сэдэв 8-хотш

9
Боловсруулсан: Л.Баасандорж Инфляцийн болон тодорхой бус нөхцөл дэх хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ

Upload: byambadrj-myagmar

Post on 17-Jan-2017

224 views

Category:

Education


1 download

TRANSCRIPT

Page 1: сэдэв 8-хотш

Боловсруулсан: Л.Баасандорж

Инфляцийн болон тодорхой бус нөхцөл дэх

хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ

Page 2: сэдэв 8-хотш

• Хөрөнгө оруулалтын төслийн үр дүн нь шууд өнөөдөр гарахгүй, цаг хугацааны хувьд түүний хэрэгжих хугацаа, тэр хугацаанд гарч болох аз туршилтуудаас хамаарна. Иймд төслийн эцсийн жинхэнэ үр ашиг өгөөж нь ирээдүйд гарч болох аз туршилтууд, янз бүрийн тодорхой бус нөхцөл байдалд төслийн хэрэгжих магадлал зэргийг урьдчилан хэр зэрэг харгалзан үзэж төслийн тооцоонд тусгасан байдлаас шалтгаалах болно.

• Ирээдүйн тодорхой бус байдлыг төсөлд урьдчилан 100 хувь тусгах боломж хараахан бага боловч улс орны болон дэлхийн зах зээлийн ерөнхий хандлага, үнийн болон мөнгөний ханшны хэлбэлзэл бусад хүчин зүйлүүдийг ямар нэг хэмжээгээр урьдчилан тооцож төсөлд тусгах ёстой. Энэ хэмжээгээр төслийн үр ашгийн үзүүлэлтүүдийн бодит чанар дээшилнэ. Иймхүү тодорхой бус байдал (аз туршилтууд)-ыг урьдчилан тооцож төсөлд тусгах замаар үр ашгийн үзүүлэлтүүдийг тодорхойлох арга зүйг ирээлүйн тородорхой бус байдал, аз туршилтын шинжилгээ (Uncertainity rick analysis) гэж нэрлэдэг.

Инфляцийн болон тодорхой бус нөхцөл дэх хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ

Page 3: сэдэв 8-хотш

Ирээдүйн тодорхой бус байдлыг урьдчилан тооцож төсөлд тусгах үйл ажиллагааг

1-рт: Төслийн тооцоог тогтмол мөнгөөр гаргах,

2-рт: Танадах шинжилгээ (Sensitivity analysis) хийх,

3-рт: Магадлалын шинжилгээ (Probability analysis) хийх замаар хэрэгжүүлдэг.

Инфляцийн болон тодорхой бус нөхцөл дэх хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ

Page 4: сэдэв 8-хотш

Тухайн улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч бараа таваарын үнэ, мөнгөний ханш хэлбэлзэж байдаг. Ялангуяа эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдсан, зах зээлийн нөхцөл эрс өөрчлөгдсөн тохиолдолд энэ хэлбэлзэл улам ихэсдэг.

Үүнтэй холбогдуулан үнийн хэлбэлзлийг илэрхийлсэн 3 үндсэн ойлголт байдаг.

Үүнд:– Бараа таваар, үйлчилгээний үнэ нэмэгдэж өсөх (escalation)

– Дээрхийн эсрэг тохиолдол буюу үнэ буурах (deflation)

– Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс үнийн өсөлт давамгайлж энэ нь мөнгөний худалдан авах чадварыг бууруулах (inflation)

Төслийн тооцоог тогтмол мөнгөөр хийх

Page 5: сэдэв 8-хотш

• Эндээс үзвэл мөнгөний худалдан авах чадвар буюу ханш буурах нь бараа таваарын үнийн хэлбэлзлийн ерөнхий дүнд нөлөөлөх нэг гол хүчин зүйл юм. Тухайлбал, өнөөдөр бараа таваарын үнийн индекс 50% байна гэвэл энэ нь зөвхөн барааны нийлүүлэлт буурч хомсдол бий болсонтой холбоотой төдийгүй мөнгөний ханшны уналтын (инфляци) нөлөөлөл бас багагүй байгаа гэж ойлговол зохино.

• Энэхүү үнийн хэлбэлзэл, мөнгөний ханшны өөрчлөлттэй холбогдуулан өнөөдөр оруулсан хөрөнгийн ирээдүйн өгөөжийг өнөөдрийн үнэлэмжээр гаргахдаа зөвхөн цаг хугацааны хүчин зүйлээр төдийгүй, бас үнэ ба мөнгөний ханшны өөрчлөлтийг харгалзан үзэх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл зөвхөн үнийн өсөлт (бууралт) мөнгөний ханшны хэлбэлзэлээс хамаарч он тус бүрийн цэвэр мөнгөн гүйлгээ нь өнөөдрийн үнэ ханшаар төдийгүй, тухайн оныхоо үнэ ханшаар хэдий хэмжээтэй байхыг тооцож гаргавал зохино.

Төслийн тооцоог тогтмол мөнгөөр хийх

Page 6: сэдэв 8-хотш

Энэ шаардлагын улмаас хөрөнгө оруулалтын төслийн тооцоонд Өнөөдрийн үндэсний мөнгөн нэгж (дүн) Өссөн мөнгө (Үнийн өсөлтийн нөлөөллийг тооцсон) Тогтмол мөнгө (инфляцийн нөлөөллийн тооцоо) гэсэн 3 янзын мөнгөн нэгжийг

хэрэглэдэг.

Үүнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтаас төслийн тооцоог аль болох тогтмол мөнгөөр хийж байх нь зохимжтой гэж үздэг. Үүний тулд өнөөдрийн мөнгөө эхлээд өссөн мөнгөнд, түүнийгээ тогтмол мөнгөнд шилжүүлж тооцдог журамтай.

Төслийн тооцоог тогтмол мөнгөөр хийх

Page 7: сэдэв 8-хотш

Төслийнүр ашгийн үзүүлэлтэнд үнийн өсөлт, бууралт болон мөнгөний ханшийн хэлбэлзэл ихээхэн нөлөөлөх тул төслийн тооцоог хийхдээ аль болох тогтмол мөнгөөр хийх нь зохимжтой. Үүний тулд үнийн болон мөнгөний ханшийн индексийг ойролцоогоор урьдчилан тооцоолох шаардлагатай. Үүнд эдтгээртэй холбоотой мэдээллийн олдоц чухал юм.

Төслийн үр ашгийг тогтмол мөнгөөр тодорхойлохтой холбоотойгоор MR-ийг тогтмол мөнгөнл шилжүүлэх хэрэгтэй.

>0 бол анхны мөнгө өсөж байна

<0 бол анхны мөнгө буурч байна

Төслийн тооцоог тогтмол мөнгөөр хийх

Page 8: сэдэв 8-хотш

Ирээдүйн тодорхой бус байдал, аз туршилтууд болон бусад хүчин зүйлүүдийг төслийн тооцоонд тусгах үйл ажиллагаа нь зөвхөн үнийн болон мөнгөний ханшны хэлбэлзлийг тооцсоноор хязгаарлагдахгүй. Ялангуяа тухайн улс орны эдийн засгийн байдал тодорхой бус байгаа нөхцөлд гарч болох аз туршилтуудыг урьдчилан боломжийн хэрээр тооцож төсөлд тусгах зорилгоор хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн зардал, орлогын хэмжээг янз бүрийн хувилбараар авч үзэхэд төслийн үр ашгийн үндсэн үзүүлэлтүүд хэрхэн хэлбэлзэж байгааг тодорхойлж дүгнэлт өгөх нь ихээхэн ач холбогдолтой байдаг.

Ийнхүү үнэ болон мөнгөний ханш, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ янз бүр байх тохиолдолд олох үр ашгийн хэмжээг урьдчилан тооцож дүгнэлт өгөх аргыг тандах анализ гэдэг.

Тухайлбал төслийн үндсэн өгөгдлүүдийг үнийн хэлбэлзэл, инфляцийн өсөлт бусад хүчин зүйлүүдээс хамааруулан тодорхой хэмжээгээр өөрчилж тооцоход үр ашиг нь хэрхэн өөрчлөгдөхийг тодорхойлно гэсэн хэрэг юм.

Тандах аргаар ХОТШ-г хийх

Page 9: сэдэв 8-хотш

• Энэ нь ирээдүйн хүлээгдэж буй үр дүнг тооцохдоо түүний хэрэгжих магадлалыг харгалзан үзэх арга юм.

• Ирээдүйн хүлээгдэж буй ашиг ба төслийг зогсоохтой холбогдсон зардлын зөрүүг хүлээгдэж буй үнэ цэнэ гэж нэрлэдэг.

• Он тус бүрийн хүлээгдэж байгаа үнэ цэнийн нийлбэрээс анхны хөрөнгө оруулалтын зардлыг хасаж хүлээгдэж буй цэвэр үнэ цэнийг тодорхойлно. Хүлээгдэж буй цэвэр үнэ цэнийг цаг хугацааны хүчин зүйлээр тооцно.

Магадлалын аргаар ХОТШ-г хийх