хүн амын байршил, нутагшилт 11-р анги

14
ХҮН АМЫН БАЙРШИЛ, НУТАГШИЛТ

Upload: -

Post on 20-Jun-2015

3.419 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

ХҮН А

МЫН БАЙРШ

ИЛ,

НУТАГШ

ИЛТ

Хүн ам нутаг дэвсгэрээр хэрхэн тархсаныг “ХҮН АМЫН БАЙРШИЛ” гэнэ.

1км2 т хэдэн хүн ноогдож байгааг “ХҮН АМЫН НЯГТШИЛ” гэнэ.

Хүн ам нэг газраас нөгөө газар руу түр болон байнгын шилжих , нүүх үйл явцыг “ХҮН АМЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН” гэнэ.

1. ХҮН АМЫН БАЙРШИЛ НЯГТШИЛ

Дэлхийн хуурай газрын 7% тай тэнцэх газарт

хүн амын 70 % суурьшиж байна. Дэлхийн хүн

амын дундаж нягтшил 45/км2. Хүн ам шигүү

суурьшсан үндсэн 3 бүс нутаг байна.

1. Зүүн ба Зүүн өмнөд, Өмнөд Ази 200/км2 (зарим газар 1500-2000/км2)

2. Баруун Европ 100/км2.

3. АНУ-ын зүүн хойд эрэг 100/км2.

Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азид эрт дээр үеэс чийглэг зөөлөн дулаан уур амьсгалд газар тариалан эрхэлж хүн ам шигүү суурьшсан.

Европт эрт дээр үеэс соёл иргэншил хүчтэй явагдаж , 18 р

зуунд аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд үйлдвэрлэл

эрчимжиж эдийн засаг хөгжих болсонтой холбоотойгоор хүн

ам шигүү суурьшсан.

Шинэ тивд шинэ амьдрал боломж хайсан хүмүүс хэдэн саяар шилжин

нүүж, тэр дундаа АНУ-ын зүүн эрэг нь анхдагч нь болж үйлдвэрлэл

эдийн засаг хүчтэй хөгжсөнөөр хүн ам шигүү суурьших болсон.

2. ХҮН АМЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН

ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН (ХЭЛБЭРЭЭР)

1. ГАДААД 2. ДОТООД

ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН (ХУГАЦААГААР)

1. БҮР 2. ТҮР ЗУУРЫН

Гадаад шилжих хөдөлгөөн капитализмын үед эрс өссөн. XIX –XX

зууны эхэн хагас хүртэл Европоос 50 гаруй сая хүн гарч явсан ба

тэдгээрийн 60% нь АНУ, Канад, бусад нь Латин Америк, Австрали,

Шинэ Зеланд, Өмнөд Африкт очсон.

Мөн XIX зууны дунд үе хүртэл ойролцоогоор 15 сая хар

арьстан боол шинэ тив рүү зөөгдсөнөөс 2-4 сая нь замдаа

нас барсан гэсэн тооцоо байдаг.

Дэлхийн 2 р дайны дараа 5-6 жилийн дотор хил хязгаарын

өөрчлөлттэй холбоотой гоор 30 сая хүн нааш цааш шилжсэн.

Түүний нэг тод жишээ бол Энэтхэг Пакистаны хооронд 18 сая хүн

солигдсон.

1960-аад оноос хүн ам гадагшаа шилжих шинэ давалгаа гарч ирсэн нь

“Ажиллах хүчний зах зээлтэй холбоотой шилжих хөдөлгөөн ” юм. Хөгжиж

буй орнуудаас хөгжингүй орнууд руу ажил хөдөлмөр хийх, цагаачлах

зорилгоор очих болсон. Сүүлийн жилүүдэд хөгжиж орнууд дотроо хөгжлөөр

дээр орнууд руугаа тааруу хөгжилтэй орноос хүн ам очих болсон

Push Factors

Ажлын байр хомс Улс төрийн хавчлага Өлсгөлөн ба ган гачиг Эрүүл мэнд боловсролын хүртээмжгүй байдал Байгалийн гамшиг Дайн Угсаа гарал ба нийгмийн

гарлаар ялгаварлагдах

Pull Factors

Ажлын байр Амьдралын таатай нөхцөл Улс төрийн ба шүтэх эрх чөлөө Боловсрол ба эрүүл мэндийн

нөхцөл байдал Таатай уур амьсгал Гэр бүлээ татах Дайн үймээнгүй амгалан орчин

Хөгжиж орнуудын өндөр мэдлэг боловсролтой иргэдийг хөгжингүй орнууд өөрийн оронд өндөр цалин хангамжаар авч ажиллуулах болсон үзэгдлийг “оюун ухааны шүүрэл” гэнэ.

20 р зуунд дэлхийн олон улс оронд хүн ам

хөдөөгөөсөө хот руу шилжих болсон. Энэ үзэгдлийг

“20 р зууны их нүүдэл” гэнэ.