buteelch daalgavar hewleh

25
Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь 1 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал Монгол Улсын Боловсролын Их Сургууль Компьютер Мэдээллийн Технологийн Сургууль Програмчлал, Дидактикийн тэнхим Сэдэв: Бага Боловролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь Гүйцэтгэсэн: ................................./МЗМ-3а анги М.Отгонжаргал/ Улаанбаатар 2011 он www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 21-Apr-2015

2.048 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

1 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Компьютер Мэдээллийн Технологийн Сургууль

Програмчлал, Дидактикийн тэнхим

Сэдэв: Бага Боловролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр

сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

Гүйцэтгэсэн: ................................./МЗМ-3а анги М.Отгонжаргал/

Улаанбаатар 2011 он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

2 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Агуулга

1. Оршил........................................................................................................./3/

2. Онолын хэсэг

- Онолын товч үндэслэл......................................................................../4/

- Бага боловсрол буюу 11-12 насны сурагчдын сэтгэл зүйн онцлог./9/

- Дасгал даалгаварт тавигдах шаардлага.........................................../12/

- Мэдээлэл зүйн бага боловсролын “Мэдээлэл” бүлэг сэдвээр

сурагчдын эзэмшсэн байх мэдлэг чадвар, цогц чадамж, үнэлэх танин

мэдэхүйн шалгуур, агуулгын багтаамж............................................./13/

3. Судалгааны хэсэг.....................................................................................//

-Мэдээлэл зүйн бага боловсролын өнөөгийн байдалд хийсэн судалгаа/15/

- Даалгаврыг боловсруулж туршсан байдал............................................./18/

-Судалгааны боловсруулалт....................................................................../22/

4. Дүгнэлт........................................................................................................./23/

5. Ном зүй........................................................................................................./24/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

3 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

1. Оршил

Мэдээлэл технологийн эрин үе хэмээн нэрлэгдэх болсон 21-р зууны өнөө үед

бид хүүхэд багачуудаа технологитой харьцах харьцаа болон мэдээлэлтэй зөв

харьцаж сургах,орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах тэр л үйлсэд зөв чиглүүлж

мэдлэгийг эзэмшүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй урган гарч байгаа билээ.

Хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсийг хийдэг хүмүүс бол мэдээж

багш хэмээн нэрлэгддэг бид юм. Иймээс багш хүн сурагчдынхаа мэдлэг

чадварыг зөв шударга үнэлэх, тэдгээрийн мэдлэг чадварыг үнэлж гаргаснаар

сургалт хүмүүжлийн ажлыг идэвхитэй, үр дүнтэй чанартай явуулахад сурган

хүмүүжүүлэх ажлаа чиглүүлэх, тэдний нас болон сэтгэхүйн онцлогийг харгалзан

үзэж үнэлэх дүгнэх ажлаа хийх нь чухал юм.

Сэдвийг сонгон авсан үндэслэл:

Миний энэ сэдвийг сонгон авсан учир нь

- сурагчдын мэдлэг чадварыг багаас нь хэрхэн үнэн зөв дүгнэх

- сурган хүмүүжүүлэх дадлагынхаа хугацаанд хэрэглэн туршиж үзэх

боломжтой талуудыг харгалзах

- онолын мэдлэгээ практик үйл дээр туршин үзэх

- эндээс зөрөөтэй талууд болон өөрт хэрэгцээтэй зүйлсийг олж мэдэх

- үнэлэх дүгнэх талын мэдлэгээ дээшлүүлэх

- өнөөгийн сургалтанд үнэлгээг хэрхэн зохион байгуулж байгаа талаар

судлах

- өөрийн бүтээлч үйл ажилагааг хөгжүүлэх талаасаа өөрийн гэсэн

даалгаврын сантай болох үүднээсээ Мэдээлэл зүйн Бага

Боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг,

чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь хэмээх сэдвийг сонгон

авч судаллаа.

Зорилго: Мэдээлэл зүйн бага боловсролын “Мэдээлэл ” бүлэг сэдвийн

хүрээнд үнэлгээний даалгавар боловсруулах арга зүйг судлан,

эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, цогц чадамжийг харгалзан үзэж

даалгаврууд боловсруулах, боловсруулсан даалгавраа туршин

үзэж, түүндээ судалгаа, дүгнэлт, боловсруулалт хийх, цаашид

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

4 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

хэрэглэх дадал төлөвшүүлэх, онолын мэдлэгээ практик үйлдээ

туршин үзэх, мэдээлэл зүйн бага боловсролын өнөөгийн

байдалтай танилцах

Зорилт:

Үнэлгээ болон даалгавартай холбоотой ном сонин сэтгүүл

уншиж, цуглуулах

Мэдээлэл зүйн бага боловсрол “Мэдээлэл” айн цогц чадамж,

түүний танин мэдэхүйн шалгуурыг судлах

Агуулгын багтаамж болон танин мэдэхүйн шалгуурт нийцсэн

даалгавруудыг боловсруулж гаргах

Боловсруулсан даалгавраа практик үйл дээр туршин үзэх

Туршиж үзсэн даалгаврыг дахин сайжруулах

Багш нарын үнэлгээний арга зүй болон, жишиг даалгавраар

үнэлэх арга хэлбэрийг судлах

2. Онолын хэсэг

Онолын товч үндэслэл

Үнэлгээ гэж юу вэ?

Үнэлгээ бол сургалтын технологийн салшгүй нэг хэсэг бөгөөд түүнгүйгээр

сургалт хэр амжилттай хэрэгжиж байгааг болон хэрэгжсэнийг мэдэх аргагүй.

Үнэлгээний тусламжтайгаар сурагчдийн мэдлэг, чадвар, хандлага, зан байдал

зэрэгт гарсан ахиц өөрчлөлт зэргийг мэдэх боломжтой. Сүүлийн үеийн барууны

судлаачдын бүтээлд үнэлгээний талаар бичиж байгаа зүйлийг сургуулийн

зүгээс албан ѐсоор хэмжиж буй арга ажиллагаа гэж үзэх болсон байна.

Жишээлбэл: Текст, бичгийн ажил /эссэ/, жүжигчилсэн тоглолт, авхаалж

сэргэлэнчүүдийн тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн гэх зэрэг. [1]

Суралцагчдын мэдлэг, арга барил, чадвар, дадал зэргийг хянаж шалгах

ба үнэлж дүгнэх үйлдлүүдийг үнэлгээ гэнэ. Үнэлгээ гэдэг үг нь англи хэлний

[1]. Ш.Ичинхорлоо “Сургалт”, Улаанбаатар хот, 2008 он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

5 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

assessment буюу хүний мэдлэг чаварт гарсан ахиц, өөрчлөлтийг дүгнэх гэсэн

үгнээс гаралтай .

Үнэлгээ нь ямар нэгэн үзэгдэл, процессийн төлөв байдал, чанарыг

тодорхойлсон санал дүгнэлт юм. Жишээ нь: багшийн үнэлгээний нэг жишээ

бол “Чиний сэтгэн бодох чадвар сайжирсан байна ”, сурагчийн өөрийн

үнэлгээний жишээ бол “миний бодох чадвар дээшилсэн байна” гэх мэт. Үүнээс

үзэх юм бол үнэлгээ нь:

Багшийн үнэлгээ

Сурагчийн өөрийн үнэлгээ гэсэн 2 янз байна.

Үнэлгээ гэдэг бол сургалтын явцад болон төгсгөлд сурагчийн эзэмшсэн мэдлэг

чадвар төлөвшилд аль нь зөв аль нь буруу байгаа, ямар ахиц өөрчлөлт

гаргасныг хянаж, эдгээрт ямар нэг буруу зүйл илэрвэл тэр дор нь засч

залруулан зөв болгох, дутуу зүйл байвал бүрэн гүйцэд болгох чиглэл

зорилготой багш сурагчийн хийх үйлдлүүд юм. Гэхдээ энэ бол үнэлгээний явцуу

утга юм. Харин үнэлгээ нь өргөн утгаараа зөвхөн сурагчийг үнэлээд зогсохгүй

мөн багшийн мэдлэг ур чадвар төлөвшил зэргийг багш өөрөө болон сурагчид,

эцэг эх үнэлэх явдал юм.[2]

Үнэлгээний шинэчлэлийн гол зорилго нь:

1. Үр дүнг тооцохоос үйл явцыг шинжлэх дараагийн үйл ажиллагааны шинж

төлөвийг тодорхойлоход чиглүүлнэ.

2. Дээрээс доош шаталсан нэг талын үнэлгээг хоѐр талын хамтын болгох

3. Хөндлөнгийн үнэлгээг өөрийн үнэлгээтэй хослуулах

4. Үнэлгээ дүгнэлтийн үр дүнг багш болон суралцагчдыг бааллах, зэрэглэх

хэмжүүр болгохоосоо тэднийг хөгжүүлэх хэрэгсэл болгох [3]

Багш сурагчийн сурлага, хүмүүжил, хөгжилд гарч буй ахиц өөрчлөлтийг үнэлж

урамшуулж байх нь тэдэнд хангалуун суралцах сэтгэл зүйн таатай нөхцөл

бүрдүүлдэг сайн талтай. Сурган хүмүүжүүлэх ном зохиолд бичсэнээр өөрийн

үнэлгээ, хөндлөнгийн /багшийн болон өөр сурагчийн үнэлгээ/ зэрэг нь

[2].

Ш.Ичинхорлоо “Сургалт”, Улаанбаатар, 2008 он [3]. Л.Чойжоованчиг нар “Айн киррикюлим боловсруулах арга зүй”, Улаанбаатар 2007 он, хуудас 73

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

6 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

1. Эх загварт нийцэж байх

2. Шалгуур, шаардлага зэргийг харгалзаж,хангасан байх

3. Дээрх субъектүүдийн үнэлгээ хоорондоо ойролцоо байх зэрэг чухал юм.

Орчин үед сургалтын үзэл онол өөрчлөгдөж, суралцагч төвтэй болж эхэлснээр

сургалтын зорилго, агуулга, арга зүй зэрэг өөрчлөгдөн улмаар үнэлгээнд

дараах ойлголтууд гарч эхэлсэн.

-Үнэлгээг зөвхөн багш өгөх бус, түүнд сурагчид оролцож улмаар

сурагчийн өөрийн үнэлгээ, хөндлөнгийн сурагчийн үнэлгээ, багшийн

үнэлгээ гэсэн олон субъектийг хамарсан хамтын шинжтэй болж эхэлсэн.

-Сурагчийн зөвхөн мэдлэгийг хянаж дүгнэх бус мэдлэг чадварыг хамтад

нь үнэлэх болсон ба цаашид сурагчдын төлөвшлийг үнэлэх хэрэгтэй

болж байна.

-Үнэлгээ нь уян хатан шижтэй болсон.[4]

Үнэлгээ бол сургалтын зорилго хэр зэрэг биелэгдсэнийн тодорхойлоход

чиглэгдсэн багшийн хийх судалгааны ажил юм.

Үнэлгээ нь мэдээлэл зүйн боловсролоор суралцагчийн эзэмшсэн байх цогц

чадамжийн төлөвшлийг үнэлэх танин мэдэхүйн тухайн түвшний шалгууруудаас

бүрдэнэ.

Мэдээлэл зүйн боловсролын агуулгын ай тус бүрээр эзэмших цогц чадамжийн

төлөвшлийг Танин мэдэхүйн тухайн түвшний шалгуураар үнэлнэ.

Агуулгын ай бүрээр эзэмших мэдлэг, чадвар хандлагыг тусгайлан

боловсруулсан жишиг даалгаврыг гүйцэтгүүлж үнэлнэ.

Үнэлгээний дидактик зарчим:

Тодорхой зорилго чиглэлтэй, шалгуур үзүүлэлт, жишигтэй, ил тод нээлттэй,

шударга хүмүүнлэг, олон арга хэлбэрийг хослуулсан, уян хатан, хүүхдийн нас

сэтгэхүйн түвшин, хувийн онцлогоос шалтгаалан тухайн суралцагчийн хувьд

ахицаар нь үнэлэх үнэлгээний журмыг харгалзсан өөрийн ба хамтын үнэлгээний

шинжтэй, бодитой байх

Үнэлгээний зарчим:

[4]. Ш.Ичинхорлоо “Сургалт”, Улаанбаатар хот, 2008 он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

7 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Боловсролын стандартын арга зүйн хөгжлийн үндэст үнэлгээний дараах

зарчмуудыг томъѐолсон байна.

Суралцагчдыг үнэлэх ажлын гол зорилго нь тэднийг хөгжүүлэхэд

Суралцагчдын хөгжил, төлөвшлийг тэдгээрийн гүйцэтгэж буй танин

мэдэхүйн үйлдэл, үйл ажиллагааны чанараар үнэлэх

Үнэлгээнд суралцагчдыг субьек статусаар оруулах

Үнэлгээ ба бага боловсролын сургууль, сургалтын тогтолцооны буцах

холбоо байх зэрэг зарчмыг байримтлах.

Цогц чадамжийг үнэлэх эдгээр зарчим чухал холбоотой бөгөөд энэ талаар

дэлгэрэнгүй тайлбарласан байна. Суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлж

дүгнэдэг уламжлалт тогтолцооноос үнэлгээний стандарт нь дараах 5 үзэл

санааг агуулдгаараа онцлог юм.

1. Суралцагчдын алдаа бус амжилтыг үнэлэх

2. Суралцагчдын сурлагын амжилтаар нь үл ялгаварлах

3. Сургалтын үйл явцыг үнэлэх

4. Цогц чадамжийг үнэлэхэд чиглэх

5. Танин мэдэхүйн түвшний шалгуурт нийцсэн даалгавар боловсруулах

Үнэлгээний үүрэг зорилго,зарчим

Сургалтын технологид үнэлгээ ямар зорилго гүйцэтгэдэг вэ? гэдгийг тодруулах

нь үнэлгээний мөн чанарыг ойлгож, үнэлгээний зөрчлүүдээс урьдчилан

сэргийлэх ач холбогдолтой. Үнэлгээ нь жишээлбэл:

1. Сурагч стандартын хэмжээний мэдлэг, чадвар, төлөвшлийг хэр зөв бүрэн

эзэмшсэн байдлыг тогтоох үүрэг зорилготой

2. Сурагчийн мэдлэг, чадвар, төлөвшилд буй алдаа дутагдлыг цаг тухайд нь

засч залруулах, бүрэн болгох зэрэг үүрэгтэй.

3. Сурагчдад мэдлэг чадвар төлөвшлөө өөрөө хянаж шалгах, үнэлж дүгнэх

арга барил эзэмшүүлэх

4. Үнэлгээ нь сурагчийг идэвхжүүлэх, өөртөө итгэлтэй болгох амжилттай

сурч хөгжихөд түлхэц болох, урам зориг өгөх үүрэгтэй.

5. Хэн цааш үргэлжлүүлэн суралцахыг сонгон авах, сертификат олгох үүрэг

гүйцэтгэдэг.

Үнэлгээний зарчим:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

8 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Аливаа үйл ажиллагаа амжилттай болохын үндэс бол түүнийг зохих дүрэм,

шаардлагын дагуу хийх явдал юм. Жишээ нь: Үнэлгээ нь:

1. Сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх чиг зорилготой байна

2. Үнэлгээний шалгуур, шаардлага, арга хэлбэр, цаг хугацаа, хяналтын

ажлын сэдэв, шалгалтын асуулт зэрэг сурагчдад ил тод, нээлттэй байна.

3. Үнэлгээ нь үнэн шударга, бодитой хүмүүнлэг байна

4. Үнэлгээний олон янзын арга хэлбэрийг хослуулан хэрэглэнэ./тест, бие

даасан ажил, ам шалгалт/

5. Сурагчийн нас, сэтгэхүйн хөгжил, хувийн онцлогийг харгалзан үнэлнэ.

Үнэлгээний объект арга хэлбэр

Багш сурагчид сурагчийн чухам яг юуг хянан шалгаж үнэлэх вэ? Гэдгийг

тодруулбал сурагчийн эзэмшиж өөрийн болгосон:

a) Мэдлэгийг: ухагдахуун, тодорхойлолт, томъѐо дүрэм, зарчим, онол,

хууль, зүй тогтол гэх мэт

b) Чадвар, дадлыг: унших, найруулан бичих, тэмдэглэл хийх, тодорхойлолт

гаргах, төлөвлөгөө зохиох, уран тод ярих, санаа бодлоо нотлох, юмс

үзэгдлийг ажиглах, харьцуулан жиших, ангилан бүлэглэх, ерөнхийлөн

дүгнэх гэх мэт

c) Сурагчийн төлөвшлийг буюу түүнд төлөвшсөн бие хүний эрхэм чанарыг

үнэлнэ.

d) Өөр зүйлийг: Сурагчийн зүс царай, хувцас эд зүйлс, эцэг эхийн албан

тушаал, хөрөнгө чинээ зэргийг багш сурагчид үнэлж үл болно.

Үнэлгээний арга хэлбэр

1. Цаг хугацааны хувьд:

- Явцын

- Улирлын

- Жилийн эцсийн

2. Үнэлгээнд хамрах сурагчдын хувьд:

- ганцаарчилсан

- хэсэгчилсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

9 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

- нийтийг хамарсан

3. Үнэлгээнд сурагчийн гүйцэтгэх үйлдлийг үндэс болгон:

- Аман

- Бичгийн/тест,бичгийн ажил, даалгадрууд/

- Практик дасгалын

4. Үнэлгээ нь зорилго, агуулгын хувьд:

- Мэдлэгийн түвшин тогтоох тест

- Чадварын түвшин тогтоох тест

- Бүтээлч сэтгэлгээний түвшин тогтоох тест

- Бие хүний төлөвшлиыг тогтоох тест

5. Үнэлгээ өгч буй субъектийг үндэс болгон:

- Сурагчийн өөрийн үнэлгээ

- Хөндлөнгийн үнэлгээ

6. Чанарын хувь:

- Стандарт

- Стандарт бус [5]

Бага боловсрол буюу 7-11,12 насны сурагчдын танин мэдэхүйн

хөгжлийн үе

Нас гэдэг нь тухайн цаг хугацааны хувьд харьцангуй хязгаарлагдсан сэтгэцийн

хөгжлийн тодорхой үе шат юм. Нас нь зүй тогтол бүхий физиологийн болон

сэтгэл зүйн цогц өөрчлөлтөөр тодорхойлогдоно.

(Пиаже-ийн онол )Танин мэдэхүйн хөгжлийн үе

7-11, 12 насны хүүхэд нь танин мэдэхүйн хөгжлийн Тодорхой үйлдлийн шатанд

байна. Тодорхой үйлдлийн шатны үйлийн онцлог нь:

- Хүүхэд юмыг логикоор сэтгэж эхлэх бөгөөд юмсыг хэд хэдэн шинж

тэмдгээр нь ангилна.

- Математик ухагдахууныг тодорхой үзэгдэл юмст хамруулан хэрэглэх

чадвартай болно.

- Юмсыг шинж чанар, тогтвортой хадгалагддаг гэдгийг ойлгодог болно.

Хүүхдийн хагжлийг түргэтгэхдээ гол бус, харин тухайн шатны хөгжлийг бүрэн

хангах, түүний оюун ухааны хөгжлийн аль нэг талыг доголдуулахааргүй [5]. Л.Чойжоованчиг нар “Айн киррикюлим боловсруулах арга зүй”, Улаанбаатар хот 2007 он, хуудас 73

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

10 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

сураглын материалыг хүүхдэд өгөхөд анхаарах нь чухал гэж уг онолд онцлон

тэмдэглэсэн байдаг. [6]

(Д.Б.Эльконины үечлэл) Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн үечлэл

Сургуулийн баг нас буюу 7-11 насны сурагчдын

Зонхилох үйл ажиллагаа нь:

Хичээл

Танин мэдэхүйн үйлийн чигэлэл:

Шинжлэх ухааны анхан шатны эхийг танихад

Сэтгэцийн үйлийн илүү хөгжих салбар:

Оюун ухааны танин мэдэхүйн

Тухайн насны шинэ бүрдэл:

Юмсыг зориуд хийх чадвар, үйлдлийн дотоод

төлөвлөгөө өөрийн хяналт

Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлог

Сургуулийн бага нас нь 7,8 наснаас 11,12 хүртэлх насыг хамардаг. Хүүхэд

сургуульд орсноор түүний амьдрал үйл ажиллагаанд эрс өөрчлөлтүүд гардаг.

Нэг талаас бага ангийн сурагчид сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн адтл:

Хөдөлгөөнтэй

Гэнэн хонгор

Анхаарал нь амархан сарнидаг

Удаан хугацааны турш нэг зүйлд төвлөрч чаддаггүй

Хөөрөл ихтэй

Сэтгэлиын хөдөлгөөн ихтэй байдаг.

Нөгөө талаас энэ насанд:

Зан төлвийн шинжүүд төлөвшинө

Сонирхол, хэрэгцээ, үнэт зүйлс өөрчлөгдөнө.

Үе чацуутантайгаа харилцах харилцаа сонгох шинжтэй болно.

Ертөнц танин мэдэх үүднээс хандах хандлага төлөвшинө.

[6]. Д.Эрдэнэчулуун нар “Сэтгэл судлал” хамтын бүтээл, 3дахь хэвлэл,2000 он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

11 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Авъяас чадвар нь ялгавартай болж хөгжинө.

Сурагчийн дотоод байр суурь төлөвшинө.

Сургуулийн бага насны зонхилох үйл ажиллагаа нь сурах үйл ажиллагаа байна.

Учир нь:

Сурах үйл ажиллагаагаар дамжин нийгэмтэй харьцах хүүхдийн харьцаа

хэрэгжинэ.

Сурах үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн хувийн чанарууд болон

сэтгэцийн процессууд төлөвшинө.

Сурах үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн хөгжлийн ололтыг тодорхойлох,

насны дараагийн үе шатны хөгжлийн тулгуур болох сэтгэл зүйн шинэ бүрдэл

шинжүүд үүснэ.

Сургуулийн баг насанд хүүхдийн танин мэдэх хэрэгцээ хөгжиж, хүрээлэн

буй бодит байдлыг идэвхтэй сонирхох, шинэ мэдлэг, чадвар эзэмших гэсэн

хүсэл тэмүүлэл төлөвших нөхцөл бүрдэнэ. Энэ шат нь танин мэдэх процессууд

эрчимтэй хөгжих, чанарын хувьд өөрчлөгдөх үе юм.

Сургуулийн бага насанд өөрийн зан үйлийг зориуд зохицуулах чадвар

чанарын хувьд өөрчлөгдөнө. Энэ үед “хүүхэд насны гэнэн хонгор байдал”

алдагдаж, хүүхдийн сэдэл, хэрэгцээний хөгжил шинэ түвшинд гарч ирнэ.

Ингэснээр хүүхэд нийгмийн хэм хэмжээ, зан үйлийн дүрэм горимыг удирдлага

болгох чадварт сурна.

Зонхиолох үйл ажиллагаа нь сурах үйл ажиллагаа.

Танин мэдэх процессуудын бүтээмж, зориудын тогтвортой шинж

төлөвшинө.

o Зориудын анхаарал, хүртэхүй, ой тогтоолт, /юуны өмнө механик

тогтоолт/

o Сэтгэхүй /тодорхой ойлголтын түвшинд бодит дүрслэлийн

сэтгэхүйгээс логик сэтгэхүйд шилжих/хөгжинө.

Зан үйл, үйл ажиллагаа зохицуулах чадвар төлөвшинө.

Зоригийн чанарууд хөгжинө.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

12 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Унших, бичих, тоо бодох чадвартай болж, олон талын мэдлэг

хуримтлуулна.

Гэр ахуйн хөдөлмөрийн дадал эзэмшинэ.

Харилцааны хүрээ тэлнэ

Äààëãàâàð, äàñãàëä òàâèõ åðºíõèé øààðäëàãà, ò¿¿íèéã áýëäýõ àðãà ç¿é

Õ¿¿õäèéí àæèãëàæ, õàðüöóóëæ æèøèõ, çàäëàí øèíæëýõ, íýãòãýí ä¿ãíýõ,

õèéñâýðëýõáà òîäðóóëàõ çýðýã îþóíû õºäºëìºðèéí àðãà áàðèëûã

ýçýìø¿¿ëýõýä ÷èãëýõ

Õ¿¿õäèéí õýðýãöýý ñîíèðõîë, ÷àäâàðûí ò¿âøèí, àâüÿàñàíä íü òóëãóóðëàõ

Õ¿¿õäèéí ºäºð òóòìûí àìüäðàë, àìüäðàí áàéãàà áàéãàëü, íèéãýì, ãýð

á¿ëèéí îð÷èíòîé íü õîëáîõ

Ìýäëýã ÷àäâàðûí íààä çàõûí ò¿âøèí õàíãàõ

Õ¿¿õýä ººðºº áèå äààí õèéõ áîëîìæòîé áàéõ

Äààëãàâàð äàñãàëûí ò¿âøèí

õóóëáàðëàõ, íºõºæ õèéõ äààëãàâàð äàñãàë

òàíèí ìýäýõ ýðýë õàéãóóëûí øèíæòýé

ìýäëýã ÷àäâàðàà ïðàêòèê àìüäðàëä õýðýãëýñýí

õ¿¿õäèéí áèå äààñàí á¿òýýë÷ ¿éë àæèëëàãààã áèé áîëãîõ

Ìýäýýëýë ç¿éí õè÷ýýëèéí õóâüä ñóðàëöàã÷äûã ¿íýëýõäýý á¿òýýëèéí ñàí

á¿ðä¿¿ëýõ íü ç¿éòýé þì. ¯¿íèé òóëä äàðààõ ç¿éëèéã àíõààðàõ íü ÷óõàë.

1. Êîìïüþòåðèéí ñîíèí,ñýòã¿¿ëèéí æàãñààëò ãàðãàí ºã÷ óíøóóëàõ.

2. Ñóðàã÷äààð ñýäýâòýé õîëáîîòîé æèæèã õýìæýýíèé òàðààõ ìàòåðèàë, ¿ç¿¿ëýí

áýëòã¿¿ëæ, àíãèéíõàíäàà òàíèëöóóëàõ áîëîìæ á¿ðä¿¿ëýõ.

3. Õè÷ýýëýýñ ãàäóóð ìóçåé, ¿çýñãýëýí ¿çýõ çýðãýýð ìýäýýëëýý áàÿæóóëàõàä íü

òóñëàõ.

Òóõàéëáàë: Ìîíãîë õ¿í ñàíñàðò íèññýí òóõàé õ¿¿õä¿¿äýä ÿðüæ ºã÷, Áàéãàëèéí

Ò¿¿õèéí Ìóçåé -ä çî÷ëîõûã ñàíàë áîëãîõ. ¯çñýí ç¿éëýýðýý òýìäýãëýë õºòëºõ.

Èíãýñíýýðýý õ¿¿õýä ñàíñàð ñóäëàëûí ìýäëýãýý áàÿæóóëæ, ìýäýýëýë,

òåõíèêòåõíîëîãèéí

çóóíä êîìïüþòåð íü ÿìàð ÷óõàë ¿¿ðýãòýé áîëîõûã òàíèí ìýäýõ à÷

õîëáîãäîëòîé.

4. Ìýäýýëýë ç¿éí õè÷ýýëèéã ëàáîðàòîðèä áàãààð ÿâóóëäàã íºõöëèéã õàðãàëçàí

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

13 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

ñóðàã÷äàä áèå áèåòýéãýý õàìòðàí àæèëëàõûí ÷óõëûã òàíèóëàõ.[7]

Цогц чадамж

Бага дунд боловсролын стандартад цогц чадамжийг хүний мэдлэг,

чадвар,хандлага, төлөвшлийн цогц илэрхийлэл гэж томъѐолжээ. Цогц

чадамжийг үнэлэхэд түүнийг дараах агуулгаар ойлгох нь чухал.

1. Цогц чадамж бол сургалтын зорилго

2. Цогц чадамж бол суралцагчдын эзэмших чадваруудын ба хөгжил

төлөвшлийн үзүүлэлтүүдийн нийлбэр

Бага боловсролоор төлөвших цогц чадамж:

К1: Үзэгдэл юмсын шинж чанар, үйл явцын талаар таамаглал дэвшүүлэх,

шалгах шийдвэр гаргах чадвартай болох

К2: Бие даан сурах ерөнхий арга барил эзэмших, өөрийгөө хөгжүүлэх

чадвартай болох

К3: Амьдрал, үйл ажиллагаандаа төлөвлөж зохион байгуулах чадвартай

болох

К4: Анги хамт олонтойгоо хамтран ажиллах, маргаантай асуудлыг

шийдвэрлэх сургууль гэр бүлийнхээ үйл ажиллагаанд оролцох

Мэдээлэл зүйн бага боловсролын “Мэдээлэл”айгаар эзэмших цогц

чадамж:

К1: Мэдээллийг таньж ангилах

К2: Мэдээллийг үгээр энгийн жишээн дээр тайлбарлах,дүрслэх, мэдээллийг

хүлээн авах, цуглуулах, хадгалах, дамжуулах

К3: Амьдрал ахуйдаа хэрэгцээт мэдээллийг зөв сонгож, ашиглах

[7].

Л.Чойжоованчиг нар “Айн киррикюлим боловсруулах арга зүй”, Улаанбаатар хот 2007 он, хуудас 78-79

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

14 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

К4: Таньж мэдсэн зүйлдээ дүгнэлт хийх, таньж мэдсэн зүйлээрээ бусадтай

санал бодлоо солилцох

Цогц чадамжийг үнэлэх үнэлгээний даалгавар

Аливаа үнэлгээний даалгаврыг боловсруулахад энэхүү даалгавраар юуг

илрүүлэхэд чиглэсэн гэдгээ тодорхойлно. Харин тухайн боловсролоор

төлөвшүүлэх цогц чадамжийг үнэлэхэд түүнд харгалзах танин мэдэхүйн

шалгуурууд нь даалгаврын агуулгыг тодорхойлно.4

Суралцагчдын цогц чадамжийг үнэлэх даалгаврын агуулгыг цогц чадамжийн

танин мэдэхүйн түвшний шалгуур, аливаа сургалтын хөтөлбөрийн зорилтод

тулгуурлан нягт нямбай тодорхойлсны дараа даалгаврын бүтцийг оновчтой

тодорхойлох ажлыг гүйцэтгэнэ. Нийт даалгаврын 68% нь нийлмэл, 14% нь

энгийн, 14% нь учир шалтгаант. 2% нь тус бүр бүтцийн өмнөх хийсвэр түвшний

даалгавар байвал даалгаврын бүтэц тохиромжтой гэж үздэг.

Мэдээлэл зүйн бага Боловсролын “Мэдээлэл” айн хүрээнд дараах танин

мэдэхүйн шалгуур тавигдсан байна.5

Цогц чадамжийн код Танин мэдэхүйн түвшний шалгуур

1МЗ1:К1 1МЗ1:К1\ Тоон, дүрслэн, бичгэн мэдээллийг таньж ялгах

1МЗ1:К2 1МЗ1:К2\Зурган мэдээллийг үгээр тайлбарлах

1МЗ1:К3 1МЗ1:К3\Дүрс, эд зүйлийг нэг шинжээр нь ялгаж, зургаар

дүрслэх

1МЗ1:К4 1МЗ1:К4\Мэдээлэл боловсруулах үйл явцыг тайлбарлах

“Мэдээлэл айн агуулгын багтаамж”

Мэдээлэл

Мэдээлэл гэдэг нь мэдээ буюу хүн мэдэрхүйн эрхтнүүдээрээ дамжуулан

орчин тойрноосоо хүлээн авч буй тэр зүйл юм.

Мэдээлэл - энэ бол мэдээн дотор агуулагдаж байгаа мэдлэг, баримт

сэлт.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

15 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Мэдээлэл -энэ бол хүний мэдлэгийнх нь цар хүрээг өргөтгөн тэлж

байдаг, өөрийг нь хүрээлэн буй объектуудын талаарх баримт сэлт,

төсөөлөл.7

Бага Боловсролын “Мэдээлэл” айн агуулгын багтаамж

1. Мэдээлэл, мэдээллийн энгийн төрлүүд ба хэлбэрүүд

2. Мэдээллийн ангилал, мэдээллийн дүрслэл

3. Тэмдэгтэн ба дүрсэн мэдээлэл

4. Мэдээллийн цуглуулалт, хадгалалт, дамжуулалт, мэдээллийн

боловсруулалт

5. Мэдээллийн оролт гаралт.[8]

3. Судалгааны хэсэг

Судалгааны зорилго:

Мэдээлэл зүйн бага боловсролын хичээл судалдаг ЕБС-ийг олох

Энэхүү судалгаанд ЕБ-ийн 54, 6, 21, 28, 60, Эрдмийн Өргөө Цогцолбор, 78, 24,

19, 16, 12, 40, 47 зэрэг сургуулиудын 20 багш нар оролцсон.

Дараах асуулгаар судалгаа авч боловсруулалт хийсэн.

[8].

Л.Чойжооваанчиг нар “Мэдээлэл зүйн боловсролын стандартын зөвлөмж”, Улаанбаатар 2004 он, хуудас17

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

16 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Сургууль: .................................................. Нэр: ..............................................

Дараах асуултуудад хариулахаас өмнө асуултыг сайтар уншиж ойлгон

хариулахыг хүсье!

1. Та юуны багш вэ?

a) Мэдээлэл зүйн b) Бага ангийн

2. Та мэдээлэл зүйн хичээлийг хэдэн жил зааж байгаа вэ?

a) 1-2 жил b) 3-5 жил c) 5-аас дээш жил

3. Танай сургуулийн 5-р ангийн сурагчид мэдээлэл зүйн хичээлийг судалдаг уу?

a) Судалдаг b) судалдаггүй c) Өмнө нь судалдаг байсан одоо бол үгүй.

4. Судалдаг бол 5-р ангийн сурагчдад хичээл заахад хүндрэлтэй асуудлууд тулгардаг уу?

............................................................................................................................. ..........................

............................................................................................................................. .............

5. Судалдаггүй бол яагаад 5-р ангийн сурагчид мэдээлэл зүйн хичээлийг

судалдаггүй вэ?

.....................................................................................................................................................

..................................................................................................................... ................................

............................................................................................................................. ........................

.....................................................................................................................................................

............................................................................................................................. ........................

6. Таны зүгээс 5-р ангийн сурагчид мэдээлэл зүйн хичээлийг судлах шаардлагатай

гэж боддог уу?

a) Тийм b) Үгүй c) Мэдэхгүй

7. Та “Мэдээлэл” бүлэг сэдвийг хэдэн цагийн хөтөлбөр болгон заадаг вэ?

............................................................................................................................. ........................

8. Та мэдээлэл зүйн ямар ном, сурах бичгийг хичээл сургалтандаа ашигладаг вэ?

.....................................................................................................................................................

............................................................................................................................. ........................

9. Өнөөгийн Мэдээлэл зүйн Бага боловсролд нийцэхүйц, сурагчдын эрэлт

хэрэгцээнд хангахуйц , сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон Мэдээлэл зүйн

ном гарч чадаж байна уу?

a) Тийм b) Үгүй

Судалгааг бөглөж өгсөн танд маш их баярлалаа!

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

17 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Судалгааны боловсруулалт

мэдээлэл зүй

100%

1. Та юуны багш вэ?

1-2 жил31%3-5

жил50%

5-аас дээш19%

2. Мэдээлэл зүйн хичээлийг хэдэн жил зааж байгаа вэ?

судалдаг19%

судалдаггүй

69%

өмнө нь судалдаг

байсан одоо бол

үгүй12%

3. Танай сургуулийн 5-р ангийн сурагчид мэдээлэл зүйн хичээлийг

судалдаг уу?

гардаггүй9%

хүүхдүүд их

идэвхитэй оролцдог

35%

компьютерийн

хүрэлцээ муу52%

сурагчдын компьюте

рийн талаарх

төсөөлөл бага

байдаг…

4. Судалдаг бол 5-р ангийн сурагчдад хичээл заахад

хүндрэлтэй асуудлууд тулгардаг уу?

Бусад хичээлийн

цаг багтдаггүй

40%

Хөтөлбөрт тусгаж

өгдөггүй35%

Оруулахаар заагдсан

боловч заах багшийн

хүрэлцээ муу25%

5. Судалдаггүй бол яагаад 5-р ангийн сурагчид мэдээлэл зүйн хичээлийг

судалдаггүй вэ?

тийм93%

үгүй7%

6. Таны зүгээс 5-р ангийн сурагчид мэдээлэл зүйн хичээлийг судлах

шаардлагатай гэж бодож байна уу?

6 цаг72%

8 цаг28%

7. Та "мэдээлэл" бүлэг сэдвийг хэдэн цагийн хөтөлбөр болгон

заадаг вэ?

Л.Чойжоованчиг

"Мэдээлэл зүй-1"

65%

Давий-Од "Мэдээлэл зүй-1"

35%

8. Та мэдээлэл зүйн ямар сурах бичгийг ихэвчлэн хичээл

сургалтандаа ашигладаг вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

18 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Судалгааны дүгнэлт

Эндээс мэдээлэл зүйн бага боловсрол буюу 5-р ангийн сурагчид

мэдээлэл зүйн хичээлийг ихэнх нь үздэггүй бөгөөд хөтөлбөрт нь тусгаж

өгсөн ч байсан ордоггүй, ойрын жилүүдэд мэдээлэл зүйн хичээлийг

орохоо больсон нь тогтоогдсон юм.

Иймээс энэ тал анхаарч мэдээлэл зүйн бага боловсролд тавих

анхаарлыг дээшлүүлэх нь зүйтэй юм.

Практик судалгааны хэсэг

Энд Бага ангид мэдээлэл зүйн хичээл ордог сургуулийг судалж гаргасныүр

дүнд ЕБ-ийн 21-р дунд сургуулийн 5-р ангийн нийт 60 сурагчаас дараах 3

төрлийн даалгаврыг боловсруулж туршиж үзсэн.

Тийм62%

Үгүй38%

9. Өнөөгийн мэдээлэл зүйн бага боловсролын сурах бичгүүд сурагчдын

эрэлт хэрэгцээ, сонирхлын түвшинг хангасан байна гэж бодож байна уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

19 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Даалгавар-1

1. Дараах мэдээлэлтэй харьцах төхөөрөмжүүдээс цэгийн оронд тохирох

үгийг/хэрэгслийг / нөхөөрэй.

2. Дараах зургийг сайтар ажиглаад мэдээллийг дүрслэх хэлбэрүүдээр сонгож нэг

хэлбэрээр нь дүрсэлж үзүүлнэ үү.

...................................................................................................................

..................................................................................................................

......................................................................................................................

.......................................................................................................................

3. Мэдээллийг хүн яаж хүлээн авдаг вэ?

a) Сонсголын эрхтэн c) Харааны эрхтэн e)Хамраараа

b) Эдгээр бүгд буруу d) Эдгээр бүгд зөв

4. Дараах асуултанд хариулна уу! Бидний орчин тойрноосоо олж авсан мэдээлэл

болгон мэдлэг болдог уу.

............................................................................................................................. ........................

.....................................................................................................................................................

5. ”Өнөөдөр цаг агаар маш халуун байна” гэсэн мэдээллийг мэдрэхүйн ямар

эрхтнээрээ хүлээн авсан бэ?

.....................................................................................................................................................

............................................................................................................................. ...................

Мэдээлэл

Дамжуулах

хэрэгслүүд

Хадгалах

хэрэгслүүд

Цуглуулах

хэрэгслүүд

Боловсруулах

хэрэгслүүд

Утас

..........................

..........................

..........................

..........................

Компьютер

..........................

..........................

..........................

..........................

Зургийн

аппарат

..........................

..........................

..........................

Компьютер

..........................

..........................

..........................

..........................

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

20 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Даалгавар-2

1. Дараах зүйлсийг ажиглаад мэдээллийн төрлүүдийг тус тус нэрлэж өгүүлбэрийг

гүйцээнэ үү!

a)

Энэ бол ...............................мэдээлэл.

b)

Энэ бол..............................мэдээлэл.

c) 45:5=9 Энэбол...............................мэдээлэл.

d) Манай ангийн Номин ээжтэйгээ хамт амьдардаг. Энэ бол .........................мэдээлэл.

2. Аль нь текстэн мэдээлэл бэ?

a) 1+1=2

b) Мянга мянган жилийн түүхтэй оюуны сор болсон уртын дуу, морин хуур

хоёр маань дэлхийд данстай боллоо.

3. Мэдээллийг хурдан дамжуулах хамгийн орчин үеийн арга аль нь вэ?

a) Уулзалт ярилцлага

b) Шуудан холбоо

c) Интернет

d) Утсан холбоо

4. Мэдээллийг дамжуулах процессын нэг жишээ гаргана уу?

............................................................................................................................. ........................

............................................................................................................................. ........................

.....................................................................................................................................................

5. Бид компьютерт мэдээллийг шивж орууллаа гэж бодъё. Тэгвэл компьютерт

оруулсан бидний мэдээлэл компьютерийн хувьд ямар мэдээлэл болох вэ?

.....................................................................................................................................................

............................................................................................................................. ........................

.....................................................................................................................................................

Áàãà

àíãèóä

Äóíä

àíãèóä

Àõëàõ

àíãèóä

900

1200

10à

1600

915

1215

10á

1615

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

21 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Даалгавар-3

1. Мэдээлийн процесст ямар ямар процессууд орох вэ?

a) Тоон, текстэн, зурган, дүрсэн мэдээлэл

b) Мэдээлэл цуглуулах, дамжуулах, боловсруулах, хадгалах

c) Мэдээллийн үүсгүүрүүд

d) Мэдээллийг хүлээн авагч

2. Хүн мэдээллийг ямар ямар эрхтнүүдээрээ дамжуулан хүлээн авдаг вэ? Нөхөж

бичнэ үү.

a) Харааны

b) ...........................

c) ...........................

d) ...........................

e) ...........................

3. Дараах мэдээллийг боловсруулж гаралтын мэдээллийг томъёолоорой.

Оролтын мэдээлэл: Хоорондоо 120 км зайтай 2 суурингаас суудлын ба ачааны

автомашин нэгэн зэрэг угталцан гарч 2 цагийн дараа уулзжээ. Суудлын

автомашин ачааны автомашинаас 2 дахин илүү хурдтай явсан бол суудлын

машины хурдыг ол.

Гаралтын мэдээлэл: .............................км/ц

Бодолтоо хийж хариуг гаргаарай

4. Дараах мэдээллийг уншаад мэдээллийг дүрслэх хэлбэрүүдээс тохирохыг нь

сонгон дүрсэлж үзүүлнэ үү.

Ном-16 ширхэг

Дэвтэр-32 ширхэг

Үзэг -16 ширхэг

5. Мэдээллийг цуглуулаад, боловсруулаад, гаргаж байгаа нэг жишээ гаргаж

тайлбарлана уу?

................................................................................................................................................

............................................................................................................................. ...................

................................................................................................................................................

............................................................................................................................. ...................

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

22 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Шалгалтын үр дүнг боловсруулах

4 оноо авсан 19%

3 оноо авсан24%

2 оноо авсан

9%

1 оноо авсан

0%

оноо аваагүй

48%

1. Дараах зүйлсийг ажиглаад мэдээллийн төрлүүдийг тус ус нэрлэж өгүүлбэрийг гүйцээнэ үү?/4 оноотой/

4 оноо авсан 71%

оноо аваагү

й29%

2. Аль нь текстэн мэдээлэл вэ?/4 оноотой/

3 оноо авсан24%

оноо аваагүй

76%

3. Мэдээллийг хурдан дамжуулах хамгийн орчин үеийн арга аль нь

вэ?/3 оноотой/

4 оноо авсан 38%оноо

аваагүй62%

4. Мэдээллийг дамжуулах процессийн нэг жишээ гаргана

уу?/4 оноотой/

100%

Бүгд оноо аваагүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

23 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

4. Дүгнэлт

Мэдээлэл зүйн бага боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвийн

хүрээнд даалгавруудыг боловсруулан гаргаж, туршин үзэж, үнэлгээ болон

даалгавар хэмээх зүйлийн талаарх мэдлэгээ өргөжүүлж чадлаа. Энэ сэдвийн

хүрээнд бага боловсролын түвшинд хичээл ордог сургууль болох 21-р

сургуулийг сонгон авч туршилт судалгаагаа хийсэн. Судалгааны үр дүнд

сурагчид аливаа даалгаврыг гүйцэтгэхдээ нэгэн төрлийн байдлаар ханддаг нь

ажиглагдсан бөгөөд хувиргалт хийж даалгаврыг оруулбал гүйцэтгэхдээ эргэлзэх

асуудлууд гарч байсан.

Хамгийн чухал нь энэхүү бүтээлч даалгаврыг гүйцэтгэснээр аливаа

зүйлийг олон талаас нь харах, сэтгэх чадвар хөгжиж, өөрийн гэсэн бүтээлийн

санг бүрдүүлсэн нь сайхан зүйл юм. Мэдээлэл харилцаа технологи өдрөөс

өдөрт шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа өнөө үед мэдээллийн технологийн

чиглэлээр суралцах залуусын цуваа тасрахгүй байгаа учраас мэдээлэл хэмээх

хамгийн гол зүйлийг судалж, өөрийн болгосон байх нь энэ чиглэлээр суралцах

оюутнуудад зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс багаасаа мэдээлэл зүйн

хичээлийг цаг тухайд нь мэргэжлийн багшаар хичээлийг заалгах тал дээр

цаашид анхаарвал зохино гэж миний зүгээс бодож байна.

020406080

3 даалгаврын харьцуулалт

Тест

Мэдээллийг дүрслэх

Ажиглалт

асуулт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

24 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

5. Ном зүй:

1. Ш. Ичинхорлоо, “Сургалт”, Улаанбаатар, 2008 он;

2. Л.Чойжоованчиг нар, “Айн киррикюлим боловсруулах арга зүй”,

Улаанбаатар, 2007 он:

3. Д.Эрдэнэчулуун нар “Сэтгэл судлал” хамтын бүтээл, 3дахь хэвлэл, 2000 он

4. Л.Чойжоованчиг нар “Мэдээлэл зүйн боловсролын стандартын зөвлөмж”,

Улаанбаатар 2004 он, хуудас17

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Buteelch daalgavar hewleh

Бага болосролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх нь

25 МУБИС-КМТС-МЗМ-3а М.Отгонжаргал

Жишиг даалгавар 1

1. Дараах мэдээллүүдийг ямар мэдээлэл болохыг холбоно уу?

a) 111254566 1. Тоон мэдээлэл

b) Намайг Төрөө гэдэг 2. Дүрсэн мэдээлэл

c) Таних тэмдэг 3. Бичгэн мэдээлэл

2. “Маргааш цаг агаар нартай, цэлмэг. Өдөртөө 12градус дулаан байна.”

Энэ ямар мэдээллийн төрөл вэ?

Яагаад?

3. Дараах мэдээллүүдийг таньж ялгана уу?

1. Бичвэр .................................................

2. Дүрсэн: .................................................

3. Тоон ..................................................

a) b) Аав c) 2011 d) e)

08:00 f)

g) 9999 h) apple

4. Гэрээсээ сургууль руугаа явах алгоритмыг бичнэ үү?

Жишиг даалгавар 2

Нөхөх сорил

1. Хүний мэдрэлийн эрхтнүүд нь хүрээлэн байгаа орчноос

________________________хүлээн авч тархи руу дамжуулах үүрэгтэй.

2. _________________нь бусад эрхтнүүдээс илүү мэдээллийг бид нарт

өгдөг.

3. ____________ сонсголын тусламжтайгаар ялгадаг.

4. Текст, зураг, дүрс нь ___________ мэдээллийн төрлүүд юм.

5. ________________илэрхийлэгдсэн мэдээллийг тоон мэдээлэл гэнэ.

6. _________________үнэртвэл гал гарсан байж болох тухай мэдээлэл юм.

www.zaluu.comwww.zaluu.com