bagsh

36
Багшид зориулсан үнэлгээний хэрэгсэл Г.Дуламжав

Upload: darkhijav

Post on 18-Nov-2014

1.601 views

Category:

Documents


4 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Bagsh

Багшид зориулсан үнэлгээний хэрэгсэл

Г.Дуламжав

Page 2: Bagsh

Багшид зориулсан үнэлгээний хэрэгслийн бүтэцБагшаас авах үнэлгээний хуудас Багшийн саналын хуудас Багш нарын бүлэгтэй хийх

ярилцлагын чиглэл

Page 3: Bagsh

Багшаас авах үнэлгээний хуудасны загвар

Хүүхдийн хөгжил

Аюулгүй байдал ба хамгаалал

Эрүүл мэнд Орчин

Багшийн хөгжил

Үйлчилгээний чанар

Бидний хамтын

ажиллагаа

Миний манлайлал,

оролцоо

Page 4: Bagsh

Багшийн ажлын агуулга, бүтэц, норм2007 оны 3 сайдын 307/91/237 ба БСШУ-ны сайдын 314,

416

Стандартыг хэрэгжүүүлэх ажил -

34

Бусад ажил -6

Сургалтын хөтөлбөр /киррикюлим/ төлөвлөн боловсруулах -10

Сургалтын үйл ажиллагааг дэмжих

Сургалтын хөтөлбөрөөр хичээл заах-19

Багшийн хөгжлийг хангах

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх -5

Иргэд, суралцагчидтай ажиллах

“Багш” албан тушаалтны гүйцэтгэх үндсэн ажил

Page 5: Bagsh

Хүүхдийн асуудал яагаад чухал вэ?Хүүхдийн эрхийн конвенцид тэмдэглэснээр

18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ.

Хүний хөгжлийн нэн чухал үе нь хүүхэд нас байдаг. Биологийн үзүүлэлт талаас нь авч үзвэл уураг тархины хөгжлийн 80 хувь нь 0-3 насанд явагдах бөгөөд харин оюун ухааны чадварын 50 хувь нь 0-4 насанд, 30 хувь нь 5-8 насанд төлөвшдөг байна.

Бага насны хүүхдийн хөгжил-хүрээлэн буй орчны нөлөөгөөр хүүхдийн бие организмд явагдах биологийн үйл явцын үр дүнд хүүхдийн бие махбод, эрүүл мэнд, танин мэдэхүй, нийгэмшихүй, зан төрх, харилцаанд гарах дэвших хандлагатай чанарын өөрчлөлт

Page 6: Bagsh

Хүүхдийн хөгжилд юу нөлөөлдөг вэ?

Хүүхдийн хөгжил

Page 7: Bagsh

Хүүхдийн хөгжилд юу нөлөөлдөг вэ?

Хүүхдийн хөгжилд дараах хүчин зүйл онцгой нөлөөлдөг байна. Үүнд:

Төрөлхийн болон удамшлын чанар Байгаль, нийгмийн орчин Тухайн хүүхдийн өөрийнх нь хүсэл

сонирхол, чармайлт Нийгмийн зүгээс зориуд зохион

байгуулж буй үйл ажиллагаа нөлөөлнө.

Page 8: Bagsh

Хүүхдийн хөгжилд юу нөлөөлдөг вэ?

Байгаль, нийгмийн орчин

Хүүхдийн хүсэл, сонирхол, чармайлт

Нийгмийн үйл ажиллагаа

Төрөлхийн ба удамшлын

чанар

Хүүхдийн хөгжил

Page 9: Bagsh

Хүүхдийн хөгжилд юу нөлөөлдөг вэ?

Төрөлхийн ба удамшлын чанар: Хүүхэд эцэг эх, удам угсаа, овог гарал, үүслээсээ “удамшлын чанар”-уудыг агуулж, тэдгээр нь тогтвортой шинжтэй төдийгүй түүний амьдралын явцад гадны нөлөөлөлд үл өөрчлөгдөх болох нь батлагджээ.Байгаль, нийгмийн орчин:Нийгмийн харилцааны явцад хүнд “тодорхой чанар”-ууд бүрэлдэж тогтох бөгөөд үүнд гэр бүлийн орчноос эхлээд хамт олны уур амьсгал, орон нутгийн орчин, нөхцөл, нийгмийн соёл, бодлого зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлнө.

Page 10: Bagsh

Хүүхдийн хөгжилд юу нөлөөлдөг вэ?

Микро орчин буюу гэр бүл Мезо орчин буюу сургууль, цэцэрлэг

Экзо орчин буюу орон нутгийн онцлог

Макро орчин буюу улс үндэстэн

Page 11: Bagsh

Хүүхдийн хөгжилд юу нөлөөлдөг вэ?

Хүүхдийн хүсэл сонирхол, чармайлт: Энэхүү багц хүчин зүйл нь хамгийн энгийнээр “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа” гэсэн Монгол ардын зүйр цэцэн үгтэй холбоотой юм.Иймээс хүүхэд бүрийн хүсэл сонирхолыг нээн илрүүлэх, санаачлага чармайлтыг нь урамшуулан дэмжих орчин, үйл ажиллагаа хүний хөгжилд чухал байр суурь эзэлнэ. Нийгмийн үйл ажиллагаа:

Хүүхдэд хэрэгцээтэй зүйлсийг үйлчилгээ үзүүлэгчид хэрхэн хүргэж байгаагаас хүүхдийн хөгжил, төлөвшил шууд хамаардаг.

Page 12: Bagsh

Хүүхэд хэрхэн суралцдаг вэ?

Зөвхөн ярих тайлбарлах хангалтгүй. Тэд аливааг өөрсдийн гараар барьж хийж байж суралцдаг. Үүнд сургалтын хэрэглэгдэхүүн гол үүрэг гүйцэтгэдэг.

Хүүхэд харах, сонсох, үнэрлэх, хүрэлцэх, амтлах гэх мэт 5 мэдрэхүйгээрээ дамжуулан аливаа зүйлд хурдан суралцдаг.

Тэд яг л эрдэм шинжилгээний ажилтан мэт хорвоогийн юмс үзэгдлийг туршиж, заримдаа алдаа хийж байж аливаа үйлийн буруу зөрүүг ойлгож сурдаг

Хүүхэд урамшууллаар тэтгэгдэж бусдыг даган дуурайж шинэ зүйлд суралцдаг.

Page 13: Bagsh

Хүүхдийн хөгжил, ахиц дэвшилХүүхдийн хөгжлийг үнэлэхдээ дараах зүйлийг онцлон анхаарна.

1. Хүүхэд бүрийн хөгжлийн ахицыг тодорхойлох /нэгийг нь нөгөөтэй харьцуулан үнэлж дүгнэхгүй/

2. Хүүхдийн хөгжлийн бүх талыг хамрах /эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, өөртөө итгэх итгэл, бие даасан байдал, бусадтай харилцах чадвар зэрэг цогц байдлаар илрүүлэхээр боловсруулах/

3. Үнэлгээ нь хүүхдийн танин мэдэхүйн сонирхолыг идэвхжүүлэх, өөртөө итгэх итгэлийг төрүүлэхэд чиглэгдэж хичээл хийх, тоглох, зугаалах, сургалтын буланд ажиллах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны явцад байнга хийгдэж байх

Page 14: Bagsh

Аюулгүй байдал ба хамгаалал “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРЭМ ” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 дүгээр сарын 13 -ны өдрийн 68 дугаартушаалын хавсралт

2.2.1  Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна.

2.2.2  Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй болон шил, төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.

2.2.3 Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглахаас өмнө эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээнд оруулж, хүүхдийн эрүүл мэнд, бие махбодид хоргүй болох нь тогтоогдсон тохиолдолд ашиглана. 

2.2.4 Цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглах химийн бодис, ариун цэврийн хэрэгслийг хүүхдийн гар хүрэх газар байрлуулахыг хориглоно.

Page 15: Bagsh

Аюулгүй байдал ба хамгаалал “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн 3.11 Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, ямарваа нэг осол тохиолдохоос урьдчилан сэргийлэх явдал. Үүнд:

Орчин аюулгүй байх Аюулгүй тоглоомтой байх Хүүхдүүдээ зөв зохион байгуулж, дүрэм,

журам мөрдүүлж сургах Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх

чадварыг ажилчдад эзэмшүүлэх, хүүхдүүдийг сургах

Page 16: Bagsh

Орчин аюулгүй байх

Хоргүй материалаар хийсэн тоглоом, зургийн хэрэгсэл сонгох

Хайч бөөрөнхий үзүүртэй байх Авирдаг тоглоом дор унахад бэртэхээргүй

зөөлөвч бүхий дэвсгэр тавих Шалыг халтиргаагүй байлгах Химийн найрлага бүхий ариун цэврийн

бүтээгдэхүүнийг цоожтой сав, шүүгээнд хадгалах

Гал тогоонд хүүхэд орохыг хориглох Багш нар гаднах талбайд хүүхдүүсээс

анхаарлаа холдуулан хоорондоо ярьж зогсож болохгүй гм

Page 17: Bagsh

Аюулгүй тоглоомтой байх Зөв тоглоом сонгох арга, зарчмаас дурьдвал:

Хүүхдүүдийн насны онцлогт тохирсон байх Танилцуулгаас нь насны заалтыг сайн уншиж

танилцах Гадаргуу нь өөгүй, тэгш аюулгүй эсэхийг шалгах Салгаж угсрахад залгиж болох жижиг хэсэг эрэг

боолттой эсэх Хуванцар тоглоом нь шатахгүй материалаар

хийгдсэн байх Өнгө будагтай тоглоом хүүхдэд аюулгүй эсэхийг

шалгах Олс, мяндсан утас гэх мэтийн аюултай зүйлээр

тоглуулахгүй байхыг анхаарах

Page 18: Bagsh

Хүүхдүүд аюулгүй байж сурах

Хүүхэд өөрийгөө осол аюулаас хамгаалж сурах хэрэгтэй.

Ангидаа зөөлөн алхаж, харин гадаа тоглохдоо гүйж болох

Болгоомжтой тоглох, эвдэрсэн тоглоом байвал багшдаа хэлж хураалгах

Санал зөрөлдөөнөө зүй бус үйлдлээр бус үгээр зохицуулах

Зураг, хөдөлмөрийн хичээлийн хэрэгслээ хэрэглэхдээ аюулгүйн дүрмээ мөрдөх

Page 19: Bagsh

Эмнэлгийн анхны тусламж

Хүүхэд халуурсан тохиолдолд бүү сандар. Хэтэрхий дулаалахгүй байх Шингэн юм сайн уулгах Хүүхдийн эцэг эхэд мэдэгдэж гэрт нь буцаах

Хамраас цус гоожсон үед. 10 минутын турш цус тогттол хамрыг чимхэнэ.

Эмийн санд доорх зүйлс байх шаардлагатай. Анхны тусламжийн ном Шархны боолт, самбай Шархны наалт, хөвөн Халууны шил Хайч Саван Эмнэлгийн нэг удаагийн зориулалтын бээлий гм

Page 20: Bagsh

Эмнэлгийн анхны тусламж

Хордлого авсан хүүхдийн шинж тэмдэг доорхи байдлаар илэрнэ.

Хордлого болсон зүйлээрээ бөөлжих

Химийн бодисонд хүрсэн бол бие дээр нь тууралт гарах

Хахах, ханиалгах, толгой өвдөх, толгой эргэх

Page 21: Bagsh

Аюулгүй байдал ба хамгаалал Манай ангийн хүүхдүүдийн аюулгүй байдал ба хамгаалал Х Тай

лбар

“Цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийг мөрдөн дагадаг.

Цахилгаанд залгаастай эд юмс, залгуур, шилэн эдлэл, эм, цэвэрлэгээний бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулдаг.

Манай ангийн тоглоом наадгай нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.

Page 22: Bagsh

Хүүхдийн эрүүл мэндийн талаар тэмдэглэл хөтлөх

Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх Эрүүл агаар Эрүүл ахуйн санамжууд Цэвэрлэгээ Ариутгал хийх Гараа угаах Шүдээ угаах Эрүүл мэндийн үзлэг шалгалт Эрүүл мэндийн карт /эмчийн бичиг, эрүүл мэндийн

түүх, яаралтай холбоо барих хүмүүс, хүүхэд цэцэрлэгт байх үеийн эрүүл мэндийн түүх/

ЭРҮҮЛ МЭНД

Page 23: Bagsh

Орчин /үргэлжлэл/

Орчинг бүрдүүлэх төлөвлөгөө Хөтөлбөрийн зорилгыг биелүүлэх

орчин бүрдсэн эсэх Ангид байгаа бүх хүүхдийн

сонирхолыг татаж, хэрэгцээг хангаж чадах эсэх

Ажилчдын хэрэгцээг хангасан эсэх Аюулгүй байдлыг хангасан эсэхЭцэг эхийн оролцоог хангаж чадах

эсэх гм

Page 24: Bagsh

Орчин

Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн

Хүүхдийнхээ хийсэн бүтээлийн үзүүлэнг самбарт өлгөх

Хүүхдийн нас, хөгжил, чадварт нь тохирсон тоглоом тоглуулах

Сонголт хийх боломж олгох Хамтдаа эвтэй тоглох боломж олгох Асуудал шийдэх Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх тоглоом байх

Page 25: Bagsh

Орчин /үргэлжлэл/ Хэл яриа сайжруулахад:

Хүүхдийн харах түвшинд, сонирхол татах ном байрлуулах

Тоглоом, хэрэглэгдэхүүн, аливаа юмыг төрөлжүүлэн тавихБулчингийн хөгжилд:

Идэвхтэй тоглох зай талбай гаргах, энэ нь чимээгүй байх ёстой орчноос зайдуу байрлах

Бүх л биеийн булчин оролцох тоглоом хэрэгсэл байх

Гар хурууны жижиг булчин оролцож гүйцэтгэх дасгал боловсуулах

Хүүхдийн хэрэгцээнд тулгуурлах гм

Page 26: Bagsh

Орчин /үргэлжлэл/

Сургалтын төвүүд Хүүхдийн үйл ажиллагаандаа шууд орох, анхаарлаа

төвлөрүүлэх Сонирхсон зүйлээ хийж, сурах бололцоо олгох Ганцаараа болон олуулаа тоглох боломж нь байх Чимээгүй, зохион байгуулалттай байхад сургах

Тоглоом болон сургалтын хэрэглэгдэхүүн Хүүхдийн нас, чадварт тохирсон байх Сонирхолтой байхын тулд олон янзын эд зүйлсээр

хийгдсэн байх Хүүхэд барьж, үнэрлэж, сонсож, амталж үзэх зүйлс

оруулсан байх Тоглоом нь янз бүрийн сэдэвтэй байх Тоо, хэмжээний хувьд хүрэлцээтэй байх

Page 27: Bagsh

“Зөв Монгол хүн” шинэчлэлийн хөтөлбөрийн зорилтууд

1. Боловсролын удирдлага, менежмент, чанарын хяналтын шинэчлэл

2. “Багшийн хөгжил”-ийн шинэчлэл 3. Хувь хүний хүсэл зорилгод

суурилсан сургалтын шинэчлэл 4. Сургалтын хүртээмжтэй, аюулгүй

орчны шинэчлэл

Page 28: Bagsh

2. Багшийн хөгжлийн шинэчлэл 1.  Багш  болох  хүсэл  эрмэлзэлтэй,  зан  чанар 

хандлага  төлөвшсөн  байдал  нь  багш бэлтгэх сургуульд элсэгчдийн үндсэн шалгуур болно. 

2. Багшийн ажилдаа хандах хандлага, хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж, ёс зүйн дүрмийг нийтийн зөв соёл болгон төлөвшүүлнэ. 

3. Багшийг  судлаач,  сэтгэл  зүйч,  хүүхдийн  авъяасыг  нээхийг  эрэлхийлэгч  болгох нөхцөлийг бүрдүүлнэ. 

4. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх, мэргэжлийн дидактик,  багшлах  дадлагын  сургалтын  агуулга,хөтөлбөр,  сургалтын  зохион байгуулалт, шалгалт, кредитын системийг стандартын дагуу  өөрчлөн шинэчилнэ. 

Page 29: Bagsh

2. Багшийн хөгжлийн шинэчлэл 5.Багш бэлтгэдэг сургуулиудад тавигдах

шаардлагыг өндөржүүлнэ.  6.Багш  бэлтгэдэг  их, дээд  сургуулийн 

багшнарыг  ерөнхий боловсролын сургуулиудад тодорхой хугацаагаар ажиллуулдаг болно. 

7.Үндэсний  болон  орон нутаг, байгууллагынтүвшинд  багшийн  мэргэжлийг  тасралтгүйбайнга дээшлүүлдэг институцид суурилсан тогтолцоог бий болгоно.

8.Интернетэд  суурилсан  багшийн мэргэжилдээшлүүлэх  мэдээлэл,  холбооны  үндэсний системийг байгуулна.

Page 30: Bagsh

2. Багшийн хөгжлийн шинэчлэл

9.  Багшийн  мэргэжил,  арга  зүй,  ур  чадварыг  суралцагчд-ын   хөгжлөөр  нь  үнэлдэг,урамшуулдаг,  гүйцэтгэлийн  үр дүнд  суурилсан  үнэлгээний  системийг  нэвтрүүлж,багшийн  мэргэжлийн  нэр  хүнд,  үнэлэмжийг  өсгөж,  цалингаа-раа  хангалуун  амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

10.Багшийн  нийгмийн  халамж,   орон  сууцны  талаар  тусгай  бодлогыг хэрэгжүүлж,алслагдсан аймаг сумдад  багшилж  байгаа  багш нарт  цалин урамшууллын  нэмэлтийг олгоно.  

11.Ерөнхий  боловсролын  сургуульд  бага  ангийн  туслах  багш,  байгалийн  ухааны хичээлийн  туршилт,  сорилын  ажилд  бэлтгэх,  лабораторийн  аюулгүй  ажиллагааг хариуцсан техникийн ажилтан ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ. 

12.ЕБС,  цэцэрлэгийн  багшийн  сонгон  шалгаруулалтыг  ил  тод,  нээлттэй,  хяналттай болгоно.  

Page 31: Bagsh

“БАГШИЙН ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨР Боловсрол, шинжлэх ухааны сайдын2012 он A/136 дугаар

тушаал нэгдүгээр хавсралт

2.1 “Багшийн хөгжил” хөтөлбөрийн (цаашид “хөтөлбөр” гэх) зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх, хүүхдийг хөгжүүлдэг багш төлөвшүүлэх, тэргүүн туршлагыг түгээх, нэр хүндийг нь өсгөхөд оршино.

2.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт 2.2.1. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах

арга зүйд тулгамдаж байгаа асуудлыг судалж, шийдвэрлэхэд арга замыг тодорхойлох

2.2.2. Багш мэргэжил, ур чадвараа хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх

2.2.3. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга барилтай багшийг төлөвшүүлнэ

Page 32: Bagsh

• Санаачлагатай байдал • Мэдлэг боловсрол

Багшийн хичээлийн бэлтгэл

СӨБ-ын байгууллагын ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР багш нараас хамаарна.

Page 33: Bagsh

Шинжлэх ухааны мэдээлэл, мэдлэг, ёс журмыг номлогч биш, боловсролын үйлчилгээ үзүүлэгч

Мэдлэг, мэдээллийг зөвхөн дамжуулагч биш, мэдлэг мэдээлэл эзэмших арга ухаанд хүүхдийг сургаж, хамтран ажиллагч

Ёс горимыг номлогч биш биечлэн үлгэрлэж, амьдрах арга ухаанд сургахад туслан дэмжигч

Боловсролын үйлчилгээг хэрэглэгчийн хэрэгцээ сонирхолд тохируулан явуулдаг үйлдвэрлэгч, хөтөч

Сургалтын агуулга, заавар удирдамжийг идэвхгүй дамжуулагч биш бүтээлчээр хэрэгжүүлэгч байх ёстой.

Багш та

Page 34: Bagsh

Бидний /гэр бүл, эцэг эх,олон нийт, мэргэжлийн хамт олон/хамтын ажиллагаа

Гэр бүлийн оролцоог урамшуулж, идэвхжүүлэх. Эцэг эхчүүд өөрсдийн оролцоо үнэхээр чухал гэдгийг мэдэрвэл, идэвх чармайлт нь нэмэгдэх болно.

Эцэг эхчүүдэд, хүүхдийнх нь хөгжилд гэр бүлийн амьдрал нөлөөтэй талаар мэдээлэл өгөх

Гэр бүлийн гишүүдийн амьдрал, байдлыг мэддэг байх

Page 35: Bagsh

Багшийн манлайлал, оролцооБоловсрол дахь багшийн үүрэг ролийг олон талаас нь

авч үзэх Хүүхэд бүрд боломж олгох, тэдний мэдлэг, ур чадварыг

сайжруулах явцдаа мэргэжил дээрээ амжилт гаргахад зайлшгүй хэрэгтэй ёс зүйн үүрэг хариуцлагаа мэдэрдэг байх

Багшлах ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байхХамт олныхоо дунд, анги танхимд албан бусаар

манлайлахад бэлэн байх Хэзээ манлайлах, хэзээ бусаддаа манлайлах боломж

олгохоо мэддэг байх Түншлэгч талуудыг нийтлэг шалтгаанд тулгуурлан

хэдийд, хэрхэн хөтлөн удирдахаа мэддэг байх Мэдээ, баримтыг оновчтой ашиглаж, тайлбар хийсний

үндсэн дээр зохих шийдвэрийг гаргаж чаддаг байх

Page 36: Bagsh

Анхааралтай сонссонд баярлалаа