нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх арга зүй
TRANSCRIPT
L/O/G/O
“НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” ХИЧЭЭЛ
•Индекс: FS 325, FS 380•Кредит цаг:2•Судлах улирал: Намар, Хавар •Залгамж холбоо: Өмнө үзэх: Нийгмийн ажлын практик, Сэтгэл судлалын үндэс•Мэргэжил: Гэр бүл судлал, Нийгмийн ажилтан
№ Хичээлийн сэдэв Цаг Х/х
1 Нөхөн сэргээх үйлчилгээ 2 Лекц
2 ХБХ-тэй ажиллах арга зүй 2 Лекц
3 Эмгэг сэтгэл судлал 2 Лекц
4 Тахир дутуу болохоос урьдчилан сэргийлэх 2 Лекц
5 Хүүхдийн өсөлтийг хэмжиж тэмдэглэхүй 2 Лекц
6 Эмгэг согогийг таньж мэдэх 2 Лекц
7 Булчингийн согог, сулрал 2 Лекц
8 Уураг тархины саа 2 Лекц
Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө:
9 Төрөлхийн согогууд 2 Лекц
10 Өсдөггүй сул ястай хүүхэд 2 Лекц
11 Түлэгдэл, түүнээс үүсэх хэлбэр 2 Лекц
12 Унаж тусах, ухаан алдаж унах тухай 2 Лекц
13 Хараагүй болох, муу харах 2 Лекц
14 Дохионы үсэг 2 Лекц
15 Дүлийрэх, сонсголгүй хүний талаар-2 2 Лекц
16 Дүгнэлт хичээл 2 Лекц
Уншиж судлах ном зохиол
•Сэтгэл судлал УБ., 2003, 2012 •Бямбасүрэн С. Сэтгэцийн эмгэг судлал УБ., 2007•Баднаа У, Линда Болл. Монголын дохионы хэлний толь УБ., 1995 •Даваасүрэн Л. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалтын талаархи эмхтгэл УБ., 2007 •Доржжав Д, Сэтгэл зүйн тусламж заслын арга зүйн үндэс•Отгон Г, Физиологийн үндэс•Эрдэнэбаяр Л, Донтох эмгэг судлал•Цагаан Д, Нөхөн сэргээх эмчилгээ•Эмгэг согогтой хүүхэдтэй ажиллах гарын авлага УБ 1996•Харааны бэрхшээлтэй хүнтэй ажиллах гарын авлага
НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Нөхөн сэргээх үйлчилгээн аливаа эмгэг, гэмтэл, согогийн улмаас үүссэн бие эрхтэний эмгэг өөрчлөлтийг сэргээн засах, хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулах, үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ багтна. Мөн аливаа согог, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ орно.
Нөхөн сэргээх засал нь өөр нэмэгдэл гэмтлээс урьдчилан сэргийлэхэд тустай. Төрөлхийн болон нялхын гэмтэлтэй хүүхэд өөр гэмтэл авахдаа амархан учир түүнээс урьдчилан сэргийлэх нь маш чухал байдаг ба нөхөн сэргээх эмчилгээг сайн хийх хэрэгтэй.
Сэргээн засалт гэдэг нь Реабилитаци гэдэг латин үгнээс гаралтай өгөөд ре гэдэг сэргээх, аблитация-чадвар гэсэн утгатай.
Хүн амд сэргээн засах үйлчилгээ явуулах хоёр үндсэн зарчим байдаг.
I зарчим: Хүний үндсэн хэрэгцээг хангахад чиглэгдэж хийгдэх сэргээн засалт.
II зарчим: Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн байдлын ерөнхий шинж төрх байдалд нь тохируулж сэргээн засалт хийх.
Сэргээн засалтын үлчилгээг:
•Эрүүл мэндийн сэргээн засалт•Институтэд түшиглэсэн сэргээн засалт•Нийгмийн сэргээн засалт•Сэтгэл зүйн сэргээн засалт•Боловсролын сэргээн засалт•Мэргэжлийн сэргээн засалт•Нийгэм хамт олон тулгуурласан сэргээн засалт чиглэлүүдээр үзүүлж хөгжиж ирсэн байна.
ХБХ-ТЭЙ АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ
ХБХ-д бие бялдар, оюун ухаанаа хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй. Тэр болгон бүрэн гүйцэт олгох боломж байхгүй нь харамсалтай боловч чадах хэрээр нь олгох хэрэгтэй юм. Аливаа хүн, гэр бүл, ард түмэн, улс орон бүрт ХБИ, ХБХ-тэй янз бүрээр харьцдаг. Энэ нь нутаг орны зан заншилтай холбоотой.
ХБХ-тэй ажиллах, тэдэнд туслах арга:•Эрүүл саруул хүүхэдтэй ажилж буй мэт өрөвдсөн, хөөрхийлсөн суль тал гаргахгүй хүн/хүүхэд гэдэг утгаар ажиллах,•Юунд дургүй, ямар бэрхшээлтэй байгааг нь эхлээд сайн ажиглаж мэдэх, /үеийн хүүхдүүдтэй нь харьцуулж/•Гэр бүлийнхэн болон бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байгааг нь хянуур ажиглах,
•Хүүхдийн итгэлийг олж авах маш чухал,•Энгийн зөөлөн, эвтэйхэн дуу хоолоогоор хандаж ярих,•Хүүхдийн онцлогт тохируулах•Хийж чадаж байгаа зүйлийг магтаж, урам өгөх,•Хүүхдийг үзлэг шинжилгээ нь тэдэнд хөгжилтэй, зугаатай мэт байх ёстой,•Хүүхдийг сайн амарсан, хооллосон, сайхан зантай байхад нь шинжилгээ хийх нь зүйтэй. /Үргэлж мөрдөгдөх боломж бага/
ЭМГЭГ СЭТГЭЛ СУДЛАЛ
Эмгэг сэтгэл судлал нь сэтгэл судлалын шинжлэх ухааны харьцангуй нэн шинэ салбар юм. Ерөнхий сэтгэл судлалын онолын үндэслэлүүд тулгуурладаг бөгөөд сэтгэц гэм судлалын онол практикийн зарим асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг.
Эмгэг сэтгэл судлал нь дээр нэр дурдсан 2 шинжлэх ухааны хоорондын уялдаа холбооны онцгой хэлбэр, тэдгээрийн хамтын ажиллагааны үр дүнд үүсэн хөгжиж байгаа мэдлэг дундын салбар юм.
Энэ салбар нь:
•Хүмүүсийн зан үйл, зан төлөвийн хэвийн хэмжээнээс хэтэрсэн, гэхдээ сэтгэцийн эмгэг өвчиний хүрээнд хамаарагдахгүй үйлдлүүд,•Хүний зүгээс гадны нөлөөнд хариулах биеийн урвалж чанарын өвөрмөц онцгой хэлбэрүүд,•Сэтгэцийн эмгэг өвчний гадаад илрэл, шинж тэмдэг, хам шинжийг бий болгоход хүргэж байгаа сэтгэцийн үйл явцуудын өөрчлөлтийн зүй тогтлыг сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс судалдаг.
Сэтгэцийн хувьд эрүүл хүн нь: Хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийг зөв танин мэдэж, зөвөөр ойлгож, зөв үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож, нийгэм хамт олны дотор дасан зохицох чадвартай. Хэрвээ хүмүүстэй дасан зохицож чадахгүй л бол ямар нэгэн байдлаар сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн үг.
Донтолт өвчин нь бодист донтох, үйл явдалд донтох гэсэн 2 хэлбэрээр илэрдэг.•Бодист донтох гэдэг нь архи, тамхи, наркотик, мансууруулах төрлийн бодис хэрэглэхийг хэлдэг.
•Үйл явдалд донтох эмгэг нь мөрийцөх, дэмий сэлгүүцэх, комьютерт донтох зэргийг оруулдаг.
Сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх: Ер нь хүн эрүүл байна гэдэг нь хүний өөрийн хүчин зүйл болох эрүүл ахуйн дэглэм, орчин нөхцөл, сэтгэцийн эрүүл мэндийн боловсролоос шалтгаална.
Ингэхдээ 90 хувь нь хүнээс өөрөөс нь, 10 хувь нь эрүүл мэндийн байгууллагын хөгжлөөс хамаарна гэж үздэг.
•Хүн бүхэн өөрийн сэтгэл гутралыг мэдэх, сэтгэл зүйч эмчид хандаж байх Архины асуудалгүй амьдарч сурах.
•Ахимаг насны хүмүүс өөрийн амьдралынхаа чанарыг алдахгүйн төлөө залуу байхаасаа эхлэн хөгширсөн хойноо хэрхэн амьдрах, эдийн засгийн асуудлаа яаж зохицуулах, найз нөхөд нийгмийн холбоогоо яаж бэхжүүлэхээ хүртэл төлөвлөж байх хэрэгтэй.
Сэтгэцийн эмгэгүүдэд сэтгэцийн органик эмгэгүүд, сэтгэц идэвхит эм, бодисын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгүүд, шизофрени, шизо төст дэмийрэх эмгэгүүд, сэтгэл хөдлөлийн эмгэгүүд, стресстэй холбоотой эмгэгүүд, биеийн өвчний улмаас үүссэн сэтгэцийн эмгэгүүд, оюуны хомсдол /оюун саатлын эмгэгүүд/, сэтгэл зүйн хөгжлийн эмгэгүүд, хүүхэд насанд илэрдэг сэтгэцийн эмгэгүүд орно. Дэлхийн сэтгэцийн эмгэг судлаачид шалтгааныг нь хараахан тогтоогоогүй байгаа сэтгэцийн олон эмгэгүүд байгааг ДЭМБ-с сануулж байна.
ТАХИР ДУТУУ /ХБ/ БОЛОХООС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ
Хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх: •Урга бий болох үеэс анхаарах •Хүүхдийн бие махбодийн хөгжлийг маш сайн анхаар ч байх /хараа, сонсгол, хэл яриа, хөдөлгөөн/
•Жирэмсэн үед, төрөх үеийн, төрсөний дараах гэмтэлээс сэргийлэх
•Ойр төрлийн хүмүүс гэрлэхгүй байх
•Гэнтийн осол аваараас сэргийлэх•Хүүхдийн ахуйн болон бусад аюул осолоос сэргийлэх•Мэргэжлээс хамаарах аюул осол, гэмтлээс сэргийлэх•Цөмийн хаягдал, цацрагийн хордлого, аюулаас сэргийлэх•Мөнгөн ус, химийн бодисын хордлогоос сэргийлэх
ХҮҮХДИЙН ӨСӨЛТИЙГ ХЭМЖИЖ ТЭМДЭГЛЭХҮЙ
Хүүхэд бүрийн өсөлтийн бүртгэлийг хөтлөх нь эх эцэг, эмчилж байгаа хүнд тус болдог. Хүүхдэд гарч байгаа өөрчлөлт өсөлтийг хэмжих нь эмч суилагчийн зөвлөлгөөний үр дүнг ч тогтооход хэрэг болдог.
Хүүхдийн гэмтэл согогийг хэмжихдээ ямар өнцөгтэй, хэр хэмжээтэй, ямар тэмдгээр тэмдэглэх зэрэг онцлогийг мэдэж авах хэрэгтэй.
Үе мөч, тулах эрхтэнг хэмжих багаж хийхдээ ердийн хоёр нарийхан хавтгай мод, хатуу цаас, хуванцар авч аль нэг үзүүрийг хооронд нь холбон хадаж бэхлэнэ.• Үзүүрийг холбоно• Хэмжигдсэн өнцгийг цаасан дээр зур • Гарыг нь тохойгоор нугалахдаа хэмжигч
багажаа тэгш өнцөгтэй болго• Дасгал хийснээр хүүхдийн татсан гар хөл
тэгширч буйг 7 хоног, 2 долоо хоног бүрээр тэмдэглэх хэрэгтэй.
“Флексикин” хэмээх хатуу цаасаар хийсэн хүүхэлдэйгээр хүүхдийн өсөлт хөдөлгөөнийг хэмжих. Хийхэд маш хялбар бөгөөд үүнийг ашиглан хөтөлсөн хүүхэд ч биеийн аль эрхтэнгээ сайжирч засарч байгаа мэдэхэд тустай.
Флексикинээр хүүхдийн биеийн элдэв гажуудал, гэмтэл согог, хөдөлгөөний байдлыг хэмжиж болно. Ялангуяа гар, хөл, хүзүү, нуруу, түнх зэрэг эрхтний элдэв өөрчлөлт, гэмтлийн засралыг хэмжиж байхад тустай.
Хүүхдийн нэр: Баруун хөл татанги
Хөдөлгөөний далайц
Огноо Хүүхэд өөрөө Бусдын тусламжтай
I сар
II сар
III сар
IV сар
V сар
VI сар
/Хөлд нь бэхэлгээ хийх/: Бэхэлгээгтэй
VII сарын 15 Бэхэлгээгтэй
Хүүхэд өөрөө болон бусдын тусламжтай хэрхэн хөдөлгөж байгааг ялган тэмдэглэх:
ЭМГЭГ СОГОГИЙГ ТАНЬЖ МЭДЭХ
Хүүхдийн эмгэг согогийг зөв тогтоон мэдэхэд туслах зорилготой энэхүү сэдвийг үзнэ. I-тодорхой эмгэг согогийн тухай II-зарим ижил төстэй төрлийн эмгэг согог, III-шинж тэмдэг нь ямар согогтой буюу хавсарсан хэд хэдэн согогтойг тодорхойлосон.
НЭГ
№ ХҮҮХЭД ИЙМ
БАЙВАЛИЙМ ШИНЖТЭЙ БОЛ
ИЙМ ӨВЧТЭЙ БАЙХ
БОЛОМЖТОЙ
1. Яс, үе сул буюу ер нь сул доройТолгойгоо өргөж чадахгүй, гараа хөдөлгөж чадахгүй
- Төрөлтийн хүндрэл - Амьсгал зогсдог- “Хөх хүүхэд” төрсөн- 9сараа гүйцээлгүй дутуу,
бага жинтэй төрсөн- Дугариг нүүртэй- Солир хараа- Зузаан хэл- Толгой жижиг- Толгойн ар хэсэг бага
- Тархины саа- Нугасны саа- Өсөлт удаашралтай- “Дауны” синдром/Монголизм/
- Тэнэг, мангуу- Толгойн хэмжээ
тархи багатай- Мэдрэлийн
гажигтай
Эмгэг согогийн талаар сайн ялган мэдэхэд туслах:
2. Хөхөө муу хөхдөг Сүү, хоол идэхдээ тамшаадаг
- Сүүгээ хэлээрээ буцаадаг
- Эсвэл хөхдөггүй
- Тархин саа
- Сайн хөхөж чаддаггүй- Тамшаадаг эсвэл сүүгээ
хамраараа буцаан гаргадаг, /Өөр ямар нэгэн шинж тэмдэг байхгүй/
- Тагнай цоорхой эсэхийг шалгах
- Хүнд саатай байж болох
3
.
Хөлийн тавхайгаар татанги, агшсан
- Гар нь сул, эзгүй мэдээгүй мэт
- Үе мөчөөрөө их сул
- Артрогрипоз
- Нуруундаа хар толботой
- Нугасны эвэрхийтэй
4
.
Ууцандаа хүүдий эсвэл хавдар шиг юмтай
- Хөл нь нугардаггүй- Тавхайгаараа
дотогш нугарсан
- Нугасны эвэрхийтэй
гэх мэтээр эмгэг согогийг ялган мэдэхэд туслана.
БУЛЧИНГИЙН СОГОГ, СУЛРАЛ
Булчин сараас сард, жилээс жилд суларч муудахыг булчингийн дистрофия гэнэ.
Булчингийн дистрофия болж булчин сулрах:• Эрэгтэй хүүхдэд гол төлөв тохиолддог• Ах дүү, эрэгтэй, төрөл төрөгсдөд тохиолддог• 3-5 настайд нь илэрч хүүхдийн бие сул болхи,
өлмийгөөрөө гишгэдэг, гүйхдээ муу, үргэлж унаж тусдаг
•Жил жилээр улам доройтдог•Хөл гуяны өмнө талын булчин, ташаа, сүүж, бүслүүр, мөр тохойн булчин нь сулардаг. Эцэстээ гар, нүүр, хүзүүний булчинд нөлөөлдөг.•10 наснаас явж чадахаа больдог•Нуруу нь аажмаар мурийдаг•Зүрх, амьсгалын булчин улам муу болдог.
Анхаарах зүйл: Хүүхэд сул дорой болох тусам хичээл, сургууль ч юм уу, өөр бусад сонирхдог юмнаас нь хөндийрүүлж болохгүй. Зураг зурах сонирхолтой бол түүнийг урамшуулан хөгжүүл.
Зарим хүүхэд бүр багаасаа ийм өвчтэй байдаг бол зарим нь 13-14 насандаа, бүр нас ахимаг болоод ч илэрдэг тохиодол бий. Зарим тохиолдолд тодорхой насанд энэ өвчин зогсдог ч тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй болно.
УУРАГ ТАРХИНЫ САА
Энэ өвчин нь хүний биеийн хөдөлгөөнд нөлөөлдөг уураг тархинд тусдаг. Хүүхэд төрөхөөс өмнө, төрөлтийн үед болон төрсөн даруй тусдаг. Тархи бүхэлдээ биш тархины ялангуяа хөдөлгөөнийг хянах хэсэг нь өртдөг. Энэхүү гэмтэл засардаггүй, муудаггүй юм.
Хөдлөгөөн, байдал нь гэмтлийн хүнд хөнгөнөөс нь хамааран засч сайжруулж болох талтай. Эмчилгээ, сувилгааг аль болох даруй эхлэх ёстой. Төрсөн хүүхдийн 300-аас нэг нь ийм согогтой байдаг.
Тархины сааны хэлбэрүүд:
•Булчин чангарах “таталдах”•Хяналлтгүй хөдөлгөөн “Athetosis” гар хөл, нүүрний булчингийн хөдөлгөөн удаан, мушгиралдуулах, гар хөлөө огцом татах, түлхэх, гарын алга, хөлийн хуруу нь мэдээгүй хөдлөх. •Тэнцвэр муутай “Ataxia” /атаксия/-тай хүүхэд нь суух, босч зогсохдоо тэнцвэргүй байдаг.
Юунаас болсоныг тодорхойлоход бэрхшээлтэй. Тархины саа нь халдваргүй өвчин болно. Хүүхэд тархины гэмтээгүй хэсгээ л ашиглаж сурах хэрэгтэй. Хүүхдийг амьдралд сургаж дасгахад их хүч хөдөлмөр зүтгэл хэрэгтэй.
Уураг тархны саатай хүүхэд тэр хэвээрээ л том болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Аль болох биеэ даан амьдрахад нь туслах хэрэгтэй. Тархины саатай хүүхдийг эмчлэх гэж оролдохын оронд хөдлөх, харилцах, өөрийгөө асрах, бусадтай харилцах зэрэгт зааж сургах нь чухал.
ТӨРӨЛХИЙН СОГОГУУД
Төрөлхийн согог, гажуудал олон янз байдаг.•Сэтэрхий уруул, цоорхой тагнай•Гар, хөл нь илүү, дутуу хуруутай, нийлсэн наалдсан зэрэг байвал:
•Гар, хөлгүй буюу богино, гүйцэт бус эрхтэн
•Төрөлхийн булчин зангирах, татах өвчин /артрогриппоз/
Элдэв согогтой хүүхэд төрүүлэхээс сэргийлэх нь:•Жирэмсэн үед олон төрлийн сайн хоолоор хооллож байх,
•Төрөл садангийн хүнтэй гэрлэхгүй байх,•Төрөлхийн согогтой 1,2 хүүхэд төрүүлсэн бол дахин хүүхэд гаргах, үгүй талаар сайн бодож үзэх, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах,
•Жирэмсэний үедээ элдэв эм, тан хэрэглэхгүй байх. /витамин, төмөрлөгийн зүйлтэй эмийг тохирох хэмжээгээр хэрэглэх/•Архи, тамхи хэрэглэхгүй байх,•Жирэмсэн үедээ улаан бурхан туссан хүнээс хол байх, жирэмсэн үедээ аль болох тусахаас сэргийлэх арга хэмжээг авах,
ӨСДӨГГҮЙ СУЛ ЯСТАЙ ХҮҮХЭД
Рахит болон зөөлөн ястай, том болдоггүй хүүхдүүдийн хөл майга буюу урагш тахир, биеийн хэлбэр галбир нь хэвийн биш байдаг. Рахит, Д-витамины дутагдлаас сул, хэлбэр галбиргүй ястай хүүхэд өсдөг. Д-витамин бол сүү, тос, өндөг, малын өөх, элэг, загасны элэгний тосонд элбэг байдаг. Хүүхдийн арьсыг нарны туяагаар шарахад тустай.
Сул ястай хүүхэд: Тахир мушгиралдсан үетэй эсвэл хугарсан ястай /төрсөн даруйдаа хэвийн мэт боловч сүүлд нь хугардаг/ хүүхэд төрдөг бөгөөд өсч том болдоггүй. Ийм өвчин түгээмэл биш боловч заримдаа үе дамжсан байдаг.
Ямар ч эмчилгээгүй боловч хөлний ясанд нь төмөр бэхлэж, шургуулж тэгшилж явахад нь тусалдаг боловч эцэстээ явж чадахгүй болдог. Нурууны эмгэгтэй болж бэхлээс хэрэглэх болдог. Оюун ухаан нь хэвийн тул сургуульд суралцаж болно. Харин дүлийрэх явдал бий.
Өсдөггүй одой хүүхэд:
•Эрүүл, гэвч удаан өсөлттэй хүүхэд нь бэлгийн бойжилтын үед хэвийн болдог тал бий•Эцэг эхийн аль нэг нь намхан бол •Зарим хүүхдийн хоол, унд дутмаг байснаас өсөхгүй байж болно. •Хүндээр удаан өвдсөн хүүхдийн өсөлт мөн муу байхаас гадна гормонуу /кортизон, стероид/ зэрэг эм удаан хэрэглэвэл өсөлтийг удаашруулна.•Зарим хүүхдийн өсөлт нь удамшлын шалтгаанаас өсдөггүй.
ТҮЛЭГДЭЛ, ТҮҮНЭЭС ҮҮСЭХ ХЭЛБЭР АЛДАЛТ
Түлэгдэлт гэдэг нь дулааны, химийн, цахилгаан, туяаны улмаас арьсны бүрэн бүтэн байдал алдагдах болон цаашлаад булчин яс гэмтсэн байдлыг хэлнэ. •Дулааны – Халуун шингэн, улайссан хатуу биет, галын дөл, халуун уур г.м.•Химийн – Хүчил, шүлт, хүнд металл г.м.•Холимог•Туяны – Хэт ягаан туяа, рентген туяа, атомын цацраг туяа г.м.•Цахилгааны – Аянга, цахилгаан гүйдэл
Анхны тусламж
•Ямар ч түлэгдлийн үед хамгийн эхэнд өөрийн аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай.•Голомтоос холдуулах, түлж байгаа зүйлийг биеэс зайлуулах
•Хүйтэн урсгал усаар 10-15 минут угаах, химийн түлэгдлийн үед 20-30 минут тасралтгүй усаар угаах. Нүдэнд орсон бол эрүүл нүд дээр байрлахаар угаана.
•Цэвэр боолт хийнэ. Өвдөлт намдаах эм тариа хийж болно. /Анальгин, арьсан доор 2%-н Промедолын уусмал 1мл тарина/
Эмнэлгийн байгуулгад яаралтай хандана. Эмчилгээ зарчим:•Шокын эсрэг эмчилгээ•Хурц хордлогын эсрэг эмчилгээ•Халдваргүйжүүлэх эмчилгээ – Антибиотик эмчилгээ
•Нөхөн сэргээх эчилгээ. Гүн түлэгдсэн тохиолдод мэс заслын эмчилгээ хийгдэнэ.
УНАЖ ТУСАХ, УХААН АЛДАЖ УНАХ ТУХАЙ
Унаж тусах, ухаан алдаж унах нь уураг тархины болон түүний хэвийн бус ажиллагаанаас үүдэлтэй байдаг. “Эпилепсия” маягийн таталт нь хэдэн цагаар ч үргэлжлэх тул эмнэлгийн тусламж авах нь зүйтэй.
Зарим хүүхэд бага насандаа татдаг байгаад томрохдоо больдог. Харин зарим хүн амьдралын турш эпилепситэй байдаг. Татаж унах. /Эпилепси/-ээс сэрэмжлэх:• Жирэмсэн үедээ, төрөх үед нь уураг, тархинд
гэмтэл учруулахгүйг хичээх.• Ойр төрлийн хүмүүс гэрлэхгүй байх• Таталтын эм тогтмол ууж татахаа больсон ч
эмээ нэг хэсэгтээ /1жил/ уух нь зүйтэй.
Энэ нь татаж унах өвчнөөс ч сэргийлнэ. Эмээ сонгох /эпилепсид /:
•Таталтанд уудаг – таталтаас урьдчилан сэргийлдэг эм•Хор нөлөөгүй•Үнэ хямд /удаан хэрэглэх учир/•Өдөрт цөөнийг хэрэглэх
•Олдоц сайтай•Бүх төрлийн таталтанд бол эхлээд фенобарбитал /Phenobarbital/ Үүнийг өдөрт 1 удаа уудаг.•Хүндэвтэр буюу удаан татдаг бол фенитион /phenytion/ ууна. Зарим эпилепсид ч хэрэглэнэ. Заримдаа таталтыг улам хүндрүүлнэ. Энэ хоёр эмийг л таталт, эпилепсид хэрэглэдэг.
ХАРААГҮЙ БОЛОХ, МУУ ХАРАХ
Харааны бэрхшээл гэдэг нь нэр томъёог харааны чадвараа бүрэн алдсан, эсвэл харааны чадвар хязгаарлагдсан нөхцөл байдлыг заахад хэрэглэдэг. Энэ нэр томъёонд нүдний шил эсвэл линз зүүх замаар хараагаа засах боломжтой хүмүүсийг оруулдаггүй.
Харааны бэрхшээлтэй ихэнх хүүхдүүд гэрэл болон хэлбэр дүрсийг ялгах чадвартай байдаг. Тухайн хүний харааны чадвар нь өдрөөс өдөрт гэрэл хэр байгаагаас хамаарч өөрчлөгдөж байдаг. Харааны бэрхшээл нь зарим хүнд тогтвортой шинжтэй байдаг бол зарим хүмүүсийн хараа бага багаар улам бүр муудсаар байдаг.
Харааны чадвар алдагдах байдал: Харааны чадвар алдагдсанаас болж хүмүүс харааны бэрхшээлтэй байж болно. Энэ тохиолдолд хүний аливааг тод харах чадвар алдагдаж, юмс бүрэлзэн харагддаг.
Харааны талбай алдагдахНүдний булчингийн гэмтэл
Харааны бэрхшээлийг 3 хэсэгт хувааж үздэг.
•Сул хараатай•Үлдэгдэл хараатай•Огт хараагүй
ДҮЛИЙРЭХ
Хүүхэд бүр янз бүрээр дүлийрч, сонсгол мууддаг. Зарим хүүхэд тэнгэрийн дуу, бөмбөр дэлдэх, үхэр мөөрөх зэргийг дуулдаг атлаа шүгэлдэх, тахиа донгодохыг дуулдаггүй. Эсвэл бүр чанга дууг сонсоод зөөлөн дуу аялгууг сонсдоггүй.
Хүүхэд заримдаа хүний ярихыг сонсож ойлгож буй боловч зарим үг хэллэгийг сонсохгүй удаа ч байдаг. Иймэрхүү тохиолдолд эх, эцэг нар хүүхдээ мэдрэлийн гажигтай гэж үзэх явдал байдаг. Сонсгол муутай буюу сонсдоггүй хүүхэд бусадтай харилцахад бэрхшээлтэй болдог. Нэгэнт сонсохгүй учир юу гэж хэлэхээ бас мэдэхгүй.
Бусадтай харилцах нь хүүхдийн хөгжилд тун чухал учир дүлий, сонсголгүй хүүхдэд бусадтай харилцах арга ухааныг зааж сургах нь чухал юм.
Хүүхдийн дүлий, дүлийрсэн эсэхийг аль болох эртнээс мэдэж тодруулах нь чухал байдаг. Хүүхэд хүний ярих, дуугарах чимээ анир гаргахад анзаарч мэдэрч, ямар нэг хариу мэдүүлж байвал сонсгол зүгээр байна.
Хүүхэд 18 сартайгаас ганц хоёр үг хэлж эхэлдэг ба 3,4 наснаас нэлээд олон үг тодорхой хэлдэг болно. Иймээс эдгээр шинж байдалд эх, эцэг нар анхаарах хэрэгтэй.
ДОХИОНЫ ХЭЛ/ҮСЭГ, БРАЙЛ ҮСЭГ
ДОХИОНЫ ҮСЭГ
БРАЙЛ ҮСЭГ
Луи Брайль 1809 онд Францд төржээ. Гурван настайдаа нүдээ гэмтээснээр бүрэн сохорсон байна. Тэрээр 12 настайгаасаа хараагүй хүний
ном бүтээхээр 3 жил оролдсоны эцэст зорьсондоо хүрч 1924 онд 6 цэгийн байрлалын хувилбаруудын туслажтайгаар үсэг тоог уншиж болох товгор бичиг үсгийн тогтолцоог буй болгосан байна.
1829-1879 онд Англи, Герман, Америкд түгэн дэлгэрч 1878 онд Ромд болсон бүх дэлхийн конгрессоос Брайлийн бичиг үсгийг хараагүй хүнд зориулсан албан ёсны бичиг хэмээн баталжээ.
Брайлын ном буюу хараагүйн хүнд зориулсан ном.