үзүүлэн6 word

8

Click here to load reader

Upload: tsengeegee

Post on 20-Jun-2015

663 views

Category:

Education


3 download

TRANSCRIPT

Page 1: үзүүлэн6  word

Бодисыг холимгоос ялгах, цэвэрлэх аргууд

Туршилт 1. Лааны тос шатах

Даалгавар:

1. Лааны тосыг шатааж, гарах өөрчлөлтийг ажиглах

2. Химийн үзэгдэл мөн эсэхийг тайлбарлах

Хэрэглэгдэх зүйлс: Спиртэн халаагуур, лаа, шилэн аяга, шохойн ус

Туршилт үйлдэх дэс дараалал:

Лаа тогтоогоод асаагаад үз. Ямар үзэгдэл ажиглагдаж байна вэ? Асаж байгаа лаагаа шилэн аягаар хөмрөөөд ажигла. Шилэн аяганы ханан дээр юу үүсэх вэ? Лааг унтармагц шилэн аягандаа шохойн ус бага зэргийг хийгээд зайлж үз. Шохойн ус яагаад булингартаж байгааг тайлбарла. Лааны тос шатах нь ямар үзэгдэл вэ? Ямар үзэгдлийг химийн үзэгдэл гэх вэ?

Page 2: үзүүлэн6  word

Туршилт 2. Зэсийг улайсгах

Даалгавар:

1. Зэс утсыг халаахад ажиглагдах өөрчлөлтийн талаар ярилцах

2. Физик болон химийн үзэгдлийн аль болохыг тайлбарлах

Хэрэглэгдэх зүйлс: Спиртэн халаагуур, зэс утас, хуруу шилний хавчаар эсвэл тиглийн хямсаа

Туршилт үйлдэх дэс дараалал:

• Зэс утсыг ажиглаад, металл зэс ямар физик шинжтэй болохыг тэмдэглэн бич.

• Зэс утсаа хуруу шилний хавчаар эсвэл тиглийн хайчаар хавчаад спиртийн халаагаарын дөлөн дээр сайтар халаа. Минут орчин халаасны дараа зэс утсаа дөлнөөс гаргаж шинж чанарт нь ямар өөрчлөлт гарсныг ажигла. Агаарын хүчилтөрөгчийн дотор зэсийг улайсгахад ямар үзэгдэл болох талаар дүгнэлт хий.

• Улайсгасан зэс утсаа хөргөөд цаасаар арчиж үз. Цаас яагаад хар өнгөтэй болж байгаа шалтгааныг тайлбарла. Энэ нь ямар үзэгдэл вэ?

Page 3: үзүүлэн6  word

Химийн урвал

Туршилт:Шохой давсны хүчилтэй үйлчлэлцэх

Хэрэглэгдэх зүйлс: Спиртэн халаагуур, шилэн аяга, шилэн аяга таглах цагийн шил эсвэл картон цаас, шохой, зомгол, давсны хүчил /1:1/

Туршилт үйлдэх дэс дараалал:

• Шохойноос хуруу шилэнд бага хэмжээтэй хийгээд физик шинжийг нь сайтар ажигла. 0,5 мл /дусал/ давсны хүчил дээрээс нь хиймэгцээ цагийн шил эсвэл картон цаасаар таглаж аяган дотор ямар үзэгдэл болж байгааг ажигла. Урвалын дүнд ямар гадаад илрэл ажиглагдав?

• Хий ялгарахаа болимогц шилэн аягандаа ноцоосон зомгол оруул. Зомгол яагаад унтрав. Шохой ямар хувиралд орсон бэ? Энэ үзэгдлийг ямар үзэгдэл гэх вэ?

• Цагаан өнгөтэй шохой хэрхэн хувирч ямар бодис үүсгэв. Ямар хувирал буюу үзэгдлийг химийн урвал гэх вэ? Дүгнэлт хийэ үү.

• Ажлын байраа цэгцлэж туршлага явуулсан хуруу шилэнд бага зэргийн ус хийж түүнийгээ хаягдал шингэн хийх саванд юүлж үлдсэн шохойг усаар угааж багшдаа өгнө үү.

Page 4: үзүүлэн6  word

Бодисын масс хадгалагдах хууль

Туршилт: Фосфорын шатах урвалаар бодисын масс хадгалагдах хуулийн үндэслэлийг гаргах

Даалгавар:

1. Урвалд орж байгаа бодисын шинжийг судалж, массыг нь жигнэж тодорхойл.

2. Химийн урвалыг явуулж урвалын гадаад илрэл, нөхцлийг тодорхойл.

3. Урвалаас үүссэн бодисын шинжийг судалж, жигнэж, массыг нь тодорхойл.

4. Урвалд орсон бодисын масс, урвалаас үүссэн бодисын массыг жишиж, химийн урвалаар бодисын масс хадгалагдах эсэх тухай дүгнэлт хий.

Хэрэглэгдэх зүйлс: Жин, туухай, бөглөөтэй жижиг хуруу шил, улаан фосфор, шилэн савх, спиртэн халаагуур.

Page 5: үзүүлэн6  word

Туршилт үйлдэх дараалал:

• Хуруу шилэнд шар будааны чинээний улаан фосфор хийж бөглөөгөөр нягт сайн бөглө. Фосфорын шинжийг ажиглаж тэмдэглэ.

• Фосфортой хуруу шилээ жигнэ. Жинг нь тэмдэглэж ав.

• Хуруу шилтэй фосфороо спиртэн халаагуур дээр халаа. Юу ажиглагдав. Фосфор хэрхэн шатаж, ямар нэгдэл үүсгэх вэ? Урвалын тэгшитгэлийг бич.

• Урвалын дүнд ямар бодис үүсэв. Шинжийг нь ажиглаж тэмдэглэ.

• Хуруу шилтэй бодисоо хөргөөд /хуруу шилтэй нь/ жигнэж жинг нь тэмдэглэж ав.

• Урвалд орсон бодисын масс нь урвалаас үүссэн бодисын масстай тэнцүү эсэх талаар дүгнэлт хий.

• Энэ туршилтаас бодисын масс хадгалагдах тухай хуулийн томёоллыг хэрхэн гаргаж боло вэ?

Химийн урвалын төрөл

Задрах урвалыг судлах

Даалгавар: Химийн ямар урвалыг задрах урвал гэх вэ? Туршилт үйлдэж дүгнэлт хий.

Хэрэглэгдэх зүйлс: Оюу /нунтаг/, шохойн ус, хий дамжуулах хоолойтой хуруу шил, хуруу шилний хавчаар, спиртэн халаагуур

Туршилт үйлдэх дэс дараалал:

• Хуруу шилэнд будааны чинээ оюу хийж түүний шинжийг ажиглаж тэмдэглэ.

• Хуруу шилээ хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөр бөглөж хий дамжуулах хоолойг шохойн усанд дүр. Шохойн усны шинжийг ажиглаж тэмдэглэ.

• Нунтагласан оюу бүхий хуруу шилийг хавчаараар хавчиж спиртэн халаагуураар халаа.

• Эхлээд шохойн усан дундуур юу ялгарч байгаа, дараа нь хуруу шилний хананд ямар бодис үүсч байгаа болон цэнхэр ногоон өнгөтэй оюу хэрхэн хувирч байгааг ажигла.

• Ямар хувирал явагдсан бэ? Урвалын дүнд хэдэн янзын ямар ямар бодис үүсэв.

• Химийн ямар урвалыг задрах урвал гэдэг вэ? Дүгнэлт гаргана уу?

Page 6: үзүүлэн6  word

• Задрах урвалыг явуулсан бүдүүвчийг дараах байдлаар зохионо.

Оюу Зэсийн оксид + Ус +→ Нүүрсхүчлийн хий

Хатуу, цэнхэр Хатуу, хар Тунгалаг, шингэн Өнгөгүй, хий

Ногоон

Нэгдэх урвалыг судлах

Даалгавар: Химийн ямар урвалыг нэгдэх урвал гэх вэ? Туршилт үйлдэж дүгнэлт хий.

Хэрэглэгдэх зүйлс: Төмрийн үртэс /ангижруулсан/, нунтаг хүхэр, нэрсэн ус, спиртэн халаагуур, соронзон

Туршилт үйлдэх дэс дараалал:

• Төмрийн үртэс, хүхрийн нунтаг хоёроос 7 : 4 –ийн харьцаатай бага хэмжээтэй авч цаасан дээр тус тусанд нь тавиад шинжийг нь харьцуулан судалж тэмдэглэ.

• Хүхэр төмөр хоёрын аль нь соронзонд татагддагийг туршиж үз.

• Дараа нь хүхэр, төмөр хоёроо хольж шилэн савхаар сайн хутга. Ямар нэг өөрчлөлт гарч байгаа эсэхийг ажигла. Соронзонгоор татуулж үз. Хоёр бодисыг холиход химийн хувирал явагдав уу?

• Хүхэр, Төмөр хоёрынхоо холимгийг хуруу шилэнд хийж улайстал нь халааж улайсмагц халаалтыг зогсоож урвал явагдаж дуусахаар хүйтэн устай шилэн аяганд хий. Энэ үед хуруу хагарч бодис аяганд үлдэнэ. / Хуруу шил хагарах учир

Page 7: үзүүлэн6  word

туршлагад амсар нь эмтэрч, хагарсан хуруу шилийг ашиглавал зохино./ Урвалын дүнд үүссэн бодисыг авч ажигла. Төмөр, хүхрийн аль нэгнийх нь шинжийг харуулж байна уу ? Эсвэл өөр байна уу? Соронзонд яагаад татагдахгүй байна вэ?

• Урвалын тэгшитгэлийг бичиж ямар урвал болохыг тодорхойл.

Халалцах урвалыг судлах

Даалгавар: Ямар урвалыг нэгдэх урвал гэх вэ? Туршилт үйлдэж тодорхойлолт гаргана уу?

Хэрэглэгдэх зүйлс: Төмрийн хадаас, зэсийн сульфат эсвэл зэсийн хлоридын уусмал

Туршилт үйлдэх дэс дараалал:

• Зэсийн сульфат эсвэл зэсийн хлоридын 5%-ийн уусмалаас хоёр хуруу шилэнд тус бүр 1 мл хийж физик шинжифг нь ажиглаж тэмдэглэ.

• Төмөр хадаас авч гадаргууг нь сайтар цэвэрлээд 15см урт утсаар оосорлож уяна. Зэсийн сульфат эсвэл зэсийн хлоридын уусмалтай нэг хуруу шилтэй уусмалаа харьцуулах зорилгоор үлдээж нөгөөд нь төмөр хадаасаа утсан оосроос нь барьж уусмалд дүрээд хэсэг хугацаа өнгөрсний дараа уусмалаас гаргаж хадаасны өнгийг ажигла. Ямар өөрчлөлт гарсан бэ?

• Урвал явуулсан, явуулаагүй 2 хуруу шилтэй уусмалын өнгийг харьцуулан үз. Зэсийн давсны өнгө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Халалцах урвал гэж ямар урвалыг хэлэх вэ? дүгнэлт хий. Жич: Хар тугалганы 5%-ийн уусмал, металл цайрын үрлээс авч халалцах урвалыг дээрх маягаар давтан явуулж үз.

• Ямар металлыг ямар металл нэгдлээс нь түрсэн вэ?

Page 8: үзүүлэн6  word