Индекс-101058 Үнэ: 1000₮ · Яасан уужуу юм бэ Монгол хүний...

8
17 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН ЦАХИМ СОНИН 2017 он 2 дугаар сар Дугаар 2 /140/ www.altanchagnuur.mn “Алтан чагнуур” сонин 16 жилийн турш “Эрүүл мэнд-Эрхэм баялаг” гэсэн уриатайгаар уншигч танд тасралтгүй хүрч байна Индекс-101058 Үнэ: 1000₮ Энэ дугаарт Сониноо захиалан уншаарай! Рагчаагийн БЯМБАА Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъят ажилтан, Анагаах ухааны доктор (Ph.D), дэд профессор Говь-Алтай аймгийн Алтай сумын “Бунгийн гол”-д мэндэлсэн. Бага, дунд сургууль, АУДэС-ийн эмчилгээний ангийг 1973 онд төгссөн. Сумын хүний их эмчээс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга, Эрүүл мэнд, нийгэм хамгааллын яамны орлогч сайд, Эрүүл мэндийн яамны дэд сайд, “Монголэмимпекс” концерн ХК-ийн Ерөнхий захирал, Эрүүл мэндийн сайдын Зөвлөх гээд Эрүүл мэндийн салбарын бүх түвшинд ажиллажээ. Тэр томилогдсон ажил болгоныг өөд татаж явсан, удирдан зохион байгуулах авъяас мэдлэгтэй жинхэнэ шилдэг менежер хүн. Р.Бямбаа нь олон талын авъяастай, торгон мэдрэмжтэй эмч, сэтгүүлч хүн билээ. Ялангуяа түүний бичсэн “хөрөглөсөн найруулал”-ууд нь Эрүүл мэндийн сэтгүүл зүйн салбарт жин дарах томоохон бүтээлүүд болсон. Үүнд: “Гуугүй бурхад”, “Шидийн тунгийн шинжээчид”, “Шүтээн мину”, “Хужирт рашаан сувилал” (өнө өнөө хойч) номууд нь зүй ёсоор орно. НУТАГ, ИЖИЙ ХОЁРООРОО БАХАРХАХ ДУРТАЙ БИ... НОБЕЛИЙН ШАГНАЛТ (1912) АЛЛЭКСИС КАРРЭЛЬ ГҮЙЖӨҮ НУТГИЙН СОНИН САЙХНААС В ВИРҮСИЙН ЭСРЭГ ҮР ДҮН САЙТАЙ ШИНЭ ЭМ

Upload: others

Post on 17-Jul-2020

22 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Индекс-101058 Үнэ: 1000₮ · Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл.... гээд л хоолой мэдэн дуулмаар... Гэвч самсаа

17 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН ЦАХИМ СОНИН

2017 он 2 дугаар сар Дугаар 2 /140/ www.altanchagnuur.mn

“Алтан чагнуур” сонин16 жилийн турш “Эрүүл мэнд-Эрхэм

баялаг” гэсэн уриатайгаар уншигч танд тасралтгүй хүрч байна

Индекс-101058 Үнэ: 1000₮

Энэ дугаарт

Сониноо захиалан уншаарай!

Рагчаагийн БЯМБАА

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъят ажилтан, Анагаах ухааны доктор (Ph.D), дэд профессор

• Говь-Алтай аймгийн Алтай сумын “Бунгийн гол”-д мэндэлсэн.• Бага, дунд сургууль, АУДэС-ийн эмчилгээний ангийг 1973 онд төгссөн.

Сумын хүний их эмчээс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга, Эрүүл мэнд, нийгэм хамгааллын яамны орлогч сайд, Эрүүл мэндийн яамны дэд сайд, “Монголэмимпекс” концерн ХК-ийн Ерөнхий захирал, Эрүүл мэндийн сайдын Зөвлөх гээд Эрүүл мэндийн салбарын бүх түвшинд ажиллажээ.

Тэр томилогдсон ажил болгоныг өөд татаж явсан, удирдан зохион байгуулах авъяас мэдлэгтэй жинхэнэ шилдэг менежер хүн. Р.Бямбаа нь олон талын авъяастай, торгон мэдрэмжтэй эмч, сэтгүүлч хүн билээ. Ялангуяа түүний бичсэн “хөрөглөсөн найруулал”-ууд нь Эрүүл мэндийн сэтгүүл зүйн салбарт жин дарах томоохон бүтээлүүд болсон. Үүнд: “Гуугүй бурхад”, “Шидийн тунгийн шинжээчид”, “Шүтээн мину”, “Хужирт рашаан сувилал” (өнө өнөө хойч) номууд нь зүй ёсоор орно.

НУТАГ, ИЖИЙ ХОЁРООРОО БАХАРХАХ ДУРТАЙ БИ... НОБЕЛИЙН ШАГНАЛТ (1912)

АЛЛЭКСИС КАРРЭЛЬ

ГҮЙЖӨҮ НУТГИЙН СОНИН САЙХНААС

В ВИРҮСИЙН ЭСРЭГ ҮР ДҮН САЙТАЙ ШИНЭ ЭМ

Page 2: Индекс-101058 Үнэ: 1000₮ · Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл.... гээд л хоолой мэдэн дуулмаар... Гэвч самсаа

2...Түрүүч нь 1 дүгээр нүүрт

...Үргэлжлэл 3 дугаар нүүрт

Дугаар 2 /140/

НУТАГ, ИЖИЙ ХОЁРООРОО БАХАРХАХ ДУРТАЙ БИ..богд”-ын Их овоон дээр гараад тал тал тийшээ хараа билчээн зогсохуй:Ямар уудам юм бэ Монголын тал нутагЯасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл.... гээд л хоолой мэдэн дуулмаар... Гэвч самсаа шархирч, нулимас бүрхээд дуулахаасаа уйлах нь олонтой. Би харгиж яваа нь тэр юм байлгүй дээ. Хүрэн товон, Их овоон дээрээс нутаг минь дэлгээд тавьсан ном шиг харагддаг юм даа.-Таны нутаг Аж богд сайхан нутаг шүү. Би сайн мэдэх хүний л нэг . Олон сайхны дотроос онцолмоор, бүр бахархамаар зүйл байдаг шүү дээ. Таны бодлоор....-Бахархах зүйл олоон олон. Ээ, баян Алтай минь, манай нутаг чулууны орон л гэсэн үг. Аж нутгийн чулууны 70 орчим хувийг магнын чулуу, үлдэх 30 орчим хувийг тунамал, хувирмал чулуу эзэлдэг. “Болор цом”-ын эзэн эмч яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Чулууны магтаал” шүлгэнд:“Уулын минь хөх чулуу орсон юмыг нэрлэснээс Уулын минь хөх чулуу ороогүйг нэрлэх нь амархан. Юугаараа баян билээ түүгээрээ бахархана Юм юмны түрүүнд уулсынхаа чулууг магтана...” гэж байдагсан.Манай нутаг чулуугаар баян түүгээрээ бид бахархдаг.... Аж нутаг усан болор, утаат болорын нөөц хэмжээгээрээ улсад хамгийн их гэж тэмдэглэгдсэн газар. Замын хүн бууж мордсон газраасаа хөөрөгний чулуу аваад харьдаг юм шүү дээ. Таны хийморь л мэднэ.-Та Аж богдынхоо тухай хэдэн мөр хэлэхгүй өнгөрвөл алдас болно биз дээ. Тийм үү?-Тэгэлгүй яах вэ. Миний тоонотын оргил Аж богд далайн түвшнээс дээш 3802 метр өндөрт хөх дөлтэй сүмбэрлэж, зүүрмэглэх шиг...Хаяагаараа хөл суудлаа хучсан дөрвөн говьтойБүслүүрээрээ мал малын тансаг бэлчээртэйБүр дээхнээ, голын усны олон билчиртэйОройгоороо өдөр бүр шахам тэнгэрийн савслагатай... хаан аав шиг ханхайж л байдаг уул шүү дээ хө. Энэ уул бол элэнц, хуланц өвөг дээдсийг минь үдэж үлдсэн, нялхсыг минь угтан авч осгөж өндийлгөсөн газар шороо, миний азын цэнхэр уул, миний шүтээн Аж богд оо гэж л хэлнэ дээ.

-Багаар бодоход тоонот гэрээ барих хүн төрлөө гэж бурханаас өгсөн хувь тохомын чинээхэн газар шүү дээ. Ихээр бодоход хувь тавилан, аз заяа, хүсэл мөрөөдөл бүхэн нөгөө л тохомын чинээхэн газарт оршиж тэндээс эх орон минь эхэлж амьдралын минь өлзийтэй, дардан зам дурайж эхэлдэг шүү дээ.Миний тоонотыг ажваас нар зөв урдаасаа Сангасын хар, аранжин зэсийн өнгөөр улайран байдаг Бун хайрхан, Ямаат хоёр улаан гээд өлийж харах өндөр уулсаар хүрээлэгдсэн наран ээвэр налгар их хунхад оршдог, эргэн тойрондоо өвөлжөө, хаваржаатай сайхан нутаг. Тэг дунд нь Бунгийн гол, мөнгөн ус шиг мэлтэлзэж байдаг юм.Ардын уран зохиолч С.Эрдэнэ аль дөч гаран жилийн тэртээ “...Үүрээ орхин ниссэн шувуу билээ би. Тоонотдоо очиж үзье гэж нэгэнтээ шийдлээ. Тэр намар цагаар “Унасан газар угаасан усандаа” хүрч очлоо. Манай өвөлжөө олон жилийн өмнө орхигдсон учир шарилж өвс битүү ургаж тоонотын нөгөө чулууг олохын аргагүй болсон байлаа. Урьд нь ирж байсан бол ямар нэг баримжаа тэмдэг байхсан биз. Гутрах шиг боллоо гэж бичсэн байсансан. Эрдэнэ баавайн энэ улбаагаар би өөрийнхөө тоонотыг нэхэн санатал: Тоонотын минь цагаан гэрээс аргалын утаа суунаглан Тухтай сайхан хаваржаанаас минь төлийн дуу цангинана Хүйг минь дарсан хөх чулуунаас тос дааварлан Хөлөөрөө тамгалсан бүлээн бууцнаас минь уур савсана.... гэсэн дөрвөн мөр бууж байна аа.Тэгэхээр миний тоонот буух буудалтай, бууц хэвтэртэй, айл нь малаа хотолуулсан, аянчин гийчид өнжин хонон саатсан тэр л янзаараа байгаад нь баясаж суунаа.-Та нутагаа их санадаг уу?-Нас ахих тусам нутгаа их санадаг болох юм. Үе үе зүүдлэхийг нь яана.Аав ээж хоёроос минь хойш нутаг нуга, уул ус нь оролдог бололтой.Залуу насанд тэр бүр нутаг зориод байдаггүйсэн. Одоо болж л өгвөл жилдээ нэг нутагтаа очиж хийморио сэргээж, сэтгэлийн тамир авахыг хичээдэг боллоо. Манайхыг зэргэлдээ нутгийнхан Ажийнхан л гэх. “Аж

Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны Бүтээлийн чуулганы 9 боть, Улс төрч Анагаах ухааны нэртэй нийтлэлч доктор Г.Зуунай агсны “Аваатай өгөөтэй хорвоо”, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт малын их эмч Л.Пэрэнлэй гуайн “Эсийн биотехнологийн өгөөж” 1 боть номыг тус тус баринтаглан, 100 гаруй номонд өмнөтгөл, уялага үг бичжээ. “Бурам шиг урам” гээд түүний сэтгүүл зүйд оруулсан хувь нэмрийг тоочоод барахгүй ээ... Р.Бямбаа нь улсад ажилласан нийт жилийнхээ гуравны нэгийг Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргаар, бас гуравны нэг шахмыг Улсын эм хангамжийн салбарт буюу “Монголэмимпекс” концернийн ерөнхий захирлаар ажиллахдаа “эмийн Бямбаа” гэж мэргэжлээрээ овоглох хүртлээ тасралтгүй 12 жил амжилттай, үр бүтээлтэй ажиллажээ.Түүнтэй хэсэг хором ярилцсанаа тантай хуваалцая.-Хүмүүний төрлийг олно оо гэдгийг та юу гэж ойлгодог вэ?-Дэлхий хэмээх энэ цэнхэр гариг дээр хүмүүний төрлийг олно гэдэг “Хөх зүүний үзүүрээс нь бариад сүвэгч дээр нь атга шар будаа асгахад ганц нь торж үлдэхтэй адил” гэж бурхан багш айлдсан байдаг биз дээ.-Таны тухайд бол?-Би хүмүүний ийм хувь заяагаар XVII жарны шороон үхэр жилийн хаврын шинэдээр “Аж богд”-ын нурууны зүүн суган дороос тамир муутайхан бургилах атлаа тасардаггүй, эргээсээ хальдаггүй урсаж л байдаг тэгээд бүр холоо урсаад говь орох нь уу даа гэтэл харзалж урссан чигээрээ хөрсөндөө шургачихдаг Бунгийн голын зүүн “Завсрын буудал” дээр хонгондоо хөх хоргол наадуулсан хөөрхий нэгэн улаан амьтан ирсэн гэдэг. Энэ бол миний тоонот. Ээж минь бас л энэ буудал дээр мэндэлсэн гээд бодох бүрдээ би огшиноо. Буянтай ээжийнхээ мөөм, монгол хонины сүүл хоёрыг хөхөж өссөний хүчээр эрхтэн бүтэн, энэ бие тэгш, эрүүл саруул өсөж торьнин, төрсөн гэрийнхээ буурийг эргэх сэтгэлтэй эр хүн явна гээд л нутаг, ижий хоёроороо бахархах дуртай.-Тоонотоо хүмүүс янз бүрээр л ярих юм. Ер нь тоонот гэдэг маань юусан билээ?

-Ярилцаад суужээ байхад та нутагтаа дэндүү хайртай хүн юм аа. Аж сайхан нутагтаа та ер нь юу хийсэн хүн бэ?-Их сургуулиа дүүргээд шинэхэн эмч Алтай сумынхаа их эмчийн салбарт 1973-1975 онд хоёр жил ажиллаж эмнэлгийн хүүхнүүд голдуу бид үндсэн үүргийнхээ зэрэгцээ хоёр нарны хоороонд барилгачин шиг ажиллаж он дамнуулан 15 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулж билээ. Сум нэгдлийн хөрөнгө оруулалт тус дэмийг мартаж болохгүй. 1975 онд юм даг. Аймгийн бүх сумдын эмч нар манайд цугларч “Үзүүлэх сургууль” гэсэн нүсэр ажил зохион байгуулан 2 жилд хийсэн ажлаа бид тайлагнаж байсан санагдана. Тэгээд л төрийн захиргааны албанд шилжсэн дээ.Одоо насны эцэст санаж сарвайж явдаг нутаг нуга, зон олондоо зориулж мэдлэг оюунаа чилээн байж “Унасан газрын шороо нь алт, Угаасан ус нь рашаан” хэмээн сүслэн дээдлэн шүтэж бичсэн “Аж богд нутгийн газар, усны нэрийн хэлхээ”, “Аж нутгийнханы удам ургийн товчоо” гэсэн хоёр боть ном туурвиж сууна. Энэ хоёр ном бол манай сумын айл өрх бүрийн хойморын авдарт нь судар мэт баринтиглагдсан өв соёлын өмч, бурхан лугаа дээдлэх шүтээн нь байж хадгалагдах учиртай юм. Аж нутгийн олон түмний минь сүжиг мэдтүгэй.-Та захиргаадсан хэвээрээ л байнаа даа. Асууж лавлах юм бас байгаад байдаг.-Чи аль тэр Бигэрийн хүн атлаа миний зараалаар холын хол миний Алтай суманд арав шахам жил эмчээр ажилласан багагүй түүх бий. Хязгаар нутаг нугын минь ахан дүүс, ард түмний эрүүл энхийн төлөө уух цайгаа хөргөж, унтах нойроо хугаслан манай нутагт тод мөрөө үлдээжээ. Одоо манай сумын ард түмэн мартаагүй байна билээ Пүүжээ минь чамайг. Тэгээд ч бас нутагтаа цөөн жил ажилласан миний өр төлөөсийг нөхөж хааж өгсөн өөр чинь энэ далимд гүн талархаж явдагаа дахин нэг илэрхийлье.-Асуу даа асуу Пүүжээ минь. Манай нутгийг чи дэндүү сайн мэднэ дээ.-Тиймээ тийм. Намар оройн хонгор өдрүүд налайгаад л, агь гангийн тансаг үнэр тээсэн талын салхи сэвэлзээд л, таана идсэн тарган тэмээд салхи сөрөн заг бударганы толгой сэрмэж хазангаа усанд хөврөөд л тэртээ Зөөлөнгийн бэлийн өвөлжөөнд хулангийн сүрэг

Зүүн гар талаас: Гавьяат багш Б.Дагданбазар, Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан Р.Бямбаа, Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан Т.Батсүх, Доктор, дэд профессор С.Бадамжав нар (2016 он)

Page 3: Индекс-101058 Үнэ: 1000₮ · Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл.... гээд л хоолой мэдэн дуулмаар... Гэвч самсаа

3 Дугаар 2 /140/

билчээрлэн ганц нэгээрээ сүүдэр бараадан ялаархаж толгой хаялан зогсох нь хүртэл сэтгэлээс бүр гардаггүй юм. Алтай нутаг ч мөн сайхан даа.-Би бас тань шиг Алтайгаа санаж байна шүү. Ажийнхаа намрын тухай хэдэн үг хэлчихвэл би бас баярлах нь байна шүү-Ажийхан намартаа хавцал хөндийнүүддээ буугаад налгар сайхан намаржаануудаа уруудаад хэд хэдэн удаа буурь сэлгэнэ. Малынхаа тарга хүчийг нь чамбайруулж байгаа нь тэрээ. Эхний буудлуудаар буухад урьд хойд оройгоор үүл сууж будраад байх атлаа, хөндийдөө гэр шиг дулаахан байдагсан. Ингэж хэлэхээр олон хүмүүс ойлгохгүй л байх, аргагүй л дээ очиж үзээгүй хүмүүс арга байж уу.Гэтэл асга нурж чулуу шаргиж, янгир тургилах дуунаар гэрийн хоймроос тооноороо харахад урьд оройгоор давж яваа янгирууд тэнгэрт зураг шиг нүд хужирлана. Яг л Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол”-ыг санагдуулна. Тос даасан шаргал намараа гэж сайхан даа.-Алтай сайхан нутагтаа Ажийн цэнхэр нуруунд яваад очсон юм шиг л санагдлаа. Одоо асуултынхаа сэдвийг арай жоохон өөрчилбөл та зөвшөөрөх үү?-Бололгүй яахав.-Та Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргаар удсан даа.-Тийм ээ, сунайсан гурван таван жил газрын дарга гэдэг алба залгуулсан. Удсандаа гэсэн болохоор чинь удсан тухайгаа хэдэн үг хэлье. 1980 аад оны дундуур шиг санагдаж байна. Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Д.Ням-Осор гуай удирдах ажилтнуудын зөвлөгөөний илтгэлд “Говь-Алтай аймгийн ЭХГ-ын дарга Р.Бямбаа, Завхан аймгийн ЭХГазрын дарга Оросоо нар жилийн 365 хоногийн 120-130 хоногийг мал төл, хөдөө аж ахуйн ажил гээд үндсэн ажлаасаа зугтаадаг, өөрт нь сонирхолтой байдаг ч байж магадгүй. Ийм дарга нарыг хүний дарга гэх үү, малын дарга гэх үү. Энэ хоёроос дутуугүй тийм дарга нар бас олон байна” гээд л бут авч байж билээ.Газрын дарга гэсэн албаа өгье, зүгээр л эмч эсвэл Анагаахын сургуульд багш болгоно уу гэсэн хүсэлт гаргасан боловч шийдэж өгөлгүй байсаар нэг мэдэхэд арван таван жил болсон. Ёстой л удсан даа.-Аймгийн Эрүүлийг хамгаалах газрын нүүр царай ямар байсан болоо-Бүтэн 15 жил “мануухай” нь байсан юм болохоор сайн муу алийг тэр гэхэв. Тоймлож хэдэн үг хэлбэл: Эрдэнэ, Чандмана, Халиун, Дэлгэр, Дарви, Хөхморьт гээд 10 сумын 15 ортой эмнэлгийн барилгын хоёроос бусад, 16 сумын эмнэлгийн дэргэд ХАА-н нэгдлүүдийн хөрөнгөөр эхчүүдийн амрах байр, 30 ортой халдвартын эмнэлэг, 160 ортой нэгдсэн эмнэлгийн барилгуудын захиалагч нь хариуцаж бүгдийг ашиглалтанд оруулж байлаа. Нэгдсэн эмнэлгийн 160 ортой барилга дээр 10 жил “зогссон” гээд боддоо.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, эмнэлгүүдийн дуудлагын

машинуудын парк ашиглалт сайн байсан юм шүү. Нэгдсэн эмнэлэгт алсын дуудлаганд гэхэд “аахилсан” УАЗ-469 зургаан машин өдөр шөнөгүй давхиад байхад дуудлага барагдахгүй л байсан гэхээр одоогийн залуу эмч нар ойлгохгүй байхаа. Үзлэг шинжилгээ ариутгал цэвэрлэгээний тусгай төхөөрөмжтэй 4-5 сайхан машин явдаг байсан.Эх нялхсын өвчлөл, эндэгдэл, арьс өнгө халдвартын өвчлөлийг бууруулахад салбарын хамт олны шаргуу хөдөлмөрийн үр дүн, аймгийн намын хороо, захиргаа, ХАА-н нэгдлүүдийн дэмжлэг туслалцааны үр дүнд их амжилтанд хүрсэн юм шүү. Хамуу, тэмбүү үндсэндээ устаж хүн ард эрүүлжиж эх нялхсын өвчлөл эндэгдэл тогтмол буурч, хэд хэдэн ч удаа эхийн эндэгдэлгүй аймагт шалгарч олон ч удаа байр суурь эзлэн шагнуулж явсан удаатай гээд яриад байвал уншигчидаа чилээх бизээ. Одоо болъёо Пүрэвдорж минь.-Асуухгүй өнгөрч болохгүй нэг чухал асуулт байна. Та тэр их ажлын хажуугаар орон нутагт яаж амжин докторын зэрэг хамгаалсан бэ?Эх нялхсын өвчлөл эндэгдлийг бууруулах ажил нь миний үндсэн зорилт, энэ ажилд их хөдөлмөр зарцуулсан шүү. Олон хүмүүсийн сэтгэл оюуны тамир тэнд шингэсэн.Энэ нөхөр эхчүүдийн амрах байраар хамгаалсан гэж ярьж бичдэг хүмүүс ч байдаг л юм. Тэр амрах байр чинь зөвхөн нэг л асуудал нь шүү дээ. Цаана нь эх нялхасын өвчлөл эндэгдлийн том асуудал байсан, тэдгээрийг судалсап статистик боловсруулалт нь тун дажгүй гэж эрдэмтэд үнэлсэн байдаг.Монголын эх хүүхдийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эчнээ аспирантаар суралцаж “Хөдөөгийн хүн амд үзүүлэх эх барих тусламжийн зарим асуудлууд” (Говь-Алтай аймгийн жишээн дээр) сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, одоо 30 жил өнгөрчээ. Тэр үедээ намайг хөдөөгөөс анх удаа эрдмийн зэрэг хамгаалсан хүн гэж тэмдэглэж бичдэг л байлаа.-Та чинь эмч хүн байтлаа яаж яваад энэ эм рүү орчихдог байна аа?Энэ их учир начиртай сонин түүх л дээ улс төрийн түшмэдүүдийн “харшил” нь хөдлөөд нэг өглөө бүх яамдын дэд сайд нарыг... захирал болгоод нэрийг нь өөрчилчихсөн юмдаг. Ажил үүрэг алба нь хэвээрээ л хоцорсон, би хийдгээ хийгээд явж байв.Би чинь Алтай сумын аптекаас эхлээд аймгийн эмийн сангуудын удирдах конторыг (ЭСУК) 15 жил удирдан, хамтарч ажиллан багагүй мэдлэг хуримтлуулсан бас яаманд эрхлэх ажлынхаа хүрээнд Улсын эм хангамжийн асуудлын сайн муу бүхэнтэй хутгалдсан хүн. Тэгэж явтал А.Ламжав гэдэг эмийн доктор нэг хүн Английн нэг (Wellcome) эмийн пүүсийн төлөөлөгчөөр чи ажиллаач ногооноор их цалинтай гэж хатгаад болдоггүй. П.Нямдаваа сайдад хэлэлтэй биш айгаад хоёр cap өнгөрлөө нөгөө санал ирээд л байдаг.Авдаг цалин хэд билээ, нөгөө өгөх цалин хэд билээ, тэгээд зүрх гаргаж байгаад л

сайддаа нүүрээр биш орой шөнөөр өөр нэг ярих далим гарахаар нь утсаар бураад хаячихав.Бид хоёрын хооронд халуун л юм боловоо. Би буруудсанаа мэдэж нөгөө асуудал таг чиг намдаваа.-Тэгээд нөгөө ногооноор цалин авдаг ажил будаа юу?-Будаа бололгүй яахав. Мартаад бараг хоёр cap шахам болж байтал нэг өдөр сайд дуудаж, за чиний санаа зөв юм шиг байна. Чи тэр нөгөө мундаг ажилдаа явдаа яв гэж дуртай дургүйн дундуур хариу өгөөд оны эцэс болох гэж байна. Тайлан дүн бангаа гаргаад шинэ он гарахын өмнө данс тооцоогоо дуусгаад явдаа.Харин Англи хэл түргэн шамдаарай гэсэн хариу өгдөг юм байна. Дэмий нөгөө хав нохой саранд хуцав гэдэг шиг юм болчихов уу даа гэсэн юм бодогдож байна шүү одоо болилоо гэлтэй биш яахав.-Асуудал их сонирхолтой болж байна шүү. Цааш нь ...-Ёстой л сонирхолтой юм болов.Төрийн яаман дотор хав дөрвөлжин явсан хүн чинь гудамжинд ганцаараа хэн ч биш боллоо. Английн эмүүдийг Монголд сурталчилж зах зухаас нь улсын бүртгэлд бүртгүүлж, улсын эмийн гадаад импортоор ирүүлэх л үндсэн ажилтай юм байжээ. За ёстой Англи хэлгүй бол хөлгүй гэдэг нь боллоо доо. Хоёр cap өдөр шөнөгүй л өөртэйгөө байлдав. Толь бичгээр эмийн заавар орчуулах л гэж нухлаа явж өгдөггүй шүү. Бичих ярих бол бүр ярилтгүй. Нэг мэдэхэд 2 cap өнгөрчээ.Москвад СНГ-ийн орнуудын семинарт оролцсон Английн нөгөө компанийн төлөөлөгчид бид 7 хоног Орос хэл дээр хичээн сургалт хийлээ. Ингээд Орос хэл дээр хийгээд байвал энэ ажлаа дөнгөмөөр ч юм шиг...Сургалт семинар дуусаад маргааш орой нь буцахаар Шерметев онгоцны буудал дээр очоод бүртгэл хийлгээд явах зааланд ортол хашир П.Нямдаваа сайд Женевт ДЭМБ-ийн хуралдаа оролцчихоод буцаж ирж явна гээд уулзалдлаа. Нэг онгоцонд хамт суугаад шөнөжин нисээд өглөө Буянт-Ухаад газардлаа. Сайд буугаад, за чи нөгөөдөр өглөө 900 цагт ирээрэй гэж үүрэгдэв ээ. Хоёр хоноод Сайд дээр өглөө очлоо.Тэгсэн чинь жуумалзаад л, кофе цай бусдаар дайлаад нэг л бишээ. За чи намайг яаж хаяад ямар ажилд очсон билээ. Сайхан байгаа биз. Одоо ч овоол мяраалах тийшээ, жаргаж байгаа юм байна. Эм, эм гээд л чи юу гээд байлаа. Одоо тэр жинхэнэ эм рүүгээ явж “Монголэмимпэкс”-дээ очиж захиралаар нь ажиллах болж дээ. Томилолтоо хэзээ авах вэ? гэдэг байгаа даа.-“Монголэмимпикс” гэдэг чинь хуучнаар Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газар биздээ. Том дарга захирал нь болно гэсэн үг үү?-Тэгэлгүй яахав. ХК-ийн ерөнхий захирал л даа. Би янз янзаар бултсан ч бүтсэнгүй. Сайд хоёр хоногийн дараа очиж ажилд чинь томилж хүлээлцүүлнэ гэдэг юм даа. Нөгөө үг салхи хуй шиг тархав. Эмзүйчид бид эмзүйч л даргатай байх ёстой гэнэ. Буусан сайд, тэгээд ч эмч хүн бид зөвшөөрөхгүй жагсана, сууна

гэсэн шуугиан газар авав бололтой. Дараа өглөө нь П.Нямдаваа сайд Тэргүүн дэд сайд Г.Дашзэгвэ багш хоёр ирж хамт олны өргөн цуглаан дээр намайг танилцуулаад сайдын тушаал уншаад үг хэлэх гээд өндөлзөөд байгаа нөхдийн урьдаас “Эм зүйч Д.Ням-Осор гуай 13 жил яамны сайдаар ажиллаж, ямар их амжилт бүтээсэнийг та бид бэлхэнээ мэдсэн бас мартаагүй. Тэгвэл энэ эмч нөхөр болбол гээд л хоёр сайд ар араасаа намайг жаал төвийлгөж өгөөд эмч хүн эмзүйчээр ажиллаж болохгүй гэж хэн мэдээд байгаа юм бэ” гэж нөхдийн амыг таглаж өгөөд амжилт хүсье гээд хоёр сайд гүйх нь холгүй гараад явчихсан. Ингэж л энэ эм хангамж гэдэг айлын босгоор орсон юм шүү дээ.-Зах зээлийн ороо бусгаа тэр цагт тэгээд Монголэмимпэкс гэдэг том айлыг та бүтэн 12 жил “атгасан” гэдэг. Амар хэцүү хоёрын аль нь илүү байсан бол?-Амархан юм гэж юу байхав.1993 оны 2-р сард “Монголэмимпэкс” концерний Ерөнхий захирлаар томилогдож байх үед балансаар 310,7 сая төгрөгийн нийт хөрөнгөтэй, гадаад дотоодын пүүс, компаниудад төлөх 282,1 сая төгрөгийн өр, банкны хугацаа хэтэрсэн 270,0 сая төгрөгийн зээл, ОХУ-д төлөх 2,4 сая ам.долларын гадаад өртэй байгууллага хүлээн авч байсан бол 12 жилийн дараа буюу 2005 онд “Монголэмимпекс” концерний Ерөнхий захирлын албыг хүлээлгэж өгөх үед балансаар 1,3 тэрбум төгрөгийн үндсэн, 4,0 тэрбум төгрөгийн эргэлтийн, бүгд 5,3 тэрбум төгрөгийн хөрөнгтэйгөөр буюу анх энэ байгуулгыг хүлээж авч байсан үетэй харьцуулахад нийт хөрөнгийн хэмжээг 17 дахин өсгөж, гадаад дотоодод ямар ч өр төлбөргүй, дансандаа 275,3 сая төгрөгтэйгөөр хүлээлгэн өгч байв шүү дээ.-Та ийм их ор зээлийг яаж ямар замаар хэдий хугацаанд барагдуулсан бэ?-П.Нямдаваа сайд энэ их өр зээлийг л арилгасан байх ёстой. Өөр юм чамаас шаардахгүй гэж сайдын зөвлөл дээр үүрэг болгосон болохоор чармайсан л даа. Ёстой нөгөө л хулгайлаагүй, хууль зөрчөөгүй гэдэг шиг хамт олон эмзүйн хэдэн хүүхнүүдийн минь нүүрийн буян, мэдлэг мэдрэмжийн хүчээр хивс, савхин цамц зэргийн бараа солилцоо, үндсэн ажил бас бус аргаар 2,8 жилийн дотор нөгөө өр зээлийг барагдуулсан тухайгаа сайддаа илтгэх хуудасаар илтгэхэд сарын дараа “Алтангадас” одонгоор шагнаж билээ.-“Монголэмимпэкс” төрийн өмчит компанийн хувьд хир том айл байсан бэ? эсвэл...-“Монголэмимпэкс” концерний Ерөнхий захиралаар 12 жил ажиллах хугацаандаа гадаадын 10 гаруй орны 2 гаруй пүүс компаниудаас жил бүр 2,5-3,0 тэрбум төгрөгийн эм бараа импортлож, 3,0-5,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсын хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн 50,0-60,0 хувийг хангаж байгууллагын, хүн амын орлогын, гааль, худалдааны, Төрийн өмчийн хорооноос тогтоож өгсөн ашигт ажиллагааны даалгаварыг тогтмол биелүүлж “Монголэмимпэкс”

Page 4: Индекс-101058 Үнэ: 1000₮ · Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл.... гээд л хоолой мэдэн дуулмаар... Гэвч самсаа

4

АЛДАРТАН

НОБЕЛИЙН ШАГНАЛТ (1914)

РОБЕРТ БАРАНИРоберт Барани /1876-1936/ Вена хотноо төрөв. Зургаан хүүхэдтэй айлын том бөгөөд аав нь аж ахуйгаа хөтөлж, харин Прагийн нэртэй эрдэмтний охин болох ээж нь хүүхдүүддээ гэр бүлийн хүмүүжил олгож байлаа.

Багадаа сүрьеэгээр өвчилж, хоёр хөл нь тун муу хөдөлдөг байв. Өвдгөөрөө бараг нугардаггүй шахам байсан ч Барани хүчээр дасгал хийнэ. Ингэснээр уулын дугуйн спортоор хичээллэж, талбайн теннис тоглодог болсон байна. Тэр ч бүү хэл их сургуульд биеийн тамирын хичээл дээр жинхэнэ гялалздаг оюутан байсан гэдэг. Тэр эмч болохоор эрт шийдэв.

Энд өвчин нөлөөлсөн эсэхийг бүү мэд. Ямартаа ч Венийн их сургуулийн анагаахын факультетийг 1900 онд төгсч Германы сэтгэл-мэдрэлийн эмнэлэгт профессор Краспэлины удирдлага дор ажиллаж эхэлсэн байна. Энд олон арван эмч нарын хамт тэнцвэрийн аппаратын эрүүл,

эмгэг үйлийг судлан гайхалтай үр дүнд хүрсэн бөгөөд янз бүрийн онол дэвшүүлж үүнийхээ төлөө 1914 онд Нобелийн шагнал хүртэв.

Гэвч шагналаа авч чадсангүй. Тэрбээр болж байсан энэ үед Австрийн армийн хээрийн эмнэлэгт мэс засалчаар ажиллаж байгаад оросуудад олзлогдон хорих ангид хоригдож байсан юм.

1916 онд Швэдийн Ханхүү Карлын дэмжлэгтэйгээр суллагдав. Швэдийн хааны гараас Нобелийн шагналаа авч Венад эргэж ирсэн боловч хамтран зүтгэгчид нь бусад эрдэмтдэд бүрэн бус мэдээлэл өгч байсан хэмээн хүчтэй шүүмжлэлээр угтсан тул явж, Упсала дахь их сургуульд очиж амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл ажилласан билээ.

Тэрбээр хэрх өвчний тухай асар их судалгаа хийж олон ч ном бичив. Түүний эхнэрийг Ида Фэлицитас Бэргер гэдэг байв. Хоёр хүү, нэг охинтой байлаа.

Дугаар 2 /140/

концернийг жил бүр 45,5-аас 142,2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллуулж байв.-Шинээр шинэ сонин ажил бүтээн байгуулалт олныг хийсэн биз дээ?-Хөдөө орон нутагт тарилгын шингэн эмийн хангамжийг нэмэгдүүлэх, компанийн эдийн засгийн чадамжийг сайжруулах зорилгоор 8 нэрийн, тарилгын шингэн эмийн стандартыг батлуулж, ОХУ-аас 33,3 сая төгрөгийн тоног төхөөрөмж оруулж, 2002-2004 онуудад Сүхбаатар, Завханаас бусад аймагт тарилгын шингэн эм бэлтгэх цехийг угсран суурилуулж, жилдээ 90,1-100,5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, хэрэглэгчид, хөдөөгийнхөний талархалыг хүлээж явлаа.-Сайшаал шагнал ч олныг хүртсэн байлгүй дээ.-Засгийн газар, МҮХАҮТанхимаас хамтран дүгнэдэг ТОП-100 аж ахуйн нэгжээр “Монголэмимпэкс” концерн нь 2002, 2003, 2004 онуудад дараалан шалгарч, санхүү аж ахуйн үйл ажиллагаандаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг анх удаа нэвтрүүлж Сангийн сайдын батламж гэрчилгээ авснаас гадна Санхүү эдийн засгийн яам, Үндэсний татварын газраас олгодог “Найдвартай татвар төлөгч”, “Гаалийн итгэл хүлээсэн аж ахуйн нэгж”-ээр мөн шалгарч “Ногоон гэрлээр үйлчлүүлэх эрхтэй

байгууллага” байсан зэрэг нь миний хувьд ТӨҮҮГазрын удирдлага зохион байгуулултыг оновчтой хийж, санхүү эдийн засгийн хувьд бэхжүүлж, улсын өмнө хүлээсэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн үүргээ сайн биелүүлж байсны илэрхийлэл болсон биз ээ.-Та чинь яахаараа “Банк санхүүгийн тэргүүн” болдог байна аа-2000 онд анх санхүү аж ахуйн үйл ажиллагаандаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг анх нэвтрүүлсэн улсын 10 аж ахуйн нэгжид “Монголэмимпэкс” маань багтсэн. Сангийн сайдын батламж гэрчилгээ, авч байсан. Бид нарын дээрхи 10 газрын захирлуудад Сангийн яамны дээд шагнал “Банк санхүүгийн тэргүүн” гэдэг одон шиг сайхан тэмдэгээр шагнуулж байсан. Надаас өөр “Банк санхүү”-гийн тэргүүн шагнуулсан эмч хүн бараг байхгүй л болов уу. Би түүнийг энгэртээ зүүх их дуртай шүү дээ хө .-Танаас асуух юм ч бас их байна.Та яам тамгын талаар бас хоёр гурван асуултанд хариулахгүй юу?-Хүүе, хүүе Пүүжээ минь хоёр гурав байтугай хорь гучин асуултанд хариу өгсөн ч болно. Аливаа юм хэмжээтэй.Бид хоёрын ярилцлага дэндүү их, урт болоод байх шиг байна. Яаманд ажилласан ороо бусгаа “Цаг цагийн салхи”-иар хоёулаа хожим жич ярилцлага хийе л дээ.

-Таны “Хужирт рашаан сувилал” (өнө өнөө хойч) ном бас л уншуургатай шүү дээ. Тэндээс ёстой л 2-3 асуултанд хариу өгөхгүй юу?-Ярилцлага чинь урт болж байна хө, нөхдөд зай үлдээе. Би чиний асуултгүйгээр хэдэн үг хэлье. Би хөдөө гадаагүй 34 жил тэнэсэн мөртлөө Хужиртад очиж үзээгүй байсан байвал чи үнэмшихүү. Яагаад ч юм бүү мэд. Зам дайрдаггүй л байсан юм болов уу даа. Тэгээд 2007 онд огт танихгүй хэдэн залуучуудын хүсэлтээр Хужирт рашаан сувиллын хувьчлалын төсөлд оролцож, Хужиртад анх очиж үзэж билээ.Хужирт рашаан сувилал гэдэг бол монгол түмэнд өгсөн бурханы хишиг юм шүү дээ. Нэг дор халуун рашаан шавар хоёр зэрэгцэн байх нь ховор л доо. Өмч хувьчилалын шуурган жилүүдэд Хужирт маань “балгас” болдогийн даваан дээр аврагдаж одоо Улсын шилдэг аж ахуйн нэгжид багтжээ.Чиний асуугаад байгаа номон дотроос би гурван зүйлийг олсон юм. Хужиртын тунгалаг халуун рашаан нь “ХӨХ СУВД”, ширхэггүй наанги шаварт нь “ХАРСУВД” гэсэн нэр өгсөн маань өнөөдөр бренд болжээ. “Анчин Шунхлайн домог оршвой” өгүүлэл, “Хужиртын гурван сувд” (Ч.Сангидоржийн хөгжим) дуутай үлдэх шив дээ. Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно гэсэн уриатай ажилсаг найрсаг Хужирт рашаан

сувилалын хамт олондоо машидын эхээр баярласан гялааснаа илэрхийлж ашидын ерөөл өргөе.-Ярилцлгынхаа tөсгөлд яав ч асуухгүй өнгөрч болохгүй нэгэн том сэдэв үлдчихлээ та өнөөдөр нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн том нийтлэлч бас шүлэг дууныхаа CD гаргаж хэд хэдэн номоо хэвлэхэд бэлэн болгосон хүн. Энэ том сэдвийг цөөн үгээр илэрхийл гэвэл юу хэлэхсэн бол?-Том нь ч юу байх вэ бидний үеийнхэн чинь багаасаа уран зохиол уншиж хүмүүжиж ирснийг чи мэднэ амьдралын алтан шар замд сажилж явхад сэтгэлийн утас хөндөж, уулга алдуулам олон олон зүйлтэй таардаг биз дээ. Энэ бүхэн чинь бүр хожуу 2003 оноос хойш үзэг цаас нийлүүлэхэд өөрийн эрхгүй хүргэсэн дээ. Миний сул адуу шиг чөлөөтэй байж, хэнээр ч албадуулалгүй дуртай цагтаа хийдэг ганц ажил маань энэ болоод байна шүү. Олон сайхан нөхдийн тухай бичиж, бас шүлэг тэрлэж, түүнээрээ омогшиж явах шиг сайхан зүйл хаа байхав. Харин энэ номын хаа нэгтээ газар зай олдвол “Борви бохис хийх завгүй, бор ажилтай явсан ижий”-гээ нэг шигтгэе гэж бодоод байна шүү хө.Таньд баярлалаа.

Эмч зохиолч, сэтгүүлч, Анагаах ухааны доктор дэд профессор

Г.Пүрэвдорж

Page 5: Индекс-101058 Үнэ: 1000₮ · Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл.... гээд л хоолой мэдэн дуулмаар... Гэвч самсаа

5

Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчиний 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно.

Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу.Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.

УРАН ЗОХИОЛ

Хүн танаа

Ээжийн тухай шүлэг

Бодол

Өвлийн хувцас

Яруу найрагч Р.Чойном Бор зүрхний минь алтан ураг болж

Бодлын хүйгээр холбоотой төрөхНадаас хойчийн хүн танааНайрагчийн эрхээр хэлэх үг байна.

Амьдрах өдрүүд чинь ямар байхыгАлсаас би зөгнөж чадахгүй чЭгэл шүлэгчийн амссан зовлонгоосЭрхбиш хагас нь үлдэж магадгүй.

Насандаа миний үзээгүй жаргалаарНаадан тоглох азтай ч гэлээУлиг болсон өнөөх л гачигдалУлан доороос чинь ургаж мэднэ.

Гэрэл байваас сүүдэр байдгийн хуулиарГэнэхэн жаргал зовж болдог дуулиарГэр бүл хийгээд сэтгэлийн уйтгарГэтлэх аргагүй тулгарч ч мэднэ.

Атрын цэцэг мэт идэр насандАлтан зөгий мэт сархаданд хөлчөөдАнхны уналтыг гэтлэхэд бэрхАймшигт өдөр ч ирж мэднэ.

Сартай нартай энэ хорвоо дээрСармагчин биш хүн гэгдэж явахадСанаа зүүдэнд ч багтаа нь үгүйСайн саар учрал алийг тэр гэх вэ.

Хойчийн хүн чи тэр бүхэндХотойлгүй бат зогсооройДайсны довтолгоог өнгөрөөсөн цайз шигДархан баатар чийрэг байгаарай.

Хоёр байтугай хорин хөлтэй байлаа чХорвоод хүн бүдрэх үе байдаг юм.Хойно нь хичээвэл далавчгүй ч гэлээХолхи өндөрт нисэх өдөр байдаг юм.

Уйлан хайлан хагацах өдөр байхадУяран баясан учрах өдөр байдаг юм.Өнчин ганцаараа бүртийх өдөр байхадӨнөр олуулаа бүжиглэх өдөр бас бий.

Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхадОрчлон даяар ерөөлгөх өдөр ирдэг юм.Ор дэрэнд ёолон хэвтэх өдөр байхадОлны манлайд дуулан алхах өдөр бас бий.

Буу тулгуулаад бор гэрээ нэгжүүлээдБуруут болон туугдаж гарах өдөр байхадЗалагдаж ирэх харь орны элчин мэтЗасгийн тэргээр хүргүүлж ирэх өдөр бий.

Энэ учраас дүү минь хүү минь чиЭлдэвт бат ажиршгүй зогсох хэрэгтэй.Бүдэрвэл босож алдвал оножБүрэн төгс ялж явах хэрэгтэй.

Харин хэний хүү хэн ч төрсөн нэг өдөр байхадХариуд нь хэзээ хаа боловч, үхэх нэгэн өдөр зайлшгүй.Үүний учир надаас хойших Хүн таҮр бүтээлтэй зөв жаргаж амьдраарай !

Галбын салхинд элэнхэн Ганихран сүүмэлзэх толгод Газар тэнгэрийг тэлэнхэн Гангаран сүүтэлзэх зэрэглээ

Санаа шүүрс алданхан Сайхан амраг гэгэлзэх шиг Цэвэрхэн чөлөөт салхин Цэлгэрхэн цэнхэр тал мину.

Анх л багын насаа Амрагийн зөөлөн шивнээ Архаг тортог суугаагүй Алсын тухай мөрөөдөл

Сархдын хор шингээгүй Санаа амархан хайр Бодлын хар санаагүй Ботго шиг торомгор үе.

Ээжийнхээ идэр насан Энэ бүхнээ орхисон Эртний туульсын өлгий Ээрэм цайдам тал мину!

Алсын холоос чинийхээ Алтанхан зэрэглээг ширтнэм Асар тагт шиг сүмбэрлэх Борхон толгодоо зүүдэлнэм.

Яст мэлхийн зоо шиг Ялтсан хуягтай гүвээн дээр Салхидсан ганц тэмээ Салж нийлэн сүүмэлзнэм.

Элсэн сайрт замхардаг Эрэг нь үгүй горхин Эрчлээд хаясан утас шиг Эвхэрч хөврөн гялалзнам.

Говийн борхон дэрс Горхийн хөвөөнд сүүмийнэм Гоёхон амрагийн минь мөр Дэрсэн дунд замхарчээ.

Орчлонг анх амсуулсан Онгон багын Дууяа минь Онгосон улаан алчуурыг чинь Одоо болтол харсангүй л.

Хажууханд маань үүрссэн Хазаарт морины дуутай цуг Арван зургаатын минь инээд Арвин талдаа замхарчээ.

Он жилийн алчуур Олон дахин далласаар Өнгөрсөн дуртгал дороос Өвгөрсөн зүрх минь догдолном.

Алтан бага нас өнгөрч Азай бууралтсан тэргүүнээ Архины шилтэй хамт Аваачиж нутаглуулна гэхээс

Борлог манхан толгод минь Босон суун зэрэглээтнэм Болчимгүй явсан нас минь Түүний дундаас тодорном.

Аяа тал минь Аав л ижий хоёр шиг Амраг хагацал хоёр шиг Амьдрал мөхөл хоёр шиг Чи билээ…

Намайг дуудах Нарийхан хонгор дуу Ард минь сонсотном Ард гэтэл хэн ч алга.

Дугаар 2 /140/

Урд минь сонстов Урагш хартал бас алга. Унтах нойрт сонстов Унтаад сэрэхэд бас алга.

Энэ юу сан билээ? Гэж Эргэн хурган чагнав Энхрий бор нүдэнгээ Санан байж л чагнав

Намайг дуудах Нарийхан хонгор дуу Хашаа байшин бүхнээс Хар зам мод чулуунаас

Утасны шон бүхнээс Ургамал мод бүхнээс Уулнаас тэнгэрээс Уураг тархинаас цуурайлнам.

Намайг дуудах Нарийхан хонгор дуут Амрагхан бор нүдэн минээ Айдаа юу ч гэхэв.

Гэмшин гэмшээд хожимдож Гэртээ би харьж чадахгүй чиг Гагцхүү Намайг дуудсаар байна Нарийхан хонгор дуу…

Зүүн зүгийн уулыг харахаар, ээжийгээ би бодохым Зүсний үрчлээ, сэтгэлийн агуу нь энэ л уул шиг санагдахымЗүдрэл ихтэй амьдралын, жаран оныг гэтлэхдээЗүрх нь хайлан зөөлөрсөн ижий минь сайн болов уу

Хүний амьдралын зам, уртаас уртыг туулахдааХүү надаасаа өөр, зовлонг тоотой амссанМичид шиг зургаан одтой, цолмон шиг гэгээн ээж миньМиний од минь хаана байна гэж, зовон зовон суугаа даа

Өнөр дэлхийн амьдрал тэгширнээ гэж байдаггүйӨдөр шөнө хоёр шиг цэнгэл зовол хослох юмӨнөр түмнээ цэнгүүлэх шүлэгчийг төрүүлэхдээ таӨөрийгөө зовоох зовлонг хамт төрүүлжээ ижий минь

Хөөрхий хоригдлуудад өвлийн норм Хөвөнтэй хувцас тавьж өглөө Эрх чөлөөний маань оронд засаг Энэ удаа бүлтийтэл гоёлоо

Зүйдэл шиг алаг цоог болохоос Зүүнээсээ дөнгөж сая гарсан дээлүүд Хоригдол хүүхнүүдийн элдэв нэрийг Хойно өмнөөсөө зүүсэн дээлүүд

Тортой хашааны уйдсан эрчүүлд Торго дурдангаас илүүтэй санагднам Бүгдээр дамжуулж эргүүлж тойруулж Бүтэн сайны зах шиг шуугилдана.

Должин, Янжин, Цагаач ч гэх шиг Долгор, Дулам, Тогооч ч гэх шиг Цэрэннадмид, Ичинхорлоо ч гэх шиг Цэвээнсугар, Дуламсүрэн ч гэх шиг

Эрдэнэчимэгээ, Нина, Сувдаа Эрэнцэнханд, Зина, Роза Энэ бүхэн өөрснөө ирчихсэн юм шиг Эр хүн гэдэг бас уяхан ч юм уу даа

Шинэ даалимба хөвөн ханхалсан Ширүүхэн хувцас нөмөрч байхдаа Тэртээ Луусангийн олон маануудаас Тэвэрч байх шиг аятайхан санагдана

Хувцас тавиулсан анхны шөнө Хулгайч бүхэн амгалан нойрсоно Хорих газрын ядрал уйтгараа Хоромхон мартаж янагсан зүүдэлнэ

Эрээн алаг ч гэсэн энэ хувцас Эмэгтэй хүний гараар бүтсэн юм Хоригдол ч болсон эмэгтэй хүн Хорвоогийн зовлонг хөнгөрүүлж өгнөм.

Page 6: Индекс-101058 Үнэ: 1000₮ · Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл.... гээд л хоолой мэдэн дуулмаар... Гэвч самсаа

6Дугаар 2 /140/

АЛТАН ГАГНУУРанагаах шидтэй

Монгол нэр: Ягаан мүгэз

Нутгийн нэр: Алтан гагнуур, Алтан үндэс, Могойн идээ, Булган эм,

Латин нэр: Rhodiola rosea

Түвэд нэр: Цансэр, Цанмар

Орос нэр: Родиола розовая, Золотой корень

Англи нэр: Pink Rhodiola, Golden Root, Rosenrot, Roseroot

Статус: Нэн ховор

Таних шинж: 7-9 сард цэцэглэж үрээ хаядаг Алтан гагнуурын иш нь 20- 40 см өндөр, 4-6 мм бүдүүн, алтан шаргал юмуу саарал бор өнгийн үндэслэг цөөхөн үндэстэй. Нэг үндэслэг ишнээс олон шулуун иш салаалж ургадаг. Навч нь гонзгойвтор өндгөрхүү хэлбэртэй, бүтэн ирмэгтэй, эсвэл үзүүр нь хөрөө шиг шүдтэй. 0,7-3 см урт, 0,5-15 мм өргөн суумал, шүүслэг навчтай. Жижгэвтэр олон шар цэцгээс тогтсон бамбай хэлбэрийн цэцэгтэй. Баг цэцгийн мөчирөнцөр нь навчгүй. Дэлбээ нь 3-4 мм урт шар, ногоон өнгөтэй.

Үзүүлэх үйлдэл: Ягаан мүгэзийг “Алтангагнуур” хэмээн нэрлэсэн нь хугарсан ясыг “гагнах” гайхамшигт чадлыг нь таньж үнэлснийх. Алтангагнуурын найрлагатай эм тан бие махбодийг тордон тэнхрүүлэх гол үйлчилгээтэй. Үндэслэг иш, үндэсний хандыг биеийн болон оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс уухад оюуны чадавхийг дээшлүүлж анхаарал сайжруулна. Үүнээс гадна сэтгэл санааны дарамт, халдварт хүнд ужиг өвчнөөс шалтгаалсан ядаргаа сульдаа, насны доройтол, невроз, цусны даралт буурахад уудаг. Мөн бодисын солилцоог зохицуулж, биеийн илчийн нөөцийг гамтай зарцуулах, нөхөн сэргээх, тархи, булчингийн илч солилцоог сайжруулах чадалтай. Бэртэж гэмтсэн, яс хугарсан үед буцалгаж уухад яс дотроосоо бороолж эдгэх нь хурдасдаг байна. Энэхүү шидийг нь монголчууд өнө эртнээс таньж, “шархыг Алтангагнуур дотроос нь эдгээдэг, хойлогны мах гаднаас нь эмчилдэг” гэж ярьдаг болжээ. Хүнд

хүчир ажил хийж ядарсан хүн, малын араг ясны болон зүрхний булчингийн ажиллах чадварыг дээшлүүлэх үйлдэл үзүүлнэ.

Ардын эмнэлэгт Алтангагнуурыг халууныг арилгах, уушгийг төлжүүлэх, цусны даралт нэмэгдэх, ходоод гэдэсний үрэвсэл, амны өвчин, амны үнэр дарах, ханиадны халуун уушгинд уухад дээд сайн, ханиаднаас урхаглан дотроос цус гарах, нас уртасгах, биеийн хүч тамирыг сайжруулах, судасны ам нээх, хугарсан яс, бэртсэн, түлэгдсэнээс үүссэн шархыг эдгэрүүлэх, эмэгтэйн хүйтэн цагаанаар буулгахад нэн тустай гэж үзэж, дангаар буюу жорын бүрэлдэхүүнд оруулж хэрэглэнэ.

Тархац: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд (Хархираа), Монгол Алтай, Говь Алтай, Их богд, Бага богдын нуруу зэрэг уул нуруудын өндөр уулын тагийн бүслүүрт шинэсэн ой болон хад асгатай уулын энгэр, хад цохио, асга, горхины чулуу, мөлгөр хайргатай энгэр, голын чулуурхаг, элсэрхэг хөрсөнд ургана. Манай оронд маш бага хэмжээгээр ургадаг, нөөц багатай цэцэгт олон наст өвслөг ургамал.

Ховордсон үндэслэл: Монгол оронд маш бага хэмжээгээр ургадаг нөөц нэн багатай энэ ургамлыг дархлан хамгаалъяа. “Хандмал архи” хэмээн рекламдан байгаа үйлдэл нь холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн гэмт хэрэг мөн.

Хамгаалагдсан байдал: Монгол улсын ургамлын Улаан ном (1997): Нэн ховор (1995)

Уур амьсгал нь халуун орныхтой нэлээд төстэй, зун халуун бөгөөд чийглэг. Өвөл нь дулаан, тунадас бага унана. Хүн амын жилийн дундаж өсөлт 2,6 хувь. Шашин нь лалын шийт 75 хувь, лалын суннит 25 хувь, мөн христиан шүтлэгтнүүд бий. Угсаатны бүтэц нь Арабын бахрейн 63 хувь, перс, энэтхэг, пакистан 13 хувь, араб болон бусад орноос ирэгсэд 10 хувь, иран 10 хувь, европ 2,5 хувь. Албан ёсны хэл нь араб. Англи болон цөөнхийн хэл бий. Бичиг үсэгтэн 85 хувь. Нийслэл нь Манама. Хүн амын дундаж наслалт 74-77.

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД АЗИ ТИВИЙН УЛСУУД

БАХРЕЙН(Бахрейн Улс) Kingdom of Bahrain

Нутаг дэвсгэр 760 ам.дөр.км

Нийслэл Манама (330 мян.хүн)

Хүн ам 1,3 сая (2014)

Төрийн далбай

Төрийн сүлд

Бахрейн нь Катар болон Саудын Арабын эх газрын хооронд 34 жижиг арал дээр оршдог. Тэдгээрээс зөвхөн гурван арал дээр хүн амьдардаг. Бүх арлууд нь нам дор байрлалтай. Хамгийн том Бахрейн арал нь элсэрхэг, давсархаг, чийглэг зөөлөн хөрстэй.

Бахрейн Улсын газарзүйн байрлал (Ази тив)

Төрийн байгуулалтын хувьд Үндсэн хуульт хаант (эмират) засаглалтай.

XVIII зуунд «Бахрейныг Халиф удирдаж байв. 1861-1971 онуудад Бахрейн нь Англи улсын ивээлд байгаад, 1971 онд тусгаар тогтнолоо зарласан. Хүн амын олонх нь шийт, суннит боловч ихэнх нь шийтүүд юм. Суннитууд дээд албан тушаал, байгууллагын удирдагч зэрэг өндөр албан тушаал хашиж, бизнес эрхэлдэг байхад шийтүүд хар бор ажлыг нь хийдэг. 1783 оноос хойш Аль-Халиф овгийнхон засгийн эрхийг барьж байгаа. Бахрейн нь лалын ертөнцөд илүү ардчилалтай улс. Эмэгтэйчүүдийг сурч боловсрох, ажиллахыг зөвшөөрдөг. Нийгмийн салбар нь нэлээд дэвшилттэй. Эмнэлэг, сургууль үнэ төлбөргүй, суралцагсад коллежид элсэх хүртлээ үнэ төлбөргүй сурдаг.

Бахрейн нь 1930 онд газрын тосыг анх Эмиратын булангаас экспортолж байжээ. Дараа нь 1932 онд өөрийн нутгаас нефть илрүүлсэн цагаасаа эхлэн нефтийн салбар эрчимтэй хөгжсөн байна. Экспортод түүхий нефть, дизель болон тослох материалын түүхий эд, өтгөн нефть, хөнгөн цагаан гаргадаг. Гэвч газрын тосны нөөц нь дууссан тул байгалийн хийд анхаарлаа хандуулах болжээ. Нефтийн зэрэгцээ хөнгөн цагааны үйлдвэрлэл сайтай. Мөн хөлөг онгоцны үйлдвэрлэл, банкны үйл ажиллагаа, мэдээллийн салбар эрчимтэй хөгжиж байна. Бахрейн нь арабын ертөнцийн далай дахь гол банкуудын төв болсон. Хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй ажиллагсад 5 хувь.

НҮБ-ын 2014 онд гаргасан судалгаагаар тус улсын ДНБ 34,045 тэрбум, нэг хүнд ногдох ДНБ 28424,5 ам.доллар. Мөнгөний нэгж нь Бахрейны динар (0.4 бахрейн динар = 1 ам.доллар 2013).

Монгол Улс Бахрейн Улстай 1998 оны 5 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоожээ.

Бэлтгэсэн: Д.Нансалмаа

Page 7: Индекс-101058 Үнэ: 1000₮ · Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл.... гээд л хоолой мэдэн дуулмаар... Гэвч самсаа

7ЭМЧ СЭТГҮҮЛЧИЙН АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

Дугаар 2 /140/

Гүйжөү гэдэг нэрийг Сүн улсын үеэс нэрлэх болов. Энэ муж нь дэргэдээ аймгийн шатны зургаан хот, өөртөө засах гурван жөү төрийн зэрэглэлийн нэг шинэ бүс, 88 хот, дүүрэгтэй. Ууулархаг болон дов толгодтой газар 92,5 хувийг эзэлдэг бүх Хятадын цорын ганц тал газар байдаггүй муж юм гэсэн байх юм.

Ийм том хотуудад энд тэндээс мод, бут үнэлж авч ирэн тарьж ургуулан орчноо тохижуулж байсныг л харж бас сонсож байснаас төрмөл мод тойруулж орчноо тохижуулж байгааг харж байгаагүй мань мэтэд их л сонин харагдаж билээ. Төрмөл мод зүлгэ, түүнийг тойроод байшин хороолол, аялал зугаалгын парк, сургууль цэцэрлэг, сууж амрах сандал хүртэл бүгд энд байна.

Арваад жилийн тэртээ юмдаг. Сингапурын хамгийн өндөр цамхагийн өмнө байсан томоо гэгчийн модыг дөрвөн зуун мянган доллараар авчирсан тухай тайлбарлаж байсныг тод санаж байна. Энд хотын төвд уулс хөглөрч, ус харгиж, цэцэг алаглаж байна. Өндөр өндөр уулыг дуртай газраараа нүхэлж зам тавьсан харагдана. Бидний явж байгаа газар бүхэнд 300-2000 метрийн урттай нүхэн зам төвийн засмалтайгаа холбогдож тэр уулын оройд, энэ уулын энгэрт барилгууд сүндэрлэж байна.

Гүйжөү мужийн төв Гүй-Янь эдийн засаг, соёл, зам харилцааны төв, аж үйлдвэрийн цогцолбор хот юм. Завсрын халуун бүсийн өндөрлөгийн уур амьсгалтай, өвөл зун гэж байдаггүй сайхан нутаг юм.

Төмөр зам, усан зам, авто зам, агаарын замаас бүрдсэн зам харилцааны сүлжээтэй. 2013 онд 650 км хурдны автозам шинээр тавьснаар тус мужийн автозамын урт 3281 км болжээ. Төмөр замын нийт урт 2100 км. Үжян мөрөн, Чишуй гол дээгүүр дотооддоо усан замын тээвэр хийдэг. Жилд 16 сая тонн ачаа барааг усан замаар тээвэрлэнэ. Гадаад

ГҮЙЖӨҮ НУТГААР БЭДРЭХҮЙ

дотоодын арав шахам чиглэлд тогтмол нислэгтэй.

ГҮЙЖӨҮГИЙН ИХ СУРГУУЛЬД МОНГОЛ ОЮУТАН Ч СУРАЛЦДАГ

Бидний танилцах аяллын дараалалд орсон сонирхол татсан газар бол Гүй-Янгийн Хуашигийн их сургуулийн хотхон байлаа. Боловсролын салбарт бас ч 20 гаруй жил ажилласан болоод ч тэр үү эрдэмтэн мэргэд цуглаж эрдэм шинжилгээ, судалгааны ажил ундарсан энэ хотхон бүхнээс содон харагдаж билээ. Энд Гүйжөүгийн багшийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, байгалийн шинжлэх ухааны дээд сургууль, Гүйжөүгийн үндэсний их сургууль, Гүй-Янгийн анагаах ухааны дээд сургууль бас Хятад анагаах ухааны дээд сургууль байгаа нь эрүүл мэндийн салбарт тун нарийн бодлого боловсруулж мэргэжилтнээ бэлтгэж байгаа нь анзаарагдсан.

Хуашигийн их сургуулийн хотхонд одоогоор 9 их дээд сургууль байна. Суралцаж байгаа мэргэжлийг нь сонихож ээ суухад их сургууль нь үнэхээр л олон мэргэжлийн олон дээд сургуулийн цогц болж чаджээ. Зөвхөн ганц их сургуулиас эмч, инженер, багш, байгаль хамгаалагч, уран зохиол, удирдлага гээд олон мэргэжлийн хүмүүсийг төгсгөж байна. Хотхон дотор шийдээгүй зүйл, шийдвэрлээгүй асуудал алга байна гэж бодогдсон. Спортын ордон, хоолны газар, уншлагын тэнхим, оюутны байр, эмнэлэг, цагдаа гээд... хүний хэрэгцээтэй бүхэн тэнд байна. Гүйжөүгийн их сургуульд одоогоор 12 монгол оюутан суралцаж байна. Тэд бүгдээрээ Хятадын засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа ажээ. Бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Монгол оюутнууд сардаа 3000-3500 юанийн тэтгэлэг авдаг гэж байв. Сургуулийн орчин эмх цэгцтэй, суралцах нөхцөл сайн болохоор оюутанд суралцахаас өөр эрхэм зүйл үгүй санагдана. Ер нь оюутан хүнд өөр нэг анхаарч

үзэх асуудал бол сэтгэл ханамж, итгэл үнэмшил байдаг билээ. Тэд сургуульдаа бүрэн дүүрэн итгэлтэй сурах сонирхол их байгаа нь энэ асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа нь харагдаж байлаа. Мөн сургууль бүхэн дэргэдээ номын сантай бөгөөд тэр нь хэдэн арван давхар, архитекторын гүн утга агууламжтай баригдсан барилгууд байв. Ер нь сургуулиудын барилгыг шийдэж өгөхдөө номын санд хамгийн их ач холбогдол өгч, түүгээрээ гайхуулах дуртай аж. Өнгөрсөн жил Монголоос Гүйжөүгийн их сургуульд хоёр оюутан суралцаж байсан бол энэ жил 12 болон нэмэгджээ. Мөн Гүйжөүгийн их сургуулийн гадаад оюутны тоо 2015 оноос эрс нэмэгдэж эхэлсэн гэнэ. Энэ нь тус сургууль олон улсын боловсролын салбарт нэр хүнд нь өсөж явааг харуулна. Манай оюутнууд Гүйжөүгийн их сургуульд байгаль орчин, багш, санхүүгийн чиглэлээр суралцаж байна. Гүй-Яньд 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалаас хойш орчин үеийн үйлдвэр хөгжиж өдгөө баруун өмнөд нутгийн аж үйлдвэрийн нөлөө бүхий цогцолбор хот болжээ. Хятадын

хамгийн ядуу хүн амтай, ядуурлын хэмжээ хамгийн ихтэй Гүйжөү муж 20 жилд нийгмийн буяны 600 сая юаны хөрөнгө оруулалт хийж Хүсэл бага сургууль байгуулсан нь Хятаддаа тэргүүлэх болов.

Хятадын Үндэстний хэрэг эрхлэх хорооноос мэдээлснээр зөвхөн 2014 онд Хятадын 8 муж орны үндэстний нутагт амьдарч байгаа ядуу хүн амын тоо буурчээ. Найман муж орны үндэстний нутаг гэдэгт Хятадын үндэстний цөөнхийн хүн ам төвлөрөн суурьшиж буй Өвөр Монгол, Гуанши, Түвд, Ниншя, Шиньжян зэрэг үндэстний өөртөө засах таван орон болон Гүйжөү, Юньнань, Хөхнуур 3 муж багтдаг. Хятадын Үндэстний статистикийн газрын судалгаагаар, 2014 онд дээрх 8 муж орны ядуу хүн амын тоо 22.5 сая байгаа нь хөдөө тосгоны нийт хүн амын 14.7 хувь, бүх Хятадын ядуу хүн амын 31.4 хувийг эзэлж байна.

Сонирхсон зарим зүйлээ сэтгэл харамгүй хуваалцахад нэг иймэрхүү л санагдлаа.

Эмч сэтгүүлч: Г.Пүрэвдорж

Page 8: Индекс-101058 Үнэ: 1000₮ · Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл.... гээд л хоолой мэдэн дуулмаар... Гэвч самсаа

Хаяг: Улаанбаатар, Төв шуудан, Ш/Х-453 Индекс-101058И-мэйл: [email protected]

Эрхлэгч: С.Бадамжав 9911-0120Дизайнер: М.Мөнхтүшиг 9968-9900И-мэйл: [email protected]Хариуцлагатай нарийн бичгийн дарга: Б.Анир

СОНИНЫ ЗӨВЛӨЛ:Нийтлэлийн хариуцлагыг зохиогч

хариуцна. Сонины газрын зөвшөөрөлгүйгээр нийтлэх хуулбарлахыг хориглоно

“Соёмбо принтинг” ХХК-ний хэвлэх үйлдвэрт хэвлэв

Р.Бямбаа 9911-4808Г.Пүрэвдорж 9913-5693А.Моломжамц 9816-9291Д.Батболд 9973-2136Улсын бүртгэлийн дугаар-1058

8

15 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН СОНИН

ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ АРГА

ÒßÍÜØÈ ÊÎÐÏÎÐÀÖÈÉÍ ЕВÐÎ-ÀЗÈÉÍ ØÈЛДЭГ ÒßÍÜØÈ-ДÀßÀÐ МÎÍГÎЛ СÀЛБÀÐÒ ÒÀВÒÀÉ МÎÐÈЛÍÎ УУ

ТЯНЬШИ ӨӨХ БУУРУУЛАХ ЦАЙ

WWW.TIENS.MNWWW.TIENS-208.MN

УТАС: 99118068, 99117829, 99116992, 99117556ХАЯГ: МУИС-ийн хичээлийн 2-р байрны ард 14 давхар байрны 2-р давхар 208 тоот

Энэхүү цайг Хятадын эрүүл амьдрах ухааны онол дээр үндэслэн бүтээжээ. Энэ онолын үндсэн зарчим нь хоол хүнсээр дамжуулан өвчнөөс урьдчилан сэргийлэх зарчим юм. Хоол хүнс нь тэжээлийн бодисыг нөхөж, эмчлэн анагааж, амьд биеийг тэтгэдэг. Эртний хятадын анагаах ухааны гайхамшиг, эмчилгээний практикаас олсон туршлага орчин үеийн анагаах ухаанд хослон орж ирж, орчин үед хүн төрөлхтөн байгалийн цэвэр бүтээгдэхүүн буюу ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэхийг улам их таашаах боллоо.ХАМГИЙН ШИЛДЭГ ЖОР Тяньши өөх бууруулах цай нь цэвэр байгалийн ургамлын дээжис юм. Түүний үндсэн түүхий эд болох 6 төрлийн ногоон цайтай, гиностемм, касси торын үр, лотосын навч, олон цэцэгт мэхээр зэрэг ургамлуудыг тусгайлан боловсруулалт хийж хольж найруулсан болно.Цайны үйлчилгээ нь цусан дах өөх тосны түвшинг багасгаж, биеийн халууныг бууруулан, хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлж дэлүү, ходоодыг эрүүлжүүлнэ. Тусгай боловсруулалтаар хийсэн гиностемм болон касси торын үр нь халуун бууруулах үйлчилгээтэй байдаг. Өөх бууруулах цай нь нэг талаас биемахбодыг цэвэрлэж, нөгөө талаас энергийг тэнцвэржүүлдэг. Энэ бүхэн нь

Хятадын анагаах ухааны эмзүйн салбарын зарчимтай тохирдог. “Тяньши” өөх бууруулах цай нь хүний биед гаж нөлөөгүй байдгаараа химийн бодисоос ялгаатай юм. Уг цайг уухад анхилам сайхан амт, үнэр мэдрэгддэг. Уусны дараа биеийн эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирна.ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:- Судасны хатуурал, циррозоос

урьдчилан сэргийлж, эрүүлжүүлэхэд онцгой нөлөөтэй.

- Ходоодны хүчил ялгаралтыг тэнцвэржүүлж, хоолны шингэцийг сайжруулан өтгөн хаталтыг зогсооно. Бүх төрлийн хордлогыг богино хугацаанд тайлж тогтмол хэрэглэсэн тохиолдолд хорт хавдарт өртөгдөх нь 2 дахин буурдаг.

- Элэгний өөхлөлтөөс сэргийлэх ба удаан хугацаагаар хэрэглэхэд цөс бөөрний чулуу хайлуулах үйлчилгээтэй.

- Нярайн тархины даралтыг бууруулж, шарлалтыг түргэн эдгээнэ.

- Бөөрөөр дамжин өнгөрөх цусны эргэлтийг сайжруулж, шээс хөөж, хаван бууруулна.

- Шартайлна.- Ханиад томууны эхний үед

онцгой үр дүнтэй.

Дугаар 2 /140/

Амеиркийн нэгдсэн улсын Gilead компани нь VEMLIDY (Вэмлидэ) ТЕНОФОВИР АЛЬФЕНАМИД ФУМАРАТ шинэ эмийг өнгөрсөн оны сүүлчээр үйлдвэрлэн гаргаж эмнэлзүйн хэд хэдэн судалгаа хийсэн нь үр дүнгээр батлагджээ. Энэ эм энэ оноос манай улсад хэрэглэх боломж бүрдлээ. С Вирүсийн эсрэг Харвони эм манай оронд өнгөрсөн онд амжилттай хэрэглэж үр дүн нь ч сайтай нь нотлогдлоо. Одоо В Вирүсийн эсрэг шинэ эм хэрэглэснээр вирүс устгах эмчилгээнд эргэлт гарах цаг удалгүй ойртож байна.

VEMLIDY (Вэмлидэ)• Тенофовир альфенамид фумарат

(таф) 25 мг • АНУ-ын хүнс эмийн зөвлөл 2016

оны 11-р сарын 10 өдөр баталсан • Европын холбоо эмчилгээнд

хэрэглэхийг баталсан.• Европын холбооны 28 улсын

эмийн бүртгэлд бүртгэгдсэн.

Хэрэглэх заалт• Хепатитийн В вирүсийн архаг

халдвартай, ээнэгшилтэй элэгний циррозтой, 12-оос дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгсдийн эмчилгээнд хэрэглэх заалттай.

• Бүрхүүлтэй шахмал • Өдөрт 1 ширхэгээр 1 удаа хоолтой

хамт хэрэглэнэ.• Чайлд-Пью А, Бөөрний үйл

ажиллагаа хөнгөн, дунд зэргээр алдагдсан өвчтнүүдэд тунгийн зохицуулалт шаардлагагүй.

Хэрэглэхийг хориглох заалт:• Бөөрний үйл ажиллагааны

алдагдалтай өвчтөнд хэрэглэх: Креатинины клиренс <15 мл/мин бол хэрэглэхгүй.

• Элэгний үйл ажиллгаа алдалдтай өвчтөнд хэрэглэх: ээнэгшилгүй элэгний циррозтой (Чайльд-Пью С) хэрэглэхгүй.

• Хөхүүл эмэгтэй

В ВИРҮСИЙН ЭСРЭГ ҮР ДҮН САЙТАЙ ШИНЭ ЭМ

• 12-аас доош насны хүүхдэд, жин < 35 кг

• Жирэмсэн эмэгтэй /эхээс урагт халдвар дамжих эрсдлээс сэргийлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэж болно/

• 65 болон түүнээс дээш насны хүмүүст

Vemlidy эмчилгээ эхлэхээс өмнө:• ХВВ-ийн эмчилгээнд орох заалт• Өвчтнүүдэд ХДХВ-ийн тестийг

үзэх : Vemlidy эмийг ХДХВ-ийн эмчилгээнд дангаар нь хэрэглэхгүй.

• Эмчилгээний өмнө болон явцад бүх өвчтөнд: ийлдсийн креатинин, фосфор, креатинины клиренс, шээсэнд сахар, шээсэнд уураг үзэх

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГАА 108 & 110• 3 үе шатат эмнэлзүйн туршилт

судалгаа• Олон улсын хэмжээнд хийгдсэн• Хепатитийн В вирүсийн архаг

халдвартай 1298 өвчтөн хамруулсан

Эмийн харилцан үйлчлэл• Бөөрний үйл ажиллагаа эсвэл

бөөрний сувганцрын шүүрлийн идэвхийг бүрэн бууруулах эмүүдтэй хамт хэрэглэхэд тенофовирын концентраци нэмэгдэж, тенофовиртай холбоотой гаж нөлөө үүсч болзошгүй.

• Дараах эмүүдтэй VEMLIDY хавсарч хэрэглэхэд ТАФ концентраци буурч эмчилгээний үр дүн буурах тул хамт хэрэглэхийг зөвлөхгүй: Oxcarba-zepine, phenobarbital, phenytoin, rifabutin, rifampin, rifapentine, or St. John’s wort.

Энэ оноос манай оронд хэрэглэх боломжтой боллоо.

Б.Шинэхүү