"Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

22
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Илтгэлийн бүтэц Оршил ........................................................ ........................................................... 2 Зорилго....................................................... ............................................................3 Зорилт........................................................ .............................................................3 Зохиолчийн намтар, уран бүтээл........................................................ ..................4 Эх зохиолын агуулга....................................................... .......................................6 Зохиол дахь хэлц, хэллэг ....................................................... ..............................8 Дүгнэлт....................................................... ............................................................17 Ном зүй........................................................... ........................................................18 Хуудас 1

Upload: home

Post on 31-Jul-2015

133 views

Category:

Education


9 download

TRANSCRIPT

Page 1: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

Илтгэлийн бүтэц

Оршил ................................................................................................................... 2

Зорилго...................................................................................................................3

Зорилт.....................................................................................................................3

Зохиолчийн намтар, уран бүтээл..........................................................................4

Эх зохиолын агуулга..............................................................................................6

Зохиол дахь хэлц, хэллэг .....................................................................................8

Дүгнэлт...................................................................................................................17

Ном зүй...................................................................................................................18

Хуудас 1

Page 2: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

Оршил

Майн Ридийн “Морь унасан толгойгүй

хүн” зохиол нь 1868 онд хэвлэгдсэн, 100

бүлэгтэй, 512 хуудастай, нэг боть зохиол

юм.

Морь унасан толгойгүй хүн нь

Мексикийн дайнд оролцож явсан Ирландын

адал явдал хайгч, баатрын тухай зохиол юм.

Майн Рид “Ахмад Рид” зохиолоо

бичсэнийхээ дараа Техасын ардын үлгэрээс

санаа авч бичсэн байна. Анх Владимор

Набаков уг зохиолыг Франц хэл рүү

хөрвүүлсэн байна.

Майн Ридийн “Морь унасан толгойгүй

хүн” зохиолыг анх Монголд 1956 онд Ч.

Лодойдамба орчуулан хүргэсэн байна.

Уг зохиол нь дэлхий даяар хүлээн

зөвшөөрөгдсөн, утга зохиолын ертөнцөд

өөрийн гэсэн хэв маягийг тодорхойлсон,

адал явдал, хайр сэтгэл, өшөө хорсол

зэргийг уран дүрслэлээр илэрхийлсэн дэлхийн сонгодог зохиолуудын нэг учир

илтгэл тавих зохиолоор энэхүү номыг сонгосон юм. .

Хуудас 2

Page 3: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

Зорилго

Тухайн үеийн хүмүүсийн шашин шүтлэг, ёс суртахуун, сэтгэхүйн талаар

судалж зохиолоос хэлц үгс, хэллэгийг түүж задлал хийнэ.

Өөрийнхөө илтгэх чадвар болон зохиолд задлал, дүгнэлт гаргах

чадварыг дээшлүүлнэ.

Зорилт

Эх зохиолоо унших

Зохиолчийн намтар, уран бүтээлийн талаар мэдэх

Зохиолын товч агуулгыг гаргах

Зохиол дахь хэлц үгс, хэллэгийг түүх

Дүгнэлт гаргах

Хуудас 3

Page 4: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

Зохиолчийн намтар, уран бүтээл

Томас Майн Рид нь 1818 онд Ирландийн санваартны гэрт төржээ. Эцэг нь хүүгээ лам болгохыг хүссэн боловч угийн сүжиггүй хүү нь эцэгтэйгээ түнжин хагарч, хүссэн ажлаа олохоор шийдэн 1840 онд нутгаа орхин, Америкийг зорив. Түүний эх орон Ирланд аль хэдийнээс Английн эзэмшил гэгдэх болсон ч, Ирланд хүмүүс тэмцлээ зогсоогоогүй байна. Мөн хэдийгээр олон хүн аргагүйн учир арлаа орхин явдаг байсан ч амьдралынхаа эцсийн мөчийг эх орондоо өнгөрүүлэхээр эргэн ирдэг байлаа. Залуу Томас ч нутгаа орхин гарахдаа дарлал мөлжлөгийг үзэн ядаж байв. Тэрээр 1840 оны нэгдүгээр сард Өмнөдийн газар

тариалангийн төв болсон хүмүүс бужигнасан “Шинэ Орлеанд”-ыг зорилоо. Залуу эр амьдрахын тулд хөвөнгийн тариаланд ажиллаж, жүжигчин, багш зэрэг ажил хийн, өмнөд муж Мексикээр тэнүүчлэн аглаг тал нутаг, гол мөрнөөр аялж явахдаа хар арьст боол, анчин, улс төрийн дүрвэгсэд, газар нутгийнхаа төлөө тэмцэх индиан гээд олон хүнтэй нүүр учирсан нь, амьдралын баялаг туршлага, түүний хожмын бүтээлийн барагдашгүй эх булгийн үндэс болжээ. 1843 оноос Филадельфид суурьшин зохиолоо бичиж эхлэн сурваlжлагч болж, удалгүй сайн сэтгүүлчийн тоонд багтлаа. Энэ үед АНУ- Мексикийн хооронд дайн өрнөхөд залуу Ирланд эр цэргийн сурвалжлагчаар явжээ. Дайн АНУ-ын ялалтаар дуусаж Майн Рид ахмад цолтой буцаж ирлээ. 1849 онд Майн Рид хэсэг нөхдийн хамт Европыг зүглэн Англид ирсэн боловч хувьсгалын хувь заяа нэгэнт шийдэгдсэн байлаа. Ийнхүү Майн Рид эрх чөлөөний армийн ахмад болж хувьсгалт үйл явдалд оролцсон ч амь бөхтэй феодалын байгууллагын үлдэгдлийг Европт устган дарна гэсэн хүсэл нь биелсэнгүй. 1850 оноос Майн Рид Лондонд суурьшлаа. Учир нь 1848 оны хувьсгалд оролцож байсан олон хүн тэнд амьдарч байсан бөгөөд ихэнх нь найдлагаа хараахан алдаагүй, хувьсгал дахин Европын аль нэг өнцөгт дүрэлзэнэ гэдэгт итгэж байжээ. Майн Рид ч Оросын хааны эсрэг тэмцэлд хүч цуглуулж байсан Польшийн хувьсгалчдад туслан, Английн ард түмнийг хуурч байсан “Британий нууц дипломат бодлогыг” хэвлэлээр шүүмжилж байлаа. Энэ үеэс зохиолч Майн Рид мэргэжлийн ажлаа хийн уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Майн Ридийн зохиолуудын даруу, зоригтой баатрууд нь янз бүрийн аюулаар дүүрэн амьдралын хүнд замыг

Хуудас 4

Page 5: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

туулан үнэний төлөө, хүн ёсны төлөө тэмцэлдээ үнэнчээр үлддэг нь уншигчдын зүрх сэтгэлийг татаж байлаа. Тэд элдэв өөдгүй хүмүүсийн хорон санаад өртөхөөс гадна байгалийн гай гамшиг, махчин араатны дайралтанд өртөн сайн нөхөр нохой ч юмуу морины тусламжаар аюулаас мултран, дайснуудаа үнэнч шудрагаар ялан дийлж байдаг. Майн Рид ямагт бүтээлүүдээрээ нийгмийн асуудлыг хөндөн, хар арьстан боолыг чөлөөлөхийн төлөө, цагаан арьстанд дарлуулж байгаа индиан омгийг хамгаалагч мексик, италийн тариачин, францын ажилчдыг талархахгч байлаа. Майн Ридийн зохиолчийн шилдэг бүтээлийн нэг нь “Морь унасан толгойгүй хүн” юм. Түүний бүтээлийн дотор гардаг үнэний төлөө авхаалж самбаатайгаар, замд тохиолдох элдэв саад бэрхшээлийг эр зоригийн хүчээр туулдаг юунаас ч буцаж шантардаггүй баатруудыг нь уншигчид хайрлан хүндэлсээр ирсэн юм. Тиймээс ч худал хуурмаг, атаа хорслыг үнэн цагаан сэтгэл, эр зоригоороо ялан дийлдэг зохиолын баатарт дургүй уншигчид ховор юм.

Зохиолчийн бүтээлүүдээс дурдвал:

Чөлөөтэй сум

Хуйхын ангууч 1851

Цагаан удирдагч 1855

Квартерон бүсгүй 1856

Маронууд 1862

Дайны мөр 1857

Оцеола баатар 1858

Зоригт анчин бүсгүй 1861

Зоригт багачууд 1865

Морь унасан толгойгүй хүн 1866

Анаашны ангуучид 1867

Хурлийз бүсгүй 1868

Орхигдсон уул 1885

Барын ангууч 1889

Хуудас 5

Page 6: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

Зохиолын агуулга

Луизианагийн Миссип мөрнөөс Пойндекстерийнхэн Техасын зэрлэг тал

нутагт орших Каса-дель-Корво шилтгээн рүү явахдаа цурам болсон талд төөрч

адуучин Морис Жеральдтай тааралдаж зам заалгадаг. Энэ явдлаас хойш

Вудлигийн охин Луиза түүнд дурладаг. Адуучин залуугийн ачаар шилтгээндээ

амжилттай очсон

Пойндекстерийнхэн найр хийхэд

Морис бидэрт мустангийг өөрөө

барьж авчран Луизад бэлэглэдэг.

Луизаг мустангийг унаад давхиж

байхад мустангийн сүрэг таарч

аюул учрахад Морис араас нь

морддог. Луизагийн үеэл Кассий

Колхаун хардаж араас нь явдаг ч

бүтэлгүйтдэг. Бие биендээ тийм

ч дуртай биш Морис, Колхаун

хоёр Обердоферийн бааранд

буудалцаж Колхаун бууж өгөн

хоёул шархаддаг. Морисыг

Обердофер баарны эвдэлсэн

сүйтсэн хохирлыг төлүүлэхийн

тулд үлдээн асардаг. Асарч байх

хугацаанд өмнө нь аюулаас

аварч байсан Исидора Коварубис де Ланос авхай түүнд дурлаж идэх уух зүйл

өгөхөд Луиза хардан анч өвгөн Зеб Стулигаас шалгаан үнэнийг мэдэн санаа

амардаг. Нэгэн орой шөнө дундад Луиза, Морис хоёр болзож байх үеэр

Колхаун тэднийг хараад Луизагийн дүү Генриг дуудан босгож тэдний байгаа

газарт аваачихад дүү нь уурладаг ч дараа нь эгчийнхээ гуйлтаар уучлалт

гуйхаар Морисын араас явдаг. Морис, Генри хоёр эвлэрснийг бэлгэдэн гутал

хүрэм, малгайгаа солилцдог. Гай болж Колхаун Генриг Морис гэж бодон

буудаад бүр алахын тулд нүүрийг нь

Хуудас 6

Page 7: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

харалгүйгээр толгойг тасддаг. Морис буун дуугаар Генри дээр очоод түүнийг

үхсэн байхыг хараад биеийг нь мориндоо баглаад харин толгойг нь хажууд нь

өлгөдөг. Генригийн морь Морист дасаагүй учир маш хурдан давхиж, Морис

модонд тээглэн ухаан алдаж унадаг. Генригийн морь шилтгээндээ эргэн очиход

гэрийнхэн нь Генриг үхсэн гэж бодоод сэжигтнийг Морис гэж гүтгэдэг. Хэн ч

Морисын гэрийг мэддэггүй ч Морисыг Луизад хайртай гэдгийг мэдсэн Исидора

авхай өшөө авахын тулд гэрийг нь хүмүүст зааж өгдөг. Энэ хооронд Морис

шигүү ойд өлсгөлөн чоно, ирвэс, таснуудтай шархтай тулалдан Зеб өвгөний

ачаар амьд гараад гэртээ дөнгөж ирчихсэн байдаг. Техасын хүмүүс Морисыг

цаазлахаар авч явдаг. Анч өвгөн Зеб үнэн хэргийг илрүүлэхээр хүмүүсийг

айлгаад байсан морь унасан толгойгүй хүний мөрийг мөшгөж жинхэнэ

хэрэгтнийг мэддэг. Шүүх хурал дээр Морисыг үгээ хэлж дуусахад морь унасан

толгойгүй хүн үзэгдэж, Колхаун, Зеб хоёр араас нь хөөж морийг барьж аваад,

буцаж ирэн Колхауны бурууг нотолж Генригийн биеийг задалж Колхауны бууны

сумыг гарган ирдэг. Колхаун буруугаа хүлээдэг ч өөрийгөө мөн Морисыг

бууддаг. Азаар Морисыг энгэр дэх төмрөн зүйл түүнийг аварч, Луиза тэр хоёр

гэрлэдэг. Үнэндээ Морис Жеральд адуучин биш Ирландын нэгэн эд хөрөнгөтэй

баян, тэр болгон олдоод байдаггүй хэргэм зэрэгтэй бээл байсан юм. Арван

жилийн дараа тэр хоёр зургаан хүүхдийн эцэг эх болж Каса-дель- Корво

шилтгээний эзэд болсон байдаг.

Хуудас 7

Page 8: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

Зохиол дахь хэлц , хэллэг

Бүлэг Хэлц Утга Зохиолд хэрэглэгдсэн байдал

\Тал\

1. Цурам болсон тал

Нүд алдам Өргөн уудам Техасын нүд алдам хөндийг үдийн нар хурц гэрлээрээ гийгүүлнэ.

13

Нүд булаам

Хүний сонирхол татам, онцгой

Нэг дэх нь Пойндекстерийн хүү бөгөөд түүний хөгжилтэй талбиухан царайг ялангуяа нөгөөх морьтой хүний уйтгартай төрх болон ширүүн аавтай нь зэрэгцүүлж харвал нүд булаам ажээ.

15

Есөн шидийн юм, ам булаалдах

Элдэв янзын юм бие биеэсээ өрсөн ярих

Ган халуунд дассан негрүүд хүртэл эцэж цуцаад есөн шидийн юм ам булаалдан ярилцахаа больж, нэг дор бөөгнөрцгөөн, бүхээгт тэрэгнүүдийн хойноос үг дуугүй дагаж явав.

16

Урам хугарах Хүссэнээр нь болоогүйд гутрах

Кассий Колхауны ихэмсэг дүр урам хугарч гутарсан байдлаар алгуур солигдов.

20

4. Умрын хар салхи Амь үрэгдэх Үхэх, нас

барах

Та сүйх тэргэнд бушуухан орохгүй бол амь үрэгдэнэ шүү гэж хэлэв.

38

6. Бидэрт мустанг

Усан хулгана болох

Их хөлс гоожих, хөлрөх

Ирланд эр гадаа гараад, усан хулгана болох хөлөрч хүзүү хавиргаар нь хөөс цахарсан хээр морьтой Мустангерыг харлаа.

46

Унасан газар угаасан ус

Төрсөн газар Хаана төрснийг маань асуухад унасан газар угаасан ус маань Кентукк гэж хариулна.

50

7. Тавгүй шөнө

Шүдээ зуух Тэвчих Тэглээ ч гэсэн би өглөө болтол унтааж чадахгүй л дээ гэж шүдээ зууж хэлээд хөнжилдөө дахин орж хэвтэв.

56

8. Жаран хөлт

Нүд ирмэхийн зуур

Хоромхон зуур

Би чиний халууныг дарж, нүд ирмэхийн зуур өвчний чинь эдгээх сайн навч олж ирлээ.

62

Хуудас 8

Page 9: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

9. Хилийн цайз

Хорхой хүргэх

Авах, идэх хүсэл төрүүлэх

Цэргийн хоол хүнсний газарт үл хамаарах архи дарсны агуулах газартай жижиг барааны худалдагч, согтуу хүний хорхойг хүргэж байх гэж шилтэй архинууд өрсөн...

64

Нэр хугарах Нэр хүндгүй болох

Колхаун өөрөө нэрээ хугалсан хүн гэдгийг хэлэх хэрэгтэй.

69

10. Каса-дель-Корво

Үг зөөх Үгээ хэлж ядах

Луиза өөдөөс нь үгээ зөөж тавин зэмлэх төдийгөөр ярианд оролцож байв.

73

12. Эмнэг мустанг сургав.

Нүд салгахгүй

Хараад л байх

Гэвч үзэсгэлэнт креол хүүхнээс тандуул шиг агшин зуур ч нүд салгахгүй байлаа.

85

14. Манада Нүд ирмэх зуур

Хоромхон зуур

Энэ явдал нүд ирмэх зуур болж харж байгаа хүмүүсийг хэдэн үг амжихын зуур зэрлэг гүүнүүд улаан дэргэд нь хүрээд ирлээ.

98

16. Зэрлэг мустангид хөөгдсөн нь

Нүд алдам Өргөн уудам Энэ нь нүд алдам тал дунд онгойн харагдах жалга байлаа.

109

17. Зэрлэг мустангийн занга

Ая засах Долгинох Креол хүүхнүүд энэ зэрэгт багтахгүй гэж би санаж байна гэж Морис ая засч хариулав.

114

18. Хардлага

Хараанаас мултрах

Анхаарлаас гарах

Зеб Стумп өөр юу ч ярилгүй бусад хүнд ажиглагдахгүй байх болох боловч өөрийн нь хараанаас мултрахгүй мөрөөр орж явлаа.

121

Мөр алдахХүн эсвэл

амьтны мөрийг мөшгөх замгүй болох

Тэгснээ дахин мөрөө алдах шиг болж чухамдаа гэвэл ногоон дээр гарсан олон зуун мөрийг алдалгүй таньдаг Зеб Стумп арайхийн ялгаж байлаа.

Хуудас 9

Page 10: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

Цаг бол алт Цаг бол бүхнээс үнэтэй

Зөрүүд зөнөг минь хүний хэлэхийг сонс. Яг энэ үед миний хувьд цаг бол алт болоод байна

124

Биеэ барих Өөрийнхөөрөө, чөлөөтэй байж чадахгүй байх

Колхаун бараг биеэ барьж чадахгүй болж байлаа.

126

Чих тавих Сураг чимээ сонсохыг хичээх

Колхаун байдгаараа урагшаа зүтгэж чих тавина.

127

19. Ус хольсон виски

Урам хугарах Хүссэнээр нь болоогүйд гутрах

Тэд Морисын яаран хөдлөхгүй байхад урам нь хугарч гайхацгааж байлаа.

134

20. Аюултай байдал

Яарвал даарна

Юмыг нягт нямбай, аажуухан хийх хэрэгтэй.

Алдаж онохын хор холбогдлыг гудамжны тулалдааны туршлагыг мэддэг, түүнд оролцож байсан учир яарвал даарна гэдгийг анддаггүй ажээ.

136

Амиа золиослох

Бусдын өмнөөс үхэх

...Энэхүү ер бусын ирүүл тулааны үр дүн болж амиа золиослохыг харж байлаа.

145

Гар татах Харамлах Ёстой хэрэгтэй үед ирсэн энэ баргийн гар татаагүйг харахад баян хүнээс ирсэн нь тодорхой байв.

148

25. Өгөгдөөгүй бэлэг

Дуу алдах Гайхсандаа чанга дуугарах

Өө Ноён Стумп! Гэж дөнгөж саяхан хашаа руу орж ирсэн хоёр дэлбэгч дуу алдаад...

158

35. Найрсаг бус эзэн

Амны салиа нь арилаагүй

Том болоогүй, ухаан суугаагүй

Энэ амны салиа нь арилаагүй тэнэг чинь үнэхээр ярьсан юм биш байгаа даа?

196

Дөрөө нийлэх Санаа сэтгэл нийлэн хамт явах

Тэгээд дөрөө нийлүүлэн давхиж нөхөр тань байгаль дэлхийн сүр жавхлан үзэсгэлэнт сайхныг тантай адил шагшиж гайхан явах юм бол ч ...

199

Түрүүчийн морьтой

Хуудас 10

Page 11: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

36. Гурвуул нэг замд

Нүд алдам Өргөн уудам

хүн нүд алдам үргэлжлэх шугуй дундуур зурайсан урт цамцаалд дөнгөж хүрч болно.

202

39. Тунасан цус Амьсгал хураах

Үхэх, нүд аних

Хэрэв энэ маань хүний цус бол тэр хүн аль хэийнээ амьсгал хураасан гэхэд эргэлзэх юм алга гэж хошууч хариу өчив.

213

42. Нөмрөг тас эргэлдэж байна.

Зүгээ алдах Төөрөх , явж буй замаа алдах

Зүгээ алдах нь хамгийн аюултайг мэдэх учир түрүүчийнхээ адил баруун өмнийг чиглэж хазганалаа.

229

43. Мустангерын овоохойд

Хорхой хүргэх Авах, идэхэд шунах

Гэвч төдөлгүй мөрөөдөл нь бахь байдгаараа урц руу эргэн өнөөх хорхой хүргэм лонх байгаа булан руу эргэж...

233

44. Дөрвөн команч Дээсэн

дөрөөн дээрҮхлийн аюул дор

Фелимийн амь дээсэн дөрөөн дээр тулж ирэв.

243

45. Тасарсан мөр

Үнхэлцэг нь хагарах

Маш их айх

Тэгээд Фелим болон өнөөх дөрвөн мексик хүн морь унасан толгойгүй хүнийг харчихаад үнхэлцгээ хагартал айжээ.

245

Нүд алдам Өргөн уудам Нүд алдам талын дунд би ч бас гэрээ санадаг үе байдаг л байлаа.

249

48. Исидора Нүд хальтрамӨрөвдөлтэй харж боломгүй

Харахад нүд хальтрам үзэгдэл.

281

Амь зулбах Өөрийнхөө хар амийг бодож зугтах

Тэгтэл хэдэн хүн шугуйн дундуур амь зулбан гүйж байх шиг болж гишүү мөчир тас нясхийн хугарч чимээ аниргүй байдлыг эвдэв.

Хуудас 11

Page 12: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

51. Бас л согтуу284Үнхэлцэг нь

хагарах дөхөхМаш их айж эмээх

Мэдээж тэд өөрсдий нь үнхэлцгийг хагалчих дөхсөн дайснаасаа амь наана мат цаана зугтаж иржээ.

Зүрх алдах Айх, эмээх

Гэвч уух хүсэл нь айсан сэтгэлий нь дийлээд зүрх алдан байж харанхуй овоохойдоо орлоо.

286

52. Сэргэсэн нь

Цэц булаалдах

Нэг нэгнийгээ ухаанаараа давах гэж хичээх

Одоо цэц булаалдаж байх цаг алга. (Зеб Стумп)

289

Сүүрс алдах Санаа алдах, уйтгарлах

Анч өвгөн ингэж бодоод сүүрс алдав. Өвгөн хэдий чинээ эргэцүүлэн бодох тусмаа төдий чинээ сүүрс алдаж байв.

290

53. Үхдэгийн даваан дээр

Ой гутахХүний ёсноос гажсан үйлдлийг хараад гутах

Ой гутам үзэгдэл байлаа.

293

Туулайн зүрхтэй

Аймхай Ганц нэгээр байхдаа туулай шиг зүрхгүй боловч, сүргээрээ байхдаа юунаас ч үл айна.

54. Талын жуузГол таслах Алах

Ганц наад улих чинь л гол таслах дөхөх юм.

298

Ам алдах Хэлэх ёсгүй юмыг хэлэх

...анчин өвгөний хөлсийг нь гаргаад өгье гэж ам алддаг Фелим барьж авах болжээ.

300

56. Чөтгөрийг буудав

Чих тавих Сураг мэдээг сонсох гэж хичээх

Зеб тэгж бодоод чимээг чагнан чих тавилаа.

309

Хэл ам нь татах

Дуугүй болох Зеб хачин жигтэй үзэгдлээс болж хэл ам нь татчихсан юм шиг хэсэг зуур огт үг дуугүй зогссоноо сүүлд нь...

310

Ам тостох Идэх уух зүйл олдох

Ямар нэг бууны ам тостчих юм дайралдаж юу магад.

314

Хуудас 12

Page 13: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

60. Урвагч Ам шүд алдах Тангараг өгөх Тиймээ, тэд гурвуулаа л харсан гэж ам шүд алдаад байгаа юм.

335

62. Сэтгэл зовоосон хүлээлт

Дургүйд хүчгүй

Дургүй байгаа хүнийг хичнээн ятгаад ч нэмэргүй

Мөн л дургүйд хүчгүй гэгчээр морь руугаа дөхөв. 345

66. Команчуудад хөөгдөв

Нүд алдам Өргөн уудам

Тэр хүний толгой цухалзсаар далд ороход Исидора гав ганцаархнаа нүд алдам талд үлдчих шиг санагдав.

366

68. Бүтэлгүй аян

Амь гарах Зугтах, амьд үлдэх

Нөгөөдүүл нь хөөж явсан малаа орхин, өөрсдөө Льяно-Эстакадогийн хавцал руу шурган амь гарчээ.

374

71. Хээр морь Гар татах Харамлах Плутоны гар таталгүй тавьж өгсөн эрдэнэ шишийг гүү нь мэрж байв.

389

73. Тал нутгийн бяцхан арал

Ам шүд алдах Тангараг өгөх

...үүний үнэн гэдэгт ам шүд алдахад бэлэн хоёр зуун хүний өчиг мэдүүлгийг хайхрахгүй үгүйсгэнэ гэсэн үг байв.

401

Нүд алдам Өргөн уудам

...энэ хэсэгхэн модыг тойрсон нүд алдам цэлийсэн ногоон тэгнисийг хараад зүйрлэжээ гэхээс өөр аргагүй.

402

74. Мөшгөсөн нь

Гар татах Харамлах Үнэндээ ч сайхь эр яриандаа хараалыг гар таталгүй хэрэглэдэг нэгэн байв.

404

75. Мөр хөөв

Зүрх алдах Айж эмээх

Цоохор бар, ирвэс,баавгай, зэрлэг сарлагтай тулалдаад ч айдаггүй бөгөөд индиануудаас ч зүрх үл алдана. Өвгөн анчин хүнээс ч араатнаас ч айгаагүй боловч хувилгааны хүчний өмнө зүрх

405

Хуудас 13

Page 14: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

алджээ.

76. Шохойт талд Дөрөө нийлэх Санаа нийлэх, хамтрах

...морь унасан зүрхгүй хүнтэй дөрөө нийлүүлэн явж байгаа юм шиг итгэлтэй явж чадна.

411

82. Аймшигтай боодол

Хоосон авдарт хоргой эрэх

Юмны ашиг үр дүнг нь мэдэлгүй шунах

...би чинь хоосон авдарт хоргой эрнэ гэгчээр аль ч үгүй хоцорно.

434

Өртэй хүн өгч амарна

Хүнээс зээлсэн мөнгөө өгч л байж санаа амардаг

Өртэй хүн өгч амарна гэдэг дээ. 435

83. Хууль сахиулагчид

Бороо нэг л эхэлбэл цутгачихна

Хэрэг өөр тийшээ нэг л эргэвэл бишгүйднэ

“Бороо нэг л эхэлбэл цутгачихна” гэж Техасын тэнгэрийг үнэнээр нь тодорхойлж байдаг үг энэ удаа хууль цаазны хүмүүсийн хувьд тохирмоор болж ирлээ.

437

84. Эелдэг зээ

Хошуу дүрэх Хэрэгт дурлах, үг нэмэх

Энэ муу хөгшин үнэг ямагт хэрэггүй юманд хошуу дүрж байдаг амьтан.

439

Эрийн цээнд хүрэх

Бие даах, том болох

Колхаун эрийн цээнд хүрсэн цагаасаа хэдийгээр Миссипи муж улсын иргэн байсан ч гэсэн хөгжил зугаа цэнгэл ихтэй шинэ Орлеонд ихэнх цагаа өнгөрүүлсэн байжээ.

442

Гон бие гозон толгой

Хань ижилгүй үр хүүхэдгүй, ганц бие, орь ганцаараа

Энэ маань намайг үхтэл залхааж цаашид гон бие гозон толгой хэвээр явах санаа алга.

444

85. Сайн сэтгэлт садан

Юу сайхан дур сайхан

Өөрийнхөө хүссэн юмыг хийвэл санаа амар

Юу сайхан дур сайхан. Тэгэхээр маргааш...

451

89. Хэрэгтний мэдүүлэг

Ам шүд алдахНотлох, хэлэх ёсгүй юмыг тэсэлгүй хэлэх

...тэр ам шүд алдаад байгаа хүн тэгж гүтгэж зүрхлэхгүй байсан билээ.

467

Өөрийн мэдүүлгээр

Хуудас 14

Page 15: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

90. Хуралдааны гэнэтийн завсарлагаа

Гал дээр тос хийх

Зөрчлийг улам дэвэргэх, хурцатгах

тэр нь зөвхөн гал дээр тос хийнэ гэдэг шиг олон хүний дургүйг хүргэчихжээ.

471

91. Ширэнгэ дундуур хөөсөн нь

Бараа алдах Сүүдрийг нь харахгүй болох

Удалгүй тэд ширэнгэ рүү далд орон бусад морьтонгууд бараагий нь алдлаа.

474

93. Толгойгүй үхдэл

Зүрх шимшрэм

Өрөвдөлтэй Цугларсан олны сэтгэл үймэрсэн шивнээний хажуугаар зүрх шимшрэм дуу гарлаа.

483

98. Амьд байнаХорыг хороор, өсийг өсөөр

Хийсэн хэргийнхээ төлөө шийтгэл амсана

Үгүй энэ бол “Хорыг хороор, өсийг өсөөр” гэдэг балар эртний шударга ёсны хэлбэр юм.

511

Жич: Хэлц, хэллэгийг хамтад нь оруулсан учир ялгахын тулд гүехэн цэнхэр өнгөөр хэллэгийг, нил ягаан өнгөөр хэлцийг тодруулан бичсэн болно.

8% 12%

5%

2%

2%

2%2%

2%2%

2%

59%

Зохиол дахь хэлц, хэллэг (давтагдсан тоогоор)

Нүд алдамХэллэгАм алдахУрам хугарахГар татахҮнхэлцэг нь хагарах Дөрөө нийлэхНүд ирмэхийн зуурХорхой хүргэхЗүрх шимшрэмБусад

Хуудас 15

Page 16: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

Уг зохиолд нийт 76 хэлц, хэллэг байсан бөгөөд үүнээс:

Нүд алдам- 7

Хэллэг- 10

Ам алдах- 4

Урам хугарах- 2

Нүд ирмэхийн зуур- 2

Хорхой хүргэх- 2

Зүрх шимшрэм-2

Гар татах- 2

Үнхэлцэг нь хагарах- 2

Дөрөө нийлэх- 2

Бусад хэлц - давтагдаагүй тоогоор 41 байна.

Хуудас 16

Page 17: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

Дүгнэлт

Дараах хэдэн дүгнэлтийг гаргалаа.

Миний уг эх зохиолоос ойлгосон зүйл нь хүн болгон хүссэн зүйлийнхээ төлөө

шургуу тэмцдэг. Гэхдээ хэт их шунаснаасаа болоод өөрийгөө аюулд оруулж

магадгүй юм. Тийм болохоор аливаа үйлдэлдээ хянамгай хандаж, сайн шалгах

хэрэгтэй. Хэтэрхий их атаач, бардам байх нь бусдаас өөрийгөө холдуулахад их

нөлөөлдөг юм.

Хэлц үг гэдэг нь хэлний дархлаа бөгөөд тухайн орны ёс заншил, аж ахуй, ёс

суртахуун, соёл сэтгэлгээний онцлогийг тусгасан нэгэн төрлийн өвөрмөц бэхжмэл

цул бүтэц юм. Хэлц үг нь өөр орны хэл дээр орчуулагдах боломжгүй байдаг бөгөөд

өөрсдийн орны хэлцтэй ойролцоогоор гаргаж болдог.

Энэхүү зохиолд задлал хийж хэлц үгс, хэллэгийг нь түүснээр, тухайн хэлц үгс

нь эх зохиолд хэрхэн чимэг болж буйг тунгаан бодож, хэлц үггүйгээр зохиол зүгээр

л энгийн хэв маягтай болох байсныг ойлгосон юм. Хэллэг нь тухайн газар нутгийн

цаг уур, үзэмж эсвэл тухайн орны ард иргэдийн ёс заншлаас үүдэлтэй байсан

бөгөөд зохиол дээр энэ нь тодорхой

илэрч байсан юм.

Энэхүү эх зохиолд задлал

хийснээр миний илтгэл тавих чадвар

болон туршлага тодорхой хэмжээгээр

дээшилсэн. Мөн түүнчлэн ном унших

хурд, ойлгоц минь илүү их өссөн гэж

үзэж байна.

Хуудас 17

Page 18: "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”

Ном зүй

Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” 2009 он.

www.Google.com

www.Wikipedia.org

Хуудас 18