Ази тивийн эдийн засаг i

40
Ази тивийн эдийн засаг I Э.Бадамханд З.Ганбаяр Ж.Хулан Г.Батзориг

Upload: enhtamir-badamhand

Post on 29-Jul-2015

1.168 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Ази тивийн эдийн засаг I

Ази тивийн эдийн засаг I

Э.Бадамханд

З.Ганбаяр

Ж.Хулан

Г.Батзориг

Page 2: Ази тивийн эдийн засаг I

Агуулга

Ази тивийн тухай Ази тивийн эдийн засгийн ерөнхий

төлөвАзи тивийн бүс нутгууд, тэдгээрийн

эдийн засгийн нөхцөл байдалАзийн 4-н бар орны эдийн засгийн

хөгжилХятад улсын эдийн засаг

Page 3: Ази тивийн эдийн засаг I

Ази тивийн тухай

Ази нь дэлхийн нийт гадаргуугийн 8.6% (хуурай газрын 29.4%)-г эзэлдэг, өнөөгийн дэлхийн хүн амын 60% (3.88 тэрбум ) нь амьдардаг дэлхийн хамгийн том тив юм. Ихэнх хэсэг нь дэлхийн зүүн ба хойд хагаст оршдог бөгөөд Европ тивийн хамт Евразийн эх газрыг бүрдүүлнэ.

Page 4: Ази тивийн эдийн засаг I

Африк тивээс Улаан тэнгис, Суэцийн сувгаар, Европ тивээс Уралын нуруу, Кавказын нуруу, Каспийн тэнгис, Хар тэнгисээр тусгаарлагддаг. Зүүн талаараа Номхон далай, өмнөд талаараа Энэтхэгийн далай, хойд талаараа Умард мөсөн далайтай тус тус залгана.

Шумер, Хятад, Энэтхэг гэх мэт дэлхийн хамгийн анхны соёл иргэншлүүд Ази тивд анх үүссэн гэж үздэг. 

Page 5: Ази тивийн эдийн засаг I

Азийн эдийн засгийн ерөнхий төлөв

Олон улсын валютийн сангийн өнгөрөгч сард гаргасан төсөөллөөр Азийн эдийн засаг 2012 онд 6 хувиар, ирэх онд 6,5 хувиар өсөх хандлагатай байна. Эдийн засгийн эрүүл өсөлт, өндөр дотоодын эрэлт, төсөв санхүүгийн тогтвортой байдал гээд Азийн эдийн засгийн ирээдүй гэрэл, гэгээтэй харагдаж байна.

Page 6: Ази тивийн эдийн засаг I

Азийн эдийн засгийн олон талт хөгжил, эдийн засаг, хүчний  ялгаатай байдал нь энэ бүс нутгийн хөгжилд улам хурд нэмж байна. Малайз, Тайландын эдийн засаг экспорт, үйлчилгээний салбарын өсөлтөөрөө эдийн засаг нь өсч байгаа бол Сингапур, Хонгконг улсууд банк, санхүүгийн үйлчилгээ, худалдааны салбарын өсөлтөөрөө эдийн засаг нь өсч байна.  Индонез улс байгалийн баялаг ихтэй мөн дотоодын зах зээл нь худалдан авах чадвар сайтай. Казакстан, Узбекистан газрын тосны нөөц, газын олборлолтоороо эдийн засаг нь өсч байна.  

Page 7: Ази тивийн эдийн засаг I

Ази тив энэ хурдаараа өсвөл 2050 он гэхэд эдийн засгийн хэмжээгээрээ Европыг гүйцэж түрүүлнэ. Зарим шинжээчид 2025 онд эдийн засгийн хэмжээгээрээ Европтой тэнцэнэ гэж үзэж байна. Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар 2050 он Азийн ДНБ 17 их наяд ам.доллараас 174 их наяд ам.долларт хүрч дэлхийн нийт ДНБ-ий 52 хувийг бүрдүүлнэ. Зөвхөн Хятадын ДНБ л гэхэд Олон улсын валютийн сангийн тооцоолсноор 2050 онд 5,87 их наяд ам.доллараас 44,74 их наяд ам.доллар, хүртэл өснө гэж үзсэн байна.

Page 8: Ази тивийн эдийн засаг I

Ази тивийг дотор нь:Төв ази Зүүн азиЗүүн өмнөд азиӨмнөд азиНомхон далайн бүс

гэж 5-н бүс болгон ангилдаг.

Page 9: Ази тивийн эдийн засаг I

Зүүн ази Зүүн Ази дахь эдийн засгийн өсөлт нь

2007 оны 9.3 хувиас буурч, 2008 онд 8.1 хувиар өссөн байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байх үед экспортын хэмжээ нь буурах магадлалтай байсан бөгөөд Зүүн Өмнөд Азийн улс орнуудын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн их хямралаас үүдэн 2007 оны 6.5 хувийн өсөлтөөс буурч 2008 онд 5.7 хувьд хүрсэн байна.

Page 10: Ази тивийн эдийн засаг I
Page 11: Ази тивийн эдийн засаг I

Зүүн Өмнөд Ази

Улс төрийн ээдрээтэй байдлаа шийдэж чадвал Зүүн Өмнөд Азийн орнуудаас зөвхөн Тайланд улс эдийн засгийн өндөр өсөлтөө хадгалсаар байх төлөвтэй байна. Вьетнамын хувьд инфляцийг бууруулах талаар арга хэмжээ авсны үр дүнд эдийн засгийн өсөлт нь бага зэрэг саарах шинжтэй байна.

Page 12: Ази тивийн эдийн засаг I
Page 13: Ази тивийн эдийн засаг I

Өмнөд ази Энэтхэгийн эдийн засгийн өсөлт

удаашрахын хирээр Өмнөд Азийн улс орнуудын эдийн засаг нь мөн буурах хандлагатай болдог байна. Бэлэн хувцасны үндсэн хэрэглэгч томоохон улс орнуудын эдийн засгийн өсөлт саарахад Пакистан, Бангладеш, Шри Ланк улсуудын эдийн засагт сөрөгөөр нөлөөлөх төлөвтэй байдаг.

Page 14: Ази тивийн эдийн засаг I
Page 15: Ази тивийн эдийн засаг I

Төв ази Төв Азийн улсуудын эдийн засгийн

өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ бүс нутгийн хамгийн том эдийн засагтай улс болох Казахстаны эдийн засгийн өсөлтийн удаашралаас шалтгаалан огцом буурч байсан боловч одоо эдийн засаг хэвийн хэмжээндээ очжээ.

Page 16: Ази тивийн эдийн засаг I
Page 17: Ази тивийн эдийн засаг I

Номхон далайн бүсНомхон далайн арлуудын бүс нутгийн

хамгийн том эдийн засагтай улс болох Папуа Шинэ Гвиней дэлхийн зах зээл дээрхи түүхий эдийн өндөр үнээс ашиг олж байгаатай тул арлын улс орнуудын эдийн засаг өсөх хандлагатай байгаа ба Фижи арлын улсын эдийн засаг ч өмнөх онуудын уналттай харьцуулахад өсөх төлөвтэй байна.

Page 18: Ази тивийн эдийн засаг I
Page 20: Ази тивийн эдийн засаг I

1960-аад оны үед Азийн Дөрвөн Бар улс маш ядуу байсан учраас хямд ажиллах хүчээр дүүрэн байлаа. Боловсролын шинэчлэлтэй хамтатган, хямдхан, өндөр бүтээмжтэй ажиллах хүчний хослолыг эдийн засгийн хөшүүрэг болгож чадсан. Азийн Дөрвөн Бар улс хөрөнгийн эрхийг дэмжин, хөдөө аж ахуйн ажилчдыг ялгаварлахгүй байх үүднээс тэгш эрхийг дээдлэн хуульчлах болсон. Мөн түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татаас, тарифийн бодлогыг хэрэгжүүлсэн

Page 21: Ази тивийн эдийн засаг I

Азийн Дөрвөн Бар улсууд эдийн засгийн хөгжлийн экспортод чиглэсэн загварыг хэрэгжүүлсэн бөгөөд өндөр аж үйлдвэржсэн улс орнууд руу гаргах экспортын барааг өргөн хэмжээгээр хөгжүүлэн үйлдвэрлэсэн. Эдгээр орны дотоодын хэрэглээ нь өндөр тариф гэх мэт төрийн бодлогоор хязгаарлагдаж байсан.

Page 22: Ази тивийн эдийн засаг I

Азийн Дөрвөн Бар улсууд үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл болох боловсролд анхааран, бүх түвшний боловсролын тогтлолцоог хөгжүүлэн, анхан шатны боловсролыг бүх хүүхдүүдэд олгон, цаашлаад бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэхэд хатуу хяналт тавьж эхэлсэн. Мөн коллеж, их сургуулийн тогтлолцоог сайжруулахад мөнгө их хэмжээгээр зарцуулсан.

Page 23: Ази тивийн эдийн засаг I

Азийн Дөрвөн Бар улсын нийтлэг онцлогууд:

Баян аж үйлдвэржсэн орон руу хийх экспортод чиглэсэн

Дээрх орнуудтай хийсэн худалдааны илүүдэлтэй байсан

Олон арван жилийн турш 2 оронтой өсөлтийг үзүүлж байсан

Эхний жилүүдэд ардчилсан бус, харьцангуй авторитар улс төрийн системтэй байсан

Хадгаламжийн өндөр хувьтай

Page 24: Ази тивийн эдийн засаг I

Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг болон Сингапурын нэрлэсэн ДНБ-ий жагсаалт нь дарааллаар 12-р, 22-р, 36-р ба 44-р байрт байна.

Эдийн засгийн чөлөөт байдал гэсэн үзүүлэлтийн хувьд өндөр. Хэритейж Сангийн Эдийн засгийн чөлөөт байдлын индексийн дагуу Хонконг, Сингапур, Тайвань ба Өмнөд Солонгос улсууд 1-р, 2-р, 37-р ба 45-р байрыг эзэлжээ.

Page 25: Ази тивийн эдийн засаг I

Хонконг

Хонг Конг нь Хятадын өмнөд хэсэгт орших бөгөөд хойд талаараа Гуандонг мужтай хиллэдэг. Зүүн, баруун, өмнөд талд нь Өмнөд Хятадын Тэнгис оршино.

Хонг Конг нь 1942 оноос 1997 онд Хятадад шилжүүлэгдэх хүртлээ Нэгдсэн Вант Улсын захиргаан доор байжээ.

Page 26: Ази тивийн эдийн засаг I

Анх худалдааны боомт болж байгуулагдсан Хонг Конг нь 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ. Капиталист эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт тулгуурладаг бөгөөд засгийн газар үл оролцох бодлого нь ихээхэн тус үзүүлдэг.

Page 27: Ази тивийн эдийн засаг I

Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос нь:◦ дэлхийн гол 10 экспортлогч орны нэг,◦ телевизор үйлдвэрлэлээр дэлхийд -1◦хөлөг онгоц үйлдвэрлэлээр -2 ◦бэлэн хувцас, гэр ахуйн цахилгаан бараагаар-3◦нэхмэл бөс бараагаар-4◦ азийн шинээр хөгжиж байгаа орнууд дотор

цахилгаан техникийн бараагаар 2-р байранд ордог болсон эдийн засгийн өндөр хөгжилтэй орон юм.

Page 28: Ази тивийн эдийн засаг I

Эдийн засгийнх нь өндөр хөгжлийн нууцаас сонирхуулбал:

Импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлийг баримталсан. Бүх хүчээ төмөрлөгийн үйлдвэр барихад зориулж, ашиглалтад оруулсан.

Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн суурь салбарыг хөгжүүлэх асуудлыг чухалчилж анхаарсан, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн төмөрлөг, хими, машины үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлжээ.

Page 29: Ази тивийн эдийн засаг I

БНСУ-ын хөгжлийн өндөр түвшинд хүрсэн шалтгаан:

Мөнгөний ханшийг унагалгүйгээр худалдаа төлбөрийн тэнцлийг зөв барьж чадсан

Гадаад хөрөнгө оруулалтыг чадамгай ашиглаж , дотоод хуримтлалыг нэмэгдүүлэхийг зохих ёсоор урамшуулах арга хэмжээ авсан

Өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хүү багатай зээл олгох явдлыг их анхаарсан

Гадаадын тэргүүний техник технологи , дэвшилттэй шинэ зүйлсийг худалдан авах тэдгээрийг дотооддоо боловсронгуй болгох ажлыг чадамгүй хослуулсан

Улс орныг үйлдвэржүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар үр өгөөж сайтай хэрэгжүүлсэн .

Page 30: Ази тивийн эдийн засаг I

Сингапур

2010 оны Сингапур улсын эдийн засгийн өсөлт 14,7 хувь байсан байна. Өмнөх онд 1,3 хувиар буурч байсантай харьцуулахад аж үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжсөний ачаар рекорд өсөлт гарчээ. Өмнөх рекорд нь 1970 онд гарсан бөгөөд тухайн жилд 13,8 хувиар өсч байсан юм.

Page 31: Ази тивийн эдийн засаг I

Сингапурын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 онд 210 тэрбум ам.доллар хүрсэн юм. Харин тус улсаас газар нутгийн хэмжээгээр 478 дахин том Малайзийнх долоон хувиар өссөн байна. Түүнчлэн Сингапур гадаад валютын солилцооны хувьд дэлхийд 4-рт ордог болжээ.

Page 32: Ази тивийн эдийн засаг I

Тайвань

Ер нь энэ арлын үсрэнгүй хөгжлийг дэлхийн эрдэмтэн судлаачид ид шидийн хэмээн тайлбарладаг.Хагас зуун жилийн өмнө Тайвань ядуу буурай арал байв. Энэ арлын өнөөгийн хөгжлийн замнал, туршлага нь хөгжиж буй орнуудад үлгэр дууриал, загвар болоод зогсохгүй өөр өөрийгөө хянахад ихээхэн боломж олгодог гэж эдийн засагчид үздэг аж.

Page 33: Ази тивийн эдийн засаг I

Ид шидийн гэмээр хөгжлийн чинь нууц юу вэ гэсэн асуултыг Тайванийн Засгийн газрын хүмүүст тавихад,-Манай газар нутгийн гуравны нэг нь уул, үлдсэн жаахан хэсэг нь тал,байгалийн баялаггүй. Манайд зөвхөн хүн гэсэн капитал баялаг байсан. Засгийн газраас хүнээ хөгжүүлэх гол зорилт тавин, боловсролд ихээхэн анхаарсан. Өнөөдөр манай хамгийн ядуу хүмүүс ч үр хүүхдээ сургаж, боловсрол олгохын тулд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Энэ бол манай хөгжлийн гол суурь болсон.

Page 34: Ази тивийн эдийн засаг I

Дараа нь газрын реформ хийсэн, гэтэл манай жаахан газар хэдхэн баячуулын гарт орчихсон, тариачид юу ч үгүй үлдсэн байлаа Төрөөс тодорхой хэмжээний бэлэн мөнгө , бонд , хувьцаа гаргаад мөнөөх баячуулаас газрыг худалдан авч тариачдад өгөх замаар татварыг багасгах бодлого явууллаа. Харин гар дээрээ бэлэн мөнгөтэй болсон баячууд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж эхэлсэн. Далайн орнуудыг хөгжүүлэх, экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах бодлогыг хэрэгжүүлсэн. 1970-аад онд хүнд үйлдвэр хурдацтай хөгжлөө.

Page 35: Ази тивийн эдийн засаг I

1980-аад оноос мэдээллийн технологийг түлхүү хөгжүүлсэн, эцэст нь хэлэхэд хөгжлийн нууц нь манай иргэд байгаа юм. Ард түмний маань хөдөлмөрч , уйгагүй зан чанар тэдэнд сайхан ирээдүй бий болгосон. Бас тухайн үеийн төрийн удирдагчдын зөв, ухаантай бодлого өнөөгийн амжилтыг авчирсан гэжээ.

Page 36: Ази тивийн эдийн засаг I

Азийн эдийн засагт нөлөөлж буй хамгийн том орон

Энэ улс бол яахын аргагүй Хятад улс юм. Хятад бол дэлхийн үйлдвэрлэлийн гол хүчин. Телевиз, ухаалаг гар утас, арматур төмөр зэрэг маш олон төрлийн үйлдвэрлэлээрээ 2010 оноос эхлэн Америкийг хол давж дэлхийн үйлдвэрлэлийн 5-ны нэгийг дангаар үйлдвэрлэж байна. Өнөөг хүртэл үйлдвэрлэлийн өртөг зардлаа хямд байлгаснаар импортлогч түнш орнуудын инфляцийн түвшнийг хазаарлаж байсан.

Page 37: Ази тивийн эдийн засаг I

Хятад улсад 2011 онд дунд орлоготой хүмүүсийн тоо 190 сая байгаа бол 2025 онд 372 сая хүмүүс дунд орлоготой болно гэж тооцоолж байна мөн түүнчлэн хятад улс сүүлийн арав гаруй жил эрчимтэй хөгжиж 2.13 их наяд валютын нөөцтэй болсон байна.

Page 38: Ази тивийн эдийн засаг I

Хятадын эдийн засаг багтаамжаараа АНУ-ынхаас гурав дахин илүү байгаа Хятад улсын хэрэглээний хөдөлгүүртэй эдийн засаг нь Азийн бүс нутгийн эдийн засаг сэргэхэд маш чухал ач холбогдолтой, учир нь бүс нутгийн худалдааны хөгжил Ази тивийн олон орны эдийн засгийн хямралын нөлөөнөөс эртхэн гарахад тустай юм.

Page 39: Ази тивийн эдийн засаг I

Хятад бол Филиппиний олон барааны хэрэглээний зах бөгөөд Хятад улсын хэрэглээний хэмжээ нэмэгдэхийн хэрээр Филиппиний экспорт нэмэгдэх төлөвтэй байна гэж судлаачид үзэж байна.

Page 40: Ази тивийн эдийн засаг I

Анхаарал тавьсанд баярлалаа.