delhiin 10 nogoon gaihamshig

13
Vйлдвэрлэл хэт хєгжин, байгаль орчноо бохирдуулснаар хvн тєрєлхтєн єєрсдийгєє мєхєєх зам руу хєтлєж байгаа. Тиймээс амьдарч буй орчноо “Green” /vгчилбэл “ногоон”/ буюу байгальд ч тэр, хvнд ч тэр эрvvл, аюулгvй байлгах тал дээр дэлхийн улс орнууд сvvлийн vед маш ихээр анхаарал тавих болсон. Энд vзvvлж буй барилгууд байгальд хор хєнєєл учруулахгvйгээр, дээр нь эдийн засгийн хэмнэлттэй, хийц дизайны євєрмєц шийдэлтэйгээр хэрхэн босгож болохыг харуулсан "Green" хэмээгдсэн гайхамшигт байгууламжууд болно. Эдгээрийг эрчим хvчний хэрэглээг хамгийн бага байлгахыг эрмэлзэн, дахин боловсруулж болох материалаар барьсан байна. Хvний оюун ухаанаа гэж...

Upload: yeruult-bumtsend

Post on 29-Jul-2015

146 views

Category:

Design


6 download

TRANSCRIPT

Page 1: Delhiin 10 nogoon gaihamshig

Vйлдвэрлэл хэт хєгжин, байгаль орчноо бохирдуулснаар хvн тєрєлхтєн єєрсдийгєє мєхєєх зам руу хєтлєж байгаа. Тиймээс амьдарч буй орчноо “Green” /vгчилбэл “ногоон”/ буюу байгальд ч тэр, хvнд ч тэр эрvvл, аюулгvй байлгах тал дээр дэлхийн улс орнууд сvvлийн vед маш ихээр анхаарал тавих болсон. Энд vзvvлж буй барилгууд байгальд хор хєнєєл учруулахгvйгээр, дээр нь эдийн засгийн хэмнэлттэй, хийц дизайны євєрмєц шийдэлтэйгээр хэрхэн босгож болохыг харуулсан "Green" хэмээгдсэн гайхамшигт байгууламжууд болно. Эдгээрийг эрчим хvчний хэрэглээг хамгийн бага байлгахыг эрмэлзэн, дахин боловсруулж болох материалаар барьсан байна. Хvний оюун ухаанаа гэж...

Page 2: Delhiin 10 nogoon gaihamshig

1. Германы шинэ парламент-Рейхстаг, Берлин хот /1999/

Norman Foster and Partners хэмээх дэлхийд алдартай архитекторын компанийн тєслєєр энэхvv тvvхт барилгыг дахин боловсруулж болох материалаар сэргээн засварласан байна. Дээр нь хийсэн бємбєгєр оройгоор гэрэл дотогш чєлєєтэй нэвтэрснаар цэлгэр саруул болгоно. Хачирхалтай нь уг барилга нь хэрэглэх эрчим хvчээ ургамлын тосноос гарган авах бєгєєд илvvдэл дулааныг газар доор нєєцлєх ба харин бємбєгєр орой дотор байрлуулсан жижиг толь нь гэрлийг ойлгон яндангийн vvрэг гvйцэтгэж халуун агаарыг барилгаас гаргана. Энэ бvхний дvнд нvvрс хvчлийн давхар ислийг 94%-р бууруулж чадсан нь Германы ард тvмний нэгэн бахархал болж байгаа гэнэ.

Page 3: Delhiin 10 nogoon gaihamshig

2. Menara Mesiniaga/IBM цамхаг, Куала Лумпур хот /1992/

Куала Лумпур дахь IBM корпорацийн оффисын цамхаг нь орчин vеийн анхны "ногоон" байгууламж гэгддэг бєгєєд хvн амын нягтшил ихтэй бvс нутгийн онцлогт нийцvvлэн эрчим хvч бага хэрэглэхээр барьж байгуулсан байна. Сонирхолтой шийдэлтэй болж чаджээ.

Page 4: Delhiin 10 nogoon gaihamshig

3. J.M. Tjibaou соёлын тєв, Шинэ Каледони арал /1998/

Рензо Пианогийн Номхон далайн ємнєд хэсгийн Шинэ Каледони арал дээр барьсан соёлын тєв /Renzo Piano's cultural center/ нь бас нэгэн гайхалтай бvтээл болжээ.

Page 5: Delhiin 10 nogoon gaihamshig

4. Фордын автомашин угсрах vйлдвэр, АНУ-ын Мичиган муж /2004/

Vйлдвэрлэл технологи vсрэнгvй хєгжсєн Америк орны байгаль орчиндоо хандах эерэг хандлагыг илэрхийлсэн нэгэн билэгдэл болж байгаа юм. Тус vйлдвэрийн 10.5 акр /м2/ дээврийг 2003 онд бvхэлд нь зvлэгжvvлсэн нь дэлхийд томоохонд тооцогдох зvлэгжvvлсэн талбай болсон байна.

Page 6: Delhiin 10 nogoon gaihamshig

5. Colorado Court, Санта Моника /2002/

2002 оны 11 сард албан ёсоор нээгдсэн энэхvv барилга нь “ногоон” байгууламжийн жинхэнэ цогц ажээ. Нарны зайнаар цахилгаанаа хангадаг, борооны ус хуримтлуулан ашигладаг гэх мэт олон шидтэй барилга юм байна.

Page 7: Delhiin 10 nogoon gaihamshig

6. BedZED, Лондон /2002/

"Beddington Zero (fossil) Energy Development"/BedZED/ буюу Лондон дахь эрчим хvчийг хэмнэх тєв бас нэгэн ногоон гайхамшиг болж байна. Уг барилгад нэмэлт дулаалга хийсэн нь vр дvнтэй болж, ердийн нєхцєлд шаардагдах хэмжээнээс бага эрчим хvч хэрэглэж байна. Мєн ойр орчны хаягдал моддыг халаалт, эрчим хvчний нэмэлт эх vvсвэр болгож ашиглана. Салхин сэнс, дээвэр дээр харуулсан салхивч зэрэг сонирхолтой шийдлvvдийг энд мєн ашигласан байна.

Page 8: Delhiin 10 nogoon gaihamshig

7. Arcosanti, Аризона

Архитектор, хот тєлєвлєгч Паоло Солери 1970 онд цєлийн Аркозанти хотод 5000 хvн тогтмол амьдрах суурин байгуулахаар ирсэн гэдэг. Тэгвэл єнєєдєр хэн ч хаашаа ч гарах шаардлагагvйгээр зохион байгуулагдсан энэ байгууламжид 100 хvрэхгvй хvн амьдарч байгаа бєгєєд гэрэл, дулаан, хєргєлтєє авч байх vvднээс нар луу харуулан барьсан байна. Энэхvv бvтээл нь даяаршиж буй дэлхий ертєнцийг эсэргvvцсэн нэгэн утопи бvтээл болон vлджээ.

Page 9: Delhiin 10 nogoon gaihamshig

8. 30 St Mary Axe, Лондон /2004/

Єнєєх л алдарт Norman Foster and Partners хэмээх архитекторын компанийн бvтээсэн барилга. Ийм хэлбэртэй барьсан нь бас учиртай. Босоо зуувандуу хэлбэрийн барилгын гадна дотор талд даралт ялгаатай байх учраас цэвэр агаарыг барилга руу оруулахын дээр шалнаас орой хvртлээ шилэн хана хийсэн нь єдрийн турш гэрэлтэй байх нєхцлийг бvрдvvлжээ. Энэ цамхаг нь ердийн агааржуулагч бvхий оффисын барилгаас 2 дахин бага цахилгаан хэрэглэдэг юм байна.

Page 10: Delhiin 10 nogoon gaihamshig

9. The City of Chicago

Таны энэ харж буй бvтээл бол Чикаго хотын даргын “Америкийн хамгийн ногоон хот” болох зорилтынх нэг хэсэг гэнэ. 2001 онд Чикаго хотын захиргааны байр дээвэрээ зvлэгжvvлсэн АНУ-ын анхны барилга болжээ. Энэ vеэс эхлээд нийтдээ тус хот даяар 200 гаруй барилгын дээврийг ийнхvv зvлэгжvvлээд байгаа аж. Барилгын дээврийг гоёмсог болгож болно гэсэн нэг гайхалтай санаа.

Page 11: Delhiin 10 nogoon gaihamshig

10. San Francisco Federal Building /2006/

Цаг агаарын єєрчлєлтєд тохируулан шилэн ханаа компьютерийн удирдлагаар хааж нээх, дотор нь ажиллаж амьдарч буй хvмvvст тав тухыг бvрдvvлсэн байдлаараа гайхамшигт тооцогдож байна.