БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

16

Upload: others

Post on 16-Oct-2021

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn
Page 2: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

1

БҮЛЭГ 2.1. БИ

Суралцахуйн зорилт:

2.1а. Ангид байгаа сургалтын хэрэглэгдэхүүнийг хийсэн материалаар нь төрөлжүүлэн бүлэглэх

2.1б. Биеийн бүтцийн нүдэнд харагдах хэсгүүдийг нэрлэж, үүргийг ялган таних

2.1в. Биеийн бүтцийн хэсгүүдийг хамгаалах аргуудыг жишээгээр тайлбарлах

Онолын мэдлэг:

Бидний хэрэглэдэг сургалтын хэрэглэгдэхүүнийг янз бүрийн

материалаар хийсэн тул хатуу бат бөх, зөөлөн хэврэг, уян хатан, ус

шингээдэг ба шингээдэггүй, соронзлогддог гэх мэт өөр өөр шинж

чанартай байдаг. Бид материалын шинж чанарыг судалж мэдсэнээр

сургалтын хэрэглэгдэхүүнээ хэрхэн хэрэглэх, хадгалах аргаа зөв

төлөвлөж сурна.

Хүний бие нь толгой, их бие, дээд, доод мөч гэсэн үндсэн гурван

хэсгээс бүрдэнэ. Бидний нүд орчин тойрны юмсыг харж мэдэрдэг.

Харин нүдийг тойрсон хэсгүүд түүнийг хамгаалах үүрэгтэй.

Нуруу нь биед тулгуурын үүрэгтэй. Бид биеэ эгц цэх авч явах нь гоё

сайхан харагдахаас гадна биеийн хөгжилд нөлөөлнө. Бидний гар

хөдөлгөөн хийж хөдөлмөр эрхлэхэд оролцдог. Хөл нь алхах, гүйх,

үсрэх, харайх хөдөлгөөнд оролцохоос гадна түшиг тулгуурын

үүрэгтэй. Хүний биеийн өсөлт ялгаатай байдаг.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 3: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

2

Даалгаврууд:

1. Ангид байгаа сургалтын хэрэглэгдэхүүнийг юугаар хийсэн талаар ярилцаж, дэвтэртээ

ангилан бичээрэй.

самбар .......... ............ ............ .............

.............. .......... ............ ............ .............

2. Биеийн бүтцийн хэсгүүдийг нэрлэж бичээрэй.

3. Нөхөж бичээрэй. (толгой, их бие, дээд, доод мөч)

Хүний бие нь ................, ................., ............................. гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

4. Зөв харгалзуулан холбоорой.

5. Биеийн бүтцийн хэсгүүдээ гүйцээж бичээрэй.

Толгой, их бие, сормуус, хуруу, .........................................................

6. Үүргүүдийг гүйцээж нөхөж бичээрэй.

Нүд ................................................... үүрэгтэй.

Хөмсөг ............................................................ үүрэгтэй.

Сормуус ........................................................ үүрэгтэй.

Зовхи ...................................................................... үүрэгтэй.

1. .................

2. .................

3. .................

4. .................

5. ...............

6. ...............

7. ................

8. ...............

9. ..............

нуруу хөдөлгөөн хийж, хөдөлмөр эрхлэх

гар

хөл гүйх, алхах, үсрэх, харайх, тулах түших

тулгуур (тулах)

Юугаар хийсэн бэ?

модоор төмрөөр хуванцраар цаасаар даавуугаар

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 4: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

3

7. Өөрийнхөө гарыг зурж , хуруунуудаа нэрлэж бичээрэй.

8. Буруу суух нь хүний биед ямар нөлөөтэй вэ?

..................................................................................................................................

Сурагчийн гарын авлага

ХҮН БА ОРЧИН сурах бичиг /2019/ хуудас 14, 15

хуудас 6, 7, 8, 9

БҮЛЭГ 2.2. МИНИЙ ГЭР БҮЛ

Суралцахуйн зорилт:

2.2а. Аав, ээжийнхээ ах дүүс (авга, нагац г.м)-ийг модны мөчир хэлбэрээр зураглаж, танилцуулах

2.2б. Нэн шаардлагатай утасны дугаарууд (101, 102, 103, 109)-ыг хэрэглэхийн учрыг тайлбарлах

2.2в. Гэр байрнаасаа сургууль хүрэх замыг заах, үндсэн ба завсрын зүг чигийг тодорхойлох

2.2г. Гэр, байрны орчин тойронд байгаа зүйлс нь амьдралд хэрхэн нөлөөлдгийг жишээгээр

тайлбарлах

Онолын мэдлэг:

Аав, ээжийн ах, эгч, дүүг төрөл садан гэнэ. Аавын төрөл саданг авга, ээжийн

төрөл саданг нагац гэнэ. Хүмүүс авга, нагац ах эгчээ авгайлан дуудаж

хүндэтгэдэг ёс заншилтай.

Өөртөө болон бусдад яаралтай тусламж үзүүлэх нь бидний үүрэг юм. 101,

102, 103, 109 дугаарын утас руу зөвхөн гал түймэр, осол гэмтэл гарсан

тохиолдолд л утасдаж байгаарай.

Чийдэн асаахад зай,

чийдэн, холбох утас

хэрэгтэй. Эдгээрийг

хооронд нь холбоход

чийдэн асч гэрэл гарна. ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 5: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

4

Даалгаврууд:

1. Ургийн модыг ажигласны дараа цэгийн оронд байх нэрсийг нөхөж бичээрэй.

2. Зөв харгалзуулан холбоорой.

Намайг

...............................

Аав

...........................

Ээж

.......................

Авга ах

.......................

Нагац ах

.......................

Нагац эгч

.............................

Авга эгч

.........................

Гал командын яаралтай тусламж 108

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 6: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

5

3. Сургуулийн байшин хаана байна вэ? Хоосон зайд тохирох зүгийг нэрлэн бичээрэй.

Сурагчийн гарын авлага

ХҮН БА ОРЧИН сурах бичиг /2019/ хуудас -21, 22, 23, 24, 25 хуудас – 40, 41

Цагдаагийн түргэн тусламж 103

Эмнэлгийн түргэн тусламж 101

Хүүхдийн түргэн тусламж 102

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 7: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

6

БҮЛЭГ 2.3. МАНАЙ СУРГУУЛЬ

Суралцахуйн зорилт:

2.3а. Сургуулийн гадаад орчны дуу чимээний талаар жишээ гаргаж, хүний эрүүл мэндэд үзүүлэх

нөлөөг хэлэлцэх

2.3б. Ангид ургадаг ургамал олон төрөл болохын тодорхойлж, ангилах

Онолын мэдлэг:

Чичирхийлэн хөдөлж байгаа бие дуу үүсгэдэг. Дуу чимээ гаргаж байгаа

биеүдийг дуу үүсгэгч, дууг мэдэрч сонсож байгаа биеийг дуу хүлээн авагч

гэнэ. Хэт чанга дуу чимээг удаан сонсоход чих гэмтэж болно.

Өрөө тасалгаанд цэцэг тарихад:

- Гоо зүйн мэдрэмж төрүүлнэ.

- Сэтгэл санааг тайвшруулна.

- Агаарыг цэвэршүүлнэ.

- Тасалгааны агаарыг чийгшүүлнэ.

- Дуу чимээг бууруулна.

- Өвчин үүсгэгч нянг устгана. Тоос шороог багасгана.

-

Тасалгааны ургамал бүрийг сайтар ажиглаж онцлогт нь тохируулан

арчлах хэрэгтэй.

Ургамал амьд бие учраас байнгын усалгаа, арчилгаа шаарддаг.

Ихэнх ургамал ус дутагдсанаас биш, усалгаа ихэдсэнээс болж

үхэж болно.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 8: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

7

Даалгавар:

1. Өгүүлбэрийг уншаад, үнэн худлыг тогтоогоорой.

Дуу гарах үед түүнээс хол байхад сайн сонсогдоно.

Дуу чичирхийллээр дамждаг.

Дуу гарах үед түүнд ойрхон байхад сайн сонсогдоно.

Бид дууг хардаг.

Дуу хамар луу орохоор бид сонсдог.

2. Дараах амьтад ямар дуу гаргадаг вэ? Бичээрэй.

янцгаадаг ..................... .................. .................... ......................

3. Хөдөө явж байхад ямар дуу илүү их сонсогддог вэ? Харин хотод ямар дуу их сонсогддог вэ?

Жишээ бичээрэй.

4. Тасалгааны ургамлыг ургах байдлаар хэд ангилдаг вэ? Нэрлэж бичээрэй.

А. гоёмсог цэцэглэдэг ургамал

.............................................

..................................................

5. Тасалгааны ургамлыг ургах байдлаар нь ангилан бичнэ үү?

Гоёмсог цэцэглэдэг ургамал: ..........................................................

Гоёмсог навчтай ургамал: ..............................................................

Шүүслэг навчтай ургамал: ...................................................................

Унжиж ургадаг ургамал: ...........................................................................

6. Ангидаа байгаа ургамлаас нэгийг сонгож ургамлын нэр, арчилгааны талаарх зөвлөмжийг

бичээрэй.

Ургамлын нэр:

Хаана байрлуулах:

Яаж услах:

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 9: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

8

Багшийн гарын авлага,

зөвлөмж

Сурагчийн гарын авлага

БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ / Улаанбаатар 2019 /

Видео хичээл (Тасалгааны урамлын арчилгаа, зөвлөгөө)https://www.youtube.com/watch

ХҮН БА ОРЧИН сурах бичиг /2019/ хуудас 26, 27 хуудас 52 – 58

Видео хичээл (Тасалгааны урамлын арчилгаа, зөвлөгөө)https://www.youtube.com/watch

БҮЛЭГ 2.4. МИНИЙ НУТАГ

Суралцахуйн зорилт:

2.4а. Орон нутгийн хүмүүсийн ажил хөдөлмөрийн онцлогийг жишээгээр тайлбарлах

2.4б. Нутгийнхаа томоохон уул, ус, байгалийн болон түүхийн дурсгалт газрыг нэрлэх, танилцуулах

2.4в. Ургамал, амьтны амьдрах орчны ялгаатай байдлыг ажиглаж, амьдрах орчиндоо дасан

зохилддог болохыг жишээгээр тайлбарлах

Онолын мэдлэг:

Хүмүүс өөрсдийн хэрэгцээг хангаж, сайн сайхан амьдрахын тулд

төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхэлдэг. Нутгийн хүмүүсийн эрхлэх

хөдөлмөр нь мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, тээвэр, холбоо,

худалдаа үйлчилгээ гэх мэт өөр өөр байдаг.

Хүмүүсийн хөдөлмөрөөр өнөөгийн бидний сайн сайхан амьдрал бий

болдог.

Чиний дотны хүмүүс бол гэр бүлийн гишүүд юм. Хүүхэд бид гэр

бүлийн нэг гишүүн учраас гэрийн ажилд оролцоно. Ингэснээр бид бие биеэ

хайрлан хүндэтгэж, тусалж дэмжин эвтэй найртай амьдардаг. Тэгээд ч бас

ажил хийнэ гэдэг ганцхан гэр бүлдээ тусалж байгаа юм биш, бидний эрүүл

мэндэд ч тустай.

Хүн бүр эрхэлсэн ажил хөдөлмөртөө дуртай бас чадварлаг байх юм

бол ажлын үр дүн өндөр, бусдад баяр баясгалан бэлэглэж чадах болно. ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 10: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

9

Даалгавар:

1. Зурагт байгаа хүмүүс ямар ажил хөдөлмөр эрхэлж байна вэ? Мэргэжлийн нэрийг тоочин

бичээрэй.

2. Аль аймагт ямар ямар хөдөлмөрийг онцгойлон эрхэлдэг вэ? Зөв харгалзуулан холбоорой.

чацаргана тариалдаг Сэлэнгэ аймаг

үр тариа тариалдаг Ховд аймаг

уул уурхай эрхэлдэг Увс аймаг

тарвас тариалдаг Өмнөговь аймаг

3. Танай орон нутагт ямар үйлдвэр, аж ахуйн газар болон байгууллагууд байдаг вэ?

Будаарай.

1..................

2..................

3...................

4..................

5.................

6.................

7.................

8...................

сургууль цэцэрлэг цагдаагийн

газар

авто машины

зах

Монгол орны цаг уурын эрс ялгагдах жилийн дөрвөн улиралтай.

Жилийн дөврөн улирлыг дагаж ургамал өөрчлөгддөг тул түүнд тохирсон

арчилгаа хамгаалалт өөр өөр байдаг.

Зарим амьтад өдрийн, зарим нь шөнийн идэвхтэй амьдралтай

тул тэд амьдрах орчиндоо зохицсон байдаг. Амьтад цаг агаарын

тааламжгүй нөхцөл болон идэш тэжээл хомсдоход ичдэг. Уур амьсгал,

амьдрах орчин нөхцөл өөрчлөгдөхөд буюу үржлийн үед амьтад нүүдэл

хийдэг.

Манай орон хойт хэсгээрээ ой бүхий уулархаг, дунд хэсгээрээ

тал хээр, өмнө хэсгээрээ элсэрхэг говь цөл бүхий нутагтай бөгөөд тэнд

дасан зохицсон ургамал, амьтнаар баялаг билээ. Амьдрах орчиндоо

дасан зохицсон амьд бие амьдрах чадвартай.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 11: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

10

4. Улаанбаатар хотод байдаг уулны нэрийг бичээрэй.

.............................................................................................................................................................

...................................................................................................................................

5. Улаанбаатар хотод байдаг гол усны нэрийг бичээрэй.

.............................................................................................................................................................

...................................................................................................................................

6. Сутай уул аль аймагт байдаг вэ? Зөвийг дугуйлаарай.

а. Дархан б. Хөвсгөл в. Ховд г. Улаанбаатар

7. Жилийн дөрвөн улиралд ургамалд ямар өөрчлөлт гардаг вэ? Бичээрэй, зураарай.

хавар зун намар өвөл

8.

8.

эмнэлэг Шатахуун

түгээх станц дэлгүүр Амьтны

хүрээлэн

Энэ ямар амьтан бэ? Энэ амьтан жилийн 4 улиралд хаана хаана амьдардаг вэ? Хүснэгтийг нөхөж бичээрэй.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 12: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

11

Хавар Зун Намар Өвөл

Багшийн гарын авлага, зөвлөмж

Сурагчийн гарын авлага

БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ / Улаанбаатар 2019 /

ХҮН БА ОРЧИН сурах бичиг /2019/ хуудас – 61, 62, 69, 70 хуудас – 72 - 75

БҮЛЭГ 2.5. МАНАЙ ДЭЛХИЙ

2.5а. Гэрэлтэй ба сүүдэртэй газрын халуун, хүйтний ялгааг термометр ашиглан тодорхойлох

2.5б. Жилийн 4 улирал тус бүрд хамаарах саруудыг нэрлэж, улирлын ялгааг харьцуулан

тодорхойлох

2.5в. Байгалийн юмс үзэгдэл улирлын ялгаанаас хамаарч өөрчлөгддөгийг жишээгээр нотлох

2.5г. Хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэлт улирлаас хамаарч өөрчлөгддөгийг тодорхойлох

2.5д. Цаг агаарын мэдээг сонсож, 7 хоногийн цаг агаарыг зураг, дүрс, тэмдэгтээр илэрхийлэх

2.5е. Цаг агаарын байдал хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг жишээгээр батлах

Гэрэл гаргадаг зүйлсийг гэрэл үүсгэгч гэнэ. Нар бол бидэнд

харагддаг хамгийн том гэрэл үүсгэгч юм. Гэрэл гаргадаг зүйл байхгүй

бол тэнд харанхуй байдаг. Харанхуйг гэрэлтүүлэхэд гэрэл үүсгэгч

хэрэгтэй.

Сүүдэр үүсэх нь нар ба гэрэл үүсгэгчтэй холбоотой. Үүсч байгаа

сүүдэр биеийн хэлбэртэй адил байна.

Сүүдэр үүсгэхэд бие, гэрэл үүсгэгч хэрэгтэй. Гэрэл үүсгэгч

байхгүй үед сүүдэр үүсэхгүй. Мөн бие байхгүй байхад сүүдэр үүсэхгүй.

Гэрэл үүсгэгчээс гарч байгаа гэрлийн замд ямар нэг бие тавихад сүүдэр

үүснэ. ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 13: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

12

Даалгавар:

1. Бидэнд харагддаг хамгийн том гэрэл үүсгэгчийг олж дугуйлаарай.

2. Сүүдэр үүсэх нь юутай холбоотой вэ? Дөрвөлжин дотор зураарай.

3. Амьтдын сүүдрийг олж, холбоорой.

.......................... .......................... .......................... .......................... .......................... ..........................

..........................

Нар бол хүүхэд та бүхэнд үргэлж харагдаж байдаг байгалийн нэг

бие юм. Нарнаас асар их гэрэл дулаан ирж байдаг. Сүүдэр газар

сэрүүн байдаг.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 14: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

13

4. Мөөг болон шилэн аяганы сүүдрийг зураарай. Нар аль талаас

тусаж байгааг анхаарна уу?

5. А. Сүүдэр үүсгэхэд юу, юу хэрэгтэй вэ?

.......................................................................................................................................

Б. Гэрэл үүсгэгч байхгүй үед сүүдэр үүсэх үү?

........................................................................................................................................

В. Бие байхгүй үед сүүдэр үүсэх үү?

.......................................................................................................................................

6. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичээрэй.

Халуун, хүйтнийг хэмждэг багажийг ................................. гэнэ.

7. Өгүүлбэрийг гүйцээж бичээрэй.

Зун ........... цагт нар мандаж, 20 цагийн үед жаргадаг.

Өвөл нар ........ цагт мандаж, 18 цагийн үед жаргадаг.

- Дараах гурван термометрийн заалтыг

ажиглан харьцуулаарай. Заалтуудыг

бичээрэй.

- Хамгийн их ба бага хоёр заалтын зөрөөг

олоорой.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 15: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

14

8. Хүснэгтийг нөхөөрэй.

9. Дараах өгүүлбэрийг гүйцээж бичээрэй.

Зуны улиралд нар өглөө эрт мандаж орой жаргадаг. Иймд зуны өдөр ............................

байдаг.

10. Нэг хоног ............................. цагтай тэнцэнэ.

11. 2–р сар хэд хоногтой вэ? Бүтэн өгүүлбэрээр хариулж бичээрэй.

.....................................................................................................................................................

Сурагчийн гарын авлага

ХҮН БА ОРЧИН сурах бичиг /2019/ хуудас 30 - 36 хуудас 37 – 39 хуудас 42 - 50

Цахим хичээл

Энэ www.econtent.edu.com хаягаар орж ТВ хичээлүүдээ үзэж болно.

Хичээлийн сэдэв огноо

1 Орон нутгийн хүмүүсийн хөдөлмөр 2020.02.04

2 Хүмүүсийн ажил хөдөлмөрийн онцлог 2020.02.11

3 Жилийн 4 улирал интеграци хичээл ( хүн орчин+математик+эрүүл мэнд)

2020.02.18

4 Дөрвөн улирал интеграци хичээл ( хүн орчин+дуу хөгжим)

2020.02.19

5 Нутгийн томоохон үзэсгэлэнт газрыг нэрлэе

2020.03.10

6 Ургамал, амьтны амьдрах орчны ялгаатай байдал

2020.03.17

7 Гэрэлтэй ба сүүдэртэй газрын ялгаа 2020.03.31

8 Гэрэлтэй ба сүүдэртэй газрын ялгаа 2020.04.07

9 Байгаль ба хүмүүс 2020.04.17

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 16: БҮЛЭГ 2.1. - bagsh.itpd.mn

ХҮН БА ОРЧИН .

15

Ашиглах сурах

бичиг ( 2019 он)

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь