Хятаны сүүл үеийн монгол нутаг дахь нүүдэлчин...

9
ХЯТАНЫ СҮҮЛ ҮЕИЙН МОНГОЛ НУТАГ ДАХЬ НҮҮДЭЛЧИН АЙМГУУДЫН АСУУДАЛД

Upload: batzorigo-batzorig

Post on 10-Aug-2015

61 views

Category:

Science


8 download

TRANSCRIPT

Page 1: Хятаны сүүл үеийн монгол нутаг дахь нүүдэлчин аймгуудын асуудалд

ХЯТАНЫ СҮҮЛ ҮЕИЙН МОНГОЛ НУТАГ ДАХЬ НҮҮДЭЛЧИН АЙМГУУДЫН АСУУДАЛД

Page 2: Хятаны сүүл үеийн монгол нутаг дахь нүүдэлчин аймгуудын асуудалд

“Зү Бү аймгийн тэргүүлэгч Мө Гү Си халдан ирэхэд, баруун хойт нутгийг түвшитгэх товчооны захирагч Хө Лү Сао хүчин мөхөсдөн Да Бү Еэ-д хэл хүргүүлсэнд, цэрэг авч Жэнь жоу-гийн баруун урд элсэнд хориглож, жанжин Е Люй Ван Си-гийн дэмжлэгээр гэнэт ширүүн дайрч байлдах зав өгөлгүй буулгаж авав”[1]

“Зүбү аймгийн Мэн са гэ 猛撒葛 (meng sa ge) наймны тэргүүн Түгү са 秃骨撒 (tu gu sa) Мэргэдийн тэргүүн Хү лү ба 忽鲁八 (hu lu ba) нар ирж төрд алба барив”

“Бүрийн найман аймаг 1095 онд Хятанд дахин дагаар орсон”

[1] 辽史,卷 96, 列伝第 26 ,耶律仁先,挞不也传 . Ляо улсын судар. 70-р бүлгийн 8. Хараат улсуудын хүснэгт.Д.Пэрлээ. Хятан нар монголчуудтай холбогдох нь // Д.Пэрлээ. Бүтээлийн чуулган. УБ., 2012. т.71

Page 3: Хятаны сүүл үеийн монгол нутаг дахь нүүдэлчин аймгуудын асуудалд

Гэтэл Монголын нууц товчоо, Судрын чуулган зэрэг монголын түүхийн тулгуур сурвалжуудад тодорхой газар нутагтай, хүн амтай, өөрийн цэрэг армитай, бодит эрх мэдэл бүхий Хабул, Маркус, Наркыш таян гэх зэрэг хангууд гэв гэнэт, нэгэн зэрэг, Хятан гүрэн мөхөх цаг үетэй давхцан гарч ирж, тэмдэглэгдсэн нь сонирхол татаж байна. Өөрөөр хэлбэл илтгэлийн гол санаа нь XI зууны сүүл үед Хятан гүрний бүрэлдэхүүнд багтаж явсан нүүдэлчин аймгууд яагаад Монголын түүхийн сурвалжуудад XII эхэн үед бодит эрх мэдэл бүхий “qan-хан”-гуудын эзэмшил, бие даасан ханлиг улсууд мэтээр тэмдэглэгдэх болов гэдэгт чиглэнэ.

Page 4: Хятаны сүүл үеийн монгол нутаг дахь нүүдэлчин аймгуудын асуудалд

Бидний бодохоор XI зууны төгсгөл хүртэл Баруун хойд замын нүүдэлчдийг нилээд хүч зарж тогтоон барьж байсан Хятан гүрэнд XII зууны эхээр Зүрчдүүдийн бослого тэмцэл өрнөх болсон байдаг. Чухам тухайн үед дотоодын тэмцэлдээ туйлдсан Хятан гүрэн тал нутгийн нүүдэлчдийг анзаарах сөхөөгүй байсан гэж үзвэл, энэ нь Хятан гүрнээс хараат эсвэл ёс төдий хараат байсан тал нутгийн язгууртнуудад аймгийнхаа бүх эрхийг бие даан хэрэгжүүлж, тусгаар бодлого явуулах таатай боломжийг олгосон гэж таамаглаж болно. Тодорхой хэлбэл хоорондын тэмцэлдээ улайрсан Хятан гүрэн, Алтан улс хоёрын аль аль нь тал нутгийн нүүдэлчдийг анзаарах сөхөөгүй байсан тэр үед Хабул, Маркус, Наркыш таян нар бие даах бодлого хэрэгжүүлж эхэлсэн гэж таамаглаж байна.

Page 5: Хятаны сүүл үеийн монгол нутаг дахь нүүдэлчин аймгуудын асуудалд

“qamuq mongqol-i qabul-qahan meden aba”[1] (Хамаг монголыг Хабул хаан мэдэн аба) хэмээжээ.

“qabul- qan-u dolo’an kö’üd-ün angqa aqa ökin-barqaq büle’e kö’ün inu sorqatu-jürki büle’e jürkin bolurun qabul-qan-u kö’üd-ün aqa ke’ejü irgen-ü’en dotoraca ilqaju helige-tür sölsütü heregei-tür honcitan a’uági dü’üreng jirügetü aman dü’üreng a’urtan ere tutum erdemütten bökös gücüten-i ilqaju ökcü...”[2] (Хабул ханы долоон хөвүүдийн анх ах Охин-бархаг бөлгөө. Хөвүүн нь Сорхату-Жүрхи бөлгөө. Жүрхин болруун. Хабул ханы хөвүүдийн ах хэмээж иргэнийхээ дотроос ялгаж, элгэнд сөлст, эрхийд ончтан, агуаг дүүрэн зүрхт, ам дүүрэн ууртан, эр тутам эрдэмтэн, бөхөс хүчтнийг ялгаж өгч,...)

[1] Index to the Secret History of the Mongols. By the I.de.Rachewiltz. Bloomington. 1972. р.22[2] Index to the Secret History of the Mongols. By the I.de.Rachewiltz. Bloomington. 1972. р.60

Page 6: Хятаны сүүл үеийн монгол нутаг дахь нүүдэлчин аймгуудын асуудалд

Ийнхүү Монголын түүхийн гол сурвалжуудад дурдагдсан бодит эрх мэдэлтэй анхны хангууд нь Хятан гүрэн мөхөхтэй зэрэгцэн үзэгдэж байгаа явдлыг бид тохиолдлын хэрэг биш бөгөөд тухайн үеийн төв азийн нүүдэлчдийн улс төр, нийгмийн үйл явцтай нягт уялдаа холбоотой, түүхэн бодит үзэгдэл гэж үзэж байна. Хятан гүрэн дотоодын хямралдаа сулран доройтоод, мөхөх тэр үүлэн чөлөөний завшааныг ашиглан тал нутгийн язгууртнууд биеэ даасан. Тийм ч учраас Хабул, Маркус, Наркыш таян зэрэг язгууртнууд түүхэн сурвалжууд дахь анхны хангууд болж тэмдэглэгдсэн бололтой.

Page 7: Хятаны сүүл үеийн монгол нутаг дахь нүүдэлчин аймгуудын асуудалд

Ляо улсын сударт “…Да ши самуунд Сяо и шие, По ли күо нарыг алж, өөрийгөө Ванд өргөмжлөн, шөнөөр 200 морьт цэрэг авч буруулан зугтав. Умар зүгт гурван өдөрчийн газар явж Хар-Усыг (өнөөгийн Өвөр Монгол Айбага гол) өнгөрөн Цагаан Татарын Чуан гү эр-тэй уулзаж Чуан гү эр агт морь 400, тэмээ 20, хонь, ямаа тэргүүтнийг барив. Тэндээс баруун тийш хөдлөн Хэ дүн хот, ( 北庭都护府 ) Бэй тин дү хү фү (Умардыг хамаарах яам )-д сууж Вэй ү, Чун дэ, Хүй фан, Шин, Да ма, Чай хэ, Түо зэрэг 7 жоу болон Да хуан Шивэй, Дие лэ, Ван жи ци, Чай чи ци, Е си, Би гү дэ, Ни си, Да ци гуа, Да ми ли, Ми эр чи, Хэ жү, Ү гү ли, Зү бү, Пү сү ван, Тан гү, Хү мү си, Си дө, Лэй эр би гэсэн 18 аймгийн ванг цуглуулан хуралдаж, зарлигдан өгүүлсэн нь “Миний өвөг дээдэс хэцүү бэрхийг туулж байгуулсан (энэ төр) 9 үеэр эзэн сууж 200 орчим жилийн түүх, Алтан-ы албат нар, бидний улсыг шахамдуулж ... ” хэмээн тусламж ирэхэд нь тухайн цугласан аймгууд “… 遂得精兵万余,置官吏,立排甲,具器 仗 … ” “ шилдэг цэрэг 10 000 гаруй, албат элч, зэр зэвсэг зэргийг гүйцэлдүүлэн” өгсөн бөгөөд “Дараа жилийн 2 сард хөх морин өдөр, хөх (халиун) үхэр, цагаан мориор тэнгэр газрыг тахиж Зү зун баруун тийш аяны жолоо залав. Уйгурын ван Билигэ өгүүлсэн нь “Манай Тай зү хаан Умардыг дайлж Бү гү хан хотыг өнгөрч, Ган жоу элч мордуулсан...” [1]

Page 8: Хятаны сүүл үеийн монгол нутаг дахь нүүдэлчин аймгуудын асуудалд

Эдгээрээс XII зууны эхэн үеийн монгол нутаг дахь нүүдэлчин аймгуудад хангуудын засаглал тогтоход Хятан гүрний мөхөл чухал үүрэг гүйцэтгэсэн гэсэн таамаглал дэвшүүлж байна.

Page 9: Хятаны сүүл үеийн монгол нутаг дахь нүүдэлчин аймгуудын асуудалд

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА