Хөдөлмөрийн стандарт.docx

18
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль Эдийн Засаг Бизнесийн Сургууль Нягтлан Бодох Бүртгэл ,Шинжилгээний тэнхим Ангийн ажил Сэдэв: Хөдөлмөрийн стандарт ,түүний хэлбэлзэл ,бүртгэл Шалгасан:………………………………./М.Батхуяг/ Гүйцэтгэсэн:…………………………../Д.Ишханд/5011393

Upload: joseph-campbell

Post on 17-Jan-2016

62 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Хөдөлмөрийн стандарт.docx

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Эдийн Засаг Бизнесийн Сургууль

Нягтлан Бодох Бүртгэл ,Шинжилгээний тэнхим

Ангийн ажил

Сэдэв: Хөдөлмөрийн стандарт ,түүний хэлбэлзэл ,бүртгэл

Шалгасан:………………………………./М.Батхуяг/

Гүйцэтгэсэн:…………………………../Д.Ишханд/5011393

Улаанбаатар 2015 он

Page 2: Хөдөлмөрийн стандарт.docx

Агуулга

Page 3: Хөдөлмөрийн стандарт.docx

Оршил

Page 4: Хөдөлмөрийн стандарт.docx

Хөдөлмөрийн цалин хөлсний тооцоо хийж, түүний анхан шатныболон хураангуй дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөх

Хөдөлмөрийн зардал гэдэг нь үйл ажиллагаа явуулахад хүний оруулсан хувь нэмэр буюу ажиллах хүчний үнэ цэнэ бөгөөд нягтлан бодох бүртгэлийн ихэнх системд энэ нь байнга тооцож хяналт тавьж, шинжилгээ хийхийг шаарддаг чухал элемент юм.Хөдөлмөрийн зардал нь:

1. Үндсэн цалин хөлс2. Нэмэгдэл цалин3. Хөдөлмөрийн ашиглалттай холбогдон гарч буй бусад зардлаас бүрдэнэ.

Үндсэн цалин гэдэг нь гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тооцож олгосон цалин хөлс юм. Энэ цалин хөлсийг ажлын норм болон суурь үнэлгээгээр тооцно. Ажлын норм, суурь үнэлгээг аж ахуй нэгж бүр ажлын төрөл, үйл явц, түүний ангилал бүрээр тооцож мөрдөнө. Ажлын норм, суурь үнэлгээг тухайн байгууллагын байгаль эдийн засгийн нөхцөл, ажиллагсадын мэргэжил, ажлын дадлага, туршлагаас үндэслэн тогтоох бөгөөд энэ нь тухайн орон нутаг, үйлдвэрлэлийн салбар буюу нийт бизнес дэх адил төрлийн ажилд төлдөг цалин хөлстэй холбоотой байх ёстой. Тухайлбал, өрсөлдөх түвшинд тогтоосон цалин хөлсний үнэлгээ, ажлын норм нь сайн ажилтан олох болон хөлслөхөд тус дөхөм болно.

Нэмэгдэл цалин хөлс нь илүү цагийн хөлс, амралт, баяр ёслолын өдөр ажилласны хөлс, удаан жил ажилласны нэмэгдэл, ажлын үр дүнгээр олгох бүх төрлийн шагнал урамшуулал, ажлаас халагдсаны болон гэнэт чөлөөлөгдсөний тэтгэлэг, бусад нэмэгдэл урамшууллаас бүрдэнэ. Илүү цагийн хөлс нь илүү ажилласан цагт ноогдох хөлсний үнэлгээгээр тооцсон хөлс, илүү ажилласны өсгөн нэмэгдүүлэх үнэлгээгээр тооцсон хөлс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

Илүү ажилласан цагт олгох хөлсийг ердийн ажиллах цагийн хөлснөөс өндөр үнэлгээгээр буюу өсгөн нэмэгдүүлэх үнэлгээгээр тооцно. Ийнхүү илүү цагаас ажиллах дээд хэмжээг аль ч оронд хөдөлмөрийн хуулиар зохицуулан зааж өгдөг. Монгол улсын хөдөлмөрийн хуулиар ажлын нэг өдөрт ажиллах цагийг 8 цагаар тогтоосон байдаг бөгөөд дараалсан хоёр өдөрт ажиллах илүү цагийн дээд хэмжээг 4 цагаас хэтрүүлж болохгүй гэж заасан байдаг. Нэмэгдэл хөлсөнд тооцогддог бүх төрлийн шагнал урамшуулал, тэтгэлгийг тухайн байгууллагын батлан мөрдөж байгаа журам, ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн тооцож олгоно.

Шагнал урамшууллыг ашгийн тодорхой хувиар юм уу эсвэл сарын цалингийн тодорхой хувиар тодорхойлж тооцно.

Зах зээл хөгжсөн орнуудад нэмэгдэл цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулдаг нэг олговор бол амралтын цалин хөлс юм. Амралтын цалин хөлсийг тухайн тайланд хугацааны цалин хөлсний үнэлгээг амралтын хугацаанд ажиллах ёстой цагаар үржүүлж тооцно.

Хөдөлмөрд хамаарах бусад зардалд цалин хөлсний дүнгээс тооцож, байгууллагаас төлдөг бүх төрлийн даатгалын хураамжуудыг оруулна. Цалингийн нэмэгдэл

Page 5: Хөдөлмөрийн стандарт.docx

Илүү цаг - илүү цагаар ажилласны хөлсийг олгохдоо үндсэн цагийн хөлсийг 1.5 дахин нэмэж олгоно. Тогтмол цалинтай хүмүүсийн илүү цагийг төлөвлөгөөгөөр гаргаж өгдөг.

Шагналт цалин - шинээр шинийг санаачилж хийсэн буюу бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, материалын зардлыг хэмнэсэн ажилчдад урамшуулал үзүүлж шагналт цалин олгоно.

Нэмэгдэл цалин -- төлөвлөгөөний биелэлт ,бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэмжээнээс хамаарч нэмэгдэл цалин, удаан жилийн нэмэгдэл зэргийг олгодог.

Сар бүр төлж байгаа албан татвараас 7000 төгрөгийг хөнгөлнө Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж

цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.Ээлжийн амралтын цалин

Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох ба ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн жилийн ажлын дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно. Ажилтны ээлжийн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

Ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгоно. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:

6-10 жилд ажлын 3 өдөр 11-15 жилд ажлын 5 өдөр 16-20 жилд ажлын 7 өдөр 21-25 жилд ажлын 9 өдөр 26-31 жилд ажлын 11 өдөр 31, түүнээс дээш жил ажлын 14 өдрийн нэмэгдэл авна.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг олгоно.

6-10 жилд ажлын 5 өдөр 11-15 жилд ажлын 7 өдөр 16-20 жилд ажлын 9 өдөр 21-25 жилд ажлын 12 өдөр 26-31 жилд ажлын 15 өдөр 31, түүнээс дээш жилд 18, түүнээс дээш ажлын өдрийн нэмэгдэл амралт авна.

Үйлвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байдлаас нь хамааралтайгаар ялгавартай төлөх ажил олгогчийн жагсаалтыг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн засгийн газар батална. Ийм зардлуудыг хөдөлмөрийн зардлын бүрэлдэхүүнд оруулж тооцно.

Цалин хөлсийг тооцох хоёр үндсэн хэлбэр байдаг: Хийснээр тооцож олгох Цагаар тооцож олгох

Page 6: Хөдөлмөрийн стандарт.docx

Гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, зардлыг тооцож олгох ажил дээр хийснээр олгож цалингийн хэлбэрийг ашиглах бөгөөд энэ нь:

Хийснээр өсгөн нэмэгдүүлэх Хийснээр шагналтай олгох гэсэн системд хуваагдана.

a. Хийснээр өсгөн нэмэгдүүлэх цалин хөлс гэдэг нь үндсэн үүрэгт ажлын төлөвлөөгөөний биелэлтэнд нь тогтоогдсон суурь үнэлгээгээр хөлс тооцож, давуулан биелүүлсэн хэмжээнд нь суурь үнэлгээгээр тооцож хөлс нэмж олгодог систем юм. b. Хийснээр шагналтай олгох систем нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажлынхаа тоо хэмжээг төлөвлөгөөнөөс давуулан биелүүлсэн, чанарыг сайжруулсан, зардал хэмнэсэн зэрэг тохиолдолд олгож байгаа нэмэгдэл урамшуулал бүхий цалингийн систем болно.

Хөдөлмөрийн стандарт ,түүний хэлбэлзэл ,бүртгэл

Шууд хөдөлмөрийн зардлыг стандартаар тооцож бүртгэсэн нь гүйцэтгэлээр тооцсон цалингаас ямар нэгэн хэмжээгээр зөрж болно .Үйлдвэрлэлд стандартаар ногдуулсан шууд хөдөлмөрийн зардал , гүйцэтгэлээр тооцсон шууд хөдөлмөрийн зардал хоёрын зөрүүг хөдөлмөрийн зардлын нийт хэлбэлзэл гэнэ. Шууд хөдөлмөрийн зардлын нийт хэлбэлзлийг үнэлгээний хувьд болон хөдөлмөрийн цагийн хувьд тооцож шинжилдэг.

Хөдөлмөрийн нийт хэлбэлзэл =ГШХЗ-СШХЗ

ГШХЗ- Гүйцэтгэлээрх шууд хөдөлмөрийн зардал=ГҮxГЦ

СШХЗ- Гүйцэтгэлээрх үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ногдох стандарт шууд хөдөлмөрийн зардал=СҮxСЦ

ГҮ-Нэг цагийн бодит үнэлгээ

СҮ- Нэг цагийн стандарт үнэлгээ

ГЦ-Ажилласан цаг

СЦ-Гүйцэтгэлээрх үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ногдох стандарт цаг= Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн x нэг цагт үйлдвэрлэх стандарт цаг

ХҮХ=(ГҮ-СҮ)xГЦ

ХҮХ- Хөдөлмөрийн үнэлгээний хэлбэлзэл

ГҮ- Гүйцэтгэлээрх нэг цагийн үнэлгээ

СҮ- Стандарт өртгийн карт дахь хөдөлмөрийн нэг цагийн үнэлгээ

Page 7: Хөдөлмөрийн стандарт.docx

ГЦ- Гүйцэтгэлээр ажилласан цаг

Хөдөлмөрийн зардлын хувьд үнийн хүчин зүйл нь хөдөлмөрийн нэг цагийн үнэлгээ байдаг бол ,хөдөлмөрийн үр ашгийн хүчин зүйл нь нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай хугацаа байдаг

Гүйцэтгэсэн ажлын тоо болон чанарыг тооцож, цалин хөлс олгох боломжгүй ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүст тэдний уг ажлыг гүйцэтгэхэд зориулсан цагт нь тооцож цалин хөлс олгох бөгөөд ийм хөлсний хэлбэрийг цагаар олгох цалингийн хэлбэр гэж нэрлэнэ. Цагаар олгох цалингийн хэлбэр нь:

Цагаар өсгөн нэмэгдүүлэх Цагаар шагналтай олгох гэсэн системд хуваагддаг бөгөөд тэдгээрийн агуулга нь

хийснээр олгох хэлбэрийн системүүдтэй адил юм.Хийснээр цалинг тооцохдоо хүн бүрийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг төдийгүй түүнийг гүйцэтгэх ажлын цагийг нь нормчлон харгалзаж, хөлсний үнэ тогтоож хэрэглэдэг түгээмэл журам байдаг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажлын үнэлгээг хийсэн ажил болон ажилласан цагийг нь хоёуланг нь харгалзан өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөд үндэслэн тооцдог хэд хэдэн систем байдаг бөгөөд тэдгээрээс манай оронд хэрэглэдэг дараах системүүд байдаг ба үүнд:

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг үндэслэн цалин хөлсийг төлөвлөж тооцох систем

100% урамшууллын систем Хамт олны урамшууллын систем

Эдгээр системүүдийг тус тусад нь авч үзье.I. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг үндэслэн цалин хөлсийг төлөвлөж тооцох систем

Энэ нь цалин хөлсийг тооцож олгодог хамгийн энгийн систем бөгөөд үүгээр төлөвлөгөөнөөс давуулж үйлвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэмэгдэлтэйгээр илүү үнэлгээгээр тооцно. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг нэгж бүтээгдэхүүн, ажилд зарцуулах цаг, минутаар тооцох ба дараа нь гүйцэтгэлийн хэмжээг уг төлөвлөгөөнд шилжүүлэн мөнгөн дүнгээр хөлс тооцож олгоно. II. 100% урамшууллын систем

Энэ нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг үндэслэн цалин хөлс тооцдог системийн нэг хувилбар бөгөөд ялгаа нь нэгж бүтээгдэхүүнд зарцуулах ёстой төлөвлөгөөт хугацааг нь тооцоолж түүгээр баримтлан цалин хөлс олгодог. Үүнд:

1. Нэгж хугацаанд, тухайлбал нэг цагт үйлдвэрлэх бүтээгдэхүүн, гүйцэтгэх ажлын стандарт хэмжээг тооцно. 2. Жинхэнэ ажилласан цагт ноогдох стандарт үйлдвэрлэлийн болон гүйцэтгэсэн ажлын хэмжээг тооцно. Энэ нь ажилласан цагийг нэгж хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажлын стандартаар үржүүлсэнтэй тэнцүү байна.

Page 8: Хөдөлмөрийн стандарт.docx

3. Үр ашгийн харьцааг тооцно. Үр ашгийн харьцаа нь жинхэнэ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажлыг стандарт үйлдвэрлэлийн болон гүйцэтгэх ажлын хэмжээнд харьцуулж тодорхойлно.

4. Үр ашгийн харьцаа нэгээс бага буюу тэнцүү бол олговол зохих цалинг баталгаат цалингаар тооцож олгоно. Дээр дурьдсаныг томёолбол:Хэрэв гүйцэтгэлээрх үйлдвэрлэл >Стандарт үйлдвэрлэл

a. Үр ашгийн харьцаа = Гүйцэтгэлээрх үйлдвэрлэл / Стандарт үйлдвэрлэлb. Шинэчлэн тогтоосон суурь үнэлгээ= Үр ашгийн харьцаа * Нэг цагийн хөлсc. Нийт цалин=ажилласан цаг * шинэчлэн тогтоосон суурь үнэлгээ

Хэрэв гүйцэтгэлээрх үйлдвэрлэл<Стандарт үйлдвэрлэлНийт цалин= Цалин = Ажилласан цаг * Нэг цагийн хөлс

Энэ системийн давуу тал нь ажилтан тус бүрээр тооцдог тул ажилтан тус бүрийн үнэлгээг шударгаар тооцно. Сул тал нь ажилчин болгон дээр тооцооллыг хийдэг тул ажиллагаа хийгээд хугацаа их шаардана.III. Хамт олны урамшууллын систем

Аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарт цалингийн олон төрлийг хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн ажлын амжилт нь цехийн болон тасаг бригадын нийт үйлдвэрлэлийн хөдөлмөрийн бүтээмжээс ихэвчлэн хамаардаг. Үйлдвэрлэлийн процесс ч ажилчдыг олон машин техник, эсвэл олон төрлийн ажлыг хамтран хийдэг хэсэг буюу цех, бригад болон ажиллахыг шаарддаг. Энд тодорхой нэг ажилчны бүтээмж бусдаасаа хамаарсан шинж чанартай байдаг учраас хүн бүрийн ажлын бүтээмжийг тусгайлан үзэх боломж ч бараг байдаггүй, бусдынхаа хийж байгаа ажлаас хамааралтай байх нь олонтаа. Ийм нөхцөлд хамт олны урамшуулалт цалингийн системийг ашиглана.

Хамт олны урамшуулалт цалингийн систем нь хувь хүний цалин хөлсийг тооцож урамшуулахтай нэг адил хамт олны үйлдвэрлэх бүтээгдэхүүн, гүйцэтгэх ажлын стандартаас давуулж биелүүлсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажилдаа тарифт баталгаат цалин хөлсөө авна. Стандартаас давуулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил нь тухайн хамт олны хэмнэсэн хугацаанд хамаарах бөгөөд ажилтан бүр ажилласан цагт олгох цалин хөлсний нэг адил хэмнэсэн хугацаандаа шагнал, урамшуулал авна. Тухайн хамт олны авсан шагналыг ажилласагсад нэг бүрийн цалин хөлсний суурь үнэлгээнд үндэслэн ажилчин тус бүрт хуваарилна. Иймээс хамт олны урамшуулалт цалингийн системийг ашиг хуваах төлөвлөгөө ч гэж нэрлэдэг.Энэ систем нь дараах давуу талуудтай. Үүнд:

1. Цалингийн зардал тооцоход шаардагдах ажилтны ачаалал болон урамшууллын системийг хэрэгжүүлэх удирлагын ажлыг багасгана.

2. Ажилчдад хамтран ажиллах боломжийг олгож, дадлага туршлагатай сайн ажилчид бусаддаа дадлага туршлага эзэмшүүлж, дагалдуулан сургах, ажлын хариуцлага алдахаас сэргийлэх, ажил таслалтыг зогсоох, осол зөрчил гологдлыг багасгах зэрэгт нөлөө үзүүлнэ.

Page 9: Хөдөлмөрийн стандарт.docx

Харин гол сул тал нь ажилчдын хүч хөдөлмөрийг шудрагаар үнэлдэггүйгээр зогсохгүй бэлэнчлэн сэтгэлгээр төрүүлдэг.Цалинг дараах байдлаар тооцно.

a. Гүйцэтгэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо болон ажилласан цагийг тодорхойлно.

b. Стандарт үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлно:  Стандарт үйлдвэрлэл = Ажилласан цаг * Цагийн норм

c. Цалинг тооцно. Гүйцэтгэлээрх үйлдвэрлэл >Стандарт үйлдвэрлэл Цалин = Гүйцэтгэлээрх үйлдвэрлэлд зарцуулах төлөвлөгөөт цаг * Нэг цагийн хөлсГүйцэтгэлээрх үйлдвэрлэл <Стандарт үйлдвэрлэл Цалин = Ажилласан цаг * Нэг цагийн хөлс

d. Нэг ажилчны цалин = Нийт цалин/Ажилчдын тооХөдөлмөрийн зардлын анхан шатны бүртгэлээр ажиллах хүчний ашиглалтанд хяналт тавьж, ажиллагсад нэг бүрийн хүчин чармайлтыг хийж гүйцэтгэсэн ажил, бүтээгдэхүүн ажилласан цагаар нь үнэн зөв тодорхойлж, олгох болон олговол зохих цалин хөлсийг тооцно. Харин хөдөлмөрийн зардлын дэлгэрэнгүй бүртгэлээр цалин хөлсний олголт зарцуулалтанд хяналт тавьж, түүнийг холбогдох зардлын объектоор нь задлан дэлгэрэнгүй бүртгэлд үнэн зөв тусгах зорилт тавьдаг.

Хөдөлмөрийн зардлыг тооцож бүртгэх арга ажиллагаа, зорилт нь харьцангуй энгийн боловч олон ажиллагсадтай үйлдвэр буюу үйлдвэрлэлийн янз бүрийн нөхцөлтэй нэг ажлаас нөгөөд ажилчин шилжих хөдөлгөөн ихтэй үед нилээд бэрхшээл учруулдаг. Тухайлбал, цалин хөлсийг өртгийн объектоор ангилахад нэгхүний цалинг хоёр цех дээр бичих, эсвэл шууд ба шууд бусаар нь ангилахад нь бэрхшээл учруулдаг билээ.

Олон улсын бүртгэлийн стандартаар олгохоор тооцсон цалин хөлстэй холбоотой дараах бичилтүүдийг хийнэ.1

1. Бүх олгохоор тооцсон цалин хөлсийг тооцож Цалин хөлс гэсэн хуримтлуулах дансны дебетэд дараах дансуудын кредитээс бичнэ. Үүнд: - Санхүүгийн жилийн эцэст олгодог шагнал урамшууллын төлбөрөөс тухайн тайлант хугацаанд ноогдох хэсгийг нөөцлөн Шагнал, урамшууллын өр дансны кредитээс

Дт Цалин хөлс хххКт Шагнал, урамшууллын өглөг ххх

- Санхүүгийн жилийн туршид олгох ажилтан ажиллагсадын амралтын цалингаас тайлант хугацаанд ноогдох хэсгийг нөөцлөн Амралтын цалингийн өр дансны кредитээс

Дт Цалин хөлс хххКт Амралтын цалингийн өрлөг ххх

- Олгохоор тооцсон цалингийн дүнгээс дээрх өр төлбөрийг хасаад үлдэх хэсгийг цалингийн өр дансны кредитээс тус тус бичнэ.

1

Page 10: Хөдөлмөрийн стандарт.docx

Дт Цалин хөлс хххКт Цалингийн өрлөг ххх

2. Цалин хөлсний дебетэд хуримтлагдсан цалин хөлсийг хуваарилж, уг дансны кредитээс дараах данснуудын дебетэд бичнэ. Үүнд: - Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбогдсон хөдөлмөрийн зардлыг өртгийн объектоор нь, шууд ба шууд бусаар ангилж, шууд хөдөлмөрийн зардлыг холбогдох дуусаагүй үйлдвэрлэл дансны дебетэд, шууд бус хөдөлмөрийн зардлыг холбогдох үйлдвэрлэлийн нэмэгдэл дансны дебетэд тус тус бичиж хуримтлуулна.

Дт ДҮ (шууд хөдөлмөр)                                      хххДт ҮНЗ-ын хяналт (шууд бус хөдөлмөр)           ххх

Кт Цалингийн тооцоо                       ххх - Борлуулалт, удирдлагатай холбогдсон хөдөлмөрийн зардлыг

Дт  Удирдлагын зардал                                       хххДт  Борлуулалтын зардал                                    ххх

Кт Цалингийн тооцоо                       ххх - Үндсэн үйл ажиллагаанаас бусад чиглэлээр гарсан хөдөлмөрийн зардлыг бусад зардлын холбогдох объектоор нээгдсэн дансанд хуримтлуулна.3. Цалин хөлсний дүнгээс бодож байгууллагаас төлдөг даатгалын хураамжуудыг тооцож, хуваарилалтын бичилтүүдийг хийхдээ үйлдвэрлэлийн шууд ба шууд бус хөдөлмөрийн зардлын дүнгээс тооцсон хэмжээгээр өртгийн объект бүрээр нээсэн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын дансны дебетэд, борлуулалтын болон ерөнхий удирдлагын зардлаас тооцсон хэмжээгээр борлуулалтын болон ерөнхий удирдлагын нийгмийн даатгалын шимтгэл дансны дебетэд, үндсэн биш үйл ажиллагаатай холбогдон гарсан цалингийн дүнгээс тооцсон хэмжээгээр бусад зардлын холбогдох дансны дебетэд дараах бичилтийг хийнэ.

Дт ҮНЗ-ын хяналт ((шх+шбх)*ндш%)           хххДт  Удирдлагын зардал                                  хххДт  Борлуулалтын зардал                              ххх

                             Кт НДШ-ийн өглөг                             ххх“Монгол Нэхмэл” ХК-ийн цалин хөлс бодох үйл явц дараах зүйлсийг агуулсан байдаг. Үүнд:

Ажилчин тус бүрийн ажил эрхлэлтийн түүх \ ажилд орсон огноо сар өдөр, дундаж цалин хөлс, албан тушаалын байдал, төр засгаас шагнагдаж байсан байдал\

Цалин хөлс бодохтой холбоотой Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Албан татварын багц хууль болон бусад заавар журам

Цалин бодох үндсэн баримт буюу ажлын цагийн тодорхойлолт, хийсэн ажлын наряд, даргын тушаал гэх мэт анхан шатны баримтууд

Нягтлан бодогч “Цалингийн тооцооны хүснэгт” дээр бодсон цалин хөлс дээр үндэслэж нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу цалингийн зардлын хуваарилалт

Page 11: Хөдөлмөрийн стандарт.docx

болон нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын өрийг бүртгэнэ.

Үйлдвэрийн ажилчдын цалинг хийснээр нь боддог. Харин конторын ажилчдын хувьд тогтмол цалинтай. Цалингийн хүснэгтийг үндэслэн ажилчид тус бүрээр нээсэн цалингийн картанд тухайн сарын цалин хөлсийг бичиж түүнийг үндэслэн цалинг тавьж олгоно. Дэлгэрэнгүй бүртгэлийг үндэслэн цалингийн журнал бүртгэлийг хөтөлнө. Тус байгууллагын цалингийн зардал нь үйл ажиллагааны зардал болон ерөнхий болон удирдлагын зардалд шингэнэ.

Цалингийн баримтуудыг хүлээн авч хянасны үндсэн дээр цалинг бодож олгохоос гадна эхчүүдин болон хөдөлмөрийн чадвар алдалтын болон тэтгэмжийг цаг тухайд нь олгоно. Мөн Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн Стандартын дагуу бүртгэл хөтөлж хяналт тавихын зэрэгцээ цалингийн сан түүний өөрчлөлтийн талаар удирдлагад мэдээлэл өгөх, санал гаргах, орон сууцны тооцоог бодох НД болон халамжийн байгууллагатай тооцоо нийлж баталгаажуулах, үүсэх тооцоог цаг тухайд нь барагдуулах ажилчин албан хаагчдын НД-н дэвтрийг цаг хугацаанд нь бөглөх гэсэн үндсэн үүрэгт ажил хийж гүйцэтгэнэ. Харилцахын бүртгэлийг хөтөлж хяналт тавина. Төлбөрийн даалгавар нэхэмжлэл бичнэ. Сар, улирал, жилийн эцэст тайлан гаргана.

Хийснээр болон цагаар цалинждаг хүмүүсийн гүйцэтгэсэн ажлыг тодорхойлж, цалин хөлсийг тооцоолохын тулд ажлын даалгаврыг хэрэглэнэ. Ажлын даалгаврыг ажил эхлэхийн өмнө цех, тасаг, ээлж, хэсгийн дарга, мастер, тоо бүртгэгч нар ажилчин нэг бүрээр буюу хэсэг, тасгаар нэг хувь бичиж төвлөрсөн журмаар олгоно. Ажилчид ажил эхлэхийн өмнө ажлын даалгаварт бичигдсэн ажилтай танилцаж, тодруулах зүйлийг лавлаж  ажилдаа орно.

Тухайн ажлыг дуустал ажлын даалгаврыг ажилчид өөртөө хадгалж ажил дууссаны эцэст эд шалгагчаар нөхөн бичилт хийлгэж, ажлын гүйцэтгэлийг хүлээн авахад мастерт өгнө. Ажилчин нэг бүрээр бичих ажлын даалгаврыг  ЦХ–3а маягтаар, хэсэг тасгаар гүйцэтгэх ажлын даалгаврыг ЦХ–3б маягтаар бүртгэх бөгөөд ажилчин нэг бүрийн зэрэг, цалинг хуваарилах коэффициент, цалинг олгох хэлбэрийг хүн бүрээр нөхсөн байх шаардлагатай. Цалингийн тооцооны картыг ажлын цагийн тооцоо, ажлын даалгаврыг үндэслэн, цалин хөлс хариуцсан нягтлан бодогч сард нэг удаа нөхөн бичиж дарга, ерөнхий захирлаар батлуулж тамга тэмдэг дарсан байна. Цалингийн тооцооны картыг ажилчин, албан хаагчид нэг бүрийн үндсэн нэмэгдэл цалин, суутгалуудыг зөв тооцоолоход зориулан хэрэглэнэ. Цалингийн  тооцооны картаар  ажиллагсадын цалинг олгож болно. Цалин олгох хүснэгтийг хэрэглэснээр ажилчин албан хаагч нэг бүрийн цалингийн олголтонд байнгын хяналт тавих зорилготой юм. Цалин олгох хүснэгтийг, харицсан нягтлан бодогч цалингийн тооцооны  бичилтийг үндэслэн ЦХ–5б  маягтаар  хийж, дарга, ерөнхий нягтлан бодогчоор батлуулан, мөнгөн зарлагын баримт  бичиж  хавсаргаж  мөнгөний няравт хүлээлгэн өгнө. Мөнгөний нярав хүн нэг бүрт цалинг олгож гарын үсэг зуруулж дууссаны эцэст бэлэн мөнгөний тайланд бичилт хийж, нягтлан бодогчид хугацаанд нь  ирүүлнэ.Ажилчин албан хаагчдад  олгосон сарын эхний урьдчилгаа цалин, хөлсийг ЦХ-5а

Page 12: Хөдөлмөрийн стандарт.docx

маягтаар олгож, цалин, хөлсний сарын эцсийн  тооцоог   цалингийн тооцооны карт ЦХ-4 маягтаар  хийнэ.

Цалингаас суутгах суутгалуудын тооцоо,цалингийн хүснэгт

Аж ахуйн нэгж байгууллагууд сар бүрийн эцэст ажилчин албан хаагчдын нийт цалингийн дүнгээс НДШ-ийн багц хуулийн дагуу 19-20 хувиар ажил олгогчийн төлөх НДШ-ийг бодож зохих зардлын дансруу бичиж, НДШ-ийн өрийг үүсгэнэ. Сар бүрийн 5-ны дотор нийгмийн даатгалын байгууллагтай тооцоо хийнэ. Цалингийн хүснэгтийн нийт олговол зохих дүнгээс НДШийг татварын хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалд 3 хувь, тэтгэвэр 5.5 хувь, тэтгэмж 1 хувь, ажилгүйдэл 0.5 хувиар суутгаж суутгалын хассан дүнгээс ХАОАТ ийг 10 хувиар тооцож суутгадаг. Эдгээр суутгалыг хассан дүнгээс урьдчилгаа цалинг болон түлш, зээл зэргийг суутгаж гарт олгох цалинг гаргана. Цалингийн суутгалууд

Тэтгэврийн даатгалд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 7.0 хувь Тэтгэмжийн даатгалд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 0.8 хувь Эрүүл мэндийн даатгалд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 2.0 хувь Ажилгүйдлийн даатгалд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 0.2 хувь

Цалин хөслний тооцоог бүртгэлд тусгавал - Олгохоор тооцсон цалингаас суутгаж төлөхөөр тооцсон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 3 хувиар тооцож Эрүүл мэндийн даатгалын өр дансны кредитээс

Дт Цалин хөлс хххКт Эрүүл мэндийн даатгалын өр ххх

- Олгохоор тооцсон цалингаас суутгаж төлөхөөр тооцсон ХАОАТ-ын өрийг ХАОАТ дансны кредитээс

Дт Цалин хөлс хххКт ХАОАТ-ын өрлөг ххх

Байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог хийхдээ үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд 2% -иар бодож харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийдэг.

Дт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал хххДт НДШ-ийн зардал ххх

Кт НДШ-ийн өр ххх

Дүгнэлт

Page 13: Хөдөлмөрийн стандарт.docx

Ном зүй

Page 14: Хөдөлмөрийн стандарт.docx