найруулгын байр ба утга

Post on 24-Jul-2015

93 Views

Category:

Education

1 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

НАЙРУУЛГАД БАЙР,УТГА ЧУХАЛ БОЛОХ

НЬ

2015/02/27

Нөхөх чанарын зарчим

Данийн нэрт физикч Нильс Бор гэж хүн “Нөхөх чанарын зарчим”-ыг томьёолжээ. Аливаа юм үзэгдлийг янз бүрийн нөхцөлд янз бүрийн аргаар судлаад үзэхэд хоорондоо харшилсан, бие биеэ үгүйсгэсэн мэт боловч ерөнхийдөө уул судалж байгаа зүйлийн мөн чанарыг тодорхойлоход бүгдээрээ чухал ач холбогдолтой учраас харилцан бие биеэ нөхнө гэж үздэг.

Байрлал хэл шинжлэл

Энэ онолтой ойролцоо нөхөх гэдэг ухагдахуун байрлал хэл шинжлэлийн тодорхой судалгааны арга барилтай холбогдоно. Хэлний нэгжүүдийн байрлалын зүй тогтлыг задлан шинжлэсний үндсэн дээр биеэ даасан нэгж үү эсвэл нэг нэгжийн янз бүрийн хувилбар уу гэдгийг тогтоодог. Энэ аргыг хэлний нөхөх, үл нөхөх зарчим гэнэ.

Хэл шинжлэлийн талаас үзвэл

Хэлний хоёр элемент нэг байранд бие биеэ үгүйсгэх мөртлөө, янз бүрийн байрлалд харилцан бие биеэ нөхөх харьцаанд байхыг хэлшинжлэлийн нөхөх байрлалын зарчим гэнэ. Гэхдээ энэ аргыг найруулга зүйд хэрэглэж болох уу үгүй юу гэдэг сонин асуудал байдаг аж.

Өөрөөр хэлбэл

Хэлний хоёр элементийн нэг нь нөгөөгийнхөө тохиолдох орчинд тохиолдохгүй боловч ерөнхийдөө нэг үүрэг гүйцэтгэж байвал тэр хоёр элемент нөхөх байрлалд байгаа бөгөөд нэг нэгжийн хоёр хувилбар гэж үздэг. Энэ бол хэлшинжлэлийн хамгийн тохиромжтой тайлбар юм.

Гэвч

Тодорхойлох, тоочих хэлбэр хэл шинжлэлд дээрх санал туйлаас зөв байхад хэрэглээ, хэлэхүйн хувилбарыг голлодог прагматик найруулга зүйд үүнээс өөрөөр эсрэг байр сууринаас ханддаг. Ө.х найруулга зүй нь үүргийн нөхөх зарчмыг бус харин тухайн хувилбаруудын байрын нөхөх зарчмыг гол болгодог ухаан юм.

Ийм учраас

Үүргээрээ нөхөж, байраараа үгүйсгэж байвал сая нөхөх байранд байна гэсэн хэлбэр хэл шинжлэлийн ойлголт найруулга зүйд эсрэгээр үүргийн талыг голлох бус харин байраараа нөхөх ёсыг л голлодог болохыг найруулга зүйн төрөл бүрийн жишээнээс тодорхой харж болно.

Жишээ нь

“Хавар цагийн хар турлиахХашаан дотуур явгалан гүйжӨчигдөрхөн миний гээж орхисонӨвдөл цөвдөл бодлуудыг өмчирхөн түүх нь ӨГЛӨӨ…”

Найруулгын утга

Гэгч нь хэл шинжлэлийн тэр тусмаа хэлэхүйн талын хамгийн амин чухал зүйл бөгөөд энэ нь үгийн үүрэг, сэтгэлийн өнгө аясын уулзвар дээр үүсдэг ажээ. Найруулгын утга гэдгийг хэлний нэгжийн утга, хэлний үнэ цэнэ гэдэг талаас тайлбарлавал илүү тодорхой болно.

Тэгвэл

Тэмдэглэсэн зүйлд харьцах харьцаан дээр биш, харин тухайн хэлний систем дэх бусад үгтэй харьцах харцаа тэдгээрийн утгаар тодорхойлогддог. Найруулгын утга гэдэг бол хэлний утга учир, хэлний үнэ цэнэ гэдгээр тайлбарлаж бүрэн болохуйц ойлголт ба түүнийг тодорхойлох хамгийн чухал зүйлүүд бол 1-рт, хам сэдэв, 2-рт, харилцан холбогдох бүрэлдүүлбэрүүд мөн харилцан эсрэгцэж утгыг нь тодруулах, ялгах, адилтгах, мөн өнгө аясын оролцоо байна.

Найруулгын утга нь

байрлалаас ихээхэн шалтгаална. Ямар үгстэй холбогдох, ямар төрлөөр бичигдэх, хам сэдэв гэдэг найруулгын утга, хэлний утга учир, үнэ цэнэ гэдэг ойлголтын амьдрах зайлшгүй орчин нь болж өгдөг байна. Тухайн хам сэдэв үгсийн холбоондоо туйлын тохирсон байраа олсон, үгийн утга, үгийн утга учиртайгаа, үнэ цэнэтэйгээ туйлын зөв тохирсон бол найруулгын хамгийн оновчтой зөв уран яруу илэрхийлэл үүсдэг байна.

Жишээ баримт:

“Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог тэнгэрийн хэвтэр буурал тал минь” Б.ЛНөмгөн тэрлэгний урт хормойд нимгэн манан цагаан гуниг адил, нойрмоглон шингэхэд нэл шар талын дээгүүр, нэрээ хэлээгүй амраг шиг нэгэнт хавар иржээ.” Эмүжин

Хэлний хамгийн үнэ цэнэтэй

нэгж бол төрөл бүрийн ХЭЛЦҮҮД юм. Хэлц бол тухайн ард түмний соёл, сэтгэлгээ, ахуй заншлын өвөрмөц онцлогийг үеийн үед тогтвортой хадгалдаг. Соёл нь мэдээллийг үеэс үед дамжуулах, хадгалах үүрэгтэй мэдээлэл дамжуулах хоёр сувагтай бөгөөд гарвалын сан хөмрөг буюу генефонд, нөгөө нь эхэд буй дурслын сан хөмрөг буюу мемофонд юм. Үүний эхнийх нь бие, удаах нь сэтгэлтэй холбоотой юм.

Тэгж үзвэл

хэл нь гарвал ба дурслын аль алины шинжийг агуулах тул тухайн ард түмний соёлын үр хөврөл болно. Тэр тусмаа тогтвортой хэлц бол соёлын дурслын амин голомт болдог. Хэлц буюу битүү тогтолцоо, хэлц бус буюу задгай тогтолцоо хоёрыг соёлын үүднээс судлахыг соёл хэлшинжлэл гэнэ.

Үндэсний хэлний онцлог

Үндэсний хэлний онцлог хэлний утга учир үнэ цэнэ хэлцэд байдгийн бас нэгэн баталгаа бол түүнийг шууд орчуулж болдоггүйд оршино. Үхсэн буурын толгойноос амьд ат айна, усан дээр өрөм тогтоох, олгой хагаравч тогоон дотроо.

Найруулгын утга гэдэг бол

хам сэдэв, харилцан нийлцээс хамаарах, тодорхой өнгө аяс бүхий хэлний утга учир, хэлний үнэ цэнэ бүхий нэгжийг хэлнэ. Үүнийг мөн хэлбэржсэн үг, хэлзүйн үг гэдэг ойлголттой аналог байдлаар тайлбарлабал үг дангаараа зөвхөн нэрлэлтийн нэгж төдий ба тэрээр амьгүй хөдөлгөөнгүй байдалтай харин хэлзүйн нөхцөл авч хэлзүйн аргатай болсноор сая өгүүлбэр орж амь орж хөдөлж эхлэдэг хэрэг юм.

Хэлний хэрэглүүрийг ...

Янз бүрийн түвшний хэлний нэгжүүд, ялангуяа үгийн сангийн нэгж нь утгазүйн өөрийн үндсэн хүрээнээс хальсан өнгө аястай байхаар барахгүй найруулга зүйн мөн чанараараа ч ижил бус байдаг. Ер нь хэлний бүх хэрэглүүрийг найруулга дундын болон найруулгын ялгараа бүхий гэж хоёр ангилдаг

Найруулга дундын гэдэг нь

Хэлний тогтолцооны хувьд янз бүрийн хүрээ, харьцааны нөхцөлд найруулга зүйн ямар нэгэн онцгой шинж оруулалгүй хэрэглэдэг хэлний нэгжийг найруулга дундын нэгж гэнэ. Жишээ нь: хүн, гар, гэр, уул, хөх, ярь, бич-. Чухам ийм найруулга дундын хэлний нэгж бол найруулгын үндсэн материал болдог юм.

Хэдийгээр

найруулгад үгийг хэрэглэх нөхцөл, хүрээ, уламжлал их чухал боловч хэлний нэгжийн үндсэн утгатай салшгүй холбоотой. Ажиглаж үзвэл хэлний нэгжийн утга зүй, найруулга зүйн тал, хэрэглэх үндсэн хүрээ хоёрын хооронд тогтсон хамаарал байдаг. Ийм бэлэн холбооны үрээр утга агуулга нь найруулга зүйн тодорхой ангилал, өнгө аястай болдог байна.

Найруулга нь

ганц үг хэллэгээс биш бүр дагавар нөхцөл, хэлзүйн хэлбэрээс ч хамаардаг. Жишээ нь:Нарс найгаа л, навчис хийсээ л, уулын оройд будан суугаа л, Шувуу буцаа л, хяруу унаа л, өвсөн толгойд цан буугаа л, тал шарлаа л, мал холхио л, малчны сэтгэл гэнэт догдлоо л, салхи сэвээ л, өрх дэвээ л, өлөн тоос тэнгэрт босоо л, айлууд нүүгээ л, амрагууд холдоо л, аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж.

Найруулга зүйн хэрэглүүр

Энэ бол найруулга зүйн өнгө аяс бүхий нэгжүүдээс бүтдэг. Судлаачид найруулгын өнгө аястай, аясгүй нэгж аль аль нь болно гэж үзэж байхад зарим нь өнгө аясгүй нэгж болохгүй гэж үздэг. Үнэн хэрэгтээ хэлний бараг бүх нэгж найруулга зүйн хэрэглүүр болж чадна. Хэлний нэгжийн найруулга зүйн бүтээлч үйл нь хэрэглэх онцлог нөхцлөөс хамааран урган гарч ирдэг.

Хэлний хэрэглүүрийг...

найруулга зүйн хувьд 1. үүрэг зорилго бүхий өнгө аястай, 2. яруу хэрэглүүр бүхий өнгө аястай гэж ангилах ба үүрэг зорилго бүхийд нь шинжлэх ухааны зохиолын, албан бичгийн, уран зохиолын, сонин, сэтгүүлийн, гэж ангилдаг бол яруу хэрэглүүрийг хүндэтгэсэн, элэглэсэн, энхрийлсэн, дооглосон, басамжилсан гэх зэргээр үзнэ.

Эдгээрийн онцлог нь

тухайн үгэндээ шингэсэн найруулгын өнгө аясад орших бөгөөд үгийн сангийн нэгж дээр их тод илэрдэг харин үгзүй, өгүүлбэрзүйн нэгжийн хувьд харьцангуй явцуу талтай. Явж явж найруулгад хамгийн гол асуудал бол ойролцоо утгатай үгийн судлал байдаг. Ойролцоо үгс хэр их байна төдий чинээ баян хэл гэж үзэх нь ч бий.

Эмэгтэй хүнийг илэрхийлэх

Энэ уламжлалыг эртний болон аман зохиол, орчин үеийн уран зохиолын жишээгээр авч үзвэл сонирхолтой. МНТ-д “Есүхэй худ, охиныг үзвэл нүүртэй гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Түүний нэр Бөртэ гэнэ. Тэмүжингээс нэг нас ах, аравтай ажээ.

Баатарлаг туульд:

Гэр нэвт гэрэлтэйГишүүний улаан хацартайТуурга нэвт туяатайТунгалаг улаан хацартайНаашаа хараад хэвтэхэд ньНаад голын амьтанҮүр цайж нар гарлаа гэж боддог...

Инжинашийн Хөх сударт:

“Солонгуа … төрсөн нь саран мэт сайхан, цэцэг адил үзэсгэлэн, солонго мэт өнгөтэй, хас адил ариун …”“Үзвэл нас арван найм, зүс шинэ нарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Цайвар өнгөтэй зөөлөн царай нь зуны наранд борлоод хоёр хацарт нь улаан туяа тусчээ.” Д.Нацагдорж

Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн

Цэрэн … ядуу хүний хүүхэн боловч цуурай тунгалаг дуутай, цовоо цойлгон зантай, гэрэлтэй цагаан царайтай, гэгээн саруул оюунтай, ув улаан уруултай, уран цэцэн үгтэй, дун цагаан шүдтэй, тунгалаг хар нүдтэй, цэвэрхэн хүүхэн …”

С.Эрдэнэ, “Хонгорзул”

“Хонгорзул арван долоохон настай, уулын горхины ус шиг мэлмэрэнхэн байдаг тунгалаг хар үстэй, эрдэнэсийн шунх шиг улаан ягаахан уруултай, уяхан бор бүсгүй байлаа.” энэ мэтээр найруулга зүйн хэрэглүүр гэдэг нэн өргөн ойлголт бөгөөд хэрхэн оновчтой сонгохоос л бүхий найруулга шалтгаална.

Найруулга зүйн утга

Найруулгын өнгө аясын ойлголттой ойролцоо бөгөөд утга нь байнгын агуулга, нийтийн хэрэглээгээрээ давуу байдгаараа өнгө аясаас ялгардаг. Н.у. нь хэлний нэгжийн утгазүйн бүтцэд багтсан, тодорхой нөхцөлд нөхөн баяждаг, байнгын чанартай, үгийн сангийн бодит зүйлийн болон хэлзүйн утгад нэмэлт болдог шинж ажээ.” Ц.С. Т.Г.Винокур “Найруулга зүйн утга нь үгийн үүрэг, сэтгэлийн аяс хоёрын уулзвар дээр үүсдэг.”

Энэ утга нь

хэлний янз бүрийн нэгжид харилцан адилгүй илэрдэг бөгөөд тухайлбал сэтгэлийн хөдлөл яруу аяст ил байдаг харин бусад тохиолдолд зөвхөн тодорхой өгүүлэмж буюу хам бичвэр дээр бүрэн илэрдэг. Тэр тусмаа эдгээр хам бичвэр нь уг утгыг хэрэглэх тогтсон нөхцөлтэй, байнгын чанартай байна.

Ийм учраас

Т.Г.Винокур “Найруулга зүйн утгыг хэрэглээний нэгж гэж тодорхойлох нь зүйтэй мэт” гэж бичсэн бол найруулга зүйч И.Р.Гальперин “Найруулга зүйн утга нь хам бичвэртээ үргэлж дулдуйдах чанартай” гэж үзжээ. М.Базаррагчаа, “Найруулгын утга нь энэхүү утга хэлбэр хоёртой амин сүлбээтэй болно. Өөрөөр хэлбэл хэлний утга хэлбэрийн найруулгаас тухайн нэгж нь утга хэлбэрийн хувьд баяждаг байна. Үүнийг найруулгын утга, түүний ялгараа гэнэ” гэжээ.

НОМЗҮЙ

Ц.Сүхбаатар, “Монгол хэлний найруулга зүй”, Уб., 2009, 69-90 дэх тал.Г.Сүхбат, С.Батбаатар, “Найруулах эрдэм, хэл ярианы соёл”, Уб., 2007, 27-33 дах тал.Б.Бямбадорж, “Монгол хэлний найруулга зүй”, Уб., 2014, 24-26 дах тал.

top related