lectured by enkhbold.z

19
“Монголын хөгжилд МХХТ-ийн оролцоо” З.Энхболд., УИХ-ын гишүүн Updated 02/26/2010

Upload: darkhan

Post on 20-Jun-2015

2.070 views

Category:

Technology


7 download

DESCRIPTION

Darkhan, Mongolia - 2010.05.21

TRANSCRIPT

Page 1: Lectured by enkhbold.z

“Монголын хөгжилд МХХТ-ийн оролцоо”

З.Энхболд., УИХ-ын гишүүн

Updated 02/26/2010

Page 2: Lectured by enkhbold.z

Агуулга• Яагаад МХХТ тэргүүлэх салбар болох ёстой вэ

– Бүтээгдхүүн нь контейнерээр тээвэрлэгддэггүй (2-хон хөрштэй, далайд гарцгүй)

– Байгалын баялаг хязгаартай-Оюуны баялаг хязгааргүй • Төрөөс баримталж буй бодлого ба өнөөгийн байдал

– УИХ-аас баталсан хууль эрх зүйн орчин– Бодлогын баримт бичгүүд– Өнөөгийн статус

• Хэлэлцэгдэж буй төслүүд ба боломж– Аутсорсинг– Телемeдицин– Зайны сургалт– Ухаалаг иргэний үнэмлэх

• Тулгарч буй бэрхшээл, зайлшгүй авах арга хэмжээ

Page 3: Lectured by enkhbold.z

Байгалын баялаг хязгаартай-Оюуны баялаг хязгааргүй

Дараагийн 10 жилд Өмнөд Солонгосын ($19800) түвшинд хүрнэ гэвэл 1 хүнд ноогдох ДНБ-ээ 15 дахин өсгөнө гэсэн үг.

ЭЗ аль салбар ийм өсөлтийг өгч чадах вэ?

Одоо байгаа салбаруудаас уул уурхай өгч магадгүй, гэхдээ ажлын байр хангалттай үүсгэдэггүй, эрсдэлтэй салбар

Харин дэлхийн зах зээлтэй мэдээллийн технологийн салбараар холбогдож чадвал эдийн засаг ч өснө, ажлын байр ч гарна.

Монголын нийгмийн болон иргэдийн хөгжлийн хоцрогдол богино хугацаанд арилна.

Page 4: Lectured by enkhbold.z

Төрөөс баримталж буй бодлого

Харилцаа холбооны тухай хууль 2005 онБүх нийтийн үйлчилгээний үүргийн санЗГ-ийн газрын тусгай сангийн хуульд БНҮҮС-ийн холбоотой нэмэлт, өөрчлөлтийг оруулсанРадио долгионы хууль WiFi, WiMax зэрэг бусад утасгүй технологийг өргөнөөр нэвтрүүлэх зорилгоор

Шуудангийн тухай хууль

Харилцаа холбооны тухай хууль 2008 он шинэчилсэн найруулга

Page 5: Lectured by enkhbold.z

Нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулж байгаа хуулиуд:

Цахим гарын үсгийн тухай хууль

Цахим хэлцлийн тухай хууль иргэний хуульд өөрчлөлт оруулах

Мэдээлийн аюулгүй байдлын тухай хууль

Бүртгэлийн тухай хуульБүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх

Page 6: Lectured by enkhbold.z

Бодлогын баримт бичгүүд

Цахим Монгол хөтөлбөр (2005-2012)

Цахилгаан холбооны дунд хугацааны хөгжлийн стратеги

МХХТ-ийн салбарыг хөгжүүлэхэд 2010 он хүртэл баримтлах чиглэл

Цахим Засгийн газрын мастер төлөвлөгөө (2005-2010)

МТ-ийн гадаад аутсорсингийг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэхэд баримтлах чиглэл (2007 он)

Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр (2008-2012 он)

Page 7: Lectured by enkhbold.z

Хэлэлцэгдэж буй төслүүдийн өнөөгийн байдал ба боломж

Хавтгай дэлхий дээрх монгол чадамж бол АУТСОРСИНГ

Орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан ТЕЛЕМЕДИЦИН

Зайны сургалтын хэрэгжиж буй төсөл

Нэг Монгол-Нэгдсэн бүртгэл-УХААЛАГ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ

Page 8: Lectured by enkhbold.z

Хавтгай дэлхий дээрх Монгол чадамж бол АУТСОРСИНГ – Зах зээл

Page 9: Lectured by enkhbold.z

Голлон тоглогчид

Page 10: Lectured by enkhbold.z

“Хавтгай” дэлхийн бидэнд олгож байгаа БОЛОМЖ

Зах зээл хангалттай бөгөөд жил тутам өсч байгаа (2008 онд $52B, 1% нь $520M Эрдэнэт үйлдвэр гэсэн үг)

Бүх түүхийн турш Монгол дэлхийн зах зээлээс хол байсан бол анх удаа дэлхий “хавтгай” болж газар зүйн байршил ач холбогдолгүй боллоо

Боломжийн цалинтай ажлын байрыг Монголдоо хязгааргүй үүсгэж болно. (зах зээл нь гадаадад, дотоодын хязгаарлагдмал зах зээлээс хамаарахгүй)

Ажилтай, цалинтай байх эсэх маань зөвхөн бидний чадвараас л хамаарна. Өмнөх бөөрөнхий дэлхийд хаана төрснөөс хамаардаг байсан.

Page 11: Lectured by enkhbold.z

Бид яагаад заавал энэ БОЛОМЖ-ыг ашиглах ёстой вэ?

• Далайгаас хол, Орос эсвэл Хятадын нутгаар дамжиж далайд гардаг учраас гарт баригддаг бүтээгдхүүнээр дэлхийтэй өрсөлдөж чадахгүй (ноолуурыг эс тооцвол)

• Аутсорсингийн бүтээгдхүүн тээвэрлэлт шаарддаггүй (тээврийн зардал=0)

• Мянга мянган Монголчууд гадаадад гарч хар ажил хийхээ болино

• Анхны хөрөнгө оруулалт бага (боловсролын ХӨ тооцохгүйгээр)

• Байгалийн баялаг шиг дуусахгүй, байгаль орчин бохирдуулахгүй

Page 12: Lectured by enkhbold.z

Зайны сургалтын хэрэгжиж буй төсөл

• 2007-2008 оны хичээлийн жилд тус бүр 20 компьютертэй 200 орчим англи хэлний зайны сургалтын ангиудыг УБ хот болон бүх аймгийн төв, зарим сумдад улсын төсвөөр шийдсэн.

• АНУ DynED компанийн англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

• Багш, хүүхдүүдийн зүгээс сайн үнэлгээтэй байгаа, харамсалтай нь 2009 онд улсын төсвийн урсгал санхүүжилт зогссон.

Page 13: Lectured by enkhbold.z

ТЕЛЕМЕДИЦИН

Монгол шиг хүн ам цөөтэй, асар том газар нутагт эмнэлгийн анхан шатны үйлчилгээний чадавхи муу оронд телемедицин хамгийн тохиромжтой гэдэг нь батлагдсан.

• Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 432 эрүүл мэндийн байгууллагууд интернэт ашиглаж байгаа ба тэдгээр байгууллагуудад 6400 гаруй компьютер ашиглагдаж байна.

• 2008 онд Эрүүл мэндийн яам түүний харъяа 15 байгууллагыг хамарсан байгууллага хоорондын өндөр хурдны сүлжээ /VPN, 10Mbps/ байгуулагдсан.

Page 14: Lectured by enkhbold.z

АЛСЫН ЗАЙНААС ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

ШКТЭ• Зүрх судас• Мэдрэл• Уушиг

ГССЗКЭ• Гэмтэл• Согог

УКТЭ• Ерөнхий мэс засал• Урологи, проктологи• Бөөр• Цус• Дотоод шүүрэл

ЭНЭШТ• Эх барих• Эмэгтэйчүүд• Хүүхэд

ХӨСҮТ• Халдварт өвчин

ХСТ• Хавдар

ЭМШУИС• Сургалт

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГҮҮД

ХӨДӨЛГӨӨНТ ЗАЙНОНОШЛОГООНЫ БАГ

ИНТЕРНЭТ256kbps-2Mbps ИНТЕРНЭТ

153kbps-3.1Mbps

ЯТТ-ийн баг

Page 15: Lectured by enkhbold.z

УХААЛАГ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ

• Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгож бэхжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор УИХ-аас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг батлан гаргасан

• “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хаягжилтын нэгдсэн тогтолцоо, иргэний ухаалаг үнэмлэх төслийн тухай” УИХ-ын тогтоол гарсан.

• Хаягжилтын нэгдсэн тогтолцоо, иргэний ухаалаг үнэмлэх төсөл хэрэгжсэнээр

-Цахим засаглалын суурь үндэс болох иргэний бүртгэл, мэдээллийн цогц тогтолцоо буй болно.

-Иргэний бүртгэлтэй холбоотой үүсдэг хүндрэл бэрхшээл, хууль бус үйл ажиллагаа багасна.

-Нэгдсэн хаягжилтын тогтолцоо нь эд хөрөнгө, хуулийн этгээд, шилжилт хөдөлгөөний мэдээллийн сантай болно.

Page 16: Lectured by enkhbold.z

Тулгарч буй бэрхшээл

• Мэдээллийн технологийн үйлчилгээ хэрэглээг нийгэм, эдийн засгийн салбаруудад нэвтрүүлэхэд салбар хоорондын уялдаа, холбоо хангалтгүй, нэгдсэн бодлого байхгүй, хэрэгжүүлэх тогтолцоо хангалтгүй.

• Мэдээллийн технологи, цахим мэдээлэл солилцоо, цахим гарын үсэг, аюулгүй ажиллагааг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, цахим үйлчилгээ болон хэрэглээг дэмжих, иргэн, эд хөрөнгийн цахим бүртгэл зэрэг асуудлыг багтаасан багц хууль эрх зүйн орчин бүрдээгүй учраас цахим үйлчилгээ, хэрэглээ нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих орчин хөгжихгүй байгаа

Page 17: Lectured by enkhbold.z

Цаашид юу хийх вэ?

• Мэдээллийн технологийн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх. Мэдээллийн технологийн багц хуулийн төслийг яаралтай эцэслэн ЗГ-аар хэлэлцүүлэх, УИХ-д өргөн барих

• Хөдөө орон нутагт интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийг УБ-ынхтай адил болгох, цахим боловсрол, он-лайн сургалт, телемедициний нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, хэрэглээ үйлчилгээг цогцоор нь шийдэх.

• Улаанбаатар, хот, аймгийн төвүүдэд өндөр хурдны утасгүй интернэт, хөдөлгөөнт телевиз зэрэг шинэ төрлийн үйлчилгээг өрсөлдөөн, зохицуулалтын орчноор дэмжих,

• Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх түүнд шаардлагатай сурах бичиг, салбарын мэргэжлийн боловсролын тогтолцоог иж бүрнээр бүрдүүлэх, бүхий л талаар дэмжих.

Page 18: Lectured by enkhbold.z

Үргэлжлэл

• Програм хангамжийн цогц шийдлүүдийг боловсруулах. Цахим засаглалын үндсийг бүрдүүлэх хүрээнд эхний шатанд төрийн үйлчилгээ, төрийн байгууллагуудын дотоод ажлын урсгал, албан хэрэг хөтлөлтийг бид цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байна.

• Програм хангамжийн боловсруулалтыг төрийн байгууллага тус бүрдээ хийх бус нэгдсэн цогц шийдлээр нэвтрүүлж, онлайн хэлбэрт шилжүүлэх нь чухал байна.

• Мэдээллийн технологиор төрөлжсөн дунд сургуулиудыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад шинээр байгуулах

• Бид цаашдаа Монголынхоо Цахиуран Хөндийг байгуулах гэж зоривол ямар вэ?

Page 19: Lectured by enkhbold.z

Анхаарал тавьсанд тань баярлалаа