Download - тоглоом цахим
ОД ЦОГЦОЛБОР
Эцэг эх хүүхдүүд бие даан
суралцах тоглоом
багш Т.Цэцэгмаа
2011 он
ТОГЛОХ УУ?
• - БАГА АНГИЙН ХҮҮХДИЙН НАС БИЕ СЭТГЭХҮЙН ХӨГЖИЛД ТОХИРСОН ДИДАКТИК ТОГЛООМЫГ ШИНЭ МЭДЛЭГ БҮТЭЭХ, БАТАТГАЛ ХИЧЭЭЛ ГЭХ МЭТ ЯМАР Ч ХИЧЭЭЛИЙН ҮЕД ХЭРЭГЛЭЖ БОЛОХООС ГАДНА ХИЧЭЭЛЭЭС ГАДНА ТОГЛОХ БОЛОМЖТОЙ.
• Дидактик тоглоом, дидактик дасгал болон сонирхолтой бодлого нь сэдэл төрүүлэх, математикт сонирхох сонирлыг нэмэгдүүлэх, оюун ухаан, авхаалж самбааг хөгжүүлэхийн зэрэгцээ бие хүн болж төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.
• Дидактик тоглоом нь сургалтын хөтөлбөрийн тодорхой сэдэвтэй холбогдон гарч ирсэн дидактик зорилтыг шийдвэрлэх асуудалд ямагт захирагдсан байх ёстой.
ДИДАКТИК ТОГЛООМ УДИРДАХ НЬ:
• Багш нэрийг нь хэлнэ. Дараа нь тоглоомонд хэрэглэх материалуудтай танилцана. Суралцагчид шинэ дидактик тоглоом бүртэй багшийн удирдлагаар танилцана.
• Түүний дараа дүрмээ танилцуулна. Хэрхэн тоглохыг хэсэглэн үзүүлэх эсвэл бүтнээр үзүүлэхээ багш өөрөө шийдэж тоглоомыг эхлүүлнэ.
• Багшийн зүгээс тоглоомын дүрэм зөрчигдөж буй эсэхийг хянана.