сяньби улс

14
Эртний эзэнт гүрэн Сүмбэ улс Гүйцэтгэсэн оюутан: ЗБЗГМ – 4 О. Нямсүрэн

Upload: nyamka-nmk

Post on 13-Apr-2017

828 views

Category:

Education


2 download

TRANSCRIPT

Page 1: сяньби улс

Эртний эзэнт гүрэн Сүмбэ

улс

Гүйцэтгэсэн оюутан: ЗБЗГМ – 4 О. Нямсүрэн

Page 2: сяньби улс

Сүмбэ буюу Сяньби улс нь МЭ II - IV зуун Сяньби нарын өвөг дээдэс - Дунху буюу Дорнод Ху Хүннүчүүдийн улс төрийн чадамжийг өвлөн тодорсон

хаант улс нь Сүмбэ улс Хааны цол – Хайн Кэму бичигтэй Тэнгэр газар, өвөг дээдсийн сүнс сүлдийг шүтдэг бөө

мөргөлтэй Сүмбэ улсын ард нь мал аж ахуйгаас гадна бага

хэмжээний газар тариаланг эрхэлж байжээ. Сүмбэ нар хэд хэдэн том аймаг, 200 гаруй овгоос

бүрдэж байжээ.

Page 3: сяньби улс

Сүмбэ нарын гарал үүслийг: Монгол гаралтай Тунгус гаралтай Энэ хоёр үндэстний аль алиных нь овог болно гэсэн 3

ерөнхий таамаг байдаг.Тэд цөм Хүннү нарын нэгэн адил Төв Азийн нүүдэлчин овог аймаг байсан бөгөөд хэл ярианы хувъд Алтай язгуурын өвөг Монгол хэлтнүүд байжээ. Сүмбэ нарыг эртний Хятад түүх сударт: “Бэлхүүс нарийн, хүзүү гуалиг“, “гар хөл тантгар бүдүүн”, “мухар толгойтой, улаан хувцастай хүмүүс байв” гэж тодорхойлсон байдаг.

Page 4: сяньби улс

Сяньби улс өмнө зүгт цагаан хэрэм, хойд зүгт Байгаль нуур, баруун зүгт дорнод Туркменистан, зүүн зүгт

Номхон далай хүртэл газар нутагтай байжээ.

Page 5: сяньби улс

Таньшихуай (Хятад: 檀石槐 ; 141—181) - Сяньби улсын хаан

Сүмбэ аймгийн нэгэн цэргийн зүтгэлтэн Тулухоугийн хүү Таньшихуай Сүмбэ нарын аймгайн холбоодыг нэгтгэн 156 онд хаан ширээг цогцлоосноос эхлэн энэ улс 100 орчим жил Төв Азийг эрхшээсэн байна.

Тэрээр умард Хүннүгийн нутгийг бүрэн эзлэн авч Динлин, Үсүнь, Пүйө, өмнөд Хүннү, Хань улсын эсрэг амжилттай тулалдаануудыг явуулж, Сяньби улсыг эзэнт гүрэн болгон хувиргасан ажээ.

Page 6: сяньби улс

( Хятадаар тэмдэглэхдээ "сянь” гэсэн нь“өчүүхэн”, “би” гэсэн нь “бүдүүлэг амьтад” гэсэн утгатай үгс болох учир “Сяньби” гэдэг “Өчүүхэн бүдүүлэг амьтад” гэсэн санаа агуулсан зүйл гэж зарим эрдэмтэд үздэг.(Иймд Гүнжийн Сүхбаатар гуайн тайлбараар “Сүмбэ улс” хэмээн нэрлэв.)

Таньшихуайн хаанчлалын үед Сүмбэ улс нэн хүчирхэгжиж Модун хааны үеийн Хүн гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг дахин оруулж авсан төдийгүй эдийн засаг, худалдаа, арилжааны хувьд ч Хүн гүрнийг нэр төртэй залгамжилжээ. Нэн ялангуяа цэргийн хүчин чадлаар илүү товойн гарсан гэж Нангиад сурвалж бичигт тэмдэглэжээ.

Сүмбэ улсыг тийнхүү нэгтгэн зангидаж, бас олон тооны морьт цэрэгтэй болсны ачаар нэн хүчирхэг улс болж, ойр тойрны төдийгүй алс холын улс оронд ч амжилттай аян дайн хийх бололцоотой болсон байна.

Page 7: сяньби улс

Сүмбэ нар нь Хятадыг эзлэн төрийн бичиг зохиож байсан бөгөөд олон шаштир түүхийг бичин vлдээжээ. Тоба нар нь Хятад улсын төрийг барьж байхдаа Кунзын суртлын Ариун ном буюу Сяоцзинийг орчуулан гаргажээ. Мөн Сүмбэ хэлээр бичсэн vгийг галиглан уншихад өнөөгийн Монгол хэлээр тайлан уншиж болохуйц байдаг. Үүнд: тvшмэл хvнийг чжичжэнь буюу цэцэн, зэвсэг хоромсог авч явах хvнийг хулочжэнь буюу хорчин, хоол хийгч хvнийг фучжэнь буюу буурч зэргээр нэрлэдэг байсан.

Page 8: сяньби улс

Мөн 285 онд Сяньби улсын гол аймгуудын нэг толгойлогч Муюнхуй эв эвдрэлцэн алсад хөөж явуулсан ахыгаа санагалзан гэмшиж “Ахан минь явчаад эргэж ирсэнгvйСалан хагацах амархан Ахин бие биетэйгээ уулзах хэцvv.Адуу ноцолдоно, хvн ноцолдохгvй. Дайсагналцах нь хvмvvст ч бий Дайсагналцах нь адуунд ч бий. Та Байлань уул тийш явсан, Тvмэн газар надаас холдсон.Лvн уулын  өндрийг ээ! Инь уулын хvйтнийг ээ!Энд ах минь vзэгдэхгvй ньЭлэг зvрхийг минь шимшрvvлнэ хэмээсэн энэхvv шvлгийн хэлсэн нь эртний хятад сударт тэмдэглэгдэн vлджээ.

Page 9: сяньби улс

181 онд Таньшихуа нас барахад тvvний таван хvvгийн нэг Холянь хаан ширээг залгамжилсан байна. Тэрээр эцгийн бодлогыг vргэлжлvvлж, Хятадад хэд хэдэн удаа довтолсон боловч амжилт олсонгvй, нэгэн тулаанд амиа алджээ. Холянь авьяас чадвар, хvч чадал аль алинаар эцгийн хэмжээнд хvрэхгvй байсан бөгөөд олны дунд “ховдог шунахай, шударга бус” гэсэн муу нэртэй байж, улсаа удирдаж чадаагvй учраас Сяньби нарын тэн хагас нь тvvнд захирагдахаас татгалзан салж явсан байна. Хаан ширээнд vе залгамжлан суух журам жигдэрч тогтсон учраас Холяний хvv Цяньмань суух ёстой байсан ч нас балчир учир vеэл нь төрийн хэргийг хамаарч байсан байна. Цяньмань насанд хvрмэгц хаан ширээний төлөө тэмцэж эхэлсэн бөгөөд Сяньби хэд хэд хуваагдан салжээ.

Page 10: сяньби улс

Сүмбэ нарын нэгэн хэсэг болох Тоба аймаг нь 386 онд хойд Хятадад Тоба Вэй улсыг бий болгожээ. Тоба Гуй хаан нь нүүдэлчдийг нэгтгэж урагш довтолсоор өөрийгөө Хятадын хаанаар өргөмжилжээ. Гэвч тэдгээр нь хожмын Манжууд шиг Хятад үндэстэн рүү уусан алга болсон ажээ. Тоба Вэй улс 581 онд бутарчээ.

Page 11: сяньби улс

Сүмбэ улсын хаадын үе залгамж төдий л тодорхой бус байдаг. Сүмбэ улсын сүүлчийн эзэн Кэбижан 210-235 онд төр барьж байгаад хорлогдсон байна. Сүмбэ улс задрах үед Муюн улс (318-360 он), Тоба Вэй улс(307-581) тэдний төрт ёсыг залгамжлан гарч, нүүдэлчдийн улс төрийн халааг авсан билээ. Муюны нэг салбар Тогон нар Хөх нуур, Цайдамд нүүн очиж, IV зууны дундуур Тогон улсыг байгуулсан гэдэг.

Page 12: сяньби улс
Page 14: сяньби улс