сангийн бодлого

50
Сангийн бодлого БҮЛЭГ 30

Upload: turu-turuu

Post on 14-Jun-2015

7.017 views

Category:

Documents


9 download

TRANSCRIPT

Page 1: сангийн бодлого

Сангийн бодлого

БҮЛЭГ 30

Page 2: сангийн бодлого

Та энэхүү бүлгийг судалснаар дараах мэдлэгийг олж авна

Холбооны төсвийн боловсруулалт болон зардал, татварын орлого, алдагдал, өрийн өнөөгийн түүхэн тодорхойлох

Потенциал ДНБ ба ажил эрхлэлт дэх сангийн бодлогын нийлүүлэлтийн талын нөлөөг тайлбарлах

Хөрөнгө оруулалт, хадгаламж, эдийн засгийн өсөлт дэх алдагдлын нөлөөг тайлбарлах

Сангийн бодлогын сонголт үе хооронд зардал болон үр өгөөжийг хэрхэн дахин хуваарилж байдаг талаар тайлбарлах

Сангийн бодлого бизнесийн мөчлөгийг тогтвор-жуулахад хэрхэн ашиглагддаг талаар тайлбарлах

Page 3: сангийн бодлого

Capitol Hill-ийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх

2007 онд холбооны засгийн газар АНУ-ын олж буй орлогын доллар бүрийн 21,1 центийг зарцуулахаар төлөвлөжээ. Харин АНУ-ын олж буй орлогын нэг дол-лар бүрээс 18,2 центийн татвар авахаар төлөвлөсөн байна.

Засгийн газрын энэ төлөвлөсөн алдагдал эдийн засгийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Холбооны засгийн газрын алдагдал урьд нь байгаагүй зүйл биш. Холбооны засгийн газрын төсөв 1998-2001 оны хооронд илүүдэлтэй байснаас хойш өнөөг хүртэл алдагдалтай байсаар байна.

Засгийн газрын алдагдал болон өр эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Page 4: сангийн бодлого

Холбооны төсөвХолбооны төсөв гэдэг нь холбооны засгийн газрын зардал болон татварын орлогын жил тутмын мэдээлэл юм. Холбооны төсөв хоёр зорилгод чиглэдэг. Үүнд:

1. Холбооны засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх

2. Макро эдийн засгийн зорилгуудад хүрэх

Сангийн бодлого гэдэг нь бүрэн ажил эрхлэлт, тогтвортой эдийн засгийн өсөлт, үнийн түвшний тогтворжилт зэрэг макро эдийн засгийн зорилгуудад хүрэхэд холбооны төсвийг зарцуулах үйл ажиллагаа юм.

Page 5: сангийн бодлого

Холбооны төсөвИнституциуд ба хуулиуд

Ерөнхийлөгч болон Конгресс сангийн бодлогыг явуулна.

Зураг 14.1-д 2007 оны төсвийн үйл явцын цаг хугацааны дарааллыг харуулсан байна.

Page 6: сангийн бодлого

Холбооны төсөв1946 оны ажил эрхлэлтийн хууль

Сангийн бодлого нь 1946 оны ажил эрхлэлтийн хуулийн хүрээнд явагддаг. Конгресс тунхагласан байдаг:

. . . Бүх төлөвлөгөө, үүрэг, нөөцүүдийг ашиглах, зохицуулахын тулд . . . мөн хамгийн их ажлын байр, үйлдвэрлэл, худалдан авах чадварыг дэмжихийн тулд . . . Холбооны засгийн газар хариуцлага хүлээж, бодлогыг явуулах.

Page 7: сангийн бодлого

Холбооны төсөвЭдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөл

Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөл нь эдийн засагт хяналт тавих, ерөнхийлөгч болон олон нийтэд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал болон боломжит хамгийн сайн урьдчилсан таамаглалыг мэдээлж байдаг.

Энэхүү эдийн засгийн мэдээллийн үйл ажиллагаа төсвийн үйл явцыг мэдээлэх өгөгдлийн нэг эх сурвалж болдог.

Page 8: сангийн бодлого

Холбооны төсөв2007 оны төсвийн тойм2007 оны холбооны төсвийн орлого 2,521 тэрбум доллар, зардал 2,891 тэрбум доллар, төлөвлөсөн алдагдал 370 тэрбум доллар байжээ.

Холбооны төсвийн орлого нь хувь хүний орлогын татвар, нийгэм хамгааллын татвар, корпорацийн орлогын татвар, шууд бус татвар зэргээс бүрдэнэ.

Хувь хүний орлогын татвар холбооны төсвийн орлогын хамгийн том эх үүсвэр юм.

Холбооны төсвийн зардал нь шилжүүлэх төлбөрүүд, бараа, үйлчилгээний зардлууд, өрийн хүүний төлбөр зэрэг хуваарилагдана.

Шилжүүлэх төлбөр холбооны төсвийн зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг юм.

Page 9: сангийн бодлого

Холбооны төсөвИлүүдэл ба алдагдал

Холбооны засгийн газрын төсвийн тэнцвэр нь тат-варын орлого ба зардлын зөрүүтэй тэнцүү байдаг.

Хэрэв орлого зардлаасаа их бол засгийн газрын төсөв илүүдэлтэй байна.

Хэрэв зардал орлогоосоо их бол засгийн газрын төсөв алдагдалтай байна.

Хэрэв орлого зардалтайгаа тэнцүү бол засгийн газрын төсөв тэнцвэртэй байна.

2007 оны төсвийн төлөвлөсөн алдагдал 370 тэрбум доллар байжээ.

Page 10: сангийн бодлого

Холбооны төсөвТөсвийн түүхэн хандлагаДараагийн слайдад байгаа Зураг 30.1-д 1980-2006 оны төсвийн татварын орлого, зардал, ДНБ-д эзлэх төс-вийн илүүдэл болон алдагдлын эзлэх хувийг харуулсан байна.

1983 онд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь хамгийн оргилдоо буюу 5,2 хувьд хүрч байжээ.

Төсвийн алдагдал 1989 оныг хүртэл буурч байгаад 1990-1991 оны уналтын үед ахин өсөөд, тэгээд буцаад буурсан байна.

1998 онд холбооны төсөв илүүдэлтэй гарчээ.

Гэвч 2002 оноос холбооны төсөв дахин алдагдалтай болсон байна.

Page 11: сангийн бодлого

Холбооны төсөв

Page 12: сангийн бодлого

Холбооны төсөв

Зураг 30.2-д ДНБ-д эзлэх төсвийн орлогын хувийг харуулсан байна.

Орлого

Page 13: сангийн бодлого

Зураг 30.3-д төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувийг харуулжээ.

Зардал

Холбооны төсөв

Page 14: сангийн бодлого

Холбооны төсөв

Засгийн газрын өр гэдэг нь засгийн газрын нийт зээлийн хэмжээ юм. Өмнөх үеийн алдагдал ба илүүдлийн зөрүүний нийлбэр ч гэж ойлгож болно.

Зураг 30.4-д холбооны засгийн газрын нийт өр болон цэвэр өрийг харуулсан байна.

Төсвийн тэнцвэр ба өр

Page 15: сангийн бодлого

Холбооны төсөвАНУ-ын засгийн газрын төсөв ба бусад улсын төсөв

Зураг 30.5-д дэлхийн улсуудын засгийн газрын төсвийн алдагдлыг 2006 оны байдлаар харьцуу-лан харуулсан байна.

2006 онд ихэнх улсын засгийн газрын төсөв алдагдалтай байжээ.

Цөөн хэдэн улсын зас-гийн газрын төсөв л илүү-дэлтэй байсан байна.

Page 16: сангийн бодлого

Холбооны төсөвМуж ба орон нутгийн төсөв

Нийт засгийн газрын сектор гэдэгт муж болон орон нутгийн засгийн газрууд түүнчлэн холбооны засгийн газрыг багтаан ойлгоно.

2005 онд холбооны засгийн газрын төсвийн зардал ойролцоогоор 2500 тэрбум доллар байсан бол муж болон орон нутгийн төсвийн зардал бараг 1700 тэрбум доллар байсан байна.

Мужийн төсвийн зардлын ихэнх хэсэг нь улсын сур-гуулиуд, коллежууд, их сургуулиудад (550 тэрбум дол-лар), орон нутгийн цагдаа болон гал түймэртэй тэмцэх газар, зам харилцаанд зарцуулагдсан байна.

Page 17: сангийн бодлого

Ажил эрхлэлт ба потенциал ДНБ-ний нийт нийлүүлэлтийн онолын тайлбар

Сангийн бодлого нь ажил эрхлэлт, потенциал ДНБ, нийт нийлүүлэлтэд чухал нөлөөтэй бөгөөд үүнийг нийлүүлэлтийн талын нөлөө гэж нэрлэдэг.

Тухайлбал, орлогын татварын өөрчлөлт бүрэн ажил эрхлэлт, потенциал ДНБ-д нөлөөлнө.

Page 18: сангийн бодлого

Ажил эрхлэлт ба потенциал ДНБ-ний нийт нийлүүлэлтийн онолын тайлбарБүрэн ажил эрхлэлт ба потенциал ДНБ

Зураг 30.6(a)-д орлогын татварын хөдөлмөрийн зах зээл дэх нөлөөг дүрслэн харуулжээ.

Орлогын татвар нь тат-варын дараах цалинг бууруулах учраас хө-дөлмөрийн нийлүүлэлт буурна.

Page 19: сангийн бодлого

Ажил эрхлэлт ба потенциал ДНБ-ний нийт нийлүүлэлтийн онолын тайлбар

Татварын дараах бодит цалин буурах боловч тат-варын өмнөх бодит ца-лин өснө.

Үйлдвэрлэлд ашиглагдах хөдөлмөрийн хэмжээ буурна.

Татварын өмнөх болон дараах цалингийн зөрүүг татварын шаантаг гэж нэрлэдэг.

Page 20: сангийн бодлого

Ажил эрхлэлт ба потенциал ДНБ-ний нийт нийлүүлэлтийн онолын тайлбар

Үйлдвэрлэлд ашиглаг-дах хөдөлмөрийн хэм-жээ буурснаар потен-циал ДНБ мөн буурна.

Орлогын татварын өсөлтийн нийлүүлэлтийн талын нөлөө нь потен-циал ДНБ болон нийт нийлүүлэлтийг нэгэн зэрэг бууруулж буй явдал юм.

Page 21: сангийн бодлого

Ажил эрхлэлт ба потенциал ДНБ-ний нийт нийлүүлэлтийн онолын тайлбар

Зураг 30.7-д дэл-хийн зарим улсын татварын шаан-тагыг харуулжээ.

АНУ-ын татварын шаантаг харьцан-гуй бага байдаг.

Зардлын татвар ба татварын шаантаг

Хэрэглээний зардлын татвар татварын шаантагыг нэмэгдүүлдэг.

Page 22: сангийн бодлого

Ажил эрхлэлт ба потенциал ДНБ-ний нийт нийлүүлэлтийн онолын тайлбар

Татварын орлого ба Лаферын муруй

Татварын түвшин ба тат-варын орлогын хэмжээ хоорондын хамаарлыг Лаферын муруй харуул-на.

T*-оос бага байх тухайн татварын түвшинд тат-варын түвшний өсөлт нь татварын орлогыг өсгөнө.

Page 23: сангийн бодлого

Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэр

GDP = C + I + G + (X – M)

GDP = C + S + T

Иймээс

I + G + (X – M) = S + T

I = S + (T – G) + (M – X)

Хувийн хадгаламж

PS = S + (M – X)

I = PS + (T – G)

Хөрөнгө оруулалт, хадгаламж, эдийн засгийн өсөлтийн ННО-ын тайлбар

Page 24: сангийн бодлого

I = PS + (T – G)

Хэрэв T нь G-ээс их байвал засгийн газрын сектор төсвийн илүүдэлтэй байх бөгөөд засгийн газрын хадгаламж (T – G) эерэг байна.

Хэрэв G нь T -ээс их байвал засгийн газрын сектор төсвийн алдагдалтай байх бөгөөд засгийн

газрын хадгаламж (T – G) сөрөг байна.

Дараагийн слайдад байгаа Зураг 30.9-д АНУ-ын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрүүдийг харуулсан болно.

Хөрөнгө оруулалт, хадгаламж, эдийн засгийн өсөлтийн ННО-ын тайлбар

Page 25: сангийн бодлого

Хөрөнгө оруулалт, хадгаламж, эдийн засгийн өсөлтийн ННО-ын тайлбар

Page 26: сангийн бодлого

Сангийн бодлого хөрөнгө оруулалт болон хадгалам-жид дараах хоёр замаар нөлөөлдөг. Үүнд:

Татвар хадгалах хөшүүрэгт нөлөөлөх бөгөөд зээлжих сангийн нийлүүлэлтийг өөрчилнө.

Засгийн газрын хадгаламж зээлжих сангийн нийлүү-лэлт болон нийт хадгаламжийн нэг бүрэлдэхүүн хэсэг болно.

Хөрөнгө оруулалт, хадгаламж, эдийн засгийн өсөлтийн ННО-ын тайлбар

Page 27: сангийн бодлого

Ажил эрхлэлт ба потенциал ДНБ-ний нийт нийлүүлэлтийн онолын тайлбарТатвар ба хадгалах хөшүүрэг

Зураг 30.10-д капиталын орлого дахь татварын нөлөөг харуулсан байна.

Татвар нь зээлжих сангийн нийлүүлэлтийг бууруулна… татварын шаантаг нь хүү-ний түвшин ба татварын дараах хүүний түвшний хоорондох зөрүүтэй тэнцүү ... Хөрөнгө оруулалт ба хадгаламж буурна.

Page 28: сангийн бодлого

Ажил эрхлэлт ба потенциал ДНБ-ний нийт нийлүүлэлтийн онолын тайлбарЗасгийн газрын хадгаламж

Зураг 30.11-д төсвийн алдагдлын шахан гаргах нөлөөг харуулжээ.

Төсөв тэнцвэртэй байхад зээлжих сангийн нийлүү-лэлт нь хувийн нийлүү-лэлт PSLF байна.

Төсвийн алдагдал зээл-жих сангийн нийлүүлэл-тийг бууруулна…

Page 29: сангийн бодлого

Ажил эрхлэлт ба потенциал ДНБ-ний нийт нийлүүлэлтийн онолын тайлбарЗээлжих сангийн нийлүүлэлт нь SLF байна.

Хүүний түвшин өсч, хөрөнгө оруулалт буурна.

Хүүний түвшин өндөр байх нь хувийн хадгалам-жийг өсгөнө.

Төсвийн алдагдлын хө-рөнгө оруулалтыг бууруу-лах нөлөөг шахан гаргах нөлөө гэж нэрлэдэг.

Page 30: сангийн бодлого

Ажил эрхлэлт ба потенциал ДНБ-ний нийт нийлүүлэлтийн онолын тайлбарШахан гаргах нөлөө бий болж байгаа тохиолдолд бодит хүүний түвшин өссөнөөр хувийн хадгаламжийн хэмжээ PSLF муруйн дагуу өөрчлөгдөнө.

Гэхдээ төсвийн алдагдал (засгийн газрын зээл) хувийн хадгаламжийг өөрчилдөг гэж үзвэл PSLF муруй шилжилт хийнэ. Энэхүү боломжит байдлыг Рикардо-Барогийн нөлөө гэж нэрлэдэг.

Рикардо-Барогийн тэнцвэржилт нь татвар ба засгийн газрын зээл ижил бөгөөд төсвийн алдагдал бодит хүү-ний түвшин болон хөрөнгө оруулалтад нөлөөгүй гэдгийг харуулна.

Page 31: сангийн бодлого

Сангийн бодлогын үе хоорондын үр нөлөөТөсвийн алдагдал ирээдүй үеийнхэнд дарамт болох уу? Төсвийн алдагдал зөвхөн ирээдүй үеийнхэнд дарамт болох уу? Нийгмийн хамгааллын сангийн алдагдлыг яах вэ?

Засгийн газрын төсвийн алдагдлаа санхүүжүүлэхийн тулд зарсан бондыг худалдан авсан эдийн засгийн агентад энэ нь чухал уу?

Эдгээр асуултад хариулахын тулд бид үе хоорондын тооцоолол гэж нэрлэгдэх арга хэрэгслийг ашиглах болно.

Үе хоорондын тооцоолол нь үе бүрийн насан тур-шийн татварын дарамт болон үр өгөөжийг хэмжих тооцооллын систем юм.

Page 32: сангийн бодлого

Сангийн бодлогын үе хоорондын үр нөлөөҮе хоорондын тооцоолол ба өнөөгийн өртөг

Ажил эрхэлж буй хүмүүс татвар төлдөг. Хүмүүс тэтгэвэрт гарсныхаа дараа нийгмийн хамгааллын сангаас тэтгэмжээ авна.

Иймээс ажиллаж байх үеийн мөнгөний өртөгийг тэтгэвэрт гарсных нь дараах үеийнхтэй харьцуулахын тулд бид өнөөгийн өртөг гэсэн ойлголтыг ашиглана.

Өнөөгийн өртөг гэдэг нь хэрэв өнөөдөр мөнгө хадгалсан бол ирээдүйд хүүгийнхээ орлогыг нэмсэнтэй тэнцүү хэм-жээгээр өсөх болно гэдгийг харуулна.

Хэрэв хүүний түвшин жил бүр 5 хувь байдаг бол 2006 онд хадгалсан 1000 доллар 50 жилийн дараа хүүтэйгээ 11467 доллар болж өснө. Эндээс 2056 оны 11467 долларын өнөөгийн өртөг нь 2006 онд 1000 доллар гэсэн үг.

Page 33: сангийн бодлого

Сангийн бодлогын үе хоорондын үр нөлөөНийгмийн хамгааллын санд нүүрлэх аюул

Үе хоорондын тооцоолол болон өнөөгийн өртгийг ашиг-лах замаар эдийн засагчид холбооны засгийн газар нийгмийн хамгааллын санд хэзээ хэзээгүй нүүрлэх гэж буй аюулын талаар олж тогтоосон байна!

2008 онд төрөлтийн эхний оргил үед төрсөн хүмүүс нийгмийн хамгааллын тэтгэмжээ цуглуулж эхлэх бөгөөд 2011 онд тэд үнэгүй эмнэлгийн тусламж авах боломжтой болно.

2030 он гэхэд тэд бүгд тэтгэвэрт гарч, 2006 онтой харьцуулахад нийгмийн хамгааллын сангаас тусламж авах хүн ам хоёр дахин их болно.

Page 34: сангийн бодлого

Сангийн бодлогын үе хоорондын үр нөлөөОдоо мөрдөгдөж буй нийгмийн хамгааллын хуулиар бол холбооны засгийн газар тэтгэвэрийн сангаа санхүүжүүлэхийн тулд облигац гаргадаг.

Засгийн газрын облигацийн бүрэн хэмжээг үнэлэхийн тулд эдийн засагчид сангийн тэнцвэргүй байдал гэсэн ойлголтыг ашигладаг.

Сангийн тэнцвэргүй байдал гэдэг нь засгийн газрын амлалтуудын өнөөгийн өртгөөс татварын орлогын өнөөгийн өртгийг хассан зөрүү юм.

Gokhale, Smetters нар сангийн тэнцвэргүй байдал 2003 онд нийт үйлдвэрлэлийн өртөгөөс (11 их наяд доллар) 4 дахин их буюу 45 их наяд доллар байсан гэж тооцжээ.

Page 35: сангийн бодлого

Сангийн бодлогын үе хоорондын үр нөлөөҮе хоорондын тэнц-вэргүй байдал

Үе хоорондын тэнц-вэргүй байдал гэдэг нь өнөөдөр болон ирээдүй үеийнхний хоорондох сангийн тэнцвэрт байд-лын хуваарилалт бөгөөд өнөө үеийнхэн татвар болон тэтгэвэрт таатай ханддаг гэж үзнэ.

Энэ зурагт сангийн тэнц-вэргүй байдлын хэмжээг харуулжээ.

Page 36: сангийн бодлого

Олон улсын өр

Бид дэлхийн бусад улсаас зээл авч ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ? Мөн АНУ-ын засгийн газрын гадаад өр хэд вэ?

2006 оны 6-р сарын байдлаар АНУ-ын дэлхийн бусад улсад төлөх цэвэр өр 5,2 их наяд доллар байжээ.

Энэхүү өрийн 2,2 их наяд доллар нь АНУ-ын засгийн газрын өр болно.

АНУ-ын засгийн газрын нийт өр 4,1 их наяд доллар байна.

Сангийн бодлогын үе хоорондын үр нөлөө

Page 37: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Сангийн бодлогын хувьд нийт эрэлтийг өөрчлөх замаар бизнесийн мөчлөгийг тогтворжуулахад чиглэгддэг.

■ Зорилтот

■ Зорилтот бус

Зорилтот сангийн бодлого гэдэг нь Конгрессийн хууль тогтоомжоор хэрэгжиж эхэлсэн бодлого юм.

Зорилтот бус сангийн бодлого гэдэг нь эдийн засгийн нөхцөл байдлаас аяндаа бий болох сангийн бодлогын өөрчлөлт юм.

Page 38: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Засгийн газрын зардлын үржүүлэгч

Засгийн газрын зардлын үржүүлэгч нь засгийн газрын бараа, үйлчилгээний зардлын өөрчлөлтийн нийт эрэлтэд үзүүлэх нөлөөг харуулна.

Засгийн газрын зардал нийт зардлын нэгэн бүрэлдэ-хүүн учраас үржүүлэгчийн нөлөөтэй байна.

Засгийн газрын зардал өссөнөөр нийт орлогыг өсгөнө, тодруулбал, эдийн засгийн агентуудын хэрэглээний зардлыг нэмэгдүүлж, нийт эрэлтийг урамшуулна.

Page 39: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Орлогоос үл хамаарах татварын үржүүлэгч

Орлогоос үл хамаарах зардлын үржүүлэгч нь орлогоос үл хамаарах татварын өөрчлөлтийн нийт эрэлт дэх нөлөөг харуулна.

Орлогоос үл хамаарах татварын хэмжээ буурснаар зарцуулах орлогыг нэмэгдүүлж, улмаар хэрэглээний зардлыг өсгөж, нийт эрэлтийг өсгөнө.

Орлогоос үл хамаарах татварын үржүүлэгчийн хэмжээ засгийн газрын зардлын үржүүлэгчээс бага байдаг. Учир нь татвар нэг доллароор буурах нь хэрэглээний зардалд нэг доллароос бага өсөлтийг бий болгоно.

Page 40: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Тэнцвэржсэн төсвийн үржүүлэгч

Тэнцвэржсэн төсвийн үржүүлэгч нь төсвийн тэнц-вэрийг алдагдуулахгүйгээр засгийн газрын зардал ба татварыг нэгэн зэрэг өөрчлөгдсөнөөр нийт эрэлтэд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг харуулна.

Татварын нэг долларын өсөлтийн нийт эрэлтийг буу-руулах нөлөөллөөс засгийн газрын зардлын нэг дол-ларын өсөлтийн нийт эрэлтийг өсгөх нөлөөлөл их байх учраас тэнцвэржсэн төсвийн үржүүлэгч эерэг утгатай.

Иймээс засгийн газрын зардал болон татвар нэгэн зэрэг нэг доллароор өссөнөөр эцсийн дүнд нийт эрэлт өсөх болно.

Page 41: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Зорилт сангийн тогтворжуулалтЗураг 30.13-д хэрхэн сангийн бодлогоор унал-таас үүдэлтэй зөрүүг багасгах боломжтойг харуулжээ.

Засгийн газрын зардлын өсөлт эсвэл татварын бууралт нийт эрэлтийг өсгөнө.

Үржүүлэгчийн нөлөөгөөр нийт эрэлтэд цааш өснө.

Page 42: сангийн бодлого

Зураг 30.14-д хэрхэн сангийн бодлогоор инф-ляциас үүдэлтэй зөрүүг багасгах боломжтойг харуулсан байна.

Засгийн газрын зардлын бууралт эсвэл татварын өсөлт нийт эрэлтийг бууруулна.

Үржүүлэгчийн нөлөөгөөр нийт эрэлт цааш буурна.

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Page 43: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Зорилтот сангийн бодлогын хязгаарлалтууд

Зорилтот сангийн бодлогын хэрэглээ гурван хугацааны хоцрогдлоор хязгаарлагддаг. Үүнд:

Танин мэдэх хоцрогдол-сангийн бодлого явуулах хэрэгцээ байгаа гэдгийг танин мэдэхэд хугацаа шаардагддаг.

Хууль гаргах хоцрогдол-Конгресс татвар эсвэл зард-лыг өөрчлөхөд шаардлагатай хуулиудыг

батлахад хугацаа шаардагддаг.

Нөлөөллийн хоцрогдол-the time it takes from passing a tax or spending change to its effect on real GDP being felt.

Page 44: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Автомат тогтворжуулагчидАвтомат тогтворжуулагчид засгийн газар ямар нэг тодорхой арга хэмжээ аваагүй байхад бодит ДНБ-ийг тогтворжуулдаг механизмууд юм.

Гүйлгээний татвар, хэрэгцээгээр баримжаалсан зарлага нь автомат тогтворжуулагчид юм.

Бодит ДНБ-ийг дагаж өөрчлөгддөг татварыг гүйлгээний татвар гэдэг.

Бодит ДНБ сэргэлтийн үед өсөхөд, цалин болон ашиг өсөх бөгөөд ингэснээр эдгээрт ноогдуулсан гүйлгээний татвар буюу татварын орлого өснө.

Бодит ДНБ уналтын үед буурахад цалин болон ашиг буурах бөгөөд ингэснээр гүйлгээний татвар буурна.

Page 45: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Тухайн шаардлагыг хангасан хүмүүс болон бизнес эрхлэгчдэд өгдөг шилжүүлгийн хөтөлбөрүүдийг хэрэгцээгээр баримжаалсан зарлага гэдэг.

Эдийн засаг уналтанд орсон үед ажилгүйднл их болох бөгөөд ажилгүйдлийн тэтгэмж, хоолны тасалбарт олгох хэрэгцээгээр баримжаалсан зарлага өсөх болно.

Эдийн засаг сэргэхэд ажилгүйдэл буурч, хэрэгцээгээр баримжаалсан зарлага буурах болно.

Гүйлгээний татвар болон хэрэгцээгээр баримжаалсан зарлага орлогоос үл хамаарах зардлын өөрчлөлтийн үржүүлэгчийн нөлөөг бууруулдаг.

Иймээс эдгээр нь сэргэлт болон уналтыг хоёуланг нь намжаадаг бөгөөд бодит ДНБ-ийг илүү тогтвортой болгодог.

Page 46: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Зураг 30.15-д 1980-2005 оны хоорондох бизнесийн мөчлөгийн үе шатуудад төсвийн алдагдал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан байна.

Уналтыг тодруулсан байна.

Уналтын үед төсвийн алдагдал өсдөг.

Бизнесийн мөчлөг ба төсвийн алдагдал

Page 47: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Мөчлөгийн ба бүтцийн тэнцвэр

Бүтцийн илүүдэл эсвэл алдагдал нь эдийн засаг бүрэн ажил эрхлэлттэй, бодит ДНБ потенциал ДНБ-тэйгээ тэнцүү байх үед тохиолдож байгаа төсвийн тэнцлийг хэлнэ.

Мөчлөгийн илүүдэл эсвэл алдагдал нь төсвийн бодит илүүдэл эсвэл алдагдлаас төсвийн бүтцийн илүүдэл эсвэл алдагдлыг хассантай тэнцүү байна. Тодруулбал, бодит ДНБ потенциал ДНБ-тэйгээ тэнцээгүй үед үүсэх илүүдэл эсвэл алдагдал юм.

Page 48: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Зураг 30.16-д бүтцийн болон мөчлөгийн илүү-дэл ба алдагдлын хоорондох ялгааг харь-цуулан харуулжээ.

Хэсэг (a)-д потенциал ДНБ 12 их наяд доллар байгаа болно.

Бодит ДНБ потенциал ДНБ-ийхээ орчимд хэлбэлзэж байхад мөчлөгийн алдагдал эсвэл илүүдэл үүсдэг.

Page 49: сангийн бодлого

Бизнесийн мөчлөгийг тогтворжуулах

Хэсэг (b)-д хэрэв бодит ДНБ ба потенциал ДНБ 11 их наяд доллар бол төсвийн алдагдал нь бүтцийн алдагдал болно.

Хэрэв бодит ДНБ ба потенциал ДНБ 12 их наяд доллар бол төсөв тэнцвэртэй байна.

Хэрэв бодит ДНБ ба по-тенциал ДНБ 13 их наяд доллар бол төсвийн и-лүүдэл бүтцийн илүү-дэл болно.

Page 50: сангийн бодлого

Лекц дуусав.