лекц 4 pp

23
Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр: Аудит Лекц № 4 Сэдвийн нэр: Аудитын ажлын бэлтгэл, зохион байгуулалт Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: Судлах анги: НББ-4 анги

Upload: oyunsuren84

Post on 14-Jun-2015

737 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: лекц 4 pp

Улаанбаатар Их СургуульБизнес менежментийн тэнхим

Хичээлийн нэр: АудитЛекц № 4

Сэдвийн нэр: Аудитын ажлын бэлтгэл, зохион байгуулалт

• Хичээлийн кредит: 3 кредит• Хичээлийн индекс: • Судлах анги: НББ-4 анги

Page 2: лекц 4 pp

Агуулга:

1. Аудитын ажлын бэлтгэл, зохион байгуулалтын тухай ойлголт

2. Аудитын ажлын гэрээ

3. Аудитын нотолгооны тухай ойлголт

Page 3: лекц 4 pp

Аудитын ажлын бэлтгэл нь ямар хэмжээнд хэрхэн яаж хэрэгжих бодит үндэслэл сайтай хийгдсэнээс эцсийн үр дүн нь шууд хамаарагдана.

Аудитын ажлын бэлтгэл нь:

1. Үйлчлүүлэгч түншээ хүлээн зөвшөөрч хадгалах тухай,

2. Аудитын ажлын гэрээ

3. Аудитын ажлын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулалт.

Дээрх 3 үндсэн үе шат нь аудитын ажлын бэлтгэл үед ямар чиглэлийн асуудлуудыг хэрхэн гүйцэтгэх тухай мэдлэгийг олж авахад чиглэгдэнэ.

Page 4: лекц 4 pp

Үйлчлүүлэгч түншээ хүлээн зөвшөөрч хадгалах тухай:

Аудитын байгууллага, аудитор нь үйлчлүүлэгч түншээ хүлээн зөвшөөрч , хадгалах талаар баримтлах бодлого горимоо урьдчилан боловсруулж гаргах ёстой. Аудитын ажлын амжилт нь үйлчлүүлэгч түншийг зөв сонгосон эсэхээс ихээхэн шалтгаална. Аудитын байгууллага нь үйлчлүүлэгчээ урьдчилан сайн судалж мэдсэний үндсэн дээр аудитын ажил гүйцэтгэх эсэхээ шийдвэрлэх шаардлагатай.

Page 5: лекц 4 pp

Үйлчлүүлэгчээ найдвартай байгууллага уу гэдгийг тодорхой мэдэхийн тулд дараах мэдээллүүдийг бүрдүүлж дүгнэлт хийнэ. Үүнд:

1. Бизнесийн орчинг танин мэдэх: аж ахуйн газрын ажилтанд бизнесийн орчин чухал нөлөөтэй.үйл ажиллагаа явуулж байгаа салбар, ашигтай ажиллаж байгаа байдал, эрсдэл гэх мэт.

2. Санхүүгийн байдал төлбөрийн чадварын хэмжээг судлах: Санхүүгийн байдал төлбөрийн чадварт ерөнхий үнэлгээ өгнө.

3. Удирдлагын байр суурьт үнэлгээ өгөх: Удирдлага хэр зэрэг ажилдаа үнэнч, шударга байгааг үнэлж тогтооно.

4. НББ-н зохион байгуулалттай танилцах: НББ –н баримталж буй бодлого, зарчим бүртгэлийн арга аргачлалыг үнэлнэ.

Page 6: лекц 4 pp

5. Аудитын асуудалд яаж хандаж байгааг олж мэдэх: үйлчлүүлэгч байгууллага гадаад аудитын ажилд удирдлагын зүгээс нөлөөлөх оролдлого хийдэг эсэхийг авч үзнэ. Аудитын ажилд ямар нэг хязгаарлалт тавих буюу саад учруулах, цэвэр дүгнэлт гаргуулахын төлөө аудит хийлгэж байгаа аж ахуйн газраас санаархах зэрэг нь тэр байгууллагад эрсдэл өндөр байж болохыг ихэвчлэн тодорхойлж байдаг.

6. Дотоод хяналтын орчины бүрдүүлэлтэнд үнэлэлт өгөх: тухайн байгууллагын дотоод хяналтын үр ашигтай байдал нь аудитын ажлын цар хүрээ ихэсч улам гүнзгийрэхэд чухал нөлөөтэй. Аливаа байгууллагын дотоод хяналт сайн бол алдаа зальт ажиллагаа гарах нь бага тохиолдоно.

Page 7: лекц 4 pp

Аудитын байгууллага, аудиторуудаас үйлчлүүлэгчээ судалж үзэх асуудалтай холбогдуулан тодотгон тайлбарлах 2 үндсэн чиглэлийг баримтална:

1. Шинэ үйлчлүүлэгчтэй хамтын ажиллагаа эхлэх болон хуучин түнштэй харилцаагаа бататгахын тулд үйлчлүүлэгч түншээ судлан, үнэлэлт өгөх нь чухал ач холбогдолтой юм.

2. Дээрх 6 мэдээлэл тус бүрийн асуудлууд нь бүхэлдээ тэрхүү үйлчлүүлэгч байгууллагын удирдах ажилтан, албан хаагч мэргэжилтнүүдийн ажлын хариуцлага, сахилга батын хэм хэмжээнээс бүрэн хамааралтай юм.

Page 8: лекц 4 pp

• АОУС -310 дээр аудитын байгууллага нь үйлчлүүлэгч байгууллагын талаар бизнесийн мэдлэгтэй байх хэрэгтэйг тусгасан байдаг.

• АОУС-510 д байгууллагын эхний үлдэгдлийн талаар тусгасан байдаг.

Page 9: лекц 4 pp

Аудитын ажлын гэрээ:

Аудитын байгууллага, аудиторууд үйлчлүүлэгчээ сонгон авч судлан тодорхой үнэлэлт өгсөний дараа аудит хийх тухай асуудлаа шийдвэрлэнэ. Энэ шийдвэр нь хоёр талын эдлэх үүрэг эрхийн харилцааг зааж зохицуулсан тодорхой нөхцөл бүхий гэрээгээр хүчин төгөлдөр болно. Ингэж албан ёсны гэрээг байгуулан харилцан зөвшилцөөгүй нөхцөлд аудиторуудын үйл ажиллагааг үйлчлүүлэгчийн зүгээс үндэслэлгүй буруутгах явдал цөөнгүй тохиолдоно. Нэг ёсондоо аудитын ажлын гэрээ нь аудиторын үүрэг эрхийн хариуцлагыг баталгаажуулан тэдний нэр төрийг хамгаалах албан бичиг баримт юм.

Page 10: лекц 4 pp

• Аудитын байгууллага өөртөө гэрээний загвартай байх бөгөөд бизнесийн бусад төрөл чиглэлийн гэрээнээс онцлогтой юм.

• АОУС-210 д аудитын гэрээний нөхцөлүүдийг тусгасан байдаг.

Page 11: лекц 4 pp

Аудитын шалгалт, хяналын ажлын арга зүй

• Аудитын үйл ажиллагааг үйлчлүүлэгч байгууллагын хэмжээнд зохион байгуулж явуулахдаа тодорхой дэс дараалал, үе шат горимоор гүйцэтгэнэ. Энэ нь дараах чиглэлүүдэд хамаарагдана. Үүнд:

• Шалгалтын мэдээлэл, материаллаг чанар• Аудиторын ажлын баримт бүрдүүлэлт• Аудитын нотолгоо, түүний төрөл ангилал• Аудитын шалгалтын горимууд• Түүвэр шалгалтын арга зүй• Аудитын батламж мэдэгдэл• Ажлын баримтанд хийх аудиторын урьдчилсан дүгнэлт

зэрэг чиглэлүүдэд ангилан авч үзэж байгаа.

Page 12: лекц 4 pp

Шалгалтын мэдээлэл, материаллаг чанар:

• Баримт бичиг материал дээр үндэслэн шалгах баталгаажуулах ажил эхлэнэ. Аудитын онол ажлын практикт олон тооны төрөл чиглэлтэй мэдээлэл, баримт материалыг заавал ангилан авч үзнэ. Үүнд:

• Шууд биш материал: үйлчлүүлэгчийн дотоод хяналт, аудитын тооцоо дүгнэлтийн баримт материалууд юм.

• Шууд материал: анхан шатны баримт, баримтжуулалт• Материаллаг чанартай баримт: хөрөнгийн

өөрчлөлттэй холбоотой эх материалууд• Материаллаг биш баримт: иргэд ажилчдын хүсэлт,

өргөдөл, мэдээлэл хамаарна.

Page 13: лекц 4 pp

• Дээрхээс гадна өгөгдсөн тоон мэдээлэл баримтыг шалгах ажил чухал ач холбогдолтой. Ийм шалгалтыг аудитор хийхдээ дор дурдсан хэлбэрүүдээр гүйцэтгэнэ.

• Байцаан шалгах ажил: тодруулан танилцах үйл явц• Ажиглан хэмжих үнэлэх:хөндлөнгийн ажиглалтаар тодруулан

дүгнэлт хийх үйл явц• Асуулт тодруулга нь асууж тодруулах ажил• Тооцоолон дүгнэх түүвэр шалгалт: дансны бичилтийг бие

даан шалгах• Дэлгэрэнгүй байдлаар иж бүрэн хэмжээнд шалгалт хийх:

алдаа зөрчлийг илрүүлж, санхүүгийн тайлангийн чанарт үнэлгээ өгөх

• Үнэлэлт дүгнэлт өгч тайлагнах: тайлагнах ажил хийгдэнэ.

Page 14: лекц 4 pp

Аудитын технологи, үйл ажиллагаа, мэдээлэл, нотлох баримт цуглуулах нь: 

• Аудитын ажлын гүйцэтгэх үе шат

Аудитын гүйцэтгэх үе шат нь

(1) ажлын баримтаа бүрдүүлэх 

(2) аудитын шалгалтыг гүйцэтгэх гэсэн 2 хэсгээс бүрддэг.

1)   Ажлын баримт гэдэг нь аудитын үйл ажиллагааны явцад аудиторын олж бүрдүүлсэн, бичиж бэлтгэсэн баримтууд юм. Ажлын баримт нь аудиторын хийсэн ажлыг баримтжуулж, дүгнэлт хийх, дүгнэлтээ хамгаалах гол хэрэгсэл болдог.

Ажлын баримтыг дотор нь байнга хэрэглэгдэх баримт бичиг, удирдамж болох баримт бичиг, шалгалтын баримт бичиг гэж ангилдаг.

Page 15: лекц 4 pp

а) Байнга хэрэглэгдэх баримт бичиг

Энэ нь аудитын шалгалт бүрд тогтмол хэрэглэгддэг баримт бичгүүд юм. Тухайлбал:

•    Компанийн дүрэм, үүсгэн байгуулагчдын гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ

•     Урт хугацаанд мөрдөж буй гэрээ хэлэлцээрүүд (түрээсийн, лицензийн, төлбөрийн гэх мэт)

•     Компанийн үйл ажиллагаа, зах зээлийн талаарх олон жилийн үзүүлэлтүүд

•     Хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэл

•     Эзэмшигчдийн өмч, хуримтлагдсан ашиг зэрэг үзүүлэлтийг тусгадаг дансны үлдэгдэл

•     Өмнөх аудиторын тайлан.

Page 16: лекц 4 pp

б) Аудитын ажлын удирдамж болох баримт бичигт;

•    Аудит хийлгэхийг хүссэн албан бичиг, захидал

•    Аудитын ажлын хэсэг томилсон тухай тушаал, шийдвэр

•    Үйлчлүүлэгч байгууллагын удирдлагатай уулзсан тухай тэмдэглэл

•    Урьдчилсан тойм судалгаа,

•    Аудитын шалгалтын үр дүнгийн талаарх урьдчилсан үнэлэлт

•    Аудитын шалгалтын төлөвлөгөө, хөтөлбөр

•    Дотоод хяналтын  талаарх судалгаа

•    Санхүүгийн тайлан

•    Нягтлан бодох бүртгэлийн талаар үйлчлүүлэгчийн баримталдаг дүрэм, журам зэрэг багтана.

Page 17: лекц 4 pp

в) Аудитын шалгалтын баримт бичиг• Аудитын шалгалтын баримт бичиг гэдэг нь шалгалтын чиглэл тус

бүрээр цуглуулсан мэдээлэл, хийж гүйцэтгэсэн ажлын тухай тэмдэглэл, гаргасан шийдвэр зэрэг юм. Эдгээр баримт нь аудитын шалгалтын үр дүнд ихээхэн нөлөөтэй байдаг тул ойлгомжтой, цэвэр нямбай хөтлөгдсөн, дугаарлагдсан, мэдээлэл нь агуулга сайтай байх ёстой.

• Ажлын баримт нь соронзон бичлэг, дискэн дээр буулгасан болон гараар, компьютерээр бичсэн байж болно.

• Аудитын стандартын дагуу ажлын баримт нь шалгалтыг зохих ёсоор төлөвлөж хянасан, дотоод хяналтын тогтолцоог сайтар судалсан, дүгнэлтийг хангалттай, үнэн зөв нотолгоон дээр үндэслэсэн гэдгийг баталж байдаг.

• Аудитор нь ажлын баримтаас гадна аудитын нотолгоог сайн бүрдүүлэх хэрэгтэй.

Page 18: лекц 4 pp

• Аудитын нотолгоо гэдэг нь аудит хийх явцад аудиторын цуглуулсан мэдээлэл буюу аудиторын дүгнэлтийн үндэс болох зүйлс юм.

Өөрөөр хэлбэл ажлын баримт нь аудиторын өөрийнх нь цуглуулж бэлтгэсэн, өөрт нь үлдэх баримтууд байдаг бол нотолгоо нь дүгнэлтийн үндэс болох нотлох баримтууд юм.

Нотолгоо нь :• Дотоодын буюу үйлчлүүлэгч байгууллагаас авсан мэдээлэл• Гадаад буюу үйлчлүүлэгчийн харилцагчдаас авсан

мэдээлэл• Холимог буюу үйлчлүүлэгчээс авч гадны байгууллагаар

баталгаажуулсан мэдээлэл гэж ангилагддаг.

Page 19: лекц 4 pp

Нотолгоо найдвартай байх шаардлагатай. Найдвартай байна гэдэг нь мэдээлэл ямар нэг алдаа мадаггүй, үнэн зөв байна гэсэн үг. Аудитын нотолгооны найдвартай байдалд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг.

•   Нотолгооны эх сурвалж (хараат бус байдал). Гадны эх сурвалжаас авсан  нотолгоо  үйлчлүүлэгч байгууллагаас  авсан нотолгооноос илүү найдвартай байдаг. Жишээ нь байгууллагын мөнгөн хөрөнгө, зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг банкнаас гаргаж авах нь дотоод эх сурвалжаас авсанаас илүү найдвартай байна. Нотолгоог бичиг баримтаас, ажиглалт хийх, харилцан ярилцах гэх мэт олон аргаар олж авдаг. Нэг эх үүсвэрээс авсан нотолгоо өөр эх үүсвэрээс авсан нотолгоотой зөрчилдөж байвал зөв нотолгоог олтол ажиллах хэрэгтэй.

Page 20: лекц 4 pp

• Нотолгоо гаргагч нь найдвартай байх. Нотолгоо найдвартай байхын тулд алдаа мадаггүй, үнэн зөв мэдээлэл гаргаж өгөх чадвартай хүнээр гаргуулах хэрэгтэй болдог. Тухайлбал, хувь хүнээр гаргуулж авсан нотолгооноос байгууллагаар гаргуулсан нотолгоо илүү найдвартай байдаг.

•  Дотоод хяналтын систем. Дотоод хяналтын систем сайн ажиллаж байгаа байгууллагад тоо мэдээ нь илүү найдвартай байдаг. Байгууллагын дотоод хяналтын систем үр ашигтай, сайн ажиллаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд аудитор үйлчлүүлэгч байгууллагын ажиллагсдын үйл ажиллагаанд ажиглалт хийх, дотоод хяналтын бодлого, горим, үйл ажиллагааг шалгаж үзэх шаардлагатай болдог.

•  Нотолгооны бодит байдал. Бусдын дүгнэлтээс илүү мэдээ баримтыг шалгах, ажиглалт, тооллого, тооцоо хийх замаар аудиторын өөрийнх нь олж авсан мэдээ, нотолгоо нь илүү бодитой байж чадна.

Page 21: лекц 4 pp

Аудитын нотолгоог дараах байдлаар ангилж болно

а) Бүртгэлийн үндсэн тоо мэдээ.

Ихэнх үндсэн нотолгоог үйлчлүүлэгч байгууллагын дотоод эх үүсвэрээс олж авдаг. Энэ нь санхүүгийн тайлан бэлтгэхэд шаардагддаг дараах бүртгэлийн тоо мэдээнээс бүрдэнэ. Үүнд: журнал, туслах дэвтрүүд, дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлүүд, анхан шатны баримтууд, ажлын хүснэгт (зардал хуваарилалт болон бусад тооцоолол) зэрэг баримтууд орно.

Page 22: лекц 4 pp

б) Баталгаа болохуйц нотолгоо.

Энэ нь үндсэн нотолгоог дэмжиж буй мэдээлэл юм. Ийм мэдээллийг үйлчлүүлэгч болон гадны эх сурвалжаас авах боломжтой. Үүнд: чек, нэхэмжлэх, гэрээ, хэлцэл, хурлын тэмдэглэл, ажиллагсдаас асууж, лавлан цуглуулсан мэдээлэл зэрэг орно.

в) Бусад эх сурвалжид• Гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа хөрөнгө, төлөх

ёстой өглөгийг тулган баталгаажуулсан баримт• Шинжээчдийн ажлыг ашиглах• Түргэн борлогдох үнэт цаас, бараа материалын

тооллого хийсэн баримт зэрэг хамаарна.

Page 23: лекц 4 pp

Анхаарал тавьсанд

баярлалаа