лекц9, 10 Бараа материалын нөөцийн

11

Click here to load reader

Upload: bdbd12

Post on 02-Aug-2015

2.390 views

Category:

Documents


125 download

TRANSCRIPT

Page 1: лекц9, 10 Бараа материалын нөөцийн

БАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦИЙН УДИРДЛАГА

Хамааралтай болон хамааралгүй эрэлттэй нөөцийн тухай ойлголт

Үйлдвэрлэлд бараа материалыг нөөцлөх зайлшгүй шаардлагууд

Бараа материалыг нөөцийн хяналт ба бүртгэлийн систем

Нөөцийн захиалгын оновчтой тоо хэмжээг тодорхойлох үндсэн загвар

Нөөцийн үнийн хөнгөлттэй загвар Аюулгүйн нөөц

Page 2: лекц9, 10 Бараа материалын нөөцийн

Хамааралтай эрэлтийн нөөц гэдэг нь эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээнээс нөөцийн тоо хэмжээ нь хамаарч байдаг түүхий материал болон эд анги хэсгүүд буюу бүтээгдэхүүний бүрдэл хэсгүүдийг хэлнэ.

Хамааралгүй эрэлттэй нөөц гэдэг нь шаардлагатай нөөцийн хэмжээг урьдчилан тодорхойлох боломжгүй эцсийн бүтээгдэхүүн , худалдагдсан болон ачигдсан нөөцүүд , хамааралтай нөөцөд тооцоогүй бусад бүх нөөцүүд орох бөгөөд энэхүү нөөц нь үйл ажиллагаа тасралтгүй явуулахад зориулагдана

Page 3: лекц9, 10 Бараа материалын нөөцийн

БАРАА МАТЕРИАЛЫГ НӨӨЦЛӨХ ШААРДЛАГА

Үйлдвэрлэлд бараа материалыг нөөцөлж байдаг хэд хэдэн шалтгаан бий .

1. Үйлдвэрлэлийг тасралтгүй жигд явуулахын тулд нөөцөлдөг.

2. Хүлээгдэж буй эрэлтийг хангахын тулд нөөцэй байна.

3. Үйлдвэрлэл, хуваарилалтын систем болон үйлдвэрлэлийн үе шатуудыг хооронд нь холбох үүднээс нөөцийг хадгалж байдаг.

4. Нөөцгүйдлээс хамгаалах . Үйлдвэрлэлийн нөөцийн нийлүүлэлт тасалдахгүй эсвэл эрэлт ихэссэн үед нөөцийн эрэлтийн хомсдлоос гарахад туслана.

5. Захиалгын циклын давуу талыг ашиглах . Нөөцийг худалдан авалтын болон захилгын зардал нь тодорхой тоо хэмжээнд бага байдгаас шалтгаалж нөөцөлдөг .

6. Үнийн өсөлтөөс сэргийлэх болон нөөцийн хомсдол бий болох таамаглалтай үед бараа материалыг нөөцөлдөг.

7. Үйл ажиллага нь тодорхой хугацааг шаардаж байдаг бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэлийн үйл явц , дамжлагуудад тодорхой нөөц оршиж байдаг .

Page 4: лекц9, 10 Бараа материалын нөөцийн

НӨӨЦИЙН ХЯНАЛТ БА БҮРГЭЛИЙН СИСТЕМ

Нөөцийн хяналтын гол зориго нь нэг талаас хэрэглэчдийн хэрэгцээг хүссэн хэмжээгээр хүссэн хугацаанд нь , хэрэгцээг хангахуйц чанартай бүтээгдэхүүнээр хангах, нөгөө талаас энэ үйл явцыг хамгийн бага зардалтайгаар хангахад оршино.

Үр ашигтай нөөцийн удирдлагын гол асуудал нь

1. Ямар нөөц хичнээн хэмжээний байгааг тодорхойлох нөөцийн бүртгэл тооллого хийх

2. Нөөцийн бүртгэл тооллого дээр үндэслэн хэзээ ямар нөөцийг хичнээнийг захиалах , хүлээн авахаа тодорхойлох явдал юм.

Page 5: лекц9, 10 Бараа материалын нөөцийн

НӨӨЦИЙН БҮРТГЭЛНөөцийн бүртгэл нь:

- үечилсэн

- үргэлжилсэн гэсэн 2 төрлөөр хийгддэг .

Үечилсэн гэдэг нь тодорхой хугацаанд байнга нөөцийн тооллого , бүртгэлийг хийх хэлнэ.

Үргэлжилсэн гэдэг нь үйл ажиллагааны явцад үргэлж хийх бүртгэлийн системийг хэлдэг .

Байнгын бүртгэлийн хувьд хамгийн түгээмэл нь “Хоёр сав”-ны арга юм . Энэ аргаар нэг саванд нөөцийн хэмжээгээр карт хийх ба нөөцийг үйлдвэрлэлд эсвэл дамжлагад ашиглаж дуусаад шилжүүлэх үедээ картыг авч нөгөө саванд хийдэг.

Хоёр савны аргыг дамжлагын системд ашиглахад тохиромжтой .

Page 6: лекц9, 10 Бараа материалын нөөцийн

Бүтээгдэхүүний кодыг (Bar code) ашиглан байнгын бүртгэл хийх нь сүүлийн үед нэн өргөн дэлгэрч буй арга юм . Bar code нь доорх маягаар тэмдэглэгддэг бөгөөд түүнийг тусгай лазерийн төхөөрөмжөөр унших ба энэ тэмдэглэгээнүүд нь бүтээгдэхүүний болон үйлдвэрлэгчийн тухай мэдээллийг агуулсан байдаг .

Бүтээгдэхүүний кодын үндсэн 2 төрөл байдаг . UCC буюу American Uniform Code Council EAN буюу Evropen Article numbering

Page 7: лекц9, 10 Бараа материалын нөөцийн

НӨӨЦИЙН ЗАХИАЛГЫН ОНОВЧТОЙ ТОО ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ ҮНДСЭН ЗАГВАР

Бараа материалын нөөцийн удирдлагын загвараар нийт зардлыг тооцоолохдоо дараахь 3 зардлыг авч үздэг .

1. Хадгалалтын зардал . Үүнд агуулахад бараа материал хадгалах болон түүний хэвийн байдлын хангахтай холбогдсон зардал болон хүү даатгал, татвар, элэгдэл , нөөцийн эвдрэл болон бусад алдагдлын зардлууд хамаарагдана . Энэ зардал нь хадгалалтын зардлын төрлүүд болон нөөцийн төрлөөс хамаарна.

2. Захиалгын зардал . Үүнд захиалга хийх болон хүлээн авахтай холбогдсон нэхэмжлэлийн зардлууд орох бөгөөд хичнээн хэмжээтэй нөөц хэзээ хэрэгтэйг тодорхойлохтой холбоотой зардал болон хүлээн авсан нөөцөд хйх хяналттай холбоотой зардлууд , мөн түүнчлэн агуулах руу тээвэрлэхэд гарах зардал хүртэл хамрагдана . Нэг удаагийн захиалгад хичнээнийг захиалхаас хамаарахгүйгээр захиалга бүрд ижил зардал гарна гэж үздэг.

3. Тасалдалаас шалтгаалсан зардал нь гар дээрх нөөцийн хэмжээнээс нөөцийн эрэлт нь их байх үед тодорхой алдагдал хүлээж байдагтай холбоотой зардал юм. Үүнийг тооцоход төвөгтэй байдагч бүтээгдэхүүний борлуулалтыг алдсан алдагдсан боломжийн өртөгтэй харьцуулан гаргах нь элбэг .Нөөцийн захиалга хийгээд хүлээн авч хадгалах хүртлэх нийт зардал нь хадгалалтын болон захиалгын зардалын нийлбэртэй тэнцүү байна .

Page 8: лекц9, 10 Бараа материалын нөөцийн

НӨӨЦИЙН ОНОВЧТОЙ ТОО ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ ЗАГВАР

Хадгалалтын зардал нь нэг удаа захиалсан нөөцийн тоо хэмжээнээс шууд хамаарна . Харин захиалгын зардал нь захиалгын тоо хэмжээнээс урвуу хамааралтай байна .

Нийт зардал(TC) =Хад зардал + Зах зардал буюу

Хад зар=(Q/2)*H Зах зар= n*S=(D/Q)*S Үүнд : Q- нэг удаа захиаллах хэмжээ

D- шаардлагатай нөөцийн эрэлт

H- нэгжийн хадгалалтын зардал

S-нэг удаагийн захиалгын зардал

n-захиалгын тоо

TC-нийт зардал

Page 9: лекц9, 10 Бараа материалын нөөцийн

Энэ загварыг доорхи хэдэн нөхцөлд хэрэглэнэ. - зөвхөн 1 бүтээгдэхүүнд хамаатай - жилд шаардлагатай нөөцийн хэмжээ

мэдэгдэхэд- нөөцийн зарцуулалт жилийн турш жигд байхад- хүлээлгийн хугацаа нь өөрчлөгдөхгүй байхад- ганц түгээлтээр нөөцийг хүлээн авах- үнийн хөнгөлөлт хийгдээгүй үед

Дээрхи нийт зардлын томъёоноос нийт зардал хамгийн бага байх цэгийг тодорхойлж болно. Энэ цэгийг оновчтой захиалгын тоо хэмжээ гэнэ.Qo- economic order quantity

TCmin= (Qo/2)*H+(D/Qo )*SQo= 2DS/H

Page 10: лекц9, 10 Бараа материалын нөөцийн

НӨӨЦИЙН ҮНИЙН ХӨНГӨЛТТЭЙ ЗАГВАР

Худалдан авалтыг дэмжих зорилгоор захиалгын тоо хэмжээ их байх тусам үнийг хямдруулах боломжтой ба хадгалалтын болон захиалгын зардлаас гадна худалдан авалтын зардлыг нэмж тооцох хэрэгтэй болно.

TC=хад зар + зах зар + худ ав зарTC=(Q/2)*H + (D/Q)*S + P*D

Энэ тохиолдолд оновчтой захиалгын тоо хэмжээ өөрчлөгдөхгүй. Учир нь зөвхөн худалдан авалтын зардал нь тогтмол хэмжээгээр нийт зардлыг ихэсгэнэ. Үнийн өөрчлөлт бүрд нийт зардлын хэмжээ өөр байх ба үнэ буурах бүрд нийт зардал буурна.

Page 11: лекц9, 10 Бараа материалын нөөцийн

АЮУЛГҮЙН НӨӨЦ Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй

явуулахын тулд аюулгүйн нөөц гэж нэрлэгддэг байнгын нөөцтэй байдаг. Аюулгүй нөөцтэй байснаар нөөцийн захийлга болон хүлээн авалтанд бэрхшээл учирсан, нөөцийн хомсдолд орсон болон гэнэт нөөцийн хэрэглээ ихэссэн үед үйл ажиллагаа хэвийн явагдах боломжтой.