88688735 hvnii nuutsiin menejment onol

20
1.Онолын хэсэг Хүний нөөцийн мэдээллийн систем Дэлхийн хөгжлийн орчин үеийн байдал нь 1960-д оны сүүлээр тодхон хэлбэрээр бий болсон. Дараах хоѐр үндсэн үйл явцаар бий тодорхойлогдож байна .Нэгдүгээрх нь :нийгэм дэх мэдээллийн урсгалын эрс өсөлттэй холбоотой бөгөөд үүнийг Мэдээллийн тэсрэлт гэнэ.Хоѐр дах үйл явц –тооцоолон бодох техник болон харилцаа (коммуникаци)-ийн хэрэгслийн хурдан хөгжил юм .Персонал компьютерийг зохион бүтээсэн явдал мэдээлэл боловсруулалтын техник хэрэгслйин хөгжилд асар том ололт болсон бөгөөд үүний үр дүнд нийгэмийн бусад харьцангуй хямд тооцоолон бодох машин болон мэдээллийн дэд бүтэц (инфраструктур ) компьютерийн сүлжээ бий болж ,цаашдын хөгжлийн замдаа ороод байгаа билээ . Энэ үйл явцыг бид мэдээллэлжүүлэлт гэж нэрлэдэг Нийгмийг бүхэлд мэдээлэлжүүлэхэд мэдээллийн нөөцүүд хэрэг болдог .Мэдээллийн нөөцүүд гэдэг нь баталгаажсан баримт бичгүүд юм.Гэтэл байгууллагын төвшинд мэдээлэл өөрөө тухайн байгууллагын чухал байгууллагын чухал нөөцийн нэг болдог.Үндэслэл сайтай ,тоо томшгүй олон мэдээлэлтэй байж удирдлага оновчтой шийдвэр гаргах боломжтой . Мэдээллийн (компьютерийн )технологи –мэдээллийг цуглуулах ,боловсруулах ,хадгалах , тараах боломжийг хангах арга ,хэрэгслүүдийн (програмын ,техникийн,хэлний ,зохион байгууллалтын, хуулийн )нэгдэл юм .Аливаа нийгэмд мэдээлэлжүүлэлтийн гол зорилго ард түмний амьдарлын нийгэм –эдийн засгийн нөхцлийг сайжруулахын тулд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ,үйлчилгээний нийгмийн үйлдвэрлэлийн үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд оршино. Харин мэдээллэлжүүлэлтийн эдийн засгийн зорилго бол аж ахуйн бүх төрлийн эрчим хүчний ,материалын ,санхүүгийн хөдөлмөрийн нөөцүүдийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхийн тулд мэдээллийн технологийг хэрэглэх явдал юм . www.zaluu.com www.zaluu.com

Upload: hug1515

Post on 02-Dec-2015

94 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Page 1: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

1.Онолын хэсэг

Хүний нөөцийн мэдээллийн систем

Дэлхийн хөгжлийн орчин үеийн байдал нь 1960-д оны сүүлээр тодхон

хэлбэрээр бий болсон. Дараах хоѐр үндсэн үйл явцаар бий тодорхойлогдож

байна .Нэгдүгээрх нь :нийгэм дэх мэдээллийн урсгалын эрс өсөлттэй холбоотой

бөгөөд үүнийг Мэдээллийн тэсрэлт гэнэ.Хоѐр дах үйл явц –тооцоолон бодох

техник болон харилцаа (коммуникаци)-ийн хэрэгслийн хурдан хөгжил юм

.Персонал компьютерийг зохион бүтээсэн явдал мэдээлэл боловсруулалтын

техник хэрэгслйин хөгжилд асар том ололт болсон бөгөөд үүний үр дүнд

нийгэмийн бусад харьцангуй хямд тооцоолон бодох машин болон мэдээллийн

дэд бүтэц (инфраструктур ) компьютерийн сүлжээ бий болж ,цаашдын хөгжлийн

замдаа ороод байгаа билээ .

Энэ үйл явцыг бид мэдээллэлжүүлэлт гэж нэрлэдэг

Нийгмийг бүхэлд мэдээлэлжүүлэхэд мэдээллийн нөөцүүд хэрэг болдог

.Мэдээллийн нөөцүүд гэдэг нь баталгаажсан баримт бичгүүд юм.Гэтэл

байгууллагын төвшинд мэдээлэл өөрөө тухайн байгууллагын чухал байгууллагын

чухал нөөцийн нэг болдог.Үндэслэл сайтай ,тоо томшгүй олон мэдээлэлтэй байж

удирдлага оновчтой шийдвэр гаргах боломжтой .

Мэдээллийн (компьютерийн )технологи –мэдээллийг цуглуулах ,боловсруулах

,хадгалах , тараах боломжийг хангах арга ,хэрэгслүүдийн (програмын

,техникийн,хэлний ,зохион байгууллалтын, хуулийн )нэгдэл юм .Аливаа нийгэмд

мэдээлэлжүүлэлтийн гол зорилго ард түмний амьдарлын нийгэм –эдийн засгийн

нөхцлийг сайжруулахын тулд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ,үйлчилгээний

нийгмийн үйлдвэрлэлийн үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд оршино.

Харин мэдээллэлжүүлэлтийн эдийн засгийн зорилго бол аж ахуйн бүх төрлийн

эрчим хүчний ,материалын ,санхүүгийн хөдөлмөрийн нөөцүүдийн ашиглалтын үр

ашгийг дээшлүүлэхийн тулд мэдээллийн технологийг хэрэглэх явдал юм .

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

Хүний нөөцийг мэдээллийн системийн гол давуу талууд :нэг –компьютер тус

албан байгууллагын төлөвлөлтөнд маш идэвхтэй үүрэг ролийг гүйцэтгэх

боломжийг олгодог .

Хоѐрт- тусгай програмын тусламжтайгаар байгууллагын ажилчдын талаарх

шаардлагатай бүх мэдээллийн санг бий болгож удирдлагын оновчтой шийдвэр

гаргахад тусладаг .

Гурав –хүний нөөцийн менежсментийн үйл ажиллагаануудын зардал ,үр ашгийн

харьцуулалтыг компьютерийн тусламжтайгаар хурдан шуурхай хийж үнэлэлт

дүгнэлт гаргах боломжтой ,

Дөрөв-хүний нөөцийн мэдээллийн систем компьютерийн технологи нь

байгууллагын хувьд чухал ажиллагчдын тухай мэдээллийг олж авах , хадгалахад

хялбар ,найдвартай байх боломжийг олгодог.

ХНМС-гэдэг нь ХНМ-д зориулан мэдээллийн тусгай системийг зохион байгуулах

,шинэчлэх хөгжүүлэх ,удирдах ,мэдээллийг хувиарлах үйл ажиллагаа

юм.Түүнчлэн ХНМС нь ажиллагчдыг сургах ,хөгжүүлэх,тэдний ажлын гүйцэтгэлийн

үнэлгээ ,цалин хөлсний систем зэрэг хүний нөөцийн удирдлагын бүхий л үйл

ажиллагаанд ашиглагдана.

Иймд байгууллагын хүний нөөцийн менежерүүд энэ мэдээллийг боловсруулж

ажиллуулж чаддаг байх нь нэн чухал байгаа юм .Мэдээж ХНМС –ийг

боловсруулах ,хэрэгжүүлэхэд нилээд их цаг хугацаа , хөрөнгө мөнгө

шаардлагатай.

1.1ХНМС-ийн үндсэн чиг үүргүүд

ХНМС нь гурван үндсэн чиг үүргээс бүрдэнэ.Үүнд :

1. Өгөгдөл оруулах

2. Өгөгдлийг боловсруулах

3. Мэдээлэл гаргах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

1.оруулах чиг үүрэг :энэ нь хүний нөөцийн мэдээллийн системд мэдээллийг

оруулахад хэрэгтэй боломжуудаар хангана.Хамгийн эхний процедур нь

шаардлагатай өгөгдлийг цуглуулах явдал байдаг.Өөрөөр хэлбэл хаанаас ,хэзээ

,хэрхэн өгөгдлийг цуглуулах вэ ?гэсэн үг дараа нь цуглуулсан өгөгдлөө системд

оруулна .Зарим өгөгдлийг системд оруулахын өмнө кодлолт хийх шаардлагатай

болдог.Оруулсан өгөгдлийг зөв эсэхийг тогтоож өгөгдлийг баталгаажуулах

хэрэгтэй . Учир нь засварлах ,баталгаажуулах хүснэгтүүд нь өгөгдлийг системд

хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ашиглагддаг .Ингэсэн нөхцөлд автоматаар

шалгагдсан өгөгдлүүд нь үнэ цэнэтэй болж агуулагдана.Ийм систем нь

баталгаажсан хүснэгтийг өөрчлөх ,танихад хялбар байх боломжтой байдаг.

2.Өгөгдлийг боловсруулагчийн үүрэг

Энэ үйл ажиллагаа нь төрөл бүрийн хадгалагдах төхөөрөмжид хадгалсан өгөдлийг

таниж унших ,өөрчлөх боломж олгодог .Хүний нөөцийн мэдээллийг өөчрлөхөд

өөрчлөгдсөн мэдээлэл нь тухайн систем дотор нэгтгэгдэх ѐстой .Өөрөөр хэлбэл

,хүний нөөцийн талаар ямар нэгэн өгөгдлийг өөрчлөхөд системийн дэх мэдээлэл

өөрчлөгдөнө гэсэн үг .

3.мэдээллийг гаргах чиг үүрэг

ХНМС –ийн мэдээлэл гаргах чиг үүрэг нь хүмүүсийн нүдэнд ил харагдах ,олны

танил байдаг учир нь ХНМС –ийн гол хэрэглэгч нь энэ талын мэдээллийг

цуглуулах ,өөрчлөх ,баталгаажуулах таниж мэдэхтэй холбоотой үйл ажиллагаанд

оролцдоггүй зөвхөн системээс гарсан бичлэг болон мэдээллийг авч ашигладаг.

Ихэнх хүний нөөцийн тайлан нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй байдаг.Үүнд:

1. Ирээдүйд үнэлж дүгнэхийн тулд нийт хүн амын сегментийг сонгох , энэ

сонголт нь цалин хөлсний зэрэглэл ба агнилал ,нас ,хүйс,салбар

нэгж,байнгын үйлчилгээ зэргийн үнэлэмж дээр тулгуурладаг.

2. Өмнө сонгогдсон хүн амыг ашиглан зарим тооцоолыг

хийдэг.Тухайлбол,цалингийн дундаж болон ажлын гүйцэтгэлийн өсөлтийн

дунджийг тодорхойлох г.м.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

3. Сонгосон хүмүүс болон тооцоололын үр дүнг ашиглан тусгай мэдээллийг

агуулсан тайланг бэлтгэх.

Гарцын функцын хэрэгцээ шаардлага нь ашиглах гэж буй програмын төрөлд

нөлөөлдөг үндсэн хүчин зүйл болдог байна.Мөн шаардагдах тусгай мэдээллийг

боловсруулах боломжтой байхын тулд гаргах функц нь тайлангын номын

сангуудыг өөрчлөх,нэгтгэх,хангах чадвартай байх ѐстой .Мэдээллийн сан нь үе

үе шаардлагатай тайланг бий болгоход хэрэгцээтэй хөтөлбөр болон намтарын

өгөгдлүүдийг агуулдаг.Үүний давуу тал бол тайланг хийхэд номын сан дах

хэрэгцээтэй өгөгдлүүдийг автоматаар олж өөрчлөн хадгалдаг явдал юм .Өөр

нэг давуу тал бол эргэлтэд байх баримтуудыг бий болгох чадвар юм.Эргэлтэд

байх баримтууд гэдэг нь үндсэндээ дурын өөрчлөлтүүдийг шалгах байрлал

болон одоогийн байгаа өгөдлүүдийн үнэлэмжийг харуулах энгийн тайлангууд

юм.Эдгээр нь өгөгдлүүдийг хүссэнээр боловсронгуй болгон шинэчлэхэд

туслах зорилгоор ашигладаг.

ХНМС-ийн мэдээлэл нь :

Нарийн нягт байх

Ач холбогдолтой байх

Уншигдахуйц ба ойлгомжтой байх

Тодорхой дэс дараалалтай байх

Зэрэг шаардлагуудыг хангасан байвал зохино

1.2 ХНМС –ийг сонгох ба хэрэгжүүлэх

Байгууллага бүр өөрийн онцлогт тохирсон мэдээллийн системийг сонгож авах нь

зүйтэй.Боломжийн зардалтай цаг хугацааг хэмнэсэн хүний нөөцийн мэдээллийн

системийн төслийг боловсруулан ,түүнийгээ шинэчлэн судалсны үндсэн дээр

хэрэгжүүлбэл зохино .Эхний ээлжинд одоогийн практикийг судалж ,хэрэгжүүлэгч

болон захиалагч байгууллагын төлөөлөгч нартай ярилцлага хийсний дараагаар

өөрийн хүний нөөцийн мэдээллийн системийн зорилгыг тодорхойлдог.Зорилгыг

тодорхойлсны дараагаар мэдээллийн системийн хэмжээ,төрлийг тодорхойлно

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

.Эдгээрийн талаар удирдлагын шийдвэр гаргасны дараа түүнийг хэрэгжүүлэх үйл

ажиллагаа эхэлнэ.

1.3 Хүний нөөцийн мэдээллийн системийн хэрэгжилтийн үе шатууд

ХНМС-ийн боловсруулалт болон хэрэгжүүлэлтийн үе шатуудыг нарийвчлан авч

үзье.

1. Санаа үүсэх, хүний нөөцийн мэдээллийн системд зориулсан санааг үүсгэх

хэрэгтэй .Энэ санааг үүсгэгч нь хнмс-ийн хэрэгцээг болон энэ нь

байгууллагад юу хийж чадахыг харуулах мэдээллийг урьдчилан бэлтгэсэн

байвал зохино.Энэ урьдчилсан мэдээлэл бол хнмс-д удирдлагын оролцоог

бий болгох болон тэдний энэ талаар тодорхой шийдвэр гаргахад чухал ач

холбогдолтой юм.Энэ үе шатны хамгийн шийдвэрлэх хэсэг нь удирдлагын

зүгээс дэмжлэг авах явдал юм.

2. Боломжийг судлах .энэ үе шатанд одоогийн хүний нөөцийн мэдээллийг

системийг үнэлдэг ба хнмс-ийн нарийвчлал ,үр ашигтай байдлыг

тооцно.Мөн хөдөлмөр болон материалын хэмнэлтийг өмнөх системтэй

харьцуулан гаргаж үзүүлснээр шинэ хнмс-ийн зардал үр ашгийг

үнэлдэг.Түүнчлэн энэ үе шатанд нягт нямбай байдлын өсөлт ,алдаа бага

байх зэрэг бодит бус хэмнэлтийг тооцож үнэлэлт өгнө.

3. Төслийн багийг сонгох .Нэгэнт судалгаа нь хүлээн зөвшөөрөгдөж ,бүх

нөөцөд хувиарлагдсан нөхцөлд төслийн багийн бүрэлдэхүүнийг тодорхойлж

,гишүүдийг сонгох хэрэгтэй болно.Төслийн баг нь ихэвчлэн байгууллагын

болон хүний нөөцийн чиг үүрэг , үйл ажиллагааны талаар мэдлэг сайтай

хүний нөөцийн удирдлагын төлөөлөгч,менежментийн мэдээллийн систем

болон цалин хөлсний тус бүрт нэг нэг төлөөлөгчдөөс бүрдэх ѐстой байдаг.

Мөн төслийн үйл ажиллагааг сайн мэддэг болон бусад шаардалагатай

хүмүүсийг нэмж багтааж болно.

4. Шаардлагуудыг тодорхойлох .энэ үе шатанд тухайн хнмс яг юу хийхийг

нарийвчлан тодохойлж өгдөг.Энэ шаардалуудын тухай тусгай мэдээлэл

бэлтгэсэн байвал зохино .Шаардалагуудын тухай мэдээллийн хамгийн том

хэсэг бол ямар мэдээллүүдийг боловсруулж гаргах ѐстойг нарийвчлан зааж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

өгөх явдал юм.Бусад тусгай шаардалагуудыг нэмж тодорхойлж өгч

болно.Энд хамгийн чухал зүйл бол хнмс-ийн зорилго нь байгууллагын

удирдлагын энэ талаарх мэдээллийн хэрэгцээтэй нийцсэн байх явдал

байдаг.

5. Худалдан авалтын судалгаа.Энэ үе шатны гол зорилго бол байгууллагын

хэрэгцээг хангах хамгийн боломжтой ,бага үнэтэй ямар програм хангамж

болон техник хангамжийг худалдан авахыг судалж

тодорхойлно.Судалгааны үр дүнд байгууллагын хэрэгцээнд тохирсон

хамгийн орчин үеийн дэвшилтэд техник хангамж ,програм хангамжийг

худалдан авах шийдвэр гаргах ѐстой .

6. Гэрээ хэлэлцээр хийх .Худалдан авалтын сонголтыг хийсний дараа гэрээ

хийх хэрэгтэй болдог .Энэ гэрээ нь техник хангамжийн найдвартай

баталгаат хугацаа ,суурилуулах болон туслалцаа үзүүлэх

үйлчилгээ,сургалт , баримтжуулалтай холбоотой асуудлаар худалдааны

байгууллагатай хийнэ.

7. Сургалт .Сургалт нь ихэвчлэн худалдааны гэрээнд гарын үсэг зурсаны

дараагаар эхэлдэг.Хамгийн эхний ээлжинд төслийн багын гишүүд хнмс-ийг

ашиглах талаар суралцах хэрэгтэй болдог.Хэрэгжилтийн төгсгөлийн үед

,хүний нөөцийн мэргэжилтэнгүүд бусад салбар нэгжийн менежерүүдэд

системд мэдээллийг хэрхэн яаж оруулах ,ашиглах талаар зааж сургана.

8. Системийн тохируулга хийх.Энэ үе шатанд системд хийх өөрчлөлтүүдийг

байгууллагын хэрэгцээ , нөхцөл байдалд тохируулан хийнэ.Худалдааны

журам ѐсоор худалдааны пакетыг өөрчилж болохгүй,учир нь өөрчлөлтүүд

нь ихэвчлэн бэрхшээлтэй асуудлыг үүсгэж байдаг.Иймээс эдгээр

өөрчлөлтүүдийг худалдааны байгууллагын мэргэжилтэн зөвшөөрөлтэйгээр

гол төлөв хэрэгжилтийн өмнө хийдэг.

9. Өгөгдлийг цуглуулах.Системийг ажиллуулж эхэлхийн тулд өгөгдлийг

цуглуулж зохицуулалт хийн системд оруулах хэрэгтэй болно.

10. Системийг шалгах .Нэгэнт байгууллагын хэрэгцээ шаардалагад нийцүүлэн

системийн тохируулга хийгдэн,өгөгдлүүдийг оруулчихсан тохиолдолд түүний

ажиллагааг шалгах нь гарцаагүй .Шалгалтын үе шатны зорилго нь хнмс-ийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

гарцыг шалгах ,хийх ѐстой зүйлээ хийж чадаж байгаа эсэхэд итгэлтэй

болоход оршино .Бүх мэдээллүүд анхны байдлаар шинэжлэгдэн

шалгагдаж эмх цэгцтэй байдалд орсон байх ѐстой.

11. Эхлүүлэх .Бүх өгөгдлүүд болон одоогийн үйл ажиллагаанууд системд орж

,мэдээллүүд бий болсон үед системийн ажиллагааг эхлүүлнэ.Зарим

тохиолдолд хэдийгээр систем шалгагдсан ч гэсэн ажиллагааны эхлэлтийн

явцад зарим нэмэлт алдуунууд илэрэх явдал цөөнгүй байдаг.

12. Зэрэгцээ ажиллагаа.Шинэ хүний нөөцийн мэдээллийн систем нь

шалгагдаж ажилд орсон ч гэсэн тодорхой цаг хугацаанд хуучин системийг

шинэтэйгээ параллелиар ажиллуулах хэрэгцээ шаардлага байдаг.Энэ нь

хоѐр системийн гарцыг харьцуулах боломжийг олгодог ба шинэ системд

алдаа гарахад ажиллагаа тасалдахгүй байх ,ямар нэг эмх цэгцгүй байдлыг

шалгах зорилгоор хүлээн зөвшөөрөгддөг байна .

13. Туршилт .Энэ нь хэдэн долоо хоног эсвэл сар үргэлжилж болох ба энэ

хугацаанд хн-ийн мэргэжилтэнгүүд шинэ системийн ажиллагааг судалж

,ажиллуулах арга барилыг эзэмшдэг.Өөрөөр хэлбэл ,зүгшрүүлэлт хийнэ

гэсэн үг .Тогтмолжии үе хүртэл ямар нэг алдаа , үл ойлгохдох байдалтай

байнга хүмүүс тулгарч байдаг.

14. Хөндлөнгийн хяналт.Хнмс-ийг суурилуулсны дараа жилээс багагүй

хугацааны дотор уг төслийг хэрэгжүүлсэн төслийн багийнхан хөндлөнгийн

хяналтыг явуулах хэрэгтэй байдаг.Энэ хөндлөнгийн хяналтаар суурьлагдсан

шинэ систем найдвартай ажиллаж байгаа эсэхийг тодорхойлж өгөх ба энэ

талаараа байгууллагын дээд удирдлагад бичгээр дүгнэлт гаргаж

танилцуулсан байвал зохино.

Ийнхүү дээр өгүүлсэн хнмс-ийн хэрэгжилтийн үе шатууд нь амжилттай

ажиллах баталгаа болохгүй ,харин магадлалыг өсгөхөд чиглэгддэг .

ХНМС-ийн хэрэглээ

Байгууллагын хнмс-ийн гол хэрэглээ бол хүний нөөцийн зохион байгуулалт ,

төлөвлөлт ,шийдвэр гаргалтын үндэслэлийг сайжруулах явдал юм.Бизнесийн

байгууллагын ажил болон ажиллагчдын талаарх тоо томшгүй олон мэдээлэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

нь хнм-ийн бүх үйл ажиллагаанд ашиглагдана.Тухайлбал сул ажилын

байранд хүмүүсийг бүрдүүлж сонгох,сургалт хөгжлийн хэрэгцээг

тодорхойлох,санхүүгийн төлөвлөлт хийх , ажилын шинжилгээ ба тодорхойлолт

бичих ,ажилын гүйцэтгэлийн үнэлгээг хийх цалин хөлсний систем гэх мэт .

ХН-ийн бүрдүүлэлт ба сонголт

Хнмс нь тодорхой ажил албан тушаалд тохирох нэр дэвшигчийн мэргэжлийн

ур чадвар , боловсрол, үнэлгээ болон бусад шаардалагатай мэдээллийг

хурдан хугацаанд гаргаж өгч чадна.Ялангуяа байгууллага хүний нөөцөө

дотроосоо бүрдүүлэхэд мэдээллийн систем нь чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ

тохиолдолд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг шууд гаргаж,улмаар тэдний

байршил,мэргэжил, ур чадвар , туршалагын үзүүлэлтийг шууд тодорхойлж ,

хэрхэн бэлтгэсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.Харин

гадаад эх үүсвэрээс бүрдүүлэлт хийх тохиолдолд тухайн ажил эсвэл ажлын

байртай хамаатай мэдээллийг өгөгдлийн баазаас шууд авч зардал

гаргадаг.Ийм замаар нэр дэвшигчдийг шаардлагатай мэдээллээр хангахаас

гадна компьютерийн тусламжтайгаар тэдэнтэй шууд харилцаж болож

юм.Өөрөөр хэлбэл, анхны ярилцлагыг асуулгын аргаар авна гэсэн үг юм.

1.4 Сургалт ба хөгжил

ХНМС нь хувь хүний ур чадвар , дадлага туршлагыг тухайн албан тушаалд

шаардлагатай сургалтанд хамруулахдаа харгалзан үзэх боломжоор

хангадаг.Өөрөөр хэлбэл , тухайн ажилтан хэдийд ,хаана , ямар

хугацаа,хөтөлбөрийн дагуу мэргэжил дээшлүүлэх болон , дахин бэлтгэх

сургалтанд хамрагдсан талаар системийн өгөгдлийн баазад бэлэн мэдээлэл

оруулсан байдаг.Хнмс-ийн тусламжтайгаар менежерүүд сургалтын хэрэгцээ

,хэлбэр , агуулга,зардалыг тодорхойлж болно .

1.5 Ажлын шинжилгээ ба тодорхойлолт

Ажилын ,шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээллийг болон ажлын шинж

чанарууд , тодорхойлолтын талаарх мэдээллийг өгөгдлийн баазаас шууд олж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

мэдэж болдог .Ажлын шинжилгээ хийхэд зориулсан статистик аргын

програмууд нь ажилын энгийн шинж чанар, тодорхойлолт ,төрлийн

тодорхойлолт хялбар төхөм болгоход тусладаг.Ажлын энгийн шинж чанарыг

тодорхойлсон мэдээлэл нь ажлын нэр , цалингын бүтэц, албан тушаалд

дэвших замыг тодорхойлоход ашиглагдана.

1.6 Ирцийн бүртгэл ,шинжилгээ

Ажиллагчдын өвчтэй өдрүүдийн баримт , амралтын хугацааг гар

ажиллагаагаар дүгнэхэд бэрхшээлтэй байдаг.Харин хнмс нь үүнийг

хялбарчилж өгдөг.Түүнчлэн хнмс-ийн тусламжтайгаар ажиллагчдын ирцийн

бүртгэлийг явуулж болно. Энэ нь ялангуяа олон ажиллагчидтай

байгууллагуудад тун их ашигтай ,цаг хугацаа хэмнэх боломжийг олгодог .Үүний

тулд ажилтан бүрийг кодлож дугаар олгох ба тэдэнд эдгээр код бүхий

соронзон картыг тараан өгөх замаар хэрэгжүүлж болох юм.

1.7 Санхүүгийн төлөвлөлт

Тусгай програмын тусламжтайгаар ажиллагчдын цалин хөлс болон бусад

нэмэгдэл ,нөхөн олговорыг 7,14, сар , улирал ,жилээр тооцон гаргаж авч

болох ба энэ нь цалингын бичилт болон тооцоог хялбарчилж өгдөг ,үүний

зэрэгцээ байгууллагын ажиллагчдын цалин болон шагнал урамшуулалын санг

мөн тодорхой хугацаагаар тооцож төлөвлөх , түүнд дүн шинжилгээ хийх

боломжтой юм.Ийнхүү хнмс нь байгууллагын ажиллагчдын тухай бүртгэл

баримт бичиг болон бусад холбогдох мэдээллүүдийг цуглуулах , боловсруулах

, хадгалах зэрэг бүхий л үйл ажиллагааг гараар хийж цаг хугацаа , зардал их

гардаг байдлаас гаргаж хөнгөвчлөх, аливаа мэдээллийн иж бүрэн , шуурхай

байдлыг хангаснаар удирдлагын зүгээс цаг алдалгүй хүний нөөцийн талаар

зөв бодлог боловсруулан хэрэгжүүлэх , оновчтой шийдвэр гаргахад чухал ач

холбогдолтой

1.8 Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийн систем / Интерактив/

Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийн систем нь ажилтны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын байрны тодорхойлолт, ажилтан албан тушаалтныг үнэлэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

үнэлгээний бодлого зэрэг хүний нөөцийн хэлтсийн бүхий л үйл ажиллагааг хамруулсан бөгөөд зохион байгуулалтыг оновчтой болгох, хяналтыг сайжруулах, удирдлагын зардлыг бууруулах, ажилтан бүрийн бүтээмжийг сайжруулах зэрэг олон давуу тал, боломжийг бий болгох систем юм. Систем нь хүний нөөцийн дараах үндсэн функцуудын дагуу бүртгэл хийнэ. Үүнд:

1. Бүрдүүлэлт 2. Үнэлгээ 3. Төлөвлөлт 4. Сургалт 5. Сонгон шалгаруулалт – функцыг удахгүй системд нэмж оруулна.

Системийн боломжууд

1. Байгууллагын онцлогоос хамаарсан ажилтны талаарх анкетын дэлгэрэнгүй бүртгэлийг динамикаар нэмж үүсгэх боломжтой.

2. Ажилтны талаар оруулсан бүх мэдээллээ хайлт шүүлтийн олон нөхцлүүд ашиглан ямар ч хэлбэрээр програмаас гаргах боломжтой.

3. Хөдөлмөрийн гэрээг ажиллах хэлбэрээс нь (үндсэн, туршилтаар, гэрээгээр) хамааруулан хэдэн ч янзаар MSWORD загвараар хэвлэх боломжтой.

4. Шинээр орсон ажилтнуудад хийгдэх ѐстой ажлууд ямар түвшинд явж байгааг хянах боломжтой.

5. Хамт олны үнэлгээ буюу 360 градусын үнэлгээ хийх боломжтой. 6. Гадаадад суралцах, банкнаас зээл авахад тухайн ажилтныг байгууллагад

ажилладаг тухай тодорхойлолт шаардагддаг. Харин HRMS систем нь ямар ч төрлийн тодорхойлолтыг хүссэн загвараараа угсран хэвлэх боломжтой.

7. Ээлжийн амралт, арга хэмжээ, шилжилт хөдөлгөөн, шагнал урамшуулал, томилолт, чөлөө зэрэг хүний нөөцийн системд хийгддэг бүх бүртгэлүүдээс MSWORD загвар угсран хэвлэх боломжтой.

8. Ажилтан шинээр шалгаруулж авахад тухайн хүн уг ажлын байранд тохирох эсэхийг асар богино хугацаанд мэдэх боломжтой.

9. Албан тушаалын тодорхойлолт дээр үндэслэн ажлыг гүйцэтгэхэд ямар мэдлэг, ур чадвар, чадамж хэрэгцээтэйг тодорхойлох боломжтой.

10. Ажилтан өөрийн анкетын мэдээлэлд орсон өөрчлөлтийг заавал хүний нөөцийн менежерт очихгүйгээр вэбээр өөрчлөх боломжтой.

11. Төрийн албан хаагчийн анкетын загвар болон цалингийн шатлалтай.

Системийн үндсэн модулиуд

1. Бүрдүүлэлт

Ажилтны анкетын мэдээллийг програмд оруулсан бүртгэлүүдийн дагуу хийхээс гадна өөрийн байгууллагын онцлогт тохирсон үзүүлэлтүүдийг програмд динамикаар үүсгэн оруулж өгөх боломжтой.

Ажилтны бүртгэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

Үндсэн ажилтны анкет Ажлын байр хүсэгчийн анкет Ажилтны тодорхойлолт

2. Ажилтны үнэлгээ

Ажилтныг гүйцэтгэлийн үзүүлэлтээр үнэлэхээс гадна вебээр авсан санал, 360 градусын болон бусад бүх төрлийн үнэлгээний хэлбэрээр үнэлж болно. Байгууллага тань ажилтнуудаа ямар ч үнэлгээний үзүүлэлт, ямар ч хэв маягаар үнэлдэг байсан систем нь хэрэгцээ шаардлагад тань бүрэн зохицож ажиллана.

Үнэлгээний бодлого Үнэлгээний үзүүлэлт Үнэлгээний үечлэл

3. Төлөвлөлт

Ээлжийн амралт, чөлөө, жирэмсэний амралт, шилжилт хөдөлгөөний төлөвлөгөө, ажилтнуудыг судалгааны дагуу ажилд авах, цомхотгох, сургалт семинарт хамруулах, ажилтнуудыг хөгжүүлэх зэрэг хүний нөөцийн төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулж, хүний нөөцийн хэлтэс, менежерүүдийн үйл ажиллагааг хөнгөвчилнө. Ингэснээр ажилтнуудаа илүү үр ашигтай зохион байгуулах, удирдах боломж бүрдэх юм.

Ээлжийн амралт Шилжилт хөдөлгөөн Хэлтэс тасгийн шилжилт Албан тушаалын шилжилт Чөлөө олголт Томилолт Жирэмсний амралт Акттай ажилчид Арга хэмжээ авах Ажлаас чөлөөлөх

4. Сургалт

Ажилтнуудаас авсан төрөл бүрийн судалгаа, ирсэн хүсэлтийн дагуу програм нь ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, ямар сургалтанд хэн гэдэг хичнээн хүн хамрагдахыг тодорхойлж, төлөвлөгөө боловсруулна.

Сургалтын хэрэгцээний бүртгэл Сургалтын бүртгэл Сургалтын төсвийн бүртгэл Сургалтын бэлтгэл ажлын бүртгэл Сургалтын бүлэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

Хайлтын систем

Манай компанийн бүх бүтээгдэхүүний хувьд шаардлагатай мэдээллээ хүссэн хэлбэрээрээ хормын дотор шүүж харах гайхалтай шүүлт, хайлтын системтэй бөгөөд энэхүү чанарыг та Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн системийг ашиглаж өөрийн нүдээр харж, ач холбогдолыг нь мэдрэх боломжтой.

Системд урьдчилан тодорхойлсон маш олон тайлангийн загваууд байх бөгөөд эдгээр загварын дагуу та шаардлагатай тайлан мэдээгээ авч болох ба байгууллагынхаа онцлогоос хамаарсан нэмэлт тайлангуудыг хүссэн хэлбэрээрээ үүсгэх боломжтой:

Ажилтны ерөнхий мэдээллийн тайлан – 5ш Судалгааны тайлан – 12ш Шагнал, амралтын тайлан – 3ш Үнэлгээний тайлан – 2ш

Системийг ашигласнаар үүсэх давуу тал

Хөдөлмөрийн гэрээ байгуулах, сунгах, цуцлах үйл ажиллагааг хөдөлмөрийн гэрээний хуультай холбож өгснөөр шинээр ажилтан ажилд авах, халах үед систем өөрөө тухайн хүний талаарх шийдвэр хуулийн дагуу зөв эсэхийг мэдэгдэж удирдлагыг хууль зөрчсөн буруу шийдвэр гаргахаас сэргийлнэ.

Хүний нөөцийн менежерт тухай бүрт нь ямар ажилтны гэрээ нь байгуулагдаагүй, хугацаа нь дуусч байгаа, ээлжийн амралттай, чөлөөтэй, томилолттой, жирэмсний амралттай байгаа болон хэзээ ажилдаа эргэн орж ирэхийг сануулснаар ажил гээгдэж орхигдохгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

Байгууллага нь тодорхой хугацааны үечлэлээр ажилтнуудынхаа ур чадвар, гүйцэтгэлд үнэлгээ өгөх нь ажлын идэвхийг сайжруулах, өндөр чанартай гүйцэтгэлийг бий болгох, улмаар амжилтыг хангах үндэс болно.

Үнэлгээний явцад ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшин тодорхойлогддог тул тэднийг сургах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэлтэйгээр тодорхойлох боломжтой болно.

Цалин хөлс болон нэмэлт шагнал урамшуулал олгох, тусламж дэмжлэг үзүүлэх, арга хэмжээ авах бодитой үндэслэл тогтооно.

Хүний нөөцийн ажилтан ажилтнуудтай холбоотой асуудлуудыг илрүүлэн гаргах, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар дээд түвшний менежерүүдэд үр дүнтэй заавар зөвлөгөө өгөх нөхцөл бүрдэнэ.

Хүний нөөц, цалин хөлс тооцооллын үйл явцыг автоматжуулснаар үргүй зардлыг багасгаж, ашигт үйл ажиллагаа, бүтээмжийг дээшлүүлнэ.

Ажилтнуудад өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхдээ тухайн үйлчилгээнд гарах зардлыг нь хянаснаар ажилтнуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

Үнэн зөв, бодитой, цагаа олсон тайлан, шинжилгээний тусламжтайгаар ажилтнуудын талаар хамгийн зөв, оновчтой шийдвэр гаргах үндэслэл болно.

Байгууллагын одоогийн болон ирээдүйн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд ажилтан шинээр шалгаруулж авах, ажилтныг хөгжүүлэх, шаардлагатай ур чадвар, мэдлэг мэргэшилтэй ажилтныг авч үлдэх ажиллагааг сайжруулна.

Удахгүй системд хийгдэх ажлууд

Сургалтын функцыг сайжруулан шинээр оруулна Сонгон шалгаруулалтын функцыг нэмж оруулна

Холбогдон ажиллах системүүд

1. Санхүү НББ-ийн систем 2. Цалингийн тооцооны систем 3. Цаг бүртгэлийн систем

2. Судалгааны хэсэг

2.1Судалгааны зорилго

Хүний нөөцийн мэдээллийн системийн бүртгэлийн үр ашиг болон энэхүү

системийн дутагдалтай тал болон сэтгэл ханамж ач холбогдол болон цаашдын

хандлагыг тодорхойлоход оршино.

2.2 Судалгааны зорилт

бүртгэлийн системийн үр ашиг

бүртгэлийн системийн дутагдалтай тал

бүртгэлийн системийг хэрэглэсний дараах сэтгэл ханамж

Цаашдын хандлага

2.3 Судалгааны хамрах хүрээ болон аргачлал

Хүний нөөцийн бүртгэлийн систем хэрэглэдэг 20 байгууллагаас анкетын аргаар

авсан болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

2.4 Асуулт

1.Та хүний нөөцийн бүртгэлийн систем хэрэглэдэг үү ?

А.Тийм Б .үгүй

Дүгнэлт:Судалгаанд оролцсон 20 байгууллагаас 100% бүгд хүний нөөцийн

бүртгэлийн систем хэрэглэгддэг нь харагдаж байна.Тэгэхээр одоо үед байгууллага

бүр хүний нөөцийн бүртгэлийн систем хэрэглэдэг болсон байна.

2. Та үүнийг хэрэглэснээр таньд ямар үр ашигтай байдаг вэ ?

А.цаг хугацааг хэмнэнэ Б.хялбар В.эмх цэгцтэй

Г.хайлтын систем нь сайн

Дүгнэлт: Судалгаанд оролцсон 20 байгууллагаас 20% нь хайлтын систем нь

сайн,25% нь цаг хугацааг хэмнэдэг,мөн 25% нь эмх цэгцтэй,30% нь хайлтын

систем нь сайн гэж тус тус хариулжээ.Иймээс хүний нөөцийн менежер тухайн

системийг хэрэглэхэд эдгээр зүйлүүд бүгд ач мусаа өгдөг нь харагдаж байна.

3.Та энэхүү бүртгэлийн системийг хэрэглэснээр ямар хүндрэл учирдаг вэ ?

25%

30%

25%

20%

цаг хугацааг хэмнэнэ

хялбар

эмх цэгцтэй

хайлтын систем нь сайн

100%

0

тийм

үгүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

А.хэрэглэхэд хэцүү Б. Ажиллагаа ихтэй В. Цаг хугацаа их шаарддаг

Г. Дутагдал байдаггүй

Дүгнэлт: Судалгаанд оролцсон 20 байгууллагаас 70% нь дутагдал байдаггүй,15%

цаг хугацаа их шаарддаг,5% нь ажиллагаа ихтэй, 10% нь хэрэглэхэд хэцүү гэж

хариулжээ.Тэгэхээр байгууллагуудын хэрэглэж буй бүртгэлийн систем нь

системийн хувьд дутагдалгүй нь харагдаж байна.

4. Та энэхүү бүртгэлийн системийг хэрэглэснээр хэр сэтгэл ханамжтай

байдаг вэ?

А. Маш их Б.их В. Дунд Г. Муу Д. Маш муу

Дүгнэлт: Судалгаанд оролцсон 20 байгууллагаас 25% нь маш их ,45% нь их,30%

нь дунд гэж тус тус хариулжээ.Харин муу болон маш муу гэсэн хариулт огт байхгүй

байна .Тэгэхээр тухайн хэрэглэж буй бүртгэлийн системүүд хүний нөөцийн

менежерийн ажлын бүтээмжийг сайжруулдаг нь харагдаж байна.

25%

45%

30%

0% 0%

Маш их

их

Дунд

Муу

Маш муу

10%5%

15%

70%

хэрэглэхэд хэцүү

Ажиллагаа ихтэй

Цаг хугацаа их шаарддаг

Дутагдал байдаггүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

5. Ирээдүйд таны хэрэглэж буй энэхүү программ ямар байгаасай гэж бодож

байна вэ?

А. Ажиллагаа бага Б. Мэдээллийн сан найдвартай байлгадаг В.өөр олон

системтэй ажиллах чадвартай байх Г.тухайн ажилчны талаарх мэдээллийг бичлэг

оруулдаг.

Дүгнэлт: Судалгаанд оролцсон 20 байгууллагаас 40% нь ажиллагаа бага ,30% нь

мэдээллийн сан найдвартай байлгадаг,15% нь өөр олон системтэй ажиллах

чадвартай байх,мөн 15 % нь тухайн ажилчны талаарх мэдээллийг бичлэг оруулдаг

гэж тус тус хариулсан байна.Тэгэхээр одоогийн байгаа бүртгэлийн системийг илүү

хялбар болгохын хүсэж байна .Ингэснээрээ цаг хугацааг хэмнэх болно.

Хүйс

А. Эр Б. Эм

40%

30%

15%

15%

Ажиллагаа бага

Мэдээллийн сан найдвартай байлгадаг

өөр олон системтэй ажиллах чадвартай байх

тухайн ажилчны талаарх мэдээллийг бичлэг оруулдаг

55%

45%

эр

эм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

Дүгнэлт: Судалгаанд оролцсон 20 байгууллагын хүний нөөцийн менежерүүдийн

55% нь эрэгтэй,45% эмэгтэй байна.

Нас

А .18-25 Б. 36-35 В.26-45 Г.45-аас дээш

Дүгнэлт :Судалгаанд оролцсон 20 байгууллагын хүний нөөцийн менежерүүдийн

25% нь 18-25 нас ,45% нь 26-35 нас,25% нь 36-45 нас,5% нь 45 –аас дээш насны

хүмүүс байна.Тэгэхээр аливаа байгууллагад байнга шинэ цус хэрэгтэй байдаг.

Таны сарын орлого

А. 108000-250000 Б.250001-350000 В.350001-450000 Г.450001-ээс дээш

25%

45%

25%

5%

18-25

26-35

36-45

45-аас дээш

10%

45%

35%

10%

108000-250000

250001-350000

350001-450000

450001-ээс дээш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

Дүгнэлт :Судалгаанд оролцсон 20 байгууллагын хүний нөөцийн менежерүүдийн

10% нь 108000-250000,45% нь 250001-350000, 35% нь 350001-450000,10% нь

450001-ээс төгрөгний тус тус цалинтай байна.

Дүгнэлт

Энэхүү судалгааг нийт 20 байгууллагаас анкетын аргаар авсан. оролцсон 20

байгууллагаас 100% бүгд хүний нөөцийн бүртгэлийн систем хэрэглэгддэг нь

харагдаж байна.

Тэгэхээр одоо үед байгууллага бүр хүний нөөцийн бүртгэлийн систем

хэрэглэдэг болсон байна. 20 байгууллагаас 20% нь хайлтын систем нь сайн,25%

нь цаг хугацааг хэмнэдэг,мөн 25% нь эмх цэгцтэй,30% нь хайлтын систем нь сайн

гэж тус тус хариулжээ.

Иймээс хүний нөөцийн менежер тухайн системийг хэрэглэхэд эдгээр

зүйлүүд бүгд ач мусаа өгдөг нь харагдаж байна. 20 байгууллагаас 70% нь дутагдал

байдаггүй,15% цаг хугацаа их шаарддаг,5% нь ажиллагаа ихтэй, 10% нь

хэрэглэхэд хэцүү гэж хариулжээ.

Тэгэхээр байгууллагуудын хэрэглэж буй бүртгэлийн систем нь системийн

хувьд дутагдалгүй нь харагдаж байна. 20 байгууллагаас 25% нь маш их ,45% нь

их,30% нь дунд гэж тус тус хариулжээ.Харин муу болон маш муу гэсэн хариулт огт

байхгүй байна .Тэгэхээр тухайн хэрэглэж буй бүртгэлийн системүүд хүний нөөцийн

менежерийн ажлын бүтээмжийг сайжруулдаг нь харагдаж байна. 20 байгууллагаас

40% нь ажиллагаа бага ,30% нь мэдээллийн сан найдвартай байлгадаг,15% нь

өөр олон системтэй ажиллах чадвартай байх,мөн 15 % нь тухайн ажилчны

талаарх мэдээллийг бичлэг оруулдаг гэж тус тус хариулсан байна.Тэгэхээр

одоогийн байгаа бүртгэлийн системийг илүү хялбар болгохын хүсэж байна

.Ингэснээрээ цаг хугацааг хэмнэх болно. Аливаа байгууллагад хүн гэдэг зүйл

байгууллагын гол хөрөнгө байдаг билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

Тэгэхээр өөрийн байгууллагын ажилчид ирээдүй хэрэгтэй боловсон хүчний

талаарх мэдээллийн санг бүрдүүлэхийн тулд хүний нөөцийн бүртгэлийн систем

хэрэглэх шаардлага бий болно.

Үүнийг хэрэглэсгээр цаг хугацааг хэмнэж ,ажлыг хялбарчилж, ажлын

бүтээмжийг дээшлүүлэх болно.

Хавсралт

Танд энэ өдрийн мэнд хүргэе

Судалгааны зорилго

Хүний нөөцийн мэдээллийн бүртгэлийн системийн үр ашиг болон энэхүү

системийн дутагдалтай тал болон сэтгэл ханамж ач холбогдол болон цаашдын

хандлагыг тодорхойлоход оршино.

1. Та хүний нөөцийн бүртгэлийн систем хэрэглэдэг үү ?

А.Тийм Б .үгүй

2. Та үүнийг хэрэглэснээр таньд ямар үр ашигтай байдаг вэ ?

А.цаг хугацааг хэмнэнэ Б.хялбар В.эмх цэгцтэй

Г.хайлтын систем нь сайн

3.Та энэхүү бүртгэлийн системийг хэрэглэснээр ямар хүндрэл учирдаг вэ ?

А.хэрэглэхэд хэцүү Б. Ажиллагаа ихтэй В. Цаг хугацаа их шаарддаг

Г. Дутагдал байдаггүй

4. Та энэхүү бүртгэлийн системийг хэрэглэснээр хэр сэтгэл ханамжтай

байдаг вэ?

А. Маш их Б.их В. Дунд Г. Муу Д. Маш муу

5. Ирээдүйд таны хэрэглэж буй энэхүү программ ямар байгаасай гэж бодож

байна вэ?

А. Ажиллагаа бага Б. Мэдээллийн сан найдвартай байлгадаг В.өөр олон

системтэй ажиллах чадвартай байх Г.тухайн ажилчны талаарх мэдээллийг

бичлэг оруулдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: 88688735 Hvnii Nuutsiin Menejment Onol

Хүйс

А. Эр Б. Эм

Нас

А .18-25 Б. 26-35 В.26-45 Г. 45-аас дээш

Таны сарын орлого

А. 108000-250000 Б.250001-350000 В.350001-450000 Г.450001-ээс дээш

Танд баярлалаа

Ном зүй

www.ibi.com

www.google.mn

www.zaluu.comwww.zaluu.com