ˆ˛ ornis ˘ mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох...

15
Volume 2 o 2013 ISSN 2227 -9504

Upload: others

Post on 04-Nov-2019

64 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

OrnisMongolica

The Journal of Bird Science and Conservation

Volume 2 o 2013

ISSN 2227 -9504

Монгол орны шувуу

Шувуу судлал, хамгааллын сэтгyyл

Page 2: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

Ornis Mongolica

ISSN 2220 -5853

Монгол орны шувуу

Монгол орны шувуу / Ornis MOngOlica 2013 VOl. 2

The Journal of Bird Research and Conservation

Монгол орны шувуу судлал, хаМгааллын сэтгyyл

Монгол улс / MOngOlia

Page 3: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

OrnisMongolica

The Journal of Bird Science and Conservation

Editor in Chief / Ерөнхий редакторGombobaatar Sundev/ Сүндэвийн Гомбобаатар, Ph.D. Mongolian Ornithological Society and National University of Mongolia / Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг ба Монгол Улсын Их Сургууль

Editorial Assistant/ Редакторын туслахEnkhbat Unurjargal/ Энхбатын Өнөржаргал Mongolian Ornithological Society/ Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг

Editorial Board/ Редакцийн зөвлөлReuven Yosef/Рувен Иосеф, Ph.D. International Birding and Research Centre, Eilat, Israel/ Олон улсын Шувуу Ажиглах ба Судалгааны Төв, Илат, Изриал Eugene Potapov/Евгений Потапов, Ph.D. Bryn Athyn College, Pennsylvania, USA/ Брин Атин Коллеж, Пенсилваниь АНУ Rick Watson / Рик Ватсон, Ph.D. The Peregrine Fund, USA / Перегрин Сан, АНУMartin Gilbert / Мартин Гильберт, Ph.D. Wildlife Conservation Society, USA/Зэрлэг Амьтны Нийгэмлэг, АНУNathan Conaboy/ Натан Конабой Zoological Society of London, UK/Лондоны Амьтан Судлалын Нийгэмлэг, АнглиUuganbayar Chuluunbaatar/Ууганбаяр Чулуунбаатар State Agriculture University, Mongolia/ХААИС, Монгол

Ornis Mongolica Journal office/ Монгол орны шувуу сэтгүүлийн байрлалMongolian Ornithological Society and Natioinal University of MongoliaIkh surguuliin gudamj-1, Ulaanbaatar, Mongolia

Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг, Монгол Улсын Их Сургууль.Их сургуулийн гудамж-1. Улаанбаатар хот, Монгол улс.

Subscription/ ЗахиалгаThe Ornis Mongolica is a peer reviewed journal and sponsored by the Mongolian Ornithological Society.

Individual subscription price is USD 10Institutional subscription price is USD 30.

Ornis Mongolica/Монгол орны шувуу сэтгүүл нь Монголын шувуу судлалын нийгэмлэгээс ивээн тэтгэдэг шинжлэх ухааны бүтээл мөн.

Уг сэтгүүл жил бүр нэг дугаарыг хэвлэх бөгөөд хувь хүн 10 доллар, байгууллага 30 доллараар захиалан авч болно.

For further information please write to: / Сэтгүүлтэй холбоо бүхий дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаар авна уу:

P.O.Box 537, Ulaanbaatar 210646A, MongoliaШуудангийн 46А салбар, 537-р хайрцаг. Улаанбаатар хот, Монгол улс.Email address:/ Цахилгаан шуудан: [email protected], [email protected] site: http://www.mos.mn

Front cover photographs: / Хавтасны нүүр талын зураг: Saker Falcon Falco cherrug by Gombobaatar Sundev/ Сүндэвийн Гомбобаатар

Back cover photographs:/ Хавтасны ар талын зураг: Mongolian Accentor Prunella kozlovi Mongolian Ground-jay Podoces hendersoni Mongolian Gull Larus mongolicus Mongolian Finch Bucanetes mongolicus Mongolian Lark Melanocorypha mongolica

ISSN 2227 -9504

The Journal Ornis Mongolica is dedicated to ornithological research works and conservation activities in Mongolia and other countries. The Journal is focused on peer reviewed papers and solid conservation initiatives for all aspects of birds within the country.

Ornis Mongolica / “Монгол орны шувуу“сэтгvvл нь Монгол орны болон бусад улсын шувуу судлал, хамгааллын ажлын дvнг нэгтгэж туурвисан эрдэм шинжилгээний ªгvvлэл, хээрийн судалгааны ажиглалт, шувуу судлах болон хамгаалах чиглэлийн мэдээ, баримтыг хэвлэдэг шувуу судлалын мэргэжлийн бvтээл болно.

Copyright and Permissions© 2013 Mongolian Ornithological Society.

Ornis Mongolica, Vol. 2. All rights reserved.

No part of this publication may otherwise be reproduced, stored or distributed by any means without permission in writing from copy-right holder. Authorization to photocopy items for internal and per-sonal use is granted by the copyright holder for libraries and other users registered with their local reproduction rights organization.

Монгол орны шувуу

Шувуу судлал, хамгааллын сэтгyyл

Ornis Mongolica 2013 Vol. 2

Зохиогчийн эрх ба зөвшөөрөл© 2013 Монголын шувуу судлалын нийгэмлэг,

Ornis Mongolica, Vol. 2. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгийн зөвшөөрөлгүй энэ сэтгүүлд орсон материалыг бүхлээр болон хэсэгчлэн хувилан олшруулах, хадгалах, тараахыг хориглоно. Таны худалдаж авсан дугаарын зохиогчийн эрх Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгт хадгалагдсан хэвээр байх бөгөөд нийтийн номын сангийн буюу ашгийн бус зорилгоор ашиглах зөвшөөрлийг Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг бичгээр олгоно.

Page 4: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

3

Ornis MongolicaThe Journal of Bird Research and Conservation

Захиалга / Subscription

Монгол орны шувуу / Ornis Mongolica сэтгүүл нь Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монголика хэвлэлийн газар, Монголын махчин шувууны сан, Осорын Шагдарсүрэн сан ба бусад үндэсний болон олон улсын шувуу судлаач, хамгаалагчдын санхүүгийн дэмжлэг, хамтын ажиллагааны дүнд хэвлэгдэн гардаг шинжлэх ухааны бүтээл мөн. Уг сэтгүүл жил бүр нэг дугаарыг хэвлэх бөгөөд хувь хүн 10 доллар, байгууллага 30 доллараар захиалан авч болно.

Ornis Mongolica is a peer reviewed journal, sponsored and collaborated by the Mongolian Ornithological So-ciety, Mongolica Publishing, Mongolian Foundation of Birds of Prey, Osor Shagdarsuren Foundation, and other national and international ornithologists and bird conservationists.

Individual subscription price is USD 10Institutional subscription price is USD 30.

ISSN 2220-5853

Ornis Mongolica / “Монгол орны шувуу“сэтгvvл нь Монгол орны болон бусад улсын шувуу судлал, хамгааллын ажлын дvнг нэгтгэж туурвисан эрдэм шинжилгээний өгvvлэл, хээрийн судалгааны ажиглалт, шувуу судлах болон хамгаалах чиглэлийн мэдээ, баримтыг хэвлэдэг шувуу судлалын

мэргэжлийн бvтээл болно.

The Journal Ornis Mongolica is dedicated to bird research works and conservation activities in Mongolia and other countries. The Journal is focused on peer reviewed papers and solid conservation initiatives for

all aspects of birds within the country.

Монгол орны шувуу

Монгол орны шувуу судлал, хаМгааллын сэтгyyл

Ìîíãîë îðíû øóâóó 2013 Дóãааð 2. Ornis Mongolica 2013 Vol. 2

Зохиогчийн эрх ба зөвшөөрөл/ Copyright and Permissions

© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. Энэ сэтгүүлд орсон материалыг Монголын шувуу судлалын нийгэмлэгийн зөвшөөрөлгүй бүхлээр болон хэсэгчлэн хувилан олшруулах, хадгалах, тараахыг хориглоно. Таны худалдаж авсан дугаарын зохиогчийн эрх дээрх байгууллагад хадгалагдсан хэвээр байх бөгөөд нийтийн номын сангийн болон бусад ашгийн бус зорилгоор ашиглах зөвшөөрлийг зөвхөн дээрх хамтран ажилладаг байгууллагууд, шувуу судлаач, хамгаалагчдын харилцан зөвшилцсөнөөр Монголын шувуу судлалын нийгэмлэг бичгээр олгоно.

© All rights reserved. No part of this publication may oth-erwise be reproduced, stored or distributed by any means without permission in writing from the copyright holder. Authorization to photocopy items for internal and personal use is granted by the copyright holder and the decision between the copyright holder and collaborating and sup-porting parties for libraries and other users.

Хэвлэлийн эх, загварыг “Монголика хэвлэлийн газар©”-т бэлтгэв. Design, layout, and production by Mongolica Publishing©.

Зар, сурталчилгаанд зориулсан мэдээлэл /Information for advertisementsЗар, сурталчилгаа байршуулахыг хүсвэл дараах хаягаар хандана уу:

Монголын шувуу судлалын нийгэмлэг ба Монголика хэвлэлийн газар Email: [email protected].

Tel: 99180148, 88092306.Advertising orders and enquiries can be sent to:

Mongolian Ornithological Society and Mongolica Publishing, Ulaanbaatar, Mongolia. Email: [email protected].

Tel: 976-99180148, 976-88092306.

Page 5: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

Түлхүүр үгс:

The Journal of Bird research and conservaTion in Mongolia

Монгол орны шувуу судлал, хаМгааллын сэтгyyл

ISSN: 2220-5853

Монгол орны шувуу / Ornis Mongolica2013 Vol. 2

47

Хүлээн авсан: Received: Хэвлэхийг зөвшөөрсөн: Accepted: Эш татах: Citation:

*Хариуцан харилцах зохиогч /Corresponding author.

ОЮУ ТОЛГОЙ ОРчМыН ХОВОР ШУВУУД

*Цолмонжавын Пүрэвсүрэн, Батсуурийн Дашням,

Сүхрагчаагийн Дорждэрэм, Дандармаагийн Батаа,

Саруулын Амарсайхан

Оюу Толгой ХХК, Улаанбаатар 14240, Сүхбаатар дүүрэг,

Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг, 7 давхар

*[email protected]

Танилцуулга

Монгол орон өргөн уудам газар нутагтай бөгөөд байгалийн бүс бүслүүрийн олон янзын хэв шинж илэрдэг. Экосистемийн энэ олон янз байдал нь олон зүйл шувуудын тархан амьдрах нөхцлийг бүрдүүлдэг. Монгол орон шувуу судлал, хамгааллын хувьд өндөр ач холбогдолтой. Манай орон дэлхийн шувуудын нүүдлийн гурван замд байршдаг ба дэлхийн хэмжээнд ховордсон зарим зүйл шувуудын үржлийн чухал нутаг болдог. Монгол орны газар нутгийн хэмжээ харьцангуй том, олон зүйлийн шувуудтай, мэргэжлийн шувуу судлаачид цөөн, мөн байнгын шувуу ажиглах суурин цэг хомс зэрэг нь шувуудын нүүдэл, үржлийн талаарх мэдээ баримт харьцангуй дутмаг цугларах шалтгаан болдог (Gombobaatar et al. 2011).

Оюу Толгой орчмын шувуудын ажиглалт бүртгэл 2002, 2003 онд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хүрээнд хийгдсэн ба үүний үр дүнд 65 зүйлийн шувуу бүртгэгджээ (Эко трейд 2006). Оюу Толгой орчмын орчны хяналт, шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд Оюу Толгой орчмын газар нутаг, ялангуяа төслийн талбайд байрлах хиймэл цөөрөмд шувуудын нүүдлийн үеэр тогтсон нэг цэг дээр байнгын ажиглалт, бүртгэл явуулж байна.

Ажиглалт судалгааны гол зорилго нь энэ нутгийн шувуудын зүйлийн бүрдлийг тогтоох, нүүдэл, амьдрах орчны мэдээ, баримт цуглуулах, шувуудад үзүүлэх сөрөг нөлөөг тодорхойлж, нөлөөллөөс зайлсхийх, бууруулах зэрэг хамгааллын арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой баримт, материалыг хуримтлуулахад оршино.

Оюу Толгой, Ханбогд, ховор шувууд, хиймэл цөөрөм, ажиглалт, бүртгэл

Пүрэвсүрэн, Ц., Дашням, Б., Дорждэрэм, С., Батаа, Д., Амарсайхан, С. 2013. Оюу толгой орчмын ховор шувууд. Монгол орны шувуу / Ornis Mongolica 2: 47-56.

Purevsuren, Ts., Dashnyam, B., Dorjderem, S. Bataa, D., and Amarsaikhan, S. 2013. Rare birds of oyu tolgoi project area. Монгол орны шувуу / Ornis Mongolica 2: 47-56.

25 September 2013 29 December 2013

2013 оны 9-р сарын 25 2013 оны 12-р сарын 29

Page 6: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 47-56. Пүрэвсүрэн нар / Purevsuren et al. 2013

48

Судалгааны талбай

Шувуудын ажиглалт судалгааг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, ялангуяа хавар, намрын нүүдлийн үед Оюу Толгой уурхайн талбайд байрлах хиймэл цөөрөм, ойр орчмын задгай уст цэгүүдийг хамруулж ажиглалтыг ойр давтамжтай явуулсан юм. Оюу Толгой ордоос зэс, алт олборлох төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутгийг хамарсан 8,496 га талбайтай. Ханбогд нь Өмнөговь аймгийн хамгийн зүүн өмнөд захын сум ба баруун талаараа Баян овоо, хойд талдаа Манлай, зүүн талдаа Дорноговь аймгийн Хатанбулаг сумтай, өмнө хэсгээрээ БНХАУ-тай хил залгадаг. Сумын нутаг дэвсгэрийн хэмжээ нь 15,150 км2 ба энэ нутагт Говийн бага дархан цаазат газрын “Б” хэсгийн баруун хэсэг, Галбын говийн шувуудад чухал газрын ихэнх хэсэг багтана (зураг 1). Галбын говийн хөндий нь д.т.д 800-1,000 м өргөгдсөн, томоохон заган ой, хайлаас бүхий хуурай сайрууд байхаас гадна олон төрөл зүйлийн мод, бут, сөөг ургана. Уулын ам, хуурай сайруудын байнгын болон түр урсацтай булгууд нь зэрлэг амьтдыг (шувуудыг) ундаалж байдаг (Пүрэвсүрэн 2013).

Арга зүй, материал

Судалгааг ажиглах, бүртгэх, гэрэл зургаар баримтжуулах зэрэг энгийн аргуудаар гүйцэтгэв. Оюу Толгой орчмын шувуудын ажиглалтыг 2010 оноос явуулж эхэлсэн ба 2011-2013 оны хаврын нүүдлийн үед олон давтамжтай, зарим үед өдөр бүр хийж байлаа. Ажиглалтанд 10х42 хэмжээтэй хоёр нүдний дуран, 20-60х телескоп ашигласан ба дижитал гэрэл зургийн аппаратаар шувуудын гэрэл зургийг баримтжуулан, байршил тогтоогч багаж (GPS) -аар зарим ховор зүйлийн байршлыг тэмдэглэсэн болно. Зарим зүйлийг тодорхойлоход Brazil (2009), Svensson et al. (2010), Gombobaatar et al. (2011) нарын бүтээлийг ашиглав.

Ховор шувуудыг сонгохдоо Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуурын дагуу (IUCN 2001) Oлон улс болон бүс нутгийн Улаан дансанд “Устаж байгаа, Устаж болзошгүй, Эмзэг, Ховордож болзошгүй” зэрэглэлд багтсан зүйл, мөн Монгол орны шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны ховор шувуудын зүйлийн жагсаалтыг баримталсан (IUCN 2013, Gombobaatar et al. 2011).

Зураг 1. Судалгаа хийсэн Ханбогд сумын нутаг

Page 7: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 47-56. Пүрэвсүрэн нар / Purevsuren et al. 2013

49

Үр дүн

Шувуудын тогтмол ажиглалт, бүртгэл хийснээс хойш Оюу Толгой орчмын шувуудын зүйлийн тоо тогтмол нэмэгдэж байна. Одоогоор 17 баг, 42 овог, 120 төрөлд хамаарах 213 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Эдгээрээс 38 зүйл нь олон улс болон бүс нутгийн Улаан дансанд “Устаж байгаа, Устаж болзошгүй, Эмзэг, Ховордож болзошгүй” гэсэн зэрэглэл, Монгол орны ховор шувуудын зүйлийн жагсаалтанд багтсан байна (график 1 ба 2).

Оюу Толгой орчмын ховор зүйл шувуудын дийлэнх буюу 53% нь (n=20) энэ бүс нутгаар нүүдлийн үедээ дайран өнгөрдөг, 24% нь (n=9) Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдлын ховор таарах хэрмэл зүйлүүд байна. Суурин, өвөлждөг болон өндөглөн зусдаг зүйл 23%-ийг (n=9) эзэлж байна (xүснэгт 1). Зүйлийн холбогдох гэрэл зургийг хавсралт 1-ээс үзнэ үү.

Хурган шунгуур (Tachybaptus ruficollis): Монгол оронд ховор зусдаг. Хар ус нууранд үрждэг байх боломжтой ба энэ зүйлийн үржлийн экологийн талаарх мэдээ баримт дутмаг байна (Gombobaatar et al. 2011). Оюу Толгой уурхайд байрлах хиймэл цөөрөмд 2012 оны 5 сард 1 бодгаль, 6 сард 1, 7 сард 1, 2013 оны 4 сард 1, 5 сард 5 бодгаль тус тус бүртгэгдсэн (хавсралт 1).

Борцгор хотон (Pelecanus crispus): Монгол оронд өндөглөн зусдагховор шувуу бөгөөд Их нууруудын хотгорын Хар ус, Айраг зэрэг нуурт үрждэг (Gombobaatar et al. 2011). Оюу Толгой уурхайн лицензийн талбайн баруун талд 2012 оны 4-р сард 1 бодгаль бүртгэгдсэн (Nyambayar et al. 2012).

Ногоовор дэглий (Nycticorax nycticorax): Монгол оронд цөөн тэмдэглэгдсэн зүйл. 2009 оны 5 сард Оюу Толгойн далд уурхайн “Босоо ам №1” гадна эндсэн бие гүйцсэн 1 бодгаль. 2012 оны 5 сард Оюу Толгой уурхайн талбайд 1 бодгаль залуу шувуу тэмдэглэгдсэн.

Ногоон дэглэй (Butorides striatus): Энэ зүйл өмнө нь Буйр нуур болон Онгийн хийд орчимд хоёр удаа бүртгэгдэж байсан (Gombobaatar et al. 2011). 2013 оны 5 сард Оюу Толгойн уурхайн талбайд байрлах хиймэл цөөрөмд 1 бие гүйцсэн бодгаль ажиглагдсан.

Бөртөт одойбух (Ixobrychus eurhythmus): Энэ зүйл өмнө нь манай оронд Монгол Дагуурын дархан цаазат газар, Чойбалсан хотын ойролцоо Хэрлэн гол дагуу хоёр удаа тэмдэглэгдсэн байна (Gombobaatar et al. 2011). 2010 оны 8 сард Оюу Толгой уурхайд 1 бодгаль бүртгэгдэв.

График 2. Оюу Толгой орчмын шувуудын олон улс

дахь хамгааллын статус

График 1. Оюу Толгой орчмын шувуудын бүс нутаг дахь хамгааллын статус

Page 8: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 47-56. Пүрэвсүрэн нар / Purevsuren et al. 2013

50

Хүснэгт 1. Оюу Толгой орчмын ховор шувууд, тэдгээрийн оршин амьдрах хэлбэр

№Зүйлийн Монгол

нэрШинжлэх ухааны нэр

Бүс нутгийнүнэлгээ

Олон улсын үнэлгээ

МО-ы ховор

шувуудын жагсаалт

МО-д оршин

амьдрах хэлбэр

ОТ-д оршин

амьдрах хэлбэр

1 Хурган шунгуур Tachybaptus ruficollis LC LC + ӨЗ ДӨ

2 Борцгор хотон Pelecanus crispus CR VU + ӨЗ ДӨ

3 Ногоовор дэглий Nycticorax nycticorax NA LC + X X

4 Ногоон дэглэй Butorides striatus NA LC + X X

5 Бөртөт одойбух Ixobrychus eurhythmus NA LC + X X

6 Цагаан дэвлээ Ardeola bacchus NA LC + X X

7 Хотны дэгэл Bubulcus ibis NA LC + X X

8 Зээрд дэглий Ardea purpurea NT LC + ӨЗ ДӨ

9 Цагаагчин халбагат Platalea leucorodia LC LC + ӨЗ ДӨ

10 Хошуу галуу Anser cygnoides NT VU ӨЗ ДӨ

11 Гунгар хун Cygnus columbianus LC LC + З/ДӨ ДӨ

12 Гэзэгт нугас Anas falcata NT NT + ӨЗ ДӨ

13 Мандир уранхажин Aix galericulata NA LC + X X

14 Ундар шумбуур Aythya nyroca VU NT + З/ДӨ ДӨ

15 Согсоот гоорбис Pernis ptilorhynchus LC LC + ӨЗ ДӨ

16 Шунгаач харцага Accipiter gularis LC LC + ӨЗ ДӨ

17 Могойч загалай Circaetus gallicus EN LC + ӨЗ ӨЗ

18Цагаансүүл нөмрөгбүргэд

Haliaeetus albicilla NT LC ӨЗ ДӨ

19 Ооч ёл Gypaetus barbatus VU LC С С

20 Нөмрөг тас Aegypius monachus LC NT С С

21 Идлэг шонхор Falco cherrug VU EN ӨЗ ӨЗ

22 Эгэл шонхор Falco peregrinus DD LC + З/ДӨ ДӨ

23 Шилийн шонхор Falco pelegrinoides NA LC + З/ДӨ ДӨ

24 Хайргууна шонхор Falco columbarius LC LC + ӨЗ ДӨ

25 Наран бөднө Coturnix japonica LC NT ӨЗ ДӨ

26Цагааномруут түнжээхэй

Amaurornis phoenicurus NA LC + X X

27 Хонин тоодог Otis tarda VU VU + ӨЗ ДӨ

28 Жороо тоодгой Chlamydotis undulata VU VU + ӨЗ ӨЗ

29 Саарал хавтгаалж Vanellus cinereus NA LC + X X

30 Бэсрэг тутгалжин Numenius phaeopus LC LC + З/ДӨ ДӨ

31 Морин цууцал Limosa limosa LC NT ӨЗ ДӨ

32 Реликт цахлай Larus relictus EN VU + ӨЗ ДӨ

33 Ягаавар шийхнүүхэй Anthus roseatus NA LC + X X

34 Хул дунхай Lanius sphenocercus DD LC + ӨЗ ӨЗ

35 Хурган тодол Sturnus sturninus LC LC + ӨЗ ДӨ

36 Монгол хуланжороо Podoces hendersoni VU LC + С С

37 Козловын хайруулдай Prunella kozlowi LC LC + ӨЗ Ө

38 Загийн боршувуу Passer ammodendri NT LC С С

Товчилсон үгийн тайлбар: CR= Устаж байгаа, EN=Устаж болзошгүй, VU=Эмзэг, NT=Ховордож болзошгүй, NA=Үнэлгээ хийгдээгүй, DD=Мэдээлэл дутмаг,LC=Анхааралд өртөхөөргүй

С=Суурин, ӨЗ=Өндөглөн зусдаг, ДӨ=Дайран өнгөрдөг, З=Зусдаг, Ө=Өвөлждөг, X=Хэрмэл

Page 9: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 47-56. Пүрэвсүрэн нар / Purevsuren et al. 2013

51

Цагаан дэвлээ (Ardeola bacchus): Монголд цөөн тэмдэглэгдсэн зүйл. Оюу Толгой уурхайд байрлах хиймэл цөөрөмд 2010 оны 4 сард 2 бодгаль, 2012 оны 5 сард 1 бодгаль, Ханбогд уул орчимд Уртын булаг хэмээх газар 2 бодгаль, 2013 оны 7 сард Оюу Толгойд 1 бодгаль тус тус ажиглагдсан.

Хотны дэгэл (Bubulcus ibis): Орог, Бөөнцагаан, Өгий нуур, мөн Хурхын хөндийд нийт дөрвөн удаа тохиолдсон (Gombobaatar et al. 2011). 2012 оны 5 сард Оюу Толгойд байрлах хиймэл цөөрмийн дэргэд 1 бодгаль бүртгэгдэв.

Зээрд дэглий (Ardea purpurea): Монгол орны зүүн хэсгийн Халх гол, Буйр нуур орчимд ховор үрждэг (Gombobaatar et al. 2011). 2012 оны 7 сард Оюу Толгойд байрлах хиймэл цөөрмийн дэргэд 1 бодгаль ажиглагдав.

Цагаагчин халбагат (Platalea leucorodia): Манай орны хувьд нүүдлийн өндөглөн зусдаг. 2012 оны 4 сард Оюу Толгойн хиймэл цөөрөмд 1 бодгаль, 8 сард Ханбогд сумын төвөөс зүүн хойш 50 км орчим тогтоол усанд 1 бодгаль, 9 сард Ханбогд сумын төв орчим 1 бодгаль тэмдэглэгдэв.

Хошуу галуу (Anser cygnoides): Монгол оронд нүүдэллэн ирж өндөглөдөг. 2010 оны 4 сард Оюу Толгойн хиймэл цөөрөмд 18 бодгаль тохиолдов.

Гунгар хун (Cygnus columbianus): Монгол оронд нүүдлийн үедээ дайран өнгөрдөг. 2012 оны 4 ба 5 сард Оюу Толгойн хиймэл цөөрөмд 3 бодгаль байв.

Гэзэгт нугас (Anas falcata): Монгол оронд нүүдэллэн ирж өндөглөн зусдаг. 2013 оны 5 сард Оюу Толгой уурхайн хаягдлын даланд 1 бие гүйцсэн эр бодгаль байлаа.

Мандир уранхажин (Aix galericulata): Монголд зусдаг ба маш ховор тааралдана. 2012 оны 4 сард Галбын говьд 1 бие гүйцсэн эр бодгаль эндсэн байхыг олов.

Ундар шумбуур (Aythya nyroca): Монголд оронд зусдаг, нүүдлийн үедээ дайран өнгөрнө. Оюу Толгойд 2011 оны 3 сард 4 бодгаль, 2013 оны 3 ба 4 сард 3 удаагийн тохиолдлоор 6 бодгаль бүртгэгдсэн.

Согсоот гоорбис (Pernis ptilorhynchus): Монгол орноор нүүдлийн үедээ дайран өнгөрдөг бөгөөд үрждэг байх боломжтой (Gombobaatar et al. 2011). 2012 оны 5 сард Галбын говь орчимд 3 бодгаль бүртгэгдсэн.

Шунгаач харцага (Accipiter gularis): Монгол оронд ховор өндөглөн зусдаг. 2012 оны 4 сард Оюу Толгойн лицензийн талбайн хайлаас дээр 1 бодгаль бүртгэгдсэн (Nyambayar et al. 2012).

Могойч загалай (Circaetus gallicus): Монгол орны өмнөд хэсгийн Говь цөлийн бүсээр өндөглөдөг ховор шувуу (Stubbe et al. 2010). Оюу Толгой орчимд үүрлэнэ. 2011 онд уурхайн талбайгаас өмнө зүг 10 км орчимд үүрлэсэн 1 хосыг олсон. 2013 оны зун Ханбогд сумын нутагт идэвхтэй нийт 4 үүр бүртгэгдсэн (Nyambayar et al. 2013).

Цагаансүүлт нөмрөгбүргэд (Haliaeetus albicilla): Монгол орны томоохон гол мөрөн, цэнгэг устай нуурын орчим өндөглөн зусдаг. 2011 оны 3 сард Ханбогд сумын төвийн ойролцоо 1 бие гүйцсэн бодгаль, 12 сард Оюу Толгойгоос өмнө зүг Ундай голын сайранд 1 залуу бодгаль тус тус тэмдэглэгдсэн.

Ооч ёл (Gypaetus barbatus): Монгол орны хад цохиобүхий өндөр уул, уулын хээрийн бүсэд суурин амьдардаг (Gombobaatar et al. 2011). Ханбогд уулын орчим нэг үүр бүртгэгдсэн. Оюу Толгой орчмын уул хадтай газраар цөөн тохиолдоно.

Нөмрөг тас (Aegypius monachus): Энэ зүйл Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансанд “Ховордож болзошгүй” ангилалаар орсон (IUCN 2013). Монгол оронд харьцангуй элбэг таарах суурин шувуу. Оюу Толгой орчимд хайлаастай хуурай сайр бүхий газар үүрлэж өндөглөнө.

Идлэг шонхор (Falco cherrug): Монгол орны байгалийн бүх бүс бүслүүрт тархана. Оюу Толгой орчимд нүүдэллэн ирж, өндөглөн зусна. Өвлийн улиралд энэ орчимд цөөн тоогоор тохиолдоно.

Эгэл шонхор (Falco peregrinus): Монгол оронд зусдаг ба үрждэг байх магадлалтай. 2012 оны 4 сард Оюу Толгой уурхайд талбайд 1 бодгаль бүртгэгдсэн.

Page 10: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 47-56. Пүрэвсүрэн нар / Purevsuren et al. 2013

52

Шилийн шонхор (Falco pelegrinoides): Монгол оронд зусдаг ба нүүдлийн үедээ ховор тохиолдоно. 2011 оны 8 сард уурхайн талбайн хиймэл цөөрмийн дэргэд 1 бодгаль бүртгэгдсэн.

Хайргууна шонхор (Falco columbarius): Монгол оронд өндөглөн зусдаг ба зарим шувууд өвөлжинө. 2013 оны 4 сард Оюу Толгой уурхайд 1 бодгаль тохиолдсон.

Наран бөднө (Coturnix japonica): Манай оронд өндөглөн зусдаг ба зарим шувууд өвөлжинө. 2012 оны 9 сард Оюу Толгой уурхайд талбайд 1 бодгаль байсан.

Цагааномруут түнжээхэй (Amaurornis phoenicurus): Монголд өмнө нь хоёр удаа үхсэн байдалтай бүртгэгдэж байжээ (Gombobaatar et al. 2011). 2013 оны 5 сарын 1 нд Оюу Толгой уурхайн талбайд, 5 сарын 25 нд Ханбогд сумын төвд байрлах мод үржүүлгийн газар эндсэн 1 бодгалийг тус тус бүртгэсэн.

Хонин тоодог (Otis tarda): Монгол оронд нүүдэллэн ирж, өндөглөн зусдаг.Зарим шувууд тариан талбай бүхий газруудад өвөлжинө.Ханбогд сумын нутгаар нүүдлийн үедээ дайран өнгөрнө. 2012 оны 4 сард Оюу Толгойн лицензийн талбайн баруун талд 1 бодгаль, Манлай сумын төвийн ойролцоо 3 бодгаль, 2012 оны 11 сард Галбын Говьд 2 бодгаль, 2013 оны 4 сард Оюу Толгой уурхайн дээгүүр нисэж яваа 3 бодгаль бүртгэгдсэн.

Жороо тоодгой (Chlamydotis undulata): Монгол оронд нүүдэллэн ирж, өндөглөдөг ба говь цөлийн бүсэд амьдардаг ховор шувуу. Оюу Толгой уурхайн орчим болон Галбын говьд өндөглөн зусна.

Саарал хавтгаалж (Vanellus cinereus): Монгол оронд өмнө нь цөөн удаа, голдуу зүүн бүс нутагт бүртгэгдэж байжээ (Gombobaatar et al. 2011). Оюу Толгой уурхайн хиймэл цөөрөмд 2011 оны 4 сард 1 бодгаль, 2012 оны 4, 5, 6 сард тус бүр 1 бодгаль, 2013 оны 4 сард 1 бодгаль, 5 сард 2 бодгаль тэмдэглэгдсэн.

Бэсрэг тутгалжин (Numenius phaeopus): Монгол орны нутгаар нүүдлийн үедээ дайран өнгөрдөг. Оюу Толгойн уурхайн хиймэл цөөрөмд 2013 оны 5 сард 2 бодгаль байв.

Морин цууцал (Limosa limosa): Монгол оронд өндөглөдөг нүүдлийн шувуу. Оюу Толгой уурхайн хиймэл цөөрөмд 2013 оны 7 сард 1 бодгаль байсан.

Реликт цахлай (Larus relictus): Монгол оронд нүүдэллэн ирж өндөглөн зусдаг ховор шувуу. Оюу Толгой уурхайн хиймэл цөөрөмд 2011 оны 5 сард 1 бодгаль, 2012 оны 4 сард 5 бодгаль байсныг бүртгэсэн.

Ягаавар шийхнүүхэй (Anthus roseatus): Оюу Толгой уурхайн хиймэл цөөрөмд 2012 оны 5 сарын 6-нд 1 бодгаль бүртгэгдсэн (Purevsuren and Braunlich 2012).

Хул дунхай (Lanius sphenocercus): Монгол орны зүүн хэсэг Халх гол орчимд өндөглөн зусдаг ховор зүйл. 2010 оны 11 сард Оюу Толгой уурхайн талбайд 1 бодгаль бүртгэгджээ. Галбын говьд үрждэг байх боломжтой.

Хурган тодол (Sturnus sturninus): Монгол оронд нүүдэллэн ирж өндөглөдөг. 2012 оны 5 сард Оюу Толгойгоос өмнө зүг 60 кморчимдтаримал модтой талбайд 1 бодгаль бүртгэгдсэн (Nyambayar et al. 2012).

Монгол хуланжороо (Podoces hendersoni): Монгол орны говь цөлийн бүсэд суурин амьдардаг зүйл. Оюу Толгой орчимд үүрлэж өндөглөнө.

Козловын хайруулдай (Prunella kozlowi): Монгол оронд суурин амьдардаг шувуу. Оюу Толгой орчимд бүйлстэй сайр бүхий амьдрах орчинд 2012 оны 4 сард 2 бодгаль бүртгэгдсэн (Nyambayar et al. 2012). Оюу Толгой орчмын уулс, хадаар өвөлждөг байх боломжтой.

Загийн боршувуу (Passer ammodendri): Монгол орны говь цөлийн бүсийнзаган ой бүхий газруудад суурин амьдардаг шувуу. Ханбогдын нутагт заган ой, загтай залгаж ургасан хайлаас, сухайтай газар үүрлэнэ.

Page 11: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 47-56. Пүрэвсүрэн нар / Purevsuren et al. 2013

53

Хавсралт 1. Оюу Толгой орчимд бүртгэгдсэн зарим ховор шувуудын гэрэл зураг

Хурган шунгуур

(Tachybaptus ruficollis)

Ногоовор дэглий

(Nycticorax nycticorax)© С.Дорждэрэм

Ногоон дэглэй

(Butorides striatus)

Бөртөт одойбух

(Ixobrychuseurhythmus)©Д.Батаа©Ц.Пүрэвсүрэн

Цагаан дэвлээ

(Ardeola bacchus)©Ц.Пүрэвсүрэн

Хотны дэгэл

(Bubulcus ibis)©Б. Гантулга

©Ц.Пүрэвсүрэн

Page 12: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 47-56. Пүрэвсүрэн нар / Purevsuren et al. 2013

54

Зээрд дэглий

(Ardea purpurea)©Ц.Пүрэвсүрэн

Ундар шумбуур

(Aythya nyroca)©Ц.Пүрэвсүрэн

Цагааномруут түнжээхэй

(Amaurornis phoenicurus)©Д.Батаа

Саарал хавтгаалж

(Vanellus cinereus)©Ц.Пүрэвсүрэн

Реликт цахлай

(Larus relictus)©Ц.Пүрэвсүрэн

Бэсрэг тутгалжин

(Numenius phaeopus)©Ц.Пүрэвсүрэн

Page 13: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 47-56. Пүрэвсүрэн нар / Purevsuren et al. 2013

55

Талархал

Шувуудын ажиглалт судалгаа явуулах бололцоо олгож, сайн чанарын багаж төхөөрөмжөөр хангасан Оюу Толгой ХХК-д талархаснаа илэрхийлье. Мөн өөрсдийн ажиглалтын мэдээлэл, гэрэл зургаа өгсөн ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн шувуу судлалын лабораторийн эрхлэгч доктор Н.Цэвээнмядаг, ЗАСХТ-ийн тэргүүн доктор Б.Нямбаяр, судлаач П.Ганхуяг, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн судлаач П.Амартүвшин, Б.Гантулга, зарим зүйл шувуудыг тодорхойлоход тусалж, мэргэжлийн зөвлөлгөө өгсөн Германы шувуу судлаач Аксель Бройнлих, Англи хэл дээрх хураангуйг хянаж тусалсан Жон Пилгрим нарт талархал илэрхийлье.

Эш татсан бүтээл

Пүрэвсүрэн, Ц. 2013. Ханбогдын шувууд. Улаанбаатар.

Эко трейд. 2006. Оюу Толгой ордоос зэс, алт олборлох, боловсруулах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан. Улаанбаатар.

Brazil, M. 2009. Birds of East Asia (Eastern China, Taiwan, Korea, Japan and Eastern Russia). Christopher and Helm, A & C Black publishers. London.

Gombobaatar, S. аnd Monks, E.M. (compilers), Seidler, R., Sumiya, D., Tseveenmyadag, N., Bayarkhuu, S., Baillie, J.E.M., Boldbaatar, Sh., Uuganbayar, Ch. (editors) (2011). Regional Red List Series Vol.7. Birds. Zoological

Society of London, National University of Mongolia and Mongolian Ornithological Society.

IUCN. 2001. IUCN Red List Categories and Criteria: Version 3.1. IUCN Species Survival Commission. IUCN, Gland, Switzerland and Cambridge, UK.

IUCN.2013. IUCN Red List of Threatened Species. Version 2013.2.<www.iucnredlist.org>.

Nyambayar, B., Gankhuyag, P., Munkhzul, Ts., Amartuvshin, P., Gantulga, B., Tseveenmyadag, N. 2012. Surveys for Houbara bustards (Chlamydotis undulata) in infrastructure development areas related to the Oyu Tolgoi project in southern Mongolia. Survey report. Ulaanbaatar.

Nyambayar, B., Gankhuyag, P., Amarkhuu, G. and Baatarkhuu, B. 2013. Short-toed Snake Eagle Circaetus gallicus survey activities in Oyu Tolgoi and Khanbogd areas. Survey report. Ulaanbaatar.

Purevsuren, T. and Braunlich, A. 2012. Rosy Pipit Anthus roseatus: first record for Mongolia. BirdingAsia 17: 121-122.

Stubbe, M., Stubbe, A., Batsajchan, N., Gombobaatar, S., Stenzel, T., Wehrden, H., Boldbaatar, Sh., Nyambayar, B., Sumjaa, D., Samjaa, R., Ceveenmyadag, N., Bold, A. 2010. Grid mapping and breeding ecology of raptors in Mongolia. Erforsch. Biol. Ress. Mongolei (Halle/Saale) 2010 (11): 23-175.

Svensson, L., Zetterstroem, D., Mullarney, K. 2010. Birds of Europe: (Second Edition). Princeton University Press.

Ягаавар шийхнүүхэй

(Anthus roseatus)

Хул дунхай

(Lanius sphenocercus)©Ц.Пүрэвсүрэн ©Ц.Пүрэвсүрэн

Page 14: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны

57

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 47-56. Пүрэвсүрэн нар / Purevsuren et al. 2013

56

SUMMARY

RARE BIRDS OF OYU TOLGOI PROJECT AREA

*Purevsuren Tsolmonjav, Dashnyam Batsuuri, Dorjderem Sukhragchaa, Bataa Dandarmaa and Amarsaikhan Saruul

OyuTolgoi LLC, Chinggis Avenue 15, Sukhbaatar District, Ulaanbaatar 14240, Mongolia

*[email protected]

Key words: OyuTolgoi, Khanbogd, rare birds, grey water pond, observation, record

Oyu Tolgoi (OT) is a large copper and gold mine in Khanbogd soum, Umnugobi province, approximately

80 kilometres north of the Mongolia-China border and 550 kilometres south of capital, Ulaanbaatar.

Baseline bird surveys in the vicinity of the mine lease area recorded 65 bird species in the summer months

of 2002 and 2003 (Eco Trade 2006). We have conducted further bird surveys and observations since

2010 in and around the mine lease to comply with national and international requirements. Moreover,

OT is committed to have a net positive impact on biodiversity in the region by mine closure. Our goal in

undertaking bird surveys is thus not only to comply with commitments, but also to identify conservation

actions to mitigate negative impacts caused by mining activities.

We used simple bird survey methods such as direct observation and photography, using 10x42 binoculars,

a 20-60x spotting scope and digital camera between 2010 and 2013. We focused on the OT mine lease,

especially artificial water ponds (grey water ponds) and other open water sources in the vicinity of

the mine lease during spring and autumn migration. Rare species were classed as those categorised as

Threatened or Near Threatened in the IUCN Red List, Mongolian Red List of Birds or Mongolian Bird Rarity

List (IUCN 2013, Gombobaatar et al. 2011).

To date, 213 species of birds, including 38 rare species, have been recorded in the vicinity of the

OT mine lease. Most of these are migrants through the area. Several globally and regionally threatened

species were recorded during migration – e.g., Dalmatian pelican Pelecanus crispus, Relict gull Larus

relictus and Great bustard Otis tarda – and others are breeding visitors to this area – e.g. Saker falcon

Falco cherrug, Houbara bustard Chlamydotis undulata and Short-toed snake-eagle Circaetus gallicus.

We also recorded the first Rosy pipit Anthus roseatus for Mongolia and several species with only a few

previous Mongolian records, such as Shrenck’s bittern Ixobrychus eurhythmus, Striated heron Butorides

striatus, White-breasted waterhen Amaurornis phoenicurus and Cattle egret Bubulcus ibis.

Page 15: ˆ˛ Ornis ˘ Mongolica · шувуудын ангилалзүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлөөс гаргасан Монгол орны