Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа...

62
Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Жижиг Төслийн Хөтөлбөрт хамрагдагсад бичиж байна Багаас эхэлсэн Бахдам амжилтууд

Upload: others

Post on 05-Sep-2019

61 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Жижиг Төслийн Хөтөлбөрт хамрагдагсад бичиж байна

Багаас эхэлсэн Бахдам амжилтууд

Page 2: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

НҮБ—ын төв байр Нэгдсэн Үндэстний гудамж—12, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс

Утас: 976– 11—327585 + 128/121 Факс: 976—11—326221 И-мэйл: [email protected] [email protected]

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Жижиг Төслийн Хөтөлбөр

Page 3: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Өмнөх үг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж байгаа Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Жижиг Төслийн Хөтөлбөрт 2009 оны эцэс гэхэд 180 гаруй төрийн бус байгууллага, хөдөөгийн иргэдийн нөхөрлөл, хоршоо хамрагдаад байна. Эдгээрээс манай Хөтөлбөрт эхний ээлжинд хамрагдсан байгууллагууд төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгаад төслийнхөө үр дүнг өөрсдийн хүчээр үргэлжлүүлэн амжилтаа ахиулан бататгаж өөрийн бизнес болгон зах зээлд хөл тавьж эхлээд байгаа юм. Тэд жижиг төслөөр даруухан эхэлсэн ажлаа өөрсдийн биеийн болон оюуны хүч, чадлаараа тэтгэж уйгагүй хөдөлмөрлөснөөр ирээдүйн томоохон амжилтын гараан дээр ирээд байна гэдгийг тэмдэглэхэд таатай байна. Тэдний дотор үхрийн нүд, чацарганы плантациуд байгуулсан, олон төрлийн модны суулгац үйлдвэрлэгчид, зөгий, загас үржүүлэгчид, ховор болон эмийн ургамал тариалагчид гээд олон нөхөрлөл, хоршоо, иргэд байна. Зорьсон хэргээ амжилттай гүйцэлдүүлэхийн зэрэгцээ хийсэн ажлаа бусдад тайлагнах, туршлагаа хуваалцах, ирээдүйн зорилго, зорилтоо тодорхойлж, хийх ажлаа төлөвлөх чадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож хийсэн ажил, бүтээсэн зүйлийнхээ тухай бидэнд бичиж ирүүлсэн нөхөрлөл, хоршоо, төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье. Цаашид хүнд хэлж бичүүлэх биш, өөрөө бичиж, бодож, сэтгэж, бусдад өөрийгөө болон хийсэн зүйлээ ойлгуулах, мэдүүлэх энэхүү шинэлэг ажлыг Хөтөлбөрийн зүгээс дэмжиж тодорхой сэдвүүдээр үргэлжлүүлэн хийвэл манай Хөтөлбөрт хамрагдсан бусад олон нөхөрлөл, хоршоо, төрийн бус байгууллагууд мэдлэг, туршлагаа хуваалцах боломжтой болж, зөвхөн хэрэгжүүлсэн байгууллагууд, иргэдэд төдийгүй хөдөөгийн бусад нөхөрлөл, хоршоо, төрийн бус байгууллагууд, иргэдэд хэрэгтэй зүйл болно гэдгийг ойлгож байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Хөтөлбөрийн Үндэсний Зохицуулагч Б. Ганбаатар

Page 4: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Нөхөрлөлийн ахлагч С.Балт гэргийн хамт Намайг Балт гэдэг. Би уг нь багш хүн л дээ. Олон жил багшилж оюуны хөдөлмөр их хийсний дараа мод, жимс үржүүлж буян үйлдэх замаар байгаль дэлхийдээ бага ч болов хувь, хандиваа өргөж оюуны болоод биеийн алжаалаа тайлж байх шиг жаргал алга гэж би боддог. Манай нөхөрлөл Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Жижиг Төслийн Хөтөлбөр (ДДБОС ЖТХ)-т хамрагдан мод үржүүлгийн газар байгуулах, гоёл чимэглэлийн, ойжуулалтын мөн жимсний модны суулгац үржүүлэх чиглэлээр жижиг төсөл хэрэгжүүлж дараахь үндсэн ажлуудыг хийсэн юм. Үүнд:

• Газрыг мод тарих зориулалтаар боловсруулах, талбайн хэмжээг өргөтгөх; • Модны үр тарих, арчлах, бордох, тарих үрийн төрлийг олшруулах, төрөл

бүрийн жимсний мод тарих; • Тоног төхөөрөмжтэй болох, шинэчлэх, шинээр нэмж авах; • Үр шилжүүлэн бойжуулах талбай, жимсний модны талбай, үр тарих, талбайг

тусгаарлах, хаших; • Усалгааны системийг өөрчлөн сайжруулах, шахах, сорох насос болон дуслаар

услах технологийг нэвтрүүлэх; • Жимсний модыг сэжмээр тарьж үржүүлэх; • Ажилчдын байрыг өргөтгөх, засварлах; • Сургалт зохион байгуулах; • Хүлэмжийн үржүүлгийг хийж, ургалтын чанарт өөрчлөлт гаргав.

Мод үржүүлгийн хүлэмжүүд Хүлэмжний нөмрөгийг авсний дараа

• Төслийн нэр: Түнхэл –Иргэдийн мод үржүүлэг.

• Төслийн байршил: Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнх тосгон.

• Төслийн удирдагч: Сономдагва овогтой Балт.

• Төсөл эхэлсэн, дууссан хугацаа: 2003 оны VI сараас 2004 оны VIII сар.

Page 5: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслөөр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрлөснийхөө хүчинд олон ч сайхан амжилтанд хүрч чадлаа. Тэдгээрийн заримаас нь дурдвал:

• Мод үржүүлэх үрийн, жимсний тарьц бойжуулах талбайтай болж тус бүрийг хамгаалалтын хашаагаар хашсан;

• Хүлэмжийн чанарыг сайжруулж, хүлэмжинд модны үрийг ургуулах арга ажиллагааг нэвтрүүлсэн;

• Талбайд тарих модны төрлийг олшруулж жил бүр 12-14 нэр төрлийн модны суулгац үржүүлж зах зээлд нийлүүлдэг боллоо;

• Тодорхой ашиг, орлого олсноор үйлдвэрлэлээ өргөжүүлж, усалгааны жижиг систем, цахилгаан насос, трактор, цахилгаан шугамтай болсон;

• Ажилчид байрлах байртай болсон; • Талбайд хэрэглэх жижиг багаж төхөөрөмжөөр бүрэн хангагдсан; • Бусад аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд, албан газар, хувь хүмүүсийг тарьц,

суулгацаар хангах, өөрийн суулгацаар ойжуулалт хийх, ногоон байгууламжууд шинээр бий болгоход хувь нэмэр оруулж байна.

Хүн ер нь насаараа суралцдаг гэдэг маш үнэн үг шүү. Юм л хийгээд байвал сурахаас гадна бас туршлага ч хуримтлуулаад байдаг юм байна. Би болоод манай нөхөрлөлийн гишүүд л гэхэд мод үржүүлэх талбай, тарих газрыг яаж боловсруулбал илүү сайн ургадаг, хэрхэн бордвол зохимжтой болохыг мэдэж сурснаас гадна шилмүүст, навчит мод, жимсний модыг үр эсвэл сэжмээр нь тарьж, арчлан ургуулж, хамгаалах, шилжүүлэн суулгах ажилд гаршаад байна.

Ил талбайн үржүүлэг Мөн үйл ажиллагаандаа техник ашиглах, арга ажиллагаагаа сайжруулан хөнгөвчлөх боломжтой болж, тарьц суулгацаа бойжуулж стандартад тэнцүүлэх, бордох ажилд ч жил ирэх тусам ахиц гаргадаг боллоо. Ажилчиддаа зориулж ажил-амралтын байр барьсан нь ажлын бүтээмж, хүмүүсийн маань ахуй нөхцөлд их хэрэгтэй зүйл болсон. Анх эхлээд модны үрээ зах зээлээс худалдан авдаг байсан бол одоо өөрсдөө үр бэлтгэдэг болсноос гадна, сайн чанарын үрийг хаанаас хэдийд түүж болохийг ч мэддэг болсон байна.

Page 6: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Бид сууриа зөв сайхан тавьсан гэж боддог. Тиймээс ч цаашдаа томоохон зорилго чиглэлтэй ажиллаж улам ихийг бүтээхийн төлөө зорьж яваа улс. Модны үрийн талбайгаа өргөтгөж жилдээ 800,000-аас доошгүй үр ургуулж, өөрийн нөхөрлөл болон бусад аж ахуйн нэгж, нөхөрлөл, албан байгууллага, хувь хүмүүсийг тарьцаар хангах, үйл ажиллагаагаа техникжүүлэх, усалгааны системийг сайжруулах, дуслын болон цацруулах

Намрын ургац системээр услах, жимсний модыг сэжмээр тарьж, модны тоо төрөл, сортыг сайжруулж, бусдыг байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах гэсэн ойрын зорилтууд байна. Цаашилбал ажиллах хүчний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй инженер, техникийн ажилчидтай болох, шинээр ажлын байр гаргаж ажилчдынхаа тоог нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, менежментийн зохистой үйл ажиллагаа явуулдаг болох, ногоон байгууламжийг нөхөрлөлөөрөө бие даан эсвэл бусадтай хамтран хийх зэрэг хэд хэдэн зорилт бий. Чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Мод үржүүлнэ, тарина гэдэг үнэхээр буянтай ажил юм аа.

“Хайрхан Эрдэнэ” ТББ-ын тэргүүн С.Балт.

Page 7: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

“Хүнцэлт бүрэн”нөхөрлөлийн ахлагч Д.Шагдар Би зөгий маллах талаар нэлээд эртнээс сонирхож байсан ч хожуу эхэлж богинохон хугацаанд багагүй амжилтад хүрсэндээ баяртай явдаг. Төсөлд хамрагдсанаар бүх ажлаа тооцоотой эхэлж шургуухан ажиллах шаардлагатай болсон юм. Анх жижиг төсөл хэрэгжүүлж 6 бүл зөгийнөөс ажлаа эхэлсэндээ. Тэднийгээ өсгөж 38 бүл зөгийтэй болсон. Мөн Амарбаясгалант хийдийн орчимд 0,5 га-д чацарганы суулгац тариалж, Хүнцэлт хананд 2 га-д эмийн ургамал, цээнийн зэрлэг үр шилжүүлэн тарьсан байгаа. Зөгийн тоо толгойг нэмэгдүүлэхэд зөгийн хайрцаг заавал шаардлагатай байдаг тул мужааны бага оврын машин авч одоогоор зөгийний 30 хайрцаг хийгээд байна. Дотоод нөөц болоцоогоо ашиглаж гэх үү дээ бал ялгагчийг өөрөө хийж 50 бүл зөгий багтах өвөлжөөг төслийн хөрөнгөөр барьсан. Өөрөө зөгий маллахад суралцахын зэрэгцээ 4 хүнд зөгий маллах арга техникийг зааж сургаад байна. Заримд нь зөгийн бүл тасалж өгсөн.

Бал ялгагч хийж байгаа нь Мужааны бага оврын машин Энэ ажлыг эхэлснээр одоогоор 26 бүл зөгийтэй, 4 хүнийг зөгий маллах арга ажиллагаанд сургасан, тэдэнд 12 бүл зөгий өгсөн, мод үржүүлэг, жимсний жижиг талбайтай болсон бодит үр дүнтэй байна.

• Төслийн нэр: Зөгий үржүүлэг. • Төслийн байршил: Сэлэнгэ

аймаг, Баруунбүрэн сум. • Төслийн удирдагч: Д. Шагдар • Төсөл эхэлсэн, дууссан

хугацаа: 2007 оны IV сараас 2007 оны XII сар.

Page 8: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Хуримтлуулсан туршлагын хувьд гэвэл эх зөгий гаргаж өсгөж сурлаа. Эх зөгий гаргахдаа зөгийн бүлэнцэр буюу жижигрүүлсэн олон бүлэнд эх зөгий бойжуулж болохыг сурсан. Зөгийн бүлийг сар улирлын цаг агаарын хуурайшилттай уялдуулан отор нүүдэл олон хийх хэрэгтэйг энэ 2 жилийн ажлын үр дүнд мэдэж авлаа. Зөгийн далд дулаалгатай өвөлжөөний температур нь 11 дүгээр сарын 20-нийг хүртэл +100С буюу дулаан байх учир зөгийг өвөлжөөнд оруулах боломж муу байдаг. Тэгвэл хагас дулаантай өвөлжөө нь 11 дүгээр сарын эхний долоо хоногт өвөлжөөнд оруулах орчны температур бүрддэгээрээ ашигтай байна. Галлах байртай хагас дулаантай өвөлжөө юмуу байр сууцанд өвөлжүүлсэн 30 бүл зөгийг дараа оны 4 дүгээр сарын 10-наас 20-ны хооронд өвөлжөөнөөс гаргахад 99%-ийн онд оролттой байна. Иймд дэлхийн дулааралтай холбогдоод хагас дулаантай галлагаатай өвөлжөө ашигтай болохыг өнгөрсөн туршлагаас баталж авсан. Зөгий өсгөх, жимсний мод тарьж ургуулах сургалтанд 4 удаа хамрагдсан. Дархан-Уул аймгийн Орхон сумын “Баян-зөгий” хоршоололын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцсон. Зөгийн сургалтанд сууснаар ном тохимолтой болсон. Цаашид зөгийн 100 бүл байрлах зоорьтой болж 100 бүл нисч зөгийгөөр ургамлын тоос хүртэлт явагдсанаар га-гийн ургац нэмэгдэх нөхцөлийг ашиглан жимс жимсгэнэ, балт ба ховор ургамал тариалах 4,0 га газартай болж гурвалжин будаа, буурцагт ургамал, жимс жимсгэнэ, хадлангийн ургацыг нэмэгдүүлэх зорилготой аж ахуй нэгжтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа.

Зөгийгөө хавар хашаандаа гаргаад байгаа нь Доктор Отгонбилэг, Баатарсайхан нарын хамт

“Хүнцэлт бүрэн”нөхөрлөлийн ахлагч Д.Шагдар

Page 9: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч С. Нямжав Анх манайх Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Жижиг Төслийн Хөтөлбөрт хамрагдахдаа Дархан ногоон арал гэдэг нөхөрлөл байлаа. 3 жилийн дотор үйл ажиллагаа маань өргөсөж одоо Дархан ногоон арал гэдэг компани болоод ажлаа явуулж байна. Хараа голын дагуух 5 га талбайд жимс, жимсгэнэ тарьж иргэдийн цэцэрлэг байгуулсан. Төсөлд 8 гэр бүлийн 10 гаруй хүн хамрагдаж, нийт 5 га талбайд 8 төрлийн / чацаргана, үхрийн нүд, хар интоор, улаан интоор, бөөрөлзгөнө, монос, давжаа алим, далан хальс/ жимс жимсгэний мод тариалж, нэг өрх 0,63 га талбай бүхий плантаци эзэмших болсон. Мөн Хараа голын тохойд 3 га талбайд бургас тариалж төгөл байгуулав.

Чацарганы талбай хоёрдахь намраа Бургасан төгөлийн эхлэл Ингэснээр Хараа голын орчимд бургасан төгөл сэргэж, иргэдийн жимст цэцэрлэг болон хамгаалалтын зурвасууд бий болж Хараа голын усны түвшинг тогтвортой барих, тус газар нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэх, улмаар экологийн тэнцвэрт байдал тогтох таатай нөхцөл бүрдэж байна. Иргэд хамтарч цэцэрлэг байгуулснаар эрүүл хүнсээр өөрсдийгөө хангахын зэрэгцээ өрхийн орлогоо нэмэгдүүлэх бодит боломж бүрдэж байгаа. Мөн энэ цэцэрлэгийг байгуулсан нь тухайн газар нутгийн орчимд мод бут тариалдаг хамтрал, нөхөрлөл, хувь хүмүүс бодитоор үзэж харж суралцах томоохон боломжийг бий болгосон.

• Төслийн нэр: Жимс жимсгэнэ- Иргэдийн цэцэрлэг.

• Төслийн байршил: Дархан-Уул аймаг, Дархан сум.

• Төслийн удирдагч: С. Нямжав • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2007 оны III сараас 2007 оны XII сар.

Page 10: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Мөн агч, чацаргана, гандигар гэх мэт 20 гаруй төрлийн модны үржүүлгийг давхар хийж байна.

Агч Чацаргана Гандигар Энэ ажлыг эхэлж хийснээр их туршлага хуримтлуулсан. Иргэд хамтарч ажилласнаар харилцан суралцах боломжоор илүү байсны зэрэгцээ тарилт, хураалт, борлуулалт, боловсруулалтын ажлыг хамтарч хийх нь цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй болох нь харагдлаа. Цаашид иргэдийн цэцэрлэг байгуулах ажлыг түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. Нэгэнт байгуулсан плантаци, ойжуулалтын ажил болохоор цаашид хашаа хамгаалалтын асуудлыг улам боловсронгуй болгож, сүүлийн үеийн усалгааны техникийг суурилуулж / дуслын усалгааны систем/ технологийг нарийн мөрдөж ажиллахаар зорьж байна. “Дархан ногоон арал” ХХК-ийн Захирал С.Нямжав

Page 11: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Доктор. Ч. Мангалжалав Энэхүү төслөөр “Хөргөх Тенилоги Судалгааны төв” нь өөрийн лабораторийг түшиглэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр ажиллаж бага оврын хөргүүрийг угсарч хөдөөгийн хэрэглэгчидэд нийлүүлсэн. Мөн сургуулийнхаа мэргэжлийн анги болох сэргээгдэх эрчим хүчний ахлах болон төгсөх курсын оюутнуудаар лабораторийн хичээл дээр бага оврын хөргүүрээр туршилт судалгаа хийлгэж судалгааны ажлыг улам өргөжүүлж байна. “Хөргөх Технилоги Судалгааны Төв” нь 2007 онд энэхүү төслийн хэрэгжилтийн явцад хийсэн судалгаа, шинжилгээний баримт бичиг, туршлагадаа тулгуурлан “Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бага оврын хөргүүр” нэртэй номыг магистр, докторант оюутнуудын судалгааны ажилд зориулан бичиж хэвлүүлээд байгаа билээ. Мөн бид НҮБ-аас зохион байгуулсан үзэсгэлэнд оролцож малчид, тариаланчдад ихээхэн хэрэгтэй хөргүүр байна гэсэн үнэлэлтийг хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчид болон иргэдээс авсан.

Хөргөгч угсарч байгаа нь Нараар ажиллах хөргөгчүүд ШУТИС-ийн багш, судлаачдын Шилдэг бүтээлийн “ШУТ-ийн ололтыг үйлдвэрлэлд” үзэсгэлэнд 2006 оны 10 дугаар сард Хөргөх Технологи Судалгааны Төвөөс

• Төслийн нэр: Нарны энергээр ажиллах

бага оврын хөргөгч. • Төслийн байршил:Улаанбаатар • Төслийн удирдагч: Ч. Мангалжалав • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа: 2006

оны VIII сараас 2008 оны XII сар.

Page 12: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

“Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бага оврын Эверест хөргүүр” бүтээлээрээ оролцож 110 бүтээлээс үйлдвэрлэлд нэвтрүүлэх чухал бүтээлээр шалгарч тусгай байр эзэлж батламж, мөнгөн шагналаар шагнагдсаныг уламжлахад таатай байна. Мөн ШУТИС-ийн 50 жилийн ойн баярт зориулан 2009 оны 10 дугаар сарын 6-нд зохион байгуулсан багш, судлаачдын бүтээл үзэсгэлэнд амжилттай оролцсон. Энэхүү төслийг хэрэгжүүлэх хугацаанд өөрийн сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бага оврын хөргүүрийн туршилт судалгааг бусад ижил төрлийн болон, 220 В-оор ажилладаг гэрийн хөргүүрүүдтэй харьцуулан судалж судалгааны болон тоног төхөөрөмжийн хийц, чадал зэргийг оновчлох аргачлал боловсруулан энэ туршилтандаа тулгуурлан бага оврын хөргүүрийн угсралт зүгшрүүлэлтийг хийж гүйцэтгэсэн болно. Мөн бага оврын хөргүүрийн ашиглалтын зааварчилгаа боловсруулж хэрэглэгчдэд өгсөн юм. Төслийн хэрэгжилтийн явцад захиалгаар БНХАУ-д зарим эд ангийг хийлгэж байхад манай компанитай хамтарсан үйлдвэр байгуулах санал зарим компаниуд тавьж байсан. Бид цаашид Монголдоо сэргээгдэх эрчим хүчээр ажиллах нүүдэлчин ард түмнийхээ хэрэгцээг хангахуйц бага оврын хөргүүрийн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний иж бүрэн үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байна.

ШУТИС-ийн ЭХИС-ийн багш доктор, профессор, “Хөргөх технологи,

судалгааны төв”-ийн захирал Чимэд овогтой Мангалжалав

Page 13: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Нөхөрлөлийн ахлагч Г. Олонбаяр ДДБОС ЖТХ-т хамрагдан хаягдал гялгар уут, хуванцар эдлэл дахин боловсруулах жижиг үйлдвэр байгууллаа. Төсөл хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрсэн. Үүнд:

• Хаягдал боловсруулах жижиг үйлдвэр Монгол улсад анх удаа байгуулсан;

• Эхний ээлжинд 12 иргэнийг ажлын байраар хангасан;

• 2006 онд 76 тн хаяагдал гялгар уут хуванцар цуглуулж дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь Дархан сэлэнгэ, Улаанбаатар, Орхоны 380 га газрын хогийг гялгар уутны хаяагдалаас цэвэрлэж 114 м/куб мод орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Энэ нь 114 м цэвэр банз нь 4 м урт 25 см голчтой 114 ш гуалинтай тэнцэх ой модыг хэмнэсэн гэсэн үг юм;

• Ажилгүй нэн ядуу эмзэг бүлэг гэгдэх 100 гаруй иргэдийг түүхий эд /гялгар ут, хуванцар/ түүлгэн байгаль орчин цэвэрлүүлэх ажил хийлгэн төслийн болон бүтээгдэхүүн борлуулсны орлогоос 26,6 сая төгрөгийн хөлс олгосон байна;

• 2006 оноос хойш энэ үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж, одоогоор 200

гаруй ажлын байр бий болгож нийт 1100 тн хаягдал дахин боловсруулж 5500 га газрыг цэвэрлэж одоо “Сан Оргиу” ХХК болон өргөжин ажиллаж байна. Үйлдвэр одоогоор 27 ажилчинтай 638 м2 ажлын байртай 70 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Өнгөрсөн хугацаанд хаягдал гялгар уут, хуванцар эдлэлээр 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж шинэ бүтээгдэхүүн хийх өөрийн гэсэн арга аргачлалтай болсон. Мөн түүхий эд болох хаягдлыг цуглуулах нэгдсэн систем буюу сүлжээ бүрдүүлж чадлаа. Түүнчлэн Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотод ийм үйлдвэрүүд байгуулж өөрийн үйл ажиллагаа техник технологио хүмүүст нь зааж сургасан бөгөөд цаашид бусад аймаг хотуудад ийм төрлийн үйлдвэр байгуулах зохих хэмжээний туршлага хуримтлуулаад байна.

• Төслийн нэр: Хаягдал гялгар уутаар мод орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх

• Төслийн байршил: Дархан-Уул аймаг Дархан сум

• Төслийн удирдагч: Г.Олонбаяр • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2006 оны VI сараас 2006 оны XII сар.

Page 14: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Хуванцар урт сандалууд Траншейний хуванцар тагууд

Бид цаашдын зорилт болгон хот суурин газрын хог хаягдлын 50%-ийг эзэлж байдаг хуванцар хаягдлыг дахин боловсруулах жижиг үйлдвэрийг хүн амын төвлөрлийг харгалзаж байгуулах бодолтой байгаа. Хэрэв ингэж авсаархан үйлдвэр байгуулбал манай хамт олон өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцан 18 сая төгрөгийн өртөг бүхий 1 иж бүрэн жижиг үйлдвэр байгуулан ажилчдыг нь дадлагажуулж сургахад бэлэн байна.

Хуванцар хашаа Хуванцар дөрөө Ер нь бид өөрсдийн мэдлэг, туршлагадаа үндэслэн шинэ техник, технологи нэвтрүүлэн бүтээгдэхүүний чанар өнгө үзэмжийг сайжруулах боломжтой болоод байна.

Дархан-Уул аймгийн “Гялгар уут” нөхөрлөл Төслийн удирдагч Г.Олонбаяр

Page 15: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч Г. Нацагдорж Жижиг төслийн хөтөлбөрт хамрагдаж малын бааснаас биогаз гаргаж авах, органик бордоо үйлдвэрлэх ажлыг нарны энергиэр ус халаах төхөөрөмжтэй хослуулан хэрэглэж туршсан нь амжилттай болсон юм. Ажлаа биогаз, органик бордоо гаргах төхөөрөмжийн суурь нүх / 5х3,8х2,5м/-ийг ухахаас эхэлж эргэн тойронд нь 0,4м-ийн тоосгон хана өрж шалыг нь бетондон хамар ханыг 0,12м өргөнтэй өрсөн. Ингэснээр биогаз, органик бордоо гаргах исэлдүүлэгчийг бетонон нүхэнд байрлуулах боломжтой болсон.

Исэлдүүлэгч Бетонон нүхийг таглана Исэлдүүлэгчийг хоёр давхар нийлэг хальсан эдээр хийж, доор нь банзан хашлага хийж түүнийгээ хонины шар бууцаар дүүргэсэн болно. Исэлдүүлэгч үхрийн баасыг халуун устай хольж зуурахад зориулж 220в-аар ажилладаг чех улсад үйлдвэрлэсэн бетон зуурагчийг авч байрлуулав. Харин халуун ус гаргахад зориулж нарны эрчим хүчээр ус халаагч 160ВР-9ТF загварын нарны коллектор худалдан авч халаах байрны дээвэр дээр, бетонон цооногийн 12-ын ханаар тусгаарласан хэсэгт нь 0,5м3–ын багтаамжтай төмөр сав хийж тус тус байршуулсан. Энэ саванд исэлдээд үлдсэн органик бордоо нь даралтаар дүүргэгдэх юм. Органик бордооны савны дээр 0,5тн-ын даацтай цахилгаан толь байрлуулсан нь уул органик бордоотой савыг өргөж тракторын чиргүүл дээр

• Төслийн нэр: Сэргээгдэх эрчим хүч ашиглан фермийн аж ахуйг эрчимжүүлэх

• Төслийн байршил: Улаанбаатар, Гавьжийн шанд

• Төслийн удирдагч: Г.Нацагдорж • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2007 оны 10 сараас 2009 оны VIII сар.

Page 16: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

байрлуулах, мөн хоосон савыг нүхэнд эргүүлж байрлуулахад зарцуулагдана. Биогаз нь усны дусалтай холилдон гардаг тул усыг нь ялган авахад зориулж тусгай тунгаагуурыг байрлуулав. Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд шөнийн цагт агаарын темпаратур нэлээд буудаг учир исэлдэгчийн цооногийг бүхэлд нь нийлэг хальсаар таглаж өгсөн юм.

160ВР-9ТF загварын нарны коллектор Төслөөр хийсэн байгууламжийг 2009 оны 7 дугаар сард туршилтын журмаар ажиллуулж биогаз гарган ахуйд / цай хоол болгоход/ хэрэглэсэн ба ялгарч гарсан органик бордоогоор нь ногооны талбайгаа бордсон нь амжилттай болсон юм. Энэ ажлыг үнэлж Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойн нэрэмжит бүтээлч ажлаар шалгаруулж батламж олгосон болно. Ер нь хүн ямар ч ажил хийхэд туршлага хуримтлуулж байдаг тул энэ чиглэлээр чамлахааргүй туршлагатай боллоо. Манай орны нөхцөлд биогаз гаргах талаар ШУА болон бусад байгууллага нилээд оролдлого хийж байгаа боловч тодорхой үр дүнд хүрээгүй билээ. Энэ нь исэлдүүлэгч саван доторх темпаратурыг 35-870С-ын хэмд байлгаж чадаагүй байна гэсэн дүгнэлт хийхэд хүрсэн юм. Мөн исэлдүүлэгч савны ёроолд үлдсэн хатуу хаягдал /шлак/-ыг цэвэрлэж гаргах талаар эрэл хийх шаардлага урган гарч байна. Цаашид биогаз, органик бордооны гарцыг нэмэгдүүлэх, зарим ажиглагдсан дутагдал, доголдлыг арилгах, улмаар газрын хөрсний доройтлыг сэргээхэд дорвитой ажил хийх зорилт тавин ажиллаж байна.

Гавьжийн шанд нөхөрлөлийн ахлагч Г.Нацагдорж

Page 17: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч Ш. Нэргүй Төсөл хэрэгжсэн газар маань дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэн, Онгийн голын тохойд 7,5 орчим га газарт Каспийн цагаан бургас хэмээх бургасан төгөл ургаж байгалийн ховор үзэсгэлэнг бүрдүүлэн оршино. Монгол оронд бурханы шашныг дэлгэрүүлэхээр Түвдийн 3-р Далай лам Содномжамцыг үүгээр залаад өнгөрөхөд энэ бургасан төгөл ургаад үлдсэн гэх домогтой. Бүр хожмоо 19 дүгээр зууны Монголыг соён гэээрүүлэгч, Эрдэнэ бишрэлт мэргэн бандид Ш.Цэвэлваанчигдорж гэгээнтэн энд нинбо даяанаа хийж зохиол бүтээлээ туурвиж байсан түүхтэй. Энэ газар нь Монгол орны ойт хээр, тал хээрийн торгон зааг дээр хангай ханы шувтрага, хээр талын торгон зулай болон оршдог байгаль түүх соёлын дурсгалт булш, бунхан хөшөө тэргүүнээр хүрээлүүлэн оршдог байгаль түүхийн дурсгалт нэн үзэсгэлэнт газар юм. Социализмын үед аймгийн албан байгууллагуудын амралт зугаалгын газар байснаа нийгэм өөрчлөгдөн зах зээлд шилжихийн эхнээс хариуцах эзэнгүй болж, зохион байгуулалтгүй аялал зугаалга хийгдэж, хүмүүс дуртай газраа ил задгай гал түлж, бургас модыг түлшинд хэрэглэн, зуд зурханд үхсэн малын сэг зэмээр бохирлогдож хог хаяагдалаар дүүрч бургасан төгөл устаж үгүй болох аюултай тулгарсан юм. Өнөөдөр ч дэлхийн ерөнхий дулаарал, Онгийн голын татралт, цөлжилт, хүн малын элдэв зохисгүй үйл ажиллагааны уршигаар бургасан төглийн 80-90% нь хөгширч цаашид устаж үгүй болох аюул нүүрлэсэн хэвээр байгаа юм. Тус сумын уугуул иргэн Шонхорын Нэргүй бивээр 2000-аад оны эхээр дээрх байдалд дүгнэлт хийж Цагаан бургасан төгөлийг хамгаалах талаар аймаг сумын ИТХ, ЗДТГ-т асуудал боловсруулан оруулж, 2000 оноос эхлэн 60 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр эзэмшиж эхлээд арваад жил болж байна. Энэ хугацаанд сумын ИТХ, ЗДТГ-т бургасан төглийг хамгаалах талаар тодорхой асуудлыг боловсруулан оруулж тогтоол шийдвэрүүд гаргуулан мөрдүүлж ажиллав. Цагаан бургасан тохойг олон арван жилийн хог хаягдлаас нь ангижруулж бургасан төгөлийг хамгаалах заавар журам гаргаж мөрдсөнөөр төгөлийг шууд устаж үгүй болох аюулаас аврах ажил эхэлсэн юм. Бид цагаан бургасан төгөлийг хамгаалах зорилгоор 2007 оны сүүлчээс эхлэн Монгол улсын Ойн тухай шинэчлэгдэн

• Төслийн нэр: “Цагаан бургасан төгөлийг хамгаалах, нөхөн сэргээх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх”

• Төслийн байршил: Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум

• Төслийн удирдагч: Ш.Нэргүй • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2008 оны II сараас 2009 оны I сар.

Page 18: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

мөрдөгдсөн хуулийн дагуу “Батномин суврага” нэртэй малчны нөхөрлөл байгуулан ажилласан.

Бургасан төгөлөө хамгаалах талаар төсөл, төлөвлөгөө хийж төв орон нутгийн олон байгууллагад хандаж байсан боловч нааштай хариу сонсож байсангүй. Харин 2008 онд ДДБОС-гийн Жижиг Төсөл Хөтөлбөрт “Цагаан бургасан тохойг хамгаалах, нөхөн сэргээх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг өргөн барьсныг минь хүлээн авч жижиг төсөл эхлэн хэрэгжүүлсэн нь манай малчны нөхөрлөлийн хамт олонд ихээхэн урам хайрлаж их ажлын эхийг тавьсан үндэс суурь болсон юм.

Каспийн цагаан бургасан төгөлийн хэсэг Би 1939 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутаг Их булаг хэмээх газарт төрсөн. Өдгөө Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сумын харъяат. 1961 онд Монгол улсын ХААДС-ийг малын их эмч мэргэжилтэйгээр төгсч сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны зохион байгуулагч ХАА, Зохион зааварлах хэлтсийн дарга, Мал эмнэлгийн тасаг, газрын дарга, аймгийн АДХ-ын нарийн бичгийн дарга зэрэг албыг 40 гаруй жил хашсан. Эдгээрийн дотроос захиргааны байгууллагад 40-өөд жил ажилласаны 25 жилд газрын хэлтсийн даргаар ажилласан юм. Ш.Нэргүй би Монголын сэтгүүлчдийн эвлэлийн I, II их хурал, Сурвалжлах идэвхтний улсын I, II зөвөлгөөн, Монголын байгаль хамгаалах нийгэмлэгийн I, МҮЭ-ийн XI, Монголын ХААН-чдийн V их хурлуудад төлөөлөгчөөр оролцсоны дотор Монголын байгаль хамгаалах нийгэмлэгийг байгуулалцаж, анхдугаар их хуралд үг хэлж БОХ асуудлаар томоохон саналуудыг дэвшүүлэн тавьж байв. Мөн Монгол улсын Засгийн газраас 2003 онд байгуулсан ‘Байгаль орчин’ чуулга уулзалтад оролцож, Монгол улсын БОЯ-наас болон олон улсын байгууллагуудаас зохион байгуулсан удаа дараагийн сургалтуудад оролцолж байв. Үүний зэрэгцээ ‘Туршлага, сургамж, зөвлөгөө’ хэмээх судалгаа, шинжилгээ, практик зөюлөмжийн агуулгатай ном, Монгол улсын хөдөлмөрийн баатар, аварга малчдын туршлагын ‘Мал маллах эрдэм’, ‘Өвөрхангайн мал эмнэлэг”, “Их соён гэгээрүүлэгч Ш.Цэвэлваанчигдорж гэгээнтэн” зэрэг арваад ном туурвисны дээр төв орон нутгийн хэвлэлд олон арван мэдээ, өгүүлэл, нийтлүүлсний дотор байгаль хамгаалахтай холбогдолтой олон тооны нийтлэл бий. Мөн олон тооны шагнал урамшуулал ч хүртэж явлаа. Төслийн хүрээнд доорхи ажлуудыг хийгээд байна. Үүнд:

• Бидний өмнө Цагаан бургасан тохойн 7,5 га бургасан төгөлийг бүхэлд нь хашиж хамгаалах зорилго байгаа бөгөөд энэ төслийн дагуу машин техник хүн малын хөлд ихээхэн талхлагдаж байсан 4 га газрыг эхний ээлжинд сонгон авч

Page 19: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Онгийн голоор хүрээлэгдээгүй 2 га газрыг хашаалж хамгаалснаар төслөөр тавьсан зорилтоо бүрэн биелүүлсэн;

• Уг төслийнхөө үр дүнд урамшин зоригжсон бид өнгөрсөн 2 жил хүрэхгүй хугацаанд нийтдээ 3 га газрыг хашиж хамгаалан 400 ш чацарганы суулгацыг суулган, бургасыг мөчрөөр нь үржүүлэх ажлыг эхэлж, палантацид 1510 ш бургасыг мөчрөөр нь үржүүлээд байгаа бөгөөд 2010 оны хавраас 2000-3000ш бургасыг нэмж үржүүлэхээр төлөвлөөд байна;

• Өөрсдийн хүчээр жижиг хүлэмж байгуулж, өргөст хэмх, улаан лооль, зарим төрлийн жимс жимсгэнэ, цэцэг тэргүүтнийг тарьж эхэллээ;

• Энэ бүх ажилд малчин нөхөрлөлийн гишүүн бүр нөөц бололцоогоо дайчлан суралцаж мод бут тариалах, арчлах, үржүүлэх талаар мэдлэг чадварыг эзэмшив;

• Бид төслөөр хийгдэж байгаа ажлынхаа үр дүн болон ер нь Цагаан бургасан тохойн байгалийг хамгаалах асуудлыг сумын ИТХ, ЗДТГ, аймгийн БОАЖ-ын газарт танилцуулж дэмжлэг туслалцаа авч ажиллав.

Байгаль, түүхийн дурсгалт нэн үзэсгэлэнт ийм газарт ДДБОС-гийн ЖТХ-ийн дэмжлэгтэй төсөл анх удаагаа хэрэгжсэн нь тухайн орон нутгийн малчдаас эхлээд аймаг, сумын удирдлагын талархлыг ихэд хүлээсэн юм. Хамгийн түрүүнд уг төслийг хэрэгжүүлэгч малчны нөхөрлөлийн хамт олонд урьд хожид байгаагүй их урам хайрлан, цаашид энэ чиглэлээрээ тогтвортой ажиллах эрч хүчийг өгсөн. Энэ төслийг хэрэгжүүлснээр сум орон нутгийн удирдлагуудаас эхлээд жирийн иргэдийн сэтгэлгээнд ч өөрчлөлт орж, нөхөрлөлийн гишүүдийн зүгээс хийж буй ажилд анхаарал хандуулж байгаа нь бургасан төгөлөө аварч үлдэх, нөхөн сэргээх гэсэн бидний зорилго биелэгдэх үндэслэл болж өгсөн. Ийнхүү бургасан төгөлд хайр гамгүй хандах хандлага жилээс жилд өөрчлөгдөж, бидний ажлын эхлэл хүмүүст нөлөөлж байгааг харахад сайшаалтай байна. Цааш цаашдын олон олон ажлын эхлэл суурь үндэс болсон энэ төслийнхөө үр дүнд тулгуурлаад Цагаан бургасан төгөлийг бүхэлд нь хашиж, хамгаалах төрөл бүрийн жимс жимсгэнэ, чацаргана болоод гоёл чимэглэлийн модыг тарьж ургуулах, бургасыг мөчрөөр нь үржүүлэх, ойрын ирээдүйд томоохон мод үржүүлгийн газар байгуулж ажиллах нь зүйтэй юм гэсэн бидний хэтийн зорилгыг тодорхойлж өглөө гэж бид үздэг. Малчны нөхөрлөлөөр болон эзэмшиж буй иргэдийн хүчээр байгаль орчныг хамгаалах нь илүү үр дүн авчирдагийг харуулсан бодит ажил боллоо. Манай малчдын нөхөрлөлийн гишүүдээс гадна энэ нутгийн 10 шахам айл өрхийн малчдад орчныхоо байгалийг хамгаалах үлгэр жишээг үзүүлээд зогсохгүй гадна дотноос ирсэн аянчин, жуулчдад эко туризмыг хөгжүүлэх бодит сурталчилгаа болж байгаа юм.

Page 20: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төсөл хэрэгжсэний үрээр малчны нөхөрлөлийн гишүүд төрөл бүрийн мод, бут, жимс, жимсгэнэ, цэцэг тарих, арчлах, ургуулах зэрэг цоо шинэ ажилд суралцаж энэ чиглэлээрээ ажиллах дур сонирхол, дадлага, туршлагатай болов.

Жуулчны баазын хэсэг Төслийн ажлын эхлэл Урьд өмнө нь ой, мод болон бэлчээрийг хашиж хамгаалж байсан болоод төрөл бүрийн мод, бут тариалж байгаагүй бидний хувьд Цагаан бургасан тохойн төгөлийг бүхэлд нь хэрхэн хашиж хамгаалах, цаашид хэрхэн яаж ажиллах талаар зорилго төлөвлөгөөтэй боллоо. Гагцхүү төслийнхөө хүрээнд баригдахгүйгээр эндхийн байгаль хамгаалах талаар өөрсдөөсөө шалтгаалан хийж гүйцэтгэж болох олон олон ажлуудыг хийсэн бөгөөд цаашид хийх ажлуудынхаа санаа оноонуудыг олсноор дараа дараагийн төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх дадлага туршлагатай болсон. Чацаргана болоод төрөл бүрийн жимс, жимсгэний модны суулгацны чанарыг таних, тарих аргачлал, арчлах ургуулах технологийг эзэмшиж, бургасыг мөчрөөр нь үржүүлэх ажилд мэргэжлийн зөвлөх багш нараас болон ном сурах бичиг ашиглан газар дээрээ туршилт хийж суралцаж цаашид бие даан хэрэгжүүлэх чадвартай болов. Цаашид хийж бүтээх олон ажил байгаагийн заримаас дурдвал:

• Жуулчны баазын орчин дахь 0,5 га газарт төрөл бүрийн жимс, жимсгэний мод, бут тариалж, цэцгийн мандал хийж, хүлэмжээр өргөст хэмх, улаан лооль зарим төрлийн модны үрслэг тариалах;

• Өөрсдийн хуримтлуулсан туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах сэтгэлгээнд сургах ажлын эхлэлийг тавих, мод үржүүлгийн болон байгаль хамгаалалын сургалтын төв бий болгох;

• Цагаан бургасан тохойн замын тэмдэг тэмдэгжүүлэлт, жуулчны маршрутын зураг, байгаль хамгаалах ажилтай холбоотой төрөл бүрийн сурталчилгааны самбартай болох;

• Цагаан бургасан төгөлийг хамгаалах, нөхөн сэргээх ажлын хэтийн төлөвлөгөө гаргаж мөрдөх;

Page 21: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

• Цагаан бургасан тохойн байгалийг хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар Зүүнбаян-Улаан сумын ИТХ, ЗДТГ-т 2010 онд асуудал боловсруулан оруулах;

• Энэ бүхний дүнд Цагаан бургасан тохойг цэцэрлэгт хүрээлэн, мод үржүүлгийн газартай, Монгол орны ойт хээр, тал хээрийн бүсийн байгаль орчныг үлгэр жишээчээр хамгаалсан экотуризмыг хөгжүүлж байгаа, Монгол улсын нэгэн нэрийн хуудас болохуйц цогцолбор болгох хэтийн зорилго тавьж байна. Энэхүү зорилгын эх үндсийг тавихад тусалсан ДДБОС-гийн ЖТХ-т гүн талархалаа илэрхийлж байна.

“Батномин суврага” малчны нөхөрлөлийн эзэн Шонхорын Нэргүй

Page 22: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Нөхөрлөлийн ахлагч Г. Лувсанням

Би бага залуу насаа газар тариаланд зориулсан хүн л дээ. Харин сүүлийн хэдэн жилд тэтгэврийн нас боллоо гээд гэртээ зүгээр сууж чадсангүй. ДДБОС-гийн ЖТХ-тэй холбогдоод жимс тарих, загас үржүүлэх ажил руу орчихсон. 1,5 га орчим газрыг хашиж хамгаалан чацаргана, үхрийн нүд тарьж, жимс жимсгэний суулгац үржүүлж эхэлсэн. Одоо жилдээ дунджаар 30000 ш суулгац гаргаж зах зээл дээр эхний борлуулалтаа хийж нутгийн ард иргэддээ өгч тариалуулж байна. Анхны жимсээ авсан. Хөшөөтэй цагаан гэдэг газар байдаг нуурыг хамгаалалтанд авч байнгын хүнтэй болгож харуулын байр, орон сууц, загас үржүүлгийн байр зэргийг барьж ашиглалтанд оруулсан. Мөн нуурыг тойруулан хашаажуулан сазан, карас, соом, зэрэг загасуудыг 2007-2008 онуудад барьж хийсэнээр одоо маш их жижиг загастай болж үржиж байна. Мөн нуурын эрэг орчимд хайлаас, улиас, үхрийн нүд, чацаргана монос тариалсан.

Чацарганы талбай Үхрийн нүдний бутнууд Төслийг хэрэгжүүлснээр 15 хүнийг ажлын байртай, тогтмол орлоготой болгож жимс, жимсгэнэ төрөл бүрийн модны суулгац үржүүлэн, үржүүлгийн талбайтай болгож чацаргана, үхрийн нүд, монос, бэсэргэнэ, улаалзгана, давжаа алим, нохойн хошуу, хайлаас, улиас, шар хуйс, агч, говийн харгана, хүрэн сухай, интоор, тошлой, бөөрөлзгөнө, өргөсгүй чацаргана, зэрэг 15 нэр төрлийн жимсний суулгац, манай орны нөхцөлд зохицож ургах чадвартай гоёлын мод тариалан зах зээлд нийлүүлж байгаагаас гадна 2008 онд талбайгаа дахин өргөжүүлж нэг худаг шинээр гарган хашаажуулж 2009 оноос чацаргана, монос үхрийн нүд, улиас нэмж тариалсан.

• Төслийн нэр: Жимс, жимсгэнэ, загас үржүүлэг

• Төслийн байршил: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум

• Төслийн удирдагч: Г.Лувсанням • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2006 оны VII сараас 2008 оны XI сар.

Page 23: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Загас үржүүлж эхэлсэн нууранд загас нь устсан байсан. Одоо хамгаалалтанд бүрэн орсноор гадны халдлага байхгүй болж загас үржиж олон болж байна. Мөн ХААИС-ийн багш Эрдэнэцэцэг, Б.Цоож, Г.Баасанжав нар ирж сургалт судалгаа хийж мэргэжлийн зөвлөгөө өгсөн нь бидэнд их хэрэгтэй болсон. Загас үржүүлж байгаа 2 хүн ажлын байртай болж малын өвөлжөө, орон сууцтай болж 10 саалийн үнээтэй тогтмол орлоготой болов.

Загас үржүүлгийн хэсэг Жимсний мод үржүүлгийн хэсгээс НҮБ-аас жимсний суулгац хэрхэн тарих вэ? Загас үржүүлэх арга, зөгий үржүүлэх тухай зэрэг зохион байгуулсан сургалтанд хамрагдсанаар анхны мэдэгдэхүүнтэй болж мөн мэргэжлийн ном сурах бичгээр хангаж байсан нь маш их ажлын дөр, туршлагатай болоход тусалсан. Үүнд 5 хүн манай нөхөрлөлөөс хамрагдан суралцаж ажлаа сайн хийж дадлагажин ажиллаж байна. Сургалтанд биднийг төрөл бүрийн сурах бичгээр ханган жимс, жимсгэнэ олон жил тариалсан мэргэжилтэн доктор, профессор оролцож хичээл зааж өгсөн нь маш их үр дүнгээ өгч байна. Ер нь нөхөрлөлийн түвшинд загас үржүүлнэ гэдэг бол шинэ зүйл. НҮБ-ын төслөөр ийм ажил хийж байгаа бусад 4 нөхөрлөлтэйгээ байнга холбоотой байж харилцан мэдээлэл, туршлагаа солилцож байна даа. Ойрын 2 жилд жимс, жимсгэнэ илүү олон төрлөөр тариалж одоо хийж буй жимсний шүүс ногоо дарах, варень, чацарганы тос гаргаж авч буй аргаа улам боловсронгуй болгон өнгө үзэмж сайтай хийж ариутгаж савлах аргаа улам илүү сайжруулах зорилт тавьж ажиллана. “Бат дэм” ББН-ийн ахлагч Г.Лувсанням

Page 24: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Доктор Х. Отгонбилэг Монгол орны байгаль цаг уурын нөхцөл сүүлийн жилүүдэд хуурайшиж байгаагаас зарим ургамлын нөхөн ургалтанд сөрөг нөлөөлөл болж байгаа. Түүнчлэн хүмүүсийн зохисгүй үйл ажиллагаанаас болж зарим онцгой хэрэгцээг эм, хүнс, тэжээлийн ургамал хомсдож зарим нь устахын ирмэгт тулаад байгаа билээ. Тийм учраас Монгол орны ховор, нэн ховор, гоц ашигт ургамлаас тарималжих, нутагших ирээдүйтэй ургамлуудаас сонголт хийж, монгол орны хээрийн бүс болох Хэрлэнбаян-Улаанд тарьж, турших зорилт дэвшүүлсэн юм. Мөн орон нутгийн зарим ажилгүй иргэдийг төсөлд хамруулан амьжиргааг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн билээ. Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2002 оны 105, 2005 оны 44 дүгээр тогтоолоор баталсан “Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрүүдэд ховор, нэн ховор ургамлын цуглуулга хийх, хамгаалах, зориуд өсгөн үржүүлэх, тармилжуулах, нутагшуулах, шинээр генофондын цэцэрлэг байгуулах, цөлжилт, элсний нүүдлийг сааруулахад ашиглах мод, бут сөөг, өвслөг ургамлын тарьц, үр суулгац бэлтгэхийг онцгойлон заасныг бид уг төсөлдөө тусгахыг зорьсон юм. Төсөл хэрэгжүүлэх явцдаа ургамлын талбай байгуулах, хашаа барих, ургамлыг тарьж өөрчлөх зэрэг ажилд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны 9 иргэнийг оролцуулан ажиллаж байгууллагынхаа боломжоор цалинжуулж ажиллав. Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд гэвэл:

• Ховор, нэн ховор, гоц ашигт ургамлын бичил цэцэрлэг байгуулахдаа 1 га талбайд хооронд нь 2 м зайтай шон суулгаж, өргөст тор, тоонолжин тороор хамгаалалтын хашаа хийв. Ховор, ашигт ургамлын ихэнх нь хүнс тэжээл, эмийн ургамал учраас бүх төрлийн мал, туулай үхэр огдоохой, хулгана зэрэг амьтад мэрж иддэг учир ямарч зай завсаргүй байх шаардлагыг үндэслэн давхар торон хашаа хийсэн болно;

• Ургамал тарих талбайдаа усалгааны сувгийг гараар татаж, ургамлын үр тарих талбайг бэсрэг дэвсэгүүд болгон хувааж боловсоруулсан нь услах арчлахад хялбар болсон юм. Бид өөрсдийн хөрөнгө хүч бололцоогоо ашиглан талбайг 3

• Төслийн нэр: Ховор, нэн ховор, гоц ашигт ургамлын бичил цэцэрлэг байгуулах.

• Төслийн байршил: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум

• Төслийн удирдагч: Х.Отгонбилэг • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2008 оны II сараас 2008 оны XII сар.

Page 25: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

га болгож тэлсэн нь цаашид жимс жимсгэнэ олон тооны ургамал тарих боломжийг бүрдүүлж өглөө;

• Дагуур тэрэлж, /Rhododenzon dahazicuml/, жодоо, дагуур сараагана, цагаан цээнэ, Монгол хунчир, падгар бадаана, лидэр гэх мэт ховор, нэн ховор, ашигт 20 гаруй ургамлыг тарьж ургуулснаас зарим зургийг дор үзүүлэв.

Ийнхүү төслийн болон өөрсдийн зардалаар эртний монголын түүхт газар Хэрлэнгийн хөдөө арал буюу ихи хаан чингэсийн намаржаа орчимд ховор, нэн ховор, ашигт ургамлын генофондын цэцэрлэг бий болох үндэс тавигдлаа. Бидний энэ цэцэрлэг нь Монгол улсын Засгийн газрын ховор ургамлын талаар гарсан хөтөлбөрийн заалтыг биелүүлэхэд чухал ач холбогдолыг өгч тус бүс нутагт жимс, жимсгэнэ, ховор ашигт ургамлын цуглуулгын генофондын цэцэрлэг байгуулах үндэс бий болж байгаа юм. Мөн төсөлд заагаагүй боловч ДДБОС-ийн Жижиг Төсөл Хөтөлбөрийн газрын үйл ажиллагааг сурталчлах, экологийн бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх, төрөл бүрийн жимс, жимсгэнэ бусад ургамлыг тарьж үржүүлэх аргад иргэдийг сургаж, амьжиргааг нь дээшлүүлэхэд зориулан Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгон, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд тус тус сургалт явуулсан юм. Сургалтаар жимс, жимсгэнэ, чимэглэлийн модны үр суулгац бэлтгэх, хадгалах, тарих

Page 26: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

арга, төрөл бүрийн ургамлыг тарих , үржүүлэх, услах, арчлах агротехникийн арга ажиллагаа, тарих талбай дэвсгийг бэлтгэх, боловсруулах арга сэдвүүдээр 8-16 цагийн хичээл зааж, дадлага, ярилцлага зохион байгуулав. Сургалтанд 37 өрхийн 13 эрэгтэй, 24 эмэгтэй иргэд оролцсон. Сургалтанд оролцсон иргэдэд тус бүр хайлаас чацаргана, үхрийн нүдний суулгац, зарим ургамлын үр үнэ төлбөргүй өгч, тэдгээрийг хэрхэн ургуулж арчлах талаар зөвлөв.

Уг төслийг хэрэгжүүлэхээс өмнө энд монгол орны олон орчинд ургадаг нэн ховор, гоц ашигт, Монголын “Улаан ном” д орсон цөөнгүй тооны ургамлыг тарьж туршиж байсан бөгөөд төсөл хэрэгжүүлсэнээр эдгээр ургамлын үр тарьц, суулгацыг бий болгоход чухал дэмжлэг боллоо. Тухайлбал: Алтайн сонгино, ацан цахилдаг, том дориурт сонгино, хөдөөгийн батраш, эмгэн сонгино, кузнецовын хорс, лидэр зэрэг ургамлын үрийг бэлтгэх боломж бүрдээд байна. Төсөл хэрэгжсэнээр доорхи үр дүнд хүрлээ. Үүнд:

• Монгол орны зүүн болон төв бусад нутгийн ховор, ашигт ургамлын

цуглуулгын генофондын цэцэрлэг бий болох үндсийг тавихад чухал ач холбогдолтой болов;

• Хэрлэнбаян-Улаан тосгоны иргэн Баатар, Оюунцэцэг, Цэцэгмаа, Өлзийбүрэн, Ганбат, Сайхнаа, Сүлдээ нарт жимс жимсгэнэ, төрөл бүрийн ургамлыг тарьж үржүүлэх дадлагыг эзэмшүүлж, ажлын байртай болгон ахуй амьдралд нь дэмжлэг үзүүлсэн;

• Жилд чацаргана бусад жимс жимсгэнэ, чимэглэлийн мод бутны 100-аас доошгүй суулгац, алтайн сонгино, том дохиурт сонгино, цээнэ зэрэг нэн ховор, гоц ашигт ургамлын үр жил тутам 25-50 кг-ыг бэлтгэх боломж бүрдлээ;

• Төсөл гүйцэтгэснээр монгол орны хээрийн бүсийг төлөөлөх нутагт чацарганы жижиг цэцэрлэг байгуулж, экологийн хосгүй цэвэр чацарганы жимс, үр бэлтгэх боломжтой боллоо;

• Хойшид жимс, жимсгэний суулгац, төрөл бүрийн үр бэлтгэх боломж бүрдэж байгаа нь монгол орны байгалийн бүсүүдийн бусад хэсэгт ийм генофондын цэцэрлэг байгуулж болох загвар болж байгаагаараа онцгой ач холбогдолтой.

Төслийг хэрэгжүүлэхэд доктор, профессор Х.Жамъяндорж, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, профессор У.Лигаа, эрдэм шинжилгээний ажилтан М.Саарал, эрдэм шинжилгээний ажилтан сэтгүүлч Д.Наянтай, ажилтан Өнөрөө, магистар багш А.Булган, зарим ажилчид онцгой идэвхтэй ажилласанд талархаж байна.

Хаврын ажлын эхлэл

Page 27: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Түүнчлэн бидний төслийг хэрэгжүүлэхэд ДДБОС-ийн ЖТХ-ийн Үндэсний Зохицуулагч Б.Ганбаатар, ажилтан Н.Мяндас нар онцгойлон анхаарч тусалж байсан билээ. Ургамлын үр суулгац, тарих, цуглуулахад МУИС-ийн тэргүүлэх профессор шинжлэх ухааны доктор Ц.Цэндээхүү зөвлөгөө өгч байсанд бид талархал илэрхийлэх нь зүйтэй. Төслийг хэрэгжүүлэх явцдаа төслийн удирдагч бусад газрын төсөл хэрэгжүүлэгчидтэй байнгын холбоотой ажиллаж, Хэнтий аймгийн Дадал, Өндөр хаан, Сэлэнгэ аймгийн Баруун хараа, Түнхэл, Сүхбаатар, Дархан уул аймгийн Орхон зэрэг газруудын төсөл хэрэгжүүлэгчдэд газар дээр нь очиж мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа.

Дашрамд дурьдахад Жижиг Төслийн Хөтөлбөрийн газар нь Монгол орны байгаль хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, жимс, жимсгэнэ тарих, зөгий үржүүлэх ажилд дэмжлэг үзүүлэн олон арван иргэд өрх гэрийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд тусалж байгаа билээ. Бид төсөл хэрэгжүүлэх хугацаанд жижиг төсөл хэрэгжүүлж байгаа талаар “Өрхийн үйлдвэрлэл” “Монголын хөдөө”, “Улаанбаатар таймс” зэрэг сонинд мэдээ, сурвалжлага, зураг нийтлүүлж телевизээр ярьж сурталчилсан юм.

“Ховор ургамлын сан” ТББ-ын Гүйцэтгэх Захирал, Доктор Х.Отгонбилэг

Page 28: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч П. Дагвадорж Сэлэнгэ аймгийн Баянгол суманд “Есөн балт” хоршооны санаачлагаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн ДДБОС-гийн Жижиг Төслийн Хөтөлбөрийн санхүүжилтээр “Хараагийн хишиг” төслийг 2005-2006 онд Пагмажавын Дагвадорж миний бие удирдан хэрэгжүүлж ажилласан билээ. Би идэр залуугаасаа л уул ус, газар шороогоо дээдлэн шүтэж явсны ачаар энэ төсөлд хамрагдан жимс, цэцэрлэгийн талбай байгуулах мөрөөдөл маань биелсэн юм.

Ганц надад биш олон хүмүүст ямар нэгэн зүйлийг хийж, бүтээх санаа байдаг ч саад бэрхшээл олонтой тохиолдож мухардалд орох байдал байдаг шүү дээ. Тэгвэл энэ төслийн ач буянаар санхүү, оюуны хөрөнгө оруулалт авч сумандаа анх удаа 1.9 га бүхий жимс, цэцэрлэгийн талбайтай болсон билээ. Энэ төслийн хүрээнд 1.9 га газрийн торон хашаа, уурхайн худаг 2-ыг, 6x30 м-ийн хэмжээтэй хүлэмж

Хоосон байсан талд жимсний цэцэрлэг бий боллоо барьж байгуулсны зэрэгцээ 600 ш улиасны суулгацаар хамгаалалтын зурвас хийж, 1000 ш чацаргана, 700 ш үхрийн нүдний суулгацыг эх цэцэрлэг болгон суулгаж, давжаа алим, агч, өрөл, бөөрөлзгөнө, монос зэрэг 20 гаруй төрлийн мод бут цөөн тоогоор тарьж төрөл бүрийн модны үрээр үрсэлгээ хийж, бага зэрэг хүнсний ногоо тарьж байгаа нь сайн ургаж байна. Сүүлийн хоёр жил 250-400 кг чацаргана, үхэр нүдний жимс хурааж байгаа нь төслийн зорилго биелсэн гэж үзэж байна. Бид ажлынхаа үр дүнгээ сумынхаа иргэдэд байнга мэдээлж, сургалт семинарыг үе шаттай зохион байгуулснаар хэдэн жилийн өмнө маний сумын хэмжээнд нэг өрх хашаандаа ганцхан үхрийн нүдний буттай байсан бол одоо 70 гаруй өрх хашаандаа их,

• Төслийн нэр: Хараагийн хишиг • Төслийн байршил: Сэлэнгэ

аймаг, Баянгол сум • Төслийн удирдагч: П.Дагвадорж • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2005 оны III сараас 2005 оны XII сар.

Page 29: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

бага хэмжээгээр жимс, жимсгэнэ тарьж жимсээ хурааж эхэлжээ. Одоо нөхөрлөл байгуулагдан ойн санг гэрээгээр эзэмшиж Хараа голын бургас хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хийж эхлээд байна.

Чацаргана Давжаа алим Манай сумын анхны ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа “Хараагийн хишиг” нөхөрлөл 8 өрхийн 16 гишүүнтэй байгуулагдсан. Голын бургастай 20га газрыг нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөө гарган сумын ИТХ-р батлуулж 2009 онд ДДБОС-гийн ЖТХ-т хамрагдан 13.5 га газрыг хашиж хамгаалан 1000 ш чацаргана, үхрийн нүдний бут, нөхөн сэргээлтэнд бургас, улиас тарьж ойн санг баяжуулж, ургамлын төрөл зүйл байгалийн жамаар нөхөн ургах нөхцлийг бий болгосон нь энд усны амьтан байршиж үржих таатай нөхцөл бүрдээд байна.

Бид мэргэжлийн хүмүүс биш ч гэсэн хийж байгаа ажлынхаа алдаанаас суралцаж зөвийг нь авч дээр нь энэ төслийн сургалтанд гурван удаа хамрагдсанаар өрхийн үйлдвэрлэл, жимс цэцэрлэгийн талбайд ажиллах чадвартай боллоо. Цаашдаа бид сумын төвийн ногоон бүс болсон Хараа голын усан сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээх ажилд бусад нөхөрлөл иргэдтэй хамтран Хараа голын гүүр орчимд замын болон аялагчид түр амрах НҮБ-ын ДДБОС-ийн

Нөхөн сэргээлтэд зориулсан үржүүлэг ЖТХ-ийн нэрэмжит жимст цэцэрлэгийн талбай байгуулах зорилт тавин ажиллаж байна. Хүн бүр хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалж баялгийг нь арвижуулан байгалийн цэвэр бүтээгдэхүүн хүртэж байхын ерөөл дэвшүүлье.

Төслийн удирдагч П.Дагвадорж

Page 30: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч Ө. Энхээ

Хайлаас гэдэг мод Монгол орны хот, хөдөөгийн хаана ч ургаж чадахаар, олон зориулалтаар тарьж болохоор, ялангуяа авто зам, тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурваст сайн тохирохоор мод юм. Төсөл хэрэгжүүлж энэ модоор бараг дагнан үржүүлэг хийж эхэлснээр жил бүр нэлээд тооны суулгацыг зах зээлд нийлүүлэх болсон доо. Манай нөхөрлөл ил талбайд үржүүлэг хийж жилд дунджаар 10000-15000 ш хайлаасны суулгац гаргаж байгаа. Өнгөрсөн жилээс агч модыг үрээр тарьж ургуулж туршсанаар 1000 гаруй агч модны суулгацтай болоод байна. Мөн буйлс модны үржүүлэг хийх ажилдаа орж туршилтаар 200 ширхэгийг ургуулж үзлээ. 2009 оны 7 дугаар сарын эхээр өөрийн орлогоор солонгос хүлэмж худалдан авч түүн дотроо хайлаасыг үрээр үржүүлж эхэлсэн. Хашаа, талбайгаа өргөтгөж үржүүлгээ жил бүр нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран 1000 ш хоёр настай хайлаасыг аймгийн цэцэрлэгт хүрээлэнд суулгасан. Энэ ажилд нийт 15 хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцсон.

Бид энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр маш сайхан үр дүнд хүрлээ. НҮБ-ын Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн ачаар бид олон жил хийх ажил, орлоготой болсноо хэлмээр байна. Өнгөрсөн хугацаанд ажилгүй 8 иргэнийг ажлын байраар хангаж амьдрах ухаанд сургаж амьдралыг нь дээшлүүлж чадлаа.

Хайлаасны ил талбайн үржүүлэг Нэг хүний мөнгөн орлогыг сард дунджаар 108000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ажлын байртай болж, газар болон ажлын байрны гэрчилгээгээ авч баталгаажуулсан. Хашаагаа 200 метр газар шинэчилж өргөтгөж чадлаа. Хөгжлийн бэрхшээлтэй 5

• Төслийн нэр: Хайлаасжуулалт • Төслийн байршил: Дархан-Уул

аймаг, Дархан сум • Төслийн удирдагч: Ө. Энхээ • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2008 оны III сараас 2008 оны XI сар.

Page 31: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

хүнийг мод үржүүлгийн ажилд сургаж, амьдралд нь зохих хувь нэмэр оруулсан гээд багагүй зүйл хийжээ.

Энэ хугацааанд өөрсдөө ч чамгүй туршлага хуримтлууллаа. Нэг настай хайлаасны суулгацыг үрээр ил талбайд үржүүлэх, услах, арчлах, 2 настай суулгацын талбайд шилжүүлэн суулгах, дараа жилийнхээ суулгацыг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх зэрэг олон ажлуудыг хэрхэн хийх талаар өөрийн гэсэн мэдлэг, арга барилтай боллоо.

Агч модны үржүүлэг Агч модны үрийг намар хаанаас хэдийд хэрхэн түүж хадгалах, суулгацанд бэлтгэх, суулгац үржүүлэх чадвар, арга барилыг эзэмшиж байна. Мөн хүлэмжинд суулгац үржүүлэх талаар сурч байна. Цаашид хайлаасны суулгацын үржүүлгээ улам өргөтгөх, хавар эрт хүлэмжинд үржүүлэх, агч, буйлс болон бусад модны үржүүлгийг өргөжүүлэх, шинээр хийж эхлэх төлөвлөгөө, зорилттой ажиллаж байна.

“Хайлаасжуулалт” нөхөрлөлийн ахлагч Ө.Энхээ

Page 32: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч Д. Бүжин Уур амьсгал хүчтэй өөрчлөгдөж, малын бэлчээр талхагдалд орж өвс тэжээл хомсдон мал аж ахуйд хүндрэл учрах болсон өнөө үед тахиа шувууны өрхийн аж ахуйг хөгжүүлэх нь нэг талаар улс орны хүнсний хангамжид бага ч болов хувь нэмрээ оруулах, нөгөө талаар доройтож байгаа хөрс, ургамал, бэлчээрт тойруу замаар дэмжлэг үзүүлж байгаа хэрэг гэж үзэж болох юм. Бид ийм нэг ажлыг байгаль орчныг хамгаалах зарим нэг арга хэмжээтэй хослуулан хийсэн нь багагүй үр дүн авчирлаа. Төв аймгийн Алтанбулаг сумын БАМ-ын булан, цагаан бургастай орчмыг хамгаалалтын бүс болгож, төслийн багийн гишүүдээс төсөлд хамрагдсан малчдын бүлгийн гишүүдийн дунд бургас болон бут, сөөг тарьж ургуулах талаар 12 цагийн сургалт мэдээллийн ажил зохион байгуулж, бүлгийн гишүүдийг чадавхжуулснаар Баянбулаг нөхөрлөлийн гишүүд нь 0,5 га талбайд 250 чацарганы суулгац, 400 ш бургас, улиасны суулгац, 2000 ш саваа мод тус тус тарьж ургуулж байна.

Халамжийн төвийн хүүхдүүд талбайд Цацагт хяруулын өрхийн аж ахуйн эхлэл Байгаль хамгаалах чиглэлээр санаачлагатай ажиллаж буй иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор цацагт хяруулын аж ахуйн суурийг бий болгоход шаардлагатай инкубатор, 12 метр квадрат талбайтай тахианы байр бэлтгэж 1 настай дөрвөн цацагт хяруул, 2 сартай таван дэгдээхэйг тус тус 2 өрх айлд байршуулан

• Төслийн нэр: Ногоон бүс- өрхийн хөгжил

• Төслийн байршил: Төв аймаг Алтанбулаг сум

• Төслийн удирдагч: Д. Бүжин • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2007 оны I сараас 2008 оны IV сар.

Page 33: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

маллуулж эхлээд байна. Инкубаторт цацагт хяруулын өндөг дарах ажилд эхлэн суралцаж одоогоор 18 ш цацагт хяруулын дэгдээхэй гаргаж аваад байна.

Төслийн багийн гишүүд нь хүүхдийн халамж үйлчилгээний “Гэрэл” төвийн багш хүүхдүүдтэй хамтран 0,5 га талбайд шувууны хүч нэмэгдүүлсэн тэжээлийн ургамал тариалж, цацагт хяруулын дэгдээхэйг өсгөж, тэжээх, арчлах, ажиллагаанд суралцсан. Нийт 2 га газрын талбайг хагалан дараа жилийн тариалалтанд бэлтгэж байна.

Төсөл хэрэгжсэнээр малчдын бүлгийн гишүүд нь хамгаалалтын бүсийн орчны хөрсийг цэвэрлэх, эрүүлжүүлэх ажиллагааг өөрсдийн хүч хөдөлмөр, санаачлагаар хийхээс гадна энэ ажиллагаандаа нутгийн иргэдийг татан оролцуулдаг боллоо. Малчдын бүлгийн гишүүдийг мод, бутлаг ургамал тариалж, суулгац бэлтгэх арга ажиллагаанд сургаснаар илүүдэл бүтээгдэхүүнээ зах зээл дээр борлуулах эх үүсвэрийг тавьсан. Голын эрэг газарт модгүй болж нүцгэрсэн талбайд хурдан ургадаг, хөрс голдоггүй саваа модыг ихээр тариалснаар усны ундрагыг хамгаалах боломжтой болсон.

Манайд хөгжөөгүй шахам байгаа цацагт хяруулын аж ахуйг Төв аймагт хөгжүүлэх эхлэлийг тавьж, бүлгийн гишүүдийг шувуу өсгөж үржүүлэх дадлага туршлагатай болголоо. Мөн өрхийн аж ахуй эрхлэх, орон нутгийн хямд материалаар шувууны витаминт тэжээл бэлдэх, тариалах аргад сургах, эр эм цацагт хяруулыг амьд инкубатор болгон ашиглах арга технологид сургаж, 2 өрх айлыг цацагт хяруулын аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

Цацагт хяруул, тахианы жижиг аж ахуй Цаашид хамгаалалтын бүсийг тэлж, төрөл бүрийн мод, бутлаг ургамал, жимсний суулгац нэмж тариалах, нутгийн иргэдийн дунд шувууны аж ахуй эрхлэх сонирхолтой иргэд цөөнгүй байгааг харгалзан цацагт хяруулын аж ахуй эрхлэх талаар гарын авлага материал бэлтгэж хэвлүүлэн тараах, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна. Төслийн удирдагч Д.Бүжин

Page 34: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Нөхөрлөлийн ахлагч Г. Оюун Дэлхийн хэмжээгээр дулааралт явагдаж байгаатай холбоотойгоор байгаль экологийн хувьд ихээхэн өөрчлөлт гарч байна. ДДБОС-ийн ЖТХ-өөр Хэрлэн голын экосистем, биологийн нөөцийг хамгаалах, хөрсний эвдрэл, хуурайшилт, усны хомсдол, элсний нүүдлийг багасгах зорилгоор жимсний мод тарьж, ургуулах чиглэлийн төсөл бичиж хамтран ажиллалаа. Төслийн үр дүнд манай нөхөрлөл нь нилээд ажлуудыг хийж, бодит үр дүнд хүрсэндээ баяртай байна. Үүнд:

• Таван га газарт өргөст тороор хамгаалалтын хашаа барьсан. Чацарганы 400-аад, улиасны 300, хайлаасны 350, шар хуайсны 100, буйлсны 100 ширхэг суулгацыг худалдан авч тарьсан;

• Усалгаанд зориулж гар худаг гаргаж, мотор худалдан авсны дээр чацаргана, долоогоно үрээр тарих 5м х 4м харьцаатай жижиг хүлэмж барьж үрсэлгээ хийж байна;

• Улиас, хайлаас, бургас, гүйлс, моносыг үр, саваагаар тарих, үрийн тусгайлсан 15 ш талбайг бэлтгэж 1100 гаруй тарьц суулгац бэлтгэв;

• Энэ жилээс үхрийн нүдний 80 бутнаас жимс хураан авч 80 гаруй литр жимсний чанамал хийж өөрсдийн хүнсэндээ хэрэглэснээс гадна бага зэргийг борлуулж үзэв;

• Мөн 2 настай 800-гаад үхрийн нүдний суулгац бэлтгэн бойжуулгын талбайд шилжүүлж, ногоон мөчрөөр нь 500 гаруй суулгац бэлтгэж, өрөл 60 гаруй, далий ягаан 50 гаруй, нохойн хошуу 150 гаруй суулгацаар жимсний талбайдаа баяжилт хийв;

• Цэцгийн мандал хийж ус, нөөцлөх емкостыг 1.70 м-н тусгай суурь бэлтгэн байрлуулснаас гадна талбай дээрээ 4м x 4м харьцаатай 2 өрөө байр барьж ашиглалтанд орууллаа.

• Төслийн нэр: Хан уулын жимсний төгөл

• Төслийн байршил: Хэнтий аймаг, Хэрлэн сум

• Төслийн удирдагч: Г.Оюун • Төсөл эхэлсэн, дууссан

хугацаа: 2007 оны IV сараас 2008 оны IV сар.

Page 35: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Үхрийн нүд жимс Жимс ногоо даршилж байгаа нь “Жимсний баяжмал” ЗГБ Нөхөрлөл нь одоогоор таригдсан моднуудынхаа усалгаа, арчилгаа, хамгаалалтыг сайжруулан жил бүр баяжилт хийж “Жимсний аж ахуй” байгуулах зорилт тавин ажиллаж байна. Мөн усалгаа гар ажиллагаатай байгаа нь манай нөхөрлөлийн цаашдын хөгжил цэцэглэлтэнд саад болох гол зүйл болоод байгаа тул 3-5 га-ын усалгааны системтэй болох зорилготой ажиллаж байна.

2010 оноос өөрсдийн бэлтгэсэн үхрийн нүдний болон бусад тарьц, суулгацаа зах зээлд борлуулж, жимс, хүнсний ногоо боловсруулах жижиг цех байгуулж ажиллах төлөвлөгөөтөй байгаа.

“Жимсний баяжмал” ЗГБ Нөхөрлөлийн ахлагч Г.Оюун

Page 36: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч М. Од Ер нь чацаргана гэдэг жимсийг хүмүүс сүүлийн үед их тарих болсон ч амжилтад хүрэх нь тийм ч олон биш харагдаж байна. Тэд мэдэхгүйн улмаас үрээр ургуулсан суулгац авч тарих нь тун элбэг байна. Энэ нь эхний 2-3 жилд бараг мэдэгдэхгүй бөгөөд жимсээ өгч эхлэх болоход л хэнд ч мэдэгдэнэ. Хийсэн ажлын дор хаяж тал нь талаар болно гэсэн үг дээ. Төсөл эхлэхээс өмнө бид чацарганы цэцэрлэг байгуулах төлөвлөгөөгөө гаргачихсан зарим ажлыг эхэлсэн байсан. Ер нь аливаа тарьсан ургамалд усалгаа маш чухал. Бид эндээс төслийнхөө ажлыг эхэлсэн. Өөрийн худагтай юмуу аль нэг усны эх үүсвэртэй байх нь чухал. Худаг ухуулахын өмнө худаг ухах цэгээ тогтоолгох зорилгоор гидрогеологийн шинжилгээг хийлгэсэн. Дараа нь гүний худаг ухдаг мэргэжлийн байгууллага “Ус-Оюу” ХХК- тай гэрээ байгуулж уг ажлыг гүйцэтгүүлсэн.Уг гэрээгээр нийт 30 м ухах байсан боловч усны гарц, ундрага сайн байсан тул 28 м хүргээд зогсоох санал тавьж худаг ухалт зогссон юм. Худагны усны гарц сайн байгаа ба манай жимсний талбайн хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа болно. Худагтай болсноор усалгааны зардал маш их багассан. Өмнө нь нэг удаагийн усалгаанд нийт модоо усалж дуусгахад хамгийн багадаа 25 литр А92 бинзен 30000 төгрөгний зардал гаргадаг байсан бол цагт 5м3 усыг шахагч 1,1 кватт/цаг чадалтай насос бүхий худагаар нийт модоо усалж дуусгахад 28 цаг зарцуулдаг ба энэ нь 2156 төгрөгийн зардалтай болсон. Йимд усалгааны зардал 14 дахин багассан болно. Мананжуулагчтай хүлэмж барих ажлыг 2 сарын хугацаанд хийж өндөр нь 2,2 м, урт нь 10 м, өргөн нь 3,6 м буюу 36 мкв талбайтай хүлэмжтэй болсон. Хүлэмжинд чацарганы тарьц бэлтгэх зорилгоор мананжуулагч, услалтын систем байгуулах, хүлэмжний бусад хэмжилт хийх багаж хэрэгсэл, тоноглол авах, хөрс боловсруулалт хийгдэж байгаа. Төсөлд хамрагдсанаар жимсний модны талбайгаа өргөтгөх хамгийн гол нөхцөл хангагдлаа. Харин өргөтгөхийн өмнө усжуулалтын системээ боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа. Хүлэмжтэй болсноор манай цэцэрлэгт хүрээлэн цаашид улам өргөжих сайхан боломж бүрдлээ. Уг хүлэмжинд ногоон мөчрөөр тарьц үржүүлэлт хийхэд хамгийн багадаа 5000 ширхэг тарьц үржүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл манай эзэмшлийн 5 га жимсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг

• Төслийн нэр: Хөдөөг хөгжүүлье • Төслийн байршил: Хэнтий аймаг,

Цэнхэрмандал сум • Төслийн удирдагч: М.Од • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа: 2009

оны IV сараас 2009 оны IX сар.

Page 37: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

өөрийн дотоод нөөцөө ашиглан 1-2 жилийн дотор бүрэн ашиглалтанд оруулах нөхцөл бүрдлээ.

Ойрын хугацаанд чацарганы моднуудаа амжилттай жимслүүлж, жимсийг хураан авах, жимсний модот цэцэрлэгт хүрээлэнгээ улам өргөтгөх, ажлын байрны тоогоо нэмэгдүүлэх алдагдалгүй ашигтай ажиллах түвшинд хүрэх, мод тарьж амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг нутгийн иргэдэд үлгэрлэн үзүүлнэ.

Нөхөрлөлийн чацарганы талбай Үүний тулд ирэх хавар усжуулалтын системийг боловсронгуй болгож, автоматжуулах, газрын өндөрлөгт том хэмжээний усан сангийн сав байрлуулах, модны 2 эгнээ хооронд усны хоолой байршуулах /ингэсэнээр услалтын ажлын хөдөлмөр цаг зарцуулалт багасаж, жимсний цэцэрлэгт хүрээлэнгийн өргөтгөх ажлыг эхлэх нөхцөлөө бүрдүүлэх, хүлэмжиндээ чацарганы модны үржүүлэг хийх, бойжуулалтын талбай бэлтгэх, чацарганаас өөр төрлийн жимсний мод тарьж турших, нутгийн ноёлох салхийг хаах зорилгоор хашааны баруун, хойд талаар улиас, бургас тарих, торон хашаагаа блокон хашаагаар солих, нэмж дээрх хүлэмжтэй ижил хэмжээтэй хүлэмж барих зэрэг олон ажлууд хүлээгдэж байна. Нөхөрлөлийн ахлагч М. Од

Page 38: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч Д. Жаргал Үхрийн нүд гэдэг жимс арчилж ургуулж чадвал маш ашигтай, сайхан жимс дээ. Бага талбайд цөөнийг тарьсан ч өрхийн жилийн хэрэгцээг хангаж чадна. Би үхрийн нүдний үржүүлгийн эх цэцэрлэг байгуулах зорилгоор жижиг төсөл хэрэгжүүлсэн. Үүний тулд эхний ээлжинд газрын гадаргуй дээрхи чулуу, модны холтос, хогийг зайлуулан 0,3 га талбайд хашаа барьсан. Дараа нь уг газраа 8 тн бууцаар бордоод хөрсийг хагалж боловсруулаад тэгшилж суулгац тарихад бэлтгээд ургамлын эгнээ хооронд 2,5 м, ургамал хооронд 1 м зайтай байхаар талбайг зохион байгуулж 390 нүх ухуулаад түүнд бууц шороо хольж хийгээд үхрийн нүдний 390 ш суулгац тарьсан. Тарьсанаас хойш ургамал ургалтын хугацаанд 6 удаа усалж, 3 удаа хог ургамлыг түүж цэвэрлэн хөрсийг сийрэгжүүлэх арчилгаа хийсэн. Тарьсан суулгац бүрэн амьдарсан. Мөчрийн өсөлт 38-52 см ургасан нь сайн үзүүлэлт боллоо. Мөн энэ эх цэцэрлэгээ бид зайлуулан үржүүлэхэд ашиглах боломжтой боллоо.

Эх цэцэрлэгийн эхлэлт

• Төслийн нэр: Үхрийн нүдийг үржүүлж иргэдийн амьжиргааг дэмжих

• Төслийн байршил: Сэлэнгэ аймаг Мандал сум

• Төслийн удирдагч: Д. Жаргал • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2007 оны IV сараас 2007 оны XI сар.

Page 39: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Түүнчлэн 3м х 3м хэмжээтэй ус нөөцлөх сантай болж үржүүлгэнд шаардагдах 18-22 см тусгай гогцоо хэлбэрийн 1000 ш гадас бэлтгэв. Шаардлагатай хор бордоо, идэвхжүүлэгч бодис, усны насос, хоолой пёлонка, хүрз, гаапуу, тоосруулагч хошуу, төмөр утас зэрэг багаж хэрэгслүүдийг худалдаж авсан. Хуучин байсан үхрийн нүдний заримыг нь сонгож, зайлуулан үржүүлэх ажил хийсэн. Төсөл хэрэгжих явцад 2-4 хүнд зааж дадлагажуулав. Намар нь үржүүлсэн суулгацнаас тэдний амьжиргааг дэмжихээр 200 ш суулгацыг үнэ өртөггүйгээр өгч туслав. Ногоон мөчир үндэслүүлэх аргад 2 хүн сургаж 1100 мөчир үндэслүүлсэн болно.

Үхрийн нүдний эх цэцэрлэг Төслийн үр дүнд үхрийн нүдний шалгарсан сортын 390 бут бүхий эх цэцэрлэгтэй болж чадлаа. Энэ нь цаашдаа үхрийн нүдийг үржүүлж, суулгац үйлдвэрлэх матераллаг бааз болох юм. Тэгээд миний цаашдын гол зорилго бол жимс, жимсгэний ялангуяа үхрийн нүд, чацарганы суулгацыг аль болохоор ахиухан үржүүлж айл өрхүүдийн амьжиргааг дэмжиж туслахад оршиж байгаа.

Ногоон Ой Нийгэмлэгийн тэргүүн Д. Жаргал

Page 40: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Б.Баясгалан, “Тахилт хан” ТББ Зах зээлийн өнөөгийн нөхцөлд эмийн болон ашигт ургамал тарималжуулах, газар тариалан эрхлэн хөгжүүлэх явдал нь байгалийн ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, болон иргэдийн амьжиргааны эх үүсвэр өрхийн орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэр болно. Төсөлт ажлын хүрээнд байгалийн ургамлын нөөцийг зохистой ашиглах хамгаалах ажилд орон нутгийн иргэдийг татан оролцуулах, улмаар тэдний амьжиргааны эх үүсвэрийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эмийн болон ашигт ургамлыг зохих хугацаанд ургамлын онцлогоос хамааруулан үрээр, мөчрөөр, суулгацаар тус тус тариалав.

Тариалсан эмийн ургамалууд Ургамлын ургалтын явцад органик болон минерал бордоо хэрэглэхээс гадна усалгааны асуудлыг төсөлт ажлын хүрээнд шийдсэн болно. Төсөлт ажлын хүрээнд эмийн болон ашигт 10 гаруй зүйл ургамлыг тарьж ургуулан үүнээс 5 зүйл өвслөг 6 зүйл модлог ургамлуудыг тарих арга технологийг иргэдэд зааж сурган байгалийн ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх улмаар түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэх арга барилыг эзэмшүүлэв. Төслийн хүрээнд толгодын бударгана, долиготсон гишүүнэ, урт навчит балгана, эмийн хумсан цэцэг, урал чихэр өвс, үнэгэн сүүлхэй лидэр, гоолиг сухай, тэхийн шээг зэрэг зүйл ургамлуудыг тарих арга технологийг эзэмшин түүнээс гарах үр өгөөжийг амьжиргаагаа дээшлүүлэхэд хэрэглэх, шинэлэг аж ахуйн алхамыг хийх үүднээс зарим бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийж зохих зааврын дагуу савлаж зах

• Төслийн нэр: Эмийн, ашигт ургамлыг тарималжуулан иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны эх үүсвэрийг бий болгох

• Төслийн байршил: Булган аймаг Рашаант сум

• Төслийн удирдагч: Б.Баясгалан • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа: 2006

оны IV сараас 2007 оны XI сар.

Page 41: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

зээлийн ханшаар боловсруулснаас гадна зарим ургамлын үрийг хатааж дараа жилийн тариалалтанд нөөцлөн хадгалж байна. Эмийн ургамал тариалах, орчны байгалийг хамгаалахын зэрэгцээ экологийн аялал жуулчлах хөгжүүлэх ажлыг өөрсдийн санаачлага, хөрөнгөөр эхлээд амжилттай явуулж байна.

Өөрсдийн санаачлага, хүчээр байгалийн аялал жуулчлал хөгжүүлж байна Эмийн ургамлыг зохистой хэрэглэх, хамгаалах чадварыг иргэдэд эзэмшүүлсэн. Тарималжуулсан 6 зүйлийн өвслөг 6 зүйл модлог ургамлуудыг тарих арчилах арга зүйд суралцсан. Эмийн болон ашигт ургамлыг аж ахуйн эргэлтэнд оруулах түүнээс гарах үр өгөөжийг амьдрал ахуйдаа хэрэглэх шинэлэг аж ахуйн алхамын эхлэлийг бүрдүүлэв. Цаашид тухайн орон нутагт ургадаг зүйл ургамлуудын ургах орчин гарал үүслийг судлах, ургамлыг тарьж ургуулах, хамгаалах, ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, улмаар тэднийг өргөнөөр татан оролцуулахад анхаарлаа хандуулах, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэх, эмийн болон ашигт ургамлын плантаци байгуулах зэрэг ажлуудыг шат дараалан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. “Тахилт Хан” ТББ-ын тэргүүн Б.Баясгалан

Page 42: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Хоршооны тэргүүн Л. Ичинноров ДДБОС-гийн ЖТХ-ийн төсөлд хамрагдсанаар манай хоршоо хэд хэдэн асуудлаа шийдвэрлэж чадсан. 700 гаруй жимсний бут /чацаргана, үрхийн нүд/ хоршооны хашаанд болон гишүүдийн хашаанд тарьж, мод бутыг тогтмол усалж байхад зориулж худаг гаргаж усалгааны асуудлыг шийдсэн. 2006-2007 онуудад үйлдвэрлэх бүтээгдэхүүний түүхий эд сав баглаа, боодлыг нөөцлөн бэлтгэж авсан. Төслийн үр дүнд 2-5 жилийн дотор /жимс/ түүхий эдийг гаднаас худалдан авдаг байсныг 30-50%- ийг өөрсдөө бэлтгэх боломжтой болсон.

Бид жимсний бут сөөгийг тарьж ургуулах, арчлах өөрийн гэсэн арга барилтай болсон нь төсөл хэрэгжсэний гол үр дүн болсон гэж үздэг. Цаашид тосгоны айл өрхүүдийг жимсний мод тарьж жимсээр бүтээгдэхүүн хийж амьдралдаа хэрэглэдэг болгохын тулд юуны өмнө өөрсдийн хийж байгаа ажлаа бусдад сайн ойлгуулах, үзүүлэх, харуулах, ярьж таниулах ажлыг түлхүү хийж байдаг даа.

“Жимст-Дулаанхаан” хоршооны тэргүүн Л. Ичинноров

• Төслийн нэр: Амин дэм • Төслийн байршил: Сэлэнгэ аймаг,

Дулаанхаан тосгон • Төслийн удирдагч: Л.Ичинноров • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2006 оны III сараас 2007 оны II сар.

Page 43: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч С. Гүнчинсүрэн

Жижиг голууд тасран алга болж хуурай сайр үлдэх нь хэвийн үзэгдэл боллоо. Жижиг голуудаар тэжээгддэг томоохон голууд удахгүй тасарч ширгэн хааяа бороо хур орсны дараа урсдаг болж мэдэх юм шүү. Хараа гол бол манай улсын чухал голуудын нэг. Түүнийг хамгаалах нь бидний үүрэг байх ёстой. Хараа голын бургасыг хэсэгхэн ч бай газар хамгаалья гэж зорьсон биднийг ДДБОС-гийн ЖТХ-ийнхөн дэмжсэн юм. Ингээд төсөл хэрэгжүүлэх талбайн 4000 метр орчим газрыг өргөст тороор хашиж хамгаалалтад авлаа. Талбайдаа үхрийн нүд 1000 ш, чацаргана 1200 ш, бөөрөлзгөнө, тэхийн шээг, нохойн хошуу, долоогоно зэрэг бусад жимсний 100 ш суулгац суулгаж, тордон ургуулж байна. Азаар голын усны түвшин дээшлэх үед ус халих хуучин гольдролыг сэргээн тэтгэснээр усалгааны тогтмол сантай болов. Тарьсан жимсний мод бутны 80 орчим хувь цэцэглэн ургаж 1, 2, 3, нас бүхий суулгац жил дараалан цэцэглэн эргэлтийн жимсэн төгөл бий болох нөхцөл бүрдлээ.

Үхрийн нүдний талбайн хэсэг Чацарганы талбайн хэсэг Шар усны болон Хараа гол үерлэн халих үед илүүдэл усыг цуглуулан тогтоох бяцхан цөөрөм бий болгосон нь усалгаа ихээхэн шаарддаг жимсний мод ургуулахад дөхөмтэй сайн ажил байлаа.

• Төслийн нэр: Баянгол төсөл • Төслийн байршил: Сэлэнгэ аймаг

Баянгол сум • Төслийн удирдагч: С.

Гүнчинсүрэн • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2006 оны VIII сараас 2007 оны IX сар.

Page 44: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Эзэмшил бүхий талбайгаа бүрэн хамгаалан хашаажуулж төслийн ахлагч гэр бүлийн хамт байнга сууршин амьдрах болсноор бургас бут сөөг малд идэгдэх, ахуйн хэрэгцээнд огтлогдон устах явдал зогсож, экологи сэргэн, залуу бургас модоор ойн сан аривжин шинэ бургасан төгөлүүд буй болж байна.

Сэргэн ургасан бургасан төгөл Төсөл хэрэгжүүлэх явцад нутгийн иргэдээс давхардсан тоогоор 30 хүнд нэг сая орчим төгрөгний ажлын хөлс олгосон нь ажилгүйдлийг бууруулах иргэдийн амжиргааг тэтгэхэд бага ч атугай нэмэр боллоо. Ер нь жил ирэх тусам туршлагатай болж байна. Жимсний суулгацыг эхлэн суулгахаас 7-10 хоногийн өмнө шувууны сангас, хонь, үхрийн баас, үнс, үртэс бүхий усанд байлгасан нь модны амьдрах чадварыг дээшлүүлсэн гэж үзэж байгаа. Тариалалтын үед болон дараа нь өдөр өнжилгүй усалсан нь үр дүнтэй боллоо. Эзэмшил бүхий талбайг бүрэн хамгаалж мал бэлчээх явдлыг зогсоосон нь нэг болон олон наст ургамал их хэмжээгээр ургаж хавар, намар хэт хуурайшилтын үед гал түймрийн аюул ихсэх хандлагатай байх тул цөөн тооны бод мал бэлчээхэд буруугүй бөгөөд малын ялгадас байгальдаа бордоо болдог нь мал байгалийн харилцан шүтэлцээний жам ёс бололтой. Жимсний мод бутыг тариалахдаа нэг жил ижил насны суулгац ихээр тарилгүй жил жилд өөр нас бүхий суулгац таривал эхнийх нь хөгшрөхөд сүүлийнх нь цэцэглэж тасралтгүй үр жимсээ өгөх төлөвтэй юм. Цаашид жимсний мод, бут үр жимсээ тогтмол өгч эхлэх үеэс цацарганы тос, ундаа, шүүс бэлтгэх жижиг үйлдвэрлэл явуулах зорилготой байна. Эндхийн булгийн усанд хийлгэсэн шинжилгээгээр ундны маш цэвэр ус болох нь батлагдсан тул /Хараа голын усанд шинжилгээ хийж байгаа Герман улсын болон МУИС багш оюутнуудын судалгааны багийн гаргасан дүгнэлт/ дээрхи жижиг үйлдвэрлэл явуулах нэн таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хамгаалалтын бүсэд байгаа биологийн төрөл зүйл түүний дотор усны булга, загас зэргийг хамгаалах өсөн үржүүлэх зорилготой байна. “Төгөлдөр Баян Хангай” ТББ-ын тэргүүн С.Гүнчинсүрэн.

Page 45: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч Ц. Батбаяр Манай улс ойн нөөцөөр хомсхон гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ ашиг хонжоо хайгсад ойг сүйтгэсээр байгаа. Ойг хамтын эзэмшилд авч хамгаалах нь маш зүйтэй арга хэмжээ санагдддаг.

Бид төслөөрөө Байшинтын амыг хамгаалах асуудлыг сум орон нутагт тавьж, 15 жилийн хугацаатайгаар эзэмшил, хамгаалалтдааа авч, нөхөн сэргэлтийн зориулалтаар эзэмших шийдвэр гаргуулсан юм. Ой маань эхлээд ямар байсныг Та зургаас харж болно. Улаанбаатар хоттой ойр, бас тэгээд хамгаалалттгүй байсных уу сэглэгдэж гүйцсэн байсан.

Сэглэгдсэн ой Ой бүхий эзэмшил газартаа талбайн хэмжилт хийж кадастрын зураг гаргуулсан. Байгаль хамгаалагч, ажилчдад байр бэлтгэж, 2005 оны 7 дугаар сараас одоог хүртэл 52 сарын турш байгаль хамгаалагчийг өөрийн эх үүсвэрээс тогтмол цалинжуулан ажиллуулж байна. 70 га газрыг тойруулан 5000 м урт газрыг торон хашаагаар бүрэн хааж хамгаалалтанд авч түймрээс хамгаалах 5 м өргөнтэй зурвасыг татав. Түймрээс хамгаалах шатаагч аппарат 1, ус шүршигч РЛО аппарат 2-ыг авч ажлын бэлэн байдалд байлгаж байгаа. Баянцогт суманд ОБЕГ-тай хамтран гал түймрээс урьдчилан сэргийлэх, “Байгаль орчны хамгаалалт” сэдвээр үзүүлэх сургууль сургалтыг 2 хоног явуулсан. Мөн нутгийн иргэд болон амрагч зорчигчдод ганцаарчилсан болон хэсэгчилсэн сурталчилгаа тогтмол хийж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр ойг хэсэгчилэн хамгаалахын үр дүнг мэдэрлээ. Ой мод, хөрс, ургамал, ан амьтан хамгаалагдсан газар байгалийн аясаар хэрхэн сэргэж болдог нь бодитоор харагдаж байна.

Хамгаалалтын торон хашаа

• Төслийн нэр: Сэргэсэн ой • Төслийн байршил: Төв аймаг

Баянцогт сум • Төслийн удирдагч: Цэрэндоржийн

Батбаяр • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2005 оны VII сараас 2006 оны VI сар.

Page 46: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Байгаль хамгаалах сургалт сурталчилгааг орон нутагт өөрсдийн үлгэр дууриаллаар үзүүлэн тогтмол хийх нь хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт гаргаж зөв хэвшил заншил тогтооход онцгой үүрэгтэй байлаа. Өөрийн үндсэн мэргэжил байгаль хамгаалах явцад хуримтлуулсан туршлагаараа байгаль хамгаалагч, иргэд, нөхөрлөлд “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга” номыг эрхлэн хэвлүүлж Ой бүхий орон нутаг, их дээд сургууль мэргэжлийн байгууллагуудад түгээлээ. Хашаалсан талбайд тарвага зурамнаас эхлээд олон амьтан, ургамлал үржиж эхэлдэг юм байна. Ойн нөхөн сэргэлт хэрхэн явагддаг, түүнд бид хэрхэн туслаж болохыг эндээс харж болохоор боллоо гэж бодож байгаа. Ой маань эрс хурдан нөхөн сэргээгдэж байгаа шүү.

Ой сэргэж байгаа нь Тарвага үржих эхлэв Цаашид ойн хамгаалалтыг үргэлжлүүлэн ойд цас, борооны ус тогтоож ашиглах усан сан байгуулах, усалгаа бүхий хүлэмжтэй болж суулгац үржүүлэх, байгалийн сургалт сурталчилгааны орон нутаг дахь жишиг төв байгуулах зорилттой ажиллаж байна. Төслийн удирдагч Ц.Батбаяр

Page 47: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч Б.Энхбат Голын эргийг ногоон болгохдоо чацарганаар ногооруулбал олон талын ач холбогдолтой. Бид Орхон голын эргийг чацарганаар чимэхээр шийдсэн юм. Төсөл хэрэгжих талбайг хашиж хамгаалахаас ажлаа эхэлж эхний ээлжинд бод малаас хамгаалахаар бодолцон нийт талбайг өргөст тороор тойруулан хашсан. Өөрийн хөрөнгөөр 800 м орчим газраас 220 вольтийн цахилгаан шугам татаж, өндөр эрэг болон нам дор эрэг орчмын газрыг тус тусын онцлогыг нь харгалзан засаж янзлан төмөр зам дагуух өндөрлөг талбайг жимсний мод бут тарих зориулалтаар дотор нь ангилан ихэнх хэсгийг нь авто механизм ашиглан шуудуулан хагалж, борнойдон боловсруулсан. Механик боловсруулалт хийсэн бүх талбайд юуны өмнө олон наст өвсний үрийг жигд цацан суулгаж намрын мод тариалалтын үеийг хүртэл үрийг нь унахаар бодолцож усалгаа хийн ургуулав. Голын эрэг орчмын нам дор газрыг мөн ангилан тодорхой хэсгийг нь хагалж борнойдон боловсруулаад зэрлэг бут сөөгийг сэргээн шилжүүлэн суулгах туршилт хийсэн бөгөөд цаашдаа мод үржүүлгийн талбайг энд хийхээр төлөвлөв. Мөн төсөлд хамрагдсан иргэдийнхээ санаачлагаар тэдний хэрэгцээнд зориулан төмс, бага зэрэг хүнсний ногоо тариалсан. Худаг ухах тохиромжтой газрыг сонгон гар аргаар 5 м шахуу гүнтэй худаг гарган доторлогоог нь орос аргаар хийж гүйцэтгэв. Худаг ухан ашиглаж эхэлснээр зөвхөн зуны усалгааны асуудлаас гадна жилийн аль ч улиралд ашиглаж болох ундны цэвэр усны асуудлыг давхар шийдэж өгсөн. Өвлийн улиралд харуул хамгаалалт, зуны улиралд байрлан ажиллах орон сууцны асуудалыг шийдэж 4м х 8м харьцаатай өвлийн байшин барьж ашиглалтанд оруулсан.

Үндсэн плантаци байгуулахаар товлосон өндөр үр ашигтай сайн сортын чацарганы тарьц 1000 ширхэгийг мөн тус бүр нижгээд 10-30 ширхэг 4 төрлийн модны суулгацыг технологийн дагуу суулгаж, урьдчилан бэлтгэсэн хар шороон хөрс болон бордооны холимог бүхий талбайд монос, хайлаасны үрээр тарилт хийв. Жимсний эх плантацад салхины хамгаалах зурвас болгож төлөвлөсний дагуу тарьц суулгасан болон суулгах нийт талбайн зохион байгуулалтыг хийж нар салхины зүг чиг онцлогыг бодолцон нарсны 30, шинэсний 20 мөн хайлаас, улиангар, агч модны суулгацыг суулгасан. Мөн талбайн урд талаар нь хайлаасны 75 ширхэг суулгац тарив.

• Төслийн нэр: Ногоон эрэг • Төслийн байршил: Сэлэнгэ аймаг

Сүхбаатар сум • Төслийн удирдагч: Б. Энхбат • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2005 оны VII сараас 2006 оны VI сар.

Page 48: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Үндсэн жимсний плантаци болон дагалдах зурвас болгон тарьсан моддыг өвөлжүүлэх бэлтгэл болгож нийтэд нь цэнэг усалгаа хийсэн. Нам дор эрэг орчмын сүйдсэн болон өвчилсөн мод бутыг танах, тайрах, цэгцлэх ажлыг урьдчилан гаргасан загварын дагуу янзалж байна. Хүн ажиллаж амьдрах нөхцөл нь төслийн үндсэн санаа зорилготой зөрчилдөхгүй байх үүднээс гарах хог хаягдал, бохирын асуудлыг шийдэж өгсөн.

Чацарганы талбай 2 дахь хавартаа Энэхүү төслийн санаа, санаачлагын хүрээнд анхлан үндсэн зургаан зорилт дэвшүүлж түүнтэй уяалдсан өөр бусад зорилтуудыг тавьж хэрэгжүүлсэн билээ. Төсөл хэрэгжүүлэхээр сонгон авсан голын эрэг орчмын газрыг сэргээн янзлах, ногоон байгууламжийг бий болгон хөрсний эдгэрэлтийг арилгах улмаар усны нэвчилтыг сайжруулах байгалийн унаган плантаци болон эко орчныг нь сэргээх, ногоон байгууламждаа хамгаалалт хийх, усжуулах,цахилгаан эрчим хүч татах, эцэст нь нийт бүтээн байгууламжыг харуул хамгаалалттай болгох гэсэн үндсэн зорилтууд байсан. Эдгээо зорилтуудыг биелүүлэхийн тулд дээр дурьдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба талбайн хөрсний элэгдэлтийг үндсэн жимсний плантаци байгуулах замаар урт хугацааны ногоон байгууламжийг бий болгож өгсөний сацуу төсөл хэрэгжих хугацаанд олон наст өвсний үрээр тариалалт хийн ургуулж бодитой харагдахуйц үр дүнд хүрсэн. Цахилгаан, орон байр, хашаа харуул хамгаалалт, худаг ус зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулсанаар хийсэн бүтээсэн бүхий л зүйл найдвартай болж байна. Дээрхи бүх хэрэгжүүлсэн зорилтуудаас гадна тарьж суулгасан үндсэн мод бутны суулгац, олон наст ургамлын талбай, үрээр тариалсан модны үрсэлгээ, салхины хамгаалах зурвасны зориулалтаар суулгасан модод, орчны зэрлэг плантаци хийсэн сэргээлт, таналт гэх мэт улиралын чанартай цаг хугацаа шаардагдах бусад ажлуудын дараагийн шатны үр дүнгүүд гарна. Уг төслийг эхнээс нь санаачлан эхлүүлж хамтран хэрэгжүүлсэн болон нийт хамрагдсан орон нутгийн иргэдийн шууд эзэмшилд 1000 гаруй өндөр үр, ашиг бүхий жимсний талбай бий болоод байна. Цаашид нэмэгдүүлж болохуйц плантацийн талбай, харуул хамгаалалттай холбогдох байгууламж бүхий хүнсний ногооны мод үржүүлгийн газрын зориулалтаар боловсруулсан нэг га талбай мөн унаган зэрлэг ургамлан бүрхэвч бүхий сэргээн ургуулах хариуцлагыг нь давхар авсан хамгаалалт бүхий 1 га орчим талбайнуудаас бүрдсэн үйл ажиллагаа нь жигдэрсэн цаашид ямар чиглэлээр байгаль орчинд халгүй, цэвэр экологийн чиглэлээр хөгжих боломжтой цогцолбор нэгжийг өгсөн. Нутгийн иргэдийн хувьд хамгийн гол ач тустай үйл юу болсон бэ? гэвэл төсөл хэрэгжүүлэгч бидний зүгээс огт бодолцож байгаагүй үр дүн гэж тооцож байгаа зүйл нь тэдний онгон байгаль, хүрээлэн буй орчинд хандах хандлагад өчүүхэн ч гэсэн нааштай өөрчлөлт оруулж чадсандаа баяртай байна.

Page 49: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Тухайлбал төслийнхний шууд хөдөлмөрийн үр дүн болж элэгдсэн хөрстэй талбай, буруу ашигласны улмаас устах шахсан эко орчин зэрэг хүний зүй бус үйл ажиллагааны улмаас эвдрэл сүйтгэлд ороод байсан байгаль хэрхэн ахархан хугацаанд сэргэж байгааг харсанаар тэдний ногоон байгальд хандах хандлага тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн нь бидний үйл ажиллагааны талаар асууж лавлах, дуурайн ижил төстэй үйл ажиллагаа явуулахаар болоод байгаа зэргээс нь илэрч байсан билээ. Мод ургамал тариалах үйл ажиллагааны хамгийн чухал ажил бол усалгаа байдаг. Гэвч энэ ажиллагаа нь экологийн болон эдийн засгийн хувьд ихэвчлэн хүндрэл учруулдаг. Дээрх асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хөвөгч хүрдэн шахуургыг зохион бүтээж түгээх зорилготой “2EKO Pump”төслийг эхлүүлэн ажиллаж байна.

Хөвөгч хүрдэн шахуурга Нөхөрлөлийн ахлагч Батсуурь Цаашид энэхүү “Ногоон эрэг” хэмээх төслийнхөө хүрээнд голын эрэг орчмын газар боловч харьцангуй өндөр хуурайшсан бөгөөд хөрсгүйжсэн газрыг хэрхэн, ямар арга аргачлалаар, нөхөн сэргээж болох туршлагаасаа хуваалцаж ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй явуулах гэж байгаа газрууд болон нэгэнт элэгдсэн хөрстэй, цөлжиж буй газрууд болон хүний шууд буруутай үйл ажиллагааны улмаас үржил шимгүй болсон, элэгдэж эвдэрсэн уурхайн газрууд гэх мэт нөхөн сэргээх шаардлагатай эко орчнуудыг ногооруулахад өөрийн хувь нэмэрээ оруулна. Нэгэнт бий болсон цогцолбор газартаа тарьж суулгасан ургамлын төрөл зүйлсийнхээ тоог олшруулж ховордож байгаа болон төстэй уур амьсгал бүхий өөр орны ургамлын плантацыг бий болгож үржүүлэх ажлыг хийнэ. Дээрх зорилтын хүрээнд 3-4 төрлийн мод бутны 1-3 настай суулгацыг амжилттай үржүүлэн ургуулж байна. Мөн түүнчлэн өөрсдийн тусгай арга, аргачлалын дагуу зарим төрлийн мод бутны үр гаргаж авах ажлыг амжилттай туршиж хэрэгжүүлсэн билээ. Ийнхүү энэ чиглэлээр цаашдаа тарьц суулгацны үйл ажиллагааг цогцоор явуулж хэрэгцээт зах зээлд нь нийлүүлэх зорилготой байна.

“Хүний эрх байгаль орчин” ТББ-ын тэргүүн Б. Энхбат

Page 50: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч Ж.Гомбожав Богд ууландаа мод үржүүлгийн газар, жимсний жижиг цэцэрлэг байгуулахаар энэ төслийг хэрэгжүүлсэн юм. Эхлээд 10 орчим га газрыг хашаалж, гүн өрмийн худаг гаргаж, 6м х 20м метрийн хүлэмж барьсан. Дараа нь голт бор, тавилгана, хайлаас, гүйлс, чацаргана, монос, улиас, бургас зэрэг 10 төрлийн 3000 орчим мод тарьсны 90 орчим хувь нь ургаж байна. Мөн 30,000 орчим чацарганы суулгац, 10,000 гаруй хайлаас, гүйлсний суулгац үржүүлж байна. Хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, салатны байцаа зэргийг тарьсан бөгөөд тарьсан бүх ногоо ургах бололцоотой юм байна гэдгийг харуулсан. Эхний үр шимийг ч хүртлээ.

Төсөл хэрэгжсэнээр хашаа барих, мод тарих, худаг гаргах зэрэг ажилд 30-аад хүнийг янз бүрийн хугацаанд ажиллуулсан. Тэдгээр хүмүүсийн амьдралд бага ч гэсэн хувь нэмэр болсон.

Талбайн зарим хэсэг (намар) Цаашид тогтвортой ажиллах ажлын байр бий болгож чадлаа. Уг мод үржүүлгийн газарт байнга ажиллах хүнтэй болсон. Өнгөрсөн хугацаанд ямар модыг яаж ургуулах, юун дээр алдав, юун дээр онов гэдгээ мэдэж авсан. Энэ бааз дээрээ түшиглэн хамтран ажиллах байгууллага, хүмүүс, түншүүдтэй ч болж байна. Мөн гарын авлага болох материалтай болсон. Цаашид Улаанбаатар хот болон бусад хотыг цэцэрлэгжүүлэх, шатсан ой, хүний буруу үйл ажиллагаагаар устаж үгүй болсон мод байсан газруудыг ойжуулах, цөлжилттэй тэмцэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулах, энэ чиглэлээр мэргэжилтэй болон мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Түүнчлэн мод үржүүлгийн газрыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж байна. Төслийн удирдагч Ж.Гомбожав

• Төслийн нэр: “Түргэн” мод үржүүлгийн газар байгуулах

• Төслийн байршил: Улаанбаатар, хуучин Бугын САА

• Төслийн удирдагч: Ж. Гомбожав • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2009 оны III сараас 2009 оны XII сар.

Page 51: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Нөхөрлөлийн ахлагч Н. Тодорхойсүрэн Би Хараа голын бургас сүйдэж байгааг хараад сэтгэл эмзэглэдэг. Энд хүн, малын оролцоо байгалийнхаас хавьгүй их байгаа. Бид хэсэгхэн ч гэсэн бургасыг хамгаалж дараа үедээ үлдээх, болж өгвөл ургуулж арвижуулах зорилгоор энэ төслийг хэрэгжүүлсэн юм. Нийт 10 гаруй га газрын бургасыг хашиж хамгаалахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 5,6 га газрыг торон хашаагаар бүрэн хашаажуулж мод тарих ба бургас, мод, ургамал нөхөн төлжих нөхцлийг бүрдүүлээд байна. Хашаажуулсан газартаа чацаргана 500 ш, үхрийн нүд 70 ш, монос 30 ш, улиас, бургас 400 ш, хайлаас 500 ш, бусад төрлийн мод 50 ш тарьж ургуулсан. Мөн үрээр хүлэмжинд чацаргана, шар хуайс, гүйлс, хайлаас, агч зэрэг модыг тарьсан. Үрийн ургалт бүгд 80% -аас дээш хувьтай байна. Ер нь цаашдаа энэ газраа тэлж иргэдийн хамгаалалттай газар болгох нь зүйтэй гэсэн бодолтой байдаг. Энэ газарт маань эхний жил гэхэд л аль олон жилийн өмнө бараа сураг алдарсан минж, ондатр ирж нутагшсан. Цаашдаа ч их ирээдүй хүлээж байгаа гэж бид боддог.

Бургас нөхөн сэргэж байгаа нь Зэгс хүртэл ургаж эхэлдэг байна Энэ төсөл хэрэгжсэнээр устаж үгүй болж байсан голын бургас мод хамгаалалтанд орж цаашид ургамлын төрөл зүйл олшрох, амьтан үржих байгалийн таатай нөхцөл бүрдэж байна. Мөн нутгийн ард иргэдэд бургас модыг ургуулж, хамгаалж болдгийг харуулж ойлгуулснаар ижил төстэй нөхөрлөлүүд байгуулагдаж эхэллээ.

• Төслийн нэр: Хараагийн бургас • Төслийн байршил: Сэлэнгэ

аймаг, Баянгол сум • Төслийн удирдагч:

Н.Тодорхойсүрэн • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2009 оны II сараас 2009 оны XI сар.

Page 52: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Хуучин ногоо тарьдаг жаахан туршлагатай байсан бол одоо нэмээд олон төрлийн мод тарьж арчлах, үр суулгац бэлдэх мэдлэг, чадвар, өөрийн арга барилтай боллоо. Үрсэлгээ хийх, нарийн ногоо тарих зорилгоор 2 хүлэмж барьсан. Ургац арвинтай.

Хүлэмжинд үр, нарийн ногоо тарьдаг Ургац хураалт Ирэх жилээс хариуцсан газраа мод бут байнга нэмж тарьж өөрийн өмчийн ойн сантай болох, тарьсан мод бутаа арчилж, ургуулж үр жимсээ авах, мод бутны үрсэлгээ хийж сумын иргэд аж ахуйн нэгжид нийлүүлэх, цаашид өөр аймаг, сумын зах зээлд мод нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн үр жимсээ жигд өгөөд ирэхэд тос гаргах болон шүүс боловсруулах жижиг цехтэй болж сум орон нутгийнхаа хэрэгцээг хангах арай холын зорилт бий.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Тод Хараа” нөхөрлөлийн ахлагч Н.Тодорхойсүрэн

Page 53: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Нөхөрлөлийн ахлагч А.Жаргал Манай сум Хэнтийн нурууны баруун шувтрага Хараа, Бороо, Загдал, Баянголын бэлчирт оршдог. Газар зүйн байршлын хувьд ойт хээрийн бүсэд багтдагч ойн нөөц багатай. Сүүлийн үед байгаль цаг уурын өөрчлөлт, алт их хэмжээгээр олборлох болсоноор Баянгол, Тариатын гол ширгэн Хараа Бороо гол бохирдож хүн мал усаар гачигдах болсон. Манай сумын захиргаанаас 2005 онд Хараа гол усаа хамгаалах шийдвэр гаргаж нутгийн иргэд өөрсдөө уул усаа хамгаалахад оролцох болсноор манай нөхөрлөл байгуулагдсан юм. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн ДДБОС-ийн Жижиг Төслийн Хөтөлбөр манай нөхөрлөлийн “Монгол мод” төслийг дэмжиж санхүүжүүлснээр нөхөрлөл нийт 220 га газрын ойн санг эзэмшилдээ авч үүнээс 2009 онд Хараа голын 13.5 га газрыг хашиж хамгаалан 5х15 метрийн хэмжээтэй 6 хүлэмж барьж төрөл бүрийн модны үрээр үрсэлгээ хийж нөхөн сэргээлтэнд чацаргана, үхрийн нүд, бургас, улиас, зэрэг 1500 ш мод бут тарьсан нь сайн ургаж байна. “Монгол мод” төслийн хүрээнд нуурын тохойн 5,5 га газрыг бургастай хашсанаар эндхийн өвс ургамал дөрөө шүргэм өндөр ургаж намагшсан хэсэгт усны амьтад суурьшин амьдрах нөхцөл бүрдээд байна.

Хамгаалалттай талбайн ялгаа Өвс ногооны ургалт эрс нэмэгдсэн нь Цаашид бид мод үржүүлгийн талбайгаа өргөтгөж чацарганы болон чимэглэлийн мод үржүүлж зах зээлд нийлүүлсэнээр ажлын байртай болж дундын сангаа нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хараагийн хишиг нөхөрлөлийн ахлагч А. Жаргал

• Төслийн нэр: Монгол мод • Төслийн байршил: Сэлэнгэ

аймаг, Баянгол сум • Төслийн удирдагч: А. Жаргал • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2009 оны II сараас 2009 оны XI сар.

Page 54: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Нөхөрлөлийн ахлагч С.Дамдинжав талбайд Манай Хан-Хэнтий онгон байгаль холбоо нь дэлхийн байгаль орчинд учруулж байгаа элдэв хор хөнөөл, нөлөөллийг багасгах, Хэрлэн голын экосистем биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдол, хуурайшил хөрсний эвдрэлтэй тэмцэж голын дагуу бургас мод, жимсний суулгац үржүүлэх, ногоон байгууламж бий болгож ажлын байр нэмэгдүүлэх төсөл боловсруулж ДДБОС-ийн Жижиг Төслийн Хөтөлбөрт хамрагдан ажиллав. Хэрлэн голын эрэгт 5 га газрыг өөрийн хөрөнгөөр дуудлага худалдаагаар худалдан авч 3000 ширхэг улиас, бургасны чирэнхий чацаргана, үхрийн нүдний суулгац 50 ширхэгийг мөн өөрийн хөрөнгөөр бэлтгэж Өндөрхаан хотоос 3 км-ын зайд Хэрлэн голын эрэгт цулгуй газар хагалан 1000 гаруй нүх шуудуу ухаж төслийн хугацаанд 5 мянга гаруй суулгац тариалж усалгаа арчилгааг хийж 3-5 хүн ажлын байртай болж ногоон байгууламж бий болгосоор байна. Одоо бургас 1000 орчим, чацаргана 150 ш, улиас 70 ш, хайлаас, шар хуас 45 ш, гүйлс 80 ш, нарс 10 ширхэг ургаж төгөл бий болоод байна. Төсөл хэрэгжилтийн хугацаанд 5 га газрын услалтын иж бүрэн систем, ус татах насос 2 ш, ус шахах резин хоолой 500 м, мод хүнсний ногоо ургуулах 2 хүлэмж үр суулган үржүүлэх 0,3 га талбайтай болж 5 гар худаг гаргаж усалгааны 1 цөөрөм хийгдэж усалгаанд хэрэглэгддэг болж үр дүнгээ өгч байна. Төслийн хугацаанд чацарганы 1-2 настай суулгац 300 гаруй үхрийн нүд 50 ширхэгийг бэлтгэж аж ахуй нэгж хувь хүмүүст нийлүүлэн зохих хэмжээний орлого оруулаад байна. Одоо хайлаас, улиас, монос, үхрийн нүд, чацарганы 150 гаруй үржүүлгийн суулгацтай болоод байна. Төсөлд хамрагдсан 3 өрх төмс хүнсний ногоогоор өөрийгөө жил бүр хангадаг боллоо.

• Төслийн нэр: Хэрлэн голын эко-системийг хамгаалах

• Төслийн байршил: Хэнтий аймаг Хэрлэн сум

• Төслийн удирдагч: С.Дамдинжав • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2007 оны III сараас 2008 оны X сар.

Page 55: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Хамгаалалтын зурвасын эхлэл Услалтын систем

Төсөл хэрэгжүүлэх явцад адил төслийн үйл ажиллагаа явуулдаг Жимсний Баяжмал ЗБН болон Мэдээллийн төвтэй түншилж үйл ажиллагаагаа өргөтгөж Хэрлэн голын бургас модыг хамгаалах, хөрсний эвдрэлтэй тэмцэх ажил өргөжиж бидний хашиж хамгаалсан 15 га газрын ургамал зүйлүүд сэргэж байгалийн тэнцвэртэй байдал сайжирч цөлжилтыг багасагахад зохих үр дүнгээ өгч байна.

Эрдэмтнээс зөвлөгөө авч байгаа нь Цаашид энэ бий болгосон үр дүнгээ бататгаж ногоон байгууламж, үр суулгац бэлтгэх ажлаа өөрсдийн хүчээр ажиллуулж төсөлд хамрагдагсдын тогтвортой амьжиргааг дээшлүүлэх, мод суулгац зохих хэмжээгээр үйлдвэрлэж Өндөрхаан хот, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг хангах ажлыг үргэлжлүүлж хийх болно.

Хан-Хэнтий онгон байгаль холбоо. С. Дамдинжав

Page 56: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч Даваа ханийнхаа хамт Энэ төслөөр 7 га газар хашиж хамгаалан, зонхилох салхин талаар нь хайлаас, улиас, шар хуайс, зэрэг мод бутыг тарьж хөрсийг салхины элэгдэл эвдэрлээс хамгаалж цөлжилтийн эрчимжилтийг бууруулахад хувь нэмэр орууллаа. Дээрх ажлыг хийж хэрэгжүүлэх явцдаа Хэрлэн сумын ерөнхий боловсролын 2 сургуулийн 7, 8 дугаар ангийн сурагчдыг татан оролцуулж, байгаль хамгаалал, экологи, биологийн мэдлэгийг нь бататгаж, гүнзгийрүүлэхэд нь бодит дадлага, мэдлэг олгох замаар ажилдаа туслуулсан. Үлийн цагаан оготон хэт олшрохоос сэргийлж биологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор махчин шувууны суудал засч бэлдсэн. Мод бут үржүүлгийн тусгай талбай засч бэлтгэн 20 соот газарт 2-3 төрлийн үр тариаллаа.

Төсөл хэрэгжүүлсний үр дүнд 7 га газрын элэгдэл эвдрэл, цөлжилт доройтлыг бүрэн зогсоож зохих хэсгийг шим бордоогоор бордож, 30 соот газар арвай тариалан үрийг хураан авч хөрсийг гуурсан бүрхүүлээр хучиж цас тогтоох нөхцлийг бүрдүүлсэн. Хөрсний чийгийн хангамжийг нэмэгдүүлсэнээр байгалийн өвс ургамал ургах таатай нөхцлийг бүрдүүлсэн нь гол үр дүн болж байна.

Хамгаалалтын зурвасын усалгаа Мод бутыг /мөчрөөр/ вегатитив эрхтэнээр ургуулж үржүүлэх арга технологийг эзэмшсэн бөгөөд цаашид төсөл хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан Хэрлэн голын хөвөөг даган ногоо тариа тарьдаг иргэдийг уриалан энэ ажилд татан оруулж хамгаалагдсан талбайн хэмжээг нэмэгдүүлж 300-500 га –д хүргэх зорилготой ажиллаж байна. Төслийн удирдагч Б.Даваа

• Төслийн нэр: Газар өгөөж • Төслийн байршил: Хэнтий аймаг

Хэрлэн сум • Төслийн удирдагч: Б. Даваа • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2007 оны III сараас 2008 оны X сар.

Page 57: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч П. Чойжил Говийн бүсэд бэлчээр хамгаалах, хуваарьтай ашиглах, цөлжилт, хөрсний элэгдлээс хамгаалах арга хэмжээг хамтатган авч хэрэгжүүлэх боломжийг энэ төсөл олгосон юм. Бид 2 га газрыг хашиж хамгаалсны дараа дотор нь мод тарьсан. Ногоон төгөлийн талбайд гадны нөлөөлөл болон мэрэгч амьтан орохоос бүрэн хамгаалагдсан. Цаашид мод нэмж тарих бүрэн боломжтой болсон. Туулай орж мод бутыг идэж сүйтгэх аюулгүй болсон. Тухайн байгууламжийн хажуугаар урсдаг бороо, цасны үерийн усны сувгийг ашиглаж ус хуримтлуулах хөв байгуулах ажил хийгдэж байгаа. Өөрсдийн хүчээр худаг гаргаж усалгаа хийж байна. Дараа нь энэ талбайтай залгаа 20 га газарт төмөр торон хашаа хийж малын бэлчээрийг хамгаалж цөлжилтөөс сэргийлэх ажил хийж байна. Төсөл хэрэгжсэнээр 2 өрх айл байнгын ажлын байртай болсноор аймгийн ойролцоо газарт ойн зурвас бүхий бэлчээрийн нөөц талбайтай, ногоон байгууламжтай эрчимжсэн мал аж ахуйн суурь бааз бий болсон нь төслийн гол үр дүн юм.

Хавар мод тарьсны дараа Хамгаалагдсан бэлчээр Мод тарих нэг хэрэг, дараа нь түүнийг арчилж хамгаалах нь түүнээс чухал хэрэг гэдгийг сайн ойлгож мод тарих арга туршлагатай болсон. Төслийн үр дүнд хийгдсэн ажлууд дээрээ тулгуурлаж ойн зурвас бүхий талбайд малын тэжээлийн ургамал тарина. Ойрын ирээдүйд Баянхонгор аймагт анх удаа жимс жимсгэний модтой ногоон төгөл, 20 га хамгаалагдсан бэлчээрийн талбайтай, тэжээлийн ургамалаа өөрсдөө тарьж ашигладаг эрчимжсэн мал аж ахуйн цогцолбортой болно гэж төсөөлж байгаа.

Баян намаг- Ногоон төгөл ТББ-ын тэргүүн П.Чойжил

• Төслийн нэр: Баян намаг-ногоон төгөл

• Төслийн байршил: Баянхонгор аймаг, Баянхонгор сум

• Төслийн удирдагч: П. Чойжил • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2007 оны III сараас 2008 оны X сар.

Page 58: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч Ө. Батнасан Манай улс хуучин социалист тогтолцооноос зах зээлийн нийгэмд шилжих явцад олон тооны мод үржүүлгийн газрууд дампуурсны нэг нь Биндэр сумын мод үржүүлгийн газар юм.

Дампуурсан мод үржүүлгийн газар Сэргээж байгаа нь Үүнийг сэргээж чадвал сум орон нутагт ихээхэн хэрэгтэй зүйл болно гэдгийн бид ойлгож уг мод үржүүлгийн газрын суурь дээр шинээр мод үржүүлэх ажлыг төслийн туслалцаа дэмжлэгээр эхэлсэн. Хуучин энд жижиг гол урсдаг байсан тул усалгааны асуудал хүндрэлгүй байжээ. Харин одоо энэ нь гол бэрхшээл болсон байна. Иймд 8 м гүнтэй гар худаг гаргаж эхний ээлжинд усалгаагаа хийж байна. Ийм гар худаг усалгааг бүрэн шийдэхгүй нь ойлгомжтой. Ойрын ирээдүйд гүний худаг гаргана гэсэн бодолтой байгаа. Гар худгаас гарсан усыг мөн гар хийцний усан санд хуримтлуулдаг. Талбайдаа 200 ш үхрийн нүдний, 700 ш чацарганы суулгац тариад байгаа. Салхины хамгаалалтанд 45 ш нарс 30 ш далийн ягаан, бургас 100 ш тариалсан нь сайн ургаж байна. Нэг га газрыг тороор хашин мод үржүүлгийн газар болгосон. Нарсны боргоцой түүж үрийг нь авч 1м х 1м урттай 2 даланд нарс тарьсан нь ургалт сайтай байна. Ууланд ойжуулалт хийх ажлыг давхар хийж 2 га-д 5000 ш нарсан суулгац тарьсан. Мөн нөхөн тарилтанд зориулж намар ууланд 500 ш шинэсний тарьц суулгасан.

• Төслийн нэр: • Төслийн байршил: Хэнтий аймаг,

Биндэр сум • Төслийн удирдагч: Ө.Батнасан • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2008 оны V сараас 2009 оны V сар.

Page 59: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Хайлаас, харгана, агчны үрийг түүж тус бүрийг хоёр хоёр даланд тарьсан. Мөн ховор эмийн ургамал болох цээнэ, бужгар сараана зэрэг үрийг түүж тариад байна.

Шар хуайсны талбай Үржүүлгийн талбай Өөрсдөө бодож хийсэн услалтын системээр 1 га модыг усжуулж байна. Хүлэмж барьж дотор нь гүзээлзгэнэ тарьж туршиж байна. Далийн ягааны орчимд цэцэрлэгийн сандал 8 ш, вандан сандал 2 ш, вандан ширээ 1 ш хийж тавьсан ба орчны унаж хатсан модыг цэвэрлэсэн. Машины зам олон гаргахаас сэргийлж явах маршрут, машины зогсоол зэргийн тэмдэглэгээ хийж тавьсан. Төсөл хэрэгжүүлснээр жимсний болон бусад бут сөөг зэргийг тариалах туршлагатай болж үр түүх, үрээр тарилт хийх дадлага, арга барилтай болж байна. Үүнээс гадна бие даан даан ажиллах чадвартай болдог юм байна. Цаашдаа хийж байгаа ажлаа өргөтгөж жимс, жимсгэний тариалан эрхэлсэн томоохон аж ахуй бий болгох зорилт тавьж байгаа. Ховор, ховордсон эмийн ургамал тариалах, хамгаалах нөхөн ургуулах чиглэлээр мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах боломжийг хайн судалж байна.

“Буурал Сансар” нөхөрлөлийн ахлагч Ө. Батнасан

Page 60: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч Д.Энхтуяа Би 2008 онд НҮБ-ын ДДБОС-гийн Жижиг Төслийн Хөтөлбөрт хамрагдан энэ үйл ажиллагааг хийсэн нь надад хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд их ач тустай болсон юм. Сумын төвийн орйролцоох Гуртын Гүүрний зүүн талд Цагаан булангийн тохой хэмээх газарт чацаргана тариалах ажлаар төслөө эхэлсэн. Энэ орчин сүүлийн жилүүдэд элсжих хандлагатай болсон тул манай нөхөрлөл 20 га талбай авч хамгаалалтын торон хашаа барьж 1500 ш чацарганы 2 настай суулгац авч тарьсан нь амжилттай сайн ургаж байна.

Чацаргана жимс тариалах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж буй миний тухайд би биологийн багш мэргэжилтэй 26 жил багшийн ажил хийж байгаа. Орон нутагтаа чацаргана жимсийг анх удаа туршилтын журмаар элсэн нүүдэл бүхий газарт тариалсан нь үр дүнтэй цаашид жимсний плантаци бий болгож аж ахуй эрхлэх боломжтой болсон бөгөөд үйлсдээ өшөө олон бүлэг нөхөрлөлийг хамруулан хүрээгээ өрөгжүүлж элсний нүүдлийг зогсооход ард иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилго тавьж байна.

Чацарганы талбайн хэсэг Энэ хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд чацаргана жимсний эх ургамлын цэцэрлэгтэй боллоо. Тариалах арчлах ажилд орон нутгаас 5 хүн улирлын журмаар ажилладаг ба нэг хүн байнгын сахиул ажилчингаар ажилладаг нь хөдөөгийн нөхцөлд ажлын байр шинээр бий болгосон үйл ажиллагаа болов. Цаашид тогтвортой ажиллаж сум орны ард иргэд болон зэргэлдээ сумын хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болох чацаргана жимсний бүтээгдэхүүнээр хангаж төслийн үр дүнг тогтвортой хадгалах бодолтой яваа.

“Булган – Тэс” ЗБН-ийн ахлагч Д. Энхтуяа

• Төслийн нэр: Мөрөөдлийн жимст цэцэрлэг

• Төслийн байршил: Булган аймаг Хутаг-Өндөр сум

• Төслийн удирдагч: Д. Энхтуяа • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2009 оны IV сараас 2009 оны XI сар.

Page 61: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

Төслийн удирдагч: Б.Бадамцэцэг Манай “Сэлбэ-Төгөл” холбоо Улаанбаатар хотын Шарга морьтын зуслан хавьд Сэлбэ голыг хамгаалах, мод тарих, үржүүлэх, цаашид хотын иргэд зусландаа мод тарихад туслах, заавар зөвлөгөөний ажлыг эхлэн хийж байлаа. Гэтэл бидэнд дэмжлэг туслалцаа хэрэгтэй болж бид НҮБ-ын ДДБОС-гийн ЖТХ-т хандсан юм. Хэдийгээр тэд хөдөөгийн малчид, тариаланчидтай ажиллах үүрэг, зорилготой ч бидний хийсэн ажлын эхлэл, цаашдын зорилго, чиглэлийг үнэлж дүгнэн хөтөлбөртөө хамруулсан юм. Төслийн хүрээнд дараах ажлуудыг хийлээ. Үрсэлгээний хүлэмж барих газрын боловсруулалт хийж 2 хүлэмж барьсан. Эх цэцэрлэгийн талбай бэлтгэж чацаргана, үхрийн нүд, улиас, шинэс, долоогоно, тэхийн шээг зэрэг 850 гаруй модлог ба бутлаг ургамал тариад байна. Хүлэмжинд ажиллах хэд хэдэн мэргэжилтэй ажилчинг Улаанбаатар хотод зохиогдсон сургалтуудаар бэлтгэж ногоон мөчир ба үрээр 1500 гаруй үрсэлгээ хийсэн нь ургалт сайтай байгаа.

Мод үржүүлгийн хүлэмжүүд Чацаргана тарьсан талбайн хэсэг Төсөл хэрэгжүүлснээр дээрхи ажлуудыг хийснээс гадна хүлэмж ба эх цэцэрлэгт шилжүүлгийн талбайд ажиллах ажлын онцлог агро-техникийн үндсэн мэдлэгтэй болж

• Төслийн нэр: Сэлбэ-Төгөл • Төслийн байршил: Улаанбаатар,

Шарга морьт • Төслийн удирдагч: Б.Бадамцэцэг • Төсөл эхэлсэн, дууссан хугацаа:

2009 оны IV сараас 2009 оны XI сар.

Page 62: Багаас эхэлсэн Бахдам амжилтууд achievements.pdfчадвараа хөгжүүлж, чадавхиа бэхжүүлэхийн чухлыг сайтар ойлгож

зохих туршлага эзэмшлээ. Хүлэмжийн тариалалт эрхлэх, мөчрөөр ба үрээр үржүүлэх дадлага эзэмшсэн.

Зуслангуудыг ногооруулах ажлын эхлэл энд тавигдлаа Ойрын ирээдүйд эх цэцэрлэгийг 2000 доошгүй мод буттай бичил төгөл болгох, жил бүр 3000 доошгүй мод бутыг мөчрөөр ба үрээр үржүүлж байх, 6000 м2 шилжүүлгийн талбай, гүний худаг, усалгааны системтэй болох, Сэлбэ голын эрэг дагуу тарих мод бутны үрсэлгээ бэлтгэн нийлүүлдэг нэг түшиц газар болгох зорилготой ажиллаж байна.

“Сэлбэ-Төгөл” Холбооны тэргүүн Б. Бадамцэцэг