан хад хавцал нь хvрлийн хvрэнтэнэ. Уулсаас цааш vvр шєнєєр ачаалан гарсан Хvйсийн говь vлгэр, зvvд хоёрын алин болох vл мэдэг єнгєєр суунаглан сэтгэлийг нь булаана. Хараад байгууштай байлаа. Газрын оёороос оройд нь гарсан энэ нvvдэл Гэрэлмаагийн амьдралд хэдэнтээ давтагдсан ч єнєєдєр шиг сэтгэл сэнсрvvлсэн нь vгvй. Мєнєєх эмээлийн бvvрэгт єлгєсєн хvлээн авагч нь ая дуу ч vгvй паржигнаж хэрчигнэсэн чимээгээр чих цоргино. Гэрэлмаа єчигдєрхєн хонь хариулж явсан, одоо нvдний vзvvрт униартах их говио ажсаар, аавыг сумын тєв орохоор гоё дугуй толь, нvvрний будаг захъя байз гэж бодож суулаа.

Цогтбаяр мєн л Дарвийн нурууны ар болох цийлэн цэнхэр говьдоо харц бэлчээн Гэрэлмаагаа єнєєдєр би дэмий л зовоож дээ. Тэгээд л энэ маань ингэтлээ бодол уйтгар болсон байх хэмээн єєрийгєє зэмлэнэ. Тэртээ дор шовх оргил дээгvvр тvрvvнээс хойш эргэлдсэн хоёр тураг шувуу, баасанд цайрсан ханан хадан дээр зэрэгцэн сууж элгэн биеэ наранд ээнэ. - Явах уу? Хэмээн Цогтбаярыг асуухад Гэрэлмаа: - Явъя л даа гэж зvрхэнд ойрхон хэлээд Цогтбаярт гараа єглєє. Гэрэлмаа хормойн цагаан євсийг гєвсєєр морь руугаа очлоо. Цогтбаяр тvvнийг ажин магнайгаа гунигтайгаар vрчийлгэн хємхий хазална. Газрын намд буусан хойноо Гэрэлмаа айж цочирсон дуугаар

Page 374: Mongoliin shildeg oguulleg

- Аав юу гэх бол? хэмээн гэнэт асуув - Бид юу ч хийгээгvй шvv дээ - Тэгсэн ч гэсэн дээ Тэр хоёр давааны ард налайх хонь руугаа явлаа. Тэднийг харсан Эрдэнэ хоолой засан, ємнєх хундагатайгаа балгаад - Хvvхдvvд ирж амныхаа цангаа гаргахгvй юм болов уу? гэж Авираас асуух янзтай дуугарав - Аяганы амсар зуулгалгvй яахав. Мал дагасан муусайн хvvхдvvд буяны нь vзнээ гэсээр Авир суудлаасаа босч хєлс шороонд пад хар болсон хуучин бvрх малгайгаараа даллав. Гэрэлмаа - Очоод яах юм бэ гэж Цогтбаярыг хориглоно - Очьё доо, єєр хаашаа явах вэ Гэрэлмаа Цогтбаярыг даган гэлдэрлээ. Одоо тvvнд энэ хvн шиг нємєр нєєлєг байхгvй санагдана. Эр хvн гэсэндээ зvрхтэй байх нь гэж бас ч сэтгэлдээ урамшив. Тэр хоёрыг ирэхэд эцэг эх нь санасныг бодоход юу ч хэлсэнгvй, харин ч холын зочид шиг хvндлэн ~Миний хvvхдvvд цай уу. хєєрхийс дєє, мал дагасаар байгаад явдалд харшчихаж. Тэгж явсаар байгаад нэг юм болноо. Энэ азын цэнхэр ууланд чинь ажилтай, ухаантай, ах дvvдээ элэгтэй хvн амьдардаг юм хэмээн аавын сургаалыг хvvдээ хэлээд Авир, Цогтбаярыг эр болж дээ гэсэн харцаар ажив. Эрдэнэ: Алив хє Авираа, чи Цогоод шимийн юмнаасаа хийгээч гэж хэлэхэд нь Цогтбаяр эцгээсээ эмээн царай улайлгав. Аав нь архи хундагалан хvvдээ ёс тєртэй барилаа. Цогтбаяр, vгvй мєн хачин юмаа. Аав надад архи єгч байдаг. Уучихвал яадаг бол? Хэмээн гайхсаар Гэрэлмааг сэм харвал тvрvvхэн зvрх нь хагарчих гээд байсан хvн харин єрєєсєн нvдээ ирмэн дооглох аястай суув. Даваан дээр гарсан эр хvн байна даа, балгачих гэж Эрдэнийг єгvvлбээс Цогтбаяр нvдээ аниж байгаад хvртэж орхилоо. Хамар амаар сэнгэнэн, нулимс цийлэлзэж єр гол зураад явчив. Арайхийн амьсгаа аваад эцэг эх хоёроо харваас бvрд гайхаж хоцорсон улсууд амаа ангайх нь холгvй сууна. - Одоо болноо гэж Цогтбаяр хахаж цацан хэлэв - За хєдєлцгєєе. Бид хоёр тvрvvлж очоод гэрийн буурь харж байя. Ханд та хоёр зvтгvvлээд хvрч vз хэмээн Эрдэнэ эхнэртээ хэлэв. - Миний хvvхдvvд хониндоо яв гэж Авир хvvхдvvддээ хэлээд євсєн дээр дээш харуулан хаясан хуучин бvрхээ ємслєє. Хvvхдvvд малдаа явж, туулайн зоо шиг уран дэнж дээгvvр Авир, Эрдэнэ хоёр шогшуулан давав. Ханд, Чулуун хоёр голын vгээ ярьж явлаа. - Хєєрхийдээ би муу Авирыгаа оролдсоор байгаад ууры нь барчихсан

Page 375: Mongoliin shildeg oguulleg

юм. Эр хvн vерхэнэ гэдэг хараад атаархмаар юм даа. Манай нуруунд энэ хоёр шиг салж хагацахаа байсан нь ховор шvv. Мал хvртэл ижилддэг хойно хvн ч аргагvй юм байхаа даа. - Ёстой хар нялхаасаа vерхсэн хоёр доо. Чи бид хоёр ч азтай шvv хє. Энэ нутагт ховорхон л эрчvvдийн гал тvлж явна. Yvнээс илvv яахав хэмээн ярьж явлаа. Майхны гол ус булаг нь харгилан, цэцэг нь алаглаж байлаа. Тvрvvлж буусан айлуудын мал хунх хотоос болгоны нь эзлэн налайж, хvн мал шуугилдана. Гэрэлмаа, Цогтбаяр хоёр гэрээ барьж байхад ирлээ. Ачлагаас суларсан тэмээд гол уруудан ааг зоог алхална. Цогтбаяр жолоо татан морины алхаа сааруулж: - Гэрэлмаа, дахиад уулзах уу? гэж аргадангуй дуугаар асуув - Уулзъя аа. Зургаан мєнгєн мичид дээр уулзъя. Би тэнд таныг хvлээж байна гэсээр Гэрэлмаа хормойгоороо євдгєє ороон эмээл дээрээ цэмцийв - Yнэнээ хэл л дээ Гэрэлмаа - Yнэнээ хэллээ. Тэнд надтай уулзаарай Тэр орой нvvдэлд ядарснаас ч тэр vv уртаас урт бvргэр vдэш болов. Гэрийн дотор эд хогшил, авдар саваа нааш цааш нь зєєж байрлуулан сvv сааль гэсээр од тvгсэн хойно унтацгаалаа. Гэрэлмаа ор дэвсгэрээ тэврэн гадаа унтана гэсээр гарав. Цогтбаяр мєн л хєнжлийн цагаан даавуугаа хєглєрvvлсээр гарч алга боллоо. Их уулын шєнє сэрvv татан, хар шvvдэр бууж чийг даана. Хаа нэгтээ монголын бух сvр бадруулан урамдаж, голын ус шоржигнон урсах нь хvртэл ойрхон сонсогдоно. Шєнийн зєєлєн салхи чихнээ нэгийг шивнэх ажээ. Гэрэлмаа бараг нvvрэн дээр унасан зургаан мєнгєн мичдийг ширтэж, Дарвийн нуруу гэдэг даанч єндєр юм даа. Одод дунд хонь нь хотлохоор газар. Ингээд зусландаа ирдэг байжээ хэмээн бодож нойр хулжаан байлаа. Цогтбаяр элгэн дээрээ гараа зєрvvлэн гvн харанхуйтэнгэр єєд ширтэж, мєнєєх зургаан мичдийг нvдээр тоолон яах ч аргvй зургаан л од юм даа. Сайхан ч од юм. Гэрэлмаа хачин хvvхэд шvv гэж санаснаа гэнэт сэхээ авч лав гадаа унтсан байх. Тэгээд л хэмээн босч нойтон євсєнд оймсоо норгосоор мярайж очив. Гэрэлмаагийн толгой тус газар чимээгvйхэн сууж амгалангаас амгалан царайг нь хэсэг ажлаа. Гэрэлмаа зєєлхєн амьсгалж бєх гэгчийн нойрсон байв. - Гэрэлмаа би байна. Гэрэлмаа! Гэрэлмаа нvдээ аньсан хэвээр: - Би болзоондоо оччихоод ирсэн шvv дээ - Чи унтаагvй байсан юмуу? - Яаж унтах юм? Юм бодож байна

Page 376: Mongoliin shildeg oguulleg

- Юу бодож байна? - Аав толь авчирч єгєхєєр нvvрээ харж гоёод тэгээд болзоонд дахин очихгvй юv! Цогтбаяр тvvнийг хайрлан харсаар байлаа. Гэрэлмаа тэрvvхэндээ инээмсэглэснээ, гэнэт гvн бодол нvvрэндээ тодруулан сvvрс алдав. Ингээд л явж байя даа. Энэ хvн єєрєє мэднэ биз. Цаг нь болохоор энэ айлын ачааг би хєтєлж, цаст цагаан уулынхаа даваа бvхнийг давах ч юм билvv хэмээн боджээ. Гэрэлмаа Цогтбаярын гарыг халуун алгаараа атган: Явж унт даа, маргааш чиний хонины ээлж, явж унт гэв. Yvр хаяаран уулсын дээгvvр шаргал туяа хярхаглана. Цэв цэлмэг нэгэн сайхан єдрийн зураг шиг ганц шунхан улаан vvл Гvний овооны хад чулуунаас хагацаж ядан зууралдах ажээ.

БЯМБЫН РИНЧЕН ( 1905-1977)

Зохиолч Б.Ринчен, 1905 онд Хиагтын Бул Сарай гэдэг газар тєржээ. Бага наснаас монгол орос хэл бичиг сурч дунд сургууль, ЗХУ-ын Ленинград хотын дорно дахины институтын тусгай курс тєгсєж, 1956 онд “Монгол хэлнvvдийн харьцуулсан тvvхэн хэлний зvй” бvтээлээрээ БНУАУ-д хэлний шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.Уран бvтээлээ 1923 оноос эхлэн “Yvрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, “Гvнж”, “ Бэр цэцэг” зэрэг шvлэг єгvvллэгийн ном “Цогт тайж“ тvvхэн сэдэвт кино зохиол бvтээжээ. Б.Ринченгийн “Yvрийн туяа” роман орос, чех хэлнээ орчуулагджээ. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хvч чадлаа дайчилж Горький , Маяковский , Эренбvрг, Тихонов, Шолохов, Мопассан, Химкет, Барбюс, Фучик нарын шилдэг зохиолтой уншигч олноо танилцуулжээ. Б.Ринчен 1944 онд БНМАУ –ын тєрийн шагнал хvртжээ.

ШYХЭРЧ БУНИА

Манж дайчин Улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны аравдугаар он билээ. Улиастайд суугаа зарлигийн манж сайд Автай сайн хааны байгуулсан Эрдэнэ Зуугийн хийдийг сонирхон vзэх гэж зуны дэлгэр сайхан цагаар Зуугийн цамын vест очсон байжээ. Ойр хавийн монгол ноёд тайж, ард олон цам vзэх гэж Зуугийн орчин

Page 377: Mongoliin shildeg oguulleg

тойронд их л хєлтэй. Энд тэндгvй эрээн майхан, гоёлын хувцас ємссєн хvрэн улаан царайтай єргєн их хэнхдэгтэй , идэр талын хvдэр эрчvvд , чилгэр сайхан биетэй, сайхан царайтай хvvхэн, тэгшхэн зассан дэлтэй, гоё эмээл хударгатай морио унацгаан, хэд хэдээрээ дєрєє зэрэгцэн єргєн талд давхиж явахыг манж сайд vзээд, моринд чадамгай, бие чийрэг, зориг хатан энэ монголчууд, манай манжаас давуу эртний соёлт, эрх чєлєєнд дуртай улс ажээ. Уран арга эс хэрэглэвэл, захирахад амаргvй улс, шарын шашнаар номхотгох гэж тэнгэр тэтгэгч эзний явуулж байгаа бодлого маш зєв ажээ хэмээн бодсоор Эрдэнэ зуугийн цамын баг хэрэглэл маш нарийн гоёмсгийг гайхан, монгол урчуудын чадлыг бахдан vзжээ. Баруун зvг шинэ хязгаар, хошоо аймгийг байлдан дарах аянд явалцсан манж сайд бие хатингар, моринд сvрхий эр.Нойр багатай эрт босдог хvн байжээ. Зуугийн их лам танаас зарлигийн сайдад тусгайлан барьсан гэрээс нар битvvгээр гарч, хээр талын сайхан євс цэцгийн vнэр анхилсан агаарыг амьсгалаад гадаа орчин тойрныг vзэж, Эрдэнэ Зуугийн олон сvм дуганы оройг хартал, Зуугийн их сvмийн орой дээр нэг юм хєдлєх шиг болжээ.Шувуу гэхэд дэндvv том, хvн гэхэд, тийм эрт хар vvрээр сvм дээр хэн гардаг билээ гэж тэр зvг гайхан хартал, vнэхээр хvн бололтой. Энэ ямар хvн, юу хийж байгаа билээ? гэж ажиглан ширттэл, нэг хvн, сvмийн орой дээрээс доошоо vсрэх шиг боллоо.Араас нь шvхэр шиг нэг юм дэлгэж, тэр хvн шvхэрт єлгєгдєн vvрийн зєєлєн салхи даган намрын цэнхэр єдєр шvлсээ дэлгэн нисэх аалз мэт гар арваганан, шvхрийнхээ татлагыг татан залж нэлээд нисээд далд оржээ. Баахан ухасхийгээд бас дахин Зуугийн єндєр сvмийн орой дээр єглєєний тэнгэрт маш тодхон зурайж vзэгдээд, бас харайжээ. Манж сайд тvvнийг их л жиг болгож дахин сvм дээрээс vсрэн буухыг хичнээн хvлээтэл vзэгдсэнгvй.Сайдын бараа болж явсан цэргийн дарга нь гарч орон, амбаныг ёсолсонд хариу ёслон дохисхийгээд гэртээ орж, хойш єглєє юу болдог бол, бас л энэ vед гадаа гарч vзье гэж боджээ. Єглєє хойш мєн єнєєх сvмэн дээрээс тэр шvхэрчин харайжээ. Хvн амьтан цєм унтаастай гэж бодсон бололтой.Yймvvлэн цочоох хvнгvй тул дєрєв дахин харайгаад vзэгдэхгvй болсонд тvvнийг алсаас харж байсан манж сайд дотроо сайхан, цамчин цємєєрєє хэдийн буцсан тул, манж сайд, тэр єдєр Улиастайд буухаар болж, их ёслолоор Зуугийн лам тушаалтан мяндагтан vдэх vед амбан сайдаас зуугийн их ламд хоёр єглєє vзсэнээ гайхан хэлжээ. Зуугийн лам, махлаг том биетэй олныг захирч сурсан эзэрхэг царайтай євгєн тэр манж сайдын vгийг сонсоод,

Page 378: Mongoliin shildeg oguulleg

- Танхай банди нар дvрсгvйтэж байгаа бол уу? Учрыг нягталж мэдээд, номын сахилга бат алдсан тэр хуваргыг хэрхэн шийтгэснийг сайдад дараа айлтгая гэжээ.

Эжий нь эвлэг зєєлєн гараараа ар нуруугий нь илж байх шиг болж, Буниа гэнэт нvдээ нээж vзвэл , хамаг бие хєшиж , нуруу зоо тэсгэлгvй хорсон євдєж, нэг мэдэхнээ баруун гараа дэрлээд, зvvн гараа бие дагуу сунгаж, «Хэвтэж байгаа арслангийн маягаар» хуучин муу журам дээрээ эзгvй хээр ууланд хэвтэж байснаа гайхан мэджээ. Тэр нуруугий нь зєєлєн гараараа илж байсан нь эжий нь биш сагсгар vстэй нохой долоож байснаа, жаал бандийн хєдлєсхийхэд, нvvрийн тушаа ирж, нэг долоочихоод оцойн сууж сvvлээрээ газар пад пад цохилж, Буниагийн царайг цэцэн нvдээрээ ширтэж, босож єндийж vз гэсэн юм шиг харжээ. Буниа тэр нохойг, єдєр бvр яс мах хаяж єгдєг золбин халтар гэж таниад, хєдєлж босох гэтэл, бvх бие хєшин, уруул хатаж, ам тэсгэлгvй цанган, толгой заадсаараа задрах гэж байгаа мэт машид євджээ. Хамаг бие хэмх зад буусан юм шиг нvд эрээлжлэн зовхио аньсхийж нэгэн хэсэг хэвтээд дахин нээж урьд нь харагдаж байгаа газрыг гайхан хартал Зуугийн лам нарын яс тавьдаг газар мєн бололтой.Тэнгэр баахан vvлтэй, хээрийн сэрvvн салхи сэнгэнэн жаал хvvгийн халууран євдєж байгаа биеийг дэвvvрээр дэвэх мэт сэрvvцvvлэх ажээ. Буниагийн ухаан санаа ороолдон зангирч жуушаан утас мэт хєврєн эх захгvй болж юунд энд яс тавьдаг газар хvрч ирээд хэвтэж байгаа билээ? Хэдийн таньдаг энэ газар дэлхий хєх тэнгэр яагаад жигтэй шарлаж , сонин єнгєтэй танигдашгvй хачин vзэгдэх болов? Би энд хичнээн хэвтэв гэж бодтол гэнэт ухаан орсон юм шиг сэтгэлд нь хамаг юм тов тодхон санагдлаа. Улиастайн амбан сайд явсны хойш єглєє, нар битvvгээр Зуугийн гол сvмийн орой дээрээс дахин нисэх гэж шvхрээ vvрч гараад татлага холбоогий нь хоёр суган дороо бэхлээд доошоо vсрэн татлагы нь ээлж ээлжээр татаж залсаар урьд урьд єглєєнийхєєсєє нэлээд хол буусандаа бахдаж шvхрээ яран эвхэж дахин сvм єєд сэмхэн хєл нvцгэн гvйхдээ, анх лойлинд орхимжоо дэлгэн нисэж явсан лам нарын бяцхан баримлыг vзсэнээсээ санаа авч хулгайгаар замын хэрэгсэл, номын баримтгийн хуучин даавуу сэм зvvж багшийнхаа хуучин шvхрийн vлгэрээр хийгээд хашаан дээрээсээ vvрийн шєнєєр vсэрч шvхрийнхээ голд нь салхи дээшээ гарах нvхтэй болгож тэр хэмжээгий нь их болгосоор давхар илvv байшингийн дээрээс зvрхлэн vсэрч сургууль нь хийж шvхрээ хvн унтсан хойно хулгайгаар засаж сэлбэсээр Зуугийн

Page 379: Mongoliin shildeg oguulleg

бага шиг дуган дээрээс vvрийн шєнєєр vсрэн хальж эцэс сvvлдээ єндєр сvмэн дээрээс vсэрч шvхрээ залж улам улам ахиулан нисэж байснаа санаж нvдээ аниад амбан явсны хойт єглєє болсон явдлаа бодоход сайн ниссэнд улам урамшиж дахиж сvмэн дээрээс авиран нистэл доошоо нэг харсанд хэдэн чийрэн дуганч нар сvмийн довжооны хайсны цаана бvгж байснаа єндийн харах нь vзэгдэж одоо л хэрэг биш боллоо гэж , агаарт шvлсэндээ асан нисэж яваа аалз шиг гараа арвагануулан салхины аясыг дагаж хэрэв даваад буудаг бол ухаантай юмсан гэж бодтол нь , сvмийн довжоон дээрээс гутал нижигнэх чимээ гарч билээ. Одоо л намайг барих нь , тэнгэр минь , салхи минь тусалж энэ хэрэм дээгvvр саадгvй давуулаасай гэтэл хєлєєс нь нэг юм шvvрээд авах шиг болж ,барь барь !гэж хашхиралдан , єєрийн эрхгvй доошоо татагдан ойчсон билээ. - Чи муу яаж байгаа чинь энэ вэ? гэж , гvйж амьсгаадсан бvдvvн цоохор дуганч , Буниаг тас тэвэрч хэдэн дуганч нар шvхрий нь мулт татаж аваад их гэсгvйд хvргэсэн нь санаанд оров. - Горьгvй юм боллоо!гэж Буниагийн зvрх тvгшин хоёр талаасаа чийрэг дуганч нарт шахуулан , эх гэсгvйд хvртэл эрт унтаж , орой босдог гэсгvй лам хэдийн босож єргєєндєє хvрдээ эргvvлэнхэн хоймортоо сууж байснаа, - Задарсан хар тархи, чи яаж байгаа нь энэ вэ? Орон хийдээд тvмэн тvвэг татаж , зарлигийн амбан сайдад ёсон бус явдлаа мэдэгдсэн чамайг зад торлогдож, олон шавь нарт цээрлэл vзvvлнэ гэж нvvр нvдгvй загнаж Зуугийн ламд муу нохой ёсон бус хэрэгслийн хамт барьсныг айлтга гэж шавь нараа зарж удалгvй Зуугийн ламын шавь нь ирж багш, Буниаг яаж ниссэнийг vзэх гэж байна. Сvмийн тэнд аваачина уу гэж иржээ. Шvхрээ татлагаар нь хоёр сугандаа торгоод нисдэг тэр сvмийн тэнд хийдийн мяндагтан цєм нэгэн зэрэг зарласан мэт хэдийн цуглаж , зvрх тvгшин айж эмээсэн Буниа тэр их багш лам нарын ємнє сєгдєн асуулгаад , Зуугийн их лам , - За, чи бидний ємнє нэг нисээд vз. Ямар буг шулам чамд ийм арга зааж єгсєн юм бол!гэхэд гэсгvйд зандруулсан Буниа , бvх бие чичрэн , айн эмээж дахин тэр сvмэн дээр гараад шvхрээ татлагаар нь хоёр сугандаа торгохдоо айсандаа болж ухаан нэг орж нэг гарч байх шиг болж єндєр сvмийн орой дээрээс улаан шар хувцастай ихэс лам нарыг харахад бор шувуу шиг жижигхэн харагдаад их гэсгvйг гараараа зангаж vсэр гэж дохиход миний энэ шvхэр минь хан гардийн далавч шиг болж эндээс намайг долоон уулын цаана буулгадаг ч болоосой гэж аман дотроо ээжий минь !гэж шивнээд vсэрсэн нь санаанд оржээ.

Page 380: Mongoliin shildeg oguulleg

Шvхэр нь пад хийтэл дэлгэж Буниаг хоёр суганаас нь єргєж олон удаа vсрэн нисэж бие нэг сонихон болоод ирдэг байдал нь мэдэгдэж vvрийн зєєлєн салхины аясаар шvхрээ таталгаар нь залж дор ногоон зvлгэн дээр сууж байсан ихэс лам нарын дээгvvр нисэн єнгєрєхдєє зуугийн лам нарын гуулин шанага шиг хvрэн халзан толгой нь тов тодхон ив илхэн vзэгдсэн нь Буниагийн санаанд орж , гайхан цочицгоосон лам нар , гар хуруугаараа зааж дvнгэр дvнгэр дуугаралцаж байсан нь дуулдаж олон суврагат хэрмийн ёроолд буучихаад єєдєєс нь лам нарын зvг эмээн харж байсан нь санаанд орж ирлээ. Тэгээд тэр єдєр олон лам хуврагийн ємнє их гэсгvй бэрээгээр багана цохин цогдомлож Винайн ёсонд хувраг хvний зарчимд vл нийлэлцэх явдал vзvvлсэн банди Буниаг шvхрий нь шатааж зуу торлогд гэж ял оноосон , чийрэг дуганч нар зоон дээр нь торлогдож эхэлсэн нь санаанд оржээ. Зиндааны нєхєд нь айн сандарсан нvдээр харж, торлог нуруун дээр нь буух нь тэсхийн аргагvй євчтэй ижий ижий гэж бархирч байсан арав арван нэг, арван тав, арван зургаа гэж торлог тоолж байсан дуганчийн дуу дуулдаж байснаа юу ч мэдэхээ больсон, одоо зуугийн лам нарын яставьдаг газар хэвтэж байгаагаа бодвол, намайг vхсэн гэж, энэ рvv авчран хаяжээ гэж бодоод толгой єндийх гэтэл ар нуруугаар нь хутгалах шиг євдєєд шилэн хvзvvгээр хатгуулах шиг болж ёолсонд золбин халтар сvvлээ хавчин босож,Буниагийн омголдсон уруулыг долоожээ. Єндийж босох гэтэл зад нvдvvлсэн биеэ тэсгэлгvй євдсєнд Буниа тvр ухаан алдаж, дахин мэдээ ороход єнєєх золбин халтар ч байхгvй улам ганцаардсан шиг болж нvднээсээ нулимс цувруулан цурхиртал уйлах гэтэл зодуулж бархирсаар сєєсєн хоолойноос шуухинах чимээ гарахаас биш дуу гарч єгсєнгvй, ижий ижий гэж шивнэн, омголтсон уруулаа долоож, цангаж хатсан амаа дэмий л ангалзлаа. Торлогдсон нуруу зоо нь улайсгасан тємрєєр хайрч байгаа юм шиг євдєж, жаал хvvгийн бvх бие халуурч толгойг тємєр боолтоор шахаж боосон юм шиг, хоёр чамархайд нь луг луг , лvг лvг гэж лантуугаар цохиж байх адил, багадаа цоорхой хар гэртээ ижийнхээ дэргэд хэвтэж байх шиг хvvгээ дэмий ч лам болгов уу даа гэж тэр жил хэлж байсантайгаа адил, ижий нь гасалж, нуруугий нь илж байх шиг зєєлєн хуруугаараа хєлєєс нь єєд нь илэх бvр євдєх нь барагдан бие тун сонин хєнгєхєн болж байх шиг шvхэртээ єлгєгдєн агаарт хєвж нисэж байх шиг, санагдсаар, ижий ижий !гэж шивнэсээр Буниа мэдээ алдаж vхэтгэхийн ємнє, -Хvv минээ , хаашаа ир чи хаана байна? гэж аль хэдийн нас барсан

Page 381: Mongoliin shildeg oguulleg

эжий нь холоос дуудах шиг чихэнд нь дуулдаж, ээ би энд байнаа! гэх гээд, хоолой нь хэрчигнэж нэг юм дуугарах шиг болоод хєлєє жийн бvх бие нь тавигджээ.

Монгол улсын арван наймдугаар онд, Герман улсын монголч эрдэмтэн Эрих Хеништэй баруун аймгаар явахдаа Улиастай хотод орос Цэрэн гэдэг євгєнг Улиастайн гэсэр сvмэнд орон нутгийн тун сонихон музей vvсгэн байгуулсанд нь тэр vеийн судар бичгийн хvрээлэнгээс музейн модон тэмдэг хvргэж єгєєд, євгєн Цэрэнгийн байгуулсан музейн нэг байшинд Улиастайн амбаны хуучин данс бичиг байсныг сонирхон сєхєж vзэхэд Тэнгэр тэтгэсний аравдугаар оныг бичиг хэргийн дансанд Эрдэнэ зууд шvхэр хэрэглэж ниссэн банди Буниаг торлогдон шийтгэсэн учрыг мэдvvлсэн бичиг vзэж, Европт Отто Лилиенталь гэдэг герман хvн, анх шvхэр хэрэглэж нисэхийг оролдсоноос аль эрт Эрдэнэ зууд нэг ядуу жаал банди Буниа, цовоо ухаан санаагаараа шvхэр хэрэглэж нисэх гэж оролдоод торлог даасангvй vхсэний нь Улиастайн амбанд айлтган мэдэгдсэн бичгийг гашуудан vзсэн билээ. Парашют гэж манайхны гадаад vгээр хэлдэг нь монголоор шvхэр гэсэн vг тул , ах дvv Євєр монголд парашют ч гэдгийг шvхэрч гэж дэлхий нийтийн ёсоор тэр vгийн утгыг єєрийнхєє эх хэлээр орчуулан нэрлэдэг нь бахтай хэрэг.Гагцхvv улирал бусын цагт тєрєєд, урьдын vест ардын хичнээн авьяастай хvн ингэж хєєрхий Буниа шиг авьяас чадлаа гаргаж чадалгvй амь бие хохирч байсныг санахад гашуудалтайг хэлэх vv ! Миний тэмдэглэлийн дэвтэрт хорин есєн жилийн ємнє Улиастайн амбаны хуучин данснаас гэсэр сvмд байгуулсан музейд Буниа бандийн шvхрийн хэрэглэн , тэнгэр тэтгэгчийн аравдугаар онд нисэж торлогдуулан vхсэнийг vзэв гэж товч тэмдэглэл хийснээ энэ 1957 оны зуны сvvл сард туурь болгож бичсэн учир гэвэл Улиастайд євгєн Цэрэнгийн байгуулсан музейг намайг тавин таван онд Чехословакийн Эрдэмтэн Поухатай Улиастайгаар явахад байхгvй болж, гэсэр сvм нь ч байхгvй болж Улиастайн амбаны хуучин данс хар нь ч vрэгдэж vгvй болоод, ойрын хэдэн жилд шинэчлэн байгуулсан орон нутгийг судлах кабинетэд ч амбасын хуучин данс хар vгvй тул , монгол шvхэрчийн тухай тvvхэнд орох гашуудалт тэр баримт нь vгvй боловч уран зохиолын нэг єгvvллэгт нэр нь орж хойчийн уншсан хvнд дурсагдаг гэж vvнийг бичлээ.Уг бичиг нь байвал, сvрхий лам тvшмэл зохиож, хєєрхий Буниагийн єгсєн єчиг нь арван тав зургаатай хvvхдийн амнаас гарсан vгийг тэр хэвээр нь тун аятайхан тэмдэглэн авч хэрхэн торлогдон шийтгэсэн мєн тэр шийтгэлийг даалгvй vхсэн зэргийг сvрхий бичсэн бичиг байсан билээ.Орос Цэрэн євгєн тэр жаалыг гол нь

Page 382: Mongoliin shildeg oguulleg

тасраагvй байхад хаячихсан гэж хууччуулын амнаас багадаа дуулсан гэж хэлсэн vг нь миний цээжинд одоо хvртэл тодорхой бий. Гагцхvv тэр бичгийн доторхи нарийн vг єчгийг он удаж мартжээ.

ДЭЛГЭРИЙН РАВДАН

Зохиолч Д.Равдан 1932 онд Євєрхангай аймгийн нутагт малчны гэр бvлд тєржээ.Бага дунд сургууль, 1957 онд Багшийн дээд сургууль тєгсжээ.1956 оноос уран зохиол сонирхон оролдож, “Учрал”, “Цуцашгvй жигvvртэн” єгvvллэг, туужийн ном, Орхоны шуугиан “ роман бичжээ.

ЕРЄЄЛТЭЙ ХYМYYС

Надад сайн хань дайралдсан юм шvv гэж сэтгэл єегших vе Доржид олон тохиолддог ажээ.Тvvний гэргий Нямын хийсэн дээл хувцасны энгэр зах, эмжээр товчийг харахгvй єнгєрєх хvн бараг байхгvй.Єглєє нєхрєєрєє єрхний оосор татуулахыг тэр шившиг гэж vзнэ.Бас хоол унд тєхєєрєх хувцас хунар угаахад нєхрийгєє хvргэх нэн дургvй.Yvнд нь Дорж баярлаад зогсохгvй, хvн ингэж байхад би яаж зvгээр суух билээ гэж бодох тул орой ажлаасаа тарж ирээд тvлээ мод хєрєєдєж хагалахаас эхлэн эмэгтэй хvнд хvндэдмээр ямар ажил байна, тэр бvхнийг унтан унтатлаа уйгагvй бєєцийлдєг ажээ. Иймээс Доржийн гэрт гадаах ажил цаг ямагт жин тан байх бєгєєд хавь ойрын настайчуул хааяа vр ач нараа зэмлэж vглэхдээ ~ Чи Дорж , Ням хоёрын аж тєрж байгааг хар гэнэ. Гэтэл Дорж , Ням хоёр ингэж хэлvvлэх дургvй билээ.Бямба гариг байв. Ням аймгийн соёлын ордонд шинэ жvжиг vзэхээр явсан тул Дорж хоёр хvvхдээ харж , оройнхоо хоолыг хийж байв.Таван ханатай гэрийн дотор саруулхан цэлгэр агаар салхи орох сиймхийгvй мэт пvн хийнэ.Цэцэрлэгтээ яваад ирсэн охин хvv хоёр нь хамаг хувцсаа тайчаад гэрийн хоймор дэвссэн том хивсэн дээр элдэв янзын эрээн мяраан тоглоомоор наадан, энэ тэрийг эв найртай шулганалдана . Гал дээ пор пор буцалж буй сонгино сармистай хоолны сайхан vнэр хамраар сэн хийж арааны шvлс асгаруулна. Чагнаваас алсад цахилгаан моторын дуу нэгэн жигд лvг лvг хийж, цахилгаан хєрєє vе vе дэргэд юм шиг ханхийн цуурайтсанаа салхины урсгал мэт алгуурхнаар алсхан замхарна.Юм бvгд саруулхан, чєлєєтэй, бас уран уяхан ямар ч сайхан

Page 383: Mongoliin shildeg oguulleg

хорвоо вэ дээ хэмээн Дорж сэтгэл уужран бодтол хаврын орой мэт урихан бєгєєд харзын ус мэт тунгалаг харцтай, ааш авир шулуун, гишгэх нь шалмаг багын амраг, vнэнч гэргий нь єєрийн эрхгvй vгvйлэгдэж, тvvний булбарай халуун гарыг атгамаар, сэвлэг зєєлєн vсийг нь илбэмээр санагдана. Авгайгаа одоохон ороод ирнэ гэж бодохоос Дорж хєлийн чимээ байн байн чагнана. Гэвч гэргий нь ирэхгvй л байв. Хоолоо идэцгээлээ. Хоёр хvvхдээ унтууллаа.Бас л ирсэнгvй. Дорж орон дээрээ бvхлээр хэвтээд Нямаатай эхэлж танилцсанаа дурсан бодож эхлэв. Сэтгэл санаа тав алдсан vед чухам vvнийг л бодвол ямарч бэрхшээлийг даван туулах зориг сэтгэл аяндаа тєрдєг ажээ. Жараад оны сvvлээр билээ. Мал сvргийг хашаажуулах их ажил орон даяар єрнєж байв.Энэ vеэр Євєрхангай аймагт хашаажуулах ажлыг удирдахаар Зєвлєлтийн мэргэжилтэн Орлов гэдэг хvн хамгийн тvрvvнд иржээ. Yс шар, нvд цэнхэр Курчатов шиг задгай халимагтай, голдуу хєвєнтэйцамц, саравчтай малгай ємсєж явдаг тэр инженер єглєє хамгийн тvрvvнд vйлдвэр дээр ирж, орой хамгийн сvvлд гэрлvvгээ явах бєгєєд хаа явсан газраа «Тємєр мэт сахилга бат, нэг хvн шиг нэгдмэл ажиллагаа » гэж амандаа бувтнах нь олонтой vзэгдэнэ. Бас хийж байгаа хашааны материалыг ор нэг болгох буюу цаг минут тасалж vрэгдvvлэх ахул орос монгол ажилчдын хэнийг ч хэн гэхгvй улаан нvvрэн дээр нь улалзтал хэлнэ. Гэвч тэр ажилчдын хийх ажлыг мэргэжил чадварт нь тохируулан єдєр тутам маш нарийн тодорхой хуваарилаж єгєєд хvн бvрт нэг бvрчлэн тусалж гvйцэтгэлийг єєрийн биеэр нэг бvрчлэн шалгаж vзэхийн дээр албан ажил дээрээ бvхнээс илvv хєлс гаргаж бvхнээс илvv ядрах тул тvvнийг ямар ч залхуу хvн эсэргvvцэж vл чадна. Ганц vvнээс шалтгаалаагvй ч гэсэн Євєрхангай дахь хашаажуулах ажил шуурхай єрнєж байв. Шинэ жилийн баяраас ємнєхєн Орлов техник туслалцааны трестээс шинэ тэрэг техник барилгын материал авчрах далимд ээлжийнхээ амралт аваад Москва явах гэж байгаа эхнэр хvvхдээ Улаанбаатарт хvргэж єгєхєєр ГАЗ-69 машинаар Арвайхээрээс гарахад хашааны ангийн дарга Доржийг тvvний машинд суулгаж єгчээ. Дорж тєвийн vйлдвэрт шаардлагатай мэргэжилтэн боловч нэг удаа архи ууж ажил тасалсан учир зэрэг буурч хээрийн бригадад ажиллах болсон юм. Арвайхээрээс гараад хоёр цаг гаруй явсны дараа Орлов жолоочийн урдуур бєхийж харсан чигээрээ, -Тэр хэнийг даллаад байна гэв. Цэл залуу жолооч нь

Page 384: Mongoliin shildeg oguulleg

-Биднийг биз гэв. -Тэгвэл очьё. -Бензин хvрэхгvй. энэ чинь ирэх очихын лав арваад километр байна шvv дээ. -Зvгээр бензин олдож болно. -Та олох юмуу? -Тэгнээ. -Тэгвэл явъя л даа , жолооч машинаа зvvн гар тийш нь эргvvлэхэд Дорж урд цонхоор тэр зvгийг харвал vнэхээр тав зургаан километрийн тэртээ уулын энгэрт нэг хvн том хар юмаар даллан тонголзож байв. Машин уулын бэл єєд оволзтол тонгочуулсаар хоромхон зуур тvvн дээр хvрч очвол нэг гартаа шуудай , нєгєє гартаа шилбvvр барьсан настай авгай байх бєгєєд Орлов Дорж хоёрыг машинаас гармагц - Ачтан минь ах дvv нар минь гээд хоёр гараа алдлан ухасхийснээ єєрийн эрхгvй бахардан унав. Орловын царай барсхийж, эмгэний тохойноос сугадаж босгоод -Юу болоов эмээ . Та тvргэн ярь , бид тусалъя гэсэнд єнєє хєгшин энэ орос хvний ийнхvv монголоор сайхан ярьсанд гайхсан бололтой, тvvний нvдрvv ширтэж, амаа ангайснаа, -Хvv минь , хvv минь .Бид гэдэг чинь сvйд болоод байна гээд хvн хvнрvv харж амьсгаадна. Тэгснээ, Орлов руу дахин харж , -Євгєн маань уржигдар шєнийн шуурганаар хэдэн хонио эрээд гарсан.Одоо хvртэл сураг байдаггvй.Гэтэл охин минь, Ганц охин минь гээд цааш нь vгээ гvйцээж чадалгvй мэгшин уйлав. Орловын том цэнхэр нvд орой дээрээ гарч , -Суу суу . Танайх хаана байна гээд эмгэнийг урд талын суудалд бараг єргєх шахам суулгав. Машин эмгэний заасан замаар жирэлзэн довтлох зуур Орлов, -Тэгээд, тэгээд яасан бэ эмээ гэвэл авгай, Яасныг бvv мэд хvv минь. Гэв гэнэт мушгилдаж ойгоод бурхан минь , яг л тєрєх гэж байгаа хvн шиг орь дуу тавьж байгаа гэдэг жигтэйхэн. Ээ бурхан минь гээд нvдээ анив. Машин хурдалсаар их бууцны хєлд ганцаар торойх цагаан гэрийн гадаа очиж зогсоод, хvмvvс бvгд машинаас буувал, эмэгтэй хvний яраглан дагжих дуу гэрээс тодхон сонсдож байв. Дорж, Орловын хойноос дагалдан орвол гялалзсан хар нvд цонхийсон цагаан царайтай залуу эмэгтэй зvvн талын орон дээр нааш цаашаа хєлбєрєн ёолж байснаа орж ирэгсдийг олж хармагц дуугаа хураагаад цээжээ ил гартал дээш нь шууж татсан торгон палаажныхаа хормойг

Page 385: Mongoliin shildeg oguulleg

чичирхийлсэн урт цагаан гараараа чадан ядан доош нь болгож байв. Орлов эцгийн харцаар бvсгvйрvv харж, хувцсыг євдєгнєєс нь єнгєртєл татаж доошлуулаад, -Яаж байна хvv минь юу чинь євдєж байна гэтэл залуу эмэгтэй Орловыг эмч гэж бодож байгаа бололтой энгэрийнхээ товчийг тайлах гэснээ гэнэт амь нь тэмцэв бололтой царай нь vнс мэт хєхрєн зэвийж, нvдээ тас аниад, доод уруулаа хэгз хазаж нуруугаараа нумлан єндийв. Хэд тэгсний дараа царай нь vл мэдэг засрахад, -Нуруу тасарчих гээд л байна гэж vгээ зєєж шивэгнэв.Yvнээс хойш бvсгvй хэд хэдэн удаа ингэж амь тэмцсэн боловч огт дуугарахгvй байв.Дорж тvvнийг сvрхий хатуужилтай эмэгтэй юм гэж бодно. Орлов бvсгvйн байдлыг ажиглаж байснаа, Энэ хурц мухар олгой байж магадгvй тvргэн явах хэрэгтэй.Одоо тvргэн хувцасла.Алив Таня чи туслаарай гээд босоход Орловын авгай бvсгvйн дэргэд очиж суугаад хувцасаа ємсєхєд нь туслав.Орлов жолоочдоо хандаж, -Ваня чи энэ охиныг яаралтай Арвайхээрт хvргэж єг гэснээ авгайруугаа харж -Чи хамт явсан нь дээр байх гэв.Yнэгэн захтай пальто ємссєн єндєр авгай Таня -Тэгье л дээ.Харин хvvхдvvдээ яах билээ гэсэнд Орлов -Хоёуланг энд vлдээнэ. Ах нь дvvгээ хараад байж байг,энэ эмээтэй хамт гэсэнд эмгэн , -Ээ бурхан минь уйлах байгаа даа гэв. -Зvгээр уйлахад vхэхгvй. Харин хvйтэн юм битгий єгєєрэй. -За за эмээ нь хичээлгvй яахав. Тэгтэл Татьяна Владимировна гайхсан харцаар нєхєрлvvгээ харж , -Дорж та хоёр мєн энд vлдэх vv гэв. -Тэгнээ гээд Орлов Дорж руу баясгалантай харж, -Бид хоёр эдний євгєнийг эрнэ гэв . Ингээд Орлов, Владимировна хоёр залуу эмэгтэйг сугадан гарч , машинд суулгаад Виктор , Иванович хоёр хvvхдээ дагуулж гэрт оров. Машин хєдєллєє. Доржийн дотор єєрийн эрхгvй уйтгар тєрнє. Энэ залуу эмэгтэй замдаа зvгээр хvрэх боловуу . Мухар олгой мєн vv! Зууртаа цасанд суучихвал яана гэж бодохоос санаа зовно. Цасан шуурганы дунд утаа хаялан холдож буй машины хойноос ширтэн зогссоноо Дорж тvvнийг далд ормогц гvн шvvрс алдаад гэрт оров.Орлов энэ эмээгийн vгнээс гаралгvй дулаан гэрт тогтвортой сууж байхыг хvvхдvvддээ захиад Орловын хойноос гарав.Цасан шуурга маналзаж, хvчтэй нєєлєг хуухичсаар л байв. Дорж , Орлов хоёр эмгэний

Page 386: Mongoliin shildeg oguulleg

заасан зvгийг барин явав. Зєвхєн ийш тийшээ харж, анир чимээ чагнан нэлээд дуугvй явсны дараа Дорж , -Виктор Иванович аа, та тvрvvнд монгол морь сайн унаж сурсан гэж ярьсан, хаа яаж сурсан юм бэ? Тvvнийгээ та ярихгvй юу гэтэл Орлов, - Тийм тийм би чамд ярина гэж бодож байсан юм гээд захныхаа цасыг гєвснєє ийнхvv ярьж эхлэв. - 1941 оны євєл цаг Гитлерийн фашистууд Москвад тулж ирээд байсан тэр хvнд vед юмсан. Манай морин хороо фашистийн хvчтэй цємрєлтєнд єєрийн эрхгvй шахагдаж гэдрэг ухарсаар байсан юм.Гарз хохирлыг бол дэндvv их амссан. Чи бод л доо бvхэл бvтэн хорооноос ганц тасаг хvрэхгvй цэрэг vлдэж байсан юм шvv дээ. Гэвч бид Зєвлєлт эх орноо ялна гэдэгт єчvvхэн ч эргэлзэж байгаагvй. Биднийг тэр vед авч явсан гол хvч бол энэ итгэл л байсан юм. Харин єєрийн хувьд гэвэл амьд гарна гэдэгт би л хувьдаа тэр бvр итгэж байгаагvй.Эхлээд нэгийг устгавал солио, хоёрыг устгавал хожоо л гэж бодож явсан даа vнэнийг хэлэхэд гээд Орлов тайван шvvрс алдан инээмсэглэснээ, яриагаа vргэлжлvvлж, -Яг энэ vеэр монголоос ирсэн бэлгийн морьдыг тvгээхэд надад нэг хєєрхєн зээрд таарлаа. Бэлэг тvvгээр тогтсонгvй бас нэг захиа байв.Эх бичгийн ард орчуулж бичсэнийг нь уншвал ердєє арван найман настай нэг малчин эмэгтэйгээс бичсэн байх бєгєєд хамгийн эцэст бичсэн ерєєлийн vгийг уншаад єєрийн эрхгvй нvднээс нулимс гарч билээ гээд Орлов дахин шvvрс алдав. Нэг тамхи асаагаад тэр цааш нь ярихдаа, -Тэнд юу гэж бичсэн байсан бэ гэвэл, Зєвлєлт оронд хэзээд ялахын адил зєвлєлтийн нэг цэрэг та хэзээд амьд буцаж ирнэ. Тэр vеийг би тэсэж ядан хvлээнэ гэсэн байсан. Хvний сэтгэл гэдэг хачин шvv. Тvvнээс хойш би єєрийгєє амьд vлдэж юуны магад хэмээн бодох болж билээ. Тэгтэл ч удалгvй Москвагийн дэргэд фашистийн бvх хvчийг анх удаа бут ниргэж манай армийн давшилт эхэллээ. Манай хороо ч бvрэн бvтэн болж сэлбэгдлээ.Тvvнээс хойш манай арми зогсолтгvй давшсаар дєрвєн жилийн дараа Берлинг чєлєєлж, Зєвлєлт орон ялалтынхаа их баярыг тэмдэглэхэд жирийн нэг цэрэг би амьд мэнд гарахаар барахгvй хошууч цолтой болчихоод улаан талбайн парааданд алхаж явахад мєн ч сайхан байсан даа. Тэр монгол эмэгтэйн бэлэгтэй сайхан vг єєрийн эрхгvй санаанд орж байсан. Харин хєєрхий зээрд морь минь энэ ялалтын баяртай золгож чадаагvй тэр ялалтыг дєхvvлэлцэж яваад л Дунайн хєндийд vрэгдсэн юмсан гээд Орлов гvн шvvрс алдаж дахин нэг тамхи асаав. Дорж , Виктор Иванович хоёр хvн тєрєлхтнийг фашизмын хар шавраас аврах их vйл хэрэгт оролцож яваад vрэгдсэн тэр монгол морины дурсгалыг хvндэтгэх мэт дуу шуугаа хураагаад лагалтсан цасан

Page 387: Mongoliin shildeg oguulleg

дундуур хєлєє дээр дээр єргєн зvтгэж явтал гэнэт хvн ханиах чимээ гарахад тэр зvг харвал vнэгэн малгай хулгавчилсан нэг морьтой хvн хамар дээр зогсож байв. Дорж , Орлов хоёр зєвхєн бие биерvvгээ хараад ойртож очвол цаанаас нь олон хонь ямаа цухуйв. Морьтой хvнтэй уулзаж амар мэндээ мэдэлцээд, хэрэг зоригоо асуулцвал єнєє айлын євгєн мєн байлаа. Хэн хэн нь бєєн баяр болцгоож тэгснээ аймаг руу явсан эдний охин залуу эмэгтэйг ярилцан сэтгэл зовцгоож баахан тамхи татацгааснаа гурвуулаа зэрэгцэн хонио тууж, айлын зvг явцгаав.

Бараг харанхуй болохын vед єнєє айлын зvvн хамар дээр гарч ирвэл аймаг явсан машин ирчихсэн байв. Дорж , Орлов євгєн гурав хонио санд мэнд бууцны хаяанд оруулаад гэрт орцгоовол Орловын авгай Владимировна бvхнээс тvрvvлж ам нээж, -Євчилсєн эмэгтэй сайн хvрсэн. Єнєє шєнє багтаж мэс засал хийнэ гэсэн. Мэс заслыг эмч нар єєр нэг хvнд мэс засал хийгээд завгvй байсан тул бид эмчилгээний vр дvнг дуулж чадсангvй арга буюу наашаа эргэлээ гэснийг Виктор Иванович орчуулав. Эмнэлэгийн газар хvргэхээс илvv яахав дээ. Одоо ер болох нь тэр, ачтан минь гэсэн боловч євгєн эмгэнийхээ нэгэн адил vлэмж санаа зовж байгаа нь тvvний хоёр самсай нь шаргалтах баргар царайнаас илэрхий харагдаж байлаа. Євгєний царайг ажиглан юм бодож суусан Орлов , - Та охин дээрээ очмоор байна уу гэсэнд хоёр нvд арван наймтых шиг золбоотой эрвэс хийж , - Тэгмээр байна гэв -Та тэгвэл бидний машинд суугаад яв . Баян єндєр ор . Тэндээс Арвайхээр орох замын машин бишгvй олдоно. -Нээрэн тэгдэг хэрэг байна шvv гээд євгєн хувцсаа солихоор бvсээ тайчиж эхлэв. Тэгтэл Виктор Иванович гэрийн эзэгтэй эмгэнд хандаж, - Та энэ олон хоньтой ганцаараа байгаад байж чадахуу гэвэл эмгэн духнаасаа эхлэн бууралтсан шингэн vсээ илбээд , - Амьд хvн байна .Эрvvл саруул байгаа юм байна болох байгаа гэв. -Ёстой л vнэндээ. Гэвч ..гэснээ Орлов Дорж руу харж -Гэвч бодит байдал єєр байна .Иймээс чи энд vлдэнэ байгаа ямар ч гэсэн євгєнийг эргэж иртэл эмээд хань бараа болж байсан нь дээр. Би эргэж ирж байгаад хашааны ангийн даргатай ярилцана. Зєвшєєрєх vv гэв. Дорж дотроо чухамхvv ингэх юмсан хэмээн хvсэж байсан тул єєрийн эрхгvй , -Зєвшєєрєлгvй яахав гэж дуу алдав. Ингээд Орлов нар Улаанбаатар луу гарч Дорж євгєнийд vлджээ.Тэгээд

Page 388: Mongoliin shildeg oguulleg

маргааш єглєєнєєс нь эхлэн єдєр бvр хонь хариулж , єглєє оройны цагаар хот хорооны цас малтан євс тэжээл бэлтгэх болов. Бас тохилог дулаан саравчгvй тул тэнгэр муухайрсан шєнє бараг нойргvй хононо. Байн байн гарч хайсан хашааны амыг vзнэ.Ер нь унтсан ч чимээ чагнасаар vvр цайлгах шиг санагдана. Ажлын байдал тийнхvv амар биш боловч Дулам хэмээх нэртэй гэрийн эзэн авгай байнга гал єрдєж гэр дотор ямагт дулаан байх бєгєєд шар цагаан тос, тарган хонины сvvл, сvv тос болсон цай зэрэг аль дємєг сайн чанарын хоол єгєх тул энэ жилийн зун цэргээс халагдсан хорин гурван настай залуу эр Доржийн сэтгэл ямагт єег явна.Ялангуяа тэнгэр цэлмэг дулаавтар vдэш хонио хашиж єрхєє тэгшилсний дараа Гэндэн хэмээх нэртэй гэрийн эзэн євгєний авдрын ёроолд удаан хадгалснаас vл мэдэг хєгц вам vнэртсэн тєє хирийн сахлаг vстэй, бор цувцаа нємрєєд нэрийг нь Нямаа гэх єнєє залуу эмэгтэйн сайхан vнэр анхилсан орон дээр хэвтсэн хойно сэтгэл тун ч хангалуун сайхан болдог ажээ. Харин заримдаа тэр Нямаа мєдхєн эрvvл саруул болчихоод яралзтал инээсээр орж ирнэ.Хурц хатгалгаас болоод инээж чадахгvй байсан болохоос биш мєн ч сайхан бvсгvй билээ дээ.Нуруу туруу гэж ёстой л хангайн согоо гэсэн vг.Тvvнтэй учран танилцахын ерєєл ч байдаггvй байхдаа.Бараг л vгvй биздээ. Ийм залуу сайхан охин юунд нєхєргvй байх вэ за яахав би ямар нvдэндээ харагдсан цэцэг бvрийг vнэрлэж явах ёстой мал биш, хамгийн гол нь зуны эхэн сарын зулзаган ногоо шиг тэр залуу хvvхэн л тvргэн эрvvл саруул болоод эргэж ирээсэй.Тэгвэл хамаг хэрэг гvйцэх нь тэр. Тэр хэнийг хайрлаж, хэнтэй суулаа ч гэсэн эрvvл энх , эсэн мэнд явбал юу шиг сайхан билээ гэж бодоод дулаан дээлэндээ шургахад бие сэтгэл нь ёстой жаргалын дээдэд умбаад єєрийн эрхгvй зvvрмэглэж эхэлдэг билээ. Гэтэл хэд хоногийн дараа Гэндэн аймгаас ирж, охин Ням мэс засал хийлгээд бие нь одоо тун сайн болж байгаа гэж ярихад Дорж, Дулам эмгэний нэг адил зvрхнээс гэрэлтэн царай нь гэрэлтэн байв.Yvнийг хараад Гэндэн євгєн , -Халуун хар элэгтэй ялгаагvй, хаа газрын улс ав адилхан, ээ дээ мєн ч сайхан хорвоо юм даа хєєрхий гэж нулимсаа арчсанаа Доржид хандаж, -Хvvгийнхээ ажлыг баахан vрчихлээ дээ . Тэгээд одоо хvv минь яахав, буцах уу. Эндээ хонох уу гэв. Дорж Нямаатай ямарч гэсэн нэг уулзана гэж бодох боловч , албан ажлыг олон хоногоор алгуурлаж болохгvй. Ажилтай байж амьдралтай байна. Амьдралтай байж авгайтай болно гэж бодох тул -Одоо явалгvй дээ. Унаа олдвол єнєєдєр ч хамаагvй гэсэнд євгєн , -За тэгвэл би мориор хvргэж єгье гэснээ эмгэндээ хандаж хvvд идэж

Page 389: Mongoliin shildeg oguulleg

уух юм бэлтгэ. Бас очоод хэдэн єдєр амандаа хийх юм боож єг гэв. Доржийн очих хээрийн бригад эндээс єртєє шахам зайтай бєгєєд их замын яг мєрт тул , -Морь малаар юу хийх вэ, Гэндэн гуай би урд зам дээр очоод замын машинд суучихна гэвэл эмгэн Дулам , -Хєлдєж vхэлгvй яадаг юм бэ гэхэд Дорж инээж, -Зvгээр зvгээр , хэрвээ машин олдохгvй даармаар болвол би буцаад ирнэ гэхэд Гэндэн, -Тэгвэл ядахдаа зам хvргэж єгье дээ гэв.Тэгээд цай хоол идэж уусны дараа Дорж чанасан мах, шар цагаан тос зэрэг уут дvvрэн хоол хvнсний зvйл ганзагалаад яг аав шиг нь тослог агаад гандмал сэтгэлд дулаахан vнэр анхилсан хvдэр євгєн Гэндэнтэй зэрэгцэн єргєн талын дундуур шугам татсан мэт зурайх гол замыг чиглэн гарав.Энд тэнд ганц нэгээр торойх мал, тэнгэрийн хаяа зэргийг харж аман дотроо vглэн явснаа Гэндэн, -Би ер нь орос хvнтэй vнэхээр ерєєлтэй хvн юм гэв.Нямыг эргэж ирэхээр яаж ийгээд нэг уулзах юмсан хэмээн бодож явсан Дорж євгєний юу хэлснийг тєдий л сайн ойлгоогvй боловч -Аан гэвэл Гэндэн яриагаа цааш vргэлжлvvлж ~ тэр жил Петр гэж нэг цэрэг миний аминд орсон бол Орлов мэргэжилтэн сая охины минь аминд орлоо гэв. Харин vvнийг нь тодорхой ойлгосон тул Дорж - А мєн та орос эмчээр эмчлvvлж байсан юмуу гэхэд Гэндэн, -Yгvй vгvй , єєр юм гээд алс зvvнээ цайвалзах хєх тэнгэрийн хаяаг ширтэж хєнгєхєн шvvрс алдсанаа, Тэр жил 1939 онд би Халх голд Япончуудтай байлдаж явсан хvн л дээ.. Тэгээд манай дивиз Япончуудад сvрхий бємбєгдvvлсэн нэг єдєр би хайрт мориноосоо хагацаж, тvр ухарсан нєхдєєсєє хоцроод алаг шоргоолж шиг ирж яваа дайсны ємнє яаж ч чадахгvй, нуувчнаасаа шоволзож байтал нэг морьтой хvн л толгой дээгvvр харайх шиг болсон чинь намайг євс шиг шvvрч аваад л пижигнэх нь тэр .Эргэж харвал орос хvн байх бєгєєд намайг жаахан хvvхэд шиг ємнєє дvvрчээ.Тэгтэл тєдсєнгvй морь минь vсрээд явчихлаа.Бид хоёр давхраараа харуулдаж унаад, дєнгєж єндийтєл хойноос хєєсєн гурван морьтой япон улаан тулаад ирэх нь тэр. Орос нєхєр маань нэгийг нь , би хоёр дахий нь буудаж єнхрvvллээ. Гэтэл гуравдахь нь орос нєхрийг минь буудчихлаа. Би ч дор нь єнєє японыг унагалаа гээд уул vйл явдал сая болж байгаа юм шиг Гэндэн євгєний амьсгаа нь давхцаж, нvд нь хурцаар гялалзав.Тэгснээ, урт уртаар тасалдуулан гvн шvvрс алдаад євгєн, -Ингэж миний амийг аварсан юм даа хєєрхий минь. Бичиг баримтыг нь vзвэл Петр гэдэг хvн байсан. Миний vр хvvхэд бол ёстой марташгvй

Page 390: Mongoliin shildeg oguulleg

хvн дээ. Би хэзээ хойно ухаараад гэр орон эцэг, эх, хань нєхрийг нь олох гэж сураг тавьсан боловч олж чадаагvй юм. Миний мунхагаас болоод олдох ч боломжгvй болсон байх, тvvний бичиг баримтыг зєвлєлтийн ямар анги салбарын хэн гэгч хvнд єгсєнєє мэддэггvй, Осолдохгvй орос даргад л єгснєє санадаг юм.. хэмээн ярьж явтал баруун талаас нэг машин давхиж ирэв. Дорж мориноосоо яаран буугаад гараа єргєвєл тэр машин зогслоо. Ингээд Дорж Баян єндєр дахь хээрийн бригад руу гарч, Гэндэн євгєн гэр лvvгээ буцав. Дорж бодон бодсоор байж хэд хоногийн дараа замын машинд сууж євгєнийд ирвэл Ням гэртээ ирчихсэн байв. Тvvний нvvр царай, бие бялдар нь анх vзсэнээс шал єєр болсон алим мэт єнгєлєг булбарай болсон байх бєгєєд Доржид ер бусын дотно хандаж байх шиг санагдана. Тэр ээжээсээ тvрvvлэн цай хоол тєхєєрч, зочныг дайлав. Тэгснээ зургийн альбом, маркийн цуглуулга зэрэг нарийн нандин юмаа чемоданаасаа гаргаж vзvvлнэ. Ингэж байтал Гэндэн тэдний ярианд оролцож, - Одооны хvvхэд та нар мэдэх нь их боловч vзсэн нь бага болохоор гэндэх явдал гаргах гээд байх юм гэснээ Дорж руу харж - Чи эртээр намайг эргэх гэж явахдаа Орлов гуайг тvлш тvлээ, аяга шанага авч явья гэхээр дургvйцэж vзсэн гэлvv гэв. Дорж инээмсэглэж - Тэгсэн шvv гэтэл Гэндэн яриагаа vргэлжлvvлж, - Тэр чинь тун буруу хvv минь. Би яг Орлов гуайн хэлдэг шиг зvйлийг тэгэхэд авч явсан. Чухам тvvнийхээ хvчээр хоёр гурав хоног амьд явсан хэрэг шvv дээ. Хэрэв тийм юм авч яваагvй бол энэ євгєн чинь єдийд гэхэд нь эмгэн нь - Нvгэл хэмээн дуу алдав. Гэндэн баясгалантай инээмсэглэж- Юуны нvгэл байх вэ! ямар тэгж хэллээ гээд тэр ёсоор болчих бус гэснээ, єтгєн саарал хємсгєє эрвэсхийтэл єргєн Ням, Дорж хоёрыг хараад, - Харин болохгvй, болгоомжлохгvй л байвал осолдож болно. Ингэхээр буух газраа харж ниснэ гэгчийн vлгэрээр учрах тохиолдлыг бvгдийг бодож тунгааж байж, хvн чинь юманд явдал байна шvv дээ. Ялангуяа осол эндэлтэй vед... хэмээн ярьж байтал нэг хєнгєн тэрэг сурхийн хаяанд нь ирээд зогсов. Гэртэх хvмvvсийн зарим нь гарч амжаагvй байтал монгол орос хоёр хvн орж ирсэн нь мєнєєх мэргэжилтэн Орлов, хашааны ангийн мастер хоёр байв. Бvхнээс тvрvvлж гарсан Ням, Дорж хоёр гадаа vлдээд хєнгєн тэрэгний цаана энэ

Page 391: Mongoliin shildeg oguulleg

тэрийг ярилцан зогсоно. Ням хєєрхєн алаг нvдээ тормолзуулан - Та энэ машинаар явах уу гэвэл Дорж - Уул нь сайхан унаа юм. Яг л манай бригад орно доо гэсэн боловч бvсгvй єєрийг нь явахад дурамжхан юм шиг байхаар нь - Єнєє шєнє, vгvй єнєєдєр єнжєєд явбал ямар вэ єєрєє юу гэж бодно хэмээн зvрх алдан хэлбэл, Бvсгvйн царай аажуухнаар гэрэлтээд, доошоо харсан боловч зургар хоёр хємсєг, шємбєгєр хєєрхєн уруулаараа инээмсэглэн, Єєрєє л мэд гээд машины дугуй єшиглєв. Анх Дорж Нямаатайгаа ийнхvv танилцсан ажээ. Тэр vеийн тэр єдрийн энэ гайхамшигт учралаасаа салж ядан зvvрмэглэж байтал эхнэр Ням нь vнэхээр танан цагаан шvд, улаа бутарсан хацраасаа гэрэл туяа цацруулсаар гэртээ орж иржээ.

ТЄРДАШ ИЙН РИНЦЭН

Зохиолч Т.Ринцэн 1923 онд Баян-Єлгий аймгийн Алтан цєгц сумын нутагт малчны гэр бvлд тєржээ. Улаанбаатар хотод намын дээд сургууль тєгсжээ. 1957 оноос уран зохиол сонирхон оролдож “Єлгий одод”, “Шинэ даваан” зэрэг єгvvллэг туужийн ном бичжээ.

КОМИНТЕРНИЙ ТЄЛЄЄЛЄГЧИЙН ТУСЛАХ

«БЄ-87-88» гэсэн хєнгєн тэрэгний зєєлєн сандал налан 50 гаруй насны махлаг биетэй дунд хирийн нуруутай нэгэн хvн барьсан сониноо их л хичээнгvйлэн уншиж сууна. Тэр хvнд энэхэн vед уншиж буй сониноос нь илvv анхаарал татах гоц єєр зvйл ер vгvй бололтой. Сvvлдээ тэвчээр алдаж сэмхэн дэргэд нь очоод: - Уучлаарай, Булгамбай гуай. Танаас би нэгэн зvйл лавлаж асуумаар байна гэхэд Булгамбай гуай сониноо эвхэлгvй над руу дурамжхан харснаа, - За за, асуу асуу гэв - Таныг коминтерний тєлєєлєгчийн жинхэнэ туслах нь явсан гэж манайхан ярилцахыг сонсов. Энэ vнэн vv? Булгамбай гуай атираа тогтсон хvрэн бор царай нь туяаран гэрэлтэж инээмсэглэх аядсанаа царайгаа тєв болгон баруун халааснаасаа хайрцагтай тамхиа гарган ороонгуутаа

Page 392: Mongoliin shildeg oguulleg

- Тар арай л хэтрvvлж байх шив дээ. коминтерний тєлєєлєгчийн жинхэнэ туслагч нь ч юу юм бэ, зvгээр л гар хєл, хэл ам нь болж явсан тал байж болох юм гээд машины урд гэгээвчээр алст цайвалзанхан харагдах цаст сарьдгийн оройг ширтэн тамхиа сорсон нь миний хєндсєн асуудлыг нэхэн санаж хариу єчих бэлтгэл болох мэт. Эрэгнээсээ халин давалгаалсан омогт Ховд голын ус татран нvvдлийн шувууд нутгийн минь тэнгэрээр зэл татан ємнє зvгийг чиглэж, гангар гунгар дуугаран єнгєрч байсан 1930 оны намрын нэг таатай єдєрсєн. Хошуу тамга маань ардын эрхт тєрєєр солигдож, анхны сумын захиргааны хэдэн цагаан гэрvvд босов. Тvvний баруун талд дєрвєн зуугаад метрийн зайд нэгэн омбогор бор гэр барьжээ. Гэтэл тэр гэрийн гадуур хэдэн єдєр єнгєрєхєд ер хvн харагдахгvй нэг л эл хуль оргино. Нэгэн єглєє нєгєє омбогор бор гэрийн vvдэнд дунд хирийн нуруутай урд нь энэ нутгаар огт vзэгдээгvй хачин маягийн хувцастай хоёр хvн харагдах бєгєєд мєн гэрээс бас арав эргэм насны хvv байн байн орж гарах нь олны анхаарлыг аандаа татах болдог юм байна. Тэд сумын тєвєєр ажил албатай улс бололтой байснаа тєдхєн нєгєє хоёр хvн сумын доохон талд холгvй байсан Булгамбай гуайн гэрээр хааяа орж аавтай нь элдэв юм ярилцдаг болжээ. Эд хаанахын юун улс болохыг арав гаруйхан настай агсан Булгамбай яахан мэдэх билээ. Тэр намрын цэлмэг нэг єдєр Согогийн голыг уруудан хэдэн ямаагаа хариулан гэр рvvгээ зvглэж явтал нєгєє хоёр хvний нэг нь хvvхдээ дагуулан Булгамбайн замыг амдан ирээд дууджээ. Булгамбай урд нь таних болсон болохоор шууд яваад очжээ. Нимгэндvv царайтай тунгалаг зєєлєн харцтай тэр хvн хvvхэддээ нэг vг хэлэх шиг болсноо Булгамбайг харж халааснаасаа хоёр чихэр гаргаж єгєєд толгойг нь илж, сайртаж энд тэндээсээ цус нэвчсэн хєлийг нь єрєвдєнгvй харж: - Бид аавд чинь хэлье. Чи манайд бай! Манай хvvтэй хоёул хамт тоглоно. Гоё сайхан хувцас ємсєж ном сурч сургуульд орох болно гэх нь тэр - Ингээд би аавынхаа зєвшєєрснєєр тэдний єргємєл хvv нь шиг байх боллоо. Сургууль байгуулна гэж хоёр гурван гэр барьсан боловч эхний vед нэг ч хvvхэд ирсэнгvй. Нєгєє хоёр хvний царай, сэдсэн ажил нь бvтэмж муутай байгаа болохоор нэг л баргар оргиод vе vе санаа алдан гvн бодолд ордог байлаа. Би тэдний ямар зорилгоор энд ирснийг ярианаас нь болон ааваасаа мэдсэн болохоор тэдэнд туслахсан гэж хичээх боловч юугаараа туслах ч билээ яваад, хаа ч хvрэх билээ. Дээр єгvvлсэн омбогор бор гэрт ирсэн энэ хоёр хvний нэг нь Чарип

Page 393: Mongoliin shildeg oguulleg

Отепов, нєгєє нь Абай Касымов гэдэг байв. Эд ардын хувьсгалын анхан vед хасгийн ард тvмний дотор нам, эвлэлийн байгууллага, ардын сургууль байгуулахад туслалцах зорилгоор манай намын тусгай урилгаар зєвлєлт улсаас ирсэн коминтерний тєлєєлєгчид байжээ. Тэдний зорьсон ажил нь тvмэн олны дэмжлэгээр тууштай бvтэж байсан авч, сургууль байгуулах ажил туйлын урагш муутай байв. Энэ vед нєгєє хоёр хvнийг хасгийн молда /лам/ баяд феодалууд нvд vзvvрлэн хялайж, улаан оросын элч, мусулман шашны дайсан олж устган оргvй тонилгох хэрэгтэй. Эдний vгэнд орж, vр хvvхдээ сургуульд оруулж хэрхэвч болохгvй. Тэр сургуульд орсон хvvхэд эргээд эцэг эхээ алах ном сурдаг юм гэсэн айхтар хортой цуу тараасан нь айлаас айлд хvнээс хvнд хуй салхи шиг агшин зуур тархан дэгдэж байв. Нэг орой би байсан айлынхаа хvvхэд Карлтай гэрийн гадаа тоглож байтал Абай, Чарип хоёр намайг дуудан гэрт оруулж: - Чи энэ гутал, малгай хувцсыг цємийг нь ємс, чамд улсаас vнэ тєлбєргvй єгч байгаа юм. Єнєє орой гэртээ хариад маргааш орой хавийнхаа айлын хvvхдvvдтэй хамт тогло! Хувцас чинь муухай болчихно гэж битгий зов. Дахиад хувцас єгнє. Хvvхдvvд чамайг сонирхож энэ хувцсыг чинь хэн єгєв? Аав чинь єгєв vv? Гэж асууж шална. Тэгвэл миний орсон сургуулиас єглєє, тэнд би хувцастай болоод зогсохгvй, гучаадхан хоногийн дотор ном сонин уншдаг боллоо гээд энэ сониныг халааснаас гаргаад «хvн бvхэн тэгш эрхтэй, хvvхэд бvхэн сурах ёстой» гэсэн энэ гарчгийг уншиж єгєєрэй, хувцас хунарынхаа тухай ч vнэн мєнєєр нь ярьж єг. Болж єгвєл ямар ч хамаагvй хэдэн хvvхэд дагуулж ирэхийг бод гэв. Би багшийнхаа даалгаврыг хэлсэн ёсоор нь тун сайн биелvvлж, хоёр хоногийн дараа єєрийн зиндааны тарчиг амьдралтай манайхтай ойролцоо байсан хэдэн айлын сайн таних Хєгсєгєєн, Мулигсан, Кvлэндээ зэрэг таван хvvхэд дагуулан очиж анхны хичээлээ заалгаж билээ. Тэр намрын нэг орой би байсан айлынхаа морь унаад гэртээ очиход аав минь гэрийн гаднаас намайг их л зовонгуй угтаж шивнэнгvй дуугаар: - Чи бушуухан буц! Морио сайн гуяд! Єнєє шєнє баян хасгууд ардын засгийн бодлогоос урван тэрсэлж Алтай шинжаан руу оргон зайлах гэж байна. Тэгэх мєртєє нам эвлэлийн зарим хvмvvсийг амьдаар баривчилж, чиний байсан зєвлєлтийн хоёр багшийг хvvхдийнх нь хамт алах гэнэ. Би чамд хэл хvргэх унаа ололгvй мунгинаж байсан маань энэ. За бушуулаарай гэх нь тэр. Харанхуй ч боллоо. Би ч модон дундуур гарсан жим замаар морины чадал мэдэн давхисаар тэдэн дээр хvрч оронгуутаа учир явдлыг

Page 394: Mongoliin shildeg oguulleg

товчхон єгvvлээд, тэдний хамаг нууц албан хэргийг авалцан бид гэрээс гараад дєнгєж модны захаар орж амжих vед морин тєвєргєєн тачигнан, хvмvvс хашгиралдан манай гэрийг мод шийдэм, бороохой барьсан хvмvvс бvслэн авч хавирган сарны сvvмгэр гэрэлд сэгэн дээр амьтан шиг арзганаж харагдав. Аавын минь хэлсэн vг зєрєєгvй яг таг таарч, урвагчид сумын захиргаа сургууль байгууллагуудыг бусниулж толгойгчдыг нь баривчлан аваачив. Сумын тєвд яйжийсан хэдэн гэр, сандарч гvйлдсэн хvмvvс харагдахаас єєр юмгvй. Асай Чарип хоёр нурах шахсан омбогор бор гэртээ дахин ирж дvнгэр дvнгэр ярилцаж байснаа намайг дуудаж: - Чи эр хvн байна. Эх орон ард тvмнийхээ тєлєє нэг чухал vvрэг гvйцэтгэ! Чамд бид туйлаас итгэж байна гэхэд нь би - За гэв - Чи наадах бvх хувцсаа тайлж энэ муу навсайсан хувцаснуудаа шалавхан ємс! Бид єгсєн энэ хоёр бичгийг тємєр утас жингийн зам, Ховд голыг огтлон гарсан тэр газар /одоогийн аймгийн тєв/ голын хєвєєнд бярвааз дээр байгаа нэг орон хvнд хvргэж єгєєрэй! Замаар явж болохгvй голоо дага! Хvн амьтан бараг дайралдахгvй байх. Хэрэв чамд /энэ бичигт/ ямар нэгэн хvн саад хийхийг оролдвол тулалдахаас битгий буц! гээд долоо vсэрдэг гар бууг арван дєрвєн сумтай євєртлvvлээд нєгєє хоёр бичгийг бvсэнд минь тайлагдахааргvй чанга ороон зангидаад ард нуруу минь шургуулав. Бичгийн гадна талд, давхин яваа морины туурай, яаран ниссэн шувууны зураг байгаа нь маш яаралтай гэдгий нь илэрхийлж байлаа. Би шалавхан гарч гол уруудлаа. Тэгэхэд арван дєрвєн настай байв. Миний очих газар одоо санахад тойруу замаар 60 шахам км зайтай учир явган хvнд тийм ч ойрхон зам биш нь тодорхой. Би голдуу даваанаас бусад газар нохой шогшоогоор шогшиж явлаа. Замд саад тохиолдсонгvй. Аймшигтай нь гэвэл орой дээр минь ойрхон махчин шувууд эргэлдэнэ. Халуун гэж жигтэйхэн. Ядарсан ам цангасныг єгvvлээд баршгvй. Хамаг бие хар хєлс нэвчиж, зарим газар хорсож байв. Хєлийн ул халуу оргиж хєндvvрлэн лугшина. Мандах нартай уралдаж гараад жаргах нарны ємнєхєн бярваазны орос А.И.Ждановын тэнд хvрч бvсээ тайлахад хар хєлс цутгасан нуруунаас минь нєгєє бичиг ховхорон унав. Тэднийх намайг тухтай амраагаад маргааш нь морь унуулан буцааж билээ гэхэд нь: - Та коминтерний тєлєєлєгчийн аргагvй л туслагч бєгєєд ардын хувьсгалын ололтыг бэхжvvлэхэд бас яахын аргагvй оролцож, хувь нэмэр єгсєн ариун vйлстэн ахмад хvмvvсийн нэг байна шvv гэхэд Булгамбай гуай маг маг инээж:

Page 395: Mongoliin shildeg oguulleg

- Тийм нь ч тийм байж болох л юм. Yvнээс єєр надад улс нийгэмдээ бvтээчихсэн гавьтай зvйл юухан байх билээ гэв. 1932 онд Монголтрансын харьяа монгол тээхийн жолооч нарын тvр курсийг тєгссєн Баян-Єлгий аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гvйцэтгэх Захиргааны жолооч Какивайн хvv намын гишvvн Булгамбай гуай тус аймгийн анхны тээвэрчдийн нэг. Ган хєлгийн жолоон дээр тасралтгvй 40 шахам жил суусан 30 шахам жилд нь аймгийн гvйцэтгэх захиргааны даргын тэрэг барьж жил бvр олон зуун тєгрєгийн хэмнэлт гаргадаг байна. Булгамбай гуай ардын нам, засаг тєрийнхєє vйл хэргийн тєлєє єдий хvртэл хvчин зvтгэж яваагаа гары нь ганзганад, хєлий нь дєрєєнд хvргэсэн Зєвлєлт Холбоот Улсын иргэн Чарип Отепов, Абай Касымов нарын ач гавъяа хэмээн дурсан явна.

Загарайн Сандагаа

Зохиолч З.Сандагаа 1927 онд Тєв аймгийн нутагт малчны гэр бvлд тєржээ. Бага, дунд, офицерийн сургууль, Улсын их сургууль, Москвад утга зохиолын дээд курс тєгсжээ. 1947 оноос уран бvтээлээ эхэлж “Хамт авахуулсан зураг” єгvvллэгvvд, “Хvний ганц”, “Эр бор харцага” роман бичжээ. МАХН-ын гишvvнд 1951 онд элсжээ.

ЗУРААЧ БYЖИГЧИН ХОЁР

Зуны адаг сарын хуучдаар цаг тогтуун тал, хєндийд цэцэг ногоо алаглан жигдэрч, Алтайн нурууны эгц цавчим уулс сvр жавхлангаараа єрсєлдєх мэт ноён шовх оргилоороо тэнгэр баганадан буурал тэргvvнээ vvл манангаар халхалжээ. Тэдгээр асгат єндєр уулын хоорондуур урсах нарийхан голын хєвєєнд орших нэгдлийн тєв орчим тоос манарах нь олон хvн цугласны шинж ажээ. Тэнд нэгдлийн хорин жилийн ой болж, наадам хийж байгаа юмсанж. Их насны морь ирэхийг хvлээн морьтой нь дєрєєн дээрээ, машинтай нь тэвшин дээрээ зогсож, явган нь єлмий дээрээ єндийх ажээ. «Эргэх яагаа ч vгvй» «энэ хєндий ч ёстой морины чадал шалгана даа!» «мєн ч олон газрын хурд цуглаж дээ» «эргээдэхвэл юу ч удах вэ дээ» гэх зэргээр хэсэг уяачид ярилцав. Харин явган хvмvvсийн арын машины бvхээг тvшсэн хэдэн залуугийн хараа ємнєхєн талд зогсож буй хvрэн пvvсvv дээлтэй хvvхэн дээр тусаж — Энэ сvмбэ шиг нуруутай бvсгvй чинь хаанаас гараад ирэв ээ?

Page 396: Mongoliin shildeg oguulleg

— Яагаав Улаанбаатараас яваа бvжигчин хvvхэн л байна. — Мань эр бvр араас нь таньдаг болчихож, — Манай мянгадын охин юм чинь. — Yгvй мєн залаваа хєєе! — Yнэн юм чинь дээ. — Хэн гэдэг юм? — Цэен гэдэг юм. Балчиндорж гуайн бага охин шvv дээ. — За за, тийм болог. Маргахаа болъё. Би ямар танай Мянгадаас хvн таних биш. Харин ясан савх шиг цэх хєлтэй хонгор байна даа. — Чи vнэхээр таньдаг юм бол ногоон дурдан бvс шавхийтэл ороосон нарийхан бэлхvvсээр нь тэврээд нvvрийг нь нааш харуулаадах. — Одоо л тvлэх нь. Хємсєг багатай хєнхєр бор хvvхэн дээ. Араас нь хvн цоортол ширтэхийг мэдэрсэн бололтой эргэн харахдаа багын танилаа ойролцоох машин дээр зогсож буйг vзээд толгой дохин инээмсэглэв. — Шvд нь гєлєгнийх шиг ямар цагаан юм бэ? — Чимээгvй хvн дуулна. Тэднийг ийнхvv ярилцаж байтал тасархай айсуй тvрvv морины тоос зурайн харагдахад хvмvvс шуугилдан бужигнаж эхлэв. ~ За «Согоо бор» минь ийшээ дєхье гэж нєгєє хvvхэнд нэгэн залуугийн хэлэхэд тэр юу ч дуугаралгvй тvvнийг дагалдан олны дунд орон алга болов. Нутгийн заншлаар хvмvvс гvvглэж морийг хєгжєєнє. Дун бvрvv хамартай цэнхэр морь тvрvvлэн ирлээ. «Энэ чинь манай Мянгадын морь гэнэлээ» хэмээн Цэен гvйлээ. Гэтэл тvрvv морийг тойрон шавах хvмvvсийн дотор нєгєє хэдэн залуу бас л байлаа. — Таминь бvv шаваач! Салхийг нь тавиад єгєєч! гэж уяачийн хэлэхэд наадамчид тал тал тийшээ боллоо. Цэен хvvхэн эргэн явтал хэдэн залуу хойноос нь дагалдав. Тvvний ємнєєс хуучин цуваа товчлолгvй задгай орхисон єндєр хvн гvйн ирж мэхэсхийн мэндлэв. Дагзныхаа хавьцаа хэдэн сэвгэр vстэй мєлгєр халзан толгой нь тэр эрийн сvрийг дарах мэт vзэгдэнэ. Тэрбээр хvvхний сунгасан гарыг атгаж зvрхэн тус газар тавьж — Мэдэгдэж байна уу? гэж асуув. — Яагаад ингэж хvчтэй дэлсэнэ вэ? гvйгээ юу? гэж эргvvлэн асуув.— Yгvй, — Тэгээд? — Чамайг хараад гээд халзан хvн уртаар санаа алдан хvvхний гарыг тавив.

Page 397: Mongoliin shildeg oguulleg

— За, яршиг даа гэж хvvхэн сулхан єгvvлэв. Энэ хvнийг зураач Лодон гэнэ. Зураач бvжигчнийг сугадан цааш одоход — Нутгийн залуу гэхэд чи ч мєн больчихсон эр юм даа. Дєлсєєр яваад гуулин шанага шиг толгойтой амьтанд сэвгэрээ алдчих юм даа гэж нєгєє хэдийн нэг нь залууг цаашлуулав. — Би єчигдєр уулзаж мэнд усаа мэдэлцсэн юм чинь. Ер тэгээд тэртээ нийслэл хотын хээнцэр бvжигчнээр оролдоод яах ч юм билээ дээ гэв. Эдний ийнхvv ярилцах vеэр Цэен Лодон хоёр тав гурван vг солиод амжжээ. — Би чамайг энд явна чинээ санасангvй. Гэнэт учирчаад зvрх минь цээжиндээ багтахаа болих шахлаа. — Сонин юм даа. — Сонин ч гэж дээ. Миний зvрх ийм мєрєєдлийг тээж явж дээ. — Энд хэлэх л гэж vv? — Хэзээ нэгэн цагт илчлэх гэж тэр хэмээн бvжигчнийг налж эвхээстэй зурвасаа євєрт нь сэмхэн шургуулав. — За тэр ч яахав. Хаа хvрч явна? — Алтайн хязгаарыг сонирхож явна. — Удах уу? — Эндээс ингээд нислээ. Ер нь буцах болоогvй. — Зураг зурах нь уу? — Яриа юу байх вэ? Хилийн цэргийн амьдралтай танилцах санаатай... — Амжилт хvсье. Єєрийн чинь бvтээлийг vзэсгэлэнгээс л vзэх юмдаа. Єєрєєр яах вэ дээ? Сэтгэлд сайхан байдаг вэ? — Миний зураг єєрийн чинь санаанд нийцдэг бол над тvvнээс єєр жаргал алга. — За яршиг даа. Ингэж хамаагvй ярьж болдог юмуу? — Ярихгvй явж чадахаасаа нэгэнт єнгєрчээ. — Сонин юм даа! гэж хэлээд Цэен санаа алдчихав. Гэтэл нисгэгч ирж Лодон гуай одоо хєдєлье гэж хэлээд хvvхэн єєд уучлал гуйсан янзтай харав. Цэен зураачид нэг vг хэлье гэж бодсон боловч чухам юу хэлэх гээд байгаагаа єєрєє эс мэдэн — Явах цаг чинь болчоо шивдээ. За яахав дараа уулзана биз баяртай гээд гараа сунгав. Хvvхний энэ vг Лодонд ер бусын горьдлого тєрvvлжээ. Зураач бvжигчин хоёр нийслэл хотноо ажилд ирэх очих замдаа дайралдсаар нэг л мэдэхэд хоорондоо мэндэлдэг болж, зарим vед саатан зогсож энэ тэрийг ярилцах удаа гарчээ. Тэгсээр танилцаж, бие биенийхээ сэтгэлийн гvн дэх нууцыг нvдний харцаар мэдрэх тєдийхєн явсаар єдий хvрчээ.

Page 398: Mongoliin shildeg oguulleg

«Тvvний сєлєрдvvхэн боловч тунгалаг хар нvдэнд энхрийлэвч, эргэлзэх харц илрэх шиг санагдах юм. Yнэндээ тэр учир нь vл ойлгогдох харц миний сэтгэлд хоногшжээ. Энэ хvvхэн зvрх зvсэм ялдамхан аашилж, нvдээрээ инээвч тэрхэн дороо хємсєг зангидан гєлрєх юм» гэж бодон Лодон онгоц тасрахыг мэдсэнгvй. «Тvvний зvрх намайг харах тоолондоо vргэлж ингэж цохилдог юм гэж vv? Єдий болтлоо эхнэр аваагvй явдаг нь хачин юм даа. Эр хvн гэдэг элдэвтэй дээ» Цэен ийнхvv бодохын чацуу ширвээ хар сахалтай, ширvvн харцтай ганган залуу нvдэнд vзэгдэх шиг боллоо. «Тэр намайг хичнээн энхрийлж юутай уран vг хэлдэг байлаа. Эцэс сvvлд нь зангаа хувилгаж бусдын vvрэнд єндгєє орхих хєхєє шиг гэнэт сураггvй алга болж билээ. Yсээ уртасгаж, ємдєє єргєсгєсєн тэр этгээд миний хvнд итгэх итгэлийг аваад явчихсан юмуу? Саяын уулздаг цайлган, хурц зантай эр дундын насны зураачийг цэвдэг сэтгэлт хуурамч залуутай адилтган бодож яахин болох билээ? Би тvvнийг эс мєрєєдєвч, уулзах бvр сэтгэл сэргэж, агшин зуур бодол болон хувирах юм. Бусдыг єєртєє татаж аливааг бодуулах увдис тvvнд байна уу? Би чинь хvн голохоор хvvхэн юм гэж vv? Тиймээ би эрийг голно ч, гологдоно ч. Аль нэг аян замын хvнтэй зэрвэсхэн уулзаад элдвийг бодож сэтгэлээ зовоогоод яах ч юм билээ!» Цэен бєх гартал ийм л бодолд автагджээ.

Урлагийн бригадынхан, наадам тармагц аймгийн тєв рvv хєдлєв. Бусад наадамчдын адил морь, бєхийн тухай ам хамхилгvй ярилцаж явав. Тэдний ярианд оролцохгvй яваа Цэенгийн нvдэнд ханилж яваад хаясан сахалт залуу, дєнгєж уулзаад ниссэн халзан зураач хоёр, ээлжлэн vзэгдэх мэт болж «Эр хvн элдэвтэй. Гэхдээ монголын бvх эрчvvдийн чанарыг тэр сониучхан этгээдийн араншингаар хэмжиж болохгvй. Тэгвэл насан туршдаа гон ганцаар явах болно. Юутай ч яаран итгэж болохгvй. Yгvй би чинь єєрєєсєє нэлээд ах халзан хvнд сэтгэлтэй болчлоо гэж vv? Ямар ч гэсэн тvvнийг санагалзах болжээ. Хєєрхий минь зvрх нь тэгтлээ юунд цохилсон юм бол? Би чинь цохилсон зvрх бvхнийг тайтгаруулах «эм» биш дээ. Одоо тэр Алтайн нурууны дээгvvр нисэж байгалийн гоо сайханд сэтгэл нь дийлдэж, урлахын онгод нь орж намайг аль хэдvйн мартаад ирээдvйн уран бvтээлийнхээ тухай санааширсаар яваа биз. Бид хоёр тэнцвэргvй хос юм даа. Гэтэл єнєєдєр тэр миний сэтгэлээс ер гарахгvй юм. Мєн ч сонин юм даа». Машины донсолгоонд сэгсрэгдэн явахдаа Цэен ийм л юм бодох ажээ. Аймгийн тєвд ирж байрлах єрєєгєє заалгаж аваад гар нvvрээ угааж хоолонд ортол

Page 399: Mongoliin shildeg oguulleg

«Яачдаг юм бол?» «Нисгэгч нь сvрхий чадмаг хvн гэнэ» «Тэр хавьдаа манан ихтэй байсан юм байх» «Єдий хvртэл сураггvйг бодоход єнгєрєє биз» «Тєєрч єєр зvг рvv явчаагvй байгаа даа» гэж хvмvvс хоорондоо битvv хvтvv юм ярилцав. Цэен гайхаж — Юу болоов? гэж хажуу дахь хvнээсээ асуувал — Баахан хvн суулгаж явсан онгоц хvрэх газраа цагтаа буусангvй гэнээ. Сураг, чимээ тасарчээ. Лав л хоёр зураач гуйсаар байгаад дайгдаж явсан гэнэ. Бодвол Лодон л байх. Энд явж байна гэж сонсогдсон шvv гэхэд Цэен «Юу?» гэж дуу алдаад халбагаа тавган дээрээ алдаж чив чимээгvй гєлрєнє. «Yнэн л байгаа даа таминь» гэж шивнэн єгvvлээд нимгэн уруулаа хазлан тунгалаг хар нvд нь нулимс бvрхэн бvрэлзэж, сууж буй сандал нь дайвалзан, ємнєх ширээ нь харагдахаа байж, хажуу дахь хvнээ vзэхээ болив. Дотор нь давчдан vс гэзгээ зулгааж хувцсаа урж тастмаар санагдав. «Алдарт хvний нэрийг барьж, худал маяглаж байна гэж улс амьтан хэлэх вий» гэж санавч тэсч vл чадан хоолоо хаяж гарч єрєєндєє гvйн орж «Лодон! Лодон! Чи минь хаана байна? Амьд явна уу? Хэрэв чи ослоос мултарсан бол би чинийх. Би одоо л ухаарлаа. Yнэндээ чамд битvvхэн дасаж явжээ гэж тvрvvлгээ харан ойчиж цурхиран уйлав. «Заяа байгаад амьд мэнд уулзвал!..» Хvvхний бодлыг дагалдан ухаалаг сэргэлэн нvдтэй, єндєр гоолиг эр харагдах шиг санагдана. Тvvний халзан толгой єргєн нvvрэнд нь онцгой зохисон мэт бодогдоно. «Согоо бор» гэж танайхан чамайг олж єхєєрджээ» гэж нэгэн удаа хэлж байсан нь хvртэл ив илхэн санагдана. Сая уулзахдаа «vнэн байвал сонсоход эвгvй биш юмсанж» гэж хэлэх гээд vгээ олсонгvй. Удаан хугацаагаар цээжиндээ хадгалж явсан зvйлээ уудлан илчлээд тодорхой хариу дуулалгvй явахдаа юv гэж бодоо бол? Хагацан ядан намайг эргэн эргэн харж онгоц зvглэхдээ амьд ахуйнхаа хамаг найдлагаа надад орхиод явсан хэрэг vv? Хэмээн нулимсаа арчихаар єврєє суйлтал эвхээстэй дєрвєлжин цаас гарт нь баригдав. Тvvн дээр Цэенд гэж бичсэн нь зурайн vзэгдэв. Задалбал «Нуулгvй vнэнийг хэлэхэд би эрэлчин хvн. Уран бvтээлийн хайгуулын зэрэгцээ нэг л хvнийг эрэн явжээ. Тэгсээр би тvvнийгээ олж vзлээ. Миний хайсаар явсан эмэгтэй маань чи байжээ. Чамайг анх харсан тэр нэг єдрєєс хойш миний зvрх баяраар бялхаж, бас сэтгэл минь гуниг мєрєєдлєєр дvvрчээ. Бийр, будаг барин зогсохдоо аливаа зvйлийн нодгыг олохоор оролдож цєхрєнгєє барах буюу алжаан ядрах vес чиний дvр сэтгэлд минь бууж урам зоригийг бадраана. Бvхнийг чиний тєлєє хийж буй мэт надад санагдана. Нэгэнт эхэлсэн юмаа дуусгахын тулд «Yvнийг гvйцээлгvйгээр «Согоо бортой уулзаж яахин болно» гэж єєртєє

Page 400: Mongoliin shildeg oguulleg

тушаадаг билээ. Хэрэв зураг минь барагтай болбол» чиний хайнгуутаас болж «Согоо бор» ичнэ шvv» гэж уран бvтээлдээ тавих шаардлагаа чамтай холбож сэтгэлээ зогоодог билээ. Ийнхvv чи миний єдрийн бодол, шєнийн зvvд болсоор ихэд удлаа. Би энэ хэдэн vгийг чамд хэлэх гэж хичнээн зовбоо. Чи минийх байгаасай гэж vнэн голоосоо хvснэ. Хvсэл минь биелбэл би энэ ертєнц дээр хамгийн азтай хvн тєдийгvй єдий хvртэл оролдсон зургийн єнгє будаг улам тодорч, хvн ардад улам ч ойлгомжтой болно гэж гvн итгэнэ. Чамайг єєрийнхєє эхнэр гэж хэлэх эрх олж авбал миний уран бvтээлд vл цуцах жигvvр ургана. Хэрэв чи намайг vнэн сэтгэлээсээ хайрлахгvй, хоромхон зуур уяран єрєвдєх аваас уйдахын цагт чинь тогтоох хvч надад байхгvй. Хэтэрхий нуршив бололтой. Хэлэх vг минь энэ дээ. Танай бригадыг энд явна гэж сураг сонсоод энэ захидал мэтийг бичиж хоромхон зуур саатахыг нисгэгчээс гуйсан юм. «Согоо бор минь» аян замдаа сайн яваарай. Хэрэв та нар аймаг дээр хоёр хоног саатвал ахин уулзаж юу магад гэж горилно! Чамайг ямагт хvсэгч Лодон vнэн» гэжээ.Цэенгийн бариастай зурваснаас гал авалцах мэт гар нь халуу оргив. «Нулимсны дусалд нэвтрэн халтардсан ам цаас зураачийн ариун хайрыг тєлєєлєн хоцрох нь энэ, vv?» гэж бодоод бvжигчин хvvхэн бахардаж мєнєєх зурвасыг єр зvрхэндээ шингээх гэсэн юм шиг цээжиндээ наалдуулан хоёр гарынхаа алгаар дарлаа. Yvд тогшивч хvн vл хариулахад бригадын ахлагч гайхан амьсгаа дарж чагнавал мэгшин уйлах чимээ сонсдов. Тэвдэн сандрахдаа хаалгыг угз татвал тvгжээгvй, цовоо цолгин зантай Цэен нулимстайгаа хутгалдан уйтгарт дарагдан суугаа харагдлаа. — Юу болох нь энэ вэ? хэмээн дэргэд нь очиж суун мєрєн дээр нь гараа тавин, «Цэен яагаав?» гэж аяархан асуув. Хvvхэн нулимсаа арчиж, уртаар сvvрс алдан — Би єнєєдєр тоглож чадахгvй шvv ! гээд гєлрєв. — Тэр ч яана гэх вэ. Яаснаа надад хэлээч. — Сураг байна уу? — Юун сураг? гэж асууснаа гэнэт санаа авч «Єє хєєрхий надад яриад байдгаа хэлээд амжиж л дээ» гэж бодон хэлэх vгээ олж ядахдаа толгойгоо сэгсрэв. Бригадыг ахалж яваа Цэрэн Лодон хоёр урлагийн сургуульд нэг жил орж, дотно танилцаж ижилдэн vерхсээр илэн далангvй болсон хоёр юм. «Танай «Согоо бор» хир хvvхэн бэ? Єдєр хоног єнгєрєх тутам тvvнийг мєрєєдєх боллоо» гэх зэргээр Цэрэнтэй уулзах бvрдээ Лодон Цэенгийн тухай ярих болжээ. Улсын наадмын дараа дайралдахдаа «Сэтгэлээ зовоож явахын оронд vгээ хэлдэг ч юмуу? гэж бодовч нэг л зvрхлэхгvй

Page 401: Mongoliin shildeg oguulleg

юм даа» гэж уртаар санаа алдахад нь нэг ч vг дуугаралгvй дэмий инээжээ. Тvvнээс хойш уулзалдаагvй. Цэрэнгээр дамжуулан мэнд хvргэсэн ажээ. Цэрэн хэсэг дуугvй сууснаа — Биеэ барьж уужуухан бодох хэрэгтэй. Юм заавал муугаар эргэх ёстой биш. Таван ханатай гэрийн буурийн чинээ газар буучихсан нисгэгч ч байдаг. Онгоцоо эвдрэхэд осолгvй газарддаг, бензинээ дуусахаар гулгуулж суулгадаг гэх зэргээр аль санаанд багтамгvй тохиолдлыг тоочиж барах вэ? Тэгээд энэ Самдан гэдэг чинь эндхийн газрыг таван хуруу шигээ мэддэг, жижиг онгоцоор нисэх албаа гvйцээгээд алсын тээврийн онгоцонд шилжих гэж яваа маш чадамгай эр дуулдана гэж Цэенг тайвшруулахыг оролдов. «Гурав хоног агаар муудаад шуудан хуримтлагдаж ачаа нь хvндэрсэн юм гэх шив». «Арван хэдэн хvнтэй юм гэнэ шvv дээ» «Єлгийтэй хvvхэдтэй хvvхэн, наян хэдтэй євгєн хvртэл сууж явсан юм гэнэ» «Туслах нисгэгчээ орхисон сурагтай». Иймэрхvv яриа хvн, хvний ам дамжина.

Лодонгийн бие нэг л хєнгєн, онгоцонд суугаад биш єєрєє жигvvрлэн нисэж яваа мэт баясал тєрнє. Алтайн нурууны мєнх цаст уулыг цонхоор ажиглахад мєнгєн дуулгатай vлгэрийн баатар мэт санагдана. Онгоцны далавч дайвалзан чимээ шуугиан улам ихсэнэ. «Ботгон хоолой» хэмээх хавцал газрын цав шиг харагдана. Цааш жаахан явтал vргэлжлэх уулын дээгvvр манан татаж харанхуйлжээ. Онгоц эргэлээ. Дахиад эргэлээ. Уулын хооронд давчуу учир ийнхvv єндєр авдаг ажээ. Нислэг vргэлжлэн онгоц улам дайвалзаж, нарны малгай шиг цагаан vvлсийг шvргэн алдана. Ахиулан ажихад мєсєн тэргvvн дээгvvр нь цас шуурах уул хангал цагаан азарга дэлээ хийсгэн салхи сєрєн довтлох мэт харагдана. «Агаарт зогсож болдогсон бол энэ сvрт vзэгдлийг зурахсан!» Лодон ийнхvv тэр л зvг ширтэнэ. Гэнэт аянга ниргэх мэт сvрт дуун гарч дотор бие дээшээ огшоод ирэх шиг болж сандлаасаа салан ойн буцаж суухдаа «Ээжээ яанаа!» гэж бvсгvй хvн чарлахыг сонсов. «Єєр арга алга» гэж хэн нэг хvн хэлэх шиг болов. Тvр, няр хийх чимээ сонсдов. Юу ч vл vзэгдэнэ. «Согоо бор минь» гэж хашгирснаа ч Лодон єєрєє мэдсэнгvй. «Ингээд л єнгєрч дээ». Ийн бодохын чацуу анир чимээ эс сонсогдоно. Тэр аймшигт хормоос арваад мєч єнгєрчээ. Энэ завсар ямар учрал хэрхэн тохиолдсоныг Лодон яахан мэдэх билээ... Нэг мэдэхнээ онгоц хєдлєхгvй байх шиг. Нvдэнд нь юу ч vл vзэгдэхэд орилохыг завдтал дуу гарч єгсєнгvй.

Page 402: Mongoliin shildeg oguulleg

«Ингээд хэлгvй, нvдгvй болох минь энэ vv? хэмээн бодож биеэ тэмтрэхээр оролдвол гараас нь юм татаад байхад «бас юу дарчдаг билээ? Хугараагvй бололтой бусад маань цємєєрєє vрэгдээд би ганцаараа эрэмдэг болж vлдээ юу? Эс бєгєєс чих минь бас дvлийрч аливааг сонсохоосоо єнгєрчихєв vv?» Лодонг хэсэг зуур ийм бодол эзлэв. Нэлээд удсаны дараа нvд нь онгойн манан, утаа аль нь мэдэгдэхгvй юм суунаглан орчин тойронд харагдах бараа алга. Энэ ер нь онгоц шатаж таарваа даа?! Хэзээ дэлбэрдэг бол? Тvрvvн цаашаа харчихсан бол аштай юу? Хоёр дахин vхэх vйлтэй байж дээ. Энэ муу халзан толгой юу! Єдий болтлоо ганцаар явсан атал vхлийнхээ ємнє хvний бvсгvй vрийн сэтгэлийг юунд хєндвєє. Лодон vvнийг бодон цухалдахдаа «Согоо бороо!» гэж хашгиран хэл оров.Хvн тачигнатал инээж сонсдов. «За би солиорч байна уу даа? Ийм vед хэн инээх билээ» хэмээн бодтол: — Та нар минь цєм мэнд шив дээ! гэж хэлээд нисгэгч ємнє нь зогсож харагдав. — Мэнд, мэнд гэж энд тэндээс єгvvлэх сонсдов. — Нисгэгчээ энэ юун утаа вэ? Онгоц шатаагvй биз гэвэл — Бvv сандар! Би бvгдийг хийсэн одоо онгоцны аюул огт байхгvй. Харин та нvдээ арч гэхэд нь — Миний гарыг юм дарчаад байна гэвэл Самдан, зураачийн нvдийг арчиж гар руу нь заав. Лодон сандлаас зуурсан ажээ. — Онгоцны сvvлээр нь горхины эрэгт шааж тээглvvлэн зогсоочихсон. Ус нь их гvнзгий юм. Маш болгоомжлох хэрэгтэй. Холбоочин бид хоёр л урьтаж гаръя. Намайг дуудахаар цуварч буугаарай. Тэртэй тэргvй явгарсан улс яараад яах вэ? гэв. Самдан Лодонг єрєєсєн гараас нь татан буулгаж — Хvvхэдтэй хvvхнийг урьдаар буулга. Дараа нь євгєнийг гарга гэж захирангуй єгvvлэв. — Хvмvvс уван цуван бие биеэ дэмжсээр онгоцноос гарцгаав. Лодон хvvхний дэргэд очиж аг даггvй бархиран буй хvvхдийн дээрээс єнгийн — Мээмээ нь єгєєд vз дvv минь! Гэхэд бvсгvй гэнэт санаа аван хєхєє гарган аманд нь хийхэд тэр нялх амьтан умар, умар хийн эхийн сvvг залгиж тайвшрав. Самдан нисгэгч их биенээс бусад нь салам эвдэрсэн онгоцныхоо сэгийг хараад шvvрс алдаж — Бид бvгдээрээ «ус уух хувьтай улс байж дээ» гэж єгvvлэв. Асга хадаар дvvрэн явцуу хавцал дунд салхинд цохиулан агаарын цємрєлтєнд орсон онгоц зориг самбаат нисгэгчийн гараар залуулан

Page 403: Mongoliin shildeg oguulleg

дэгдэж далавч, сэнсээ цувуулан гээсээр энд ирэн зогсжээ. Самдан тамхиа гаргаж асаагаад — Лодон гуай нэг цэцэг зурах гээд яваа хvн юмаа даа? гэв. Лодон ихэд гайхан — Яаж байна? хэмээн нvдээ том болгон асуув. — Та «согоо бор минь!» гээд ухаан алдсан. Сэхэхдээ бас л «согоо бор минь!» гэж хашгирсан шvv дээ. Зураач нэрэлхэхийн эрхэнд дуугvй суув. — Согоо борыг чинь шарханд сайн гэдэг байхаа! гэж холбоочин єгvvлэв. За бvv мэд! Манай Лодонгийн шvтээн ч юм билvv хэн мэдлээ дээ. — Хvvхээ чи согоо бор авч яваа бол надад єгєєч! Миний муу мойног хуруу шалбарчиж. Бариад боочих юмсан. — Энд алга даа євєє минь! гэж хариулав. «Миний согоо бор» наддаа цэцэг, шvтээн дээ! Харин зvрхний шархыг эдгээх, сэдрvvлэхийг яахан таах билээ. Захидлыг минь уншаа бол уу? Одоо хаахна юу хийж яваа бол» хэмээн бодоод «Согоо бор!» гэж хад цуурайттал хашгирмаар санагдав.

РЭНЖИНГИЙН САЙЖАА

Зохиолч Р.Сайжаа 1930 онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тєржээ. 1963 онд Хууль цаазны дунд сургууль тєгсжээ. 1954 оноос «Сахалт чєтгєр», «Нэргvй захидал», «,Сэвлэг», « Далдын хар дээл» зэрэг єгvvлэг, туужийн ном, «Бага дарга» роман бичжээ.

ЄЄХЄН ЧУЛУУ

Шєнєжин орсон шиврээ бороо нар хєєрєх vед татарч газар суусан явган будан нарны гэрэлд єнгєтэйеэ цагааран хєвсийнє. Богдын голын билчирт зусаж байгаа мєнгєн аяга хємєрсєн адил харагдах цагаан гэрээс сайхь эх Сайнсанаа гарч ирээд дєрвєн зvг найман зовхист хараа сунгахад ядарч туйлдсан хорголон бор нvдэнд нулимс цийлэгнэн хурж, зовхи нь цэврvvтэн цэлхийжээ. Тэрээр нулимсаа арчиж нvд хvрэх бvхнийг гvйлгэн харваас єєхєн чулуут хэмээх гэрийн чинээ толгой нvднээ тусахад хорин жилийн тэртээ тэнд балын амтыг амталсан «зєгий» болсноо санасан Сайнсанаагийн vргэлж харшилдаг таван махбодь амсхийх шиг болоход эвгvйхэн хєдєлбєл vеэр нахисхийдэг

Page 404: Mongoliin shildeg oguulleg

цэгц шулуун хєлєє аяархан зєєж гишгээд ямар нэгэн анир авсан согоо шиг зог тусан зогсож єєхєн чулуут толгойг ширтэн ингэж бодов. Би хорин настай байжээ. Эр хvний єєдєєс эгц харж чадахгvй, харчуулыг сээтэн хаяхаар хамаг бие агзасхийж дургvй хvрдэг байсныг яана. Хvний ерєєл тавилан гэж хачин шvv! Єєхєн чулууны єврийн булгийн уснаас ус авч байтал Дvгэржав гэж зvс таних залуу хул морьтой давхин ирж билээ. Дvгэржав єтгєн хар хємсєгтэй туранхай хєх царайтай, vг яриа гэж тун цэцэн цэлмэг. Тvvний тас тас хєхрєх нь хичнээн хайр хvргэсэн гээ. Тэрбээр хавчиг хувинтай усыг минь єргєж єгєхдєє: — Yгvй энэ чинь яасан хvнд юм бэ? гэв. — Зvгээр зvгээр. — Би дєрєєвчлєєд дєхvvлж єгье. — Яах юм бэ? Би vvрээд л харьчихдаг юм чинь гэж намайг хэлэхэд Дvгэржав vг ч хэлсэнгvй хувинтай усыг мориныхоо буруу тал руу давуулж оосрыг зєв талын дєрєєнд дєрєєвчилж мордов. — Хvн амьтан харвал муу хэлнэ байгаа гэж би дургvйцэх мєртєє дотроо дуртай, сайхан санагдав. Ээжий хонинд, аав хоршоонд ноос тушаах гээд явчихсан болохоор хувинтай усаа гэртээ хvргvvлсэн ч ичиж зовох юмгvй нvvр бардам байлаа. Гэсэн ч би байсхийгээд «Хvvе ээ, одоо би vvрээд харьчихъя» гэхэд Дvгэржав тоосон шинжгvй тас тас хєхєрч «Харин чи морин дээр морд. Би явган явъя» гэж хэлэх нь сайхан санагдуулж хайр хvргэнэ. Хархvv гадаа хувинтай ус буулгаж єгєєд явахдаа: — Сайнсанаа! Чи маргааш ус авах уу? Гэв. — Авалгvй яахав. — Хэдvйд авах вэ? — Yдээс урагш. — Би чам дээр очно шvv. — За яршиг даа. Улс муу хэлнэ, хэрэггvй. — Очихоо очино гэж Дvгэржав хэлээд Богдын гол чиглэн давхиж билээ. Тэр шєнє миний нойр ч хvрээгvй. Дvгэржавын тас тас хєхрєх дуун чихнээ сонсогдож сайхан инээмсэглэдэг царай нvднээ vзэгдэх шиг хонож билээ. Намайг хувингаа дvvргээгvй байхад Дvгэржав ирж, бид хоёр толгойн єврийн єєхєн чулууны ёроолд очиж суусан. Хайрт минь толгойн оройн єєхєн чулууг ширтэн байснаа над руу нэг их сайхан инээмсэглэж миний царайг єєхєн чулуу гэж єхєєрдєж билээ. Тvvнээс хойш хорин жил бид хоёрын амины ярианд єєхєн чулуу гэсэн vг зvрхний жигvvр, сэтгэлийн чимэг болсон юм. Дvгэржавтайгаа суусан жил олдсон банди минь энэ

Page 405: Mongoliin shildeg oguulleg

жил хорь хvрч хvний бага эмч болов. Хvvгээ єчигдєр суух сум руугаа явахад vнсэхэд манцуйндаа байхын нь vнэр яг хэвээрээ байна лээ. Тийм нялх амьтан олонд оточ болж чаддаг юм байх даа! Ядаж сумдаа суулгая гэхээр аав нь сургасан газар нь ажиллах газрыг зааж єгдєг ёстой гээд хєдлєхгvй шvv! Бие муу байна. Миний хvv эмч болсон юм бол ээжийгээ эмчлэг гэхээр чамайг эмчлэх аавын хvv, ээжийн охин олон бий шvv дээ гэх юм. Манай Дvгэржав гэж энэ нэгдлийн хэдэн адуутай хєєцєлдєж байвал ганц болдог хvн... Yгvй ээ! Бас тийм биш. Ажил амьдралаа аль алинийг нь боддог хvн. Yvрээр босож надад хоол цай хийж єгєєд явна. Бас орой ирж хоол цай хийж єгнє. Yсийг минь хvртэл самнаж єгнє шvv! Хvний хань гэдэг юутай ч зvйрлэшгvй. Ямар сайндаа ч эр эм хоёр нэгнийгээ нэг бие гэж нэрлэх вэ? Євгєн минь улсын аварга адуучин, би аймгийн аварга саальчин цол хvртлээ. Ємсєх хувцас, идэх хоол элбэг, нэр бvтэн айлын зэрэгтэй явах шиг жаргал хорвоо ертєнцєд яаж байх вэ? Эх хvнд тєрvvлсэн vр шиг нь хайртай юм хаа байх вэ? Гэсэн ч монхор хамартай хар нvдэн бандиасаа илvv хорчгор хєх євгєндєє хайртай гээч! Эм бvр ийм байдаг болов уу?!... Яаж бие даагдахгvй байхад євгєнийгєє ирэх чимээнээр гарч хараад нэг хэсэгтээ ясанд янгинаж байсан євчин эдгэрэх мэт болно. Євгєнєє морио шонгоос уяад гэр рvv явахад царайг нь хараад тэр єдрийн ажил тєрєл хэрхэн амжсан, миний бие муу байгаад сэтгэл тvгшиж эм тан хvртэл олоод ирснийг мэднэ. Эр эм хоёр гэдэг чинь нvдний харц, нvvрийн хєдєлгєєнєєр бодож сэтгэж байгаагаа мэддэг тєдийгvй vл vзэгдэх утсаар холбогдсон хоёр зvрх бие биеэ мэдэлцдэг юм. Євгєн бид хоёр хэлгvй, дvлий болчихсон ч дутаж гутахгvй. Хvн юу сурч мэдсэн, ямар ажил эрхэлдэг байна тvvнээ магтаж, тvvндээ дурладаг. Малчин хvний ажил єдєр шєнєгvй vргэлжилдэг мєртєє бас єдєр шєнєгvй vргэлжлэн амардаг нь сайхан. Євгєн минь хар vvрээр адуундаа явсан. Одоо ирэх болж баймаар юмаа. Би гэж... Давааны араас єдєржин євгєнтэйгєє нэрс тvvж vдшийн бvрий болохоор майхандаа хавчиг хувин, хувин жимстэй ирсэн. Євгєн гадаа галлаж, хоол цай хийх мєчид галын гэрэлд эргэн тойронд байсан мод бараантан данхайхад миний айдас хvрч євгєнийхєє євєр дээр суух шахам байж хоол цайгаа дутуу хагас идэж уусан болоод хэвтэж билээ. Шар шувуу дуугарч, ой тар няр гээд л би айхдаа євгєнийхєє элгэнд, толгойгоо наалдуулаад хэвтчихсэн. — Сайнсанаа! Чи юунаас айгаад байна? гэж євгєнийг асуухад би: — Єєрєє харанхуй шєнє модон дотор гал тvлж хvн айлгачихаад гэж хорин жилийн тэртээ єєхєн чулуун толгойн євєрт хушуу унжуулан айлгаж тунирхсантайгаа адил болж билээ. Тэгэхэд євгєн миний цээжээр

Page 406: Mongoliin shildeg oguulleg

чанга тэвэрч таг хэвтэв. Би зvvрмэглэж байснаа нам унтсан. — Чєтгєр гээд босон харайж ирснээ ууц нуруугаа даран ёолж унасан гэдэг. Намайг хэдэн мєчийн хойно ухаан ороход vvр цайж байсан. Миний ууц нуруу лэнтийтэл хавдаж євчин гэж ясандаа янгинаж яадаг аргаа барав. Євгєн намайг дvvрсээр амны адгийн Жавынд очсон. Жав гуай гай зовлон болно гэж бодсон юмуу?! Аа эсхvvл тэр нэгэн жил багийн дарга байхдаа манайд согтуу ирж євгєнийг алгадаж, євгєн хоёул муудалцаж сумын захиргаа хvрсэн хоёр. Тэр хэргээс болж Жав багийн даргаас мултарсан гэж нутгийн ах дvvс ярьдаг. Энэ vнэн ч юм билvv! Худлаа ч байж болох юм. Бvv мэд ээ, юу ч гэсэн энэ удаа Жавын цулцгар хvрэн царай бараантан барайж, араандаа нэгийг зуусан нь илэрхий. — Та нар одоо тvргэн явцгаа. Миний хvvгийнх нялх нойтон хvvхэдтэй... гэж хєєж билээ. Харин Жавын гэзэгтэй «могой» хатгаж гээд зусаг хонины сvvгээр угааж, надад сvv уулгасан. Орой нь євгєн бид хоёр vлгэн салган гэртээ харив. Євгєн маань цагаан цайлган юу бодсоноо хэлж байж санаа амардаг хvн болохоор байсхийгээд шvvрс алдаж толгой сэгсрэн: — Дотуур тамиртай, хар буруу санаатай хvн хорт могой хоёр адил. Жав, гэзэгтэйгээ могой хатгажээ гэхэд «Yгvй, vгvй шумуул...» гээд хvргээгvй. Эхнэрээ сvv энэ тэрээр эмчлэх гэхэд хорьж, vvнд эмнэлэг мэмлэгийн хэрэг ч байхгvй гэж бvдvvн томоотой наана цааныг мэддэгээрээ биднийг тайвшруулан байж, эмнvvлээд эмнэлэг авахааргvй болгож хvvхнийг минь алсан хvн гэж євгєний хэлдэг vнэн. Миний бие vнэхээр єєдлєхєє байлаа. Дотуур тамиртай, хар буруу санаатай хvн хорт могой хоёр адил гэж євгєний хэлдэг гэж бодох сацуу Сайнсанаагийн нvднээ Жавын заналт хар бараан царай аймшигтайяа vзэгдсэнээ, хар эрээн могой болон хувирахад саахь эхийн ухаан балартаж салхинд цохиулсан зул адил болжээ.

ЛУВСАНДАШИЙН СОДОВ

Зохилч Л. Содов 1929 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт малчны гэрт тєржээ. Офицерийн сургууль, цэргийн ерєнхий сургууль, 1961 онд Ленинградын улсын их сургуулийг тус тус тєгсжээ. 1958 оноос уран бvтээлээ эхэлж Хаврын нар, Уул Алтаадын туужууд, Хоёр цагаан хусны домог зэрэг тууж, єгvvллэг Голын тэртээх манан, Сарны доорхи хорвоо роман бичжээ.

Page 407: Mongoliin shildeg oguulleg

УУЛЫН НАРИЙН ХЭЖЛYYР

Зуны хурц наран тайгын цаагуур шаргал туяа цацруулан шингэх vед ойн зvгээс таатай сэрvv татдаг билээ. Ийм vед Сэлэнгэ мєрний Хувинтын тохойн ус чухам хаашаа урсаж буйг нь мэдэхэд бэрхтэй чимээгvйхэн мэлтэлзэх нь нуруугаа амрааж байгаа хvлэг морийг санагдуулам. Тэнгэр цахдах Чахтага уулын мушгиран урсдаг Сэлэнгэ Хувинтын энэ цагаан тохойд хэдэн салаа болон задарч намуухан урссанаа Алтаадын адгийн хадан гацаанд тулж очмогцоо ганц аварга цутгалан болж улам ч дошгирон шуугин цааш оддог байна. Хадан гацааны наад дэвсэг дээрхи жижиг цагаан байшингууд торлог бєєрєлзгєнє, битvv бvрхсэн цаад єєд нь олон гэр ярайн харагдах нь холоос тодорно. Энэ бол Аржаргалантын модны vйлдвэрийн бяцхан суурин билээ. Замд яваа хvнд, буйд газар санагдах хэрнээ энд цэнгэл жаргал, уйтгар гуниг, сайхан сэтгэл, хайр дурлал ер нь хvний амьдралд тохиолддог ерєєл тавилан цєм бий. Энд ус модны ажилд гарамгай, ой мод шигээ эрс шулуун зантай эр чадалтай хvмvvс амьдарна. Анх газар газраас ирсэн модны дал холтос хуулан янз бvрийн оромж барин сууж байсан юм. Одоо модны vйлдвэрийнхэн нэртэй нэгэн єнєр ам бvл, ой мод шиг олуулаа болжээ. Сэлэнгэ мєрнєєр єдєр шєнєгvй урсан ирж байгаа салыг цагаан тохойн модны vйлдвэрээс эх орны хэрэгцээнд дєрвєн зvг, найман зовхист тээвэрлэдэг байна. Ажлын єдєр машин трактор, салчин, усчдын дуу хадаж байдаг. Цагаан тохой єнєєдєр амралтын єдєр болохоор нам тайван байгаа нь энэ. Мєрний захаар хvн vзэгдэхгvй боловч єнжин хонон ухан байж дєнгєж сая ус шавраас татан гаргасан машин трактор бvдvvн бvдvvн гуалингуудаа дааж ядах мэт амьсгаадан гэлдэрч байгаа харагдана. Харин Сэлэнгийн арал тохойнуудад хайрдуулан орхисон салнууд бараантана. Тэнгэр дvнсгэр, анир чимээгvй бvгчим байвч алс тэнгэрийн хаяаг шvргэх шовх уулын оройгоор ганц нэг vvлс хуралдан их салхи дэгдэж аадар бороо цутгахыг зєгнєх амуй. Ойн ар хаяан дахь нєгєє олон гэрийн гадаа хvvхэд шуугилдан бужигнаж зарим томхон нь усанд очиж орохоор салчны хєл, машин тракторын дугуйд дагтаршсан шаргал замыг даган уралдаж яваа харагдана. Сугар шилбэ рvv хатгах шивээ євсийг эгдvvцэн авч хаяад, — Хєлєє чулуунд урчихваа гэж охидууддаа анхаарууллаа. Yйлдвэрийн дарга Сугар эхнэр хvvхэдтэйгээ ойд зугаалж мєєг тvvгээд сэрvvн

Page 408: Mongoliin shildeg oguulleg

оруулан буцаж яваа нь энэ юм. Сугар цэргийн инженерийн албаны дарга байсан боловч эрvvл мэндийн хувьд бэлтгэл офицерээр халагдан энд томилогджээ. Сугар дарга халхгар эрээн ємд, богино ханцуйтай цамц, сийрсэн малгай ємсжээ. Эхнэр нь нарийхан шуумагтай тавьдаг ємд, бариу цамц ємсєж цэнхэр шvхэр барьсан байна. Хоёр охин нь ижилхэн одтой цоохор плать, єргєн хvрээтэй нарны малгай ємсєж, сагс барьсан явна. Тэдний инээд баясал тодорсон царай зvсийг харваас дутах юмгvй сэтгэл тvвшин жаргалтай гэр бvл болох нь илт. — Та хоёр цангаагvй биз! Наад шилтэй сvvнээсээ балга гэж хэлэх нь даргын гэргий vр хvvхэддээ, халамжтай зан сайтай хvн болох нь харагдана. — Аав аа! Ээж ээ ~ Тэрнийг хараа гэж хоёр охин нь дуу алдав. Салчдын гэрvvдээс наашаа зам тосон гvйж яваа харагдана. Дарга маань ойд зугаалахаар эхнэр хvvхэдтэйгээ явж байна гэж томчуулын ярьж байхыг хvvхдvvд сонссон билээ. Салчдын гэрийн гадаа тоглож байгаа хvvхдvvд — Манай дарга ухаантай, маш сайхан сэтгэлтэй гэж єєрсдийнхєє зохиосон дууг шуугилдан дуулж байгаа нь тодхон сонсогдоно. Долгор, — Сугар! Хvvхдvvдийн дуулж байгааг сонсооч! Хvvхдvvд ийм л айхтар даа. Чамайг биш гэхэд нэгэн даргыг магтаад дуу зохиосон байна. Эцэг эхээ хэнд ямар байвал хvvхдvvд тийм байдаг юм. Салчид чамд сайн бололтой юм гэж хэлэхэд хоёр охин ч ааваараа бахархан инээж явлаа. Сугар энэ бvхнийг дуулаагvй юм шиг алхах боловч «Манай дарга амьдрал харж vзэх талаараа хосгvй хvн байсан даа» гэж сул цалинд гарч байгаа хуучин даргынхаа тухай салчдын ярьж байсныг санаж явлаа. Энэ vед нєгєє хvvхэд бvр дэргэд нь хvрч иржээ. — Эвий гэж бондойсон улаан хацартай яасан хєєрхєн амьтан бэ? Гэж Долгор дуу алдав. — Ээж ээ! Хэний хvvхэд юм бэ гэж охиноо асуухад нь — Манай салчдын л хvvхэд байх даа. Та хоёр чихрээсээ байвал єгєєч гэжээ. Охид нэг нэг баавгайтай чихэр сарвайсан боловч бяцхан охин бишvvрхсэн юм шиг ширтсээр байна. Долгор, — Заа! Ав, ав! Манай охидууд чамд чихэр єгч байна гэхэд бяцхан охин эргэлзсэн том алаг нvдээрээ ээж аав хоёрыг улнаас толгойг хvртэл ширтсээр байлаа. Бяцхан охин нvдээ ууртай гялалзуулан амаа жимийсэн байхыг Долгор сая ажиглажээ. — Тун ширvvн харцтай охин юмаа. Чи биднийг яасан сvрхий харах юм бэ? Манай охидууд тоглоомыг чинь булааж аваагvй биз гэлээ. Бяцхан охин Сугар руу дєхєж очсоноо,

Page 409: Mongoliin shildeg oguulleg

— Та миний аавыг талхны мєнгєнєєс салгасан уу? Муу хvн гэж хэлчихээд гэрийн зvг бєжин шиг дэгдэв. Аав, ээж, охид мэл гайхцгаан нэгэн мєч єєд єєдєєсєє харан таг дуугvй зогссоноо цаашаа яваа харагдавч ойн цоорхойн хад чулуун дороос ундарсан ботгоны нvд шиг булаг шанд, мєєг, чацаргана, жимс цэцэгний тухай хєгжєєнтэй яриа замхран дор бvхнээ бодолд дарагджээ. Гэнэт бага охиноо, — Ээж ээ! Саяын хvvхдийн аав, ээж ямар хvн байдаг юм бол гэхэд, — Ээж нь яаж танихав дээ. Нэг хvний л vр байх гэв. Сугар харин «Би ч танихгvй, ер нь салчид маань хэн нь хэдэн хvvхэдтэйг ч мэдэхгvй шvv дээ» гэж бодож явав. Энэ vе нєгєє бяцхан «элч» салчдын хорооллын наад жалга руу орж харагдана. Охиныг эрэг дороос нэг хvн тосон авч байна. Энэ бол Занаа байлаа. — Даргад хэлэв vv? Юу гэж байна гэж охиноосоо яаран асуужээ. Охин, — Таны зааж єгснийг хэлсэн. Юу ч хэлээгvй, намайг хараад л байсан гэв. Занаа их хэрэг бvтээлээ гэсэн шиг санаа алдан, — Болж! Хvн бvгдийг ингэж байхад бид тэгж хэлэлгvй яах юм бэ. Миний охин аавдаа хэлж болохгvй шvv! Гэж захилаа.

Сэлэнгэ нам дєлгєєхєн боловч юунд ч саатахгvй гэсэн шиг шуугин долгилно. Дээрээс нар тєєнєн, хажуугаас сэрvv татсан ийм єдєр сал урсгах гэдэг ёстой эр хvний жаргал даа. Уснаа єнгийн тольдох гайхамшигтай цогцолсон нов ногоон уулс, зvрхэн шовх хадан хясааны хоорондуур их сал гарч ирлээ. Салны дунд хирд бяцхан майхан шааж ємнє нь утаа суунаглана. Хонхойж цонхойсон, тортог болсон зэс тогоог авч салны ирмэг дээрээс тонгойн ус утгаж гал дээр тавьж байгаа харагдана. Салны толгойд ганц хvн сэлvvр барин тамхи татаж сууна. Тэр наранд халахаас болгоомжлон цамцаа норгон толгой дээрээ тавьж vсэрхэг шилбээ євдєгт, тултал усанд дvрэн, усан дээр бутарч байгаанарны гэрлийг нvд онийлгон ширтэнэ. Нарны хурц гэрэлд усны толио шvр сувдын vртэс шиг гялбалзан нvд гялбуулахад нєгєєх хvн жирэлзэх давалгааг тасралтгvй ширтэн явлаа. Энэ хvн чухам юу бодож явааг хэн ч мэдэхгvй. Євгєн салчин тэрэгч єєрєє єєртэйгєє ярин єнє эртний юм бодож явлаа. Сэлэнгэ, нарны гэрэлд гоо сайхан, солонгын цэнхэр єнгєтэй болж єєрєєсєє нэн гайхамшигтай гэрэл цацруулан байх нь энэ євгєн салчин Дамдинд жаргалтай. Будан мананд орой нь бvvдгэрэх нь их тайгын хормойн идэрхэн ой найр, чуулга гэлтэй мєр мєрєє тvшин найган шуугих нь уяралтай. Дамдинд, «хvмvvс ч гэсэн энэ ой мод шиг дэм дэмдээ амьдардаг ёстой. Миний ирэхэд энэ ой зулзаган тєгєл байж дээ. Ой мод олон ч уул бараадаж ургах юм, би энэ модны vйлдвэрийг тvшиж амьдарч яваа юм гэж бодов. Анх хэдэн онд ирж байсан юм бэ

Page 410: Mongoliin shildeg oguulleg

дээ?» гэж єєрєєсєє асуух мэт бодлогошрон, модны жижигхэн холтос хуу татан чулуудав. Цахлай хараацай далавчаараа ус шvргэн эргэлдэн хєєцєлдєж, энд тэнд ялаа шумуул шvvрч байгаа загас пол пул хийж байна. Євгєн салчинд, анх ирж байснаа бодоход амттайхан байнам. Модны рам гэж юу байдгийг мэдэхгvй хирнээ л зориглосондоо идэр нас, эр зоригийн сайхан тэр дээ гэж шvvрс алдав.

Занаа зул дєнгєж жаргамагц боодолтой юмаа орны ширгvvгээс сэмхэн аваад гадаа гарахад тэнгэр vзэгдэхгvй анх сонссон хайр сэтгэлийн энхрий ялдам vгс шиг зєєлєн бvлээн бороо шивэрч байгаа нь таатай байлаа. Сэлэнгэ мєрний Тvлбэрийн голын уулзварын бєєн бургасны чанх дээр хєєрдєг долоон бурхан vзэгдэхгvй байв. Занаа урсгалын чимээгээр чиг барин явсаар цагаан бургасны хаяанд ирж зогсов. Жигдхэн шаагих намираа борооны доогуур Сэлэнгийн лут их хvчтэй шуугин урсахуй нь сонстоно. Сэлэнгийн хvчит энэ урсгал хаман одох нь гэлтэй улам улам тодрон, ойртох сонсогдоно. Бороо цутгаж буй харанхуй тэнгэрийн доор ус улам ч сvртэй хvчтэй болдог байна. Занаа айдас бишрэл тєрсєндєє «Ай бурхан минь! Яасан аймаар юм бэ? Яасан ирдэггvй юм бэ? Буцдаг юм билvv» гэж бодов. Занаа зангидсан алчуурынхаа vзvvрээр нvvрний усыг арчиж vс гэзгээ янзлан учрахад биеэ бэлтгэн хvлээв. Дамдинтай энд уулзахаар тохирон болзсон билээ. Их мєрєнд цутгах тvмэн цутгалангийн нэг болох Тvлбэрийн голын энэхэн билчрээс тэр хоёрын хамтын амьдралын урт зам эхлэх ёстой юм. Yзэсгэлэнт, хvчит Сэлэнгэ мєрєн єєртєє тvмэн гол горхийг нэгтгэн цааш хаа хол оддогийг мэддэггvйтэй адил ерєєлєєр учирсан хоёрын амьдрал юу туулж, хаана тєгсєхийг одоо хир яахин тєсєєлєх билээ. Дамдин, — Их хvлээв vv? гэж хэлээд гарыг нь атгахдаа тvvний vл мэдэг чичирч байгааг мэдэв. Занаа, — Гайгvй ээ! Нэг их хvлээгээгvй! гэв. Дамдин, — Гайгvй гэнэ шvv! Даарчихсан байна шvv дээ! Май миний дээлийг нємєр гэж хэлээд тэрлэгээ толгой дээгvvр нь бороо халхлан барив. Занааг — Чи єєрєє даарчихна шvv гэхэд нь, — Би энэ байтугай харанхуй бороонд амьтан хvн ус гаргаж єгєх гэж хувцсаа тайчин, онгоцоо ус руу тvлхэн ордог хvн шvv дээ. Энэхэнд ямар ч зvс бороонд дусаал дусдаггvй газар байдаг юм. Хоёул тэнд очъё хэмээн бєєн бургас руу хєтлєн явав. Бургасны гvн рvv явах тутам бороо холдож байх шиг дуу нь багасах ажээ. Мєчир, шилмvvс нь газар шvргэсэн саглагар бvдvvн бургасны ёроолд хvрч ирлээ.

Page 411: Mongoliin shildeg oguulleg

— За энэ дээ! Ямар байна гэхэд Занаа, — Гэр шиг хув хуурай, дулаахан юм гэв. — Би чамайг дулаацуулъя гээд Дамдин хуурай мєчир авчирч бяцхан тvvдэг асаалаа. Занаагийн хєл нvцгэн явааг мэджээ. — Чи яагаад гуталгvй гараа вэ? Хєлєє галд ээ! Энд єглєє болгоод хоёулаа явна гэхэд нь Занаа, — Аав чи бид хоёрыг сэжиг авсан байхаа. Наадмаар авч єгсєн гутлаа авдарт хийгээд цоожилчихсон. Хєл нvцгэн бол явж чадахгvй гэж санаж байгаа биз гэлээ. Дамдин Занаагийн мєрєєр тэврэн мєнгєн цагаан хvзvvгий нь илэн таалж, — Гайгvй дээ! Намайг ядуу болохоор л тэгж байгаа юм. Би ажил хийгээд чамайг удахгvй гуталтай болгоно гэж хэлээд галын дєл ширтэн суув. Тэр хоёрын хамтран асаасан бяцхан тvvдэг мєчир нэмэх тоолон тvмэн очис бутарган харанхуйг гэрэлтvvлэх гэсэн мэт тэнгэр єєд улам дvрэлзэн асаж байна. Занаа Дамдингийн дээлийг нємрєн гал руу хєлєє жийж, норсон гэзгээ задлан хатааж самнаж суух бєгєєд нvд нь талимааран галын цог дээр тусжээ. — Чи юу бодоо вэ гэхэд, — Бодох юм байлгvй яахав гэж санаа алдав. Дамдин ч бас бодох юм байжээ. Хэсэг дуугvй байснаа — Чи миний эхнэр vнэхээр болох уу гэлээ. Занаа, — Болно! Чамд тєрсєн биеэ тушаая! Чамайг дагаад хорвоогийн хаана ч хvрвэл хvрнэ гэжээ. — Би юу ч vгvй гон бие хvн гэдгийг чи мэднэ. — Тэр яахав! Сэтгэлтэй л бол болдог юм гэж ээж минь хэлдэг байсан. — Амиа тэжээх гэж арван дєрєвтэйгєєсє усчин хийж Сэлэнгийн урд эргээс хойд эрэг, хойд эргээс урд эрэг рvv ховилт онгоцны єнцєг дээр зогсож алгаа эвэрштэл сэлvvрдлээ. Ус гатлуулчаад хvмvvс алган дээр хэдэн мєнгє тавих юм. Одоо усчин хийхгvй ээ гэв. — Тэгээд яаж амьдрах вэ? чи бид хоёр гэх шиг Занаа Дамдины царай єєд харлаа. — Аржаргалантад модны рам гээч юм бий болж, хєлсний ажилчид авч байна гэж загасчин оросуудтай яваа хvнээс дууллаа. Тэнд очиж салчин хийнэ дээ! Бид багадаа мод холбон урсгаж зєндєє тоглодог байсан юм гэлээ. Yvр цайхын хирд бороо ч зогсож vvлс холдсон байв. Дамдин Занаа хоёр Сэлэнгийн эрэг дээр ирэв. Намуухан боловч хvчтэй хєєсрєн давалгаалах Сэлэнгэ рvv єнгийсєн хєгшин улиангар модноос нулимс адил ганц нэгээхэн навч эргэлдэн унаж холын замдаа чимээгvйхэн одох

Page 412: Mongoliin shildeg oguulleg

ажээ. Эрэг доор хооронд нь тємрєєр холбосон гуалингууд модноос бэхлээтэй байв. Дамдин, — Чи бид хоёрын Аржаргалант орох унаа энэ дээ. Заа суу гэлээ. Занаа айж байгаа бололтой, — Чиний холбоо онгоц яасан юм бэ? — Бий нь бий л дээ! Тvvнийг авч явж хvмvvсийг усны хоёр талд явгалчихаад яахав гэж бодсон юм. Онгоц байхад усчин олдох байлгvй гэв. Дээр нь гишгэтэл сал хотолзон ус дээгvvр нь цалгив. Дамдин Занааг голд нь суулгаж, хамаг хувцсаа тайлж, ємдєє шуугаад єєрєє цав цагаан хусан сэлvvр авч алгаа шилэмдэн эргийн ёроол руу нэгэнтээ хатгатал сал овсхийн хєнгєрч бєгс нь урсгал даган загасны сvvл шиг гялс хийв. Дамдин сэлvvрээ суга татан авч хагас сууснаа дахин усны гvн рvv цул хийтэл хатгавал салны толгой давалгаан дээгvvр цоройн єндийж нар зєв даялан Сэлэнгийн гол руу сум адил харван одлоо. Занаа дасаагvй хvлгээс айсандаа нvдээ тас анин модны холбоос уяанаас бат зуурсан байв. Нvд нээвэл тавилангаас хэдэн бээр холдоод цагаан булангийн доор сайр тушаа яваа бололтой. Сал их мєрний дєлгєєн урсгалд намуухан хотолзон гулсана. Бага наснаас танил дасал болсон уул толгод холдон холдсоор. Дамдин, — Айгаагvй биз! Айх юм байхгvй. Хатан Сэлэнгэ чи бид хоёрыг зорьсон газарт нь хvргээд єгнє гэж хэлээд сэлvvрээ татаж нэгэн мєч амарчээ. Сэлэнгэ мєрнийг эмжсэн нов ногоон ой тайга шувтарч, орой нь vзэгдэхгvй барзгар хадан цохио элбэг дайралдах боллоо. Урагшлах тусам хадан цохио хоёр талаас тvрж орж ирсэн учраас Сэлэнгэ нарийсан урсгал нь улам хvчтэй ширvvн болох ажээ. Баргар хадан уулнаас аандаа нурж байгаа асга чулууны их чимээ тэнгэрийн дуу шиг нижигнэх нь сvртэй сонсогдоно. Зам улам бартаатай болж сал амаа мэдэхгvй даага шиг цовхчин булгиж явсаар хоорондоо нийлсэн юмуу гэмээр нарийхан хадан хавцлын дундуур орж ирэв. Дамдин салны урд vзvvрийн хоёр тал руу ээлжлэн хатгаж залах мєрт хєєсєрсєн их давалгаанд салны толгой, Занаа хоёр vзэгдэх болж байлаа. Хадан хошууны хоорондуур орж ирэх vед ус аймшигтай шуугин цалгин давалгаалж дээрээс аадар буух мэт санагдана. Дамдин Занаадаа одоо л салчин болж чадах залуу хvний ид хавыг vзvvлэх гэж тайван инээмсэглэн, — Айх юм байхгvй, сайн барьж яваарай. Энэ хэсэг нугачааг єнгєрвєл зvгээр болно гэжээ. Занаа Дамдингийн тайван дууг сонсоод нэлээн тайвширлаа. Дамдин салны ташууран гуядагдаж байгаа сvvлийг залах

Page 413: Mongoliin shildeg oguulleg

мєртєє, — Нvдээ эрээлжилбэл уулын орой хараад яваарай. Эцэг минь уулын орой ширтэхэд ухаан саруулжина. Ус газрын хэвгий даган урсдаг, эр хvн уул єгсєж даваа давж амьдардаг гэдэгсэн. Эцэг шигээ би нэг л юманд зvтгэвэл чигээрээ хvн байгаа юм даа гэлээ. Салчин болох гэж сэтгэл шулуудан анх ингэж л ирж дээ. Тэр цагаас хойш Сэлэнгэ голдиргоо єєрчилсєнгvй, татарсан ч vгvй, амсхийх завгvй урссаар байна. Анх ирэхэд энд хэдэн хар гэр ганц дvнзэн байшин л байсан даа. Занаа бид хоёр модны холтсоор чигжиж дулаалсан нийтийн байр гэгч навтгар урцанд орж євєл нь анхны минь хvv тєрж билээ гэж бvvр тvvрхэн бодож явжээ. Зарим нь майханд, зарим нь наранд шарахаар сал дээр гэдрэг, тvрvv харан хэвтжээ. Шєнийн ус, бороонд норсон гутал, ороолтоо хатаахаар майхнаа тойруулан тавьсан байна. Сал урсгалын дагуу салхинд туугдан бvvвэйлэх адил намалзан аандаа хєвж яваа ийм vед зєвхєн толгойг залах тєдийгєєс єєр ажил байдаггvй. — Цай, хоол боллоо, босоорой гэж хашгирах дуунаар салчид цєм босож цалгин давалгаалж байгаа уснаас гар нvvрээ угаагаад майхны vvдэнд дэлгэж тавьсан ууттай боорцогыг тойрон суулаа. — Дамдин гуай хоол, цайгаа уу гэж дуудахаар салны толгойд сууж яваа нєгєє хvн сэлvvрээ орхиж нааш явав. Дамдин уулын сонгино, хvнхээл ханхалсан хултай хоолыг модоор этэн шєлийг шоржигонотол сороод амаа алгаараа шувтран цай хийлгэлээ. Дамдин цай оочиж тэнгэрийн хаяа ширтэн сууснаа — Сэлэнгийн эх єєд хэд хоног айхтар хvчтэй бороо орох шиг боллоо. Yерийн тvрvvч тун ойртсондоо. Єнєєдрєєс салхинаас шавар шороо их амтагдан, усан дээр бєєн бєєн хєєс гэнэт vзэгдэн усны шувууд уул хад єєд тэмцээд байх шиг гэв. Тийш харваас холын цэнхэр уулсын цаад руу тэнгэр нvргэлэн аадар бороо цутган байгаа бололтой, наран шингэх зvгийн тэнгэрийн хаяа хоосрон харанхуйлж тэр зvгээс гашуувтар салхи vлээж байлаа. Сал урссаар Цагаан тохойн эх рvv орж ирлээ. Дамдин, — Майхнаа буулгаад, салаа усныхаа голоос гаргаж зах руу нь зааж єгье. Усны хvч нэмээд байх шиг байна. Салаа хайрдуулаад орхиж болохгvйдэг шvv гэв. Хvмvvс Дамдин гуай мэдэж байгаа гэсэн шиг бээлий, хєшvvрэг мод, тємрєє авч эрэг дээр гаргахад бэлтгэжээ. Дамдингийн бригад гэж нэршсэн энэ 8 хvн нэг явахдаа тус бvр 12 ширхэгээс бvрдсэн 24 сал холбож ирдэг юмдаа. Дамдин толгойд очин доогуур нь хєшин гэдрэг суутал салны толгой акулын ам шиг зай завсраараа ус садруулан хєєсрvvлсээр урсгалын хvчийг тас дайран эрэг рvv даялав. Урсгалын хvч их байснаас сал

Page 414: Mongoliin shildeg oguulleg

дундуураа могой шиг атиран гогцоорч дээр дээрээсээ цоройн гарчээ. Салны сvvлч vзэгдэхгvй байгаа нь тvрvvчийнхээ салны доогуур шааж орсон хэрэг байв. Ийм vед ганц холбоос л тас vсэрвэл алдуурсан сал сум шиг харван замдаа тохиолдсон бvхнийг хаман оддог билээ. Дамдин толгойг урсгалын дагуу жаахан тавьж єгтєл сал хавиралдан нажигнасаар жаахан хэвдээ орлоо. Хоёр хоёроороо зай аван зогсож салыг эрэг рvv хєндлєнгєєр нь аваачихаас мэхгvй боллоо. Салчид дуу нийлvvлэн зэрэг залсаар байтал сал эрэг рvv ойртон ирлээ... Салчид єдрийн хvнд ажлыг ардаа хийгээд гэрийн зvг хєєрєлдєн явна. Дамдин урт тvрийтэй усны гутал, юvдэн малгай ємсєж хусан сэлvvр мєрєн дээрээ тавьжээ. Дамдингийн ємнєєс сэгсгэр vстэй охин гvйж ирлээ. Дамдин Отгонжаргалыг vнсэж, мєрєн дээгvvрээ суулгахад охин эцгийн хvзvvгээр тэврэн, — Аав аа! Талхны мєнгєнд яваад ирэв vv гэж асуулаа. — Тэглээ гэх сонсогдоно. Энэ vгийг хэлэхэд Дамдинд сэтгэл нь нэг л жаргалтай уяхан болоод явчих шиг санагддаг билээ. Надаас хойш яанадаа гэж сэтгэл зовдоггvй ч хєлийг нь дєрєєнд хvргэх хvн нь би гэж бодоход ааг омог, баяр жаргал цээжинд багтаж ядах vе бий. Энэ бол Дамдинд хамгийн дээд жаргал юм. Yртэй хvнээс єєр баян хvн дэлхийд vгvй билээ. Отгонжаргал хамгийн бага нь болохоор эцэгэх хоёр нь энхрийлэн эрхлvvлчихсэн юм даа. Дамдинг єглєє цайгаа уугаад ажилдаа гарч явтал эхнэр нь, — Хvvе! Наадах чинь дагаад байна шvv дээ гэж дуудлаа. Эргэж харвал Отгонжаргал хойноос нь гvйж явлаа. Дамдин эргэж очин охиноо аргадан vнсээд, — Аавыгаа дагаж болохгvй! Ус их байгаа. Аав нь ажилдаа явъя, талхны мєнгєнд явъя гэлээ. Аав нь охиноо эрхлvvлж хэлжээ. Охин хэдий балчирхан ч ухаантай vр байлаа. — Аав! Та надад талх чихэр авчрах гэж байгаа юм уу? Гээд євєр дээрээс нь бууж дагасан ч vгvй, уйлсан ч vгvй хоцорсон билээ. Тэгээд сая асууж байгаа нь тэр юм. Дамдин эхнэрийн аягалсан єтгєн шаргал цайг тавтай уугаад ажлын ядаргаа арилаад дахиад л чадал тэнхээ барагдамгvй санагдав. Ер нь эцэг хvний vvрэг ёсоор ажил хийж хэдэн хvvхдээ тэжээж яваа шvv гэж бодоход сэтгэл санаа ямагт єег сайхан байдаг ажээ. Отгонжаргал дэргэд нь элдэв юм шулганан тоглож сууснаа, — Аав аа! Та дахиж явахгvй, тиймээ гэв. — Аав нь єнєєдєр явахгvй. Охиноо євєртлєєд унтаж амарна гээд сэлvvрийн мод татуурга олсонд холгогдож эвэршсэн гараараа охиныхоо vсийг иллээ.

Page 415: Mongoliin shildeg oguulleg

Дамдин шєнє дундын хирд машин, тракторын пижигнэх их чимээнээр сэрлээ. Салчид гол руу бушуухан очоорой, босоорой гэж бачимдан хашгиралдах сонсогдов. Дамдин босож хувцаслаад бушуухан гарвал бороо асган газар тэнгэрийн зааг ялгарахгvй бєгєєд уул ус, ой мод нэлдээ ганхан шуугиж байх шиг нvvгсэн их чимээ гарч байв. Дамдин Сэлэнгэ vерлэжээ гэж мэдэв. Ус шавар нэлийн урсах уулын хэжлvvрийг барин гэлдрэх зvтгvvрийн ганц тракторын гэрлээр чиг барин салчид гол руу явцгаалаа. Тэнгэр тас няс дуугаран vе vе гялбалзах цахилгаанд хар vvл мушгиралдан нvvгэлдэнэ. Хайрдуулан холбож орхисон салнууд усны хvч нэмэгдсэнээс нажигнан тар няр мєргєлдєж байгаа нь сонстоно. Дамдинд Сэлэнгийн дунд сайранд орхисон сал гэнэт санаанд оржээ. — Yерийн гол хvч хараахан ирээгvй байгаа дээр юуны тvрvvнд дунд сайрын их салыг тогтоож авахыг бодъё хэмээн хашгиран холбоо сал дээр vсрэн гартал, — Юуны ємнє энэ хэсэг салнуудаа татаж гарга! гэх шинэ даргын захирангуй мєртєє хvvхдэрхvv дуу сонсогдлоо. Дамдинг дагаж сал тvрэн ус руу орох гэж байсан салчид цєм зогсов. — Бушуу хєдєлцгєє! Та нар хайчив гэж даргын дахин бухимдан хашгирахад салчид арга буюу буцаж эрэгт хайрдуулсан салыг чирэн гаргахаар тракторын араас бэхлэн уяж зарим нь буй хvчээрээ татацгааж эхлэв. Дамдин даргын дэргэд гvйж хvрлээ. — Дарга минь! Хvv минь vерт хэдэн зуун сал урсгана гэдгийг та юу гэж бодож байна. Yзсэн vv? Тємєр хоргоо зад татсан араатан л гэж мэд. Юун тvрvvн дунд сайрт орхисон их салаа тогтоох арга бодох хэрэгтэй, тэгэхийн тулд хэсэг хvн нэг салаар урсан очиж сайтар бэхлэн холбох ёстой. Тэгвэл хоёр талын ууланд цахдаж зогсдог нэг ёс бий. Нєгєє арга бол урсаж очихоос нь ємнє буй бvх хvчээрээ хадан хясаанд боолт хийж тогтоох л байна. Єєр зам vгvй гэлээ. Сугар дарга салчны энэ vгэнд юу гэж хариу єгєхєє vнэндээ тунгаан бодсон нь vгvй. Гэсэн ч хэн нь дарга юм бэ гэсэн хачин жигтэй vг яг зvрхний тушаа хатгаад авах шиг болов. Агшин зуур «Би мэдэж байна, тушаал бол тушаал» гэсэн vг амнаас нисэн гардаг байна. Сугар салчдад хамгийн анх удаа шийдвэртэй єгсєн тушаал энэ байлаа. Дамдин гайхаш нь барагдан, — Чи мэдэхгvй бол хэн мэдэхэв дээ гэж амандаа бувтнан арга буюу нєхдийн араас очив. Сугар ийм vед удирдлага шийдвэртэй хатуу чанга байх нь зєв гэж боджээ. — Урсах нэг нь урсаж л байг, та нар олон таван vггvй энэ салнуудыг татаж гарга гээд єєрєє ч удирдан орох нь уу гэлтэй гvвэлзэх усны зах барин эрэг рvv гvйлээ.

Page 416: Mongoliin shildeg oguulleg

Салчид шєнє турш элс шаварт дарагдан овоорсон холбоо салнуудыг ухаж чирч гаргасаар vvр цайлгалаа. Хєєсрєн хоормогтсон vерийн их усан замд тохиолдсон бvхнийг хуу хаман одно гэсэн мэт давалгаалан шуугиж байв. Салчдын нvд сал орхисон дунд сайр руу тусжээ. Сайрыг хэдийд ус авч хэдхэн бургасан толгой цухуйж харагдана. Сал vзэгдэх бараагvй болжээ. Аадар бороо жаахан татарч тэнгэрийн дуу холдож, ойр орчмын юм vзэгдэхийн vед л салчид амсхийн тамхи баагиулан сууцгаалаа. Сугар даргыг нэг харахад нь євгєн салчин Дамдин ирж явна. Дэргэд нь ирээд євгєн салч гашуудалтай тонгойн зогсжээ. Нvvр нь vерт идэгдсэн хєгшин уулын сархиаг шиг vрчлээтэн сvртэй бєгєєд ууртай догшин болсныг Сугар ажив. — За дарга минь! Тусгvй юм болсон байгаа биз. Сал vерээс гаргах гэдэг шатар нvvхтэй адил шvv. Хєгшин салчны vгэнд орсон бол бид их салтайгаа байж мэдэх л шvv дээ гэлээ. Сугарт энэ vг тун ч зэвvvн ёжтой санагджээ. Гэсэн ч « Аргагvйдээ, нас єтлєхєєр хэн ч ажилдаа тvvртдэг уур уцаартай ч болдог гэсэн, энэ євгєн тvvний нэг биз» гэж бодов. Тэгээд, — Та ядраад байвал харихгvй юу даа. Бид тантай, тангvй хийчих байлгvй гэв. Дамдин энэ vгийг гvйцэд ойлгосонгvй ээ! — Юу гэнээ даргаа! Би энэ ус модтой євгєртлєє ноцолдсон хvн Сэлэнгийн vертэй анх тулгарч байгаа минь энэ бишээ! Хvнд хєєгдєх болоогvй гэлээ. Сугар, — Би таныг хєєгєєгvй! Юу юуны тухандгvй олон жил ажилласнаараа далайлгах хэрэггvй шvv дээ! Би тан шиг ажиллаагvй ч гэсэн зах зухыг нь мэднэ гэв. — Ёстой л зах зухыг нь мэдэж байна даа! гэж эгдvvтэй хэлээд нойтон модны булан сандайлан, гvвэлзэн шуугих vерийг харан бодлогошров. Тэртээ гvvрийн vзvvрээс наад хєтєл давтал машин, хєсєг тэрэг цувран зогссон харагдана. Сэлэнгэ нэг vерлэхээрээ хэдэн долоо хоног зам гvvр хааж, ажил алба тасалдуулдаг билээ. Ер нь арал дээр байсан их салыг єчигдєр нааш нь татуулахгvй яасан юм бэ? Салхины vнэр vер ойртожбайгааг хэлээд байлаа шvv дээ. За тvvнийг мэдэхгvй нь хир гэхэд мэдээд хэлж байгаа хvний vгэнд ордог байгаа даа. Татуургад байгаа хэдэн салд яараад байхдаа яадаг юм бэ? Урсаад хаа холдохов. Доод тохой хvрээд л зогсоно. Хайран мод гэж шvvрс алдан салчдын хоорондоо ярьж, гаслах сонсогдоно. Дамдин хэдийгээр шинэ даргатай ажил тєрлєєс болж ам мурийсан ч гэсэн ажлаа хийдгээрээ хийсээр л явжээ. Ажил дээрээс болж аль маргахыг тэр гэхэв. Дамдин бурууг хийчихвэл зэмлvvлэхдээ гомдож

Page 417: Mongoliin shildeg oguulleg

гонсойдоггvй, буруутныг нvvрэн дээр нь хэлэхдээ хулчийдаггvй зантай юм. Євгєн салчин, дарга хvvг хvмvvсийн нvvрэн дээр арай ч хатуу хэлчихэв vv дээ. Цул эрдэм л хvн байх даа. Жаахан хар ухаан суугаад ажлын дєртэй болчихвол манай vйлдвэр байтугайг хєдєлгєнє дєє гэж бодож явсаар ажилдаа иртэл санхvv дээр хурдан ирvvл гэж тосгоны тєвєєс дуудуулсан байлаа. Дамдин, — Хvн нэмэгдвэл хvнс нэмэгдэнэ гэж ийм л сайхандаа. Хэдэн хvvхдvvдийн минь мєнгий бодож олгох гэж буй хэрэг гэж бодсоор очжээ. Олон жил цалин хєлсийг нь бодож сохор зоос ч дутаалгvй олгож ижил дасал болсон хєгшин нягтлан Сампил нvднийхээ шилийг авч зовсон байртай хараад - Бие тэнхээ сайн уу? хvvхдvvд зvгээр vv? гэж асуужээ - Би ямар алзах биш дээ. Сампил аа! Дамдинг анхныхаа салыг урсгаж ирээд цалингаа бодуулж авч байсан шигээ л гэж бод! Одоо 10 жил сал татаж чамаар цалингаа бодуулсан ч эр чадал бай шvv! Усны шувуу усандаа гэсэн юм. Би ус мод хоёроос vхтлээ салахгvй гэж боддог шvv! Гэв. Ингэх ярихдаа царай нь улам ч залуужин нvд нь цогтой гэрэлтэж байхыг Сампил ажиглажээ. Сэтгэл санаа баяртай урам зоригоор бялхаж явахад хvний царайнаас гэрэл туяа цацардаг байнам. Дамдингийн ийм их сайхан юм бодож яваа нь Сампилын сэтгэлийг улам ч зовоожээ. Сампил хийх юм, хэлэх vгээ олохгvй бантаж хэсэн баахан vvлгэртэн сууснаа, ~Дамдин минь! Чи даргыг гахай хариулагчаар оч гэхэд нь юу гэж vгvй гэсэн юм бэ? Чамайг энэ 15-аар тасалбар болгоод оронд чинь нэг залуу авсан тушаал ирсэн байна. Харин сарын цалинг олгож тэтгэвэрт гаргалаа гэсэн байна гэлээ. Євс шарилж ургасан уулын хормойн нарийн хэжлvvр єгсєн Дамдин гэрийн зvг явж байна. Толгой эргэж нvд эрээлжилснээс орчин тойрон цар таваг шиг жирэлзэн далбилзана. Энэ жимээр хичнээн удаа цалингаа євєртлєн эхнэр хvvхэддээ єгснийг санаж чадахгvй явна. Єврєє байн байн дарж vзэхэд дєрвєлжин эвхсэн шинэхэн цас хуурай євс шиг шажигнана. Энэ бол ажлаас халсан даргын тушаалын нэг хувь юм. Маргаашаас эхлээд салчин биш маргаашаас хэлээд энэ тосгонд ирэх хэрэгцээгvй болно гэж бодохоос нэгэн мєч бороотой єдрийн тэнгэр шиг бvvдгэрэн байв. Айл гэрийнхээ голомтыг асаасан ийм нутгаас сална гэхэд яс янгинах шиг болов. Зам яахин хороосныг анзаарсангvй нэг мэдэхэд эхнэр хvvхэд нь гэрийнхээ хаяанд харуулдан зогсож байв. - Эдэндээ яаж хэлнэ дээ гэж нэл халгаснаа, жаргалаа ч зовлонгоо ч хуваалцах ерєєлтэй тєрснєєс хойш vнэнээ л хэлье гэж шийдэв. Ингэж

Page 418: Mongoliin shildeg oguulleg

бодож явтал Отгонжаргал ємнєєс гvйн ирж, - Аав аа, та талхны мєнгєнд яваад ирэв vv гэж томоогvй хєєрхєн ааль гарган асуугаад хvзvvгээр нь тэврэн авлаа. Хоолой нь зангиран бєглєрч нvдээ тас анин зогсов. Энэ бол єєрийгєє єрєвдєж гутарсан нь огт биш байлаа. Охиноо єрєвдлєє. Аяган чинээ vр минь, алаг vр минь! Чи юу гэнээ гэж нvд хуурай мєрт гиншигнэн vглэв. Гэрийнхээ хаяанд ирлээ. Салчны сууринд Дамдинг танихгvй хэн байлаа. Миний ингэж ирж байгааг хєгшин залуугvй цєм гайхан харж байгаа гэж бодов. Занаа нєхрийн царайг хараад нэг л учир болж гэдгийг гадарлан усанд нэгийгээ алдчихсан юм биш байгаадаа хэмээн айдас тєрєн, юу хэлэхийг нь битvvхэн хvлээжээ. Гал дээр яаравчлан цай vйх зуураа, - Чамайг арай ирэх болоогvй гэж бодоод цайгvй сууж байлаа гэж юу гэхийг нь туршиж асуужээ. Дамдин дуугарсангvй. Тэгэхээр нь цай аягалж нэлээд харж байснаа - Yерт алдсан нєгєє салнуудаа олоо юу? Гэж асуув. Дамдин, - Сал над хамаагvй болсоон гэж тvс тас vг хэлэв. Занаа чихэндээ итгэсэнгvй. Хоёр чих нь тугалга цутгасан юм шиг халуун дvvгэв. Харин аавынхаа євєр дээр эрхэлж байсан Отгонжаргал охин энэ vгийг тун хурдан тусгаж авчээ - Аав аа! Та дахин талхины мєнгєнд явахгvй юмуу? Гэж асуужээ - Тийм ээ! Аав нь явахгvй гэж охиноо цаашлуулан хэлэв - Аав аа! Та яагаад тэгж байгаа юм бэ? - Яахав, аавыг чинь дарга ажлаас халчихсан гэжээ. Занаа уртаар санаа алдлаа. Сая л чихэндээ итгэжээ - Одоо тэгвэл энэ хvvхдийг чинь яадаг байна даа. Даргынхаа сэтгэлд юу гэгч юм хийсэн юм бэ. Чи дэндvv чигээрээ шvv! Єєрт чинь л муу гэлээ. Дамдин эхнэрээ нvдний булангаар харвал нэг том нулимс хацрыг нь дагаад бємбєрєн байв. Энэ маань ч єтєлж аймхай туулай шиг болж дээ. Анх эх эцгээ Арилдий баяны хvvтэй суулгах гэхэд нь тас зєрєєд намайг дагаад гарч байхдаа мєн ч зоригтой байсан даа гэж бодов. Тэгээд Занаа минь юун амархан нулимсав дээ. Ямар vр хvvхдээ алдчихсан биш гэлээ. Тэр нэг єдєр vйлдвэрийн дарга энхэр хvvхэдтэйгээ зугаалгаар буцаж явсан билээ. Yл таних бяцхан охиноос болж тэд бодолд дарагдан яваа шvv дээ. Охин нь, - Манай аав хvнийг ажлаас нь халдаг юм байж дээ. Аав маань ажлаас халагдчихвал бидэнд яасан хэцvv байх бол гэж хvvхдийг єрєвчхєн сэтгэлээр бодож явжээ. Сугар чухам юу гэж бодож явсныг хэн ч мэдэхгvй. Тvvний єргєн саруул магнай улам ч цэлмэг болсон шиг. Хvн гэдэг барагдашгvй

Page 419: Mongoliin shildeg oguulleg

эрдэнэ хадгалсан уултай адил гvн гvнзгий юм. Сугар ямар ч гэсэн ертєнцийг хvнийг танин мэдэх хэрэгтэй юм гэж бодож эхэлсэн биз. Долгор оройн хоолоо хийгээд яг л урьдын адил цонхны дэргэдэх эрээн бvтээлэгт ширээндээ тавьсан боловч хоёр охин дор бvрнээ шалтаг хэлээд идсэнгvй. Аав ээж хоёр бие биедээ нууцгайхан гэм vйлдсэн юм шиг гэх юмуу, аль эвсэл анх удаа уулзаж байгаа хvн шиг дуу шуугvй хоолложээ. Шєнє дєл болжээ. Охидууд унтсан эсэхийг бvv мэд Сугар, Долгор хоёр нэг ор дээр хэвтсэн боловч дундуур нь ямар нэг хvн ороод ирсэн шиг бие биеэсээ хєндий хєрвєн байв. Харин эхнэр нь - Би чиний албан хэрэгт хуруу дvрэх гээгvй. Гэхдээ чамд хань тvшиг болж яваагийн хувьд чи надад бас зарим юмыг дуулгаж зєвлєж болох шvv дээ. Дарга хvн хvнийг ажлаас халах, авах эрхтэй байлгvй яахав. Тэгэхдээ ажилчдынхаа ар гэрийг сайн судалж энэ хvнийг ажилд авснаараа би ямар сайн vйл хийж байна. Энийг халснаараа гэр бvлд нь ямар бэрхшээл тарих билээ гэдгийг сайн бодож vртэй хvн vрээрээ зvйрлэдэг байх хэрэгтэй шvv дээ. Хоёр охин чинь энэ байна. Чи эрдэмтэй чадалтай гээд юмыг хурдан хоомой шийдвэр буруу шvv гэлээ. Ухаан санаа гэнэт цэлмэг адил vvр манхайн хаяарч уулын хярын модод сэрвийн орчлонгийн хол, ойрын юмс ялгарч байв. Гараашийн жижvvрийн утас хангинав. - Манай машиныг хурдын ирvvл гэх нь шинэ даргын дуу мєн байв. Машин ирлээ. Сугар, - Салчны сууринд хурдан очоод Дамдин гуайг аваад ир гэлээ. 69 машин єглєє эрт довтолгон ирж явахыг хараад салчны нэг авгай гvйн ирж, - Дамдин! Занаа та хоёрыг нvvхээ боль гэж дарга хvн ирvvлж байх шиг байна. Аштай байхав дээ! олон жил ижил дасал болсон айл эндээ байвал гэлээ. Занаа энэ vгэнд сэтгэл ихэд хєдєлсєндєє болоод ам алджээ. - Эндээс холдох гэдэг надад ч vр хvvхдээсээ холдохоос ялгаагvй байна шvv! Ямар сайндаа би охиндоо vг зааж єгєєд дарга руу явуулж байхав гэчихлээ. Хvvхнvvд - Ёстой ёстой, чиний зєв гэж ам амандаа шуугилдав. Харин Дамдин царайгаа тvвшин болгож эхнэрээ сvрхий хараад, - Занаа минь! Чи чинь юу болж байгаа чинь энэ вэ. Тэр хvн чинь чиний хэлсэн хэлээгvй, юу хийснээ одоо ойлгож байгаа. Тэр чинь энэ модны vйлдвэрт ирээдvйд надаас єчнєєн дахин хэрэгтэй хvн! Магадгvй миний явах тэр хvний ухаан суухад ч тус хvргэж мэднэ! Чи дуугvй л бай! Ажил хийж эхэлж байхад алддаг ч юм, онодог ч юм. Миний занг мэдэх мєртєє чи даан ч тийм булай юм хийх гэж байх уу? - Тvvний оронд чи гэрээ ачаалаагvй байхдаа даргыг гэр бvлтэй нь цай уулгачихья гэж санах байсан юм. Эр хvн хэрэлдэж уулзаад хэлцэж

Page 420: Mongoliin shildeg oguulleg

салдаг ч ёс бий гэв. Занаа, - Мэдэхгvй, мэдэхгvй! Би ч бvр уймарч орхихдоо л тэгсэн юм гэж аргадангуй єчлєє. Салчдын авгай нар зарим нь vдэлтийн цай уулгаж гаж Дамдин, Занаа хоёрыг урьж оруулан зарим нь халуун цай, тавагтай идээ барин гvйлдэж хvvхдvvдийнх нь євєрт боов боорцог хийж vнсэж байлаа. Дамдин, Занаа хоёр айлаас гарч ирлээ. Занаа минь сайн яваад хvрээрэй гэж салчны авай, хvvхнvvд ам амандаа шуугилдан зарим нь тєрсєн охиноо алс хол сургуульд vдэж байгаа юм шиг нулимс мэлтэгнvvлж харагдана. Занаа хамгийн бага Отгонжаргалыг аваад кабинд суув. Гэр бараагаа хэдийн ачаалчихсан байсан хэрэг. Жолооч Дамдингийн дэргэд ирж, - Таныг дарга аваад ир гэж явууллаа гэв - Дарга хvvд сайн сайхныг ерєєж байна гэж хэлээрэй. Ам алдвал барьж болдоггvй. Ах нь гvдэсхэн зантай хvн. Монгол орон уудам, хийх ажил зєндєєн байна. Хєгшин салчин Дамдин тэртээд цэнхэртэх уулын их царамд гарч мод бэлтгэхээр шийджээ гэж дарга хvvд хэлээрэй гээд Дамдин хvvхдvvд суусан чиргvvл дээр vсрэн гарлаа. Машин уулын нарийхан хэжлvvрээр алгуурхан хєдлєхєд ємнєєс нь ургахын улаан нар уулын орой дээгvvр тосон мандаж байлаа.