Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн...

30

Upload: nguyenphuc

Post on 26-Apr-2018

239 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн
Page 2: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

Хянасан:

Эрхлэн бэлтгэсэн :

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар, 15160 Улаанбаатар хот.

Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1, Төв шуудан. ш/хайрцаг -785.

Утас: (976) 11-330781

Факс: (976) 11-330780

Э/шуудан: [email protected]

Вэб сайт: http://www.ictpa.gov.mn

Page 3: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

Гарчиг

МШХХТГ-ын даргын мэндчилгээ

I. Салбарын хөгжлийн үе II. Өмнөх үг - 5 III. Салбарын бодлого, хууль эрх зүй - 7 IV. Салбарын бүтэц зохион байгуулалт - 9

V. Салбарын өнөөгийн байдал - 12 1. Дэд бүтэц - 14 2. Хүний нөөц - 22 3. Хамтын ажиллагаа - 23

Page 4: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

Улс орны дөрвөн зүг найман зовхист хүрээгээ улам тэлсээр байгаа мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын нийт ажилтан албан хаагчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе !

Бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон харилцаа холбооны салбарын хөгжил сүүлийн хэдэн жил асар хурдтайгаар хөгжиж байна. Хэдхэн жилийн өмнө нийт иргэдийг хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд хамруулах, цахим бичиг үсэгтэн болгох, бүх сум суурин газрыг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох зэрэг томоохон зорилтууд нь мөрөөдөл төдий байсан бол өнөөдөр биелэлээ олж Монгол Улсын хувьд 15000 гаруй урт/км шилэн кабелийг 180 гаруй сум, сууринд хүргэж бүх сум суурин газрууд хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд хамрагдаж хэрэглэгчдийн тоо 2.9 саяд хүрч, 400 гаруй компани, аж ахуй нэгжээр хүрээгээ

тэлж байгаа амжилтаараа энэ улсын хамгийн их хүртээмжтэй салбар болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн орон даяар телевизийн олон суваг үзэх бололцоо бий болсон нь манай салбарын хөгжил дэвшил дэлхийн жишгээр урагшилж байгааг илтгэж байгаа юм. Мэдээллийн хурд нийгэм, эдийн засгийн бүх салбарт нэвтрэн, та бидний өдөр тутмын ажлын бүтээмжийг түргэн шуурхай болгосноор хөгжил хурдсах үүд хаалга нээгдсэн.

Тус салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлогоор тодорхойлов. 2021 хөгжлийн томоохон хөтөлбөр нь цахим засаг, өрх бүрт шуудан, хүн бүрт интернэт, малчин бүрт гар утас гэсэн чиглэлтэйгээр мэдээллийн аюулгүй байдалд анхаарч улс орны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхээс эхлээд сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах, нийгмийн халамж, хамгаалал хүртэх, ажил хөдөлмөр эрхлэх, бизнес хийх гэх мэт бүхий л харилцааг интернэтийн хурдад шилжүүлэхэд харилцаа холбооны салбарынхны ажлын гол зорилго оршиж байна.Эрхэм та манай салбарын үйл ажиллагаа, хийж бүтээсэн ажилтай танилцан цаашид хийх үйл ажиллагаанд үнэт санал, зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА Ж. БАТ-ЭРДЭНЭ

Мэндчилгээ

Page 5: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

Нэр томъёоны товчлол

Page 6: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

1. МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛ БОО, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ҮЕ

Page 7: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

1. МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛ БОО, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ҮЕ

Page 8: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

Дэлхийн улс орнууд 2000 оноос эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийн хурдасгагч үндсэн хэрэгсэл болох мэдээллийн технологийг ашиглан мэдлэг оюунд суурилсан мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилт дэвшүүлж хэрэгжүүлж эхэлсэн түүхэн нөхцөл байдалд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар мэдээлэл, харилцаа холбоог төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн зөвшөөрч тус салбарын удирдлага тогтолцоог шинэчлэх шийдвэрийг гаргасан юм.

Салбарын бодлого, зохицуулалт, либералчлалын хууль эрх зүйн орчин бүрдсэний үр дүнд манай улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар нь асар хурдацтайгаар хөгжиж, Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн салбаруудын нэг болоод байгаа билээ.Өнөөдөр Монгол Улсын бүх аймаг, сумдыг холбосон өргөн зурвасын шилэн кабелийн сүлжээнд суурилсан боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, банк, харилцаа холбоо, мэдээллийн технологи, тоон телевиз , радиогийн шинэ шинэ боломжуудыг бий болгох, хөдөөгийн холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлэх чиглэлээр төрөл бүрийн технологи дээр суурилсан аливаа санал санаачилгыг бид дэмжин ажиллах бодлого баримталж байна.Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, мэдээллийн технологийн хууль эрх зүйн цоо шинэ орчинг бүрдүүлэхийн тулд мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, өргөн нэвтрүүлгийн тухай хууль, өгөгдөл хамгааллын тухай хууль, хаягжилтийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Түүнчлэн 2008-2012 онуудад “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах”, “Өрх бүрт шуудан”, “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ”, “Радио телевизйин өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх”, “Цахим засаг” үндэсний хөтөлбөр зэрэг томоохон хөтөлбөрүүдийг боловсруулж Монгол Улсын Засгийн газраар батлуулж хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.

Хэдийгээр бидэнд дээр дурдсан ололт амжилтууд чамгүй байгаа ч цаашид шийдвэрлэх Монгол Улсын засгийн газраар батлагдсан ойрын ирээдүйд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн жагсаалтад орсон “Монгол Улсын сансарын холбооны үндэсний хиймэл дагуул”, “Мэдээллийн технологийн сургалт үйлдвэрлэлийн хотхон” “Монголын Силикон валлий” зэрэг төсөл, санаачлагыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол улсын мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын үзүүлэлтүүдийг өмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн харуулсан статистикийн эмхтгэл болох цагаан номыг жил бүр гаргаж ирсэн билээ. Энэ жилийн цагаан ном нь 2008-2012 оны салбарын гол үзүүлэлтүүд болон 4 жилд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудыг онцлон харуулж байгаагаар онцлог болсон юм.

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар дэлхийн хөгжиж буй орнуудын түвшинтэй хөл нийлүүлэн алхаж буйг Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллагаас гаргадаг мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжлийн индексээр манай улс 2010 онд олон улсад 86-р байрт, ази номхон далайн орнуудын бүсэд 13-р байрт орж 2008 оноос 2 байр ахиж, Нэгдсэн Үндсэний Байгууллагаас

ӨМНӨХ ҮГ

5

Page 9: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

гаргасан цахим засаглалын судалгаагаар 2012 онд дэлхийн 190 орноос 76 байрт орсон нь бидний ажлын үр дүнгийн илэрхийлэл мөн. Энэхүү мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийг хүртээмж, хэрэглээ, чадавхи гэсэн үндсэн гурван хэсэг бүхий 11 үзүүлэлтээр тооцдог байна.

Хүснэгт – 1. Мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжлийн индекс 2010

6

Page 10: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

2.1 САЛБАРЫН БОДЛОГО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Зах зээлийн харилцааны нөхцөлд зохицсон эрх зүйн харилцааг бүрдүүлэх зохицуулах зорилгоор “Монгол Улсын харилцаа холбооны хууль” 1995 онд батлагдсан нь харилцаа холбооны салбарын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, цахилгаан холбооны сүлжээ ба үйлчилгээг зах зээлийн харилцаанд шилжүүлэх эхлэлийг тавьсан юм.

Монгол Улсын Радио долгионы тухай хуулийг 1999 онд УИХ-аар соёрхон батлуулав. Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт радио долгионыг хуваарилах, ашиглах, давтамжийн удирдлага, тусгай зөвшөөрөл олгох, радио долгион ашиглаж буй үйлчилгээ үзүүлэгч иргэн, компани, байгууллагын эрх үүрэг, харилцааг зохицуулж байна.

Монгол улсын харилцаа холбооны тухай шинэчилсэн хуулийг 2001 онд УИХ-аар батлуулсан нь Засгийн газар, цахилгаан холбооны чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг операторууд, үйлчилгээ хэрэглэгч /байгууллага болон хувь хүмүүс/-ийн хоорондох харилцаа, түүнийг зохицуулах байгууллага, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах гэх мэт олон түвшинт харилцааг хуульчилсан юм. Энэ хууль Монгол Улсын цахилгаан холбооны системийг төдийгүй түүнийг идэвхитэй ашигладаг үйлчилгээний бусад дэд системийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 2001 онд батлагдаж, энэхүү хуулинд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах болон харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх эрхийг тусгай зөвшөөрөлтэйгээр явуулахаар хуульчилсан байна. Уг хуулинд контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2011 онд нэмэлтээр оруулсан.

2004 оноос хойш цахим засаглал, цахим арилжаа, цахим хэлцэл, цахим гарын үсэг зэрэг мэдээллийн технологид тулгуурласан харилцааны зохицуулалт, хууль эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэхийн тулд мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, мэдээлэл, харилцаа холбооны багц хуулийн төсөл, цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл түүнтэй холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулан бүх нийтэд хэлэлцүүлж, цахим гарын үсгийн тухай хуулийг 2011 онд УИХ-аар батлууллаа.

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн бодлогоо тодорхойлов.

УИХ-аас батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Мэдээлэл, холбооны технологийн 2010 он хүртэлх үзэл баримтлал” зэрэг үндэсний бодлогын баримт бичгүүд, Засгийн Газраас баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”, “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр, “Шууданг дунд хугацаанд хөгжүүлэх” хөтөлбөр, “Монгол Улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох”, “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх”, “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах”, “Өрх бүрт шуудан” үндэсний хөтөлбөр зэрэг салбарыг хөгжүүлэх дунд хугацааны баримт бичгүүдийг 2000 оноос хойш хэрэгжүүлж тодорхой үр дүн гарсан байна. Мөн 2011 оны 5-р сард “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөр, 2012 оны 4-р сард “Цахим засаг” үндэсний хөтөлбөрүүдийг Засгийн Газраар батлуулаад байна.

7

Page 11: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

“ЦАХИМ ЗАСАГ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй чирэгдэлгүй болгож, цахим засгийн үйлчилгээг хөгжүүлж нэвтрүүлэх зорилгоор “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийг Засгийн Газрын 101 тоот тогтоолоор 2012 оны 04 сарын 04 өдөр баталлаа.Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсын мянганы зорилтолд суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” Засгийн Газраас батлагдсан “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр, Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтууд, тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний дүн, хөгжиж байгаа орнуудад цахим засгийг хөгжүүлэх талаар Дэлхийн банкнаас гаргасан зөвлөмж судалгааг энэхүү хөтөлбөр боловсруулахад үндэслэл болгов. Хөтөлбөрийн боловсруулах явцад цахим засгийг хөгжүүлэн, амжилттай хэрэгжүүлж байгаа АНУ, ХБНГУ, БНСУ, Малайз Улс, Шинэ Зеланд Улс, Япон Улс, БНЭУ зэрэг орны туршлагыг судалсан болно.

2.2. САЛБАРЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн асуудлаар хууль тогтоомж, хөгжлийн бодлого боловсруулах чиг үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг Дэд бүтцийн яамнаас салган 2004 онд байгуулсан. 2009 онд тус газар нь шуудангийн бодлогыг давхар хариуцах болж, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар болон өөрчлөгдсөн юм.

Харилцаа холбооны зах зээлд өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, стандарт, сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, радио давтамжийн зурвас хуваарилах, хэрэгжилтэд нь хяналт тавих, мэргэжлийн дүгнэлт шийдвэр гаргах эрх, үүрэг бүхий бие даасан зохицуулах байгууллага байна гэсний дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллаж байна. Салбарын бодлого, зохицуулалт, либералчлалын хууль эрх зүйн орчин бүрдсэний үр дүнд манай улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар нь асар хурдацтайгаар хөгжиж, Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн салбаруудын нэг болоод байгаа билээ.

8

Page 12: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

Зураг 1. Салбарын бүтэц,зохион байгуулалт

МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР (http://www.ictpa.gov.mn)

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот захирамжаар мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг цаашид “Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (МШХХТГ)” болгон бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн батлагдсан. Засгийн газрын тохируулагч агентлаг – Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн зорилго нь Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээний мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн хөгжлийн асуудлаар хууль тогтоомж, хөгжлийн бодлого боловсруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх зэрэг асуудлыг хамарсан стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын харъяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны хамгийн түгээмэл үйлчилгээг тухайн хүн амын байршил, амьжиргааны төвшинг үл хамааран хүргэх

9

Page 13: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

боломжийг бүрдүүлэх, шинээр сүлжээ байгуулах болон өргөтгөхийг зорилго болгон ажилладаг билээ. 2008-2012 онд Цахилгаан холбоо, Мэдээллийн технологи, Радио, Телевиз, Шуудан холбоо зэрэг 5 нэр төрлүүдэд жилд дунджаар 3 тэрбум төгрөгийн өртгөөр 50 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Монгол Улсын хэмжээнд 260 гаруй сум суурин газрыг хамарсан үзүүлэлттэй байна.

УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгасан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсад сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэн Ерөнхий сайдын 2012 оны 81-р захирамжаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын бүтцэд Сансрын технологийн хэлтсийг шинээр байгуулан ажиллаж эхлээд байна.Тус хэлтэс нь Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болох, түүнийгээ нийгэм эдийн засгийн бүхий л салбарт үр өгөөжтэйгээр ашиглах талаар стратегийн бодлого боловсруулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, сансрын технологийн хэрэглээг нутагшуулах талаар ойрын болон урт, дунд хугацааны бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй. Түүнчлэн сансрын технологийн хэлтэс нь радио давтамж, телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хөгжлийн бодлого, стратегийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих бодлогын удирдамжаар хангах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилттойгоор холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО (http://www.crc.gov.mn)

2001 оны 10 дугаар сард шинэчлэн батлуулсан Харилцаа холбооны тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 15 тоот тогтоолоор Харилцаа холбооны зохицуулах хороог байгуулж дүрмийг нь батлуулсан байна. Энэхүү хуулиар олгогдсон бүрэн эрх, дүрмийн хүрээнд ХХЗХ нь өмчийн бүх төрлийн аж ахуй нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, нөөцийг үр ашигтай хуваарилах, оновчтой зохицуулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, технологийн шинэчлэлийг дэмжихэд зохицуулалтыг чиглүүлэн ажиллаж байна. Тус хороо нь 2011 оны байдлаар улс, хот хоорондын сүлжээ, радио, телевизийн контент, шуудан, сансрын хөдөлгөөнт холбоо, кабелийн телевиз, мобайл телевиз, IP телевиз, интернэтийн үйлчилгээ зэрэг 736 тусгай зөвшөөрлийг олгоод байна.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК (http://www.itpark.mn)

Монгол улсын Засгийн газрын 2002 оны 107 дугаар тогтоолоор Мэдээллийн технологийн vндэсний парк /МТYП/-ыг байгуулахаар шийдвэрлэсэн.Тус парк 2002 оны 8 сарын 6-наас албан ёсоор vйл ажиллагаагаа эхэлсэн. 2002-2003 онд БНСУ-ын Засгийн газрын 1,0 сая ам.долларын буцалтгvй тусламжийн хөрөнгөөр “Мэдээллийн технологийн парк” төслийг хэрэгжvvлэн мэдээллийн технологийн инкубаторын vйлчилгээ эрхлэх орчин нөхцлөө бvрдvvлсэн. МТYП нь төрийн өмчийн, ашгийн бус байгууллага юм.

Мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэх замаар Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхүйц экспортын баримжаатай, өндөр технологийн үйдвэрлэлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх үндэсний хэмжээний инновацийн төв болохоор ажилллаж байна.

10

Page 14: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

Мэдээллийн технологийн үндэсний парк нь жил бүр мэдээллийн технологийн инженерийн шалгалт, түүнд бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж байна. 2011 онд 180 гаруй мэргэжилтнүүд шалгалтад оролцсон ба 2009 онтой харьцуулахад 3,3 дахин нэмэгдсэн нь мэдээллийн технологийн мэргэжлийн хүний нөөц өсөх хандлагатай байгааг илтгэж байна. Ухаалаг гар утсанд зориулсан програм, агуулга хөгжүүлэгчийн сургалтын хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж Android системд cуурилсан програм хөгжүүлэгч 68, iPhone системийн програм хөгжүүлэгч 19, нийтдээ 127 програм хөгжүүлэгчийг сургалтаар бэлтгэж төгсөгчид өөрсдийн хийсэн бүтээлээ android market болон app store дээр төлбөртэй болон төлбөргүйгээр байршуулан олон нийтэд хүргэж байна.

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ УТҮГ (http://www.ndc.gov.mn)

БНСУ-ын Засгийн Газрын тусламжтайгаар Үндэсний дата төвийг байгуулж 2009 оны 8-р сард үйл ажиллагааг нь эхэлсэн. Үндэсний Дата Төв нь 2009 оноос хойш дата төвийн үйл ажиллагааг эрхэлж, төрийн болон хувийн байгууллагуудад мэдээллийн технологийн үйлчилгээг үзүүлснээр бүртгэл, мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, төрийн үйл ажиллагааг шуурхай, хүнд сурталгүй болгох, төрийн ой санамжийг сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдлээс сэргийлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. “Үндэсний Дата Төв” УТҮГ нь төрийн болон бусад байгууллагуудтай gov.mn хаяг бүхий вэб, и-мэйлийн серверүүдтэй холбогдон одоогоор нийт 500 гаруй хэрэглэгчид цахим хуудас байршуулах, зохиомол сервер түрээс, физик сервер түрээсийн болон сервер байршуулах - зогсуур түрээсийн үйлчилгээг үзүүлж байна.

РАДИО ТЕЛЕВИЗИЙН СҮЛЖЭЭ УТҮГ (http://www.rtbn.gov.mn)

1967 оны 9-р сарын 27 өдөр Монголын үндэсний телевиз албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснээр Улаанбаатар хотод телевизийн нэвтрүүлэх станц ашиглалтанд орж телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүсэн байгуулагдсан. Энэ цагаас хойш телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, түүнийг өргөн уудам нутаг дэвсгэрт дамжуулах сүлжээ нь технологийн хувьд хэд хэдэн үе шатыг дамжин хөгжсөн болно. Монгол Улсын радио, телевизийн сүлжээг хэрэглэгчдийн өнөөгийн болон хэтийн хэрэгцээг нь хангасан оновчтой байдлаар өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан, техник технологийн шинэчлэлт бүхий сүлжээ бий болгож радио,телевизийн бүх төрлийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар олон сувгийн телевизийн дахин дамжуулах станц бүх сум суурингийн 381 цэг, радиогийн урт, дунд долгионы долгионы сонсголын бүсэд 366 цэг, богино долгионы сонсголын бүсэд 349 цэг тус тус хамрагдаж байна. Монгол улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан тоон радио өргөн нэвтрүүлэг дамжуулах станцуудыг Улаанбаатар, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай аймгуудад байгуулах ажлыг эхлүүлээд байна.

11

Page 15: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

3. САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 2011 оны байдлаар мэдээлэл, холбооны дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр 295 сум, сууринг холбосон 8400 км урт тоон радио сүлжээ, 15162 км урт өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулж 180 сум, суурин шилэн кабелийн сүлжээнд холбогдоод байна.

Монгол Улсын бүх сумдад үүрэн телефон холбооны үйлчилгээ нэвтэрч үүрэн холбооны хэрэглэгч 2011 оны эцсийн байдлаар 2.9 сая хүрээд байна. Суурин холбоо аймаг, сумдын түвшинд хөгжиж шинэ техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлсээр байна. Шинэ үеийн NGN сүлжээний хэрэглэгч 16,7 мянга болж өмнөх оноос 17,6 хувиар өслөө.

Монгол Улсын харилцаа холбооны сүлжээ хоорондын дотоодын харилцан холболтод хот хоорондын болон хот доторх үнэ тарифийг ялгаваргүй ижил тарифтай болгосны үр дүнд үүрэн телефон хэрэглэгчдийн харилцан холболтын ярианы тариф дунджаар 2.1 дахин, суурин телефон холбооны хэрэглэгчдийн ярианы үнэ тариф 2 дахин тус тус хямдарсан байна.

Үүрэн холбооны 3G технологи 2009 оноос эхлэн Монгол Улсад нэвтрэснээр үүрэн холбооны салбарт дэвшил гарч, мэдээлэл холбооны орчин үеийн шинэ төрлийн үйлчилгээ болох өргөн зурвас, интернэтийн утасгүй холбооны үйлчилгээг хэрэглэгчид хүргэх боломжийг бүрдүүлэв.

Телевизийн дамжуулах сүлжээг “Си” цараанаас сансрын холбооны “Кю” цараанд шилжүүлж хөдөө орон нутагт телевизийн 60 сувгийн нэвтрүүлгийг хүлээн авах техникийн нөхцөлийг бүрдүүлэв.Нийт телевизорын тоо 2008 - 2011 онуудад 454000 - 708000 ширхэг, нийт компьютерийн тоо 150963 - 421901 ширхэг болж 1000 хүнд ноогдох компьютерийн тоо 151 болж 2008 оноос даруй 3 дахин нэмэгджээ.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын үйлчилгээний орлого, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үзүүлэлтүүд жилээс жилд өссөөр байна. Улсын төсөвт 2011 онд 96,5 тэрбум төгрөгийн татвар төлж, 2008 оноос 30 хувиар өсчээ.

12

Page 16: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

2011 оны байдлаар салбарын хөрөнгө оруулалтыг зах зээлд эзлэх хувиар авч үзвэл үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниуд нийт хөрөнгө оруулалтын 54.6 хувийг эзлэж байгаа нь Монгол улсад үүрэн холбоо хүн амын голлох хэрэглээ болсон нь харагдаж байна. Дараах график зурганд 2011 оны салбарын нийт хөрөнгө оруулалтыг зах зээлд эзлэх хувиар нь харуулав.

13

Page 17: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

3.1 САЛБАРЫН ДЭД БҮТЭЦ

Монгол Улс 2002 оноос эхлэн мэдээлэл холбооны үндсэн сүлжээнд шилэн кабелийн технологийг нэвтрүүлснээр мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, УБТЗ ХНН-ийн “Рэйлком” бизнес үйлчилгээний төв, Жемнэт ХХК , Жи-Мобайл ХХК, Скайнэтворкс ХХК өөрийн байгуулсан шилэн кабель, тоон радио релей, сансрын холбооны сүлжээгээр үйлчилгээ үзүүлж байна. Монгол Улсын харилцаа холбооны газрын үндсэн сүлжээний нийт урт 2011 оны байдлаар 295 сум сууринг холбосон 23562 км буюу үүнээс шилэн кабелийн сүлжээний нийт урт 15162 км, радио релейний сүлжээний урт 8400 км болоод байна.

Улс, хот хоорондын, орон нутгийн шилэн кабелийн сүлжээ эзэмшигчид дараах нэр төрлийн үйлчилгээг голчлон эрхэлж байна. Үүнд: 1. TDM суваг /E1/ -ийн түрээсийн үйлчилгээ; 2. Шилэн кабелийн шөрмөсийн түрээсийн үйлчилгээ; 3. Холбооны байр, цамхаг буюу үндсэн сүлжээний идэвхигүй дэд бүтэц, тэжээлийн системийн түрээсийн үйлчилгээ;

Улс, хот хоорондын сүлжээнд сувгийн холболт /circuit switched/ технологид суурилсан SDH /Syn-chronous Digital Hierarchy / технологи голчлон ашиглаж байгаа нь үйлчилгээ эрхлэгчдэд n x E1 багтаамжтай сувгуудыг түрээслэх нөхцөл, боломжийг олгож байгаа юм.

МШХХТГ Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Жэмнэт ХХК-тай хамтран Европ-Ази тивийг холбосон шилэн кабелийн транзит сүлжээг 2011 онд байгуулж олон улсын мэдээллийн урсгалыг дамжуулж эхэллээ.

14

Page 18: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

ҮҮРЭН ТЕЛЕФОН ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Харилцаа холбооны тухай хуулинд харилцаа холбооны нийтийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахад тусгай зөвшөөрөл олгох, эдгээрээс бусад үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд бүртгүүлэхээр заасан. Үүнийг үндэслэн ХХЗХ-ноос үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл гэсэн 4 компаниудад олгоод байна.Өнөөгийн байдлаар үүрэн телефон холбооны орлого салбарын нийт орлогын 70 хувийг дангаараа бүрдүүлж, 2002 онд 235,000 байсан үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2011 оны эцсийн байдлаар 2.9 сая болтлоо өсөөд байна.

15

Page 19: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын хувьд хэрэглэгчидэдээ зориулан “Card plus”, “BE brand”, “3.5G”, “Doping”, “ID”, “My Phone”, “Standart”, “Greenberry”, “Сонгодог”, “G10”, “G20”, “G30”, “Open”, “IP Phone”, “D20” зэрэг үйлчилгээг үзүүлснээр харилцаа холбооны салбарт өрсөлдөөн эрчимжсэний үр дүнд үйлчилгээний үнэ тариф тодорхой хэмжээнд бууж, хэрэглэгчид ашиглахад боломжийн болж, харилцан холболтын үнэ зайлшгүй шаардлагатай болсон. Дараах графикт үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын 1 минутын ярианы дундаж үнийг харуулав.

ҮҮРЭН ХОЛБООНЫ 3 ДАХЬ ҮЕИЙН ТЕХНОЛОГИ (3G)

МШХХТГ-ын даргын 2005 оны 136 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад хөдөлгөөнт холбооны 3 дахь үеийн системийг нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”-ийн дагуу ХХЗХ нь 2008 оны 7-р сарын 14-нд Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны 3 дахь үеийн системийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгчдэд олгосны дагуу 2009 онд мобиком, скайтел зэрэг компаниуд анх 3 дахь үеийн технологийг нэвтрүүлсэн билээ. Ингэснээр үүрэн телефон холбоо нь зөвхөн хүмүүсийн ярих хэрэгцээг хангаж байсан бол өнөөдөр хэрэглэгчид гар утаснаасаа төрөл бүрийн үйлчилгээг авах, дүрст дуудлага хийх, интернэтэд холбогдох боломжийг нээж өглөө. Тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу оператор компаниуд 3 дахь үеийн технологийг нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хийж байна.

ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Улсад интернэтийн үйлчилгээ 1996 оны 1 дүгээр сарын 17- ны өдөр анх нэвтэрснээс хойш 16 жилийн хугацаа өнгөрөөд байна. ХХЗХ-ноос интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан 85 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаа нь 2008 оноос 3 дахин өсч, интернэтийн байнгын хэрэглэгчдийн тоо жил бүр өссөөр 2011 оны байдлаар бүртгэлтэй хэрэглэгчдийн

16

Page 20: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

тоо 457.6 мянга болж 2008 онтой харьцуулахад 11 дахин өсчээ. Хүн амын 2010 оны тооллогын дүнгээр хүн амын 30,6% нь интернэт ашиглаж интернэт хэрэглэгчдийн тоо ойролцоогоор 709.6 мянга орчим болоод байгаа статистик тоо баримт гарчээ.

Манай улс 2009 оны эхээр интернэтийн нэг гарцтай, 3,7 Гб/с багтаамжтай байсан бол одоо 6 гарцтай болж 17,2 Гб/с буюу 5 дахин нэмэгдсэн өндөр хурдаар дэлхийн мэдээллийн сүлжээнд холбогдож байна. МШХХТГазар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Жэмнэт ХХК-тай хамтран Европ-Ази тивийг холбосон шилэн кабелийн транзит сүлжээг 2011 онд байгуулж олон улсын мэдээллийн урсгалыг дамжуулж эхэлсэн.

Ихэнх арилжааны банкууд болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нар интернэт болон гар утсанд суурилсан банк, цахим бизнесийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Интернэтийн харилцан холболтын зангилаа төвийг өргөтгөн сайжруулах ажил хийгдсэний үр дүнд дотоодын 1 интернэтийн үйлчилгээ үзүүлэгч нь 1 Гега/битээс 10 Гега/бит хүртэлх урсгалыг дангаар авах нөхцөл боломж бүрдээд байна. Нийтдээ 200,000 орчим интернэтийн холболттой цэг байгаа бөгөөд шилэн кабель, 3G, EVDO, EDGE, GPRS, xDSL, WIMAX зэрэг технологийг ашиглаж байна.

17

Page 21: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

ИНТЕРНЭТЭД СУУРИЛСАН ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ

Техник, технологи, сүлжээний өргөтгөл, шинэчлэлт, үнэ тарифын хямдралтай холбоотой мэдээллийн технологийн хэрэглээ төрөл бүрээр нэмэгдэж байна. Тухайлбал, Интернэтэд суурилсан фэйсбүүк, твиттер, юутүбэ, википедиа, бизнетворк зэрэг олон нийтийн сүлжээнд монголчууд нэгдэж өргөнөөр ашиглаж байна. Монгол Улсад интернэтэд суурилсан олон нийтийн сүлжээ бизнетворк (http://www.biznetwork.mn) цахим хуудас нь Монголын чадварлаг мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийг хооронд нь ажил хэргийн зорилгоор холбох платформыг бий болгох уриатайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн ба өдгөө 120000 хэрэглэгчидтэй болжээ.Facebook сүлжээний хэрэглэгчид 2012 оны 6-р сарын байдлаар 417 мянга болж сүүлийн 6 сард 132 мянган хэрэглэгч нэгджээ. (эх сурвалж http://www.socialbakers.com)

Монголын facebook хэрэглэгчдийг насны ангилалаар авч үзвэл 18-35 насныхан идэвхтэй хэрэглэж байна.

18

Page 22: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нь шуудангийн үйлчилгээний технологийн чанартай, найдвартай, шуурхай байдлыг хангах, дэлхийн шуудангийн үйлчилгээний технологийн хөгжилд хөл нийлүүлэх үүднээс шуудангийн Web, Email, Ftp, PostNet, Application, Мэдээллийн сан бүхий серверүүдийг зохион байгуулж хэвийн ажиллагаагаар хангаж Олон улсын шуудан холбооны гадаад шуудан бүртгэл, тооцооллын IPS light систем, санхүү бүртгэлийн Vinnica програм хангамж, хэвлэлийн захиалга нэгтгэлийн OrdersPro зэрэг томоохон програм хангамжийг нэвтрүүлэн ашиглаж байна.Шуудангийн нэгдсэн кодыг /зип код/ шинэчлэн боловсруулж Ерөнхий сайдын 2010 оны 05 дугаар сарын 14-ний 40 тоот захирамжаар батлуулав.

Шуудангийн салбарт цахим суурьтай үйлчилгээг 2009 оноос эхлэн нэвтрүүлж цахим захиалга хүргэлтийн www.PostNews.mn портал байгуулан Post-SMS, жуулчдад зориулсан “Жуулчин төв”, цахим шуудангийн хайрцгийн Epost үйлчилгээг нэвтрүүлсэний үр дүнд шуудангийн илгээмжийн тухай мэдээллээ мэссэжээр хүлээн авах, цахим худалдаа хийх, и-мэйл болон мэссэжээр шуудангийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг цаг алдалгүй, хурдан шуурхай авах нөхцлийг бүрдүүлж ард иргэддээ үйлчилж байна. Монгол Улсын хэмжээнд “Монгол Шуудан” ТӨХК болон бусад 54 байгууллага шуудангийн үйлчилгээ үзүүлэхээр тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Сүүлийн 4 жилд хөдөө орон нутагт шуудан хүргэлтийн чиглэл шинээр нэмэгдэж бүх аймгийн төвд долоо хоногт 3-6 удаа, 329 сумын 940 багт 1-3 удаа тус тус шуудан хүргэж байна.

19

Page 23: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

1967 онд Монголын үндэсний телевиз албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснээр Улаанбаатар хотод телевизийн нэвтрүүлэх станц ашиглалтанд орж телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүсгэн байгуулагдсан.

1991 онд Япон улсын NEC компанийн газрын станцын төхөөрөмжийг суурилуулж Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийг сансрын холбооны Си цараа ашиглан хиймэл дагуулаас аналоги телевизийн нэг сувгийг цацах болсон. 2010 онд телевизийн дамжуулах сүлжээг “Си” цараанаас сансрын холбооны “Кэй-ю” царааны зурваст шилжүүлж хөдөө орон нутагт телевизийн 60 сувгийн нэвтрүүлгийг дамжуулах, хүлээн авах техникийн нөхцөлийг бүрдүүлэв. Өнөөгийн байдлаар олон сувгийн телевизийн дахин дамжуулах станц бүх сум суурингийн 381 цэг, хамрагдаж байна.

Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдаж хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Монгол Улсын радио телевизийн өргөн нэтрүүлгийг аналоги системээс тоон систем рүү шилжүүлэх” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж 2015 онд тоон системд бүрэн шилжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс 2015 онд сансарт хиймэл дагуул хөөргөх асуудлаар судалгаа хийж, гадны улс орнуудтай хамтран ажиллаж байна.

САНСРЫН ХОЛБОО

Өнөөгийн байдлаар МХС ТӨК, МЦХ ХХК, Мобиком корпораци ХХК, Инкомнет ХХК, Орбитнет ХХЗ, ИНЕГ-н ХНАлба, Жем интернэйшл ХХК, Терровакс ХХК, Синосат Монголия ХХК, УЦУОШГазар зэрэг 10 гаруй компани байгууллагууд нийт Си болон Кэй-ю царааны зурвас түрээслэн суурин холбоо, үүрэн холбоо, интернэтийн болон дотоод сүлжээний үйлчилгээг орон нутагт хүргэх үйл ажиллагаа эрхэлж байна.

20

Page 24: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

КАБЕЛИЙН ТЕЛЕВИЗ

Манай оронд кабелийн телевиз өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдөр хот, хөдөөд “Сансар”, Хийморь”, “Мэдээлэл”, “ЛХА”, “Super vision” зэрэг 80 гаруй кабелийн телевиз үйл ажиллагаа явуулж байна. Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсч 2011 оны байдлаар нийт хэрэглэгчдийн тоо 180052 болж 2008 оноос 78 хувиар өсчээ.

РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

1931 оноос Улаанбаатар хотод, 1934 оноос орон даяар даяар радио өргөн нэвтрүүлэг явуулж эхэлсэн. Шинэ соёлын гайхамшиг болсон “Агаарын сонсох мэдээ”, “Агаарын сонин” гэдгийг үүсгэн байгуулах тухай яриа бүр 1927 оноос эхэлж 1930 онд тэр үеийн төр, олон нийтийн төв байгууллагууд болон иргэд олон түмний хандив тусламжийн хөрөнгөөр “Монгол радио” гэдэг хоршоо байгуулагдснаар үндэсний радиогийн анхны суурь тавигдаж байсан түүхтэй.Өнөөгийн байдлаар радиогийн урт, дунд долгионы долгионы сонсголын бүсэд 366 цэг, богино долгионы сонсголын бүсэд 349 цэг тус тус хамрагдаж Монгол улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан тоон радио өргөн нэвтрүүлэг дамжуулах станцуудыг Улаанбаатар, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай аймгуудад байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Зураг 5. Радио өргөн нэвтрүүлгийн хамрах хүрээ

21

Page 25: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

3.2. САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ

Монгол Улсын хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр суралцагч бэлтгэдэг 24 байгууллага байгаа бөгөөд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг төрийн болон хувийн хэвшлийн 7 их дээд сургууль программ хангамж, сүлжээний инженер, мэдээллийн систем, мэдээллийн системийн менежмент, техник хангамж, радио холбоо, цахилгаан холбоо, шуудангийн үйлчилгээ, электроникийн инженер, мэдээллийн технологи, автоматжуулалт, телевиз болон радио технологи, утасгүй холбоо зэрэг мэргэжлээр баклавр болон магистр, докторын сургалтанд 2011-2012 оны хичээлийн жилд нийт 5697 оюутан сурч байна.

2011 оны эцсийн байдлаар Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт нийт 7650 үндсэн ажилагсад ажиллаж байгаагаас гадна үйлчилгээ эрхлэгч компаниудийн гэрээт борлуулагчид, суурин болон гар утас хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр 25000 орчим хүн байнгын ажлын байраар, кабель, шугамын угсралтын ажил гэх мэт чиглэлээр 1000 орчим хүн улиралын чанартай ажлын байраар хангагдаж байна.

22

Page 26: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

3.4. САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

МШХХТ-ийн салбарт гадаад харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол улсаас гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар болон төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын гэрээ, хэлэлцээр, протокол, санамж бичгийн агуулга, үзэл санаа, чиглэлийн дагуу зохион байгуулагдаж хөгжин баяжиж, шинэчлэгдэж байна.Өнөөгийн байдлаар олон улсын цахилгаан холбооны байгууллага, дэлхийн шуудан холбооны байгууллага, ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага, ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага, ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо гэх мэт олон улс болон бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаатай 40 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна.

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН

Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбооны Улсын зөвлөгөөнийг 2011 оны 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулав Уг зөвлөгөөнд дотоод, гадаадын 800 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд “Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбооны талаар 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцлээ. Мөн тулгамдаж буй асуудал, тэр дундаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрхэн ажиллах шаардлага байна вэ гэдэг дээр төвлөрч ярилцлаа.

МОНГОЛ ЯПОНЫ ХАМТАРСАН САНСРЫН ТЕХНОЛОГИЙН ФОРУМ ҮЗЭСГЭЛЭН

Монгол Улс Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийсэн айлчлалаар Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар болон Япон улсын Эдийн Засаг, Худалдаа Үйлдвэрийн Яамтай сансрын технологийн салбарын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, санамж бичиг солилцож, сансрын технологийг сурталчлан таниулах зорилгоор “Монгол Японы хамтарсан Сансрын технологийн үзэсгэлэн форум”-ыг мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны үеэр манай улс болон Япон улсын 15 судлаач эрдэмтэд илтгэл тавьж, 200 орчим оролцогч оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн сансрын технологийн

23

Page 27: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын 10 гаруй, Японы 7 байгууллага өөрсдийн үйлажиллагаагаа тус тус сурталчлан олон нийтэд нээлттэй танилцууллаа. 2012 оны 5-р сард зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр “Үндэсний хиймэл дагуул бидний ирээдүйд” сэдэвт эссэ бичлэгийн болон гар зургийн уралдааныг сурагч, оюутан залуусын дунд амжилттай зохион байгууллаа.

ДЭЛХИЙН РАДИО ХОЛБООНЫ БАГА ХУРАЛ 2012

Швейцарийн Женев хотод НҮБ-ын төрөлжсөн агентлаг, Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “Дэлхийн радио холбооны бага хурал 2012 оны 1 сарын 23-наас 2 сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хурлын үеэр Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн МШХХТГ-ын дарга Ж. Бат-Эрдэнэ, ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Амадун Түрэ-тэй ОУЦХБ манай улстай хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөгжүүлэх болон Монголын мэргэжилтнүүдийг ОУЦХБ-ын судалгааны бүлэг зэрэг тус байгууллагын үйл ажиллагаанд тогтмол оролцуулах асуудлуудыг хөндөн ярилцлаа.Тэрээр ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Хоулин Зао, ОУЦХБ-ын Радио холбооны товчооны захирал ноён Франсуа Ранси нартай албан уулзалтуудыг тус тус хийсэн бөгөөд Монгол Улсын онц байдлын харилцаа холбоо, үндэсний хиймэл дагуул хөөргөх зэрэг чиглэлээр техникийн туслалцаа, экспертийн дэмжлэг хүслээ. Энэхүү хүсэлтийг ОУЦХБ-ын удирдлагуудын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлж, Монгол улс үндэсний хиймэл дагуул хөөргөснөөр хөгжлийнхөө гол алхмыг хийхийг онцлон тэмдэглэлээ.

МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ, Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Амадун Түрэгийн хамт

24

Page 28: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

ХҮСНЭГТ

Хүснэгт 1. Мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжлийн индекс

ГРАФИК

График 1. Салбарын нийт орлогоГрафик 2. Улсын төсөвт төвлөрүүлсэн нийт орлогоГрафик 3. Салбарын нийт хөрөнгө оруулалтГрафик 4. Хөрөнгө оруулалтын бүтцээр зах зээлд эзлэх хувьГрафик 5. Шилэн кабелийн нийт уртГрафик 6. Үүрэн телефон хэрэглэгчдийн тооГрафик 7. Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн 1 минутын ярианы үнэ тарифГрафик 8. Интернэтийн бүртгэлтэй хэрэглэгчдийн тооГрафик 9. Интернэт холболтын төрлөөр эзлэх хувьГрафик 10. Монголын facebook хэрэглэгчдийн насны ангилалГрафик 11. Шуудан илгээмжийн үйлчилгээГрафик 12. Шуудан, илгээжийн төрлийн эзлэх хувьГрафик 13. Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тооГрафик 14. МХХТ-ийн чиглэлээр суралцдаг оюутны тооГрафик 15. Салбарын үндсэн ажиллагсдын тоо

ЗУРАГ

Зураг 1. Салбарын бүтэц зохион байгуулалтЗураг 2. Монгол Улсын харилцаа холбооны үндсэн сүлжээЗураг 3. Олон нийттэй харилцах сүлжээний хэрэглэгчдийн байршилЗураг 4. Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлгийн хөгжилЗураг 5. Радио өргөн нэвтрүүлгийн хамрах хүрээ

Page 29: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн
Page 30: Хянасан - Харилцаа холбоо, мэдээллийн ...cita.gov.mn/wp-content/uploads/2015/09/white-paper-2012.pdfөмнөх оны үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1, Төв шуудан

Шуудангийн хайрцаг -785Утас: (976) 11-330781Факс: (976) 11-330780

Э/шуудан: [email protected]Вэб сайт: http://www.ictpa.gov.mn