Номлогчийг бэлтгэх ангийн - church of jesus christ...Санал хүсэлт...

134

Upload: others

Post on 28-Dec-2019

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Номлогчийг бэлтгэх ангийнбагшийн гарын авлагаШашин судлал 130

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн СүмээсхэвлэвЮта муж, Солт Лэйк хот

Санал хүсэлт ба залруулгыг талархан хүлээн авна. Та эдгээрийг болон аливаа алдааг дарааххаягаар илгээнэ үү:

Seminaries and Institutes of Religion Curriculum Services50 E. North Temple St., Floor 8

Salt Lake City, Utah 84150-0008USA

Э-мэйл: [email protected]Та овог нэр, хаяг, гадас, тойргоо бичнэ үү.

Гарын авлагын нэрийг бичихээ мартуузай. Дараа нь санал хүсэлтээ бичнэ үү.

© 2014 by Intellectual Reserve, Inc.Бүх эрх хамгаалагдсан.

Америкийн Нэгдсэн Улсад хэвлэв1-р хувилбар, 6/15

Англи эхийн зөвшөөрөл: 4/14Орчуулгын зөвшөөрөл: 4/14

Missionary Preparation Teacher Manual-ын орчуулгаMongolian02160 363

ГарчигНомлогчийг бэлтгэх ангийн багшийн гарын авлагын оршил . . . . . . . . . . . . v

1 Номлогчийн зорилго . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 1

2 Бидэнд Цагаатгал хэрэгтэй . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 7

3 Сүнсээр суралцах нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 15

4 Сүнсээр заах нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 23

5 Мормоны Ном ямар үүрэгтэй вэ? . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 30

6 Номлогчийн амьдралаар амьдрахад бэлтгэх нь . . . . . . . . . . . . . . . . . 37

7 Сэргээлтийн захиасыг заах нь (1-р хэсэг) . . . . . . . . . . . . . . . . . . . . 46

8 Сэргээлтийн захиасыг заах нь (2-р хэсэг) . . . . . . . . . . . . . . . . . . . . 54

9 Христийн зан чанаруудыг өөртөө хөгжүүлэх нь . . . . . . . . . . . . . . . . . 61

10 Авралын төлөвлөгөөг заах нь (1-р хэсэг) . . . . . . . . . . . . . . . . . . . . . 68

11 Авралын төлөвлөгөөг заах нь (2-р хэсэг) . . . . . . . . . . . . . . . . . . . . . 76

12 Заах хүмүүсийг олох нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 81

13 Есүс Христийн сайн мэдээг заах нь (1-р хэсэг) . . . . . . . . . . . . . . . . . . 89

14 Есүс Христийн сайн мэдээг заах нь (2-р хэсэг) . . . . . . . . . . . . . . . . . . 98

15 Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажил . . . . . . . . . . . . . . . . . . . . 105

Номлогчийг бэлтгэх ангийнбагшийн гарын авлагын оршил(Шашин судлал 130)Бидний зорилгоШашны институт, семинарын зорилго:

“Бидний зорилго бол өсвөр үеийнхэн, залуучуудыг Есүс Христийн сургаал баЦагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахзохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ, түүнчлэн бусдыг Тэнгэр дэхЭцэгтэйгээ хамт байх мөнхийн амьдралд бэлтгэхэд нь туслахад оршино” (Сайнмэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсангарын авлага [2012], 1).

Та институтийн багшийн хувьд сайн мэдээг үр дүнтэй зааснаар дараах зорилтыгбиелүүлэхэд тусална: “Бид суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыгбошиглогчдын үгс болон судрууд дээр байгаагаар заадаг. Энэхүү сургаал,зарчмууд ойлгож, сэнхрүүлэхэд чиглүүлэх арга замаар заадаг. Бид суралцагчдадсуралцах явцдаа өөрсдийн үүргийг биелүүлэхэд нь тусалдаг ба сайн мэдээг бусдадзаахад бэлтгэдэг” (Сайн мэдээг заах ба судлах нь, x).

Сайн мэдээг заах, суралцах үндсэн зарчмууд нь танд болон танай суралцагчдадсудар, бошиглогчдын үгс, Миний сайн мэдээг номло гарын авлагыг хамтад ньсудалснаар Шашны институт, семинарын зорилгыг биелүүлэхэд туслах болно.Үүнд дараах зарчмууд орно:

• Сүнсээр заах ба суралцах;

• Хайр хүндэтгэл, зорилго бүхий суралцах орчинг бүрдүүлэх;

• Судраас өдөр бүр судалж, хичээлийн материалыг унших;

• Судруудын болон бошиглогчдын үгсийн хам сэдэв, агуулгыг ойлгох;

• Сайн мэдээний сургаал, зарчмуудын үнэн ба ач холбогдлыг олж тогтоон,ойлгож, мэдрэх мөн тэднийг амьдралдаа хэрэгжүүлэх;

• Сайн мэдээний сургаал, зарчмуудыг тайлбарлан, хуваалцаж, гэрчлэх;

• Чухал судрын хэсгүүдийг болон үндсэн сургаалуудыг төгс эзэмших зэрэг юм.

“Эдгээрийг ухаалгаар нэг нэгэнтэй нь уялдуулан хэрэгжүүлэхэд суралцагчдынсудар ба судруудад агуулагддаг зарчим, сургаалыг ойлгох чадварыг нэмэгдүүлдэг.Эдгээр нь суралцагчдыг сайн мэдээг судлахад урамшуулж, тэдний сайн мэдээнийдагуу амьдрах мөн үүнийг бусдад заах чадварыг нэмэгдүүлдэг” (Сайн мэдээг заахба судлах нь, 10). Эдгээр зарчмыг заах арга барил гэхээс илүүтэй үр дүн гэдгээр ньхарах ёстой (Сайн мэдээг заах ба судлах нь, 10-ыг үзнэ үү). Энэ гарын авлага дахьзаах зөвлөмжүүд эдгээр үр дүнг хүлээн авах арга замуудыг харуулдаг.

Энэхүү ангийн зорилгоШашин судлал 130: Номлогчийг бэлтгэх гарын авлагыг судрууд, бошиглогчдынүгс, Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх сургаал, зарчмууд, зөвлөгөөндээр анхаарлаа төвлөрүүлснээр суралцагчдыг бүрэн цагийн номлолын үйлчлэлдбэлдэхэд нь туслах зорилгоор боловсруулсан болно. Энэ гарын авлага, судрууд

v

болон Миний сайн мэдээг номло гарын авлага нь энэ ангид бэлтгэж, заах үедхэрэглэх гол эх сурвалж тань байх болно. Миний сайн мэдээг номло гарын авлагань энэ ангийн суралцагчдын гарын авлага байх ба та суралцагчдадаа хувиараасуралцах мөн ангид ашиглахад зориулан өөрсдийн гэсэн нэг хувийг олж авахадурамшуулан дэмжих хэрэгтэй. Та суралцагчдадаа үүнтэй танил болж, номлолдүйлчлэхэд бэлтгэхдээ ашиглахад нь тусалснаар тэдний амьдралыг адислах болно.

Хичээлүүдийг хэрхэн зохион байгуулах вэ?Энэ гарын авлага нь шинээр дуудагдсан болон туршлагатай багш нарын аль алиндзориулагдсан болно. Энэ ангийг хичээлийн жилийн нэг улиралд заахаарболовсруулсан ба 15 хичээлд хуваасан байгаа. Хичээл бүрийг 90 минут үргэлжлэхангид заахад зориулсан. Хэрэв танай анги 90-ээс бага минутаар хичээллэдэг болта хичээлийг богиносгох эсвэл хоёр эсвэл түүнээс илүү хичээлийн цагт заахадзориулан хэдэн хэсэг болгон хувааж болно.

Гарын авлага дахь хичээл бүр таван хэсгээс бүрдэнэ:

• Оршил

• Нэмэлт бэлтгэл

• Заах зөвлөмж

• Заах тусламж

• Үйлдэх урилга

ОршилХичээл бүр хичээлийн туршид заах сургаал, зарчим, үндсэн санаануудыг нэгтгэндүгнэсэн товч оршлоор эхэлнэ.

Нэмэлт бэлтгэлЭнэ хэсэгт судлах гол эх сурвалжууд орсон байхаас гадна хичээл бүрийнтөлөвлөгөөнд ашиглах мөн таны урьдчилан бэлдэх хэрэгтэй эх сурвалжуудыг(жишээлбэл, видео бичлэг, тараах материалууд гэх мэт) жагсаасан байна.Жишээлбэл, хичээлд видео бичлэг үзүүлэхийг санал болгосон байвал видеобичлэгийг урьдчилан татаж авах эсвэл ямар нэгэн байдлаар бэлдсэн байх ньзүйтэй.

Заах зөвлөмжЭнэ хэсэгт тогтсон хичээлийн сэдвүүдийг заах зөвлөмжүүд орсон байгаа. Табагшийн хувьд энэ хэсгийг анхаарал тавин судлах ёстой. Энэ гарын авлага дахьзаах зөвлөмж нь Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 3-р бүлэгттайлбарласан загварыг дагасан байдаг. Тэдгээр нь суралцагчдад сайн мэдээнийзарчмуудыг ойлгон, хэрэгжүүлэхэд мөн тэдний хувийн хөрвөлтийггүнзгийрүүлэхэд туслахаар заахдаа Сайн мэдээг заах ба судлах үндэс суурийгхэрхэн ашиглахыг харуулдаг.

Та хичээл бүрийн гол хэсэгт тодоор бичсэн хэд хэдэн гол сургаал, зарчим, үнэнийголж харах болно. Эдгээр сургаал ба зарчим нь (1) судруудаас болон Миний сайнмэдээг номло гарын авлагаас олж болох чухал үнэнүүдийг тусгасан; (2) ирээдүйнномлогчдын хэрэгцээ, нөхцөл байдалд яв цав нийцсэн; эсвэл (3) суралцагчид ба ИхЭзэний хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд тусалж, тэднийг бүрэнцагийн номлогчийн үйлчлэлд бэлтгэж чадах чухал үнэнүүд учраас энэхүү

НОМЛОГЧИЙГ БЭЛТГЭХ АНГИЙН БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 130)

vi

сургалтын материал дээр тодорхойлогдсон юм. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгчХэнри Б.Айринг: “Та хичээл заахаар бэлдэхдээ хөрвүүлэх зарчмуудыг хайгаарай.… Хөрвүүлэх зарчим нь Бурханы хүслийг дуулгавартай дагахад чиглүүлдэг зарчимюм” хэмээн зөвлөжээ (“Converting Principles” [address to CES religious educators,Feb. 2, 1996], 1; si.lds.org). Энэ гарын авлага нь хичээл дээр зааж болох бүх сургаал,зарчмыг олж тогтоохыг зориогүй бөгөөд та Сүнсээр удирдагдан хичээлийнматериалд дурдагдаагүй бусад зарчим, сургаалыг заахаар удирдагдаж болногэдгийг санах нь зүйтэй. Хичээлүүдийг тохируулан заах тухай илүү олон санаагмэдэхийн тулд доорх “Юуг мөн хэрхэн заахаа шийд” хэсгийг үзнэ үү.

Заах тусламжЗаах тусламж нь хайрцган дотор байх ба олон төрлийн заах арга барил, ур чадвар,техникийн талаар удирдамж өгдөг. Тэдгээр нь шашны боловсролын үндсэнзарчмуудын талаар нэмж ойлгуулах зорилготой. Заах үедээ эдгээр тусламжийг үрдүнтэй, тогтмол хэрэгжүүлэх арга замыг олж мэд.

Үйлдэх урилгаАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар: “Та нарын хүн нэгбүрийг [ирээдүйн номлогчдыг] зүгээр нэг номлолд явах биш, харин номлолынхоомаягтыг бөглөж, үйлчлэх дуудлага хүлээн авахаасаа өмнө мөн гадасныерөнхийлөгч тань онцгойлон адислахаас өмнө болон НБТ рүү явахаасаа бүр өмнөномлогч болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” (“Becoming a Missionary,”Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 45). Энэ ойлголтын дагуу хичээл бүрдирээдүйн номлогчдыг Номлогчийг бэлтгэх төв рүү орохоосоо өмнө номлогчийнадил бодож, үйлдэж, үйлчлэхэд урамшуулан дэмжих санал болгосон үйлажиллагаанууд орсон байна. Энэ хэсэгт орсон үйл ажиллагаанууд нь ангийнгишүүдийг ангид сурсан зүйлээ гэртээ давтахад урамшуулан дэмждэг. Тэдгээр үйлажиллагааг даалгаж өгөх эсвэл санал болгох хэд хэдэн арга бий. Жишээлбэл, таэхний хичээл дээр хичээлийн улирлын долоо хоног бүр хийх санал болгосон үйлажиллагаануудыг жагсаасан тарааж өгөх материалыг тарааж өгч болно. Түүнчлэнта долоо хоног бүрийн үйл ажиллагааг самбар дээр жагсааж бичих эсвэл долоохоног бүр суралцагчдадаа мессеж илгээх юм уу э-мэйл бичиж болно.

Юуг мөн хэрхэн заахаа шийдСуралцагчдын хэрэгцээнд тохирсон заах санаануудыг сонгоТа заахаар бэлтгэх явцдаа дараахтай адил асуултыг өөртөө тавьж болно.Тухайлбал: Ямар арга барил эсвэл суралцах үйл ажиллагаа суралцагчдадаа мэдвэлзохих зүйлээ ойлгоход туслах вэ? Суралцагчдад маань чухал сургаал, зарчмуудыголж тогтоон, ойлгож, тайлбарлахад юу туслах вэ? Би суралцагчдад эдгээр сургаал,зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулд юу хийж болох вэ? Бисуралцагчдад эдгээр сургаал, зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь хэрхэн тусалжчадах вэ?

Энэ гарын авлагыг таны хичээлээ төлөвлөх үйл явцад туслах зорилгоорболовсруулсан болно. Хичээлийн материалыг анхааралтай судал. Суралцагчдынтань хэрэгцээнд хамгийн сайн нийцэх заах санаануудыг сонгоод, тэдгээрийгөөрийн заах арга барилд тохируул. Ариун Сүнс таныг энэ үйл явцад удирдахболно. Та сургалтын материалын санал болгосон зөвлөмжийг бүгдийг юм уузаримыг ашиглахаар сонгож эсвэл санал болгосон санаануудыг ангийнхаахэрэгцээ, нөхцөл байдалд тохируулж болно. Та хичээлийн материалуудыг хэрхэн

НОМЛОГЧИЙГ БЭЛТГЭХ АНГИЙН БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 130)

vii

тохируулахаа шийдэж байхдаа хичээлдээ бүрэн бэлтгэж, Сүнсээр удирдагдахболомжийг өөртөө олгох хэрэгтэй гэдгээ сана. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынахлагч Даллин Х.Өүксийн дараах зөвлөгөөний талаар бодож үз: “Бид эхлээдсонгож, дараа нь тохируулан өөрчилдөг. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээсайтар судалсан бол үүнийгээ тохируулан өөрчлөхдөө Сүнсийг дагаж чадна” (“APanel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religionsatellite broadcast, Aug. 7, 2012], 6; si.lds.org).

Суралцагчдад заах боломж олгоОлон залуу хүн сайн мэдээний сургаал, зарчмуудыг заахдаа итгэлгүй байдагучраас энэ ангийн багшийн хувьд таны хийж болох хамгийн чухал зүйлсийн нэгбол хичээлийн үед суралцагчдад хэрхэн зааж, гэрчлэх дадлага хийх олонболомжийг олгох явдал юм. Суралцагчдад асуултуудад хариулан, ангийн бусадгишүүнд сайн мэдээний үнэнүүдийг тайлбарлаж, Миний сайн мэдээг номло гарынавлага дээрх номлогчийн хичээлүүдийг заах боломж олго. Ирээдүйн номлогчидсайн мэдээний сургаал, зарчмууд хэрхэн аврал руу хөтөлдөг болохыг ойлгохынхэрээр сайн мэдээг чин сэтгэлээсээ, илүү агуу хүчтэй заана.

Ирээдүйн номлогч юу хэлэх мөн хийхээ олж мэдэхээс гадна сонирхогчдынхэрэгцээнд анхаарлаа хандуулж, сонирхогч бүрд хөрвөлтийн замаар үргэлжлүүлэнявахад юу хэрэгтэй болохыг Сүнсээр ялган таньж сурах ёстой. Суралцагчдадсонирхогчийн бат бөх хөрвөлт нь номлогчийн юу хэлж, хийхээс биш, харинсонирхогч итгэлээр үйлдэж байгаа эсэхээс хамаардаг гэдгийг ойлгоход тусал.Хамгийн үр бүтээлтэй номлогчид эхлээд сонирхогчдынхоо юу хэлж, хийж байгааданхаарал хандуулан, дараа нь тэднийг хөрвөлт рүү өсөж хөгжихөд хайраартусалдаг.

Суралцагчдаас юу хүсэн хүлээж байгаагаа тодорхойлДараах зөвлөмжүүд нь хичээлдээ бэлтгэж, заах үед тус болж болно:

• Суралцагчдад хичээл бүрийн эхэнд Миний сайн мэдээг номло гарын авлагаасэсвэл Ерөнхий чуулганы захиасаас зохих хэсгүүдийг унших даалгавар өг.Хичээлийн эхэнд хичээл болгон дээр юу заахыг мөн хичээл бүрд бэлэн байхынтулд юу унших ёстойг тайлбарласан сургалтын хөтөлбөр эсвэл хичээлийнтөлөвлөгөөг суралцагчдад өгөх талаар бодож үз. Өөрсдийгөө урьдчиланбэлдсэн суралцагчид хичээлийн үеэр Ариун Сүнсээр заалгах магадлал тунөндөр.

• Суралцагчдаас суралцагчдынхаа үүргийг биелүүлэхийг хүс (Сайн мэдээг заах басудлах нь, 6, 15, 55).

• Сайн мэдээний үнэнүүдийг өөрсдөө олж мэдэх боломжийг суралцагчдад олго.Та хичээлд бэлтгэж байхдаа мэдэрсэн мэдрэмжээ суралцагчдад мэдрүүлснээртэдэнд заадаг. Суралцагчдад сургаал, зарчмуудыг өөрсдөө олж мэдэх явцаддараах үнэнийг өөрсдийн үгээр тайлбарлах, юуг мэдэж, мэдэрч, хийхээртөлөвлөж байгаагаа хуваалцан, гэрчлэх боломж олго.

• Суралцагчдад нэг нэгэндээ зааж, суралцах явцдаа Их Эзэний Сүнсийг мэдрэхорчинг бүрдүүлж өг (С ба Г 88:78, 122-ыг үзнэ үү).

• Суралцагчдыг өөрсдийн судар, Миний сайн мэдээг номло гарын авлага, судлахтэмдэглэл зэргийг хичээл болгон дээр авчирч байхад урамшуулан дэмж.Судлах тэмдэглэл гэж юу болох, үүнийг хэрхэн ашиглах талаар тайлбарла.

НОМЛОГЧИЙГ БЭЛТГЭХ АНГИЙН БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 130)

viii

Та юуг хэрхэн заахаа шийдэхдээ Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч ДэвидА.Бэднарын дараах үгийг сана:

“Миний амьдралд хамгийн том нөлөө үзүүлсэн багш нараасаа би нэгэн ижилтөстэй зан чанарыг олж харсан юм. Тэд надад итгэлээр суралцахаарэрэлхийлэхийг зааж өгч тусалсан. Тэд хэцүү асуултуудад хялбар хариулт өгөхөөстатгалздаг байсан. Үнэндээ тэд надад ямар ч хариулт өгөөгүй. Харин тэд надад замзааж өгөн, өөрийн хариултыг олж авах алхмыг хийхэд тусалсан юм. Энэ аргабарилд нь үргэлж талархалтай хандаж байгаагүй ч, өөр хүнээс олж авсан хариултудаан хадгалагдалгүй мартагддаг болохыг би өөрийн туршлагаас ойлгож авсанюм. Харин итгэлээ хөгжүүлснээр олж авсан хариулт амьдралын туршид үлддэг”(“Seek Learning by Faith” [an evening with Elder David A. Bednar, Feb. 3, 2006], 5;si.lds.org).

Заах үйл ажиллагаануудХичээлийн төлөвлөгөөнд санал болгосон заах үйл ажиллагаануудыг зохицуулаххэд хэдэн арга зам байдаг. Суралцагчдын сонирхлыг төрүүлэн, анхаарлыг татахынтулд үйл ажиллагаануудыг өөр хооронд нь соливол тустай байдаг. Жишээлбэл,жүжигчилсэн тоглолтын үеэр суралцагчдыг номлогч, сонирхогч, хэрэвболомжтой бол хөндлөнгийн дүгнэгч болоход урих талаар бодож үз. Хэрэвшаардлагатай бол та эдгээр дүрийн аль нэгэнд тоглон оролцож болно.

Н = Номлогч; С = Сонирхогч; Д = Дүгнэгч

Сургалтын загварНБТ суралцагчдад ур чадвар, авьяас билгээ хөгжүүлэхэд туслахын тулд сургалтынматериалд хэрэглэсэн сургалтын загварыг тохируулан ашиглаж болно.Суралцагчдад дадлага хийснээр сайжрахад туслах зорилгыг биелүүлэх үүднээс энэзагварын бүрэлдэхүүн хэсгийг ямар ч дарааллаар ашиглаж мөн дахин давтажболно.

Тайлбарла—Биечлэн үзүүл—Дадлага хий—Үнэлж дүгнэ—Дахин давт

НОМЛОГЧИЙГ БЭЛТГЭХ АНГИЙН БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 130)

ix

ТайлбарлаСуралцагчдын мэдэж байх ёстой ойлголт, ур чадваруудыг тайлбарлаад, дараа ньтэнд эдгээр ур чадвар, ойлголт номлогчийн зорилгыг биелүүлэхэд нь хэрхэн тусболохыг заа.

Биечлэн үзүүлСуралцагчдад юу хийх хэрэгтэйг жишээгээр харуул. Үүнийг биечлэн үзүүлэх,видео бичлэг хийх зэргээр эсвэл өөр бусад аргаар хийж болно.

Дадлага хийСуралцагчдыг хос хосоороо эсвэл бүлэг болон дадлага хийхэд урь.

Үнэлж дүгнэСуралцагчдын оролцоотойгоор сайн хийдэг зүйлсээ болон ур чадвараасайжруулах арга замуудыг олж тогтоо. Тэдэнд урам дэм өг.

Дахин давтБоломжтой үедээ дахин давтах цаг гарга.

Номлогчийн онлайн ажилТанай суралцагчид бүрэн цагийн номлогчийнхоо хувьд сонирхогчдыг олох,тэдэнтэй холбоо барих, гишүүдтэй холбогдох, орон нутгийн санваарын болонномлолын удирдагчидтай хамтран ажиллах, асуултуудад хариулах, санал болгосонхүмүүсийн мэдээллийг авч, тэдэнтэй холбоо барих, амлалтаа биелүүлж байгааэсэхийг шалгах, уулзах цагаа бататгах зэрэгт мөн Миний сайн мэдээг номло гарынавлага дээрх зарчмуудыг заахад интернэт ашиглах болно. Энэ гарын авлага дээрхолон янзын зөвлөмж нь суралцагчдыг онлайн хэрэгсэл ашиглан сайн мэдээгхуваалцаж эхлэхэд урамшуулан дэмжихэд танд тусална.

Та энэ ангийн багшийн хувьд долоо хоногийн турш текст мессеж эсвэл олоннийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан суралцагчидтайгаа холбогдож, даалгавраахийсэн эсэхийг шалгах, ангид ирэхээсээ өмнө хичээлээ хийхэд урамшууландэмжих эсвэл өдөр тутам Мормоны Номыг уншихыг сануулахын тулд цахимхэрэгслийн давуу талыг ашиглаж болно.

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад гарын авлагыгтохируулан заах ньБагш нар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад заахдаа хичээлийг тэдний чадавхадтохируулан өөрчилж болно. Жишээлбэл, уншиж чадахгүй суралцагчдад зориуланхичээлийг өөрөө чанга уншиж өгөх эсвэл нэг суралцагчаар уншуулах юм ууурьдчилан бичиж авсан материалыг (судрууд, Миний сайн мэдээг номло гарынавлага, Ерөнхий чуулганы үгсийн аудио болон видео хувилбар гэх мэт) хэрэглэхзэрэг маягаар өөрчилж болно. Хичээлд бичгээр хариулах шаардлага гарвал, тасуралцагчдыг амаар хариулахад урамшуулан дэмжиж болно. Бусад суралцагчхөгжлийн бэрхшээлтэй хүмүүст материалыг нь уншиж өгөх эсвэл хариултыг ньбичиж өгөх зэрэг арга замаар тэдэнд тусалж болно.

Нэмэлт санаа, эх сурвалжийг disabilities.lds.org дээрх Disability Resources pageбуюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эх сурвалжуудын хуудас эсвэлШашны институт, семинарын журам гэсэн гарын авлагын “Хөгжлийн

НОМЛОГЧИЙГ БЭЛТГЭХ АНГИЙН БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 130)

x

бэрхшээлтэй суралцагчдад зориулан зохицуулсан анги, хөтөлбөрүүд” нэртэйхэсгээс авна уу.

НОМЛОГЧИЙГ БЭЛТГЭХ АНГИЙН БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 130)

xi

1

Ариун Сүнсийг урихнь. Залбирал, дуулал,судраас товч хуваалцахзэрэг үйл ажиллагаагбагтаасан сайтарбэлтгэгдсэн сүнслэгхэсгийг суралцагчдаарудирдуулан явуулжхичээлийг эхлүүлэх ньСүнсийг урин,суралцагчдыг нэгдмэлболгож, тэдний оюунсанаа, зүрх сэтгэлийгсүнслэгээр суралцахадбэлддэг юм.

Номлогчийн зорилго

ОршилМиний сайн мэдээг номло удирдамжинд номлогчийн зорилгобол “Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл,наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах баэцсээ хүртэл тэвчихээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээгхүлээн авахад нь туслах байдлаар бусдыг Христэд ирэхэдурих” гэж заадаг (Миний сайн мэдээг номло, 1). АрванхоёрТөлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн “Та нарын

номлол бол хүмүүсийг Христэд авчирч, Аврагчийн Хоёр дахьирэлтэд бэлтгэх ариун үйлс байх болно” гэж хэлжээ (“ДэлхийгХоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” Ensign, 2011 оны 5-р сар, 50эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52). Энэ анги ньсуралцагчдыг тань номлолын ажлын ариун нандин боломжиндоролцохын тулд бэлтгэхэд тусална.

Нэмэлт бэлтгэл• 2 Нифай 31:2, 10–21; 3 Нифай 11:31–41 болон 3 Нифай 27:13–21-ийг судал.

• Миний сайн мэдээг номло, 1-р бүлгийг судал.

• LDS.org вэбсайт дээрх “The Purpose of Missionary Work: Robles Family” (9:19)видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.

• Хичээлийн төгсгөлд байгаа “Номлогч бидний зорилго” тараах материалыгбэлд.

Заах зөвлөмжНомлогчийн ажлын зорилгоСуралцагчдаас номлогчдын тогтмол хийдэг үйл ажиллагаа, үүрэг даалгавруудыголж тогтоогоод, тэдгээрийг самбар дээр жагсаан бичихийг хүс. (Хариултадсонирхогчдыг олох, судлах, заах, залбирах, үйлчлэх зэрэг нь орж болно.)

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 1-р хуудсан дээрх“Таны зорилго” гэсэн хайрцган доторх бичвэрийг уншихад урь. (Эхний хичээл тулолон суралцагчид Миний сайн мэдээг номло гарын авлага байхгүй байж болохучраас та энэ болон бусад шаардлагатай хуудсыг хэвлэж, тараах хэрэг гарчмагадгүй.)

Дараа нь суралцагчдыг номлогчийн зорилгын тухай мэдэгдлийг самбар дээрхүүрэг даалгаврын жагсаалттай харьцуулахад урьж, асуу:

• Номлогчийн зорилгын тухай мэдэгдлийг ойлгох нь номлогчдын хийдэг ажлынтухай таны ойлголтыг хэрхэн өргөжүүлж байна вэ? Энэхүү зорилго ньномлогчдын гүйцэтгэх үүрэг даалгаврыг хэрхэн илүү утга учиртай болгожбайна вэ?

• Энэ зорилгын тухай мэдэгдлийн аль хэсэг нь номлогчийн, аль хэсэг ньсонирхогчийн үүрэг хариуцлагыг тодорхойлж байна вэ?

• Та энэ зорилгын тухай мэдэгдлийг ажлынхаа баримтлах зарчим болгосноорхэрхэн таныг илүү үр бүтээлтэй номлогч болгох вэ? (Уг зорилгын тухаймэдэгдэл нь номлогчийн ажилд удирдамж өгдөг. Энэ нь номлогчдод үүрэгдаалгавар гүйцэтгэхэд бага анхаарч, жинхэнэ зорилгоо гүйцэтгэхэд илүү иханхаарал хандуулахад тусалдаг.)

1

Ангийн гишүүдэд номлогчийн ажлын зорилгыг илүү сайн ойлгоход туслахын тулдтэднийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р хуудсыг нээхэд уриад, дараань нэг суралцагчаас “Та хүмүүст” гэж эхэлж буй сүүлийн догол мөрийг чангауншихыг хүс.

Анхааруулга: Миний сайн мэдээг номло гарын авлага нь энэ ангид ашиглах суралцагчийн гарынавлага болохыг суралцагчдад тайлбарла. Тэднийг долоо хоног бүр ангидаа Миний сайн мэдээгномло гарын авлагын хэвлэмэл эсвэл цахим хувилбарыг авчрахад урамшуулан дэмж. Түүнчлэн табагшийн гарын авлага дээрх үйл ажиллагаатай хамт ашиглах зорилгоор Миний сайн мэдээг номлотовхимлын хувийг олж авах нь зүйтэй.

Ангиараа дараах асуултуудыг ярилц:

• Энэ догол мөрөнд дурдагдсанаар, хувь хүн Аврагчид ирэхийн тулд юу хийхёстой вэ?

• Энэ догол мөрөнд дурдагдсанаар, номлогч Есүс Христэд ирэхэд нь бусдадтуслахын тулд юу хийх ёстой вэ?

Суралцагч бүрд “Номлогч бидний зорилго” тараах материалыг тарааж өг. Тараахматериалд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоныхэлсэн үгээс оруулсан байгаа. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарил эсвэлтэднийг өөрсдөө бүлэг үүсгэхэд урь. Тараах материалыг хамтдаа уншаад, төгсгөлднь байгаа асуултуудыг ярилцахыг бүлэг бүрээс хүс.

Ахлагч Кристоффэрсоны хэлсэн үгийг судалж, ярилцах хангалттай цаг гаргажөгсний дараа, цөөн суралцагчийг ярилцлагын асуултуудад өгсөн хариултаахуваалцахад урь. Дараа нь дараах асуултыг тавь:

• Та номлогчийн зорилгын тухай мэдэгдэл дээр хэрхэн анхаарлаа төвлөрүүлжэхлэх вэ? (Хариултад: суралцагчид үүнийг чээжлэх, бичиж авах, өдөр бүр харжболох газар тавих, илүү сайн ойлгохын тулд тусламж хүсэн залбирах эсвэл угзорилгын тодорхой хэсгүүдийг судар судлахдаа нэг хэсэг болгон хайх зэрэг ньорж болно.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийндараах мэдэгдлийг чанга уншихад урь:

“Бид ‘хүмүүсийг Сүмд авчрахын’ тулд эсвэл Сүмийн гишүүнчлэлийн тоог өсгөхийнтулд номлож, заадаггүй. Бид хүмүүст зөвхөн илүү сайхан амьдралаар амьдрахыгухуулан таниулах гэж номлож, заадаггүй. … Бид селестиел хаант улсын хаалгыгБурханы охид, хөвгүүдэд нээж өгөхийн тулд бүх хүнийг наманчлал, баптисм,гишүүний баталгаагаар дамжуулан Христэд ирэхэд урьдаг [С ба Г 76: 51–52-ыг

үзнэ үү]. Өөр хэн ч үүнийг хийж чадахгүй” (“The Purpose of Missionary Work,” missionary satellitebroadcast, 1995 оны 4-р сар).

• Яагаад сайн мэдээг номлох нь зөвхөн Сүмийн гишүүн болоход хэн нэгэндтуслахаас илүү агуу зүйл гэдгийг санаж байх нь чухал вэ? (3 Нифай 11:33–34-ийг үзнэ үү.)

• Зааж буй хүмүүстээ “селестиел хаант улсын хаалгыг нээж өгөхөд” тусална гэжбодоход танд юу бодогдож байна вэ?

1-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН ЗОРИЛГО

2

Амьдралдхэрэгжүүлэх нь. Багшнар суралцагчдадзарчмуудыгамьдралдаахэрэгжүүлэхийн тулдхийж болох тодорхойүйлдлүүдийн талаартунгаан бодох,бясалгах эсвэл бичижавах цаг гаргаж өгөхёстой. Багш нарсуралцагчдыг хэрхэнөөрсдийн биеэрзарчмуудыг хэрэгжүүлжболох талаар олжмэдэхийн тулд ИхЭзэнээс удирдамж,чиглэл авахадурамшуулан дэмжихёстой.

Суралцагчдыг номлогчийн зорилгыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаарбодож үзэхэд уриад, тэднээс номлолд үйлчлэх гэсэн хувийн сэдэл нь Миний сайнмэдээг номло гарын авлага дээрх номлогчийн зорилгын мэдэгдэлтэй нийцэжбайгаа эсэхийг бодож үзэхийг хүс. Номлолд үйлчлэх гэсэн шалтгаанаа энэхүүзорилготой илүү сайн нийцүүлэхийн тулд хийж болох тодорхой үйлдлүүдээ цаасандээр эсвэл судлах тэмдэглэл дээрээ бичиж авахыг суралцагчдаас хүс.

Тайлбар: Судлах тэмдэглэл нь тэмдэглэлийн дэвтэр, өдрийн тэмдэглэл эсвэл хавтасласан цаасбайж болно. Түүнчлэн суралцагчид LDS.org дээрх тэмдэглэл хийх хэрэгслүүдийг эсвэл цахим хэрэгсэлдээрх тэмдэглэл хөтлөх программыг ашиглаж болно. Суралцагчид хичээлийн үеэр болон хувийнсудлах цагаар тэмдэглэл хийж, төрсөн сэтгэгдлээ бичихэд судлах тэмдэглэлийг ашиглаж байх ёстой.

Христийн сургаалыг заах ньАврагч Мормоны Номын үндсэн зорилгуудын нэг нь “миний сургаалын үнэн зөвхэсгүүдийг, [тийм ээ] цорын ганц тэрхүү сургаалыг гэрэлд авчрах” (С ба Г 10:62)болно хэмээн тунхагласан гэдгийг ангийнханд тайлбарла. Христийн сургаалд ЕсүсХристэд бүх хүн төрөлхтөн Их Эзэн Аврагч хэмээн итгэх, нүглээ наманчилж,баптисм хүртэх, Сүнсийг хүлээн авах гэсэн зарлигууд багтдаг (3 Нифай 11:32-ыгүзнэ үү). Дараах өгүүлбэрийг самбар дээр бич:

2 Нифай 31:2, 10–21 3 Нифай 11:31–41 3 Нифай 27:13–21

Ангийг гурван бүлэг болгон хуваарил. Нэг бүлгээс 2 Нифай 31:2, 10–21-ийг, хоёрдахь бүлгээс 3 Нифай 11:31–41-ийг, гурав дахь бүлгээс 3 Нифай 27:13–22-ыгсудлахыг тус тус хүс. Бүлэг бүрээс шүлгүүдээ уншаад, Есүс Христийг дагахыгэрэлхийлдэг хүмүүсээс юу шаардагддаг болохыг олж тогтоохыг хүс. Тасуралцагчдыг судар дээрээ Есүс Христийн сургаал ба сайн мэдээний тухайтодорхой үнэнүүдийг тэмдэглэж авахад урамшуулан дэмжиж болно.

Суралцагчдад эдгээр судрын хэсгийг унших цөөн минут гаргаж өгсний дараатэднээс самбар дээрх эшлэл бүрийн доор Есүс Христийн дагалдагчдаасшаардагддаг тодорхой үйлдлүүдийг жагсааж бичихийг хүс.

Дараа нь дараахтай адил асуултуудыг тавь:

• Хэрэв хэн нэгэн хүн танаас мормончууд Есүс Христэд итгэдэг үү гэж асуувалсамбар дээрх эдгээр гурван судрын хэсэг хариулахад тань хэрхэн туслах вэ?

• Та Есүс Христийн сургаал эсвэл сайн мэдээ гэж юу болохыг мэддэггүй хүнд энэтухай өөрийн үгээр хэрхэн тайлбарлах вэ?

• Номлогчид Есүс Христэд аль хэдийн итгэдэг хүмүүст яагаад номлодог юм болгэж зарим хүн асууж магадгүй. Самбар дээр тоймлосон эдгээр судартдурдсанаар, Христийн сургаал хэрхэн танд энэ асуултад хариулахад туслах вэ?

Суралцагчдыг хариулах үед Христийн сургаал нь (1) Есүс Христ биднийг Эцэгтавчрахын тулд хийсэн болон хийсээр байгаа зүйлс (Алма 33:22; С ба Г 76:40–42-ыгүзнэ үү), (2) Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг хүртэхийн тулд итгэлтэйбайх, наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэлтэвчих зэргийг багтаасан бидний хийх ёстой зүйлс (3 Нифай 27:16–21-ийг үзнэүү) гэсэн хоёр хэсгээс бүрддэг гэдгийг тэдэнд ойлгуулахад анхаар.

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх номлогчийн зорилгын тухай мэдэгдэл рүүэргүүлэн хандуулаад, асуу:

• Христийн сургаал хэрхэн номлолын ажлын зорилготой холбогддог вэ?

1-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН ЗОРИЛГО

3

Суралцагчид энэ асуултыг ярилцаж байхдаа дараах үнэнийг илэрхийлж болох юм:Номлогчид Христийн сургаалыг хүлээн авч, итгэлээ хөгжүүлэх,наманчилж, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээхүртэл тэвчих зэрэгт сонирхогчдод тусалснаар зорилгоо гүйцэлдүүлдэг.

Сонирхогчид нь сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахын тулд Христийн сургаалындагуу үйлдэх ёстой гэдгийг суралцагчдад илүү гүнзгий ойлгуулахын тулд тэднийгМиний сайн мэдээг номло гарын авлагын 6-р хуудсыг нээхэд уриад, нэгсуралцагчаас “Есүс Христийн сайн мэдээ” хэсгийн эхний хоёр догол мөрийг чангауншихыг хүс. Дараа нь суралцагчдад яагаад сонирхогчдын хувьд итгэлээр үйлдэхнь чухал гэдгийг олж харахад туслахын тулд дараахтай адил асуултуудыг тавь.

• Сонирхогч нь Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийгхөгжүүлэн, наманчилж, баптисмын гэрээг хүлээн авахад бэлдэж байгаагэдгийг тодорхойлохын тулд номлогч ямар нотолгоог эрэлхийлэх ёстой вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, номлогчид ихэвчлэн зөв зүйлийг хэлж, хийхэданхаарлаа хандуулдаг гэдгийг тайлбарла. Гэхдээ сонирхогчид номлогчдын заасанзүйлийн дагуу итгэлээр үйлдэх нь тэдний хэлж, хийсэн зүйлээс илүү чухал юм.Номлогчийн хөгжүүлж болох хамгийн чухал ур чадваруудын нэг бол сонирхогчүнэхээр итгэлээр үйлдэн, хөрвөгдөж байгаа эсэхийг Сүнсээр ялган таних чадварюм.

• Номлогч Ариун Сүнс хичээлийн үеэр хамт байж, сонирхогч түүнийг ньмэдэрч байгаа эсэхийг тодорхойлох ямар нотолгоог олж харж болох вэ?

• Ирээдүйн номлогчид Христийн сургаалыг илүү сайн ойлгож, хэрэгжүүлэхийнтулд юу хийж болох вэ? (Хариултад: илүү сайн ойлгохын тулд итгэлээрзалбирах, Есүс Христийн Цагаатгал, сайн мэдээний анхдагч зарчим, ёслолуудгэх мэт Христийн сургаалын тодорхой хэсгүүдийг судруудаас судлах, ЕсүсХристэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд юу хийсэн талаар бусадтай ярилцах,баптисмын гэрээнүүдийг илүү сайн ойлгохын тулд ариун ёслолын залбирлыгсудлах зэрэг нь орсон байж болно)

“The Purpose of Missionary Work: Robles Family” (9:19) видео бичлэгийгүзүүлээд, ангийн гишүүдээс Роблэсийн гэр бүлд Христэд ирэхэд нь туслахын тулдномлогчид юу хийсэн тухай тэмдэглэж авахыг хүс.

Видео бичлэгийг үзүүлсний дараа номлогчид зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд юухийснийг тайлбарлахад нь суралцагчдад туслахын тулд дараахтай адиласуултуудыг тавь:

• Эдгээр номлогч Роблэсийн гэр бүлд итгэлээ хөгжүүлэхэд нь туслахын тулд юухийсэн бэ? (Хариултад: тэднийг Мормоны Номын тухай залбирахадурамшуулсан, асуултуудад хариулсан, зарлигуудыг дагах нь яагаад чухалболохыг заасан, зарлигуудыг дагах амлалтыг тэднээс авсан, баптисмынёслолыг хүлээн авахад тусалсан, тойргийнхон тэдний амьдралд оролцожбайгаа эсэхэд анхаарал хандуулсан, тэднийг ариун сүм рүү чиглүүлсэн зэрэг ньорсон байж болно.)

• Яагаад сонирхогчдод заах, тэднийг Христэд ирэхэд урих гэсэн хоёр ажилномлогчдын хийдэг ажлын чухал хэсэг байдаг вэ?

• Та Роблэсийн гэр бүлийн гишүүдийн итгэл өссөн мөн тэд Христийн Сүнстэйилүү холбоотой болсныг харуулсан ямар нотолгоог олж харсан бэ?

1-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН ЗОРИЛГО

4

Суралцагчдадаа Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх “Амлалтуудаабиелүүлэхэд нь бусдад туслах нь: Итгэл болон наманчлалд хүрэх зам” гарчигтайхэсгийг судлах хугацаа гаргаж өг. Дараа нь суралцагчдыг хос болгон хуваарилаад,нэг нэгээрээ ээлжлэн бусдыг амлалтаа биелүүлэхэд урих талаар юу гэж бодожбайгаагаа хуваалцах даалгавар өг. Тэд юунаас айдаг эсвэл юунд санаа зовдог вэ?Тэдэнд үүнийг хийж чадна гэж итгэхэд юу тусалдаг вэ? Дараа нь дараахасуултуудыг тавь:

• Христийн сургаалыг ойлгох нь сонирхогчдыг амлалт өгөхөд урихад тандхэрхэн тусалдаг вэ?

• Ахлагч Жэффри Р.Холланд хүмүүс Мормоны Номыг уншина эсвэл үүний тухайзалбирна гэсэн амлалтаа биелүүлээгүй бол яагаад номлогчдын “сэтгэлгонсойх” ёстой гэж хэлсэн бэ?

Хүмүүс өөрчлөгдөж, баптисм хүртэхэд нь тэдэнд туслахад ямар санагдах талаартөсөөлөхөд ангийнхныг урь. Суралцагчдаас найздаа юм уу гэр бүлийнхээ гишүүндХристэд ирэхэд нь тусалсан хүн байгаа эсэхийг асуугаад, энэ үйл явцад туслахадямар санагдсан талаараа хуваалцахад урь.

Хамгийн агуу үүрэгХэрхэн номлогчдод Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд сайн мэдээг заах, Цагаатгалынадислалуудаас хүртэх боломж олгох ёслолуудыг хүлээн авахад нь туслах эрх мэдэлбайдаг талаар ярилц. Дараах мэдэгдлүүдийг үзүүлээд, нэг суралцагчаас тэдгээрийгангийнханд чанга уншиж өгөхийг хүс.

“Эцсийн эцэст, хамгийн агуу, хамгийн ач холбогдолтой үүрэг бол сайн мэдээгномлох явдал мөн” (Иосеф Смит, Миний сайн мэдээг номло, 13-р хуудаснаас эштатав).

“Сайн мэдээг заах нь бусад сайн үйлээс илүү чухал юм. Та дэлхий дээрх хамгийнагуу ажилд оролцож байгаа бөгөөд дэлхий дээрх өөр ямар ч зүйлийг үүнтэйхарьцуулахын аргагүй билээ. Байшин барилга, зам гүүр барих юу ч биш. Дэлхийгбарьж байгуулах нь таны өндийлгөн босгож байгаа хүмүүний амьдралтайхарьцуулахад юу ч биш юм. Таны хийж буй зүйлийг мөнх бус амьдралыг аврахтай

харьцуулбал тийм ч чухал амжилт биш. Магадгүй та оршуулгын газар очоод, үхэгсдийг, тэр чбүү хэл олон мянган үхэгсдийг амилуулсан ч энэ нь хүмүүнийг аврахын тулд хийж буй таныажлын хажууд өчүүхэн төдий зүйл билээ” (The Teachings of Spencer W. Kimball [1982], 547).

Суралцагчдын дунд яагаад сайн мэдээг номлох нь бидний хамгийн чухал үүрэггэж бодож байгаа талаар бодлоо хуваалцах хүн байгаа эсэхийг асуу. Бид сайнмэдээг номлосноор бусдад Цагаатгалын адислалуудаас хүртэхэд нь тусалдаггэдгийг суралцагчдад ойлгуулахад анхаар.

Ангийнхныг дагаж уншаад, сайн мэдээг номлодог ба түүнийг хүлээн авдагхүмүүст ирэх адислалуудыг хайж байх хооронд нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ18:10, 15–16-г чанга уншихыг хүс. Дараа нь асуу:

• Сайн мэдээг номлодог мөн түүнийг заалгадаг хүмүүст ямар ямар адислалирдэг вэ?

1-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН ЗОРИЛГО

5

Номлогчийн ажил хэцүү бэрх байж болно гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийгАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараахүгийг уншихад урь:

“Аврал нь хямдхан олддог туршлага биш учраас номлогчийн ажил амар бус гэдэгтби итгэдэг. Аврал хэзээ ч амархан байгаагүй. Бид бол Есүс Христийн Сүм, энэ ньүнэн бөгөөд Тэрээр бидний Агуу, Мөнхийн Тэргүүн юм. Түүнд хэзээ ч амарбайгаагүй зүйл бидэнд амар байна гэдэгт бид хэрхэн итгэж болох билээ? Нададномлогчид болон номлолын удирдагчид Гетсеманид хэдхэн хормыг ч гэсэн

өнгөрүүлсэн байх ёстой юм шиг санагддаг. Номлогчид болон номлолын удирдагчид Калварийнтолгод руу ядаж нэг юм уу хоёр алхам хийсэн байх ёстой.

“… Номлогчид болон сонирхогчид үнэнийг мэдэж, авралд ирэн, үнэ нь төлөгдсөн төлөөсийнталаар ямар нэгэн зүйлийг олж мэдэхийн тулд уг үнэ цэнд дүйцэхүйц төлбөрийг төлөх ёстойгэдэгт би итгэдэг” (“Missionary Work and the Atonement,” Ensign, 2001 оны 3-р сар, 15).

• Номлогчийн ажлын талаарх энэхүү ойлголт номлогчийн хувьд сорилтбэрхшээлтэй тулгарах үед танд хэрхэн туслах вэ?

Хичээлийн төгсгөлд суралцагчдад номлогчийн ажил, Христийн сургаал хоёрынхоорондын уялдаа холбооны талаар сурсан зүйлээ бичиж тэмдэглэх цаг гаргаж өг.Суралцагчдыг номлолд бэлтгэхдээ Христийн сургаалыг илүү сайн ойлгохын тулдхийж болох зүйлээр зорилго тавихад урамшуулан дэмж. Суралцагчдаасангийнхантай гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуу. Хэрэвсуралцагчид Христийн сургаалыг судалж, үүний дагуу үйлдэх юм бол илүүамжилттай номлогчид болно гэсэн гэрчлэлээ хуваалц.

Үйлдэх урилгаТайлбар: Хичээл бүрд суралцагчдыг номлолд үйлчлэхэд илүү сайн бэлдэхэд туслах санал

болгосон үйл ажиллагаанууд орсон байна. Тэдгээр үйл ажиллагааг өөр өөр арга замаар оноож өгчэсвэл санал болгож болно. Жишээлбэл, та эхний хичээл дээр хичээлийн жилийн долоо хоног бүрсанал болгосон үйл ажиллагаануудыг жагсаасан тараах материалыг өгч болно. Түүнчлэн та долоохоног бүр хийх үйл ажиллагааг самбар дээр жагсаан бичиж эсвэл боломжтой бол суралцагч бүрдэдгээр үйл ажиллагааны талаар мессеж эсвэл э-мэйл илгээж болно.

Бүрэн цагийн номлолд үр дүнтэй бэлтгэгдэхийн тулд ангиас гадуур хичээл зүтгэлгаргах шаардлагатай гэдгийг суралцагчдад тайлбарла. Иймээс та хичээл бүрийнтөгсгөлд тэдэнд номлолд үйлчлэхэд илүү сайн бэлтгэгдэхэд нь туслах зорилгоорхийгдсэн санал болгосон үйл ажиллагаануудыг тарааж өгч бай. Суралцагчдад ягодооноос эхлэн Их Эзэний ажилд хэрхэн оролцож болоход нь туслахын тулдтэднийг дараах үйл ажиллагаанаас нэг эсвэл түүнээс олныг хийхэд уриал:

• Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан, яагаад номлолд үйлчлэх гэжбайгаадаа баярлаж байгаагаа мөн үүнд бэлдэхийн тулд юу хийж байгаагаабусадтай хуваалцах

• LDS.org вэбсайтын Hastening the Work of Salvation хэсэгт байгаа видеобичлэгүүдээс хэдийг үзээд, авралын ажилд оролцох боломжийн талаарэргэцүүлэн бодоод төрсөн сэтгэгдлээ судлах тэмдэглэл дээрээ бичих

• Нэг найзаа номлолд бэлтгэх ангид хамт суухад урих (Та хичээл бүрийнтөгсгөлд энэ урилгыг суралцагчдад өгч болно.)

• Гишүүн бус эсвэл идэвх султай найзаа номлогчоос хичээл авахад урих

1-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН ЗОРИЛГО

6

Номлогчийн бэлтгэл—1-р хичээл

Номлогч бидний зорилгоАхлагч Д.Тодд КристоффэрсонШинэ номлолын ерөнхийлөгчдөд зориулсан семинар, 2008 он

Номлогчийн ажил номлогчийн зорилгод мөн зөвхөн ном-логчийн үйл ажиллагаануудад төвлөрсөн үед ямар байхын ялгааг харуулсан жишээнүүдийг эргэцүүлэн бод.

(1) Номлогчид зорилгодоо тулгуурлан ажиллавал хүмүүст сайн мэдээг болон яагаад, хэрхэн наманчлах хэрэгтэйг маш сайн ойлгоход туслах арга барилаар заах болно. Хэрэв номлогчид зорилгодоо төвлөрөхгүй бол долоо хоног бүр заах ёстой хичээлийнхээ тоог гүйцээх гэж л заах болно. Энэ тохиолдолд тэд сонирхогчийнхоо зүрх сэтгэл, оюун бодлыг сонсож, хариулахаас илүүтэй, хичээлээ зааж дуусгахыг л хичээх болно. Тэд авралыг санал болгохоосоо илүүтэй мэ-дээллийг л өгөх бөгөөд энэ хоёрын аль аль нь сонирхогчийн хувьд (мөн номлогчийн хувьд) маш ялгаатай туршлага юм.

(2) Зорилгоо мартсан номлогчид “амаа нээн,” өөрсдийг нь ярьж байхад хэн Сүнсийг мэдэрч байгааг ялгаж тани-хын тулд Сүнсийг эрэлхийлж сонсолгүй, заах цөөрмийг тодорхой хэдэн биеэр дүүргэх үйл ажиллагаануудыг хайхад анхаарлаа хандуулж болох юм. Сонирхогчийг хайхдаа хөрвөгдөх боломжийг нь хайхрахгүйгээр тоонд л анхаар-лаа хандуулдаг болно.

(3) Номлогчийн зорилгоо санахгүй бол өдрийн төлөвлөгөө нь зүгээр л нэг цагийн хуваарь, цаг товлодог хуанлитай адил юм. Гэсэн хэдий ч зорилгоо чухалчилсан үед төлөвлөгөөний дэвтэр нь хөрвөлт, баптисмын үр дүнг авчрах, чухамдаа са-насан, тодорхойлсон, сонирхогч тус бүрд зориулан бэлдсэн, болох ёстой зүйлсийг боломжтой болгох багаж хэрэгсэл болдог. Бусдаар бол, номлогч нь амжилтынхаа хэмжүүрийг завгүй байдал гэж үзэх бодлын занганд орж магадгүй.

(4) Зорилгоо ойлгосон номлогч зорилготойгоор судалдаг учраас Бурханы үгэн дээр зооглох өдөр тутмын боломжийг хайх болно. Тэр сонирхогчийнхоо бодгалийн тухай асуултуу-дад болон өөрт байгаа асуултуудад хариулт олохоор судлах болно. Тэрээр сонирхогчдоо наманчлалын замд хэрхэн удир-даж, заах удирдамжийг эрж хайх болно. Номлогч энэхүү зорилгын тухай ойлголтгүйгээр, хувиараа болон хамт-

рагчтайгаа судлахдаа урам зориггүй, идэвхгүй байх болно. Хэдийгээр суралцах цаг хугацаагаа ашигласан ч дараа нь бошиглолын болон илчлэлтийн сүнстэй заах урам зориггүй байх болно. (Алма 17:2- 3; 43:2; С ба Г 11:21, 25–26- г үзнэ үү.)

(5) Номлогч хүмүүсийг Сүмд урих нь номлогчийн хийх ёстой зүйл гэж итгэдэг болохоор гарч, хүмүүсийг Сүмд ирэхийг урьж болно. Гэсэн хэдий ч, тэрээр зүрх сэтгэлдээ номлогчийн зорилгыг тээж байгаа үед Сүмийн үйл ажил-лагаануудад оролцох нь баптисм хүртэх илүү их хүслийг сонирхогчид төрүүлж, сайн мэдээний гэрээндээ эцсээ хүртэл тэвчих үндэс суурийг тавьж өгдөг гэдгийг ойлгодог. Эцсийн зорилгоо санах үед, Сүмд ирэхийг хүссэн урилга нь илүү өндөр шаардлага бүхий зүйл байх бөгөөд хүндэт-гэлийн өдрийн шүтлэг бишрэлийн ач холбогдлын тайлбар, ХҮГ- ийн ням гаргийн үйлчлэлийн талаарх хүлээлт нь өөр байж, номлогчийн үгсийг сонсож байхдаа сонирхогчийн мэдрэх сүнс итгүүлэх хүчтэй байх болно. Өөр тохиолдолд тэрхүү сүнс хамт байхгүй.

Миний сайн мэдээг номло- ын нэгдүгээр бүлгийг болон үүнд агуулагддаг “Номлогчийн хувьд миний зорилго юу вэ?” хэмээх асуултыг хайхрахгүй өнгөрөөж болохгүй. Ном-логчид сэргээгдсэн сайн мэдээний зарчим, ёслолуудаар дамжуулан хүмүүсийг Христэд авчрах зорилгоо ухамсарла-сан үедээ номлогчийн ажил бол хөтөлбөр биш, энэ нь Эцэг, Хүү мөн Ариун Сүнсний ажил үйлс юм гэдгийг ойлгоно. Тэд өөрсдийгөө ямар нэгэн зүйл зардаг наймаачин эсвэл ямар нэгэн зүйл засдаг техникч биш, харин бурханлагаар эрх мэдэл олгогдон, үүрэг хүлээн авсан зөв шударгын багш нар гэдгээ ойлгох болно. Тэд өөрсдөөр нь болон өөрсдийнх нь төлөөлдөг Сүм буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээр дамжуулахаас бусдаар цагаатгах ач ивээл ба авралд хүрэх зам дэлхийд үгүй гэдгийг ойлгох болно. Тэд өөрсдийгөө болон энэхүү ажил юунд зориулагд-сан болохыг ойлгож, Эцэгийнхээ ажлыг идэвхтэй урагш-луулах болно. Тэд Мозаягийн хөвгүүдийн адил “Бурханаас хүлээн авсан хүч мөн эрх мэдэлтэйгээр” (Aлма 17:3) заана.

Ярилцлагын асуултууд: 1. Номлогч өөрийнх нь үйлдэл номлогчийн зорилгоор

удирдуулж байгаа гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?

2. Номлогчийн ажлын зорилгод анхаарлаа төвлөрүүлэх нь номлогчийн өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгэхэд нь хэрхэн нөлөөлөх вэ?

3. Сүүлийн догол мөр номлогчийн хувьд хийх зүйлсийнхээ мөнхийн мөн чанарыг ойлгоход танд хэрхэн туслах вэ?

© 2

014

BY IN

TELL

ECTU

AL R

ESER

VE, I

NC. Б

ҮХ Э

РХ Х

АМГА

АЛАГ

ДСАН

.

2Бидэнд Цагаатгал хэрэгтэй

ОршилЕсүс Христийн Цагаатгал нь Бурханы авралын төлөвлөгөөнийхамгийн чухал хэсэг юм. Есүс Христ Цагаатгалаараадамжуулан биднийг сүнсний болон бие махбодын үхлээсгэтэлгэж, шударга ёсны шаардлагыг ханган, наманчлахнөхцөлтэйгөөр нүглүүдээс маань цэвэршүүлснээрээ Эцэгийнхээзорилгуудыг гүйцэлдүүлсэн. Түүнчлэн Аврагч зовлонбэрхшээлтэй үед ч биднийг тайтгаруулан, өөрсдийн хүчээр

хийж чадахгүй зүйлсийг хийх хүч чадал ба Түүнтэй болонТэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар буцан очиж чадна гэсэннайдварыг бидэнд өгдөг. Бүрэн цагийн номлогчид бусдад ЕсүсХристэд итгэх итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгааболон эцсээ хүртэл тэвчих зэргээр дамжуулан Цагаатгалынадислалуудаас хэрхэн хүртэх боломжтой талаар олж мэдэхэдтусалснаар авралын ажилд оролцдог.

Нэмэлт бэлтгэл• Яагаад бидэнд Цагаатгал хэрэгтэй болохыг илүү сайн ойлгохын тулд дараах

судруудыг судал: Ром 3:23; 2 Нифай 9:6–10 болон Алма 42:9–14.

• Цагаатгалаар дамжуулан хүртэх боломжтой зарим адислалыг олж харахынтулд дараах судруудыг судал. Үүнд: Мозая 3:19; 4:3; 24:12–15; Алма 5:12–13;7:11–13.

• Ахлагч Жэффри Р.Холланд, “Missionary Work and the Atonement,” Ensign, 2001оны 3-р сар, 8–15-р хуудсыг судал.

• Миний сайн мэдээг номло, гарын авлага, 56–57 мөн 66–67-р хуудсыг судал.

• “He Lives! All Glory to His Name!” видео бичлэгийг үзүүлэхэд бэлд. (2:51; ахлагчРичард Г.Скотт, Ensign, 2010 оны 5-р сар, 75–78 эсвэл 2010 оны 4-р сарынЕрөнхий чуулган, 84–87-р хуудас дээрх үгээс авсан хэсэг), lds.org/media-libraryвэбсайтаас үзэх боломжтой.

7

Хайр, хүндэтгэлийнуур амьсгалыг тэтгэхнь. Ангийнхныг оржирэхэд тэднийг нэрээрнь дуудаж мэндчилэн,уулзаж байгаадаабаярлаж, талархажбайгаагаа илэрхийлэсвэл гэр бүл, ажилтөрөл, сургуулийнх ньталаар асуу. Багшболон бусад суралцагчтэднийг хайрладаг,тэдэнд итгэдэг мөнүнэлдэг болохыгмэдэрдэг суралцагчидангид ирэх илүү иххүсэлтэй, Сүнснийнөлөөнд илүү нээлттэй,хичээлд оролцох илүүхүсэлтэй байдаг.

Заах зөвлөмжЯагаад бидэнд Цагаатгал хэрэгтэй вэ?Дараах асуултаар хичээлийг эхэл.

• Хүмүүс тэдний амьдралд Есүс Христийн Цагаатгал хэрэгтэй гэдгийг хэрхэнолж мэддэг вэ?

Дараа нь дараах мэдэгдлийг үзүүл:

“Хүн өлсөх хүртлээ юм идье гэж боддоггүй шиг, өөрт нь Христ яагаад хэрэгтэйгмэдэх хүртлээ Христийн авралыг хүсдэггүй.

“Хэн ч Уналтын тухай сургаал ба бүх хүн төрөлхтөнд үзүүлсэн үүний үр дагаврыгзохих ёсоор ойлгож, хүлээн авах хүртлээ Христ өөрт нь яагаад хэрэгтэйгойлгодоггүй” (Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, A Witness and a Warning [1988], 33).

Дараа нь асуу:

• Бид Адамын уналтын талаар ярихдаа юуг дурддаг вэ?

Дараах эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчийг ангийнханд чанга дуугаар уншихадурь:

“Адам, Ева хоёр … сайныг хийгээд хилэнцтийн мэдлэгийн модны жимснээс хүртсэн учраас тэдБурханы оршихуйгаас зайлуулагдсан (С ба Г 29:40–41-ийг үзнэ үү). Өөрөөр хэлбэл, тэд сүнснийүхлийг амсжээ. Тэд мөн мөнх бус болж, бие махбодын үхэлд захирагдах болсон. Энэхүүсүнсний болон бие махбодын үхлийг Уналт хэмээн нэрлэдэг. …

“Бид Адам, Ева хоёрын үр удмын хувьд мөнх бус байдалд байхдаа Уналтын байдлыг өвлөнавдаг (Алма 42:5–9, 14-ийг үзнэ үү). Бид Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдан, бие махбодынүхэлд захирагддаг. Биднийг түүнчлэн амьдралын саад бэрхшээл, бусармаг зүйлсэд уруутатагдан соригдох, эсрэг тэсрэг байдалд тавьсан юм (2 Нифай 2:11–14; С ба Г 29:39; Мосе6:48–49-ийг үзнэ үү)” (Итгэлдээ үнэнч байх нь [2004], 196–197).

Дараах асуултыг тавин, уг эшлэлд заасан сургаалыг олж тогтооход суралцагчдадтусал:

• Адамын Уналт нь Адам, Ева хоёрын үр удмын хувьд бидний хүн нэг бүрдхэрхэн нөлөөлдөг вэ? (Бид Адам, Ева хоёртой адил бие махбодын болонсүнсний үхэлд харьяалагддаг. Бид унасан дэлхийд амьдарч, амьдралынсорилт бэрхшээл, дайсны уруу таталтад автах шалтгаан болдог. БидЭцэгийн оршихуйгаас таслагдсан ба Түүнд эргэж очихын тулд бидэндАврагчийн тусламж хэрэгтэй.)

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бичээд, суралцагчдад тэдгээрийг судлаххугацаа гаргаж өг:

Ром 3:23

2 Нифай 9:6–10

Алма 42:9–11, 14

Суралцагчдыг судалж байх хооронд тэднийг Адам, Ева хоёрын Уналт бидний хүннэг бүрд хэрхэн нөлөөлдөг талаар олж мэдэхэд урамшуулан дэмж.

2-Р ХИЧЭЭЛ: БИДЭНД ЦАГААТГАЛ ХЭРЭГТЭЙ

8

Сургаалыгтайлбарлах нь. Бүхномлогчид хэрэгтэй урчадваруудын нэг болзааж буй сургаалуудааойлгож, тэдгээрийгэнгийн үг хэллэгээртайлбарлах явдал юм.Та сургаалыгтайлбарлаж, яагаадүүнийг тэд болонсонирхогчид ойлгосонбайх нь чухал болохыгсуралцагчдаас тогтмоласууснаар тэднийчадварыг хөгжүүлжчадна.

• Эдгээр судар нь Адам, Ева хоёрын уналт бидний хүн нэг бүрд нөлөөлдөгболохыг хэрхэн тайлбарлаж байна вэ? (Суралцагчдыг хариулах хоорондтэдний хариултыг самбар дээр бич. Тэдний хариулт өөр өөр байж болох чхариултууд нь дараахтай адил байж болно: Бид бүгд нүгэл үйлдэн Бурханымэлмийд цэвэр бус болдог, бид нүгэл үйлддэг учраас Бурханыоршихуйгаас тусгаарлагдсан, бид бие махбодын үхлийг амсана, бидунасан дэлхийд амьдардаг ба “эгэл хүмүүнээ” [Мозая 3:19] орхих ёстой.)

Суралцагчдаас олж тогтоосон сургаал, үг хэллэгүүдийн талаар асуулт байваласууж лавлахыг хүс. Ангийнханд тэдгээр асуултын талаар ярилцах боломж олго.Дараа нь асуу:

• Эдгээр судар нь яагаад бидэнд Есүс Христ хэрэгтэй болохыг тайлбарлахадхэрхэн тусалж байна вэ? (Есүс Христийн Цагаатгал биднийг АдамынУналт ба бидний дуулгаваргүй байдлын үйлдлүүдээс гэтэлгэдэг.

Бурханы нигүүлсэнгүй төлөвлөгөөний нэгэн хэсгийн хувьд Есүс ХристийнЦагаатгал нь бидэнд үхэл хийгээд тамын “мангасаас” буюу бие махбодын болонсүнсний үхлээс зугтах боломжийг олгодог (2 Нифай 9:10). Бид бүгд амилуулагдана.Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчилснаар нүглүүдээсээцэвэршигдэнэ. Есүс Христгүйгээр бид устгагдахаас гадна мөнхөд чөтгөрийнхарьяалалд байх юм.

Бурханы төлөвлөгөөн дэх мэргэн ухаан, нигүүлслийн талаар гэрчлэлээ товчхонхуваалц. Уналтын бүх үр дагаврыг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан яландийлэх боломжтой гэдгийг суралцагчдад бататга.

Цагаатгалын тухай заахын ач холбогдолАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах

мэдэгдлийг унших юм уу видео бичлэг үзүүлэх талаар бодож үз. Яагаад бидэндЦагаатгалын тухай ойлголтоо нэмэгдүүлэх нь чухал болохыг олж мэдэхийгсуралцагчдаас хүс.

“… Амилалт ба Цагаатгалаар дамжуулан төлсөн төлөөс, өгсөн бэлгийг ньсанахдаа, судрууд бидэнд тэрхүү ариун үйл явдлуудын тухай юу заадгийг тунгаанбодогтун. Эдгээр үйл явдлуудын бодит үнэний тухай хувийн гэрчлэл чинь бэхжихболно. Эдгээр нь та нарын чээжилдэг зарчмуудаас илүү чухал байх ёстой.Цагаатгалын эдгээр зарчмыг бид бодгалийнхаа нэгэн хэсэг болгож, дэлхийг

хамрах нь ихэсч буй гэм нүглийн жигшүүрт давалгаанаас хамгаалах далан болгон ашиглахёстой. …

Цагаатгал байгаагүй бол Тэнгэр дэх Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө үр нөлөөгөө бүрэн өгччадахгүй байсан. Цагаатгал нь амьдралд гарсан алдаа мадгийн үр дагавруудыг даван туулахбүх боломжийг олгодог. Бид хуулийг дуулгавартай дагаснаар адислал авдаг. Бид хуулийгзөрчсөн үед тэрхүү зөрчигдсөн хуулийн төлөө шударга ёсны шаардлагыг хангахын тулдөнгөрсөн үеийн дуулгавартай байдлаа ашиглаж чадахгүй. Аврагчийн Цагаатгал аливаадуулгаваргүй байдлаа наманчлах боломжийг бидэнд олгодог. Ингэснээрээ шударга ёснышаардлагаас үүдэлтэй шийтгэлээс бид зайлсхийж чадна.

Израилийн Ариун Нэгэн, Энхийн Жонон, бидний Гэтэлгэгчийн Цагаатгалын тухай илүү ихийгойлгох гэж хичээхийн хэрээр миний Түүнд өгөх хүндэтгэл, талархал байнга өргөжингүнзгийрдэг билээ. Цагаатгалаараа дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн төлөө ЕсүсХристийн хийсэн бүх зүйлийн ач холбогдлыг мөнх бус хүмүүний оюун ухаан бүрэн дүүрэнухаарч, хүмүүний хэл зохих ёсоор дүрсэлж чадахгүйг би ойлгосон. Гэвч бид үүний талаар чадахчинээгээрээ сурч мэдэх нь чухал юм. Цагаатгал бол Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын

2-Р ХИЧЭЭЛ: БИДЭНД ЦАГААТГАЛ ХЭРЭГТЭЙ

9

төлөвлөгөөний нэн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Цагаатгалгүйгээр уг төлөвлөгөө хэрэгжихболомжгүй байлаа. Цагаатгалын тухай та бүхний ойлголт нь үүний үр дүнд амьдралд тань бийболдог хэрсүү ухаан, мөнх бус амьдралд олж авсан мэдлэг, туршлага, ур чадвараа хамгийн үрөгөөжтэйгөөр ашиглах боломжийг танд олгох болно. …

Есүс Христийн Цагаатгал бидний амьдралаа төвхнүүлэх ганхашгүй үндэс суурь байхын тулдЦагаатгалын ач холбогдлыг ойлгох ойлголтоо гүнзгийрүүлж бататгах зайлшгүй хэрэгцээ бидбүгдэд байдаг. …

“Судруудын талаар ул суурьтай тунгаан бодож, чин сэтгэлээсээ эрж хайсан залбирлыг хийх ньТүүний үнэлж баршгүй Цагаатгалын тухай бидний ойлголт, талархлыг улам хүчтэй болгоно”(“Тэр амьд! Түүний нэр алдаршиг!” Ensign, 2010 оны 5-р сар, 75–76 эсвэл 2010 оны 4-р сарынЕрөнхий чуулган, 84–87).

Дараахтай ижил төстэй асуултуудыг тавин, ахлагч Скоттын хэлсэн үгэнд дүншинжилгээ хийхэд суралцагчдад тусал:

• Ахлагч Скоттын хэлсэн үгийн чухам аль хэсэгт Цагаатгалыг ойлгохын ачхолбогдлын талаар онцлон хэлсэн бэ? (Суралцагчид дараахтай адилмэдэгдлүүдийг олж тогтооход анхаарлаа хандуул: Аврагчийн зовлон шаналалнь “бидэнд зөвхөн энэ амьдралд төдийгүй бүх үүрд мөнхийн туршид[нөлөөлөх] болно”, “Түүний Цагаатгал Тэнгэр дэх Эцэгийнхээ аз жаргалынтөлөвлөгөөг бүрэн дүүрэн үр ашигтай болгосон билээ”, “Есүс шударга ёс,нигүүлсэл хоёрын тэнцвэртэй байдлыг бидэнд хангаж өгдөг”, “Цагаатгал ньамьдралд гарсан алдаа мадгийн үр дагавруудыг даван туулах бүх боломжийголгодог”, “Цагаатгалын тухай та бүхний ойлголт нь үүний үр дүнд амьдралдтань бий болдог хэрсүү ухаан, мөнх бус амьдралд олж авсан мэдлэг, туршлага,ур чадвараа хамгийн үр өгөөжтэй ашиглах боломжийг танд олгох болно.”)

• Ахлагч Скотт Цагаатгалын зарчмууд нь “чээжилдэг зарчмуудаас илүү чухалбайх ёстой бөгөөд бид эдгээр зарчмыг бодгалийнхаа нэгэн хэсэг болгох ёстой”хэмээн хэлжээ. Ирээдүйн номлогч хэрхэн үүнийг хийж чадах вэ?

Олон залуу хүн Цагаатгалаар дамжин тэдний амьдралд нүглүүдийн өршөөлөөсгадна ирдэг өөр адислалуудыг ойлгодоггүй. Эдгээр бусад адислалын талаархсуралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд ангийнханд дараах судрынхэсгүүдийг судлаад, Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг адислалуудынталаар олж мэдэх хугацаа гаргаж өг: Мозая 3:19; 4:3; 24:12–15; Алма 5:12–13;7:11–13. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдаас Цагаатгалын олонадислалын заримыг тайлбарлаж өгөхийг хүс. Тэдний хариултыг самбар дээрхураангуйлан бич.

Тайлбар: Хичээлээ үргэлжлүүлэхээсээ өмнө суралцагчидтай хамт Судруудын удирдамжаасЦагаатгал-ыг уншиж, судлах цөөн минут гаргаж болно.

Дараах эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчаар чанга уншуул:

“Есүс Христийн Цагаатгалын тухай таны ойлголт өсөхийн хэрээр сайн мэдээг хуваалцаххүсэл тань өсөн нэмэгдэх болно” (Миний сайн мэдээг номло, 2).

Дараах асуултыг тавин, энэ зарчмыг илүү сайн ойлгоход суралцагчдадаа тусал:

• Хүн Цагаатгалыг ойлгох үед сайн мэдээг хуваалцах хүсэл нь яагаад нэмэгддэгвэ?

2-Р ХИЧЭЭЛ: БИДЭНД ЦАГААТГАЛ ХЭРЭГТЭЙ

10

Суралцагчдад хоёр хоёроороо хуваарилагдаад, 1 Нифай 8:10–12; Инос 1:5–9;Мозая 27:34–36, 28:1–4-ийг ээлжлэн чанга уншихыг даалга. Тэднийг эдгээрсудрын хэсэг дэх загварыг олоход урь. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгснийдараа тэдний заримыг олсон зарчмаа тайлбарлахад урь. (Лихай, Инос болонМозаягийн хөвгүүд Цагаатгалын адислалуудыг мэдэрснийхээ дараа сайн мэдээгхуваалцан, хүлээн авсан адислалаа бусадтай хуваалцахыг хүссэн.)

Таны самбар дээр бичсэн зарчим үнэн болохыг мөн тэдгээрийн ач холбогдлыгмэдрэхэд суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг тавь:

• Хэрэв хэт хувийн чанартай биш бол танд сайн мэдээг бусадтай хуваалцахсэдлийг төрүүлж байсан Цагаатгалтай холбоотой ямар ямар туршлага байдагвэ?

• Цагаатгалын тухай таны мэдлэг, мэдрэмж хэрхэн танд бусдыг Есүс Христэдилүү ойртуулах юмсан гэсэн сэдлийг төрүүлдэг вэ?

Есүс Христийн Цагаатгалын тухай тэдний ойлголт номлолд үйлчлэх сэдлийнх ньнэгэн хэсэг мөн эсэхийг түүнчлэн Есүс Христийн тэдний төлөө хийсэн зүйлдталархах талархлаа өсгөн нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох талаар тунгаанбодох цаг суралцагчдад гаргаж өг.

Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад сонирхогчдод туслах ньНомлогчийн хувьд заах ямар ч сургаал нь сонирхогчийн болон номлогчийн хувьдЕсүс Христийн Цагаатгалыг ойлгож, хүлээн авахаас илүү чухал байж чадахгүйгэдгийг суралцагчдадаа хэл.

Суралцагчдыг 2 Нифай 2:6–8-ыг судлаад, Цагаатгалын тухай мэдэж авснаарбидний хийх ёстой зүйлийн талаар Лихай юу заасныг олж мэдэхэд урь. Цөөнсуралцагчийг хариулсны дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч ЖэффриР.Холландын дараах мэдэгдлийг үзүүлж, уншуулаад, сонирхогчид яагаадЦагаатгалыг ойлгож, хүлээн авах хэрэгтэй болохыг ойлгоход тэдэнд тусал:

“Бид ерөнхий эрх мэдэлтнүүдийн хувьд эдгээр залуу ахлагч, эгч нарт зааж сургаххамгийн агуу мөчүүдийн нэг болох бүсийн чуулганаар хийсэн ярилцлагынхаа үрдүнд, сонирхогчдыг юуг хийгээсэй гэж хүсэн хүлээдэг болохыг номлогчдоосасуусан юм.

‘Баптисм хүртэх!’ гэж бүгд нэгэн дуугаар, хашхирч билээ.

‘Тийм ээ, бид тэднийг баптисм хүртээсэй гэж хүсэж байгаа ч баптисм хүртэхээс өмнө юухийгдсэн байх ёстой вэ?’ гэж би асуув. …

“… Номлогчид Их Эзэн Есүс Христэд итгэлтэй болох, нүглүүдээ наманчлах гэсэн баптисмынөмнө сонирхогчдоос бидний хүсдэг хоёр үндсэн чухал зүйлийг хийгдсэн эсэхийг олж тогтооходбараг л цаг гаргадаггүй. Ийм байтлаа ‘бид сайн мэдээний анхдагч зарчмууд хийгээд ёслолууднь: нэгдүгээрт, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл; хоёрдугаарт, наманчлал; [дараа нь]гуравдугаарт, нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисм; дөрөвдүгээрт,Ариун Сүнсний бэлгийн тулд гар тавих гэдэгт итгэдэг’ (Итгэлийн тунхаг 1:4; тодотголнэмэгдсэн).

Хөрвөгчийн шинэ амьдрал Их Эзэн Есүс Христэд болон Түүний гэтэлгэгч золиослолд итгэх итгэлбуюу Тэр үнэхээр Бурханы Хүү бөгөөд Тэр амьд, Тэр үнэхээр хонины саравчны хаалга мөнганцаараа бидний аврал, өргөмжлөлийн түлхүүрийг атгадаг гэсэн үзэл бодол дээр суурилсанбайх ёстой. Уг итгэлийн дараа цэвэршигдэн, шинэчлэгдэж, бүрэн дүүрэн болох гэсэн биднийхүслийг харуулж, бидэнд Цагаатгалын бүрэн адислалаас хүртэх боломжийг олгодог тэрхүү

2-Р ХИЧЭЭЛ: БИДЭНД ЦАГААТГАЛ ХЭРЭГТЭЙ

11

жинхэнэ наманчлал хийгддэг” (“Missionary Work and the Atonement,” Ensign, 2001 оны 3-р сар,10–11).

Дараа нь асуу:

• Сонирхогч Цагаатгалын бүрэн дүүрэн адислалаас хүртэхийн тулд юу хийхёстой вэ? (Есүс Христэд итгэх, наманчлах мөн баптисм хүртэх ёстой.)

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 20:37 нь баптисм хүртэхийн өмнөх шаардлагыгтодорхойлж өгдөг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг шүлгийг уншаад,сонирхогчид баптисм хүртэхийнхээ өмнө юу хийсэн байх ёстойг олж мэдэхэд урь.Асуу:

• Сонирхогчид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж байгаагаа харуулахын тулдюу хийх ёстой вэ? (Тэд өөрсдийгөө даруусгах, нүглээ наманчлах, сайн ажлуудаатунхаглах гэх мэт.)

• Номлогчид сонирхогчдод баптисмын шаардлагуудаа хангахад нь туслах ямарүүрэг гүйцэтгэдэг вэ? Энэ нь таны номлогчийн зорилготой хэрхэн холбогдожбайна вэ? (Хэрэв шаардлагатай бол суралцагчдад өмнөх хичээлийн зарчмуудыгсануул.)

Номлогчдод наманчлалыг заа хэмээн зарлигласан байдагСамбар дээр дараах асуултыг бич:

Бурханы хүүхдүүдийг Христэд авчрахад туслахын тулд номлогчдын хийж болоххамгийн чухал зүйл юу вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 18:11–14-ийг уншаад, самбар дээрх асуултынхариултыг олж мэдэхэд урь. Суралцагчдын хариултыг ярилцаад, дараа нь асуу:

• Яагаад наманчлал нь Бурханы хүүхдүүдийн хувьд Цагаатгалын бүрэн дүүрэнадислалаас хүртэх цорын ганц арга зам бэ? (Мозая 16:13; Алма 11:37 болонХиламан 14:13-ыг үзнэ үү.)

Самбар дээр өмнө нь бичсэн дараах асуултын хариултыг бич:

Зааж буй хүмүүс нь Цагаатгалын бүрэн дүүрэн адислалаас хүртэн,Христ дотор шинэ амьдралыг эхлүүлж болохын тулд номлогчдоднаманчлалыг заа хэмээн зарлигласан байдаг.

2-Р ХИЧЭЭЛ: БИДЭНД ЦАГААТГАЛ ХЭРЭГТЭЙ

12

Тайлбарла, хуваалц,гэрчил. Бүх номлогчдараах заах үндсэнзагварыг судалж, дадалхэвшил болгох ёстой:(1) өөрсдийн үгээрсургаалыг тайлбарлах,(2) сургаалыгтайлбарлахад туслахсудар эсвэл хувийнтуршлагыг хуваалцах,(3) сургаалын талаар юумэдэрч байгаагаа мөнэнэ нь яагаад чухалболох талаар гэрчлэлээхуваалцах.

Ангийнхныг хоёр хуваа. Нэг хэсгийг нь Миний сайн мэдээг номло гарын авлагын56–57-р хуудсан дээрх “Цагаатгал” гарчигтай хэсгийг судлахад урь. Нөгөө хэсгийгнь Миний сайн мэдээг номло гарын авлагын 66–67-р хуудсан дээрх “Бид Христээрдамжин нүглээс цэвэршигдэж чадна” гарчигтай хэсгийг судлахад урь. Уншаад,уншсан материалаа хоёр минутын дотор багтаан тоймлон заахад бэлтгэх хэдэнминутын хугацааг суралцагчдад өг. Суралцагчдыг тоймлон заахдаа (1) сургаалыннэн чухал санаануудыг олж тогтоон, тайлбарлахад, (2) сургаалыг дэмжих хувийнтуршлага ба судраас хуваалцахад, (3) зааж буй зүйлийнхээ талаар гэрчлэлээхуваалцахад урамшуулан дэмж: Самбар дээрх эдгээр гурван алхмыг хураангуйланбич.

Та суралцагчдад бэлдэх хангалттай цаг гаргаж өгсний дараа, эхний хэсгийнсуралцагчдыг нөгөө хэсгийн суралцагчтай хамтарч, нэг нэгэндээ ээлжлэн заахадурь. Та суралцагч бүрд ангийнхаа өөр нэгэн суралцагчид заах боломж олгосныдараа, нэг суралцагчийг самбарын өмнө сайн дураараа гарч, ангийнхандааөөрийн дүгнэлтийг заахад урь. Танилцуулга дууссаны дараа, танилцуулсансуралцагчийг сайшааж, уг туршлагын талаар ямар нэгэн санаа оноо байгааэсэхийг ангийнхнаас асуу. Тэдэнд ямар нэгэн асуулт байгаа эсэхийг лавлаад, дараань асуу:

• Есүс Христийн Цагаатгалын тухай зааж, гэрчлэхэд танд ямар санагдсан бэ?

• Та сонирхогчдод Есүс Христийн Цагаатгалын тухай заахад тус болох ямарзүйлийг олж мэдсэн бэ?

• Та яагаад Есүс Христийн Цагаатгалын тухай бусдад заахыг тэсэн ядан хүлээдэгвэ?

Тайлбар: Хэрэв цаг гарвал суралцагчдад Есүс Христийн Цагаатгалын тухай заахдаа илүү агууитгэлтэй байхад туслах дараах заах санааг ашиглах талаар бодож үз. Эсвэл цөөн суралцагчийг Аврагчба Түүний Цагаатгалын тухай сэтгэгдлээ хуваалцахад урин, хичээлээ өндөрлө.

Судруудыг ашиглах ньТэд номлогчийн хувьд судруудыг ашигласнаар илүү хүчирхэг заах болно гэдгийгсуралцагчдад тайлбарла. Ангийн хэсэг суралцагчийг Миний сайн мэдээг номлогарын авлагын 56-р хуудсан дээрх Судар судлах хайрцаг доторх “Цагаатгал”хэсгийн судрын хэсгүүдийг хайж олоход урь. Ангийн нөгөө хэсэг суралцагчийгМиний сайн мэдээг номло гарын авлагын 67-р хуудсан дээрх Судар судлах хайрцагдоторх судрын хэсгүүдийг хайж олоход урь. Суралцагчдыг Есүс ХристийнЦагаатгалын талаар ойлгосон болон гэрчлэлээ хуваалцах боломжтой гэжсанагдсан судрын хэсгийг сонгоход урамшуулан дэмж. Суралцагчдад хуваалцаххангалттай цаг гаргаж өгсний дараа асуу:

• Та Есүс Христийн Цагаатгалын талаар илүү сайн ойлгоход нь хэн нэгэндтуслахын тулд сонгосон судраа хэрхэн ашиглаж болох вэ? (Цөөн суралцагчийгхариулахад урамшуулан дэмж.)

• Номлогчид зааж байхдаа судруудыг ашиглах нь яагаад чухал гэж та бодожбайна вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 204-р хуудсан дээрх“Судруудыг ашигла” гарчигтай хэсгийг олоход урь. Нэг суралцагчийг эхний доголмөрийг бөөрөнхий тэмдэглэгээтэй дөрвөн мөртэй хамт уншихад уриад, судруудыгашиглахын ач холбогдлын талаарх тэдний санаа хэрхэн Миний сайн мэдээг номло

2-Р ХИЧЭЭЛ: БИДЭНД ЦАГААТГАЛ ХЭРЭГТЭЙ

13

гарын авлага дээрх мэдэгдлүүдтэй тохирч байгаа эсэхийг бодож үзэхийг ангийнгишүүдээс хүс.

Хэдэн минутын дараа Цагаатгалын талаар сонгосон судраа ашиглан, өөр нэгэнсуралцагчид заах болно гэдгийг ангийнханд хэл. Заахад туслах зарчмууд Минийсайн мэдээг номло гарын авлага дээр байдаг гэдгийг тэдэнд тайлбарла. Нэгсуралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 205-р хуудсан дээрх“Судрыг танилцуул” гарчигтай дэд хэсгийг чанга уншихад урь. Суралцагчдад энэалхамтай холбоотой асуулт байгаа эсэхийг асуугаад, сонгосон судраа хэрхэнтанилцуулах талаар бодож үзэх цаг гаргаж өг.

Дараа нь өөр нэг суралцагчаар Миний сайн мэдээг номло гарын авлагын 205-рхуудсан дээрх “Судрын хэсгийг унш” гарчигтай дэд хэсгийг чанга уншуул:Сонгосон судрын хэсгээ уншаад, сонирхогчдод тайлбарлаж өгөх шаардлагатай үг,хэллэгүүдийг олж тогтоох цагийг суралцагчдад гаргаж өг. Дараа нь өөр нэгсуралцагчаар 205–206-р хуудсан дээрх “Судрыг ашигла” гарчигтай дэд хэсгийгчанга уншуул. Суралцагчдад ямар нэгэн асуух зүйл байгаа эсэхийг дахин асуу.

Та суралцагчдад судруудаас амжилттай заахад нь туслахын тулд уг ур чадварыгөөрөө үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй. Та суралцагчдын сонгосон судрын хэсгийгашиглахгүйн тулд Мозая 3:7–11 болон 16–19-ийн нэг юм уу хоёр шүлгийг сонгохталаар бодож үз. Та судрын хэсгүүдийг танилцуулах, унших, ашиглах гэсэн гурваналхмыг харуулахдаа энгийн бөгөөд товч тодорхой үзүүл: Ийнхүү үзүүлж харуулахнь суралцагчдад өөрсдөөс нь хүсэн хүлээж байгаа зүйлсийн талаар бодож,сандрахгүй байхад тусална. Та хийж дууссаныхаа дараа суралцагчдад ямар нэгэнасуух зүйл байгаа эсэхийг лавла.

Миний сайн мэдээг номло гарын авлагын гурван алхмыг ашиглан сонгосон судрынхэсгээ заахад бэлтгэх хэдэн минутыг суралцагчдад гаргаж өг. Дараа нь суралцагчбүрийг хоёр хоёроор нь хуваарилаад, нэг нэгэндээ заахад урь. Суралцагчдыг зааждууссаны дараа тэд судруудыг болон Миний сайн мэдээг номло гарын авлагыгсудалснаар сайн мэдээг заах ур чадвар, итгэлтэй байдал нь өсөх болно гэдгийгбататгаж хэл.

Суралцагчдаас тэдний дунд Есүс Христийн тухай, ялангуяа Есүс ХристийнЦагаатгалын тухай сэтгэгдлээ хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуун,өнөөдрийн хичээлийг дуусга.

Үйлдэх урилгаТэдэнд Есүс Христийн Цагаатгалын тухай илүү сайн ойлгоход нь туслах дараахзүйлсээс нэг юм уу түүнээс олныг хийхэд суралцагчдыг урь.

• Хувийн судар судлах цагаараа Есүс Христ болон Түүний Цагаатгалын тухайойлгоход тань туслах хэсгүүдийг тэмдэглэ эсвэл тодруул.

• Цагаатгалын тухай гэрчлэлээ гэр орондоо болон сүм дээр эсвэл интернэтээрхэн нэгэнтэй хуваалц.

• Боломж гарвал бүрэн цагийн номлогчидтой хамт хичээл заахдаа Цагаатгалынтухай гэрчлэлээ хуваалц.

• Өдөр бүр Есүс Христийн Цагаатгалын тухай судруудаас судлах цаг гарга.

2-Р ХИЧЭЭЛ: БИДЭНД ЦАГААТГАЛ ХЭРЭГТЭЙ

14

3

Иосеф Смит, Хайрум Смитхоёр

Сүнсээр суралцах нь

ОршилНомлогчид сайн мэдээнд өсөж хөгжин, мөнх амьдрал руухөтлөх зам дээр үлдэхийн тулд сайн мэдээг судлах дадалхэвшлийг суулгасан байх ёстой. Номлогчийг бэлтгэх төвдномлогчид өдөр бүр хувиараа болон хамтрагчтайгаа хамтсудлахад нэлээд цаг зарцуулдаг. Номлолын талбарт тэднээсөдөр бүр үргэлжлүүлэн судлахыг шаарддаг. Тэд сайн мэдээний

тухай мэдлэгээ гүнзгийрүүлэн, хувийн хөрвөлтөөсайжруулахын тулд “судлахаар мөн тэрчлэн итгэлээр,суралцах” (С ба Г 88:118) ёстой. Номлогчид эрч хүчтэй зааж,зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Сүнсээр удирдуулансудалснаар олж авах мэдлэгийн сантай байх нь чухал юм.

Нэмэлт бэлтгэл• Сургаал ба Гэрээ 8:2–3; 9:7–8; 11:12–17, 21–22, 26–28 болон 138:1–2, 11-ийг

судал.

• Миний сайн мэдээг номло, 17–18, 22–24-р хуудсыг судал.

• Хэрэв хичээлийн тэмдэглэлгүй ирсэн суралцагч байвал цаас тарааж өг.

• LDS.org дээрх “Advice for Studying the Scriptures” (2:07) видео бичлэгийгүзүүлэхэд бэлд.

• Хичээлийн төгсгөлд байгаа “Хувиараа судар судлах дадал хэвшил” гарчигтайтараах материалыг бэлд.

• Иосеф Смит, Хайрум Смит хоёрын зургийг үзүүлэхэд бэлд.

Заах зөвлөмжСайн мэдээг судлахын ач холбогдолСуралцагчдад Иосеф Смит ба түүний ах Хайрум хоёрын зургийг үзүүлээд, тэднээссудрынхаа Сургаал ба Гэрээ 11-ийг нээхийг хүс. Иосеф Смит Мормоны Номыгорчуулж байх үед түүний ах Хайрум уг ажлыг ихэд сонирхон, Сэргээлтийнзахиасыг бусадтай хуваалцахыг хүссэн гэдгийг суралцагчдад тайлбарлаж, энэхэсгийн хам сэдвийг ойлгоход тусал. Хайрум Их Эзэний хүслийг эрэлхийлэн,Иосефоос өөрийнх нь төлөө илчлэлт хүлээн авахыг хүссэн. Их Эзэний хариултСургаал ба Гэрээ 11-д цэдэглэгдсэн байдаг. Хайрум сэргээгдсэн сайн мэдээнийзахиасыг хуваалцахаар бэлтгэж буй танай ангийн гишүүдтэй олон талаарааадилхан байсан.

Ангийнхныг дагаж уншаад, Их Эзэний Хайрумд өгсөн зөвлөгөөг хайж байххооронд хоёр суралцагчийг Сургаал ба Гэрээ 11:15–17-г ээлжлэн чанга уншихадурь. Дараа нь асуу:

• Яагаад Их Эзэн Хайрумд сайн мэдээний захиасыг бусадтай хуваалцахаасааөмнө “багахан хүлээгтүн” гэж хэлсэн бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 11:21–22, 26-г уншаад, өнөө үеийн ирээдүйнномлогчдод хамаатай зөвлөгөөг олж мэдэхэд урь.

• Их Эзэн Хайрумыг бусадтай сайн мэдээг хуваалцахаар бэлтгэхдээ юу хийхэмээн чиглүүлсэн бэ? Бурханы үгийг олж авахыг эрэлхийл гэдэг нь ямар

15

утгатай вэ? Их Эзэний үгийг зүрх сэтгэлдээ нөөцлөх гэдэг нь юу гэсэн утгатайвэ?

• Эдгээр шүлгэн дээрх Их Эзэний зөвлөгөө номлолд үйлчлэхээр бэлтгэж буй хэннэгэнд хэрхэн тус болох вэ? (Суралцагчид өөр өөр үгс ашиглаж болох ч дараахзарчмыг олж тогтоох ёстой: Сайн мэдээнээс судлах нь номлогчдыг сайнмэдээг Сүнсээр мөн хүчтэй номлоход бэлтгэдэг.)

• Их Эзэн “[Түүний] үгийг олж авахыг эрэлхийл[дэг]” хүмүүст ямар адислаламласан бэ?

Тайлбар: Номлогчид сайн мэдээний сургаалуудыг судлан, илүү бат бөх гэрчлэлтэй болсноорСүнсээр заах чадвар нь өсөн нэмэгддэг. Номлогчид Мормоны Номыг уншин, Миний сайн мэдээгномло гарын авлагын 3-р бүлгийн хичээлүүдийг судалснаар суралцаж, өсөж хөгжих урам дэм авдаг.Ийнхүү судлах нь суралцагчдад “[Бурханы] үгийг олж авах”-д тусална гэдгийг хүлээн зөвшөөрөхөдтусал.

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 205-р хуудсыг нээгээд, нэгсуралцагчийг “Судруудаас хүчтэйгээр заах таны чадвар” гэж эхэлсэн доголмөрийг чанга уншихад урь. Дараа нь асуу:

• Энэ догол мөрөн дэх ямар ямар санаа өдөр бүр судар судлах нь үр бүтээлтэйномлогч байхыг хүсэж буй хүмүүсийн хувьд чухал ач холбогдолтой гэдгийгбаталж өгч байна вэ? (Судар судлах нь номлогчдыг сайн мэдээг хүчтэй заахадбэлтгэдэг.)

Хичээлийн үлдсэн хэсэгт хэрхэн хувиараа илүү үр бүтээлтэй судар судлахаданхаарал хандуулна гэдгийг сануул. Судрыг болон сайн мэдээг илүү үр дүнтэйсудлахын тулд сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж болохоо хичээлийн туршидтунгаан бодоход суралцагчдыг урь.

Хичээлийн тэмдэглэл ашиглах ньМиний сайн мэдээг номло гарын авлагын оршил хуудсыг нээхийг ангийнхнаас хүс.Хоёр суралцагчийг “Судлах тэмдэглэл” дэд хэсэг дээрх хоёр догол мөрийг чангауншихад урь. Суралцагчдыг уншсаны дараа асуу:

• Энэ хэсэгт дурдсанаар, хичээлийн тэмдэглэл ашиглах нь сайн мэдээг судлахадтанд хэрхэн туслах вэ?

• Сайн мэдээг судлах явцдаа хүлээн авсан санаа бодол, мэдрэмжээ тэмдэглэх ньяагаад чухал вэ?

Суралцагчдын дунд судлах тэмдэглэлтэй хүн байгаа эсэхийг асуугаад,тэмдэглэлтэй хүмүүсээс хичээлийн тэмдэглэл хэрхэн тэдэнд ашиг тусаа өгсөнтухай хуваалцахад урих талаар бодож үз. Суралцагчдыг судлах тэмдэглэлгүй болсудлах тэмдэглэлийг ашиглаж эхлэхэд урамшуулан дэмж. Судлах тэмдэглэл ньэнгийн, хямдхан өдрийн тэмдэглэл, тэмдэглэлийн дэвтэр эсвэл хавтастай цаасбайж болно гэдгийг тэдэнд сануул. Түүнчлэн тэд LDS.org дээрх тэмдэглэл хийххэрэгслүүд эсвэл цахим хэрэгсэл дээр тэмдэглэл хөтлөх программ ашиглаж болно.Хичээлийн явцад төрөх санаа бодол, мэдрэмж, сэтгэгдлээ тэмдэглэхийн тулдхичээл болгон дээрээ судлах тэмдэглэлээ авчирч байхад суралцагчдыг урамшууландэмж.

3-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР СУРАЛЦАХ НЬ

16

Нэмэлт асуултууд.Нэмэлт асуултууд ньсуралцагчдад зарчмынталаар илүү гүн гүнзгийтунгаан бодож, чинсэтгэлээсээ хариулахадтусалдаг. Жишээлбэл,та суралцагчдыг энгийнюм уу товч хариултөгвөл “Та яг юу гэжхэлэхийг хүсэжбайгаагаа жишээгээртайлбарлаж өгнө үү?”эсвэл “Та бидний ярьжбайгаа зүйлийг үнэнболохыг мэдэрч байсанүеийнхээ талаархуваалцаж болох уу?”гэж тэднээс асуужболох юм.

Сүнсээр суралцах ньСуралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Тэднийг Миний сайн мэдээг номло гарынавлагын 19-р хуудасны хоёрдугаар догол мөрийг хамтдаа уншаад, дараа нь сударсудлах туршлагаа илүү утга учиртай болгохын тулд юу хийх шаардлагатай болохталаар ярилцахад урь. Суралцагчдад догол мөрийн талаар ярилцах цаг гаргажөгсний дараа цөөн суралцагчийг ярилцлагынхаа хэд хэдэн гол санааг хуваалцахадурь. Та дараахтай адил асуултуудыг тавьж болно:

• “Үнэн хүсэлтэйгээр” судална гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Үнэн хүсэл гэдэг ньсурсан зүйлээ дагаж, хэрэгжүүлэхийн тулд хичээл зүтгэл гаргахыг хэлнэ.)

• “Үнэн хүсэлтэйгээр” мөн “зөвт байдлын төлөө өлсөж цангаж” судлах нь хувьхүний сайн мэдээнээс судлах явцад хэрхэн нөлөөлөх вэ? (Суралцагчдыгхариулж байх хооронд тэднийг хариултынхаа талаар гүн гүнзгий тунгаанбодоход нь урамшуулан дэмжихийн тулд нэмж асуух талаар бодож үз.Жишээлбэл, хэрэв суралцагчид үнэн хүсэл гэдэг нь тухайн хүний залбирчбайгаа байдлаас харагддаг гэж хариулбал та тэднээс уг хүний залбиралюугаараа өөр байдаг болохыг тайлбарлахыг хүсэж болох юм. Хэрэвсуралцагчид энэ нь уг хүний хүслээс харагдана гэж хариулбал та тэднээс угсанааг дэлгэрүүлэн ярилцахыг хүсэж болно.

Гурван суралцагчаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 20-р хуудсан дээрх“Ариун Сүнсээр сурах нь” гарчигтай хэсэг дэх догол мөрүүдийг ээлжлэн чангауншихыг хүс. Бусад суралцагчийг дагаж уншаад, Ариун Сүнс бидэнд сайнмэдээнээс суралцахад тусалж байхад ирдэг адислалуудыг тэмдэглэхэд урь. Дараань асуу:

• Ариун Сүнс бидний сайн мэдээг судлах явцыг удирдан чиглүүлэх үед бидэндямар адислал ирдэг вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд дараах зарчмыгсамбар дээр бич: Ариун Сүнс бидний сайн мэдээг судлах явцыг удирдахүед бид илүү их гэрэл гэгээ, ойлголтыг хүлээн авдаг.)

Суралцагчдад сайн мэдээг судалж байхдаа хэрхэн Ариун Сүнсийг урин, заалгахталаар илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг унш эсвэлүзүүл. Суралцагчдыг судраас судалж байхдаа илүү их зүйл сурахын тулд юу хийжболох талаар олж мэдэхэд урь.

“Та сайн мэдээг зүрх сэтгэлдээ сийлэхийн тулд энэ нь юу болохыг мэдэж мөнүүнийг илүү бүрэн дүүрэн ойлгохын тулд өсөж хөгжих хэрэгтэй. Энэ нь та үүнийгсудлах хэрэгтэй гэсэн үг юм. Би ‘судлах’ гэдэг үгийг хэлэхдээ уншихаас хавьгүй ихзүйлийг хэлж байгаа гэсэн үг. Судруудын ерөнхий захиасыг ойлгохын тулдтодорхой хугацаанд үүнээс унших нь сайн хэрэг. Гэхдээ та тухайн цагт хэр их зүйл

уншихаа бодохоос илүү судруудад ямар цаг хугацаа зарцуулж байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй.Би та нарыг цөөхөн шүлэг уншаад, түүнийгээ тунгаан бодож, ахин дахин уншиж, утгыг ньбодонгоо ойлгохын төлөө залбирч, оюун бодолдоо асуулт тавин, сүнслэг нөлөөллийг авч,хүлээн авсан нөлөөлөл, илчлэлтээ бичиж тэмдэглэж байгаагаар төсөөлдөг. Хэрэв ингэж чадвалта нар тэдгээрийг санаж, илүү сайн суралцаж чадна. Та ийм аргаар суралцахдаа хагас цагт машолон бүлэг эсвэл шүлэг унших шаардлагагүй, харин таныг Бурханы үгсэд зориулан зүрхсэтгэлдээ зай гаргаж өгөх үед Тэрээр тантай ярих болно” (“When Thou Art Converted,” Ensignэсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 11. Судлах нэмэлт санаа болгон ахлагч Ричард Г.Скотт,“Хувийн амьдралдаа илчлэлт, сүнсний удирдамжийг хэрхэн авах вэ,” Ensign, 2012 оны 5-р сар,45–47 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50–53-ыг үзнэ үү).

3-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР СУРАЛЦАХ НЬ

17

Суралцагчдад дараах асуултуудыг тавин, ахлагч Кристоффэрсоны хэлсэнмэдэгдлийг дүгнэж цэгнэхэд тэдэнд тусал:

• Ахлагч Кристоффэрсон судруудын тухай илүү гүнзгий ойлгоход хүргэх ямарүйлдлүүдийг тодорхойлсон бэ?

• Эдгээр үйлдэл нь танд заах илүү их боломжийг Ариун Сүнсэнд хэрхэн олгодогвэ?

• Эдгээр үйлдлийн нэг эсвэл түүнээс олон нь танд сайн мэдээний тухайойлголтоо гүнзгийрүүлэхэд хэрхэн тусалсан бэ?

Ариун Сүнс бидэнтэй хэрхэн харилцдагийг ойлгох нь судруудаас судлах үедбидэнд тусалдаг гэдгийг тайлбарла. Ангийнхныг хоёр хоёроор нь хуваарил (өмнөхүйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг тэр хэвээр нь хуваарилж болно). Дараахсудрын эшлэлүүдийг самбар дээр бичээд, суралцагчдаас тэдгээрийг судлахтэмдэглэл эсвэл цаасан дээр хуулж бичихийг хүс. Сургаал ба Гэрээ 8:2–3; 9:7–8;11:12–14 болон 138:1–2, 11.

Суралцагчдад эдгээр хэсгийг судлаад, Ариун Сүнс хэрхэн бидэнтэй харилцдагийгтодорхойлсон үг, хэллэгүүдийг тэмдэглэж авах цаг гаргаж өг. Тэд мөн эдгээрэшлэлээс сурч мэдсэн зүйлийнхээ тухай цөөн хэдэн тэмдэглэлийг судлах тэмдэглэлдээрээ хийж болно. Хамтрагчтайгаа эдгээр шүлэг дээр тэмдэглэсэн мөн сурсанзүйлээ ярилцахыг суралцагчдаас хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа дараахасуултуудыг тавь:

• Та Ариун Сүнс хэрхэн бидэнтэй холбогддог болохыг тодорхойлсон ямар үг,хэллэгүүдийг олсон бэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээр бич.)

• Ариун Сүнс эдгээр арга замын аль нэгээр хэрхэн танд заан, сайн мэдээнийсургаал эсвэл зарчмын тухай ойлголтыг тань гүнзгийрүүлж байсан бэ? Тандямар ямар тодорхой туршлага байдаг вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 24-р хуудсыг нээхэд уриад,нэг суралцагчаас “Суралцах санаанууд ба зөвлөмжүүд” гарчгийн доорх бөөрөнхийтэмдэгтэй эхний дөрвөн зүйлийг чанга уншихыг хүс. Дараах асуултуудыг тавихталаар бодож үз:

• Эдгээр зөвлөмж нь сайн мэдээг бусадтай үр дүнтэй хуваалцах номлогчдын урчадварт хэрхэн нөлөөлдөг вэ?

• Та нар ирээдүйн номлогчдын хувьд хэрхэн эдгээр санаатай танилцан,амьдралдаа хэрэгжүүлж болох вэ?

• Судар судлах ур чадвар, дадал хэвшлээ сайжруулах нь хэрхэн амжилттайномлогч байхад тань хувь нэмэр оруулах вэ? (Суралцагчид дараахтай адилзарчмыг хэлнэ: Номлогчид сайн мэдээг үр дүнтэй судлах дадалхэвшилтэй болсноор Сүнсээр заалгаж, тэдний туршлага илүү үрдүнтэй болж, сайн мэдээг заахад илүү сайн бэлтгэгдэнэ.)

Ангийнхныг гурав, дөрвөөр нь бүлэг болгон хуваарил. Бүлэг бүрээс Миний сайнмэдээг номло гарын авлагын 24–27-р хуудсан дээрх “Заах санаанууд базөвлөмжүүд” гарчгийн доор байх зургаан дэд хэсгийг хувааж авахыг хүсээд,бүлгийн гишүүдийг дааж авсан дэд хэсгээ судлахад урь. Зарим бүлгийн гишүүднэгээс олон дэд хэсгийг судлах хэрэг гарч магадгүй. Бүлгийн гишүүдийн сурсанзүйлсийн тухай мөн сайн мэдээнээс судлах явцаа илүү хүчирхэг, үр дүнтэйболгохын тулд яг одоо тэд юу хийж болох тухай ярилцлагыг удирдахадудирдагчийг томил. Бүлгүүдэд ярилцах цаг гаргаж өгсний дараа ангийнхнаас асуу:

3-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР СУРАЛЦАХ НЬ

18

• Эдгээр суралцах ур чадвар эсвэл дадал хэвшил нь судруудаас илүү үр дүнтэйсуралцахад тань хэрхэн тусалсан бэ?

Ярилцсан зүйлсээ амьдрал дээр хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулдсуралцагч бүрд “Хувиараа судраас судлах дадал хэвшил” нэртэй тараахматериалыг тарааж өг. Ангийнханд тараах материал дээрх үйл ажиллагааггүйцэтгэх цөөн минут гаргаж өг.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдаас энэ дасгалын талаарх бодол,сэтгэгдлээ хуваалцахыг хүс. Тэднийг сонгосон судраас судлах чадвар, дадалхэвшлээ хувиараа судлах явцдаа ашиглахад урамшуулан дэмж. Тэд үүнийг хийх үедАриун Сүнс тэдний оюун санааг гэгээрүүлэн, сайн мэдээний талаарх ойлголтыгнэмэгдүүлнэ гэдгийг бататгаж өг.

Түүнчлэн хэрхэн судлахаас гадна хэзээ мөн юуг судлах нь үр бүтээлтэй номлогчбайхад ангийнханд тус болох нэн чухал ач холбогдолтой гэдгийг ойлгоход тусал.Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын оршил хэсгийн хуудсыгнээгээд, “Хувиараа суралцах, хамтрагчтайгаа суралцах нь, дүүргийн хурал болонбүсийн чуулган” хэсэг дэх Номлогчийн өдрийн хуваарь хэсгийг уншихад урь.Дараа нь асуу:

• Номлогчийн өдрийн хуваарь нь сайн мэдээг судлахын ач холбогдлыг хэрхэнхаруулж байна вэ?

• Яг одоо өдөр бүр тогтмол судар судлах нь таныг номлогчийн энэхүү шахуухуваарьт хэрхэн бэлтгэх вэ?

Судар дээр тэмдэглэгээ хийх ньХэрэв танд хангалттай цаг үлдсэн бол судрууд дээр тэмдэглэгээ хийх арга

барилаа хэрхэн сайжруулах арга замуудын талаар бодоход ангийнханд туслахынтулд “Advice for Studying the Scriptures” (2:07) видео бичлэгийг үзүүлэх талаарбодож үз.

Видео бичлэгийг үзүүлсний дараа, асуу:

• Та судраас судлах арга барилаа сайжруулахад туслах ямар зүйлийг ахлагчБэднараас сурч мэдсэн бэ?

• Ямар зорилгоор судрууд дээр тэмдэглэгээ хийдэг вэ? (Дараа нь шаардлагагарах үед өмнө сурч мэдсэн зүйлээ эргэн санахад тусалдаг.)

• Яагаад сурсан зүйлээ эргэн санах үр дүнтэй арга барилтай байх нь номлогчдодчухал байдаг вэ?

Сурсан зүйлээрээ амьдарНэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 21-р хуудсан дээрх“Сурсан зүйлээрээ амьдар” гарчгийн доорх эхний догол мөрийг ангийнхандуншиж өгөхөд урь. Дараа нь нэг суралцагчийг Иохан 7:17-г чанга уншихад урь.Суралцагчдад Миний сайн мэдээг номло гарын авлага болон Иохан 7:17 дээрхзарчмыг олж тогтооход тусал:

• Судруудын тухай мэдэж авах, судрууд дээрх сургаалуудын дагуу амьдрах хоёрюугаараа ялгаатай вэ? (Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч дараахзарчмыг ойлгосон байх ёстой: Бид сайн мэдээний сургаалын дагууамьдрах үед Ариун Сүнс тэдгээр зарчмыг үнэн болохыг гэрчилж,бидний итгэл, мэдлэг, гэрчлэлийг хүчирхэгжүүлнэ.)

3-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР СУРАЛЦАХ НЬ

19

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар сурч мэдсэн зүйлийнхээдагуу үйлдэх нь ач холбогдолтой байдаг гэж заасан гэдгийг тайлбарла. Дараахэшлэлийг үзүүлээд, суралцагчдын дунд үүнийг ангийнхандаа сайн дураараа чангауншиж өгөх хүн байгаа эсэхийг асуу:

“Сайн мэдээнээс суралцагчдын хувьд бид ‘зүгээр нэг сонсогчид биш, үгийгхэрэгжүүлэгчид’ (Иаков 1:22) байх ёстой. Бид сонгох эрхээ зөвөөр ашиглаж, зөвзарчмуудын дагуу үйлдвэл Ариун Сүнсний нөлөө бидэнд ирж, бид Түүний заах,гэрчлэх хүч чадлыг урьдаг” (“Цөхрөлтгүй сэргэг бай,” Ensign, 2010 оны 5-р сар, 42эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 47–50).

• Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байх гэдэг нь юу гэсэнутгатай вэ?

• “Зөв зарчмуудын дагуу” үйлдэх нь бидний ойлголтыг хэрхэн зөвхөн судалснааролж авч чадахгүй арга замаар гүнзгийрүүлдэг вэ?

• Зөв зарчмуудын дагуу үйлдэх нь хэрэгжүүлэхээр эрэлхийлж байсан сайнмэдээний зарчмуудын талаарх гүн гүнзгий ойлголт, гэрчлэлийг олж авахболомжийг танд хэрхэн олгосон бэ?

Ангийнхныг дагаж уншаад, сайн мэдээний дагуу амьдрах нь ямар нэмэлт аргазамаар номлогчдын зүрх сэтгэл, ур чадварт нөлөөлөх талаар хайж байх хооронднэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 21-р хуудасныхоёрдугаар догол мөрийг уншихад урь. Уншиж дууссаны дараа, дараахасуултуудыг тавь:

• Номлогчид үнэн гэдгийг нь мэддэг сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрахүед тэдэнд ямар нэмэлт адислал ирдэг вэ? (Суралцагчдад дараах зарчмыгхэлэхэд тусал: Номлогчид сайн мэдээний дагуу амьдрах үед Ариун Сүнстэдний сайн мэдээг хуваалцах хүсэл, чадварыг нэмэгдүүлдэг.)

• Таныг номлолд үйлчлэхээр бэлтгэж байхад Ариун Сүнс үйлчлэх хүслийг таньхэрхэн нэмэгдүүлсэн бэ?

Сонирхогчдыг Сүмд ирэхэд урих ньНомлогчид сонирхогчдыг амлалт өгөхөд урьснаар баптисм хүртэхэд ойртоход ньтусалдаг. Жишээлбэл, сонирхогчид сүмд ирэх үедээ Ариун Сүнсээр дамжууланилүү их илчлэлтийг болон Бурханд илүү их ойртох хүслийг хүлээн авдаг гэдгийгсуралцагчдад тайлбарла. Сүмд ирэх нь сонирхогчдод сэргээгдсэн сайн мэдээнийтухай гэрчлэлтэй болж, баптисм хүртэхэд бэлтгэгдэхэд тусалдаг.

Хэн нэгнийг сүмд хэрхэн урихыг харуул. Нэгдүгээрт, сүмд очсоноор ирэхадислалуудын тухай товч хуваалц. Дараа нь ариун ёслолын үеэр юу болдгийгтайлбарлахдаа Сэргээлт (22–23-р хуудас) гэсэн номлогчийн товхимлыг ашигла.Үүний дараа сонирхогчийг Сүмийн цуглаанд хэрхэн урихыг харуул. Дараа ньтаны харуулсан алхмыг хамтрагчтайгаа хамт жүжигчлэн тоглох дасгалыгсуралцагчдаар хийлгэ. Сүмд ирснээр хүлээн авах адислалуудын тухай ээлжлэнтовчхон хуваалцаж, ариун ёслолын цуглаан дээр юу болдог талаар тайлбарлан, нэгнэгнээ сүмд ирэхэд урих боломжийг суралцагч бүрд гаргаж өг.

Энэ хичээл дээр үзсэн сайн мэдээний сургаал, зарчмуудын тухай гэрчил.

3-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР СУРАЛЦАХ НЬ

20

Үйлдэх урилгаСуралцагчдыг номлолд үйлчлэхээр бэлтгэхдээ хувиараа сайн мэдээг судлахыг нэнтэргүүнд тавихад урь. Дараах санал болгосон үйл ажиллагаанууд нь Сүнсээрсуралцах дээр анхаарлаа хандуулахад суралцагчдад тусална. Үүнд:

• Өдөр бүр хувиараа сайн мэдээг судлах дадал хэвшлийг, үүн дотор МормоныНомыг судалж, тунгаан бодох дадал хэвшлийг бий болго.

• Хувиараа сайн мэдээг судлахаас өмнө Сүнсний тусламжийг хүлээн авахын тулдСүнсийг урь. Хэрэв та судлах тэмдэглэлийг ашигладаггүй бол хувиараа сайнмэдээг судлахдаа ашиглаж эхэл.

• Миний сайн мэдээг номло гарын авлагын 24–27-р хуудсан дээрх суралцах санаа,зөвлөмжүүдээс нэгийг сонгоод, үүнийгээ энэ долоо хоногт хувиараа судраассудлахдаа хэрэгжүүл.

3-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР СУРАЛЦАХ НЬ

21

4Сүнсээр заах нь

ОршилАмжилттай номлогчид “учир нь хүн Ариун Сүнсний хүчээрярихад Ариун Сүнсний хүч үүнийг хүмүүний үрсийн зүрхсэтгэлд хүргэдэг” (2 Нифай 33:1) гэдгийг ойлгодог. Номлогчидхэчнээн чадвартай, туршлагатай байсан ч гэсэн дан ганцаараагэрчлэл ба хөрвөлтийн адислалуудыг хүмүүст авчирч чадахгүй.

Зөвхөн Ариун Сүнс жинхэнэ хөрвөлтийг авчирч чадна.Сонирхогчид өөрсөдтэй нь ажиллаж буй Сүнсийг мэдрээдэсвэл амьдралдаа Их Эзэний хайр ба нигүүлслийн нотолгоогхараад, сүнслэгээр сэнхрэн, хүчирхэгжиж, тэдний Есүс Христэдитгэх итгэл өсөж, хөрвөгдөх магадлал нэмэгддэг.

Нэмэлт бэлтгэл• Сургаал ба Гэрээ 42:14; 50:12–14, 17–23-ыг судал.

• Ариун Сүнс сайн мэдээний багш, суралцагчдад нөлөөлдөг зарим арга замыгмэдэхийн тулд дараах судрын эшлэлүүдийг судал: Лук 12:12; Иохан 14:26;1 Нифай 2:16; 2 Нифай 33:1; Алма 18:16; Моронай 10:5; Сургаал ба Гэрээ6:14–15, 23.

• Миний сайн мэдээг номло, 102–103, 200–201, 207–212-р хуудсыг үзнэ үү.

• LDS.org-оос үзэх боломжтой “A Man without Eloquence” (6:06) видеобичлэгийг үзүүлэхэд бэлд.

• youtube.com дээрх “Teach People, Not Lessons: Jynx” (6:34), The District 2, видеобичлэгийг үзүүлэхэд бэлд.

• LDS.org дээрх “Teaching about the Holy Ghost and Prayer: John” (5:00), TheDistrict 2, видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.

Заах зөвлөмжСүнсээр заах нь

Ерөнхийлөгч Бригам Янг нэгэн удаа сайн мэдээнд хэрхэн хөрвөгдсөнөө мөнтүүнд гэрчлэлтэй болоход нь тусалсан номлогчийн тухай ярьсан гэдгийгсуралцагчдад тайлбарла. Дараа нь “A Man without Eloquence” (6:06) видеобичлэгийг үзүүл. Сүнс хэрхэн ерөнхийлөгч Бригам Янгад нөлөөлж, хөрвөгдөхөднь тусалсанд анхаарлаа хандуулахыг суралцагчдаас хүс.

Видео бичлэгийг үзсэний дараа, дараах асуултуудыг тавь:

• Нэгэн даруухан эрэгтэйн хуваалцсан гэрчлэлийг сонссон нь Бригам Янгаджинхэнээсээ хөрвөгдөхөд хэрхэн тусалсан бэ?

• Та Бригам Янгийн туршлагаас Сүнсээр заах талаар ямар ямар зарчмыг мэдсэнбэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоож болно: Сүнсээр заах ньбусдыг хөрвөлт рүү хөтөлдөг мөн бид Сүнсээр заах үедээ үнэнсанаанаасаа, чин сэтгэлээсээ ярих хэрэгтэй бөгөөд бид даруу төлөв байхёстой [С ба Г 136:33-ыг үзнэ үү].)

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 42:14; 50:13–14; 17–23-ыг судлаад, Их Эзэний сайнмэдээг заах хүмүүст өгсөн зааврыг олж мэдэх цаг гаргаж өг. Дараа нь асуу:

• Эдгээр илчлэлтэд сайн мэдээг заах тухай ямар ямар зарчим өгсөн байна вэ?(Суралцагчид хэд хэдэн зөв хариулт өгөх боломжтой. Хариултуудад дараах

23

зарчим орсон байж болно. Тухайлбал: Их Эзэн сайн мэдээг өөр ямар чзамаар бус, харин Сүнсээр заах ёстой хэмээн зарлигласан.)

• Сургаал ба Гэрээ 50:22-т цэдэглэгдсэнээр, номлогчийг Сүнсээр заах үед юутохиолддог вэ? (Номлогч, сонирхогч хоёр хоёул “бие биенээ ойлгодог, мөнхоёул сэнхэрч мөн хамтдаа баясдаг”. Зөвхөн Ариун Сүнс байж, багш нь ч,суралцагч нь ч эсвэл аль аль нь хоёул Ариун Сүнсийг мэдрэх үедСүнсээр заадаг гэдгийг суралцагчдад тодруулж хэл. Энэ зарчмыг самбар дээрбичих талаар бодож үз.)

Сүнсний оршихуй нь үргэлж сэтгэлийн хөдөлгөөн юм уу нулимсаарилэрхийлэгддэггүй гэдгийг суралцагчдад сануул. Хэрэв шаардлагатай болангийнханд ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгийг уншиж өг:

“Надад энэ сэдвээр сэрэмжлүүлэх хэдэн үг хэлэхийг зөвшөөрнө үү. … Хүчтэйсэтгэлийн хөдөлгөөн эсвэл мэлмэрэн урсах нулимсыг Сүнс байгаатай адилтганүзэх нь миний сэтгэлийг түгшээдэг. Хэдийгээр Их Эзэний Сүнс сэтгэлийг хүчтэйдогдлуулан, нулимс дуслуулахад хүргэж болох ч сэтгэл хөдлөлийн энэхүү гадаадилэрхийллийг Сүнс байна хэмээн эндүүрэх ёсгүй.

“Би олон жилийн турш агуу ах нарыг харж, ховорхон тохиолдох, үгээр илэрхийлшгүй сүнслэгтуршлагуудыг тэдэнтэй хамт хуваалцсан билээ. Тэдгээр туршлага бүгд өөр төдийгүй, өөрөөрийнхөөрөө онцгой байсан ба ийм ариун нандин цаг мөчид нулимс гарах эсвэл гарахгүйбайх ч үе бий. Ихэнхдээ нулимс гардаг ч зарим үед чив чимээгүй болох үе ч бий. Харин заримүед баяр баясал мэдрэгддэг. Сүнс байх үед үргэлж үнэн ба илчлэлтийн талаарх агууилэрхийлэл зүрх сэтгэлд ирдэг” (“Eternal Investments” [address to Church Educational Systemreligious educators, Feb. 10, 1989], 3; si.lds.org).

Ариун Сүнс хэрхэн багш, суралцагчдад нөлөөлдгийг илүү сайн ойлгоход ньсуралцагчдад туслахын тулд самбар дээр дараах судрын эшлэлүүдийг бич эсвэлтэдэнд тараах материал болгон тарааж өг. (Тайлбар: суралцагчдад зөвхөнэшлэлүүдийг өг. Хаалтад байгаа материал зөвхөн багш нарт зориулагдсан болно)Үүнд:

• Лук 12:12 (юу хэлэхийг заадаг)

• Иохан 14:26 (ой санамжинд авчирдаг)

• 1 Нифай 2:16 (зүрх сэтгэлийг зөөллөдөг)

• 2 Нифай 33:1 (зүрх сэтгэлд үнэнийг авчирдаг)

• Алма 18:16 (бусдын бодол санааг мэдэхэд тусалдаг)

• Моронай 10:5 (бүх үнэнийг гэрчилдэг)

• Сургаал ба Гэрээ 6:14–15, 23 (оюуныг гэгээрүүлж, баяр баясал, амар амгалангөгдөг)

4-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР ЗААХ НЬ

24

Хосоор ажиллах нь.Хосоороо ажиллах ньсуралцагч бүрийг үйлажиллагаанд оролцохболомжтой болгож, нэгнэгэндээ заах мөнмэдрэмж, бодол санаа,гэрчлэлээ хуваалцахтохиромжтой орчноорхангадаг.

Суралцагчдад эдгээр судрын хэсгийг хос хосоороо судлахаар оноож өг. Хоёрсуралцагчийн нэгийг Ариун Сүнс сайн мэдээний багш нарт хэрхэн нөлөөлдөгарга замуудыг, нөгөө суралцагчийг Ариун Сүнс заалгаж байгаа хүнд хэрхэннөлөөлдөг арга замуудыг олж мэдэхэд урь. Дараа нь тэднийг нэг нэгэнтэйгээсурсан зүйлийнхээ талаар ярилцахад урь. Суралцагч бүрд сурсан зүйлийнхээталаар ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа, уншсан зүйлээ илүүнарийвчлан судлахад туслахын тулд тэдэнд дараахтай адил асуултуудыг тавь.

• Та нарын судалсан шүлгүүдэд дурдагдсанаар, Сүнс ямар арга замаар зааж буйхүнд нөлөөлдөг вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд та тэднээс альсудрын хэсгээс хариултаа олсныг асууж болно.)

• Сүнс нь Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхөд бусдад хэрхэн тусалдаг вэ?

• Эдгээр судрын хэсэг нь номлогчдын хувьд Сүнсээр заах нь яагаад чухалболохыг хэрхэн харуулж байна вэ?

Заахдаа Сүнсийг урих ньМиний сайн мэдээг номло гарын авлагад номлогчид зааж байхдаа Сүнснийудирдамжийг урихын тулд юу хийж болох талаар тайлбарласан хэд хэдэн хэсэгбайдаг гэдгийг хэл. Ангийнхныг дөрвөөс цөөн суралцагч бүхий жижиг бүлгүүдэдхуваарил. Бүлэг бүрд Миний сайн мэдээг номло гарын авлагын дараах хэсгүүдээснэгийг оноож өг:

1. “Заахаа хэрхэн эхлэх вэ?,” 200–201-р хуудас (Үйл ажиллагааны хайрцгийгоролцуулахгүй)

2. “Хэрэгцээнд нь тохируулан заах аргаа өөрчил,” 202-р хуудас (Үйл ажиллагааныболон судар судлах хайрцгийг оролцуулахгүй)

3. “Ойлгомжтой заах нь,” 207-р хуудас (Судар судлах хайрцгийг оролцуулахгүй)

4. “Сонс,” 210–211-р хуудас (Үйл ажиллагааны хайрцгийг оролцуулахгүй)

Бүлгүүдийн хийх зүйлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор дараах заавруудыгсамбар дээр бич. Үүнд:

Миний сайн мэдээг номло гарын авлагаас оноож өгсөн өөрийн хэсгийг унших;

Бүлэгтээ илүү үр бүтээлтэй багш нар байж, зааж байхдаа Сүнстэй байхболомжийг номлогчдод олгодог ямар зарчмуудыг уншсанаа ярилцах зэрэг юм.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа бүлэг бүрийн нэг суралцагчаас тэднийуншсан ур чадвар Ариун Сүнсээр заах номлогчийн чадварт хэрхэн тус болохталаар нэгтгэн дүгнэхийг хүс. Нэг суралцагчид чухал гэсэн санаануудыг самбардээр нэгтгэн дүгнэж бичих даалгавар өг. Бүлгүүдийг санаануудаа нэгтгэн дүгнэжбайх хооронд дараахтай төстэй асуултуудыг тавих талаар бодож үз:

• Хичээлээ зохих ёсоор эхлэх нь хэрхэн хичээлийн явцад Ариун Сүнсийг урьжчадах вэ?

• Сайн мэдээний захиасыг энгийн хялбар байлгах нь сонирхогчид зааж,сэнхрүүлэхэд Ариун Сүнсийг хэрхэн урьдаг вэ?

• Сонирхогчдын хэрэгцээнд төвлөрч хичээлийг заах нь Ариун Сүнсийг хэрхэнурьдаг вэ?

4-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР ЗААХ НЬ

25

“Олж мэд.” Багш нарсуралцагчдад үзэж,уншиж байхдаа ямарзүйлийг олж мэдэхёстой болохыгурьдчиланзааварласнаар судрынхэсэг, видеотанилцуулга,эшлэлүүдийн үр дүнгилүү их нэмэгдүүлэхболомжтой. Үүнийгбагш нар суралцагчдынолж мэдэх ёстойтодорхой зүйлсийгэсвэл бодож үзэхасуултуудыг самбардээр бичих маягаархийж болно. Энэ ньсуралцагчдынхолбогдох чухалсанаануудыг олжтогтоон, суралцахболомжийгнэмэгдүүлдэг.

• Сонирхогчийн хэлж байгаа зүйлийг сонсох нь номлогчийн Сүнсээр заахчадварт хэрхэн тус нэмэр болох вэ?

Суралцагчдад дээрх заах ур чадварын заримынх нь жишээг харахад туслахынтулд “Teach People, Not Lessons: Jynx” (6:34) видео бичлэгийг үзүүл. НомлогчидСүнсээр заасан гэх нотолгоог олж мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.Суралцагчид ангийнхны Миний сайн мэдээг номло гарын авлагаас сурсан урчадваруудыг номлогчид хэрхэн ашигласан мөн эдгээр чадварыг ашиглах нь хэрхэнтэдний хичээлд Сүнсийг урьсан болохыг харах зорилгоор үзэж болно.

Видео бичлэгийг үзэж дууссаны дараа, дараах асуултуудыг ярилц:

• Номлогчид Сүнсээр заах боломжийг тэдэнд олгосон ямар зүйлийг хийсэн бэ?

• Жинкс Сүнсээр суралцаж байна гэсэн ямар нотолгоог та харсан бэ?

Хичээлээ цааш үргэлжлүүлэхийн өмнө суралцагчдад дараах асуултын хариултыгбичих цаг гаргаж өг:

• Та одоогийн байдлаар энэ хичээлээр ярилцсан зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэхвэ?

Сүнсийг таньж мэдэхэд сонирхогчдод туслах ньЦөөн суралцагчаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 102–103-р хуудсандээрх “Хөрвүүлэлт дэх Сүнсний хүч” хэсгийг ээлжлэн чанга уншихыг хүс (Үйлажиллагааны болон судар судлах хайрцгийг оролцуулахгүй). Бусад суралцагчийгдагаж уншаад, хөрвөгдөхийн тулд сонирхогч юу мэдрэх ёстой болохыгтодорхойлсон үг хэллэгүүдийг тэмдэглэхэд урь. Дараа нь асуу:

• Сонирхогч хөрвөгдөхийн тулд юу мэдрэх хэрэгтэй вэ? (Суралцагчид дараахзарчмыг олж тогтоосон байхад анхаар: Хэрэв сонирхогчид Сүнс тэдэнтэйажиллаж байна гэдгийг мэдрэх юм бол тэдний Есүс Христийн сайнмэдээнд хөрвөгдөх магадлал өснө.)

• Сонирхогчид Ариун Сүнсний нөлөөг мэдэрч байна гэдгийг та хэрхэн мэдэхвэ? (Боломжтой хариулт: Номлогчид Ариун Сүнсийг мэдрэх; сонирхогччөлөөтэй асууж, илүү ихийг суралцах хүсэлтэй байх мөн амлалт өгч, амлалтаасахихад бэлэн байх, ойлголцох, баяр баясал мэдрэх; Бурхантай ойр байна гэсэнмэдрэмж төрөх; номлогч, сонирхогч хоёрын хооронд илүү гүн нөхөрлөл үүсэх.)

• Ахлагч М.Рассэлл Баллард “Хүн үгс дээр тулгуурлан турших хүсэлтэй байвалсүнслэг туршлагууд аяндаа дагалдан ирдэг” гэж заасан (“Now Is the Time,”Ensign, 2000 оны 11-р сар, 75). Номлогч нь үгс дээр тулгуурлан туршихадсонирхогчдыг урамшуулан дэмжихийн тулд юу хийж болох вэ?

Номлогчдын хувьд нүүр тулах хамгийн хэцүү үүрэг даалгаврын нэг болсонирхогчдод Ариун Сүнсний өдөөлтүүдийг таньж мэдэхэд, дараа нь тэдгээрбодол санаа, сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд тэдэнд туслах явдал гэдгийгсуралцагчдад тайлбарла. Сонирхогч Ариун Сүнснээс ирэх сүнслэг өдөөлтүүдээрдамжуулан хөрвөгдөхийн тулд ямар сүнслэг өдөөлт хүлээн авах хэрэгтэй болохыгномлогчид танин мэдэж, тэдгээр өдөөлтийг урьж ирүүлэх орчинг бүрдүүлэхболомжтой байж чадна.

Үүнийг хэрхэн хийж болохыг харуулахын тулд “Teaching about the Holy Ghostand Prayer: John” (5:00) видео бичлэгийг үзүүл. Номлогчид Жонд Сүнсийг таньжсурахад нь хэрхэн тусалсныг олж мэдэхэд ангийнхныг урь.

Видео бичлэгийг үзсэний дараа дараах асуултуудыг тавь. Үүнд:

4-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР ЗААХ НЬ

26

• Номлогчид Сүнсийг таньж мэдэхэд Жонд хэрхэн тусалсан бэ?

• Номлогчид хэрхэн Их Эзэнээс хариулт хүлээн авах талаар олж мэдэхэд Жондтуслахын тулд юу хийсэн бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 11:12-ыг уншаад, дараах асуултыг хос хосоорооярилцахад урь:

• Хэрэв сонирхогч танаас Ариун Сүнс яаж мэдрэгддэг талаар асуух юм болСургаал ба Гэрээ 11:12 хэрхэн танд хариулахад туслах вэ?

Сүнсний өдөөлтүүдийн дагуу үйлдэх ньДараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

“Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцах харилцаа маань энгийн зүйл биш. Энэ болбидэнд өгөгдсөн онцгой эрх юм. Энэхүү эрх үл өөрчлөгдөх, мөнхийн зарчмууддээр суурилсан байдаг. Бид итгэл, дуулгавартай байдал болон сонгох эрхээ зөвашигласны хариуд Тэнгэр дэх Эцэгээсээ тусламжийг хүлээн авдаг билээ” (РичардГ.Скотт, “Хувийн амьдралдаа илчлэлт, сүнсний удирдамжийг хэрхэн авах вэ,”

Ensign, 2012 оны 5-р сар, 47 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 53).

Дараа нь асуу:

• Тэнгэрлэг Эцэгтэй харилцах бидний харилцаа ямар үед өчүүхэн зүйл болжболох вэ? Бид залбирлаа илүү утга учиртай болгохын тулд юу хийж болох вэ?

• “Бид итгэл, дуулгавартай байдал болон сонгох эрхээ зөв ашигласны хариудТэнгэр дэх Эцэгээсээ тусламж хүлээн авдаг” гэдэг нь таны хувьд юу гэсэнутгатай вэ? (Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч дараахтай ижил төстэйхариултыг өгч магадгүй юм. Тухайлбал: Бид итгэл, дуулгавартай байдлаахөгжүүлэн, сонгох эрхээ зохих ёсоор ашиглахад анхаарлаа төвлөрүүлэхүед Тэнгэр дэх Эцэгээсээ тусламж хүлээн авна. Энэ зарчмыг самбар дээрбич.)

Энэ зарчмын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд АрванхоёрТөлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрын дараах хоёр эшлэлийг үзүүлээд,нэг суралцагчийг ангийнханд чанга уншиж өгөхөд урь.

“Сүнсний дуу хоолой намуухан ярьдаг ба танд юу хийх эсвэл юу хэлэх ёстойгэдгийг сануулж эсвэл сэрэмжлүүлдэг.

“Эдгээр өдөөлтийг үл тоомсорлох юм уу дагахгүй байх юм бол Сүнс таныг орхинодно. Энэ бол таны сонголт—таны сонгох эрх юм” (“Personal Revelation: The Gift,the Test, and the Promise,” Ensign, 1994 оны 11-р сар, 60).

“Сүнс бидэн рүү хашхиран эсвэл биднийг чанга барин сэгсэрч анхаарлыг мааньтатдаггүй. Харин тэр шивнэдэг. Тэр маш зөөлөн дуугаар ярьдаг учраас хэрэв бидөөр зүйлд анхаарлаа хандуулсан байвал түүнийг мэдрэх нь үгүй. …

Үе үе тэр бидний анхаарлыг татахуйц хүчээр хүрдэг. Гэвч ихэнх тохиолдолд, хэрэвбид намуухан зөөлөн мэдрэмжинд анхаарлаа хандуулахгүй юм бол Сүнс орхин

одож, биднийг эрэлхийлж, сонсох хүртэл хүлээдэг” (“The Candle of the Lord,” Ensign, 1983 оны1-р сар, 53).

• Та ерөнхийлөгч Пакэрын эдгээр сургаалаас юу олж мэдсэн бэ?

4-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР ЗААХ НЬ

27

• Ариун Сүнс маш зөөлөн дуугаар ярьдаг учраас өнөөдрийн дэлхий дээрх ямарзүйл Сүнсийг сонсоход эсвэл таньж мэдэхэд саад болж байна вэ?

Суралцагчдыг хариулж байх хооронд цахим хэрэгслүүдийг хэтрүүлэн хэрэглэх ньСүнсийг таньж мэдэхэд хэрхэн саад болж байгаа тухай ярилцах талаар бодож үз.(Энэ сэдвээр илүү ихийг мэдэхийн тулд ахлагч М.Рассэлл Баллардын “Be Still, andKnow That I Am God” хэлсэн үгийг үзнэ үү [Church Educational System devotionalfor young adults, 2014 оны 5-р сарын 4].)

Дараа нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэндараах мэдэгдлийг унших талаар бодож үз:

“Даруу байдал нь сүнслэг мэдлэгийг олж авахад маш чухал. Даруу байх гэдэг нь үгавдаг байх гэсэн үг юм. Даруу байдал нь Сүнсээр сургагдаж, судрууд зэрэг ИхЭзэнээр нөлөөлөгдсөн эх сурвалжуудаар заалгах боломжийг та нарт олгодог.Хувийн өсөлт хийгээд ойлголтын үр нь даруу байдлын үржил шимтэй хөрсөндсоёолж, урган цэцэглэдэг билээ. Үр жимс нь та нарыг энд болоод ирэх амьдралд

удирдах сүнслэг мэдлэг юм.

“Бардам хүн Сүнсний зүйлсийг мэдэх нь үгүй. Паул энэ үнэний талаар

‘Түүнчлэн Бурханыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй. …

‘Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр ньмунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг’(1 Кор. 2:11, 14) хэмээн хэлж заасан байдаг” (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, 1993 оны11-р сар, 87).

• Даруу байдал нь бидний Сүнсний өдөөлтүүдийг хүлээн авч, таньж мэдэхчадварт ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

• Танд Сүнсээр удирдагдаж байсан туршлага байдаг уу? Удирдагдахад ямарбайсан бэ? Та энэ нь Сүнс байсныг хэрхэн мэдсэн бэ? (Моронай 7:13-ыг үзнэүү.)

Хэрэв цаг гарвал ангийнхныг хоёр бүлэг болгон хуваарил. Тэд Их Эзэний Сүнсхэрхэн үйлчлэгчдийнхээ ажлыг удирдан чиглүүлдгийг олж харахын тулд судрынхоёр сүнслэг үйл явдлыг авч үзнэ гэдгийг суралцагчдадаа тайлбарла. Ангийн хэсэгсуралцагчийг Үйлс 4:5–13-ыг уншихад урь. Эдгээр хэсэг суралцагчид Үйлс 3 дээрПетр, Иохан хоёр нэгэн хүнийг эдгээдэг гэдгийг хэл. Үйлс 4 дээр тэдбаривчлагдан, эдгээлтийн тухай асуугдахаар Иудейн удирдагчдын өмнөавчрагддаг. Ангийн нөгөө хэсэг суралцагчийг Үйлс 16:6–15-ыг судлахад урь. Энэхэсэг суралцагчид эдгээр шүлэг нь Паулын номлолын нэгэн аяллын тухай гэдгийгхэл. Хэрхэн Ариун Сүнс Петрт эсвэл Паулд сайн мэдээг номлоход тусалсан талааролж мэдэх даалгаврыг хоёр хэсэгт хоёуланд өг. Хангалттай цаг гаргаж өгснийдараа суралцагчдаас хэрхэн Ариун Сүнс Петр, Паул хоёрыг тус бүрд нь удирдсанталаар тайлагнахыг хүс. Дараа нь асуу:

• Петр, Паул хоёр Сүнснээс ирэх удирдамжийг дагахад сонгох эрхээ хэрхэнашигласан бэ?

• Петр, Паул хоёрт Сүнсийг дагаж байсан гэсэн ямар нотолгоо байна вэ?

• Сүнсний удирдамжийг дагасан учраас Үйлс 4 дээр Петрт мөн Үйлс 16 дээрПаулд ямар зүйл тохиолдсон бэ?

• Та Ариун Сүнсний удирдамжийг дагаснаар хэрхэн адислагдаж байсан бэ?

4-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР ЗААХ НЬ

28

Суралцагчийнгэрчлэл. Суралцагчидэдгээр зарчмын үнэцэнийн талаархбагшийн болон бусадсуралцагчийн гэрчлэлээхуваалцахыгсонссоноор сайнмэдээний зарчмуудыгхэрхэн хэрэгжүүлжболохыг илүү сайнойлгож, тэдгээрийгамьдралдаахэрэгжүүлэхийн тулдсүнслэгээр илүү ихөдөөгдөх боломжтой.Багш нар суралцагчдадтуршлага, итгэлийнталаар хуваалцахадурьсан асуултуудыгтавьснаар тэднийг сайнмэдээний үнэнүүдийнталаар гэрчлэлээхуваалцахадурамшуулан дэмжихболомжтой.

Их Эзэн Сүнсээрээ дамжуулан тэднийг хэрхэн адисалсан талаар гэрчлэхэдурьснаар хичээлээ өндөрлө. Сүнсээр заах тухай илүү сайн суралцах нь бусдыгХристэд ирэхэд урих хүсэлд нь хэрхэн нөлөөлсөн талаар бодож үзэхийг тэднээсхүс. Тэд өөрийн амьдралд Сүнсийг эрэлхийлэх үед Сүнсээр заах чадвар таньхөгжинө гэдгийг бататгаж өг.

Үйлдэх урилгаСуралцагчдыг дараах санал болгосон үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээсолныг хийж, сайн мэдээг Сүнсээр заахад бэлдэхэд урь.

• Номлолд үйлчлэхээр бэлдэж байхдаа The District-ийн (LDS.org дээр байгаа)зарим ангийг үз.

• Миний сайн мэдээг номло гарын авлагын 200–201-р хуудсан дээрх Сүнсийгурих хүчирхэг зарим үг хэллэгийг ашиглан өөр өөр арга замаар хичээлийгэхлүүлэх дадлага хий.

• Сайн мэдээнд хүчирхэгжүүлэхийг хүсэж байгаа хэн нэгний тухай тунгаанбодож, залбир. Уг хүнтэйгээ хуваалцаж болох сайн мэдээний захиасын талаарзалбир. Тухайн хүнтэй биечлэн уулзаж эсвэл олон нийтийн мэдээллийнхэрэгслээр дамжуулан захиас, гэрчлэлээ хуваалц.

4-Р ХИЧЭЭЛ: СҮНСЭЭР ЗААХ НЬ

29

5 Мормоны Ном ямарүүрэгтэй вэ?

ОршилМормоны Ном нь Есүс Христийн тэнгэрлэг чанарын хүчирхэгнотолгоо бөгөөд бошиглогч Иосеф Смитээр дамжин ирсэнСэргээлтийн баталгаа юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн олонхүүхдийн амьдралынх нь талаарх “бодгалийн тухайасуултуудад” хариулдаг (Миний сайн мэдээг номло, 121-р

хуудсыг үзнэ үү). Хөрвөлтийн нэгэн чухал хэсэг бол МормоныНом үнэн хэмээх гэрчийг Ариун Сүнснээс хүлээн авах явдалюм. Ирээдүйн номлогч Мормоны Номоос өдөр бүр судлан,Мормоны Номын талаар хувийн гэрчлэлтэй болж, уг гэрчлэлээбусадтай хуваалцах туршлага олж авсан байх ёстой.

Нэмэлт бэлтгэл• 1 Нифай 10:14; 2 Нифай 3:12; 3 Нифай 16:4–5; 20:13-ыг судал.

• “The Book of Mormon: A Witness with the Bible,” Ensign, 2011 оны 10-р сар,24–27-г судал.

• Миний сайн мэдээг номло, 117–124-р хуудсыг судал.

• “Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном” (1:55; ахлагч Тэд Р.Каллистэрийнүгээс авсан хэсэг, Ensign, 2011 оны 11-р сар, 74–76 эсвэл 2011 оны 10-р сарынЕрөнхий чуулган, 87–89, lds.org/media-library) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.

• LDS.org-оос үзэх боломжтой “A Book of Mormon Story” (5:15) видео бичлэгийгүзүүлэхэд бэлд.

Заах зөвлөмжМормоны Ном нь Есүс Христийн тэнгэрлэг чанарын хүчирхэг нотолгоомөн.Суралцагчдыг Мормоны Номоо харахад урь эсвэл ангийнханд номыг харуулахынтулд гартаа барин дээш өргө. Дараа нь дараах асуултыг тавь:

• Хэрэв та Мормоны Номын талаар юу ч мэддэггүй байсан бол зөвхөн (ЕсүсХристийн бас нэгэн гэрээ) гарчгийг уншсанаар ямар зүйлийг олж мэдэх байсанбэ?

• Та уг номоос юуны тухай олж мэднэ гэж бодох байсан бэ?

Суралцагчдыг Мормоны Номын нүүр хуудсыг нээгээд, хоёрдугаар догол мөрийгуншихдаа Мормоны Номыг бичигчид дэлхийнхнийг юунд итгүүлэхийг хүссэнданхаарлаа хандуулахад урь. Дараа нь асуу:

• Мормоны Номыг бичсэн хүмүүс дэлхийг юунд итгүүлэхийг хүсч байсан бэ?

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич: Мормоны Номын үндсэн зорилго болЕсүс бол Христ гэдэгт бүх хүнийг итгүүлэх явдал мөн.

Ангийнхныг дагаж уншаад, Мормоны Ном ямар арга замаар Есүс Христийн гэрчболдог талаар хайж байх хооронд нэг суралцагчийг Миний сайн мэдээг номлогарын авлагын 119-р хуудсан дээрх “Мормоны Ном Христийн тухай гэрчилдэг”гарчигтай хэсгийг чанга уншихад урь.

Дараа нь суралцагчдаас асуу:

• Мормоны Ном ямар арга замаар Есүс Христийн гэрч болдог вэ?

30

• Мормоны Ном хэрхэн Есүс Христийн тухай таны гэрчлэлийг хүчирхэгжүүлжбайсан бэ?

Ангийн гишүүдийг ангийнхаа өөр нэгэн гишүүнд Мормоны Номын талаарххувийн гэрчлэлээ мөн уг номыг уншсанаар болон уг номын талаар залбирснааролж авсан туршлагаа эсвэл Аврагчийн тухай болон Түүний номлолын тухайдуртай судрын хэсгээ хуваалцахад урь. НБТ-д очихоосоо өмнө тэдний хийж болоххамгийн чухал зүйлсийн нэг бол Мормоны Номыг бүхэлд нь уншиж дуусган, угном үнэн эсэх талаар залбирах явдал гэдгийг суралцагчдад хэл. Суралцагчдыг өдөрбүр Мормоны Номыг 30 минут унш гэсэн ерөнхийлөгч Эзра Тафт БэнсоныСүмийн гишүүдэд өгсөн зөвлөгөөг дагахад урамшуулан дэмж.

Библи, Мормоны Ном хоёр бие биенээ дэмждэгСуралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 120-р хуудсыг нээхэд урь.Цөөн суралцагчийг “Мормоны Ном, Библи хоёр бие биенээ дэмждэг” гарчигтайхэсгийг ээлжлэн чанга уншихад урь.

Дараа нь асуу:

• Мормоны Ном, Библи хоёр ямар арга замаар бие биенээ дэмждэг вэ?

• Яагаад номлогчид Есүс Христийн сайн мэдээнээс суралцахад нь бусдадтуслахдаа Мормоны Ном, Библи хоёрыг хоёуланг ашиглах ёстой вэ?(Суралцагчдын хариулт дараах үнэнийг тусгасан байх ёстой: Мормоны Ном,Библи хоёр хамтдаа Есүс Христийн болон Түүний сургаалын гэрчболдог.)

Суралцагчдад энэ ойлголтыг өгөхийн тулд нэг суралцагчаас 2 Нифай 3:12-ыгчанга уншихыг хүс. Өөр нэг суралцагчийг Езекиел 37:15–17-г чанга уншихад урь.Ангийнхныг Библи болон Мормоны Номын аль алиных нь талаар дурдсан үгхэллэгт анхаарлаа хандуулахад урь. Эдгээр судрын хэсгийг уншсаны дарааангийнхнаас асуу:

• Эдгээр судар нь хэрхэн хоёул гэрч гэсэн санааг дэмжиж байна вэ?

• Мормоны Ном, Библи хоёр нэгдсэний үр дүнд ямар ямар адислал ирнэ хэмээнамласан байна вэ?

Мормоны Ном, Библи хоёр хэрхэн хамтдаа Есүс Христийн гэрч болдгийг илүүдэлгэрэнгүй харуулахын тулд нэг суралцагчийг Далын ахлагч Тэд Р.Каллистэрийнхэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь эсвэл уг эшлэлийн видео бичлэгийг үзүүл.

“Гэхдээ Есүс Христийн талаар заадаг Библи байхад Мормоны Ном байх нь яагаадчухал юм бэ? Бүгдээрээ Библээс заадаг атлаа яагаад дэлхий дээр ийм олонХристийн шашны урсгал байдаг талаар та гайхаж байсан уу? Учир нь тэд Библийгөөр өөрөөр тайлбарладаг. Тэд ижил тайлбарладаг байсан бол дэлхий дээр нэг лсүм байх байсан. Их Эзэн ийм олон урсгалтай байхыг хүсдэггүй бөгөөд төлөөлөгч

Паул ‘нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм’ (Ефес 4:5) хэмээн тунхагласан. Нэгэн нэгдмэл байхадтуслахын тулд Их Эзэн гэрчүүдийн талаар тэнгэрлэг хуулийг өгсөн. ‘Хоёр буюу гурван гэрчийнамаар үг бүр батлагдах болно’ (2 Коринт 13:1) хэмээн Паул заасан юм.

Библи, Мормоны Ном хоёр хоёулаа Есүс Христийг гэрчилдэг. Яагаад хоёр дахь гэрч ийм чухалбайдаг вэ? Дараах жишээ та бүхэнд үүнийг ойлгоход туслах байх аа: Нэг цэгээр дамжин хэдэншулуун зураас зурж болох вэ? Хариулт нь тоо томшгүй байх болно. Тэр цэгийг Библи гээд,тэдгээр зуу зуун шулуун зураасыг тэдгээр олон сүмийн Библийн өөр өөр тайлбарууд хэмээнтөсөөлье.

5-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

31

Сургаалуудыг олжтогтоох нь. Сургаал,зарчмуудыг олжтогтоон, ойлгож сурахнь суралцагчдадсудруудыг өөрсөдтэйгөөадилтгахад тусалж,шийдвэр гаргахадтэднийг удирдан залахболно. Заримдаа тандсургаал, зарчмуудыгтайлбарлах хэрэггарна. Гэхдээ тасуралцагчдад сургаал,зарчмуудыг өөрсдөөбие даан олж тогтооходтуслах ёстой.

Харин тэр цаасан дээр Мормоны Ном хэмээн төлөөлөн дахиад нэг цэг тавь. Библи, МормоныНом хоёрыг төлөөлсөн энэ хоёр цэгээр дамжин хэдэн шулуун зураас зурж болох вэ? Хариулт ньзөвхөн нэг зураас. Христийн сургаалыг зөвхөн энэ хоёр судар л нэгэн адилаар гэрчилдэг.

Дахин хэлэхэд, Мормоны Ном нь Библийн заадаг сургаалуудыг батлах, тодотгох, нэгтгэхгэрчийн үүрэгтэй бөгөөд ингэснээр бид ‘нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм’-тай байх болно”(“Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном,” Ensign, 2011 оны 5-р сар, 75 эсвэл 2011 оны 10-рсарын Ерөнхий чуулган, 87–89).

Видео бичлэгийг үзүүлчихээд эсвэл эшлэлийг уншиж дуусаад асуу:

• Есүс Христийн тухай хоёр судрын гэрчтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

• Та Мормоны Ном, Библи хоёр хэрхэн хамтран ажилладгийг бусдад заахадтуслах ямар зүйлийг ахлагч Каллистэрийн үгээс сурсан бэ?

Тайлбар: Хэрэв та Мормоны Ном, Библи хоёр хэрхэн Есүс Христийн сургаалуудыг тодотгож өгдөгталаарх жишээг суралцагчид харуулах хэрэгтэй гэж үзвэл, “The Book of Mormon: A Witness with theBible,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 10-р сар, 24–27 дээрх зарим жишээг ашиглах талаар бодож үз.

Израилийн цугларалтад гүйцэтгэх Мормоны Номын үүрэгТа дараагийн зарчмыг зааж байхдаа хам сэдвийг өгөхийн тулд суралцагчдаарМормоны Номын нүүр хуудасны хоёрдугаар догол мөрийг дахин уншуулаад,уншигчид “Их Эзэний гэрээнүүдийг тэд мэдэж болохын тул, тэд үүрдзайлуулагдахгүй байна” гэсэн амлалтын доогуур зуруул эсвэл тодруул. Энэ доголмөр нь Израилийн тараагдсан овгийн Бурханы хүүхдүүд цуглах ёстой гэсэн бодитүнэний талаар дурдаж байгаа гэдгийг тайлбарла. Суралцагчдад Бурхан эрт дээрүед Өөрийн хүүхдүүдтэй гэрээнүүд хийсэн гэдгийг сануул. Гэсэн ч Их ЭзэнИзраилийн овгийн гишүүдийн зөвт бус байдал, эсэргүүцэл тэмцлээс болжтэднийг тараасан.

Суралцагчдад дараах судрын хэсгүүдийн нэгийг оноож өгөөд, Бурханы хүүхдүүдхэрхэн цугларах талаар олж мэдэх даалгавар өг: 1 Нифай 10:14; 3 Нифай 16:4–5эсвэл 3 Нифай 20:13. Дараа нь дараахтай ижил төстэй асуулт тавин, эдгээр судрынхэсэгт заасан сургаалыг олж тогтооход тусал:

• Эдгээр судрын хэсэгт цэдэглэгдсэнээр, Израилийн овгийн нэгэн хэсэг болонцуглахын тулд хувь хүмүүст юу тохиолдох ёстой вэ? (Тэд Есүс Христийнмэдлэгт авчрагдах ёстой.)

• Уг үйл явцад Мормоны Ном ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? (Суралцагчид өөр өөрүг ашиглаж болох ч тэд дараах үнэнийг олж тогтоосон байх ёстой: МормоныНом нь Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн тухай мэдлэгтэй болоходтуслан, тэднийг цуглуулахад тус болох зэмсэг болдог.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн Израилийнцугларалтад гүйцэтгэх Мормоны Номын үүргийн талаар онцлон хэлсэн дараахүгийг унш.

“Израилийн цугларалтын талаар дурдахад, Мормоны Ном бол өмнө бичигдсэнбайсан эсвэл хэзээ нэгэн цагт бичигдэх бүх номоос хамгийн чухал нь юм. Энэ болИзраилийг цуглуулан, цугларалтын талаарх сургаалыг энгийн хийгээд төгсбайдлаар илчилдэг ном билээ. … Мормоны Ном бол хүмүүсийг сайн мэдээндитгэн, Сүмд нэгдэхэд хүргэдэг ном бөгөөд эдүгээ хүртэл бидний харснаар

Израилийн цугларалтыг авчрах хүчин юм” (A New Witness for the Articles of Faith [1985], 554).

5-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

32

Дараа нь дараахтай адил асуултуудыг тавь:

• Номлогчид Израилийн овгийг цугларахад хэрхэн гар бие оролцдог вэ? (Бусдыгитгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгаа болон эцсээ хүртэл тэвчихээрдамжуулан Христэд ирүүлэхийн тулд тэдэнд Мормоны Номыг судалж,ойлгоход нь тусалдаг.)

• Яагаад номлогчид Христэд ирэхэд нь бусдад туслахдаа Мормоны Номыгашиглаж байх нь чухал вэ?

Мормоны Номын талаар гэрчлэлтэй болох нь хөрвөлтийн нэн чухал хэсэгмөнНэг суралцагчийг төлөөлөгч Парлей П.Праттын хувийн намтраас авсан дараахтүүхийг чанга уншихад урь. Уг түүх дээр тэрээр Мормоны Номыг анх удаауншихдаа олж авсан туршлагаа тайлбарласан байдаг:

“Би уг номыг ихэд сонирхон нээгээд, нүүр хуудсыг нь уншив. Дараа нь би энэномыг хэрхэн олж мөн орчуулсантай холбоотой хэд хэдэн гэрчийн гэрчлэлийгуншлаа. Үүний дараа би үүнийг дэс дарааллаар нь уншиж эхэлсэн юм. Би бүхэлөдөржингөө уншив. Хоол идэх ч тээртэй санагдаж байсан учраас идэх ч хүсэлтөрөхгүй байлаа. Би унтахын оронд унших хүсэлтэй байсан учраас шөнө болоход

нойр маань хулжсан байв.

“Уншиж байхад минь Их Эзэний сүнс над дээр ирэн, уг ном үнэн гэдгийг хүмүүн Тэрээр үнэхээрбайдаг гэдгийг мэддэг шиг энгийн, тов тодорхой байдлаар мэдэж, ойлгосон юм”(Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt [1874], 38).

• Их Эзэний Сүнс Парлей П.Праттад Мормоны Номыг уншиж байхад нь хэрхэннөлөөлсөн бэ?

• Та Мормоны Номын тодорхой судар эсвэл хэсгийг уншиж байхад Сүнснөлөөлж байсан үеийнхээ тухай хуваалцаж болох уу?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло, 118-р хуудасны дараах өгүүлбэрийгдоогуур нь зурахад эсвэл тодруулахад урь. “Сүнстэй нэгдсэн Мормоны Ном болхөрвүүлэг дэх таны хамгийн хүчирхэг эх сурвалж юм.” Суралцагчдад энэ үнэнийгойлгоход туслахын тулд Миний сайн мэдээг номло гарын авлагын 122-р хуудсандээрх “Мормоны Ном хүмүүсийг Бурханд ойртуулдаг” хэсгийг уншихад урь.Дараа нь асуу:

• Миний сайн мэдээг номло гарын авлагын энэ хэсэгт дурдсанаар, МормоныНомыг судалж эхлэхэд хүнд ямар тодорхой зүйлс тохиолддог вэ?

• Сонирхогчдод Мормоны Номыг судалж, үүний талаар гэрчлэлтэй болоходтуслах нь яагаад номлогчийн хамгийн чухал зорилгуудын нэг вэ?

Тэд номын хуудаснаас амьдралын хамгийн чухал асуултуудын хариултыг олоход ньсонирхогчдод тусалснаар тэдэнд Мормоны Номын хөрвүүлэгч хүчийг мэдрэхэдтусална гэдгийг ангийнханд тайлбарла. Цөөн суралцагчийг Миний сайн мэдээгномло гарын авлагын 121–122-р хуудсан дээрх догол мөрүүд болон асуултуудыгээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас “бодгалийн тухай асуултууд” гэх үгхэллэгийн утгыг олж мэдэхийг хүс. Дараа нь дараах асуултыг ярилц.

• “Бодгалийн тухай асуултууд” гэх үг хэллэг таны хувьд ямар утгатай вэ?

Самбар дээр дараах үнэнийг бич.

5-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

33

Загвар өгөх нь.Суралцагчдад урчадвараас суралцахаднь туслахдаа загварыгжишээ болгон харуулахюм уу өгөх, дадлагахийх цаг гаргаж өгч,дараа нь урам өгөхүйцсанал бодлоо хэлэх ньтустай байдаг.

Мормоны Номын сургаалууд бодгалийн тухай асуултуудад хариулдаг.

Дараах асуултуудыг суралцагчидтай ярилц.

• Та бодгалийн тухай асуултынхаа хариултыг олохын тулд Мормоны Номыгхэрхэн ашиглаж болох вэ?

• Та Мормоны Номоос бодгалийн тухай асуултуудынхаа ямар хариултыг олсонбэ?

Ангийнханд бодгалийн тухай асуултын хариултыг олохын тулд Мормоны Номыгхэрхэн ашиглаж болох богино үзүүлбэрийг үзүүлэх талаар бодож үз. Миний сайнмэдээг номло гарын авлагын 121–122-р хуудсан дээрх асуултуудаас нэгийг сонго.Асуулттай хамт жагсаасан Мормоны Номын хэсгүүдийг ашиглан, таны сонгосонасуултад Мормоны Ном хэрхэн хариулж байгааг нотлон харуул. Түүнчлэнасуултынхаа хариултыг олохын тулд хэрхэн Topical Guide, Bible Dictionary эсвэлСудруудын удирдамж-ийг ашиглаж болохыг харуулах талаар бодож үз. Мөнангийнхантайгаа Мормоны Ном тэдэнд болон тэдний сонирхогчдод асуултынхаахариултыг олоход хэрхэн тусалдаг талаарх сэтгэгдлээ хуваалц.

Суралцагчдад энэ загварыг өгснийхөө дараа тэднийг үүнтэй адил үйл явцыгдагахад урь. Жагсаалтаас нэг асуулт сонгоод, асуултад хариулах сургаал эсвэлзарчмыг олохын тулд Мормоны Номын холбогдох хэсгийг уншихыг тэднээс хүс.Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлээ өөрнэг суралцагчтай хуваалцахад тэднийг урь. Хуваалцаж дууссаны дараа, дараахасуултыг ярилц:

• Номлогчид сонирхогчдод бодгалийн тухай асуултын хариултыг олоход ньтуслахдаа Мормоны Номыг хэрхэн ашиглаж болох вэ?

Мормоны Ном хэрхэн бодгалийн тухай асуултуудад хариулдаг болохыгхаруулахын тулд “A Book of Mormon Story” видео бичлэгийг үзүүл. СуралцагчдаасМормоны Ном Күк ахыг Сүмд нэгдэхээс өмнө түүний зарим асуултад хэрхэнхариулсныг олж мэдэхийг хүс.

Видео бичлэгийн дараа, дараах асуултуудыг тавьж болно.

• Күк ахыг Мормоны Номоос уншиж байхад түүнд байсан ямар ямар чухаласуултын хариулт ирсэн бэ?

• Эдгээр асуултынхаа хариултыг олсон нь түүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг өөрсдөд нь эсвэл найзад нь байгаа сайн мэдээтэй холбоотой чухаласуултынхаа талаар бодож үзэхэд урь. Тэднийг Мормоны Номыг судлах үед ИхЭзэн тэдэнд асуултынхаа хариултыг олоход тусална гэдгийг гэрчил.

Мормоны Ном нь Сэргээлтийн үнэн бодит байдлыг нотолдогСуралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 117-р хуудаснаас эхлээд118-р хуудасны хүснэгт хүртэл үргэлжлэх “Мормоны Ном бол манай шашнышаантаг чулуу” гарчигтай хэсгийг ээлжлэн чанга уншихад урь. Тэднийг уншижбайх хооронд тэднээс Мормоны Номын ач холбогдлын талаар хэлсэн ИосефСмитийн мэдэгдлийн тухай тунгаан бодохыг хүс. Дараа нь асуу:

• Мормоны Ном нь ямар арга замаар “гэрчлэлийн суурь” болдог вэ?

• Яагаад дайсан Мормоны Номыг эсэргүүцэн, хүмүүст уншихад нь саад болохгэж оролддог вэ? (Учир нь энэ бол манай шашны тулгуурын чулуу.)

5-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

34

Энэ дэлхий дээр маш олон хүн Иосеф Смитийн түүх ба Мормоны Номын гаралүүсэлд итгэдэггүй гэдгийг тайлбарла. Номлогчид Мормоны Номын тэнгэрлэггарал үүслийн талаарх сонирхогчдын эргэлзээний талаар ярилцахад бэлтгэгдсэнбайх ёстой.

Тайлбар: Суралцагчдад Мормоны Номд шүүмжлэлтэй ханддаг зарим хүний эсэргүүцэлтэй тулгарчмагадгүй гэдгийг ойлгуулах нь чухал хэдий ч Иосеф Смитийг болон Мормоны Номыг гутаандоромжлох гэсэн оролдлогодоо ашигладаг шүүмжлэгчдийн тайлбарыг нарийвчлан ярилцахшаардлагагүй. Суралцагчдад номлогчдын үүрэг бол Иосеф Смитийн түүхийг эсвэл Мормоны Номүнэнийг батлах явдал биш гэдгийг тодотгож өг. Харин номлогчид Мормоны Номын талаар заан,гэрчилж, сонирхогчдод Мормоны Номоос уншин, уг ном нь үнэн болохыг Их Эзэний Сүнснээс ирэххувийн илчлэлтээр дамжуулан өөрсдөө олж мэдэхэд нь туслах ёстой. Суралцагчдад ахлагч ЖэффриР.Холландын “Бодгалийн аюулгүй байдал” (Ensign, 2009 оны 11-р сар, 88–90 эсвэл 2009 оны 10-рсарын Ерөнхий чуулган, 100) хэлсэн үгийг гэртээ уншихыг зөвлөх талаар бодож үз.

Та суралцагчдынхаа хэрэгцээ, Сүнсний өдөөлтийг бодож үзсэний дараа хэдэн минут гарган,ангийнханд LDS.org вэбсайтын Gospel Topics хэсгийг эсвэл Сүмийн сэтгүүл дээрх өгүүллүүдийгашиглан хэрхэн сургаалтай холбогдолтой зөв мэдээлэл олж болохыг харуул.

Ангиараа Миний сайн мэдээг номло гарын авлагын 123–124-р хуудсан дээрх“Эсэргүүцлүүдэд хариулахын тулд Мормоны Номыг ашигла” гарчигтай хэсгийгунш. Суралцагчдаас эргэлзээтэй эсвэл асуудалтай сонирхогчдын итгэлийгхүчирхэгжүүлэхэд туслах зөвлөгөөг олж мэдэхийг хүс. Суралцагчдад уншсанзүйлээсээ зарчмыг олж тогтооход нь туслахын тулд дараахтай адил асуултуудыгтавь:

• Ерөнхийлөгч Бэнсоны хэлснээр, яагаад бидний сүсэг бишрэлийн талаарасуудалтай, эргэлзэж явдаг хүнд Мормоны Ном үнэн эсэхийг олж мэдэх ньчухал вэ?

• Ямар арга замаар Мормоны Ном хувь хүнд сүнслэг байдалтай холбоотойасуудал, эргэлзээг нь шийдвэрлэхэд тусалж болох вэ?

Суралцагчдын олж тогтоосон зарчмуудыг нэгтгэн дүгнэх зорилгоор та дараахзарчмыг самбар дээр бичиж болно: Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлийгхүлээн авах нь сонирхогчдод сүнслэг байдалтай холбоотой асуудал,эргэлзээгээ шийдвэрлэхэд тусална.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) дараах мэдэгдлийг үзүүлээд, цөөнсуралцагчаар нэг эсвэл хоёр догол мөрөөр ээлжлэн чанга уншихад урь:

“Бид бусдыг Мормоны Номыг уншихад урамшуулан дэмжих болгондоо тэдэнд тусхүргэж байдаг. Хэрэв тэд залбиран, үнэнийг мэдэх үнэн хүсэлтэй унших юм болтэд Сүнсний хүчээр энэ ном үнэн гэдгийг мэднэ.

Уг мэдлэгээс өөр бусад олон зүйл үнэн гэсэн итгэл үнэмшил ундран гарах болно.Хэрэв Мормоны Ном үнэн юм бол Бурхан амьд гэсэн үг. …

Хэрэв Мормоны Ном үнэн юм бол Есүс үнэхээр бидний Гэтэлгэгч, дэлхийн Аврагч мөн гэсэн үг.Мормоны Ном дээр өгүүлсэнчлэн уг ном хадгалагдаж, ирсэн үндсэн зорилго бол ‘өөрийгөө бүхүндэстнүүдэд үзүүлэх тэр Есүс бол Христ, Мөнхийн Бурхан хэмээн Иудей болон харийнхандитгүүлэх’ явдал мөн. (Мормоны Номын нүүр хуудас.) …

Хэрэв Мормоны Ном үнэн юм бол Иосеф Смит Их Эзэний тэнгэрлэг байдлын тухай гэрчлэлийггэрэлд авчрахад Бурханы мутар дахь зэмсэг болсон Бурханы бошиглогч байсан гэсэн үг. …

Хэрэв Мормоны Ном үнэн юм бол энэхүү ариун нандин цэдгээр гэрэлд авчрагдсан тэрхүү эрхмэдэл өнөөдөр бидний дунд байгаа учраас Сүм үнэн гэсэн үг. Энэ бол Палестинд Аврагчийнбайгуулсан Сүмийн сэргээлт юм. Энэ бол энэхүү ариун нандин цэдэгт тайлбарласнаар,

5-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

35

Аврагчийн энэ тивд айлчлахдаа байгуулсан Сүмийн сэргээлт юм” (“The Power of the Book ofMormon,” Ensign, 1988 оны 6-р сар, 6).

Дараах асуултуудыг тавих талаар бодож үз.

• Яагаад сонирхогч, номлогч, гишүүдэд Мормоны Номын талаарх гэрчлэлтэйболох чухал вэ?

• Мормоны Номын үнэн байдал нь хэрхэн Иосеф Смит Бурханы бошиглогчбайсан гэдгийг баталдаг вэ? (Матай 7:13–15-ыг үзнэ үү).

• Таны Мормоны Номын талаарх гэрчлэл хэрхэн Сэргээлтийн мөнхийн ачхолбогдлыг зүрх сэтгэлд тань батлан өгч байсан бэ?

Мормоны Ном бол Сэргээлтийн үнэн бодит байдлын баталгаа мөн талаархөөрийн гэрчлэлийг хуваалцах тухай бодож үз. Цөөн суралцагчийг МормоныНомын тухай гэрчлэлээ хуваалцан, яагаад тэд бусдад Мормоны Номоос уншиж, угномын талаар залбирахад туслахдаа баяртай байдгаа тайлбарлахад урин, хичээлээөндөрлө.

Анхааруулга: 8-р хичээл дээр хэн нэгэнд Мормоны Номоос уншин, уг номын үнэн байдлын талаарзалбирахад урих дадлага хийх боломж олгогдоно гэдгийг суралцагчдад сануул.

Үйлдэх урилгаБүрэн цагийн номлолд бэлдэх хамгийн сайн арга зам бол яг одооноос эхлэнномлолын ажлыг хийж эхлэх гэдгийг ирээдүйн номлогчдод сануул. Ангийнгишүүдийг дараах зүйлсийг хийх хувийн зорилго тавихад урь.

• Урьд нь Мормоны Номыг уншиж байсан ч дахин уншиж дуусган, үнэн эсэхийгмэдэхээр залбирах;

• Өдөр бүр Мормоны Номоос унших дадал хэвшилтэй болох;

• Ирэх долоо хоногт хэн нэгэнд Мормоны Номыг танилцуулан (биечлэн уулзахюм уу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан), тэднийг уншиж, угномын талаар залбирахад урих зэрэг юм.

5-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

36

6Номлогчийн амьдралаарамьдрахад бэлтгэх нь

ОршилБүрэн цагийн номлолд үйлчлэх гэдэг нь Их Эзэн Есүс Христийгтөлөөлөх дуудлага хүлээн авахыг хэлнэ. Номлол нь баярбаясгалантай туршлага байдаг боловч шаргуу хөдөлмөрлөхийгшаарддаг. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд үр бүтээлтэй номлогчидбайхын тулд сорилт бэрхшээлтэй нүүр тулгарах үедээ Их Эзэнд

найдахад бэлтгэгдэх ёстой. Ирээдүйн номлогчид номлолынамьдралын талаар бодит ойлголттой болсноор “бүхий л зүрхсэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (С ба Г 4:2)үйлчлэхэд илүү сайн бэлтгэгдэнэ.

Нэмэлт бэлтгэл• 2 Нифай 4:19–26 болон Алма 17:2–3, 9; 26:11–13; 29:10-ыг судал.

• Ахлагч Дэвид А.Бэднар, “Becoming a Missionary,” Ensign эсвэл Liahona, 2005оны 11-р сар, 44–47-г судал.

• lds.org/media-library-аас үзэх боломжтой “Becoming a Missionary, Part 1” (2:26)болон “Becoming a Missionary, Part 2” (1:01; ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэнүгээс авсан хэсэг, Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 44–47) видеобичлэгийг үзүүлэхэд бэлд.

• youth.lds.org-оос үзэх боломжтой “Stay within the Lines” (5:10) видеобичлэгийг үзүүлэхэд бэлд.

• LDS.org-оос үзэх боломжтой “Preparation of Gordon B. Hinckley: Forget Yourselfand Go to Work” (2:04) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.

• Хичээлийн төгсгөлд байх “Номлогчийн амьдралын хэрэгцээ, шаардлага”гарчигтай тараах материалыг бэлд.

Заах зөвлөмжНомлогч болох ньАнгийнханд дараах асуултыг тавин, хичээлийг эхэл:

• Таныг номлогчийн үйлчлэлээ эхлүүлэхэд амьдралын тань хэв маяг ямарбайдлаар өөрчлөгдөнө гэж бодож байна вэ?

• Та тэрхүү амьдралын хэв маягт өөрийгөө бэлтгэхийн тулд одооноос эхлэн ямарзүйл хийж болох вэ?

Суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарындараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг уншихад урь эсвэл уг мэдэгдлийнвидео бичлэгийг үзүүл. Хэдийгээр ахлагч Бэднар Ерөнхий чуулганы санваарынерөнхий хуралдаанаар залуу эрэгтэйчүүдэд хандан уг үгийг хэлсэн ч, түүнийзаасан зарчмууд залуу эмэгтэйчүүдэд ч мөн адил хамаатай гэдгийг тайлбарла.

“Би дэлхий даяарх Сүмийн залуу гишүүдтэй уулзахдаа ирсэн хүмүүсээс асуулттавихыг хүсдэг. Ихэнхдээ залуу эрэгтэйчүүд надаас дараах зүйлийг асуудаг: ‘Бибүрэн цагийн номлогчоор үйлчлэхэд өөрийгөө хамгийн үр дүнтэй бэлтгэхийн тулдюу хийж болох вэ?’ Ийм чин сэтгэлийн асуултад буурь суурьтай хариулт өгөх ньзүйтэй.

37

“Миний хайрт залуу ах нар аа, үйлчлэх дуудлагад бэлтгэхийн тулд хийж болох хамгийн чухалцорын ганц зүйл бол номлолд явахаасаа бүр өмнө номлогч болох явдал юм шүү. Минийхариултад явах гэхээс илүүтэй болох гэдгийг онцолж байгааг анхаарна уу. Би юу хэлэх гээдбайгаагаа тайлбарлая.

“Сүмийн уламжлалт хэллэгт бид ихэвчлэн сүмд явах, ариун сүм рүү явах, номлолд явах талаарярьдаг. Шулуухан хэлэхэд бидний байнга хэрэглэдэг явах гэдэг үг нь бүхий л чухал санаагилэрхийлдэггүй болохыг хэлэх гэсэн юм.

“Гол асуудал нь сүмд явах биш харин сүмд байхдаа шүтэн биширч, гэрээгээ шинэчлэх явдалюм. Түүнчлэн гол асуудал нь ариун сүм рүү явах юм уу ариун сүмд байх биш, харин Эзэнийөргөөний сүнс, гэрээ, ёслолуудыг зүрх сэтгэлдээ байлгах явдал юм. Хамгийн чухал нь номлолдявах биш, харин номлогч болж, амьдралынхаа туршид бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюунхийгээд чадлаараа үйлчлэх явдал юм. Залуу эрэгтэй номлолд явсан ч номлогч болохгүй байхмагадлал бий ч, энэ нь Их Эзэн шаардаж буй эсвэл Сүмд хэрэгтэй зүйл биш юм.

“Би залуу эрэгтэй бүрийг зүгээр нэг номлолд явах биш, харин номлолын анкетаа бөглөхөөсөөөмнө, үйлчлэх дуудлага хүлээн авахаасаа болон гадасны ерөнхийлөгчөөр онцгойлонадислагдахаасаа өмнө, НБТ рүү орохоосоо бүр өмнө номлогч болсон байна гэдэгт чинсэтгэлээсээ найдаж байна” (“Becoming a Missionary,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар,45).

• Ахлагч Бэднар номлолд үйлчлэх дуудлагад бэлтгэхийн тулд хийж болоххамгийн чухал зүйлийг юу гэж хэлсэн бэ? (Номлолд явахаасаа бүр өмнөномлогч бол.)

Нэг суралцагчаар ахлагч Бэднарын хэлсэн үгийн дараагийн хэсгийг уншуулэсвэл уг мэдэгдлийн видео бичлэгийг үзүүл:

“Хэдийгээр ихэнх эцэг эх өдөр бүр хичээлдээ явахдаа цагаан цамц өмсөн, зангиазүүхийг эсвэл орой унтаад, өглөө босохдоо номлогчийн удирдамжийг дагах санаагдэмжиж болох ч мэдээж номлогч болох гэж байгаа явцад эдгээрийг хийхшаардлагагүй. Гэхдээ та Бурханд үйлчлэх хүслээ нэмэгдүүлэн (С ба Г 4:3-ыг үзнэүү), номлогчдын боддогийг бодож, уншдагийг уншиж, залбирдаг шиг нь залбирч

мөн мэдэрдэг зүйлийг нь мэдэрч чадна. Та Ариун Сүнснээс холдоход хүргэдэг дэлхийннөлөөллүүдээс зайлсхийн, сүнсний өдөөлтүүдийг таньж, тэдгээрт хариулах итгэлтэй байдлаанэмэгдүүлж чадна. Та шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг хүлээн авч,бага багаар ямар номлогч болохыг хүсдэг шигээ мөн Аврагч таныг болоосой хэмээн хүсдэгтэйадил номлогч болж чадна” (“Becoming a Missionary,” 45–46).

Дараа нь асуу:

• Ахлагч Бэднарын хэлснээр та ямар арга замаар номлогчийг бэлтгэх төвдочихоосоо өмнө номлогч болж чадах вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, дараах үнэнийг самбар дээр бич: Би яг одооноосэхлэн бодох, мэдрэх, үйлдэл хийх байдлаараа номлогч болж чадна. Энэзарчмыг дүрслэн харуулахын тулд суралцагчдаас Алма 17:2–3, 9, 11-ийг нээхийгхүсээд, эдгээр шүлэг нь леменчүүдэд номлол хийсэн Мозаягийн хөвгүүдийгдүрсэлдэг гэдгийг тайлбарла. Ангийнхныг дагаж уншаад, Мозаягийн хөвгүүд хүчба эрх мэдэлтэй заахад өөрсдийгөө бэлдэхийн тулд юу хийснийг хайж байххооронд нэг суралцагчийг шүлгүүдийг чанга уншихад урь. Дараа нь суралцагчдаасасуу:

• Мозаягийн хөвгүүд хүч, эрх мэдэлтэй заахад өөрсдийгөө бэлдэхийн тулд юухийсэн бэ?

6-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХАД БЭЛТГЭХ НЬ

38

Сүнсээр суралцах нь.Хичээл зааж байхадСүнс байвал АриунСүнс таны захиасыгсуралцагчдын зүрхсэтгэлд хүргэн, тэдэндөөрсдийн хувийнхэрэгцээ, нөхцөлбайдалд таарууланзарчмуудыгхэрэгжүүлэхэд тусална(2 Нифай 33:1-ийг үзнэүү). Та суралцагчдыг (1)ангид харж эсвэлсонсож байгаазүйлээсээ илүүтэймэдэрч байгаа зүйлдээилүү их анхааралхандуулж, (2) мэдэрчбайгаа зүйлийнхээдагуу үйлдэхэдурамшууландэмжсэнээр тэдэндСүнсээр суралцан,зарчмуудыгхэрэгжүүлэхэд тусалжчадна.

• Ирээдүйн номлогчид номлогч болоход өөрсдийгөө бэлдэхдээ Мозаягийнхөвгүүдийн жишээг хэрхэн дагаж болох вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 155-р хуудсыг нээгээд, нэгсуралцагчийг гуравдугаар догол мөрийг чанга уншихад урь. Дараа нь дараахтайадил асуултуудыг тавь:

• Номлогчийн дуудлагын захидалд дурдсанаар, номлогчид Их Эзэнд юугзориулж мөн юуг ардаа орхихыг хүсэн хүлээх ёстой вэ?

• Номлогчийн үйлчлэлээ эхлэхдээ ардаа орхихыг хүссэн номлогчдын “хувийнажил хэрэг”-ийн жишээ юу вэ?

• Та нар хэзээ Бурханд үйлчлэхийн тулд золиослол хийж, адислагдаж байсан бэ?

Дараа нь суралцагчдад дараах асуултуудын талаар тунгаан бодож, судлахтэмдэглэлдээ хариултаа бичих хэдэн минут гаргаж өг. Суралцагчдыг Ариун Сүнстэдэнтэй хэрхэн биечлэн харилцаж байгаа талаар мэдэрсэн зүйлээ онцгойлонбичиж тэмдэглэхэд урамшуулан дэмж. Дараа нь асуу:

• Та яг одооноос эхлэн номлогчтой адил бодож, мэдэрч, үйлдэхийн тулд юухийж болох вэ?

• Та хэрхэн хувийн ажил хэргээ ардаа орхин, бүх цаг зав, анхаарлаа Их Эзэндүйлчлэхэд зориулж болох вэ?

• Эдгээр зүйлийг хийх нь таныг Мозаягийн хөвгүүдтэй адил хүч, эрх мэдлээрзаахад өөрийгөө бэлтгэхэд хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ тодорхой зорилгуудыг бичихэдурамшуулан дэмж. Үүнд: Мормоны Номоос өдөр бүр судлах, өглөө, орой бүрзалбирах, сүмийн бүх цуглаанд оролцох, 22:30-аас өмнө орондоо орох, 6:30 гэхэдбосох, цахим хэрэгслийн хэрэглээгээ багасгах эсвэл зарлигуудад илүүдуулгавартай байхыг хичээх зэрэг санаанууд орж болно.

Зохистой байдлын жишиг“Шаардлага” гэдэг үгийг самбар дээр бичээд, суралцагчдаас урьдчилсаншаардлагыг биелүүлэхэд шаардагдах нөхцөл байдлын талаар бодохыг хүс.Суралцагчдад Сургаал ба Гэрээ 88:74-ийг нээгээд, номлолд үйлчлэхэд тавигдахзарим урьдчилсан шаардлагыг олж мэдэх цаг гаргаж өг. Дараа нь асуу:

• Их Эзэн Өөрийн хаант улс дахь хөдөлмөрлөгчдийг сайн мэдээг тунхаглахадбэлтгэхийн тулд юу хий хэмээн зөвлөсөн бэ? (Өөрсдийгөө цэвэр ариун болгох,зүрх сэтгэлээ цэвэршүүлэх, гараа цэвэр байлгах.)

• Цэвэршүүлэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Цэвэр байх, Ариун Сүнстэй хамтбайхуйц зохистой байх.)

• Сургаал ба Гэрээ 88:74 дээр номлогчидтой холбоотой ямар зарчмыг заасанбайна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах өгүүлбэрийг самбар дээрбич: Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд цэвэр ариун байхыг зарлигласан.)

Номлогчийн хувьд цэвэр ариун байж, номлолд үйлчлэх зохистой байна гэдэг ньюу гэсэн утгатай болохыг тайлбарлахад туслахын тулд Арванхоёр ТөлөөлөгчийнЧуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн үгийн дараах хэсгийг үзүүлээд, нэгсуралцагчийг чанга уншихад урь:

6-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХАД БЭЛТГЭХ НЬ

39

“Би Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд та нарыг яг одооноос эхлэн бүрэнзохистой байхад уриалж байна. Энэ цаг мөчөөс эхлэн өөртөө болон Бурханд зүрхсэтгэл, гар бие, оюун санаагаа ёс суртахууны аливаа зөрчлөөс цэвэр ариун,толбогүй байлгахын тулд хичээл зүтгэл гаргахаар шийд. Порнограф нь хамгийнаймшигтай аюулт тахал өвчин учраас түүнээс хол байх шийдвэр гарга. Тамхи,

согтууруулах ундаа, хууль бус мансууруулах бодисыг бүрэн орхихоор шийд. Шударга байхшийдвэр гарга. Сайн иргэн байж, амьдарч байгаа улс орныхоо хууль журмыг дагах шийдвэргарга. Энэ оройноос эхлэн хэзээ ч бие махбодоо бохирдуулан бүдүүлэг үг хэл хэрэглэхгүй,санваартан биш байхаар биеэ авч явахгүй гэсэн шийдвэр гарга” (“The Greatest Generation ofMissionaries,” Ensign эсвэл Liahona, 2002 оны 11-р сар, 47).

Суралцагчдад ахлагч Баллардын зөвлөгөөн дээр дүн шинжилгээ хийхэд ньтуслахын тулд дараахтай адил асуултуудыг тавь:

• Ахлагч Баллард ирээдүйн номлогчид ямар ямар зарлигийг дагах ёстой гэжонцгойлон дурдсан байна вэ?

• Зүрх сэтгэл, гар бие, оюун санаагаа “ёс суртахууны аливаа зөрчлөөс толбогүйбайлгах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Хэрэв шаардлагатай бол Залуучуудынбат бөх байдлын төлөө [товхимол, 2011]-ийн 35–37-р хуудсан дээрх “Бэлгийнхарьцааны цэвэр ариун байдал” хэсгийг дурдаж болно.)

• Яагаад порнографыг аймшигтай аюулт өвчинтэй адилтгадаг мөн түүнээсзайлсхийх нь ухаалаг хэрэг болдог вэ? Мөн порнографаас зайлсхийх нь хэрхэнтанд номлогчтой адил бодож, мэдэрч, үйлдэхэд туслах вэ?

Суралцагчдад номлолд үйлчлэхүйц зохистой байхын үнэн ба ач холбогдлыгмэдрэхэд туслахын тулд “Stay within the Lines” (5:10) видео бичлэгийг үзүүл. Видеобичлэгийг үзүүлэхээс өмнө яагаад талбайн шугам зарим спортод чухал байдагтухай ярилцах талаар бодож үз. “Талбайн шугам дотор” мөн “талбайн шугамаасгадна” байх хоёрын ялгааг болон талбайн шугам хэрхэн тоглоомын үед тамирчныүйлдэлд нөлөөлдөг талаар ярилц. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагчЖэффри Р.Холланд номлолд явахынхаа өмнө сүнслэг шугаман дотор байх гэдэг ньюу гэсэн утгатай болох талаар ярьсан байдаг гэдгийг суралцагчдад хэл.

Видео бичлэгийг үзүүлсний дараа, суралцагчдад дараах асуултуудыг тавих талаарбодож үз:

• “Шугаман дотор байх” мөн номлолд үйлчлэхээр бэлтгэх хоёр хоорондоо ямаруялдаа холбоотой вэ?

• Ахлагч Холланд Их Эзэний багт тоглож буй хүмүүсээс багтайгаа хамт үлдэн,“талбайн шугамаас гадна” гарахгүй байхыг хүссэн. Энэ нь таны хувьд юу гэсэнутгатай вэ?

• Яагаад өмнө үйлдсэн нүглүүдээ наманчлахгүй байх нь бусдыг Христэд ирэхэднь үр дүнтэй туслахад номлогчид саад болдог вэ?

Суралцагчдад номлолд үйлчлэх өөрсдийн зохистой байдлын түвшингийн талаартунгаан бодох цаг гаргаж өг. Хэрэв суралцагчдад зохистой байдлынх нь талаарямар нэгэн санаа зовж байгаа зүйл байвал чин сэтгэлийн залбирлаар удирдамжэрэлхийлэн, эдгээр асуудлынхаа талаар бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөөярилцах хэрэгтэй гэдгийг тайлбарла.

6-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХАД БЭЛТГЭХ НЬ

40

Бие махбодын болон сэтгэл санааны бэлтгэл2002 онд Тэргүүн Зөвлөлөөс гаргасан дараах мэдэгдлийг үзүүлээд, суралцагчдыгдор бүрнээ уншихад урь. Эсвэл нэг суралцагчийг чанга уншихад урь.

“Бүрэн цагийн номлогчийн үйлчлэл бол сүнсний нөлөөллөөр дамжуулан Сүмийн ерөнхийлөгчдууддаг онцгой эрх юм. Бишоп, гадасны ерөнхийлөгчид энэхүү ариун нандин үйлчлэлд сүнслэгбайдал, бие бялдар, сэтгэл санааны хувьд бэлтгэгдсэн, зохистой шаардлагыг хангасангишүүдийг олж тогтоох нэн чухал үүрэг хариуцлага хүлээдэг” (Тэргүүн Зөвлөлийн захидал, 2002оны 12-р сарын 11).

Дараа нь асуу:

• Хувь хүн номлолд үйлчлэхээр сүнслэг байдлаараа бэлтгэгдэхээс гадна яагаадбие махбодын болон сэтгэл санааны хувьд бэлтгэгдэх ёстой вэ?

Дараах эшлэлийг үзүүлээд, нэг эсвэл түүнээс олон суралцагчийг чанга уншихадурь:

“(Өдөр бүрийн) тогтмол дасгал хөдөлгөөн. Номлогч нь өдөр бүр дунджаар арван километрявган алхаж, арван есөн километр дугуйгаар явж чаддаг байх ёстой. Машинаас буугаад,сургууль эсвэл ажил руугаа явахаас илүү гарч алхдаггүй ирээдүйн номлогчид номлолынталбарт гарахад хөл нь өвдөн, цэврүүтэж ч магад. … Бие махбодын хувьд сайн бэлтгэгдээгүйномлогч номлогчийн ажлаас болж ядрах бөгөөд ядарсан номлогч бие махбодын хувьд сайнбэлтгэгдсэн номлогчтой харьцуулахад илүү амархан сэтгэлээр унаж, эрүүл мэндийн асуудалтайтулгардаг.

“Ирээдүйн номлогчид өдөр бүр нэг цаг алхах, гүйх, дугуй унах зэрэг тогтмол дасгал хөдөлгөөнхийж хэвшсэнээрээ номлогчийн ажлын хатуу чанга шаардлагад бэлтгэгдэж чадна. …

“Хангалттай унтаж амрах. Хүн бүрийн унтаж амрах хэрэгцээ өөр өөр байдаг ч залуучуудерөнхийдөө өдөрт долоогоос найман цаг унтаж амрах хэрэгтэй. Тэд 22:30-аас шөнө дундхүртэлх цагийн хооронд орондоо орж амран, 6:30-аас 8:00 цагийн хооронд сэрэх нь хамгийнтохиромжтой. Шөнийн 2:00 эсвэл 3:00 цаг хүртэл сэрүүн байж, 10:00 гэж сэрвэл хүн өдрийгядарсан байдалтай өнгөрүүлж, үд дунд хүртэл унтах хүсэл төрдөг. … Номлогчид цагийнхуваарийн дагуу амьдардаг. Тэд өдөр бүр 22:30 гэхэд орондоо орж, 6:30 гэхэд босдог. Ирээдүйнномлогчид үйлчлэх дуудлагаа авахаас бүр өмнө үүнтэй адил хуваарийг хэвшил болгохгүй болэнэ нь тэдэнд хэцүү санагдах болно.

“Эрүүл хүнс хэрэглэх дадал хэвшил. Залуу хүмүүс хэт чихэрлэг мөн өөх тостой хоол ундидэхийн оронд өөхгүй мах, тараг, ногоо, жимс зэрэг уураг, эслэгээс бүрдсэн хоол хүнс хэрэглэжсурах хэрэгтэй. Түүнчлэн өдөр бүр 355 миллилитрээс илүү хийжүүлсэн ундаа уух нь сайн зүйлбиш юм” (Доналд Б.Доти, “Missionary Health Preparation,” Ensign, 2007 оны 3-р сар, 64).

• Хэрэв номлогч бие махбодын хувьд сайн бэлтгэгдээгүй бол энэ нь ажлын явцадболон түүний хамтрагчид мөн эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлөх вэ?

Анхааруулга: Зарим залуу хүн бие махбод, оюун ухаан эсвэл сэтгэл санааны асуудлаас болжномлолд үйлчилж чаддаггүй. Эдгээр залуу эрэгтэй, эмэгтэй Сүмийн үйлчлэлийн номлогчоорүйлчилснээр дэлхий даяарх Сүмд сайн сайхан үйл хийж чадна. Та суралцагчдыг lds.org/ycsm дахьYoung Church-Service Missionary (YCSM) буюу Сүмийн үйлчлэлийн залуу номлогч хөтөлбөрийн вэбсайтруу чиглүүлэн, эдгээр боломжийн талаар илүү ихийг мэдэхэд тэдэнд туслах боломжтой.

Суралцагчдаас дараах асуултуудыг дотроо эргэцүүлэн бодохыг хүс:

• Та яг одоо номлолд үйлчлэх өөрийн бие махбодын бэлтгэлийг хэрхэнтодорхойлох вэ?

6-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХАД БЭЛТГЭХ НЬ

41

• Та яг одоо бүрэн цагийн номлолын бие махбодын шаардлагыг хангахадөөрийгөө бэлтгэхийн тулд юу хийж болох вэ?

Яг одооноос эхлэн амжилттай номлогч болоход шаардагдах бие махбодын тэсвэрхатуужилтай болохын тулд хангалттай унтаж амран, эрүүл хоол хүнс хэрэглэж,дасгал хөдөлгөөн хийх төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урамшуулан дэмж.Хэрэв цаг гарвал суралцагчдыг өөрсдийн төлөвлөгөөг судлах тэмдэглэл дээрээбичихэд урь.

Нэг суралцагчийг шатаар дээш доош гүйх (зүрхний цохилт нэмэгдэх, амьсгалтүргэсэх, хөлрөх, булчин ядрах гэх мэт) зэрэг бие махбодын хүч хөдөлмөршаардсан үйл ажиллагааг хийхэд тэдний бие хэрхэн хариу үзүүлдгийгтайлбарлахад урь. Бие махбодын хүч хөдөлмөр гэдэг нь номлогчдын туулдагбэрхшээлүүдийн зөвхөн нэг нь гэдгийг тайлбарла. Дараа нь асуу:

• Номлогчийн бие махбод хүнд хэцүү сорилт бэрхшээл эсвэл гэнэтийн асуудлаасболж үүсдэг сэтгэл санааны эсвэл сэтгэл зүйн дарамтад хэрхэн хариу үйлдэлүзүүлж болох вэ?

Номлогч бүр сэтгэл санааны дарамт, гэр орноо санах, өөрийгөө хангалтгүй байнагэж үзэх, гуниглах эсвэл өөр бусад сэтгэлээр унагаах аливаа сэтгэлийн хөдлөлийгямар нэгэн хэмжээгээр мэдэрдэг ба эдгээр нь номлогчийн амьдралын ердийннэгэн хэсэг гэдгийг тайлбарла.

“Preparation of Gordon B. Hinckley: Forget Yourself and Go to Work” (2:04) видеобичлэгийг үзүүл. Суралцагчдыг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн Англид залууномлогч байхдаа сэтгэлээр унасан шалтгаануудыг олж мэдэхэд урь.

Ангиас асуу:

• Ерөнхийлөгч Хинкли номлолын талбарт ирснийхээ дараа юунаас болоод урамнь хугарсан бэ?

• Ерөнхийлөгч Хинкли сэтгэлийн хямралаа даван гарахад тусалсан ямар зүйлийгхийсэн бэ?

Ангийнханд судар дээрх агуу номлогчдын зарим нь номлолын ажилдаа урамхугарч, өөр бусад бэрхшээлийг туулсан байдгийг тайлбарла. Дараах судрынэшлэлүүдийг самбар дээр бич: Иеремиа 1:4–9; Алма 17:5; 26:27 болон Мосе6:31–32. Ангийн гишүүдийг судрын хэсгүүдээс нэгийг сонгож, дотроо уншаад,тэдний унших хэсэг дээр гарах хувь хүмүүст тохиолдсон сорилт бэрхшээлийг олжмэдэхэд урь. Суралцагчдыг хариулж байх хооронд тэдний хариултыг дараахмаягаар самбар дээр нэгтгэн дүгнэх талаар бодож үз:

Иеремиа 1:4–9 Иеремиа маш залуухан байсан учраас хүмүүс өөрийнх нь үгийгсонсохгүй байх вий гэж эмээсэн.

Алма 17:5; 26:27. Аммон болон түүний номлогч найзууд бие махбод ба сэтгэлсанааны хувьд зовж зүдэрсэн. Тэд сэтгэлээр унаж, бууж өгөхөд бэлэн байсан.

Мосе 6:31–32. Инох маш залуухан мөн ярихдаа удаан байсан учраас хэн ч өөрийгнь сонсохгүй байх вий гэдэгт санаа зовж байсан.

Дараа нь асуу:

• Та эдгээр гурван түүхээс сайн мэдээг номлох үед тулгарах сэтгэл санааныбэрхшээлийн тухай юу олж мэдсэн бэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд

6-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХАД БЭЛТГЭХ НЬ

42

Жижиг бүлгүүд. Бүлэгбүрд дөрвөөс багасуралцагч байх үедбүлгийн ажил илүү үрдүнтэй байдаг ба энэ ньбүлгийн гишүүн бүрийгоролцоход урамшууландэмждэг. Түүнчлэнбүлэг бүрд хэн нэгнийгудирдагч болгонтомилох нь илүү ихамжилттай болоходнөлөөлдөг. Удирдагч ньбүлгийн гишүүн бүрийгхувь нэмрээ оруулахадурьж, бүлгийгдаалгавраа биелүүлжбайгаа эсэхэд анхааралтавьдаг.

та дараах үнэнийг самбар дээр бичиж болно.) Бие махбодын болон сэтгэлсанааны бэрхшээл нь номлогчийн амьдралын ердийн нэг хэсэг юм.

• Танд бие махбодын болон сэтгэл санааны бэрхшээл нь номлогчийн амьдралынердийн нэгэн хэсэг гэсэн өгүүлбэрийг уншихад ямар бодол төрж байна вэ?

• Бүх номлогч бэрхшээлтэй тулгардаг гэдгийг мэдэх нь үйлчлэх бэлтгэлд таньхэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдад бараг бүх номлогч сэтгэл санааны эсвэл бие махбодын бэрхшээлтэйтулгардаг гэдгийг ойлгоход тусал. Тиймээс номлогчид сэтгэлийн хямралыг хэрхэнэрүүл бөгөөд номлолд тохирох арга замаар даван гарахад суралцах хэрэгтэй.Цагийг ганцаараа өнгөрүүлэх, хөгжим сонсох, спортоор хичээллэх зэрэгномлолын талбараас гадна хийх боломжтой сэтгэлийн хямралыг даван гарах үрдүнтэй арга замыг номлогчид байнга хийх боломжгүй. Номлогчид номлолындүрэмтэй нийцэх арга замаар сэтгэлийн дарамтыг даван туулж сурах ёстой.

Ангийг жижиг бүлгүүдэд хуваарилаад, суралцагчдад “Номлогчийн амьдралынхэрэгцээ, шаардлага” тараах материалыг тарааж өг. Бүлэг бүрийг(1) “Номлогчийн амьдралын хэрэгцээ, шаардлага” гарчигтай эхний хэсгийг чангауншаад, (2) номлогчийн амьдралын хэрэгцээ, шаардлагуудыг мэдэх нь хэрхэнтэдэнд номлогчийн амьдралын саад бэрхшээлд илүү сайн бэлтгэгдэхэд туслахталаар ярилцахад урь.

Бүлгүүдэд хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчаас бүлгээрээярилцсан зарим чухал санааг хуваалцахыг хүс. Дараа нь ангиараа тараахматериалын дараагийн хэсэг болох “Шинэ хэв маягт дасан зохицох нь” гарчигтайхэсгийг уншаад, дасан зохицох ердийн үе шатыг ойлгох нь суралцагчдад НБТ-дороход нь хэрхэн туслах талаар ярилцах хэдэн минутыг гаргаж өг.

Их Эзэнээс сорилт бэрхшээлүүдэд нь туслахыг гуйСуралцагчдыг номлолын талбарт байхдаа сорилт бэрхшээлтэй тулгарах үедтэдгээрийг хэрхэн даван туулах талаар одооноос бодож үзэхэд урамшууландэмжихийн тулд Нифай өөрийгөө хангалттай биш гэж үзэн, сэтгэлээр унажбайсан ба тэдгээр мэдрэмжийг даван туулахын тулд юу хийсэн болохоо бичижүлдээсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 2 Нифай 4:17–19-ийг чангауншихад урь. Дараа нь асуу:

• Нифай энэ сул дорой чанарын үр дагаврыг дүрслэхдээ ямар үг, хэллэгашигласан бэ?

Суралцагчдаас 2 Нифай 4:19–26-г судлаад, Нифайд урам хугарсан мэдрэмжээдаван туулахад нь тусалсан зүйлсийг олж мэдэхийг хүс. Дараа нь асуу:

• Нифай гүн гүнзгий сөрөг мэдрэмжээ хэрхэн даван туулснаа дүрслэн хэлэхдээямар үг, хэллэг хэрэглэсэн байна вэ? (Нифай Их Эзэнд итгэсэн [19-р шүлэг],Их Эзэн өөрийнх нь төлөө юу хийснийг санасан [20–23-р шүлэг], хүчитзалбирлуудыг өргөсөн [24-р шүлэг], Их Эзэний нигүүлслийг санасан [26-ршүлгийг үзнэ үү] гэдгийг суралцагчид олж тогтоох хэрэгтэй.)

• Их Эзэнийг болон Түүний сайн сайхныг санах нь урам хугарч эсвэл сэтгэлийнхямралд орсон үед танд хэрхэн тусалж байсан бэ?

• Энэ хичээлийн явцад бид номлогчдын хувьд сэтгэлийн санааны хямралд орох,гэрээ санах, өөрийгөө хангалттай биш гэж мэдрэх, гуниглах эсвэл өөр бусадсэтгэл санаагаар унагах сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх зэрэг нь ердийн зүйл

6-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХАД БЭЛТГЭХ НЬ

43

гэдгийг хэлсэн. Та 2 Нифай 4:19–26 дээр Нифайн бичсэн зүйлийн талаарбодож үзээд, иймэрхүү мэдрэмжийг мэдэрч буй номлогчид ямар зөвлөгөө өгөхвэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход туслаад, самбар дээр бичихталаар бодож үз. Номлогчид Их Эзэнд найдах юм бол Их Эзэн тэдэндномлогчийн амьдралын бие махбодын болон сэтгэл санаанышаардлагуудыг хангахад тусална.)

Суралцагчидтай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландынхэлсэн дараах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз:

“Номлогчийн ажил дахь хөрвөлт, идэвхтэй байх, итгэлтэй хэвээр үлдэх зэрэг ньхэзээ ч амар хялбар байгаагүй гэдэгт би итгэдэг. Энэ нь бидний бодгалийн гүнээсхичээл зүтгэл гаргахыг шаарддаг гэдэгт итгэдэг.

“Аврагч түнэр харанхуйд урагш гарч ирэн, өвдөг сөхрөөд, газар унаж, сүв бүрээсээцус шүүрүүлэн, ‘Аав аа, Эцэг минь! Танд бүх юм боломжтой. Энэ аягыг Надаас

зайлуулаач’ [Марк 14:36-г үзнэ үү] хэмээн дуу алдсан байхад аврал нь энгийн, хялбар зүйл бишгэдэгт гайхах хэрэггүй биз ээ. Хэрэв та арай амар хялбар зам байхгүй гэж үү хэмээн бодожбайгаа бол үүнийг асууж буй анхны хүн нь та биш гэдгийг санах хэрэгтэй. Эрт дээр үед биднээсилүү агуу, илүү сүр жавхлантай нэгэн арай амар хялбар зам байхгүй гэж үү хэмээн асуужбайсан.

“Магадгүй Цагаатгал нь сонирхогчдыг авч явахаас илүү номлогчдыг авч явах байх. Та нар саадбэрхшээл, эсэргүүцэлтэй тулгаран, нулимуулж, хөөгдөж туугдан, муугаараа хэлүүлж байхдаадэлхий дээр амьдарч байсан хамгийн цэвэр ариун, төгс төгөлдөр нэгний амьдралаар амьдарчбуй хэрэг юм. Амьд Бурханы Амьд Хүү та нарын бүх зовлон бэрхшээл, гуниг харууслыг мэддэгучраас та нарт толгойгоо дээш өргөн, талархах шалтгаан бий. Гетсемани ба Калваригаардамжих нь авралыг хүлээн авах цорын ганц зам юм. Мөнх амьдрал руу орох цорын ганц замбол Зам, Үнэн, Амь болох Түүгээр дамжин ирдэг билээ” (“Missionary Work and the Atonement,”Ensign, 2001 оны 3-р сар, 15).

Дараа нь асуу:

• Ахлагч Холландын хэлснээр номлогчдод хэцүү үедээ толгойгоо дээш өргөхямар шалтгаан байгаа вэ?

Номлолын талбарт хүнд хэцүү зүйлтэй тулгарахдаа, тэдний хийж буй ажил ньбусдыг Есүс Христэд авчрахад тусалдаг болохыг санаж байх хэрэгтэй гэдгийгсуралцагчдад хэл. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Алма 26:11–13;29:10 болон Сургаал ба Гэрээ 18:15–16. Ангийнхныг дагаж уншаад, эшлэлүүд ньномлогчийн амьдралын талаар юу зааж байгааг хайж байх хооронд цөөнсуралцагчаас эдгээр хэсгийг ээлжлэн чанга уншихыг хүс. Суралцагчдыг саналсэтгэгдлээ хуваалцахад уриад, дараа нь тэдэнд бүрэн цагийн номлогчийн үйлчлэлнь хүнд ажил бөгөөд заримдаа урам хугарах үе тохиолддог ч бид бусдыг ЕсүсХристэд авчрахаар хөдөлмөрлөх үед Их Эзэн биднийг баяр баясгалангаарадисалдаг гэдгийг бататгаж өг. Суралцагчдаас амьдралдаа энэ зарчим хэрэгжижбайхыг харсан туршлагаасаа хуваалцахыг хүсэх талаар бодож үз:

Заримдаа тэдний хамтрагч сэтгэл санааны эсвэл оюун ухааны асуудал,бэрхшээлтэй байж болно гэдгийг суралцагчдад онцолж хэл. Ийм үед тэднийхамтрагчаа дэмжих гэсэн хандлага асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж,тусалж болох тул тэд хамтрагчаа сонсож, хайрлах хэрэгтэй юм. Тэд асуудалтайбайгаа номлогч илүү их итгэлтэй байх юм бол зовлон бэрхшээл нь алга болно гэжхэзээ ч хэлж болохгүй.

6-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХАД БЭЛТГЭХ НЬ

44

Түүнчлэн зарим асуудлыг шийдвэрлэхэд санваарын удирдагчид ба сэтгэл зүйнмэргэжилтнүүдийн тусламжийг авах шаардлагатай бөгөөд номлогчид ихэнхномлолд зохих эмч, мэргэжилтнүүдтэй уулзах боломжтой байдгийг тайлбарла.Сэтгэл санаа нь тавгүй байгаа номлогчид өөрийн нөхцөл байдлыг номлолынерөнхийлөгчтэйгөө ярилцан, ямар тусламж хэрэгтэй байж болохыг шийдвэрлэнэ.

Номлогчийн хувьд тулгарах бие махбодын болон сэтгэл санааны асуудал,бэрхшээлээ хэрхэн шийдвэрлэх талаар бодоход суралцагчдад туслахын тулд тэдэндхүнд хэцүү нөхцөл байдлыг давж гарч байсан тохиолдлынхоо тухай бичих цөөнминут өг. Суралцагчдаас уг туршлагаасаа Их Эзэний тухай болон өөрийнхөөтухай юу олж мэдсэнийг мөн уг туршлагаа ирээдүйд өөрсдийгөөхүчирхэгжүүлэхэд хэрхэн ашиглахыг асуун, шалга.

Суралцагчдадаа болон номлогчийн амьдралыг даган ирэх өөрчлөлтүүдэд дасанзохицож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн, хичээлээ өндөрлө. Их ЭзэнӨөрт нь бие махбодын болон сэтгэл санааныхаа хэрэгцээ, шаардлагыг удирдахаархандсан хүмүүст тусалдаг гэдгийг гэрчил.

Үйлдэх урилгаАнгийн гишүүдийг дараах үйл ажиллагаануудаас аль нэгийг хийж гүйцэтгэснээрномлолын амьдралд өөрсдийгөө бэлтгэхэд урь.

• Та номлолд үйлчлэхээр цэвэр ариун, зохистой байхын тулд юу хийх хэрэгтэйболохоо бодож үз. Хэрэв шаардлагатай бол Сүнсийг гомдоодог зохисгүй бодолсанаа, зан чанараа орхи.

• Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хүнс хэрэглэх эсвэл номлогчийнөдрийн хуваарийн дагуу унтах дадал хэвшлийг суулгах зорилго тавь.

• LDS.org дээрх dress standards for full-time missionaries буюу бүрэн цагийнномлогчдын хувцаслалтын жишгийг үз.

• Буцаж ирсэн номлогчоос номлогчийн амьдралд тохиолдох сэтгэлийн хямрал,саад бэрхшээлийг давж гарахын тулд юу хийсэн талаар ярихыг хүс.

• Өөр зан чанартай эсвэл ойлголцоход хэцүү хамтрагчтайгаа ойлголцох аргазамын талаар эцэг эхтэйгээ эсвэл санваарын удирдагчтайгаа ярилц.

6-Р ХИЧЭЭЛ: НОМЛОГЧИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХАД БЭЛТГЭХ НЬ

45

Номлогчийн бэлтгэл—6-р хичээл

Номлогчийн амьдралын хэрэгцээ шаардлагаAdjusting to Missionary Life (2013, товхимол)- оос авав

Таны амьдралд ямар нэгэн шинэ зүйл тохиолдох бүрд (Сүмд нэгдэх эсвэл шинэ сургуульд орох гэх мэт) уг болом-жийн төлөө таны сэтгэл догдолдог ч юу болохыг сайн мэ-дэхгүй учраас бага зэрэг сандрах явдал гардаг. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр сорилтод хэрхэн хандах талаар сурч, явц дунд өсөж хөгждөг.

Номлолын хувьд ч мөн адил юм. Заримдаа номлол нь гайхалтай сүнслэг адал явдал эсвэл даван гарч чадах сорилт мэт санагддаг. Гэвч зарим үед та бодож байснаасаа ч илүү хэцүү гэнэтийн асуудал, туршлагуудтай учирч болох юм. Та хэрхэн амжилт олох талаараа эргэлзэж ч магадгүй. Өмнө нь танд тусалж байсан арга замууд боломжгүй ч болж болно. Та хичээж, чармайхын оронд түгшин, бухимдаж, цөхрөнгөө баран, туйлдаж ч болох юм. Мөн та бие өвдөх, гэдэс эвгүйрхэх, нойргүйтэх юм уу ямар нэгэн өвчний шинж тэмдгийг мэдэрч болно. Суралцахад болон хүмүүс-тэй харилцахад танд хэцүү байж болно. Таны урам хугарч, номлолоосоо буумаар санагдах ч үе гарч магадгүй.

Номлогчийн ажлын хэрэгцээ шаардлагыг хэд хэдэн төрөлд хуваадаг.

Ерөнхий шаардлагаТа номлолынхоо турш олон өөрчлөлт, шилжилтийг харах болно. Даван туулахдаа хэрэглэж байсан аргууд тань үргэлж тус болдоггүй учраас та шинэ аргуудад суралцах ёстой. Та оройн цагаар болон бямба, ням гаргуудад амар-даг байсан бол одоо тэдгээр нь таны хамгийн завгүй үе байх болно. Та дасахгүй байж болно. Зарим үед танд хэцүү санагдана. Та асуудалтай байгаа бусад номлогчид хэрхэн тусалж чадах талаар гайхаж магадгүй юм.

Бие махбодын шаардлагаТа өдөрт 11–12 цаг алхаж, дугуй унаж, шатаар дээш доош явж, мөн зогсоогоороо байсан байж магадгүй. Та урьд

өмнө нь унтдаг байсан шигээ хангалттай нойроо авч чадахгүй ч байж болно. Хоол нь ч бас өөр байж магадгүй. Таагүй цаг агаартай газар ажиллаж, мэдэхгүй өвчин тусаж ч мэднэ. Шинэ нөхцөл байдал таныг цөхрөөж болох юм.

Сэтгэл санааны шаардлагаТаны хийх бүх зүйл сэтгэл түгшээн, байнгын асуудалтай юм шиг санагдаж болно. Та гэрээ санаж, урам хугарч, уйдаж эс-вэл ганцаардаж болно. Та эсэргүүцэл, сэтгэл гонсойм зүйл, аюул осолтой ч тулгарч магадгүй. Та гэр бүл, найз нөхдөө-сөө хол байх үедээ тэдний төлөө санаа зовж болох юм.

Нийгмийн шаардлагаТа өөртэйгөө адилхан эсвэл өөрөөсөө өөр зан араншинтай хамтрагчтай нэг байранд хамт амьдарна. Та танихгүй хү-мүүстэй ярьж, Сүмийн удирдагчидтай харилцан, гишүү-дийг хурдан хугацаанд таньж мэдэх, мөн сонирхогчдоо хайрлах шаардлагатай болно.

Оюун санааны шаардлагаТа шинэ хэл сурах ёстой болж магадгүй. Та хичээл ба суд-руудыг судалж, заах ур чадвар эзэмшин, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Та төлөвлөгөө гарган, зорил-гуудаа зохицуулж, өөрчлөлтүүдэд дасан зохицон, янз бү-рийн амьдралын асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй болно.

Сүнслэг шаардлагаТа гэрчлэлээ нэмэгдүүлэн, уруу таталтыг эсэргүүцэж, Сүнсийг таньж, мэдэрч сурна. Та алдаагаа засан, нүглээ наманчилж, сул талууд ба харамсал, гэмшлээ даруухнаар даван туулж, Их Эзэнд урьд өмнө найдаж байгаагүй ихээр найдах болно.

© 2

014

BY IN

TELL

ECTU

AL R

ESER

VE, I

NC. Б

ҮХ Э

РХ Х

АМГА

АЛАГ

ДСАН

. Шинэ туршлагуудад дасан зохицох ньНомлогчид НБТөвд орохдоо болон номлолын талбарт га-рахдаа шинэ нөхцөл байдалд орж буй олон хүний адил сэт-гэл санааны дасан зохицох дөрвөн үе шатыг даван туулдаг.

1. ХүлээлтБэрхшээлтэй учрахад бэлэн байж болно (1 Нифай 3:7- г үзнэ үү).

Та Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө илүү зорилго, хичээл зүтгэл-тэй байгаагаа мэдэрч болох юм (3 Нифай 5:13- ыг үзнэ үү).

Номлогчийн бэлтгэл—6-р хичээл

2. Санаанд оромгүй үйл явдлуудТа гэр орон, гэр бүл, найз нөхдөө санаж, тэр бүү хэл номлолд үйлчлэхээр гаргасан шийдвэртээ эргэлзэж эхэлж магадгүй (Aлмa 26:27- г үзнэ үү).

Та нойр хулжих, хоолны дуршил өөрчлөгдөх эсвэл уур уцаартай болох зэрэг сэтгэлийн хямралд орсны шинж тэмдгүүдийг анзаарч болох юм.

Та дүрэм журам ба хүлээлтэд шүүмжлэлтэй, тэвчээргүй хандаж магадгүй.

Эдгээр мэдрэмж нь хэвийн зүйл юм. Хэрэв та эдгээрээс нэ-гийг эсвэл бүгдийг мэдэрч байгаа бол, энэ нь түр зуурынх бөгөөд олон шинэ номлогч ингэж мэдэрдэг гэдгийг ойл-гоорой. Эдгээр мэдрэмж нь түр зуурынх бөгөөд та дасан зохицох болно гэдгээ ойлгон, зоригжих хэрэгтэй.

3. “Би үүнийг хийж чадна”Таны хүмүүст заах болон хэлний чадвар нэмэгдэж эхэлнэ.

Та номлолын дүрэм журам ба хүлээлтийг баяртайяа дагаж сурна.

Та “дүрэм дүрмээр” (Исаиа 28:10; Moзая 4:27- г үзнэ үү) сурснаар өөртөө хүлээцтэй хандах болно.

Танд сэтгэл хямралын шинж тэмдгүүд илэрч байсан бол эдгээр нь багасах болно.

4. Өөртөө итгэлтэй байдалТа өдөр тутмынхаа ажлыг чөлөөтэй удирдан явуулна.

Та өөрийн хүч чадал, хувийн өсөлт хөгжлийг олж харна.

Та амьдралд шат шатаар өгсөнө гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгоно (С ба Г 98:12- ыг үзнэ үү).

Та өөртөө илүү их итгэлтэй болж, бусдад үйлчлэхийг улам бүр хүсэх болно.

7 Сэргээлтийн захиасыг заахнь (1-р хэсэг)

ОршилБүх эрин үед бошиглогчид Есүс Христийн сайн мэдээг заасаарирсэн ба ингэснээр Бурханы хүүхдүүдэд мөнхийн үнэнүүдийгойлгон, мөнх амьдралыг хүлээн авах боломжийг өгч байсан.Есүс Христийг нас нөгчсөний дараа сайн мэдээний үнэн басанваарын эрх мэдэл дэлхийгээс авагдан, Их урвалт эхэлсэн.Хожмын өдрийн Сэргээлт нь Урвалтын үр дагаврыг ялан

дийлж, дэлхий дээр дахин нэг удаа Христийн Сүмийг зохионбайгуулсан юм. Ирээдүйн номлогчид Урвалт, Сэргээлтийнтухай ойлголтуудыг тодорхой ойлгосон байх ёстой бөгөөдтэднийг энгийнээр тайлбарлан, хүчтэй гэрчлэхэд бэлтгэгдсэнбайх хэрэгтэй.

Нэмэлт бэлтгэл• Миний сайн мэдээг номло, 35–40-р хуудсыг судал.

• LDS.org дээр байгаа “The Great Apostasy” (16:33) видео бичлэгийг үзүүлэхэдбэлд.

• “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг суралцагч бүрд өгөхөд бэлд.

Заах зөвлөмжБурхан бол бидний Хайрт Тэнгэрлэг Эцэг

Тайлбар: Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэгт бусдыг баптисмд бэлтгэхийн тулдномлогчдын заадаг хичээлүүд багтсан байдаг. Номлогчид эдгээр хичээлийг судлан, Сүнснийөдөөлтийн дагуу өөрсдийн үгээр зүрх сэтгэлээсээ заах ёстой (“Statement on Missionary Work,” ТэргүүнЗөвлөлийн захидал, 2002 оны 12-р сарын 11, Миний сайн мэдээг номло гарын авлагын 30-рхуудаснаас эш татав). Суралцагчдад номлогчийн эхний гурван хичээлд орсон сургаал, зарчмуудыгилүү сайн ойлгоход нь туслахын тулд энэ анги нь хичээл бүрийг 90 минутаас бүрдсэн хоёр хичээлдбагтаан заана.

46

Нөхцөл байдлынталаарх судалгаа.Нөхцөл байдлынталаарх судалгаа гэдэгнь амьдралдтохиолддог бодит эсвэлзохиомол нөхцөлбайдлыг хэлнэ. Нөхцөлбайдлын талаархсудалгаа ньсуралцагчдыг адилнөхцөл байдалд яажхандах байсан талаартунгаан бодоход эсвэлярилцахад түлхэцболдог. Олонд нэртэйхүн юм уу бүлэгхүмүүсийг дүрслэнхаруулсан нөхцөлбайдлын талаархсудалгааг ашиглахаасзайлсхий.

Суралцагчдыг дараах нөхцөл байдлын талаарх судалгааны талаар бодож үзэхэдурин, хичээлийг эхэл:

Та өнөө орой орондоо орохоосоо өмнө сэтгэлээр унан Бурхан үнэхээр байдаг мөнТэрээр бидэнд санаа тавьдаг эсэхэд эргэлзэж байгаа найзаасаа мессеж хүлээнавлаа. Таны найз “Чи Бурхан үнэхээр байдаг гэдэгт итгэдэг үү? Бурхан гэж ямархүн байдаг гэж итгэдэг вэ?” гэж асуусан байв.

Цөөн суралцагчийг найзынхаа асуултад хэрхэн хариулах байснаа хуваалцахад урь.Дараа нь өнөөдрийн хичээл хамгийн эхний номлогчийн хичээлд буй ТэнгэрлэгЭцэгийн мөн чанарын талаарх зарим сургаал, зарчим дээр голлон төвлөрнөгэдгийг ангийнхандаа хэл.

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 33–34-р хуудсан дээрх“Бурхан бол бидний Хайртай Тэнгэрлэг Эцэг” гарчигтай хэсгийг чанга уншихадурь. Хэн нэгэнд бидний Хайрт Тэнгэрлэг Эцэг болох Бурханы мөн чанарыг илүүсайн ойлгоход нь туслахдаа ашиглаж болох үг хэллэгүүдийн доогуур зурах юм уутодруулахад суралцагчдыг урь.

Суралцагчдад Миний сайн мэдээг номло гарын авлагын 32-р хуудасны Сударсудлах хайрцган доторх судрын хэсгийн жагсаалтаас гурав эсвэл дөрвөн хэсгийголох хэдэн минут гаргаж өг. Эдгээр судрын хэсэг хичээлийн эхэн үеийн нөхцөлбайдлын талаарх судалгаанд гарсанчлан, Бурханы тухай асуух хэн нэгний асуултадхариулахад хэрхэн тусалж болохоо бодоход тэднийг урь. Та суралцагчдыг нэг юмуу түүнээс олон судрын хэсгийг судар дээрээ тэмдэглэхэд эсвэл Миний сайн мэдээгномло гарын авлагын захын хоосон зайд бичихэд урамшуулан дэмжиж болно.Дараа нь асуу:

• Та Миний сайн мэдээг номло ба судрын хэсгүүдээс уншсан хамгийн чухалсургаалуудаа хэрхэн хураангуйлан хэлэх вэ? (Хариултад Бурхан бол биднийХайрт Тэнгэрлэг Эцэг бөгөөд Тэрээр бид бүхнийг эргэн ирж Өөртэй ньхамт амьдраасай хэмээн хүсдэг гэх сургаал орсон байж болно.)

• Яагаад хувь хүнд бусад сургаалын талаар мэдэж авахынхаа өмнө энэ сургаалыгойлгох нь чухал байдаг вэ?

Сайн мэдээ гэр бүлүүдийг адисалдагСуралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 34-р хуудсан дээрх “Сайнмэдээ гэр бүлүүдийг адисалдаг” гарчигтай хэсгийг дотроо уншаад, Бурханы азжаргалын төлөвлөгөөн дэх гэр орон, гэр бүлийн үүргийн талаарх товчтодорхойлолтыг хэлэхэд урь. Тэдэнд унших цаг гаргаж өгсний дараа суралцагчдыгөөрсдийн товч тодорхойлолтыг хуваалцахад урь. (Суралцагчид гэр бүлүүдБурханаас томилогдсон ба Бурханы хүүхдүүдэд аз жаргал авчрахтөлөвлөгөөнийх нь нэг хэсэг юм гэсэн сургаалыг оруулсан байж болно. Дараахтодоор бичсэн зарчмыг самбар дээр бич.)

Та суралцагчдынхаа хэрэгцээг тооцоолон, цаг гарвал дараах үйл ажиллагаагтанилцуулах талаар бодож үз: Суралцагчдын анхаарлыг Миний сайн мэдээг номлогарын авлагаас уншсан дараах хэсгийн хамгийн сүүлийн мөрөнд хандуул. “Үеүеийн бошиглогчид, түүний дотор манай өнөө үеийн бошиглогчдоор дамжууланхувь хүмүүс болон гэр бүлүүдэд зориулсан, Өөрийн аз жаргалын төлөвлөгөөгБурхан илчилсээр ирсэн билээ.”

Суралцагчдад яагаад энэ үнэн өнөөдрийн дэлхийд чухал болох талаар илүү сайнойлгоход нь туслахын тулд ангийнханд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-

7-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

47

ийг үзүүл эсвэл тарааж өг. Дараа нь суралцагчдыг цөөн минутад тунхгийг уншаад,Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлт ба гэр бүлийн үүргийн талаар илүүсайн ойлгоход бидэнд тусалж буй үг хэллэг эсвэл зарчмуудыг олж тогтооход урь.Нэг суралцагчийг дараах зүйлийг самбар дээр бичихэд урь.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн үгийндараах эшлэлийг үзүүл:

“‘Үлэмж их уур хилэнтэйгээр … өөрт нь богинохон хугацаа байгааг … мэдэжбайгаа’ (Илчлэлт 12:12) дайсны туйлын зорилго нь гэр орон ба гэр бүлийг нураан,үймүүлж, устгах явдал юм” (“The Father and the Family,” Ensign, 1994 оны 5-р сар,19).

Суралцагчдаас асуу:

• Яагаад дайсны “туйлын зорилго” нь гэр орон, гэр бүлийг устгах явдал байдагвэ? (Энэ нь “Есүс Христийн сайн мэдээний зарчмуудыг заах, суралцах,амьдралдаа хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой газар юм.”)

• Тэнгэрлэг Эцэгийн гэрлэлт, гэр орон, гэр бүлд зориулсан төлөвлөгөөний эсрэгдэлхийн ямар ямар чиг хандлага байдаг вэ? (Тайлбар: Эдгээр хэв маягийнталаар ярилцахад их цаг бүү зарцуул. Тэдгээрийг зөвхөн олж тогтоон, дараа ньТэнгэрлэг Эцэгийн гэр бүлүүдэд зориулсан төлөвлөгөөнд анхаарал хандуулахзааврыг ашиглахад л хангалттай.)

Зааж байхдаа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг Тэнгэрлэг Эцэгийнтөлөвлөгөөг Түүний гэрлэлт, гэр орон, гэр бүлд зориулсан төлөвлөгөөний эсрэгбайдаг дэлхийн чиг хандлагаас ялган танихад ашиглаж болох талаар хуваалцахадсуралцагчдыг урь.

Суралцагчдад тэдэнтэй уулзах зарим хүн гэрлэлт, гэр орон, гэр бүлийн талаархСүмийн сургаалуудаас өөр эсвэл бүр эсэргүүцсэн үзэл бодолтой байдгийгтайлбарла. Номлогчид зааж байхдаа судруудыг болон бошиглогчдын үгсийгашиглавал Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөн дэхгэрлэлт, гэр орон, гэр бүлийн үүргийг илүү сайн ойлгоход нь зааж буй хүмүүстээтуслахаар Ариун Сүнсээр удирдагдах болно гэдгийг гэрчил.

Тайлбар: Хэрэв суралцагчдад ижил хүйстэндээ татагдах эсвэл ижил хүйстний гэрлэлтийн тухайСүмийн байр суурийн талаар асуух зүйл байвал тэднийг lds.org/topics вэбсайтын Gospel Topics хуудсандээрх “Same-Sex Attraction” (Ижил хүйстэндээ татагдах) мөн “Same-Sex Marriage” (Ижил хүйстнийгэрлэлт) гэсэн өгүүллийг уншихад урамшуулан дэмж. Хэрэв шаардлагатай бол та хичээл тарсныдараа эдгээр эмзэг асуудлын талаар суралцагчидтайгаа уулзан ярьж болно.

Бошиглогчид ба эрин үеүдБурханы биднийг хайрладгаа харуулдаг нэгэн чухал арга зам бол бошиглогчдыгдуудах явдал гэдгийг суралцагчдад тайлбарла. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг үзүүлээд, нэгсуралцагчийг чанга уншихад урь: Суралцагчдыг бошиглогчийг дагадаг хүмүүстирдэг адислалуудыг олж мэдэхэд урь.

7-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

48

“‘Өнөөдрийн энэ ороо бусгаа дэлхийд замаа олох тодорхой удирдамжийг үргэлжөгдөг дуу хоолой байдаг болов уу?’ гэж бид асууж болох юм. Тийм гэж хариулъя.Энэхүү дуу хоолой нь амьд бошиглогч, төлөөлөгчдийн дуу хоолой юм. …

“Ах, эгч нар аа, бидний дунд Бурханы бошиглогч байна гэдэг нь бага зүйл бишюм. Түүгээр дамжуулан бидэнд ирэх Их Эзэний үгсийг сонсох үед бидний

амьдралд ирэх адислалууд агуу хийгээд гайхамшигтай. … Бид Сүмийн ерөнхийлөгчийн үгээрдамжин ирсэн Их Эзэний зөвлөгөөг сонсоод, эергээр хүлээн авч, хурдан шаламгай хариуүйлдэл хийх ёстой. Эртний Нифайн адил бошиглолын зөвлөгөөг дагаснаар аюулгүй байдал,амар амгалан, хөгжил дэвшил, аз жаргал ирнэ гэдгийг түүх харуулдаг: ‘Би явж бас Их Эзэнийзарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно’ (1 Нифай 3:7). …

Өнөөдөр би та бүхэнд амлалт өгье. Энэ нь энгийн боловч үнэн юм. Хэрэв та нар амьдбошиглогч, төлөөлөгчдийг сонсож, тэдний зөвлөгөөг дагах юм бол төөрч одохгүй байх болно”(“His Word Ye Shall Receive,” Ensign, 2001 оны 5-р сар, 65–66).

Эшлэлийг уншсаны дараа асуу:

• Их Эзэний бошиглогчийн зөвлөгөөг дагадаг хүмүүст ямар ямар адислал ирдэгвэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 1:37–38-ыг дотроо унших цаг гаргаж өг. Дараа ньасуу:

• Энэ хэсэг бошиглогчдын тухай болон тэдний зөвлөгөөний талаар юу заажбайна вэ?

• Их Эзэний зөвлөгөөг дагаснаар таны амьдрал адислагдаж байсан тодорхой цагүе бий юү?

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 35-р хуудсан дээрх“Тэнгэрлэг Эцэг Өөрийн сайн мэдээг эрин үе болгонд илчилдэг” хэсгийн хамгийнэхний догол мөрийг чанга уншихад урь. Суралцагчдад дараах асуултыг тавин, угдогол мөрөнд заасан сургаалуудыг олж тогтооход тусал:

• Бид энэ догол мөрөөс бошиглогчдын тухай ямар ямар сургаалыг мэдэж авчболох вэ? (Хэдийгээр суралцагчид цөөн зарчмыг хуваалцаж болох ч тэдэндбошиглогчид Есүс Христийн сайн мэдээг илчлэлтээр дамжууланмэдэж авдаг ба бусдад зааж, Есүс Христийн тухай гэрчлэх үүрэгтэйгэсэн сургаалыг олж тогтооход тусал.)

7-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

49

НБТ-ийн сургалтынзагвар. Суралцагчдадсайн мэдээнийзарчмуудыг илүү үрдүнтэй заадаг болоходнь туслахын тулдтайлбарлах, харуулах,дадлага хийх, үнэлждүгнэх, дахин давтахзэрэг номлогчийгбэлтгэх төвд ашигладагсургалтын загварыгхэрэгжүүлэх талаарбодож үз. Номлогч шигзаах дадлага хийхэд ньсуралцагчдад туслахзорилгоор энэ загварыгхэд хэдэн арга замаарашиглаж болно.Үргэлжлүүлэнудирдамж авахын тулдэнэ гарын авлагыноршил хэсэгт байх“Сургалтын загвар”гарчигтай дэд хэсгийгүзнэ үү.

Та суралцагчдад бошиглогчдын ач холбогдлын тухай заахдаа НБТ-ийн сургалтынзагварыг ашиглах талаар бодож үз. Суралцагчид Миний сайн мэдээг номло гарынавлагын 47-р хуудсан дээрх бошиглогчийн тодорхойлолтыг унших ёстой гэдгийгтайлбарлаад, дараа нь сонирхогчдод бошиглогчдын тухай зааж байгаагааржүжигчилсэн тоглолт хийхэд бэлд. Үүний дараа ангийн гишүүнд бошиглогчдынтухай зааж буй жүжигчилсэн тоглолтыг харуул. Дараа нь суралцагчдыгхамтрагчаа олоод, хичээл заалгаж байгаа суралцагч нь Сүм бошиглогчоорудирдагддаг гэдгийг сонссон гишүүн бус хүн гэж төсөөлөн, жүжигчлэн тоглоходурь. Багшийн дүрд тоглож байгаа суралцагчид бошиглогч гэж хэн болохыг товчтайлбарлан, орчин үеийн бошиглогчдын талаар гэрчлэлээ хуваалцах ёстой. Дараань хичээл заалгаж байгаа суралцагч хамтрагчийнх нь заасан зүйлээс юу ньхамгийн утга төгөлдөр, сүнсээр өдөөгдсөн байсан тухай хуваалцаж, тэднийг үнэлждүгнэнэ. Үүний дараа бусад суралцагчид заах, санал авах боломж олгохын тулдтэднийг дүрээ солиод, жүжигчилсэн тоглолтыг дахин хийхэд урь.

Цөөн суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 35–36-р хуудаснысүүлийн дөрвөн догол мөрийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийн бусадсуралцагчийг дагаж уншаад, бошиглогчид, урвалт, эрин үеүдийн хоорондохуялдаа холбоог олж мэдэхэд урь. Хэрэв шаардлагатай бол суралцагчдыг Судруудынудирдамж дээрх “Эрин үе” сэдвийг судлахад урь. Суралцагчдад дараахтай адиласуултуудыг тавин, эдгээр догол мөрөн дэх үнэнүүдийн талаар ярилцахад тусал:

• Яагаад суралцагчдад өмнөх бүх эрин үе урвалтаар дууссан гэдгийг ойлгох ньтустай вэ?

• Бурхан урвалтын эрин үеүдийг дуусгахын тулд түүхийн туршид юу хийсэн бэ?Энэхүү загварыг ойлгох нь сонирхогчдыг бошиглогч Иосеф Смитээрдамжуулан сайн мэдээний сэргээлтийн тухай суралцахад хэрхэн бэлдэх вэ?

Тайлбар: Хэрэв ангийн гишүүдэд сайн мэдээний эрин үеүд гэж юу болохыг ойлгоход бэрхшээлтэйбайвал тэднийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 47–48-р хуудсан дээрх бошиглогч болонурвалт, эрин үе зэрэг нэр томьёоны тодорхойлолт руу хандуулах талаар бодож үз.

Хэрэв цаг гарвал та суралцагчдад нэг нэгэндээ Миний сайн мэдээг номло гарынавлагын 35–36-р хуудсан дээр байх материалыг тайлбарлах дадлага хийх цөөнминут гаргаж өг. Тэднийг тайлбартаа урвалт, эрин үе болон бошиглогч гэдэгүгсийг оруулахад урамшуулан дэмж.

Аврагчийн дэлхий дээрх тохинуулал ба ЦагаатгалСуралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 37-р хуудсан дээрх ЕсүсХрист Арванхоёр төлөөлөгчийг томилж буйг дүрслэн харуулсан зургийг харахадурь. Суралцагчдаас асуу:

• Есүс Христ Өөрийн өдрүүдэд дэлхий дээр Өөрийн Сүмийг зохион байгуулахынтулд ямар зүйл хийсэн бэ? (Та суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарынавлагын 36-р хуудсан дээрх “Аврагчийн дэлхий дээрх тохинуулал” гарчигтайхэсгийг дотроо уншихад урьж болно.)

• Аврагчийн тохинуулал ба хожим тохиосон эсэргүүцэл нь хэрхэн өмнөх эринүед бий болсон загварыг давтсан бэ? (Есүс Христийг төрөхөөс өмнө хүмүүсурвалтын байдалд байсан. Есүс Христ өмнөх эрин үеүд дэх Ноа, Абрахам, Мосенарын адил дэлхий дээр сайн мэдээг сэргээсэн. Есүс Христ болон төлөөлөгчидегүүтгэгдсэний дараа, Бурхан Есүс Христийн сайн мэдээг сэргээхийн тулдбошиглогчийг дахин нэг удаа дуудах хүртэл Түүний хүүхдүүд дахиад урвалтынбайдалд орсон юм.

7-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

50

Их урвалтСуралцагчдад Есүс Христийн сайн мэдээ сэргээгдэх хэрэгтэй байсныг илүү сайнойлгоход нь туслахын тулд дараах асуултыг самбар дээр бич.

Ямар хүчин зүйлс Их урвалтад нөлөөлсөн бэ? Мөн үүний үр дагавар юу байсанбэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 37-р хуудсан дээрх “Ихурвалт” гарчигтай хэсгийн эхний хоёр догол мөрнөөс эдгээр асуултын хариултыголж мэдэхэд урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг самбар дээрхасуултуудад хариулахад урь. Есүс Христийг болон Түүний төлөөлөгчдийгегүүтгэгдсэний дараа зөвшөөрөгдөөгүй өөрчлөлтүүд Сүмийн сургаал, занүйлийг гуйвуулан, эцэст нь дэлхийгээс санваарын түлхүүрүүд болон эрхмэдэл авагдахад хүргэсэн гэдгийг суралцагчдад ойлгуулахад анхаар.

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 38-р хуудсан дээрх Сударсудлах хайрцган дотор жагсаасан судрын хэсгүүдээс цөөн хэдийг чимээгүйхэнсудлахад урь. Судрын бичээчид эцэст нь Есүс Христийн Сүмд юу тохиолдонохэмээн бошиглосныг олж мэдэхэд суралцагчдыг урь. Суралцагчдад судлаххангалттай цаг гаргаж өгсний дараа, тэднийг олж мэдсэн зүйлээ ангийн өөр нэггишүүнтэй хуваалцахад урь. Та зарим хариултыг самбар дээр жагсаан бичижболно мөн дараах товч дүгнэлтийг бичих талаар бодож үз. Эртнийбошиглолуудад үнэнээс холдох бүх дэлхийн уналт болно хэмээн зөгнөнхэлсэн.

Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон хуваарилаад, Урвалтын талаардөрвөөс таван минутын хичээл заахад хамтдаа бэлдэх даалгавар өг. Тэдний заахзүйл энгийн бөгөөд тодорхой мөн заалгаж буй хүн дээр анхаарлаа төвлөрүүлсэнбайх ёстойг тайлбарла. Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын37–38-р хуудсан дээрх материалыг судлахад урь (эсвэл тэд Есүс Христийн сайнмэдээний сэргээлт гарчигтай товхимлыг ашиглаж болно). Бүлэг бүрийгУрвалттай холбоотой нэг эсвэл хоёр судрын хэсгийг хуваалцан, тэдгээр нь ямарутгатай болохыг тайлбарлахад урамшуулан дэмж.

Суралцагчдад бэлдэх хангалттай хугацаа өгсний дараа тэднийг өөр бүлэгт заахадурь. Суралцагчдыг заах даалгавраа хийж гүйцэтгэсний дараа бүлэгт дараахасуултуудыг ярилцах даалгавар өг: Та нар юуг амжилттай заасан бэ? Та нар юугилүү сайн зааж болох байсан бэ? Төлөөлөгчдийг егүүтгэгдсэний дараа юутохиолдсон талаар ойлгоход нь бусдад туслахад юу хамгийн үр дүнтэй байсан бэ?

Дараа нь дүрийг солиод, хичээл заалгасан бүлэгт заах боломж олго. Тэдэнд саналөгөх, хүлээн авах цаг гаргаж өгөхөд анхаар.

Суралцагч бүрд заах боломж олгосны дараа ангийн гишүүдийг ангийнхантайгааөөрсдийн туршлагаас төрсөн сэтгэгдлээ хуваалцахад урь.

Их урвалтын дэлхийд үзүүлсэн нөлөөг харуулж, суралцагчдыг Есүс Христийнсайн мэдээний сэргээлтийн талаарх дараагийн хичээлд бэлдэхийн тулд “The GreatApostasy” (16:33) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг үзэж байх хооронд хэрхэнЕсүс Христийн сайн мэдээний Сэргээлт Их урвалтын үр дагавруудыг ялан дийлсэнталаар бодож үзэхэд урамшуулан дэмж.

Видео бичлэгийг үзүүлсний дараа асуу:

7-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

51

• Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт ямар арга замаар Их урвалтын үрдагаврыг ялан дийлсэн бэ?

• Таныг Вилфорд Вүдраффын хөрвөлтийн тухай түүхийг үзэж байхад ЕсүсХристийн сайн мэдээний Сэргээлтийн захиасыг бусадтай хуваалцах талаарямар бодол төрсөн бэ?

Суралцагчдын дунд сайн мэдээний Сэргээлтийн тухай гэрчлэлээ ангийнхантайгаахуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуун, хичээлээ өндөрлө.

Үйлдэх урилгаСуралцагчдыг дараах санал болгосон үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээсолныг хийснээр энэ хичээл дээр үзсэн сургаалуудыг тоймлон үзэхэд урь.

• Их урвалтын талаар илүү их зүйл мэдэж авахын тулд Судруудын удирдамждээрх “Урвалт-Эртний Христийн сүмийн урвалт” сэдвийг ашигла. ТаУрвалтын тухай заахдаа ашиглах судрын хэсгүүдийн талаар тэмдэглэл хийхэдсудлах тэмдэглэлээ ашигла.

• lds.org/topics дээрх Gospel Topics-ийн “Are Mormons Christian?” (МормончуудХристэд итгэгчид мөн үү?) өгүүллийг судалж, тунгаан бод.

• Дараагийн хичээлд бэлтгэхдээ Миний сайн мэдээг номло гарын авлагын 40-рхуудсан дээрх Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаарх дүрслэлийгчээжилснээр эхэл (мөн Иосеф Смит—Түүх 1:16–19-ийг үзнэ үү).

7-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

52

8 Сэргээлтийн захиасыг заахнь (2-р хэсэг)

ОршилСэргээлтийн захиас нь Есүс Христийн сайн мэдээ бөгөөд үүндбошиглогч Иосеф Смитээр дамжин дэлхийд сэргээгдсэнмөнхийн сургаал, санваарын эрх мэдэл, авралын ёслолуудордог. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ буюу сайнмэдээний эрин үе бүрд илчлэгдэж байсан тэрхүү сайн

мэдээгээр дамжуулан Бурханы бүх хүүхэд мөнх амьдралыгхүлээн авч чадна. Ирээдүйн номлогчид Урвалт, Сэргээлтийнтухай ойлголтуудыг сайн ойлгосон байх ёстой бөгөөдтэдгээрийг энгийнээр тайлбарлаж, хүчтэй гэрчлэхэдбэлтгэгдсэн байх хэрэгтэй.

Нэмэлт бэлтгэл• Моронай 10:3–5 болон Иосеф Смит—Түүх 1:1–19-ийг судал.

• Миний сайн мэдээг номло гарын авлагын 39–42-р хуудсыг үзнэ үү.

• Гордон Б.Хинкли, “The Marvelous Foundation of Our Faith,” Ensign эсвэлLiahona, 2002 оны 11-р сар, 78–81-ийг судал.

• lds.org/media-library вэбсайт дээрх “‘Ирцгээ, Бурханы хөвгүүд та нар,’ 1-рхэсэг” (1:17) мөн “‘Ирцгээ, Бурханы хөвгүүд та нар,’ 2-р хэсэг”(2:00;ерөнхийлөгч Томас С.Монсоны үгээс авсан хэсгүүд, Ensign, 2013 оны 5-р сар,66–69 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80–83) видео бичлэгүүдийгүзүүлэхэд бэлд.

• youtube.com-оос үзэх боломжтой “Invitation to Read the Book of Mormon: Jynx”(8:06), The District 2, видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.

• Хичээлийн төгсгөлд байгаа “Бидний итгэлийн гайхамшигт суурь” гарчигтайтараах материалыг бэлд.

Заах зөвлөмжТэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харсан Иосеф Смитийн үзэгдэл

Ерөнхийлөгч Томас С.Монсоны Элмэр Поллардын хөрвөлтийн түүхийгхуваалцсан “Ирцгээ, Бурханы хөвгүүд та нар” үгийн эхний видео бичлэгийг үзүүл.

“Тавь гаруй жилийн өмнө намайг Канадад номлолын ерөнхийлөгчөөр үйлчилжбайхад, хөдөөний жижиг тосгоноос ирсэн нэгэн залуу номлогч Торонто хэмээх томхотын сүрийг хараад алмайрч билээ. Тэр бие жижигтэй ч хүчтэй гэрчлэлтэйномлогч байсан. Ирээд удаагүй байхдаа тэрээр хамтрагчтайгаа КанадынОнтариогийн Ошава хотод Элмэр Поллардын гэрт очсон байна. Ноён Поллард

хүчтэй цасан шуурганаар хаалга тогшиж явсан хоёр залууг өрөвдсөндөө гэртээ оруулжээ. Тэдзахиасаа түүнд танилцуулсан боловч тэр сүнсийг мэдэрсэнгүй. Эцэст нь тэр тэднийг гэрээс ньяваад дахиж ирэхгүй байхыг хүслээ. Номлогчдыг довжооноос үдэхдээ тохуурхаж хэлсэнсүүлчийн үгс нь: ‘Та нар надад Иосеф Смитийг Бурханы бошиглогч байсан гэдэгт үнэхээритгэдэг гэж хэлээд байхдаа яахав дээ!’ гэсэн үгс байв.

Хаалга ч хаагдав” (“Ирцгээ, Бурханы хөвгүүд та нар,” Ensign, 2013 оны 5-р сар, 68 эсвэл 2013оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80–83).

Видео бичлэгийг үзүүлсний дараа асуу:

54

• Хэрвээ та нар эдгээр номлогчийн нэг байсан бол ноён Поллардын гэрээс гарахүед танд ямар бодол, мэдрэмж төрөх байсан бэ?

• Та нар тэр үед юу хийх байсан бэ?

Ерөнхийлөгч Монсоны ярьсан түүхийн үлдсэн хэсгийг агуулсан хоёр дахьвидео бичлэгийг үзүүл.

“Номлогчид зам даган алхлаа. Манай хөдөөний хүү хамтрагчдаа хандан:‘Хамтрагч аа, бид ноён Поллардад хариулаагүй юм байна шүү дээ. Тэр биднийгИосеф Смит үнэн бошиглогч байсан гэдэгт итгэдэггүй гэж хэлсэн. Буцаж очоодтүүнд гэрчлэлээ үлдээцгээе’ гэж хэлжээ. Илүү туршлагатай номлогч нь эхэндэээргэлзэж байснаа хамтрагчийнхаа саналыг дагахаар шийдэв. Тэд дөнгөж саяхан

хөөгдөж гарсан айл руугаа айдастайгаар эргэж очоод, хаалгыг тогшлоо. Ноён Поллард гарчирэхэд эвгүй байдалтай хэсэг хүлээсний эцэст, Сүнсний хүчээр манай туршлагагүй номлогчярьж эхлэх нь тэр: ‘Ноён Поллард, та биднийг Иосеф Смит Бурханы бошиглогч байсан гэдэгтүнэндээ итгэдэггүй гэж хэлсэн. Би танд Иосеф бошиглогч байсан гэдгийг гэрчилж байна. Тэрүнэхээр Мормоны Номыг орчуулсан. Тэр Бурхан Эцэг мөн Түүний Хүү Есүсийг харсан. Би үүнийгмэднэ.”

Хэсэг хугацааны дараа ноён Поллард, одоо бол Поллард ах, санваарын цуглаан дээр босоод,ийнхүү тунхаглажээ: ‘Тэр шөнө би унтаж чадаагүй. Миний чихэнд: “Иосеф Смит Бурханыбошиглогч байсан. Би үүнийг мэднэ. Би үүнийг мэднэ. Би үүнийг мэднэ” гэдэг үгс давтагдаад лбайсан. Маргааш нь би номлогчид руу залгаад буцаж ирэхийг хүссэн. Тэдний захиас мөнгэрчлэл миний болон гэр бүлийн маань амьдралыг өөрчилсөн юм” гэжээ (“Ирцгээ, Бурханыхөвгүүд та нар,” Ensign, 2013 оны 5-р сар, 68 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 82).

Асуу:

• Яагаад уг номлогчийн бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэл ноёнПоллардад тийм гүн гүнзгий нөлөөлсөн гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Агуу Үнэт Сувд дээрх Иосеф Смит—Түүхийг нээхэд урь. Нэгсуралцагчийг 5–6-р шүлгийг, өөр нэг суралцагчийг 7–9-р шүлгийг чанга уншихадурь. Дараа нь суралцагчдаас асуу:

• Та нар эдгээр шүлгийг хэрхэн нэг эсвэл хоёр өгүүлбэрт багтаан, нэгтгэндүгнэж хэлэх вэ?

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:10-ыг чанга уншихад урь. Шүлгийг уншихүед суралцагчдаас Иосеф Смитийн шашны үнэний төлөөх эрэл хайгуул тэднийномлолдоо уулзах олон хүний эрэл хайгуултай хэрхэн адилхан талаар бодожүзэхийг хүс. Дараа нь асуу:

• Иосеф Смитэд хариултыг нь олоход ямар ямар хэцүү асуулт байсан бэ?

• Аль сүмд нэгдэх тухай шийдвэр гаргахад Иосеф Смитэд юу саад болж байсанбэ?

• Иосеф Смитийн асуултууд өнөөдрийн дэлхий дээрх хүмүүсийн асуултуудтайхэрхэн адилхан байна вэ?

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:11–13-ыг чанга уншихад урь. Дараа ньасуу:

• Иосеф Смит сүнслэг үнэнийг хэрхэн олох талаар ямар зарчим олж мэдсэн бэ?(Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч дараах зарчмыг хэлэх болно: Хэрэвбид хариулт авахаар Бурханд залбирч, үйлдэхэд бэлэн байвал Түүнээссүнслэг үнэнийг сурч авна.)

8-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

55

• Та сүнслэг үнэнийг олохыг хүсэж байгаа хүмүүст туслахдаа Иосеф Смитийнжишээг хэрхэн ашиглаж болох вэ?

Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:14–19-ийг дотроо уншихад урь. Тэднийгуншиж байх хооронд Анхны үзэгдлийн дэлхийд болон тэдний хувийн амьдралдүзүүлсэн мөнхийн үр нөлөөний талаар бодож үзэхэд урь. Тэдэнд уншиж дуусах цаггаргаж өгсний дараа, дараахтай адил асуултуудыг тавь:

• Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг үзэгдэхээс өмнө дайсан ямаршалтгаанаар Иосеф Смит рүү дайрсан байж болох вэ? (Дайсан Иосефт сүнслэгүнэнээс суралцахад нь саад болсноор Сэргээлтийг тохиолгохгүй байхыгхүссэн.)

• Анхны үзэгдэл ямар арга замаар Их урвалтын үр дагавруудыг ялан дийлжэхэлсэн бэ? (Энэ үнэнийг суралцагчдад онцол: Анхны үзэгдлээр дамжуулантэнгэрүүд дахин нээгдэж, Сэргээлт эхэлсэн.)

• Анхны үзэгдлээс мургаалын ямар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Эцэг, Хүүхоёр тусдаа биес мөн тэнгэрүүд нээгдсэн, бид илчлэлт хүлээж авч болно гэхмэт.)

• Яагаад Миний сайн мэдээг номло гарын авлага нь сонирхогчтой анх уулзахдааАнхны үзэгдлийн тухай заахыг номлогчдод зөвлөсөн байдаг вэ?

• Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христийн үзэгдлийн тухай мэдэж авах ньсүнслэг үнэнүүдийг эрж хайхад сонирхогчдод хэрхэн туслах вэ?

Тайлбар: Хэрэв боломжтой бол та суралцагчдад дараах тараах материалаас авсан эшлэлийнвидео бичлэгийг үзүүлж болно: Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли, “Бидний итгэлийн гайхамшигт суурь.”Видео бичлэг 9:30-аас 17:29 минут хүртэл үргэлжилнэ.

Суралцагчдад Анхны үзэгдлийн ач холбогдлын тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэдтуслахын тулд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн үгийг агуулсан “Биднийитгэлийн гайхамшигт суурь” тараах материалыг тарааж өг.

Нэг суралцагчийг эхний гурван догол мөрийг чанга уншихад урь. Дараа нь асуу:

• Яагаад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн “бүхий л хүчинчадал” Анхны үзэгдлийн үнэн бодит байдал дээр тулгуурлагдсан байдаг вэ?(Хэрэв Иосеф Смитийн үзэгдлийн тухай түүх үнэн юм бол Есүс ХристийнХожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрынбүрэн зөвшөөрөл, эрх мэдлийг хүлээн авсан дэлхий дээрх цорын ганц сүм гэсэнтунхаглал үнэн болохыг суралцагчид ойлгосон байх ёстой.)

• Ерөнхийлөгч Хинклигийн хэлснээр, Иосеф Смитийн ажил шүтлэг бишрэлийнзан үйл, сургаалын номлолыг шинэчлэн өөрчилсөн өмнөх шашныудирдагчдын ажлаас юугаараа ялгаатай вэ?

Суралцагчдад тараах материалын үлдсэн хэсгийг дотроо унших цаг гаргаж өг.Тэднийг уншиж байх хооронд, онцгой санагдсан үг, хэллэг, өгүүлбэрүүдийгтэмдэглэж авахад урамшуулан дэмж. Суралцагчдыг уншиж дууссаны дараа, цөөнсуралцагчийг юу тэмдэглэж авснаа хуваалцаад, яагаад энэ нь тэдэнд чухалсанагдсаныг тайлбарлахад урь. Дараахтай адилхан асуултуудыг тавих талаарбодож үз:

• Яагаад зарим хүнд Иосеф Смитийн үзэгдлийн бүрэн байдлыг хүлээнзөвшөөрөхөд хэцүү байдаг вэ?

8-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

56

• Өмнөх хичээлээр судалсан зарчмуудаа бодож үзэхэд, Анхны үзэгдэл нь эринүеийн болон Урвалт, Сэргээлтийн загварт хэрхэн багтаж байна вэ? (Урвалтынцаг үеийн дараа Анхны үзэгдэл Сэргээлтийн болон сайн мэдээний шинэ эринүеийг эхлүүлсэн юм. Өмнөх эрийн үеүдийн адил бошиглогч сайн мэдээнийүнэнүүд, санваарын эрх мэдлийг сэргээхээр Бурханаар дуудагдсан. ИосефСмитийг “цагийн дүүрний” [Ефес 1:10] бошиглогч хэмээн нэрлэжээ. Энэ ньсайн мэдээ Урвалтаас болж алга болохгүй, харин Христийн Хоёр дахьирэлтийг хүртэл дэлхий дээр байна гэсэн утгатай.)

• Урвалт, Сэргээлтийн тухай судрын загварыг ойлгоход сонирхогчид туслах ньАнхны үзэгдлийн болон сайн мэдээний сэргээлтийн үнэн бодит байдлыгхүлээн зөвшөөрөхөд түүнд хэрхэн туслах вэ?

Ангийнхныг Миний сайн мэдээг номло гарын авлагын 40-р хуудсыг нээн, хуудасныхамгийн сүүлийн гурван догол мөрийг дотроо уншаад, Сэргээлтээр дамжинсэргээгдсэн эсвэл дахин зохион байгуулагдсан зүйлсийг олж мэдэхэд урь. Дараа ньсуралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс: Ангийнхан (1) санваарын эрхмэдэл, түлхүүр, ёслолуудын сэргээлт, (2) Христийн Сүмийн дахин зохионбайгуулалт, (3) Арванхоёр төлөөлөгчийг дуудсан, (4) сайн мэдээний шинэ эринүеийн эхлэл, (5) амьд бошиглогчийг дуудсан зэргийг дурдсан байхад анхаар.

Анхны үзэгдлийн үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад туслахын тулдангийнхнаас дараахтай адил асуултуудад хариулахыг хүс.

• Та Анхны үзэгдлийн үнэн бодит байдал болон ач холбогдлын талаар хэрхэнгэрчлэлтэй болсон бэ?

• Анхны үзэгдлийн талаарх та нарын гэрчлэл Есүс Христийн сайн мэдээнийСэргээлтэд итгэх таны итгэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

Суралцагчдаас ангийнхантайгаа Анхны үзэгдэл эсвэл Сэргээлтийн тухайгэрчлэлээ хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуу.

Ангийг хос хосоор нь хуваарил. Суралцагчдыг дөрөв дөрвөөр нь жижиг бүлэгболгон (бүлэг бүрд хоёр хос байхаар) зохион байгуул. Суралцагчдад Анхны үзэгдэлба Сэргээлтийн талаар гурваас дөрвөн минутын богинохон хичээл заахад бэлдэххангалттай цаг гаргаж өг. Тэд энгийн мөн тодорхой заах хэрэгтэй гэдгийгтайлбарла. Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 39–40-рхуудсан дээрх эсвэл Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт нэртэй номлогчидзориулсан товхимлын 11-р хуудсан дээрх материалыг уншихад урь. СуралцагчдыгИосеф Смитийн туршлагыг өөрийн үгээр тайлбарлахад урамшуулан дэмж (ИосефСмит—Түүх 1:16–17-оос уншихаас бусад үед). Тэдэнд гэрчлэлээ хуваалцаждуусгахыг сануул. Бүлэг бүрийн нэг хосод нөгөө нэг хосдоо заах даалгавар өг.

Суралцагчдыг зааж дууссаны дараа, бүлэг бүрийг зааж байхдаа юуг сайн заасанмөн хэрхэн илүү сайн зааж болох байсан талаар өөр хоорондоо ярилцахад урь.

Дараа нь дүрээ солиод, нөгөө хосдоо заах боломж олго. Саналаа хэлэх цаг гаргахаданхаар. Хос бүр зааж дууссаны дараа ангийн гишүүдийг өөрсдийн туршлагаастөрсөн сэтгэгдлийг ангийнхантайгаа хуваалцахад урь.

8-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

57

Суралцагчдад хэцүүасуултуудадхариулахад туслах ньСуралцагчид заримдааитгэлийг нь сорьсонхэцүү асуултуудтайтулгарах болно. Табагшийн хувьдсуралцагчдыг эдгээрасуултад хариулахад ньмөн итгэлийнсорилтуудыг давжгарахад нь өөрсдийгөөбэлдэхэд тусалж чадна(Ефес 6:11–13; 1 Нифай15:24; Хиламан 3:29-ийг үзнэ үү). Хичээлдээр хэцүү асуултуудадхариулах нь тустай.Гэхдээ иймэрхүүасуултад болгоомжтойхандан, итгэлтэйярилцах ёстой. Сүмийналбан ёсны вэбсайтууддээр хэцүү асуултуудадхариулахад туслах олонэх сурвалж байдгийгсуралцагчдад сануул.Жишээлбэл: LDS.orgвэбсайтын Gospel Topicsхэсэг юм.

Иосеф Смитийн бичсэн Анхны үзэгдлийн тухай өөр өөр түүхийн талаарх хэцүүасуултуудад хэрхэн хариулах тухай мэдэж авах нь суралцагчдад тус болж болно.Иосеф Смит—Түүх дээр гардаг Анхны үзэгдлийн түүхийг бошиглогч 1838 онддэлхий даяар хэвлэгдэн гаргасан Сүмийн албан ёсны түүхийн нэг хэсэг болгонбичсэн гэдгийг тайлбарла. Иосеф Смит өөрийн энэ туршлагын талаар олон удаабичсэн учраас Анхны үзэгдлийн тухай өөр түүхүүд ч мөн байдаг. Түүх бүрийнонцолсон зүйлс мөн хэсгүүд өөр өөр байдаг гэдгийг тайлбарла. Зарим шүүмжлэгчөөр өөрөөр ярьсан нь худал болохын нотолгоо хэмээн цэц булаацалддаг. Гэсэнхэдий ч, хувь хүн олон жилийн туршид өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр хүмүүстболсон явдлаа ярихдаа ярьсан түүх бүрдээ тухайн үйл явдлын аль нэгэн хэсгийгонцлон, өвөрмөц мэдээлэл оруулсан байдаг. Жишээлбэл, Анхны үзэгдлийн түүхдээр ажиглагдсан ялгаанууд Дамаскийн зам дээрх Паулын үзсэн үзэгдлийн тухайтүүх дээр мөн адил гардаг (Үйлс 9:3–9; 22:6–11; 26:12–18-ыг үзнэ үү).

Тайлбар: Анхны үзэгдлийн өөр өөр түүхийг тайлбарлахдаа тусламж авахын тулд lds.org/topics-ийнGospel Topics хэсэг дээрх “First Vision Accounts” (Анхны үзэгдлийн түүхүүд)-ийг үзнэ үү. Суралцагчидматериалыг өөрсдөө судалж болохын тулд энэ холбоосыг тэдэнтэй хуваалцах талаар бодож үз.

Мормоны Номыг уншихад бусдыг урих ньНэг суралцагчийг Мормоны Номын удиртгалын сүүлийн хоёр догол мөрийгуншихад урьж, энэ хэсгийн ач холбогдлыг тодорхойл. Суралцагчдыг МормоныНомыг уншиж, тунгаан, Бурханаас үнэн эсэхийг асуух хүмүүст өгөгддөгамлалтуудыг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 41-р хуудсыг нээн мөн нэгсуралцагчийг “Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ” хэсгийн эхнийдогол мөрийг чанга уншихад урь: Дараах асуултыг тавин, суралцагчдад энэ доголмөрөнд заасан зарчмыг олж тогтооход тусал:

• Яагаад Мормоны Ном номлогчдын хувьд үнэ цэнтэй, хүчирхэг зэмсэг ньбайдаг вэ? (Мормоны Ном нь үүрдийн сайн мэдээг агуулдаг ба Иосеф Смитбол Бурханы бошиглогч байсны баттай нотолгоо бөгөөд Есүс Христийн баснэгэн гэрээ гэдгийг олж харахад суралцагчдад тусал. (С ба Г 20:8–11-ийг үзнэүү.)

Суралцагчдад энэ сургаалыг илүү сайн ойлгоход туслахын тулд дараахтай адилцөөн асуулт тавь:

• Яагаад Мормоны Ном нь Иосеф Смит бол бошиглогч гэдгийн баттайнотолгоо болдог вэ? (Хэрэв хэн нэгэн хүн Мормоны Ном үнэн гэдэг дүгнэлтэдхүрвэл Иосеф Смит үүнийг олж, орчуулахын тулд тэнгэрлэг удирдамжийндагуу үйлдсэн мөн Бурханы бошиглогч байсан гэсэн дүгнэлтэд мөн адилхүрнэ.)

• Сонирхогчид Мормоны Номыг уншиж, үнэн гэсэн гэрчлэлтэй болсноороохэрхэн адислагддаг вэ? (Тэд Иосеф Смит бол бошиглогч гэдгийг мэдэж авч,Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийг хүлээн зөвшөөрч, авралынёслолуудыг хүлээн авахад бэлтгэгдэнэ.)

Нэг суралцагчийг Моронай 10:3–5-ыг чанга уншихад урь. Дараах асуултыг тавь:

• Хувь хүн Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлтэй болохын тулд ямар алхмуудыгхийх ёстой вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч дараах зарчмыг хэлэхболно. Бид Мормоны Номыг уншин, тунгаан бодож, энэ талаар үнэн

8-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

58

хүсэлтэйгээр залбирах юм бол Бурхан үүнийг үнэн гэдгийг АриунСүнсний хүчээр илчлэх болно.)

• “Үнэн хүсэлтэйгээр асуух” (Моронай 10:4) гэдэг нь юу гэсэн утгатай вэ?(Ариун Сүнсээр дамжуулан хариултаа хүлээн авахыг чин сэтгэлээсээ хүсэх мөнхариултынхаа дагуу үйлдэх амлалт өгөх гэсэн утгатай.)

Сонирхогч Мормоны Номыг уншин, уг ном нь үнэн эсэхийг үнэнхүсэлтэйгээр залбирч асуух нь яагаад чухал болохыг харуулахын тулд “Invitation toRead the Book of Mormon: Jynx” (8:06) видео бичлэгийг үзүүл.

Видео бичлэгийг 0:55 минут дээр зогсоогоод, ангийнхнаас хэрэв тэд Жинкст заажбайсан номлогчдын нэг байсан бол тэдэнд ямар бодол, мэдрэмж төрөх байсанталаар тунгаан бодохыг хүс. Цөөн суралцагчаас түүнд юу гэж хэлэх байснаахуваалцахыг хүс.

Видео бичлэгийн үлдсэн хэсгийг үзүүлж байх хооронд, сонирхогчид МормоныНом үнэн гэсэн гэрчлэлтэй болохын тулд ямар учраас Мормоны Номыг уншиж,залбирах ёстойг олж мэдэхэд ангийн нэг хэсгийг урих талаар бодож үз. Үлдсэнхэсгийг Жинкст Мормоны Номыг унших сэдлийг төрүүлэхэд түлхэц болсонномлогчдын хэлсэн үгийг олж мэдэхэд урь. Видео бичлэгийг үзүүлсний дараасуралцагчидтай дараах асуултуудыг ярилц:

• Номлогчид Жинкст Мормоны Номыг уншин, уг номын талаар залбирах сэдэлтөрүүлсэн ямар зүйлийг хэлж, хийсэн бэ?

• Номлогчид өөрсдийнхөө үгийг гэрчлэх Ариун Сүнсийг урьсан ямар зүйлийгхэлж, хийсэн бэ?

• Сонирхогчид Мормоны Номыг уншин, уг номыг үнэн эсэхийг мэдэхийн тулдзалбирах нь яагаад чухал вэ? (Номлогчдын хувьд зөвхөн Мормоны Номыгтараах нь хангалттай биш гэдгийг суралцагчид ойлгосон байхад анхаар.Номлогчийн үүрэг бол Мормоны Номыг уншин, уг номын талаар залбирахынач холбогдлыг мэдэрснээр Иосеф Смит Бурханы бошиглогч байсан мөн ЕсүсХристийн сайн мэдээ сэргээгдсэн гэдгийг олж мэдэхэд бусдад туслах болно.)

Ангийнханд хэн нэгнийг Мормоны Номыг уншихад урин жүжигчлэн тоглохболомж гарна гэдгийг хэл. Мормоны Номыг танилцуулах, уг номыг унших мөнүнэн эсэхийг мэдэхийн тулд залбирах урилгыг хэрхэн өгч байгааг харуул. Дараань ангийнхныг хос хосоор нь хуваарил эсвэл энэ гарын авлагын оршил хэсгийн“Заах үйл ажиллагаанууд” дээр байгаа бусад заах санаанаас ашиглах талаар бодожүз.

Сонирхогчдыг Мормоны Номыг уншин, уг номын үнэн эсэхийг мэдэхийн тулдзалбирахад хэрхэн урих талаар бэлдэх цагийг суралцагчдад гаргаж өг.Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 42-р хуудасны дунд хэсэгтбайх “Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг мэдэхийн тулд залбир” гарчигтайхэсгийг уншихад урь. Түүнчлэн суралцагчид Есүс Христийн сайн мэдээнийСэргээлт нэртэй номлогчид зориулсан товхимлын 15-р хуудсыг ашиглаж болно.Тэд Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцаж, уг номыг уншин, үнэн эсэхталаар залбирах урилгыг өгөн, үйл ажиллагаагаа дуусгах ёстой.

Бүх суралцагчид Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцан, уг номыг уншиж,залбирах урилга өгөх дадлага хийх боломж олгосны дараа ангийн гишүүдээстуршлагаасаа төрсөн сэтгэгдлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

8-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

59

Хичээлийн төгсгөлд суралцагчдад бүрэн цагийн номлогчоор үйлчилж эхлэхээсээөмнө Мормоны Номыг уншин, уг номын талаарх өөрийн гэрчлэлийггүнзгийрүүлснээр ирэх адислалын тухай сануул. Тэдний дундаас Мормоны Номынталаар өөрийн гэрчлэлийг хуваалцах хүсэлтэй хүн байгаа эсэхийг асуу. МормоныНомын талаарх гэрчлэлээ хуваалцаад, бусдыг Есүс Христийн энэхүү хүчирхэггэрчийг уншихад урьснаар баяр баясгаланг олно гэдгийг суралцагчдад бататгажөг.

Үйлдэх урилгаСуралцагчдыг энэ хичээлээс сурсан зүйлсээ ирэх долоо хоногт хэрэгжүүлэхэдурамшуулан дэмж. Тэд дараах зүйлийг хийх талаар бодож үзэж болно. Тухайлбал:

• Анхны үзэгдлийн талаар болон Мормоны Ном үнэн гэсэн илүү хүчтэйгэрчлэлтэй болохын төлөө залбир.

• lds.org/topics-ийн Gospel Topics хэсэг дээрх “First Vision Accounts” гэсэнөгүүллийг унш.

• Иосеф Смит—Түүх 1:16–17-д цэдэглэгдсэн Анхны үзэгдлийн тухай түүхийгчээжил. Үүний талаар найздаа эсвэл гэр бүлийн гишүүндээ гэрчилж, уг үйлявдлын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалц.

• Мормоны Ном өгч болох хэн нэгнийг олж тогтоохын тулд залбир. Хүлээнавсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлд.

8-Р ХИЧЭЭЛ: СЭРГЭЭЛТИЙН ЗАХИАСЫГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

60

Номлогчийн бэлтгэл—8-р хичээл

Бидний итгэлийн гайхамшигтай үндэс суурьЕрөнхийлөгч Гордон Б.ХинклиEnsign, 2002 оны 11- р сар, 80- 81

Бид Бурхан Эцэг, Түүний Хүү Их Эзэн Есүс Христ хоёр нь залуу хүү Иосеф Смитэд биеэр үзэгдсэн гэдгийг эргэлзээ-гүй тунхагладаг. . . .

. . . Бидний бүхий л хүч чадал тэрхүү үзэгдлийн бодит бай-далд тулгуурладаг. Энэ нь нэг бол бодит, эс бөгөөс бодит биш байх ёстой. Хэрэв бодит биш бол энэ ажил луйвар байх болно. Хэрэв бодит бол энэ нь тэнгэрийн доорх хам-гийн чухал, гайхамшигтай ажил байх юм.

Ах, эгч нар аа, үүнийг эргэцүүлэн бодоорой. Олон зууны туршид тэнгэр лацтай хэвээрээ байлаа. Олон агуу мөн гайхамшигтай эрэгтэй, эмэгтэй хүн өөрсдийн шүтлэг бишрэл, сургаалын талаарх мэдлэгээ засаж залруулан, хүчирхэгжүүлж, сайжруулахыг хичээсээр байсан. Би тэд-нийг хүндэтгэдэг. Тэдний зоригтой үйлдлийн ачаар дэлхий хэчнээн илүү сайхан газар болсон гээч. Хэдийгээр тэдний ажил тэнгэр нээгдэх болон Бурханы айлчлан ирэхтэй ха-маагүй байсан ч сүнслэгээр өдөөгдсөн гэдэгт би итгэдэг.

Харин 1820 онд гэр бүлийнхээ Библээс Иаковын “Хэрэв та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) хэмээх үгсийг уншсан нэгэн хөвгүүний залбирлын хариулт болон уг гайхамшиг-тай илэрхийлэлт ирсэн юм.

Энэхүү Сүмийн үнэн бодит байдал ер бусын, гайхамшигт энэ туршлагад тулгуурладаг.

Шашны бүхий л бичиглэгдсэн түүх дотор үүнтэй харь-цуулах юу ч үгүй билээ. Шинэ Гэрээнд Есүсийг баптисм хүртэхэд Бурханы дуу хоолой сонсдож, Ариун Сүнс тагтаа болон бууж ирснийг дүрсэлсэн байдаг. Хувиралтын уулан дээр Их Эзэн өөрсдийнх нь өмнө хувирахыг Петр, Иаков, Иохан нар харсан. Тэд Эцэгийн дуу хоолойг сонссон ч Түүнийг хараагүй юм.

Яагаад Эцэг, Хүү хоёр тэр жирийн нэгэн хөвгүүнд үзэгдсэн бэ? Тэд нэгэн зүйлийн тулд өмнөх бүх эрин үе хамтдаа цуг-ларч, нэг дор нэгтгэгдэх үед бүх цаг үеийн хамгийн агуу нь болох энэхүү сайн мэдээний эрин үеийг эхлүүлэхээр ирсэн. . . .

Бурханы энэхүү ажлын зэмсэг нь хүмүүний гүн ухаанаар дүүргэгдээгүй оюун бодол бүхий хөвгүүн байсан юм. Түү-ний оюун бодол цэвэр ариун, тухайн цаг үеийн боловсрол суулгагдаагүй байсан.

Хүмүүс яагаад энэхүү түүхийг хүлээн зөвшөөрөхгүй байс-ныг харахад амархан. Энэ нь ойлгоход хэцүү ч, боломжтой зүйл юм. Хуучин Гэрээг сайн судалсан хүмүүс Иехова харьцангуй энгийн цаг үед амьдарч байсан бошиглогчдод үзэгдсэн гэдгийг мэднэ. Тэд дэлхийн түүхэн дэх ээдрээ-тэй цаг үед тэнгэрийн Бурхан болон Түүний амилсан Хүү үзэгдсэн гэдгийг үндэслэлтэйгээр үгүйсгэж чадах уу?

Мөн Тэд хоёулаа ирсэн ба Иосеф Смит Тэднийг сүр жавх-лант алдар суунд нь харсан, мөн Тэд түүнд хандан ярьж, тэрээр Тэдний үгсийг сонсож, бичиглэсэн хэмээх гайхам-шигтай зүйлсийг бид гэрчилдэг.

Би Сүмийг өөрийн түүхэнд баригдсан гэж хэлсэн оюунлаг гэгддэг нэгнийг таньдаг байсан. Тэрхүү түүх байхгүй бол, бидэнд юу ч байхгүй гэж би түүнд хариулсан. Уг ер бусын, онцгой, гайхалтай үйл явдлын үнэн нь манай шашны үнд-сэн мөн чанар юм.

Энэ алдар суут үзэгдэл нь энэхүү ажлын эхэн үеийн түү-хийг бүрдүүлдэг олон илэрхийллийн эхлэл байв.

Уг үзэгдэл хүн төрөлхтний Гэтэлгэгчийн зан чанар, үнэн бодит байдлыг гэрчлэхэд хангалтгүй байсан мэт боловч үүнийг дагаад Мормоны Ном урагш гарч ирсэн билээ. Энэ нь хүн гартаа барьж, “өргөж үзэх” боломжтой зүйл юм. Үүнийг уншиж болно. Хэрэв тэрхүү гэрчийг залбирч эрэлхийлбэл, үүний үнэнийг Ариун Сүнс гэрчлэх болно гэсэн амлалтыг энэ ном агуулдаг тул үүний талаар зал-бирч болно. . . .

Дараа нь Иордан голд Есүст баптисм хүртээсэн Иохан Баптистийн гар тавилтаар эхлээд Аароны санваар сэр-гээгдсэн билээ.

Түүний дараа Их Эзэний төлөөлөгчид болох Петр, Иаков, Иохан нар хамт алхаж байсан Эзэнийхээ мутраас “тэнгэ-рийн хаанчлалын түлхүүрүүдийг” хүлээж аван, газар дээр холбосон нь тэнгэрт холбогдох эрх мэдлийн хамт энэ цаг үед дамжуулан хүртээгдсэн юм.

Хожим нь Мосе, Елиас, Елиа нар санваарын нэмэлт түл-хүүрүүдийг олгохоор ирсэн.

Ах, эгч нар аа, энэ талаар бодож үзээрэй. Үүний гайхамш-гийн талаар бодоорой.

Энэ бол Есүс Христийн сэргээгдсэн Сүм. Бид бүгд хожмын үеийн гэгээнтнүүд. Бид тэнгэр нээгдэж, хөшиг ярагдан, Бурхан ярьж, Есүс Христ Өөрийгөө илэрхийлсэн гэдгийг мөн тэнгэрлэг эрх мэдэл олгогдсон гэдгийг гэрчилдэг.

Бид тэнгэр нээгдэж, хөшиг ярагдан, Бурхан ярьж, Есүс Христ Өөрийгөө илэрхийлсэн гэдгийг гэрчилдэг.

© 2

014

BY IN

TELL

ECTU

AL R

ESER

VE, I

NC. Б

ҮХ Э

РХ Х

АМГА

АЛАГ

ДСАН

.

9Христийн зан чанаруудыгөөртөө хөгжүүлэх нь

ОршилНомлогчид бусдыг Аврагчид ирэхэд урихаар хөдөлмөрлөхдөөөөрсдөө Түүнтэй илүү адил болохыг хичээх хэрэгтэй. Аврагчбол бидний төгс үлгэр жишээ бөгөөд бидэнд Өөртэй нь адилболохыг зааварласан (3 Нифай 27:27-г үзнэ үү). ТүүнийЦагаатгал бидэнд Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүүадил болох боломжийг өгдөг. Есүс Христтэй адил болох гэсэн

оролдлогын нэгэн чухал хэсэг бол Тэр хэрхэн амьдарч, биеэавч явж, зааж байсан талаар суралцах явдал юм. Бид хувьхүнийхээ хувьд Христийн зан чанаруудыг өөртөө илүү бүрэндүүрэн хөгжүүлснээрээ номлолдоо мөн амьдралынхаа туршидБурханд болон бусдад үйлчлэхэд илүү сайн бэлтгэгдэх болно.

Нэмэлт бэлтгэл• Алма 17:22–37; 18:1–3, 8–10; Моронай 7:45–48; Сургаал ба Гэрээ 4:1–7-г үзнэ

үү.

• Миний сайн мэдээг номло гарын авлагын 131–140, 143-р хуудсыг судал.

• Ангийн суралцагч бүрд зориулан Миний сайн мэдээг номло гарын авлагын143-р хуудсан дээрх Зан чанарын үйл ажиллагааг хэвлэ (зайлшгүй биш).

• LDS.org вэбсайт дээрх “Christlike Attributes” (2:54) видео бичлэгийг үзүүлэхэдбэлд.

• youtube.com вэбсайт дээрх “Impressions of Missionaries” (4:32) видео бичлэгийгүзүүлэхэд бэлд.

Заах зөвлөмжХристийн зан чанаруудын ач холбогдолСуралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 140-р хуудсыг нээгээд,номлогчийн нэрийн тэмдгийн зургийг харахад урь. Асуу:

• Номлогчийн нэрийн тэмдгийн хамгийн чухал хоёр хэсэг юу вэ? (Номлогчийннэр мөн Аврагчийн нэр.)

• Яагаад өөрсдийн нэрийг Аврагчийн нэртэй холбох нь танд төдийгүй бусдадчухал байдаг вэ?

Ангийнхныг дагаж уншаад, бид хэрхэн Есүс Христийн урилгыг хүлээн авч болохыгхайж байх хооронд суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын131–132-р хуудасны таван догол мөрийг ээлжлэн чанга уншихад урь. Тэднийгуншиж дууссаны дараа асуу:

• Бид Есүс Христийн Түүнийг дага гэсэн урилгыг хэрхэн хүлээн авдаг вэ?(Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид Есүс Христтэй адилболж, Түүний зан чанаруудыг өөртөө хөгжүүлснээрээ Түүнийг дагагэсэн урилгыг хүлээн авдаг.)

• Христийн зан чанаруудыг өөртөө хөгжүүлэх нь хэрхэн таныг Есүс Христийнсайн мэдээний илүү хүчирхэг мөн үр бүтээлтэй номлогч болгох вэ?

Суралцагчдаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 132-р хуудсан дээрх Сударсудлах хайрцган доторх судруудаас нэгийг сонгохыг хүс. Суралцагчдыг сонгосонсудрын хэсгээ уншаад, энэ нь Есүс Христийн үлгэр жишээг дагах талаар юу зааж

61

Хариултыг тунгаанбодох цаг гаргаж өг.Ангийн гишүүд бодоххангалттай хугацааөгсөн үед асуултуудадилүү гүн гүнзгийхариулт өгдөг. Жишээнь, та асуусныхаа дараа“Хариултынхаа талаархэсэг хугацаанд бод.Дараа нь би та нарынхариултыг авна” гэжхэлж болно.

байгааг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ ангийнхантайхуваалцахад урь. Цөөн суралцагчийг хариулсны дараа асуу:

• Та нар ямар ямар зан чанарыг Есүс Христтэй холбож хардаг вэ?

Аврагчийн зарим зан чанарыг харуулсан “Christlike Attributes” (2:54) видеобичлэгийг үзүүл. Суралцагчдыг Аврагчийн тэнгэрлэг зан чанар хэрхэн түүнийүйлдлүүдээс, ялангуяа бусадтай харилцаж байгаа байдлаас нь харагддагийг олжхарахад урь.

Видео бичлэгийг үзэж дууссаны дараа дараахтай адилхан асуултуудыг тавихынзэрэгцээ хариултынхаа талаар бодох хангалттай хугацааг суралцагчдад гаргажөгөхөд анхаар.

• Аврагчийн тэнгэрлэг зан чанарууд хэрхэн түүний үйлдлүүдээс ялангуяабусадтай харилцаж байгаа байдлаас нь харагдаж байна вэ?

• Есүсийн үйлдлүүд бусдад ямар нөлөө үзүүлсэн бэ?

Суралцагчдыг хажуудаа сууж байгаа суралцагчтай хэн нэгний Христийнхтэй адилзан чанар хэрхэн тэдэнд нөлөөлж байсан тухай туршлагаа хуваалцахад урь. Дараань тэдэнд дараах асуултын талаар тунгаан бодох цаг гаргаж өг:

• Та уг видео бичлэгт үзүүлсэн Христийн ямар зан чанарыг өөртөө илүү бүрэнхөгжүүлэхийг хүсэж байна вэ?

Христийн зан чанаруудыг өөртөө хөгжүүлэх ньЦөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 4:1–7-г ээлжлэн чанга уншихад урь.

• Сургаал ба Гэрээ 4:5–6-д цэдэглэгдсэнээр, Христийнхтэй адил болон ажиллажхөдөлмөрлөхөөр дуудагдахад шаардагдах зан чанарууд хоорондоо ямар уялдаахолбоотой вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч дараах зарчмыг олжтогтоох ёстой: Христийнхтэй адил зан чанаруудыг эзэмшсэн хүмүүс ИхЭзэний ажилд үйлчлэхэд тохирохуйц болдог.)

Ангийнхныг Миний сайн мэдээг номло гарын авлагын 143-р хуудсан дээрх Занчанартай холбоотой үйл ажиллагааг нээхэд урь. Хуудасны дээд талд байхзаавруудыг тайлбарлаж өгсний дараа суралцагчдыг үйл ажиллагааг хийжгүйцэтгэхэд урь. Энэ үйл ажиллагаанд хэр хугацаа зарцуулах шаардлагатайболохыг суралцагчдад хэлэх нь тустай байж болно. Суралцагчдад үйл ажиллагаагхувилж өгөх талаар бодож үз. Хэрэв суралцагчид өөрсдийн Миний сайн мэдээгномло гарын авлага дээр үйл ажиллагаагаа гүйцэтгэхээр сонговол та тэднээсхарандаагаар бичихийг хүс. Суралцагчдад үйл ажиллагаагаа хийж дуусгаххангалттай цаг гаргаж өг. Дараа нь ангийн гишүүдээс өөртөө үнэлгээ хийжбайхдаа юу сурч, мэдэрснээ хуваалцахыг хүс. Хэрэв шаардлагатай бол дараахтайадил асуултуудыг тавих талаар бодож үз:

• Энэ үйл ажиллагаан дээрх ямар ямар зан чанар танд онцгой санагдсан бэ?Яагаад?

• Та энэ үйл ажиллагаанаас юу сурсан бэ?

Суралцагчдыг илүү сайн суралцаж, амьдралдаа илүү бүрэн дүүрэн хөгжүүлэхийгхүсэж байгаа нэг зан чанарыг сонгоход урьснаар Христийн зан чанаруудыг илүүгүнзгий ойлгоход тэдэнд тусал. Суралцагчдаас Миний сайн мэдээг номло гарынавлагын 131–140-р хуудаснаас сонгосон зан чанарыг дүрсэлсэн хэсгийг олохыг хүс.Дараа нь тэдэнд өөрсдийн хэсгийг холбогдох судруудын хамт судлах цаг гаргаж өг.Суралцагчдад хэр хугацаанд судлах хэрэгтэйг мэдэгдэх нь тустай байж болно.

9-Р ХИЧЭЭЛ: ХРИСТИЙН ЗАН ЧАНАРУУДЫГ ӨӨРТӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

62

Суралцагчдыг унших үедээ бодож үзэхэд зориулан, дараах асуултуудыг самбардээр бич:

• Та нар энэ зан чанарын талаар ямар шинэ зүйл ойлгосон бэ?

• Уг зан чанарыг хөгжүүлэхийн тулд таны зүрх сэтгэл, оюун санаа эсвэлүйлдлүүдэд ямар өөрчлөлт гарах ёстой вэ?

• Энэхүү зан чанарыг хөгжүүлэх нь номлолын ажлын тань үр дүнг хэрхэннэмэгдүүлэх вэ?

Суралцагч бүр хэрхэн ажиллаж байгааг харахын тулд өрөөгөөр явж, суралцагчдадасуух зүйл гарвал хариул. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа,тэднийг самбар дээрх асуултуудад хариулахад урь.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд,суралцагчдаас Христийн зан чанаруудыг өөрсдөдөө хөгжүүлэхийн тулд биднийгюу хийх ёстой гэж хэлснийг олж мэдэхийг хүс:

“Бидний насан туршдаа хөгжүүлэх хэрэгтэй Христийн нэлээд олон зан чанарыгсудруудад дүрсэлсэн байдаг. … Христийн зан чанарууд нь Бурханаас ирдэгбэлгүүд юм. Тэдгээрийг Түүний туслалцаагүйгээр хөгжүүлж чадахгүй. Бид бүгдэдхэрэгтэй энэ тусламжийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидэнд үнэгүйөгсөн юм. Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлтэй байна гэдэг нь

Түүний хязгааргүй хүч, оюун билиг, хайранд найдах буюу Түүнд төгс байдлаар итгэлхүлээлгэхийг хэлнэ. Бид сонгох эрхээ зөв шударга ашиглах үед Христийнхтэй адил зан чанаруудбидний амьдралд ирдэг. … Бид Аврагчтай илүү адил болохын тулд өөрсдийн амьдралыг ойройрхон дүгнэж, үнэн наманчлалын замаар дамжуулан Есүс Христийн ач гавьяанд болон ТүүнийЦагаатгалын адислалууд дээр тулгуурладаг байх хэрэгтэй” (“Christlike Attributes—the Windbeneath Our Wings,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 102–103).

• “Христийнхтэй адил зан чанарууд Бурханаас ирдэг бэлгүүд” гэдэг нь таныхувьд юу гэсэн утгатай вэ? (Тэдгээр нь Бурханы тусламжгүйгээр бүрэн дүүрэнхөгжүүлэх боломжгүй бэлгүүд юм.)

• Ерөнхийлөгч Угдорфын хэлснээр, бид эдгээр зан чанарыг хөгжүүлэхэдБурханы тусламжийг авахын тулд юу хийж болох вэ? (Та дараах өгүүлбэрийгсамбар дээр бичин, суралцагчдын хариултуудыг нэгтгэн дүгнэж болно: Биднаманчлан, Есүс Христэд итгэлтэй байж, Цагаатгалд тулгуурласнаарааХристийн зан чанаруудыг өөрсдөдөө хөгжүүлж чадна.)

• Наманчилж, Цагаатгалд итгэх нь Христийнхтэй адил зан чанаруудыгхөгжүүлэхэд бидэнд хэрхэн туслах вэ? (Бид итгэл, наманчлалаар дамжуулан ИхЭзэнийг Христийнхтэй адил зан чанаруудаар биднийг адислахад урьдаг. Биднаманчлах үедээ Христтэй адил болох хүслээ харуулдаг бөгөөд амьдралдааАриун Сүнсийг илүү ихээр урьдаг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийгүзүүлээд, нэг суралцагчийг ангийнханд чанга уншиж өгөхөд урь:

9-Р ХИЧЭЭЛ: ХРИСТИЙН ЗАН ЧАНАРУУДЫГ ӨӨРТӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

63

“Аврагч нифайчуудад зааж байхдаа тэдний хэн болох ёстойг дурдсан. Тэрээр‘эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд’ (3 Ни. 27:20)наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авснаар ариусгагд хэмээнзарлигласан. Тэрээр төгсгөлд нь: ‘Тиймийн тул, та нар ямархуу маягийн хүмүүсбайвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу’ (3 Ни. 27:27)

хэмээн хэлсэн юм.

“Есүс Христийн сайн мэдээ бол биднийг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд ямар болох ёстой, түүншиг нь болгож чадах төлөвлөгөө билээ. Энэхүү толбогүй, төгс төгөлдөр байдал нь гэрээ, ёслол,үйлдлүүдийн болон зөв сонголтуудын нийлбэрийн үр дүнд мөн тасралтгүй үргэлжлэхнаманчлалын үр дүнд бий болдог. ‘Энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе’(Алма 34:32)” (“The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 33).

Асуу:

• Ахлагч Өүксийн хэлснээр, бид Есүс Христтэй илүү адил болохын тулд юу хийхёстой вэ? (Бид ариун нандин ёслолуудыг хийж, сахин, тэдгээрийг хүлээнавахуйц зохистой байж, зөв сонголт хийн, наманчлах ёстой.)

Суралцагчдыг Моронай 7:47–48-ыг нээхэд урь. Эдгээр шүлэгт энэрлийгонцгойлон авч үзсэн байдаг ч Христийн зан чанаруудыг өөрсдөдөө бий болгохтухай ерөнхий зарчмыг илүү тодорхой заасан байдаг. Ангийнхныг дагаж уншаад,Тэнгэрлэг Эцэгийн Хүүтэй адил болохдоо Түүний тусламжийг урихын тулд бид юухийж болох талаар хайж байх хооронд нэг суралцагчийг шүлгүүдийг уншихад урь(хариултууд нь Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйхын мөн Христийн “үнэндагалдагчид” болохын ач холбогдол дээр төвлөрөх ёстой). Христийнхтэй адил занчанарууд нь Бурханаас ирсэн бэлэг учраас бид тэдгээрийг хөгжүүлэхийн тулдТүүнээс тусламж хүсэх ёстой гэдгийг онцол.

9-Р ХИЧЭЭЛ: ХРИСТИЙН ЗАН ЧАНАРУУДЫГ ӨӨРТӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

64

Сурч мэдсэн зүйлээхэрэгжүүлэх ньСуралцагчид (1) зүрхсэтгэл, оюун санаандаасургаал эсвэл зарчмыгхүлээн авч,(2) тэдгээрийн дагууүйлдэж, амьдарснаарсурч мэдсэн зүйлээхэрэгжүүлж байгаа ньтэр юм. Багш нар ангидбайхад ньсуралцагчдадааойлгож, мэдэрсэнзүйлийнхээ талаартунгаан бодож эсвэлбичиж тэмдэглэн, сурчмэдсэн зүйлээамьдралдаахэрэгжүүлэхийн тулдямар тодорхой алхамхийх ёстойгоо бодожүзэх цаг гаргаж өгснөөрсурч мэдсэн зүйлээхэрэгжүүлэхэд тусална.

Та суралцагчдад сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодожүзэхэд нь туслахын тулд тэднээс ирээдүйн номлогч суралцсан зан чанараахөгжүүлэхээр эрэлхийлэхдээ хийх үйлдлүүдийн зарим жишээг хуваалцахыг хүсэжболно. Дараа нь суралцагчдад уг зан чанарыг илүү сайн хөгжүүлэхэд нь туслах мөнтогтмол хийх зөв сонголтууд орсон төлөвлөгөө бичих цөөн минут гаргаж өг.Тэднийг төлөвлөгөөгөө эцэг, эхтэйгээ юм уу итгэл хүлээсэн найзтайгаахуваалцахад урамшуулан дэмж. Мөн суралцагчдыг төлөвлөгөөгөө хойшлуулалгүйдагахад урамшуулан дэмж. Одоо гаргаж буй хичээл зүтгэл нь тэдний номлолынтуршлагад тун их нөлөөлнө.

Хэрэв тэд Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэн, Их Эзэнтэй адил болохыгэрэлхийлэх юм бол Тэрээр тэднийг адислах болно гэдгийг суралцагчдаднотолсноор хичээлийн энэ хэсгийг өндөрлө.

Номлогчийн ажил дахь Христийнхтэй адил зан чанаруудТэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн, ихэвчлэн АриунАссиси Франсисийн хэлсэн үг хэмээн үздэг үгийг эш татсан дараах мэдэгдлийгсамбар дээр бич. Нэг суралцагчаас чанга уншихыг хүс.

“Сайн мэдээг үргэлж номлож бай, гэхдээ зөвхөн шаардлагатай үед л үг хэрэглэж бай”(“Дамаск орох зам дээр хүлээн сууна,” Ensign, 2011 оны 5-р сар эсвэл 2011 оны 4-р сарынЕрөнхий чуулган, 77).

Дараа нь дараахтай төстэй асуултуудыг тавь:

• Бид хэрхэн үг хэрэглэхгүйгээр сайн мэдээг номлож болох вэ?

• Христийн зан чанаруудыг өөрсдөдөө хөгжүүлэх нь хэрхэн бидэнд үг хэрэглэжмөн хэрэглэхгүйгээр сайн мэдээг илүү сайн заах боломжийг олгодог вэ?

• Хэн нэгэнд Христтэй адил хандахад тэдний зүрх сэтгэл ямар болдог вэ?(Тэдний зүрх сэтгэл зөөлөрч, сайн мэдээний захиасыг сонсох илүү их хүсэлтэйболдог).

• Яагаад номлогчид байх Христийнхтэй адил зан чанарууд номлогчийн ажлынамжилтад чухал байдаг вэ? (Суралцагчдын хариултад дараах үнэн орсон байхёстой: Христийнхтэй адил зан чанарууд нь хүмүүсийг Аврагчид авчранаврахад хүчирхэг нөлөө үзүүлж чадна.)

“Impressions of Missionaries” (4:32) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыгсонирхогчдын номлогчдоос олж харсан зан чанаруудыг болон тэдгээр зан чанарсонирхогчдод хэрхэн нөлөөлсөн болохыг тэмдэглэж авахад урь.

Видео бичлэгийг үзүүлсний дараа асуу:

• Сонирхогчид номлогчдоос ямар эерэг зан чанаруудыг олж харсан бэ?

• Яагаад эдгээр зан чанар сонирхогчдод эерэг сэтгэгдэл төрүүлсэн гэж та бодожбайна вэ?

• Зарим сонирхогч сөрөг зан чанаруудыг дурдсан. Эдгээр зан чанарсонирхогчдод хэрхэн нөлөөлсөн бэ?

• Номлогчид иймэрхүү сөрөг сэтгэгдэл үлдээхээс хэрхэн зайлсхийж болох вэ?

Христийнхтэй адил зан чанарууд болон биеэ авч явах байдал нь номлогчдод заажбуй хүмүүсээ сайн мэдээг хүлээн авахад бэлдэхэд нь тусалдаг болохыг харуулахын

9-Р ХИЧЭЭЛ: ХРИСТИЙН ЗАН ЧАНАРУУДЫГ ӨӨРТӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

65

тулд нэг суралцагчаас Аммоны леменчүүдийн дунд сайн мэдээг номлохын тулдгаргасан хичээл зүтгэлийн талаар өгүүлсэн түүхийг хураангуйлан хэлэхийг хүс.Ангийг дөрвөн бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрд дараах судрын хэсгүүдээснэгийг оноож өг. Суралцагчдаас оноосон хэсгээ дотроо уншаад, Аммоныхаруулсан Христийнхтэй адил зан чанарыг олж тогтооход урь.

Алма 17:22–25

Алма 17:28–31

Алма 17:33–37

Алма 18:1–3, 8–10

Суралцагчдад унших цаг гаргаж өгсний дараа, дараах асуултуудыг ангийнхантайярилц:

• Та нарын уншсан хэсэгт Аммон Христийнхтэй адил ямар зан чанарыгхаруулсан бэ?

• Аммоны зан чанарууд зааж буй хүмүүст нь хэрхэн нөлөөлсөн бэ?

• Өнөө үеийн номлогчид Аммоны үлгэр жишээг ямар арга замаар дагаж болохвэ?

Суралцагчдыг Христийнхтэй адил зан чанаруудыг үлгэр жишээгээрээ харуулжбайгааг нь харсан хүнийхээ тухай бодоход урь. Асуу:

• Уг хүн Христийнхтэй адил зан чанараараа танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Хамтрагчтайгаа хамт үйлчлэх ньНомлогчдод хамт үйлчлэх хамтрагчийг үргэлж оноож өгдөг гэдгийг сануул.Суралцагчдыг хамтрагчтайгаа хамт ажиллах үед гарч болзошгүй сорилтбэрхшээлүүдийн талаар хэлэхэд урь. Суралцагчдаас дараах зүйлийг асуу:

• Яагаад номлогчид хамтрагчид болон үйлчилдэг гэж та бодож байна вэ?

Их Эзэний өгсөн загвар учраас номлогчид хамтрагчид болон үйлчилдэг гэдгийгойлгоход нь суралцагчдад туслахын тулд Сургаал ба Гэрээ 42:6 ба 2 Коринт 13:1-ийг чанга унш. Дараа нь асуу:

• Яагаад номлогчдод Христийнхтэй адил зан чанар, үйлдлүүдийг хамтрагчдааүзүүлэх нь чухал вэ? (С ба Г 38:24–25, 27-г үзнэ үү.)

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын (1920–2007) дараахмэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас ангийнханд чанга уншиж өгөхийг хүс:

“Хамтрагч байхдаа зөрчилдөөн бүү үүсгэ. Таны зарим хамтрагч амьдралын таньхамгийн эрхэм нандин найз байх болно. Хамт байхыг хүсдэг тийм хамтрагч ньбол. Хамтрагчтайгаа харилцахдаа амин хувиа бүү хичээ. Зөрчилдөөн байвал хэнбуруутай эсэхээс үл хамааран Их Эзэний Сүнс холдон одно. Бидний хүн нэг бүрөвөрмөц хүч чадал, ур чадвартай хувь хүмүүс бөгөөд дэлхий дээрх ямар ч хүнтэй

адилгүй. Бидний хүн нэг бүрд сул дорой чанарууд байдаг. Эв найрамдалтай хамтрагчидбайснаар нэг нь сул дорой байхад нөгөө нь хүчтэй байж, багийн ажил өрнөдөг” (“What I WantMy Son to Know before He Leaves on His Mission,” Ensign, 1996 оны 5-р сар, 41).

9-Р ХИЧЭЭЛ: ХРИСТИЙН ЗАН ЧАНАРУУДЫГ ӨӨРТӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

66

• Хамтрагчдын хооронд зөрчилдөөн үүсэх үед юу тохиолддог гэж ерөнхийлөгчФауст хэлсэн бэ? (Мөн 3 Нифай 11:29-ийг үзнэ үү.)

• Бидний судалсан зан чанарууд зөрчилдөөнөөс зайлсхийн, илүү эвнайрамдалтай байхад хамтрагчдад хэрхэн туслах вэ? (Номлогчийнхамтрагчид нэг нэгэндээ Христийнхтэй адил зан чанар, хандлагыгүзүүлэх үед Сүнсээр адислагддаг гэсэн зарчмыг олж тогтооходсуралцагчдад тусал.)

• Яагаад эв найрамдалтай байх нь хамтрагчдыг сайн мэдээг номлоход илүү үрбүтээлтэй болгодог вэ?

Missionary Handbook (29–30-р хуудас) дахь “Your Companion” (“Relationships withOthers” хэсэг доторх) гарчигтай дэд хэсгийн эхний таван догол мөрийг чангаунших талаар бодож үз. Дараа нь асуу:

• Та эдгээр догол мөрнөөс олж мэдсэн зарчмуудыг гэр бүлийнхээ гишүүн эсвэлнайзтайгаа харилцаагаа хүчирхэгжүүлэхэд хэрхэн ашиглаж байсан бэ?

Суралцагчдыг Христийн тухай болон Түүнтэй адил болохын ач холбогдлын тухайгэрчлэлээ хуваалцахад урин, хичээлээ өндөрлө.

Үйлдэх урилгаХристийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх явцад Их Эзэний тусламж болонхувийн зүгээс ихээхэн хичээл зүтгэл шаардагддаг гэдгийг ойлгоход суралцагчдадтусал. Аврагчтай адил болох гэсэн хичээл зүтгэлийнхээ нэг хэсэг болгон дараахсанал болгосон үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг хийжгүйцэтгэхэд тэднийг урамшуулан дэмж.

• Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлэг дээрх Христийнхтэй адилзан чанаруудын нэгийг сонгоод, уг зан чанарын талаар судрууд, Библийн тольбичиг, судруудын удирдамж, индекс зэргийг ашиглан илүү сайн судал. Уг занчанарыг амьдралдаа илүү бүрэн дүүрэн хөгжүүлэх төлөвлөгөө гарга.Төлөвлөгөөгөө эцэг, эхтэйгээ эсвэл итгэл хүлээсэн найзтайгаа хуваалц.

• Гэр бүл, найз нөхөд (гишүүн болон гишүүн бус), Сүмийн удирдагчдадаа уламбүр Христтэй адил хандахын тулд юу хийж болох талаар бод. Өөртөө байгаатодорхой санаануудыг бичиж аваад, энэ долоо хоногийн турш тэдгээрийндагуу үйлд.

• Ирээдүйн номлогчийн хамтрагчтайгаа зөрчилдөхөөс зайлсхийхэд өөрийгөөхэрхэн бэлтгэх талаар зорилт тавь.

• Гэр бүлийн гишүүд, найз нөхдөдөө хайраа илэрхийлэх мөн тэдэнд тэвчээртэйхандаж, энэрч үйлчлэх арга замуудыг ол.

9-Р ХИЧЭЭЛ: ХРИСТИЙН ЗАН ЧАНАРУУДЫГ ӨӨРТӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

67

10 Авралын төлөвлөгөөг заах нь(1-р хэсэг)

ОршилАвралын төлөвлөгөө нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийнхээ азжаргалд зориулсан төлөвлөгөө юм. Энэ нь Есүс ХристийнЦагаатгалд төвлөрдөг ба яагаад Цагаатгал шаардлагатайбайсан талаар заадаг. Түүнчлэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнь “Би хаанаас ирсэн бэ?,” “Энэ амьдрал дахь миний зорилго

юу вэ?,” “Би нас барсныхаа дараа хаашаа очих вэ?” зэрэгасуултуудад хариулдаг. Ирээдүйн номлогчид авралынтөлөвлөгөөний сургаалын талаар тодорхой ойлголттой байхаасгадна уг төлөвлөгөөг энгийнээр тайлбарлан, хүчтэй гэрчлэхэдөөрийгөө бэлтгэсэн байх ёстой.

Нэмэлт бэлтгэл• 2 Нифай 2:22–25; Алма 12:32–34; Мосе 1:39-ийг судал.

• Миний сайн мэдээг номло, 52–55-р хуудсыг судал.

• LDS.org дээрх “God Is Our Father” (3:05) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.

• LDS.org дээрх “The Plan of Salvation” (4:30) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.

Заах зөвлөмжДэлхийн өмнөх амьдрал: Бурханы зорилго ба бидэнд зориулсантөлөвлөгөөАнгийнхныг онцгой цугларалтын нээлтийн нэг хэсэг болгон “Би Бурханы хүүхэд”дууллыг дуулахад урих талаар бодож үз. Хичээлийн эхэнд суралцагчдыг “БиБурханы хүүхэд” дууллын эхний бадгийн шүлгийг уншаад, шүлэгт орсон сургаалэсвэл зарчмуудыг олж мэдэхийг тэднээс хүс.

Би Бурханы хүүхэд тулЭнэ эх дэлхийд намайгИх энэрэнгүй эх эцгийгДэлхийн хамт заяав, Тэр.Надад замаа олоход туслан,Хөтлөн удирдаач.Түүнтэй амьдрахын тулд биЮу хийх ёстойг заагаач.(“Би Бурханы хүүхэд,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 58-р хуудас)

Тайлбар: Мөн өөр нэг сонголт нь хичээлийн эхэнд “God Is Our Father” (3:15) видео бичлэгийгүзүүлэх талаар бодож үз. Видео бичлэгийн талаар ярилцах хэдэн хором гаргаж өгсний дарааангийнхныг “Би Бурханы хүүхэд” дууллыг дуулахад урь.

Хэсэг хугацааны дараа суралцагчдыг дууллаас олж мэдсэн чухал сургаал эсвэлзарчмуудыг тайлбарлахад урь. Хэрэв шаардлагатай бол дараах асуултуудыг тавьжболно:

• Эдгээр шүлэг нь энэ дэлхийд ирэхээс өмнөх бидний амьдралын талаар юухаруулж байна вэ?

• Эдгээр шүлэг нь дэлхий дээрх амьдралын зорилгын тухай юу харуулж байнавэ?

68

Суралцагчдад номлогчийн хувьд тэдэнд амьдралын зорилгын тухай заах боломжгарч ирнэ гэдгийг хэл. Нэг эсвэл түүнээс олон суралцагчийг Миний сайн мэдээгномло гарын авлагын 52-р хуудсан дээрх “Дэлхийн өмнөх амьдрал: Бурханызорилго ба бидэнд зориулсан төлөвлөгөө” гарчигтай хэсгийн эхний хоёр доголмөрийг чанга уншихад урь.

Түүнчлэн та Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрынхэлсэн дараах мэдэгдлийг хуваалцаж болно:

“Бидний мөнх бус байдлын өмнөх оршихуйн тухай мэдлэгээс илүү чухал үнэнСэргээлтээр дамжин бидэнд ирээгүй юм. Энэхүү үнэнийг өөр ямар ч сүммэддэггүй бас заадаггүй. Сургаал нь зөвхөн хураангуйлсан хэлбэрээр өгөгдсөн чүндсэн тулгуур үнэнүүдийг бидэнд баталдаг чухал нотолгоонууд илчлэлтүүдэдхангалттай олон удаа давтагдсан байдаг” (Our Father’s Plan [1984], 14).

Асуу:

• Дэлхийн өмнөх амьдралынхаа тухай мөн бид сүнсэн хүүхдүүдийн хувьд Тэнгэрдэх Эцэгтэйгээ хамт амьдарч байсан гэдгийг мэдэх нь хэрхэн биднийамьдралыг илүү агуу утга учиртай болоход тусалдаг вэ? (Суралцагчдыгхариулж байх хооронд дараах зарчмыг онцол: Бид өөрсдийгөө ТэнгэрлэгЭцэгийн хүүхдүүд гэдгийг ойлгох үедээ дэлхий дээрх амьдрал мааньилүү агуу утга учиртай болохыг олж мэддэг.)

Суралцагчдад энэ зарчмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахынтулд “God Is Our Father” (3:05) видео бичлэгийг үзүүлээд, суралцагчдыг видеобичлэг дээрх хүмүүсийн дүрслэн хэлсэн адислалуудыг олж сонсоход урь.

Суралцагчдыг видео бичлэг үзэж дууссаны дараа дараах асуултуудыг тавь:

• Видео бичлэг дээрх хүмүүс өөрсдийгөө Бурханы хүүхдүүд гэдгээ олж мэдсэнээрирсэн ямар ямар адислалыг дүрслэн хэлсэн бэ?

• Би Бурханы хүүхэд гэсэн мэдлэг амьдралын агуу утга учрыг олоход танд хэрхэнтусалсан бэ?

Цөөн суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 53-р хуудаснысүүлийн дөрвөн догол мөрийг ээлжлэн чанга уншихад урь. Бурханд хүүхдүүддээзориулсан ямар зорилго байдаг мөн авралын төлөвлөгөө хэрхэн уг зорилгыггүйцэлдүүлдэг талаар зааж буй сургаал, зарчмуудыг олж мэдэх даалгаврыгсуралцагчдад өг. Дараа нь асуу:

• Бурхан хүүхдүүддээ зориулан ямар төлөвлөгөө зохиосон бэ? (Суралцагчдынхариултад авралын төлөвлөгөө нь Бурханы бүх хүүхдэд үхэшгүй байдалхийгээд мөнх амьдралын адислалуудаас хүртэх боломжийг олгодоггэсэн сургаал орсон байж болно. Хэрэв тодруулах шаардлага гарвал та Минийсайн мэдээг номло гарын авлагын 64–65-р хуудсан дээрх үхэшгүй байдал болонөргөмжлөлийн тодорхойлолтыг дурдаж болно. Мөнх амьдрал нь Бурханыамьдардаг амьдрал гэдгийг онцол.)

10-Р ХИЧЭЭЛ: АВРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

69

Чээжлэх нь. Чээжлэхнь суралцагчдад судрынтодорхой хэсгүүдийнталаар судалж мөнхайрлахад тусалдаг.Түүнчлэн энэ ньшаардлагатай үедАриун Сүнсэнд эдгээрхэсгийг тэдний ойсанамжид сануулжбайх магадлалыгнэмэгдүүлдэг (Иохан14:26-г үзнэ үү).Суралцагчдыгсудруудыг чээжлэхэдурихдаа суралцагчбүрийн чадвар, нөхцөлбайдалд тохируулахаданхаар. Хэрэвсуралцагчдад судрынхэсгүүдийг чээжлэх ньхэцүү бол тэд үүнээсээичих эсвэл сандрахёсгүй.

Суралцагчдад энэ сургаалыг ойлгоход нь туслахын тулд тэднийг Мосе 1:39-ийгуншиж, чээжлэхэд урь. Тэдэнд энэ судрын хэсгийг чээжилж, чээжээр унших хэдэнхором гаргаж өгсний дараа асуу:

• Сонирхогчдод Бурханы зорилго бол бидний үхэшгүй байдал хийгээд мөнхамьдралыг тохиолгон авчрах гэдгийг заах нь тэдний амьдралдаа гаргахшийдвэрүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдад “Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгонавчрах” (Мосе 1:39) гэсэн Тэнгэрлэг Эцэгийн ажилд гүйцэтгэх номлогчдынүүргийн талаар тунгаан бодох цаг гаргаж өг. Суралцагчдыг бодол санаагаа өөрнэг суралцагчтай хуваалцах юм уу судлах тэмдэглэлдээ бичихэд урь.

Бүтээлт ба бидний бие махбодНэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 53-р хуудсан дээрх“Бүтээлт” гарчигтай хэсгийг чанга уншихад урь. Суралцагчдад Бурханы авралынтөлөвлөгөөн дэх Бүтээлтийн ач холбогдлыг олж мэдэх даалгавар өг. Дараа нь асуу:

• Яагаад бид дэлхийн бүтээлтийг Бурханы авралын төлөвлөгөөний чухал хэсэггэж үздэг вэ? (Бидний хүн нэг бүр Бурхантай адил болж, өсөжхөгжихийн тулд бие махбодтой болж, сорилтын хугацаандсоригдохоор дэлхий дээр ирэх ёстой байв.)

Бие махбодыг хүлээн авахын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахынтулд, Сюзан В.Таннэр эгчийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчөөрүйлчилж байхдаа хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, чанга унш. Бидний хүн нэгбүр яагаад бие махбодтой болохыг тэсч ядан хүлээж байсан тухай олж мэдэхэдсуралцагчдыг урь.

“Дэлхийн өмнөх амьдралд бид бие махбод нь Бурханы бидэнд зориулсан агуутөлөвлөгөөний нэг хэсэг байсан гэдгийг мэдсэн. Энэ талаар гэр бүлийн тунхагт:‘Сүнслэг хөвгүүд, охид нь Бурханыг Мөнхийн Эцэг хэмээн мэдэж, биширдэгбайсан бөгөөд Түүний хүүхдүүд бие махбодтой болж дэлхийн туршлагыгхуримтлуулан төгс төгөлдөр болон хөгжин дэвшиж, улмаар мөнхийн амьдралыг

өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн биелүүлэх боломжтой Түүний төлөвлөгөөгхүлээн зөвшөөрсөн юм. Үнэндээ бид уг төлөвлөгөөний нэг хэсэг болохоор ‘баярлалдануухайлсан’ (Иов 38:7).

Бид яагаад тэгж их догдлон, баярласан юм бол? Бид бие махбодынхоо талаарх мөнхийнүнэнийг ойлгож байсан. Бидний бие махбод Бурханы дүрээр бүтээгдэх болно гэдгийг мэдэжбайсан. Бие махбод маань бидний сүнсийг тээх болно гэдгийг мөн мэдэж байсан. Түүнээсгадна бие махбод маань өвчин, өвдөлт, хөдөлмөрийн чадваргүй байдал, уруу таталтадхарьяалагдах болно гэдгийг ч бид бас ойлгож байсан. Бид зөвхөн сүнс, матери хоёр хамтдаасалахгүйгээр нэгдэж байж Тэнгэрлэг Эцэгтэй адил болохоор өсөж хөгжин (С ба Г 130:22-ыг үзнэүү), ‘баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авдаг’ (С ба Г 93:33) гэдгийг мэдэж байсан учраасэдгээр сорилт бэрхшээлийг хүлээн авахад бэлэн байсан төдийгүй үүнийг тун их хүсэн хүлээжбайсан юм” (“The Sanctity of the Body,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 13).

Дараа нь асуу:

• Мөнх бус байдлын өмнөх дэлхийд ирэн, бие махбодтой болохыг тэсэн яданхүлээхэд хүргэсэн ямар ямар үнэнийг бид ойлгож байсан бэ?

• Яагаад бид мөнх бус байдалд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарна гэдгээ мэдэжбайсан ч дэлхий дээр ирэхэд бэлэн байсан төдийгүй үүнийг маш ихээр хүсэнхүлээж байсан бэ?

10-Р ХИЧЭЭЛ: АВРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

70

Суралцагчдад дараах асуултыг тунгаан бодох цаг гаргаж өг: Та бидний мөнх бусбайдалд олсон туршлага бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болохоор өсөжхөгжихөд тусалдгийг сонирхогчдодоо яаж тайлбарлах вэ? Хэрэв цаг гарвалтэднийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 53-р хуудсан дээрх “Бүтээлт”гэсний доор байгаа Судар судлах хайрцган доторх судрын эшлэлүүдийг судлахадурь. Хэсэг хугацааны дараа суралцагчдыг хажуудаа сууж байгаа суралцагч рууэргэн хараад, хариултаа тайлбарлаж өгөхөд урь.

Сонгох эрх ба Адам, Ева хоёрын уналтДараах гарчгуудыг самбар дээр бич:

Адам, Ева хоёр цэцэрлэгт юу хийжболох байсан бэ?

Адам, Ева хоёр цэцэрлэгт юу хийжболохгүй байсан бэ?

Суралцагчдыг 2 Нифай 2:22–25 болон Миний сайн мэдээг номло гарын авлагын54-р хуудсан дээрх “Сонгох эрх ба Адам, Ева хоёрын уналт” хэсгийг судлахад урь.Тэднийг уншиж байх хооронд ангийн хэсэг суралцагчийг Адам, Ева хоёрцэцэрлэгт юу хийж болох байсныг жагсааж бичихэд урь (тэд гэнэн, гэм зэмгүйбайдалд үүрд үлдэх байсан, тэд шийдвэр гаргахдаа сонгох эрхээ ашиглаж болохбайсан). Ангийн бусад суралцагчийг Адам, Ева хоёр Едений цэцэрлэгт байхдаа юухийж болохгүй байсныг жагсаан бичихэд урь (тэд өсөлт хөгжил, сөрөг тал зэргийгмэдэхгүй байх байсан; тэд зовлон шаналал, өвчин эсвэл гэм нүглийг мэдэхгүй байхбайсан; тэд өвчин, зовлонг үзэхгүй, үр хүүхэдтэй болж чадахгүй байх байсан).Цөөн минутын дараа суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.Суралцагчдыг хариулж байх хооронд ангийн нэг гишүүнийг суралцагчдынхариултыг самбар дээр бичихэд урих талаар бодож үз.

Суралцагчдын анхаарлыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 54-р хуудсандээрх биеийн үхэл болон сүнсний үхэл нэр томьёонууд руу хандуул. Магадгүй бүхсуралцагч биеийн үхэл гэдэг нь бие махбодын үхлийг хэлж байгааг ойлгож байгаабайх. Тэдэнд сүнсний үхэл гэдэг нь Бурханы оршихуйгаас салан тусгаарлагдахыгхэлдэг гэдгийг ойлгоход тусал. Хоёр үхэл хоёулаа Адамын Уналтын үр дүн юм. Бидзөвхөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хоёр үхлийг хоёуланг ялан дийлжчадна.

Та авралын төлөвлөгөөн дэх Уналтын ач холбогдлын талаарх суралцагчдынойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн(1876–1972) хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчийгангийнханд чанга уншиж өгөхөд урь.

“Адамыг Едений цэцэрлэгээс хөөгдсөний дараа Их Эзэн түүний дээр шийтгэлноогдуулсан. Зарим хүн уг шийтгэлийг аймшигтай муухай зүйл гэж үздэг. Энэ ньтийм биш юм. Энэ нь адислал байсан. Үүнийг харагдах байдлын хувьд ч гэсэншийтгэл гэж үзэх нь зөв эсэхийг би мэдэхгүй.

Хүн төрөлхтөн аврал, өргөмжлөлийг хүртэхийн тулд энэ дэлхийд бие махбодхүлээн авч, зөвхөн мөнх бус байдалд л олж авах туршлага, мэдлэгээр дамжин өнгөрөхшаардлагатай. Их Эзэн маань Түүний ажил болон алдар суу нь “үхэшгүй байдал хийгээд мөнхамьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” [Мосе 1:39] явдал мөн хэмээн хэлсэн. Мөнх бусбайдалгүйгээр энэ агуу адислалыг гүйцэлдүүлэх боломжгүй байсан. Иймээс дэлхий бүтээгдэж,

10-Р ХИЧЭЭЛ: АВРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

71

Бурханы хүүхдүүдээр дүүргэгдсэн бөгөөд тэдэнд сонгох эрх чөлөөний агуу бэлгийн хамт мөнхбус оршихуйгаар дамжин өнгөрөх онцгой эрхийг олгосон юм. Тэд энэ бэлгээр дамжуулансайныг эсвэл хилэнцийг сонгож, улмаар ирэх мөнх байдалд өөрийн шагналыг хүлээн авна.Адамын зөрчлийн ачаар бид энэ мөнх бус амьдралд байгаа билээ. …

“Хүмүүний уналт нь харагдах байдлын хувьд өөр байсан ч адислал болон ирсэн ба хүмүүнийгхойш татахаас илүүтэй өсгөж хөгжүүлэх Эзэний зорилгыг гүйцэлдүүлэх хэрэгсэл байсан юм”(Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–1956], 1:113–114).

Дараа нь асуу:

• Яагаад Адам, Ева хоёрын Уналтыг Бурханы авралын төлөвлөгөөний чухалхэсэг гэж үзэх нь илүү тохиромжтой вэ? (Адам, Ева хоёрын Уналт ньБурханы сүнсэн хүүхдүүдэд бие махбодтой болж, өсөж хөгжин,Түүнтэй адил болох боломжийг олгосон.)

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 54-р хуудсан дээрх“Уналтын тухай заах нь” хайрцгийг уншихад урь. Дараа нь суралцагчдыг хажуудсууж байгаа суралцагчдаа Уналтын сургаалыг өөрсдийн үгээр тайлбарлахад урь.

Дэлхий дээрх бидний амьдрал“The Plan of Salvation” (4:30) видео бичлэгийг үзүүлэхэд эсвэл нэг

суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрынхэлсэн үгээс авсан дараах эшлэлийг чанга уншихад урь. Суралцагчдыг гурванүзэгдэлт жүжиг нь хэрхэн авралын төлөвлөгөөг бэлгэдэж байгааг олж мэдэхэд урь.

“Гурван хэсэгтэй гэтэлгэлийн төлөвлөгөөг гурван үзэгдэлт алдартай жүжигтэйадилтгаж болно. Нэг дэх үзэгдлийг ‘Мөнх бус байдлын өмнөх амьдрал’ гэнэ.Үүнийг судруудад бидний анхны байдал хэмээн дүрсэлдэг (Иуда 1:6; Абрахам3:26, 28-ыг үзнэ үү). Төрөлтөөс амилуулалт хүртэлх хоёрдугаар үзэгдлийг ‘Хоёрдахь байдал’ гэнэ. Гуравдугаар үзэгдлийг ‘Үхлийн дараах амьдрал’ буюу ‘Мөнх

амьдрал’ гэнэ.

“Бид мөнх бус байдалд хоёрдугаар үзэгдэл эхэлж, хөшиг нээгдэхэд театрт орж ирдэгжүжигчидтэй адил юм. Бид нэгдүгээр үзэгдлийг алгассан. Жүжиг нь хэн нь хэнтэйгээ болонямар үйл явдалтай холбоотой болох, хэн нь баатрууд, хэн нь муу талын дүрүүд болохыг ялгажсалгахад бэрх сүлжилдсэн олон үйл явдал, эдгээр үйл явдлаас улбаалсан туслах үйл явдлуудтайбайдаг. Бид зөвхөн үзэгчид биш харин жүжигчид учраас явцын дунд тайзан дээрх үйл явдалулам ээдрээтэй болдог!”

“Мөнхийн төлөвлөгөөний нэг хэсэг болсон мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай дурсамжнь хөшгөөр хаагдсан байдаг. Бид хоёрдугаар үзэгдлийг нэгдүгээр үзэгдлийн тухаймэдлэггүйгээр эхэлдэг учир цаашид юу болохыг ойлгох нь хэцүү юм. …

“Хэрэв та нар хоёрдугаар үзэгдлийн үед зөвхөн амар хялбар, сэтгэл санаа тайван, аз жаргалтайбайхыг хүсвэл харамсахад хүрнэ. Та цаашид юу болохыг мөн юмс яагаад ийм байгааг сайнойлгохгүй.

“Үүнийг санагтун! ‘Тэгээд тэд бүгдээрээ үүрд амар сайхан жаргажээ’ гэсэн үлгэрийн төгсгөлийнүгс хоёрдугаар үзэгдэлд байдаггүй. Нууцууд тайлагдаж, юм бүхэн зөв голдрилдоо орсонгуравдугаар үзэгдэлд л эдгээр үг гардаг. …

“Эрин зуунуудыг хамарсан энэхүү агуу жүжгийн зохиол гэж байдаг. Энэ нь ядаж л 1-р үзэгдэлдболсон зүйл мөнх бус байдлын өмнөх амьдрал гэдгийг тайлбарладаг. Мөнх бус байдлын өмнөхамьдралын талаар нарийн тодорхой мэдээлэл байдаггүй ч, уг зохиол нь үүний зорилгыгтодорхой болгон, амьдрал яг ямар утга учиртай болохыг ойлгоход тань туслах гол санаагхангалттай илчилдэг.

10-Р ХИЧЭЭЛ: АВРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

72

“Тэр зохиол нь судрууд буюу илчлэлтүүд болохыг та нар мэдэх билээ. Тэдгээрийг унш.Тэдгээрийг судал. Тэдгээр нь танд хүн гэгч юу болохыг мөн яагаад Бурхан ‘түүнд санаа тавьж’,яагаад бид ‘Бурханаас арай доогуур’ боловч ‘алдар ба хүндэтгэлийн титмийг өмссөн’ (Дуулал8:4–5) болохыг хэлдэг.

“Судрууд үнэнийг өгүүлдэг. Та нар судрууд дахь үнэнүүдийн дагуу амьдарч, амьдралдааудирдамж чиглэл авах талаар бүх гурван үзэгдлээс хангалттай их зүйл мэдэж чадна. Судрууд нь‘эхлэлд та нар тэрчлэн Эцэгтэй хамт байж мөн Сүнс байсан билээ, бүр үнэний Сүнс буюу;

“Мөн үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг юм’гэдгийг илчилдэг (С ба Г 93:23–24)” (Боид К.Пакэр, “The Play and the Plan” [Сүмийнболовсролын системийн галын дэргэдэх цугларалт, 1995 оны 5-р сарын 7], 2–3; si.lds.org).

Дараа нь дараахтай адил асуултуудыг тавь:

• Гурван үзэгдэлт жүжиг ямар арга замаар авралын төлөвлөгөөний заримхэсгийг бэлгэдэж байна вэ?

• Энэхүү адилтгалд дурдсанаар, яагаад олон хүнд дэлхий дээрх амьдралынзорилгыг ойлгоход хэцүү байдаг вэ?

• Энэхүү адилтгалд дурдсанаар, бид энэ гурван үзэгдэлт агуу жүжгийн зохиолыгхаанаас олж болох вэ?

• Судрууд нь Бурханы хүүхдүүдэд Түүний төлөвлөгөөн дэх өөрсдийн зорилгыгилүү сайн ойлгоход хэрхэн тусалдаг вэ?

Номлогчид авралын төлөвлөгөөний тухай заахдаа мөнх бус байдлын зорилгынталаар болон бид хэрхэн Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж, хамт амьдарч болохталаар илүү сайн ойлгоход сонирхогчдод тусалдаг гэдгийг суралцагчдад тайлбарла(Алма 12:32–34-ийг үзнэ үү). Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарынавлагын 55-р хуудсан дээрх “Дэлхий дээрх бидний амьдрал” гарчигтай хэсгийгуншихад урь. Тэдэнд уг хэсгийг унших хангалттай цаг гаргаж өгсний дараа асуу:

• Та энэ амьдралын зорилгыг нэг юм уу хоёр өгүүлбэрт багтаан хэрхэнтайлбарлах вэ?

Бурханы оршихуйд эргэж очих бидний бэлтгэл ажил энэ дэлхий дээрх амьдралдаагаргах шийдвэрүүдээс маань шалтгаална гэдгийг сонирхогчид ойлгох нь чухалгэдгийг суралцагчдад хэл. Бурханы зарлигуудыг дагах шийдвэрүүд нь ТэнгэрлэгЭцэгтээ илүү ойртоход бидэнд тусалдаг бол Бурханы зарлигуудыг зөрчих ньТүүний оршихуйд эргэж очиход саад болдог. Дараах үгсийг самбар дээр бич:

Нүглийн үр дагаврууд:

Дараа нь асуу:

• Нүглийн үр дагаврууд гэж юу вэ? (Хэрэв шаардлагатай бол суралцагчдыгМиний сайн мэдээг номло гарын авлагын 55-р хуудсан дээрх “Дэлхий дээрхбидний амьдрал” гэсэн хэсгийн хоёрдугаар догол мөрийг уншихадурамшуулан дэмж. Суралцагчид бага зэрэг өөрөөр хариулж болох ч дараахүнэнийг ойлгосон байх ёстой. Нүгэл нь аз жаргалгүй байдал руу хөтөлж,гэмшил ба ичгүүртэй мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь биднийг цэвэр бусмөн Бурханы оршихуйд ороход зохисгүй болгодог. Нүгэл нь өршөөгдөөгүй болТэнгэр дэх Эцэг рүүгээ эргэж очиход бидэнд саад болдог.

10-Р ХИЧЭЭЛ: АВРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

73

• Нүглийн үр дагавруудыг ойлгосноор Цагаатгалын захиасыг хүлээнзөвшөөрөхөд өөрийгөө бэлдэхэд нь сонирхогчдод хэрхэн туслах вэ?

Энэ дэлхий дээр бид бүгд сүнсний үхлийг амсах буюу Бурханы оршихуйгаастусгаарлагддаг гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдаас асуу:

• Есүс Христийн сайн мэдээ хэрхэн бидэнд сүнсний үхлийг ялан дийлж, Бурханыоршихуй руу эргэж очиход тусалдаг вэ? (Суралцагчдыг хариулж байх хоорондта тэднээс хэрхэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усанд умбуулахбаптисм, Ариун Сүнсний бэлэг зэрэг нь бидний хүн нэг бүрд Уналтын үрдагавруудыг ялан дийлэхэд тусалж, Бурханы оршихуйд эргэж очиход бэлтгэдэгболохыг асууж болно.)

Суралцагчдад энэ хичээл дээр үзсэн авралын төлөвлөгөөний бүрэлдэхүүнхэсгүүдийг тайлбарлах дадлага хийх боломж өгөх нь чухал. Энэ нь тэдэндсонирхогчдод заах сургаал, зарчмуудаа илүү сайн ойлгоход тусална.

Суралцагчдыг хос хосоор нь хуваарил. Хос бүрд дэлхий дээрх бидний амьдралынзорилгын тухай таваас арван минутын хичээл заахад бэлдэх хангалттай цаг гаргажөг. Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 54–55-р хуудсан дээрхматериалуудыг Судар судлах хайрцгийн хамт уншихад урь. Хэрэв боломжтой болтэд мөн Авралын төлөвлөгөө гарчигтай номлогчид зориулсан товхимлын 2–9-рхуудсыг судалж болно. Суралцагчдыг бэлтгэж байх хооронд ангийн дундуур явж,тэдэнд авралын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар энгийн, товчтайлбар бэлдэхэд тусал. Захиасандаа судрын хэсгүүдийг ашиглан, зааж буйсургаал, зарчмуудынхаа талаар гэрчлэх нь тэдний хичээлд хүч нэмэх болногэдгийг дахин бататгаж өг.

Суралцагчдад материалыг судалж, богино хичээл бэлтгэх хангалттай цаг гаргажөгсний дараа, хос бүрд өөр нэг хосод заах даалгавар өг. Дараа нь хос бүрд заахболомж олгохын тулд тэднийг сольж заахад урь. Хос бүрийг заах даалгавраа хийждууссаны дараа тэднийг заасан суралцагчидтайгаа дараах асуултуудыг ярилцахадурь.

• Багш нар юуг сайн заасан бэ?

• Ямар арга барил хичээлийг улам илүү үр дүнтэй болгох байсан бэ?

Хос бүрд зааж, хэрхэн зааснаа дүгнэх боломж өгсний дараа ангийн гишүүдийгангийнхантайгаа уг туршлагаас төрсөн мэдрэмжээ хуваалцахад урь.

Дараах мэдэгдлүүдийг самбар дээр бичээд, суралцагчдаас хэрхэн эдгээр зарчимномлолд үйлчлэхсэн гэсэн тэдний хүслийг нэмэгдүүлэх талаар бодож үзэхийгхүсэн, хичээлээ өндөрлө.

Та нарын уулзах хүн бүр Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бөгөөд Тэрээр тэднийгхайрладаг.

Та нартай уулзах хүн бүр Христийн цэвэршүүлэгч Цагаатгалаар дамжиншийдвэрлэж чадаагүй нүглийн үр дагавраас үүдэлтэй аз жаргалгүй байдлындарамтыг үүрч явдаг.

Цөөн суралцагчийг эдгээр мэдэгдлийн талаар тунгаан бодох үед төрж байгаамэдрэмжээ хуваалцахад урь. Суралцагчдын дундаас авралын төлөвлөгөөтэйхолбоотой сургаалуудын талаарх гэрчлэлээ ангийнхандаа хуваалцах хүсэлтэй хүнбайгаа эсэхийг асуун, хичээлийг өндөрлөх талаар бод.

10-Р ХИЧЭЭЛ: АВРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

74

Үргэлжлүүлэнсайжрах нь. Багш нарболон номлогчид альаль нь үр дүнтэй заахзарчмуудыг сурч мөн үрдүнтэй заах ур чадвартсуралцаж, итгэлтэйбайж, дадлага хийж,шат шатаар эзэмшихёстой. Номлогч бүрийнзорилго ньболомжийнхоо хэрээрдэлхийд Аврагчийгтөлөөлж, “Бурханаасирсэн багш” (Иохан3:2) болох явдал юм.Их Эзэнийг өдөр бүрдууддаг хүмүүссайжрахаар хичээхявцдаа Түүнийтусламжийг мэдрэхболно.

Үйлдэх урилгаСуралцагчдыг ангиас гадуур хийж гүйцэтгэх дараах үйл ажиллагаануудаас нэгийгсонгосноор авралын төлөвлөгөөний тухай ойлголтоо гүнзгийрүүлж, заах урчадвараа дээшлүүлэхэд урь.

• Миний сайн мэдээг номло гарын авлагын 64–65-р хуудсан дээрх “Чухалтодорхойлолтууд” хэсгийг унш. Үнэний тухай энгийн өгүүлбэрүүдийгашиглан, өөрийн үгээр нэр томьёо бүрийг тайлбарлах дадлага хий.

• Миний сайн мэдээг номло гарын авлагын 54–55-р хуудсан дээрх Судар судлаххайрцгууд доторх судрын хэсгүүдийг уншиж, судал. Авралын төлөвлөгөөнийөөр өөр үйл явц бүрийг заахдаа ашиглаж болох нэг эсвэл хоёр хэсгийг сонгоод,судрууд дээрээ тэмдэглэ. Эдгээр судрын хэсгээс нэгийг эсвэл түүнээс олныгчээжлэх талаар бодож үз.

• Авралын төлөвлөгөөг заах төлөвлөгөө гарга. Миний сайн мэдээг номло гарынавлагын 60–63-р хуудсан дээрх хичээлийн төлөвлөгөөний санаануудаасашиглах талаар бодож үз.

• Таны авралын төлөвлөгөөний тухай мэдлэг амьдралыг тань адисалж байсанүеийн тухай бод. Уг туршлагаа судлах тэмдэглэл дээрээ хураангуйлан бичэсвэл найзтайгаа хуваалц.

10-Р ХИЧЭЭЛ: АВРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

75

11 Авралын төлөвлөгөөг заах нь(2-р хэсэг)

ОршилАвралын төлөвлөгөө нь Адамын Уналтын үр дагавруудыг яландийлэх Аврагчийг өгдөг. Бид Аврагчийн Цагаатгалаардамжуулан үхэл, нүгэл, уй гашууг даван гарч чадна. Түүнчлэнбид амилуулагдах бөгөөд зөв шударга хүмүүс Бурханы

оршихуй руу эргэж очин, Түүнтэй адил болох юм. Ирээдүйнномлогчид авралын төлөвлөгөөний сургаалын тухай тодорхойойлголттой болж, үүнийг энгийнээр тайлбарлан, хүчтэйгэрчлэхэд өөрсдийгөө бэлтгэсэн байх ёстой.

Нэмэлт бэлтгэл• Исаиа 53:3–5; 1 Коринт 15:20–22; Алма 7:11–13; Алма11:42–44; Алма 34:8–9;

Сургаал ба Гэрээ 19:15–19-ийг судал.

• Миний сайн мэдээг номло, 56–59-р хуудсыг судал.

• LDS.org вэбсайт дээрх “For God So Loved the World” (4:48) видео бичлэгийгүзүүлэхэд бэлд.

Заах зөвлөмжЕсүс Христийн ЦагаатгалХичээл эхлэхээс өмнө дараах өгүүлбэрийг самбар дээр бич:

“[Иохан 3:16] нь авралын төлөвлөгөөг бүхэлд нь нэгтгэн дүгнэсэн байдаг” (ахлагчБрүс Р.Макконки).

Хичээл эхлэх үед суралцагчдаас Иохан 3:16-г дотроо уншаад, энэ шүлэг нь хэрхэн“авралын төлөвлөгөөг бүхэлд нь нэгтгэн дүгнэж” байгаа талаар бодож үзэхийгхүс.

Суралцагчдад уншин, тунгаан бодох хэдэн хором гаргаж өгсний дараа тэднийгэнэ судар нь хэрхэн авралын төлөвлөгөөг нэгтгэн дүгнэж байгаа талаар ярилцахадурь. Хэрэв шаардлагатай бол та Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч БрүсР.Макконкигийн Иохан 3:16-ийн талаар хийсэн илүү бүрэн мэдэгдлийг уншижболно.

“Энэ нь магадгүй хэлэгдэж байсан судруудаас хамгийн алдартай мөн хүчирхэгшүлэг юм. Энэ нь авралын төлөвлөгөөг бүхэлд нь нэгтгэн дүгнэж, Эцэг, Хүү,Түүний цагаатгагч золиослол буюу зөв шударга үйлс, итгэлтэй тэдэнд олгогдохэцсийн мөнхийн өргөмжлөлийг өөртөө багтаадаг Түүнд итгэх итгэлийг хамтад ньхолбож өгдөг юм” (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–1973],

1:144)

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 56-р хуудсан дээрх“Цагаатгал” хэсгийн эхний догол мөрийг чанга уншихад урь. Дараа нь асуу:

• Яагаад Есүс Христийн цагаатгагч золиослол Бурханы хүүхэд бүрд чухалболохыг та нэг өгүүлбэрээр хэрхэн хэлэх вэ? (Суралцагчдын хариултад Есүс

76

Христийн Цагаатгал бидэнд Уналтын үр дагавруудыг давж гарахболомжийг олгодог хэмээх сургаал орсон байх ёстой.)

• Бид бүгдийн өөр дээрээ мэдэрсэн Уналтын ямар ямар үр дагавар байдаг вэ?(Томоохон үр дагаврууд нь [1] биеийн үхэл, [2] нүгэл ба сүнсний үхэл[Бурханаас тусгаарлагдах], [3] зовлон шаналал, уйтгар гуниг юм.)

Суралцагчдыг хариулж байх хооронд тэдний хариултыг “Уналтын үр дагаврууд”гарчгийн доорх багананд самбар дээр жагсаан бичих талаар бодож үз. Дараа ньбаруун гар тал дахь “Цагаатгал Уналтын үр дагавруудыг хэрхэн ялан дийлдэг вэ?”(эсвэл энэ хүснэгтийг өөр арга барилаар үзүүл) гэсэн гарчиг бүхий баганыг бөглө.

Уналтын үр дагаврууд Цагаатгал Уналтын үр дагавруудыг хэрхэн яландийлдэг вэ?

Биеийн үхэл 1 Коринт 15:20–22

Aлмa 11:42–45

Миний сайн мэдээг номло, 56, “Цагаатгал,” 2-рдогол мөр.

Нүгэл ба сүнсний үхэл Алма 34:8–9

С ба Г 19:15–19

Миний сайн мэдээг номло, 56–57, “Цагаатгал,”3–5-р догол мөр

Зовлон шаналал бауйтгар гуниг

Исаиа 53:3–5

Aлмa 7:11–13

Миний сайн мэдээг номло, 56–57, “Цагаатгал,”6-р догол мөр.

Ангийг гурван бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрд хүснэгт дэх гурван ангиллыналь нэгэнд буй судрын эшлэлүүдийг судлах даалгавар өг. Судалсан материалууд ньЕсүс Христийн Цагаатгал Уналтын үр дагавруудыг хэрхэн ялан дийлдэг болохыгтайлбарлахад тусалдаг талаар бэлдэн, хуваалцахыг суралцагчдаас хүс.Суралцагчдад энэ хүснэгт дэх судрууд нь Цагаатгалын сургаалыг харуулахадашиглаж болох олон судрыг төлөөлдөг ба тэд энэ сургаалын талаар илүү гүнзгийойлголттой болохын тулд нэмэлт судрын хэсгүүдийг судлах хэрэгтэй гэдгийг хэл.Тэдэнд судлах хангалттай цаг гаргаж өгсний дараа ангийн бүлэг бүрээс хэдэнсуралцагчийг юу сурснаа мөн энэ нь Цагаатгал биднийг адисалдаг болохыгойлгоход хэрхэн тусалж байгааг тайлбарлахад урь.

Суралцагчдад Есүс Христийн Цагаатгалын талаар сонирхогчдод заахыг хүсэжбайгаа зүйлээ нэгтгэн дүгнэж эсвэл тоймлосон хэд хэдэн өгүүлбэр бичих хэдэнминут өг. Хэдэн минутын дараа цөөн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхандаауншиж өгөхөд урих талаар бодож үз.

11-Р ХИЧЭЭЛ: АВРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

77

Сургаал эсвэлзарчмын үнэн ба ачхолбогдлыг мэдрэхнь. Хэдийгээрсуралцагчид сайнмэдээний зарчим басургаалуудыг олжтогтоон, ойлгож авчболох ч тэдэнд Сүнсээрдамжуулан тэдгээрийнүнэн ба ач холбогдлыгмэдрэх хүртлээхэрэгжүүлэх сэдэлтөрдөггүй.

Суралцагчийнгэрчлэл. Та ангидбайхдаа гэрчлэлээхуваалцах олонболомжийгсуралцагчдад гаргажөгснөөр гэрчлэлээ илүүнээлттэй хуваалцахадтэдэнд тусалж болно.АрванхоёрТөлөөлөгчийн Чуулгынерөнхийлөгч БоидК.Пакэр “Гэрчлэлийгхуваалцсанаар олжавдаг юм! … Уншсанзүйлээсээ эсвэл хэннэгний хэлсэн зүйлээсгэрчийг хүлээн авах ньнэг зүйл … Харин таныгэрчилсэн зүйл үнэнгэдгийг Сүнс чээжиндтань батлахыг мэдэрнэгэдэг нь огт өөр зүйлюм” гэж заасан (“TheCandle of the Lord,”Ensign, 1983 оны 1-рсар, 54–55).

Суралцагчдад Есүс Христийн Цагаатгалын үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд ньтуслах Сүнсийг урихын тулд “For God So Loved the World” (4:48) видео бичлэгийгүзүүл. Суралцагчдыг Есүс Христийн дэлхийг хайрлах хайраа харуулсан арга замыголж мэдэхэд урь.

Видео бичлэгийг үзүүлж дууссаны дараа асуу:

• Есүс Христ бусдыг хайрлах хайраа ямар арга замаар харуулсан байна вэ?

• Энэ видео бичлэг Аврагчийн тохинуулал ба цагаатгагч номлолд талархахадтанд хэрхэн тусалж байна вэ?

Суралцагчдыг сонирхогчдод Есүс Христийн Цагаатгалын тухай юу заахыг хүсэжбайгаа тухай бичсэн зүйлээ эргэж харахад урь. Тэдэнд Есүс Христийн Цагаатгалынтухай юунд итгэдэг мөн юуг гэрчилж чадах талаар нэгтгэн дүгнэсэн нэмэлтөгүүлбэрүүдийг бичих цөөн минут гаргаж өг. Хэдэн минутын дараа суралцагчдадхос хосоороо хуваарилагдаад, нэг нэгэндээ Есүс Христийн Цагаатгалын талаарсонирхогчид хэрхэн гэрчлэх тухай жүжигчлэн тоглох даалгавар өг.

Суралцагч бүрд жүжигчлэн тоглох боломж олгосны дараа дараах асуултыг тавин,хичээлийн энэ хэсгийг өндөрлө:

• Номлогчид зааж буй хүмүүстээ Есүс Христийн талаарх гэрчлэлээ ойр ойрхонхуваалцаж байх нь яагаад чухал вэ? (Та Ариун Сүнсний нэг үүрэг бол ЕсүсХристийн тухай гэрчлэх явдал юм гэдгийг онцолж болно [Иохан 15:26;3 Нифай 11:32-ыг үзнэ үү]. Иймээс бид бусдад Есүс Христийн тухай гэрчилжбайхдаа зааж буй хүмүүсийн маань зүрх сэтгэлд бидний гэрчлэлийг баталжөгөх Ариун Сүнсийг урьдаг.)

Суралцагчдыг Есүс Христэд болон Түүний Цагаатгалд талархах талархлаа мөнтэдгээрийн тухай гэрчлэлээ гүнзгийрүүлэхийн тулд юу хийж болох талаар бодожүзэхэд урамшуулан дэмж. Аврагчийн тухай гэрчлэлээ гүнзгийрүүлснээр бусдыгХристэд ирэхэд урихад илүү сайн бэлтгэгдэх болно гэдгийг суралцагчдад бататгажөг.

Бидний мөнхийн хувь заяаСуралцагчдын анхаарлыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 59-р хуудсандээрх “Авралын төлөвлөгөө” хайрцган доторх бүдүүвч зурагт хандуул.Суралцагчдыг эхлээд бүдүүвч зургийг судлаад, дараа нь Миний сайн мэдээг номлогарын авлагыг харалгүй өөрсдийнхөөрөө зурахад урь. Тэдний бүдүүвч зурагтавралын төлөвлөгөөний чухал хэсгүүд орсон л бол ямар ч хэлбэртэй байж болно.Суралцагчдад номлогчид авралын төлөвлөгөөний чухал хэсгүүдийг энгийн үгээрсонирхогчдод заах ёстой гэдгийг сануул.

Суралцагчдад Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р хичээлийн үлдсэнгурван хэсэг дэх (57–59-р хуудас) агуулгыг ойлгоход нь туслахын тулдсуралцагчдаас хэсгүүдийг цөөн минутад уншаад, сонирхогчдын мэдэх хэрэгтэйсургаал, зарчим, санаануудыг олж тогтоохыг хүс. Суралцагчдыг уншиж байххооронд самбар дээрх хүснэгтэн дэх хэсгүүдийн гарчгийг үзүүл:

11-Р ХИЧЭЭЛ: АВРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

78

Сонирхогч юу мэдэх хэрэгтэй вэ?

Сүнснийдэлхий

Амилалт, шүүлт, үхэшгүйбайдал

Алдар суугийн хаантулсууд

Хэсгүүдийг нэг нэгээр нь судлаад, дараагийн хэсэг рүү орохоосоо өмнө олжтогтоосон сургаал, зарчим, санаануудаа хуваалцах нь суралцагчдад тустай байжболно. Та нэг суралцагчийг ангийнхны хариултуудыг самбар дээрх зохихгарчгийн доор бичихэд урьж болно. Ангийнхныг ярилцаж байх хоорондхүснэгтийг судлах тэмдэглэл дээрээ зураад, бөглөхийг суралцагчдаас хүсэх талаарбодож үз.

Дараахтай адил асуултууд суралцагчдад уншсан зүйл дээрээ дүн шинжилгээхийхэд тусалж болно:

• Энэ дэлхий дээр гаргасан шийдвэрүүд маань биднийг нас барсны дараа хэрхэннөлөөлөх вэ?

• Шүүлтийн тухай бидний ойлголт одоо гаргах шийдвэрт маань хэрхэннөлөөлөх вэ?

• Есүс Христийн Цагаатгал бидний оршихуйн үе шат бүрд (мөнх бус байдлынөмнөх, мөнх бус байдал, мөнх бус байдлын дараах амьдрал) хэрхэн нөлөөлдөгвэ?

• Яагаад эдгээр үнэнийг бусдад танилцуулахдаа тодорхой бөгөөд энгийн байх ньчухал вэ?

Бурханы хүүхдүүдэд Түүнтэй адил болох чадавх байдаг гэдэг нь Сэргээлтийн чухалсургаалуудын нэг гэдгийг суралцагчдад тайлбарла. Тэнгэрлэг Эцэгийн тухайбидний ойлголт Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өсөж хөгжин,өргөмжлөлийн адислалаас хүртэнэ гэсэн найдварыг бидэнд өгдөг (Миний сайнмэдээг номло, “Өргөмжлөл,” 64-р хуудсыг үзнэ үү). Бид нэгэн өдөр Бурхантай адилболж болох ч, Түүнийг үргэлж шүтэн бишрэх болно. Өсөлт хөгжил маань биднийЭцэг, Бурхан гэсэн Түүний жинхэнэ төлөв байдлыг хэзээ ч өөрчлөхгүй. (Энэсэдвийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд lds.org/topics дээрх“Becoming Like God” (Бурхантай адил болох нь) гарчигтай Gospel Topics-ийнөгүүллийг үзнэ үү.)

Ангийнхныг хос хосоор нь хуваарилаад, хос бүрийг хэн нэгэнд амьдралын зорилгоболон биднийг нас барсны дараа юу тохиолддог талаар заахад бэлдэхэд урь.Суралцагчид бэлтгэж байхдаа Миний сайн мэдээг номло гарын авлагын 56–59-рхуудас эсвэл Авралын төлөвлөгөө нэртэй номлогчид зориулсан товхимлын 10–15-рхуудсыг ашиглах хэрэгтэй. Суралцагчдыг зааж байхдаа доод тал нь нэг сударашиглахад урамшуулан дэмж. Түүнчлэн тэднийг өөрсдийн бэлдсэн авралынтөлөвлөгөөний бүдүүвч зургийг эсвэл Миний сайн мэдээг номло гарын авлагын59-р хуудсан дээрх бүдүүвч зургийг ашиглахад урамшуулан дэмж. Тэдний заахзүйл энгийн, тодорхой байж, гэрчлэлээр төгсөх ёстой гэдгийг тайлбарла.Хосуудад заах хангалттай цаг гаргаж өгсний дараа хос бүрийг өөр хостойхамтрахад урь. Нэг хосод бусад хоёр суралцагчид заах даалгавар өг.

11-Р ХИЧЭЭЛ: АВРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

79

Хамтрагчдыг зааж дууссаны дараа бүлэг бүрийг дараах асуултуудыг ярилцахадурь. Заах үед юу сайн байж чадсан бэ? Заасан суралцагчид хэрхэн сайжирч болохвэ?

Дараа нь дүрүүдээ солиод, заалгасан суралцагчдад нөгөө хоёр суралцагчдаа заахболомж олго. Тэдэнд саналаа хүлээн авах цаг гаргахад анхаар. Хос бүрийг зааждууссаны дараа ангийн гишүүдийг уг туршлагаас төрсөн сэтгэгдлээ ангийнхантайхуваалцахад урь.

Хэрэв цаг гарвал авралын төлөвлөгөөний талаарх гэрчлэлээ хуваалцаж эсвэлангийн гишүүдийг хуваалцахад урин, хичээлээ өндөрлө.

Үйлдэх урилгаСуралцагчдын авралын төлөвлөгөөний тухай ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулдангиас гадуурх дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг сонгонхийж гүйцэтгэхэд тэднийг урь.

• Миний сайн мэдээг номло гарын авлагын 59-р хуудсан дээрх хүснэгтийг зуран,хэсэг бүрийг судар ашиглан дэмжих маягаар авралын төлөвлөгөөний чухалбүрэлдэхүүн хэсгүүдийг тайлбарлах дадлага хий.

• Та саяхан гэр бүлийн гишүүнээ эсвэл хайртай хүнээ алдсан хэн нэгэндтуслахын тулд авралын төлөвлөгөөг хэрхэн заах талаар бодож үз. Өөрийнсанаа бодлын товч дүгнэлтийг эсвэл хураангуй таталбарыг судлах тэмдэглэлдээрээ бич.

• Хамгийн сүүлчийн Ерөнхий чуулганы үгсээс Есүс Христийн Цагаатгалынтухай хэлсэн үгсийг судал. Уг үгээс Есүс Христийн Цагаатгалыг илүү сайнойлгоход тань туслах зарчмуудыг олж тогтоо. Цагаатгал таныг өдөр бүрадисалж байдаг арга замуудыг жагсаан бич.

• Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар илүү сайн ойлгосноор адислагдажболох хэн нэгэнтэй авралын төлөвлөгөөний талаар хуваалцах боломжийнтөлөө залбир. Дараа нь уг хүний амьдралыг адислахын тулд итгэлээр үйлдэн,энэ сургаалыг заа.

11-Р ХИЧЭЭЛ: АВРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

80

12Заах хүмүүсийг олох нь

ОршилНомлогчид заах хэн нэгнийг олох хүртлээ сайн мэдээгхуваалцаж чадахгүй. Заах хүмүүсийг олохын тулд ЕсүсХристийн сайн мэдээний тухай хүмүүстэй ярилцах, заахболомжуудыг эрэлхийлж, Бурхан тэднийг сонсоход бэлтгэгдсэнхүмүүс рүү хөтөлнө гэдэгт итгэх итгэлээ хөгжүүлэхшаардлагатай. Заах хүмүүсээ Сүмийн гишүүдээр дамжууланолох нь хамгийн үр дүнтэй арга юм. Сүмийн бүх гишүүнд

ирээдүйн номлогчдыг оролцуулан сэргээгдсэн сайн мэдээгхүлээн авахад бэлтгэгдсэн хүмүүсийг олоход туслах хувийнүүрэг хариуцлага байдаг. Залуу хүмүүс яг одооноос эхлэн сайнмэдээг биечлэн уулзаж эсвэл онлайн эх сурвалжуудаардамжуулан хуваалцсанаар бүрэн цагийн үйлчлэлд өөрийгөөбэлтгэж чадна.

Нэмэлт бэлтгэл• Сургаал ба Гэрээ 18:10, 14–16; 33:6–11; 100:5–6-г судал.

• Миний сайн мэдээг номло, 177, 183, 185, 194-р хуудсыг судал.

• LDS.org дээрх “Developing the Faith to Find” (2:55), The District 1, видеобичлэгийг үзүүлэхэд бэлд.

• LDS.org дээрх “The Lord of the Harvest: The Adams Family” (4:41) видеобичлэгийг үзүүлэхэд бэлд.

• LDS.org дээрх “Sharing Your Beliefs” (2:02) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.

• Хичээлийн үеэр дараах зүйлсээс нэгийг эсвэл хоёуланг хэрхэн ашиглахыгхаруулах даалгаврыг нэг юм уу хоёр суралцагчид урьдчилан өг. Үүнд: (1) Олоннийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан, видео бичлэг эсвэл бусад материалыгхуваалцахад LDS.org эсвэл mormon.org-ийг хэрхэн ашиглах; (2) mormon.orgдээр хэрхэн хувийн мэдээлэл үүсгэх зэрэг юм.

Заах зөвлөмжЗаах хүмүүсийг олох итгэлээ хөгжүүлэх ньЕрөнхийлөгч Вилфорд Вүдрафф төлөөлөгчөөр дуудагдсаныхаа дараахан Англидномлогчоор үйлчилсэн гэдгийг тайлбарла. Заах хүмүүсийг олохдоо Их Эзэнийтусламжийг эрэлхийлэхийн ач холбогдлыг харуулахын тулд дараах түүхийгүзүүлээд, суралцагчдаас ээлжлэн чанга уншихыг хүс. Суралцагчдыг ахлагчВүдрафф заах хүмүүс олохын тулд юу хийснийг олж мэдэхэд урь.

“Ахлагч Вүдрафф хаашаа явах ёстойгоо асуун, Их Эзэнийг залбиралдааэрэлхийлжээ. Тэрээр энэ тухайгаа: ‘Би энэхүү асуудлын талаар Их Эзэний хүслийгмэдэх нь миний онцгой боломж, үүрэг гэдэгт итгэн, Тэнгэрлэг Эцэгээсээ энэзүйлийн талаарх өөрийн хүслийг зааж өгөхийг Есүс Христийн нэрээр гуйсан билээ.Миний гуйсныг Их Эзэн өгч, Английн өмнөд хэсэг рүү тэр даруй явах нь Түүний

хүсэл болохыг харуулсан. Би энэ асуудлын улмаас Херефордширт амьдарч байсан бөгөөднайзууд нь тэнд байдаг Виллиам Бэнбов ахтай ярихад тэрээр намайг Английн тэр нутагтзочлоосой гэж тун их хүсэж байсан юм. Тэр надад ахынх нь гэрт амьдарч болно мөн замынзардлыг маань ч даана гэж санал болгосон ба би дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм’ хэмээндурсжээ.

81

1840 оны 3-р сарын 4-нд ахлагч Вүдрафф, Виллиам Бэнбов хоёр Виллиамын ах Жонын гэрточжээ. ‘Би түүний гэрт ирснээс хойш нэг цагийн дараа Их Эзэн яагаад намайг энд авчирсныгмэдсэн юм. … Би эртний зүйлүүдтэй холбоотой хөдөлмөрлөж байсан, Нэгдсэн ах нар хэмээхнэрэн дор хамтдаа цугларсан зургаан зуун эрэгтэй, эмэгтэйг олсон юм. Тэд яг л миний өсвөрүетэй адил бошиглогч, төлөөлөгчдийн заасан сайн мэдээг хүсэж байлаа.

“Жон Бэнбов ба түүний гэр бүл, найз нөхөд Библийг хичээнгүйлэн судалснаар өөрсдийгөөсэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэсэн байв.

“Бэнбовын гэр бүл Сэргээлтийн захиасыг нэн даруй хүлээн авч, Виллиам ‘ах Жон Бэнбовыгболон гэр бүлийнхээ бүх гишүүнийг шинэ бөгөөд үүрдийн гэрээнд баптисм хүртэхийг харахонцгой боломжтой байсныхаа дараа’ Стаффордшир рүү буцжээ. Ахлагч Вүдрафф тэндээ барагнайман сар байсан байна. Тэрээр хожим дурсан ярихдаа: ‘Херефордширт ирснээс хойш эхний30 өдөр би дөчин таван сургаал айлдагч ба хэдэн зуун гишүүнд баптисм хүртээсэн. … Биднайман сарын хугацаанд хоёр мянган хүнд баптисм хүртээсэн’ гэжээ.

“Ерөнхийлөгч Вүдрафф энэ туршлагын талаар: ‘Херефордширийн номлолын түүх бүхэлдээБурханы намуухан аниргүй дуу хоолойг сонсохын ач холбогдол ба Ариун Сүнснийилчлэлтүүдийг харуулдаг. Тэнд сайн мэдээнд бэлтгэгдсэн хүмүүс Их Эзэнд байсан. Тэд гэрэл баүнэний төлөө залбирч байсан ба Их Эзэн намайг тэдэн рүү илгээсэн юм’ гэж бичжээ”(Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 90–91).

Суралцагчдад дараах асуултыг тавь:

• Ахлагч Вүдрафф сайн мэдээг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүсийг хаанаасолохоо мэдэхийн тулд юу хийсэн бэ?

• Их Эзэн ямар арга замаар ахлагч Вүдраффт тусалсан бэ? (Их Эзэн ахлагчВүдраффт Английн өмнөд хэсэг рүү явахыг сүнсээр мэдүүлсэн төдийгүй ЖонБэнбовын ферм дээр сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэгдсэн зуузуун эрэгтэй, эмэгтэйд заах арга замыг түүнд нээж өгсөн гэдгийг тасуралцагчдад онцолж болно.)

• Ахлагч Вүдраффын түүх заах хүмүүсийг олох тухай ямар зарчмыг харуулжбайна вэ? (Дараах зарчмыг самбар дээр бичин, суралцагчдын хариултыгнэгтгэн дүгнэж болно: Биднийг тусламж эрэлхийлэн залбирч, Сүнсийгсонсож, итгэлээр үйлдэх үед Их Эзэн сайн мэдээг хүлээн авахадбэлтгэгдсэн хүмүүсийг олоход маань тусалдаг.)

Ангийнхнаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 177-р хуудсыг нээхийг мөннэг суралцагчаас “Олох итгэлийг хөгжүүлэх нь” гарчгийн эхний догол мөрийгчанга уншихыг хүс. Дараа нь асуу:

• “Их Эзэн таныг болон сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авах хүмүүсийг бэлтгэжбайгаа” гэдгийг мэдэх нь номлолд үйлчлэхээр бэлтгэхэд сүнслэгээр өдөөгдөхөдтань хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 177-р хуудсан дээрх“Бурханы гэр бүл” дэд гарчигтай дараах догол мөрийг уншихад урь. Дараа ньасуу:

• Бүх эрэгтэй, эмэгтэй хүн Бурханы гэр бүлийн нэгэн хэсэг хэмээх сургаал ньзаах хүмүүсийг олохсон гэсэн таны мэдрэмжид хэрхэн нөлөөлөх вэ?

• Алма 31:34–35 дахь эшлэл дээр Алма зорамчуудад номлохоор бэлтгэж байхдааюуны төлөө залбирсан бэ?

• Бид Алмагийн залбирлаас юу сурч болох вэ?

12-Р ХИЧЭЭЛ: ЗААХ ХҮМҮҮСИЙГ ОЛОХ НЬ

82

“Developing the Faith to Find” (2:55) видео бичлэгийг үзүүлээд, заах хүмүүсийголох тухай ойлголтын талаар олж мэдэхэд суралцагчдыг урь. Та суралцагчдыгсурсан зүйлээ тэмдэглэж авахад урамшуулан дэмжиж болно.

Асуу:

• Энэ видео бичлэг дээр номлогчид заах хүмүүсийг олох талаар ямар ойлголтөгч байна вэ? (Суралцагчид дараахтай адил хариултыг өгч магадгүй:Номлогчид боломжуудын төлөө залбиран, бусдыг хайрлаж, тэднийг Бурханынүдээр харан, Их Эзэн Өөрийн хүүхдүүдийг сайн мэдээг хүлээн авахад бэлтгэжбайгаа бөгөөд Өөрийн номлогчдыг тэднийг олоход удирдаж байгаа гэдгийгсанаж байх ёстой. Бурхан Өөрийн хүүхдүүдэд хайртай учраас хүн бүрд сайнмэдээг сонсож, хүлээн авах боломж олдоосой хэмээн хүсдэг.)

• Яагаад бусдад хүрч үйлчлэн, тэднийг сайн мэдээний тухай суралцахад урихдаамэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь чухал байдаг вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 178-р хуудсан дээрх“Таныг хүлээн авах тэднийг ол” гарчигтай дэд хэсгийн гурван догол мөрийгуншихад урь. Дараа нь асуу:

• Бид заах хүмүүсийг олох гэж хичээж байхдаа ямар ямар сорилт бэрхшээлтэйтулгардаг вэ? (Бид ихэнхдээ хэн сайн мэдээг хүлээн авахад бэлэн байгаагмэддэггүй. Хүмүүс тэр даруй биднийг Их Эзэний үйлчлэгчид гэдгийг мэдэхгүйбайж болно. Тэд сэргээгдсэн сайн мэдээг эрж хайж байгаагаа ухаарахгүй байжболно.)

• Их Эзэн заах хүмүүсийг олоход бидэнд хэрхэн тусалдаг вэ? (Тэрээр биднийгудирдуулахаар Ариун Сүнсийг илгээдэг.)

• Номлогчдыг заах хүмүүсээ олох хичээл зүтгэлийнхээ үр дүнг тэр даруй харжчадахгүй байгаа үед Их Эзэн тэднээр юу хийлгэдэг гэж та бодож байна вэ?

Хэрэв ангид Сүмд хөрвөгдсөн суралцагчид байвал нэг эсвэл түүнээс олонсуралцагчийг Сүмтэй хэрхэн холбогдсоноо мөн номлогчид тэдэнд үнэнийг заажбайгаа гэдгийг хэрхэн олж мэдсэнээ хуваалцахад урих талаар бодож үз. Хэрэвангид хөрвөгчид байхгүй бол суралцагчдыг гэр бүлд нь эсвэл тойрогт нь байдагсайн таних хөрвөгчийнхөө тухай бодоход урь. Тэднийг уг хүн хэрхэн сайн мэдээгхүлээн авсан тухай хуваалцахад урих талаар бодож үз.

Гишүүн номлогчийн ажлын ач холбогдолЕрөнхийлөгч Томас С.Монсоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийгчанга уншихад урь:

“Одоо үе бол гишүүд, номлогчид нийлэн, хамтдаа ажиллаж, хүмүүсийг Их Эзэндавчрахын төлөө Түүний усан үзмийн талбайд хөдөлмөрлөх цаг юм. Тэрээр бидэндсайн мэдээг хуваалцах олон арга замыг бэлдсэн байгаа бөгөөд хэрэв бид Түүнийажлыг хийж гүйцэтгэхээр итгэлээр үйлдэх аваас Тэрээр биднийг хөдөлмөрлөх үедтуслах болно” (“Faith in the Work of Salvation” [address given at the Work of

Salvation worldwide leadership broadcast, 2013 оны 6-р сарын 23]).

Та суралцагчдад дараахтай адил асуултуудыг тавьж болно:

• Бурханы бошиглогч биднээс гишүүн номлогчийн ажилд оролцохыг хүссэнгэдгийг санах нь яагаад чухал вэ? (Та сайн мэдээг хүлээн авсан хүмүүсээс хүсдэг

12-Р ХИЧЭЭЛ: ЗААХ ХҮМҮҮСИЙГ ОЛОХ НЬ

83

Их Эзэний хүлээлтийг онцолсон Сургаал ба Гэрээ 88:81-ийг дурдах талаарбодож үз.)

• Яагаад ерөнхийлөгч Монсон гишүүд, номлогчдын хувьд хамтдаа хөдөлмөрлөхцаг нь “одоо үе” хэмээн хэлсэн гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 183-р хуудсыг нээхэдуриад, гурван суралцагчийг “Гишүүдийн ач холбогдол” гарчгийн доорх эхнийгурван догол мөрийг ээлжлэн чанга уншихад урь. Дараа нь асуу:

• Гишүүд ба номлогчид сайн мэдээг тунхаглахаар хамтдаа хөдөлмөрлөвөл ямарүр дүнд хүрэх вэ? (Суралцагчдын хариултад дараах зарчим орсон байж болно:Гишүүд бусдыг заалгуулахад урьж, заах үед нь хамт байвал илүү олонхүн баптисм хүртэж, Сүмд идэвхтэй хэвээр үлддэг.)

“The Lord of the Harvest: The Adams Family” (4:41) видео бичлэгийг үзүүлээд,суралцагчдаас Сүмийн гишүүд Адамын гэр бүлд сайн мэдээний адислалуудыгхүлээн авахад туслахын тулд юу хийсэнд анхаарлаа хандуулахыг хүс.

Асуу:

• Ямар хичээл зүтгэл Адамын гэр бүлийг сайн мэдээний адислалуудыг хүлээнавахад хүргэсэн бэ?

• Видео бичлэг дээрх гишүүдийг Адамын гэр бүлтэй сайн мэдээг хуваалцахадчухам юу өдөөсөн гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 194-р хуудсан дээрх “Ямарч хүч чармайлт дэмий үрэгдэх ёсгүй” гарчигтай хэсгийн хоёр догол мөрийг чангауншихад урь. Дараа нь дараахтай адил асуултуудыг тавих талаар бодож үз:

• Хэдийгээр хүмүүс сэргээгдсэн сайн мэдээг судлах урилгыг хүлээн аваагүй чүйлчилж, заах ямар ч хичээл зүтгэл яагаад дэмий үрэгддэггүй вэ?

• Хүмүүс сайн мэдээг судлах сонголтыг хийхгүй байсан ч номлогчид зөвхандлагаа хэрхэн хэвээр авч үлдэх боломжтой вэ?

Суралцагчдыг урьд өмнө нь гишүүн номлогчийн ажилд оролцохдоо юу хийжбайсан талаар хуваалцахад урь. Тэднээс бусадтай сайн мэдээг хуваалцаж байхдааюу мэдэрснээ тайлбарлахыг хүс.

Гишүүн номлогчийн ажилд оролцох ньДараах судруудыг самбар дээр жагсааж бичээд, дараа нь суралцагч бүрийг аль нэгсудрыг дотроо уншин, номлогчийн ажилд оролцохоор сонгосон хүмүүстамлагдсан адислалуудыг олж мэдэхэд урь.

С ба Г 18:10, 14–16

С ба Г 33:6–11

С ба Г 100:5–6

12-Р ХИЧЭЭЛ: ЗААХ ХҮМҮҮСИЙГ ОЛОХ НЬ

84

Бүх суралцагчийгоролцоходурамшуулан дэмж.Багш нар анги дахьярилцлагадсуралцагчдыг, тэртусмаа оролцоххүсэлгүй хүмүүсийгзохих ёсоор урьжоролцуулах арга замыголохын тулд шамданхичээх ёстой. Заримүед нэг юм уу хэсэгсуралцагч ярилцлагадилүү давуу нөлөөтэйоролцдог. Багш нарийм суралцагчидтайганцаарчлан уулзаж,хичээлд идэвхтэйоролцох хүсэлтэйбайгаад нь талархсаныдараа тэднээс ангийнбусад гишүүнийгхичээлд оролцуулахадтуслахыг хүс.

Суралцагчдад сонгосон судрын хэсгээ судлах хэдэн хором гаргаж өгсний дараатэднээс уншсан шүлгүүдээ тайлбарлан, хэрхэн амлагдсан адислалууд нь тэднийгсайн мэдээний захиасыг хүлээн авах хүмүүсийг олоход өдөөж болох талаархуваалцахыг хүс. Ангийн бүх гишүүнийг уг ярилцлагад оролцоход урамшууландэмж. Та суралцагчдын хариултыг самбар дээрх зохих судрын дэргэд жагсаанбичиж болно.

Дараах зарчмыг самбар дээр бичих талаар бодож үз: Бид гишүүн номлогчийнхувьд яг одооноос эхлэн номлогчдод зориулан заах хүмүүсийг олж өгччадна.

Суралцагчдад гишүүн номлогчийн ажилд хэрхэн оролцож болохыг илүү сайнойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынахлагч М.Рассэлл Баллардын үгээс авсан дараах эшлэлийг чанга уншихад урь.Бусдад хүрч үйлчлэхдээ хэрхэн итгэлтэй мөн зоригтой байх тухай өгсөн зөвлөгөөгсонсохыг ангийнхнаас хүс.

“Ах, эгч нар аа, гишүүд болон бүрэн цагийн номлогчид та бүхэн итгэлээр өвдөгсөгдөн, номлолын ажлыг хийх боломжуудаар адислаач хэмээн Их Эзэнээс гуйхаваас тэдний айдас итгэл, зоригоор солигдох болно. Тэгээд бид итгэлээ харуулан,Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээг танилцуулахболомжуудыг хайх ёстой, тэгвэл боломж гарцаагүй олдох болно. Эдгээр боломж

хэзээ ч өөрийгөө албадахыг мөн итгэдэггүй зүйлээ ярихыг шаардахгүй. Эдгээр нь ах, эгч нараагэсэн хайрын үр дүн болж, жам ёсоороо гарч ирэх болно. Юмсыг сайнаар бод, та нартай ярьсанхүмүүс хайрыг тань мэдрэх болно. Тэд сайн мэдээг хүлээн авах цаг нь болоогүй байсан чмэдэрсэн зүйлээ хэзээ ч мартахгүй. Нөхцөл байдал өөрчлөгдөхөөр энэ нь ирээдүйд ч мөнөөрчлөгдөх боломжтой болно.

Бид Их Эзэний зараалд байгаа үед чадах бүхнээ хийвэл алдах боломжгүй юм. Хэдийгээр үр дүннь хэн нэгэн сонгох эрхээ ашигласны үр дагавар ч гэлээ, сайн мэдээг хуваалцах нь биднийүүрэг.

Их Эзэнд итгэ. Тэр бол Сайн Хоньчин мөн. Тэр хоньдоо мэддэг. Хонин сүрэг түүний дуугтаньдаг. Өнөөдөр Сайн Хоньчны дуу хоолой таны болон миний дуу хоолой юм. Хэрэв бидоролцохгүй бол Сэргээлтийн захиасыг сонсож болох олон хүн үүнийг сонсохгүй өнгөрөх болно.Энгийнээр хэлбэл, энэ нь өөрт оногдсоноо хийх итгэл ба үйлдлийн л асуудал юм. Зарчим ньномлолын боломжуудын төлөө хувиараа болоод гэр бүлээрээ залбир гэсэн маш энгийнболно. …

Та нүүрэмгий, уран илтгэгч, сэнхрүүлэгч багш байх албагүй. Хэрэв танд цаглашгүй хайр энэрэл,итгэл найдвар байгаа бол та нар ‘энэ хүмүүст дуу хоолойгоо [өргөж], зүрх сэтгэлд тань [Түүний]тавих бодлуудыг [яривал] … та нар хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй.

‘ … [Мөн] та нар юу хэлэх нь яг тэр цагт та нарт өгөгдөх болно’ (С ба Г 100:5–6)” (“Их Эзэндитгэл найдвараа тавь,” Ensign, 2013 оны 11-р сар, 44 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхийчуулган, 50–53).

Асуу:

• Ахлагч Баллард гишүүд сайн мэдээг бусдад танилцуулах илүү агуу итгэлийгхөгжүүлэхийн тулд юу хийж болно гэж хэлсэн байна вэ?

• Заах хүмүүсийг олох нь яагаад итгэлийн асуудал байдаг вэ?

Суралцагчдад Миний сайн мэдээг номло гарын авлагын 185-р хуудсан дээрх“Гишүүдэд туслах санаанууд” жагсаалтыг харах хэдэн хором гаргаж өгсний дараагишүүд номлогчийн ажилд оролцож болох тодорхой арга замуудыг олж мэдэхэд

12-Р ХИЧЭЭЛ: ЗААХ ХҮМҮҮСИЙГ ОЛОХ НЬ

85

Бичих даалгаврууд.Бичих даалгаврууд ньсуралцагчдад биечлэноролцож, сүнслэгөдөөлт хүлээн авах мөнбусдад зааж,мэдрэмжээ бусадтайхуваалцах боломжолгодог.

урь. Гишүүн номлогчийн ажилд оролцохын тулд одооноос эхлэн ашиглаж болохнэг эсвэл хоёр санааг сонгоход суралцагчдыг урь. Дараа нь асуу:

• Та яг одоо сайн мэдээний захиасыг сонсоход бусдыг урихдаа аль санаагхэрэгжүүлж болох вэ?

• Яагаад Сүмийн зарим гишүүн жагсаалтан дээрх арга замаар бусдад хүрчүйлчлэхээс татгалздаг гэж та бодож байна вэ?

Номлогчдод заах хүмүүс олж өгөхийн тулд хийж болох хэдэн зүйлийг цаг гарганбичихэд суралцагчдыг урамшуулан дэмж. Сайн мэдээний захиасыг хуваалцахгишүүн бус найз, гэр бүлийн гишүүнийхээ тодорхой нэрийг бичих юм бол тэднийтөлөвлөгөө илүү үр дүнтэй байх болно гэдгийг суралцагчдад зөвлө. Та түүнчлэнсуралцагчдад номлол хийх боломжуудын төлөө ойр ойрхон залбирах, бусадтайсайн мэдээний сэдвээр яриа өрнүүлэх, бусдыг шүтлэг бишрэл ба Сүмийн өөрбусад үйл ажиллагаанд оролцоход болон номлогчдоос хичээл авахад мөнМормоны Номыг уншихад урих гэх мэт үйлдлийг оролцуулахыг санал болгожболно. Та Сүнсний удирдамжийн дагуу хэдэн суралцагчийг төлөвлөгөөгөөангийнхантай хуваалцахад урьж болно.

Бурханы бэлтгэсэн бүх зэмсгийг ашиглаНэг суралцагчийг ахлагч Л.Том Пэрригийн (1922–2015) дараах мэдэгдлийг чангауншихад уриад, заах хүмүүсийг олох үйл явц хэрхэн өөрчлөгдөж байгааг сонсохыгангийнхнаас хүс:

“Намайг залуу номлогч байхад бид сайн мэдээг түгээхээр гудамжинд ярилцажмөн хаалга тогшин, хүмүүстэй уулздаг байсан. Тэр үеэс хойш дэлхий ихөөрчлөгджээ. Орчин үед олон хүн тун завгүй амьдарч байна. Тэд үргэлж ийштийшээ яарч, сэргээгдсэн сайн мэдээний захиасыг хуваалцах үл таних хүмүүсийггэртээ оруулж, уриалгахан хандах хүсэлгүй болжээ. Бусадтай, тэр байтугай ойр

дотны найзуудтайгаа ч харилцах тэдний гол арга зам ерөнхийдөө интернэт болсон байна.Тиймээс номлолын ажлын жинхэнэ мөн чанар, тийм ээ, Их Эзэн тараагдсан Израилийг‘дэлхийн дөрвөн зүгээс’ [2 Нифай 21:12] цуглуулах Өөрийн ажлыг гүйцэтгэхийн тулд энэ ньөөрчлөгдөх учиртай болж байна. Номлогчид сайн мэдээ түгээхээр хичээн зүтгэхдээ одооинтернэт ашиглах эрхтэй боллоо. …

Номлогчид Их Эзэний ажилд компьютер ашиглаж, энэхүү эрин үед орохын зэрэгцээ биднийг,залуу ба хөгшин, насанд хүрэгчид болон залуучууд, өсвөр үеийнхэн болоод хүүхэд хэн боловчбүгдийг … сайн мэдээний захиасуудыг онлайнаар хуваалцахад бидэнтэй нэгдэхэд урьжбайна. …

Номлогчид өөрчлөгдөж байгаа орчинтойгоо зохицох хэрэгтэй байгаагийн нэгэн адил гишүүд чмөн номлолын ажлын талаарх бодлоо өөрчлөх ёстой. Үүгээр би гишүүдийн хувьд хийх ёстойажил өөрчлөгдөөгүй, харин сайн мэдээг хуваалцах үүргээ биелүүлэх арга замаа өөрчлөгдөжбайгаа энэ орчиндоо зохицуулан өөрчлөх ёстой болж байгааг тодотгохыг хүссэн юм”(“Missionary Work in the Digital Age” [address given at the Work of Salvation worldwide leadershipbroadcast, 2013 оны 6-р сарын 23]).

Асуу:

• Ахлагч Пэрригийн хэлснээр, яагаад гишүүд, номлогчид сайн мэдээгхуваалцахдаа онлайн эх сурвалжуудыг ашиглаж эхлэх ёстой вэ? Эдгээр эхсурвалжийг ашиглахын давуу тал юу вэ?

• Сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалцаж, бусдыг илүү ихийг мэдэхэд урихдааашиглаж болох ямар ямар онлайн хэрэгсэл эсвэл эх сурвалжууд байдаг вэ?

12-Р ХИЧЭЭЛ: ЗААХ ХҮМҮҮСИЙГ ОЛОХ НЬ

86

• Та сайн мэдээний захиасыг хуваалцахын тулд эдгээр арга хэрэгслийг ямартодорхой арга замаар ашиглаж болох вэ? (Энэ ярилцлага нь Есүс Христийндагалдагчид дэлхий даяарх хүмүүстэй сайн мэдээний талаархгэрчлэлээ хуваалцахад орчин үеийн техник технологийг ашиглажболно хэмээх зарчмыг олж тогтооход суралцагчдад тусална.)

Тайлбар: Ангийнхныг онлайн номлогчийн эх сурвалжуудын талаар ярилцаж байх хооронд гишүүнбус хүмүүст хүрэхийн тулд хийгдэж, бичигдсэн mormon.org вэбсайтыг дурдах талаар бодож үз. Энэсайт нь сонирхогчдод зориулсан шилдэг эх сурвалж юм. Энд түгээмэл тавьдаг асуултуудын хариулторсон байдаг бөгөөд агуулга нь Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх хичээлүүдтэй таарсанбайдаг. Түүнчлэн Mormon.org вэбсайт нь дэлхий даяарх Сүмийн гишүүдийн оруулсан хэдэн мянгантовч намтрыг танилцуулдаг. Та суралцагчдыг товч намтраа үүсгэн, түүндээ сайн мэдээний талаархөөрсдийн мэдрэмжийг хуваалцахад урамшуулан дэмжиж болно.

LDS.org дээрх дараах удирдамжуудыг үзүүлээд, нэг суралцагчийг эхний доголмөрийг чанга уншихад урь. Дараа нь бусад суралцагчийг олон нийтийнмэдээллийн хэрэгсэл ашиглах тухай удирдамжийн жагсаалтыг чанга уншихад урь.Ямар арга замаар энэ мэдээлэл нь сайн мэдээг онлайнаар илүү үр дүнтэйхуваалцахад туслах талаар олж мэдэхийг ангийнхнаас хүс.

“Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь үүнийг ашиглаж буй хүмүүсийн амьдралд хүчирхэгнөлөө үзүүлэх боломжтой. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээ илэрхийлэн, харилцаа холбоогоохүчирхэгжүүлэх арга замыг өгдөг. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь Сүмийн номлолыгдэмжин, харилцаа холбоог сайжруулж, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн дунд илчлэлт авчрахболомжийг олгож л байвал Сүмийн зүгээс үүнийг ашиглахыг урамшуулан дэмжинэ. Сүмийнгишүүдийг бүх цаг үед, бүх газарт, үүнд дэлхий даяарх олон нийтийн мэдээллийн хэрэгслээрдамжин өрнөдөг ярилцлагад оролцохдоо ч гэсэн шашин шүтлэгийнхээ хувьд үлгэр жишээбайхад урамшуулан дэмжиж байна. …

“Хувийн амьдралдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглах зөвлөмжийг доорөгөв: …

“Онлайнаар бусадтай харилцахдаа эелдэг боловсон бай. Хожмын үеийн гэгээнтнүүдийнсургаалууд нь гишүүдээс нөхцөл байдлаас үл шалтгаалан бусадтай хүндэтгэлтэй харьцахыгшаарддаг.

“Сүнсний удирдамжийн дагуу сэргээгдсэн сайн мэдээний тухай хувийн гэрчлэлээ илэрхийл.Эдгээр захиас нь хувийн шинжтэй байх хэрэгтэй. Хүмүүст Сүмийг төлөөлөн ярьж байгаа мэтсэтгэгдэл бүү үлдээ мөн албан ёсоор Сүмийг төлөөлдөг эсвэл Сүмээр ивээн тэтгэгддэг мэтсэтгэгдэл төрүүлэх бүлэг үүсгэхээс зайлсхий.

“Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусадтай харилцаж байхдаа үргэлж Христийндагалдагчийн үлгэр жишээ нь бай. Таны эерэг үлгэр жишээ харилцаж байгаа хүмүүст таньнөлөөлж чадна. Бусдыг уруу татдаг, ялангуяа зохисгүй материал тавьдаг хүмүүстэй харилцаагаатаслах нь зүйтэй. …

“Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сайтад аливаа мэдээлэл тавихынхаа өмнө сайтартунгааж бод. Интернэтэд ‘устгах’ товчлуур гэж байхгүй. Таны тавьсан зураг, оруулсан мэдээлэлолон жил интернэтэд хадгалагдан үлдэх бөгөөд ажил хайх эсвэл коллежид орох зэрэгинтернэтэд тавьсан мэдээллийн түүхийг тань шалгах өөр бусад нөхцөл байдалд орох үед тандхор учруулж болзошгүй. Таны харилцаа холбоо Аврагчийн нэрийг өөр дээрээ авах амлалттайтань нийцэж байгаа эсэхэд анхаар” (“Social Media Helps for Members,” LDS.org).

Сайн мэдээг онлайнаар хуваалцаж байхдаа энэ жагсаалтад орсон зөвлөмжүүдийгсанаж байх нь яагаад чухал болох тухай санал бодлоо ангийнхантай хуваалцахыгсуралцагчдаас хүс.

12-Р ХИЧЭЭЛ: ЗААХ ХҮМҮҮСИЙГ ОЛОХ НЬ

87

Хэрэв хангалттай цаг гарвал нэг суралцагчийг LDS.org эсвэл mormon.org дээрхвидео бичлэг, материалуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцахадхэрхэн ашиглахыг харуулахад урих талаар бодож үз. Та мөн өөр нэг суралцагчийгmormon.org дээр товч намтраа хэрхэн үүсгэхийг харуулахад урьж болно.

Сайн мэдээний тухай мэдрэмж, гэрчлэлээ хуваалцахдаа техник технологийгитгэл дүүрэн ашиглахад нь суралцагчдад туслахын тулд “Sharing Your Beliefs” (2:02)видео бичлэгийг үзүүлэх талаар бодож үз. Видео бичлэгийг үзүүлэхээс өмнө, сайнмэдээний тухай мэдрэмжээ хуваалцахад техник технологи ашигласнаар хувьхүний бусдад үзүүлж болох нөлөөний талаар олж мэдэхэд суралцагчдыгурамшуулан дэмж.

Видео бичлэгийг үзүүлж дууссаны дараа доорх асуултуудыг тавь:

• Техник технологи нь сайн мэдээний захиасыг хуваалцахыг хүсэж байгаагишүүдийн хичээл зүтгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Гэрчлэлээ бусадтай хуваалцахдаа техник технологийг хэрхэн ашиглахаатайлбарлахад суралцагчдыг урь. Энэ хичээл дээр заасан сургаал, зарчмуудынталаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ өндөрлө.

Үйлдэх урилгаЯг одооноос эхлэн дараах санал болгосон үйл ажиллагаануудаас нэгийг эсвэлтүүнээс олныг хийснээр сайн мэдээний захиасыг сонсоход бэлэн хүмүүсийг олоходсуралцагчдад тусал.

• Номлогчдод заах хүмүүс олж өгөхийн тулд энэ хичээлийн бичих даалгаврынүеэр жагсааж бичсэн зүйлсээ хийж гүйцэтгэ.

• Гар утсандаа хадгалсан хүмүүсийн нэрийг хараад, идэвх султай эсвэл гишүүнбус хэн нэгнийг ол. Тухайн хүн рүүгээ залган эсвэл мессеж бичээд, энэ нямгарагт сүм рүү хамт явахыг урь.

• mormon.org вэбсайтыг мөн сайт дээрх видео бичлэг, өгүүлэл, Сүмийнгишүүдийн оруулсан товч намтар зэрэг эх сурвалжийг судал. Олон нийтийнмэдээллийн хэрэгсэл ашиглан видео бичлэг, өгүүлэл эсвэл бусад хуудсыгхуваалц.

• mormon.org дээр өөрийн товч намтрыг үүсгэ. Олон нийтийн мэдээллийнхэрэгсэл ашиглан товч намтраа бусадтай хуваалц.

• Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан Mormon Messages видеобичлэгийг болон энэ талаарх өөрийнхөө мэдрэмжийн талаар хуваалц.

12-Р ХИЧЭЭЛ: ЗААХ ХҮМҮҮСИЙГ ОЛОХ НЬ

88

13

Суралцахад бэлэнбайх нь. Багш нархичээл бүрийгсуралцагчдынхааанхаарлыг татах замаарэхлүүлснээр тэднийоюун санааг суралцахүйл явцад төвлөрүүлжчадна. Жишээлбэл, тасамбар дээрбодуулахад хүргэхасуулт бичих юм уусуралцагчдыг ангидорж ирэхэд анхаарлыгнь татах зүйлийг эсвэлзургийг тавьж болно.

Есүс Христийн сайн мэдээгзаах нь (1-р хэсэг)

ОршилЕсүс Христийн сайн мэдээнд хүн төрөлхтөн Бурханы оршихуйруу буцаж очин, селестиел хаант улсад өргөмжлөгдөхөдшаардагдах мөнхийн сургаал, зарчим, хууль, гэрээ, ёслолуудорсон байдаг. Сайн мэдээний анхдагч зарчим ба ёслолууд ньЕсүс Христэд итгэх итгэл, наманчлал, усанд умбуулах баптисм,

Ариун Сүнсний бэлэг зэрэг юм. Ирээдүйн номлогчидсонирхогчдыг баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авахааснь өмнө Есүс Христэд итгэж, нүглээ наманчлахад туслахадөөрсдийгөө бэлдсэн байх ёстой.

Нэмэлт бэлтгэл• Мозая 3:19; 4:1–3; 5:2 болон Алма 36-г судал.

• Миний сайн мэдээг номло, 66–70-р хуудсыг судал.

• Залуу Алмагийн хөрвөлт (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 77)зургийг эсвэл үүнтэй төстэй зураг үзүүл.

• LDS.org дээрх “Jesus Christ Is the Way” (5:02) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.

• Наманчлалын тухай заах санаатай хамт ашиглахаар хичээлийн төгсгөлд байх“Наманчлал” гэсэн тараах материалын хувийг хэвлэж бэлд (заавал биш).

Заах зөвлөмжБид Христээр дамжин нүглээс цэвэршигдэж чаднаСуралцагчдад хичээлээс суралцахад бэлдэхэд нь туслахын тулд хичээл эхлэхээсөмнө дараах асуултыг самбар дээр бич:

Дэлхийн зөв, буруугийн жишиг Тэнгэрлэг Эцэгийн жишгээс юугаараа ялгаатайбайдаг вэ?

Хичээл эхэлсний дараа хэдэн суралцагчийг самбар дээрх асуултад хариулахад урь.Хэдэн суралцагчийг хариулсны дараа нэг суралцагчийг Миний сайн мэдээг номлогарын авлагын 67-р хуудсан дээрх “Нүгэл” гарчигтай хайрцгийг чанга уншихадурь. Дараа нь дараах асуултыг тавь:

• Яагаад сонирхогч нь Есүс Христийн сайн мэдээний тухай суралцахаасаа өмнөнүгэл гэж юу болох мөн үүний үр дагаврууд ямар байдаг талаар ойлгох ньчухал вэ?

Дараах асуултыг самбар дээр бичээд, суралцагчдыг Миний сайн мэдээг номлогарын авлагын 66–67-р хуудсан дээрх “Бид Христээр дамжин нүглээс цэвэршижчадна” хэсгийг судлах явцдаа хариултыг олоход урь.

Энэ хэсэгт заасан ямар үнэнүүд сонирхогчдод Есүс Христэд ойртох хүсэлтэйболоход туслах вэ?

89

Суралцагчдад унших хангалттай цаг гаргаж өгсний дараа, тэднийг олж мэдсэнзүйлээ хуваалцахад урь. Тэдний хариултуудад дараах үнэнүүд орсон байж болно.Үүнд:

• Бурхан бидэнд нас барсныхаа дараа Түүний оршихуйд амьдрахаар буцаж ирэхболомжийг өгөхийн тулд Өөрийн Хайрт хүү Есүс Христийг дэлхий рүүилгээсэн.

• Бид зөвхөн Аврагчийн ач ивээл, нигүүлслээр дамжуулан нүглээсээцэвэршигдэж чадна.

• Eсүс Христийн Цагаатгал ба амилалтаар дамжуулан бүх хүн төрөлхтөншүүгдэхийн тулд Их Эзэний оршихуйд буцаан аваачигдана.

• Ямар ч цэвэр бус зүйл Бурханы оршихуйд амьдарч чадахгүй.

• Есүс Христ нүглүүдийн маань төлөөсийг төлөхөөр бидний төлөө зовжшаналсан.

• Бид Есүс Христийг хүлээн авч, наманчлан, Түүний зарлигуудыг дуулгавартайдагах үед Тэрээр нүглүүдийг маань уучилдаг.

Дараа нь суралцагчдад саяхан уншсан догол мөрүүдэд эсвэл тэдний олж тогтоосонзарчмуудын нэгийг харуулсан 67-р хуудсан дээрх Судар судлах хайрцагт жагсаасансудрын хэсгүүдийг судлах эсвэл тэмдэглэж авах хэдэн минут гаргаж өг. Ангийнхэсэг суралцагчаас судрын хэсгүүдээ саяхан уншсан догол мөрүүдээс, харин үлдсэнхэсэг суралцагчаас судар судлах хайрцаг дотроос сонгоход урих талаар бодож үз.Нүглийн үр дагаврыг даван гарахад Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христийнбидэнд туслах гэж хийсэн бүх зүйлийг ойлгож, талархахад нь сонирхогчдодтуслахын тулд эдгээр судрын хэсгээс нэг эсвэл түүнээс олныг хэрхэн ашиглахтухай тайлбарлахаар бэлдэхийг суралцагчдаас хүс. Хэдэн минутын дараа цөөнсуралцагчийг сурсан зүйлээ тайлбарлахад урь.

Есүс Христэд итгэх итгэл“Миний сайн мэдээг номло” гарын авлагын 1-р хуудсан дээрх “Таны зорилго”гарчигтай хайрцган доторх номлогчийн зорилгыг суралцагчидтай хамт унш.Дараа нь дараах асуултыг тавь:

• (1) Хэн нэгэнд “Христэд ирэхэд” мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээндхөрвөгдөхөд нь туслах, (2) зүгээр л хэн нэгэнд Сүмийн гишүүн болоход ньтуслах хоёр юугаараа ялгаатай вэ?

• Яагаад номлогчдын хувьд Сүмийн гишүүн болоход нь хүмүүст туслахаасааСүмд ирэхэд туслах нь илүү чухал вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 68-р хуудсан дээрх “ЕсүсХристэд итгэх итгэл” гарчигтай хэсгийн эхний догол мөрийг судлахад урь.Суралцагчдыг судалж байх хооронд Есүс Христэд итгэх итгэл хүмүүст Түүнийсэргээгдсэн сайн мэдээнд хөрвөгдөхөд тусалж болох арга замуудыг олж мэдэхэдурь. Дараа нь асуу:

• Таны уншсан зүйл дээр үндэслэхэд, Есүс Христэд итгэх гэдэг нь юу гэсэнутгатай вэ?

• Есүс Христэд итгэх итгэл хэн нэгнийг Түүний сэргээгдсэн сайн мэдээндхөрвөгдөхөд хэрхэн хөтөлдөг вэ?

13-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

90

Самбар дээр бич: Есүс Христэд итгэх итгэл үйлдэхэд хүргэдэг. СуралцагчдыгМиний сайн мэдээг номло гарын авлагын 68-р хуудсан дээрх “Есүс Христэд итгэхитгэл” хэсгийг дуустал уншихад урь. Тэднийг уншиж байх хооронд хувь хүнийЕсүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийг харуулах зарим үйлдлийгтэмдэглэхэд урь. Хэдэн минутын дараа асуу:

• Сонирхогчийн ямар ямар үйлдэл түүнийг Есүс Христэд итгэх итгэлээхөгжүүлж байгааг харуулах вэ? (Хариултад наманчлах, Аврагчийн тухай мөнТүүнтэй адил болох талаар судлах, зарлигуудыг дагах, нүглээс зайлсхийх, уруутаталтыг ялан гарах хүч чадлын төлөө залбирах, Бурханы үгээс суралцах, сайнмэдээний зарчмуудыг дагана гэсэн амлалтаа сахих зэрэг зүйл орсон байжболно.)

• Таны уншсан зүйл дээр үндэслэхэд, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх үедТэрээр өдөр тутмын амьдралд маань биднийг хэрхэн адисалдаг вэ? (Хариултаддараах зүйл орсон байж болно. Тухайлбал: Тэрээр бидэнд амьдралын сорилтбэрхшээлүүдийг даван гарах хүч чадлыг өгдөг; бидэнд зүрх сэтгэлийнхээхүслийг өөрчлөхөд тусалдаг; биднийг бие махбодын болон сүнсний хувьдэдгээдэг гэх мэт.)

Суралцагчдыг дараах асуултуудын хариултыг судлах тэмдэглэл дээрээ бичихэд урь.Үүнд:

• Таны Есүс Христэд итгэх итгэл хэрхэн танд энэ хэсэгт дурдагдсан арга замаарүйлдэх сэдлийг төрүүлж байсан бэ?

• Та Есүс Христэд итгэх итгэлээ илүү их харуулахын тулд өөр юу хийж болох вэ?

Суралцагчдыг хос хосоор эсвэл хамтрагчид болгон хуваарил. Хосуудыг ЕсүсХристэд итгэх итгэлийн тухай хоёроос гурван минутын хичээл бэлдэхэд урь.Суралцагчдыг бэлтгэж байхдаа Миний сайн мэдээг номло гарын авлагын 68-рхуудсан дээрх материалыг, тухайлбал Судар судлах хайрцган доторх нэг юм уухоёр судрыг ашиглахад урь. Суралцагчид мөн Есүс Христийн сайн мэдээ гарчигтайномлогчид зориулсан товхимлыг ашиглаж болно. Суралцагчдад бэлтгэххангалттай цаг гаргаж өгсний дараа хосуудыг дөрвөн суралцагчтай бүлэг болгонхуваарил (бүлэг бүрд хоёр хос). Нэг хосод нөгөө хосдоо заах даалгавар өг. Тэдэндөөрийн үгээр, энгийн бөгөөд тодорхой зааж байх хэрэгтэй гэдгийг тайлбарла.

Зааж дууссаныхаа дараа жижиг бүлэг дотроо юу сайн байсан, юуг заахад хэцүүмөн яагаад заахад хэцүү байсан, түүнчлэн тэдний заасан хичээл хэрхэн заалгажбуй талд Есүс Христэд итгэх итгэлтэй байхын ач холбогдлыг ойлгоход тусалсанталаар ярилцахад урь.

Дараа нь дүрээ солиод, нөгөө хосдоо заах боломж олго. Тэдэнд санал зөвлөгөөхүлээн авах цаг гаргаж өг.

Энэхүү дадлага хийх үйл ажиллагааны дараа суралцагчдаас тэдэнд ямар асуултбайгаа эсвэл ямар ойлголт олж авсан талаар асуу. Хэрэв суралцагчид хариулахгүйбол та тэднээс “Та нарт хүмүүсээс сонссон зүйлээс юу нь таалагдсан бэ?” гэжасууж болно. Суралцагчдын дундаас Есүс Христэд итгэх итгэлтэй байснаарадислагдаж байсан бодит туршлагаасаа ангийнхантай хуваалцах хүсэлтэй хүнбайгаа эсэхийг асуу.

НаманчлалАлма ба Мозаягийн хөвгүүд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 77-г үзнэ үү)зургийг үзүүлээд, нэг суралцагчийг Залуу Алмагийн хөрвөлтийн түүхийг товч

13-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

91

ярихад урь (Алма 36:6–24-ийг үзнэ үү). Дараа нь хэдэн суралцагчийг Алма 36:13,17–21 болон 23–25-ыг ээлжлэн чанга уншихад урь.

Дараа нь асуу:

• Алма Есүс Христэд итгэдгээ хэрхэн харуулсан бэ?

• Алма итгэлээ нотлон харуулсны үр дүнд юу болсон бэ?

• Алмагийн чин сэтгэлийн наманчлалын үр дүн юу байсан бэ?

13-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

92

Эергээр хариулах нь.Багш суралцагчийнхариултыг эергээрхүлээн авах ёстой. Энэнь зүгээр “баярлалаа”гэж хэлэх юм уухариултыг хүлээнзөвшөөрсөн үг байжболно. Буруу хариулахүед багш суралцагчиддахин хариулахболомж олгохын тулдасуултыг өөрчлөн,дахин асууж болно.Багш бодол санаа,сэтгэгдлээ хуваалцахтаатай нөхцөлийгсуралцагчдад бүрдүүлжөгөхийн тулдитгэлцлийн уурамьсгалыг ангид бийболгох ёстой.

Суралцагчдад наманчлалын талаар нэг өгүүлбэрт багтсан тодорхойлолтыг судлахтэмдэглэлдээ бичих нэг минут өг. Цөөн суралцагчийг ангийнханд өгүүлбэрээуншиж өгөхөд урь. Наманчлалын энгийн тодорхойлолтыг оюун санаандаа бат бөхсуулгахад суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагчНийл Л.Андэрсэн ахын хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг үзүүлээд, нэгсуралцагчаас чанга уншихыг хүс:

“Бид нүгэл үйлдсэн үед Бурханаас нүүр буруулдаг. Харин нүглээ наманчилсан үедБурхан руу эргэдэг. …

“… Наманчлал нь шударга бус явдал, бардамнал, уур хилэн, цэвэр бус бодолзэргээс татгалзаж, нинжин сэтгэл, аминч бус үзэл, тэвчээр, сүнслэг байдал рууэргэх эргэлт юм. Энэ бол Бурхан руу ‘дахин эргэх’ эргэлт мөн” (“Наманчил … Би

та нарыг эдгээж болохын тулд,” Ensign, 2009 оны 11-р сар, 40-41 эсвэл 2009 оны 10-р сарынЕрөнхий чуулган, 46–47).

• Энэхүү энгийн тодорхойлолт нь хэрхэн танд наманчлалын утгыг тайлбарлахадтусалж болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээрбич: Наманчлал нь Бурхан руу дахин эргэх явдал юм.)

Суралцагчдад наманчлалын үйл явц, үр дагаврыг илүү сайн ойлгоход туслахынтулд тэднийг Мозая 3:19; 4:1–3; 5:2-ыг судлахад урь. Суралцагчдыг судалж байххооронд наманчлах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг тодорхойлж буй үг,хэллэгүүдийг олж тогтооход урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөнсуралцагчийг олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Дараа нь асуу:

• Та эдгээр шүлгээс хаан Бенжамины хүмүүс нүглүүдээсээ өршөөгдөхийн тулдЕсүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн гэсэн ямар нотолгоог харж байна вэ?

Дараах хүснэгтийг багтаасан тараах материалыг тарааж өг эсвэл үүнийг самбардээр зураад, суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ хуулж зурахад урь.

Наманчлал гэж юу вэ? Бид хэрхэн наманчилдагвэ?

Наманчлалын үр жимс эсвэлнотолгоо юу вэ?

Бодол санаа, итгэл үнэмшил,зан байдлын өөрчлөлт

Харамсал эсвэл бурханлагхарууслыг мэдрэх

Христийн нигүүлслийг хүлээнавах

Суралцагчдаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 69-р хуудсан дээрх“Наманчлал” гарчигтай хэсгийг судлахыг хүс. Тэднийг унших хооронд Миний сайнмэдээг номло гарын авлага дээрх үг, хэллэг, өгүүлбэрийг ашиглан хүснэгтийгэсвэл тараах материал дээрх баганыг бөглөхөд урь. Суралцагчдад ашиглаж болохүг хэллэгийг олж мэдэхэд туслахын тулд багана бүрд жишээ өгөгдсөн байгаа.Тэднийг бөглөж дууссаны дараа хүснэгт нь дараахтай адил харагдаж болно:

13-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

93

Сургаал, зарчмуудыгойлгох. Суралцагчидсургаал эсвэл зарчмыгжинхэнээсээ ойлгох үедэнэ талаар энгийнтодорхойлолт өгөхөөсилүү ихийг тайлбарлажчадна. Мөн тэд сургаалэсвэл зарчим нь хэрхэнтэдний амьдралднөлөөлдгийг ойлгожчадна. Суралцагчидсургаал эсвэл зарчмыголж тогтоон, ойлгожмэдсэн цагт үүнийгилүү их хүслээрхэрэгжүүлж чадна.Багш нар суралцагчдадсудалсан зүйлдээдүгнэлт хийхэд ньтуслах асуултуудыгтавьснаар тэдэндсургаал, зарчмуудыгилүү сайн ойлгож,амьдралдаахэрэгжүүлэхэд тусалжчадна.

Наманчлал гэж юувэ?

Бид хэрхэн наманчилдаг вэ? Наманчлалын үр жимс эсвэлнотолгоо юу вэ?

Бодол санаа, итгэлүнэмшил, зан байдлынөөрчлөлт

Өөрийгөө, Бурханыгболон дэлхийг шинэнүдээр харах

Өөрсдийн амьдралыгБурханы хүсэлтэйнийцүүлэх

Нүглийг орхин, дахиннүгэл үйлдэхгүй байх

Зөрчлөө үргэлж засажзалруулан, сайжрахыгхичээх

Харамсал эсвэл бурханлагхарууслыг мэдрэх

Буруу зүйлс хийхээ болих

Зөв зүйлсийг үргэлжлүүлэн хийх

Нүглүүдээ таньж мэдэх

Нүглүүдээ хүлээн зөвшөөрөх

Бурханаас өршөөл хүсэх

Үйлдлийнхээ хохирлыг засажзалруулах

Нүгэл үйлдэх бүхий л хүслийгэсэргүүцэх

Христийнхтэй адил занчанаруудыг хөгжүүлж, мэдлэгээнэмэгдүүлж, үйлчлэх

Дуулгавартай байснаар Бурхандхайраа харуулах

Христийн нигүүлслийг хүлээнавах

Өөрийгөө болон ертөнцийг үзэхүзэл өөрчлөгдөх

Бурхантай ямар харилцаахолбоотой болохоо ойлгох

Бурханыг дагах хүслээ илүүхүчтэй болгох

Бурханы өршөөлийг мэдрэх

Бурханы амар амгаланг мэдрэх

Харамсал, гашуудал арилан алгаболох

Сүнсийг илүү агуу ихээр мэдрэх

Бурхантай болон Есүс Христтэйхамт амьдрахад өөрийгөө илүүсайн бэлтгэх

Есүстэй илүү адил болох

Баяр баясгаланг мэдрэх

Суралцагчдад хүснэгтээ бөглөж дуусгах хангалттай цаг гаргаж өгсний дараа,ангийн өөр нэг гишүүнтэй хүснэгтэндээ ашигласан үг, хэллэгийн талаарярилцахад тэднийг урь. Суралцагчдын уншсан сургаал, зарчмуудын талаархойлголтыг илүү гүнзгийрүүлэхийн тулд ангийнхнаас дараах асуултуудаас заримыгэсвэл бүгдийг асуух талаар бодож үз. Тухайлбал:

• Таны нэг ба хоёр дахь багананд олж тогтоосон зарчмууд сонирхогч үнэнээсээнаманчилж байгаа эсэхийг мэдэхэд хэрхэн туслах вэ?

• Таны гурав дахь багананд бичсэн зүйл дээр үндэслэхэд, нүглүүдийнхээангижралыг хүлээн авахаас гадна наманчлалын улмаас өөр ямар адислал ирдэгвэ?

• Нэг дэх эсвэл гурав дахь багананд байгаа зүйлсийн талаар бодож үз. Хэрэвэдгээр зүйл үнэхээр болох ёстой юм бол бид яагаад Христэд итгэх ёстой юмбэ?

Суралцагчдыг хариулж байх хооронд номлогчид хүмүүст Есүс Христэд итгэхитгэлтэй болоход нь тусалж, наманчлах сэдэл төрүүлэхийн тулд сайн мэдээг заадаггэдгийг онцолж болно. Есүс Христэд итгэх итгэл, наманчлал нь Цагаатгалынадислалуудыг хүлээн авах нөхцөлүүд юм. Наманчлал нь сонирхогчдод ТэнгэрлэгЭцэгт болон Есүс Христэд илүү ойртоход туслах болно. Суралцагчдыгнаманчлалын тухай заах дадлага хийхэд бэлтгэхийн тулд ангийнхантай дараахнөхцөл байдлыг хуваалц:

Та хамтрагчтайгаа хамт нэг өрөөнд амьдардаг хоёр хүнд гурван долоо хоногхичээл заажээ. Тэдний нэг нь маш сайн өсөж хөгжиж байв. Нөгөө нэг ньсонирхохоо больж, хичээл зааж эхлэхэд өрөөг орхин гардаг болжээ. Сонирхохообольсон хүнээс асуух боломж танд гарч ирэх үед тэрээр өөрийгөө Бурханы

13-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

94

хүслийн дагуу амьдрахгүй байгаа гэдгээ мэдэж байгаа ч бүхий л амьдралынхаатуршид ийнхүү амьдарсаар ирсэн мөн энэ нь түүний хэн болохыг тодорхойлдоггэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрч, үүнийг яасан ч өөрчлөх боломжгүй гэж үзэжбайгаагаа тайлбарлажээ.

Суралцагчдыг хос хосоор нь хуваарил. Хосуудад нөгөө хосдоо наманчлалын талааргурваас дөрвөн минутын хичээл заахад хамтарч ажиллан бэлтгэх хангалттай цаггаргаж өг. Суралцагчдыг дээрх нөхцөл байдалд өгүүлсэн, нэг өрөөнд хамтамьдардаг хоёр хүнд зааж буй жүжигчилсэн үзүүлбэрийг бэлтгэхэд урамшууландэмж. Тэдний заах хичээл энгийн, тодорхой байхаас гадна тухайн хоёр хүнийхэрэгцээнд голлон анхаарсан байх ёстой гэдгийг тайлбарла. Тэд сонирхохообольсон хүнд яагаад өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийг мөн түүнд Аврагчийнтусламжтайгаар наманчлах боломжтой гэдгийг ухааран ойлгоход хэрхэн тусалжболох талаар бодож үзэх ёстой. Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарынавлагын 69-р хуудсан дээрх материалыг эсвэл Есүс Христийн сайн мэдээномлогчдод зориулсан товхимлыг ашиглахад урь. Тэднийг наманчлалын ачхолбогдлыг харуулахын тулд нэг юм уу хоёр судрын хэсгийг эш татахадурамшуулан дэмж.

Суралцагчдыг нэг бүлэгт хоёр хос байх жижиг бүлгүүдэд хуваарил. Нэг хосоддээрх нөхцөл байдалд дүрслэгдсэн нэг өрөөнд хамт амьдардаг хоёр хүний дүрдтоглож байгаа нөгөө хосдоо заах даалгавар өг. Суралцагчид сонирхогчдын дүрдтоглохдоо, тулгарч болох асуудлуудыг чөлөөтэй илэрхийлж болох боловч зааж буйсуралцагчдад хэт хиймэл эсвэл нөхөрсөг бус хандахгүй байх хэрэгтэйг тайлбарла.

Суралцагчдыг зааж дууссаны дараа бүлэг дотроо юу нь сайн байсан мөн багшилжбуй тал юуг илүү сайн хийж болох байсан талаар ярилцахад урь.

Дараа нь заах дадлага хийх боломжийг нөгөө хосдоо олгохын тулд дүрүүдээсолиход суралцагчдыг урь. Тэдэнд саналаа хэлэх цаг гаргаж өгөхөд анхаар.

Жүжигчилсэн тоглолтын дараа суралцагчдаас энэхүү заах туршлагаас ямар асуултэсвэл бодол санаа төрсөн болохыг асуу.

Бурханд эргэж хандах арга зам болдог наманчлалын үнэн хийгээд ачхолбогдлыг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд “Jesus Christ Is the Way” (5:02)видео бичлэгийг үзүүл.

Видео бичлэгийг үзэж дууссаны дараа, дараах асуултуудыг тавь:

• Та нар энэ эгч наманчлалаар дамжуулан жинхэнээсээ өөрчлөгдөж, Бурхан руубуцан эргэсэн гэдгийг харуулсан ямар нотолгоог уг видео бичлэгээс харсан бэ?

• Сайн мэдээний захиас энэ эгчийг өөрчлөгдөж, Бурхан руу буцаж эргэхэдхэрхэн тусалж байгааг харах үед танд юу мэдрэгдсэн бэ?

Суралцагчдын дундаас итгэл, наманчлалын хүчний талаарх гэрчлэлээ мөн яагаадтэд сайн мэдээг хуваалцах хүсэлтэй байгааг хуваалцах хүн байгаа эсэхийг асуун,хичээлээ өндөрлө. Мөн төгсгөлд нь гэрчлэлээ хуваалц.

Үйлдэх урилгаСуралцагчдыг дараах санал болгосон үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээсолныг хийж гүйцэтгэснээр Есүс Христэд итгэлтэй байж, нүглүүдийнхээангижралыг хүлээн авснаас ирэх адислал ба наманчилснаар ирэх баяр баяслынталаар илүү ихийг мэдэхэд урь.

13-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

95

• Ирэх долоо хоногийн гэр бүлийн үдшээр Есүс Христэд итгэх итгэл банаманчлалын ач холбогдлын талаар хичээл заа.

• “Миний сайн мэдээг номло” гарын авлагын 68-р хуудсан дээрх Судар судлаххайрцган доторх итгэлийн тухай судрын хэсгүүдийг судал. Номлолд байх үедээбусдад заахдаа ашиглахыг хүсэж байгаа судрын хэсгүүдийг тэмдэглэж ав.

• Наманчлалын сургаалын тухай судлахдаа Судруудын удирдамжийг болонорчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг ашигла. Сурсан зүйлээ судлахтэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэ. Танд энэ сургаалын талаар номлолд байхдаабусадтай хуваалцаж болох гэрчлэл байгаа эсэхийг бодож үз. Өдөр бүрнаманчлахыг эрэлхийлснээр наманчлалын зарчимд итгэх итгэлээхүчирхэгжүүл мөн олсон туршлагаа судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэ.

• Бусдад үзүүлэх зорилгоор “Jesus Christ Is the Way” (эсвэл Аврагчийн болонТүүний Цагаатгалын тухай өөр видео бичлэг) видео бичлэгийг тавихын тулдолон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх мэт арга хэрэгслийг ашигла. Яагаадэнэ бичлэг таны хувьд утга учиртай болох тайлбараа оруул.

13-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (1-Р ХЭСЭГ)

96

14

Иохан Есүст баптисм хүртээжбайгаа нь

Есүс Христийн сайн мэдээгзаах нь (2-р хэсэг)

ОршилЕсүс Христийн сайн мэдээнд хүн төрөлхтөнд Бурханы оршихуйруу буцаж очин, селестиел хаант улсад өргөмжлөгдөхөдшаардлагатай мөнхийн сургаал, зарчим, хууль, гэрээ, ёслолуудорсон байдаг. Сайн мэдээний анхдагч зарчим ба ёслолууд ньЕсүс Христэд итгэх итгэл, наманчлал, усанд умбуулах баптисм,Ариун Сүнсний бэлэг зэрэг юм. Номлогчид бусдыг баптисмхүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад урих чухал үүрэг

хариуцлагатай. Бурханы хүүхдүүд Сүмийн гишүүн болсныхоодараа бусад зарчим, ёслолыг хүлээн авч, Бурханы зарлигуудадүнэнч хэвээр үлдсэнээрээ эцсээ хүртэл тэвчих ёстой болдог.Ирээдүйн номлогчид эдгээр сургаалын тухай тодорхойойлголттой болж мөн эдгээрийг энгийнээр тайлбарлан, хүчтэйгэрчлэхэд өөрсдийгөө бэлтгэсэн байх ёстой.

Нэмэлт бэлтгэл• Матай 3:13–17; Иохан 3:3–6; 2 Нифай 31:17–20 болон Сургаал ба Гэрээ 20:37-г

үзнэ үү.

• Миний сайн мэдээг номло, 70–73-р хуудсыг судал.

• Баптисм хүртэж буй Есүсийн зургийг үзүүлэхэд бэлд.

• LDS.org дээрх “Invitation to Be Baptized: German” (2:43), The District 2, видеобичлэгийг үзүүлэхэд бэлд.

Заах зөвлөмжБаптисм ба бидний анхны гэрээСуралцагчдыг баптисмын тухай зарчмуудыг олж тогтооход бэлтгэхийн тулд Есүстбаптисм хүртээж буй Иоханы зургийг үзүүлээд, Есүс Христийн баптисмын талаармэддэг зүйлээ нэгтгэн дүгнэхэд урь.

Та нэг суралцагчийг Матай 3:13–17-г чанга уншихад урьж, Аврагчийн баптисмынтухай түүхийг тоймлон үзэж болно. Дараа нь суралцагчдыг хажуудаа сууж байгаасуралцагч руу хандан, дараах асуултад хариулахад урь:

• Есүсийн баптисмын тухай энэ түүхэнд ямар чухал үнэнүүдийг заасан байна вэ?

Дараах үгсийг самбар дээр бич:

Ёслол Гэрээ

Ангийн хэсэг суралцагчаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 70-р хуудсандээрх “Баптисм, бидний анхны гэрээ” хэсгийн эхний дөрвөн догол мөрийгсудлаад, ёслол гэдэг нэр томьёог ямар байдлаар тайлбарлаж болохыг олжмэдэхийг хүс. Ангийн бусад суралцагчийг мөн адил дээрх хэсгийг судлаад, гэрээгэдэг нэр томьёог ямар байдлаар тайлбарлаж болохыг олж мэдэхэд урь.

Суралцагчдад судлах хангалттай цаг гаргаж өгсний дараа тэдний дундаас сайндураараа ёслол ба гэрээ гэсэн нэр томьёог тайлбарлах хүн байгаа эсэхийг асуу.Дараа нь асуу:

98

• Ёслол ба гэрээ гэдэг нэр томьёо хэрхэн баптисмтай холбоотой вэ?(Суралцагчдад дараах үнэнийг олж тогтооход тусал: Бид баптисмынёслолоор дамжуулан Бурхантай ариун нандин гэрээнд ордог.)

Суралцагчдынхаа анхаарлыг “Баптисм ба бидний анхны гэрээ” хэсгийндөрөвдүгээр догол мөрт хандуулаад, дараах асуултыг тавь:

• Бид баптисмын ёслолыг хүлээн авахдаа юу хийхээр гэрээ байгуулдаг вэ? (Бидбаптисм хүртсэнээр Есүс Христийн нэрийг өөр дээрээ авч, үргэлжТүүнийг санан, зарлигуудыг нь сахина гэсэн гэрээ байгуулдаг. Хэрэвсуралцагчдад энэ санаан дээр илүү дэлгэрэнгүй заавар хэрэгтэй гэж үзвэл,тэдэнтэй хамт Сургаал ба Гэрээ 20:37-г судлах цөөн минут гарга.)

Та суралцагчдад баптисмын гэрээгээ илүү сайн ойлгоход нь туслахын тулдАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн үгээс авсандараах эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс.

“Бид баптисм хүртэхдээ дэлхийд амьдарсан хэвээр хэдий ч энэ цаг үеэс эхлэнТүүний хаант улсад ирж, зарлигуудыг нь сахихад бэлэн хэмээн ТэнгэрлэгЭцэгтэйгээ гэрээ хийдэг. Бидний баптисм бол ‘ямар ч цагт мөн бүх зүйлд мөнөөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы мөн Түүний хаант улсын гэрчлэгч болж,бүр үхэлд хүртлээ зогсоход бэлний учир мөнх амьдралыг авч болохын тулд

Бурханаар гэтэлгэгдэж, мөн та нар анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болно’ [Moзая18:9; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн] гэдгийг Мормоны Ном бидэнд сануулдаг.

Бид баптисмынхаа гэрээг болон Ариун Сүнсний бэлгийг ойлговол тэдгээр нь биднийамьдралыг өөрчлөх ба бид Бурханы хаант улсад үнэнч байх болно. Бидэнд уруу таталт ирэх үедхэрэв бид сонсох юм бол Ариун Сүнс Аврагчийг дурсан санаж, Бурханы зарлигуудыгдуулгавартай дагана гэсэн амлалтыг маань сануулна” (“The Covenant of Baptism: To Be in theKingdom and of the Kingdom,” Ensign, 2000 оны 11-р сар, 7).

• “Бид Бурханы хаант улсад үнэнч байх болно” гэдэг нь юу гэсэн утгатай гэж табодож байна вэ?

• Баптисм ямар арга замаар хүний амьдралыг өөрчилдөг вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 70–71-р хуудсан дээрхбаптисмын талаар өгүүлсэн үлдсэн догол мөрүүдийг уншихад урь. Тэднээссонирхогчидтой хуваалцах шаардлагатай гэж үзсэн баптисмын сургаалын бусадталыг олж мэдэн, тэмдэглэхийг хүс. Тэдэнд энэ үйл ажиллагааг хийж гүйцэтгэхцөөн хором гаргаж өгсний дараа хэд хэдэн суралцагчаас олж мэдсэн зүйлээхуваалцахыг хүс. Суралцагчдыг хариулж байх хооронд та дараахтай адил эргэншалгах асуултуудыг тавьж болно. Тухайлбал:

• Сонирхогчид эдгээр сургаалыг ойлгох нь яагаад чухал вэ?

• Өнгөрсөн хичээлээр ярилцсан баптисмын гэрээ ба Есүс Христэд итгэх итгэл,наманчлалын зарчмууд хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?

• Яагаад усанд умбуулах нь баптисмын ёслолын чухал хэсэг байдаг вэ? (Энэ ньүхэл, булш, Есүс Христийн Амилалтыг бэлгэддэг. Түүнээс гадна энэ нь биднийхуучин амьдралын төгсгөл ба Есүс Христийн шавь болж шинээр төрөхийгбэлгэддэг [Ром 6:3–6-г үзнэ үү].)

Сонирхогчид баптисмд зохих ёсоор бэлтгэх нь чухал гэдгийг тайлбарла. Нэгсуралцагчаас Сургаал ба Гэрээ 20:37-г чанга уншихыг хүс. Дараа нь суралцагчдыгангийн өөр нэг гишүүнд хандан, дараах асуултуудын талаар ярилцахад урь:

14-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

99

Бичих даалгаврууд.Бичиж тэмдэглэх ньсуралцагчдад ангидзаасан сургаал,зарчмуудын талаарэргэцүүлэн, тунгаанбодоход тусалдаг үрдүнтэй арга хэрэгсэлюм. Бичих даалгаврыгойлгомжтойтайлбарлаж,суралцагчдад хийжгүйцэтгэх хангалттайцаг гаргаж өгсөн байхёстой. Үйл ажиллагаагхийж дууссаны дараа,цөөн суралцагчидангийнхантайхариултаа хуваалцахцаг гаргаж өгч болно.

Тайлбар: Асуулт бүрийн дараа суралцагчдад хажуудаа сууж буй суралцагчтайгаа хариултааярилцах хангалттай завсарлага өг.

• Энэ шүлэг сонирхогчийг баптисм хүртэхэд бэлэн байгааг тодорхойлоходхэрхэн туслах вэ? (Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахад хэцүү байвалтэднийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 71-р хуудсан дээрх“Баптисмын өмнө” гарчигтай хайрцгийг уншихад урь.)

• Та “Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй ирэх” гэдэг нь юу гэсэн утгатай гэжбодож байна вэ?

• Хувь хүн “Христийн Сүнсийг” үнэхээр хүлээн авснаа хэрхэн нотлон харуулдагвэ?

Суралцагчдад баптисмын гэрээгээ сахих нь ямар тодорхой арга замаар тэднийамьдралд адислалуудыг авчирсан талаар судлан, тэмдэглэл дээрээ бичих цаггаргаж өг. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, хоёр эсвэл гурван суралцагчаасбичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

“Invitation to be Baptized: German” (2:43) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыгвидео бичлэг үзэж байх хооронд номлогчид Гэрманд баптисмын ач холбогдлынталаар юу зааж байгааг олж мэдэхэд тэднийг урь.

• Номлогчид Гэрманд баптисмын ач холбогдлыг ойлгоход туслахын тулд юу гэжхэлсэн бэ?

• Ямар нотолгоо Гэрманыг Ариун Сүнс мэдэрч, баптисм хүртэхийг хүсэжбайгааг харуулсан бэ?

Ангийнхныг хос хосоор нь хуваарилаад, хос бүрээс Миний сайн мэдээг номлогарын авлагын 70–71-р хуудсан дээрх материалыг мөн Судар судлах хайрцгандоторх судруудаас нэгийг юм уу хоёрыг ашиглаад, сонирхогчид баптисмын тухайтанилцуулахад төвлөрсөн дөрвөөс таван минутын хичээл бэлтгэхэд урь.Суралцагчид номлогчид зориулсан Есүс Христийн сайн мэдээ товхимлын 8-рхуудсан дээрх материалыг мөн ашиглаж болно.

Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа ангийнхныг дөрвөнсуралцагчтай буюу хоёр хосоос бүрдсэн бүлэгт хуваа. Бүлэг бүрийн нэг хосыгнөгөө хосдоо баптисмын талаар дөрвөөс таван минутын хичээл заахыг хүс.Номлогчдын дүрд тоглож байгаа суралцагчдыг зааж байхдаа сонгосон судрынхаахэсгийг нээн, чанга уншихад урамшуулан дэмж. Суралцагчдыг заах туршлагаадуусгасны дараа жижиг бүлгүүдийг бүлэг дотроо дараах асуултуудыг ярилцахадурь: Юу нь сайн болсон бэ? Хичээл нь заалгаж байгаа хүмүүст баптисмын ачхолбогдлыг ойлгоход хэрхэн тусалсан бэ? Багш нар илүү үр дүнтэй заахын тулдюуг өөрчилж болох вэ?

Дараа нь дүрүүдийг солиод, заалгасан суралцагчдад нөгөө хосдоо заах боломжолго. Хоёр дахь хосод зориулан санал авах цаг гаргахад анхаар. Энэ үйлажиллагааны үеэр өрөөгөөр явж, суралцагчид хэрхэн зааж байгааг ажиглан,тэднийг магтахаас гадна юуг сайжруулж болох талаар зөвлөгөө өг.

Бүх суралцагчид заах боломж олгосны дараа уг туршлагын талаар ангиарааярилцах цөөн минут гарга. Ярилцлагыг эхлүүлэхийн тулд дараахтай адиласуултуудыг тавь. Үүнд:

• Та нар энэ сургаалыг зааж байхдаа юу сурсан бэ?

14-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

100

• Яагаад эдгээр зарчим, үнэн, сургаалуудыг бусдад заахын тулд одооноос эхлэнбэлтгэх нь чухал вэ?

• Та номлолдоо Есүс Христийн сайн мэдээний тухай заахад илүү сайнбэлтгэгдэхийн тулд яг одооноос эхлэн юу хийж болох вэ?

Ариун Сүнсний бэлэгСуралцагчдыг хичээлийн энэ хэсэгт бэлтгэхийн тулд ангийнхнаас хувь хүнбаптисм хүртсэний дараа ямар ёслолыг нэн даруй хийдэг болохыг асуу (гишүүнийбаталгааг буюу хувь хүн Сүмийн гишүүн болж, Ариун Сүнсний бэлгийг хүлээнавна.) Яагаад хүмүүс баптисм хүртсэнийхээ дараахан гишүүнээр батлуулдаг болохталаар 30 секунд тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг хариулахаасөмнө бошиглогч Иосеф Смитийн дараах эшлэлийг тэдэнд уншиж өгөх талаарбодож үз:

“Хэрэв хэн нэгэн хүн нүглээс ангижрах, Ариун Сүнсийг хүлээн авахын төлөөх үзэлбодлоор баптисмыг үйлдээгүй аваас та шуудайтай элсэнд баптисм хүртээсэнтэйадил байх болно. Усаар гүйцэтгэдэг баптисм нь хагас баптисм бөгөөд нөгөө хагаснь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий, хоосон зүйл болох юм” (Сүмийнерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 110).

Асуу:

• Яагаад баптисмыг “Ариун Сүнсний баптисмгүйгээр” “хагас баптисм” гэжүздэг вэ? (Хэд хэдэн хариултыг сонссоны дараа хичээлийн явцад энэ асуултадөөр ямар хариулт өгч болохыг сонсоход суралцагчдыг урамшуулан дэмж.)

Никодем хэмээх иудейчүүдийн удирдагч Назарын Есүст асуулт тавихаар шөнөөрнууцаар ирсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Иохан 3:3-ыг чанга уншихадуриад, асуу:

• Иохан 3:3 дээрх Аврагчийн үг Бурханы хаант улсад орохын тулд юушаардлагатай хэмээн өгүүлж байна вэ?

Иохан 3:4–6-г ангийнханд уншиж өгөөд, асуу:

• Никодем 3-р шүлэг дээр Аврагчийн сургаалыг ойлгоогүй гэдгийг харуулсанямар асуултыг тавьсан байна вэ?

• Есүс хэрхэн Никодемийн асуултуудад хариулсан бэ? (Тэрээр Никодемд сайнмэдээний үндсэн сургаалыг заасан: Бид Бурханы хаант улсад орохын тулдуснаас болон Сүнснээс төрөх ёстой. Тэрээр “дээрээс төрөх ёстой” гэдэг ньмахан биеэр биш харин сүнсээр дахин төрөх гэсэн утгатай гэдгийг заасан.)

Самбар дээр дараах үгсийг бич:

Дахин төрөх

Уснаас төрөх

Сүнснээс төрөх

Дараа нь асуу:

• “Ус[наас] … төрнө” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Энэ нь усанд умбуулалтаарбаптисм хүртэх гэсэн утгатай.)

14-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

101

Тунгаан бодох нь. Тасуралцагчдадаа ангидбайхад нь тунгаанбодох цаг гаргажөгснөөр тэднийгСүнсээр суралцахадурамшуулан дэмждэгболно. Сүнсний нэгүүрэг бол бидэнд“[бидний] хийвэл зохихбүх зүйлийг” (2 Нифай32:5) үзүүлэх явдал юм.Суралцагчдадаасуралцаж буйүнэнүүдийнхээ талаартунгаан бодох цаггаргаж өгөх нь хамгийнүр дүнтэй хичээлдбагтсан байдаг.

• “Сүнснээс … төрнө” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Энэ нь Ариун Сүнснийбэлгийг хүлээн авах гэсэн утгатай. Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахадхэцүү байвал тэдэнд Иохан 3:5, зүүлт тайлбар a-г үзүүл.)

• Яагаад “төрөх” гэдэг үгийг бидний сүнслэг байдалд тохиолдох зүйлийгтодорхойлоход ашигласан гэж та бодож байна вэ? Бие махбодын төрөлтийнямар хэсгийг сүнснээс төрөхтэй харьцуулж болох вэ? (Хэрэв шаардлагатай болэнэ асуултад хариулахад нь туслахын тулд Мосе 6:58–59-ийг унших талаарбодож үз.)

Цөөн суралцагчаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 72-р хуудсан дээрх“Ариун Сүнсний бэлэг” хэсэг дэх догол мөрүүдийг ээлжлэн чанга уншихыг хүс.Ангийнхныг дагаж уншаад, Ариун Сүнсний бэлэгтэй хамт дагалдан ирдэгадислалуудыг олж мэдэхийг хүс.

Ангийнхнаас асуу:

• Ариун Сүнсний бэлгийг ямар ямар адислал дагалдан ирдэг вэ? (Дараах сургаалбол суралцагчдын олж тогтоох ёстой сургаалын нэг юм: Ариун Сүнснийбэлэг нь үүнийг хүлээн авах хүмүүст ариусгагч болон цэвэршүүлэгчнөлөө үзүүлдэг.)

Суралцагчдад уг сургаалыг илүү сайн ойлгоход туслахын тулд тэднээс Миний сайнмэдээг номло гарын авлагын 72-р хуудсан дээрх “Ариун Сүнсний адислалууд банөлөө” гэсэн гарчиг бүхий судруудаас нэгийг эсвэл хоёрыг судлахыг хүс. Тэднийгсудалж байх хоорондоо Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар ирдэг заримадислалыг судар дээрээ тэмдэглэхэд урь. Дараа нь асуу:

• Яагаад хувь хүнд баптисм хүртсэний дараа Ариун Сүнсийг хүлээн авах нь чухалвэ?

Дараах асуултыг тавь. Гэхдээ хариулахаас нь өмнө суралцагчдад хариултаатунгаан бодох цаг гаргаж өг. Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөнсуралцагчийг хариулахад өөрсдийн туршлагаас ангийнхантайгаа хуваалцахад урь.

• Та Ариун Сүнсний бэлгээс ямар ямар адислал хүлээн авсан бэ?

Ангийнхныг хос хосоор нь хуваарил. Суралцагчдаас Миний сайн мэдээг номло(эсвэл Есүс Христийн сайн мэдээ нэртэй номлогчдод зориулсан товхимлын 8–10-рхуудсан дээрх “Why Do I Need to Receive the Holy Ghost?” гарчигтай хэсэг) гарынавлага дээрх мэдээллийг ашиглан, Ариун Сүнсний бэлгийн тухай дөрвөөс таванминутын хичээл бэлдэхийг хүс. Тэдэнд хичээлдээ “Миний сайн мэдээг номло”гарын авлагын 72-р хуудсан дээрх Судар судлах хайрцган доторх нэг юм уу хоёрсудрыг оруулахыг сануул.

Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа ангийнхныг дөрвөнсуралцагчтай бүлэг буюу бүлэг бүрд хоёр хос байхаар зохион байгуул. Нэг хосоднөгөө хосдоо заах даалгавар өг. Суралцагчдыг зааж байх хооронд өрөөгөөр явж,магтахаас гадна юуг сайжруулж болох талаар зөвлөгөө өг. Суралцагчдыг заахтуршлагаа дуусгасны дараа жижиг бүлгүүдийг бүлэг дотроо дараах асуултуудыгярилцахад урь: Юу нь сайн болсон бэ? Багш нар илүү үр дүнтэй заахын тулд юугөөрчилж болох вэ? Тэдний заасан хичээл заалгаж буй хүмүүст Ариун Сүнснийбэлгийн талаар ойлгоход хэрхэн тусалсан бэ?

Дараа нь бүлэг дэх хосууд дүрээ солиод, заалгасан суралцагчдад нөгөө хосдоо заахболомж олго. Хоёр дахь хосод зориулан санал авах цаг гаргахад анхаар.

14-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

102

Бүх суралцагчид заах боломж олгосны дараа цөөн минут гарган, дараахтай адиласуултуудыг тавьснаар туршлагыг үнэл.

• Та нар энэ сургаалыг зааж байхдаа юу сурсан бэ?

• Та энэ туршлагад үндэслээд, номлогчийнхоо заах арга барилыг илүүсайжруулахын тулд юу хийж болох вэ?

Эцсээ хүртэл тэвчСамбар дээр хаалганы цаана зам харгуй зурайж байгаагаар зур.

Нэг суралцагчаас 2 Нифай 31:17-г уншихыг хүс. Дараа нь ангийнхнаас асуу:

• Нифай биднийг мөнх амьдрал руу хөтлөх хаалгыг юу гэж тодорхойлсон бэ?

Ангийнхныг дагаж уншаад, бид баптисм хүртсэнийхээ дараа юу хийх ёстойболохыг хайж байх хооронд өөр нэгэн суралцагчаас 2 Нифай 31:18–20-ийгуншихыг хүс.

• Нифай энэ хаалганы цаана юу байгаа гэж хэлсэн бэ? (Мөнх амьдрал руу хөтлөхдавчуу бөгөөд нарийн зам.)

• Нифайн хэлснээр, хувь хүн мөнх амьдралыг хүлээн авахын тулд баптисмхүртсэнийхээ дараа юу хийх ёстой вэ?

• Эцсээ хүртэл тэвчих нь Аврагчийн жишээг дагахтай хэрхэн холбоотой вэ?

Суралцагчдаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 73-р хуудсан дээрх “Эцсээхүртэл тэвчих” гарчигтай хэсгийг уншихыг хүс. Бид эцсээ хүртэл тэвчихийн тулдюу хийж болох тухай олж мэдэхэд тэднийг урамшуулан дэмж. Дараа нь асуу:

• Яагаад эцсээ хүртэл тэвчих нь бидэнд чухал вэ? (Суралцагчид дараах зарчмыголж тогтоох ёстой: Бид эцсээ хүртэл тэвчихээр чин сэтгэлээсээ хичээхаваас мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болно.)

• Аврагчийн жишээг дагах нь эцсээ хүртэл тэвчихэд тань хэрхэн туслах вэ?

Та Есүс Христийн сайн мэдээний, ялангуяа баптисм, Ариун Сүнсний бэлэг, эцсээхүртэл тэвчихийн ач холбогдлын талаарх өөрийн гэрчлэлийг хуваалцан, хичээлээөндөрлө.

Үйлдэх урилгаСуралцагчдыг ирэх долоо хоногийн турш дараах санал болгосон үйлажиллагаануудаас нэгийг юм уу түүнээс олныг хийж гүйцэтгэснээр ЕсүсХристийн сайн мэдээний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд урих талаар бодожүз.

14-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

103

• Сургаал ба Гэрээ 20:37-д цэдэглэснээр баптисмын шаардлагуудыг тайлбарлахдадлага хий. Та яг одоо энэ шүлэгт цэдэглэгдсэн баптисмын гэрээний дагууамьдрахын тулд юу хийж байгаагаа тайлбарласан хоёр өгүүлбэрийг судлахтэмдэглэл дээрээ бич.

• Миний сайн мэдээг номло гарын авлагын 73-р хуудсан дээрх Судар судлаххайрцган доторх Ариун Сүнсний бэлгийн тухай судрын хэсгүүдийг унш. МөнСудруудын удирдамж дээрх “Ариун Сүнс” нэртэй тайлбарыг унш. Та хэннэгэнд Ариун Сүнсний бэлгийн талаар зааж байхдаа ашиглахыг хүссэншүлгүүдээ судлах тэмдэглэл дээрээ эсвэл судар дээрээ бичиж тэмдэглэ.

• “3-р хичээл: Есүс Христийн сайн мэдээ” дээрх зарчмуудыг гэр бүлийнхээгишүүнд эсвэл найздаа (боломжтой бол Сүмийн гишүүн бус эсвэл идэвх султайхүн байвал сайн) биечлэн уулзаж юм уу онлайнаар зааж өг. Та тэдэнд заажбайхдаа эдгээр зарчмын талаарх гэрчлэлээ хуваалц.

14-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН САЙН МЭДЭЭГ ЗААХ НЬ (2-Р ХЭСЭГ)

104

15Ариун сүм ба гэр бүлийнтүүхийн ажил

ОршилИрээдүйн болон бүрэн цагийн номлогчид ариун сүм ба гэрбүлийн түүхийн ажлын талаар суралцан, дараа нь энэ ажлыгдагалдан ирдэг Сүнсийг мэдрэхэд бусдад тусалснаар авралынажлыг урагшлуулахад түлхэц болох боломжтой. Гэр бүлийнтүүх нь заах хүмүүсийг олж, шинэхэн хөрвөгчид болон идэвхсултай гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлэх хүчирхэг эх

сурвалж болж чадна. Гэр бүлийн түүхийн ажилд оролцох ньхүмүүсийн зүрх сэтгэлийг өвөг дээдэс рүү нь мөн Их Эзэн рүүхандуулдаг. Гэр бүлийн түүх нь номлогчдын бусдыг Христэдирэхэд мөн авралын ёслолуудыг хүлээн авахад урихдааашиглаж болох арга хэрэгсэл юм.

Нэмэлт бэлтгэл• Сургаал ба Гэрээ 109:22–23; 110:13–16; 138:29–35 болон Иосеф Смит—Түүх

1:38–39-ийг судал.

• Миний сайн мэдээг номло, 94–95, 187–189-ийг судал.

• LDS.org дээрх “The Time Is Now” (3:20) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.

• LDS.org дээрх “Family History and Missionary Work—Finding” (3:53) видеобичлэгийг үзүүлэхэд бэлд.

• LDS.org дээрх “Family History and Missionary Work—Activation” (3:05) видеобичлэгийг үзүүлэхэд бэлд.

• FamilySearch.org дээрх дэвүүрэн хүснэгтийг хэвлэж бэлд.

• FamilySearch.org дээрх хайлтын үндсэн хэрэгслүүдтэй танилц эсвэл хичээлийнүеэр эдгээр хэрэгслийн талаар заахаар тойрог эсвэл салбарын гэр бүлийнтүүхийн зөвлөхийг урь.

• Хамгийн ойр байдаг ариун сүмийн зургийг үзүүлэхэд бэлд.

• Суралцагч бүрд зориулан хоосон дөрвөн үеийн угийн бичгийн хүснэгтийг(хичээлийн төгсгөлд байгаа) хэвлэж бэлд.

Заах зөвлөмжАриун сүмийн хишгийн ач холбогдолХамгийн ойр байдаг ариун сүмийн зургийг үзүүлээд, ерөнхийлөгч ХовардВ.Хантэрын хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг унш:

“Номлогч бүрийг ариун сүмд зохистойгоор ороход бэлдэн, энэ үйл явдалдномлолын дуудлага хүлээн авахаас илүү өндөр ач холбогдол өгцгөөе” (“Follow theSon of God,” Ensign, 1994 оны 11-р сар, 88).

Онцлох үүднээс та дээрх эшлэлийг дахин нэг удаа уншаад, дараа нь суралцагчдаддараах асуултыг тавьж болно.

• Ариун сүм рүү явах нь яагаад номлолын дуудлага хүлээн авахаас “илүү агуу ачхолбогдол”-той байж болох вэ? (Дараах хариулт орсон байж болно: номлол ньхэсэг хугацааны үйлчлэл байдаг бол ариун сүмд хийдэг гэрээнүүд маань

105

мөнхийн бөгөөд ариун сүмийн адислалууд зохистой номлогчдод хүч чадалавчирдаг.)

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 95-р хуудсан дээрх“Ариун сүмүүд ба гэр бүлийн түүх”-ийн эхний догол мөрийг уншихад урь. Дараань асуу:

• Бидний ариун сүмд хүлээн авах боломжтой зарим адислал юу вэ?

• Эдгээр адислал Христэд ирэхээр хүчин чармайлт гаргаж байгаа хүмүүст хэрхэнтусалдаг вэ?

Номлогчид номлогчийн үйлчлэлээ эхлэхээс өмнө ариун сүмд орсноор хэрхэнадислагддаг болохыг харуулахын тулд ангийнхнаас Сургаал ба Гэрээ 109:22–23-ыгнээхийг хүсээд, эдгээр шүлэг нь Көртландын ариун сүмийн онцгойлон адислахзалбирлын хэсэг гэдгийг тайлбарла. Ангийнхныг дагаж уншаад, Их Эзэнийүйлчлэгчдийн хүлээн авдаг ариун сүмийн адислалуудыг хайж байх хооронд нэгсуралцагчийг шүлгүүдийг чанга уншихад урь. Дараа нь суралцагчдад дараахасуултыг тавин, эдгээр шүлэгт заасан зарчмыг олж тогтооход тусал.

• Эдгээр шүлэг номлогчид номлолд явахаасаа өмнө ариун сүмийн адислалуудыгхүлээн авах нь яагаад чухал болохыг ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?(Суралцагчдын хариултыг дараах зарчмаар нэгтгэн дүгнэж болно: Ариунсүмийн адислалуудыг хүлээн авах нь номлогчдод тэнгэрлэг тусламж,хүчээс хүртэн, дэлхий рүү урагш явах боломж олгодог. Энэ зарчмыгсамбар дээр бичих талаар бодож үз.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараахмэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Өөрийн хишгийг хүртэхийн тулд ариун сүм рүү явах нь … номлолд бэлтгэхявцын салшгүй нэгэн хэсэг гэдгийг ойлгох нь чухал юм. … [Та] тэдгээр ариунсүмийн гэрээний ач холбогдлыг [мөн] тэнд хүртсэн хувийн хишиг ба таныномлолын амжилт хоорондоо салшгүй холбоотой гэдгийг ойлгох ёстой. Чухамдааариун сүмийн хишиг гэдэг үг энэхүү амин чухал холбооны гол шижим юм. Хишиг

бол бэлэг. …

“Та нар энэ ажлыг ганцаараа хийж чадахгүйгээ мэднэ. Бидэнд тэнгэрийн тусламж хэрэгтэй;бидэнд Бурханы бэлгүүд шаардлагатай. … Энэ ажил туйлын чухал хийгээд дайсны эсэргүүцэлнэн агуу учраас бидэнд хүч чармайлтаа өсгөн нэмэгдүүлж, Сүмийг тууштайгаар урагш хөдөлгөхбүхий л боломжит бурханлаг хүч хэрэгтэй” (“Keeping Covenants: A Message for Those Who WillServe a Mission,” New Era, 2012 оны 1-р сар, 3–4).

Асуу:

• Ахлагч Холландын мэдэгдэл хэрхэн Сургаал ба Гэрээ 109:22–23 дээр заасанзүйлийг бататгаж байна вэ?

Зохистой гишүүд ариун сүмийн хишгээ хүлээн авахынхаа өмнө орон нутгийнсанваарын удирдагчдаасаа ариун сүмийн эрхийн бичиг авсан байх ёстой гэдгийгтайлбарла. Дараа нь дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг ангийнхандаачанга уншиж өгөхөд урь:

“Ариун сүмийн эрхийн бичиг нь биднийг бишопын зөвлөлийн гишүүнтэй эсвэл салбарынерөнхийлөгчтэй мөн гадасны эсвэл номлолынхоо ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй хийсэнярилцлагаар дамжуулан зохистой гэж үзсэн болохыг илэрхийлдэг. Ариун сүмийн эрхийн

15-Р ХИЧЭЭЛ: АРИУН СҮМ БА ГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН АЖИЛ

106

бичгийн ярилцлага нь бидэнд өөрсдийн зохистой байдлыг шалгах боломжийг олгодог.Ярилцлага бүрд санваарын удирдагчид маань биднээс бидний хувийн зан байдал, итгэлийнталаар асууна. Санваарын удирдагчид маань эдгээр ярилцлагыг чанд нууц байлгадаг. …

“Санваарын удирдагчдын танаас асуух зарим сэдвийг доор харуулав. Үүнд:

1. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнсний талаарх таны гэрчлэл;

2. Сүмийн ерөнхийлөгчийг дэмждэг эсэх;

3. Ариун явдлын хуулийн дагуу амьдарч, аравны нэгээ төлж, бусадтай шударга харьцан,мэргэн ухааны үгийг сахидаг эсэх;

4. Сүмд явж, хийсэн гэрээнүүдээ сахиж, сайн мэдээний зарлигуудын дагуу амьдрахаархичээдэг эсэх” зэрэг болно (“Being Worthy to Enter the Temple,” Ensign, 2010 оны 8-р сар,8–9 эсвэл Liahona, 2010 оны 8-р сар, 12–13).

• Зохистой байдлын шаардлагууд нь ямар арга замаар танд ариун сүмийн ариуннандин шинж чанарыг болон номлогчийн дуудлагаа ойлгоход тусалдаг вэ?

• Хэрэв тэдгээр нь хэт ариун нандин эсвэл хувийн шинж чанартай биш болариун сүмийн болон тэнд хийгддэг ажлын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэдтань тусалсан ямар туршлагаасаа та хуваалцаж болох вэ?

Суралцагчдыг ариун сүмийн хишгээ зохистой хүлээн авахын тулд тэдний зүгээсюу хийх шаардлагатай болох тухай бодож үзэхэд урь.

Тайлбар: Суралцагчдыг ариун сүмийн эрхийн бичигтэй байхуйц зохистой байж, үүнийг авахадурамшуулан дэмж. Та тэдэнд боломж олдвол ойр ойрхон ариун сүмд орж, нас барсан өвөгдээдсийнхээ төлөө болон бусдын төлөө энэ ажлыг гүйцэтгэснээр номлолдоо бэлтгэхийг санал болго.

Хичээлээ цааш үргэлжлүүлэхийн өмнө суралцагчдадаа номлогчдын хувьд тэдшинэ хөрвөгчдийг ариун сүмд ороход бэлдэхэд нь урамшуулан дэмжихийн тулдчадах бүхнээ хийх хэрэгтэй гэдгийг онцолж болно. Нас барсан өвөг дээдсийнхээөмнөөс төлөөлөн гүйцэтгэх баптисмын ёслолыг хийхээр ариун сүм рүү явдагшинэ хөрвөгчид идэвхтэй хэвээр үлдэн, дараа нь өөрсдийн хувийн хишгийгхүртэж, лацдан холбогдохоор ариун сүм рүү дахин явах магадлал өндөр. Ариунсүмийн тухай мөн тэнд шүтэн биширснээр хүлээн авсан сүнслэг хүч чадлынхааталаарх гэрчлэлээ хуваалцан, хичээлийн энэ хэсгийг өндөрлө.

Нас барагсдыг гэтэлгэх Бурханы төлөвлөгөөЕсүс Христ нас барсныхаа дараа сүнсний дэлхийд зочилсон гэдгийг суралцагчдадсануул (1 Петр 3:18–20; 4:6-г үзнэ үү). Дараа нь суралцагчдаас Сургаал ба Гэрээ138:29–35-ыг нээхийг хүс. Энэ хэсэг нь ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн сүнснийдэлхийн талаарх үзэгдлийн тухай түүхийг өгүүлдэг гэдгийг тайлбарла. Хоёрсуралцагчийг шүлгүүдийг ээлжлэн чанга уншихад урь. Дараа нь асуу:

• Аврагч сүнсний дэлхий дээрх нас барагсдад сайн мэдээг номлох ажлыг зохионбайгуулахын тулд юу хийсэн бэ?

• 33–35-р шүлэг нь сүнсний дэлхийд сайн мэдээг хүлээн авсан хүмүүс авралынёслолуудаас хүртэх боломжтой арга замыг ойлгоход бидэнд хэрхэн тусалжбайна вэ? (Сайн мэдээний захиасыг хүлээн авах хүмүүс авралын ёслолуудыгөөрийн өмнөөс төлөөлөн хийлгэж чадна.)

Хоёр суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 86-р хуудсан дээрх“Ариун сүмүүд ба гэр бүлийн түүх” хэсгийн сүүлийн хоёр догол мөрийг ээлжлэнчанга уншихад урь. Дараа нь асуу:

15-Р ХИЧЭЭЛ: АРИУН СҮМ БА ГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН АЖИЛ

107

• Их Эзэний төлөвлөгөө сайн мэдээний нэн чухал ёслолуудыг хүлээнавалгүйгээр нас барсан хүмүүст хэрхэн тусалдаг вэ? (Амьд байгаа хүмүүс насбарсан хүмүүсийг төлөөлөн авралын ёслолуудыг хийж чадна.)

Елиагийн номлолЕлиа бол МЭӨ 900 оны үед амьдарч байсан Хуучин Гэрээний бошиглогч юм. Елиадэлхийд эргэж ирнэ гэдгийг бошиглогч Малахи бошиглосон (Малахи 4:5–6-г үзнэүү) ба 1823 онд Моронай Иосеф Смитэд үзэгдэх үедээ Елиа эргэн ирнэ гэдгийгдахин давтан хэлсэн байдаг. Ангийнхныг дагаж уншаад, Моронай Елиагийн тухайюу заасныг хайж байх хооронд нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:38–39-ийгчанга уншихад урь. Асуу:

• Иосеф Смит Елиагийн талаар юу олж мэдсэн бэ? (Суралцагчид өөр өөр үгсхэрэглэж болох ч тэд Есүс Христийн Хоёр дахь ирэлтээс өмнө Елиадэлхийд эргэн ирж, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд рүү ньэргүүлнэ гэдгийг ойлгосон байх ёстой.)

• Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэнэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ?(Хувь хүмүүс өнгөрсөн, одоо, ирээдүйн гэр бүлийнхээ мөнхийн сайн сайханданхаарал хандуулж, санаа тавих болно. Энэхүү сонирхол нь хүмүүсийг насбарсан төрөл садангийнхаа мэдээллийг эрж хайн, тэдний өмнөөс төлөөлөнгүйцэтгэх ёслолд оролцох сэдлийг төрүүлдэг үйл явцын нэгэн хэсэг юм.)

1836 онд Көртландын ариун сүмийг онцгойлон адисалсны дараа Сургаал ба Гэрээ110-д цэдэглэгдэн үлдсэн онцгой үйл явдлууд тохиолдсон гэдгийг суралцагчдадтайлбарла. Ангийнхныг дагаж уншаад, Елиа дэлхийд юу сэргээснийг хайж байххооронд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 110:13–16-г чанга уншихад урь.Суралцагчдаас асуу:

• Елиа ямар түлхүүрүүдийг Иосеф Смитэд сэргээж өгсөн бэ? (Хэрэвшаардлагатай бол суралцагчдад Елиа санваарын лацдан холбох түлхүүрүүдийгсэргээсэн гэдгийг ойлгоход туслахын тулд Сургаал ба Гэрээ 110:16, зүүлттайлбар a-г харахад урь.)

Суралцагчдад санваарын лацдан холбох түлхүүрүүд хэрхэн гэр бүлүүдийгадисалдаг болохыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас Миний сайн мэдээгномло гарын авлагын 94-р хуудсан дээрх “Мөнхийн гэр бүл” гарчигтай хэсгийнэхний догол мөрийг чанга уншихыг хүс. Дараа нь асуу:

• Энэ догол мөрөнд дурдсанаар, Елиагийн дэлхийд сэргээсэн лацдан холбохтүлхүүрүүдийн зорилго юу вэ? (Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч тэддараах сургаалыг олж тогтоох ёстой: Санваарын лацдан холбохтүлхүүрүүдээр дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд холбодог ариуннандин ёслолуудыг ариун сүмд хийх боломжтой.)

• Эдгээр түлхүүр нь хэрхэн таныг болон танай гэр бүл, хамаатан саданг эсвэлнайз нөхдийг адисалсан бэ?

15-Р ХИЧЭЭЛ: АРИУН СҮМ БА ГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН АЖИЛ

108

Эшлэлүүдийг үзүүлэхнь. Боломжтой болчангаар унших гэжбайгаа эшлэлүүдийгүзүүлэх нь зүйтэй.Суралцагчид ихэнхдэээшлэлийг харангаахамт сонссоноор заажбайгаа зүйлийг илүүсайн ойлгодог.Эшлэлүүдийг үзүүлээд,унших нь танилцуулжбуй материалыгхөгжлийн бэрхшээлтэйсуралцагчдад илүү сайнойлгуулахад мөн адилтусалдаг.

Самбар дээр “Елиагийн сүнс” гэж бич. Дараах эшлэлүүдийг үзүүлээд, хоёрсуралцагчийг ангийнханд чанга уншиж өгөхөд урь.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон Елиагийн сүнс бол“гэр бүлийн тэнгэрлэг мөн чанарыг гэрчлэгч Ариун Сүнсний нотолгоо мөн” гэжтодорхойлсон байдаг (“A New Harvest Time,” Ensign, 1998 оны 5-р сар, 34).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Елиагийн сүнс хэрхэнхувь хүмүүст нөлөөлдөг тухай нэмэлт ойлголтуудыг өгсөн юм. “Ариун Сүнснийэнэхүү онцгой нөлөөлөл нь хүмүүст нас барсан болон амьд байгаа өвөг дээдсээмөн гэр бүлийн гишүүдээ таньж мэдэн, тэднийг хүндэлж, тэдний тухай баримтбичиг хөтлөхөд хүргэдэг.

Елиагийн сүнс нь Сүмийн гишүүдэд мөн гишүүн бус хүмүүст ч хамаатай. Тийм боловч Христийнсэргээгдсэн Сүмийн гишүүд бид өвөг дээдсээ хайж, тэдний сайн мэдээний авралын ёслолуудыгхийх үүрэг хариуцлагатай билээ. …

“Ийм учраас бид гэр бүлийн түүхээ эрж хайн, ариун сүм барьж, бусдын төлөө ёслолуудыгхийдэг. Мөн тэрхүү учир шалтгаанаар Елиа газар болон тэнгэрт холбогдох лацдан холбох эрхмэдлийг сэргээхээр илгээгдсэн юм” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,”Ensign, 2011 оны 11-р сар, 25–26 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–30).

Дараах асуултуудыг тавьснаар суралцагчдад ахлагч Нэлсон, Бэднар нарын заасансургаалуудыг олж тогтоон, илүү сайн ойлгоход тусал:

• Бид “Елиагийн сүнс” гэдгийг юу гэж ойлгох вэ?

• Ариун Сүнс ямар арга замаар гэр бүлийн талаарх бидний мэдрэмжиднөлөөлдөг вэ? (Елиагийн Сүнс буюу Ариун Сүнсний өвөрмөц нөлөө ньгэр бүлийн тэнгэрлэг мөн чанарыг гэрчлэн, өмнөх үеийн болон одообайгаа гэр бүлийнхээ гишүүдийн хэн хэнийг нь хүндэтгэн хайрлахадбидэнд тусалдаг. Түүнчлэн энэ нь өвөг дээдсийнхээ төлөө авралынёслолуудыг хийж гүйцэтгэх хүслийг бидэнд төрүүлдэг.)

• Та зүрх сэтгэлээ ямар нэгэн байдлаар өвөг дээдэс рүүгээ эргэж байхыг мэдэрчбайсан уу? Хэрэв тийм бол танд юу хий гэсэн өдөөлт ирж байсан бэ? (Хэрэвшаардлагатай бол хэрхэн Ариун Сүнс бидэнтэй харилцдаг талаарх өмнө оржбайсан хичээлүүдийг суралцагчдад сануул.)

Гэр бүлийн түүхийн ажилд оролцох ньТайлбар: Хичээлийн энэ хэсгийг зааж байх явцад танд (1) ангийнханд үзүүлэх FamilySearch.org

дээрээс хэвлэж авч бөглөсөн дөрвөн үеийн угийн бичгийн мөн дэвүүрэн хүснэгтийн аль нэг нь эсвэлхоёулаа, (2) суралцагч бүрд тарааж өгөх бөглөөгүй угийн бичгийн хүснэгт, (3) ангийнхантайгаахуваалцах өөрийн аль нэг өвөг дээдсийн түүх хэрэгтэй.

Суралцагчдад FamilySearch.org дээрээс хэвлэж авч бөглөсөн дөрвөн үеийн угийнбичгийн эсвэл дэвүүрэн хүснэгтийг үзүүл. Эдгээр материал ямар мэдээлэл агуулжбайгааг тайлбарлахыг суралцагчдаас хүс.

Суралцагч бүрд угийн бичгийн хоосон хүснэгт тарааж өг. Суралцагчдад угийнбичгийн хүснэгтийг судлан, өвөг дээдсийнхээ нэрийг чадах чинээгээрээ бөглөжбичих цаг гаргаж өг.

15-Р ХИЧЭЭЛ: АРИУН СҮМ БА ГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН АЖИЛ

109

Суралцагчдаас асуу:

• Та угийн бичгийн хүснэгтийг эсвэл дэвүүрэн хүснэгтийг бөглөхөд хэрэгтэймэдээллийг хаанаас олж болох вэ? (Эхлээд эцэг эх, өвөө эмээ эсвэл гэрбүлийнхээ бусад гишүүнээс тусламж авах хэрэгтэй гэдгийг суралцагчдадсануул. Тойрог эсвэл салбарын гэр бүлийн түүхийн зөвлөхүүд гэр бүлийнтүүхийн судалгаа хийхэд дорвитой тусалж чадна. Түүнээс гадна суралцагчидгэр бүлийн түүхийн судалгаанд зориулсан FamilySearch.org Сүмийн вэбсайттайтанилцсан байх ёстой.)

Суралцагчдаас өвөг дээдсийнхээ тухай олж мэдэхийн тулд FamilySearch-ийгашигласан туршлагуудаасаа хуваалцахыг хүсэж байгаа эсэхийг асуу. Хэрэвсуралцагчдын дунд FamilySearch вэбсайтыг ашиглаж байгаагүй хүн байвал тэдэндуг вэбсайтаас юу олж болох тухай товч танилцуул. Түүнчлэн та компьютер дээрFamilySearch.org вэбсайтыг гаргаад, нэг суралцагчийнхаа нас барсан өвөгдээдсийн нэрийг ашиглан хэрхэн хайхыг үзүүлж болно. FamilySearch нь бидэндөвөг дээдсээ олж тогтоон, төлөөлөн хийх ёслолуудыг хийлгэхээр ариун сүм рүүявуулахад тэдний мэдээллийг бэлдэхэд тусалдаг хэрэгсэл гэдгийг онцолж хэл.

Тайлбар: Хэрэв та FamilySearch-тэй сайн танилцаагүй бол тойргийн эсвэл салбарын гэр бүлийнтүүхийн зөвлөхийг вэбсайтыг хэрхэн ашиглаж болохыг харуулахаар урьж болно.

Суралцагчдад гэр бүлийн түүхийн ажлыг хийх өөр нэг арга бол өвөг дээдэс, гэрбүлийнхээ гишүүдийн талаарх түүхийг цуглуулах гэдгийг тайлбарла. Гэр бүлийнтүүхийн түүхүүд нь бидэнд Елиагийн сүнсийг мэдрэн, биднээс өмнө амьдарчбайсан гэр бүлийнхээ гишүүдийг хайрлах хайр, тэдэнд талархах сэтгэлийгнэмэгдүүлэхэд тусалдаг. Аль нэг өвөг дээдсийнхээ тухай товч түүхийг хуваалцахталаар бодож үз. Дараа нь асуу:

• Гэр бүлийн түүхийн түүхүүд гэр бүлийнхээ гишүүдийн талаарх танымэдрэмжинд хэрхэн нөлөөлөх вэ?

• Тэдгээр нь танд өөрийнхөө хэн болохыг мөн хэн болж чадахаа ойлгоход хэрхэнтусалдаг вэ?

“The Time Is Now” (3:20) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг АрванхоёрТөлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднартай хийсэн ярилцлагыг үзэж байххооронд яагаад гэр бүлийн түүхийн ажилд оролцож эхэлснээ эсвэл яагаад хийжэхлэхийг хүсэж байгаа шалтгаанаа бодож үзэхэд тэднийг урь.

• Та ахлагч Бэднараас болон энэ видео бичлэг дээрх өсвөр үеийнхнээс гэрбүлийн түүхийн ажлын талаар юу сурсан бэ?

• Энэ залуучууд гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор ямар мэдрэмж хүлээнавсан бэ?

Суралцагчдад ахлагч Бэднар ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажилдоролцдог өсвөр үеийнхэнд амлалт өгсөн гэдгийг хэл. Дараах эшлэлийг үзүүлээд,нэг суралцагчийг чанга уншихад урь.

“Та үүнийг [гэр бүлийн түүхийн ажилд оролцох, өвөг дээдсийнхээ төлөө төлөөлөнгүйцэтгэх баптисмыг гүйцэтгэх] хийх аваас таны зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэхболно. Абрахам, Исаак, Иаков нартай хийсэн амлалтууд та нарын зүрх сэтгэлдсуух болно. Таны патриархын адислал, түүн дээр мэдэгдсэн уг гарал таныгэцгүүдтэй тань холбож, танд илүү утга учиртай болж ирнэ. Та өвөг дээдсээ илүү их

хайрлаж, тэдэнд улам илүү талархах болно. Аврагчийн тухай таны гэрчлэл илүү гүн гүнзгий,

15-Р ХИЧЭЭЛ: АРИУН СҮМ БА ГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН АЖИЛ

110

Туршлагаа хуваалцахнь. Суралцагчид хувийнтуршлагаасаахуваалцахад ихэнх үедАриун Сүнс угтуршлагаар дамжуулансурсан зүйл нь үнэнгэдгийг тэдэнд гэрчилжөгдөг. Туршлагаахуваалцахын өөр нэгдавуу тал болсуралцагчид үетэнгийнхэн нь хэрхэнсайн мэдээний сургаал,зарчмуудыгамьдралдаахэрэгжүүлсэн талаарсонсоод урам зоригтөрдөг явдал юм.

бат бөх болно. Та нар өсөн нэмэгдэж буй дайсны нөлөөнөөс хамгаалагдах болно гэдгийг би танарт амлаж байна. Та энэхүү ариун нандин ажилд оролцож, үүнийг хийх хүсэлтэй болсноорзалуу насандаа мөн амьдралынхаа турш хамгаалагдах болно” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлэцгүүд уруугаа эргэх болно,” Ensign, 2011 оны 11-р сар, 26–27 эсвэл 2011 оны 10-р сарынЕрөнхий чуулган, 30).

Суралцагчдаас асуу:

• Та ахлагч Бэднарын дурдсан ямар адислалыг авахыг хүсэж байна вэ? Яагаад?(Хариултуудад гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь бидний Аврагчидхөрвөгдсөн хөрвөлтийг хүчирхэгжүүлж, дайсны нөлөөний эсрэгсүнслэг хамгаалалтыг бидэнд авчирдаг гэсэн зарчмыг багтаасан байжболох юм)

Та дараахтай адил асуултыг тавин, суралцагчдад гэр бүлийн түүхийн ажилтайхолбоотой хувийн туршлагаа хуваалцахад нь туслах боломжтой:

• Та хэрхэн өөрийн амьдралд эдгээр амлагдсан адислалын нэг юм уу түүнээсолныг мэдэрч байсан бэ?

• Та эсвэл таны гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвөг дээдсийнхээ нэрийг олсныдараа уг хүнийхээ өмнөөс баптисм хүртэхээр ариун сүмд орж байсан уу? Тэртуршлага тань садан төрлийн бус хэн нэгний өмнөөс баптисм хүртэхээсюугаараа өөр байсан бэ?

• Хэрэв суралцагчдад ийм туршлага байхгүй бол дараах асуултыг тавих талаарбодож үз: Та нас барагсдын өмнөөс баптисм хүртсэнээр хэрхэн амлагдсанадислалуудыг хүлээн авсан бэ?

Хэрэв та ангийн ярилцлагын үеэр нэг юм уу түүнээс олон суралцагч гэр бүлийнтүүхийн ажилд оролцон, үүний талаар хүчтэй гэрчлэлтэй болохыг олж мэдэх юмбол тэднээс гэр бүлийн ажлыг хараахан хийж эхлээгүй байгаа үе тэнгийнхэндээямар зөвлөгөө өгөх вэ хэмээн асууж болно.

Гэр бүлийн түүхийн ажлыг бусдыг Христэд ирэхийг урихад ашиглах ньГэр бүлийн түүхийн мэдээллийг хайх нь өнөө үед дэлхий дээр түгээмэл хийгддэгүйл ажиллагаа болсон гэдгийг суралцагчдад хэл. Нэг суралцагчийг ерөнхийлөгчГордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

“Дэлхий даяар олон сая хүн гэр бүлийн түүхийн цэдгүүд дээрээ ажиллаж байна.Яагаад? Тэд яагаад үүнийг хийж байгаа вэ? Тэд энэ ажлын сүнс буюу биднийнэрлэдгээр Елиагийн сүнс тэдний зүрх сэтгэлд хүрсэн учраас энэ ажлыг хийдэггэдэгт би итгэдэг. Энэ нь хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлжбайгаа явдал юм. Тэдний ихэнх нь хүчтэй, том сэдэл төрүүлсэн мэдрэмж гэхээс

илүүтэй уг ажлыг хийх болсон ямар ч бодит зорилгуудыг ойлгодоггүй.

“Энэ их цаг хугацаа, мөнгө төгрөгийн зарцуулалтад зорилго гэж байх л ёстой. Тэр зорилго ньнас барсан олон үеийнхнийг олж тогтоон, тэдний мөнхийн адислал, өсөлт хөгжлийн төлөөёслолуудыг хийж гүйцэтгэх явдал юм гэдгийг бид чин сэтгэлээсээ гэрчилж байна” (“A Centuryof Family History Service,” Ensign, 1995 оны 3-р сар, 62).

Асуу:

15-Р ХИЧЭЭЛ: АРИУН СҮМ БА ГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН АЖИЛ

111

• Номлогчид энэхүү хүрээгээ тэлж буй, дэлхийг хамарсан гэр бүлийн түүхийгсонирхох сонирхлыг бусдад сайн мэдээг танилцуулахад хэрхэн ашиглаж болохвэ?

Суралцагчдаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 187–188-р хуудсан дээрх“Гэр бүлийн түүх” гарчигтай хэсгийн эхний гурав ба сүүлийн догол мөрийг чангауншихыг хүс. Яагаад гишүүн бус хүмүүстэй гэр бүлийн түүхийн ажлын талаарярих нь номлогчдын хувьд энгийн бөгөөд хүчлэхгүйгээр яриа өрнүүлэх арга замболох талаар олж мэдэхэд тэднийг урь. Эдгээр догол мөрийг уншсаны дараа асуу:

• Бусадтай гэр бүлийн түүхийн ажлын талаар ярих нь хэрхэн номлогчдын хувьдзаах хүмүүсийг олох үр дүнтэй хэрэгсэл байж чадах вэ? (Суралцагчид гэрбүлийн түүх нь Их Эзэний сайн мэдээг хүлээн авахад бэлтгэсэнхүмүүсийг олохдоо ашиглах хүчирхэг эх сурвалж болж чадна гэдгийгойлгосон байх ёстой.)

Суралцагчдыг хариулсны дараа “Family History and Missionary Work—Finding”(3:53) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг үзэж байх хооронд тэднийг гэрбүлийн түүхийн талаарх сэдвийг бусадтай яриа өрнүүлэхэд хэрхэн ашиглаж болохтухай бодож үзэхэд урь.

Видео бичлэгийг үзэж дууссаны дараа доорх асуултыг тавь:

• Энэ видео бичлэг дээрх номлогчид бусадтай гэр бүлийн түүхийн ажлын тухайяриа өрнүүлэхийн тулд юу хийсэн бэ?

• Гэр бүлийн түүхийн ажлын тухай яриа нь сонирхогч болох магадлалтайхүмүүст яаж нөлөөлөх вэ?

Яг одоо хэн нэгнийг Сүмийн талаар илүү ихийг мэдэхэд урихын тулд угийнбичгийн хүснэгтийг ашиглах дадлага хийнэ гэж суралцагчдад хэл. (Эсвэл тасуралцагчдыг өвөг дээдсийнхээ тухай түүхийг ашиглан сайн мэдээний тухайхэрхэн яриа өрнүүлэх талаар бодож үзэхэд урьж болно). Суралцагчдад энэдаалгавраа амжилттай хийж гүйцэтгэхэд нь туслахын тулд тэднээс гэр бүлийнтүүхийн ажлын тухай яриа өрнүүлэхдээ угийн бичгийн хүснэгтийг (эсвэл өвөгдээдсийнхээ түүхийг) хэрхэн ашиглаж болох мөн энэ нь Есүс Христийнсэргээгдсэн сайн мэдээний тухай захиас руу хэрхэн хөтөлж болох талаарсанаануудаа хэлэхийг хүс. Суралцагчдыг хариулж байх хооронд тэдний хариултыгсамбар дээр бич.

Тэдний хэдэн санаан дээр тулгуурлаад, хэн нэгэнтэй сайн мэдээний тухай яриаөрнүүлэхдээ угийн бичгийг хэрхэн ашиглаж болохыг ангийнханд үзүүл. Дараа ньсуралцагчдыг хос хосоор нь хуваарилаад, дээрхийн адил хийхэд урь. Суралцагчбүрд ангийн өөр нэг гишүүнд заах боломж олгосны дараа, дараахтай адил хэдэнасуулт тавь.

• Энэхүү заах дадлагын үеэр юу нь сайн байсан гэж та бодож байна вэ?

• Та юуг илүү сайн хийхийг хүсэж байна вэ?

Хэрэв цаг гарвал суралцагчдад номлогчдын үйлчлэх олон газарт номлогчдоосСүмийн идэвх султай гишүүдийн итгэл, амлалтыг хүчирхэгжүүлэхэд туслахыгхүснэ гэдгийг хэл. Гэр бүлийн түүх нь тэдгээр хүнд Ариун Сүнсийг мэдэрч,Христэд ирэхэд нь туслах үнэ цэнтэй арга хэрэгсэл байж болно. Дараа нь “FamilyHistory and Missionary Work—Activation” (3:05) видео бичлэгийг үзүүлээд,суралцагчдыг гэр бүлийн түүхийн ажлыг идэвх султай гишүүдэд туслахад ашиглажболох арга замуудыг олж мэдэхэд урь.

15-Р ХИЧЭЭЛ: АРИУН СҮМ БА ГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН АЖИЛ

112

Видео бичлэгийг үзэж дууссаны дараа асуу:

• Гэр бүлийн түүхийн ажлын тухай мөн мөнхийн гэр бүлийн сургаалын тухайярилцах нь идэвх султай гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлэхэд хэрхэн туслахвэ?

Гэр бүлийн түүхийн ажлыг бусдыг Есүс Христэд ирэхэд урих арга хэрэгсэл болгонашиглахын тулд яг одоо тэд юу хийж чадах мөн номлогчийн хувьд юу хийж болохталаар бодож үзэх цагийг суралцагчдад гаргаж өг. (Сүнсний өдөөлтийн дагуу тацөөн суралцагчийг хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урьж болно.) Энэхичээл дээр заасан зарчмуудын тухай гэрчлэлээ хуваалц.

Үйлдэх урилгаСуралцагчдыг дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг хийжгүйцэтгэснээр авралын ажилд яг одооноос оролцоход урь.

• FamilySearch.org руу нэвтэрч орохын тулд ХҮГ данс нээ. Хэрэв боломжтой болгэр бүлийнхээ мэдээллийг оруулсан дөрвөн үеийн угийн бичгийн хүснэгтийгэсвэл дэвүүрэн хүснэгтийг хийн, хэвлэ.

• Дөрвөн үеийн угийн бичгийн хүснэгтээ найздаа эсвэл хөршдөө үзүүлээд,тэднийг гэр бүлийн түүхийн талаар илүү ихийг мэдэхэд урь. Найзыгаа гэрбүлийн түүхийн зөвлөхтэй уулзуулах эсвэл гэр бүлийн түүхийн номын сандавчрах цаг товло.

• FamilySearch.org вэбсайтыг ашиглан, ариун сүмийн ёслолуудыг нь хийхшаардлагатай нэг эсвэл түүнээс олон өвөг дээдсээ ол. Хэрэв боломжтой болтэдний ариун сүмийн ажилд зориулсан мэдээллийг бэлтгэж, тэдний өмнөөсбаптисмын болон гишүүний баталгааны ёслолыг хийж гүйцэтгэ.

15-Р ХИЧЭЭЛ: АРИУН СҮМ БА ГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН АЖИЛ

113