лекц 12, 13

10
Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр: Аудит Лекц № 12,13 Сэдвийн нэр: Бараа материал болон үндсэн хөрөнгийн бүртгэлд аудит хийх нь Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: Судлах анги: НББ-4 анги

Upload: oyunsuren84

Post on 11-Jul-2015

678 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: лекц 12, 13

Улаанбаатар Их Сургууль

Бизнес менежментийн тэнхим

Хичээлийн нэр: Аудит

Лекц № 12,13

Сэдвийн нэр: Бараа материал болон үндсэн

хөрөнгийн бүртгэлд аудит хийх нь

Хичээлийн кредит: 3 кредит

Хичээлийн индекс:

Судлах анги: НББ-4 анги

Page 2: лекц 12, 13

Бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа

явуулахад шаардлагатай түүхий эд

материал барааг худалдан авах ,

үүнтэй холбогдон гарах зардлуудыг

хүлээн зөвшөөрч төлбөрийг гүйцэтгэх

зэрэгт тодорхой мөнгөн хөрөнгийг

зарцуулдаг.

Худалдан авалтын циклд байгууллагын

үндсэн ба туслах үйл ажиллагаа болох

бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг

олж эзэмших буюу худалдан авах,

түүний төлбөрийг төлөх үйл

ажиллагааны хяналтыг авч

үздэг.худалдан авалтын циклийн ажил

гүйлгээнүүд нь орлогын тайлан болон

тайлан тэнцэлд гол нөлөө үзүүлдэг

бөгөөд энэхүү циклд дансны өглөг,

бараа материал , худалдан авалтын

буцаалт, хөнгөлөлт, цалин хөлс гэх мэт

дансыг хамруулдаг.

Худалдан авалтын циклийнажил гүйлгээг гурванхэсэгт ангилж болно. Үүнд:

Бараа үйлчилгээгхудалдан авах

Бараа үйлчилгээнийтөлбөрийг төлөх

Зарим барааг бэлтгэннийлүүлэгчид буцаах

Худалдан авалтынциклийн нэг бүрэлдэхүүнхэсэг болох цалин хөлснийажил гүйлгээ юм. Үүнийг 2ангилж болно.

Цалин хөлснийболовсруулалт ба бодолт

Цалингийн төлбөрийг хийх

Page 3: лекц 12, 13

Бараа үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа нь дараах үе шатыг дамждаг.

Үүнд:

Хэрэгцээгээ тодорхойлох

Захиалах

Бараа, үйлчилгээг хүлээн авах, шалгах ба хүлээн зөвшөөрөх

Хадгалах ба ашиглах

Бүртгэх

Худалдан авалтын циклийн ажил гүйлгээг хянахад худалдан авалтын бүх ажил гүйлгээ бодитойгоор болж өнгөрсөн, хүлээн зөвшөөрөгдсөн ба үнэн зөв, хянуур нямбай бүртгэгдсэн эсэхийг тогтоохоос гадна ажил гүйлгээний боловсруулалтын иж бүрэн байдал, үнэн зөв ба зөвшөөрөгдсөн гэсэн хяналтын зорилгод чиглэгдэж байдаг.

Page 4: лекц 12, 13

Хэрэгцээгээ тодорхойлох

Бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг

худалдан авах хэрэгцээг түүний төрлөөс

хамааран байгууллагын хэн нэг эрх

бүхий ажилтан тодорхойлж байдаг.

Хэрэгцээтэй бараа материал , үйлчилгээг

худалдан авах зөвшөөрлийг эрх бүхий

албан тушаалтан зөвшөөрсөн байх

ѐстой.

Шаардах хуудсуудыг урьдчилан

дугаарласан эсэх, тэдгээрийг эрх бүхий

албан тушаалтан зөвшөөрсөн эсэхийг

нягтлан шалгахад бараа үйлчилгээний

хэрэгцээг шалгах хяналтын горим

оршдог. Энэ нь зөвхөн хэрэгцээтэй бараа

үйлчилгээг л захиалсан бүх шаардах

хуудсыг хянаж захиалгад оруулсан

гэдгийг тогтоох явдал юм. Жишээ нь:

шаардах хуудсуудын зөвшөөрөл олгох

горим нь үр дүнтэй бус, хайнга хийгдсэн

нөхцөлд хэрэгцээгүй бараа, материалыг

зөвшөөрөлгүй худалдан авах, улмаар

агуулахын их хэмжээний үлдэгдэл бий

болох, бараа материал үрэгдэх,

хадгалалтын зардал өсөх зэрэг эрсдэл

учирч болзошгүй байдаг.

Захиалах

Томоохон аж ахуй нэгжид

бараа үйлчилгээг худалдан

авахыг зөвхөн нэг ажилтан бус

маш сайн зохион

байгуулагдсан алба хэлтэс

гүйцэтгэдэг. Уг хэлтэс нь

нөөцийг тодорхойлох,

худалдан авалтын нөхцлийг

тохиролцох, бэлтгэн

нийлүүлэгчийг сонгох,

захиалга хийх зэрэг ажлуудыг

хийдэг. Бэлтгэн нийлүүлэгчийг

сонгох, хянах зэрэг нь дансны

өглөг ба бараа материалын

дансдад нөлөөлдөг хяналтын

хамгийн чухал горим юм.

Page 5: лекц 12, 13

Бараа үйлчилгээг хүлээн авах, шалгах ба хүлээнзөвшөөрөх

Аж ахуй нэгж, байгууллага их хэмжээний бараа материал хүлээнавдаг тул бараа бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлох, худалдажавах, бүртгэх үүргээс тэдгээрийг хүлээн авах үүргийг зааглана.Ингэснээр тодорхой хэмжээгээр үүргийн хязгаарлалтыг бий болдогтул улмаар худалдан авалтанд тавих хяналт сайжирдаг. Худалданавалтын захиалгатай хүлээн авсан бараа бүтээгдэхүүн тохирчбайгаа эсэхийг шалгахад хүлээн авалтын хэлтсийн үүрэг оршино.Уг хэлтэс нь мөн тээвэрлэлтийн үед бараа бүтээгдэхүүн гэмтсэн,алдагдсан, чанар зэрэг ажлыг хариуцана. Ингэсний дараа угхэлтэс бараа бүтээгдэхүүнийг дагалдаж ирсэн ачааны баримтыгхүлээн авч тайлан бэлтгэдэг. Уг тайланг зөвхөн хүлээн авсан хүнбэлтгэдэг ба бэлтгэн нийлүүлэгчийн талаарх мэдээлэл, он санөдөр, бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, онцлог байдал зэргийгтусгасан байна.

Page 6: лекц 12, 13

Бүртгэх

Хөрөнгө, зардал, тэдгээртэй холбоотой өр төлбөрийг захиалгын болон хүлээн авах хэлтсээс тусдаа өөр хүн бүртгэдэг ба бэлтгэн нийлүүлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөгдсөн худалдан авалтын захиалгатай тулган шалгасны үндсэн дээр бүртгэлд тусгадаг. Ихэнх байгууллагад хүлээн авалтын хэлтсээс ирсэн хүлээн авалтын тайланг үндэслэн бараа материал ба үндсэн хөрөнгийн бүртгэлд хөтөлдөг.

Page 7: лекц 12, 13

Е-2. Бараа үйлчилгээний төлбөр хийх

Мөнгөн зарлагатай холбоотой бөгөөд зөвшөөрөлгүй төлбөр хийхгүй байх, төлбөр бүрийг бүртгэлд зөв тусгах, төлөгдөөгүй чекийг хянаж байхад чиглэгдэнэ. Бүх өрийг мөнгөөр төлөх, төлбөрийн хугацаанд хөнгөлөлт эдлэх гэх мэт нь удирдлагын шийдвэрээс хамаардаг. Мөнгө зарцуулах эрх мэдэлтэй албан тушаалтан чекд гарын үсэг зурснаар төлбөр хийх эрх нээгддэг. Жишээ нь: нэг л хүн төлбөрийн баримт бэлтгэж чекд гарын үсэг зурдаг гэвэл аудитор чекд гарын үсэг зурж баталгаажуулах, төлбөрийн баримтыг хэн бэлтгэх вэ гэдгийг зүй зохистой болгох хэрэгтэй.

Page 8: лекц 12, 13

Е-3. Зарим барааг бэлтгэн нийлүүлэгчид буцаах

Хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангаагүй, нэр төрөл, загвар нь тохирохгүй эсвэл илүүдсэн гэх зэрэг шалтгааны улмаас бэлтгэн нийлүүлэгчид буцаах шаардлага гардаг.

Худалдан авалтанд хийх аудитын горимууд

Худалдан авалтын циклийг шалгахад хэрэглэгдэх аудитын горим ба аргууд:

Худалдан авалтын орчилд аудит хийх бэлтгэл ажлаа байгууллагын удирдлага зохион байгуулалт, НББ-д тусгах талаас нь хангалаа гэж үзээд одоо аудиторын хяналтын шалгалтын арга зүйтэй холбон авч тайлбарлая. Юуны өмнө хяналт баталгаажуулалт хийж байгаа аудиторын зүгээс худалдан авалтын орчлын бодит хэрэгжилтийг үйлчлүүлэгийн хэмжээнд иж бүрэн байдлаар НББ-д илэрхийлсэн эсэхийг шалгах шаардлагатай юм. Ингэж шалгахын тулд тухайн үйлчлүүлэгчийн худалдан авалтын орчилд аудит хийх зорилгоо үйлчлүүлэгч байгууллагын гаргасан батламж мэдэгдлийн үндсэн бүтцэд тулгуурлан тогтооно.

Page 9: лекц 12, 13

Худалдан авалтын циклийн аудитын зорилго нь

Иж бүрэн байдал

Үнэн зөв байдал

Бодит байдал

Тасалбар болголт

Үнэлгээ ба хуваарилалт

Тайлагнал ба нэмэлт тодруулга

Page 10: лекц 12, 13

Аудит хийхдээ дараах горимуудыг баримтална.

1.Худалдан авалтыг шалгах горим

Худалдан авалтын тайлангаас түүвэрлэн шалгах: иж бүрэн байдал

А. Худалдан авалтыг холбогдох захиалгаар нь батлах, худалдан авалтын тайлан дугаараараа бүрэн байгаа эсэхийг шалгах: иж бүрэн байдал

Б. Худалдан авалтын БМҮБЗ-г бүртгэлд хэрхэн тусгасныг шалгах

2. Худалдан авалтын хэлтсийн ажилтнуудын мэдлэг , чадварыг шалгах

Б. Мөнгөн төлбөр, бусад зардалыг шалгах: мөнгөн баримт , төлөлт, илүү дутуу төлөлт байгааг баримттай тулган шалгах,

В. Өглөгийн бүртгэлийг шалгах: өглөг худалдан авалтыг баримттай нь тулган шалгах, хугацаандаа бүртгэснийг шалгах.