Хүнсний аюулгүй байдал /food safe

15
ГҮЙЦЭТГЭСЭН: Б.ТҮВШИНСАНАА А.БАТСҮХ

Upload: tuwshuu-tuku

Post on 19-Jul-2015

3.099 views

Category:

Healthcare


8 download

TRANSCRIPT

Page 1: Хүнсний аюулгүй байдал /Food safe

ГҮЙЦЭТГЭСЭН: Б.ТҮВШИНСАНАА

А.БАТСҮХ

Page 2: Хүнсний аюулгүй байдал /Food safe

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

“Хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим

тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал,

газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон

хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ.

Page 3: Хүнсний аюулгүй байдал /Food safe

Чанар, эрүүл ахуйн

шаарлага

Шим тэжээл

Хангамж хүрэлцээ

Хүнсний

аюулгүй

байдал

Хүнсний аюулгүй байдлын эргэх холбоо

Page 4: Хүнсний аюулгүй байдал /Food safe

ЧАНАР ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА

Хүнсний аюулгүй байдлын гол хүчин зүйл бол эрүүл ахуйн шаардлага, чанар билээ. Манай орны хувьд эрүүл ахуйн шаардлага маш муу байгаагаас гадна импортоор орж ирж буй бараа таваарт тавих хяналт муу байгаа билээ. Учир нь импортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг БНХАУ-аас импортлодог. Харин БНХАУ-аас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнүүд чанар, эрүүл ахуйн ямар ч шаардлагыг хангадаггүй байх нь олонтаа. Тодруулбал Замын-Үүдийн боомт дээр олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хураагддаг хэдий ч иймэрхүү бүтээгдэхүүнүүд зарагдсаар байна.

Page 5: Хүнсний аюулгүй байдал /Food safe
Page 6: Хүнсний аюулгүй байдал /Food safe

ШИМ ТЭЖЭЭЛ

Page 7: Хүнсний аюулгүй байдал /Food safe

ХАНГАМЖ ХҮРЭЛЦЭЭ

Манай улс 2010 оны жилийн эцсийн байдлаар хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн

салбарт 24.1 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 31.0 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн,

143.3 мянган тонн гурил, 21.7 мянган тонн талх үйлдвэрлэж, 2008 онтой харьцуулахад

хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл 51 хувиар өсөөд байна. Монгол улс 2008 онд өргөн

хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын 27.6, төмс, хүнсний ногооны 43.7

хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байсан бол 2011онд мах, сүү, буудай, төмсний

хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 70 хүртэл хувийг хувийг дотоодын үйлдвэрлэлээр

хангах боломж бүрдээд байна.

Page 8: Хүнсний аюулгүй байдал /Food safe
Page 9: Хүнсний аюулгүй байдал /Food safe

АЮУЛГҮЙ ХҮНС

Аюулгүй хүнс гэдэг нь хор хөнөөл, гэмтэл, өвчин үүсгэх буюу эрүүл мэндэд сөрөг

нөлөө үзүүлдэггүй хүнсийг хэлнэ. Бохирдуулагч хүчин зүйлс:

Хоол хүнсийг хэрэглэх явцад хүний биед хор хөнөөл учруулж болзошгүй хими, физик,

биологийн биетүүдийг бохирдуулагч хүчин зүйлс гэнэ.

Физикийн бохирдолт

Хоол үйлдвэрлэл,савлалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын явцад тоос шороо, тос

будаг, шавьж мэрэгчийн ялгадас, шилний хагархай, төмрийн үртэс г.м зүйлс

бүтээгдэхүүнд орж бохирдуулахыг физикийн бохирдол гэнэ.

Химийн бохирдолт

Түүхий эд болон мал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь пестицид, эмийн бодис,

хүнд металл, бусад химийн хорт бодисоор бохирдохыг химийн бохирдолт гэнэ.

Биологийн бохирдолт

Хоол, хүнс үйлдвэрлэлийн халуун боловсруулалт болон түүхий эд, бүтээгдэхүүний

хадгалалт, борлуулалтын горим алдагдсан, цэвэрлэгээ ариутгал дутуу хийгдсэн үед

нянгаар бохирдохыг биологийн бохирдолт гэнэ.

Үүнд:

1.Өвчтэй мал, амьтад тэдгээрийн бүтээгдэхүүнээр дамжин бохирдох,

2. Архаг нян тээгч хүнээс хүнсний бүтээгдэхүүн бохирдох,

3. Хоол, хүнс үйлдвэрлэл болон савлалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын

явцад халдвартай бохир зүйлээр дамжин хүнсний бүтээгдэхүүн бохирдох,

Page 10: Хүнсний аюулгүй байдал /Food safe

1.Хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдхүүний аюулгүй

байдлыг хангах;

2.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах

үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах;

3. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого,

тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа,

баримтад тулгуурлан тодорхойлох;

4. Хяналт шалгалт нь эрсдэлд суурилсан байх;

5. Хүнсний зориулалтаар бэлтгэх мал, амьтан, таримал ургамал эрүүл байх.

Page 11: Хүнсний аюулгүй байдал /Food safe

1. Хүнсний үйлдвэрлэл, хангамж:

Манай улс хүн амын мах, сүү, төмсний хэрэгцээг дотоодын

үйлдвэрлэлээр хангаж байгаа боловч улирлын хамаарал, хот,

хөдөөгийн хүн амын хэрэглээний зөрүү их байна. Тухайлбал,

статистик мэдээнээс харахад хот, суурин газрын иргэд 1.5 дахин

бага мах, 3.9 дахин бага сүү хэрэглэж байхад хөдөөгийн иргэд

төмс, хүнсний ногоо 2 дахин, өндөг 9.5 дахин бага хэрэглэж

байна.

Page 12: Хүнсний аюулгүй байдал /Food safe

2. Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал:2007 оны статистикийн мэдээгээр хүнсэнд хэрэглэж байгаа махны зөвхөн 6.4 хувь, сүүний 2.2

хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж, бусад нь мал эмнэлэг, ариун цэврийн хяналтаас гадуур

бэлтгэсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Зах зээл дээр худалдаалж байгаа хүнсний түүхий эд,

бүтээгдэхүүн нь гарал үүслийн хувьд тодорхойгүй, чанар, эрүүл ахуйн шинжилгээнд хамрагдаж

баталгаажаагүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээгээр импортын хүнс, түүхий

эдэд химийн хорт бодисын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрэх, хортон шавж, эмгэг

төрөгч бичил биетэн илрэх тохиолдол цөөнгүй байна. Хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа

мах, сүү, төмс, хүнсний ногоог савлах, хадгалах, тээвэрлэх, худалдах үе шатанд технологийн

горим, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага зөрчигдөх тохиолдол түгээмэл байна.

3. Хүнсний шимт чанар:

Монгол хүний хүнсний хэрэглээнд мах, гурилан бүтээгдэхүүн зонхилж, эрдэс,

аминдэмийн гол эх үүсвэр болох жимс, хүнсний ногоо бага хувийг эзэлсэн хэвээр

байна. Улсын хэмжээгээр тооцоход хүний хоногийн хоолны дундаж илчлэгээс эмзэг

бүлгийн хүн 33 хувиар бага илчлэгтэй хоол хэрэглэж байна.

Page 13: Хүнсний аюулгүй байдал /Food safe

4. Эрх зүй, зохион байгуулалт, санхүүжилт:

Хүнсний баталгаат байдалтай холбоотой харилцааг Хүнсний тухай, Газрын тухай, Усны

тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Улсын хилээр амьтан,

ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналтын тухай,

Тариалангийн тухай, Ариун цэврийн тухай зэрэг хуулиар зохицуулж байна. Зах зээлийн

тогтолцоонд шилжсэнээс хойш хүнсний боловсруулах үйлдвэрийн хөгжилд төрийн

зүгээс бодитой дэмжлэг үзүүлээгүйгээс технологийн дэвшил гарахгүй, хүнсний

бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал тогтвортой хангагдахгүй байна. Хүнсний

хангамж, хүртээмж, аюулгүй байдал, хоол тэжээл зэрэг асуудлыг 4-5 яам, агентлаг

хэсэгчлэн хариуцдаг, түүнийг нэгтгэн төлөвлөх, зохицуулах, дүгнэх удирдлагын

тогтолцоо бүрдээгүй байна. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, аюулгүй

байдлын үзүүлэлтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд

тодорхойлох чадавхи бий болгох хэрэгцээ урган гарч байна.

Page 14: Хүнсний аюулгүй байдал /Food safe

ОРГАНИК ХҮНС ГЭЖ ЮУ ВЭ?

Үүнийг хамгийн энгийнээр хэлэхэд ямар нэгэн

генетикийн өөрчлөлттэй организм, ионжуулах туяа

оролцуулалгүйгээр тарьж, ургуулсан хүнсний

бүтээгдэхүүнийг хэлдэг. Тодруулбал, өндөг, сүүн

бүтээгдэхүүнийг авах мал, тахиаг антибиотик

болон өсөлтийн даавар хэрэглэлгүйгээр өсгөсөн

байх шаардлагатай. Түүнчлэн органик хүнсний

бүтээгдэхүүнүүд нь ирээдүй, хойч үедээ зориулан

хүрээлэн буй орчны чанарыг нэмэгдүүлэхийн тулд

хөрс, усаа зохистойгоор ашиглан, хадгалан үлдэх

болон нөхөн сэргээгдэх эх үүсвэрүүдийг ашиглахыг

чухалчилж авч үздэг фермерүүдийн

бүтээгдэхүүнүүд байдаг.

Органик хүнс, ногоо нь пестицид, нийлэг бордоо, бохир усны сувгийн

тунадас, био-инженерчлэл, йонжуулах цацраг туяа хэрэглэлгүйгээр тарьж

ургуулсан байдаг билээ. Талбайгаа органик статустай болгоход гурван жил

шаардлагатай аж. Эхний хоёр жилд хөрснийхөө үржил шимийг дээшлүүлэх

үйл ажиллагаануудыг хийх юм байна. Эхний жилд гарсан ургацыг органик

гэдэггүй байна.

Page 15: Хүнсний аюулгүй байдал /Food safe

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА