зөвлөгөө цэнгээ

8
Хими                                                                                                                            зөвлөмж Сурагчдад өгөх химийн хичээлийн үйлчилгээ Багш нарын гарын авлага Баянзүрх цогцолбор                                                                                                       2011он

Upload: tsengeegee

Post on 20-Jun-2015

2.042 views

Category:

Education


6 download

TRANSCRIPT

Page 1: зөвлөгөө цэнгээ

Хими                                                                                                                              зөвлөмж

Сурагчдад өгөх химийн хичээлийн үйлчилгээ

Багш нарын гарын авлага

Баянзүрх цогцолбор                                                                                                       2011он

Page 2: зөвлөгөө цэнгээ

Хими                                                                                                                              зөвлөмж

Оршил

Химийн шинжлэх ухааны бичиг үсгийн боловсролыг сурагчдад эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа нь мэпээлэл харилцаа давамгайлсан хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгэмд чөлөөт өрсөлдөөнд шударгаар оролцож, ажиллаж амьдрах цогц чадамж бүхий иргэдийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байна. Химийн бичиг үсгийн боловсрол нь

ЕБС-ийн сурагчдад дараах мэплэгт суурилсан чадвар, улмаар цогц чадамжуудыг төлөвшүүлж хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Үүнд:

• Түгээмэл юмс үзэгдлийг таних, ангилах, тайлбарлах

• Байгалийн ухааны ухагдахууны тогтолцоог ялгах, илэрхийлэх, хэрэглэх

• Мэдлэг бүтээх арга барилыг эзэмших

• Шинжлэх ухааны онолын болон сорил туршилтын арга барилыг эзэмших

• Загварчлах, хийсвэрлэх, тоцоолох арга барилыг эзэмших

• Аюулгүй эрүүл аж төрөх

• Мэдээлэл боловсруулах аргад суралцах

• Асуудалд шүүмжлэлтэй хандаж өөрийгөө үнэлэх, хөгжүүлэх

• Нийгмийн гишүүн болохын хувьд хамтран ажиллах, удирдах, удирдуулах, харилцааны лчадварыг төлөвшүүлэх зэрэг болно.

Сурагч бүрийн авсан байх үйлчилгээг химийн боловсролын агуулгын ямар хүрээнд авч үзэх вэ? Үүнд:

1. Химийн хэл ба ухагдахуун

2. Химийн бодисын талаар

3. Химийн урвалын талаар

4. Химийн үндсэн хууль, онолын талаар

Баянзүрх цогцолбор                                                                                                       2011он

Page 3: зөвлөгөө цэнгээ

Хими                                                                                                                              зөвлөмж

5. Химийн үйлдвэрлэлийн талаар

6. Химийн түүх баримтын талаар болно.

Дээрх үндсэн мэдлэгт суурилсан чадвар, цогц чадамжийг сурагчдад хэрхэн эзэмшүүлэх, төлөвшүүлэн хөгжүүлэх талаар энэхүү зөвөлмжинд тусгана.

I.Химийн хэл ба ухагдахууны талаар сурагч бүрийн авах үйлчилгээ

Химийн боловсролоор химийн хэл эзэмшүүлэх явдал эн тэргүүний зорилго болон тавигддаг.ЕБС-д химийн боловсролын стандартыг хэрэгжүүлэх явцад химийн хэл эзэмшүүлэх талаар дараах үндсэн цогц чадамжуудыг төлөвшүүлэх шаардлагатай байна.

Үүнд:

1. Химийн хэлийг эзэмшүүлэх

2. Мэдлэгээ химийн хэлээр илэрхийлэх

3. Химйин хэлийг хэрэглэн өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусадтай санал бодлоо хуваалцах, тодорхой дүгнэлт хийх

Дээрх цогц чадамжийг эзэмшүүлэх явдал нь тодорхой чадваруудыг эзэмшүүлэх асуудалтай уялдан гарч ирэх бөгөөд үүний тулд багш сурагчдад ямар үйлчилгээ үзүүлэх талаар товч тайлбар хийе.

• Химийн элементийн тэмдэг нэр, дуудлагыг зөв унших, бичих чадварыг эзэмшүүлэхийн тулд

-Химийн элементийн тэмдгийг бичиж үзүүлнэ.

- Химийн элементийн дуудлагыг уншиж сонсгоно.

- Химийн элементийн латин ба монгол нэрийг уншиж өгнө.

- Химийн элементийн тэмдгийг зөв бичиж харуулсан сургалтын хэрэглэгдэхүүнийг үзүүлэн тайлбарлаж өгнө.

• Химийн томъёог унших, бичих, зохиох

-Түгээмэл нэгдлүүдийн томъёог бичиж үзүүлнэ.

Баянзүрх цогцолбор                                                                                                       2011он

Page 4: зөвлөгөө цэнгээ

Хими                                                                                                                              зөвлөмж

-Химийн нэгдлийг бүрдүүлэгч молекул, ион болон бусад жижиг хэсгийн томъёог тайлбарлан ярьж өгнө.

-Химийн нэгдлийн молекулын томъёо зохиох аргачлалыг тайлбарлан өгч, сурагчдаар томъёо зохиолгоно.

• Химийн урвалын тэгшитгэлийг унших, бичих, зохиох, тэнцүүлэх, химийн урвалыг ангилах чадвартай холбоотойгоор дараах үйлчилгээг үзүүлнэ.

-Химийн урвалын тэгшитгэлийг бодисын химийн нэрээр нь бичин үзүүлж, тайлбарлана.

-Химийн урвалыг бүдүүвчээр дүрслэн үзүүлнэ.

-Зарим химийн урвалын тэгшитгэлийг химийн элементийн тэмдэг, индекс, томъёо ашиглан бичиж, уншиж, тайлбарлаж өгнө.

-Урвалд орсон бодисуудын томъёог үндэслэн урвалаас үүсэх бодисын томъёог бичих аргыг тайлбарлан ярьж өгнө.

-Урвалын тэгшитгэл зохиох аргыг тайлбарлан ярьж өгнө.

Химийн ухагдахууныг эзэмшүүлэхийн тулд багш сурагчдад дараах үйлчилгээг үзүүлнэ.

1. Химийн шинжлэх ухааны агуулгад нийцүүлэн ухагдахууныг томъёолох, тодорхойлох бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулж, сурагчдыг хамтран ажиллах нөхцөлөөр хангана.

- Ухагдахууныг томъёолох, тодорхойлох ажлын мөрдөмжийг боловсруулж бэлтгэнэ.

-Ухагдахууны мөн чанарыг ойлгоход сурагчдад тус болж чадахуйц даалгавар, бодлого бусад материалыг бэлтгэсэн байна.

2. Ухагдахууныг илэрхийлэх хэрэглэх

- Ухагдахууныг илэрхийлэн ярих, чөлөөтэй санал бодлоо тайлбарлах нөхцөлийг бүрдүүлнэ.

-Сургалтын хэрэглэгдэхүүнд түшиглэн ухагдахууныг хэрэглэх бололцоог бий болгоно.

Баянзүрх цогцолбор                                                                                                       2011он

Page 5: зөвлөгөө цэнгээ

Хими                                                                                                                              зөвлөмж

3. Ухагдахууныг хөгжүүлэх

-Ухагдахууун химийн сургалтын явцад байнга хөгжиж байдгаас гадна энэ хөгжлийг нөхцөлдүүлэх сургалтын орчинг бүрдүүлэхэд багш анхаарах ёстой. Ухагдахууны хөгжил болон багшийн сурагчдад үзүүлэх үйлчилгээний хамаарлыг дараах жишээнээс харж болно.

8-Р АНГИ 9-Р АНГИ 10-Р АНГИ 11-Р АНГИАтом-молекулын

сургаалд үндэслэнэ.

Үелэх хууль, үелэх системд үндэслэнэ.

Электролит диссоциацийн

онолыг баримтлана.

Органик бодисын

бүтцийн онолд түшиглэнэ.

8-р ангид сурагчдын авах үйлчилгээ:

1. Багш хүчлийн томъёонууд бичсэн үзүүлэнг сурагчдад харуулна.

H2SO4, HNO3, HCL, H3PO4 г.м

2. Хүчлийн найрлагыг харьцуулан төсөөтэй шинжийг танилцуулна.

3. Төсөөтэй шинжид үндэслэн нийлмэл бодис болох хүчлийн тухай мэдлэг бүтээх орчинг бүрдүүлж өгнө.

9-р ангид сурагчдад үзүүлэх үйлчилгээ:

1. Үелэх системийн үеийн дагуух элементүүдийн үүсгэх нэгдлийн томъёо зохиох аргыг тайлбарлан ярьж өгнө.

2. Дараах томъёог уншина.

Na2O, MgO, P2O5, SO3, NaOH, H3PO4, H2SO4 г.м

3. Амфотер оксидоос хүчлийн оксидод шилжих зүй тогтолын мөн чанарыг тайлбарлан хүчлийн шинж хойшлох тусам ихэсдэг талаар ойлгуулна.

Баянзүрх цогцолбор                                                                                                       2011он

Page 6: зөвлөгөө цэнгээ

Хими                                                                                                                              зөвлөмж

10-Р ангийн сурагчдын авах үйлчилгээ

1. ЭДО-ын талаар ойлгуулна.

2. ЭД-ийн тэгшитгэл бичиж үзүүлэн, хүчлийн диссоциацийн тэгшитгэлийг уншиж өгнө.

H2SO4=H++ HSO4-

HSO4-= H++ SO4-2

H2SO4=2H++SO4-

3. Хүчлийн диссоциацаар үүссэн ионуудад задлан шинжилгээ хийх замаар хүчил гэдэг электролитийн талаар тодорхойлолт гаргуулан бичүүлнэ.

4. Бусад хүчлийн диссоциацийн тэгшитгэл бичих аргыг танилцуулна.

11-р ангид авах үйлчилгээ

1. Карбон хүчлийн байгуулалтын томъёог бичиж үзүүлнэ.

R-COOH

2. Хүхрийн хүчлийн байгуулалтын томъёотой харьцуулж, төсөөтэй шинжийг ярьж өгнө.

3. Карбон хүчлийн хүчиллэг шинжийг химийн холбооны онолын үүднээс тайлбарлана. Энэ бүхнээс харахад тухайн химийн ухагдахууны агуулга нь онолын төвшингөөс хамааран өөр өөр байхааас гадна багшаас сурагчдад үзүүлэх үйлчилгээ нь агуулга арга зүйтэй уялдах нь зайлшгүй юм.

II. Химийн урвалын талаар сурагч бүрийн авах үйлчилгээ

Баянзүрх цогцолбор                                                                                                       2011он

Page 7: зөвлөгөө цэнгээ

Хими                                                                                                                              зөвлөмж

Химийн боловсролыг суралцагчдад эзэмшүүлэхийн тулд химийн бодис, тэдгээрийн шинж, хувирлын талаар авч үздэг. Эдгээрээс аливаа химийн хувирал буюу химийн урвалын талаар суралцагчдад багш, сургуулийн удирдлага, эцэг эхчүүдээс тодорхой үйлчилгээг зайлшгүй үзүүлэх шаардлагатай. Үүнд:

1. Урвалд орж буй бодисын шинжийг судлах

-Урвалд оруулах бодисын төлөв, тогтоц, өнгийг харуулна.

-Бодисыг усанд хийж хутган уусах эсэхийг нь үзүүлнэ.

-Бодисыг усанд хийж хөвөх эсвэл уусах эсэхийг нь харуулна.

-Соронзоор татуулж үзүүлнэ.

-Цахилгаан дамжуулах эсэхийг туршиж үзүүлнэ энэ мэт үйлчилгээг үзүүлсэнээр урвалд орох бодисын төлөв, тогтоц, өнгө, үнэр, уусах шинж, нягт, цахилгаан дамжуулах эсэх талаар мэдлэг, тэдгээрийн шинжийг тодорхойлох чадварыг сурагчдад төлөвшүүлнэ. Улмаар бодисын физик шинжийг судлах аргад сурагчдыг сургана.

2. Урвалын нөхцөлийг судлах

-Урвалыг туршилтын замаар таниулах явцад урвал явагдах дараах нөхцөлүүдийг харуулна.

-Халааж

-Хөргөж

-Бодисыг бутлан жижиглэж

-Катализатор хэрэглэж

-Концентрацийг нэмэгдүүлж

- Концентрацийг сулруулж

-Холиж, хутгах гэх мэт урвалыг явуулах нөхцөлүүдийг харуулж, ярьж, тайлбарлаж, бичиж тэмдэглэн үзүүлнэ.

Баянзүрх цогцолбор                                                                                                       2011он

Page 8: зөвлөгөө цэнгээ

Хими                                                                                                                              зөвлөмж

Энэ үйлчилгэний үрдүнд сурагчид аливаа хувирал, химийн урвал хар аяндаа явагддаггүй, тодорхой нөхцөлд явагддаг болохыг ухаарч ойлгон, ярих тайлбарлах, бичиж тэмдэглэх чадвар дадлыг эзэмших бөгөөд тухайн хувирал явагдсан шалтгааныг тодорхойлох аргад суралцах болно.

Баянзүрх цогцолбор                                                                                                       2011он