ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая...

12
5 ГАДАРГЫН УС Иx Хэнтэй нурууны салбар Хэнтэй хан уулын өврийн Хэрэй толгой, Будан Цагаанаас эх авах голуудын бэлчирээс Xэрлэн гoл хэмээн нэрлэгдэн урсахдаа Мoнгoл oрны газар нутaгт 107040 км 2 тaлбaйгaaс усжинa. Хэрлэн голд Богдын гол, Хориуд, Илүүр, Хонгон, Тэрэлж, Тэнүүн, Зоргол, Баруун ба Зүүн Бүрх, Баян гол, Гутай, Баруун, Дунд, Зүүн Байдлаг зэрэг олон гол, горхи эхэндээ цутгах бол дунд хэсгээр Цэнхэр, Мөрөн зэрэг голууд цутгана. Гoлын урт Мoнгoл нутaгт 1213 км, дундaж xэвгий 0.0012, усан сүлжээний нягтшил 0.1 км 2 тус тус байна. Xэрлэн гoлын oнцлoг нь Төв aймгийн Мөнгөнморьт сумын нутагт сав газрынхаа дөнгөж 8 орчим хувийн урсац бүрэлдэж, Хэрлэнгийн Хөдөө арал орчим хамгийн их урсацтай болж түүнээс доош урсaцын aлдaгдал эхэлнэ (Зураг 4). ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ Хэрлэн голын сав газрын дийлэнх хувийг тал хээрийн экосистем эзлэх тул энэхүү онцлогоос хамааран сав газарт том жижиг нуур элбэг тохиолдоно. Хэрлэн голын савд Хэрлэн голын сав газрын захиргаанаас зохион байгуулж хийсэн 2015 оны усны тооллогын дүнгээр том жижиг 466 нуур тоологдсон бөгөөд хэмжээ, хэрэглээ, түүх соёлын хувьд Гүн галуутай, Хар зүрхний хөх нуур, Гүрэм, Аварга тосон, Яхь, Хотонт, Гүн цэнгэлэг зэрэг нуурууд чухал ач холбогдолтойд тооцогддог байна. Хэрлэн голын бас нэг онцлог нь цутгал багатай, зөвхөн голын эхэнд гадаргын усны сүлжээний нягтшил шигүү, Багануураас доош бараг цутгал голгүй болж, түүнээс доош зөвхөн Цэнхэр болон Мөрөн голууд цутгах хэдийч эдгээр голууд нь Хэрлэн голын урсацыг төдийлөн нэмэгдүүлж, тэтгэж чаддаггүй байна. Хэрлэн голын усны олон жилийн дундаж өнгөрөлт Багануур орчимд 23.5 м 3 /сек, Өндөрхаанд 21.5м 3 /сек, Чойбалсанд 19.4м 3 /сек, улсын хил орчимд 14.2 м 3 /сек тус тус байна. Гадаргын усны нөөцийн хувьд 50 хувийн хангамшлаар тооцоход Хэрлэн голын эхэн хэсэг (Багануураас дээш)-т 0.3 км 3 , голын дунд хэсэг (Багануураас Чойбалсан хүртэл)-т 0.66 км 3 , голын адаг хэсэг (Чойбалсангаас улсын хил гартал)-т 0.60 км 3 тус тус бүрдэнэ. Зураг 4. Хэрлэн голын дундаж урсацын хуваарилалт

Upload: others

Post on 07-Sep-2021

4 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

15

ГАДАРГЫН УСИx Хэнтэй нурууны салбар Хэнтэй хан уулын өврийн

Хэрэй толгой, Будан Цагаанаас эх авах голуудын бэлчирээс Xэрлэн гoл хэмээн нэрлэгдэн урсахдаа Мoнгoл oрны газар нутaгт 107040 км2 тaлбaйгaaс усжинa. Хэрлэн голд Богдын гол, Хориуд, Илүүр, Хонгон, Тэрэлж, Тэнүүн, Зоргол, Баруун ба Зүүн Бүрх, Баян гол, Гутай, Баруун, Дунд, Зүүн Байдлаг зэрэг олон гол, горхи эхэндээ цутгах бол дунд хэсгээр Цэнхэр, Мөрөн зэрэг голууд цутгана. Гoлын урт Мoнгoл нутaгт 1213 км, дундaж xэвгий 0.0012, усан сүлжээний нягтшил 0.1 км2

тус тус байна. Xэрлэн гoлын oнцлoг нь Төв aймгийн Мөнгөнморьт сумын

нутагт сав газрынхаа дөнгөж 8 орчим хувийн урсац бүрэлдэж, Хэрлэнгийн Хөдөө арал орчим хамгийн их урсацтай болж түүнээс доош урсaцын aлдaгдал эхэлнэ (Зураг 4).

ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ

Хэрлэн голын сав газрын дийлэнх хувийг тал хээрийн экосистем эзлэх тул энэхүү онцлогоос хамааран сав газарт том жижиг нуур элбэг тохиолдоно. Хэрлэн голын савд Хэрлэн голын сав газрын захиргаанаас зохион байгуулж хийсэн 2015 оны усны тооллогын дүнгээр том жижиг 466 нуур тоологдсон бөгөөд хэмжээ, хэрэглээ, түүх соёлын хувьд Гүн галуутай, Хар зүрхний хөх нуур, Гүрэм, Аварга тосон, Яхь, Хотонт, Гүн цэнгэлэг зэрэг нуурууд чухал ач холбогдолтойд тооцогддог байна.

Хэрлэн голын бас нэг онцлог нь цутгал багатай, зөвхөн голын эхэнд гадаргын усны сүлжээний нягтшил шигүү, Багануураас доош бараг цутгал голгүй болж, түүнээс доош зөвхөн Цэнхэр болон Мөрөн голууд цутгах хэдийч эдгээр голууд нь Хэрлэн голын урсацыг төдийлөн нэмэгдүүлж, тэтгэж чаддаггүй байна.

Хэрлэн голын усны олон жилийн дундаж өнгөрөлт Багануур орчимд 23.5 м3/сек, Өндөрхаанд 21.5м3/сек, Чойбалсанд 19.4м3/сек, улсын хил орчимд 14.2 м3/сек тус тус байна. Гадаргын усны нөөцийн хувьд 50 хувийн хангамшлаар тооцоход Хэрлэн голын эхэн хэсэг (Багануураас дээш)-т 0.3 км3, голын дунд хэсэг (Багануураас Чойбалсан хүртэл)-т 0.66 км3, голын адаг хэсэг (Чойбалсангаас улсын хил гартал)-т 0.60 км3 тус тус бүрдэнэ.

Зураг 4. Хэрлэн голын дундаж урсацын хуваарилалт

Page 2: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

6

2014 оны судалгааны дүнгээс харахад сав газарт нийт 34.02 сая м3/жил ус ашигласан бөгөөд үүний дийлэнх буюу 57.7 хувийг хөдөө аж ахуйн ус хэрэглээ эзэлсэн бол 2030 гэхэд 45 хувь болж буурахаар байгаа бол уул уурхайн, нийгэм, ахуйн үйлчилгээний ус хэрэглээ ашиглалтын эзлэх хувь нэмэгдэх төлөвтэй байна. Сав газрын ус хэрэглээ-ашиглалт, түүний хэтийн төлөвийн дунд хувилбараас үзэхэд 2030 онд сав газрын ус хэрэглээ-ашиглалт 2014 онтой харьцуулахад 50 шахам хувиар нэмэгдэх төлөвтэй байна (Зураг 5).

Энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа усны нөөцөөр хэрхэн хангах, үүний зэрэгцээ нэн тэргүүнд экосистемийн тэнцвэр байдлыг хадгалан үлдэх нь сав газрын усны менежментийн төлөвлөгөөний нэн тэргүүний зорилго юм.

Сав газрын ус-хэрэглээ ашиглалтын одоогийн байдал цаашдын хэтийн төлөвийг дээд, дунд, доод хувилбаруудаар Хүснэгт 1-д үзүүлэв.

УСНЫ АШИГЛАЛТ, ХЭТИЙН ХАНДЛАГА

Зураг 5. Сав газрын ус-хэрэглээ ашиглалтын бүтэц (2014, 2030 оны төлөв)

ГАЗРЫН ДООРХ УСХэрлэн голын сав газрын газрын доорх ус нь ихэнхдээ

эрдэсжилт, хатуулаг багатай цэнгэг найрлагатай байдаг боловч азотын төрлийн ионоор бохирдсон, төмрийн ионоор баяжиж ундны усны стандартад заасан хэмжээнээс давах тохиолдол харьцангуй их байдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрлэн голын сав газрын нутаг дэвсгэрийн 44600 км2 буюу 41,3 хувь нь 0,003 л/с/км2 (94.6 м3/жил/км2) хүртэл буюу газрын доорх усны 4 сая шоо мм/жил (нийт нөөц 721 сая шоо мм/жил хэмжээний дөнгөж 0,5 хувь) ашиглалтын баримжаат нөөц агуулсан байна. Хэрлэн голын сав газрын эхэн хэсэгт 43 сая м3/жил, дунд хэсэгт 621 сая м3/жил, адаг хэсэгт 57 сая м3/жил ашиглалтын баримжаат нөөц тус тус тархсан байна.

Page 3: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

7

№ УС ХЭРЭГЛЭГЧ, АШИГЛАГЧ САЛБАР 2010 он 2012 он 2014 он

1 Хотын хүн ам 2275.65 2501.36 2546.57

2 Сумын төв, хөдөөгийн хүн ам 439.60 426.78 468.23

3 Хөнгөн, хүнсний үйлдвэр 82.40 99.14 110.58

4 Уул уурхай* 5657.67 5272.66 4907.84

5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25

6 Барилга, барилгын материал 3.47 4.15 5.20

7 Мал аж ахуй 6259.36 7552.76 9770.02

8 Усалгаатай тариалан 2478.62 2731.64 9848.99

9 Нийгмийн болон ахуйн үйлчилгээ 288.97 309.25 4126.69

10 Аялал жуулчлал 38.19 40.88 341.67

11 Ногоон байгууламж 249.70 288.88 197.47

Нийт 19513.03 21097.80 34023.52

Хүснэгт 1. Сав газрын ус хэрэглээ-ашиглалт, хэтийн төлөв, дунд хувилбараар,мян.м3/жил

Page 4: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

8

№ УС ХЭРЭГЛЭГЧ, АШИГЛАГЧ САЛБАР 2016 он 2021 он 2030 он

1 Хотын хүн ам 2461.52 3047.32 3800.75

2 Сумын төв, хөдөөгийн хүн ам 246.52 379.02 489.79

3 Хөнгөн, хүнсний үйлдвэр 125.84 169.25 274.36

4 Уул уурхай* 5938.49 9056.19 17614.29

5 Дулаан, эрчим хүч 1904.28 2475.56 3812.36

6 Барилга, барилгын материал 5.92 7.96 12.91

7 Мал аж ахуй 10972.87 11841.96 14453.75

8 Усалгаатай тариалан 6522.87 6750.79 7071.30

9 Нийгмийн болон ахуйн үйлчилгээ 341.99 399.41 532.89

10 Аялал жуулчлал 59.50 102.64 236.58

11 Ногоон байгууламж 420.99 589.39 1013.74

Нийт 29000.79 34819.49 49312.72

Page 5: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

9

САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТѲЛѲВЛѲГѲѲ

Зураг 6. Сав газрын УННМ-ийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлын схем

Цэнгэг усны нөөц, найрлага тухайн бүс нутгийн уур амьсгал, геологийн тогтоц, физик газарзүйн нөхцлөөс хамаарч жигд бус байна. Жилээс жилд өсөн нэмэгдэх усны хэрэгцээг бүрэлдэн тогтох усны нөөц хязгаарлах тул тухайн сав газрын нийт усны нөөц, түүний сэргэх чадамжид тулгуурлан нийгэм, эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх, байгаль орчинг хамгаалах замаар хойч үеийнхээ ирээдүйг баталгаажуулах боломжтой.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого тухайн усны сав газрын байгаль орчны талаарх бодлоготой уялдан усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөгөөр дамжин хэрэгжих учиртай.

Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг тухайн сав газрын байгаль орчин, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, өнөөгийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга хэмжээ, зорилго, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн ач холбогдлыг эрэмбэлэх зэргээр тодорхой үе шаттайгаар боловсруулна.

Төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийж, стратегийн зорилго, бодлогод өөрчлөлт оруулах зэргээр усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний боловсруулалт цаашид тойрог хэлбэрээр явагдана (Зураг 6).

Page 6: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

10

“Сав газрын захиргааны дэргэд сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих, олон талын оролцоог хангах үүрэг бүхий орон тооны бус усны сав газрын зөвлөлийг байгуулна” хэмээн хууль (Усны тухай хуулийн 20.1 дэх хэсэг)-д заасан байдаг.

Сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны төлөөлөл, байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын алба, төрийн бус байгууллага, сум, дүүргийн иргэн, ус ашиглагч, эрдэмтэн, судлаач, усны мэргэжлийн байгууллагын төлөөлөл орсон байхаар заасан байдаг. Тэгвэл Хэрлэн голын сав газрын зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2015 оны 7 сарын 28-ны өдөр хийж 45 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан БОНХАЖЯ-нд албажуулахаар хүргүүлсэн байна.

САВ ГАЗРЫН ЗѲВЛѲЛ

САВ ГАЗРЫН ЗАХИРГААХэрлэн голын сав газар нь Монгол орны зүүн хэсэгт, эдийн

засгийн Төв, Зүүн бүсэд, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Хэнтий, Төв, Сүхбаатар зэрэг хэд хэдэн аймгийн нутгийг дамнан оршино. Мөн Дагуурын хээрийн эко бүсийн зарим хэсгийг хамаардаг.

Хэрлэн голын сав газрын захиргаа нь Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Сав газрын захиргааны талаар авах арга хэмжээний тухай” 254 дүгээр тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Хэрлэн голын сав газрын захиргааны бүтэц, орон тоо, дүрэм батлах тухай” А/278 тоот тушаалаар байгуулагдсан.

Хэрлэн голын сав газрын УННМ-н төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах гол байгууллага нь түүний Сав газрын захиргаа бөгөөд тус захиргаа нь сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хуулиар (“Усны тухай” хуулийн 17 дугаар зүйл) хүлээсэн. Үүнээс гадна тус байгууллага нь сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах, сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харъяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулан шийдвэрлүүлэх үүрэгтэй.

Page 7: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

11

ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦѲД НѲЛѲѲЛЖ БУЙ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

Уур амьсгалын өөрчлөлт

Ойн сангийн доройтол

Хүн амын найдвартай усан хангамж, ариун цэврийн сайжруулсан байгууламжийн хүртээмжгүй байдал

Усны нөөцийн хомсдол, бохирдол

Байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт

Бэлчээрийн даац

Байгаль орчны хяналт шинжилгээний сүлжээ муу

Сав газрын хэмжээнд бусад сав газруудын адил экосистемийн эмзэг байдалд өртөмтгий байдал, бүс нутгийн хөгжлийн чиг хандлагатай уялдан дараах үндсэн асуудлууд тулгамдаад байна.

Page 8: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

12

Номхон далайн ай савын гол, нуурын түүнчилэн Хэрлэн голын мөсний зузаан сүүлийн жилүүдэд өмнөх үеээ бодвол бараг 2 дахин эрчимжсэн байна. Тухайлбал, Хэрлэн голын эхээр мөсний зузаан нэмэгдэж бусад голуудад 30-40 см өнгөрсөн хугацаанд нэмгэрсэн хандлага байна.

1945 оноос хойш хамгийн урт цуваа бүхий Хэрлэн голын дагууд өнгөрсөн 70 гаруй жилд усны температур 1.0-2.50С хүртэл өссөн байна.

АСУУДАЛ 2ОЙН САНГИЙН ДОРОЙТОЛ

Хэрлэн голын сав газарт хүний үйл ажиллагаанаас үүдсэн түймэр болон мод бэлтгэл зэрэг сөрөг үр дагавараас гаднаголын дагуух бургасан ой нилээдгүй ойн хортонд идэгдэж улмаар хатаж устах тохиолдол гарсаар байна.

Хэрлэн голын сав газарт хамаарах нийт талбайн 0.05 хувь буюу 589748 га талбай ойн сан бүхий газарт хамаардаг (Зураг 8).

АСУУДАЛ 1

УУР АМЬСГАЛЫН ѲѲРЧЛѲЛТМонгол орны бүх нутгаар 1940 оноос одоог хүртлэх

ажиглалтаар агаарын температур 1,90С-аар дулаарсан бол дээрх хугацаанд нутгийн өмнө ба зүүн бүс нутагт дундажаар 1,5-1,60С-аар дулаарсан бол цаг уурын өртөөдийн олон жилийн урт хугацааны мэдээнд анализ хийж үзэхэд тал хээр ба говийн бүсэд 10 жил тутамд 0,2-0,30С хурдтайгаар дулааралт явагдаж байна.

Дэлхийн уур амьсгалын ерөнхий дулаарлын нөлөөгөөр Хэрлэн голын сав газарт ургамал ургалтын хугацаа ойролцоогоор 10-14 хоногоор уртасч энэ хугацаанд хуримтлагдах дулааны нөөц нэмэгдэх хандлагатай байна.

Хэрлэнгийн сав газар нь цэлмэг тэнгэр, удаан үргэлжлэх хүйтэн, хуурай, салхи багатай хүйтэн, сэрүүн улирал зонхилсон эх газрын эрс тэс уур амьсгалтай бүс нутагт хамаарч байна. Түүнчилэн хаврын цаг агаарын байдал туйлын тогтворгүй, бага хур тунадастай, салхины хурд ихтэйн дээр давтамж нь ойрхон байна.

Номхон далайн ай савын голуудын хувьд уур амьсгалын дулааралтай холбогдож Чойбалсанд намрын мөсний үзэгдэл дунджаар 8 хоногоор хойш ажиглагдах болжээ. Мөсөн бүрхүүлтэй хоногийн тоо Хэрлэнгийн дагууд нилээд өөрчлөгдөж 5-40 хоног богиноссон байна.

Зураг 7. Мөсөн бүрхүүлтэй болон мөсний үзэгдэлтэй хоногийн тооны өөрчлөлт, хандлага

Page 9: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

13

Голын дагуух бургасан ойн хортонтой тэмцэх, ойг хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд болон орон нутгийн иргэдийн хамтын хүчээр зохион байгуулж бургасан ойг нутгийн иргэд тэдний нөхөрлөл, хамтлагуудад хуулийн хүрээнд эзэмшүүлэн бургасан ойн ашиглалт, хамгаалалтыг хариуцуулахын хамт, бургасан ойг нөхөн сэргээх ажлыг төрийн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар гүйцэтгүүлэх тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

АСУУДАЛ 3ХYН АМЫН НАЙДВАРТАЙ УСАН ХАНГАМЖ, АРИУН ЦЭВРИЙН САЙЖРУУЛСАН БАЙГУУЛАМЖИЙН ХYРТЭЭМЖГYЙ БАЙДАЛ

Хэрлэн голын сав газрын эхэн хэсэгт томоохон хот байхгүй, харин дунд хэсэгт Багануур, Хэнтий аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг “Багануур-Ус” ОНӨААТҮГ, “Хэнтий-Ус” ХХК, сав газрын адаг хэсэгт Дорнод аймгийн “Дорнод” НАА газар эрхлэн хүргэж байна.

Хэрлэн голын сав газарт засаг захиргааны нэгжүүдийн төвүүд байршдаг. Тухайлбал Дорнод аймгийн 6 сум, Сүхбаатар аймгийн 1, Төв аймгийн 4, Хэнтий аймгийн 11 сум нийт 23 сумын төв хамрагдаж байгаагийн 6 сумын төв нь голын татам дагуу байрладаг. Сумын төвүүдийн хүн амын ус хангамжийн гол эх үүсвэр нь газрын доорх ус бөгөөд гүний худгаас ундны усны хангамжаа хангагддаг. Голын татмын дагуу байрладаг зарим сумд дулааны улиралд ил задгай гол, горхины усыг ашиглах нь бий. Зарим суманд авто машин, морин тэргээр сумын төвийн үйлчилгээний газруудад усыг зөөвөрлөж ашигладаг ч энэ нь жилийн турш тогтмол биш байна. Сумын төвийн оршин суугчид төвлөрсөн усан хангамжийн систем байхгүй тул усаа зөөж хэрэглэдэг байна. Иймд сумын төвүүдийн ундны усны аюулгүй байдалд анхаарах, цэнгэгжүүлэх, ариутгах төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх, ундны усны стандартын шаардлага хангаж буй эсэхэд байнгийн шинжилгээнд хамруулах ажлыг хийх нь зүйтэй юм.

Харин Хэрлэн голын сав газар дахь аймгийн төвүүд нь төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын сүлжээтэй. Хэдий тийм ч хүн амын тоо, суурьшил, үйлдвэржилт нэмэгдэхийн хирээр төвлөрсөн бус ус хангамж нэмэгдэх бөгөөд цаашид төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг бодлогын чанартай эрчимжүүлэх шаардлагатай.

Зураг 8. Хэрлэн голын сав газарт хамаарагдах хэсгийн ойн байршил

Page 10: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

14

АСУУДАЛ 4УСНЫ НѲѲЦИЙН ХОМСДОЛ, БОХИРДОЛ

Улиралын гачиг урсацтай намрын улиралд Хэрлэн голын урсац голын эхэнд жилийн урсацын 8.7 хувийг, дунд хэсэгт 13.5 хувийг, адагт 17.1 хувийг тус тус бүрэлдүүлж байна. Хэрлэн голын усны ерөнхий эрдэсжилт, үндсэн бүрдэл ионуудын хэмжээ орон зай, цаг хугацааны хувьд ихсэж байгаа нь судалгааны дүнгээс харагддаг. Энэ нь байгалийн хүчин зүйлээс гадна хүний үйл ажиллагааны сөрөг нөлөө давамгайлах болсон байна.

Хэрлэн голын усны найрлага нь эхнээсээ адаг уруугаа өөрчлөгдөж ялангуяа бохирдлын үзүүлэлтүүд нэмэгдэж, харин Чойбалсан хотоос доош урсгал ус өөрөө цэвэрших байдал ажиглагдаж буурах хандлага ажиглагддаг. Багануур хот орчимд илэрч болох нүүрсхүчлийн рашааны ордуудыг судлан боломжтой газруудад нь амралт, сувиллын газар байгуулах нь хүн амын эрүүл ахуйг тэтгэх, дэмжихэд ач холбогдолтой.

Хэрлэн голын сав газрын газрын доорх ус ихэнхдээ эрдэсжилт хатуулаг багатай цэнгэг найрлагатай боловч азотын төрлийн ион их, төмрийн ионоор баяжсан ундны усны стандартад заасан хэмжээнээс илүү байх тохиолдол харьцангуй их байна.

Хэрлэн голын сав газарт ялангуяа Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Батноров сумдын нутаг дэвсгэрт уул уурхайн хайгуул, олборлолт хийж байсан газруудад газрын нөхөн сэргээлт хийгээгүй орхигдсон газар олон байна.

Хэрлэн голын эрэг, татам бараадсан Багануур, Чингис, Чойбалсан хотуудаас гадна олон сумын төвүүд байрладаг бөгөөд тэдгээр хот суурины нөлөөлөлөөр газрын хөрс, улмаар Хэрлэн голын ус бохирдох байдал үргэлжилсээр байна. Багануур, Чингис, Чойбалсан хотуудын гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг цаашид төвлөрсөн цэвэр, бохир усны сүлжээнд холбох, тэдгээрийн ариун цэврийн байгууламжуудыг стандартын дагуу сайжруулах, үйл ажиллагаагнь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахуйц түвшинд хүргэх, хөрс, усны бохирдолтоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хэрлэн голын татамын нуга, эргийн 1 ба 2-р дэнжид бэлчээрийн талхигдалт ажиглагдах болсон, тэдгээртэй холбоотой цөлжилтийн процесс явагдах нь мэдэгдэхүйц хэмжээнд хүрсэн, уул уурхайн үйл ажиллагааны нөхөн сэргээлт хийгээгүй үлдсэн газар их байгаа зэрэг нь бүгд хүний үйл ажиллагааны хариуцлагагүй, байгальд хандах зүй зохисгүй хандлагатай уялдаатай бөгөөд энэ нь гадаргын усны нөөц, горим, чанарт нөлөөлөхөд хүрсэн.

Малын тоо, толгойн хэт нягтшил, бэлчээрийн доройтол, талхигдал нь цөлжилтийн үйл явцыг эрчимжүүлээд зогсохгүй гадаргын усны эх үүсвэрийг хомсдуулах, багасгах, улмаар бохирдуулах үндсэн шалтгаан болж байна.

Ойт хээр, хээрийн ургамалан нөмрөгийг малын бэлчээрт, түүний даацад хэтрүүлэн ашиглахад бэлчээрийн ургамлын эзлэх хувийн жин багасч тэдгээрийн оронд малын идэш тэжээлд тохиромжгүй, тэжээллэг шим чанар муутай, ганд тэсвэртэй ургамлын зүйл элбэгшиж бэлчээр, хадлангийн ургацын чанар мууддаг байна. Ийм газруудад газрын гадаргуугийн үржил шимт хөрс нягтран, ядуурч, чийг нь

АСУУДАЛ 5БАЙГАЛИЙН НѲѲЦИЙН ЗОХИСГYЙ АШИГЛАЛТ

Page 11: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

15

Бэлчээр ашиглалт нь малын ус хангамжтай шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд бий болсон нийгэм, эдийн засгийн хөгжлийн шаарлага, уур амьсгалын хүчин зүйлсээс шалтгаалан мал аж ахуйг эрхлэх арга өөрчлөгдөж байгаа боловч Хэрлэн голын сав газрын хувьд уламжлалт нүүдлийн мал аж ахуй давамгайлсан хэвээр байна.

Хэрлэн голын сав газарт 2015 онд хийсэн усны тооллогоор малын ус хангамжинд 210 гаруй гол, 750 гаруй булаг, 3259 инженерийн хийцтэй болон гар худаг ашиглаж байна.

2014 онд улсын төсвийн хөрөнгөөр 21 аймаг, Улаанбаатар хот, отрын бүс нутагт 7 тэрбум төгрөгөөр инженерийн хийцтэй нийт 465 худгийг шинээр барьж байгуулсан бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын зарим худагт сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулж ашиглалтад оруулаад байна. Газрын доорх усны геофизикийн хайгуулын ажлыг Дорнод, Төв аймгийн зарим бэлчээрт хийж гүйцэтгэсэн байна.

Гадаргын усны тухайдСав газрын хэмжээнд 7 ус судлалын харуул ажиллаж

байна. Цаашид ус судлалын харуулын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Голын сав газрын усны тэнцлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох сав газрын ууршил, газрын доорх усны оролт ба гаралтыг хэмжих, тооцох асуудал ихээхэн учир дутагдалтай бөгөөд өнөөг хүртэл бодит хэмжилт, судалгааны үр дүн, тоо баримт байхгүй болно. Иймд Хэрлэн голын УННМ-н төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад голын сав газрын ууршил болон газар доорх усны оролт ба гаралтын ажиглалт хэмжилтийн байнгын сүлжээг бий болгох асуудал нэн тэргүүнд тавигдсаар байна.Газрын доорх усны тухайд

Хэрлэн голын сав газарт газрын доорх усны мониторингийн буюу горимын ажиглалт үндсэндээ хийгдэхгүй байна. Хэрлэн голын сав газарт 2013 оны байдлаар Чингис, Чойбалсан хотуудад тус бүр 1 мониторингиийн цооног, Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа 3 цооног, сав газарт нийт газрын доорх усны горимын ажиглалтын 5 цооног байна. Гэвч хариуцах судалгааны байгууллага байхгүйн улмаас ажиглалтын мэдээг боловсруулах ажил орхигдож байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас газрын доорх усны мониторингийн ажиглалт 1 цооногт хийдэг боловч тэр нь байнгын хэмжилт хийж байгаагүй, зарим жил хэмжилт хийгдээгүй тасарсан байна. Горимын ажиглалтын мэдээг цаашид авч боловсруулалт хийх, өргөжүүлэх, хариуцах эзнийг тодорхой болгох шаардлагатай байна. Газрын доорх усны мониторингийн сүлжээг өргөтгөх, ажиглалтын мэдээллийг боловсруулж, дүгнэлт гаргах нь зүйтэй. Түүнчилэн сав газрын хэмжээнд цэвдгийн хяналт шинжилгээний цэгүүд байхгүй байгаа нь цэвдэгийн хайлалт, гэсэлтийн талаар болон түүнтэй холбогдох бүхий л асуудалд бодитой дүгнэлт, хариулт өгөхөд бэрхшээлтэй болгож байна.

АСУУДАЛ 6

АСУУДАЛ 7

БЭЛЧЭЭРИЙН ДААЦ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ СYЛЖЭЭ

ууршиж багасах улмаар унасан хур тунадас хөрсөнд нэвчилгүй шууд урсаж хөрсний элэгдэл үүсгэдэг.

Иймд Хэрлэн голын сав газарт ялангуяа голын татамын нуга, эргийн 1 ба 2-р дэнжийн бэлчээрийн даацыг судлан шинэчлэн тодорхойлж түүнийг зохистой ашиглах, хадлангийн талбайг өнжөөх, зурвас үлдээж хадах зэрэг бэлчээр хадлангийн менежментийн асуудал нь тулгамдсан асуудал болоод байна.

Page 12: ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦ · 2021. 1. 28. · 34.02 сая м3/жил ус ... 5 Дулаан, эрчим хүч 1739.40 1870.30 1700.25 ... Үүнээс

16

САВ ГАЗРЫН УСНЫ НѲѲЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТѲЛѲВЛѲГѲѲНИЙ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

Усны нөөцийн нэгдсэн менежмент (УННМ) нь бүх оролцогч талуудын оролцоотойгоор экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулалгүй, нийгэм эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор усны нөөцийг зүй зохистой, тогтвортой, харилцан уялдаатай нэгдмэлээр ашиглах, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа юм.

Хэрлэн голын сав газрын УННМ-ийн төлөвлөгөөг 2016-2030 он хүртэл 2 үе шаттай байхаар боловсруулсан. Энэхүү усны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан 5 стратегийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын эхний үе шат 2016-2020 он, 2021-2030 он гэсэн 2 үе шат дамжин хэрэгжинэ.

УННМ-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 178 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий 23 арга хэмжээнд хамаарах 130 үйл ажиллагааг хэрэгжүүлэх газар, хугацаагаар нь тодруулж тусгасан бөгөөд урьдчилан тооцоолсноор нийт хөрөнгө оруулалтын 40.1 хувийг улсын төсвөөс, 20.4 хувийг орон нутгийн төсвөөс, 29.7 хувийг төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр, үлдэх 9.8 хувийг бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхээр төлөвлөсөн.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хэрлэн голын сав газарт байгаа усны нөөцөд түшиглэж усны салбарын бүхий л арга хэмжээний тогтвортой, алсын хараатай менежментийг хэрэгжүүлэх замаар шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан, улс, орон нутгийн болон холбогдох салбаруудын хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдаатай, хүрээлэн буй орчны экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, сайжруулсан, эрх зүйн орчныг мөрдсөн, тэнд хүний амьдрах таатай нөхцлийг бий болгоход чиглэгдсэн, экологийн баримжаатай эдийн засаг бүхий нийгмийн эрчимтэй хөгжлийг хангахад Хэрлэн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн эрхэм зорилго оршино.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

Хөдөө аж ахуйн ус хангамж

Аж үйлдвэрийн ус хангамжийг сайжруулах

Хүрээлэн буй орчны ус

Хүн амын ус хангамжийг сайжруулах

Усны салбарын эрхзүйн орчин, удирдлага