· web viewсэдэвт эссе бичих уралдаан, 6-8 дугаар ангийн...

Click here to load reader

Upload: others

Post on 01-Jan-2020

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2015 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2015.07.08

Агуулга

Зорилтын тоо

Хэрэгжилтийн явц

Нийт хувь

100%

90%

70%

50%

30 %

10 %

ҮНЭЛГЭЭГҮЙ

1

НЭГ. ХҮНЛЭГ ОРЧИН-НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:

БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР

29

12

4

9

2

1

1

80.3

ЭРҮҮЛ МЭНД, БИЕИЙН ТАМИРЫН ЧИГЛЭЛЭЭР

14

4

5

1

3

1

-

78.5

НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХАМГААЛАЛ

6

-

6

-

-

-

-

90

2

ХОЁР. НЭЭЛТТЭЙ ОРЧИН-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

30

17

12

1

-

-

-

95

ТАТВАРЫН БААЗ СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

5

2

3

-

-

-

-

94

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

13

8

5

-

-

-

-

96.1

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

9

5

3

-

-

-

1

86.6

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР

13

9

4

-

-

-

-

96.9

3

ГУРАВ.ТОХИЛОГ ОРЧИН-ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ

ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР

16

10

4

2

-

-

-

93.7

ХОТ ТОХИЖИЛТ, ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР

18

3

14

1

-

-

-

90.5

4

ДӨРӨВ. БАЙГАЛЬ ОРЧИН-НОГООН ХӨГЖИЛ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР

10

4

4

2

-

-

-

90

ХОГ ХАЯГДАЛ, ХӨРСНИЙ БОХИРДОЛ

7

3

2

2

-

-

-

88.5

5

ТАВ. ХЯНАЛТТАЙ ОРЧИН-НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ

25

11

11

1

1

1

-

89.6

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

12

2

7

3

-

-

-

86.6

6

ГАМШГААС ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР

7

6

1

-

-

-

-

98.5

7

ЦЭРГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД

9

6

3

-

-

-

-

96.6

8

Дүн

223

102

88

22

6

3

2

90.7

ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН Ш.ЦЭЦЭГМАА

НЭГТГЭЛ ГАРГАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН З.НАРАНТУЯА

ÍÈÉÑËÝËÈÉÍ ×ÈÍÃÝËÒÝÉ Ä¯¯ÐÃÈÉÍ ÇÀÑÀà ÄÀÐÃЫН ТАМГЫН ГАЗРЫН

2015 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2015.07.08

Бодлого, зорилтын үндсэн чиглэл

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжилт

Оноо

1

2

3

4

"Нэг. Хүнлэг орчин-Нийгмийн хөгжлийг хангах зорилтод чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

1.1 Боловсролын чиглэлээр

1.1.1. Дүүргийн хэмжээнд “Боловсрол 2013-2016” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэн, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, материаллаг баазыг нэмэгдүүлнэ.

1. “Боловсрол-2016” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, хэрэгжилт, үр дүнг тайлагнан ажиллах.

Дүүргийн “Боловсрол-2016” хөтөлбөрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 112 тогтоолоор батлуулж хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 бүлэг, 14 зорилт, 79 үйл ажиллагааны хүрээнд төлөвлөн ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс боловсролын салбарт ажиллагсдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор:

· Сургалт, семинар-4

· Уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг-8

· Уралдаан, тэмцээн-3 удаа зохион байгуулан багш, суралцагчийн хөгжлийг хангах зорилгоор нийт 15,8 сая төгрөгийг зарцуулсан.

Боловсролын хэлтсээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудыг чадваржуулах зорилгоор 12 удаагийн сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 500 гаруй хүнийг хамруулсан.

Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудын дунд 2 удаагийн уулзалт, семинарыг зохион байгуулж төрийн өмчийн 12 сургуулийн 13 захирал, 11 сургалтын менежерүүдийг хамрууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Чанарын шинэчлэл-Хөгжлийн баталгаа” сэдэвт үйл ажиллагааг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэн бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг судлуулах зорилгоор багш нараас сорилтын шалгалтыг авч нийт 311 хүнийг хамруулсан.

Хүүхэд нэг бүрийг дэмжсэн арга зүй, технологи, тэргүүн туршлага, сайн хичээлийн санг бүрдүүлэхэд оролцогч талуудын ойлголтыг нэгтгэх, нэгдмэл хүсэл эрмэлзлэл, зорилготой, эвсэг бүтээлч хамт олныг бүрдүүлэх зорилгоор бага ангийн багш нарын “Нэгдсэн зөвлөгөөн”-ийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсанаар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, бага ангийн багш нар, эцэг эх, олон нийтийн төлөөлөл нийт 250 хүн оролцлоо.

Боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангаж буй сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор “Хамтдаа хөгжье” сэтгүүлийн 2 дахь дугаарыг тус салбараар гаргаж олны хүртээл болголоо.

100

2. Их засвар хийх шаардлагатай сургууль, цэцэрлэгүүдэд хөрөнгө оруулалтыг татан ажиллах.

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/81 тоот захирамжаар дүүргийн Засаг даргад эрх шилжүүлсэн ажлын явцаас:

1. Нийслэлийн төсвийн 50.0 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх 9 дүгээр цэцэрлэгийн барилгын засварын ажлын явцаас:

· Үнэлгээний хороо хуралдан "Чинбат" ХХК-д гэрээ байгуулах шийдвэр гаргаж Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт зөвлөмж хүргүүлсэн. Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар, "Чинбат" ХХК-тай 2015.06.08-ны өдөр гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын ажлын явц 80 хувь.

2. Нийслэлийн төсвийн 75,0 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх 17 дугаар сургуулийн барилгын засварын ажлын явцаас:

· Үнэлгээний хороо хуралдан “Хүрэл Ордон” ХХК-д гэрээ байгуулах шийдвэр гаргаж Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт зөвлөмж хүргүүлсэн. Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар, "Хүрэл Ордон" ХХК-тай 2015.06.04-ны өдөр гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын ажлын явц 70 хувь.

3. Нийслэлийн төсвийн 75,0 сая төгрөийн төсөвт өртөг бүхий 70 дугаар цэцэрлэгийн барилгын засварын ажлын явцаас:

· Үнэлгээний хороо хуралдан Глобал гейтвэй ХХК-д гэрээ байгуулах шийдвэр гаргаж Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт зөвлөмжийг хүргүүлсэн. Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар, "Глобал Гейтвэй" ХХК-тай 2015.06.04-ны өдөр гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын ажлын явц 70 хувь.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/193 тоот захирамжаар:

Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад эрх шилжүүлсэн 90,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн засварын ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2015 оны А/214 тоот захирамжаар “Үнэлгээний хороо”-г байгуулж 2015.05.14-ны өдөр тендер зарласан. Үнэлгээний хороо хуралдаж тендерийн баримт бичгийн төслийг баталж 2015.05.14-ны өдөр урилгыг e-procurement, chingeltei.gov.mn сайтуудад байршуулан Нийслэл таймс сонины 2015.05.15-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн. Тендерийн нээлт 2015.06.15-ны өдөр болсон. Үнэлгээний хороо хянан үзэж байна.

90

3. Сургууль, цэцэрлэгийг тоног төхөөрөмж, тоглоом наадгайгаар хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хүрээнд:

· 5 дугаар цэцэрлэгийн анги, бүлгийн эд хогшил, тоглоом авахад 35,0 сая төгрөг,

· 4 дүгээр цэцэрлэгт 20,0 сая

· 39 дүгээр сургуулийн хашааг шинэчлэхэд 35,0 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэн зураг, төсвийн ажлыг хийн тендер зарлаад байна.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хайлааст” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 70 дугаар цэцэрлэгт 120 хүүхдийн ор, 6 ангид ионжуулагчтай гар хатаагчийг нийлүүлэхээр шийдвэрлэсэн.

70

1.1.2. Хүн амын нягтрал суурьшил ихтэй, хороодод хүүхдийн цэцэрлэг шинээр барих, хуучин цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд гэр цэцэрлэг байгуулахыг дэмжих замаар цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэнэ.

1. Дүүргийн 7, 8 дугаар хорооны цэцэрлэгийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулах.

Дүүргийн төсвийн нийт 1700,0 сая төгрөгийн хөрөнгөөр дүүрэгт анх удаа баригдаж буй 7 дугаар хорооны 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бөртэ трейд” ХХК шалгаран ажилласнаар ажлын явц 80 хувьтай байна. Одоогоор дээвэр болон дотор заслын ажлууд хийгдэж байна. Цэцэрлэгийн гадна цахилгааны ажлын тендерийн үнэлгээний хороо байгуулагдан тендер зарлахад бэлэн болоод байна.

Улсын төсвийн 1200,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий он дамжин хэрэгжиж буй 8 дугаар хорооны цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “АТА трейд” ХХК шалгаран суурийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

70

2. Холбогдох байгууллагуудтай хамтран 11, 16, 18 дугаар хорооны цэцэрлэгийн барилгын төсвийн асуудлыг шийдвэрлүүлж барилгын ажлыг эхлүүлэх.

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцаас:

1. Улсын төсвийн 1200,0 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх 16 дугаар хорооны 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бат-Энх-Хүү” ХХК шалгарсан. 2015 онд улсын төсөвт нийт 150,0 сая төгрөг суусан. Газар чөлөөлөгдсөн. Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс дээр гэрээ баталгаажсан ба суурийн зургийг экспертизээр батлуулахаар хүлээгдэж байна.

2. 18 дугаар хорооны цэцэрлэгийн гүйцэтгэгчээр “Ти Ти Энд Би” ХХК шалгарсан. Гэрээ байгуулагдаж ажил эхлэхэд бэлэн болоод байна

70

3. 18 дугаар цэцэрлэгийг буулган шинэчлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран эхлүүлэх.

18 дугаар цэцэрлэгийг төрийн өмчийн концессийн гэрээгээр буулгаж, шинэчлэн барих тендер зарлагдаж “Залуучуудын нээлттэй боловсролын корпораци” ХХК шалгаран гэрээ байгуулагдах шатандаа явж байна. Мөн 33 дугаар цэцэрлэгийн барилгыг буулган шинэчлэх ажлыг нийслэлийн өмчийн концессийн гэрээгээр гүйцэтгэхээр тендер зарлагдаж 2015 он 06 сарын 12-ны өдөр нээсэн. Тендер үнэлэгдэх ажил хийгдэж байна.

70

4. 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэх.

Дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн төсвийн 2304,0 сая төгрөгөөр барихаар шийдвэрлэн зураг, төсвийг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт хүргүүлээд байна.

70

5. 43 дугаар цэцэрлэгт нэмэлт 2 бүлэг байгуулах ажлыг зохион байгуулах.

Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 124,0 сая төгрөгөөр 43 дугаар цэцэрлэгт нэмэлт 2 бүлэг байгуулахаар эскиз зургийг хийлгэсэн.

70

6. Гэр хорооллын цэцэрлэгүүдэд зуны ээлжийн бүлэг ажиллуулах.

Гэр хорооллын цэцэрлэгүүдэд зуны ээлжийн бүлгийг бүсчлэн хичээллүүлэхээр судалж байна.

10

1.1.3. Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар шаардлагатай хороодод ерөнхий боловсролын сургууль шинээр байгуулах, хичээллэх ээлжийн тоог бууруулан, анги дүүргэлтийг стандарт түвшинд ойртуулна.

1. Хүн амын нягтаршил ихтэй 12, 16, 17 дугаар хороодод бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлж ашиглалтад оруулах.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцаас:

1. Нийт 2200,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 12 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын гүйцэтгэгчээр “Си Эйч Си” ХХК шалгарсан. Барилгын шав тавих ёслолын ажиллагааг 2015 оны 5 дугаар сарын 31-ны өдөр зохион байгуулсан.

· 120 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын суурийн цутгалтын ажил дуусаад байгаа ба 2015 оны 6 дугаар сарын 15-нд 300,0 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон.

· 180 хүүхэд хүлээн авах чадал бүхий сургуулийн барилгын гадна тохижилтын зураг, төслийг Оникс ХХК-аар хийлгэн Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн. Сургуулийн хойгуур явган зам тавигдах тул гадна тохижилтын зураг, төсөл хүлээгдэн суурийн цутгалтын ажил хийгдэж эхлээгүй байгаа болно.

2. Нийслэлийн төсвийн нийт 2140,0 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэх 16 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ньюконстракшн” ХХК шалгарч газрыг бүрэн чөлөөлсөнөөр барилгын баганын цутгалтыг хийж өрлөгийн ажлыг эхлүүлээд байна.

3. Нийслэлийн төсвийн 2078,0 сая төгрөгөөр хийгдэх 17 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гүйцэтгэгчээр “Рокпейнт групп” ХХК шалгарсан. Суурийн ажил дуусч дүүргэлт, булалт хийгдэн индүүдлэгийн ажилд ороод байна. 2015 онд төсөвт 878,0 сая төгрөг батлагдсан. Гадна шугам сүлжээний зургийг “ОНИКС” ХХК-аас хийсэн. Карказыг наадмаас өмнө дуусгах төлөвлөгөөтөй ажиллаж байна.

70

1.1.4. Сургууль, цэцэрлэгийн орчныг “Хамгаалалттай тусгай бүс” болгон хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангана.

1.Сургууль, цэцэрлэгийн орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ тавих, явган зам, гарц болон авто зогсоолыг байгуулан эцэг, эхийн эргүүл хяналтыг тогтмолжуулах.

Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг даргын санаачлагаар ерөнхий боловсролын 50 дугаар сургууль, 108 дугаар цэцэрлэг орчмын авто замын зорчих хэсгийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахуйц болгон зохион байгуулалттайгаар шинэчилсэн. Үүнд:

· Бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 50 дугаар сургуулийн баруун талын авто замд хурд сааруулагчийг шинэчлэн хийсэн

· Авто замын зорчих хэсэгтэй ойр байрласан Диани сургуулийн баруун талын төмөр хашааг 1 метр 50 см дотогш татуулж явган зорчигч явах 100 метр явган хүний замыг хийсэн.

· Замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 6 ширхэг замын тэмдгийг байрлуулсан.

Явган зорчигч болон тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг тусгаарлах зорилгоор 400 метр хайс шинээр хийж зорчих хэсгийн 2 талаар байрлуулсан. “School police” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эцэг эхчүүдийн хүчээр зохион байгуулж ажилласнаар нийт 16 мянга гаруй хүн хамрагдаад байна.

100

2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчныг камержуулах ажлыг үе шаттайгаар шийдвэрлэх.

Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтийг сайжруулах, “Цахим сургууль, цахим цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн 4, 5, 9, 19, 126 дугаар цэцэрлэгүүдийг орчмыг камержууллаа.

90

1.1.5. “Цахим сургууль, Цахим цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудын дэргэд эцэг эх, багш сурагчдад зориулсан “Мэдээллийн төв”-дийг байгуулна.

1. “Цахим сургууль, цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, сургууль, цэцэрлэгүүдийг өндөр хурдны интернетэд бүрэн холбох.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 79 дүгээр тогтоолоор “Цахим сургууль, цахим цэцэрлэг” хөтөлбөрийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хөтөлбөрийг дүүргийн цахим сайтад байршуулан олон нийтэд сурталчиллаа.

Хороод болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хөтөлбөрийг сурталчилах зорилгоор 1 удаагийн сургалт зохион байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд дүүргийн 17, 57, 72 дугаар сургуулиуд болон 155, 103, 174 дүгээр цэцэрлэгийг өндөр хурдны интернетийн шилэн кабельд холбохоор бэлтгэл ажлыг хангаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн хичээлүүдийг багтаасан цахим хуудсыг гаргахаар загвар, техникийн тодорхойлолтыг гаргаад байна. Ерөнхий боловсролын 57, Дүүргийн ОНХС-ийн 124,0 сая төгрөгөөр 43 дугаар цэцэрлэгийн нэмэлт бүлгийн байрыг барихаар шийдвэрлэн, эскиз зураг бэлэн болсон байна. 7 дугаар сургуулиудын гадна болон дотор орчныг камержуулахаар шийдвэрлэн холбогдох төсвийг гаргаад байна.

70

1.1.6.Мэргэжлийн боловсрол, иргэний боловсрол олгох албан бус сургалтын үйл ажиллагааг дэмжин, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлнэ.

1.Албан бус Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг дэмжин байрыг нь шинэчлэх, техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх.

Албан бус Насан туршийн боловсрол төвийн байрыг буулган шинэчлэхээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Боловсролын газарт санал хүргүүлсэн.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын хүн амын сангийн хамтарсан төсөл хөтөлбөрийн хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Амьдрах ухааны” танхимыг нийт 14,2 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр ханган амьдрах ухааны сургалтыг зохион байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлээд байна.

100

2.Мэргэжил, боловсролгүй, сургууль завсардсан иргэдийг сургалтад хамруулах, мэргэжил эзэмшүүлэх ажлуудыг зохион байгуулах.

Албан бус насан туршийн боловсролын төв, хороодтой хамтран сургууль завсардсан хүүхдийн судалгааг нарийвчлан гаргаснаар судалгаанд 56 хүүхэд хамрагдсан. Үүнээс 8 хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд, 9 хүүхдийг Насан туршийн боловсролын төвд хамрууллаа. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар сургуульд сурах бололцоогүй 13, сурах сонирхолгүй 10, хаяг тодорхойгүй 16 хүүхэд байгаагаас эдгээр хүүхдүүд сургуульд хамрагдаагүй байгаа болно.

2014-2015 оны хичээлийн жилд дүйцсэн хөтөлбөрөөр 163 хүүхэд суралцснаас 35 хүүхэд бүрэн дунд боловсрол, 38 хүүхэд суурь боловсрол эзэмшиж боловсролын үнэмлэх, гэрчилгээгээ гардан аваад байна.

Мэргэжлийн сургалтад 60 иргэнийг хамруулан чадамжийн гэрчилгээ олгосон. Монгол бичгийн боловсрол олгох сургалтад 35, хятад хэлний сургалтад 27, компьютерийн сургалтад 60 иргэнийг тус тус хамруулсан.

100

1.1.8. Төвлөрсөн дулаан хангамж, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй сургууль цэцэрлэгийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

1. 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэгийг төвийн дулаанд холбох ажлыг эхлүүлэх.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийг төвлөрсөн бохирын системд холбосон. Мөн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэгүүдийг “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөөр засварлахаар шийдвэрлэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.

90

2. Холбогдох байгууллагатай хамтран 83, 102 дугаар цэцэрлэг, 72, 49 дүгээр сургуулийг бохирын төвлөрсөн системд холбох ажлыг эхлүүлэх.

Гэр хорооллын дахин төлөвлөлтэй уялдуулан 83, 102 дугаар цэцэрлэг, 72, 49 дүгээр сургуулиудыг бохирын төвлөрсөн системд холбохоор шийдвэрлэснээр 83, 102 дугаар цэцэрлэгийн техникийн нөхцөлийг гаргуулаад байна

70

1.1.9. Ерөнхий боловсролын сургуулиудыг орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн биеийн тамирын заалтай болгон, сургууль, цэцэрлэгийн гадна талбайг ногоон байгууламж бүхий чийрэгжүүлэлтийн талбай болгон тохижуулна.

1. 61 дүгээр сургуулийн спорт заалны барилгын ажлыг дуусган, ашиглалтад оруулах.

Улсын төсвийн 277,5 сая төгрөгөөр ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн спорт заалны барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан “Вайт мүүн лайт” компани нь уг ажлыг үргэлжлүүлэн дуусгах бололцоогүй болсон талаарх хүсэлтийг гаргаснаар хөндлөнгийн үнэлгээ, төсөв болон хийж хэрэгжүүлэх ажлын тоо хэмжээ, дарааллыг гарган Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлээд байна.

30

2. Сургууль, цэцэрлэгийн гадна талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт хамгаалалтыг сайжруулах

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд нийт 98 мод, 798 бут сөөг, 10108 амьд хашлагыг тарьж 126 мод 121 сөөг, 683 амьд хашлагыг хэлбэржүүлэн 6750 м2 зүлэг, талбайд тайралт, таналтыг хийгээд байна.

Он дамжин хэрэгжиж буй 173 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын хүрээнд ногоон байгууламжийн ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Дүүргийн 5 дугаар цэцэрлэгийн гадна талбайд дүүргийн ТҮК-тэй хамтран ногоон байгууламжийн ажлыг хийсэн.

100

1.1.10 Багш нарын ажиллах нөхцөл, ур чадварыг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх

1. Багшийн ажлын үр дүнг сурагчдын дүнгийн ахицаар урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх замаар нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.

Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн түшэц бүлгийн багш нарыг байгууллагын дэмжлэгтэйгээр БНХАУ-ын ӨМОЗО-ны Хөх хотын Баруун сөнд хошууны цэцэрлэгүүдийн ажиллагаатай танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Захирамжаар индексийн мөнгөн урамшуулалд бага ангийн 13 багш шалгарч 1-3,6 сая төгрөгний мөнгөн урамшууллыг хүртсэн. Төрийн албан хаагчдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлттэй уялдуулан 15 дугаар хороонд баригдаж буй “Буурал сутай” ХХК-ний 88 айлын орон сууцанд багш нарыг хамруулахаар шийдвэрлэснээр нийт 43 багш хүсэлтээ ирүүлээд байна.

100

1.1.11. Соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, нийтийн соёлыг дээшлүүлэх “Хотын иргэн - Хотын соёл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

1. Түүх, соёлын дурсгалт өвүүдийг сурталчлах, хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг зохион байгуулах.

Найрсаг Улаанбаатар”, “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх, түүх соёлын дурсгалт өвүүдийг сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, өвлүүлэн үлдээх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зорилгоор Улсын драмын эрдмийн театр, Улаанбаатар хотын музей, “Энэрэл” Анагаах ухааны дээд сургууль, Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар Их сургуультай хамтьн ажиллагааны хүрээнд “Санамж бичиг” байгуулсан.

Хүүхэд, залуучуудад эх орныхоо түүх соёл, ёс заншлыг таниулах, чөлөөт цагийг нь зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор “Эх түүхээрээ бахархая” сэдэвт аяныг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулсанаар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн нийт 84 бүлгийн 2444 сурагчид хамрагдан хуваарийн дагуу музей үзүүлж, эссэ бичлэгийн уралдаан, АХА тэмцээнийг зохион байгуулж шалгарсан сурагчдад “Жангар, ”Гэсэр” тууль, гэр бүлийн хамт музей үзэх эрхээр шагнаж урамшуулсан.

Хүүхэд, багачуудад түүх соёлын дурсгалт өвүүдийг таниулан, сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Чингэлтэй хайрханы өвөрт” зургаар түүхэн номыг хэвлүүлэн нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын музейтэй хамтран “Чингэлтэй хайрханы өвөрт” зурагт цомгийг хэвлүүлэн нийслэл, дүүргийн түүхийг сурталчилсан зургаар түүх өгүүлэх үзэсгэлэнг гаргаснаар ерөнхий боловсролын 12 сургуулийн 22000 хүүхэд, багачуудын хүртээл болголоо.

“Соён гэгээрүүлэгч” телевизтэй хамтран “Гайхамшигт үзмэрүүд” нэвтрүүлэгийн хүрээнд “Эх түүхээр бахархая” сэдэвт аяны ажиллагааг иргэдэд сурталчилсан.

“Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, Улаанбаатар хотын музейтэй хамтран “Соёлтой иргэн-Соёлын өв” сэдэвт аялалыг зохион байгуулан дүүргийн харъяа хөгжлийн бэрхшээлтэй нийт 24 хүүхдэд түүх, дурсгалын газруудыг үзүүлсэн.

100

2. Б.Явуухулангийн нэрэмжит өдөрлөгийг зохион байгуулах.

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн намтар, уран бүтээлээр зохион байгуулсан “Явуу багш” сэдэвт номын нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж нийт 150 гаруй яруу найрагч, уран бүтээлчид, 200 гаруй хүүхэд багачууд оролцлоо. Энэхүү соёлын арга хэмжээний хүрээнд “Миний мэдэх яруу найрагч” хөтөлбөрийн дагуу:

· Явуугийн цэцэрлэгт хүрээлэнг хэн сайн мэдэх вэ?,

· Миний мэдэх их найрагч- эссе бичлэгийн уралдаан,

· Хайр дурлалыг магтан дуулсан уран уншлагын уралдаан,

· Эх орныг магтан дуулсан уран уншлагын уралдаан,

Явуухулангийн зохиосон дууны уралдаануудыг насны ангиллаар зохион байгуулж нийт 350 гаруй хүүхэд, багачууд, багш ажиллагсдыг хамрууллаа. Шагналтнуудын нэгдсэн тоглолтыг 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

100

3. “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган үр дүнг тайлагнан ажиллах.

Тайлант хугацаанд Ардын урлагийн их наадмыг 4, Аяны ажлыг 3 удаа, “Тэмдэглэлт өдөр”-ийн хүрээнд 13 удаагийн томоохон арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 26500 гаруй хүнийг хамрууллаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хүрээнд хүүхэд, залуусын авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор дүүргийн Соёлын төв, хороодын иргэний танхимуудад морин хуур, төгөлдөр хуур болон дуу, бүжгийн дугуйланг хичээллүүлсэнээр нийт 154 хүүхэд багачууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамрагдаад байна.

100

4. “Миний гудамж-Миний нутаг” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулах.

Дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс 2014-2015 оны хичээлийн жилд зохиосон ажлаа иргэдэд сурталчилах өдөрлөгийг 2015 оны 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 8000 гаруй хүүхэд, багачууд хамрагдсан.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос Соёлын төвтэй хамтран “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” болон “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан ахмад настнуудын дунд урлагийн төрлөөр тэмцээн, уралдаануудыг зохион байгуулан 16 хорооны 42 иргэнийг хамруулж шалгарсан үзүүлбэрийн хүрээнд уран сайханчдын “Нэгдсэн тоглолт”-ыг Тусгаар тогтнолын ордонд 2015 оны 3 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулсан ба “Ахмадаа хүндэтгэе” сэдэвт өдөрлөгийн арга хүрээний үеэр ардын урлагийн тоглолт болон цэрэг, эх орны сэдэвт “Ялалтын өдөр” сэдэвт шилдэг номерын тоглолтыг иргэдэд толилуулсан. Мөн 14 хорооны 26 иргэний гар урлалын бүтээлээр үзэсгэлэн, худалдааг гаргалаа. “Миний гудамж-Миний нутаг” сэдэвт өдөрлөгийг 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

100

1.1.12. Дүүргийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг дэвжих

1. Хүүхдийн "Хууль зүйн хороо"-ны үйл ажиллагааг дэмжин шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх.

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Ажлын хэсэг”-ийг дүүргийн Засаг даргын 2015 оны А/150 дугаар захирамжаар байгуулан төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.

Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдийг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлийн хүрээнд 4 төрлийн арга хэмжээг зохион байгуулан 800 орчим сурагчдын өөрөө удирдах байгууллагын гишүүдийг хамруулж хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр 8 төрлийн үйл ажиллагаанд 2701 хүүхдүүдийг хамруулсан.

Дүүргийн Хууль зүйн хорооны гишүүдээс 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нийт 4 зорилтын хүрээнд 15 үндсэн үйл ажиллагааны дагуу төлөвлөн ажиллаж байна.

Гэмт хэрэг, зөрчилд өртөх магадлал бүхий 30 хүүхэд, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 120 хүүхдийн судалгаа гарган ял хойшилсон насанд хүрээгүй 5 хүүхдэд байнгын хяналт тавин ажиллаж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 9, 12, 19 дүгээр хороодын 3 хүүхдийг шинжилгээ, үзлэгт хамруулан нийгмийн үйлчилгээг үзүүлэн кейс нээн ажиллаж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Хайлааст Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зурагт хуудас хэвлүүлэн 1000 орчим хүүхдэд сурталчилсан.

100

2. Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх.

Дүүргийн 13 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин байшингийн суурин дээр баригдах Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн барилгын хөрөнгийн асуудлыг шийдүүлэхээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс Нийгмийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзан саналаа хүргүүлсэн.

БНХАУ-ын 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий “Хүүхэд хөгжлийн төв”-ийн барилгын ажлын төслийн саналыг үндэслэл, холбогдох бичиг баримтын бүрдлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн.

50

3.Хороодод Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх өрөө, танхим байгуулан үйл ажиллагааг нь дэмжих ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх өрөөг бий болгох зорилгоор 6, 15 дугаар хороодоос “Хүүхдийн оролцооны танхим”-ийг түшиглэн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа ба “Дэлхийн Зөн” Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 10, 11, 15, 16, 18 дугаар хороодод “Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх өрөө”-г байгуулсан. Мөн 1, 3, 5, 12, 14 дугаар хороод “Зөвлөгөө өгөх өрөө”-г шинээр тохижуулж байгаа ба 2, 8, 9 дүгээр хороод булан гарган зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж байгаа болно.

90

4.Шинээр баригдах дүүргийн "Соёлын ордон"-ы барилгын газрын болон хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд дүүргийн 15 дугаар хороонд 1000 хүний суудал бүхий 5 давхар Соёлын төвийн барилгыг барихаар эскиз зургийг гаргасан. Хөрөнгийн асуудлын улмаас барилгын ажил түр хугацаагаар хойшлогдоод байна.

50

5. Сургууль, цэцэрлэгүүдэд “Номтой нөхөрлөе” аянг зарлан дүгнэх

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, бага ангийн болон цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Номтой нөхөрлье” сэдэвт аяныг зохион байгуулсанаар дараахь ажлуудыг хэрэгжүүлээд байна. Үүнд: 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд "Би ном уншсанаар...." сэдэвт эссе бичих уралдаан, 6-8 дугаар ангийн сурагчдын дунд "Үлгэрийн баатрууд амилсан нь" зохиомжоор жүжигчилсэн тоглолт, гар зургийн уралдаан зарлах, уншсан номын агуулгаар гар зураг, наамал, цаасан урлал, хатгамал, хайчилбар хийх аанын сонин гаргах зэрэг

давхардан тоогоор 6548 арга хэмжээг зохион байгуулж 511.06 хүнийг хамруулсан.

100

1.2 Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын чиглэлээр:

1.2.1. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох замаар хүн амын эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлнэ.

1. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан, үр дүнг тооцон ажиллах.

Эмч, эмнэлэгийн ажилтан, албан хаагчдыг чадваржуулах чиглэлээр зөвлөлдөх уулзалт 2, нэгдсэн арга хэмжээ 2 удаа зохион б айгуулан нийгмийн баталгааг хангах, урамшуулах ажлын хүрээнд 55,5 сая төгрөгийг зарцуулаад байна.

Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох замаар эрүүл аж төрөх дадлыг бий болгох зорилгоор сар бүрийн үйл ажиллагааг тодорхой чиглэлийн чиглүүлэн ажиллаж ирлээ. Үүнд:

· 2015 оны 1 дугаар сар-“Осол, гэмтлээс сэргийлэх”

· 2015 оны 2 дугаар сар-“Архидан согтуурахаас сэргийлэх”

· 2015 оны 3 дугаар сар-“Охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих”

· 2015 оны 4 дүгээр сар-“Эрүүл мэндийг дэмжих”

· 2015 оны 5 дугаар сар-“Ургамлын тоосны харшил”, “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх”, “Хүчирхийллийн эсрэг”

2015 оны 6 дугаар сар-“Халдварт өвчин, гэдэсний халдвараас сэргийлэх” үйл ажиллагаанд чиглүүлэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж нийт 12500 орчим хүнд эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгосон.

100

2. Иргэдийн архи, тамхины хэрэглээг бууруулах, зөв дадал эзэмшүүлэх чиглэлээр эмч, эрүүл мэндийн ажилтныг чадавхжуулан хороодод иргэдийн сайн дурын 3-аас доошгүй клубуудыг байгуулан төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.

Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ерөнхий боловсролын сургуулиуд болон Хороодтой хамтран “Хорт зуршилаас сэргийлэх нь сэдэвт сургалтыг зохион байгуулан нийт 150 хүүхдийг хамруулсаны гадна “Мансууруулах бодисын хэрэглээ түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 1100 хүүхдийн дунд зохион байгууллаа.

Монголын Эрэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтран 9 дүээр хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн хэсгийн байцаагч, Эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудыг “Сургагч багш”-аар бэлтгэснээр архинаас гарах сонирхолтой 10 хүнийг вакумжуулсан сургалтанд хамруулсан.

“Тамхигүй өдөр”-ийн хүрээнд Хүчитшонхор худалдааны төвд өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулсанаар 750 хүнд сэтгэц наркологийн эмчээс зөвлөгөө өгч, тамхинаас гарах хүсэлтэй 25 иргэнд сургалт зохион байгуулсан.

Тамхины хяналтын тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, хэрэгжүүлэх, иргэд, олон нийтэд таниулах зорилгоор дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ‘’Тамхины хяналтын тухай хуулийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдэвт аяны ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулан 6 төрлийн 21000 ширхэг плакатыг зурагт хуудас хэлбэрээр хэвлүүлэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчилсан.

100

3. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх.

Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Эрүүл мэндийн төв, Биеийн тамир спорт хороооноос “Халдварт бус өвчний үзлэг, шинжилгээ”-ний талаарх болон “Ажлын байрны дасгал хөдөлгөөн”-ий ач холбогдлын талаар сургалтыг зохион байгуулан төрийн 13 байгууллага, хувийн хэвшлийн 6 байгууллагын нийт 2600 орчим хүнийг хамруулсан.

Эрүүл Мэндийн төв, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын “Чингэлтэй”, “Хайлааст” ОНХХ хамтран 2015 оны 1 дүгээр улиралд гэрийн 13 хорооны 0,6-5 насны жингийн алдагдалтай 43 хүүхдийн эцэг эхийг 12 хоногийн сургалтад хамруулан 4-6 нэр төрлийн нэмэгдэл хоолыг бэлтгэж сургаснаар 80-300 граммаар жин нэмсэн 28, 310-500 граммаар жин нэмсэн 7 хүүхэд, 510-800 граммаар жин нэмсэн 8 хүүхэд байгаа болно.

ЭМТ-ийн Биеийн тамир чийрэгжүүлэлтийн кабинетаар давхардсан тоогоор нийт 1711 хүн үйлчлүүлэн зонхилон тохиолдох өвчний үеийн дасгал, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.

90

1.2.2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эх хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна.

1. “Халдварт өвчинтэй тэмцэх” дүүргийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2010 оны А/405 дугаар тушаалыг үндэслэн дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн даргын 2014 А/62 тоот тушаалаар“Эрүүл мэндийн төвийн Халдварт өвчин тандалт сэргийлэлтийн алба”-ыг 4 тасаг 21 эмч, сувилагч, лаборантын бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Томуу, томуу төст өвчний гаралтыг бууруулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэгүүдийн дунд “Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт 2 сарын аяныг зарлан ажилласан. Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үед болох 2014 оны 11 сараас 2015 оны 4 сарыг хүртэлх хугацаанд Эрүүл Мэндийн Төвийн “Хүүхдийн түргэн тусламж”-д ажиллах жижүүр эмчийн тоог нэмэгдүүлэн ажилласны гадна хүүхдийн тасгийн эмч нарыг 2015 оны 6 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл уртасгасан цагаар /19,00 цаг хүртэл/ ажиллууллаа.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд цочмог халдварт өвчин, сүрьеэ, БЗДХ, дархлаажуулалт, халдвар хяналт сэргийлэлт зэрэг 6 чиглэлийн хүрээнд урьдчилан сэргийлэх, хавьтлыг илрүүлэх, оношлох, эмчлэх, иргэдэд мэдлэг олгох үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор “Халдварт өвчний тархалтыг бууруулъя” сэдэвт 3 сарын аяныг зохион байгуулан тусгай төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн дунд “Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт 2 сарын аяныг зохион байгуулж дүгнэснээр 31, 108, 126 дугаар цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа тэргүүлсэн. Төрийн өмчийн цэцэрлэгийн эмч нарын дунд “Томуу томуу төст өвчний урьдчилан сэргийлэлт”, “Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт” “Нэмэлт дархлаажуулалтын 10 хоног-Улаанбурханы эсрэг вакцин”, “Гар угаах дараалал” сэдвийн хүрээнд нийт 5 удаагийн сургалтыг зохион байгуулан 200 гаруй хүнд гарын авлага, материал тараасан.

Дүүргийн хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол анх 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн ба одоогоор нийт 345 тохиол бүртгэгдээд байна. Үүнээс:

· 2015 оны 3 сард 3

· 2015 оны 4 сард 38

· 2015 оны 5 сард 304 тохиолдол тус тус бүртгэгдсэн.

Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс улаанбурхан өвчинтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, зааврын дагуу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 05-ны хооронд улс орны хэмжээнд зохион байгуулсан дархлаажуулалтын аяны ажлын хүрээнд дүүргийн харъяа 6 сартайгаас 6 хүртэлх насны нийт 17080 хүүхдэд улаанбурханы эсрэг вакцины нэмэлт дархлаажуултын ажлыг зохион байгуулж эдгээр хүүхдүүдэд А витаминыг нэмэлтээр уулгасан болно.

Дүүргийн Онцгой комиссын 2015 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар “Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” болон Азийн орнууд /ялангуяа өмнөд Солонгос улс/-д бүртгэгдсэн MERS ханиад буюу Коронавирусын халдварын мэдээлэл, эмнэлзүйн шинж тэмдэг, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, урьдчилан сэргийлэлтийн талаарх цогц мэдээллийг сонсон халдварт өвчний тархалтыг бууруулах хариу арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын 2015 оны А/317 тоот захирамжаар нийт 5,5 сая төгрөгийг гарган эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай байгаа халдваргүйжүүлэлт, ариутгалын хэрэгсэлд зарцуулахаар шийдвэрлэсэн.

90

2. 2-18 хүртэлх насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүлжүүлэлт, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор дүүргийн Эрүүл Мэндийн төвийн шүдний эмч нараас дүүргийн харъяа айл, өрхийн 2-10 насны нийт 711 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн. Үүнээс 56 дугаар цэцэрлэгийн 86 хүүхдэд үзлэг хийн өвчтэй хүүхдийг эмчлэн эрүүлжүүлсэн.

Өрхийн Эрүүл мэндийн төвүүдээс “Эрүүл мэндийн довтолгоо” сэдэвт аяны үйл ажиллагааны хүрээнд 6 удаагийн өдөрлөг, 5 удаагийн сургалт, 3 удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж нийт 4200 хүүхэд хамрууллаа.

Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын эмч нар болон Эрүүл Мэндийн төвийн чих, хамар хоолойн эмч нараас нийт 2618 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийн 208 хүүхдийг хяналтанд авч эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Чих сонсголын өдрийг угтаж “ЭМЖЖ” чих, хамар хоолойн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран 72 дугаар сургуулийн ахлах ангийн 157 хүүхдэд чих, хамар хоолойн үзлэгийг хийж өвчтэй хүүхдүүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж эрүүл мэндийн сургалтуудад хамруулсан.

90

1.2.3. Эрүүл мэндийн байгуулллагын техник технологийг дэс дараатай шинэчлэн, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, дүүрэгт Яаралтай түргэн тусламжийн пункт байгуулна.

1. Эрүүл мэндийн байгууллагын техник технологийг дэс дараатай шинэчлэн, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.

Дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээний ханын хийн системийг байгуулахаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудлыг танилцуулсанаар 200,0 сая төгрөгийг батлуулсан.

Нэгдсэн эмнэлэгт сувилагчийн дуудлагын системийн тоног төхөөрөмж, Эрчимт эмчилгээний тасгаар эмчлүүлж буй өвчтөний талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь өгөх зорилгоор “Цахим самбар”-ыг ашиглахаар төлөвлөж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинжилгээний чадавхийг сайжруулах зорилгоор БНСУ-ын Руйсанса корпорациас нийт 1 тэрбум төгрөгийн үнэ, өртөг бүхий цус, шээсний иж бүрэн анализатори, түргэвчилсэн тест, оношлуурын 1 жилийн хэрэгцээг хангахаар шийдвэрлэсэн. Багаж тоног, төхөөрөмжийг ашиглах шаталсан сургалтад нийт 16 Өрхийн Эрүүл Мэндийн төвийн нийт 32 эмчийг хамрууллаа.

Эрүүл Мэндийн төвд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогцолборыг байгуулан үйл ажиллагааг жигдрүүлээд байна. Тус цогцолборт жирэмсэн эхэд тусламж үзүүлэх дотрын 1 эмч, хэт авиан оношлогооны 1 эмчийг орон тоогоор ажиллуулж байна.

90

2. Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын зураг төсвийг хийж дуусган, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх.

Эрүүл Мэндийн яамны Барилга захиалагчийн газраас 2012-2013 онд 250 ортой эмнэлгийн өргөтгөлийн барилгын эскиз зургийг “Хангайн нар” ХХК-аас гүйцэтгэсэн. Барилгын эскиз зургийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ерөнхий төлөвлөгөөний газарт танилцуулсан. Эмнэлгийн барилгын өргөтгөлийн талаар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын тушаалаар төмөр бетонон караказан хийцтэй 15 давхар эмнэлгийн өргөтгөлийн барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан.

Архитектур төлөвлөлтийн даалгавраар газрын хэмжээ багассан тул давхрыг нь нэмэх замаар зургийг шинэчлэн төсвийг шийдвэрлэж байж уг зургийг өөрчлөх боломжтой талаар мэдэгдсэн.

“Хайлааст” салбар нь “Хан хөгшин хайрхан” ХХК-ны түрээсийн гэрээгээр ашиглаж буй барилгын 3 давхар ашиглалтад орж ахмад настан, хүүхэд болон шүд, нарийн мэргэжлийн кабинетүүд 2015 оны 4 сараас үйл ажиллагаагаа явуулж байна. “Хайлааст” салбарын нурж хаагдсан барилгыг буулган буурин дээр нь барих барилгын эскиз зургийн даалгаврыг боловсруулж байна.

30

3. Яаралтай түргэн тусламжийн пунктыг барих ажлыг эхлүүлэх.

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвөөс Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг хамарсан дуудлага хүлээн авах, үйлчлэх иж бүрэн “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн ажлыг гүйцэтгэх ажлын зураг төсөв батлагдаж гүйцэтгэгч байгууллага тодорсон. Барилгын ажил эхлээгүй байна.

50

1.2.4. Дүүрэгт Хүүхдийн Нэгдсэн эмнэлэг байгуулна.

1. Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын зураг төсвийг хийлгэж, ажлыг эхлүүлэх.

Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын даргын 2015 оны ДТ15/06 тоот архитектур, төлөвлөлтийн даалгавраар 45мх27м талбайтай, зоорийн давхар бүхий 5 давхар барилгын зургийн дагуу “Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөц”-ийн зэрэг хэрэгцээт судалгааг гарган Эрүүл Мэнд, Спортын Яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний Төв, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд албан тоотуудыг хүргүүлсэн.

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган америк долларын буцалтгүй тусламжаар дүүргийн 15 дугаар хорооны нутагт “Хүүхдийн амбулатор”-ын барилгыг барих төсөл хэрэгжихээр шийдвэрлэснээр эмнэлгийн шав тавих ёслолын ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан.

Амбулаторийн барилгын ажлын гүйцэтгэгчээр Бадрах инженеринг ХХК шалгаран ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа болно.

“Хүүхдийн амбулатори”-д ажиллах 80 эмч, сувилагчдыг уг сангийн дэмжлэгтэйгээр Хөх хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулахаар тохиролцсоны дагуу эхний ээлжийн 20 эмчийг 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс сургалтад хамруулаад байна.

70

1.2.7. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх орчинг бүрдүүлэн, дугуйн болон алхах, гүйх зам, талбайг байгуулна.

1. Хүүхдийн спортын V их наадмыг зохион байгуулах.

Дүүргийн Засаг даргын 2015 оны А/98 тоот захирамжийн хүрээнд “Хүүхдийн спортын V их наадам”-ыг спортын 14 төрлөөр зохион байгуулан ерөний боловсролын сургуулийн нийт 2482 өсвөрийн тамирчдыг хамруулав.

100

2. Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг явуулж төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагад ажлын байрны дасгал хийж хэвшүүлэх.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны даргын 2015 оны А/23 тоот тушаалын дагуу “Бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг 2015 оны 04 дүгээр сард зохион байгуулсанаар төрийн болон төрийн бус байгууллагын нийт 21825 иргэнээс авлаа.

Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ажлын байрны дасгал” сургалтыг зохион байгуулж төрийн болон хувийн хэвшлийн 13 аж ахуй нэгж, байгууллагын 400 гаруй ажилтан албан хаагчид хамрагдсан.

100

3. Байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд уралдаан, тэмцээнийг зохион байгуулах.

Дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос 2015 оны эхний хагас жилийн байдлаар төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын дунд нийт 40 удаагийн нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулан давхардсан тоогоор 4000 орчим тамирчдыг хамруулсан.

Засаг даргын дэргэдэх “Өсвөр үеийн шигшээ баг”-ийн сургалт, дасгалжуулалтыг тогтмол явуулсанаар Олон улс, тив, дэлхийн болон улс, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцосноор Олон улсын болон дотооддоо зохион байгуулсан тэмцээнүүдээс тайлант хугацаанд нийт 224 медалийг хүртээд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Суугаа волейбол”, “Шатар”, “Хонхот бөмбөг” төрлөөр ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн спорт зааланд 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тэмцээн зохион байгуулсанаар 135 иргэнийг оролцуулсан.

Дүүргийн залуучуудын аварга шалгаруулах “Залуучуудын олимп-2015” тэмцээнийг спортын 10 төрлөөр, “Ахмадын аварга” шалгаруулах тэмцээнийг спортын 9 төрлөөр тус тус зохион байгуулсанаар нийт 1700 гаруй тамирчид оролцон авхаалж самбаа, хүч чадлаа сорилоо.

Дүүргийн аж ахуйн нэгж байгууллагын “Сагсан бөмбөг”, “Волейбол”, “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд 34 багийн 241 тамирчид оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

90

1.2.8. Дүүргийн усан бассейн бүхий Спорт цогцолбор, 23 дугаар сургуулийн дэргэдэх мөсөн гулгуурын байгууламжийг барьж ашиглалтад оруулна.

1. Спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлэх.

Дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 39 дүгээр сургуулийн ард 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилга баригдах газарт зураг төсөл хийгдсэний дагуу 2015 онд улсын төсвөөс 1,8 тэрбум хөрөнгө батлагдсан. ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Нийслэл өргөө” ХХК-ийн гэрээг цуцлан 2015 оны 4 дүгээр сарын 15-аас 05 дугаар сарын 14-ны хооронд дахин нээлттэй тендер зарлан “Люкс Вүд Хаус ХХК” тендерийн эрхийг авсан.

50

1.2.9. Дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын аманд Өвлийн спортын цогцолбор, цанын бааз байгуулна.

1. Өвлийн спортын цогцолбор цанын баазын зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах.

Дүүргийн Засаг даргын 2015 оны А/45 тоот захирамжийн дагуу 16 дугаар хороо, Согоотын аманд Өвлийн спортын цогцолбор цанын баазыг барихаар барилгын газрын эрхийг баталгаажуулсан.

50

Нийгмийн халамж, хамгаалал:

1.3.1.Нийгмийн халамжаас хамааралтай өрхийн тоог бууруулан гэр бүл төвтэй бодлого боловсруулан, “Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.“Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах.

“Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн ажил, мэргэжилгүй 312 иргэнд гарцаарчилсан, 691 иргэнд бүлгийн зохион байгуулалтын хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээллийг хүргэсэн. Мөн нийт 1459 иргэний холбогдох мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд бүртгэсэн.

“Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэг хүссэн нийт 100 иргэний 257 төслийг хүлээн авч Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүдээс ажлын байртай нь газар дээр нь очиж танилцсан 89 төслийг дэмжин “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хурлаар оруулан 100,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлээд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор санхүүгийн дэмжлэг хүссэн 50 иргэний 166 төслийг хүлээн авч ажлын байртай газар дээр нь очиж танилцан “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанд оруулан дэмжин ажилласнаар 72 төсөлд нийт 75,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.

“Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд “Дохионы хэл” чадамжийн гэрчилгээний сургалтад 19 хорооны нийгмийн ажилтныг тус тус хамруулсан.

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс халамж, тусламж хүссэн нийт 303 хүний хүсэлтийг хүлээн авч 191 хүнд 156,2 сая төгрөгийн тусламжийг үзүүлээд байна. Шийдвэрлэлт 63,0 хувь.

90

1.3.2. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэдийн хэрэгцээ, сонголтод түшиглэсэн халамжийн олон талт үйлчилгээг бий болгон, түүнд иргэн, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулах боломжийг бүрдүүлнэ.

1. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох, түр байршуулах, “Халуун хоол” цайгаар үйлчлэх үйлчилгээг үзүүлэх.

“Нийгмийн халамжийн тухай” Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг халамж, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэдэд гэрээний үндсэн дээр гүйцэтгэн ажилласнаар “Хэрэглээний боловсрол судлалын хүрээлэн” ТББ-ын сэтгэл зүйчдээс Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн наркологч эмч нартай хамтран түр хоноглох үйлчилгээнд хамрагдаж буй орон гэргүй, тэнэмэл амьдралтай нийт 20 гаруй иргэнд зөвөлгөө, мэдээллийг өгч сэтгэл заслын үйлчилгээг үзүүлсэн ба Сүүн дэм ТББ-тай хамран 7, 11, 12, 13 дугаар хороодын нийт 80 зорилтод бүлгийн иргэнд “Өрхөд санхүүгийн боловсрол олгох нь” сэдэвт сургалтыг тус тус зохион байгууллаа.

90

2. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд Сэргээн засах, Гэрийн асрамж, халамж үйлчилгээг ТББ-аар гүйцэтгүүлэх.

Дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Шинэ Хос Номин Оюу” ТББ-аас гэрийн хороодын /7-19/ Өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран “Хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд”-ийг сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулснаар нийт 56 хүүхдийг хамруулан гэрийн нөхцөлд хийх дасгал хөдөлгөөнийг зааж зөвлөгөө өглөө. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах өдрийн үйлчилгээг үзүүлэн бариа, массаж хийх, соронзон зүү тавих, шарлага хийх зэрэг үйлчилгээг нийт 463 хүнд үзүүлсэн.

Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 282 тоот тогтоолыг үндэслэн “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Нийгмийн Халамж, Үйлчилгээний Хэлтэс, Ротари залуучуудын холбоо, Тэнгис кино театр, Апу ХК, Үндэсний түүхийн музейтэй хамтран 19 хорооны амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэн ядуу өрхийн 40 хүүхдийг 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хот доторх аялалыг зохион байгуулж түүх соёлын газруудыг үзүүлсэн. Мөн “Апу” ХК-ны “Маамуу сүүний үйлдвэр”-ийг үзүүлж гарын бэлгийг гардууллаа.

Сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн Халамж, Үйлчилгээний Хэлтсээс дүүргийн 19 хороонд амьдарч буй харъяалалгүй нийт 201 ахмад настанд хүндэтгэл үзүүлсэн.

90

3.Өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачилгад тулгуурлан, эмзэг бүлгийн иргэд, өрх толгойлсон эх /эцэг/-дэд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 404 тоот тогтоол, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/20 тоот тушаалаар батлагдсан “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс хороодын Засаг дарга нарт албан тоот хүргүүлэн өрхийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэж судалгаанд хамрагдаагүй үлдсэн болон зайлшгүй дахин үнэлэх шаардлагатай өрхүүдийг бүрэн хамруулж мэдээллийн санд оруулах талд хамтран ажиллах чиглэл өгсөн.

2015 онд Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан өрх, иргэ