crc news 201603

64
Communications Regulatory Commission of Mongolia www.crc.gov.mn ¹14 (20) 2016 он III улирал МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ/ [ Хуудас 11] ОЛОН УЛСАД ТООН РАДИОГИЙН DAB/DAB+; DRM+ СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ [ Хуудас 21]

Upload: crcgovmn-crc

Post on 09-Jan-2017

281 views

Category:

Economy & Finance


34 download

TRANSCRIPT

Page 1: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 1

Communications Regulatory Commission of Mongolia

www.crc.gov.mn

¹14 (20)2016 он III улирал

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ/ [ Хуудас 11]

ОЛОН УЛСАД ТООН РАДИОГИЙН DAB/DAB+; DRM+ СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ [ Хуудас 21]

Page 2: crc news 201603
Page 3: crc news 201603

Дарга: С.АдъяасүрэнХХЗХ-ны дарга

Гишүүд:Д.Сэрээдорж

ХХЗХ-ны дэд дарга

Т.Наранмандах Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга

З.Эрдэнэчулуун ЗУХАГ-ын дарга

З.Амгалан РДЗХГ-ын дарга

С.Долгорсүрэн ЗБХГ-ын дарга

Ч.Эрдэнэбулган ЗЗҮТҮСГ-ын дарга

Сэтгүүлийн эрхлэгч:Б.Ундармаа

([email protected])

Хариуцлагатай нарийн бичгийн дарга

Б.Мягмарнаран([email protected])

Сэтгүүлийн дизайныг

£ADMARKET LLC-д

эхийг бэлтгэж хэвлэв.

Утас: 976-11-304257Факс: 976-11-327720

Цахим хаяг: www.crc.gov.mnЦахим шуудан: [email protected]

ЭНЭ ДУГААРТ...¹14 (20) 2016 он. III улирал

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо. Метро бизнес төв.А блок. 5-р давхар. Сүхбаатар дүүрэг. Сүхбаатарын гудамж-13.Улаанбаатар-14201. Монгол Улс

СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ

Communications Regulatory Commission of Mongolia

www.crc.gov.mn

¹11 (17)2015 он IV улирал

Д. ГАНТУЯА: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ АВТОМАТААР ТООЦООЛОН, МЭДЭЭЛЛИЙГ НЭХЭМЖЛЭХ ХЭЛБЭРЭЭР ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИЛГЭЭЖ БАЙНА[ Хуудас-19 ]

www.crc.gov.mn

ОЛОН УЛСАД ТООН РАДИОГИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ[ Хуудас-70 ]

ИНТЕРНЕТИЙН ДАРАА ҮЕИЙН СҮЛЖЭЭ (IPV6)-Д ШИЛЖИХ СУДАЛГААНЫ

ТАЙЛАН [ Хуудас-53 ]

11

21

25

26

29

41

45

52

56

59

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

/2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ/

ОЛОН УЛСАД ТООН РАДИОГИЙН DAB/DAB+; DRM+ СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ДУУ, ДҮРСИЙН ДОХИОНЫ ЧАНАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

ГАЗРЫН ТООН ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭНИЙ ТООЦООЛОЛ

OTT (OVER-THE-TOP) ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

ДРИХ19-Д БЭЛТГЭХ АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН (APG-1)АНХДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН

БАЙГУУЛАГДЛАА

ҮҮРЭН ХОЛБООНЫ ТҮҮХЭЭС ТОВЧХОН

УТАСГҮЙ МИКРОФОНЫ РАДИО ДАВТАМЖИЙН ХЭРЭГЛЭЭ ЦААШДЫН ХАНДЛАГА

Page 4: crc news 201603

4

Монгол Улсад орчин цагийн Мэдээллийн технологи, харилцаа холбооны

салбар үүсэж хөгжсний 95 жилийн ойн баярын мэндийг салбарын нийт

хамт олон болон үе үеийн удирдлагууд, ахмадууд, үйлчилгээ эрхлэгч

байгууллагууд, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, иргэддээ хүргэж байна.

Тус хорооноос эрхлэн гаргадаг сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Монгол

Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын 2016 оны эхний хагас жилийн

статистик мэдээлэл болон 2016 оны 3 дугаар улиралд хийгдсэн томоохон

ажил, арга хэмжээ, тайлан, судалгааны талаар мэдээллүүдийг хүргэн уншигч

та бүхэнтэйгээ уулзаж байгаад баяртай байна.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт шинэ техник

технологи, үйлчилгээ нэвтэрч салбарын орлогын хэмжээ жил тутам өсөн

нэмэгдэж байгаа бөгөөд 2016 оны эхний хагас жилийн байдлаар салбарын

орлого 538.3 тэрбум хүрч өмнөх онтой харьцуулахад 2.2 хувийн өссөн

үзүүлэлтэй байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын 525 сум суурин газарт үүрэн холбооны

үйлчилгээ нэвтэрч үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчлийн тоо 3 сая 110

мянганд хүрч өмнөх оноос 2.1 хувь өссөн үзүүлттэй байгаа бол үүрэн

холбооны 3G сүлжээний хамрах хүрээ нийт хэрэглэгчийн 96 хувьд, 345

сум суурин газарт нэвтэрч 3G үйлчилгээний хэрэглэгчийн тоо 2.3 саяд

хүрч өмнөх оноос 18.9 хувийн өссөлтэй байна. Энэхүү үзүүлэлтүүдийг авч

үзэхэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь шинэ шинэлэг

технологи, үйлчилгээг нэвтрүүлж бусад салбарынхаа үндэс суурь болж

иргэдийн амьдарлын салашгүй нэг хэрэглээ болжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын техник,

технологийн шинэчлэл өөрчлөгдөн хувьсаж буй өнөө үед бид дэлхийн

бусад орнуудын адилаар зохицуулалтын чиглэлээр хөгжиж буй техник

технологитой хөл нийцүүлэн алхахын тулд шинэ бүхнийг судалж оновчтой

бодлого, зохицуулалтын орчинг бий болгох талаар мэдээ мэдээлэл, судалгаа

нийтлэлүүдийг энэхүү дугаартаа багтаалаа.

Эрхэм уншигч та Харилцаа холбооны зохицуулах хорооны эрхлэн гаргадаг

сэтгүүлийн шинэ дугаараас тус хорооны хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай

танилцахын сацуу өөрт хэрэгтэй мэдээллийг авч чадна гэдэгт найдаж байна.

Мэндчилгээ

С.АДЪЯАСҮРЭН

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ДАРГА

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Page 5: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 5

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 7 дугаар хуралдааныг

2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан болно. Уг хорооны хуралдаанаар 10 асуудлыг авч хэлэлцээд, хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан шийдвэрлэсэн. Түүнчлэн хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг хорооны даргад өгсөн болно. Үүнд:

Зохицуулах хорооны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 24 тоот тогтоолоор “Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл (АйПиТВ) олгох сонгон шалгаруулалт”-ыг зарлахаар шийдвэрлэсэн. Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2 хуулийн этгээдэд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зарлаж, үнэлгээний хорооноос сонгон шалгаруулалтын үр дүн, санал дүгнэлтийг хорооны 2016 оны ээлжит 7 дугаар хуралдаанд хэлэлцүүлсэн юм. Тус хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд, “Сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг баталж, хорооноос зарласан «Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт»-д Мобинет ХХК шалгарав. Түүнчлэн зохицуулах хорооны 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 41 тоот тогтоолоор “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2,

МТШХХГ-ын Даргын 2009 оны 111 дүгээр тушаалыг тус тус үндэслэн 1 хуулийн этгээдэд “Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах (АйПиТВ) үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Тус хорооны дүрмийн 2.1.4 дах хэсгийг үндэслэн хорооны 2014 оны 52 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэдээлэл холбооны сүлжээ, дэд бүтцийг хамтран ашиглах журам”-д 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралт дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулан батлав. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр үндэсний роүминг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхтэй холбогдуулан журмын хамрах хүрээг нэмэгдүүлэн үүрэн холбооны хөрөнгө оруулагчид хоорондоо давхар хөрөнгө оруулалтыг багасгах, харилцан ашигтай ажиллах зорилгоор дэд бүтцийг хамтран ашиглах, “Идэвхгүй дэд бүтэц”, “Идэвхтэй дэд бүтэц” зэрэг тодорхойлолтыг шинээр оруулж, холбогдох техник, тоног төхөөрөмжүүд, үйлчилгээ эрхлэгчдээс хамтран ашиглах боломжтой үйлчилгээ, зохион байгуулалт, гэрээний үндсэн дээр хамтрах зэрэг зохицуулалтыг оруулсан.

Монгол Улсын Засгийн газрын “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай” 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Энэхүү шинэчлэн баталсан дүрэмд дараах зарчмын өөрчлөлтүүд оруулсан.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААНЫ 2016 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ, ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ХҮРЭЭНД УДИРДЛАГААС ӨГСӨН УДИРДАМЖ ЧИГЛЭЛ, 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 2016 ОНЫ 3 ДУГААР УЛИРАЛД, ХОРООНЫ ЭЭЛЖИТ

ХУРАЛДААНЫГ 2 УДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ. ТАЙЛАНТ ХУГАЦААНД НИЙТДЭЭ 12 ТОГТООЛ БА ХОРООНЫ ХУРАЛДААНЫ 2 ТЭМДЭГЛЭЛИЙГ ГАРГАН ШИЙДВЭРЛЭЖ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ.

2016.III улирал

1

Page 6: crc news 201603

6

Тухайлбал, “Цахим гарын үсгийн тухай” хууль, бусад хууль тогтоомжийг баримтлах; хороо нь орон тооны бус төлөөлөгчтэй байх (заалт-1.4); хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалд өөрчлөлт орсон (2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дах заалт); хорооны даргын бүрэн эрх (заалт-3.1); хорооны үйл ажиллагаанд дотоод хяналт, аудитын тогтолцоог холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх (заалт-3.1.12); хорооны тогтоол гаргах үндэслэлийн зүйл заалтын дугаар өөрчлөгдсөн (заалт-2.1.4.); хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалд хорооны хуралдааны урамшууллын хэмжээг тогтоох (заалт-4.3.3), хорооны дэргэд “төв” байгуулах, дүрмийн батлах (заалт-5.2, 2.1.3); хорооны зохион байгуулалтын бүтцийн нэгж (заалт-5.1-5.8)-ийн чиг үүрэгт өөрчлөлт орсон зэрэг байна. “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийг Засгийн газраас шинэчлэн баталсан, дээрх дурдсан зарчмын өөрчлөлтүүд нь “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг шинэчлэн батлах, дүрэмд нийцүүлэх шаардлага, үндэслэл болжээ. Тус хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг шинэчлэх төсөл, холбогдох танилцуулга, тогтоолын төслийг авч хэлэлцээд, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 43 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан. Мөн хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дах хэсэгт хорооны хуралдаанаар “Хорооны хуралдааны урамшууллын хэмжээг тогтоох”-оор заасан асуудлыг хэлэлцэв. Хорооны шинэчлэн баталсан дүрэмд уг асуудлыг нийцүүлэхээр танилцуулга, тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тус хорооны хуралдааны “Хэмжээ тогтоох тухай” 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 43 тоот тогтоолоор батлан шийдвэрлэсэн. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2010 оны 27 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт, 2013 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, 2015 оны 54 тоот тогтоол, 2016 оны 14 тоот тогтоолыг тус тус хүчингүй болголоо.

Хуралдаанаар ажлын хэсэг, холбогдох албадаас боловсруулсан “Интернет үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” (21 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 2 сараар түдгэлзүүлэх); “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ын хэрэгжилт, мониторингийн явц үр дүн, цаашид авах арга хэмжээний саналын тухай; “Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай” зэрэг асуудлыг тус тус авч хэлэлцэв. Эдгээр асуудлаар хийсэн хяналт шалгалт, мониторингийн үр дүн, санал дүгнэлтийг тусган зохицуулах хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох,

түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай ” 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 45 тоот тогтоолын хавсралтаар:

• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 8 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;

• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 1 сараар, 21 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 2 сараар тус тус түдгэлзүүлэх;

• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

Зохицуулах хорооны 2016 оны 4 дүгээр хуралдааны Тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт болон “Телевизийн олон сувгийг олон цэгт түгээх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн талаар хэрэгжүүлсэн авах арга хэмжээний тухай танилцуулга”-ыг Радио давтамж хяналт, зохицуулалтын албанаас боловсруулан хэлэлцүүлэв.

“Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ын хэрэгжилт, мониторингийн явц үр дүн, цаашид авах арга хэмжээний саналын тухай хуралдаанаар хэлэлцээд, зөрчил гаргасан ААН, хуулийн этгээд нарт албан шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж тогтов.

Тус хуралдаанаар хорооны ажлын албадаас боловсруулсан “Радио давтамжийн олон улсын мастер бүртгэл (газрын, сансарын)-ийн үйл ажиллагааны талаар танилцуулга”-ыг авч хэлэлцээд, радио давтамжийн олон улсын бүртгэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох олон улсын байгууллагатай хамтран ажиллахыг Хорооны дарга-д үүрэг болгов.

2 Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 8 дугаар хуралдаан

2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Уг хорооны хуралдаанаар 7 асуудлыг авч хэлэлцээд, хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан шийдвэрлэсэн. Үүнд:

Зохицуулах хороо нь Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газартай хамтран ажиллаж, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын байгууллагаар итгэмжлэгдэн баталгаажуулалтын гарын авлага, холбогдох баримт бичгийг батлан баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Ази, номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (Pacific Accreditation Cooperation-PAC)-ын ижил түвшний үнэлгээнд Монгол Улс

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН

III УЛИРЛЫН ТАЙЛАН

Page 7: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 7

бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллагын төрлөөр 2016 оны 08 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Стандартчилал, хэмжилзүйн газартай хамтран уулзалт хэлэлцүүлэг, сургалт семинар зохион байгуулах, Харилцаа холбооны зохицуулах хороог бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллагаар давтан итгэмжлүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, итгэмжлэлийн хүсэлт, өргөдлийг хүргүүлэх, хавсаргасан баримт бичигт Стандартчилал, хэмжилзүйн газрын мэргэжилтэн, шинжээчдийн өгсөн заавар зөвлөмжийг тусгах, шинээр батлагдсан үндэсний стандарт болон норматив баримт бичгүүдэд заасан шинэчлэлт өөрчлөлтийг оруулах шаардлага гарсан болно. Энэхүү арга хэмжээний хүрээнд холбогдох баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, нийцүүлэх асуудлыг боловсруулан тус хуралдаанаар хэлэлцүүлэв. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.3, тус хорооны Дүрмийн 2.1.4, 5.4.3, 5.4.9 дах заалтыг тус тус үндэслэн тус хорооны 2014 оны 19 тоот тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан “Чанарын гарын авлага” /6-300-1.12/, Тавдугаар хавсралтаар баталсан “Баталгаажуулалтад хамруулах харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ангилал хамрах хүрээ, мөрдөх стандарт, БТКУС”-д 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 46 тоот тогтоолын хавсралтаар нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2014 оны 19 тоот тогтоолын Хоёрдугаар хавсралтаар баталсан “Баталгаажуулалтад хамруулах харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ангилал хамрах хүрээ, мөрдөх стандарт, БТКУС”-ыг хүчингүй болгов. Түүнчлэн тус хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 47 тоот тогтоолыг Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.3, тус хорооны Дүрмийн 2.1.4, 5.4.3, 5.4.9 дах заалтыг тус тус үндэслэн баталж, тогтоолын хавсралтаар хорооны 2015 оны 10 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ” нэрийг “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын схем, төлбөрийн хэмжээ” болгон өөрчилж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулан шийдвэрлэсэн. Эдгээр нэмэлт өөрчлөлтийг баталснаар ХХЗХ-ны харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагаа, мөрдөж буй гарын авлага, холбогдох баримт бичгийг техник технологийн шинэ ололт, 2014 оноос хойш батлагдсан журам, үндэсний болон олон улсын стандарт (MNS, ISO/IEC), Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын нөхцөл, шаардлага зэрэгтэй нийцүүлэн баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохицуулах хорооны 2016 оны 39 тоот тогтоолоор “Улаанбаатар хотод Өргөн зурвасын өндөр

хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлэхээр тус хорооноос СШ/ӨЗӨХИ/2016/1 тоот сонгон шалгаруулалтыг 2016 оны 7 дугаар сард зарласан. Уг сонгон шалгаруулалтын Үнэлгээний ажлын хэсгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлтийг тус хорооны хуралдаанаар хэлэлцээд, хорооноос зарласан “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-нд ЭнБиСи ХХК-ийг шалгарсанд тооцсон “Сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот тогтоолыг Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.2, 14.3, “Радио долгионы тухай” хуулийн 11.4, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 7.4, тус хорооны Дүрмийн 1.1 дах заалтыг тус тус үндэслэн батлав.

Хорооны 2015 оны 38 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Уг журамд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нарын төлбөрийг жилээр нэхэмжлэх, тооцоолох хугацааны тов, зөвшөөрлийн үйлчилгээний хөлсний хэмжээний өөрчлөлтийг тооцох, цахим тоцооллын аргачлалыг боловсронгуй болгох талаар албадын санал, Үндэсний аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлэх уг журамд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв. Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 8.10 дах заалт, тус хорооны Дүрмийн 2.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Үндэсний аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 49 тоот тогтоолын хавсралтаар тус хорооны 2015 оны 38 тоот тогтоолын хавсралт “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан. Тогтоолыг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгч нарт сурталчилахад тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэж, энэхүү журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн болно. Түүнчлэн дээрх журамд нэмэлт өөрчлөлтийг оруулсантай холбогдуулан тус хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 50 тоот тогтоолыг хавсралтаар хорооны 2014 оны 59 тоот тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн бүртгэл, төлбөрийг цахим тооцооллоор нэхэмжлэх аргачлал”-д хавсралтын дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан. Тусгай зөвшөөрлийн бүртгэл төлбөр тооцооны програмыг нэвтрүүлсэн, аргачлалд нэмэлт өөрчлөлт оруулж боловсронгуй болгосноор бүртгэлээр тавих хяналт сайжирч

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН

Page 8: crc news 201603

8

№Хорооны баталсан тогтоолын дугаар

Огноо Тогтоолын товч агуулга

Нэг. ХХЗХ-ны баталсан тогтоол

1 Тогтоол 40 2016.07.07 Сонгон шалгаруулалтын дүнгийн тухай

2 Тогтоол 41 2016.07.07Сонгон шалгаруулалт зарлах тухай (Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах /АйПиТВ/ үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт)

3 Тогтоол 42 2016.07.07Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай(Мэдээлэл холбооны сүлжээ, дэд бүтцийг хамтран ашиглах журам)

4 Тогтоол 43 2016.07.07Шинэчлэн батлах тухай(Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг)

5 Тогтоол 44 2016.07.07 Хэмжээ тогтоох тухай

6 Тогтоол 45 2016.07.07 Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай

7 Тогтоол 46 2016.08.25Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай(“Чанарын гарын авлага”, “Баталгаажуулалтад хамруулах харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ангилал хамрах хүрээ, мөрдөх стандарт, БТКУС”)

8 Тогтоол 47 2016.08.25Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай(Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын схем, төлбөрийн хэмжээ)

9 Тогтоол 48 2016.08.25 Сонгон шалгаруулалтын дүнгийн тухай

10 Тогтоол 49 2016.08.25Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай(Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам)

11 Тогтоол 50 2016.08.25Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай(Тусгай зөвшөөрлийн төлбөрийн бүртгэл, төлбөрийг цахим тооцооллоор нэхэмжлэх аргачлал)

12 Тогтоол 51 2016.08.25 Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай

улмаар өмнө нь бүртгэгдээгүй байсан тусгай зөвшөөрөл, тэдгээрийн орлогыг нөхөн тооцож бүртгэлд тусгах үйл ажиллагаа улам боловсронгуй болох нөхцөлийг бүрдүүлж байна.

Тус зохицуулах хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай” 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 51 тоот тогтоолын хавсралтаар:• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай

зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтуудыг дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 10 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;

• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;

• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;

• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг

хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.Хорооны хуралдаанаас 2016 оны 3 дугаар улиралд баталсан тогтоол, шийдвэрийн жагсаалтыг нэгтгэн үзүүлэв:2016 оны 3 дугаар улиралд, Харилцаа холбооны зохицуулах ээлжит 2 удаагийн хорооны хуралдаанаар баталсан 2016 оны 40, 45, 51 тоот нийтдээ 3 тогтоолын хавсралтаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (ААҮАТЗТХ)-ийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хууль (ХХТХ)-ийн 9.1.2, хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтууд болон хорооноос хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтын дүгнэлтийг тус тус үндэслэн 22 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох; ААҮАТЗТХ-ийн 10.1.1, ХХТХ-ийн 9.1.2 дэх заалтуудыг үндэслэн 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах; ААҮАТЗТХ-ийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх; ААҮАТЗТХ-ийн 13.1 заалтыг үндэслэн 31 хуулийн этгээлийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх; ААҮАТЗТХ-ийн 14.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 8.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн болно.

ХХЗХ-ны хуралдааны тогтоол, тэмдэглэлийн хэрэгжилтийг зохион байгуулах, батлагдсан зохицуулалтын чиглэл, дүрэм журам, нөхцөл шаардлагын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд холбогдох яам, байгууллага, дүүрэг, татварын алба, мэргэжлийн хяналтын газар, ААН, тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэн, хуулийн этгээд нарт 110 гаруй албан тоотоор тус тус албажуулан хүргүүлэх арга хэмжээг авч ажиллав.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН

III УЛИРЛЫН ТАЙЛАН

Page 9: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 9

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭНСАНАЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТАЙЛАН2016 ОНЫ III УЛИРАЛ

Утсаар орж ирсэн

Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол

Засгийн газрын www.11-11.mn төвөөр орж ирсэн

Радио долгионы нөлөөлөлтэй холбоотой

График 1: Гомдол орж ирсэн суваг

¹ Гомдол орж ирсэн төрлүүдӨргөдөл, гомдлын

тооШийдвэрлэсэн

Шийдвэрлээгүй хяналтын

хугацаанд байгаа

1 Утсаар орж ирсэн 36 36 0

2Албан бичгээр

Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол

9 5 4

3Радио долгионы нөлөөлөлтэй холбоотой

8 8 0

4 Засгийн газрын www.11-11.mn төвөөр орж ирсэн 39 39 0

Нийт 92 88 4

Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль“, “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.

Тус хороонд тайлант хугацаанд буюу 2016 оны 07 дугаар 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 92 гомдол, санал хүсэлт ирсний 88 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц 95.6% байна. Үлдсэн 4 гомдол санал нь шийдвэрлэх хяналтын хугацаанд байна. II улиралтай харьцуулахад нийт хүсэлтийн тоо III улиралд 59% хувиар буурсан байна.

Иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажилласан.

Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна.

42%

9%10%

19%

Тайлан

Page 10: crc news 201603

10

ЗАСГИЙН ГАЗРЫН 11-11 ТӨВӨӨР ИРСЭН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИРҮҮЛСЭН САНАЛ ХҮСЭЛТ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ 2016 ОНЫ III УЛИРАЛ

Тус хороонд Засгийн Газрын “11-11” төвөөр дамжуулан 2016 оны III улиралд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд ирүүлсэн нийт санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

Саналын хяналт

Саналын төрөл

Шийдвэрлэлтийн чанар

0 10 20 30 405 15 25 35 45

3939Харилцаа холбооны

зохицуулах хороо

Саналын тоо

2017

0

0

02

2

6 10 14 18 224 8 12 16 20

Харилцаа холбооны зохицуулах хороо

Саналын тоо

Хаагдсан-39

Санал хүсэлт-20 Гомдол-17Шүүмжлэл-2

НийтХаагдсанНээлттэй

Санал хүсэлтШүүмжлэлГомдол

Хурдан-39 Удаан-0

Шийдвэрлээгүй-0

Хариулсан-0

Уг хүснэгтээс харахад тус төвөөр дамжуулан тус хороонд 2016 оны III улиралд нийт 39 санал хүсэлт, гомдол, шүүмлэл, өргөдөл ирүүлжээ. Үүний ихэнх хувийг гомдол, санал хүсэлт эзэлж байгаа бөгөөд тухай бүрт хариулт өгч хяналтын хугацаанд барагдуулан шийдвэрлэсэн байна.

Page 11: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 11

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ/

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн 2016 оны эхний хагас жилийн (2016.06.30-ны байдлаар) статистик, тайлан мэдээллийн нэгтгэлийг гаргаж, олон нийтэд танилцуулж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 2016 оны эхний хагас жилийн статистик тайлан, мэдээллийг үүрэн холбоо, суурин холбооны үйлчилгээгээр, олон сувгийн дамжуулах үйлчилгээгээр, интернетийн үйлчилгээгээр, шуудангийн үйлчилгээгээр, мэдээлэл холбооны үндсэн сүлжээний болон интернетийн бөөний үйлчилгээгээр тус тус боловсруулан гаргалаа. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 695 үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, 223 радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, 566 радио давтамжийн эрхийн бичиг тус тус олгосон байна.

ҮҮРЭН ХОЛБОО, СУУРИН ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Мэдээлэл харилцаа холбооны салбарт үүрэн холбооны 4 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж, үүрэн холбооны үйлчилгээ Монгол Улсын хүн амын 100 хувь, 525 сум, суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ нэвтрээд байна.

График 1. Үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчийн тоо /мян.хэрэглэгч/

2009 он

1,743.5

2,023.0

2,373.0

2,811.5 2,877.63,027.2 3,068.2 3,110.2

2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 2016.06.30

3,500.0

3,000.0

2,500.0

2,000.0

1,500.0

1,000.0

500.0

0.0

Үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчийн тоо 2016 оны эхний хагас жилийн байдлаар 3,110,199-д хүрч өмнөх оны эхний хагас жилтэй харьцуулахад 2.1 хувиар өссөн байна. Үүрэн холбооны нийт хэрэглэгчийн 41.86 хувь нь Мобиком корпораци ХХК, 14.50 хувь нь Скайтел ХХК, 31.09 хувь нь Юнител ХХК, 12.55 хувь нь Жи-Мобайл ХХК-д тус тус ногдож байна.

Үүрэн холбооны 3G сүлжээний хамрах хүрээ нийт хэрэглэгчийн 96 хувьд, 345 сум суурин газарт сүлжээ нэвтэрч, хэрэглэгчийн тоо 2016 оны эхний хагас жилийн байдлаар 2.3 саяд хүрч 2015 оны эхний хагас жилтэй харьцуулахад 18.9 хувийн өсөлттэй байна.

Статистик

Page 12: crc news 201603

12

График 2. 3G хэрэглэгчийн тоо /мян.хэрэглэгч/

68.6154.0

184.3500.4

1,117.9

1,660.3

2,222.1 2,281.3

2009 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 2016.06.30

2.500.0

2.000.0

1.500.0

1.000.0

500.0

0.0

Тус хорооноос үүрэн холбооны 3G үйлчилгээний тусгай зөвшөөрлийг 2009 онд, дараа үеийн хөдөлгөөнт холбоо LTE үйлчилгээний тусгай зөвшөөрлийг 2015 онд олгосон байна. Уг үйлчилгээтэй холбоотой үүрэн холбооны хэрэглэгчдийн дата хэрэглээ жил ирэх тусам өсөж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар дараа үеийн хөдөлгөөнт холбоо LTE-үйлчилгээг Мобиком корпораци ХХК, Юнител ХХК үүрэн холбооны зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчийн тоо 135,566-д хүрсэн байна.

График 3. Үүрэн холбооны хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ /сараар Гигабайт/

1,433,706 1,419,2571,488,785

1,295,3731,368,387

1,327,561

790,925767,416740,604742,376667,585

713,539

2016.06.302015.06.30

1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар

1,600.000

1,400.000

1,200.000

1,000.000

800.000

600.000

400.000

200.000

-

Үүрэн холбооны хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ 2016 оны эхний хагас жилийн байдлаар 8,333,071 Гигабайтад хүрч, дата хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 2 дахин өссөн байна. Ухаалаг гар утас хэрэглэгчийн тоо 2016 оны эхний хагас жилийн байдлаар 2,019,109-д хүрсэн байна.

Харин мэдээлэл, харилцаа холбооны салбарт суурин телефон холбооны хэрэглэгчийн тоо 2015 оны жилийн эцэст 255,634 байсан бол 2016 оны эхний хагас жилийн байдлаар 263,131-д хүрсэн байна.

Page 13: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 13

График 4. Суурин телефон холбооны бүртгэлтэй хэрэглэгчийн тоо

184,813 188,875 193,239 187,561

151,945

210,432228,327

255,634 263,131

2008

он

2010

он

2012

он

2014

он

2009

он

2011

он

2013

он

2015

он

2016

.06.30

300.000

250.000

200.000

150.000

100.00

50.000

-

ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 72 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байгаагаас 12 нь Монгол улсын нутаг дэвсгэрт, 23 Улаанбаатар хотод, 37 хөдөө орон нутагт интернетийн үйлчилгээ хүргэж байна. Интернет хэрэглэгчийн тоо 2016 оны эхний хагас жилийн байдлаар 2.5 саяд хүрсэн байна.

График 5. Интернет бүртгэлтэй хэрэглэгчийн тоо /мян.хэрэглэгч/

2009 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 2016.06.30

106.0199.9

457.6654.0

841.1

1,962.1

2,430.2 2,512.7

3.000.0

2.500.0

2.000.0

1.500.0

1.000.0

500.0

-

Нийт интернет хэрэглэгчдийн 90.79 хувь нь 3G технологиор, 6.96 хувь нь шилэн кабелиар, 1.02 хувь нь xDSL, 1.14 хувь нь Wi-Fi, WIMAX технологиор тус тус интернет ашиглаж байна.

График 6. Интернет хэрэглэгчийн тоо /технологиор/

Бусад Wi-MAX Wi-Fi xDSL Шилэн кабель

90.79%

6.96%1.02%0.58%0.56%0.09%

3G

100.00%

90.00%

80.00%

70.00%

60.00%

50.00%

40.00%

30.00%

20.00%

10.00%

00.00%

Page 14: crc news 201603

14

Интернет хэрэглэгчийн 76.14 хувь нь 2-5Mbit/s-ийн хурдтай интернет ашиглаж байна. /Интернет хэрэглэгчийн хурдны ангилалд үүрэн холбооны хэрэглэгчдийг оруулаагүй болно/

График 7. Хэрэглэгчийн тоо /хурдаар/

256 kbit/s хүртэл 6-9 Mbit/s 10 Mbit/s дээшхурдтай

256-512 Mbit/s 1024 Mbit/s 2-5 Mbit/s

76.14%

13.41%9.14%

1.07%0.20%0.04%

80.00%

70.00%

60.00%

50.00%

40.00%

30.00%

20.00%

10.00%

00.00%

Үндсэн сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөшөөрөлтэй Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Мобиком нэтворкс ХХК, Жемнэт ХХК, Скайнэтворкс ХХК-иуд үйл ажиллагаа явуулж байна. Дээрх үйлчилгээ эрхлэгчдийн шилэн кабелийн дамжуулах сүлжээний нийт урт 36,342км-т хүрээд байна. Интернетийн бөөний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхлэгчид нь ОХУ (Транстелеком) болон БНХАУ (Чайна Телеком, Чайна Юником) АНУ (Level 3), ХонгКонг (Cogent) зэрэг улсуудтай хамтран ажиллаж, улмаар 2016 оны эхний хагас жилийн байдлаар улс хоорондын интернетийн нийт урсгал 70.60 Гигабайт-д хүрсэн байна.

График 8. Улс хоорондын интернетийн урсгал (GB)

2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 2016.06.30 он

1.22

7.92

16.79

29.30

22.2926.00

42.00

60.11

70.6080.00

70.00

60.00

50.00

40.00

30.00

20.00

10.00

-

ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ОЛОН СУВГИЙГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 63 үйлчилгээ эрхлэгчид 2016 оны эхний хагас жилийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Үйлчилгээ эрхлэгчид нь телевизийн өргөн нэвтрүүлгийг сансрын хиймэл дагуул, агаараар болон газрын сүлжээг ашиглан дамжуулж үзэгчдэд хүргэж байна. Зах зээлд телевизийн өргөн нэвтрүүлгийг хэрэглэгчдэд хүргэж буй интернет протоколд суурилсан IPTV үйлчилгээ эрхлэгч 3, телевизийн олон суваг (CaTV, MMDS)-ийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 58, хиймэл дагуулаар телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, Мобайл сүлжээгээр дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1 байна. Сансрын хиймэл дагуул ашиглан улс орон даяар телевизийн олон сувгийг дамжуулснаар хөдөө орон нутгийн үзэгчид, малчдад телевизийн өргөн нэвтрүүлгийг чанарын өндөр түвшинд үзэж байна. Телевиз, радиогийн олон сувгийн хэрэглэгчид 100 хувь тоон технологид шилжсэн байна.

Телевиз, радиогийн олон сувгийг хүлээн авч байгаа хэрэглэгчийн тоо 2016 оны эхний хагас жилийн байдлаар 752,486-д хүрсэн байна.

Page 15: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 15

График 9. Телевиз радиогийн олон сувгийг хүлээн авч буй бүртгэлтэй хэрэглэгчийн тоо /мян.хэрэглэгч/

2009 он2008 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 2016.06.30 он

103.2136.2

210.2

800.00

700.00

600.00

500.00

400.00

300.00

200.00

100.00

0.00

294.5

482.6523.8

669.9

725.8752.5

График 10. Хэрэглэгчийн төрлөөр зах зээлд эзлэх хувь

Кабель

Хиймэл дагуулаар

ММDS

Ай Пи Ти Ви

23.33%

22.03% 45.40%

9.24%

Хүснэгт 1. Хэрэглэгчийн тоо (төрлөөр)

Төрөл Өрх Төрийн байгууллага Аж ахуйн нэгж Нийт

Кабель 233,152 294 1,864 235,310

Хиймэл дагуулаар 338,874 586 2,195 341,655

Ай Пи Ти Ви 170,452 344 4,725 175,521

Нийт 742,478 1,224 8,784 752,486

Телевиз, радиогийн олон сувгийг хүлээн авч байгаа хэрэглэгчийн 98.67 хувийг өрх, 0.16 хувийг аж ахуйн нэгж байгууллага, 1.17 хувийг төрийн байгууллагын хэрэглэгч тус тус эзэлж байна.

Page 16: crc news 201603

16

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ОРЛОГО

Мэдээлэл, харилцаа холбоо салбарт шинэ техник технологи, үйлчилгээ нэвтэрч салбарын орлогын хэмжээ жил тутам өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2016 оны эхний хагас жилийн байдлаар салбарын орлого 538.3 тэрбум төгрөг хүрч өмнөх оны үетэй харьцуулахад 2.2 хувийн өсөлттэй байна. Орлогын өсөлтөд хэрэглэгчийн тооны өсөлт, хөдөө орон нутагт үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлсэн, хэрэглэгчдэд үйлчилгээтэй холбоотой урамшуулал зарласан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж дүгнэж байна. Харин Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлогын бүрдүүлэлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 45.81 хувийг үүрэн холбооны 4 үйлчилгээ эрхлэгчид бүрдүүлж байна.

График 11. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого /тэрбум төгрөг/

2008 он 2010 он 2012 он 2014 он2009 он 2011 он 2013 он 2015 он 2016.06.30

538.3

933.3

850.4

784

649.7

538.9

470.9449.2

365.2

1000

900

800

700

600

500

400

300

200

100

0

График 12. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого /бүтэц/

Үүрэн холбоо

Эфирийн телевиз

Ай Пи Ти Ви

Интернэт бөөний үйлчилгээ

Интернэт

Мэдээлэл холбооны сүлжээ

Кабелийн телевиз

Бусад

Суурин телефон холбоо

Сансрын холбоо

Шуудан

0.00% 5.00% 10.00% 15.00% 20.00% 25.00% 30.00% 35.00% 40.00% 45.00% 50.00%

45.81%

7.94%

7.24%

3.78%

2.04%

1.44%

16.17%

7.61%

4.20%

2.25%

1.52%

Page 17: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 17

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Монгол Улсын эдийн засаг хямралтай байгаа өнөө үед Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ эрхлэгчид шинэ техник технологид, сүлжээний өргөтгөл, шинэ үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийсээр байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар мэдээлэл харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалт 99.8 тэрбум төгрөг байгаа бөгөөд өмнөх оны үетэй харьцуулахад 5.6 хувиар өссөн байна. Энэ өсөлтөнд үүрэн холбооны үйлчилгээ, IPTV-ийн үйлчилгээ, мэдээлэл холбооны сүлжээний үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалт нөлөөлсөн байна. Хөрөнгө оруулалтын бүтцээс харахад нийт хөрөнгө оруулалтын 53.64 хувийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, байна.

График 13. Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалт (тэрбум төгрөг)

2008 он 2010 он 2012 он 2014 он2009 он 2011 он 2013 он 2015 он 2016.06.30

99.8

204.6

239.2

122.2108107.7

89.994.476.4

300

250

200

150

100

50

0

График 14. Хөрөнгө оруулалтын бүтэц (хувиар)

Шуудан

Бусад

Суурин телефон холбоо

Кабелийн суваг

Интернэт бөөний үйлчилгээ

Мэдээлэл холбооны сүлжээ

Интернэт

АйПиТиВи

Үүрэн холбоо

0.00% 10.00% 20.00% 30.00% 40.00% 50.00% 60.00%

53.64%

10.19%

7.60%

3.52%

12.98%

5.73%

3.47%

2.27%

0.60%

Page 18: crc news 201603

18

Та "CRC PUBLICATION" мобайл апп-ыг "Apple Store"-оос татаж авна уу.

Та "CRC PUBLICATION" мобайл апп-ыг "Play Store"-оос татаж авна уу.

Та "CRC PUBLICATION" аппликейшнийг гар утсандаа суулгах бол гар утасныхаа аппликейшин татах хэсгээс CRC PUBLICATION гэсэн үгээр хайлт хийн татаж авах, эсвэл доорх холбоосоор татаж авна уу.

Энэхүү Мобайл АПП-ыг татан авч ашигласнаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэвлэгдэн гарч буй ном, сэтгүүл болон тус хорооноос батлагдан гардаг зохицуулалтын баримт бичгүүдийн талаарх мэдээллийг авах боломжтой.

"CRC PUBLICATION" МОБАЙЛ АПП-ыг УХААЛАГ ГАР УТСАНДАА ТАТАН АВЧ ХЭРЭГЛЭНЭ ҮҮ

Page 19: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 19

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы фм радио өргөн нэвтрүүлгийн үйл

ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 фм аж ахуйн нэгжид 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд суурин хяналт хийснээс 6 фм радио давтамжийн хазайлттай /Deviation/, 25 фм радио хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн “Жавзандамба хутагт төв” ТББ-ын Зохист аялгуу радио 89.7 МГц-ын давтамж дээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (ФМ) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц гэсэн шаардлагад нийцсэн дараах фм радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн байв. Үүнд: Хяналтад хамрагдсан ФМ

УЛААНБААТАР ХОТЫН ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ ФМ РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН ТОВЧ МЭДЭЭ 2016 ОНЫ III УЛИРАЛ

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (ФМ) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад шаардлагад нийцээгүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах фм радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

Зураг 1: Хяналтанд хамрагдсан нийт ФМ

• “Икод” ХХК-ийн Мэдээллийн радио ФМ 88.8 ;• “Смарт коммуникэйшн” ХХК-ийн Тойм радио ФМ 92.1 ;• “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын Авто радио ФМ 96.3 ;• “Радиоком Монгол ” ХХК-ийн радио ФМ 98.1 ;• “Эм Эс Жи Эм” ХХК -ийн Эм Жи Эл радио ФМ 102.1 ;• “И Зэт Эф Эм” ХХК-ийн Смарт радио ФМ 107.0 .

Хяналтад хамрагдсан 31 фм радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зурвас ашиглалт /OBW-xdB/ болон төвийн давтамжийн шилжилт /Tolerance or Offset/-ийн хувьд бүх радио станцууд хэвийн ажиллаж байна.

Тайлант хугацаанд хийгдсэн 148106 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан Зураг 1-3-д үзүүлэв. Хэмжилтийг тус хорооны төв оффис дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар хэмжив.ФМ радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

Тайлан

98.9 100.5

99.3 100.9 102.5100.1

99.7 101.7

90.5

FM FM

FM FM

95.1

91.1 95.7 97.592.5

91.7 96.9 98.5

103.1 105.5

103.6

107.5

104.5

104.0

106.6

FM FM

Page 20: crc news 201603

20

88,8

90,5

91,1

91,7

92,1

92,5

95,1

95,7

96,3

96,9

97,5

98,1

98,5

98,9

99,3

99,7

100,1

100,5

100,9

101,7

102,1

102,5

103,1

103,6

104,0

104,5

105,0

105,5

106,0

106,6

107,0

107,5

80

70

60

50

40

30

20

10

0

Давтамжийн хазайлт

Төви

йн д

авта

мж

ийн

хаза

йлты

н ду

ндаж

88,8

90,5

91,1

91,7

92,1

92,5

95,1

95,7

96,3

96,9

97,5

98,1

98,5

98,9

99,3

99,7

100,1

100,5

100,9

101,7

102,1

102,5

103,1

103,6

104,0

104,5

105,0

105,5

106,0

106,6

107,0

107,5

Хэмжилтийн утга кГц Стандарт түвшин кГц

3

2

1

0

-1

-2

-3

Давтамжийн шилжилт

Төв

ий

н д

авта

мж

ий

н ш

ил

жи

лти

йн д

унд

аж

88,8

90,5

91,1

91,7

92,1

92,5

95,1

95,7

96,3

96,9

97,5

98,1

98,5

98,9

99,3

99,7

100,1

100,5

100,9

101,7

102,1

102,5

103,1

103,6

104,0

104,5

105,0

105,5

106,0

106,6

107,0

107,5

Хэмжилтийн утга кГц Стандарт түвшин кГц

350

300

250

200

150

100

50

0

Эзлэх зурвасын өргөн

Зурв

асы

н өр

гөни

й хэ

мж

ээ [к

Гц]

Page 21: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 21

1.1 Зурвас 1: 47-68 МГц Одоогийн байдлаар зарим улсууд аналог телевизэд

ашиглаж байгаа бөгөөд батлан хамгаалах, хөдөлгөөнт үйлчилгээ, сонирхогчийн радио зэрэг үйлчилгээнд ашиглаж байна. Улс орнууд энэ зурвасд DRM+ ашиглах сонирхол бага байна. Энэ зурвас нь зөвхөн орон нутгийн хэрэглээнд илүү тохиромжтой гэж үзсэн.

1.2 Зурвас 2: 87.5-108 МГцЭнэ зурвас нь ОУЦХБ-ын 1-р бүсийн хуваарилалтын

дагуу ФМ радиогийн зурвас юм. Европын холбооны орнуудын судалгаагаар хүн ам шигүү суурьшсан хотуудад радио давтамжийн зурвас хүрэлцэхгүй газруудад энэ зурваст DRM+ стандарт хэрэгжүүлэх нь тохиромжтой гэж үзсэн байна.

1.3 Зурвас 3: 174-230 MГцЭнэ нь DAB стандартуудын үндсэн цараа бөгөөд улс

орнууд DAB/DAB+/T-DMB технологуудыг энэхүү цараанд хэрэгжүүлж байна

1.4 Эдийн засгийн үр ашиг 2.1 Зурвас 1: 47-68 МГц Одоогийн байдлаар зарим улсууд

аналог телевизэд ашиглаж байгаа бөгөөд батлан хамгаалах, хөдөлгөөнт үйлчилгээ, сонирхогчийн радио зэрэг үйлчилгээнд ашиглаж байна. Улс орнууд энэ зурвасд DRM+ ашиглах сонирхол бага байна. Энэ зурвас нь зөвхөн орон нутгийн хэрэглээнд илүү тохиромжтой гэж үзсэн.

2.2 Зурвас 2: 87.5-108 МГцЭнэ зурвас нь ОУЦХБ-ын 1-р бүсийн хуваарилалтын

2.4 Ашиглах зурвасын өргөн

ОЛОН УЛСАД ТООН РАДИОГИЙН DAB/DAB+; DRM+СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ

Судалгаа

ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ ТООН РАДИОД АШИГЛАЖ БУЙ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАС

ТУХАЙН ХАМРАХ ХҮРЭЭНД ФМ РАДИОГИЙН 17 ПРОГРАМЫГ НЭВТРҮҮЛЭХ

Програм 1

Програм 2

Програм 18

*

*

*

*

Давтамж 54

Давтамж 1Давтамж 2

Давтамж 3Дамжуулах

сүлжээ

Дамжуулах сүлжээ

Дамжуулах сүлжээ

Боловсруулсан: РДЗХГ-ы

н мэргэж

илтэн Ч.Тэрбиш

Page 22: crc news 201603

22

Програм 3

Програм 2

Програм 1

ТУХАЙН ХАМРАХ ХҮРЭЭНД DAB+ НЭГ ДАМЖУУЛАХ СҮЛЖЭЭГЭЭР 3 РАДИО ПРОГРАМЫГ НЭГ ДАВТАМЖААР ДАМЖУУЛНА.

Дамжуулах сүлжээ

18 радио програм, ижил хамрах хүрээнд ажиллах үед харьцуулсан

Тайлбар:Дамжуулах 3 програм нь 64 Кбит/с өндөр чанартай дууны дохио байна.Хамгийн ихдээ 4 програм дамжуулж болох боловч чанарын шаардлага хангахгүй гэж үздэг.

F1 Нэг радио давтамжийн сүлжээf1

f1

f1

Дамжуулах сүлжээ

DRM+дохио

ТУХАЙН ХАМРАХ ХҮРЭЭНД DAB+ НЭГ ДАМЖУУЛАХ СҮЛЖЭЭГЭЭР 18 ПРОГРАММЫГ ЗӨВХӨН 1 РАДИО ДАВТАМЖААР ДАМЖУУЛНА

Програм 3

Програм 2

Програм 1

Дамжуулах сүлжээ

18 радио програм, ижил хамрах хүрээнд ажиллах үед харьцуулсан

Тайлбар:Дамжуулах 16 програм нь 64 Кбит/с өндөр чанартай дууны дохио байна.Хамгийн ихдээ 24 програм дамжуулж болох боловч дээд зэргийн чанарын шаардлага хангахгүй гэж үздэг.

SNF - Нэг радио давтамжийн сүлжээf1

f1

f1

Дамжуулах сүлжээ

DAB+дохио

ФМ, DAB+, DRM+ ТЕХНОЛОГУУДЫН ЗАРДЛЫН ХАРЬЦУУЛАЛТ

DAB+ФМ DRM+

18 радио програм, ижил хамрах хүрээнд ажиллах үед харьцуулсан

Зөөгч 1,2,3 ............. 16,17,18

18ш ФМ нэвтрүүлэгч18ш Радио давтамжийн зөвшөөрөл18ш Радио давтамжийн төлбөр18ш Дамжуулах шугам18ш Антен тусдаа цамхаг18ш Төхөөрөмжийн өрөө

1ш DAB+ нэвтрүүлэгч1ш Радио давтамжийн зөвшөөрөл1ш Радио давтамжийн төлбөр1ш Дамжуулах шугам1ш Антен тусдаа цамхаг1ш Төхөөрөмжийн өрөө

6ш DRM+ нэвтрүүлэгч6ш Радио давтамжийн зөвшөөрөл6ш Радио давтамжийн төлбөр6ш Дамжуулах шугам6ш Антен тусдаа цамхаг6ш Төхөөрөмжийн өрөө

Нэг зөөгчөөр 18 програм Зөөгч 1,2,3 ......... 4,5,6

***

Page 23: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 23

2. ОЛОН УЛСАД DAB/DAB+ ТЕХНОЛОГИ НЭВТЭРСЭН БАЙДАЛ

Дэлхийн DMB байгууллагаас (WorldDMB association) тоон радиогийн DAB/DAB+ технологийн нэвтрэлтийн талаар бүрэн хэмжээний статистик мэдээллийг 2014 онд анх удаа гаргасан байна.Үүнд:2.1 Хүлээн авагчийн борлуулалтын тоо хэмжээ

2013

2012

2011

2010

2009

2008

2.8002.5002.200

600500400300200100

0

2009

-201

3 Бо

рлуу

лалт

ын

хэм

жээ

янга

)20

09-2

013

Оны

дун

даж

(Мян

га)

422

426

379

278

106

35

22

27

31

9

18

12

6

3

4

6

8

16

4

4

5

6

7

511

214

135

82

63

161**

365

270

230

200

250

200**

2.713

2.572

2.232

2.136

2.052

9.130**

20.835*

1.515*

1.166*

4239

989

142244

1.611*

527

352

110

114

130

DAB/DAB+ Хүлээн авагчийн борлуулалт (автомашины хүлээн авагчийг оролцуулна)

Австрали Дани Франц Герман Итали Голланд Норвеги Швейцарь Их Британи

Тодорхойбус Тодорхой

бус

• DAB/DAB+ хүлээн авагчийн үнэDAB/DAB+ хүлээн авагчийн үнэ 20-25 ам.доллар байна. (World DMB 2014 судалгаагаар)

DAB/DAB+ ХҮЛЭЭН АВАГЧ

Page 24: crc news 201603

24

3.2 Сүлжээ нэвтэрсэн зарим орнуудад сонсогчдыг хамрах хүрээ

2013

2008

63%

15%

<20%

<20%

91% 65%

65%

95%

70%

89%

80%

99%

90%

94%

85%

98%

DAB/DAB+ ХҮН АМЫГ ХАМРАХ ХҮРЭЭ (Нийт хүн амд эзлэх %-р тооцсон /2008 он 2013 оны харьцуулалт)

Мэдээлэл байхгүй

Мэдээлэл байхгүй

Австрали Дани Франц Герман Итали Голланд Норвеги Швейцарь Их Британи

3.3 DAB/DAB+ айл өрхийн хэрэглээ

2013

2012

2011

15%

11%

8%

37%

35%

0%

0%

0%

0%

0%

0%

0%

0%

0%

43%

33%

25%

39%

28%

20%

46%

42%

39%

2%

1%

0%

DAB/DAB+ ИЙН ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ БАЙГАА БАЙДАЛ

Мэдээлэл байхгүй

Австрали Дани Франц Герман Итали Голланд Норвеги Швейцарь Их Британи

3.4 Нийт тоон радио сонсогчдод DAB/DAB+ стандартын эзлэх хувь зэргийг хамруулсан байна.

Австрали Дани

Дани

Норвеги Их Британи

Их Британи

ЗАРИМ УЛСАД ТООН ТЕХНОЛОГИЙН НЭВТРЭЛТ

Тухайн хугацаанд нийт хүн амын тоон радиог ашигласан байдал %

2012 IV Улирал 2013 IV Улирал

2013 I Улирал

DAB IP AM/FM Бусад

Нийт сонссон цагт DAB/DAB+ ийн эзлэх хувь

DAB/DAB+ ЭЗЛЭХ ХУВЬ ХЭМЖЭЭ %

Page 25: crc news 201603

А. DAB/DAB+ технологийн сүлжээг хэрэгжүүлсэн улс орнуудДҮГНЭЛТ

DAB+ DRM+

Радио давтамжийн зурвас VHF III зурваст 1-р бүсийн орнуудын хувьд хангалттай нөөц байдаг.VHF II зурваст ФМ радио станцууд ажиллаж байгаа

бөгөөд давтамжийн зурвас чөлөөлж шилжүүлэх шаардлага гарна.

Спектрийн үр ашиг1537кГЦ өргөнтэй зурвасаар дунджаар 18 стерео өндөр чанартай

дууны үйлчилгээ дамжуулах боломжтой. Мөн дүрс, хөдөлгөөнт дүрс, авто замын ачааллын мэдээ г.м өгөгдлийн үйлчилгээ дамжуулна.

100кГЦ зурвасын өргөнд 4 хүртэл өндөр чанартай стерео дууны үйлчилгээ дамжуулж болно. Өгөгдлийн үйлчилгээ

дамжуулж болно.

Нэвтрүүлсэн улс орон 21 0

Туршилтын нэвтрүүлэг нэвтрүүлдэг улс орон 11 8

Хүлээн авагчийн үнэ Дунджаар 25 ам.доллар 100-150 ам.доллар

DRM+ ,DAB+ технологиудын харьцуулалтДээрх хүснэгтээс дүгнэхэд манай улс DAB+ технологийн туршилтыг зохион байгуулах цаашид туршилтын үр дүнтэй уялдуулан тоон радиогийн шилжилтийг эхлүүлэх боломжтой юм.

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс эрх зүйн шинэтгэлийн хүрээнд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шинэ Үндсэн хуультай холбоотой хуулиудаа батлан гаргасан. Захиргааны чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан 250 гаруй хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Захиргааны ерөнхий хуулийг батлан гаргах хүртэл төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан салбар хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хуулийг батлан гаргаагүй байсан. Иймээс дээрх асуудлыг зохицуулах үүднээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх ерөнхий болон процессын нийтлэг харилцааг зохицуулсан хуулийн төслийг боловсруулан батлуулах шаардлага байсан тул Монгол улс 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийг баталсан билээ.

Энэхүү хууль нь 11 бүлэг 108 зүйлтэй бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байгаа юм. Хуулийн гол зорилго нь “нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд орших.” бөгөөд хууль биелүүлэн ажиллах захиргааны байгууллагын үйл ажиллагааны нийтлэг журмыг зохицуулж байгаа юм.

Захиргааны ерөнхий хууль нь Монгол улсын захиргааны эрх зүйн хөгжилд онцгой хувь нэмэр оруулахуйц зохицуулалтуудыг тусгасан ба дараах ач холбогдолтой гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.• Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гэсэн

заалт бодит утгаараа хэрэгжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. • Өнөөдөр үйлчилж байгаа 250 гаруй хууль нь захиргааны эрх зүйд хамаарч байна. Эдгээр хуулийн хоорондын

зөрчилгүй, нэгдмэл байдлыг хангах үүднээс энэ хууль суурь хууль нь болох бөгөөд цаашдаа энэ суурь хуулийн зохицуулалт дээр үндэслэн салбарын хуулийг боловсронгуй болгож хөгжүүлэх боломж бүрдэнэ.

• 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Захиргааны ерөнхий ангиас “Захиргааны акт”-тай холбоотой 11 зүйл байдаг. Энэ хууль батлагдсанаар 11 бүлэг, 107 зүйлтэй болж Захиргааны ерөнхий анги бүрэн хуульчлагдана.

• Энэхүү хууль батлагдахаас өмнө захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй хэрхэн, яаж харьцахыг зохицуулсан захиргааны ерөнхий хууль байхгүйгээс зарим нэг хуулиар зохицуулсан зохицуулалтын хүрээнд л асуудлыг шийдвэрлэхийг оролдож байсан. Гэтэл дээр дурдсан 250 орчим хуулийн ихэнх хуульд нь захиргааны байгууллагын эрх, үүргийг хуульчилсан байдаг ч тэрхүү эрх, үүргээ хэрхэн, яаж хэрэгжүүлэхийг зохицуулаагүй байдаг. Иймээс энэ хуулиар дээрх хоосон орон зайг нөхнө.

• Захиргааны үйл ажиллагаа хуулийн зохицуулалтад орж захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээд хуулийг хэрэглэхэд хялбар, дөхөм, ойлгомжтой болно.

• Иргэн, хуулийн этгээдийн хувьд захиргааны байгууллагын эрх мэдлийн хүрээнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах бололцоо бүрдэнэ.

• Захиргааны байгууллага шийдвэр гаргах явцад иргэдийн оролцох боломжийг бүрдүүлснээр хүнд суртал, авлигалыг багасгахад ач холбогдолтой гэж хуулийн төслийг санаачлагчид үзжээ.

Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хороо нь тус хуульд нийцүүлэн өөрийн үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журмуудад өөрчлөлт оруулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

2016. III улирал www.crc.gov.mn 25

Page 26: crc news 201603

26

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ДУУ, ДҮРСИЙН ДОХИОНЫ ЧАНАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

Тус хороо өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол, жигд бус байгаа зөрчлийг арилгах талаар шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа билээ. Тухайлбал, 2015 онд ажлын хэсэг байгуулж, дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээг тодорхойлсны дагуу "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага’ MNS 5592-2:2016 стандартыг санхүүжүүлэн шинэчлэн боловсруулж Стандарт хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2016.04.28-ны өдрийн хуралдааны 14Ө тоот тогтоолоор батлуулсан бөгөөд энэхүү стандартад тоон телевизийн студийн тоног төхөөрөмжид тавих шаардлага, төхөөрөмжийн оролт, гаралт дээрх дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг тогтоосон. Түүнчлэн тус хорооны 2015 оны 53 тоот тогтоолоор өргөн нэвтрүүлгийн дуу, дүрсийн гаралтын чанарын үзүүлэлтийг хангаж ажиллах талаар шаардлагатай нарийвчилсан нэмэлт өөрчлөлтүүдийг ”Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулсан. Үүнд:

- MNS 5592-2:2006 стандартыг шинэчлэгдэн батлагдсан нэр, дугаараар өөрчилсөн.

6.13.8 “Нэвтрүүлгийн дуу, дүрсийн гаралтын чанарын үзүүлэлтийг хангаж ажиллах бөгөөд студийн гаралтын дүрс болон дууны түвшин, кабель шугамын чанарын үзүүлэлтийг хянах, дууны чанга сулын түвшинг /Loudness/ телевиз, сувгууд студийн ерөнхий гаралтандаа, ОСДҮЭ оролтондоо тохируулах техникийн боломжийг бүрдүүлэн, дуу дүрсийн хэмжилтийн тоног төхөөрөмжтэй байж, хэмжилт хяналтыг тогтмол хийж гүйцэтгэнэ. Тухайн сарын хэмжилтийн дүнг дараа сарын 15-ны дотор Зохицуулах хороонд ирүүлнэ.” гэж, дугаарлалтыг 6.12.8 болж өөрчилсөн.

- 8.1, 9.1, 10.1 дэх “Зайлшгүй байх мэргэжилтэй ажилтны тоо”-нд “дууны найруулагч” гэж нэмсэн.

- 8.3 ба 10.6 заалтыг “Эфир эхлэхээс 30 минутын өмнө MNS 5592-2:2016 стандартад заасан үзүүлэлт бүхий дуу, дүрсийн дохиог дамжуулж, ОСДҮЭ-ийн оролтонд хэмжилт хийлгэн, хэмжилтийн дүнд үндэслэн тохиргоо хийх замаар нэвтрүүлэг дамжуулах трактын тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг шалгана. гэж өөрчилсөн.

- 11.28 заалтыг “Телевиз, сувгуудын дуу дүрсийн чанарыг MNS 5592-2:2016 стандартад заасан хэмжээнээс бууруулахгүйгээр дамжуулах үүрэгтэй.

11.28.1 Хэрэглэгчийн төхөөрөмж (Settop box) дээрх телевиз, сувгуудын дохионы дууны түвшин стандарт шаардлага хангасан эсэх, телевиз, суваг бүрийн дууны дохио жигд байгаа эсэхэд хяналт тавина.

11.28.2 Телевиз, сувгуудаас эфир эхлэхдээ өгсөн шалгалтын /тест/ дохиог тухай бүр хэмжиж, тохиргоо хийлгэнэ.” гэж өөрчилсөн.

- 11.38 заалтыг “Телевиз, сувгуудаас хүлээж авч байгаа дуу, дүрсийн дохионы түвшинд, сүлжээнд гэмтэл саатал гарсан даруйд гэмтлийг бүртгэн дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллана.” гэж өөрчилсөн.

12.22 Телевиз, сувгуудаас авч байгаа дуу, дүрсийн дохио нь MNS 5592-2:2016 стандартад заасан үзүүлэлтийг хангасан байх шаардлагыг телевиз, сувгуудад тавьж ажиллана.

12.23 Телевиз, сувгуудын дуу дүрсийн чанарыг Монгол улсын үндэсний стандарт болон олон улсын стандарт зөвлөмжүүдэд заасан хэмжээнээс бууруулахгүйгээр дамжуулах үүрэгтэй.

12.23.1 Хэрэглэгчийн төхөөрөмж (Settop box) дээрх телевиз, сувгуудын дохионы дууны түвшин стандарт шаардлага хангасан эсэх, телевиз, суваг бүрийн дууны дохио жигд байгаа эсэхэд хяналт тавина.

12.23.2 Телевиз, сувгуудаас эфир эхлэхдээ өгсөн шалгалтын /тест/ дохиог тухай бүр хэмжиж, тохиргоо хийлгэнэ.” гэсэн заалтуудыг нэмсэн.

Шинэчлэн баталсан стандарт болон нөхцөл шаардлагын заалтуудыг хэрхэн мөрдөж ажиллах, хэмжилт тохиргоог хийхэд бэлтгэх зүйлс, баримтлах зарчим, дарааллын талаар заавар зөвлөмжийг боловсруулан үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлээд байгаа бөгөөд телевиз суваг болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь дээрх батлагдсан стандарт, нөхцөл шаардлагын дагуу зориулалтын хэмжүүрийн багаж, техник болон хариуцан ажиллах боловсон хүчээр хангагдаж, тодорхой графикийн дагуу хэмжилт, тохиргоог тогтмол хийснээр өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшинг хэвийн хэмжээнд жигд байлгах нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн дохиог олон цэгт

Мэдээлэл

Page 27: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 27

зэрэг хэмжих зорилгоор бага болон дунд оврын хэмжүүрийн төхөөрөмжөөр хангагдсанаас гадна өргөн нэвтрүүлгийн дуу, дүрсийн дохионы хэмжилтийн үндсэн зарчмуудыг тодорхойлж, үйлчилгээ эрхлэгчдэд мөрдүүлэх зорилгоор “Телевиз, сувгийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал” гарын авлагыг боловсруулж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд хэмжилтийн зарчмуудыг тодорхойлох, өргөн нэвтрүүлгийн дохионы өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зарим телевиз, сувгийн дуу, дүрсийн дохиог дуу, дүрсийн пульт, шилэн кабелийн хувиргагч-нэвтрүүлэгч, дуу, дүрсийн салаалагч, өсгөгчүүдийн гаралтууд дээр, Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн Head-end-ийн төхөөрөмжийн оролтон дээр, телевиз, сувгуудаас шилэн кабелиар дамжин ирж буй дохиог шилэн кабелийн хүлээн авагч болон “Encoder”-ийн оролт, хэрэглэгчийн хүлээн авах (STB) төхөөрөмжийн HDMI гаралт буюу хэрэглэгчид очиж байгаа дохионд хэмжилтүүдийг тус тус хийсэн.

Хэмжилтээр телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны пультны гаралт дээр өөр өөр зарчмын хэмжүүрийн багажууд тавигдсан байдгаас PML (Permitted Maximum Level), PPM (Peak Programme Meter), AL (Alignment Level) зэрэг дууны өөр өөр утгатай хэмжигдэхүүнүүдийг хэмждэг, мөн олонхи телевизийн студийн дууны пультны дууны түвшин хэмжигч LED гэрлэн заагч нь хэмжих нэгжгүй 20, 18, 16, 14, 12 гэх мэт тоогоор тэмдэглэгдсэн байдаг учраас чухам хэдэн децибелийн түвшин зааж байгаа нь ойлгомжгүй байна. Зарим нэг телевиз дууны гаралт дээрээ түвшин автомат хязгаарлагч тавьсан байдаг боловч түүний хязгаарлах босгыг буруу тохируулснаас дууны гаралтын түвшин өөр өөр болдог байна.

Ялангуяа контент үйлдвэрлэгчид болон телевиз сувгийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн дуу оруулалтын цэг болон нэвтрүүлгийг монтажлах хэсгүүддээ дууны дохионы гаралтын түвшинг стандарт хэмжээнд барихгүй, мэргэжлийн дууны найруулагч байхгүй гэх мэт шалтгаануудаас үүдэн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид болон эцсийн хэрэглэгч дээр дууны түвшин харилцан адилгүй сонсогдож байна. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн Head-end-ийн тоног төхөөрөмжийн буруу тохиргоо ч мөн адил нөлөөлж

байна. Нийт үйлчилгээ эрхлэгчид зориулалтын хэмжүүрийн багажаар тодорхой графикийн дагуу хэмжилт хийж байх ёстой хэдий ч ихэнхи үйлчилгээ эрхлэгчид зориулалтын хэмжүүрийн багаж байхгүй, инженерүүд нь хэмжилтийн тухай мэдлэг, дадлага дутмаг байгаагаас хэмжилт огт хийгдэдгүй байна.

Иймд дээрх шалтгаануудаас үүдэн дууны түвшингийн

талаарх зөрөөтэй ойлголтууд үүсэж улмаар хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж буюу Set Top Box-ын гаралт дээр телевиз, сувгуудын дууны сонсогдолтын түвшин их зөрүүтэй болж байна.

Цаашид тус хорооны зүгээс телевиз, сувгийн

үйлчилгээ эрхлэгчдийн студи доторх технологи дамжлагуудын хамгийн их алдаа гаргах магадлалтай цэгүүд буюу дохио сэлгэн залгагч (routing switch-er), дүрсийн пульт (video mixing console), формат хувиргагч (format converter), аналог-тоон хувиргагч, тоон-аналог хувиргагчийн гаралт дээрх дохионы агууриг, дохио шуугианы харьцаа, фазын алдаа (рhase jitter), цайлтын ба өнгө ялгаврын бүрэлдэхүүн дохионуудын саатлын хугацаа, бит алдааны тоо (BER) зэрэг үндсэн параметрүүдийг зориулалтын хэмжүүрийн багажаар хэмжиж, тохируулга хийн, дүгнэлт гаргаж дээрх гарын авлагад тусгахаар ажиллаж байна.

Өргөн нэвтрүүлгийн дууны сонсогдолтын хэмжээ (хүч) нь тухайн дууны давтамжийн спектр, чанга яригч, чихэвчний техникийн үзүүлэлт, дуу тархаж буй орчны акустик, тухайн хүний сонсголын эрхтэн, дур сонирхол зэрэг олон субъектив учир шалтгаанаас хамаардаг нарийн түвэгтэй асуудал юм. Үйлчилгээ эрхлэгчид дуу, дүрсийн түвшинг тогтмол хэвийн хэмжээнд байлгах үүднээс зориулалтын хэмжүүрийн төхөөрөмжөөр параметрүүдийг үнэн зөв хэмжихийн тулд хэмжүүрийн багажны сонголтыг зөв хийх, хэмжилт хийх цэгүүдийг оновчтой сонгох, түүнчлэн тодорхой график, өгөгдсөн заавар, зөвлөмжийн дагуу тогтмол хэмжилтийг хийх нь зүйтэй байна.

Телевиз, сувгийн технологи дамжлагад хэмжилт хийх аргачлалаас:

Телевизийн студид дүрсийн дохиог дүрсийн пультны гаралтанд, дууны дохиог дууны пультны гаралт дээр хэмжинэ. HD Embedder-ийн гаралтанд HD-SDI em-bedded дохиог анализатороор хэмжинэ.

Page 28: crc news 201603

28

Хэмжих үзүүлэлтүүд: Дохионы агууриг Дохио шуугианы харьцаа Фазын алдаа (Phase jitter) Цайлтын ба өнгө ялгаврын бүрэлдэхүүн дохионуудын саатлын хугацаа Өнгийн баланс

HD-SDI OPTICAL CONVERTER/Tx

HD-SDI OPTICAL CONVERTER/Rx SD/HD ENCODER

Тоон дохионы анализатор

Тоон дохионы анализатор IP STREAMER

FTTR

IP-STB

Телевизор

AJA Converter

Тоон дохионы

анализатор

Шилэн кабель

SDI EMBEDDED

E-FTTRсүлжээ

HDMI HD-SDI

Телевизийн студи Олон сувгийн дамжууллын HEAD-END

Зураг 1. Студийн гаралт дээр хэмжилт хийх бүдүүвч схем

Олон сувгийн дамжууллын HEAD-END дээр Encoder-ийн оролт, STB-ийн гаралт дээр хэмжинэ. Дүрсийн хэмжилт хийхэд ITU-R BT.801-1 зөвлөмжийн шаардлага хангасан 4:2:2 кодлолтой өнгийн тест дохионы генератор ашиглана.

Зураг 2. Телевиз, сувгийн технологи дамжлагад хэмжилт хийх бүдүүвч схем

HD-SDI дүрс

Аналоги дууны дохио

Тоон дохионы хэмжүүрийн багаж

Дохио хувиргагчДууны аналоги нэгтгэгч

Page 29: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 29

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” –ийн 5.5.2 дох заалтыг үндэслэн Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах үндсэн чиглэлийн дагуу тоон технологид бүрэн шилжүүлсэн. Улаанбаатар хот болон түүний эргэн тойронд газарзүйн байрлалын онцлогоос хамааран хаалттай бүсүүд ихтэй учир 14 байршилд тоон телевизийн олон давтамжийн сүлжээг (MFN) ашиглаж байна. Хамрах хүрээний тооцоог ICS Telecom радио долгионы тооцооллын программ хангамжаар хийсэн бөгөөд тооцооллыг хийхдээ Монгол Улсын MNS 6401:2013 стандартын дагуу тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээний хөдөлгөөнт болон дотор хүлээн авалтын горимыг хангах үеийн цахилгаан оронгийн хүчлэгийн хэмжээг 84 дБмкВ/м байхаар тооцоолсон. Мөн тархалтыг тооцоолохдоо Олон улсын цахилгаан холбооны ITU-R 1546 радио тархалтын моделийг ашигласан болно.

Зураг 1. Улаанбаатар хотын ойролцоо байх 12 тоон телевизийн нэвтрүүлэх станцын хамрах хүрээ

Хөдөлгөөнт хүлээн авалт болон дотор хүлээн авалтын үеийн тооцооллоос харахад Улаанбаатар хотын зарим хаалттай бүсэд байрлах хэрэглэгчдийг бүрэн хамарч чадахгүй байна.

Зураг 2. Хаалттай бүсийн хамрах хүрээ

ГАЗРЫН ТООН ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН СҮЛЖЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭНИЙ ТООЦООЛОЛ

Тайлан

Page 30: crc news 201603

30

Зураг 3. Телевизийн нэвтрүүлэх цамхаг болон Баянхошууны сайт хоорондын огтлолыг харуулав

Зураг 4. Телевизийн цамхаг дээр байрлах тоон нэвтрүүлэх станц (5кВт)

Зураг 5. Чингэлтэй уулан дээр байрлах тоон нэвтрүүлэх станц (1кВт)

Page 31: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 31

ДҮГНЭЛТ• Одоогийн тоон телевизийн сүлжээ нь хүлээн авах

талд оронгийн хүчлэгийн хэмжээг 55 дБмкВ/м-ээр тооцоолоход Улаанбаатар хотын төв болон хаалттай бүсүүдийг бүрэн хамарч байна. Тус дохионы түвшин нь суурин хүлээн авалт, зөөврийн гадаа хүлээн авалтын горим юм.

• Харин хэрэглэгчийн төхөөрөмж байшин дотор байрласан тохиолдолд буюу хамрах хүрээний оронгийн хүчлэгийн хэмжээг 84дБмкВ/м-ээр тооцоолоход Улаанбаатар хотын хаалттай бүсүүд хотын төв хэсгийг бүрэн хамарч чадахгүй байна.

• Улаанбаатар хотод тоон телевизийн дамжуулах сүлжээг олон давтамжийн сүлжээ (MFN) хэлбэрээр зохион байгуулж байгаа тул радио давтамжийн зурвасын ашиглалт муу, хаалттай бүсүүдэд суурилуулсан тоон телевизийн дахин дамжуулах станцын хамрах хүрээ муу байна.

• Цаашид Улаанбаатар хотын тоон телевизийн сүлжээг нэг давтамжийн сүлжээ (SFN) байдлаар зохион байгуулж радио давтамжийн ашиглалт болон хамрах хүрээний чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Био комбинат /20Вт/

Бэлх /100Вт/

Нисэх /100Вт/

Баянхошуу /20Вт/

Налайх /50Вт/

Өлзийт хороолол/50Вт/

61-н гарам /50Вт/

Хүрэлтогоот /200Вт/

Page 32: crc news 201603

32

УЛААНБААТАР ХОТЫН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗИЙН ХЯНАЛТЫН ДҮНГИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Судалгаа

Монгол Улсад радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэн “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг Зохицуулах хорооны тогтоолоор батлан гаргаж, хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Тус нөхцөл шаардлагыг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид 2011 оноос үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байгаа билээ. Дээрх нөхцөл шаардлагыг тус хорооны 2015 оны 15 тоот тогтоолоор “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” нэртэйгээр шинэчлэн баталж гаргасан бөгөөд энэхүү нөхцөл шаардлагын хүрээнд өргөн нэвтрүүлэгт тодорхой шаардлагуудыг тавьж, тэдгээрийн хэрэгжилтийн байдалд байнгын хяналт мониторингийг хийж ирсэн.

Зохицуулах байгууллага нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд гарсан тогтоол шийдвэр, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах эрхтэй ба харилцаа холбооны салбарын зохицуулалтын биелэлтийг хангуулах зорилгоор хяналт, мониторингийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах нь олон улсын туршлага билээ.

Дээрх хэрэгцээ шаардлагыг үндэслэн “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын биелэлтэд хяналт тавих, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн хөтөлбөрийн бүтэц, үндэсний бүтээлийн хувь хэмжээ, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлгийн хувь хэмжээ, зар сурталчилгааны хэтэрсэн хугацаа зэрэг үзүүлэлтээр байнгын хяналт тавьж ажиллаж байгаа ба 2011-ээс 2016 оны 7, 8 дугаар сарын хяналтын дүнг харьцуулан судалж холбогдох дүгнэлтийг гаргалаа.

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын нөхцөл шаардлага, мониторингийн чиглэл: Телевиз, сувгийн хөтөлбөрийн бүтцийг гадаад болон дотоод контент гэсэн үзүүлэлтээр хувааж, 7 хоногийн

хөтөлбөрт гадаад болон дотоодын нэвтрүүлгийн эзэлж буй хувийг тодорхойлох, телевиз, сувгуудын хөтөлбөрийн 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цагийн 50 хувиас доошгүй нь Үндэсний бүтээл байх шаардлага хангасан эсэх;

Телевиз, сувгуудын 1 цагт дамжуулах зар сурталчилгаа нь 15 минутаас хэтрэхгүй байх нөхцөл шаардлага хангасан байдал;

Сувгуудын хөтөлбөрт эзлэх төрөлжсөн чиглэлийн хувь хэмжээ нь нэг өдрийн хөтөлбөрийн нийт цагийн 80%, танин мэдэхүйн чиглэлээр төрөлжсөн сувгийн хувьд 60% байх нөхцөл шаардлага хангасан байдал;

Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлгийн 1 сарын хөтөлбөрийн нийт цагийн 15 %-иас багагүй байх шаардлага хангасан эсэх;

Телевиз, сувгууд нь нэвтрүүлгээ урьдчилан гаргасан хөтөлбөр, хуваарийн дагуу цагийн хуваарийг баримтлан нэвтрүүлж байгаа эсэх;

Телевиз, сувгууд нь монгол хэлнээс бусад хэл дээр нэвтрүүлгийг дамжуулахдаа дуу оруулаагүй, эсхүл хадмал орчуулгагүй гаргасан эсэх;

Насанд хүрэгчдэд зориулсан насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээтэй буюу 18 наснаас дээш насныханд зориулсан кино, нэвтрүүлгийг өглөө 06:00-22:00-ийн хооронд нэвтрүүлэх, давтан дамжуулж байгаа эсэх;

Телевиз, сувгуудаар тусгайлан гаргасан зарын цагаас бусад цагуудад чат, мессеж, урсдаг зар, баннер сурталчилгааг нэвтрүүлсэн эсэх.

Page 33: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 33

1. Зар сурталчилгааны хэтрэлт

Телевизийн өргөн нэвтрүүлэг, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн 1 цагт дамжуулах зар сурталчилгаа нь 15 минутаас хэтрэхгүй байхаар нөхцөл шаардлагад тусгаж өгсний дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн зар сурталчилгааны хэтрэлтийг нийлбэр дүнгээр харьцуулж харахад дараах байдалтай байна.

Өргөн нэвтрүүлгийн телевизийн 2012-2016 оны 7 дугаар сарын зар сурталчилгааны хэтрэлтийн нийлбэр дүнг 2011 оны дүнтэй харьцуулж үзэхэд 2012 онд 43%, 2013 онд 49%, 2014 онд 33%, 2015 онд 7%, 2016 онд 68%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр зар сурталчилгааны хэтрэлт нийлбэр дүнгээр буурсан үзүүлэлттэй байгаа ч 2014-2015 онд зар сурталчилгааны хэтрэлтийн дүн өссөн нь тус хорооноос хийгддэг байнгын хяналтын үйл ажиллагааг түр зогсоосонтой шууд холбоотой байх боломжтой болно.

2. Үндэсний бүтээл үйлдвэрлэл

Хөтөлбөрийн бүтцийг гадаад болон дотоод бүтээл гэсэн үзүүлэлтээр хувааж, телевизийн хөтөлбөрийн 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цагийн 50 хувиас доошгүй нь дотоод буюу үндэсний бүтээл байх тухай шаардлагын хэрэгжилтийн байдлыг харьцуулалт хийж үзэхэд өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн үндэсний бүтээлийн хувь хэмжээ харьцангуй тогтвортой байдалтай, дунджаар 75 хувьтай байна. Хөтөлбөрийн үлдсэн хувьд хэдийгээр гадны бүтээлийг дамжуулж байгаа ч 2011 оноос хойш зохиогчийн эрхтэй бүтээлийг дамжуулах тал дээр өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелын сувгууд түлхүү анхаарч ажиллаж байгаа болно.

2011

69:13:45

47:46:35

7 сар

8 сар

7 сар 8 сар

Он

2012

39:08:42

42:01:57

2011-2016 оны харьцуулалт

Цаг

.мин

.сек

2013

35:28:04

19:35:19

2014

46:29:43

42:17:47

2015

64:13:08

54:06:27

2016

22:13:41

16:12:09

2011

79%

72%

7 сар

8 сар

100%

90%

80%

70%

60%

50%

40%

30%

20%

10%

0% 2012

89%

76%

Үндэсний бүтээл үйлдвэрлэл /хувь/

2013

80%

79%

2014

79%

73%

2015

76%

71%

2016

71%

67%

График1. Зар сурталчилгааны хэтрэлт

График2. Үндэсний бүтээлийн хувь

Page 34: crc news 201603

34

3. Хөтөлбөр, цагийн хуваарийн хяналт

Өргөн нэвтрүүлгийн телевиз, суваг нь нэвтрүүлгээ урьдчилан гаргасан хөтөлбөр, цагийн хуваарийг баримтлан нэвтрүүлж байх шаардлагын хэрэгжилтийн байдлыг авч үзэхэд дараах байдалтай байна. (График 3)

Өргөн нэвтрүүлгийн телевизийн 2012-2016 оны 7 дугаар сарын хөтөлбөрийн цагийн хуваариас зөрсөн зөрчлийн нийлбэр дүнг 2013 оны дүнтэй харьцуулж үзэхэд 2014 онд 13%, 2015 онд 43%, 2016 онд 54%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр 7 дугаар сарын дүн буурсан үзүүлэлттэй байгаа ч 8 дугаар сарын дүнгээс харахад 8 дугаар сард телевизийн хөтөлбөрийн цагийн хуваарийн мөрдөлт харьцангуй тогтворгүй байдалтай байгаа харагдаж байна.Өргөн нэвтрүүлгийн телевиз, суваг нь нэвтрүүлгээ урьдчилан гаргасан хөтөлбөр, цагийн хуваарийг баримтлан нэвтрүүлж байх, хөтөлбөрт өөрчлөлт орох бол урьдчилан зарлаж, мэдэгдэх тухай шаардлагын хэрэгжилтийн байдлыг авч үзэхэд дараах байдалтай байна.

2013 2014 2015 2016

7 Сар 864 756 497 396

8 Сар 396 587 605 303

Хөтөлбөрийн цагийн хуваариас зөрчлийн дүн

/нийт дүнгээр/

864

396

756

587497

605

396

303

2013 2014 2015 2016

7 Сар 314 158 107 144

8 Сар 116 64 113 105

Хөтөлбөрийн цагийн хуваариас зөрчлийн дүн

/нийт дүнгээр/314

116

158

64

107 113

144

105

График3. Хөтөлбөр цагийн хуваариас зөрсөн зөрчлийн тоо /нийлбэр дүнгээр/

График4. Хөтөлбөрт тусгаагүй нэвтрүүлэг цацсан зөрчлийн тоо /нийлбэр дүнгээр/

Page 35: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 35

4. Соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлгийн хувь хэмжээ

Соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын (СГТМХБ) нэвтрүүлгийн хувь хэмжээг хүүхдийн хүмүүжил, боловсролын нэвтрүүлэг, хэл, соёл, заншил, түүх, уламжлалын нэвтрүүлэг, эрүүл мэнд, байгаль, экологийн нэвтрүүлэг, шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлэг гэж 4 үндсэн бүлэгт ангилан хяналт хийдэг бөгөөд 2013-2016 оны 7, 8 дугаар сарын хяналтын дүнгийн дундаж үзүүлэлтээр харьцуулан үзэхэд өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн тухайн 1 сарын хөтөлбөрийн 13.5%-ийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсрол, хэл соёл, ёс заншлын нэвтрүүлэг эзэлж байна. Тухайн телевизийн бодлого, нийтээр тэмдэглэх үндэсний баяр ёслол тохиох саруудад үндэсний хэл соёл, ёс заншил, түүхэн, танин мэдэхүйн төрлийн нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээ харьцангуй өндөр хувьтай гарч байгаа нь байнгын хяналт, судалгаанаас харагддаг болно.

Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын (СГТМХБ) нэвтрүүлгийн 1 сарын хөтөлбөрт эзлэх нийт хувь хэмжээг 1 сарын хөтөлбөрийн нийт цагийн 15%-иас багагүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамрах хүрээтэй үйлчилгээ эрхлэгчдийн хувьд 20%-иас багагүй байхаар тодорхойлж баталсан бөгөөд Боловсрол суваг телевиз (23%), Монгол ТВ телевиз (33%), V TV телевиз (21%)-ийн хувьд тус тус шаардлага хангаж, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлгийн хувь хэмжээг өсгөх тал дээр анхаарч ажиллаж байгаа нь харагдаж байна. Соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлгийн хувь хэмжээг тухайн сарын дундаж үзүүлэлтээр харьцуулалт хийж үзэхэд телевиз бүрээр авч үзэхэд 2013 оны мөн үеэс тодорхой хэмжээгээр өссөн байгаа хэдий ч зарим телевизийн хувьд буурсан байдлаас шалтгаалан дундаж хувийн өсөлт ажиглагдахгүй, 5 хувиар буурсан байдалтай байна.

5. Баннер, чат, урсдаг зар нэвтрүүлсэн байдал

Телевиз, сувгийн хөтөлбөрөөр тусгайлан гаргасан зарын цагаас бусад цагуудад чат, мессеж, урсдаг зар, баннер сурталчилгааг нэвтрүүлэхгүй байх тухай нөхцөл шаардлагад тусгаж өгсний дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн хөтөлбөрт илэрсэн зөрчлийг нийлбэр дүнгээр харьцуулж харахад дараах байдалтай байна.

Соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын

нэвтрүүлгийн хувь /дундаж үзүүлэлт/

7% 7% 9%13%

10% 12%8%

14% 14%12%

23%

10%

33%

16%

21%

11%7%

16%

C1ET

V

MN-25

NTV SBN TM TV-5

TV-8

TV-9 UBS

Болов

срол

Ийгл ш

ууд

Монгол

ТВ

Стар ТВ V TB

Эх оро

нMN2

MNB

40%

30%

20%

10%

0%

2011 2012 2016 2016

7 Сар 66 94 0 0

8 Сар 70 111 0 0

Чат гаргасан зөрчлийн тоо /нийлбэр дүнгээр/

66 70

94111

0 00 0

График5. СГТМХБ-ын нэвтрүүлгийн хувь хэмжээ /дундаж үзүүлэлтээр/

График6. Чат гаргасан зөрчлийн тоо /нийлбэр дүнгээр/

Page 36: crc news 201603

36

График7. Урсдаг зар гаргасан зөрчлийн тоо /нийлбэр дүнгээр/

Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт чат, мессеж ашигласан нэвтрүүлгийн эзлэх хувь харьцангуй өндөр байсан ба 2011 оноос мөрдөж эхэлсэн зохицуулалтын нөхцөл шаардлагын дагуу тухайн нэвтрүүлэг нь зорилготой байх, зорилго нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байх, үнэ тарифыг нээлттэй ил тод мэдээлэх, бүх чат мессежийг зорилгод нийцсэн эсэхийг тодорхойлж кирилл үсэгт шилжүүлэн боловсруулж эфирээр гаргах зэрэг тодорхой шаардлагуудыг тавьж ирсэн. Хэдийгээр эдгээр шаардлагуудыг өргөн нэвтрүүлгийн телевизүүд мөрдөж ажиллаж байсан ч эрүүгийн болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн чат мессеж дамжуулсан зөрчил бүртгэгдсээр байсан бөгөөд тус хорооны 2013 оны 2 тоот тогтоолоор телевиз, сувгуудаар тусгайлан гаргасан зарын цагаас бусад цагуудад чат, мессеж, урсдаг зар, баннер сурталчилгааг нэвтрүүлэхийг хориглосон. Нөхцөл шаардлагад өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2015 оноос хяналтыг хийж эхэлсэн. Өмнөх 2011-2012 онуудад чат мессеж ашигласан нэвтрүүлэг гаргасан тоо хэдийгээр 7 дугаар сард 66 удаа, 8 дугаар сард 70 удаа зэрэг бага мэт харагдаж байгаа ч телевиз, сувгууд нь нэг удаагийн нэвтрүүлгийг дунджаар 3-4 цаг дамжуулдаг байсан нь тухайн телевиз, сувгийн эфирийн багагүй цагийг эзэлж байсан.

2015 2016

7 Сар 301 170

8 Сар 193 36

Баннер зөрчил/нийлбэр дүнгээр/

301

170

193

36

График 8. Баннер гаргасан зөрчлийн тоо /нийлбэр дүнгээр/

Зар сурталчилгааны цагаас бусад цагт нэвтрүүлж буй нэвтрүүлгийн үеэр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний баннер хэлбэрийн зар сурталчилгаа, лого-г дэлгэц дээр гаргахгүй байна. Харин тухайн телевиз, сувгийн өөрийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл /тэкст/-ийг баннер хэлбэрийн зар сурталчилгаанд оруулж тооцохгүй байх тухай шаардлагын хэрэгжилтийн байдлыг харьцуулалт хийж үзэхэд хэдийгээр энэ төрлийн зөрчил илэрсэн хэвээр байгаа ч 2016 онд зөрчлийн тоо харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.

2015 2016

7 Сар 66 94

8 Сар 70 111

Урсдаг зар гарсан зөрчил /нийлбэр дүнгээр/

56

103

0 0

Page 37: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 37

6. Дүгнэлт Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын нөхцөл шаардлага

бий болсноор техникийн зохицуулалтаас гадна өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелын суваг, радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тодорхой шаардлагуудыг тавьж эхэлсэн.

Зохицуулах байгууллага нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд гарсан тогтоол шийдвэр, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах эрхтэй ба харилцаа холбооны салбарын зохицуулалтын биелэлтийг хангуулах зорилгоор хяналт, мониторингийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах нь олон улсын туршлага юм.

Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгаар дамжуулж байгаа зар сурталчилгааг 1 цагт 15 минутаар хязгаарласан зохицуулалт нь үзэгчдийн эрх ашгийг хамгаалахаас гадна тухайн телевизийн үйл ажиллагааг боловсронгуй, үр ашигтай болгох, цаашлаад өргөн нэвтрүүлгийн салбарын зар сурталчилгааны зах зээлд шударга өрсөлдөх боломжийг бий болгох, тухайн цагийн зар сурталчилгааны үнэ тарифыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг бий болгосон. Олон улсад өргөн нэвтрүүлгийн зар сурталчилгааны зохицуулалтыг тухайн орны зохицуулах байгууллагын зүгээс хийдэг бөгөөд 1 цагт дамжуулах зар сурталчилгааг дунджаар 9 минутаас хязгаарласан байдаг. Манай орны хувьд өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрийн зохицуулалтыг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан зар сурталчилгааны хэтрэлтийг эхний ээлжид 15 минутаар хязгаарлах шийдлийг боловсруулан ажиллаж байна.

Үндэсний бүтээл, үйлдвэрлэлийг дэмжих, өөрийн бүтээл үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, зохиогчийн эрхийг хамгаалах зэргээс шалтгаалан 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50 хувь нь үндэсний бүтээл байх шаардлагыг тавьж ирсэн. Өргөн нэвтрүүлгийн телевизийн хувьд үндэсний бүтээлийн шаардлагыг дундаж үзүүлэлтээр бүгд хангаж ажиллаж байгаа, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн өөрсдийн бүтээл үйлдвэрлэлийн хувь хэмжээ харьцангуй өссөн байдалтай байна. Түүнчлэн, дотоод болон гадаадын бүтээлийг зохиогчийн эрхгүй авч ашиглах тохиолдлууд харьцангуй буурч байна.

Олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үндсэн үүргийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хөтөлбөрт эзлэх хүүхэд боловсрол, шинжлэх ухаан танин мэдэхүй, эрүүл мэнд байгаль экологи, үндэсний түүх, соёл, ёс заншлын талаарх нэвтрүүлгийн хувь хэмжээг тодорхойлох, шаардлагатай хувь хэмжээнд хүргэх талаар чиглүүлэх зорилгоор соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх нэвтрүүлгийн хувь хэмжээний доод хязгаарыг тогтоож өгсөн. Тухайн телевизийн 1 сарын хөтөлбөрийн нийт цагийн 15%-иас багагүй, Монгол Улсын хэмжээнд хөтөлбөр дамжуулж байгаа телевизийн хувьд 20%-иас багагүй нь соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийн нэвтрүүлэг байх тухай зохицуулалтыг нөхцөл шаардлагад тусгасан болно. Зохицуулалт хийж эхэлснээс хойш телевизүүд өөрсдийн хөтөлбөрийн бодлого, төлөвлөлтөд анхаарч, ялангуяа соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх төрлийн нэвтрүүлгийн хувь хэмжээг өсгөх тал дээр анхаарч ажиллаж байгаа, мөн зар сурталчилгааны хэтрэлтийг бууруулах, зар сурталчилгааны цагийг төлөвлөх, хөтөлбөрийн турш оновчтой хуваарилах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа нь байнгын хяналтаар харагдаж байна.

Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрөөр орчууллагүй бүтээл дамжуулахгүй байх, 06-22 цагийн хооронд +18 төрлийн контентийг дамжуулахгүй байх, чат мессеж, урсдаг зар, баннер хэлбэрийн зар сурталчилгааг гаргахгүй байх талаар хяналт мониторингийн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ төрлийн зөрчлийн тоо эрс буурсан ба үзэгчдээс ирүүлдэг энэ төрлийн гомдол, хүсэлтийн тоо мөн буурсан.

Тус хорооны зүгээс өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийн чиг хандлагад уялдуулан зохицуулалтыг боловсронгуй болгох, өнөөгийн зохицуулалтын арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх боломжтой аливаа шийдлийг боловсруулах зорилгоор төрөл бүрийн судалгааг хийж нийтэд мэдээлж байгаа бөгөөд эдгээр судалгаа нь тус хороонд төдийгүй, салбарын үйлчилгээ эрхлэгчид, судлаачдад хэрэгцээтэй мэдээлэл юм. Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын хүрээнд телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт тавигддаг холбогдох бусад заалтын дагуу хийгдсэн мониторингийн мэдээ, тайланг тус хорооны www.crc.gov.mn вэб хуудаснаас авах боломжтой.

Page 38: crc news 201603

38

Та "MONGOLIAN SPEED TEST" мобайл апп-ыг "Play Store"-оос татаж авна уу.

Та MONGOLIAN SPEED TEST аппликейшнийг гар утсандаа суулгах бол гар утасныхаа аппликейшин татах хэсгээс MONGOLIAN SPEED TEST гэсэн үгээр хайлт хийн татаж авах, эсвэл доорх холбоосоор татаж авна уу.

"MONGOLIAN SPEED TEST" МОБАЙЛ АПП-ыг УХААЛАГ ГАР УТСАНДАА ТАТАН АВЧ ХЭРЭГЛЭНЭ ҮҮ

Хэрвээ та хэрэглэж буй хөдөлгөөнт интернетийнхээ хурдыг шалгахыг хүсвэл “SPEED TEST” мобайл апп-ыг ухаалаг гар утсандаа татна уу. Хэрэглэгч та энэхүү мобайл апп-ыг өөрийн ашиглаж буй гар утас, iPad зэрэг төхөөрөмждөө татаж суулгаснаар авч байгаа WiFi, WiMax, 2G, 3G интернетийн чанарын үзүүлэлтийг нарийн, зөв хэмжих боломжтой.

Та "MONGOLIAN SPEED TEST" мобайл апп-ыг "Apple Store"-оос татаж авна уу.

Page 39: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 39

2016 оны 7 дугаар сарын 4-өөс 16-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази европын орнуудын дээд түвшний уулзалтад ашиглагдах радио төхөөрөмжүүдийг хянах, шалгах, хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны радио давтамж зохицуулалт хяналтын албаны хамт олон зохион байгуулж, хийж гүйцэтгэлээ.

Бэлтгэл ажлыг 2016 оны 1 дүгээр сараас эхэлсэн бөгөөд уулзалтад оролцогч орнуудаас ирэх төлөөлөгчдийн хамгаалалтад ашиглах радио төхөөрөмжүүдийн давтамжууд болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын ашиглах радио төхөөрөмжийн талаар мэдээлэл авч, мөн манай орны радио давтамжийн зохицуулалтын талаарх мэдээллийг төлөөлөгч орнуудад хүргүүлсэн. Мөн дотоодын зохион байгуулагч болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, тогтмол уулзалт зохион байгуулж гүйцэтгэх ажлуудаа хуваарилж, тодруулж байв.

Мөн томоохон арга хэмжээний үед радио давтамжийн ашиглалтыг зохион байгуулах хяналт тавих талаарх Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу ажилласны зэрэгцээ БНСУ-ын радио давтамж хяналтын мэргэжилтнүүдийг урьж уулзалт зохион байгуулагдах газар дээр нь сургалт зохион байгуулж тэдгээрийн туршлагатай танилцсан.

Үүний үр дүнд АСЕМ 11 дээд түвшний уулзалтын үед радио давтамжийн хяналтыг аль газар оронд хэрхэн яаж гүйцэтгэх болон тэдгээрт ямар ямар төхөөрөмжүүд ашиглагдах шаардлага байгааг тодорхойлсон болно. Мөн тус хяналтад ашиглах зөөврийн хяналт, чиглэл

хайх төхөөрөмжийн нэг иж бүрдлийг 2016 оны эхний хагаст худалдан авч, тус уулзалтад ашигласан. 2016 оны 6 дугаар сарын 15-наас ASEM 11 ажиллагаатай холбогдуулан хийгдэх радио давтамжийн зохицуулалт, хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган хорооны даргаар батлуулж ажилласан болно.

Дээрх төлөвлөгөөний дагуу радио давтамжийн хяналт хийх үндсэн газрууд болох Шангри Ла зочид буудал “Хэвлэл мэдээллийн төв”, Чингисийн талбай, МТС компанийн цамхаг, Асем Вилла хотхон болон эдгээр авто замын дагуу, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал зэрэг газруудад уулзалтын өмнөх, урьдчилан сэргийлэх хэмжилт шалгалтуудыг 2-3 удаа давтан хийсэн.

АСЕМ11 уулзалтын үеэр радио долгион хяналтын үйл ажиллагааг тасралтгүй байлгахын тулд хяналтын инженерүүд 3 ээлжээр зохион байгуулагдаж хяналт удирдлагын төв, хөдөлгөөнт хяналтын станц, хотын төв болон Улаанхуаранд байрлах радио долгион хяналтын суурин станцуудаар 24 цагийн тогтмол хэмжилт хийж, бэлэн байдалд ажилласан.

Мөн уулзалтын хугацаанд тус албаны мэргэжилтнүүд Зохицуулах хорооны байранд 24 цагаар жижүүрлэн ажиллаж гаднаас ирсэн радио төхөөрөмжүүдийг бүртгэх, тэдгээрт радио давтамжийн түр зөвшөөрлийг олгох ажиллагааг шуурхай гүйцэтгэсэн.

Дээрх ажлын зохион байгуулалтын үр дүнд энэхүү томоохон арга хэмжээний үеэр радио давтамж ашиглалтын талаар ямар нэгэн зөрчил, гомдол гаралгүй хэвийн явагдаж өнгөрсөн.

АСЕМ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫН ЯВЦАД ХИЙГДСЭН РАДИО ДАВТАМЖ ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

Тайлан

Page 40: crc news 201603

40

Интернет нь 1980-аад онд анх үүссэнээс хойш сүүлийн 30 жилд тасралтгүй маш хурдтай хөгжсөөр дэлхийн хүн амын ихэнх хэсэг хоорондоо холбогдсон хил хязгааргүй сүлжээ боллоо. Орчин үеийн технологийн хөгжил нь ухаалаг утас, төрөл бүрийн тавлет гэх мэт хэрэглэгчийн төхөөрөмжийг авсаархан, утастай болон утасгүй (LTE, 3G, wifi etc.) өндөр хурдны интернетийг бий болгосноор интернет дээр суурилсан маш олон төрлийн үйлчилгээнүүд хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтрэн орсон байна.

OTT буюу (Over-The-Top) нь сүлжээний компани эсвэл интернетийн үйлчилгээ эрхэлдэг компаниас хамааралгүйгээр нээлттэй буюу нийтийн интернетийг ашиглан төрөл бүрийн үйлчилгээг эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэх юм. Одоогийн байдлаар медиа болон яриа, мессэж гэх мэт харилцаа холбооны OTT үйлчилгээ нь хурдацтай хөгжиж байгаа боловч үүгээр хязгаарлагдахгүй нь тодорхой байна. OTT үйлчилгээ нь ерөнхийдөө Хүснэгт 1-д үзүүлсэн 3 хэсэгт хуваагдаж байна.

OTT (OVER-THE-TOP) ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Судалгаа

OTT үйлчилгээ Жишээ Нөлөөлөлөх сектор Үр дагавар

Мессэж, яриа (VoIP) – OTT VoIP, SMS

Skype, Viber, WhatsApp, Wechat, facebook chat etc

Олон улсын болон дотоодын яриа, SMS үйлчилгээ

Харилцаа холбооны компаниудын орлого буурах,

Application eco-systems – OTT App

Facebook, Linkedin, Cloud service, twitter, e-commerce apps

Шууд нөлөөлөл байхгүй – нийгмийн ёс зүй, улсын аюулгүй

байдал

интернет сүлжээний ачаалал нэмэгдэх

Медиа (видео, аудио) контент – OTT media

OTT-TV, OTT Video streaming, VoD, Netflix, Netmovies, Hulu, Youtube,

Vemio, etc

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч, АйПи ТВ, Кабелийн

сувгийн үйлчилгээ

АйПи ТВ, ТВ-ийн орлого буурах, зар сурталчилгаа алдах, интернэтийн

сүлжээний ачаалал огцом нэмэгдэх

Хүснэгт 1: OTT үйлчилгээний төрөл болон нөлөөлөл

OTT үйлчилгээний хурдацтай хөгжлийн шалтгаан нь дараах 4 хүчин зүйлээс үүдэлтэй юм. Үүнд:

• Харилцаа холбооны сүлжээний үсрэнгүй хөгжил ялангуяа өндөр хурдны утасгүй интернэт (LTE, 3G, wifi)-ийн тархац

• Ухаалаг утас, таблет гэх мэт утасгүй холбооны төхөөрөмжийн хөгжил

• OTT үйлчилгээний ихэнхдээ үнэгүй эсвэл маш бага төлбөрийн систем

• Эцсийн хэрэглэгч хэрэглэхэд амархан, хэрэглээний ойлгомжтой байдал

Орчин үед хүмүүс Skype, Viber, WhatssApp, We-chat гэх мэт олон улсын яриа болон мессэжний апликэшнуудийг интернетийн сүлжээ ашиглан хэрэглэх болсон. Өнгөц харахад OTT-ийн хэрэглээ нь утасгүй интернетийн дата хэрэглээг нэмэгдүүлж үүрэн холбооны компаны ашиг орлогыг нэмэгдүүлж байгаа мэт боловч олон улсын яриа, мессэжний үйлчилгээний орлогыг бууруулж байна. Герман улсын DETECON-аас гаргасан

судалгааг харахад 2017 онд дэлхийн нийт цахилгаан холбооны компаниудийн орлого 1,3 трилион евро бол ОТТ үйлчилгээнээс олох орлого 402 биллион евро тус тус болж байна (график 1). Жилийн нийлмэл өсөлтийн хувийг (CAGR) 5 жилээр тооцоход ОТТ 17,3%, харилцаа холбоо 2,6% байх хандлагатай ба энэхүү өсөлтийн хувьд клауд үйлчилгээ 21.4%, OTT VoIP 16%, нийгмийн сүлжээ 15.9% тус тус эзлэхээр байна.

OTT яриа болон мессэж-ийн улмаас харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн орлогын өсөлт үе шаттайгаар багасаж байгаа тул шинэ орлогын эх үүсвэр хэрэгтэй байна. Олон улсын чиг хандлагаас харахад үйлчилгээ эрхлэгчид нь OTT-VoIP, SMS-ийн үйлчилгээ эрхлэгчидтэй сүлжээний ачааллаас хамаарч орлого хуваах зарчим эсвэл тусгайлан сүлжээний багтаамжийг худалдах сонирхолтой байна.

Уламжлалт мессэж үйлчилгээний хэрэглээ огцом бууралттай байгаа бөгөөд WhatssApp, Wechat гэх мэт апликэшнууд нь үнэгүй ба хэрэглэхэд интернетийн өндөр

Page 41: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 41

хурд чанар шаардлаггүй тул сүүлийн жилүүдэд OTT мессэжний хэрэглээ өндөр өсөлттэй байна (график 2,3)

20142012

181.140 221.292 265.275 312.507 356.674 402.381

1.146.330 1.170.769 1.201.587 1.236.754 1.271.713 1.306.702

201620152013 2017

График 1: Цахилгаан холбоо болон ОТТ орлого (эх үүсвэр: DETECON)

Түүнчлэн одоогын байдлаар олон улсын ярианы хэрэглээ нь ОТТ яриа-луу шилжих хөдөлгөөн явагдаж байна. Лондонд байрлалтай OVUM-ээс гаргасан судалгаагаар 2014 – 2019 оны хооронд уламжлалт олон улсын ярианы орлого 6%-р бууралттай, ОТТ VoIP нь 14%-ийн өсөлттэй байхаар гарсан байна (график 3). OVUM- ийн судалгаанаас харахад 2015 онд үүрэн холбооны компаниуд нь OTT SMS-д 40 биллион америк долларын орлого алдсан бол 2016 онд OTT VoIP-д 52 биллион америк долларын орлогийг алдахаар тооцоо гарсан.

2012 он2011 он2010 он 2014 он2013 он 2015 он 2017 он2016 он 2018 он

4.500

4.000

3.500

3.000

2.500

2.000

1.500

1.000

500

0

SMS

OTT IP Massage

График 2: ОТТ, IP Massage болон SMS өсөлт

2014 2016 20182015 2017 2019

100%

80%

60%

40%

20%

0

59 56 53 50 47 45

41 44 47 50 51 55

Олон Улсын Яриа ОТТ Voip

График 3:OTT VoIP болон SMS өсөлт

Ихэнх OTT ярианы үйлчилгээ нь уламжлалт гар утасны ярианы чанартай ижилхэн байхын тулд 1 Мбайт дээш интернэтийн хурд хэрэгтэй юм. Өндөр чанартай OTT VoIP үйлчилгээ нь сүлжээний ачааллыг ихээхэн нэмэгдүүлэх хандлага гарах болсон бөгөөд Энэтхэгийн TRAI-ийн 2015 оны судалгаагаар Skype-ийн хэрэглээ нь олон улсын цахилгаан холбооны компаниудын сүлжээний олон улсын ачааллын 40%-г эзлэж байна.

Цаашид фэйсбүүк, клоуд үйлчилгээ, твитр, е-худалдаа гэх мэт ОТТ-App үйлчилгээнүүд нь улам нэмэгдэх нь тодорхой бөгөөд эдгээр нь харилцаа холбооны салбарын

сүлжээний ачааллыг нэмэгдүүлсээр байх болно. ОТТ-App нь үүрэн холбооны компаниудын 3G, LTE сүлжээний дата хэрэглээг нэмэгдүүлснээр орлогыг нэмэгдүүлэх ба цаашилсаар е-худалдаа, е-эрүүл мэнд, е-боловсрол, ухаалаг хот гэх мэт дижитал эдийн засагтай холбогдож улс орны эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлдэг нь зарим судалгаагаар батлагдсан билээ. Харин нийгмийн ёс зүй ялангуяа хүүхэд өсвөр үеийнхэн, тухайн улсын аюулгүй байдлын улмаас зарим орны бодлого хэрэгжүүлэгч болон зохицуулах байгууллагууд ОТТ-App болон ОТТ-медиа үйлчилгээнүүдэд харилцан адилгүй зохицуулалт хийдэг байна.

Page 42: crc news 201603

42

Өндөр хурдны интернетийн хурдтай тархац нь ОТТ-медиа нь хэрэглэгчийн тоо огцом нэмэгдсэн үйлчилгээ болж гарч ирж байна. ОТТ-медиа нь кино, дуу хөгжим болон бусад төрлийн энтертайнмэнт контентийг өндөр хурдны нийтийн интернетээр эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэдэг үйлчилгээ юм. АйПи телевиз нь OTT үйлчилгээ биш бөгөөд энэ нь тусгайлсан өөрийн сүлжээгээр зөвхөн өөрийн бүртгэлтэй хэрэглэгчдэд гурвалсан үйлчилгээг хүргэдэг билээ. АйПи телевизийн VoD үйлчилгээг нэг төрлийн OTT гэж үзэж болохоор боловч энэ нь зөвхөн өөрийн сүлжээ орсон хэрэглэгчид үзэх боломжтой тул цэвэр OTT биш юм. Орчин үед хүмүүс нь кино, телевизийн контентууд, төрөл бүрийн бичлэг, онлайн телевизийг YouTube, Netflix, Hulu, Vimeo гэх мэт OTT үйлчилгээгээр дамжуулан үзэх нь эрс ихэссэн. Жишээлбэл Netflix нь 2016 оны эцсийн байдлаар 83 сая глобал хэрэглэгчтэй болох судалгаатай байгаа бөгөөд онлайн ТВ (ABC, FOX)- ийн дамжуулалтыг 2017 он гэхэд нийт 200 улс оронд шууд хүргэхээр төлөвлөж байна. Олон улсын “The Diffusion Group (tdg)” телевиз, онлайн видео, ОТТ видео үйлчилгээний талаарх судалгаа тандалт хийдэг байгууллагаас гаргасан судалгаагаар ОТТ-медиа болон уламжлалт ТВ-ийг долоо хоногт үзэх үзэлтийн дундаж цагийг 2010 оноос 2023 он хүртэл гаргасан байна (График 4). Үүнээс харахад 2020 он гэхэд хүмүүсийн хандалт тэнцэж цаашид уламжлалт ТВ нь үзэгчидээ ОТТ-медиад уналттайгаар алдах төлөвтэй байна. Ерөнхийдөө ОТТ-медиа нь интернет орчний хамгийн анхаарал татсан трэнд болж байгаа бөгөөд цаашид хамгийн ашигтай ОТТ үйлчилгээ байх болно гэж олон улсыг судлаачид үзэж байгаа юм.

2010 2014 20182012 2016 2020 2022

36

24

12

0

Долоо хоногт медиа үзэх цаг

ОТТ Медиа

Уламжлалт ТВ

График 4: ОТТ медиа болон уламжлалт ТВ

Харилцаа холбоо мэдээлэл технологи болон өргөн нэвтрүүлэг (broadcasting)-ийн үйлчилгээний нэгдэн нийлэлт болж байгаа өнөө үед уламжлалт ТВ нь цаашид технологид суурилсан контентийн компани болохоос өөр гарцгүй байх гаргалгаа харагдаж байгаа юм.

OTT ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЗНЕС ЗАГВАР

ОТТ үйлчилгээнүүд нь хүмүүсийн амьдралд нэвтрэх болсны нэг шалтгаан нь ихэвчлэн үнэгүй эсвэл маш бага үнийг санал болгодогт оршиж байна. Жишээлбэл WhatsApp мессэнжэрийн үйлчилгээ нь жилийн 10 америк цэнтийг бүртгэлийн хураамж хэлбэрээр авдаг ба ихэвчлэн OTT үйлчилгээний хөлс нь нэг америк доллараас бага байдаг. Ихэнх ОТТ үйлчилгээ нь зар сурталчилгаанаас ашиг олдог ба OOT бизнес загварыг хүснэгт 2-д үзүүлэв. OTT нь дэлхийн хэмжээнд 2013 онд 121.47, 2014 онд 146.42 биллион америк долларын орлогыг зар сурталчилгаанаас тус тус олсон байна. Сүүлийн үед Ин-Апп худалдаанаас олох орлого эрс нэмэгдэж байна. Жишээлбэл WeChat нь 2014 онд 1.1 биллион америк долларын ашиг олсоноос 85%-ийг онлайн тоглоом, үлдсэн 15%-ийг стикер, өндөр чанартай үйлчилгээ болон мобайл худалдаанаас (m-commerce) олсон байна. Түүнчлэн WeChat, WhatsApp гэх мэт мессэж апп-ийг ашиглан жимс жимсгэнэ, ухаалаг гар утаснууд, киноны билет, такси дуудлага гэх мэт төрөл бүрийн бараа, үйлчилгээнүүдийг хүмүүс хэрэглэх хандлага өссөөр байна. ОТТ-медиа үйлчилгээний хувьд Infroma Telecoms-ийн судалгааны дагуу 2017 онд 37.2 биллион америк долларын орлого олохоос үүний 48% буюу 18 орчим биллион америк долларыг зөвхөн зар сурталчилгаанаас олохоор харагдаж байна.

Page 43: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 43

Бизнесийн загварууд Санхүүжилтийн арга зам Жишээ

Зар сурталчилгаа (Advertising)

Үйлчилгээнүүд нь үзүүлж буй зар сурталчилгаагаар санхүүжих эсвэл хэрэглэгчийн сонирхлын талаарх мэдээллийн дата сан-г

реклам зар сурталчилгаа өгч буй компаниудад зарах

Google, Facebook, Line, Pinger, Apps like Spider man,

Angry birds etc.

Смарт төхөөрөмж (hardware)

Өртөг нэмэгдүүлсэн үйлчилгээнүүдийг смарт төхөөрөмжид нэмэх (service add value apps to the device)

Apple, Blackberry, Samsung, Nokia etc.

Ин-Апп худалдаа (In-app purchase/content)

Хэрэглэгчид нэмэлт хувилбарыг худалдаж авах жишээ нь: стикер (stickers), нэмэлт контент татаж авах, өндөр чанартай үйлчилгээ,

тоглоом тоглох багц амь худалдаж авах гэх мэт

Kakao, YouTube, Viber, Line, WeChat, Apps like Bad land,

Device 6, Candy Crush

Програм хангамжийн лайсенс (Software licensing)

Багц үйлчилгээнүүдийг төхөөрөмж дээр суулгаж цугт нь зарах (Services can be bundled with hardware or offered on a white-label

basis)

Microsoft/ Skype,Apps like Minecraft,

Heads Up etc.

Үйлчилгээний хураамж(Subscription)

Үйлчилгээний сар/жил/улирал-ийн үйлчилгээний тогтмол төлбөр эсвэл нэмэлт үйлчилгээ авах

(Recurring charge either for basic service or additionalfeatures)

Microsoft/ Skype,Viber, WhatsApp,

payTV services, GameApps like Lumosity

Хэрэглээний төлбөрт үйлчилгээ (Usage/Transaction)

Хэрэглэгчид тодорхой нэг контентид төлбөр төлөөд тодорхой хугацаанд хэрэглэх эрх авах, төрөл бүрийн төлбөрийн системүүд

Netflix, Vimeo, PayPal, ebay, amazon

Хүснэгт 2: ОТТ үйлчилгээний бизнес загвар

Дээрхээс харахад ирээдүйд OTT үйлчилгээний хэрэглээ нь харилцаа холбооны компаниудын сүлжээ болон серверын ачааллыг огцом дүүргэх хандлагатай тул сүлжээний багтаамжийн өргөтгөл хийх хөрөнгийн асуудал гарч байна. Уламжлалт харилцаа холбооны үйлчилгээнүүд нь OTT-рүү шилжилт хийгдэж байгаа нь ирээдүйд өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний бизнес дангаар оршин тогтнох боломжгүй болж байна. Энэ нь бодлогод тусгагдсан өндөр хурдны, найдвартай дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт болон ашиглалт үйлчилгээтэй холбоотой зорилтууд хэрэгжиж чадахгүйд хүрэх хандлагатай юм. Дараагийн нийтлэлээр ОТТ үйлчилгээний олон улсын зохицуулалтын байдлыг бичихээр төлөвлөж байна.

Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад Монгол Улсын

“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, цаашид хэрэгжүүлэх саналыг авах, хэрэгжүүлэхэд холбогдох шалгалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор тус хорооны хяналтын инженерүүд шалгалтыг хийж гүйцэтгэлээ.Шалгалтад Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрт байрлах уул уурхай, ашигт малтмалын үйл

ажиллагаа эрхэлж буй 50 хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд, мөн тэдгээр уул уурхайн байгууллагуудын 9 харуул хамгаалалтын алба хамрагдсан. Шалгалтын хүрээнд дараах ажлууд хийгдэв. Үүнд:1. Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрт

байрлах уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж буй газруудад ашиглаж буй радио төхөөрөмжүүдийн давтамжийг тодорхойлж, тэдгээр давтамжуудыг ашиглах эрхийн бичигтэй эсэхийг шалгав. Нийт үйл ажиллагаа явуулж байсан 50 хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудын 9 байгууллага нь эрхийн бичигтэй, 17 байгууллагын 141 ширхэг хэт богино долгионы харилцааны станц нь эрхийн бичиггүй хууль бусаар ашиглаж байна.

УУЛ УУРХАЙ, АШИГТ МАЛТМАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУДЫН РАДИО ДАВТАМЖ АШИГЛАЛТЫН БАЙДАЛД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТОВЧ ТАЙЛАН

Тайлан

Page 44: crc news 201603

44

Нийт шалгалтад хамрагдсан байгууллага 50

Үйл ажиллагаа явуулаагүй байсан 4

Үйл ажиллагаа явуулж байсан 46

Эрхийн бичигтэй 9

Эрхийн бичиггүй 17

Станц ашигладаггүй, гар утас ашигладаг 20

2. Мөн радио давтамж ашиглах эрхийн бичигтэй 9 байгууллагуудаас 3 байгууллага зөрчилгүй, 4 байгууллагын эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон, 2 байгууллага давтамжийн зөрчилтэй байсан. Радио давтамж ашиглах эрхийн бичиггүй болон хууль бус хэрэглээтэй албан байгууллагуудад 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаат үүрэг даалгавар өгсөн.

Эрхийн бичигтэй ажиллаж байсан 9

Хэвийн зөрчилгүй 3

Эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон 4

Давтамжийн зөрчилтэй 2

3. Ашиглагдаж байгаа радио төхөөрөмжүүдийн чанар байдлыг тодорхойлох дүгнэлт хийсэн. Уул уурхайд 18 төрлийн хэт богино долгионы радио станц ашиглагдаж байна. Үүнээс станцын давтамжийг гараар тохируулдаг 2 төрөл, программ хангамжаар тохируулдаг 16 төрлийн радио станц ашиглагдаж байна.

Нийт 18

Гараар тохируулдаг 2

Программ хангамжаар тохируулдаг 16

Шалгалтын явцад илэрсэн нийтлэг зөрчил• Радио давтамж ашиглах эрхийн бичигтэй болон

бичиггүй уул уурхайн байгууллагуудын ашиглаж буй хэт богино долгионы радио станц нь үйлдвэрийн давтамж дээр тохируулагдан зөвшөөрөлгүй ашиглагдаж байгаа нь “Радио долгионы тухай ” хуулийн 8.1 заалтыг зөрчиж байна. Радио давтамж ашиглах эрхийн бичиггүй болон хууль бус хэрэглээтэй албан байгууллагуудад 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаат үүрэг даалгавар өгсөн.

• Сүүлийн жилүүдэд уул уурхайд утасгүй камерын системийг ихээр суурилуулж ашиглаж байна. Шалгалтаар нийт 6 байгууллага утасгүй камерын систем ашиглаж байсан. Тус системд 2.4 ГГц, 5 ГГц радио давтамж дээр ажилладаг радио линкийг ашиглаж байгаа нь “Радио долгионы тухай ” хуулийн 8.1 заалтыг зөрчиж байна.

• Шалгалтад уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж буй 50 хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд мөн тэдгээр уул уурхайн байгууллагуудын 9 харуул хамгаалалтын алба хамрагдсан.

Харуул хамгаалалтын байгууллага 9

Хэвийн зөрчилгүй 3

Эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон 2

Эрхийн бичиггүй болон давтамжийн зөрчилтэй 4

• Шалгалтад хамрагдсан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд программ хангамжаар тохируулдаг 18 төрлийн радио станц, гараас дурын давтамжийг тохируулдаг 2 төрлийн радио станцыг ашиглаж байна.

• Нийтлэг худалдаалагддаг хэт богино долгионы радио станц нь радио давтамжийн 400-470 МГц, 450-470 МГц давтамжийн зурваст тохируулагдсан байна.

Page 45: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 45

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛӨнөөдөр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ болон түүний дамжуулалтыг радио давтамжийн үр ашигтай, хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал багатайгаар сайжруулах, шинэ төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх асуудал нь улс орнуудын харилцаа холбооны зохицуулагчид болон үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдсан асуудал болж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд бид дараах нөхцөлүүдийг анхааран судлах шаардлагатай юм. Үүнд:• Дотоодын зах зээлийн эрэлт, хэрэгцээ;• Өргөн нэвтрүүлгийн дамжуулалтын одоогийн

стандарт ба цаашдын хөгжлийн хандлага;• Контент дамжуулах төрлүүд (интернет, хөдөлгөөнт

ТВ, газрын ба хиймэл дагуулын сүлжээ гэх мэт);• Дамжуулах сүлжээ болон хэрэглэгчийн

төхөөрөмжүүд;• Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнээс бусад радио

давтамжийн эрэлт, хэрэгцээ шаардлага; • ОУЦХБ -аас баталсан өргөн нэвтрүүлгийн радио

давтамжийн зохицуулалтын шаардлагууд зэрэг болно.

Өргөн нэвтрүүлгийн судалгааны тайлангуудаас дүгнэхэд дараах 2 төрлийн дэвшилтэт технологи нь радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна. Үүнд:• Өндөр хурдны өргөн зурвасын интернет сүлжээ нь

өргөн нэвтрүүлэг болон дуу, дүрсийн контентийг дамжуулах үр ашигтай арга болон хөгжиж байна.

• Өргөн нэвтрүүлгийн тоон технологийн хурдацтай хөгжлийн дүнд дуу дүрсийн чанар, радио долгионы хамрах хүрээ сайжирч, нэвтрүүлэгчийн бага зурваст өргөн нэвтрүүлгийн олон төрлийн үйлчилгээ дамжуулах боломжтой болж байна.

2. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕХНОЛОГИЙН ШИЛЖИЛТ Өргөн нэвтрүүлгийн технологийн болон өргөн зурвасын интернетийн хөгжил нь өргөн нэвтрүүлгийн

контент бэлтгэгчээс төхөөрөмж үйлдвэрлэгч хүртэлх өргөн нэвтрүүлгийн зах зээл дээрх бүхий л оролцогчдод нөлөөлж байна. (Зураг1)

Энэхүү хөгжлийн дүнд контентийн чанар сайжирч, нэмэлт мэдээлэл болон интерактив үйлчилгээг үзэгчдэд хүргэх боломжтой болсон. Дэлхий нийтээр телевизийн өргөн нэвтрүүлгийн (ТӨН) аналог системээс тоон технологид шилжих хөдөлгөөн 2006 оноос эрчимтэй өрнөсөн ба 2020 он гэхэд ОУЦХБ-ын гишүүн орнууд бүрэн шилжиж дуусах хандлагатай байна. Үүний дараагийн давлагаа нь өргөн нэвтрүүлгийн аналог системээс чөлөөлөгдсөн радио давтамжийн 700 МГц-ийн зурваст 2015 оноос эхлэн Олон улсын хөдөлгөөнт холбооны технологийг (IMT ) дэлхий нийтээр нэвтрүүлж буй явдал юм. Энэхүү үйлчилгээ нь хөдөлгөөнт өргөн зурвасын интернет холболтыг дэмжих бөгөөд интернетээр дамжуулан өргөн нэвтрүүлгийн болон дуу дүрс, өгөгдлийг хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгож байна.

Зураг 1. Тоон өргөн нэвтрүүлгийн зах зээл дээрх оролцогчид

Контентбэлтгэгч

Контентагрегатор

Нягтлагчоператор

Дамжуулагчоператор

Төхөөрөмжүйлдвэрлэгч

Ради

о да

втам

ж з

охиц

уула

лт, х

янал

тын

газа

р да

рга

З.Ам

гала

н

Судалгаа

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Page 46: crc news 201603

46

Зураг 2. Дэлхийн ТӨН-ийн тоон технологийн шилжилт

Харин радио өргөн нэвтрүүлгийг (РӨН) аналогоос тоон технологид шилжүүлэх олон улсын хугацааны хуваарь одоогоор батлагдаагүй бөгөөд зарим улсын засгийн газрууд энэхүү хуваарийг өөрийн орны онцлог, хөгжилтэй уялдуулан тодорхойлж байна. Тоон радио нь тоон телевизийн технологийн нэгэн адил маш олон давуу талуудыг сонсогчдод олгох боломжтой боловч дараах шалтгаануудын улмаас амжилттай хэрэгжихгүй байна. Үүнд:• Аналог ФМ станцуудын хүлээн авалтын чанар харьцангуй сайн, сонсогчид одоогийн ФМ үйлчилгээг солих

сонирхолгүй;• Сонирхолтой шинэ төрлийн үйлчилгээ дутагдалтай;• АМ болон ФМ радио хүлээн авагч зах зээлд хямд үнэтэй;• Олон төрлийн технологийн (DAB, DRM, HD, ISDB, IBOC гм) сонголтод зах зээл хуваагдах, тээнэгэлзэх

хандлагатай;• Олон төрлийн стандартад тохирсон хүлээн авагчийн зардал, үнэ өндөр. Гэвч ихэнх улс орнууд их хүчний AM радио станцуудаа унтрааж интернет, ФМ, тоон радио болон хиймэл дагуулын сүлжээгээр тухайн үйлчилгээг дамжуулж байна.

Page 47: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 47

3. ӨНДӨР ХУРДНЫ ӨРГӨН ЗУРВАСЫН ИНТЕРНЕТИЙН ХӨГЖИЛ Өргөн зурвасын интернет холболт нь АйПи өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хурдацтай хөгжүүлж байна. Судалгаагаар интернет ТВ болон олон нийтийн сүлжээний цахим сайтуудын (youtube, facebook) хандалтууд тасралтгүй өсөж байна. Ихэнх өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь мэргэжлийн түвшинд бэлтгэсэн үйлчилгээгээ өөрсдийн болон өндөр хандалттай олон нийтийн цахим сайтаар зэрэг дамжуулж байна.

ОУЦХБ-аас дэлхийн хэмжээнд өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн 700-800МГц-ийн зурвасыг олон улсын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд хуваарилсны үр дүнд зардал багатай өндөр хурдны хөдөлгөөнт интернетийн үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжүүлэх боломжтой болсон. Сиско компанийн судалгаанаас үзвэл хөдөлгөөнт дүрс дамжуулалтын өсөлт нь 2011 оноос хойш жил бүр 90% байна. Энэхүү өсөлт нь хөдөлгөөнт интернетийн сүлжээний холболтын хурд жил бүр 56%-иар буюу 2.9 Мбит/с-ээр нэмэгдэж байгаатай холбоотой юм.

2011

12

6

02012 2013 2014 2015 2016

Хөдөлгөөнт VoIP (0.3%)

Хөдөлгөөнт Тоглоом (1.1%)

Хөдөлгөөнт Өгөгдөл (3.3%)

Хөдөлгөөнт М2М (4.7%)

Хөдөлгөөнт Вэб (20%)

Хөдөлгөөнт Дүрс (70.5%)

График 1. Хөдөлгөөнт өгөгдлийн ачаалал

Зураг 3. Ази болон Европын орнуудын тоон РӨН-ийн нэвтрэлтийн байдал

Бүс Дундаж хурд (kbit/s) 2011 Дундаж хурд (kbit/s) 2016 Жилийн өсөлт

2011-2016

Дэлхий 315 2 873 56%

Ази 337 2 608 51%

Латин Америк 125 1 627 67%

Хойд Америк 1 138 6 785 43%

Баруун Европ 667 5 549 53%

Төв ба зүүн европ 205 3 476 76%

Ойрх дорнод ба Африк 89 2 618 97%

Хүснэгт 1. Хөдөлгөөнт сүлжээний холболтын хурд (Source: Cisco Visual Networking Index)

Page 48: crc news 201603

48

Хөдөлгөөнт холбооны 4G-LTE систем нь өргөн нэвтрүүлгийг дараах 3 төрлөөр дамжуулах давуу талтай юм. Үүнд:• Мэдээллийн контентийг хэрэглэгч бүрд хүргэх;

• Мэдээллийн контентийг бүлэг хэрэглэгчдэд хүргэх;• Мэдээллийн контентийг сүлжээнд холбогдох хүн

бүрт хүргэх.•

Систем Формат Дүрсийн нягт

(Мегапихел) Дамжууллын төрөл

HDTV 1920х1080 ≈ 2 ӨНТВ, тоон ТВ, интернет

UHDTV1 3840х2160 ≈ 8 Тодорхойгүй, шахалтын систем сайжрах шаардлагатай.

UHDTV2 7689х4320 ≈ 32 Тодорхойгүй, шахалтын систем сайжрах шаардлагатай.

4.1. ДЭВШИЛТЭТ ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭТӨН-ийн тоон технологи нь дараах үндсэн 2 чиглэлд хөгжиж байна. Үүнд:1. Дүрсийн чанарыг сайжруулах (HDTV, 3DTV, Ultra-HDTV); (Хүснэгт 2).2. Дүрсийн нягтрал, нэвтрүүлэгчийн системийг сайжруулах; (График 2).Хэрэглэгчид хавтгай дэлгэцтэй өндөр нягтралтай (HD) телевиз их ашиглах болсноор ирээдүйн бүх телевизийн үйлчилгээ нь HD байх шаардлага тавигдаж байна. Харин 3DTV нь тусгай бэлтгэсэн нэвтрүүлэг шаардах, нүд ядраах, толгой өвтгөх, бие тавгүйтүүлэх зэрэг сөрөг нөлөөнөөс шалтгаалж 2020 он гэхэд 2 хэмжээст 2D телевизийг орлож чадахгүй хандлагатай байна.

Хүснэгт 2. Өндөр нягтралтай HD телевизийн хөгжил

4. ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГАӨндөр технологийн хөгжлийн ачаар Дэвшилтэт өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх боломжтой болсоор байна. Дэвшилтэт өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ гэдэг нь газрын өргөн нэвтрүүлгийн сүлжээ, кабел, АйПиТв болон хиймэл дагуулын сүлжээг нэгтгэсэн өргөн зурвасын сүлжээний дамжуулалт юм. Энэхүү дэвшилтэт өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Холимог өргөн нэвтрүүлэг-өргөн зурвасын үйлчилгээ (hybrid broadcast-broadband) гэх ба дараах 3 шинжийг агуулсан байна. Үүнд:1. Цагийн хязгаарлалтгүй: Хэрэглэгч хүссэн нэвтрүүлгээ хүссэн цагтаа хүлээн авах;2. Хаанаас ч холбогдох: Хэрэглэгч бүхий л төрлийн ухаалаг төхөөрөмж ашиглан дурын газраас холбогдох боломж; 3. Интерактив: Хэрэглэгч нэвтрүүлгийг өөрийн хүссэн нэмэлт мэдээллийн хамт хүлээн авах, нэвтрүүлгийг буцаах,

дахин эхлүүлэх боломжтой үйлчилгээ юм.

4.5

4

3.5

3

2.5

2

1.5

1

0.5

0

1995 2003

Холб

огдо

х ко

дчил

ол

2013

MPEGH/

H.265MPEGH/

H.264MPEGH/ H.222

График 2. Дүрсийн нягтруулгын системийн хөгжил

Page 49: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 49

4.2. ДЭВШИЛТЭТ РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭРӨН-ийн үйлчилгээ нь ТӨН-тэй ижил чиг хандлагатай бөгөөд хаанаас ч холбогдох болон интернетээр холбогдох

хандлага нь ТӨН-ээс илүү хөгжсөн байна. Тухайлбал аналог болон тоон технологийн ФМ, АМ, DAB өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг зөөврийн, авто машины болон гар утасны радио хүлээн авагчаар хаанаас ч хүлээн авхаас гадна дэлхийн олон орны РӨН-ийн үйлчилгээг интернетээр холбогдож хүлээн авах боломжтой юм.

РӨН-т тоон технологи нэвтэрснээр хэрэглэгчийн төхөөрөмжүүд нь нэмэлт мэдээлэл хүлээн авах дэлгэцтэй болж интерактив, холимог өргөн нэвтрүүлэг-өргөн зурвасын (HBB ) болон RadioDNS үйлчилгээг хурдацтай хөгжүүлж байна. RadioDNS нь радио станцын цахим хаяг руу автоматаар нэвтэрч тухайн радио станцын болон тухайн хөтөлбөрийн мэдээ, мэдээллийг хүлээн авагчийн дэлгэцэд харуулах интерактив үйлчилгээг дэмжих систем юм (График 1).

Хэдийгээр технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд өргөн зурвасын интернет радио хөгжиж байгаа хэдий ч ойрын ирээдүйд олон нийтийн уламжлалт РӨН-ийг орлож чадахгүй юм. Энэ нь улс орны зах зээлийн нөхцөл байдал болон зохицуулалтын нөхцөлөөс шалтгаална.

Зураг 4. HBB радио хүлээн авагч

ДҮГНЭЛТ

Технологийн хөгжлүүд нь радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн ирээдүйн хандлагыг тодорхойлно. Үүнд: 1. Өндөр багтаамжтай өгөгдлийн сүлжээний хурдацтай

хөгжил нь хэрэглэгчдэд өргөн зурвасын интернетэд холбогдон дуу дүрсийн контент болон өргөн нэвтрүүлгийг хүлээн авах боломжийг олгоно.

2. Өргөн нэвтрүүлгийн тоон технологийн хурдацтай хөгжил нь радио спектрийн ашиглалтыг сайжруулж, нэг сувагт олон төрлийн үйлчилгээ дамжуулах боломжоос гадна дуу дүрсийн чанар, хамрах хүрээг сайжруулна.

Өргөн нэвтрүүлгийн дамжуулалтын ойрын ирээдүй:• Дэлхийн 150 гаруй улс орон телевизийн өргөн

нэвтрүүлгийн аналог системээс тоон технологид бүрэн шилжсэн байна.

• Технологийн хөгжил болон нэг хэрэглэгчийн төхөөрөмжөөр телевизийн олон суваг үзэх хэрэглэгчдийн хүсэл, шаардлагад үндэслэн ТӨН-

ийн контентийг зөвхөн олон сувгийг нэгтгэгч, олон сувгийн телевизийн дахин дамжуулах үйлчилгээ эрхлэгчид олон нийтэд хүргэнэ.

• MPEG4-өөс 2 дахин илүү нягтруулгатай HEVC/MPEG-H/H.265 нягтруулгын стандарт хэрэгжиж зарим оронд UHDTV үйлчилгээ нэвтэрнэ.

• Одоогийн ТӨН-ийн тоон стандартуудтай зохицох олон улсын ТӨН-ийн нэгдсэн стандарт болох FOBTV (Ирээдүйн Газрын ТӨН-Future of Terrestrial Television Broadcasting) стандарт батлагдана.

• Радио өргөн нэвтрүүлгийн тоон сүлжээ тогтвортой нэмэгдэнэ.

• Урт, дунд, богино долгионы их хүчний аналог радио станцууд зогсож уг үйлчилгээ нь хэрэглэгчдэд урт, дунд, богино долгионы тоон радио сүлжээ (DAB, DRM), ФМ болон өргөн зурвасын интернетээр хүрнэ.

• Аналог ФМ нь радио өргөн нэвтрүүлгийг дамжуулахад өндөр ач холбогдолтой хэвээр байна.

• Өргөн нэвтрүүлэг болон мультимедиа үйлчилгээ нь суурин болон хөдөлгөөнт интернетийн ачааллын 70%-ийг эзлэх болно.

Page 50: crc news 201603

50

Тус хороо нь 2015 оны 1 дүгээр сараас байгууллагын бизнес төлөвлөгөөний гүйцэтгэл, биелэлтийн үр дүнг тоон үзүүлэлтээр хэмжих, ажлын албадын гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлох зорилгоор тодорхой ажлуудыг шат дараалан гүйцэтгэж байна.

Энэ зорилгоор 2016 оны 2 дугаар сард “Байгууллагын гүйцэтгэл хэмжих системийг сайжруулах” зөвлөх үйлчилгээ шалгаруулах тендер зарласан бөгөөд уг тендерт Австрали улсын The KPI Institute байгууллага шалгарсан.

The KPI Institute байгууллага нь 2004 оноос байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг (Organiza-tional Performance Management) сайжруулах чиглэлээр байгууллагуудад сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээг дагнан үзүүлсэн туршлагатай Австралид төвтэй, Румын, Малайз, Арабын Нэгдсэн Эмират улсуудад салбаруудтай судалгааны байгууллага юм.

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд, 2016 оны 07 дугаар сарын 1-ээс 4-ны өдрүүдэд менежментийн баг болон хүний нөөцийн удирдлагын хэсэгт зориулсан “The KPI masterclass” сургалт, 7 сарын 4-оос 8-ны өдрүүдэд албадын дунд “Стратеги төлөвлөлт”, “Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт (KPI)” семинаруудыг хамтран зохион байгуулсан ба сургалт, семинарт нийт 27 албан хаагч хамрагдсан байна.

Энэ удаагийн зөвлөх үйлчилгээ нь байгууллагын өөрийн (дотоод) үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг хэмжихэд чиглэгдсэн ба салбарын гүйцэтгэлд хамаарахгүй юм. Зөвлөх үйлчилгээний үр дүнд байгууллагын түвшинд үйл ажиллагааны 7 талбарт (Хүснэгт 2) 94 зорилтот (targeted) KPI, 29 мэдээлэх (Dashboard) KPI тодорхойлогдсон байна. Харин ажлын албадын түвшинд дараах гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг Хүснэгт 1-д харуулсан байдлаар тодорхойлогдов.

Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар

Зохицуулалтын бодолгыг

хэрэгжүүлэх газар

Радио давтамж, зохицуулалт,

хяналтын газар

Зах зээл үнэ тарифын үнэлгээ, судалгааны газар

Шуудангийн зохицуулалтын

газар

Зорилтот KPI 78 48 42 25

Мэдээлэх KPI 37 11 6

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ХЭМЖИХ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮЛХҮҮР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОДОРХОЙЛОВ

Мөн энэхүү зөвлөх үйлчилгээ нь тус хорооны дунд хугацааны төлөвлөлтийг сайжруулах зөвлөмжийг агуулна.Цаашид тодорхойлогдсон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг (KPI) идэвхжүүлэх, өгөгдлөө цуглуулж, холбогдох

тооцооллуудыг хийж, гүйцэтгэлийг тоон үзүүлэлтээр хэмжих системийг үйл ажиллагаандаа ашиглаж хэвшсэнээр байгууллагын гүйцэтгэл, гарц илүү сайжрах, илүү үр дүнд төвлөрч ажиллах юм.

Сургалт, семинар

Page 51: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 5149

Та бүсчлэлийн кодын ЗИП КОд мобайл апп-ыг “Play Store”-оос татаж авч ашиглах боломжтой.

та бүСчлэлийн кодын ”Зип код“ Мобайл апп-ыг IOS болон AndrOId систем дээр ашиглах боломжтой боллоо

Энэхүү мобайл апп-ыг ашиглаж Монгол улсад одоогоор ашиглагдаж буй бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг авч болохоос гадна шуудангийн илгээмжийн байршлыг хянах, ухаалаг шуудангийн хайрцагны талаарх мэдээлэл,

шуудангийн салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмууд болон шуудангийн байгууллагуудын байршил, үйлчилгээний талаарх мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой юм.

Та бүсчлэлийн кодын ЗИП КОд аппликейшнийг гар утсандаа суулгах бол гар утасныхаа аппликейшн татах хэсгээс MONGOLIAN ZIPCODE гэсэн үгээр хайлт хийн татаж авах боломжтой

Таны мэдлэгт

Та бүсчлэлийн кодын ЗИП КОд мобайл апп-ыг “App Store”-оос татаж авч ашиглах боломжтой.

БҮСЧЛЭЛИЙН КОДЫН "ЗИП КОД" МОБАЙЛ АПП-ЫГ УХААЛАГ ГАР УТСАН ДЭЭР ТАТАН АВЧ АШИГЛАХ ЗААВАР

Page 52: crc news 201603

52

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага, хамт олон Олон Улсын

Ахмадын өдрийг тохиолдуулан тус хороонд мэдлэг оюун ухаан дайчлан ажиллаж байсан залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн тус хорооны ахмадуудад үйл ажиллагааныхаа тухай танилцуулга мэдээлэл хийж, мэндчилгээ дэвшүүлэв.

Уулзалтанд оролцсон Харилцаа холбооны зохицуулах Зөвлөлийн анхны дарга Л.Лантуу, Холбооны яамны сайд асан Б.Баатар, Харилцаа холбооны зохицуулах Зөвлөлийн гишүүн асан И.Норовжав, Радио долгион хяналтын станцын дарга асан Ө.Цогзолмаа нар албан хаагч, ажилтнуудад өөрсдийн түүхэн дурдатгалаас хуваалцан, санал сэтгэгдлээ илэрхийлж, байгууллагын дарга С.Адъяасүрэн болон байгууллагын ажиллагсдад цаашдын ажилд амжилт гаргаж ажиллахыг хүсэн ерөөлөө.

Мэдээлэл

ДРИХ19-д (Дэлхийн радиогийн их хурал 19) бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн анхдугаар хуралдаан 2016 оны 7-р сарын 26-28 ны өдрүүдэд БНХАУ-ын Ченгдү хотод зохион байгуулагдлаа. Хуралдааны эцсийн үр дүнгийн тайлангийн баримт бичгийг боловсруулж гаргав.

ДЭЛХИЙН РАДИОГИЙН ИХ ХУРАЛ 19-Д БЭЛТГЭХ АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН (APG-1) АНХДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН

БАЙГУУЛАГДЛАА

АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН УУЛЗАЛТЫН ТУХАЙ

АЖЛЫН ХЭСЭГ-1 нь ДРИХ19-ийн дараах хэлэлцэх асуудлуудыг ирэх 4 жилд хариуцаж ажиллана. Үүнд: 1.13; 1.16; 9.1 (Асуудал 9.1.1, 9.1.5, 9.1.8) болно. Энэхүү ажлын хэсэг нь:

Хэлэлцэх асуудал 1.11 Бүх бүс нутагт хамарсан галт тэрэгний холбооны шинэ үеийн системд ДРИХ15 (WRC-15) –ийн шийдвэрийн дагуу радио давтамжийн нөлөөлөлгүй ажиллах нөхцлийг хангах, энэхүү шинэ үеийн галт тэрэгний холбооны радио давтамжийн зурвасыг одоогийн хөдөлгөөнт холбоонд хуваарилагдсан радио давтамжийн зурвасын хуваарилалтад бий болгох тухай;

Хэлэлцэх асуудал 1.12 Ухаалаг тээврийн системд (ITS) харилцан нөлөөлөл үүсгэхээргүй аль болох өргөтгөж болохуйц радио давтамжийн зурвасыг ДРИХ15-ын 237-р тогтоолын дагуу одоо байгаа хөдөлгөөнт холбоонд хуваарилагдсан зурваст бий болгох.

Тайл

ан г

арга

сан:

РД

ЗХА-

ны м

эргэ

жил

тэн

Ч.Тэ

рбиш

Page 53: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 53

Хэлэлцэх асуудал 1.14 ДРИХ15-ын шийдвэрээр өндөрт байрших систем (HAPS)-д одоогийн суурин радио холбооны үйлчилгээний радио давтамжийн хуваарилалтаас радио давтамжийн зурвас хуваарилж өгөх тухай;

Хэлэлцэх асуудал 1.15 Хөдөлгөөнт ба суурин радио холбооны үйлчилгээнд 270-450 ГГц зурвасыг хуваарилах тухай ДРИХ15-ын шийдвэрийг үндэслэн ажиллах,

Хэлэлцэх асуудал бүрт ажлын дэд хэсгийг байгуулан ажиллахаар тохиролцлоо. APG-ийн зүгээс хөгжиж байгаа улс орнуудын залуу төлөөлөгчдийг ДГ-ийн даргаар сонгож ажиллуулахыг дэмжиж байгааг илэрхийлэв. Дараачийн APG-2 хуралдаанаар эдгээр ДГ-ийн дарга нарыг сонгож баталгаажуулна.

АЖЛЫН ХЭСЭГ-2 нь хиймэл дагуулын холбооны талаарх дараах хэлэлцэх асуудлыг хариуцна:Хэлэлцэх асуудал 1.4: ДРИХ-15 шийдвэрээр AP30(Rev.WRC12) заагдсан хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны

систем, хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамгаалалт, радио давтамжийн хуваарилалт, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж эдгээр системүүдийн хоорондын харилцан хамаарлын асуудалтай холбоотойгоор чадлын хязгаарлалтуудыг эргэн судалж өөрчлөлт оруулах, Annex 7 to Appendix 30-ийг эргэж харах

Хэлэлцэх асуудал 1.5: Радио давтамжийн 17.7-19.7 ГГц, 27.5-29.5 ГГц зурвасуудад хиймэл дагуулаас газрын станцын чиглэлд хөдөлгөөнт байршилд байрлах геотогтворт тойрог замын хиймэл дагуулын системийн газрын станцуудад ажиллах радио давтамжийн зурвасын шинэ хуваарилалт(WRC-15) шийдвэрийн дагуу хэлэлцэж радиогийн дүрэмд оруулах өөрчлөлтийг батлах

Хэлэлцэх асуудал 1.6: ДРИХ-15 батлагдсан геотогтворгүй тойрог замын хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээний системд радио давтамжийн 37.5-39.5 ГГц (хиймэл дагуул-газар) 39.5-42.5 ГГц (хиймэл дагуул -газар) 47.2-50.2 ГГц (газар-хиймэл дагуул) 50.4-51.4 ГГц (газар-хиймэл дагуул) зурвасуудад зохицуулалтын орчныг сайжруулах,

Хэлэлцэх асуудал 7: Тогтоол 86 (Rev.Marrakesh,2002) дагуу хиймэл дагуулын холбооны API, CRC, NOTIFICATION болон Олон Улсын радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэх порцедурт өөрчлөлт оруулах эсэх

Асуудал 9.1.2: Радио давтамжийн 1452-1492 MHz зурваст олон улсын радиогийн 1 ба 3 –р бүст ажиллах ДҮХХ-ны системийн станц мөн энэ зурваст ажиллах хиймэл дагуулын дууны өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний харилцан зохицоо

Асуудал 9.1.3: Геотогтворт бус огторгуйн хиймэл дагуулын хөдөлгөөнт хөдөлгөөнт бус үйлчилгээ CИ зурваст геотогтворт тойрог замын хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээ (NGSO-FSS operations)

Асуудал 9.1.9: Хиймэл дагуулын хөдөлгөөнт бус холбооны газраас сансар дамжуулалд радио давтамжийн 51.4-52.4 ГГц зурвасыг хуваарилах тухай;

АЖЛЫН ХЭСЭГ-3 нь ДРИХ19-ийн дараах хэлэлцэх асуудлуудыг хариуцаж ажиллана. Үүнд:Хэлэлцэх асуудал 1.1 ДРИХ15-ийн Res.658-аар тогтсон радио давтамжийн 50-54 МГц-ийн зурваст шинээр

сонирхогчийн холбооны үйлчилгээний хуваарилалт хийх тухайХэлэлцэх асуудал 1.8 Далайн радио холбооны зохицуулалтуудыг эргэн харах GMDSS (WRC-15 Res 359(Rev. WRC15))1.9.1 Радио давтамжийн 156-162.08 МГц зурваст зохицуулалтын өөрчлөлтүүдийг оруулах, Далайн радио холбооны

GMDSS, AIS (автомат мэдээллийн систем) ДРИХ-15 шийдвэрийн дагуу1.9.2 ДРИХ-15 Далайн холбоонд 156.0125-157.4375/160.6125-162.0375 МГц зурвасыг хуваарилах тухай ДРИХ15

шийдвэрийн холбогдолтой асуудлууд Хэлэлцэх асуудал 1.10 ДРИХ15 дагуу Иргэний агаарын нислэгийн аюулгүй байдалд (GADSS) зориулсан шинэ

зурвасын хэрэгцээнд зохицуулалтын заалтуудыг тодорхойлохХэлэлцэх асуудал 9.1.4 ДРИХ15-аас шинэчилсэн тогтоол 763-тай холбоотой асуудал

АЗИЙН УТАСГҮЙ ХОЛБООНЫ ХЭСГИЙН (AWG) ХАМТЫН АЖИЛЛАГАА

ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудлын хүрээнд APT-ийн хуралдаанд AWG дараах асуудлуудыг судалж оруулна. Үүнд: ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудал 1.5, 1.11, 1.12,1.13, 1.15,1.15, 9.1 (Асуудал 9.1.1; 9.1.2) болно.

AWG нь APG-ийн гишүүн орнууд болон хурлын хэлэлцүүлгийн үр дүнгээс тодорхой асуудлуудад нэмэлт судалгаа тодруулга шаардлагатай бол AWG туслалцааг үзүүлэх болно.

ДРИХ19-д бэлтгэх дараачийн хуралдаан Индонез улсад 2017 онд зохион байгуулагдана.

Page 54: crc news 201603

54

ОУЦХБ болон Сингапур Улсын Зохицуулах байгууллагын хамтран жил бүр зохион байгуулдаг

Харилцаа холбоо, мэдээллийн салбарын бодлого, зохицуулалтын талаарх сургалт 2016.08.22-29-ний өдрүүдэд “Infocomm Media Executive Programme: Sharing the Singapore Experience” сэдвийн дор Сингапур Улсад зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтанд нийт 23 орны Мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах байгууллагын удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцож, Сингапур Улсын Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын зарчим, өнөөгийн байдал, зохицуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.

Тус улсын хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд Дэлхийн Эдийн Засгийн Форум болон НҮБ –аас гаргадаг хүн амд технологийн ашиглалт, нэвтрэлттийг илэрхийлдэг үзүүлэлтээр эхний 10 байрт орж байгаа байна. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд тус улсын өрсөлдөөний менежмент, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, тусгай зөвшөөрөл, харилцан холболт, дэд бүтцийг хамтран ашиглах, өндөр хурдны сүлжээ, кибер аюулгүй байдал болон хэвлэл мэдээлэл, медиагийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй зохицуулалтын арга хэмжүүнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад өгч, харилцан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Тус улсын хувьд мэдээлэл харилцаа холбооны салбарт 1981 оноос 2016 он хүртэлх хугацаанд нийт 6 үндэсний хэмжээний төлөвлөгөөг боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд дараагийн 10 жилд бүтээгдэхүүн, үйлдэрлэлийг нэмэгдүүлэх, нарийн мэргэшлийн ажлын байрыг бий болгох, насжиж буй хүн амд чиглэсэн бодлогыг тодорхойлсон мастер төлөвлөгөөг боловсруулаад байна. Уг төлөвлөгөөнийн хүрээнд Сингапурын Зохицуулах байгууллага нь Смарт үндэстэн байгуулах үндсэн гол суурь болох дэд бүтцийг бий болгох, нэн чухал өгөгдлүүдийг боловсруулахад анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм байна

Тайланд Улсын Бангкок хотноо Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага болон Тайланд Улсын Зохицуулах байгууллагууд хамтран “Дэд бүтэц, суурин болон үүрэн холбооны өртөг, үнэ тариф” сургалтыг 2016 оны 8 дугаар сарын 15-нээс 19-ний өдрүүдэд зохион байгуулав.Уг сургалтад нийт 18 орны 60 гаруй мэргэжилтнүүд оролцсон “Quad play” сургалт боллоо. Монгол Улсаас уг сургалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны болон Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-иудын мэргэжилтнүүд оролцлоо.Сургалтыг ОУЦХБ-ын мэргэжилтэн Давид Рожерс болон Ашиш Нараян нар удирдан явуулсан бөгөөд сургалтын төгсгөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтнүүд болон үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл ОУЦХБ-ын хөтөлбөрийн захирал Кармен Прадотой уулзалдаж Монгол Улстай хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, төсөл

хөтөлбөрт хамрагдах талаар санал солилцов.Дэд бүтэц, суурин болон үүрэн холбооны өртөг, үнэ тарифын чиглэлээр зохион байгуулагдсан сургалт нь дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:1. Нэгдэн нийлэлт. Цаашдын хандлага, асуудлууд

болон боломжууд2. Үнэ тарифын зохицуулалт болон өртгийн стандартууд3. Сүлжээний өртгийн моделиуд4. Цахилгаан холбооны оператор компаниудын

цаашдын стратеги5. Сүлжээний компаниудын харилцан холболтын

цаашдын чиг хандлагууд6. Капиталын жигнэсэн дундаж өртөг7. Үүрэн холбооны операторуудын өртгийн тооцоололСургалт нь семинар, дадлага ажил, ярилцлага гэсэн бүтэцтэй явагдсан бөгөөд оролцогч бүр сургалтуудад бүрэн хамрагдаж 4 удаагийн шалгалт өгсөн бөгөөд удахгүй ОУЦХБ-аас мэргэшлийн сертификат олгох юм.

ОУЦХБ БОЛОН СИНГАПУР УЛСЫН ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГААС ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гадаад арга хэмжээ

ДЭД БҮТЭЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ӨРТӨГ, ҮНЭ ТАРИФЫН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

Page 55: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 55

Дэлхийн шуудан холбооны байгууллага-ДШХБ (UPU-Uni-versal Postal Union) нь анх 1874 онд байгуулагдсан бөгөөд тус байгууллагын дүрэм, конвенцийн хүрээнд шуудангийн салбарын төр, зохицуулах байгууллага, хувийн салбар, үйлчилгээ эрхлэгч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шуудангийн нэгдсэн сүлжээгээр найдвартай үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс хоорондын шуудан солилцоог идэвхижүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд дүрэм зөвлөмж гаргах, техникийн технологийн туслалцааг үзүүлэх, солилцооны тоог нэмэгдүүлэх, хөгжлийн өөр өөр түвшинтэй улс орнуудын шуудангийн үйлчилгээний чанарыг нэг түвшинд хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг НҮБ-ийн төрөлжсөн байгууллага юм. Тус байгууллага нь өнөөгийн байдлаар дэлхийн 192 улс орны гишүүнчлэлтэй ба Монгол Улс нь 1963 онд гишүүн улсаар элсэж, шуудангийн салбарт хамтран ажиллаж байна.ДШХБ-ын 26 дугаар их хурал Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2016 оны 9 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Шуудангийн салбарын дээд түвшиний хүрээнд 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг уг их хуралд Дэлхийн шуудан холбооны байгууллагын гишүүн улс орны салбар хариуцсан сайд нар, зохицуулах байгууллагын төлөөлөл, шуудангийн байгууллага, гол үйлчилгээ үзүүлэгч компани, Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын бусад байгууллагуудын нийтдээ 2000 гаруй зочид, төлөөлөгчид оролцов.

Тус их хуралд Монгол Улсыг төлөөлөн Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга Б.Чинбат, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга С.Адъяасүрэн нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Манай Улсын төлөөлөгчид их хурлаар хэлэлцсэн асуудлаар дэлхийн шуудангийн салбарын өнөөгийн хөгжил, ирэх 4 жилийн тус байгууллагын стратеги, төлөвлөгөөний төслийн талаар байр сууриа илэрхийлж, тус байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Монгол Улс болон ДШХБ хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлаар уулзалт хийж санал солилцов. Тухайлбал, ДШХБ-ын Ерөнхий захирал Бишар А.Хусэйн, дэд захирал Паскал-Тиери Кливаз, Ази, номхон далайн бүсийн асуудал хариуцсан зохицуулагч Хиаоли Фу нар болно. Эдгээр уулзалтын үеэр Монгол Улс гишүүн орны үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирснийг Дэлхийн шуудан холбооны байгууллагын зүгээс онцлон тэмдэглэж, ДШХБ-аас Монгол Шуудан ХК нь EMS шуудангийн төрөлд “Алтан цом” хүртсэнд баяр хүргэж, албан ёсоор Монгол Улсын төлөөлөгч нарт гардуулсан болно.

Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн нарын зүгээс тус их хурлаас батлан гаргасан Дэлхийн шуудан холбооны байгууллагын шинэчлэлийн төлөвлөгөө, Дэлхийн шуудангийн салбарт 2017-2020 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдэж, цаашид техникийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх, шуудангийн салбарын гадаад харилцааг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, дэлхий болон бүс нутгийн шуудангийн төрөлжсөн байгуулллагын хурал семинарт оролцох, эксперт солилцох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, чадавхижуулах зэрэг тэргүүлэх чиглэлийг тохиролцлоо.

ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН 26 ДУГААР ИХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Гадаад арга хэмжээ

Page 56: crc news 201603

56

ХУУЧИН ХОЛБООМонгол Улсын нийгэм, эдийн засаг нь 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт буюу улсын өмчит эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхлэх үйл ажиллагаа өрнөж байлаа. Тухайн үед хувийн өмчийн тухай ойлголт нийгэмд байхгүй байсан бөгөөд цахилгаан холбоо, шуудан, радио телевизийн үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгжид хүргэх үйл ажиллагааг Холбооны Ерөнхий газар /хуучнаар Холбооны яам/ хариуцдаг байв. Өргөн уудам нутагт тархан суурьшсан ард иргэд бие биенийхээ сургийг замын хүний үг, сардаа ганц ирэх шуудан мэтээр гаргаж, уулзах товоо урьдаас төлөвлөн тогтдог байсан ба улсын нийслэлд орших төв талбай нь монголчуудын болзооны газар байжээ. Улаанбаатар хотоос хэвлэл, шуудан аймгууд руу 7 хоногийн бүх өдрүүдэд /зарим аймагт 3 удаа/, харин сумдруу 1 удаа хүргэлт хийгдэх жишээтэй. 1995 он хүртэл утастай айл өрх гэлтгүй байгууллага ч ховор, хотын орон сууцанд 5-6 айлын дунд нэг телефон утас байлаа. Утасгүй айл өрх, хөдөөний ард иргэд нь холбооны салбараар дамжуулан 1-2 хоногийн өмнө захиалга өгч, 2-3 залгагчаар дамжуулан өөр хоорондоо ярьдаг байв. Энэ үед айл өрх бүр, албан байгууллага болгон телефон утастай болохыг хүсдэг байв.

ХӨГЖЛИЙН ХОЛБООУлс орон зах зээлд шилжих эдийн засгийн шилжилтийн хүнд үед төр засаг ард иргэдийнхээ харилцаа холбооны асуудлыг урьдынх шигээ бүрэн хариуцан авч явах хүндрэлтэй байсан тул үүнийг шийдэх гол гарц нь шинэ технологи, хувийн хэвшлийн оролцоо гэж харж байсан. Тухайн үед дэлхий нийтээр цахилгаан холбооны салбарт томоохон алхам хийж эхлээд байсан бөгөөд хөдөлгөөнт холбоо, интернет холбоо нь технологийн салбар, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байв. Хэдийгээр хөдөлгөөнт холбоо нь гол сэдвүүдийн нэг байсан ч дэлхийн хүн амын ердөө 2% хүрэхгүй хэсгийг хамарсан цоо шинэ үйлчилгээ байлаа. Энэхүү хөгжлийн чиг хандлагыг тухайн үеийн төрийн удирдлага

ойлгож, харилцаа холбооны салбарын хөгжлийг олон улсын чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх бодлого баримтлан, 1995 онд Монгол Улсын Засгийн газраас хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэх лиценз олгох тендер зарласнаар үүрэн холбооны үйлчилгээ нэвтрэх боломж бүрдэж, Мобиком нь 1996 оны 3 дугаар сарын 18-ны өдөр GSM технологид суурилсан үүрэн холбооны үйлчилгээгээ Улаанбаатар хотод нээсэн. Ийнхүү Монгол Улс харилцаа холбоо, нийгэм, эдийн засагт дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн том алхам болсон юм.

Зураг 1. Мобикомын анхны танилцуулгын хуудас

Зураг 2. 1996-03-18, Мобикомын ерөнхий захирал Р.Арвинцогт үндэсний радиод ярилцлага өгч байна.

АМЬД ХОЛБОО

Тэртээ 1996 онд Мобиком үүрэн холбооны үйлчилгээг Монголчууд бидэнд танилцуулж байсан үеэс даруй 20 жил өнгөрч гар утас гэж бидний амьдралын салшгүй нэг хэсэг болтлоо хөгжсөн байна. Хүмүүс өөрсдийгөө гар утасгүйгээр төсөөлж ч чадахгүй болсон энэхүү хөгжил нь мянганыг дамжин өртөөлж, Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх бидний амьд холбоо болжээ.

Ний

тлэл

бич

сэн:

Н.Э

нхба

т /М

обик

ом к

орпо

раци

ХХК

-ийн

БЗХ

-ийн

мен

ежер

/ И

.Дуг

арм

аа /

Моб

иком

кор

пора

ци Х

ХК-и

йн Г

үйцэ

тгэх

зах

ирлы

н зө

влөх

/Түүхэн товчоо

Page 57: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 57

БИЗНЕСИЙН ХОЛБООАнх үүрэн холбооны үйлчилгээг нэвтрүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагатай байсан бөгөөд хэдэн хүн гар утсаар ярих боломжтой талаар ямар нэг баримжаа таамаглал байхгүй байлаа. Хэрэглэгчийн хамрах хүрээг Засгийн газрын томоохон байгууллага, бизнесийн компанийн /томоохон компани ч байгаагүй/ удирдлагууд л ашиглана гэж тооцож байсан гэдэг. Учир нь үйлчилгээг гар утастай нь хамт худалдан авахад 1200-1300 доллар байжээ. Иймд бизнесийн гарааны жил буюу 1996 онд Мобиком үйлчилгээг нь алдаг оног ашигладаг нийт 889 хэрэглэгчтэй л байлаа. Урьдчилсан төлбөрт үйлчилгээг 1998 онд нэвтрүүлснээр Монгол Улсын нийгэм эдийн засагт урьдчилсан төлбөрт /PREPAID/ үйлчилгээ буюу ашиглах үйлчилгээнийхээ төлбөрийг эхэлж төлдөг ойлголтыг анх оруулж ирсэн байна. Засгийн газар үүрэн холбооны зах зээлд өрсөлдөөн бий болгох зорилгоор 1999 онд 2 дахь операторыг оруулах боломжийг нээснээр Скайтел компани AMPS технологид суурилсан үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн.. Энэхүү өрсөлдөөн хэрэглээг огцом нэмэгдүүлж ганцхан жилийн дотор 30 гаруй мянган хэрэглэгчтэй зах зээлтэй болжээ. Хэрэглэгчийн хэрэглээ өсөн нэмэгдэж, технологи хөгжин шинэ төрлийн үйлчилгээнүүд нэвтэрч байсан тухайн үед Харилцаа холбооны зохицуулах хорооноос өрсөлдөөнийг дэмжих, хөдөөгийн холбоог хөгжүүлэх зорилгоор Юнителийг 2006 онд, Жи-Мобайлыг 2007 онд үүрэн холбооны зах зээлд оруулж ирсэн. Ийнхүү дэлхийн хөдөлгөөнт холбооны хөгжлийг мэдрүүлсэн, бүх талын хүчтэй өрсөлдөөн бүхий бизнесийн салбар хэрэглэгчдийнхээ төлөө ихийг бүтээсээр байна.

2007

2006

1996

Зураг 3. Үүрэн холбооны 4 оператор

ХЭРЭГЛЭГЧИЙН ХОЛБООӨндөр хөгжилтэй АНУ, Финлянд зэрэг улсуудад 1990-ээд оны эхэн үед үүрэн холбооны хөгжил бусад улстай харьцуулахад илүү өндөр хөгжсөн байсан бөгөөд зах зээлийн нэвтрэлт нь 10 гаруй хувьтай байв. Дэлхий нийтээрээ үүрэн холбоог сонирхож байсан боловч зардал ихтэй, бүтээн байгуулалт их шаардсан ажил байлаа. АНУ-ын хувьд хамгийн хямд үнэтэй байх боломжтой

байсан ч нэг минутын яриа нь 0.51 доллар байсан байна. Энэ үед буюу 1996 онд Монгол Улсад үүрэн холбооны үйлчилгээ анх нэвтэрсэн билээ. Тухайн үед гар утаснаас дуудлага хийхэд олон улстай харьцуулахад харьцангуй хямд 0.50 доллар буюу тухайн үеийн ханшаар 250 төгрөг орчим байсан нь хэрэглэгчдийн хувьд маш өндөр үнэ байв. Тийм ч учраас “байгууллагын утаснаас” гар утас руу залгахаас өөр хэрэглээгүй байлаа.

Зураг 4. Монголд борлуулагдсан анхны гар утаснууд

Анхны гар утаснууд нь Siemens S3, Alcatel HC400, болон Nokia 2110 гэсэн утаснууд байсан бөгөөд 1000 доллараас багагүй үнэтэй байсан тул гар утас нь чинээлэг хүний хэрэглээ байв.1998 онд PREPAID буюу урьдчилсан төлбөрт үйлчилгээ гарч ирснээрхэрэглэгчдийн тоо 2 дахин их буюу 6’385 болтлоо нэмэгджээ. 2000 онд мессежний үйлчилгээ болох SMS нэвтэрснээр хэрэглэгчид утсаар зөвхөн ярихаас гадна богино хэмжээний бичгэн мэдээллийг хоорондоо дамжуулдаг болов. Энэ үеэс утасны товчлуур дээр байдаг 3-аас 4 үсэгний хэрэгцээ гарч эхэлсэн билээ. SMS хөгжлийг дагаад Монгол Улсад гэлтгүй дэлхий нийтэд мессежний хэл хөгжиж, мөн SMS-д суурилсан олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож эхэлсэн байна.

Зураг 5. Nokia 3210 дэлгэц

Хамгийн борлуулалттай утас нь Nokia 3210 болон Nokia 1100 утаснууд байсан бөгөөд дэлхийн хамгийн их борлуулалттай утас Nokia 1100 утас нь 500 сая ширхэг борлогдсон түүхтэй .

Page 58: crc news 201603

58

Зураг 7. Стив Жобсын анхны iPhone-ний танилцуулга

Стив Жобсын Apple INC анхны iPhone буюу товчгүй утсыг нийтийн хэрэглээнд оруулснаар хүмүүс гар утсан дээрээ интернет ашиглахын давуу талыг мэдэрч, түүнийг дагаад Facebook, Youtube зэрэг нийтийн сүлжээний хэрэглээ нэмэгдэж эхэлсэн юм. Үүнийг дагаад үүрэн холбооны өрсөлдөөн хэрэглэгчийн хэрэглээ рүү илүү чиглэж эхэлсэн.

Зураг 6. Nokia 1100

2000 оны эхнээс гар утасны технологийн боломжийг

үйлдвэрлэгчид илүү нэмэгдүүлж хэрэглэгчдийг тоглоом тоглох, зураг авах, бичлэг хийх боломжтой болгосноор хэрэглэгчид гар утсандаа улам их татагдах суурь нь тавигдаж эхэлжээ. 2004 оноос CDMA2000, GPRS, MMS зэрэг гар утаснаас интернетэд орох үйлчилгээнүүд зах зээлд нэвтэрснээр гар утасны боломжууд бүр ч нэмэгдэх болсон. Мөн утасны үнэ буурч 100 доллараар гар утас авах боломжтой болсон нь хэрэглэгчдийн тоог уламнэмэгдүүлэв. . Юнител, Жи-Мобайл компаниуд үйлчилгээ үзүүлж эхэлснээр өрсөлдөөн улам ширүүсч, үүний үр дүнд хэрэглэгчийн хэрэглээнд зориулсан үйлчилгээнүүд бий болсон.

1996 2002 2008 2014 он1999 2005 2011

4.000.000

3.000.000

2.000.000

1.000.000

-

Хэрэглэгчийн тоо

График 1. Хэрэглэгчийн өсөлт (Эх үүсвэр: ХХЗХ-ны статистик мэдээнээс)

2011 он хүртэл оператор компаниудын хэрэглэгчдийг татах гол өрсөлдөөн нь сүлжээний хамрах хүрээ байсан бол үүрэн холбооны дараа үеийн технологи болох 3G үйлчилгээг 2009 оноос зах зээлд нэвтрүүлснээр үйлчилгээний төрөл, чанараар өрсөлдөх болж, хэрэглэгчдийн үйлчилгээ цаг хугацаа, тоо ширхгээс гадна хэрэглээний багтаамжаар хэмжигдэж эхлэв.

1996 ... 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2009

2G

2.5G-2.75G

3G

График 2. Технологийн нэвтрэлтийн үе шат

Page 59: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 59

МӨРӨӨДЛИЙН ХОЛБООХарилцаа холбооны технологийн дэвшил болох нүүр царайгаа харж утсаар ярих, бугуйндаа гар утастай байх, автомат хариулагч зэрэг нь 1990-ээд он болон 2000 оны хэрэглэгчдийн хүсэл мөрөөдөл байв. Харин одоо энэ бүгдбидний өдөр тутмын амьдралын байнгын хэрэгцээ болтлоо хөгжсөн байна. Үүрэн холбоо, гар утасны хөгжил хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас даван бидний төсөөлшгүй ертөнцийг бүтээж эхэлсэн билээ.

Гар утасны хэрэглээӨнөөдөр дэлхийн томоохон технологийн компаниуд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахад хэрэглэгчид “ийм байгаасай” гэхээсээ илүү “ямар болсон бол” гэсэн бодлоор хүлээж авдаг болжээ. Энэ нь үүрэн холбоо, гар утасны хөгжил бидний мөрөөдлөөс даван одсоныг харуулж байгаа юм.

1. УТАСГҮЙ МИКРОФОН БОЛОН ПРОГРАМ БЭЛТГЭХЭД ЗОРИУЛСАН ДУУНЫ РАДИО ТӨХӨӨРӨМЖИЙН РАДИО ДАВТАМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТ

1.1 СУУРЬ МЭДЭЭЛЭЛОлон улсын радиогийн 1-р бүсийн улс орнуудад 470-862 МГц-ийн зурвас нь дууны SAB /SAP хэрэглээний гол радио давтамжийн зурвасаар газрын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зурвасын 2-р хэрэглээгээр ашигласаар ирсэн байна.ДРИХ -07-ийн шийдвэрээр энэ зурвасын дээд хэсгийг (790-862 МГц) 1-р бүсийн орнуудад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ болон хөдөлгөөнт холбооны үйлчилгээнүүдэд 1-р зэрэглэлээр ашиглах шийдвэрийг ДҮХХ системийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гаргасан. Үүнтэй холбоотойгоор Res 749 (Rev.WRC-12) –ийг 470-862 МГц зурвасын ашиглалтад зориулж баталсан байна. Үүгээр ДҮХХ системийн үйлчилгээ SAB/SAP хэрэглээнд хос сувгийн харилцан нөлөөлөл бий болох тул хамтран нэг зурваст ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.

1.2 SAB/SAP-ИЙН ТОДОРХОЙЛОЛТ SAB: Өргөн нэвтрүүлгийг бэлтгэх болон дамжуулахад програмын материалыг дамжуулан, бэлтгэхэд оролцох хэрэглээ.SAP: Кино, зар сурталчилгаа, дотоод ажлын видео, концерт, театр болон бусад эдгээртэй төсөөтэй үйл ажиллагаануудыг нийтэд өргөн нэвтрүүлгээр цацахгүйгээр зөвхөн тухайн “програм”-бэлтгэх, хийх зориулалтаар ашиглах хэрэглээ юм.

Энэ 2 хэрэглээ нь бие биенээсээ саланги тусдаа байх боломжгүй тул SAB/SAP гэж хамтад нь нэрлэдэг бөгөөд дуу, дүрсийг радио линкээр дамжуулдаг.

1.3 ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ Чөлөөтэй радио давтамж улам бүр багс ч байгаа тул SAB/SAP хэрэглээнд давтамжийг үр ашигтайгаар ашиглах шаардлага нэмэгдэж байна. Хагас когнитив аналоги радио системүүд зах зээлд ашиглагдахад бэлэн болсон. Энэхүү систем нь ямар радио давтамжийн зурвас чөлөөтэй байгааг мэдэрч чөлөөтэй радио давтамжийг ашиглан мэдээлэл дамжуулдаг. Энэ системийг ашиглахын тулд радио давтамжийн өргөн зурвастай блок SAB/SAP –системүүдэд шаардлагатай. Одоогоор бүх улс орнуудад энэ шаардлагыг биелүүлэх боломжгүй байгаа юм. Учир нь радио давтамжийн тусгай зөвшөөрлийн тогтолцоо нь SAB/SAP –ийг зөвхөн тодорхой сувгуудад ашиглахаар төлөвлөгдсөн байдаг.SAB/SAP тоон модуляц ашиглах төхөөрөмжийг зах зээлд танилцуулахад бэлэн болсон байна. Тоон модуляц нь аналогиос өөр нөхцөлд ажилдаг бөгөөд хугацааны хоцролт нь аналоги модуляцтай системээс их байдаг. SAB/SAP технологийг аналогиос тоонд шилжүүлэхэд нэлээд хэдэн жилийн хугацаа шаардлагатай байна.

1.4 SAB/SAP-ЫН АШИГЛАЛТ • Гадаа талбайд зохион байгуулагдах урлагийн

тоглолтууд;• Нэг болон хэд хэдэн байр, 1 га хүртэл талбайд нэг

дор байрлах студиуд;

УТАСГҮЙ МИКРОФОНЫ РАДИО ДАВТАМЖИЙН ХЭРЭГЛЭЭ ЦААШДЫН ХАНДЛАГА

Судалгаа

Page 60: crc news 201603

60

• Телевиз, радио, интернет;• Дууны өргөн нэвтрүүлэг;• Спортын үйл явдлууд;• Усан онгоц;• Кино үйлдвэр, продакшин;• Бичлэгийн студиуд;• Олныг хамарсан цуглаан, үйл ажиллагаанууд;• Конференсе, улс төрийн үйл ажиллагаанууд;

1.5 ЦААШДЫН ХАНДЛАГАРадио давтамжийн 694-790 МГц зурваст ДҮХХ үйлчилгээг 1 дүгээр бүст нэгдүгээр зэрэглэлээр хэрэгжүүлэхээр ДРИХ-15-аас шийдвэрлэсэн тул дууны SAB/SAP үйлчилгээнд ашиглах боломжгүй болсон байна. Харин радио давтамжийн 470-694 МГц зурваст тоон телевизийн үйлчилгээнд энэхүү зурвасыг хуваарилсан бөгөөд энэхүү зурваст цаашид дууны SAB/SAP хэрэглээнд ашиглах зурвасын хүртээмж багасах төлөвтэй байна.Иймд 470-694 МГц-ийн радио давтамжийн зурваст дууны SAB/SAP хэрэглээг хуваарилах нь үр ашиггүй шийдэл гэж судалгааны тайланд дурдсан байна. Хэмжилт туршилтын үр дүнгээс харахад ижил зурваст ажиллах ДҮХХ-ны үйлчилгээ, дууны SAB/SAP хэрэглээний хооронд харилцан зохицолдоо байхгүй. Дээрх нөхцөлүүдтэй уялдуулан энэхүү зөвлөмжөөр олон улсад дууны SAB/SAP-д нэмэлт

радио давтамжийн зурвасыг 1.2-1.6 ГГц-ийн радио давтамжийн зурваст зохимжтой байх эсэх талаар ОУЦХБ-аас судалгаа хийж байна.

2. МОНГОЛ УЛС ДАХЬ УТАСГҮЙ МИКРОФОНЫ АШИГЛАЛТЫН БАЙДАЛ Одоогоор манай улсад утасгүй микрофоныг тусгай зөвшөөрөлгүй ашиглахыг зөвшөөрдөг. Утасгүй микрофонууд нь ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэлийн зориулалттай, 9 кГц-ээс 246 ГГц давтамжийн цараанд ажиллах, богино зайн утасгүй холбооны төхөөрөмж ба түүний дагалдах хэрэгслийн төрөлд багтаж Монгол Улсын MNS 6545:2015 стандартыг хангасан байх шаардлагад хамрагдан. Телевизийн нэвтрүүлэг бэлтгэхэд ашигладаг утасгүй микрофоны радио давтамжууд 470-865 МГц-ийн зурваст байгаа нь 2016 оны эхний улиралд телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн шалгалтаар тогтоогдсон. Уг шалгалтын тайлангаас үзэхэд телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид радио давтамжийн 470-865 МГц зурваст ажилладаг Япон болон Европын улс орнуудад үйлвэрлэсэн утасгүй микрофонуудыг өргөнөөр ашиглаж байна. CEPT-ийн гишүүн Европын орнуудад утасгүй микрофоныг ашиглаж байгаа байдлыг эдгээр радио давтамжийн зурваст манай улсад ашиглаж байгаа байдалтай харьцуулсныг хүснэгт 2-д үзүүллээ.

Давтамжийн зурвас Дүн шинжилгээ Монгол Улсад ашиглаж байгаа байдал

29.7-47.0 МГц

CEPT-ийн гишүүн 30 орноос 25 улс оронд энэ зурвасыг бүхлээр нь болон хэсэгчилсэн байдлаар дууны SAB/SAP хэрэглээнд ашигладаг байна. Энэ зурваст ихэвчлэн утасгүй микрофон, болон бусад бага чадлын радио холбооны төхөөрөмжүүд ажилладаг.

Телевиз радиод ашиглаагүй. Ашиглалт багатай зурвас. Радио телевизийн сүлжээний дахин дамжуулагчуудад ашигладаг. Тусгай хэрэглээнд бага хэмжээний хэрэглээ байна.ХХЗХ-ны “Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалт” баримт бичигт энэ зурвас заагдаагүй.

174-216 МГц

Тус байгууллагын гишүүн 28 улсад энэ зурвасыг дууны SAB/SAP хэрэглээнд бүрэн болон хэсэгчилсэн байдлаар ашиглаж байна. Техникийн шаардлага ERC/REC 70-03 -ийг хангаж ажилладаг.

Ашиглалт багатай. Телевиз радиод ашиглаж байгаа талаар мэдээлэл байхгүй.ХХЗХ-ны “Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалт” баримт бичигт зааснаар 169.4875-169.5875 МГц-ийн зурвасыг радио микрофонд ашиглаж болно.

470-786 МГцCEPT-ийн гишүүн орнуудын 29 нь дууны SAB/SAP хэрэглээг ERC/REC 70-03-ийг хангаж ашигладаг.

VHF band IV (470-582 МГц ) Агаарын тоон телевиз,VHF band V (582-686 МГц) Олон сувгийн телевиз,VHF band V (694-790 МГц), Дараа үеийн хөдөлгөөнт холбооТелевиз радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн утасгүй микрофонууд ажиллаж байна. ХХЗХ-ны “Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалт” баримт бичигт энэ зурвас заагдаагүй.

786-789 МГцCEPT-ийн гишүүн 27 улсад дууны SAB/SAP хэрэглээнд энэхүү зурваст ашигладаг. Төхөөрөмжид тавигдах шаардлага ERC/REC 70-03 болон ECC/DEC/(09)03 .

VHF band V (694-790 МГц)Дараа үеийн хөдөлгөөнт холбооТелевиз радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн утасгүй микрофонууд ажиллаж байна. ХХЗХ-ны “Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалт” баримт бичигт энэ зурвас заагдаагүй.

ХҮСНЭГТ 2.Европын улсуудад утасгүй микрофонд ашиглаж байгаа радио давтамжийн зурвасуудыг Монгол улсад ашиглаж байгаа байдал. (Монгол Улс нь Европын орнуудтай радио давтамжийн 1-р бүсэд хамт харьяалагддаг)

Боловсруулсан: РДЗХГ-ы

н мэргэж

илтэн Ч.Тэрбиш

Page 61: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 61

2.1 ДҮГНЭЛТДРИХ -15-аар хэлэлцсэн асуудлын 1.2-д ДҮХХ -ны системд ашиглах доод зурвасыг 694 МГц байна гэж 694-790 МГц зурвасыг бүх бүс нутагт хэрэглэхээр эцэслэн шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд SAB/SAP-ийн хэрэглээнд ашиглаж байгаа утасгүй микрофоны радио давтамжийн хэрэглээг өөр зурваст шилжүүлж ашиглахаар шийдвэрлэсэн. Энэ зурваст ашиглаж байгаа утасгүй микрофонуудын хэрэглээг зогсоох эсвэл өөр зурваст шилжүүлж ажиллах болсон. Дээрх хүснэгт 2-д үзүүлснээр 470-786 МГц; 786-789 МГц зурвасуудад манай орны телевизийн үйлчилгээ эрхлэгч нар өргөн нэвтрүүлэг бэлтгэх зорилгоор утасгүй микрофоныг ашигладаг байна. Гэтэл эдгээр зурвасууд нь ХХЗХ-р батлагдсан “Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалт” баримт бичигт утасгүй микрофоны хэрэглээгээр ашиглаж болно гэж заагдаагүй. Иймд эдгээр зурвасыг ашиглагчид нь зохицуулалтын журам зөрчиж ашиглаж байгаа болно.ХХЗХ-ны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан ‘Монгол улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт” баримт бичигт зааснаар радио давтамжийн 703-748 МГц/ 758-803 МГц зурвасуудыг ДҮХХ-ны 4G системд ашиглахаар шийдвэрлэж, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нарт тусгай зөвшөөрлийг олгосон. Иймд утасгүй микрофоны хэрэглээнд тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байгаа хэрэглээнүүдийг хязгаарлах, зарим зурвасуудыг тусгай зөвшөөрлөөр олгох шаардлагатай болж байна.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ1. ОУЦХБ-ын ITU-R BT.2338 /2015/ судалгааны тайлан

/ДРИХ-15-ын хэлэлцэх асуудал 1.2 –д дэвшүүлэн тавигдсан SAB/SAP –ын спектрийн хэрэглээний талаар хэлэлцүүлэгт суурь мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэгдсэн болно/

2. Report ITU-R BT.2344 -0/2015/3. MEMO-6-206-EN_European Commission fact sheet4. ECC Report 2215. Decision to make the 700MHz band available for mo-

bile data-statement 6. Монгол Улсын стандарт MNS 6545:2015 “Богино зайн

утасгүй төхөөрөмжид тавих техникийн шаардлага, сорилтын арга”

7. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалт”

8. ХХЗХ-ны 2015 оны 12-р сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан ‘Монгол улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт”

823-826 МГцCEPT-ийн гишүүн 24 улсад дууны SAB/SAP хэрэглээнд энэхүү зурваст ашигладаг. Төхөөрөмжид тавигдах шаардлага ERC/REC 70-03 болон ECC/DEC/(09)03.

Үүрэн холбоо (2G), Телевиз радиогийн утасгүй микрофонуудад ашиглаж байна.ХХЗХ-ны “Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалт” баримт бичигт зааснаар 169.4875-169.5875 МГц-ийн зурвасыг радио микрофонд ашиглаж болно.

826-832 МГцCEPT-ийн гишүүн 24 улсад дууны SAB/SAP хэрэглээнд энэхүү зурваст ашигладаг. Төхөөрөмжид тавигдах шаардлага ERC/REC 70-03 болон ECC/DEC/(09)03.

Үүрэн холбоо (2G), Телевиз радиогийн утасгүй микрофонуудад ашиглаж байна.ХХЗХ-ны “Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалт” баримт бичигт зааснаар энэ зурвасыг радио микрофонд ашиглаж болно.

863-865 МГц

CEPT-ийн гишүүн байгууллагын 29 улсад энэ зурвасыг утасгүй микрофон болон чихэвчний удирдлагад ашигладаг буюу ашиглахаар төлөвлөсөн байдаг. Төхөөрөмжид тавигдах шаардлага ERC/REC 70-03

Үүрэн холбоо (2G)Телевиз радиогийн утасгүй микрофонуудад ашиглаж байна.ХХЗХ-ны “Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон радио давтамжийн зурвасын зохицуулалт” баримт бичигт зааснаар энэ зурвасыг радио микрофонд ашиглаж болно.

1785-1800 МГц

CEPT-ийн гишүүн орнуудын 23-д дууны SAB/SAP хэрэглээнд энэ зурвасыг ашиглах боломжтой гэж тайлагнасан байна. Харин 3 оронд ойрын үед ашиглах боломжтой болно. Баримтлах шаардлага ERC/REC 70-03

1780-1805 МГц зурваст ямар нэгэн хэрэглээ байхгүй.Одоогоор утасгүй микрофон ашиглаж байгаа мэдээлэл байхгүй.

Page 62: crc news 201603

62

Монгол Улсын Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөрийн интернетийн үйлчилгээний хурд болон чанарыг сайжруулах ажлын хүрээнд тус хорооноос 2015 онд интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн /утастай болон утасгүй/ үйл ажиллагаанд олон улсын мэргэшсэн байгууллагаар хөндлөнгийн хяналт, мониторингийг хийлгэж тайлан боловсруулан олон нийтэд танилцуулсан билээ. Дээрх төслийг Англи, Америк, Бразил, Сингапур, Канад, Европын холбоо зэрэг бусад орны зохицуулах байгууллагуудтай интернетийн чанарыг хяналт, мониторингийн асуудлаар хамтран ажилладаг Англи Улсын Самнөүз компани шалгарч хэрэгжүүлсэн бөгөөд 2016-2017 оны хооронд уг төслийг дахин хэрэгжүүлэхээр боллоо. Тус хорооны хувьд Самнөүз компанитай хамтран Монгол Улсын интернетийн чанарыг хоёр чиглэлээр хэмжихээр төлөвлөөд байна. Үүнд:1. Өрхийн утастай интернет хэрэглэгчид өөрийн

интернетийн гарцдаа тусгай төхөөрөмж суурилуулан чанарыг хэмжинэ.

2. Утасгүй интернетийг тусгайлан хөгжүүлсэн гар утасны аппликэйшны тусламжтайгаар чанарыг хэмжинэ.

Тус хорооноос 75 ширхэг хэмжилтийн тусгай төхөөрөмжийг орон нутагт байрлах төлөөлөгч нарт хүргүүлэн хэмжилтийг хийж байна. Самнөүз компанийн зүгээс интернетийн үйлчилгээний чанарт мониторинг хийх үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй өрхийн интернетийн хэрэглэгчдийг тусгайлан боловсруулсан “http://mongolia.samknows.com” дамжуулан бүртгэнэ. Эдгээр бүртгүүлсэн хэрэглэгчдээс Самнөүз компанийн зүгээс холбогдох судалгааны арга, зүйд нийцүүлэн боловсруулсан тодорхой шалгуур, үзүүлэлтийн дагуу хэрэглэгчдийг сонгож тусгай төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр тараах юм. Харин утасгүй интернетийн чанар шалгагч аппликэйшныг хүссэн хүн бүхэн ашиглах боломжтой. Энэхүү аппликэйшныг Монгол Улсад түгээмэл ашиглагдаж буй гар утасны Anroid, IOS гэсэн үйлдлийн системүүдэд зориулан хөгжүүлсэн. Ингэснээр хэрэглэгч та бүхэн өөрийн хэрэглэж буй интернетийн хурдыг бодитойгоор хэмжих боломжтой болсон. Хэрэв хэрэглэгч интернетийн чанарын хяналт, мониторингийн үйл ажиллагаанд оролцох, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://crc.gov.mn/k/2DR линкээр орж танилцана уу.

ИНТЕРНЕТИЙНХЭЭ ЧАНАРЫГ ХЭРЭГЛЭГЧ ТА ӨӨРӨӨ ХЯНАХ БОЛОМЖТОЙ

Зөвлөмж

Page 63: crc news 201603

2016. III улирал www.crc.gov.mn 632

Page 64: crc news 201603

64

www.cybersafety.mn