[clo1] - datahouse.msue.edu.mn

12
ЛЕКЦ №1 Жендэрийн тухай ерөнхий ойлголт Зорилго/гарах үр дүн: Жендэр болон хүйс гэсэн ойлголтуудын ялгааг ойлгож, эдгээр ойлголтыг хөрвүүлэн ашиглах мэдлэг, чадварыг эзэмшинэ. [CLO1] Мэдээлэл/ товч агуулга: Бид хүүхэд байхаасаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэдэг ажил, зан үйл гэр бүл болоод нийгэмд эзлэх байр суурь ялгаатай байгааг мэдэрч, хүлээн зөвшөөрч ирсэн ба энэ талаар өөрийн гэсэн ойлголт үзэл хандлагатай болсон байдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмд болон гэр бүлдээ гүйцэтгэх үүрэг, эдлэх байр суурийн талаарх үзэл хандлага, ойлголт төлөвшихөд тухайн улс орны соёл, шашин шүтлэг, улс төр эдийн засаг нийгмийн хөгжил зэрэг олон хүчин зүйлээс нөлөөлж байдаг. Эдгээр хүчин зүйлсүүдээс шалтгаалж жендэрийн үзэл баримтлалын чиг хандлагууд өөрчлөгдөн хувьссаар байна. Энэхүү хувьсан өөрчлөгдөж буй шинж чанар нь судлаачид, хөгжлийн бодлого тодорхойлогчдын анхаарлын төвд байж, жендэр хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлыг хангахад нөлөөлөх гол хүчин зүйл болохыг чухалчлах болсон. Иймд Жендэрийн тухай ойлголтыг авч үзэхдээ хүйс ба жендэрийн ялгаатай талуудыг ойлгосон байх чухал байдаг. Өөрөөр хэлбэл ялгааг сайтар ойлгосон байх нь нийгмийн зүгээс эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгавартай хандаж буй байдал нь соёл, зан заншил, бүтэц тогтолцоогоор хэрхэн хэрэгжиж байдгийг ойлгоход чухал үүрэгтэй юм. Хүйс ба жендэрийн ялгаа Хүйс болон жендэр хэмээх ойлголтууд нь ялгаатай ухагдахуун юм. Хүйс хэмээх ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хэмээх биологийн талыг илэрхийлдэг. Тодруулбал, хүн төрөхдөө эрэгтэй эсвэл эмэгтэй хүйстэй төрдөг буюу нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь анатомын хувьд ялгаатай байдаг. Үүнийг “sex” буюу “хүйс” хэмээх ойлголтоор илэрхийлдэг. Харин “sex” хэмээх үг нь үндсэн хоёр утгатай. Нэг нь эрэгтэй, эмэгтэйн аль нь болохыг тодорхойлдог “хүйс” гэсэн утгыг илэрхийлдэг бол нөгөө нь бэлгийн зан үйлтэй холбоотой утга агуулдаг (Д.Алтанцэцэг, 2005). Гэвч хүйсийн ялгаа нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн цорын ганц ялгаа биш юм. Тэд биологийн бус мөн нийгмийн, сэтгэл зүйн, соёлын зэрэг олон хүчин зүйлсээр ялгаатай байдаг. Үүнийг “Gender” буюу “жендэр” хэмээх ойлголтоор илэрхийлдэг. Жендэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн хүчин зүйлсээр тодорхойлогдож буй ялгаа юм. Тухайлбал, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, нийгэмд эзлэх байх суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл хандлагын илэрхийлдэг. Хүснэгт 1. Хүйс ба жендэрийн ялгаа Хүйс Жендэр Биологийн шинжтэй Нийгмийн шинжтэй Төрөлхийн буюу байгалиас заяагдмал шинжтэй Олдмол буюу нийгмээс суралцдаг, оноодог, хуваарилдаг шинжтэй Байнгийн тогтмол шинжтэй Хувьсан өөрчлөгддөг шинжтэй Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ижил шинжтэй Эрэгтэй хүмүүсийн дунд ч, эмэгтэй хүмүүсийн дунд ч ялгаатай шинжтэй Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг, эрэгтэй хүн хүүхэд төрүүдэггүй, гэрлэхэд эрэгтэй хүн гэрээ бэлдэх ёстой, эмэгтэй хүн гэр бүлийн гишүүдээ халамжлах, хоол хийх ёстой, оёж нэхэх ажлыг эмэгтэйчүүд хийх ёстой, улс төрд эрчүүд илүү амжилт гаргадаг, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах чадвар муу гэх мэт ...

Upload: others

Post on 21-Apr-2022

1 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: [CLO1] - datahouse.msue.edu.mn

ЛЕКЦ №1 Жендэрийн тухай ерөнхий ойлголт

Зорилго/гарах үр дүн: Жендэр болон хүйс гэсэн ойлголтуудын ялгааг ойлгож, эдгээр ойлголтыг

хөрвүүлэн ашиглах мэдлэг, чадварыг эзэмшинэ. [CLO1]

Мэдээлэл/ товч агуулга:

Бид хүүхэд байхаасаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэдэг ажил, зан үйл гэр бүл болоод нийгэмд

эзлэх байр суурь ялгаатай байгааг мэдэрч, хүлээн зөвшөөрч ирсэн ба энэ талаар өөрийн гэсэн

ойлголт үзэл хандлагатай болсон байдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмд болон гэр бүлдээ

гүйцэтгэх үүрэг, эдлэх байр суурийн талаарх үзэл хандлага, ойлголт төлөвшихөд тухайн улс орны

соёл, шашин шүтлэг, улс төр эдийн засаг нийгмийн хөгжил зэрэг олон хүчин зүйлээс нөлөөлж

байдаг. Эдгээр хүчин зүйлсүүдээс шалтгаалж жендэрийн үзэл баримтлалын чиг хандлагууд

өөрчлөгдөн хувьссаар байна. Энэхүү хувьсан өөрчлөгдөж буй шинж чанар нь судлаачид, хөгжлийн

бодлого тодорхойлогчдын анхаарлын төвд байж, жендэр хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлыг

хангахад нөлөөлөх гол хүчин зүйл болохыг чухалчлах болсон. Иймд Жендэрийн тухай ойлголтыг

авч үзэхдээ хүйс ба жендэрийн ялгаатай талуудыг ойлгосон байх чухал байдаг. Өөрөөр хэлбэл

ялгааг сайтар ойлгосон байх нь нийгмийн зүгээс эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгавартай хандаж буй

байдал нь соёл, зан заншил, бүтэц тогтолцоогоор хэрхэн хэрэгжиж байдгийг ойлгоход чухал

үүрэгтэй юм.

Хүйс ба жендэрийн ялгаа

Хүйс болон жендэр хэмээх ойлголтууд нь ялгаатай ухагдахуун юм. Хүйс хэмээх ойлголт нь эрэгтэй,

эмэгтэй хэмээх биологийн талыг илэрхийлдэг. Тодруулбал, хүн төрөхдөө эрэгтэй эсвэл эмэгтэй

хүйстэй төрдөг буюу нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь анатомын хувьд ялгаатай байдаг. Үүнийг

“sex” буюу “хүйс” хэмээх ойлголтоор илэрхийлдэг. Харин “sex” хэмээх үг нь үндсэн хоёр утгатай.

Нэг нь эрэгтэй, эмэгтэйн аль нь болохыг тодорхойлдог “хүйс” гэсэн утгыг илэрхийлдэг бол нөгөө

нь бэлгийн зан үйлтэй холбоотой утга агуулдаг (Д.Алтанцэцэг, 2005). Гэвч хүйсийн ялгаа нь

эрэгтэй, эмэгтэйчүүдийн цорын ганц ялгаа биш юм. Тэд биологийн бус мөн нийгмийн, сэтгэл зүйн,

соёлын зэрэг олон хүчин зүйлсээр ялгаатай байдаг. Үүнийг “Gender” буюу “жендэр” хэмээх

ойлголтоор илэрхийлдэг. Жендэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн хүчин зүйлсээр

тодорхойлогдож буй ялгаа юм. Тухайлбал, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын, гэр бүлийн

харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, нийгэмд эзлэх байх суурийн

талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл хандлагын

илэрхийлдэг.

Хүснэгт 1. Хүйс ба жендэрийн ялгаа

Хүйс Жендэр

Биологийн шинжтэй Нийгмийн шинжтэй

Төрөлхийн буюу байгалиас заяагдмал

шинжтэй

Олдмол буюу нийгмээс суралцдаг, оноодог,

хуваарилдаг шинжтэй

Байнгийн тогтмол шинжтэй Хувьсан өөрчлөгддөг шинжтэй

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ижил

шинжтэй

Эрэгтэй хүмүүсийн дунд ч, эмэгтэй хүмүүсийн

дунд ч ялгаатай шинжтэй

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг, эрэгтэй хүн хүүхэд төрүүдэггүй, гэрлэхэд эрэгтэй хүн гэрээ бэлдэх

ёстой, эмэгтэй хүн гэр бүлийн гишүүдээ халамжлах, хоол хийх ёстой, оёж нэхэх ажлыг

эмэгтэйчүүд хийх ёстой, улс төрд эрчүүд илүү амжилт гаргадаг, эмэгтэйчүүд шийдвэр гаргах

түвшинд ажиллах чадвар муу гэх мэт ...

Page 2: [CLO1] - datahouse.msue.edu.mn

Хүснэгт 1-д өгөгдсөн хүйс ба жендэрийн ялгаатай байдлаас харахад хүйс нь нийтлэг, биологийн,

заяагдмал шинжтэй бол жендэр нь соёл, нийгмийн нөлөөнд оршдог, нийгмийн хөгжлийн явцад бий

болсон, цаг хугацаанд хувьсан өөрчлөгдөж болох шинж чанаруудтай байна. Эдгээрийг тус бүрээр

дэлгэрүүлэн авч үзье.

Хүйсийн хувьд биологийн шинжтэй гэдэг нь өмнө тайлбарласанчлан эр хүйсийг илэрхийлэх

эрхтэн тогтолцоо, эм хүйсийг илэрхийлэх эрхтэн тогтолцоо онцлог ялгаатай байдаг. Бид хүүхдийг

төрмөгц л хүү, охины аль нь төрөв хэмээн хүйсийг эхлэн сонирхдог шүү дээ. Төрөлхийн буюу

байгалиас заяагдмал шинжийг илэрхийлэх олон жишээг хэлж болно. Хүний бүрэлдэн бий болох

явцад хүйс ялгаран хөгжиж, харагдах байдал, үйл ажиллагаа, зан үйлийн хувьд мөн ялгаатай

байдлаар хөгждөг байна. Жишээ нь, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлдэг, хүүхдээ төрүүлдэг. Хүйс нь

байнгын буюу тогтмол шинжтэй гэдэг нь хүйс нь амьдралын явцад биологийн талаасаа

өөрчлөгддөггүй гэж үздэг. Олон эрдэмтэд бэлгийн чиг хандлагад биологийн хүчин зүйлс нөлөөлдөг

гэсэн таамаглал дэвшүүлдэг бөгөөд биологийн хүчин зүйлсээс хүний бэлгийн чиг хандлага

бүрэлдэхэд удамшил, ургийн хөгжил, уураг тархины бүтцийн ялгавартай хөгжил болон дааврын

тогтолцооны тэнцвэр алдагдах зэрэг нь хамгийн их нөлөөлөх магадлалтай гэж үздэг (Д.Алтанцэцэг,

2005). Хүйс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ижил шинжтэй гэдэг нь эрэгтэй хүмүүс бүгд нөхөн

үржихүйн эрхтэн тогтолцоо ижил бүтэц, үйл ажиллагаатай, мөн эмэгтэй хүмүүсийн хувьд ч нөхөн

үржихүйн эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа ижил юм. Үүнээс үзэхэд хүйс нь эрэгтэй,

эмэгтэй хүйс нь тус бүрдээ ижил бүтэц, үйл ажиллагаатай хэлж болно.

Харин жендэр хэмээх ойлголт нь нийгмийн шинжтэй болохыг олон жишээгээр тайлбарлаж

болно. Бид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм, гэр бүлд гүйцэтгэж буй үүрэг ялгаатай байгааг

харсаар ирсэн бөгөөд энэ талаар өөрийн үзэл хандлага ихэвчлэн тогтсон байдаг. Эрэгтэй, эмэгтэй

хүмүүсийн ямар байх ёстой талаар өөр өөр дүр төрх, хэв шинжийг бий болгож, тэдэнд үүрэг

хариуцлагыг ялгаатай оноодог. Үүнээс үзэхэд нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж буй жендэрийн

үзэл баримтлал, хандлага өөрчлөгдөж болдог байна. Энэхүү хувьсан өөрчлөгдөж буй шинж чанар

нь судлаачид, хөгжлийн бодлого тодорхойлогчдын анхаарлын төвд байх болсон (С.Цэрэндорж,

2018). Үүнтэй холбоотой жендэрийн үүрэг хэмээх ойлголт гарч ирдэг бөгөөд энэ нь нийгмийн зүгээс

эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд зүй зохистой гэж үзэж буй зан үйл, хүлээлт, үүргийн талаарх

төсөөлөл юм (Worell, 2001). Түүнчлэн Австрийн судлаач Зигмунд Фрейдын 1910 онд туурвисан

“Хүний бэлгийн амьдралын онолын талаарх гурван эсээ” хэмээх бүтээлдээ нялх, бага насанд

хүүхдийн бэлгийн амьдрал нарийн хөгжөөгүй байдаг бөгөөд хүн багадаа бисекс чиг хандлагатай

байдаг талаар дурьдсан байдаг. Харин тэрээр гомосексийн хувьд хүйсийн нуугдмал шинжтэй

холбон тайлбарлажээ. Үүнээс бэлгийн чиг хандлага гэсэн ойлголт буюу хүн сэтгэл зүйн болон

бэлгийн харилцааны хувьд эсрэг хүйстэндээ, эсвэл ижил хүйсийн хүнд, цаашлаад аль алинд нь

татагдах үйл явцын талаарх судлагдахуун бий болсон. Харин жендэрийн баримжаа нь зан үйл,

хандлага, чухалчлалын хувьд хүмүүс өөрсдийгөө хувь хүний хувьд эмэгтэй, эсвэл эрэгтэй хэмээн

мэдэрч, ухамсарлах байдлыг хэлнэ (Worell, 2001). Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд хувь хүний

шинж чанар, зан үйл нь хэрхэн ялгаатай байдлыг сэтгэл судлаачид нэлээд судалжээ.

Жендэрийн өөр нэг шинж нь нийгмээс суралцдаг, оноодог, хуваарилдаг буюу олдмол шинж

юм. Хүний хүйсээс хамаарч янз бүрийн хэвшмэл ойлголт бий болоход улс үндэстнүүдийн

уламжлалт ёс заншил, соёл, шашин шүтлэг, нийгмийн орчин маг их нөлөө үзүүлдэг. Аль ч нийгэмд

тогтсон жендэрийн хэвшмэл ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хийх ёстой ажил үүрэг, зан

үйлийн аль нь зохистой, аль нь зохисгүйш ялгаж тогтоохыг оролдсон байдаг (Д.Алтанцэцэг, 2005).

Тухайлбал, манай улсад зөвхөн эрэгтэйчүүд цэрэгт явдаг, хурдан морь уядаг зэрэг нийгмээс

оноогдсон хэвшмэл ойлголтуудыг дурьдаж болно. Харин эмэгтэйчүүд хүүхдээ асрах, гэр

бүлийнхнээ асрах, оёдол хийх зэрэг нийгмээс оноож хуваарилагдсан хэвшмэл ойлголтуудыг байдаг.

Өөрөөр хэлбэл, жендэр нь нийгмээс суралцах, оноогдож хуваарилагдах замаар тогтсон

ойлголтуудаар илэрхийлэгддэг. Жендэрийн хувьсан өөрчлөгдөх шинж нь жендэр болон хүйсийн

ялгааг ойлгоход чухал юм. Тухайлбал, эмэгтэйчүүд зөвхөн хүүхэд төрүүлэх, өсгөх, гэрийн ажил

хийх үүрэгтэй гэсэн ойлголт удаан хугацаанд оршин байсан хэдий ч орчин үед өөрчлөгдөх

Page 3: [CLO1] - datahouse.msue.edu.mn

хандлагатай байна. Дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах

түвшинд оролцох байдал нэмэгдэж байна.

Нийгмийн ажлын шинжлэх ухаанд жендэр хэмээх ойлголтыг соёлын болон нийгмийн талыг

илэрхийлэх ойлголт талаас нь авч үздэг (Davies, 2003). Өөрөөр хэлбэл, жендэр хэмээх ойлголт нь

нийгмийн хүчин зүйлсээр илэрхийлэгдэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, ялгаатай

үүрэг, тэгш эрхийн талаар авч үздэг маскунилизм, феминизм хэмээх үзэл баримтлалуудтай ихээхэн

холбоотой. Учир нь феминизм нь эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, хувийн болон нийгмийн

эрхийг өргөжүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал бөгөөд эмэгтэйчүүдийн нийгмийн талыг түлхүү авч

үздэг. Харин маскунилизм нь эрэгтэйчүүдийн нийгмийн талыг дээдлэх, суртачлахад чиглэсэн үзэл

баримтлал юм.

Хүйс ба жендэр хэмээх нэр томьёо нь хүйс хэмээх нэгдмэл утгыг илэрхийлж байгаа бөгөөд

биологийн хүйс, нийгмийн хүйс гэж нэрлэх судлаачид байдаг. Түүнчлэн Герман, Финланд зэрэг

хэлэнд дээрх хүйсийн хоёр утга санаа нь нэг үгээр илэрхийлэгдэх тохиолдол байдаг ажээ. Гэвч ихэнх

хэлэнд хүйс болон жендэр хэмээх ялгаатай нэр томьёо хэрэглэгддэг байна.

Хүн төрөлхтний түүхэн дэх соён гэгээрлийн үеэс эхлэн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн

нийгмийн үүргийн талаарх ойлголт хэлэлцэгдэх болж, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн талаар

хөндөгдөж байсан хэдий ч XX зууныг хүртэл шинжлэх ухааны судлагдахуун болж судлагдаагүй

билээ. ХХ зууны эхэн үеэс эхтэй эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөнүүд тус зууны дунд үед

эрчимжсэн нь жендэр судлал хэмээх салбар дундын шинжлэх ухаан бий бий болоход гол түлхэцийг

болсон. Феминист хөдөлгөөнүүд нь компанит ажил байдлаар өрнөх болж эмэгтэйчүүдийн нөхөн

үржихүйн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, эхийн амралт, тэнцүү цалин хөлс, бэлгийн дарамт, бэлгийн

хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн сонгуулийн эрх зэрэг олон асуудлуудыг хөндөх болсон нь бодлого

боловсруулагчид, шийдвэр гаргагчид төдийгүй судлаачдын анхаарлыг ихээхэн татах болсон байна.

Жендэр хэмээх ойлголт нь орчин үеийн утгаар 1970-аад оноос хэрэглэгдсэн гэж үздэг (Jane

Pilcher, 2004). Тухайлбал, Британы социологич Энн Оүкли (Ann Oakley) 1972 онд туурвисан “Хүйс,

жендэр, нийгэм” хэмээх бүтээлдээ “бие махбодийн онцлог байдлыг соёлын нөхцөл байдлаас ялгаж

авч үзэх хэрэгцээ”-ний талаар хөнджээ. Өөрөөр хэлбэл, Бие махбодийн онцлог болон байгалиас

өгөгдсөн хүйсийн ялгаа нь хадгалагдсаар байдаг ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа нь нийгмийн

харилцааны явцад бүтээгдсэн ойлголтуудаар илэрхийлэгдэх болно. Ийнхүү жендэр хэмээх ойлголт

нь биологийн аль нэг хүйсийн хүнээс нийгмийн зүгээс хүлээгдэж буй зан үйл гэсэн утгаар хүлээн

зөвшөөрөгдсөн (М.Батбаатар, А.Батхишиг, Ш.Оюунханд, Г.Түмэннаст, 2019). АНУ-ын судлаач,

феминист Шулмит Файрстоне (Shulamith Firestone) 1970 онд туурвисан “Хүйсийн диалектик”

бүтээлдээ “феминист хувьсгалын зорилго бол зөвхөн эрэгтэйчүүдийн давамгайллыг арилгаад

зогсохгүй хүйсээр ялгаварлах явдлыг зогсоох юм” гэсэн байдаг. Тус бүтээлд “хүйсээр ялгаварлах

тогтолцоо” хэмээх ойлголтыг хөндөж, биологийн хүйсээр ялгаж хандах нь бусад бүх хэлбэрийн

ялгаварлалын үндэс болж байна гээд түүнийг арилгах үндэслэлийг нухацтай авч үзжээ. АНУ-ын

философич Жүдит Батлерын (Judith Butler) 1990 онд туурвисан “Жендэрийн бэрхшээл: Феминизм

ба Жендэрийн баримжааны сүйрэл” бүтээлдээ жендэрийн тухай ойлголт нь нийгмийн

хуваарилалтаар илэрхийлэгддэг ойлголт бөгөөд нийгмийн тогтсон хэвшилд нийцэн гүйцэтгэх

зүйлүүд хэмээжээ. Өөрөөр хэлбэл, жендэр бол нийгэмд тогтсон хоригын үр дагавар болж бүрэлдэн

бий болсон бие махбодийн хэв маяг гэж үзжээ. Үүнээс үзэхэд жендэр нь угаас тогтсон зүйл биш

болох талаас нь судалсан нь шинэлэг үзэл байжээ. Харин Британы судлаач Линда Макдовэллийн

(Linda McDowell) 1999 онд туурвисан “Жендэр, Жендэрийн баримжаа ба Талбар: Феминист

газарзүйг ойлгохуй” бүтээлдээ хүн болон амьдарч буй газар нутгийн холбоог феминист газарзүйн

үүднээс тайлбарлаж, жендэр бүтээгдэх үйл явц нь дээрхээс шалтгаалан ялгаатай болох талаар авч

үзжээ. Тэрээр дунд ангийн эмэгтэйчүүдийн хувьд бусдыг бусдыг халамжлах, бусадтай хамтрах

гэдэгт туйлыг эерэг хандах ба тэд эрэгтэйлэг шинж эмэгтэй хүнд байхыг хүлээн зөвшөөрөхгүй

байгааг тайлбарласан (М.Батбаатар, А.Батхишиг, Ш.Оюунханд, Г.Түмэннаст, 2019).

Сүүлийн жилүүдэд хүйс ба жендэрийн талаарх ойлголт нь түгээмэл шинжтэй болж олон

улсын болон дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагууд нэгдмэл байр сууринаас хандах боллоо.

Тухайлбал, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тодорхойлсноор жендэр нь нийгмийн зүгээс

Page 4: [CLO1] - datahouse.msue.edu.mn

охид, хөвгүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд зохистой гэж үзэж буй үүрэг, зан үйл, үйл ажиллагаа,

өвөрмөц шинж, боломжийн тухай ойлголт бөгөөд биологийн хүйсээс ялгаатай хэдий ч түүнтэй

холбоотой ойлголт (WHO, 2020) гэжээ.

Ерөнхийдөө, эрэгтэй, эмэгтэй хүйсийг илэрхийлэх “биологийн хүйс” хэмээх ойлголтоос

гадна “нийгмийн хүйc”-ийг илэрхийлэх жендэр хэмээх ойлголт нь нийгэм, соёлын хүчин зүйлсээр

нөхцөлдөн бий болдог ажээ. Эдгээр хүчин зүйлс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай тусч байдаг нь

жендэрийн талаарх судлах хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Нийгмийн ажилтан мэргэжлээр

суралцаж буй оюутнуудын хувьд жендэрийн талаарх үндсэн ойлголтуудыг эзэмшсэн байх

шаардлагатай төдийгүй, практик үйл ажиллагаандаа жендэрийн мэдрэмжтэй хандах, соёлын

чадамжтай байх (cultural compotence) зэрэг орчин үед нийгмийн ажлын практикт шаардах болсон ур

чадварыг эзэмшихэд хүйс ба жендэрийн ялгаа, тэдгээртэй холбоотой үндсэн ойлголтыг дэлгэрүүлэн

судлах хэрэгтэй.

Үндсэн ойлголтын тайлбар

Ойлголтууд Тодорхойлолт

Хүйс Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биологийн ялгааг илэрхийлдэг. Хүйсийн

ялгаа нь генээр тодорхойлогддог нийтлэг, үл өөрчлөгдөх чанар

бөгөөд сэтгэл хөдлөл, зан үйл дэх зарим ялгаатай байдлыг уг

шалтгаан болдог. Гэвч хүйс нь дангаараа хүнийг тодорхойлж

чадахгүй, нийгэм, соёлын нөлөөг илэрхийлэхгүй, мөн дангаараа

эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзэлж буй ялгаатай байр суурийг

тайлбарлаж чаддаггүй (ЖҮХ, 2013).

Жендэр Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн ялгаа ба нийгмийн үүргийн

ялган салгаж ойлгохын тулд хэрэглэх болсон, тэдний эдийн засаг,

нийгэм, улс төр, соёлын амьдралын онцлог шинж чанар, боломж

бололцоог тодорхойлдог (ЖҮХ, 2013).

Бэлгийн чиг хандлага Хүн өөрөөсөө өөр эсрэг хүйстэй, эсвэл ижил хүйстэй хүнд сэтгэл

татагдах үйл явц юм (Д.Алтанцэцэг, 2005).

Жендэрийн баримжаа Зан үйл, хандлага, чухалчлалын хувьд хүмүүс өөрсдийгөө хувь хүний

хувьд эмэгтэй, эсвэл эрэгтэй хэмээн мэдэрч, ухамсарлах байдлыг

хэлнэ (Worell, 2001).

Жендэрийн үүрэг Нийгмийн зүгээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд зүй зохистой гэж

үзэж буй зан үйл, хүлээлт, үүргийн талаарх төсөөлсөн ойлголт юм

(Worell, 2001).

ЖЕНДЭРИЙН ТАЛААРХ ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТ

Жендэрийн хэвшмэл ойлголт (стереотип) гэдэг нь нь эмэгтэй эрэгтэй хүмүүсийн, тодорхой

бүлгүүдийн шинж төрх, ялгаа, гүйцэтгэх үүргийн тухайд нийгэм соёлын нөлөөгөөр

төлөвшин тогтсон хялбаршуулсан ерөнхий ойлголт юм. Жендэрийн хэвшмэл ойлголт нь

эерэг, сөрөг ямар ч байж болох боловч бусдын талаар тодорхой бодитой мэдээлэл болж

чаддаггүй бөгөөд шударга бус хандахын, аливаа шударга бус байдлыг зөвтгөхийн үндэс

болж байдаг. (ЖҮХ, 2013)

Нийгмийн амьдрал гэр бүлийн харилцаан дахь эрэгтэй эмэгтэй хүний гүйцэтгэх

үүрэг, сэтгэл зүйн шинжийн талаар хүйсээр ялган баримжаалан тогтсон үзэл хандлагыг

хэлнэ. (С.Түмэндэлгэр, 2019)

Page 5: [CLO1] - datahouse.msue.edu.mn

Жендэрийн хэвшмэл ойлголт нийгэм соёл бүрт харилцан адилгүйгээс гадна цаг

хугацааны явцад өөрчлөгддөг боловч эмэгтэйчүүдийн захирагдмал, хамааралтай байр

суурийг хадгалж бэхжүүлсэн түгээмэл шинжтэй байдаг. (ЖҮХ, 2018)

Дээрх тодорхойлтуудаас харахад жендэрийн хэвшмэл ойлголтод дараах шинжүүд

нийтлэг байна: Жендэрийн хэвшмэл ойлголт нь нийгмийн шинж чанартай, эрэгтэй эмэгтэй

хүмүүсийн гүйцэтгэх үүргийг ямар нэгэн ялгаатай байх ёстой мэтээр тодорхойлсон байдаг

бөгөөд тэр нь нийгэмд соёл уламжлал, хүмүүсийн хандлага, гүйцэтгэх үүргээр илэрдэг

бөгөөд тогтсон шинж чанартай, цаг хугацааны хувьд өөрчлөгддөггүй шинж чанартай байна.

Нийгмийн ажилтнууд жендэрийн талаарх ойлголт мэдлэг өндөр байхаас гадна жендэрийн

хэвшмэл ойлголт байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж ажиллах нь зүйтэй мөн мэргэжилтний

хувьд ч ёс зүйн хувьд жендэрийн хэвшмэл ойлголтоос зайлсхийх шаардлагатай. Мөн

жендэрийн хэвшмэл ойлголт нь үндэсний соёл уламжлал, ёс заншлыг хөнддөг учир түүнд

мэдрэмжтэй хандан сочлын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах чадварыг шаарддаг.

Жишээ нь идээний дээжийг өрхийн тэргүүнд барих, эрэгтэй хүн хойморт суух гэх мэт соёл

хүмүүжилд эерэг нөлөөтэй байж болно.

Улс орны онцлогоос шалтгаалан соёл уламжлал, нийгмийн үйл ажиллагаа,

хүмүүсийн зан үйлээр дамжин нийгэмд тогтдог байна. Тухайлбал эмэгтэй хүний тухайд

гэрлэж, олон хүүхэд төрүүлдэг, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө өөрийгөө золиослогч,

асран халамжлагч, сайхан эелдэг зөөлөн зан дуулгавартай, дур булаам, үзэсгэлэнтэй гэх

зэрэг, харин эрэгтэй хүний тухайд өрх гэрийг тэжээгч, бие даасан, эрэлхэг, сэтгэл хөдлөлөө

барьдаг гэх зэрэг хэвшмэл ойлголт түгээмэл. Ийм маягийн хэвшмэл ойлголтууд нь эмэгтэй

эрэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурийн талаар харилцан адилгүй хэм

хэмжээг нийгэмд тогтоон хүлээлт үүсгэж, тодорхой дүрийг хувь хүмүүст тулгаж байдгаараа

хувь хүний хөгжил дэвшилд сөрөг нөлөө үзүүлдэг байна (ХЭҮТ, 2019). Жендэрийн

хэвшмэл ойлголт нь жендэрийн ялгаатай үнэлэмжийг бий болгодог. Жишээ нь эрэгтэй

эмэгтэй хүмүүсийн нийгмийн харилцаа түүнд оролцох оролцоо, биеэ хэрхэн авч явах, ямар

сонголт хийх, ямар байр сууртай байх, бүр цаашлаад хэрхэн эрх мэдэл, статустай болох гээд

олон үнэлэмжийг хүмүүст бий болгодог. Эрдэмтэн А. Бандурагийн “Нийгмээс суралцах

онол”-ын үзэл баримтлалаар дүн шинжилгээ хийгээд үзвэл хэрвээ хүний жендэрийн

хэвшмэл ойлголт дэлгэрсэн орчинд харилцан суралцаж улмаар зан үйл болгон бэхлэх

болно. Энэ нь өөрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн оронд тэрхүү баригдмал

хэвшмэл ойлголтоор биеэ авч явахад суралцан бусдыг үнэлж эхэлнэ. Тухайлбал, эр хүн

уйлдаггүй, гүндүүгүй, гэр бүлээ тэжээгч, эмэгтэй хүн халамжтай хүүхдээ асран хамгаалагч,

гэх мэт мэт.

Жендэрийн хэвшмэл ойлголт, нийгмийн хөгжлийн олон хэлбэр хэв шинжүүд

хүмүүст янз бүрийн түвшинд нөлөөлж улмаар хадгалагдан үлдсээр байна. Судлаачид

хэвшмэл ойлголт бий болж байгаа шалтгааныг хүмүүсийн ухамсарт болон ухамсарт бус үйл

ажиллагаа, хувь хүн, гэр бүл, бүлэг, нийгмийн орчин, технологийн дэвшил, соёл, уламжлал

харилцаа гэх мэт олон хүчин зүйлтэй холбон тайлбарладаг. Тухайлбал дараах

шалтгаануудыг авч үзэж болно.

Жендэрийн хэвшмэл ойлголт ба зан үйл

Олон дахин давтагддаг үйлдэл, хэл яриа, зан үйл, үйл ажиллагаагаар дамжин хүний

тархинд голомт болон тогтдог. Хүүхдийн бага наснаас эхлэн жендэрийн хэвшмэл ойлголт

хүний тархинд голомт болон тусч улмаар зан үйл, шийдвэр гаргалтад нь нөлөөлдөг байна.

Хүнд хэзээнээс эхлэн бий болж байгааг хүүхэд насны хөгжлийн онцлогтой уялдуулсан

Page 6: [CLO1] - datahouse.msue.edu.mn

судалсан судалгаанууд их байдаг ба ихэнх судалгаануудад балчир насны хүүхдэд буюу 3

аас дээш насны хүүхдэд жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлдөг гэдэг дээр санал нийлжээ.

Жишээ нь: Бага наснаасаа жендэрийн уламжлалт үүргийг дагаж өссөн эмэгтэйчүүд өндөр

боловсрол эзэмших хүсэлгүй байдаг бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй гэсэн

ойлголттой нийгэмд өссөн охид, эмэгтэйчүүд өндөр боловсрол эзэмшихийг хүсдэг үзжээ.

Энэ үр дүн нь жендэрийн уламжлан тогсон үүрэг нь хэвшмэл ойлголтод нөлөөлж болохыг

харуулж байна. (Blueman, 1972) Хүйсийн талаарх эцэг эхийн хэвшмэл ойлголт нь хүүхдэд

бага наснаас нь эхлэн тархинд нь сууж улмаар зан үйлд нь нөлөөлдөг байна. Энэ нь том

болсон хойно ч уламжлагдах аюулыг бий болгодог байна. Ялангуяа эцэг эхийн хүүхэддээ

ханддаг хандлага, тоглуулж буй тоглоом, сургаал үнэт зүйлс нь хэвшмэл ойлголтыг даган

дуурайх нөхцлийг бүрдүүлдэг байна. Жендэрийн хэвшмэл ойлголт нь хүнд ухамсаргүйн

түвшинд шууд тусгагддаг онцлогтой байна. Тухайлбал үүнд жендэрийн үүрэг, хүмүүсийн

хандлага орно. Заримдаа хүмүүс өөрсдийгөө хэвшмэл сэтгэхүйн хүрээнд сэтгэж байгаагаа

мэддэггүй. Жишээ нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс муу машин жолооддог.

Жендэрийн хэвшмэл ойлголт ба үнэт зүйл

Хүйсийн мэдрэмж нь хүнд үнэт зүйлийг бий болгодог (Виржина) байна. Жендэрийн

талаарх хэвшмэл ойлголт нь тодорхой нэг олон нийт бүлгийн талаарх ойлголтыг өөрчлөх

явдал байдаг тухайлбал эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол математик сэтгэлгээ муутай.

Сайн эр хүн уйлдаггүй гэх мэт. Хүүхэд наснаа эхлээд ид нас хүртлээ эрэгтэйчүүд

эмэгтэйчүүдийн харилцаа хандлагын талаар тогтсон үзэл бодол нь итгэл үнэмшил нь

нийгмийн үнэт зүйл бий болж тогтох тохиолдол байдаг. Жендэрийн хэвшмэл ойлголтод

олон нийт, нийгмийн хандлага

хамгийн их нөлөөлдөг Нийгэмд

түгээмэл байгаа хэвшмэл

ойлголт нь хүмүүс хоорондын

харилцаанд нөлөөлж үнэт зүйл

болж тогтох явдал байдаг

(Brewer, 2011) Жишээ нь сайн

эхнэр хүүхэд төрүүлдэг, эрэгтэй

хүн сайн удирдагч болж чадна,

дэлгүүрт байгаа охидын

хувцасны өнгө ягаан байх өөр

сонголт бага байх гэх мэт. Нөгөө

талаас эрэгтэйчүүд

эмэгтэйчүүдийн олон нийтийн

ойлголт нь жендэрийн хэвшмэл ойлголтыг бий болгодог. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд

нийгэмд уламжлагдан тогтсон хандлага, хүлээлтэд нийцүүлэн зан үйл, биеэ авч явах

байдлыг өөртөө хэвшүүлж “эрэгтэйлэг”, “эмэгтэйлэг” шинж байдлын талаарх итгэл

үнэмшлийг суулгадаг.

Жендэрийн хэвшмэл ойлголт ба ажлын байр

Жендэрийн хэвшмэл ойлголт ажлын байранд орох, халагдах явц, мөн ямар ажлын

байран дээр эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ажиллах вэ? гэдгээр тодорхойлогддог. Эрчүүдтэй яг

адил статустай удирдлагын түвшинд ажиллаж байгаа эмэгтэйг эршүүд эрэмгий хэмээн

тодорхойлох явдал байдаг. Манай улсын хувьд ажлын байран дэх жендэрийн хэвшмэл

Page 7: [CLO1] - datahouse.msue.edu.mn

ойлголт залуучуудын мэргэжил сонголтод нөлөөлсөөр байна гэж үзэж болно. Цэцэрлэгийн

багш, сувилагчийн ажлыг зөвхөн эмэгтэйчүүд хийх нь зүйтэй гэсэн хандлага байсаар байна.

Мөн удирдах түвшинд ажиллагсдын 20% нь эмэгтэйчүүд байна. Ажил хөдөлмөрт хандахдаа

ч хүйсээр ангилан авч үзэх тохиолдол байдаг Ямар нэгэн амжилт гаргахад биологийн хүйс

маш их нөлөөтэй гэж үзэх хандлага ажлын байран дээр байдаг байна.

Жендэрийн хэвшмэл ойлголт ба онлайн орчин

Сүүлийн жилүүдэд жендэрийн хэвшмэл ойлголт бий болж байгаад онлайн орчин,

мэдээллийн технологи нөлөөтэй болж байна. Мэдээллийн технологитой харилцах чадвар

дээр ч жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөтэй байна. Тухайлбал, хамгийн их нөлөөтэй

байгаа нэг ойлголт нь эрэгтэйчүүд онлайн орчинд эмэгтэйчүүдээс илүү хурдтай ажиллаж

чадна гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Технологийн ур чадварын тал дээр охидын үнэлэмж

доогуур байдаг бөгөөд охид хөвгүүдийн тоглодог видео тоглоомууд эмэгтэй эрэгтэй

хүүхдүүдийн хувцаслалт, эмэгтэй тоглоомуудын хүч сул дорой, чадвар муутай байдлууд

дийлэнхдээ хүүхдүүдэд хэвшмэл ойлголтыг бий болгож байна. Энэ нь онлайн орчноос

хүүхдүүд жендэрийн чадвар олж авахдаа тоглоомын дүр төрхөөр төсөөлөл бий болгох

аюултай байна (Behm-Morawitz & Mastro, 2009). Мөн видео тоглоом болон онлайн ертөнцөд

жендэрийн мэдлэгтэй дизайнеруудыг бэлтгэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн

насанд хүрэгчийн чөлөөт цагаа онлайнд өнгөрөөх явдал ихсэж байгаатай холбоотойгоор

жендэрийн хэвшмэл ойлголтыг ээмших явдал байна.

Жендэрийн хэвшмэл ойлголт ба улс төр

Шийдвэр гаргах түвшинд болон улс төрийн карьер дээр дэлхий дахинд жендэрийн тогтсон

хандлагатай тэмцэхийн тулд эмэгтэйчүүд төрийн идэвх улам бүр нэмэгдсээр байна.

Сонгуульд оролцож байгаа эмэгтэйчүүд өөрсдийн сурталчилгаандаа эрэмгий дайчин

эмэгтэйн дүрийг бий болгодог нийтлэг хандлага байгаа нь тэд жендэрийн хэвшмэл

ойлголтыг эвдэх гэж хичээж байгаагийн илрэл юм. Олон улсад эмэгтэй улс төрчдийг

нийгмийн болон хүчирхийллийн эсрэг асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүд голлох

үүрэгтэй байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт сонгогчдын дунд байсаар байна. Гэтэл энэ нь

зөвхөн эмэгтэй гишүүдийн асуудал биш юм. Сүүлийн жилүүдэд Монголын улс төрд

эмэгтэй нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн нь женэерийн тодотголтой хууль, бодлого

стратегиуд хэрэгжиж байгаатай холбоотой гэж үзэж болно. Гэсэн ч цөөн сонгогдож байгаад

хэвшмэл ойлголт нөлөөлдөг байхыг үгүйсгэх аргагүй.

Жендэрийн хэвшмэл ойлголт ба эмэгтэйчүүдийн эрх

Жендэрийн ялгаатай үнэлэмж нь эрэгтэй, эмэгтэй, охин, хөвгүүн болон тодорхой бүлгийн

хүмүүсийн үүрэг, хариуцлага, тэдний хувьд “зөв”, “зүйтэй” хэмээн тооцогдох зан үйл, хийж

болох болон болохгүйн хязгаарлалтыг тодорхойлдог. ХХ зууны эхэн үеэс феминизмийн

хөдөлгөөнийхөн жендэрийн хэвшмэл ойлголт нь эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна гэж

үзэн тэмцэж эхэлсэн. Эртнээс эцгийн эрхт ёс ноёлж байсан үеэс жендэрийн хэвшмэл

ойлголт нь соёл уламжлал, амьдралын хэв маягтай уялдаатайгаар эмэгтэйчүүдийн эрхийг

зөрчсөөр ирсэн. Охид, эмэгтэйчүүд гэрийн ажил хийх, хүүхэд гаргах ёстой гэсэн олон

хэвшмэл ойлголтууд эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг боогдуулж иржээ.

Жендэрийн хэвшмэл ойлголт ба эрэгтэйчүүдийн эрх

Page 8: [CLO1] - datahouse.msue.edu.mn

1970-аад оны үед эрчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн нийгэмд тогтсон жендэрийн

хэвшмэл ойлголтоос болоод эрчүүдийн эрх зөрчигдөж байна гэж тэмцэх хөдөлгөөнүүд

эрчимжсэн байна. Эрчүүд ч гэсэн хүчирхийлэлд өртдөг байтал эмэгтэйчүүдийг түлхүү ярих

юм, хөвгүүд эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрох эрхийн зөрчил,

эрэгтэйчүүдийн амьдрах эрх, халамж хамгаалал гэх мэт асуудлууд байсааар байна.

Үндсэн ойлголтын тайлбар

Ойлголтууд Тодорхойлолт

Жендэрийн хэвшмэл

ойлголт

Жендэрийн хэвшмэл ойлголт (стереотип) нь эмэгтэй эрэгтэй

хүмүүсийн, тодорхой бүлгүүдийн шинж төрх, ялгаа,

гүйцэтгэх үүргийн тухайд нийгэм соёлын нөлөөгөөр

төлөвшин тогтсон хялбаршуулсан ерөнхий ойлголт юм.

Жендэрийн үүрэг Жендэрийн үүрэг нь хүйсийн онцлогоосоо үүдэн амьдралын

тодорхой үе шатанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн

гүйцэтгэдэг ялгаатай ажил үүрэг төдийгүй “эмэгтэйлэг”,

“эрэгтэйлэг” байхын талаар тухайн нийгэм соёлд хэрхэн авч

үздэгээс үүдэн эмэгтэй эрэгтэй хүмүүст нийгмийн зүгээс

оноож буй “зохиомол” үүрэг юм.

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ (GENDER EQUALITY)

Жендэрийн тэгш байдлын тухай ойлголт нь эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд, охид ба

хөвгүүдийн тэгш эрх, амьдралын хэтийн төлөв, боломж, эрх мэдлийг илэрхийлэх болсон

тул эртнээс энэ үг хэллэгийг ашиглах болсон ажээ. Энэ нь 1979 онд батлагдсан

Эмэгтэйчүүдийг Ялгаварлан Гадуурхах бүх Хэлбэрийг Устгах Тухай Конвенцоос 2015 оны

Тогтвортой Хөгжлийн Зорилго хүртэлх олон улсын бүх чухал баримт бичигт хэрэглэгддэг

(Sida, 2016).

“Жендэрийн тэгш байдал” (Gender equality) гэдэг нь эмэгтэй эрэгтэй хүмүүс нийгэмдээ

болон хувийн амьдралын хүрээндээ эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, оролцоотой байж,

хөгжлийн үйл явцад оролцох болон үр шимийг нь хүртэх тэгш боломжоор хангагдахыг

хэлнэ гэж (ЖҮХ, 2014)-д тодорхойлжээ. “Жендэрийн нэр томъёо тодорхойлолт, үндсэн

ойлголтуудын тайлбар толь” (2013)-д дурьдсанаар тэгш байдлын тухай ойлголт цаг

хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж ирсэн ба тэгш байдлыг анхандаа хүмүүст хувийн

болон бүлгийнх нь нөхцөл байдлаас үл шалтгаалан нэгэн адил байдлаар хандах явдал гэж

ойлгож байжээ. Тэгш бус нөхцөлд тэгш хандах гэж оролдох нь ялгавартай байдлыг улам

ихэсгэдэг болохыг ойлгосноор (үүнийг одоо жендэрийн хувьд саармаг хандлага гэж нэрлэх

болсон) орчин үед жендэрийн тэгш байдлыг эмэгтэй эрэгтэй хүмүүст ялгаагүй хандах бус,

харин нөхцөл байдлыг нь адил тэгш болгоход анхаарах явдал гэж ойлгох болсон ажээ.

Өөрөөр хэлбэл эрэгтэй эмэгтэй хүмүүс ижилхэн байх бус, харин тэдний эдлэх боломж

бололцоо нь тэгш, нийгэм, гэр бүлдээ эзлэх байр суурь, эрх үүрэг нь адил байна гэсэн үг

гэж тодорхойлжээ (Консорциум, 2013). Мөн түүнчлэн Berhe, (2017) тодотгохдоо: эмэгтэй,

эрэгтэй хүмүүст хүний эрх, нийгмийн үнэ цэнэтэй бараа, боломж, нөөцөөс тэгш хүртэж,

тэгш эрх эдлэх, эдгээр хүйсийн аль алинд нь нийгмийн бүх салбарт (эдийн засаг, улс төр,

Page 9: [CLO1] - datahouse.msue.edu.mn

нийгэм, соёл) ижил хувь нэмэр оруулах, ашиг тусыг нь хүртэх боломж, бололцоог олгох

гэжээ.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO) жендэрийн тэгш

байдлыг өнөөдөр дараах байдлаар томьёолж байна (ЖҮХ, Жендэр ба бодлого төлөвлөлт,

2018). Үүнд:

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн, охид хөвгүүдийн ялгаатай зан үйл, хүсэл эрмэлзэл болон хэрэгцээг эн тэнцүү анхаарч, үнэлж байхыг хэлнэ.

Тэдний эдлэх эрх, хүртэх буюу сонгох боломж бололцоо, хүлээх хариуцлага нь ямар

хүйстэй төрснөөс нь үл шалтгаалж байхыг хэлнэ.

Эмэгтэй эрэгтэй хэн ч болов бүрэн дүүрэн амьдрах ёстой гэжээ. Жендэрийн тэгш байдал нь хүний эрх, хүний эрхэм чанартай нарийн уялдаа

холбоотой юм. “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба нийгмийн ажлын арга зүй 2019”-д

дурьдахдаа, хүн бүрт угаас заяагдсан эрхэм чанар нь үнэ цэнэтэй бөгөөд хүний эрх гэдэг

нь тэдгээрийг илэрхийлж түүнийг ёс суртахуун болон эрх зүйн хувьд баталгаажуулсан

ойлголт юм. Хүн бүрийг хэнээс ч хараат бус, эрх чөлөөтэй байж, амьдралаа өөрийнхөөрөө

зохиох, ингэхдээ “хүний эрхэм чанар”-ыг сууриа болгох, “хүний эрх”-ийг олон улсын болон

үндэсний эрхзүйн хэрэгсэл болгон хөгжүүлж, өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх стандарт

болгон ашигладаг. Хүний эрхэм чанар, үнэ цэнэ нь гагцхүү хүн болж төрснийх нь хувьд

хүнд заяагдсан, өөрөөс нь урган гарсан өвөрмөц, давтагдашгүй өгөгдөл бөгөөд тэдний үндэс

угсаа, нийгмийн гарал, нас, хэл, хүйс, боловсрол, гэр бүлийн байдал, шашин шүтлэг, улс

төрийн болон бусад үзэл бодол, итгэл үнэмшил хөрөнгө чинээ, хөгжлийн бэрхшээл, бэлгийн

чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл болон бусад байдлаас хамаарахгүй юм гэжээ (ХНХЯ,

2019). Үүнээс дүгнэхэд, жендэрийн тэгш байдлыг хангана гэдэг нь хүний энэхүү эрхэм

чанарыг хүндэтгэж эрэгтэй эмэгтэй болж төрснөөс нь үл хамааран хүний эрхийг тэгш

эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх явдал юм.

Эцэст нь, жендэрийн тэгш байдал гэдэг нь эрэгтэй, эмэгтэйчүүд нийгэмд адил тэгш

статустай байхыг хэлэх бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэйчүүд яг адил байна гэсэн үг биш

бөгөөд харин тэнцвэртэй болон ялгаатай байдал нь хүлээн зөвшөөрөгдсөн, эрх тэгш үнэ

цэнэтэй байхыг хэлж байгаа ойлголт ажээ. Жендэрийн тэгш байдал нь эрэгтэй, эмэгтэйчүүд

хүний эрхээ бүрэн хангуулах тэгш нөхцөлийг бий болгох, үндэсний, улс төр, эдийн засаг,

нийгэм, соѐлын хөгжлийн үр шимээс хүртэх, түүнд оролцох тэнцүү боломжтой байхыг

хэлдэг байна (ЖҮХ М. , 2005).

ЖЕНДЭРИЙН ТЭГШ ЭРХ (GENDER EQUITY)

ЖҮХ (2014)-д “жендэрийн тэгш эрх (Gender equity) гэдэг нь эмэгтэй эрэгтэй хүмүүст

тэдний тусгай буюу өвөрмөц хэрэгцээ, сонирхолынх нь дагуу шударга хандана гэсэн үг. Энэ

нь тэгш хандлагыг, эсвэл ялгаатай боловч эдлэх эрх, хүртэх ашиг, хүлээх хариуцлага,

боломж бололцооны хувьд адил тэгш байхад анхаарсан хандлагыг хэлнэ” гэж

тодорхойлжээ. Түүнчлэн, дээрх эх сурвалжид “Адил тэнцүү боломж олгох”, “Боломжийг

эдлэх адил нөхцөл бүрдүүлэх”, “Үр дүн нь ижил тэнцүү байх” нь жендэрийн эрхийг практик

байдлаар хэрэгжүүлэх үндсэн зорилт юм гэж тодотгожээ.

“Жендэрийн нэр томъёо тодорхойлолт, үндсэн ойлголтуудын тайлбар толь” (2013)-

д тайлбарласнаар “жендэрийн тэгш эрх” нь жендэрийн тэгш байдлын салшгүй бүрэлдэхүүн

хэсэг бөгөөд жендэрийн тэгш эрхийг хангана гэдэг нь хүйс, орлого, арьсны өнгө, гарал угсаа

Page 10: [CLO1] - datahouse.msue.edu.mn

зэрэг шинжүүдээр ялгаварлагдахаас хүмүүсийг хамгаалахын тулд үл ялгаварлан

гадуурхлыг хуульчлахаас гадна шударга бус байдлыг залруулах, нөхөн сэргээх арга хэмжээ

авах нь хүйсийн тэгш эрхийг хангах арга зам болдог гэжээ. Мөн түүнчлэн, жендэрийн эрх

тэгш байдлыг хангах тухай Монгол улсын хуулинд жендэрийн тэгш эрхийг эрэгтэй, эмэгтэй

хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй

байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг

хүртэх боломж, нөхцөл хангагдсан байх гэж тодорхойлсон байна.

Sida (2016) тодорхойлохдоо: жендэрийн тэгш эрх нь эмэгтэй, эрэгтэй, охид,

хөвгүүдэд хүртэх ашиг тус, хэрэгцээтэй холбоотой шударга ёс, шударга байдалд гол

анхаарлаа хандуулдаг. Жишээлбэл: боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар дахь нөөц

баялагийг янз бүрийн бүлгүүд бүхий хүмүүсийн хэрэгцээнд үндэслэн шударга хуваарилалт

хийхийг дэмждэг гэжээ. Энэ утгаараа жендэрийн тэгш эрх нь эдгээр хэрэгцээнд жендэрийн

дүн шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд эдгээр хэрэгцээ нь олон талаараа эмэгтэйчүүд ба

эрэгтэйчүүд, хөвгүүд ба охидын хувьд ялгаатай байж болох юм гэж тодотгосон.

Мөн жендэрийн тэгш эрхийг (Berhe, 2017)-д тодорхойлохдоо “эмэгтэйчүүд,

эрэгтэйчүүд хамтдаа ижил түвшний тоглох талбарыг хуваалцахад саад болдог тэдгээр

түүхэн болон нийгмийн сул талыг нөхөх замаар аль болох ялгаварлалгүй, тэгш байдлыг

хангахыг эрмэлздэг эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдэд хандах шударга ёс, шударга байдал юм.

Жишээлбэл: жендэрийн тэгш байдлыг хангахын тулд шийдвэр гаргах албан тушаалд

эмэгтэйчүүдэд манлайллын сургалт явуулах буюу эмэгтэйчүүдэд квот тогтоох арга хэмжээ

байж болно” гэжээ.

Товчхондоо, жендэрийн тэгш эрх гэдэг нь эрэгтэй, эмэгтэйчүүд хоёуланд нь

ялгаварлалгүй байх үйл явцыг хэлдэг ба тэгш эрх нь тэгш байдлыг төгс болгохын төлөөх

үйл явц юм. Тэгш эрх нь тэгш байдалд хүргэдэг гэсэн үг. Дараах зургаас жендэрийн тэгш

байдал (gender equality) болон жендэрийн тэгш эрхийн (gender equity) талаар үзнэ үү.

Тэгш байдал=Ижил тэнцүү Тэгш эрх= Шударга ёс

БҮГДЭД ИЖИЛ ЗҮЙЛ

ОЛГОХ --------> Энэ нь бүгд

ижил газраас эхлэсэн үед л

тохиромжтой

АДИЛ БОЛОМЖУУДЫГ

ХҮРТЭХ--------> Тэгш байдалд

хүрэхийн тулд юуны өмнө тэгш

эрхийг хангах ёстой

Эх сурвалж: (West, 2020)

Жендэрийн тэгш байдлыг хангахын тулд жендэрийн тэгш бус байдлын хэв маягууд,

бүтцийг ойлгох нь зүйтэй.

Page 11: [CLO1] - datahouse.msue.edu.mn

Тэгш бус байдлын зарим хэв маягууд

Улс төрийн эрх мэдэл ба төлөөлөл дэхь тэгш бус байдал: Эмэгтэйчүүд ихэнхдээ засгийн

газар, олон нийтийн зөвлөл, бодлого боловсруулах байгууллагууд гэх мэт албан ёсны

шийдвэр гаргах байгууламжуудад төлөөлөл багатай байдаг байна (Berhe, 2017). Улс төрийн

оролцоонд жендэрийн тэгш байдлыг хангах нь ардчилал, нийгмийн шударга ёсны үндэс

болохыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр улс орнууд Мянганы тунхаглалыг баталж,

Засгийн газрууд үүний төлөө тусгай арга хэмжээ авахаар амлалт өгсөн билээ. Дэлхийн улс

орнууд нийгмийн зарим бүлгийн, тухайлбал эмэгтэйчүүдийн эсрэг тогтолцооны шинжтэй

ялгаварлалыг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх тэгш боломж олгох бодлого хэрэгжүүлдэг

байна (Консорциум, 2013).

Эдийн засгийн оролцоо ба боломжийн тэгш бус байдал: Эмэгтэйчүүд ижил төстэй ажлын

байранд бага цалин авах нь элбэг ба цалин багатай ажил хийх, баталгаат бус ажил хийх

буюу үүнд: цагийн ажил, түр хугацааны ажил, гэрээс ажиллах гэх мэт орох бөгөөд

боловсрол, ур чадвар, өмч хөрөнгө, зээл гэх мэт бүтээмжтэй хөрөнгөд эрэгтэйчүүдээс

хүртээмж багатайтаар оролцдог байна (Berhe, 2017). Эдийн засгийн хүрээн дэх жендэрийн

тэгш байдал нь хөдөлмөр, нөөц, газрын нөөц баялаг, үйлдвэрлэл, худалдаа, бараа

үйлчилгээний түгээлт, худалдан авалтын бүх хүрээнд эмэгтэй эрэгтэй хүмүүс тэгш оролцоо,

тэгш боломжтой байх тухай ойлголт юм гэж тодорхойлжээ (Консорциум, 2013).

Боловсрол дахь тэгш бус байдал: Боловсролын хүрээн дэх жендэрийн тэгш байдал нь охид

хөвгүүд, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн насан туршийн сурч боловсрох, олж авсан мэдлэг

чадвараа ашиглан ажил хөдөлмөр эрхлэх, хөгжиж дэвших нь тэгш боломж бололцоотой

байх тухай, боловсролын тухай хууль дүрэм, стандарт, хөтөлбөр, сургалтын орчин, ном

сурах бичиг, заах сурах арга барилыг хамарсан өргөн хүрээний ойлголт юм гэжээ

(Консорциум, 2013).

Жендэрт суурилсан хүчирхийлэл: Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид нь

дийлэнхи нь охид, эмэгтэйчүүд байдгаас энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэж

нэрлэгдэх нь бий. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглалын

(1993) 1-р зүйлд “эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл”-ийг тодорхойлохдоо “нийгмийн

болон хувийн амьдралын хүрээнд эмэгтэйчүүдийг махбодийн, бэлгийн болон сэтгэл зүйн

зовиур шаналгаа амсахад хүргэж байгаа болон хүргэж болзошгүй жендэрт суурилсан

хүчирхийллийн аливаа үйлдлийг, түүний дотор үйлдэхээр заналхийлэх, эрх чөлөөг нь хасах

буюу хасахаар заналхийлэх явдлыг хэлнэ” гэж заасан ажээ (Консорциум, 2013).

Хүснэгт 2. Үндсэн ойлголтын тайлбар

Ойлголтууд Тодорхойлолт

Жендэрийн

тэгш байдал

Эмэгтэй эрэгтэй хүмүүс нийгэмдээ болон хувийн амьдралын хүрээндээ

эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, оролцоотой байж, хөгжлийн үйл

явцад оролцох болон үр шимийг нь хүртэх тэгш боломжоор хангагдахыг

хэлнэ.

Жендэрийн

тэгш эрх

Эмэгтэй эрэгтэй хүмүүст тэдний тусгай буюу өвөрмөц хэрэгцээ,

сонирхолынх нь дагуу шударга хандана гэсэн үг. Энэ нь тэгш

хандлагыг, эсвэл ялгаатай боловч эдлэх эрх, хүртэх ашиг, хүлээх

хариуцлага, боломж бололцооны хувьд адил тэгш байхад анхаарсан

хандлагыг хэлнэ.

Page 12: [CLO1] - datahouse.msue.edu.mn

Ашиглах материал, ном, сурах бичиг:

1. МУ-ын Засгийн Газар. (2004). Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр.

Улаанбаатар.

2. ХЭҮК., (2018). Жендэр ба хүний эрх сургалтын гарын авлага. Улаанбаатар

3. Амгалан,Т., Оюунчимэг,А. (2003). Жендэрийн нэр томъёо, тодорхойлолт, үндсэн

ойлголтууд. Улаанбаатар.

4. Т.Цэндсүрэн (2020). Нийгэм эдийн засгийн хөгжил. Уб

5. Б.Мягмарсүрэн нар (2020). ЖЕНДЭР БА НИЙГМИЙН АЖИЛ, НИЙГМИЙН АЖИЛТАН

БЭЛТГЭДЭГ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД ЗОРИУЛСАН МОДУЛЬ СУРГАЛТЫН

ГАРЫН АВЛАГА, УБ