Download - эмчилгээний биеийн тамир.багш.мөнхцэцэг
Батлав :Сургалтын менежер..................Ч.Ганбилэг
Эмчилгээний биеийн тамирын хичээл
Биеийн тамирын багш Д.Мөнхцэцэг
Сурагч Бямбасүрэнгийн онош
11 настай эмэгтэй
Тархины саажилттай
Биеийн ерөнхий хөгжил сул
Гар хөлийн үйл ажиллагаа сул
Зорилго
Биеийн суурь булчингуудыг жигд хөгжүүлэх, гар хөлийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой.
Хэрэглэгдэх материал
Сандал
Гүйлтийн зам
Бие халаалт
Гүйлтийн зам дээр зөөлөн гүйх 34 минут
Хөлийн үйл ажиллагаа сайжруулах дасгал
Бэлтгэх байдал. Гараа ташаандаа аваад 2 хөлийг ээлжлэн урагш өргөн шагайгаар гадагш дотогш 5 удаа ээлжлэн эргүүлнэ.
Анхаарах зүйл хөлийг өвдгөөр нугалахгүй аль болох дээш өргөх
Хөл гуя шилбэний булчинг хөгжүүлэх дасгал
Бэлтгэх байдал 2 гарыг дээш өргөн толгойны ард зөрүүлээд хагас сууж босно. 10 удаа
Анхаарах зүйл
нуруу цэх,хөл мөрний хэмжээнд авна.
Мөрний үеийг сунгах дасгал
Бэлтгэх байдал Завилж сууна. 1 гарыг дээш өргөндалны ард тавиад нөгөө гараараа тохойн дээр дарж өгч мөрний үеийг сунгаж өгнө.
Гэдэсний булчинг хөгжүүлэх дасгал
Бэлтгэх байдал. Дээш харан гарыг алдлан хэвтэнэ. 2 хөлийг баруун зүүн тийш аажмаар хазайлгана. 2 талдаа 3 удаа
Анхаарах зүйл : өвдөг шулуун, өлмий жийсэн байна.
Мөр гэдэсний булчин хөгжүүлэх дасгал
Бэлтгэх байдал: Өвдгөө нугалан суугаад өвдөгнөөс барин 1 гэхэд арагш налан тохой шулуун 2 гэхэд нуруугаа эгцлэн тохойгоо нугалан амьсгалаа гаргана. 5 удаа
Хөл ба гэдэсний булчинг хөгжүүлэх дасгал
Сандал дээр нуруу цэх, сандлаас 2 гараар тулж сууна. Өвдгийг нугалан дээш татан өлмийг жийж , хөлийн өсгийг сандлын тавцангийн ирмэгт хүргэнэ. 5 удаа
Хичээлийн төгсгөл хэсэг
Суллах дасгал хийнэ.Дасгалыг дүгнэж ярилцана.
Гэрийн даалгавар
Дасгалыг зөв хийж сурах.