ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4...

16
1 ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА Өмнөх үг ................................................................................................................................ …. 2 I.МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЗАХ ЗЭЭЛ ................................................ 3 I.1. Карт эзэмшигчид ба карт идэвхтэй ашиглагчдын тоо.........................................................3 I.2. Төхөөрөмжийн тоо .......................................................................................................................3 I.3. ПОС, ПОБ, АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний тоо, дүн ......................................4 I.4. Картын хэрэглээ орон нутагт.....................................................................................................9 I.5.Сүлжээгээр хийгдсэн гүйлгээ ...................................................................................................10 I.5. Интернэтээр хийгдсэн гүйлгээ ................................................................................................11 I.6. Залилангийн гүйлгээ ..................................................................................................................12 I.7. Төлбөрийн картын үйлчилгээний төлбөр, хүү, шимтгэл ..................................................12 II. ДҮГНЭЛТ .............................................................................................................................. 13 II.1. Монгол Улс дахь төлбөрийн картын зах зээл ....................................................................14 III. САНАЛ ................................................................................................................................. 15

Upload: others

Post on 28-Jun-2020

18 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

1

ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР

ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА

Өмнөх үг ................................................................................................................................ …. 2

I.МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЗАХ ЗЭЭЛ ................................................ 3

I.1. Карт эзэмшигчид ба карт идэвхтэй ашиглагчдын тоо ......................................................... 3

I.2. Төхөөрөмжийн тоо ....................................................................................................................... 3

I.3. ПОС, ПОБ, АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний тоо, дүн ...................................... 4

I.4. Картын хэрэглээ орон нутагт..................................................................................................... 9

I.5.Сүлжээгээр хийгдсэн гүйлгээ ................................................................................................... 10

I.5. Интернэтээр хийгдсэн гүйлгээ ................................................................................................ 11

I.6. Залилангийн гүйлгээ .................................................................................................................. 12

I.7. Төлбөрийн картын үйлчилгээний төлбөр, хүү, шимтгэл .................................................. 12

II. ДҮГНЭЛТ .............................................................................................................................. 13

II.1. Монгол Улс дахь төлбөрийн картын зах зээл .................................................................... 14

III. САНАЛ ................................................................................................................................. 15

Page 2: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

2

Өмнөх үг

Монгол Улсад өргөнөөр ашиглаж буй төлбөрийн картын хэрэглээний тоон үзүүлэлтүүд,

түүний өөрчлөлт, өсөлтийг тодорхойлох зорилгоор Монголбанк нь “Төлбөрийн картын хэрэглээ”-

ний судалгааг хагас жил тутамд нэгтгэн гаргадаг.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 440 дүгээр

тоот тушаалаар батлагдсан “Төлбөрийн картын журам”-ын хавсралтуудын дагуу судалгааны

ажлын мэдээллийг төлбөрийн картын үйлчилгээ үзүүлэгч 12 банкны 2008-2009 оны тоон

үзүүлэлтүүдийг хамруулан хийлээ. Түүнчлэн судалгааны тоо баримтууд давхардсан тоогоор

тооцоологдсон болно. Уг судалгааны ажил дараахь 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

I. Монгол улс дахь төлбөрийн картын зах зээл

II. Төлбөрийн картын үзүүлэлтүүдийг банк тус бүрээр харьцуулах нь

III. Төлбөрийн карттай холбоотой бусад гүйлгээ

IV. Дүгнэлт

Page 3: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

3

I.МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЗАХ ЗЭЭЛ

I.1. Карт эзэмшигчид ба карт идэвхтэй ашиглагчдын тоо

Карт эзэмшигчид 2009 оны сүүлийн хагас жилийн тоог өмнөх оны мөн үетэй

харьцуулахад 702.9 мянга буюу 59,4%-иар, карт идэвхтэй ашиглагчдын тоо 5,5 мянга буюу 1,2%-

иар тус тус өссөн байна. (Хүснэгт 1)

Хүснэгт 1. Карт эзэмшигчид, карт идэвхтэй ашиглагчдын тоо

(өссөн дүнгээр)

Д/

Д Карт эзэмшигч/ идэвхтэй

ашиглагч

2008 оны

сүүлийн

хагас жил

2009 оны

эхний хагас

жил

2009 оны

сүүлийн

хагас жил

2009 оны сүүлийн

хагас жил

2008 оны сүүлийн

хагас жил өөрчлөлт

/хувиар/

1 Карт эзэмшигчдийн тоо 1,182,526 1,446,774 1,885,103 +59.4%

2 Карт идэвхтэй ашиглагчдын1 тоо 470,773 801,842 476,230 +1.2%

+ өссөн үзүүлэлт, - буурсан үзүүлэлт

I.2. Төхөөрөмжийн тоо

Монгол Улсын банкууд төлбөрийн картын төлбөр тооцоонд ПОС терминал (төлбөрийн

картаар тооцоо хийх зориулалттай байгууллагуудад суурилуулсан төхөөрөмж), ПОБ терминал

(банкны төв, түүний салбарууд дээр байршсан төлбөрийн картаар тооцоо хийх зориулалттай

төхөөрөмж), импринтер төхөөрөмж (төлбөрийн картаар төлбөр тооцоо хийх зориулалттай бүхий

механик төхөөрөмж), АТМ төхөөрөмж (банкны төв, түүний салбарууд болон байгууллагуудад

суурилуулсан төлбөрийн картаар өөрөө өөртөө үйлчлэх зориулалт бүхий төхөөрөмж), ашиглаж

байна. (Хүснэгт 2)

Хүснэгт 2. Төхөөрөмжийн тоо

(өссөн дүнгээр)

Д/Д Төхөөрөмжүүд

2008 оны

сүүлийн

хагас жил

2009 оны эхний

хагас жил

2009 оны

сүүлийн хагас

жил

2009 оны сүүлийн

хагас жил

2008 оны сүүлийн

хагас жил өөрчлөлт

/хувиар/

1 ПОС терминал 3,060 3,381 3,754 +22.7

2 ПОБ терминал 1,299 1,253 1,186 -8.7

3 АТМ төхөөрөмж 189 279 292 +54.5

4 Импринтер төхөөрөмж 470 397 377 -19.8

Нийт: 5,018 5,310 5,609 +11.8

+ өссөн үзүүлэлт, - буурсан үзүүлэлт

1 Карт идэвхтэй ашиглагчид нь сард 5-аас доошгүй удаа гүйлгээ хийдэг карт эзэмшигчид юм.

Page 4: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

4

Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн байдлаар авч үзэхэд ПОС

терминалын тоо өмнөх оны мөн үеийнхээс 694 ширхэг буюу 22,7%-иар, АТМ төхөөрөмж 103

ширхэг буюу 54,5%-иар өссөн бол ПОБ терминал 113 ширхэг буюу 8,7%-иар, импринтер

төхөөрөмж 93 ширхэг буюу 19,8%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

График 1. Төхөөрөмжийн тоо

ПОС, АТМ төхөөрөмжийн тоо харьцангуй жигд өсөлттэй байгаа бол импринтер, ПОБ

терминалын тоо бууралттай байна. (График 1)

I.3. ПОС, ПОБ, АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний тоо, дүн

Банкуудын ПОС терминалаар хийгдсэн нийт гүйлгээний дүн, тоог дараахь хүснэгтээр авч

үзье.

Хүснэгт 3. ПОС терминалаар хийгдсэн гүйлгээний тоо, дүн

Д/Д ПОС терминалаар хийгдсэн

гүйлгээний мэдээлэл

2008 оны

сүүлийн

хагас

жил

2009 оны

эхний хагас

жил

2009 оны

сүүлийн

хагас жил

2009 оны сүүлийн

хагас жил

2008 оны сүүлийн

хагас жил өөрчлөлт

/хувиар/

1

Гүйлгээний дүн

(тэрбум төгрөгөөр) 53.2 49.1 51.2 -3.8

2 Гүйлгээний тоо

(сая ширхэгээр) 0.7 0.7 1.0 +39.5

Нэгж гүйлгээний дундаж дүн

/мянган төгрөгөөр/ 74.2 65.9 51.2 -31.0

+ өссөн үзүүлэлт, - буурсан үзүүлэлт

ПОС терминалаар 2009 оны сүүлийн хагас жилийн байдлаар хийгдсэн гүйлгээний нийт

дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 тэрбум төгрөг буюу 3,8%-иар буурсан бол гүйлгээний

0

500

1,000

1,500

2,000

2,500

3,000

3,500

4,000

2008 оны

сүүлийн

хагас жил

2009 оны

эхний

хагас жил

2009 оны

сүүлийн

хагас жил

Төх

өөр

өм

жи

йн

тоо

ПОС терминал

ПОБ терминал

АТМ төхөөрөмж

Импринтер төхөөрөмж

Page 5: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

5

Г

үй

лгэ

эни

й т

оо

ян

ган

ши

рх

эг)

Г

үй

лгэ

эни

й д

үн

(тэ

рб

ум

.тө

г)

тоо дээрх хугацаанд 282.9 мянган ширхэг буюу 39,5%-иар өссөн. Харин нэгж гүйлгээний дундаж

дүн 74.2 мянган төгрөгөөс 51.2 мянган төгрөг хүртэл 23 мянган төгрөгөөр буурсан байна.

ПОС терминалаар хийгдсэн гүйлгээний нэг улирлын дундаж дүн 25.6 тэрбум төгрөг, тоо

0.5 сая ширхэг байна.

Дээрх хүснэгтээс харахад 2009 оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтээр гүйлгээний нийт

дүн буурч, гүйлгээний тоо өссөн хандлагатай байгаа нь нэгж гүйлгээний дундаж дүн өмнөх оны

мөн үеийнхээс 31%-иар буурах шалтгаан болж байна.

ПОС терминалаар 2009 оны эхний болон сүүлийн хагас жил, 2008 оны сүүлийн хагас

жилд хийгдсэн гүйлгээний дүн, тоог дараахь графикаар харуулав. (График 2) График 2. ПОС терминалаар хийгдсэн гүйлгээний дүн, тоо

Дээрх графикаас харахад ПОС терминалаар хийгдсэн гүйлгээний дүн 2009 оны эхний

хагас болон сүүлийн хагас жилд тогтмол өсөлттэй, харин гүйлгээний тоо 2009 оны сүүлийн хагас

жилд огцом өссөн байна.

Хүснэгт 4. ПОБ терминалаар хийгдсэн гүйлгээний тоо, дүн

Д/Д ПОБ терминалаар хийгдсэн

гүйлгээний мэдээлэл

2008 оны

сүүлийн

хагас жил

2009 оны

эхний

хагас жил

2009 оны

сүүлийн

хагас жил

2009 оны сүүлийн

хагас жил

2008 оны сүүлийн

хагас жил өөрчлөлт

/хувиар/

1 Гүйлгээний дүн

(тэрбум төгрөгөөр) 261.4 221.1 232.5 -11.1

2 Гүйлгээний тоо

(сая ширхэгээр) 2.2 1.5 1.7 -23.9

Нэгж гүйлгээний дундаж дүн /мянган

төгрөгөөр/ 116.6 149.6 136.4 +16.9

+ өссөн үзүүлэлт, - буурсан үзүүлэлт

0.00

200.00

400.00

600.00

800.00

1,000.00

1,200.00

2008 оны сүүлийн

хагас жил

2009 оны эхний

хагас жил

2009 оны сүүлийн

хагас жил

Гүйлгээний дүн Гүйлгээний тоо

Г

үй

лгэ

эни

й т

оо

ян

ган

ши

рх

эг)

Page 6: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

6

Гү

йлгэ

эни

й д

үн

(тэ

рб

ум

.тө

г)

Гү

йлгэ

эни

й т

оо

ян

ган

ши

рх

эг)

ПОБ терминалаар 2009 оны сүүлийн хагас жилийн байдлаар хийгдсэн гүйлгээний дүн

өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.9 тэрбум төгрөг буюу 11,1%-иар, гүйлгээний тоо дээрх

хугацаанд 536.5 мянган ширхэг буюу 23,9%-иар тус тус буурсан. Харин нэгж гүйлгээний дундаж

дүн 116.1 мянган төгрөгөөс 136.4 мянган төгрөг болж 19.7 мянган төгрөгөөр өссөн байна.

ПОБ терминалаар хийгдсэн гүйлгээний нэг улирлын дундаж дүн 116.2 тэрбум төгрөг, тоо

0.9 сая ширхэг байна.

Дээрх хүснэгтээс харахад 2009 оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтээр гүйлгээний нийт

дүн, тоо буурсан ч нэгж гүйлгээний дундаж дүн өмнөх оны мөн үеийнхээс 16,9%-иар өссөн

байна.

ПОБ терминалаар 2009 оны эхний болон сүүлийн хагас жил, 2008 оны сүүлийн хагас

жилд хийгдсэн гүйлгээний дүн, тоог дараахь графикаар харуулав. (График 3)

График 3. ПОБ терминалаар хийгдсэн гүйлгээний тоо, дүн

График 3-аас харахад ПОБ терминалаар хийгдсэн гүйлгээний дүн, тоо нь 2009 оны эхний

болон сүүлийн хагас жилд тогтмол буурсан үзүүлэлттэй байна.

0.0

500.0

1,000.0

1,500.0

2,000.0

2,500.0

2008 оны сүүлийн

хагас жил

2009 оны эхний

хагас жил

2009 оны сүүлийн

хагас жил

Гүйлгээний дүн Гүйлгээний тоо

Page 7: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

7

Г

үй

лгэ

эни

й т

оо

ян

ган

ши

рх

эг)

Г

үй

лгэ

эни

й д

үн

(тэ

рб

ум

.тө

г)

Хүснэгт 5. АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний дүн, тоо

Д/Д

АТМ төхөөрөмжөөр

хийгдсэн гүйлгээний

мэдээлэл

2008 оны

сүүлийн

хагас жил

2009 оны

эхний хагас

жил

2009 оны

сүүлийн хагас

жил

2009 оны сүүлийн

хагас жил

2008 оны сүүлийн

хагас жил өөрчлөлт

/хувиар/

1

Гүйлгээний дүн

(тэрбум төгрөгөөр) 322.5 339.5 535.1 +65.9%

2 Гүйлгээний тоо

(сая ширхэгээр) 5.3 6.5 8.7 +65.4%

Нэгж гүйлгээний дундаж дүн

/мянган төгрөгөөр/ 61.3 51.8 61.5 +0.3%

+ өссөн үзүүлэлт, - буурсан үзүүлэлт

АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний дүн 2009 оны сүүлийн хагас жилийн байдлаар

535.1 тэрбум төгрөгт хүрч өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 212.6 тэрбум төгрөг буюу

65,9%-иар, гүйлгээний тоо 3.4 сая ширхэг буюу 65,4%-иар, нэгж гүйлгээний дундаж дүн 61.3

мянган төгрөгөөс 61.5 мянган төгрөгт хүрч 0,4%-иар тус тус өссөн байна.

АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний нэг улирлын дундаж дүн 267.5 тэрбум төгрөг,

тоо 4.4 сая ширхэг байна.

АТМ төхөөрөмжөөр 2009 оны эхний болон сүүлийн хагас жил, 2008 оны сүүлийн хагас

жилд хийгдсэн гүйлгээний дүн, тоог дараахь графикаар харуулав. (График 4)

График 4. АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний дүн, тоо

График 4-өөс харахад АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний дүн, тоо 2009 оны

сүүлийн хагас жилд огцом өссөн нь өмнөх оны мөн үеэс АТМ төхөөрөмжийн тоо нэмэгдсэн, карт

эзэмшигч мөнгөө бэлэнжүүлэх сонирхол өндөртэй байгааг харуулж байна.

0.0

100.0

200.0

300.0

400.0

500.0

600.0

2008 оны сүүлийн

хагас жил

2009 оны эхний

хагас жил

2009 оны сүүлийн

хагас жил

Гүйлгээний дүн (тэрбум төгрөгөөр) Гүйлгээний тоо

(сая ширхэгээр)

Page 8: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

8

Хүснэгт 6. ПОС, ПОБ, АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний дүн, тоо

Д/Д Төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний мэдээлэл 2008 оны сүүлийн

хагас жил

2009 оны

эхний хагас

жил

2009 оны

сүүлийн хагас

жил

1 ПОС терминалаар

хийгдсэн гүйлгээ

дүн /тэрбум төгрөг/ 53.2 49.1 51.2

тоо /сая ширхэг 0.7 0.7 1.0

2 ПОБ терминалаар

хийгдсэн гүйлгээ

дүн / тэрбум төгрөг/ 261.4 221.1 232.5

тоо /сая ширхэг 2.2 1.5 1.7

3 АТМ төхөөрөмжөөр

хийгдсэн гүйлгээ

дүн /тэрбум төгрөг/ 322.5 339.9 535.1

тоо /сая ширхэг 5.3 6.6 8.7

Нийт дүн /тэрбум төгрөг/ 637.1 610.1 818.7

тоо /сая ширхэг 8.2 8.8 11.4

Хүснэгтээс харахад 2009 оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтээс ПОС терминалаар

хийгдсэн гүйлгээний дүн өмнөх оны мөн үеийн байдлаар 53.2-оос 51.2 тэрбум төгрөг хүртэл

буурч, гүйлгээний тоо 717.1-ээс 1 сая ширхэг хүртэл өссөн, ПОБ терминалаар хийгдсэн

гүйлгээний дүн 261.4-өөс 232.5 тэрбум төгрөг, гүйлгээний тоо 2.2-оос 1.7 сая ширхэг хүртэл

буурсан бол АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний дүн 322.5-аас 535.1 тэрбум төгрөг,

гүйлгээний тоо 5.3-аас 8.7 сая ширхэг хүртэл тус тус өссөн байна.

ПОС, ПОБ, АТМ төхөөрөмжөөр 2009 оны эхний болон сүүлийн хагас жил, 2008 оны

сүүлийн хагас жилийн нийт гүйлгээний тоо, дүнг авч үзэхэд ПОС терминалаар 153.4 тэрбум

төгрөгийн 2,4 сая ширхэг, ПОБ терминалаар 715 тэрбум төгрөгийн 5.4 сая ширхэг, АТМ

төхөөрөмжөөр 1,197.5 тэрбум төгрөгийн 20.6 сая ширхэг гүйлгээ тус тус хийгдсэн байна. Үүнээс

үзэхэд карт эзэмшигчид КҮБ байрших ПОС терминалаар гүйлгээ хийхээсээ илүүтэйгээр банк,

салбар банкууд дээр гүйлгээ дээр байрших ПОБ терминалаар эсхүл АТМ төхөөрөмжөөр бэлэн

мөнгө авах гүйлгээ хийх сонирхол өндөр байгааг харуулж байна. Энэ нь ПОС терминалаар их

дүнтэй цөөн тооны, АТМ төхөөрөмжөөр бага дүнтэй олон гүйлгээ хийгдэж байгааг харуулж

байна.

Хүснэгт 7. Гүйлгээний дүн, тоо (дүн тэрбум төгрөгөөр, тоо сая ширхэгээр)

Утга

Банк өөрийн

сүлжээгээр

хийгдсэн

гүйлгээ

Банк бусад

сүлжээгээр

хийгдсэн

гүйлгээ

Банк өөрийн

сүлжээгээр болон

бусад сүлжээгээр

хийгдсэн

гүйлгээний зөрүү

Дебет

картаар

хийгдсэн

гүйлгээ

Кредит

картаар

хийгдсэн

гүйлгээ

Дебет карт,

Кредит картаар

хийгдсэн

гүйлгээний

зөрүү Бэлэн

Бэлэн

бус Бэлэн

Бэлэн

бус Бэлэн Бэлэн бус

Нийт Дүн 637.9 67.9 566.9 55.9 71.0 12.0 739.8 64.6 675.2

Тоо 9.0 0.9 8.0 0.7 1.0 0.1 9.9 0.7 9.2

Дээрх хүснэгтээс харахад банк өөрийн сүлжээгээр болон бусад сүлжээгээр бэлнээр

хийгдсэн гүйлгээ 71.0 тэрбум төгрөгийн 1 сая ширхэг, бэлэн бусаар 12.0 тэрбум төгрөгийн 0.1 сая

ширхэг хийгдсэн байна. Энэ нь банк өөрийн сүлжээгээр илүү олон гүйлгээ хийж байгааг харуулж

байна.

Page 9: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

9

Дебет, кредит картаар хийгдсэн гүйлгээний дүн 675.2 тэрбум төгрөгийн 9.2 сая

ширхэгээр зөрүүтэй байгаагаас харахад дийлэнх карт эзэмшигчид дебет карт эзэмшдэг, банкууд

зээлийн эрх бүхий кредит картын үйлчилгээг бага нэвтрүүлсэн байна.

I.4. Картын хэрэглээ орон нутагт

Банкууд нийт 21 аймагт төлбөрийн картын үйлчилгээ үзүүлж байна. Доорх хүснэгтэд

орон нутаг дахь карт эзэмшигчид, ашиглагчид, төхөөрөмжийн тоо хэмжээ болон улсын

хэмжээний нийт үзүүлэлтэд тэдгээрийн эзлэх хувийг харуулав.

Хүснэгт 8. Орон нутаг дахь карт эзэмшигчид, идэвхтэй ашиглагчид, төхөөрөмжийн тоо

(2009 оны сүүлийн хагас жил)

Үзүүлэлт

Карт

эзэмшигчдийн

тоо

Карт

идэвхтэй

ашиглагчдын

тоо

Төхөөрөмжийн тоо

ПОС

терминал

ПОБ

терминал

АТМ

төхөөрөмж

Импринтер

төхөөрөмж

Нийт

(орон нутаг) 511,853 151,414 780 565 87 15

Нийт

(улс) 1,885,388 476,230 3,754 1,186 292 377

Харьцуулалт

(%) +27.1% +31.8% +20.8% +47.6% +29.8% +4.0%

+ өссөн үзүүлэлт, - буурсан үзүүлэлт

Хүснэгтээс харахад хөдөө орон нутгийн карт эзэмшигчид нийт карт эзэмшигчдийн 27,1%-

ийг, нийт карт идэвхтэй ашиглагчдын 31,8%-ийг эзэлж байна. Төхөөрөмжийн хувьд хөдөө орон

нутагт ПОС терминалын 20,8%-ийг, ПОБ терминалын 47,6%-ийг, АТМ төхөөрөмжийн 29,8%-

ийг, импринтер төхөөрөмжийн 4%-ийг тус тус ашиглаж байна.

Хүснэгт 9. Орон нутаг дахь ПОС, ПОБ, АТМ гүйлгээний тоо, дүн

(2009 оны сүүлийн хагас жил)

Үзүүлэлт

ПОС терминалаар

хийгдсэн гүйлгээ

ПОБ терминалаар хийгдсэн

гүйлгээ

АТМ терминалаар хийгдсэн

гүйлгээ

дүн тоо дүн тоо дүн тоо

/тэрбум

төгрөг/

/мянган

ширхэг/ /тэрбум төгрөг/

/мянган

ширхэг/

/тэрбум

төгрөг/

/мянган

ширхэг/

Нийт

(орон нутаг) 2.0 102.6 46.4 519.3 58.6 683.2

Нийт

(улс) 51.2 1,000.0 232.5 1,704.8 535.1 8,702.4

Харьцуулалт

(%) +3.9% +10.3% +20.0% +30.5% +11.0% +7.9%

+ өссөн үзүүлэлт, - буурсан үзүүлэлт

ПОС, ПОБ, АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний тоо, дүнг улсын нийт үзүүлэлтэд

харьцуулахад ПОС терминалаар хийгдсэн гүйлгээний дүнгийн хувьд 3,9%, ПОБ терминалаар

20%, АТМ төхөөрөмжөөр 11%-ийг тус тус эзэлж байна. Харин тооны хувьд ПОС терминалаар

хийгдсэн гүйлгээ 10,3%, ПОБ терминалаар 30,5%, АТМ төхөөрөмжөөр 7,9%-ийг тус тус эзэлж

байна.

Page 10: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

10

Хүснэгт 10. КҮБ2-ын тоо

(2009 оны эхний, сүүлийн хагас жил, өссөн дүнгээр)

Үзүүлэлт

КҮБ-ын тоо 2009 оны

сүүлийн хагас жил

2009 оны

эхний хагас

жил

2009 оны

сүүлийн хагас

жил

2009 оны

эхний хагас жил

өөрчлөлт

/хувиар/

Орон нутаг 426 638 +49.8%

Улаанбаатар хот 2,245 3,440 +53.2%

Нийт 2,671 4,078

+52.7%

+ өссөн үзүүлэлт, - буурсан үзүүлэлт

КҮБ-ын тоо 2009 оны сүүлийн хагас жилийн байдлаар 2009 оны эхний хагас жилийн

үзүүлэлтээс 1,407 ширхэгээр буюу 52,7%-иар өсч 4,078 ширхэгт хүрсэн байна. Орон нутаг дахь

КҮБ-ын тоо 2009 оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтийг 2009 оны эхний хагас жилд

харьцуулахад 212 ширхэгээр буюу 49.8%-иар, Улаанбаатар хотод 1,195 ширхэгээр буюу 53.2%-

иар тус тус өссөн байна. Нийт КҮБ-ын 3,440 буюу 84,4%-ийг Улаанбаатар хотод, 638 буюу

15,6%- ийг орон нутагт эзэлж байна.

I.5.Сүлжээгээр хийгдсэн гүйлгээ Төлбөрийн картаар хийгдэж буй гүйлгээ нь дараахь 5 сүлжээгээр хийгддэг бөгөөд 2009

оны сүүлийн хагас жилийн байдлаар тоон үзүүлэлтийг гаргалаа. Үүнд:

I. Банк өөрийн гаргасан картыг ашиглан банкны өөрийн сүлжээгээр хийгдсэн гүйлгээ

II. Банк өөрийн гаргасан картыг ашиглан Монгол Улсын өөр банкны сүлжээгээр хийгдсэн

гүйлгээ

III. Банк өөрийн гаргасан картыг ашиглан гадаад улсын банкны сүлжээгээр хийгдсэн

гүйлгээ

IV. Банк өөрийн гаргасан картаас бусад Монгол Улсын харьяа байгууллагын гаргасан

картыг ашиглан өөрийн сүлжээгээр хийгдсэн гүйлгээ

V. Гадаадын байгууллага эсвэл Монгол Улсын бусад банкуудаар дамжуулан гаргасан

гадаадын картыг ашиглан өөрийн сүлжээгээр хийгдсэн гүйлгээ

Хүснэгт 11. Сүлжээгээр хийгдсэн гүйлгээний тоо, дүн

( тэрбум төгрөгөөр, тоо сая ширхэгээр 2009 оны сүүлийн хагас жил)

Нийт

Утга I II III IV V Нийт

Дүн 718.6 25.7 45.3 37.5 41.0 868.2

Тоо 10.1 0.5 0.2 0.3 0.2 11.4

Харьцуулалт

(%)

Дүн +82.8% +3.0% +5.2% +4.3% +4.7% -

Тоо +89.1% +4.7% +1.6% +3.1% +1.6% -

+ өссөн үзүүлэлт, - буурсан үзүүлэлт

2 КҮБ – Картаар үйлчлэгч байгууллага

Page 11: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

11

Хүснэгтээс харахад 2009 оны сүүлийн хагас жилийн байдлаар нийт 868.2 тэрбум

төгрөгийн 11.4 сая ширхэг гүйлгээ хийгдсэн байна.

I. Банк өөрийн гаргасан картыг ашиглан банкны өөрийн сүлжээгээр хийгдсэн нийт

гүйлгээний дүнгийн 718.6 тэрбум төгрөг буюу 82,8%-ийг, тооны 10.1 сая ширхэг

буюу 89,1%-ийг,

II. Банк өөрийн гаргасан картыг ашиглан Монгол Улсын өөр банкны сүлжээгээр

хийгдсэн нийт гүйлгээний дүнгийн 25.7 тэрбум төгрөг буюу 3,0%-ийг, тооны 0.5 сая

ширхэг буюу 4,7%-ийг

III. Банк өөрийн гаргасан картыг ашиглан гадаад улсын банкны сүлжээгээр хийгдсэн

нийт гүйлгээний дүнгийн 45.3 тэрбум төгрөг буюу 5,2%-ийг, тооны 0.2 сая ширхэг

буюу 1,6%-ийг,

IV. Банк өөрийн гаргасан картаас бусад Монгол Улсын харьяа байгууллагын гаргасан

картыг ашиглан өөрийн сүлжээгээр хийгдсэн нийт гүйлгээний дүнгийн 37.5 тэрбум

төгрөг буюу 4,3%-ийг, тооны 0.3 сая ширхэг буюу 3,1%-ийг,

V. Гадаадын байгууллага эсвэл Монгол Улсын бусад банкуудаар дамжуулан гаргасан

гадаадын картыг ашиглан өөрийн сүлжээгээр хийгдсэн нийт гүйлгээний дүнгийн

41.0 тэрбум төгрөг буюу 4,7%-ийг, тооны 0.2 сая ширхэг буюу 1,6%-ийг,

тус тус эзэлж байна.

I.5. Интернэтээр хийгдсэн гүйлгээ

Техник, технологийн дэвшлийг бэлэн бус төлбөр тооцоотой хослуулан ашиглах болсон

өнөө үед интернэтийн үйлчилгээгээр төлбөрийн картаар төлбөр тооцоо гүйцэтгэх шинэлэг

үйлчилгээ манай оронд нэвтэрч байна.

“Төлбөрийн картын журам”-ын 3.4.2.д заалтын дагуу төлбөрийн картаараа интернэтээр

санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээ хийх нь нэмэлт гүйлгээ болно.

Хүснэгт 12. Интернэтээр хийгдсэн гүйлгээ

Д/Д Интернэтийн гүйлгээний

мэдээлэл

2008 оны

сүүлийн хагас

жил

2009 оны эхний

хагас жил

2009 оны сүүлийн

хагас жил

2009 оны

сүүлийн хагас

жил

2008 оны сүүлийн

хагас жил

өөрчлөлт

/хувиар/

1 Гүйлгээний дүн

(тэрбум төгрөгөөр) 5.6 7.7 8.4 +51.4%

2 Гүйлгээний тоо

(мянган ширхэгээр) 35.4 58.5 48.1 +35.9%

Нэгж гүйлгээний дундаж дүн /мянган

төгрөгөөр/ 156.9 130.9 174.8

+11,4%

+ өссөн үзүүлэлт, -буурсан үзүүлэлт

Хүснэгтээс харахад 2009 оны сүүлийн хагас жилд нтернэтээр хийгдсэн нэгж гүйлгээний

дундаж дүн өмнөх оны мөн үеэс 17.9 мянган төгрөгөөр өссөн байна. 2009 оны сүүлийн хагас

жилийн интернэтээр хийгдсэн гүйлгээний дүн өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум төгрөг буюу

51,4%-иар, тоо 12.7 мянган ширхэг буюу 35,9%-иар тус тус өссөн үзүүлэлтэй байна. Энэ өсөлт нь

Page 12: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

12

манай улсад ирэх зуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа, онлайн, интернэт худалдаа,

үйлчилгээ нийтэд илүүтэй хүрч байгаа зэрэгтэй холбоо юм.

I.6. Залилангийн гүйлгээ

2009 оны сүүлийн хагас жилийн байдлаар нийт 50.5 сая төгрөгийн залилангийн гүйлгээ

хийгдсэн бөгөөд гүйлгээний дүнгийн 10 сая төгрөг буюу 19,9%-ийг бэлэн бус, 40.4 сая төгрөг

буюу 80,1% -ийг бэлэн мөнгө гаргах, харин нийт 332 ширхэг гүйлгээний 94 буюу 28,3%-ийг

бэлэн бус, 238 буюу 71,7% -ийг бэлэн мөнгө гаргах гүйлгээ тус тус эзэлж байна. Интернэт, ПОС

терминал, АТМ төхөөрөмжөөр хийгдсэн залилангийн гүйлгээнүүд алдагдсан, гээгдсэн алдагдсан

карт, интернэтээр захиалсан гэсэн аргуудаар хийгдсэн байна.

Хүснэгт 13. Залилангийн гүйлгээ

( дүн мянган төгрөгөөр, тоо ширхэгээр, 2009 оны сүүлийн хагас жил)

Д/Д Залилангийн арга Гүйлгээ хийгдсэн

орчин Дүн Гүйлгээний тоо

Зах зээлд эзлэх хэмжээ

(хувиар)

дүн тоо

Бэлэн бус

1 Интернэтээр

захиалсан Интернэт 4,665.1 46 +46.4% +48.9%

2 Гээгдсэн,

алдагдсан карт

АТМ төхөөрөмж 829.6 5 +8.3% +5.3%

ПОС терминал 4,549.4 43 +45.3% +45.7%

Дэд нийт: 10,044.1 94 -

Бэлэн мөнгө гаргах

1 Гээгдсэн картаар ПОС терминал 29,132.1 130 +72.1% +54.6%

Интернэт 11,288.0 108 +27.9% +45.4%

Дэд нийт: 40,420.2 238 - -

НИЙТ 50,464.3 332

+ өссөн үзүүлэлт, -буурсан үзүүлэлт

Түүнчлэн ПОС терминалаар залилангийн гүйлгээ бэлэн бусаар гээгдсэн алдагдсан картаар

хийгдсэн гүйлгээ 45,7%-ийг, интернэтээр 48,9%-ийг, АТМ төхөөрөмжөөр 5,3%-ийг, бэлэн мөнгө

гаргах гүйлгээ гээгдсэн картаар ПОС терминалаар 54,6%-ийг, интернэтээр 45,4%-ийг тус тус эзэлж

байгаа нь банкны зүгээс КҮБ-ын картын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийг

сургалтанд давтан хамруулах, интернэтээр гүйлгээг хийхэд картын мэдээллийг гүйцэд шалгах,

програм хангамжийн боловсруулалтыг сайжруулах шаардлага зүй ѐсоор тавигдаж байна.

I.7. Төлбөрийн картын үйлчилгээний төлбөр, хүү, шимтгэл

“Төлбөрийн картын журам”-ын “Картын үйл ажиллагааны нөхцөл, хүү, шимтгэл” гэсэн 9

дүгээр зүйлд дараахь шимтгэлийг авч болно гэж заасан. Үүнд:

1. Карт гаргагч дараахь шимтгэлийг авч болно:

Page 13: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

13

Карт хэвлэх шимтгэл;

Карт идэвхижүүлэх буюу тэдгээрт өөрчлөлт оруулах шимтгэл;

Картын үйлчилгээний жилийн хураамж;

Бусад.

2. Карт хүлээн авагч дараахь шимтгэлийг авч болно:

КҮБ-ын шимтгэл;

Банк хоорондын төлбөрийн картын гүйлгээний бэлэн мөнгөний шимтгэл (зөвхөн

АТМ, кэшбэк, г.м үйлчилгээ);

Бусад.

3. Свитч дараахь шимтгэлийг авч болно:

Гишүүнчлэлийн шимтгэл;

Банк хоорондын төлбөрийн картын гүйлгээний шимтгэл;

Бусад.

Энэхүү журмын 9.3 дахь заалтад заасан “шимтгэлийн хэмжээг Монголбанкны

Ерөнхийлөгчийн тушаалаар батална” гэж заасны дагуу карт хүлээн авагчийн шимтгэлийн

хэмжээний доод хязгаарыг 1 (нэг), дээд хязгаарыг 3 (гурав) хувиар, банк хоорондын төлбөрийн

картын гүйлгээний бэлэн мөнгөний шимтгэлийн дээд хязгаарыг 1 (нэг) хувиар тус тус тогтоосон.

Карт эзэмшигчдээс төлбөрийн картын төлбөр тооцоонд суутгадаг шимтгэл, мөн

сүлжээнээс хамааран суутгагддаг шимтгэлүүд өндөр байна гэж үзлээ. Дотоодын картын төлбөр 5

мянгаас 20 мянган төгрөг, жилийн хураамж 2 мянгаас 20 мянган төгрөг, заавал байлгах үлдэгдэл

500 төгрөгөөс 50 мянган төгрөг, харин гадаад карт 10 ам.доллароос 20 ам.доллар, жилийн

хураамж 10 ам.доллароос 30 ам.доллар, заавал байлгах үлдэгдэл 5 ам.доллароос 100 ам.доллар,

нэгж гүйлгээний шимтгэл мөнгөн дүнгийн 0,1%-иас 0.3% байна. Бэлэн мөнгө гаргах

үйлчилгээний (ATM) шимтгэл 0%-иас 0.3% -тай байна.

II. ДҮГНЭЛТ

Одоогийн байдлаар манай улсын арилжааны 12 банк төлбөрийн картын үйлчилгээ

үзүүлдэг хэдий ч ХААН, Худалдаа хөгжил, Голомт, Хадгаламж банкны гэсэн үндсэн дөрвөн

сүлжээгээр дамжуулан төлбөрийн картын төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа нь хэрэглэгчдийн

шаардлагыг төдийлөн шуурхай хангаж чадахгүй байна. Иймээс өсөн нэмэгдэж буй хэрэглээг

зохицуулах нэгдсэн сүлжээгээр хангах, үр дүн бодиттой байлгах тооцоолох зорилгоор

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 440 дүгээр тоот

тушаалаар “Төлбөрийн картын журам”-ыг баталж, мөрдлөг болгон ажиллаж байна. Уг журмыг

иргэдэд таниулах үүднээс Монголбанкны цахим хуудсанд байршуулж нийтийн хүртээл болгоод

байна.

Энэхүү журам нь төлбөрийн карттай холбоотой үйл ажиллагааны зарчмуудыг тогтоох,

картын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, оролцогч талуудын эрх үүрэг,

хүлээх хариуцлагыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих, харилцааг зохицуулах

зорилготой юм.

Төлбөрийн картын гүйлгээг банк хооронд 24 цагаар тасралтгүй дамжуулдаг клирингийн

үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор түүний эрх зүйн орчинг бүрдүүлж, банк хоорондын төлбөрийн

картын төлбөр тооцоог Монголбанкны Төлбөр тооцооны төвөөр дамжуулах туршилтыг ХААН,

Голомт, Хадгаламж, Худалдаа хөгжлийн банкуудтай хийж байна.

Page 14: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

14

Монголбанк төлбөрийн картын клирингийн үйлчилгээг нэвтрүүлэх нь банк, санхүүгийн

байгууллагуудад дараахь ач холбогдолтой. Үүнд:

Төлбөрийн картын банк хоорондын төлбөр тооцоог нэгдсэн системээр дамжуулж,

боловсруулах боломжтой болсноор програм, техник хангамж, технологи илүү хөгжинө.

Карт эзэмшигчид дурын ПОС, ПОБ, ATM төхөөрөмжөөр үйлчлүүлснээр банк,

санхүүгийн байгууллагуудын картын бүтээгдэхүүн, үйлчилгээ харилцагчдад илүү

түргэн шуурхай, хүртээмжтэй болно.

Картаар үйлчлэгч байгууллагууд, карт эзэмшигчдийн тоо нэмэгдсэнээр төлбөрийн

картын зах зээл өргөжиж, бэлэн бус төлбөр тооцоо нэмэгдэнэ.

II.1. Монгол Улс дахь төлбөрийн картын зах зээл

Карт эзэмшигч, ашиглагчдын тоо: Монгол Улсад карт эзэмшигчид 2009 оны сүүлийн

хагас жилийн байдлаар 1.9 сая, карт идэвхтэй ашиглагчдын тоо 476.2 мянга байна. Карт идэвхтэй

ашиглагчдын тоо 2009 оны эхний хагас жилээс огцом нэмэгдсэн ч 2009 оны сүүлийн хагас жил

буурсан. Карт эзэмшигчдийн карт идэвхтэй ашиглагчдын тооноос харьцангуй өндөр байна. Энэ

нь дараахь давуу талуудтай гэж үзлээ. Үүнд:

Төлбөрийн картын үйлчилгээний орчин сайжирч, карт эзэмшигчид төлбөр тооцоо хийх

боломж нэмэгдсэн,

Төлбөрийн карт хэрэглэх нь бэлэн мөнгөн ашигласнаас илүү давуу талтай, аливаа

эрсдлээс хамгаалдагыг мэддэг болсон, картыг хэрхэн ашиглах талаархи мэдлэг карт

эзэмшигчдэд ойлгомжтой болсон,

Техник, технологийн хөгжлийн ач холбогдолыг иргэд төлбөр тооцоондоо ашиглах

болсноор санхүүгийн байгууллагын үйлчилгээ карт эзэмшигчдэд илүү хүрч байна.

Төхөөрөмжийн тоо: Төлбөрийн картын төлбөр тооцоонд банкуудын ашиглаж буй

төхөөрөмжийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үүнээс АТМ төхөөрөмжийн 2009 оны

сүүлийн хагас жилийн тоо өмнөх оны мөн үеэс 103 ширхэгээр, ПОС терминал 694 ширхэгээр тус

тус өссөн. Харин ПОБ терминал 113 ширхэгээр, импринтер төхөөрөмж 93 ширхэгээр тус тус

буурсан байна.

ПОС, ПОБ, АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний тоо, дүн: Нийт төхөөрөмжүүдээр

хийгдсэн гүйлгээний тоо, дүн жилээс жилд нэмэгдсэн. 2009 оны сүүлийн хагас жилд төлбөрийн

картаар нийт төхөөрөмжөөр 818.1 тэрбум төгрөгийн 11.4 сая ширхэг гүйлгээ хийгдсэн байна.

ПОС терминалаар 51.2 тэрбум төгрөгийн 1 сая ширхэг, ПОБ терминалаар 232.5 тэрбум төгрөгийн

1.7 сая ширхэг, АТМ төхөөрөмжөөр 535.1 тэрбум төгрөгийн 8.7 сая ширхэг гүйлгээ тус тус

хийгдсэн. Энэ дүнгээс харахад карт эзэмшигчид төлбөрийн картаар төлбөр тооцоогоо

гүйцэтгэхдээ бэлэн мөнгө гаргаж хэрэглээний зардал, бараа, үйлчилгээний төлбөрт хэрэглэж

байна.

Картын хэрэглээ хөдөө орон нутагт: Нийт карт эзэмшигчдийн 27,1%, нийт карт

идэвхтэй ашиглагчдын 31,8% нь хөдөө орон нутагт байна.

Page 15: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

15

Төхөөрөмжийн тоо: Нийт ПОС терминалын 20,8%, ПОБ терминалын 47,6%, АТМ

төхөөрөмжийн 29,8%, импринтер төхөөрөмжийн 4% нь хөдөө орон нутагт ашиглагдаж байна.

Орон нутагт ПОС, ПОБ, АТМ төхөөрөмжүүдээр хийгдсэн гүйлгээний тоо, дүнгээс

харахад ПОС терминалаар цөөн тооны өндөр дүнтэй гүйлгээ, харин АТМ, ПОБ терминалын

хэрэглээ илүү өндөр байна. Энэ нь карт эзэмшигчид бэлэн мөнгө авч, төлбөр тооцоонд ашиглах

сонирхол их байгааг харуулж байна.

Орон нутаг дахь картын хэрэглээнээс үзэхэд төлбөрийн картын үйлчилгээ Улаанбаатар

хотод төвлөрсөнг харуулж байна.

Томоохон хотууд болох Дархан-Уул, Эрдэнэт хот төдийгүй алслагдсан аймаг, суманд

банкны үйлчилгээг Улаанбаатар хотын иргэдтэй ижил чанар, адил хурд, тавь тухтай

үйлчилгээний орчинтойгоор хүргэх шаардлага гарч байна.

КҮБ хувьд: Нийт КҮБ-ын тоо 4,078 болсон нь төлбөрийн картын үйлчилгээг карт

эзэмшигчид илүү хүртээмжтэйгээр хүргэх боломж нэмэгдсэн төдийгүй карт эзэмшигч, КҮБ-ын

ажилтнуудын төлбөрийн картын талаархи мэдлэг нэмэгдсэн, банкуудын хувьд төлбөрийн картын

бизнесээ сурталчилах, КҮБ-ын ажилтнуудыг сургах, мэдээллийн технологийн дэвшлийг

нэвтрүүлэх тал дээрх илүү анхаарч ажилласан байна гэж үзлээ.

Цаашид дараахь нөхцлийг бүрдүүлж ажиллахад карт эзмшигчдийн тоо илүү өснө. Үүнд:

Зөвхөн шууд болон шууд бус оролцогч хоорондоо банк хоорондын төлбөрийн картын

төлбөр тооцоо гүйцэтгэж байгааг бүх банкуудыг хамруулсан нэгдсэн сүлжээ бий болгох,

КҮБ болон банкны салбаруудын ажилтнуудын төлбөрийн карт, төхөөрөмжүүдийн

талаархи мэдлэгийн нэмэгдүүлэх,

Төлбөрийн карт хэрэглээ, ач холбогдол, бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтийн хүртээл

болгож зар сурталчилгаа хийх.

Цаашид банкууд орчин үеийн дэвшилтэт хэлбэрээр програмчлагдсан, шилдэг

төхөөрөмжүүдийг төлбөрийн картын хэрэглээнд нэвтрүүлэх нь зүйтэй. Энэ нь Монгол Улсын

төлбөрийн картын бизнес дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн хөгжих боломжийг бүрдүүлэх юм.

Мөн банкууд КҮБ-ын тоог нэмэгдүүлэх, тэдэнд бизнесийн орчинд нь нийцсэн харилцан

ашигтай гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх, мөн орон нутагт хүрч ажиллах шаардлага зүй ѐсоор

тавигдаж банйа.

Монголбанк нь “Төлбөрийн картын журам”-ын дагуу төлбөрийн картыг өөрийн банкны

нэрийн өмнөөс гаргах, хүлээн авах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг банкуудад олгож,

журмын биелэлтэд хяналт тавьснаар төлбөрийн картын бизнесийг банк, санхүүгийн байгууллагад

илүү хурдацтайгаар хөгжлүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьж ажиллаж байна.

III. САНАЛ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх

ажлын төлөвлөгөөнд батлагдсан банк хооронд картын гүйлгээг 24 цагаар тасралтгүй

дамжуулдаг клирингийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор банк хоорондын төлбөрийн картын

төлбөр тооцоог Монголбанкны Төлбөр тооцооны төвөөр дамжуулах ажлыг ХААН, Голомт,

Page 16: ТӨЛБӨР ТООЦОО БҮРТГЭЛИЙН ГАЗАР …test.monicpa.mn/pdf/sudalgaa.pdf4 Төхөөрөмжийн хувьд 2009 оны сүүлийн хагас жилийн

16

Хадгаламж, Худалдаа хөгжлийн банкуудтай хамтран явуулж буй туршилтыг дэмжиж цаашид

бусад банкууд нэгдэж ажиллах,

Бэлэн мөнгөний хэрэглээнээс татгалзаж бэлэн бус төлбөр тооцоог нэмэгдүүлэх үүднээс

банкууд КҮБ, төхрөөмжүүдийн тоог нэмэгдүүлэх, картаар үйлчилэх орчинг сайжруулж бэлэн

бусаар төлбөр тооцоогоо гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх, банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх

хэрэгтэй. Томоохон хотууд болох Дархан-Уул, Эрдэнэт хот төдийгүй алслагдсан аймаг, суманд

банкны үйлчилгээг Улаанбаатар хотын иргэдтэй ижил чанар, адил хурд, тав тухтай үйлчилгээний

орчинтойгоор хүргэх шаардлага гарч байна. Картын гүйлгээний өсөлттэй зэрэгцэн залилангийн гүйлгээ нэмэгдэж байгаа нь банкуудын

зүгээс КҮБ-ын картын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийг сургалтанд давтан

хамруулах, интернэтээр гүйлгээг хийхэд картын мэдээллийг гүйцэд шалгах, програм хангамжийн

боловсруулалтыг сайжруулах шаардлага зүй ѐсоор тавигдаж байна. Карт эзэмшигчдийн төлбөрийн картын хэрэглээний талаархи мэдлэг, үйлчилгээний соѐл

нэмэгдүүлэх тал дээр банкууд нээлттэй сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн

хэрэгслээр сургалт, нийтлэл гаргах зэргээр хамтран ажиллах шаардлагатай байна.

ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ